Urtnasan


Basic information
Interviewee ID: 990139
Name: Urtnasan
Parent's name: Lhagvasüren
Ovog: [blank]
Sex: f
Year of Birth: 1974
Ethnicity: Halh

Additional Information
Education: higher
Notes on education:
Work: private work (?)
Belief: Christian
Born in: [None Given] sum, Ulaanbaatar aimag
Lives in: Chingeltei sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: translator (English)
Father's profession: driver instructor


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
family
NGOs
illness / health
politics / politicians


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Буяндэлгэр -

Улсаас байр өгдөг гэсэн үг үү?

Уртнасан -

Тийм улсаас байр өгдөг байсан юм хараагүй хүмүүст өргөдөл мөргөдөл гаргаад хотын гүйцэтгэх захиргаанд өргөдөл гаргаад өгдөг байсан байхгүй юу. Одоо тийм юм байхгүй. одоо ер нь гэр хороололд хараагүй хүмүүс амьдрах их хэцүү яагаад гэхээр гал хөцтэй, харьцдаг, учраас заавал нэг хараатай хүний хажууд л байхгүй бол одоо

Буяндэлгэр -

Хараагүй хүмүүст сар бүр 40,000 төгрөг түлээ нүүрсний мөнгө хэдийг гэж өгөх үү?

Уртнасан -

Жилдээ нэг удаа сая нөгөө халамжийн хуулиар өгдөг болсон.

Буяндэлгэр -

Тэр нь одоо хэдэн төгрөг вэ?

Уртнасан -

Тэр үү нэг хүнд 140000 төгрөг тэгээд одоо 140000 одоо юу авах уу? Түлээ ч авч чадахгүй юу ч авч чадахгүй.

Буяндэлгэр -

Нүүрс чинь одоо фортер нүүрс ямар үнэтэй байх уу?

Уртнасан -

Нэг фортер нүүрс 280000-300000.

Буяндэлгэр -

ямар үнэтэй юм бэ?

Уртнасан -

Тийм ш дээ тэгээд юу яасан юм халамжийн хуулийг манай үндэсний холбооны удирдах зөвлөл манай удирдах зөвлөлийн гишүүд халамжийн хуулийг бид нар өөрсдөө санаачилж хараагүй хүмүүсийн амьдрал ийм байна гэж бид өөрсдөө санаачилж оруулсан байхгүй юу одоо жишээ нь хараагүй хүмүүсийн чинь гол харилцаа утас утсаар л бид нар хэдэн биетэйгээ харилцаж бид мэдээлэл солилцоно ш дээ.

Буяндэлгэр -

Хараагүй улс чинь яаж харилцах уу?

Уртнасан -

Тоонуудаа хийгээд л харилцана ш дээ. Утас чинь бидний гол хэрэгцээ жишээ нь би нөхөртэйгээ саяны жишээ ингэж байгаа юм. Би үлдэж гарч байгаа байхгүй юу манай нөхөр хүүхдээ хүргэж өгчихөөд тэгээд хоёулаа 4-р дэлгүүр дээр уулзая гэж байгаа байхгүй юу манай нөхөр амихандаа намайг амарч байгаад гарга гэж бодоод тэгээд 4 дээр очих гэсэн чинь автобус өөрсдийнхөө явдаг болчихсон байна ш дээ. Хаа сайгүй дуртай газраа зогсоод тэгээд зогсохдоо хаана ч зогсоно юм бүү мэд зогсоод манай хүн болохоор намайг 4 дээр хүлээгээд байдаг би хаана зогссоноо мэдэхгүй би харахгүй юм чинь тэгээд одоо төөрчихсөн байгаа юм чинь би одоо хаана зогсож байна гээд хүмүүсээс асуухаар янз янзаар хэлж өгнө. Аягүй олон чиглэлтэй хөгжим бүжгийн энд гэх юм зарим нь урлан бүтээхийн хажууд гэх юм яг нөхөртөө хэлэхээр манай нөхөр хайгаад олохгүй тэгээд л 2 биетэйгээ харьцсаар байтал нөгөө утасны чинь нэгж явж өгч байгаа юм чинь тийм учраас бид утасны хөнгөлөлт гэж оруулж өгсөн байхгүй юу. Хараагүй хүмүүст утасны тэтгэлэг гэж байх ёстой гэж бид нарт өөр ямар ч арга алга тэгээ сардаа 10000 төгрөг өгөхөөр болсон юм. Тэгээд бид нар өөрөө өөрсдөө хараагүй хүмүүст ийм ийм юм шаардлагатай байна гэсний үндсэн дээр сая 2002 онд үгүй 2008 оны 2 сард ийм халамжийн хууль батлагдсан байхгүй юу. Урд нь ийм мөнгө өгдөггүй байсан юм. Урд нь нүүрс гээд хамгийн муу нүүрс бидэнд өгдөг 1 хүнд 40 шуудай 40 шуудай юу байхав дээ тийм юм өгдөг байсан нэг талдаа давуу байхгүй юу мөнгийн өгнө гэдэг чинь болсон болоогүй юм авахгүй мөнгөн дээрээ мөнгө нэмээд нүүрсээ авдаг ч юм уу модоо ч авдаг юмуу. Нэг талаар халамжийн хууль батлуулсаар төр засаг харж үзэж байгаа байхгүй юу

Буяндэлгэр -

Ер нь төр засгаас та нарын төлөө юу хийх ёстой вэ? Тар нар сайн мэдэж байгаа ш дээ.

Уртнасан -

Бид нар тэгж боддог юм. Одоо энэ дэд бүтэц гэж яриад байна дэд бүтцээ сайн хөгжүүлээд ажлын байраар сайн хангаж өгөөд тэгээд бид нарт сурч боловсрох нөхцлийн бүрдүүлээд өгчихвөл тэгээд бид нар жирийн хүмүүс шиг амьдрах боломж байгаа байхгүй юу. Дэд бүтэц гэдэг чинь одоо явж байгаа газар, одоо бид нарын харьцах зам мам бид нар ямар ч бэрхшээлгүйгээр нийгэмтэйгээ харьцах тэр гүүрийг өгчих юм бол төр засгаас бид нар тэр болгон юм хүсээд байхгүй ш дээ. Бид нар тэрийг л хүсээд байгаа байхгүй юу одоо сурлаа гэсэн тохиолдолд бид нар яахав тэр сурах гээд байгаа жнь: англи хэл суръя гэхэд англи хэлний тэр сурах бичиг ном бидний варилл бичиг нэг бол ярьдаг ном маягаар ч юмуу бидэнд хэрэгтэй тэр бичгийн машин бидэнд хэрэгтэй тэр диктафон тэр мэр нь ядаж хөнглөлтэй байдаг бол бид нар чинь тэгж хүн хараас гуйгаад байхгүй ш дээ. Өөрөө өөрсдийгөө дайчлаад амьдраад байх хүмүүс зөндөө байгаа байхгүй юу.

Буяндэлгэр -

Одоо шинээр төрж байгаа хүүхдүүд дотор хараагүй хүүхэд их төрж байна уу? Тийм мэдээлэл та нарт байдаг уу?

Уртнасан -

Байдаг ерөнхийдөө харааны бэрхшээлтэй хүүхдүүд их байгаа.

Буяндэлгэр -

Тэр ер юунаас болж байна удамшилаас болж байна уу? Энэ агаарын бохирдлоос болж байна уу? Эсвэл ядуурлаас болж байна уу?

Уртнасан -

Бид нар тэгж боддог юм. Удамшлийн бол байгаа л даа яагаад гэвэл эцэг эх хоёрын онош таарвал хараагүй хүүхэд төрдөг. Дээр нь нөгөө ядууралтай холбоотой хараагүй битгий хэл саажилттай хүүхэд их гардаг болсон. Саажилттай энэ агаарын бохирдлоос болоод хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд их гардаг болсон. Дээр үед нөгөө хараагүй хүүхдүүдийн цэцэрлэг гэж байсан юм 100-р цэцэрлэг гээд одоо тэр чинь зах зээлийн шуурганд байхгүй болчихсон. Тэгээд одоо хараагүй хүмүүсийн хүүхдүүд янз бүрийн цэцэрлэгт явна тэгээд нөгөө хараагүй хүмүүс чинь орлого багатай хүүхдүүдээ хүний дайтай хувцаслаж чадахгүй учраас хүүхдүүд багш нарт юмуу ямар нэг хэмжээгээр гадуурхагддаг байхгүй юу. Тэгээд сургууль нэг сургууль байсан цэцэрлэг 1 цэцэрлэг байсан юм. Одоо нөгөө зах зээлийн шуурганд байсан юм байхгүй болоод байна л даа тий

Буяндэлгэр -

Өөр нөгөө гадаад улсуудад нохойн хөөрхий газарчлаад яваад байдаг юм байна лээ манайд тийм юм хөгжүүлж болохгүй юу?

Уртнасан -

Манайд эхлээд нөгөө мэргэжилтэн бэлтгэх ёстой тусгай мэргэжилтэн байж байж бэлтгэдэг юм байна л даа нохойныхоо тусламжтайгаар явна гэсэн газраа явчихдаг юм байна лээ тэгээд миний бас нэг эмзэглэж явдаг юм бол тэр болохоор юу юм. Би аягүй олон орноор явж үзлээ л дээ япон америк явж үзлээ. Тэнд чинь явж байхад ер нь их сайхан л даа. Буудал дээр буув уу үгүй юу онгоцны буудал дээр буухад сайн дурын ажилчид ирээд хөтлөөд л тэгээд визийн дарж өгөөд л бүх юмын хийж өгөөд хаашаа явна хөтлөөд явчихдаг тэгээд нөгөө онгоцны буудалд нэлээд олон нүх сүв хаалга байгаа ш дээ тэрийн бид нар чинь явж чадахгүй юм чинь би утсаа авчих уу тэг телевизийн хажууд байна тэгээд тэргэн дээр суулгах юм уу хөтлөөд бүх юмын хийгээд өгчихнө. Ачааг нь аваад ийш тийш болгох юмын болгоод онгоцноос буугаад суух хүртэл нь нөгөө сайн дурын ажилчид хийгээд өгчихнө. Монголд нэг харамсалтай юм нь онгоцны буудал дээр буугаад л ганцаараа гадаадад хараагүй хүмүүс нь нөгөө дипломат ажилчид ордог хаалгаар орно онгоцны буудал дээр манай тэгэхэд орох нь битгий хэл тосоод авах ч хүн байхгүй ороод ирэхэд ганц гол харлуулдаг зүйл нь тэр тэгээд би боддог юм гаднаас ирж байгаа хараагүй хүмүүс бол их хэцүү Монголчууд биш учраас бид нар бол Монгол хүн учраас мэддэг. Жнь: би энчээс Бээжин нисэхэд эндээс мэдэгдчихдэг юм байна л даа эндээс 2 хараагүй хүн явж байна гээд тэгэнгүүт сайн дурын ажилчин бэлтгэгдчихсэн хөтлөөд л яваад өгнө. Тийм учраас манайд тийм юм байдаггүй учраас жаахан гол харладаг юу ч байхгүй хаана юу байгаа юм бүү мэд ачаагаа яахав нөгөө бүртгэж байгаа хүн ч хаана байгаа юм яг л нэг эзгүй мал шиг болчихдог байхгүй юу. Ганцаараа хүн бол бүр хэцүү ачаагаа алдах тохиолдол ч гарна, бичиг баримтаа алдах тохиолдол ч гарна тэрийг саяхан би нэг нисгэгчид массаж хийсэн байхгүй юу тэгэхдээ хэлсэн юм. Ер нь тэр талаар ядаж нэг хүн байх ёстой байхгүй юу. Тэгэхгүй бол манайд ирж байгаа манай гадаад харилцаа их хөгжиж манайд гадаадаас хараагүй хүмүүс их ирдэг янз бүрийн семинар их зохион байгуулдаг ш дээ тэгтэл ямар ч зохион байгуулалт байхгүй

Буяндэлгэр -

Тийм хүмүүсийг та нар угтаж авах уу? Танай нийгэмлэг

Уртнасан -

Тийм манай холбоо угтаж авна тийм нэг гол харлуулдаг юм байдаг юм. Дипломат хаалгаар очергүй оруулаад бүх зүйлийг янзалаад өгчихдөг юм байна лээ түр сургалт мургалтанд явуулаад бэлтгэдэг манайд бас л болоогүй л дээ. Таягаа бүрэн гүйцэд эзэмшиж сурмаар байна хараагүй хүмүүс, хараатай хүмүүс энэ таягтай хүмүүс чинь хараагүй хүмүүс шүү гэж ойлгож сурах хэрэгтэй байна. Бас эерэг ойлголт хэрэгтэй байна. Яагаад гэвэл жолооч нар чинь шууд дайрч хаячихаад давхиад явчихдаг.

Буяндэлгэр -

Таягийн уу?

Уртнасан -

Тийм тэгээд л дайраад хаячихна тэгэхээр чинь бид нар яах юм тэгээд би боддог байхгүй юу ер нь би бас асууж байсан л даа энд тэнд явж байхад сайн дурын ажилчид аягүй их ирээд л шууд туслаад туслаад өгдөг. 7 хоногийн семинар байсан ч тэрийг дуусан дуустал бид нарт тусладаг байхгүй юу би тэгдэг байхгүй юу та нар ямар сонин юм цалин авдаг уу гэсэн чинь үгүй цалин авдаггүй бид нар бид нарыг бүр 10 жилд байхаас л бид нарт ингэж зааж өгч байсан гэж байгаа байхгүй юу 10 жилийн бүр программд нь суулгаад өгчихсөн хараагүй болоод тахир дутуу хүмүүст ингэж туслах ёстой сайн дурын ажлыг үнэ төлбөргүй хийх ёстой гэсэн тийм сургалт байдаг юм байна л даа. Тэрийг мэддэг учраас тэр хүмүүсийн зүрх сэтгэл бүр яг ямар ч цалин мөнгөгүй тэгээд ажиллаад байгаа байхгүй юу. Тэгээд тиймэрхүү сургалт мургалт манайханд багаас нь зааж өгч байвал амьдралынхаа явцад сурчихна ш дээ тийм юм байхгүй болохоор чинь одоо ч яахав нийгмийн ажилтан гээд нэг юм явуулаад байх шиг байгаа юм. Нийгмийн ажилтан бас арай гайгуу тийм анги их дээд сургуулиудад гарчихсан юм шиг байна лээ.

Буяндэлгэр -

Тэд нар та нарт туслах уу?

Уртнасан -

Гайгуу судалгаа мудалгаа аваад явж байдаг юм.

Буяндэлгэр -

Социализмын үед нийгмийн ажилтан гэж байгаагүй байхаа тиймээ?

Уртнасан -

Социализмын үед юун нийгмийн ажилтан байгаагүй социализмын үед нийгмийн ажилтан битгий хэл хараагүй хүмүүсийг харж чаддаггүй байлаа ш дээ тий харж чаддаггүй байсан гэхээр аймаар их сургууль мургуульд сурах гээд явахад үнэн хэцүү байсан шүү тэгээд би боддог юм овоо гайгуу үед нь сурч дээ гэж

Буяндэлгэр -

Төлбөрөө өөрсдөө хийсэн үү та нар?

Уртнасан -

Төлбөрийн хувьд ингэсэн юм “Сүлд” компанийи Батсайхан гээд захирал байсан манай найзын ах нь байсан их сургуульд орж чи чадах юм бол эхний ээлжинд төлбар төлж өгнө гэж хэлсэн байхгүй юу. Тэр үед чинь 80000 төгрөг байсан. Тэгээд би конкурсдээд орчихсон чинь

Буяндэлгэр -

Тэр чинь 80 хэдэн он байсан бэ?

Уртнасан -

90, 94 он байсан юм байна. Тий 80,0 байсан тэгээд тэгээд тэр компаний захирал Батсайхан ах төлж өгсөн дараагийнхан болохоор нэг удаа л манай аав төлж байсан. 120,0 төгрөг билүү. Тэгээд нөгөө тэр үед чинь бас нэг хууль гарсан юмаа хараагүй тахир дутуу хүмүүс тэдэн хувийн хөнглөлттэй сурна гэсэн тийм нэг хуулиар сураад нэгийн болохоор манай нөхөр төлж байсан юм. Сургалтын төлбөр тэр үедээ хамгийн дээд тал нь 180,0 байсан байх.

Буяндэлгэр -

Богино хугацаанд их хурдан өссөн байна тиймээ?

Уртнасан -

Богино хугацаанд их хурдан өссөн тий одоо бол сургалтын төлбөрөөс гадна их л мөнгө орно ш дээ. Ер нь тэгээд мөнгөтэй хүн сурах болчихсон юм шиг байна. Бид нарын үед бол варилл цаас олдохгүй

Буяндэлгэр -

Одоо бол элбэг болсон уу?

Уртнасан -

Одоо бол элбэг болсон мөнгөгүй бол худалдаж авч чадахгүй л дээ

Буяндэлгэр -

Ямар үнэтэй байх уу?

Уртнасан -

Одоо энэ бид нарын бариад байгаа таяг 15,0 төгрөг одоо хараагүй хүмүүс их хэрэгтэй гэдгийг мэдэрдэг болчихсон. Хүүхдүүд хувиараа бас надаар хичээл заалгадаг байхгүй юу.

Буяндэлгэр -

Хараагүй хүүхдүүд үү?

Уртнасан -

Ойрын хараагүй хүүхдүүд хараатай хүүхдүүд бас их хичээл заалгана зун хайлаастынхаа хэдэн хүүхдүүд цуглуулж байгаад хичээл заадаг байсан байхгүй юу тэгээд тэд нар чинь төгсөөд оюутан моюутан болоод ажил мажил хийгээд явж байгаа хүмүүс зөндөө байдаг юм миний оюутнууд одоо бас гэрээрээ хэдэн хүүхэд аваад заагаад яваад байдаг юм хэдэн төгрөг зулгаагаад байнаа бас гэрээрээ заахаар амар байдаг байхгүй юу гэртээ нэг хонуулаад орой хичээлээ 2 цаг заагаад өглөө 2 цаг заачихаад тэгээд явуулчихдаг. Тэгэхлээр хүмүүс их дуртай хүүхдээ нааш нь цааш нь болгохгүй их заалгадаг байхгүй юу.

Буяндэлгэр -

Манай хүүхдүүд хэл сурахдаа авъяастай байхаа?

Уртнасан -

Манай хүүхдүүд авъяастай хэл сурахдаа авъяастай одоо манай охин англиар ярьсаар байгаад би нэг үг тэг ингэ гэж зааж өгөөгүй тэгсэн мөртлөө аягүй сайн ойлгоно. Өчигдөр би асуусан байхгүй юу зүгээр л нэг үг энэ юу гэж байгаа юм гэсэн чинь шууд хэлж байгаа юм. Шал өөр тэс өөр би ерөөсөө зааж өгч байгаагүй мөртлөө багаас нь хэл сургавал ойлгодог хурдан сурдаг юм байна лээ. Аа нэг талдаа тэр нөгөө талдаа одоо би хүмүүст хичээл заагаад байш дээ Монгол хэлээ мэдэхгүй хүнд хичээл заах хэцүү яагаад гэхээр харьцуулж чаддаггүй байхгүй юу тийм учраас хүн үндсэн хэлээ аягүй сайн сурч байж хэл сурсан нь дээр би нөгөө 10 жилд байхдаа Монгол хэлэндээ гайгуу байсан тэгээд гайгуу харьцуулж сурсан юм шиг байгаа юм тэгээд үндсэн хэлээ мэдэхгүй хүн хэл сурах хэцүү тэгээд би боддог юм охиндоо бол яриад байж байг бичиж уншхийг нь би заахгүй Монгол хэлээ сайн сураг тэгсний дараа л бараг монгол хэл давхар заах хэрэг гардаг ш дээ тэгж байгаад би Японоос ирсний дараа нээрээ манай ангийн нэг хүүхэд надруу утасдаад удаагүй байсан байхгүй юу тэр охин тэр хүүхэн нэг л сул дуутай утасдаж байна аа яасан юм бол гээд гэрт нь очсон чинь бүр хэвтэрт орчихсон тэгээд нөгөө нялх хүүхэдтэй Америкт аваарт ороод ирсэн юм байна л даа тэгээд төрсний дараа гарч ирж байгаа байхгүй юу нялх хүүхэдтэй хэвтэрт хүнээр амруугаа хоолоо хийлгэж идсэн

Буяндэлгэр -

Тэр бас харааны бэрхшээлтэй юу?

Уртнасан -

Үгүй зүгээр надтай хамт Орхон их сургуульд хамт сурч байсан байхгүй юу надаа их тусалдаг байсан юм . тэгсэн чинь хүнээр хоолоо амруугаа хийлгээд яадаг билээ гэж бодоод эхлээд 2 хоног очоод 3 ч билүү тэгээд өөрөө шууд муужирч унаж байгаа байхгүй юу өвчтэй хүн их нөлөөлдөг юм байна лээ тэгээд ер нь бүтэхгүй юм байна 2 өнжөөд барьж байя гээд тэр хүнийг очоод бариад байсан би ингээд сүүлийн тосоор бариа хийгээд тэгсэн овоо гайгуу хоолоо иддэг болоод тэгээд бага багаар сайжраад байгаа байхгүй юу барьж байх хооронд аймаар их унгуулна тийм аймаар нөлөөлж байгаа ш дээ. Хөлний цэгүүд дээр барихад их унгуулна яагаад гэхээр тэр хүний хоол ундыг ойр ойрхон өгөөд сайн ээж аавтай тулдаа тэгээд нөгөө хүнд хүнд хоол өгөөд шингэц байхгүй хоол боловсруулах эрхтэн нь байхгүй , цусны эргэлт байхгүй тэгээд бүр аймаар цүдгэр гэдэстэй байсан тэгээд барьсаар байгаад 2 сар болоод боссон тэгээд боссон тэгээд нэг өдөр очсон чинь босоод хаалгаа тайлж өгч байгаа юм. Тэгээд надад их сайн байдаг юм ээж аав нь миний охиныг босгосон гээд Японд болохоор бид нар дандаа эрүүл улс хоорондоо хийж байсан болохоор тэр массажны ид шидийг мэддэггүй байсан юм байна л даа. Дадлага хийхээр дандаа эрүүл хүмүүс байсан байхгүй юу тэгсэн чинь яг өвчтэй хүн дээр хийхээр мэдэгдэж байгаа байхгүй юу. Ямар сонин юм гээд тэгж нэг өвчтэй хүн босгож байсан. Массажны ид шид тэр дээ ээждээ ирээд хийж өгөхөөр манай ээж тэгдэг байсан юм наад массажийг чинь хийлгэхээр өөрийн эрхгүй унтаад байх юм юм хийж болохгүй хамаг ажил цалгардаад байна гэдэг байсан тэгээд их дургүй байсан.

Буяндэлгэр -

Охин чинь аль сургуульд явдаг билээ?

Уртнасан -

5-р сургуульд явдаг миний охин чинь онц сурч байна гээд бөөн баяр таван хошуу авч ирээд их сэргэлэн л дээ

Буяндэлгэр -

6 настангуудын анги уу?

Уртнасан -

Тийм 6 настангуудын анги энэ жил цэцэрлэгт өгдөг байсан юм тэрийг чинь 17-р цэцэрлэгт гэрийнхээ ойролцоо ажлаа тараад таягаа бариад зам хөндлөн гараад охиноо аваад тэгээд гэрлүүгээ харина тэгж харих гэсээр байтал 7, 8 болчихно. Òэгээд яршиг яршиг ажил хэрэггүй юм байна хувиараа байсан дээр гэж бодоод гарсан байхгүй юу. Хараагүй хүний нэг хэцүү тал нь хүүхэд нь цэцэрлэг мэцэрлэгт явахаар аягүй хэцүү нөгөө хүүхэд чинь аягүй хэцүү янз бүрийн юм болохоор зэрэг нөгөө хүүхдүүдийн зурсан зургийг самбар дээр тавьчихдаг юм байна ээж энэ хараа энэ миний юм гээд хөөрхий амьтан үзүүлнэ тэгэхээр нь өө за за яасан гоё юм гээд нөгөөдөх нь ямар харах юм биш тэр нь л аймаар хэцүү одоо бол мэддэг болчихсон жаахан томорчихсон болохоор дүн авч ирэхээрээ ээжээ бүр үзүүлэх гээд сэтгэл нь цаанаасаа үзүүлэх гээд харахгүй ш дээ миний охин гэхээр бүр нүдэн дээр авч ирээд нааж байгаа байхгүй юу ээжид л харуулчихбал боллоо гэсэн тийм сэтгэлтэй байгаа биз тэ. Тэгээд сэтгэл нь ханаад больдог юм шиг байгаа юм. Ээж нь харахгүй ш дээ миний охин за за гэхээр нүдэн дээр авч ирээд наагаад энэ хараагүй хүмүүсийн хүүхдүүд бүр багаасаа мэдрэмжтэй болчихдог юм шиг байгаа юм. Би нэг жаахан байхад нь хоолын өгч байгаад нөгөө юу яаснын мэдэхгүй хоолоо идэж сууж байснаа намайг уйлаад дуудаад энэ яачихсан юм болоо гэсэн чинь миний гарыг аваад бөгсөн дээрээ тавьж байгаа юм өмд норчихсон байна гэж байгаа юм. Нэг өдөр аавтайгаа ярьж байна гэнэ манай охин одоо ингээд юу яана аав одоо хөгширнө тэгэхлээр нүд нь юу ч харахаа болино хөгшрөх тусам тэгэхээр би аавыгаа ажилд нь хүргэж ээжийгээ хүргэж өгөөд тэгээд би сургуульдаа явж байхаас автобус энэ тэр ирэх юм бол тэр тэр гээд хэлээд өгчихөж байгаа юм. Би уул нь аль эртний хүүхэдтэй болох байсан сургуулиа төгсөнө ажлаа хийнэ хэдэн цаас наана цаана гэж явсаар байгаад 28-тайдаа гаргасан.

Буяндэлгэр -

28 ч орой биш л дээ манайд л орой гэж байгаа болохоос орой биш шүү дээ.

Уртнасан -

Харин тийм манайд л орой болохоос бид 2 анх барьсан байшиндаа аягүй жижигхэн өрөө юм чинь тэнд дотроо хоёулаа хүүхэдтэй болсон бол анх бүүр уулан дээр байдаг байхгүй юу тэр лүү хэд унагааж хэд өнхөрүүлнэ ш дээ бид 2 тэгж боддог байхгүй юу орчноо бүрдүүлээд хүүхэд нэг сайхан мөлхөөд явж байх газар хүүхэдтэй болохгүй бол түлхээд унагаана ш дээ жаахан байж байхад их түлхэж унагаадаг байсан. Зогсож байгааг нь мэдэхгүй очоод түлхээ унагаачихна. Тийм нөхцөл байдалд хүүхэдтэй байсан бол өвчин өвчин салахгүй ш дээ тэгээд бид 2 байшингаа одоо нэг 10:7-ийн том байшинтай гаражтай 4 өрөө галлаад параар халчихдаг тэгээд амар байгаа юм чинь

Буяндэлгэр -

Тэгвэл сайхан байртай юм байна ш дээ?

Уртнасан -

Тийм тохижсон тохижсон тохитой амьдардаг тохитой амьдрах сайхан тийм би боддог байхгүй юу ажил гэр 2 тохитой байвал гадны хүйтэн гадны нөлөө хамаа алга би тэр GCS гээд ажилд ажилладаг байхдаа мөнгөө цааш нь хийнэ бүр өдөрт юу яадаг байлаа ш дээ тэр үед 100-ийн гоймон авч идээд яваад байдаг байлаа. Тэгж л өөрөө өөрөө л мөнгө цуглуулахгүй бол бид 2-ийн 2 талын ах дүү нар хоёулаа хэцүү амьдралтай

Буяндэлгэр -

Нөхөр чинь хэдүүлээ юм бэ?

Уртнасан -

Манай нөхөр анх гурвуулаа байсан 2 ах нь нас бараад одоо нэг эгч нь л байгаа. Үерхэж байгаад суусан хүмүүс чинь арай л өөр манай аав чинь их дургүй байсан юм энэ хойд эцэг нөхөрт, ядуу амьдралтай хүнтэй суулгах гэлээ гээд манай ээжийг загнаад адилхан ядуу улс байж гээд ээж, манай нөхөр л надад нэмэр болж байсан юм чинь сургууль мургуульд сурч байхад намайг зөөнө ийш нь тийш нь явуулна ямар сайндаа л хөдөө явахдаа намайг айлд аваачиж орхиж байхав. Хамгийн гоё үе бол оюутан байх үе манай ангийн хүүхдүүд тэгдэг байсан юм гадагшаа гараад явна нөгөөхөө хөтлөөд яваад өгдөг сургууль дотор орж ирээд хаячаад яваад өгдөг сурчихсан юм чинь сургууль дотроо яваад тэгээд хаячаад алга болж өгдөг гээд шоолоод би ер нь жирийн хүмүүстэй хамт ажиллаж амьдрах их дуртай байдаг юм.

Буяндэлгэр -

Танай ангид хэдэн оюутан байсан бэ?

Уртнасан -

15,16 эхлээд нэлээд хэдэн оюутантай байснаа сүүлд нь цөөхөн болчихсон яагаад гэхээр эрэгтэйчүүд нь гараад явчихдаг юм байна лээ

Буяндэлгэр -

Хувийн сургууль тиймээ?

Уртнасан -

Тийм хувийн сургууль одоо ингээд Монголчуудыг харахад эмэгтэйчүүд гэр орон өрхийг авч явж байна

Буяндэлгэр -

Одоо ер нь дийлэнх нь эмэгтэйчүүд гэр орноо авч явж байгаа юм шиг байгаа юм тиймээ?

Уртнасан -

Тийм эмэгтэйчүүд зах дээр зогсож байгаа нь хүртэл эмэгтэйчүүд жаахан хэцүү амьдралыг даван гарч чадахгүй эрэгтэйчүүд архинд ороод тий эмэгтэй хүмүүс л авч явж байх шиг байна даа. Азаар яаж нэг халтар хултар хэл сурсан юм тэгээгүй бол ч өнгөрлөө.

Буяндэлгэр -

Чи англи хэлийг хэдэн жил оролдож сурсан бэ?

Уртнасан -

4, 5 жил англи хэл монгол хэлний материал авахгүй шүү дээ хүний хэлснээр л явж байгаа шүү дээ надад тэрийг ингэж уншдаг энийг ингэж уншдаг гэж зааж байгаагүй ш дээ. Тэгээд явцын дунд өөрөө сурч байгаа юм чинь тийм материал байхгүй одоо бол нэг үеэ бодвол гайгуу болчихсон байна лээ. Ном дэвтэр элбэгшээд одоо хэл тэгээд хэрэгцээ болчихсон тиймээ массаж бас хэрэгцээ болсон нэгнийхэн толгой өвдлөө гэхэд эм өгөхгүйгээр массаж хийгээд өгчихдөг тийм байвал болж байгаа байхгүй юу би тэгээд охиноо тэгдэг юм заавал мөнгө зарж байснаас багаас нь сургачихвал амар ш дээ хэрэгцээ юм чинь том болохоор нь нэг массаж заагаад өгчихвөл тэгээд боллоо

Буяндэлгэр -

Нэрийн хэн гэдэг бэ?

Уртнасан -

Саруул

Буяндэлгэр -

Танай нөхрийг хэн гэдэг вэ?

Уртнасан -

Хадбаатар гэдэг юм.

Буяндэлгэр -

Чиний овог хэн гэж явах уу?

Уртнасан -

Л. Лхагвасүрэнгийн гэдэг юм

Буяндэлгэр -

Лхагвасүрэнгийн Уртнасан гэх үү?

Уртнасан -

тийм.

Буяндэлгэр -

Хашаа байшингаа хэдэн онд барьсан юм áý?

Уртнасан -

2002 онд барьж дуусгасан ер нь хашаа байшин барихад их юм ордог юм байна лээ зардал их гарна тэгээд чимхлүүр ажил их гарна өөрсдөө юм хийж чадахгүй хүмүүс чинь хэцүү ш дээ заавал хүнээр хийлгэнэ сайхан хийж байгаа болов уу муухай хийж байгаа болов уу гээд бодохоор сонин, манай нөхрийн ах нь барьж өгсөн юм хөөрхий юм хүм баридаг барилгын мэргэжилтэй хүн байсан юм \ одоо орох орон босгоно гэвэл бас хэцүү тиймээ

Буяндэлгэр -

2002 онд барилгын материал шал өөр хямд байсан тиймээ?

Уртнасан -

Тийм хямд 2001 онд байна уу 2002 онд байна паалка чинь 1700 байсан байхгүй юу тэгэхээр нь зэрэг хоёулаа цагаан сарын өмнө аваад тэгвэл аягүй хямд байдаг байхгүй юу тэгээд авч тавьж байгаад намар нь барьж байсан юм.

Буяндэлгэр -

Яагаад цагаан сарын өмнө хямд гэж?

Уртнасан -

Цагаан сар болох гээд барилгын материал арай л хямдардаг тий бид нар нөгөө нэг 90 онд тоглолтоор бүх аймгаар явна тоглолт хийгээд тэгээд дуулах нь дуулаад тэгээд яг 2 сард тоглолтоор явж байгаа байхгүй юу тэгээд л ороод ирсэн чинь нөгөө 20-р тогтоол гарчихсан байсан хамаг юмны үнэ нэмэгдээд тэр үед чинь бас хөөрхөн цалин аваад гэртээ өгдөг байлаа ш дээ

Буяндэлгэр -

Хөдөө яах уу урлагийн бригадаар явах уу?

Уртнасан -

Тийм урлагийн бригадаар

Буяндэлгэр -

Хаагуур хаагуур явсан та нар?

Уртнасан -

Баруун аймгуудаар бүгдэнгээр нь явсан Увс, Ховд Завхан, Говьалтай, гээд тэгээд энэ зүүн аймаг Хэнтий Дорнод Сүхбаатар за Төв аймаг 3 нь говь л ороогүй юм байна

Буяндэлгэр -

Унаа тэрэг яах уу?

Уртнасан -

Унаа тэрэг сургуулийн автобус байдаг байсан байхгүй юу сургуульдаа мөнгө олж байгаа сургуулийн дэргэдэх гэдгээрээ.

Буяндэлгэр -

Орлогын тэгээд сургууль авах уу та нарт хэд хэдийг өгөх үү?

Уртнасан -

Сургуульд өгнө бид нарт тэр үед цалин гээд 100, 100 нь төгрөг өгнө бүх юмаа сургуульдаа өгдөг байлаа ш дээ хөгжим тоног төхөөрөмж сургууль хангаж өгч байсан. Хэлгүй хүүхдүүдтэй хамт сурна хэцүү 2 бэрхшээлтэй хүмүүс чинь хэцүү ш дээ хэлгүй нь хараагүйгээ ойлгохгүй хараагүйн хэлгүйгээ ойлгохгүй зөндөө бэрхшээл байсан

Буяндэлгэр -

Одоо тэгээд 29-р сургууль чинь 2 хуваагдсан хэрэг уу?

Уртнасан -

Аа 29-р сургууль 2 хуваагдсан хэлгүй дүлий хүүхдүүд 29-р сургууль дээр сурч байгаа

Буяндэлгэр -

Хараагүй хүүхдүүд хаана сурах уу?

Уртнасан -

Хараагүй хүүхдүүд тусдаа 116-гийн яг наад талд нь тусдаа л байсан дээр дээ ер нь гадаадад тусдаа байдаг юм байна лээ.

Буяндэлгэр -

Хэлгүй хүүхэд их олон юм шиг байна лээ тийм

Уртнасан -

Хараагүй хүүхэд 80-иад байдаг юм.

Буяндэлгэр -

Хэлгүй дүлий хүүхдүүд их олон юм тиймээ?

Уртнасан -

Хэлгүй хүүхдүүд олон харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд би бас англи хэлний хичээл орж байсан жаахан давхар гажигтай хүүхдүүд бас олон болсон байна лээ давхар бас тусгай ангитай болсон байна лээ зах зээлийн шуурганд нэлээд зүйл хэлмэгдэж байлаа ш дээ сайн сайн багш нараа халж хаяаад хэдэн багш нараа халж хаяаад

Буяндэлгэр -

Яалаа гэж халж байгаа юм намын уу?

Уртнасан -

Тийм тэгээд л танил дотно хүмүүсээ ажилд аваад л ер нь холбоонд бол гайгуу толгойтой хүмүүс ажиллаж байгаа байхгүй юу хараагүйчүүлийнхаа тэгж байж тэд нар хараагүйчүүлийнхээ эрх ашгийг хамгаалж ажиллаж байгаа байхгүй юу хэцүү хүмүүс ажиллах юм бол бас хэцүү л дээ

Буяндэлгэр -

Энэ холбоо хэзээ байгууллагдсан юм бэ? Социолизмын үед байгууллагдсан юмуу зах зээл эхлээд байгууллагдсан юмуу?

Уртнасан -

Социализмын үед болохоор хараагүйчүүлийн нийгэмлэг гэж байсан ардчилал гараад сая 2004 оны сонгуулиар холбоо болсон байхгүй юу тэгээд манай холбоо чинь дэргэдээ варилл номын сантай хэвлэх үйлдвэртэй тэгээд сургалтын төвтэй массажийн төвүүдтэй өргөжөөд байгаа байхгүй юу өргөжнө гэдэг чинь хараагүйчүүд ажлын байртай болж байна гэсэн үг байхгүй юу

Буяндэлгэр -

Гадны хөрөнгө оруулалтаар тэгж хөгжиж байгаа юм байна тиймээ?

Уртнасан -

Ерөнхийдөө гэхдээ манай энэ хөдөлмөрийн яам нийгмийн хамгааллын яам бас хөөрхөн тусалж байгаа байхгүй юу сангийн яам хэдэн төгрөг шийдээд тэр массажны төвүүдийг нээж өгсөн төсөв сайн тусгаж өгөөд байвал бас гайгуу бид бас сайн ярьж байж тусгуулдаг байхгүй юу тэгэхгүй бол бас хэцүү намайг манай холбооныхон гаргах их дургүй байсан ганц багш нь гарчихлаа гээд одоо бас алин болгон тэгж явах уу амьдралаа бодохгүй бол би өөр байгууллагад ажиллаж байхдаа хоолоо ч аваад хувцсаа ч аваад гэр орондоо тавилга мавилга ч аваад болж байсан энэ холбоонд ажиллаад юуч нэмэгдсэн зүйл байхгүй цалин бага юм чинь цалин хоолны мөнгө автобусны мөнгөнд яваад өгдөг өдрийн хоолонд өчнөөн мөнгөний хоол идэж байгаа юм чинь тэгээд ямар хоосон суугаад байлтаа биш холбооныхоо хүчинд нэг массажист болоод авсан шүү анх нээрээ англи хэлний дамжаанд явах гэсэн чинь мөнгө олдодгүй ээ манай гэрийнхэнд мөнгө байдаггүй

Буяндэлгэр -

Ямар дамжаа юм бэ?

Уртнасан -

45 хоногийн дамжаа байхгүй юу.

Буяндэлгэр -

Одоо энэ хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан дамжаа юу?

Уртнасан -

Үгүй одоо энэ МУИС-ийн тэгээд тэрэндээ орох гэсэн чинь мөнгө олдодгүй тэгээд бид нартай цуг тоглолтонд явж байсан Баттогтох гээд одоо энэ хайрын сарнайг зохиогоод байсан тэр ахаас очиж 3600 төгрөг авч байж тэр курсдээ орж байгаа юм.

Буяндэлгэр -

:3600 төгрөг байсан юмуу?

Уртнасан -

Тийм тэр үед.

Буяндэлгэр -

Тэр үе чинь хэдэн он вэ мөн хямдхан байж

Уртнасан -

1993 он хямдхан байжээ тэгээд тэр нэг компаний захирлаар 80,0 төгрөгөө төлүүлж их сургуульд орж байсан тэрнээс биш манай гэрийнхэн хэцүү байсан юун төлбөр өдөрт 5 талх аваад бараг зодолдоод дуусаж байгаа юм чинь олон хүмүүс чинь суудал дээрээ алга болно өө тэр үед чинь нээрээ баллаж байсан гэрийнхэнтэйгээ нийлээд наймаа хийх гэж үзнэ нөхөртэйгээ нийлээд хоёулаа зах дээр зогсох гэж үзнэ одоо юу хийж зогсдог байсан юм мэдэхгүй кофи мофи тийм жижиг бараа зардаг байсан.

Буяндэлгэр -

Тэгээд талхны мөнгө гарч чадах уу?

Уртнасан -

Хардаг байсан юм. Ямар ч байсан ээж ааваасаа махны мөнгө авч байгаагүй.

Буяндэлгэр -

Одоо ирээдүйд ямар зорилт байна чиний ирээдүйд?

Уртнасан -

Ирээдүйд Япон хэл сурмаар байна, Монгол массаж сурмаар байна түүнээс биш гадагшаа мадагшаа явах зорилго байхгүй тийм зорилго байна Япон хэл давхар сурчихвал гэж бодоод байгаа юм. Бид нар Японд чинь хэл сурах боломж байдаггүй байсан өглөө 9 цагаас 5 хүртэл бүтэн хичээлтэй байдаг байсан варилл үсгээр товгор үсэгтэй номнууд өгчихнө тэгээд номоо уншаад манай ангид аягүй сайн компьютер мэддэг филипин залуу байсан байхгүй юу тэрүүгээр орой компьютер заалгана тэгээд хичээл гэсээр байгаад Япон хэл сурах боломж гараагүй 48 цагийн япон хэлний хөтөлбөр ороод тэрнээс нь жаахан сураад тэгсэн их завгүй байсан шүү аа тийм Японд байхдаа бид нар чинь зурагтаар гараад фестивальд оролцоод…

Буяндэлгэр -

юуны фестиваль юм бэ?

Уртнасан -

Окинава-д оюутны фестивальд англи дуу бүгдээрээ дуулаад 1-р байранд ороод аягүй идэвхтэй

Буяндэлгэр -

Зардал Японы тал даасан уу?

Уртнасан -

Японы тал Жайко бүх юмын цаанаасаа тэтгэмжтэй байсан юм чинь.

Буяндэлгэр -

Тэдний тэтгэмж бас гайгуу шүү тиймээ?

Уртнасан -

тийм гайгуу сардаа нэг 800 доллар хэлгүй байсан бол тийм боломж гарахгүй байсан халтар хултар хэл сурч байсан болохоор.

Буяндэлгэр -

Хоол ундаа тэндээс өгөх үү та нар өөрсдөө хийх үү?

Уртнасан -

Өглөөний хоол үнэгүй өдрийн хоол өөрсдөө оройн хоол 50% тийм байсан байхгүй юу.

Буяндэлгэр -

Гадаадын олон хүн байсан уу?

Уртнасан -

Ази орнуудаас филипин байсан хятад байсан 10орон байсан тэгээд дандаа англи хэл дээр хичээл заана ш дээ ангаахын хэлийг давхар сурах хэрэгтэй болж байгаа юм чинь давхар сурахгүй бол дандаа ангаахын хэлээр ярина тэгээд тэмтэрч сурдаг бүх юм нь модель болохоор тэрүүгээрээ их давуу талтай

Буяндэлгэр -

Зориуд нөгөө хараагүй хүмүүст зориулсан?

Уртнасан -

Сургалтын материал аягүй сайтай бид нар бүр нас барсан хүний цогцос хүртэл тэмтэрч үзэж байсан хөлдөөчихсөн байдаг юм байна лээ уушиг нь энэ бөөр нь энэ гээд бид нар аягүй азтай одоо тийм сургалт байхгүй эндээс чинь явах гэж бөөн юм болсон ш дээ янз бүрийн байгууллага тахир дутуу хүмүүсийг явуулах гээд гол нөгөө хэд чинь хэл нь дээр тэнцээгүй жайко чинь хэл нь дээр тэнцээгүй хараатай хүмүүс хүртэл явчихдаг гэж байга юм чинь хараагүй болоод л сая манай холбооны 30 жилийн ой болсон хараагүйчүүдийн үндэсний холбооны тэгээд Монголын эмэгтэйчүүдийн холбооноос оюунлаг эмэгтэй гэсэн шагналаар шагнасан тэгээд бодож байлаа л даа өөрийгөө овоо доо энэ олон хүмүүс дотроос зүгээр нэг тэмцээнээс шагнал авсан бол онц биш тиймээ оюунлаг гэдэг үгэнд аягүй урамшаад байгаа байхгүй юу тийм тэгээд өөрөө өшөө цаашаа юм сурмаар санагдаад байгаа байхгүй юу урам хайрлаж байгаа юм. 10жилд байхдаа алтан медаль сидал авч байсан урлагын тэрнээс хойш юм авч байгаагүй манай охин тэгсэн чинь медаль авчаад бөөн баяр гимнастикаас мөнгөн медаль авсан байхгүй юу тэгсэн чинь….

Буяндэлгэр -

Гоолиг охин болох юм байн ш дээ танай охин чинь.

Уртнасан -

Ээжтэйгээ адилхан медаль авсан гээд баярлаад байгаа.

Буяндэлгэр -

За би Уртнасантай 2 дахь удаагаа уулзаад байна үүний өмнө өөрийнхөн тухай интернэтэд тавигдсан юм байна тавигдсаны дараа өөрт нь бас Даниас Дани улс тиймээ Норвегаас бас интернэтээр харьцаж бас янз бүрийн асуудал болсон юм байна тэр бас их сонин юм байна тэр чинь одоо хэдэн он бэ?

Уртнасан -

Тийм ноднин өнгөрсөн хавар байхгүй юу Даниас хараагүйчүүдийн холбооны дарга Монголд ирээд сургалт зохион байгуулсан юм. Тэгж байх хугацаандаа надаас ярилцлага аваад ер тэр үед аягүй олон хараагүй хүмүүс байсан л даа бараг 20-иод хүн байсан шууд англи хэлээр ярьдаг нь их амар юмаа танай энэ хүний талаар Дани улс даяар интернэтээр цацъя гээд тэгээд надаас англиар сурвалжлага аваад зураг хөрөг аваад явсан тэгээд байж байсан чинь удалгүй ингээд шууд миний утсаар яриад л сонин яг англи хэлээр бишээ англи хэлээр сайн ярьж чаддаггүй хүн байсан би чиний талаар мэдээлэл авсан чамд туслах хэрэгтэй байна чи надад дахиад их мэдээлэл явуулах хэрэгтэй гээд ингээд ярив аа тэгээд би имейл ээ шалгаж үзээрэй гэсэн байхгүй юу тэгэхээр нь зэрэг манайх интернэтэд холбогдоогүй захын гэрийн хороолол юм чинь тэгэхээр нь хүн амьтан гуйгаад шалгаад үзсэн чинь чамд 10,0 доллар ч гэлүү хэдэн мянган доллар ч гэлээ чамд өгөхөөр болсон ямар ч засгийн газар гэлээ Норвег билүү засгийн газраас би Норвегийн засгийн газрын тэргүүн хийж байсан хүн гээд тэгсэн чинь тэгээд надруу байн байн яриад байн байн нөгөө имейлээр харьцаад тэгсэн чинь англи руу миний нэг найз явж байгаа дипломат газар луу нь чиний энэ хайрцагтай юмыг өгөөд явууллаа зургийн цаасанд боосон бөөн мөнгө байгаа юм ярьсан одоо ямар сонин юм гэж гайхаад тэгээд Жонн гэдэг хүнтэй холбоо бариараа гээд тэр Жоннтойн холбоо барьсан чинь энчээнээс явуулах гэсэн чинь гацчихаад байна 5000 доллар хэрэгтэй байна чи наанаасаа 5000 доллар явуулчих юм бол энчээнээс энэ их мөнгө чамд очих гээд байна гээд тэгээд би юу гэж явуулах вэ дээ тэгээд над руу байн байн утсаар яриад тэгэхээр нь би хэлсэн юм би одоо халамжаар амьдрадаг хүн надад тийм их мөнгө байхгүй би энэ их мөнгийг чинь явуулж чадахгүй гээд ингэсэн чинь алга болчихсон байхгүй юу тэгэхээр энэ бас интернэтээр хүнийг бас хуурч залилдаг мөнгө авдаг хүмүүс зөндөө байдаг юм байна лээ тэрэнтэй нь таарчихаж би тэгээд амьхандаа би урд нь тийм ярилцлага авч байсан болохоор тэр надад туслах гэж байгаа юм байна гэж бодоод бөөн баяр болсон чинь байхгүй харин азаар надад мөнгө байхгүй юм чинь би юугаа явуулах вэ дээ. Тэгээд явуулаагүй явуулах чадваргүй болохоор харьцахаа байчихсан тийм юм надад тохиолдож байсан юм сая таныг хэлэхээр санаад орлоо л доо түүнээс биш мартчихсан байсан. Тийì гэнэт тийм юм болохоор гайхаад улаам цайм миний утсаар яриад тэгээд өнөө маргаашгүй чамтай очиж уулзана Монгол руу явах гэж байгаа гээд тэгээд байсан байхгүй юу английн нэг дипломатач монгол руу явах гэж байгаа тэр хүнд энэ хайрцагтай юмыг өгөөд явуулъя ингээд бүр нэг их мөнгө амласан байсан юмаа тэр захианд

Буяндэлгэр -

Ер нь болгоомжтой байсан дээр юм байна тэ ямар нэгэн мэдээлэлээр гарсан тохиолдолд нягталж үзэж байсан нь дээр юм байна тиймээ?

Уртнасан -

Харин тийм тэгээд би бодохдоо миний тэр хаяг маяг утасны дугаар мугаар цацагдсан байх л даа тэрнээс биш хүмүүс нэг их мэдэхгүй ш дээ.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.