Hishigt


Basic information
Interviewee ID: 990138
Name: Hishigt
Parent's name: Demid
Ovog: Borjigon - Maihan
Sex: m
Year of Birth: 1931
Ethnicity: Halh

Additional Information
Education: higher
Notes on education:
Work: radio/tv Institute teacher
Belief: Buddhist
Born in: Hashaat sum, Arhangai aimag
Lives in: Bayangol sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: [blank]
Father's profession: [blank]


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
education / cultural production
repressions
childhood
privatization


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Буяндэлгэр -

Та соёл урлагийнх гэж явдаг уу? Урлагийнх гэж явдаг уу?

Хишигт -

Тийм, Монгол улсын урлагийн гавъяaт зүтгэлтэн

Буяндэлгэр -

Аа таны овог чинь хэн билээ?

Хишигт -

Дэмид

Буяндэлгэр -

Дэмидийн Хишигт гуайтай уулзаж байна . Хишигт гуай тэгээд Монголын соёл урлагийн амьд гэрч бөгөөд үүх түүхийг мэдэх хүн шүү дээ. Та чинь бас их юм уншдаг хүн ш дээ./ инээв/

Хишигт -

: За театр кино телевизийг бол яахав нэг.

Буяндэлгэр -

За та чинь бас өөрөө бас их юм уншдаг хүн ш дээ. тийм үү.?

Хишигт -

Яагаад гэвэл сургуульд сурсан үе ч байлаа ,ажиллаж байсан үе ч байлаа. Манайд чинь тэр үед ч гол төлөв гол төлөв ч гэх юу байхав ер нь зөвлөлтийн кино тухайн үеийн Зөвлөлт, Оросын кино их гарна ш дээ .Тиймээ

Буяндэлгэр -

Тийм,

Хишигт -

Тэрийг л үздэг сонирхдог тэгээд бид нарын одоо юм үздэг байсан хүүхэд ахуй тэр цаг бол дайны жил байсан юм. Тэгээд ер нь гардаг кинонууд бол юу гэхээр зэрэг дандаа тэр дайны сэдэвтэй ,эх оронч үзлийг сурталчилсан тэр үеийн оросын түүхэнд гарамгай гавъяа байгуулсан сүрхий жанжингууд Суворовын тухай Нашыномийн тухай их гоё, гоё, Кутузовын тухай тиймээ, тийм кинонууд гарна ш дээ тэгээд тэрийг их амтархаж үздэг.”Чапаев кино гарна одоо тэр чинь дэлхийн одоо шилдэг кинонд орсон одоо кино тэрий чинь л хүүхэд байхаасаа үзээд л ингээд байж байтал 44 онд юм байна даа манай Архангай аймагт сургууль мургуулийг эрт тараадаг юм байна .Одоо их ажил гарсан энэ жил тийм учраас, энэ жил тийм учраас сургуулийн хүүхдүүдийг эрт тараана гээд яагаач үгүй ер нь бараг 4 –н сард хичээл хаагаад шалгалт малгалт авааад ингээд тараасан.

Буяндэлгэр -

Яагаад тэгсэн юм бол?

Хишигт -

44 он гэдэг чинь байна ш дээ. Би одоо 4-р ангийн хүүхэд байж, тэгэхэд Цогт тайж киноны 2-р ангийн зургийг манай аймгийн төвийн хажуу талбай дахь Булган уулын тэнд авахаар болсон. Тэр кинонд одоо тэр олны хэсэг тэд нарт чинь одоо, манай сургуулийн багш нар аймгийн төвийн албан хаагчид хөдөлмөрчид ийм олон улсууд орох болсон .

Буяндэлгэр -

За

Хишигт -

Тэгэхээр одоо хүүхдүүдийг тараахаас биш яахав .

Буяндэлгэр -

Аа тэрнээс болж тараасан юм байна ш дээ.тээ

Хишигт -

Тийм тэгээд Цогт тайж киноны зураг авахыг л одоо өдөрт харж сууна даа тэгэхэд одоо манай аймгийн төв дээр одоо бид нар чинь ингээд хашаа байшингуудтай айлууд чинь бүгд л өглөө яагаач үгүй л айл бүхний хашаанаас л эртний баатар эр гарч ирж байна ш дээ.Тэр зураг авах талбай руу тэгээд баатарууд л гудамж бүхнээс гараад явна аимаг маань цөөхөн хүн амтай бүгдээрээ баатар болчихсон. Цогт тайж кинонд зураг авахуулах гээд ингээд, Цогт тайж киноны тэр 2-р анги тэр, Төвдийн тэр байлдах гэж явж байгаа хэсгүүдийг чинь бүгдийн Архангай аймгийн төв дээр тэр Булган суманд авсан юм .Тэгээд үүнийг их үзэж сонирхдог байлаа л даа. Орой болноо тэр бид нарыг чинь тэрэнд үзээд суухаар зэрэг нөгөө зураг авч байгаа улсуудын ойролцоо суучихна .Бид нар чинь хэдэн хөл нүцгэн тэгэхэд чинь арай эхэн үедээ ч гуталтай сүүлдээ жаахан зун тийшээ болохоор хөл нүцгэн дээ, /инээв/ тэгээд үзээд сууж байхад л нэг хүрэн дээлтэй нэг гоё баатар эр давхиж ирж байгаа юм л даа тэр нь Арслан тайж Цэрэндэндэв гуай тэгээд бид нар дээр ирээд л тэр баатарынхаа хувцасыг тайлаад бас жаахан энгийн хувцастай ирж байгаа юм .Тэгээд л, сургууль гоё юм үзэж байгаа л гэлээ.Та нар зүгээр ингээд суугаад байж болохгүй ,та нар одоо 2,3-хоног энд л дандаа сууж байгаа харагдлаа ажил хиймээр байна .Та нар бидэнд ажил хийж өг, өгвөл гэж байгаа. Тэгье ,тэгье гээд л цөмөөрөө 4- үүлээ байсандаа бид нар дуу нэг цөмөөрөө тэгье гэсэн .Тэгээд юу хийх вэ? Гэсэн чинь байлдаан болоод ингээд өнгөрөхөөр зэрэг цэргүүдийн малгай, бамбай, жад ,сэлэм, нум сумны сум нум мàш их хаягддаг тэрний одоо эвдэрхий бүтэн ямарч хамаа байхгүй бүгдийн түүж бидэнд цуглуулж өгч бай гэж байнаа. Өө тэгээд зураг дуусахаар зэрэг тэр талбай дээр чинь эхний өдөр чинь бараг нэг машин дүүрэн юм цуглуулж байгаа юм. Ачааны машин дүүрэн юм. Аа наад дээрээ гараад сууцгаа, юмаа битгий хэмхлээрэй тэр урьд талд нэг агуулахад аваачаад тэнд очоод хэмэрхийг нь хэмэрхийгээр нь бүтнийг нь бүтнээр нь гэхдээ одоо бамбайнуудыг нэг доор жаднуудыг нэг доор сэлмийг нэг доор ингэж төрөлжүүлж хураана. Өө бид 4 чинь дуртай аргагүй бүгдийг нь төрөлжүүлээд хураалаа .тэгэхнээ

Буяндэлгэр -

Нэг ангийн хүүхдүүд үү?

Хишигт -

Аа өө тий нэг л ангийн хүүхдүүд гол төлөв байсан.Тэгэхнээ чинь л бид хэдийг за наашаагаа ороод ирцгээ гэсэн чинь нэг өрөө рүү дагуулаад ордог юм байна. Тэгсэн нэг ийм томоо паниаран хайрцагтай юм байна. За хормойгоо тосоод бид чинь өмд цамц өмсөхгүй ш дээ, монгол дээлтэй дандаа, хормойгоо бариад зогсож бай л гэнэ, хормойгоо барьсан чинь нөгөө хүн чинь нөгөө том хайрцагтай юмнуудаас чинь чихэр, бид чинь одоо Голио гэж нэрлэдэг байлаа чихэр /инээв/ одоо цаастай чихэр тэгээд хормой, 2 гараараа сагсайтал атгааад бид нарын хормой дээр, юу тэр дайны жилүүдэд чинь чихэр михэр олдохоо больчихсон үе.

Буяндэлгэр -

Ерөөсөө байхгүй байсан уу?

Хишигт -

Тийм байхгүй тэгээд одоо граммлах юм бол 2-2 кл гр чихэр өгч байна даа одоогийн байдлаар, тэгээд бид нүд орой дээрээ гарч байгаа юм, гайхаад одоо яанаа гэсэн шиг, аваад харь харь ээж аавдаа аваачиж өг маргааш дахиад ажиллана шүү л гэж байна. Зà л гэсэн тэгээд гэртээ аваачаад ээждээ чихэрээ өгсөн чинь ээж хаанаас ийм юм аваад ирэв гээд ингээд ингээд ийм юмнаас авч ирж байна .Ээж үнэмшиж өгдөггүй .Чи үнэнээ хэл чи муу аргаар авсан уу энээ тэрээ гээд. Үгүй үгүй уйлж нус нулимсаа гоожиж байж үнэнээ хэлж байж ээж маань, ээж маань нэг үнэмшиж хэдэн дүү нарт минь, хэд гурваар нь тарааж ингэж анх дайны жилүүдэд 44 онд 42 оноос чинь чихрийн бараа бараг харахаа больсон үе дээ. Одоо анх удаагаа 2 жилийн дараа чихэр харлаа ш дээ. Тэгээд Цогт тайж кинонд юмнуудаа зөөгөөд хүүхэд юм болохоор онгирч хүүхдүүдэд юмнуудаа яриад л одоо ингэсэн ингэсэн гээд л ярьсан чинь,нөгөө юмнуудын чинь түүдэг хүүхдийн тоо олширчихлоо нөгөө чихрийн сургаар / инээв /.бидэнд нөгөө юм олдохоо больж эхэлдэг юм байна. Тэгэхнээ нөгөө киноны маань улсууд бид 4-ийг бүүр анхны улсууд болохоор итгэмжлээд та нар бол тэр юм битгий түү түүгээд очсон юмнуудыг янзалж хураадагаар хураа ,өө нөгөө онцгой итгэмжлэгдсэн улсууд болж хувирч байгаа юм. Ингэж Цогт тайж киноны зураг авах ажилд нь туслах ажил хийж байлаа даа.Бид нар тэгээд орой үдэш оройн цагаар зураггүй өдрүүдэд орой энэ тэр бол аимгийн клубт Цогт тайж киноныхон чинь жүжгийн хэсэг тоглоно . Өө тэгээд л нөгөө Мандухай цэцэн хатан ,Ийм нэгэн хаан байж, жараа голын 3 хаан гээд тэр үед театрт тоглож байсан жүжгийн хэсгүүдийг бид 3,4 бол онцгой эрхтэй үнэгүй орж үзнэ. /инээв/ Аа тийм ингэж байхдаа л тэр Цагааны Цэгмид гэж тэр гайхалтай жүжигчинг харж байгаа юм. Жигмэддорж гуай гэдэг хүнийг харж байгаа юм.Цэрэндэндэв гуай ,Шороотын Цэвээн гуай ,Долгорсүрэн гуай

Буяндэлгэр -

Ая, яа та тэгэхээр их азтай хүн байна ш дээ ./инээв/

Хишигт -

Аа энэ гайхалтай улсуудыг одоо тэнд л одоо анх удаа харж байлаа. Гомбосүрэн гуай энэ тэрийг чинь тээ, ингэж тэд нарын одоо тоглолтыг харж биширч тэдэнтэй бас их ойр, ойр дотно танил болж байгаа юмаа. Ингээд Цогт тайж киноныхон маань 44 онд зургаа аваад буцчихлаа тэрнээс хойш одоо сургууль дээр одоо сурагчдын уран сайхны ,сурагчдын пионерийн ажил гэж явдаг байлаа ш дээ .Өө тэрэн дээр чинь л одоо манай хүүхдүүд одоо дандаа урлагийн юм тоглоно.Өө жүжгийн юм дууриаж тоглоно.заримын ихэнхийн санаанаасаа зохиож тоглоно.Аймгийн клубаас манай аймаг дээр бас нэг хятад ажилчны клуб гэж байсан юм тэндээс хувьцас хунар гуйж ирээд пионерийн ажил дээр бид нар дандаа жүжиг мүжгийн хэсэг тоглоно.

Буяндэлгэр -

Залуу худалдаачдын клуб гэж байсан уу?

Хишигт -

Байсан тийм, манай аймагт чинь ногоочин хужаа нар за тэгээд жижиг үйлдвэрлэл эрхэлдэг үсчин за тэгээд гуанзангийн нарийн боовны зурагчин тийм хужаа хятадууд нилээд олон байсан юм тэгээд бүр хятад ажилчдын клубтай ,тэр клубт бас идэвхтэн үзэх дуртай болчихсон .Хятад жүжиг үзээд .

Буяндэлгэр -

Хятадууд өөрсдөө тоглох уу?

Хишигт -

Тийм өөрсдөө тоглоно .Эмэгтэй хүн дээ бас өөрсдөө тоглоно. Бүдүүн дуутай их гоё хүүхэн гарч ирнэ дээ ,за будаад будаад их гоё болчихно нөгөө хужаа нар чинь /инээв/ дуун гэж жигтэйхэн муухай бүдүүн дуутай , /инээв/ тэгээд бид нар сонирхож үздэг тийм л байлаа.За ингэж Цогт тайж кино тэр үеийн одоо манай аймгийн клуб театр гэж байгаагүй ш дээ ,хятад ажилчны клуб маань одоо биднийг урлагт дуртай болгосон юм даа.

Буяндэлгэр -

70-аад онд чинь хятадууд бас их байсан юм байна ?

Хишигт -

Аа ха

Буяндэлгэр -

Танаа тэр хөрш байсан юу чинь хятад мятад гэлүү тээ,бичиг үсэг сайн мэддэг үү?

Хишигт -

Бүүр одоо хожим би чинь тэр кино үйлдвэрийн найруулагч болчихоод 81,79 оноос юм доо манайхан чинь одоо нөгөө Ардын хувьсгалын 60 жилийн ойд зориулж” Туулсан зам” гэдэг кино хийх болдог юм байна .Тэгээд тэр киноны эхний 1,2-р анги сүүлчийн анги энэ 3 ангийг хийх үүрэг надад оногдсон. Эхний анги дээр юу гэхээр зэрэг Ардын хувьсгалын бүүр өмнөх үеэс авахуулаад л 24 оныг хүртэлх үеийг хамарч байгаа юм.Энд одоо юу гэхээр зэрэг ер нь яахав одоо ,одоо 1911 онд чинь одоо нөгөө үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн гараад Богд хаант монгол улс тунхаглаад л за тэгээд 21 он хүртэл бүүр гучин хэдэн он хүртэл бол тэр дээр үеийн хятадын дэлгүүр ,худалдаа пүүс за тэгээд гуанз одоо энэ бүхэн чинь байж байсан үе шүү дээ тиймээ, тэгээд монголд бол хамгийн их алдартай пүүс бол Даашинхуагийн пүүс гэж маш олон салбартай .

Буяндэлгэр -

Аа би дуулсан юм байна , Аа тийм кинон дээр гардаг тийм ээ?

Хишигт -

Буянтын пүүс мүүс гээд их олон том, том пүүсүүд байсан .Тэгээд тэр би тэр үеийн одоо бараа таваар ямар байсан юм, хүй тэр пүүсүүд одоо ямар байдалтай байдаг байсан юм, энийг л одоо бас их мэдэх гээд л архивын бас бичиг баримт, янз бүрийн юм уншлаа л даа ,зураг мураг хайгаад л тэгэхнээн манай одоо хөрш айлын маань одоо манай хятад байдаг байхгүй юу

Буяндэлгэр -

Хэн гэдэг хүн байсан юм .

Хишигт -

Би тэр нэрийн сайн мэдэхгүй байна тэгээд тэр Оюунбатын аав одоо хүү охин 2-той л доо . Хүүгийн Чулуунбат гэдэг . Охиныг нь Оюунбат, Оюунбат бол эгч нь , тэгээд тэднийхэн манайхан нөгөө айл юм болохоор бие биендээ орж гарна тэр өвгөн ингээд дандаа радио чагнаж сууна үгүй бол ингээд жижигхэн ном уншиж сууна .Хятад ном.Тэгээд би урьд нь бол бас манай Архангайд байсан бас л үерхдэг найз нөхдийн маань аав нь хятад хүн байсан болохоор орж гарна л даа ном уншаад радио чагнаад сууж байгаа хятадыг хараагүй. Ер нь хараагүй .

Буяндэлгэр -

Ховор байсан байхаа

Хишигт -

Тэгэхэд тэр их сонин санагддаг байхгүй юу .Тэгээд би ярихгүй юу ,би нэг ийм кино хийж байгаа тэгээд одоо Даашинхуагийн пүүс Буянтийн пүүс мүүсийн талаар юм мэдмээр байна гэсэн чинь. Ай би тэр Даашинхуагийн пүүсэнд бичээч байсан

Буяндэлгэр -

Хүүе ямар сонин юм бэ? /инээв/

Хишигт -

Тэгээд тэр хужаа надад маш, Улиастай одоо салбар дээр бүүр одоо тэнд ажиллаж байснаа ярьж байгаа юм , маш сонин юм байсан тэгээд тэр миний хүний ярьсан юмнуудаас бол би санаа аваад тэр эхний ангийн чинь зохиогч нь Ширэндэв гуай, Зандраа гуай нар байлаа ш дээ . Тэр хоёртоо зохиолдоо оруулж

Буяндэлгэр -

Юу гэж хэлж оруулсан бэ? Тэр нь их сонин байна л даа

Хишигт -

Тэр яг одоогийн Завхан аймгийн Дөрвөлжний урдаа талаар нэг ийм фотука аппараттай хар даавуу толгойн дээгүүрээ нөмрөөд,

Буяндэлгэр -

Тийм хар даавуу яадаг

Хишигт -

Бид нар тийм 2, 3 зураг авахуулсан шүү, бүр их гоё зураг, нэг тийм зурагийн аппараттай болох юмсан гэсэн тэр яаж олдох бэ? тэгээд байж байсан чинь, аа 53-оны сүүлчээр ТД зойрко гэдэг аппаратууд, дурангийн ингээд сунгаад, ингээд эргүүлдэг тийм юмнууд энэ дэлгүүрүүдэд гардаг юм байна.500-төгрөг юмуу, 500 төгрөг 2-сарын цалин хүрэхгүй юм чинь, /инээв/ Би дөнгөж нэг 300 төгрөгийн цалин авдаг байсан.Тэр үед яаж тэрийг чинь авах вэ? Тэгж байсан чинь Сэр-од гэж нэг нөхөр байлаа.Тэр үед нэг аппарат барьчихсан зарна гээд явж байна.Тэгээд ямар үнэтэй зарах юм гэсэн чинь чамд бол нэг 200-хан төгрөгөөр зарна гээд явж байна.

Буяндэлгэр -

Өө за ёстой бөөн аз

Хишигт -

Тийм, бараг миний нэг сарын цалин шахуу юм.Тэгэхдээ жаахан эвдэрхий юм байгаа, чи яахав засуулаад авчих гэнэ.Тэгээд авчихлаа, хүний эвдэрхий юм яаж байгаа юм.Тэгээд одоо яадаг юм билээ гээд нөгөөдөхийгөө бариад гүйж байсан чинь, кино үйлдвэр дээр Дэмбэрэл гуай оператор, Цэрэн эд нарыг танина.Цэрэн, Дэмбэрэл гуайн туслах, Хуяг-очир гээд киноны нөхөр байлаа ш дээ, тэр чинь бас туслах оператор.Хуяг-очир бид нар урьд нь хамт ажиллаж байсан юм, театрт хөгжимчин байсан юм.Нөгөө хэдэн найзууд дээр очоод, Дэмбэрэл гуай л янзалвал янзалж чадна.Дэмбэрэл гуайд өг гэдэг юм байна.Дэмбэрэл гуайд аваачаад өгсөн чинь, за нэг лонх юм аваад ир, тэгвэл би засаад өгнө гэж байна.Тэр нь 26 төгрөгийн үнэтэй ч билүү дээ.

Буяндэлгэр -

Цагаан архи уу?,

Хишигт -

Тийм цагаан архи, Өө нөгөөдөхийн аваачиж өгөөд тэгээд Дэмбэрэл гуай нөгөө аппаратыг засаад өглөө.Тэгээд л зураг авна,Тэгээд нөгөөдүүл, би жаахан пилёонк олдохгүй жаахан, киноныхонд очно, нөгөөдүүл чинь пилёонкийг чинь 10, 20 метрээр цаасанд боогоод өгнө.Угаах болно тэндээс чинь нөгөөдүүл хорноосоо кино угаадаг хорноосоо шилэнд хийгээд өгнө.Ингээд би дэлгүүрээс зөвхөн цаас л авна, өөр юм байхгүй./инээв/ нэг муу олийгепер аскручик гээд тэгээд гэртээ зураг угаадаг.Өө тэгээд тэр үеийн театрынхны чинь зургийг авна.Ангийнхаа бригад маргиадаар явж байхад янз янзын л зураг авна л даа. Заримдаа гарахгүй, халуун хор нь дуугараад нөгөөдөх пилёонктой юмаа угаасан чинь, нэг цайны далавгар навч шиг юмнууд гарч ирээд, хө энэ чинь хамаг эмульс нь хуураад халуун хорондоо алга болчихсон./инээв/ тэгж инээдмийн ч юм болж байлаа даа.Тэгэхэд фото студид гээд манай тэр үед байлаа л даа, одоо энэ Тагдандорж гуай, Осол гуай энэ хэд ажилладаг.Оттлелов 55-онд бил үү дээ тоглосон юм.Тэрний зургийг тэд нараар авахуулсан чинь зураг нь гарсангүй, бас фото студи хариуцлага алддаг л байсан юм./инээв/ Тэгэхнээ манай театрынхан чинь хө энэ Хишигтээр авахуулъя, Хишигтээр авахуулъя гээд, тэгээд миний авсан зураг бас рекламны /инээв/ зураг гарч байлаа.

Буяндэлгэр -

Мундаг байсан юм байна ш дээ.

Хишигт -

Тийм тэгээд Мижиддорж гуай одоо гавъяат жүжигчин, аа би чамд шавь орно гээд, тэгээд би Мижиддорж гуайг шавиа болгож, Мижиддорж гуайд зураг авахыг зааж өгч, угаахыг зааж өгч, тэгээд би 56-нод Дорнодын театр луу явсан.Тэгэхэд Боршылов гуай ирээд тэгэхнээ чинь

Буяндэлгэр -

Аа тийм би 10-н жилийн сурагч байсан, хүрэн халзан тоомсогтой ямар Боршылов ирлээ гээд дуулдаг байсан.

Хишигт -

Гэтэл Боршылов гуай гэрэл зургийг, гэрэл зурагчнаар биш, Мижиддорж гуайгаар хийлгүүлсэн байдаг ш дээ.Би Дорнод яваагүй бол би хийх байсан./инээв/ Их инээдтэй.

Буяндэлгэр -

Сонин юм шүү.

Хишигт -

Тэгэээд 57- онд бүх холбоотын кино урлагийн дээд сургуульд оччихоод, одоо энэ Дамдин найруулагч, энэ Дамдин операторын ангид, би найруулагчийн ангид хоёулаа очсон.Тэгээд хоёулаа яахав, Дамдин надаас 5, 6 дүү, би чинь одоо 25 хүрсэн, Дамдин 7 дүү юм байна шүү.Дамдин дөнгөж 10- р ангиа төгсөөд очихоор зэрэг дөнгөж 18, 19 тэй очоо биз дээ.Фото зургийн аппарат цэнэглэж мэдэхгүй, яаж авдагаа мэдэхгүй, яаж дейнограмаа тавих уу? Яаж ведрошкоо тавихаа мэдэхгүй, би зааж өгнө.Дамдин дурсамжаа бичсэн байдаг ш дээ./инээв/, Миний анхны багш Хишигт гэж.Тэгж би гэрэл зураг болвол кино урлагт орохын өмнө одоо гэрэл зургаар л амьсгалсан байгаа юм даа.Тэгж ажиллаж байсан юм.Тэгээд надад их тус болсон хүн болвол Цэрэн одоо урлагийн гавъяат зүтгэлтэн зайлуул, тэгээд Дэмбэрэл гуай , Япон Дэмбэрэл гуай оператор энэ 2 чинь л хөөрхий дандаа надад заана даа.

Буяндэлгэр -

Япон гэдэг чинь Дэмбэрэл гуайн хоч нь тийм ээ.

Хишигт -

Хоч нь,

Буяндэлгэр -

Яагаад тэгсэн юм бол?

Хишигт -

Нэг ийм япон сахалтай байсан байхгүй юу,Тэгээд өнөө нөгөө нэг кинон дээр нөгөө аймшиггүй эх орон ч дээр билүү , Гонгор баатар дээр билүү, нэг япон цэрэг болж тоглодог юм.

Буяндэлгэр -

Тийм үү /инээв/

Хишигт -

Тэгээд тэр мэтээр япон гэж хочилдог болчихсон юм./инээв/ Тэр улсуудын буянд би тэгээд гэрэл зураг авч сурсан юм.сүүлдээ чинь би одоо киноны сургуульд явж ирээд төгсгөнө, киноны сургуулиас ирчихээд кино үйлдвэрт ажиллаж байхад, Цэрэн чи нэг сужет юу аваач гээд тэгдэг юм байна.Би уулан мотоциклийг их сонирхдог, энэ тухай чи нэг гоё юм хийгээч гээд л, тэгсэн Цэрэн бас нэг тийм боломжийн утгууд, би чамд нэг татаад өгье, тэгээд надад фото аппарат өгдөг юм байна даа.Тэгээд би нөгөөдөхөөр чинь очоод, энэ Богинын аманд мотоциклийн уралдааны зураг аваад,

Буяндэлгэр -

Камер юмуу? Фото аппарат юм уу?

Хишигт -

Видео камер, камераар зураг авчихваа, яагаад тэрийг авах болов гэхээр урьд нь Цэрэн бид 2 Баясгалан кинон дээр бас оператор, би найруулагч, Цэрэн оператороор ажилласан. Киноны дээд сургуульд байхдаа бид нар бас хамт оюутан байсан юм чинь намайг бас мэднэ, зураг яаж авдагийг.Тэгээд авсан чинь тэд нар сужет шалгаруулдаг юм байна, ийм одоо ингээд 1- улиралд нэг шалгаруулна даа, Тэгээд улиралд чинь нэг 6- н дугаар гардаг байсан юм уу даа.Кино мэдээ сэтгүүлчийн, тэгээд тэрэн дотроос хамгийн сайн сужет шалгаруулаад 500-төгрөгөөр шагнадаг байлаа тэр үед

Буяндэлгэр -

Тэр үед чинь их мөнгө тийм үү?

Хишигт -

Тэгсэн миний нөгөө мотоциклийн уралдаан чинь нэгдүгээр байранд ороод, Цэрэнгийн нэрээр оруулсан байхгүй юу./инээв/ шагнуулаад бөөн баяр болж байлаа /инээв/.Аа сайн нөхөдүүдтэй кинонд ажиллаж байсны хувьд яахав, түүнээс би операторын мэргэжлийн талаар зүгээр л авъяас байсан шиг байгаа юм, Зураг авч болох, тиймээ түүнээс биш бол ном мом заалгаагүй, яахав аа. Бүх холбоотын кино урлагийн дээд сургуульд байхад бол Рамоны эколович Ийлыв гээд одоо энэ манай Мөрөн гуайн багш, тэр чинь бидэнд операторын ур чадвар заадаг байсан, энэ тэр их нөлөөлсөн дөө бас, тэгээд яахав чин сэтгэлээ өгсөн нь найруулагч байсан болохоос тэгээд найруулагч руугаа зүтгээд явчихсан хүн /инээв/.50-онд чинь бид нар урлагийн сургууль төгсөөд театерт жүжигчин болчихоод, театр ажиллаж байлаа. Тэгээд 49- оны сүүлчээр 50- оны эхээр л юм доо Лодойдамба гуайн Алтайд гээд нэг роман гарсан тиймээ.

Буяндэлгэр -

Тийм уншиж байсан, геологичдийн тухай, нөгөө нэг самын мөр сөр гараад, чөтгөрийн мөр сөр байна энэ тэр гээд л, би тэрий чинь 10-жилдээ уншиж байсан юм.

Хишигт -

Тэрийг энэ геологич гэж ямар гоё мэргэжил вэ? Тэрний тэр л адал явдалтай тэр амьд дүрсийн тэр ажил, тэр ирвэс, мирвэстэй тааралдаж байгаа, тиймээ тэр л ажлын одоо бахархал болсон юм нь. мөн сайхан сайхан юм.Манай ангиас одоо энэ Радиогийн Цэндсүрэн байна ш дээ, яав нөгөө жижигхэн.

Буяндэлгэр -

Аа тийм, тийм жижигхэн, тэр ерөөсөө харагдахаа больчихсон.

Хишигт -

Нас барсан ш дээ.

Буяндэлгэр -

Тийм үү? Өө зайлуул мэдээгүй ш дээ, хөөрхий.

Хишигт -

Цэндсүрэн бид 2 бүр, бүүр хоёулаа геологичийн өвчтөй болчихлоо, тэгэхэд чинь Шинжлэх ухааны хүрээлэн гэж байлаа, Хоёулаа очлоо, ерөөсөө завь шулуудаж байгаа юм, ерөөсөө жүжигчнээ больё, геологич больё. Хоёулаа Баяр шиг геологич болноо, хоёулаа /инээв/.Тэгээд шинжлэх ухааны хүрээлэн дээр очсон чинь боловсон хүчний эрхлэгч гээд нэг хүн байнаа.эрэгтэй хүн, тэгээд бидэнтэй уулзаад, хаана ажилладаг вэ? Театрт, театрт юу хийдэг вэ? Жүжигчин, их гайхаж байнаа, нөгөө хүн за хүүхдүүд минь жүжигчний мэргэжил гэдэг чинь, тэр урлагийн мэргэжил гэдэг чинь хө маш сайхан мэргэжил , та нар тэрийгээ орхиод ирнэ гэдэг дэмий.Нэгдүгээрт та нар одоо ирээд геологич болохгүй, сургуульд явна манайд тийм сургууль байхгүй, бид нар гадаадад сургуульд явуулна тиймээ, тэгэхээр тэрэнд хэзээ явах юм.Та нар бас 10-аа төгсөөгүй хүүхдүүд байна, урлагийн л мэргэжилтэй хүүхдүүд байна, тэгж байж ирж яанаа, за одоо ингээд та нарыг геологич боллоо гэхэд та нар геологийн анги дагаад явна.геологич Орос, Монгол хүн дагаад явна.Тэгээд л нөгөөдүүл нэг баахан чулуу, мулуу алхаар нүдээд л, нөгөөдөхийгөө шуудайнд хийгээд л үүрүүлнэ, та нар зүгээр л чулуу үүрдэг хүн болно. /инээв/

Буяндэлгэр -

Тухайн үедээ үнэн л юм байгаа л даа, тээ

Хишигт -

Хэдэн удаа чулуу үүрээд л тэгээд л ёстой буруу юм даа гээд л буцах байсан байх, буцаад очихоор та нар ямартаа буцаад явдаг, ямартаа хүрээд ирдэг юм гээд бид нарыг аягүй бол авахгүй тэгээд /инээв/

Буяндэлгэр -

Архангайгаас та хэдийд орж ирсэн бэ? Хотод

Хишигт -

Аа 47-онд

Буяндэлгэр -

47-онд уу?

Хишигт -

Тийм, 46- онд чинь бид нар өнөө нөгөө Цогт тайж киноны чинь дараагаар л өнөө нөгөө пионерийн ажил тэр сурагчдын юм дээр чинь л их юу яадаг байлаа ш дээ, уран сайхны номерууд тоглоод л тэгсэн чинь Доржпалам багш гээд Сүхийн Доржпалам гээд элчин яаманд соёлын аташа байсан ш дээ

Буяндэлгэр -

Яруу найрагч мөн үү?

Хишигт -

Мөн, мөн, мөн

Буяндэлгэр -

Тийм одоо энэ хэний Зэгсүрэнгийн нөхөр, анхны нөхөр.

Хишигт -

Тийм

Буяндэлгэр -

Би тэрний чинь шүлэг мүлгийг их уншдаг байсан.

Хишигт -

Тэгсэн Дожпалам багш манайд хичээл эрхлэгч, тэгээд бас уран зохиолын хичээл заана бидэнд, манай ангид уран зохиолын хичээл зааж байгаад за та нар Пушкиний Хоригдол гэдэг шүлгийг цээжилж ир.

Буяндэлгэр -

Тийм гоё шүлэг /инээв/ Дамдинсүрэн гуайн орчуулга.

Хишигт -

Аа

Буяндэлгэр -

Дамдинсүрэн гуайн орчуулга байсан шиг санагдаад байна.

Хишигт -

Тийн тэгээд тэр шүлгийг цээжилж байгаа юм.Өө тэгээд өнөө Цогт тайж кино, нөгөө л аймгийн клубт тоглодог жүжиг мүжиг санаад ороод жаахан хичээл үймүүлж зүггүйтмээр санагдаад нөгөө Хоригдлыг чинь нэг л их сүрхий сэтгэлийн хөдөлгөөнтөй жигтэйхэн айхтар уншихгүй юу, хичээл дээр уулан үймүүлэх гэж байгаам ш дээ, тэгсэн тэр маань багшид таалагдчихаж, тэгээд чинь багш 45-онд дайн дуусаад тэгэхэд чинь Аюушбаатар гээд нэг сайн баатар төрдөг юм байна.Их харамсалтай нас барж байгаа тухай, Аюушбаатар гээд шүлэг зохиодог юм байна, багш маань тэрийгээ надаар уншуулдаг юм байна.Мөн 45 онд чинь одоо монгол улсын тусгаар тогтнолыг баталгаажуулаад ард түмнээр гарын үсэг зурууллаа ш дээ тэрний тухай бас нэг шүлэг уншуулдаг юм байна.Тэгээд тэр хоёрыг концерт монцертонд уншуулна.Аа тэгээд байж байсан чинь 46-онд ардын хувьсгалын 25-н жилийн ой болоод, 25-н жилийн ойд чинь манай сургууль одоо тэр шүлэг, багш маань нэг жүжиг бичсэн юмаа, Цогтбилэг гээд тэр жүжгийнхээ гол дүрийг надад өгч байгаа юм.Тэгээд тэр мэтэд тоглоод, одоо яруу найрагч Хуушаан байна ш дээ тэр бид нар чинь одоо тэр жүжигт тоглож байсан ш дээ.

Буяндэлгэр -

Архангайн хүн юм уу? Тэр Хуушаан гуай.

Хишигт -

Архангайн, тийм энэ Цэнхэр, Түгшүүртийн хүн ш дээ энэ чинь, тэгээд тэр жүжиг мүжиг тоглоод манай сургууль тэр бүх 25-н жилийн ойд зориулсан, одоо урлагийн олимпиад гэдэгт манай сургууль аймагтаа тэргүүн байранд эзэлдэг юм байна.Нөгөө тэр аймгийн клуб чинь чадаагүй, манай сургууль түрүүлж байгаа юм.Тэгээд бид нар багшийнхаа хамтаар 25-жилийн одоо, ойн одоо баяр наадмын ажилд оролцох концертоо тоглох, ингэж хотод ирдэг юм байна.Тэгээд ирсэн чинь энэ бөмбөгөр театрт одоо, тэгээд 25- жилийн ойгоор ингээд орж ирээд, одоо Болд гуай урлагийн хэрэг эрхлэх хорооны дарга байж, Болд гуай чинь хуучин манай аймгийн сургуульд бид нарыг бүр 1-р анги энэ тэрд байхад манайд багшилж байсан хүн ш дээ.

Буяндэлгэр -

Болд сайд гээд, авгай нь Ичинноров гэж байсан уу?

Хишигт -

Тэр чинь хожим, хожим байх.Ангирдолгор гэдэг хүн байсан юм.Ангир гэдэг нь хоч нь ,Долгор гэдэг багш байсан юм. Манай сургуульд багш байсан юм.Тэгээд одоо Болд гуайн гарын үсэгтэй үнэмлэх энэ тэр нь бид нарт одоо байдаг байхгүй юу,одоо хүртэл тэр үед, за ингээд 25- жилийн ойгоор нэг орж ирчихээд, тэгээд 46- онд тэгээд яахав дээ, одоо бид нар чинь ч одоо их аймагтаа нэртэй уран сайханчид, манай сургуулийн шүлэг бичдэг.

Буяндэлгэр -

/инээв/ Од болсон байна ш дээ

Хишигт -

Шүлэг бичдэг, шүлэг уншдаг, жүжиг тоглодог энэ тэр гээд их нэр хүндтэй болсон.Уул хүүхэд нь их сахилгагүй, хэдийнээ хүүхэд мүүхэдтэй зодолдоно, хэрэг одоо тийм л хэрэг хийнэ дээ, сахилгагүйтээд тэгээд

Буяндэлгэр -

Та эхээс хэдүүлээ юм.

Хишигт -

Аа

Буяндэлгэр -

Эхээс ер нь хэдүүлээ юм бэ?

Хишигт -

Бид нар чинь уулан 7, 8-уулаа юм.Тэгээд яахав 2 дүү маань дайны үед нас бараад тэгээд бид нар чинь тавуулаа байж байгаад тэгээд одоо сая хэдэн жилийн өмнө эгч дүү 2 маань нас бараад, одоо гуравуулаа, тэгээд яахав бид нар сургуулийнхаа уран сайхны майхны юманд хааяа нэг орно ингээд байж байтал чинь 47-онд манай нэг нагац ах энэ хотод энэ цэргийн яаманд ажилладаг байлаа, бас хэлтэсийн орлогч даргаа, офцеруудын хэлтэсийн орлогч дарга, сүүлдээ шагналын хэлтэсийн орлогч дарга тэгээд байж байсан юм.Тэгээд ах маань хүрээд ир гээд хот үз, хот үзэх шахуу л юм бодож ирсэн хүн, эгчтэйгээ хоёулаа ирсэн чинь, өө та хоёрыг явуулахгүй, одоо сургуульд оруулна чамайг, энд 1-р 10-н жилд оруулна гэдэг юм байна.

Буяндэлгэр -

Та тэгэхээр хэддүгээр ангид байсан юм уу?

Хишигт -

Би 6-р ангид байсан юм.Тэгээд ирчихээд, одоо болохоор ах мах маань ч ажилд явчихна, энэ сэлбийн гүүрний урьдхан талд одоо байлаа манайхан, тэгээд хийх юм олдохгүй, тэгээд л ингээд сонингууд байна. Тэгээд хүүхэд тэр чинь сонин уншихыг ч мэдэхгүй, тэгээд яахав ээ, ар өврийн гарчиглана.Тэгсэн тэгээд зарлал гээд нэг юм байх юм.Үзсэн чинь уран сайхны сургуульд сурагчид элсүүлнэ гэсэн зарлал байж байна./инээв/

Буяндэлгэр -

/инэээв/ Тэр чинь тэгээд цаанаасаа таныг хөтлөөд байсан юм байна ш дээ.

Хишигт -

Тийм жүжгийн ангид авна гэнэ, хөгжмийн ангид авна гэнэ. Тэгсэн чинь жүжгийн ангид орох хүсэл байна.Тэгээд л хөөрхий чинь үүдээ цоожлоод л нөгөө муу түлхүүрээ хөл арчдаг юмныхаа доогуур хийчихээд л гараад өглөө дөө, хот мэдэхгүй ш дээ би чинь одоо, тэгээд л одоо уран сайхны сургууль гэж хаана байдаг юм гэсэн чинь, тэр циркийн тэнд байдаг гэж, хүн хэлж байгаа юм.

Буяндэлгэр -

Аа хуучин одоо энэ цирк үү?

Хишигт -

Цирк гэж хаана байдаг юм гэсэн чинь, аа хотын хойно байдаг, хаашаагаа гэсэн чинь тэр хэвлэх үйлдвэрийн баруун талаар ингээд л хойшоогоо чигээрээ яваад байхдаа л зэрэг, хө яасан ч урт гудамж бэ? дээ барагдахын арга алга, манай аймаг дээр тийм урт гудамж байдаггүй./инээв/ явсаар байгаад цирк дээр очлоо, тэгээд циркийг мөн үү? Гэсэн чинь мөн гэнэ.Хүнээс асуусан уран сайхны сургууль гэдэг нь хаана вэ? Гэсэн чинь, өө энэ тардаа талд, баруун тийшээ харсан байшин байдаг, ингээд очсон чинь

Буяндэлгэр -

Одоо энэ Дашчойлин хийд биз дээ?

Хишигт -

Аа тийн, тийн одоо Дашчойлон хийдийн чинь тэр нэг,

Буяндэлгэр -

Тэр үед цирк байсан тээ?

Хишигт -

Тэгээд очсон буржгар толгойтой нэг гоё хүүхэн суунаа, бүртгэгч.

Буяндэлгэр -

Тэр үед чинь тэгээд хэдэн он вэ?

Хишигт -

Хэдийд ч билээ очлоо хоёулаа маргааш нь ч билүү нөгөөдөр нь ч билүү очлоо, тэгээд л очсон чинь хө зөндөө олон хүүүхэд, шалгуулах гэж байгаа хүүхдүүд, ингээд л шалгуулахаар болоод ингээд л яасан чинь Очирбат одоо энэ ардын жүжигчин, Маамхүү, Туваанжав, энэ Цэндсүрэн /инээв/ шалгуулж байгаа юм л даа.Тэгээд л 60-аад хүүхдээс бид нар нэг 17 хүүхэд тэнцсэн юм. Тэгэээд анги даасан багш маань шалгаж байгаа, багш маань гэхээр зэрэг нэг нүдний шилтэй нэг шар хүүхэн байна, юм хийхээрээ нүдний шил хийдэг бусад цагт нь ингээд оньгордуу нүдтэй тийм шар хүүхэн байна, одоо Оюун багш байж.

Буяндэлгэр -

Инээв.

Хишигт -

Нэг ийм халзан толгойтой орос байна.Тэр нь тухайн үедээ театрын сургагч байсан Спольнов гэдэг хүн байж, өрөөсөн нүдэндээ нэг жаахан тийм цагаа унасан хүн байна, Нямын Цэгмид багш байж, өнөө Цогт тайж байхан шалгаж байна.

Буяндэлгэр -

Аа нөгөө Цагааны Цэгмид гуай.

Хишигт -

Цагааны Цэгмид гуай, тийм, ийм улсууд шалгаж байна.

Буяндэлгэр -

Та бол тэрийг сайн таньж байгаа.

Хишигт -

Цагааны Цэгмид гуайг таньж байна.Тэр хүн биднийг яаж таних вэ? Бид нар жаахан байсан, тэгээд 2-жилийн дотор бас жаахан өсөө биз.

Буяндэлгэр -

Өө тэгнэ, тэгж байгаа.

Хишигт -

Тэгээд тэнцсэн чинь манай ангийг дааж авсан багш Цагааны Цэгмид багш болчихдог юм байна.

Буяндэлгэр -

Өө за/ инээв/

Хишигт -

Ингээд Цагааны Цэгмид багшийн ангид, одоо урлагийн сургуулийн жүжгийн ангид 3-жил суралцаад 47-50 онд

Буяндэлгэр -

Тэр чинь одоо энэ урлагийн сургууль, одоо энэ хөгжим бүжгийн сургууль дээр байсан уу? Өөр газар байсан уу?

Хишигт -

Үгүй, үгүй яг тэр циркийн ар талд тэнд чинь байж байсан юм.тэгээд одоо бид нар 12-уулаа төгссөн юм тэр ангийг, тэгээд манай

Буяндэлгэр -

Ер нь бараг анхны төгсөлт байхан байна ш дээ.

Хишигт -

Үгүй , үгүй төгсөлтийн хувьд бид нар чинь жүжгийн ангийн бараг 7-дахь төгсөлт байх, урлагийн сургууль чинь болвол

Буяндэлгэр -

Эртнээс бэлтгэсэн юм байна ш дээ, тэгвэл.

Хишигт -

Тийм, урлагийн сургууль чинь одоо анх 37- онд байгуулагдсан сургууль ш дээ.

Буяндэлгэр -

Өө тийм эрт байгуулагдсан сургууль юмуу?

Хишигт -

Тийм

Буяндэлгэр -

Тэгээд энэ түүх мүүхээ бичихэд яадаг юм энэ, эд нар.

Хишигт -

Бичсэн, бичсэн энэ Цэрэндорж захирал бичсэн байна лээ, Тэгээд бид нар тэр сургуульд суралцсан, яахав дээ энэ ур чадварын хичээл одоо гол хичээл маань стольныв багш, Цагааны Цэгмид багш л даа гол багш нь тэгээд тэр онол монолын талын одоо Стольнов багш заана, тэгээд одоо бусад хичээлүүд орно, театрын түүх л гэнэ, хэл урлал л гэнэ, Оюун багш орно, Цэрэндулам гуай орно.Тэгээд л одоо ингээд бүжгийн хичээл гэдэг чинь одоо нөгөө Сэвжид чинь орно. Дуу дээр Дорждагва гуай, Лувсаншарав гуай, Цогзолмаа гуай эд нар чинь хичээл заана тээ, дандаа гайхалтай улсуудаар хичээл заалгаж байгаа юм.Тэгээд бид нар төгсөхөд “Үнэт үр” гэдэг нэг Зөвлөлтийн Мусатевын зохиол л доо, “Үнэт үр” гээд нэг бүжиг, хүүхдийн жүжиг, бас Сергей Мехольковын зохиосон, Би гэртээ харихсан гэдэг нэг жүжиг,тэрийн бол бүр театрынхантай хамт, томчуудтай хамт тоглож байгаа юм.Хүүхдүүдэд нь бид нар, томчуудад нь бол бүр Цагааны Цэгмид багш маань хүртэл орж тоглодог байлаа. Цэвээнжав гуай, Гомбодорж гуай, Рэнцэнноров гуай, энэ тэр чинь орж тоглосон, Лхаадолгор гуай энэ тэр орж тоглодог. Тэгж одоо тэр жүжгүүдэд тоглож бид нар одоо дипломоо хамгаалж байгаа юм даа.Урлагийн сургуульд анх амжилттай яагаад, тэгээд 50-онд одоо театрт жүжигчин болж байсан юм.Тэгээд л театрын жүжгүүдэд орно, нөгөө муу хэдэн хүүхдийнхээ жүжигт тоглоно өөрсдөө, бусад жүжгүүдэд одоо олны хэсэг дайралдсан юунд тогло гэнэ түүнд тэрэнд нь тоглоод л тэгж байсан чинь л 50-оны намар манай ангийг тусад нь хүүхдийн театрын анги гэж анги болгоод л хүүхдийн театр гэж шинээр байгуулсан, тэрний анхны жүжигчид нь та нар болно.Тэгээд бид нар любимого гээд бас Оросын зохиолчийн зохиосон “Цасан хүү” гэдэг жүжгийг сургууллаж тоглодог юм байна.Тэгээд тэр жүжгийн найруулагчаар нь Гэндэн багш ажилласан ш дээ.Тэгээд 51-оны 5-р сарын14-нд юм даа хүүхдийн театр маань одоо нээлтээ хийгээд одоо энэ хөрөнгийн бирж байнаа, энэ чинь одоо хуучин Элдэв-очир кино театр гэж байлаа.

Буяндэлгэр -

Тийм тэрийг бол сайн мэдэж байгаа.

Хишигт -

Бөмбөгөр театр шатсаны дараагаар бол театр маань энд байлаа ш дээ, нэг хэсэг, өө энийг чинь одоо тайз декрацийг чинь сайхан театрын тайз болгож засаад энд чинь театр нөгөөх л “Далан худалч”, нөгөөх л “Алтан ай “ хамаг “Учиртай гурван толгой “ бүх л юмаа энд тоглоно.

Буяндэлгэр -

Өө за.

Хишигт -

Тийм, тэгээд тэр нь өнөө манай хүүхдийн театрын жүжгүүд тоглоно, концертоо тоглоно бид нар чинь, тэгээд 51-оны 5-р сарын 14-нд одоо хүүхдийн театр нээлтээ хийсэн юм. Тэгж бид нар чинь одоо хүүхдийн театрын анхны жүжигчин боллоо. Нээлтийн хийсэн, тийм тэгээд яахав бид нар нээлтээ тэнд л хийгээд л тэгээд л дараа нь яахав дээ Элдэв-очир кино театр маань кино театр буцаад боллоо.Бид нар энэ одоо дуурийн театр байгаа дотор чинь хүүхдийн театр, дуурийн театр гэж бас байгуулагдаад дотроо дуурийн театр, драмын театр 3 театр нэг доор хамт байлаа.бараг 10-аад жил болсон шүү, энд чинь одоо бараг 60-аад он гартал энд байсан.Тийм тэгээд

Буяндэлгэр -

Дуурийн театр 40-хэдэн онд байгууллагдсан юм биш үү?

Хишигт -

Дуурийн театр чинь 61-онд байгууллагдсан 60 онд

Буяндэлгэр -

Тийм орой яасан юмуу?

Хишигт -

Тийм

Буяндэлгэр -

Тэрийг чинь одоо Япончууд юу яасан гээд байсангүй юу? Дайны жил

Хишигт -

Барилга бол яахав 49-50 онд л ашиглалтанд орсон л доо, 50-оны 12-р сард ашиглалтанд орсон юм.Тэгээд тэрний өмнө бол яахав, одоо нөгөө театр маань бөмбөгөр театр дээр л байж байсан, энэ чинь баригдаж л байсан.Япончууд барьж л байсан. Тийм тэгээд яахав заримдаа одоо бас багана нь муруй тахир болсон ч байдаг юмуу, ямар нэгэн өө согогтой болдог юмуу нураагаад дахиад л барьна. Ингэсээр байшаад ашиглалтанд орсон нь бол 50-оны 12-р сард юм даа. “Учиртай гурван толгойгоор” нээлтээ хийж байсан ш дээ.Тэгээд бид нар хүүхдийн нөгөө нэг театр драм эд нар чинь цөмөөрөө нэг дор болохоороо нөгөө “Учиртай гурван толгой” олныг гэсгээгч дээр бид нар нөгөө дуулаад л байж байна, арай л бүжиг хийгээгүй./инээв/ Тэгж л энэ театртай одоо амь амьдрал маань холбогдоод нэг 6-жил энд хамт ажилласан даа бид нар, тэгээд 56-онд Ванган багш маань соёлын яамны орлогч сайд болоод тэгээд нэг өдөр, театр дээр байнга ирнэ, тэгээд хүүхдийн театрын залуучуудтай уулзна гээд, тэгээд манай улсад одоо хөдөөд 3-театр бий болчихлоо. Дорнодын театр, Ховдын театр, Баян-өлгийн театртай боллоо.Гэтэл энд одоо мэргэжлийн найруулагч байхгүй ээ.Тэгэхээр одоо ингээд танай хүүхдүүдээс, одоо ингээд найруулагчийн сургуульд явуулна.Тэгэхээр та нараас эхлээд хөдөө ажиллуулна, амьдрал сур амьдрал үз за тэгээд хэн сайн ажилласныг чинь эхэлж явуулна.Тэгээд Цэрэн, Туваанжав бид хоёрыг Дорнодын театрт явуулдаг юм байна.Би уран сайхны удирдагч, Туваанжав найруулагчаар, Ховдын театрт Цэрэндорж уран сайхны удирдагч, Ражавын Цэндсүрэн найруулагчаар ингээд бид 4-г эхний ээлжинд явуулсан юм.Тэгээд тэнд нэг жил ажиллуудаад л, тэгээд ажиллаж байх хугацаанд л Ванган багш өөрөө бүр 2-ч удаа очсон юм.Тэгээд одоо бусад улсуудыг очуулдаг, Дамдинсүрэн гуай очно заримдаа, хөгжмийн зохиолч бидний ажилд туслах гэж очно.Бид нар яахав тэнд ажиллаж байгаад бас жүжиг г найруулсан, концерт найруулсан бие дааж, тэгээд 57-онд намайг манай нөхдүүдээс хамгийн түрүүнд сургуульд явуулсан юм.Тэгээд тэр жил театрын дээд сургуульд бол хуваарь байгаагүй, кино урлагийн дээд сургуульд бол хуваарь байж байсан.Тэгээд надад бөөн завшаан болсон, тэгээд кино урлагийн дээд сургуулийн оюутан боллоо доо. /инээв/

Буяндэлгэр -

Гоё, гоё тэр чинь одоо хэдэн он вэ?

Хишигт -

57-онд явсан.Тэгээд 57-онд би чинь очоод Михоль ромын шавь болсон юм.

Буяндэлгэр -

Өө за.

Хишигт -

Тэгээд яахав би 2-жил суралцаад тэгээд бие муудаад, сургуулиа төгсч чадаагүй, акттай тэгээд нутагтаа буцаад ирсэн юм.Тэгээд ирсэн чинь намайг Ванган багш 59-онд байгууллагдсан юм уу даа, энэ кино Монгол улсын их сургуулийн дэргэд энд найруулагчийн анги гэж анги нээсэн юм.

Буяндэлгэр -

Өө тэгж бас анги нээсэн юмуу?

Хишигт -

Тийм, театрын найруулагчийн анги нээсэн юм.Тэгээд энүүг чинь анхны элсэгчид гэхээр чинь одоо энэ манай Чойжамц, одоо манай Санжмятав, одоо Цогзолмаа гуай, Рэнцэнноров гуай одоо их олон, одоо энэ Сугар энэ тэр соёл урлагийн дээд сургуулийн багш энэ Сугар байна ш дээ, тэр чинь дандаа тэр ангийг төгссөн улсууд шүү дээ, тэгээд тэрэнд ор гэхээр нь үгүй, үгүй би тэрэнд ажиллахгүй кинонд ормоор байна гээд тэгээд кино үйлдвэрт очоод, тэгээд намайг ассент найруулагчаар авсан юм.Лодойдамба гуай ч тэгж хэлсэн юм.Чи бол одоо яг төгсөөд ирсэн бол хамаа алга чамайг одоо шууд кинонд өгмөөр байна.Чи одоо нэг, 2 кинон дээр туслах найруулагч ассентаар ажилла, тэгээд найруулагч болгоно гээд, тэгээд Доржпалам найруулагчийг дагалдуулаад,

Буяндэлгэр -

Дорпалам гуай тэгэхэд төгсөөд ирчихсэн байсан уу?

Хишигт -

Төгсөөд ирчихсэн ажиллаж байсан.Тэгээд би чинь Доржпаламын, аа “Салхины амт” кинон дээр ажиллаад, тэгээд дараа нь Доржпалам энэ Германчуудтай хамтарч энэ “Алтан өргөө” хийгээд тэрний ассентаар ажиллаад, тэгээд л 61-онд одоо бие дааж “Баясгалан” кинон дээр анхныхаа уран бүтээлээ хийсэн дээ, тэгээд тэр маань ч одоо их сайн ч юм болсонгүй, зохиол мохиол нь нэг их тийм сайн юм байсангүй.

Буяндэлгэр -

Зохиол нь хэнийх юм.

Хишигт -

Аа Ойдов гуайн .Өө тийм тэгээд дээр нь одоо бас янз бүрийн санал зөвөлгөөн, одоо уран сайхны зөвлөл мөвлөл шиг янз бүрийн санал зөвөлгөөн өгнө.Тэрний заримын авахгүй, Ойдов гуай ч авахгүй, би ч заримын авахгүй гэнэ, тэгсээр байгаад их олон санаатай улсууд олон янзаар ярьсаар байгаад, бас кино маань яг

Буяндэлгэр -

Ямар кино байсан бэ?

Хишигт -

Яахав нэг адуучны тухай л даа, адуучин тэгээд тэр кино маань яахав тэгээд, одоо ч гэсэн гарч л байдаг юм.Үгүй яахав ээ яахав тэгээд анхны юм, яах уу бас нэг тэр зэргийн юм хийсэн нь овоо юм гэж боддог юм.

Буяндэлгэр -

Телевизороор гардаг уу?

Хишигт -

Хааяа гардаг юм, тийм. Манай тэр кинон дээр чинь Эрдэнэчимэг тоглодог ш дээ, Тоглох юу байхав зүгээр нэг олны хэсэгт сууж, гардаг юм./инээв/

Буяндэлгэр -

Өө тийм за,

Хишигт -

Эрдэнэчимэгийг анх тэгж мэддэг болов оо.

Буяндэлгэр -

Тэр чинь бас “Гологдсон хүүхэнд” тоглох гэж поробонд орж байсан гэсэн.

Хишигт -

Тийм орж байсан,

Буяндэлгэр -

Тийм унтраачих, хэнтэй ч биш л дээ, хэнтэй ч биш /хоёул инээв/ хүүе архивлаж авах гэсэн бас тийм юмнууд, одоо залуучууд бас их сүрхий болчихсон, та нараас бас юм архивлаж авах хэрэгтэй байгаа юм.

Хишигт -

Монгол кино үйлдвэрт бол, би Монгол кино үйлдвэрт байж байхдаа бол нөхдүүдээсээ бас юм сурсан.Тийм надад бол бас их юм хайрласан, би одоо олон сайхан улсуудтай ажиллаж байлаа, одоо Жигжид гуай тийм ээ, Дожпаламтай, Бумтөртөй, Сумхүүтэй тэгээд л найруулагч нар бүгд тийм.

Буяндэлгэр -

Монголын одоо топ сэхээтэнүүдтэй та одоо хүүхэд байхаасаа эхэлж ажилласан юм байна шүү?

Хишигт -

Дамдин, оператор гэхэд л одоо Цэрэнтэй, Уртнасантай, Дашгалсантай ч байдаг юмуу, Хуяг-очиртой, Дашцэвэгтэй ингээд л олон, олон сайхан нөхдүүдтэй бас хамт ажиллаж байлаа.Тэгээд л ахмад үеийн дууны найруулагч Найдан гуай, Чойжилсүрэн гуай, за Гаваа энэ тэр гээд бүгдтэйн хамт ажиллаж дээ.Тэрнээсээ гадна одоо яахав, Монголын соёл урлагийн гол том, том төлөөлөгчид болох улсуудтай , Мөрдорж гуайтай, Лувсаншарав гуайтай ухаандаа одоо хөгжмийн зохиолчдын хувьд чинь, Чойдогтой, Дамдинсүрэн гуайтай ингээд ер нь одоо бүгдтэй нь ажиллаж үзэж, тэр бол яахав кино урлагт, телевизийн буян даа, тийм сайхан улсуудтай хамт ажилладаг.Тэгээд л зураач нараас гэхэд чинь одоо Гаваа гуайтай, Чүлтэм гуайтай, тиймээ ингээд олон сайхан улсуудтай ажиллаж байсан. За зохиолч нараас л гэхэд ухаандаа төрийн шагналт зохиолч Ойдов гуайтай, Чойжилийн Чимэд гуайтай тэгээд одоо сүүлд нь олон зохиолч нартай ажилласан, одоо телевизид бол тийм, тэгээд яахав энэ сайхан улсуудаас яахав уран бүтээлээ яаж туурвидаг, арга чаргын харж авдаг юм байна.Энэ улсуудаас бол ер нь уран бүтээлч хүн одоо иргэн хүн байх ёстой шүү, хүн байхаас биш, өөрөө эхлээд гэдгийг л энэ нөхдүүдээр л хэлүүлж авч, буруу гишгэсэн газартаа загнуулж, тиймээ, зөв газартаа бас аятайхан үг сонсож, тэд нараас тэгж явж л байж л одоо өнөөдөр хүрсэн байгаа юм, тийм.Яахав багш нар дотроос бол онцгой онцгой хүмүүс гэж байдаг л даа.Миний одоо бүх амьдралын туршид надад одоо байнга анхаарал халамж тавьж, миний төлөө одоо амьдралынхаа нэг хэсгийг зориулж, гол хүн болбол Ванган багш , Оюун багш 2 л доо.Тийм тэр 2- хүнийг бол үнэхээр мартаж чадахгүй, эд нарын буянаар бас амьдрал урлаг, уран бүтээлийн талаар бол бас их юм дуулж авсан. Тийм, тийм улсууд байлаа.За тэгээд үерхэж нөхөрлөж явсан нөхдүүд маань бас дандаа л гол төлөв урлагийн улсууд байсан ш дээ. Одоо тэр кино, театр, телевизийн л голдуу улсуудтай ажиллаж байлаа.Тэгээд яахав тэд нар чинь бие, биенээсээ их юм сурдаг л даа, тэгээд л тэрнээсээ л амьдарч явж байсан.Тэгээд яахав кино үйлдвэрт ажиллаж байхад, кинонд биш зүгээр л тэнд ажиллаж байсан.Зарим улсууд соёлын яаманд ажиллаж байсан, зарим нэг улсууд өөрийгөө буруу ойлгуулсан, өөрийнхөө бодол санааг буруу тайлбарласан тийм мэтийн юмнуудаас болоод бас хүний дургүйг хүргэсэн, хүнийг гомдоосон юмнууд бий л дээ, тэрийгээ заримдаа бодоод харамсаж л явдаг.Хүний үг ойлгохгүй хаашаа юм явав даа гэж. “Баясгалан” киног хийгээд нэг засвар өгөхөөр, ингэээд Ойдов гуай шууд дургүйцдэг байхгүй юу, ийм юм байж болохгүй, Драматургийн хувьд ингэж болохгүй наад дүр чинь биш, гэтэл дээр нь байгаа сайд нь болохоороо наатхыгаа ингэ тэг, ингээд энэнээс болоод ажил саатдаг, тэгэхээр би

Буяндэлгэр -

Тэр үед соёлын яамнаас яг хэн байсан юм бэ?

Хишигт -

Болд гуай

Буяндэлгэр -

Аа Болд гуай?

Хишигт -

Лодойдамба гуай уран бүтээл эрхэлсэн орлогч сайд, тийм тэгэхээр би чинь бас киногоо хийж байсан болохоор, уран бүтээлчийнхээ талд, Ойдов гуайн талд.

Буяндэлгэр -

Тэгнэ ш дээ, тийм.

Хишигт -

Ингээд заримдаа сайд дарга нарын үгийг буруу ойлгож, урьдаас нь жаахан үг хэлж, дургүйг нь хүргээд /инээв/

Буяндэлгэр -

Залуу байхад их дарамттай байдаг л даа ,тийм.

Хишигт -

Аа, тийм. Залуу байхад ингээд л омогтой зан гаргаад л, ингэж байж хүний дургүйг хүргээд л “Баясгалан” киноны дараагаар бол, “Баясгалан” киног ер нь хийхэд бол нэг уран бүтээлч үнэлээд 1-4 дүгээр зэргээр үнэлэнэ л дээ, за их сайн болсон байвал 1-р зэрэг шагнал өндөр их сайхан мөнгөн шагнал энэ тэр, 2 бол арай бага, 3 бол одоо их бага, 4 бол шагнал байхгүй зүгээр яахав зардлын нөхөж олохын төлөө дэлгэцээр нэг гаргаж болно,Тэгээд хөөрхий “Баягалан” маань болвол 4-р зэргээр үнэлэгдэж, ингээд бас их дотроо бол их гомдолтой, тэр бол 1-рт: киноноосоо ч, киноноос болсон юм юу гэхээр зэрэг би нөгөө дарга нарын өгсөн даалгавар хүлээж аваагүй, заримын тэр бол уул нь авчихаж болмоор юмнуудыг аваагүй юм байна лээ, зарим дээр нь ч бас миний зөв байгаа юм.Яагаад гэвэл бас чиг тэгж хийж болохгүй, засаж болохооргүй юмнууд дээр, тэгэхээр ямарч байсан тэр өөрийнхөө толгойгоор явсан тэр маань болохоор заримдаа алдаж, заримдаа онож л явсан.Тэгээд “Баясгалан” киног бол бүхэлдээ харуулсан гэж би хэлэхгүй, аа муу юм байгаа юу гэвэл байгаа, найруулагч надаас шалтгаалсан муу юм бий юу гэвэл байдаг юм.Тэр бол хүлээн зөвшөөрөхөөс өөр арга байхгүй.Харин тэрнийг ойлгохгүй нөгөө эрх мэдэл бүхий дарга нарын өөдөөс цор, цор гэж байж дургүйг нь хүргээд /инээв/.Бүүр буруутаад тэгээд кино хийх эрхээ хасуулаад, кино өгөхгүй гээд соёлын яам надад тэгээд би чинь ингээд 2-жил шахуу тэгээд нэг орчуулгын кино, баримтат кино хийгээд, кино мэдээ сэтгүүл дээр хийгээд, ингээд байж, байтал чинь

Буяндэлгэр -

Жишээ нь юу гэж яагаад та эсэргүүцэх үү? жишээлэхэд

Хишигт -

Юуг.

Буяндэлгэр -

Одоо жишээ нь “Баясгалан” кинон дээр яах уу Жишээлэхэд

Хишигт -

“Баясгалан” кинон дээр эхлээд л одоо бид нар жүжигчин дээрээсээ л эхлээд маргалдсан л даа.Тэгэхээр яах уу гэхээр нэг хөдөөний нэгдлийн дарга байгаа юм.Уртнасан гээд, тэгээд тэр бол яахав ноён нуруутай сайхан дарга, тэр залуучуудад их сайхан сургааль мургаалиа хайрладаг, нэг тийм онцгой сонин дүр гээд гараад байх юм, нэг их биш л дээ.Яахав нэг тийм л дүр байсан юм.Би тэрэндээ Цагааны Цэгмид багшийг авъя гэж зүтгэсэн уг нь, би яагаад Цагааны Цэгмид багшийг авна гэхээр 1-рт: Цагааны Цэгмид багш тэрийг нэг сонин дүр болгочих болов уу? Гэж, тээ.Нөгөөх нь болвол нэг тийм зохиолыг уншаад байхад нэг тийм сонин дүр гарахгүй байгаа, тэгээд Цагааны Цэгмид багш нэг сонин дүр гаргачих байх.2-рт:Багш минь надад тус болно, би бас багшийнхаа дэргэд байхад жүжигчин мүжигчинтэй ажиллахад надад түшиг болно гэдэг талаасаа яасан чинь

Буяндэлгэр -

Тиймээ, анхны кино ш дээ, таны одоо тээ.

Хишигт -

Тиймээ анхны кино, Цагааны Цэгмид багшийг өгсөнгүй, 1-рт. 2-рт юу гэхээр зэрэг тэрэн дээр Дарьсүрэн гэж нэг багш байгаа юм. Говьд төрсөн эмэгтэй.Тэр бол багшийн сургууль төгсөөд очихоор нэг жаахан охин, дөнгөж бага ангийн багш, тэр бол өнөө “Баясгалан” киноны маань гол дүр, тэр адуучин Баясгалангийн багийнхан найз, тэр 2-ын хооронд нэг сэтгэлийн холбоо байгаа юм.Тиймээ, тийм учраас энд нэг тийм булбарай охин хэрэгтэй байна даа, тэгээд бид нар тийм охин эрээд байсан чинь олддоггүй, гэтэл Шаравдорж гээд нэг охин, энэ бүжгийн

Буяндэлгэр -

Өнөө балетийн Шаравдорж үү?

Хишигт -

Ээ балетийн Шаравдорж

Буяндэлгэр -

Тэр залуудаа их гоё байсан ш дээ, тэр бид 2 чинь нэг ангид байсан байхгүй юу,

Хишигт -

Тийм Шаравдорж таардаг юм байна.

Буяндэлгэр -

Өндөр нуруутай.

Хишигт -

Тийм өндөр нуруутай, яг л ерөөсөө Шаравдорж нүдэнд тусаж байгаа юм.

Буяндэлгэр -

Их царайлаг хүүхэн байсан ш дээ.

Хишигт -

Ингээд Шаравдоржийг авъя гэхгүй юу, гэтэл энэ дээр Лодойдамба гуай шүүмжилсэн.Та нараар бузарлуулахгүй гэж.Юу гэж байгаа үг вэ? та нараар бузарлуулахгүй гэдэг чинь, тэгэхээр нь дандаа муу талаар нь тайлбарлана, тийм ээ. /инээв/ Уул нь Оюун багш маань манай уран сайхны удирдагч байсан юм. одоо киноныхныг доромжилж байна одоо ингээд, ингэж киноныхноор бузарлуулахгүй гэдэг чинь юу гэж байгаа үг вэ? Багшаа та бодоод үз л дээ.Юуг нь бузарласан юм /инээв/. Хө Хишигт минь ээ юмыг зөвөөр ойлгооч, наад чинь одоо бүжгийн хүн шүү дээ, одоо энэ сонгодог бүжигт бэлдэж байгаа анхны хүн.Тэгэхээр морь мал унаад хөл, гараа бэртээчихвэл яах юм. Сонгодог бүжгээсээ бас жаахан хөндийрчихнэ, болохгүй.Энэнийг л хэлж байгаа юм ш дээ, гэхгүй юу.Үгүй багшаа сайхнаар тайлбарлаад байна гэсэн.Тэгвэл тэгье гээд л хэлнэ биз дээ,.Бузарлуулахгүй гэдэг чинь юу гэж байгаа юм /инээв/.

Буяндэлгэр -

Хүний зэвүү хүргэчихэж байгаа байхгүй юу, тиймээ

Хишигт -

Хүний зэвүү хүргээд, энэ талаасаа өнөө би чинь дандаа боддог. Лодойдамба гуайд өнөө зохиолч Ойдов гуайд ч энэ талаасаа ханддаг, ингэж буруу ойлголцсон тал байгаа байхгүй юу. Уул нь Лодойдамба гуай анхнаасаа л наана чинь сонгодог бүжгийн хүн, хүүхдүүдээ, Энэнийг л ингэж кинонд тоглуулж, морь мал унуулж, яах вэ? Тэр та нар өөр хүн хай, гэсэн бол бид тэгээд л ойлгочихно.Ганцхан тэр муухай үг бузарлуулахгүй гэсэн,үгэнд л бүр мушгиж, буруу тийш нь тайлбарласаар байгаад л /инээв/ ингээд энэнээсээ болоод зарим хэрэгтэй гэсэн засваруудыг хүлээж авахгүй байж, байж энэ киног тийм тааруухан болгосон талууд байж байгаа.2-рт миний гол дутагдал юу гэхээр зэрэг нөгөө сайд дарга нарт үнэлэгдсэн юм, нэг анхны бүтээлээ хийж байгаа, нэг муу юм чадахгүй юм байж, байж бас хүний үг авах дургүй урьдаас под, под гээд нэг их том дугараад байдаг.

Буяндэлгэр -

Тэгээд тэд нар чинь чангалчихсан бүр.

Хишигт -

Ингээд чангалчихгүй юу.Ингэж байж би чинь 2-жил кино хийх эрхээ хасуулсан. Ер нь болвол “Баясгалан” кино бол, би анхнаасаа авна гэсэн кино бол биш.Намайг кинонд ирлээ гэхээр, Ванган багш за би чамд нэг зохиол өгнө, би нэг зохиол бичиж байгаа.”Түмний нэг” гэдэг кино бичиж байгаа, за энэнийг чи хийнэ шүү?Тэгээд Ванган багшийн ярьсан чинь, гоё юмаа. Мөн аймаар юмаа бас, чи чадах болов уу? Үгүй болов уу? Тэгээд

Буяндэлгэр -

“Түмний нэг”-ийг чинь хэн найрууллаа?

Хишигт -

Жигжид гуай найруулсан юм л даа.Тэр үед Жигжид гуай, Ойдов гуайн “Баясгалангаар” кино хийх гээд, Жигжид гуайн найруулагчийн төлөвлөгөөн дээр ажиллаж байсан хүн шүү дээ.Тэгээд би ч “Баясгалан”, биш “Түмний нэгийг” хийнэ гээд найруулагчийн төлөвлөгөөгөө хийж эхэлдэг юм байна.Эхний зохиол гарч, тэгтэл Оюун багш нэг өдөр дуудаж байна. Яваад орсон чинь хө Хишигтээ хүү минь чамд нэг юм хэлье, чи ч одоо энэ анхны бүтээлээ хийж байгаа, ингээд энэ түүхэн сэдэвтэй энэ их эртний сэдэвээр хийхээр чи ер нь туршлага дутнаа, болохгүй ээ, чи ер нь орчин үеийн сэдэвтэй энэ “Баясгаланг” хий. Наадахыг чинь Жигжидэд өгье гэдэг юм байна.Дотроо их дургүй байнаа, үгүй багшаа би энүүгээр хийнэ. Чи зөв ойлгох хэрэгтэй, чи залуу хүн дараа нь дахиад л хийнэ гайгуу, наадахыг чинь Жигжидэд өгөөд, чи үүнийг хий, тэгээд Оюун багш тэгж ятгаж байгаад тэрийг чинь солиулчихсан байхгүй юу /инээв/.Үнэндээ “Түмний нэгийг” хийсэн бол одоо “Баясгалангаас “арай дээр байсан байж магадгүй, гэхдээ тэр одоо бодоход Хэрэв ээ “Түмний нэгийг “хийгээд би баларсан болвол бүр Жигжид гуайн хийснээс доор юм хийгээд бүр балрах байсан байж магадгүй л дээ. Гэхдэээ найдлага одоо зүгээр байдаг нь юу гэхээр зэрэг, Ванган багш би өөрөө туслна гэдэг байсан.Тэгээд яахав Ванган багшийн дэмжлэг

Буяндэлгэр -

Танд их итгэл хүлээлгэсэн байна л даа

Хишигт -

Аа

Буяндэлгэр -

Залуу шинэ хүн, шинэ юм гарч ирнэ гэж их итгэл хүлээлгэж байхгүй юу тийм ээ?

Хишигт -

Тийм, ингээд одоо баярлаж явдаг юм маань ердөө Оюун багш уран сайхны удирдаач байхдаа, Ванган багш энэ хүүхэд нэг юм хийнэ гээд итгээд байсан байгаа юм.Тэгээд тэрэнд нь би их баярлаж явдаг юм.Тэгээд яахав энэ үеэр Ванган багш, театр дээр биднийг цуглуулаад одоо энэ шинэ театр дээр, тэр нь ямар улсууд вэ? Гэхээр зэрэг янз бүрийн одоо жүжигчдээс ч байна,залуу яруу найрагчид одоо энэ Пүрэвдорж, Очирбат бид нарыг суулгаж байгаад, жүжгийн тухай хэрхэн бичих тухай,

Буяндэлгэр -

Заах уу?

Хишигт -

Заана, хичээл заана, өшөө гоо зүйн талаар хичээл заана, Макцлиленисс гоо зүй гэж хичээл байдаг юм.Тэрэнд бол байнга сууна, би очиж.Маш идэвхитэй, за үүний үр дүнд яах уу гэхээр зэрэг, би нэг кино зохиол бичихээр санаа төрдөг юм байнаа.Тэгээд яахав хөгжмийн зохиолч нэг залуу одоо уран бүтээлийнхээ санаагаа олж байгаа, Тэгээд нэг сайхан уран бүтээл туурвисан.Амьдралаас их сайхан олз олж байгаа тухай.Нэг ийм л юм хийе гэж бодоод, хиие ч гэж бодсон юу байхав, одоо нэг сэдэв маань тэгж таарахгүй юу.

Буяндэлгэр -

Таны өөрийн бодол юм байна ш дээ, тиймээ.

Хишигт -

Тийм.Тэгээд би нөгөө сэдвээ бодоод, баатруудаа бодоод үзсэн, үйл явдлаа бодчихсон, ингээд найз нартаа ярина.Тэгээд Доржпаламд ярилаа нөгөөдөхийгөө хүүш ээ наана чинь кино байна, би найруулъя, за чи бичээд ир.Би найруулна гэж байна.Тэгээд л 1, 2 хоноод Доржпалам, хүүшээ яасан, түрүүчийнхээ хуудасыг өгөөч гээд, бичдэггүй.7, 8 хоносон байхаа ганц ч хуудас байхгүй.Тэгсэн нэг өдөр Ванган багш дуудаж байна гэнэ, намайг.Ванган багш кино үйлдвэрийн уран сайхны удирдагч, яваад орсон чинь, Дожпалам тэр 2 сууж байна.Аа Ванган багш эхлээд юутай байна, авгай хүүхэд сайн уу? л элдэв юм асууж байснаа л за Хишигтээ чи нэг кино яриад л яваад байна гэнээ, хө тэрнийгээ ярь гэдэг юм.Үгүй ээ, юу Ванган багшийн өмнөөс зохиол бичих тухай ярьх, ухаа алдчих шахаад л айгаад, үгүй, үгүй багшаа би зүгээр нэг саваагүйтээд л нэг юм хийсэн юм.За чи Доржпаламд ярьсан байна, тэрийгээ надад нэг яриатах гэнэ.За тэгээд нэг юм зүрх алдаж, алдаж чичирч байгаад нэг юм ярьлаа даа.За, за наадахынхаа эхний эссег бичээд маргааш аваад ир гэлээ./инээв/ Байхгүй ээ маргааш нь хоосон ирлээ, бичсэнгүй.Өө тэр орой бичих гэж их яаж байгаа юм.Цаасан дээр ингээд л бичиж байсан чинь, ерөөсөө санаанд ордоггүй, хумиад л хаядаг дахиад л нэг хоосон цаас авдаг, дахиад л бичдэг, дахиад л ураад хаядаг тэгсээр байгаад хоосон харилаа.Яасан л гэнэ, байхгүй гэсэн, аа маргааш нь ч билүү, нөгөөдөр нь ч билүү, завтай юу л гэж байна, орой.Завтай хийх юм байхгүй л гэсэн.За чи манайд яваад очоорой.

Буяндэлгэр -

Ванган гуай тэгж байгаа юмуу?

Хишигт -

Тийм, одоо танай энэ талын байшин /инээв/.Хүрээд ир гэлээ, хүрээд ирлээ,орой 7:40 гэхэд хүрээд ир гэсэн юм.Ирсэн чинь Доржпалам тэр 2 сууж байна.Тэгээд л за авгай нь байж, за, за хө чи эхнээсээ, эхнийхээ нэг визопыг яриатах.Тэгээд ярилаа, аа ярьсан чинь Ванган багш ч нэг жаахан пантаз нэмж байнаа, Доржпалам ч нэг жаахан юм нэмж байна.Тэгээд за одоо наадахыгаа бич.Ванган багш өөрийнхөө багшийн ширээнд суулгалаа, за бид 2 гал тогоонд орлоо гээд нэг гонжгор шилтэй юм бариад л гал тогооны өрөөнд орчихлоо.

Буяндэлгэр -

Инээв

Хишигт -

Би өнөө Ванган багшийн ширээн дээр үзэг цаасын бариад л нөгөө юмаа бичиж гарлаа даа.Тэгж байгаад нөгөөдөх нэг юмаа цаасан дээр буулгачихлаа.Тэгсэн чинь л Ванган тэр хоёр за юу болж байна гэнэ.За ингээд нэг юм биччихлээ гэсэн, орж ирээд уншаад л болж байна ш дээ наадах чинь одоо, за дараагийнхыгаа ярина, 2-дахь хэсэгээ ярь, ярилаа.Тэгсэн за наадахыгаа бичээд маргааш өглөө, маргааш авч ир.Маргааш орой манай дээр ир.Маргааш бичээд ирээрэй.Ингээд л 7 хоног ингэж тэр 2 намайг суулгаад л, тэгээд л нэг 7 хоногийн дотор л шинээр бэлэн болсон.Нөмрөг хадны цуурай.

Буяндэлгэр -

Аа Нөмрөг хадны цуурай хөөрхөн кино ш дээ.

Хишигт -

Тэгээд 64-65 онуудад энэ киноны зураг авалт явсан юм.2 өвөл явсан шүү.Энэ чинь дандаа шуурган дотор, дандаа шөнө болдог, үйл явдлууд нь.

Буяндэлгэр -

Манай ангийн хүүхэд тоглосон юм.

Хишигт -

Хэн,Дуламсүрэн үү?

Буяндэлгэр -

Гол рольд нь гоё хүүхэн байсан ш дээ.

Хишигт -

Дуламсүрэн байна ш дээ.

Буяндэлгэр -

Дуламсүрэн билүү?

Хишигт -

Тийм одоо манай телевизид байсан Дуламсүрэн.

Буяндэлгэр -

Нэрийн мартчихаж

Хишигт -

Тийм, Дуламсүрэн, одоо энэ юуны нөгөөдөх энэ биш ээ.

Буяндэлгэр -

Тэр Дуламсүрэн тоглосон юм уу?

Хишигт -

Тэр Дуламсүрэн тоглосон юм.

Буяндэлгэр -

Нөмрөг хадны цуурайд уу?

Хишигт -

Тийм

Буяндэлгэр -

Тэгвэл би өөр кинотой андуурч байгаа юм байна.Нэг шуурга муурга болоод тэгдэг ш дээ, нэг их өвлийн дах мах нөмрөөд л мөн үү?

Хишигт -

Мөн, мөн.Нөмрөг хадны цуурайд Дуламсүрэн тоглосон юм, одоо энэ манай телевизийн найруулагч, тэгээд гол дүрд нь эхлээд ардын жүжигчин Жамсранжав, ардын жүжигчин

Буяндэлгэр -

Аа тэгвэл би өөр юмтай андуураад байгаа юм байна. Аа, хаа

Хишигт -

Тэгээд 50, 80, 68-онд онд би өнөө телевизийн сургалтанд явчихлаа.

Буяндэлгэр -

Тэгээд кино үйлдвэрт хэдэн жил ажилласан юм.

Хишигт -

Яахав гол ролийн жүжигчин Лхасүрэн тэгсэн намайг явуулалгүй, манай кинонд огт холбогдолгүй, дууны оператор Гавааг явуулдаг юм байна.

Буяндэлгэр -

Гаваа гуай дууны найруулагч мэднэ.

Хишигт -

Тийм тэгэхээр ерөөсөө, тэгээд тэр үеэр Ванган багш драмын театруудыг аваад явчихлаа.Манай уран сайхны удирдагч Сумхүү болдог юм байна, Кино үйлдвэрийн дарга маань Бумтөр болчихдог юм байна.

Буяндэлгэр -

Тэр чинь одоо хэдэн он?

Хишигт -

65-оны сүүлч 66-он, 66 он гарчихаад байгаа юм.Тэгээд ер нь намайг дэмжих хүн байхгүй, Оюун багш бол аль түрүүн явчихсан.

Буяндэлгэр -

Таныг ер нь ухаандаа дараад байгаа юм байна ш дээ.Ер нь хашаад байгаа юм байна ш дээ.

Хишигт -

Миний бодлоор шүү дээ.

Буяндэлгэр -

Тийм, ер нь бол тийм л юм байна л даа, жаахан дарамттай л байсан юм байна л даа.

Хишигт -

Тэгсэн чинь, үгүй тэр бол соёлын яамны зүгээс шүү дээ.Кино үйлдвэрийн зүгээс биш, тэгэхнээ нэг өдөр энэ мэдээлэл радиогийн улсын хорооны дарга Жалнаажав гэдэг хүн чамайг уулзъя гэж байна гээд, нэг мэдээ ирдэг юм байна. Тэр том дарга хүн одоо яадаг юм бол гээд ирсэн чинь намын 3-р байр одоо энэ МОНЦАМЭ-гийн4 давхарт сууж байна.За чамайг Хишигт гэдэг үү? Хүүхээ, за чи чинь юу хийдэг вэ? Кинонд ажилладаг гэл үү? За манайх ингээд зурагт радиотой болох гэж байгаа юмаа.Энд одоо ингээд уран сайхны найруулагч, баримтат киноны найруулагч гээд бас, тэгээд одоо телевизид одоо уран сайхны кино хийдэг хүн болох уу? чи гэнэ.Хүүе тэгье /инээв/

Буяндэлгэр -

Их догь.

Хишигт -

Ингээд явахаар болоод, Дамдин бид 2 явсан.Дамдинг бас ингэж байгаа юм, Дамдин тэгэхэд чинь одоо оператор байлаа ш дээ.

Буяндэлгэр -

Төгсөөд ирчихсэн.

Хишигт -

Өө төгсөөд ирчихсэн. Тэгсэн чинь Дамдин бид 2-ыг ингээд явууллаа.Тэгсэн чинь дараахан нь соёлын яамнаас их том айхтар юу иржээ, Эсэргүүцэл. Өө тэр нөхөр Дамдин бол одоо ерөөсөө тэр уушиг, муушиг муутай байс хийгээд л эмнэлэгт хэвтдэг бие муутай, тийм хүн хэрэг болж байгаа юм бол ав, ав гэсэн гэнэ.Наад Хишигт чинь бол ерөөсөө их дураараа загнадаг, удирдлага гэдгийг одоо мэддэггүй, тийм ээ их өөрийн дураар зүтгэдэг ийм л их давилуун зантай хүн байгаа юм наадахыгаа авбал ав.Хоёуланг нь татгалзуулчихгүй юу, хоёуланг нь авахгүй гээд /инээв/

Буяндэлгэр -

Мөн алж байгаа юм шүү.

Хишигт -

Тэгсэн чинь ямар хүн ч одоо бас Жалнаажав гуайд ятгасан байгаа юм.Үгүй, үгүй наадуул чинь бас тиймгүй гэсэн шиг байгаа юм, тэгээд Дамдин ч ямар ч байсан явахаа болиод, намайг явуулахаар болсон.Тэгэхээр миний явъя гэсэн гол шалтгаан юу гэхээр зэрэг яахуу одоо надад ер нь Оюун багш тэнд ажиллахаа больчихсон, Ванган багш ажиллахаа больчихсон, хэн намайг дэмжих вэ? гэдэг тийм гэнэхэн бодол төрөөд , 1-рт, за 2-рт яах уу гэхээр зэрэг чинь уул нь Бумтөр кино үйлдвэрийн дарга болчихсон, Бумтөр уул нь хэлж байна шүү? Чи битгий яв.Чамайг бид нар одоо ингээд Киевт намар явуулъя. Кивийн Болзовкийн нэрэмжит одоо кино студи дээр 3 сарын хугацаагаар дадлагажих одоо курст явуулна. За чи тэнд очиж ирчихээд, тэрнийгээ явтал яахав нэг орчуулгын кино хийчих. Хүрээд ирэхдээ зэрэг чи ихдээ л эндээс зохиолоо бодоод явна биз, нэг үгийн зохиолоор чи нэг уран сайхны юм бэлдээтэх, тэгээд нэг уран сайхны кино хийгээтэх.Тэгээд дараа нь чамайг Мосфильмийн дэргэдэх найруулагчийн курст явуулъя.Тэгээд чи цаашаа биеэ даагаад ажилла. Би тэр үед бодож байгаа юм, за өнөөдрийн өөхнөөс, маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушиг дээр гэж үг байдаг юм. Энэ зурагт радиодоо л явъя ерөөсөө /инээв/. Тэгээд би Бумтөрийн үгийг авалгүй яваад өгсөн юм.Тийм, тэгээд хойно очоод Бальдарский Зөвлөлтийн телевизийн их сайхан нэртэй найруулагч, сайхан хөгшин буурал өвгөний шавь болж очсон, Дочоодорж, манай өнөө Чулуунбат байна ш дээ, эмэгтэй, бид 3 тэр багшийн шавь болсон.

Буяндэлгэр -

Чулуунбат уучлаарай Египт төгсөөд баримтат киноны найруулагчаар төгсчихсөн байсан уу?

Хишигт -

Үгүй Чулуунбат чинь ерөөсөө л нөгөө дадлагын хүн шүү дээ.Ерөөсөө сургууль төгсөөгүй.

Буяндэлгэр -

Аа дадлагын хүн үү? Би Египетэд төгссөн гэж ойлгоод байдаг юм үгүй юмуу?

Хишигт -

Үгүй, үгүй одоо эмэгтэй Чулуунбатыг, тийм.

Буяндэлгэр -

Тийм, эмэгтэй хөөрхий одоо өөд болчихсон ш дээ.

Хишигт -

Суралцаагүй л дээ, одоо энэ Навааны авгай

Буяндэлгэр -

Кино үйлдвэрт ажиллаж байсан юм.

Хишигт -

Кино үйлдвэрт ажиллаж байгаад яахав энэ театр, соёлын орнуудад ажиллаж байсан.Тийм тэгээд телевизийн курст яваад найруулагчийн мэргэжлээр, киноны найруулагч гэдэг мэргэжлээр киноны кино программын редакцид нэг баахан киноны нэвтрүүлэг явуулдаг байлаа ш дээ, тэрнийг чинь мэргэжлээр төгсөж ирсэн юм.Тэгээд зайлуул Чулуунбат бид 3 Балдярский багшийн, Балдярский багш бол тэгээд ер нь бараг л киноны дээд сургуульд суралцаж байгаа оюутан шиг л бидэнд хандсан даа.Өө тэр одоо дэлхийн зөвлөлтийн одоо хамгийн шилдэг кинонууд ухаандаа шесть л өнөө одоо эзэмшлийн гэрэлт пленкон камерыг чинь бүүр одоо ингээд монтажин ширээн дээр кадр, кадраар нь задлан шинжилгээ хийж үзүүлнэ.Тэгээд тэрний тухай бичсэн одоо судлаачдын шүүмжлэлийг уншуулна.Магтсан, муулсан бүх юмнуудыг үзүүлнэ, дахиад л өнөө киног үзүүлнэ.Ийм маягаар одоо хэд хэдэн кино минон дээр анализ, манализ хийж, бид нарын чинь одоо ингэж яаж, авах энэ бүхнийг тэр багшийн өмнө дэргэд сурч байж, байж бид нар сурсан, за тэгээд

Буяндэлгэр -

Гоё заасан юм байна шүү

Хишигт -

Тийм ,тэгээд зав чөлөөгөөрөө бид нарыг кино сайн үз, тэгээд л кино үзээд гүйнэ дээ, Тэгээд л кино үзэж гүйж явахдаа би нэг удаа Чемпион Мира гээд зөвлөлтийн нэг кино гардаг юм байна.Тэр юу гэхээр зэрэг энэ хэн гэж, өө нөгөө нэр нь орж ирдэггүй, нэг алдартай бөх байсан юм.Чөлөөт сонгодог бөх юм, тийм

Буяндэлгэр -

Улаасайв биш биз дээ.

Хишигт -

Биш ээ, бүр эртний нэг бөх, одоо өнөө нэг Подугон гэдэг билүү, яг тийм.Иван Подуган гэж их алдартай бөх байсан юм.Тэр өнөө нэг дуурив муурив яадаг циркийн амьтан юу яадаг. Тэд нар бас их амьдралын хувь заяагаар их ойр дотно улсууд болдог юм байна.Тэгээд тэр Пемпогонный гээд Иван Подуганый тухай кино үздэг юм байнаа. Тэгээд тэр нь

Буяндэлгэр -

Баримтат кино байх нь тээ?

Хишигт -

Үгүй уран сайхны кино.

Буяндэлгэр -

Уран сайхны кино юу?, өө за тийм

Хишигт -

Жүжигчин тоглосон.Тийн, Чекаон тоглосон байхаа, Чекоан гээд зөвлөлтийн их сайхан бөх байсан юм. Тэгээд тэр бөхийн тухай маш сайхан юмаа. Дэлхийн аварга маврага болж байгаа, тэгээд тэрний чинь амьдрал мамьдрал, хувийн амьдрал их гоё,гоё юмнууд их сайхан кино үзэж байлаа.Ингээд тэрийг үзчихээд яахав ээ их гоё кино үзчихлээ гээд, тэгээд өнөө бид нар чинь кино недель гээд нэг сонин гарна ш дээ тэгээд л тэрийг хараад л захын клубуудад тэр гоё кионууд гардаг даа, ер нь

Буяндэлгэр -

Тийм тэгдэг байсан.

Хишигт -

Тэгээд л тэрийг чинь зурдаг байсан.

Буяндэлгэр -

Тийм 60-аад оны үед

Хишигт -

Японы Генный жудов гээд нэг кино гарлаа.

Буяндэлгэр -

Өө ёстой гайхамшигтай, би тэрийг чинь үзлээ, бүр 6-н удаа үзлээ.одоо ч үзээд ханадаггүй.

Хишигт -

Генный жудов гээд, тийм.

Буяндэлгэр -

Куросоговыйн, Куросоговыйн

Хишигт -

Тийм, би мэдэхгүй, Тэр юуны тухай гарахын ч мэдэхгүй тэр захын клубт.

Буяндэлгэр -

Намайг оюутан байхад гарч байсан юм.

Хишигт -

Үзсэн чинь юу вэ? Жудо бөхийн барилдаантай, тэр гайхалтай, тэрийг үзээд ёстой бүр сэтгэл хөөрч эхэлдэг юм байна. Ямар сайхан кино вэ? Ямар гоё кино юм бэ?

Буяндэлгэр -

Тэр тавилт мавилт тээ, ёстой гайхалтай, тийм

Хишигт -

Бөхийн тухай ингэж бас сониноор бас үгүйлж болдог юм байна.Тэгээд байж байсан чинь дараа нь, Мазантранский тигерь гээд нэг кино зарлал байдаг юм.Иран тэр Мозентранскийн барс гээд тэгэхээр нь нөгөө сонгодог бөх, ингээд 3 бөхийн тухай кино үзчихгүй юу. Засвар нь өөр кино байсан л даа. Зүгээр бөх

Буяндэлгэр -

Гэхдээ сэтгэлд тэр хоногшиж байгаа биз дээ.

Хишигт -

Манай монгол чинь бөхийн орон, үндэсний бөх гэж гайхалтай юм бий. Энэ бөхийн тухай кино яагаад хийж болохгүй гэж, тэгээд л ерөөсөө монгол бөхийн тухай кино хийхээр санаа төрөөд л, ингээд материал цуглуулж эхэлж байгаа юмаа.Тэгээд л одоо яахав бөхийн тухай бичсэн одоо Жүгдэрийн Дамдин гуайн Монгол бөх гэдэг ном уншлаа, Цэвэл гуайн бас монгол бөх гэдэг ном уншлаа.Өө янз бүрийн одоо бөхийн тухай домог момог хүн хараас асуусаар байгаад, ингээд би 67-онд телевизид ирхэд чинь, би ер нь төлөвлөгөөгөө гаргачихсан байсан.Тэгсэн тэр киногоо одоо үлгэр ярьж байгаа юм шиг хүмүүст ярьдаг, одоо Гарьд магнай ш дээ, тийм ээ, Ингээд Бумтөрд ярьчихлаа, одоо найз нөхөд юм болохоор.Бумтөр тэгсэн чинь наадахыгаа бичээд ир, өвгөн нь найруулъя гэдэг юм байна.67-онд ш дээ, байдаггүй цаасан дээр буулгах гэхээр л миний санаа төрдөггүй, ураад л хаядаг, цаасан дээр бичээд л ураад хаядаг.Тэгээд яахав нэг дөрвөлжин толоон шиг юм надад байж байгаа, өвөрт минь явж байна.Дамдинд нэг удаа бас ярьсан юм.Тэгсэн найруулагч Дамдинд нэг санаанд буухгүй байна.Дамдин бол арай тэр үндэсний бөхийг мэдэхгүй юм байна.Дамдингийн санаанд хүрсэнгүй.Бумтөрд бол буугаад байна.Бумтөр байнга нэхээд байдаг.Тэгсээр байтал 67-онд чинь, бүр 9-жил

Буяндэлгэр -

Бариад л яваад байдаг.

Хишигт -

Тийм бариад л яваад байдаг, тэгээд нэгэн сайхан хаврын налгар өдөр Шар Сүрэнжав бид 2, Сүрэнжавынх 120-мянгатын 1-р байшин манайх 12-р байшин, хоёул хаврын нэг сайхан налгар өдөр урагшаа ингээд л алхдаг юм байна. Тэгээд явж байхдаа би нөгөөдөхийгөө ярихгүй юу? Сүрэнжав сонирхож байна.за наадах чинь гоё зохиол байна ш дээ. Чи бичээч гэнэ.Үгүй харин болохгүй байгаа юмаа.Би ингээд бичиж чадахгүй 9 жил болж байна /инээв/ чи хүнтэй хамтраач гэнэ.Харин би хэнтэй хамтрахаа мэдэхгүй байнаа, гэсэн чинь хоёулаа хамтрая гээд бас тэгээд Сүрэнжавтай хамтарсан.Би төлөвлөгөөгөө гаргана, Сүрэнжав яг төлөвлөгөөний дагуу бичээд ирнэ.Ирсэнийг нь уншихаар чинь заримдаа шүлэг шиг, заримдаа үргэлжилсэн үгийн зохиол шиг болчихно.Кино биш болдог, тэгэхээр өөрөө буцаагаад редакторлана, янзлана, тээ.

Буяндэлгэр -

Кино зохиол гэдэг чинь өөр ш дээ.

Хишигт -

Шал ондоо,тэгээд яахав Сүрэнжавын буянгаар, би нэг юм цаасан дээр буулгасан юм.Тэгээд бид хоёр 58 юу 78-оны сүүлчээр анхныхаа хувилбараа бичиж дуусгаад , тэгээд улсууд их талархалтайгаар хүлээж авсан юм.Гэхдээ бас жаахан засвар масвар байсан.Тэрийн засаж янзалсаар байгаад 79- он гэхэд бараг зохиол гараас гарсан.Тэгтэл одоо ардын хувсгалын 60 жилийн ой болох гэж байна.За энэ ойгоор бол монгол кино үйлдвэрийн хийх гэж байгаа одоо том кино, Мандухай арай Мандухай байгаагүй шиг, биш юу байсан юм, Хатанбаатар Магсаржав байсан юм.Ийм одоо том кинонуудтай байгаа учраас , энэнийг одоо эхэлж чадахгүй ээ, Даваасамбуу гуай соёлын яамны орлогч сайд байсан юм.За нөхөд минь 2-ангитай кино байхыг зөвшөөрөхгүй, нэг л ангитай болго, тэгээд бид хоёр, 2 ангиар төлөвлөж байснаа болиод 1 анги болгоод нөөөдөхийг чинь , 1 анги дотроо сайхан базаад ёстой л дутуугаа аваад хаячихаж байгаа юм.Тэгээд яасан, тэгээд энэ чинь 82 билүү 83 онд гарсан кино.За тэгээд үзсэн улсууд бол их талархалтайгаар хүлээж авсан.Тэгтэл нэг өдөр соёлын яамны зохиолын хэлтэст одоо Чойжилын Чимэд гуай одоо ажиллаж байсан үе ш дээ, нөгөө Түвдийн Чимэд чинь тэнд мэргэжилтэн, Чимэд байж байна.

Буяндэлгэр -

Одоо нөгөө Египетэд төгссөн, одоо энэ шүүмжлэгч гээд байгаа.

Хишигт -

Чимэд тэгж байна шүү та, Сүрэнжав байгаагүй, би л орсон байсан юм, та 2 одоо нэгэнтээ ингээд бөхөөр хийсэн юм чинь, ерөөсөө эрийн 3 наадмын тухай цуврал хийгээч ээ, эрийн 3 наадмын цувралыг бич.

Буяндэлгэр -

Гоё санаа байна

Хишигт -

Тэгсэн нээрээ их гоё санагдаад явчихлаа шүүү.Тэгээд очоод Бумтөртөө ч хэллээ, Сүрэнжавтаа ч хэллээ, нөгөө 2 маань ч тэгье гэлээ.Яаж хийх үү тэгээд 3-уулаа анх эхэлж бодсон бодол маань юу гэхээр зэрэг хурдан морийг, өнөөдрийн байдлаар бол хийж болж байна.За харваач нум сумыг бол бүр их эртний, бас зэвсэг болгож байсан, хэрэгсэж байсан үе дээр хийе, тэрийг бол цааш нь хийе.Ингээд бид нар цаг үеийн тогтоочихоод , ингээд одоо хурдан мориор хийе, Тэгээд бид нар Хулан зээрдийн удам гээд, Өө нэг Төв аймгийн одоо энэ аль суманд ч билээ, одоо ингээд Адуубаянд нэг алдартай уяач байсан юм.Тэрний одоо удам тасраад, хурдны юун тасрах гээд байгаа, тэр нэг гайхалтай уяач байсан юм.Өлзийт гээд тэрний юун бас уяач эрдэм нь тасрах гээд, тэгээд энэ 2-ын таслахгүйн, тэгээд Өнөр гэж нутгийн сайхан өвгөн, тэр Өлзий хүү тэр хоёрын л одоо сэтгэл хүчин зүтгээд л, тэгээд тэр хурдан зээрдийн одоо, удамын нэг юу гээд одоо наадамд түрүүлж байгаа юм.Нөгөөдөх нь ч аавынхаа эрдэмийг одоо найз нөхрөөс нь одоо заалгаж авч сурчихаад,

Буяндэлгэр -

Нэг данжаадын морь сорь түрүүлэх гээд яадаг тэр чинь мөн үү?

Хишигт -

Өө тийм, ингээд хэлсэн чинь, Сумхүү кино үйлдвэрийн уран сайхны удирдагч байсан юм.Сумхүү нөгөөдөхийг чинь уулан түрүүнд хүлээгээд зөшөөрөөд байсан юм.Зүгээр болж байна гээд, тэгэхнээ нэгтээ та нар ингээд цуврал хийж байгаа юм чинь, ерөөсөө тэр эртний үе дээрээ оч, Тэгэхэд би ерөөсөө цааргалаагүй, нээрээ тийм, тэгсэн ч надад их зөв санагдсан.Тэгэхээр тэр хулан зээрдийн удам дотор болвол, одоо Тод магнай киноны чинь яг тэр санааг дагаж байгаа нэг домог явж байсан ш дээ, Нөгөөдөхийгөө баяжуулж дэлгэрүүлээд энэ Гарьд магнайтай адилхан бүхий л юмаа бодож байгаа юм.Баатаруудаа бодоод, үйл явдлуудаа бодоод тэгээд бичихийн Сүрэнжав болгоно.

Буяндэлгэр -

Та бол ерөөсөө зеритель их боддог юм байна ш дээ

Хишигт -

Өө тийм

Буяндэлгэр -

Яг найруулагч шиг.

Хишигт -

Тэгээд нөгөөдөхийгөө Тэсийн голын унага гэж хийдэг юм байна.Яагаад вэ? Нөгөө домгон дотроо ч гэсэн, Тэс нутгаас морь унага олж ирдэг юм. Хоньчин өвгөний, нэг муу хонь хариулж явсан өвгөний морийг тэр шинжээч өвгөн чинь таниад, энэнийг байна гээд тэгээд нөгөө муу хөгшин морь чинь ирж, энэ даншигт түрүүлдэг байхгүй юу.Тэгээд тэрнийгээ олох гэж явж байгаагаар хийгээд, тэгээд тэр Тэсийг авдагийн гол учир нь юу юм гэхээр 1-рт:Ер нь одоо манайхан бол тэрхийн голын хүүхэн, тэсийн голын унага гэж нэг сайхан үг байдаг.Тэрхийн голын одоо хүүхэн нь сайхан, тэгээд зохиолын баатар маань тэр Тэс рүү явж байхдаа, тэрхийн голын нэг гоё хүүхэнтэй хайр сэтгэлийн холбоотой болж байгаа юм.Тэгээд ингээд бас аятайхан болчихвоо.

Буяндэлгэр -

Тийм, их гоё тэр чинь,

Хишигт -

Ингэсэн чинь Баярмагнай гэж нэг нөхөр одоо энэ хурдан морь судалдаг, сайн нөхөр л дөө, тэр Бумтөр бид 2-т зөвлөөд

Буяндэлгэр -

Одоо байгаа юу? Энэ Баярмагай

Хишигт -

Байгаа, Баярмагнай бол байнга байна.Тэгээд үүнийг хашрах байх гээд, манай кинон дээр бол хүрээнд байгаа амбан, тэр чинь юу гэхээр зэрэг гал шарын удмын хурдан морь худалдаад авчихсан.Тэгээд наадмын түрүү горьдож байгаа байхгүй юу.Тэгэхээр бол Монголчууд бол ноёд дээдэс, харц ялгаа байхгүй бүр Манжид наадмынхаа түрүүг өгөхгүй гэж бүгдээрээ санаа нэгтэй зүтгэж байгаа юм л даа, жаахан үндэсний үзэл гаргаж байж.

Буяндэлгэр -

Зөв л дөө гоё санаа тэр чинь.

Хишигт -

Тэгээд өөр шийдсэн юм, Би бол надад тэрийг хэвлүүлэх юм бол, би тэсээрээ л, кино бол тэрүүгээрээ л хийцгээ, тийм.

Буяндэлгэр -

Танд одоо зохиол нь бий юу?

Хишигт -

Бий

Буяндэлгэр -

Кино зохиол нь

Хишигт -

Байгаа, 3-уулаа байгаа, над дээр

Буяндэлгэр -

Та энэ кино зохиолоо, энд одоо оруулвал яасан юм, энэ номонд

Хишигт -

Томдохгүй юу, их том ш дээ /инээв/

Буяндэлгэр -

Нэг юугаа л өгчихгүй юу.

Хишигт -

Ингээд морины кино маань гарав аа, энэ үед болбол, 2-дахь, 3- дахь кинонууд маань бодогдож л байгаа юм.Тэгээд Тэсийн голын унага кино маань бол, Тод магнай гэдэг нэрээр гарахаар боллоо доо, Тод магнай, тэгээд Бумтөртөйгөө ярьж байгаад, Бумтөр маань гэнэт санаа хэлдэг юм байна шүү.Ерөөсөө кинонуудаа нэг төстөй нэртэй болгоё,тэгээд тэр ухаандаа одоо хурдан морины одоо их сайхан хурдан моринд бол Тод магнай гэж өгдөг юм байнаа, тийм ээ.Тэгэхээр одоо Тэсийн голын унага энэ тэр гэж нэрлэхгүй, Гарьд магнай гэдэгтэй адилхан, аа тэгээд дараагийнх даа бол нөгөө Эрхий магнай гэдэг юм уу, Онч магнай гэдэг юмуу ингээд нэр өгье гээд, тэгээд бид нар Цэцийг авсан л даа.Цэц гэдэг чинь одоо бас л гайхамшигтай, одоо бай мэргэн харвана гэсэн үг шүү дээ, тийм ээ.Тэгээд тэрнийгээ хийхдээ яахав, энэ 3-кино бол дандаа ингээд манжийн эсрэг, үндэсний эрх чөлөөний яамнуудыг л одоо яриад байгаа.Хэрвээ энэ дэлгэцний формаар гарах юм бол, уулан эхлээд Цэц магнай гарах ёстой, яагаад гэвэл цэц магнай кинон дээр бол Монголчууд одоо өөр хоорондоо бие, биендээ таархахаа болиод, бие, биенийгээ үзэж чадахаа болиод, эв эе эвдрээд л энэнээсээ болж Манжид эзлэгдсэн.Тэр санааг гаргасан юм энэ кинон дээр уул нь, цаад санаа нь болбол тэгээд одоо тэр харийн дайсны, хүч ихтэй дайсанд одоо ялагдаж байгаа болов чиг, одоо эрэлхэг зоригтой тэмцэлдэж байгаад дуусаж байгаа юм л даа.За нөгөө 2-дахь кино болбол Тод магнай кино байх ёстой.Тод магнай болбол юу гэхээр зэрэг Манжийн амбан тэр хурдан морь авчихаад, Монголчуудыг тэр даншиг наадам дээр гутаах гээд байна ш дээ.Манжийн амбаны морь түрүүлэх гээд, үүний эсрэг бүгд л тэмцэлдэж байгаа юм.3- дахь болсон чинь Манжийн амбаныг хөөгөөд явуулчихсан.Тэгээд гэхдээ нөгөө ангийн ялгаа гэдэг чинь аймаар байж байгаа үе байсан.Уул нь дэлгэцээр гарах юм бол ийм л цувралаар гарах юм бол одоо зөв юм байгаа юм. Кино бол нөгөө талаасаа явчихсан даа, Гарьдаасаа эхлээд, тодоороо яагаад хамгийн сүүлд нь Цэцээрээ яагаад

Буяндэлгэр -

Цэцээрээ яагаад

Хишигт -

Наадмаар энэ 3-ыг ингээд гаргадаг юм.Ер нь наадам бүхнээр гардаг юм, энэ телевизээр, яг энэ хувилбараар гардаг юм.Би бол таашаадаггүй, ингэж гарахгүй, уул нь нөгөөгөөсөө эхлээд Тод магнайгаараа, аа Гарьд магнайгаараа төгсөж байвал зөв юм байгаа юм.Тэгээд ингэж нэг 3-кино хийсэн юм.Энэ 3 киног хийхэд одоо яахав Сүрэнжав хэрэвээ байгаагүй бол, Сүрэнжав л хэрэвээ цаасан дээр буулгаж өгөөгүй бол, би аягүй бол Гарьд магнай гээд л явж байгаа, /инээв/ Тэгэхээр яахав уран бүтээлчид бол яахав хөдөлмөр, хамтын оюун ухаан гэдэг үнэхээр хэрэгтэй л дээ, ингэж л бид нар яасан.За тэгээд Бумтөр асар их хувь нэмэр оруулсан бас, аа Бумтөр нэг сайхан үг хэлдэг юм л даа, Хишигт энэ Сүрэнжав бид 2-той кино хийхэд бол их амар байдаг, бүх юм нүдэнд харагддаг гэж.

Буяндэлгэр -

За та 2 энэ найруулагчийн өмнө,

Хишигт -

Бүх юм ингээд харагдаж байдаг гэж, тийм учраас надад бол найруулагчийн зохиол, мохиол дээр нэг их санаа зовоод байх юм байхгүй гэж.

Буяндэлгэр -

Та бол найруулъя гэсэн санаа байгаагүй юу? Танд

Хишигт -

Аа хүсэл байгаагүй, би бол хийхгүй гэж бодож байсан.Ер нь Ванган багш надад хэлдэг байсан.Найруулагч хүн өөрөө бичээд өөрөө найруулж болно, гэхдээ 2-хүний ухаан гэдэг нэг хүнийхээс илүү байдаг юмаа, чи ухаандаа өөрийнхөө юмаар хийлээ гэхэд, яг л дэлгэцнээсээ илүү гарч чадаггүй юм.

Буяндэлгэр -

Тэр чинь их зөв санаа байна, тээ.

Хишигт -

Тийм тэгээд ч энэ ч миний тархинд их нөлөөлсөн байсан байх.

Буяндэлгэр -

Үнэн шүү, бас ?

Хишигт -

Тэгээд би яахав одоо заримдаа боддог юм.Хэрэвээ Нөмрөг хадны цуурай кинон дээр надад нэг жаахан урам өгсөн бол, би биччихсэн байж магадгүй.Нөмрөг хадны цуурай одоо ингээд 65, 66 онуудад зургаа аваад 66-онд бэлэн болж байгаа юм л даа.Тэгээд би хойно Буушид байж байсан юм.Тэгээд миний хүү тэгэхэд, намайг хойшоогоо явахад тэгээд хөлөө хугалчихаад муу байсан юм .2, 3 удаа апрессанд ороод .Гэтэл авгайгаас маань надтай ярьдаг юм байна.Ёндонсамбуу гуайд ч бас ярьсан.Гэтэл Ёндонсамбуу гуай яахав Жалнаажав даргад танилцуулъя гэсэн, Жалнаажав гуайтай шууд ярьтал чинь, Өө чи минь шууд хүрээд ир,хүрээд ир, тэр чинь одоо ноцтой юм болох гэж байгаа юм байна, чи ир.Тэгээд би нэг юм түр чөлөөгөөр ирсэн юм.

Буяндэлгэр -

Бас их ухаантай хүн байсан юм байна шүү?

Хишигт -

Аа ухаантай хүн, тэгээд ирсэн чинь одоо Дэмид эмч, Даш гуай гээд одоо энэ гэмтлийн эмнэлгийн эмч, хамаг гол эмч нар, тэд нар байж байна.Тэдэн дээр би үнэнээ хэллээ, би одоо ганц хүүтэй, ганцхан хүүхэдтэй ерөөсөө одоо, тэгээд одоо ганц хүүгээ өрөөсөн хөлтөй болгомооргүй байна.Би одоо хойно курст байна, докторын хойшоогоо авч очоод одоо эмчилвэл нэмэр байдаггүй юм уу? гэсэн чинь, үгүй аваад явж болно ш дээ, тэгвэл бид нар чамд тэр хойшоогоо явах бичиг энэ тэрийг хийгээд өгье, Тэгээд нөгөөдүүл чинь бичиг хийж өгөөд, тэгээд яахав манай эрүүлийг хамгаалах яамны бичиг, мичгийг их хурдан бүтээж өгсөн.Би бичгийн өөрөө аваад хойно очсон.Тэгээд яахав би зөвлөлтийн эрүүлийг хамгаалах яам дээр, Монголыг хариуцсан нэг тийм мэргэжилтэн дээр нь орсон, нэг авгай байна.Тэгээд байдал учраа хэлсэн, гэтэл тэр хүн Хельятовыйн нэрэмжит хүүхдийн төв эмнэлэг гээд,тэр нөгөө зоопаркийн хажууханд байдаг юм байна.Смалыйский пальейшов талбай дээр байдаг юм байна.Тэгээд тэнд нь би ,хэрвээ чи дургүйцэхгүй бол, аваад очвол хурдан бүтнэ.Шуудангаар очвол арай нэг 4, 5 хоног алдах юм байна.Өө би очдог хэргээ, өөрөө бариад гүйгээд очсон.Тэгээд очсон чинь их Москвод байгаа Монголын элчингийн одоо дипломот албанд ажилладаг, хүний хүүхэд гээд нөгөө хүн чинь тийм бичиг хийгээд өгчихөж.Тэгсэн чинь нэг баахан элчин яамны сайдын хүүхдүүд мөсөн гулгуурын талбай дээр хөлийнхөө хурууг гэмтээсэн, гар мараа жаахан тулгасан тийм 4-5 хүүхэд байна.Чехийн, болгарийн тэдэнтэй нэг өрөөнд хэвтээд /инээв/, өвгөн гуай.

Буяндэлгэр -

Та эндээс явахдаа хүүгээ аваад явсан юм байна тийм үү?

Хишигт -

Тийм ингээд аваад явсан байхгүй юу.Хүү миний хойноос явсан юм.Тэгээд би хүүгийнхээ асуудлыг хөөцөлдөөд, энд ингээд байж байгаад , асуудал нь ч жаахан овоо нааштай боллоо, тэгээд хоёулаа эргэж ирсэн.Одоо энэ хуучин ард кино театр байна ш дээ, энэ дүрслэх урлагийн музейн хажуу талд энд зарлал байна.Солонгосын Хүү гэдэг кино гарна гээд зарлал байна.Өө хоёулаа кино үзье энэ орой, хоёулаа орой ирээд 7 цагийн билет авчихаад, Манайх тэгэхэд энэ 5 буудлын тэнд байсан юм.Тэгээд гэртээ харьчихаад, орой ирээд кино үзлээ.Тэгээд үзсэн цөөхөн хүн, нэг 10-хан хүн орж байна.Тэгээд үзсэн чинь өө гэрэл унтраагаад харсан чинь юу бэ? Нөмрөг хадны цуурай гардаг юм байна.

Буяндэлгэр -

/инээв/

Хишигт -

Өнөө миний зохиолын бичсэн,одоо анх удаагаа би харж байгаа юм.Урьд нь ерөөсөө үзээгүй, тэгсэн улсууд хүй энэ чинь солонгос кино гэсэн, монгол кино байна ш дээ, ямар аштай юм бэ? Гээд л улсууд их дуртай үзэж байна. Тэгээд киногоо үзчихлээ.Үгүй ээ давгүй манай авгайн сэтгэлд ч нийцэж байна, өө өнөө улсуудын сэтгэлд ч нийцэж байна. хөөрхөн кино байна ш дээ, аятайхан кино байна ш дээ, яагаад энэ солонгос нэрээр гаргаж байгаа юм, энээ тэрээ гээд л жаахан шуугилдаад л, тэгээд л тарцгаалаа.Тэгэхнээ энэ тэр киног юу гэж буруутгасан гэхээр, нөхөр Хишигт, нөхөр Доржпалам 2 одоо намын бодлогын эсрэг кино хийсэн гэдэг тийм зэмлэл гарсан.

Буяндэлгэр -

Яг юуны тухай билээ, би одоо үзсэн мөртлөө санаанд ерөөсөө байхгүй байх юм.

Хишигт -

Та бол ерөөсөө юу гэхээр зэрэг, би түрүүн чамд ярьсан даа, нэг хөгжмийн багш хүн, хөдөө хөөрхий нэг сумын цагаан сард, малчдын сайн өдөрт зориулсан нэг концерт, монцерт янзалж өгөх, тэнд туслах гэж л байгаа юм.Тэгээд замдаа одоо жигтэйхэн шуурган дотор яваад одоо зүрх алдаж,

Буяндэлгэр -

Нэг дах, мах нөмрөөд л

Хишигт -

Тийм, Тэгсэн чинь тэр шуурганд малтайгаа уруудаж явсан нэг муу авгай тааралдсан, шөнө.Тэрэнд буугаад тусалъя гэсэн чинь л, жолооч нь туслахгүй, юу ярьж байгаа юм, чи буувал үхнэ, би машинаа улсын хөрөнгө, үнэтэй ачаатай, машин хаяж болохгүй тэгээд ч одоо кабиндаа сууж яваа хүний амь насыг, жолооч нь хариуцдаг, чамайг буулгахгүй, чи буувал үхнэ болохгүй, би хэрэгт орно.Тэгээд нөгөөдөх чинь одоо, чамд ийм ч эрх байхгүй, тийм ч эрх байхгүй, ийм хүн ядарч явахад яагаад туслахгүй гээд байгаа юм бэ? Нөгөөдөх жолоочтойгоо муудалцаад бараг л зодоон цохион хүрээд буугаад ингээд тослоо, шөнөжингөө гүйгээд, нөгөөдөх нэг муу авгай, май энэ морийг уна гэсэн, нөгөө морин дээр нь нөгөө муу гармошкаа, өнөө муу хөгжмийн бүсээ, муу Баяантайгаа явж байсан.Нөгөөтөх муугаа ганзгалчихаад морь нь ингээд тэгсэн чинь гармошкинийхан товч мултраад нэг их муухай юм дуугараад, аа тэгсэн чинь нөгөө морь нь үргээд, нөгөө морь алдуураад, грамуушкатайгаа морио алдаад бүүр ингээд баларч байгаа юм.Тэгээд тэр авгай одоо нэг нөмрөг хаданд очоод зогсвол, хонь маань зогсох газар байгаа.Энд л, тэр газарт л хүрнэ шүү? За тэр хүртэл ч хонь тогтож хорогодох газар байхгүй шүү, тэгээд л өглөө үүр цайхаас өмнө нэг нөмрөг хадтай газар очиж, нэг хадны ёроолд хонио тогтоосон, өнөөх нь тарчихаад тэгээд бөөгнүүлж шахах гэж байтал, нөгөө авгай тэр хадны ёроолд гал гаргаад , нааш ир чи энд дулаац хүрээд ир гэсэн.Тэгээд очсон өнөөдөх нь залуухан сайхан хүүхэн байж байгаа байхгүй юу, хүүе ээ энэ, та чи чинь, чи чинь /инээв/,эмээгээд нөгөөдөх нь, ээ ээжийн энэ муу малгай юу гээд ээжийнхээ малгайг /инээв/.Тэгээд нэг сайхан залуу хүүхэн хараад, тэгээд нөгөөдөх чинь маргааш нь шуурга тогтчихсон, нэг сэтгэлийн хөөрөл, нөгөө тэр шуурга чинь симпионоор бодогдоод, гоё уянгалаг юм чинь л бодогдоод ингээд мань эр хонгирч байгаад хатгаа аваад бүр үхэхээ болоод, нөгөө муу хүүхэн чинь хатсан дэгд мэгд нэг муу аяганд буцалгаж өгч барьж байж, ингээд тэр 2-ын ийм зовлонтой боловч мартагдахын аргагүй, нэг ийм уянгалаг юм болоод өнгөрсөн байхгүй юу, тэгээд энэ маань дараа нь театр дээр симпион найрал хөгжим дээр тоглож байгаа юм.Хүүхэн тэр 2 тэрнийгээ сонсож байгаа, хүүхэн буцаж байгаа, тэр шөнө чи мөн шахсан шүү? гэж /инээв/.Хар дараад нөгөөдөх нь халуураад дэмийрээд, чирч явлаа багшаа, магшаа /инээв/ хачин юм болсон./инээв/

Буяндэлгэр -

Их гоё юмтай юм байна ш дээ, үйл явдалтай юм байна ш дээ.

Хишигт -

Тэгэхнээ энэ дээр юу гэсэн гэхээр манай одоо социализмыг байгуулж байгаа, одоо ажилчин ангийг одоо төлөөлж байгаа жолооч бол, их хүн муутай өөдгүй хүнээр харууллаа.Монголын ард түмнийг тэжээж хооллож байгаа малчин ардыг арчаа муутайгаар харууллаа.Тэгсэн мөртлөө сэхээтнийг нэг их хүнлэг сайхан сэтгэлтэйгээр харуулсан /инээв/.Тэгээд нэгдэл, нийгэм улсаас туслаж байгаа юм юу ч байхгүй.Тэгээд энэ киног чинь засаад, онгоц, монгоц , өвс, мөвс машин машинаар хүргэж байгаа.

Буяндэлгэр -

Тйим юм нэмсэн юмуу?

Хишигт -

Өө бүр үзэхийн аргагүй юм болгоод хаячихсан.

Буяндэлгэр -

Нэмсэн хэрэг үү тээ, дараа нь?

Хишигт -

Тийм тэгээд засварласан юм.Тэгээд яахав энэ Дорпалам бол энэ 90-ээд оны үед ярьж байсан л даа, энэ киногоо цаг нь болохоор нэг засна гэж тэгээд амжаагүй, нас барчихлаал даа одоо бүгд.

Буяндэлгэр -

Тэгээд энэ хэлмэгдсэн гэж хэлээд байдаг, энэ кино байх нь тээ?

Хишигт -

Энэ кино.

Буяндэлгэр -

Би нэг том, том юм сонссон юм.Хэлмэгдэж бараг цалин мөнгөө хасуулсан юм уу? найруулагчийн эрхээ хасуулсан юм уу?Тэгж байсан гэж?

Хишигт -

Тэгсэн, тэгсэн Дамдин опеатороор нь ажилласан чинь 2 өвөл цасан одоо, тэрийг чинь одоо ингээд онгоцны шуурга тавихын тулд юу гэхээр чинь зэрэг 2 онгоц одоо нөгөө давхар далавчтай онгоц байна ш дээ, 2 онгоц авч ирээд одоо энэ 72-н энд чинь тэгээд одоо уулын арын цасыг чинь хэдэн машинаар авч ирээд овоолоод өнөө туслах ажилтууд чинь нээнэ ш дээ, тэгээд л нөгөө онгоцыг чинь асаахаар, онгоцны сэнсэнд чинь шуурга болно, тэгээд энэ дотор чинь зураг авна ш дээ.Тэгээд л өнөө хонь малтай уруудаж байгаа.

Буяндэлгэр -

Хаана авсан бэ?

Хишигт -

Энэ 72- н энд, одоо энэ Баянчандманьд

Буяндэлгэр -

Өө ойрхон юм байна.Баянчандмань

Хишигт -

Ингэж байхдаа Дамдин одоо хатгаа авч байсан.Ер нь нүд мүдээ дурангийн төмөр мөмөр аппаратанд хайруулна, Жамсранжав ч хатгаа авна, өвдөнө, одоо ерөөсөө бүх зовлонг үзсэн.Тэгж байж хийсэн кино л доо.Тэгээд яахав уул нь кино бол өнөөдөр бодоод үзэхэд бол, тэр засвар хийх шаардлга байгаагүй, аа зүгээр тухайн үеийн нийгмийн үзэл суртлын талаасаа бол юм бол нээрээ ч бас, тийм ажилчин анги/инээв/ .Жолоочоо жаахан өөд муутай хүн болгочихсон, тийм тэгэхгүйгээр бас болохгүй байсан.Ийм юм болсон байгаа юм.Тэгээд үүнээс болоод ч байдаг юмуу, би одоо ингээд юм бичиж чадахгүй, зүрх хүрэхгүй болчихсон юм даг.Уул нь туршлага байгаагүй, тэгээд л /инээв/. Тэгээд одоо кино үйлдвэрт одоо ажилласан.Яахав жүжигчдээс бол яахав тэр Гүрсэд мүрсэд, Сарантуяа энэ тэр байж л байгаа.

Буяндэлгэр -

Саруул талын ерөөл гэдэг чинь Нацагдоржийн тухай

Хишигт -

Дашдоржийн Нацагдоржийн тухай уран сайхны кино.

Буяндэлгэр -

Аа түүгээр бас хэлмэгдсэн юм уу?

Хишигт -

Тийм түүгээрээ бас, арай л хаагаагүй, тэгэхдээ бас их засварласан, кино бол ер нь Балжинням энэ тэр бол ер нь л их харамсдаг юм байна лээ.тэгээд ийм юмнууд намайг киноноос телевиз рүү явахад нөлөөлсөн юм байгаа юмаа бас, тэгээд тэрэн дээр юу гэхээр зэрэг залуу цагийн омголон шартай зан, их нөлөөлж байгаа юм л даа бас

Буяндэлгэр -

тийм, өөрийн гэсэн бодолтой , түүгээрээ байх гээд байдаг, тэр чинь бас ер нь зөв л чанар л даа, сайхан нь л чанар л даа, гайхалтай юм.

Хишигт -

Тэгээд яахав залуучуудыг дэмждэг уран бүтээл дээр нь гайхмаар дэмждэг улсууд байсан л даа, одоо Ванган багш, Оюун багш тийм одоо сайхан улсууд үнэхээр нээрээ сайхан байсан даа тэд нарын л буянд одоо бид нар нэг муу найруулагч болсон шүү санаатай, тэгж хэлэх гэсэн ./инээв/

Буяндэлгэр -

Тэд нарыг одоо яасан яаж хамгаалах уу? жишээлэхэд одоо.Яаж зөвлөгөө өгөх вэ

Хишигт -

Оюун багш энэ тэр үү өөрдсөө бид нарын өмнөөс загнуулна ш дээ, бидэнтэй адилхан. За Оюун гуай та дуугүй бай л гэнэ шүү дээ. Тэгээд тэр сайдын урдаас Оюун багш яах юм. Лодойдамба минь энэ чинь тэгж бас болохгүй ш дээ, тэгээд хөөрхий хоолой нь чичрээд тэгээд л үгүй бол уйлаад л хөөрхий тэгээд /инээв/. Ванган багш өөрөө урьд нь “Түмний нэг” хэлмэгдсэн юм болохоороо зэрэг чинь

Буяндэлгэр -

“Түмний нэг” чинь бас их засвартай болсон гэсэн тийм ээ?

Хишигт -

Өө тэгэлгүй яахав, бүр “Түмний нэг”-ийн 2-р ангийг бүтэн дахиж хийсэн ш дээ. Тэгээд Ванган багшийг чинь бол миний мэдэхийн 2 кинон дээр хэлмэгдсэн хүн байгаа юм. Нөгөөдөх нь одоо энэ “Талын цуурай” нөгөө Борын тухай, тэрийг чинь бол бас, нилээн засвар орсон юм. Тэгээд яахав ер нь кино үйлдвэрийн түүхэнд яахав тэр хэлмэгдсэн гэдэг нэртэй ямар нэгэн хэмжээгээр, ийм кинонууд бол “Түмний нэг” кино, за баримтат киноноос бол “Түмний газарт” гээд нэг баримтат кино байсан юм. Одоо энэ энэтхэгийн тухай одоо энэ энэтхэгт болсон Монголын урлагийнхан өнөө очиж тоглоод Жигжид гуай тэгэхэд ч найруулагч болоогүй байсан байх, зураг мургийн аваад энэтхэгийн тухай “Түмний газарт” гэдэг баримтат кино хийгээд, тэгээд одоо хөрөнгөтөн орныг их гоё харууллаа.

Буяндэлгэр -

Солиотой юм

Хишигт -

Тэгж л буруутаж байсан юм даа /инээв/

Буяндэлгэр -

Юу бас хэцүү үе байсан юм шүү, тийм ээ?

Хишигт -

Тэгээд тэр болбол яг намын бодлого бас биш байгаа юм. Тэр наана нь байгаа тэр атаархагчид, өшөө авах гэсэн бодлоготонгууд бас элдэвийн юмнууд байна ш дээ тэр наана нь.

Буяндэлгэр -

Нөгөө хаанаасаа хаалгач нь гэдэг шиг.

Хишигт -

Өө тэгээд тэд нар чинь л ингэж будлиан тарьдаг байсан.

Буяндэлгэр -

Тэр чинь байгаа юм нь байгаагаар нь л одоо дуранд буухаас, тэрэнд Тэр чинь одоо хэдэн он вэ?

Одоо оператор Уртнасан гуай юу?

Хишигт -

55,56 онд байх шүү. Жигжид гуайн тэр кино болбол, тэгээд ер нь тиймэрхүү юм болно доо Уртнасан 57 онд Парисст очоод нөгөө дэлхийн залуучуудын, оюутны их наадам москвад болоод, тийм тэгээд цаашаагаа Парисс руу одоо энэ Норовбанзад энэ тэр чинь, Норовбанзад чинь одоо тэр жил л гарч байсан ш дээ, одоо энэ Дундговиос нэг годгор охин ирээд л дуулаад л, тэгээд Парисст очиж бас дуулцгаасан.Тэгээд манай энэ Пүрэвдорж эд нар урлагийн томчууд явсан даа, Жамъян гуай бүгд л ороод л тийм тэгээд л Париссийн туухай зураг авахад л муу юм авах гээд олддоггүй, тэгээд одоо таксигаар хотын зах явж байж л муухай юм олж байсан юм./инээв/

Буяндэлгэр -

Нөгөө түрийчийнхээс нь айгаад, тийм ээ, түрүүн нөгөө энэтхэгийг хөрөнгөтэй орон хэтэрхий гоё харуулсан байна гэдгээс, айгаад зөрүүд муухай юм харуулсан.

Хишигт -

Тийм тийм юм байлаа ш дээ хөрөнгөтөн орон гэхээр муу байхгүй бол болохгүй, муухаагаар харуулахгүй бол болохгүй, тэр бол их завхарсан буруу бодлого байсан, ингэж л ийм нөхцөл дундуур бид ажил сурч байлаа даа, тэгээд тэр бол Зөвлөлтөд бас их байсан.

Буяндэлгэр -

Аа Зөвлөлт бас тэгэх үү? Тийм ээ

Хишигт -

Тэгж байсан, ухаандаа манай энэ жамъян найруулагч байна ш дээ дипломоо хамгаалахгүй хөөгдөж байсан үе ш дээ Тэгэхээр ингээд дипломоо хамгаалах гээд өнөө үйлдвэрийн дадлагаар материал судлаад үйлдвэр дээгүүр явж л дээ.Оросын өнөө шөнө ажилладаг үйлдвэр дээр, тэгээд явж байсан чинь, өнөө ажилчин залуучууд чинь амьдралынхаа зовлонг ярьдаг байхгүй юу, одоо тэгээд тэрнээр нь юм хийе гээд Жамъян төлөвлөөд очсон чинь Жамъян энэ бол манай улсын дотоодын асуудал,чамд падгүй /инээв/ гадны оюутан, чи ерөөсөө энэ Москвагийн энэ уран барилга одоо тийм ээ, энэ гудамж мудамж цэцэрлэг, парк, хөшөө дурсгалаар хий. Би барилга киноны найруулагч болох гэж ирсэн хүн, энэ талаар ч би одоо хичээл заалгасан хүн, тэгэхээр одоо энүүгээр хийнэ гээд зүтгэсэн чинь, өө тэгэх юм бол чамаар хамгаалуулахгүй гээд

Буяндэлгэр -

Өө тэр чинь хамгаалаагүй билүү? санахгүй байна би ерөөсөө.

Хишигт -

хамгаалаагүй ш дээ.тэгээд Жамъян дахиад би одоо чи яваач хамгаал гээд, Жамъян чинь бас нэг хөөрхөн өөртөө шартай.Тэгээд хамгаалаагүй юм ш дээ.

Буяндэлгэр -

Аа, тэгээд тэр ажилчин ангийн юугаар хийгээгүй юу?

Хишигт -

Хийгээгүй, хийлгээгүй.тэгээд Жамъян хийгээгүй ш дээ.

Буяндэлгэр -

Тэгвэл ер нь социалист оронууд нь хөгжсөн орныг муулах хандлагатай юм хийдэг байсан юм байна тийм ээ

Хишигт -

Ер нь бол 2 лагерийн хооронд бол тийм байсан, хөрөнгөтөн орныхон болохоор зэрэг социалист лагерийг муулдаг, сайн юмын харуулахгүй, наадуул нь болохоороо зэрэг цаадуулынхаа сайныг харуулахгүй мууг нь л харуулна.

Буяндэлгэр -

Хоёулаа яг тийм байж тийм?

Хишигт -

Тийм тэгээд үзэл сурталын тэмцэл гэдэг бол энэ дэлхий, хоёр том лагер болж хуваагдчихаад ийм юм болж байсан үе.

Буяндэлгэр -

Тийм байна , сонин түүх гайхалтай

Хишигт -

Тэгээд тэр лагертаа үнэнчээр манай эрх мэдэл бүхий соёлын яам бөгөөд төв хороо засгийн газрын соёл урлаг хариуцсан улсууд чинь хатуу бодлого баримтладаг.

Буяндэлгэр -

Тэгж байж яахав тэр местэн дээрээ,тийм ээ өөрсдийнхөө байр суурийг хадгалдаг.

Хишигт -

Өөрсдийнхөө байр суурийг хадгалдаг, нөгөө талаар яахав төрийн бөгөөд төрийнхөө бодлогыг баримтладаг.Тийм үе байлаа.Яриагүй байхад бичиж байна.

Буяндэлгэр -

Та одоо хэдтэй вэ?

Хишигт -

Далан долоотой.

Буяндэлгэр -

Таныг одоо 77 гэж хэлмээргүй юм байна ш дээ.

Хишигт -

Хэдтэй гэмээр байна.

Буяндэлгэр -

Яахав би бол багцаагаар Хишигт гуай бол нэг 70 гарсан л гэж бодож байсан Та аягүй хөнгөн байна.

Хишигт -

Одоо та нар чинь л гэхэд 60 шахаж байгаа биз дээ.

Буяндэлгэр -

Тэгэлгүй яахав юу ярьж байгаа юм, 60 гарчихсан ш дээ.

Хишигт -

Тийм үү? /инээв/ тэгэхээр чинь бод л доо, та нарыг жаахан хүүхэд сургуульд явж ирж байхад, бид нар чинь нэг ахмад өвгөн харчууд байж байлаа ш дээ.

Буяндэлгэр -

Та хөнгөн байнаа. Одоо үүнийгээ сайхан хадгалаад, энэ жаахан, энэ яваад байсны ач байхаа шүү, хөдөлгөөнтөй ингэж байна гэдэг чинь.

Хишигт -

Хэн мэдэх вэ? бурхан, аав,ээжийн нэг гавъяа, заяасан байлгүй.

Буяндэлгэр -

Ээж, аав ч сайхан бие заяаж тэгээд бас та өөрөө хөдөлгөөнтөй дандаа ингээд хөдөлмөрлөөд байхаар хүн ер нь хөгширдөггүй гэсэн.

Хишигт -

Хөгширөхөөр ер нь юм, юм мууддаг юм байна.45-наснаасаа муудсан юмнуудаа анзаардаг байхгүй юу, за тэгээд л 45 наснаас чинь хойш эхлээд л утасны дугаар мартагддаг болж эхэлж байгаа юм, яваа яваандаа 50,60 хүрээд ирэхээр зэрэг чинь хүний нэр мартагддаг болж байгаа юм./инээв/ Үзсэн киноныхоо нэрийг, тэр найруулагч, зохиогч мохиогчийн нэр тогтоохоо больж эхэлж байгаа юм./инээв/ харин тэрнээс өмнөх залуу, зандан цагийн юм ерөөсөө мартагдахгүй, хүний нэр ч мартагдахгүй байгаад байна, үзсэн харсан юм ч сэтгэл байж байна.

Буяндэлгэр -

Та ч их юм уншсан л даа, их юм уншиж судалсан хүн, та бол, тийм. Та түрүүн тэр нэг хятад хүний тухай ярьсан ш дээ, нэг их тус болсон гээд тээ, тэр жишээлэхэд юу гэж ярьж өгч байсан бэ? одоо таны кинонд юу яахад? тэр

Хишигт -

Би тэр хүнээс бол би Даашинжуагийн пүүс гэж одоо ямар юм байсан юм бэ? гэдгийг нэг асуусан юм аа. Тэр үед одоо юмны үнэ ямар байсан юм вэ? нэг иймэрхүү юмнууд асууж байсан шиг санагддаг юм одоо бодоход, тэгээд Даашинхуагийн пүүс одоо энэ Завханд, одоо тэр чинь өөрөө пүүсийн бичээч байж байсан.

Буяндэлгэр -

Тэр даашинхуагийн пүүс чинь одоо хүрээнд байсан юм уу? хөдөө байсан юм уу?

Хишигт -

Хотод,

Буяндэлгэр -

Хотод байсан юмуу?

Хишигт -

Олон салбаруудтай, тэр Ховдод ч байж байдаг, Завханд ч байж байдаг, энэ сан бэйсийн хүрээнд ч байж байдаг юм уу, ингээд энд тэнд салбарууд нь их олон

Буяндэлгэр -

Дандаа арилжаа наймаа хийнэ , бараа таваараар хангана.

Хишигт -

Тийм, монголчуудаас түүхий эд мэд, ашигт малтмал янз бүрийн юм авна.Тэгээд эдэнд болохоороо зэрэг шүр,сувд,торго, цай, даалимба маалимба одоо янз бүрийн юм авч ирж зарна.Тийм л пүүс байсан юм байна лээ, тэгээд зээлээр өгнө, тэр зээлнээсээ их сайхан, мөнгө ашиг олдог.Тэгээд тэр завхан гол гэж байгаа юм даа, одоо тэр завхан гол чинь болбол яг богдын гол гэж нэг гол, жигстэйн гол гэж нэг хоёр гол завханы тэр дээрээс орж ирж байгаа юм.Богдын гол нь бол бүр Отгонтэнгэрийн тэндээс орж ирж байгаа юм, рашааны гол гэж явж байгаад тэгээд жигстэйн гол гэж тэр загастайн нурууны өврөөс нэг гол гарч ирж байгаа юм. Тэр 2 гол нийлээд тэгээд завхан гол болоод ингээд доошоо урсаж байгаа юм л даа.Тэгээд тэр яг завхан голынхоо хойд хөвөөн дээр,одоо завхан аймгийн төвийн урьдаа талд, томоо хашаа байсан юм гэдэг,тэр пүүсийн хашаа.Тэгээд тэр дотор бараа, таваар байдаг.Манайч байгаагүй.Тэгээд манаачгүй яаж тэр бараагаа, их олон нохой байсан, тэр лав 200,300 байсан байхаа гэж байгаа юм./хоёулаа инээв/ давхар хашаатай,пүүсийг бол давхар хашаатай, тэгээд тэр хашаан дотроо нохойнууд нүхэнд байна, нүхний ам таглаатай.

Буяндэлгэр -

Бас ёстой нэг хятад ухаан байна.

Хишигт -

Тэгээд нохой хооллодог нэг, хоёрхон хүн байна.Тэгээд тэр хүн нохойндоо хоол өгнө.Тэгээд шөнө болохоор, орой одоо нохойныхоо хоолыг өгчихөөд, нүхнээсээ гаргачихдаг, тэгээд л тэр олон нохойнууд чинь ингээд л хашаан дотор, тэр лүү бол юу ч орохгүй.Хамгийн итгэлтэй хулгаа хийгээд аваад явахгүй тэд нар чинь, хашаан дээгүүр давсан хүнийг тас татаад идчихнэ, цөмөөрөө, нэг нь биш гэхэд нөгөө нь ирээд таслана.

Буяндэлгэр -

Нарийн байсан юм байна шүү, тээ. ёстой нэг хятад ухаан байна даа.

Хишигт -

Хятад ухаан, тэгж ярьж байсан. Тэгээд одоо эр хонь бол тэр үеийн одоо, мөнгөөр бол гурван янчаа байсан шүү.Тэгээд янчаа,янчаан бас их үнэтэй янчаан байсан шиг байгаа юм.

Буяндэлгэр -

Одоо нөгөө нэг мөнгөн төгрөгнүүд байх уу?

Хишигт -

Тийм. мөнгөн төгрөг, тэгээд нөгөө цаасан мөнгө ч байсан.Тэгээд тэр өвгөн их сонин юм хэлнэ л дээ: Нэг удаа Аюуш тэр Оюунбатын дүү, Оюунбатын дүүгийн нөхөр нь Хишигт ахаа энэ хойно нэг үхрийн мах заръя гэж байгаа нэг хүн байна гэнэ, дундаа мах, хувааж авах уу? гэдэг юм байна.Өө тэгье тэгье гээд л.Тэгээд бид 2 явах гэж байтал өвгөн дуудаж байна,хөөе та хоёр нааш ир, нааш ир гээд. Киллээр байхгүй байж магадгүй тийм ээ,тэгэхээр яах уу бүхлээр авч байгаа юм чинь киллээд ч хэрэг байхгүй.Та нар зүгээр өвчүүг нь киллээд үзээрэй, хэрэв ээ өвчүү нь 20 килл байвал, тэр мах бол 200 килл байна шүү.

Буяндэлгэр -

Хө,ямар сонин юм бэ?

Хишигт -

Хэрвээ 25 килл татвал, өвчүү одоо энэ өвчүүнийхээ хорьмойтой тийм ээ, хэрвээ 25 килл татвал, 250 килл байна шүү? тэгж бодоорой гэж. Тэр бол аргагүй л наймаачин хүний ухаан.

Буяндэлгэр -

Ямар нарийн юм бэ? би одоо анх удаа л танаас дуулж байна.

Хишигт -

Тийм, тйим сонин юм хэлж өгч байсан.

Буяндэлгэр -

Их сонин юм байна.

Хишигт -

82 онд би, 80 онд, 80 онд шүү дээ одоо кино хийж байх явц дундуур, уралдаанд миний ажлын үзүүлэлт бас хорооныхоо системдээ бас тэргүүн байранд орчихдог юм байна, тэгээд одоо намайг зөвлөлт холбоот улсад айлчлах одоо, зуулчлах одоо эрхийн үнэмлэхээр шагнадаг юм байна.Тэгээд би явах болсон чинь Өвөрхангай нэг баахан 10-аад малчинтай хамт явахаар болдог юм байна.Тэгээд явсан ленинград, киви, москвагаар явсан юм.

Буяндэлгэр -

Тэр одоо хэдэн он вэ? 80-аад оны үе үү?

Хишигт -

Аа, 80-онд, тийм, тэгж явахдаа би нэг, чихний радио гэж байдаг ш дээ.Одоо нөгөө транзистертээ хийчихээд, зөвхөн чихээр чагнадаг би тэр өвгөнд бүр тийм юм хүртэл авч ирж өгч байлаа даа, өөрийнхөө ах дүү нар шиг./инээв/ Тэр чинь хятадын эсрэг их айхтар бодлоготой байсан.бас өөрөө айгаад хамгийн аяархан дээр нь тавьчихаад л чихээ тавиад чагнадаг байхгүй юу.Тийм, тэгээд тэр мэт маань хөөрхий зайлууул тэр өвгөнд их таалагдаж байсан юм байлгүй, өөрийнхөө нас барахдаа хэлсэн байсан шүү, миний охин тэр Оюунбатад энэ чиний нөхөр чамд хань болохгүй гэж Аюушийг энэ муу хүн энэ хань болохгүй энэ айл чиний ах дүү нараас дээр шүү, энэ айлыг орхиж болохгүй гэсэн.Тэгээд Оюунбат нь одоо хүртэл бидэнд сайн байдаг ш дээ.

Буяндэлгэр -

Тэгээд нөхөр нь хөөрхий салаад явчихсан уу?

Хишигт -

Салаад явчихсан.Тэгээд Гарам-Очиртой суусан юм. Тэгээд аав бол бас нарийн харж байгаа юм шүү.

Буяндэлгэр -

Нарийн харж байсан юм байна, айхтар юм байна, хянуур байна шүү.

Хишигт -

Тэр хужаагийн сайн тал бол юу гэхээр зэрэг зайлуул, тэр хүнийг одоо янз бүрийн, тэр хятадын бодлогыг шүүмжилдэг байсан, ингэж ярьж байнаа, энэ буруу юм хийж байна л гэдэг.

Буяндэлгэр -

Их дэвшилтэт үзэлтэй хүн байж.

Хишигт -

Их дэвшилтэт үзэлтэй,яахав дээ тэр пүүсийн бичээч байхдаа болбол албан үүргээ л гүйцэтгэж яваа биз, тэгээд ер нь нилээд тийм сэхээтэн хүн байсан

Буяндэлгэр -

Ер нь тэр бичиг үсэг мэднэ гэдэг чинь

Хишигт -

Ном уншина, тэгээд тэр хэдэн үе байдаг юм нэг тийм жижигхэн, жижигхэн ийм хөөрхөн хятад ном харахад нүдний шилтэй, өө бүр нүдэндээ ингээд бүр тулгачихсан сууж байна, уншаад.тэгээд заримдаа ороход чинь радио бүүр чихэн дээрээ тавьчисан байдаг, / инээв/ тэгээд сууж байдаг./инээв/

Буяндэлгэр -

Ямар гайхалтай юм бэ?

Хишигт -

Тэгж, тэгж зайлуул яаж байсан юм.Тэгээд яахав дээ ер нь болбол хятад гэхээр бүгдээрээ хаанаас муу байхав, сайн хүн байна, муу хүн байна, орос гэхээрээ л бүгдээрээ хаанаас дандаа сайн байхав, бас муу ч юм байна энэ дотор бол, тэр бол амьдралд байдаг л юм.Тэгэхдээ яахав энэ болвол зөвөөр л ойлгох хэрэгтэй, тийм ээ. Эв найрамдалтай сайхан байна гэдэг бол сайхан л байдаг юм.Би зүгээр хожим 89 онд бил үү дээ хÿтадад явж байгаад, Өвөрмонголын тухай кино хийсэн юм, бид нар.Тэгээд Өвөрмонгол улсууд мулсуудтай, хөдөөний улсууд мулсуудтай дайралдаад л өнөөтөх, соёлын хувьсгалийн үеэр л өнөөтөх монгол малчид, монголчууд их зовсон, зүдэрсэн хэлмэдсэн гэдэгийг л сонин хэвлэлээс уншиж байсан чинь, ингээд л яриад асуув.Тэгэхээр зэрэг тэд нар ярьж байна шүү, хÿтад хүн бүхэн муу биш ээ, нэг их сайн хÿтад байсан, биднийг хамгаалаад, биднийг нуугаад өөрсдөө амиа алдсан хүн олон байна шүү гэж.Гэтэл манай монгол дотроос биднийг илчлээд, муугаар хэлж байсан хүн бас бий шүү гээд. /инээв/

Буяндэлгэр -

Тэгэхээр ерөөсөө үндэстэн ястан болгонд, тийм ээ, сайн ч хүн байна, муу ч хүн байна, ойн мод өндөр нам гэдэг шиг, олон хүнд чинь бас сайн муу гэж байх юм, тийм ээ

Хишигт -

Тийм юм ярьдаг байсан.Тэгээд яахав телевизид би чинь одоо нэг 66 онд курст нь яваад 67 онд наадмаар бид нар чинь одоо туршилтын нэвтрүүлэгнүүд хийгээд л, баяр наадмын угталгын хурлыг дуурийн театраас дамжуулаад, Санжмятав тэрний чинь угтлагын хурлын найруулагчаар нь ажиллаад, тэгээд дараа нь нэг концертын дамжуулж байгаа юм, баярын хурлын концерт, тэрэн дээр нь Зориг, Дожоодорж 2 ажиллаад, маргааш нь Сүхбаатарын талбай дээр өнөө хөдөлмөрчдийн жагсаал, тэрнийг чинь хөөрхий муу Санжмятав тэндээс чинь дамжуулж байгаа юм, найруулагчаар нь тэгээд үдээс хойш баяр наадмын одоо ажиллагааг төв цэнгэлдэхээс, тэгээд тэрэн дээр чинь найруулагчаар нь Бадрах бид хоёр хийж байсан юм.Тэгэхгүй бол энэ чинь нэг өдөр 2 хүн суухын арга байхгүй ш дээ.Тэгээд л би эхэнд нь суугаад л Бадрах дараа нь залгаад л дараа нь би суугаад л, ингээд л хоёулаа 2 өдөр тэгж, Бааваа сурвалжлагчаар нь баяр наадам дээр бид нар одоо тэгж ажиллаж байлаа.Тэгээд яахав дээ одоо телевиз байгуулагдаад л кино мино хийдэг юм гэж хаана байхав 68 онд одоо телевиз анхныхаа кино, концертыг хийсэн юм даа одоо монгол

Буяндэлгэр -

Тэрэн дээр чинь бид нар очиж тоглосон ш дээ, нөгөө үзэгч болж.

Хишигт -

Тийм, тэрнийг чинь одоо ингээд хийхэд чинь ээ дээ кино үйлвэрийн аппарат техникийг ашиглаж, кино үйлдвэрийн павилонд зураг мураг авч байлаа ш дээ.Манайд өөр юм байгаагүй, ийм байдлаас болоод нөгөө киноны найруулагч Чулуунбат, Хишигт энэ тэрийг чинь одоо зүгээр л тэжээгээд байж болохгүй ш дээ л гэдэг байсан.Тэгэхээр Чулуунбат бол нөгөө киноны нэвтрүүлэгүүд дээр гол нь ажиллана, би ч бас ажиллана.Намайг бол хаана найруулагчийн хүч дутсан редакци бүхэн рүү томилно.Тэгээд би чинь хүүхдийн редакци энэ Оюут бид нарыг чинь одоо нөгөө нэг унаа хурд, хурд тэрний чинь анхныхыг нь бол Оюут бид 2 л хийж байсан ш дээ

Тийм, Амбасалмаа харин мэддэг юм уу үгүй юу, Амбасалмаа энэ радиод байж байгаад ажилгүй болоод, Чойжил дарга нэг өдөр намайг дуудаад за энэ Амбасалмаа гэдэг эмэгтэй манайд ирж байгаа юмаа, энэ радиод ажиллаж байсан уул нь бид нар энэ москвагийн Ломоносовын сургуульд хамт суралцаж байсан юмаа, тэгээд энэ нэг хэд гурван аятайхан нэвтрүүлэг хиймээр байна.Одоо бид нар бол яахав нэг соёлын аян,манай зөвөлгөө гээд нэг 2 нэтрүүлэг өгчихөөд байгаа шүү? Чи тэрэн дээр эхнийхэн нэвтрүүлэг дээр найруулагчаар нь ажиллаач ээ, тэгээд энэ Амбасалмаа чамд туслаг гээд, тэгээд би эхний энэ, Амбасалмаа мэддэггүй шиг байгаа юм, энэ анхнаасаа л их гайхамшигтай сэтгүүлч л байсан шиг байгаа юм./инээв/ би ч өөрт нь тэгж хэлэхгүй л дээ, тэгэх юм бол хоёулаа хэрэлдэнэ. /инээв/ тэгээд Чойжил багш бол Амбасалмааг өөд нь татах гэж их л чармайсан юм.Үнэхээр чармайсан.тэгээд л хөгжмийн редакци дээр ч л би ажилладаг байлаа, жүжиг дээр ч л ажилладаг байлаа, мэдээ дээр ч л ажилладаг байлаа, юм бүхэн дээр, заримдаа оператор дутуу болохоор аппарат бариулаад зурганд явуулна.

Буяндэлгэр -

/инээв/

Хишигт -

Төмөр байсан ш дээ.Төмөр бид 2 чинь, одоо Баян-өлгийд ноос угаах үйлдвэр ашиглалтанд ороод нөгөө нэг Ùитинин гээд нэг элчин сайд,тэр нээлтэнд очиж байгаа юм.Моломжамц гуай очиж байгаа юм, оросын почёноваас, хөнгөн үйлдвэрийн сайд Дамдин, Лхагомбын Дамдин гэж байгаа, тэгээд бид 2 тэрийг чинь очиж сурважлаад.Би одоо зураглаач хийсэн л тууж явлаа ш дээ. /инээв/ ингээд тэгж байж, байтал 71 онд одоо 70 оны сүүлч, 71 онд юм даа одоо, 71 оны сүүлчээр теле кино үйлдвэр гэж одоо энэ барилга чинь ашиглалтанд орлоо.Ингээд л манайх одоо нэг тосолбортойгоор одоо өөрсдийнхөө юмаа хийдэг болсон юм даа.

Буяндэлгэр -

тэгээд баримтат кинон дээр та голлож ажилласан байх нь?

Хишигт -

Ер нь тэгээд баримтат кинон дээр яахав тэгээд телевиз л энд уран сайхны кино хийж чадахгүй, би ямар зүгээр суугаад байлтай биш.Гэтэл намайг чинь дандаа нэг жижиг даргын ажилд өгөөд байдаг,кино цехийн дарга марга л гэнэ, сүүлдээ теле кино үйлдвэрийн уран сайхны удирдагч л гэнэ, хүнд л одоо би одоо хийж байгаа юм дээр нь туслаад л тэг, ингэ гээд л заримдаа ч буруу зөрүү туслаад, заримдаа ч зөв тусладаг л байлгүй яахав, ингээд л байгаад байдаг.Гэтэл өөрөө ерөөсөө бүтээл байхгүй,

Буяндэлгэр -

Та тэгвэл теле кино үйлдвэрийн анхны уран сайхны удирдаач юм байна ш дээ тийм ээ?

Хишигт -

Тийм тэгээд л 77 он хүртэл би тийм байсан ш дээ, тэгээд л би жилд нэг юмуу хоёр кино л хийнэ.Тэгээд л бусад цагт бол бусдын юманд хошуугаа нэмэрлээд л, ухаан бодлоо тэнд зориулаад л суугаад байдаг.Тэгэхнээ 77 онд бид хэдийг, Туваанжавыг, Зоригийг бид гурвыг энэ хороон дээр дуудаж байна гэдэг юм байна.Ёндонсамбуу дарга дуудаж байна гэнэ, тэгээд хүрээд ирсэн, юу болж байгаа юм яах гэж байгаа юм гэсэн чинь Туваанжав хэлж байна, намайг ажлаас хөөх гэж байгаа юм гэнээ, тэгээд яах гэж байгаа юм гэсэн, чиний оронд хэнийг тавих гэж байгаа юм гэсэн, Зоригийг тавих гэж байгаа юм гэнэ.Тэгээд чамайг яах юм, намайг чиний оронд тавих юм гэнэ, өө тийм үү?.Намайг яах гэж байгаа юм ч гэж асуусангүй.Өө тийм үү? за за.Тэгээд боловсон хүчин бид нарыг ээлж ээлжээр хүлээж авлаа.Зориг орчихоод гараад ирлээ, Яав гээд л Туваанжав тэгсэн чинь, чиний оронд намайг тавьж байна гээд л яваад өглөө

Буяндэлгэр -

Зоригт уу? Зоригоо юу?

Хишигт -

Гэтэл дараа нь Туваанжав яваад орлоо, би үүдэнд суугаад үлдлээ, тэгээд яав гэсэн, теле кино үйлдвэрийн уран сайхны удирдаач чиний оронд гэнээ, чи тэгээд яав гэсэн, үгүй тэгээд за л гэлээ.Миний ээлж боллоо, орсон чинь, радиогийн программ уран сайхны хэлтэсийн дарга бол гэнэ. Нэгдүгээрт тэр ажлыг мэдэхгүй, хоёрдугаарт сарын харамж байхгүй, тэртээ тэргүй би одоо телевизид ирээд долоо найман жил бараг 10-аад жил уран бүтээлээрээ хохирлоо,тэгэхээр би бол ерөөсөө өргөдлөө өгнө, маргааш би одоо халагдъя, зүгээр кино үйлдвэртээ очъё.Тэр өдөр өргөдлөө бичээд Ёндонсамбуу даргад өгчихдөг юм байнаа. Тэгэхнээ нөгөөдүүл чинь за , за чамайг халах ч үгүй нөгөө тушаалд тавихгүй, чи одоо зүгээр найруулагчаа хий.Тэгээд кино найруулагч болсон ш дээ, би. /инээв/ ажлаа хийнэ дээ хүү минь Содномд өгсөн чинь, Содном ч бас нэг хоёр, гурван өвөөтөй нөгөөдөх нь ч янз янзаар оролдогдоод болдоггүй, Содном, Зантаа хоёр энэ сонгины амралтанд байж байхдаа нэг хүүхний асуудалдтай холбогдоод хоёулаа. / хоёулаа инээв/ түүнийг нь бид нар бас жаахан нууж хаацаалсан, тэгээд тэр мэтээсээ болоод Содномыг чи яасан гээд, тэгээд байсаар, байгаад өөгүй өндөг мэт нэг баахан магтсаар байгаад өөрийнхөө оронд тавьж аваад, тэгээд л би 77 оноос эхлээд л найруулагчаа хийгээд л, ингээд л уран бүтээлийнхээ замд тасралтгүй явсан, тэрнээс хойш бол .Тэгээд яахав миний хийсэн кинонууд дотроос бол яахав 73 онд би Лейпцикт болсон олон улсын баримтат киноны фествальд тэр чинь одоо тэр чинь одоо 72 онд хийчихсэн байсан кино л доо Нэгдлийн намар гээд нэг кино байсан тэр маань

Буяндэлгэр -

Тэр чинь зөвхөн социалист орны би

Хишигт -

Баримтат кино монголын анхны нэгдэл бол энэ Завхан аймгийн Алдархаан сумын одоо тэр улаан партизан Чойбалсан гэдэг нэртэй нэгдэл байлаа.Сүүлдээ улаан партизан хасагдаад зүгээр партизан Чойбалсан нэгдэл гэж байсан юм.Тэгээд энэ нэгдэл бол 35 онд байгуулагдсан анхны нэгдэл байсан юм.Тэгээд намайг зураг авахад анхны гишүүн Тогтохбаяр гэдэг өвгөн хүртэл амьд байлаа.Тэгээд эд нарын энэ гоё дурсамж мурсамж энэ Нямсүрэн оператор маань явж очоод л тэгээд энэ бид нар, одоо энэ Норовбанзад талийгаач Норовбанзадын нөхөр талийгаач болчихлоо .Банзрагч, тэр чинь зохиогчоор нь ажиллаад манай Гүррагчаа зургийн даргаар ажиллаад ингээд бид нар нэг тийм кино хийсэн юм. Тэгээд тэр маань 73 онд болсон Лейпцикт-н фествальд хүндэт диплом, энэ чинь том юм ш дээ.Тэр үед авч байсан анхны том шагнал тэр байлаа.Гэтэл 75 онд германы телевизийнхэнтэй хамтраад бид нар говьд гээд нэг баримтат кино хийсэн юм.Тэгтэл 76 онд германд хөдөө аж ахуйн сэдэвт баримтат киноны фестваль гэж болж байна.Манай хөдөө аж ахуйн хэдэн улсууд оччихсон чинь, өнөө кино мино орохыг мэдэхгүй хоосон очихож, гэтэл германы телевизийнхэн үгүй ээ танайхны телевизийнхэнтэй хамтраад хийсэн нэг ийм кино байдаг юм, говьд гээд та нар түүнийг үзүүлчих гээд, тэгээд нөгөөдүүл чинь тэр кино гаргасан чинь бас хүндэт диплом авчихаж,

Тийм энэ оросын радиогоос. За гэтэл 81 онд Юндэндорж дахиад ордог юм байна.Ордны бүжиг гэдэг юугаар нөгөөдөх л Богдын ордон мордон чинь л бүжиглүүлээд л тэр сураггүй, чив чимээгүй ороод ирдэг юм байна, шагнал байхгүй.Тэгтэл 83 онд одоо Хишигт бүтээл хийж ор гэдэг юм байна, сэдэвээ ол гэдэг юм байна., Юугаар хийдэг юм билээ, бодоод байсан чинь хөөмий, төр үед хөөмийг монголоос өөр газар хөөмийлэхгүй дээ, Тува, хашираа хөөмий гэдгээр нь тувагийнхан жаахан хөөмийлнө.Радугад хааяа Тувагийнхан хөөмийлж байгаа сонсогдоно.Тэгээд л манайхан л хөөмийлнө дөө,одоо тэр үед чинь Сундуй гээд урьд нь бол одоо Цэдээ, Чимэддорж гээд д сайхан хөөмийчид байсан.Тэгээд ер нь энэ хөөмийгөөр ер нь их сонин болох болов уу? гэж бодогдоод, хөөмийгөөр хийх гэсэн чинь д юу харуулах юм вэ? хөөмийн дээр чинь,

Буяндэлгэр -

Харуулах юм байхгүй юу гээд үү?

Хишигт -

Тэгээд дараагийн удаа Фестивалид Содном бүтээл хийхээр боллоо, яагаад гэвэл тэр 38 орны бүтээлийг үзчихсэн хүн гэдэг чинь, юугаа хийвэл зүгээр вэ? гэдгээ Содном тооцчихсон. Ингээд Содном тэр цацлыг хийлээ.гэхдээ цацал чинь эхлээд тэр хаюур мялаалга гэдэг нэртэй байсан ш дээ.хаюур гэдэг нь хадуур гэсэн үг, хадуурын мялаалга гэсэн үг, тэгээд одоо баруун Монголын малчин ард түмэн хадландаа гарах гээд хадуур маань хурц, одоо ариун их ургац авахыг бэлэгдэж, цөмөөрөө тэнд одоо баяр цэнгэл зохиож байгаа.Тэрэн дээрээ л одоо биелэж байгаа барьж байгаа ийм л юмнууд чинь ороод, тэгээд дараа нь энэ хадлангаа хадаж байгаа, бүжигтэйн хослуулаад ингээд хийсэн. Тэгтэл 85 онд одоо фестивалид энэ кино яваад, тэгтэл одоо улсын шүүгчээр би явах оноо таардаг юм байна.Ингээд би очсон, 54 орон тэр фествалид оролцсон

Фестивалийн дарга маань МУИС-ийн нөгөө юу байгаа ш дээ оросын нөгөө

Буяндэлгэр -

Ардын жүжигчин

Хишигт -

Бүчин ЗХУ-ын ардын жүжигчин хөдөлмөрийн баатар гайхмаар 54 орон орсноос Фестивальд Содномын кино маань тэргүүн байранд шалгардаг юм байна. Ингээд цацахад тэрэн шиг сайхан юм байгаагүй. Би чинь жюри байсан, ингээд жигтэйхэн баяртай сайхан ирлээ. Тэгтэл 87 оны Радуга одооноос бэлтгэгдээд за танайхнаас хэн хийх юм хийх хүн байдаггүй яагаад гэвэл хоёр дараалаад тэргүүн авчихсан юм чинь

Буяндэлгэр -

Айгаад байхгүй юу

Хишигт -

Авахгүй бол эвгүй юм болно. Тэгээд жаахан янз янзын юм бодогдож байгаа юм, аргагүй тэгээд над дээр оногддог юм байнаа. За Хишигт л ор гээд би тэгээд орохоор боллоо. Ямар сэдэв, сэдвээ ол тэгтэл хөөрхий Есениний үг санаанд орж байна. Монголчууд хуурын эгшгээр ингэ уйлуулдаг талаар, ерөөсөө л энүүгээр л юм хийе. Ботго авахуулдгаар хийе тэгээд ........ хандлаа. Хандахад их учир байсан. Ер нь бол энэ үед баримтат киноны найруулагч бид хэрэв ард түмний дуу хоолой болж явъя гэвэл, эх орныхоо эрх ашгийн төлөө юм хийе гэж байгаа бол, түүхэн уламжлалаа мэдэх хэрэгтэй юм. Гадна талаас нь хараад байхад Хүннүгийн үед Хүннүгийн зүүн цэцэн ван гэдэг хүн хятад гүнж юм уу хятад хүүхнийг Сэвен жи гэдэг хүүхнийг тэр их гоё хүүхэн сэхээтэн айлын яруу найрагч хүүхнийг авч ирээд зүүн цэцэн ван хатнаа болгоод монголд 12 жил амьдраад 2 сайхан хүүхэд төрүүлээд тэгээд яахав нутгийнхан нь ах дүү төрөл төрөгсөд нь нөгөө хүүхнийг буцааж авъя гээд Хүннүчүүдэд асар их мөнгө өгөөд нөгөө хүүхнээ буцааж авсан, тэгээд зүүн цэцэн ван 2 хүүхдээ аваад авгайгаа буцаасан. Тэгээд нутагтаа очсон хойноо 12 жил ханилсан хэдийгээр дайсан байсан ч тэрэндээ дассан 2 хүүхдээ санасан нөгөө Монголынхоо элсэн цөл говио санасан. Ингээд “Хүннүгийн цуурын 18 эгшиг” гэдэг цуврал нэг сайхан шүлэг бичсэн байхгүй юу. Тэр нь өнгөтэй, зурагтай дээр үеийн хятадууд зургаар чимэглээд ингээд гаргачихсан. Энэ дотроо “Хүннү”-гийн тэр цуурын тухай, хөөмийн тухай биван хөгжмийн тухай хачин гоё бичсэн байдаг. Тэр үеийн Монголоор аялж явсан хятадын элч төлөөлөгчид, олзлогдож байсан цэргийн хүмүүсийн хожим үлдээсэн тэмдэглэл дотор Хүннүчүүд цуураа шөнөжингөө цуурдаад адуу мал янцгаагаад унтуулахгүй байсан тухай бичсэн нь их байдаг. Тэгэхээр Монголчууд бол ардын урлагийн тэр юмнууд нь их эртний уламжлалтай ер нь манайхны дэлхий дахин мэдэхгүй байж магадгүй бид өөрсдийнхөө түүх шаштираас мэднээ ухаандаа шинэ чулуун зэвсгийн үе, хүрлийн үеийн хадны сүг зурган дотор тэрэг байж байна ш дээ тэрэг гэтэл тэрэг гэдэг чинь болбол ерөөсөө нүүдэлчид л анх зохиожээ гэж эрдэмтэд үздэг тэрэг дугуй гэдгийг зохиосноор машин механизм гэдэг хожим олон зуун жилийн дараа бий болсон оньсон хөдөлгүүр гэдэг чинь тэрнээс гарсан Монголчууд бол ямар ч байсан хүн төрөлхтний түүхэнд дугуй бүтээсэн ард түмэн, гэрийг бүтээсэн ард түмэн, нум сумыг бүтээсэн ард түмэн, дээр нь дуу хөгжим бүжгийн гайхамшигтай урлагуудыг бүтээсэн ард түмэн тэгэхээр Москвагийн “Радуга” фестивальд юу гэхээр ардын урлагийн тухай олон улсын телевизүүдийн нэвтрүүлэгүүдийг \програмуудыг\ уралдуулдаг тэмцэлдүүлдэг ийм фестиваль юм байнаа

Буяндэлгэр -

Гоё фестиваль байсан тиймээ, зорилго нь?

Хишигт -

Тэр тийм учраас бид нар энэ талаар их судалгаа хийсэн. Ингээд сонгож авсан тэр сэдэв бол яриа байхгүй хөөмий. Хөөмийгөөр эхлээд хийсэн дараагийн 2 дахь шат бол ботго тэр үед энэ кино хийхийн өмнө би сонингоос уншиж байсан баруун европын аль ч оронд билээ хүлэмжинд ногоо тарьчихаад Моцартын хөгжим тавихаар илүү их ургадаг энэ чинь 20-р зуунд ярьж байгаа хэрэг гэтэл Монголчууд аль дээр үеэс нөгөө хөгжмийнхөө аяар өнчирсөн ботгоо эхэд нь авахуулчихдаг. Өнчирсөн аливаа төлийг эхэд нь авахуулчихдаг ийм ухааныг мэддэг байж.

Буяндэлгэр -

Хуурын эгшгээр

Хишигт -

Тэгэхээр хуур хөгжим гэдэг яаж амьтанд нөлөөлдгийг монголчууд бас мэддэг байж тэрнийг ч Оросын нэрт яруу найрагч Есенин бас мэдсэн сонссон учир Монголчуудын тэр хуурын эгшгээр ингэ уйлуулна гэдэг чинь талаар биш шүү гэж хэлсэн үг байж байна тэгээд энэ киног Бадраа гуайтайгаа ярьсан чинь Бадраа гуай маш талархалтай дэмжсэн тэгээд Дан. Норов бид 3 материалаа судлая газраа олъё хүнээ олъё гээд Өмөнговь луу өвөл яваад тэгээд өвлийн байдлаар жаахан зураг мургаа аваад хүн хараа олоод зохиолоо бичсэн болгоод ирсэн. Ингээд 86 оны хавар юм даа киногоо хийсэн дээ зураг аваад тэгээд зун нь монтажаа энэ тэрээ хийгээд 87 оны 2 сард Москвагийн радуга фестивальд энэ киногоо явуулсан тэгтэл олон улсын шүүгчид дахиад миний нэр хүрээд ирсэн тэгээд очсон тэгэхэд 63 орон орсон

Буяндэлгэр -

Өө нэмэгдээд байгаа юм байна .

Хишигт -

Нэмэгдээд ирсэн ингээд үзэхэд энэ кино маань 63 орны ардын урлагийн бүтээлүүд дотроос манай кино тэргүүн байр эзэлсэн. Тэгээд ингээд манайх “Радуга” фестивалиас 3 шагнал дараалаад, тэргүүн байрын дараалаад авчихсан байгаа юм. Тэгтэл 89 оны “Радуга”-д уртын дуугаар юм хийе гээд Бадраа гуай санал болгосон . Уртын дуу монголын ард түмний ардын урлагийн үнэхээр сонгодог бүтээл. Харин яаж хийхэв хийж чадах уу? Үгүй, юу энэ л асуулт гэтэл манай нэг найруулагч энүүгээр чинь би хийе би оролцъё гээд надаас гуйдаг юм байна. Оо тэг тэгтэл Бадраа гуай яах гээд байгаа юм бэ гээд эсэргүүцээд энэ чинь дажгүй, энэ чинь давгүй, энэ чинь сүрхий юм хийдгийм гэж байгаад өгүүлчихөв. Нөгөөдөх маань кино хийлээ “Радуга”-д очлоо байхгүй юу ч байхгүй хоосон ирдэг юм байнаа. Тэгээд Бадраа гуай уурлаад чи гарцаагүй тэргүүн байр авах сэдвийг баллаад хаячихлаа чамаас болж байгаа юм гээд. 91 оны “Радуга”-д бид юм бэлдэх ёстой байсан юм тэрэн юу юм гэхээр “хулсан хуур”-аар яагаад гэвэл энэ Хүннүгийн булшнаас ясан хуур олсон ш дээ манайхан. Тэгэхээр италичууд хулсан хуур манайх гэдэг грекүүд алахн хээ манайх гэдэг гэтэл энэ чинь бүүр Атила хааны үед тийшээ түгсэн байна ш дээ хойд Хүннүчүүд тийшээ нүүхдээ европт нүүдэлчний соёлыг түгээчихсэн юм чинь тэгээд энэ чинь Итали миталд явж тоглож байсан манай хөөмийч гавъяат жүжигчин Сундуй хүртэл тэндээс төмөр хуур авчирсан. Энэ чинь манай бөөгийн юманд байж байдаг одоо ч бий, эрт ч байсан. Тэгтэл харин ясан хуур олдоод ирсэн Италичууд юу гэхээр зэрэг 200 гаруй жилийн өмнөх булшнаас тийм төмөр хуур олсон. Гэтэл манайхаас 2000 гаруй жилийн өмнөх юм гараад ирлээ шүү дээ энэ домогтой нь энэ бүхэнтэй нь харуулаад бид нар хуураа хийнэ гэж ярьсан гэтэл Бадраа гуай надад жаахан гомдсон гомдолдоо зохиол бичиж өгөхгүй байсан.Би 90 онд Энхбаяр, Баттулга бид 3 тэр “Нүгэлт хар гөрөөчин”, “Суварга хайрханы хишиг” гэдэг кино хийх гээд Архангайд оччихсон нөгөө Бадраа гуай чинь зохиолоо өгдөггүй тэхнээ л гэнэт надад бодогдохгүй юу манай Архангайд түгээмэл байдаг ардын урлагийн төрөл бол “дэмбээ”-дэх байдаг юм. “Дэмбээ”-гээр юм хийчихье, “дэмбээ” бол айрагтай холбоотой, адуутай холбоотой тэгээд айрагтай адуутай холбож байгаад “дэмбээ” гэдэг бол ардын наадам тэрүүгээр нэг юм хийчихээд ирлээ. Тэр бол шууд газар дээр нь зохиож байгаа юм. Бэлэн зохиол байхгүй байсан. Тэрнийг чинь 91 онд Радуга фестиваль болох болов. Бадраа гуай шүүгчээр уригддаг юм байна. Телевизэд бүтээл байдаггүй юу ч байдаггүй хөөе Хишгээ одоо яах вэ? Хоосон явах юм уу гэнээ хоосон ч явж болохгүй заавал юмтай явна цаадуулд чинь байгаа байлгүй дээ гэсэн чинь юу ч байхгүй байна гэж байна “Дэмбээ” гэсэн нэг юм би хийчихсэн байгаа одоо яанаа “дэмбээ” чинь архичин наргианчдын юм гээд хамгийн муугаар нэрлээд байсан яах вэ? Гэсэн чинь би үзье гэлээ. Үзсэнээ энийг чинь аваад явъя. Тэгээд тэр удаагийн Радуга фестиваль Сочид болсон тэр үед чинь ЗХУ задраад Монголд чинь өнөө ардчилал өөрчлөлт болоод тэгэхэд 17-хон орон орсон. Цөөхөн орон тэгэхдээ л дахиад тэргүүн байр манайх

Буяндэлгэр -

Алж байна ш дээ ямар гоё юм бэ?

Хишигт -

Ингэж манай телевиз 4 удаа “Радуга” фестивалийн тэргүүн байр авсан юм.

Буяндэлгэр -

Зөвхөн уртын дуугаар авч чадахгүй ирсэн юм байна тээ?

Хишигт -

Уртын дуу яахав дээр жаахан буруу шийдвэрлээд олигтой юманд хүргэж чадаагүй.

Буяндэлгэр -

Уул нь гоё сэдэв ш дээ

Хишигт -

Харин намайг тэтгэвэрт гарчихсан хойноо бүр 99 онд билүү дээ 98 онд ч байна уу даа оператор Ганзориг нэг өдөр надад ханддаг юм байна манай энэ хүүхдийн редакцийн Нацагдоржийн нэг “Ишиг” гээд жүжиг байгаа дуулалт жүжиг студи дотроо зураг авахаар ишиг, чонын бүжиг мүжигтэй ингээд хийе гэж байна. Та энэнд найруулагчаар ажиллаж өгөөч гэдэг юм байна тэгээд тэр чинь одоо үгүй яахав дээ болохгүй ч юм алга гээд Ганзориг бид 2 ярьж байгаад ерөөсөө бодит амьдрал дээр жинхэнэ чоно, жинхэнэ ишгээр хийвэл яасан юм гээд яаж хийхэв циркийн чоно авъя циркийн ямаа авъя ингээд тэгээд Ганзориг бид 2 Нацагдоржтой ярьсан чинь Нацагдорж их дуртай зөвшөөрлөө. Тэгээд хамгийн түрүүнд энийг биелүүлэхэд туслах хүн бол циркийн амьтан маллагч гавъяат жүжигчин хэн билээ амьтан тоглуулагч

Буяндэлгэр -

Энүүхэнд байнаа

Хишигт -

Орос нэр Володя, монгол нэр нь хэн билээ тэр нөхөр л бодогдлоо. Тэрэнтэй очиж уулзлаа тэхнээ нөгөө нөхөр чинь наадамаар л би тоглолттой тэрний өмнө юмуу хойно болно гэж байна. Наадмын өмнө амжъя тэгээд ямаа эндээс авч яваад яах юм чоно аваад явъя 2 чоно аваад явлаа тэгээд бид машинтай Архангай аймгийн Булган суманд очлоо. Би Булган суманд авъя гэдэг нь тэр байгаль, тэр бүх юм миний нүдэнд харагдаад байгаа юм. Ямаатай айлууд ч бодогдож байлаа. Хэнээс ямаа авахав тэгээд хэдүүлээ Архангайн Булган суманд очлоо. Очоод Гончигсүрэн гэж миний танил найз болсон өвгөн байдаг юм. Тэр өвгөнд хандлаа. Гэтэл манай хүргэний ямааг тэр чигт нь аваад явчих тэдний 50-60 аад ямаа байгаа. Тэрнийг аваад яв. Хүргэн өөрөө очоод ямаа мамаагаа маллаад дэргэд чинь байг эд нарыг аваад яв гэдэг юм байна. Тэгээд нөгөөдүүлээ аваад тэнд очлоо. Нөгөө циркийн гавъяат нэр нь орж ирэхгүй ямар хэцүү юм бэ Амгалан Амгалан Амгалан Амгалан маань малыг хараад таних юмаа энэ сэргэлэн ямаа байна энэ чадна энэ чадахгүй гэдгийг хараад мэдэж байна шүү энэ цагаан ямаа зүгээр бид нарт цагаан байна уу хөх байна уу тэгээд сайн амьтан сургагч гэдэг чинь амьтны араншинг их сайн мэддэг юм билээ. \

Буяндэлгэр -

Гараад л мэддэг байх нь

Хишигт -

Энэ ямаа их сэргэлэн ямаа байна энэ сонин байдал гаргаад байж магадгүй гээд тэдний ямаан дотор 2 хөөрхөн цагаан ишиг байлаа ихэр юм шиг. Тэр 2-ийг авъя тэр цагаан ямааг ч авъя малаа тэгж сонгож аваад 2 чононоос нэг жаахан тийм турай муутай юмаа нэг нь их сайхан чоно тэр сайхан чонын сонгож авч байгаа юм. Сайхан амьтан байх нь чоно гэдэг чинь үхсэн хойно ийм юм гэхээс илүү ямар аймаар юм бэ гэж бодогдмоор тэгээд тэр 2 чононоосо сонголтоо хийгээд бид нар 7 хоногийн дотор киноныхоо зургийг авчихсан

Буяндэлгэр -

Яасан хурдан авчихав?

Хишигт -

Тэгэхдээ зохиолын үндсэн санаа яг Нацагдоржийн бичсэнээрээ зураг авалт Ганзориг бид 2 ярьж байгаад ийм зураг байна шүү ийм энэ цаасан дээр байгаа ийм набруска

Буяндэлгэр -

Түрүүний надад өгсөн үү?

Хишигт -

Байгаа тэгээд киногоо хийсэн тэгээд яахав энэ киног 2000 оны 1сард Москвад болсон олон улсын хүүхдэд зориулсан киноны фестиваль болсон тэрэнд Мөрөн гуай монгол телевизийг төлөөлж очоод энэ кино маань бас тэргүүн байр авчихдаг юм байна. \инээв\

Буяндэлгэр -

Ямар сонин юм бэ?

Хишигт -

Тэгээд яахав би олон улсын фестивалиас 4 тэргүүн шагнал авсан хүн байгаа юм.

Буяндэлгэр -

Тухайн үед Монгол шагнал байсан уу?

Хишигт -

Шагналын хувьд сонин ш дээ би эхний хөөмийн кинон дээр бол шагнуулах нь битгий хэл шийтгүүлсэн ш дээ

Буяндэлгэр -

Яалаа гэж

Хишигт -

Найруулагч муу ажилласан хөөмий өөрөө сонин болохоороо л тэргүүн байр авсан

Буяндэлгэр -

Тухайн үеийн уран сайхны зөвлөл тэгж байгаа юм уу?

Хишигт -

Одоо тэр төв хорооны үзэл сурталын хэлтэст ажиллаж байсан мэргэжилтэн тэр тэгсэн байгаа юм. Тэр яасан гэхээр энэ кинон дээр найруулагч муу ажиллажээ муу ажилласан гэдэг нь юугаар батлагдаж байна гэвэл тэр кинон дээр цуурч өвгөн цуурдаж байна саха хусаагүй сахлын яагаад хусуулаагүй юм энэ найруулагчийн буруу мөн үрчийсэн цагаан алчуур зангидчихсан найруулагч үнэхээр муу ажилласан байна гэж тэгээд ийм юмнаас болж найруулагч муу ажиллаж гэж. Зангад дарга 83 оны наадамны өмнөх нь намайг дуудаж байна \

Буяндэлгэр -

Зангад гэж одоо энэ дуучин уу?

Хишигт -

Үгүй Зантав дарга дээр бид нар японы KҮS телевизийнхтэй хамтарч Монголын тухай кино хийж байсан юм. Би бас тэрэн дээр ажиллаж байсан. Тэгээд тэдэнтэй Зантав дарга хүлээж авч уулзчихаад бид нар тарлаа. Гэтэл Хишигт гуай та үлдээрэй гэж байна. Үлдсэн чинь танаас нэг юм асууя кинон дээр хүн амьтны өмссөн хувцас биеэ авч явж байгаа байдал зураглаачийн ажил уу? Найруулагчийн ажил уу гэж байна найруулагчид холбоотой өөр дээрээ лай хурааж байна ш дээ. Найруулагчийн ажил найруулагчаас шалтгаална ингээтчихсэн чинь та одоо хөөмий кинон дээр муу ажилласан хүн байна гэж байна. Тэгээд би ч нэг сайн ажилласан гэж бодохгүй дээ тэхдээ чадлаараа л ажилласан гэлээ. Та тэр өвгөний сахлын яагаад хусуулаагүй юм яагаад тэрэнд муухай цагаан алчуур зангидуулсан юм гэж байна тэгэхээр нь энэ дотор сайхан гэгээ татаад л явчихлаа. Шийтгүүлэх биш надад их аятайхан санагдлаа. Харин одоо тайлбараа хэлье дээ. За ийм юмаа даргаа 1-р т бид нар хөөмий кинонд амьсгалын яахав юугаар гаргадаг урлагийн төрлүүд исгэрээ, хөөмий, лимбэ, хулсан хуур гээд юмнууд орж байна. Цуур муур тэгэхээр тэрүүгээр жишээ болгож зүгээр нэг хэдхэн секунтын хугацаагаар орж байгаа юм тэгээд яахав цуурыг оруулахын тулд тэр өвгөнийг авсан авахын тулд бид яахав бид нар Чандманьд байсан тэр өвгөн чинь зэргэлдээ дуут суманд байсан бид нарын очих газар нэг 70-80 км ингээд яваад очиход суман дээр очсон чинь өвгөнийг оторт явж байгаа ууланд байгаа гэж байна. Өвгөний отор хийж байгаа газрыг заалгаад очлоо бид нар ингээд очсон чинь ганц гэрээрээ нэг муу өвгөн байж байна. Тэгээд өвгөнд хэлээд таны зургийг авах гэж явна цуур үлээгээд гэсэн чинь өө тэгье тэгье хүү минь цуур байгаа гэээд тэгээд өнөө өвгөнийг дээлээ солиод өмсчихөөч гэсэн сайхан улаан хүрэн өнгийн энэ ширээний бүтээлэг шиг гоё дээр үед 18-ийн торго гээд байсан даа тэрэн шиг дээл өмсчихдөг юм байна аа бас шинэ саарал малгай тавьдаг юм байна. Ингээд оператер Туяа авах гэсэн чинь өө хүүхдүүд энэ өмнөх хяр дээр гаръя гэрээс нь их ойрхон юм энэ дээр гаръя тэгээд тэрэн дээр гартал нөгөө 5хумст харагдаж байна. Нөгөө Мөнххайрхан оргил. Бид нар цуурдахдаа Алтайнхаа оргилыг харж тэрүүгээ магтаж хуурдаж, цуурддаг гэж байна өө тэгье тэгье тэрэн дээр нь очсон чинь Алтайн 5хумст нөгөө Мөнххайрханы 2 дах том оргил харагдаж байна. Гоё юм. Туяа бид 2 нөгөө апïàрат юм хумаа бэлдээд засаад байж байгаад нэг харсан чинь нөгөө өвгөн чинь малгайгаа авчихсан нэг муу цагаан үрчийсэн алчуур зангидаж байна та одоо яаж байгаа юм энүүгээр юу хийж байгаа юм гэсэн чинь хүү минь би Алтайгаа магтаж дуулахдаа Алтайгаа бэлэгдэж энэ цагаан алчуур зангидаж дуулдаг юм гэж байна. Тэгэхээр нь бид тэр зан заншилыг нь хүндэтгээд тэр чигээр нь авчихсан юм. Сахлын талаар бол юу ч бодоогүй малчин хүний зураг авсан болохоор өөр юу ч бодоогүй гээд хэлчихсэн тэгсэн чинь Зантав дарга ямар муухай юм бэ гээд ширээгээ шаагаад за за Хишигт гуай таныг уг нь гавъяатад тодорхойлсон байсан юм энэ удаа өнгөрлөө за яахав дараа болох байлгүй их муухай юм байна Хишигт гуай гэсэн байхгүй юу ингээд эхний кинон дээр юун шагнал банга авахуулж байгаа байхгүй юу 2дахь кино бол Содномын кино Содномын кино очоод 54 орон орсноос тэргүүн байр авна гэдэг чинь том амжилт байхгүй юу

Буяндэлгэр -

Гайхалтай

Хишигт -

Гэтэл Содномыг гавъяатад тодорхойлох коллегийн хурал би яахав фестивалийнхаа үр дүнгийн талаар ярьж байгаа юм. Чойжил дарга хэлж байгаа юм. Хишигт ноднин очоод тэргүүн байр авч ирсэн Монгол улсын баримтат киноны түүхэнд, телевизийн түүхэнд, 2 тэргүүн байр авлаа энэ бол том амжилт Содном Хишигт 2-г хоёуланг нь тодорхойлъё гэлээ тэгтэл Хишигтэд юу гэж өгч байдгийм өгөх байсан түрүүн өгөхгүй юу хийж байсийм энэ удаагийн фестивальд Содном түрүүлсэн юм байгаа биз дээ гээд миний нэрийг хасаад Содномын нэрийг дээш нь явуулчихлаа. Төв хороонд очсон чинь та нар эхнийхдэн өгөөгүй байж 2 дахь дан өгөөд байхдаа яахав гээд хоёулаа хасагдлаа \инээв\ ингээд гунигтай юм болж байгаа биз

Буяндэлгэр -

Тийм байна

Хишигт -

Баярын бичигч байхгүй. 3 дахь удаа Ингэний эгшиг тэргүүн байранд ороод ирлээ. За ингээд Монгол улс радуга фестивальд 3 удаа тэргүүн байр эзэлж тэгэхдээ Хишигт гуай 2 удаа авлаа одоо гарцаа байхгүй гавъяат өгье тэгээд шагналд тодорхойлсон чинь төв хороо яасан гэхээр одоо 9 сарын 27нд танай телевизийн 30жилийн ой болно ойгоор шагналаа өгье тэгээд ойгоор өгөхөөр хойшлуулахаар болсон.

Ой дөхөөд л 9 сар гараад байсан байх Дамба гуай гэж өвгөн байлаа шүү дээ

Буяндэлгэр -

Тийм тийм

Хишигт -

Тэр чинь манай телекинонд боловсон хүчин байсан бид 2 чинь телекинонд нэг өрөөнд суудаг байсан. Эрдэнэтуяа манай телевизийн дарга Зантав хороон дарга би өрөөндөө сууж байсан чинь Дамба гуай гаднаас ороод ирлээ тэгсэн нөгөөх чинь хавтасаа ширээн дээр тав гэтэл чулуудаад танайхан ямар муухай улс вэ гээд ингэж байна яасан Дамба гуай? Чиний талаар дахиад матаа өгсөн байна гэж байна \инээв\ ямар муухай юм бэ нэгнийгээ юм хийхээр атаархаж, жөтөөрхөж байдгийм байш дээ. Их муухай матаа очсон байна. Энэ хүн дарга нарын авгай нарыг зусарддаг энэ талаасаа болоод дэвшиж байгаа юм. Ерөөсөө юм хийдэг хүн биш Кино үйлдвэрт байхдаа Ванганг зусардахын тулд авгайтайн их найз байсан. Энд болохоор Зантавын авгай Алтанцэцэгийг кинондоо дандаа авч ажиллуулдаг. Нөгөө үйлдвэрчний төв зөвлөлийн нарийн бичгийн дарга Дашдоржийн авгайг дандаа авч ажиллуулдаг дандаа дарга нарын авгай нарыг ажиллуулдаг энэ бол их муухай заль \инээв\ нэгэнт олон нийтээс ийм мэдээлэл ирсэн болохоор энэ удаа шагнахаа болъё гээд ингээд телевизийн 30 жилийн ойгоор юу ч байхгүй ингээд өнгөрсөн юуун шагнал за харин дэмбээ кино шагнал авахад чив чимээгүй өнгөрсөн харин 2000 онд Өнчин ишгэний дууль кино шагнал авахад 100,0 төгрөгөөр шагнуулсан үнэхээр нар гарсан би амьдралдаа анх удаа 100,0 төгрөгөөр шагнуулсан

Буяндэлгэр -

Тэр чинь одоо хэдэн он бэ?

Хишигт -

2000 он

Буяндэлгэр -

Ханш нь гайгүй байсан биз дээ.

Хишигт -

За яахав дээ гайгүй байсан. 4 киноноос ганцхан кино маань шагнал авсан за харин бусдаар нь бол манай хороо төр юм өгөхгүй бол бид юмаа өгнө гээд хорооны радио телевизийн тэргүүн өгсөн, радио телевизийн хүндэт диплом, соёлын тэргүүн өгсөн, хүндэт дэвтэрт бичсэн, хэвлэл мэдээллийн тэргүүн өгсөн би юм аваагүй гэж худлаа хэлээд яахав. Тэгээд яахав Ардын хувьсгалын 60 биш 70 жилийн ойгоор гавъяат өгсөн дөө. Тэгж л гавъяат болсон. Тэрнээс хойш бол ер тэтгэвэрт гарсан зүгээр байж чадахгүй юм байна лээ кино хийсэн өнөө миний сэтгэлийг хөдөлгөж байсан хөөмий гэнээ өнөө Хүннүгийн модон цуураар ч кино хийсэн.

Буяндэлгэр -

Их юм хийсэн байна ш дээ

Хишигт -

10 гаруй кино хийсэн хамгийн сүүлд 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор их хааны сүүлчийн зун гэдэг баримтат кино хийсэн Чингис хаан маань тангадыг байлдан дагуулах гэж ... онд тангад руу яваад замдаа арц богдын өвөрт хулангийн ан хийж байгаад мориноосоо унаад бэртээд тэрнээсээ болоод бие нь чилээрхээд ... оны зун намрын зааг дээр Тангадын нутаг хятадын нутаг шүү дээ.

Буяндэлгэр -

Та тэгээд сүүлд матсан хүнээ мэдсэн үү?

Хишигт -

Мэдэхгүй яадгийм бүр ойр дотно үерхдэг нөхдүүд байсан

Буяндэлгэр -

Тийм дээ сонгодог зохиол уншаад үзэхээр Напелеон бусад хаад нарыг дандаа ойр дотны хүмүүс нь хорлож байдаг?

Хишигт -

Тийм дээ дандаа тэгдэг.

Буяндэлгэр -

Напелеоны гаргаж ирсэн жанжингууд өөрийг нь хорлосон байдаг их сонин?

Хишигт -

Яг үнэн ингэж матаасны буянд \инээв\ жижиг матаас бий л дээ. Том ширээн дээр матсан хүмүүс бол энэ. Жижиг матаас бол Содномоос ч гарна Юндэнгээс ч гарна. Том матаас бол дандаа өөрийн улсууд байдаг. Тэр их харамсалтай. Энийг эсэргүүцдэг тэмцдэг хүмүүс бол Мөрөн гуай, Алтанцэцэг энэ 2

Буяндэлгэр -

Шударга

Хишигт -

Шударга тийм

Буяндэлгэр -

Жаахан биеэндээ байхгүй их шартай тиймээ?

Хишигт -

Ингээд л байна. Ер нь манай хамт олон бол их сайхан хамт олон байсан. Өнөөдөр би телевиз тал руугаа хараад харамсах сэтгэл төрдөг. Өнөөдөр хэвлэл мэдээлэл ер нь телевиз маань ард түмэндээ юу сурталчлаад байна вэ. Би нийгэм улс төр хүн ардад хэрэгтэй соён гэгээрүүлж байгаа өдий төдийн сайн нэвтрүүлгийг хэлэхгүй л дээ. Гэтэл бас муухай юм явуулаад байна. Кино гаргаж байна. Хамгийн наад зах нь Америк киноны хальс нь дээр 3 тэмдэг байдаг юм байн л даа манай телевиз нэг 3 гурвалжин зарим нь 3 дугуй тавьчиад байна даа. тэр ухаандаа бүдүүлэг үг хэллэгтэй киног бага балчир насны хүүхэд залуучуудад битгий үзүүл. Тэд чинь муухай юм сурна 1-рт 2-рт хүчирхийлэлтэй кино битгий үзүүл тэд муухай юм сурна 3-рт садар самууныг битгий харуул Тийм учраас 14 наснаас доош насныхан тэр кино театрт ороод ийм хориотой юмны тэмдэг тавьсан кинонд орчихсон байвал тухайн кино театрыг маш хатуу шийтгэдэг бараг тухайн кино театр оршин тогтнох үгүйг шийддэг тийм учраас маш их айдаг. Оруулдаггүй оруулахаар бол тухайн хүүхдийн эцэг эх багшийн зөвшөөрлөөр оруулдаг. Гэтэл манайхан 3 тэмдэг тавьчихдаг. Аль нь болно гэж байгаа, аль нь болохгүй гэж байгаа бүү мэд тайлбар байхгүй бид л мэдэж байгаа. Гэтэл аав, ээж, өвөө, эмээ ач, гуч бүгд шоргоолж шиг овоорч суугаад зэрэг үздэг \инээв\ гэтэл нөгөө өвөө эмээ 2 ичиж байгаа, аав ээж хоёр ч ичиж байгаа гэтэл хүүхдүүд өө яадгийм үзье үзье \инээв\ цөмөөрөө секс үзэж суудаг цөмөөрөө.Бас нэг сэтгүүлч 4 эрэгтэй гараад ир хэн түрүүлж унгасанд нь 20,0 төгрөг өгнө тэгээд микрофоноо бөгсөн дээр нь бариад

Буяндэлгэр -

Заваан юмаа

Хишигт -

Унгуулаад нэг нөхөр нь унгасан өө унгачихлаа под под гээд 2 дахин унгасан гэж байгаа юм. Энэ одоо хаашаа явж байгаа юм бэ? Хүүхэд залуучуудыг ямар хүмүүжил өгөх юм бэ? Ингээд хаана байна хяналт юу ч алга энэ бол юуны төлөө гэхээр мөнгөний төлөө яагаад гэвэл чи ухаандаа би бараа сурталчлах гэж байгаа эмэгтэйчүүд гоо сайхны бараа тэрийг хүн бага авч байна чи ийм нэг хамгийн юмандаа сайхан порно кино гаргъя нэвтрүүлэг тэгээд ийм нэвтрүүлэг тиймээ тийм нэвтрүүлэг гаргая тэрний дотор энэ нэвтрүүлгийг чинь гаргая харин бид нар 300,0-ыг авдаг энийн төлөө мөнгө нэмэхгүй бид яагаад гэвэл торгуулийнхаа мөнгөнд шатна тийм порно кино гаргах гэж байгаа учраас тийм учраас чи 700,0 –ийг өг тэгвэл танайхыг сурталчилъя тэгээд 700,0-ч байдаг юмуу жишээ болгож байгаа ш дээ ингэж авч байдаг. Ингэж тэр реклам сурталчилгаагаар мөнгө ахиухан мөнгө олохын тулд эд нар ийм кино гаргаж байгаа үгүй бол тухайн нэвтрүүлгийг хариуцдаг улсууд тэрэнд их дуртай. Энэ дотор би уул нь Алтайн нэрийг бичээгүй Чойжил дарга редакторлахдаа Алтай гээд нэрийн биччихсэн юм. Би Алтай гэдгийг мэддэг боловч нэрийн бичээгүй.

Буяндэлгэр -

Одоо энэ их хурлын гишүүн үү?

Хишигт -

Телевизийн нэг нь Д.Мягмарсүрэн бид 3

Буяндэлгэр -

Д.Мягмарсүрэн гэж шүүмжлэгч үү?

Хишигт -

Тийм?

Буяндэлгэр -

Одоо радиод байгаа байх

Хишигт -

Хувийн нэг сургуульд багшилж байгаа

Буяндэлгэр -

Хуучин радиод ажиллаж байсан намхан Мягмарсүрэн мөн биз дээ?

Хишигт -

Мөн мөн бид нар тэнд байдаг байхгүй юу тэгэхэд нэг удаа уран сайхны хурал дээр Билгийн Дамдинсүрэн гуай төрийн 2 удаагийн шагналт учиртай 3 толгой, Жаргалын зам, Хасбаатар гээд маш хэд хэдэн дуурьтай маш олон симфони найрал хөгжимтэй Монголын төрийн дуулалыг зохиосон төрийн 2 шагналтай ардын жүжигчин том хүн шүү дээ бурхан минь

Буяндэлгэр -

Тэгэлгүй яахав?

Хишигт -

Насаар бас хөгшин Дамдинсүрэн гуай уран сайхны зөвлөлийн хурал дээр саналаа хэлсэн чинь Дамдинсүрэн гуай тай боль боль мэдэхгүй байж дэмий юм яриад

Буяндэлгэр -

Уранчимэг тэгж байгаа юм уу

Хишигт -

Тийм Уранчимэг \хө\ битгий унгас алд чацга минь гээд Дамдинсүрэн гуай ёстой уурласан

Тийм муухай бүдүүлэг харьцаатай байж болохгүй тийм хүний урдаас түүний оронд Дамдинсүрэн гуай за за Дамдинсүрэн гуайн үгийг сонсчихоод дараа нь болъё даа ч гэдэг юмуу комплимент хийгээд аятайхан аргалчихаж болно доо байхгүй их муухай бүдүүлэг

Буяндэлгэр -

Тэгвэл бүдүүлэг муухай харьцаатай хүүхэн байна ш дээ?

Хишигт -

Муухай бүдүүлэг яахав тэр нөхөр нь Хүрэлсүх билүү манай телевизид зураач байсан

Буяндэлгэр -

Зураач байсан байсан ?

Хишигт -

Тийм улсууд монгол телевизийн бодлогыг өнөөдөр атгаад дарга нар нь болохоор телевизийн нийтлэл нэвтрүүлгийн бодлого битгий хэл урлагаа мэдэхгүй улсууд нөгөөдөхийн чинь амыг хардаг тэгээд сая хэн ингэж байна ш дээ Наран хэн гэдэг билээ.

Буяндэлгэр -

Наранбаатар уу?

Хишигт -

Бишээ манай хуучин Наран программ бичээд байдаг

Буяндэлгэр -

Нарангэрэл үү

Хишигт -

Нарангэрэл тэр чинь Жигжидсүрэнгийн шавь юм гэнэ. Тэгээд шавь нь багшаа тодорхойлоод багш нь шавиа тодорхойлоод тэр 2 чинь нэг өдөр гавъяат ардын 2 болсон ш дээ, Киноны тухай нэвтрүүлэг явуулж байгаа юм гэтэл Жигжидсүрэн хүүгээрээ хөтлүүлж байна ямар том гуншин бэ? Монголын ямар юмны гэнэв түүхч, урлаг судлаач, кино урлаг судлаач Жигжидсүрэнгийн Бодьбаатар гээд доор нь нэр мэрийн бичээд гаргаж байна. Харин хүүхэд нь бол нэлээд даруухан ярьдаг хүүхэд байна лээ. Иймэрхүү л улсууд телевизийг эрхшээлдээ оруулж байгаа явдал надад үнэхээр жаахан харамсалтай санагдаж байгаа. Энэн дээр яахав гэхээр бодлого муутай Ёолк Молк тэр хэн энэ тэр гутааж байна. Гүрбазар энэ тэр

Буяндэлгэр -

Маш их хэмжээний киноны тоног төхөөрөмж ирсэн ш дээ 16 мм жижиг тэр чинь хувьчиллаар алга болсон уу?

Хишигт -

93, 94 онд болов уу даа UBS телевиз болчихоод 92 онд UBS телевиз болоод телекино үйлдвэр үйл ажиллагаа явуулахаа больчихлоо ш дээ ингэхлээ зэрэг төрийн өмч уул нь төрийн өмч л дээ үнэхээр монгол кино үйлдвэр лүү данснаас дансанд гээд бүгдийн шилжүүлсэн

Буяндэлгэр -

Монгол кино үйлдвэр баримтат киноны юуг авч байгаа юм уу ?

Хишигт -

Тийм 16 мм –ээр юу ч хийхгүй монгол кино тиймээ энэ болбол нэг бол үхсэн хөрөнгө болоод тэнд хадгалагдаж байгаа үгүй бол гадаад дотоодод зарагдахгүй дээ Эрхүү, Мэрхүү оросын жижиг мужууд дуртай ш дээ тэдэнд зарчихсан . тэгээ л болоо

Буяндэлгэр -

Тэгээд 16мм-ээр хийхээ больсон юм байна тиймээ?

Хишигт -

Одоо тэгээд телевиз маань энэнээс болоод ямар сайхан юу амсаж байна вэ 16 мм-ийн өнөө бидний хийсэн кино гаргах ямар ч төхөөрөмж байхгүй. Буулгуулаад авъя юу ч байхгүй ийм болчихсон ш дээ.

Буяндэлгэр -

Ая хөөмий энэ тэр гараад байсан л даа.

Хишигт -

Тэр чинь 35 биш кино үйлдвэр байхад дүрс бичлэг дээр хуулчихсан тэр л гараад байгаа юм.

Буяндэлгэр -

Чанар их муу юм байна лээ гэхдээ яахав дээ шум муутай хачин оо BMZ дээр буулгачихсан юм байна ш дээ ?

Хишигт -

BMZ дээр ч байхгүй юун дээр л байгаа байх нөгөө нэг витикам дээр байна уу нэг бол юматик дээр байна уу тийм л хальс байгаа тэр л гарч байгаа өөр юм байхгүй.

Буяндэлгэр -

Одоо дэлхий дээр 16 хэрэглэж байгаа юу?

Хишигт -

Телевиз 15 гаргаж чадахгүй ш дээ.

Буяндэлгэр -

Дэлхийн телевизүүд байна ш дээ

Хишигт -

Байлгүй яахав

Буяндэлгэр -

16 байгаа юу?

Хишигт -

Байгаа байгаа одоо Австрали тиймээ энэ орнууд Франц энэ тэр чинь 16-аар гоё юм хийдэг ш дээ хачин гоё хийнэ. Австралийн 16-ийн кинонууд, Францийн 16-ийн киног үзэхэд 35 шиг байгаа юм чинь тийм гоё .

Буяндэлгэр -

Тэгвэл байсан бол хоцрогдохгүй юм хийгээд байж болох байсан байш дээ ?

Хишигт -

Хоцрогдоно гэж байхгүй \

Буяндэлгэр -

Байхгүй юу ?

Хишигт -

Байхгүй энэ бол их харамсалтай юм болсон.

Буяндэлгэр -

Аа бас харамсаад байдаг байхгүй юу.

Хишигт -

Танай телекино үйлдвэр байхад манайд их сайхан уран бүтээлчид байлаа л даа яахав телекино үйлдвэр энэ асуудал 70 оны эхэн үеэс яригдаад тэгэхэд телевизэд дүрс бичлэгийн юм гэж байсангүй ганцхан кадр1 кадр2 дараадан сүүлд нь кадр 3 гээд томоо 70мм пильёонкон дээр бичдэг юмтай байлаа\ тэгээд тэр үед гадаад дотоодод программ явуулах программ солилцох, олон улсын фестивальд оролцох өөрийнхөө хийсэн бүтээлийг хальсанд бичээд хадгалан гэхээр телевизийн хүчин чадал хүрдэггүй байлаа. Тийм учраас бүх юмыг кино хальсан дээр янзалдаг ер нь 80-аад оны сүүл хүртэл мэдээ сурвалжлагыг хүртэл дандаа 16-ийн киногоор авдаг байлаа ш дээ 80-аад оны сүүлээс явуулын ганц нэг жижиг зөөврийн видео камеруудтай болоод одоо киногоо голж эхэлсэн тэр үеэс өөрөөр хэлбэл Алтай даргын үеэс голж эхэлсэн юм. Голох нь ч зөв яагаад гэвэл техникийн дэвшил гарчихаад байхад 16 чинь 1-рт угаах барих \

Буяндэлгэр -

Дамжлага ихтэй.

Хишигт -

Удаан гарна дүрс мүрсийн чанар видеогоо бодоход муу ш дээ тэр бол шалтгаан байсан уу гэвэл байсан гэхдээ байж байсан бол киногоо хийгээд, жүжгээ хийгээд байж болно шүү дээ.

Буяндэлгэр -

Одоо таны кинонууд 16 дээр байгаа юу хадгалагдаж байгаа юу

Хишигт -

Тийм тэрүүгээ буулгаад аваад юму үзүүлэх юм байхгүй манайд

Буяндэлгэр -

Гар аппарат нь байхгүй ямар харамсалтай юм бэ?

Хишигт -

Бүх юмнууд тэгээд түгжигдчихэж байгаа юм

Буяндэлгэр -

Тийм байна ш дээ\

Хишигт -

Тэгээд 71 онд болбол манай хороо цаашлаад төр засгийн нарийн бодлого юу гэхээр зэрэг ер нь кино үйлдвэр телевиз, кино үйлдвэртэй байснаараа олон улсын фестиваль тэмцээнүүдэд бүтээлээ оруулна программ солилцоо, өшөө телевизийн бүтээлийн киноны худалдаанд оролцоно ийм ашгаар нөгөө талаар алтан сан хөмрөг бий болгох ийм учраас энэ дээр маш сайн уран бүтээлч байхгүй бол болохгүйн байна маш сайн техник технологитой байхгүй бол болохгүй юм байна гээд манайд ямар тоног төхөөрөмж тавьсан гэхээр монгол кино үйлдвэрт тэр үед байгааагүй баруун Германы арфилекс гэдэг аппарат дуугүй сурвалжлаганы зураг авдаг аппарат 5 байлаа. Дуутай зураг авдаг стандарт В1 гэдэг аппарат 2 байлаа. Монгол кинонд ганцхан л 35-ын арфилекс байгаа дуугүй авдаг одоо ч байгаа өөр юм байхгүй Нагара гээд дуу бичдэг Швейцарийн магнитофон монгол кино үйлдвэрт 1 манайд 5 байлаа. Тэр дотор стерео дуу бичдэг юу гэдэг баруун германд үйлдвэрлэсэн мукинд үйлдвэрлэдэг Раднаарагчаа дарга биеэрээ явж худалдаж авч ирж манайд өгсөн штенбек гэдэг монтажийн ширээ манайд 3 байдаг.

Буяндэлгэр -

Одоо 1 ч байхгүй юу?

Хишигт -

1 ч байхгүй монгол кино үйлдвэрт 1ч байхгүй ш дээ 16мм манай кино материалаа угаалгадаг Чехословакийн Ваф гэдэг машин байсан дажгүй сайн машин энэ алга боллооэ за Оросын 40П гэдэг аппарат машин байлаа 16 ч угаадаг 35-ийг ч угаадаг машин байхгүй за дууны дахин бичлэг хийхэд хэрэглэдэг МША гэдэг би үгээр хэлж чадахгүй баруун Германы төхөөрөмж магнитны плёонк уншдаг нөгөөдөхөө видео руу хувиргадаг тэр хаачив бүгд алга болсон. Манайхан тэрэнд өгөхөөсөө өмнө одоо кино хальсыг негатив хальснаас позитив хальсанд буулгадаг гэрэл сонгодог девре гээд францын аппарат авчирсан бүр комьютер момпутертэйгээ тэр тийшээгээ шилжлээ

Буяндэлгэр -

Бүгдээрээ кино үйлдвэр лүү юу?

Хишигт -

Бүх юм тийшээ явсан манай плёонко наадах пресс гээд юм байдаг ш дээ дандаа Италийнх байлаа. Манайх хальсаа өнгөт кино хийдэг Бельгиэс геберт плёонк авдаг байлаа. За зүгээр өдөр тутмын нэвтрүүлгийно хөрвөх чадвартай өнгөт плёнка дандаа германы OR-WO гэдэг пленка авдаг байлаа. Ингээд энийг угаадаг боловсруулдаг хар мор бүх юм ийшээгээ явсан тэгэхээр манайд ийм сайхан техник технологийг төр засаг тухайн үеийн манай телевизийн удирдлага, манай МРТУХ-ын удирдлагууд дэмжиж анхаарсан Боловсон хүчний хувьд телевизийг бүх холбоотын кино урлагын дээд сургууль төгссөн нэг ч найруулагчгүй байхад Юндэндоржийг манайд Содномыг манайд Жамъяанг манайд Долгорыг манайд өгч байсан байлаа ш дээ. Яагаад гэвэл энэ салбар чинь чухлаа Операторууд гээд манайд Дашдондог, Биндэрьяа хоёр л Агваанрэнцэн Чүлтэм энэ дөрөв л практикийн операторууд бусад нь бүгд бүх холбоотын кино урлагийн дээд сургууль төгссөн Туяа, Тунгалаг, Мөрөнгуа, Лхагважав, Умбаням Тогтох гээд бүгд дээд сургууль төгссөн операторууд байна ш дээ.

Буяндэлгэр -

Аймаар чадалтай байжээ тиймээ?

Хишигт -

Инженерүүд гэж дандаа ЛИК-д төгссөн Ленинградын кино инженерийн сургууль төгссөн одоо тэгээд нөгөө Төмөрбат, Ганбат, Алтанцэцэг, Оюун, Энхтуяа, Дашмягмар дандаа мундаг инженерүүд Дуламжав муламжав үнэхээр гайхалтай боловсон хүчин тэгээд техник технологийн хувьд гайхмаар байсан ийм сайхан юмыг устгаж хаяна гэдэг бол тэр үеийн телевизийн удирдлагын мунхаг бодлого өшөө манай феклер гээд Францын дуутай зураг авдаг аппарат байлаа ш дээ Симхронно авдаг

Буяндэлгэр -

Асар их хөрөнгө кино үйлдвэр лүү явсан юм байна ш дээ?

Хишигт -

Тэгсэн маш их хөрөнгө байсан \

Буяндэлгэр -

Тэр чинь хэдэн он бэ?

Хишигт -

Доллароор ярихад хэдэн зуун сая доллорын хөрөнгө тийшээ явсан. 92 оны үед шүү дээ

Буяндэлгэр -

Яг л шилжилтийн үе байна тиймээ?

Хишигт -

Тийм.

Буяндэлгэр -

Хувьчлал нэг талдаа маш буруу явагдсан байгаа юмаа тиймээ?

Хишигт -

Тэгэхэд чинь 89 онд билүү дээ 88 онд ч билүү 89 он байхаа .Японы гадаад явдлын яамны сайд Уно гэдэг хүн монголд айлчилж ирдэгийн тэр хүн ирэхдээ Монголын төв телевизэд биш зүгээр жижиго байгууллагад болж өгвөл олон нийтийн тийм байгууллагад телевизийн тоног төхөөрөмж өгье машинтай унаатай гэрэл зургийн аппарат хэрэгсэл бүх л юмтай өгье гээд манай хороо удирдлагуудад тэр юмыг авъя гэсэн сонирхол байна ш дээ телевиздээ л авъя гэсэн санаа ингээд манай телекино үйлдвэрийг тодорхойлсон юм.

Буяндэлгэр -

Тоног төхөөрөмж авъя гээд

Хишигт -

Ингээд Уно ирэхээр зэрэг 2 нагро гэнэ витикон аппарат өгсөн юм. Тэгээд дээр нь сурвалжлагын машин 2, 3 гэрэл зургийн аппарат тэргийг бараг чи мэднэ дээ Япон гэрэл зургийн аппарат тийм юмнууд өгөөд ирэхээр зэрэг хороо маань машинын өөрсдөө аваад 1 витиконы аваад 1-ын телекино үйлдвэрт өгөөд хэдэн гэрэл зургийн аппаратыг фото студид өгөөд гэрэл зургийн газарт өгөөд ингээд манайх чинь шинэ тоног төхөөрөмжтэй болж байлаа. Дараа нь манайх чинь сони пүүсийн үзэсгэлэн гаргаад

Буяндэлгэр -

Санаж байна сурвалжлага хийж байсан.

Хишигт -

Тэгээд тэрнийг чинь тоног төхөөрөмжийог бүгдийн энэ өлзий пүүсэд өгөөд тэгээд эд нар чинь юматик гээд сайхан аппарат маппаратаар зураг аваад шууд угаагаад гаргадаг тийм сайхан тоног төхөөрөмж мөхөөрөмж дуу олон хувиар хувилдаг юмнуудтай болоод бас анхнаасаа л юмнууд гайгүй авса. Харамсалтайн зарим юмнууд ингээд хүйтэн гараар ороод алга болсон.

Буяндэлгэр -

Харамсмаар юм аа нээрээ, гол харламаар юм.

Хишигт -

Тэгэхээр энэ зээр дарга хийж магадгүй ямар нэгэн хэл үг гаргах магадгүй амьд гэрчүүд эсрэг тал болчихож магадгүй улсуудыг хамгийн 1-рт зайлуулахыг бодсон. Тийм учраас хэдэн уран бүтээлчдийг бүгдийн чөлөөт уран бүтээлч гэдэг нэрээр ажлаас нь халсан за насан тэтгэвэртээ дөхсөн мань мэтийг тэтгэвэрт гаргаад шууд шууд 4 хүүхэд гаргасан эмэгтэй 37-тайдаа тэтгэвэрт гарсан эмэгтэй байгаа манай монтажны Туул муул гээд тэр үед их муухай бодлого явсан шүү.

Буяндэлгэр -

Муухай юм бэ? 92 онд тийм юм яваад хамаг тоног төхөөрөмж кино үйлдвэр дээр оччихжээ кино үйлдвэр хэдэн онд дампуурсан байхав?

Хишигт -

Тэр үеэс л дампуурсан

Буяндэлгэр -

Дампуурсан мөртлөө телевизийн хөрөнгийг татаж аваад байсан байна ш дээ.

Хишигт -

Кино үйлдвэрийн уран бүтээлчид ярьдаг л даа манай кино үйлдвэрийн хувцас, жижиг хэрэглэлд байхгүй юм гэж байсангүй жинхэнэ Дарьганга хийцийн мөнгөн аяга, хэт хутга, эмээл хазаарын тоног төхөөрөмж бүгд байсан жинхэнэ хаш хөөрөг, чүнчигноров хөөрөг, хөөрөг өнөөдөр дансанд байна уу хаш бишээ зүгээр хууванцар хөөрөг байхгүй юу үгүй бол зүгээр гантиг хөөрөг байхгүй юу сольчихсон

Буяндэлгэр -

Дансан дээр байж байдаг.

Хишигт -

Дансан дээр байж байдаг тэр жинхэнэ мөнгө гэж бичихгүй ш дээ мөнгөөр өнгөлчихсөн юм харуулдаг үгүй бол хөнгөнцагаан ч юмуу хүн мэдэхийн арга байхгүй ийм маягаар маш их юм алга болсон кино үйлдвэрийнхэн бол халагладаг ш дээ хөөрхий уулзсан хүн болгон халаглана.

Буяндэлгэр -

Харамсмаар юмаа би кино үйлдвэрийг дампуурсанд харамсаад байдаг байхгүй юу тэр сайхан материаллаг бааз тэр чигээрээ алга болсонд.

Хишигт -

Тэгээд яахав кино үйлдвэрийн тэр сайхан байшин барилга чинь баахан зочид буудлууд янз бүрийн бар цэнгээний газрууд ямар нэгэн албан байгууллагын түрээсийн байр болоод хувирсан байна ш дээ

Үйлдвэрлэлийн юм явуулж байгаа юм юу ч байхгүй төр засаг соёлын яам яагаад үүнийг мэдсээр байж мэдэж байгаа ш дээ

Кино үйлдвэр юу гэж хэлэхэв гэхээр хөрөнгө байхгүй бид юм хийж чадахгүй байна тоног төхөөрөмж шинэчлэх шаардлагатай бүгд хуучирсан хоцрогдсон гээд тийм л юм хэлдэг байгаа даа.

Буяндэлгэр -

Уран бүтээлчдээ бас чөлөөт уран бүтээлч гээд бүгдийн халчихсан юм байна ш дээ тиймүү?

Хишигт -

Тэр чинь цалинжуулах арга байхгүй бүгдийн халаад хаячихсан Дамдин мамдин өнөө Шаравдорж маравдорж бүгд ажилгүй ш дээ төрийн шагналт оператор Шардөш чинь манайд цагийн багш хийгээд явж байна. Дамдин найруулагч манайд цагийн багш хийж байна. Хөөрхий Балжинням маань төрийн шагналтай тэр нэртэй найруулагч гэртээ сууж байна.

Буяндэлгэр -

Тэр сайхан бэлтгэгдсэн бүх холбоотын киноны дээд сургууль төгссөн тэр улсууд чинь одоо ч юм хийвэл хийх чадалтай улсууд ш дээ.

Хишигт -

Чадалтай улсууд манайханд нэг ийм буруу юм яваад төрөөсөө хянадаг шалгадаг байцаадаг юман алга байна. Завшигч хэдэн хүний ашиг болоод маш олон сайхан юмнууд үрэгдэж алга боллоо ш дээ. Үнэнийг хэлэхэд

Буяндэлгэр -

Өмч хувьчилал нэг талдаа буруу явагдсан гэдэг нь үнэн байгаа юм тиймээ?

Хишигт -

Хэлмээр юмнууд их л байх юм даа одоо бол 90 оноос чинь хойш 20-иод жил болчихлоо одоо яриад ч нэмэргүй алга болчихсон энийг бол улсууд ярьсаар байгаад залхчихсан цөмөөрөө \ инээв\ энэ дэмий гэдгийг ойлгож байгаа яахав хэдэн жилийн өмнө юм даа 7 жилийн өмнө 6, 7 жилийн өмнө байх нэг өдөр надруу нэг эмэгтэй утасдаж байдгийм байна. Тантай уулзмаар байна би Лхам гэдэг хүн байнаа их сургуульд түүхийн хичээл заадаг багш хүн гэхдээ би уулзах гэж байгаа юм биш манай энд нэг Япон эмэгтэй байдаг юмаа тэр тантай уулзий гээд байгаа юм аа та нэг уулзахгүй юу гэдгийм байна. Үгүй тэгээд яах гэж байгаа юм гэсэн чинь кино урлагийн талаар л танаас юм асууя гээд байгаа юм гэнэ. Тэгээд Ай гэдэг нэг эмэгтэй ирж уулздаг юм байна.

Буяндэлгэр -

Аяоко гэж байна уу?

Хишигт -

Жаахан годгор охин байна нуруу туруугаараа чам шиг чамаас жаахан туранхай. Тэгээд нөгөөдөх чинь ярьж байна шүү би бол кино урлаг сонирхдог Монголд ирээд өнөөдрийн байдлыг ойлгож байна Монгол кино үйлдвэр кино хийж чадахгүй байгаа хөрөнгө мөнгө олоно юмтай холбоотой байгаа урьд өмнө хийсэн кино үзье гэхээр хаана ч гарахгүй юм. Телевизээрээ ч гарахгүй юм кинотеатрт ч байхгүй юм ингээд бид нар киноны архив гэдэг газар очиж үзлээ. Кино үйлдвэр дээр очиж үзлээ энэ бол бүтэхгүйнээ болохгүйн тэгээд их харамсалтай байна Монгол кино үйлдвэр үүсэн байгуулагдсаон цагаасаа хойш 60 гаруй 70, 70-иад жил болж байгаа гэхэд киноны хамаг юм нь замбараагүй байгаа нь харамсмаар байна. Бид нар Японы тоуато гэлүү юу гэлээ компани байдаг уу тошиба ч гэлүү тэрэнтэй ярьсан юмаа Монгол киног сэргээе тэр хуучин кинонуудыг CD-д байдаг юмуу DVD-д буулгуулаадл тэгээд тэрийгээ олон хувь олшруулаад тоуата гэлүү тошиба ч гэлүү нэг том компани гэсэн тэднийхэн 15 сая доллар \ төсөв\ эхний ээлжинд өгье гэсэн гэнэ. Танай кино үйлдвэрт хийсэн бүх кинонуудыг эхлээд олж аваад эхний ээлжинд бол органаль маягаар бэлдээд авъя тэгээд олшруулъя тэгээд олшруулаад яахав гэхээр Монгол улсын бүх номын сангуудад, аймаг, хотуудын төвийн номын сангуудад, өгье их дээд сургуулийн бүх бүх номын сангуудад өгье тэр битгий хэл ЕБС- ийн бүх номын сангуудад өгье хэн дуртай нь аваад үзэхэд бэлэн байг за тийм юм хийе тэгэхээр нь би хэлэхгүй юу юу энийг хийхийн тулд эхлээд катологи хийе тэгээд өнгөтэй зурагтай гоё катологи Монгол кино үйлдвэрт хийсэн бүх киногоор тэгээд тэгье гэж тохироод ….

Буяндэлгэр -

Уран сайхны баримтат цөм орох уу?

Хишигт -

Баримтат орохгүй уран сайхны киногоор гэхдээ баримтатыг бас хийнэ.

Буяндэлгэр -

Уран сайхны кино 100-аад байгаа биз дээ Монголын.

Хишигт -

Хэдэн 100-гаар зогсохгүй хэдэн зуугаар байгаа уран сайханы кино 600-гаад байгаа байх өө биш биш баримтат кино тиймээ манай телекинонд гэхэд 200-гаад кино байгааш дээ баримтат кино баримтат кино

Буяндэлгэр -

За уран сайхны ер нь хэд байгаа бол бол.

Хишигт -

Уран сайхны 100, 200 гаруй байгаа байх. Тэгээд бид нар чинь яг ингэхээр болоод материалаа цуглуулаад одоо баримтат киноны талаар чинь өнөө хэн гэдэг билээ өнөө архивт байдаг чинь \ Сүрэнхорлоо\ Сүрэнхорлоо уран сайханы киног чинь нөгөө Оюунбат матыг чинь байхад билүү мөнгө өгөөд гаргуулаад бичүүлээд тэдэнд чинь Ингэхэд Жигжидсүрэн сураггүй байсан чинь маш түргэн хугацаанд Жигжидсүрэн түрүүлээд гаргачихсан тэгээд бид нар чинь юмаа хийж чадахгүй катологи хийх арга байхгүй болж байгаа юм. Сайн ч бай муу ч бай нэг юм гаргачихсан байш дээ. Тэгэхээр бид дахин гаргаад яахийм ашиггүй болж байгаа юм. Тэгээд ч өнөөх Монгол киног сэргээн хөгжүүлэх нийгэмлэг гээд байгуулчихсан намайг ерөнхийлэгчөөр нь сонгоод нөгөөдүүлчин манай гишүүдчин Сарантуяа Төрбат манай талаас тэгээд Японоос 2 хүн 2, 3 –ч байсан байх

Буяндэлгэр -

Тэр чинь хэдэн он бэ?

Хишигт -

Одоо ч тасраагүй байна. 5, 6жилийн өмнө , тийм 5, 6 жилийн өмнө одоо ч төсөл нь яваад байгаа юу.

Одоо бол нэг муу юм яахав дээ нүүдлийн кино талаас нь судалгаа яваад

Буяндэлгэр -

Нүүдлийн кино дуусаагүй байгаа юм уу?

Хишигт -

Дуусаагүй байгаа ингээд манай хамаг юмыг Жигжидсүрэн аваад идчихсэн гэхэд хэцүү л дээ \ тийш дээ\ гэхдээ бид ямар ч байсан алдчихсан

Буяндэлгэр -

Та нар удааширсан байна.

Хишигт -

Харин тийм Мөрөнгуа: Жийгээ чинь яг бариад л суучихсан юм байлаа ш дээ тэр хооронд чинь мань эр чинь телевизээс гараад яг нэг хэсэг ажилгүй байсан үе нь байгаа юм.

Буяндэлгэр -

Сая нөгөө номоо надад бэлэглэсэн 50,0 гэхээр яаж авъя гэж байсан юм.

Хишигт -

4, 5 синхро байдаг юм. Тэр синхроод Сүрэнжав гуайн 2

Буяндэлгэр -

Тэр чинь хэдэн анги байдаг билээ?

Хишигт -

9- анги \ 9-р анги нь байхгүй байгаа байхгүй юу 8 ,9-р анги нь байхгүй байгаа.

Буяндэлгэр -

Хаачсан юм бэ?

Хишигт -

Ýд нар л эвдээд нэвтрүүлэгт ашиглаад \ сэглээд хаячихсан\ ингэж байш дээ. Нэг хүнийг биш хэлмэгдүүлэлт хэлмэгдүүлэлт одоо жишээ нь ингэж байгаа юм. Чойбалсан гуайг ингэж байгаад хэлмэгдүүлдэг гэдгийг харуулж байгаа юм тэр нь нөгөө шинэ сүлд тайлбарлаж байгаа зураг байгаа байхгүй юу тэрийг ашиглаад, Зөвлөлт Монголын 21 оны гэрээ бичиг байдаг 21оны гэрээ бичгийг сая тусгаар тогтнолын баталсан бичиг болгож худлаа ярьж байна \энд хэнд байдаг юм шиг байгаа юм. Машмаа билүү \тэр 8,9 анги байхгүй эд нар хулгай хийж аваад эргүүлж өгөхгүй хамгийн гол нь бид нар бэлэно юман дээр ажиллаагүй байхгүй юу кадр болгон дээр ажилласан. Намын анхдугаар гээд хуралдаж байгаа юм одоо хойтох хиагтад одоо тэгээд намын анхдугаар хурал хуралдаж байгаа байшин харагдаж байгаа юм эхлээд, тэгээд байшингийн дотор орохдоо зэрэг байшингийн ширээ сандал нөгөө төлөөлөгчийн сууж байгаа ширээ сандал харагдаж байгаа юм. Ширээ сандал 2-ын дундуур нөгөө хуралд оролцож байгаа хүмүүсийн нөгөө юуг би их нарийн хийсэн \ комьпютерээр хийх амархан одоо бол\ тэр үед бол хэцүү байсан Мөрөнгуа: Хүмүүс намайг дандаа мультаар сэтгэдэг би бол хослол зурган дээр бас л их хөдөлмөрлөсөн хүн хослол зураг ер хийгээгүй юм байхгүй ш дээ телекинонд бүтээсэн бараг бараг гэж хэлэн дээ бүх киноны китр тэрэн дотор орж байгаа зураг диаграмм бүгд Мөрөнгуан гараар бүтсэн сэтгэлтэй нэгэн Мөрөнгуан нэрийг бичнэ ихэнх нь бичихгүй хамаг юмаа хийлгэчихээд Мөрөнгуагаар бичихгүй \

Буяндэлгэр -

Тэр чинь их буруу байхгүй юу даа.

Хишигт -

Чойжил гуай нэг “Ялалтын од “ гэж хийлээ дээ \ялалтын тухай 6 ангитай\ би 35-ын хальснаас 16-гийн хальс руу өдөр шөнөгүй сууж хуулж өгсөн ш дээ нэр байхгүй юу. Тэгээд тэр кино дуусаад бүгдийг нь сар сарын цалингаар шагнаад Дугар гуай байсан зургийн дарга бүгдийн шагнаад миний нэр ч байхгүй хүний хөдөлмөр ойлгохгүй уран бүтээлч биш хүн гэдэг чинь тийм аюултай байхгүй юу. Тэр их өнгөтэй өнгөгүй тэр их зүйлийг 35-аас 16-луу би хуулж өгсөн ш дээ хөөрхий Авираа гээд туслах байсан даа санаж байна уу нөгөө хэний хүүхэд \ Цогоогийн хүүхэд\ тэр хүүхдэд өгчихөөр нөгөөх чинь унтаж байгаад байхгүй дандаа нэгийн дарчихдаг 2 юмыг ээлжилж дарах ёстой байхгүй юу нойр нь хүрээд тэгээл дахин хуулна гурав 300 метрээр байш дээ бүхэл бүтэн кино хуулна 16-г хальс руу буулгаж киногоо хийсэн улс байхгүй юу тэгж хийгээд миний нэр байхгүй юун шагнал тэр үед за яаршиг яаршиг тийм юм мэдэхгүй улс чинь за мэдэхгүй Юндэндорж чинь санаатай ч юм уу санаагүй ч юм уу би гайхдаг байхгүй юу за яаршигаа одоо бурхан болсон Би тэрэн дээр жаахан гомддог байхгүй юу киноны 40, 50%-г хийлгэчихээд

Буяндэлгэр -

Элбэгдоржийн юун дээр чиний нэр орсон уу?

Хишигт -

Мэдэхгүй мэдэхгүй

Юу вэ? Оросын кино өдрүүд болж байгаа юм байш дээ хө энийг хараач ийм юм авчихсан манай сонингууд ийм юм гаргаж байна ш дээ

Буяндэлгэр -

Та ийм юм цуглуулдаг болсон уу?

Хишигт -

Одоо ийм юм цуглуулдаг болсон \инээв\ энэ хараа чи харж байна уу \инээв\ нээрээ арай дэндэж байна дэндэж байна. Чи тэр нэг өдөн дэр гэдэг нэвтрүүлэг үздэг үү с1 дээр оройхон 10:30 11-гээд гардаг юм. арай дэндүү юм чи үзээрэй нэг их том өргөн ор байгаа юм орныхон толгой их гоё өндөр тэрэн дээр унтлагын хувцастай гэхийм үү дээ нэг хүүхэн 25-ын нэг залуу оператор 2 ирдэг юм байна. Тэгээд таны тухай юм хийе

Буяндэлгэр -

” Би” юу?

Хишигт -

Бишээ нөгөө юу ямар юм гэнэ үү би одоо ухаан муудаж өдөр бүхэн гардаг 1,2,3,4,5,6 өдөр ингээд 6 өдөр гарч байгаа юм. Тийм өдөр бүхэн 3 хүн гарч байгаа юм надтай хамт нэг тийм.

Буяндэлгэр -

Тийм тийм тийм нэвтрүүлэг гарч байсан.

Хишигт -

Тийм нэвтрүүлэг гардаг юм байна. Их зүгээр юм. Тэгээд би тэр 6 өдөрт нь сургуулиа сурталчлах маягаар л хийчихсэн сургууль ч их баярласан. Тэрэнд нь тэгээл явчихсан энэ UBS-ын хувьсал энтертайнмент ямар юу гэнэ үү тийм нэвтрүүлгийн Билэгдэмбэрэл гэдэг хүүхэд над дээр хүрээд ирдэг юм байна. Түүнд би үгүй үгүй зав байхгүй чи зүгээр өөр хүн ол зав алга гэлээ манай шавь нар хажууд байсан Төвшин манайд багшилж байгаа багшаа та орооч та

Буяндэлгэр -

2 хүүхэд гэсэн тиймээ?

Хишигт -

Тийм 2 хүүхэд ингээд нөгөө хүүхэд гуйгаад явж өгдөггүй тэгээд орлоо. Тэр дээр юу гэхээр та одоо багынхаа найз нараас хүн нэрлээч гэж байна. Очирбатыг нэрлэчихлээ. Очирбатын бие муу эмнэлэгт хэвтэж байгаа гэж сураг дуулсан болохоор тэр бүтэхгүй гэж бодоод 2-рт Батбаярыг энэ гадаад яамны хүн олдохгүй \инээв\ ингээд хэд гурван хүний нэр хэлсэн чинь гайн таараад нөгөө бүгд байж байдгийм. \инээв\ тийм нэвтрүүлэг байдаг. Тэгээд тэр нэвтрүүлэг чинь нөгөө хамгийн санаа зовмоор нь нөгөө хүн чинь миний талаар их нааштай гоё юм ярих юм. Чагнаал ангаагаад сууж байдаг их эвгүй \инээв\ нэг тийм нэвтрүүлэг нөгөөх нь Хөх эгшиг гээд байш дээ тэр доор нөгөө Нөмрөг хадны цуурайн талаар өөрийн үед ер нь 3 дахиад том нэвтрүүлэгт орсон. Чи Барамсайгийн талаар үзэв үү Хөтлөгч :Үзээгүй юугаар явсан юм бэ?

Тэгээд мань эр хамгийн сүүлд ухаарсан юм юу гэвэл ерөөсөө ангийнхан багш одоо энэ хичээлдээ муу байна гэдэг найз наран ч энэ муу яаж онц, сайн авч чададгийм энэ муу юу ч чадахгүй гэдэг хор шар нь хөдлөөд мань хашир чинь хичээсээр байгаад онц аваад ирсэн чинь өө миний муу хүү чинь ээжийнхээ ачийг хариулж байна ямар овоо юм бэ гээд ээжий үнссэн байгаа юм. Тэгтэл эмээ тэндээс тэгэхгүй яахав миний муу хүү чинь хичээлдээ сайн байвал аав ээж эмээгийнхээ ачийг хариулж байгаан тэр шүү дээ .

Буяндэлгэр -

Хөөрхий эмээ.

Хишигт -

Тийм болгоод хийчихсийм Барамсай ч их баярласан их зөв болж гээд Мөрөнгуа: Тэр үед чинь улсууд их сайн байсан цаг үе Хүүхэлдэйн кино гэхэд чинь 1-рт хэд хэдэн нөхцөл хардаг жаахан үйл явдалтай 2-рт хийж болох уу үгүй юу энийг бид хийж чадах уу үгүй юу тэгээд өшөө заавал эрялни биш яаж болгох уу гэж их боддог байсан юмыг хэтрүүлэгтэй болгохыг, тэгээд зохиолчид чинь их амархан зөвшөөрөөд яриад хөөрөөд хялбархан байсан одоо бол тэр Очирбат гуай чинь баавгай дуулах уу гэдгийг өдөр тас зөрөөд одоо бид жүжиг хийх гэж байна тэгээд зохиолоороо бараг жүжиг хийлгэх гэж байнгаа тэр од модын хасах хэрэгтэй \ одын хассан зохиол нь бараг тэр чигээрээ болох гэж байна 50 минутын хэзээ дуусах юм бүү мэд

Буяндэлгэр -

Ямар кино хийх гэж байгаа юм. Ямар Очирбат одоо энэ жүжигчин үү?

Хишигт -

Очирбат гуайн зохиол хүүхэд залуучуудын театрын тавьж байсан Баавгай дуулах уу гэж тайзны бүтээл байгаа юм.

Би бас Очирбатыг дотроо уурлаж байгаа ч гэсэн зарим талаар за яахав сэтгэлгээн тийм болчихсон Очирбатын хувьд ганц бахархал нь Ванган багш ер одоо өнөө эмээлээсээ өндөр даваа давж үзээгүй эхнэрээсээ өөр хүнтэй танилцаж үзээгүй гэдэг үг байдаг ш дээ яг тийм хүн байхгүй юу тэгэхээр зайлуул тэр чинь Ванган багшийн дээр гарч үг хэлдэг эд нар яасан зоригтой золигнууд вэе гээд хатгаад байгаа байхгүй юу. \инээв\ Мөрөн: Тэгээд биднийг ингээд загнаад байгаа байхгүй юу Ванган багш ерөөсөө намайг миний зохиолыг авангуутаа май энүүгээ тавь ерөөсөө юу ч засахгүй гэсэн гээд байгаа байхгүй юу. \инээв\

Буяндэлгэр -

Та нар засах гээд байгаа юм уу?

Хишигт -

Аа бол хажуунаас нь хэлээд байгаа юм. Очирбат гуай 1-рт тайзны бүтээл та театрт сууж байгаад хи хи инээгээд үсээ шавалзуулаад сүүлээ шарвагнуулаад явах нэг өөр телевиз экрон дээр нэг өөр телевизийн дэлгэцийн бүтээл болгох нэг өөр энийг чинь тэр чигээр нь авах юм бол дуусахгүй юм болно жүжиг тэгэснээс камераар авчихсан нь дээр тэгвэл жүжиг болгоод камераар авна гэнэ \инээв\

Буяндэлгэр -

Хөөрхий дөө яг л нөгөө хуучин сэтгэлгээ.

Хишигт -

Тэгэхээр нь бид нар зохиолыг өөрчилдөг л юм даа Гомбо гуайн зохиолыг өөрчилж байсан санаж байгаа биз дээ зад өөрчилдгөл юм даа ойлгоол авдаг юм даа гэсэн чинь аа чи намайг худлаа ингэж байгаад өөрчлүүлэх үү гэнэ. Үгүй би дурагч чадахгүй орхичихсон яавал яааг тэгээд одоо жүжиг шиг юм хийвэл хийнэ биз хйигээл тавьчих гэсэн нөгөө хэдийгээ одоо нөгөө Сүхийн цагаан морь чинь одоо хөөрхий 20 хэдэн минут болсон ш дээ \ хөөрхөн болсон байсан\ Сүхийн цагаан морь хөөрхөн ш дээ тэрэн дээр яахав дээ нэг их айхтар хурц биш мөртлөө Монгол ахуй гэдгийг бүгдийн харуулсан тийм биз дээ \тийм\ нум сум байна, морь байна, бөх байна бүх юмыг харуулсан нум сум харваж байна бөх барилдаж байна. Ганбаатар хийсэн \ танай Гамбаа юу\ тий Гамбаа Ганбаатар зохиолыг нь Гамбаа янзалсан анх бид хэд яасан гэхээр нөгөө нэг юу широи ума билүү цагаан морь гэсэн одоо ном нь надад байгаа тэр нь дээр надад таалагдсан юм бол хэд хэд байна өнгөний зохицол их сайн байсан \ тийм байлаа\ өнгө тийм хурц биш Монголын дундын тооно өнгө мөнгө бол янзын гарсан но бол бий бас их бий ер нь давгүй….

Зохиолыг нь намайг янзлаад өг гээд өгч байхгүй юу би тэгээд янзалж чадахгүй хэцүү ч юм шиг санагдаад байсан чинь юу вэ тэрийг бараг засаагүй мөртлөө хөөрхөн болчихсон байна лээ. Мөрөнгуа: Тийм байгаа биз тийм учраас зохиол гэдэг чинь байш дээ хийгээд гаргахад бас нэг өөр харагддаг байхгүй юу би анх тэр зохиолыг уншчихаад тэр ахуйн яасан их юм бэ гэж үглэж байсан байхгүй юу тэгсэн зүгээр байгаа биз зохиол бол сайн болсон Гамбаа бол би бол хөдөлмөр зарсан гэж бодож байгаа Гамбаа бол тэрүүгээ их ичнэ \инээв\

Би ч гэсэн нэг кино хийчихээд дараа нь нүүр улаан гэж хэцүү амьтан юм асуухаар ичээд би Гамбаад ичээд байх юм байхгүй гэж хэлдгийм. 20 минутын ийм юман дээр ингээд гаргана гэдэг та нар их том сургамж болж байгаа ш дээ Би нөгөө туулсан замын 1-р ангийг боддог байхгүй юу хөөрхий Дашзэвэг гуай бээрчихээд л юм ярьж чадахгүй Пунцаг гуай гэж нэг чавганц юм ярьж чадах чадахгүй зовлонтой юм байна лээ гэж бодож байсан. Тэгээд авсан зурагнууд нь ном номноос авсан өөдтэй биш өчигдөр үзсэн чинь Юу вэ? Ийм гайхмаар кино болсон юм уу гэмээр…

Буяндэлгэр -

Одоо хэн ч тэгж хэлж болохгүй байгаа байхгүй юу?

Хишигт -

Үнэхээр сайхан санагдсан хөөрхий тэр сайхны хөтөл дээр чичрээд үхэх гэж байсан юм чинь алга байна шүү гайгүй байна их аятайхан

Буяндэлгэр -

Тэргээд олон жилийн дараа үзэхээр тэгж байхгүй юу.

Хишигт -

Их аятайхан байна логик холбоо молбоо цэвэрхэн учир шалтгааны холбоо молбоо давгүй болсон байсан. Мөрөн: \урлагийн гавъяат гэж өгсөнд баярладаг байхгүй юу соёлынх мөртлөө их баярладаг шүү \ манайд ерөөсөө бид 2

Буяндэлгэр -

Оноод өгчихсөн өөр хүнд байхгүй ш дээ?

Хишигт -

Бусад нь дандаа соёлынх байгаа \ Би бол Туяа шиг гарамгай оператор биш шүү дээ.

Буяндэлгэр -

Байна ш дээ.

Хишигт -

Одоо муу болчихсон байна лээ өөрийгөө хөгжүүлэхгүй ер нь хүн ямар нэг юман дээр залхуураад халтуур хийвэл сурчихдаг дасчихдаг юм байна нэг дор болж байна нэг тодорхой цагт болж байна гэдгийг харуулахын тулд фанограмм хийдэг гол ач холбогдол нь тэр байна ш дээ. Энэ бүх юм чинь нэг доор болж байгаа шүү. Тус тусдаа кадр авчих юм бол яаж ч монтажилж болно. Би жишээ нь Мөрөнг авчихаад энд нь Дашдоржийн яриад сууж байгааг монтажилж болно доо. Гэтэл фанограмм бол тийм боломж өгөхгүй энэ бүхэн чинь нэг л доор болж байна. Тэгэх тусмаа 1 цаг 1 минутанд болж байна гэдгийг тайлбарлах ёстой. Энэний тулд фанограмм гэдэг нь толь бичгэнд үзэмж байгалийн үзэмж, хотын үзэмж гээд биччихсэн байдаг юм.

Буяндэлгэр -

Юу ч байж болно л доо.

Хишигт -

Бас хотын фанограмм гэх юм бол хотын үзэмжийг л хүний нүдэнд дэлгэгдэж харагдаж байгааг сайхан зурагдах нь зураг дэлгэгдэж харагдана гэвэл нэг ондоо, тойруулган зураг нэг ондоо тэр энэ дээр нэрийг нь яг зөвөөр нь олж чадахгүй байгаа юм. Гэтэл кадрыг юу гэхээр зэрэг хүрээлсэн зураг гэж нэрлэж байгаа юм.

Буяндэлгэр -

Нэг кадрыг уу?

Хишигт -

Тийм Наранжаргалынх дээр ч байгаа Дэлгэрцэцэгийнх дээрч байгаа

Буяндэлгэр -

Тэр Дэлгэрцэцэг гэж ямар хүн байна аа?

Хишигт -

Тэр хүмүүнлэгийн сургуулийн багш хүн юм гэнэ.

Буяндэлгэр -

Тэр танайтай хамаатай хүн юмуу?

Хишигт -

Мэдэхгүй телевиз гээд нэг ном биччихсэн байна лээ.

Буяндэлгэр -

Телевизийн юутай хамаатай юм уу?

Хишигт -

Бүү мэд би ёстой мэдэхгүй

Буяндэлгэр -

Кадрыг юу гэсэн байна гэнэ тэд нар?

Хишигт -

Хүрээлсэн зураг.

Буяндэлгэр -

Яасан сонин орчуулсан юм бэ?

Хишигт -

Тэгэхээр англи хэлэн дээр жаазалсан зураг гэдгээр орчуулагддаг юм билээ. Фотоны кадр, киноны кадр 2 хөдөлгөөнтэй хөдөлгөөнгүй 2-оороо ялгарна даа бид нар амьдралын тодорхой нэг агшинг л авчихаж байгаа юм. Ухаандаа Буяндэлгэр дээш гараад аан гэж байгааг л авчихсан бол тэр нэг кадр харц нь доошоогоо юм бичиж байгаа бол нэг л кадр миний авсан зураг кино бол хөдөлж байгаа юм ярьж байгаа тийм учраас би моторын конопын дээр дарлаа зураг аваад байна аваад байна сая би боллоо гэж кнопоо дарж зогсоно. Тэр хооронд авсан зураг л нэг кадр тэр хүн доошоо харж байна дээшээ харж байна дунд нь бодоод шанаагаа тулж байна хамаа алга урт богино янз бүр байж байна. 1л кадр кино телевиз хөдөлгөөнтэй юман дээр болбол тодорхой үзэгдлийн нэг юмыг л тэр зураглаач хэдий үеэс аваад хэдий үед зогссон байнав тэр л нэг кадр гэтэл үүнийг хүрээлсэн юм уу жаазалсано зураг гэж ерөөсөө болохгүй

Буяндэлгэр -

Сэтгэлд буухгүй байна.

Хишигт -

Гэтэл планыг хэсэглэсэн зураг гэж орчуулсан байгаа юм

Буяндэлгэр -

Наранжаргал биз дээ?

Хишигт -

Наранжаргал хэсэглэсэн гээд хэсэглэнэ гэхээр их ойлгомжгүй болчихож байгаа юм. Яагаад гэвэл би нэг биет хүн байж байхад намайг энэ ширээний дэргэд сууж байгаа ямар ботинктой, ямар өмдтэй хөлөө ачсан уу үгүй юу ингээд харуулна гэвэл план байх юм байна тэ энийг юу гэж нэрлэсэн байлаа ерөнхий зураг гэж арай хэлээгүй ээ.

Буяндэлгэр -

Холын ойрын гэсэн биш үү?

Хишигт -

Холын зураг л гэсэн байл уу ингээд нэрлэчихсэн байгаа юм. Крупны планыг том зураг томруун зураг гээд дотроо тийм тийм нэрнүүд байна. Энэ бүхэн болгон яг мэргэжлийн хүн ингээд оноогүй.

Буяндэлгэр -

Одоо чинь одоо чинь Донров оччихсон.

Хишигт -

Донров байгаа Шаравдорж байгаа \

Буяндэлгэр -

Эба очсон уу?

Хишигт -

Очоогүй энэ 3 л байгаа.

Буяндэлгэр -

Дамдин багш очихгүй байгаа юу?

Хишигт -

Дамдин найруулагч Янжмаа манжмаа чинь бүр хачин монтаж гэхээр Янжмаа 2-хан төрөл заадаг \инээв\ шугаман монтаж, шугам бус монтаж өөр юу ч мэдэхгүй \ инээлдэв\ ингээд заагаад сургачихдаг юм биш харин бид ганц нэг азбук зааж болно. Ухаандаа ийм дүрсний дараа ийм дүрс монтажлана гэдэг ч юмуу \

Буяндэлгэр -

Тэгж хэн хэлсэн гэнээ?

Хишигт -

Ром багш, Сергей Герасимов гуай.

Буяндэлгэр -

Юу гэж хэлсэн гэнээ та тэр үгээ давтаад хэлээд өгөөч?

Хишигт -

Найруулагчийн сурах бичиг бичнэ гэдэг бол .это абсурдная идея гэсэн байгаа байхгүй юу\ их гоё\ хэзээ ч бүтэхгүй санаа тэр үг надад садаа болоод байдагч байж магадгүй би өөрөө бодоод үзэхээр би сурах бичиг бичнэ гэж хаана байдаг юм сурах бичиг бичнэ нэвтэрхий толь бичнэ гэдэг чинь бүхэл бүхэн .... хийдэг ажлууд Жигжидсүрэн гуайтай адил том ухаантай улсууд бол монгол киноны дурсамж юмуу гэдэг юм бичих хэрэгтэй \

Буяндэлгэр -

Тэр чинь гарын авлага болчих байхгүй юу?

Хишигт -

Операторт тодорхой хэдэн юм байгаа юм л даа операторт тодорхой юм байна зохиомж гэрлийн хэдэн юм байна алслал малслал дурангийн тухай болно л доо. \

Буяндэлгэр -

Би Туяад оросын хэдэн ном өгсөн л дөө?

Хишигт -

Бас зовлонтой талууд байна сурах бичиг хийнэ гэдэг хэцүү \

Буяндэлгэр -

Гарын авлага маягаар бичихгүй юу.

Хишигт -

2,3 жилийн нүүр үзлээ ном бичих хэцүү шүү би хөдөлдөггүй ээ \инээв\ бас худлаа төдийд гаргана өдийд гаргана гээд амлаад байгаа \

Буяндэлгэр -

Туяа бас харьцангуй завтай шүү.

Хишигт -

Сая сургуулийн захиргаа аргаа өөрчлөөд тэнхимүүдэд даалгавар өгөөд, танай тэнхимээс гээд нэрийн өгөөд……

Буяндэлгэр -

Утиловыг та уншдаг уу? Таны үед Утилов байгаагүй байх тийм үү?

Хишигт -

Намайг байхад Леприсевич тэр л байсан Плёнов гэдэг хүн тэрний дараагаар л залгасан хүн байгаа байх та нарын тэр үед бол Леприсевич бол айхтар хүн лдээ тэрний бичсэн ном энэ тэр байж байгаа надад ч байгаа дээр нь Марсель Мартин гэж байна ш дээ францын кино урлаг судлаач Кельдмен гээд Америк нөхөр бий эд нарын номнууд бол байж байгаа тэрэн дээр Монтажийн тухай бичсэн юмнуудын үзэхээр зэрэг Тимошенко гээд оросын юм уу Украйны нэг нөхөр монтажийн 15 төрөл байдаг гээд Кудовкин болохоор 8 төрөл байдаг Эсилтейн 6 төрөл байдаг гээд ингээд биччихсэн байгаа юм. Гэтэл хамгийн сүүлд Радиников Ничая гээд оросын 2 нөхөр тэр основый киноскуство гэдэг номон дотроо ерөөсөө 3 төрлөөр л авсан байдаг. Гэтэл эйзенштейнийх болохоор ерөөсөө 2 төрөл байгаа юм. Художественный монтаж гэдгийг констрдуктавый монтаж, художественный монтаж гээд 2-хон төрөлд хуваагаад тэгээд дотроо задрахаараа тэрнийгээ харуулдаг арга нь болохоор паралельный байна уу повествовательный байна уу…

Буяндэлгэр -

Тэрнийгээ ялгахгүй ээ?

Хишигт -

Гэтэл энэ паралельный монтаж энэ тэр чинь юу гэхээр зэрэг найруулагч киноны уран бүтээлчид кинон дээрээ ухаандаа билэгдлийг ашиглаж байна, зүйрлэл, адилтгалыг ашиглаж байна тэрэнд хэрэглэдэг арганууд л байхгүй юу өнөө драмматург өнөө киноныхоо хэл хэллэгийг улам хурцлах, улам үзэгчдэд ойрхон болгохын тулд л хэрэглэдэг арганууд. Тэгэхээр энийг чинь ингээд өнөөдөр Хишигт гэдэг Монголын нөхөр чинь гарч ирээд 3 байдаг юмаа гээд худал хэлчихэж болохгүй их зовлонтой. \инээв\ ингээд гацчихаж байгаа юм.

Буяндэлгэр -

Та жаахан юм үлдээж л байвал хэрэгтэй байгаа юм даа?

Хишигт -

Би заримдаа инээд хүрдэг юм Монгол кино үйлдвэрт байхад энэ Доржпалам уран сайхны удирдагч байхдаа Ванган багш энэ тэр манай кино үйлдвэр монтажтангууд надаар мэргэжлийн хичээл заалгаж байсан би үхэснээ хэлж байсан юм бол \ инээв \ Юу хэлж баллаж байсан бол

Буяндэлгэр -

Харин тэр үед заадаг л байсан байхгүй юу тэр үед та заалгүй яадаг юм заана ш дээ?

Хишигт -

Энэ чинь хүнд буруу ойлголт төрүүлэхээр байвал их буруу юм л даа хүнд бас ухаарахад тус болох би бол монжажийн талаар тэгж байгаа кино урлагийн нэрт улсууд олон янзаар ингэсэн байдаг гэдгийг хэлээд яг төд байдаг юм гэдгийн хэлэхгүй \харин тийм\

Буяндэлгэр -

Та бол юугаа үлдээх хэрэгтэй та хоёр 2-уулаа хэн ч ялгаа байхгүй.

Хишигт -

Би Мутин нэг ном өгчихөөд барьж чадахгүй байш дээ 60 хуудастай ном Гамбаа, Кетрук байна ш дээ өөрийнхөө багшийн тэр мундаг багш ээ бурхан минь бас нэг….Надаар яриулсаар байгаад хамаг архи гаруулчихлаа юм алив хий овоо согтмоор болж байсан пүүх энэ чинь энүүгээр байсан ш дээ

Буяндэлгэр -

Та ямар их уусан юм бэ? Та архинаас гарсан гэсэн яасан яагаад ийм их уусан юм?

Хишигт -

Эргээд орчихсон \инээв\

Сайн сайн 2 жил эмнэлэгт хэвтээгүй их сайн байгаа Очирбат гуай чинь нэг талаар нэлээд дугарсан хүн ш дээ Очирбат гуайд шагнал өгөх хэрэгтэй би бол нэг шил юм авч өгнө \инээв\ яагаад гэвэл Очирбат гуай их чанга дуугарсан байхгүй юу Сонин дээр бичээд телевизээр сонгуулийн өмнө дахиад нэг ярьсан юм.

Буяндэлгэр -

Тэгсэн юм уу?

Хишигт -

Тэгсэн чинь ардчилсан намынхан цөмөөрөө айсан байхгүй юу сонгуулийн өмнө одоо хөгшчүүл чинь бүгдээрээ бид нарын эсрэг өгнө

Буяндэлгэр -

Очирбат гуай ямар сонин дээр ярилцлага өгсөн бэ?

Хишигт -

Өгөхгүй гэсний дараахан их хурлаар баталж өгөөгүй ш дээ бодвол Өнөөдөр юм уу өдрийн сонин ч юм уу Очирбат бүр зурагтайгаа гараад Бидэнд өртэй гэдэг чинь их гоё үг шүү зөв ш дээ өртэй та нар гэж.

Буяндэлгэр -

Зоригтой хэлсэн байна?

Хишигт -

Туулсан зам киноны 2-р ангийг хийхэд, 24-25 оноос 40 оных хүртэл үйл явдал хамаарагдаж байгаа юм. Мөрөн бид 2-ын хийсэн Лениний зааснаар гэсэн нэртэй 40онд намын 10-р хурал хуралдаж байгаа юм тэгээд улсын 8-р их хурал ч билүү 8-р байх тэрэн дээр Чойбалсан гуай илтгэл тавьдаг юм индэр дээр зогсоод “Шинэ сүлд танилцуулж байгаа юм энэ ийм учиртай гээд гэтэл манай телевизийн нөхдүүд хэлмэгдүүлж байгаа зураг болгон ашигладаг ингэж болохгүй ш дээ тэгтэл улсын гадаад яамны архив дотор бид очиж зураг авч байсан 1927,11-5 нд Монгол Зөвлөлтийн хооронд байгуулсан анхны гэрээ лацтай бичигтэй бид фонограммдаад лацан дээр нь очиж байгаа юм тэрнийг тусгаар тогтнол баталсан баталгаа болгоод өчигдөр нэвтрүүлэг дээр харуулаад байх юм.

Буяндэлгэр -

Мэдэхгүй л байна л даа уншиж чадахгүй юм чинь туулсан зам гарч дуусаад автор энэ тэр нь гарч байна уу?

Хишигт -

Гарч байна бүр мундаг зохиогч Ширэндэв, Зандраа, найруулагч Д. Хишигт, оператор зураглаач гээгүй Мөрөнгуа дууны оператор тайлбарыг бичсэн Хишигт гэж гарч байна шүү \инээлдэв\

Буяндэлгэр -

Гарах ёстой та нарын нэр усыг бичих ёстой?

Хишигт -

Тайлбарыг уншсан Чулуунбат, Цэенханд гээд \ овоо ш дээ\ Учиртай 3 толгой хальсан дээр хийснээрээ бүх телевизээр гараваа бүх телевизээр Улаанбаатараар юу байсан юм яг дуусаад ямар ч автор байхгүй арын хүмүүс байхгүй. Болохгүй Жигжидсүрэн бас нэг дуурийн хүний тухай хийгээд манай учиртай 3 тэр чигээрээ явж байгаа юм тэгсэн мөртлөө Жигжидсүрэн доод талд нь тайлбар хийх ёстой ш дээ кино үйлдвэрийн ийм киноноос ашиглав гэх ёстой \би санаж байна. Тэр буруу би бол нэр усны төлөө их тэмцдэг шагнал бол дүүрч \ тэр үеийн кино дээр манай зургийн дарга байсан Дагвадорж гэдэг нөхөр байгаагүй юу тэрний нэр ч байна. Хөгжмийн зохиолч Чойдог мойдог гээд

Буяндэлгэр -

Тухайн үеийн чадалтай сэхээтнүүд бүгд оролцсон байна ш дээ?

Хишигт -

Тэр нь гарахгүй байлгүй гэж бодсон чинь бүр гарахын хүлээгээд юу гэж үсэг гарахын бүгдийн харсан тэрний найруулагч ухаантай л байхгүй юу \ Боловсрол телевизэрээр гарсан

Буяндэлгэр -

Боловсрол телевиз бас овоо юм гаргаад байгаа.

Хишигт -

Боловсрол надад таалагдаад байгаа бас өгөөжтэйй юм яваад байгаа

Буяндэлгэр -

Нацагдоржийн нэвтрүүлэг харсан уу?

Хишигт -

Боловсролоор явсан уу?

Дашдоржийн Нацагдорж тэгсэн

Буяндэлгэр -

Үзээгүй би 25-р явсныг нь үзсэн

Хишигт -

Манай шавь нар хийсэн ш дээ би ч бас шавь нараа хатгадаг эсэргүү бодлоготой хүн байгаа юм. Энэ ил товчоо гэдэг сонин дээр одоо нэлээд хэдэн жилийн өмнө үхсэн Гитлерийн нэрнээс амьд улс төрчид айдаг гээд ерөнхий гарчигийн дор 6-7 сонин дээр цуврал өгүүллэг гарахгүй юу

Буяндэлгэр -

Ил товчоо их давшингуй байсан ш дээ?

Хишигт -

Пүрэвдорж эхэлж гаргадаг байсан ш дээ.

Буяндэлгэр -

Аким гуай байсан ерөнхий эрхлэгч байсан.

Хишигт -

Тэгээд Баттогтох гэдэг хүн бичсэн тийм стето гарсан юм. Тэрэн дээр юу гэхээр зэрэг 60 оны эхэн үеэр геологийн ухаан доктор Дүгэрсүрэн Германд явж байтал гудамжинд зам гарч явсан хүн дотор бүрх малгай хажуу тийшээ тавьсан ази царайтай хүн харагдсан. Гэтэл энэ ерөөсөө Нацагдорж сэтгэлд нь буугаад дуудсан Нацагдоржоо гэтэл нөгөө хүн эргээд харсан мөн байсан. Тэгээд харснаа нүүрээ буруулаад олон хүний дундуур ороод алга болчихсон

Буяндэлгэр -

Харин тэгж бичсэн байсан.

Хишигт -

Энэ бүхнийг тэнд бичсэн байхгүй юу Нацагдорж ер нь Германд байсан тэр битгий хэл Гитлерийн маш ойрын зөвлөгч байсан гэдэг юм бичсэн.

Буяндэлгэр -

Таамаг дэвшүүлж л дээ.

Хишигт -

Тэр Баттогтох гэдэг хүн бичсэн байхгүй юу тэгээд би сонин нэвтрүүлэг хийхээр сэдэв юу байна гэхээр Гарьд Бунтарын хүү ш дээ бас миний шавь манай ангийг төгссөн нэг ийм юм байна айхгүй бол чи хий яагаад гэвэл наадахыг чинь бичсэн хүн бол…..

Буяндэлгэр -

Ямар сонин юм.

Хишигт -

Тийм нэвтрүүлгэндээ ярьж байгаа байхгүй юу,тэгээд ингээд яахав Нацагдоржийн үхлийн талаар үнэхээр одоо мэдэхэд хэцүү юм л даа.Миний хувийн бодол, тэр одоо шинжлэх ухааны үндэслэл байхгүй ш дээ, тийм ээ. Миний хувийн бодол бол 37, 38 оны үе, одоо 30- аад оны сүүл үе бол Монгол болвол Орост итгэхээ больсон үе байсан.Яагаад гэвэл коминторин бөгөөд Зөвлөлт холбоот улсын комунист намын хатуу шахалт, ялангуÿа Сталины хатуу шахалтын доор Монголчууд маш олон ерөнхий сайд нараа алуулсан, Орост. маш олон сэхээтэн хэлмэгдсэн, маш олон цэргийн дарга нар хэлмэгдсэн ингээд маш олон хорин хэдэн мянган лам нар хэлмэгдсэн өөрөөр хэлбэл Монголын одоо тэргүүний сэхээтэн гэгдэх бүх хүмүүс хэлмэгдэж эхэлсэн.За энэ үед болвол ер нь зөв замыг сонгов уу? буруу зам сонгов уу? гэдгийг бол Монголын тэр үед тэргүүн , тэргүүний сэхээтэнгүүд, тэргүүний улс төрчид бодохоос өөр арга байхгүй, тийм учраас л ганц хайчилсан, ганц айсан.Тэгээд Япон руу ч явуулсан, Америк руу ч явуулсан, Хятад руу ч явуулсан, Герман руу ч явуулсан, хүнээ.За тэрнээс тодорхой байгаа нь хоёрхон байгаа. Нэг нь бол Дэлүү хутагт, нөгөөдөх нь бол Нацагдорж.Тэгэхээр Дэлүү хутагтыг яаж гаргасан юм гэхээр зэрэг, нэгдүгээрт феодалийн хөрөнгө гээд хөрөнгийн хураасан, 30, 29 онд. Дэлүү хутагт хэлсэн одоо би болвол уул нь ингээд ард түмэн хүн арддаа тус болий гэж боддог, тэгэхдээ энэнийг санаж яваагүй нь миний буруу, миний юмыг авсан тул би ер харамсахгүй байна гээд.тэгээд Чойбалсан гуайн илтгэл өгүүллэгүүд дотор бол одоо арчаагаа алдаад ирэхээрээ зэрэг одоо ардын засагт зусардаж тийм үг хэлж байсан гэдэг маяаар Чойбалсан гуайн ботид, дөрвөн ботид орсон байдаг юм.За тэгтэл гучин хэдэн онд Дэлүү хутагтыг шүүхээр бөмбөгөр театр дотор

Буяндэлгэр -

Өө тийм хурал болсон юм уу? зураг нь байдаг ш дээ.

Хишигт -

Болсон, болсон, тийм. Зураг нь байдаг. Бид нарын кинонд ч бий . Бид нар одоо 2- р анги дээр гарна. Гэхдээ одоо Дэлүү хутагтын нэр нь гарахгүй байхаа тийм

Буяндэлгэр -

Зураг нь байдаг ш дээ.

Хишигт -

Байнгаа.Дэлүү хутагтын зураг нь бий.Тэгээд Дэлүү хутагтыг яасан гэхээр зэрэг тэр шүүх хурал дээр бол хэргээ одоо хүлээсэн, хөрөнгөө хураалгасан, ардын засагт одоо эсэргүүцэл үзүүлээгүй учраас, 5 жилийн чөлөө 2 жилийн ял өгөөд тэрийг тэнсэн харгалзах ялаар сольсон аа Дэлүү хутагттай яг адилхан тэр хурлаар орсон, Маншир хутагт Цэрэндорж бол 10 жилийн ял авсан.Одоо энэ Мандуширийн хийд гээд байдаг ш дээ, тийм ээ. Хутагт Галсандаш гэдэг хүн цаазлуулсан.Тэр хурал дээр

Буяндэлгэр -

Зөрүүд үү?

Хишигт -

Зөрүүд, ерөөсөө тэр бол гөрдсөөр байгаад цаазлуулсан. Тэгээд Дэлүү хутагтыг одоо нутагт нь явуулсан.Нарванчир гээд, тэр нь одоогийн завхан аймгийн Шилүүстэй сум. Ингээд энэ Дэлүү хутагт нутаг руу орохдоо зэрэг юу гэхээр өөрийнхөө одоо шавь одоо нэг хоёр ламтай ч юм уу, хоёр гурван тэмээ ачаатай эндээс одоо аваад явсан байгаа юм.Тэгээд одоо Нарванчирийн хийд рүү явахад тэмээ хөтөлсөн 3 хүн болвол, Архангайгаар дайраад, Эгийн даваагаар даваад, ингээд цааш явж байгаа, хамгийн дөт зам,энэ бол.Тэр Говиор явсан байгаа юм. Яагаад говиор явсан гэхээр тойроод тойроод хил гараад явчихсан байгаа юм.

Буяндэлгэр -

Тэгээд одоо улсуудаас тогтооход гар, хуруу, мэнгэ, сэнгэ ч байдаг юм уу?

Хишигт -

Биенийхэн юмнуудыг хараад мөн биш гэж ярьдаг юм байна л даа.Тэгэхэд тэр охин, Нацагдоржийн нэг хамаатныхан охин ярьдаг юм байна л даа.Тэрийг ингээд үзэхэд болвол манай ахаас одоо тийм ах очсон байдаг юмаа, тэр ярьдаг, очиод үзэхэд толгойн байхгүй байсан гэнэ.Толгойгүй байсан.тэгээд биеэн дээр нь байгаа одоо гар хурууныхан тэр мэнгэ, сэнгэ энэ бусад юмын харахад, ах бол биш байна гэсэн.биш байна гэж хэлсэн.

Буяндэлгэр -

Санаатай юу? санамсаргүй юу?

Хишигт -

Санаатай.энэ чинь цаанаа бас төрийн бодлого байгаа юм уу? тийм ээ.Ухаандаа тэрийг бол гадаад дотоодын улсуудад энэ ардын засагт бол ад үзэгдэж байсан хүн гэж ойлгогдож байна тийм ээ.Тэгээд яахав хөрөнгө мөрөнгөө хураалгахад элдэв эсэргүүцэл үзүүлээгүй учраас яахав ял авсан,тэнсэн авсан.тэгээд нөгөөдөх чинь өөрийнхөө хийд рүү явсан хүн болж байгаад, тойрсон хүн болоод, хятадын хил гараад явчихсан./хоеулаа инээв/ тэгээд урагшаагаа гараад, тэгээд урьд бол яахав, Дэлүү хутагтыг ерөөсөө мэддэг.Тэгээд одоо Данчин Богд могдтой уулзаад, тэрийгээрээ одоо Ар Монголын их нэртэй хутагт хувилгаан хүн, хутагт хувилгаан гэдэг нь бол, Дэлүү хутагт бол одоо гайхамшигтай хэдэн хувилгаан чанар үзүүлсэн юм бий л дээ.жишээлбэл одоо Нарванчиг хийд дээр байхад одоо нөгөөдөх Пекичик, гээд цагаантангууд байлаа ш дээ, нөгөө энэ Магсаржавтай байлдаж байсан.тэр үед чинь Асандовский гэдэг одоо Польшийн сэтгүүлч, тэр бол Борены маш ойрын хүн байсан.Тэр тэнд очсон байгаа юм.Тэгээд Асандовский болбол Орост, тэгэхэд чинь одоо алс дорнодын бүгд найрамдах улс гэж байсан юм, одоо энэ Сибирийн ойгоос чинь зүүн тийшээ.Мөнх цастын орой тогтоогүй, тэгээд тэрэнд авгай хүүхдээ хаячихаад, тэгээд энд наашаагаа улааны түрэлтэнд шахагдаад, аргагүй Монголд ороод ирчихсэн.тэгээд хөөрхий тэр хүний нутагт байгаа авгайгаа боддог, хүүхдээ боддог сэтгэл санаагаар маш дорой болчихсон.Тэгээд тэд нар яагаад ч юм тэр Нарванчир хийд дээр очиж л дээ,тэгэхэд Дэлүү хутагт уулзаад, та одоо хүний нутагт авгай хүүхдээ орхиод ирсэн юм уу даа, их л сэтгэл, тэднийхээ төлөө их л сэтгэл зовж яваа хүн юм уу даа, Асандоов тэгсэн нээрээ тийм шүү гэж хэлсэн байгаа юм л даа, үнэн гэсэн.За яахав манай шашинд яахав ийм хүнд нэг тус болох тал байдаг юм даа яахав тэгээд эхнэр хүүхдийн чинь ямар байгааг би таньд нэг хэлэхийг, харуулахыг бодъё доо гэсэн гэнэ.Тэгээд та энэ дуган руу орно уу гээд Нарванчиг хийдийн нэг дуганд оруулсан гэнэ.Тэгээд орсон чинь ингээд зандан мод шиг юм уу нэг тийм модоор доторлосон их тийм гоё дуганы нэг өрөөнд оруулсан юм байна.их гоё тийм алтан бурхан байсан гэнэ.Тэгээд Асандовскийг тэнд суулгаад ингээд ном уншиж байна гэнэ. Ном энэ тэр уншаад нөгөөтөх чинь сан одоо тавиад арц хүжээ уйгуулаад тэгж байснаа та нэг тийшээ нэг эргээд харахгүй юу гэж. Харсан чинь авгай нь сууж байсан гэнэ, тэнд.суух, суухдаа нөгөө муу ерөөсөө өөрөөс нь салдаггүй нөгөө муу эрээн даавуун палиажтайгаа, нүүр амныхан өнөө муу үрчлээ мүрчлээ нь хүртэл мэдэгдсэн, нөгөө муу хүүхдүүд нь цонхийчихоод дэргэд нь зогсож байсан гэнэ.Тэгээд Асандовский бичсэн байгаа юм, би ганцаар

Буяндэлгэр -

Гайхамшигтай. /хоеулаа инээв/

Хишигт -

Тэгээд Дэлүү хутагтын талаар өөр олон домог байдаг л даа.Өөр их олон домог байдаг.Японд нөгөө чанхашийн зөвлөгч байхдаа, Японд очих гарц хайгаад л яваад байгаа юм. Монголыг яавал одоо энэ, одоо зөв, одоо буруу зам руугаа л орчих шахуу л даа, ер нь яах уу гэдгийгээ хайгаад, арга зам хайгаад л ингээд л Японд очсон юм байна л даа, Хятадын тагнуул, Ар Монголын, одоо Хятадын тагнуул гэдэг талаар л нөгөөдөхийг чинь улаан Хятадын тагнуул.Тэр чинь улаан Хятад ч байгаагүй, Шанхайшаан тагнуул магнуул гээд нөгөөдөхийг чинь бүр янз,янзаар үзээд, хэлүүлэх гээд нөгөөтөх чинь хэрэг хүлээхгүй,тийм юм байхгүй.Тэгэхнээ нөгөөдүүл чинь өнөө Япон цэргүүдээр нүх ухуулаад, нүхэн дотор суулгасан гэнэ.Тэгээд дээрээс нь мөчир сөчир унагаагаад чамайг хэлэхгүй бол энэ нүхэн дотор шатаана гээд, үгүй би тийм юм байхгүй.Тэгэхнээ чинь бензин асгасан гэнэ.Үгүй тийм юм байхгүй гээд, тэгэхээр чинь л нөгөөдүүлийн чинь уур нь хүрээд, шатааж ална гээд гал тавичихсан.Бөөн улаан гал ус, тэгээд гал дүрэлзэж, дүрэлзэж өнөө муу лам шазруун зангаасаа болоод үхлээ гэж бодсон.Тэгээд гал намдаад нурам болсон.Гэтэл нурам оволзсон чинь доороос нь хөлдөж үхэх шахлаа гээд гараад ирсэн гэж байгаа юм.

Буяндэлгэр -

Дэлүү хутагт гээд нэг ном байдаг юм байна лээ тэрийг авч унших хэрэгтэй юм байнаа.

Хишигт -

Тэгээд Балтимор гуай хэн 2 чинь бүр ингээд ярьдаг,бүр нэг өрөөнд амьдарна, хамт байдаг.Тэгээд Балтимор гуайн дурсамжид байна гэж байгаа юм, хүй бид хоёрын яриаг тэр үед тагнуулын нарийн чагнадаг аппратаар бичсэн бол бичсэн бол юу болох байсан юм мэдэхгүй гэж./инээв/ латинмор гуай бичсэн байна гэж байгаа юм.Тэгэхээр тэр хоёрын үзэл бодол бас нэгдээд байсан шиг байгаа юм.За тэгээд л одоо хÿтадад ингээд л ардчилсан хувьсгал ялаал гоминдооныхон урагшаа зугатаагаад д тайваань руу гарахаар зэрэг л латинмор гуай хэлсэн байгаа юм. Америк руу гараад, Монгол татаж авахгүй ш дээ үүнийг чинь тэгэх юм бол өнөө хятадтай чинь өнөө харьцаагаа больчих гээд байна, хамаг нууц задрах гээд байна дэлхийд, Монгол бол хавчаад болохгүй болчихсон юм байна л даа.Тэгээд Америкт очсон.Тэгээд Америкт очихдоо зэрэг тэгээд их сургуульдаа одоо латинмор гуай өөрийнхөө багшилдаг сургуульдаа багшаар авч л дээ.Тэгээд тэр нэг өдөр нутгаа санаад, тэр нэг далайн эргийн боомт дээр байдаг юм байна л даа.Тэгээд л нэг муу лам дээлтэйгээ түүгээр л явж байсан чинь,ер нь тэнд бол ингээд Ази,Африк янз бүрийн орнуудаас ингээд одоо дүрвэгсэд ирэхдээ, тэнд буугаад оргодог.Америк чинь ингэдэг байхгүй юу, дандаа хар аргаар.Гэтэл Америкийн цагдаагийн нүдэнд өртчихсөн, нэг хачин хувцастай хүн явж байсан.Тэгээд барьж аваад шоронд хийчихсэн нөгөөдөхийг чинь.Тэгээд байж байсан чинь, хэл нэвтрэлцдэггүй нөгөөдөх чинь.тэгтэл гэнэт л нөгөө хүн чинь нэг хачин гэнгэнсэн, юм дуулаад.тэгэхэд энэ дэлүү хутаг чинь уртын дуу их сайхан дуулдаг хүн байсан юм.Уртын дуу дуулсан гэж байгаа юм.Тэгтэл энэ одоо юу юм яасан хачин юм дуулаад, энэ чинь дуу л юм байна, юу дуулаад эхлэв, та ямар одоо, хаанахын ер нь ямар хүн бэ? гэсэн чинь нөгөөдөх чинь лам хүн гэдгийгээ хэлээд тэгээд одоо латинмор гэж хэлсэн, тэр их сургуулийн нэр хэлсэн тэгэхээр нь энэ их сургуультай холбоотой, латинмортой холбоотой байж магадгүй гээд сургууль руу нь залгаад ингэтэл чинь ,латинмор гуай юу наадах чинь тийм хүн, манай сургуульд одоо багшилдаг хүн, гээд уртын дуу намайг намайг аварсан гэж.Тэр латинмор гуайн дурсамжид одоо байдаг.Тэгээд хөөрхий минь үхэн үхтлээ ерөөсөө Монголыг мөрөөдөж байгаад үхсэн хүн.

Буяндэлгэр -

НҮБ-ын хуралд сууж байсан гэж байгаа биз.

Манайхан даан ч арчаагүй.Жаргалсайхан гуай тэр үеийг үзсэн шиг байгаа юм , үзэж байсан гээд хэнтэй, дэлүү хутагтай уулзаж байсан гэсэн гээд нэг ганц өгүүлбэр байдаг юм.

Хишигт -

Яахав тэр НҮБ-д суух монголын төлөөлөгчид одоо Жаргалсайхан байна, за тэгээд нарийн бичгийн дарга ч юмуу одоо тэр төлөөлөгчдийн газрын ажилтан Оросоо моросоо энэ тэр байж л дээ.Тэгтэл тэдний хүүхдүүд ингээд нэг цэцэрлэг дотор гадаа тоглодог.Тэгтэл нэг өдөр ингээд лам дээлтэй монгол хүн хүрээд ирсэн, өө сайн байна уу? хүүхдүүдээ та нар Монгол

Буяндэлгэр -

Яахав тэр чинь цэцэрлэгтээ ш дээ.

Хишигт -

Монгол хүүхдүүд биз дээ, хүүхдүүд минь та нар, тийм ээ.та нар одоо ингээд том хүний хараа хамгаалалтгүйгээр энд тоглож болохгүй шүү.Америк чинь одоо танай Монгол биш шүү, энэ чинь аюултай шүү? муу юм тохиолдно шүү? том хүний хараа хамгаалалтгүй битгий ингэж яваарай, за энэ нэг ургамлыг харж байна уу? хүүхдүүдээ за энэнд ерөөсөө хүрч болохгүй шүү? энэ хортой ургамал шүү? гэж, тэгээд маргааш нь захиа очсон гэж байгаа юм нөгөө төлөөлөгчдийн газрынханд, тэгээд одоо хүүхдүүдээ битгий хамаагүй газар битгий явуулаа.Цэцэрлэг дотор одоо хүнд маш хортой өвс тийм ургамал ургадаг юмаа.Хүүхэд одоо мэдэхгүй тэрэнд хүрнэ.Тэрүүгээрээ юм бариад идэж болно.Үүнээсээ болоод өвчин зовлон болно шүү, тэр захиан хүртэл одоо хүртэл байдаг гэсэн ш дээ.

Нэгдсэн үндэсний байгууллагын хурал дээр байна ш дээ аюулгүйн зөвлөлийн хурал дээр хүн алга ташна гэж байдаггүй юм байна, ямар ч чухал шийдвэр гаргалаа гэхэд тэгэхэд тэнд очсон, хулгайгаар ороогүй, бас мөн орох эрхээ олоод очсон. Тэгээд монголыг НҮБ-ын гишүүн болгоё гэхэд алга ташиж байсан гэж байгаа юм.Тэр хүн.

Буяндэлгэр -

Одоо гаргах хэрэгтэй ш дээ.Дэлүү хутагт гээд нэг хоёр гурван ном байдаг гэсэн ш дээ,

Хишигт -

Түүнийг чинь айхтар судалсан хүн чинь Чойжилсүрэн зохиолч.

Буяндэлгэр -

Чойжилсүрэн гуай одоо байгаа юу? саяхан гавъяат авсан ш дээ.

Их бие муутай юм шиг байгаа юм , таягтай гавъяат авч байсан.Хоёр, гурван жилийн өмнө авч байсан.

Хишигт -

Таягтай хөөрхий минь гэртээ суугаа.Тийм хүн байдаг юм.Тэгээд Дэлүү хутагтыг ингэж гаргасан, Нацагдоржийг тэгж гаргасан шүү.Яагаад тэр Баттогтох болбол түрүүн ч сонинд бичихдээ,яагаад Конрад Аденаурын сан монголд ардчилал тогтохоор л зэрэг монголд одоо ингээд шууд туслах болов оо,

Буяндэлгэр -

Аа нөгөө Нацагдоржийн нөгөө нэг

Хишигт -

Энэ бол Нацагдоржийн буян байсан юм биш үү гэж.

Буяндэлгэр -

Асуудал дэвшүүлсэн юм байна тийм ээ?

Хишигт -

Тийм, гэтэл Нацагдоржийн талаар болбол хожим хоёр их том сонин дурсамж сонсогддог юм л даа, тэр нь одоо зүгээр батлагдаагүй байна.Нэг нь юу гэхээр юм зэрэг Монголд нэг Монголч эрдэмтдийн их хурал болж л дээ олон улсын, тэгэхэд Германаас төлөөлөгч ирсэн гэнэ, одоо баруун Германаас Монголч эрдэмтдийн нэг, тэгээд тэр хүн ирээд

Буяндэлгэр -

Хайсаг гэж байна уу?

Хишигт -

Аа, мэдэхгүй, хэн нь ч юм.Тэгээд Нацагдоржийн хөшөө байдаг гэж үнэн үү? танайд гэж.Тэгээд одоо манай нэг Монголыг сонирхдог хүн, тэрнийг нэг мэдэж өгөөч гэсэн юм байна л даа, би тэр хөшөөг нэг үзмээр байна гээд.Нацагдоржийн хөшөөг очиж үзээд байсан гэж байгаа юм.зураг мургийн аваад байсан.Тэгээд тэр хэний даалгавраар тэрийг тэгж сонирхоо вэ? .За гэтэл далан хэдэн онд билээ, Мөнхнайдев гээд болсон.Гэтэл манай төлөөлөгчтэй нэг Монгол хүн очиж уулзсан гэнэ.Нэлээд овор суучихсан, тийм ов товгор цоохордуу царайтай, өөрийгөө Дашдорж гэж хэлсэн гэнэ, тэгээд би одоо аль эрт эндэхийн болсон, би одоо Германжсан Монгол хүн шүү гэж.

Буяндэлгэр -

Яанаа тэр Нацагдорж байсан юм биш биз,яанаа

Хишигт -

Тэгээд танайд чинь одоо нэг Нацагдорж гэж нэг хүн зохиолч байсан юм гэв үү гэж, асууж байсан гэж .Тэгэхээр би бол энэ Гарьд энэ тэрд хэлээд байгаа юм.Тэр хүнийг олооч ээ.Тэр ер нь үнэн юмуу? худлаа юм уу? ер нь тэр ямар улсууд явсан юм бэ? хэн сонссон юм бэ? Хэлмэрч ямар хүн явав гээд,тэр Монголч эрдэмтдийн хурал дээр тэр гадаадынханд ямар нэгэн Монгол хүн хэлмэрчилсэн байгаа ш дээ, тэр хүнийг олооч ээ./инээв/

Буяндэлгэр -

Ингээд учир байна шүү?

Хишигт -

Тэгэхээр ингээд герман тал руу Нацагдоржийг гаргачихсан, аа хятад зүг руу Дэлүү хутагтыг гаргачихсан.Өөр хаашаа, хаашаа хэнийг гаргасан юм бүү мэд.Тэгээд тухайн үеийн өнөө дэлхий дахины байдлаас болоод нөгөө улсуудаа татаж чадахаа больчихсон, холбоо барьж чадахаа больчихсон.Ухаандаа одоо 46 онд Монгол улсын тусгаар тогтнол 45 онд гарын үсэгээ зуруулчихаад, үүний үр дүнг танилцуулахаар одоо Гаминданы засгийн газартай уулзахаар одоо Цэрэнжав гуай явуулахад, маршал одоо хэлсэн байгаа ш дээ, за чи цаадахтайгаа тааралдана шүү, нүүр өгч болохгүй шүү гэж.Тэгээд Сүрэнжав гуай ч гэсэн одоо тэгээд цаадах нь юм асуухгүй болохоор Сүрэнжав гуай тоохгүй дуугүй л байсан гэсэн.Хэрвээ ярьвал Монголын тагнуул гэдэг нь баригдчихна. Тэр үед чинь болохгүй ш дээ.Тэр чинь тагнуулаа хийж л байх ёстой,тэгээд Монголын тагнуулынхан бас их нарийн байгаа юм шүү, бас их гоё, сайхан сэтгэл догдолмоор тэгээд хөөрхий хүний хувь тавилан болбол тэгээд эх орны төлөө, ард түмний эрх ашгийн төлөө тэгээд явж, золиослогдохоос өөр арга байхгүй.Тэгэхээр энд болбол Нацагдоржийг үхчихсэн гэдэг нэрийн доор гаргачихсан, аа тэрнийг хүнд таниулахгүйн тулд нүүр амын сараачдаг юм уу, үгүй бол толгойг нь авчихсан, байхгүй.Аа дэлүү хутагтыг бол ял өгөөд ингээд оргосон дүрээр гаргачихсан.

Буяндэлгэр -

Тийм байсан байж болно ш дээ.

Хишигт -

Болно ш дээ.

Буяндэлгэр -

Энэ бол бас л нэг гайхалтай сонин. Мөрөн: Тэгээд одоо манайд чинь тодорхойгүй юмнууд маш их байна аа.

Хишигт -

Зөндөө байлгүй яахав.

Буяндэлгэр -

Маш их байна, одоо тэрийг нарийн судлах хүнгүй болчихоод байна ш дээ.

Мөрөн -

Одоо монгол байна ш дээ, яг оросууд шиг оросууд чинь одоо кремдевский жен, кремлевский нот гээд

Буяндэлгэр -

Их гоё, гоё нэвтрүүлэг гаргадаг байсан ш дээ.

Мөрөн -

Дээр үеийн, дээр үеийн одоо тэр Тодоровский тэр бүр ёстой тэгээд хөөгөөд явсан ш дээ.

Хишигт -

Тэгэхээр Оросууд нэг ондоо, Монгол нэг ондоо байдаг.Яагаад орос ондоо байдаг юм гэхээр тэр үеийн одоо очёрын хувсгалын дараах орос оронд болбол,ямар ч гадаадын зөвлөх байсангүй, зөвхөн тэр нар л, тэр одоо бүх л улсыг одоо аюулаас хамгаалах, мамгаалах бүх юмаа хийж байсан.Манай дотоод яам, намын төв хороо, засгийн газарт дандаа мэргэжилтэнгүүд, дандаа орос мэргэжилтэнгүүд байсан.Тэд нарын дэргэд ийм юм ярьж болохгүй, ёстой тас нуухаас өөр арга байхгүй.

Хишигт -

Даргын аман шийдвэрээр явуулсан, материалууд байна ш дээ.

Мөрөн -

Одоо үүнийг чинь ухаж нэг, хийх хүн байхгүй ш дээ.

Хишигт -

Одоо бол үүнийг чинь ил гаргаж ирэх улсууд нь одоо сэтгүүлч уран бүтээлчид бид л болчихоод байгаа юм, өөр хүн байхгүй.

Буяндэлгэр -

Одоо эд нарыг чинь ухаж гаргаж болохгүй байгаа юм.

Мөрөн -

Харин тийм ээ.

Хишигт -

Дутаад байна, бас нөгөөдүүл чинь юм уншихгүй байна, мэдэхгүй байна.

Буяндэлгэр -

Тэгэхээр одоооны залуучуудын маань мэдлэг боловсрол нь хүрэхгүй,

Хэлний боловсролын талаар ерөөсөө юм уншихгүй, ерөөсөө мэдлэг нь тэлэхгүй байна, нэгдүгээрт. Хоёрдугаарт бол байна ш дээ энэ их сургууль, багшийн дээд энэ тэр байна ш дээ, эрдэм шинжилгээний ажилтнууд нь байна аа, дандаа бид нарын үеийнх, залуучууд нь тийшээгээ орохгүй байна ш дээ.Цалин хөлс бага байна, дэмжихгүй байна.Тийм учраас энэ бүхэн чинь ерөөсө гарч ирэхгүй байна.

Мөрөн -

Одоо чинь ядаж архив руугаа ороод, тэр дээр үеийн тодорхой биш, тодорхой биш , арав арван миниутын ч юм хийх зав байхгүй юу тэгэхээр Алтанцэцэгийн тэр хийсэн,

Хишигт -

Одоо болвол бүр нэг хачин юмнууд яригддаг болчихсон ш дээ, одоо зохиогчгүй номнууд одоо гарч байгаа

Буяндэлгэр -

Харин тийм ээ.

Хишигт -

Одоо тэр хас гурвалжин гээд нэг нийгэмлэг байгаа юм.Тэгээд тэд нар бол ингээд соёл хүн өөрөө гэнэ үү нэг ном, хөх толботын нурууны нууц, хөх толботуудын нууц ч билүү ингээд номнууд гараад ирсэн. би бол аль, алийн уншсан. Автор байхгүй.

Буяндэлгэр -

Хэр бичиж тэгээд.

Хишигт -

Тэгээд энэ ном дотроо бол ерөөсөө л одоо энэ далд ертөнц, ил ертөнцийн тухай энэ хоёрын талаар их чухал.Тэгээд далд ертөнц, ил ертөнц гэдэг үг дээрээ бол энүүний жинхэнэ юманд оролцсон улсуудын тухай хүнээс сонссон, би яг өөрсөдтөй нь уулзаагүй, тэгэхээр нэг эмэгтэй ирсэн гэнээ.Тэр далд ертөнцөөс ирсэн төлөөлөгч, тэгээд манайхнааc одоо ингээд манайхнаас одоо ингээд соёл урлаг, шинжлэх ухаан янз бүрийн одоо салбарын нилээд хэдэн хүнтэй уулзсан.Тэгээд уулзаад, энэ UB ральст ч юм уу, хаана ч юм нэг газар бас энэ Монголынхоо төлөө зүрх нь зовинож явдаг, баахан улсуудыг нөгөөдүүл нь уриад, тэнд ярьсан гэнэ.тэгээд гар хуруу нь бол ерөөсөө одоо нэг 18, 19, 20-той гэмээр хүүхний гар байсан гэнэ. Дуу нь болохоор хөгшин эмгэний дуу шиг дуутай, нүүрэндээ ийм цацгархуу юм унжуулсан эмэгтэй ярьсан байгаа юм, тэрэн дээр: Тэгээд энэ дэлхий бол урьд нь 2 удаа одоо сүйрлийн аюул ирсэн.Сөнөх, мөхөх аюул дээр, тэр хоёуланг нь бол Монголчууд аварсан.Одоо 3 дахиа сүйрэх гэж байнаа.Энэ 3 дахь авралийг бол бас Монголчууд аварна.Тэгэхээр Монголчууд бол өөрийнхөө гарал үүслийг мэдэх ёстой, өөрийнхөө учир холбогдлоо мэдэх ёстой.Тэгээд тэр далд ертөнцийн элч төлөөлөгчийг ч л тэдэн тэр дэлхий яаж үүссэн юм, хүн гэдэг яаж үүссэн юм, соёл гэдэг чиньямар учиртай билээ, их нарийн юмнуудыг. тэгээд цаашдаа ч одоо ирж уулзах юм байна.

Буяндэлгэр -

Тэгж бичиж байгаа юм уу.

Хишигт -

Тэр чинь кинон дээр тэгж байгаа юм ш дээ. /хоёулаа инээв/

Мөрөн -

Тэгээд хачин юм гэхээр би сая санаж байна. Хаа байгаа тэр Өвөр Монголын морин даваа хошууны яг одоо манай аавын батгана даваа гэдэг юм, тэр морин даваа хошуунд байсан юм.Тэр бол нэг бөө манайх чинь, бөө шашинтай ш дээ, бурхан байхгүй ш дээ, бурхан шүтдэггүй ш дээ. бөөгийн удам, ерөөсөө тийм.Тэгээд тэр авгай чинь бол олон улсын бөөгийн холбооны гишүүн юм байна л даа.Ном, мом гаргачихсан, 50 орчим насных байхаа.Тэгсэн чинь ноднин

Буяндэлгэр -

Хэн гэдэг юм тэгээд

Мөрөн -

За нэр нь хэн билээ дээ.Тэгээд тэр ноднин Дашдорж бээжин бид хоёр явж судсандаа юм хийлгэлээ ш дээ.

Буяндэлгэр -

Апериас хийлгээд

Мөрөн -

Тэгээд л ерөөсөө суугаагүй гэж байгаа юм. Тэгээд дараа нь гадуур тэр охинтой нь уулзаад байж л дээ, тэгээд тэр охинд нь хэлсэн гэж байгаа юм.

Буяндэлгэр -

Даваадорж гуайн бие нь муу байж л дээ.Яг мэдэхгүй явж л дээ.

Мөрөн -

Тийм. Ерөөсөө л өнөө маргаашгүй болчихсон байсан.

Апериас хийлгэлээ ш дээ.судсандаа юм хийлгээд.тэгээд нөгөө Дашдорж дөнгөж нөгөө юмнаасаа гарч ирээд, мань эр.тэгээд нөгөө хөөрхий муу Туул чинь тэнд нэг хамаатны хүүхэд ажилладаг юм.Тэр санаа зовоод л байгаа байхгүй юу. Анх Дашдоржийг онгоцны буудал дээрээс угтаж аваад, мань эр чинь,нөгөөдөхийн дотор эвгүй, Дашдоржийн царай нь тас хар,явж байгаа нь согтуу хүн шиг яваад байсан байхгүй юу.тэгээд нөгөө хүүхэд чинь аягүй их санаа зовоод, тэгсэн чинь тэр үед Дашдоржийг апериаст орохын өмнө, 2 хоногийн өмнө.тэр авгай тэр нутгаасаа, тэр бээжинд ирсэн байгаа юм.Тэгээд тэр чинь бол нутгаасаа, нутагтаа бол тэр олон улсын тэр бөөгийн юунд ордог.Янгир мангирт очоод, Янгирт очоод тэр дүүтэй танилцаад, дүү тэр Венгист ангаах төгссөн ш дээ, манай тэр Туулийн.тэгээд тэндээ танилцсан байгаа юм, нутгийнхаа тэр хүнтэй.Тэгээд тэднийд очоод, тэгээд очсон чинь тэр нөгөө Даваадорж гуай байхгүй юу.Тэгээд нөгөө авгай чинь орчихоод л ерөөсөө цай уучихаад д гарсан гэж байгаа юм.

Буяндэлгэр -

Тэрийг мэдэж л дээ.тийм улсууд чинь.

Мөрөн -

Тэгээд мань хэд чинь уулзаагүй гэж байгаа юм, тэгээд ерөөсөө удаагүй нас барчихсан ш дээ. тэндээ, тэгээд тэр авгай хэлсэн гэж байгаа юм. ерөөсөө болохоо байж байгаа юм байна шүү, аав чинь.Уул нь охин нь эмч юм шүү зайлуул, болохоо байж байгаа юм байна шүү гээд, тэгээд тэнд танилцаад дараа нь тэр чинь тэр охинтой нь одоо холбоотой.Тэгээд тэр Дашдоржийг яг юу хийлгэхэд, тэр хүүхэн чинь, бээжинд ирчихэж.Тэгээд л Туул яахав дээ санаа зовоод, тэд нарын санаа зовоод, нөгөө авгай дээр очоод асуусан юм байна л даа, тэгсэн чинь тэгсэн гэж байгаа юм.Танай тэр ах чинь их муу байгаа юм байна ш дээ, гэсэн гэж байгаа юм.Одоо их муу байгаа юм байна ш дээ.

Буяндэлгэр -

Одоо тэр Дашдоржийг хэлж байгаа юм уу тиймээ .

Мөрөн -

Тийм их муу байгаа юм байна шүү, тэгээд мань хүн чинь айгаад, бид нарт хэлж чадахгүй.Тэгээд тарни, марни хийгээд уншуулаад, мань эр чинь нэг юм авч ирээд л, цацаад л, тэгээд дэмий л байсан юм.Тэгээд яг нөгөө юмаа суулгасан өдөр нь цус алдсангүй гэдэг юм. Хоёулаа нэг яваад ирье л гэдэг.Тэгээд Дашдорж чинь дөнгөж гарч ирсэн, тэр юмнаасаа, тэгээд өнөө муу Нэнбат гэж манай нэг таньдаг хүн байсан, тэрийг юу яачихаад, бид хоёр явж байгаа юм л даа.Та одоо ямарч байсан очоод уулзаатах, тэгээд уулзаад, тэр хүн чинь одоо маргааш явах гээд байна, гээд би очиж уулзсан байхүгй юу.Тэгсэн чинь нөгөө хүн чинь, за яахав дээ, одоо бас харж байгаа юм л даа.

Буяндэлгэр -

аа чамайг хэлж байгаа юм уу? тийм

Мөрөн -

Зоригоог хэлж байгаа байхгүй юу.тийм гэхдээ гайгуу гэж байгаа юм.одоо тэр танайх байна ш дээ, одоо тэр хөгшний чинь нэг уул байна гэж байгаа юм. Яг өөрийнхөн төрсөн нутгийнхан нэг тэр газар,

Буяндэлгэр -

Дашдоржийн уу

Мөрөн -

Та нар тэр ууландаа ерөөсөө очдоггүй юм байна.Тэрийг ерөөсөө хайхардаггүй юм байна гэж байгаа юм, Танайхан.Тэгээд тэр бол зүрхний хэлбэртэй уулаа гэж байгаа юм.

Буяндэлгэр -

Дашаагийн.

Мөрөн -

тийм, тийм

Буяндэлгэр -

Одоо Өнжүүлд байгаа юм байна тиймээ

Мөрөн -

Тэгээд тэр уул нь бас нэг тийм эрдэнийн нэртэй гэнэ.Тэгсэн яг эрдэнэ гэсэн нэртэй уул байдаг юм байна.

Хишигт -

За

Мөрөн -

Намайг тэгж хэлэхэд тоогоогүй ш дээ.Тэгээд мартчихсан.Тэгээд энэ намар Туул дахиад л ирээд тэгнээ, та тэр эрдэнэ уулыгаа очиж, ядаж нэг очиж нэг аргадаач дээ гэж байгаа юм. Хэлсэн юмыг нь хийгээч та яагаад хийхгүй байгаад байгаа юм гээд байгаа байхгүй юу.Тэгсэн чинь Дашдорж уулга алдаад л явлаа, тэгсэн чинь Дашдорж энэ дүүгээ авч явж байгаа юм, Нацагдорж гээд дүү нь байгаа, энэ хотод олон жил болчихсон.Тэгээд тэр Нацагдорж хүрээд ирсэн, за юу, юу гэлддэг юм бэ? очиж тэр уулаа очиж аргадах гэж байна.Тэгсэн яг тэр эрдэнэ уулийн өвөрт Дашдорж төрсөн юм байна.Яг тэнд төрсөн.Тэгээд тэр уул нь байна ш дээ, Нацагдорж мэдэж байгаа.Яг зүрхэн хэлбэртэй ш дээ гэж байгаа юм.Цэг нь яг таарч байна гэж байгаа юм нэр нь Дашдорж ямар чинь ямар хэлбэртэйг нь ч мэдэхгүй, ямар нэртэйг нь ч мэдэхгүй.Тэгсэн чинь тэр дүү нь хэлж байгаа юм чинь, Ахаа: Эрдэнэ гэсэн нэртэй ш дээ тэр уул чинь гэж байгаа юм. Хаа байгаа дагаварын тэр уул.

:Тэгээд Дашдорж одоо бид хоёр чинь бас жил гаруйн дараа Дашдорж одоо гэнэт уулга алдаад, туул нөгөө 12-р сарын 1 нд амралтаараа ирдэггүй.Тэгээд одоо яаж байгаа юм очихгүй гээд, уулга алдаад явлаа зориуд тэгээд нөгөө Нацагдоржийгоо аваад хотоос, өөрөө мэдэхгүй ш дээ, аргадахад юу, юу хэрэгтэйг Гандангаас юм хум авдаг юм байна.Тэгээд нөгөө Дашдорж чинь очсон чинь тэр уул чинь их өндөр юм гэнэ.Яалт ч үгүй төрсөн нутаг нь.Яг тэдний ерөөсөө бэлд нь тэдний өвөлжөө байсан юм гэнэ. Тэгээд Дашдорж тэнд төрсөн гэнэ, тэгээд Дашдорж очсон чинь уулан дээр нь гарах гэсэн чинь гарч дийлдэггүй гэнэ.Дунд нь хүрээд л бүр яагаад ч хүрч чаддаггүй гэнэ, амьсгаадаад л ерөөсөө л, тэгсэн чинь гэнэт нэг морьтой хүн хүрээд ирсэн гэнэ.Тэгсэн чинь тэр морьтой хүн нь дүүгийнхэн хүүхэд нь явж байсан гэнэ, морьтой.Тэгээд жийптэй байхаар нь ах ирчихсэн юм байхдаа гэж бодсон гэнэ. Ах нь хэзээ ч тэгж уул, муул энээ тэрээ гэж явдаггүй шүү гэж бодоод л үлдээ. Тэгсэн тэр морьтой хүн хүрээд ирлээ, хамаатныхан хүн дүү нь байсан юм байна, тэгээд тэр нь хөөрхий морьтой дээш нь гаргаж өгөөд, тэгээд морьтой явж байгаад дээш нь орой дээр нь гарсан, дөнгөж гарсан чинь шамрага болоод л цас хаялаад л аймаар юм болсон гэж байгаа юм.Тэгээд Дашдорж бодсон гэж байгаа юм одоо яаж буунаа, энд одоо яанаа гэж бодсон гэж байгаа юм, битүү одоо цас орвол яах юм гээд, тэгсэн чинь ерөөсөө уул руу юмаа цацаад ингэж байсан чинь нөгөө шамрага болоод, цас хаялаад, хүйтрээд л тэгээд тэр нь ерөөсөө 3 миниут ч ороогүй, нар гараад л

Буяндэлгэр -

Учиртай ш дээ

Мөрөн -

Бүр дулаан болоод хувцасаа тайлаад нөгөөдөх чинь

Хишигт -

/инээв/ за

Мөрөн -

Тэгээд уулын орой дээр гараад хамаг юмаа хийгээд буугаад ирсэн чинь, Дашдорж юун тэгж амьсгаадах, тэр уулан дээрээс бүр чөлөөтөй буусан гэж байгаа юм.ерөөсөө яагаа ч үгүй гэж байгаа юм.Тэгээд Дашдорж ингэсэн байхгүй юу, бас сонин юмаа, юм үзэх чинь бас юм үзэх чинь учиртай байдаг юм байна.Сонин байгаа биз. Хаа байгаа тэр авгай, тэгсэн тэр авгай юу гэж хэлсэн гэхээр та нар энэ уулыгаа хойтон 6-р сард очиж тахина гэж байгаа юм. Анх удаа очиж аргадаж байгаа юм.Эхний удаа, тэгээд тарнитай архи мархи авч яваад, тэгсэн чинь тэр юу гэж хэлсэн гэхээр танай тэр том хүүгийн чинь охин бий, одоо тэр 6-настай охин.Тэр охинд чинь одоо

Хишигт -

За энэ нэг ном байна. Хүн өөрөө, соёл өөрөө тиймээ хүн өөрөө,соёл өөрөө энэ зохиогч байхгүй, тэгээд энэ хас гурвалжин, энэ дотороо болбол энэ бол 2 дахь ном нь, эхнийх нь бол тэр хөх нуруутын ямар ч билээ, тэрийг нь би уншчихсан юм.Тэгээд үүнийг уншиж байгаа, хүнээс авч уншаад байгаа ш дээ.

Буяндэлгэр -

Тэгээд юмыг байна ш дээ, байхгүй гэж хэлэхийн арга байхгүй, төгс юм гэж байхгүй, үнэн юм гэж байхгүй.хүний хэлсэн болгонд бодох болж байгаа байхгүй юу, тиймээ.

Саруул уу?

Мөрөн -

Саруул хэлж байгаа юм.Тэр охин чинь маш хэрэгтэй, та нар энэ уулыг сайн шүт гэсэн байгаа юм.Тэр охин чинь бол маш сэргэлэн хүүхэд.

Шүтлэг гэдэг чинь их харьцангуй л даа.

Буяндэлгэр -

Одоо бид нар чинь хэтэрхий их бурхан шүтэхгүй л гээд, 70 жил, бурхан байхгүй л гээд.

Хишигт -

Энэ дотор бол бүр их эсрэг, тэр шашин машин, бөө мөөгийн чинь талаар бол бүр их хачин бичих байх.Бөө хүн бол бусдыг аварч чадна, өөрийгөө хэзээ ч аварч чадахгүй, өөрийгөө

Буяндэлгэр -

Тэгдэг гэсэн

Хишигт -

Өөрийнхөө төлөө юм хийж чаддагүй гэнэ.Бөө болбол, бөөгийн хамаг гол онцлог нь юу гэхээр зэрэг тэр байгальтай холбогддог.Тэнгэртэй лус савдагтай одоо холбогдож чаддаг.Тэгээд одоо бусдад тохиолдсон зовлонг одоо нимэглэж чаддаг, арилгаж чаддаг.Өөртөө бол яаж ч чадахгүй.

Буяндэлгэр -

Бөө чинь их учиртай юм байна лээ.

Хишигт -

Тэгээд ер нь шашин болбол хүний сэтгэлийг ариусгах л зорилготой, түүнээс бол шашны гол хэрэгцээтэй юм болбол одоо ингээд бурхан гээд байдаг бидний шүтээнийг тийм ээ гэтэл одоо хүний сайхан сэтгэл энэ л намайг аврана даа гээд л би ингээд бодохоор зэрэг миний тэр энерги чинь тэр бурханд шингэчихдэг юм байна.тэр энерги чинь эргээд хүнд нөлөөлдөг заавал.

Буяндэлгэр -

Бүх юм өөрөөс чинь хамаарна гээд байдаг чинь одоо тэр л байхгүй юу Мөрөн: Далай лам тэгж хэлдэг ш дээ.

Хишигт -

Бүгдээрээ нэг нь далд ертөнцийн нөгөө нь ил ертөнцийн, ил ертөнц бол одоо бидний амьдарч байгаа, бид одоо биед харагдаж байгаа, бие гарыг одоо юмаар огтлоход өвдөнө,таслаад хаячихад миний бие өвдөнө, гар өвдөхгүй, би гарынхаа өвдөж байгааг мэдэхгүй ш дээ, өшөө миний гарыг тэнд хаячихаад дээрээс нь зүүгээр шив, галд түл би мэдэхгүй ш дээ.Тэр бол тасраад уначихсан юм чинь.Тэгэхээр энэ болбол одоо өөрөөр хэлбэл тэрэн дотор сүнс алга мөн чанар алга болчихож, өнөө ертөнцийн юм шороо чулуу л болж хувирна өөр юу ч байхгүй.Аа миний жинхэнэ мөн чанар бол оюун ухаан байдаг юмуу, одоо тэр сүнс. Аа энэ бол хэзээ ч үхнэ гэж байхгүй.Тэр бол энэ бие энд орхигдоход,тэр болбол би болбол өөрийнхөө жинхэнэ төрсөн нутаг, далд ертөнцдөө л очно. /инээв/ Одоо хөгширөхөөрөө их саваагүй болдог юм байна.Ийм хачин юм их уншина ш дээ

Мөрөн -

Аргагүй Дашдорж хэзээч юунд ч итгэдэггүй ш дээ,

Буяндэлгэр -

Одоо арай өөр болж байгаа биз.

Мөрөн -

Одоо сая оччихоод бүр гайхаад байгаа юм чинь.Сонин юм боллоо гээд орж ирэнгүүтээ яриад байгаа юм чинь. Ёстой сонин юм боллоо гээд л байгаа юм, ирсэнийг мэдэж байгаа юм шиг гээд байгаа юм чинь.

Буяндэлгэр -

Тэр чинь яг мэдэж л байхгүй чинь.Тэр далд ертөнц нь харж байхгүй юу.

Хишигт -

Тэр хөх нуруутын хөвөөн дээр болбол бичсэн байна л даа.Энэ дэлхий болбол одоо хүн төрөлхтнөө одоо 4 удаа сольсон гэж. Хүн төрөлхтөн бол 4 удаа үүсэж бий болсон гэж.Одоо 3 удаа мөхөж алга болсон.Тэгэхээр дэлхий хүн 2 бол адилхан бохирддог.Тэгэхээр энэ ил ертөнц бол өөрийгөө цэвэрлэдэг.Тэгээд тэр муу, муухай юм шингэсэн хүнээ устгадаг, тийм ээ. Дэлхий дээр байсан анхны хүмүүс бол 40-60 метрийн өндөртөй, аварга улсууд байжээ.Дараа үеийхэн бол нэг 20-30 метр өндөртөй юм байжээ.

Мөрөн -

3 нүдтэй байжээ.

Хишигт -

Тийм.Тэгээд одоо өнөө

Мөрөн -

Ардаа нүдтэй байжээ гэх нь холгүй.

Хишигт -

лимийрүүд, атлантуудын чинь тухай өнөө Мулдашевийн ном чинь ер нь болбол хэрэгжиж байна ш дээ.

Буяндэлгэр -

Наадахыг чинь би уншиж барж дийлээгүй ш дээ.

Хишигт -

Би бүгдийн уншсан. /инээв/

Буяндэлгэр -

Манай бөө шашин бас их сонин юм

Мөрөн -

Тэгээд явж,явж байна ш дээ, энэ шарын шашин, буддын шашнаасаа энэ бөө гэдэг юм чинь яалт ч үгүй юу юм байна лээ ш дээ, одоо бол энэ намайг ингэж хэлээд байгаа ш дээ, би бол нэг зөрүүд нэг өөрөө очьё гэж байгаа юм.Тэр авгай дээр, өөр гадны хүн дагаж очихгүй.Яг тэр нэг бөөгийнхөө юуг ингээд уншдаг цаг байдаг гэнээ. Жилдээ нэг хэдхэн удаа юм уу даа. Тэгээд одоо намайг очиж тэр дээд өвгөө дуудуул гэж байгаа юм. Юу хүсээд байгаа юм, яагаад байгааг нэг сонс гээд байгаа байхгүй юу.Тэгээд би нэг очьё гэж бодоод байгаа байхгүй юу.

Буяндэлгэр -

Очих хэрэгтэй.

Хишигт -

Аа тэрийг чинь л там гээд байгаа юм л даа.

Янзын бөө байдаг юм байна.Харын талын бөө нь болбол одоо хүнд одоо хараал хийдэг , ухаандаа одоо миний хүсэлтээр, тэр нөгөө юмыг устгах муутгах юм хийж өгдөг.Нөгөөдөх нь болбол дандаа ариусгах сайн талын юм хийж өгдөг.Бас ийм юм байдаг.Тэгээд сонин юмнууд байх юмаа, байх юм.Тэгээд яахав хүн болбол нэгэнт, зүгээр ер нь болбол хөгширөөд ирэхээр тэгдэг юм уу.Зүгээр надад бол бүр хүүхэд байх үеэс бодогдсон нэг юм болбол: Би ингээд үхчихээр, тэгээд л миний нүүр, одоо тэр үедээ бол сүнс гэдгийг мэдэхгүй байж л дээ.Ингээд одоо нэг үхмээргүй л санагдаад, арай л үхчихгүй байхаа, ингээд л. Гэтэл одоо тэр үед л хүүхдийн нэг сэтгэлээр болбол тэр сүнс юмуу, бодол санаа үхэхгүй юу гэдэг нэг юм байгаад л байдаг юм байна л даа.Тэгэхээр энэ болбол байдаг л зүйл байдаг юм байна. Энэ номон дотор бичсэнээр бол хүн одоо ингээд үхлээ гэхэд сүнс одоо ингээд энэ насанд хийсэн нүглээсээ болоод диваажингийн оронд очих юмуу, тамын оронд очно гэдэг тэр бол байхгүй гэж байна шүү худлаа, тэр тамын орон гэдэг болбол, тэр болбол тусгай тийм юм руу явахгүй.Зүгээр л далд ертөнцдөө очно, очихдоо харин зовж очно, тэр л там болно.

Буяндэлгэр -

Тэр зовж очсон юугий чинь л там гээд байгаа юм шүү.

Хишигт -

Тэр чинь бол одоо там гэж.

Буяндэлгэр -

Нөгөө ертөнц

Хишигт -

Тэгэхээр хүн гэдэг бол хамгийн нэгдүгээрт одоо хүн гэдэг юу юм гэхээр зэрэг бие гэдгийг одоо зөв ухаарч. би гэдгийгээ л ухаарч сур.Би гэдэгтэйгээ л ажиллаж сур.Би гэдэг талаасаа бүх юманд тэгж ханд, одоо би өөрийгөө хайрладаг болбол мөн буян гэдэийг хайрладаг бай, мөн Мөрөнг хайрладаг бай, тийм ээ.хүнд тэгж тийм сэтгэлээр ханд.

Буяндэлгэр -

нөгөө л буддын шашны сургааль дээр тэгж айлддаг

Хишигт -

Тэгэхээр өнөө шашны өнөө нүгэл буян гэдэг чинь, бас л гараад ирж байна ш дээ.

Мөрөн -

Далай ламын чинь гол хэлдэг үг чинь их энгийн юм байна лээ ш дээ.

Буяндэлгэр -

Тийм, тийм их энгийн.

Мөрөн -

Би одоо тэр Дашдоржийг далай ламын хэлдэг номыг уншаач гээд л одоо тэр манайд байж байгаа юм л даа. Их энгийн ш дээ.Хамгийн гол нь далай ламын юуг уншихаар, аягүй тийм юу болдог юм байна ш дээ.

Буяндэлгэр -

Уужуу болдог.

Хишигт -

Хүн уужуухан болдог, сайхан.

Мөрөн -

Унш гээд ерөөсөө уншихгүй юм.

Буяндэлгэр -

Хүнийг уудалж чаддаг

Хишигт -

Бурхан гэж байхгүй ээ.Бурхан гэдэг чинь чи өөрөө ш дээ.Зөв сэтгэж, зөв амьдарч явбал зөв л явбал чи өөрөө л бурхан.

Буяндэлгэр -

Хүнийг уучилж сур.

Хишигт -

Хүнийг уучилж сур, тэвчиж сур юман дээр

Мөрөн -

Яг л тэр байхгүй юу.

Хишигт -

Өөрийгөө тайтгаруулж сур.

Мөрөн -

Өөрөө, өөрийгөө дандаа юмтай, ажилтай байлгаж ингэж явах юм бол, ингэж буян хийх юм болбол аяндаа энэ чинь өөрөө явна.Тэгэхгүй ингээд л, би одоо тэр Дашдоржийн чинь хэдэн номыг уншчихаад байж байгаа бол, /инээв/

Хишигт -

Английн одоо сэтгүүлч

Мөрөн -

74 оных биз дээ.

Буяндэлгэр -

Архангай аймаг юу чинь.цэцэрлэг хотын сургууль чинь, аймгийн төвийн сургууль чинь тийм эрт байгуулагдсан юм уу.

Хишигт -

Тийм эрт.23 онд байгуулагдсан.

Буяндэлгэр -

Тийм эрт үү. Тэгээд одоо түүх мүүхийн бичээчээ.

Хишигт -

85- жилийнхэн ой боллоо тэгээд эндээс нэг хоёр гурав дөрвөн сурагч, нэг багш уригдаж очдог юм байна.Багш нь Сүрэнхорлоо багш, та нар энэ Сүрэнхорлоо багш гэж хүнийг дуулсан л байх.Одоо энэ чүвээний судрын чуулганыг орчуулсан хүн, түүхийн ухааны доктор, энэ их сургууль, багшийн дээд сургуульд одоо багшилсан профессор том түүхч эрдэмтэн хүн л бий л дээ.Тэр багш маань 91-тэй.

Буяндэлгэр -

Хүүе ээ.

Хишигт -

Уригдаж очиж байгаа юм.Зохиолч Хуушаан гэж бий ш дээ.

Буяндэлгэр -

Тийм

Хишигт -

Энхтайваны хорооны, тэр чинь одоо 79- тэй юмуу даа.

Мөрөн -

Хуушаан.Гайгүй юу? бие нь.

Хишигт -

Гайгүй,гайгүй хөл муутай болчихож. Намбар байна одоо энэ ерөнхийлөгчийн аав, тэр бид хоёр чинь нэг ангийн хоёр байхгүй юу.

Мөрөн -

Өө тийм үү. /инээв/

Буяндэлгэр -

Сонин юм, өө за, за./инээв/ аягүй сонин хүмүүс байна ш дээ.

Хишигт -

Одоо энэ сурган хүмүүжүүлэх ухааны хүрээлэнд байсан.Одоо энэ эрдэнэ цогцолбор ч бил үү энд ажилладаг юм.

Буяндэлгэр -

Намбар гуайтай та тэгээд ер нь одоо уулзалддаг уу?

Хишигт -

Аа

Буяндэлгэр -

Намбар гуайтай та ер нь уулзалддаг уу?

Хишигт -

Уулзалддаг.

Буяндэлгэр -

Өөрийнхөө гавъяат мавъяатан дээр нь та очоогүй юу?

Хишигт -

Очоогүй, очоогүй тэр үед очоогүй юм.Тэгээд Намбар бид хоёр бүр нэг ангийн хоёр байхгүй юу, нэг бүлэг /инээв/.Тэгээд нөгөөдүүл чинь заавал намайг авч явна гээд.Би бас хичээлтэй мичээлтэй байна одоо энэ сургууль мургууль зав болохгүй гэсэн чинь, үгүй ээ чи явахгүй бол болохгүй, заавал яв гээд.тэгээд захиралд хэлсэн чинь үгүй яв, яв явалгүй яахав.Та зүгээр яв.Энэ таны юуг энэ хүүхдүүдээр орлуулна гээд.Тэгээд сая явсан.

Буяндэлгэр -

Эдний захирал их ухаантай шүү тийм ээ

Хишигт -

Тэгээд 3 хоноод ирлээ, тэгээд очсон чинь Сүрэнхорлоо багш замдаа ярьж байгаа юм л даа. Өөрөө Баянхонгор аймгийн.Тэгээд би сүүлийн 30-аад жил үүгээр яваагүй шүү.Тэгээд ач хүү нь гэж нэг муу жаахан, юу вэ? дээ том залуу.Зоригоо, моригоо шиг одоо сайхан, сайхан залуу, хэлж байна шүү.Юу одоо худлаа яриад байгаа юм.Ноднин явсан,та бид 2 урьд жил явсан ш дээ. /гурвуулаа инээв/ хөөрхөн юм. Тэр том эрдэмтэн, тэр том профессор одоо танихаа байж байна ш дээ.Аймгийн төв дээр хөөрхий миний нэг бэргэн эгч байдаг юм.Одоо бас 90-гарсан.Тэгээд манай ахтай одоо, бүр залуухан одоо жаахан хорин хэдтэй л охин л Хөвсгөлөөс манай ахыг одоо дагаж ирж байсан юм.Тэгээд бид нарын төрснөөс одоо илүү байдаг байхгүй юу тэгээд би Архангайд очоод одоо тэр эчтэй л уулзахгүй бол болохгүй, тэгээд тэрэн дээр очсон чинь таньдаггүй шүү намайг.

Тэгээд хэн бэ? л гээд байгаа юм.Тэгээд өнөө муу охин нь л яагаа вэ? Хишигт ах ирлээ гэсэн чинь л ээ-гээд л /гурвуулаа инээв/ тэвэрч үнсээд салдаггүй.Тэгээд одоо хүн чинь хөгширхөөрөө тамет муудчихдаг юм байна.Эрдэмтэй ч бай, эрдэмгүй ч бай ялгаа байдаггүй юм байна.Энэнээс гаргадаг гол арга замууд юу гэхээр зэрэг хүн өөрийнхөө оюун ухаанаа жаахан тордох хэрэгтэй юм байна.Ном сом унших хэрэгтэй юм байна, за тэгээд арга чарга байдаг юм бол, за би ч тэр арга чаргын талаар 0-доо байхгүй.Тэгээд миний одоо хамгийн очдоггүй зүйл чинь хүрээ хийдэд очдоггүй гээд яахав, Аа эмнэлэгт очдоггүй, цаг нь болбол үхнэ биз гээд л явж байдаг.

Буяндэлгэр -

Бас бие нь сайн, ерөнхийдөө гайгүй байгаа юм байна л даа.Та одоо ингээд хичээл юм хум заагаад хичээл заагаад байна гэдэг чинь таны оюун ухаан ажиллаад байгаа байхгүй юу.

Мөрөн -

Одоо ажиллаад аягүй тийм турмолинд ороод байгаа байхгүй юу.

Буяндэлгэр -

Тэгнэ, тэгнэ.

Хишигт -

Орчихдог юм байна.Хэрэв турможинд ордоггүй, ухаандаа би энэнд ярьж байгаад, циркчин Амгалангийн нэр орж ирдэггүй.Хөдөө амьтдын орлуулагч авч явсан энэ хэнийг, нэр нь орж ирдэггүй гэж хичнээн хайв.Тэгж, тэгж гэнэт өө Амгалан гэж .

Буяндэлгэр -

Та тэр битгий хэл одоо би тийм болчихсон ш дээ. Мөрөн: Би бол Амгаланг мэднэ тэгсэн мөртлөө, Хишигт гуай хэлээд би хэлж чадахгүй байгаа юм чинь.

Хишигт -

Тэгээд турможанд орчихдог юм байна л даа, энэ чинь.За та хоёр хууч хөөрч бай би тиишээгээ нэг эдний

Буяндэлгэр -

Тэгж л одоо байсан ш дээ, бид нар ч бол одоо яахав зайлуул

Хишигт -

Би чинь яахав эр хүн юм болохоороо тэр ч юмуу хамгийн олон кино хийж хамт явсан хүн чинь Ихбаяр байдаг юм, тэгээд Мөрөнгуа.Энэ 2-ыг гүйцэх рекорд байхгүй л дээ.Тэгээд Донров орно 3-дахь нь.Бусадтай нь бол нэг гурав, дөрөв заримтай нь ч нэг таван кинон дээр ажилласан, тэгээд тэрнээс цөөхөн ярина л даа

Буяндэлгэр -

Та одоо нийт хичнээн кино хийсэн бэ? уран сайхны, баримт нийлээд.

Хишигт -

Өө байлгүй яахав. Их олон бий.

Буяндэлгэр -

Бараг 20-иод байгаа байхаа.Чи одоо энэ уран бүтээлийнхээ юмыг гаргамаар юм.

Хишигт -

Зутгуулсан гэм кино гэхэд л одоо 3- анги байж байна ш дээ.1, 2, 3-р анги, за тэгээд нөгөө юу байж байна.Учиртай гурван толгой, за Монгол зураг байж байгаа.Монгол юу байна

Мөрөн -

Монгол Цирк байна.

Хишигт -

Үгүй олон юм бий.Тэгээд одоо энэ цээжээрээ, Өө төөнд гялс орж ирэхгүй олон юм бий.

Мөрөн -

Нэр өгөөгүй өчнөөн юм байна ш дээ./инээв/

Хишигт -

Тэгээд дидер мульт фильм гэхэд чинь л бид 2 чинь одоо бараг л

Мөрөн -

Одоо ерөөсөө кинон дотор чинь бараг тийм юм орно, ийм юм орно гээд бүгдийн одоо нэг оруулаагүй ш дээ.

Хишигт -

Бүгдийн энэ хэн хийнэ ш дээ.Ер нь яахав мульт филмийн цех гэж байгуулагдчихаад анх эхэлж,

Мөрөн -

Хэдэн онд байгуулагдлаа.

Хишигт -

71-онд теле кино үйлдвэр ашиглалтанд ороод, мульт филмийн өрөө байхгүй юу нэг ийм яг нэг стоймиктой одоо.

Мөрөн -

Тэр чинь тэр үед цех гэж байхгүй, яг мульт фильм 85-онд байгуулагдсан ш дээ.

Хишигт -

Тэгээд Хэн гуайг хэний оператороор нь тавих вэ? Гэсэн муугаар нь намайг энэ дээр тавих гэдэг юм байна./инээв/

Мөрөн -

Тэгсэн сүүлд 76- онд Герман руу явах болсонт чинь намайг явуулсан чинь би мульт дээр нь үлдээд Мөрөнг Герман явуулчихлаа гээд бөөн хэл ам болооод, /инээв/

Хишигт -

Тэгээд яахав одоо ингээд бас хэд хэдэн телевизүүдэд гайгүй, гайгүй ажилчид

Буяндэлгэр -

Хэдэн хувь нь ажилтай болж байна, таны найруулагч нар.

Хишигт -

За бүр түрүүчийн оюутнууд бол гол төлөв дандаа хувийн стиудад ажилдаг юм.Тэгээд гол төлөв 3- р курс төгссөн оюутнуудыг авч байна.Дипломынхоо ажлыг хийгээд ирж байна л даа тэд нар.Тэгээд багш нар нь одоо удирдаад явна.Тэгээд би чинь 3-дахь удаагаа дадлага удирдаж байна.Эхний дадлагаар бол ингээд Цогтын хадны бичиг, Эрдэнэ зуу дахь хийд мийд гээд.

Буяндэлгэр -

Цогтын хадны бичиг алга болчихсон гэж үнэн үү?

Хишигт -

Байгаа ш дээ. Юу тэр том хад шиг ханийг аваад явчихдаг тийм хүн гэж хаана байхав.

Мөрөн -

Би бүр одоо гайхаад одоо, хайран юм гээд.

Хишигт -

Үнэн сонин дээр гарсан чинь худлаа байхгүй юу.

Буяндэлгэр -

Үнэн сонин бишээ, өөр нэг сонин дээр бичигдсэн байсан.

Хишигт -

тийм үү? Би үнэн сонин дээрээс л уншсан.Өө тэр байж л байгаа.2-дахь удаагаа ноднин жил бас оюутнууд аваад Архангайн Өлзийт, Булганы сайхан сум өө тэгээд л Булган аймаг, Эрдэнэт Амар баясгалант хийд л Дархан бүр Алтанбулаг ороод бүр сайхны хөтөл мөтөл дээр чинь оюутнуудаа авч очоод, ингээд ирээд оюутнууд маань дипломоо хамгаалахад л онц хамгаалж байгаа байхгүй ш дээ.Тэгээд энэ жилийн дадлагыг Сүхбаатар аймаг руу явсан юм.Тэгсэн яг Тогосоо багшийн нутаг таарч байгаа юм.Бүр баярлаад өөрөө хамт яваад, тэгээд Алтан овоон дээр очоод, тийн Сүхбаатар аймгийн Дарьгангын овоон дээр очоод бүр шилийн богд дээр цөмөөрөө гараад, хүнд энгерги өгдөг бас их гоё төв юм байна.Тэгээд бид нар чинь шилийн богдоос энерги авч байна гээд цөмөөрөө гараад эвдээд эхэлсэн./инээв/

Буяндэлгэр -

Тэрний чинь хүчээр ийм байгаа байхгшүй юу.

Хишигт -

Хүй яахав дадлагын хэд бас санаачилсан гээд Тогосоо багш надад их баярлаад байдаг юм.Тэгээд энэ жил хаашаагаа явах уу гэсэн чинь.Сүхбаатар аймаг дагаад Увс явъя гэсэн. Тэгээд би Увс хол байнаа, Айхтар их зардал гарна гэсэн би, /инээв/ тэгээд болиод энэ жил Архангай хавиар л эргэлдэх боловю уу.

Буяндэлгэр -

Ер нь танайх сахүүгийн хувьд гайгүй болж байгаа биз дээ?

Хишигт -

Үгүй яахав гайгүй болж байна.Тэгээд яахав багш нарт 40-өөд хоногт, 300-хэдэн мянган төгрөгийн цалин авдаг юм.

Буяндэлгэр -

Өө гайгүй юм байна ш дээ та чинь.

Хишигт -

Ай

Буяндэлгэр -

Овоо юм байна ш дээ.Дээрээс нь 150, дээрээс нь тэтгэвэр та чинь сард бараг сая шахуу төгрөг авчих юм байна ш дээ.

Хишигт -

Дээрээс нь тэтгэвэр бараг 300-г авдаг.

Буяндэлгэр -

Тэгээд дээрээс нь 150 /гурувуулаа инээв/, хүүе та чинь одоо юу вэ? Сардаа 700, 800-аад мянган төгрөг байдаг юм байна ш дээ.

Хишигт -

Ямарч байсан 700, 800- аад мянган төгрөг авдаг.

Буяндэлгэр -

Аймшигтай юм байна шүү дээ.пөөх өндөр цалинтай юм байна.Сайн дажгүй, дажгүй. Мөрөн: Сайдын цалингаас илүү авдаг юм байна.

Хишигт -

Тэгээд диплом удирдах байдаг юм уу, элсэлтийн шалгалт малгалт чинь орвол бас их мөнгө өгийш дээ. Жигтэйхэн мөнгө өгийш дээ.Тэгээд сургууль ингэж өгч байхад ахиад л шунаад л маяглахын хэрэг байхгүй ш дээ.

Буяндэлгэр -

Ер нь боломжийн нормольный хоолтой явж болох нь ээ.

Хишигт -

Ер нь хоол бол дажгүй.Би чинь бараг 2 айл тэжээж байгаа юм чинь.Охиныхыгоо тэжээж байгаа одоо Хужирбуланд байдаг, тэдний чинь хоол моол бүх мөнгийн одоо түлээ түлш бүгдийн би даана.Энэ 3- р хороололд байгаа хүүгийн байрны мөнгө хоолны мөнгө сангийн би бас даана.Сая одоо тэр мөнгө аваад хүүхдүүддээ 100, 100 –н мянгыг өгчихөж байгаа юм чинь, дуртай юмаа ав яршиг зүгээр, /инээв/

Буяндэлгэр -

Их гоё юм хийсэн юм байна ш дээ та.

Хишигт -

Тэгээд тараагаад хаясан ш дээ.

Буяндэлгэр -

Яг үнэн, тэрний хүчээр та ийм байгаа юм.

Хишигт -

Би чинь юу авах вэ дээ,цалин дээрээс сардаа 1, 2 ном л авна.Нэг ном хамгийн их үнэтэй байхдаа нэг 20-30000- тай л байгаа биз. Тэгээд илүү юм авахгүй ш дээ.Тэгээд 20-30000 ном чинь ховор ш дээ.2000-3000 ном л авна.Тэгээд нэг сонин авна биз.Тэгээд өөр юм байхгүй.

Буяндэлгэр -

Та тамхи татдаг уу?

Хишигт -

Ай, үгүй үгүй.Тамхи татдаггүй, архич уухгүй их томоотой хүн./инээв/

Буяндэлгэр -

Нээрээ чинь ёстой под хийсэн цалинтай юм байна ш дээ.

Хишигт -

Цалин бол дажгүй.Цалин тэтгэвэр тэгээд л нэг юм болоод л байдаг юм.

Буяндэлгэр -

Тэтгэвэр чинь хэдээр тогтсон бэ? Таных

Хишигт -

250-билүү дээ, юу билээ.

Буяндэлгэр -

Өө сайн тогтсон юм байна ш дээ.

Мөрөн -

: Дашдорж чинь 270-г авдаг ш дээ.Би дөнгөж 140 авдаг ш дээ.

Буяндэлгэр -

Чинийх яагаад ийм бага байдаг юм.

Мөрөн -

: Би чинь юу юм байна лээ ш дээ.

Буяндэлгэр -

Чи чинь намайг бодвол шагнал их авч байсан ш дээ.

Мөрөн -

: Тэр чинь ийм юм байна лээ.Би шагнал аваад, нэг удаа 300000 сүүлчээр авдаг ш дээ.Тэр шагналаас чинь 120000-г нийгмийн даатгалын шимтгэл авдаг юм байна.Тэр 200000 л хаяагддаг юм байна.Тэгэхээр нийгмийн даатгалд авсан тэр юун бага байхгүй юу.Өөрөөр хэлбэл 200000 төгөрг авлаа гэхэд цалин дээрээ нэмээд л 120 төгрөг авч байгаа болохоос биш, 200 нь хаягддаг юм байна ш дээ.

Хишигт -

За ингээд энэ чинь тэтгэвэрт гарчихсан хүн тиймээ, тэгэхээр нэг нийгмийн даатгалын юм гээд цалингаас нэг юм аваад байгаа, тэрийгээ бариад нийгмийн даатгал дээр жил бүхэн очоод нэмүүлж байх ёстой.

Мөрөн -

: Бас тэгдэг юм уу?

Хишигт -

Тэгэхгүй яах юм.

Мөрөн -

:Яаж нэмдэг юм.

Хишигт -

Тэрийг чинь санхүүгийнхэн чинь мэднэ.

Мөрөн -

: Би даатгал төлөхгүй байгаа юм чинь

Буяндэлгэр -

Томилолт ер нь хэд өгдөг юм.Манайх чинь одоо томилолтын мөнгө гэж хэдээр бодож өгдөг юм.

Хишигт -

6000 юм уу, өдрийн, тэр л хавьцаа.5000-6000 хооронд байх.

Буяндэлгэр -

8000 биш юм уу?

Хишигт -

Би мэдэхгүй байна.Хэд байдагийн сайн мэдэхгүй байна.Ямар ч байсан хоол ундандаа хүрдэг л юм.Ямар тэрнээс илүү гарах биш.

Буяндэлгэр -

Хүрдэггүй юмаа, хүрдэггүй юм.Зочид буудалд хоноод явах юм бол.

Хишигт -

Зочид буудалд бид нар хонохгүй, плантикнуудтай юм чинь тэрэндээ хоноод яваад өгнө.

Буяндэлгэр -

Би бол тэгээд 300000 төгрөгний тэтгэвэртээ болсон./инээв/

Хишигт -

Тэгээд л одоо багш нар.

Буяндэлгэр -

Аваагүй байж л баярлачихсан./инээв/ дажгүй, дажгүй.Тэр чинь одоо их юм.

Мөрөн -

Миний тэтгэвэр Дашдоржийнхоос их болчихлоо ш дээ.

Буяндэлгэр -

Одоо чи бол чамаас илүү гээд даналзаад байх хэрэгтэй юм байна./гурвуулаа инээв/

Мөрөн -

Миний тэтгэвэр Дашдоржоос илүү болчихлоо ш дээ/инээв/ Дашдорж за л гэдэг байхгүй юу.Чи явж тэр тэтгэвэрээ аваач гэхээр, чи өөрөө аваач гэхээр, миний тэтгэвэр чиний тал юм чинь, би юугийн яаж авдаг юм гээд л хэрүүл хийгээд л.

Хишигт -

Чи энэ орой очоод л өргөдлөө бичээд л 2 зургаа бэлдээд, маргааш гэхэд өглөө гялалзаад тэгээд. Мөрөн: Зургаа авъя л даа.

Буяндэлгэр -

За энэ өдөр чинь ёстой хөгжилтэй за баярлалаа.

Хишигт -

За энэ Баярыг бол бас их юм хийх хүн гэж би баярлаад байгаа, танай хүү байна ш дээ нэг чухал юм хийх хэрэгтэй.Атомын цахилгаан станц байгуулах.Тэр л одоо чухал.

Мөрөн -

Сая эрчим хүчний зөвлөгөөн боллоо ш дээ, өдөржин суусан.Тэгээд тэр инженерүүдтэй, эрдэмтэдтэй уулзаад байгаа юм байна.Тэгээд бас их олон янзын юм ярьж байнаа. Атом бол одоохондоо болоогүй гэж хүн бүхэн ярьж байна гэсэн ш дээ.

Хишигт -

Яагаач үгүй бишээ. Франц бол манайхантай хамтръя гээд байгаа.Франц чинь бол атомын цахилгаан станцаар бол дэлхий дээр одоо бараг л нэг номерт орохоор шахуу, туршлагатай болчихсон орон, хамтрая гэж байна.Монголд атомын цахилгаан станц барьвал өнөө уран хангалттай байгаа, бүр бүр ёстой хангалттай байгаа.

Мөрөн -

Гэхдээ юу юм байна лээ.

Хишигт -

Монголын зүүн тал, тэр говьд бараг ураны орд газар байж байна.

Мөрөн -

:Гэхдээ сар гаруйгийн дотор их юм үзэж, их юм судлаад байгаа юм байна ш дээ.

Хишигт -

Өө тэр сая Кувет мувет явлаа, бүгдийн л би уншаад л байгаа./инээв/ хаана явж байгааг мэдээд л байгаа.

Мөрөн -

Сая 10-ны цалингаа аваад бүгдийн бид нарт тарааж өгсөн.Хөөрхий анхны цалин гээд.

Буяндэлгэр -

Сайдын анхны цалин.

Хишигт -

Сайдын цалин том уу?

Мөрөн -

Хэдийн ч мэдэхгүй.байхгүй хойгуур тараасан.Надаа л хамаг юмаа өгчих шиг боллоо.

Хишигт -

Утаанаасаа салгая, энэний тулд бол гэр хорооллуудыг, энэний оронд одоо өндөр,и өндөр сайхан байшингууд бий болгоно, энд одоо, үлгэр, үлгэр байшин барьж байж болно.Тэрнийг худалдаж авдаг хүн гэр хороололд хичнээн байгаа.бэ? 1-рт, 2-рт тэр улсууд чинь нэг иймхэн талбайд төмс тарьдаг тэгээд иддэг, 5-тахиатай айл, нэг үнээтэй, 3-ямаатай айл байж байгаа.тэд нар чинь тэр аж ахуйгаа яах юм бүгд байхгүй болно.Тэгээд яаж амьдрах юм тэд нар чинь.тэгэхээр энэ бол 1-рт, за 2-рт: тэр айлууд түлээ түлшээ болъе гэвэл нүүрс өгөхөө больчхож болно, мод өгөхөө больчхож болно, нөгөөдүүл пакруушкаа шатаана, нөгөө хог дээр хаясан пүүз, гутал мутлаа шатаана, нөгөө хог гялгар уутаа шатаана.Агаарын бохирдол хэвээрээ л байна.Тэгвэл энэнийг арилгах ганцхан арга юу гэхээр зэрэг одоо ультра ямар юмны туяа гаргадаг юу гэнэ үү? Нэг пийшин байна.Энэ танай энэ телевизор шиг энэ уртаараа, өргөнөөрөө энэний гурваны 2 шиг л байх, өргөөшөө ийм,

Буяндэлгэр -

Тийм юм ороод ирчихсэн юмуу? манайд?

Хишигт -

Ийм юунууд байгаа.Зузаанаараа ийм, 2-тийм цахилгаан халаагуур нөгөө термер аккумлятор гээд нэг юм байгаа, тэрэнтэйгээ ингээд авахад 300000 төгрөг, одоо энэ үйлдвэрчний төв зөвлөлийн тэрнийг зардаг газар байж байгаа.Би тэрнийг аваад тавьлаа,одоо маргааш жинхэнэ мөнгийн үнэн мөнөөр нь тушаана.Би түрүүн нэг сар хэрэглэчихээд мөнгөө тушаасан чинь юу вэ? 7500-хан төгрөг сарын зардал.

Буяндэлгэр -

Одоо тэр галладаг байшинд тэрийг аваад тавьчихаж байгаа юм уу? дулаанаа одоо сайн хадгалах уу?

Хишигт -

Яг энэ байшинд байгаа юм шиг байгаа юм чинь,тэгвэл пийшин халаахгүй

Мөрөн -

Тэгвэл зуслангийн байшинд тийм юм тавьж болох юм байна ш дээ.

Хишигт -

Болно,

Буяндэлгэр -

Тэгээд залгах юм уу? яах юм, тогонд залгах юм уу?

Хишигт -

Тогонд залгана, Тэгээд тэр чинь ерөөсөө би тэр фермер кумлятор дээр би тасалгааны темпратурыг 21- дээр байлгая гэвэл 21 градус дээр тавьчихаад л тэгээд л 21-ээс өнгөрөхөөрөө автомотоор унтарчихна.

Буяндэлгэр -

Тэгээд Шөнжингөө залгах уу?

Хишигт -

Шөнөжингөө, өдөр шөнөгүй, тэгээд тэр чинь нэг 2-3 миниут ажиллаад л 21-с нөгөө заалт чинь буугаад ирнэ ш дээ.тэгэхээр л автомотоор дахиж залгагдаад л 21 хүрчхээд өөрөө унтраад л тэгээд л ингээд л байна.

Буяндэлгэр -

Өө хөргөгч шиг юм байна.

Хишигт -

Өөрөөр хэлбэл 24-цагийн, 12-т нь ажилдаг юм, 12-т нь унраастай байна гэсэн үг ш дээ.

Мөрөн -

Одоо энэ сард хэд гарах нь та хэлээтэх,

Хишигт -

Тэгээд одоо яг үнэнээр нь би саяынхыг болбол тэр нөгөө цахилгаан бичдэг хүн өө эднийх нэг 7500 орчим гардаг юм гээд , тэрийгээр нь бичсэн байх гэж бодоод байгаа юм.Одоо бол яг үнэнээр нь гарна.Манай нэг шавь энэ Сэлхийн ам гэнэүү Бэлхийн чинь энэтээ талд Сэлх гэнэ тэнд байдаг юм.Лагерийн одоо 2 давхар байшинтай.Гэхдээ 2 давхартаа тавиагүй, 1-давхар нь яг энэ шиг ийм том өрөө, 6-ширхэг тийм юм тавьсан байгаа.Тэгээд сард нэг 40000 орчим мөнгө төлдөг.Хөргөгч, угаалгын машин, пилетка, индүү, телевизор ажиллаж байгаа.

Буяндэлгэр -

Бүгдийн тэрнээсээ авч байгаа юу?Тэр тэгээд тог даах юмуу? Цахилгаан

Хишигт -

Даана, даана тэгээд 40000 орчим л гардаг гэж байгаа юм.Гайгүй байна ш дээ, тэгээд иймэрхүү юмнуудыг Монголд тавих юм бол одоо,

Буяндэлгэр -

Тэгээд яагаад энэнийгээ рекламдахгүй байгаа юм.

Хишигт -

Аль улсууд ойлгохгүй байгаа байхгүй юу.

Буяндэлгэр -

Тэр кампонь муу байхгүй юу, сайн рекламдахгүй.

Хишигт -

Тэгээд тэр кампонь нь сайн рекламдаж чадахгүй байна.

Буяндэлгэр -

Хаанахын юм, хаанаас орж ирсэн юм?

Хишигт -

Энэ уул нь Данид үйлдвэрлэдэг юм байна.Оросын одоо красыйяскт үйлдвэрлэдэг болчихсон.

Мөрөн -

Та тэрнийхээ бичгийг надаа өгөөч.

Хишигт -

Болно, өгч болно чамд

Буяндэлгэр -

Та Мөрөнд өгчих, би Мөрөнгөөс канондаж авъя.

Хишигт -

Чи бас зуслангийн байшинд уу?

Буяндэлгэр -

Би тэрийг дүүгийндээ өгөх гээд, одоо энэ Дэнжийн 1000-д манай дүүгийнх байгаа ш дээ.

Хишигт -

Үнэхээр сайн юм их ашигтай юм.Тэгэхнээ чинь манай энд бас тог тасраад байна ш дээ их аюултай, тог тасраад л 10-минутын дараа өнөө байшин чинь мөсөн хонгил ёстой аймшиг болж байна.Тог ирэхээр л яг энэ шиг халуун,Тэгэхээр манайд найдвартай тог хэрэгтэй.Энэний тулд атомын цахилгаан станцын төлөө л гараа өргөнө. Яагаад гэвэл манайд чадалтай толгойтой инженерүүд байна,тэрийг ажиллуулж чадах, Мөрөн: Ерөөсөө өчнөөн санал ирдэг юм байна.Тэгээд ерөөсөө дунд нь санал, Зоригоо хэлж байгаа юм.Манай энэ эрдэмтэн доктор одоо энэ гадаад дотоод хэлтэй одоо энэ англи мангли хэлтэй, тэгээд нөгөө ийм сая нөгөө зөвөлгөөндөө суугаад Зоригоо хэлж байна.Манай монголд бас их сонин юм байна гэж байгаа юм.Бүтэн өдөр суусан ш дээ, Чингис дээр, 50-иас доош насныхан, 40-хэдээс доош насныхан тэр чигээрээ дотоодын бүтээгдэхүүн, 50- с дээш нь дандаа гадаадын. Хишигт,

Буяндэлгэр -

Орост гадаадад суралцсан.

Мөрөн -

Тэр 50-иас дээш насныхан гадаадад суралцсан, бараг Орос хэлтэй, бас англи хэл үзчихсэн байна.

Буяндэлгэр -

50-хэдтэй хөгшчүүл нь.

Мөрөн -

Тэгсэн одоо залуучуул нь байхгүй гэнэ.Оросч байхгүй, англи ч байхгүй,тэгээд нэг сайхан инжнерүүд байдаг.Тэд нар тэгж байгаа юм хоцроод байна гэж. Тэгээд зөвлөгөөн болсон чинь Батхуяг гээд нэг сайд байсан ш дээ, санаж байна уу?

Буяндэлгэр -

Юуны сайд байлаа?

Мөрөн -

Эрчим хүчний сайд Дашдоржийн ангийн нэг ТИС- төгссөн, Эрчим хүчний яамны сайд байсан ш дээ.Одоо тэр поль, ТИС-ийн тэнхимийн эрхлэгч юмуу даа, тэгээд тэгж байгаа юм. Батхуяг ахыг давж гардаг, ярьдаг хүн байхгүй байна.Ийм, ийм юмаа бариад под станцаа хийх ёстой, Одоо өөрөөр хэлбэл манайхан чинь шөнө болохоор ачаалал нь өндөрсөөд, шөнө унтах болохоор найр болчихдог гэнэ л дээ тэгээд нөгөөтөх цахилгаанаа үрчихдэг гэнэ л дээ, аягүй хохиролтой, нэг ингээд л нэг доошлоод л манай хэрэгцээ, тэгж чадаггүй гэнэ, тэгээд хэрэгцээтэй үедээ хүрдэггүй, Хэрэгцээгүй үедээ илүү гараад байдаг.

Буяндэлгэр -

Хий үйлдвэрлээд байдаг.

Мөрөн -

Аягүй хэцүү гэнэ, Тэгээд тэр энэ тэр онол монолыг дандаа хөгшчүүл яриад байдаг, наад доод талын улсууд чинь тэрэндээ ч хүрч чаддаггүй,мэдлэгтэй.Үе өнгөрчихсөн, манайх бол 40-хэд 50-иас доошоогоо бол өөрчлөлтөнд байгаа болохоос гадаадад ерөөсөө бэлтгээгүй.Тийм учраас тэд нар чинь Орос, англи хэл байхгүй, тэд нартай орчин үеийн ярьхад их хэцүү, тийм учраас манайд ийм, ийм юм гараад байна гэж байгаа юм.Тэгээд юуны түрүүнд тэр өндөр хөгжилтэй орнуудад боловсон хүчинүүд бэлтгэх хэрэгтэй, тэгж байж дараа нь тэр атомаа хийх үү, юугаа хийх үү одоо эхлээд одоо эхлээд тэр улсуудаа бэлгэх хэрэгтэй гэж байгаа юм.

Хишигт -

Тэгэхээр Монгол одоо бол агаарын бохирдлыг арилгая, утааг бага болгоё, ой модоо хамгаалъя л гэж байгаа юм бол 1-рт, 2-рт хүн ардынхаа амьдралыг сайжруулъя л гэж байгаа юм бол маш хямдхан цахилгаантай байх хэрэгтэй, хамгийн хямдхан цахилгаан гэдэг чинь нүүрсний цахилгаан станц биш ээ, энэ болвол өндөр үнэтэй. Мөрөн: Та бид 2-ын мэдэхгүй өчнөөн юм байдаг юм байна.

Хишигт -

Усан цахилгаан станц байж болж байна.

Мөрөн -

Одоо ерөөсөө ёонкусд нарийн, нарийн хачин юм ярьж байна лээ.

Хишигт -

Одоо ингээд манай 3-р хороололд очиход чинь, 3- р хорооллын байшингийн чинь тэр доод урьд талд бол халаагуурын юм байж байгаа.Нөгөө цаанаас нь хүйтэн ус л ирж байгаа ш дээ,тэнд халаагч байж байна, тэнд нь халаагаад л манай байрнуудад халуун усыг түгээж байгаа.

Мөрөн -

Европын орныхон байна ш дээ, манайд орж ирж атомын станц баръя гэчхээд өөрийнхөө орны атомаас бүгдээрээ татгалзчихсан гэж байгаа юм.

Буяндэлгэр -

Тэгэхээр бас нэг ноо байгаа байхгүй юу.

Мөрөн -

Одоо тэгэхээр тэд нар ялангуяа энэ Голланд моллонд, Бельги мээлгэ байна ш дээ, усгүй мөртлөө уулан дээрээ дээш доош нь гүйлгээд байгаа гэнээ.

Хишигт -

Хамгийн хямдхан нь бол усан цахилгаан станц л даа.

Буяндэлгэр -

Манайх одоо нарны энергийг ашиглаж одоо жижигхэн юм хийж болохгүй юу?

Хишигт -

Манайд одоо нар байж болно, салхи байж болно, усан цахилгаан станц байж болно.

Мөрөн -

Усан цахилгаан станц нь одоо цөмөөрөө ажилгүй, 20-сая доллароор гэнэ үү, 40сая доллароор гэнэ үү барьчихаад ус байхгүй гээд сууж байна гэнэ.Тэр 40-сая долларыгоо Орост өгсөн бол бид нар нэг 20 жилийн мөнгийн төлөөд цахилгаанаа авна.

Хишигт -

Тэр усгүй говьд би Говь-Алтайд аваачиж одоо усан цахилгаан станц байгуулдаг юм бол одоо Тайширы н усан цахилгаан станц байна.Нөгөө усныхан түвшин дүүрч өгдөггүй.

Мөрөн -

Хоосон байна гэж байна.Тэр Увсынхан чинь бас хоосон байна гэж байна. 40-сая доллароор барьсан.

Хишигт -

Тэгэхээр одоо манайд чинь

Буяндэлгэр -

Юу бодож тэгдэг байнаа.Яаж бодож тэгж байна.

Мөрөн -

Мөнгөөр тоглож байна.

Буяндэлгэр -

Тэр боловсон хүчнүүдийг манайд сургах боломж манайд одоо байгаа биз дээ?

Мөрөн -

Байна ш дээ.Байлгүй яахав, тийм учраас үүний чинь одоо сургах хэрэгтэй байна.Өнөөөдөр энэ олон хэлний мэргэжилтэн, энэ олон хуульч энэ олон нийгмийн хүн гэж бэлдэхээс гадна, хамгийн гол ажилтан одоо инженер техникийн ажилчид гэж байна ш дээ.

Хишигт -

Тэгэхээр умард Ирландын нэг том профессор доктор, Чинжаандын нэг том доктор профессер 2 сүүлийн одоо нэг 100, 200-аад жилийн үзүүлэлтээр дэлхийн одоо 180-гаруй орны доор оюуны чадахи нь ямар байна гээд туршилт хийгээд явуулсан байна л даа.Тэгээд явуулсны дараа байр эзлүүлсэн байгаа юм.Хамгийн өндөр одоо оюуны чадавхтай ард түмэн хаана байна вэ? Тийм ээ удаах нь хаана байна бэ? Гээд ингээд одоо яваад байхад чинь одоо энэ Гонконг монконг энэ Хятад, солонгос, энэ Тайвань майвань чинь дээгүүр гараад явчихдаг юм байна.Монгол 21-р байранд явж байгаа юм.180-хэдэн орноос дээгүүр байгаа биз. Асар өндөр байгаа ш дээ.Орос чинь бүр хойно 80-хэдэд явж байгаа юм.Тэгэхээр Монгол хүний оюуны чадавхи бол үнэхээр гологдохооргүй.Монгол хүнд бол хамгийн гологдохоор юмнууд бол үнэхээр өөрийгөө дайчилдаггүй, хөдөлмөрч биш залхуу. Мөрөн:Сургаж чадахгүй байна.

Хишигт -

Тийм, энэ дээр болохоор зэрэг юу гэхээр юм гэхээр зэрэг чинь нөлөөлж байгаа нөлөөлөлүүд их л дээ, манай одоо олон зуун жилийн нүүдлийн соёл иргэншлийн уламжлал нөлөөлдөг талууд байж байгаа.За дээр нь өнөөдөр ерөөсөө одоо зэрэг манай төр засгийн бодлого бас их хангалтгүй байна.Одоо бодвол тиймээ аа нэг ийм гэм байдаг юм байна.Германы, баруун Германы нэг эрдэмтэн энэ дэлхийд хүн үүсэж бий болсон 3 гол голомт байдаг.Нэгэн үе шинжлэх ухаан техник бол асар хурдан хөгжсөн юм болохоороо европ талынхан европоос одоо хайсан юм байгаа юм.Гэтэл тэр Германы нутагт одоо Гесель Берег ч бил үү тэр хавиас одоо хүн дүрс сармагчны яс олсон байгаа.Тэгээд одоо нэг сая жилийн өмнө энд хүн төрхөт сармагчин одоо амьдарч байжээ.Тэгэхээр одоо Европт одоо хүн үүсэн бий болсон гээд тогтоочихсон.Тэгсэн чинь энэ Америк мамерикт бусад орны эрдэмтэд, африкт шинжилгээ хийж байгаа.Тэр Танзааны нутагт одоо урбоск гэдэг нуурын хавиас одоо сая 700000 жилийн өмнөөс 200, 2-сая жилийн өмнө Африкт одоо хүн анх бий болсон гээд тогтоочихсон. Тэгсэн чинь Орос Монголын эрдэмтнүүд чинь Шаамраас нэг Шаамрын хүний яс гээд олсон.Тэгэхнээ чинь 3-сая жилийн одоо юутай холбогдож, тэгэхээр арга байхгүй Монгол бол хүн үүсэн бий болсон,

Буяндэлгэр -

Өвөг нь болоод гараад ирсэн.

Хишигт -

За тэр өвөг байг гэхэд тэр 3 голомтын нэг нь болчихож байгаа юм, тийм ээ ингээд яасан.Тэгтэл Германы эрдэмтэн яасан юм гэхээр зэрэг энэ 3 газрын нэг нь бол европ төрхтөй, нэг бол Монгол төрхтөн, одоо тэрийг чинь Монголио гээд нэрлэдэг тэрийг чинь бүр, тийм, Монгол төрхтөй, нэгийн бол нигер төрхтөн гээд энэ тархийн хэмжээд үзсэн шүү.Тэгээд маш олон хүн дээр хэмжилт хийж үзсэн.Тэгтэл Африк төрхтнүүдийн тархины хүндийн жин нь 1 кг 280 грами билүү дээ, Тэгтэл Европ төрөхтнийхөн болохоор 1-кг 330 гр байна гэнэ, Тэгтэл Монгол төрхтөнийхөн болохоор 1-кг 350 гр ч гэлүү хамгийн өндөр хүнд тархитай нь Монгол болчихож байгаа байхгүй юу.

Буяндэлгэр -

Нөгөө Монголио нь байх нээ тээ.

Хишигт -

Тэгэхээр ингээд юу гэхээр зэрэг хүн төрөлхтний түүхэнд бол хүн бий болсон гол өлгий бол Монгол байх нээ. Нэг гол өлгий, 2-рт: Тархины хүндийн жингээрээ бас их дээгүүр ордог юм байна.Оюуны чадахиараа бас их дээгүүр ордог байх нь, тийм ээ. Ингэхээр Монгол хүнд бол оюуны чадавхи бол байгаа, авъяас билэг бол байгаа. Маш авъяастай хүн одоо Монгол оронд одоо байдаг.Тэгэхээр бид одоо үүнийг их зөв хөгжүүлж, төрийн бодлого хийх нь чухал байнаа.Одоо ингээд худлаа нэг 2, 3 нам болчихоод талцаад олон ургальч бодлого гэж дэмий юм яриад, хоорондоо хэрэлдээд суухын оронд , одоо үүнийг хөгжүүлээд үүнийхээ талаар ажиллах юм бол манай оюутан, манай залуучууд их сайхан юм хийнээ. Эрдэнэчулуун гэл үү нэг залуу Чехэд суралцаж байсан юм байна л даа.Тэгээд тэр автомашин зохион бүтээх талаар их сонирхдог, ингээд одоо Европын авто машин зохиогчдын уралдаанд ороод, тэгээд 21-р зууны машин гээд нэг тийм донжтой машин гээд нэг машины эрэгтэй хүний энэнтэй их төстөй, хэлбэр нь, донжтой машин юм чинь ингээд зохиосон чинь шагналт байр авсан байгаа юм.Тэрэндээ одоо урамшаад Англид одоо авто машины инженерүүдийг сургадаг хамгийн чанартай дээд сургууль тэнд байдаг юм байна.Тэнд суралцъя гээд мань эр чинь яасан чинь зардал мөнгө дийлдэггүй, энэ нөхрийг Европын уралдаанд байр эзэлчихээр зэрэг францын одоо рейнев компани авто машины, энэ сонирхоод чи одоо манайд ажиллаач, би тэнд суралцъя нэсэн чинь зардлаа дийлдэггүй гээд тэгсэн чинь зардлыг чинь бол бид нар төлөлцье, чи манайд ажилла гээд, тэгээд тэнд ажиллаад,

Буяндэлгэр -

Нас ахичихаар

Хишигт -

Бас адилхан адилхан өвгөнүүд болчихоор чинь, шавь нар нь /инээв/

Буяндэлгэр -

Тэгээд сайхан байна ш дээ.

Хишигт -

Тэгээд бид нарын яриа юу гэхээр зэрэг, бас л одоо яахав дээ нийгмийн амьдрал дээр байгаа, элдэв л өөрсдийнхөө амьдрал дээр байдаг юмаа ярьцгаах юм л даа.Түрүүнд одоо зураг мургаа үзүүлдэг, юмнуудаа яриад ингэсэн чинь Чи одоо наадахыгаа манай хүүд нэг яриад үзээч гэж байна.

Буяндэлгэр -

Намбар гуай юу?

Хишигт -

Юу гэж ярьж байдаг юм. За би цаг авна шүү? чи наадахыгаа нэг сайхан яг ярьсан үгээ, нэг бичээд цаасан дээр яахав тэрнийгээ өгчихөөд, өөрөө яриараа, одоо яаж өгөх юм тэр өдөр гээд, Мөрөн,

Буяндэлгэр -

Зөв байхгүй юу, зөв

Энхбаярыг яахав хүнийхэн хувьд би мэдэхгүй, улсууд их хүн муутай л тийм , ийм гэж ярьдаг л даа.Тэгэхдээ би Намбарт ингэж хэлсэн байхгүй юу, энэ жил сонгуулийн ажил мажил болоод ингээд юм хум яриад ирэх жил ерөнхийлөгчийн сонгууль болно ш дээ, тэгээд би яанаа, ард түмэн Энхбаярыг сонгоосой, дахиж манайд номын сан барих ерөнхийлөгч гарах болов уу? үгүй болов уу? хамгийн наад зах нь тэр байхгүй юу.

Мөрөн -

Хичнээн олон ном гаргасан юм.Ивээн тэтгээд.Урлаг соёлыг аягүй их харж үзэж байгаа ш дээ.

Буяндэлгэр -

Спорт, урлаг соёл зохиолдоо, тийн юм аягүй их хийж байгаа, маш их юм хийгээд байгаа хүн.Тэгээд ард түмэн бол аягүй их одоо ном сонин дээр ялангуяа энэ улс төрийн, би бол энэ ардчиллыг дэмжигч хүн, тэгсэн мөртлөө заримдаа аягүй хачин юм гарах юм. Мөрөн: Би боддог байхгүй юу, сонин дээр гарах бол хамаагүй сонин дээр чинь бол нэг явцуу хүрээний улсуудыг.

Хишигт -

Явцуу хүрээний хүмүүсийг нөгөөдүүл

Буяндэлгэр -

Тэр чинь массыг их дагуулаад байгаа байхгүй юу. Мөрөн: Үгүй би бол бодохдоо гайгүй л гэж бодож байгаа юм. Хишигт :Масс гэдэг чинь байна ш дээ, масс гэдэг чинь бол ерөөсөө л байгалиас заяасан амьтан ш дээ.Тэгээд л тэр чинь хаашаа л хошуурахад бэлэн.Тэгээд тэрийг зөв тийш нь хошууруулах хэрэгтэй байхгүй юу, энэ дутаад байгаа, тэгээд манайхан чинь энэнийг хошууруулж татахын тулд бол янз бүрийн одоо гурил будаа өгдөг, харин бүр эсрэг тийшээ нь болгоод массаа эсрэг тийш нь хөндийрүүлээд байдаг.Сая өнгөрдөг их хурлын сонгуулиар чинь Ардчилсан намынхан саяыг өгнө, Хувьсгалт намынхан 1сая 500000-г, Мөрөн: Тэр хамгийн их том алдаа.

Хишигт -

Ер нь тэгээд балаа болчихож байгаа юм.Үнэн хэрэгтээ хүн бүрт эх орны хишиг гэж 1сая 500000 төгрөг тараах нь чухал юм уу, хүн ардаа ажилтай болгох, цалингийн нэмэх, тэтгэвэрийн нэмэх нь чухал байгаа юм уу.

Буяндэлгэр -

Үйлдвэр хөгжүүлэх, жижиг дунд үйлдвэр хөгжүүлэх, ажлын байр хамгийн чухал байгаа байхгүй юу.Одоо тэрийг чинь зөрөөд телевизод маш их өдөөн хатгалга тарж байна ш дээ, өгнө гээд Баяр чинь өөрөө хэлчих лээ ш дээ.Телевизороор гарлаа, сонин дээр хэллээ.Сая 500000-г бэлнээр өгөхгүй ээ, улсад тийм боломж байхгүй, тэгж байхад телевизороор өдөөн хатгалга хийгээд байгаа байхгүй юу,За энэнийг хэзээ өгөх вэ? Улсууд шаардаад байна гээд байгаа ш дээ.

Хишигт -

Өвөө нь 1юмуу 2 цагийн дараа харилаа за юу.Өвөө нь харина, харина. Миний зээ хүү утасдаж байна.Өвөө яасан /инээв/

Буяндэлгэр -

Бид нарыг чинь энд тэнд явахаар ингээд санаа зовоод байдаг байхгүй юу,Тэгээд бүр ямар сайндаа бүр

Хишигт -

Саяын охин чинь танай охин уу?

Буяндэлгэр -

Би чинь ганц эрэгтэй хүүтэй ш дээ, Тэгээд манай ээжийг амьд байхад чинь энэ чинь, одоо үүний дүү бас байгаа.Манай Сүрэн дээр байгаа, энэ 2-чинь бараг өлгийтэй байхаасаа манайд өссөн юм байхгүй юу.Энэ чинь одоо манай, миний өргөж авсан хүүхэд л дээ, надтай өссөн юм./инээв/

Хишигт -

Уул нь техникийн мэдлэг сайн.

Энэ бүх холбоотын кино урлагийн дээд төгссөн олон олон сайхан залуучууд ажиллаж байсан . Тэдний дотор бол найруулагч Долгор гэж эмэгтэй байлаа. Даваагийн Долгор, Долгор Жамъяан Юндэндорж эд нар бол Камений шавь нар

Буяндэлгэр -

Одоо нөгөө баримтат киноны юу?

Хишигт -

Оо тийм баримтат киноны том бурхан энэ дотроос Долгор бол одоо ер нь их онцгой энэ дотроос Долгор юугаараа онцгой гэхээр зэрэг Долгор өөрөө орос хэлний мэдлэгээрээ их сайн Юндэндоржоос, Содномоос, бүр хэдэн хувь илүү маш сайн ойлгодог. Орос хэлэнд их сайн материал их сайн ашигладаг тиймээ тэгээд Долгорын бас нэг давуу тал нь манай бүх найруулагч нараас тэр Жамъян, Содном, Юндэндорж нараас ном их уншдаг. Гайхамшигт хүмүүсийн амьдрал гээд нэг ном байдаг аа Жизелийн тэр цувралыг бол байнга уншиж байна. Их гайхмаар сайхан уншина. Мөрөнгуа: Гэртээ аймшигтай их номтой ш дээ тэр том өрөө тэр чигээрээ ном

Буяндэлгэр -

Тийм гайхамшигтай хүн үү?

Хишигт -

Долгор шиг Монголын, за манай телевизийн кино үйлдвэр бол Монгол кино үйлдвэрийг бодоход одоо баримтат баримтат киноны чинь одоо гол төрөл бол хөрөг найруулал хөрөг найруулалын талаар бол манай телевиз хамгийн олныг хийсэн Монгол кино үйлдвэрээс олныг хийсэн.

Буяндэлгэр -

Богинохон хугацаанд уу?

Хишигт -

Тийм богинохон хугацаанд маш олон сайхан хөрөг найруулал хийсэн за энэ дотроос манай хэдэн найруулагч дотроос хамгийн олон сайхан хөрөг найруулал хийсэн хүн бол Долгор.

Буяндэлгэр -

Хэн хэний талаар хийсэн бэ? Би тэрийг сайн мэдэхгүй байгаа юм.

Хишигт -

Цогтгэрэл гуайн тухай

Буяндэлгэр -

Та нөгөө хоньчин.

Хишигт -

Хоньчин Цогтгэрэл

Буяндэлгэр -

Хөдөлмөрийн баатар óó?

Хишигт -

Тийм хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, бүжигчин Оюуны тухай.

Буяндэлгэр -

Та тийм би зураг авч байсан юм.

Хишигт -

Жаргалсайханы тухай.

Буяндэлгэр -

Ямар Жаргалсайхан?

Хишигт -

Ардын жүжигчин дуучин Жаргалсайхан тэгээд дээр нь Удвал гуайн тухай тухай, тэгээд нөгөө зүрхний эмч Бундангийн тухай Болдбаатарын аав

Буяндэлгэр -

Болдсайханы аав уу?

Хишигт -

Тийм тийм, Хөдөлмөрийн баатар Чидэддоржийн тухай, Амгалангийн тухай оёдолчин, Хамгийн олон хөрөг найруулал хийсэн хүн Долгор

Мөрөнгуа -

Пүрэвдоржийн талаар бас дууриар нь хийсэн уу Шараа голын 3 хаан уу?

Хишигт -

Тэр чинь нөгөөдөх Амарсанаа дууриар хийсэн юм. Ингээд Долгор бол энэ талаар хөрөг найруулалын талаар Монгол Телевизэд олон сайхан нэвтрүүлэг хийсэн.

Буяндэлгэр -

Мастер байсан байш дээ.

Хишигт -

Тийм үнэхээр мастер байсан үнэхээр сайн хийсэн. Долгор телекинонд найруулагчаар ирэхийн өмнө телевизэд найруулагчаар ажилласан маш олон сайхан нэвтрүүлэг хийсэн Юндэндорж ч бас олон сайхан нэвтрүүлэг хийсэн. Ер манай Юндэндорж, Содном, Жамъян тэд нарын хийсэн бүтээл үнэндээ ялгардаг байсан

Буяндэлгэр -

Мэргэжлийн төвшинд хийдэг.

Хишигт -

Тийм мэргэжлийн төвшинд хийдэг.

Буяндэлгэр -

Долгор яг телевизэд аль редакцид ажилласан бэ?

Хишигт -

Ер нь хэд хэдэн редакцид ажилласан нийгэм ахуйн юунд ажиллаж байсан, Долгор чинь уран зохиолын юманд ажилласан за тэгж байхдаа

Буяндэлгэр -

Хэдэн онд төгсөж ирлээ.

Хишигт -

71 онд билүү 72 онд юм байна 72 он байх чамаас 2 жилийн дараа байх .

Буяндэлгэр -

Мөрөн хэзээ ирсэн юм бэ?

Хишигт -

70 онд энэ 70 онд ирсэн тэгээд Долгор юу гэхээр зэрэг телевизэд хэд хэдэн сайхан тележүжгүүдийг энэ дотор бол “ Эдлэх ёсгүй эрх “ гэдэг жүжиг бол өнөөдөр телевизийно алтан фондод байж байна.

Мөрөнгуа -

Тэрийг гүйцэх жүжиг гэж байхгүй.

Хишигт -

Тэрийг гүйцэх жүжиг урд нь ч байгаагүй одоо ч байхгүй Ёнхор зохиолын бичсэн Долгор найруулсан үнэхээр сайн болсон

Мөрөнгуа -

Жүжиг болгон дээр шинэ дүр гаргаж гаргаж ирдэг нэг шинэ жүжигчин гаргаж ирдэг.

Буяндэлгэр -

Тэр өөрийнх нь бодлого байна тиймээ?

Хишигт -

Дашпэлжээг хэд хэдэн дүрд тоглуулсан бас нөгөө “Эдлэх ёсгүй эрхийн нөгөө залуучин хэн билээ нөгөө хүү нь хэн гэдэг билээ тэгээл тэр залуу мандсан ш дээ

Буяндэлгэр -

Эдлэх ёсгүй эрх-д тоглоод гол дүрд тоглосон залуу.

Хишигт -

Долгор баримтат киноны мэргэжлээр төгсөөд ирснээсээ гадна давхар өөрийнхөө авъяас билэгээрээ бол уран сайхны кино тележүжиг, нэвтрүүлэг маш олон юмыг ажиллаж чаддаг тийм олон талын авъяас чадвартай тийм бүтээлч байсан нөхдөөсөө онцгой тал нь юу гэхээр орос хэлний мэдлэг их сайтай ном их уншдаг тэр тал нь их давуу… Í

Буяндэлгэр -

Ном их уншдаг байж тиймээ?

Хишигт -

Ном их уншдаг за тэгээд өөрийнхэн ажиллагаа юу гэхээр зэрэг хийсэн юмаа нөхдөдөө их үзүүлдэг одоо ухаандаа Мөрөнд үзүүлчихвэл Мөрөн нөгөөхийг чинь үзээд гоё болж энэ болж, энийг ингэчихвэл яасан юм бэ гэвэл дор нь нөгөөхийг чинь засдаг тэгээл үзээд дахиал задлана уйггүй ямар муухай хөдөлмөрч хүн бэ? Муухай гэдэг юмуу сайхан гэдэг юмуу \ инээв\ хачин хөдөлмөрч тэрнийгээ задлаад янзалдаг хүн байсан юм. Тэгээд мультфилем дээр арай ажиллаагүй юм байна дотрын хордлого нөгөө юу билээ аа бас кино концерт нь дээр ажилласан ингээд бас тийм олон бас тэр чинь бас Дандар баатарын тухай хүртэл хийсэн шүү дээ Мөрөн: Дорнодын талд гээд кино концерт тийм Дорнодын талд, талын дуу гээд кино концерт хийлээ Халхын голын тухай Дандар баатар голлосон тэр кинон дээр одоо Дан Норов оператороор нь ажилласан бүх сэдвээр ерөөсөө баримтат киноны ямар төрөл сэдэв байна тэр бүхнээр нь хийсэн.

Буяндэлгэр -

Ном их уншдаг учраас өргөн мэдлэгтэй байна тиймээ?

Хишигт -

Тийм ухаандаа байгаль гэхэд Богд хаан уулын тухай кино хийлээ Өнөө “ Сэтгэл нийлвэл гар нийлнэ” гээд Дарханы барилга трестийн трестийн тухай ингээд тэрийгээ хийхдээ сурагаар хийдэггүй сэдвээ олчоод маш нарийн судалдаг улсуудаа айхтар мэдлэгтэй юмаа хийдэг тэр улсуудтайгаа их сайхан харьцдаг. Удвал гуай гэхэд чинь Удвал гуай чинь Долгорыг их хүндэтгээд жихтээхэн уг нь бол надад зав алга энээ тэрээ гэнэ дээ тэгэхэд Удвал гуай хүндэтгэдэг болчихсон байх жишээтэй. Тэгэхээр тэр Долгорын мэдлэг хийж байгаа юмныхаа талаа нөгөө хүндээ их сайн итгэл үнэмшил төрүүлдэг тийм байдаг байхгүй юу. Энэ талаараа бол Долгор нөгөө хэдээсээ давуу байсан за дээр нь нөгөө “ Намрын халуун өдрүүд “ гээд уран сайхны кино бичлээ.

Буяндэлгэр -

Тэр бол гайхалтай кино.

Хишигт -

Тэр бол сайхан кино. Хараад байхад гол гол юмнуудын авчихсан юм байлаа ш дээ. Хэлж байгаа үг тэр….

Мөрөн -

Надад нэг инээдмийн киноны кадр байгаа би зөрүүд мөнгө өгч байгаад буулгаж авсан юм.

Хишигт -

Тэгээд театрын жүжгээс одоо манайд анх удаа кино хальсанд буулгасан хүн бол Долгор л доо Амарсанаа дуурийг анх буулгасан. Дараад нь Мөрөн бид нар Учиртай 3 –ыг хийлээ ш дээ ийм бас юмыг хошуучилдаг санаачилдаг өөрөө маш их идэвх зүтгэлтэй ажил мэргэжилдээ дуртай ийм сайхан хүн байсан. Хувь тавилан хорвоо гэдэг хатуу юм тэгээд Долгор маань амьд байсан бол өдийд өшөө их юм хийчихсэн өшөө сайхан юм их байсан даа. Ийм хүн байсан. Богинохон насалсан Долгор зөвхөн уран бүтээл гэхгүй нийгмийн, спотр урлаг санахгүй байна уу 88 онд нас баралуу даа \ 7 юмуу\ 87 онд намайг Радугаас юм аваад ирэхэд онгоцны буудал дээр тосож авсан \

Буяндэлгэр -

Тийм үү яг өөрчлөн байгуулалтын өмнөх нь нас барсан юм байна ш дээ\ би 88 он гэж бодоод байна. Тэр үед уран бүтээл хийхэд жаахан цензур араманд барих гээд байдаг байлаа ш дээ би тэгээд боддог байхгүй юу өөрчлөн байгуулалтаас хойш байсан бол.

Хишигт -

Нөхдийгөө юм хийж байхад очоод хараад байдаг өөрөөр хэлбэл тэднийг харж байгаад алдаагийн ч хардаг оноогийн ч хардаг тэрнээс бас юм сурч байсан. Өөрийгөө их боловсруулж байсан юм шиг байгаа юм. Бусад нөхдөөсөө юм сураад тийм л хүн байсан. Би бол яахав манай дотор 4 найруулагч Юндэндорж, Содном, Долгор, Жамъян гээд ярихад 4-лээ их өвөрмөц ондоо байсан л даа. Юндэндорж бол Хөдөлмөрч хөдөлмөрч хүн ер нь уйгагүй ажиллана. Тэр талаараа илүү сайн, Содном бол их авъяастай ер нь сонин юм бодно \гярхай\ ялангуяа киноны монтаж энэ тэр дээр хөгжим дор монтажиллахдаа их сүрхий тэгээд тийм бидний вовержен гээд ярьдаг зохион бодох тухайн үед сэтгэх энэ тэр дээр Содном бол их сүрхий.

Буяндэлгэр -

Сэтгэн бодох, ургуулахдаа их сайн юм байна?

Хишигт -

Жамъян бол баримтат киноны хэл хэллэгийн талаар бусдаасаа илүү ингээд тэр хэдэн найруулагч өөр өөрийн өвөрмөц аргатай…

Буяндэлгэр -

Бодоод байхад Жамъянгийн хийж байсан кино арай илүү телевизоны байдаг байхгүй. Яагаад гэхээр хийсэн киног зэрэгцүүлж өнгөрсөн хойно нь анзаардаггүй байж одоо ингээд бодоод байхад Жамъянгийн кино яг телевизоны байдлаар хальсан дээр телевизийн кино хийдэг хүн байсан байна ш дээ жаахан удаан үргэлжилнэ тэрэнд яарахгүй одоо Монгол кино үйлдвэрийн хийж байгаа кино их өөр ш дээ тас тас гээд л баримтат кинон бас тийм ш дээ тэ тэгэхэд манайхны хийж байгаа хэлбэр нь өөр тэрэн дотроо Жамъянгийн хийсэн кино их телевизийн….

Хишигт -

Жамъянгийн хийсэн кино дотроос хамгийн гол юм нь халх голын хэдэн цуврал байна. Цуврал бүхэн өөр өөрийн өвөрмөц хэллэгтэй өөр өөрийн өвөрмөц шийдэлтэй дээр нь Бид атарт явлаа, Багануурынхан, тэгээд юу ч билээ хэдэн кино хийсэн бас их өвөрмөц, өвөрмөц сонин шийдэлтэй

Мөрөн -

Шийдэл нь их сонин Жамъян чинь явж явж тэр үедээ телевизийн манеар аль болх энгийн хийх гэж үздэг хүн байлаа ш дээ тэгээд тэрийг чинь жаахан уртхан шиг сунгаад хаячихна зарим хэрэгтэй газраа тийм болсон байлаа ш дээ эргээд харахад бас л авъяастай чадалтай найруулагч

Хишигт -

Энэ сургуульд багшлах болохоор зэрэг Жамъян бид 2 уулзаад ярьсан л даа Би ч одоо юугаа хэлдэг юм билээ одоо ингээд ном материал зарим талаараа дутах юм надад жаахан ном байдаг ч гэлээ зарим талын номнууд дутах юм. Гэтэл Хишигт гуай би танд 2-3 ном өгнөө гээд надад өгсөн одоо ч бий тэгээд тэрнийг уншаад байж байхад Жамъян тэмдэглэсэн тэмдэглэлүүд тэр номон дээр зурсан барьсан тэр ямар нарийн тэр номон дотроос хэрэгцээтэй зүйлийг хамгийн хэрэгцээтэй юман дээр зурсан тэмдэглэл байна. Орос хэлэндээ аягүй сайн байсан тэгэхээр Жамъян бол мэргэжилээ дээшлүүлэхийн тулд асар их ном уншдаг хүн байсан Хятад руу явахаасаа өмнө байшин засварт орох боллоо. Хэрвээ танай сургуульд хэрэг болдог юм бол би хэдэн юм сэмгүүл мэтгүүл өгвөл авах болов уу?гэнэ гээд би 2 шуудай хиртээ ном сэтгүүл авсан Советский экран гээд сэтгүүл 60 оноос эхэлж гарсан байх даа бараг бүх дугаар нь Жамъянд байсан ш дээ Одоо манай сургуулийн номын санд бүх дугаар нь байж байгаа.

Буяндэлгэр -

Ямар сонин юм бэ?

Хишигт -

Нөгөө искуство кино сэтгүүл арай тэрүүг бодвол цөөхөн байж байгаа юм. Театр сэтгүүл тэр Жамъян зөвхөн кино,баримтат кино гэсэнгүй ямар өргөн цар хүрээнд боддог ямар их өргөн цар хүрээнд цуглуулдаг хүн байсийм . Би Жамъянгийн пянз хараагүй Пянз бол гайхмаар байсан гэсэн Жамъянд бол дээр үед Жамъян суралцаж байх үед бид нарыг суралцаж байх үед радио гээд нэг юмтай пянз л авдаг байлаа ш дээ Жамъян тэр мэтийн цуглуулагаараа гайхмаар манай зарим нөхдүүд ярьдаг юм Жамъян жаахан зожиг, нөхөдтэйгээ нийлдэггүй тэрүүгээр л давхиад л байдаг тэгээд Жамъянтай сүүлд уулзаад ярихаар зэрэг яах юм бэ? Тэгээд нэг газар суугаад л архи уугаад л худлаа яриад сууж байх юм уу? Би тэрний оронд музей үзэх дуртай театр үзэх дуртай

Буяндэлгэр -

Өвөрмөц л дөө.

Хишигт -

Өвөрмөц сэтгэлгээтэй, мэргэжлээ айхтар сайн ухамсарлаж тэрнийхээ төлөө л оюутан байхаасаа зүтгэсэн тийм л хүн байсан юм. Долгор хачин мундаг тамирчин байлаа ш дээ тамирчин кино үйлдвэрийн волейболын командын дарга Долгор орохгүй волейбол гэж байхгүй Долгорын тоглохгүй баскетболын тэмцээн гэж байхгүй хөнгөн атлетикт гүйнэ харайна явган аялал хийхэд Долгор л түрүүлдэг байлаа ш дээ Манайх чинь Раднаабазар даргын үед билүү хэний үед билээ телевизийн зуслан хүртэл нэг явлаа ш дээ тэгэхэд Долгор түрүүлж очиж байгаа ш дээ \инээв\ би хамт явж байгаад дийлэхээ байгаад сүүлд нь чирсээр байгаад аваачсан. Бид нар хойно чинь туялзуур жадны тэмцээнд Содном тэр 2 ордог тэр 67 онд билүү манай сургуулийн команд Одессын урлагийн сургуультай тэмцээн хийгээд тэгэхэд тэр команданд Содном, Долгор, Би Монголчуудаас 3 хүн орж байгаа юм. Цаана нь баахан оросууд тэгсэн тэдний нэг урлагийн сургууль ямар нэртэй билээ Одессын тэгээд бид нар чинь тэнд очоод тэр 2 туялзуурт би теннисэнд орсон.

Буяндэлгэр -

Гоё спорт.

Хишигт -

Долгор, Нямдаваа түрүүчийн анги явчихсан байгаа сүүлчийн үлдэснээс бид 3 сургуулийн командад үлдэж байгаа юм.

Буяндэлгэр -

Монголчуудын оюуны чадавх гайхалтай байгаа шүү.

Хишигт -

Áид 3 чинь Одесс явж байлаа ш дээ сургуулийн командад оросуудтайгаа нийлээд тэгээд бодоход сайхан л байна. Оюутны бас нэг тэмцээн мэмцээнд ороод гадны нэг өөр сургуулийн эмэгтэйтэй тоглосон чинь энэ дээр хатгасаар байгаад час улаан болгочихсон Содномын яг нэг газарт л хатгаад \инээв\

Мөрөн -

90 он байгаа юм очоод зургийн авч байсан хальсан надад байгаа үгүйг мэдэхгүй зургийн UBS-ийнхан аваад эргүүлж өгөөгүй хальсан надад байх ёстой. Дүрүүдийг хүртэл сайн олсон байгаа юм шүү Данзанд Цэрэндагвыг их сайхан олсон.

Буяндэлгэр -

Сайн тоглосон

Хишигт -

Долгор чинь юм хийхээрээ дандаа хүн мандуулдаг байхгүй юу Сосорбарам чинь Даваасанд тоглоод хичнээн гоё Чойбалсан, Нацагдорж, Буяннэмэхийг хүртэл их оносон оносноор гардаг.

Буяндэлгэр -

Тэр эдлэх ёсгүй эрхийг хараач.

Хишигт -

Хичээнгүй сайд Цэрэндоржид киноны Махбал хүнээ олсон Эдлэх ёсгүй эрхийн хүүхэлдэйн театрын тэр жүжигчнийг тэрнээс хойш зөндөө олон кинонд тоглосон. Тэндээс л гарч ирсэн ш дээ.

Буяндэлгэр -

Намрын халуун өдрүүд яагаад гардаггүй юм бэ?

Хишигт -

Гарсан ш дээ тэрнийг чинь 2 байгууллага булаалцалдаж гаргадаг юм телевиз манай кино гэдэг юм. Монгол кино манай бүтээл гэдэг \инээв\

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.