Hishigt


Basic information
Interviewee ID: 990138
Name: Hishigt
Parent's name: Demid
Ovog: Borjigon - Maihan
Sex: m
Year of Birth: 1931
Ethnicity: Halh

Additional Information
Education: higher
Notes on education:
Work: radio/tv Institute teacher
Belief: Buddhist
Born in: Hashaat sum, Arhangai aimag
Lives in: Bayangol sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: [blank]
Father's profession: [blank]


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
literature
politics / politicians
keepsakes / material culture
illness / health


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Буяндэлгэр -

Өнөөдөр 2008оны 12сарын 10 Хишигт гуайтай 2 дахь удаагаа уулзаж байна. Манай гэрт уулзаж байна одоо бид хоёр хоол унд идсэний дараа үргэлжлүүлэх болно.

Хишигт -

Эрэгтэй талаасаа би том нь

Буяндэлгэр -

Хэдэн эрэгтэй юм бэ?

Хишигт -

2 эрэгтэй

Буяндэлгэр -

2 эрэгтэй бусад нь эмэгтэй юмуу

Хишигт -

Нэг эрэгтэй гараад ирсэн найз эмэгтэй чинь байна уу байхгүй энд найз эмэгтэй болоод гарч ирэх хүн байна уу гэсэн нэг эмэгтэй гарч ирсэнээ зовоод буцаад яваад өгсөн үгүй гээд тэгтэл нэг жаахан эмэгтэй гараад ирсэн тэр бол 7, 8 анги болов уу гэмээр за та хоёрт зориг хэрэгтэй хэн хэнд чинь 20000 төгрөг өгнө

Буяндэлгэр -

За ямар даалгавар өгөх үү

Хишигт -

Тэгээд ямар даалгавар өгөх үү гэсэн чинь шоколадны крем халбагаар хутгаад хамар дээр нь нилж байна эрэгтэйгийнхэн 2 хацар дээр нь школадны крем уруул дээр нь, эрүүн дээр нь, тэгээд тэр эмэгтэй тэр шоколадыг долоож иднэ \ инээв\

Буяндэлгэр -

\инээв\ Тэгээд мөнгө өгөх үү

Хишигт -

Тэгээд бас чадахгүй байна итгэхгүй байх шиг байна тэгээд май 20000 төгрөг урьдчилаад ав гээд 20000 төгрөг атгуулчихсан чинь шууд долоож эхэлсэн хамраас нь эхлээд ингээд хөхөөд тэр уруул амын энэ муухай юм энэ чинь Монгол хүнийг гутааж байна ш дээ тэр сайхан охид хөвгүүдийг гутааж байна ш дээ тэр чинь дараад нь оо чи чинь телевизээр хүний уруул ам долоогоод байсан мөн биз дээ гэнэ биз дээ яадах даа

Буяндэлгэр -

Тэгнэ ш дээ үе тэнгийнхэн шоолно ш дээ

Хишигт -

Тэр их муухай юм бас тийм 1,5 грамм том вояж ус эрэгтэй хүүхдүүдийг болохоор турник дээр хоёр хөлөөр нь толгойг нь доошоо унжуулчихаад бас уулгана

Буяндэлгэр -

Хамар амаар нь гарч байгаа биз дээ

Хишигт -

Оо тэгэлгүй яахав уугаад амаар нь годгодож байгаа юм чинь

Буяндэлгэр -

Энэ телевизүүдээр бүх телевизээр садар самуун ёс суртахуунгүй юм аягүй их гарч байна тиймээ арай дэндүү байна

Хишигт -

Би энүүнд эмзэглэж явдаг тухайгаа сая Архангайд явж байхдаа Намбарт ярихгүй юу Энхбаярын аав

Буяндэлгэр -

Одоо энэ ерөнхийлөгчийн аав

Хишигт -

Энхбаярын аав бид 2 чинь нэг анги байхгүй юу 10 жилийн Намбар бид хоёр чинь

Буяндэлгэр -

Оо тийм үү та тэгвэл мундаг том арын хаалгатай юм байна ш дээ \инээв\

Хишигт -

Тэгсэн чинь хөөш чи нэг ерөнхийлөгчтэй уулзаач гэж байна. Би чамд цаг аваад өгье би яах гэж би нөгөө ярьсан юмаа мартчихсан чи нөгөө ярьсан юмаа ерөнхийлөгчид яриач

Буяндэлгэр -

Одоо энэ олон телевизүүд садар самуун их гарч байна, ёс зүйгүй юм их гарч байна, сонин хэвлэл ч ялгаа байхгүй

Хишигт -

Цэнзүүр хэрэгтэй байна ш дээ ер нь яадаг юм тэгэх дээ чи битгий яараарай ярих юмаа ярь ярьсан юмаа чи бас цаасан дээр бичээд өгчих заримын тогтоон заримын тогтоохгүй байж магадгүй бичээд өгчихвөл зүгээр байдаг юм. За чи битгий яаруулаарай би яахав оръё би орж хэлнэ хэрэв хүлээж авдаг л юм бол би

Буяндэлгэр -

Хэрэв тийм боломж олддог юм бол Хишигт гуай хэлдэг юмаа хэлэх л хэрэгтэй арай дэндүү байна TV 9-ээр бас яг тийм секс хийж байгаа бүр эрэгтэй эмэгтэйг ингүүлээд юм гарахгүй юу би айгаад хүүхэд байсан юм чинь бушуухан айгаад өөр тийш нь болгосон байхгүй юу бас арай дэндүү юм гарч байна

Хишигт -

Мэдээж миний амьдралын чухал хэсэг мөн юм л даа

Буяндэлгэр -

Гэхдээ тэгж суртачилах буруу байхгүй юу

Хишигт -

Хүн ерөөсөө байгалиас заяасан биологийн амьтан мөн юм л даа тэрийг сурталчилаад байх хэрэг байхгүй хүний эцэг эх үр хүүхдүүддээ заадаггүй юм байгаа биз дээ энэ залуутай суугаад ингэдэг юм шүү ингэж яагаарай ингээрэй гэж хэлдэггүй юм байгаа биз дээ аав нь ч гэсэн хүүдээ хэлэхгүй байгаа биз дээ ингэж дуугараарай ингэж үнсээрэй гэж юу гэж хэлж байх юм. Амьтан юм чинь амьтныхаа бид нар ингээд харахад ялаа ч гэсэн ийм юм болчихсон байдаг өт хорхой ч гэсэн ийм юм болчихсон байдаг тэдэнд хэн ч заагаагүй ухамсараарай болдог байгалиас заяасан байгалийн хуулиар

Буяндэлгэр -

Би танаас нэг ийм юм асуух гээд байгаа юм та нөгөө

Хишигт -

Пөөх яанаа ийм заваан юм \ тасрав\

Эхнэрийн юу бол тийм юу байх юм даа хүмүүжил авсан юм маань юу вэ гэхээр хүн ардад хэрэгтэй улс ардад хэрэгтэй юм хий гэж бид нарт сургасан тэр маань тархинд шингэчихсэн тийм учраас хийсэн юмаа эргээд бодоход ер нь хүн ардынхаа эсрэг буруу нөлөө үзүүлэх улс эх орноо гутаан доромжилсон юм хийсэнгүй ээ хэн ч гэсэн бид нар

Буяндэлгэр -

Улсын юмыг ингэж болохгүй улсын юмыг тэгж болохгүй

Хишигт -

Бид нар тухайн үедээ МАХН-ын гишүүн байлаа улс төрч болох гэж намд ороогүй ш дээ би ерөөсөө намд элсэнэ гэж ч бодоогүй ганцхан юу гэхээр зэрэг 54 онд театрт залуу жүжигчин байсан бас ажилдаа дажгүй эвлэлийн гишүүд тэгтэл намын үүрийн дарга нэг өдөр орж ирээд за ингээд дэлхийн хөдөлмөрчдийн их багш Сталин нас барчихлаа. Монголын ард түмний хүндэт удирдагч эцэг Чойбалсан нас барчихлаа энэ хүмүүсийн үйл ажиллагааг залгамжлах хүн бол манай залуучуудаа тэгэхээр одоо та нар намд элсээ та нарыг одоо улс төрч болгоно гэж байгаа үг биш ээ тиймээ та нар ажилдаа сайн уран бүтээлдээ үлгэрлэн дууриалгаж өгцгөө тиймийн тулд та нар намд элс тэгэхээр нь бид намд элссэн тэгэхдээ бид бүтээл дээрээ сайн ажиллая хүн ардад хэрэгтэй улс ардад хэрэгтэй юм хийе түүнээс биш бид улс төрч болох гэж намд элсээгүй

Буяндэлгэр -

Аа тэр үед тэгж ухуулга явдаг байж тийм ээ

Хишигт -

Тийм тэр үед намын дарга тэгж хэлээд л бид нарыг элсүүлсэн тэгтэл 90 онд анхдугаар үндсэн хууль батлагдаад үндсэн хуулиар юу гэхээр хэвлэл мэдээлэл энэ одоо хуулийн байгууллагууд ямар ямар байгууллага, гадаад харилцааны яам ч гэлүү одоо намын харъяалалгүй байх ёстой тэгээд бид нарыг намаас гаргасан харамсаагүй үгүй үгүй би намаасаа гарахгүй гэсэн юм ч алга нам маань ч 50 жил болчихсон байсан ш дээ та нар намаасаа яах гэж гарч байгаа юм та нар манай намын ахмад гишүүн гээд өнөө хүртэл бид нарыг сонирхож байгаа ч юм алга

Буяндэлгэр -

Хувьсгалт намын сул тал нь тэр юмаа. Ахмад гишүүдээ тоохгүй орхичихсон тийм бас юм байгаа юмаа тэднийхээ үгийг сонсдоггүй ярилцлага өгсөн байсан Зууны мэдээ, Өдрийн сонин дээр сүүлдээ бүр хэлэхээ ч больсон гээд хэний ярилцлага билээ би уншиж байсан нэлээд дээгүүр алба хашиж байсан хүн бараг хоцрогдсон гэж хэлэх гээд байдаг тийм учраас бид нар очихоо ч больсон

Хишигт -

Тэр намд чинь бас янз янзын үзэл сурталтай хүн орчихсон байдаг бид нар бас мэднэ л дээ ухаандаа одоо намын гишүүн хүн бол хариуцлагатай албан тушаалд дэвшихэд амар байдаг ухаандаа бол МОНЦАМЭ – ийн гэрэл зургийн агентлагийн даргаар нэг хүн тавья за ямар хүн байна за мэргэжлээрээ сургууль төгсөөд ирсэн Буяндэлгэрийг тавья гэдэг юм уу

Буяндэлгэр -

Жишээ ш дээ

Хишигт -

Тэгтэл энэ чинь намын гишүүн биш намын гишүүн хүн тавья ухаандаа ингээд намын гишүүн бол албан тушаалд тавигдчихдаг театрт кино хийхэд бас намын гишүүн гэдгийн хардаг тийм тал байсан уу гэвэл байсан гэтэл энэ талыг л ашиглах гэж бодсон ер нь тэгээд улс эх орон ард түмэндээ юм хийх гэсэн бодол байгаагүй хүмүүс зөндөө байсан байхгүй юу

Буяндэлгэр -

Зөвхөн нэр алдар, албан тушаал тэрний төлөө намын гишүүн байх хэрэгтэй гэж үзээд тийшээ тэмүүлдэг тиймээ хүсдэг хүмүүс байсан юм байна тиймээ

Хишигт -

90 оны ардчилсан хувьсгалын дараагаар намаасаа урваж эхэлж байгаа юм чинь ихэнх нь урваж байгаа юм буцаад л хэлмэгдэж явсан болж хувирч байгаа юм олон сайхан зохиолч уран бүтээлч улсуудыг мэднэ дуучин муучин Монгол улсын соёлын гавъяат зүтгэлтэн төрийн шагналт ардын уран зохиолч бүхий л юмыг авчихсан мөртлөөсөө л хувьсгалтын намын үед шүү дээ маршилдаа үнэлэгдээд малчдын гээд дуулж явсан хүн шүү дээ\ инээв \ гэнэт л ямар юм нь болсон юм хувьсгалт намаа муулаад л хуучин төрөө муулаад л эхэлж байгаа юм. Энэ бол өөрийнхөн үзэл бодол ямар хүн байж вэ тэр намыг тухайн үедээ яаж ашиглаж байж вэ гэдэг л байш дээ тийм байна

Буяндэлгэр -

Жинхэнэ тэр намдаа үнэнч улс биш нэр алдар ашиг хонжооны төлөө явж байсан улс байна

Хишигт -

Маш олон байсан. Ухаандаа Зардыхан гээд ярихад казак сайд нарын зөвлөлийн орлогч дарга байсан Зардыхан бол тухайн үед ардчилын талаар бас сонин хэвлэлд ер нь анхны дуу хоолой болж явсан хүний нэг л дээ гэтэл одоо Назарбаев дэлхий дээр тарсан казакуудыг цуглар гэхээр зэрэг яваад өгч байгаа ш дээ хаана байна тэр Монголоо гэсэн сэтгэл Хавлааш эд нь хаана байна Монгол улсын ардын жүжигчин

Буяндэлгэр -

Бүгд гараад явчихсан юм уу нээрээ нэр нь сонсогдохоо больчихсон байсан

Хишигт -

Бүгд гарчихсан тэр казакын өдрүүдээр ирчихсэн Зулаа цагаан алтай эд нараа дуулж байна лээ яахав явж болно гэхдээ би Зардыхан монголоо муулж бичдэг юмуу Хавлааш муулдаг юмуу би мэдэхгүй л дээ муулсан бол манайхан бичих ёстой бичихгүй байгааг бодвол муулаагүй байх манайд ажиллаж байсан улс тэгээд бичдэг ш дээ МАХН буриадуудыг хэлмэгдүүлсэн буриадуудыг одоо толгой дараалан хүйс тэмтэрсэн тэр гээд тэгтэл Орос яалаа оросын хамтаржуулах хөдөлгөөнөөс зугтаасан оросын октябрийн хувьсгалын юунаас зугтаалаа урвагчид гээд устга гэж оросын талаас шахаж байсан Монголчууд тэр бүгдийг устгачихаагүй тэр үед чинь дотоод яаманд намын төв хороонд засгийн газарт орос сургагч нар ажиллаж байсан үе

Буяндэлгэр -

Ид ажиллаж байсан үе тиймээ

Хишигт -

Сургагчийн үгнээс зөрж болохгүй тийм үе байсан шүү дээ

Буяндэлгэр -

Тэр нь хэдээс хэдэн он байна

Хишигт -

Сургагч нар саяхан хүртэл байсан ш дээ за яахав сүүлд манай телевиз мелевизэд байсан энэ бол бидэнд үзэл сурталын талд нөлөөлөөгүй нарийн мэргэжил дээр сургасан тийм сургагч нар бол ондоо хэрэг тухайн үед бол ийм сургагч нар байсан эд нарын чинь айхтар муухай хортой нөлөө байсан ш дээ жнь: одоо Ренчинев Элбэгдорж тэр нөхрийн хийсэн нүгэл их байна ш дээ

Буяндэлгэр -

Тэр одоо хэвлэл дээр их гардаг

Хишигт -

Данзан манзанд тэрний чинь үүрэг их байдаг Монголчуудыг өөр хооронд нь дайсагнуулах бие биед нь хардлага төрүүлэх энэ урвагч энэ чинь тийм хүн байна гэж хүчээр тулгаж тэгээд монголчуудын тэргүүний хувьсгалчдыг энд биш хойш нь Оросод аваачиж хэрэг ялын хүлээлгэж тэнд аваачиж цаазалж байсан явдал олон байна ш дээ. Аймшигтай байгаа биз дээ манай ардчиллын ололтыг би одоо энэ талаар л боддог монголчууд өөрсдөө толгойгоо мэдэж төр засгийнхаа бодлого явуулдаг хэнтэй харьцах вэ гэдгээ өөрсдөө мэддэг урд нь бол тэр улстай наймаа хийе гэх юм бол оросоос зөвшөөрөл авдаг орос татгалзвал тэгээд наймаа хийхгүй нэг гадаад орон мах комбинатад ухаандаа ардчилсан Герман Монголд мах комбинат байгуулж өгье гэхэд орос татгалзаж байсан гээд бид мэднэ ш дээ

Буяндэлгэр -

Тэр чинь бариулахгүй их олон жил болсон гэсэн тиймээ

Хишигт -

Их олон жил болсон энэний төлөө тэмцсэн Бямбадорж Цэнд гуай эд нар буруутан болж байсан ш дээ.

Буяндэлгэр -

Бямбадорж гэж ямар хүн байсан бэ?

Хишигт -

Үйлдвэрчний төв зөвлөл мөвлөлд байсан байх их сайхан хүн байсан юм. Энэ мэтийн юмнаас болж хэлмэгдэж байлаа ш дээ.

Буяндэлгэр -

Цэнд гуай Бямбадорж гуай аа

Хишигт -

Тэгээд хэлсэн үг байдаг ш дээ тэр чинь ухаандаа тэр чинь сонин дээр арайл бичигдээгүй байх ийм их хүчин чадалтай мах комбинатаар та нар яах гээд байгаа юм бэ?

Буяндэлгэр -

Тэгж байсан гэсэн зөвлөлтийнхөн

Хишигт -

Яагаад болдоггүй юм бэ гэхээр танай хил дээр байгаа манай 9 нь мах комбинат ажилгүй болох гээд байна \инээв\

Буяндэлгэр -

Шууд тиймээ одоо тэд нар нь ажиллагаагүй байгаа юм гэсэн одоо малаа эрүүлжүүлээд хөлөөр нь гаргах юм бол тэр хагас хугас ажиллах юм гэсэн 9 мах комбинат гэдэг чинь аймаар байна шүү

Хишигт -

Тэгээд манай үхэр хойшоогоо гардаг тэгээд бидний иддэг душанка гээд улаан лаазтай мах болоод ороод ирдэг

Буяндэлгэр -

Оюутан байхад их иддэг махаа хөлөөр нь хямдхан гаргачихаад тэрийг чинь бид нар үнэтэй авч байгаа ш дээ оюутан байхад их идэж байлаа дээр нь будаагаа хийгээд аягүй гоё

Хишигт -

Тэр муухай юмнууд алга боллоо ш дээ ардчиллын буянд өнөөдөр хамгийн муухайн заавал нэгнийгээ зөрж муулж байх ёстой юм шиг юм яваад байна ш дээ

Буяндэлгэр -

Тийм сөрөг хүчин гэдэг нэрээр

Хишигт -

Сөрөг хүчин зөв юм хийсэн ч эсэргүүцэж байдаг буруу юм хийсэн ч эсэргүүцэж байдаг

Буяндэлгэр -

Тэр их буруу байгаа байхгүй юу

Хишигт -

Тэр их буруу харин одоо би энэ Алтанхуяг муяг Баяр дарга эд нарын эвслийн засгийн газрыг би дэмжиж байгаа энэ бол зөв

Буяндэлгэр -

Би бас их дэмжиж байгаа

Хишигт -

Энэ бол их зөв

Буяндэлгэр -

Энэ цөөхөн ард түмэн эв нэгдэлтэй байж тэр олон жил сөрөг хүчин гэж бие биедээ саад хийсэн учраас ядуурал асар их болсон

Хишигт -

Завшиж чаддаг нь завшиж баяжаад хамаг юмын идээд дууслаа ш дээ

Буяндэлгэр -

Эвслийн засгийн газар маш зүйтэй ардчиллын нэг буян бид нар биеэ дааж шийдэх юм даа

Хишигт -

Яахав зүгээр социализмын үеийг би бол бүгдийн хараар харж чадахгүй

Буяндэлгэр -

Би ч гэсэн хараар харж чадахгүй

Хишигт -

Яагаад гэвэл би тэр үед л боловсрол олж авсан тэгээд тийм юм байгаагүй бол бид нар боловсрол олж авч чадах байсан юм уу бүү мэд тийм

Буяндэлгэр -

Социализмээс авах юм их бий шүү

Хишигт -

Ямар ч байсан тэр үед үнэгүй суралцдаг байсан үнэгүй эмчлүүлдэг байлаа их дээд сургуульд сурч байхдаа цалин авдаг байлаа социализмын энэ давуу талыг өнөөдөр яагаад авч ашиглаж болохгүй гэж бусад мууг нь хаяна л биз сайн юмын авах хэрэгтэй ш дээ тэгтэл өнөөдөр яаж байна уу сонин монин дээр гарч байгаа юмыг аваад үзье л дээ өвчин мөвчинд баригдсан зовсон мовсон ядарч зүдэрсэн өдий төдий амьтан байна тэр ард түмний чинь дунд маш ухаалга хүүхдүүд байна сургалтын төлбөрөө төлж боловсрол олж авч чадахгүй улс зөндөө байна тэгээд хүүхэд насанд хүний шүд л их өвддөг тэгээд нэг шүд авахуулахад 3000 төгрөг гэж байна тэрийг чинь дийлэхгүй байна ш дээ 3000-аар шүд авахуулснаас тэвчээд байж байя талхаа авъя гэх хүмүүс зөндөө байна ш дээ хоолныхоо махыг авна гэх юм байна тэгээд шүдний өвчин гэдэг чинь олон өвчний үүр болдог ш дээ хоолойны ангина гэдэг чинь маш олон эрхтэнд нөлөөлнө энэ мэт бол зарим амьдралын боломж муутай орлого муутай улсуудад бол их хүнд цохилт болж байгаа юм. Тэгээд яахав 3000 төгрөг 10000 төгрөг гэрэлсэн хүнд 500000 төгрөг гэж байхын оронд Монголын хүн ам олон байвал үйлдвэрлэх хүчинд маань гадны ажилчинд царай алдахгүй 2-рт эрүүл байх хэрэгтэй байна тэгээд дээр нь боловсролтой байх хэрэгтэй байна. Энэ чинь Монголыг хөгжүүлэх гол юм байгаа юм шүү дээ энд л мөнгө хаяаад бусдын хаячихгүй юу

Буяндэлгэр -

Эмзэг хэсгийнхэнд үйлчилдэг эмнэлэг байгуулчихмаар юмаа та юу гэж бодож байна

Хишигт -

Тэгж бас алаг үзэж болохгүй тэгэхээр чинь эмзэг бүлэг болох гэж яддаг хүмүүс байна би Архангайн Булган суманд байж байхад эмзэг бүлгийн тэр хүмүүст гурил мурил тэр 2 шуудай 1 шуудай будаа мудаа өгөх юмаа тэгэхэд мянгат малчны хүүхдэд нэн ядууд ороод авч байна тэгэхээр сумын дарга удирдлагууд хуйвалдаад яваад байна ш дээ тэдний малыг мянгат малчин харж өгдөг тэдний хүүхдийг нэн ядууд оруулаад өгдөг харин ядуу хүмүүст нь юу ч очихгүй

Буяндэлгэр -

Тэр их онцгүй байна

Хишигт -

Тэр их муухай байгаа байхгүй юу энийг чинь төр засаг мэдэхгүй ш дээ тийм учраас ядуу мадуу гэх хэрэггүй

Буяндэлгэр -

Хаанаасаа хаалгач гэдэг засаг дарга нар хороо хорины дарга нар дүүргийн дарга нар их эрх мэдэлтэй юм шиг байгаа юм

Хишигт -

Анхан шатны дарга нар их гол үүрэг гүйцэтгэнэ шүү дээ . Тэр улсууд чинь төрийн бодлогыг гуйвуулах сая сонгуулиар Сүхбаатар дүүргээс нэр дэвшиж байгаа Мядар гэдэг хүн сонин дээр бичсэн байна л даа намайг одоо иргэдийн хурлын сонгуульд дэмжих юм бол би Улаанбаатарын бүх айл өрхийг тохилог сууцаар хангана гэж \инээв\ жинхэнэ мэдэрлээ тийм юм байх уу тэрэнд нь олон түмэн хууртаад тэгээд ингээд сонгох гэж байдаг тэр хэлж байгаа үг өөрийнхөн үг мөн үү нэг бол манай хэвлэлийнхэн гажуудуулаад бичсэн байх бас явдалтай л даа манай хэвлэлийнхэн балай юм бичээд байна ш дээ тэгээд ийм ийм юм байх юм даа

Буяндэлгэр -

За тогтооё та нөгөө курсд сурч байсан гэсэн ш дээ телевизийн тэгээд хүүхэд чинь хөөрхий хөл нь хугарсан гэлүү тэгээд эмнэлэг дээр очсон юу гэсэн бэ эмнэж өгсөн үү хойш нь Москвад аваачсан гэсэн үү

Хишигт -

Манай эмнэлэг зарим талаараа тааруу хариуцлагатай холбоотой юм ч байсан байх тэр чинь зурагт радио нэртэй байлаа ш дээ манай телевиз чинь тэгээд зурагтын курсд 56 онд явахаар болсон

Буяндэлгэр -

66 он уу

Хишигт -

Тийм 66 онд тэгэхэд миний хүү хөлөө хугалчихсан юм айлын хашаанд манай хадмад архивын ажилчдын хашаанд байсан гадаа гарч тоглож явж байгаад хашаа налуулаад тавьчихсан төмөр орны пурш руу авираад тэгтэл нөгөөх нь нурж унаад тэрэндээ цохиулаад хөлөө хугалчихгүй юу баруун хөлийнхөө дунд чөмөг тэгээд эмнэлэг дээр ирээд яваад очсон чинь эмнэлэг за татаж бай гээд надаар татуулаад нөгөө хүүхэд чинь орилоод байгаа юм чинь хүний эцэг хүн гэдэг чинь хүүхдийнхээ хөлийг хамаагүй татаж чаддаггүй юм шиг байгаа юм арай л дутуу татсан байх тэгээд жаахан зөрүүлээд гипстсэн тэгээд зургийн аваад харсан чинь өө зөрүүтэй болчихсон байна хагалгаа хийхгүй бол болохгүй гээд тэгээд хагалсан тэгээд хагалга хийхдээ бохир нян оруулаад гэдэг ясны өвчин оруулаад их ойрхон хугацаанд 3 дахин хугарч 8 удаа хагалгаанд ороод энэ үед би хойно зурагтын курсд сурч байсан юм. Тэгтэл авгайгаас маань захиа ирж байна даа хүүгийн хөл болохгүй нь ээ хөлийн тайрна гэж байна гэж тэгэхээр би чинь ганц хүүтэй хүн юм чинь хүүгийнхээ хөлийг юу гэж тайруулахав болж өгвөл ямар арга байдаг юм тэр бүгдийг тэгээд Жалнаажав гуайтай би шууд утсанд нь залгаад хэлсэн юу болов хүүхээ гэж байна ийм ийм юм болоод манай хүүгийн хөлийг тайрна гэж байна би очмоор байна хүүгийнхээ хөлийг тайруулмааргүй байна тэгсэн чинь Жалнаажав гуай ямар сайхан сэтгэлтэй хүн байсан юм хүрээд ир гэсэн тэгээд би ирсэн тэр үед гэмтлийн эмнэлэгийн дарга чинь Даш гуай эмч нь Дэмид мэмид гээд мундаг улс байсан сайн эмч нар тэд нар бол үнэхээр чадал нь хүрэхгүй байгаа юм яс нь хэврэгшчихсэн яаж ч эмчилээд эргээд хугарчихдаг тэгээд би хэлсэн

Буяндэлгэр -

Хэвтэж байхдаа хугарчих уу эсвэл жаахан явах уу

Хишигт -

Хүүхэд чинь элсэн дээр тоглож байгаад эвгүй гишгэхэд хугарч байх жишээтэй тэгээд хойшоогоо аваад явбал яадаг бол гэсэн чинь тэд нар их дуртай зөвшөөрсөн бид бичиг мичгийн бүрдүүлээд өгье гээд тэгээд зайлуул тэд нар эрүүлийг хамгаалах яамнаас бичиг мичгийн аваад өгсөн шуудангаар явбал удах байх чи өөрөө явж байгаа юм чинь аваад явчих гээд тэгээд би авч очоод эрүүлийг хамгаалах зөвлөлтийн эрүүлийг хамгаалах яамны монголыг хариуцсан ажилтан байсан тэрэн дээр орсон тэгээд ийм ийм учиртай би ийм бичигтэй ирлээ гэсэн чинь нөгөөх чинь хүлээж аваад үзээд юу Филатавын нэрэмжит хүүхдийн эмнэлэг зоо паркийн хажууд байдаг тэнд аваад оч хүлээж авна тэгснээ юу хийдэг вэ гээд намайг тэгж байна телевизийн зурагтын курсд сурч байгаа гэсэн чинь тэгвэл шуудангаар очвол 3 хонож магадгүй тэгвэл та цаг алдаж магадгүй хэрэв та татгалзахгүй бол өөрөө аваад явчихвал түргэн бүтнэ би яриад өгнө оо тэгье тэгье надад нэг бичиг хийж өгсөн юм аваад очсон чинь утсаар ярьчихсан байна тэгтэл

Буяндэлгэр -

Хаанаас утсаар ярьж байгаа юм

Хишигт -

Нөгөө зөвлөлтийн эрүүлийг хамгаалах яамны Монголыг хариуцсан мэргэжилтэн эмэгтэй энэ монголын элчингийн хүүхэд гэж би элчин болчихсон \инээв\ тэгээд маш сайхан авсан тэнд Чехийн худалдааны төлөөлөгчийн хүүхэд Болгарын худалдааны төлөөлөгчийн хүүхэд мөсөн гулгуур дээр тоглож байгаад хөл гараа хугалсан булгалсан хүүхдүүд байдаг юм байна. Тэгээд тэд нарын дотор ороод хэвтчихсэн

Буяндэлгэр -

Тусгай

Хишигт -

Ямар ч мэс засал хийгээгүй тэнд ерөөсөө эм тариа массаж тэгээд оросын эмч нар чинь эдгээчихсэн зүв зүгээр одоо миний хүү чинь зүгээр явж л байна би тэр үед авахуучихсан бол бүх насаараа хөлгүй хүүхэд явах байлаа ш дээ

Буяндэлгэр -

Аз шүү

Хишигт -

Жалнаажав гуай л тус болсон. Би боддог юм их буянтай хүн

Буяндэлгэр -

Таны зориг бас их зөв шийд болсон байна л даа

Хишигт -

Ирсэн нь зөв болсон тэгээд яахав Дэмид, Даш гуай эд нар бичиг хийж өгөөгүй бол, эрүүлийг хамгаалах яам тэгж дэмжээгүй бол аз байсан тал талаас нь дэмжээд эрүүлийг хамгаалах яамны оросын улсууд ч их тус болсон

Буяндэлгэр -

Та ямар кино хийгээд хэлмэгдсэн билээ “ Нөмрөг хадны цуурай “ билүү юу билээ

Хишигт -

“Нөмрөг хадны цуурай яг тэр намар хүүхдээ авч ирээд л тэр чинь би уг нь 65 онд юмуу Нөмрөг хадны цуурай гээд кино бичдэг юм байна яахав дээ нэг сонин санаа төрж орж ирчихээд тэгээд нөгөөдөө нэрч өгч чадаагүй найз нартаа л ярьдаг нөгөөдүүл чинь их шохоорхдог ингээд л яваад байсан тэгсэн чинь кино найруулагч Доржпалам хөөе Хишигтээ чи нэг сонин юм хүмүүст яриад байх юм тэрүүгээ надад нэг яриач гэнэ бас санаа зовоод би бас Доржпаламтай цацуу боловч Доржпаламыг хүндэтгэнэ би кино үйлдвэрт ирээд Доржпаламын туслахаар ажилласан ш дээ Доржпаламын Салхины амт киноны туслах найруулагчаар дараа нь “ Алтан өргөө “ кинонд Доржпаламын туслахаар ажиллаад тэгээд бас Доржпаламыг хүндэтгэнэ.

Буяндэлгэр -

Ямаршуу хүн байсан бэ? Дажгүй хүн үү

Хишигт -

Дажгүй тэгээд байсан чинь Доржпалам надаас асуудаг юм байна. Нас цацуу ч гэсэн чи гээд байхгүй тэгээд ярьсан чинь наадах чинь кино байна хөөш би хийе чи бич гэдэг юм байна. Бичих гэсэн чинь болдоггүй юм байна бичиж сурах дадлага мадлага байдаг юм байна л даа хүнд чинь надад тэр нь алга ярьж чадаад байдаг тэгээд байсан чинь Доржпалам цөхөрсөн юм байлгүй дээ нэг өдөр Ванган багш дуудаж байна гэнэ яваад орсон чинь Доржпалам тэр 2 сууж байна. Тэгээд би юу хийж Ванган багшид зохиолоо ярихав санаа зовоод үгүй үгүй багшаа саваагүйтээд тийм юм ярьсан юм гэсэн чинь юу саваагүйтэх гэж чи тэрүүгээ надад нэг яриатах гэж байна

Буяндэлгэр -

Ванган гуай юу

Хишигт -

Доржпалам хажууд нь сууж байгаа санаа зовоод Доржпалам чи ярь надад ярьдаг юмаа ярь гэнэ тэгээд ярилаа наадах чинь босохоор болчихсон юм байна ш дээ чи наадахыгаа бич эхний хоёр гурвыг биччихээд маргааш надад аваад ир маргааш нь нэг ч хуудас байхгүй нэг ч мөр байхгүй яасан болохгүй байна багшаа юу болохгүй гэж болохгүй байна багшаа аа чи маргааш завтай юу? Ажил юу байна аа нэг их ажил байхгүй аа чи орой 7 цагт манайд яваад оч одоо энэ танай хойно байгаа шар байшин

Буяндэлгэр -

Одоо энэ шар байшин

Хишигт -

Энэ шар байшингийн 1-р давхарт байдаг байсан . оройн яваад очлоо Доржпалам тэр 2 хоёулаа сууж байна шүү Ванган багшийн чинь бичгийн ширээ их гоё бичгийн ширээ байна тойроод гурвуулаа суучихлаа за чи эхний хэсгээ яриатах за эхний хэсгээ ярилаа за чи наадахаа цаасан дээр бич май энэ цаас ширээн дээр үзэг цаас тавьж өгөөд за чи одоо бич бид 2 гал тогоо орлоо нөгөө 2 чинь нэг шилтэй юм бариад гал тогоонд ороод суучихлаа. Тэгээд бичлээ дээ хөөрхий цаг гаруй нухаж байгаад эхнийхээ хэсгийг гаргачихлаа юу болж байна гэж байна нэг юм бичлээ гээд толгойгоо маажаад орж ирээд унш гэлээ уншлаа за болж байна ш дээ за одоо 2дахь хэсгээ ярь з энүүгээ маргааш бичээд ирээрэй одоо явж болно тэгээд л 7 хоногийн дотор биччихсэн Ванган багш Доржпалам хоёр байгаагүй бол би бичээгүй л дэ аягүй бол одоо хүртэл яриад л явж байх байсан байх

Буяндэлгэр -

Таныг ер нь шахаж өгөх ёстой юм байна та халгаад байдаг юм байна сэтгэлд чинь багтаад нүдэнд чинь харагдаад байдаг тэгтэл бичдээ халгаад байдаг.

Хишигт -

Тэгээд Доржпалам найруулагчаар Дамдин одоо найруулагч Дамдин тэгэхэд сургууль төгсөөд ирсэн оператор байсан урд нь “Энэ хүүхнүүд үү”-гийн зураг авчихсан байсан гялалзаж явсан

Буяндэлгэр -

“Энэ хүүхнүүд үү “гоё кино шүү

Хишигт -

Тэгээд нөгөөдүүл чинь хийгээд тэр чинь 63 онд би бичсэн байх шүү

Буяндэлгэр -

Таны энэ кионы зурагнаас байхгүй юу

Хишигт -

Бараг байхгүй шүү тэгээд би 66 оны намар нөгөө курсэд явчихаад хүүгийнхээ өнөө асуудлаар ороод ирэхгүй юу тэгээд яахав хүүхдээ хойшоо авч явах овоо бүтлээ бас авгай бид 2 санаа сэтгэл сайхан боллоо тэгээд хоёулаа явж байсан юм хуучин кино театр дүрслэх урлагын хажуу талд кино театр байлаа ш дээ одоо христийн сүм мүм болчихсон юм уу ямар хаашаа юм

Буяндэлгэр -

Ард кино театр байсан шүү дээ

Хишигт -

Ард кино театр байсан гадаа нь кино үзэх үү гээд тэгье гээд очсон чинь Солонгосын хүү гэдэг кино гарна гэж байна орой 7 цагаас хоёулаа үзье гээд билетийн авчаад манайх энэ 5 буудалд байсан юм тэгээд хоёулаа явчихаад орой 7–д хүрээд ирлээ ирсэн чинь цөөхөн хүн 15, 16-хан хүн кино театр луу ордог юм байна үзэх гээд суулаа цөмөөрөө кино үзсэн чинь “Нөмрөг хадны цуурай гарч байдаг юм байна нөгөө бид нарын шинэ кино үзэгчид энэ юу вэ монгол кино байна ш дээ гэлдээд шинэ кино байна ш дээ гээд хүмүүс сүүд болоод

Буяндэлгэр -

Хүмүүс монгол кинонд их дуртай байсан ш дээ

Хишигт -

Дуртай байсан тэгээд бид 2 үзсэн чинь ер нь гайгуу ер нь боломжийн

Буяндэлгэр -

Та урд нь үзээгүй байсан юмуу

Хишигт -

Үзээгүй зургаа аваад дуусаад монтажилж байсан үед нь би хойшоо явчихсан юм чинь тэгээд хүмүүс киноны дараа хөөрхөн кино байна ш дээ яагаад солонгос кино гэж зарласан юм бэ? Яагаад монгол киногоо зарладаггүй юм бэ гээд улсууд тэгээд ч маргааш нөгөөдөр нь Дамдин, Доржпаламтай уулзах зав гараагүй хойшоо яваад өгсөн л дөө тэгээд энэ киног гаргахад юун асуудал гарсан гэхээр нөхөр Доржпалам Хишигт хоёр намын эсрэг кино хийсэн хүн ардаа хөдөө яв мал дээр гар гэж уриалж байхад эд нар хөдөө гэж ийм хэцүү байдаг зуд турхан болбол ингэж балардаг гэж харууллаа гэж мушгиад нэг талаар нөгөө талаар яасан гэхээр манай кинонд чинь 4 хөн хүн байгаа юм баатар нь хөдөөний авгай нэг малчин охинтойгоо хамт байдаг тэгээд охин нь шуурга болохоор зэрэг уруудсан малынхаа хойноос гүйчихсэн байхгүй юу тэр үед юу гэхээр аймгийн соёл урлагын хөгжмийн багш хөдөө сумын уран сайханч нарт туслах ажлаар явж байгаад замын нэг тээврийн машинд суугаад ингээд л явж байгаа тэгээд жолооч бол юу гэхээр зэрэг залууд яриад байгаа юм нөгөө залуу шуурга хараад пөөх аймаар юм гээд л айгаад та нар дулаан байшинд байдаг улс энэ шуурганд чинь хөөрхий муу сайн тээврийн жолооч бид нар, малчид л зовж байгаа гээд яриад байсан хөгжмийн багшид бол үнэхээр аймшигтай санагдаж байгаа. Тэгсэн шөнө болоод машин ерөөсөө явж чадахгүй болоод өглөө болтол гээд хоёулаа машинаа бүтээчээд ингээд кабин дотроо за хөлдөж үхэхгүйн тулд май энийг гээд архи мархи задлаад л үгүй ээ би ууж чаддаггүй гээд л нөгөө муу хөгжмийн багш чинь хуцалгүй уу хөлдөж үхэх гээгүй юм бол гээд л тийм л юм гарч байгаа юм л даа уг нь тэгтэл машиныхан копут мопутын юм дугаргаад энэ чинь юу вэ гээд гэрлээ асаасан чинь шуурганд уруудаж яваа хонь хөөе энэ юун хонь вэ гээд үзсэн чинь хөөрхий бөөвийсэн нэг эмгэн ч юм уу нэг юм ха чу гээд л орилоод гүйж яваа

Буяндэлгэр -

Малчдын амьдрал гарч байна ш дээ

Хишигт -

:Энэ чинь болохоо байлаа энэ муу эмээ малтайгаа уруудаж байна гээд л нөгөө залууг чинь буух гэсэн чинь чи буувал үхнэ би буух гэхээр энэ улсын их хөрөнгө манахгүй бол болохгүй суулгаж яваа хүнээ жолооч хариуцдаг юм гээд буулгадаггүй чи ийм ээжгүй юу чи ийм эгчгүй юу энэ ядарч яваа хүнд туслая гээд нөгөө 2 чинь зөрж байгаад залуу буусан тэгээд нөгөө шуурганд чинь нөгөө авгайд туслах гээд гүйгээд л ча чу болоод л энэ шуурга мөд намжихгүй энүүхэнд байдаг Нөмрөг хаданд очихгүй бол болохгүй гээд нөгөө 2 чинь нөмрөг хаданд аваачаад тогтоочихгүй юу тэгээд нөгөө өглөө үүр цайж байтал нөгөө эмээ чинь хадны ёролд гал түлчихсэн нааш ир нааш ир чи энэ халуун бүлээн ус уу нааш гээд яваад очсон чинь нөгөөх чинь залуухан охин байдаг.\инээв \ манай Дуламсүрэн тоглосон ш дээ

Буяндэлгэр -

Эмээ гээд байсан чинь

Хишигт -

Чи чинь гэсэн чинь эмээ юу гэж байгаа байхгүй юу нөгөөх чинь \инээв\ тэгээд нөгөөх чинь энэ ээжийн малгай юу гэж ээжийнхээ малгайг л өмсөөд гарсан байгаа юм. Тэгээд өнөөх чинь залуу сайхан хүүхэнтэй тааралдсан тэр шуурганд зовсон тэр мал тогтоох гэж малчин хүнд тусалсан тэгээд сэтгэл хөдөлсөн хөгжим толгойд нь эргэсэн амьтан хадны орой дээр орилоод л тэгж байгаад өнөөх чинь хатгалгаа аваад

Буяндэлгэр -

Өнөө хөгжмийн зохиолч чинь

Хишигт -

Хөгжмийн багш өнөө муу хүүхэнд чинь дараа болоод тэгээд нөгөө Нөмрөг хадны ёроолд хатсан дэгд мэгд буцалгаж өгч халуун малуунын дарж тэгээд нөгөөх чинь харуурч байхдаа дэмийрнэ хөгжмөөр л дэмийрээд байна тэгээд театрт Нөмрөг хадны цуурай гээд симфион эгшиглэж байгаа тэрнийг чагнаж байгаа залуу хүүхэн 2 байсан тэр малчин охин нөгөөх нь тэр тэгээд бүх юмыг эргүүлж бодож байгаагаар амьдралаас уран бүтээл урган гардаг шүү гэдгийг харуулсан кино тэгээд дээр нь хүний сайхан сэтгэл тэгээд одоо манай ажилчин анги Монголд ерөөсөө 3-хан анги байдаг ажилчин анги хоршоолсон ард түмэн сэхээтэн

Буяндэлгэр -

Юу гэж буруутгаад байгаа юм таныг

Хишигт -

Социализмыг байгуулахад манай ажилчин анги л байгуулна тэгтэл ажилчин ангийн төлөөлөгч жолоочийг өөдгүй муу хар санаатай хувиа бодсон бэртэгчин маягаар харуулсан манай монголчуудыг хооллож байгаа малчин ардыг арчаагүй байдлаар харуулсан тэгсэн хирнээ сэхээтэн хүнийг их мундаг байдлаар харуулсан энэ бол намын эсрэг явуулга гэж Дүгэрсүрэн гуай байна ш дээ

Буяндэлгэр -

Тийм

Хишигт -

Хар Дүгэрсүрэн гуай чинь л гол ниргэсэн хүн шүү дээ тэгж тэр киног хаасан

Буяндэлгэр -

Тийм байхаа би үзээгүй юм байна

Хишигт -

Тэгээд энүүг чинь засварлаад нэгдэл нийгэм нь туслаж байгаа бөөн бөөн машин машинаар өвс хүргэж өгч байгаагаар одоо бол харах юм байхгүй

Буяндэлгэр -

Тэрийг засварлаад

Хишигт -

Засварлаад харин Доржпалам 90 оны үед ярьдаг байсан шүү цаг ондоо боллоо миний 2 кино хэлмэгдсэн юм байгаа юм “Нөмрөг хадны цуурай” “ Саруул талын ерөөл” хоёр одоо би энэ хоёрыгоо дахиж засна гэхдээ шинээр зураг авахгүй надад материал нь байгаа юм чинь дахин монтаж хийгээд дуу мууг нь засаад энүүгээ хуучин зохиогчийн бичснээр нь болгоно.зайлуул Палам маань нас барчихлаа

Буяндэлгэр -

Та тэгж ярьж байхад нь материалын аваад засуулчихгүй тэгвэл гоё кино болох байсан байна ш дээ

Хишигт -

Тийм л юм байсан юм энүүнийг чинь анх Ванган багш мөн их дэмжсэн дээ

Буяндэлгэр -

Хаалттай байсан нь үнэн байна бид нар чинь ихэнх монгол киног үзсэн ш дээ

Хишигт -

Телевизээр хааяа хааяа нэг гарчихдаг байхгүй юу Монгол телевизороор манай фондонд байж байдаг юм. Яагаад тэр фондонд уу гэхээр

Буяндэлгэр -

Эхнийхээ маягаар уу

Хишигт -

Үгүй ээ аймшгийн муухайгаар

Буяндэлгэр -

Засварласнаар нь

Хишигт -

Тийм Дожоодорж кино редакцийн хариуцлагатай редактор байлаа шүү дээ кино үзвэрийн газраас одоо та нар өөрсдөдөө хэрэггүй болсон кино байвал өгөөч гэсэн чинь нөгөө тасархай масархай уранхай болсон уран сайхны баримтат монгол орос янз бүрийн кино өгөхгүй юу тэнд нөгөө нөмрөг хадны цуурай ороод ирчихсэн байхгүй юу тэгээд манай фондонд орчихсон

Буяндэлгэр -

Байгаа юм байна ш дээ

Хишигт -

Байдаг юм. Тэгж тэр муу кино маань би бол тэгж зохиол дахиж бичиж засаж зовоогүй л дээ яахав нөгөө шаварт унасан шарын эзэн хүчтэй гэж нөгөө муу кино найруулж байгаа Доржпалам дээр маань их ачаа очсон тэд нар чинь тэрийг хийхийн тулд дандаа шуурган дунд дандаа шөнө болж байгаа үйл явдал хэцүү

Буяндэлгэр -

Хаана зураг авсан билээ

Хишигт -

Баянчандмань энүүхэнд ойрхон л авсан онгоц монгоц аваачиж байгаа авсан тэгээд нөхдүүд бол их зовсон л доо кино хийхэд Жамсранжав ардын жүжигчин гол дүрд нь тоглосон хэн манай Дуламсүрэн чинь кино драмын анги дөнгөж төгсөөд байсан тэр Дэлгэрт нь Жамц тань хэн тоглосон аа нөгөө жолоочид нь Осор гуай гавъяат жүжигчин Дуламсүрэнгийн ээжид болохоор Бадамгарав гуай гавъяат жүжигчин бас их сайхан хамтлаг их гоё хамтлаг тоглосон тэгж байваа

Буяндэлгэр -

Тэр үед буруудах их амархан байж ээ

Хишигт -

Одоо ингээд бодоод үзэхэд социализмын үеийн үзэл суртал талаас нь бодоод үзэхэд бас буруу ч үгүй юм шиг байна лээ дээ одоо бодоход заримдаа ер нь социализмын буруу тал нь бас харагдаад байгаа юм тиймээ тэгж анги нийгмийн үзлээр үзэх хэрэггүй байхгүй юу

Буяндэлгэр -

Таны тэр эхний варент нь их гоё юм байна сонсож байхад гоё байна дараа нь тэр онгоц очиж өвс мөвс өгөхөөр чинь зэрэг зохиомол болчихоод байна.

Хишигт -

Яадаг вэ гэхээр энэ мал чинь цасан дотроос өвс олж идэхгүй ш дээ мэдэв үү хоёулаа манай энүүхэн энд фондын өвс байдаг юм тэндээс хоёулаа өвс зөөж авч ирээд малдаа өгөөд л тэнд чинь тэжээгээд тэгж байсан чинь наанаасаа нэг хонь барьж аваад төхөөр гэж байгаа юм юун төхөөрөх алах гэж гээд \инээв\ тэгээд хоёулаа турж үхэх юм уу гээд тэгээд би чадахгүй ш дээ тэгээд би алах болж байна уу гээд нөгөө эмэгтэй чинь яриа мариа нь бол уг нь их хөөрхөн амьдрал л байсан юм.

Буяндэлгэр -

Та одоо хэдэн кинотой хүн бэ?

Хишигт -

Уран сайхны кино бол цөөхөн цөөхөн найруулсан кино бол 2-хон Баясгалан” “ Тус биш ус” нөгөө намуун байгаль гээд дуутай

Буяндэлгэр -

Та бас кинонд тоглосон ш дээ

Хишигт -

За тэр яахав тухайн үед гол дүр гэвэл “Цэргийн хүү” туслах дүр гэвэл яахав 54 онд хийсэн шинэ жилийн кинон дээр эвлэлийн үүрийн дарга болж тоглодог 54 онд билүү дээ “Манай аялгуу” кино тэнд нэг машины цуваа явдаг юм тэрэн дээр нэг цувааны ахлагч болж тэгээд Цэргийн хүү” өөр юманд тоглоогүй

Буяндэлгэр -

Баримтат кино олонтой

Хишигт -

Баримтат кино бол Монгол кинонд хийсэн уран сайхны кино орчуулгын киногоо нэмээд 100 гаад кино байгаа

Буяндэлгэр -

Хүүхэлдэйн кино нэлээд байгаа биз дээ

Хишигт -

Хүүхэлдэйн кино бас нэг 3, 4 юм байгаа

Буяндэлгэр -

Анхны хүүхэлдэйн киног Мөрөнгуа та хоёр хийсэн үү

Хишигт -

Мөн одоо Эрх цагаан

Буяндэлгэр -

Эрх цагаан анхных уу UBS телевизэд байхдаа хийсэн

Хишигт -

: Дашиймаа бид хэд хөөрхий

Буяндэлгэр -

Нас барчихсан тиймээ

Хишигт -

Түүнийг чинь монгол телевиз хүүхдэд зориулсан бүтээлтэй баймаар байна үндэсний бүтээлтэй байя алийн болгон ну пагади магади гаргах вэ гээд өөрийн юм хийе зөвлөлтийн төв телевизийн дэргэд мультфильм гээд жижиг студи байдаг юм байна тэрэн дээр 3 хүн явуулъя суралцаж ирээд ажилла хэнийг явуулах вэ чи өөрөө яв ингээд намайг хүчээр явуулахгүй юу

Буяндэлгэр -

Хэн танд үүрэг өгөв

Хишигт -

Одоо тэгэхэд Чойжил дарга Пүрэвжав дарга эд нар байсан үе тэгээд Төрбат одоо топ мебалийн тэр чинь инженерийн талаас Дашиймаа болохоор зураг мураг зурах талаасаа би бол найруулах талаасаа ингээд бид 3 явж байгаа юм.

Буяндэлгэр -

Тэр чинь одоо хэдэн он бэ

Хишигт -

82онд

Буяндэлгэр -

Тэгвэл хүүхэлдэйн кино чинь 82 оноос эхэлсэн үү

Хишигт -

82оноос эхэлсэн ингээд явуулсан юм урд нь бид нар 81 онд нэг кино хийсэн юм. Ер нь тэгээд 75, 76 оны үед бас 2, 3 кино хийсэн юм 75онд Германы телевизтэй хамтраад нэг кино хийх болдог юм байна мультфильм тэгээд юу хийхэв гэхээр Бадарчийн Унага гээд нэг хөөрхөн найраглал байдаг юм тэр зохиолыг сонгож авахгүй юу яахав сонгосон хүн нь би л дээ тэгээд яасан чинь зураач Даваахүү бид 2 явдаг юм байна тэгээд Германд очоод тэгээд бид 2-г очсон чинь мундаг хүлээж авсан Герман талаасаа найруулагч нэг хүүхэн ажиллах юм болоод бид бас 2, 3 зохиолтой очсон юм. Унагыг маань сонгож аваад нөгөөдүүл чинь тэгээд Даваахүүгийн скийз гаргаад зурж өгсөн зургийг маш их талархсан тэгээд нөгөөдүүл чинь хийхээр болоод

Буяндэлгэр -

Даваахүү чинь сайн зураач байсан тиймээ

Хишигт -

Сайн зураач байсан тэгээд бид зураг авахын үеэр мультфильмд дадлагжуулъя хэнийг явуулах уу гээд бүдүүн Тунгаа байна ш дээ Тунгааг явуулах гэсэн чинь намайг муу болохоор хүүхэлдэйн кинонд өглөө гээд \инээв\ тэгээд бид Мөрөнг санал болгосон чинь Мөрөн явъя гээд тэгээд Мөрөн Бадрах найруулагчаар нь явсан ш дээ

Буяндэлгэр -

Аа тийм Бадрах нээрээ герман явсан тэр чинь хэдэн он вэ 45 хоносон байх

Хишигт -

75 он тийм 45 хоногийн зураг авах үеэр чинь тэнд байж хүүхэлдэйн кино яаж хийдэг арга барилд суралцаад Даваахүү энэ 3 чинь тэнд ажиллаж байгаад ирсэн би бол яахав зохиол мохиол сонгох тэрэнд орчоол групп сонгож явуулчаад л болсон тэгээд тэр кино их хөөрхөн кино болчихгүй юу тэгээд за сурсан юм нь дээрээ юм хий гэхээр чинь Бадрах Мөрөнгуа 2 чинь 2зараа гээд монгол ардын үлгэрээр хавтгай мультаар юм хийсэн юм бас давгүй хөөрхөн юм болсон тэрний дараа Юндэндорж Мөрөн 2 хамтраад эвтэй 4 амьтан бас нэг юм хийгээд гэтэл 81онд Монгол хүн сансарт нислээ Гүррагчаа сансарт нислээ за энд зөрүүлж кино хийе гээд нөгөө нэг Жигүүр гээд мультфилем бас Мөрөн бид хэд хамтарч Мягмар боролдойн Мягмар анх удаа зураачаар ирж оролцож байгаа юм:ингээд бид хэд жигүүрийг хийгээд бид нар бас өмнө нь юм хийгээд байсан байгаа биз дээ бүр анх 73 онд байна уу даа Лхамсүрэн Гомбосүрэн Чулуун нар хамтарсан байх “би хамгийн хүчтэйн” гээд бар мартай бар ер нь бид нарын урд нь хийж байсан нь мэргэжлийн төвшинд биш оролдлого бол хийгээд байсан тэрний үндсэн дээр бид Мягмарыг хойшоо сургуульд явуулчихсан Мягмар бараг төгсөх болчихсон тийм үе байсан л даа тэгээд Мягмар боролдой дээр нэг кино хийсэн юм мультфилемын төлөө анхнаасаа тууштай өнөө хүртэл сэтгэл хувирахгүй явж байгаа хүн бол Мөрөнгуа Дашиймаа ингэж явсан даа

Буяндэлгэр -

Дашиймаа чинь хөөрхий юугаар өөд болсон бэ

Хишигт -

Хорт хавдар байхаа их залуугаараа явчихсан хөөрхий минь их харамсалтай тэгээд Мягмар бол их авъяастай их сүрхий хүн тэгээд яахав дээ хүнд чинь мөнгө хэрэг болдог юм байна одоо реклам тал руугаа яваад өгсөн мөнгө олохдоо муу шүү дээ мультфильм зовно шүү дээ зовлонгоос няцахгүйгээр Мөрөнгуа \инээв\

Буяндэлгэр -

Тэвчээртэй хүн ажиллана

Хишигт -

Асар их тэвчээртэй хүн ажиллана.

Буяндэлгэр -

Би хааяа орж хардаг байсан юм миний тэвчээр хүрэхгүй юм байна лээ би уг нь өөрийгөө тэвчээртэй гэж боддог тэгтэл миний тэвчээр хүрэхгүй юм байна лээ

Хишигт -

Хамгийн сайн авлаа гээд өдөрт 5 метр ашигтай зураг авч байгаа юм. 5 метр гэдэг чинь за хэдхэн секунт арван секунт юмуу даа тийм л зураг авч байна ш дээ 1 мультфильм хийхийн тулд зөвлөлтийн мультфильм 8 сар ажилладаг. Телемультфильм 10минутын киног 6 сар хийдэг 10 хэдэн хүн ажиллаж байгаа ш дээ их чимхлүүр ажилтай

Буяндэлгэр -

Ёстой сэтгэлээ өгсөн тэвчээртэй хүмүүс ажилладаг юм шиг байгаа юм

Хишигт -

Энэ дээр харахад энэ тус байна ээжтэйгээ уулзаад миний хайртай ээжээ гээд энэ чинь ээждээ төрсөн өдрийн тохиолдуулаад өвөл ургадаг жимс авч ирж өгч байгаа юм ганцаараа явчихсан ээж нь бүр үнхэлцэг нь хагарч үхэх гэж байгаа юм тэгээд ээж нь миний хүү миний хүү гээд айлын хүүхэдтэй хамт орилоод гүйгээд байна тэгтэл тэр дээрээс юугаар гулгаж байгаа юм шиг орж ирнэ миний хайртай ээжээ таны төрсөн өдөрт баяр хүргэе хүү чинь таньд ийм жимс авсан гээд 3 ширхэг аньс алган дээр нь тавьж байгаа тэгээд ээж нь хүүгээ тэврээд ээжийнхээ үнхэлцгийг хагалчих шахлаа гээд тэгээд нөгөө хүү чинь би ээжийгээ баярлуулах гэсэн биш харин үнхэлцгийг нь хагалчих шахсан байна гээд \инээв\ энэ их хөөрхөн ш дээ Барамсайн зохиолоор хийсэн

Буяндэлгэр -

Монгол кино үйлдвэр мультфильм хийж байсан уу

Хишигт -

Хийж байсан гэхдээ бид нараас хойш санаачилсан доо урд нь бол 64 онд анх Зандраа гуай 2 найз гээд хүүхэлдэйн кино хийсэн юм манай муу Нямсүрэн зургийн аваад тэр бол жаахан болхи тэрнийг хараад манайхан зүрх алдаад мультфильм гэдэг бол монголчуудын хийх ажил биш байна гээд бараг татгалзаад байсан тэгээд

Буяндэлгэр -

Мультынхан хэцүү хэцүү

Хишигт -

Асар их тэвчээртэй хүмүүсийн хийдэг ажил Мөрөнгуад гавъяат өгсөн нь үнэхээр бахархалтай их орой өгсөн Мөрөнгуа өөрөө хийгээд зогссонгүй хичнээн олон хүнийг энэ мэргэжилд дуртай болгов хичнээн сайхан шавь нар бэлдэж байна

Буяндэлгэр -

Одоо энэ залуучууд олдошгүй эрдэнэ байхгүй юу монгол телевизэд

Хишигт -

Сэтгэлээ өгсөн сайхан залуучууд Туяа муяатайгаа Тунгаа мунгаатайгаа харьцуулаад үзэх юм бол Мөрөн бол үнэхээр телевизийн кино урлагын дээд сургуульд явсан анхны оюутан 65 онд явсан ш дээ 64 онд явсан гэсэн бид нарыг курсд сурч байхад 2, 3 курсын оюутан байсан юм шиг байгаа юм.м тэгээд 70 онд төгсөж ирсэн ш дээ диплом хамгаалаад хамгийн түрүүн ирсэн

Буяндэлгэр -

Би чинь 67 онд төгсөж ирээд монгол телевизийн анхны ууган сэтгүүлч гэж ажиллаж байлаа шүү дээ миний дараахан Мөрөн ирж байсан юм.

Хишигт -

Найруулагч Санжмятав Чулуун та хэд чинь Баянхонгор луу анхны томилолт аваад явж байсан

Буяндэлгэр -

Тэр үеэ бодоход шал өөр болжээ

Хишигт -

Ямар үе байлаа даа

Буяндэлгэр -

Цаг цагаараа байдаггүй үнэхээр гайхалтай

Хишигт -

Телевизэд анх ёстой үхрийн буу шиг эрээвэр хураавар юм цугларсан даа курсд явж ирсэн нэг хэсэг нь кино үйлдвэрээс театраас нэг хэсэг нь кино драмын анги төгссөн хүүхдүүд за зарим нь гаднаас багш магш янз бүрийн хүмүүс 3 курс явлаа ш дээ анхныхан 65 оны 11 12 сард байх Ленинград руу 38 хүн явсан тэдэн дотроо уран бүтээлчдээс Бэгзсүрэн Цэдэнноров 2 оператор бусад нь дандаа энгийн

Буяндэлгэр -

Тэр чинь одоо ямар хугацаатай байсан бэ

Хишигт -

Жил 6 сар

Буяндэлгэр -

Урт хугацаатай явсан юм байна ш дээ

Хишигт гуайтай 2 дахь удаагаа уулзаж байна 2008 оны 12-р сарын 10 Улаанбаатар хотод 14 цагаас 15 минут өнгөрч байна энэ 2 дахь уулзалтын 2 дахь кассет

Хишигт -

2 дахь курс нь 66 оны 5сард 45 хүн явсан Москвад энэ курсд бол манай бүх найруулагч нар Бадрах, Гүр, Алтангэрэл, Шийтэр, Төмөрдорж, бид бүхэн Зоригоо тэгээд зураглаачид

Буяндэлгэр -

Ямар хугацаатай явсан юм:

Хишигт -

Бас жил 6 сар

Буяндэлгэр -

Удаан явсан юм байна ш дээ

Хишигт -

Их удаан явсан операторууд зураглаачид зураачид дууны найруулагч нар дээр микрофоны найруулагч нар нүүр хувиргагч нар монтажчид инженер техникийно хэдэн хүнтэй ингээд явсан 45 хүн явсан юм. За энүүний дараагаар 67оны 6 сард эрэлхэг 17 гэж энэ эрэлхэг 17-д чинь дандаа редакторууд гигтерүүд Цэрэнханд Батцэрэн редактор Эрдэнэчимэг, Бадамжанцан Сүрэнжав гээд эд нар чинь явсан байхгүй юу

Буяндэлгэр -

Эрэлхэг 17 нэртэй ямар хугацаатай

Хишигт -

Эд нар чинь сар л явсан

Буяндэлгэр -

Богинохон явсан юм байна

Хишигт -

Тэгээд бид нар чинь 67 оны 3 сард юу жил 6 сар болох намайг чинь хамаагүй наана дуудсан цөөн хэдэн хүнийг дуудсан юмаа яагаад гэхээр 67 оны октябрийн баярын өмнө телевиз нээх ёстой тэгэхээр тэрний бэлтгэл ажил зөндөө байна ингээд дуудагдаж ирсэн тэгээд дуудагдаж ирсэн хүмүүсийн нэг нь би байсан тэгээд бид нар туршилтын нэвтрүүлэг хийх хэрэгтэй болсон одоо тэр техникээ ашиглаж чадах ч юмуу үгүй ч юмуу цагаа тулахаар тэгээд бид туршилтын нэвтрүүлгийг бид яг 67 оны наадмаар хийсэн гол туршилтаа бол урд нь бол дүрс дамжуулах мамжуулах туршилтыг 6 сард их дэлгүүр дээрээс хийж л байлаа тэгээд 67 оны 7 сарын 10 нд дуурь бүжгийн театрт ардын хувьсгалын ойн хурал болсон тэрнийг мэдээ шууд дамжуулсан Санжмятав найруулагчтай түүний дараа баярын концерт болсон Зориг найруулагч Дожоодорж найруулагч Дожоодорж эхлээд найруулагчаар ажилласан ш дээ энэ 2 хүн найруулагчаар ажилласан тэр өдрийн ажил тэгээд дуусаж байгаа юм

Буяндэлгэр -

Нэвтрүүлэгч хэн байсан бэ Цэенханд гуай байсан уу

Хишигт -

Цэенханд Батсүрэн тэгээд Дорж гэдэг хүн байсан

Буяндэлгэр -

Тийм би Доржийг мэднэ

Хишигт -

Тэгээд 7 сарын 11 ны өглөө Сүхбаатарын талбай дээрээс индэрийн хурал цэргийн парат энэ бол 2дахь туршилтын нэвтрүүлэг хийж байна ш дээ найруулагч Санжмятав танай мэдээний редакци энэ бүхнийг хийж байсан юм. энэ бас дажгүй сайн болсон үдээс хойш төв цэнгэлдэх хүрээлэнгээс баяр наадмын нээлт бөхийн барилдааныг 11-ны үдээс хойш 12 нд бүтэн Бадрах бид хоёр редактор сурвалжлагч нь Баавай ингээд бид анхны туршилтын нэвтрүүлэг цацаж олон түмэн маш их талархсан удирдлагууд ч маш халуун дотно хүлээж авсан ингээд 9 сарын 27 өдөр тэр өдөр нь сайн өдөр байсан юм байлгүй дээ энэ өдөр л монголын телевизийг нээх нь зөв юм байна гэж тэр өдөр нээлтээ хийсэн эхний өдөр яахав олон нэвтрүүлэг байсан яахав түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн нь гэвэл манай зочин редактор нь Сүрэнжав найруулагч нь Шийтэр байсан санагдаж байна. Тэнд чинь хөдөлмөрийн баатар Намсрай мамсрай ардын жүжигчин Дамдинсүрэн гуай арван жилийн онц сурлагтан нэг жаахан охин орж байсан Эрдэнэчимэг гэж тэр чинь одоо топ мебелийн Эрдэнэчимэг шүү дээ Төрөөгийн авгай

Буяндэлгэр -

Яаж мэдсэн гэхээр сая 40 жилийн ойгоор анхны ярилцлага өгч байсан хүн гээд ирж ярилцлага өгч байсан байхгүй юу онц сурлагатан

Хишигт -

Тэгээд орой нь кино Ардын илч би болохоор кино программын редакцийн улсууд дунд нь бол кино тасарлаа гэсэн юутай кино тасарвал нөгөөхөө үзүүлнэ ингэж бид анхны нэвтрүүлгээ хийж байсан даа тэрнээс хойш тун удсангүй 67 онд одоо октябрийн баяр боллоо октябрийн баяраар орбитын нэвтрүүлэг оруулж ирсэн тэгээд

Буяндэлгэр -

Тэр чинь 70 хэдэн он вэ

Хишигт -

Тэр чинь 69 он халзан Батсүх гуай гэж хүн байлаа ш дээ Батсүх гуай чинь манай киноны редакцид орчуулгын албанд ажиллана.

Буяндэлгэр -

Батсүх гуай бид нар чинь нэг редакци байсан тэр чинь мэдээний редакцид хамрагддаг байсан ба Энэ зурган дээр хэн хэн байна та харах уу хэдэн он вэ?

Хишигт -

За энэ 53 он байхаа улсын баяр наадмаар Цагааны Цэгмид гуай бол 47-50 онд манай ангийг даасан багш л даа би хөгжим бүжгийн хөгжим бүжгийн гэж байгаагүй уран сайхны сургуулийн жүжиг бүжгийн анги төгсөөд Цагааны Цэгмид багш манай ангид 3 жил багшилаад тэгээд багштайгаа хамт авахуулсан зураг энэ бол аа 57 онд бүх холбоотын кино урлагын дээд сургуульд дөнгөж очоод зураг хэрэгтэй болоод авахуулаад тэрнээсээ томоор угаалгасан зураг байгаа юм

Буяндэлгэр -

та тэгээд хэдэн онд буцаж ирсэн бэ

Хишигт -

59 онд

Буяндэлгэр -

2-р курсээсээ буцсан юм уу

Хишигт -

Бараг 3 арай 3 ороогүй

Буяндэлгэр -

Бие чинь муудаад ирсэн уу агаар таарахгүй байсан байх

Хишигт -

Бие муудаад энэ Туваанжав наадах нь Цэрэндорж энэ бол бүх холбоотын кино урлагийн дээд сургуулийн найруулагчийн ангийн оюутнууд тэнд суралцаж байгаа үе урлагийн сургуульд 3 жил хамт театрт 6 жил хамт ажилласан тэгээд Ванган багш соёлын яаманд бид хэдийг найруулагч болгох гээд 56-57 он хүртэл хөдөө томилолтоор ажиллуулсан тэгээд би Дорнод аймагт Туваанжавтай энэ ховдод тэгээд 57 онд намайг явуулаад 58 онд энэ хоёр араас очсон тэгээд ангийн 3 зургаа авахуулсан байхгүй юу

Буяндэлгэр -

Дээр үеийн зураг байна гоё байна хүн залуудаа их гоё байдаг энэ чинь Дамдин байна

Хишигт -

Кино урлагийн дээд сургуульд сурч байхдаа бид 3 нэг өрөөнд хамт амьдарч байсан одоо урлагийн гавъяат зүтгэлтэн Дамдин урлагийн гавъяат зүтгэлтэн Цогзол цөмөөрөө гавъяат болчихсон байна

Буяндэлгэр -

Тийм байна ш дээ урлагийн гавъяат зүтгэлтэн Хишигт

Хишигт -

Энэ бол 58 оны зураг Цогзол гуай чинь зургаа зураад л уран бүтээлээ хийгээд ийм гоё халимагтай гоё хөгшин болсон \инээв\ энэ хүүтэйгээ 70 онд манайх зөвлөлтийн төв телевизтэй хамтраад Монголын үнэн гээд нэг баримтад кино хийсэн юм ардын хувьсгалын 70 жилийн ойд зориулаад 71онд гаргах ёстой. Тэгээд ээж нь өвчтэй хүү маань харах хүн байхгүй тэгээд би хүүгээ аваад явчихсан юм. Бас Жалнаажав гуайн буянгаар \инээв\ энэ чинь хөл муутайг хэлэх үү тэгээд хүү маань Москвад надтай цуг байж байгаад авахуулсан зураг

Буяндэлгэр -

тэгвэл бүр багаасаа Москваг үзсэн байна ш дээ

Хишигт -

Тийм энэ бол яах бэ сүүлд миний хүү Эрдэнэтэд билязийн жолооч болчихоод энэ миний хамгийн бага дүү

Буяндэлгэр -

Оо за

Хишигт -

Энэ онд радуга фестивальд олон улсын ардын урлагийн тухай телевизүүдийн бүтээл шалгааруулах фестиваль болдог юм.

Буяндэлгэр -

Та чинь олон шагнал авсан ш дээ

Хишигт -

Манайхан чинь 70-оноос эхэлж орсон 75- оноос энэ фестиваль эхэлсэн 77 онд эхнийхэд нь Төмөрдорж манай хөгжмийн редакцийн Цагаан сар гэдэг программаар орсон юм. Тайзан дээр гол төлөв авсан юм даа. Тэгээд тэр яахав нөгөө зөвлөлтийн соёлын яамны ч билүү дээ нэг тийм дипломтай гараад ирсэн шүү. 2 дахь удаагаа 1979 онд Юндэндорж ардын бүжиг энэ одоо ээрэнцэг мээрэнцэгийг чинь Богдын ордон мордон театрын тайз майзан дээр бүжиглүүлж байгаад аваад очсон тэр яахав зүгээр талархал аваад ирсэн юм. 81 онд мөн Юндэндорж хэнтэй хамтраад оператор Баяраатай хамтраад нийлээд Адуучны баяр гээд программ бэлдэж очсон. Тэр нь яахав нэг адуучин айлын амьдрал ховдын баруун аймгийн олон ястны бүжиг мүжиг оруулаад хийсэн тэр зөвлөлтийн киноны холбооны тусгай шагнал аваад ирсэн. Энэ бол 83 он энэ удаа бол сэдвээ олоод яв гэсэн намайг тэгээд яахав

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.