Anonymous
![](../assets/images/interviewees/990050.jpg)
Basic information
Interviewee ID: 990050
Name: Anonymous
Parent's name: Anonymous
Ovog: Buuch
Sex: m
Year of Birth: 1951
Ethnicity: Dörvöd
Additional Information
Education: higher
Notes on education: engineer, ecconomist
Work: director of company
Belief: Buddhist
Born in: Türgen sum, Uvs aimag
Lives in: Songinohairhan sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: lawyer
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
childhood
education / cultural production
work
family
relations between men and women
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Хишигсүрэн -
Кембрижийн их сургуулийн Монгол судлалын судалгааны төв хийж байгаа судалгаанд маань оролцож ярилцлага өгөхийн зөвшөөрсөн таньд баярлалаа.
Ингээд эхний асуултаа асууя. Эхлээд та өөрийгөө танилцуулж өөрийнхөө бага насныхаа амьдралаас эхлэн ярина уу?
Нэргүй -
Би 1951 онд Увс аймгийн Түргэн сумын нутагт бууч Б----- гэж хүний хүү болон мэндэлсэн. Тэгэхэдээ одоо яахав 1951 оны 8 сарын зуслан руу орж байхад гэж байгаа юм тэр чинь, 8 сарын 25-30 ны хооронд төрсөн юм шиг байсан. Зулангаас намаржаа руу нүүж байх үед гарсан гэж ээж ярьдаг байсан. Тэгээд 5 настайгаасаа эхлээд Бөхмөрөн сумын иргэн болж Бөхмөрөн суманд нүүж очсон. Намайг 5 настай Бөхмөрөн нүүж явахад одоогийн миний бодож байгаагаар Түргэн сумын Даш гэж нэг хүн байсан. Бөхмөрөн сумнаас Шовгойн Бурмаа явж байсан цөмөөрөө тэмээтэй морьтой хүмүүс надыг хүргээд явж байсан. Хүнээр тоолох юм бол 10-аад хүн байсан юм шиг байгаа юм. Одоогоор бол миний ээж миний хойд эцэг болох Б----- гэдэг хүнтэй суугаад явж байгаа нь тэрээ. Намар байсан 11 сар байсан болов уу даа. Нилээд хүйтэн байсан. Намайг арганд ачаад явж байсан. Замдаа үдлээд хөдөөд гал түлээд сууж байхад үнэгэн лоовуузан малгай гаргаж ирээд миний хөлийг хийгээд дулаацуулж байсныг би санаж байна. Тэгээд одоо ямар ч учиртай байсан юм Бурмаа, тэр Даш гэдэг 2 хүн хоорондоо зоолдоод яваад байсныг санадаг юм. Одоо чухам ямар шалтгаанаар тэгж байсныг нь санахгүй юм. За ингээд Бөхмөрөн сумын юугаар даваад, хөдөөг туулаад одоо “зүүн зах”-аар ороод ирэхэд утаа униар татаж нэг айлын өвөлжөө шатсан байсан. Хэзээ ч шатсан ч юм бүү мэд. Тэгээд бид нар “шар модон” гэдэг газар одоо миний хойд эцэг болох Б----- гэдэг хөгшнийд ирж байсан. Ээж бид 2 нилээн орой харанхуй бүрий болж бйахад ирж байсан. Одоо ингээд ирж байхад бол миний өргөж авсан дүүгийн эцэг Цагааны Сүрэн гуай залуухан байсан, гэр бүлийнх нь хөгшин Сайнжаргал. За тэгээд Даржаа хөгшин, самган нь Норжин хөгшин цөмөөрөө хүлээж авсан. Орой нь хүлээж авахад 4-н талд нь тос түрхчисхэн сүү амсуулаад л бид гэрт орж ирсэн. Гэрт орж ирэхэд харанхуйд лаа барьчихсан. Их холоос даарч ирсэн болоод тэр юмуу их олон хүн суулгачихсан үстэй дээлэн дээр сууж байснаа санаж байна. За миний багийн амьдрал бол нэг иймэрхүү жишээтэй. Бөхмөрөн сумын иргэн болж ирж байсандаа. Ер нь тэгээд би 5 настайгаасаа 1964 он хүртэл Бөхмөрөн суманд байсан. Тэгэхдээ би хамгийн сахилгагүй хүнээр тооцогдож байсан. Намайг бол “шоронгийн хадаас” гэж нутгийн ард түмэн тооцож байсан. Яагаад гэвэл асар их сахилгагүй байсан. Миний сахилгаггүй байсан түүх бол...яагаад ч юм бэ зүгээр сахилгаггүй гэдэг асуудал 2 өөр. Хүнд хортой сахилгагүй, хоргүй сахилгагүй гэж 2 байдаг. Би бол хүн хорлож байснаа санахгүй юм. Ер нь хортой сахилгагүй байгаагүй. гэхдээ тодорхой хэмжээнд хор хүргэж байсан л байх. Ер нь би өөрийгөө хортой сахилгагүй гэж тооцдоггүй. Яагаад гэвэл би хүний юмыг хулгайлаагүй, хүний юмыг идчихээгүй, хүний юмыг эвдчихээгүй. Нэг л хүүхдийн хөл хугалсан. 8-р анги хүртлээ өөр надад хийсэн хэрэг, хэлэлцсэн зүйл байхгүй ээ.
Хишигсүрэн -
Яг сахилгагүйтэхээрээ яадаг байсан юм бэ?
Нэргүй -
Сахилгагүйтэхийн хэдэн жишээ хэлье. Яагаад вэ гэхлээр энэ миний сэтгэлд хоногшсон байхгүй юу. Манай Бөхмөрөнийхөн ч бараг мэднэ. За байж тэр чинь би сургуульд ороогүй байсан цаг 7 юмуу 6 настай байсан цаг. “Бөхмөрөний гол” би ш дээ. Ямар гол билээ дээ.......”Бөхмөрөний гол”. “Зүүн зах” хавьцаа байдаг. “Нүцгэн гол”. “Нүцгэн гол”-д манайх зусаж байсан юм. Тасагт л /сүүний завод/ үхэр сааж байсан юм байлгүйдээ. Тэгээд тасагт үхэр сааж байхад Даржаа хөгшнийхэнтэй айл байсан. Тэднийхтэй ер нь айл явдаг байсан. Ямар ч учиртай байсан юм бүү мэд. Хамаатан садан байсан юм байлгүй дээ. Тэгээд нэг Норжин самган, манай ээж хоёр гэрийн үүдэн дээр үхэр саагаад сууж байх юм. Тэгээд үхэр саагаад сууж байхаар нь монгол үхрийн сүүлэн дээр ялаа суугаад бөгсөө нийлүүлчихсэн хоёр сүүлээрээ зөрж шавхардаад байсан. Би галын эхэн дээр хүйтэн цай ууж сууж байгаад тэр хоёр үхрийн сүүлийг холбоод холбочихвол надад их сонин байх юм шиг санагдаад тэгээд гүйж гараад 2 монгол үхрийн сүүлийг 2 дахиад зангидаад хаячихлаа. Тэгээд жаахан сууж байгаад эхлээд ээж бослоо. Ээж боссон чинь үхэр зүтгээд тугалаа хөхүүлэх гээд нөгөө 2 монгол үхэр чинь 2 тийшээ зүтгээд... тэгээд 2 дахиад зангидчихсан 2 монгол үхэрийн сүүл яаж тайлагдах вэ дээ. Тэгээд үү үү гээд л тойроод сүйд боллоо. Ээж гүйж орж ирээд л хайч авч гараад монгол үхрийн сүүлийг тас огтлоод орхилоо.Тэгсэн чинь нэг нь оодойсон жижиг сүүлтэй болоод нөгөө нь 2 давхарлаж зангидсан урт сүүлтэй болчихлоо. Тэгээд л хоёр үхэр 2 тийшээ боллоо. За тэгээд л ийм хэрэг болоод ээж намайг хөөлөө. Энэ үхрийн сүүлийг ингэж байх замбараагүй хүн хэн байхав гээд л гал тойруулаад хөөлөө. Би гал тойроод гүйвэл гүйцэгдэхгүй юм чинь тойроод л байлаа. Тэгээд нэг завсар нь би хаалгаар харайж гарна гэж бодсон байхгүй юу. Тэгсэн чинь яг хаалган дээр ирээд гарах гэсэн чинь нөгөө надыг хөөж явсан хүн чинь зог тусаад эргээд над руу дайрахаа... хаалгаар гарах гэж байгаа надыг барьж аваад. Тэгээд “Нүцгэн гол”-д нэг эргүүлэг байсан юм бид нар хүүхэд байхдаа тэр эргүүлэгт айгаад ордоггүй байсан юм. Ёроол нь мэдэгддэггүй эргүүлэг байдаг байсан. Тэр эргүүлэгт аваачаад шийдээд орхидог байхгүй юу. Аа тэгсэн чинь нөгөө эргүүлэг чинь аваад л доошоо орсон усанд хахаж цацаад эргээд л усан дээр толгой шоволзоод гараад ирсэн чинь голын захад нэг хэдэн цахилдаг байснаас нэг шүүрээд л алдлаа. Дахиад нэг ирэхэд нь дахиад нэг шүүрсэн чинь баригдаж байнаа. Тэгээд тэр цахилдагнаас татаад гараад ирлээ. Тэгээд очсон чинь орой харанхуй л болж байсан байна. Тэгээд би тэр голын хөвөөг доошоо дагаж мөлхөөд улсуудад үзэгдэхгүй гэж доош оо мөлхөж байгаад. Нилээн доор очоод Даржаагийн гэрт ороод ирсэн чинь өө сайхан үстэй цагаан дээл баруун талд овоолчихсон байна. Нэг үстэй цагаан дээл дээгүүрээ нөмөрч аваад унтаад өглөө. Тэгээд л дулаацаад унтаж байсан чинь ээж “миний хүү ирж хоол цайгаа идээрэй” гээд л хашигрлаа. Тэгэхээр нь би бодлоо. Үгүй нэгэнт усны эргүүлэгт хаягдчихсан хүнийг одоо үхчихсэн гэж тооцож байгаа гэж бодоод айлгах санаатай. Миний “хүү хоол цайгаа идээрэй” гээд хашгирахаар нь дийлдэггүй дээ. Тэгээд үсрээд очсон чинь “тэгэлгүй яадаг юм бэ, яадаг юм энийгээ би мэдэлгүй яадаг юм бэ” гээд л ээж тосоод үнсээд л авч байсан. Ер нь надыг би бодож байгаа юм. Ер нь тэгээд явуулчихвал ч яахав гэж бодоод л надыг тэгж хаясан ч болов уу гэж боддог. Би үнэхээрийн сахилгагүй байсан. Хоёрдугаар жишээ бол манайх байс “Нүцгэн гол”-ын тохойд байсан. Тэгэхэд бас агент Гонгор гэж... Далхсүрэн гуайн ах нь билүү дүү нь билүү. Нэг тийм агент байсан юм. Гонгор агентад бурам ирж гэнэ гэж дууллаа. Тэгэхээр нь цохиод очлоо тэгсэн чинь мөнгөөр өгөхгүй зөвхөн нохойн ноосоор өгнө гэлээ. Тэгэхээр нь манайд нэг хэдэн жил ноостойгоо явсан юм бүү мэд нэг хөгшин халтар нохой байсан юм. Нөгөө нохойг хяргалаа .. кг юм гарч байна. ... кг нь ... .. кг-ыг нь сул тавьчихаад л. Тэр “Нүцгэн гол”-ын элстэй тохой нил нохойн ноос болсон нөгөөдөх чинь элс ноос холилдсон тохой болов. Нөгөө нохойг чинь хяргаад л 2 чихийг нь үлдээгээд л. Сүүлийг нь сайхан годойлгоод л. Хүүхэд хяргасан юм болохоороо сайхан гөлгөр болсонгүй л дээ. Жаахан барзгар боллоо. Тэгээд л гэдсийг нь хяргах гэсэн чинь хөгшин нохой хэмхээд би дийлсэнгүй тэгээд тавиад явуулчихлаа. Тэгээд ноосоо хийх гэсэн чинь сав байдаггүй. Тэгэхээр нь муу хөх дайламбан өмдөө шувт татаад л нохойн ноосоо цөмийг нь түүж аваад л Гонгор агент дээр тавиад очлоо. Тэгээд нохойн ноосоо аваад жаахан бурам өглөө. Тэр бурам нь жаахан атга хүрэх юм уу үгүй юмуу. Тэгээд тэнд нэг хүн их баярлаж нэг хүн их уурласан. Манай аав их баярласан. Яагаад гэвэл өө муу хөгшин нохой болж 10 хэдэн ижл ноосноосоо салаагүй юм байгаан ш дээ. Одоо зун болохоор залуу нохой бол ноос унадаг ш дээ хөгшин нохой болохоор ноос нь гүйцэд унадаггүй. Харин хөгшин нохой ноосноосоо салж сайхан боллоо гээд. Сэрүү татаад гээд. Тэгсэн чинь хөгшин нохой чинь ийм их барзгар муухай амьтан болчихсон. Юу гэдэг билээ дээ нэг зэрлэг амьтан шиг болчихсон. Тэгээд морьтой хүн ирэхлээр сүүлээ годогнуулаад хуцаад очихлоор морь нь үргээд нөгөө айлын хачин годгор сүүлтэй хачин арзайсан юм очихлоор морь нь үргэлгүй яахав. Тэгээд ээжид нэг загнуулаад аавд нэг магтуулаад. Ийм нэг нохой хяргасан ажил байдаг. Дахиад нэг ажил яасан бэ гэхлээр. “Бөхмөрөний гол” үерлэчихсэн хавар цаг. Манайхан байсан тэр “Бөхмөрөний голын баруун талд нь өвөлждөг байсан. Тэр хавар болсон байсан юм шиг байгаа юм. Голын зүүн талд хүүхдүүд их тоглодог. Айлууд их буучихсан. Тэгээд Бөхмөрөний гол”-ыг сэлж гараад... тэр гол үерлээд ногоорчихоод айгаад орохын аргагүй юм байсан. Тэгээд урсаж яваад доогуур нэг юм гарч байгаа юм. Тэр яаж нэг юм усанд үхэлгүй гарч байсан юм бэ бүү мэд. Гараад л хүүхдүүдтэй тоглолоо. Тэгээд нэг айлын эрх хүүхэд байсан юмаа. Энэ одоо хэн нь билээ намайг мориор хөөгөөд.... би хүүхдийг нь цохичихсон мориор надыг хөөгөөд урт мод барьчихсан. Тэгээд л би голруу үсрээд орлоо тэгсэн чинь нөгөө хөөж явсан хүн хойшоо хашгираад алга боллоо. Тэр айлын хүүхэд алчихлаа л гэж бодсон байха. Би тэгээд л 300 орчим метр урсаад л гараад ирсэн. Тэгж бас нэг уснаас гарч байлаа. Бас нэг асуудал юу гэвэл. Надад цохиулсан нэг шалтгаан байсан. Би 5 тэмээ хайж яваад хамрыг нь гээчихсэн. “Тэмээний хамар” гээсэн хэрэгтэй нэгдүгээрт. Хоёрдугаарт би тэндээс түлш түүж ирсэн. Тэгээд замдаа түлш түүж ирэхээс өөр ямар ч арга байхгүй надад. Тэгээд эргээд хүрч ирсэн чинь эгч сургуулиас ирсэн байсан. Тэгээд би 5 тэмээний хамрыг нэг “хасаг” авчихлаа гэж хэлсэн. Тэгсэн чинь тэндээс эгч наадах чинь худлаа ярьж байна. “Хасаг” юу гэж “тэмээний хамар” авч байдаг юм гэлээ. Тэгээд тэр нэг гайгүй өнгөрлөө. Тэгээд би “Байшинт”-ын “Баруун гол”-д өвөлжиж байхдаа миний түүсэн түлш аргал хоргол гэдэг чинь нуруулдаад овоолчихсон байгаа юм чинь. Өдөр болгон намайг аргал хоргол түүж ир гэж явуулна. Аргал түүж ир, хоргол түүж ир морины баас түүж ир гэж явуулаад болдоггүй. Нэг өдөр жаахан дургүй хүрээд аргал түүж ир гээд байхаар... хавар ч болж байсан дулаахан ч болж байсандаа. Гэртээ байгаа аргалаас аргаа дүүргэж аваад л хойд эргээр алхлаа. Тэгсэн чинь араас хаачихнав гээд л ээж дуудлаа шүү. Тэгэхээр нь аргал түүж байна л гэлээ. Ингэж аргал түүдэг юмуу намайг бас хуурахнээ гэж байна. Тэгээд байдаггүй ээ. Ээж намайг хүллээ. Үгүй ээ одоо яахав дээ тэртэй тэргүй л хүлүүлдэг , цохиулдаг юм чинь. Манай ээж аюултай цохино. Нэг цохих юм бол аюултай цохино. Ингээд тавьсан 5 хуруу ингээд гарна ингээд тависан 5 хуруу ингээд гарна хээ нь ерөөсөө арилахгүй./Хацраа зааж үзүүлэв/. Хөөрхий намайг хүн болог гэж л зодож байсан байхдаа түүнээс ямар надыг ямар юмандаа эх хүн тэгж цохих вэ дээ. Тэгээд нэг цохиулаад авахлаар их сайхан. Одооны хүүхдүүд юу гэж боддог бол мэдэхгүй. Биений дотор байгаа хий хуй гараад байх шиг бие хөдлөхөд чөлөөтэй сайхан болоод тэгээд болдог байсан. Тэгээд хүллээ. Тэр одоо гэрийн гаднаас аргал түлшнээс болж хүлүүлээд. Гэрийн дээд талын өрхөөс дүүжилж байна. Тэгээд л 4-н хөлийг.... юу яагаад...2 хөл 2 гарыг холбож хүлээд дүүжлэхээр нь зэрэг л уяалсан чигээрээ ганцхан “саваад” л өрхөн дээр нь гараад суучихяа гэж бодоод л тэгээд одоо ямар ч шаардлага байхгүй чимээгүй л байж байгаад хүлүүлчихье гэж бодоод л. Тэгээд л тоононоос хүлэх байх гэсэн чинь тэгдэггүй шүү, хойд талын унинаас хүллээ шүү тэгээд л нөгөөдөх чинь савж гарч чаддаггүй. Тэгээд л гаднаас миний түүж ирсэн 2 шуудай хомоолыг авч ирээд гал руу хийгээд дээд талын тагийг нь аваадахсан чинь утаа гэж олгойдож байдаг байгаадаа. Тэгээд л өрхийг чинь битүү бүтээгээд ээж яваад өглөө. Тэгээд 15-20 минут болсон уу үгүй юу хамраас шар юм гоожоод уйлна бахирна гэж дээд зэргийн юм боллоо. Эхлээд сүрхий байсан чинь утаанд хахаж цацаад орилж чадахаа больж байгаа юм чинь. Утаа чинь ямар ч арга байхгүй. Тэгээд байж байсан чинь гаднаас нэг хүн хаалгыг сэв хийтэл татсан чинь ингээд харсан чинь нэг хүн ороод иржээ. Тэгээд л тэр хүн сандраад л орж гараад давхиад байх юм. Үгүй ямар гэдэг болж байх юм бэ гээд л нөгөө хүн орж гараад байх юм. Тэгсэн чинь Дамиран ахын хөгшин байсан. Тэгсэн чинь үгүй ямар юм болж байгаа юм бэ. Гээд л гэр шатаж байна гээд л өрх татаад. Үгүй ямар юм болоод байна л гэж байна тэгэхлээр нь ямар юм болох юу байдаг юм бэ хүн үхэх гэж байхад наана чинь л гэлээ. Тэгж бага зэргийн дуу гараад л. Тэгээд тэр эгч утаа гарч байсны тагийг тавиад л, надыг тайлах гэхлээр л утаанд хахаж цацаад гараад л буцаж орж ирж тайлаад л тэгж байгаад нэг юм тайлсан. Тэгээд нэг утуулсан хүүхэд нэртэй. Өөр нэг явдал юу вэ гэхлээр. Манай тэнд нэг оргомдог /цочомтгой/ самган байсан юм. Тэр Гэлэг гэдэг хөгшний самган билүү дээ. Тэднийх Тасагт зүүн захад нь байдаг байсан. Гэлэгийн самган сүүгээ заводод өгчихөөд буцаад сүү аваад буцдаг байхгүй юу. Буцахдаа манай гэрийн зүүн захаар өнгөрдөг. Тэгэхдээ зэрэг нь нэг их бороотой өдөр байсан. Манай зүүн талаар сүүгээ бариад явж байна тэгэхлээр нь. Энэ Гэлэгийн самган их оргомдог юм гэнэ лээ. Тэрнийг нь үздэг хэрэг гээд гэрийн зүүн талаар урсдаг уср уу гүйж ороод шавар авч нүүрэндээ түрхээд сууж байсан. Яг тэр самган 2 аравтын бетонтой “буцаалтын шингэн сүү” авч ирж байна. Хажуугаар өнгөрдгийн даваан дээр аа, ааад гээд л босоод ирсэн чинь нөгөө самган чинь 2 бетонтой сүүгээ цацчихаад, тонгочоод, янз бүрийн юмаа хэлээд алга боллоо. Тэгээд л тэр бол өнгөрсөн. Тэгж байхад Жаргал ахын аав Цэнгэл нагац бид 2 заводын үхэр хариулж эхэлсэн. Ер нь үхэр хариулах ч үгүй байсан. Тэр ер нь 1959 байна уу 1960 оны үед тасгийн үхэр хариулж эхэлж байсан юм. Тэр үед Цэнгэл нагац цалин авдаг би цалин авдаггүй байсан юм. Цэнгэл нагац нөгөө хөгшин хүн яаж үхэртэй хөөцөлдөх үү. Сарлагын үхэр чинь их хэцүү. Бороо устай үед морь нь халтирчих гээд тэрэнд чинь би л гавъяа байгуулна шүү дээ. Тэгээд үхрээ гаргаж аваад хариулаад орой болохоор өмнөөс 2 морьтой ирдэг тэгэхгүй бол үхэр алдчих гээд болдоггүй. Тэгээд л анхны үхэр тэгж хариулж Цэнгэл ах бид 2 Бөхмөрөнд ирж байсан юм. За өшөө миний нэг шийтгүүлж байсан түүх гэвэл тэр усанд хаяуулж байсан...../ярилцагч бодолхийлэв./ Өөр нэг түүхийг нь мартчихаад байна аа.
Хишигсүрэн -
Та одоо яав ээж чинь ямар хүн байсныг ярина уу?
Нэргүй -
Аав бол... төрсөн аавыгаа би 5 настай байсан болохоор сайн мэддэггүй юм. Тэгэхдээ гадарлана их бие томтой хөгшин байсан. Тэгээд нэг аяга дүүрэн улаан юмаар бөөлжөөд байдаг байсан. Бодвол тэр “нарийн” /хорт хавдар/ өвчнөөр өвчилсөн хүн гэсэн. Тэгээд тэр бодвол хоол унднаас гарч байсан байлгүй дээ. Би тэрнийг нь бол санаж байна. Их олон хүмүүс орж, гарч байсан. Тэгээд яахав ан ав их сайн хийдэг бууч Бандай гэдэг нэртэй хүн байсан. “Газрын ганцыг” л алдаг хүн явсан юм билээ. /сайн анчин гэсэн утгатай үг/ Тэрний түүхийг би сайн мэдэхгүй ээ, Очир гэдэг хүний хүү л юм гэсэн. Тэрний хамгийн том хүү нь манай аав Бандай, дараачийн хүүн нь Даржаа гэж Түргэнд байдаг насаараа уурга хийсэн хүн бий. 3 дахь нь болохоор Хараа гэж самган байж байгаад Улаанбаатарт хэдтэйгээ нас барсан гэлээ. Аав талаасаа 3-уулаа л юм билээ. Ээж тал болохоор эгч дүү 4-үүлээ. 2 бага нь эрэгтэй. Хамгийн том эгч нь болохоор одоо нь модон хамар Жур гэдэг хүнтэй сууж байгаад 6 хүүхэд гаргасануудаа бурхан болсон. Дараагийн хүн нь болохоор манай энэ Давааням ах Шурай эгч нарын ээж Түвшин гэж самган явлаа. Дараагийнх нь болохоор манай ээж могой жилтэй хүн байсан. 68 хүрээд нас барсан. Дараагийнх нь тэр дээд талд 18 настайдаа 5 жилийн цэрэгт яваад эргэж ирээгүй хүн бий. Морьтийн 8-р дивизид яваад тэр чигтээ эргэж ирээгүй алга болсон. Хамгийн бага дүү нь болохоор улсын анчин Мягмар гэдэг хүн Түргэн сумын Живэрт гэдэг газар насаараа нутаглаж байгаад нас барсан. Улсууд 60 гараад л нас барлаа. Ээжээс болохоор би 4-н эгчтэй . Би өөрөө айлын хамгийн отгон хүү нь 4-н эгчийн түүх их сонин. 3-ыг нь хүнд өргүүлчихсэн. 1 нь гэртээ одоо хүн болсон ийм учиртай. Хамгийн том эгч нь Хүүхээ гэж байсан. Хүүхээ эгч 12 хүүхэд гаргасан Чулуунбаатар гэж хүнтэй Түргэн сумын нутагт нутаглаж байгаад 61 насныхаа жил дээр нас барсан. Хүүхээ эгч бол 12 хүүхэд гаргасан хүн. Сайхан хүн явсан. Зүгээр малчин явсан. Түүнээс биш сургууль соёл явсан юм байхгүй. Нөгөө 3-н эгч болохоор... эгч тэгээд Насанжаргал эгч, Нацаг эгч. 3-уулаа 5-н онцын эзэн. Цөмөөрөө сурлага сайтай байсан. Ярих юм байхгүй. Харин энэ 3-н эгчийг бол 3-ууланг нь хүнд өргүүлсэн. Харин энэ Хүүхээ эгчийг бага байхдаа гэртээ гаргаад тэр хамгийн том эгч Түвшин эгч дээрээ үлдээгээд өөрөө хүнтэй суугаад яваад Бөхмөрөн лүү хөх Лэгдэн гэдэг хүнтэй суугаад явсан. Хөх Лэгдэн гэдэг хүн нь насаараа л шилийн сайн эр явсан. Тэрэнтэй амьдрал холбоод явсан. За ингэж байх замд нь яах вэ гэхлээр манай ээжээс Хөх Лэгдэнгээс хүүхэд гаргасан. Одоо Шаравынхны л удам юмдаа. За тэгээд манай Насанжаргал эгч гарлаа. Насанжаргал эгчийн аав гэж бас Бөхмөрөний нилээн гайгүй Шаравынхны баян хүүгийнх , хүүхэд гардаггүй айлд өргүүлсэн. Авгай нь Шомбоон гэж хүн байсан. Дараагийн эгч нь Нацаг эгч гэж би одоо ч байгаа. Тэр Нацаг эгч яахав гэхлээр тэр бас учиртай. Манай энэ төрсөн эцэг Бандайнаас гарсан төрсөн ганц охин нь тэр Айжаа гэдэг нь Гэнэн гэдэг хүнтэй суугаад хүүхэд гардаггүй болохоор нь өргүүлсэн. Тэр айл бас их баян айл байсан. Тэгээд 2 эгч маань 2 баян айлд өргүүлээд 2-уулаа ядуу тартагын зовлон үзэлгүй насаараа сайхан хүн болсон. За хамгийн дунд эгч Арьяа гэдэг бид хоёр бол ээжийг дагасан болоод айлаар явж хойд эцгийн нүүрийг үзэж хараад Бөхмөрөн сумын нутагт нутаглаад сургууль соёлын мөр хөөгөөд ингээд бид 2 яахав, тэгээд доод талд тэр Цагааны Сүрэн гэж хүүхэд тогтодоггүй айлаас манайхыг хүн болгож ав гэж гуйсаар байгаад Даваахүүг өгсөн, тэгээд авч хүн болгосон 1958 онд. Одоо тэгээд эхээсээ ийм л түүхтэй хүн. Даваахүү бид 2 гадаадад сургуль төгслөө. Насанжаргал эгч болохоор багшийн дунд сургууль төгслөө. Арьяа эгч болохоор хүн эмнэлгийн техниккум төгслөө. Нацаг эгч болохоор 7-р ангид байхад нь аав нь нас бараад хөдөө гарч мал маллах, өөр үсчний ажил сүүлдээ хийгээд явсан. Одоо цугаараа эсэн мэнд сайхан байна. Харин Арьяа эгчийн хувьд болохоор 5 жил 5 хүүхэд гаргаад тогтоогүй. Уртнасан гэж хүнтэй суугаад тэр нь аль эрт нас барлаа. Тэгээд Улаанбаатар хотод Сайжаа гэж хүнтэй суусан. 2 хүүхэд гаргасан. 1нь эрэгтэй 1 нөгөөх нь эмэгтэй. Эмэгтэй охин нь хэлний сургууль төгсчихсөн ийм байна. Хүү нь эндсэн. Насанжаргал эгч болохоор 7 хүүхэдтэй одоо бүгдээрээ дажгүй байцгаана. Тийм болохоор, Нацаг эгч болохоор 6-н хүүхэдтэй 6-н хүүхдээс 2 нь эндчихээд бусад нь байна. Дажгүй цөмөөрөө гэмгүй байна. Манайх болохоор 4-н хүүхэдтэй хамгийн том охин нь эмч хийдэг. Анагаах ухааны дээд сургууль төгссөн. Дараагийн 2 нь Дүрслэх Урлагын Дээд сургууль төгссөн нэг зураач хүү байна. Дараагийнх нь болохоор англи хэлний орчуулагчаар төгссөн нэг хүү байн. Дараагийн хүү болохоор СЭЗДС-ын 3-р курсын оюутан байна.
Хишигсүрэн -
Та хаана дунд сургууль төгссөн бэ. Гэртээ байсан уу. Дотуур байранд байсан уу. Сургууль төгсөөд дараа нь юу болов тэр тухайгаа ярина уу?
Нэргүй -
Бөхмөрөрний сургуульд би айлд ч байсан, дотуур байранд ч байсан. Голдуу байранд байж байгаад 4-р анги төгссөн. Сургуульд байхдаа Шагдарсүрэн гэж айлынхаар байсан хүн. Тэр айлд болохоор хүүхэд тогтдоггүй байсан. Тэгээд надыг байлгаж байгаад хүүхэд тогтсон. Тэгээд надад их сайн. Тийм учраас аймгийн төв орж ирээд Шагдарсүрэнийд ч байсан өөрийнхөө эгч Арьяагынд ч байсан дотуур байранд ч байсан. Ямар ч гэсэн хольж хутгаж явсаар байгаад их хөгжилтэй маягаар дунд сургуулийг төгссөн. Тэгэхэдээ зэрэг би бараг хулгиан байсан хүндээ. Би аймгийн төвд орж ирээд асар их сахилгагүй байсан. Өдөр болгон зодолдоно миний зодолдохгүй өдөр гэж байдаггүй байсан. Тэр ер нь ямар учиртай байсныг мэдэхгүй. Хажуугаар гарахдаа муухай л харсан бол тэрнийг барьж аваад зодно. Нэг ч олигтой ч юм байгаагүй. Сурлага бол сайн байсан. Ганцхан би ямар хичээлд муу байсан гэхлээр уран зохиол, хэл бичиг 2 дээр л жаахан тааруу байсан. Яагаад вэ гэхлээр аймгийн даргын авгай хэн гэж нэг авгай байсан юм. Доржханд гэдэг авгай байсан юм. Хөгшин чавганц мөртлөө улаан будгаар амаа будчихсан. Тэр улаан хошуулсан юм байсан юм. Бид 2 насаараа таардаггүй тийм байсан. Их “Волга” унаад явдаг байхгүй юу. Тэгэхээр нь зам дээр нь гараад өргөөд, хэлээ гаргаад зогсчихдог байсан. Аа их муухай хараад өнгөрнө. Аймгийн даргын авгай яаж тэр үл бүтэх хүүхдийг авахав дээ. Тэгсэн мөртлөө би Нацагдорж тэмдгийн болзлыг хангасан байсан. Хангахдаа сурлагаараа ч биелүүлсэн номоо уншаад тэмдэглэлээ хөтөлсөн байхад. Үгүй ер хамгийн өөдгүй нь “Нацагдоржын тэмдэг” зүүж байна гэж намайг доромжилж байсан. Би тэгэхэд 7-р анги байхдаа “Нацагдоржын тэмдэг”-ийг биелүүлж байсан. Тэгээд би 8-р анги төгслөө. Тэгээд 8-р ангийн хүүхэд бүр 2000 билүү 3000 тоосго цохиж өгөх ёстой байхгүй юу. Тэгж байж тэр 8-р анги төгссөн юмаа авч гэрлүүгээ явах ёстой.
Хишигсүрэн -
Хэнээр тоосго хийлэг үү?
Нэргүй -
Үгүй ээ. Тэр 10 жилийн хүүхдүүдээр хийлгэж байсан юм. Улаан толгойн тэнд тоосгоны баюур гээд нүхтэй. Тэр нүх рүү ус оруулж орой баахан шороо зуурч байгаад.. Даваахүү тэгэхэд жоохон байсан. Тэгээд Даваахүүг дагуулж яваад нүхний амсар дээр нь юм нөмөргөж суулгачихсан. Хань хийж байгаа нь тэр. Тэгээд л тоосгыг нь цөмийг нь цохиж хаячихаад. Манай ангийн багш Буянхүү багш анги дааж төгсгөж байсан. Тоосгыг нь танай тоосго бүрэн шүү харин 100 билүү 200 тоосго илүү байгаа шүү, тэрнийгээ яахав дараа тооцож гаргадаг юм байгаа биз , би одоо “Түргэн”-ий машинаар явлаа гээд явсан. Тэгсэн чинь чи сургууль соёлоо яах гэж байна гэнэ. Тэгэхлээр нь техниккум ч байсан яахав гэлээ. Тэгтэл чи 9-р ангид орохгүй юмуу гэхлээр нь тэгсэн ч яахав гэчихээд явчихлаа. Тэгсэн чинь Санхүүгийн техниккумын 2 хувиар байсан юм байна. Тэрнийх нь нэгийг надад Буянхүү ах авч өгөөд нөгөөг нь Дамбийням гэдэг айлын хүүхдэд өгсөн байсан. Нөгөө Надмид эгчийн Цэрэнминжинд болохоор хойшоо Зөвлөлтийн техниккум, стандарт хэмжил зүйн анги авч өгсөн юм билээ.
Хишигсүрэн -
Авч өнгө гэж юуг хэлж байгаа юм бэ?
Нэргүй -
Арын хаалгыг л хэлж байгаа юм. Өө тэр ах чинь нилээн хэдэн жил багшиачихсан, тэр зэргийн арын хаалга байсан биз. Наадмаар явж байсан чинь л надад тэр томилолтыг манай ангийн хүүхэд авчирч өгсөн. Тэгээд техниккумд орох болсон. Хоёрдугаарт, ангийн төгсөлт болоод “монтаж” /зургийн цомог/ хийх болсон чинь миний зураг олддоггүй гэнээ. Би чинь зургаа авахуулдаг байгаагүй юм байлгүй. Ангийн ажилд ч идэвхтэй оролцодггүй байсан байна. Тэгээд миний нэг зураг олж хайчилж аваад монтажинд нааж оруулсан байсан. Тэгээд нэг тиймэрхүү маягаар сургууль төгссөн. Тэгээд сургуульд явах болсон чинь дуртай хүн байдаггүй. Аав ээж 2 бид хоёрт гар хөл бол гээд л тэгээд бүр шийдчихсэн байсан. Тэгээд намар болоод хүүхдүүд хичээлдээ явсан чинь сургуульдаа явмаар болоод болдоггүй тэгэхлээр нь Арьяа эгчид хэллээ, та ер надад нэг онгоцны зардал гаргаад өгч чадах уу гэлээ, тэгж байхад түргэний бага эмч хийж байсан юм. Тэгээд сургуулийн зардал өгчихвөл би явчихъяа гэлээ. Тэгсэн чинь өгнө гэж байна шүү. Аа тэгэхээр нь Арьяа эгч онгоцны зардал өгөх гэж байгаа гэхээр нь 2 хоногийн дараа явж таарах гээд байдаг. Тэгэхээр нь надад өмч гээд байхаар юм байдаггүй юм чинь. Тэгээд надад нэг муу цоохор хилэн өмд, хилэн цамц байдаг тэр 2-ыгоо угаагаад л бакалаа тослоод л нөгөө цамцаа боогоод л шуудайд хийчихэж байгаа юм чинь надад өөр ямар өмч байх биш. Тэгээд Арьяа эгчээс хувиараа аваад л. Манай аав намайг сургуульд явуулах дургүй байсан шүү. Боловсролтой хөгшин байсан яагаад тэгсэн юм бүү мэд.
Хишигсүрэн -
Ямар боловсролтой хүн байсан бэ?
Нэргүй -
Үгүй ээ. Базарваань. Дотоод яамны хэлтсийн дарга байсан хүн ш дээ. Маш олон газар чекист хийсэн. Өвөрхангайд байсан, Өмнөговьт байсан, Увсад байсан. Тийм хүн байхгүй юу. Тэгээд явлаа. “Халтар” гэж сайхан морь байсан тэр морио барьж авчирээд эмээл тохох гэснээ, эмээл нь замдаа лаг болчих болов уу гэж бодоод зөвхөн зайдан морьтой ухасхийсэн. Ээжид нэг хальт хэлээд л хацраа үнсүүл гэхээр нь ямар юмыг нь үнсдэг юм бэ гээд л ухасхийсэн. Тэгээд л доошоо пичигнүүлчихлээ. Зориг гэж чулуу юм чинь яахав дээ. “Түргэн”-ий/сумын нэр/ модны машин явдаг зам дээр давхиад очсон чинь хойноос 2 модны машин ирж байна. Тэгээд уулзсан чинь мод ачих хүүхэдгүй грүүшиггүй явсан юм, ямар сайн юм гээд баярлаад сүйд. Тэр мод ачих юу байхав дээ. Баруун аймгийн чөлөөт бөхийн тэмцээнд ороод л би чинь улсын аваргад орохоор болсон байхгүй юу. Тэр жиндээ ланжгар байсан цаг. Тэгээд л баярлаад л шуудайтай юмаа тавиад л нөгөө халтар морио жолоог нь хүзүүнд нь уяад чүү гэсэн чинь “шурт” гээд пичигнээд алга болж байгаа юм чинь. Тэгээд машины кабинд сууж аваад, мод ачаад аймгийн төв ороод ирж ирлээ. Аймгийн төв орж ирж байсан чинь онгоцны очер дийлдэхээ больсон гэж байна. Сарын ч юмуу бүх суудлыг нь биччихсэн. Тэгээд муу Шаагаа ахдаа цохиод очиж байгаа юм чинь. Аа тэр яадаад байх юм байхгүй, маргааш 2-уулаа очоод бичүүлчихнэ гэж байна. Мотоцикольтой маргааш нь очоод л. Билет бичдэг хүнийг нь таньдаг хүн байсан байна лээ. Маргаашын онгоцны билетийг л бичүүлж байгаа юм чинь. Маргааш нь онгоцонд суугаад л Улаанбаатар ниссэн. Энэ Давааням ахын манай ээжийн төрсөн эгч самган бид 2-ыг бичүүлээд л тэр Улаанбаатар хот явна гэж байсан. Тэгээд л бид 2 Улаанбаатар хот сүнгэнээд ороод ирлээ. Аая онгоцонд суусан чинь бөөлжинө гэж тамтаг алга. Онгоцонд сууж үзээгүй юм чинь. Дээшээ доошоо сажлаад л тэгээд л нөгөөх чинь хариугүй бөөлжиж, баас алдсан юм Буянт ухаа дээр бууж байгаа юм чинь. Тэгээд наашаа явган явж байгаа юм. Одоо хүн харвал хачин 2 юм явж байсан байх даа. Буянт ухаагын наад талын цагаан хаалганы хойд талаар гараад ирсэн, самган бид 2-ын ачаа бол 2 шуудайтай юм. Би арай гэж үүрч гарч ирж байгаа юм чинь. Юун такси макси тэр үед чинь тийм юм байхгүй. Автобус л байсан бол байсан байх. Тэрнээсээ наашаа яваад л Шуурай эгчийн том охин Оюунгэрэл жаахан юм байсан юм. Тэрнийг тэвэрчихсэн самган тарган гэж нөхцөлгүй 50 м явдаг юмуу үгүй юмуу, өө бас халуун байнаа гээд л хөлсөө шувтраад суучихдаг байсан. Самган нь яахав жаахан явж байгаад хүүхэдтэйгээ орооцолдоод л сууудаг, тэр бид 2-ын явдал таараад байгаа байхгүй юу. Тэр хооронд нь би амарч авч байгаа юм. Тэгж явж нэг Яармагт очиж байсан. Тэгж нэг Улаанбаатарын бараа харж байлаа. Тэгээд СЭЗ-ын техниккумд сурлаа даа. Онгоцны буудал дээр явах гэж байхад ээж нэг үг хэлсэн юм. Тэр одоо хүртэл миний санаанаас гардаггүй. Хулигаан гэдэг асуудлаас тэгэхэд би нэг ангижирсан. Ямар үг хэлсэн бэ гэхлээр “за хүн битгий цохь, хүн цохиж байвал ээжийгээ цохиж байна” гэж бодоорой гэж хэлсэн тэгээд л би хүнд гар хүрэхээ больсон. Тэрнээс хойш би нэг ч хүнд гар хүрээгүй өчнөөн жил боллоо. Тэр хулигаан явсан. Хаагаа байсан, Булуу байсан. Увсад бид нар чинь жинхэнэ хүн зоддог хулигаан байлаа. Кинонд мөнгө төлнө гэж байхгүй. Кино театрын хаалгыг чинь өшиглөөд л ордог байсан ийм байсан цаг. Замбараагүй байсан шүү. Тэгж замбараагүй байсан бол ямар ч гэсэн чөлөөтэй 3-5 жил суухаар ажил их хийж байсан. Харин тэр үгнээс болоод...хүний тэр “онож хэлсэн үг” гэж аюултай байдаг юм билээ. Тэгээд насан туршдаа “тэр үг” надад хэрэг болсон. Сургууль төгсөөд хойно төгсөж ирээснээс хойш бас нэг үг хэлсэн. Тэр бусдад бас сургамж болж ч мэдэх юм. “За миний хүү архи л битгий уу, архи уусан хүний толгой доошоо хардаг юм шүү. Дээшээ толгойтой байя гэж бодвол архи битгий уу” гэсэн тэгээд л би архи уугаагүй ш дээ. Хойно би жаахан дуртай юуг нь нуух вэ жаахан ууж байгаад ирсэн байхгүй юу. Бас ч аятайхан шулуун ч хүн байгаагүй бас л жаахан юм балгачихдаг байсан.
Хишигсүрэн -
Санхүүгийн техниккумд хэдэн онд сурсан бэ?
Нэргүй -
Санхүүгийн техниккумд 1968-1972 онд сурсан. Хамгийн сүүлийн практикийн нэг жилийг.... 700 гаруй хүүхдээс ганцаараа би Сангийн Яаманд хуваарилагдаж ажиллаж байсан. Тэгээд ганц жил тэгж ажилуулаад хавар нь нэг жил ажилласаны амралтын хугацаа өгөөд л хойшоо зөвлөлт улс руу сургуульд явна шалгалтанд бэлд гэсэн. Тэгээд юун шалгалтанд орох, би чинь хөдөө явна гээд хром аваад, дээл аваад, шляф малгай аваад бүх бэлтгэлээ хийчихсэн байсан. Нөгөө 2 хөгшин чинь хэдэн малтай хүлээж байгаа юм чинь 4-н жил. Харин ч намайг 4-н жил хүлээсэн. Миний тэр үеийн хүсэл бол тэр 2 хөгшин дээр очих байсан. Бүх бэлтгэлээ хангачихсан байсан. Тэгээд явах бэлтгэлээ хангаад байсан чинь сангийн яамны Молом сайд гэдэг хүн мэдэж байгаа.
Хишигсүрэн -
Яагаад таныг сонгож явуулсан юм болоо?
Нэргүй -
Яагаад юу байхав дээ. Сурлагаар сайн байсан юм чинь. Сурлага сайтай болохоор чинь Сангийн Яаманд хуваарилагдаж очоод тэгээд “Молом сайд мэднэ чамайг” гэсэн гэж “Бодлого хэлтэс”-ийн дарга Шархүү гэдэг хүн байсан. Би Шархүү даргаас их гуйсан. Надыг одоо нутаг руу явуулж өгөөч, тэнд 2 хөгшин “дээлтэйгээ хатаж байна” гэж хэлсэн. Хэдэн малтай баларч байгаа гээд л. Тэгсэн явуулдаггүй. Би нэгдлийн нягтлан бодохын ангийг бүр сонгож орсон байхгүй юу. Тэгээд би нэгдэлдээ нягтлан хийнэ гэж байсан. Яагаад гэхлээр Ламжав гэж сүүлдээ ардын хяна шалгах хороонд байсан. Сайхан сампин цохидог нягтлан байсан. Тэр хүнийг харчихаад ер нь нягтлангын мэргэжил гоё юм байна гэж бодсон. Нөгөө Молом сайд дээр нь орох гэж.... ер сангийн яаманд чинь тухайн үед ганц хоёрхон л техниккум төгссөн хүн байсан. Бусад нь гадаадад төгссөн, дээд сургууль төгссөн хүмүүс байсан. Тэгсэн чинь сангийн яаманд ороод би нэг сарын цалин авсан байсан. Би чинь Орос бакалыг чинь сайхан тослоно ш дээ. Гялалзтал сайхан тосолчихоод ажилдаа өмсдөг байсан. Молом сайд бие засаж яваад таарлаа. За хүүхээ чамд сангийн яам нэг ботинк авах мөнгө өгч л байгаа даа. Чи яагаад хувцасаа солихгүй байна гэлээ. Тэгээд ингээд харсан чинь Молом сайд ямар гоё хувцасласан байнаа. Манай нутгийн манай ээжтэй сэтгэлийн холбоотой байсан Гүржав гэж сайхан хөгшин байсан. Бас их ганган хүн байсан. Их гоё яам тамгын газар ажилладаг хүмүүс байсан. Нас нь өндөр болсон ч гэсэн. Их гоё хүн байсан. Тэгээд би ичээд тэндээс шууд гараад 22-р гутлын дэлгүүрийн тэндээс нэг хар, нэг хүрэн ботинк аваад гутлаа солиод. Костюмаа солиод л, энэ чинь нээрээ би гадна төрхөндөө анхаардаггүй байсан байна. Эргэн тойроноо харсан чинь гял цал хүмүүс байсан. Тэгээд 7 хоногийн дараа ээлжийн амралтааа аваад, ороод шалгалт өг гэсэн. Шалгалт өгөхөөр болсон. Буянхүү ах дээр гүйж очлоо, би шалгалтанд орох гэж байна гэж. Та нэг шалгалтанд орох заавар шиг юм бичээд өг гэсэн. Тэгсэн чинь ямар юм байдаг юм бэ тэгээд л орохгүй юу гэж байна. Тэгж байснаа нэг 10 хэдэн юм бичиж өглөө. Тэрнийг нь бэлдлээ. Тооны анхны сурах бичиг гээд нэг ном бас нэг хэдэн Орос ном өглөө тэрнийг нь олж аваад л давтаад хэвтлээ. Дэнжийн 1000-д Давааням ахтай 2-уулаа байсан. Давааням ах ажилдаа явчихдаг. Би гэртээ үлдээд давтдаг. Баруун талд нэг казак айл адууны мах зарна. Тэндээс адууны мах авна. Чанаж идчихээд л. Ёстой өдөр шөнөгүй хэдэн хоног тоо бодлоо. Тэгэхдээ гайгүй байсан толгой сэргээд ч байх шиг сүрхий байсан. Тэгээд л шалгалтанд ороод, тороогүй хамгийн сайн би байсан ш дээ. Өчнөөн хүүхдүүд унаж байсан. Би анх орсон болохоор олон улсын харилцааны сургуульд орох байсныг нь өөрчлөөд инженерийн эдийн засгийн факельтутэд орсон.
Хишигсүрэн -
Яагаад солисон юм бэ?
Нэргүй -
Тэр нөгөө коллегийн гишүүн солиж байгаа байхгүй юу. Тэгдэг нь өөрсдийнхөө хүүхдүүдэд гоё хувиарыг нь өгөх гээд кармалаад аваад хоцорч байгаа байхгүй юу тэгээд хөдөөний юм мэдэхгүй надад хамгийн хүндийг нь өгч байгаа байхгүй юу. Тэгээд л сүүлд нь мэдэж байгаа байхгүй юу. Тэр чинь коллегийн хурлаар орж батлагдаж байгаа юм чинь би тэр сургуулийг авахгүй нөгөө сургуулиа авна гэсэн бол болох л байсан. Тэглээ гээд яахав дээ муудсан юм алга. Тэгээд хойшоо яваад л. Тэгээд сургуульд орсон чинь Орос хэл муу байсан. Яагаад вэ гэхлээр дунд сургуулийн багш их муу заасан байсан. Орж ирэхээрээ Орос үлгэр яриад л, орчуулга хийлгээд л бараад хаячихсан. Тэр чинь ёстой гай болж байгаа юм чинь. Орос хэл дээр орсон чинь Улаанбаатар хотын гол гудамжны талаар ярих, удаах нь үйлдэхийн тийн ялгал, дараагийнх нь үг нөхөх юм байсан. Тэгсэн чинь гол сэдэв нь болох Улаанбаатарын гудамжны тухай бичих нь 150-аас доошгүй үгтэй байна гэсэн. Тэрнийг нь болохоор Орос монголоор холиод л биччихсэн. Өшөө яахав дээ. Нөгөөдөх байгаа юм чинь. Тэгээд л наад 2-ыг нь дутуу хагас бөглөчихөөд л орлоо. Тэгсэн чинь Орос, Монгол 2 багш шалгалт авч байна аа. Монгол багш дээр хүүхдүүд очерлоод л шаваад байна. Гарцаагүй л нөгөө айхавтар Орос хэлтэй юм байнаа. 700 гаруй хүн шалгалт өгч байгаа юм чинь. Нөгөөдүүл чинь шууд ороод л гараад явчих юм. Оросоор чинь зүгээр ярчихаад л юу ч ярьж байгаа юм бэ, би ч ойлгохгүй юм. Хараад байсан чинь Орос дээр л очвол зүгээр санагдаад очлоо. Энэ Орос авгай дээр л очъе, унавал унаг гээд л очлоо. Яваад очлоо их сайхан зантай байна. Нэг техниккум гэсэн юм л асуугаад байна. Тэгээд л нөгөөдөхийг чинь юу билээ гээд бодоод л сууж байсан чинь хажуунаас Монгол багш нь чамайг ямар техниккум төгссөн гээд асуугаад байгаа юм биш үү гээд зандарлаа. Үгүй, харин би тэрнийг нь гадарлаад л байна. Санхүү гэдэг үг л орж ирэхгүй байна гэж хэлсэн. Тэгсэн чинь л финасовый гээд хэлээд өглөө шүү. Тэгэхээр нь эвлүүлээд хэлээд тавьчихсан. За тэгээд л нөгөө асуултандаа хариул гэж байгаа юм байлгүй нэг юм хэллээ. Нөгөө баахан үгийг нь Орос Монголоор нь холиод л ярьж гарлаа. Нөгөө багш чинь толгой дохиод л байна. Болж байгаа юм байлгүй. Тэгээд л баахан аваад хаячихлаа. Тэгээд нөгөө 2-ыг нь чинь үзчихээд нэг юм асуугаад байнаа. Подготовителный гээд л асуугаад байна аа, ойлгодоггүй суугаад л байлаа. Тэгсэн чинь хажуунаас наад хүн чинь чамаас хэлний бэлтгэл шаардлагатай юу шууд орох уу гэж асуугаад байна л гэж байна шүү. Бүх шалгалтуудыг нь онц өгчихсөн тэнцчихсэн юм чинь. Ганцхан л Орос хэл үлдчихсэн. Орос хэлний шалгалтанд нөгөөдөх чинь гайгүй дүн тавьчихвал шууд орчих гээд байгаа байхгүй юу тэгсэн чинь нөгөө Монгол багш тэгж байна. Үгүй ээ чи харсаар байтал бэлтгэл чамд хэрэгтэй хүн байна. Юун шууд явах бэлтгэл хийх юм байна л гэж байна. Тэгээд нэг Орос үг зааж өглөө энийг хэл л гэж байна тэгэхлээр нь хэлсэн. Тэр нь бэлтгэлд хэрэгтэй гэж хэлсэн юм билээ л дээ. Тэгээд Орос хэл дээрээ дунд аваад л хойшоо сургуульд явдаг юм байна. Тэгээд л хойшоо сургуульд очлоо доо. Тэгээд хойно сургуульд очоод хөглөсөн нь гайгүй ээ. Бүх хичээлдээ сайн байсан. Орос хэлний хичээлдээ жаахан тийм байсан. Бусдыг нь бол.... физик, математик гээд л шугам зургийн бүхэл бүтэн галлерей байгуулахаар болчихсон байсан. Яагаад тийм байсан юм бүү мэд. Сүхээ багш зааж байсан тэр хүний л ач буян юм байхдаа. Их сайн байсан. Намайг сайн архитектор болно гээд л Крувский гээд тэр Орос багш их сайн байсан. Миний урдаас хүртэл манай ангийн багштай хүртэл очиж уулзаж байсан. Энэ маш сайн хүүхэд гэж. Ямар сайн байхав дээ ангийн багш Орос хэлний багш юм чинь яргалж байгаа юм чинь Орос хэл муу гээд л. Тэгээд л тэрнээс хойш Орос хэлний бэлтгэлд суугаад л.....хойно 5-н жил суугаад бэлтгэлтэйгээ 6 жил суугаад л эргэж ирээд сангийн яаманд ажиллаа даа.
Хишигсүрэн -
Ямар хотод сурсан бэ?
Нэргүй -
Воронеж гэж хаалттай байж байгаад тэр үед нээлттэй болсон хот юм. Яагаад хаалттай байсан бэ гэхлээр цөмийн зэвсэгтэй, нисэх онгоцны үйлдвэртэй ийм учраас тэр хот хаалттай байж байгаад 1972 онд анх эхлэж гадаадын оюутан авч нээлттэй болсон хот. Анх Монголоос 7-н оюутан очсон. Тэрний нэг нь би. Тэгээд сүүлд нь 700-гаад оюутантай болж байхад нь би төгсөж ирсэн. Манайд консул байгаагүй. Тэр ажлыг ахлах ангийхан, ахлах курсынхан бид нар тэр 700 оюутны бүх асуудлыг шийдэж суралцаж байсан. Бэлтгэл байгуулаад 500 оюутан ирсэн. Бид консулд нь хэлж байж бэлтгэлийг татан буулгуулсан. Тэгээд тийм юм болж гадаадад дээд сургууль төгсөж ирээд дахиад сангийн яам бариад авч байгаа юм чинь. Би бас дахиад л Увс явна гэж үзсэн. Явуулаагүй. Дахиад сангийн яаманд ажиллаад 1989 он хүртэл ажилласан. 1979 оноос 10 гаруй жил жилласан юмаа. 1992 он хүртэл ажилласан юм болов уу даа./ярилцагч хэсэг бодов/ Тэгээд Спортын Хорооныхон намайг ирж, зах зээлд шилжүүлж өг гээд санал тавиад болдоггүй. Санал тавиад очсон чинь Баянмөнхийн гар хөлийн хүн ороод ирж гээд.. энэ спортын салбарынхан чинь их үндэсний үзэлтэй хүмүүс байдаг юм байна лээ ш дээ. Хатгаад болдоггүй. Тэнд байж байхдаа Баянмөнхийгөө “хөдөлмөрийн баатар” болгочихсон. Ерөөсөө спортын байгууллагад баатар байдаггүй байсан юм чинь. Бусад салбар цөм баатартай. Зарим нь бүр 10 хэдэн баатартай. Жишээ нь энэ хөнгөн үйлдвэрийн салбар чинь аймаар их баатартай. Спортын салбар тэгж их хүч хөдөлмөр, хөлс урсгаж байгаа байж баатаргүй. Тэгээд Баян-өлгийн Болат гээд орлогч захирал байсан сургалт хүмүүжил эрхэлсэн хүн байсан юм. Тэрнийг элсүүлж аваад, тэр хурлаар Баатаржавыг гавъяат дасгалжуулагч болгох гэж Ло Энхбаяр, Эрхбаяр гээд 2 ихэр залуугийн нэгийг гавъяат болгох гэж удирдах зөвлөлийн хурлаар шагналын асуудал хэлэлцэнэ гэж жагсаалтанд ороод ирлээ шүү тэгэхлээр нь би энд удаа ч уу үгүй ч үү энэ муу хөгшинийг нэг “хөдөлмөрийн баатар” болгое гээд материалаа хөөцөлдүүлсэн чинь бэлэн ч байсан юм билээ. Өөрөө урьд 2 ч удаа хөөцөлдөөд болоогүй юм билээ. Тэр спорт хорооноос улсууд татгалзуулаад байсан юм билээ. Тэгээд бүгдийг нь 100% зөвшөөрүүлээд гарын үсэг зуруулаад Дорлигжавтай яриад наанаас чинь нэг муу хөгшин явлаа шүү, энэ хөгшнийг нэг баатар болгоодохоороо гэлээ. Манай спортын хорооноос баатар алга гэдгийгээ яриад .Тэгээд долоо хоногийн дараа хөгшин баатар боллоо. Гэхдээ Баянмөнх аварга бөх хүн мөртлөө жаахан хунш муутай хүн шүү. Одоо намайг бараг танихаа больсон байна лээ. Тэр үед бол, би уг нь бас бүх юмыг хийж өгч байсан. Хургатай халзан цагаан хонь өгөх ажлыг хүртэл хийж байсан. Ер нь 20 жилийн ойн урилга ирээгүй л дээ. Одоо болох ойных нь урилга ирэх юмуу үгүй юмуу бүү мэд. Спортын төв ордон ...өөрийнх нь байрыг хувьчлахад хүртэл тодорхой хувь нэмрийг оруулж байсан.
Хишигсүрэн -
Спортын ордоны байшинг уу. Хэн хувьчлаж авсан бэ?
Нэргүй -
Тийм. Баянмөнх аварга авсан ш дээ. Шонхор сургууль гээд байгаа байр чинь биеийн тамирын хорооны өмчний байр байсан ш дээ. Тэгээд тэрнийг чинь хувийн болгож өглөө. Бас тодорхой хэмжээний.... тэгээд хойд талд нь онцгой авъяастай хүүхдүүдийн дотуур байр гэж байсан тэрнийг түрээслэнэ гэхээр нь түрээслүүлж байлаа. Тиймэрхүү тиймэрхүү юм их л хийж байсан тэглээ гээд их юм болоогүй.
Хишигсүрэн -
Та спортыг ордонд ямар албан тушаал хашиж байсан бэ?
Нэргүй -
Би тэр эрдэм шинжилгээ..... спорт сургалт эрдэм шинжилгээний төвийн орлогч захирал хийж байсан. Тэрнийг би 2 жил хийсэн. Тэгээд л би хувьд гарсан даа.
Хишигсүрэн -
Сангийн яаманд ажиллаж байсан 10 жилд ямар албан тушаал хашиж байв?
Нэргүй -
Тэнд хяналт шалгалтанд ажиллаж байсан. Татварын хэлтэс гэж анх... татварын газар гэж байгуулахад анх тэнд анхных нь 13 хүний нэг. Би тэнд ажиллаж байсан. Тэр 2-т л ажилласан юм байна. Би гадаад дотоод гаалийн татвар гэдгийгн анхны юуг нь боловсруулж өгсөн. Гаалийн татварын зааврыг. Одоо хотын гаалийн дарга хийж байгаа хэн гэж байгаа юм..... нэрийг мартчихаж тэр бид 2 анх эхлэж явж, Сүхбаатарын гааль, Замын-үүд 2 дээр очиж байж анхны гаалийн дүрэм журмыг боловсруулж байсан. Тийм л түүхтэй юм.
Хишигсүрэн -
Та өөрийнхөө гэр бүлийнхээ талаар яриач?
Нэргүй -
Манай гэр бүл бид 2 хойно хамт сургууль төгссөн. Би техниккум төгсөөд очсон. Манай хүн 10 жилийн сургууль төгсөөд очсон. 10-ыг алтан медальтай төгсөөд очсон жаахан бор охин л байсан. Тэгээд хамгийн гол нь тэр матемаитикт сайн. Энд Төв аймгийн математикийн олимпиадын аварга болж байсан юм билээ. Тэгээд яахав алтан медальтай төгсөж очоод.... тэгэхдээ бид 2 бэлтгэлд байхдаа танилцаагүй юм. Тэгээд нэгдүгээр ангид орчихоод хоёрдугаар ангидаа....... тэр юм их нэхдэг хүүхэд байсан юм. Тэгээд ахдаа 4 төгсөхөөс өмнө 2 төмөр орны урдуур татах тор нэхэж өгөөрэй гэж хэлсэн юм. Тэгээд сүүлд авгайгаа болгоод аваад суучихсан түүхтэй юм даа. Нэг сангийн аж ахуйн даргын охинтой танилцсан байсан тэгээд аав ээж хоёр зөвшөөрөөгүй юм. Тэрнээс биш би аль хэдийн Орос авгай авсан л даа. Тэр Наташа бол монгол хүүхний хийдэг хамаг юмыг хийнэ гэж байгаа юм. Үхрийг саана, гэж байгаа юм, хонь хариулна гэж байгаа юм, морь унаж давхина гэж байгаа юм бүгдийг хийнэ. Тэр л ямар л юм хийнэ бүгдийг л хийнэ гэж байгаа юм. Зан ааш сайтай. Хичнээн сайхан биетэй. Бие хаа сайхантай авах юм, бүх юм бий. Тэгээд манай хүн яасан гэхлээр би ээж ааваас 2 жил гуйгаад бараагүй. Сохор доглон ч хамаагүй монгол юм авч ир гэсээр байгаад тэрнээс салах ажил хийлгэх гээд байдаг. Салж болдоггүй, харилцаа гүнзгийрчихсэн. Ерөөсөө хагас бүтэн сайн болонгуут сангийн аж ахуйн дарга аав ээж 2 нь тортой бөөн юм барьчихсан машинтай ороод ирдэг. Сүйд... өндөг гахай, тахианы мах гээд л. За манай хүргэн явнаа л гэнэ, голын хөвөөн дээр очно л гэнэ, ууланд очно амралтын газар очно. 2 жил бол бараг хангамжинд байсан/ярилцагч инээв/. Орос хэлэнд ус цас болчихсон. Орос авгайтай хүн чинь ус цас бололгүй яахав. Тэгээд болохоо байгаад нэг жил болохоо байгаад 2 жил гуйгаад болохоо болихоор нь нэг Герман охин үдэшлэг дээр танилцдаг юм байна. Тэгээд хөөрхөн охин байсан. Их нээлттэй ч юм. Энэ Германуудын хүүхдүүд чинь их нээлттэй байдаг юм билээ ш дээ. Тэр хувийн амьдрал янз бүрийн юмаа ярихдаа шулуухан, өчнөөн жил танилцсан хүн шиг л чөлөөтэй ярина. Тэгээд зовлонгоо хэлсэн л дээ. Ах нь ингээд баларч байна. Орос хүүхэнтэй танилцсан аав ээж зөвшөөрдөггүй, монгол руу авч явах ямар ч арга байхгүй, салах гээд салж чадахгүй зовж байна яахав гэлээ. Өө тэр амархан л гэж байна. Би тэрнийг чинь салгаад өгнө. “Та надтай 45 хоног л үерх” гэж байна. Яг л нэг гэр бүлийн хүмүүс шиг байна гэж байна. Тэр зовлонгоос чинь салгаад өгнө гэж байна. Тэгээд нөгөө Орос охинтой чинь 2,3 зодолдоод үс гэзгээ ураад л. Тэгээд нөгөө Герман охин чинь гахай гэж байгаа юм чинь. Оросуудыг ерөөсөө гахай гэж үздэг ш дээ. Ерөөсөө үзэхгүй. Тэр 2-ын хооронд гахай нохой болж байгаа юм чинь би яахав тэр хоёрын хооронд оролцохгүй. Алга болоод өгч байгаа юм чинь. Орос Герман 2 ноцолдоод л үлдэнэ./ярилцагч инээв/ Тэгээд Германы жижиг үйлдвэрийн эзний хүүхэд юм билээ. Бас их боломжтой. 2-уулаа болохгүй бол Герман явна гэж байгаа юм чинь. Нөгөө ээж аав хоёр бол бүр балрах нь байна ш дээ. /ярилцагч инээв/ Бүр нөгөө Герман дагаад алга болохнээ. Тэгээд бид 2 нэг юм элбэж байж Орос хүүхнээс хөндийрөөд. Наташа тэгэхдээ надад хэлсэн. Чи бол өөрөө салаагүй, фашистын хүүхний хийсэн ажил шүү, Фашист авгайтай амьдарна гэж байхгүй” гэсэн. Яахав, би амьдарнаа чи бид 2 хоёр жил ямар сайхан байсан бэ... хөөрхий амьтан өчнөөн уйлсан. Тэрнийг л салахад надад хэцүү байсан. Миний хамгийн аюултай юм. Би чинь ирсэн хойно ч гэсэн Наташа гээд л согтчихлоороо Наташа гэж уйлаад байдаг байсан. Нөгөө хөгшнийгөө хүртэл Наташа гэж андуураад алагдуулаад, зодуулаад.... тэр чинь бузартай бас хэцүү. Тэгээд одоог хүртэл хөгшин намайг хойш нь явуулдаггүй ш дээ./ярилцагч инээв/ Тэнд очоод хэвтчихээд ирэхгүй гээд явуулахгүй. Манай хөгшин мэддэг юм л даа явуулахгүй. Би ганцхан удаа л Орос явсан. 14 хоногоор орчуулагчаар явсан. Төсвийн газар гэж нийлүүлчихээд байдаг газрыг чинь ямар юм гэдэг байлаа. Аймгуудын төвд байлаа ш дээ. Төсвийн газруудыг бөөгнүүлээд санхүүгээр удирддаг газар байсан юм. Тэрний аймгийн нэг хоёр даргатай хамт явсан юм. Тэгээд тэд нартай хамт хойшоо явж Зөвлөлт Холбоот Улсын....Ховдын халзан Жамъяан Дорнотын Мажиг гэж 2 хөгшин дагуулж аваад л Ленинградын Эдийн Засгийн Дээд сургууль гэдэг дээр очлоо. Тэнд 45 хоногийг 14 хоногт багтааж удирдах ажилтаны сургалтанд суулгаад. Тэр чинь дандаа Оросын инструкци байгаа юм чинь, тэрний чинь нэг нь ч Монголд хэрэгжихгүй юм чинь . Бид та нарын заавраар 45 хоног суухгүй. Өөр чиглэлээр 14 хоногийн программ зохиогоод сургалтаа аваад явъя гэж хэлсэн. Тэгээд 14 хоногт багтааж тэр юмыг нь төгсгөөд диплом сертификатыг нь авч өгөөд тэгээд орж ирсэн. Тэгсэн чинь сангийн яамны Долгормаа сайд хэлж байсан энэ Нэргүй их дураараа ш дээ 45 хоног хүнийг гадаадад амралтанд явуулж байхад 14 хоног болгоод хүрээд ирж байгаа ш дээ. Үгүй ээ тэнд сар байж байгаад ирэхэд юу нь болохгүй байгаа юм бэ гээд өчнөөн жил тэнд байсан хүн ш дээ. Хоёр хөдөөний өвгөнийг сайхан газар үзүүлж яваад ир гээд хүн Ленинград явуулж байхад чинь хэдэн хоноод хүрээд ирсэн гээд. Тэгээд би тэр сургуулийн захиралд нь хэлсэн л дээ. Энэ сургалт бол үнэхээрийн танайд ашиглагдаггүй бол хэрэггүй гэж мэдэж байгаа хэрнээ тэгсэн. Сүүлд наймаа хийж Улаан-Үд, Эрхүүд очисон. Наташатай суусан бол би янзын байгаа. Тэр Германыг дагаад явсан ч гэсэн. Том үйлдвэрийн эзний хүргэн байхгүй юу. Шар толгойтой юмнууд л гарах байсан байхдаа. /Инээв/
Хишигсүрэн -
Тэгээд Монголд ирээд эхнэртэйгээ суусан уу?
Нэргүй -
Тиймээ. 4-р курс төгсдөг жилээ. Энэ хүүхэнтэйгээ танилцах ч гэж дээ бас их юм болчихсон юм. Хүн нээрээ амьдралдаа бодууштай юм билээ. Тэгээд нөгөөдөхөөсөө салж ядаж байтал, бас Монгол нэг бүжгэн дээр согтуухан танилцсан цус даа. Танилцаад хамгийн гол нь хүүхэдтэй болчихгүй юу. Тэгээд хүүхэдтэй болчихоор нь “хүүхдээ авахуул” гэж шаардлага тавьдаг байхгүй юу. Би чамд хань болохгүй, чи ер нь хүүхдээ авахуул ер нь дэмий юм болж байна гээд. Тэгсэн чинь энэ чинь олон өнчин дүүтэй болоод л ээж нь нас барсан болоод л явчихгүй юу. Тэгэхдээ зэрэг нь хүний өрөвч зан хөдлөөд, за одоо яахав дүүрч гээд л тэгээд одоо дуусч гээд. Тэгээд анханыхаа хүүхдийг хойно гаргаад л 4-н жил болж байтал дараа нь баахан хүүхэд гардаг байна ш дээ. 3-н банди гараад ирсэн. 2,3 ч хүүхдээ авахуулсан ш дээ. Хүн амьтанд үзүүлэхээр тэр авахуулсан хүүхдүүд чинь хэрэгтэй хүүхдүүд байсан байна л гэдэг. Тэгээд яахав гадуур ганц юм байгаа юм. Ганц банди, яахав нууц гэж хэлж болох юм л даа. Тэр одоо монголд 2 удаа математикийн аварга болоод одоо Италид сурч байна. Олон улсын байгууллагын шугамаар сурч байгаа. Тэр нэг Монголд хэрэгтэй хүүхэд гарч ирэх байх. Тэр бол сайн сайн. 1-р сургуулийг алтан медальтай төгссөн. Одоо хойно олон улсын чиглэлээр сурч байна. Авгай мэдэхгүй /ярилцагч инээв/. Мэдсэн ч өнгөрсөн. 60 хүрсэн хөгшин хөөвөл одоо очоод байх газар бий. Тэр яахав, сайхан хүүхэн бий л дээ.
Хишигсүрэн -
Эхнэр олон дүүтэй тэгээд юу болов?
Нэргүй -
8-н хүүхдийн 7 нь түүний дүү нь. Гэр бүлийнхээ хамгийн том нь л доо. Бүгдээрээ тусдаа гарсан. Аав нь баахан өнчин хүүхдээ дагуулаад хүрээд ирдэг юм байна. Тэгсэн чинь тэрний 3 нь сэтгэл мэдэрлийн өвчтэй. Хамгийн аюултай нь 1 эрэгтэй, 2 эмэгтэй нь сэтгэл мэдрэлийн өвчтэй хүмүүс. Тэгээд миний гень бузартах тал руугаа орсон л доо. Үнэн чанартай бол сэтгэл мэдрэлийн өвчин гэдэг чинь заавал удамшдаг золиг байгаа юм л даа. Тэгэхдээ их сайн арга хэмжээ авахуулсан. Юу болох юм бүү мэд. Лав л энэ хэд дотор юм алга. Одоо 3,4,5 дахь үе дээрээс юм гарч ирдэг юмуу яадаг юм бэ бүү мэд гэхээс биш. Хараал хийлгүүлчихсэн улсууд юм билээ л дээ. Яг чанартай бол. Тэгж л хэлдэг юм билээ. Тэрнийг засч заргалдуулах тал дээр ганц нэг юмтай уулзаад л бариад юм хийж л байна. Тус болоод ч байгаа юмуу гайгүй болов уу. Тэр хэцүү. Нэг тийм юм байна. Тэгсэн мөртлөө. Нэг тийм онц сурдаг хэтэрхий их авъяастай хүмүүс шизо-гын элементтэй байдаг гэж байна шүү. Заавал шизо байдаг гэж үзэж байгаа юм. Сэтгэл мэдрэлийн өвчтэй хүн чинь гайхамшигтай юм тогтоодог юм билээ. 200 хэдэн хүний нэрийг нэртэй нь овогтой нь дуудаад дуусахад нэг ч нэр овог зөрүүлэлгүйгээр дарааллынх нь дагуу хэлж байна гэж байна ш дээ. Бусад талаараа гайгүй л дээ. Манай.... гэхдээ би ханиа муулж байгаа юм биш . Олон жил ханилсан олон сайхан хүүхэд төрүүлж өгсөн. Жаахан ааш муутай л даа. Бусад талаар нь бол ярих юм алга. Хүнийг авч явж байна. Алт байхад нь авч байгаад гууль болохоор нь гаргаад хаячихдаг гэдэг шиг юм болоогүй л дээ. Ар гэрийнхээ ажил амьдралыг зохицуулах чадвар сайтай. Би бол зохион байгуулах ажил л хийнэ. Эхнэр өдөр дутмын ажил хийнэ. Би өдөр дутмын ажилд нь оролцдоггүй. Тэгэхдээ би нэг ингэж айлгах гэж оролдсон тэр амжилтгүй юм шиг санагдсан. Яагаад уу гэхлээр хүнд юм өргөж болохгүй гэсэн хүн чинь жаахан юм өргөж явж байгаад хажуугаараа гялс гээд л 5-10 минутын амьсгал хураагаад л зориуд нүд амаа татаад л ингэнгүүт яах бол гэж бодсон. Дараа нь харин больсон. Энэ чинь гэмтэй ш дээ. Амьдрал дээр болсон явдал. Булган аймагт нэг эр авгайгаа айлгах гээд л байж байж л дээ. тэгсэн чинь авгай нь ажлаас ирэх цагаас мань хүн 40 минутын өмнө ирж гэнэ. Тэгээд Угаалгын өрөөнийхөө турбанаасаа юмаар хүзүүгээ ороогоод хэлээ унжуулаад зогсож гэнэ. Тэгээд л байж байтал авгай нь орж ирээд орилоод хажуу айлынхаа хаалгыг цохиод манай нөхөр боогоод үхчихэж би цагдаа руу явлаа гээд л гараад гүйж, тэгсэн чинь тэр айлын авгай ээ хайран юм гээд л шинээр авсан 4-н метр дрожыг нь хуйлаад авч байна гэнэ тэгэхээр нь тэсэлгүй “хүүе чи яаж байна” гэсэн чинь нөгөө айлын авгай айгаад зүрх нь хагараад үхэж гэнэ тэгж байтал гадаа хүмүүс дугараад л нэг ахимагдуухан настай цагдаа ороод ирж гэнэ. Тэгээд л судасыг нь бариж үзээд үхчихэж гэсэн гэнэ. Тэгээд нөгөө цагдаа чинь дээшээ гараад уяг нь тайлах гэхээр нь та яах гэж байна гэсэн чинь нөгөө цагдаа нь доошоо унаад нас барсан гэсэн тэгээд 2 хүн үхчихсэн байгаа юм. Тэгээд шүүх хурал болсон гэж байгаа. Хуулийн заалт маалт ярих болсон чинь “би хүн алаагүй, авгайгаа айлгах гэсэн” чинь ажил үүргээ гүйцэтгэж явсан хүмүүс нас барлаа. Үгүй нээрэн тэрнийг чинь яалтай ч билээ дээ. Би дуугарсан л гэмтэй гэж хэлсэн гэсэн. Тэгээд л тэнсэн гэсэн үү нэг тийм ял өгсөн байна лээ. Хүний амьдралд бол их юм тохиолдоно ш дээ. Тэгээд их сахилгагүй хүүхдүүдийг их загнаж зодож баймааргүй юм билээ. Ер нь жаахан дураараа байлгах хэрэгтэй юм байна гэж бодсон. Ер нь сахилгагүй байна гэдэг тархи толгойны үйл ажиллагаа шүү. Ноомой даруу хүн бол хүн алдаг, хулгай хийдэг. Тийм сахилгагүй, нэг тийм хүүхэд байдаг ш дээ юм юманд оролцоод. Тэр бол яахав дээ. Тэр чинь гэм хор багатай цагаан сахилгагүй. Өөрийгөө сайрхаж магтаж байгаа юм биш. Тэгэхдээ нийгэмд бүтээх юм хийх тал дээрээ илүү бүтээлтэй тийм хүн болно.Хөдөлгөөнтэй сэргэлэн хүн чинь. Үгүй ээ нэг нэг ноомойсон юм чинь нэг суугаад л байдаг. Би Омбоог хэлдэг. Физикийн хүн байж чи, “гүүний сүү бүлж байна”, “үхрийн сүү бүлж” /гараараа эсгэх гэж хутгаж байна гэсэн үг/ байна. Энүүнийгээ эргүүлдэг юм хийчихвэл яадаг юм бэ. 21-р зуун гараад ирлээ гар хөдөлмөрөөс хүмүүсийг чөлөөлмөөр байна ийм нэг юм хийгээдэхээч чи гэхээр хийнээ л гэнэ. Тэгээд байхгүй. Тэгээд нарны юу гэлээ нэг юм хөөцөлдөөд яваад байдаг юм тэр нь одоо бүтэж байгаа юмуу, бүтэхгүй байгаа юмуу мэдэхгүй.
Хишигсүрэн -
Спортын ордноос тэтгэвэрт гарах болоогүй насандаа гарчихсан юмуу?
Нэргүй -
Тэр үндэсний үзэл гэдэг чинь спортынхонд их байдаг юм билээ. Тэгээд тэд нар чинь нэг хэсэг нь Баянмөнхийн тал болоод нөгөө хэсэг нь Мөнхбатын тал болоод хуваагддаг юм. Спортын байгууллага чинь ерөөсөө нэг төв халх нөгөө нь баруун ойрд гээд хуваагдчихдаг юм билээ. Баямөнх аварга бол уг нь их хөдөлмөрч хүн л дээ. Үнэхрийн л бодь хүн л дээ. Сайхан чанарууд байна. Нэг муу тал гэвэл нарийн гэх юмуудаа нарийлахгүй юм нарийлдаг. Жишээ нь Баянмөнх аварга бид 2 нэг шил архи уулаа гэж бодъе тэгвэл би гаргасан бол өөрөө гаргахгүй байдаг ч юмуу. Өөрөө гаргасан бол намайг гарга гэдэг ч юмуу нэг тийм сонин зантай. Хэрэггүй юман дээр тооцоо хийгээд ч байгаа юм шиг хүний дургүй хүргэдэг хүн байгаа юм. 2-рт цаг их баримтлах гэж оролддог. Манайх чинь тэгэхэд чинь нэг тэр арга хэмжээ эд нар болох гэхээр чинь их яарна. Нөгөө муу эмгэнээ орхиод л давхиад явчихна. Хөгшин занг нь мэднэ. Тэгээд л хойноос нь унаа бариад очно. Тэрэн дээрээ их сонин зантай. Мөнхбат аварга болохоор их харилцааны соёлгүй. Ерөөсөө нэг тийм бүдүүлэг маягийн хүн тэрэнд авах юм байхгүй. Тэгсэн чинь танай хүүгийн ангийн хүүхдээс гомдол ирээд байна. Танай хүү хүүхдүүдийг “пизда” гэж хараагаад байна гэж багш нь ирсэн чинь. Одоо энэ Даваажаргалын ангийн багш байх л даа. Тэгдэг муу “пизда” байгаа юм тэр “пиздаг” гэх мэтчилэнгээр баахан юм хэлчихээд гараад явчихсан гэсэн. Тийм хүнтэй чинь юу ярих вэ дээ. Тэгэхдээ хүн чанарын хувьд гайгүй гэсэн.
Хишигсүрэн -
Тэр Баянмөнх аварга, Мөнхбат аварга 2-ын зөрчил таныг ажлаас гарахад яаж нөлөөлсөн гэсэн үг вэ?
Нэргүй -
Тэр чинь их явдалтай юм билээ. Яагаад уу гэхлээр зэрэг би чинь шинэ залуу боловсон хүчнийг дэмжих, бэлтгэх, спортын төв ордоны бүх л санхүүг барьж байгаа юм. Төсвөөс өгсөн бүх мөнгөн хөрөнгийг зарцуулах. Бүх спортын төрлүүдээр нь хуваарилах гээд л. Тамирчдыг бэлтгэх, олимпод бэлтгэх за тэгээд бүх л мөнгө санхүү, халаалт ус цэвэрлэгээ гээд л аж ахуйн ямар л юм байдаг юм бэ тэрнийг нь хариуцдаг байхгүй юу. Тэгэхлээр нь бүх тамирчдыг нь суулгаж байгаад л хурал хийлээ. тэгээд хэлсэн. Манайх чинь ерөөсөө амжилт гаргадаг хэдхэн төрөл бий л дээ. Чөлөөт бөх, самбо, жудо гээд л бараг болж байгаа байхгүй юу. За дээр нь байт харваа ч орно. Өөр төрөл хөгжөө ч үгүй, хөгжих боломж ч байхгүй. Юу вэ гэхлээр чинь зуун метртээ бол манай эд нар чинь хүүхдийн нормоо ч биелүүлдэггүй улсууд шүү дээ. Тийм байж гадаадад зардал болж тэмцээнд яваад л хоногийн 2000-3000 долларын үнэтэй буудалд буугаад л. Хүүхдийн ч норм биелүүлж чадахгүй байж. Би тэрнийг нь шууд хэлсэн. Хүүхдийн ч норм биелүүлэхгүй байж та нар гадаад руу тэмцээнд явуулж яадаг юм бэ. Энэ спортыг нь хөгжүүлж байж эд нарт мөнгө зарцуул гэж. Хүүхдийн норм ч биелүүлэхгүй юмнуудыг 130,40 дүгээр байранд оруулах гэж явуулаад байж яах юм бэ гэж хэлсэн. Гэсэн чинь спортын зааланд сууж байсан тамирчид инээлдээд л зарим нь ч зөв ч гэж яриад л зарим нь буруу ч гэж яриад л. Анх удаа тэд чинь тийм зүйл сонсож байгаа юм чинь ойлгохгүй. Спорт мэдэхгүй хүн, юу ч мэдэхгүй хүн тэгж байна гээд л. Бид нар явж байж өрсөлдөж байж спорт хөгжинө ш дээ. Тэгээд би бөхийн бүх төрлүүд бокс буудлага эд нараараа л амжилт гаргадаг юм чинь эд нартай л мөнгө өгөөд дэмжье. Бусдад нь яахав мөнгө өгөхгүй гэж байгаа юм биш .Тэгэхдээ бага хэмжээгээр өгье тэгэхгүй бол энэ чинь зах зээлийн системд ингэж ажиллаж болохгүй гэж хэлсэн. Спортын ордонд нэг бөх барилдахаар л спортын төв ордны доод талын жорлонгууд нь битүү ийм шээсээр дүүрчихдэг юм. Ерөөсөө босго нь жаахан өндөр тэгтэл тэр босгон дээгүүр давтал шээж байгаа юм чинь. Бөх үзэж байгаа хүмүүс нь орж ирээд л шээчихнэ. Ерөөсөө л шал руу шээнэ, тэр жорлон гэх юм байхгүй. За тэгээд бөх барилдах болохоор цонх байвал цонх хагалаад ороод ирнэ. Траншей байвал дамжаад ороод ирнэ. Нөгөө хаалгаар нь багтаж ядаад орж ирж байхад нь нөгөө талаар нь хаагуур ч хамаагүй дайрч байдаг. Бөхөө хүндлэлгүй яахав үзэлгүй яахав тэгээд тэд нар чинь траншейгаар дамжиж орж ирээд хамаг юм нь нил шороо болчихсон хөөж гаргах гэхлээр нэг цагаан сарын бөх үзчих гэсэн юм оруулаад өгөөч гээд гуйгаад зогсоод байдаг. Тэгээд оруулахаас өөр аргагүй болдог. Орохлоороо нөгөө суудал нь дүүрчихсэн. Шалаараа нэг суугаад л өөр ямар ч арга байхгүй тийм зовлонгууд байдаг л юм л даа. Тэгээд нөгөөдүүлтэй чинь хэрэлдээд 2 жил болсон л доо. Жорлон, сауны асуудлыг бол би шийдсэн. Тэр үед чинь төлбөртэй юм гэж байгаагүй. Жорлонг төлбөртэй болгоод, төлбөрийг нь цэвэрлэгчид нь өгдөг болчихсон. Жорлонгын цэвэрлэгч ерөөсөө олддоггүй байхгүй юу. Нэг настай муу хөгшин эсвэл мэдрэл муутай 2 юм. Тэр шээсийг чинь хэн өдөр болгон шувтраад зогсож байхав дээ. Нөгөөдөх чинь жоохон цэвэрлэгээний материал өгнө. Алчуур вок, саван гээд юун нөгөө цэвэрлэх гэр лүүгээ аваад явчихна. Амьдрал нь тийм доор орчихсон. Тэр үед чинь зах зээл дөнгөж эхлэж байсан үе. Тэгэхээр нь та нар жорлонд хүнээ төлбөртэй оруул гэсэн. Мөнгөө та нар тооцож ав та нар тэр мөнгөөрөө арц хүжээ ав, цэвэрлэгээнийхээ материалыг ав, бид та нарт мөнгө өгөхгүй. Цалин бол өгнө гэж хэлсэн. Тэгээд л тэрүүгээрээ цэвэрлэгээний материал авах асуудлаа шийд гэсэн. Тэр үед 180 төгрөний цалинтай л байсан юм л даа. Тэгээд нөгөөдөх чинь юу вэ .1 сар болоход л шал өөр болж байгаа юм чинь. Өө арц хүж уугисан, нөгөө гэрэлээ хийчихсэн, нөгөөдүүл чинь хажууд нь ширээ тавиад суучихсан салахгүй байгаа юм чинь. Тэгсэн чинь би 00-ын цэвэрлэгч болье гэж хүмүүс орж ирээд байгаа юм чинь. Нөгөө олддоггүй хүмүүс чинь. Тэгээд сауныг бол.... 2 авгай ажилуулдаг байсан. Тэгээд нөгөө 2 чинь ажил тарангуут л саунаа хааж хаячихаад л. Арга ч үгүй биз дээ гэр оронтой улс чинь. Тэгэхээр яадаг уу гэхлээр чинь нөгөө муу сауны чинь хаалгыг зад өшиглөөд л ороод л усанд орчихоод байдаг. Ямар ч зарчим биелдэггүй. Нэг ч цагаараа ажиллана гэсэн зарчим биелүүлдэггүй. Нөгөөдүүл нь хөлс нь гоожсон хэдэн юмнууд бас усанд ороод гэртээ харимаар байдаг. Ийм асуудал зөрчилдөөд байхаар нь нөгөөдүүлийг чинь яасан бэ гэхлээр. Ундаа пиво заруулдаг болсон. Тэр яахав гэхлээр тэртээ тэргүй л нөгөөдүүл чинь гарч ирээд л пиво ч уугаад архиа ч уугаад л. Гадаадад бол энүүнийг хоридоггүй ш дээ. Пиво бол байдаг л зүйл. Тийм юм хийгээд анхны авах мөнгийг нь би та нарт гаргаж өгнө дараа нь та нар өөрсдийнхөө эргэлтийн мөнгөөр ав гэж өгөөд, тэгсэн чинь нөгөөдөх чинь 2 сар болсны дараа юун нөгөө 2 чинь бүх алчууруудаа сольчихсон, дотор тохижилт сандал ширээгээ янзалчихсан шал өөр болсон байсан. Захирлаа та усанд орохгүй юмуу таниас бусад нь саунд ороод байна ш дээ, та нэг орооч гээд уриад болдоггүй. Тэгэхээр нь би за яахав та нар урьж байгаа юм бол орлоо гэсэн. Тэгээд очсон чинь нөгөө 2 авгай чинь зүгээр бөөн пиво аваад тавьчихсан нөгөө 100 гр-ыг чинь аваад тавичихсан сууж байна. Яаж байгаа юм бэ та нар гэсэн чинь баярлаж байгаа юм захирлаа. Та тооцоо хийхгүй ш дээ бид анхныхаа мөнгийг нягтланд тушаачихлаа. Бид 2 бол цалин бол таньд хэлээд яахав боломжтой болсон одоо бол бид нар хэд бол хэд хүртэл онгоодог нөгөө эрт явдаг байсан гээд. Нөгөө 2 чинь бүр тийм болчихсон сууж байгаа юм чинь. Тэгээд л саун, жорлон 2-ын асуудлаа шийдсэн дээ. Тэгээд гарах шалтгаан нь юундаа байна уу гэхлээр төвөгтэй юм билээ. Чи Увс хүн Баянмөнхийн л юуг л дэмжиж байгаа ш дээ. Чи өөр ямар зорилготой ирсэн юм бэ гээд л ажил хийлгэхгүй. Яадаргаатай юм билээ. Аварга нь ярих юм арслан ч орж ирэх юм. Тийм үнэдсний үзэл шингэсэн газар чинь төвөгтэй юм билээ. Үгүй ээ болиод өг би та нараас хоол гуйж ирээгүй. Би бол амьдралтай хүн. Хэдэн хүүхэддээ ийм хэрүүлтэй газраас хоол унд мөнгө ч авч очихгүй. Гэртээ бол би 2 жил болоход ганц 2 сарын цалин өгсөн бол өгсөн өгөөгүй бол өгөөгүй. Бүгд тэр аж ахуйн ажилд нь зарцуулж байсан. Ерөөсөө тэгээд цонх нь хагархай бол шилийг нь авч өгнө. Тэгээд л тэр төсөвт газар чинь юм байхгүй ш дээ мөнгө дандаа хүрэлцдэггүй ш дээ. Тэгж нэг муу 2 жил болоод л тэгээд сүүлд нь нөгөөдөхөөсөө нэг юм салж авлаа даа. Явуулдаггүй. Эмнэлгийн хуурамч акт гаргуулж байж явлаа ш дээ. Тэгээд нөгөө олимп тэмцээнд явсан хувцаснуудыг чинь цэвэрлэнэ. Манай тамирчид соёлгүй л дээ. Нэг тэмцээнд явсан хувцсыг чинь гэртээ ч өмсөөд ажилд ч өмсөөд л хэрэггүй болгоод хаячихна. Тэр чинь тэмцээн дуусчихаад байхад сар гаран болж байж нэхүүлж байж авчирч ирдэг. Бат-эрдэнэ нь ч ялгаа алга Балжинням нь ч ялгаа алга. Тэгээд та нар хувцаснууд авч ирж нөгөө энүүнийг чинь цэвэр цэмцгэр байлгаж байж дараагийн тэмцээнд өмсөнө шүү дээ гэж хэлээд байхад тийм заваан. Тэгээд ороод ирэхээр нь нөгөө муу цэвэрлэгч авгай бид 2 л зовлонгоо эдлэнэ. Би нэг муу юм нэхэж байж авч ирнэ. Тэр угаана. Тэгээд л тэр хэдэн сайхан хувцас, техник хэрэгсэл гэх мэтийг бөөгнүүлж барьдаг байсан. Тэгээд л тэрнийгээ тушааж өгсөн. Малыг нь олимпийн хорооныхон авчихсан байсан тэрнийг нь 2 хуваагаад за танайх.... тэднийх ерөөсөө тамирчид тэмцээнд явахад зардал гаргадаггүй мөртлөө нөгөө спортын тамирчдын хоол унданд зарах ёстой малыг тэд нар авчихсан байсан. Тэгээд заргалдаж байгаад хагас малыг нь спортын хороонд аваад тэд нарыг малтай болгоод ингээд би 2 жилийн хооронд бэлэн болгож өгчихөөд. Тэгээд намайг ажлаас гарахын хооронд 5 шалгасан. Сангийн яамнаас тэр ямар учиртай шалгасан юм бүү мэд. Тэр “матаас” л очоод байсан юм шиг байгаа юм. Тэгээд 5 шалгуулсан 1 ч төгрөгийн зөрөө гараагүй. Юун зөрөө гарах юм бэ. Ганц төгрөг идсэн биш. Идэх хүсэл ч надад байдаггүй. Зам дээр 100 төгрөг хэвтэж байсан ч одоо ч авдаггүй. Надад тийм нэг чанар байдаг хөдөлмөр ажил 2 надыг дээш нь гаргасан. Түүнээс биш надад хүнээс дээш юм ч байгаагүй. Хүнээс ч юм аваагүй. Хүнд ч юм өгөөгүй. Надын авч гарсан юм бол хөдөлмөр, цагаан сэтгэл хоёр. Нэг ийм домог байдаг юм. Тэр номон дээр ч бичээтэй байгаа нэг ноён үхэх болжээ 3 хүүтэй гэнэ 3 хүү нь гурвуулаа тэнэг юм гэнэ. Хүний арыг залгуулаад явчих нэг хүн байдаг даа тийм хүн байхгүй гэнэ. Тийм нэг 3-н хүү үлдэх болоод тэгсэн чинь хаан 10 азарга адуутай байсан тэрнийгээ 3,3 аар нь хувааж өгсөн гэнэ. Тэгээд 1 азарга адуугаар нь нэг л ухаантай үг худалдаж ав гэсэн гэж байгаа юм. Та нар өөрсдөө адуу малааа маллаад юм уу цааш нь үргэлжлүүлээд явна гэсэн ойлголт байхгүй. Та нар чадах ч үгүй гэж гэнэ. Тэгээд үлдсэн адуугаа туугаад ухаантай хүн хайж гэнэ тэгээд тэр хүнээ олж гэнэ тэр хүн за яахав ах нь нэг л үг хэлье “гэм хийгээгүй хүн гэнэт газрын ангал руу ойчсон ч гэмтдэггүй юмаа” гэж хэлсэн байгаа юм тэрнийг хэрэгжүүлэх үгүй нь та нарын асуудал гэж хэлсэн тэгээд л адууг авсан. Тэгэхээр гэм хийдэггүй хүн гэдэг чинь хулгай хийдэггүй, худал хэлдэггүй, өөр ямар юм байдгын тийм л хүн байдаг юм байна л даа. Одоо тэр хүн ямар нэг байдлаар газрын ангал ч юмуу хад ч юмуу ангал ч юмуу тийм газар луу ойчдоггүй юмаа л гэсэн үг. Энэний үр дагаварыг биелүүлээд явсан нэг хүү нь хойшоо амьдрах аргаа ухаанаа олж авсан гэсэн, нөгөө нэг хүү нь болохдоо зэрэг ухаантай хүнээс үг сонсох санаатай очсон чинь хэлсэн байна. Тэгээд манай аав ийм хүн байсан манай аав намайг ухаантай хүнээс үг олж сонс гээд 3 азарга адуугаа өгсөн гэж гэнэ ингээд би туугаад явж байна гэсэн. Тэгэхээр нь за чи тэгвэл ямар юм шүтдэг вэ гэж гэнэ. Толгойд нь юм орж ирдэггүй гэнэ. Юмыг онцгойлон боддоггүй ч юмуу тийм байж л дээ тэгээд би ер нь шүтлэг муутай ухааны юм ярьж, за тэгвэл шүтлэгтэй бай. “Баруун талын мөрөн дээр чинь ээж чинь сууж байгаа зүүн талын мөрөн дээр чинь аав чинь сууж байгаа энэ хоёрыгоо л шүт” гэсэн. Тэгээд нөгөө хүү чинь буруу юм хийх гэхээрээ 2 мөр лүүгээ харсаар байгаад буруу зүйл хийлгүй явсан байгаа юм. Тэгээд янз бүрийн ийм зүйлүүд янз бүрийн түүхтэй л дээ. Ийм ийм сонин зүйл байх юм.
Хишигсүрэн -
Өнөөдрийнхөө яриаг ингээд өндөрлөөд дахиад нэг уулзаж ярья тэгэх үү.
Нэргүй -
Тэгье тэгье
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.