Anonymous


Basic information
Interviewee ID: 990050
Name: Anonymous
Parent's name: Anonymous
Ovog: Buuch
Sex: m
Year of Birth: 1951
Ethnicity: Dörvöd

Additional Information
Education: higher
Notes on education: engineer, ecconomist
Work: director of company
Belief: Buddhist
Born in: Türgen sum, Uvs aimag
Lives in: Songinohairhan sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: lawyer


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
family
literature


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Хишигсүрэн -

Нэргүй гуай бид хоёр 2 хоногийн дараа яриагаа үргэлжлүүлж байна. Түрүүчийн ярилцлага дээр өөрийнх нь хойд аав тухайн үед НАХЯ-д ажиллаж байсан Б----- гэдэг хүний тухай цухасхан дурдаад өнгөрсөн. Тэр хүний амьдрал түүхийн талаар мэдэж байгаа зүйлээ яр,ж өгнө үү?

Нэргүй -

За манай аав Б----- гэдэг хүн бол 1930 хэдэн оноос л 1938 оноос ч юмуу НАХЯ-д ажиллаж байсан хүн. НАХЯ-ны хэлтсийн дарга Шарав гэх зэрэг хүмүүстэй хамт ажиллаж байсан гэж ярьдаг юм. Тэр НАХЯ-д ажиллаж байгаад Цэдэнбал дарга хойноос сургууль төгсөөд намын төв хороонд ирж байхад Чойбалсан гуай дотоод яамны хэлтсийн дарга хүмүүсүүдийг дуудаад Цэдэнбал даргыг танилцуулж байсан гэж ярьдаг юм. Тэгэхээр тэр 1930 хэдэн оноос л ажиллаж байсан хүн. Тэгж байгаад..../хэсэг бодолхийлэв/ за тэгээд тэр чинь ардын хувьсгалын 25 жилийн ой гэдэг чинь 1946 онд ардын хувьсгалын 25-н жилийн ойгоор 1945 онд Японыг ялсаны баяраар манай аавд маршал Чойбалсангаас калебрь буу бэлгэлсэн мөнгөн товруутай. 1945 он гээд биччихсэн тийм буу бий. Тэр буу нь одоо ч надад хадаглагдаж байна. Мөнгөн товруу нь алга болчихсон. Түүнээс гадна манай аав бол Өмнөговь аймагт байсан, Өвөрхангай аймагт байсан, Увс аймагт байсан. Дандаа нийгмийг аюулаас хамгаалах хэлтсийн даргаар ажиллаж байсан юм.Энэ аймгуудад. Зарим нь 3,4 зарим нь 5,6 жил энэ аймгуудад НАХЯ-ны хэлтсийн даргаар ажиллаж байсан. Өөрөөр хэлбэл хуучин дотоод явдалын яам гэж байсан энэ газар ажиллаж байсан юм. 1940–өөд оны сүүл хавьцаа юмуу юмуу 1945, 1946 оны үед Лхүмбын хэрэг гэж зохиомол хэрэг бий болж улсууд хэлмэгдэж байхад хамт ажиллаж байсан хүмүүсийг нь бариад эхэлсэн байна. Дотоод явдалын яаман дотроо баривчлаад цагдаад хориод эхэлсэн. Яг энэ үеэр нутаг руу амралтаа аваад яваад тэр чигтээ оргоод ажлаасаа зугтаад ажлаасаа эргэж ирэлгүй хөдөлмөрийн хуулийн дагуу тухайн үед шийтгүүлсэн хүн. За ингээд буцаад ирсэний дараагаар цол аваад ажлаа хий гэсэн тэгээд манай аав очиж ажиллаагүй. Увс аймгийн Бөхмөрөн суманд 1940 хэдэн оноос 1964 он хүртэл нэгдэлд мал маллаж тэр хооронд 1900 хэдэн онд ч юм бэ дээ. Сумын нарийн бичгийн ажил хийж байсан тийм үе бий. Тэр нь Бөхмөрөн сумын түүхэн дээр тодорхой бий. За тэгээд тухайн үед бол нам төрөөс өгсөн даалгаваруудыг НАХЯ-ны чиглэлээр гүйцэтгэж байсан хүн. Сум, тухайн аймагт ажиллаж байхдаа нилээд нэр хүндтэй байсан. За тэрний нэг түүх энэ тэрийг нь бичиж барьсан судласан нь ховор байдаг. Тэр хүн ганц төрсөн хүүтэй, тэр нь Цэрэнчимэд гэж одоо байж байгаад нас барлаа. Цэрэнчимэд гуай бол ганц хүү нь гэхдээ Цэрэнчимэд ах бол 1960 хэдэн онд намын дээд сургууль төгсөөд л намын ажил хийсэн хүн. Төгсөөд 40-өөд жил дандаа намын ажил хийж сангийн аж ахуй, сум, аймгийн намын үүрийн дарга хийж байсан. За тэгээд ардын хянан шалгах хороо зэрэгт ажиллаж байсан ийм хүн байсан. 10 хэдэн жилийн өмнө нас барлаа. Аавын тухай миний мэдэх товч түүх ийм байна.

Хишигсүрэн -

Б----- гуай яг НАХЯ-ны ажил хийж байх үедээ тохиолдож байсан тодорхой үйл явдалын тухай ярьдаг байсан уу?

Нэргүй -

За ер нь тэр....тийм ажлыг тэгж гүйцэтгэлээ, ийм ажлыг ингэж гүйцэтгэлээ гэж яриад байдаггүй. Яагаад....тийм зүйлийнхээ талаар яриад байдаггүй, хүмүүстэй ч хийж байсан ажлынхаа талаар яриад байдаггүй байсан. Яриж байсныг нь сонсоогүй. Ер нь ярьж байхыг нь сонсож байхад болбол дандаа тийм газар ч гэдэг юмуу Өвөрхангайд ч юмуу, Өмнөговьд ч юмуу тэгж ажиллаж байхад хамтарч ажиллаж байсан талаасаа ярихгүй, харин ан агнаж байсан талаасаа, тийм ан агнаж байсан....буу сайн буудна. Их няхуур нямбай хүндээ барагтай бол хүний явсан хийсэн бүтээсэн зүйлийг тайлагнаад байдаггүй. Бодвол нууцын хамааралтай ажиллаж байсан бол болов уу гэж бодож байна.

Хишигсүрэн -

Тэр хүний байж байгаа байдлыг хараад санагдаж бодогдох юм байна уу. Юу асуух гээд байна вэ гэхлээр зүгээр жирийн ажил алба хаадаг хүнээс тэр хүний хувийн зан чанар араншин нь онцлоод хэлчихмээр юм байсан уу?

Нэргүй -

Ер нь бол НАХЯ болоод чекистийн ажилчид бол тэр болгон юмыг нарийн яриад байдаггүй тэгэхдээ болвол ер нь одоо хээр төөрөөд ч юмуу модонд төрөөд ч юмуу говьд төөрчихвөл зүг чигийг яаж олох уу гэдэг дээр жинхэнэ тодорхой ярьдаг байсан. Тэр нь яадаг уу гэхлээр 7 бурханаас хаашаа гараад алтан гадас одны аль зүгт байх уу. Ямар хэмжээтэй яваад аль зүг рүү эргэх үү. Модны... ямар ч модны өвс ургамлаас болоод байгалийн зүг чигийг яаж олох вэ гэдэг дээр маш нарийн. Өөрөөр хэлбэл салхигүй орчинд бол салхи хаанаас байна уу гэдгийг мэдэх арга гээд л жишээ нь шороо аваад дээш нь цацахад салхины урсгалын дагуу явна ч гэдэг юмуу мэргэжлийн юмнуудыг ахуй амьдралын түвшинд хэрэглэх юмнуудыг ярьдаг болохоос биш яг тийм үүрэг гүйцэтгээд явж байхад гэх зэргээр тодорхой ярьдаггүй ээ. Цаанаасаа ч ярьдаггүй даалгавартай байсан байхаа.

Хишигсүрэн -

Танай ээжтэй ер нь ямар тохиолдлоор танилцаж, ханилж суусан юм болоо?

Нэргүй -

Манай ээжтэй бол 1956, 1957 оны үед танилцсан юм билээ. Хуучин ч таньдаггүй байсан байх. Яагаад тэр танилцах тохиолдол нь юунаас болсон юм гэхлээр манай аав бол 1956 оны хавьцаа юм шиг байгаа юм надыг 5 настай байхад гэдэг юм нас барсан. Одоо тэр бууч Бандай гэдэг хүн. Бууч Бандай гэдэг хүн нас бараад жил болсон юмуу үгүй юу тэгээд байж байхад Б----- гэдэг хүнтэй танилцаж.... энд бол нутгийн хэдэн хөгшчүүд хоорондоо ярьж байгаад одоо нөхөр нас барсан эмэгтэй хүмүүс ч юмуу эхнэр нас барсан эрчүүдийг ч юмуу ганц нэгээрээ байгаа хүмүүсийг хооронд нь танилцуулах зүйлийг нутгийн 3 хөгшин архи ууж сууж байгаад. Хэрмэн гуай хэн хэн ч билээ дээ. Тэд нар ярьж сууж байгаад ийм ийм улсуудыг хооронд нь нийлүүлж суулгая гэж яриад манай ээжийг тэр хойд эцэг Б----- гуайтай танилцуулж хооронд нь холбоо сүлбээ барьж танилцуулсан түүхтэй гэсэн. Тэгэхдээ манай жинхэнэ эцэг нас бараагүй өвчтэй хуучтай байхад манайхаар Б----- гуай ирээд буугаад мордож байсан гэж ярьдаг байсан гэсэн. Тэгээд ийм сайхан залуу хүн нас барах гэж байгаа залуу хүний эхнэр болоод суух ч гэж дээ энэ хөгшин нь удахгүй нас барах юм бол би авгайгаа болгож авч сууна даа гэсэн тийм юм яриад явж байсан гэж дуулддаг юм .Хүн амьтанд яриад явж байсан гэж. Тэгэхээр ер тэр тухайн үедээ танилцах юм байсан юм болов уу даа. Гол нь тийм л юм билээ би бас сайн мэдэхгүй байна.

Хишигсүрэн -

Тэр хүн таньд хандах хандлага ер нь ямар байв аа?

Нэргүй -

Яахав ээ. Тэр ер нь надад муу хандаж байсан их зодож нүдэж байсан муу үг хэлээр ярьж хөөрч байсан юм бол байхгүй ээ. Надыг 5 настайгаас авахуулаад надыг хойно дээд сургууль төгсөх хугацаанд 1980-аад он 1982, 1983 он хүртэл байж байгаад нас барлаа даа. Тэр хугацаанд бол яахав зүгээр жаахан тийм хахирдуу л хүн дээ. Тэрнийг юунаас вэ гэхлээр надыг бол ер нь “миний хүү”, “аавдаа” гэж хэлэх нь бол их ховор бараг “аавдаа” гэж хэлээгүй ч гэж болохоор ер нь нэг тиймэрхүү хөндий хүйтэндүү ханддаг байсан байх. Тэгээд ч би одоо их сахилгагүй байсан. Тэгээд ч тэр сахилгагүй хүнд хэн ч дуртай байхав дээ. Тэр талаасаа л жаахан хөндийдүү хандаж байсан байх. Ер нь хойд эцэг ямар байдаг уу тиймэрхүү л байдлаар хандаж ирсэн. Яагаад вэ гэхлээр зэрэг хэд хэдэн шалтгаан байдаг байсан байх. Тухайн үед чинь манайх овоо хэдэн мал ахуйтай мөнгө төгрөгтэй ийм л айл байсан. Аймгийн хадгаламжийн банкинд овоо хэдэн цаас байсан тэр нь одоо миний дүү гэж өргөгдөж авч байсан Даваахүүд бүгдийг нь шилжүүлж өгч байсан. Нэрнээсээ. Тэр үеийн ханшаар бол 1980-аад оны ханшаар бол 30 000 төгрөг өгсөн гэж ярьдаг. Тэрнээс бол Арьяа эгч болоод бид нарт 5,10 цаас ч өгөөгүй л дээ. Ер нь асуудал бол тийм. Тэгэхдээ яахав нутгаасаа 16000, 17000 төгрөгтэй ирж байсан. 1980-аад оны эхээр. 1979 оны 9-р сард хотод нүүлгэж оруулж ирж байсан тэгэхэд 16 000 төгрөгтэй ирээд тэр нэг нь 3,4 жил хэрэглээд л дууссан. Тэгээд тэрнээс хойш би цалигаасаа өгдөг болсон. Цалингаасаа бараг 50 орчим хувийг нь гаргаж 2 хөгшины хоол унд залгуулах эм тариа авах иймэрхүү маягаар би тэр тухайн үед амьдралын зохицуулж явсаны хувьд мэдэж байх юмаа. Түүнээс биш ер нь тэр хөгшин бол өөрийнхөө хүү болоод ах дүү нартаа эд хогшил янз бүрийн юм таслаж өгсөн байх. Надад бол нэг гэр тааруулж өгсөн. Тэр гэрийг нь Даваахүүд би өгсөн. Үндсэндээ би 00-оос амьдралаа эхэлсэн. Тэр нь ч надад сургамж болсон. Хатуу хөтүү гэж ийм байдаг гэж би тэр харилцааг мэдэх болсон. Би тэгээд амьдралаа анх эхлэж... хүн амьдралаа 0 цэгээс эхлэх бол ер нь хүний амьдралд байгууштай хатуу гараар хүмүүжүүлсэн учраас би амьдралд алздаггүй л дээ. Аль ч талаасаа аваад үзэхэд ер нь бие даагаад сурчихсан.

Хишигсүрэн -

Тэр Даваахүү яагаад таны дүү болж ирсэн юм бэ?

Нэргүй -

Тэр 1957 онд байна уу даа. Цагааны Сүрэн гэж шинээр гэр бүл болсон 2 хүнд хүүхэд гараад тогтодоггүй. 2 билүү 3 хүүхэд гараад алдагдчихсан ийм байсан тэгээд Цагаан гуай самгантайгаа ирж гуйна, Сүрэн гуай эхнэртэйгээ ирж гуйна ингээд л ерөөсөө манай энэ хүүхдийг л та нар нэг асарч байгаад хүн болгоод өгөөч бид нар 1 ой хүргээд авъя гэдэг байсан. Ингээд гуйгаад болдоггүй болохоор нэгэнт нас өндөр болсон бид нар одоо хүний айхавтар тогтдоггүй барьдаггүй хүүхэдтэй нээг их ноцолдмооргүй байна гээд л цааргалж л байсан. Тэгээд тэд нар дахин дахин ирж гуйгаад байхаар нь 1958 оны өвөл 11 сард юмуу 12 сард их хүйтэн цагаар төрсөн. Тэр айлын авгайн гэдэс өвдөж байна ирж ав гэсэн хэл ирээд. Одоогийн энэ Жаргал ахын аав Цэнгэл хөгшин манай энэ ээж 2 явган гүйж авч. Бид нар ойрхон “шар модон” гэдэг газар өвөлжиж байсан. Тэр Цагаан хөгшин Сүрэн гуайн өвөлжөө бол манайхаас хойно байсан. Тэгээд бид нар хулгайлж авчирлаа гээд хормойлчихсон хөрсөн өлгийтэй ирсэндээ. Тэгж надад дүү болж ирж байсан. Ийм түүхтэй юм. Тэгээд 1 нас хүргээд авна гэсэн хүмүүс байхгүй, 3 нас хүргээд гэсэн, 5 нас хүргээд гэсэн за тэгээд нөгөө хүүхэд чинь ухаан ороод явахаа болиод нөгөөдүүл нь ч авахаа болиод авахаасаа айгаад. Дараа дараагийн хүүхдүүд нь гарч ирээд тогтоод тэгээд их олон сайхан хүүхдүүдтэй болоод тэднийх чинь7,8 сайхан хүүхэдтэй ш дээ. Ийм л түүхтэй юм.

Хишигсүрэн -

Даваахүүд хандах танай аавын хандлага таньд хандах хандлагаас ямар байсан бэ?

Нэргүй -

Тэр бол нэгэнт өөрөө үрчилж авсан хүүхэд учраас Даваахүүд маш сайн байсан. Ер нь хоёулахнаа л ярина. Манайд бол хоёр хүн байгаа юм шиг л хоорондоо ярина ээжтэй ч ярих юм байхгүй заримдаа. Тэр 3 бол хоорондоо аминчхан би бол айлын шоовдор хүүхэд гэдэг шиг л байсан даа. Муу Арьяа эгч бол яахав ээ зайлуул тэдэнд нээг их тал алдаад байхгүй байсан. Ямар ч гэсэн хүний дайтай л хандаж явсан. Даваахүүд бол хамаагүй илүү хандаж байсан. Ер нь шал өөр л дөө. Тэр чинь аргагүй л дээ өөрөөс гараагүй ч гэсэн багаас нь өсгөж өндийлгөсөн болохоор тэгж ч байсан байх. Тэгээд ч Даваахүү өөрөө сурлага сайтай нилээн хүмүүжилтэй надыг бодоход тийм хүүхэд байсан. Тэр бас тэдний хайр хүндэтгэлийг татаж байсан байх гэж би хувьдаа боддог.

Хишигсүрэн -

Бид 2 түрүүний яриандаа таны Сангийн Яаманд 10 гаруй жил ажилласан үеийн түүхийг ярьсан. Тэр Сангийн Яамны дотоод ажил нь ямар байв. Тэр дарга цэрэг нь ямар харилцаатай байваа. Ер нь та өөрөө ямар ажил үүрэг хариуцаж явж байсан гэсэн зүйл их бага яригдсан байна лээ.

Нэргүй -

Тэр үед яахав дээ сангийн яаманд 1972-оос бишээ 1973 оноос бишээ 1971-1972 оны хооронд би сангийн яаманд техниккум төгсөөд практикийн нэг жилээс сангийн яаманд эрлэж Молом сайд гэж байх үед би практик хийсэн юм. Энэ практикийг би... СЭЗТК-ыг 700 гаруй хүүхэд төгсөхөд би ганцаараа ирж сангийн яаманд ажиллаж байсан. Энд бол “санхүүгийн хянан байцаах газар” гэж байхад тэнд би мэргэжилтэнээр орж ажиллаад тэгээд 1 жилийн дараагаар хойшоо сургуульд яваад төгсөөд ирсэн. Тэр хавийн юм наана чинь түрүүний ярианд нилээн яригдсан байх ёстой. Тэгээд одоо бол би яахав гэхлээр сангийн яаманд байхад бүх монголын аймгуудаар хамгийн доод тал 6,7 удаа дээд тал 10 удаа очиж байсан. Бараг бүх аймгуудын сумдаар ч явж байсан. Гол нь энэ ямар ажил байсан бэ гэхлээр бас “социалист өмчийн үзлэг” гэж бид нар их хийдэг байсан. “Социалист өмчийн үзлэг” хийсний хажуугаар улсын санхүүгийн баримтын шалгалтыг бүх аймагт 4-н жилд нэг удаа тогтмол явдаг, ийм байсан. Бүх албан байгууллагуудын санхүүгийн баримттай шинжилгээ, судалгааг хослуулж хийдэг нүсэр ажил байсан. Энэ ажлаас зарим нь улсын нууцын зэрэглэлд хамаардаг байсан. Ер нь цөмөөрөө нууц даа. Тэр үед сангийн яамны 5-н хүний 1,2 нь бол НАХЯ-ны нууц тагнуул туршуул ч гэж ярьдаг, ер нь ортой ч байсан байх. Яагаад гэвэл тухайн үед бидний хоорондоо ярьж байсан юм болгон тухайн үеийн намын үүрийн товчоо болон, орлогч сайд жинхэнэ сайдуудын чихэнд амархан хүрчихдэг байсан. Тэгээд бид нар одоо дотроосоо хэн нь ярьдаг гэхэв, цөмөөрөө адилхан ажилладаг учраас, тэгсэн мөртлөө л ямар нэгэн мэдээлэгч зөндөө байдаг байсан. Тэр нь тэгээд дотоод яамны туршуул юмуу дотроосоо тэгж туршдаг байсан юмуу. Ер ньтэгэхдээ ХУ нам нилээн хүчтэй байсан тийм болохоор ХУ намын туршуул ч байсан байж болох юм. Ер нь ийм юм алхам дутамд таардаг байсан даа. Тэр үеийн хүмүүс бүгд л мэдэж байгаа. За түүнээс гадна бид нар залуучууд л голдуу байсан юм чинь. 80-аад оны дундуур билүү дээ бид нар нэг эм хонь 10 жил төллүүлсэн юм. Нэг эм хонийг. Тэгээд тэр төллөсөн хурга болгоно нь охин гардаг, охин хурга нь дахиж төлөлвөл хэдэн хонь болох уу гээд бид нар ингээд тооцоо бодож 10 жилд нэг эм хонь төллөөд байвал хэд болдог бэ гэж тооцоо хийж байсан ... хэдэн залуучууд голдуу бодно... тэгээд тэр тооцоог бодож байхад тэр тооцооны асуудал бүр сайдын хурал дээр яригдаад сүүлдээ бүр арга хэмжээ ч бараг авагдах шахаад байж байсан. Ингэдэг нь яаж байна гэхлээр ер нь нэг дэл сул үг ч юмуу, ахмад настай ажилчдын конторт орох ч юмуу, ингэхэд бол сэлгүүцэж явна. Ер нь цаг бол яс өглөө 8 цагт ажилдаа ирэх байсан бол 5-10 минут 2 минут хоцроход бол ерөөсөө доор нь самбарт гардаг бүтэн жил яригддаг. Сонин уншлага зэрэг дээр. Тэгээд илүү цагаар суух болохоор бид нар чинь шөнийг 1 цагаас эрхлээд үүр цайтал суудаг байсан юм. Өчнөөн цаг тэгж ажиллаж байсан. Бид нар жилийн 365 өдрийн 256 өдөр нь дандаа хөдөө томилолтоор явж байсан ийм одоо өөрөөр хэлбэл нэг жилийн дотор 2-3 жилийн ажлыг хийж явсан байна. Тэгээд энэ бол ажиллаж байхад тухайн үед би хуучин монгол бичгийг сонирхдог байсан , Түвд бичгийг сонирхдог байсан. Тэгээд тэр хуучин монгол бичгээр өдрийнхөө тэмдэглэлийг хөтлөөд байдаг байсан юм л даа. Тэгээд нэг удаа социалист уралдаанд шалгаруулаад улсын баярын өмнө юм даг шагналд тодорхойлоод ингээд байж байтал шагнал шалгаруулах намын товчооноос хүн ирж бидний ажлыг үздэг байлаа л даа. Тэгсэн чинь 10 хэдэн...сард л 2,3 том памбагар шалгалтын материал гарч ирж байгаа юм чинь. Ерөнхий үзлэгийн тайлан гэдэг чинь учиргүй зузаан юм байдаг юм чинь. Тэгээд жилд хийсэн бүх юмаа хураачихаад л 10 хэдэн тийм зузаан юм хураачихаад л сууж байхад тухайн үед яамны орлогч сайд хийж байсан Очирпүрэв гэдэг хүн буриад л залуу байгаа юм л даа. Тэр хүн ирээд дотоод миний ажлыг үзээд за өдрийн тэмдэглэл хаана байна гэсэн чинь миний өдрийн тэмдэглэл юу болоод энэ ширээн дээр өрөөстэй байна. 10 хэдэн бүтээсэн бичсэн юм байна. Өдрийн тэмдэглэл гэвэл энэ хүрэн дэвтэр байна гээд хүрэн дэвтрээ үзүүлсэн чинь, за энэ өдрийн тэмдэглэлийг тооцохгүй ээ л гэж байна тэгэхэрээ нь яагаад тооцдоггүй юм бэ гэсэн чинь хуучин монгол бичгээр бичсэн байна тийм болохоор өдрийн тэмдэглэл гэж тооцохгүй ээ. Та албан ёсны кирил бичгээр бичих ёстой гэлээ. Тэгээд би шагналаас хойш ухарч хоцорч байсан юм .Тэгэхдээ арай ч хоосон хоцроогүй нэг “сайшаалын үнэмлэх”, хэдэн төгрөг өгсөн юм даа. Ер нь тухайн үед ийм л сонин байсан юм даа. Ер нь нийт 80-аад ажилчид байсан даа. Тэрнээс ихэнхи нь 50 –аад хүн ахмаг насны хүмүүс байсан. Ахмаг гэдэг маань 50-60 насны хүмүүс гэсэн үг шүү дээ. Тэгээд олон жил яам тамгын газар ажилласан учраас залуу хүмүүстэй хамт ажиллахад их төвөгтэй яхир, шинэ соргог мэдээлэл энэ тэндээс олж авч боловсруулах ярьж хөөрөх, шинээр санал боловсруулах ажил санаачлах, санал дэвшүүлэхэд хүлээж авах чадвар болоод тэрнийгээ авах их муу байсан. Бид нар чинь Оросоос гадаадын хэвлэл мэдээллээс энэ тэр юм уншаад мэргэжлийн дагуу холбогдолтой зааврыг боловсруулдаг, орчуулдаг байсан. Тэгээд тэр нь юу вэ гэхлээр тэрнийг маш их удаан хүлээж авна их царцуу байсан. Тэгээд 1980-д оны сүүл болоод ардчилсан хувьсгалын эхэн гэж хэлэх юмуу даа ингээд эхлэхэд бид хэд аль хэдийн бараг “сэрчихсэн” шахуу байсандаа тэгээд ажлаасаа явж Биеийн Тамирын Улсын Хороо манайд зах зээлд оруулах хэрэгтэй хүн байна гээд сангийн яаманд хүсэлт тавиад байхаар нь .... тэр үед хүнийг ажлаас нь гаргадаггүй байсан. Тэгэхдээ бол зарим хүмүүсийг нь адестачлаад хасаад л, хөөгөөд байдаг тэгсэн мөртлөө хуучин зараад сурчихсан хэдэн хүнээ явуулдаггүй ийм байсан. Тэгээд арай гэж нэг юм тийшээ явж Спортын Төв Ордоны тэр орлогч захирал хийсэн. Тэгээд л одоо би хувийн салбарт шилжсэн дээ. Тэгээд би тэрнээс хойш 1992 оны үеэс хойшоо би хувийн салбарт ажиллаж байна. Эхлээд хувиараа эрхлэх аж ахуй гэж нэг юм байгуулаад зайрмагын цех, худалдаа наймаа гээд хийгээгүй юм байхгүй дээ. Янз бүрийн юм эрхлээд л, мал аж ахуй ч эрхэлж байлаа газар тариалан ч оролдож байлаа. Ингээд явж байгаад хүсний дэлгүүр ойр зуурын юм хийгээд л тэгээд одоо нэг арай хоёр идэхгүй хоосон хонохгүй л явж байна. \

Хишигсүрэн -

Тэр сангийн яаманд байхад маш олон удаа хөдөө томилолтоор шалгалтаар явж байсан гэж байна. Тийм үзлэг шалгалт хийх зайлшгүй шаардлага байсан гэсэн үгүү, зүгээр л хийдэг ажил уу. Утгыг нь тодруулаад асууяа. Өмчийн зөрчил хэр их гардаг байсан бэ?

Нэргүй -

Үгүй яахав дээ. Ер нь одоо бол дүн нь ч их болчихсон юм, инфляци нь ч их өндөр болчихсон юм. Энэнтэй холбогдуулаад одоогийн зөрчлийн тооцоо асар өндөр гардаг юм билээ. Тухайн үед мөнгөний ханш чанартай байсан ч гэсэн зөрчил гардаг байсан л даа, гэхдээ нээг сүртэй дуулиантай хэрэг ховор байсан. Тэгэхдээ л яахав их хэмжээний зөрчлүүд илэрнэ. Ер нь яахав тухайн үеийнхээ системд тохиросон үзлэги шалгалт хйиж байсан. Тэгээд яахав энд зүгээр хувийн зүгээс дүгнэлт хийж үзэхэд олон сайхан хүн ажлын төлөө зүтгэж байгаад хэлмэгдсэн, ажлаас халагдсан, шоронд орсон, нэр сүр нь гутаагдсан ийм юмнууд өмчийн үзлэг болоод баримтын шалгалтын дараа их болдог байсан. Ийм зүйлүүд бараг бидний нүдэн дээр харагдаж байсан. Энэ үед социализмын хууль дүрэм асар их чанга байсан. Тэгэхээр хэдхэн төргөний асуудалтай хүн чинь одоо шоронд ордог ч юмуу ажлаас халагддаг ч юмуу.Хамгийн доод тал нь л гэхэд сарын ч юмуу цалингаар торгуулдаг шийтгүүлдэг. Сангийн аж ахуйн дарга нар, нэгдлийн дарга нар, барилгын салбарынхан бүр бүх байгууллагуудад хамаарагдаж байсан ажил. Голдуу л дарга нягтлан 2 нь арга хэмжээ авагддаг. Тэгээд тэрний хажуугаар мэргэжилтнүүд хөдөө орон нутагт дутагдалтай байсан үе учраас мэдэж алдана, мэдэхгүй алдана, төрөл бүрийн хууль дүрмийн заалт их нарийн зарим ойлгомжгүй зүйлүүд ч зөндөө байсан. Ийм, ийм юмнаас болоод зөрчил гардаг байсан. Тухайн үед үзлэг шалгалт явахдаа 4 жилийн давтамжтай явагддаг байсан. Энэ бол яахав засаг төр, сайд нарын зөвлөл ,намын төв хорооносс төлөвлөгөө гаргаад өгчихсөн тэрний дагуу л улирал болгон мэдээлэл өгдөг байсан. Намын төв хорооны эдийн засгийн хэлтэс гэж байсан. Тэнд мэдээ тайлан гаргаж өгдөг байлаа. Тэгээд сар улирлын эцэст яамны тайлангийн хурал хагас жил, бүтэн жилээр намын төв хорооны сайд нарын зөвлөлд явуулдаг. Тэндээс хүмүүс хүрч ирж хуралд суудаг байлаа. Тухайн системдээ болж байсан хамгийн үр дүнтэй ажил л байх даа. Ер нь бол хэрэгтэй хэрэггүй юман дээр байцаагдаж, хоригдож их л хэлмэгдэж байсандаа. Энэ нь аль ч салбарт байсан үзэгдэл.

Хишигсүрэн -

Таньд байгаа энэ эмзэглэл таньтай хамт ажиллаж байсан хүн болгонд байсан уу?

Нэргүй -

Ер нь тухайн үед ажиллаж байсан хүмүүсийн ааш араншин бол өөр өөр л дөө. Жишээлбэл 2 байцаагч байлаа гэхэд албан газарт орчихоод л зарим нь ч их даргархуу, амьдарлаас нилээн тасархай хүнээс болох болохгүй юм шаардах хэрэгтэй хэрэггүй мэдээлэл цуглуулах ийм л юм хийдэг байсан. Их загнадаг, хүмүүсийг хэл амаараа доромжилдог ийм асуудлууд бол их байсан. “Яамнаас ирсэн янгиа хүртэл туйлн” гэсэн хоч үг хүртэл байлаа. Тэгэхдээ 18 яам, тусгай газар 4,5 байлуу даа ийм газруудаас тусгай томилогдсон төлөөлөгч нар явж уг албыг гүйцтэгэж байсан. Энэ хүмүүсийн чинь хувийн араншингаас шалтгаалж ажлын бүтээмж ч их харагдаж байсан. Тухайн хүмүүсийн овилгогүй, болчимгүй байдал заримдаа бүр тус болохоосоо илүү ус болж байсан юм. Яагаад вэ гэхлээр томилолтоор очлоо гэхэд томилолтынхоо хугацааны 50%-д нь байгалийн үзэсгэлэнт газруудаар зугаалах ч юмуу, архи уух, тансаг зугаалж яваад ирдгийг алийг нь тэр гэхэв. Тэр үеийн дарга сайд нар ч гэсэн ан гөрөө хөөдөг цаг нарыг баримталдаггүй ийм юм бол газар сайгүй л харагдаж байсан.

Хишигсүрэн -

Би мэддэг юмаа. Та хүүхдүүддээ түүхэн баатруудын нэр өгдөг байсан ш дээ. Тэр ер нь ямар учиртай вэ?

Нэргүй -

Би багаасаа уран зохиолын ном сонирходог байсан. Ялангуяа үлгэр тууль. Тэгээд бүх л тивүүдийн шилдэг зохиолчдыг уншдаг байсан. Хаа байсан Африкийн хэцүү байдлыг уншиж, эзэн боолын харилцааг мэдэж тэр хүнд хэцүү амьдралын тухай уншиж амьдралыг таньдаг байлаа. Тэгээд яадаг байсан юм бүү мэд тухайн үедээ л тэр зөрчил дутагдал дунд өөрийгөө явж байна гэж төсөөлж хандаж. Ном бол ер нь намайг хүн болгосон. Нилээн одоо миний дутагдалтай талаа номноос олж харсан. Ном бол их хэрэгтэй эд л дээ. Ганцхан би ч биш дэлхий нийт ард түмэн мэддэг байх. Номонд бүх зүйл байна шүү дээ. Тэр ном дундаас 3 хүүдээ би дандаа түүхэн баатруудын нэрийг өгч байсан. “Жангар” туулийн Жангар баатрын нэрийг өгсөн, “Гэсэр”-ийн туужид гардаг Гэсэрийн нэрийг өгсөн. Бас “Жангар” туулийн хүүхдийн дүр Хонгорын нэрийг өгсөн. Нэг охиндоо Уранчимэг гэж нэр өгсөн. Яахав охин хүүхэд юм эх орондоо... ер би энэ түүхэн сэдвээс нэр өгөхдөө юу гэж бодсон бэ гэхлээр. Ер нь нэр ч гэсэн бага ч гэсэн түүхэн алдартай улсуудын нэрээр нь өгчихвөл ард түмэн маань эх орон маань ямар нэгэн зовлон зүдгүүр бүү тохиолдоосой, эх орныхоо хөгжилд бага ч гэсэн хувь нэмэр оруулаасай, эх орны сэтгэлгээтэй байгаасай гэж зориулж дандаа тэр үлгэрийн, туужийн сайн сайхан явсан эх орныхоо газар шорооны төлөө тэмцсэн дандаа ийм хүмүүстэй ойртуулж ийм нэр өгсөн юм. Ганц охиндоо яахав дээ жирийн нэр өгсөн. Байдаг л нэрийг өгсөн. Яагаад гэвэл охин хүүхдийг нэг их зэвсэг бариад харийн дайсантай зэвсэг бариад тэмцэнэ гэх биш ямар ч гэсэн юм юм хүм урлаад ч юмуу шаглаад ч юмуу ингээд явж байг даа гэж бодоод ийм нэр өгсөн юм даа.

Хишигсүрэн -

За их сайхан түүх яриж өгсөн таньд баярлалаа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.