Adiya


Basic information
Interviewee ID: 990075
Name: Adiya
Parent's name: Sangarav
Ovog: Borjigon
Sex: m
Year of Birth: 1958
Ethnicity: Halh

Additional Information
Education: higher
Notes on education:
Work: not working
Belief: Buddhist
Born in: Sant sum, Övörhangai aimag
Lives in: Arvaiheer sum (or part of UB), Övörhangai aimag
Mother's profession: died, herder
Father's profession: died, herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
privatization
work
education / cultural production
childhood
democracy


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)

cultural campaigns
education
socialism
Loohuuz
privatization


Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Ганболд -

За та өөрийгөө танилцуулаад өөрийнхөө амьдралын түүхийн талаар ярьж өгнө үү? Хаана төрсөн өссөн тэр талаараа ?

Адъяа -

За би өвөрхангай аймгийн сант сумын хадана бууц гэдэг газар төрсөн. Боржигон овогт Балганы Сангаравын Адьяа гэдэг хүн дээ.

Ганболд -

Та хэдэн онд төрсөн бэ?

Адъяа -

1958 оны 3 сарын 10 нд төрсөн

Ганболд -

Хүүхэд нас хаана яаж өнгөрсөн бэ?

Адъяа -

Хүүхэд нас ч ерөнхийдөө малчин ардын гэр бүлд төрсөн болохоор хөдөө мал дэр хөл нүцгэн гүйж бид нар чинь 4-5 настай байхдаа морь унаж сурсан. Морьтой малд явдаг. Би одоо боддог юм малд явахдаа бүр нэгдүгээр ангид орохоосоо өмнө малд явдаг малдаа яваад хонь малаа олохгүй очвол эцэг эхдээ загниулана гэж бодоод малаа ирнэ ирэхдээ олохгүй буруу хайгаад харанхуй шөнө хүртэл явна би нэг удаа шөнө малаа олохгүй малаа хайж явсан чинь үнэг муухай дуграад дагаад яваад байдаг байсан юм. Тэр чинь 60-аад оны үе юмуудаа би чинь үнэгнээс айна гэртэй харих гэхээр малаа олсонгүй гэж загинулана гэж айгаад болдоггүй. Тэгэхэд чинь 6-7 настай байсан байх. Тиймэрхүү байдалтай л мал дээр хонь хураг хариулдаг байсан даа. Малтай байсан болохоор хөл нүцгэн гүйдэг ажилтай гэхдээ аав ээж маань морьтой явуулна гээл хар багаасаа морь унаж сурсан. Тийм байдалтай л бага насыг өнгөрөөж дээ.

Ганболд -

Тэр үеийнхээ нэг өдрийн амьдралыг нэг нэгэнгүй ярьвал өглөө босоод гээл ? улирал улиралын онцлогоор нь

Адъяа -

Бид нарт чинь зуны цаг л их тод байдаг юм. Зун хөдөөнийхөн чинь нойр ханаагүй байхад нартай уралдаал босно тэгээл үхэр, хонь явлаа гээл манай аав чинь тэмээчин хүн байсан юм. өдөр болно хонь тийшээ явчихлаа чи хониндоо яв гээл өнгөрдөг байсан. өглөө босоол хусам идчихээд өрөм ч идэхгүй өдөржингөө цагаан идээгээр хооллоно орой сүү тараг аарц уучаад унатана. Мөн гурил хуураад хусамтай холиод идэх сайхан тэгээл хониндоо явна нэг ирнэ дахиад явна гээл нэг өдрийг тэгж л өнгөрөөдөг байсандаа.

Ганболд -

Таны амьдралын түүхэн үеүүдийн онцлог ? залуу байхад ийм байсан одоо ийм байна гэдэг ч юм уу эсвэл социализмын үеийг ардчилалын үеүүдтэй харьцуулахад ?

Адъяа -

Би чинь 58 онд төрөөд 66 онд 1-р ангид орсон юм. 63-64 онуудад мэдээ орж морь мал унаж эхэлсэнээс хойшхийг ярьвал би тэгээл сургуульд орлоо одоо бодоол ярья л даа их гоё сонирхолтой түүх байлаа. Юм мэдэж ном сонин уншдаг болсон гэдэг нь хөдөөний хүүхэдүүдийн хувьд анхны нэг сайхан юм нь тэгж явсаар байгаал 8-р анги 10-р анги төгсөөл сургуульд явлаа сургуулиа төгсөөд ирээд ажиллаад тэгж байгаад үйлдвэрчиний байгууллагат ажиллаж байгаад түүнийхээ шугамаар Москвад хөдөлмөрийн дээдэд сурахаар явж байлаа. Тэгэхэд би гадаад оронд анх явж байлаа тэр бол арай шинэлэг сайхан юм байж. Би чинь 88 онд үйлдвэрчиний эвлэлийн дээд сургуульд явлаа гэдэг чинь өөр оронд очиж эрдэм ном сурах гэж явж байсан нь бас нэг шинэлэг зүйл л дээ. Тэгээд Оросд хөдөлгөөн гарч Грабчовыг Лейценгээр солигдоол намайг 91 онд ирэхэд хөдөлгөөн гарах гэж байгаа юм шиг чиг хандлага гараад хүмүүсийн яриа арай өөр болцон байсан шүү тэгээл ардчилал гарсан. Ардчилал гарсанаар нэг даргийн удирдлаган доор хэл үг хэлэхгүй гэж байдаг байсан түүнийг өөрчилсөн. Тэр үеийг их гоё үе эхэлж байна гэж бодож байсан юм аа. 1991 чинь оросд хөдөлгөөн гараад манайд бас тэгээд ирэхээр эвгүйтээд би чинь тэгээд ичнээгээр сурах болоод за тэгээд сурах наашаа цаашаа явах мөнгө төгрөг нь хаана ч байгаа юм гэж бодоол төгсөх жилээ би чинь сургуулиа хаячаад ирсэн юм. Москвад хөдөлмөрийн дээд сургуулийн эдийн засгийн ангид сурж байсан юм. Тэгээл би үйлдвэрчиний эвлэлээс явсан юм чинь үйлдвэрчний эвлэлдээ ажилана аа даа тэгээл ирсэн чинь үйлдвэрчний байгуулага чинь эвгүйтээд нийгмийн даатгал чинь үйлдвэрчний эвлэлд байсан тэгсэн чинь улсынхруугаа шилжээл би чинь үйлдвэрчний эвлэлд нийгмийн даатгалын байцаагч хийж байсан байхгүй юу тэр үед чинь нийгмийн даатгал чинь нэг байцаагч нэг нягтлантай байдаг байсан юм тэгсэн чинь одоо чинь олон хүнтэй хичнээн том байгууллага болцон байна шүү дээ. Тэнд ажиллаж байсан хүнийхээ хувьд гайхаал байдаг юм. Би чинь тэгээл оросоос ирээл үйлдвэрчний эвлэлдээ ажилласан л даа нийгмийн даатгал төрд шилжингүйт одоо энэ аймгийн захиргааны байранд тэнд байцагчаар ирж байсан юм. Тэр үед чинь цомотгол их явагдаж байсан юм. Намайг нэг өдөр аймгийн захиргааны орлогч дуудаал за чи хөрөнгийн биржийн курсд яв социализмаас каптализм руу шилжихэд хөрөнгийн бирж гэж нэг юм байх ёстой гэнэ чи тэрэнд явна гэж байна би таньдаг юм чинь намайг цомтголд оруулах гэж байгаа бол зүгээр лхэлчихгүй юун курс энэ тэр гээл тэр курсд чинь яваад иргээд ирэхээр ажилч олдох ч юм уу үгүй ч юмуу гэлээ тэгсэн чинь үгүй ээ эргээд ажлын байртай зах зээл гэдэгт чинь хөрөнгийн бирж хамгийн том нь байдаг юм гэнэ лээ гэж хэлсэн юм. Тэр хүн ч мэдэхгүй би өөрөө ч гэсэн мэдэхгүй тэгээл 2 сарын курсд нь улаанбаатарт очлоо тэгсэн чинь америкаас баахан мэргэжилтэнүүд ангилаар хичээл заагаад орчуулагчтай 2 сар тэнд суусан юм. Тэнд суугаад хөрөнгийн бирж гэж ийм юм байдаг зах зээл үнэт цаасны жаахан ойлголттой болоод байж байсан чинь за та нар аймгууддаа очоод брокерын пүүс гэдэг юм байгуул бид нар дээрээс нь зохицуулж өгнө төрөөс туслана та нар очоод тийм нэг байгууллага байгуулаад хувьчлал гэдгийг явуул эрхийн бичгээр хувьчлал явагдаж байсан шүү дээ тэрийг явуулах гэж ийм юм зохион байгуулж байсан юм шиг байгаа юм. Би тэгээд санхүү эдийн засгийн дээд сургууль төгссөн тэр сургалтанд суусан гэсэн сертипикад авсан хүүхэдүүдтэй хамт би ч гэсэн тийм сертипикадтай менежер гэсэн тэгээд брокорын пүүс гэдгийг энд 1992 онд байгууллаа социалист нийгэмээс зах зээлийн нийгэмд шилжиж байгаа үе л юм л даа. Би чинь үнэт цаасны компаний өвөрхангай аймаг дах анхны захирал өмч хувьчлалыг явуулж байсан хүн л дээ. 1992-1998 он хүртэл хэдэн хүмүүмтэй хамт ажилласан даа. Брокерын пүүс гэдэг юм байгуулчаал хэдэг хүмүүс удирдаал зохицуулаал өмч хувьчлалыг явуулаал дара нь хоёр дах зах зээл гэж мөнгө санхүүгийн болон бэлэн мөнгөний арилжааны асуудалыг явуулж байсан л даа тэр нь их олигтой яваагүй л дээ хөдөө орон нутагт харин хотод нилээн гайгүй явагдсан юм шиг байна лээ. Тухайн үед чинь янз янзын байдалтай байсан даа. Эрхийн бичгээр хувьчлагдсан пүүс компаниуд чинь сүүлдээ бэлэн мөнгөөр арилжаалагдаад янз янзын шийдвэрээр тухайн үедээ толгой нь ажилласан хүмүүсийн гарт орчихсон тиймэрхүү байдалтай 98 он хүртэл яваал сүүлдээ хэдэн ажилчидаа цалинжуулж чадахааргүй болоод тэд нарыг тэгж хохироож байхаар гээл за нөхдөө амь амиа бодье гээл татан буух хандлагатай болсон доо. Манай аймгийн хүмүүсийн хувьцааг арилжаалаад тэр үйл ажиллагааг залгамжлаад яваа хүмүүс байгаа л даа одоо сонсохоор л монголсекурети гэдэг компани ажиллуулаад байгаа юм шиг байгаа юм. Гэхдээ хүмүүсийн хувьцаа нь хаана ч яваа юм би ч гэсэн өөрөө НИК-ын хэдэн хувьцаатай байсан тэд нар маань хаана ч яваа юм ашиг юу өгч байгаа ч юмуу үгүй ч юмуу одоо ингээл ийм л болцон байга. Одоо тэр үеийн цэнхэр хувьчлалаар юм авсан хүмүүс нилээд хэд би тэд нар надаас л сурдаг юм би тэгхээр нь би одоо мэдэхгүй болсон хотоос монголын хөрөнгийн биржээс асуухаар мэдэгдэх байх гэж хэлдэг юм.

Ганболд -

Хувьчлал ер нь анх яаж зарлагдсан бэ?

Адъяа -

Хувьчлал яахав 1991 онд төр өөрчилөгдвөл хувьчлал явагдана гээл. Бүх юм нийгмийнх буюу улсынх байх ёсгүй хувь хүн өмчтэй байх ёстой гэдэг утгаар л эхэлсэн юм. Төрийн өмчийг хувийн болгоно. Тэр үед чинь малчин гэхэд говийн бүсд 75 толгойгоос илүү малтай байж болохгүй хангайн бүсд 55-аас илүү малтай байж болохгүй гэдэг юм ярьдаг байсан юм. Төр өөрчлөгдөөл зах зээлд орж байна аа гэдэг утгаараа хувь хүмүүс эрх чөлөөтэй эд хөрөнгөтэй байж болно оо тэрнээс өмнө тэдээс дээш хөрөнгөтэй байж болохгүй мотоцинколоос дээш унаа тэрэгтэй байж болхогүй гэх маягтай хориотой байсан юм шүү дээ тэр нь задгайрч байсан үе 90 оноос хойш ардчилал эхэлсэнээс хойш тэр юм эхлэж байгаа нь тэр.

Ганболд -

Хувьчлалын талаар ард иргэдэд яаж ухуулаг сурталчилгаа явуулж байсан юм ? ийм, тийм ашигтай гэх ч юм уу?

Адъяа -

Тэр үед чинь нэг хэсэг ингэж ярьдаг байсан юм л даа. Ард түмэн эрх чөлөөтэй байх ёстой мөн мөнгө хөрөнгөтэй байх ёстой та нар хэдэн ч толгой малтай байж болно тэрэнд хязгаарлаад байх юм байхгүй та ямар ч унаа тэрэгтэй байж болно гэж бүх юм чөлөөтэй болж эхэлсэн л дээ тэр талаар ухуулаг сурталчилгаа явагдаж байсан нь явагдаж л байсан байх миний хувьд нөгөө үнэт цаасны компани гэдэг утгаараа хувьчлал гэдгийг ингэж явуулана. Тэр үед чинь 7000 төгрөгний их хувьчлал 3000 төгрөгний бага хувьчлал гэсэн эрхийн бичигтэй байсан юм. 7000 төгрөгний эрхийн бичигээрээ аль компаний хувьцааг авч болно. Харин бага хувьчлалаараа мал авч болно юу ч авч болно гэдэг байсан.

Ганболд -

Багаар нь мал авдаг байсан юмуу?

Адъяа -

Багаар нь мал энэ тэр жишээ нь тэр үеийн худалдаа бэлтгэлийн анги чинь бага хувьчлалаар явагдсан юм шүү дээ.

Ганболд -

Бараа таваар авах уу?

Адъяа -

Үгүй ээ биш, нэг сумын худалдаа бэлтгэлийн ангийг чинь тэр бага хувьчлалаар хувьчилсан байгаа юм бага хувьчлал гэдэг чинь 3000 төгрөг юм. 3000 төгрөгөө 30 хүн нийлүүлээд тэр худалдаа бэлтгэлийн ангийг худалдаад авч ч болно.

Ганболд -

Нэгдэл болон малыг 3000 төгрөгний эрхийн бичгээр хувьчласан юм уу ?

Адъяа -

үгүй л дээ ер хоршоололын байгууллагууд чинь 3000 төгрөгний эрхийн бичгээр хувьчлагдаад дууссан юм шүү дээ. худалдаа бэлтгэлийн анги, нэгдэл гэж байсан байгууллагууд чинь 3000-р хувьчлагдсан юм. Нэгдэл нэгдэг чинь хэдэн мянган малтай байсан хувь хүмүүсийг 75, 55 гэдгээр нь хязгаарласан байсан нэгдэлийн малыг тухайн үеийн ханшаар нь малчидад 3000 төгрөгний эрхийн бичгээр нь хувьчласан юм. Том үйлдвэр компанууд чинь 7000-р тухайн компанийн нийт дүрмийн санг үнэлээл нэрлэсэн үнэ нь 100 төгрөг гээл өөрсдийнхөө ажилчидад нэрлэсэн үнийн давуу эрх гэдэгээрээ 100 төгрөгөөрөө зардаг байсан. 10 сая төгрөгний хөрөнгөтэй компани байлаа гэхэд өөрсдийнхөө ажилчидад 100 000-ийг нь өгчихлөө гэхэд үлдсэнийг нь хөрөнгийн бирж дээр арилжаалдаг байсан байхгүй юу.

Ганболд -

Хөрөнгийн бирж дээр 100 төгрөгөөрөө зарагдах уу?

Адъяа -

Их эрэлттэй бол 100-аас дээш нэмэгдэнэ хүн авахгүй бол буурана ингэж л хувьчлал явагдсан юм. Би брокерын пүүсд байсанаараа хувьчлалын талын асуудалыг сайн мэддэг юм. Нэрлэсэн үнэ 100 төгрөг байсан юм чинь өөрсдийн ажилчиддаа 7000 төгрөгний эрхийн бичигт нь 70 шихэг хувьцаа авна үлдсэнийг нь хөрөнгийн бирж дээр эрэлттэй байвал үнэ нь өснө эрэлтгүй байвал үнэ буурана бүр нэг хоёр төгрөгөөр арилжаалагдаж байсан удаа байгаа шүү дээ.

Ганболд -

Тэр үед хамгийн эрэлт хэрэгцээтэй хувьцаа ямар компаний хувьцаа байсан бэ?

Адъяа -

Улаанбаатар зочид буудал, баянгол зочид буудал эрдэнэт хивс улаанбаатар хивс зэрэг компануудын хувьцаа илүү үнэтэй байсан байх сүүлд бэлэн мөнгөний зах зээл гэхэд эдгээр компануудын хувьцаа бас л илүү үнэтэй байсан. үүнийг авах гэсэн сонирхолтой хүмүүс их байсан юм байгаа юм. Зах зээл гэдэг чинь эрэл хэрэгцээнээсээ шалтгаалж өсөж буурдаг юм шүү дээ.

Ганболд -

Хувьчлал ер нь жигд явагдаж чадсан уу ?

Адъяа -

Хөдөө аж ахуйнхны хувьд хэдэн малаа авсан нь боллоо гэж боддог юм байгаа юм. үйлдвэр аж ахуйн газар ажиллаж байсан хүмүүс нэрлэсэн хувьцаагаар хэдэн хувьцаа авсан байх тэр нь олигтой юм болоогүй байхаа эцсийн эцэст хувьчлал явагдаал хоёр дах зах зээл гэж төрөөс шийдвэр гарсан юм тэрийг нь тэддэх тогтоол энэ тэр гэж хэлж чадахгүй байна тэгэхэд жаахан хөрөнгөтэй жаахан ухаан сийрэг тийм хүмүүс сайн хожсон. Харин хүмүүсийн гар дээр жигд очсон гэвэл юу ч байхгүй. Би чинь төсвийн байгууллагат ажиллаж байсанаас улсын байгууллагат ажиллаж үзээгүй хүн шүү дээ улсаас хувь хүртэх хувь тавилангүй юм шиг байгаа юм. Хувьчлал тэгш явагдсан хувьчлалаар би энийг авсан шдээ гээд хэлчих хүн миний хувьд л лав ховор, энийг авсан гээд хэлэх хүн байгаа лдаа үйлдвэр компаний эзэд янз янзын аргаар хувьцааг нь авсаар байгаад эзэн нь болчихсон том том компантай хүмүүс байгаа л даа тэд нарт бол юм оногдсон гэж ойлгох байх. Ард түмэнд жигд биш оногдсон гэдгийг захын хүн хэлнэ л дээ. Хувьчлалаар юу авсан гэхээр авсан юм байхгүй ээ.

Ганболд -

Таны гэр бүлээс чинь юмуу хамаатан сандагаас чинь хэлмэгдсэн хүн бий юу?

Адъяа -

Манай аав ээж хоёр маань өнгөрсөн би тэр талаар сайн мэдэхгүй ээ харин хадамын талд тийм хүн байсан юм шиг байна лээ цагаатгаад 1 сая төгрөг авцгаагаал байсан. Манай талд бол тйим юм байхгүй.

Ганболд -

Хэлмэгдүүлэлтийн талаар хир мэдэх вэ?

Адъяа -

Хэлмэгдүүлэлтийн талыг би яаж мэдэх үү. Тэр үеийг чинь кино янз бүрийн юмнаас эдэж авч байсан лам нарыг алж устгаж байсан 1939 онд гэхээс өөр юм мэдэхгүй. Би харин өөрийнхөө мэддэг юмыг ярья Лоохууз гуай манай сант суманд нутаг заагдаад ирцэн тэгэхэд би жаахан байж дээ 65,66 онд юмуудаа Лоохууз гэдэг хүн хэлмэгдээд нутагт заагдаад ирсэн гэнэ ээ гээл нэг их цагаан хүн нүдний шилтэй орж ирэхээр нь би их гайхана толгой дохиол соёлтой гарахдаа баярлалаа энэ тэр гэсэн хүн байсан юм. Манай аавтай найз болцон тийм байсан. Лоохууз гуай их мундаг хүн байсан капитализмыг бий болгох гэж байсан мотоцинколь унасан сүүлдээ шахайтай мотоцинколь унасан хүн байдаг байсан тэгээд хархоринд очоод гахайн ферм байгуулаад хувийн үйлдвэрийг эхэлүүлье гэсэн чинь бас бариад авсан гэж дуулдаж байсан. Тэр 60-д онд манай орныг нийгэмчилцэн бол одоо бид нар ингэж байхгүй капиталист нийгмийн сайн мууг мэдчихсэн байх байсан гэж боддог юм шүү.

Ганболд -

Тэр Лоохууз гэдэг хүнийг яагаад хэлмэгдсэн гэж үздэг юм ?

Адъяа -

Би тэгхэд хүүхэд байсан юм чинь хэлмэгдээд нутаг заагдаад ирсэн гэж ярьдаг байсан юм яагаад нутаг заагддаг байсан юм хүүхэд яаж мэдхэв. Одоо л бодож байхад тэр хүн их ухаалга их аж ахуйч юм болгоныг хийдэг гэрээрээ хувийн үйлдвэрлэл эрхэлдэг байсан хувиараа юм хийлээ гэж барьсан юм гэдэг. Тэр үед чинь монгол гутал, гөлөм хийнэ тэгээл бас баригдаал буруу шаагддаг байсан юм шиг.

Ганболд -

Тэд нарыгаа зарах уу?

Адъяа -

Тэрийгээ зарахаар дамын наймаа хийлээ гэдэг байсан байхгүй юу. Одоо бодож байхад амьдрах ухааныг олцон тийм хүн байж дэ гэж боддог юм. Социализмын үед чинь бүх юм заалтай тэдэн малтай тйим юм эрхэлж өөр юм хийж болохгүй гэсэн заалттай байсан. Сүүлд сонсож байхад Лохуз Сүрмаажав бас нэг хүн хэн гэдэг билээ 3-н хүн нутаг заагдсан гэдэг байсан юм. Миний бодлоор 1990 оны хувьсгалыг тэр үед хийх гэж байсан юм шиг байгаа юм тэгээл буруутгагдаал нутаг заагдаж байсан байгаа юм.

Ганболд -

Тэр хүмүүс ямар боловсролтой хүмүүс байсан юм бол ?

Адъяа -

Коммунист намын дээд сургуульд сурж байгаал хөөгдсөн юм шиг байгаа юм. Нададтай хамт ажиллаж байсан Бямбадорж гуай бас тэнд сурж байгаад хөөгдөж байсан юм гэсэн. Бямбадорж гуай яагаад хөөгдсөн бэ гэхээр Лохуз Сүрмаажав нарыг вокзал дээрээс гаргаж өглөө гэж хөөгдөж байсан гэсэн.

Ганболд -

Тэр одоо үзэл сурталын юмуу?

Адъяа -

Тийм үзэл сурталын л юм байхгүй юу. Тэр хүмүүс оросын үзэлээр биш дэлхийн нийгмийг буюу хөрөнгөтний нийгмийг судлаал ингэж амьдарч болохгүй юм байна. Хүн сайхан амьдарч байхын тулд хөрнгөтэй эрх чөлөөтэй амьдрах ёстой юм гэдгийг хэлээд хийх гэж зориж байсан юм. Энэ миний бодлол доо ер нь ч тйим л юм шиг байгаа юм. Тэгээл хөдөө нутаг заагдаал ирэхдээ хүртэл орон гэртэй капталист нийгмийн үзэлийг явуулж байсан байхгүй тэгээл бариад авдаг тэгээл шалгадаг тийм янзын дуранк байсан юм шүү. Би чинь социалист нийгмийн бүтээгдэхүүн л дээ одоо та нар шиг залуучууд ойлгох хэрэгтэй тэр үед капталист нийгэмд шилжисэн бол та нар ч гэсэн одоо шал өөр байгаа шдээ би чинь социалист нийгээр хүмүүжиж сургуулиа төгссөн байгаа байхгүй юу даа.

Ганболд -

Соёлын довтолгооны талаар хир сайн мэдэх вэ?

Адъяа -

Тэр талаар чинь нарийн сайн мэдэхгүй л дээ бид нарыг бага байхад соёлын довтолгоон гэж ярьдаг гоожууртай байна уу үгүй гэх мэт зүйлийг шалгаж орж ирнэ тэрийг л соёлын двтолгоон гэж ярьдаг байсан юм шиг байгаа юм бид нар чинь хөдөөний малчин хүмүүс байсан болохоор нарийн сайн мэдэхгүй. Малчидад хүртэл гоожууртай байх ёстой ор хөнжилийн цагаан даавуутай байх ёстой гэх мэтйин зүйлүүд шаарддаг байсаныг бүдэг санаж байна харин тэр наийн учир начирыг нь сайн мэдэхгүй байна.

Ганболд -

Бага боловсролыг хаана эзэмшсэн бэ?

Адъяа -

Би бага болвсролыг сант сумын 8-н жилд эзэмшсэн дээ. 1974 онд төгсөөд 1976 онд арвайхээрийн 10-н жилийн сургуулийг төгссөн.

Ганболд -

Тэгээд шууд хойшоо явсан уу?

Адъяа -

Үгүүй ээ санхүү эдийн засгийн техникумд яваад төгсөж ирээд нэгдэл дундын үйлдвэрт нягтлан хийгээд ардын армид яваад ирээд үйлдвэрчний эвлэлд ажиллаж байгаад тэндээсээ москвагийн үйлдвэрчиний эвлэлийн дээд сургуульд явсан байхгүй юу

Ганболд -

Хэдэн онд явсан бэ?

Адъяа -

1988 онд би чинь 1976 онд 10-р анги төгссөн гээд бодохгүй юу

Ганболд -

12 жилийн дараа юу тэ?

Адъяа -

Тийм нэгдэл дундын үйлдвэрт нэг жил ажиллаад цэрэгт 3-н жил яваад 1982 онд ирээд үйлдвэрчний эвлэлдээ 6 жил ажиллаад үйлдвэрчний сургуульд явж байсан юм.

Ганболд -

Тухайн үед хүмүүс сургуульд явах боломж хир байсан бэ? Шалгуур тавьдаг байсан юмуу?

Адъяа -

Шалгуур байлгүй яахав конкурс шиг юм болно шдээ. Тэгэхдээ арын хаалга зөндөө байсан юм байна лээ би хоёр жил явах гээд тэгхэд москва ленинград Берлин 3-т явдаг байсан байхгүй юу ажиллаж байгаа ажилчидаасаа жилд 1-2 хүн авдаг арай сайн ажилласан хүмүүсээ явуулдаг байсан юм тухайн үед сайн ажилласан нь дээшээ явж муу ажилласан нь юманд хүрдэггүй л байсан. Эхний нэг жил хоёулаа конкурсдээд аль аль нь яваагүй дараа жил нь би дахиад конкурсдээд тэгээд явсан юм.

Ганболд -

Ямар ямар хичээлээр шалгалт өгдөг байсан юм бэ?

Адъяа -

Математик нийгэм орос хэлний шалгалт өгдөг байсан оросд сурах юм чинь орос хэлний шалгалт өгдөг.

Ганболд -

10-н жилийн мэдлэгээр авах уу?

Адъяа -

Ер нь л тийм л юм л даа

Ганболд -

Анх ажлын гараагаа хаанаас эхэлсэн бэ?

Адъяа -

Санхүү эдийн засгийн техникумыг төгсөөд тарагт сумын нэгдэл дундын үйлдвэрийн нягтлан бодохоор ажлын гараагаа эхлэж байлаа даа.

Ганболд -

Анхны цалин ?

Адъяа -

Анхны цалин тэгхэд 450 төгрөг авч байлаа.

Ганболд -

Тухайн үед цалингийн дундаж хэмжээ хэд байсан бэ?

Адъяа -

Дунд мэргэжилтэнүүдийнх 400-500 –ийн хооронд дээд мэргэжилтэнгүүдйинх 600-700 төгрөгний хооронд байсан юмуу даа.

Ганболд -

Таны бага үеийн буюу сургуульд сурж байхыг чинь одоо үеийнхтйэ харьцуулахад ямар нэгэн ялгаа өөрчлөлт байна уу ?

Адъяа -

Сайн мэдэхгүй байна манай хүүхэдүүд төгсөөд оюутан болцон яг юу заадагийг нь сайн мэдэхгүй байна тийм болохоор ийм байна тийм байна гэж хэлж мэдэхгүй юм байна да.

Ганболд -

Социализмын үеийн дарга цэргийн харьцааг одоо үеийн дарга цэргийн харьцаатай харьцуулбал ялгаа ?

Адъяа -

Социалист нийгмийн үед чинь дарга цэргийн харьцаа байсан шүү даргаасаа айж эмээдэг, ажлыг хийдэг, тэр үед чинь дарга л гэвэл ухаан алдчихдаг тийм л байсан. Би чинь ажил хийлгүй 10-аад жил болчихлоо тэгэхээр сайн мэдэхгүй юм байна дарга цэрэгтэй харьцаж байгаагаараа чи сайн мэдэх байх.

Ганболд -

Ардчилсан хөдөлгөөний талаархи таны үзэл бодол ?

Адъяа -

Би ардчилсан хөдөлгөөнийг сайн дэмждэг шүү харин сүүлйин үед нэг өөр болоод байна одоо ийм болгосон хүмүүс чинь ардчилсан хөдөлгөөнийхөн юм шүү. Ардчилсан хөдөлгөөнийг зөв бодлого явагдсан юм гэж бодог юм гэхдээ зөв бодлого оо зөв явуулж чадахгүйл байна гэж боддог энэ тал дээр жаахан шүүмжлэлтэй ханддаг юм. Зөв хэлсэн хэрнээ хэрэгжүүлэлт нь буруу байгаа МАХН чинь гэсэн бид нар ардчилалыг хэрэгжүүлж байгаа гээл байдаг. Энэ ардчилал гэсэн үгний цаана ажил байх шиг санагддаг юм.

Ганболд -

Ардчилсан хөдөлгөөн эхлэж байхад та ямар хөдөлмөр эрхлэж байсан бэ?

Адъяа -

Тэр үед чинь москвагаас ирчээд жил орчим ажилгүй байсан юм. үйлдвэрчний эвлэл намайг ажилд авна гэхдээ байж бай одоо нэг хүн тэтгэвэрт гарна тэгэхээр авна гэдэг жил орчим гэртэй ажилгүй телевизор үзээл гэрт байсан ардчилал гарангууд үйлдвэрчний эвлэлд нийгмийн даатгалд байсан тэгээл нийгмийн даатгал нь төрд шилжсэн. Одоо ажиглаад байхад нийгмийн даатгалын мөнгө нь төрд очоод алга болчихдог болсон байна шүү дээ. Тэр үед чинь нийгмийн даатгал үйлдвэрчний эвлэл хоёр чинь тусдаа хөрөнгөтэй тусдаа нягтлан бодохтой янзын дэгтэй байсан юм. Нийгмийн даатгал төрд шилжсэн чинь мөнгө нь улсынхаа төсөвтэй холилдоол ойлгогдохгүй болчихждээ.

Ганболд -

Та ардчилсан хдөлгөөний жагсаал цуглаанд оролцож байсан уу ?

Адъяа -

Тэр жагсаал цуглаанд үнэндээ оролцож байгаагүй гэхдээ дэмжээл телевизор радиог сонсоол гэртэй байдаг байлаа шүү дээ.

Ганболд -

Хүмүүс ер нь тэр хөдөлгөөн жагсаалыг яаж хүлээж авч байсан бэ?

Адъяа -

Ихэнх нь зөв хүлээж авч байсан шүү. Харин хувьсгалт намынхан улаан коммунистууд яаж хүлээж авдаг байсан юм манай найз нөхөд зөв ингэх ёстой байсан юм гэдэг байсан.

Ганболд -

Ардчилсан хөдөлгөөн гарсанаар нийгэмд авчирсан үр дүн байна уу?

Адъяа -

Нийгэмд авчирсан үр дүн байлгүй яахав. яадаж л чөлөөтэй үгээ хэлдэг чөлөөтэй хөрөнгө мөнгөтэй байхыг зөвшөөрсөн. Ардчиласан хөдөлгөөн гараагүй бол танайх гаднаа дэлгүүртэй байх байсан уу байхгүй байх байсан юм.

Ганболд -

Таны амьдралд ямар нөлөө үзүүлсэн бэ?

Адъяа -

Надад уу тухайн үед хөрөнгийн бирж гэдийг ойлгоол брокерын пүүс гэж байгуулаал гэхдээ би ямар төсөвт аж ахуйд ажиллаж байсан биш брокерын пүүс ямар төсвийн газар чинь биш ямар аж ахуйн газарч биш олон нийтийн байгууллага ч гэх юмуу өмч хувьчлал явагдаж дуусаал сүүлдээ сүйр ч эхэлсэн юм чинь. Надад алдсан гэх юм байхгүй хожсон гэх юм бас байхгүй тийм л юм. Аж амьдрал чинь тухайн хүний ажил хөдөлмөрөөс л болдог юм чинь муу ажиллавал муул байна сайн ажиллавал сайн л амьдарна шүү дээ.

Ганболд -

Таныг ажил хөдөлмөр эрхлэж байхад ямар ямар техник технолги нэвтэрч байсан тэд нартай яаж танилцаж байсан бэ?

Адъяа -

үйлдвэрийн газар ажиллаж байгаагүй болохоор сайн мэдэхгүй юм тэр үед чинь шбос гэдэг байсан тэр нь шинэ бүтээл оновчтой санал гэсэн үг үйлдвэрүүдэд шбос нэвтэрсэн гэнэ тийм хүн гаргасан гэнэ ээ гэж дуулддаг байсан. Манай аймагт ыарилгын материалын үйлдвэр гэж энэ өмнө байсан юм ханийн материалын үйлдвэр гээд өвдөг худагт байдаг байсан юм эд нар их сайн ажиллаж байсан юм шүү.

Ганболд -

Таны ажил мэргэжилтэй холбоотой зүйл компьютер ч юмуу ?

Адъяа -

Аан би чинь нягтлан байсан юм чинь орос хятад сампингаар пад пад хийлгээл боддог байсан. 1980 –аад оноос тооны машин гарсан юм тэр компьютер гараагүй байсан юм. Харин тэр брокерын пүүс байгуулаад ажиллаж байхад аймагтаа компьютертой нь манайх байсан юм шүү тэрийгээ мэддэг хүн байдагүй эвдэрчихэнэ янзлах гэхээр чадах хүн байхгүй тиймэрхүү л байсан даа.

Ганболд -

Социализмын үед хүмүүс ажилд орохдоо яаж ордог байсан юм бэ?

Адъяа -

Тэр үед чинь ёстой сайхан байсан юм. Сургуулиа төгсөөл дипломоо өвөртөлөөд ирэхэд шууд томилолтой ирдэг байсан юм би гэхэд хөдөө аж ахуйн нягтлан бодох мэргэжилтэй аймгийн хөдөө аж ахуйн удирдах газарын мэдэлд ирнэ ирэнгүүт эндээс за чи тэр сумын ерөнхий юмуу туслах нягтлан гаар яв гэдэг байсан юм шүү одоо чинь харин нь сургууль төгсчөөл ажил олдохгүй байна шдээ тухайн үед очих гэсэн газараа очиж чадахгүй бол дургүйлэхээд ажилгүй байдаг байсанаас биш ажил чөлөөтэй байсан шүү. Одоо нэг хүн тэндээс тэтгэвэрт гарна гэх юм бол оронд нь очих хүнийг аль хэдийн бэлдцэн байдаг байсан.

Ганболд -

Социализмын үеийн хүмүүсийн хөдөлмөрийн бүтээмжийг одоо үеийнхтэй харьцуулбал ?

Адъяа -

Тэр үед хөдөлмөрийн бүтээиж сайн байсан. Тухайн үед ажилладаг цалингаа авдаг хяналт шалгалт ихтэй чадвал чад чадахгүй бол арга хэмжээ авна цалинг нь бууруулах гэх мэт.

Ганболд -

Дэвших боломж аль хир байсан бэ?

Адъяа -

Дэвших боломжийг сайн мэдэхгүй юм даа тэр үед ямар дэвшиж үзсэн биш. Би чинь нэгдэл дундад ажиллаж байгаад цэрэгт явж ирээд үйлдвэрчний байгууллагат ажиллаж байгаад төр өөрчлөгдөнгүйт захиргаанд очоод тэндээсээ курсд очоол брокерын пүүсийн захирал болж байсан юм. Дэвших боломж гэдэг нь боловсон хүчнийг шил сонгох асуудал байсан юм байгаа шүү одоо бодоод байхад боломжийн хүмүүсээ дэвшүүлчихдэг мэдлэг чадвар ажлын туршлага энэ тэрийг хараад

Ганболд -

Одоогийнх шиг арын хаалга хамаатан садан энэ тэр гэсэн юм байсан уу?

Адъяа -

Тийм юм байгаагүй. Тэрийг байгаагүй боловуу гэж боддог юм даа. Одоо чинь арын хаалгатай бол явчихдаг арын хаалаггүй бол ажил ч олдохгүй байна шүү дээ тэр битгий хэл ажилд орохын тулд мөнгө төлдөгийн юм шиг байгаа юм. Би чинь одоо 50 дөнгөж гарч байна ажилгүй нилээн удчихлаа ажилд ороё гэхээр хөгшин гэж голох юм би ч гэсэн зарим ажлыг нь цалгардуулчих байх гэж бодоод ажил нэг их хайхгүй юм даа. Одоо чинь сургууль төгсөж ирээд тухайн байгууллагын дарга удирдлагуудад 250 000 аас дээш төгрөг өгөхгүй бол ажил олддоггүй сураг дуулдаад байх юм.

Ганболд -

Таны амьдралд ямар нэг гүн гүнзгийгээр нөлөөлсөн үйл явдал бий юу ?

Адъяа -

Тэр талаар гүнзгий нөлөөлсөн зүйл байхгүй дээ. үе үедээ зохицоол амьдарч ирсэн харин одоо л нөлөөлөх ажил гараад байх шиг байна. Хүүхэдүүд оюутан байдаг төгсөөд ажил олдох нуу үгүй юу би ажилгүй авгай зах дээр нэг лангуу ажилуулдаг тэр маань цаашдаа явцгүй болоод цаашдаа амьдралд нөлөөлөх хандлага ажиглагдаал байна шүү. Тэр надад их нөлөөлсөн гээд хэлчих зүйл байхгүй дээ урсгалаараа яваал ирсэн.

Ганболд -

Социализмын үед монгол орны гадаад харилцаа ямар байсан бэ ?

Адъяа -

Оростой л их сайн харилцаатай байсан юм дээрээс нь Болгар Чех рүү оюутанууд их явдаг байсан юм тэр нь харьцаж байсан юм болов уу гэхдээ орос л гол нөлөөтэй байсан даа монголоор дүүрэн орос цэргийн анги, барилга трест байдаг байлаа шүү дээ. Тэр үед хужаа нар манайхыг оросын нэг бүгд найрамдах улс гэдэг байсан тэгж хэлэхээс ч өөр аргагүй байсан манайхар дүүрэн оросууд байдаг байсан юм чинь.

Ганболд -

50-60, 70-80 онуудын үед өвөрхангайд чинь баахан хужаа нар байсан юм биш үү ?

Адъяа -

50,60 оны үеийнхийг би яаж мэдхэв. 70,80-аад оны үед өвөрхангайд хужаа байгаагүй гэхдээ сайн мэдэхгүй юм аан харин хүмүүс ярьдаг шдээ хужаагийн үлдэгдэл энэ тэр гээл тийм нэг хүмүүс байсан байхаа хужаа цэрэндорж гэх ч юмуу. Тэр үед баахан хужаа байгаагүй байх одоо л харин баахан хужаа байж магад

Ганболд -

Социализмын үед гадаад орны талаархи мэдээ мэдээлэлийг хаанаас авдаг байсан бэ?

Адъяа -

Телевизороор авахгүй бол өөр юунаас авах вэ дээ. Тухайн үед мэдээлэл ёстой хомс байсан одоо харин ашиглаж чаддаг юм бол бэлэг болж дээ.

Ганболд -

Телевизорыг анх хэдэн онд хаана үзэж байсан бэ?

Адъяа -

Анх би 76 онд сургуулиа төгсөөл улаанбаатарт үзэж байлаа тухайн үед зурагт гэж яриал байдаг байсан юу юм гэхээр кино шиг юм гараал бадаг юм гэж ярьдаг байсан. Тэр үед өвөрхангайд тийм юм гэж байхгүй байсан. Аав намайг хүргэж өгсөн юмаа тэгээл хоёулаа нэг хамаатныдээ очлоо тэгсэн чинь зурагтай юмааөнгөт биш хар цагаан бүүдийсэн юм гардаг тэгж л анх харж байсан даа.

Ганболд -

Бага байхад чинь кино жүжиг хир их гардаг байсан бэ?

Адъяа -

Кино харин гардаг байсан шүү кино механикч чинь морин тэмээн тэрэгтэй кино оо аччихаал гаргадаг байсан. Одоо тэр чинь соёлын довтоолгоо юм л даа. Тэр үед чинь кино үзэх дуртай

Ганболд -

Тэр үед ямар кино гардаг байсан бэ?

Адъяа -

Би анх төөрсөөр төрөлдөө, үеэр гэх мэт кинонууд их гарна тэд нарыг үзнэ.

Ганболд -

Хамгийн анх үзсэн кино ?

Адъяа -

Сургуульд суухаасаа өмнө нүгэл буян, ардын элчийг анх үзэж байсан юм.

Ганболд -

Хамгийн сонирхолтой кино оо нь ямар кино байсан бэ ?

Адъяа -

Алтан өргөө, ардын элч нар л их сонирхолтой юм шиг санагддаг байсан.

Ганболд -

Социализмын үеийн гэр бүлийн харьцааг одоо үеийнхтэй харьцуулбал ? энэ 2-ын хооронд ялгаа өөрчлөлт байна уу ?

Адъяа -

Тэрийг аав ээжээрээ төсөөлөх юм лдаа эмэгтэй хүн бол хоол цай гэр орон оо цэвэрлэх энэ тэр эр хүн гадаа гарч бүх зүйлээ амьжуулдаг аав л бүх юм олж янзладаг ээж яахав хоол унд энэ тэрийг хийдэг байсан шиг л санагдаж байна. Одоо чинь өөр болжээ би гэхэд гэртэй эхнэрээрэй тэжээлгэхгээд байгаа юм шиг байна шдээ энхэр худалдаандаа явдаг би гэрээ сахиад үлддэг тэр үед чинь ээж гэрээ сахиал аав гадуур явж бүх юмаа зохицуулдаг байсан.

Ганболд -

Социализмын үед төрөөс гэр бүлийн хоорондын харьцааг зохицуулж байсан уу?

Адъяа -

Тэрийг ёстой мэдэхгүй ёстой тэр дээр үеэсээ уламжлагдан ирсэн эр нь ингэх ёстой эм нь ингэх ёстой гэдэгээрээ явдаг байсан байх. Төрөөс заагаад өгсөн юмыг би ёстой мэдэхгүй байгаагүй байхаа.

Ганболд -

Таны бага байх үеийн нутаг орныг одоо үеийнхтэй харьцуулахад ялгаа байна уу ?

Адъяа -

Тэр ёстой дэндүү ялгаа бий би мэддэг юм зун нь зун шиг өвөл нь цас их ордог зун нь ургасан ногоо нь өвөл ямар ч их цас орсон түүнийг даагаад мал аж ахуйдаа хүрдэг байсан. Одоо тэр үеийн ногоо байхгүй зун зун шиг болохгүй өвөл өвөл шиг болохгүй өвөлч би одоо юу гэдэг юм дээ хавар намар хоёр байгаа юмуудаа

Ганболд -

Үүний шалтгаан нь юу байна аа ?

Адъяа -

ёстой мэдэхгүй юм бороо орохгүй болцон шалтгааныг сайн мэдэхгүй юм бороо ороод байвал ногоо сайн ургамаар л санагдах юм. Би шалтгааныг нь яаж мэдхэв дээ

Ганболд -

Таны амьдралд ер бусын буюу бусдаас онцгой гэх зүйл байна уу ?

Адъяа -

Хүмүүсээс онцгой гэх зүйл алга.

Ганболд -

Гэр бүлйинхээ талаар ярьж өгөөч?

Адъяа -

Авгай хоёр хүүхэдтэй хоёр хүүхэд маань оюутан нэг нь энэ жил төгсөнө нөгөө нь 2 жилийн дараа төгсөнө. Эндээс хоёр хүүхэдийнхээ төлбөр хоол ундыг нь зөөгөөл төгсөөл ажил төрөл нь хаана ч байгаа юм амьдрал ер нь хэцүү л байна шүү.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.