Tsoodol-Süren
![](../assets/images/interviewees/990077.jpg)
Basic information
Interviewee ID: 990077
Name: Tsoodol-Süren
Parent's name: Süh
Ovog: Honichid
Sex: m
Year of Birth: 1961
Ethnicity: Halh
Additional Information
Education: higher
Notes on education:
Work: Provincial court
Belief: Buddhist
Born in: Bayangol sum, Övörhangai aimag
Lives in: Arvaiheer sum (or part of UB), Övörhangai aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
education / cultural production
privatization
collectivization
family
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
education
cultural campaigns
collectivization
privatization
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Ганболд -
За та одоо өөрийгөө танилцуулаад өөрийнхөө амьдрлын түүхийн талаар яриж өгөөч?
Цоодол-Сүрэн -
За би 1960-онд төрсөн одоо 50 хүрч байгаа хүн. Тэр үед чинь социализмийн үе байсан. Тэр үеийн дурсамж гэвэл хөдөөний хүүхдүүдийн адилаар дотуур байранд сууна. Малчидын хүүхдүүд дотуур байранд сууж дотуур байраар дамжиж найман жилийн жилийн сургууль төгсөөд л аймагт ирж 10 жилд сурдаг байсан бол би чинь оросд ТМС-д барилгын мэргэжилээр сурч байсан. Тэгээд ирээд цэрэгт яваад тэгээд цэргийн сургуулий төгсөөд л тэгээд ажлийн эгнэээнд орсондоо. Тэрнээс хойш олон газраар ажиллаж байна даа.
Ганболд -
Олон газраар ажиллаж байна аа?
Цоодол-Сүрэн -
Багш, багийн засаг дарга, зам ангийн дарга, аймгийн архивт хуулийн мэргэжилтэ тэр утгаараа жинхэнэ мэргэжил маань архив байдаг юм. Ийм ийм л ажил хийж ирсэн дээ.
Ганболд -
Бага боловсролыг хаана эзэмшсэн бэ?
Цоодол-Сүрэн -
Бага боловсролыг хөдөө баргиадын бага сургуульд 3-р анги төгссөн.
Ганболд -
Аль суманд вэ?
Цоодол-Сүрэн -
Баянгол сумын Өндөр үндэс баг гээд баргиадын сургуульд 3-р анги төгсөөд тэгээд 4-р ангиас эхлээд сумын дунд сургуульд орсон.
Ганболд -
Хэдэн онд сургуульд орсон юм та?
Цоодол-Сүрэн -
1969 оны 9-р сарын 1нд орсон.
Ганболд -
Найман настай юу?
Цоодол-Сүрэн -
Тэгсэн найман настай орсон.
Ганболд -
Та одоо өөрийнхөө амьдрлын туулаж өнгөрүүлсэн онцлогийн талаар ярьж өгөөч?
Залуу байхад тийм байсан, хүүхэд байхад тийм байсан, одоо үед тийм байсан гээд тэр үеүүдийг хооронд нь харьцуулж?
Цоодол-Сүрэн -
Хүүхэд үед малчдын хүүхдийн адил байранд байсан. Одоо ч нээх их байр байхгүй байх тэгэхдээ суманд ч байж л байгаа л даа. Тэр үед чинь телевиз гэж байхгүй, Радио свер гэж нэг юм байсан тэрийг хаяа нэг гал тогооны өрөөнөөс сонсдог тийм мэдээлэл бага сонсдог байсан. Радио эх орон 65 гэж радио байсан тэр нь дотуур байранд байхгүй хөдөө гэртээ очиж л сонсно тэгээд л дотуур байранд хичээлээ л их хийдэг хүүхэд байсан даа. Чөлөөт цагаараа хичээл л хийнэ өөр юм байхгүй. Телевизор ч гарч ирээгүй байсан.
Ганболд -
Та одоо аав ээж гэр бүлийнхээ талаар яриж өгөөч?
Цоодол-Сүрэн -
Манай аав ээж ерөөсөө л
Ганболд -
Хаанахын хүмүүс вэ?
Цоодол-Сүрэн -
Өвөрхангай аймгийн Баян гол сум хуучин Баянуул сум гэдэг байсан юм. Одоо эндээс 60км урагшаа говийн л хүмүүс л дээ. Насаараа малчин хийсэн. Манайх чинь эхээс 12-л би яг дундах зургаадах нь юм байгаа юм. Дээрээ нэг эгч дөрвөн ахтай доороо хоёр эмэгтэй дүү гурван эмэгтэй дүүтэй. Тэгээд Бүгдээрээ л дотуур байраар дамжиж сургуульд боловсрол эзэмшсэн. Тэгээд бүгдээрээ төгсөөгүй ээ. Ихэнх нь малчин оёдолчин, Биллазын жолооч, хуульч гээд л ихэнх нь малчин.
Ганболд -
Оросд ТМС-д явж байсан гэсэн тэр үеийнхээ талаар ярьж өгөөч хэдэн онд анх явж байсан тухайгаа?
Цоодол-Сүрэн -
1977 онд анх наймдугаар анги төгсөөд явсан. Тэр үед чинь Украйны одоо зөвлөлт холбоот улс гэж яриж байгаа Украйнын Красноярск хотын барилгын ТМС-т явж байлаа. Тэгээд ТМС-ээ онц төгсөөд шагналтай байсан юм. Хоелков техником барилгын техником гэж шагналтай байсан юм. Тэгээд шагнуулаад дараагын хувиар авч байсан юм. Тэгээд нэг жил сураад гэрээ сандаг юм уу хайшаа юм Оросд гурван жил болсон юмуу даа тэгээд л би хаячаад хүзрээд ирсэн юм. Тэгээд ирээд л улаанбаатарт шууд томилолт аваад нийгэм ахуйн барилга дээр томилолтоор ирж байсан. Тэгээд ирээд нэг жил зургаан сар ажилласан юм.
Ганболд -
Ямар мэргэжилээр вэ?
Цоодол-Сүрэн -
Барилгын сантехникээр. Одоогын туул голын урд талын тэр морин тойруулгаас авхуулаа дл Баянзүрхийн гүүр хүртэл цэвэр усны шугам тавиад л тэнд 2 жил шахуу ажилласан. Тэгээд л цэрэгт явсан. Тэгээд оройгоор 10-р анги төгссөн юм.
Ганболд -
ТМС-д яваж ирээд энд 10-р анги төгссөн юмуу?
Цоодол-Сүрэн -
Тийм энд ажиллаж байгаад оройгоор сураад төгссөн юм. Тэгээд цэрэгт яваад цэрэгт очиж дахиад конкурс өгөөд тэгээд хуучин МАХ яам Нийгмийн халамжийн дээд сургууль гээд тэр сургуульд элсэн орж байсан юм. Цэргийн сургууль л даа. Тэнд 4,5 жил сураад дундаар төгсөж байсан юм. Одоо бол цагдаагын акидем орсон байгаа. Хуулийг дундаар төгссөн. Тэгээд төгсөж ирээд тэр мэргэжилийн ажиллаа хийгээгүй юм. Жоохон зурдаг бичдэг авъяастай тэгээд Өвөрхангай аймгийн Зүүнбаян улаан суманд ирээд шугам зургын багш хийдгийн. 5 жил зураг хөдөлмлрийн багш хийсэн.
Ганболд -
Мэргэжилээр биш гэсэн үгүү?
Цоодол-Сүрэн -
Биш өөрийн төрөлхийн авъяасаар дунд нь 3 сар хөдөлмөрийн багшийн дамжаанд явсан юм. Тэгээд шугам зургийн багш бага ангид дүрслэх урлагийн хичээл заана. 5 жил тэрийг хийсэн. Тэндээсээ гэр бүл хань ижилтэй болоод 1986 онд анхны хүүхэд 1988 онд 2 дахь хүүхэд минь төрсөн. Тэгэээд 1990-1993 онд тэр сумын захиргаанд хүүхэд залуучуудын соёлыг хариуцсан ажилтан гээд нэг тийм орон тоо байсан юм тамгын газарт, 1993 онд Өвөрхангай руу шилжиж ирээд намын хороонд МАХН-н улс төрийн ажилтан гээд нэг жил ажилласан юм. 1994 онд Өвөрхангай аймгийн хойд Их уул баг гээд байдаг юм тэнд багийн засаг даргаар томилогдоод тэнд 1994-1997 он хүртэл ажилласан юм. Тэгээд удирдлагын хөгжлийн акедим гээд инсестут гэж ирсэн тэнд түргэвсилсэн сургалт гээд гурван сар сураад тэгээд тэндээс 1999 онд Төгрөг сумын тамгын газрын даргаар явсан. Тэр ажлийг нэг жил шахуу хийсэн. Дараа нь төрийн захиргааны ажил хариуцсан түшмэл гэж бас жил хүрэхгүй ажиллаад төгрөгт нийлээд нэг жил зургаан сар ажилласан юм байна. Тэгээд ирээд 2001 онд Өвөрхангай аймгийн архивын тасагт санхүүгийн эрхлэгчээр 5 жил ажиллсан даа. Тэрнээс хойш биеийн байдал муудаад тоосжилт харшил өгөөд мэргэжилийн ажиллаа хийж чадхааргүй болоод ажилаасаа гарсан. Тэрнээс хойш аймгийн шүүхэд тамгын газарт ойр зуурын ажил хийгээд л байж байна. Амьдрал туулсан зам бол ерөөсөө л энэ.
Ганболд -
Та соёлын товтолгооны талаар аль хир мэдэх вэ?
Цоодол-Сүрэн -
Соёлын товтлогоо чинь бид нарыг жоохон хүүхэд байхад л яригддаг байсан байхаа жаран хэдэн онд л байхаа би чинь 1961 онд төрсөн хүн чинь 11961-1965 онд явагдсан гэдэг билүү дээ. Соёлын товтолгоо чинь хөдөөний айлуудыг хөнжилийн ээлжийн даавуутай бол барааны саванг ингэж тэгэж ашигла гээд л тиймэрхүү оо сойз бэлтэг гээд л соёлын товтолгоо ер нь тиймэрхүү замаар л яваж байсан юм байна лээ. Тэгээдл соёлын товтолгооноор бичиг үсэгтэй бол ариун цэвэр сахиулдаг л байсан юм гэсэн. Сум нэгдлийн дарага нар нь гэрт нь орж ирээд л шалгадаг байсан гээд байгаа юм. Ор хөнжилийн даавуу хэдэн ээлжүү оо сойз саван гээд л анхан шатны тийм шалгалтууд явж байсан юм шиг байгаа юм.
Ганболд -
Ер нь сонсож байхад хүмүүсээс ер нь ямар шаардлаг тавьдаг байсан юм бол?
Цоодол-Сүрэн -
Ер нь л усанд орох тэр барааны саванг чинь манайхан хэрэглэж дадаагүй байсан юм байна лээ тэдгээрийг л зааж сургадаг. Тэгээд тэр үед манай хөдөөний эмэгтэйчүүд нүүр амаа буддаггүй байсан. Манай ээж л зайлуул насаараа л мал дагсан будаж байхыг нь л хараагүй.
Ганболд -
Ер нь хүмүүсийн амьдралд яаж нөлөөлсөн бол?
Цоодол-Сүрэн -
Нөлөөлсөн нөлөөлөлгүй яахав.
Ганболд -
Сайн талаараа юу, муу талаараа юу?
Цоодол-Сүрэн -
ер нь иргэнших соёлжих талаараа бол сайн нөлөөлсөн гэж боддог. Тэрэнд бол муу зүйл байгаагүй байх. Дээр үед чинь зайлуул нэг хөдсөн дээл дэвсэж нөмрөөд л хөнжил гудас дэвсгэр даавуу гэж байгаагүй юм чинь тийм л маягаар гарч ирсэн байх. Тэнд бол сайнаар нөлөөлсөн юу нь буруу байх уу.
Ганболд -
Тэр үед шалгалт авдаг байсан гэсэн ш дээ, тэгээд шалгалтанд хангалтгүй дүн авсан хүмүүсийг яадаг байсан юм бол?
Цоодол-Сүрэн -
Тэр үед чинь арга хэмжээ аюдаг байсан юм шиг байгаа юм. Дээд тал нь торгуул байсан юмуу даа. Мөнгө төгрөгөөр л. Тэгээд би нэг зүйлийг мэддэг юмаа. Хамгийн сайныг нь онглцны араас нэрийг нь бичээд л дараагынхыг нь машины араас билүү тэрний ард дунд зэргийг нь морьтой хүний бүр муу хангалтгүйг нь гахай ч юмуу мэлхий ч юмуу зураад л тэрний ард нэрийг нь бичдэг тийм л арга хэмжээ авдаг байсан. Тэгээд нийтлээд л ханмйн самбар сонин дээр бичээд л ёум баргиад төвийн улаан булан нааж бичдэг тийм л арга хэмжээ авдаг байсан гэсэн.
Ганболд -
Тэр нэр нь бичэгдсэн хүмүүсийг бусад хүмүүс яаж хүлээж авах уу?
Цоодол-Сүрэн -
Үгүй ээ зүгээр бусдад жигшүүлж шоолуулаж л байгаа юм даа. Эхнмйх дээр нь гахайны ард бичигдэж байсан бол дараагынх дээр нь урагшаа ахих гэх мэтээр тийм л хөшүүрэг арга хэмжээ авч байсан юм шиг байгаа юм.
Ганболд -
Хувьчлалын талаар юу мэдэх үү?
Цоодол-Сүрэн -
Өмч хувьчлалын талаар тэр үед чинь би хөдөө суманд багшилж байсан юм. Анх хувьчлал чинь нэгдлийн үндсэн гишүүд нь гээд л одоо энэ говийн сумдууд бол олон малтай бог ихтэй баян баян сум байдаг ш дээ. Хангайн сумдууд бол хүн ам ихтай мал цөөтэй байсан тийм болоод хангайн сумдын хувьчлал хүн болгонд жигд тараж өгөөгүй байх говийн сумд бол эмч ч бай багш ч бай гадных ч бай дотных ч бай гээд л манай хангайнхан бол төрлөх унаган нутгыхандаа л өгнө гадныханд бол өгөхгүй гээд яриа гараад байсан.
Ганболд -
Нэгдэлд ажиллаж байсан ч хамаагүй юу?
Цоодол-Сүрэн -
Үгүй ээ би ч нэгдэлд ажиллаж байгаагүй л дээ. Зүгээр гадны суманд ажиллаж байсан. Гаднаас шилжиж ирээд нэгдэлд ажиллаж байсан бол өгч байсан байхаа. Тэр үед Зүүн баян улаан суманд эмч багш нарт бол нээх өгөөгүй хүртээгүй ихэнх нь гадных залуучууд байсан даа. Тэгээд сүүлд нь хэл ма хийж байгаад 1 төлөг 2 борлон ч билүү дээ өгч байсан юм. Тэр нь тэгээд онд орхооргүй болсон. Өсөөд бойжоод олон болооод амьдралд нээх нөлөөлөөгүй. Говийн сумдууд бол гаднаас ирсэн хүмүүст ч хамаагүй 10-г 20-г ч хамаагүй өгч байсан гэсэн.
Ганболд -
Хувьчлалыг ер нь анх яаж зарлаж байсан бэ?
Цоодол-Сүрэн -
Хувьчлалыг чинь Баямбасүрэн гуайн засгийн газар хийсэн шүү дээ. Шадар сайд нь Да.Ганболд тэр зарлахдаа бол Радио Телевизээр сонин хэвлэл обьелгац гэж нэг юм тараагаад байсан юмаа тэр нь үнэт цаас юм. Юу юуны зурагтай ч байдаг билээ. Хүн болгонд л өгч байсан юм. Үүнийг аваа энэ нь 10 мянган цаас ирээдүйд та нар энэ обьелгацаар тэжээгдэнэ шүү гэдэг байсан тэр нь ч иргэж хэрэг болоогүй. Тэр нь хувьчлалтай холбоотой байсан юм.
Ганболд -
Хүмүүс ер нь хувьчлалыг яаж хүлээн авч байсан. Ойлгож байсан уу?
Цоодол-Сүрэн -
Ер нь түргэн хугацаанд тарсан болохоор ойлгоогүй байхаа гадагшаа дотогшоо явсан хөрөнгөтөн оронд явж байсан хүмүүс гадарлаж байсан байх гэж боддог. Хотын төвд байсан хүмүүс бол энэ замаар явах юм бол их мөнгө хөрөнгөтэй болох юм байна гээд их мэдлэгтэй байсан байх. Бас хөдөөний малчид болохоор бас 2 талтай хүлээж авсан. Зарим нь нэгдэл ч хөдөлгөөн гээд малыг нь хураагаад авсан байсан тэрнийг нь буцааж олгоно гэхээр нэгдэлжих хөдөлгөөн байхгүй болно гэхээр анх нэгдэлжих хөдөлгөөн үүсэж байхад манай аав тэдэн мал өгч байсн манай гэр бүл тэдийг өгч байсан бол тэр тоогоороо авна гээд тэр улсууд чинь нэг талаараа ойлгоогүй ингэж л хүлээж авч байсан. Тэгэж тараах хүчин чадал бол тэр нэгдэлд байхгүй байсан байх. Тэгэхдээ ихэнх нь бол сайн хүлээж авсан байх. Түүнийг эсрэгүүцээд сүйд болоод байсан хүн бол байгаагүй байх зарим нэг сум нэгдэлд олон жил дарга цэрэг хийсэн хүмүүс бол одоо юу болох гээд байна гээд эмзэглэж байсан явдал бол байсан байхаа.
Ганболд -
Хувьчлалыг яаж хувиарладаг байсан юм. Нэг нэгдэлд авгай нөхөр хоёулаа ажиллаж байсан бол нэг нэгэнд нь тусад нь өгөх үү аль эсвэл нэг өрхөд гээд өгөх үү?
Цоодол-Сүрэн -
Нз янз л болсон юм байна лээ. Уг нь бол нэгдлийн гишүүн хүн болгонд өгнө гэж. Авгай нөхөр 2 хоёулаа малчин байлаа гэхэд хоёулаа нэгдлийн гишүүн байгаа шүү дээ. Жишээ нь: нөхөрт нь тэдэн үхэр тэдэн хонь гэлээ гэхэд авгайд нь тэдэн үхэр тэдэн хонь гээд л гэр бүлд л өгч байна гэсэн үг л дээ. Тэдний хүүд нэгдлийн гишүүд байгаа том том насанд хүрсэн бол жижиг хүүхдүүдэд бол нээх хүртээгүй байх.
Ганболд -
Эрэгтэйд нь арай илүү энээ тэрээ гэж байсан уу? өрхийн тэргүүн гээд?
Цоодол-Сүрэн -
Эрэгтэйд нь арай илүү байхаа өрхийн тэргүүн гээд л тэгэхдээ би л тэгэж бодож байсан юм. Яг баттай хэлж мэдэхгүй байна. Тэгэхдээ насаараа саааальчин хийсэн гээд адилхан ч авч байж магад. Ягаан тасалбар, цэнхэр талсалбар гээл олгож байсан ш дээ. Цэнхэр тасалбар болохоор 10 мянган цаасны үнэтэй дундуур нь хайчилчихдаг. Том нь 7 мянган цаасны үнэтэй хайчлаад жижиг гарсан нь 3 мянган цаасны үнэтэй байсан.
Ганболд -
2 хуваадаг байсан юмуу?
Цоодол-Сүрэн -
Тийм дундуур нь хайчлаад 25 хуваадаг байсан юм. 7000 төгрөгнийх нь бол их хувьчлал гээд тэрний оронд бол малаа авдаг. Нэгдэлд эргүүлж өгөөд оронд нь мал авдаг. Тракторын жолооч бол трактороо авдаг байсан тиймэрхүү л. Бага хувьчлал гэдэг яагаан тасалбар гэдэг нь тэрнийг зарж борлуулж болно нийлүүлж ингэж юм худалдаж авч болно. Тэрнийгээ хөрөнгийн биржээр дамжуулаад хөрөнгө худалдаж авдаг тийм л маягаар хувьчлал явагдсан ш дээ.
Ганболд -
Багш нарт бол тэр тасалбарыг өгсөн үү?
Цоодол-Сүрэн -
Өгсөн.
Ганболд -
Багш нар тэр тасалбараа яасан байх уу?
Цоодол-Сүрэн -
Зарсан л байхдаа. Бид нар чинь сургуулиас юм авч болохгүй нэгдлээс юм авч болохгүй. Спиртийн үйлдвэр гэдэг юмуу гутлын үйлдвэрт ч юмжж тэднйи хувьчлалд өгчдөг байхгүй юу. Тэндээс ирж авдаг байсан юм. Би л гэхэд гахайн зовудад өгч байсан юм. Тэр нь тэгээд ашигтай ажиллаагүй нэг ч ашиг авч байгаагүй тэгээд л дуусаа.
Ганболд -
Одоо таны үед ч юмуу хувьчлал явагдаж байхад илүү мөнгө зарцуулсан ч юм уу тийм жишээ байна уу? Хүний нэрийг нь дурьдахгүйгээр.
Цоодол-Сүрэн -
За зүгээр юу гэж байсан. Тэр 10000-н агаан тасалбарыг хүн болгонд тарааж байгаа юм. Тэр нэгдлийн удирдаж байсан нэгдлийн санхүүч юмуу няхтлан нярав ч юмуу эдийн засагч ч юмуу дарга нь ч юмуу байшин барилгууд зөндөө байсан ш дээ одоо эмнэлгийн хажуу талын байр тэд нар чинь дандаа улсын өмч ш дээ. Тэрнийг хувьчлаж байгаа маягаар ч юмуу нэг дарга нь байшин авах ч юмуу эсвэл нураагаад нэг өөр хувийн байшин барих ч юмуу асуудлууд байсан байхаа. Тэд чинь дандаа малчидын хөрөнгө шүү дээ. Тэгээд нөгөө хэд нь мэдлэг мэдэлийнхээ илүүгээр нэг байшинг нэг дарга нь худалдаж аваад ч юм уу эсвэл 2 3н давхар орон сууцыг хоёул гуравуул нийлж цохиод тэгээд хувийн болгоод авсан тийм юм бол зөндөө байсан. бид нар бол малчин гээд авуул авахаар байсан. Тэд нар бол арай илүү мэдлэгтэй байсан түүгээрээ л тулгуурлаж авсан байх.
Ганболд -
Илүү мэдэлтэй гэж. Эрх мэдэл нь тэд нарийн гарт байсан гэж үү?
Цоодол-Сүрэн -
Тийм 1-рт эрх мэдэл нь тэн нарийн гарт байсан.
2-рт мэдээлэл илүү байхгүй юу тэд нар
Би нэг зүйл санадаг юм. Эхнэр нь эдийн засагч, нөхөр нь нярав байлуу тэднийх л лав байшинг 25 3-р нь л авч байсан юм. Тэд нар чинь эрх мэдэл мэдээлэл илүү болохлоор эсвэл хамаатан садныхаа нэр дээр авчина. Хөдөө малчин байгаа дүүгийнхээ нэр дээр ч юмуу ингээд л авсан байх. Тэрнийг бол завшисан гэж ойлгоход нэг хэцүү завшаагүй гэхэд бас нэг хэцүү. Тэгэхдээ ялгаатай л авсан. Жирийн малчин нэгдлийн манаач бол зайлуул тэрнийг авч чадахгүй ш дээ. Нэгдлийн эдийн засгийг бариж байгаа хүн бол авч л байгаа байхгүй юу.
Ганболд -
Та түрүүн хэлсэн ш дээ анх нэгдэл байгуулахад 100 молгой мал тушаасан тэрнийгээ л авах ёстой гэж. Нэгдэлд ажиллаж байсан хүн болгонд л адилхан мал тарааж өгч байсан уу?
Цоодол-Сүрэн -
Ер нь бол нэг шалгуур байсан. Олон жил ажилласан. Насаараа нэгдлийн мал хариулсан 50 60 хүрсэн өвөгчүүд бол арай илүүг авдаг. Нэг хоёр жилийн өинө цэргээс ирээд ажиллаж байгаа залуу, залуу гэр бүлүүд арай цөөн мал авах жишээтэй. Тэр бол тийм яг тэнцүү хуваагаагүй.
Ганболд -
Одоо нэгдэлд ажилдаггүй өөрөө ч юмуу аав нь ч юмуу малаа нэгдэлд нийгэмчилсэн тэр хүмүүс юм авч чадсан уу?
Цоодол-Сүрэн -
Тэд нар бол ер нь чадаагүй байхаа. Тийм боломж байхгүй гэж тайлбар өгнө ш дээ.
Ганболд -
Тийм хүмүүс заргалдаж байсан уу?
Цоодол-Сүрэн -
Заргалдаж явж л байсан байх. Тэгээд хуулиндаа захирагдаад дээрээс нь заасан юм чинь тэд нар авч чадаагүй л дээ мэдээж.
Ганболд -
Яг нэгдэл хувьчиллахад хэн гардаж явуулж байсан.
Цоодол-Сүрэн -
өмч хувьчлалын комисс гэж тусдаа комисс байсан.
Ганболд -
Тэр одоо тухайн нэгдлийн хүмүүсүү?
Цоодол-Сүрэн -
Тухайн сум захиргаа орон нутгийн хүмүүс байсан. Нэгдлийн талаас 2 3 хүн, тусдаа төр талаасаа гээд сумын засаг захиргаанаас 2 3 хүн гээд тусдаа комисс байсан. Тэд нар л цохицуулж хуваасандаа.
Ганболд -
Таны аав ээжээс чинь нэгдэлчих хөдөлгөөнд ямаг нэгэн юм нийлүүлж байсан болов уу?
Цоодол-Сүрэн -
Оо зөндөө зөндөө. Анх 1956 онд нэгдэлжих хөдөлгөөн явагдахад манай аав ээж 2 ороогүй юм гэнэ лээ. Тэгээд 1960 1961 онд явагдсан юм байна лээ. Тэгээд орохгүй байж байгаад албан хүчээр оруулсан байгаа юм. Хамгийн сүүлд 1959 ч юмуу 1960 онд л орсон юм байна лээ. Тэгээд тэр чинь хувийн малын 70%-г нь хурааж байсан гэдэг байхаа. Энэ тоо баттай биш ч байж магад 100 малтай байлаа гэхэд 70-г нь аваад 30-г нь өөрт нь үлдээдэг ч юмуу тоотой байсан ш дээ 15 хонь тэдэн үхэр ч гэдэг юмуу. Тэгээд илүүг нь нэгдэл авдаг байсан. Тэгээд тэрнээс хойш дахин нийгэмчлэл явагдаад 1965 онд ч явж байсан намайг том болсон хойно 1978 1979 онд ч гэсэн явж л байсан. Дахин нийгэмчлэл гээд нэгдэлжих хөдөлгөөнөөс гадна. Тэгээд малыг нь хураагаад нэгдлийн болгочихлоо ш дээ тэгээд л нэгдэл малаа тараагаад тараагаад тэр тэмээчинд тэдэн тэмээ гэдэг ч юм уу. 200 хонь ч гэдэг юмуу хөлсийг нь өгөөд хариулуулаад тэгээд хувийн малтай хүн гэж байхгүй болсон 1960 он гарахад бүгд нэгдлийн гишүүн болсон. Бас хувьдаан бол олон ам бүлтэй ам айлд бол тоо заагаад өгсөн.
Ганболд -
Өрхөд нь үү хүний тоогоор нь уу?
Цоодол-Сүрэн -
Тийм өрхөд нь л олон ам бүлтэй айл байсан бол арай нэмүүн байсан байх. Тэгээд 20 билүү 30 тийм байсан юм. 70хэд ч билүү тийм болж байсан юм. Сүүлд дахин нийгэмчлэлээр бол аүр 15% тавин хэд болгоод үүнээс илүү гарсан мал бол тэгээд шууд л нийгмийн мал. Хувьд ийм цөөхөн малтай байх ёстой гээд л би тэрнийг бол сайн мэдэж байна.
Ганболд -
Тэр үед малчид цалин хэдийг авдаг байсан юм бол?
Цоодол-Сүрэн -
Юү шалихав дээ зайлуу. Ганц нэг хонь ямаа хэдэн мөнгө л байгаа биз тэр үед ямар мөнгөний ханш гэж байсан юм биш. 200 төгрөг авч байгаа хүн бол их л өндөр цалинтай хүн байсан.
Ганболд -
Малчид сард уу?
Цоодол-Сүрэн -
Сард 50 60н төгрөг л авна ш дээ.
Ганболд -
Дундаж нь ер нь 100 гэсэн үгүү тэ.?
Цоодол-Сүрэн -
За нэг 100 ч юмуу 70 80 байсан юмуу даа.
Ганболд -
Цалинг нь хүн болгонд нь өгөх үү өрхөд нь өгөх үү?
Цоодол-Сүрэн -
өрхөд нь өгдөг байсан юм гэнэ лээ. Хүн болгонд байдаггүй юм. Одоо ингээд архиваас тэр үеийн малчдын цалингаас харахад эхнэрийнх нь нэр ерөөсөө байдаггүй юм. Дан өрхийн тэргүүлэгчдээр гээд цалингын тооцоон дээр байдаг юм байна лээ. Тэгээд эхнэр нь бол тэгэхдээ тухайн нэгдлийн гишүүн нэгдэлд харъяатай. Тэгээд өрхийн тэргүүлэгчид нь цалингаа гэртээ авиачиж амьдрал ахуйдаа хүргэдэг байсан юм уу даа. Хүмүүс насан хүрчээд цалин тэтгэвэр авъяа гэхлээр эхнэрийнх нь нэр байдаггүй. Хамт ажиллаж байсан. Насанд хүрсэн хүүхдийнх нь нэр байдаггүй болохоор одоо энэ хүмүүс чинь хохироод байгаа байхгүй юу. Нийгмийн даатгал төлөгддөггүй ингээд л шүүхээр дамжидаг. Тэр үед цалинг нь тэгэж бодсноос болоод тэгдэг юм. Саальчин сүү цөцгийн зовуд гээд тусдаа ажил хийж байсан хүмүүс байдаг л байх. Харин төсвийн байгуулгын эмнэлэг сургуулийн асрагч ч юмуу тэд нар бол тусдаа цалингаа яг нэг бүрчлэн авна ш дээ.
Ганболд -
Өөрөө өөрсдөө юу тэ?
Цоодол-Сүрэн -
Тийм эмэгтэй хүн гэхэд өөрөө өөрсдөө л ирээд авдаг байсан.
Ганболд -
Нэгдлийг ингээд хувьчлчихлаа үйлдвэр ч юмуу, банк санхүүгийн байгуулгыг яаж хувьчилдаг байсан юм бол?
Цоодол-Сүрэн -
За тэр нэгдлийг чинь малыг нь эхлэж хувьчлаж дуусчаад дараа нь байшин барилгаруу нь орсон юм. Тэгээд л дараа нь хотод тэр том том үйлдвэр Монгол Швероо, гутлын үйлдвэр, их дэлгүүрч юмуу тэр тэр газрууд дандаа улсын хувьчлалаар л явагдсан байх.
Ганболд -
Тэр үед 10000 төгрөгний тасалбар авчлаа үүнийхээ оронд энэ юмыг аваад явъяа гэхэд зөвшөөрөх байсан уу?
Цоодол-Сүрэн -
Үгүй зөвшөөрөхгүй, зөвхөн ашигаас нь л авдаг байсан. Би одоо танай байгуулгад тасалбараа нийлүүлсэн юм чинь танай байгуулга ашигтай ажиллах юм бол ашигаасаа надад хүртээнээ гэж тийм л байсан. Тэгээд сүүлд нэгдлүүд нь бариж байан жолоочдоно ч юмуу трактор жижиг тэрэгнүүдийг нь хувьчилсан л юм байлээ. Нэгдэлд трактор машин бариж байсан жолооч нар бол хувьдаа нэг машинтай л үлдэж байсан байх. Тэр байшин барилга нь бол цөөхөн хүнийгараар ороод дууссан байх. Тэр олон гишүүнд бол яаж хүрхэвдээ.
Ганболд -
Нэгдэлчлэх үед малчид одоо малаа нийгэмд өгөхгүй гээд нууж хаах ч юмуу тийм явдал байсан уу?
Цоодол-Сүрэн -
Байсан байсан. Ээж аав 2 нэгдэлчих хөдөлгөөнд элсэхгүй гэсээр байгаад мал дараад л. Мал дардаг явдал бол одоо ч байгаа. Би хөдөөгүүр мал тооллогонд явж байсан. Одообол тийм нарийн тоолохоо байсан ш дээ. Яагаад гэвэл малын хөлийн татвар өгнө. 60 70-д оны үед хувийн мал нь илүү гарчихаар хураагдчихна. өвлийн идшэнд нэгийг нь ч гэсэн авч үлдэхийн тулд дардаг тийм зүйл зөндөө байсан одоо ч байгаа.
Ганболд -
Би нэг хүнээс ярилцлага авч байхад “одоо л мал өсөөд байна гээд байгаан 60 70-д оны үед бол үүнээс их байсан юм. Манай энэ нутгаар дүүрэн байсан юм. Одоо харин алга байна нийгэмшил явагдаж байх үед үүнээс их мал байсан.” гэж хэлж байсан. Таны бодлоор?
Цоодол-Сүрэн -
Яг тэр хэлсэн тэйн 100% санаа нийлэхгүй байгаа ч гэсэн тэр үед мал маш их байсан. Саяхан хэд хэдэн удаа айхтар зуд боллоо ш дээ түүнд бол айхтар их үрэгдсэн байх гэж боддог юм. Тэгхэдээ бол араас нь хянаад явчдаг айхтар байсан ш дээ. Маш нарийн тоолж байсан юм. Зах зээлд орсноос хойш бол нээх нарийн тоолхоо байсан. Ингээд иргээд бодоход тэр үеэс их малтай болсон гэхэд хэцүү л байгаа юмдаа голын тохой эргээр мал дүүрэн байдаг байсан. Одоо бол харин ховор л харагдаж байгаа шүү. Тэр үед 100% санал нийлэхгүй байна. Тэгэхдээ дарах нь дараж байгаа байхаа.
Ганболд -
Таны гэр бүл ч юмуу хамаатан садангаас чинь хэлмэгдүүлтэнд өртөж байсан хүн байдаг уу?
Цоодол-Сүрэн -
Байхгүй.
Тэгэхдээ манай аавын талын нэг их номтой маш баян том лам хүн байсан гэсэн тэрнийг өөрийг нь хөдөө явсан хойгуур гашааных нь хаалгыг том чулуугаар дараж байгаад гэр хашааг нь шатаасан гэж манайхан яриж л байдаг юм. Тэр чулуу нь энэ гудманд байж л байдаг юм. Тэр гэрт нь хичнээн ч боодол ширдэг дороож, алт мөнгө, торго дурдан байж байсан сүүлд нь шатсан хойно нь ирэхэд хайлсан юм байсан гээд яриж байсан. Тэр тэгэхдээ хэлмэгдүүлэлт бол биш байх зүгээр өшөө хонзон юмуу юу ч байдаг юм тэгж л шатаасан байх. Лам нар чинь хашаа байшингаа цоожилчоод хөдөө салхинд гараад явчихдаг байсан гэж манай аавын талын хамаатангууд тэгж ярьдаг юм.
Ганболд -
Та архивт ажиллаж байсан гэсэн тэгэхэд хэлмэгдсэн хүмүүсийн бодит баримт байвал тэрнээсээ яриж өгөөч та?
Цоодол-Сүрэн -
Тэр хэлмэгдүүлэлтийн үеийн метралийг дээш нь шүүхийн архив намын төв архив эд нарлуу татаад авсан байдаг юм байна лээ. Тэгэхдээ манай энэ хүн ингээд хэлмэгдээд нас барсан юмаа гээд ороод ирэх асуудал бол зөндөө байгаа. Уянгын лам нарын бүртгэл гэхэд ихэнх нь хэлмэгдсэн. Тэгээд бичиг баримт ороод ирэхэд нэр усаараа байдаг юм. Лам нарын нэр дээхэн үед цөөхөн хэдэн удаа хүн амын тооллог явагдаж байсан гэсэн ш дээ 30хэдэн он 40хэдэн оны хүн амын тооллогонд бол нэр ус нь байдаг юм. Тэгээд нөгөөдүүл нь энэ бол манай хүн мөн гээд л цагаатгалын шугмаар л хөөцөлддлөг байх.
Ганболд -
Ингэж ингэж баривчлагдсан гэсэн талаар байдаггүй юмуу?
Цоодол-Сүрэн -
Тэр талаар бол байхгүй тагнуулын төв архивт л байдаг байх.
Ганболд -
Таны бага үе хүүхэд нас яаж өнгөрсөн бэ? өглөө өдөр тэгдэг байсан гээд л тэр тухайгаа яриж өгөөч?
Цоодол-Сүрэн -
Хөдөө малчны хүүхдүүд чинь өглөө босоод л хонь мал хураг ишгэнд л явна ш дээ. өвөл сургууль ороогүй байхад аргал түүнэ өдөр болгон л нэг л хэвийн өнгөрнө одоо шиг ямар телевиз үзээд сууна гэх юм биш. Мал төллөх үеэр бол хурга ишигээн барина тэгээд л нэг юм унтнадаа. Тэгээд л найман нас хүрээд сургууль дотуур байранд ороод л малаас хөндийрсөн дөө. Сургуульд сурна гэдэг чинь их урт хугацаа. Намар яваад л хавар хичээл тарна ш дээ зуны цагт бол цагаан идээ гарсан цатаглан даарна хөрнө гэсэн асуудал байхгүй морь унаад л мал дагаад явна. Тэгээд дотуур байранд ороод л малаас их хөндийрсөндөө.
Ганболд -
Дотуур байранд төлбөртэй амьдрах уу?
Цоодол-Сүрэн -
Тэр үед төлбөр байгаагүй улсаас байсан.
Ганболд -
Хоол унд ч гэсэн үү?
Цоодол-Сүрэн -
Тийм улсаас
Ганболд -
Тэр үеийн сургуулийн боловсролыг одоо үеийн сургуулийн боловсролтой харьцуулвал ялгаа байна уу?
Цоодол-Сүрэн -
Ялгаатай байлгүй яахав одоо чинь техникийн эрин болсон компьютер гээд л мэдээлэл маш их авч байна ш дээ Радио, телевиз сига тоглоомноосоо хүртэл авч байна ш дээ. Тэр үед бид бол багш ном хичээлийн хүрээнд л авдаг байсан. 1977 онд анх телевизийн барааг улаанбаатар хотод очиж харж байсан юм.
Ганболд -
Телевиз анх хэдэн онд орж ирсэн юм?
Цоодол-Сүрэн -
Заа 1968 гэдэг билүү 1969онд гэдэг билүү 1968 онд чинь Монгол телевиз байгуулагдсан гэдэг биздээ тэгэж л орж ирсэн байхаа. Хөдөө бол тийм юм байхгүй байсан. Харин орос явчаад 1980 онд төгсөөд ирхэд аймгийн төв дээр цөөхөн хэдэн айл телевизтэй байсан юм. 80 оны олимп үзэх гээд л тэрийг бол би сайн мэдэж байна.
Ганболд -
анх зурагтыг үзэж байхад хүмүүс тухайн үед яаж хүлээж авч байсан бэ?
Цоодол-Сүрэн -
Мань мэт нь бол дотор нь ороод суусан юм байхдаа. Энэ дөрвөлжин дотор хүн багтдаг юм байхдаа л гэж бодсон хүүхэд байсан юм чинь. Хотод очоод л анх харж байгаа нь тэр л дээ. Энэ шилний цаана хүн байдаг юм байхдаа л гэж ойлгож байсан. Тэгээд л зурагт үзэх бөөн дур байсан даа. Тэгээд л орос явсан орсод бол телевиз байгаа байнга телевизийн өмнө сууна.
Ганболд -
Оросруу яаж явж байсан тухайн үед
Цоодол-Сүрэн -
Найм төгсөөд хувиар ирдэг байсан. Гадаадын техником, дотоодын техником гээд л тэгээд би гадаад явмаар санагдаад л цахиалга барилгын ТМС-д өгч байгаад ирэнгүүт нь аваад явж байсан. Тэгээд л аймаг ороод л барилгын яаманд очоод л яамныхан нэг өдөр очоод вагонд суулгадаг байсан мөнч олон хүүхэд явдаг байсан. Украйн хүртэл 7 хоног явна даа: Москва хүртэл 5 хоног цаашаа 2 хоног яваад очдог байсан.
Ганболд -
Анх вагонд хэзээ суусан?
Цоодол-Сүрэн -
Тэгэж явах гэж л суусан. Ёстой үзээгүй байсан.
Ганболд -
Сонин нь?
Цоодол-Сүрэн -
Яахав дээ түг түг түг гэсэн урт ногоон машинд суусан. Тэгээд л яваад очдог юм байна лээ.
Ганболд -
Таны хувьд бол орчин солигдож байна ш дээ. Хөдөөний хүүхэд аймагт аймгаас хот хотоос орос гэх мэт тэд нарын ялгаа?
Цоодол-Сүрэн -
Хотынхон жоохон нүүрэмгий хөдөөнийхөн тэгэхдээ тийм ч их дорой байгаагүй ээ. Тэгээд л хөдөөнийхэн нь хөөрхөн зодоон нүдээн хийнэ ялгаа нь тэр л байсан байхаа. Хотынхон бүр тэндээ яваад тэнээд сурсан би чинь бас ямар автобусанд суухаа мэдэхгүй төвөөс улаан хуаран хүртэл алхаж л байсан удаатай. Эхний хэдэн хоног хүн дагуулж гараад л сүүлдээ сурчхаараа явдаг байсан.
Ганболд -
Соёлын хувьд ямар байсан?
Цоодол-Сүрэн -
Соёлын хувьд бол хот арайл илүүлдээ. Хөдөө чинь бол барааны саван гар нүүрийн саван ч ховорхон л олддог байсан ш дээ. Хотод болохоор элбэг л байгаа юм чинь.
Ганболд -
Хотоос Оросд очиход?
Цоодол-Сүрэн -
Автобусны буудлаасаа эхлээд л өөр л дөө тэгээд л хил гарлаа л бол вагоны буудал болгон дээр л орос авгай нар чинь усан үзэм жимс зараад л орилоод л байгаа юм чинь усан үзмийг идэх нь битгий хэл харж сонсож байгаагүй юм чинь. Тэр бол тэгээд л бас ялгаа л даа тиймээ. Байгал нь хүртэл тэр Сибирь дундуур явах тэр түнэлл тэр дундуур вагонтой орох тэрийг бол урд нь ерөөсөө үзээгүй байсан сонин содон юм их байсан. Тэгээл тэл вагоны зам сүлжээ гүүр гээд яаж ингэж болдын бэ гэмээр тийм л байсан.
Ганболд -
Очоод юуны хичээл үзсэн бэ? 10 жилийн хичээл үү?
Цоодол-Сүрэн -
Орос дээр 10жилийн хичээл үзнэ. Мэргэжлийн хичээл үзнэ.
Ганболд -
Орос хэлийг?
Цоодол-Сүрэн -
Орос хэлний түүх үзнэ. Орос хэл үзнэ. Гоо зүй, матиматик, физик, хими үзнэ. Орос хэлийг бол эхний хагас жил бол орчуулагчтай явна. Тэгээд л орчуулагч нь за та нар биеээ дааж сур гээд л эхний 2 сар дагаж яваад л хаясан. Тэгээд л өөрсдөө сурсан ер нь бол орос хэлийг бол сайн сурсан шүү. Хагас жил болоход ер нь бол биеээ даагаад ойлгосон байсан шүү.
Ганболд -
Та 3 жил болсон гэсэн тэр хугшацаанд Монголд ирж байсан уу?
Цоодол-Сүрэн -
Ирсэн. Хавар нь ирээд намар нь ахиад буцаад явдаг байсан.
Ганболд -
Ирээд байж байхад таны үеийн хүүхдүүд яаж хүлээж авдаг байсан бэ?
Цоодол-Сүрэн -
Тэр үед бид чинь өргөн өмд өмсөх урт үс ургуулах пянз оросд ир сонсодог байсан. Дуу муу дуулдаг байсан нэг муу юм Оросд сурсан юм гэхээрээ тиймэрхүүл байсан байлгүй дээ. Тэгээд гайхуулж байгаа нь урт үс өргөн өмд. Оросоос ирхэдээ хэдэн дүү нартаа янз бүрийн монголд байхгүй тоглоом авчирч өгнө. Тэр нь хүртэл арай л ялгаатай байсан байхдаа.
Ганболд -
Оросд дотуур байранд амьдрах уу?
Цоодол-Сүрэн -
Тийм нийтийн байранд амьдарна. Нэг байранд 2-4 байдаг байсан. Веьтнам, куб, Лаос эд нар байсан. Оросын 2 жилд нь бол дандаа украйны оросууд л байсан.
Ганболд -
Манайхан ярьдаг ш дээ. Монголчууд бусад орны хүмүүсийг бодвол IQ –аараа өндөр гээд тэгдэг ш дээ тэр таныг байхад тэр бусад орны хүмүүсээс ямар байсан. Таны бодлоор?
Цоодол-Сүрэн -
Тэрэнтэй харин санал нийлнэ шүү. Хүлээн зөвшөөрнө. Оролс хэлний олимпиад явагдана. Орос хэлээр мэтгэлцэнэ. Тэмцээн явагдана. Монголчууд бол дийлдэг юм шүү. Лаос, Веьтнам эд нар бол манай дараа л орно. Биеийн тамирын тэмцээн уралдаанд бол манайхан чинь бөхөөр бол дажгүй ш дээ. Хүндийн өргөлт, бокс эд нараар бол манайхан илүү нөгөө улс орны хүмүүс бол хөл бөмбөг хөнгөний спортуудаар бол манайхаас давуу л даа. Багийн спортоор л давуу байсан. Гадаад оюутнуудынс мэдлэгийн түвшинг дээшлүүлэх тэр уралдаан тэмцээнд бол манайх түрүүлдэг л байсан.
Ганболд -
Та хэдэн онд явсан билээ?
Цоодол-Сүрэн -
1977 онд яваад 1980 онд ирсэн.
Ганболд -
Москвагын олимп үзсэн үү?
Цоодол-Сүрэн -
Үзээгүй. Эндээс анх явхад москваагаар 2 өдөр зугаалуулж байгаа юм. Улаан талбай Ломносовын нэрэмжит улсын их сургуулиар оруулаад л мх л гоё гол гол газруудыг үзүүлээд л байсан. Дараа жил нь арай хомсхон 1 өдөр үзүүлээд л түрүү жил нь үзсэн юм чинь гээд л. Ер нь хойно байхад гоё л доо цас орлоо гэхэд дулаахан дандаа цанаар, унадаг дугуйгаар зугаалж явна. Тэгээд л баахан мод талбай автобус унаагаар ойр хавийнхаа хот тосгодоор явж зугаалан.
Ганболд -
Уур амьсгалын хувьд ялгаатай юу?
Цоодол-Сүрэн -
Уур амьсгалын хувьд арай чийглэгдүү гэмээр юмуу даа. Би чинь донеццик гээд уурхайчны хотод байсан нүүрсний уурхайтай маш том том каррер том том хиймэл уулнууд хот нь бол зайтайлдаа. Би бол уурхайчдын хотод байсан. Тэгээд жинхэнэ тэр 2-р дайнд ялалт байгуулсан Красноярскаар жинхэнэ л нөгөө Гитлер Германууд ингэж тамлаж байсан гээд л тэр шорон нь тэр чигээрээ байгаа баахан хөшөөтэй өрөнд авсан хот гэдэг билүү дээ би мартчихжээ.
Ганболд -
Таныг хойно сурч байхад өөр хэл ордог байсан уу?
Цоодол-Сүрэн -
Үгүй ганцхан орос хэл л орно. Орос хэл Украйн хэл хоёр чинь их ойролцоо гадаа байгаа Украйнчууд чинь Украйн хэлээр ч Орос хэлээр ч ярина ш дээ тэгэхдээ ойролцоо байдаг юм байна лээ. Оо тэгээд зарим нэг дуудлаг бол өөр л дөө.
Ганболд -
Соцциализмийн үед явж ирээд та анх ямар ажиллаар ажилын гараагаа эхэлж байсан бэ?
Цоодол-Сүрэн -
Оросоос ирээд Улаанбаатарт барилгын ажиллаар эхлэсэн.
Ганболд -
Яаж ажилд орсон бэ?
Цоодол-Сүрэн -
Хотод нэг барилга дээр захиалгаар явж байсан байхгүй юу бид. Би тэгээд техникомд үлдчихгүй юу тэгээд манай ангийхан түрүүлж ирээд ажилд орсон байсан. Тэгээд би жил сурчаад араас нь сургуулиа хаячаад хүрээд ирсэн. Тэгээд манай анхгийхан салаад салаад явсан баргиадуудаар нэг баргиад нь 30н хэдэн хүнтэй тэр дотроо 4 5н хүн л хувиарлагдаж байсан юм. Тэгээд айлд сууна орон сууцанд сууна. Хангамж энээ тэрээ юм байгаагүй юм чинь тэгээд ч гэр орноо санаад аймагт л ирэх юмсан гэж бодож байгаад тэндээсээ цэрэгт явсан.
Ганболд -
Цэргийн алба хаана хаасан бэ?
Цоодол-Сүрэн -
Дорнодын халх голд.
Ганболд -
Цэргийнхээ амьдралын талаар яриа ч?
Цоодол-Сүрэн -
Цэрэгт ч тэгээд эхний жил д шинэ цэрэг бага даргын курс төгссөн. Дараа жил нь бага дарга болсон хотоос шинэ цэрэг авах гэж хотод ирж байгаа юм. Тэгээд буцаад явж байтал Дорнот аймгийн төв дээр элсэлтийн шалгалт авч байхгүй юу тэгээд авч явсан цэргүүдээ хамт явсан хэдэн цэрэгтээ өгч явуулчаад 2 3н цэрэгтээ конкурсдах гээд үлдэж байсан юм. Физик өөр юу юугаар ч шалгалт авсан билээ дээ. Тэгээд тэнцсэн ч юмуу үгүй юмуу. Тэгээд цааш ангируугаа явсан. Тэгсэн намар нь 9 сарын 1нд 4 5н хүн цэргийн их сургуульд элссэн гээд л.
Ганболд -
Өнгөрсөн жил намайг өвөл ш дээ нөмрөгт явж байхад морьтой хүнбараг харагдахгүй юм байна лээ ш дээ таны тэр үед ямар байсан бэ?
Цоодол-Сүрэн -
Өвс их ургадаг байсан. Зээр ихтэй түймэр их гардаг байсан. Шинэ цэрэг байхдаа түймэрт их явдаг байсан. Мал цөөтэй Зээр л ихтэй байсан.
Ганболд -
Тухайн үед ажиллаж байхдаа та ажилдаа дуртай байсан уу?
Цоодол-Сүрэн -
Дуртай байсан дурлаж байж л ажиллана ш дээ. Би чинь дараа нь бол архиваар мэргэжсэн хүн ш дээ. Тэр багшийн ажил энэтэр бол сонирхолтой. Багийн дарга эд нар бол дандаа томилолтоор явчихдаг байсан юм. Хийсэн ч хийгээгүй ч хийсэн гээд л явдаг байсан. Архив бол жинхэнэ мэргэжлийн ажил байсан.
Ганболд -
Архивын ажил гэж юу хийх вэ?
Цоодол-Сүрэн -
Хүнд лавалгаа гаргаж өгнө. Бичиг баримт бүрдүүлэлт гээд л маш их юм шаардана л даа.
Ганболд -
Таны амьдралд тийм гүн гүнзгийгээр нөлөөлсөн тийм зүйл байдаг уу. Энэ л миний амьдралыг өөрчилсөндөө гэсэн ч юмуу?
Цоодол-Сүрэн -
Үгүй ээ яахав тэр төрийн ажил хийж эхлэхэд тэр сумын засаг дарга байсан багийн дарга байсан. Мэдээлэл сайн авсан компьютер дээр хүртэл ажиллаж сурсан. Ер нь төрийн өжил бол арай нэг өөрчлөлтийг өгсөн болов уу гэж боддог юм. Тэгэхдээ тийм их өөрчлөлттэй зүйл болоогүй. Баяр ёслол энээ тэр саяны тэр Монгол анхны олимпын алтан медаллаа авсан эд нарт бол түмэнтэй адилхан л баярлаж явсан. Тэд нар нь амьдралд нөлөөлөөд байх нь хаашаа юм зүгээр гүн гүнзгий сэтгэгдэл үлдээсэн үйл явдал л юмдаа. Цэрэг байхад хатуу ширүүнийг үзнэ, тэр түймэрт нойр хоолгүй явна, барилга дээр ажиллаж байхад халуунд хална хүйтэнд нь даарна.
Ганболд -
Цэрэгт хэдэн жил явсан та?
Цоодол-Сүрэн -
Би чинь бараг 5 жил цэргийн алба хаасан хүн шүү дээ. Эхлээд шинэ цэрэг очоод дараа нь 4 жил сурсан дээд сургуультайгаа.
Ганболд -
Сургуулиа төгсөж ирээд хаана хувиарлагдсан бэ?
Цоодол-Сүрэн -
Хархорины хориход хувиарлагдсан. Тэгээд би хийхгүй гэсэн. Хорьдог газар ажиллахгүй гээд. Энд хамаатан садангуудтайгаа ярьж байгаад намайг эндээс салгаад өг гэж байгаад бараг худлаа өвчний шалтаг гаогаж байгаад ажиллаагүй юм. Уулан мэргэжил нь болохоор тэр байдаг хийх гэхлээр ажил нь болдоггүй.
Ганболд -
Ямар мэргэжилтэй гэсэн үгүү.
Цоодол-Сүрэн -
Хуульч. Тэгээд хорих газрын хянах л гэсэн үг л дээ ээлжийн дарга л хийх байсан байх.
Ганболд -
Таны амьдралд ер бусын гэсэн бусдаас онцгой гэсэн зүйл байдаг уу?
Цоодол-Сүрэн -
Тийм ч зүйл байхгүй дээ. Бусадтайл адилхан сонин содон юм байхгүй.
Ганболд -
Одоогын гэр бүлийнхээ талаар ярьж өгөөч?
Цоодол-Сүрэн -
Эхэнр бид 2 чинь 1988 онд гэр бүл 1986 онд анхны хүүхэд гарсан. Хүү охин хоёртой. Охин айлын болоод Дорнот аймагруу шилжчихсэн. Хүү одоо багш болох гээд багшийн сургуульд сурч байна.
Ганболд -
Юуны чиглэлээр сурч байна.
Цоодол-Сүрэн -
Монгол хэл уран зохиолын багш. Ээжийнхээ мэргэжлээр ээж нь монгол хэл уран зохиолын багш л даа.
Ганболд -
Хэддүгээр курс вэ?
Цоодол-Сүрэн -
Нэгдүгээр курс өнгөрсөн жил орсон.
Ганболд -
Таны үед элсэлтийн шалгалт авдаг байсан гэсэн ямар хичээлээр авдаг байсан вэ?
Цоодол-Сүрэн -
Биеийн тамир, Физик, хуулийн чиглэлийнх болохоор нийгэмээр , математикаар өгч байсан.
Ганболд -
Соцциализмийн үед дарга цэргийн харьцаа ямар байсан бэ? Одоо үеийнхтэй харьцуулахад?
Цоодол-Сүрэн -
Нээх их ялгаа байгаагүй байх тэгэхдээ дарга нараас их айдаг дарга нарын үүрэг даалгаврыг биелүүлэх гэж их гүйдэг тийм байсан. Нэг намын харъяалалд байсан болохоор зөрчилдөөн байгаагүй. Нэг дарга байсан л бол энэ миний дарга би үгнээс нь гарахгүй байх ёстой гэсэн тийм бодолтойл байдаг байсан. Одоо бол сөргөлдөөд байгаа юм бол алга тэгэхдээ үзэл бодлын хувьд намын баримтлалаар ийм зүйл ажиглагдаж байж болох л юм. Одоо үед бол хамаагүй соёлтой ханддаг болсон байх гэж бодож байна.
Ганболд -
Тухайн үед дарга нар эрх мэдлээ сөргөөр ашиглаж байсан уу. Одоогынх шиг авилгал гэх ч юмуу?
Цоодол-Сүрэн -
Тодорхой жишээ бол байхгүй юмаа. Сум нэгдлийн дарга нар нэг машин унадаг намын хороон дарга нэг машин унадаг. Илүү нь тэр нэг машинууд нь тэр дарга нарын гэр бүлд үйлчилдэг байсан. Тэр нь л арай эрх мэдлийн давуу талаа ашигласан нь юмуу даа. Машин унааны тал дээр л байсан байх тэрнээс биш тийм онц ноцтой зүйл байхгүй байх.
Ганболд -
Одоо үеийн хүмүүсийн ажилд хандах хандлага, 90 оноос өмнөх хүмүүсийн ажилд хандах хандлага 2 өөрчлөгдсөн үү?
Цоодол-Сүрэн -
Дунд нь нэг жоохон саарсан байж магадгүй 90 оноос өмнөх нь бол их зарчимч хийдэг биелүүлдэг суудаг байсан. 90 оноос хойш нэг хэсэг бол нилээд задгайрсан байх гэж боддог юм. Сүүлийн үед бол үгүй байхаа. Янз бүрийн техник хэрэгсэл цаад мэдээлэл нь ч их шаарддаг болсон байна. Янз бүрийн дарамт шахалт ч биш юмаа. Ажил хийлгэхийн тулд их шахдаг болсон байна ш дээ. Соцциализмийн үед бол харин нэг хүн хийдэг байсан орон тоон дээр одоо 2 3н хүн хийдэг болсон байна. Энэ хооронд бас нэг ялгаа байгаа юм шиг байна лээ. Одооных нь ажлын ачаалал арай багассан юм болов уу? Дээр үед бол тийм айхтар захиргаадаад байдаг зүйл байгаагүйл юмдаа.
Ганболд -
Тэгвэл ажлын бүтээмжийн ялгаа нь ямар байгаа бол?
Цоодол-Сүрэн -
Ажлын бүтээмж бол адилхан л юм шиг байна ш дээ. Урд нь нэг хүн хийгээд гаргадаг л байсан одоо ч гэсэн 2 3н хүн хийгээд адилхан л гаргаж байна ш дээ. Тэгэхдээ тогтолцоо нь тийм болсон болохоор тийм байлгүй дээ.
Ганболд -
Таныг бага байхад 5н онцын эзэн гэж байсан уу?
Цоодол-Сүрэн -
Байсан. Онц сурдаг хүүхдүүд авдаг байсан. Д.Нацагдржын нэрэмжит уншигч гээд л ном л их уншидаг байсан. Би бол Нацагдоржын нэрэмжит онцыг авч байсан. Тэрнээс 5н онцыг авч байгаагүй.
Ганболд -
Ер нь 5н онцыг ямар хүүхдүүд авдаг байссан бэ?
Цоодол-Сүрэн -
Бүх хичээлдээ онц сурдаг хүүхдүүд авдаг байсан.
Ганболд -
5н онц авлаа гэхэд яах уу?
Цоодол-Сүрэн -
5н онцын эзэн хүүхдүүд бол ер нь цөөхөн бүх арван хэдэн хичээлдээ онц сураж байж тэрний эзэн болно. Тэгээд 5н онцын эзэн хүүхэд бол бүлгэмийн дарга юмуу ангийн дарга л болно ш дээ салаан даргаас дээш тэгээд л арай л нийгмийн идвэх сайтай хүүхдүүд л тэр 5н онцын эзэн ангийн дарга л хийнэ шүү дээ. Мань мэтийн хүмүүс бол дунд ч авдаггүй дөрөв л авдаг байсан.
Ганболд -
Соцциализмийн үед төлөвлөгөө ноором биелүүлдэг байсан гэсэн ш дээ. Биелүүлээгүй хүнтэй ямар хариуцлага тооцдог байсан юм бэ?
Цоодол-Сүрэн -
Тэр бол малчдад л их тохиолддог байсан гэсэн ш дээ ноос хэдэн кг тушаа энээ тэрээ гээд л давуулан биелүүлэх ёстой гээд л байдаг байсан. Тэгээд биелүүлээгүйг нь цалин тэтгэвэртэй нь тооцоо бодох ч юмуу, түрүүнийхтэй адил гахай нохой зурах ч юмуу тэгдэг л байсан байх.
Ганболд -
Багш нарын ажил дээр ямар нэгэн төлөвлөгөө явагддаг байсан уу? Ямар нэгэн ахьсан төлөвлөгөө явагддаг байсан уу?
Цоодол-Сүрэн -
Багш нарын төлөвлөгөөнд бол ийм юм байсан юм. Заасан ангиасаа муу сурагчгүй 100% сургана онц сайны тоог өшөө нэмэгдүүлнэ тиймэрхүү л юм байсан.
Ганболд -
Тэд нарыг нь биелүүлээгүй бол яах уу?
Цоодол-Сүрэн -
Тийм сүртэй ч арга хэмжээ ч авдаггүй байсан. Торгуул энээ тэрээ байгаагүй.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.