Tarav
![](../assets/images/interviewees/990064.jpg)
Basic information
Interviewee ID: 990064
Name: Tarav
Parent's name: Jamts
Ovog: Borjigon tsets
Sex: f
Year of Birth: 1938
Ethnicity: Halh
Additional Information
Education: secondary
Notes on education:
Work: retired
Belief: Buddhist
Born in: Bayanjargalan sum, Dundgovi aimag
Lives in: [None Given] sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
collectivization
childhood
work
education / cultural production
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Revolutionary Youth League
collective
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Баасанхүү -
За хоёулаа ярилцлагаа эхлэхийн өмнө 2 зөвшөөрөл авах ёстой таны ярилцлагыг вэб сайтанд зурагтай чинь тавьж болох уу? Таны ярилцлагыг судалгаа шинжилгээний ажилд цаашилбал ном сэтгүүлд таны зөвшөөрөлгүйгээр нийтэлж болох уу?
Тарав -
Болно болно:
Баасанхүү -
Та өөрийнхөө амьдралыг товч танилцуулаад
Тарав -
Би 1938 оны хаврын сүүл зуны эхэн сард төрсөн юм гэнэ лээ. Жамц гэдэг хүний хоёрдугаар охин болж төрсөн тэрнээс хойш мал маллаж сургууль соёлд сурч насыг барлаа даа. Аав ээж бол малчин удамтай жинхэнэ боржигон овогтой тийм л хүн дээ би
Баасанхүү -
Говийн хүн үү?
Тарав -
Говийн малчин хүн дээ яахав. Аав ээж маань хэдэн хүүхдүүдээрээ мал маллуулсан удмын малчин айл. Дээр үеийн хүүхдүүд 8, 9 хүрч байж сургууль соёлд сурч байлаа би ч бас 9, 10 хүрч том болсныхоо дараа сургуульд сурсан даа
Баасанхүү -
Сумынхаа сургуульд уу?
Тарав -
Сумынхаа сургуульд дээлээ өмсөөд л даавуун цүнхээ үүрээд л суулаа даа. Дээр үед энэ төр засаг их сайхан байсан юм. Сайхан ногоон даалимбаар дээл хийлгээд цагаан цэнхэр утсаар өлзий хээ тавиулаад
Баасанхүү -
Дүрэмт хувцас гэсэн үг уу?
Тарав -
Тэгж сайхан хувцасладаг байсан юм. Нэг ёсны дүрэмт хувцас даа цүнх даавуун хар цэнхэр даалимбаар цүнх хийнэ. Улаан даавуугаар таван хошуу хатгаад тэгээд сургуульд явдаг байлаа. Тэгээд 4 анги хүртэл сумандаа сураад Дундговийнхоо аймгийн төвд 5-р ангид ороод нэг жил суугаад манай эцэг нарийн гэдэг өвчтэй байсан юм. Аавыгаа харахаар сургуулиас гараад тэгээд л мал дээр өнгөрүүлсэн дээ.
Баасанхүү -
Тэр үед сургуульд монгол бичиг заах уу? Кирилл үсэг заах уу?
Тарав -
Монгол, кирилл хольж заадаг байсан юм. би кирилл үсгээ сураад монгол бичгээ сураагүй юм. Аймагт очсон 5-р ангид монгол бичиг заасан байхгүй юу. Сургуулиа хаяад монгол бичиг сурч чадаагүй юм. Тэгээд түүнээс хойш мал маллаж байлаа даа. Эвлэл намын гишүүн ч байлаа.
Баасанхүү -
Намд элссэн
Тарав -
Намын гишүүн 15, 16 хүрээд эвлэлийн гишүүнд элсдэг.
Баасанхүү -
Эвлэлийн гишүүн тэр нь намын гишүүн үү арай өөр үү?
Тарав -
Арай өөр намд орох бэлтгэлээ хийж байгаа гэсэн үг
Баасанхүү -
Аа анхан шатны гэсэн үг үү?
Тарав -
15-аас 25 хүртэл эвлэлийн гишүүн байдаг. Эвлэлийн гишүүн 25 хүрээд ажлаараа шалгараад энэ сайн ажилд идэвхтэй улсад цаашдаа ажил хийх чадвартай хүн гээд тэгээд намын гишүүн болдог намаа өргөтгөж тэгээд намын гишүүн болдог.
Баасанхүү -
Тэгвэл их мундаг байна гэсэн үг үү?
Тарав -
Тийм хүнтэй юм ярьсан ч зөв мэндэлдэг үг ярьсан ч зөв ярьдаг. Насаараа л нам гишүүн явж байна даа.
Баасанхүү -
Эвлэл нь бас намын заавраар үйл ажиллагаа явуулах уу?
Тарав -
Тэгнэ. Эвлэлийн гишүүд ухуулга хийнэ. Малаа маллана. Олон малтай айлд очиж туслана. Ямаагийн самнана. Малын үс ноосын авалцана. Ядарсан зүдэрсэн улсуудад их тус болно. Хөлс мөнгөгүй ш дээ. Морио унаад л тэгээд явна. Хадланд явна. Ядарсан хүмүүс нүүрс түлээгийн бэлдэж өгнө.
Баасанхүү -
Тэрэндээ их дуртай явах уу?
Тарав -
Дуртай их дуртай дандаа залуучууд үе үе цуглана. Өвс хадлан хадна урд чинь одоотой адилхан биш байж дээ. Ногоо их сайхан ургана. Бригад гэж ярина. Тэгээд 20, 30 хүн нийлж байгаад өвс ногоо сайхан ургадаг газар очно. Тэндээ өвс бордоогоо хийнэ дээ. Тэвэр тэврээр морин тэргээр зөөгөөд том том бухал хийдэг. Түүнийгээ морь малаар татаад л машин тэрэг цөөхөн суманд чинь газ 69 гээд машин 53 гэдэг машин дарга нар уаз-69 унана. Нэгдэл цөөхөн 53 машинтай түүгээрээ өвс татна. Тэгээд болохгүй бол морь тэргээр татаад авчихдаг тийм л байсан юм.
Баасанхүү -
Эмээ ухуулга хийнэ гэхээр юу ярих уу?
Тарав -
Намаас бүгд хурлын юу гээд ярьж байна ш дээ. Телевизээр тэгтэл яг юу болж байгааг ярьж байгаа юм алга байна ш дээ одоо. Хотод бүгд хуралд суусан би ч байдаг юм уу та ч байдаг юм уу тэр бүгд хуралд суулаа. Ийм ийм юм ярилаа. Ийм шийдвэр гарлаа. Ийм сайхан юм болно гэнэ төр засгаас тийм тийм юм хийнэ гэнэ гээд ярина даа
Баасанхүү -
Мэдээлэл хүргэдэг
Тарав -
Тийм мэдээлэл хүргэдэг залуучууд бүгд нэг нэг дэвтэртээ харандаатай бүгдийн бичээд цээжилдэг. Яг үг үсэгчилэн цээжилнэ эхлээд бичээд авчихаад нэг бүрчлэн хоёр гурваараа, чи тэр айлд, би энэ айлд гээд айлаа хувааж аваад явна. Нам засгийн бодлогыг айл амьтанд сурталчилна. Нам засгаас ингэж байна ийм юм ярьж байна одоо тийм юм болох нь гээд ярина даа. Тийм сурталчилгаа хийнэ лоозон сурталчилгааг нэг бүрчлэн цээжилнэ. Нүдлэн хамгаална шүү дээ тэгж л явлаа даа
Баасанхүү -
Тэр ухуулга сурталчилгааг хүмүүс яаж хүлээж авах уу? сайхан хүлээж авах уу?
Тарав -
Их сайхан хүлээж авна. За за гээд л яасан сайхан юм хэн яваад ирэв хөөрхий минь төр засаг минь тэгж үү? Мундаг сайхан хүлээж авна шүү дээ. Одоо шиг худлаа ярьж байгаа юм. Тэр муу пиздаа худлаа хэлж байгаа юм гэж хэлэхгүй шүү дээ.
Баасанхүү -
Тэгвэл ухуулга хийж байгаа хүн нэр хүндтэй
Тарав -
Нэр хүндтэй эвлэлийн гишүүн бол эвлэлдээ шалгуулна. Намын гишүүн бол намдаа тайлангаа тавина. Тийм тийм айлд түдэн удаа ярилцлага хийлээ тийм тийм сэдэвтэй бичээд өгнө. Цаанаасаа тэгж ярь гээд бичээд өгчихдөг. Хариуцлага өндөртэй. Худлаа хэлбэл хөөе чи сурталчилгаа хийхдээ буруу хийсэн байна. Тэгж хэлэхгүй тэгж хэлнэ гээд засаад залаад өгдөг. Тэгээд хүн амын тооллого гээд л өдөр шөнөгүй л явна даа. Өвөл бол тэмээ унаад л дахаа нөмрөөд л явна зун бол морио унаад л давхиад байна даа.
Баасанхүү -
Цалин байхгүй тиймээ
Тарав -
Байхгүй ямар цалин тэгээд амьдардаг байлаа тэгж явж байлаа даа. Насны залууд олон түмэнд тустай л явлаа. Одооны хүүхдүүд шиг энэ муу пиздаа тэр муу пиздаа гэж ярихгүй дээ. Хүмүүжилтэй чи тэгж буруу ярилаа гээд өвгөд хөгшид засаад өгнө намын дарга нар засаад өгнө. Буруу ярихгүй бол буруу явахгүй шүү дээ. Сурталчилгаагаа сайн хийгээд идэвх чармайлттай байсан даа
Баасанхүү -
Та тэгээд 25 хүртэл эвлэлийн гишүүн байв уу?
Тарав -
Тэгсэн миний эвлэлийн үүрийн дарга байж л байна
Баасанхүү -
Пөөх бас уу?
Тарав -
Тийм удирдаж байсан удирдлагууд хотод байж л байна уулзаж чадахгүй л байна. Хөдөө ч байна тэгээд яахав дээ урлаг уран сайхны театр байсангүй. Улаан булан гээд томоо гэр байна. Тэр гэрт хөдөөний залуучууд цуглана. Хөгжим барьдаг нь хөгжим барина. Хуураа барьдаг нь хуураа бариад дуулдаг нэг нь дуулна. Тэгээд улаанбулангийн гишүүн болчихдог. Тэгээд хөдөө сумдаар ч явна айлуудаар ч явна. Дуулаад л бүгдийн л хөдөөний залуучууд амжуулдаг бүтээдэг байлаа.
Баасанхүү -
Танай суманд нэгдэлжих хөдөлгөөн хэдэн оноос эхэлсэн бэ? Мэдэх үү?
Тарав -
Мэднэ 58 оны 8-р сард болсон байхдаа эдний тэр Жамбалдоо гэдэг өвгөн байгуулсан юм. “Жаргалын зам” гэдэг нэртэй нэгдэл байгуулаад сүүлдээ томроод “Ардын жаргал” нэртэй болоод бүр том болоод “Ардын жаргалын гишүүд л дээ Жаргалын зам нэгдэлд жаахан 10 хэдтэй охин гүү саагаад л эднийх их сайхан малтай олон харлаг адуунуудтай Жамбалдоо гэдэг хүн нэгдэлд өөрөө малаа нийгэмчлээд л өөрөө даргаа хийгээд л тэнд би саальчин болж ажиллаж байлаа. Гүү сааж тэгж явлаа даа
Баасанхүү -
Хүмүүс нэгдэлд элсэхдээ зарим кинонд, түүхийн номонд ,зарим хүмүүс эсэргүүцэж байсан гэсэн хүмүүс ямархуу харьцаж байсан бэ?
Тарав -
Хүмүүс малаа дийлэхгүй болоод ирэхээрээ орсон. Эхлээд бол тийм юм байсан байх л даа. Тэр талаар би сайн мэдэхгүй дунд үед бол хүмүүс малаа дийлэхгүй доод талын айл л 500, 600 малтай байсан шүү дээ. 1000 гаруй 1000 гаруй эднийх гэхэд 2000 гаруй малтай 5 хошуу малтай мал нь багтахгүй л айл байсан юм. Харин манайх бол нэг 500 гэж арай хэлэхгүй дээ. Тэрнээс наагуур л малтай байсан даа. Идэх хоолтойгоо л байсан даа. Хоёр дахин нийгэмчилсэн
Баасанхүү -
Хоёр дахин нийгэмчлэнэ гэдэг чинь юу гэсэн үг вэ?
Тарав -
58 онд нэг нийгэмчлээд дараа нь сүүлд олон малтай болоод Ардын жаргал нэртэй болоод хүмүүс дахиж малаа нийгэмчилсэн байхгүй юу
Баасанхүү -
Аа за за тэр хоёр дахь нийгэмчлэл нь хэдэн онд болсон юм бол
Тарав -
Хоёрдахь нь хэдэн онд билээ. Бичиг нь байх л ёстой юм. 60 хэдэн онд болсон байх аа. Тэгээд нийгэмчлээд явсан даа. Нэгдлийн гишүүд гээд нийгэмчилсэн малаа эргүүлж өөрсдөө маллаад л
Баасанхүү -
Төрөлжүүлж маллах уу?
Тарав -
Тэгнэ төрөлжүүлж тэмээ адуу гээд хөлсөө аваад л
Баасанхүү -
Цалин авах уу?
Тарав -
Тэгнэ нэгдэл болохоор нөгөө малыг чинь тоолж өгнө. Тэрэндээ хөлсөө авна өөрсдөө маллаад
Баасанхүү -
Нэгдлийн мал хорогдоход яахав?
Тарав -
Төлнө шүү дээ өвчин тусаад үхвэл акт бичгийн авч өгнө. Тэгдэг л байсан юм.
Баасанхүү -
Та үхэр саадаг байсан уу?
Тарав -
Би саалчин хонь ямаа саадаг малаа маллаад л идээ цагаа их хийдэг тийм л байлаа даа.
Баасанхүү -
Нэгдэлд элсэхийг аягүй их дэмжих үү?
Тарав -
Дэмжинэ дэмжинэ тэгээд л мал маллаж л амьдарч байлаа. Яахав эхлээд бага хөлс авдаг байсан. Сүүлдээ гайгуу өссөөр байгаад л сая нэгдэл тараад хувьчлал явагдаад нэгдлийн малыг хувааж аваад л
Баасанхүү -
Нэгдлээс гадна хувь малчин гэж байгаагүй юм байна тиймээ
Тарав -
Байгаагүй хувийн малчин гэж байгаагүй бүх хүмүүс нэгдлийн гишүүн сүүлд нэг хэсэг хүмүүс тунаж үлдээд байсан даа
Баасанхүү -
Дургүйцсэн улс
Тарав -
Тийм дургүйцсэн улс Жамц гуай кинон дээр яадаг билээ. Тэр шиг хүмүүс үлдчихээд байсан. Тэгж байгаад яахав дээ урсгалаараа ачаагаа даахгүй болоод тийм улс чинь голдуу настай малдаа харуу харамлаад хүнд малаа өгөхгүй ч гэдэг юм уу хүнээр малаа маллуулахгүй гэдэг ч юмуу тийм бодолтой хүмүүс л үлдээд байсан байхгүй юу. Малаа дийлэхгүй сүүлдээ чадал тэнхээгүй болоод тэгээд ирэхээрээ нэгдэл нийгэмдээ элсээд ирсэн. Бас ухуулга таниулга их хийдэг байсан ухаа алдтал ухуулга хийнэ шүү дээ \инээв\ ирээд ухуулга хийж хийж явлаа тэр нь ч зөв юмуу даа гээд орсон айлаасаа яаж байна. Ямар төлөөс өгч байна. Хөлс мөнгө нь ямар юм гээд асууна. Жишээ нь: Би нэгдэлд орсон байлаа гэхэд оо нэгдэл чинь амар юм амар юм нэг малаа дагнаад гээд ярина шүү дээ
Баасанхүү -
Аа тэгээд хувийн малтай хүн чинь 5 хошуу малтай байлаа гэхэд 5 тийшээ хариулах уу ?
Тарав -
Тэгнэ адуугаа ч харна үхрээ ч харна тэмээгээ ч харна ш дээ. Тэгтэл дан хоньтой айл бол хонио харна. Яахав дээ өөрийнхөө 5 тэмээ 1 азарга адуу ч юм уу түүнийгээ маллана л даа.
Баасанхүү -
Хувьдаа хэдэн малтай
Тарав -
Тийм хувьдаа бас хэдэн малтай түүнийгээ бас харна. Тэрэнд бол хүн ядраад байх юм байхгүй яахав. 500, 1000 малаа цөөлөөд биедээ амар маллаж байгаа байхгүй юу. Нэгдлийн малын ноос үсийг нэгдэлдээ өгнө. Төчнөөн хоньтой төчнөөн кг ноос ямаанаас төчнөөн кг ноолуур гээд л нэгдэл бодоод гаргаад өгнө. Тэгэхээр жнь: 50кг тэмээний ноос өгнө 10кг ноолуур өгнө гэдэг ч юмуу түүнийгээ нэгдэл нийгэмдээ өгчихнө. Тэгээд бидэнд цалин хөлс өгдөг.
Баасанхүү -
Бөөн юм болдог байсан юм байна ш дээ
Тарав -
Зөндөө юм болно.
Баасанхүү -
Нэгдлийн малын сүү цагаан идээг ч гэсэн тушаах уу?
Тарав -
Тэгэлгүй яахав зун 100 гаруй ямаатай байна 25 кг ааруул 10кг өрөм 30кг аарц гэх жишээтэй төлөвлөөд хуваарилаад өгчихсөн. Зун өөрсдөө идэж уугаад намар болоход 25 кг ааруул 10кг өрөм 30кг аарцыг нь тушаачихна. Нэгдэл миний өгсөн юмыг дундаж үнээр бодоод эхийн эцээхгүй тугалын тураахгүй бодоод хөлсийн өгчихдөг. Надад бас хөдөлмөрийн хөлс гээд өгчихдөг даалгавар төлөвлөгөө биелүүлсэн хүн бас шагналтай сайшаалын үнэмлэх дипломтай
Баасанхүү -
Тэр төлөвлөгөө 100 хонь байлаа гэхэд биелүүлэхэд боломжийн төлөвлөгөө байх уу?
Тарав -
Боломжийн малаа отор нүүдэл хийгээд сайн таргалуулж чадвал боломжийн таргалуулж чадвал малаас гардаг бүтээгдэхүүн биелдэг.
Баасанхүү -
Төлөвлөгөө тасрах масрах гэсэн юм байхгүй
Тарав -
Тийм юм байхгүй
Баасанхүү -
Төлөвлөгөө давуулан биелүүлнэ гэвэл яах уу?
Тарав -
Давуулан биелүүлбэл шагналтай 50 төгрөг авдаг байсан бол 100 төгрөг авах жишээтэй урамшуулал гээд үнэмлэх даалимба торго ч авах жишээтэй
Баасанхүү -
Нэгдлийн ажил гэхээр сумын ажилтай адилхан уу?
Тарав -
Тийм сумынхаа л ажил хийж байгаа юм сум нэгдэл гээд улсдаа л хийж байгаа ажил
Баасанхүү -
Хурал мурал болоод туршлага солилцоод юм юм л болдог юм шиг байна тиймээ
Тарав -
Тэгнэ тийм дарга ирнэ гэнэ. Тэгж юмаа хийнэ тэгж хуралдана цагаан идээний өдөрлөг хийнэ энэ тэр гээд л
Баасанхүү -
Цагаан идээний өдөрлөг яаж хийх вэ?
Тарав -
Цагаан идээний өдөрлөг гэхээр би хийсэн бүх цагаан идээгээ авч очно.
Баасанхүү -
Үзэсгэлэн маягийн
Тарав -
Яг тийм хуруудаа 2кг, бяслаг 20кг ээзгий гээд л тэрийг хүмүүс идэж үзээд тэр дундаас шалгаруулна даа. 1-р байр 2-р байр гээд сайн идээтэй улс бол сумнаасаа шалгараад аймагт оролцоно. Айраг цагаагаар тэгээд л шалгараад л оролцоно.
Баасанхүү -
Малаа маллахдаа бас тэгж уралдах уу?
Тарав -
Тэгнэ мал сайн малладаг малчин “Сайн малчин “”Улсын сайн малчин “гээд л яваад өгнө. Тэгээд одон тэмдэг өгдөгт нь одон тэмдэгээ өгнө. Баярын бичиг өгдөгт нь баярын бичгээ өгнө. Мал ахуй цөөнтэй амьдрал муутай хүнд ишиг төлөг өгнө. Онд орж байгаа хурганаасаа нэг ишиг аваарай хоёр хурга аваарай гэх жишээтэй тэгнэ.
Баасанхүү -
Аа за 2 хурга аваарай гээд та хуралд оролцож байсан уу?
Тарав -
Тэгнэ оролцож байгаагүй ээ улсын тийм том хуралд
Баасанхүү -
Ер нь хуралд оролцож байсан уу?
Тарав -
Тийм хуралд оролцож байсан. Эвлэлийн гишүүн намын гишүүн юм чинь хуралд байнга орно.
Баасанхүү -
Тиймэрхүү хурлын өнгө аяс ямархуу дарааллаар яаж явагдах уу?
Тарав -
Хурал бол эх орон даяар болж байгаа бүхий л асуудлыг ярина. Одоо хотод бүгд хурал гээд ярьж байна даа. Тэр чинь одоо хөдөө очно сум аймаг хотын дарга нар цуглаад л яриад л байна ш дээ. Одоо эд нар очиж хөдөө бид нарт яриагаа хийнэ. Манай намын дарга ч юмуу засаг дарга хуралд явна тэр хурлынхаа талаар ярина өрх бүрээс хүн сууна
Баасанхүү -
Заавал уу?
Тарав -
Заавал тэгээд энэ хотод болж байгаа юм үйлдвэр гээд л манай сум чинь тоосгоны үйлдвэртэй шеф байсан юм.
Баасанхүү -
Ханын материалтай шеф гэхээр чинь ажлын хамтын ажиллагаатай
Тарав -
Тийм хамтын ажиллагаатай эднийхээс манайх дутуу юмаа авна. Тэд бид нараас дутуу юмаа авна. Би тэр шефийн юманд ороогүй юм. Манай өвгөн хоёр удаа шефийн хуралд оролцсон юм. Явж ирсэн хүмүүс намынхаа шийдвэрийг хэлнэ дээ Ингэж хуралдлаа тэгж хуралдлаа одоо бид тийм юм хийх хэрэгтэй байна. Улс орны байдал гадаадын байдал, дотоодын байдал бүх л юмыг энд бүгд хуралд суусан хүн очиж ярина даа. Мэдээ тайлангаа тавина. Бид эвлэлийн гишүүд сууж чадаагүй малчиддаа дуулгана. Тиймэрхүү өнгө аястай байсан даа
Баасанхүү -
Шүүмжилж бариад байдаг тэр ер нь ямархуу аястай вэ?
Тарав -
Ерөнхийдөө бол гайгуу байсан юм. Бидний үед аа за гээд л одоо бол харин хүмүүсийн ухамсар өөр болчихсон. Урьд тэгж байгаагүй юм. Архи дарс уудаг хүн манай суманд байгаагүй юм. Настай намбатай хэдхэн хүн л ууна Дамба гуайнд гурван хүн уудаг байсан бол тэндээ л гурван хүн уудаг хүүхэд орж ирсэн ч архи өгөхгүй. Идээ авч өгөөд л гаргана. Миний хүү ажлаа хий. Ийм жаахан хүүхэд архи дарс ууж болохгүй гээд архинд дуртай хүн байвал тэгээд л гаргана. Дургүй хүн бол орох ч үгүй нөгөө өвгөд чинь архиа уучихаад хоол ундаа идээд унтаад өгдөг. Одоо бол настай хүн архи ууж байхад залуучууд хажуунаас нь орж ирээд л уугаад л нэг нэг шилээр уусаар байгаад л тэгээд согтоно. Урьд бол дуулгавартай захиргаатай байсан юм. Томчууд ярина даа. Тэднийд хүн ирж байна гээд гүйгээд орохлоор зэрэг боорцог ч юмуу нэг жижиг хурууд өгдөг. За миний хүү яв яв хурга чинь түүгээр давж байсан хургандаа яв. Ээж аав чинь байхгүй байгаа юм уу? сүү залгил гэнэ. Өнөөхийг нь залгилчихаад гараад яваад өгдөг. Хүний яриа чагнах эрх ч байхгүй. Одоо чинь юу вэ? Хүүхдүүд нь чинь эцэг эхийнхээ хажууд яриад байна эцэг эх нь чинь бөгс бөөрөө нийлүүлж байгаад л яриад байдаг.
Баасанхүү -
Төлөвлөгөөг цаанаас улсаас биелүүлэхийг шаардаж уриалах уу? Нэг бол өөрсдөө биелүүлэх үү?
Тарав -
Дээрээс биелүүл гэж хэлнэ л дээ. Танайх тийм төлөвлөгөө даалгавар биелүүл гэж хэлнэ. Сумын хэмжээгээр төлөвлөгөө биелүүлсэн байх ёстой гээд
Баасанхүү -
Давуулж биелүүлэхийг бас шаардах уу?
Тарав -
Шаардана давуулж биелүүлбэл шагналтай тэгэхээр иргэн хүн нэгдлийн хонь гэхэд 1500 дээш малтай байдаг байсан
Баасанхүү -
Нэг айл уу?
Тарав -
Нэг айл, бид хоёр бол дандаа тэгж маллаж байсан юм.
Баасанхүү -
Та хоёр ямар мал малладаг байсан бэ?
Тарав -
Бид хоёр голдуу хонь малладаг байсан. Эр эм ялгалгүй маллана. Сүүлийн үед хурга ишиг маллаж байсан.
Баасанхүү -
Аль нь бэрхшээлтэй байсан бэ?
Тарав -
Яахав дээ нэг настай мал зутруу л байдаг юм. Том мал гайгуу ээ нялх амьтныг эхээс нь салгачихдаг тэр нь
Баасанхүү -
Яагаад хурга ишгийг эхээс нь салгадаг байсан юм бэ?
Тарав -
1-рт эхийн муудуулахгүй гэж 2-рт эр эмээр нь ялгана. Эхтэйгээ байхаар хээл авдаг эрт учраас, эр нь болохоор бэлтгэлд явдаг
Баасанхүү -
Бэлтгэлд явна гэж яах уу?
Тарав -
Маханд нядалгаанд улсын нядалгаанд тийм мал манайх их малласан отор их хийдэг. Тэмээн тэрэгтэй 4,5 нь тэмээн тэрэгтэй хонхорынхан айдаг байлаа бид хоёроос
Баасанхүү -
Яагаад?
Тарав -
Олон малтай ирнэ. За Дамбадоогийнх ирэх юм гэнэ лээ. Манай тийшээ өвс ногоо муутай болохоор бороо орохгүй одоо бүр ч больсон. Бороо бага орсон жил тэгнэ ш дээ. Малаа ногоолуулж байна гээд явна даа. Хүүхдүүд нялх тэмээн тэрэг дээрээ ачиж аваад л явна даа. Отрын жаахан гэртээ тэгээд л гараад өгнө дөө. Бид хэд чинь хэдэн хүүхдээр малаа туулгаад л за Дамбадоогийнх ирэх юм гэнэ лээ .Хэдэн мал нь мал хамжихна өвс талхалчихна тэднийх ирэх юм гэнэ лээ. Зарим нь танайх ирэх сургаар айж байлаа гээд л манай тийшээ булаг шанд цөөнтэй булаг устай газар бараадана. Тэгээд бороо орвол бараадаж нүүнэ дээ. Отор нүүдэл хийгээд тэр хоёр ирж байгаа тэр хоёр өдөр шөнө гэж мэдэхгүй одоо ингээд ороод ирж байгаа гээд л ярьдаг байсан гэсэн. Тэгж л мал маллаж байлаа даа. 5 жилийн гавшгайч ч болж байлаа. Яахав дээ мандаж байсан даа.
Баасанхүү -
5жилийн гавшгайч гэхээр 5 жил дараалан төлөвлөгөөгөө биелүүлсэн гэсэн үг үү?
Тарав -
Тиймээ 5 жилийн гавшгайч ч болж байлаа. Нам засгийн буян энэ хүний нөмөр нөөлөгт, эцэг эхээсээ хойш хань ижил муутай зарим өдөр ядарч зарим өдөр ч гайгуу явж л байсан одоо ингээд насыг барж байна даа
Баасанхүү -
Ер төлөвлөгөөгөө биелүүлдэггүй хүн байсан уу?
Тарав -
Байсан цөөхөн л дөө. Сумаа хойш татлаа төлөвлөгөө биелүүлээгүй гээд тооцоод хэрэгт орохгүй ч гэсэн чихнээс зүүлттэй байсан даа
Баасанхүү -
Тэрнээс бас хүмүүс ичдэг байсан байх тиймээ
Тарав -
. Тэгэлгүй яахав хүний жишээтэй явахыг бодно. Хүний жишээтэй байхыг бодно. Амьдарч байгаа хүн юм чинь тиймэрхүү л байлаа даа
Баасанхүү -
Та нэгдлийн бүтцийг ярьж өгч чадах уу? Одоо жишээ нь дарга юу юу гэдэг байсан бэ?
Тарав -
Нэгдлийн дарга гээд байна, тоо бүртгэгч гээд байна, эдийн засагч, нярав, ер нь 2 бүтэцтэй тэр нь дотроо дарга тоо бүртгэгч нягтлан гэхээр тоо бүртгэгчдээ орчихдог. Сумын нягтлан, бригадын нягтлан, бригадын нягтлан ажлаа нэгтгээд сумын нягтландаа өгчихдөг. Сумын нягтлан ажлаа дүгнээд дээш нь явуулдаг байсан байлгүй дээ. Тийм л бүтэцтэй тэгээд яахав дээ эмнэлэг нь байна. Сургууль нь байна. Тэнд чинь бүх л юм байна
Баасанхүү -
Өө эмнэлэг бас байх уу?
Тарав -
Байна бүх л юм чинь засаг захиргаандаа хамрагдаад л явчихдаг. Худалдаа бэлтгэл анги нь байна. Бүх юм нь нэгдэлдээ хамрагдаад сумандаа хамрагдаад явчихдаг тэр нэгдлийн тэр сумын гээд байхгүй
Баасанхүү -
Сум нэгдэл хоёр нэг юм байна тиймээ
Тарав -
Нэг л хүн удирдана
Баасанхүү -
Нэгдлийн дарга нь сумын дарга байх уу?
Тарав -
Тийм тэгээд удирдаж байдаг тийм л бүтэцтэй сумын дарга гэхээр сумын ч дарга нэгдлийн ч дарга сумын даргын орлогч багын дарга багийн тоо бүртгэгч гэж бас байна бүх тоо баримтаа сум нь дээр нэгтгэж гаргадаг
Баасанхүү -
Нэг бригадад ойролцоогоор хэдэн өрх айл байх уу?
Тарав -
Ойролцоогоор нэг багт 50, 60 өрх айл байдаг.
Баасанхүү -
Пөөх тэгвэл том юм байна тиймээ?
Тарав -
Том баг гэдэг чинь бригад л даа. Том сум чинь дээд тал нь 8 нь багтай байна даа
Баасанхүү -
Бригадууд хоорондоо уралдах өрсөлдөөн байх уу?
Тарав -
Байна хийсэн ажлаараа энэ баг түрүүллээ тэр баг түрүүллээ гээд ажлаараа идээ цагаагаараа өвс хадлангаараа уралдана шүү дээ. Тэр баг төлөвлөгөөгөө биелүүлээгүй тэр багийн тэр олон төл үхүүлсэн малаа маллаж чадахгүй улс нийгэмд төчнөөн төгрөгийн хохирол учруулсан гээд л тэгнэ шүү дээ тэр мэтийн зүйл байна.
Баасанхүү -
Одоо жишээ нь 5 бригад байлаа. 1 баг нь хонь ямаагаа аваад төрөлжсөн үхэр малладаг, адуу малладаг гээд тус тусдаа байх уу? бригад дотроо хувааж авах уу?
Тарав -
Бригад дотроо төрөлжинө би үхэртэй байхад тэр тэмээтэй байж болно. Бригад бригад дотроо төрөлжинө түрүүн зэрлэг үхэр байсан гээд ярьсан тэр бол өөр бригад 1000 үхрийн баяр гээд манай сум чинь хийж байсан юм. тэр хүн чинь малаа тэгж өсгөж 5 жилийн гавшгайч болж үхрийн баяр хийж байлаа. Манай сум чинь одоо бол 1000 байтугай 100 ч байхгүй тэр үед 50, 60 нь үхэргүй айл гэж байхгүй байлаа. Тийм их үхэртэй байсан юм манайх чинь гэсэн тэр эгнээнд багтаж л байсан. Одоо бол байхгүй 3, 4 жил ган болж байна. Манай суманд зун нь бороо орохгүй өвөл нь цас орохгүй туурайн зуд хар зуд болчихсон. Малтай хүнээсээ малгүй хүн нь олон болчихсон. Малтай нэг нь хаа хол Дорноговь, Дорнод ,Далан, Шивээ, Чойр гээд яваад өгсөн сум гэдэг чинь ерөнхийдөө жаахан болчихсон сургуультай сургууль нь цөөхөн хүүхэдтэй тийм болчихсон. Геологийнхан их манай тийшээ жонш их гардаг юм. Янз бүрийн гоё жонштой нутаг шүү дээ одоо надад ч байна. Би чамд үзүүлнэ тэгээд ухаад ухаад хаячихсан газар шороогооо машин машинаар ухаад ухаад хаячихсан. 6 дугуйтай том тэргээр газар нутгаа эвдээд тийшээгээ бас Шивээ овоогийн нүүрсний уурхай гээд байна ш дээ. Том том машинаар зөөдөг юм. Тэгээд яахав газар лус нь уурладаг юм уу? яадаг юм бороо орохгүй ган болоод
Баасанхүү -
Говь газар бүр хэцүү тиймээ?
Тарав -
Тиймэрхүү л байдаг
Баасанхүү -
Ямар кинон дээр билээ дарга нар ирлээ гэхээр хамаг юмаа бэлдээд байдаг тэр үед тийм байсан уу?
Тарав -
Зарим талаараа тийм байсан байлгүй дээ. Манай суманд тийм юм байгаагүй ээ. Ширээ сандалаа янзлаарай гээд
Баасанхүү -
Шинэ халаадаа өмсөөрөй ширээнийхээ бүтээлгээ бүтээгээрэй гээд
Тарав -
Тийм манайхан тэгж нэг их сандарч байгаагүй ээ. Шалгалт ирлээ барилаа уналаа барилаа гээд ярьдаг л байсан юм. Ерөнхийдөө говийн улс их ажилсаг хэд хоногийн өмнө хэлнэ шүү дээ. Тэрийг чинь намын хорооноос улсаас шалгалт ирнэ гээд өмнө нь хэлнэ. За яахав дээ хөдөөний улсын шалгалт цай хоол сайтай 2 айлд оруулна. 2 сайн ярьдаг айлд оруулна тэр хүмүүс сум орноо аваад явчихдаг ерөнхийдөө хүмүүсийн амьдрал үзнэ гээд нөгөө машинтай улс чинь явна. Тэгэхэд за танайхаар дарга нар ирнэ. Танайхаар оруулна гээд хэлчихнэ тэгэхээр чинь бид нар сүү цайгаа бэлдчихдэг ёстой ширээний бүтээлгээ солихын наад талд л нэг юм болно доо. Тэгж ингэж яриарай улс орныхоо талаар ингэж тэгж ярь гээд хэлээд өгчихдөг ийм юм хэрэгтэй байна тийм юм хүсмээр байна гээд хэл гээд л урь талд нь хүн явуулаад бэлдчихдэг буулгах айлаараа манай суманд ийм юм дутагдалтай байна дарга нар минь манайх ийм юмаар дутаад байна дарга цэрэг минь бригад суманд дэмжлэг өгөөрөй гээд тэгээд тэр санал нь дээшээгээ яваад ажил хэрэг бүтчихдэг тэгж л юмаа амжуулдаг байсан юм.
Баасанхүү -
Тэгвэл бэлтгэгдсэн хэдэн шилдэг айлуудтай тиймээ
Тарав -
Хэдэн айлтай мал ч ялаагүй бид хоёр өөрсдөө юмаа амжуулдаг байсан болохоор гайгуу байсан юм. тэр тал дээрээ
Баасанхүү -
Төлөвлөгөө биелүүлээгүй бол бас их дарамттай
Тарав -
Их хэмжээгээр дутаавал хэцүү л дээ. Бид хоёрт тийм зүйл байгаагүй бид хоёр хүнээр хэлүүлэхгүй бүх юмаа хийчихдэг учраас тийм юм байгаагүй тийм улсад хэцүү дарамттай байсан байх аа бас ядуу мадуу улс байдаг л байсан. Өрөнд орсон хэцүү улс байсан л даа. Нэгдлийн бод мал малладаг улс төлбөрт их ордог байсан юм.
Баасанхүү -
Яагаад ?
Тарав -
Хээр их тавьдаг манай тэнд чинь хулгай гэж байсангүй. Худлаа гэж байсангүй. Хулгай худлаа хоёр ховортой тэгээд мал нь хээрээр голдуу явдаг дурангаар голцуу малладаг. Хоёр гурван морьтой залуучууд давхиад 6, 7 хоногт ч юмуу 10 хоногт ч юм уу нэг эргээд тойрчихдог. Үс ноос авах болохоор авч ирээд тамга тэмдгийн тавьчихдаг. Тэгээд намар болтол тэгэхэд нэг ботго ч дутах юмуу ингэ дутах ч юм уу тэр олон малаас чинь тэгээд олохгүй бол тэр нь төлбөр болдог.
Баасанхүү -
Нугалж төлөх үү? тоогоор нь төлөх үү?
Тарав -
Тоогоор нь төлнө. Олон дахиж дутаавал нугалж төлнө. Тэгж төлдөг байсан юм хүний амьдрал өөр өөр л дөө. Одоо цагт нэгдлийн мал маллах юм бол байхгүй манай говьд бол хангайн улс шиг дагаж гардаггүй хээрээр малладаг адуугаа ч ялгаагүй үхрээ ч ялгаагүй 10, 20 хүн давхиад хураадаг тийм байсан юм. Зуны үс ноосны үеэр нэг хураадаг тийм байсан юм. Хонь малаа идэж уугаад дуусгаад төлбөрт орж байсан хүн ч бий л дээ. Тийм хүмүүсийн амьдрал хэцүү л дээ. Олон хүүхэдтэй малаа зараад хороогоод л кинонд гардаг биз дээ. Гэхдээ тэр үед нэгдэл нийгэм нам нь ерөөсөө хүнээ хаядаггүй байсан. Эднийх гэхэд малаа дийлэхгүй 3, 4 тиймэрхүү амьдралтай айлуудаар хонио маллуулна. Адуугаа маллуулна идээ цагааг нь хийнэ. Үс ноосын авна сайн ажиллах юм бол мал таслаж өгнө. Хоол ундын даана. Тэгж олон айл дагуулж амьдралын залгуулсан даа. Эднийх манайх бол дундын л айл байсан илүү гараад байхгүй дутуу зүйл байхгүй л байсан.
Баасанхүү -
Илгээлтийн эзэд гэдэг чинь тэр нэгдэл дээр л ажиллах уу?
Тарав -
Тэгэлгүй яахав
Баасанхүү -
Залуучууд оюутнууд авч ирэх үү?
Тарав -
Өөрсдөө дотроосоо л гарна даа. Манайд малчид дотроосоо л илгээлтийн эзэд гардаг байсан. Хотод манай Дундговиос сурч байсан хүмүүс тэр суманд энэ суманд илгээлт авна гээд авдаг байсан.
Баасанхүү -
Томилдог
Тарав -
Нэг ёсондоо томилдог. Сайн ажиллах юм бол үнэ хөлсөө ч авна малаа ч авна сайхан шүү дээ тийм л байсан. Нэг үе үнэхээр гоё болчихсон. Ачдаг унааг нь өгдөг кинонд гардаг биз дээ. Нэг өвгөн хурга нэг хүүд өгчихөөд тэр чинь ямар кино билээ.
Баасанхүү -
Сайн мэдэхгүй байна би “Хөдөөгийн баясгалан” юм бол уу гэж бодоод
Тарав -
Тийм байхаа Батзаяа гардаг тэр ч бас сайн кино шүү тиймээ
Баасанхүү -
Киногоор бас их ухуулдаг байсан юм шиг байна тиймээ “Хүргэн хүү” кинон дээр Жамц баяны талаар ч юмуу тиймээ
Тарав -
Жамц баяны хүргэн ямар амьдралтай байлаа сүүлд тэгээд ямар болж байгаа билээ
Баасанхүү -
Тийм кино яаж үздэг байсан бэ? Та нар соёлын арга хэмжээг
Тарав -
Тэр яахав сумын төвд сарын 15 нд гэх ч юмуу тийм кино гарна гээд зарлачихдаг сумын төвд улаан булан гэж байдаг тэндээ үзнэ дээ
Баасанхүү -
Улаан гэр гэж байсан гэсэн тэр чинь Улаанбулан болчихсон уу?
Тарав -
Тэгсэн аймгаас кино ирнэ. Улсаас кино ирнэ тэрэнд харин жолоогүй явна даа
Баасанхүү -
Бүгд явах уу?
Тарав -
Залуучууд голдуу явна даа. Тийм кино гарч байна ийм кино гарч байна гээд
Баасанхүү -
Бүжиг таанз болох уу ?
Тарав -
Болно гэхдээ бүжиг таанз цөөхөн сайн дурын уран сайханч гээд байдаг. Тэд нар бригадаар их явдаг. Эвлэл намын гишүүд чинь хөгжим барьдаг нь хөгжмөө дуулдаг нь дуулаад морио унаад хөгжмөө үүрээд
Баасанхүү -
Соёлын үрийг тариад
Тарав -
Тийм хөгжим гэдэг нь мандилин гитар л байна л даа. Ингэж татдаг чинь юу билээ баяан тийм гурван хөгжимтэй. Цахилгаан хөгжим тийм юм байхгүй. Том хөгжим гэж байхгүй манай суманд одоо ч байхгүй
Баасанхүү -
Урлагийн тоглолтонд хүмүүс их дуртай
Тарав -
Дуртай . Би өвгөнийхөө 2 хүүхэдтэй нийлээд 10 нь хүүхэдтэй хүн. 10 хүүхдийн 3,4 хөдөө бусад нь хотод нэг хүү Чойрт малтай хамгийн бага хүүгээ дагаж хотод орж ирсэн. Ажилтай ч биш ажилгүй ч биш одоохондоо даралт нь ихсээд гэр зуур байж байна. Залуу хүн тийм байна. Улаанбаатар хотод орж ирээд яахав дээ. Олон түмний буянд сайхан амьдарч байна. Одоо хотод үнэтэй болохоос биш хүний алаг нүднээс бусад нь байна.
Баасанхүү -
Тэр үед юм ховор
Тарав -
Ховор аягүй ховор 50 хэдэн онд манай ээжийн хоёр дүү байсан юм. Тэр хоёр дүүгийн нэг нь хоршооны дарга нэг нь сумын дарга байсан юм. Манай тэр ах нар хөдөө гадаанаас ирнэ ирэхдээ гурил мурил чихэр авч ирдэг. Тэр хоёр ахыг ирээсэй гэж их бодно доо. Тэгвэл их чихэр иднэ гоё тоглоом авч ирж өгдөг. Ээрүүл гээд утас ээрдэг юм мэдэх үү чи
Баасанхүү -
Мэднэ.
Тарав -
Тэр шиг бөөрөнхий модон тоглоом авч ирж өгнө. Манай тэр ах нэг ирэхдээ өдөн малгай одоо тийм өдөн малгай байхгүй болоо шив дээ. Гоё цагаан малгай өдөн малгай л гэж ярина шүү дээ. Тэр малгайг өмсөөд их баярлаж билээ. Манай тэр сумын дарга ахын авгай аймаар ганган хүн байсан юм. Тэр эгч тийм малгайтай тэр эгч шиг гоё малгайтай гээд баярлаад л том том чихэр авч ирж өгөөд л урьд чинь манайх юм сайн хүрэлцдэггүй л байсан байх. 2 хүүхэдтэй манай тэр ах гурил их авч ирж өгдөг гурил их ховор боов гэж байхгүй гамбир хийгээд иддэг байсан. Энэ 2-р гурилыг шигшинэ боов идэх гэж өдөржин шигшинэ.
Баасанхүү -
Арвайн гурилыг уу?
Тарав -
Үгүй одоо энэ хивэг байна. Малд өгөөд байдаг түүнийг бодвол арай нарийн ширхэгтэй тэгэхдээ бүдүүн модтой нэг ёсондоо хивэг малд өгөөд байгаа тэрийг чинь шигшиж боорцог хийж иддэг байлаа. Тэгэхэд сайхан л боорцог болдог байсан. Одоо 2-р гурил идэхгүй байгаа юм чинь яаж идэх вэ? Бид тэгж л өслөө дөө. Сургуульд ороход манай тэр ах сайхан хар ногоон даалимба авч ирээд эжий маань дээл хийж өгч байсан. Манай тэр ах л их юм авч ирж өгдөг байсан сумын дарга байсан юм ч элбэг байсан юм байгаа биз их юм авч ирж өгдөг байсан. Тэгж л өслөө дөө. Гутал олдохгүй ш дээ савхин гутал олдохгүй ш дээ тавин хэдэн онд дандаа жаажийсан монгол гутал аав ээжий минь өөрсдөө хийнэ хөөрхий манай ээж хийнэ. Хүний шинэ хуучин юмаар л хийдэг байсан байхдаа. Би сургуульд орохдоо вакаль хаанаас олсон юм вэ дээ. Ээж вакалийг уллаад
Баасанхүү -
Вакалийн түрийгээр гутал хийж өмсөөд
Тарав -
Аа тийм тэгж л сургуульд сууж байлаа
Баасанхүү -
Цагаан сараар домбон ёотон авахаар их баярладаг байсан гэсэн
Тарав -
Цагаан сараар тэмээ унаад тампуу шуудай гэж мэднэ дээ. Тийм юм тэмээнийхээ бөхөнд өлгөчихнө дөө. Тэгээд л нэг найз охинтойгоо явна даа. Тэгээд айл айлаар орно. Тэр үед эд бараа гэж байгаагүй өдийхөн дээлийн эмжээрийн сатин зарим хүнд барьж золгоно.
Баасанхүү -
Та юу?
Тарав -
Охидууд эд цуглуулж байгаа ер нь тэр тэрийг чинь эцэг эхийн зөвшөөрөлтэй барина. Чи тэр эгчдээ үүнийг барьж золго. Энэ эгчдээ үүнийг барьж золгоорой тэднийхээр орвол зүгээр золгоорой гэнэ. Энэ эгчдээ үүнийг бариарай гэдэг нь 50 см хүрэхгүй сатин нэг тал нь хатуу нөгөө тал нь зөөлөн тэгээд хариуд нь юу өгөх вэ? гэхээр 2 ам хэртэй цуу 2 ам гэдэг нь яг л ийм дөрвөлжин
Баасанхүү -
: Цуу гэдэг нь юу юм.
Тарав -
Цуу ямбуу гэж цагаан даавуу
Баасанхүү -
Аа
Тарав -
Тийм юм өгнө. 2 ам юм болохоор хөлөө ороочихно. Өгье гэсэн хүндээ өөр өнгийн сатин ч юм уу даалимба өгнө. Урьд чинь цуу сатин хоёр л байсан. Торго энэ тэрийг дээдсүүд эдэлж байсан болохоос бид эдэлж байгаагүй. Олддог ч үгүй байсан. Аав ээжид олддог байсан нь цэмбэ гээд зузаан дэрийсэн бүдүүн бүдүүн ширхэгтэй тийм материал тийм л юм олддог. Тэгээд даалимба бидний эдэлдэг бараа ийм л юм өгнө дөө. Тэгээд хувиндаа гэвэл өдий хэртэй боов тэр нь хэв байхгүй
Баасанхүү -
Самнаа билүү хавсаа билүү
Тарав -
Хавсаа тэр боовонд дээр юу байхав гэхээр ёстой нөгөө домбон чихэр чинь нэг домбон чихэр байвал гавъяа домбон чихэр өгдөг айл ховор махан хувь өгч байгаа нь ямааны өвчүү сайн айл нь өгнө шүү. Үнхэлцэг зүрх тийм юм өгнө. Өвчүүн дээр өдий хэрийн хошного нэг жаахан хавирганы өөх ч магадгүй тэгээд өнөө боовтойгоо
Баасанхүү -
: Заавал махан хувь боовтой өгөх үү?
Тарав -
Тэгнэ махан хувь өгөх айл цөөхөн нөгөө айл бол яах вэ домбон чихэр өдий хэрийн үүнийг чинь хэд хуваана. Хоёр гурван хэсэг болгоно тэгээд өгнө. Томоор нь өгч байгаа айл адис авахаар айл
Баасанхүү -
Хувааж өгдөг юм уу?
Тарав -
Хувааж өгнө хормой дээрээ тавьж байгаад хагалаад байна ш дээ
Баасанхүү -
Тэгээд орж ирсэн хүүхдүүдэд хуваагаад өгнө
Тарав -
Тэгнэ домбон чихэр чинь хотод аянд явсан хүнд олдоно. Түүнээс биш төлгөө хариулаад байгаа хүнд олдохгүй. Аян жинд тэмээгээ хомноод тэмээ явуулсан айлд бол гурил будаа домбон чихэр олдоно. Одоо энэ дугуй дугуй юу гэдэг юм вэ дээ бөөрөнхий боов
Баасанхүү -
Цагираган боов
Тарав -
Цагираган боов тэрийг чинь хөдөө шушик гэдэг байлаа. Аянд явсан хүн бид нар тэр гуай аянд явсан гээд тэмээгээ авахаар очно. Ангид ачсан ачаа ангидаа бууна. Ангидаа буухаар цагаан сараар чамд 2 кг будаа надад 2 кг будаа гурил ч юм уу авч ирсэн бараагаа айл айлаар тараана. Агент гэдэг нь тусдаа хүнтэй. Тэгээд тус тусад нь хуваагаад өгнө. Аянд явсан хүнтэй айлд очно өдий хэртэй шушик гараа тосож бай гэнэ ш дээ. Гараа сайн хонхойлго гэнэ. Одооны хоолны халбаганаас арай томхон саахар, дээр нь нэг халбага үзэм тэгээд өнөө дугуй боовоо тавина. Тэгээд олдохгүй бөөн баяр тийм юмаар бэлэг авч тэгдэг байлаа. Жинд явсан хүмүүс бид нарт тийм л юм авчирдаг байлаа. Тэр гуай аянд явсан тэр явсан гээд өнөө айлд чинь очно. Тэгээд л айл хэснэ цагаан сараар шуудайгаа тавиад шуудайны ихэнх нь хугарсан хугараагүй боов хатсан хатаагүй үнхэлцэг ямааны өвчүүтэй л ирнэ дээ. Эхэн үедээ эрүү шийр өгдөг байсан юм гэнэлээ надаа тэр нь оногдож байгаагүй. Үнхэлцэг өвчүү авч байсан
Баасанхүү -
Үнхэлцэг өвчүү нь шийр эрүүнээс арай дээр
Тарав -
Арай дээр сүүлд хүмүүс тэгж ярьж байсан өвгөн ч бас тэгж байсан. Өвгөний үеийн хүүхдүүд шийр өгөхөөр тоохгүй гэр дээр хаядаг эрүү өгөхөөр гэр дээр хаядаг боллоо гэж ярьдаг болсон гэсэн. Би тэгж эрүүгийн ч шийрийн ч гэр дээр хаяж үзээгүй. Надад өгдөггүй болохоор мэддэггүй.
Баасанхүү -
70-аад онд цагаан сар арай гайгуй болж эхэлсэн үү?
Тарав -
70 онд сайхан болсон. Тэгэхэд элбэг дэлбэг сайхан болсон.
Баасанхүү -
Таны ярьсан хүүхэд насны 40-өөд он уу?
Тарав -
Би бол 50-иад оны юм ярьж байгаа юм. 30 хэдэн оны хүүхэд юм болохоор дандаа 40 50-иад оны юм ярьж байгаа
Баасанхүү -
Яа яа аймаар байжээ
Тарав -
Тэр үеийн эд бараа гоё оо тийм юм авч үзээгүй болохоор ам дөрвөлжин цуу юманд явахаараа хөлөө ороочихно. Барагтай бол ороохгүй
Баасанхүү -
Оймс гэж байхгүй юу?
Тарав -
Байхгүй оймс хожуу байсан юм чинь хөлийг чинь сарвагануулаад боочихдог байлаа
Баасанхүү -
За
Тарав -
40 50 онд оймс ховор байсан би лав хожуу оймс өмссөн.
Баасанхүү -
Тэгээд шууд гутлаа өмсөх үү?
Тарав -
Даавуу ороогоод өмсөнө.
Баасанхүү -
Аа за
Тарав -
Даавуугийг чинь хайрлана ш дээ. Өнөө цууг чинь цагаан сараар өгсөн юманд явахдаа орооно. Нөгөө цагт нь хөлийг чинь сарвагануулаад дээлийнхээ хуулгаар хөлөө ороогоод л
Баасанхүү -
Хуучин
Тарав -
Хуучин
Баасанхүү -
За за өнөөдөртөө дуусгая
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.