Tarav
![](../assets/images/interviewees/990064.jpg)
Basic information
Interviewee ID: 990064
Name: Tarav
Parent's name: Jamts
Ovog: Borjigon tsets
Sex: f
Year of Birth: 1938
Ethnicity: Halh
Additional Information
Education: secondary
Notes on education:
Work: retired
Belief: Buddhist
Born in: Bayanjargalan sum, Dundgovi aimag
Lives in: [None Given] sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
travel
collectivization
cultural campaigns
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
collective
livestock
civilization
tuuvar
driving livestock
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Баасанхүү -
Нэгдэл гэхээр малаа нийгэмчлээд малаа хувааж малладаг байсан юм байна. Өөр ямар нэгэн үйл ажиллагаа явуулдаг байсан уу?
Тарав -
Өвс хадлангаа өөрсдөө авна. Идээ цагаагаа өөрсдөө авна. Бүх л юмаа өөрсдөө хийж нэгдэл нийгэмдээ тушаана. Косильк гээд төмөр юм бий түүнийгээ мориндоо чирээд өвсөө хадна. Гар хадуураар хадна. Бүр сүүлдээ дээрдээд ирэхээр шимүүсэг гээд модтой түүгээр хадна. Том хадуур тэгж л амьдардаг байсан даа.
Баасанхүү -
Мал маллаж байгаа хүн өөрөө өөрсдийнхөө малын өвсийг бэлддэг гэсэн үг үү? Эсвэл
Тарав -
Тийм өвс тэжээлээ нийтээрээ бэлддэг. Сумаараа л бэлдэнэ.
Баасанхүү -
Тодорхой хугацаа гаргаад уу?
Тарав -
Тийм тийм сарын хугацаанд л өвс тэжээлээ бэлдэнэ дээ
Баасанхүү -
Намар тийшээгээ ?
Тарав -
Тийм намар тийшээгээ өвсөө бэлдэнэ дээ. Хаана өвс тэжээл их байна тэр газраас л өвс тэжээлээ бэлдэж авна.
Баасанхүү -
Говьд таана хөмүүлээ л бэлдэх үү?
Тарав -
Тана хөмүүлээ бэлдэнэ хол гарч Баян-Улаан Чойр ийшээгээ их өвстэй газар байдаг. Тийшээгээ гарч бэлдэж авдаг.
Баасанхүү -
Тал газар
Тарав -
Тал газар тэр 50 хэдэн онд чинь бороо их ордог өвс ургамал сайн гардаг. Одоо таана нь ч гарахгүй болсон. Манай тийшээ тийм болсон шүү дээ 2, 3 жилээр ган болоод өвс гарахгүй болчихсон. Тэгээд яахав дээ өвс тэжээлээ бэлдэнэ. Идээ цагаагаа хийнэ. Бүх л ажлаа өөрсдөө хийнэ дээ. Хурал цуглаанд явна малаа маллахын хажуугаар улс нийгэмдээ туслана даа. Идээ цагаагаа хийгээд нэгдэлдээ өгнө. Гүүгээ барина. Саалийн ферм гэж ферм байсан. Үхрээ сар саадаг. Их олон улс цуглана. Нөгөө үхэртэй улс чинь бүгд цуглана. Тэгээд бүтэн сар ферм гэж саана. Сүүгээ улсдаа тэр сум нэгдэлдээ тушаана. Саагаад ирсэн сүүг боловсруулдаг хүн байна. Түүнийг чинь машиндаад боловсруулаад тос цөцгийг нь авна. Цөцгийг нь аваад том поошгинд хийнэ. Тэгээд тэр цөцгийг аваад явна өөр нэг суманд цөцгий цохидог өөр нэг ферм байгаа. Тусдаа байна.
Баасанхүү -
Цөцгий цохино гэхээр яах уу?
Тарав -
Цөцгий цохино гэхээр дахиж цохиод шар тос болгоно. Одоо бол монгол масло гээд байна ш дээ. Тэгээд шингэн сүүг нь хүмүүст нь эргүүлээд өгнө. Өгсөн шингэн сүүгээр нь цагаан идээ хийгээд мөн эргүүлээд засагтаа өгнө. Тийм хурууд хийнэ дээ.
Баасанхүү -
Бусад үед яахав малаа хорогдуулахгүй малаа маллаад байх уу?
Тарав -
Тэгээд саалинд орсон үхрээ тугалтайн тавина. Тугалын томруулах гэж таргалуулах махлуулах гэж нэг айл 50 доош үхэртэй байна гэж байхгүй аминдаа манайх гэхэд 50 тугалтай үхэртэй байсан түүнээс доош үхэртэй айл гэж байхгүй.
Баасанхүү -
Улсынх уу ?
Тарав -
Аминых
Баасанхүү -
Тэгээд хажуугаар нь нэгдлийн малаа маллана.
Тарав -
Нэг айл нэгдлийн 1000 малтай байлаа гэхэд цаана нь аминыхан 500, 600 амины малтай тийм л байсан
Баасанхүү -
Аймаар ачаалалтай байсан юм байна тиймээ?
Тарав -
Тийм их ачаалалтай үс ноосоо өөрсдөө авна. Хургаа тавиарай сааль гүйцлээ гэхээр хургаа тавиад л тэгээд сүүгээ хөөрүүлээд л тараг цагаан идээгээ хийгээд л тэгдэг байлаа даа. Хүүхдүүд тараг сүүгээ долоогоод л бушуухан унтана даа хүүхэд юм чинь Үхэр ирээгүй байвал үхрээ ирэхээр үхрээ саана сүүгээ боловсруулна. Тэгж л улс нийгэмдээ ажил хийж байсан даа.
Баасанхүү -
Тэр үеийн хүмүүсийн нэгдлийн малд хандах хандлага өөрсдийнхөө малд хандах хандлага өөр байсан уу? Яг адилхан өөрийнхөө мал гэж үздэг байсан уу?
Тарав -
Яг адилхан өөрсдийнхөө малтай адилхан үздэг байсан. Тэгэхгүй яах юм нэгдлийн малаас хөдөлмөрийн хөлс авч байгаа өөрийнхөө малаас хөлс авахгүй ш дээ. 100 , 200 цаас авна даа. Сард 120 цаас авна гэдэг чинь их мөнгө гурил будаа гэхэд хямдхан гурил, будаа, сахар, давс, хямдхан байсан. Боодол даалимба гэхэд боодолдоо 5метр 2 төгрөг 50мөнгө тийм хямдхан печень байна даа 60 мөнгө тэгээд бодоод үз дээ.
Баасанхүү -
Тэр мөнгө нь ахуйн хэрэглээнд хүрэлцээд байдаг?
Тарав -
120 төгрөг гэдэг чинь их мөнгө 500 хонь маллаад сарын 120 төгрөг авна гэдэг чинь их мөнгө. Би энэ хэдэн хүүхдүүдийг би чинь 10 хүүхэдтэй хүн дээ. Хүүхдүүд сургууль орох үеэр би 1000 цаастай байж үзээгүй дээд тал нь 800 доод тал нь 500 төгрөгтэй л ирж байсан. Тэгэхэд би бүх хүүхдээ хувцаслаад айлынхаа хүнд юм аваад л ирдэг байсан. Одоо 50000 төгрөг өвөртөлж яваад юу авах юм бэ? Юу ч авахгүй шүү дээ. тэгэхээр 500 цаастай 50000 цаас тэнцэхгүй байгаа биз. Тийм л байна шүү дээ. 100000 цаас яахав дээ нэг шуудай гурил аваад цаана нь 60000 үлдэнэ тэрүүгээр давс будаа аваад л за яахав 5 кг сахар авъя гэж бодоход цаана нь 30000 төгрөг үлдэнэ. Гутал бакель хямдхан байлаа доо. Одоо чинь бол эндээ цахилгаантай эндээ тийм юмтай гээд их ганган тэр үед бол даалимбаар шарваар оёж өгөөд болдог л байсан юм даа.
Баасанхүү -
Шарваар гэдэг нь ?
Тарав -
Даалимбаар хийсэн дан өмд байхгүй юу.
Баасанхүү -
Эр эмгүй өмсөх үү?
Тарав -
Эр эмгүй өмсөнө. Тийм юмаар гоёод сургуульдаа явдаг. Манай хөдөөгийн хүүхдүүд бол бакелан гутал чирээд л би гутлаа өргөж явсангүй гээд трактор ирж байна уу гээд гараад хартал Таравын хэдэн хүүхдүүд ирж байна гээд хэлэхээр зэрэг нэг юм бодно доо. Тэгж хөхрөлддөг байлаа даа. Соёлын довтолгоон гээд ариун цэвэр их үздэг байлаа. Гэр орон хүний өмд цамц үзнэ.
Баасанхүү -
Ариун цэвэр үзэх үү?
Тарав -
Ариун цэвэр үзнэ дээ. Нүүр гарын угаалтуур тэгэхэд л гарч ирсэн юм. Та нэр мэдэхгүй дээ. тунхуу гээд доод талдаа ширмэн бариултай тэрийг барьж гараад гадаа амаараа ингэж байгаад угаадаг байсан. Тэгж энэ соёлын довтолгооны үед нүүр гарын саван угаалтуур гарч ирсэн юм. Түүнээс өмнө тунхуундаа усаа хийгээд нүүр гараа угаадаг байсан юм. Яахав дээ ядарсан олон хүүхэдтэй айлуудаас бөөс гарч л байсан байх. Муухай бохир айлд зараа тавилаа тэднийд тавилаа эднийд тавилаа гээд ярьдаг л байсан юм.
Баасанхүү -
Зараа гэдэг нь муу үнэлгээ юу?
Тарав -
Тийм муу үнэлгээ тэгж л байсан юм. Зараа тавиулахгүй айл нь сайшаалын үнэмлэх ч юм уу баярын бичиг авдаг л байсан юм. Өгдөг л байсан юм урамшуулал зуух яндан бол бас соёлын довтолгооны үед гарч ирсэн юм
Баасанхүү -
Тэрнээс өмнө тулгатай байсан уу?
Тарав -
Тийм тулга мулгатай байсан юм.
Баасанхүү -
Соёлын довтолгоо хэдэн оноос эхэлсэн бэ?
Тарав -
60 хэдэн оноос эхлээд янзалж өгсөн дөө. 50 оны сүүл 60 оны эхнээс 70 он хүртэл явсан даа. Соёлын довтолгоо явж гэр ахуйгаа будах гоожуургүй айл гоожууртай болох шалгүй айл шалтай болох нь 60 хэдэн онд л болсон доо.
Баасанхүү -
Тэрийг нэгдлээс шахаж шаардах уу?
Тарав -
Нэгдлээс шахаж шаардана.
Баасанхүү -
Дотор нь байр эзлүүлж уралдуулах уу?
Тарав -
Тэгж нэг их байгаагүй ээ. Цэвэрхэн байлгах тэднийх тэгсэн байна. Манайх ч гэсэн тэгье гээд тийм юм болно шүү дээ. Будаг тэр үед их хямдхан байсан одоо яаж байна. Нэг лааз будаг хэдээр авч байна вэ?
Баасанхүү -
Мэдэхгүй 2000 гаруй байх аа.
Тарав -
2000 авч байвал гавъяа тэр урд нь хямдхан байсан хүмүүс чинь өнөөдөр тэднийх зараа тавиулсан гээд л тэр чинь 14 хоногт нэг шалгадаг байлаа.
Баасанхүү -
Тийм ойрхон уу?
Тарав -
Шалгалт ирнэ гээд зарлачихдаг юмаа цэвэрхэн байлгаарай гэнэт шалгалт ирнэ шүү гээд юу гэж зараа тавиулахыг бодох вэ дээ бүх хүн цэмбийхийг бодно доо.
Баасанхүү -
Хэлчихээр гэнэт шалгалт биш болчихож байгаа юм биш үү?
Тарав -
Бүх л ажлаа өөрсдөө хийдэг дарга нар явна бригадын дарга ч явна тоо бүртгэгч гэж байна тэр хэд морь унаад л давхилдаад байна шүү дээ. Мотоцикл чинь хожуу ирсэн байхгүй юу. Манай тэнд чинь тэгээд л морьтой л давхиад байдаг байсан юм. Нүдлэн хамгаална гээд лоозонгийн үгийг цээжлүүлчихнэ шүү дээ
Баасанхүү -
Лоозон гэж юу вэ? тэрийг хийцгээе социализм байгуулцгаая гээд л үү?
Тарав -
Тийм улаан даавуун дээр бичээд л би одоо лоозонгоо мартчихаж нэг ёсондоо уриа шүү дээ. Тэрийг чинь ёстой нүдлэн хамгаалдаг байлаа даа.
Баасанхүү -
Энд тэнд зоочихдог уу?
Тарав -
Тэгнэ сумын төв дээр тэгээд намын гишүүн эвлэлийн гишүүнд бичүүлчихдэг. Унш цээжил бүх юмаа нүдлэн хамгаал гэдэг байлаа даа. Залуучууд уралдаантай
Баасанхүү -
Юунд
Тарав -
Эмнэг морь тэмээ сургах уралдаантай нэг хүн 5-аас дээш эмнэг сургана.
Баасанхүү -
Заавал уу?
Тарав -
Заавал 10 морь сургасан хүн нэг даага авч байсан байхаа. Тиймээ өвгөөн тийм юм байна. 10 тэмээ сургасан хүн гунж ч юмуу авна. Мал их сургадаг байлаа. Залуучууд дандаа ажил хийнэ. Жин минд явна. Манай өвгөн аян жин их хийнэ. Хот орох жин хийнэ.
Баасанхүү -
Тэр үед бас жин хийдэг байсан юмуу?
Тарав -
Хэрэглээнийхээ ачааг тэгж л авдаг байсан юм чинь. Худалдаа бэлтгэл ангидаа тэгж аваачиж өгдөг.
Баасанхүү -
Хот руу бол түүхий эдээ зөөх үү?
Тарав -
Ноос моосоо л аваад явдаг байсан байх даа одоо. Урд мал ихтэй байсан учраас мал их туудаг.
Баасанхүү -
Хаашаа туух вэ?
Тарав -
Хотод аваачиж борлуулдаг.
Баасанхүү -
Амьдаар нь уу?
Тарав -
Тийм амьдаар нь тууж ирээд хотод тушаадаг. Борлуулдаг энд авдаг улс байдаг.
Баасанхүү -
Нэгдлийн малын тодорхой хэсгийг тэгж борлуулдаг байсан гэсэн үг үү?
Тарав -
Үгүй аминыхаа малыг борлуулдаг байсан юм. Нэгдлийн мал бид зарах эрх байхгүй. Нэгдэл өөрөө л зарна бид өөрсдийнхөө малыг зарна. Өөрийнхөө амьжиргаанаас илүү гарсан малаа жишээ нь 500 малтай байсан бол 100 нь зарах жишээтэй.
Баасанхүү -
Туувар туух гээд байсан гэсэн тэр ч гэсэн амины мал уу?
Тарав -
Тэр нэгдлийн мал туувар тууна гээд хонь, үхэр, ямаа гурван мал л туудаг байсан юм. Нэгдэл ч байна амь ч байна нийлүүлээд л тууна даа. Худалдаа бэлтгэлийн ангид малаа өгнө. Хонь ямаа үхэр өгөөд мөнгийн авчихдаг. Тэр тууврын мал суурь болгоод суурь гэхээр дээд тал нь 1200 –аар хуваариладаг юм. Тэгээд тэр суурь болсон малаа хоёроос гурван хүн тууна. Улсын бааз гээд Дундговь дээр байна. Тэнд аваачаад киллүүлээд, ноосын аваад тэгээд наашаа хотод мах бааз гээд мах авдаг газар аваачиж өгнө.
Баасанхүү -
Мах комбинат гэж мөн үү?
Тарав -
Мөн тэгээд киллүүлж өгнө тэгээд мөнгөө аваад тэгээд харина даа мал туусан хүмүүс
Баасанхүү -
Мал туусан хүмүүс овоо удаан туудаг байсан байх тиймээ?
Тарав -
5, 6 сар туудаг. Бүр уртын бааз дээрээс мал аваад эргүүлээд туудаг ч байна.
Баасанхүү -
Уртын бааз гэхээрээ яахав өртөө маягийн уу?
Тарав -
Тийм өртөө маягийн малын үс ноос авдаг мал бааз байдаг. Олон газрын мал цугладаг. Энэ хүртэл тууна цаашаа тууж чадахгүй гэх юм бол өөр хүнд өгөөд тэгээд өөрөө нутаг руугаа буцаад явдаг.
Баасанхүү -
Болох уу?
Тарав -
Болно тэгэхгүй гэвэл өөрөө туугаад хотод авч ирж мах баазад өгдөг
Баасанхүү -
Мал тууна гэдэг чинь улсын ажил тиймээ?
Тарав -
Би мал ч их туулаа
Баасанхүү -
Та юу?
Тарав -
Тийм үхэр тууж байлаа. Өвгөн бид хоёр хоёулаа ямаа ч тууж байлаа. Хонь ч тууж байлаа. Их дэлгүүр баригдлаа даа хэдэн он ч билээ дээ. Их дэлгүүр баригдсан би жаахан годгор охин айлд хүн дагаж очоод тэр айлын хүн мал туудаг хүн байлаа. Тэр хүнийг дагаж мал туух боллоо доо. Наадмын эр хонь туух боллоо хөөрхий өөрөөсөө өндөр даваа давж үзээгүй эхнэрээсээ өөр хүн танихгүй гэдэг шиг гэрээсээ гарч хот үзэх бөөн хүсэл тэгээд хоёулаа гарлаа даа. Тэр үеэр цас бороо холилдож ороод 5 сард шүү дээ даарах үедээ даараад л явсаар байгаад тэр уртын баазад малаа аваачиж өгөөд үс ноосын аваад л тэгээд хотод ирж малаа тушаагаад наадмын мах авч ирж байгаа ухаантай юм. Ганц манай сумаас мал ирэхгүй л дээ олон газраас мал ирнэ. Тэгээд хоёулаа малаа тушаачихаад буцаж яваад уртын баазаас дахиж үхэр туугаад нутагтаа авч ирж маллаж байгаад 12 сард авч ирж тушааж байсан юм. 12 сард мал тушаах хэцүү юм билээ. Тэгээд бидэнд говийн үхэр таараагүй хангайн үхэр таарсан. Сарлаг голдуу таарсан эцэж тураад цас ихтэй мал их турсан. Өвөл цантай майхнаас босох ёстой хэцүү дээ. Тэмээгээ унаад дахаа өмсөөд, эсгий гутлаа өмсөөд яваад байна даа.
Баасанхүү -
Өвөл задгай майханд хонох уу?
Тарав -
Тэгэлгүй яахав дандаа өвөл зунгүй майхантай явна.
Баасанхүү -
Зун ч дүүрч өвөл хэцүү байх тиймээ?
Тарав -
Өвөл цантай майхнаас босох хэцүү залуу ч байж битүү цантай майхнаас босох үхрээ хураачихаад үхрийнхээ урд майхнаа татаад л майхны амаар үхрээ харна даа нэг хэвтсэн үхэр босдоггүй юм.
Баасанхүү -
Майхандаа гал түлэхгүй юу?
Тарав -
Түлнэ тэгээд л явж байлаа залуу байж дээ. Залуу байлгүй яахав 10 хэдтэй хүүхэд чинь үстэй дээлээ нөмрөөд унтаад өгнө. Цантай майхнаас босох аюултай шүү дээ өвөл
Баасанхүү -
Их дэлгүүр нээгдээд та яасан бэ?
Тарав -
Наадмын 2 хоногийн өмнө малаа тушаачихсан манайхан хот орно гээд яваад өгсөн. Би хэдэн тэмээтэйгээ майхандаа хоцорсон. Олон майхан 10-аад майхан нийлээд буучихсан. Зарим нь морь тэмээгээ идүүлэх гээд яваад өгсөн. Зарим нь хотоос буцаж ирээд сонин сайхан яриад л маргааш нь би хот орох болоод хар дээлтэй байгаа ш дээ бодвол цамц мамц авч өмссөн байх санахгүй байна. Тэгээд наадам үзээд морьтойгоо хотод орж ирж наадам үзэж байсан юм. Бөх үзээд би их номхон сайхан морьтой байсан юм. Наадам үзсэний маргааш нь морио алдчихсан. Миний морийг харж байгаад л харахаас номхон морь байна гээд авчихсан байх даа. Цуг яваа хүмүүс л гадагш нь гаргачихгүй юу тарган их сайхан морь тэгж их дэлгүүр нээгдсэн жилийн наадам үзэж явлаа. Малын идээ цагааг аваад борлуулаад өгчихдөг.
Баасанхүү -
Тэгээд гавшгайч болж байсан?
Тарав -
Сумын гавшгайч болж байлаа. Тэгж үхэр туугаад бас ямаа туугаад би чинь 3 төрлийн мал тууж байсан юм байна. Ямаа дандаа майхан дээр байдаг амьтан байна лээ. Гэрэл хүн хоёр бараадаад байдаг. Хээрийн боохой харах юм бол тургиад л майхан өөдөө зүтгээд байдаг.
Баасанхүү -
Пөөх майхнаа нураачих гээд л ?
Тарав -
Тийм
Баасанхүү -
Тийш дээ хээр явж байгаа юм чинь боохой байна
Тарав -
Байлгүй яахав. Одоо бол сүүлтэйгээсээ сүүлгүй нь их болсон тэр үед сүүлтэй боохой л байна сүүлгүй боохой байхгүй ш дээ. Түргэний гол гээд Айдасын даваа даваад нүгэлтэй их устай гарч болдоггүй байсан ш дээ. Одоо манай энэ улс нь буруу ажиллаад гол усаа хүртэл ширгээчихэж байгаа юм даа. Өвс ногоо сайхан хүний зан чанар их сайхан бороо шороо болоод суурь тасраад 1000 малыг суурь гэж л ярина шүү дээ. Суурийн захаас хоёр гурван төлөг тасраад айлын хонинд орчихлоор зэрэг манайд орчихсон шүү аваарай гэдэг жишээтэй одоо бол тэгэхгүй шүү дээ. Шөнөд нь амжуулна даа ёстой. 4, 5 майхан айлсаад буучихдаг нэг цэцэрлэгийн хэртэй малаа дундаа хийгээд
Баасанхүү -
Хүрээлээд
Тарав -
Хүрээлээд тэгээд буучихаар зэрэг сүүлтэй чоно орж ирдэггүй байлаа.
Баасанхүү -
Та нар буухдаа айл бараадаж буух уу? Явж байгаад л буучих уу?
Тарав -
Явж байгаад л хэсэг хэсгээр буучихдаг байсан юм. Тэдний гал эдний гал гэж ярина. Тэдний туувар тэр сумын туувар гэж ярина. Сум сумаараа байна
Баасанхүү -
Аа бас өөр өөр сумын туувартай цуг байж болох уу?
Тарав -
Болно Баянжаргалан Говь Угтаалын туувар, Баян –Уулын туувар энэ гурав ерөнхийдөө ойролцоо явдаг. Зэргэлдээ сумын туувар тэгээд л яахав танилцана. Энэ ноднин жил цуг явсан энэ сайн айл энэ хоёр хөгшнийг бараадаж явъя гээд л яахав дээ санаа зөв бол заяа зөв гэдэг үг байдаг. Тэгж л явж байлаа даа эмээ нь
Баасанхүү -
Тууварт явахад цалин хөлс нь хэр байх вэ?\
Тарав -
Тууварт явахад эхлээд хэдэн цаас өгдөг юм тэгээд малаа тушааж байж мөнгөө авна даа. Малаа сайн таргалуулаад сайн явбал сайн авна даа. Тэгээд эсгий гурил будаа хэрэгцээнхээ барааг авад л ирнэ дээ. оёдлын машин гэдэг ч юмуу шагналд овоо юм авна шүү дээ
Баасанхүү -
Та хоёрыг туувар тууж байхад хариуцсан мал чинь өөр хүн дээр байж байх уу?
Тарав -
Өөр хүн дээр байж байдаг. Манай гэрийнхэн маллаад байж байна надад нэг дүү байдаг байсан
Баасанхүү -
Та хоёрын нэр дээр маллаад байж байх уу?
Тарав -
Тэгнэ.
Баасанхүү -
За баярлалаа.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.