Nyamaa


Basic information
Interviewee ID: 990065
Name: Nyamaa
Parent's name: Yondon
Ovog: Tugtan
Sex: m
Year of Birth: 1954
Ethnicity: Dörvöd

Additional Information
Education: incomplete secondary
Notes on education: This most likely means 7 years of schooling.
Work: kindgergarten watchman
Belief: none
Born in: Ölgii sum, Uvs aimag
Lives in: [None Given] sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
industrialization
family
education / cultural production
authority
military


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)

military service
work


Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Баасанхүү -

За бид нарын ажилд туслаж байгаа танд баярлалаа. Эхлээд хоёр зүйл асууя таны ярилцлагыг бид вэб сайтанд тавихдаа нэрийг чинь нууцлахгүйгээр зураг хөргийг чинь тавьж болох уу?

Нямаа -

Тавьж болно

Баасанхүү -

Тэгээд бас таны өгсөн ярилцлагыг үүнээс хойш манай судалгааны хүмүүс яриаг чинь хэвлэж таны зөвшөөрөлгүйгээр ашиглаж болох уу?

Нямаа -

Болно болно

Баасанхүү -

Тэгвэл хоёулаа эхнээсээ та хаана төрсөн бэ? Аав ээж чинь ямар хүмүүс байсан, тэгээд хүүхэд насныхаа тухай өөрийнхөө амьдралыг яриад өгөхгүй юу?

Нямаа -

Тэгэхээр би чинь Увс аймгийн Өлгий суманд төрсөн хүн

Баасанхүү -

Хэдэн онд вэ?

Нямаа -

1954 онд төрсөн манай аав ээж чинь малчин гаралтай хүмүүс байсан би өөрөө бас бага сургуульд ортлоо 8 нас хүртлээ мал маллаж байсан тэгэээд 8-р анги төгстлөө сургуулиар яваад 8 төгсөөд дахиад мал дээр гарсан мал дээр гараад 2, 3 жил мал маллаад малчин байгаад 22-той цэрэгт явсан 3 жил Дархан Эрдэнэт хоёрын хооронд цэргийн албанд явсан

Баасанхүү -

Хоёр хотын хооронд уу?

Нямаа -

Төмөр замын цэрэг гээд тэгээд цэргийн албаа 3 жил хаачихаад гэртээ буцаж хариад сумын хэвлэл хүргэгч шуудан хүргэгч тийм ажил бас 2 жил хийсэн.

Баасанхүү -

Тэр үед ямар ямар хэвлэл байсан

Нямаа -

Тэр үед чинь аймгийн сонин чинь “Малчин” сонин байсан тэгээд энэ улсаас гардаг сонин чинь “Залуучуудын үнэн “” Намын үнэн”

Баасанхүү -

Залуучуудын үнэн, Намын үнэн

Нямаа -

Аа тийм ЗХУ-н орос сэтгүүл ирдэг байсан юм

Баасанхүү -

Оо за тэгээд хүмүүс худалдаж авах уу захиалчихсан байх уу?

Нямаа -

Хагас жилээр захиалчихсан байдаг юм. тэгээд л тэр айл, тэр хүн ийм сонин сэтгүүл захиалсан гээд л тараагаад морьтой ч явна мотоцикильтэй ч явна

Баасанхүү -

Сумын төв багуудаар явж тараах уу

Нямаа -

Багуудаар тараана өчнөөн айлаар явж байж тараана тэр хэвлэлийг тэгээд тэр ажлыг чинь би 2 жил хийсэн юм. 22 настай цэргээс ирээд би 19-тай цэрэгт явсан юм байна 24 хүртлээ хийгээд тэгээд энэ авгайгаа авсан

Баасанхүү -

Нутгаасаа авсан уу

Нямаа -

Тийм нутгаасаа авсан Увс аймгийн Өлгий сумын Дэлэг гэдэг айлын хүүхэд

Баасанхүү -

Бүр айл саахалтын уу

Нямаа -

Тийм нэг нутгийнх

Баасанхүү -

Аа тэгээд хүмүүс сонин захиалаад хэр уншдаг байсан бэ?

Нямаа -

Тэр үед чинь хэвлэл маш сайн уншдаг байсан ш дээ хэвлэл, уран зохиолын ном маш их уншдаг байсан тэгэхэд хөдөөгийн айлд телевиз байхгүй бараг сумын төвийн айлд байхгүй байсан ш дээ

Баасанхүү -

Тог байхгүй

Нямаа -

Тог байна байсан ч гэсэн энэ телевизэр мизэр байхгүй байсан юм. хэвлэл сонин их уншина айлд ороход энд ч нэг ном тэнд ч нэг ном байдаг байлаа ш дээ айлд орсон хүн тэр номыг чинь уншаад үзээд хараад гардаг тэр сонинг чинь давхарлаад үдээд дараагийн сонин ирэх хүртэл хадгалдаг байсан юм айлууд чинь одоо чинь нэг сонин худалдаж аваад уншдаг юмуу яадаг юм хаяаад бариад тэгж байна дээр үед чинь тэгдэггүй байлаа ш дээ хэдэн жилээр нь хадгалаад уншдаг байсан юм

Баасанхүү -

Нам мамын даалгавартай байх уу Нямаа. Тэрийг чинь тийм даалгавар байгаагүй гэхдээ хүмүүс сонин номыг их хадгалдаг байсан юм. одоо бол сонин ном уншиж байгаа хүн алга ерөөсөө уран зохиолын номыг ерөөсөө харахгүй байна дээр үед чинь уран зохиолын номыг маш их уншдаг байсан ш дээ Баасанхүү. Та хэр уншдаг байсан бэ?

Нямаа -

Би нэг их уншдаггүй

Баасанхүү -

Та хүүхэд байсан тэр үеийн сурагчид ямар байсан бэ тэр талаараа

Нямаа -

Би бага байхдаа хурдны морь их унадаг байсан яг өөрөө бол 13, 14 хүртлээ унасан хурдны морь их унадаг манай аав ээж чинь хурдан морьтой байлаа. Хаана наадам болно манай морь түрүүлдэг манайх чинь хурдан морьтой айл байсан юм.

Баасанхүү -

Удам дамжсан уяач

Нямаа -

Манай аав уяач байсан би өөрөө нутагт байхдаа уяадаг байсан миний уяасан морины медаль байна бүр үнэмлэх диплом нь ч байна дээр үед чинь үнэмлэх диплом өгдөг байсан ш дээ

Баасанхүү -

Юу гэхэв жишээ нь

Нямаа -

Ойгоор тийм зүсмийн морь нэгд ирлээ хоёрт ирлээ гуравт ирлээ гэсэн диплом өгдөг байсан юм. медаль өгдөг байсан 1-р байр алт 2-р байр мөнгө 3-р байр хүрэл медаль өгдөг байсан \инээв\

Баасанхүү -

Шагнал гэж мөнгө төгрөг өгөх үү

Нямаа -

Шагнал дээр үед чинь морины шагнал их бага байсан ш дээ дээлийн хоргой эмжээр нэг ийм хошуу нэг дээл эмжих түрүүлсэн моринд чинь нэг цай нэг хоргой эмжээр өгдөг байсан ш дээ тэр хоргой эмжээр чинь олдохгүй их ховор байсан

Баасанхүү -

Та тэгээд сумын сургуульд сурч байсан уу

Нямаа -

Сумын сургуульд 8-р анги төгсөх хүртлээ дотуур байранд

Баасанхүү -

Та тэгвэл дотуур байрны тухай, өлсдөг гээд сонсогдоод байдаг

Нямаа -

Дотуур байранд нэг их өлсдөггүй байсан хөдөө дотуур байрны хүүхдүүд ах дүү хамаатан садан сумын төвд байна байрандаа хоол ундаа идээд өлсвөл тэр айлуудад очоод идчихнэ тэгээд өлсөнө гэдэг юм бараг байдаггүй.

Баасанхүү -

Би нэг хүнээс сонсож байсан юм өлсөөд яадаг ч гэсэн билээ

Нямаа -

Өлсөхгүй тэгээд тэр үед чинь мөнгө маш их ховор байсан ш дээ 3 төгрөг 5 төгрөг 10 төгрөгтэй хүүхэд бараг байдаггүй байсан. 10 төгрөгөөр чинь цай авдаг байсан байхгүй юу одоо энэ шар цай уудаг шар цай тэгэхээр чинь тэр үед мөнгө маш ховор би хэвлэл зөөгч байсан гэсэн ш дээ тэр үед би 180 цаасны цалинтай байсан

Баасанхүү -

Оо тэгээд тэр хүрдэг байсан уу

Нямаа -

Тэр хүрдэг байсан 70кг гурил аваад дээлийн өнгө аваад дээлийн даавуу маавуу 180 төгрөгөөр өчнөөн юм авдаг байсан юм. цай 10 төгрөг кг гурил 1 төгрөг тэгэхээр чинь 70 төгрөгөөр 70кг гурил авчихдаг дээр үед гурил чинь 70кг-маар байсан ш дээ

Баасанхүү -

Та 20 хэдтэй гэдэг чинь 75, 76 он уу

Нямаа -

Хэвлэл түгээгч байсан уу би 76 онд цэргээс халагдсан байхгүй юу

Баасанхүү -

Цэрэг гэснээс цэрэг ямархуу байсан бэ?

Нямаа -

Цэрэгт би баригадын харуул салаанд байсан юм.

Баасанхүү -

Тэр нь тэгээд ямар утгатай юм

Нямаа -

Дандаа харуулд гардаг дэлгүүр, ногооны зоорь, цэргийн ангийн тиймэрхүү газарт харуулд гардаг байсан юм. склад бараг 3 жил харуулд гарсан

Баасанхүү -

Дэглэмэнд орсон уу

Нямаа -

Ороогүй би 73 онд цэрэгт ороод Дарханд 1000 цэрэг каринтинд орсон юм тэр 1000 цэргээр шинэ цэргийн анги байгуулсан юм

Баасанхүү -

Каринтин гэхээр хөдөө аваачаад сургууль хийлгэх үү

Нямаа -

Цэргийн сургуультанд хөдөө аваачаад 45 хоног одоо ч тэгж байна ш дээ 1000 цэрэг каринтилээд тусд нь шинэ анги байгуулаад хуучин цэрэг нийлүүлэхгүйгээр Дарханд шинэ цэргийн анги байгуулсан юм тэгсэн чинь тэрэн дотор оны ялгаа малгаа байхгүй цэргийн дэг мэг би үзээгүй

Баасанхүү -

Та бол хамгийн дээд тал нь таны дор орж ирээд байсан юм байна ш дээ азтай юм байна

Нямаа -

Тийм хамгийн анхны байгууллагдсан ангийн цэрэг хуучин цэрэг байхгүй нэг оны шинэ цэргүүд учраас дэглэх юм байхгүй тэгээд бид каринтинээс буугаад Эрдэнэт хүртэл төмөр зам тавьсан ш дээ бид нарын урд талд Оросууд төмөр зам тавьдаг бид нар араас нь засдаг Дарханы салхитаас Эрдэнэт хүртэл бараг 3 жил тавьчихсан

Баасанхүү -

Хурдан гэсэн үг үү хэдэн км юм бол ойролцоогоор

Нямаа -

Хурдан тэр ёстой мэдэхгүй хэдэн км байсан юм нилээд хол газар ш дээ Эрдэнэтийн зэс моливдений үйлдвэр байгууллагдах гээд тийшээ зам тавьсан юм. сүүлийн жилийг би эрдэнэтэд өнгөрөөсөн юм.

Баасанхүү -

Сүүлийн 1 жил

Нямаа -

Аа тийм сүүлийн нэг жилийг яг баригадын харуулд тэгээд бид нар чинь хавар 6 сард халагдах ёстой байсан байхгүй юу цэрэгт ирэхдээ хавар 6 сард ирсэн тэгээд 3 жил болоод хавар 6сард халагдах ёстой тэгсэн чинь хэдэн жилийн ой болох гээд билээ улсын параданд явуулах гээд хуучин цэргүүдийг халдаггүй

Баасанхүү -

Парад гэдэг чинь

Нямаа -

Цэргийн парад

Баасанхүү -

Аа тийм

Нямаа -

Тэгээд бид нарыг 6сард халаагүй 9 сард халсан юм.

Баасанхүү -

Тэр чинь нөгөө ардын хувьсгалын 7сарын 11нд болдог

Нямаа -

Тийм хэдэн жилийнх нь билээ ой болж байсан юм. тэр параданд шинэ цэрэг явуулахгүй хуучин цэрэг явуулна гээд намар 9 сард халсан юм. тэгээд бид нарыг нутаг нутагт нь онгоцоор хүргэсэн юм. урд нь онгоцоор цэрэг ачдаггүй байсан юм.

Баасанхүү -

Харж үзэж байгаа юмуу

Нямаа -

Аа тийм хугацаа мугацаа хэтэрсэн гэсэн юмуу яасан юм онгоцоор хүргэсэн юм

Баасанхүү -

Тэр параданд жагсахдаа хотод юмуу Эрдэнэтэд юмуу

Нямаа -

Эрдэнэтэд намайг тэр 76 онд халагдаж байхад Эрдэнэтийн барилга дөнгөж баригдаж байсан юм. уурхай муурхай эхлээгүй байсан ш дээ тэгээд бид нарыг чинь хоцорч Эрдэнэтэд ажилчинаар ор хойшоо сургуульд явуулна гэсэн тэгэхэд тэр цэргүүдээс үлдэх хүн байгаагүй бүгд халагдаад алга болсон.

Баасанхүү -

Гэрээ санасан уу

Нямаа -

Тийм ганц нэг хүн сүүлд буцаж ирж Эрдэнэтэд ажилд орсон байгаа юм. бусад нь тэр чигээрээ алга болсон нутаг нутагтаа \ инээв\ тэгээд 76 оны намар халагдаж нутагт очоод хэвлэл түгээгч болоод тэгээд 78 он хүртэл хэвлэл түгээгч хийж байгаад тракторын курсд элсэлт авч байна гээд аймгийн төвд тэгээд аймгийн төвд яваад орсон чинь хүмүүс гүйцэж байна одоо нэг 5, 6 хүн дутуу байна гэхээр нь тэнд бүртгүүлээд тэгээд би Сэлэнгийн Шаамарт тракторын курсд ирсэн ш дээ жил гаруй суугаад үнэмлэх дипломаа аваад

Баасанхүү -

Ганцаараа ирсэн үү авгайгаа дагуулаад ирсэн үү

Нямаа -

Ганцаар ирсэн ганцаар тэгээд тракторын курсээ төгсөөд тэр 79 онд тэгээд буцаж хариад тэжээлийн аж ахуй гээд шинээр байгууллагдсан юм манай Увс аймагт

Баасанхүү -

Өлгий суманд уу

Нямаа -

Үгүй аймагт яг аймгийн төвийн хажууд 40км Хархираагийн тэжээлийн аж ахуй гээд байгууллагдсан тэгээд тэнд ажилд орлоо ажилд орсон чинь тракторчин болох гээд очсон чинь трактор биш усжуулагч машины жолооч бол гээд талбай усжуулдаг би тэнд 10 жил ажилласан

Баасанхүү -

89 он хүртэл үү

Нямаа -

79 оноос 89 тийм 4, 5 жил ажиллаад аймгийн аварга болоод

Баасанхүү -

Хөдөлмөрийн баатар уу

Нямаа -

Хөдөлмөрийн баатар биш аймгийн аварга гэдэг цол байдаг байхгүй юу тэгээд аймгийн аварга хийгээд 4жил ажиллаад дараа жил нь хойшоо жуулчилаад Орос руу 45 хоног

Баасанхүү -

Шагнал

Нямаа -

Аа тийм Орост би жуулчилсан ш дээ Москва, Ленинград, 3 хотоор Монголоос чинь 60 хүн явсан юм

Баасанхүү -

Урамшуулж шагнаж байна гэсэн үг ш дээ тиймээ

Нямаа -

Тэгсэн энэ ХАА яаманд ирж бүртгүүлээд Эрхүү нисээд Эрхүүгээсээ цаашаа Ленинград Москва Кив оросын 3 хот орчуулагч морчуулагчтай тэгээд урд нь аймгийн аварга хийсэн тэгээд орост жуулчилсан дараа жил нь бас аймгийн аварга хийгээд 2удаа би аймгийн аварга хийгээд 79 ,80 он гараад ардчилал гарч ирээд бүх ажил мажил тараад усдаад тийм юм боллоо ш дээ тэгээд тэр тэжээлийн аж ахуй усдсан ш дээ тарсан жилд 2 удаа ургац авдаг тэжээлийн аж ахуй байсан ш дээ хавар тарьсан хадлангаа 7 сард нэг аваад дахиад нөгөөхийг чинь услаад байхаар дахиж ургаад 9 сард авдаг байсан юм. жилд 2 удаа ургац авдаг байсан ш дээ

Баасанхүү -

Тэгээд тэрүүгээрээ аймгийнхаа тэжээлийг бэлдчихдэг

Нямаа -

Тэгээд бэлдэж байсан ш дээ

Баасанхүү -

Тэгвэл нилээд нүсэр байгууллага байж тиймээ талбай малбай нь

Нямаа -

2100 га талбайтай том талбайтай

Баасанхүү -

Танайс өөр усжуулагч байсан уу

Нямаа -

Байсан би чинь 80 га хариуцдаг байсан

Баасанхүү -

Том ш дээ тиймээ

Нямаа -

80 га гэдэг чинь маш том газар байхгүй юу

Баасанхүү -

Бараг 20 гаруй хүн усжуулагч хийдэг байсан уу

Нямаа -

Бид чинь бараг 19 хүн байсан юм. яг усжуулдаг 19 хүн тэрнийг хаддаг хураадаг тракторчин өчнөөн хүмүүс байна ш дээ зөвхөн усжуулдаг 19 хүн дарга, инженер, тэрийг ажиллуулдаг хүмүүс тусдаа бид зөвхөн усжуулдаг цаана нь хаддаг хураадаг хүмүүс тусдаа ажил ажиллаа дагнаад явчихдаг

Баасанхүү -

Тариан талбайд байдаг гэсэн нэг жил амараагаад

Нямаа -

Хадланд тийм зүйл байхгүй

Баасанхүү -

Байхгүй газар хагалахгүй

Нямаа -

Анх газар хагалаад олон наст ургамлыг чинь тарьчихдаг байхгүй юу жил ирэх тусам нягтраад ургаад ирнэ ургац нь сайжираад ирдэг байхгүй юу

Баасанхүү -

Та анх байгууллагдахад орсон уу очоод

Нямаа -

Анх байгууллагдахад очоод л орсон

Баасанхүү -

Ажилдаа их дуртай байсан уу

Нямаа -

Дуртай байсан бид нар чинь шөнө 12 хүртэл усалгаагаа хийгээд явж байгаад мотоцикилээр гэрэл тавиад 12 хүртэл ажиллаад тэгээд мотоцикилээрээ хариад 3 хүртэл унтаад дахиад босоод ажиллуулдаг байсан ш дээ 3 цаг л унтана

Баасанхүү -

Тэгээд өдөр бас ажиллана

Нямаа -

Өдөржингөө ажиллана ш дээ 3 цаг л унтана 24 цагийн 3 цагт нь хүчээр унтаж байгаа юм чинь тэгэхгүй бол 80 га талбай усалж дуусахгүй ш дээ

Баасанхүү -

Аа

Нямаа -

Дуусахгүй ш дээ бороожуулагч гэдэг нь 40 га усалдаг жижиг бороожуулагч 70 га усалдаг гээд янз янз байсан байхгүй юу би 40 га усалдаг 2 бороожуулагчтай байсан тэгээд 80 га болж байхгүй юу

Баасанхүү -

Тэгээд тэр бороожуулагч ямар хэмжээтэй ямар техник байх уу

Нямаа -

300 гаруй урттай усны даралтаар ажилладаг дугуйтай яг гэрийн буйр шиг ингэж явдаг дугуйтай

Баасанхүү -

Аа за тэгээд талбай дээгүүрээ явах уу

Нямаа -

Талбай дээгүүрээ явна ш дээ

Баасанхүү -

Өвс мөвс нь зүгээр үү

Нямаа -

Машины зам шиг нэг замаар яваад нэг талдаа 300 метр байна ш дээ тэгээд тэр эргэсээр байгаад бүтэн гэрийн буйр шиг

Баасанхүү -

Тэгээд өдөржингөө тойрсоор байтал дуусах уу

Нямаа -

Хамгийн хурдан 40 га талбай услахад 37 цаг тасралтгүй явж байж услана

Баасанхүү -

37 цагаа

Нямаа -

Тэр бороожуулагч машин чинь

Баасанхүү -

Пөөх тэгвэл 80 га чинь

Нямаа -

80 гаад чинь 2 бороожуулагч байхгүй юу 40 га талбайд нэг бороожуулагч

Баасанхүү -

Тэгээд тэр бороожуулагч заавал таны жолоодлого хүн явж ажиллуулах шаардлагатай юу усаа гоожуулаад орхичих уу

Нямаа -

Усаа гоожуулахад бас тохируулна машин хааз нэмээд хурдан явдаг хасаад удаан явдаг шиг тохируулна гэж тохируулж хүн хажууд нь ажиллана. Хамгийн хурдан тойроход 37 цаг тасралтгүй явж байж тэр 40га талбайг усжуулна газарт усны хэмжээгээр явна бага усаар явахад 37 цаг явж байгаа юм чинь тэрнээс их усаар явах юм бол тэрнээс чинь удаан тойрно. 3 хоног 4 хоног

Баасанхүү -

Усаа хаанаас авах уу

Нямаа -

Усаа Хархираа гээд уул байдаг юм мөнх цастай уул тэрний чинь ус орж ирдэг юм тэрийг чинь том турбаагаар газар доогуур авчихсан тэгээд тэр гоожуулагчуур авч одоод холбочихсон тэр усны даралтаар нөгөө юм чинь явж байгаа байхгүй юу. Тэр ус чинь 35 атмосферийн даралтаар орж ирж байгаа ус байхгүй юу маш их том даралт байхгүй юу. Одоо энэ халаалтын ус чинь 3, 4 атмосферийн даралттай ирж байгаа ш дээ

Баасанхүү -

Пөөх

Нямаа -

35 атмосферийн даралттай орж ирдэг юм бороожуулагч руу оруулахдаа даралтын хасаж багасгаад тэр бороожуулагчийг ажиллуулна тэгэхгүй бол тэр чигээр нь оруулбал нөгөөх чинь зад дэлбэ аваад тийм том даралт чинь болохгүй

Баасанхүү -

Тэр уулнаас бууж ирж байгаа болохоор ус тийм хүчтэй байна уу

Нямаа -

Уулнаас бууж ирж байгаа

Баасанхүү -

Хархираа гэдэг чинь алдартай уул байдаг биз дээ хүн амьтан чинь Хархираан уянга гээд Увсынхан тэгээд байдаг биз дээ

Нямаа -

Тийм тийм

Баасанхүү -

Тэр тэгвэл Өлгий сумын нутагт байх уу аа аа аймгийн төвийн тэнд гэсэн аа за за

Нямаа -

Тийм тэрийг чинь яг 10 жил ажиллуулсан юм тэгээд энэ ардчилал гарч ирээд тараад л нөгөө бороожуулагчийн запас сэлбэг олж ирдэг хүн байхгүй Орос техник ш дээ тэр чинь Оросоос сэлбэг авч ирдэг хүн байхгүй тоногдоод тэгээд дууссан

Баасанхүү -

Тэр чигээрээ юу пөөх тэр тэжээлийн аж ахуй чинь сумаас хол байсан уу ажилд ороод нүүж ирсэн үү

Нямаа -

Манай сум чинь аймгийн төвөөсөө 110км зайтай тэжээлийн аж ажуй аймгийн төвөөс 30 км зайтай тэгээд манайх нүүж очсон ш дээ

Баасанхүү -

Гэр бүлээрээ тиймээ

Нямаа -

Тийм 79 онд эхнэртэйгээ хүүтэйгээ

Баасанхүү -

Оо том хүү төрчихсөн байсан уу

Нямаа -

Манай том хүү чинь 79 онд төрсөн намайг 25 –тай байхад гарсан хүүхэд

Баасанхүү -

Нөгөө тракторын сургуульд явчихаад ирэхэд төрчихсөн байсан уу

Нямаа -

Тракторын сургуульд явж байхад дөнгөж төрсөн байсан

Баасанхүү -

Аа за за тэгээд та нөгөө нүүгээд очиход ажилчдын байр майр байх уу эсвэл гэрээрээ

Нямаа -

Байр майр байхгүй бүгд гэр орноо машинд ачаад л нүүгээд ирж байсан юм. шинэ байгууллагдаж байсан юм чинь хүмүүс энэ тэндээс гэр орноороо ирж байсан юм гэр орноо ачаад л байр байхгүй

Баасанхүү -

Кинон дээр тэгж харагдаад байдаг байхгүй юу тэгээд би тэгж бодоод

Нямаа -

Тэгээд тэр чинь сургуультай цэцэрлэгтэй шинээр байгууллагдсан тэжээлийн аж ахуй чинь

Баасанхүү -

Ажилчдад зориулсан

Нямаа -

Бага сургуультай цэцэрлэгтэй тэр чинь их сайхан газар байсан ш дээ тэгээд тэр чинь хэдэн он билээ 79 он аа тийм манай хоёрдахь хүүхэд очоод жилийн дараа манай хүү төрсөн

Баасанхүү -

Том нь охин юмуу

Нямаа -

Том нь охин 2дахь нь хүү

Баасанхүү -

Танайх хэдэн хүүхэдтэй вэ?

Нямаа -

Манайх 6 хүүхэдтэй 3 банди 3 охин

Баасанхүү -

Пөөх яасан гоё юм бэ?

Нямаа -

2нь тусдаа гарчихсан охин банди хоёр одоо дахиад хоёр банди тусдаа гарах гэж байна. Энэ зун нэг байшин бариж тусдаа гарах гээд байна.

Баасанхүү -

Тэр үеийн хүмүүсийн аж амьдрал ямархуу та хэдэн төгрөг авдаг байсан бэ?

Нямаа -

Тэр аж ахуйд би бороожуулагчаар ажиллаж байхад цалин маш өндөр цаггүй ажилладаг

Баасанхүү -

Тийш дээ аягүй аймаар 24 цаг ажилладаг тиймээ

Нямаа -

24 цагийн 3 нь цагт нь унтдаг

Баасанхүү -

Бараг 3, 4 хүний ажил хийдэг

Нямаа -

Тэгээд хүн түүнийг усла гэж шаарддаггүй байсан ш дээ тэр үед

Баасанхүү -

Та услахгүй бол болохгүй гээд л

Нямаа -

Хүмүүс тийм сэтгэхүйтэй байсан юм энийг услахгүй бол болохгүй гэсэн услахгүй бол ургахгүй тэгээд бүх хүмүүс тэгж услаж байсан ш дээ бүх л тэр услах ёстой ажилчид өө яах юм түүнийг услаад яах юм гэж боддог хүн байхгүй бүгд л хэний ч шаардлагагүйгээр өөрийн хийх ёстой ажлаа хийдэг сард чинь би сайн ажиллахаараа 5000 төгрөг авдаг байсан ш дээ

Баасанхүү -

Пөөх тэгвэл тэр үед ёстой их мөнгө байсан юм байна.

Нямаа -

Нэг адуу 1000 төгрөгний үнэтэй байсан юм. тэгэхээр сард одоо 5 адууны үнэ хийж байсан

Баасанхүү -

Тэгээд та цалингаараа ганц нэг морь авдаг байсан уу

Нямаа -

Авдаг байсан би хурдан морь авч байсан жороо морь авч байсан мотоцикил авч байсан би одоо морины их хорхойтой хурдан морь худалдаж авдаг жороо морь худалдаж авдаг.

Баасанхүү -

Тэгээд танайх чинь тэнд хувьдаа малтай байсан уу

Нямаа -

Бүх айл малтай байсан

Баасанхүү -

Тэгээд нэгдэл мэгдэл яах уу байдгаараа байсан уу

Нямаа -

Байдгаараа байсан тэгээд амьны мал гэж байсан ш дээ тэр үед чинь 75 толгой малтай байна нэг айл хязгаартай

Баасанхүү -

Танайх хэдэн малтай байсан бэ?

Нямаа -

Тэр орчим байсан байх 70-аад 20 орчим үхэртэй 10 орчим адуутай 40, 50 нь шийр малтай айлууд нь ерөнхийдөө тийм л байсан

Баасанхүү -

Хүмүүсийн амьдрал гайгуу байсан юм байна тиймээ

Нямаа -

Сайн байсан ш дээ улсад ажил хийж байвал сайн байдаг би сард бага авахдаа л 3000 авдаг байсан ш дээ дээд тал нь 5000

Баасанхүү -

Та их өндөр цалин авдаг байсан байна 750, 800 төгрөгний цалин авдаг байсан гэсэн ш дээ

Нямаа -

Тэжээлийн аж ахуйн дарга марга сард 800 авч байсан байх тэгэхэд чинь бид нар даргын цалинг хэд нугалж авдаг байсан ш дээ тэр чинь хөдөлмөр хийж байсан 24 цагт 3 цаг унтдаг хөдөлмөр их хийдэг тэр ургац маш сайн ургадаг байсан.

Баасанхүү -

Усжуулагч бороожуулагч хийх хүн олдохгүй учраас нэг хүн тийм их ажил хийдэг байсан уу яагаад нэг хүн тийм их ажил хийж байсан бэ?

Нямаа -

Тэр Орост төгсөх ёстой мэргэжил байхгүй юу тэр бороожуулагч чинь тэгтэл орост төгссөн хүн 11, 12 тэгтэл ажиллах хүн 19 хэрэгтэй тэгтэл манай аймаг чинь сургалт явуулсан тэр бороожуулагчийн яваад ирсэн механик нь хэдэн хүнд заасан байхгүй юу бас нэг 2 сарын хугацаатай заасан юмаа тэрэнд би төгссөн юм тэгээд бид ажиллуулахгүй бол өөр ажиллуулах хүн байхгүй мэргэжлийн хүн байхгүй

Баасанхүү -

аа тэрнээс болоод

Нямаа -

Тэрнээс болоод тэгж шахагдаж 12 хүн ажиллаж байсан ш дээ тэгээд харин цалингийн сайн өгдөг байсан. Эвдрэл гэмтэл гарна яг усан дотор ажиллана хэцүү нөхцөл

Баасанхүү -

Тийм байна тэрнээс болоод танд ямар нэгэн суурь өвчин ч юм уу

Нямаа -

10 жил ажиллахад тэрнээс болж суурь өвчин үлдээгүй

Баасанхүү -

Өө за болж байна ш дээ

Нямаа -

Ус болгон хүнд өвчин өгдөггүй юм байлаа ш дээ тэр газар доороос гарсан цэв хүйтэн ус ш дээ турваагаар гарч байгаа ус болгон хүнд өвчин өгдөггүй бид нар чинь энэ хувцастайгаа явж байгаад л усанд ороод юм хийгээд гутал нойтон тайлж хатаах завгүй тэр чигээрээ яваад л одоо тэрийг бодохоор өвчин тусвал тусмаар л байгаа байхгүй юу тэр усан дотор ажиллаж байсан хүн ийм өвчтэй болсон байна тийм өвчтэй болсон байна гэж ерөөсөө сонсогдохгүй байгаа юм.

Баасанхүү -

Өвөл яадаг байсан бэ

Нямаа -

тэр мөнх цасны цэвэр ус гэдэг чинь хүнд өвчин өгдөггүй юм шиг байгаа юм

Баасанхүү -

бас

Нямаа -

өвөл чинь амарна ш дээ

Баасанхүү -

тэгээд юу хийхэв та

Нямаа -

цагаа бүртгүүлээд өөр зуурын тариа будаа уутлах савлах ч юм уу тийм юман дээр үтрэм мүтрэм дээр тариа мариа хатаадаг газар байдаг ш дээ

Баасанхүү -

аа ха за

Нямаа -

: тиймэрхүү газар ажлаа бүртгүүлээд сарын 480 цаас авна

Баасанхүү -

аа тэгвэл орлого багатай

Нямаа -

өвөл цагаа бүртгүүлээд 480 цаас авна өдрийн 8 цаг ажилласан байх шаардлагатай

Баасанхүү -

бас амраад авдаг юм байна тэгээд малаа маллаад тэгээд ажил чинь 2,3 сараас эхлэх үү?

Нямаа -

4 сараас эхлэнэ 4 сараас эхлээд бидэн тэр уулаас ирж байгаа усыг тосож авах гэж их ажил хийнэ. Нөгөө труба луугаа оруулах тэр мөсийг чинь ломбо жотуугаар цохисоор байгаад мөсөн шуудуй хийгээд тэр труба мурба оруулаад ирдийм

Баасанхүү -

оо

Нямаа -

тэгээд мөс хайлангуутаа тэр труба луу чинь урсаад ордог байхгүй юу

Баасанхүү -

труба луугаа зам засаж байна гэсэн үг үү?

Нямаа -

зам засаж байна гэсэн үг хавар тэгж оруулж авдийм 4 сараас эхлээд 4 сарын хорьд хүртэл тэрүүгээ засаад оруулаад авчихдаг юм. тэрнээс хойш дулаараад ус ороод ирнэ тэгээд усалгаа эхлэнэ. Тэгээд 4 сарын аравдаар усалгаа эхлэчихдэг юм. Үгүй 5 сарын аравдаас хойш

Баасанхүү -

дулаараад

Нямаа -

Дулаараад аравдаас хойш усалгаа эхэлчихдэг юм.

Баасанхүү -

Өвөл хэдэн сард дуусах вэ?

Нямаа -

Намар 9 сар хүртэл усалгаа зогсоно цэнэг усалгаа гэж намар 2 удаа хийнэ.

Баасанхүү -

Бүр илүү услана гэсэн үг үү

Нямаа -

Хадлан мадлангаа авсны дараа услаад орхичихдаг байхгүй юу чийг үлдээж байгаа нь тэр тэгээд 9 сарын 15 хүрээд хамгийн сүүлийнх нь дуусдаг юм. тэгээд л амрана даа техникийг засахыг нь засаад солихыг нь солиод

Баасанхүү -

Та нар өөрсдөө засах уу

Нямаа -

Өөрсдөө засна өөр засах хүн байхгүй юм чинь тэгээд хавар ажиллахад бэлэн болгоод орхичихно. Хавар шууд ажиллахаар

Баасанхүү -

Тэр үед та нар харьцангуй өндөр цалин авч байсан юм чинь банканд хийгээд хадгалуулах боломж байсан уу

Нямаа -

Боломж байсан тэр үед хүмүүс банканд мөнгө хийдэг байсан ш дээ хийж байсан би тэр мөнгийг морь мотоцикил хоёрт өгсөн хурдан морь жороо морь шинэ мотоцикил шинэ мотоцикил ,3, 4 унасан

Баасанхүү -

Тэр үед мотоцикил их үнэтэй байсан байх тиймээ

Нямаа -

Тэр үед 600 байсан сүүлдээ бүр 9000 болоод 9000 гаруйтай ч болоод одоо чинь бараг 2 сая болчихсон байна

Баасанхүү -

Би бас сайн мэдэхгүй болохоор кинон дээр үзсэнээ ярихаас

Нямаа -

Тэр үед би жороо морийг 6000 авч байлаа ш дээ мотоцикилийн үнээр

Баасанхүү -

та тэр үед нэг морийг 1000 төгрөг байсан гэж байсан жороо морь үнэтэй

Нямаа -

Жороо морь үнэтэй хурдан морь бас авч байсан уяаж байсан уралдаж байсан түрүүлдэг байсан

Баасанхүү -

\инээв\ тэгээд хүүхдүүдээ унуулдаг байсан уу

Нямаа -

Манай хүүхдүүд том хоёр банди унадаг байсан. Наадам болохоор морьгүй болохоор наадамд очно гэж байхгүй заавал морь сойно нэг жил улсын баяр наадамаар 2 морь түрүүлж ирж 5 настай морь түрүүлээд их насны морь түрүүлээд

Баасанхүү -

Аймагтаа юу

Нямаа -

2 том морийн авч байсан юм. жороо морь их авсан нэг морь аваад дараа нь нутагтаа зарсан чинь миний төрсөн суманд 5, 6 жил түрүүллээ. Манай тэнд чинь жороо морь их уралдуулдаг ш дээ

Баасанхүү -

Уралддаг өө за за

Нямаа -

Тэр жороогоор нь явуулж уралддаг

Баасанхүү -

өө за за

Нямаа -

Авгайдаа жороо морь авч өгч байлаа \инээв\

Баасанхүү -

\инээв\ авч бэлэглэж байсан гэсэн үг тиймээ

Нямаа -

Тэгээд тэр чинь нааш цааш наадам маадамд явахдаа унадаг

Баасанхүү -

Хоёулаа жороо морь унадаг уу

Нямаа -

Жороо морь унана мотоцикил унана

Баасанхүү -

Их ганган байжээ тэр үеийн хүмүүсийн ахуйн хэрэглээ юу юу байсан бэ?

Нямаа -

ахуйн хэрэглээнд гэхээр чинь юу билээ

Баасанхүү -

Соёлын элементүүд жишээ нь ном мом их уншдаг байсан

Нямаа -

Дээр үед чинь телевизэр байхгүй учраас ном их уншдаг хоорондоо ярихдаа тэр номонд ингэж байлаа энэ номонд ингэж байна гээд яридаг одоо бол уран зохиолын номонд юу гэж бичсэн байгааг мэдэх оюутан байхгүй байх ном уншина гэдэг юм ерөөсөө байхгүй

Баасанхүү -

Хүмүүсийн амьдралын наад захын хэрэглээ саван шампунь ч гэх юм тэрийг асуугаад байна л даа яаж шүд угаахыг заадаг гээд соёлжилтын

Нямаа -

Соёолжилт гээд хүчээр хэрэглүүлдэг байсан ш дээ

Баасанхүү -

хүчээр

Нямаа -

Гар хөлөө яаж угаах тус тусдаа савантай байх ёстой дээр үед тиймэрхүү байсан юм. \инээв\ тэгсээр байгаад тийм сургасан ш дээ хүмүүсийг шүдээ сойздог болгоод гараа угаадаг болгоод тэрийг чинь цаанаас улсаас шахаж тэгж байсан юм. ариун цэврийн булан гээд дөрвөлжин даавуугаар оёсон модоор ч хийсэн савангаа хийдэг оогоо хийдэг айлууд чинь тийм юм байна уу шалгаж үздэг

Баасанхүү -

пөөх байхгүй бол яах уу

Нямаа -

Торгоно тэгсээр байгаад айлууд чинь тйим юмтай болсон юм. тэгээд тэрнээс хойш улам соёлжоод одоо бол хэнээр ч шаардуулахгүй бүх хүн сойзтой дээр үед чинь шаардсаар байгаад сургасан байхгүй юу соёлын довтолгоо гэдэг байсан юм.

Баасанхүү -

Та чанга дугарч болно ш дээ ажилчид төлөвлөгөөтэй 5 жил 3 жил гэсэн төлөвлөгөө байна тиймээ

Нямаа -

Төлөвлөгөөтэй төлөвлөгөө өгч байсан юм. 5 жилийн төлөвлөгөө гээд жилд одоо хариуцсан талбайгаасаа төчнөөн тонн ургац авах ёстой 5 жилд өчнөөн тонн өвс авна гэдэг ч юмуу авах ёстой гээд цаанаас нь төлөвлөгөө гаргадаг байсан байхгүй юу анхын жилээ биелүүлээд 2 дахь жилдээ биелүүлээд 3 дахь жилдээ биелүүлээд 4 дахь жилдээ биелүүлээ 5 дахь жилдээ биелүүлвэл 5 жилийн гавшгайч гэдэг тэмдэг өгдөг байсан юм.

Баасанхүү -

Асар их нэр хүнд үү

Нямаа -

5 жил дараалан төлөвлөгөө биелүүлнэ гэдэг чинь гайгуу нэр хүнд

Баасанхүү -

Одоогоор бол аварга л юм даа

Нямаа -

Бас биш аваргад арайл хүрэхгүй зөвхөн хийх ёстой ажлынхаа төлөвлөгөөг биелүүлж байна гэсэн үг аварга чинь тэрнээсээ давуулж байж аймгийн аварга болж байгаа ш дээ

Баасанхүү -

аа за та чинь нилээд хэдэн удаа аварга болсон

Нямаа -

Би 2 удаа аймгийн аварга болсон

Баасанхүү -

тэгвэл 5 жилийн гавшгайчийг нилээд хэдэн удаа хийжээ тиймээ

Нямаа -

гавшгайчийн тэмдэг бол аварга болохын урд талд 2 удаа авсан ажиллаж байгаа 10 жилдээ 2 удаа авсан зөвхөн төлөвлөгөө биелүүлэх биш 130 зарим жил бүр 180 % аар давж биелүүлж байсан 100% хийхээс 80% аар давж байсан

Баасанхүү -

пөөх

Нямаа -

Тэгж улсууд давуулдаг байсан ш дээ тэгж давуулж байхад чинь 2удаа аймгийн аварга болсон 1 удаа хойшоо Орос руу жуулчлуулсан

Баасанхүү -

Хойшоо Орос руу жуулчлуулсан талаар яриач

Нямаа -

Тэр чинь 84 онд юм шиг санагдаад байна тэгээд би хөдөө байсан чинь манай тэр тэжээлийн аж ахуйн дарга дуудаж байна гэхгүй юу тэгээд яваад очлоо өвөл бас болчихсон чамайг орос руу жуучлуулахаар боллоо очиж юм хумаа бэлд гэдэг юм байна тэгээд хэзээ явах юм гэсэн чинь их л болж 7 хононо тэгээд явна улсын зардлаар явна бэлдээд байх ч юу байхав гээд тэгээд гэртээ хариад хэлээд найз нөхдүүдээ хэлээд л тэгээд тэжээлийн аж ахуйгаас би ганцаараа тэгж жуулчилсан юм.

Баасанхүү -

Аягүй тэргүүний ажилчин байсан

Нямаа -

Хүмүүс найз нөхдүүд уулзаад л надад чинь мөнгө төгрөг өгөөд туслаж байна барьж байна гээд л сайн яваад ир гээд л \инээв\ аймгийн төв ороод онгоцоор шууд улсын зардлаар нисэх дээр ирж буугаад л манай эгчийнх энд байсан юм. тэгээд би онгоцноос буугаад такси бариад эгчийнд ирээд эгч сонсоогүй байсан юм чинь тэгэхэд гар утас мутас байдгүй байсан юм чинь хөдөө байтугай хотод ч байхгүй байсан юм чинь

Баасанхүү -

ерөөсөө харилцаа холбоо муу

Нямаа -

ингэж нислээ шүү хот явж байна гэж хэлдгүй л байсан юм. хэлэхээр бол аймгийн төв холбоон дээр очиж хэлбэл хэлнэ гэхээс биш тэгээд би буучихаад такси бариад эгчийнд хүрээд ирсэн чинь надыг их гайхаж байдаг юм. чи юу хийж яваа юм ямар сонин хүн явж байгаа юм гээд тэгээд эгчийнд ирээд ингээд Орост жуулчлах гэж байна надад чинь оросын рубль олж өгөх юм боллоо тэгэхэд чинь бас 60 рубльтэй гарахыг зөвшөөрдөг түүнээс илүү гаргадаггүй

Баасанхүү -

Пөөх 60 рубль их мөнгө үү бага мөнгө үү

Нямаа -

Монгол төгрөгөөр 1 рубль 5 төгрөг байсан юм 300 төгрөг гэсэн үг тэгээд бүх зардлыг улс даачихаж байгаа юм тэгээд одоо 300 төгрөгтэй гарах ёстой хүн би монгол мөнгөтэй ирсэн эгчийн хүүхдүүд рубль хайгаад бас олдодгүй байсан юм рубль

Баасанхүү -

Банкнаас авах барих тийм юм байхгүй байсан юм уу

Нямаа -

Байхгүй байсан юм

Баасанхүү -

Тэгээд хаанаас авах уу

Нямаа -

Гадуур худалдаж авдаг байсан юм.

Баасанхүү -

аа хувь хүмүүсээс уу

Нямаа -

Хувь хүмүүсээс авдаг байсан юм тэгээд надад 600 рубль олж өгөөд

Баасанхүү -

Пөөх 10 дахин илүү

Нямаа -

\инээв\ тэгээд нууж гарах гэж аюул болж байлаа ш дээ хувцасны оёдол завсар нарийнхан хуулж хийж хатуу оёдолтой польтонд хийгээд сүүлд нь 100 рубль хийх газар олдохгүй

Баасанхүү -

Та тэгвэл бөөн рубль өмсөөд явсан байна ш дээ

Нямаа -

Нуух газар олдохгүй 100 рубль үлдчихсэн оо сойз хийдэг дөрвөлжин цахилгаантай сав байсан юм дотор талдаа порлантай тэрүүг хуулж байгаад дотор нь хийгээд буцаагаад наачихлаа.

Баасанхүү -

100 рубль ганц мөнгөн дэвсгэрт уу

Нямаа -

Тэр чинь дандаа 10-т байсан юм

Баасанхүү -

Бас их овортой

Нямаа -

Тэгээд оросын рубль чинь жижигхэн ш дээ тэгээд тэрний араар хийгээд наачихсан нисэх дээр очоод шалгалаа хойшоо явах бүх хүмүүсийг миний чомодантай юмны дотроос нөгөө оо сойзны савыг чинь аваад яваад өглөө тэнд очоод зурагт шиг юманд оруулж үзээд энд чинь 100 рубль байна гээд гаргаад ирлээ нэвт харагдаг юм байна энд чинь 100 рубль байна гээд асууж байна байгаал гэлээ

Баасанхүү -

Тэгээд гаргачихсан уу

Нямаа -

Гаргасангүй 100 рубль байгаа юу гэж байна байнгаа гэлээ өөр рубль байгаа юу гэж байна байхгүй гэлээ тэгсэн чинь дахиад рубль гарах юм бол энэ 100 рубль гарсан рублийг чинь бүгдийн хураана гэж байна надад өшөө рубль байхгүй гэлээ нэгжлээ нөгөө хувцас хунарыг гаргаад нэгжээд бусдын олсонгүй

Баасанхүү -

тэр үед хүмүүс тэгж их гаргадаг л байж дээ

Нямаа -

Гаргадаг байсан юм тэгээд нөгөө 100 рублийг мултлаад надад гаргаад өгчихлөө авч гарах ёстой 60 рубльтэй тэгээд 160 рубльтэй боллоо илүү 100 рубльтэй онгоцонд суулаа онгоцонд суугаад бид нар чинь анкет бөглөдөг юм ийм ийм юмтай явж байгаа гэж бичээд анх нь би 60 рубльтэй гээд бөглөчихсөн байхгүй юу тэгээд онгоцонд явж байгаад гэнэт санаанд орлоо 100 рубль илүү явж байгаа нөгөө авч яваа юмны ар талд тамга дарчихсан нөгөө бичгээ гаргаж ирээд 60-ын урд талд нэгийн тоо тавьчихлаа тамгатай юм чинь бүр батлаад тамгалаад гаргаж байгаа юм чинь 160 рубльтэй 100 г дахиж нуусангүй тэгээд Эрхүү дээр очоод буулаа онгоц буусан чинь шууд гадагшаа гарах юм байх гэж бодсон чинь онгоцны хаалганд кордиор шиг юм залгаад тэгээд кордиороор яваад шалгах байранд орчихож байгаа юм. гадагшаа гарах ямар ч боломж байхгүй бас л нөгөө хардаг юумаар хараад оросууд бас тэгж нарийн шалгадаггүй юм байна лээ манай энд л нарийн шалгадаг болохоос тэгээд нөгөө бичсэн юм хараад явуулчих юм тэгээд тэндээсээ ойр онгоцонд суугаад Москвад очлоо тэгээд тэнд зочид буудалд буулаа манай аймгийн бас нэг залуу явсан юм Жамъян гээд залуу манай увсаас 8 хүн явсан юм тэдэн дотроос нэг сайн таньдаг залуу тэр чинь бас 1000 рубльтэй

Баасанхүү -

пөөх хаанаас авсан юм бол

Нямаа -

Тэр урт савхин дээлтэй ямар ч малгайтай байлаа даа ондатор малгайтай

Баасанхүү -

Ондатор гэдэг нь ямар малгай байх уу

Нямаа -

үстэй өвлийн малгай тэр нөхөр чинь малгай савхин дээл хоёроо зараад урд нь 1000 рубльтэй байсан нийлээд 2500 рубльтэй боллоо тэнд чинь хоёр хоёроороо нэг өрөөнд ордог байсан тэр бид 2 нэг өрөөнд орсон би бас нэг малгайтай явсан малгайгаа зараад хэдэн шил чацарганы тостой явсан тэрүүгээ зараад бас 3, 4 нь тэмээний ноосон майктай явсан тэрүүгээ зараад

Баасанхүү -

Тэрүүгээ хаана зарах уу

Нямаа -

Тэр чинь яадаг юм байна лээ байрладаг өрөөнийхөө орон дээр дэлгээд доор нь үнийн бичээд тавьчихдаг юм байна лээ тэгээд нөгөө цэвэрлэдэг баридаг хүмүүс нь хараад тэгээд ороод ирдэг юм байна лээ

Баасанхүү -

Аягүй соёлтой

Нямаа -

Гадагшаа явахдаа авч гарч зарна барина гэсэн юм байхгүй үйлчлэгч хүүхэн мүүхэн бид нарыг ирэхээр хаалга тогшоод энүүг чинь авъя тэрийг чинь авъя гээд авчихдаг.

Баасанхүү -

аа та нарт хэн зааж өгсөн юм

Нямаа -

Бид нар тэнд очоод л өөрсдөө ойлгочихож байгаа юм. би 800 рубльтэй тэр 2500 рубльтэй хотоос 60 гаруй хүн явсан байхгүй юу хамгийн их мөнгөтэй нь бид хоёр энэ хотын хүмүүс мөнгө багатай байдаг байсан цөөхөн цөөхөн 60 мартайл явдаг юм байна лээ тэр бид хоёр өчнөөн юм авсан хром гутал гэхэд 5, 6 –г авч байгаа юм чинь

Баасанхүү -

Мөнгийг хязгаарладаг нь яаж байгаа юм худалдаа наймаа хийнэ гэж

Нямаа -

Их мөнгөтэй гаргачих юм бол тэндээс их юм авч худалдаа наймаа хийнэ гэж оросын өөрийн бараа буух тийм юм байсан байхаа тийм юманд явсан хүн чинь их юм авах хар гай юм байна лээ тэгээд автобусаар нааш цааш явахад хажуудаа заавал хүн гуйна чомодантай юм чирүүлнэ 5 рубль 10 рубль өгдөг хөлс өгч яадаг байхгүй юу хамт яваа хүмүүсээ та хоёр энүүг аваад яваач 10 рубль ав тэгээд би чинь 5, 6 хром гуталтай тэгээд тэр үед чинь автомат хавчаар гэдэг ингээд хавчдаг үсний ингээд

Баасанхүү -

аа за за

Нямаа -

тэр чинь дөнгөж гарч ирж байсан юм. маш их ховор

Баасанхүү -

аа төмөр ингээд хавчдаг

Нямаа -

аа тийм тэр чинь маш ховор байсан ш дээ дөнгөж ирж байсан юм тэгээд эгчийн охидууд мохидууд надад захиад тэгээд тэрнийг чинь өчнөөн авсан би тэгээд бохь авна манай энд чинь бохь байдгүй л байсан юм

Баасанхүү -

аа нээрээ бохь

Нямаа -

Тэр бохийг чинь олон хайрцагаар авдаг юм бэлгэнд өгөх гэж тэгээд саатай алчуур малчуурыг чинь зузаан нимгэнээр нь бас их авна энд олдодгүй байсан байхгүй юу

Баасанхүү -

Орост бөөнөөр авахад хорио морио байгаагүй юм байна тиймээ

Нямаа -

Тэрийг чинь дэлгүүрээс очоод 10 марвийг авахаар дараагийн хүнд байхгүй гээд өгдөггүй эхний хүн арвыг авахаар цаана нь цөөхөн байдаг юмуу эсвэл өгдөггүй юмуу дууслаа гээд өгдөггүй юм

Баасанхүү -

бас

Нямаа -

Тийм тэгээд л өөр дэлгүүрт очоод авах жишээтэй хамаагүй олноор өгдөггүй байсан өгдөгүй юм шиг байна лээ түүнээс биш тэр том дэлгүүр 10 хан алчууртай байна гэж баймааргүй юм .

Баасанхүү -

Цаанаасаа бас бодлого байх

Нямаа -

Эсвэл бөөндөж авч дамлах гэж байна гэж боддог байсан юмуу Дам мам тийм юм эхэлжил байсан байх тэгээд би чинь 2 чомодан 4, 5 хайрцаг тийм юмтай ирсэн ш дээ жуулчилж яваа хүн биш наймаа хийж яваа хүн шиг \инээв\ тэгээд нааш цааш вагонд суухад хүн гуйж мөнгө өгч юмгүй хоосон хүмүүс чинь зүгээр хоосон гүйгээд суучихдаг ямар ч зовлон байхгүй тийм л байсан юм

Баасанхүү -

Тэгээд

Нямаа -

Тэгээд тэр юмыг авч ирээд бэлгэнд өгөөд дуусаж байгаа юм худалдана наймална гэсэн юм байхгүй

Баасанхүү -

Хром

Нямаа -

Тэр чинь дандаа бэлгэнд очиж байгаа юм чинь ах нартаа өгөөд тупль сандаал мандаал тэр үедчинь бас ховор байсан юмаа тэрийг бас их авч ирж өгсөн эгчид нэг сандаал авч ирж өгсөн сүүлийн үе хүртэл өмсөж байгаад алга хийлээ би авгайдаа нэг ботинк авч ирж өгсөн тэр бас их олон жил өмслөө маш их эдэлгээтэй оросын юм

Баасанхүү -

Хэдэн онд Орос явсан билээ

Нямаа -

1984 онд

Баасанхүү -

Өвөл тиймээ

Нямаа -

Өвөл 1 сард Орос явахаасаа өмнөх жил би аймгийн аварга хийсэн усжуулагч дараа жил нь Орос яваагүй бол дахиад аймгийн аварга өгөх байсан байх тэр үед шагналыг давхардуулж өгдөггүй гэж байсан ш дээ надыг чинь тэр жил Орос явсан гээд аймгийн аварга өгөх ёстой байсан өгөөгүй нэг хүнд нэг юм өгдөг гээд тэр үед чинь тийм байсан юм.

Баасанхүү -

Тэр үед намын дарамт марамт гээд хүмүүс ярьдаг юм байна лээ танд ямар дарамт байсан бэ?

Нямаа -

Тэр миний ажилд аргагүй дарамт байсан юм шиг байгаа юм

Баасанхүү -

За

Нямаа -

Одоо бол аймгийн аварга авлаа дараа жил нь өшөө ажлын үзүүлэлт өндөр гарлаа улсын аваргад тодорхойлоод өгөх ёстой юмыг Орост жуулчиллаар явлаа гээд л хүний ажлыг дахин нэг жилээр хойш нь татаж байгаа байхгүй юу дараа жил нь дахиад төлөвлөгөө биелүүлэхээр дахиад аймгийн аварга өгчихөж байгаа юм Орост явахаасаа өмнө аймгийн аварга болоод дараа жил нь Орост явуулаад дараа жил нь аймгийн аваргыг дахиж өгөөд тэр сүүлийн аварга орост явах хоёрыг улсад тодорхойлсон бол улсын аварга авах л байсан төлөвлөгөө 180-аас дээш гарчихсан байсан ш дээ тэр үед ямар бодлого байсан юм аймгийн аварга шууд өгчихвөл энэ хүн ажлаа хаячихна гэж боддог байсан юмуу тэрнийг авахын тулд энэ хүн дахиад нэг жил ажиллана гэдэг намын бодлого байсан байх тэрнээс биш аймгийн аварга авсаны дараа улсын төлөвлөгөөг 180 %-иар давуулан биелүүлж байгаа учраас улсад тодорхойлох ёстой байсан ш дээ тодорхойлохгүйгээр Орост жуулчлуулаад нэг жил тэгээд зогсоогоод дараа жил нь дахиж аймгийн аварга авчихсан хүнд дахиж аймгийн аварга өгөөд

Баасанхүү -

тийш дээ

Нямаа -

тэрэнд орвол Орост явдаг жил нь тодорхойлсон бол тэр жил авахгүй ч гэсэн дараа жил 2 жил тодорхойлоход авах л байсан

Баасанхүү -

Хэрэв улсын аварга болбол танд ямар урамшуулал цалин мөнгө тйим юм байх уу байхгүй юу

Нямаа -

Тэр үед малчдад 5 ханатай гэр өгдөг байсан юм газар тариалан сангийн аж ахуйн хүмүүст 500 төгрөг өгдөг байсан юм

Баасанхүү -

500 хан төгрөг уу өө

Нямаа -

Тийм 500төгрөг өгдөг тэр чинь их өндөр шагнал байхгүй юу маш өндөр шагнал гэр худалдаж авлаа гэхэд 500 гаар гэр босдог байсан байна л даа ханш нь тийм байсан тэр одоо хүнийг ашиглаж ажиллуулах гэсэн одоо бодоод байхад

Баасанхүү -

Та тэгээд тэр үед социолизм байсан та ямар бодолтой байсан бэ сайхан байна гэж боддог байсан уу эсвэл хаагдмал боогдмол байна гэж боддог байсан уу

Нямаа -

Сайхан юм байсан тиймэрхүү хүний ажил мажил дүгнэхдээ шууд дарга нар мэдээд хүний хөдөлмөрийг доош нь дарвал дарна дээшээ гаргавал гаргана

Баасанхүү -

яасан муухай юм бэ тиймээ

Нямаа -

маргалддаг юм байхгүй

Баасанхүү -

Дарга нарын үзэмжээр

Нямаа -

тийм үзэмжээр

Баасанхүү -

хохирсон тиймээ хохирсон байна ш дээ

Нямаа -

Надыг тэр орост явж ирээд тэр аж ахуйн хүмүүсийг цайлуулсан байхгүй юу

Баасанхүү -

Өө за бас

Нямаа -

цайллага хийсэн юм тэр цайллага дээр манай агрономич босоод ингэж хэлж байсан юм дарууч далдаагаад булуувч булдаагаад энэ хүн нэг жил аймгийн аварга хийгээд дараа жил нь орос явлаа гэж миний хөдөлмөрийг дарж байна гэдгийг тэр агрономич мэдэж байсан байхгүй юу

Баасанхүү -

тийм байна

Нямаа -

тэгэхээр чинь тэр дээр суусан дарга нар нам болж байгаа юм чинь

Баасанхүү -

за баярлалаа дараагийнхийг нь үргэлжлүүлнэ

Нямаа -

За баяртай

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.