Nyamaa


Basic information
Interviewee ID: 990065
Name: Nyamaa
Parent's name: Yondon
Ovog: Tugtan
Sex: m
Year of Birth: 1954
Ethnicity: Dörvöd

Additional Information
Education: incomplete secondary
Notes on education: This most likely means 7 years of schooling.
Work: kindgergarten watchman
Belief: none
Born in: Ölgii sum, Uvs aimag
Lives in: [None Given] sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
herding / livestock
family
privatization
travel


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)

democracy
work


Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Баасанхүү -

Хоёулаа түрүүн ажлынхаа шугамаар орос явсан, шагналын талаар ярилцсан тэгээд та 90 оноос хойш хувьчлагдаад бүх юм алга болсон гэж ярьсан ш дээ тэрнээс хойш та юу хийсэн бэ?

Нямаа -

Тэгээд 90 оноос хойш хувьчлагдаад аж ахуй тарсан тэрнээс хойш хувиараа 2, 3 жил газар тариалан эрхэлсэн тариа тарьж ногоо тарьж 3 жил хувиараа хөдөлмөр эрхэлсэн тариа тариад ногоо тариад

Баасанхүү -

Хэр амжилттай байсан бэ?

Нямаа -

Тэр амжилттай байсан. Тэгээд хүн бүр тариа тариад эхлэхээр зэрэг услах ус олдохгүй болоод ирсэн.

Баасанхүү -

өө за

Нямаа -

Бүх хүмүүс талбайгаа услах гэж зүтгэдэг ус олдодгүй тэгсээр байгаад 3 жил тариа ч тарьсан ногоо ч тарьсан тэр 3жил сайн ургасан хурааж аваад өөрсдөө борлуулдаг байсан юм чинь тариаг нь гурлын үйлдвэрт өгөөд ногоог нь гар дээрээсээ зараад

Баасанхүү -

Увс аймагт тиймээ аймгийнхаа төвийн ойролцоо байсан

Нямаа -

аа аймгийнхаа төвд тэгэхэд манайх бас амины хэдэн малтай байсан юмаа 20-иод үхэртэй 100-гаад шийр малтай 20-иод адуутай тариа ногоо чинь мөнгөөр бас борлож өгөхгүй хонь малаас өгнө малаа бас их өсгөсөн тариа ногоо тарьсан тэр 3 жилд

Баасанхүү -

Тухайн үед эдийн засгийн байдал хүнд байсан

Нямаа -

аа тийм мөнгөтэй хүн байхгүй юм зарахаар хүмүүс авах гэдэг мөнгө байхгүй хүмүүст тийм чадал байхгүй тарьсан ногоогоо хонь ямаанаас өгдөг тариач яахав гурлын үйлдвэрт өгдөг байсан юм тонн тариаг 40,0 мянгаар 40,0 мянгаар өгдөг байсан ш дээ одоо ч нь бараг 400,0 500,0 мянга болж байх шиг байна а

Баасанхүү -

өө пөөх

Нямаа -

Одоо тийм болсон дээр үед чинь хямдхан байсан ш дээ

Баасанхүү -

Мөнгөний ханш унаад удаагүй байсан учраас тиймээ

Нямаа -

тийм мөнгөний ханш унаад удаагүй байсан

Баасанхүү -

Та улсад олон жил ажиллаад дараа нь хуриараа хөдөлмөр эрхлээд энэ хоёрын хоорондох зөрөө ямар байсан бэ

Нямаа -

Жишээ нь одоо ашиг гарах юм бол өөрөө авдаг ашигтай байсан байхгүй юу дээр үед чинь борлуулалт муутай байсан 20, 30 тонн гардаг тэрүүгээ борлуулах газар байхгүй намар орой болоод ирэхээр хөлдөөд ногоогоо хадгалж чадахгүй хөлдөөгөөд тэгж их шатдаг байсан ш дээ түүнээс биш хурааж аваад шууд борлуулдаг бол маш их ашигтай ашигтай тэгээд борлохгүй болохоор хониос ямаагаар борлуулж байгаа нь тэр \ инээв\ ногоог чинь

Баасанхүү -

Та тэгээд социализмын үед та 24 цагаас 21-д нь ажиллаад хэнээр ч шаардуулахгүй

Нямаа -

Яг хэвшил болчихдог байхгүй юу хийгээд ирэхээр тэрнийг хийх ёстой гээд бодчихсон бид нар тэгээд хийдэг нөгөө ажлаа заавал чи хий гээд шаардаад шахаад байдаггүй өөрсдөө юмаа хийчихдэг.

Баасанхүү -

Дийлэнх хүмүүс тиймээ

Нямаа -

бүх хүмүүс

Баасанхүү -

тийм байсан тэгээд 90 оноос хойш хүмүүс юмыг өөрсдөө хийдэг болоод хувьд гараад ер ямар болсон бэ?

Нямаа -

Хувийн хэвшилд шилжээд юм хийж чаддаг нь хийгээд хийж чаддагүй хүмүүсийн амьдрал хэцүүдээд ирсэн хүнээр, улсаар заалгаж юм хийж байсан хүмүүс чинь зааж өгөхгүй болохоор юм хийж чадахгүй хүмүүсийн амьдрал хэцүүдсэн тэгээд бид хоёр 3 жил тариа тариад хуучин мал дээрээ нилээд хэдэн малтай болсон. 200-гаад шийр малтай

Баасанхүү -

Шийр мал гэдэг чинь бог мал уу

Нямаа -

Бог мал жижиг мал 30-иад үхэртэй болоод хөдөө гарлаа бүр суманд малаа өсгий гээд тэгээд нүүгээд 1998 онд хөдөө гарсан юм мал өсгөх гээд хөдөө гарсан хөдөө гарсан жил зуд болсон

Баасанхүү -

ээ хүүдий аа нээрээ тийм байх шүү

Нямаа -

200-гаад шийр малтай 30-иад үхэртэй, 30-иад адуутай гарснаас үхэр 5 үлдсэн 200-гаад шийрээс 110 гаруйн үлдсэн 30-иад адуунаас 8 үлдээд дараа жил нь малаа өсгөхөөр хөдөө гарчихсан юм чинь малаа өсгөхөөр өвс худалдаж аваад боодолтой өвсөө дахиж малнаас зараад дахиад бас нилээд малтай боллоо бүр 4, 5 машин боодолтой өвс худалдаж аваад өвөл нь зарсан юм. тэр өвөл дахиад зуд болсон хүмүүст өвс их хэрэгтэй болсон. Тэр үед нөгөө өвсийн дахиж малнаас зараад дахиж бас нилээд малтай болоод дахиж дараа жил нь зуд болоод 3 жил дараалан зуд болоод тэрнээс чинь баруун аймгийн мал нилээд хорогдсон 3 дахь жил дээрээ нилээд их үхсэн 2001 он зуд болоод нилээд их үхүүлээд 100-гаад шийн 7, 8 нь үхэртэй 10-аад адуутай тэгээд наашаа нүүсэн юм.

Баасанхүү -

Хот руу нүүсэн

Нямаа -

Хот руу нүүсэн зарим хүүхэд цэрэгт ирсэн зарим хүүхэд сургуульд орохоор болсон

Баасанхүү -

Малтай байсан тэгээд малаа авч ирээд өөрөө хотод суугаад малаа хөдөө айлд тавиад одоо ч үлдэгдэл мал байж л байна.

Хаана байх уу

Нямаа -

Гачууртад манай хамаатныд байгаа үхэрээ одоо гэр дээрээ өөрөө малладаг

Баасанхүү -

Болж байна уу

Нямаа -

болж байна

Баасанхүү -

Та тэгээд 2001 онд ирээд энэ цэцэрлэгт ажилд орсон уу

Нямаа -

2002 оны намар 9сард ажилд орсон одоо 6жил ажиллаж байна

Баасанхүү -

Одоо таны ажилд хандах хандлага өөр болсон уу одоо жнь: нийгэм өөрчлөгдөөд 20-иод жил боллоо ш дээ аль болох өөртөө ашигтай

Нямаа -

Ажлыг бид хийгээд сурсан тэр байдлаараа хийгдээд байгаа зарим залуу хүмүүс дээр үеийнх шиг бас хийхгүй байна бид хийгээд сурчихсан тэр байдлаараа л одоо манай 10 үхэр байна

Баасанхүү -

овоо үхэр юм байна тиймээ

Нямаа -

Тэрүүгээ саагаад сүүг нь зарчихдаг

Баасанхүү -

Ажлаа хийгээд бас орлоготой тиймээ

Нямаа -

Бас орлоготой өөрсдөө юмаа бэлдэж авна

Баасанхүү -

Бас нилээд үнэтэй байх тиймээ

Нямаа -

Үнэтэй сая гаруй төгрөгөөр өвс тэжээлээ бэлдэж авна 10 нь үхэрт тэндээсээ илүү ашигтай байхгүй юу сүүгээ өгч байна төлөө өгч байна малаа маллаад ажлаа хийгээд амарсан үедээ малаа маллана

Баасанхүү -

Та энэ ажилд яаж орлоо:

Нямаа -

Энэ ажилд чинь 2002 онд нүүж ирэхэд манай эгч энд ажиллаж байсан байхгүй юу манай эгч энд нярав хийж байсан юм. Тэгээд манай нэг ажилчин архи уугаад халагдсан манаач хэрэгтэй байна гээд надад ирж хэлсэн байхгүй юу тэгээд би дарга дээр нь ороод тэгээд авсан байхгүй юу тэгээд энд ороод 6 жил боллоо тэр чигээрээ

Баасанхүү -

Одоо үед хүмүүс танил талаараа ч юмуу таны насны хүмүүс тэр социализмын үед яаж ажилд ордог байсан бэ?

Нямаа -

дээр үед социализмын үед танил тал гэж байгаагүй ш дээ төгсөөд ирсэн мэргэжилтэн хаана ямар газар хэрэгцээтэй байна тэнд очоод ажлаа хийдэг троктарчин хаана хэрэгтэй байна тэнд хувиарлагдаад очно эмч хүн гэхэд хаана ямар газар эмч хэрэгтэй байна тэр газар нь очно тогооч хаана хэрэгтэй байна сургууль төгсөөд тэр газар нь хувиарлаад тэнд чи оч гээд томилоод явуулчихдаг байлаа ш дээ тэгээд тэр газар очдог авдаг ажиллуулдаг хөлсийн өгдөг одоо бол нэг сургууль төгчихөөд өөрөө ажлаа хайгаад явдаг ажил олдохгүй

Баасанхүү -

Заавал танил тал

Нямаа -

Заавал танил тал хамаатан садан тэр байгууллагад байж байж тэр хүнийг татаж ажилд авдаг тэгэхгүй бол шууд мэргэжлийн дагуу ажилд очоод ордог юм байхгүй

Баасанхүү -

Одоо харьцангуй гайгуу болж эхэлж байгаа юм шиг байна лээ боломжтой

Нямаа -

Одоо тэгээд нэг мэргэжлийн хүмүүс их төгсөөд байгаа юм уу ямар хаашаа юм нэг мэргэжил маш их болчихсон тэгээд тэр мэргэжлийн хүн ажилд авах газар байхгүй одоо тэгээд барилга марилга дээр мэргэжлийн хүн өчнөөн дутуу байгаа тэрнийг төгсөж байгаа хүн огт байхгүй эдийн засаг масаг элдэв янзын юм төгсдөг бүх хүн тийм юмаар төгсчихдөг тэгэхээр зэрэг хаана багтахав дээ тэр хүмүүс

Баасанхүү -

Тэр үед улсаас хувиарладаг байсан нь зөв байсан юм байна тиймээ

Нямаа -

Одоо тэр зохицуулалт хэрэгтэй байна л даа өнөө жил чинь эдийн засагч монголд хэд хэрэгтэй билээ тийм юм байхгүй 10 хүн хэрэгтэй байсан бол 100 хүн төгсгөх зэрэгтэй тэгэхээр тэд нар хаана багтах вэ

Баасанхүү -

тийм болчихоод байгаа

Нямаа -

тийм

Баасанхүү -

аа хүмүүс социализмын үед амьдарч байхад аягүй хаагдмал тэгсэн хирнээ сургууль соёлд сурахад бүх юмыг төрөөс даадаг тийм нийгэмд амьдарсан нь дээр үү нэг бол ардчилсан чөлөөт нийгэмд өөрийн дураар малаа маллаад амьдарсан нь дээр байна энэ хоёр нийгмийн ялгаа танд яаж мэдрэгддэг вэ

Нямаа -

Уг тэр комнизмын үеийн амьдрал их зүгээр амьдрал байсан юм хийдэг юмаа хийнэ цалин хөлсөө авна илүү цаг ажиллавал илүү цагийн мөнгөө авна өдрийн 8 цаг ажиллах ёстой тэрнээсээ илүү ажиллавал илүү цагийн мөнгөө авна одоо энэ хувийн компаниуд илүү цагаар их ажиллуулдаг мөртлөө илүү цагийн мөнгө ерөөсөө өгөхгүй хүмүүсийн хөдөлмөрийг шулж байна ш дээ 8 цан ажиллах юмыг 24 цаг ажиллуулаад мөнгийн өгөхгүй дээр үед тэр комнизм чинь хүнийг бас бодож ажиллуулж байсан юм. дахиад цаашаа тэр хүнээр хөдөлмөр хийлгэх гэж бага цагаар ажиллуулдаг илүү цагаар ажиллуулбал илүү цагийн мөнгийн өгдөг одоо бол тийм юм байхгүй ш дээ хүмүүс бараг 24 цаг ажиллалаа гэж байна ш дээ хүмүүс оёдлын үйлдвэрт өглөө очоод 12 гээд тарлаа марлаа гэж байна ш дээ

Баасанхүү -

Хонуулдаг

Нямаа -

Тийм заримдаа бүр хонуулдаг хонохгүй барихгүй гэвэл тэр өдрийн цалин өгдөггүй гэж байна ш дээ

Баасанхүү -

Гадаадын хөрөнгө оруулагч нар

Нямаа -

Тэрийг нь бодохоор дээр үеийн комнизмын амьдрал зөв сайн амьдрал байсан юм шиг байгаа юм хүндээ анхаарал тавьдаг одоо бол хүнд анхаарал тавихгүй өнөөдөр ажлаа хийлгэж авна гэсэн бодлоос өөр юм байхгүй

Баасанхүү -

Өө танай эхнэр ямар ажил хийдэг байсан бэ?

Нямаа -

Манай эхнэр тогооч байсан юм. бид 2 усны баригадад ажилдаг байхад тогооч хийдэг байсан

Баасанхүү -

Усны баригадын хүмүүст хоол хийдэг

Нямаа -

аа тийм дарга маргатайгаа 22 хүн ажилладаг байсан юм тэр хүмүүст тогооч хийдэг байсан 2 эмэгтэй байсан юм нэг бас манай баригадад ажилдаг залуугийн эхнэр манай авгай тэр хоёр тэр үед чинь бид нар талбай дээр ажил хийдэг усжуулагч хийдэг хоолоо хийгээд талбай дээр аваачиж өгдөг байсан ш дээ

Баасанхүү -

Өө тийм үү хоёулахнаа

Нямаа -

Хоолын зөөж хүргэж өгдөг хүн тусдаа машинаар зөөж хүргэж өгдөг нөгөө бид нар чинь усалдаг талбайнхаа хажууд амбаартай өөрс өөрсдөө тэр нь дотор хоолын аваачиж өгдөг. Өглөө цай аваачиж өгдөг өдөр хоол орой хоол аваачиж өгдөг. Тэндээ л байж байдаг түүнээс биш бид хоол унд хайж явна гэсэн юм байхгүй улсаас цаанаас нь хоолын бэлдээд өгчихдөг тэгээд тогооч нь хийчихдэг үйлчилгээний машинтай хоолын хүргэдэг хүнтэй хоолны машин ирэхээр зэрэг талбайн захад гараад хоолоо идчихээд буцаад орчихдог бид нар чинь тус тусдаа тийм байсан ш дээ \инээв\ тэр үед чинь 7 хоногийн болзолт уралдаан гэж зарладаг байсан юм. 7 хоногт тэр талбайгаа нормоор нь зөв услаж байна уу буруу услаж байна уу шалгаад хэн илүү их талбай услаж байна гэдгийг 3 хоног 7 хоногоор байр эзлүүлдэг байсан ш дээ тэгээд шагнал урамшуулал өгдөг

Баасанхүү -

юу юу өгөх үү

Нямаа -

Заримдаа бүр хонь монь өгдөг байсан ш дээ 7 хоногийн уралдаанд түрүүлээд би бас хонь авчил байлаа

Баасанхүү -

7 хоног бүр ажлыг чинь дүгнэж хянадаг

Нямаа -

тийм чанартай хийж байна уу зөв хийж байна уу тэгж шагнана гэдэг чинь хүнийг бас их урамшуулж байгаа юм тэр чинь ажлаа хийхэд идэвхтэй болгож ер нь хүнийг тиймэрхүү аргаар хийлгэдэг байсан ш дээ

Баасанхүү -

Амралтын өдрөөр амардаг байсан биз дээ хэдэн өдөр амрах уу

Нямаа -

Тэр үед чинь бүтэн сайн өдөр бүтэн амарна хагас сайнд хагас 2 цаг хүртэл ажлаад амардаг үдээс хойш нэг өдөр нэг өдрийн хагас амардаг байсан юм.

Баасанхүү -

Тэрнээс болоод хагас сайн өдөр бүтэн сайн өдөр гэж гарсан юм байна тиймээ өө нээрээ тийм юм байна

Нямаа -

тийм 6 дахь өдөр 2 цаг хүртэл ажлаад бүтэн сайн өдөр бүтэн амараад тэгээд тэгсэн юм байлгүй дээ

Баасанхүү -

Та илүү цагаар их ажилладаг байсан болохоор ар гэртээ аав хүн нөхөр хүнийн анхаарал ямар байсан бэ?

Нямаа -

Тэр үед манай аав ээж хоёр манайтай хамт нэг хашаанд байдаг байсан юм хүүхэд хараад өгчихдөг цэцэрлэгтл хүргээд өгчихдөг цэцэрлэгээс аав ээж 2 авчихдаг тэгэхээр чинь бид 2 ажлаа хийхээс өөр арга байхгүй аав ээж 2 тэтгэвэрт гарчихсан хүүхэд цэцэрлэгт хүргээд өгчихдөг буцаагаад авчихдаг бид 2 хүүхдэд ерөөсөө ойртохгүй зөвхөн ажилдаа явдаг

Баасанхүү -

ажлаа хийдэг

Нямаа -

ажлаал хийдэг \инээв\

Баасанхүү -

Одоо таны цалин хүрч байна уу боломжийн байна уу бага байна уу

Нямаа -

Одоо ер нь 160,0 мянган цаас юуч биш юундач хүрэхгүй өрх гэрийн амьдралд яаж хүрэх вэ дээ манай чинь одоо 3 хүн ажил хийж байж өрх айл амьдарч байна ш дээ хажуугаар нь үнээ малын сүү зарж байна манайд чинь бараг сард 800,0, 900,0 бараг сая төгрөг орж ирээд байгаа мөртлөө тэгээд л нэг юм болоод байгаа нэг их мөнгө хармаалсан хүн яваад байхгүй тэгсэн мөртлөө манай 2 банди чинь 350,0 350,0 заримдаа 400,0 хүргээд 800,0 авдаг тэгээд би дээрээс нь 160,0 тэгэхээр бараг сая төгрөг

Баасанхүү -

Эхнэр чинь малаа малладаг юм байна тиймээ

Нямаа -

Малаа саана үхрээс чинь сардаа 150,0 , 200,0 орж ирээд байгаа ш дээ

Баасанхүү -

Пөөх болж байна тиймээ нэг хүний цалин

Нямаа -

Бараг нэг хүний цалин дээр үед би хэвлэл түгээгч байсан гээд ярьж байсан ш дээ

Баасанхүү -

за тийм

Нямаа -

Тэр үед би 180 төгрөг авдаг тэрүүгээр айл амьдраад болоод байдаг байсан байхгүй юу одоо тэгтэл 6 ам бүлтэй айл сая төгрөгөөр амьдарч бараг чадахгүй байна ш дээ сая төгрөг 180 төгрөгийн ханшинд хүрэхгүй байна тэр үеийн 180 төгрөгийн ханшинд

Баасанхүү -

Та социализмын үед сэтгэл хангалуун амьдарч байсан юм байна тиймээ ардчиллаар солигдоод хүмүүс эсэргүйцэж байхад та юу гэж бодож байсан бэ? Хүмүүс танай нутгийнхан

Нямаа -

Манай нутгийнхан уу зарим нь энэ зөв юм байна гээд ардчилалд нийлээд зарим нь буруу гээд л хүмүүс янз янз л хэлж гарч ирж байсан ш дээ ардчилал нэг хоёр жилийн дараа гарч ирсэн бол би улсын аварга хийх болзолоо хангаад байсан байхгүй юу тэгээд улсын аварга болох болзолоо хангачихсан байтал ардчилал гарч ирээд бүх юм тараад хүний хөдөлмөр үнэлдэг юм байхгүй болоод тэгээд ийм болчихсон тэгээгүй дахиад 2 жил явсан бол би улсын аварга чөлөөтэй авах байсан юм.

Баасанхүү -

Бүх болзол хангасан тэрнийхээ төлөө ажиллаж байсан

Нямаа -

Тийм нэгэнт хийсэн юм чинь тэрэндээ хүрнэ гэж бодож байсан байхгүй юу манай баригад чинь баригадаараа улсын аварга

Баасанхүү -

Баригадаараа хаана тариа ногоо байна тэнд усжуулалт байдаг:

Нямаа -

Тийм манай тэр 22 хүн чинь улсын аварга баригад тэр нь дотроос улсын аварга 2 аймгийн аварга 2 тэр хоёр аваргын араас улсын аварга хийх болзол хангачихсан байсан юм. тэгээд ардчилал гарч ирээд бүх юм хувьчлагдаад тэгээд л өнгөрсөн дөө

Баасанхүү -

Та ардчилал гараад хувиараа тариа тарьсан гэсэн ш дээ ажилгүй болоод хийсэн уу эсвэл хувийн хөдөлмөр эрхэлсэн нь дээр гэж бодоод хийсэн уу

Нямаа -

Бүх юм тарчихсан юм чинь өөрөө хувиараа хөдөлмөрлөхөөс өөр арга байхгүй хувиараа эрхлэх аж ахуй байгуулсан ш дээ бүр тамга тэмдгийн аваад тэгж би 3 жил ажилласан ш дээ одоо тэр тамга манайд байж л байгаа хувиараа аж ахуй эрхлэх тамга Нямаа гэсэн юутай \инээв\ зарим хүмүүс чамаас тэг гэлээ ингэ гэлээ гээд тэгдэг ш дээ тэр үед нь би бичээд тамга дараад явуулчихдаг юм цаад хүмүүс нь итгэл үнэмшилтэйгээр хүлээж авдаг

Баасанхүү -

Баримт хийж байгаа

Нямаа -

\инээв\ зүгээр зарим хүмүүс худал гэж бодож магадгүй гэж бодоод гарын үсгээ зураад тамга дараад явуулчихдаг юм.

Баасанхүү -

Одоо ч гэсэн үү

Нямаа -

Одоо ч гэсэн

Баасанхүү -

Тэр үед бас тэгдэг байсан юмуу

Нямаа -

Тэр үед чинь хувиараа эрхлэх аж ахуйн дарга нь би байсан байхгүй юу одоо бол хувь хүмүүст бичиг мичиг хийж өгөөд тамга дараад явуулчихдаг юм.\ инээв\

Баасанхүү -

Та ажлаа хийж байхад хөгжилтэй хүмүүс паян гэж ярьдаг тийм юм болж байсан уу

Нямаа -

Өө тийм юм тохиолдолгүй яах вэ адууны айраг их ирдэг байсан байхгүй юу зун баригад дээр улсаас үнийн төлөөд авч ирээд бүүр их кострал саваар авч ирдэг

Баасанхүү -

Хангамж байсан байна тиймээ

Нямаа -

Улсаас цаанааас хадлан тариалалтын үед тэгж хангадаг байсан юм уусаар байгаад 2 кострал айраг гашуураад хүн уухын аргагүй болсон юм тэгээд элсэн чихэр хийж байгаад уугаад элсэн чихэр хийхээр сайхан зөөлөрчихдөг юм хүнийг согтоож байгаа юм тэр чинь Цэдэнбалжир гээд нэг нөхөр байсан юм тэр 2, 3 өдөр согтуу ч юм шиг эрүүл ч юм шиг

Баасанхүү -

Нөгөөх нь гарч өгөхгүй

Нямаа -

Айраг уучихаад нөгөөх нь гарч өгдөггүй тэрнээс хойш согтуу Цэдэнбалжир гээд нэрлэчихсэн айраг уугаад согтчихсон байхгүй юу \ инээв\ тийм янз янзын юм болж л байсан юм. өшөө 2 тогооч яагаад амарсан билээ манай авгай тэр хоёр хоёулаа нэг өдөр зэрэг амарсан юм тэгээд гал тогооны хажууд манай нэг бороожуулагч ажилладаг байсан байхгүй юу ойрхон бараг захад нь тэгсэн чинь манай дарга тэгж байна өнөөдөр тогооч байхгүй юм чинь ажил чинь ойрхон юм чинь Нямаа та хоёр тогооч хийгээрэй гээд тэгж байна за гэлээ тэр чинь өглөө цай өдөр хоол орой хоол хийж өгдөг байсан байхгүй юу

Баасанхүү -

3 хоолтой

Нямаа -

Тийм тэгсэн чинь бид 2 залхуураад 2 хийх ёстой хоолыг өдөр нэг хийж өгөөд \инээв\

Баасанхүү -

Орой хоол хийхгүй тэрүүгээ өгөх гээд үү

Нямаа -

үд дээр хийж өгчихөөд аяга тавгаа угаагаад цэвэрлээд байж байсан чинь манай аж ахуйн даргын машин ирж явна хоолоо хийчихээд цоожлохгүй хоёулаа морьтой байсан морио унаад орой хоол юу өгөх гэж байна гэж шалгаж асууна даа үд дээр нэг хийгээд өгчихсөн 2 хоолыг нийлүүлээд нэг хийгээд өгчихсөн

Баасанхүү -

Хоол хийхийг бас шалгадаг байсан гэсэн үг үү

Нямаа -

\инээв\ харин тий орой ямар хоол өгч байна үд дээр ямар хоол өгч байна гэдгийн шалгадаг байхгүй юу бид 2 нийлүүлээд хийгээд өгчихсөн оройн хоол байхгүй аяга тавгаа угаагаад зогсож байсан чинь тэжээлийн аж ахуйн дарга 69-тэй байсан 69 ирж явна хоёулаа морьтой байсан морио унаад зугтаад яваад өгсөн маргааш нь манай дарга ирээд та 2 яагаад зугтаад яваад өгөв гэж байна хоолгүй учраас зугтсан гэдгийн мэдээгүй юм шиг байгаа юм орой хоол хийгээд өгчихсөн гэж бодсон яагаад зугтав гэж их гайхаж байгаа юм.

Баасанхүү -

\ инээв\

Нямаа -

тийм онигоо болдог л юм

Баасанхүү -

Хүмүүс ер нь хэр хамт олонч нэг нэгэнтэйгээ нөхөрлөх туслах тэр тал дээр

Нямаа -

Дээр үед хамт ажилладаг хүмүүс их нийтэч ямар нэгэн юм болоход нэг гэр бүлийн хүмүүс шиг байдаг байсан одоо хүмүүс тийм юм байхгүй байна одоо тийм нийтэч байхгүй байна нэг байгууллагын хүмүүс гэхэд 4, 5 –аараа 4, 5 аараа хоорондоо хэсэг болчихсон одоо энэ манай байгууллагч гэсэн 2 хуваагдаад

Баасанхүү -

Таны амьдралд гүн гүнзгий төлөөлөх юм тохиолдож байсан уу цаашдын чинь амьдралд нөлөөлөхөөр тийм юм тохиолдож байсан уу

Нямаа -

тийм их мэдрэгдэх юм тохиолдоогүй ээ

Баасанхүү -

Хүмүүсийн амьдрал давтагдахгүй өөр өөр байдаг л даа миний амьдрал хүмүүсийнхээс энүүгээрээ өөр энүүгээрээ онцгой ч гэх юм уу ер бусын зүйл байдаг уу?

Нямаа -

Надаа хүнээс онцгой юм байдаггүй юм оо тийм байхгүй

Баасанхүү -

Зүгээр жирийн

Нямаа -

Хүмүүстэй адилхан амьдарч байна

Баасанхүү -

за баярлалаа

Нямаа -

за баярлалаа

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.