Oidov


Basic information
Interviewee ID: 990067
Name: Oidov
Parent's name: Begzjav
Ovog: Jailar
Sex: m
Year of Birth: 1945
Ethnicity: Halh

Additional Information
Education: higher
Notes on education:
Work: retired
Belief: Buddhist
Born in: Taishir sum, Govi-Altai aimag
Lives in: [None Given] sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
education / cultural production
politics / politicians
privatization
democracy


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Баасанхүү -

Таны ярилцлагыг вэб сайтандаа байрлуулахдаа зурагтай ярилцлагатай чинь нэрийг чинь нууцлахгүйгээр тавьж болох уу? Нэрийг чинь тавихгүйгээр ярилцлагыг чинь тавьж болно л доо.

Ойдов -

Та нарын ажилд хэрэгтэй юм бол зурагтай нь тавьж болно.

Баасанхүү -

За баярлалаа. Хоёрдахь нь таны ярилцлага Кембрижийн их сургуулийн мэдээллийн санд орчихож байгаа юм. Танаас зөвшөөрөл авахгүйгээр ашиглаж, эрдэм шинжилгээний судалгаанд ашиглаж хэвлэж нийтэлж болох уу?

Ойдов -

Болно

Баасанхүү -

За тэгвэл хоёулаа ярилцлагаа эхлэе. Хаана төрсөн вэ ?

Ойдов -

Миний бие 1945 оны 7 сард Говь Алтай аймгийн одоогийн Тайшир сумын Цагаан толгой гэдэг газар малчин ард Бэгзжавын хоёрдугаар хүү болж төрсөн. Миний бага нас жирийн хүүхдүүдийн адил хонь хурга хариулж жаахан том болоод мал саах, мал хариулах, зэрэг ажил хийж байгаад 9 настайдаа сургуульд орсон доо. Нарангийн бага сургууль гэдэгт орж 4-р анги төгсөөд Говь Алтай аймгийн арван жилийн сургуулийг 1965 онд төгсөж улмаар тэндээсээ Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн илгээлтээр анхны илгэлтээр Говь Алтай аймгийн усны аж ахуйд өрмийн мастер, бригадын дарга эхлээд ажилчнаар ороод бригадын дарга хүртэл хийсэн. 1973 он хүртэл хийсэн. Энэ хугацаанд илгээлтийн эзний үүргээ биелүүлж Говь Алтай аймагт усны 300 гаруй хайгуул хийсэн. Намайг бригадын дарга хийж байхад 75 худаг бүрэн ашиглалтанд орсон. Бригад худгаа өөрсдөө гаргаад барилга байгууламж талбайг бүрэн тохижуулж өгнө. Миний худаг чанар сайтай гаргадаг байсан. Тухайн социализмын үед ажлыг тэгж хийдэг байлаа. 1965 оноос 1975 оны хооронд усны аж ахуйн аварга, Говь Алтай аймгийн хөдөлмөрийн аварга, улмаар Монголын хувьсгалт залуучуудын 16-р их хурлын төлөөлөгч хүртэл сонгогдож тэндээс эвлэлийн 50 жилийн ой ардын хувьсгалын 60 жилийн ойн медаль хүртэж байсан. Тухайн үед ажилдаа сайн байсан учраас Монгол ардын хувьсгалт намд гишүүнээр элсэж байлаа. Би аймгийн намын хорооны товчоон дээр ороод би хөдөө 8 жил ажиллалаа. Хөдөө хөхөрч гадаа гандаж үзлээ. Сургууль соёлд оръё гэж хүсэлт тавьж аймгийн намын үүрийн тогтоолоор тэр үеийн польтехникийн дээд сургуульд урилгаар орж ирсэн

Баасанхүү -

Политехникийн дээд сургууль чинь ХААДС тиймээ?

Ойдов -

МУИС-ийн политехникийн институт гэж байсан юм. Тэгээд бэлтгэл ангид суралцаад

Баасанхүү -

Та 30 гарчихсан байсан уу?

Ойдов -

Би 28 байсан. Политехникийн институтад 130 хүүхэд бэлтгэл ангид ороод 105 хүүхэд элсэн орсон. 105 хүүхдээс 2 онц 6 сайн бусад нь дүнгээрээ элссэн. 2 онц дүнтэй хүүхэд нь гадаадад яваад, 6 сайн дүнтэй төгссөн хүүхдийг дуртай ангидаа ор гэсэн. Би техник сонирхдог байсан учраас авто инженерийн ангид орж 5 жил суралцаад автын инженер мэргэжилтэй болсон. Төгсөхөд 8 сар дутуу байхад улсын дээд боловсролын хорооноос намайг намын гишүүн урьд нь ажиллаж байсан. Сурлага бас гайгуу юм гээд урьдчилан баазад авч ажиллуулах болоод би Говь Алтайд очиж ажиллах хувьгүй хотод үлдсэн. Тухайн үед хотод үлдэх нь тухайн үеийн хөгжил дагаад их сайхан санагдаж байсан. Гэхдээ би өөрийнхөө хүрэх ёстой хэмжээнд хүртлээ ажиллаж чадаагүйдээ сэтгэл гонсгор явдаг. Яагаад гэвэл би хөдөө их сайхан ажиллаж байлаа. Говь Алтайгаас намайг төгсөхөөр нь зэрэг авахаар хүрээд ирчихсэн. Говь Алтайд очсон бол нэг хоёр жил инженер хийгээд тэгээд удирдах газар дарга хийгээд Алтайдаа би урьд нь сайн ажиллаж байсан учраас удирдах ажил хийгээд явчих боломж надад байсан.

Баасанхүү -

Та өөрийнхөө саналаар хөдөө явах боломж байгаагүй юмуу?

Ойдов -

Тэр үед манай ээж аав Говь Алтайд байсан. Тэд нар намайг хүрээд ир гэж байсан боловч, хадам авгай хүүхэд энд суурьшчихсан болохоор амьдрал ахуй хань ижлээ бодоод энд суучихсан юм.

Баасанхүү -

Та их сургуульд хэдэн жил сурсан бэ?

Ойдов -

5 жил бэлтгэл ангид 1жил тэгээд 6 жил

Баасанхүү -

Энд байхдаа эхнэр авсан уу?

Ойдов -

Говь-Алтайд эхнэр аваад нэг хүүхэдтэй байсан. Төгссөн жил нэг гарсан. Одоо 3 бакальтай. 3 эрэгтэй хүүхэдтэй. Намар оюутны амьдралаар аж ахуйд их явдаг байлаа. 5 намар алтан тариа хурааж оюутан ахуй цагаа их сайхан өнгөрөөсөн дөө. Оюутан нас гэж их сайхан нас хүнтэй их танилцаж байлаа. Оюутнуудыг удирдах тооцоо мооцоог нь хийх тийм ажил их хийдэг байлаа. Тэгээд бас оюутан байхдаа засгийн газрын жуух бичгээр шагнуулж байлаа.Батмөнх даргын гарын үсэгтэй жуух бичиг авч байлаа. Ер сайхан ажиллаж байлаа.

Баасанхүү -

Та 10-р ангиа төгсөөд усны аж ахуйд орсон гэсэн. Тэр талаараа жаахан тодруулаад өгөх үү?

Ойдов -

10 жилийн сургуулийг бид 90- үүлээ төгслөө. Аймгийн хэмжээнд шүү дээ. 90 хүүхдээс 45 хүүхэд их дээд сургууль техникумд орлоо. 45 нь хөдөө илгээлт аваад тал хуваарь л авсан даа. Говь Алтайн усны аж ахуйд очиход надтай хамт 8-р анги төгссөн найз маань надаас урд нь оччихсон байсан. Тэр нөхөр маань 2 жил ажиллаад бригадын дарга болчихсон байсан.

Баасанхүү -

8-р ангиа төгсөөд усны аж ахуйд очоод ажиллачихсан юм байна тиймээ?

Ойдов -

Намайг бригаддаа авч яваад өрмийн бригадад орж ажилласан тэр үед тэр худгийнхан тамхи их татдаг. Нэг талдаа наргианч нөгөө талдаа сахилгагүй тийм хүмүүс байсан. Би бол бүрэгдүү архи уудаггүй тамхи татдаггүй тийм хүн тэдний дунд ороход хэцүү байсан. Гэвч хоёр гурван сар болоод тэдний дунд орчихсон. Тэгээд 1 жил тэдний бригадад ажиллаж байгаад дараа жил нь усны аж ахуйн яаманд курсэд ирээд курсэд ёстой онц дүнтэй сурсан даа. Мастер коллегтер гэсэн сайдын тушаал аваад коллегтер гэдэг нь хайгуулын ажил хийдэг. Шнек гэж 50 метр хүртэл өрөмддөг тийм техник байдаг юм. Эндээс ус гарах нь уу хөрс нь хэр юм хэдэн метр ухаж байж ус гарах уу гэдгийг урьдчилан үздэг тийм бригадад орж ажилласан. Тэр бригадаа би өөр зохион байгуулалтанд оруулаад усны аж ахуйн төрөлжсөн бригад гэж одоо усныхаа газрыг өөрсдөө үзээд өөрсдөө малтана. Малтасны дараа яндан тэр бүх юмаа өөрсдөө суулгаад гадна талбайд тарьдаг тэр бүхнийг тариад бүрэн гүйцэд гаргадаг.

Баасанхүү -

Таны санаачилгаар тиймээ?

Ойдов -

Миний санаачилгаар усны аж ахуйн аварга болж байхдаа би ЭН3 гэж усны нацосс байсан юм түүнийг би машины эргэлтэнд тохируулж монтажлаад усаа өөрөө шавхдаг. Түүгээрээ би нэлээд юм хийж зөвөлгөө мөвлөгөөнд оролцож явлаа. Тэр худгийг гүйцээгээд тэр суманд нь хүлээлгэж өгдөг. Одоо ч гэсэн миний хийсэн худаг ажиллаж байгаа гэж сая 70 жилийн ой болоход надад хүн хэлж байсан. Сая 70 жилийн ойгоор Говь Алтай аймгийн усны аж ахуйн удирдлага ирж уулзалт зохион байгуулахад би бас оролцлоо. 1973онд 75 дахь худгаа гаргаад хүлээлгэж өгөөд ирж байлаа. Би юмыг заавал үзэж хийж байж санаа амардаг. Худгийг ч гэсэн өөрөө явж үзэж хийдэг. Юмыг дуулж байх их сайхан байдаг. Анх би 1965 онд найзынхаа бригадад очоод худаг гаргаж байсан өрөм маань эвдрээд манайх тэр үед оросуудтай их хамтарч ажилладаг байсан. Нөгөө орос маань бригадын даргатай цуг аймаг яваад халуун зун за даа намар болж байсан байх говьд чинь хэцүү шүү дээ. Жаахан өмхийрсэн махаараа хоол хийж идчихээд нэг орой би дуулсан юмаа ярьж байна. Дуулаагүй юм хэцүү учраас би тэр талаараа ярьж байна. Тэгээд овоон дээр гараад сууж байсан чинь юм сар сар гээд байна. Юу юм бол гээд эргээд харсан чинь бид нарыг тойрсон дүүрэн могой бид нар тэр талаар дуулаагүй учраас гишгээд гишгээд гүйгээд гараад явчихсан. Тэгсэн бид могойн чуулгантай таарсан юм билээ. Тэгсэн могойн чуулгантай таарсан хүн хормойгоо дэвсээд суудаг юм байна. Тэгсэн тэр намраас эхлээд бид нарын ажил маш сайн болсон. Бригадын аварга болоод л ер нь юмыг дуулсан байх нь их сайн юм билээ. Би зарим номон дээрээс ичсэн могой хүртэл алсан хүн аягүй муу талаар уншиж байсан.

Баасанхүү -

Аягүй аймаар аймаар юм бичсэн байдаг юм билээ

Ойдов -

Чуулган хийж байгаа могой хүн хатгана барина гэсэн юм байдаггүй гэж байна. Нэг нь цогнойж суугаад үг хэлж байгаа юм шиг

Баасанхүү -

Та тэрийг нь харсан уу?

Ойдов -

Харалгүй яахав. Холхон очоод харсан чинь могойн гадна хайрс нь нарын гэрэлд гялтагнаад яг толь шиг янз бүрийн өнгөтэй тэгэхэд залуу байсан. Хүнд ярихаар зэрэг та нар тэгэхгүй яасан юм ингэхгүй яасан юм гээд хэлдэг. Залуу байсан учраас түүнийг мэдэхгүй. Тийм учраас би юмыг дуулсан сонссон харсан байх ёстой гэж боддог болсон. Тэгээд яахав амьдралын жамаар гурван хүүхэдтэй Улаанбаатар хотод амьдраад боловсролын яамны баазад 10 аад жил ажилласан. Тэгээд 28-р баазад шилжиж үйлдвэр техникийн даргаар ажиллаж байгаад зах зээл эхлэхийн өмнө 38-р баазад очиж ажилласан. Тэгээд зах зээлд ороод хувьчлагдсан. Тэгээд хөдөө Заамарт алтны уурхай Хайлаастын алтны уурхай гэж том уурхай байсан. Тэнд очиж 10-аад жил ажиллаад тэтгэвэрт гарлаа даа.

Баасанхүү -

Надад 2 ойлголт төрөөд байна. Хүмүүсээс ярилцлага аваад явж байхад 1-рт хүмүүс аягүй идэвхтэй 2-рт үнэлгээний систем гэж байхгүй учраас хүмүүс илүү хийсэн дутуу хийсэн ялгаагүй учраас идэвх аягүй муутай байсан хоёр ойлголт байгаа. Танд яг аль нь байсан юм шиг санагдаж байна?

Ойдов -

Тэр үед хүмүүс сэтгэлээсээ хийдэг байсан юм. Одоо бол засаг захиргаа гэж байхгүй болчихоод байна. Тэр үед засаг захиргаатай юм хийсэн хүн юм авдаг тийм систем байлаа шүү дээ. Юм хийсэн хүн юм авдаг газар үздэг. Хүнтэй танилцдаг. Тийм байсан. Одоо бол хүмүүс архи уугаад л явж байна. Би тэгж л боддог

Баасанхүү -

Одоо хоёулаа баазынхаа ажил руу орох уу?

Ойдов -

Дээд боловсролын баазад ажилд орох гээд нэг өвөл ангидаа байцгааж байлаа. Гэтэл дээд боловсролын хорооноос нэг хүн ирснээ тантай уулзая гэж байна. Тэгээд деканы газар аваачиж уулзсан юм байна. Тэгсэн тэгж байна таныг ажилд тавина. Та нэг шалгалт өгөх дутуу юм байна. Тэгээд диплом бичих юм байна. Улсын шалгалт өгөх юм байна. Улсын шалгалтанд бэлдэх хугацаандаа дипломоо биччих таныг ажилд авна гэж байна. Би балмагдлаа. Төгсөөгүй байгаа шалгалт дутуу байгаа. Би хөдөө явах ёстой хүн ш дээ. Хөдөөнөөс томилолттой ирсэн гээд тэгсэн чинь нөгөө хүн тэгвэл хөдөө явах уу? гэж байна. Бас жаахан балмагдаад хөдөө хөөчихдөг юм болов уу гэж бодоод тэгж хэллээ. Авгай хүүхэдтэйгээ аав ээжтэйгээ зөвлөх үү гэсэн чинь тэгж байна. Таныг Цэгмид дарга өөрөө уулз гэсэн таны саналыг харгалзахгүй юм шиг байна лээ. Дондогийн Цэгмид гэж зохиолч НҮБ-д очиж үг хэлж байсан. Тэр хүн манай дээд боловсролын хорооны дарга байсан. Цэгмид дарга тантай уулзана гэсэн гэж байна. Би бодлоо за очъё гээд хэлчихлээ. Тэгсэн манай декан тэндээс тэр үед манай захирал Авдай байсан юм. УИХ-ын гишүүн байсан. Декан тэгж байна. Та очилгүй яах вэ таныг урьж байна гэсэн үг шүү дээ гэж байна. Та сургуульд урилгаар орсон хүн. Ажилд урилгаар орж байна. Та очсон нь дээр байлгүй дээ гэж байна. Тэгээд очоод хэлсэн чинь авгай дуртай байна гэж жигтэйхэн аав ээж ах дүү нар их дуртай байна. Хөдөө явна гэсэн шаналгаанд байсан шиг байгаа юм. Тэгээд очихоор болсон. Тэгсэн чинь 1 сарын 3 нд очоорой гэж хэлсэн. Хөдөө мөдөөнөөс машин цуглуулаад пөөх ёстой нурам шиг юман дээр очлоо. Тэгээд яахав ажил хийгээд зүтгээд

Баасанхүү -

Шууд ажлаа эхэлсэн. Ямар ажлаар бэ?

Ойдов -

Ерөнхий инженер граж техник тэр талыг хариуцсан. Дарга яахав захиргаа талаа би машин техник талаа. Тэгээд тэнд очсон чинь намын даргаар давхар тавьчихлаа. Оюутны намын үүрийн дарга олон жил хийсэн л дээ. Намын даргын ажил нь ч гайгуу юм. Районоос дуудаад тэр үед дүүргийг район гэдэг байлаа. Дээд боловсролын хорооноос дуудаад л ёстой өдөр шөнөгүй үзлээ дээ. Овоо гайгуу 7 жил тэндээ инженер хийгээд сүүлийн 2 жил баазын дарга хийгээд

Баасанхүү -

Дээд боловсролын хорооны бааз гэхээр ....

Ойдов -

Одоо бол байхгүй болчихсон. Тусгай дарга нарын машин, боловсролын хорооны дарга нарынх, дээд сургуулийн дарга нарын машин бүх захирлуудын машин байдаг. Тэр машинуудын сэлбэг хэрэгсэл олгох машин техник хуваарилах бүх л ажлыг хийдэг.

Баасанхүү -

Хэл ам янз бүрийн юм гарах уу?

Ойдов -

Байлгүй яахав. Дарга нар чинь амьдрал мэдэхгүй. Миний машин гаргаж тавьсангүй. Миний машины сэлбэг тавьсангүй, багшийн дээд мээдийн захирлууд бол дээрэлхэнэ шүү дээ. Урьд нь ажил хийгээд сурчихсан учраас 10-р ангиа төгсөөд ажил анх хийж байгаа хүүхдүүдэд бол хэцүү байсан байх. Хүнтэй их найрсаг эвтэй их зөв удирдана. Зарим хүмүүс хүнээр загнуулж байж ажил хийдэг. Зарим нь эелдэг зөөлөн харьцаад байхаар ажил их сайн хийдэг. Ямар түлхүүрээр удирдах уу гэдгийг сурч авах хэрэгтэй. Тийм л байсан. 9 жил ажиллачихаад тээврийн баазад шилжээд одоо тээврийн яамны харъяа авто тээврийн 28-р бааз гэж районы томилолтоор

Баасанхүү -

Аа за цаанаас нь томилсон

Ойдов -

Одоо энэ БЗД –ийг найрамдлын район гэдэг байсан юм. 28-р баазад үйлдвэр хэлтсийн даргаар бүх тэр сэлбэг техникийг олдог. Хуваариладаг. Тийм байсан. Тээврийг удирдах яамны харъяа байсан. Тэгсэн хотын тээврийн удирдах газраас намайг 38-р баазад томилоод тэр үед дээрээс томилдог байсан юм. Тэр баазад ерөнхий инженерээр оч гэж томилоод тэр үед томилгоо их тийшээ ийшээ оч гээд л

Баасанхүү -

Өөрийн санал гэж байхгүй

Ойдов -

Сайн болж 50 цаас 70 цаасны цалин нэмж өгнө.

Баасанхүү -

Тэр үед цалин хэд орчим байсан бэ?

Ойдов -

Тэр үед би 650 төгрөг авдаг байсан. Сүүлдээ баазын дарга 800 төгрөгийн цалин авдаг байсан. Үйлдвэр хэлтсийн дарга 820 төгрөг 1990 он хүртэл 850 төгрөгийн цалин авдаг байсан. Тэтгэвэрт бол түүгээр биш заамарын алтны уурхайн баазын даргын цалингаар орсон. Одоо тэтгэвэрт 200,000 гаруй авдаг юм, үгүй яахав дээ болдог юм.

Баасанхүү -

Та ажлынхаа хажуугаар намын ажил хийдэг байсан гэсэн. Хэр ачаалал өгдөг байсан бэ?

Ойдов -

Тэр чинь их ачаалалтай. Манай баазын дарга хөдөө олон жил ажилласан гачигдалтай учраас хотод орж ирсэн тийм хүн байсан. Өвгөн байсан. Би тэр намын ажил хийнэ гэдэг чинь захиргааны ажлыг бас хийх болж байгаа юм. Намын ажил гэдэг чинь үзэл суртал, тэр хүмүүсийг шагнах, ийш нь тийш нь тодорхойлох, хаана хадлан тариалан, хаана үдэшлэг уулзалт, байна энэ бүгдийг намын үүр хариуцна. Өөрөө ерөнхий инженер учраас захиргааны ажил нэмэгдээд хүрээд ирдэг. Захиргаа, намын, техникийн бүх ажил толгой дээр байдаг байсан. Тухайн үед ажил хүнд л байсан. За нэг шинэ жил боллоо гэхэд нэг шиф сургуультай байх. Тэр шиф сургуулийн заалыг чимүүлэх. Номын уншуулахын тулд дээд сургуулийн захиралтай очиж ярих зарим нь мөнгө нэхнэ. Намд гишүүн элсүүлэх, судлах

Баасанхүү -

Сургууль дээр хүртэл намын дарга байдаг гэж үү?

Ойдов -

Байлгүй яахав. Тэр гэхдээ дандаа хавсарч хийдэг сонгуульт ажил

Баасанхүү -

Цалингүй

Ойдов -

Цалингүй бүр том бааз маазын дарга нар цалинтай

Баасанхүү -

Намын гишүүн элсүүлэх барих янз бүрийн ажилтай?

Ойдов -

Тэгэлгүй яахав. Намд элсүүлэх орлогч идэвхтэнийг олж бүртгэх

Баасанхүү -

Судлах гэхээр яаж судлах уу?

Ойдов -

Ямар ажил хийж байсан. Тэр үед намд элсүүлэхэд орлогчоор элсүүлээд нэг жил харж байж жинхэнэ гишүүнээр элсүүлдэг байсан юм.

Баасанхүү -

Бэлтгэлд явж байна гэсэн үг үү?

Ойдов -

Бэлтгэл гишүүн гэсэн үг. Идэвхтэн гишүүн гэж гайгуу улсыг шилж бүртгээд нөгөө хэддээ даалгавар өгөөд ажил өгөөд

Баасанхүү -

Өгч байгаа даалгавар,ажил нь юу байх уу?

Ойдов -

Намын үзэл суртал, ухуулга хийнэ. Тэр хүмүүс чинь шалгараад намд элсэнэ гэж бодохгүй. Нам чинь арга хэмжээ их авдаг. Хурал болоход босож илтгэж байж хуралд сууна шүү дээ. Хоцорсон гишүүн байлаа гэхэд намын даргаас зөвшөөрөл авч байж сууна. Ийм ажилтай ингэж тэгж яваад хоцорлоо. Хуралд суулгаж өгөөч гэнэ. Заримыг нь суулгахгүй. Гишүүд суулгая суулгая гэх юм суулгана.

Баасанхүү -

Намаас арга хэмжээ авбал алаад өгөх үү?

Ойдов -

Ажлаа муу хийвэл намаас хөөгдөнө.

Баасанхүү -

Тийм намаас хөөгдсөн хүмүүсийн ажил нь жаахан баталгаагүй болох уу?

Ойдов -

Тэгнэ. Дахиж намд орохгүй. Дахиад ажилд дэвшихгүй, хэцүү шүү дээ.

Баасанхүү -

Та 28-р баазад очсон ш дээ. Тэндээ бас намын үүрийн ажил хийсэн үү?

Ойдов -

Тийм тэгсэн. Намын үүрийн даргын орлогч байсан. Дарга нь манай нутгийн хүн байсан. Тэр хүн ч нэг их юм хийхгүй. Би хүмүүсийг намд элсүүлэх, материал бүрдүүлэх, тэр материал бүрдүүлэх гэдэг чинь их хэцүү ажил шүү дээ. Тодорхойлт, батлан даалтын хүнээр хийлгэж чи үүнийг батлан даагаад өгөөч гээд гуйгаад л

Баасанхүү -

Батлан даах гэж яахав?

Ойдов -

Орлогч гишүүнээр элсэхэд 2 хүн батлан даана. Энэ хүн ажилдаа ийм энэ хүн ямар нэгэн асуудал гаргахад би арга хэмжээ авахуулахад бэлэн гэсэн батлан даалт гаргана.

Баасанхүү -

Пөөх намын орлогч гишүүн болоход?

Ойдов -

Тийм орлогч гишүүн болоход. Гишүүн болоход хуучин батлан даасан хүн дээрээ явдаг юм. Тэгээд би бүх материалын бэлдээд хуралд оруулаад өгдөг. Манай дарга аваад цааш нь өгдөг. Би сурчихсан нэг их түүртэхгүй. Ажлын хажуугаар л хийнэ. Би чинь намын илтгэл бичих өргөдөл бичих материал бүрдүүлэхэд нэг их түүртэхгүй. Би түрүүн дуулсан байхад сайхан гэж хэлсэн. Сурчихсан байхад бас сайхан. Тэгж л байлаа.

Баасанхүү -

Аа инженерийн ажил гэхээр ...

Ойдов -

Инженерийн ажил гэхээр машинд ямар сэлбэг тавих яаж засах тэр бүгдийг л мэднэ. Тэрийг ингэ энийг ингэ гээд доороо ажилчинтай. Мастер байна ажилчид байна.

Баасанхүү -

Тэр баазын бүх машин

Ойдов -

Тэгнэ. Сэлбэг хайна, сэлбэг тараана, сэлбэг олуулна.

Баасанхүү -

Сэлбэг нь хэр элбэг байх уу?

Ойдов -

Тэр хэцүү энэ тэнд очиж гуйж гувшиж малтаж байж л олно. Танил талтай болж байж. Наад зах нь нэг албан байгууллагын нярав сайн таньдаг байж байж олно. Хичнээн дарга нар өг гэсэн ч нярав нь өгөхгүй гээд суучихдаг. Хүмүүсийн түлхүүрийн олно. Одоо ер нь ажил хийдэг юмуу? Заримдаа тэгж боддог ш дээ.

Баасанхүү -

Ямар кинон дээр билээ байгаа ш дээ өгөөч дээ гээд гуйгаад байдаг

Ойдов -

Яг тэр чинь

Баасанхүү -

Яагаад байсаар байтал өгдөггүй байсан юм бол ?

Ойдов -

1-рт тэр нярав олох гэж олуулах гэж их зовдог. Өөрийнхөө баазын хүнд өгсөн нь дээр байхгүй юу юм ховор учраас элбэг байвал хэн ч гэсэн аваад л явна. Мөнгийг нь өгч л байвал. Заримыг нь авч яваад эргүүлж авч ирээд өгнө. Хүмүүсийн зан характар өөр өөр байдаг. Тэрнээс л болж байсан байх. Бааз чинь олон машинтай байсан. Хотын бүх үйлчилгээ, мах ,сүү, худалдаа үйлчилгээний олон машинтай байсан учраас хүндрэл их байсан. Олон төрлийн олон машинтай. Олон жолооч нартай ажиллах бас их хүнд. Яагаад гэхээр зэрэг тэр олон жолооч дотор эмэгтэй жолооч их байлаа. 28-р баазад тэр жолооч нарын зарим нь машиндаа сайн зарим нь машиндаа муу, хүн хүний эвийг олж харьцах, бас машиныг сайн эдлэх граж их ховор тэр тал дээр их хэцүү. Граж хүрэлцээтэй байх ёстой. Засварчид маань чадварлаг байх ёстой. Хүмүүсийг сургах, хүмүүжүүлэх, хамт олныг нэгтгэх, хамт олныг нийлүүлээд зугаалганд явуулах амраах нь хамт олныг их нэгтгэж өгдөг. Янз янзын арга хэрэглэж байж ажил явдаг. Тэгээд би 38-д ирсэн. Бас л намынхаа ажлыг хийсээр л байсан. Байгууллагын даргад намын ажил хавсаргаж болохгүй учраас заавал ерөнхий инженерт нь намын ажлыг хавсаргаж өгдөг юм. 38-р бааз Улаанбаатар хотод анх удаагаа машин түрээсэлсэн газар байсан л даа. Өмч хувьчлалаас өмнөх үйл ажиллагаа юм л даа. Өөрөөр хэлбэл такси шиг үйлчилдэг гэсэн үг байхгүй юу. Үүдэн дээр ачаа ачих гээд зогсоод байна шүү дээ Фортер шиг үйлчилдэг гэсэн үг байхгүй юу. Өөрсдөө үйлчилгээгээ олдог үйлчилж мөнгө олдог. Тийм байсан болохоор надад арай жаахан хөнгөн. Толгойд ачаа бага гэхдээ яахав тийм юм олоод ир би мөнгөөр нь авна гэж л жолооч нар загнана шүү дээ.

Баасанхүү -

Тэр үед тэгвэл зах зээлийн уур амьсгал орчихсон байсан юм байна тиймээ?

Ойдов -

Орчихсон байсан. За би 90,91 оны үед би 38-д байсан. Хамгийн анх хөрөнгийн биржээр орж хувьчлагдсан юм. 38 тэр үед манайх Чайка гэдэг машин мэдэх үү тэр машинаар Дархан луу таксигаар явдаг байсан. Их гоё урт машин дээр үеийн төв хороо засгийн газрын гишүүд унаж байсан. Хуримын ордонд явдаг байсан юм. Одоо энэ хот дотор хааяа нэг явж байгаа харагддаг юм. Манайд 25 ширхэг байсан юм. Гэнэт алга болчихсон хаашаагаа гараад явчихсан юм. Одоо нэг 2 байгаа юм шиг байгаа юм. Тухайн үед жижиг ягаан тасалбараар авсан. Тэр үед хүмүүст хөрөнгийн биржээс тасалбар олгож байсан юм. Тэр тасалбараар авч байсан юм. Тэр байгууллага нь тасалбараа хөрөнгийн биржэд аваачиж худалддаг байсан юм уу хаашаа юм.

Баасанхүү -

Тэр хувьчлал яаж явагдсан бэ? Хөдөө бол малаа аягүй аятайхан хуваагаад авчихсан гэж ярьдаг юм билээ?

Ойдов -

Тухайн үед хувьчлал гайгуу байсан. Яагаад гэхээр зэрэг машиныг нь өөр өөрсдөд нь өгөөд. Тухайн үед байсан хөрөнгийг тухайн үед би 38-р баазад хадлан хийлгэдэг байлаа. Хүн хүнд хувааж тоолж өгөөд хадуур 2 ш байлаа гэхэд авах эзэнд нь өгөөд тэгж л хувьчилж байсан. Машин эзэмшиж байгаагүй хүн жнь: дарга хийж байсан хүн, инженер хийж байсан хүн машингүй учраас юм олдоогүй байхгүй юу. Тухайн үед сэлбэг мэлбэг хувааж аваагүй ш дээ. Зальтай улс нь үлдээж байгаад хуваагаад авчихсан юм байна лээ. Бид нар юм авч чадаагүй. Бид нарыг бааз хувьчлагдсан. Одоо та нар яв гээд л явуулчихсан ш дээ. Хэцүү тал нь тэр байсан.

Баасанхүү -

Та тэгээд яасан бэ?

Ойдов -

Би Хайлаастын алтны уурхайд очсон. Надад азтай юм болсон юм. Гуанзанд ороод сууж байсан чинь хэдэн улс ярьж байсан. Тэр хүмүүсийн дотор миний таньдаг нэг нөхөр сууж байсан. Зах зээл гараад хэцүү байна. Ажилгүй л боллоо доо гэсэн чинь хөдөө ажиллах уу? гэж байна. Хаана гэсэн чинь Хайлаастын алтны уурхай гээд Заамарт байдаг юм. Хэрэв ажиллана гэх юм бол энэ манай захирал гээд тэгээд би тэр хүнтэй уулзаад хэд хоноод яваад очоорой гэсэн. Би яваад очлоо. Очсон чинь хөдөө сангийн аж ахуй явчихсан байсан. Нярав нь хүрээд ирлээ. Уулзсан чинь 7 хоногийн дараа ирээд ажлаа ав гэлээ. 7 хоноод яваад очсон чинь миний ажлыг бэлдчихсэн. Хуучин даргын чөлөөлөөд ёстой жинхэнэ ширээ бэлдээд тавьчихсан байсан. Би тэнд ёстой сайхан хэсэг ажилласан. Хотын шуугианаас холдоод авгай хүүхдээ аваад очсон. Цалин өндөр алтны уурхай байсан учраас цалин өндөр өөрөө машин уначихдаг. Тэнд хэсэг амар тайван ажиллаж байгаад тэр уурхай маань алт ухаад алт нь голд хөвдөг. Том том нүх байсан л даа. Тийм голд л хөвж явна шүү дээ. Ер нь хүчтэй тэрнийг байгуулсан чинь зах зээлийн үед энэ Элбэгдорж, Амаржаргал ээлжилж ерөнхий сайд хийсэн ш дээ. Тэр хооронд манай тэр уурхайг Японы хөрөнгө оруулалтаар авсан юм. Тэгээд нөгөө хэдэн банк нь дампуураад хөрөнгө оруулалт байхгүй. Манай уурхай хаалгаа хаагаад нөгөө мөнгийн байхгүй болгоод хаячихаж байгаа байхгүй юу. Тэгээд манай уурхай өрөнд ороод тэгээд хувьчлагдсан.

Баасанхүү -

Хувийнх биш байсан юм уу?

Ойдов -

Биш. Улсынх байсан юм. Сайхан газар байсан юм. Тэгээд хувьчлагдаад Сүхбаатар аймгийн баахан улс аваад дараа жил нь Алтан Дорнодод зараад тэгээд хүрээд ирсэн. Намайг тэнд ажилла гэсэн. Машин граж, механик цех, уурын зуух хариуцаад ажилла гэсэн. Юмыг нь хулгайд алдаад, уурын зуухны нүүрсийг өвөлд хулгайд алдаад байсан. Нас өтөлж байна. За болъё гээд шууд гараад наашаа ирээд тэтгэвэр тогтсон байсан. Наашаа ирэхдээ зүгээр байгаагүй ээ. Сүрьеэгийн эмнэлэгт захирлын тэрэг 2 жил бариад

Баасанхүү -

1990оны сүүлээр үү?

Ойдов -

2002 оны үед

Баасанхүү -

Та яг ардчилал гарч байхад хаана ажиллаж байсан бэ?

Ойдов -

Ардчилал гарч байхад яг 38 –д ажиллаж байсан.

Баасанхүү -

Тэр үед та ардчиллыг юу гэж бодож байв.?

Ойдов -

Би нэг их тоодоггүй байлаа. Яагаад гэхээр миний сэтгэхүйд олон жил хийсэн намын юу байж байна биз дээ. Яг тэр үеэр би зүрх муутай 3-р эмнэлэгт хэвтэж байлаа. Намайг үздэг эмч Бошигт Бошигт гэж чи дуулсан уу? Хужаагийн эрлийз ээж нь Дэнсмаа гэж гавъяат эмч байсан юм. Бошигт л янз бүрийн юм яриад л байна. Яриад л байна. Тэгсэн чинь жагсаалтай гэж байна. Тэр чинь 12 сар байсан байх. Тэгсэн Бошигт 2 хоног бид нарыг үзсэнгүй. Тасгийн үзлэг гээд хийдэг байхгүй юу. Тэгсэн жагсаал хийж байна гэнэ гээд л

Баасанхүү -

Ардчиллын хүн үү?

Ойдов -

Ардчиллын чи хүнээс дуулаагүй юм уу? Батлахаа урж хаяад байсан. Одоо ардчилалд байхгүй нэг хөдөлгөөнд байдаг юм шиг байгаа юм. Тэр үеэр чинь Сосорбарам, Зориг эд нар чинь гарч ирсэн шүү дээ. Тухайн үед би оошоодоггүй байсан. Ардчилал бол нэг талаас одоо эд нарт зарчим алга шүү дээ.

Баасанхүү -

Жаахан буруу явчихсан гээд яриад байдаг тиймээ?

Ойдов -

Зарчим сайтай байсан бол зангидаад босоод ирэх боллоо. Ардчилалд авах юм ч их бий хаях юм ч их бий. Олсон юм ч бий алдсан юм ч бий. Маш их хөрөнгө сүйтгэсэн. Усны аж ахуй гэж одоо 3 яамны хавсаргад байна. ХАА яаманд экологийн хүрээлэнд байх ёстой зам тээвэр аялал жуулчлалын яаманд байх ёстой Миний үед усны аж ахуйн яам гээд их гоё болоод ирж байсан ш дээ. Миний ажиллаж байсан тэр үед сайхан байсан. Хамаг юмаа үрэн таран болгосон . Би ардчиллын буруу гэж боддог. Зарим хүмүүсийг байртай машинтай болгосон. Энэ нь тухайн хүний заль аз байгаа биз. Зарим хүмүүс янз бүрийн юм байгаа ш дээ. Үйлдвэр, усны аж ахуйг үгүй хийсэн. Ус чандмань эрдэнэ шүү дээ. Усгүйгээр мал ч амьдрахгүй хүн амьдрахгүй, тэрнээс болоод би тэгж боддог юм. Ардчилалд авах юм ч бий хаях юм ч бий гэж.

Баасанхүү -

Би бодохдоо улс үйлдвэрээ ажиллуулах боломжгүй болоод тэгээд хувьчилсан байх гэж бодсон тийм биш үү?

Ойдов -

Тийм биш хүмүүсийг өмчтэй болгох гэснээс ийм юм болсон байхгүй юу. Дээр үеийнх шиг төр бүх юмыг зангидаж чадахгүй байна. Хагарал гарч байна. Төрч Баяр ч их зовж байна.

Баасанхүү -

Та социализмын үед намын ажил хийж байсан. Хувийн амьдралд нөлөөлдөг байсан уу?

Ойдов -

Социализмын үед бүх юм нийтийн өмч байсан. Нам нь ерөнхийдөө төр захиргаагаа үзэл суртлын талаас нь удирддаг. Захиргаа нь биелүүлэх үүрэгтэй. Гэхдээ захиргаа нам хоёр зөрчилдөх тал байсан. Хүнийг ажиллуулж байгаа учраас хүнээ хардаг үздэг хянадаг. Тийм систем байсан. Гэхдээ ийм систем байгаа учраас энэ хүнийг хөөнө явуулна гэж нам бас үзэхгүй. Тэр хүний амьдрал нь ямар байна. Одоогийнх шиг архи уудаг хүн их байгаагүй. Гэхдээ нийгэм нь захиргаадалтын нийгэм байсан учраас тухайн хүний амьдралд оролцож л байсан. Харж үзээд үүнийгээ ингэ тэг гээд байхгүй. Ерөнхийдөө улсын бодлого хөгжил байсан л даа. Цэдэнбал дарга төрийг 40 жил удирдсан. 40 жил удирдахдаа Оростой маш их эвсэг найрамдалтай байсан. Хүргэн байсан болооч тэр юмуу. Оросоос маш их дэмжлэг авдаг. Оросын хараат гэж хэлж болохоор тэр чинээгээрээ барилга бариулж оруулж, энэ талаараа Цэдэнбал дарга төрд олон нийтэд маш их юм хийсэн. Ардчилал гарахад Цэдэнбалыг муулах янз бүрийн үг маш их гарч байсан. Одоо л гайгуу болж байна шүү дээ. Ганцаараа удирдах тийм талдаа байсан шүү дээ. Гэхдээ Оросоос маш их юм оруулж ирсэн хүн шүү дээ. Тэр үед Цэдэнбал дарга өвчтэй зовлонтой байсанд харамсдаг юм. 40 жил удирдуулсан тэр хүнээ өвчтэй байхад нь яагаад хайрлаж хамгаалж болоогүй юм бол. Намын их хурал хуралдахад лоозонг нь бид нар цээжилдэг байлаа шүү дээ. Нэг талаасаа хүнийг хавчиж байгаа ч гэсэн нөгөө талдаа сайхан байсан. Монголчууд маш их потенциалтай түүнийгээ ашиглаж чадаагүй. Дээрээс Оросууд заагаад сургаад өгчихдөг. Тийм байсан шүү дээ.

Баасанхүү -

Ажлын дарамт хэцүү тал нь юу байсан бэ?

Ойдов -

Захиргааны тэр ажлын ачаалал надад жаахан жаахан дарамт болж л байсан. Түүнээс биш надад арга хэмжээ аваад байсан юм байхгүй. Би намаасаа арга хэмжээ авахуулж байгаагүй. Нэг удаа дардас гэж байсан юм. Намын татвар төлсөн гэж дардаг дардас тэрүүгээ хаяад найрамдлын ройны намын үүрээс сануулга авч байсан.

Баасанхүү -

Дараагүй орхисон гэж үү?

Ойдов -

Үгүй нөгөө дардасын хаячихгүй юу

Баасанхүү -

Сануулга гэхээр яах уу?

Ойдов -

Хурлаар орно. Энэ нөхөр дардас гээсэн дахиж хийлгэх болж байна. Дахиж ийм алдаа гаргаж болохгүй гэж сануулга өгдөг байсан юм. Хувийн хэргээ алга болгох ч юмуу

Баасанхүү -

Аа бас хувийн хэрэгтэй байдаг байсан юм уу?

Ойдов -

Байна. Намын гишүүний хувийн хэрэг гэдэг чинь том юм байлаа ш дээ. Намын гишүүн хүн өөртөө батлахтай. Цаана намын хороон дээр хувийн хэрэгтэй. Тэр чинь их нандин их гоё бүх юмыг бичсэн.

Баасанхүү -

Тусад нь хөтлөж явах уу?

Ойдов -

Тэгнэ. Баяжуулна. Сүүлд ардчилал гараад би намын ажилд нэг их оролцоогүй. Хурал мурал шагнал магнал сүүлийн үед байхгүй.

Баасанхүү -

Таны үзэл бодол өөрчлөгдсөн гэсэн үг үү? Зүгээр

Ойдов -

Би түрүүн хэлсэн шүү дээ. Ардчилалд авах ч юм бий хаях ч юм бий гэж тийм учраас аль алийн хүндэтгээд явдаг. Сонгуульд ний нуугүй хэлэхэд хувьсгалт намд өгдөг юм. Ардчиллынхан зөв юм хэлэх юм бол тийшээгээ бас орох гээд байдаг юм. Би ардчиллын ажилд оролцоод ч яалаа байгаад ч яалаа өөрийгөө жаахан бие даалгаад байгаа.

Баасанхүү -

за баярлалаа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.