Oidov


Basic information
Interviewee ID: 990067
Name: Oidov
Parent's name: Begzjav
Ovog: Jailar
Sex: m
Year of Birth: 1945
Ethnicity: Halh

Additional Information
Education: higher
Notes on education:
Work: retired
Belief: Buddhist
Born in: Taishir sum, Govi-Altai aimag
Lives in: [None Given] sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
keepsakes / material culture
work
education / cultural production
family
childhood


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Баасанхүү -

За энэ засгийн газрын жуух бичиг тиймээ? Хэдэн онд авсан бэ?

Ойдов -

За энэ жуух бичгийг 1978 онд оюутан ахуй цагтаа намрын ургац хураалтанд явж байхдаа авсан. Тэр үеийн сайд нарийн зөвлөлийн нарийн бичгийн дарга Батмөнх гуай гардуулж өгч байсан. Засгийн газрын жуух бичиг чинь Алтан гадас одон авахын доод талын их өндөр шагнал шүү дээ.

Баасанхүү -

Алтан гадас гэж сүртэй шагнал байдаг тиймээ?

Ойдов -

Тэрний доод талын шагнал даа.

Баасанхүү -

Ер нь тэгээд зөвхөн ургац хураалт биш сурлага тэр бүгдийг бас харсан байна тиймээ?

Ойдов -

Тэгсэн. Энэ өрмийн мастерийн үнэмлэх байна. Надад бас энэ БНМАУ-ын социалист уралдаанд түрүүлсэн тэмдэг. Одоогооор бол цол урамшууллын шагнал л даа. 1971оны социалист уралдаанд түрүүлж энэ шагналыг авсан. Энэ шагналыг авсан хүн байгууллагын хүндэм дэвтэрт үүрд бичигдэнэ. Амралтын газар очер дугааргүй явах эрхтэй.

Баасанхүү -

Хүндэт дэвтэр гэхээр байгууллага болгонд байх уу?

Ойдов -

Байгууллага болгонд хүний алдрыг мөнхжүүлсэн тийм дэвтэр байдаг байсан.

Баасанхүү -

Пөөх гоё юмаа.

Ойдов -

Говь Алтай аймгийн усны аж ахуйн хүндэт дэвтэрт миний нэр бичигдсэн байгаа. 2 удаа бичигдсэн. Эхнийхэн би ажилдаа сайн байсан учраас биччихсэн байсан. 2 дахь нь цол тэмдэг аваад хоёрдахь удаагаа бичсэн байдаг юм. Социалист уралдаанд түрүүлсэн учраас улсын амралт сувилалын газар эхний ээлжинд очер дугааргүй амарна. Гээд биччихсэн. Оюутан байхад амарч байхад их сайхан байсан. За тэгээд би өөрийнхөө авсан шагнал юу байдаг юм тэр бүгдээрээ гэр музей байгуулна гэж бодож явдаг хүн байгаа юм. Монгол гэрт байдаг болохоор боломж жаахан муу. Надад улсаас өгсөн урамшууллын зүйл, урилга, нэлээд байдаг л даа тэр бүхнийг одоо ярих нь цаг заванд илүүц юмуу даа.

Баасанхүү -

Энэ 16-р их хурлын концертын хөтөлбөр гэнэ үү?

Ойдов -

Хувьсгалт залуучуудын 16-р их хуралд ирэхэд тоглож байсан. Хөтөлбөр тэр хүмүүсээс амьд хүн ч их байна. Талийгаач болсон хүн ч их байна. Чамд сонирхуулах гэсэн юм.

Баасанхүү -

Энэ их хуралд оролцсон хүмүүст зориулаад концерт тоглодог байсан юм уу?

Ойдов -

Тийм баярын концерт шиг л юм байхгүй юу даа. 1972 оны 6 сарын 7ноос 11 хүртэл 3 хоног хуралдсан шүү дээ. Цэдэнбал дарга удирдаад тэр үед эвлэлийн төв хорооны нарийн бичгийн дарга нь Пүрэвжав гуай байлаа. Хувьсгалт залуучуудын уралдаанд бригадаараа түрүүлж авсан хоёр том газрын шагнал энэ байна. БНМАУ-ын усны аж ахуйн яам, БНМАУ-ын ХАА яамны үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөл гэсэн ийм хамтарсан үнэмлэх гэрчилгээ өгч байсан.

Баасанхүү -

Шагнал урамшуулалтай ийм болзолт уралдаан аягүй их байсан юм шиг байгаа юм тиймээ?

Ойдов -

Тэгэлгүй яахав. Би цомогоо аваад ирсэн. Би 1971онд Говь Алтай аймгийн хүндэт самбарт тавигдаж байсан зураг. Хөдөө гадаа явж байхдаа авахуулсан зураг энэ манай том хүү энэ дотор түүхэн түүхэн зурагнууд байгаа. Энд МУИС-ийн политехникийн их сургуулийг хамт төгссөн монтаж байна.

Баасанхүү -

Политехникийн институт гэхээр МУИС дотроо гэсэн үг үү?

Ойдов -

МУИС дотроо одоо Политехникийн их сургууль гээд байна шүү дээ

Баасанхүү -

ШУТИС-ийг хэлээд байна уу?

Ойдов -

Тийм ШУТИС болоод салаад явчихсан байхгүй юу. Би төгсөхийн өмнө Иркутскэд дадлага хийж байсан юм. Тэр үед авахуулсан зураг. Дипломын өмнөх дадлага байхгүй юу. Үнэхээр сайхан байж.

Баасанхүү -

Улсын зардлаар

Ойдов -

Улсын зардлаар. За энд Завхан аймгийн иргэдийн төлөөлөгчийн дарга миний багын найз байна. Янз янзын зураг байна даа

Баасанхүү -

Энэ юу нь хүүхдүүд вэ? Пионерийн зураг уу?

Ойдов -

Манай хүүхэд пионерийн зусланд явж байсан үеийн зураг байна. Бид эцэг эхээс 9-үүлээ

Баасанхүү -

9-үүлээ юмуу?

Ойдов -

Тийм. Энэ миний ах цэрэгт байхдаа. Энэ миний дүү 2 газрын тэргүүний ажилтан эрүүл мэндийн, санхүүгийн тэргүүний ажилтан. Эрүүл мэндийн яаманд насаараа ажиллаад энэ жил тэтгэвэрт гарсан.

Баасанхүү -

4 охин 5 хүү юм байна тиймээ?

Ойдов -

Тийм. Дунд талын дүү маань талийгаач болсон. Бусад нь эрүүл энх байгаа. Энэ оюутан байхдаа эрдэм шинжилгээний хуралд оролцож байсан зураг байна. Би эвлэлийн 13-р их хурлаар ирэхдээ Говь Алтай аймгийн Тайшир суманд 4-р анги хүртлээ хамт сурсан найзтайгаа таараад авахуулсан зураг байна. Баянхонгороос ирж тааралдаж байгаа нь энэ.

Баасанхүү -

Эвлэлийн хуралд бас шилдэг тэргүүний хүмүүс нь ирэх үү?

Ойдов -

Тэгэлгүй яахав. Монголын залуучуудын их хурлын Говь Алтай аймгийн төлөөлөгч нөр БНМАУ- ын хөдөлмөрийн баатар Гонгор ,Хаянхярваа нарын хамт гэж байна.

Баасанхүү -

Нэг аймгаас бас нэлээд хүн ирдэг байсан юм байна тиймээ?

Ойдов -

Нэлээд хэдэн хүн ирж байсан. Энэ Хаянхярваа гэж манай Говь Алтай аймгаас төрсөн баатар хүн. Би тэр үед залуу байж дээ. Одоо хөгшрөөд энэ одоо Тогтох баатар

Баасанхүү -

Бас хөдөлмөрийн баатар уу?

Ойдов -

Баатар. Энэ хүүхэд асран хүмүүжүүлэх төвийн гавъяат багш Дүгэр чи таних уу?

Баасанхүү -

Үгүй

Ойдов -

Ардын багш одоо энэ өнчин хүүхдүүдийг асран хүмүүжүүлэх төвийн багш манай Говь Алтайн хүн. Манай аав ээжийн зураг хаана байлаа даа.

Баасанхүү -

Хэн авсан бэ?

Ойдов -

Хувь хүн авсан. Энэ миний зураг байна. Энэ манай гэр бүлийн хүний зураг байна. Манай гэр бүлийн хүн хөдөлмөрийн алдраа тэмдэглүүлж байна.

Баасанхүү -

1985 он байна. Танай гэр бүлийн хүн ямар мэргэжилтэй билээ?

Ойдов -

Уул нь сувилагч. Дараа нь нягтлан бодох болсон. Хүүхэд асрахад ажиллаж байсан. 11 жил ажилласан. Тэднийх 50 жилээ энэ жил хийнэ гэж байсан. Тэр үед сайн ажиллаж байсан гэж хөдөлмөрийн алдрын тэмдэглэж байсан. Би төгссөн байсан юмуу төгсөөгүй байсан юмуу

Баасанхүү -

Социализмын үед амжилт гаргаагүй хүн байдаг юм уу? Миний уулзсан хүн болгон амжилт гаргаад шагнал авсан байх юм.

Ойдов -

Түүнийг их сайхан дэмжиж хөгжүүлж өгдөг байсан байхгүй юу. Одооных шиг хөдөлмөр хиж байгаа ч юмуу үгүй юу хийх хөдөлмөр ч олддоггүй байсан үе биш. Хөдөлмөр олддог үе байсан. Сайн хийж байгаагийн сайн сурталчилж өгдөг байхгүй юу.

Баасанхүү -

Үнэлдэг

Ойдов -

Үнэлдэг.

Баасанхүү -

Үс нь ямар гоё юм.

Ойдов -

Энэ дээр би сонин юм хэлье. Авгай би үсээ тайрууллаа гэж байна. Залуу байж. Чамайг үсээ тайруулбал би салчихна шүү гэсэн чинь маргааш нь тайруулчихсан.

Баасанхүү -

Яг сална ш дээ.

Ойдов -

Энэ асрахын 3 бүдүүн гэж байсан юм. Энд 2 нь байна. Энэ би энэ авгай найзтайгаа цуг ажиллаж байсан. Энэ нөхөр нь. Ийм 3 бүдүүн ажиллаж байсан. Нэгнийх нь зураг алга. Ийм л инээдтэй юм байдаг юм.

Баасанхүү -

Та социализмын үед удирдах ажил хийж байсан. Дараа нь тэр уурхайд зохион байгуулах ажил хийж байсан. Социализмын үед хүмүүс хөдөлмөрч ажилдаа хандах хандлага сайн байсан гэж байна. Дараа нь өөрчлөгдсөн гээд байгаа ш дээ хайнга хандах ч юм уу? Зөвхөн ашиг хонжоо цалин хөлсний төлөө сэтгэлээсээ хандахгүй байна гэж яриад байгаа ш дээ. 1990-2000 он гараад хүмүүсийн ажилдаа хандах хандлага яаж өөрчлөгдсөн. Хэр хурдан өөрчлөгдсөн бэ?

Ойдов -

Энэ бол хөрөнгө их хувьчлагдсантай холбоотой юм байгаа юм. Үйлдвэрийн газрууд хувьчлагдаад тусгай биеэ даасан их бага компаниуд үүсчихсэн. Тэр компани өөрийнхөө хамаатан садныг авч ажиллуулж амьдралын бодно уу гэхээс хамт олон гэж ямар юм байхав. Хамт олноос ямар хүнийг авч ажиллуулах вэ гэдгээ шилж сонгож чадахгүй 1-рт , 2-р хүний мэргэжил ойлгохоо байчихсан. Яагаад гэхээр би авто инженер хүн энэ авто инженерээр олон жил ажилласан. Энэ л машин мэднэ гэхийн оронд энэ миний хамаатан садан юм үүнийг би ажилтай байлгахгүй бол болохгүй гээд автын хүн байсан ч хамаагүй гагнуурчин байсан ч хамаагүй ажлыг ам уулзуулаад эхлүүлээд байх гэсэн үндсэн дээрээс хүний хөдөлмөрийг дутуу үнэлээд байсан. Үүнээс болоод социализмын үеийн хөдөлмөр ардчиллын үеийн хөдөлмөр хоёр ялгаатай болсон. Социализмын үед хүний хөдөлмөрийг үнэлж дүгнэж шагнаж урамшуулж чаддаг байсан. Ардчиллын үед хүний хөдөлмөрийг хэдэн төгрөгийн олгоод байвал амьдрал гайгуу байна. Үүнээс өөр юм байхгүй гэсэн 2 ялгаатай. Хөдөлмөр чинь ийм болчихоод байгаа байхгүй юу. Би тэгж л ойлгодог.

Баасанхүү -

Танд өөрт чинь өөрчлөлт гарсан уу?

Ойдов -

Гаралгүй яахав. Би социализмын үеэс хөдөлмөрийг чинь ойлгоод ирсэн хүн байхгүй юу. Хөдөлмөрийг би хийж л байвал сайн хийнэ гэсэн ойлголттой. Өнөөдөр ингээд залгуулчихъя гэсэн юм байхгүй. Тийм учраас миний хийж байсан хөдөлмөр үнэлдэгээрээ үнэлээд би хийдэг ажлаа зохистой хийгээд , зохистой хийнэ гэдэг чинь өөрийнхөө чаддаг юмаа олон түмэнд хэлж ойлгуулах ажлаас би хэзээ ч ангижирч чадаагүй. Одоо миний мах цусанд байж л байна. Би одоо лангуун дээр сууж байхдаа лангуунаасаа босдоггүй ш дээ. Би үүнийг л хийж амьдрах ёстой юм чинь өөр хаачих юм. Хаашаа явж архи уугаад яах юм, хаашаа явж тоглоод яах юм.

Баасанхүү -

Би бас нэг ахаас асуусан чинь яаж өөрчлөгдөх вэ ингээд шингээчихсэн байдаг юм чинь гэж байсан.

Ойдов -

Зөв зөв. Надтай л энэ дуусана ш дээ. Надаас хөдөлмөр ийм байдаг гэдгийг аваад хусаад хаяхгүй ш дээ. Би ингэж боддог юм жаахан залуу 40 настай байсан бол усны аж ахуйд ажиллалаа. Би усны аж ахуйд ямар худаг гаргаж ямар юм хийх ёстой харуулах юмсан гэж боддог. Би усны аж ахуйд санаа тавьж сэтгэлээ бүр хар багаасаа намайг сургасан нь тэр юмуу миний сурсан зан юмуу би усны аж ахуйн курсэд 2 удаа суралцаж байсан. Дандаа онц сайн дүн авчихлаа гэх юм байхгүй цээжилж уншиж чаддаггүй сонирхлоороо ярьчихдаг хэлдэг тийм л байсан. Тэр л миний яс маханд шингэж энэ юмыг би хийх юм шүү гэж багаасаа олсон мэргэжил хүнд их юм өгдөг юм даа.

Баасанхүү -

Усны аж ахуй автын инженер 2 юугаараа ялгаатай вэ? Танд аль нь илүү сайхан санагддаг вэ?

Ойдов -

Би залуу байхдаа техниктэй нөхөрлөе тэр үед авто инженер болчихоод техникт сонирхолтой байсан. Усны аж ахуйд төгсөөд очсон ч хөдөө явна. Залуу байхдаа ч хөдөө явж байлаа. Энэ 2-ыг би залуу байхдаа эвгүй ойлгосон ч юмуу эвгүй биш л дээ өөрийнхөө сурлага сайн байсанд бардаад авто инженерт орчихсон. Авто инженерт маш их техник сэтгэлгээ ордог маш их нарийн зураг хөрөг зурдаг. Техникийн шугам зураг адгийн наад зах нь үсэг шрифтээр бичнэ. Түүнийг би чадах юмаа гээд бодоод орчихсон. Ингээд чадаж л байсан. Гэлээ гэхдээ амьдралын хувьд одоо бодоод байхад би усны аж ахуйд байх байсан байна лээ. Би усны аж ахуйд байсан бол 60 гарлаа ч ажил хийгээд зун ажил хийчихээд яваад байх чадвар надад байгаа байхгүй юу. Одоо хаа хаагүй инженертэй хаа хаагүй жолоочтой авто машин гэдэг чинь дээр үед хүний хэрэгцээ байсан бол одоо хэрэгцээний асуудал болчихлоо. Дээр үед машин бол хүний шаардлага байсан байхгүй юу. Үүнийг би мэдэх ёстой энэ ямар хийцтэй юм. Хаанахын юм ямар үйлдвэрийнх юм гэдэг нь мэргэжил байсан. Одоо бол тэгэхгүй. Хэн мөнгөтэйн машин аваад уначихдаг. Өнөөдөр жолооч болсон охин ч унана, үнэмлэхтэй үнэмлэхгүй банди нар ч ойрхон унана. Ийм ялгаа гарсан учраас би 60 гарчихаад авто инженерээ хийж чадахгүй байна.

Баасанхүү -

Та бол 2 ажил хийж байсан байна. Онцлог нь юу байсан бэ?

Ойдов -

Миний хийж байсан ажлуудад онцлог байсан. Тухайн үед бүгд л онцлог бүгд л хүний ур ухаан чадвар шаардсан ийм ажил байсан. Тийм учраас би тэр 2 ажлыг ав адилхан хийгээд ав адилхан амьдраад ав адилхан үнэлээд явж байсан. Тэр муу энэ нь муу гэж боддоггүй. Жинхэнэ цэвэр цагаан сэтгэлээрээ хийдэг байсан. Ийм л онцлогтой.

Баасанхүү -

Улсад бүхий л насаараа ажилласны гол бахархал юу бэ?

Ойдов -

Улсад ажиллаж байсны гол бахархал олон түмэндээ нэртэй олон түмэнд үнэлэгдсэн хөдөлмөртэйдөө бахархдаг. Түүнээс би өндөр шагнал өндөр цол хэргэмд хүрээгүй тэр бахархал биш. Олон түмэн намайг үнэлж Ойдовын гаргасан худаг мөн сайн шүү гэж олон түмэн үнэлэх энэ гайгуу сайн инженер байсан гэж үнэлэх олон түмний үнэлгээ миний бахархал.

Баасанхүү -

Тэр үед хүмүүс нөхөрсөг хамт олонч байсан юм шиг байгаа юм.

Ойдов -

Хамт олон л хүнийг үнэлж гаргаж ирнэ ш дээ. Тэр жишээг би 1972-ны 11-р кино журнал миний амьдралыг мөнхжүүлсэн байдаг юм.

Баасанхүү -

Кино журнал гэхээр баримтат кино хэлээд байна уу?

Ойдов -

Баримтат кино.

Баасанхүү -

1972 оны 11-р кино журнал

Ойдов -

Би архиваас аваад монтажлаад үр хүүхдүүддээ үлдээчихье гэж боддог юм.

Баасанхүү -

Тийм ш дээ.

Ойдов -

Би үзэж байсан. Давхиж ирээд зогсож байгаа худгаа өрөмдөж байгаа худагтаа төмөр бетон эдлэл суулгаж байгаа өрөмдөж усаа шавхаж байгаа бүх үйл ажиллагаа тэнд бүгд байж байдаг юм. Түүнээс авсан 2-3 зураг сонин дээр байдаг юм. Би кино журналаар нь авмаар байна болдог байлгүй дээ. Хөөцөлдөж чадахгүй байна.

Баасанхүү -

Монгол телевизэд байх уу?

Ойдов -

Үгүй. Монгол кино гэж байдаг юм.

Баасанхүү -

Тэр улсаас ямар хөдөлмөр явагдаж байгааг харуулах уу?

Ойдов -

Намайг МХЗЭ-ийн 16-р их хуралд төлөөлөгчөөр явах гэж байхад миний амжилтыг олон түмэнд харуулах миний ажлыг судалж түүгээрээ кино журнал хийсэн юм.

Баасанхүү -

Бусдад туршлага болгож

Ойдов -

Өөр аймгийн хүмүүст Говь Алтайд комплекс бригад гэж ярьдаг байсан юм. Газраа үзээд худгаа ухаад монтаж хийгээд талбайгийн тавиад хүлээлгэж өгдөг байсан. 75 ийм бүрэн худагтайдаа бахархаж явдаг. Зах зээлд ороод миний тэрнээс байхгүй болсон их юм байгаа байлгүй. Одоо нэлээн хэд байдаг юм гэнэлээ. Би төрсөн нутагтаа хүртэл 6 худаг гаргасан. Наран бригад гэж байсан түүндээ хүртэл 6 худаг гаргасан. Алтайн цаад говь Алтай сумаас цааш хилээс 8 км наана Бургастайн пост гэдэг дээр хүртэл худаг гаргасан. Түүгээрээ их бахархдаг

Баасанхүү -

Говь Алтай гэхээр чинь говь алтай хосолсон юм байна. Говиор нь худаг гаргах у?

Ойдов -

Тэгнэ ш дээ. Говь руу намар очиж ажиллаад аймгийн төвөөс их хол тэр болгон аймаг руу орж ирэхгүй байж байгаад 12 сарын 28-нд шинэ жил болох гэж байхад аймаг руугаа нүүж орж ирж байгаа байхгүй юу. Тэгэхэд тэр говьд бид нар нүцгэн дан майктай ажиллаад байсан намар дулаахан тийм байдаг. Нүүгээд аймгийн төв ороод ирсэн чинь дүмбийсэн цагаан цас чих хайрсан хүйтэнд нүүж ирж байсан ш дээ. Тэгэхээр говь хангай 2 чинь тийм ялгаатай тийм эрс тэрс уур амьсгалтай байдаг.

Баасанхүү -

Өвөл худгаа гаргасан ч гэсэн газар нь хөлдөөгүй байдаг уу?

Ойдов -

Говь руу хөлдөөгүй хангай руу хөлдсөн байна.

Баасанхүү -

Газрын гүнийхээ усыг мэдрэгчээр мэдрэх үү? Яаж мэдэх вэ?

Ойдов -

Түүнийг чинь нарийн өрмөөр үзнэ. Метр 50-ийн өрөм хийгээд доош нь өрөмдөөд байна. Чулуу таарахгүй бол тун шаардлагатай бол коронк гэж юмаар чулууг цааш нүхлээд өрөмдчихнө. Тэгээд хэдэн метрт ямар хөрсний ус гарч байна гэдгийг хараад жинхэнэ хүний мэргэжил хэдэн метрт өрөмний үзүүр явж байна хэдэн метрт ус хүрч байна эргээд гэрч байгаа хөрс усаар нь тодорхойлчихно. Хэдэн гүн боллоо хэдэн метрийн худаг гээд гаргана. Тэр үед усны аж ахуйн цалин их өндөр байсан. Бид хээрийн нэмэгдэл гэж авна. Хийснээр цалингаа авна. Тэр үед мөнгө гэдэг үнэхээр сайхан байлаа. Би говьд ажиллаад аймгийн төвд орж ирээд цалингаа бодуулаад авахад 2800 цаас авч байлаа. Их мөнгө. Том дарга хүний цалин сайн бол 600 байсан. Би тогтмол цалин авахад 240 төгрөг авдаг байсан. 4-5-р зэргийн мастер тогтмол цалин бол тийм л авна. Манайх ганц хүүхэдтэй хадам аав хотод авгай хүүхэд намайг байхгүйд Алтайн онгоц хэзээ байна Алтайгаас нисэж ирж аавтайгаа уулзчихаад 1 дэх өдөр буцаад Алтайд оччихдог байсан. Мөнгөөр тэгж л наадна. Тэр үед сонирхуулахад өнөөдөр нэг гоё костюм аваад өмсчихье гэх костюм ховор булган малгай аваад өмсөе гэхээр олдохгүй тэр мөнгөөр юу хийх юм. Би хөдөөнөөс орж ирэхдээ авгай хүүхэд хоёртоо нэг хоньтой нэг гүзээ юмуу 5 кг өрөмтэй ирнэ. Сайн бол монго л архи 5-10 литртэй ирнэ. Нөгөө найзууд аймгийн төв дээр байж байна. Махын чанаж, өрмийн идэж монгол архийн уучихаад л гараад явна. Тиймэрхүү л ажил амьдралтай нэг үе байлаа. Тэгэхэд сайхан байсан. Би сургуульд явна гэж мөнгө төгрөг хураагаагүй тэгсэн хэрнээ сургуульд ирэхдээ 6000 цаастай ирж байсан.

Баасанхүү -

Айхтар баян байна.

Ойдов -

Баян ирж байхгүй юу

Баасанхүү -

Сургуульд сураад стипент авна.

Ойдов -

Стипент авна. Би зарим улирал гайгуу сурчихна. Сайн сурвал 240 дунд сурвал 200 төгрөг авна. Ямар сайндаа манай аймгийн дарга залуу хүн байсан одоо нас барчихсан. Тэр бид 2 нэг байранд нэг сумын аймгийн төвийн оюутнууд ядуу би ажиллаж байгаад орсон болохоор цайны газар тараахаараа гөөхий авч өгнө. Сүүлд аймгийн дарга болчихсон манай аавынд надыг ирсэн гээд уулзах гэж ирчихээд согтчихоод миний муу ойдов ах хүн юм шүү намайг оюутан байхад гөөхийг нь иддэг байлаа. Одоо аймгийн дарга болчихоод ганц хонины хөл өгч чадахгүй гэж байсан.

Баасанхүү -

Цайны газар нэг их элбэг биш биз дээ?

Ойдов -

Элбэг биш. Одоо их сургуулийн ард 18-р гуанз гэж байсан. Тэр лүү л бид нар орно. Хааяа полийн ийшээ харсан. Их сургуулийн 3-р байр байсан юм. Тэнд нэг гуанзтай гол төлөв 18-р гуанзанд орно. Оюутнууд бужигнаад тэнд явж байсанд нь гөөхий авч өгөөд тиймэрхүү сонинтой. Аав ээж гэдгийн тухай жаахан ярья.

Баасанхүү -

Тэг тэг

Ойдов -

Манай аав ээж 20-р зууны жинхэнэ малчид байсан. 1958 онд нэгдэлжих хөдөлгөөн үүсээд тэнд элсэж байлаа. Би түүнийг мэдэх юм.

Баасанхүү -

Танайх нэгдэлд саналаараа орсон уу? Шахалтаар орсон уу?

Ойдов -

Манай аав тухайн үедээ соёлтой ариун цэвэрч сум багтаа нэлээд нэртэй тийм хүн байсан. Ганган цоохор нэртэй. Их шахуулаагүй байх би түүнийг мэддэггүй юм. Яагаад шахуулаагүй гэхээр ухамсартай, хүмүүс малаа нийлүүлээд байхаар дагаж байсан гэж би боддог юм. Аав нэгдлийн гишүүн болоод ээж ороод ээж саальчин гэж аав малчин гэж нэгдэлд мал хариулдаг. Түүнийхээ хөлсийг авдаг. Манай аав аймгийн депутатаар 2 удаа сонгогдож байсан. Би тэрийг сайн мэдэхгүй. Намд элсэх материал дээрээ бичиж байсан юм. Манай аав их цэвэрч сум багтаа ариун цэвэр хариуцдаг байж дээ. Манай аав хэлдэг юм айлын ариун цэврийг эрэгтэй хүн ч бай эмэгтэй хүн ч бай тосгуураас нь харчихдаг юм. Дээр үед тулга тавиад галладаг байсан. Тулгын тойруулаад хардаг. Сүүлд зуух тавиад зуухны урд тосгуур тавьдаг. Ажилтай хүний тосгуур цэвэрхэн байна. Ажилгүй авгай ажилгүй хүний данх нь хүртэл муухай тосгуур нь хүртэл муухай байдаг. Манай аав бол дандаа данхаа зүлгэж байдаг байсан. Манай аав хүнийг загнахгүй хүнтэй хэрэлдэхгүй их олон нийтэч хүн. Манай ээж заваандуу тухайн үедээ олон хүүхэд гаргасан эмэгтэй. Би аавдаа загнуулж зодуулж үзээгүй. Ээждээ 2 удаа зодуулсан. Нэг удаа хонинд явахаас болж их л бага байж дээ сургуульд л орчихсон байсан. Тэгсэн өглөө нойр хүрээд хонь бэлчээд явчихаж. Хойноос нь яваад гүйцэхгүй байсан юм байлгүй дээ. Нэг мэдэхэд хониндоо дөхөж явтал чөдөр барьчихсан ирээд хэд ороолгоод авлаа. Тэгэхээр нь би зугатааж байгаад унаад өглөө. Номхон адуу чинь дээгүүр хэд гишгээд яваад өглөө. Босоод зугатаасан чинь дахиад хэд ороолгоод авлаа. Би тэр өглөө малд явахдаа дургүй явсан юм уу их лазан явж. Бас нэг аргал аваад ир гэхээр нь хойрголоод яагаад ч тэгсэн юм. Тэгтэл ээж гуя базаад 2 зодуулж байсан. Манай аавын сонин үг байдаг юм. Гурван том хүүдээ эрийн цээнд хүрэхэд нэг захиас захиж бай манай ах цэргийн хүн байсан. Цэргээс очоод хааяа нэг архи уучихна. Хөдөөний хүн нөгөө найз нөхөдтэйгөө тэгдэг байсан байлгүй дээ. Би архи уудаггүй архи амсдаггүй. Би их сайн хүү шүү дээ. Манай дүү санхүү төгссөн юм. Санхүүд байхдаа хөөрхий талийч болчихсон Гэрэлт-од хөгжмийн зохиолч Алтанхуяг энэ тэр нэг байр. Эд нар их архи ууна. Төгсөөд очсон хойноо ч гэсэн манайд байсан. Би гэр бүл болчихсон байлаа. Тэр үед энэ үгийг захисан юм. Нэг эцгийн нэг эхээс төрсөн 3 хүүхэд 3 янз дуулж байна гэж байгаа юм. Нэг захиас захиж байгаа юм. Нэг захиас нь архи битгий ууж байгаарай гэж захиж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь хамгийн сайн хүү 3 дахь хүү нөгөө архи ууж байсан. Зөв дуулаад зөв дуулсан гэж байгаа юм. Одоо манай дүү архи уухгүй. Энэ нөгөө нөхөр архи огт уудаггүй. Энэ буруу дуулж байна гээд яагаад гэхээр усны аж ахуйд ажиллаж байсан. Хөдөөгүүр явна. Монгол архи жаахан жаахан амсана. Тэгэхээр манай аав егөөдөж байхгүй юу. Уудаггүй байсан хүн чинь буруу дуулаад хааяа хааяа ууж байгаарай гэж байсан. Энэ ах хааяа нэг ууж бай жаахан уудаг байхгүй юу. Энэ ах дундуур нь дуулж байна гэж хааяа нэг ууж бай гэснээр хааяа нэг уугаад хөөрхий жаахан харвалт өгөөд надаас 3-4 ах юм. Үүнийг би бас хүнд сонирхуулмаар байдаг юм. Эцэг хүн хаанаас ууж байгаарай гэж захих вэ. Энэ ууж байгаарай гээд буруу дуулж байна гэж байгаа юм. Энэ битгий ууж байгаарай гээд зөв дуулсан. Энэ дундуур нь хааяа нэг ууг гэж байсан.

Баасанхүү -

Хүүхдээ хүмүүжүүлэхдээ хүүхдүүд нь ч аав ээжээ сонсох нь сайн байсан уу?

Ойдов -

Сайн байсан. Аав нэг л муухай харвал миний буруу юм байна гээд дуугүй болно. Аавынхаа өмнөөс дахиж юм хэлнэ гэсэн юм байхгүй. Тийм л хүмүүжилтэй байсан. Одооных бол муухай муухай манай нэг ач аав 5 үсэгтэй муухай юмаа хэлээд л гэж егөөддөг тэрэн шиг 5 үсэгтэй муухай үг хэлээд явж байдаг болчихсон.

Баасанхүү -

Гэр бүлийн хүмүүжил нь гараад ажил хийх үед ч нөлөөлдөг.

Ойдов -

Нөлөөлөлгүй яахав.

Баасанхүү -

Таны амьдралд амьдралыг чинь эрс өөрчлөхөөр зүйл тохиолдож байсан уу? Тохиолдож байсан бол юу байсан бэ?

Ойдов -

Залуу байхад авгай хүүхэдгүй усны аж ахуйд хэдэн жил танхай л байсан. Тааралдсаны хувьд бол манай гэр бүлийн хүн бол миний амьдралд өөрчлөлт өгсөн. Бид 2 гурван бандитай. Би дээр үед манай аав ээж ядуу байсан байлгүй дээ. Сургуульд байхдаа дандаа сургуулийн дотуур байранд нэг бол айлд сүүлийн үед дотуур байранд байхаа байсан. Яагаад гэхээр Бэгзжавын хүү сайн хүү юм үгнээс гарахгүй гээд магтдаг. Намар нэг айлд ирээд аймгийн төв манай нутаг хоёр 100 гаруй км зайтай. Аавтайгаа мориор яваад нэг айлд ирсэн чинь энэ жил манайх байлгана гээд тэгдэг байлаа. Би айлд байхад манай аавынх хоол зөөхгүй. Хувцас хунар бэлдэж өгнө. Хол байдаг улсууд жилд 2 ирдэг юмуу аав тэгээд айлд байна. Өвлийн амралтаар явахгүй. Айлд л юм хийж өгдөг. Юм угаана. Тэр айл нидрүүл өгөхгүй яагаад гэвэл цагаан даавуу хувцсыг ураад хаячихна гээд. Өдөр ирчихээд аргалд явна. Цасанд явна. Үнс хогоо янзална. Хогийн цэг дээр аваачиж асгана. Орой хоолоо хийнэ. Модоо түүнэ. Бүх юмын хийнэ. Би нэг айлаас залхсан юм. Бусад айлууд нь надад их сайн байсан. Нэг айл намар хүрээд ирсэн чинь Ойдов манайд байна шүү гээд байна. Би өглөө босно. Надад жор зааж өгч байна. Цайгаа тогоон дээр хийгээд буцалгана. Эхний буцалснаас нэг халуун саванд хийнэ. Дараагийн буцалж байгаагаас дахиад нэг халуун саванд хийнэ. Дараагийнхаа цайг идээ нэмээд нэг саванд юүлээд тавьчихна. Нөхрийн дүү нь жаахан хэл муутай дүлий надтай цуг байна. Тэр амандаа дандаа юм яриад хэрэлдэж байх юм. Эхний цайг тэр айлд өдөр ирсэн хүн ууна. Идээ багатай идээшнэ. Дараагийн цайг Шилчин бид 2 ууна. Сүүлчихсэн өтгөн цайг авгай нөхөр 2 ууна. Тэднийх хүүхэд байхгүй төрсөн хүүхэд байхгүй. Мал алж иднэ. Мал алж идэхээр гэдсээр би бууз хийнэ. Махаар нөгөө 2 бууз хийнэ.

Баасанхүү -

Ямар аймаар юм бэ?

Ойдов -

Цас орсон өдөр би хичээлд явахгүй. Яагаад гэхээр бүх гэрийнхээ цасыг манайх холоос цасаа үүрнэ л дээ. Ойроос болохоор аймгийн төв газар юм чинь бохир. Өглөө эрт босоод цасаа цуглуулаад саванд хийж хайлаад гадуур түлээ нүүрс тойрсон газар гэрээ тойрсон газар бүгдийн цэвэрлээд зам гаргаад хол аваачиж асгана. Тэгээд миний хичээл их муудлаа. Би нэг найздаа хэллээ. Урд жил нь тэднийд байсан юм. Тэр эмэгтэй бид хоёр багаасаа 8 хүртлээ нэг ангид байгаа. Би хэллээ. Лхамжав гуай хэцүү байна гэсэн чинь уул нь чамайг битгий гэж хэлмээр л байсан. Хамаатан садан юм болов уу гэж бодоод юм хэлээгүй. Багшид хэл гэлээ. Би тэр өдөр нь багшид хэлээд байранд орчихоод ор дэвсгэрээ авчихаад очиж номоо авсан чинь чи яаж байна ийж байна гэж байна. Би байранд орлоо. Би хичээлдээ муу авсан загнуулсан танайд байж чадахгүйн гээд юмаа аваад явлаа. Тэрнээс хойш тэр айл намайг ирж байгаарай гэдэг юм. Би очсон. Тэгээд нэг хүүхэд өргөж авсан. Хүүхдээ харуулах гэж их үзнэ. Чи манайд буцаад ир гэнэ. Би нэг тийм айлд байсан. Тэрнээс болоод би бүх ажил сурчихсан. Авгайдаа ажил их сайн хийж өгнө. Манай авгай бол намайг толгойгоороо чи тэг ингэ гээд удирдана. Би ганц вм хийдэггүй. Юм угаах дургүй. Одоо ч юм угаах зарим үед дургүй. Хааяа нэг юм угаамаар болно. Дургүй хүрээд яагаад гэвэл багадаа ингэсээр байгаад халширчихсан. Юм угаа гэвэл өглөө босоод үнсийг чинь аваад өгье, галыг чинь түлээд өгье юм угаахгүй гэнэ.

Баасанхүү -

Халамжтай нөхөр байна.

Ойдов -

Одоо тэтгэвэрт гарчихсан чинь тэр ажил надад бүр ном шиг. Өглөө цайгийн хийж өгөөд явуулна. Орой ирэхдээ миний хөгшин хоолоо хийсэн үү? үнсээ авч галаа түлсэн үү? Өнөөдөр юу хийв хөгшин гэхээр нь намбайгаад суугаад байгаа юм. Тэгж л миний амьдрал өөрчлөгдсөн. Авгай аваад өөрчлөгдсөн өөрчлөгдсөн. Би багаасаа хар ажилд нухлуулчихсан. Мал эргүүлж сурсан. Дээр үед шиф гэж байлаа. Шифэд явж төл бойжуулна. Би авгайнхаа нутгийн айлд очиж 2 сар болсон. Намайг тэр нутгийнхан Гуумаабүрзэдийнд ямар сайн ирээ вэ тэдний бүхий л ажлыг хийх юмаа гээд магтаж байсан. Манай хадмын нутаг юм байгаа юм. Хадмын нутгийнхан намайг магтдаг юм.

Баасанхүү -

Та тэгж явж байгаад эхнэртэйгээ танилцсан уу?

Ойдов -

Тэгж яваад харсан юм. Улаанбаатар хотоос ирсэн байхад харсан юм. Намар аймагт нэг таараад тэгээд ямар учраар яасан юм. Мань нөхөр хот руу буцна гэнэ тэгээд би чамайг авмаар байна. Чи надтай сууна гэвэл явчихаад эргээд ирдэг юм байгаа биз. Би Улаанбаатараас авгай авна гэж явах биш надад тийм чадвар байхгүй гээд тэгээд бид 2 суусан юм. Тэрнээс хойш нааш цааш яваад аав ээжий ах дүүтэйгээ сайхан амьдарч байна. Ингэж манай авгай миний амьдралыг өөрчилсөн. Албан газар хүний амьдралыг өөрчилөлгүй яахав. Юм сонссон дуулснаар хүний толгойд юм орж ирнэ ш дээ. Хөдөөний хүмүүс яагаад соёлгүй хиртэй хувцастай байна гэвэл лекц сонсоогүй байхгүй юу. Ариун цэврийн тухай ч юмуу улс төрийн тухай ч юмуу бүрэн ойлгож мэдээгүй түүнээс сонссон хүн гэдэг өөр. Тийм учраас лекц сонссоны хувьд өөрийгөө муу гэж боддоггүй. Ийм л юм даа.

Баасанхүү -

Таны амьдрал бусад хүмүүсийн амьдралаас юугаараа онцлог гэж боддог вэ?

Ойдов -

Онцгой амьдралтай ч гэж юу байхав. Ер нь бол нуруу тэгш тэгшхэн амьдралтай гэж боддог. Үр хүүхдүүд хэцүү юм байхгүй. Гэр бүлд хэцүү юм байхгүй. Авгай уурлавал би дуугүй болчихно. Намайг уурлавал авгай дуугүй болчихно. Тийм учраас тэв тэгш. Би архи уучихаад агсам тавина гэж байхгүй. Орой ирчихээд чи тийм байсангүй гээд авгайгаа загнахгүй. Авгай намайг загнахгүй. Би олон түмэнтэй эвтэй явбал амьдрал тэгш явдаг юм уу гэж боддог.

Баасанхүү -

За ёстой их баярлалаа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.