Tseren
![](../assets/images/interviewees/990068.jpg)
Basic information
Interviewee ID: 990068
Name: Tseren
Parent's name: Gombo
Ovog: Borjigon
Sex: m
Year of Birth: 1956
Ethnicity: Halh
Additional Information
Education: higher
Notes on education:
Work: university professor
Belief: Buddhist (red hat), shamanism
Born in: Yosön-züil sum, Övörhangai aimag
Lives in: Bayanzürh sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
belief
repressions
family
childhood
education / cultural production
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Ариун-Ундрах -
Сайн байна уу? Багшаа
Цэрэн -
Сайн сайн байна уу?
Ариун-Ундрах -
За та Кембрижийн их сургуулиас явуулж байгаа энэхүү судалгаанд ярилцлага өгөхийг зөвшөөрч байна уу?
Цэрэн -
Зөвшөөрч байна.
Ариун-Ундрах -
За бас та нэрээ нууцлаж үлдэх үү эсвэл нэрээ нууцлахгүйгээр ярилцлагаа өгөх үү ?
Цэрэн -
Юуг нь нуух вэ дээ нууцлахгүй
Ариун-Ундрах -
За баярлалаа за тэгвэл одоо хоёулаа ярилцлагаа эхэлье та өөрийнхөө товч намтараас эхэлье товч намтараа танилцуулчих
Цэрэн -
Аа би Гомбын Цэрэн гэдэг хүн.1956 оны өвөл төрсөн.Миний төрсөн нутаг Өвөрхангай аймгийн Есөнзүйл сум. Есөнзүйл сумын малчин. Жигжидын Гомбо гэдэг хүний 3 дахь хүүхэд . Хамгийн том хүү. Миний хүүхэд ахуй нас бол 20-р зууны дунд үеийн нүүдлийн, түүхийн шинжлэх ухааны улсуудын ярдгаар бол нэгдэлжих хөдөлгөөн гэдэг зүйлийг хийж зохион байгуулж байсан. Тэгээд хүүхэд л дээ ерөөсөө монголын удам дамжсан малчин айлын хотонд би хөдөө төрсөн гэртээ гэрийнхээ баруун хаяанд хонины хөх асга дэвсэж байгаад араг түшиж сууж байгаад ээж маань намайг төрүүлсөн миний авсан эх бол миний аавын төрсөн ээж Бүжид гэдэг хүн байсан
Ариун-Ундрах -
Энэ бол эх барьж авсан эх үү
Цэрэн -
Одоогийн хүүхдүүд хүмүүсийн ярьдагаар бол төрөхийн эх баригч эмч гээд байна шүү дээ. Энэ хүний өнөөдрийн гүйцэтгэж байгаа үүргийг монголд бол хөдөөгийн ердийн нэг хүн л маш чадамгай дадамгай гүйцэтгэдэг байсан байгаа юм .Миний авсан эжий Бүтэд гэдэг хүний нөхөр нь Гэндэн гэж хэлмэгдүүлэлтийн үед 10 жил шоронд сууж байгаад гарч ирсэн лам хүн байсан.Тэр хүн миний сангийн лам.Тэр хүн надад миний нэрийг өгсөн.Миний сангийн лам .
Ариун-Ундрах -
Тэгэхлээр багшаа сангийн лам гэж ямар ламыг хэлдэг бэ?
Цэрэн -
Нүүдэлчин монгол хүний уламжлалт аж төрөх ёс ухаанд хүүхэдтэй болох хүүхэд төрөх хүүхдээ айл гэр болох энэ бүх үйл явцыг бөөгийн шинжлэх ухааны үг ойлголт нэр томьёо ашиглаад нэрлэх юм бол алгаритм гэж нэрлээд байгаа зүйлтэй адил маш нарийн сайн бодож боловсруулсан дэг журам байсан байгаа юм. Хэн нэгэн хүн хэрэв эхнэр нь жирэмсэн давхар биетэй бол хаана хэнийдээ ойрхон нутаглах уу гэдгийг сайн боловсруулаад хэрэв эхнэр төрөх бол тэр хүнээр хүүхдийг нь эх бариулж авахуулна. Хүүхдээ төрсөний дараа нутаг усандаа нэр хүндтэй өөрийн тахидаг шүтдэг багш лам дээрээ очиж нэр авна. Нэр аваад хүүхдээ 3 хоногийн дараа төрөхөөр нь гаргаж өгсөн шөлнийхээ хонины ясыг чанаад хүүхдээ шөлөөр угаагаад хүүхдийнхээ баруун чихэнд нэрийг нь 3 удаа хэлээд хүүхэд угаах гэж найр наадам хийдэг энэ баяр ёслолынхоо үйл ажиллагаанд ойр орчныхоо ах дүү танил тал нутаг усны ойр дотны бүх хүмүүсийг урина.Ийм ёс байсан.
Ариун-Ундрах -
Тийм саныг сангийн хариуцаж
Цэрэн -
Надад нэр өгсөн тэр Нэр хүн нэр өгөхдөө нэр өгөх маш нарийн дэг журам ёс байсан. Тухайлах юм бол өнөөгийн Монголчууд бол бүгдээрээ бурхны шашин ноёрхож давамгайлж байсан үед төрсөн. Ер нь Нүүдэлчин монголчууд уламжлалыг нь аваад үзвэл бүрээс түвдийн бөөгийн шашин шүтдэг байсан дараа нь бурхны шашин шүтдэг болсон Монголын бурхны шашин дэлгэрэхээс Түвдэд дэлгэрэхээс бараг 1000 жилийн өмнө дэлгэрсэн гэж Түвдэд МЭӨ 7-р зуунд дэлгэрч бурхны шашин дэлгэрч төрийн шашин болж байсан бол Монголд МЭӨ 2-р зуунд Уйгар одоогийн Таджик Афганистаны нутаг дэвсгэрт амьдардаг байсан тэрүүгээр дамжаад монголд бурхны шашин дэлгэрсэн байсан байгаа юм. Бурхны шашин Монголд дэлгэрэхэд 15,16-р зууны үеийн одоо тухайлах юм бол Гэлэг багийн ёсыг Ойрдын Галдан бошигт Монголд дэлгэрүүлэхээс өмнө бол Монголд байсан уламжлалт хоорондоо нэг сүсэг бишрэл болтлоо төгс төгөлдөр хөгжсөн байсан улаан малгайтны ёс 2 хоорондоо синтезлэгдэн нэг сүсэг бишрэл болтлоо төгс төгөлдөр хөгжсөн байсан.Бөө удган гэдэг хүмүүс бол малаа маллаад ажлаа хийгээд ангаа хийгээд арьсаа элдээд явж байдаг тэгээд өөрийнхөө тэр төрөлхийн авьяас бэлэг ид шидээрээ хэрэгтэй хүмүүст нь тус болдог энэнийхээ төлөө элдэв шан харамж авдаггүй ийм хүмүүс байсан. Монголд гэлэгбагийн ёс шарын шашин дэлгэрээд хүрээ хийд лам олон болсон байсан үед ч гэсэн лам нар хүрээнд орж хурал номоо хурдаг гарч ирээд малаа малладаг одоогийн энэ лам нар шиг шашны зан үйлийг өөрсдөө хийгээд шан харамж өргөл барьц аваад тэрүүгээрээ амьдардаг хүн байгаагүй тэгэхээр манай аавын төрсөн эгчийн нөхөр Гэндэн гэдэг лам бол малаа малладаг номоо уншдаг ийм хүн байсан тэр хүн миний сангийн лам тэр хүн надад нэр өгсөн төдийгүй миний амьдралын хувь заяа үйл явцыг зурхайн ухааны үүднээс зураад энэ хүн бол ийм хүн байнаа гэж үзээд хараад тэрэнд нь таарсан нэр өгсөн байна. Миний нэр монгол руу орчуулбал Монголоор уртнасан байгаа Монголоор урт настай учраас Цэрэн гэдэг нэрийг өгсөн.Нэр гэдэг бол их учиртай Монголчудын уламжлалт соёлын дотор нэр хатуудлаа нэр хүндэдлээ нэр солих тохиолдол ёс бас байдаг байсан. Ялангуяа энэ сүүлийн үед нэрийг сугалдаг болсон би тэгээд хүний нэрээр дамжуулаад тухайн тодорхой нэг ард түмний уламжлалт соёл зан үйл сүсэг бишрэлийг олон зүйлийг танин мэдчихвэл болдог
Ариун-Ундрах -
Тэгэхлээр тэр сангийн лам чинь өрнөдийн христосын шашинд хүүхдүүдийг төрөхөд нь загалмайлдаг ш тээ загалмайлсан эцэг нь гээд тэрэнтэй төстэй юм тээ нэрийг нь өгөөд нэг угаалга үйлдээд байдаг
Цэрэн -
Төстэй ер энэ дэлхийн шашин гэж нэрлэдэг хамгийн ууган дэлхийн шашин бол бурхны шашин дараа нь үүссэн шашин бол загалмайтны шашин,христын шашин МЭ 7-р зуунд үүсэн исламын шашин за тэрнээс өмнө бол индусын шашин жүүдиан шашин ер нь бүх шашны дотроос хамгийн эртний шашин бол Монголчуудын бидний ярьдаг бөө мөргөл бөөгийн шашин гээд байгаа шашин бол нийт хүн төрлөхтний шашин дэлхийн бүх шашин эндээс үүссэн тэгэхээр уг гарал язгуур нь нэг байгаа юм чинь бурхны шашин загалмайтны шашин, исламын шашин гээд энэ шашны фундаменталистууд нь хоорондоо өрсөлдөж тэмцэж байгаа явдал бол шашныхаа дотоод уг чанарыг хагас дутуу буруу ойлгосонтой холбоотой би бол хэдийгэр бурхны шашин шүтдэг боловч миний шүтдэг бурхны шашин бол бөөгийн шашинтай нэгдмэл болсон нэг бие биеээ үгүйсгэдэггүй харин бие биенээ нөхөж гүйцээж монголчуудын уламжлалт соёлд дасан цохицож яв цав тохирч байсан тэр бурхны шашин би бас гадаад дотоод явж гахай шувууны мах идэж янз бүрийн шашин шүтдэг улс оронд ажиллаж амьдардаг тийм хүмүүстэй уулзаж учирч найзлаж нөхөрлөж явсан би бол бүх шашныг шүтдэг гэж хэлж болно.Би оросод христос шашны сүмд дундад азид исламын шашны :...ороод энэтхэг шашныг шүтдэг хүний хийдэг зан үйлийг тухайлахын бол тэр мөргөж залбирахаас бусад бүх зүйлийг хийдэг.Тухайлахын бол би исламын шашны мечеть орохдоо гутлаа тайлдаг христос шашны сүмд ороод би тухайлахын бол лаа аваад асаагаад өргөдөг. Гэтэл зарим хүмүүс гараа кармандаа өмднийхээ кармаанд гараа хийчээд бохь зажилаад зогсож байх хийчээд зогсож байх жишээтэй энэ энтэр бол хүнийг хүндэтгэл гэдэг чинь тэр хүний узэл бодол хүсэл эрмэлзлэл сүсэг бишрэл явж явж уламжлалт шинжлэх ухааныхүрээнд үүсэж төлөвшиж явсан зан хүрээнд үүсэж төлөвшиж бий болсон тэр зан үйл шашин шүтлэгийг хүндэтгэнэ гэсэн үг
Ариун-Ундрах -
Тэр Гэндэн гэдэг лам яагаад 10 жил хоригдсон бэ?
Цэрэн -
Тэр гучин хэдэн оноос эхлээд тавин хэдэн он хүртэл үргэлжилсэн тэр хэлмэгдүүлэлт гээд нэрлээд байгаа зүйл чинь өнөөгийн боловсролын тогтолцооны шалгуур хэм хэмжээгээр аваад үзэх юм бол шашны мэдлэг боловсрол мэдлэгийн ын хувьд ТМС төгссөн дараа нь бид нар техникум гэж дунд мэргэжилтэй их дээд сургуулийн дээд боловсролтой эхлээд арай л өндөр мэдлэгтэй боловсролтойгий чадвартай дадлагатайг нь бүх хүмүүсийг барьж авч хорьж байсан.Тэгээд ер нь их дээд төгссөн хүмүүсээс хэрэг дээрээ нэгийг ч үлдээгээгүй байж магадгүй .За техникум төгссөн улсаас цөөхөн хүн амьд үлдсэн ТМС төгссөн зэргийн мэдлэг боловсролтой хүн бол хамгийн багаар 10 жил шоронд сууж байгаад гарч ирсэн.
Ариун-Ундрах -
Тэгэхлээр тэр 1930-1950 оны хооронд Монголд дээд мэргэжилтэй хүмүүс их байсан гэж үү?
Цэрэн -
Үгүй ээ би энэ дээд боловсрол мэргэжлийн анхан шатны боловсрол ажилчин бэлтгэдэг байлаа дунд мэргэжлийн хүмүүсийг техникум гээд одоо манайхны коллеж гээд ойролцоо юм их дээд сургууль гээд дээд боловсролтой хүмүүс бэлтгэж байна. Энийг хувьд шашных нь номых нь боловролых нь хувьд харьцуулж аналог хийчдэг ер нь монголд байсан буддын боловсролын тогтолцоо бол дээд боловсрол буддын шашныхаа хувьд бол хамгийн дээд түвшний боловсрол олгодог боловсролын тогтолцоо байсан. 13-р далай ламын багш нь шашных нь хувьд шашин хамгийн дээд түвшний боловсрол олгодог байсан барахгүй бүүр маш гүн гүнзгий торгон боловсрол олгодог байсан.Лам хүн л зургийг нь зураад энэ олон сүм хийдүүдийг чинь монголчууд 5,10 давхар сүмийн барилга барьж байсан
Ариун-Ундрах -
Хэлмэгдүүлэлтийн үед устгагдсан тээ?
Цэрэн -
Бүгдийг нь устгуулсан.
Ариун-Ундрах -
Тэгэхээр тэр хэлмэгдүүлэлтэнд хамгийн их өртсөн хүн бол лам нар байсан. Гэндэн гэдэг ламыг зүгээр барьж хоричоод тавьчсан уу?
Цэрэн -
Би тэр хүнийг хаанаас яагаад баригдсан дараа нь хаана ямар ажил хийж байсан зэргийг би сонирхож лавлаж үзсэн тэр хүн манай аавын эгчтэй суусан манай төрөл олон жил айл аймаг нутагладаг тэгээд тэр шоронд хоригдож сууж байх үедээ хийж байсан ажлын байдлынхаа тухайгаа ярьдаг байсан байгаа юм тэрийг нь манай аав надад ярьсан тэр тухайгаа ярьсан хүмүүсээс би сонирхож лавлаж үзсэн тэр хүн нутагласан баригдаад энэ сэлэнгэ аймгийн нутагт Өвөрхангайгаас баригдаад Өвөрхангай аймгийн Есөн зүйлээс барьж аваачаад Өвөрхангайд аваачаад шоронд хориод дараа нь тэнд яллаад тэр хүмүүсээр ажил хийлгээд 30 хэдэн онд баригдсан улсуудаар чинь монгол улсын одоогийн ОХУ тай цааш нь Казакстантай холбож явдаг Цагаан нуурын дамжлага бааз гээд Баян-өлгий аймгийн нутагт тэрийгээр дамжаад цаашаа ОХУ алтай нурууны айхтар өндөр уулсыг хад чулууг нураагаад сүйдлээд уулыг эвдлээд лут зам тавьсан дээрээс нь доош нь харах юм бол маш их гүн хавцал лам нараар ажил хийлгэдэг байсан миний сангийн лам Гэндэн бол одоогийн Сэлэнгэ аймагт ажил хийлгэж байсан хийлгэж байсан гол ажил нь мод бэлтгэдэг байсан.тэр үед барьсан байшингийн модыг бэлтгэдэг байсан.Одоогийн Сэлэнгэ аймгийн нутагт ажил хийж байсан хийдэг гол ажил нь мод бэлтгэж бүх байшингийн модыг бэлтгэдэг лам нар байшин давтагдашгүй уран барилга байшинг барьдаг байсан Уран уран дархны хөгжилд хамгийн том нэмэр оруулсан үндэслэгч гэж үзэж болох хүн бол монголын анхдугаар богд Жавзандамба гэгээн хутагт тэр хүн Сэлэнгэ аймгийн нутагт мод хийдэг тийм газар байсан хоридог ангийнх нь даргын хүүхэд ханиад хүрсэн өвдсөн тэгээд энэ хүүхэд ингээд байна гээд тэр үеийн тэр хорьдог
Ариун-Ундрах -
Хоридог ангийн даргын хүүхэд нь монгол хүмүүс байсан уу?
Цэрэн -
Монгол хүмүүс байсан одоо хуяг лам нарыг хардаг цагддаг хүмүүс нь ч монгол хүмүүс байсан.Энийг барих зохион байгуулах ажлыг тэр хүмүүс биш Комментерн Москвад байсан коммунист олон улсын коммунист интернационал гэж нэрлэдэг байгуулага тэд нарын заавраар хийсэн юу гэхээр өөрсдийн үзэл суртлыг нийгэмд тулган хүлээлгэхийн тулд тэр үзэл сурталтай өрсөлдөхүйц нэр хүндтэй нөлөөтэй бурхны шашныг зайлуулах явдал хамгийн чухал байсан.
Ариун-Ундрах -
Тэр үед Сталин даалгавар өгсөн үү?
Цэрэн -
Сталиний даалгавар лам нарыг өөрсдийн үзэл суртлыг үйлийг хийхийн тулд манай Өвөрхангай аймгийн хүн Пэлжидийн Нэмнэн гэж хэлээд байгаа МУИС-ын захирал Намсрай содном гэдэг хүний эхнэр нь Цэрэндулам гэдэг хүн байсан. Тэр хүний аав нь одоо тэр хүний охин нь Хонгорзул англи хэлний хамгийн туршлагатай багш манай их сургуулийн англи хэлний тэнхэмд багшилж байгаа энэ хүмүүс Гэндэн ерөнхий сайд байхад нь Сталин лам сүм хийдийн асуудлын шийдвэрлэх лам нараа бүгдийг зайлуулах тулган хүлээлгэхийг оролдож байсан. Энийг эсэргүүцэж Сталиний гаансыг
Ариун-Ундрах -
Нөгөө сайд Гэндэн тээ
Цэрэн -
Сайд ерөнхий сайд Гэндэн хүн цохиж байсан гэж яригддаг Сталинийг алгадаад гаансыг нь хугалсан гэж яригддаг дараа нь амаралтанд явлаа гэж хар далай яваад л тэндээ баригдаад л тэндээ яллагдаад байхгүй болсон Сэлэнгэд мод хийж ажил хийж байсан бурхны шашин шүтдэг л монгол хүмүүс байсан эд нар бол хэлмэгдээд ингэж байгаа хүмүүс гэдгийг мэддэг харин тэр дотор комментерний төлөөлөгчид дотоод явдлын яаманд байсан хар буруу сэтгэлтэй муу хүмүүст хов хүргэдэг тэр хүмүүс байдаг байсан ил тусалж болдоггүй нууцаар уулздаг асуудаг сурдаг байсан хорих ангийн дарга хүүхдээ асуугаад хүүхдийг нь манай сангийн лам өвчин эмгэгээс нь салгаад тус болж хариуд нь хариу тус болгож сангийн ламыг маань тэмээ хариулах маллах ажилд томилсон Сэлэнгэ ч тэмээ хариулдаггүй нутаг тэмээгээ алдсан мэддэг чаддаг хүр давхар хэрэгтэн болдог аргалдаг чаддаг бүх юмаа хийсэн тэгээд тэмээ нь эргэж ирсэн ачааны тэмээ байсан тэгээд 1953 онд Сталинийг нас барсны дараа хэлмэгдэлийг шүүмжилсний дараа хоригдож байсан хүмүүсийг сулласан. Би саяхан хүртэл хоригдож байсан монголыг гандан тэгчлэн хийдэд ажиллаж амьдарч байсан хүмүүстэй танил байсан тухайлбал Гандан дээр байсан хувилгаан Гэндэн гэж арван хэдэн жил
Ариун-Ундрах -
Бас Гэндэн гэж үү?
Цэрэн -
Гэндэн гэж хоригдож байсан хүмүүс бий тэгээд хүн маарамба гээд эм тан барьдаг янз хүрийн хүмүүс тэгээд тэр хүмүүс дээр миний хэлж байснаар техникум л төгссөн улсууд хэрэг дээрээ тэгэхдээ тэр хүмүүс хоригдож байхдаа ч дараа нь суллагдсаныхаа дараа ч гэсэн бие дааж мэдлэг боловсролоо дээшлүүлсэн хүмүүс шүү дээ дараа нь их сургууль биш академи төгссөн гэж хэлэх юмуу даа академи гэдэг Грек үг чинь улс төрийн боловсролын академи цагдаагийн академи удирдлагын хөгжлийн академи гээд манайхан чинь ямар нэгэн байдлаар тухай юманд тохирохгүй нэр их хэрэглэдэг болсон байна шүү дээ
Ариун-Ундрах -
Монголын түүхийн ном зохиолоос харахад тоо баримтын тухай их хэлмэгдүүлэлтийн үед 17 мянган лам нарыг хэлмэгтүүлэлтэнд оруулаад 13680 ламыг цаазаар аваад үлдсэн хэсэг нь хоригдож байсан гэсэн тоо баримт байдаг тэгэхээр таны тэр сангийн лам ах чинь 10 жил хоригдож байгаад суллагдсан байна тээ тэгэхээр тэр тоо баримт үнэн болов уу тийм ихээр цаазаар авч байсан болов уу тэр үнэн бол тэр хоригдож байсан хүний нэг нь танай сангийн ах болж таараад байна тээ.
Цэрэн -
Би бол Өвөрхангай аймгийн Есөн зүйл суманд төрсөн Өвөрхангай аймгийн Есөн зүйл сум бол халхын анхдугаар Богд өндөр гэгээн Занабазарын төрсөн нутаг тэрэнтэй холбоотойгоор Өвөрхангай аймгийн Есөн зүйл суманд маш олон лам хэлмэгдсэн том хүрээ хийд байсан.Тэр хэлмэгдсэн лам нараас маш цөөн хүн буцаж ирсэн.Тэр цөөн хүний нэг нь миний сангийн лам Гэндэн байсан бас баригдаж элдэв болж байгаад амьд үлдсэн “Аргийн цоорхойд” үлдсэн гэж ярьдаг маш олон номтой лам нар байсан Чимэддорж ,Даш, Цэрэнжав гэж хүмүүс байлаа эд нар их сүрхий Шагдар зурхайч байлаа маш алдартай зурхайч хүмүүс хэлмэгдсэн эд нар сайн номтой лам нараар ном заалгаж дараа нь өөрсдөө цаашид гүнзгийрүүлсэн тийм л хүмүүс гэтэл би хэзээ хойно мэдсэн тухайлбал арваадхан жилийн өмнө ээж аавтайгаа хөдөө орон нутагт явж байгаад Өндөр гэгээн Занабазарын мэндэлсэний 370,375 жилийн даншиг наадмын үеэр хүмүүстэй уулзаад явж байтал номын дэлгүүрийн худалдагч хийдэг байсан их олон жил мал тууж байсан хоршоо дэлгүүрт худалдагч анхны юм хийсэн ерөөсөө энэ хүн бол лам хүн хүрээнд сууж байсан их олон хүмүүс хүрээ хийдэд сууж байсан жоохон хүүхэд байхад нь багшийг нь ирээд бариад явсан багшийг нь бариад явахад нүдээрээ харсан багш юм хумаа нэгтгэсэн байдаг байсан байшин сав янз хүрийн юмыг ухдаг ирээд багшийг нь аваад явна гэдгийг мэддэг эднийхийг ухахгүй гэсэн айлдаа юмаа нууж тавьдаг байсан гэдэг үүднээс ярьсан зүйлийн дэлгэрүүлж тэмдэглүүлж аваагүй иймэрхүү зүйлийг тэмдэглэж авах ёстой гэж ойлгосон энэ хүрээнд Кембрижийн их сургуулийн судалгааны төслийн хүрээнд тэмдэглэж бичиж авч байгаа нь их тэмдэглүүштэй үнэтэй тустай зүйл юм байна бид нар бол монгол хүн бүгд мэдэх юм чинь гэдэг үүднээс биш сэтгэл судлал шинжлэх ухааны тухайн ард түмний дүр зургийг гаргахад их ач холбогдолтой
Ариун-Ундрах -
Та төрсөн намтараасаа аав ээж тухай өөрийн хүүхэд насыг дэлгэрэнгүй ярих уу?
Цэрэн -
Манай аав Жигжид дархны төрсөн хүүхэд дархан Содномдаржаа тайжын өргөмөл хүү Содномдаржаа гэдэг тайж гэж хүн өөрийнхөө хамгийн бүсгүй дүү Сүрэнжав гэсэн хүнээс гарсан хүүг өргөж авсан тэгээд өргөмөл аав нь ээжийнх нь ах жинхэнэ аав нь дархан хүн дархан Жигжид гээд одоо ч манай өвөө аавын хийсэн домбо цөгц бусад зүйл орон нутагт хүмүүст ч байдаг ах дүү нарт байдаг ярьдаг үзүүлдэг бий
Ариун-Ундрах -
Одоо ч байгаа юу?
Цэрэн -
Одоо ч байгаа
Ариун-Ундрах -
Үе залгамжлан хадгалагддаг уу?
Цэрэн -
Үе залгамжлан хадгалсаар байдаг цөгц бол гуулиар хийсэн мөнгөөр хийсэн чамин чамин гоё хийцтэй цөгц бий цацтай цөгц гэж хүмүүс ярьдаг цацтай цөгцөнд зул өргөхөд буян их арвиждаг гэж ярьдаг
Ариун-Ундрах -
Тэр ээжийн ахдаа өргүүлсэн үү гэхээр ээж нь хүүхдээ гаргаад өөрийнхөө ахдаа өргүүлсэн гэсэн үг үү
Цэрэн -
Тийм үгүй тэр бас шашны зан үйлтэй холбоотой манай дархан Жигжид гэдэг хүн гахай жилтэй манай аавын хамгийн том эгч Цэдэв гэж хүн байсан бид нар том ажаа гэж хэлдэг байсан тэр хүн бас гахай жилтэй манай аав гахай жилтэй 3 гахай нэг гэрт байхаар бие биенээ хадардаг гээд гахай жилтэй бүстэй хүүхдээ ахдаа өргүүлсэн байгаа тэгэхээр өргөдөг ёс өргөмөл хүүхэд зэрэг нь бас л Монголчуудын залгамал үйлийн дотор байсан сонин үзэгдэл манай ээж бас өргөмөл манай аавын аав тэр Сономдаржаа тайж гэдэг хүний ах нь Галдан тайж гэж хүн байсан тэр Галдан тайж 4 хүүхэдтэй 4 хүүхдийн нэг нь Цэрэнханд гэж эмэгтэй хүүхэд байсан Цэрэнханд Аюуш гэж хүнтэй суусан тэднийх хүүхэдгүй байсан тэгээд тэр Аюушийнх да ламын нь Санжаа гэдэг айлаас эмэгтэй хүүхэд өргөөд хамгийн том ах нь нэг айлаас эмэгтэй хүүхэд өргөж авдаг дараагийх нь дүү нь дүүгийнхээ нэг бүстэй хүүхдийг өргөж авдаг тэгээд том болсон хойно нь манай аав ээж хоёр эхнэр нөхөр хоёр болсон.өргөж авахдаа энгий тэгий том болохоор нь энэ 2ыг суулгая гэж бодож тооцож авсан бол уу эсвэл айл аймаг ойрхон байж байгаад суусан бол уу үгүй тэгээд ах дүүгээс гарсан төрөл хүмүүс хоорондоо сууж болохгүй аваад үзэхэд цусан төрлийн холбоо байгаагүй иймэрхүү сонин уламжлал соёл ёс заншил Монголд байсан энэний тодорхой жишээ би ийм гэр бүлд төрсөн. Би тэгээд дархан тайж да лам гэлэн гэсэн иймэрхүү уламжлалтай гэр бүлд өссөн дээрээ 2 эгчтэй айлын том хүү би дараа нь сэтгэл судлалын ном үзэж байхад хүүхэд 2 настай үеийнхээ үйл явдлыг санадаг гэж ярьдаг бүүр жаахан байхад л аавын ээж намайг санаад намайг аавын ах дүү нар ээж намайг гарахаас нэг жилийн өмнө тэр дархан Жигжид гэдэг хүн бурхан болооч өөд болсон
Ариун-Ундрах -
Төрсөн аав нь уу?
Цэрэн -
Тийм тэгээд би төрсөн тэгээд 2 охинтой байгаад одоо энэ нэг хүү төрсөн энэ хүү л Жигжид гэдэг хүний сүнс гэж Сандаг гээд морин дээр монголчууд дүүрч явдаг 50-60км газар өвөл өвөртлөөд буурал ээжтэй уулзуулдаг байсан
Ариун-Ундрах -
Буурал ээж гэж хэн бэ?
Цэрэн -
Манай аавын яг төрсөн ээж
Ариун-Ундрах -
Таныг уулзуулж байгаа юм уу?
Цэрэн -
Намайг уулзуулж байгаа юм.Уулзах гэж явж байхдаа нэг айлд буугаад миний хөл даараад тулганд гал түлчихсэн би тулганы хажууд суучихсан миний гутлыг тайлаад миний хөлийг ээгээд орой нар шингэчихсэн байсан гарахад нэг их олон үхэртэй айл байсан тэр үхэртэй айлаас мордоод манай ээжийнх ойрхон байсан ээжийнд очиж байснаа санадаг юм.Би тэр олон үхэртэй айл бол одоо Өвөрхангай аймгийн 9 зүйл сумын Найрамдал бригадад байсан одоо бол тахилгат гэдэг Тахилгат сүүн нарангийн Ярангийн бууцан дээр байсан айлд очоод дулаацаад товчооноос мордоод хойд энгэрийн Элийн бууцан дээр шөнө очоод маргааш өглөө нь боссон чинь тэр урд талаар энгэрээр баахан юм овоолчихсон байсан тэгсэн чинь юу байсан гэхээр аянчид аян хийж яваад өглөө ачаалаад хөдлөх гэж байхгүй юу аянчид байгаа газар яваад очсон тэгсэн чинь том том дэрс байдаг дэрс шатаагаад хар болчихсон байсан.Аянчид дэрс шатаагаад хоол цай хийдэг байсан тэр бол 1956 оны өвөл тэгэхээр 1957-58 он байсан 2 настай байсан 2 нас наслаагүй байсан 2 настай хүүхдийг өвөртлөж явахгүй 2 настай хүүхэд өвөртлөгдөхгүй тэгэхлээр өвөртлөнө гэхээр жижигхэн байсан гэсэн үг. Ямар морьтой байсан гэхээр тийм морь байсан манай аав бол гандангийн дэнж дээр 86 настай хүн байсныг сайн санадаг юм.Тэгээд тэр чинь Зүйл сумын хажууд 3 жалга гэж байсан тэрцээнээс Тэрэлжийн бууцан дээр очоод яг ингээд явсан гээд яг тэр газраар нь явах юм бол хичнээн км газар байсныг тогтоож болох юм.Би бодохдоо 50-60км гэж бодоод байна.Би ийм газрыг дээр үед өртөө гэж байсан өртөө чинь хоорондоо 30,30км зайтай байсан байх.Манай Зүйл сумын төвд нэг өртөө байсан З үйл сумын цаатлын Өлзийт сумын урд багийн төвд нэг өртөө байсан энэ хоёрын хооронд 30км гэхэд..........өвөл багаасаа манай аав чинь хүүтэй болсон гээд би аавыгаа дагаад дараа нь морь унадаг болохоор морин дээр даруулаад мордуулаад эмээлийн ганзагаар даруулаад хүлчихнэ гэсэн үг тэгэхгүй бол тогтдоггүй байсан
Ариун-Ундрах -
Даруулна гэж бүс шиг гэсэн үг үү?
Цэрэн -
Хүүхдээ моринд мордуулаадэ эмээлтэй нь хүлчихэж байна гэсэн үг
Ариун-Ундрах -
Машины суудлын бүс шиг гэсэн үг үү?
Цэрэн -
Эмээл нь унахгүй бол тэр хүүхэд унахгүй морь нь унаад өнхөрөх юм бол хүүхэд нь эмээлээсээ салахгүй моритойгоо л өнхөрнө гэсэн үг зарим боловсролтой соёлтой газрын хүмүүст бол энэ нь шиг бүдүүлэг зэрлэг аймар хачин юм гэж харагдахгүй би тэгээд л жаахнаасаа аавыгаа дагаад монголд .аавынхаа юу хийж байгааг хараад явна аавыгаа дагаад явахаар аавынхаа хажууд сууж байхад хүмүүстэй уулзаад элдэв хууч яриа янз бүрийн зүйл ярина сонсоно энэнний нөлөөгөөр би их сониуч болсон юм шиг байгаа юм энэ миний энэ сониуч зан элдэв юм том хүн дагаад янз бүрийн хол ойр явж байгаа янз бүрийн хүмүүстэй уулзаж байгаа янз бүрийн юм харж байгаа хүн чинь ажиглана тэгээд их сониуч болно энэ бүхнийг чинь хүн хирээрээ тэмээ тэнгээрээ гэж монгол хэлэнд үг байдаг өөрийнхөө ухааны цар хүрээгээр юмны учрыг олох гэсэн сонирхолтой дараа нь аав ээждээ туслах гээд янз бүрийн ажил хийхэд сургуульд ороод сурахад янз бүрээр нөлөөлсөн.
Ариун-Ундрах -
Та эхээс хэдүүлээ билээ?
Цэрэн -
Би эхээс 9-үүлээ 3-дахь нь хүүхэд хамгийн ууган том хүү манай ээж 5 охин 4 хүү 9 хүүхэдтэй манайх жаахан байхад Өвөрхангай аймгийн Есөн зүйл суманд Хөгжил нэгдэл гэж байгуулагдаад Хөгжил нэгдэл байгууллагдангуут 5 хошуу мал нийгэмчлэгдээд нэгдэл адуутай болоод адуугаа төмөр замтай шефийн холбоо байгуулаад Бөхөг түрэгний гол одоогийн шувуун фабрикд энд ирж гүү саагаад айраг бэлтгэдэг УБ төмөр замаас машин очиж айраг авдаг гүүгээ саагаад айрагаа бэлтгэчихээр өглөөд ирээд машин авчихдаг ийм юм хийсэн намайг жаахан байхад төмөр замд ажиллаж байсан хүмүүс айраг авдаг очно найрлана малтай байсан айраг ууна энэ улсууд чинь архи дарс аваачдаг байсан биз ямааны шүүс гэж байдаг байсан одоо бодоход лимонадыг ямааны шүүс гэж тогтоосон юм шиг байгаа юм тэгээд арзгар шилтэй ундаа аваачиж өгнө хувцас аваачиж өгдөг түлхүүрдчихээр явдаг одоогийн зам нь эргэдэг зам нь гүүртэй гүүр нь арк гээд яриад байгаа юмтай тэрэн дундуур нь дээр нь автобус жижигхэн ачааны машин тогтоочихсон тоглодог механик тоглоом аваачиж өгнө одоо би тэр тоглоом гэдгийг би сайн санадаггүй юм төмөр замд ажиллаж байсан орос хүмүүс байсан орос хүмүүс очсон би тэгээд тэр бөхөг тэрэгний голд гүү саах бол би 1956 онд төрсөн миний дүү 1958 онд төрсөн тэр бол 1960 онд гүү саасан 2 тэрсхэн бүстэй хүүхэд байдаг хоорондоо нэг насны зөрүүтэй 2 хүүхэд байдаг бөмбөг аваачиж өгсөн орос дарга очсон байх орос дарга авгатайгаа очсон байх тэгээ Орос даргын авгай ахиад очихдоо бидэнд бэлэг аваачиж өгсөн байх тоглоомнууд
Ариун-Ундрах -
Тэрнээс бол ер нь хөдөөний хүүхдүүд чулуугаар тоглоно биз дээ ?
Цэрэн -
Хөдөөний хүүхдүүд чулуугаар тоглоно ясаар тоглоно малын ясыг чинь ямаа үхэр адуу тэмээ сарлаг гээд малын эвэр чинь үхэр монголчууд чулуугаар тоглоно ясаар тоглоно манайд ч гэсэн би бол шагай одоо ч гэсэн хаядаггүй гуанзанд орохдоо шагайтай мах авч идвэл би шагайг нь мулталж аваад сайхан мөлжөөд цэвэрлээд хураадаг шагайндаа нийлүүлээд би жаахан байхдаа шагайгаар тоглодог байсан би жаахан байхад нэг хот айлд хэдэн хүүхэд байхад хамгийн баян хэн бэ гэх юм бол хэн олон адуутай в хэн олон хоньтойв гэдгээр биш хэн олон шагайтай бэ гэдэг байсан хамгийн олон шагайтай хүүхэд хамгийн баян нь болдог байсан би их олон шагайтай баян нь байсан манай аав их шагайтай байсан цэрэгт явахдаа бид Өршөө ах гэдэг байсан Цэндсүрэн гэж хүн одоо Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд байгаа тэр хүнд шагайгаа өгчөөд явсан байгаа цэрэгт явах гэж байгаа том хүн цэрэгт явахдаа авгай аваагүй хүүхэд байхгүй гэхдээ яахав өөрийнхөө төрөл садан ойр төрөлдөө Галдан тайжийн хүүхдийн хүүхэд тэр Цэндсүрэнд өгчөөд явсан нутагтаа очоод ярьсан чинь ах нь манай аавыг улаан ах гэдэг нутгийнх нь улаан Гомбо гэдэг байсан манай нутагт Гомбо гэдэг хүн олон байсан тэр олон Гомбыг бүгдийг нь хочоор нь ялгана манай аав улаан Гомбо манайтай ойр олон жил нутагласан Гомбо гэдэг хүн байсан чих нь жаахан хатуудуу тэрийг дүлий гэхгүй эсрэгээр нь Сонор Гомбо гэдэг нэг хүн морь гэдэг гүийг моль гэдэг байсан тэр хүнийг шулга Гомбо гэдэг байсан. Манай нэг эгчийн нөхөр Түмэнжаргал гэдэг хүн бий тэрний аавыг бас Гомбо гэдэг тэр хүн том чихтэй хүн байсныг дэлдэн Гомбо
Ариун-Ундрах -
Танай аав улаан хүн байсан уу?
Цэрэн -
Манай аав улаан хүн улаан хацартай байсан байсан би ч жаахан байхдаа бас улаан хацартай байсан хонь хариулж яваад хацар хагараад цус гоожоод
Ариун-Ундрах -
Сайртаад уу?
Цэрэн -
Сайртаад хагарч байгаа биш хацар их цустай халуунд цусны эргэлт ихэсээд арьс нь язараад цус гоожоод хатсан шар аргал тэнгэрийн дүлийг тавиад цус тогтохгүй тогтоох юм байхгүй тамхи татахгүй гал байхгүй наах юм байхгүй цус нь гоожоод дээл хувцас бүгд цус болох учраас аргал хацар дээрээ тавиад цус нь аргалдаа шингэчихээр аргалаа хаячаад дахиад наана.Үгүй бол тэнгэрийн дүлий Ингэж яваад л хонио туугаад ирнэ дээ миний жоохондоо авахуулсан зураг сургуульд орсон хойноо зураг авахуулсан би цэцэрлэг гэдэг үг мэдэхгүй зураган дээр хар хацартай хүүхэд харагдана. Хацарын улаан зурган дээр хар харагддаг
Ариун-Ундрах -
Та тэгэхээр ах дүү Есүүлээ гэж байна шүү дээ. Есөн хүүхэдтэй айл ямархуу амьдралтай байсан бэ?
Цэрэн -
Есөн хүүхэдтэй айл нэгдэл байгууллагдангуут Говийн бүсийн айл 75 малтай байж болно аминдаа. Хангайн бүс 50 малтай байж болно илүү гарсан малыг нийгэмчилж хурааж авна.Илүү хямдхан авна.Зүгээр авна гэсэн үг.
Ариун-Ундрах -
Зүгээршууд хураагаад авна гэсэн үг үү?
Цэрэн -
9хүүхэдтэй айл чинь 50 толгой малтай манайх чинь хангайн бүсэд хамаарагддаг урд талын Сант сум говийн бүсэд хамаарагдаж 75 толгой малтай байсан.Яагаад яаж тогтоож байсан юм бүү мэд хэрэв сонирхвол яаж тогтоосон нь олдох л байх. Миний ээжийн өргөмөл ээж ах хамба аав ээж 2 эгч дүү нар тэгээд аав ээжийн ээж Цэрэнханд гэж хүн намайг 7-р ангид байхад нас барсан.
Ариун-Ундрах -
Бүгд нэг гэрт байх уу?
Цэрэн -
Бид 2 нэг гэр бүл.
Ариун-Ундрах -
Тэр нь юу гэсэн үг вэ?
Цэрэн -
:Би ээжиинхээ ээжтэй нэг гэр бүл нэг өрх .Нэг өрх учраас 50 малтай байж болно.
Ариун-Ундрах -
Аа тэгж дансанд оруулж байгаа юм уу?
Цэрэн -
Тийм, би 50малтай би өрхийн тэргүүн айлын эзэн 50 малтай байх нь байна шүү дээ эмээ ээжтэйгээ 2-лаа амьдардаг.Манай аав
Ариун-Ундрах -
Аав ээж 2 нь дахиад 50 толгой малтай?
Цэрэн -
Тэгээд100 малтай ингэчихээр нөгөө 50малтай айлтай харьцуулахад баян айл харагдана. Дараа нь 9 хүүхэдтэй тэгээд 2 эгч маань овоо том болсон нэгдлийн мал маллаад ажил хийгээд цалин авна.
Ариун-Ундрах -
Нэгдлийн мал малласан гэж цалин өгдөг юм уу?
Цэрэн -
Цалин өгнө хөдөлмөр өдрийн хөлс өгнө.Цалингаа аваад амь зуух ёстой.Тэгэхээр тэр цалин гэдэг юм ам бүл олонтой айл амьдарахад хэцүү тиймэрхүү хэмжээний мөнгө өгнө.Олон мал маллавал овоо хэдэн төгрөг авна.Тэгэхээр их олон янзын мал маллана.Намайг бага байхад манайх нэгдлийн эм хоньтой эр хоньтой их гэр бага гэр гэж 2 гэртэй.Нэгэнд нь өөрсдөө амьдарна.Нөгөөд нь зун цагаан идээгээ хийнэ.Өвөл мал төллөж байхад хургаа хийнэ.
Ариун-Ундрах -
Зочин ирвэл яах вэ?
Цэрэн -
Тэр чинь аж ахуйн гэр.Тэгээд 2 гэрээ хооронд нь жаахан зайтай саахалтын зайтай барьчихаад том гэрийн гадаа эм хонио хураана бага гэрийн гадаа эр хонио хураана эр хонинд хурга ишигээ ялгаад нийлүүлчихнэ.Тэгээд саахалт хонь малаа саагаад байж болно.Би тэмээ маллаж тэгж байж энэ 9 хүүхдийг чинь тэжээнэ.Аав ганцаараа энэ бүхнийг хийж чадахгүй тэгэхээр тэр олон малыг би сааж чадахгүй тэгэхээр сааль саах ажлыг 2 эгч хийнэ.Би дороо 2 насны зөрүүтэй дүү байгаа гэсэн дүү бид 2 гадуур хийх бүх ажлыг дүү бид 2 хийнэ. Аавын ажлыг ээж ажаагийн ажлыг манай нутагт ээжийн ажаа гэнэ ээжийн ажлыг 2 эгч хийнэ морьтой давхиад хийх аавын ажлыг дүүтэйгээ би хийнэ.Намайг Цэрэн гэдэг миний дүүг Лонжид намайг Цэрэнбанди дүүг Дөмөг гэнэ. Бид 2-ыг 2 бандиа гэж дуудна.Ерөөсөө нэрээр дуудахгүй яагаад гэвэл бид 2 дандаа хамт явна. Хөдөөний хүүхэд хөлд ороод л тусад орно. Хурга ишиг мал маллана.Би гэртээ хонь хургаа манаад хононо.Заримдаа дүүтэйгээ хононо заримдаа ганцаараа хононо. Заримдаа эгч нар очно.Эгч нар ирж үйл хийнэ.
Ариун-Ундрах -
Үйл хийнэ гэж юм оёх уу?
Цэрэн -
Юм оёно очоод лаатай оёдлынхоо машиныг авч очоод оёно би унтаж байхад эгч юмаа оёно.Шөнө хонь үргэх юм бол хашгирна.Хонь хэвнэ янцаглана яраглана тэрийг сонсоод хэвтэнэ.Шөнө хонь бэлчвэл босно.Сургуульд суугаагүй хүүхэд тэр нэгдлийн олон зуун хонийг хариуцаж байна шүү дээ. Одоогийн хүүхдүүд ийм ажил хийвэл хөлсийг нь мөлжлөө,амь насыг нь аюулд оруулж байна гэх биз. Би жаахан байхдаа хурдан морь унадаг байлаа. Хурдан морь унахад ээж маань шидмэс томоод
Ариун-Ундрах -
Шидмэс гэж юу вэ?
Цэрэн -
Тэмээний ноосыг томоод нэг ёсондоо верёвка хийж байна гэсэн үг манай аав морь тавих гэж ажил хийж байгаа би хурдан морь унаж байгаа жаахан хүүхэд 5 настай хурдан морь тавихад аав надтай хамт давхина уралдаж байгаа морь унаж байгаа морь хоёр өөр эхлээд жаал давхихад аав хоцороод миний түрүүлнэ дээсийг нь хазаарын амгайд гогцоолдчихоод тавьчихаар дээсийг аав барьж үлдээд би түрүүлж ирнэ. Морь тавьсан аав хойноос ирнэ би түрүүлээд ирнэ.
Ариун-Ундрах -
Үүнийг морь тавих гэж байгаа юм уу?
Цэрэн -
Морь тавих гэж байгаа юм.Авсан ээжийн хүү Бат бригадын төвд ажил хийж байсан. Намайг хусуур барьчихсан хүлээж байгаа.Би сүрхий сайн давхиж ирнэ. Алдартай сайн уяач хүний сайхан ч морь унасан түмэн наст хурдан хээр тарган Намжилын гэж сумын наадамд олон жил уралдсан морь унаад давхиад ирэхэд манай Бат ах буулгаад морины морины хөлс хусаж дуусаагүй байхад аав давхиад ирдэг байсан.Ингэж хөдөөний хүүхдийг бүр багаас нь илдүүрийг ханах гэж үг бий одоогоор бол төмрөөр бол хат суулгана гэж хүйтэнд шуурганаар хонио хариулна. Даараад хормойны боолтоо тайлж чадахгүй гайгуу дулаан өдөр ганцаараа хонио хариулна.Би хонио харна. Аав адуундаа явна тэмээндээ явна багаасаа хөдөөний хүүхдийн хийдэг бүх ажлыг би хийсэн.
Ариун-Ундрах -
Хүн бүр ажил ажлаа хуваагаад авчих уу?
Цэрэн -
Би бас айлын том эрэгтэй эр хүн дүүгээсээ хоёр насаар ах гэдэг утгаар арай илүү өл даана эр хүн гэсэн үзэл бодолоор заримдаа аав маланд яваад эзгүй шөнө харанхуй үед мал үргэхэд ээжтэйгээ дүү нартайгаа байж байхад ээж 2 эгч айна тэгэхлээр би том эр хүн дуугарна.Эмэгтэй хүн дугарахаар айдаггүй эрэгтэй хүн дуугарахаар айдаг гэж ярьдаг тэгэхлээр тав зургаан настай хүүхэд дуугарч чоныг айлгах нь байна шүү дээ. Одоо тэгж ярьвал уран зохиолын фантастик гэж ойлгох байх даа.Хөдөөний хүмүүс яаж ч яарч явсан заавал бууж тамхилж хууч хөөрч ярина.Уулзаад хууч яриа ярина. Айлд хонохдоо бараг унталгүй хууч яриад өглөө явах болдог. Ийм яриаг мухар сүсэг бишрэл ч гэж ярьдаг зарим нэг нь хууч домог ч гэдэг. Хөдөөний хүмүүс бие биенээсээ сурдаг.Хүүхдээс том хүн сурна.Том хүнээс хүүхэд сурна.Хөдөө хол хуруу зүйл хийж байвал миний хүүхэд тэрний хүүхэд гэж ялгахгүй үг хэлнэ загнана.Одоо цагт хүүхэд тамхи татаж байвал шаардлага тавибал чамд ямар хамаатай юм буруу зөнөсөн өвгөн гэж хэлэх байх даа. Хөдөө малыг хүний мал миний мал гэж ялгахгүй хэнийх ч гэж ялгахгүй услана. Услахгүй явбал тэрний хүүхэд хүмүүжилгүй гэж ярина.Хөдөөний Монгол хүүхэд ямар орчинд өсөж хүмүүжсэн тийм л орчинд би хүмүүжсэн. Хөдөөний хүүхдүүд, сумын төвийн хүүхэд, аймгийн төвийн хүүхдийн амьдрал гэж өөр ондоо ондоо байдаг.Тэр болгонд амьдралд хандах хандлага өөр өөр байдаг. Хөдөөний хүмүүс нас дарах гэж ойлголт байдаг.Тэр нь тусад орсон хүүхдээр нэг талаас ажил хийлгэмээр байдаг өөртөө бараа болгож нөгөө талаас хөдөө сумын төвөөс 100км-т хол нутаглах тохиолдол байдаг.Сумын төв дээр очоод байранд суучихдаг нэг жилийн өмнө суувал арай балчир байна, нэг жилийн дараа суувал арай гарын ая дааж өлчир байна.Би 1965 онд 1-р ангид 10 настайдаа сургуульд орсон 10настай сургуульд орсон би 8 настай орсон хүүхдээс арай өөр байдаг сургуульд ороод байранд суусан.
Ариун-Ундрах -
Дотуур байранд уу гэрээсээ хол уу?
Цэрэн -
Дотуур байранд гэрээсээ хол дотуур байранд ороод өдөр өглөө нэг ааруул ээзгий хоёр зүсэм талх заримдаа талхгүй бол ааруул ээзгий өгдөг байлаа. Дотуур байранд өдөр нэгдүгээр хоол,тэр нь шөлтэй хоол өгнө дотуур байранд 2-р хоол гэж бараг өгдөггүй.Бинтэй шөл иднэ.Тийм юм идээд байдаг байлаа.
Ариун-Ундрах -
Дотуур байрны хоол хүнсийг хаанаас авдаг вэ?
Цэрэн -
Мал тууж ирээд нядлаад махаа бэлтгээд мах нь гурил будаагаа дэлгүүрээс авдаг байсан байх сургууль өөрөө ногооны талбайтай ногоог нь ногооны талбайгаас хураасан төмс байцаа лууванг голцуу хэрэглэнэ.Намайг 1-р ангид ороход ямар байсныг санахгүй байна. Харин том ангид байхдаа бид өөрсдөө хавар нь ногоогоо тариад явдаг байсан.Сургууль л өөртөө хэрэгтэй ногоогоо тарьж хурааж авдаг байсан. Хүний эргэхээр жаргахаар өөрийн эрхээр зов гэдэг үг байдаг.Гэртээ байхад хаашаа ч харсан идэх юм бэлэн байдаг байсан орчинд байсан хүүхэд өдөрт 3 удаа хоол идэхэд дотуур байрны хүүхдүүд өлөн зэлмүү байдаг байсан. Гэртээ байхад тийм их хоол идэхгүй л дээ .Өдөрт 2 махтай хоол идэхгүй л дээ. Өглөө будаатай цай уугаад л орой өлсөхгүй ш тээ. Өдөрт нормын хоол идээд байхад өлсөөд байх шиг санагддаг л даа.
Ариун-Ундрах -
Гэрээсээ хол болохоор тэгдэг юм болов уу?
Цэрэн -
Гэрээсээ хол болохоор тэгдэг юм болов уу? хүний сэтгэл судлалын ном уншаад учрыг нь тайлсан юм алга л байна.Сумын төвд цөөн хэдэн хүүхэдтэй уулздаг байсан хүн чинь янз бүрийн хүнтэй уулзаад зугаатай байдаг байсан. Тоглоно наадна их зугаатай. Манай нутагт сайхан айраг хийдэг.Айраг ууж байгаа үедээ хоол иддэггүй байсан намар очоод айрагаа их санана. Ам их цангана өдөржингөө айраг ууж байдаг хүүхэд чинь цай уугаад цангаа гардаггүй.Дотуур байрны хүүхэд байнга уугаад байх цай байдаггүй. Дотуур байрны хүүхдүүдийн хоол ундыг хийдэг усыг үхэр тэргээр зөөдөг. Үхэр тэргээр зөөхдөө тэргэндээ 200гийн бочка байрлуулаад би нэг талаас нь онгойлгоод тэрлүүгээ ус хийгээд тэрнээсээ авдаг. Би тэгж их түүхий ус уудаг байлаа. Сумын төвд танил айл байдаг ах дүү нарын айл ч байдаг тэднийхнээрээ очно. Амиа аргална. Би ангийнхнаасаа 2 насаар ах хүн чинь ангийнхаа хүүхдүүдэд ахархана.
Ариун-Ундрах -
Арай атаман байсан юм биш биз дээ?
Цэрэн -
Одооны атаман хал цэрэг бие биенээ дэглэх гэдэг шиг тийм юм биш.Арай нэг догь хашир гэсэн үг. Зодолдох нүдэлдэх барилдах явдал байлгүй яахав. Эр хүн байгаа газар зодолдохгүй барилдахгүй байх юм бол хүнгүй байгаа гэсэн үг. Эр хүн заавал тэгж байх ёстой юм шиг байгаа юм. Эмэгтэй хүн байгаа газар хов ярихгүй байх юм бол эмэгтэй хүн байхгүй байна гэсэн үг. Хов ярих гэдэг чинь тэр сайн муу тэр тэгсэн гэж манайхан хов гэхээр гүтгэлэг гэж ойлгоод байдаг монголчуудын ярьж байгаа хов гэдэг чинь мэдээг дамжуулах гэсэн үг.Тэр их гой нүдтэй тэр их гоё шүдтэй г.м.Эрэгтэй хүн гэхэд тэр сайхан барилданаг.м.
Ариун-Ундрах -
Дотуур байр танай гэрээс хир зайтай байсан бэ?
Цэрэн -
Сумын төв дээр байна дотуур байр.Гэр сумын төвөөс манай хамгийн ойрдоо 45км.Өвөлд 60-70км зайтай болчдог.Цасанд явахад хэцүү.
Ариун-Ундрах -
Дотуур байранд гэрээс эргэлт ирдэг үү?
Цэрэн -
Эргэлт ирэхгүй.Намар ирэхдээ боов ааруул ээзгийтэй тэрнийгээ модон хайрцагтай модон хайрцагандаа хийчихнэ модон хайрцаг нь Монгол цоожтой түгжинэ.Тэгээд Октябрийн баяраар амралтаараа 1-р улирлын амралтаараа гэр рүүгээ явна.
Ариун-Ундрах -
Улирлын амралтаар гэртээ харих уу?
Цэрэн -
Улирлын амралтаар гэртээ харихдаа урд бригадын хүүхдүүд гээд бид нарыг 100км-т хол байгаа айлуудын хүүхдүүдийг сумын төвөөс машинаар бригадын төвд аваачина.Бригадын төвд дээр ээж аав ах дүү нар нь морьтой тэмээтэй ирчээд хүлээж байгаад хүүхдээ аваад гэрлүүгээ явна.Тэгээд 7-14 хоногийн дараа бас машин очно хүүхдүүдээ сумын төв дээр аваад ирнэ тэгээд машинд суугаад сумын төв дээрээ ирнэ.7 8 настай хүүхэд сургуульд сурна гэдэг чинь цэрэгт явахтай адил гэрээ их санана дүү нараа морио нохойгоо санана.Энд тэнд адуу харагдахаар өөрийн адууг санана.Нохой явахаар манай нохой ч юм шиг,гэрээ санана. Жаахан хүүхэд дуугарахаар дүү уйлаад байгаа юм шиг,эрэгтэй хүн дугарахаар аав юм шиг,эмэгтэй хүн дуугарахаар ээж дуугарах шиг. Гэрээ их санана. Хотын хүүхэд хотод өссөн хотын монгол хүүхэд гэрээ санана гэдэг үгийг мэдэхгүй. Ностальгия гэдэг орос англи үгийг хотын хүүхдүүд уншаад ойлгохгүй толь бичиг харж л мэднэ. Хөдөөний монголын уламжлалт ёсоор амьдарч байсан монгол хүмүүс тэдний сэтгэц, хэв маяг, үнэлэмж чиг баримжаа,дадал зуршил гээд бүхэл бүтэн ертөнц байна. Хотых гээд огт өөр ертөнц байна. Монголд 2 иргэншил байна гэж байгаа хүмүүс байгаа юм. Би тэрийг заримдаа боддог юм. Хотынхон хотынхонтойгоо суугаад хөдөө хөдөөнийхэнтэйгээ суугаад хөдөөний Монгол гэдэг улс төр бий болох
Ариун-Ундрах -
Хуваагдаад уу?
Цэрэн -
Тийм.Монгол хэлэнд хөлтэй хөлгүй 2 морийг нэг тэргэнд оруулж болдоггүй гэсэн үг бий. Тэр нь юу гэсэн үг вэ? гэхээр тэргэнд нэг нь доголон нөгөөдөх нь доголон биш морь хөллөөд явахыг биш явдал нь таарахгүй ордныхон өөр өөрсддөө итгэ тэгээд л цамаан юм шилж голсон амьдралд ялангуяа хотын даргын хүүхэд хөдөөний малчны хүүхдийн хооронд маш их ялгаатай .Одоо ч энэ ялгаа их.Яагаад ийм өөр байгаа нь сонин. Энэ өөр байгаа байдал юунд хүргэх бол доо.Хөдөөний байранд байгаа хүүхдүүд их завтай байранд байгаа хүүхдүүдянз хүрийн юм хийнэ. Бие биенээсээ их юм сурна. Бие биенээ уруу ч татна.Тамхи татаж сурна.Байранд байгаа хүүхдүүд гэртээ байгаа хүүхдүүдээс сурлагаар илүү.
Ариун-Ундрах -
Хамтаараа хичээлээ хийх үү?
Цэрэн -
Байранд байгаа хүүхдүүд сурсан нь сураагүйдээ заана.Бие биенийхээ дутууг дүүргээд явдаг. Их хамтач,нөхөрсөг,найрсаг нээлттэй хүмүүжилтэй болдог. Гэртээ байгаа хотын хүүхдүүд нь түгжигдмэл,нээлттэй биш, ганцаардмал амиа бодсон хувиа хичээсэн шинжтэй байдаг. Хөдөөний дотуур байранд амьдарч байгаа хүүхэд огт өөр. Энэ утгаар Социализм Капитализмаас сайн сайныг юмыг аваад шинэ нийгэм байгуулж болно шүү дээ сайн бодож боловсруулаад хийсэн бол даяарчлал бодит утгаараа байх байсан байхаа.
Ариун-Ундрах -
Дотуур байранд амьдардаг тухайгаа та яриач?
Цэрэн -
Дотуур байранд орой яг цэрэг шиг тодорхой цагт шүгэл дуугараад нам унтана өглөө шүгэл дуугараад таг сэрнэ. Гэрээ их санана Эхлээд гэрт амьдардаг байсан. Дотуур байранд байгаа хүүхдүүдээр ажил хийлгэнэ.Хүүхдүүд ажил их хийж өгнө.Гэрээ барих бууриа янзлана.Гэтэл дөнгөж сургууль төгсөөд хөдөө ажиллахаар ирсэн эмч багш нар ажил хийж мэдэхгүй бид туслаж гэрийг нь барина. Гэрээ хөдөөний хүүхдээр бариулна.Бид багш нарынхаа гэрийн буурийг гишгэнэ.Гэрийг нь барина. Сумын төвд бракласан хонь багш нарт мөнгөөр нь мал өгнө.Нөгөөдүүл чинь мал гаргаж чадахгүй багш нар хүн гуйж байж амийг нь таслуулж гэдсийг нь охидуудаар цэвэрлүүлнэ.Одоо багш хүн хүүхдийг зарвал бөөн юм болох байх л даа Бид багш нар надад итгэж байна гэж үзэж их хичээнэ.Багш хүн шавиа сайн мэддэг байсан.Цэргийн дарга багш нарт хийж чадах зүйл байдаггүй гэж ярьдаг.Сүүлд олон маарамба байсан очоод ярихад эмээ өөрсдөө хийдэггүй шавь нараараа хийлгэдэг байсан.Тэгж байж тэр хүн юм сурдаг байсан.
Ариун-Ундрах -
Тэр үеийн сургууль 10 жилийн сургалттай байсан байх та тэгэхлээр 10 жил дотуур байранд байсан уу?
Цэрэн -
Тэр үед зарим сум 4 жилийн сургалттай байгаад сумын төвд бага сургуулиа төгсөөд сум дундын тойргийн сургууль гээд 4 жилийн сургуультай сумын төвд 4-р анги төгсөөд 8 жилийн сургуультай газар 8-р ангиа төгсөөд 10 жилийн сургуультай газар очиж 10-р ангиа төгсдөг байсан. Би бол Өвөрхангай аймгийн Есөн зүйл сум бол намайг сургуульд орж байхад 7 жилийн сургууль байсан намайг сургууль төгсөж байхад 8 жил болсон.Би бол 8 жил өөрийнхөө сумынхаа төвд сургуульд суугаад 8 жил байранд суусан. 8 жил суухдаа би нэг ч удаа зусланд амарч үзээгүй.Сурагчдыг зусланд амраана гэсэн байхад ч би хөдөө гэртээ ээж аавдаа тусалж байдаг байсан. Сумын төвийн хүүхдүүд явдаг байсан байх.8 жилийн сургуульд сурч байхад гэрээ их санана.9 сарын нэгэнд ээж аав сургуульд хүргэж өгөөд ном сурах хичгийг сумын хоршооноос авч өгөөд тэр өдрөө буцна. Нэгдлийн олон мал хаяад явж чадахгүй тэр дороо л буцна.Байранд юу хийхэв нөгөө номоо үзээд л 9 сардаа л 5,6 сард ийм юм үзэх юм байна гээд урьдчилаад уншчихна.
Ариун-Ундрах -
Урьдчилаад уншчихна
Цэрэн -
Айл хэснэ янз бүрийн юм хийнэ. Хөдөөний хүмүүс зүгээр сууна гэж байдаггүй малчны ажил нэг ажлыг өдөр болгон хийдэг ажил өдөр унтдаггүй өдөр унтахаар өвчтэй болно гээд унтуулахгүй.Өдөрт ном уншина. Гэрээ санаад гэр рүүгээ оргоно.
Ариун-Ундрах -
Оргоноо? Та оргосон уу?
Цэрэн -
Оргохоор барах уу? Би алдартай оргодогоороо цуутай байсан хүүхэд
Ариун-Ундрах -
Байнга оргодог байсан уу?
Цэрэн -
Байнга оргодог байсан.Явж байхад улсуудын адуу малыг зайдан унаад харьчихна.
Ариун-Ундрах -
Оргохоороо яахав?
Цэрэн -
Оргохоор яахав дээ цэргийн дүрмэнд байдаг л байх сурагчийн дүрмэнд тооцох юм байхгүй харьчихна
Ариун-Ундрах -
Хариад очихоор аав ээж чинь яах уу?
Цэрэн -
Яасан гэнэ? Хүрээд ирлээ л гэнэ. Тэгээд хүргэж өгөхөөр явахаар багш нар мэднэ манай эгчийг дүүгээ олж ир гээд чөлөө өгөөд явуулна. Би эгчтэйгээ очихгүй бол эгч хэрэгт орно. Очоод шалгалт өгөөд дажгүй дүнгээ авчихна. Одоо ч гэсэн хэдэн жил багшийн ажил хийж байна. Нэг жилийн хичээлийг заавал нэг жилд үз гэж шахахгүй. Хүн болох багаасаа хүлэг болох унаганаасаа гэж монголчуудын үг байдаг. Хүүхэд бүр өөр өөр шүү дээ.Багшаас ч дээгүүр бодож сэтгэдэг сурагч байна. Бид өөрөөсөө арай дээрийг хавчдаг боодог гадуурхдаг юм байх шиг.Хөдөө бол сумын төвд бие биенээ танихгүй хүн байхгүй. Шинээр нүүж ирснийг гадуурхдаг тал ч бий.Олон хүн сайнтай муутай байдаг байх. Манай Өвөрхангай аймгийн Есөн зүйл суманд ажиллаж амьдарч байсан хүмүүс манай нутгийнхны тухай ам сайтай эерэг сайн сайхнаар ярьдаг. Энэ нь нутаг усны хүмүүсийн зан төлөвтэй холбоотой юм шиг байдаг.
Ариун-Ундрах -
Энэ удаагийн ярилцлагыг ингээд өндөрлөе цагаа гаргаж үнэтэй ярилцлага өгсөн танд баярлалаа.
Цэрэн -
Зүгээр зүгээр
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.