Tseren
![](../assets/images/interviewees/990068.jpg)
Basic information
Interviewee ID: 990068
Name: Tseren
Parent's name: Gombo
Ovog: Borjigon
Sex: m
Year of Birth: 1956
Ethnicity: Halh
Additional Information
Education: higher
Notes on education:
Work: university professor
Belief: Buddhist (red hat), shamanism
Born in: Yosön-züil sum, Övörhangai aimag
Lives in: Bayanzürh sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
education / cultural production
foreign relations
politics / politicians
military
herding / livestock
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Ариун-Ундрах -
Сайн байна уу? Цэрэн багшаа!
Цэрэн -
Сайн сайн байнауу?
Ариун-Ундрах -
За хоёулаа түрүүчийн ярилцлагаар хүүхэд ахуй насны чинь тухай ярилцсан. Одоо хоёулаа үргэлжлүүлээд ярилцъя. Тэгэхээр сургуулийнхаа талаар дэлгэрэнгүй ярьж өгөөч? Сургуулийн хүүхэд ахуй нас тань ямархуу байсан бэ?
Цэрэн -
1960-аад оны үеэс 1990 он хүртэл монголын боловсролын тогтолцоо чинь эхэн үедээ 4-р анги төгссөн хүүхдүүдийг заримыг нь мал аж ахуй дээр гаргаад заримыг нь дараагийх нь шатны тав зургадугаар ангид дээш нь сургадаг байсан. Дараа нь бүх нийтийн 7 жилийн боловсролтой болгох зорилт тавьснаас 7-р анги төгсөхөөр заримыг нь ХАА-д гаргаад техник мэргэжил техникум тэгээд 10 жилийн сургуульд явуулдаг болсон. Дараа нь бүрэн бус дунд боловсролыг 8-р анги болгоход 8-р анги төгссөн хүүхдүүдийг ХАА-д гаргадаг дараа нь ТМС,техникумд явуулдаг дараагийх нь 10 жилийн сургуульд явуулдаг иймэрхүү байсан.Т эгээд энэ боловсролын тогтолцооны шаталсан сургалтын механизм арга хэрэгсэлийг боловсруулж байсан нь АИХ-ын тэргүүлэгчид АИХ-ын депутат төлөөлөгчид СНЗ-ын гишүүд төлөөлөгч боловсролын сайд нар нь ёстой авьяас чадвар сурлагаараа шилдэг сайныг нь дараа дараагийн шатны сургуульд дэвшүүлэн суралцуулдаг ийм үзэл бодол философийн санаа сургаалыг баримталдаг байсан байх. Гэтэл Төрийн бодлогын хэрэгжилт яг хөдөө орон нутагт хэрэгжихдээ энэнээсээ ихээхэн гажуудсан шийдвэрт хүрсэн өөрчилсөн байдалтай хэрэгждэг байсан. Сумын төв дээр байгаа хүмүүс дээд элит давхарга ялангуяа сумын төв дээр байгаа сэхээтнүүд сумын төв дээр байгаа ажилчин албан хаагчид багш нартай хүмүүстэй өдөр бүр уулздаг тул танил сумын төвд ойрхон улсууд сумын эрх мэдэлтэй улсууд багш нарт цайны сүү зөөдөг учраас танил ийм байдлаар янз бүрийн шалгаруулах механизмаа ашиглаад сайныг нь дараа дараагийн шатны сургуульд явуулах биш ерөөсөө малчны хүүхэд малчин байх ёстой гэдэг үзлийн үүднээс Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн илгээлт нэрийн дор сурах чадвар сайтай ажил хөдөлмөр хийгээд сурчихсан нэг хэсэг хүүхдийг ХАА-д гаргадаг. Дараа нь ер нь сумын төвөөс хамгийн хол хэрэг дээрээ гайгуу ажилсаг гайгуу аминдаа хэдэн малтай нэгдлийн малыг хүүхдүүдтэйгээ сайн малладаг хөдөлмөр өдрийн хөлс авдаг айлын хүүхдийг хамгийн 1-рт мал дээр гаргадаг мал дээр гаргахгүй бол ТМС-д явуулдаг тэгээд намын гишүүн янз бүрийн нэр хүндтэй хүмүүсийн хүүхдийг техникумд явуулдаг хүний амьтны ая тал харагч хүүхдийг 10 жилийн сургуульд явуулдаг өнчин өрөөсөн бутач тийм хүүхдийг 10 жилийн сургуульд сайн сургуульд явуулдаг байх энэ нь юутай холбоотой гэхээр социализмын хүнлэг энэрэнгүй шинж чанар шудрага сайхан шинж чанарын нэг тал нь.Өнчин өрөөсөн бутач хүүхдүүдийг янз бүрийн сургууль соёлд явуулаад орон нутгаасаа далд оруулахгүй бол дахиад л баахан эцэггүй хүүхэд цуглуулсан авгай бий болчихно ч гэж боддог юм уу. Өнчин өрөөсөн эцгийн үзэл бодол сургаалыг сонсоогүй хүн бол хатуу харгис сэтгэлтэй юмыг хагас боддог байдаг. Иймэрхүү хүмүүсийг орон нутгаасаа далд оруулчий гэдэг үүднээс тэгдэг байсан байж магадгүй. Энэ миний дөнгөж зах зухаас нь цухас дурдаж байгаа зүйл бол манай социалист нийгэм гээд нэрлээд байгаа тэр нийгмийг одоо манайхан буруу зүйл байсан учраас дампуурсан гэж яриад байгаа зүйл 2-ыг Марксын ярьж байсан зүйл дараа нь Оросод Сталин Монголд эхлээд Чойбалсан дараа нь Цэдэнбал юу гэж ярьж номлосон тэрийг газар бүрд орон нутагт хэрхэн яаж хэрэгжүүлсэнтэй холбож авч үзэж судлах хэрэгтэй. Яг ийм судалгааг Оросын эрдэмтэд ЗХУ-ын бодит байдал жишээн дээр хийсэн зүйлүүд байдаг .Философийн хүрээлэнгийн ЭШ-ны ажилтан Александр Зиновьев гэж логикч философич хүн коммунизм бодит байдал болох нь гэж ном бий.Тэр номыг уншаад намайг хүүхэд байх үеийн нас биенд хүрч байх үед монгол орны төв хэсэгт тухайлбал Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд болж байсан үйл явдал яг адилхан байсан.
Ариун-Ундрах -
Тэр номтой юу?
Цэрэн -
Тэр номон дээр Оросод ийм байсан гээд Зиновьев гэдэг хүн бичсэн байхад ЗХУ-д би Монголоос очсон байсан.Би монголоос очоод орос хэл дээр тэр номыг уншихад Зиновьев л Монголд байгаа зүйлийн тухай бичсэн юм шиг санагдсан. Тэгэхлээр МАХН гэдэг чинь ЗХУ-ын Коммунист намын хийж байсан зүйлийг дуурайдаг Москвад найтахад Улаанбаатарт ханиадаг гэсэн үг байсан. Тэр нь ерөөсөө 1920-1990 он хүртэл ЗХУ-д юу хийж байгаа бүх зүйлийг дуурайдаг байсан бол 1990 оноос хойш хэний хаанахын ямар туршлагыг яаж хуулж байгааг олж тогтооход хэцүү. Яагаад гэвэл Баабар А.Ганбаатар тэргүүтэй баахан Польшид сурч байсан улсууд байгаа юм.Тэд нар Польшийн Солидарность гэсэн туршлагыг хуулсан.Гэх мэтчилэн хуулаад байдаг дараа нь Америк Япон гэх мэтийн туршлага тэд нарын мэргэжилтний хэлсэн зөвлөсөн зүйлийг хагас дутуу ойлгоод Монголд хэрэгжүүлэх гээд үзээд байх шиг. Монголд социализм байгуулах гээд 70жил үзээд болоогүй гээд яриад байна. Тэгвэл Монголд ардчилсан нийгэм байгуулна гээд 10 жил үзэж байна бас л болж байгаа юм байна уу гээд хүмүүс маргаад байна. Болж байгаа юм байна уу үгүй юу гээд маргаад байна. Болж байгаа юм байна гэхэд хэцүү болохгүй байна гэхэд хэцүү ерөнхийдөө нийгэм өөрийнхөө зүй тогтол ийм юм байна гэж үзэхээс өөр арга байхгүй.10-р анги төгссөн хүүхдүүдийг дараагийн шатны сургуульд явуулахад бас л эрх мэдэл албан тушаал нэр хүндээ ашиглаад намын төв хорооныхны хүүхдүүд европ руу социалист орон руу сургуульд явах дараагийн шатны дарга нарын хүүхдүүд Москвагийн их сургууль Москвад байгаа зөвлөлтийн нэр хүндтэй том сургуульд сурах дараагийн шатны дарга нарын хүүхдүүд Оросын зах хязгаар нутгийн их дээд сургуульд сурах ер нь тэгээд манайхан чинь Оросод сурна гээд явахаараа Эрхүүд голцуу сурдаг байлаа.Эрхүүгийн Сибирийн их сургуулиуд их сайн оросууд чинь түүхийнхээ нэг үед нийгмээ өөрчлөх гэсэн шинэчлэх гэсэн эрүүл саруул ухаантай хүмүүсийг тухайлбал декабристууд гээд Радишев.Энэ хүмүүсийг сибирь рүү цөлж байсан.Ажилсаг тариачдыг нударганууд гээд Сибирь рүү цөлж байсан.Эд нарын хүүхдүүд бас ажилсаг авьяастай чадвартай байсан.Оросын их том эрдэмтэд зохиолчид сибирээс гарсан байдаг.Сибирчүүд ажилсаг сүртэй бяртай иртэй сүрхий хүмүүс.Эрхүүгийн их сургууль ч гэсэн зөвлөлтийн боловсролын тогтолцоонд том байр суурь эзэлдэг сургууль байсан. Манайд ч гэсэн одоо эрхүүгийн их сургууль төгссөн эрх мэдэлтэй хүмүүс олон байна.Эрхүүгийн их сургууль бол зөвлөлт засгийн үеийн үзэл суртлыг хамгийн сайн гүйцэтгэдэг тогтолцоотой газар байсан.Зарим нь энийг нийгмийн сөрөг үзэгдэл гэж үзэх байх харин би эерэг ч үзэгдэл ч биш сөрөг ч үзэгдэл ч биш яг байгаагаар нь авч үзэх ойлгох тайлбарлах танин мэдэх цаашдаа нийгэмд нийгмийн шалгарлын механизмуудтай байх ёстой.Аль ч улс орон ард түмэн өөрийн уламжлал зан заншил хэл олон онцлог зүйлтэй энийгээ хадгалах хаалттай биш нээлттэй байж өөрийнхөө онцлогийг хадгалаад өөр бусад ард түмний хийсэн бүтээсэн ололт амжилттай зүйлийг хуулах биш бүтээлчээр эзэмшиж өөрийнхөө өвөрмөц онцлог байдалд зохицуулан хөгжүүлэн ийм байдлаар зөвхөн өөрөө хөгжих биш их хүн төрлөхтний хөгжилд өөрийн хувь нэмрийг оруулах.Энэ үйл явцад хөгжсөн улс орнууд АНУ,Япон, Англи,Герман,Франц,Их Британи гэх мэт улсууд их том үүрэг гүйцэтгэдэг.Энэ улс орнууд хөгжлийн түвшнээр өндөр хөгжсөн зөвхөн Монголд төдийгүй дэлхийн бусад оронд хөгжлийн их эерэг нөлөө үзүүлдэг. Манайхан энэ улс орноос үзүүлж байгаа дэмжлэгийг бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй байна. Энэ байгаа байдал бол өөрийн онцлогт тохируулж чадахгүй байгаатай холбоотой.Туслая гэсэн жигтэйхэн халуун дулаан сэтгэлтэй сайхан хүсэл эрмэлзлэлтэй ирсэн барууны улс орнуудын маш өндөр түвшний мэргэжилтнүүд экспертүүд ирээд монголын байгаа бодит байдал шинжлэх ухааны онол судалгааны арга зүй аргачлал ашиглаад бодитой үнэлэлт дүгнэлт өгөөд цаашид хийх асуудлаар үнэтэй цэнэтэй зөвлөгөө өгөөд энийг хийхэд гаднаас ирээд Монголд ирээд хэдхэн хоноод буцаж байгаа хүмүүс монголчуудын өнөөгийн бодит байдал үндэсний араншин зан төрх манайхны төв хороо засгийн газар сайдын зөвлөлөөс гаргасан тогтоол шийдвэрийг боловсролыг хөгжүүлэх боловролын хууль дүрэм журмыг орон нутагт хэрхэн мушгин гуйвуулж байсан миний түрүүн ярьсан шиг яг ийм байдлаар байна. Жинхэнэ хүмүүсийн амьдралд хэрэгжихдээ мушгисан гуйвуулсан хагас дутуу ойлгосон илэрхий зарим нь эрх мэдэлтнүүдэд зөвхөн эрх мэдэлээ хэтрүүлэн ашиглах боломж бололцоог олгосон ийм байдлаар хэрэгжиж байгаа байдал өнөөдрийн зөвхөн Монголын нийгэмд төдийгүй бусад олон олон улс орны нийгэмд зохиомол хиймэл бэршээлүүдийг бий болгож байгаа юм.
Ариун-Ундрах -
Тэгэхлээр таны хүүхэд ахуй цагт боловсролын тогтолцоо ийм байсан гээд шат дараалсан тогтолцоог ярьлаа шүү дээ эрх мэдэлтэй хүмүүсийн хүүхдүүд явдаг байсан гэдэг ч юм уу таны хувьд ямар байсан бэ?
Цэрэн -
Зөвхөн миний хувьд гэхээсээ гадна манай Өвөрхангай аймгийн Есөнзүйл сум гээд засаг захиргааны нэгжийг аваад үзэхэд Зүйл сум нь урт нарийхан нутагтай яг голоор нь хуваачих юм бол хойд хэсэгт нь сумын төв байна.Урд бригад хойд бригад яг тэр 2-ын гол хэсэгт далайн түвшнээс дээш 2500 метрийн өндөрт тэр үеийн Сайн аймгийн Элдэнбэйлийн хошуу Түшээт хан аймгийн Далай гүний хошуу Цэ гүний хошуу 3 хошууныхан элбэж хамтарч ээлжилж тахидаг байсан Зүүн хайрхан уул гэж бий газрын зураг дээр бол Зүүн хайрхан уул гэж бичсэн байдаг тахилгын судар номонд нь Орлогон хайрхан гэж нэрлэдэг.Яагаад гэвэл орлогон хайрхан гэсэн үг байгаа юм.Гэхдээ энэ бол Урлаган хайрхан гэсэн үг байгаа юм.О У гэсэн хоёр үг бол Монгол бичгээр адилхан бичигддэг.
Ариун-Ундрах -
Урлаган гэдэг үгний утга юу гэсэн үг вэ?
Цэрэн -
Урлаган хайрхан гэдэг нь гоё уран тогтоцтой уул манай нутгийнхан их уран манай нутгийхнхан өндөр гэгээн Занабазарын төрсөн нутаг өндөр гэгээн Занабазарын хийсэн бүтээсэн бурхан тахил бусад зүйл бол хүн төрлөхтний ур ухааны хөгжлийн өнөөгийн түвшинд учрыг нь олохын аргагүй ойлгомжгүй маш их олон зүйл байгаа юм.Тэр өндөр гэгээний хийсэн бүтээсэн бурхныг ч дүрслэх урлахын музей Гандантэгчинлэн хийдэд үзсэн байх.Эрдэнэзуу хийдэд ч байгаа. Энэ гайхамшигтай цагаан дарь эх ногоон дарь бусад бурхад тахилуудыг хийхдээ үлээж цутгах гэж аргаар хийсэн гэж байгаа.Тэр бурхадууд ямар ч гагнаас зүйлт заалт байхгүй хөндий хөнгөхөн голдуу гууль зэсээр цутгасан.
Ариун-Ундрах -
Халааж байгаад үлээдэг үү?
Цэрэн -
Үлээж цутгах аргаар хийсэн гэж байгаа Үлээж цутгана гэдэг нь юу гэсэн үг вэ? Би их олон газраас их олон хүнээс асуусан энэ аргыг асуусан энийг мэддэггүй.Манай бригадын хүүхдүүдээс их цөөхөн хүүхдүүд сургууль соёлд явж дээд боловсрол эзэмшсэн тэдний нэг нь би. Манай бригадын хүүхдүүдийг 4-р анги төгсөхөөр нь мал дээр гаргачихдаг байсан дараа нь бүх нийтийн 8 жилийн дунд боловсрол олгодог болоход 8-р анги төгсөгдөг 8-р анги төгсөхөөр нь МХЗЭ-ийн эвлэлийн илгээлтээр малчин болгоно гэдэг шинэ үзэл суртлын компанит ажил бий болсон. Яг тэрний доор эвлэлийн илгээлт өгөөд малчин боллоо гэдэг байдлаар яг өнөөгийн ойлголтоор хүний сурах эрхийг хязгаарладаг боодог яг хэрэг дээрээ арьсны өнгө, яс угсаараа нь биш амьдарч байгаа нутаг дэвсгэрээр нь ялган гадуурхдаг бодлого байсан. Миний дээд талын эгч Лхагвасүрэн эгч 8-р ангиа төгсөөд эвлэлийн илгээлтээр малчин болсон.Тэр үедээ малаа сайн маллаж байна төл сайн бойжуулж байна гээд МХЗЭ-ийн сонин “Залуучуудын үнэн сонин”д гарч байсан.2 жил мал малласаны дараа өөрөө би 10-р ангиа төгсөөд манай эгч над дээр очоод
Ариун-Ундрах -
Над дээр гэдэг нь хаана вэ?
Цэрэн -
Өвөрхангай аймгийн төв Арвайхээр хотод очиж миний 10-р ангид үзэж харж байгаа хичээл ном бусад зүйлийг үзээд шалгалт өгөөд Архангайн багшийн сургуульд өөрөө шалгалт өгөөд яваад бага ангийн багш болсон.Гомбо гуай чинь 2 өрх аминдаа сүрхий хэдэн малтай овоо хэдэн хүүхэдтэй хүүхдүүдээ гар хөлийн үзүүрт зарчдаг ажил хийлгээд нэгдлийн эр хоньтой эм хоньтой тэмээтэй 3 төрлийн мал маллаад хөдөлмөр өдрийн хөлс гээд гайгуй хэдэн төгрөг авчдаг ийм бололцоотой эдний хүүхдүүдийг мал дээр нь гарга малчин болго гэх жишээтэй харин нэгдлийн дарга эднийх чинь гайгуй мал малладаг малаа үхүүлчихдэггүй алдчдаггүй улс эдний хүүхдийг малчин болгоод байх юм бол манай нэгдлийн мал өсөөд байна гэх жишээтэй.Дунд сургуулийн багш нар голдуу энд тэндээс очсон монгол хэлэнд байдаг цагаачин нутгийн хүмүүс биш янз бүрийн бүс нутгаас сургууль төгсөөд ихэвчлэн их сургууль багшийн дээд төгсөөд багш болсон улсууд нэг хэсгийнх нь нөхөр нь багш авгай нь эмч нөхөр нь эмч авгай нь эмч ийм хүмүүс очно.Ийм хүмсүүд очоод нутаг усны улсуудын удам судар угсааг мэдэхгүй нутагт олон жил болсон улсууд нэгэнт тогтчихсон дэг жаяг ёс заншилаараа малчны хүүхэд малчин ажилчны хүүхэд ажилчин болдог гэдэг юм уу ийм байдлаар хандаж байсан.Би 8-р ангиа онц төгсөөд тэр үед монголд хамгийн том социалист байгуулалттай хамгийн том ноён оргил болох Эрдэнэтийн үйлдвэрийг байгуулж байсан.Яг энэ үед уул уурхай эрчим хүчний салбарт мэргэжилтэй ажилтан хэрэгтэй байгаад намайг 8-р ангиа төгсөөд ЗХУ-д Омск хотод байдаг уул уурхай эрчим хүчний ТМС-д хуваариласан.Намар нь аавтайгаа орос цэргийн их том камаз гэж машинд суугаад тэр үед засмал зам байгаагүй Өвөрхангайгаас гарсан машин зүүн сумын нутгаар яваад Баян Туул голын урдуур нисэхийн цаанаас ирдэг зам байсан энүүгээр явж байгаад яваад бороо ороод шаварт суугаад том маз машин хоёр гурван маз машин бие биенээ татаад явж байгаад УБ-т ирсэн.УБт байгаа ах дүүдээ өгөх мах янз бүрийн юмтай ирээд машин суугаад удвал бороо орж байгаа мах муудна гэж санаа зовж байтал харин орос цэргийнхэн бие биенээ хаяад явдаггүй нөгөө машин нь буцаж ирээд нөгөө машинаа татаж гаргаад УБт ирж байсан.УБт ээжийн хамаатан үйлдвэр комбинатад байдаг аж үйлдвэрийн комбинатад олон жил ажилласан хүмүүс манай аавын эгчийн хүүхэд модны 2 гэж нэрлэдэг байсан модны үйлдвэрт ажилладаг цэрэгт яваад энд ажил хийдэг байсан эд нар дээрээ ирээд ТМС-д явлаа гэсэн чинь онц төгсчихөөд ТМС-д явлаа гэж дургүйцээд бид 2-т ялгаагүй байсан. Мэргэжилтэй ажилчин бэлтгэх асуудлыг тэр үед боловсролын яам биш хөдөлмөр нийгэм хангамжийн яам хариуцдаг сайд нь Долгормаа гэж байсан аав бид 2 яаж яваад тэр сайд дээр орсон чинь 8-р ангийг онц төгссөн хүүхдийг ТМС-д хувиарласан байна гээд янз муутайхан бид 2 Омск руу явах бололцоогүй болсон тэр жил Монгол улсын боловсролын яам Оросын боловролын яам хоёр хийдэг байсан юм уу Монголын засгийн газар оросын засгийн газар гэрээ хийхдээ Омскд гадаадаас монголоос хүүхэд элсэлт хийнэ гэж гэрээ хийгээгүй гээд энэ жил хүүхэд явахгүй гээд хэрэг дээрээ сургуульгүй болсон.Тэгээд ерөөсөө нийгэм хөдөлмөрийн яамны сайдтай уулзаад Налайхад уул уурхайн ТМС-д ойр гээд очтол 8-р анги төгссөн хүүхдийг ТМС-д авахгүй гээд буцаад хувийн хэрэг томилолтоо аваад яв гэсэн тэгээд наадахыг чинь үзүүлсэн ямар ч 10 жилийн сургууль 9-р ангид элсүүлж сургана гэсэн тэгээд аавтайгаа буцаад хариад сумын төвөөс бараг 100км-т байгаа бригадын төв орчимд амьдардаг эхлээд сумын төв ороод тэндээсээ 100км-ийн цаана байгаа Хужиртад очиж 10 жилийн сургуульд сурна.Тэгэхээр 200км-ийн цаана 10 жилийн сургуульд сурснаас гэрээсээ 100гаадхан км-т байгаа баруун аймаг руу явж байгаа бараг бүх машины замд тийм газар Өвөрхангай аймгийн төв Арвайхээр хотод очиж суух нь зөв нэг талаас нөгөө талаас Хужиртад 10-р ангид арваад хүүхэд авна гэсэн бол Зүйлээс сурах тэр тоонд би багтаагүй Зүйлээс очсон тэр хүүхдүүдийг л байранд л авна.Өвөрхангайд ирэх очиход амар гээд Өвөрхангай руу явсан. Намайг Хужиртаас ирэхээр Зүйлийн хүүхдүүд хүлээж байгаад машинд суулгаад Зүйлийн бригад хүргээд Зүйлийн бригадаас би гэртээ байж байгаад буцаад бригад дээр ирээд суман дээр очиход хүн хүлээж байгаад цааш нь Хужирт хүргэж машинаар ингэх үйлчилгээ үзүүлнэ гэдэг худлаа л даа.Өнөөдөр траншейныхан хүн биш гэж үздэг хүмүүс байдаг байх өвгөнтийн хөндийнхөн гэж би бол эд нар хүн төдийгүй хүмүүсийн дотроос хамгийн сайн хүмүүс ч байж магадгүй хулгай хийгээгүй худлаа хэлээгүй хүн бүхэн авъяастай бол эд нар ч гэсэн авьяас байгаа эдний авьяасыг хөгжүүлчих юм бол харин энэ өнөөдрийн гадаад дотоод явж гахай шувууны мах идээд ирчихээд хүнд мэдэгдэж нүдэнд харагдах юуч хийхгүй хүмүүсээс илүү юм хийх хүмүүс байгаа байж магадгүй.Би тэгж бодоод Өвөрхангай аймгийн 10 жилийн сургуульд очоод сураад Зүйлийн хүүхэд сурдаггүй Зүйлийн хүүхэд сурахгүй учраас байранд авахгүй гэдэг яриа гараад тэгэхдээ ТМС-д хувиарласан томилолт байхад энэ томилолтын дагуу бүх 10жилийн сургууль тэр ТМС-д хуваарилагдаад яваагүй хүүхдийг авах ёстой авсныхаа дараа манай тойрогийх тойрогийх биш гэсэн янз бүрийн шалтаг шалтгаанаар хавчин гадуурхах ялгаварлан үзэх ёсгүй гэсэн чиглэл байсан.Сайд тэгж хэлсэн та нар тэгэх ёстой гэхээр тэр үед сайд дарга нар ер нь эрх мэдэлтэй хүмүүс сонин гэдэг юм аюултай хүчтэй зэвсэг байдаг байсан.Ийм юм болж байна тийм юм болж байна гэдэг байдлаар сонин дээр гарах юм бол нэг муу сургуулийн захирал дотуур байрны багш хичээлийн эрхлэгч битгий хэл сайд дарга нар ч ажлаасаа огцордог байсан.Тэрнээс айсан юм байгаа биз тэгээд намайг байранд аваад л байранд орохдоо эхлээд нэг сар айлд суудаг аймгийн төв дээр хүүхдүүд нь суух ёстой сумын хүүхдүүд ирээд байранд суугаад тэгсний дараа байранд орно суух бололцоотой болохоор намайг байранд авдаг бас л тэгэхдээ гадуурхан үздэг байсан байгаа юм.Тэгээд янз бүрийн байдлаар тэгж байгаад 2 жил Өвөрхангайд сургуульд сураад 10-р ангиа төгсөөд намайг 10-р анги төгсөх жил Цэдэнбал гуай энэ боловсролын улсуудтай уулзсан юм байх энэ гадаад явдлын яам гэдэг чинь ерөөсөөө хэдхэн ах дүү танил тал хүмүүс л байдаг гадаад харилцааны сургуульд гадаад явдлын яамныхны хүүхдүүд л явдаг төгсөж ирээд гадаад явдлын яамандаа л ажилладаг тиймэрхүү газар их байсан төмөр замыг бас тиймэрхүү байдалтай газар байсан гэж ярьдаг.Ийм учраас гадаад харилцааны чиглэлээр гадаадад сургуульд явах хүүхдүүдийг бүгдийг нь хөдөөний малчны хүүхдүүд явуул гэж хэлсэн гэдэг.
Ариун-Ундрах -
Цэдэнбал уу?
Цэрэн -
Цэдэнбал дарга.Тэр жил УБ-аас гадаад харилцааны сургуульд гадаад явах хүүхэд аваагүй хөдөө орон нутагт хуваарийг явуулаад хүүхдүүд сонголт аваад шалгалтаа өгөөд конкурс маягийн шалгалт өгөөд УБ хотоос их дээд сургуулийн багш нар очиж конкурс уралдаан шалгалт авдаг байсан шалгалтанд байр эзлээд шалгарсныг явуулдаг ийм тогтолцоо тогтоосон байсан.Олон улсын харилцааны дээд сургуульд явъя гээд бүртгүүлнэ гэсэн чинь
Ариун-Ундрах -
10 ангиа төгсөөд тиймээ?
Цэрэн -
Тэгсэн чинь хэнийг бүртгэх үү хэнийг бүртгэхгүй вэ гэсэн юм байсан уу намын гишүүний хүүхдийг хүртгэх байсан уу намайг бүртгээгүй юм дэг манай нутгийн хэд хэдэн хүн байсан Өвөрхангай аймгийн төв дээр тэднийхнээр таньдаг ордог гардаг тэдэнтэйгээ ярьж байсан тэр гадаад харилцааны сургуульд бүртгүүлнэ гэсэн чинь бүргүүлэхгүй гээд тэр үед хөдөөний хүүхдүүд бид нар сахилгагүйтэх дэггүйтэх юм байсан би ч бас жаахан дураараа зөрүүд маягийн араншин одоо ч надад байдаг хүн буруу юм хийгээд байхад дуулгавартай байж болохгүй шүү дээ үсээ засуулаагүй байна гэнэ би нэг дээл өмсдөг бүс бүсэлдэг бүдүүн бүс бүсэлдэг нарийн бүс бүслэх ёстой байсан юм уу даа
Ариун-Ундрах -
Бүртгэхийн тулд уу?
Цэрэн -
Ерөөсөө тийм шаардлага тавьдаг тэр шаардлагыг нь би биелүүлэх биелүүлэхгүй үгэнд нь орох орохгүй байх.Нэг удаа үсээ засуул гэхэд нь би үсээ авахууллаа гэхэд манай багш үгүй ээ чамайг эсэргүүцлээ гээд чамайг сургуулиас чинь нь хөөнө одоо үсээ засуул гэж байсан багш Ганболд гэж шугам зургийн багш УБ хотод байгаа үсээ авахуулж болохгүй ээ чи гээд үсийг минь засаж өгч байсан багш маань ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн Ц.Пүрэв гэж түүх нийгэм ухааны багш байсан Ц.Пүрэв гэж түүх нийгэм ухааны багш миний 10 ангийн анги даасан багш тэр багшийн нөлөө ч байсан байх манай нутгийн улсууд их сургуулийн философийн ангид олон жил элсэлт аваагүй энэ жил элсэлт авах юм байна философийн ухаан гэж их том ухаан байгаа гэж зөвлөөд1975 онд их сургуулийн философийн ангид шалгалт өгөөд 1975 онд их сургуулийн нийгмийн ухааны факультет дотроо хуулийн философийн түүхийн гэсэн 3 салбартай байсан би философийн салбарын оюутан байлаа УИХ-ын экс дарга Лүндээжанцан хуулийн салбарын оюутан байлаа Алтай гээд УИХ-ын гишүүн түүхийн салбарын оюутан Их сургуулийн багш Чулуунбаатар г.м.эдний нэг хэсэг нь хотын хүүхдүүд,одоо УИХ-ын даргын зөвлөх Батмөнх,Удирдлагын академийн захирал Чулуунбаатар бид нар 1975 оны их сургуулийн философийн салбарын оюутнууд байлаа.Нэг жил бид сурсан тэгэхэд бид нарын хичээл ном сурлагыг зохион байгуулж хариуцаж байсан хүн бол гавьяат багш доктор профессор Дашийн Содномгомбо багш, өөд болооч Даваасамбуу багш маань тэгэхэд ЗХУ-д философийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалах гээд философийн хүрээлэнд аспирантурт докторантурт сурч байсан.Жаран хэдэн онд дэд эрдэмтэн хамгаалчихаад дараа нь далан хэдэн онд докторын зэрэг хамгаалахаар явж байсан.Нэг жил сурсан би 75 оны оюутан тэгэхэд 72 оны Төв хороо СнЗ-ын хамтарсан 128-р тогтоол гэж байсан тэрүүгээр бол их дээд сургуульд нэг жил сайн сурсан оюутныг шалгаруулж сонгож аваад гадаадад зорилготойгоор сургана гэж тэр тогтоолын дагуу намайг МУИС-ын хуулийн салбарт ажиллаж байгаа Сэнгэдорж гэж ШУ-ны доктор профессор экологийн эрх зүйн асуудлаар манай монголын хамгийн том мэргэжилтэн энэ хүн декан байсан Пүрэвсүрэн гэж МУИС-ын биеийн тамирын тэнхэмийн эрхлэгч байсан Одоо тэтгэвэртээ гарчихсан байгаа Сандагдорж багшийн авгай Пүрэвсүрэн гэж хүн деканы нарийн бичиг байсан эд нар дуудаад философийн ангийн оюутнуудаас хамгийн олон хичээл дээрээ онц сурсан сайн оюутан байна гээд намайг Содном захирал дээр очуулж Содном захирал ийм юм хий гээд л би ЗХУ-д Москвагийн Их Сургуульд л сурна гэсэн санаа бодолтой философийн ангид сурна гээд хойшоо явсан 1976 онд Москва орсон чинь 1980 онд Москвад олимп болох гэж байгаа тул гадаад оюутныг Москвад сурахыг хязгаарлачихсан та нарыг зөндөө олон хүүхэд оччихсон байсан тэгэхэд улс төрийн эдийн засгийн ухааны чиглэлээр сурахаар оччихсон Гүрийн Батсайхан ,Равжаагийн Оросоо бид 3-ыг Дон дахь Ростовын их сургуульд би философийн факультетэд тэр 2 эдийн засгийн факультетэд сурахаар бид очсон.Оросоо бид 2 хөдөөнийх Гүрийн Батсайхан хотых хотын хүүхэд хөдөөний хүүхдээс өөр ялангуяа хилийн гадна багш, орчуулагч дарга 3 ажлыг зэрэг хийнэ бид 2ч тэрний үгнээс гарахгүйтэгж яваад Ростовд 5 жил сураад төгсөж ирээд гүн ухаан,философи гэж нэрлээд байгаа зүйлийг харь хэл дээр сурна гэдэг тун хэцүү. Хамгийн хэцүү хичээл бол оросын философийн түүх гэдэг хичээл байсан. Оросын философийн түүх гэдэг хичээлийг үзээд мэдээд ойлгоод шалгалт өгөхийн тулд зөвхөн орчин үеийн орос хэлийг төдийгүй эртний орос хэлийг мэдсэн байх шаардлагатай. Олон мянган жилийн өмнө бичсэн орос ном текстыг унших хэрэгтэй. Оросод сурсан шалгалт авч байсан багш нараас хамгийн хатуу нь оросын философийн түүхийг зааж байсан багш байсан.ЗХУ-д ирээд орос хэл дээр ямар нэгэн мэргэжил тухайлбал философийн мэргэжил эзэмшээд буцаад явах хүнд оросын философийн түүхийг оросын философчдын сургаалыг сайн эзэмшүүлэхгүй сургахгүй мэдүүлэхгүйгээр явуулж хэрхэвч болохгүй гэдэг нь тодорхой. Өнөөдөр ч гэсэн бид нар тийм бодлого баримтлах ёстой.Гадаадаас ирээд монголд сурч байгаа гадаадын оюутнуудад монгол хэл монгол сэтгэлгээний соёл монголын философи сэтгэлгээний соёлыг сайн судлуулах сургах хэрэгтэй.Энэ нь жинхэнэ хэрэг дээрээ оюун ухаантнуудын хооронд нягт хамтын ажиллагаа,харилцан үйлчлэл бий болоход тус дөхөмтэй сайн үйл.Би орос номыг гайгүй уншчихна ялангуяа жинхэнэ орос номыг орчин үеийн шинэ зүйлийг уншихад монгол хэл гадаад үгээр их баяжиж байгаа шиг орос хэл гадаад үгээр их баяжиж байна.Их сайн гадаад үгийн тольгүйгээр өнөөдөр орос хэл дээр гарсан мэргэжлийн философийн мэргэжлийн сэтгүүлүүдийг уншаад учрыг ойлгоход их хэрэгтэй байна.
Ариун-Ундрах -
Тодруулж асуух зүйл байна.Та 8-р ангиа төгсөөд ЗХУ-ын Омск хотод ТМС-д хувиарлсан гэж байна тиймээ. Та болохоор сумын төвийнх биш малчны хүүхэд таныг ТМС-д хуваарилалаа гэж бодоход өөр хүүхдүүдийг ТМС-д хуваарилалгүй малчин шууд малчин болгож байсан тохиолдол байгаа юу?
Цэрэн -
Байлгүй яахав.Одоо 8-р ангиа төгсөөд малчин болсон хүн бол ноднин өнгөрсөн жил би уулзсан Өвөрхангай аймгийн харьяат Лхагвадоржийн Норжмаа гэж бүсгүй бий.Хэдэн сайхан хүүхэдтэй нөхөртэй нэг хүүхэд нь шашны их сургуульд сураад лам болсон.Бас их уран Пүрэвбат ламтай хамт ном бурхан янз бүрийн урлалын зүйл хийдэг хүн бий.Норжмаа хөдөө гарсан өөр ямар хүн хөдөө гарсныг би ТМС-д хувиарлагдаад явсан.УИХ-ын гишүүн төрийн өмчийн хорооны дарга Баваадуламын Сугар,НИК компанийн захирал байсан төрийн өмчийн хорооны төрийн өмчийн хамгаалалтын газрын дарга Банзарын Сүхбаатар,8-р анги төгсөөд техникумд хуваарилагдсан хүн бол АИХ-ын депутат байсан Бээжин Хандсүрэн,нэг хүү Цагааны Бямбаа гэж Дундговь аймгийн ХАА-н техникумд хувиарлагдаад дараа нь малын эмч хийж байгаад дараа нь Өвөрхангай аймгийн Зүйл сумын засаг дарга 1990 оноос 2000 он хүртэл нэлээн хол гартлаа хийсэн байх одоо УБ-т ирээд өөр ажил хийдэг сурагтай байна
Ариун-Ундрах -
Таныг ТМС-д хуваарилалаа ш тээ онц сурдаг учраас малчны хүүхэд ч гэсэн ТМС-д хуваарилав уу ер нь таныг ТМС-д хуваарилах болсон шалтгаан?
Цэрэн -
Үгүй яахав дээ миний хүүхдийг ТМС-д хуваарилалаа гэж манай аав ирэхгүй.2-рт би багшийнхаа хэлсэн үгнээс зөрөх нь битгий хэл өөрөөсөө 2 ах хүнийг би ахаа эгчээ гэж дуудна.Тэдний хэлснийг л хийдэг монголчуудын дуулгавартай байдал байна. Өнчин өрөөсөн тахир дутуу тийм янзын хүмүүжилгүй хүн байна шүү дээ монголчуудын сайхан мэддэг дэлгэрсэн гадаад үг хэрэглэнэ өшөө яаж ч магадгүй.Ер нь дуулгавартайг нь явуулдаг багш нар нутгийн улсууд маань энийг явуулчихбал янз бүрийн ажил хийгээд хэн мэдэх үү энийг ТМС-д явуулчвал сайн санаж явуулж байсан байх.Эднийх олон хүүхэдтэй хурдан ажил төрөл хийгээд аав ээждээ тус болоосой гэдэг үүднээс явуулсан байх.Би ер нь тэрийг нь сайн мэдэхгүй юм.Одоо уулзвал асуух юмсан.
Ариун-Ундрах -
Бригад гэж ямар байгуулага вэ?
Цэрэн -
Тэр үеийн засаг захиргааны нэгж. Бригад гэдэг нь нэгдлийн гишүүд нэгдлийн мал малладаг.Нэгдлийн мал бүрэн бүтэн байна уу үгүй юу гэдэг юмыг нэгдлийн мал өвчтэй байна уу эрүүл байна уу гэдэг юмыг үзэх харах эрх мэдэлтэй бригадын дарга тоо бүртгэгч бригадын малын эмч малчид эрүүл саруул байна ууөвдөж байна уу гэдгийг харах хамгаалах ёстой бригадын бага эмч ийм хүмүүс байдаг жижигхэн суурин газар байна.Тэрэн дээр ХАА-н бүтээгдэхүүн арьс шир ноос үс цагаан идээ бүх юмйг авна.Тэндээс машин ирж ачаад УБ-т хүргэнэ.Ийм газар байсан.Тэрийг бригад гэнэ. Бригад гэдэг европ гаралтай цэргийн анги нэгтгэлийг илэрхийлж байсан зүйл. Бригад гэдэг бол цэргийнх нь үг ойлголт нэр томьёогоор мөрдөж хөөх юм бол нэлээн сонин юм харагдах юм байна лээ.Янз бүрийн танкийн бригад гээд ярьдаг.Монголчууд дөчин хэдэн оны үед мөнгө хөрөнгө цуглуулаад монгольский арат гэж нисэх онгоцны эскадриль байгуулсан.1942 онд фашистын герман ЗХУ руу довтлоод барбарис төлөвлөгөө боловсруулаад Москвагийн босгонд тулаад ирчихсэн Кремлийг харахад дуран хэрэггүй Москвагийн их сургуулиас баруухан тийш тав зургаахан км-т жаахан явахад Москвагийн харуул хамгаалалтын галын бэхлэлт гэж байсан. Тэнд ирчихсэн байх тэр үед монголчууд дэлхий дээр Зөвлөлтөд тусалсан тусгаар тогтносон биеэ даасан цорын ганц улс орон бол БНМАУ.Сайн дураараа фронтод туслах хөдөлгөөн өрнүүлсэн гэж яриад байна. Сайн дураараа гэдэг тэр үед хэрэглэсэн үг нь сайн дураараа хүмүүс нь хийлгэж байсан юм яах вэ гэж асуухад өө тэгье гэхэд өө тэг гэх байдлаар хийж байсан зүйл хэрэг дээрээ байхгүй.Чи хэдэн малтай вэ төдийг нь фронтод өг гэх маягаар
Ариун-Ундрах -
Албан хүчээр гэсэн үг үү?
Цэрэн -
Албан хүчээр чи юутай вэ юу ч үгүй гэвэл идэх гэж байсан шар тос,цагаан тос хүнсний бүтээгдэхүүнээ өг өмсөх гэж байсан дээлнийхээ нэхий,хурганыхаа арьсыг өг гэдэг юмуу дээлний нэхийгээр орос цэрэгт нэхий дээл хийж өгнө,хурганы арьсаар нь малгай хийж өгнө.Ер нь монголчууд чи өгөх өгөхгүйгээ өөрөө мэд гэж хэлсэн ч өгөх байсан.Манай нутагт нэг настай эмгэнийд ирээд фронтод туслах ажлыг зохион байгуулж байсан хүн эмээ минь ээ зөвлөлтийн ах нар фашистын германтай байлдаж байна ах нарт туслах хөдөлгөөн өрнүүлэхэд та юугаар туслах вэ?гэхэд би нэг хонь өгье гэж их ядуу настай эмгэн байсан эмгэн тэгээд хэнтэй байлдаж байна вэ? Фашистын германтай тэгээд хэн нь ялж байна гэхэд одоо орос ах нар ялж байна гэхэд өө тэгвэл тэр фашистын германд би хоёр хонь өгье гэж байх жишээтэй
Ариун-Ундрах -
Өрөвдөж байна уу?
Цэрэн -
Өрөвдөж байна.Ялагдаж байгааг нь өрөвдөж байна.Тэр эмээгээс өөр хүн тэгж хэлсэн бол германы тагнуул туршуул гээд барьж аваад бөөн юм болох байсан байх.Ер нь хэрэг дээрээ хойноос ирээд бүр 45 онд өмнөөс герман ирээд бидэнд туслаарай гэсэн бол монголчууд туслах байсан байх.
Ариун-Ундрах -
Таны амьдралд хамгийн гүн гүнзгий нөлөөлсөн үйл явдал байсан уу?Хэрэв байгаа бол ямар үйл явдал байсан бэ?
Цэрэн -
Миний амьдралд гүнзгий нөлөөлсөн их үйл явдал байсан.1961 онд ширүүн нийгэмчилгээ гэж юм болсон.1960 онд нэгдэлжих хөдөлгөөн ялсан гэдэгтэй жаран хэдэн онд намын их хурал хуралдаад социализм яллаа гэж дүгнэлт гаргаад шинэ үндсэн хууль батлах гээд тэрнээс өмнө ширүүн нийгэмчилгээ гэж хувийн аж ахуйтныг төдөн малтай бай гээд илүү гарсныг бүх малыг хүчээр хурааж авдаг 1961 онд ширүүн нийгэмчилгээ хийгээд зөөлхөн гэдэг чинь төд байна гээд авна ширүүн нийгэмчилгээ гэдэг чинь говийнхон бол 75 малтай байх ёстой хангайнхан 50 малтай байх ёстой илүү мал байх юм бол авна.Тэмээ бол 3 бодтой тэнцэнэ бод бог гээд аягүй бол хээлтэй гүү хээлтэй үнээ байна гараад тугал болно одоо чамд төдийг үлдээнэ гэх жишээтэй.Нөгөө л хүнд сурталтангууд эрх мэдэлтэнгүүд дураараа загнаж байгаа байдал юм.
Ариун-Ундрах -
Тэгэхлээр та жаран онд хэдэн настай байсан бэ?
Цэрэн -
Гурав дөрвөн настай байсан.Тэгээд манайх нэгдлийн адуу маллаад мал авахаар баахан хязаалан соёолон шүдлэн үрээ моринуудыг хадгалах хамгаалахад хэцүү.Нэгдлийн сумын төв яваад нэг өдөр баахан олон адуу тууж ирсэн.Тэгэхэд манайх Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын урд бригад гэдгийн хажууд Шаварт гэдэг газрын зүүн хойд буланд Нойноо Дашдорж гэж манайхан ярьдаг тийм айлтай айл байсан.Тэдний хүү Ёндонжамц гэдэг хүүтэй одоо бол жар дал хүрчихсэн өвгөн бий. Би гурав дөрөвхөн настай тэр арав хүрчихсэн хүү би тусад ороогүй тэр Дашдорж гуайн хүү Ёндонжамц манай аавд тэр олон нэгдлийн эмнэг догшин адуу маллахад тусалдаг.Манай аавыг нутгийнхан нь хүмүүс улаан Гомбо гэдэг. Тэр Ёндонжамц жаахан улцгардуу шар хүн тэгээд Ёндонжамцыг хүмүүс улаан Гомбын ягаандуу гэдэг.Тэр аав би жаахан байсан хоёр эгч ч жаахан байсан аавд тус болох юм байгаагүй тэгэхэд тэр Ёндонжамц гуай туслаад тэр олон нэгдлийн адууг малласан.Тэр нэгдлийн адуунууд янз бүз нь Дундговь Өмнөговь руу гүйгээд хойноос нь аав явж олж ирж байсан тохиолдол ч бий.Тэгэхэд надад зээр халзан морь миний хүү морь энийг болгож унаарай гээд аав өгөөд дараа нь намар болоод морио засахгүй юу зассан адуу соёонгодох гэдэг өвчин тусдаг
Ариун-Ундрах -
Ямар өвчин гэнээ?
Цэрэн -
Соёонгодох тэр нь засааны халдвар авч байгаа хэрэг юм байна л даа тэгээд соёонгодоод миний зээрд халзан морь үхчихдэг эмнэг зээрд халзан морь ухавал унаг гээд тэр Ёндонжамц эхлээд хоёр мордсон юм байгаа биз дээ тэгээд би тэрнийг унаад хонь хариулна.Би жаахан байхдаа манай хонь энэ байна гээд хонио танихгүй өдөржин айлын хонь хариулж байсан.Зээрд халзан морь үхэхэд би их уйлж байсан.Энэ миний амьдралд тохиолдож байсан их сонин зүйл л дээ.Өөрөөр хэлбэл миний гэсэн юм ямар ч амьтанд амь гэсэн юм үнэтэй юм шүү дээ.Бид нар чинь хувийн гэсэн аягагүй аяга хагарсан миний аяга хагарсан гэж би мэдэхгүй аяга зөндөө л хагалдаг байсан үрээтэй хүний үрээ доголон үртэй хүний аяга хагархай гэж монголд үг бий.Шаазан аяга ч амархан хагардаг.Манай дүү жаахан байсан дүү маань мөлхдөг би тэгээд түшээд босгодог үүдэнд сууж байсан чинь нохой хэдэрлээд энэ нохойг алах хэрэгтэй цохиж ална гээд хүмүүс мордоод хөөгөөд би жаахан байсан би нэг хул морьтой бор голтой хул морьтой тэгээд нөгөө нохойг би хөөгөөд хойноос нь миний араас олон хүн хөөгөөд нохой чинь амьд амьтан амиа аврах гээд зугтаагаад тэгээд нөгөө нохой чинь шаварт гэдэг газар чинь шавартай тойргуудтай янз бүрийн газар руу ороод зугтаадаг би нэг жаахан хүүхэд хул үрээ морьтой нөгөө морь нь үрээ зүггүй дээр нь байгаа хүүхэд би зүггүй нохойны хойноос морь хүн хоёр нохойг хойноос гүйцэх яагаад гэвэл нохой миний дүүг айлгасан морь хойноос нь хөөгөөд шавартай газар руу ороход том хүмүүс шаварт морьтойгоо шигдэхээс айгаад хоцорно би бол айх юм байхгүй морь айдаггүй байсан юм байлгүй тэгээд хөөгөөд хул морь бид хоёр л тэр нохойг хөөгөөд байсан. Том хүмүүс хөөж гүцэж чадахгүй байсан.Бид хоёр Сувалдайн амыг өгсөөд өндөр хад эрэг мэрэгээр яваад тэр нохой амиа аврах гээд элдэв болж байхад тэр хүмүүс нохойг алахаасаа илүү эцэстээ намайг олж авах би тэр нохой 100км-т явбал би бас 100км-т баритлаа явах нь л дээ би морио татаад гэртээ ирж чадахгүй л дээ нөгөө хүмүүс хүү нохой хоёрыг зэрэг хөөгөөд гүйцээд тэр нохойг алсан л даа
Ариун-Ундрах -
Алчихсан юм уу тээ?
Цэрэн -
Алчихсан. Тэгсэн тэр нохой өтчихсөн нохой байсан алсныхаа дараа өтсөнийг мэдсэн л дээ.Тэгээд морио үхэхээр харамсаж нэг уйлсан.Тэр нохойг алсны дараа их өрөвдсөн л дөө.Өөрийгөө буруутай юм шиг бодоод миний дүүг ураагүй л дээ зүгээр айлгасан.Дараа нь амьдралд тохиолдсон олон сонин юм байна л даа.Монголчууд их олон талын жижигхэн юмыг үзэх бодох харах ухаарах ойлгох их сонин өвөрмөц аргатай түүн дээрээ үндэслээд маш сонин дүгнэлт хийдэг сэтгэлгээний өвөрмөц хэлбэр хэв маяг арга барилтай хүмүүс.Монголчуудын сэтгэлгээний энэ уламжлалт соёлыг өнөөдөр энэ орчин үеийн философид байгаа онол арга зүй прагматик сэтгэлгээ сэтгэлгээний соёл арга зүйтэй харьцуулаад үзэхэд ерөөсөө үзэл бодол сургаалын элементүүд үр хөврөл монголчуудын сэтгэлгээний дотор маш өвөрмөц хэлбэртэйгээр оршиж байна гэж үздэг боддог.Би яг ийм судалгаа хийдэг хүн.Яг ийм судалгаа хийе гэхээр шавь олдохгүй байна л даа.
Ариун-Ундрах -
Уучлаарай багшаа нэг асуулт байна.Таны амьдрал юугаараа бусад хүмүүсээс онцгой бэ?
Цэрэн -
Би монголд байгаа ердийн нэг дундаж сэхээтэн гэж өөрийгөө үздэг.Нэг модонд 5000 навч байлаа гэхэд яг адилхан хоёр навч байдаггүй гэдэг л дээ.Монголчуудын малчны хотноос гараад дээд боловсрол эзэмшсэн гадаадад сурсан эрдмийн зэрэг цол хамгаалсан хүмүүс байлаа гэхэд бид нар хоорондоо адилхан биш миний нэг онцлог бол үндэсэрхэг үзэлтэй биш би бол оросууд муу хятадууд муу монголчууд бол бусадаас илүү гэж үздэггүй би бол үндэстний үзэлтэй үндэстний үзэл гэдэг бол би үндэстэн хүн өөрийн хэлтэй ёстой заншилтай аж төрөх ёстой яг энийгээ хадгалаж авч үлдэж хөгжүүлэх ёстой гэсэн үзэл бодолтой энүүгээрээ миний байгаа байдалүзэл бодол хусдаас ялгаатай онцлог байж магадгүй.Би үндэсэрхэг үзэлтэй биш үндэсэрхэг үзэл гэдэг чинь өөрийгөө бусдаас дээгүүр тавина гэсэн үг.Үндэстний үзэлтэй учраас би үндэсний үзэлтэй орос хүнд бятад хүнд америк хүнд англи хүнд аль ч хүнд нас хүйс арьсны өнгө бусад бүх зүйлээс үл хамаарах шалтгаалах байдлаар хүндэтгэн үздэг.Орон бүхний пролетари нар нэгдэхтүн гэсэн уриа лоозонгийн оронд орон бүхний дундаж анги нэгдэхтүн орон бүхний эх орончид нэгдэхтүн орон бүхний үндэстний үзэлтнүүд нэгдэхтүн гэсэн уриа лоозонг зэрэгцүүлэн тавих санаатай.Английн америкийн оросын ялангуяа японы үндэстний үзэлтнүүдтэй холбоо тогтоох энэ үндэстнүүдийн уламжлалт соёл заншлыг судлах мэдэх энэ уламжлалт соёл заншлыг судлаж мэдсэн дээрээ тулгуурлаад энэ үндэстнүүдийн хэлийг маш сайн сурмаар байна.Дараа нь энэ хүмүүсийн бичсэн номыг газар газрын үндэтний яг өөрийнх нь төрлөх үндэсний хэлээр ярьдаг болмоор байна. Монгол хэлээр надаас илүү ярьж байгаа гадаадын хүмүүсийг би маш их хүндэтгэдэг.Надад маш их таалагддаг.Аль нэг арт түмний тухайн хэлийг сайн сурна гэдэг бол тухайн ард түмнийг маш их хүндэтгэдэг хүний хийх ажил.
Ариун-Ундрах -
Танд маш их баярлалаа энэхүү ярилцлага өгснөөр та энэ судалгаанд их үнэтэй хувь нэмэр оруулллаа.Танд маш их баярлалаа.
Цэрэн -
Зүгээр зүгээр миний хэлсэн ярьсан зүйл янз бүрийн арга хэрэгслийн тусламжтайгаар олон хүнд хүрвэл энийг уншсан хүн миний гол зорилго бол хүн юм бодох түших түлхэц сэдэл болоосой л гэж их хүсэж байна.
Ариун-Ундрах -
Баярлалаа
Цэрэн -
Зүгээр зүгээр.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.