Tseren
![](../assets/images/interviewees/990078.jpg)
Basic information
Interviewee ID: 990078
Name: Tseren
Parent's name: Dash Norovmyadag
Ovog: Taij
Sex: f
Year of Birth: 1950
Ethnicity: Torguud
Additional Information
Education: higher
Notes on education:
Work: treatment methodologist (?)
Belief: Buddhist, shamanism
Born in: Bulgan sum, Hovd aimag
Lives in: Nalaih sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: Fortune teller, bone-sett (Үзмэрч,бариач)
Father's profession: Tom Lama
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
family
education / cultural production
cultural campaigns
urban issues
politics / politicians
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Ариун-Ундрах -
Сайн байна уу? Цэрэн эгчээ хоёулаа хоёрдахь ярилцлагаа хийцгээе.
Цэрэн -
Сайн чи сайн явж ирэв үү?
Ариун-Ундрах -
Таны амьдралд гүн гүнзгий нөлөөлсөн зүйл байгаа юу? Байгаа бол юу вэ?
Цэрэн -
Миний амьдралд нөлөөлсөн зүйл зөндөө байгаа л даа. Би багадаа ээж аавтайгаа хамт амьдарч, бага насаа өнгөрөөсөн нутаг маань их өндөр өндөр уултай Булган гол гээд зүүн талаараа голтой. Дээр үеийн хүмүүс бол өөрсдөө тариагаа тарьж гурилаа өөрсдөө хийдэг. Манай аав зохих хэмжээний эдлэн газартай. Би ааваа дагаад цуг очдог. Аавдаа ус зөөж өгдөг. Цайг нь чанаж өгдөг. Хоолын хийж өгдөг. Тэр үеийн хүмүүс их ажилсаг байсан. Төмс хүнсний ногоо, чацаргана тарьдаг. Төрөл бүрийн ногоо тарьж ургуулдаг. Тинго, тарвас гээд янз бүрийн гоё ногоо тарьдаг. Би үүгээрээ их бахархадаг. Манайд том цагаан байшин байдаг байсан. Дотор нь том тээрэм байдаг. Тэндээ гурилаа тээрэмдээд хийчихдэг. Тээрмээ моринд зүүгээд тэгээд тээрмээ эргүүлдэг би заримдаа тэр морин дээр суугаад тээрэм эргүүлдэг байсан. Арвай хөх тариа тээрэмдээд гурил хийдэг байсан. Тэнд байдаг Казак Монгол олон ястан амьдардаг бүгд манайд ирж гурилаа тээрэмдүүлдэг байсан. Манайх их малтай 500 гаруй малтай үхэр ихтэй. Хурдан морь ихтэй жороо морь ихтэй манай тэр жороо морины удам одоо хүртэл Говь Алтай баруун аймгуудаар байдаг. Манай үхэр бүгд нэг өнгийн хөх саарал үхэртэй байсан. Тэр олон малыг хүнээр маллуулж туслуулдаг байсан. 10 гаруй айл манайтай цуг явдаг байсан. Тэр хүмүүсийг манай аав ээж ивээн тэтгэж амьдрал ахуйд нь тусалдаг. Манай хажуу айлын хүүхэд их сургуульд явахад манай аав онгоцны зардалыг нь 4 жил даасан. ХААИС-д явсан тэр үед онгоцны зардал 300 төгрөг байсан. Мал маллаж байгаа айлдаа гэр орон бэлдэж өгдөг. Хүүхдүүдэд нь их тусалдаг байсан. Тэр ХААИС-д сурсан хүн Монголын хөдөө аж ахуйд их хэрэгтэй эрдэмтэн хүн болсон байгаа. Манай ээж эмэгтэйчүүдэд нь гэр орноо цэвэрхэн авч явах талаар зааж сургадаг өөрөө юм их гоё оёдог зааж өгдөг хүн байсан. Миний ээж аавын бахархал надад маш их нөлөөлсөн. Манайд маш их хүн ирдэг байсан. Манай аавын ах Тавх гэдэг хүн байсан маш их авъяастай хүнийг илж бариа хийдэг, манай ээж бас бариа хийдэг хүн байсан. Тэнгэртэй харьцдаг хүмүүс байсан. Тэр нь надад их нөлөөлсөн ядуу хүмүүст их тусалдаг. Саяхан би Ховдоос 4 хүүхэдтэй Саранцэцэг гэдэг хүүхнийг авч ирсэн. Том хүүхэд нь 2000 хүүхдээс шалгараад ТИС-д орсон байгаа юм. Тэр хүүхэд над дээр ирсэн байхгүй юу манай ээж хол байдаг. Би ээждээ их санаа зовох юм. 1р курст суучихаад завсардсан байсан байхгүй юу ээж рүүгээ явна гээд тэгэхэд нь би тэгж болохгүй би ээжийг чинь татаж Налайхад авч ирье. Тэгээд чи ээжтэйгээ хамт сураад эндээ бай. Ээжийг нь авч ирсэн чинь бага хүүхэд нь сургуулиас гарчихсан байсан. Тэр хүүхдийг албан бус сургалтанд суулгасан. Нэг охин байсан охиныг нь техник мэргэжлийн сургуулийн тогоочийн ангид оруулсан. Бас нэг залууг нь уурхайд ажилд оруулаад бүгдийн ажилтай болгосон. Гэртээ 7 хоног байлгаад ус цасанд оруулаад, хувцас хунар авч өгөөд, нэг компаний захиралд хэлж гэр авч өгөөд, өөрийнхөө ажлын газар манаач хийлгэж байгаа. Тэр хэдийн амьдрал үнэхээр гайхалтай сайхан болсон. Их баярлаж явдаг хааяа манайд ирдэг. Ядуу өрх толгойлсон олон эмэгтэйчүүдэд тусалсан. Яаж зах зээлийн энэ үед өрх гэрээ авч явах уу хамгийн гол нь оюун ухаан хөгжсөн байхад амьдрал сайхан болдог. Аавынхаа талаар үргэлжлүүлээд яръя. Манайх 1-р бригадын айл 2-р бригад,3-р бригадын хүмүүс ирээд гурилаа тээрэмдүүлээд аваад явдаг байсан. Манай аав ээж хоёр маш их ажилсаг хүмүүс байсан. Ээж надад яаж хувцас оёж өмсөх талаар зааж өгдөг байсан. Ядуу хүмүүсийг сайхан угтаж авч бай битгий муухай харж бай. Хүүхдэд нь сайхан харьцаж бай гэж үргэлж хэлдэг байсан. Тийм учраас тэр хүмүүс надад их сайн шүр сүлбээрийн зүүнд хийгээд миний энгэрт зүүж өгдөг байсан. Орос ах нар манайд их ирдэг байсан. Миний энгэрт тэмдэг зүүж өгдөг байсан. Ээж аавын сургааль надад их хэрэг болсон. Бас манай ах надад их юм зааж сургасан. Дараа нь сургууль төгсөж ирээд энэ эмнэлгийн хамт олон бас их сайхан хамт олон байсан. Надад их харамгүй зөвлөгөө өгдөг их тусладаг байсан. Ахмад эмч нарын хэлсэн үгийг би тэмдэглэж аваад зав чөлөөтэй үедээ уншиж тогтоодог байсан. Сургууль төгсөөд би дотрын тасагт эрхлэгчээр ирсэн. Зарим захиалсан юмыг нь мартчихдаг эмийн сангийн эрхлэгч Норжмаа эгч байсан. Одоо ч гэсэн байгаа 80 гарсан хөгшин байгаа. Нэг тасагт 75 хүн эмчлүүлдэг. Тэр олон хүмүүсийн усан эм янз бүрийн эмийг заримыг нь мартчихдаг хөөе чи эмээ мартчихсан байна эмээ аваарай гээд л дууддаг.
Ариун-Ундрах -
Та соёлын довтолгооны талаар нэмж ярих юм байна уу? Боловсролын талаар жаахан дэлгэрэнгүй ярьж өгөх үү?
Цэрэн -
Бүх айлын хүүхдийг бага боловсрол дунд боловсрол эзэмшүүлэх тийм зорилготой байсан. Хүүхдүүдийг сургуулиас ерөөсөө гаргахгүй хөдөөний малчин айлын хүүхэд дотуур байранд байгаад 4-р анги 7-р анги заавал төгсдөг байсан. Харанхуй нийгэм гэж байж болохгүй ном их унших хэрэгтэй гэдэг байсан. Соёлын довтолгооны үед хүмүүст ном их уншуулдаг байсан нь цааш нь амьдралаа аваад явахад нь их хэрэгтэй байдаг байсан. Алсын хараа цааш амьдрах ухаанаа тэр номноос олж авдаг байсан. Хүүхдүүдээс гадна залуучууд охидыг номонд их дуртай болгосон. Курсэд суулгаад уншуулдаг бичүүлдэг болгосон. Бригадын төв дээр гэр бариад хүмүүс цуглуулаад ном уншуулдаг байсан. Тэр үеийн багш нар бол эрдэмтэй тал бүрийн авъяастай хүмүүс байсан хүүхдүүдэд амьдрах ухааны талаар яриад өгчихдөг. Хичээлээ заачихдаг. Дуулна бүжиглэнэ төрөл бүрийн авъяастай хүмүүс байсан. Сайхан хүмүүс байсан. Хүний хүүхдийг заавал сургана гэсэн бодолтой. Сурах сонирхолгүй гэрлүүгээ зугатаад явчихсан хүүхдүүдийн араас багш нар нь мориор яваад очдог байсан. Тэгээд хүүхдэд сайхан ойлгуулаад чи эрдэм ном сурвал ингэж сайхан амьдарна. Эх орныхоо хөгжилд гол үүрэг гүйцэтгэнэ. Чиний нөлөө маш их хэрэгтэй гээд нөгөө хүүхдээ аргадаад авчираад суулгадаг байсан. Миний анхны багш Идэш гээд багш байсан. Манай ангид анх 30 гаруй хүүхэд орсон. Тэр хүүхдүүд олон газраас ирнэ. Багш нарын тэр авъяас чадвар хүүхдүүдэд их нөлөөлсөн. Том жижиггүй багшаа их хүндэлдэг байсан. Аав ээжээ их хүндэлдэг байсан. Дээд ангийнхаа хүүхдүүдийг их хүндэлдэг байсан. Дээд ангийн хүүхдүүд багшаас илүү байдаг байсан. Хүүхдийг хүүхдээр нь хүмүүжүүлэх хамгийн чухал арга юм байна лээ. Хүүхэд хүүхэддээ алдаа дутагдлын хэлж өгөх их чухал санагдсан. Ер нь их сайхан байсан соёлын довтолгооны үед хүмүүсийн ахуй амьдрал сайжраад эмх цэгцтэй аятайхан нийгэм бий болж эхэлсэн дээ.
Ариун-Ундрах -
Ном их уншдаг байсан. Номын сан их байсан уу?
Цэрэн -
Их байсан. Сургуулиуд номын сантай. Ном хүрэлцээтэй номноос уншина. Би чинь Удвал даргатай уулзалтанд их ордог байсан. Зохиолч Оюун байна. Эмэгтэйчүүдэд их сайхан лекц уншина. Удвал даргын зохиосон Одгэрэл гээд ном байгаа. Тэр номыг би их уншдаг байсан. Ер тэр үеийн зохиолчдын номнууд хүнийг цааш биеэ хэрхэн авч явах вэ? Яаж амьдрах вэ? Улс орноо яаж хөгжүүлэх талаар бодит жишээтэй номнууд байдаг байсан. Хүн ном уншиж байж л ухаарна. Ном уншихгүй хүний хэлсэн юм сонсоод байх тийм ч сайн биш. Одооны хүүхдүүд ном унших тал дээр харьцангуй бага байна. Ихэвчлэн зурагт үзээд үзсэн юм мартагдах нь амархан шүү дээ. Бид нар чинь ном уншаад уншсан номоо тэмдэглэдэг байсан. Сайн талын тэмдэглэж аваад түүнийгээ дуурайна. Түүгээрээ багт наадам хийнэ.
Ариун-Ундрах -
Номоор л хүмүүжиж байсан.
Цэрэн -
Тийм номоор хүмүүжиж байсан. Багт наадам хийж номоо их сурталчилна. Номоороо хөөрхөн жүжигчилсэн юм хийдэг байсан.
Ариун-Ундрах -
: Соёлын довтолгооны үед хөдөө байгаа хүмүүсийг номоор яаж хангах вэ?
Цэрэн -
Хөдөө байгаа хүмүүст багийн дарга нь уутан дотор номнуудаа хийгээд авчирч өгнө. Сонин өгнө. Уншуулчихаад нөгөө айлаасаа буцаагаад аваад явна. Номоо хүмүүс дамжуулаад уншчихна. Ялангуяа мал маллах аргууд байна. Олон хөдөлмөрийн баатрын туршлагууд байна. Хөдөлмөрийн баатар Очирын туршлага гээд малыг яаж маллах тухай гээд их сайхан туршлагатай хүмүүсийн туршлага бичдэг байсан. Тэр номоо уншаад аа ингэж юм байна гэж номоосоо л ойлгож авдаг байсан. Номоо маш их дээдэлдэг уншиж дуусчихаад цагаан торгон алчуураар бүтээж тавьдаг байсан. Ном бол ертөнцийг харах цонх мөн гэж маш сайхан хэлсэн үг байдаг. маш гоё үг
Ариун-Ундрах -
Соёлын довтолгооны эхэн үед Монголын ихэнх хүмүүс бичиг үсэггүй байсан уу?
Цэрэн -
Бичиг үсэгтэй болох хөдөлгөөн өрнүүлээд тэр үед бичиг үсэгтэй хүн ховор байсан байхгүй юу. Багшлах боловсон хүчин муутай учраас 7-р анги төгссөн хүүхдийг 45 хоногийн курсд суулгаад багшлах эрхийн өгч байсан. Хөгшин настай гэхгүй суулгадаг 50 гарсан хүмүүсийг ч гэсэн суулгадаг. Манай ээж бас суудаг байсан юм. Бүх хүмүүсийг л бичиг үсэгтэй болгох гэсэн хөдөлгөөн
Ариун-Ундрах -
Тэр үр шим гарсан уу?
Цэрэн -
Гарсан дэлхийд ганцаараа бүх хүмүүс нь бичиг үсэгтэй орон гэж бичигдэж байсан ш дээ. Тэр үеийн төр засаг, багш нар маш сайхан сургаж байсан. Ер нь их гоё байсан. Бие биенийгээ маш сайхан хүндэлдэг. Ер нь манай уламжлалт зан заншил л даа. Хулгай байхгүй ерөөсөө нэгнийхээ юмыг хулгайлна гэсэн юм байхгүй. Хүн бүр тайван амгалан ажилгүй хүн гэж ерөөсөө байгаагүй. Ажлаа маш сайн хийдэг. Үйлдвэрийн ажилчид гэхэд норм төлөвлөгөөгөө давуулан биелүүлдэг. 5 жилийн гавшгайч гээд л бид нар ч гэсэн төлөвлөгөөтэй ажилдаг. Би эмнэлгийн ажилчин яаж хүмүүсээ хурдан эдгээх үү? Яаж зөв харьцах уу гээд бүгдийн номноос уншиж мэдэж авдаг тийм байсан юм. Номоо харилцан ярилцана. Гурвуулаа дөрвүүлээ арвуулаа сууж байгаад номоо харилцан ярилцдаг байсан. Тэр үеийн зохиолчид үнэхээр сайхан даа сайхан үнэхээр сайхан Монголын эмэгтэйчүүдийн соён гэгээрэлтэнд Удвал даргын ач тус маш их байгаа. Би тэгж боддог. Удвал дарга тэр үеийн эмэгтэйчүүдийн байгууллагын ахмад ажилтнуудын ач тус үнэхээр их байгаа. Манай хороонд гэхэд надтай адилхан нэртэй Цэрэн гуайн ач тус их байгаа. Бүх аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга нар маш их анхаарсан. Гол зорилго бол эмэгтэйчүүд ном эрдэмтэй байх юм бол хүүхдүүд нь боловсролтой болдог. Хүү охиндоо ном заагаад өгдөг. Ач зээдээ ном заагаад өгнө. Эмэгтэй хүнийг боловсролтой болохоор яаж хоолоо хийх, яаж хувцасаа цэвэрхэн өмсөх ,яаж хүнтэй зөв харьцах, аав хүнээс илүү эх хүн хүүхдүүдтэйгээ харьцдаг. Хүүхдийнхээ сэтгэл санааг зөв ойлгоод ямар тоглоом авч өгөх үү жнь: манайд гитар, шанз, байдаг байсан. Манай ээж их сайхан шанз тоглодог байсан. Настай хүмүүс их биелдэг хүмүүс маш их авъяастай байсан. Манай нэг хамаатан Монгол улсын урьдаа барьдаг биелээч байсан. Тэгээд надад биелэхийг зааж өгдөг байсан.
Ариун-Ундрах -
Биелэх гэдэг чинь Монгол бүжиг тиймээ?
Цэрэн -
Монгол бүжиг хүмүүс цагаан сар шинэ жилээр манайд ирээд хөгжимдөөд биелдэг байсан. Тэр үеийн хүмүүс хөгжмийн боловсрол өндөр байсан. Айл бүр гитартай хүн бүр гитар бариад дуулдаг тийм хөгжмийн боловсрол сайтай байсан юм. Морин хуураа хуурдана. Товшуур гээд хөгжим байдаг байсан юм. Хүмүүс харилцан бие биенийхээ авъяасыг суралцдаг. Нэгнийгээ их хүндэтгэдэг тийм байсан юм.
Ариун-Ундрах -
Маш гоё байж тиймээ? Тайван амгалан гэмт хэрэг ер нь ховор байсан уу?
Цэрэн -
Гэмт хэрэг ер нь бага даа бага хүн бүр ажилтай. Хүмүүсийн амьдрал тайван амгалан идэх хоолтой өмсөх хувцастай илүү дутуу юманд шунахгүй машин ер нь ховор байсан. Намын даргын 69 машин тэгээд түргэний тэрэг байдаг байсан. Байгалийг бол үнэхээр хамгаална. Байгальтай тэр үеийн хүмүүс маш сайхан харьцдаг байсан. Хамаагүй тоглуулаад байхгүй нэг газар тоглуулдаг. Тоглож дуусаад чихрийнхээ цаас хогоо түүж авдаг байсан.
Ариун-Ундрах -
Тэр үеийн Улаанбаатарыг одоогийнхоос гоё байсан гэж ярьдаг тийм үү?
Цэрэн -
Зүлэг ногоотой маш цэвэрхэн тэр үеийн албан газрууд ойролцоох 50 метр газраа зүлэгжүүлэх хотын засаг даргын захирамж гарсан бүгд биелүүлдэг. Тэр зүлэг ногоон дээгүүр алхаж гардаг хүн байхгүй. Хүн алхаад гарчих юм бол 5 төгрөгөөр торгоно. Хариуцлага өндөр байсан тэр үед тийм хүмүүс бэлдээд бэлнэ байлгаж байдаг байсан тэр бол үнэхээр сайхан байсан. Хулгай байхгүй хүн хаа нэг газар юмаа мартаад явчихдаг тэр нь байж л байна. Буцаж ирээд л авчихдаг.
Ариун-Ундрах -
Тэр үед төрөөс маш их анхаарч байсан юм байна тиймээ? Тэгээд бас социализмын үед Монгол чинь хаагдмал орон байлаа ш дээ соёлын довтолгооны үед Монголчууд хэрэглэж байгаагүй тэр юмыг жнь: цагаан хэрэглэл байна Оросоос хуулбарлаж байсан уу?
Цэрэн -
Маш их анхаарч байсан. Тийм Оросоос л хуулбарлаж байсан. Оросууд маш үнэнч шударга хүмүүсийг сайн сайхан явуулахын тулд маш их тусалдаг байсан. Оросын тэр эмч нар эм найруулагч нар бидэнтэй маш сайхан харьцдаг байсан. Мэддэг чаддаг юмаа бүгдийн цаг хайрлахгүй зааж өгдөг байсан. Манай уурхайд ажиллаж байсан мэргэжилтнүүд маш сайхан зааж өгдөг. Чөлөөт цагаа хамт сайхан өнгөрөөдөг байсан. Шинэ жилээ хамтарч тэмдэглэнэ. Орос ах нарын буян их байгаа даа.
Ариун-Ундрах -
Соёлын довтолгоонд Орос ах нарын нөлөө маш их байсан юм байна тиймээ?
Цэрэн -
Маш их бид нар Орос эмэгтэйтэй уулзахад бидэнд цагаан хэрэглэл яаж угаах яаж индүүдэх харилцан ярилцаад ямар саван вок хэрэглэх вэ гээд харилцан ярилцдаг байсан. Манай эмнэлгийн ажилчид гэхэд чинь малгайгаа карахмалдана маш гоё хатуу болж өгдөг. Гуанзны тогооч нар бас карахмалдана их гоё үзэмжтэй харагдана. Тэргүүн туршлага гээд байдаг байлаа. Сар бүр тэргүүн туршлага би л гэхэд сар бүр заавал нэг тэргүүн туршлага нэвтрүүлдэг байсан. Заавал тийм оновчтой санал гаргана. Үйлдвэрийн ажилчид шинийг санаачилдаг. Би түрүүн чамд ярьж байсан. Манай ээжийн ах Гармаа гээд хүүхдийн хувцасны үйлдвэрийн дарга байсан. Тэр үйлдвэрийн ажилчид сар сар бүр хүүхдийн хувцасны шинэ загвар шинээр гаргаж ирдэг байсан юм. Номонд бичсэн байдаг байсан. Тэр аймгийн тийм үйлдвэрийн ажилчдын санаачилсан туршлагыг номонд бичсэн байдаг байсан. Сонин сэтгүүл дээр бас гардаг байсан. “Үнэн” сонин дээр гэхэд мэдлэгт дусал нэмэр гэсэн жижигхэн булан байдаг байсан юм.надад мэдлэгт дусал нэмэр гэсэн тэр булангийн цуглуулга 100 гаруй байгаа. Тэр үеийн сонин дээр муу юм ерөөсөө бичихгүй. Дандаа гэгэээлэг тэр үеийн төр засгийн хууль тогтоомж гардаг. Урд талд нь удирдамж нь гардаг. Эрүүл мэндийн, эдийн засгийн талаар, мэдлэгт дусал нэмэр гээд хэрэгтэй зүйл их гардаг байсан юм. Сонин уншихад амьдралд хэрэгтэй зүйл заавал нэгийг мэдэж авдаг байсан юм. Сурган хүмүүжүүлэгч гээд сэтгүүл байдаг байсан. Бас эрүүл мэндийн , шинжлэх ухааны сэтгүүлүүд гардаг байсан юм. Их сайхан сайхан юм гардаг байсан юм. Ер нь тэгээд сонин сэтгүүл дээр муу юм гарахгүй дээ.
Ариун-Ундрах -
Та тэр соёлын довтолгооны үед амьдарч байсан хүн таны амьдралд яаж нөлөөлсөн бэ?
Цэрэн -
Байгаа байгаа би 5 хүүхэдтэй манай 5 хүүхэд биеэ их цэвэрхэн авч явдаг ном их уншдаг. Манай том хүү гэхэд чинь нягтлан мэргэжилтэй ном их уншдаг. Төвд ном уншина. Дараагийн хүү авто инженер дараагийн охин банк санхүүгийн мэргэжилтэй магистар хамгаалсан дараагийн охин аялал жуулчлалын сургууль төгссөн. Тайванд сая магистрын цол хамгаалаад ирсэн. Бага хүү маань хуулийн мэргэжилтэй
Ариун-Ундрах -
Бүгд дээд сургууль төгссөн юм байна тиймээ?
Цэрэн -
Бүгд дээд сургууль төгссөн манай ах дүүгийн хүүхдүүд ч гэсэн боловсролдоо их анхаардаг. Эрүүл мэндээ яаж хамгаалах уу Вакцин заавал хийлгэдэг. Өвчнөөс багаасаа сэргийлдэг. Миний амьдралд соёлын довтолгоо маш их нөлөөлсөн. Эдийн засгийн хувьд ч гэсэн манайх энэ байшингаа 82 онд барьсан. Эхлээд бид гэрт амьдарч байсан.Оросуудтай найзалсан учраас байшин барих арга барил сурч авсан. Манай Налайхад цэргийн нисэх ангийнхан байсан бид нар тэднээс бас их юм сурч авсан. Мэргэжилтнүүдийн ар гэрийнхэнтэй их уулздаг хүүхдүүдтэй нь хүүхдүүд хоорондоо их тоглодог. Соёлын довтолгоо маш их нөлөөлсөн төр засаг гайхамшигтай зүйл санаачилдаг байсан. Соёлын довтолгоо манай Монголын бүх хүмүүст нөлөөлсөн. Архи дарс уудаг хүн их ховор уудаг хүн байлаа гэхэд зөвлөгөө өгөөд явуулдаг тийм л байсан. Албан газартай нь бас ярина танай албан хаагч тэр гудамжинд архи уугаад явж байсан. Архи уудаг хүмүүсийг хамт олноор нь бригадаар нь хүмүүжүүлдэг байсан. Хүнийг хүнээр нь хүмүүжүүлдэг байсан. Жнь: эмнэлэг байлаа гэхэд танай тасгийн танай тэр гээд л нэг нэгэндээ ярьдаг. Хар амиа бодохгүй
Ариун-Ундрах -
Таныг төрөхөд эхэлчихсэн байсан юм байна тиймээ?
Цэрэн -
Эхэлчихсэн байсан. Би 50 онд төрсөн тэгэхэд эхэлчихсэн байсан.
Ариун-Ундрах -
90 он хүртэл гэхээр удаан үргэлжилсэн юм байна тиймээ?
Цэрэн -
Удаан үргэлжилсэн
Ариун-Ундрах -
Монголчуудын өдий дайтай байгаа нь соёлын довтолгооны ач юм байна тиймээ? 90 он хүртэл үргэлжлээд тэгээд байхгүй болчихоор зэрэг хүмүүсийн амьдралд сөрөг нөлөө бас гарч ирсэн байх тиймээ?
Цэрэн -
Гарч ирсэн социализмын үед бүх юм эмх цэгцтэй байсан. Зах зээлийн эдийн засагт шилжиснээр хүмүүс эрх чөлөөтэй болсон л доо. Зарим нь зөв зарим нь буруу тийшээгээ явчихсан байхгүй юу. Дээр үед гудамжинд хүүхдээ гаргадаг хүн байгаагүй хүүхдийнхээ төлөө маш их анхаардаг байсан. Одоо тэгэхэд гудамжны хүүхдүүд маш их болсон ингэж болохгүй ш дээ. Социализмын үед хүүхдээ эрдэм номтой болгоно. Эрүүл өсгөнө гэдэг байсан. Бүр уриатай байсан эрдэм номтой эрүүл чийрэг байж байж улс орноо хөгжүүлнэ гэсэн уриатай байсан. Ардчилал гараад сайн сайн юм байгаа ч гэсэн муу үр дагавар олон байна. Эрх чөлөөтэй байна гэдэг нэрийн дор маш их архи ууж байна. Эцэг эх үр хүүхдүүддээ анхаарал тавихгүй байна. Гэр бүл салалт их байна. Тэр үед гэр бүл салалт байгаагүй. Гэр бүл муудалцлаа гэхэд хамаатан садан хамт олон нь их нөлөөлдөг. Эмэгтэйчүүдийн зөвлөл хуралдаад залуу гэр бүлд зөвлөлгөө өгдөг байсан. Аятайхан хооронд нь эвлэрүүлдэг байсан. Дураараа салаад дураараа нийлээд энэ их замбараагүй байдлаас болоод манай улсад ДОХ өвчин дэлгэрээд байна ш дээ. Монгол хүн гадны хүнтэй суух ёсгүй эзэн Чингэс хаан хэлсэн байгаа. Монгол эмэгтэйн сав Монгол эмэгтэй ариун байх ёстой гэж хэлсэн байгаа. Монгол эмэгтэй гадны хүнтэй сууж байгаа нь надад их эвгүй байдаг. Эвгүй санагддаг. Өнөөдөр маргаашдаа сайхан байгаа ч гэсэн улс нийгэмдээ хортой. 10 жил л сайхан байна гэхээс биш насан туршдаа сайхан байхгүй хөгшин болох цагт хэцүү. Монгол эмэгтэй хүн Монгол эрэгтэй хүнтэй сууж амьдрах хэрэгтэй. Монгол цус энд тэнд тараад байгаа нь надад таалагдахгүй байгаа
Ариун-Ундрах -
За соёлын довтолгооны талаар нүдэнд харагдтал ярьж өгсөн танд баярлалаа. Танд сайн сайхныг хүсье
Цэрэн -
Баярлалаа. Чамд сурлагын өндөр амжилт хүсье
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.