Nanjid
![](../assets/images/interviewees/990070.jpg)
Basic information
Interviewee ID: 990070
Name: Nanjid
Parent's name: Övgön
Ovog: Tavin
Sex: f
Year of Birth: 1953
Ethnicity: Halh
Additional Information
Education: tusgai dund
Notes on education:
Work: veterinarian
Belief: Buddhist
Born in: Adaatsag sum, Dundgovi aimag
Lives in: Nalaih sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: cook
Father's profession: accountant / negdel darga
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
childhood
collectivization
herding / livestock
work
privatization
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Ариун-Ундрах -
Сайн байна уу Нанжид эгчээ ?
Нанжид -
Сайн сайн байна уу?
Ариун-Ундрах -
Та Кембрижийн их сургуулиас явуулж байгаа судалгаанд ярилцлага өгөхийг зөвшөөрч байна уу?
Нанжид -
Зөвшөөрч байна
Ариун-Ундрах -
Та нэрээ нууцлах уу? нууцлахгүй ярилцлага өгөх үү?
Нанжид -
Нууцлахгүй.
Ариун-Ундрах -
За та өөрийнхөө амьдралын тухай ярьж өгнө үү?
Нанжид -
За миний бие 1953 оны 10-р сарын 22 нд Дундговь аймгийн Адаацаг суманд төрсөн. 7 нас хүртлээ эцэг эхийн гар дээр байж байгаад Адаацаг сумын сургууль анх байгууллагдахад тэнд орж суралцсан. 7 настай сургуульд ороод явсаар байгаад Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 10 жилийн сургуулийн 8-р ангийг төгсөөд. Дундговь аймагт ХАА дунд сургууль байгууллагдахад тэнд орж суралцаад 1971 онд малын бага эмч гэсэн мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгсөөд Дундговь аймгийн Говь Угтаал суманд 2 жил ажиллаад Адаацаг сумандаа буцаж ирж тэр үед Нэгдэл гэж байсан нэгдэлдээ бригадын малын эмч хийж байгаад мал эмнэлэгийн аптекийн эмчийг тасралтгүй хийсэн.
Ариун-Ундрах -
Та 1953 онд төрсөн гэсэн ш дээ. Тэр үеийн аав ээжийнхээ амьдралын талаар, өөрийнхөө тухай ярьж өгөөч
Нанжид -
Адаацаг суманд “Амьдралын туг” нэгдэл байгууллагдчихсан. Тэр үеэс нэгдлийн дарга байж байгаад Дэлгэрцогт суманд 1 жил орчим нэгдлийн дарга хийгээд би тэр айлын 2 дахь охин нь байгаа юм. Дээрээ нэг ахтай доороо нэг дүүтэй аав нэгдлийн дарга ээж жирийн нэг ажилчин байсан даа.
Ариун-Ундрах -
Эхээс гурвуулаа гэсэн тиймээ?
Нанжид -
Тийм манай ах ХААДС-ын зоотехникийн анги төгссөн. Тийм хүн байгаа одоо 60 гарсан хүн байгаа. Манай дүү нутагтаа компани байгуулаад ажиллаж байгаа тийм залуу байгаа даа.
Ариун-Ундрах -
Та хүүхэд насныхаа тухай тэр үеийн амьдралын тухай ярьж өгөөч?
Нанжид -
Сумын төвийн хүүхдүүд бага сургуульд сурдаг. Хөдөөний хүүхэд ямар байдаг тийм байсан. Дэвтэр ном их ховор харандаа их ховор тийм л үед амьдарч байсан даа. Эсгий гутал үстэй дээлтэй пөөнийсэн хүүхдүүд хичээлдээ цасан дундуур туучиж явдаг тийм л байсан. Өвөл их хүйтэн цас их ордог. Зун хөдөө гэртээ гарч хонь ямаа сааж ойр зуурын ажил хийж тиймэрхүү л байдаг байсан даа.
Ариун-Ундрах -
Сургуулийн өмнөх насаа яаж өнгөрөөсөн бэ?
Нанжид -
Ерөөсөө гэртээ л байдаг. Тэр үед цэцэрлэг байдаггүй байсан юм.
Ариун-Ундрах -
Сумын төв дээр мал маллах уу?
Нанжид -
Сумын төв дээр ойр зуурын хэдэн малтай зун үхэр саадаг. Яг сумын төв дээр тийм олон малтай айл байхгүй.
Ариун-Ундрах -
Аав тань юу хийдэг байсан билээ?
Нанжид -
Нэгдлийн дарга
Ариун-Ундрах -
Ээж чинь
Нанжид -
Цэцэрлэгийн тогооч байсан. Сүүлд өндөр насны тэтгэвэрт гараад нутагтай байсан даа.
Ариун-Ундрах -
Таны амьдарч байсан тэр түүхэн үе ямар ямар онцлогтой байсан бэ?
Нанжид -
Миний үед яахав дээ. Манай аав гайгуу албан тушаалтай нэгдлийн даргын хүүхэд гэдгээрээ бусад хүүхдийг бодоход өмсөж зүүх нь дэвтэр ном нь боловч арай гайгуу байдаг байсан. Ахуй амьдралын хувьд ч гэсэн гайгуу байсан.
Ариун-Ундрах -
Та мэргэжлээ яаж сонгосон бэ?
Нанжид -
Манай ах ХААДС төгссөн хүн болохоор ерөөсөө чамайг малын эмч болгоно гээд тэгээд техникумд орж байсан.
Ариун-Ундрах -
Та хэдэн онд сургуульд ороод хэдэн онд төгссөн билээ?
Нанжид -
Техникумд уу?
Ариун-Ундрах -
Ер нь бага сургуулиас эхлээд
Нанжид -
1960 онд бага сургуульд ороод 1971онд техникумд орсон.
Ариун-Ундрах -
Та тэр үеэс хадгалсан захидал зураг байгаа юу?
Нанжид -
Зураг байгаа байх, захидал махидал байхгүй
Ариун-Ундрах -
Та ээж аавынхаа тухай дэлгэрэнгүй ярьж өгөөч?
Нанжид -
Аав ээжтэйгээ цуг амьдарч байхад ах сургуульд яваад өгсөн. Дүү бид хоёр байдаг. Дүү сургуульд ороогүй. Би орчихсон. Аав ээж хоёр ажилдаа яваад өгдөг. Сумын төвийн хүүхдүүдэд тийм онцгой юм байгаагүй. Зун хөдөө гарч хамаатныдаа очиж ойр зуурын ажилд туслана. Сүүлийн үед аав ээж хоёр хэдэн малтай сумын төвд цөөхөн түүнийгээ маллана. Тугал бяруугаа хариулах тийм л ажил хийдэг байсан.
Ариун-Ундрах -
Та 10 жилд байхдаа сумын төвийн хүүхэд учраас гэрээсээ явдаг байсан байх тиймээ? Дотуур байранд байгаагүй байх тийм үү?
Нанжид -
Манай сум чинь бага сургуультай 4-р ангиа төгсөөд Эрдэнэдалай суманд сургуульд сурдаг. Манай ах чинь ХААДС-ийг төгсөөд авгайтайгаа хоёулаа тэнд очсон. Би тэднийд байдаг байсан. Би ерөөсөө дотуур байранд сууж үзээгүй. Ахындаа суудаг байсан. Манай суманд бага сургуулийн байр байдаг байсан. Эрдэнэдалайн сургуульд ч байр байсан. Би байранд ерөөсөө суугаагүй. Яахав дээ ахындаа сууж байсан. Хүүхэд ахуй хангамж гайгуутай байсан.
Ариун-Ундрах -
Дотуур байранд сууж байсан хүүхдүүд танаас яаж ялгагддаг байсан бэ?
Нанжид -
Дотуур байранд сууж байгаа хүүхдүүд ялгагдах тал бий зайлуул. Хэдийгээр хоол унд идэж байсан ч гэсэн гадуур явж хоол идэх тийм юм байсан. Гадуур суудаг хүүхдүүдийн гэрээр ирж цай хоол идэх боов боорцогоо хувааж иднэ тийм л байсан даа. Гэхдээ одоотой адилхан нарийн нандин зүйл идэхгүй ш дээ. Жирийн нэг мах ногоотой хоол иддэг. Хааяа нэг ногоотой хоол иддэг байсан байх. Говь юм чинь ногоо цагаа ховор тийм л байсан.
Ариун-Ундрах -
Таныг бага байхад тоглоом, чихэр хэр байсан бэ?
Нанжид -
Тоглоом чихэр гээд байх юм нэг их байгаагүй. Сумын дэлгүүр гээд байдаг байсан юм. Хааяа нэг чихэр ирэхдээ аягүй гоё чихэр ирдэг. Миний санаанаас ерөөсөө гардаггүй юм. Адаацаг сумын бага сургуульд байхдаа хичээлдээ ирэхдээ 10 мөнгө 20 мөнгөтэй л ирдэг байсан. Хавтгай дөрвөлжин чихэр байдаг байсан юм. Одоо 6000 гээд байгаа чихэртэй төсөөтэй жимстэй чихэр байдаг байсан. 10 мөнгөнд нэг ирдэг 20 мөнгөн 2 ирдэг байсан юм. Сайндаа л 50 мөнгөтэй ирдэг. Завсарлагаанаар гүйж очиж хоёр нь хоёр гурван гурван чихэр авч иддэг байсан юм.Аягүй гоё чихэр байсан юм. Бас 7 дөчийн чихэр гэж ярьдаг байсан даа. Түүнийг их иддэг. Сумын дэлгүүрт боов талх байхгүй. Хааяа нэг аймгийн хүнсний үйлдвэрээс талх боов ирдэг тэрнээс л авдаг. Одоогийнх шиг нарийн нандин зүйл байгаагүй.
Ариун-Ундрах -
Тэр үеийн сургуулийн тухай яриач. Боловсролын чанар ямар байсан вэ?
Нанжид -
Ер нь дажгүй байсан. Бид нар багшаас аягүй их айна. Тэнд багш явж байна гэвэл шууд зугатаачихна. Багш нарын дэргэд айл хэснэ гэж байхгүй. Багш нараа их хүндэлнэ. Багш нарынхаа дэргэд янз бүрийн юм ярихгүй. Хичээл хий гэж айлгана. Ёолкоор дурандана гэж айлгана. Бид нар сургуулийн хавийн хүн байвал их айдаг байсан. Галч цэвэрлэгч байсан ч айна.
Ариун-Ундрах -
Хүүхдүүд хичээлдээ сайн байсан уу?
Нанжид : Сайн байсан. Тэр үед дүрдэг үзэг байсан. Чернилиэ цүнхэндээ хийнэ. Хөлдөчихнө. Би биенээсээ харамлана.
Ариун-Ундрах : Дэвтэр байсан байх тийм ээ?
Нанжид -
Ховор байсан. Гэхдээ бичээд байдаг байсан. Дэвтэр ном аягүй ховор.
Ариун-Ундрах -
Дэвтэргүй хүүхэд байх уу ?
Нанжид -
Ганц нэг байна. Гэхдээ дэвтэргүй хүүхэд байгаагүй юм шиг санагдаж байна. Үзэг олдохгүй үзэгний иш олдохгүй. Янз бүрийн аргаар бичдэг байсан. Эрдэнэдалайн 10 жилд байхад ватум цаас олдохгүй. Зургийн дэвтэр олдохгүй. Шугам зургийн хичээл орохоор тушиэр бичнэ. Нөгөөхөө хар болгочихоод арилгах гэхээр талх олдохгүй хөдөө. Байрны хүүхдээс талхны үүрмэг олж зургийнхаа дэвтрийг арчина. Талхаар арчихаар өнгө орчихдог. Шугам зургийн хичээл тийм нарийн ордог байсан ш дээ. Зургийн дэвтэрээ муухай болгочихоор зэрэг баллуур байдаггүй байсан юм байлгүй талх хайгаад олохгүй сумын төвд талх байхгүй байрны хүүхдээс олж арчдаг байсан юм.
Ариун-Ундрах -
Та Дундговьд малын эмчээр төгссөн гэсэн анх байгууллагдаж байсан гэсэн яаж байгууллагдаж байсан энэ талаар ярьж өгөөч
Нанжид -
Архангайн техникумаас тасарч Дундговьд байгууллагдаж байсан юм. Зөвхөн малын эмч зоотехникчийн анги нээгдэж бусад нь Архангайдаа үлдсэн. Агротехникч тэндээ үлдээд малын эмч, зоотехникчийн анги л нээгдсэн. Тэгээд 1990 онд байхгүй болсон. Дундговийн зөндөө улс тэр техникумаар дамжсан даа.
Ариун-Ундрах -
Хүүхэд насанд чинь аав ээж хоёр чинь уламжилж ирсэн түүхэн юм ярьж өгдөг байсан уу ? Янз бүрийн сонин юм.
Нанжид -
Зөндөө юм ярьж өгдөг байсан. Тухайн үед хүүхэд байсан болохоор сайн тогтоож аваагүй. Одоо бодоход сургаал зөндөө л ярьдаг байсан. Дээр үед байсан болохгүй юм тэр тэгж байсан энэ ингэж байсан гээд ярьдаг байсан. Одоо бодоход дандаа сургаал байсан юм билээ.
Ариун-Ундрах -
Монголчууд дандаа амаараа ярьж сургадаг тиймээ?
Нанжид -
Дандаа ярьдаг Жнь: Заваан залхуу айл байхад тэднийх ингэдэг байсан тэгдэг байсан гээд ярьдаг тэр нь дандаа сургаал байдаг. Тэр хүмүүсийн муулахдаа гол нь биш байсан юм шиг санагддаг.
Ариун-Ундрах -
Тэр үед сургуульд сурч байхад олон нийтийн ажил хэр зохион байгууллагдаг байсан бэ?
Нанжид -
Зөндөө зохиогддог байсан. Салааны, бүлгэмийн, пионерийн цугларалт гээд янз бүрийн үйл ажиллагаа зохион байгууллагдаг байсан. Шугам жагсаал гэж хийдэг байлаа.
Ариун-Ундрах -
Шугам жагсаал гэхээр юу хийх үү?
Нанжид -
Бүлэг салаагаар жагсаад бүлгэмийн дарга салаан дарга нар бүртгэж бэлэн гээд илтгэдэг. Тийм юм зохион байгуулдаг байсан юм.
Ариун-Ундрах -
Хүүхдүүд идэвхтэй оролцдог байсан уу?
Нанжид -
Маш их идэвхтэй оролцдог байсан. Бид нарын үед формын хувцас муутай байсан юмаа. Кафром лент зүүдэг тэр бас ховор шугам жагсаал чинь ингээд дөрвөлжлөөд жагсдаг. Голд нь бүлгэмийн дарга зогсоод салаан дарга нар нэг нэгээр очиж рапорт өгдөг байсан юм. Бүлгэмийн салаа жагсахад тэр салаа бэлхэн гээд л тэгж хийдэг байлаа. Тэгээд дуугаа дуулна.
Ариун-Ундрах -
Тэр үед та пионерийн зусланд амарч байсан уу?
Нанжид -
Би амарч байгаагүй. Тэр үед сумаас ганц нэг хүүхэд л явдаг байсан юм. Бүр гоц сурлага сайтай хүүхдүүд явдаг. Манай ангиас нэг хүүхэд доод ангиас нэг хүүхэд явж байсныг мэдэх юм байна. Сөгнөгөр пионерийн зусланд амраад тэгж амраад ингэж амраад гээд л бид нарт ирж ярьж өгдөг байсан юм.
Ариун-Ундрах -
Та малын эмч хүн тиймээ? Тэгэхээр нэгдэлжих хөдөлгөөний талаар сайн мэдэх үү?
Нанжид -
Нэгдэлжих хөдөлгөөн үүсээд 10 жил болсноос хойш л мэднэ. Яг нэгдэлжих хөдөлгөөн өрнөж байсныг сайн мэдэхгүй. Аав л сайн мэддэг байсан. Манай нэгдэл гэхэд 3 нь бригадтай 100000 гаруй толгой малтай нэгдэл чинь тэр сумын бүх л юмыг хариуцдаг байсан ш дээ. Бүх юмыг нэгдэл гаргадаг. Зуд боллоо, нүүдэл болохоор зэрэг бүгдийн нэгдэл зохицуулдаг байсан. Хаврын тарилга туулга, мах бэлтгэл бүгдийн нэгдэл зохион байгуулдаг байсан. Хавар болохоор баахан вакцин ачаад машин дээр суугаад хэдэн туслах ажилчинтай бүх малыг тариад л вакцинжуулаад ирдэг. Нэгдлээс бүх масло тос, улсаас вакцин өгдөг байсан тэр бүгдийг нь хашаа хороо барих нэгдэл чинь аягүй том байсан ш дээ.
Ариун-Ундрах -
Нэгдэл гэхээр яг юу болж таарах уу? Та тодорхой ярьж өгөөч?
Нанжид -
Нэгдэл гэдэг чинь хуучин ардын аж ахуйтан байж байгаад энэ тэндээс бүгд малаа нийлүүлээд нэгдэл гэж одоогоор бол аж ахуйн нэгж юм даа. Хэдэн хэсэг болгоод хүмүүс нь нэгдлийнхээ малыг маллаад нэгдлээсээ хөлсөө аваад ухаандаа малыг ингэж байгаа юм. Нэг настай мал гэж 1000 малыг нэг суурь болгоно. Төрсөн мал гэж 500,600-гаар нь нэг суурь болгоно. Тэмээ гэж тусдаа үхэр гэж тусдаа дандаа тэгж суурилж төрөл төрлөөр нь ялгаад малладаг байсан
Ариун-Ундрах -
Ялгаад айл өрхөөр маллах уу?
Нанжид -
Тэгнэ. Нэг залуухан өрх байлаа гэхэд нэгдлийн 1000 хурга ишиг маллана. Хүн хүч муутай айлд мал төллөх үеэр дээрээс хүн өгдөг. Хоёр хөгшин 300 малтай байлаа гэхэд дийлэхгүй. Айлын авгай төрөх гээд явахад нь дээрээс хүн өгнө. Нэгдэл тэгээд зуд боллоо гэхэд очиж бууцын ухаж өгнө. Тэжээлийн өгнө хужир өгнө. Тэр ч байтугай нэмнээ хашаа хороонд юу хэрэгтэй байна тэр бүгдийн бэлдэж өгдөг байсан. Үнэхээр сайхан байсан. Нэгдлийн дарга цохиж өгнө тэр бүгдийг.
Ариун-Ундрах -
Танай аав нэгдлийн дарга тиймээ?
Нанжид -
Тийм нэгдлийн дарга байсан юм.
Ариун-Ундрах -
Нэгдэл гэхээр хүмүүс нэгдлийн мал маллаад хувьдаа мал гэж байхгүй юм байна тиймээ?
Нанжид -
Нэгдлийн мал маллангаа малтай гэхдээ тэр үед тоотой байсан юм. Жнь: 75 толгой малаас илүү толгой малтай байж болохгүй.
Ариун-Ундрах -
Нэг өрх үү?
Нанжид -
Тийм хувийн мал гэж тусад нь тоолно. Нэгдлийн мал гэж тусад нь тоолдог байсан юм. Нэгдлийн малын цагаан идээг өгнө. Аргалын өгнө. Бүх ашиг шимийн нэгдэлд тушаана. Танайх жнь: 500 малтай байлаа гэхэд цаанаас нь үйлдвэрийн норм гээд өгчихдөг юм. Танайх 500 кг ноос тушаана хэдэн кг ааруул өгнө хэдэн кг мах өгнө гээд хэлээд өгчихдөг байсан юм. Малаас гарч байгаа ашиг шимийн буцааж өгдөг байсан юм. Ноос ноолуур бүгдийн
Ариун-Ундрах -
Ер нь бол хөлсөө аваад ажил хийгээд байгаа юм байна тиймээ?
Нанжид -
Мал өгөхөд бүгд нормтой. Танайх 100 адуутай гэхэд 100 адууныхаа дэл сүүл хяргаж өгнө. Гүүгийн саагаад айрагийн тушаана. Нэгдлийн мухлагаар тос мос овоолоостой. Айраг ч гэсэн поошиг ёонкосоор хураастай байдаг байсан.
Ариун-Ундрах -
Тэр цугласан юмаа яах вэ?
Нанжид -
Зарна. Ийш тийшээ өгнө. Төв газар луу зарна. Сумын төвийнхөн ч авна. Ноос ноолуур арьс нэхийгээ ачаад төв газар өгнө. Зун ноосны тэрэг өчнөөн явна. Өвөл болохоор арьс нэхий түүхий эдийн аваад явчихна. Малыг намар болохоор заазална. Танайхаас онд орохгүй 10 мал байна нэгдлийн бойд аваачиж өг гэнэ.
Ариун-Ундрах -
Нядалгааны газар тусдаа байдаг байсан уу?
Нанжид -
Тийм тэнд зааз малуудаа өгнө. Хөгшин хөвөө онд орохгүй гэсэн малаа өгнө. Сохор доголон ч байдаг юм уу тийм малаа өгнө. Дээрээс нь нэмээд энэ жилийнхээ төлийг өгнө. Суурь сууриар ялгасан охин төлгийн зусаг хонь гээд үржлийн малдаа тараачихна. Үржлийн мал гэдэг нь тусдаа охин мал, таваарын мал гэдэг тусдаа эр охиноор нь суурилчихаж байгаа юм чинь.
Ариун-Ундрах -
Тэр үеийн айлууд их хөдөлмөрлөдөг байсан байх?
Нанжид -
Хөдөлмөрлөлгүй яахав. Нэгдлийн ялтай малыг үхүүлж болохгүй. Үхүүлбэл акт баримт авна. Үзэж харахгүйгээр акт бичихгүй.
Ариун-Ундрах -
Ямар нэгэн байдлаар зуд ган ч юмуу байгалийн гамшиг болбол яахав
Нанжид -
Тэгвэл яахав үзэж хараад үнэхээр тийм зуд болсон бол харж үзнэ. Үхсэн малын комисс үзээд акт тогтооно. Борооноор хүртэл халуун зун мал үхдэг байхгүй юу.
Ариун-Ундрах -
Таныг байхад тийм айхтар зуд болж байсан уу?
Нанжид -
Болж байсан. Манайд 1978 онд айхтар зуд болж байсан. Хамаг малаараа хороо хот барьчихсан айл ч байсан. Сумын төв дээр ч гэсэн машин тэрэг явах боломжгүй тийм болж байсан юм. Хамаг малаа үхүүлсэн ш дээ нэгдэл
Ариун-Ундрах -
Зуд болоод мал нь хоосорлоо гэхэд яахав дахиж мал өгөх үү?
Нанжид -
Өгнө. Үнэхээр зуд болоод алдсан бол өгнө. Хариуцлага алдаад хулгай зэлгээд өгөөд алж идээд байх юм бол дахиж өгөхгүй ш дээ. Ууж идээд дутаадаг айл байдаг ш дээ. Тэгвэл төлүүлнэ.
Ариун-Ундрах -
Тэр хүмүүс нэгдлийн мал маллана. Амины малаа маллана.
Нанжид -
Амины мал нь цөөхөн л дөө цөөхөн.
Ариун-Ундрах -
Нэгдлийн мал маллахад ямар нэгэн саад гардаг байсан болов уу?
Нанжид -
Гаралгүй яахав хэцүү ш дээ. Олон мянган төлөг малтай айл байдаг. Отор нүүдэл хийхгүйгээр мал нь муу онд орсон бол хэцүү л дээ. Хамгийн гол нь сайн ажиллаж байвал гайгуу сайн байсан. Муу ажиллаад төлбөрт орсон хүн ч байдаг. Сайн ажиллаад малаа өсгөөд явдаг хүмүүс ч байдаг байсан.
Ариун-Ундрах -
Аймаар олон малтай тайж ноёдууд байлаа ш дээ тэд нарын малыг буцаагаад хувааж өгөх үү?
Нанжид -
Үгүй малыг чинь нийгэмчлээд нийгмийн өмч болж байгаа юм. Буцаагаад малтай малгүй ялгаагүй мал маллая гэсэн хүмүүст нь хуваагаад өгчихөж байгаа юм. Данс нь бол нэгдлийн данстайгаар маллаж байгаа юм.
Ариун-Ундрах -
Их олон малтай байсан айл нэгдэлд малаа өгөөд 75 толгой малтай үлдэж байгаа хүмүүс ямархуу байдалтай байсан бэ?
Нанжид -
Дээр дооргүй нийгэмчилсэн юм чинь. Сүүлд бас нэмж нийгэмчилэхэд малын тоог 75 болгоё гэхэд цөөхөн хүмүүст мөнгийн өгсөн
Ариун-Ундрах -
Аа мөнгийн буцааж өгсөн.
Нанжид -
Эхлээд бол шууд нийгэмчилсэн. Бүх малаа нийлүүлээд л
Ариун-Ундрах -
Бөөгнүүлж байгаад тараачихсан юм байна ш дээ тиймээ?
Нанжид -
Суурилаад л тараачихсан тийм кино чинь юу билээ. “Морьтой ч болоосой” дээр малаа нуугаад сүүлд бас танайх 75 толгой малтай байлаа гэхэд мах онооно. Сүү онооно. Малын хөлийн татвар оноогоод ирэхээр зэрэг хүмүүс малаа дардаг байхгүй юу
Ариун-Ундрах -
Дарах тохиолдол байсан уу?
Нанжид -
Зөндөө байсан. Одоо яадаг юм. Тэр үед малаа дарсан хүн баригдах юм бол гэмтэн болно ш дээ. Болж өгвөл даруулахгүй байхыг бодно. Мал тоолж байгаа хүмүүс. Хариуцлагатай мал тоолж байгаа хүмүүс. Дарах сонирхолтой хүмүүс байдаг байсан.
Ариун-Ундрах -
Нэгдэл бүх юмаар хангаж байсан гэсэн ш дээ. Нэгдэл чинь улсынх тиймээ?
Нанжид -
Үгүй биш тэр чинь тусдаа аж ахуйн нэгж байгууллага гэсэн үг.
Ариун-Ундрах -
Бүх малыг нийгэмчилнэ гэдэг чинь улсын шийдвэр биз дээ?
Нанжид -
Тийм гэхдээ бүх малаа нийлүүлээд нэгдэл гэсэн нэг айл болчихож байгаа байхгүй юу. Одоогийнхоор бол компани гэсэн үг. Дээрээс улсаас тусламж үзүүлнэ л дээ. Өвс тэжээл өгнө
Ариун-Ундрах -
Нэгдэл бол өөрөө өөрийгөө аваад явдаг юм байна тиймээ?
Нанжид -
Өөрөө өөрийгөө аваад явдаг. Малчин өрх нь 75 толгой малтай л байна.
Ариун-Ундрах -
75 толгой мал гэж юу гэсэн үг вэ?
Нанжид -
Малчин өрхийн норм. 75 толгой малаас илүү малтай байж болохгүй. Тэрэндээ л зохицуулна. Албан хаагч нар 16 толгой малтай байх ёстой байхаа
Ариун-Ундрах -
Өөр байх уу?
Нанжид -
Өөр албан ажил хийдэг хүн 16 толгой мал тоолуулна өөр мал тоолуулах эрх байхгүй. Цалин авдаг улсын албан хаагч гэдэг утгаараа
Ариун-Ундрах -
Нэгдлийн мал маллаад амьдрах, хувийн мал маллаад амьдрах хоёрын ялгаа юу байсан юм бол. Хэрэв нэгдэлжих хөдөлгөөн үүсээгүй бол яах байсан бол
Нанжид -
Жалгын ганц нэгээрээ байснаас хамтраад явах нь ашигтай л байсан даа. Хичнээн мянган малтай байгаад зуд турхан болбол ганцаараа байгаад яахав. Нэгдэлд орчихсон байхад туслах хүмүүс хүрээд ирнэ. Өвс тэжээл нь хүрээд ирнэ. Хөдөлмөрөө нэгтгэх гэдэг утгаараа хамтраад хийнэ гэдэг нь их сайхан.
Ариун-Ундрах -
Хувиараа мал маллах нь нэгдлийн мал маллахаас ашигтай юм биш үү? Нэгдэлжих хөдөлгөөний зорилго нь юу вэ?
Нанжид -
Хүч хөдөлмөрөө нэгтгэх, бүх хүн ажилтай байх, ядуу хүмүүс баян хүний мал малаад байж байснаас хөлсөө аваад мал маллах нь түүгээрээ ялгаатай
Ариун-Ундрах -
Хийсэн хөдөлмөрийнхөө хөлсийг авах
Нанжид -
Тийм хөлсөө авах.
Ариун-Ундрах -
Урьд нь бол ядуу хүмүүс баян айлын мал маллаад байж байдаг байх нь тиймээ?
Нанжид -
Тэгж л байсан гэсэн. Цагаагаа уугаад л
Ариун-Ундрах -
Цагаа ууна гэдэг чинь юу билээ?
Нанжид -
Цагаа ууна гэдэг чинь тэдний мал маллаж л амь зууна гэсэн үг шүү дээ. Нэгдэлд орно гэдэг чинь хөдөлмөр хийгээд хөдөлмөрөө үнэлүүлээд хөлсөө аваад тэр нь хамаагүй ашигтай байсан.
Ариун-Ундрах -
Нэгдэл хэзээ байхгүй болсон бэ? 1990 оноос уу? Түүнээс өмнө үү?
Нанжид -
1990,91 оны үед тараад бутраад тэгээд компани болсон ш дээ. Малаа бүгд эргээд хувьчилаад авчихсан. Нэг хүнд хэдэн мал оногдох нь уу гээд хуваагаад тараачихсан ш дээ. Буцаагаад авчихсан
Ариун-Ундрах -
Буцааж тараахдаа яаж тараасан бэ? Нээрээ яг ижил тэнцүү хуваасан юм уу? Ялгаатай хуваасан уу?
Нанжид -
Тэнцүү хуваасан. Ажилласан жил янз бүр байсан байх түүнээс биш малчид нэг хүнд хэдэн мал оногдох ёстой түүгээрээ л авсан.
Ариун-Ундрах -
Тэгж хуваагаад саяхнаас л малтай болсон юм байна тиймээ?
Нанжид -
Тийм тэгж л яасан даа. Тэгээд нэгдлийн суурин дээр компани байгуулагдаад хэдэн айлууд компанид нэгдээд компанид ноос ноолуураа өгөөд оронд нь гурил будаагийн авч ирдэг байсан юм билээ.
Ариун-Ундрах -
Нэгдэл гэхээр сум суманд нэг нэгдлийн төв байх уу? Аймаг аймагт байх уу?
Нанжид -
Сум бүгд нэг нэгдэлтэй байсан. Сум чинь нэгдлийг тулгуурлаж байсан. Нэгдлийн дарга сумын дарга хоёр тусдаа
Ариун-Ундрах -
Нэгдэл байгуулагдлаа гэхэд хувь хүмүүс нэгдэлд яаж элсэх вэ? Нэгдэлд элсэнэ гэж янз бүрийн асуудал гардаг байсан уу?
Нанжид -
Шууд л элсэнэ. Малтай нэг нь малаа өгөөд малгүй нэг нь өөрөө элсээд л явна.
Ариун-Ундрах -
Элсэхэд янз бүрийн юм байхгүй өөрөө очоод элсэх үү ?
Нанжид -
Тэгнэ. Нэгдлийн гишүүн болъё гээд орно. Нэгдэл тэр хүндээ ажил өгнө. Чи тэнд очиж мал малла, тэнд очиж хашаа хороо барь , тэнд очиж худаг ус гарга
Ариун-Ундрах -
Хэвлэл мэдээлэлээр нэгдэлжих хөдөлгөөний тухай юу гэж цацдаг байсан вэ? Тэр үед радио сонсдог байсан байх тиймээ
Нанжид -
Дандаа радио сонсоно.
Ариун-Ундрах -
Сонин байсан уу?
Нанжид -
Төвийн ганц нэг хэвлэл байсан байх
Ариун-Ундрах -
Хэвлэл мэдээлэлээр нэгдэлжих хөдөлгөөний талаар магтаад ч болов юу гэж цацдаг байсан вэ?
Нанжид -
Тэр бол маш эрчимтэй яригддаг байсан.
Ариун-Ундрах -
: Тэр тэр сум ингэж байна гээд хооронд нь өрсөлдүүлээд ярих уу?
Нанжид -
Нэгдэлүүдийг өрсөлдүүлээд жилийн эцэст байр эзлүүлдэг. Тэр нэгдлийн малчин ингэсэн энэ нэгдлийн малчин тэгсэн гээд зөндөө ш дээ. Малаа хэдэн толгойд хүргэсэн гээд л
Ариун-Ундрах -
Таныг ажиллаж эхлэхэд нэгдэлжих хөдөлгөөн эхэлчихсэн байсан байна тийм үү? Анх нэгдэлжих хөдөлгөөн эхлэхэд хүмүүс ямархуу хүлээж авч байсан бол?
Нанжид -
Ойлгохгүй хүмүүс элсэхгүй. Малаа өгөхгүй гэж байсан юм шиг байна лээ. Зарим нь орохгүй малаа өгөхгүй гэж байсан кино байдаг. Сүүлдээ нэг нь орохоор нэгийгээ дагаад ордог ш дээ. Ямар кино дээр билээ тодорхой гардаг.
Ариун-Ундрах -
Яг өөрөө эсэргүүцсэн хүнийг албан ёсоор элсүүлэх үү?
Нанжид -
Үгүй байхаа. Тэр хүн яваандаа л элсэж байсан байх. Нэг их эсэргүүцэж байсан хүн байгаа юмуу. Олныхоо жишгээр явдаг байсан байх.
Ариун-Ундрах -
Малаа кинон дээр нуугаад байдаг тийм юм байх уу?
Нанжид -
Нуух сонирхолтой. Тооллогоны үед тэгэхдээ тийм улаан цайм юм байхгүй.
Ариун-Ундрах -
Баригдахгүй нуудаг байсан байх.
Нанжид -
Тэгдэг байсан байх. Сайн мэдэхгүй.
Ариун-Ундрах -
Тийм юм тантай таарч байсан уу? Тодорхой
Нанжид -
Хүмүүс нэгдлийн ажил ийм тийм байна гэвэл хурлаа хийнэ. Тэр үед намын хурал гэж сар бүр хийнэ. Нэгдлийн зөвлөлийн хурал хийнэ. Төлчдийн семинар , малчдын зөвлөлгөөн хийнэ. Тэрэн дээр авч өгнө дөө. Тэр ингэсэн энэ ингэсэн гээд шүүмжилнэ
Ариун-Ундрах -
Та бид 2 нэгдлийн мал малладаг байлаа гэхэд хоорондоо ямар хандлагатай юу ярих вэ?
Нанжид -
Тэр үед социалист уралдаан гээд хоорондоо өрсөлддөг байсан. Хоёр сайн малчин хоорондоо өрсөлдөнө. Үйлдвэрийн даалгавраа биелүүлэх гэж уралдана. Социалист уралдааны үүрэг өгчихсөн түүнийг биелүүлбэл сайн биелүүлэхгүй бол муу.
Ариун-Ундрах -
Нэгдэлжих хөдөлгөөний үед тав таван жилийн төлөвлөгөө гэж байсан уу?
Нанжид -
Байсан. 1-р таван жилийн төлөвлөгөө энэ таван жилд малаа хэдэд хүргэнэ гээд бүгд таван жилийн төлөвлөгөөтэй байсан.
Ариун-Ундрах -
Тэгээд нэгдлээрээ уралдаад байх уу?
Нанжид -
Уралдана. Ажлаараа уралдана , бригадаараа уралдана. Хооронд нь уралдаан зарлачихна. Танай хоёр уралд гэдэг ч юмуу.
Ариун-Ундрах -
Нэгдэлжих хөдөлгөөний тухай сөрөг юу байсан вэ?
Нанжид -
Сөрөг нөлөө бишгүй л гарч байсан байх. Хамаг малаа өгсөн хүн хоосорлоо. Дараа нь юмаа авах ёстой гэсэн бодол байсан л байх. Зарим хүний хувьд тийм л байдаг байх. Би нэгдэлд тийм юмаа өгсөн хүн би идэх ёстой уух ёстой гэсэн бодолтой хүмүүс байсан байх. Түүнээс өөр айхавтар хор нөлөө мэдэхгүй юм байна.
Ариун-Ундрах -
Улс орны хөгжилд сайнаар нөлөөлж байсан
Нанжид -
Сайнаар нөлөөлж байсан.бүх юм нарийн зохион байгууллалтай бүх төлөвлөгөөтэй, бүх юмыг нэгдлээс хангадаг. Одоотой адилхан танайх өгвөл өг гэхгүй улсаас төлөвлөгөө өгчихдөг. Ноос тушаах л бол тушаана. Ноолуур хэдэн кг өгөх ёстой тэрүүгээ өгнө. Нэгдэл чинь улсад нөлөөтэй байсан.
Ариун-Ундрах -
Нэгдлийн мал маллаад авдаг байсан цалингийн талаар яриач
Нанжид -
Тэр үед мөнгө ханштай байсан. 100 төгрөг доод тал нь 80 төгрөг авдаг тийм байсан юм. Төлөвлөгөөгөө биелүүлчихвэл жилийн эцэст бүхэл мөнгө гээд овоо цалин авдаг байсан юм. Сард мал малласан цөөхөн мөнгө авч байсан бол жилийн эцэст ноос ноолуур тушаасан. Төлөвлөгөө биелүүлсэн гээд овоо мөнгө авдаг байсан. Тэр үед 1000 төгрөг 500 төгрөг авсан хүн их мөнгөтэй хүн байсан.
Ариун-Ундрах -
Цалин өгөхгүй удах тийм юм байсан уу? Цаг цагт өгөөд явах уу?
Нанжид -
Цалинг бригадын тоо бүртгэгч, дарга нар тараагаад өгдөг байсан юм.
Ариун-Ундрах -
Нэгдлийн мал маллаад хүмүүсийн амьжиргааны түвшин дээшилсэн үү?
Нанжид -
Дээшлэхгүй яахав. Сайн дээшилсэн нэгдэл чинь өгөөжтэй ш дээ. Бүгдээрээ мал маллана. Үр хүүхэд нь тусдаа гараад нэгдлийн мал аваад маллана. Сайхан байсан.
Ариун-Ундрах -
Нэгдэлжих хөдөлгөөн Монгол орон даяар эхэлсэн. Нэгдлийнхээ ашгийг төв Улаанбаатар луу явуулдаг байсан уу?
Нанжид -
Тийм
Ариун-Ундрах -
Улаанбаатар хотод амьдарч байсан хүмүүс тэр нэгдэлжих хөдөлгөөний талаар ямар ойлголттой байсан бол?
Нанжид -
Түүнийг ёстой сайн мэдэхгүй. Улаанбаатар хотод амьдарч байгаа хүмүүс хөдөөнөөс хүнсээ авдаг байсан болохоор түүнийг сайн мэдэхгүй байсан байх. Хотынхон ямар бодолтой байсан түүнийг сайн мэдэхгүй
Ариун-Ундрах -
Нэгдэлжих хөдөлгөөний үед за мал маань нэгдлийн болчихлоо. Хот явна гэсэн тийм юм байсан болов уу?
Нанжид -
Байгаагүй. Яаж малаа өсгөх үү? Малаа яаж алдаж эндэхгүй маллах уу? гээд нэгдлийн мал чинь данстай нийгмийн өмч гэсэн үг үрэгдүүлбэл төлнө. Тийм учраас маш их хариуцлагатай байсан. Малаа үхүүлж үрэгдүүлэхгүйг бодно. Алдаж эндэхгүйг бодно.
Ариун-Ундрах -
Малаа нийлүүлээд нийгмийн өмч болгочихлоо. Малаас өөр юу байсан бэ? Монголчуудад өөр нийтийн өмч болгоод байсан зүйл байгаа юу?
Нанжид -
Байхгүй ерөөсөө мал л байсан. Яахав хашаа хороо нэгдлээс данслаад өгч байсан. Энэ хашааг танайд эзэмшүүллээ. Тийм үнэтэй хашаа шүү.
Ариун-Ундрах -
Малаа нэгдэлд өгөөд нийгэмчилсэн баян айл байна. Тэр айлын гэр дотор байгаа. Бурхан ч юмуу үнэтэй эдийн авах уу?
Нанжид -
Үгүй авахгүй тэр айл дээр үеэс баян байсан бол тэр эд хөрөнгө нь байж л байгаа ш дээ. Зөвхөн малаа нийгэмчилсэн миний мэдэх л тийм байна.
Ариун-Ундрах -
Та 2000 онд хот руу шилжиж ирсэн гэсэн. Хөдөөнөөс хотруу шилжих хүмүүсийн шалтгаан нь юу байна вэ?
Нанжид -
Хөдөө зуд болоод мал нь цөөн болчихсон. Амь зуух гол юм нь хотод хүмүүсийн шилжиж ирж байгаа гол шалтгаан нь хотод ажил олдоно. Хамаатан садан ах дүүгээ түших хөдөө байгаад ажил ажил байхгүй мал мал байхгүй. Ажил байхгүй хүмүүс юу хийхэв. Хотод орж ирж хар ажил хийж амьдрал ахуйгаа авч явах. Хөдөө малгүй болчихсон хүн амьдрахад хэцүү ш дээ. Сумын төв дээр байна. Малгүй юм чинь юугаа идэж яаж амьдрах юм амьдрах ямар ч арга байхгүй.
Ариун-Ундрах -
Та одоо малын эмч хийгээд явж байхад малчин өрх өөрсдийнхөө малд хэр анхаарал тавих уу?
Нанжид -
Социализмын үед бүх юм төлөвлөгөөтэй 1000 мал тарих ёстой бол 1000 малаа л тарина. Бүгдийн тарина. Тэр үед өвчин гайгуу байсан юм. Вакцин цаг тухайд нь хийдэг учраас толгой дараалан хийнэ. Малчнаас мөнгө гарахгүй улсаас ирчихэж байгаа юм. Нэгдлийн мөнгөөр бензин тосын аваад явж очоод тарьчихаж байна. Бид цалингаа аваад ажлаа хийж байгаа. Угаалга туулга бүх юм малаа тэр өдөр тэнд байлга гэхэд л болоо. Өвдөж барьсан үед эмчид заавал үзүүлнэ. Үхсэн тохиолдолд акт бичээд өгнө. Тэгэхгүй бол хасахгүй малчин өөрөө төлнө.
Ариун-Ундрах -
Таны амьдралд онцгой зүйл тохиолдож байсан уу? Бусдаас онцгой тэр онцгой доо гэх юм байгаа юу? Миний амьдрал ийм л юмаараа онцгой гэх юм.
Нанжид -
Нэг их онцгой юм байхгүй дээ. Жирийн хүмүүсийн адилаар л захиргаадалтын үед дарга нар хаашаа яв гэнэ. Хаана хэдэн цагт бай гэнэ. Очих л шаардлагатай бол хүүхдээ тэврээд очдог. Үгүй гэж хэлэх эрхгүй тийм л байсан. Бид тэр үед хийдэг ажлаа хийгээд авдаг цалингаа авдаг.
Ариун-Ундрах -
Таны амьдралд гүн гүнзгий нөлөөлсөн зүйл байна уу?
Нанжид -
Тасралтгүй би ажлаа хийгээд явж байна гэдэг чинь миний амьдралд нөлөөлж байна гэсэн үг.
Ариун-Ундрах -
Таны амьдралд эргэлт авч ирсэн зүйл байгаа юу?
Нанжид -
Одоохондоо тийм их гүн гүнзгий нөлөөлсөн зүйл байхгүй дээ. Яахав дээ нутгийнхаа шагнал урамшил авч л байсан. Тийм их гүн гүнзгий зүйл байхгүй дээ.
Ариун-Ундрах -
Та өөр ажил хийж байсан уу?
Нанжид -
Үгүй өөр ажил хийж байгаагүй. Нэгдэлд түшиглэж байсан учраас нэгдэлдээ л ажиллаж байсан.
Ариун-Ундрах -
Та сүүлд нэгдэлжих хөдөлгөөн байхгүй болсны дараа яасан бэ?
Нанжид -
Нэгдэл тарсаны дараа мал эмнэлэгт ажиллаж байгаад мал эмнэлэг хувьчлагдаад одоо ч гэсэн мал эмнэлэгт ажиллаж байна.
Ариун-Ундрах -
Малын эмчээ хийгээд. Тантай адилхан малын эмч нар их байсан уу?
Нанжид -
Зөндөө байдаг байсан. Нэг бригад нэг малын эмч, нэг зоотехникчтэй байсан. Сумын төв дээр 3 ,4 малын эмчтэй, зоотехникчтэй байсан. Одоо бол ховор болчихсон юм шиг байна. Тэр үед нэг суманд 12 малын эмч байдаг байсан. Хурал зөвлөгөөн их болдог. Дарга нарт их загнуулдаг. Мэргэжил мэдлэгээ байнга дээшлүүлнэ. Одоогийнх шиг ийм байгаагүй.
Ариун-Ундрах -
Та хэдэн төгрөгийн цалин авдаг байсан бэ?
Нанжид -
450 иас 500 төгрөг авдаг. Заримдаа 600 төгрөг авдаг байсан.
Ариун-Ундрах -
Тэр үеийн 450 төгрөг амьдралд элбэг хүрэх үү?
Нанжид -
Элбэг хүрнэ. Дажгүй байсан.
Ариун-Ундрах -
Бүх л хэрэгцээгээ хангах уу?
Нанжид -
Элбэг хангана.
Ариун-Ундрах -
Цалин дутуу гарах ямар нэгэн мөнгөний асуудал гарах уу?
Нанжид -
Ер нь гайгуу дээ.
Ариун-Ундрах -
Тэр үед илүү дутуу хэрэгцээ бага байсан байх тиймээ?
Нанжид -
Жилд ганц удаа хот орвол дээд аймаг руу хааяа нэг явна. Тэгээд л тэр
Ариун-Ундрах -
Жилд ганц орохдоо яах уу?
Нанжид -
Үгүй яахав дээ зуныхаа амралтаар хот орно. Сайндаа 1000 төгрөгтэй явна. Ойр зуурынхаа хэрэгцээний юмаа авчихдаг тийм байсан юм. Амралтын мөнгөө аваад явдаг.
Ариун-Ундрах -
Тэр үед хөдөөнөөс хот орж ирэхэд ямархуу санагддаг байсан бэ?
Нанжид -
Хэцүү юм шиг санагддаг байсан. Юм үзвэл үзнэ. Үзэхгүй бол хамаатан садангийнхаа айлуудаар явж байгаад буцна даа. Гурав дөрөв хоноод л буцна даа. Хааяа нэг сургууль соёл курсд ирэхдээ 45 хоногоор ирдэг байсан.
Ариун-Ундрах -
Тэр сургалт семинар маш сайн явагдах уу?
Нанжид -
Маш сайн явагдана. Жил болгон шалгалт авна. Ажилдаа тэнцэж байна уу үгүй юу шалгалт авдаг байсан. Тэнцэхгүй бол ажиллуулахгүй тэнцвэл үргэлжлүүлээд ажиллана. Нарийн байсан.
Ариун-Ундрах -
Нэгдэлжих хөдөлгөөний талаар өөр ярих зүйл байна уу танд ?
Нанжид -
Нэгдэл гэж тэр том айл сумын бүх л юмыг гүйцэтгэдэг байсан даа. Тэр суманд улсаас ямар төлөвлөгөө ирсэн. Хичнээн тонн мах бэлтгэх үү? Хичнээн тонн ноос ноолуур бэлдэх үү бүгдийн нэгдэл хийнэ. Бүх юм төлөвлөгөө даалгавартай. Уралдаанд муу оролцвол тэр сумын бүх ажил хойшлогдоно. Арьс ширийг дугаарлаж авдаг. 1-р зэрэг,2-р зэрэг гээд дугаарлаж авдаг. Одоогийнх шиг ирсэн болгоныг аваад байхгүй. Өөх тосын бүгдийн авна.
Ариун-Ундрах -
Гарсан юм болгоныг авна уу?
Нанжид -
Тэгнэ. Эвэр туурай авахгүй юм гэж байхгүй. Нядалгаа хийхэд амьсгалаас бусдын ашиглана гэдэг байсан ш дээ. Нэгдлийн тэр аж ахуйд байхгүй юм гэж байхгүй байсан. Тийм сайхан байсан юм. Цагаан идээгээ нэг талд нь хураачихсан хүнсний нярав гээд байдаг. Нөгөө талд нь аж ахуйн нярав гээд байна. Түүхий эд нь тусдаа.
Ариун-Ундрах -
Нэгдэл буцааж аваад байгаа тэр ааруул цагаан идээ бусад зүйлээсээ малчиддаа өгөх үү?
Нанжид -
Өгөхгүй улсад тушаана. Хүн авах шаардлага гарвал мөнгөөр худалдаж авна. Малчдад тийм шаардлага байхгүй. Нэгдлийн төлөвлөгөө биелүүлчихвэл илүү гарсан цагаан идээгээ өөрсдөө авна. Сайн ажиллаж чадвал өөрсдөө бас цагаан идээгээ хийгээд авчихна. Муу ажиллавал чадахгүй тийм л байсан. Муу ажиллавал нэгдэлд өгсөн юмгүй өөрсдөө авсан юмгүй. Үйлдвэрийн төлөвлөгөө гэж өгдөг байсан юм. Төлөвлөгөөгөө биелүүлбэл жилийн эцэст сайн мөнгө авна.
Ариун-Ундрах -
Ихэнх айл өрх биелүүлэх үү?
Нанжид -
Биелүүлнэ.
Ариун-Ундрах -
Нэгдлээрээ малаа маллаад амьдарч байсан юм байна тиймээ?
Нанжид -
Малаа маллаад үнэхээр сайхан амьдарч байсан. Өгдөг юмаа өгчихөөд бусдыг нь ууж идээд сайхан амьдарч байсан даа. Олон азарга адуутай адуучин айл дийлэхгүй ш дээ. Тэгээд хоньтой айлд нэг азарга адуу өгөөд саамын авдаг тийм л байсан.
Ариун-Ундрах -
Малаа нэгдлээрээ маллаж байгаа учраас малын бэлчээр хашаа хороо өвөлжөө хаваржаа хэвээрээ юу?
Нанжид -
Хэвээрээ тэднийх эднийх гээд байх юм байхгүй. Нэг худгийг хичнээн ч айл эзэмшиж болно. Хашаа хороо тус тусдаа байна. Бэлчээр бол зүгээр одоо бол бэлчээрээ булаалдаад сүйд болох биз. Харин хадлан тэжээл нэг их бэлдээд байдгүй байсан. Говь учраас ямар нэг юм болоход улсаас тэжээл өгдөг байсан. Цаг сайхан байвал өвс тэжээл гээд байхгүй. Цаг муудвал идүүлнэ гэхээс биш цаг сайн байвал бэлчээрээр маллана. Одоо тийм олон малтай айл байдгүй юм шиг байна лээ. Манай Налайхад хамгийн олон малтай айл 1000 малтай л байдаг юм шиг байна.
Ариун-Ундрах -
Тэр үеийн хүмүүс мал маллахаас гадна сонирхдог зүйлээ хийж байсан уу?
Нанжид -
Малаа л маллана. Өөр юм хийх эрх байхгүй. Малаа хаяад явах эрх байхгүй. Жилийн дөрвөн улиралд малаа маллана. Зун болохоор сааль сүү, хавар болохоор зэрэг үс ноос, ноолуур гээд явчихдаг. Ямар ч зав чөлөө байхгүй. Бог мал маллаж байгаа хүн өдөр болгон малаа маллана шүү дээ. Өөр ажил хийх ямар ч боломж байхгүй
Ариун-Ундрах -
Зав ч гардаггүй юм байна тиймээ?
Нанжид -
Ямар зав чөлөө байхгүй. Өвөл цас их орох юм бол малаа отор нүүдэл хийлгэнэ.
Ариун-Ундрах -
Хүүхдүүд хичээл сургуульдаа яваад л багш нар хичээл номоо заагаад л байх уу?
Нанжид -
Тэгнэ. Сургууль соёлд суух насны хүүхэд байх юм бол сумнаас хөөж байгаад сургууль соёлд нь суулгана. Аав ээж нь малаа маллана. Хүүхдүүд нь сургуульдаа сууна. Ямар ч асуудал байхгүй.
Ариун-Ундрах -
Таныг сургуульд сурдаг байхад номны хүрэлцээ хэр байсан бэ? Ном их унших уу?
Нанжид -
Ном их ховор байсан. Номын сан сүүлд л байгууллагдсан. Бид нарын үед ном их ховор байсан. Сумын клуб гэж байсан. Хааяа нэг кино гаргана. Хавар мал төллөх болохоор сумын албан хаагч нараас туслах малчин гээд явуулчихдаг. Тэднийд очоод малын төллүүлээд сар болоод ир. 45 хоноод ир гээд явуулчихдаг байсан юм.
Ариун-Ундрах -
Аа үүрэг өгөөд өөрөөр яаж олох уу? Туслах хүмүүсийг
Нанжид -
Аймаг хотоос Шиф байгууллагын хүмүүс ирээд тусладаг байсан юм. Шиф гэж их юм өгдөг байсан ш дээ.
Ариун-Ундрах -
Шиф гэж юу вэ?
Нанжид -
Манай нэгдэлтэй хөнгөн хүнсний үйлдвэр шифийн холбоотой байсан. Шиф байгууллагдаа мах сүү өгнө. Шифээс бас их юм ирдэг байсан юм. Шүдэнз лаа хөдөө хэрэгтэй юу байна бүгд ирдэг байсан юм. Шиф гэж хоёр байгууллага хоорондоо их холбоотой ажилладаг байсан юм. Малчиддаа зуны цагт аваачиж хот үзүүлнэ. Үйлдвэрийн ажилчиддыг авч ирж цагаан идээн дээр амраадаг. Шиф гэж их сайхан юм байсан ш дээ. Шифийн тусламж гээд зуд болохоор зэрэг өвс тэжээл машин машинаар нь ирнэ.
Ариун-Ундрах -
Бэлтгэдэг байсан юм байхдаа?
Нанжид -
Улсаас худалдаж аваад өгдөг.
Ариун-Ундрах -
Хадлан говь нутагт нэг их бэлдэдгүй гэсэн тиймээ?
Нанжид -
Говьд нэг их хадлан авахгүй. Манай нэгдлийн хадлангий салаа хангайгаас ирж жаахан хадлан авдаг байсан юм.
Ариун-Ундрах -
Нэгдэл өөрийнхөө бүх юмыг хариуцаад ажилладаг байсан юм байна тиймээ?
Нанжид -
Тэгнэ ш дээ. Нэгдлээс юу гарна бүх юмыг нэгдлээс гаргана.
Ариун-Ундрах -
Сүүлд нэгдэл тарсан нь ардчилал гараад тарсан уу? Шалтгаана нь юу вэ?
Нанжид -
Ардчилал гараад л алга болсон шүү дээ. Өмчийг эзэнд нь өгнө гээд л тэгээд тараагаад хаясан байхгүй юу. Нэгдэл гэдэг айл нэг л бишээ гээд яриад байгаагүй юу. Тэгээд яахав дээ ардчилал гарч ирээд өмчийг эзэнд нь малчдад малыг нь өгнө гээд л нэгдлийн буянаар хүн болгон малтай болоо биз дээ.
Ариун-Ундрах -
Үнэхээр Нэгдэл нэг л биш болчихсон байв уу? Эсвэл цаг үеийн шаардлагаар тийм юм болсон уу?
Нанжид -
Би бол цаг үеийн шаардлагаар л тарсан гэж боддог. Түүнээс биш нэгдэл чинь гайгуу л байсан ш дээ
Ариун-Ундрах -
90 он хүртэл байгүй байсан уу?
Нанжид -
Ардчилал гараад бүх юм байхгүй болсон ш дээ.
Ариун-Ундрах -
Нэгдэлжих хөдөлгнөөний үед малаа маллаад малчид бол сайхан амьдарч байсан юм байна тиймээ?
Нанжид -
Ер нь сайхан байсан ш дээ?
Ариун-Ундрах -
Ядуу зүдүү айл ховор байсан байх тиймээ?
Нанжид -
Тийм ховор байсан. Ажил муутай айл л жаахан ядуу байна уу гэхээс биш ажилсаг хүмүүс бол сайхан амьдарч байсан. Хонь хариулж байгаа айлд унааны морийн өгнө. Тэмээгийн өгнө. Гэр оронгүй бол гэр орон өгнө.
Ариун-Ундрах -
Нэгдлийн малыг ялгадаг байсан байна. Нэг айлд хонь нэг айлд Тэмээ гэж өгөх үү?
Нанжид -
Тэгнэ. Хонийг чинь дотор нь ялгана. Эх хонь, эр хонь, төллөх хонь, суваа хонь гээд төрөлжүүлдэг байсан юм. Нэг бригадад үхрийн фремтэй нэг саалчинд 20 үхэр байдаг ч юмуу. Улсын төлөвлөгөөтэй цөцгий цохино. Зовад гэж байсан. Түүндээ төлөвлөгөөтэй сүүгээ өгөөд л тэр сүүгээ өгч байж гарна.
Ариун-Ундрах -
Баяр ёслолыг хэр тэмдэглэж байсан бэ? Уламжлалт цагаан сар наадам
Нанжид -
Яг тэмдэглэнэ. Хийдгээрээ л хийнэ сум сумын хэмжээнд.
Ариун-Ундрах -
Албан хаагч нар цагаан сар хийхэд хэцүү байсан гээд байдаг. Тэр хөдөө зүгээр байсан уу?
Нанжид -
Хөдөөнийхэн зүгээр хийж байсан. Залуу айлууд ч гэсэн хийж байсан. Албан хаагч нарыг бас жаахан хорьдог байсан байх .
Ариун-Ундрах -
За өнөөдрийн ярилцлагаа ингээд өндөрлөөд дараагийн ярилцлага дээрээ уулзъя
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.