Nanjid


Basic information
Interviewee ID: 990070
Name: Nanjid
Parent's name: Övgön
Ovog: Tavin
Sex: f
Year of Birth: 1953
Ethnicity: Halh

Additional Information
Education: tusgai dund
Notes on education:
Work: veterinarian
Belief: Buddhist
Born in: Adaatsag sum, Dundgovi aimag
Lives in: Nalaih sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: cook
Father's profession: accountant / negdel darga


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
collectivization
herding / livestock
authority
politics / politicians
privatization


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Ариун-Ундрах -

Сайн байна уу? Нанжид эгчээ хоёулаа хоёрдахь удаагийнхаа ярилцлагад оръё. Түрүүн нэгдэлжих хөдөлгөөний тухай ярьсан нэмэлт хэдэн асуулт байна. Таны ажиллаж байсан нэгдлийн нэр нь юу байсан вэ?

Нанжид -

Манай сумын нэгдэл Адаацаг сумын Амьдралын туг нэгдэл гэж байсан. Манай нэгдэл 3 бригадтай бригад нь дотроо 4 хэсэгтэй. Нэг бригад нь үнээний фермтэй бодын бригад, нөгөө хэд нь хонь ямааны бригад байлаа.

Ариун-Ундрах -

Бригад гэж юуг хэлэх вэ?

Нанжид -

Бригад гэж сумын газрыг районоор хуваачихдаг. Хойд талынх нэг бригад зүүн талынх нэг бригад , урд талынх нэг бригад. Сумынхаа нутаг дэвсгэрийг 3 хуваачихдаг.

Ариун-Ундрах -

Нэгдлийн захиргаанд ямар хүмүүс байх вэ?

Нанжид -

Нэгдлийн дарга гэж байгаа нэгдлийн зөвлөлийн гишүүд гэж байгаа орлогч дарга, ерөнхий нягтлан, эдийн засагч, тэгээд доошоогоо туслах нярав, аж ахуйн нярав, тэгээд доошоогоо өвс тэжээл хийдэг бой хийдэг, нэгдлийн ямар л ажил байна хийдэг туслах үйлдвэрийн ажилчид гээд байдаг байсан. Тэгээд бриагадын дарга тоо бүртгэгч, малын эмч, зоотехникч, хэсгийн ахлагч нар тэгээд малчид

Ариун-Ундрах -

Тэр үед нэгдлийн зочид буудал гэж байсан уу?

Нанжид -

Байсан зочид буудал, гуанз, энэ тэндээс зочид төлөөлөгчид ирвэл хүлээн авдаг. Гал тогоотой байнгын ажиллагаатай зочид буудлын үйлчлэгч хүн ирвэл ажилладаг.

Ариун-Ундрах -

Улсаас нэгдлэлд ямар төлөвлөгөө даалгавар өгч байсан бол тэр үед?

Нанжид -

Бүх юм даалгавартай хичнээн хэмжээний хадлан тэжээл авна. Хэдэн тонн мах бэлтгэнэ сүү, ноос ноолуур , үйлдвэрийн даалгавар гээд би түрүүн ярьсан ш дээ. Дандаа төлөвлөгөөтэй тэрийг чинь малчид биелүүлнэ.

Ариун-Ундрах -

Нэг малчин гэхэд хичнээн, хэр хэмжээний норм гүйцэтгэж байсан бэ?

Нанжид -

Ямар мал маллаж байна тэрнийхээ бүх л юмыг өгнө. Эхлээд төл авна дараа нь мах бэлдэхийн тулд таргалуулна.

Ариун-Ундрах -

Тэр үеийн нэгдлийн гишүүдийн дундаж тоо хэд байсан бэ? Хичнээн гишүүн байх уу? Жнь: Таны ажиллаж байсан “Амьдралын туг” нэгдэлд

Нанжид -

Цөөхөн хэдэн албан хаагчаас бусад нь нэгдлийн гишүүд байсан. Тэр сум 2000 хүнтэй байлаа гэхэд ихэнх нь нэгдлийн гишүүд.

Ариун-Ундрах -

Таныг байхад нэгдлийн гишүүн биш хүн ховор байсан байна тиймээ?

Нанжид -

Байхгүй.

Ариун-Ундрах -

Нэгдлийн гишүүдийн эрүүл мэндийг яаж анхаардаг байсан бэ? Эмнэлэг ер нь ямархуу байсан бэ?

Нанжид -

Бригад болгон эмчтэй эмч нь малчдын гэрээр яваад үзнэ. Бүр болохгүй бол сумын эмнэлэг түргэн тусламжаар үйлчилдэг. Сумандаа хэвтэж эмчлүүлнэ. Бүр болохгүй бол аймаг, хотын эмнэлэг рүү явуулна. Бригадын эмч нар бол малын эмчтэй адилхан л явна шүү дээ. Морьтой бол морьтой мотоциклтэй бол мотоциклтэй явна даа.

Ариун-Ундрах -

Малчин айл дундачаар хэдэн хүүхэдтэй байх уу?

Нанжид -

Янз бүр ер нь тэр үед айлууд их олон хүүхэдтэй байдаг байсан. Доод тал нь 5 хүүхэдтэй тэгээд долоо найман хүүхэдтэй айл олон байсан. Хүүхдүүд нь дотуур байранд байдаг. Сургуульд ороход

Ариун-Ундрах -

Танай нэгдэл мал маллахаас өөр ногоо тарих ч юмуу өөр юм хийдэг байсан уу?

Нанжид -

Ногоо тарьдаггүй байсан. Хадлангийн нэг салаа байсан хангай руу явж хадлан авдаг байсан. Өөр юм байгаагүй ээ.

Ариун-Ундрах -

Өөр ямар нэгэн үйл ажиллагаа явуулж байсан уу?

Нанжид -

За яахав дээ төмс ногоо ганц нэг тарьдаг байсан

Ариун-Ундрах -

Тэгээд бас нэгдлийн малыг янз бүрийн тамгаар тамгалдаг байсан байх тиймээ ?

Нанжид -

Айлд очиход нэгдлийн мал тусгай тамгатай амины мал тусгай тамгатай.

Ариун-Ундрах -

Маш олон нэгдэл Монголд байгаа ш дээ нэгдэл болгон өөр өөр тамгатай байх уу?

Нанжид -

Өөр өөр тамгатай

Ариун-Ундрах -

Тэгээд таван хошуу мал нь дотроо өөр өөр тамгатай байх уу?

Нанжид -

Бод мал нь тамгатай бог малын чихийн имнэдэг байсан ш дээ

Ариун-Ундрах -

Аа тийм хайчлаад

Нанжид -

Сүүлийн үед ээмэглэдэг байсан нэгдлийн малыг бас малыг ангилдаг болсон 1-р ангийн мал 2-р ангийн мал гээд ноос үс, махных гээд ангилаад ээмэг зүүдэг байсан.

Ариун-Ундрах -

Танай нэгдлийн тамга ямар хэлбэртэй байсан бэ?

Нанжид -

Дөрвөлжин хэлбэртэй байсан.

Ариун-Ундрах -

Сүүлийн үед бас будгаар буддаг болсон юм шиг байлаа тиймээ?

Нанжид -

Яахав дээ. Тууврын айлууд тамгалахын хажуугаар будаг түрхдэг. Зарим нь толгой дээр нь зарим нь ууцан дээр нь , зарим нь нуруун дээр нь будна. Ноосын хяргаж байхдаа будчихдаг. Бие биенээсээ ялгаж салгахын тулд

Ариун-Ундрах -

Өөрийнхөө амины мал нь тамгагүй байх уу?

Нанжид -

Тамгатай. Тэр айл чинь өөрийн гэсэн тамгатай

Ариун-Ундрах -

Тэгж байж л тэр олон малыг ялгах байх тиймээ?

Нанжид -

Энэ нэгдлийн мал энэ амины мал байна гээд ялгагдана.

Ариун-Ундрах -

Нэгдлийн даргыг яаж томилдог байсан бэ? Та аавынхаа талаар мэдэж байгаа зүйлээ ярьж өгөөч.

Нанжид -

Дээрээс нэгдлийн зөвлөлөөс л томилдог байсан. Дээрээс томилдог байсан.

Ариун-Ундрах -

Таныг бага байхад аав чинь ямар ямар ажил хийж байсан. Танд санаж байгаа юм байна уу?

Нанжид -

Бүх л ажлын хийсэн хамгийн сүүлд худалдаа бэлтгэл анги гэж байсан. Түүнд нярав хийж байсан. Бүх юмыг нийтээрээ хийдэг байсан. Хороо хашаа барьсан ч нийтээрээ, ямаа самнах, мал ноослох, зэрэг бүх л ажлыг нийтээрээ улсын өгсөн төлөвлөгөөг яаж биелүүлэх үү

Ариун-Ундрах -

Өгсөн төлөвлөгөөг давуулж биелүүлдэг байсан уу?

Нанжид -

Давуулж биелүүлдэг үе бий дутдаг үе ч бий сүү сааль бүх юмаа биелүүлэх гээд зүтгэнэ шүү дээ

Ариун-Ундрах -

Зарим зүйл нь биелээд зарим зүйл нь дутах юм байсан уу тиймээ?

Нанжид -

Ер нь биелүүлдэг байсан даа. Биелүүлхийн төлөө явна. Биелүүлэхгүй бол улсын төлөвлөгөө тасалсан гээд аюултай ш дээ.

Ариун-Ундрах -

Та түрүүн хээлтүүлгийн мал гээд ярьсан түүнийхээ талаар жаахан ярьж өгөөч үржлийн малын тухай

Нанжид -

Малыг ашиг шимээр нь ялгаад гоц ашиг шимтэй мал байна ш дээ. Мах сайтай сүү сааль сайтай тийм малын эцэг малын гаднаас авч ирээд малаа хээлтүүлээд зохиомол хээлтүүлэг хийгээд малынхаа чанарыг сайжруулах үйлдвэр угсааг сайжруулах. Нэг хэсэг аягүй гоё ноостой хонь байсан тэрүүгээр баахан хээлтүүлэг хийсэн.

Ариун-Ундрах -

Одоо жнь: нэг суурь хээлтүүлэгч мал байлаа гэхэд тэр мал руу оруулах тиймээ?

Нанжид -

Нэг айл 300 хоньтой байлаа гэхэд хэдэн хуц ухна байвал болох уу зарим айлуудын малд зохиомол хээлтүүлэг хийдэг байсан.

Ариун-Ундрах -

Зохиомол хээлтүүлэг гэдэг нь яаж хээлтүүлэхийг хэлэх үү?

Нанжид -

Одоо жнь: танайх 500 хээлтүүлэх малтай байлаа гэхэд үр авдаг тусгай хүмүүс байгаа. Тэр малд туршигч хуц оруулаад ороон орсон малыг ялгаж байгаад. Нэг хуцны үрийг өчнөөн малд тарина шүү дээ.

Ариун-Ундрах -

Тариа шиг юмар тарих уу?

Нанжид -

Үрийн аваад тусгай юманд хийгээд толь тавиад таричихдаг байсан юм.

Ариун-Ундрах -

Тэр зохиомол хээлтүүлэг амжилттай болох уу?

Нанжид -

Амжилттай болно.

Ариун-Ундрах -

Тэгээд яг жинхэнээсээ хээлтсэн юм шиг төл нь гараад ирэх үү?

Нанжид -

Тэгнэ. Ашиг шимийн харж тэгж зохиомлоор хээлтүүлдэг байсан юм. Малын төрөл холдуулж хээлтүүлнэ. Энэ жил танайд өөр бригадаас хуц авч ирж хээлтүүлгэнд тавина. Дараа жил өөр хуц тавих жишээтэй. Өөр аймаг сумаас авч ирнэ. Суман дотроо бригадаараа солино.

Ариун-Ундрах -

Танд нэгдэлжих хөдөлгөөний талаар ярьж өгсөнд баярлалаа. Одоо хоёулаа таны амьдралын талаар өмнө нь ярьсан л даа үргэлжлүүлээд сургууль төгссөнөөс хойших амьдрал та социализмын үед амьдарч байлаа тэр талаараа

Нанжид -

Бид нар социализмын үед аягүй хариуцлагатай дарга нараасаа айдаг. Юм хум элбэг дэлбэг тийм байсан. Нэгдлийн аж ахуйд байхгүй юм гэж байхгүй хэрэгтэй юм дарга нараараа цохиулаад авчихдаг. Дэлгүүр хоршоонд ч гэсэн чихэр михэр элбэг дэлбэг мөнгө байхад дуртай юмаа аваад хэрэглэнэ. Юм их голно. Дотоодын юм ч гэсэн их сайхан юм байдаг байсан. Аймгийн хүнсний үйлдвэр сайхан боов хийнэ. Гурил гэхэд уул овоо шиг овоочихсон. 1-р гурил 2-р гурил гээд л тэрнээс шилж авна. Будаа элбэг дэлбэг. Бид нарыг тооллогонд явуулна. Худалдаа бэлтгэл ангийн тэр их барааг тоолуулна. Чихэр хатах ч юмуу ямар нэгэн муудсан байх юм бол шууд асгадаг. 80 хэдэн онд байхаа дотоодын Хавар тошлоо, аргал гээд баахан чихэр манай суманд улаан эрэг гэдэг газар байдаг тэнд аягүй их юм акталж хаядаг ногоон цай хүртэл хаядаг.

Ариун-Ундрах -

Шууд хаячих уу?

Нанжид -

Түүнийг чинь шууд хаяад шатааж устгадаг. Авна гэх эрх ч байхгүй тэрнээс иддэг байсан ш дээ бид нар тооллого хийж байхдаа . гэвч аваад явах эрх байхгүй. Шар будаа муудлаа л гэнэ. Цай илжирсэн байна гээд шууд хаядаг байсан. Чихэр нь хатсан байна. Шар будаа хулгана идсэн байна гээд л хаядаг байсан.

Ариун-Ундрах -

Яг хэдэн оны үе вэ?

Нанжид -

80 хэдэн он

Ариун-Ундрах -

Тэгвэл хүнсээр ер нь гажигддаггүй байсан юм байна тиймээ?

Нанжид -

Үгүй үгүй боов хатлаа гээд хаядаг. Тэр үеийн байрны хүүхдүүд аягүй тансаг байдаг байсан. Үйлдвэрийн боов иддэг талх идвэл масло сахартай иддэг. Байрны хүүхдүүд аягүй тансаг хоол иддэг байсан.

Ариун-Ундрах -

Аймгийн төв, сумын төв хоёр юугаараа ялгаатай бэ? Жнь: аймгийн төвийн хүүхдүүд сумын төвийн хүүхдүүдийн ялгаа нь юу вэ?

Нанжид -

Аймгийн төв нь арай хот маягийн сумын төвийн хүүхдүүд бага сургууль төгсөөд аймгийн төв рүү явдаг. Аймгийн төвд арай идээ цагаа ховор байдаг ч юмуу тиймэрхүү л байсан байх. Төвийнхэн гэж ярина шүү дээ

Ариун-Ундрах -

Тэр үед Орос дэлгүүр гэж байдаг байсан гэсэн тиймээ?

Нанжид -

Манай аймагт Орос дэлгүүр байдаг байсан. Оруулахгүй очерлож очерлож байж ордог. Орос дэлгүүр учраас гоё гоё юм байдаг байсан.

Ариун-Ундрах -

Орос дэлгүүр гээд байгаагийн онцлого нь юу вэ дотор нь юу байх уу?

Нанжид -

Дандаа Орос бараа байдаг. Тэр үед Орос цэргийн анги байдаг байсан юм. Тэрний дэлгүүр аймгийн төвийнхэн очерлож байж ордог. Бид нар хааяа нэг аймгийн төв орохоороо тэр дэлгүүрт ордог. Сумын дэлгүүрт байхгүй гоё гоё юм байдаг. Хүүхдийн гутал

Ариун-Ундрах -

Хүнсний бараа аль аль нь байх уу?

Нанжид -

Аль аль нь байдаг. Аймгийн дарга цэрэг нар промсокоор ордог.

Ариун-Ундрах -

Бараа нь хүрэлцээтэй юу?

Нанжид -

Хүрэлцээтэй. Хайрцаг саваар нь авахгүй ш дээ цөөхөн авдаг байсан юм.

Ариун-Ундрах -

Тэр үеийн барааны үнэ ямар байсан бэ?

Нанжид -

Бага байсан. Тэр үед мөнгө ханштай байсан. Бид нар аймаг орохдоо тийм их мөнгөтэй орохгүй ш дээ. Сайндаа 100 за 30 төгрөгтэй орлоо гэхэд ойр зуурын юмаа аваад гуанзанд ороод хоол идээд боов боорцог чихэр аваад болдог байсан

Ариун-Ундрах -

Таны цалингаас илүү гардаг байсан уу?

Нанжид -

Болдог байсан юм. Бид нар илүү гаргах гэж боддоггүй тухайн үедээ тааруулаад л

Ариун-Ундрах -

Ямар ч байсан дутадгүй байсан юм байна тиймээ?

Нанжид -

Гайгуу

Ариун-Ундрах -

1990 он гараад бараа тавар ховордоод картанд орсон ш дээ. Тэр үеийн таны амьдрал

Нанжид -

Ёстой аймаар байсан. Цөөхөн ам бүлтэй айлд чинь аяга хүрэхгүй сахар будаа, гурил гэхэд ганц хоёрхон кг аймаар байсан. Хүртэц муутай. Зарим олон хүүхэдтэй айл гурилтай хоол хийхгүй бага ордог гэж бантан хийдэг. Боов боорцог хийх бүр байхгүй болсон. Гурил ховор учраас

Ариун-Ундрах -

Дэлгүүрийн лангуун дээр давс л байсан гэсэн биз дээ

Нанжид -

Яг үнэн

Ариун-Ундрах -

Картын бараа гэхээр яаж авах уу? Дэлгүүр дээр очоод очерлох уу?

Нанжид -

Очерлоно. Айл өрхийн нэрийн өгчихсөн. Танайх хоёр ам бүлтэй байлаа гэхэд 2кг гурил 200 грамм сахар хэмжээтэй хүүхдүүд оюутан байхгүй бол хасаад өгдөг тийм байсан юм. Яг тэр сумандаа байгаад нь өгнө. Аймаг хотод байгаад нь өгөхгүй картын барааны үед үнэхээр хэцүү байсан.

Ариун-Ундрах -

Бараа тийм элбэг байж байгаад яагаад ховор болчихсон бэ?

Нанжид -

20-р тогтоол гараад гэнэт л тийм болчихсон ш дээ.

Ариун-Ундрах -

Засгийн газрын 20-р тогтоолтой холбоотой юу тэр яг ямар тогтоол байсан юм бэ?

Нанжид -

Мөнгийг чинь нэг төгрөгийг 2 төгрөгийн ханштай болгоод 100 төгрөгөөр авах юмыг 200 төгрөгөөр авдаг болоод л

Ариун-Ундрах -

Бараа байсан ш дээ. Тэрийг яаж байхгүй болгов?

Нанжид -

Их мөнгөтэй байсан нэг нь юм ховордоно гээд л бөөнөөр авсан байх. Хачин их элбэг байсан юм гэнэт ховордоод

Ариун-Ундрах -

Яг хэдэн он бэ?

Нанжид -

89,90 он байх.

Ариун-Ундрах -

Хэр удаан үргэлжилсэн бэ?

Нанжид -

гурав дөрвөн жил болсон байхаа. Тэгээд л ганзагын наймаа дэлгэрээд хүн болгон шахуу хойшоо урагшаа яваад л тэгээд л элбэг болж эхэлсэн байх.

Ариун-Ундрах -

Хүнс бараанаас өөр ямар онцлог зүйл байсан бэ? Төрийн байгууллагад ямар хүмүүс байсан бэ?

Нанжид -

Батмөнх дарга байсан

Ариун-Ундрах -

Таны үед Цэдэнбал дарга байсан уу?

Нанжид -

Байсан байсан Цэдэнбал даргын үед бүх юм хангалуун сайхан байсан.

Ариун-Ундрах -

Бараа ховордсоноос өөр ямар хямрал гарсан бэ?

Нанжид -

Албан байгууллагууд төсөв мөнгө муутай цалин тэтгэвэрээ тавьж чадахгүй. Сумын төвд гэрэл асдаг байсан тэр нь асахгүй. Бүх юм нь хаагдаад сумын төв нэг хэсэг харанхуй байсан. Лаатай улсаас өгдөг бүх юм нь байхгүй болчихсон. Нэгдэл тарж бутраад байх юм байхгүй болчихсон.

Ариун-Ундрах -

Яг тэр үеэр нэгдэл тарсан уу?

Нанжид -

Тэгсэн. Малаа хувьчилж авах нь аваад нэгдлийн суурин дээр компани байгууллагдаад. Тэгээд малыг хувьчилаад тараагаад хүн бүхэн айл бүхэн малтай болсон. Тэгээд 2000 он хүртэл цаг агаар их сайхан байсан зуд болохгүй тэгж мал их өсөж хүмүүсийн амьдрал бас сайжирсан хөдөөнийхөн машин тэрэг мотоцикл аваад л гаднаа машингүй айл байхгүй доод талын айл нь 300 малтай хүмүүсийн амьдрал их сайжирсан. Төвөөс наймаачид давхиж очоод л хамаг юмын хангаад л литрийн спиртээр хүртэл хонь малаа сольдог байсан гэсэн ш дээ. 1 литр спиртээр нэг төлөг сольдог байсан.

Ариун-Ундрах -

намайг багад найруулж зардаг байсан.

Нанжид -

сумын төвөөр найруулж зардаг байсан.

Ариун-Ундрах -

таныг залуу байхад хэвлэл мэдээллийн хэрэгслээр юуг анхаарч мэдээллэдэг байсан вэ? Үнэн сонин өөр ямар сонин байсан вэ?

Нанжид -

Шар сонингууд дагаад гараад ирсэн. Тэрэн дээр чинь дандаа хүн муулна. Тэр дарга ингэж идсэн тэнд ийм хэрэг гарч гээд янз бүрийн юм бичээд дээр үед нууц байсан юмнуудыг илэн далангүй бичнэ.

Ариун-Ундрах -

Клубт кино их гардаг байсан байх. Ямар кино гардаг байсан вэ?

Нанжид -

Сумын клубт шинэ гарсан кино аймгийн төвөөс кино солилтоор авч ирээд сумын төвийнхөн аягүй их үзнэ. Шинэ гарсан кино заавал ирнэ. Жилд 1-2 монголын шинэ кино гарна.

Ариун-Ундрах -

тогтмол гардаг байсан уу?

Нанжид -

тогтмол гарна. Шинэ кино ирсэн гээд сумын төвийнхөн орой болгон кино үзнэ. Тэгээд 70,80-аад оны үед гэрэл цахилгаан хомс байсан. Гэрэл цахилгаангүй болохоор юун кино үзэх. Гэрэл ч байхгүй юм чинь

Ариун-Ундрах -

киноноос гадна бүжиг их зохиогдох уу?

Нанжид -

Тэгнэ. Бас урлагийн бригад их ирнэ. Тэндэхийн соёлын ордон , тэндэхийн бригад , драмын театр, хүүхэлдэйн театр хөдөө сумдаар явж аягүй их тоглолт хийдэг байсан. Зуны цагт гол төлөв ирнэ. Ирсэн хүмүүстэй сумын төвийнхөн бүжиг таанз явуулна гээд тог цахилгаанаа сунгаад сумын төвийн цахилгаан 6цагаас 11 цаг хүртэл асаад унтарчихдаг. Заримдаа тогоо сунгаад 1 ,2 цаг хүртэл бүжиглэдэг тийм байсан юм.

Ариун-Ундрах -

Бүжиг нь тогтмол зохиогдох уу?

Нанжид -

Дээр үед суман дээр соёл хүмүүжлийн ажил их зохион байгууллагдаг байсан. Хагас сайн өдөр болгон лекц сонсгол зохион байгуулдаг. Албан газрууд ээлжээр тоглолт бүжиг зохион байгуулдаг байсан.

Ариун-Ундрах -

Тэр соёлын довтолгоотой холбоотой юу?

Нанжид -

Намын ажилтай холбоотой намын үзэл сурталын ажил. 7 хоногт зүгээр байна гэж байхгүй ямар нэг нь үйл ажиллагаа заавал зохион байгуулдаг тийм байсан. Малчдын хурал их болно тэр үеэр үзвэр үйлчилгээ бүжиг болно. Концерт их тоглоно. Албан газар газраараа концерт тоглодог байсан. Чадсан чадаагүй бүгдийн цуглуулж байгаад концерт тоглодог байсан.

Ариун-Ундрах -

Албан газрууд ямар ямар баяр хийдэг байсан бэ?

Нанжид -

Мартын 8 , хүүхдийн баярыг хүүхдийн хэмжээнд одоотой адилхан төрсөн өдөр хийдэггүй байсан юм. Мартын 8 их сүртэй тэмдэглэдэг байсан. Хөдөөнийхэн

Ариун-Ундрах -

Уламжлалт баяраа тэмдэглэнэ

Нанжид -

Цагаан сар, наадам, янз бүрийн ойнууд 70 жил 80 жилийн ойг тэмдэглэнэ. Одоотой адилхан олон баяр байгаагүй.

Ариун-Ундрах -

Хүмүүсийн ажилдаа хандах хандлага ямар байсан бэ?

Нанжид -

Тэр үед ажил таслах дарга цэргийн өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй байна гэж байхгүй. Ажлын хажуугаар субботник хийнэ. Ямар ажил байна бүгдийн хийнэ.

Ариун-Ундрах -

Хүмүүс тэгж ярьдаг ш дээ. Социализмын үед бүх юм нь нийгмийн өмч учраас хүмүүс нь идэвхи их муутай ажилдаа ирж бүртгүүлээд цалингаа авдаг байсан гэж ярьдаг. Энэ үнэнтэй хэр нийцэж байна.

Нанжид -

Зүгээр байгаа хүмүүсийг шүүмжилнэ. Хурал зөвлөгөөн дээр шүүмжилнэ ярьж өгнө. Ажлын хийлгэж байж л цалинг нь өгнө ш дээ. Тогтмол цалинтай байсан

Ариун-Ундрах -

Цалин тасран гэж байхгүй. Сүүлд 90 оны үед цалин тасрах юм гарч байсан уу?

Нанжид -

Тэр үед улсын төсөвтэй холбоотой байсан байх. Цагт авч чадахгүй банканд нь мөнгө байхгүй тэтгэвэрээ ч авч чадахгүй

Ариун-Ундрах -

Одоо банкууд хүндрэлтэй болоод байгаа шиг тэр үед бас банкууд дампуурч байсан гэсэн тиймээ?

Нанжид -

ХАА банк гээд байдаг байсан одоо ч байж л байна шүү дээ.

Ариун-Ундрах -

Суманд олон банк байсан уу?

Нанжид -

ХАА банк л байсан. Одоотой адилхан янз бүрийн банк байгаагүй.

Ариун-Ундрах -

Таны үеийнхэн ном их уншдаг байсан гэсэн ямар ном их уншдаг байсан бэ?

Нанжид -

Тэр үед шалгалт ирээд за хэдэн ном уншсан. Хэдэн сэтгүүл захиалсан. Уншсан номын тэмдэглэл хөтөл гэдэг байсан. Шинэ ирсэн номыг байнга уншина.

Ариун-Ундрах -

Жнь. Ямар ямар ном байсан бэ?

Нанжид -

Мандухай, зүрхний хилэн, зам гээд их гоё гоё ном байдаг байсан. Толгой дараалан уншдаг байсан. Гадаадын зохиолчдын ном бас их уншдаг байсан.

Ариун-Ундрах -

Номоо хоорондоо солиод л уншаад байх уу?

Нанжид -

Тэгнэ. Солиод уншина. Номын сангийн номыг уншаад буцаагаад өгдөг байсан. Хүн бүр хүүхэд шуухадгүй номын санд карттай байдаг байсан.

Ариун-Ундрах -

Дээрээс шалгадаг байх нь

Нанжид -

Тийм дээрээс шалгалт ирээд хэдэн ном уншсан гээд шалгана. Дугуйлан лекцинд суусан ном уншсан тухай тэмдэглэл хөтөлдөг байсан.

Ариун-Ундрах -

Юутай холбож хариуцлага тооцох бэ?

Нанжид -

Ажилтай намын үүр шалгана. Ажил муу байна гээд л

Ариун-Ундрах -

өөр таны амьдарч байсан үед онцлог юу байсан вэ?

Нанжид -

Одооныхыг бодвол сайхан байсан юм байна. Хамт олон эвсэг тийм л байсан. Ганц нэг муу хүн байвал даалтанд авна.

Ариун-Ундрах -

Одооных шиг хувиа хичээдэггүй байсан уу?

Нанжид -

Тэр үед бид нар албан газраа л бодно. Тэр албан газрын тэр муу байна гэж хэлүүлэхгүйн тулд

Ариун-Ундрах -

Нэгдэлжих хөдөлгөөн нуран унахад том том аж ахуйн нэгжүүд яаж үлдсэн бол?

Нанжид -

Тэрийг чинь компани нэрийдэлтэй хувь хүмүүс хувь эзэмшиж дундын өмч байж байснаа сүүлд яасан юм бүү мэд. Захиралууд нь авсан юмуу бүү мэд

Ариун-Ундрах -

Тэгээд алга болсон уу?

Нанжид -

Данстай байдаг юмуу. Компани нь байвал ядаж байшин барилга нь байдаг л байх.

Ариун-Ундрах -

Байшин барилга дотор нь янз бүрийн агуулах байлаа гэж бодоход тэр нь яахав?

Нанжид -

Нурах нь нураад , тоногдох нь тоногдоод өнгөрсөн юм шиг байлаа.

Ариун-Ундрах -

ер нь бол байхгүй болсон уу?

Нанжид -

Байхгүй болсон. Өмч хувьчлал нэрийдлээр хувьчилж авсан нь буулгаж аваад дууссан юм шиг байна лээ.

Ариун-Ундрах -

Тэгээд тэр том юмнууд байхгүй болсон уу?

Нанжид -

Нэгдлийн тэр их хөрөнгө яасан юм бүү мэд. Үлдсэн улсууд нь авдаг юм уу яадаг юм.

Ариун-Ундрах -

Үлдсэн хүмүүс л авсан байх. Олноороо хуваагаад авдаг юм уу?

Нанжид -

Компани гэж нэг юм үлдээгүй юу. Компаний гишүүд гээд

Ариун-Ундрах -

Компаний гишүүн гэдэг нь...

Нанжид -

Хуучнаар бол нэгдлийн гишүүд

Ариун-Ундрах -

Орчин үеэр компаний гишүүн

Нанжид -

Компани малчдынхаа юмыг зах зээлд гаргах үүрэгтэй. Малчид компаниасаа өвс тэжээл авна.

Ариун-Ундрах -

За хоёулаа ярилцлагаа өндөрлөе дөө. Танд баярлалаа.

Нанжид -

Чамд баярлалаа. Ажлын амжилт хүсье.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.