Baatar


Basic information
Interviewee ID: 990073
Name: Baatar
Parent's name: Hüühnee
Ovog: Darhad
Sex: m
Year of Birth: 1941
Ethnicity: Darhad

Additional Information
Education: incomplete secondary
Notes on education: graduated 7th grade
Work: retired, bookkeeper
Belief: Blue shamanism
Born in: Renchenlhümbe sum, Hövsgöl aimag
Lives in: Mandal sum sum (or part of UB), Selenge aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
democracy
authority


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Хишигсүрэн -

Өнөөдөр Баатар гуай бид 2-ын 2 дахь уулзалт болж байна. Тэтгэвэрт гарах хүртлээ их олон янзын ажил хийж байсан гэж байна. Тэр тухай нь яриулахаар шийдлээ.

Баатар -

За байз би он сараа мартаад байна. 1965 онд цэргээс халагдаж ирсэн. 1965 оны 11-н сард Батсүмбэрийн сангийн аж ахуйн үр тарианы “Жаргалантын” аж ахуй гэж байсан. Тэнд би тоо бүртгэгчээр ажилласан. Тэгэхэд нэг 40-аад Хятад ажилчид байсан. Нэг Хасаг даргатай байсан.

Хишигсүрэн -

Хятад ажилчид юу хийдэг байсан юм бэ?

Баатар -

Сангийн аж ахуйд газраа өгөөд ажиллаж байгаа луухаанууд байсан юм. Тэгээд яахав 30 хэдэн зоорьтой. Гол нь тэр зоориуд байсан л даа. 1 зоорь гэхэд 30-аад тн-ын багтаамжтай. Батсүмбэрийн сангийн аж ахуйн төмс хадгалдаг байсан. Нарийн ногоогоо хажууд нь тарина. Тэгээд би тийм л ажил хийж эхэлсэн хүн.

Хишигсүрэн -

Тэр 40-аад хужаа байсан гэж байна. Тэд нар ногоочингууд байсан уу?

Баатар -

Ногоочингууд байсан. Уг нь газар нь бол тэр луухаан нарын газар байсан юм билээ. Тэгээд луухаан нарын газрыг нийгэмчлээд сангийн аж ахуй нэртэй болгосон. Хааз гэж Хасаг хүн, Хасаг юу байхав дээ Чантуу хүн байсан юм. Тэр энэ Зүүнхараад сүүлд нь ирж үхсэн юм. Тэр бичиг мэддэггүй хүн байсан. Бичиг мэдэхгүй хэрнээ бригадын дарга хийдэг байсан.

Хишигсүрэн -

Яагаад дарга хийдэг байсан юм бол?

Баатар -

Шаардлага өндөртэй. Одоо энэ хөдөлмөрийн баатар Дарамжав гэдэг хүн чинь манай сангийн аж ахуйн дарга байсан юм. Тэгээд бичиг мэдэхгүй нь хамаагүй. Боловсролтой нь хамаагүй ажлын шаардлага биелүүлдэг байх хэрэгтэй гэдэг байсан. Дарамжав гуай чинь өөрөө цэргийн хүн диктатур хатуутай байсан. Их сургууль төгссөн агорномич Амаржаргал гээд эд нарыг чинь конторт суулгадаггүй байлаа ш дээ. Та нарын хийдэг ажил энэ конторт биш тэр пойл руу яв гэдэг байсан. Тэр пойлны захад байлгадаг байсан.

Хишигсүрэн -

Ажилчид нь даргын үгнээс гарахгүй юу?

Баатар -

Яаж гарах вэ дээ.

Хишигсүрэн -

Хэрвээ үгэнд орохгүй бол шийтгэл гэж байх уу?

Баатар -

Даргын үгэнд орохгүй бол ажлаас хөөгдөнө ш дээ. Даргын тушаалыг гүйцэтгэсэн хүн л 5-н төгрөг олж хийснийхээ хэрээр цалин авч амьдарна ш дээ.

Хишигсүрэн -

1965 онд сангийн аж ахуй байгуулагдахаас өмнө Хятадууд ногоо тарьдаг байсан гэж байна ш дээ. Тэр Хятадын тарьсан ногоог хааш нь нийлүүлдэг байсан юм болоо?

Баатар -

Ёстой мэдэхгүй. Миний үед болт сангийн аж ахуй л тэр ногоог нь авдаг байсан юм.

Хишигсүрэн -

Хот руу нийлүүлэх үү?

Баатар -

Сүүлдээ тэр луухаан нар чинь дээр үед Сэлэнгэ хүртэл орж ирсэн Хятадууын үлдэгдэл байхгүй. Хөгшин зөнөг хүмүүс байсан. Намайг 24-тай цэргээс халагдаж ирэхэд 70-80-н настай хөгшин луухаан нар байсан.

Хишигсүрэн -

Тэр 40-н луухаан уу?

Баатар -

Ганцхан тэр 40-н хужаа биш шүү дээ. Цаана баахан луухаан байсан. Цаана Баянголд баахан луухаан байсан. Сүүлд нь Сөгнөгөрт баахан луухаан байсан. Эцсийн эцэст тэр луухаануудын мэргэжлийг хүртэл ашигласан ш дээ. Тэгээд манай нагац өвгөн бол хажуудаа Хятадуудыг ажилуулж аварга болсон хүн ш дээ. Зарим нь үр хүүхэд байхгүй. Заримын нь үр үндэс байна ш дээ.

Хишигсүрэн -

Энд байсан Хятадууыг хэдэн онд хөөлөө тэгэхэд тэд нарыг хөөгөөгүй юу ?

Баатар -

Яваагүй. Явуулаа ч үгүй. Энд нутагшчихсан байсан. Зарим нь монгол эхнэртэй. Хүүхдүүдтэй байсан. Бараг Монгол шахуу болчихсон байсан. Их айхавтар хавчаагүй ш дээ. Харин гэрээгээр ажиллаж байсан залуу хятадуудыг нь 1963-1964 онд хөөсөн.

Хишигсүрэн -

Ногоон дээр ажиллаж байгаа хүмүүсийн ажлын цаг ямархуу байх уу?

Баатар -

Ажлын цаг бол хууль ёсны байна. Тэгэхэдээ хүн хүнийхээ идэвх санаачлагаас болно л доо. Найман цагийнхаа ажлыг хийж чаддаггүй үр бүтээлгүй нэг хэсэг байна. Найман цагийнхаа ажлыг хийгээд өдөр шөнөгүй ажилладаг хүн байсан. Шөнийн 4-н цагт үүр цайж гэгээ орж байхад байцаагаа усалж явдаг хүн байлаа.

Хишигсүрэн -

Тэр илүү цагаар ажиллаж байгаа хүмүүс ямар гавъяа шагнал авах уу?

Баатар -

Илүү цагийнхаа хөлсийг авна. Сүүлдээ бол манай тэд нар хөдөлмөрийн баатар авсан л даа. Тэр Долгор гуай ч ижил. Ажиллаж чадсан хүмүүс болдог л байсан.

Хишигсүрэн -

Батсүмбэрээс Угтаал явсан гэсэн тэнд очоод та юу хийсэн бэ?

Баатар -

Тэнд очоод Угтаалын 3-р тасагт нярав хийсэн.

Хишигсүрэн -

Юу хийдэг газар гэсэн үг вэ?

Баатар -

Хүнс хөдөө аж ахуйн нярав хийдэг байсан. Миний нягтлан Туяа гэж Дундговийн нэг залуу байсан. Тооцооны нягтлан бол нэг Хасаг байсан. Тэгээд би тэнд 6-н жил ажиллаад Зүүнхараад ирсэн.

Хишигсүрэн -

Нутагт солиод нэг газар хэдэн жил ажиллаад болиод явахаар шинэ газар дасах гэж төвөг бэрхшээл тохиолдох уу?

Баатар -

Байлгүй яахав. Шинэ очсон газар чинь хүн амьтан танихгүй нэг хэсэг хэцүү байдаг.

Хишигсүрэн -

Жишээ нь юу болдог байв аа?

Баатар -

Тэртээ тэрэнгүй би чинь 20 настайдаа нутгаасаа гарчихсан хүн. Манай Дархадууд чинь үндсэрхэг үзэлтэй хүмүүс. Би халх эхнэр авчихсан. Нэг ёсондоо би эх орноосоо охин авахгүй урвасан урвагч этгээд шүү дээ /ярилцагч инээв/. Үндэснийхээ ханийг авсан бол тэндээ явж байсан ч дурных шүү дээ. Жилдээ ч явж байсан миний дур шүү дээ. Нэг тийм юм байх юм.

Хишигсүрэн -

Зүүнхараад ирээд та юу хийсэн бэ?

Баатар -

Зүүнхараад ирээд худалдааны 3-р конторт 4-н жил морь тэрэг хөтөлсөн.

Хишигсүрэн -

Яасан гэнээ?

Баатар -

Морь тэрэг хөтөлсөн. Морин тэрэг хөтлөх гэж нэг ажил байна. Одоо энэ төмөр замын ресторан, цэцэрлэг, контор эд нарт талх түгээдэг байсан.

Хишигсүрэн -

Талхны цехээс талх аваад уу?

Баатар -

Талхны цехээс талх аваад.

Хишигсүрэн -

Угтаалдаа яагаад суурьшиж болоогүй юм бэ?

Баатар -

Хүүхдүүд сургуульд орох болчихсон.

Хишигсүрэн -

Тэнд сургууль байгаагүй юу?

Баатар -

Тэнд сургууль байх нь байсан. Тэгээд ер нь би архи уудаг хүн та нараас нуух биш. Манай хөгшин дуудуулсан юм шиг байгаа юм. Энэ Даваасүрэн эд нарын чинь аав Дашаа гээд нэг хазгар өвгөн байсан. Та нар мэдэх болов уу үгүй болов уу. Энэ гацаанд байсан. Тэр чинь миний төрсөн дүү байхгүй юу. Нэг мэдсэн чинь хөгшин тэр манай дүү 2. 20 литрын канестартай архи толгой доор минь дэрлүүлээд гэрээ нүүлгээд аваад явчихсан байсан /ярилцагч инээв/. Ганц цагаан морьтой, хэдэн үхэртэй минь хаячихаад явчихсан байсан. Тэгээд одоо хаачихсан юм бэ гээд. Тэгж би Зүүнхараад ирсэн хүн шүү. Нээрэн тэгсэн юм. Хөгшин утасдсан байх л даа. Энэ одоо хамаагүй архи дарс уугаад байна гэсэн биз. Энд ирээд би 2 жил үхэрчин хийсэн. Яг энэ Чулуунбаатарын зуслангын хойд талд. Тэгсэн манай Цэрэн-Очир гээд Говь-Алтайн чигийн их эмч байсан юм. Тэр манай туслах аж ахуйн даргаар ирээд намайг няраваар авсан юм. Энэ хуучин нярав тоо бүртгэлийн туршлагатай хүн байгаа юм гээд. Миний архичин гэдгийг яаж мэдэх вэ дээ. Тэгээд яахав тэртэй тэрэнгүй би хийдэг л байсан юм чинь хийдгээрээ л хийлээ. Энгийн газартай адилгүй л дээ тэр чинь. Тэрний тооцоо нь их хатуу нарийн. Тэгээд би тэр ажлаа өгөөд ганц 2 жил агалч хийсэн байх. Тэгээд тэтгэвэрт гарсан ш дээ.

Хишигсүрэн -

Тэр тоо бүртгэлийн ажил хийж байхдаа та ажлын алдаа дутагдал гаргаагүй юу?

Баатар -

Ажлын дутагдал гаргахгүй яадаг юм бэ. Архи уудаг юм чинь. Архи ууна, ажил таслана. Манай нагац өвгөн ажилчдтайгаа нийлээд архи ууна. Манай тасгийн дарга гаднаас орж ирээд нөгөө архийг чинь хоолой руу аваачаад урсагчихна. За энэнд одоо эргэж хургах юм байхгүй биз дээ. Ажилдаа яв гээд хөөчихдөг байсан. Тэгж байсан.

Хишигсүрэн -

Ер нь ажил хийж явахад хэцүү зүйл юу байсан бэ?

Баатар -

Хэцүү зүйл байсан.

Хишигсүрэн -

Жишээ нь юу вэ?

Баатар -

Нэг намын ноёрхолд хэтэрхий их, өмчлөгдөх л аюултай байсан. Нэг намын үзэл суртлыг дагаж тэрний хойноос илжиг шиг хөтлөөтэй явах хэцүү байдаг байсан. Бэрхшээлтэй байсан. Тэр бол надад их хүнд байсан. Тэр үед чинь бялдуучлал их байсан. Дарга нарын өмнө цус улаа үзсэн гөлөг шиг очиж хов хүргээд л тэгээд хэл ам болгоод л. Энэ тэнд алдаа эндэгдэл хийсэн нэгнийгээ очиж матаж асуудал тариад л байдаг байсан.

Хишигсүрэн -

Хамт ажилладаг улсууд уу?

Баатар -

Тийм л байсан. Намаа их хамгаалдаг. Удирдлагынхаа нэр төрийг их хамгаалдаг бйасан. Удирдлага хүн алдаа эндэгдэл гаргасан ч гэсэн буруугаа хүлээнэ гэж байхгүй. За мэдлээ болно, сонслоо, арга хэмжээ авна л гэнэ. Тэгээд маргааш юмуу нөгөөдөр нь халаад хаячихна.

Хишигсүрэн -

Та тэгвэл ардчилсан нийгэмд амьдарч байгаадаа баяртай байдаг юм байна тийм үү?

Баатар -

Баяртай байдаг. Санаа амар.

Хишигсүрэн -

Та тэгвэл ардчилалд яаж татагдаж орсон бэ. Ардчилал орон нутагт ямархуу байдалтай өрнөж байсан талаар ярих уу?

Баатар -

Би ч энэ орон нутагт ардчилалд одоо....тэгээд би угаасаа ардчилсан сэтгэлгээг дэмждэг болохоос биш намд элсээггүй л байсан хүн л дээ. Би бол ноднин уржнан л орсон.

Хишигсүрэн -

Яг ардчилал болж байх үед та юу хийж байсан бэ?

Баатар -

Ардчилал болж байх үед 2 голын хооронд хэдэн малтай байсан.

Хишигсүрэн -

Тэтгэвэрт гарсан байсан гэсэн үгүү?

Баатар -

Тэр чинь юу билээ байз. Би чинь тэтгэвэрт гараад 9-н жил болж байна. Тэгэхээр 1990-ээд оны үед ардчилсан хөдөлгөөн эхлсэн ш дээ.

Хишигсүрэн -

Яг ардчиллын үр нөлөөгөөр таны амьдралд ямар өөрчлөлт орсон бэ?

Баатар -

Ардчиллын миний амьдралд орсон нөлөө бол хэнээс ч айлгүйгээр хэн нэгнийг хуулийн дагуу шүүмжлэх эрхтэй болсон. Хэнээс ч айхгүйгээр чадал нь хүрдэг юм бол сонингын булан дээр нэг юм биччихнэ. Хувийн аж ахуйтай болохыг чөлөөтэй болгосон. Сангийн аж ахуйд ажиллаж байхад 16-н толгой малын норм өгдөг байлаа. 16-н толгой малтай. 2 морь, 2 тугалтай үнээ. 10-н хоньтой байдаг байсан. Хувийн аж ахуй эрхэлхэд чөлөөтэй болсон. Хувийн ажил хийж байгаад нийгмийн тустай хөдөлмөрийг нэг л өдөр тасдах юм бол “хувийн жижиг хөрөнгөтөн үзэлтэн” гэдэг нэр хоч аваад л ажил хийх боломжгүй болно.

Хишигсүрэн -

Социализмын үед тиймээ?

Баатар -

Тийм.

Хишигсүрэн -

Та ардчиллаас хойш ямар аж ахуй эрхэлдэг болсон бэ?

Баатар -

Би ардчиллаас хойш гэхээр хашаан дотроо жаахан ногоо тарина. Мал маллана. Сүүлдээ малаа маллаж дийлэх байлаа. 5 гурван малаа хэдэн хүүхдийнхээ хувцас, боловсролд л өгч байна даа.

Хишигсүрэн -

Таны амьдралын түвшинг Социализмын үе одоо үе 2-ыг нь харьцуулахад аль нь илүү байна вэ?

Баатар -

Одоо үе гэж хэлнэ. Дэлхийн 200-аад оронтой улс төрийнхөө хүрээгээр харилцаж байна ш дээ. Тэгвэл бидний үед Социалист системын 14-н оронтой харилцана. Нэг намын үзэл сурталтай. Хойд хөршийнхөө намын үзэл сурталд манай намын үзэл суртал давтагдаж явдаг байсан. МАХН Коммунист нам хурлаа хийгээгүй тохиолдолд хуралддаггүй байлаа ш дээ. Зөвлөлт Холбоот Улсын Коммунист Нам хуралдлаа дараа нь МАХН хуралдана. Тэр хурлын шийдвэртээ уялдуулж ажиллдаг байлаа.

Хишигсүрэн -

Тэр нь зүгээр жирийн хүмүүст тэр хурлын шийдвэр мэдэгддэг байсан уу?

Баатар -

Мэдэгдэлгүй яахав.

Хишигсүрэн -

Ямар байдлаар мэдэгдэх үү?

Баатар -

Мэдэгддэг болоод л тэр байхгүй юу.

Хишигсүрэн -

Радио, сонингоос үзнэ. Өөр яадаг байсан бэ. Тэр намын шийдвэрийг биелүүлэх гэж яадаг байсан бэ. Намын шийдвэр биелүүлж гэж янз бүрийн ажил зохиодог байсан уу?

Баатар -

Зохиогдоно. Намын үзэл суртлын ажил гэдэг чинь Монголыг тэр аяар нь ноёлж байсан юм чинь. Хувьсгалт Намын үзэл суртлын ажил л Монголыг хөдөлгөж байлаа. Намын үзэл сурталд дургүй хүн байвал тэгээд л одоо шорон луугаа явахас өөр арга байхгүй. Дуртай ч бай дургүй ч бай.

Хишигсүрэн -

Ер нь Социализмын үед эрх мэдэлтэй албан тушаалтай хүмүүс гэж ямархуу хүмүүс байдаг байсан бэ?

Баатар -

Доороо их бялдууч хүмүүс ажилуулдаг л байхдаа.

Хишигсүрэн -

Хүмүүс их тойрон хүрээлдэг, бялдуучилдаг байсан гэсэн үгүү?

Баатар -

Хажуудах хүнийхээ алдаа эндэгдэлийг байнга харж анзаардаг. Ямар нэг нөхөр алдаа эндэгдэл гаргах юм бол дээш нь улаажилж. Өөрийнхөө нэр төрийг тийм юманд зарцуулдаг.

Хишигсүрэн -

Тэгвэл эрх мэдлээ тийм юманд хэрэгжүүлнэ. Өөр ямар байсан бэ?

Баатар -

Байлгүй яахав.

Хишигсүрэн -

Жирийн хүн дарга 2-ын ялгаа яаж харагдах вэ?

Баатар -

За яахав байлгүй яахав. Жирийн малчин хүн дарга 2-ын хооронд ялгаа байлгүй яахав. авдаг цалин, хийдэг ажил гээд л ялгаа байлгүй яахав.

Хишигсүрэн -

Дарга нарын биеээ авч яваа байдал. Өмсдөг зүүдэг зүйл амьдралдаа эдлэж хэрэглэдэг юм нь жирийн ажилчдынхаас ялгаатай юу?

Баатар -

Дарга бол голдуу Европ амьдралтай байсан юм чинь. Тэгээд олсоныхоо хэр хэмжээнд болж л байдаг байсан байлгүй дээ. Сумынхан бол яахав сумынхаа орчинд Европ маягтай байсан ч гэсэн ард түмнийхээ дунд байгаа болохоор яахав.

Хишигсүрэн -

Ардчиллын дараагаар дарга нарт хандах жирийн хүмүүсийн харилцаа яаж өөрчлөгдсөн бэ?

Баатар -

Жирийн хүмүүс бол юм хэлэмтгэй болсон. Дарга нарыг адилхан харгис үзэлтэн гэхгүй ш дээ. Удирдаж байгаа сайхан хүмүүс байна. Нэр төртэй, ард түмнийхээ эрх ашгийг хамгаалсан хүн байна. Жишээ нь Угтаалын сангийн аж ахуйд намайг ажиллаж байхад Батчулуун дарга гэж байсан юм. Хүрээ маралын хүн. Тэр хүн миний дарга байсан юм. Тэгээд Батчулуун дарга хариуцлагтаны хурал хийхэд нь би тэр хуралд нь сууж байсан. Тэгээд манай малын мэргэжилтнүүд бүх албан, хаагчидтай нийлж хариуцлагатны хурал гэж хийсэн байхгүй юу. Манай малын эмч нар хурал дээр шүүмжлэхгүй юу. Батсүмэр, Жаргалантын сангийн аж ахуйн дарга удирдлагууд үнээ саасан өрх айл бүрээс нэг саалын үнээнээс 100 литр сүү авч сүүнийхээ төлөвлөгөөг биелүүлж байна. Манай сангийн аж ахуй тийм арга хэмжээ авбал яасан юм бэ гэсэн. Тэгээд Батчулуун дарга бол хэлж байгаа юм. За нөхөд мэргэжилтэнгүүд минь манай сангийн аж ахуйн нутаг дэвсгэр дээр бараг огт саагаагүй бараг 200-300-аад гунж явна шүү. Энэ сангийн аж ахуйд амьдрах гэж ирсэн илгээлтээр голдуу ирсэн ард түмэн манайхаас саалын ганц 2 үнээ авч. Тэрүүгээрээ 10-н хүүхэдтэй нь арван хүүхдээ 5-н хүүхэдтэй нь таван хүүхдийнхээ голыг зогоож байхад бид тэд нарын саалын ганц үнээнээс сүү татах чинь ямар ичмээр муухай хэрэг вэ. Нөхдүүд минь тэр гунжаа сургаж, тэрнийхээ сүүгээр тэр сүүнийхээ төлөвлөгөөг биелүүлээч гэж шаардаж байсан. Тийм даргыг тэр Коммунист дарга, муу хүн гэж хэзээ ч хэлж болохгүй ш дээ. Тийм сайхан сайхан хөдөлмөрч хүмүүс байлаа.

Хишигсүрэн -

Та нэг муу даргын жишээ хэлээч. Ямар хүн байваа?

Баатар -

Би харин түрүүн хэлсэн ш дээ. Дарга нараа үзэхээр бялдуучилдаг.

Хишигсүрэн -

Яг ямар байдлаар. Та жишээ яридаа?

Баатар -

/ярилцагч инээв/. Жишээ нь дарга ороод ирэхэд нэг шил архи бариад гараад тавьчих жишээтэй. Хэн ч нэг шил архи тавина л даа. Би ч тавина. Гэхдээ цаанаа нэг тийм ярвагар улс байсан ш дээ. Тэгээд тэрнийхээ нэр нүүрээр хүн ховолдог. Хүн их ховолдог. Нэгнийгээ матах дуртай. Хүн муутай муу хүмүүс их байсан. Тэр өөдгүй улсууд нь нам их элсэмтгий байсан. Намын нэр хүндийг унагдаг. Харшилдаг тийм байлаа ш дээ.

Хишигсүрэн -

Нам тэр өөдгүй гэдгийг нь мэдэхгүй. Элсүүлчихдэг байсан юмуу?

Баатар -

Намдаа сайн ханддаг л бол тэрний өөдгий чанар хамаагүй л дээ.

Хишигсүрэн -

Намын гишүүн хүн жирийн хүн хоёрын хооронд ямар ялгаа байсан юм бэ?

Баатар -

Хариуцлагын хувьд өөр байлгүй яахав. Намын гишүүн чинь удирдан манлайлах чиглэлтэй шүү дээ. Уг номоороо бол үлгэрлэн манлайлах ёстой.

Хишигсүрэн -

Яг амьдрал дээр манлайлж чадаж байсан уу тэд нар?

Баатар -

Би чамд өчигдөр хэлсэн биз дээ. Нэгдэлд мал нийгэмчлэхэд намын гишүүд хамгийн түрүүнд малаа нийгэмчилж хойноосоо ард түмнийг уриалдаг байсан ш дээ. Намын гишүүд нь тийм уриалга гараад ирэхээр чинь тэр сумын ард түмэн нь дуртай ч бай дургүй ч бай тэд нарын аяыг дагаад хэдэн малаа аваачаад нийгэмчилдэг байсан.

Хишигсүрэн -

Яг одоогийн дарга нар ямар байна вэ?

Баатар -

Одоогийн дарга нар хариуцлага их сул байна. Ер нь удирдах зарчим их алдагдсан. Ажлаас болоод удирдах зарчим алдагдаж байна гээд байгаа тэр чинь тийм биш шүү дээ. Яахав зүгээр тэр нийгэм маань солигдож байгаа үедээ зөрчил байх нь байсан л даа. Одоо бол эвээ олоод амьдрахад зөрчил байхгүй болсон.

Хишигсүрэн -

Хариуцлага сул байгаа шалтгаан нь юу юм болоо?

Баатар -

Тэрнийг нь одоо юу гэж хэлэх вэ дээ.

Хишигсүрэн -

Таныг залуу байхад Социализмын үед хүмүүс далдуур янз бүрийн юм хийдаг байсан уу?

Баатар -

Үгүй.

Хишигсүрэн -

Далдуур лам дуудаж ном уншуулдаг юм байгаагүй юу?

Баатар -

Хулгайгаар ганц нэг юм байсан байхаа. Тийм юм бол байсан. Тэр шүтлэг тал дээр хавчлага байсан. Ялангуяа лам хуврага хүний хүүхдийг үндэс язгуураар нь сургуульд оруулахгүй. Шар феодалын удам угсааны юм байгаа юм гэдэг байсан. Шар феодал, хар феодал гээд их ярьдаг байлаа ш дээ. Шар нь лам л байсан байхдаа. Хар нь засаг дарга толгойлсон хүмүүс байсан байхдаа.

Хишигсүрэн -

Таны амьдралд нөлөө их үзүүлсэн үйл явдал болж байсан уу?

Баатар -

Байхгүй байхгүй. Их сайхан юм байхгүй.

Хишигсүрэн -

Муу ч гэсэн хамаагүй ер нь гүнзгий нөлөөлсөн үйл явдал байхгүй юу?

Баатар -

2 нийгмийн зааг дээр л би бол тэртээ тэргүй өнгөрсөн хүн муусайн хүүхдүүд минь л өвчин зовлонгүй гайгүйхэн шиг л амьдарч байвал бушуухан үхэх юмсан л гэж бодож байгаа.

Хишигсүрэн -

Таны амьдралд бусдаас онцгой ер бусын юм байгаа юу?

Баатар -

Байхгүй.

Хишигсүрэн -

Яагаад тэгж бодож байгаа юм бэ?

Баатар -

Ер бусын муухай юм архи уухдаа л байдаг байх /ярилцагч инээв/. Өөр надад муухай юм байхгүй. Сайрхаад ч байх юм байхгүй.

Хишигсүрэн -

Бид 2 хоёр хоног ярихад ийм л юм яримаар байсан гэсэн юм үлдсэн үү тэрнийгээ ярихгүй юу та.

Баатар -

Юу байхав дээ. Байхгүй дээ. Надад нэг айж явдаг юм байдаг. Гадаадын зальтай баян орноос зээл их авч байна. Би түрүүний нэг юм хэлье. Та нар Дөрвөд улсууд руу урвалаа гэж битгий намайг цаашлуулаарай. Би Бал даргын цэрэг хүн. Бал дарга 40-н хэдэн жил эх орноо удирдаж явахад миний ганц бахархаж явдаг юм бол Монголынхоо ард түмэнд бүх юмаа зориулсан хүн байгаа юм шүү. Бахархаж явдаг юмныхаа нэгийг хэлье. Бал дарга жинхэнэ хүн юм шүү. Одоо миний бодож байгаа юм сүүлийн үед олон зээл авдаг. Олон дарга нар 4-н жил суугаад л тал тал тийш нь мөнгө шидээд л. Мөнгө иддэг ууддагыг нь мэдэхгүй юм. Эцсийн эцэст зальтай гадны орнуудаас мөнгө татаж байгаад эх орноо алдчихваа. Та нар бидний ирээдүй та нар үүн дээр л хяналт тавих хэрэгтэй.Үүнээс өөрөө надад зөрчилдөөд байх юм байхгүй. Зээлээр ер нь барина шүү. Хаанаас ч тэр Оросоос тэр, Америкаас ч битгий ав. Амьдрах эх оронгүй болов. Энэ олон дарга нар тогтвортой хүн ажиллаж болохгүй байна. Энэ чинь урагшлах хөдөлгөөнд бас л саад болж байна ш дээ. Туршлага дөнгөж суух гэж байна уу даа гэхийн алдад л дахиад эргэлт гараад дахиад нэг юм суучихдаг.

Хишигсүрэн -

Уг нь 4-н жилд дарга солино гэдэг чинь ардчиллын л зарчим ш дээ. Энэ зарчим тэгвэл харш байна уу?

Баатар -

Харш байна гэж хэлж чадахгүй нь.

Хишигсүрэн -

Тэгээд л нэг даргатай байгаад байвал. Сайн ч муу ч сольж чадахгүй ш дээ.

Баатар -

Тийм л дээ. Ер нь тийм байгаа биз дээ. Зээл хуулийн тамтаггүй авч байна ш дээ. Та нар хүүхэл ахуйгаас л энд байгаа. Энэ довон дээр өөрчлөгдсөн юм алга. Өчнөөн зээл аваад л байх юм. Тэр орноос энэ орноос тэгж хандивлалаа гэж байна. Ерөөсөөс өөрчлөлт байхгүй байна ш дээ. Тийм болохоор маньд хүртэх үгүй нь хамаагүй л дээ. Тэртээ тэргүй урд нийгэмд ажиллаад тэрнийхээ хэдэн төгрөгний тэтгэвэрийг аваад үхэх улсууд. Та нар минь эх орноо алдчихав. Эх орон байвал бүх юм олдоно. Та нартаа захих юм эх орноо л алдав. Өөр хүсэх ярих юм байхгүй.

Хишигсүрэн -

Манай ярилцлагад олон сонирхолтой зүйл ярьж өгсөн таньд баярлалаа. Ярилцлагаа ингээд өндөрлөе

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.