Tserendulam
![](../assets/images/interviewees/990098.jpg)
Basic information
Interviewee ID: 990098
Name: Tserendulam
Parent's name: Tserenpil
Ovog: Orhunt
Sex: f
Year of Birth: 1939
Ethnicity: Halh
Additional Information
Education: elementary
Notes on education:
Work: retired
Belief: Buddhist
Born in: Hujirt sum, Övörhangai aimag
Lives in: Han-Uul sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
life in wartime
repressions
cultural campaigns
collectivization
education / cultural production
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
post-war situation
herder's life before collectivization
repression
belief
cultural campaigns
collectivization
collective member
childhood
schoolchildren's life
work - labor
collective
boss - worker relations
women's life
women's organization
family
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Саранцэцэг -
Заа, сайн байна уу
Цэрэндулам -
Сайн. Сайн байна уу.
Саранцэцэг -
Заа, би тантай аман түүхийн талаар ярилцсан. Заа, тэгээд хоёулаа ярилцлагаа эхэлье.
Цэрэндулам -
Заа. Заа тэгье
Саранцэцэг -
Та өөрийнхөө амьдралынхаа тухай ярьж өгнө үү. Та хэдэн онд төрсөн бэ, таны нэрийг хэн гэдэг вэ?
Цэрэндулам -
Миний нэр Цэрэндуламаа. 1939 онд төрсөн.
Саранцэцэг -
Та хаана төрсөн бэ?
Цэрэндулам -
Би Өвөрхангайн Хужирт суманд төрсөн. Хужирт сумын Уньт гэдэг газар төрсөөн.
Саранцэцэг -
Та хэдэн онд төрсөн гэнээ?
Цэрэндулам -
39 онд төрсөөн.
Саранцэцэг -
39 онд таны тэр амьдарч байсан үед ямар түүхэн онцлогтой жилүүд байв аа? Та тэр талаараа дурсаж ярина уу?
Цэрэндулам -
За 39 онд чинь ер нь тэгээд л хүнд талдаа л байсан гэсэн дээ, улс төрийн талаар болбол. Би одоо болбол анх нялх төрсөн юм байсан болохоор сүүлд л одоо ухаан орсон цагаасаа хойш л сонсож ойлгож байснаар тийм хүнд хэцүү цаг үеүд байсан л гэдгийм. Тийм. Аав ээж минь болбол одоо яахав мал аж ахуйгаа эрхлээд л ажиллаж байсан. Хүнд байсан учир нь юу гэвэл өнөө засаг төрийн эргэлт болж байсан, хэлмэгдлийн үе явагдаж байсан үеийн юмны одоо сүүл шахуу үеийн л юм юм шиг байгаа юм. Тийм.
Саранцэцэг -
Тэр үед чинь одоо 39 оны үед чинь одоо дайны үе байжээ дээ? Халх голын дайны үе байжээ тээ? Хүмсүүдийн амьдрал бол одоо их л дорой байж дээ?
Цэрэндулам -
Тийм. Тийм гэнэлээ. Дорой байсан гэж байгаам. Тэр нэлээн хүнд байсан гэдгийм.
Саранцэцэг -
Танай ээж аав өөрснөө малаа маллаад амьдарч байсан юм байна, хэр их олон мал ахуйтай байсан юм болоо?
Цэрэндулам -
За ер нь овоо л их малтай байсийм гэнэлээ. Ерөөсөө мал аж ахуйгаараа л амьдралаа залгуулж байдаг одоо мал сайтай, тийм одоо нэгдэл нийгэмд ороогүй тийм байсан үе. Хувийн аж ахуйтангууд байсан. Тийм байна.
Саранцэцэг -
За та ер нь эхээс хэдүүлээ төрсөн юм?
Цэрэндулам -
Эхээс 7-уул төрсөн.
Саранцэцэг -
Одоо болбол та хамгийн том нь уу?
Цэрэндулам -
Хамгийн том нь. 7 хүүхдийн хамгийн том нь би.
Саранцэцэг -
Та одоо болбол бага насаа мал ахуй дээр л өнгөрөөсөн юм байна ш дээ? Ээж аавдаа туслаад л?
Цэрэндулам -
Тэгсэн юм, мал аж ахуй дээр л өслөө. 20 нас хүртлээ л. Аав ээжийнхээ гар дээр малаа маллаж л өссөн.
Саранцэцэг -
Та сургуульд сурсан уу?
Цэрэндулам -
4 жил сурсан.
Саранцэцэг -
Сургуульд орохдоо хэдэн онд хэдэн настайдаа орсон?
Цэрэндулам -
Одоо 8 настайдаа л орж байсан, би.
Саранцэцэг -
8 настайдаасургуульд ороод л 4-р ангиа төгсөөд л тэрнээс хойш сургуульд суугаагүй юу?
Цэрэндулам -
Тэр үед чинь 4 л төгсвөл дээд байсан үе шүү дээ. Ер нь голцуу л мал аж ахуйдаа туслуулах гээд л хүүхдийг ер нь одоо алслагдсан хол аймаг сумын улс чинь голцуу л мал аж ахуй дээрээ л авчихдаг байсан тийм үе.
Саранцэцэг -
Танайх одоо жишээлбэл 5 хошуу малтай байсан уу?
Цэрэндулам -
Манайх одоо тэмээ гэж байгаагүй юм. Бусад нь бол байсийм.
Саранцэцэг -
Аа бусад малууд бол байсан уу, тээ?
Цэрэндулам -
Тиймээ.
Саранцэцэг -
Ер нь болбол малаа маллаад ингээд явахад хоол хүнс хүрэлцээтэй байх уу?
Цэрэндулам -
Хүрэлцээтэй байсан. Тийм. Хоол хүнсээр гачигдах зүйл ер нь байгаагүй дээ. Одоо мал аж ахуйгаар арвин байсан болоод тэр байх. Ер нь одоо миний ухаан сууснаас хойш л ер нь бол амьдрал боломжийн л байсан. Тийм.
Саранцэцэг -
Гурил будаа олдоц?
Цэрэндулам -
Тэгэхэд чинь жаахан ховор байсан. Намайг бүр багад бол ховор байсийм гэнэлээ. Сүүл рүүгээн бол элбэгшсэн л дээ. Одоо өнөө цай май энэ тэр чинь одоо маш ховор үнэтэйд тоцогддог, тийм байсийм гэнэлээ.
Саранцэцэг -
Ногоон цай юу?
Цэрэндулам -
Тийм. Жишээ нь.
Саранцэцэг -
Тийм ногоон цай эд нарыг чинь хаанаас оруулдаг байсийм?
Цэрэндулам -
Оросоос оруулж ирж байсан.
Саранцэцэг -
Даавуу даалимба эд нарыг?
Цэрэндулам -
Даавуу даалимба голцуу л Оросын бараа хэрэглэж байсан.
Саранцэцэг -
Аа тэгээд хөдөө чинь яадгийм айлууд чинь хэсэг бүлгээрээ нэг хот айл болоод амьдраад байдаг юм уу, тус тусдаа хөдөө таруу ингээд суурьшдаг уу?
Цэрэндулам -
Голцуу таруу суурьшилтай. мал ихтэй айлууд бол манайх бол голцуу өвөлдөөн бол голцуу 1, 2 гэрээрээ л өвөлжинө. Олон байхаар чинь одоо мал нь ихдээд бэлчээрийн даац хүрэхгүй, байдаг байсан байна. Тийм. Тэгэхээр цөөн бүр одоо 2 айл ч юм уу, тэгж өвөлждөг. Тэгээд одоо урь унаад ирэхээр дулаарахаар зэрэг зусландаа буудаг юм уу, малаа тэнхрүүлсэн хойноо болбол зусландаа болохоор хэд хэдэн айл нийлээд буугаад ингэдэг. Ойролцоо саахалтаар юм уу, айл аймгаар буудаг ийм байсийм, намайг багад.
Саранцэцэг -
Өвөлдөө тэгээд энэ малтай айлууд чинь эрт босно биз ?
Цэрэндулам -
Өө маш эрт босно. Одоо ерөөсөө үүр цайж эхлэхэд л одоо босоод л тэр малтай чинь ажиллана ш дээ.
Саранцэцэг -
Та одоо нэг өдрийнхөө амьдралын ажлын юуг санаж байвал ярьж өгөхгүй юу? Ээж аав одоо өглөө тэдэд босоод л малаа тэгж хотлуулдаг, тэгж малаа бэлчээдэг гээд
Цэрэндулам -
Заа тэгье. Өглөө ч одоо ер нь зуны цагт бол ер нь 4 цагт л босно доо, одооны багцаагаар тэгэхэд бол ёстой цаг зүг гэж мэддэггүй, нараар л тооцож байсан. Тэгээд л одоо өглөө тэгж эрт дөнгөж л үүр цайгаад л ирэнгүүт л мал ажлаа эхэлнэ. Малын ажлаа бэлчээдгийг нь бэлчээгээд л бага хүүхдүүд чинь хонио нэг нь туугаад явна, ишиг малаа 2 тийш нь одоо ялгаад л туугаад л маллана ш дээ. Тэгээд л одоо тэр үед ч одоо хонь малыг чинь өдөрт 2 саана. Өдөр ингээд одоо сүүдрээр хэмжинэ цагийг, тэгээд л нар одоо ингээд л сүүдэр ийм одоо жижигхэн болоод ирэнгүүт л хонио хураана шүү дээ, гээд л. Нэг хэсэг хүүхэд нь хургаа хариулаад явчихна, нэг хэсэг хонинд явсан нь яг тэр сүүдрээ харж байгаад л цагийн багцаа барьж байгаад л тэгээд л хонио ойртуулаад л хонио саана, одоо жижиг малыг чинь тэгж саана ш дээ, тэгээд одоо өдөр саагаад ингээд бэлчинэ. Зун ч одоо ноос үсийг нь авна, өчнөөн л ажил байна. Тэгээд л юугаан яана даа. Орой ахиад л нэг тэгж саана. Тэгээд л хургаа эхтэй нь нийлүүлнэ. Тэгээд л орой нөгөөхийг чинь идээшлүүлж барина, тэгээд орой хургаа барина, үхэр мал саана, тэр ч одоо бүх л ажил тэр өдрийн ажил бол үргэлжилсээр байгаад л тэр өдрийг авна.
Саранцэцэг -
Ерөөсөө зогсоо зай байхгүй?
Цэрэндулам -
Зогсоо зай байхгүй л, амралт чөлөөгүй л тэр малд явсан хүүхдүүд л мал дээрээ хэсэг зуур тоглож бариад малынхаа цаана наана одоо ингээд гүйгээд тэгээд явна, тийм. Тэгээд л ард үлдсэн нь болбол жижиг малаан бас л хурга ишгээн юм уу, тугалаан ч байдаг юм уу, маллаад л хариулаад л тэгээд л тэрний чинь хот хороог цэвэрлэнэ. Тэгээд л яахав, гэр ахуйд аав ээждээ туслах юм юу л байна, тэр болгоныг л хийнэ. Тэгж л байдаг.
Саранцэцэг -
Тэр сум орон нутгаас янз бүрийн үйл ажиллагаа явуулдаг байсиймуу? Тухайн үедээ.?
Цэрэндулам -
За яахав, сум захиргаанаас .., сумын багийн дарга гэж ирнэ. Сумын төлөөлөгч гэж ирнэ. Одоо тэгээд хэд хоноод л сум төлөөлөгч ирлээ гээд л одоо.,
Саранцэцэг -
Тэд нар ирээд юу хийх үү?
Цэрэндулам -
Тэд нар бол ирээд одоо ерөөсөө л тэр улс оронд явагдаж байгаа тэр юуг л танилцуулж явна,тийм.
Саранцэцэг -
Малчин айлуудаар явах уу?
Цэрэндулам -
Тэгнэ. 5 жилийн төлөвлөгөөт эдийн засагтай байсийм. Малыг одоо 5 жилийн хугацаанд л өсгөж одоо тэд болгоно, гээд л тэгээд л тэрний оногдол ноос үс төчнөөнийг тушаана, сүү сааль бэлдэнэ, тэд тэдийг тушаана гэсэн нормтой тэр нормыг л биелүүлж л байх үүрэгтэй. Тэгээд л сум багийн дарга нар чинь тэгээд л мал аж ахуй сүүл рүүгээн одоо мал аж ахуйгий чинь 40, 50-иад онд чинь бол одоо малыг эрүүлжүүлэх хүн амыг эрүүлжүүлэх гээд өчнөөн одо вакцин эмчилгээ янз бүрийн л юм явагдаж байсан. Ерөөсөө л байнга л тэр чинь улс орон чинь хөгжиж байгаа юм чинь тэр хэмжээгээрээ л юу шаардлагатай байна, манай оронд тэрнийг энэ Орос улсын тусламжаар л авдаг, хэрэглэдэг тийм л байсан юм.
Саранцэцэг -
Заа, за. Таны үеийн хүүхдүүд мөн л адилхан бас мал дээр аав ээждээ туслаад л тэгээд л амьдардаг байсан байхнээ?
Цэрэндулам -
Тийм. Бүгд л тийм амьдралтай. Зарим нь ердөө сургуульд суулгахгүй хүүхдээ. Тэгээд л мал дээр гаргана, ердөө л.
Саранцэцэг -
Хүмүүс ер нь хүүхдээ сургуульд өгөхөд дургүй байсиймуу?
Цэрэндулам -
Дургүй байсийм.
Саранцэцэг -
Тэр нь гол шалтгаан нь тэр.., юу байсан гэж боддогийм?
Цэрэндулам -
Тэр үед одоо яахав, ер нь малаа маллуулж л суулгах л. Мал ихтэй улсууд чинь хүн бүл дутагдана.Тэгэхээр малаа маллуулах, тэр эрдэм номын ач тус одоо тэгээд л одоо өчнөөн жил явна одоо тийм юм бас хэцүү л байдаг байсан юм байлгүй. Тийм.
Саранцэцэг -
Та ээж аавынхаа тухай ярьж өгөхгүй юу, ээж чинь ямар хүн байв, аав чинь ямар хүн байв, одоо таны дурсаж байхад?
Цэрэндулам -
Аав ээж 2 минь ёстой маш их ажилч хөдөлмөрч, тийм одоо нутаг орондоо их хүндлэгдсэн нэр хүнд сайтай, тийм улс явлаа, одоо. Их ажилч хичээнгүй, мал аж ахуйгшаа сайн хийдэг тийм л улс байсийм, тийм. Аав маань болбол ер нь тун одоо тэр малын ажлыг бол, ээж маань яахав тэр л сүү саалийг бол бас л тодоо өөрийнхөө үүрэгт ажлыг дор бүрээ их сайн хийдэг, тийм. Одоо нутаг орныхондоо одоо нэртэй хүндтэй, унд устай гэж ярьдаг даа, тийм л. Тийм л их сайхан улс явсан миний аав ээж 2, үнэхээр бахархалтай улс явсан. Тийм.
Саранцэцэг -
Танай одоо гэр бүл хамаатан садан дундаас хэлмэгэдэж байсан улс бий юу?
Цэрэндулам -
Заа, байхгүй дээ, харин.
Саранцэцэг -
Тэр үед одоо хэлмэгдүүлэлт явагдаад, одоо тэднийхнээс тэр нь хэлмэгдэж гэнээ гэж та улс амьтнаас сонсож байсан уу?
Цэрэндулам -
Яг манай тэр нутагт бол нэлээн харин гайгүй байсан юм шиг байгаам. Цөөн бүрийн хүн явсийм, байдгийм.
Саранцэцэг -
Та тэр хэлмэгдүүлэлтийн талаар сонсож байсан юм байна уу?
Цэрэндулам -
Намайг бага байхад чинь одоо янз бүрийн хүн ирэхвий, буутай малтай юм ирэхвий, ер нь одоо гамин цэргийн үлдэгдэл явахвий, гэсэн сэрэмжлүүлэг томчуулд бол тийм юм байсийм гэлээ. Тийм. Байсийм гэлээ. Мэр сэрхэн татагдсан явсан улс байдгийм байналээ, одоо манай тэндээс. Яг манай одоо төрөл садан дотроос бол тийм юм бол байхгүй. Тийм.
Саранцэцэг -
Ер нь хүмүүс энэ талаар ярьдаг байсан уу?
Цэрэндулам -
Хэцүү байсан үе л гэж ярьдаг байсан. Одоо ерөөсөө л баривчлагдана, одоо тийм сан тавих/шашны үйл/,тийм одоо бурхан шашны талын юм хийх тийм юу байхгүй, хаалтай болчихсон. Байсан үе. Яг л ерөөсөө тэр намайг төрж өсөөд л одоо хэдэн настай болж байх үеийн тэр чинь тийм юм байхгүй. Намайг чинь тэр манай ээжийн минь эх тэр одоо гэр орон голомт тэд нар чинь одоо зөндөө их бурхан шажинтай байсан, бүгдийг нь одоо уул хаданд агуй юманд хийгээд тэгээд дуусч байсан ш дээ. Тийм.
Саранцэцэг -
Хүмүүс ер нь тэр бурхан тахил ном судар эд нарыг гэртээ ерөөсөө ил тавьдаггүй байсан уу?
Цэрэндулам -
Үгүй. Ерөөсөө ил тавихгүй. Ер нь л тэгээд уул хаданд л залчихдаг тийм л байсан юм гэнэлээ. Тийм. Тэгээд нэг мэр сэрхэн л чухал гэж одоо өөрснөө шүтэж ирсэн тийм юмаа болбол ер нь авдрандаа нуучихдаг, тийм л байсан юм билээ.
Саранцэцэг -
Ил тавиад одоо ил шүтээд явбал яадаг байсан юм болоо ер нь?
Цэрэндулам -
Тэгвэл одоо бас л нөгөө л эсэргүүний чинь талд л шашин шүтлэг шүтэж байна, гэсэн ийм л үзэл ойлгогддог байсан юм билээ.
Саранцэцэг -
Тийм учраас л галд хийж, юмаа нуудаг байсан уу, тиймээ?
Цэрэндулам -
Тийм. Одоо ингээд овоо болоод 14, 5 хүрээд одоо ингээд эвлэлийн гишүүн болоод ирэхээр маньд чинь тийм, аав ээж нь тийм эрхи ч ил байх ёсгүй. Нууж л байна. Тийм. Одоо өнөө залуучуудын эвлэлийн гишүүн. Тийм улс чинь тэр гэр орондоо ямар хэмжээний байх ёстой юм, шашин төрийн 2 талын асуудлын чинь тэр чинь их ярьж өгдөг тийм байсан байгаам. Тийм.
Саранцэцэг -
Төр засаг ер нь хэлмэгдүүлэлтийн тухай ер нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглаж ярьдаг байсиймуу ?
Цэрэндулам -
Үгүй ээ, тэгэхэд бол би ердөө мэдэхгүй юм. Хэвлэл мэдээллээр бол тийм юм байхгүй.Одоо тэгэхэд л тэр одоо манай аавыг минь ахыг минь тэгж баривчлаад яваад ерөөсөө ор сураггүй ирээгүй, энэ тэр гэсэн юм л мэр сэр тийм юм л ярьцгаадаг л байсныг л хүүхэд болохоор яахав, хажуугаас нь сосож л байсан болохоос. Хавь ойрын улс. Тэрнээс тийм нэг их манайханд бол яг өөрсөнд нь тийм юм байгаагүй болохоор бас тийм их анзаарагддаггүй байсан.
Саранцэцэг -
Шүүх хуралдаан эд нар болж гэнээ гэж сонсож байсан уу та, тэр хэлмэгдүүлж байгаа хүнийг шүүж байгаа юм гэнэ гэж?
Цэрэндулам -
Аа үгүй. Тийм ердөөн тэр намайг багад тийм юм байгаагүй. Тийм.
Саранцэцэг -
Заа, за. Та соёлын довтолгооны талаар мэдэх үү? Монголд нэг соёлын довтолгоон болсон гэдэг юм билээ?
Цэрэндулам -
Тэгсэн юм. Соёлын довтолгоон гэдэг чинь ариун цэвэр эрүүл ахуй талаас нь л их хүчтэй явагдсан ш дээ.
Саранцэцэг -
Тэр чинь хэдэн оны үе байсан бэ?
Цэрэндулам -
За байз тэр чинь одоо тавин хэдэн..,/бодов/ оноос юм уу. 60-аад оны үеэр л юм даа. Тийм. 60-аад оны үеэр л их тэгж хэлмэгдэлт явж байсан юм байна.
Саранцэцэг -
Соёлын довтолгоо юу?
Цэрэндулам -
Тийм. Соёлын довтолгоо гэж явагдаж байсан юм байна.
Саранцэцэг -
Соёлын довтолгоог ямар шугамаар, яаж явуулж байсан юм?
Цэрэндулам -
Тэрнийг одоо ерөөсөө л дандаа л эрүүл мэндийн талаар нь л одоо ямар одоо ариун цэврийг сахиж байна, одоо ор хөнжлийн даавуу хэд байна, тэр солих хувцас хунар хичнээн байна, хэд хоноод усанд ордог уу, хүүхдээ яаж арчилж цэвэрлэдэг үү, бүх л юм л тэрэнд хамрагддаг байсийм. Тэгээд л одоо гэр ахуйн соёлжилт хүүхдийн тоглоомын булан ч гэдгийм үү, номын сан ч гэх юм уу, тэр болгоныг л одоо байгуулсан тэр одоо айл болгонд л байх ёстой, тийм л байсан юм.
Саранцэцэг -
Тийм юмыг нь шалгаж хүмүүс ирдэг юм уу?
Цэрэндулам -
Ирнэ, ирнэ. Шалгана одоо..,
Саранцэцэг -
Ямар улсууд явах уу, тэгж?
Цэрэндулам -
Одоо сумаас л ирнэ ш дээ. Аймгаас төлөөлөгч ирнэ, сум орноос орно, тэгээд л нэлээн олон улс тэрнийг чинь соёлын довтолгооныг одоо тэдэнд шалгалт ирнэ гэсэн юм л явна ш дээ, шалгалт ирээд л тэрийг чинь сумуудыг шалгаруулна, суман дотроосоо айл өрхүүдийг шалгаруулна, тийм л явагдаж байсийм.
Саранцэцэг -
Тэгээд ингээд шалгаад шаардлага хангахгүй улсуудаа яадаг байсан юм, тэд нар?
Цэрэндулам -
Шаардлага хангаагүй улсууд ер нь гайгүй л байдаг байсаөн байхаа, ер нь. Нэг их шаардлага хангаагүй улс л.., тэднийх тэгж гэнэ гэж л хэлэгдэж байгаагүй юмдаг. Тийм.
Саранцэцэг -
Аа тэр соёлын довтолгооныг хэрэгтэй гэж үзээд л явуулсан юм байж л дээ, тээ. Тэр ямар учраас тийм хэрэгтэй байсан юм бол, та юу гэж боддог уу?
Цэрэндулам -
Би бол тэр одоо улс орныг хөгжүүлэх аль нэгэн талаасаа тэр соёлжих талаас нь л хийж байсан ажил гэж л ойлгодог юм. Тийм, ном уншина, номын сантай болно, тэгээд л тэд нар чинь дандаа соёлжих л талаасаа ариун цэвэр тэгээд л аль ахуй нь талаасаа эрүүл мэндээ зөв авч явах, энэ болгон чинь тэр соёлжих талаасаа л явагдаж байсан, соёлын довтолгоон гэдэг чинь тэр утгаараа л явагдаж байсан гэж л би ойлгодог юм.
Саранцэцэг -
Аа хажуугаар нь тэр соёлжилт үзэхээс гадна бичиг үсэг тайлагдаагүй улсуудыг нэг..,?
Цэрэндулам -
Бичиг үсэг тайлагдаагүй улсуудыг бүлгэмд суулгаад сургадаг байсан юм.
Саранцэцэг -
Тэнд хамрагдах уу?
Цэрэндулам -
Хамрагдана. Оройн сургууль гэж одоо бичиг үсэггүй улсыг суулгана.
Саранцэцэг -
Тэрэнд чинь нас хамаарах уу?
Цэрэндулам -
Нас хамаарахгүй. Ердөө л сургалт явуулна. Бичиг үсэг л мэдэхгүй л байвал тэрэнд бүгд хамрагдана. Тэрэнд чинь үнэ төлбөр гэж байхгүй юм чинь. Тэгээд л ерөөсөө баг сумын хэмжээгээр бичиг үсэг тайлагдаагүй байна гэдгийг аваад л тэгээд л тэр бүгдийг чинь тайлагдуулаад л цагаан хуудас юм өгч байсан юм даа. Тэгж тайлагдаж байсан юм.
Саранцэцэг -
Одоо энэ соёлын довтолго явснаар ямар ямар салбаруудад өөрчлөлт гарсан бэ?
Цэрэндулам -
За ер нь тэр соёлжих тэр янз бүрийн л тийм юманд юу гарсан байх. Тийм.
Саранцэцэг -
Эрүүл мэндэд хүртэл өөрчлөлт гарч байсан уу?
Цэрэндулам -
Тийм. Тэгж ойлгож байгаа би
Саранцэцэг -
Эрүүл мэндийн талаар ..,?
Цэрэндулам -
Эрүүл мэндийн талаар одоо тэр л ном мом одоо ном уншдаггүй хүн л ном уншдаг болно тэр чинь, зөндөө л олон юм орж байгаа ш дээ. Соёлын довтолгонд чинь олон талын юм хамрагдсан явагдаж байсан гэж би ойлгодгийм.
Саранцэцэг -
Тэр одоо эрүүл мэндийн үзлэг эд нар юм явуулаад л, урьдчилан сэргийлэх үзлэг энэ тэр сумуудаар явж эмч нар үздэг байсан уу?
Цэрэндулам -
Тийм. Тэгсэн. Тэгдэг байсан. Тэгээд л одоо урьдчилан сэргийлэх тариа ч хийдэг л байлаа. Тийм
Саранцэцэг -
Тэрэнд одоо монгол эмч нар явдгиймуу, орос эмч нар явах уу ?
Цэрэндулам -
За яахав, орос эмч нар ирдэг л байсан юм гэнэлээ. Яг орос эмчтэй тэгж таарч байгаагүй. Ер нь монгол эмч нар л явна ш дээ. Тийм. Орос эмч нар ирээд л сум аймаг суманд нь ингээд л зөвлөгөө өгөөд л даалагавар өгчихдөг юм байлгүй. Тэгээд л тэд нар чинь өнөө сумын эмнэлгүүд чинь өөрснөө үзлэгээ хийгээд л явуулна ш дээ. Эмчилгээ хийлгэх ёстой байвал хийнэ, хийгээд л яана, тэр чинь үнэ төлбөр гэж байхгүй, тэгээд л явагдаж байсан.
Саранцэцэг -
Хүмсүүдэд ер нь сайн нөлөө болсон уу?
Цэрэндулам -
Тэр бол сайн нөлөө болсон, тэр бол. Яриан байхгүй. Тийм. Манайх ч одоо нэлээн л их л өвчтэй янз бүрийн халдварт өвчтэй энэ тэр байсан юм билээ ш дээ одоо, тэгээд л тэр мэт одоо тэр л үеэр л устгагдаж эрүүлжсэн л гэж ойлгодгийм тийм. Тэгсэн байнаа л гэж боддогийм.
Саранцэцэг -
Таны амьдралын туршид ингээд л харж байхад энэ Монгол дахь хүмсүүдийн шашин шүтлэг ер нь хэр өөрчлөгдөж байна гэж боддог вэ?
Цэрэндулам -
За энэ ер нь сайн мэдэхгүй юм, ер нь өөрчлөгдөж байгаа тал байнаа. Байна, тийм. Байна л гэж бодож байна. Олон талын энэ урсгалт шашнуудыг ер нь тэрэнд орж байгаа улсууд бас байх шиг байна.
Саранцэцэг -
Өмнө бол хүмсүүдийг сонсож байхад ер нь Буддагаа шүтдэг байв уу?
Цэрэндулам -
Тийм. Манай Монгол чинь ерөөсөө Буддагаа л шүтэж ирсэн. Тийм. Дээр үеэсээ аваад.
Саранцэцэг -
Одоо харин телевиз юмаар сонсож байхад янзан бүрийн шашны юмнууд байх юм байна ш дээ?
Цэрэндулам -
Байна харин. Тэр болгонд чинь тэгээд л сүүлийнг үеийн залуучуул орсон байна. Нэлээн нэгдэж байх шиг байна.
Саранцэцэг -
Заа, та ер нь хувьчлалын тухай сонсож байсан уу?
Цэрэндулам -
Хувьчлал одоо энэ эдийн засаг хувьчилж байгаа юмнууд болбол сонссон, сонссон. Сонсолгүй яахав.
Саранцэцэг -
Хувьчлалыг ер нь Монголд яаж зарлаж байсан бэ, Монголд?
Цэрэндулам -
Хувьчлахыг чинь одоо ерөөсөө л энэ сайхан олон нэгдэл сангийн аж ахуй хамтралуудыг чинь одоо тэгээд л ер нь эзэн эзэнд нь маллаж байгааг нь малчдад нь, үйлдвэр аж ахуйг эздүүдэд нь тэгж л тарааж байсан юм байна шүү дээ, тэгэхдээ энэ бол яахав улс оронд оносон ч юм байдаг л байх, алдсан ч юм байдаг л байх, миний бодлоор алдсан тал нэлээн л байх шиг байдгийм. Нэг хэсэг одоо ерөөсөө ядуурал тун гайгүй болсон, ер нь тэгш болж байх шиг санагддаг байсан, ажилгүйдэл байхгүй, өнөө олон малтай улс чинь одоо бүгд нэгдэлжээд, нэгдэлд малаа өгөөд эргээгээд тэнд одоо юу ч ядуу зүдүү улсад чинь нэгдлийн малыг маллуулаад, хөдөлмөрийн хөлсийг нь өгөөд ингээд ерөөсөө бүгд ажилтай тэгшхэн сайхан болж байсан ш дээ, одоо. Сангийн аж ахуйнууд гээд л улсын сангийн аж ахуйнууд чинь одоо бас тийм, газар тариалан мал аж ахуй, хослуулаад эрхэлдэг, үйлдвэр аж ахуй бүгд явагдаж байлаа. Тэгэхэд тэдп нар чинь сая одоо энэ хувьчлалаар чинь нурчихлаа ш дээ. Тийм. Тэгээд одоо харин са я нэг олзуурхууштай нь энэ Атрын 3-р аян эхэлдэг бол маш их зүйтэй сайхан ажил гэж би боддогийм. Тийм.
Саранцэцэг -
Та тэр нэгдэлжих хөдөлгөөний талаар өшөө сайн дэлгэрүүлээд мэддэг болбол ярьж өгөхгүй юу?
Цэрэндулам -
Нэгдэлжих хөдөлгөөнд одоо манайх тэр ч одоо тавин зургаан оноос л эхэлж нэгдэлжих хөдөлгөөн явж байлаа ш дээ. Тэгээд манайх одоо манай дээр хуралдаад багаас ирж...,
Саранцэцэг -
Манай дээр ирж гэдэг нь манай суман дээр гэсэн үг үү?
Цэрэндулам -
Манай сумаас манай дээр ирж манайх одоо өвөлжчихсөн байхад манайд ирж одоо манайх чинь албанд одоо бас тэргүүний малчин, тэргүүний ухуулагч энэ тэр гээд ба тийм байлаа л даа. Тэгээд одоо манай дээр ирж тэд хурал хийгээд арван хэдэн айл элсүүлээд ингээд нэгдэл байгуулж байсан юм. Тийм.
Саранцэцэг -
Өө за ?
Цэрэндулам -
Тийм.Зарим нь манайхыг зөвтгөж л байлаа, зарим нь манайхыг буруутгаж л байлаа. Одоо нэгдэлд малаа өгч яах юм, энд нар гэсэн тал бол байсан, байж л байсан. Зарим нь бол яахав, тэгээд л яахав л гэж үзэж байсан даа, тэгээд нэгдлийн гишүүд бол ингээд ажиллаад одоо 2,3 жил хийсэн дээ, би. Дүүтэйгээн, хэдэн дүү нартайгаа. Өөрийн чинь малаас ингээд хөнгөлөөд өгч байсан ч одоо дээр нь нэмээд өгчихнө ш дээ, одоо. Одоо хүн бүлтэй хүүхдүүдтэй гэртээ ажиллах улстай айлд чинь. Тэгээд нэгдлийн анхны гишүүн тэр нэгдлийн анхны гишүүнээр ажиллаж байсан. Тэгж хүртэл нэгдэлд анх удаа орж байлаа.
Саранцэцэг -
Тэр нэгдэлд малаа нийгэмчлээд нэгдлийн мал болгоод хүмсүүд малаа өгдөг юм байна ш дээ?
Цэрэндулам -
Хагасыг нь өгнө ш дээ, тэр чинь
Саранцэцэг -
Өө тийм үү?
Цэрэндулам -
Төчнөөн толгой бол өөртөө үлдэх ёстой гэж өөрсөндөө аваад л илүүг нь нэгдэлд өгчихөж байгаа юм. Тэгээд л эргээд л маллана.
Саранцэцэг -
Тэр хүмсүүд чинь бас зарим нь нэг нэгдэлжих хөдөлгөөнд малаа өгөх дургүй эд нар байсан уу?
Цэрэндулам -
Дургүй байсан юм, харин тийм. Одоо кинон дээр гардаг ш дээ, нуудаг энэ тэр байсан юм, байналээ ш дээ. Тийм. Манайх бол муу аав минь ерөөсөө болбол тийм, дандаа л засаг төрийн ажлыг л их дэмжиж явдаг хүн байсан даа, 10 гэрийн ухуулагч гээд тэгдэг байлаа дээр. Тэгээд л тэр нэгдэлд орж элсэж ямар сайндаа л түрүүлж орж тэгж байхгүй юу.
Саранцэцэг -
Тэр нэгдэлд ороход ороход чинь сайн дураараа нэгдэж байгаа ш дээ, тээ?
Цэрэндулам -
Сайн дураараа нэгддэг байсан тийм.
Саранцэцэг -
Хувь хүнийг элсүүлж авахдаа яах уу, хурлаар оруулж элсүүлж авах уу?
Цэрэндулам -
Хурал хийнэ. Багийн хурал хийгээд л тэгээд л, хүнээ тэр багийн хурал дээрээсээ элсэлт аваад л тэгээд л нэгдлийнхээ нэр босгоод л, нэгдлээ байгуулаад л тэгээд л малаа хувьчилж өгөөд л тэгээд л төрөлжүүлчихнэ, малаа. Нэг айл үхрийг нь маллана, нэг айл хонийг нь маллана, нэг айл адууг нь маллана гэх жишээтэй.
Саранцэцэг -
Тэр нэгдэлд ажиллаж байгаа улсууд нэгдлийн ноогдол ашиг юм уу, тэндээс хөдөлмөрийн хөлс юм уу, цалин гэж авах уу?
Цэрэндулам -
Авна. Жилийн эцэст л авна ш дээ, тэр чинь. Цалин хөлсөө.
Саранцэцэг -
Өө за, цалин хөлс нь мөнгөөр авах уу?
Цэрэндулам -
Мөнгөөр олгогдоно, ердөө л.
Саранцэцэг -
Хэдэн төгрөгний цалин авах уу, тэгээд?
Цэрэндулам -
За тэр чинь, одоо нэг л сайн ашиг орлого оруулсан нь болбол 2,3 зуун мянга /андуурав, одоогийн ханштай/ тэгж л авч авч байсан юм шиг байгаа юм, тийм. Тэгээд тэрний хажуугаар бас юу өгнө, одоо ингээд төлөө юунаас илүү бойжуулна ш дээ, төчнөөн толгой малаас төдөн төл авах ёстой гэсэн бол тэрнээс нь давуулаад бойжуулсан бол тэр төлөөр нь шагнадаг, урамшуулдаг, бас тийм.
Саранцэцэг -
Урамшуулалтай юу?
Цэрэндулам -
Урамшуулалтай байлаа. Манай аав минь бас тэгж урамшуулал авч л байлаа. Тийм.
Саранцэцэг -
Тэр нэгдэлд орохгүй байгаа дургүй байгаа, улсуудыг яах уу?
Цэрэндулам -
Шахахгүй
Саранцэцэг -
Шахахгүй юу?
Цэрэндулам -
Шахахгүй. Ердөө зүгээр л байн байн л элсэлт явагдаад л , хурал хийгээд л байна, тэгээд л ердөө ихэнх нь цувраад орсоор байтал чинь тэгээд сүүлд хэдхэн хүн үлдэхээр гарцаагүй л орж таарч байгаа юм. Тийм, тэгж л байсан. Тэгээд л ердөө нийтдээ нийгэмжээд ирсэн дээ, нэгдэлжиж тэгээд л улсын САА/сангийн аж ахуй/-нууд өчнөөн болоод САА-дад орж ажилладаг нь ажиллаад САА-нхаа малыг мөн төрөлжүүлээд л тус тусад нь маллачихдаг, тэгээд л хөдөлмөрийнхөө хөлс цалингаа авдаг тийм байсан.
Саранцэцэг -
Аа тэр нэгдэлд ороход ухуулга сурталчилгаа хийнэ гээд?
Цэрэндулам -
Аа тэрийг чинь хийнэ.
Саранцэцэг -
Ямар улсууд хийх үү?
Цэрэндулам -
Сумын төлөөлөгч нар гэж явна ш дээ
Саранцэцэг -
Өө..
Цэрэндулам -
Сумын төлөөлөгч нар чинь ирээд хурал хийнэ. За тэгээд ухуулагч нар гэж байдаг юм.
Саранцэцэг -
Багийн ухуулагч уу?
Цэрэндулам -
Тийм. Багийн ухуулагч явна ш дээ. Нам эвлэлийн гишүүд нар яваад айл өрхөөр, тэгээд ухуулга хийнэ. Одоо ийм, ийм байна, одоо нэгдэлжих хөдөлгөөнд орох уу, санал хүсэлтээ өгөх үү гээд ингэнэ.
Саранцэцэг -
Тэр үед одоо огт малгүй эд нар айл айл байсан уу?
Цэрэндулам -
За ер нь цөөхөн дөө.
Саранцэцэг -
Цөөхөн үү?
Цэрэндулам -
Цөөхөн. Манай нутагт л лав ер нь цөөхөн л миний мэдэх цөөхөн л цөөхөн малтай айл бий. Тийм.
Саранцэцэг -
Бүр их малтай одоо эднийх ч бүр томшгүй их малтай даа, бараг хүмсүүдээр малаа маллуулдаг тийм айлууд байх уу?
Цэрэндулам -
Зарцтай айлууд байна. Одоо манай аав нэг хэсэг мал чинь нэлээн буурсан шиг байгаа юм. Манай аавын аав, ээжийн аав эднийхэн болбол одоо зарцтай байсан гэдгийм. Зарц гэж ярина ш дээ. Зарц авч маллуулдаг, одоо айл саахалтаар буучихаад л мал ахуйг нь маллалцдаг тийм.
Саранцэцэг -
Тэр их малтай айл чинь..., багцаагаар хэдэн тооны мал вэ?
Цэрэндулам -
Өө.. одоо тэр чинь одоо 1000-таас дээш малтай айлууд, тэгнэ ш дээ. Тийм. Тэгж байсан гэнэлээ.
Саранцэцэг -
Нэгдэлжих хөдөлгөөн чинь тэгээд 50-иад оны үед явж байгаад сүүлдээ яасан юм?
Цэрэндулам -
Тэгээд л яахав, ерөөсөө бүгд нэгдэлжчихээд ерөөсөө бүгд саяны чинь юуг хүртэл л хувьчлалыг хүртэл чинь л одоо бүх юу чинь нэгдэл л байлаа ш дээ. Нэгдэл. Тэгээд л тэндээ одоо ажил хөдөлмөрөө хийдэг нэгдлээсээ одоо авъя гэснийгээ баримт бичгээрээ гуйгаад авдаг тэгээд нэг төв орон нутагтаа одоо төвийн албан хаагч нар болбол одоо нэг хонь цохуулаад идье ч гэдэг юм уу, идээ будаа авъя ч гэдэг ер нь нэгдлийнхээ юмнаас л улсынхаа юмнаас л харна ш дээ, бичиг баримтаараа л тэгж хэрэглэдэг. Юуны төлөө нийтийн өмч билээ,тийм л байсан юм.
Саранцэцэг -
Аа тэгэхдээ бол нэгдлийн мал маллаж байхдаа болбол улсад ноогдол ашиг гэж өгнө биз?
Цэрэндулам -
Өгнө.
Саранцэцэг -
Тэр нь бүр тодорхой хэмжээтэй юу? Юу юу гэж?
Цэрэндулам -
Одоо ухаандаа үхэр маллаж байгаа айл бол нөгөө л үхрийнхээ ноос хөөврийг өгнө, сүү саалийг өгнө жишээ нь. Төлийг нь одоо төчнөөн төл авах ёстой, төдөн үнээтэй айл яг төдөн төл авах ёстой гэдэг юм уу, 95/100 % гэдэг юм уу, 97, 98% ч гэдэг юм уу, төл бойжуулах ёстой. 95-с дээш % төл бойжуулах ёстой. Тийм жишээтэй.
Саранцэцэг -
Тэгээд харин нэгдлийн мал маллачихаад өөрсдийнх нь мал арвижиж энэ тэр тийм юм байх уу?
Цэрэндулам -
Толгой нь тоотой. Тийм. Говийн бүсэд, Хангайн бүсэд гээд одоо хэлчихсэн, тэрнээс илүү гарахгүй.
Саранцэцэг -
Хувийн малыг илүү гаргахгүй гэсэн үг үү, улсын малыг илүү гаргахгүй гэсэн үг үү?
Цэрэндулам -
Хувийн малыг. Хувьдаа танайх төчнөөн толгой малтай байх ёстой гэсэн, Хангайн бүсэд одоо 50 толгой малтай ч гэдэг юм уу, сүүлдээ САА чинь арван хэдэн толгой малтай байх ёстой гэдэг байлаа ш дээ.
Саранцэцэг -
Өө тийм үү?
Цэрэндулам -
Тийм. Тэгээд одоо ерөөсөө бүгдийг нь л тэгээд улсад тийм болгочихсон байхгүй юу. Нэгдлийнх нь нэгдлийн мал, САА-нх нь сангийн аж ахуйн мал тийм л байсан юм. Тэр улсууд бол өөрснөө бол тийм өөрснийхөө малыг өсгөчихвөл улсын ажлыг хийхгүй болчихно ш дээ.
Саранцэцэг -
Хязгаар тавиад өгчихсөн?
Цэрэндулам -
Тийм, толгой тоотой. Хязгаар тавиад өгчихсөн.
Саранцэцэг -
Ер нь болбол хичнээн тооны мал гэж хязгаар тавих уу, үхрийг одоо жишээлбэл?
Цэрэндулам -
Тэр чинь дотроо бас бод төчнөөн бог төчнөөн гээд. Тэрийг нь би бас сайн санахгүй байна. Ерөнхийдөө л хангайн бүс, говийн бүсээр нь ялгадаг байсан юм, Хангайн бүсэд 50 толгой мал гэж байгаад говийн бүс гэхээр зэрэг 75 толгой мал гэж байсан юм.
Саранцэцэг -
Хүмсүүд ер нь тэгээд нэгдэлд орсноороо амьдрал ахуй нь дээшилсэн биз?
Цэрэндулам -
Дээшлэлгүй яахав.тэгээд одоо нэг ядуу ядуу юуг бол тэгширч л байгаа гэсэн ш дээ. Ажил хийгээд л тэр чинь. Нэгдэлд мал ажлаа хийгээд л.
Саранцэцэг -
Танай нэгдлийг ямар нэгдэл гэдэг байсан юм?
Цэрэндулам -
”Энхтайван” нэгдэл гэдэг байсан юм. Манайх анх одоо тэрүүхэн хэмжээндээ баг дээрээ анх тэр нэгдэл байгуулан нэгдэл байгуулахад бол “Баянхошуу” нэгдэл нэр өгч одоо өөрснөө тийм байгуулж байсан юм, тийм. Тэгээд нөгөөдөх чинь сүүлдээ сумынхаа нэгдэлтэй нэгдээд одоо сумынхаа төвийн нэгдэлтэй нэгдээд “Энхтайван нэгдэл” гэж байсан юм, тэгээд Энхтайван нэгдлийн гишүүд л гэж ажил юугаа тооцно. Тэгээд тэр нэгдлийн хичнээн баг байна, бүгд л нэг нэгдлийн гишүүд болж байсан юм.
Саранцэцэг -
Тэгэхлээр чинь бүр их өргөжсөн байх нь байна ш дээ?
Цэрэндулам -
Өргөжиж байгаа байхгүй юу, тийм.
Саранцэцэг -
Тэр чинь томорсон юм байна?
Цэрэндулам -
Тэгж байгаа юм, тийм.
Саранцэцэг -
Сүү саалиа тушаагаад тэрийг тэгээд яадаг юм?
Цэрэндулам -
Тэр сүү саалийг чинь одоо бүр бүтээгдэхүүн хийж сумын төвд аваачиж борлуулна, тусгай сүүний үйлдвэртэй. За ингээд одоо юу яадаг байлаа, эхний ээлжинд болбол өөрснөө бүтээгдэхүүн хийнэ, одоо..,
Саранцэцэг -
Одоо сүүгээрээ?
Цэрэндулам -
Тэгнэ,ааруул идээ одоо жижиг заводонд суух гэж өнөө цөцгийн тос боловсруулдаг үхэртэй айлууд бол одоо дандаа заводонд саачихна,тэнд цөцгийн тосоо боловсруулна, тэнд. Жижиг мал одоо бог маллаж байгаа айлууд бол одоо сүүгээр нь ааруул ээзгийгээ хийгээд ерөөсөө тэд нарыг хийгээд намар хиллээд тушаана. Хиллээд тушаадаг байсан. Тэгээд хөдөлмөрийнхөө хөлсийг авдаг. Жилийн эцсээр тооцоод тэгээд өгдөг жилд 2 өгч байсан юм уу даа, энэ чинь. Хагас жилээр нэг бүтэн жилээр жилийн эцэст нэг өгдөг тийм.
Саранцэцэг -
Тэгээд дээр нь бас урамшуулал эд нар олгодог тээ, айл болгоныг шалгах нь байна ш дээ тээ, за за. Танайх тэгвэл тэр нэгдлийн анхны гишүүн айл юм байнаа?
Цэрэндулам -
Тэгж байсан юм.Манайх одоо 2 эмэгтэй нь л одоо сургуульд явалгүй л аж ахуйгаа маллаад л аав ээжтэйгээ тэгээд л өссөн ш дээ. Одоо миний удаахь..,
Саранцэцэг -
Аа тийм үү, 2 том нь?
Цэрэндулам -
Тийм. 2 том охин нь аав ээжтэйгээ туслаад л тэр малыг чинь одоо хэн маллахав, ингэж байсан. Заа тэгээд эмэгтэй хүүхэд сургуульд суухад бас хэцүү гэр орноо санана одоо ингээд айл дээр байхад хэцүү, тэр болгоноос бас халширдаг л байсан байх, тэгээд дараагийн 3 дахь эрэгтэй дүүг сургуульд суулгасан юм, тийм.
Саранцэцэг -
Тэрнээс доошоогоо бол бүгд сургуульд сурсан уу?
Цэрэндулам -
Тийм, бүгд сургуульд сурсан.
Саранцэцэг -
Танай яг суманд чинь бага сургууль гэж байсан юм уу?
Цэрэндулам -
Суманд байлгүй яахав.
Саранцэцэг -
Сумынхаа бага сургуульд ирдэг байсан биз дээ, ?
Цэрэндулам -
Тэгнэ ш дээ. Хөдөөнөөс сумын бага сургуульд л сууна ш дээ.
Саранцэцэг -
Сумын бага сургууль чинь дан цагаан байшин уу?
Цэрэндулам -
Тэгэлгүй яахав, тэгээд сүүл рүүгээн бол ..,
Саранцэцэг -
Галладаг?
Цэрэндулам -
Галладаг одоо пийшин галладаг. Тийм сургуульд л сууна ш дээ.
Саранцэцэг -
Хөдөөнөөс ирж байгаа хүүхдүүд хаанаа байдаг юм?
Цэрэндулам -
Дотуур байранд сууна. Ахан дүүтэй нь ахан дүүдээ сууна.
Саранцэцэг -
Дотуур байранд суухад төлбөр мөнгө өгөх үү?
Цэрэндулам -
Хоолыг нь өгдөг юм, дотуур байрны хоол. Тийм. Хоол өгнө. Тэгэхдээ бол одоо 1 бод, 2 бог ч юм уу, тэгж өгнө.
Саранцэцэг -
Түлээ түлш өгөх үү?
Цэрэндулам -
Түлээ мөн өгдөг байсан юм. Тэгээд сүүл рүүгээн харин өгөхөө больсон. Түлээ мүлээ өгнөө, тийм. Аа мөн цагаан идээ аарц цагаа ч гэх юм уу тийм юм өгнө бас. Хүүхдийнхээ хоолонд тийм юм өгнө ш дээ.
Саранцэцэг -
Хүүхдээ явуулчихаад л ер хэр олон эргэж ирж амжих уу?
Цэрэндулам -
Өө тэгээд л яахав, манайх ч одоо сум ойрхон болохоор эргэнэ дээ, эргэнэ. Ер нь эргээд л очоод байна. Тийм.
Саранцэцэг -
Намар нөгөө хүүхдээ хүргэж өгнө? 9 сарын 1- нд?
Цэрэндулам -
Тийм. Дотуур байранд оруулчихна, тэгээд л дотуур байранд оруулчихаар чинь тэгээд л зуур зуур эргэж хувцас хунарыг нь солино, тэгээд л одоо идэж уух юмыг нь өгнө, тэгдэг л байсан.
Саранцэцэг -
Сумын бага сургуульд чинь тэгээд хичээлүүдийг чинь нэг л багш ордог юм уу, олон багш орох уу? Монгол хэл, математик гээд л ороход чинь одоо тооны багш нэг ороод монгол хэлийг нь нэг багш ороод тэгдэг байсан уу, зүгээр л ганц л багш ордог юм уу?
Цэрэндулам -
Ер нь ганц л багш байсан, дээр үед бол. Тэгээд сүүл рүүгээн бол яахав дээ, төрөл бүрийн багш ороод ирчихэж байгаа юм чинь. Тэр дээр үед бол ер нэг л багш голцуу ангийн багш гээд л тэгээд л явж байсан юм билээ. Анги даасан багш гээд л, тэгэхдээ өөр өөр багш мэр сэр ордог л тийм л байсан юм билээ.
Саранцэцэг -
Форма, хэрэгсэл байхгүй биз дээ?
Цэрэндулам -
Форма байхгүй ш дээ, дээлтэйгээ орно ш дээ.
Саранцэцэг -
Ямар дээл?
Цэрэндулам -
Эрэгтэй хүүхэд цэнхэр даалимбан дээл өмсөнө ш дээ, хар даалимбаар улаан даавуун таван хошуу оёж өгөөд тэгээд цүнх хийгээд үүрүүлээд ингээд монгол дээлтэй монгол гуталтай, сургуульд явна.
Саранцэцэг -
Нөгөө юу сурах бичиг эд нар дэвтэр мэвтэр үзэг харандаа олдоц нь хэр байв?
Цэрэндулам -
Дэвтэр үзэг харандаа л авч өгнө. Үгүй ээ, тэгээд л олдож л байсан л юм байна л даа, тийм. Олдож л байсан. Өнөө дүрдэг чернил.
Саранцэцэг -
Аа дүрдэг үзгээр бичих нь байна?
Цэрэндулам -
Тийм. Тийм. Таван хошуутай өнөө тийм юугаар бичдэг байсан юм. Явж тэгээд бид нар ч одоо тэгээд сүүл рүүгээ эрэгтэй дүү сууснаас хойш л тэр сургуулийг бас ойлгож бичиг юугий нь үзэг балыг нь авч өгч байсан тэрнээс бид 2 бол тэгээд л мал яагаад л хөндийрчихсөн дахиж очоогүй улс чинь. Тэгээд л явж байсан юм. Тэгээд Одоо манай энэ Гомбосүрэн.., Гомбосүрэн гэж байгаа ш дээ, та нар одоо мэдэж байгаа тэр чинь л одоо анх сургуульд суулгаж, тэр л одоо жинхэнэ анх сургуульд тэрийг л одоо тасралтгүй сургуулиар явуулсан хүн тэр манайх.
Саранцэцэг -
Аа тэр таныг бага сургуульд байх үед чинь багш нарт нь цэрд шохой мохой, самбар мамбар гэж байдаг юм уу?
Цэрэндулам -
Байнаа, тэр чинь бас тэр бол байсан юм. Тэгээд л бид нарыг чинь сургуульд суулгаж байгаа гээд л тэгээд л намарт очоод л ер нь голцуу л буцаагаад л аваад л ирчихээд л байна ш дээ.тийм одоо ямар нэгэн ар гэрийн гачигдал хэлээд л аваад ирнэ, тэр чинь. Тэгээд л голцуу л ер нь ирэн очин тэгс гээд л байж байгаад л тэгээд л жилийг авчихна ш дээ. Заа бүр нэг дагнаад суулгадаг айл байсан л байгаа юм. Тэгээд хөдөө ч ер нь сургуульд суулгах их дургүй байсан байгаам. Нуугдуулчихна. Тийм байсан ш дээ.
Саранцэцэг -
Аа хүүхдээ тэгээд нэг юм 4-р ангийг нь төгсүүлээд хааш нь.., 5-р ангид оруулах болохоор хааш нь явуулах уу?
Цэрэндулам -
Сумынхаа төвд. Сумын төвд чинь ерөөсөө тэгээд л 7-р анги хүртэл байна ш дээ.
Саранцэцэг -
Аа зөв зөв, тэнд чинь 7 төгсөх нь байна ш дээ? Аа тэгээд 8-д орох юм бол аймгийн төвд?
Цэрэндулам -
Тэгнэ. аймгийн төв явна. Манай Хужирт болбол нэлээн хэдэн сум дундын юу болохлоор яадаг байсан юм, 10 жилтэй байсан юм. 7-оосоо дахиад 10 жилтэй болсон юм
Саранцэцэг -
Тэр нь хэдэн онд уу?
Цэрэндулам -
Тэр нь ер нь тавин хэдэн онд 10 жилтэй болчихсон байсан байлгүй.
Саранцэцэг -
Гомбосүрэн ах чинь Хужиртдаа 10 төгссөн байх нь уу?
Цэрэндулам -
Тэгсэн. Хужиртад 10 жил төгссөн.
Саранцэцэг -
Тэгвэл хэдэн он байж таарах уу?
Цэрэндулам -
Тэр ч одоо жаран .., 61 онд л 10 төгсөөд явж байлуу даа. Тэгсэн санагдаж байна.
Саранцэцэг -
Өө за. Тэгвэл эрт болсон юм байна
Цэрэндулам -
Тийм ш дээ. Хужирт чинь болбол нэлээн эртний 10 жилтэй улсын амралттай, одоо сум дундын эмнэлэгтэй, томоо сум байсан юм.
Саранцэцэг -
Хужирт бол Өвөрхангайдаа том сумд орох уу?
Цэрэндулам -
Том сум байсан юм.
Саранцэцэг -
Өвөрхангайн яг Хужирт сум чинь хаана нь байдаг юм? Аль хэсэгт нь байдаг юм?
Цэрэндулам -
Одоо ердөө л тэр аймгаасаан болбол баруун хойшоо гэж хэлэх үү дээ, хойшоо ч биш юм байна, баруун тийш юм уу, тэгж л байсан.
Саранцэцэг -
Өвөрхангайгаасаа баруун хойшоо?
Цэрэндулам -
Тийм. Одоо Бат-Өлзий л наадах нь залгаа ш дээ.
Саранцэцэг -
Төвөөсөө хэдэн км зайтай юу?
Цэрэндулам -
Манайх уу, манайх чинь 15 гэдэг билүү, 20 гэдэг билүү. Үгүй ээ, биш. 30 км гэдэг байх.
Саранцэцэг -
Өө гайгүй юм байна
Цэрэндулам -
Тийм 30 км. Их ойрхон ш дээ
Саранцэцэг -
Бага сургууль дээр чинь сургахаас гадна хажуугаар нь тийм янз бүрийн үйл ажиллагаа явуулдаг байсан юм уу?
Цэрэндулам -
Сургуулийн хүүхдэд үү, явалгүй яахав. Бас л одоо өнөө биеийн тамирын хичээл, гэр ахуйн сургалт хүмүүжил, хүмүүжлийн ажил гээд л
Саранцэцэг -
Урлагийн үзлэг, мүзлэг гээд юм явах уу?
Цэрэндулам -
Явна.
Саранцэцэг -
Тэмцээн явагдах уу?
Цэрэндулам -
Тэмцээн явагддаг, тийм. Тэгдэг байсан тийм. Спортын талын юмнууд бас бишгүй явагддаг байсан юм билээ. Одоо мөсөн гулгуур, цанан гулгуур тэгээд л тийм юмнууд явагддаг байсан, тийм.
Саранцэцэг -
Та тэгээд мал дээр юу яасан юм байжээ, 4-р ангиа төгсөөд л мал руугаа очсон юм байна тээ? За, тэгээд та хэдэн нас хүртлээ мал дээр байсан гэлээ?
Цэрэндулам -
20 нас хүртлээ мал дээр байсан.
Саранцэцэг -
20 наснаасаа хойш та хаана байсан юм ?
Цэрэндулам -
20 наснаасаа хойш одоо Хархорин суманд сангийн аж ахуйд ирж
Саранцэцэг -
Заа, Хужиртаасаа?
Цэрэндулам -
Тийм Хужиртаасаа Хархорины сангийн аж ахуйд ирж гурилын үйлдвэрт ажиллаж байсан юм.
Саранцэцэг -
Заа за, гурилын үйлдвэрт юу хийж байсан?
Цэрэндулам -
Гурилын үйлдвэрт одоо янз бүрийн л юм хийж байсан. Анх одоо будааны ажилчин гэж ородд л, тэгээд л будааны ажил дуусангуут нь сар хүрэхгүй л ажил л даа, тэгээд л үйлдвэр ашиглалтанд ороход чинь одоо ам оёгч гэж байлаа, ам оёгчийг бас хийлээ, дараа нь шигших машин дээр, шигшигч машинч гэж ажиллаж байлаа. Тэрэнд байж байгаад л тэгээд л ер нь хүнд их дуутай доргиотой юм чинь дийлэхгүй тэгээд л гарсан даа, ер нь тэгсхийгээд л хэдэн жил ажиллаад л дийлдэггүй ш дээ, тэр хүнд үйлдвэр чинь, тийм.
Саранцэцэг -
Таны ингээд л бодож байгаагаар харахад хүмүүсийн энэ ажилд хандах хандлага яаж өөрчлөгдөж байнаа?
Цэрэндулам -
Үгүй ээ нэг хэсэг бол маш их идэвхтэй ажилчид байсан ш дээ. Ерөөсөө л ажиллах л ийм их ер нь л суралцах ажил хийе гэсэн эрмэлзлэлтэй, залуу насныхан бол залуучуул бол ерөөсөө тийм л байсан. Тэр гурилын үйлдвэрт чинь бид нар ажил хийж байхад чинь л одоо ерөөсөө л шөнө ажиллана ш дээ, 3 ээлжээр ажиллана, 7 хоногоор ингээд эргээд байна, тэгээд тэр залуучууд чинь одоо залуу нас болохоор ердөө нойрсож ядарч зүдэрч байх юм байхгүй тэгээд л тэрэндээ бахархалтай дуртай сонирхолтой, тэгж л ажиллаж байсан. Тэгээд үнэхээр л биед нь нөлөөтэй чадахгүй болоод ирэхдээр л ажлаа хөнгөвчилдөг юм уу, эсвэл гардаг юм уу, ийм л байсан юм.
Саранцэцэг -
Социализмын үед хүмүүсийг ажилд авах .., орохдоо яаж ордог байсан бэ?
Цэрэндулам -
Өө яахав тэгээд л ерөөсөө л өргөдөл юмаан бариад л очно ш дээ. Өөр одоо би одоо тэнд л ажилд оръё гэж гуйя л гэх юм бол өргөдөл юмаа бариад л очно. Тэр байгууллага чинь тэгээд л өнөө хүнээ одоо хянаж үзээд л, ямар ажил хийж чадахаар юм гэдгээс нь болоод л тэгээд л авна ш дээ, тэгдэг л байсан.
Саранцэцэг -
Одоо ер хүмүүс ажилд орохдоо таны харж байгаагаар яаж орж байгаа юм шиг санагддаг вэ?
Цэрэндулам -
одооны ажил болбол аа ер нь ...,явдалтай л юм шиг харагдаж байгаа юм. Ар өврийн хаалга харагдаж байна,
Саранцэцэг -
Заавал таньдаг хүн хэрэг болно?
Цэрэндулам -
Заавал таньдаг хүн.., тэгж байна. Аа тэгээд орсон хойноо одоо яахав, өөрөө тэрийгээ чадаж байвал яахав, болж байнаа. Зарим нь ч яахав, тэгээд л чаддаг л юм байгаа биз, зарим нь ч чадахгүй гардаг л юм шиг байна. Тэгээд ер нь ажилд ороход болбол одоо асуудал их хүнд байна. Нас заачихсан, тэдэн наснаас тэдэн насны хооронд тийм ажил дээр авна гээд ингэчихээр чинь одоо ухаандаа 40 дөхөж яваа юм уу, гучин хэдээс дээш насны улст чинь ажил олдохгүй байна ш дээ. Тэрих тусгүй байна. Тийм. Хүн чадаж л байвал хийж л байвал. Социализмын үед тийм нас заадаггүй байсан байхгүй юу, нас заадаггүй байсан учраас 40,50 хүрсэн хүн ч цэвэрлэгч хийгээд л ажиллаж явлаа. Тиймээ.
Саранцэцэг -
Шинэ ажилтанг их найрсаг хүлээж авч, тэрэнд одоо яаж тусалж дэмждэг байсан бэ?
Цэрэндулам -
Тийм. Тэрийг ч одоо ёстой найрсаг хүлээж авна. Тэр одоо сурган хүмүүжүүлж байна ш дээ. Цаанаас нь хүлээж аваад л одоо ингэдэг ингэдэг гэдгийг чинь яг заагаад л, хүлээж аваад л..,тэгээд тэр ажил местен дээр нь ажиллуулаад л тэгээд л нөгөө улс чинь өөрснийгөө сураад л, ажиллаад л, амжилт гаргадаг нь гаргаад л явчихаж байгаа юм ш дээ.
Саранцэцэг -
Та бол ажилдаа дуртай байсан уу, тээ?
Цэрэндулам -
Би бол дуртай байсан. Ер нь сайн ч ажилладаг байсан. Эвлэлийн 14-р их хуралд төлөөлөгчөөр сонгогдож байсан. Ер нь ажилд тэр урамшил юмнаас хамгийн түрүүн, хоцорч байгаагүй. Түрүүнд л орж байсан, хамгийн түрүүний сайн ажилчин л гэж л явдаг байсан.
Саранцэцэг -
Та одоо тэнд ажиллаж байхдаа таны авч байгаа цалин амьдралд чинь хүрдэг байв уу? Ажил амьдралаа яаж зохицуулдаг байсан бэ?
Цэрэндулам -
Үгүй яахав, тэгээд л хүрдэг болдог л байсан.
Саранцэцэг -
Та хэдэн төгрөгний цалин авдаг байсан бэ?
Цэрэндулам -
300 төгрөг авдаг байлаа ш дээ. 300 төг чинь тухайн үедээ нэлээн л цалин байлаа. За тэгээд шигших машин дээр ажиллахад 50 төгрөгөөр 349 төг гэж цалингий нь ахиулдаг байлаа. Тэр чинь өндөөр цалинтай хүнд тооцогддог тэгж ажилладаг байсан. Тэгж ажилладаг байсан.Тийм, тэгж ажилладаг байсан.
Саранцэцэг -
Та тэр одоо санаж байгаагаараа ажлынхаа хамт олны тухай ярихгүй юу, хэнтэй ажиллаж байв, ямар хамт олонтой ажиллаж байв?
Цэрэндулам -
Одоо тэгээд л ээлжийн мастер тэгээд л тэрэнд чинь нэг ээлжийн улс гэдэг чинь зөндөө улс байна ш дээ,
Саранцэцэг -
Нэг ээлжиндээ?
Цэрэндулам -
Тийм, нэг ээлжиндээ. Цех цехээрээ тэр чинь. Тэгж ажиллана. Яг миний ажиллаж байгаа дээр болбол гурилын үйлдвэрийн тээрэмдэгч, савлагч, шигшигч, лаборатори, ээлжийн мастер цахилгаанчин гээд л одоо зөндөө олон тэнд л дизел юу асаадаг хүн гээд л өчнөөн хүн ажиллана ш дээ, тэгж ажилладаг байсан.
Саранцэцэг -
Танай тэр ажлын газар чинь гадаадын улсууд мэргэжилтэн эд нар улсууд байсан уу?
Цэрэндулам -
Байна, байна. Байлгүй яахав. Унгар улсын тусламжтайгаар баригдсан үйлдвэр тэр, тийм, тийм, тэр гурил тэжээлийн үйлдвэр ш дээ. Тэр мэргэжилтнүүд ажилладаг, гурил тэжээл тэнд чинь. Тэрний чинь юугаар одоо спиртийн үйлдвэртэй, мөн нарийн боовны үйлдвэртэй, нөгөө гурил тэжээлийн чинь юугий чинь үйлдвэрийг чинь түшиглээд тийм үйлдвэрлэл явагддаг байлаа.
Саранцэцэг -
Тэгэхээр Хархорин сум чинь их том сум байхнээ?
Цэрэндулам -
Тийм. Тэгээд л одоо том ахуйн үйлчилгээтэй байлаа, тэр чинь бас томоо сум. Сургууль юутай, тийм ш дээ.
Саранцэцэг -
Одоо хүмүүсийн ажилд хандах хандлага ямар байна гэж бодог вэ?
Цэрэндулам -
Одоо болбол эмээ нь за даа, ер нь бараг хуурамч талдаа юм бий байхаа, зарим нь ч бол яахав, сайн л байдаг л байх. Гэж л ойлгодог. Тиймэрхүү тал байх шиг байна.
Саранцэцэг -
Энэ ажлыг та яаж сонгож орсон юм?
Цэрэндулам -
Энэнд одоо манай нэг ах эгч хоёр л зөвлөж тэнд одоо хөдөөний мал дээрээс авчирч, хот суурин төв газар ажиллуулна гэж байж ажиллуулж байсан юм, анх.
Саранцэцэг -
Таны өөрийн хамгийн их бахархдаг юм юу вэ? Жигшдэг юм чинь юу вэ?
Цэрэндулам -
Одоо худлаа хэлэх, хулгай хийх хоёроос л би аягүй жигшнэ. Тийм хүнийг би ёстой үзэн ядна гэгчээр л. Манайхны удамд тийм юм байдаггүй болоод тэгдэг юм уу, хуурамч зантай хүнд дургүй. Үнэнч шударга манайхан чинь угаасаа үнэнч шударга тийм л улс. Тэгээд л аав ээжийн тэр хүмүүжил тэргээрээ би бахархдаг. Аав ээжийн минь тэр сайхан хүмүүжүүлж өгсөн хүмүүжлээр л бахархдаг. Тэрэндээ л баярладаг.
Саранцэцэг -
Та одоо Хархоринд хэдэн он хүртэл ажилласан бэ?
Цэрэндулам -
Би чинь одоо тэгээд л юу яасан ш дээ. Хархорины гурилын үйлдвэрт би 5 жил ажиллаад л тэгээд л гарсан байхгүй юу. Тэгээд л яахав, бас бус нэг хүний хойно өмнө ажиллаж л байсан л даа, сүүлдээ бие муудаад энэ тоосжилтын ажил чинь аягүй хүмүүс тоосжилтоос болж бие нь яадгийм ш дээ. Тэгээд зохицдоггүй ш дээ. Тэгээд сүүл рүүгээ яахав дээ, энэ хэдэн хүүхэдтэй чинь нялх хүүхэдтэй хүн чинь ер нь тэгсхийгээд л ажил хийхээ больсон л доо. Бие хаа муу байдаг болсон жижиг хүүхдүүдтэй, манай нөхөр болохлээр тээврийн жолооч хүн чинь гэрийн бараа харахгүй тэр хавар намар 2-т гэрт ерөөсөө орохгүй ш дээ, сангийн аж ахуйн жолооч нар чинь. Даргын тэрэг барьсан ч ижил, тэр даргатай явж байна, тээврийн тэрэг барьсан ч мөн л нөгөө ажилд нь явж байна. Тийм л байсан. Тэгэхээр өнөө хоёул ажил хийх нөхцөл бага, нэг нь одоо нөгөө хүүхдийг чинь цэцэрлэг яслид нь өгдөг авдаг, ажилладаг сургууль цэцэрлэгийг нь зохицуулдаг, ар талаа даасан тийм ажилтай л болсон доо, сүүлийн үед, ерөөсөө л хэдэн хүүхдээ л өсгөж өндийлгөхийн тулд за нэг нь ажил хийж нэг нь үр хүүхдээ өсгөе гэж хоёулаа хэлцээд л, тэгээд л тохирч байсан юм. Тэгээд л ажиллаж байсан.
Саранцэцэг -
Та хэдэн хүүхэд төрүүлсэн бэ?
Цэрэндулам -
Би ч одоо бүрэн бүтэн гарсан 7 төрсөн ш дээ. Одоо 5 нь байна. 2 нь эндчихсэн юм.
Саранцэцэг -
Таны одоо хүүхдүүдээ сургуульд өгөх одоо таны амьдарч байх үед төр засгаас ер нь боловсролын талаар ямар бодлого явуулдаг, яаж хүүхдүүдийг сурч хүмүүжихэд нөлөөлдөг байсан бэ?
Цэрэндулам -
За ер нь бас л тухайн үедээ бас л боловсролыг эзэмшүүлэх гэж нэлээн л ажил хийдэг байсан байх, төр засаг. Ер нь сургууль завсардуулахгүй, ер нь бүх хүүхдийг л эрдэм номтой болгоё, бүх хүмүүс л одоо ерөөсөө бичиг үсэгтэй байх шаардлагатай, ингэж үздэг байсан, тийм.
Саранцэцэг -
Таны одоо бүх хүүхдүүд сургууль соёлоор хүмүүжсэн үү?
Цэрэндулам -
Бүгдээрээ сургуульд суусан. Тийм.
Саранцэцэг -
Таныг одоо бага байхад та кино жүжиг мүжиг үзэж байсан уу?
Цэрэндулам -
Үзнэ. Кино үзнэ, концерт юу байдаг юм, тэрийг үзнэ ш дээ. Сумын төв дээр үзнэ ш дээ. Сумын клуб гэж байна.
Саранцэцэг -
Өө за. Гарч байгаа кино мино нь хаанахын кино гарах уу?
Цэрэндулам -
За ер нь бол монгол кино бол нэлээн их гардаг байсан шүү, тэгэхдээ Оросынх ч гарна, ер нь өөр орных ч гарна л даа. Насанд хүрэгчдэд гээд л. Кино хямдхаан, хүүхэд зуун төгрөг, хүүхэд 2, 3 төгрөг байсан байлгүй,хямдхан байсан ш дээ. Тэгсэн ш дээ.
Саранцэцэг -
Том хүн 2 төгрөг, хүүхэд 1 төгрөг тэгсэн үг үү?
Цэрэндулам -
Тийм.Тэгсэн үг ш дээ. Маш хямдхан байсан ш дээ. Тэр үеийн чинь мөнгө чанга байсан болохдээр чинь тэр ш дээ
Саранцэцэг -
Цалин болбол 350 авдаг байсан үе юм чинь тиймээ?
Цэрэндулам -
Дээд мэргэжлийн хүн л 700 авч байсан гээд л бод. тиймээ.
Саранцэцэг -
Өө тийм юм байна. Танай суманд гадаадын улсууд хэр их олон байсан?
Цэрэндулам -
Сангийн аж ахуйн мэргэжилтнүүд байдаг байсан ш дээ. Сангийн аж ахуйн мэргэжилтнүүд гээд л тэр газар тариалангийн техникүүдийн мэргэжилтэнгүүд бишгүй л олон тийм улсууд байсан, усан цахилгаан станцтай болсон сүүл рүүгээн, одоо тэр мэтийн л олон талын мэргэжилтнүүд ирдэг л байсан, ирж очоод л одоо томилолтоор ирээд л , буцаад л, тэгээд л ингээд л зөрөлдөөд л байдаг юмнууд бол байсан.
Саранцэцэг -
Монгол улсууд гадаадын улсууд хоорондоо харьцаа харилцаа ямар байдаг байсан? Найрсаг харьцаатай байсан уу?
Цэрэндулам -
Найрсаг байсан. Тийм, найрсаг байсан тийм.
Саранцэцэг -
Таныг ажил хийж байх үед дарга цэргийн хоорондын ялгаа ер нь хэр байсан бэ?
Цэрэндулам -
Аа ер нь дарга нар бол ер нь социализмын үед чинь ерөнхийдөө л дарга бол дарга л байсан. Ажилчид бол ажилчид л байсан. Тэгээд дарга ямар тушаал өгч байна, тэрийг л биелүүлж л байх үүрэгтэй. Ёс зарчмыг бол тэр хэмжээгээр л явуулж байсан гэж ойлгодог.
Саранцэцэг -
Таныг ажил хийж байх үед одоо хамгийн хэцүү түвэгтэй шийдэж болдоггүй тийм юм байсан уу? Гарч байсан уу, тийм асуудал?
Цэрэндулам -
За даа, үгүй юм шиг байх юм.
Саранцэцэг -
Ажил хийж байх үедээ ер нь тийм юм гардаггүй байсан уу?
Цэрэндулам -
Үгүй, ер нь үгүй шүү.
Саранцэцэг -
Танай үйлдвэрийн дарга ажилчиддаа хандаж байгаа хандлага хэвийн л байдаг байсан уу?
Цэрэндулам -
Хэвийн л байдаг байсан.
Саранцэцэг -
Та ер нь эмэгтэйчүүдийн амьдрал яаж өөрчлөгдөж байна гэж боддог вэ? Амьдралынхаа туршид ингээд харж байхад?
Цэрэндулам -
Эмэгтэйчүүдийн амьдрал одоо нөхцөл болбол одоо ер нь тун аятайхан болсон ш дээ, эрх тэгш, тийм болсон л гэж ойлгодог.
Саранцэцэг -
Төр засгаас ер нь эмэгтэйчүүдийг дэмждэг энэ тэр бодлого явуулдаг байсан уу?
Цэрэндулам -
Байдаг байсан. Одоо эмэгтэйчүүдийн зөвлөл гээд л одоо улсын эмэгтэйчүүдийн зөвлөл, аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөл, сумын эмэгтэйчүүдийн зөвлөл, багийн эмэгтэйчүүдийн зөвлөл, гээд л шат дараалан эмэгтэйчүүдийн зөвлөл байгууллагатай. Тэрний одоо нэг 4, 5 хүн байна ш дээ. Багийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга, гишүүд гээд ингээд нэг 3,4 хүн байдаг ч юм уу, тийм байсан. Тэр чинь одоо эмэгтэйчүүдийг одоо ухуулга таниулгаа хийгээд сурталчилаад ингэдэг байсан байхгүй юу.
Саранцэцэг -
Эмэгтэйчүүдийг одоо ямар нэгэн байдлаар тусламж дэмжлэг үзүүлэх үү, сурч боловсроход нь ч байдаг юм уу, ажил төрөлд нь ч байдаг юм уу, цаашид одоо ахиж дэвшихэд нь ч байдаг юм уу, нийгмийн талаас нь ч байдаг юм уу?
Цэрэндулам -
Заа тэр тухай.., яг тэр тухай арван хэдтэй 20 дөхөж явахад нэг их эмэгтэйчүүдийн талаас бол одоо туслах дэмжих гээд байх юм байхгүй, ухаандаа. Зүгээр л одоо улс орны соёлжилтыг л ухуулсан ийм л хэлбэрээр л явагдаж байсан.
Саранцэцэг -
Тэр олон хүүхэдтэй эмэгтэйчүүд эд нар төрөөс..,?
Цэрэндулам -
Заа харин тэр төрөөс хүүхдийн мөнгө гэж өгдөг
Саранцэцэг -
Хүүхдэд нь мөнгө үү?
Цэрэндулам -
Тийм. Хүүхдийн мөнгө гэж авдаг байсан. Олон хүүхэдтэй эхчүүд.
Саранцэцэг -
Олон хүүхэдтэй гэдэг нь хэд юм?
Цэрэндулам -
5 хүүхдээс дээш л авч байсан юм байна. Одоо манайх хүртэл авдаг л байсан юм. Манайх ч одоо 7 хүүхэдтэй айл гээд л. Хүүхдийн мөнгө авдаг л байсан юм.
Саранцэцэг -
Тэгээд одоо хүүхэд нь хэдэн нас хүрвэл мөнгөнөөс хасагддаг уу, тийм юм байх уу?
Цэрэндулам -
Тэр чинь одоо..,
Саранцэцэг -
Насанд хүрэхээр нь хасах уу?
Цэрэндулам -
Тэгж байсан байх. Тийм, тэгж л байсан байх, ер нь. Тэгж л хасагддаг байсан байх.
Саранцэцэг -
Нэг одон медаль шагнадаг байсан уу?
Цэрэндулам -
Эхийн 1,2-р одон авна.
Саранцэцэг -
Тэр чинь хүүхдийн тоогоор өгч байгаа юм уу?
Цэрэндулам -
Хүүхдийн тоогоор өгч байсан юм, тийм. Манайх 7 хүүхэдтэй ээж минь 2-р одонтой. Сүүлрүү намайг одоо ээж болохын үеэс 5 хүүхэдтэй ээж 2-р одон авч байсан юм. Авдаг юм. Одоо ч тэр мөрдлөг явж л байна.
Саранцэцэг -
Одон аваад тэгээд одонг нь дагаж мөнгө төгрөг ирэх үү?
Цэрэндулам -
ирнэ. Одонгийн 50 төгрөг гэж ирж байсан ш дээ. Тийм ирдэг юм.
Саранцэцэг -
Эрэгтэйчүүдийн одоо ингээд байдал яаж өөрчлөгдөж байна, эрэгтэйчүүдэд төрөөс хандах хандлага ямархуу байсан юм бол?
Цэрэндулам -
Эрэгтэйчүүдэд бол одоо сайн хэлж мэдэхгүй л байна. Тийм. Мэдэхгүй л байна. Одоо бол миний бодоход ер нь энэ бага наснаас нь л одоо энэ их зөв хүмүүжил олгож баймаар ёс суртхууны зөв хүмүүжил өгч баймаар байгаа юм, хүүхдэд. Ер нь сүүлийн үед би ойлгож байгаагаар эрх чөлөөтэй, иргэний нийгэм болсон гээд эрх чөлөөтэй гэдгээрээ хүүхэд ч л байсан эрхчөлөөтэй гэж ингэж эцэг эхийнхээ урдаас дуугарах маягийн болсон байна. Ажиглаж байхад. Тэгэхдээ тэрэнд бас жаахан зааг баймаар байна. Хүмүүжил өгч баймаар байна. Эцэг эх болоод ахмад хүнийг хүндэлдэг, тийм ёс суртхууны хүмүүжил олгож баймаар байна. Ингэж би хувьдаа боддог юм.
Саранцэцэг -
Социализмын үед одоо гэр бүлийн амьдрал.., одоог хүрэхэд яаж өөрчлөгдсөн гэж үздэг вэ, таны харж байгаагаар? Өөрчлөгдөж байгаа юм байна уу?
Цэрэндулам -
Заа яахав дээ, амьдралаа орчин үеэ дагаад одоо өөрчлөгдлөлгүй л яахав. Их л өөрчлөлт орж байна. Тийм. Манийн үед чинь болбол яахав хөөрхий, одоо нэг л хөдөлмөр л хийгээд л, тэр 2 гэр бүл болсон 2 бол үр хүүхдээ өсгөх ажил хөдөлмөрөө одоо.., улс орондоо юу эсийг бүтээхэв, тэрний төлөө л зүтгэдэг, тийм л байсан. Үр хүүхдээ одоо боловсролтой болгох, тийм.
Саранцэцэг -
Гэр бүлийг дэмжих зорилгоор одоо.., янз бүрийн.. ?
Цэрэндулам -
Янз бүрийн төсөл гэж юм байдаггүй байсан ш дээ.
Саранцэцэг -
Тийм юм байгаагүй юу?
Цэрэндулам -
Байгаагүй ш дээ. Тийм. Байгаагүй ш дээ.
Саранцэцэг -
Одоо болбол гэр бүлийг дэмжинэ, залуу гэр бүлийг дэмжинэ гээд яриад байх юм, та тэрийг юу гэж боддог уу?
Цэрэндулам -
Тэрийг бол ерөөсөө баас л зөв л гэж боддог. Тийм. Зөв л гэж боддог.
Саранцэцэг -
Танд бол одоо жишээлбэл гэр бүл болоод ингээд явж байхад амьдрал болж байсан л гэж боддог уу?
Цэрэндулам -
Болж байсан л гэж боддог.
Саранцэцэг -
Ажил хөдөлмөрөө хийгээд үр хүүхдээ хүмүүжүүлээд, сургууль соёлд явуулаад болж байсан л гэж боддог уу? Аа одоо бол бид нар ажил хөдөлмөрөө хийгээд үр хүүхдээ хүмүүжүүлээд сургуульд сурья гэхээр залуучуудын амьдралыг хөндлөнгөөс харж байхад ямар байх юм?
Цэрэндулам -
Оо яахав, тэгээд л болж л байна. Болж л байна гэж харагдаж байна. Улс хүүхдийг нь хүмүүжүүлээд өгч байна. Тийм. Тэгээд л улс төрөөс чинь одоо бишгүй л хөөрхөн харж үзэж байна, хүүхдийн мөнгө гээд л өгч л байна. Цэцэрлэгийн хүүхдэд хоолны тал үнэ өгч л байна. Одоо сургуулийн хүүхдэд болохлоор үдийн цай гээд л хөтөлбөр явж байна, эд нар чинь бол их л дэмжлэг шүү дээ, их л хөрөнгө гарч байгаа ш дээ, улс оронд. Тийм. Тэд нар бол маш зүйтэй юм хийж байна л гэж ойлгодгийм.
Саранцэцэг -
Жирийн хүмүүсийн амьдралд нөлөөлж байгаа л гэж боддог уу?
Цэрэндулам -
Нөлөөлж байна л гэж боддог би. Хүүхдийнхээ цүнхэнд нэг печенье хийж өгөөд явуулах байсан бол тэр тэгэхгүй байна ш дээ. Тиймээ, заа тэгээд бодоход чинь тэр чинь одоо дэмжлэг үзүүлж л байгаа хэрэг л гэж ойлгодог би.
Саранцэцэг -
Социализмын үед бол хүүхдээ сургуульд өгөхөд үнэ төлбөргүй байжээ?
Цэрэндулам -
Заа тийм.
Саранцэцэг -
Одоо тэгсэн сургуулиуд их олон болоод бас үнэтэй төлбөртэй сургуулиуд ч гараад иржээ, тэр талаар таны бодол ямар байдаг уу?
Цэрэндулам -
Заа энэ бол одоо яахав тэгээд л байх л асуудал байх. Тийм. Энэ бол бас байх л асуудал. Ер нь л хүүхдэд л одоо өмч хөрөнгийг л эцэг эх нь өгч байна л гэж ойлгодог, миний бодож байгаагаар. Одоо тэрнийг л одоо тэр үнэ төлбөрийнх нь хэмжээгээр л хүүхдийг сургаж авч л одоо энэ дээр үеийнх шиг одоо орон гэр тасдаад орон гэр бариад өгчихдөггүй байлаа, төв орон нутгийнх нь суурин газрынх нь болохлээр одоо энэ орон байрыг чинь аваад өгнө гэхдээр ямар уу, тиймээ, ингэхээр толгойд нь л хоолоо олж идэх хөрөнгийг нь хийж өгч байгаа тийм учраас одоо хүүхэддээн хэдэн төгрөг зарах нь одоо чадаж л байдаг юм бол одоо бас байх асуудал байхаа л гэж боддог юм. Миний бодлоор.
Саранцэцэг -
Одоо бол төр засгаас одоо залуу гэр бүлийг дэмжих, хүүхдүүдэд мөнгө өгч байна, энэ бүхэн болбол манай Монголын энэ үед болбол их нөлөөлж.., сайн нөлөөлж байна л гэж үздэг юм байна тээ.?
Цэрэндулам -
Тийм, тийм тэгж л үздэг юм.
Саранцэцэг -
Таны хүүхдүүдээс гадаадад сурч байсан хүүхэд байна уу?
Цэрэндулам -
Аа нэг хүү гадаадад сурч байсан. Оросын Ташкент хотод сурсан.
Саранцэцэг -
Таны тэр хүүхэд гадаадад сурч байхдаа хэцүү байсан гэж ярьдаг уу?
Цэрэндулам -
Заа гайгүй дээ, гайгүй. Яахав, хэцүү үедээ хэцүү л байсан гэдгийм. Тэгэхдээ яахав одоо гайгүй, улсын хүүхдийн ижлээр сураад л ирсэн.
Саранцэцэг -
Ер нь бол Оросууд монголчуудад хандах хандлага нь ямар байсан гэж боддог вэ?
Цэрэндулам -
За ер нь гайгүй байсан шүү, гайгүй л байсан гэж боддогийм ш дээ. Эв найрамдалтай ч байсан 2 улсын одоо гэрээ хэлэлцээр. Ер нь тун гайгүй л байсан гэж боддог.
Саранцэцэг -
Таны амьдарч байх тэр үед чинь хятадууд хэр олон байсан?
Цэрэндулам -
Хятадууд ч одоо байсан л юм шиг байна, энэ хотод ч одоо хотод л голцуу байдаг байсан байх. Хөдөө бол яахав одооных шиг ингэж явдаг хятадууд байхгүй ш дээ,
Саранцэцэг -
Өө тийм үү?
Цэрэндулам -
Тийм. Одоо манай суманд одоо тэр манай тэр сум сангийн аж ахуй болбол нь усан цахилгаан станц тавихад суваг шуудуу тавихад тэрэнд хятадууд гэрээгээр ирж ажиллаад буцаж байсан юм, одоо тэр суваг шуудууг ашиглалтанд оруулаад.
Саранцэцэг -
Өө за, тэр чинь хэдэн оны үе юм?
Цэрэндулам -
Тэр ч одоо.., Хархорин ч одоо усан цахилгаан станцтай ш дээ..,
Саранцэцэг -
Их олон хятад ирсэн үү?
Цэрэндулам -
Оо ер нь овоо олон хятад ирсэн. 200 гэдэг билүү, овоо олон хятад л ирж байсан юмдаг. 60-аад онд л юмдаг. 59-60-аад онд л, тэгээд л бүгдээрээ л буцалгүй л яахав, гэрээгээр ирсэн ажилчид чинь тэгээд л. Усан цахилгаан станцыг ашиглалтанд оруулж, хүлээлгэж өгөөд л тэгээд л буцаж байсан юм. Тэрнээс зүгээр нэг одооных шиг хаа хамаагүй нэг хятад ирсэн байна, тэнд ажиллаж байна гэх тийм юм байгаагүй.
Саранцэцэг -
Та хот руу орж ирээд, анх хотод орж ирж байсан тэр тухайгаа ярихгүй юу?
Цэрэндулам -
Заа ярья, ярья.
Саранцэцэг -
Сумын төвөөс ердөө л анх удаагаа хотод хөл тавьсан тухайгаа ярихгүй юу?
Цэрэндулам -
Би ч одоо дээр үед хот руу бол ирж очно ш дээ,
Саранцэцэг -
Ирж очиж байсан уу?
Цэрэндулам -
Ирж очно. Зөндөө ирж очиж байсан ш дээ. Бишгүй л одоо. Дүү нар дүүгийндээ ч ирнэ, бие хаа муу байсан, эмчилгээ сувилгаа хийлгэх гээд ч ирж байлаа,
Саранцэцэг -
Хамгийн анх л орж ирж байсныгаа ярихгүй юу?
Цэрэндулам -
Хамгийн анх би одоо 62 онд юм уу даа, анх удаа хот орж ирж байлаа. Ахтайгаа машинтай. Тэгээд л тэгэхэд чинь одоо ирээд л тэр ахынхаа л бэргэн эгчийнхээ л ахынд ирж байсан юмдаг. Тэр нь яах гэж ирж байсан юм гэхээр би одоо биеэ үзүүлэх л гэж л ирж байсан. Тэгээд л биеэ үзүүлээд л 1-р эмнэлэгт үзүүлээд л буцаж байсан юм, тэгэхэд одоо бодоход болбол энэ чинь их сийрэг байсан юм өө одоо их сийрэг байсан. Тэгээд нэг ганцаараа яваад л 1-р эмнэлэг ороод л үзүүлээд л шинжилгээнүүд өгчихөөд л тэгээд л буцаж байсан юм.
Саранцэцэг -
Ямар санагдаж байсан?
Цэрэндулам -
Тэгэхэд одоо өнөө угаасаа хөдөөний хүн болохлээр тэрэнд одоо дурлаад яасан сайхан юм бэ гээд байж ч мэдээгүй, яасан муухай юм бэ гээд ч мэдээгүй. Тийм тэгж л байсан юм.
Саранцэцэг -
Их дэлгүүр мэлгүүр орж үзэв үү?
Цэрэндулам -
Оролгүй яахав. Орж үзээд л яахав, их л сайхан гоё үнэтэй юмнууд байдаг юм байна даа л гэж бодож чадал хүрэхийгээ аваад л чадал хүрэхгүй гээ авахгүй ш дээ, тэгээд л гарч байсан юм. Тэр ах эгч нартайгаа.
Саранцэцэг -
Машин тэрэг их олон байсан юм уу?
Цэрэндулам -
Байсан байсан, байхдаа энүүн шиг биш. Энэн шиг биш.
Саранцэцэг -
Тэгэхдээ бол энэн шиг биш?
Цэрэндулам -
Гэхдээ бол Улаанбаатарт чинь л голцуу машин байсан.
Саранцэцэг -
Нийтийн унаа мунаа гэж байсан юм уу?
Цэрэндулам -
Автобус.
Саранцэцэг -
Аа автобус явдаг байсан уу?
Цэрэндулам -
Автобус явдаг байсан юм. Тийм. Автобусаар явна ш дээ.
Саранцэцэг -
Тухайн үед чинь одоо хотод чинь үйлдвэр хэр олон байсан юм б дээ, 60-аад оны үед чинь?
Цэрэндулам -
60-аад оны үед чинь одоо үйлдвэжрүүд байсан байнаа. Би ч одоо яг тэр хотын тэр үйлдвэр төчнөөн юм байсныг нь бол мэдэхгүй ш дээ. Хөдөөний хүн чинь нэг ороод л буцах юм чинь. Тэгж байгаа хүн чинь бас мэдэхгүй ш дээ. Тийм.
Саранцэцэг -
Гадаад хүмүүс харагдаж байсан уу?
Цэрэндулам -
Гадаад хүмүүс харагдаж л байна. Явж л байна ингээд л. Ерөөсөө эмнэлэг зэмэлгээр чинь явж л байна.
Саранцэцэг -
Сонсож байхад хятадууд л хотод их байсан гэж ярьдаг юм байналээ?
Цэрэндулам -
Тийм. Тэгж л ярьдаг юм. Тэгээд л тэр Гэсэр сүм, Гандангийн тэр өөд гарах гээд явж байтал нээрээ мэр сэр явж л байгаа харагддаг байсан юм, тийм.
Саранцэцэг -
Та Гандан дээр очиж байсан уу?
Цэрэндулам -
Гандан дээр тэр эгчийнхээ ахынд очиж байсан юм. Тийм. Анх хот орж ирж байгаа нь тэр дээ. Тэгээд л яахав, Ганданд орж үзнэ ш дээ. Тийм.
Саранцэцэг -
Гандан тэр үед хэр олон ламтай байсан?
Цэрэндулам -
Тэгэхэд чинь одоо их цөөхөн ламтай байсан байхаа.
Саранцэцэг -
Тэр үед ном уншдаг байсан уу, лам нар?
Цэрэндулам -
Би мэдэхгүй юмаа, орж үзэж л.., арай л музей л гэж хэлэхгүй л байх, орж үзэж л байсан юм даг. Тийм.
Саранцэцэг -
Өө тийм үү,?
Цэрэндулам -
Тэгэхдээ цөөхөн хурал хурж л байсан байгаа юм. Тийм,
Саранцэцэг -
Өө тэгэхдээ бол бүр ч нэг..,?
Цэрэндулам -
Хаалттай биш, тийм, биш , бас тийм байсан.
Саранцэцэг -
Та тэгээд хотод хэд хоноод буцсан?
Цэрэндулам -
Би ч одоо хоёр 7 хоноод л буцаж байсан байлгүй. Шинжилгээ өгчихөөд л тэгээд л буцаж байсандаг. Тийм.
Саранцэцэг -
Ер нь та анх машин эд нар үзсэнээ санадаг уу? Хүүхэд байхдаа?
Цэрэндулам -
Санана.
Саранцэцэг -
Тийм үү,?
Цэрэндулам -
Хөдөө би нэг 7,8 настай л байсан юм би. Тэгээд тэр манайд хөдөөний ахынд нэг нутгийнх нь нэг хүн жолооч, машинтай. Одоо бодоход тэр “51” машин л байсан шиг байгаа юм. Тийм. Тэгээд дээр нь бүгдээрээ хүүхдүүдээ болсон хойно өө хашгиралдаад л, сууж үзээд л, тэгээд л нэг хот тойруулаад л суулгаж үзүүлээд буулгаад л явж байсан юм тэр хүн.
Саранцэцэг -
Аан за за, та хэдийг үү?
Цэрэндулам -
Тийм. Тэр хот айлын хүүхдүүд л бүгдээрээ шавна ш дээ. Нөгөө нэг “Сүхбаатар” кинонд гардаг шиг л./инээв/ Тэгэхээр зэрэг нэг суулгаад хот тойруулаад жаахан явж үзүүлээд тэгээд буулгаж байсан юм. Өө за за. Тэр чинь 7,8 настай хүүхэд шүү дээ. Тийм.
Саранцэцэг -
Ерөөсөө айгаагүй юу, дээр нь суухдаа?
Цэрэндулам -
Айгаагүй бүгдээрээ гарч суугаад л , хашгиралдаад л жаахан юмнууд тэгж байсан санагддаг юм. Анх машиныг тэгж үзэж байсан юм.
Саранцэцэг -
Өө тийм үү,? Аа тэгээд анх онгоц үзсэн үү?
Цэрэндулам -
Онгоц болбол ерөөсөө намайг багад тэр дээ......эээр их хол дээгүүр л.., ямар их дээгүүр нисч.., шувуу шиг л бүргэдийн л дайны юм л их дээгүүр явна, адуу мал чинь хулжаад алга болчихно, хөөө..., тэр техник явдаггүй үед.., үргээд,
Саранцэцэг -
Бүр тийм байсан уу?
Цэрэндулам -
Тийм, тэгж байсан ш дээ.
Саранцэцэг -
Онгоцонд сууж үзээгүй юу, та?
Цэрэндулам -
Онгоцонд сүүлд л энэ хот орон орохдоо л ногоон онгоцонд анх удаа сууж үзсэн. Тэгээд манай Хархоринд чинь онгоц буудаг байсан, тэгээд л яахав дээ, ерөөсөө л байнгын ингээд л байхаар жаахан дотор эвгүйцээд л, кккк.....ингээд л явна ш дээ. Тэгж байгаад сүүлдээ нэлээд явчихаар чинь сурдаг, цагаан онгоцонд суугаад л Хужирт ороод л, Хужиртаас Хархоринд буугаад л тэгээд л явдаг л байсан. Тийм, сүүлийн үед болбол. Тийм. Тийм болчихсон л байсан.
Саранцэцэг -
Заа за, вагонд болбол үзсэн биз дээ, танайх чинь төмөр зам байдаггүй тээ ?
Цэрэндулам -
Байхгүй тийм. Вагонд чинь би ёстой саяхнаас л сууж үзлээ ш дээ.
Саранцэцэг -
Өө тэгсэн үү?
Цэрэндулам -
Тэгсэн/инээв/ их сонин/инээв/
Саранцэцэг -
Вагоныг хараад байсан мөртлөө сууж үзээгүй байсан уу?
Цэрэндулам -
Өчнөөн..,сууж үзэх нь л саяхан. Вагон явж л байдаг, өнөө дүү нар хүүхдээ суулгаж өгч л байдаг, би ч яг дотор нь суугаад явж үзэж байгаагүй. /инээв/ Үгүй ээ, сайхан юм даа. Хөөрхий тэгээд л. Сууж үзсэн.
Саранцэцэг -
Аягүй баталгаатай, найдвартай, жаахан удаан явдаг, гэдэг ш дээ?
Цэрэндулам -
Тийм тэр нь л тийм юм билээ жаахан.
Саранцэцэг -
Дандаа онгоцоор нисдэг хүн?
Цэрэндулам -
/инээв/машинтай л ирж очно л доо, энэ хот хооронд. Энэ Хархориноос болбол. Машинтай л ирж очно ш дээ. Яахав, тэр онгоц явдаг үед бол онгоцоор явчихдаг байсан. Тийм, тэгдэг л байсан.
Саранцэцэг -
Заа за их баярлалаа, одоо 1 цаг болчихжээ, бид 2 яриад. Хоёулаа энэ удаадаа ярилцлагаа өндөрлье . Тэгээд дараа дахиж 2-уулаа уулзъя.
Цэрэндулам -
Заа, за тэгье
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.