Dulamjav


Basic information
Interviewee ID: 990100
Name: Dulamjav
Parent's name: Yadam
Ovog: Gürten
Sex: f
Year of Birth: 1936
Ethnicity: Halh

Additional Information
Education: elementary
Notes on education:
Work: retired
Belief: Buddhist
Born in: Mönhhairhan sum, Hovd aimag
Lives in: Sühbaatar sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: government official


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
belief
childhood
illness / health
work
democracy


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)

herder's life before collectivization
five-year plan
hospital
aimag center (Hovd)
group
sum center
consumer goods
work - labor
collective
urbanization
democracy
privatization
private life


Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Саранцэцэг -

Заа, сайн байна уу?

Дуламжав -

Сайн, сайн байна уу.

Саранцэцэг -

Заа, би танд өмнө нь аман түүхийн талаар ярьж байсаан. Одоо хоёулаа ярилцлагаа эхэлье. Та өөрийгөө танилцуулахгүй юу. Таныг хэн гэдэг вэ?

Дуламжав -

Аан, намайг Дуламжав гэдэгээ. Ховд аймгийн Цэцэг суманд Мөст суманд төрсөн. Нэг ёсны Мөст сумын Цэцэг нуурын хөвөө, Шар Хонхор гэдэг газар төрлөө, би. Тэгээд би одоо аав ээжээсээ 3-уулаа төрсөн. Манай хамгийн том ах болбол одоо Осор гэдэг хүн байсан. Бага ах Сосоржав гэдэг хүн байсан. Тэгээд биднүүс одоо манай аав болбол 1949 онд юу хийгээд..., одоо тэр.., Хасагтын жил манай тэнд одоо орж ирж байсан тэрнээс одоо юуг хийгээд.., манай тэр өвөг эцэг нэлээн баян айл байсан, тэгээд манай аав чинь одоо сумын дарга байсан хүн байгаа юм. Тэгээд юу хийсэн чинь тэр хасаг цаанаас хасаг орж ирж байгаа юм. Тэгээд одоо ард түмнээ нүүлгэж одоо, тэр Цэцэг сум руу манайх болбол тэр цаашаа Боортын гол гэдэг рүү нүүж байсан айл. Намаржаа руугаа Цэцэг рүү орох гэж байсан гэж байгаа юм. Тэгж байтал тэр хасаг орж ирээд, тэгээд одоо тэр манай өвөг эцгийнх тэр “Хар толгой “ гэдэг газар байсан. Тэгээд тэндээс одоо хасаг орж ирлээ гэдгийг мэдээд, манай эцэг тэр наана байснаа тэр цаашаагаа хадны руугаа юу болж байна гээд очсон байгаа юм. Тэгээд яваад очсон чинь юу хийгээд.., манай тэр аавын эмгэн нь нас барчихсан, нэг юу хийдэг.., тогоо барьдаг хүнтэй, нэг лам хүүтэйгээ ийм л байцгаасан юм гэнэлээ, тэндээ. Тэгээд гэв гэнэт өглөө тэр хүү нь манай тэр аавын тэр хүү болбол олон жил тэр юунд суусан хүрээ мүрээнд сууж явж байсан тийм хүн байсан. Тэгээд тэр манай тэр хойшоогоо уул байдаг тэрэн дээр гарчихаад аягүй.., .... Үгүй ээ, ааваа, өнөөдөр хасаг орж ирэх нь эртхэн хөдөлье гэсэн, гэж байгаам. Тэгээд тэр аав нь ....Донгос чи, юу яриад байгаа юм, яалаа гэж хасаг орж ирдэг юм гээд аав нь тэгэхгүй юу. ...Үгүй ээ, үгүй. ааваа. Нээрээ хасаг орж ирэх нь, одоо үдийн алдад л орж ирэх нь дээ, манайхнаар гэж мань хүн тэгсэн гэж байгаам. Тэгээд нэг тэр аавын .., өвөө аавын юу.., зээ хүүхэн нь байсан. Тэгээд одоо зээ хүүхэнтэйгээ, өөрийнхөө нэг хүүтэй, тэгээд л нэг авгай одоо тэр гэр орны юм хийдэг нэг авгай, 4-үүл амьдарч байсан юм байна л даа. Илүү гэртэй. Илүү гэртээ одоо тэр дээр үеийн улс чинь одоо яахав дээ, хөөрхий нэг өнөө л хүний барьж өгсөн /бэлэглэсэн/ юм, тусгай гэртээ тавьж дээр үед ч одоо даалин гэж юм байсан. Даалин гэдэг юманд одоо нүүхэд амар гээд л хүний өгснийг хийгээд л тавиад байдаг байсан юм байлгүй. Тэгээд л юугээ., архиа нэрэх гэж байсан юм гэлээ тэр авгай нь. Айргаан хийгээд л архиа нэрэх гэж байтал хариугүй ороод ирэх дөхлөө, та одоо ийшээ гар, биднүүс одоо юу.., би одоо энэ дүүгээ аваад явъя гээд мань хүн нэг уут даалинтай юмаа морин дээрээ ар талаараа тавиад өнөө зээгээ мань хүн араараа суулгаад, ингээд хоёулаа явсан. Тэгсэн чинь гэв гэнэт...Өөө нэрээ тэгэх нь гээд л, тэр манай тэнд нэг их том тийм уул байдаг, ийм майхан шиг уул байдаг байсан. Тэр өөд гарч байсан чинь л хавийн өнөө манай тэр лүү болбол захчингууд цаанаас орж ирдэг халхууд нь доошоогоо гол руу орж ирдэг байхгүй юу, намар. Тэгээд л юу хийсэн чинь тэгсэн чинь өнөө аав уулын өөд ямар ч байсан уулын өөд л гаръя, энэ юмнаас л холдъё гэээд л, тэгээд л өнөө хөгшин хавийн одоо байгаа айлууд мэдээд л бүгдээрээ л ....Болшгүй ээ одоо хүүхдүүдээ, явъя даа, гээд л. Тэгээд л манай аавыг хүрээлээд л баахан улс хүрээлээд л суучихсан байсан юм гэлээ. Тэгээд л аав ном уншаад л /лам хүн уншдаг тарина, судар/ тэгж суугаад л, тэгсэн чинь манай тэр өвөг эцгийнх тэр илүү гэрт тэр доошоогоо гол руу нь тэмээ орж ирээд ус уугаад, сайхан намар бол, тэгдэг байхгүй юу. Тэгсэн чинь юу гэсэн гэж байгаам, тэмээ хурааж ирээд өнөөдүүлээ ачсан байгаам, өнөө бэлэн айлын юмыг чинь яахав дээ, одоо уутанд юм хийгээд хийгээд тавьчихсан юмыг чинь одоо тэмээнүүдийг нь ачиж явсаар байгаад л 12 тэмээ ачаа ачсан гэж байгаам, тэр айлаас. Тэгээд нэг их том хонин тогоо юу байгаад л.., одоо энэ 24 цаг барьдаг нэг том зулын цөгц байна ш дээ, одоо иймийг дан зул барьдаг байсан. Тэгсэн чинь өнөө хөгшин зулаа барьчихсан байсан, тэгээд л одоо яахав дээ, баахан хүүхэд хөлтэй хөлгүй эмгэн, хүүхнүүд манай аавыг тойроод тэр ууланд, тэр уул нь их, одоо бодвол их том уул байсан юм аа, тэр. Одоо бодвол тийм байшин шиг л уул байсан юм шиг байгаа юм миний сэтгэлд бол, тэрэн дээр гарч суугаад л тэгээд л одоо бөөнөөрөө сууж байтал өнөө хасгууд ирээд л гэрүүдийн чинь юмыг аваад л ингээд л ачаад л, яваад л тэр уулны цаагуур явахдаа нэг цагаан толгойтой хасаг гараа юу хийгээд.., гялс гээд тэгсэн гэж байгаам. Тэгээд өнгөрөхдөө өнөө сууж байсан улс өнөө юмаа харсан чинь манай тэр аавынхаас яг 12 тэмээ ачаа ачсан гэж байгаам. Тэгээд цаашаагаа яваад л ...Тэгээд таанууд одоо хурдан ийшээ яв, дараа нь ирэх улс хүн алах улс ирнэ гэж хэлсэн юм гэнэлээ, манай тэр өвөг эцэг. Тэгээд л аав чинь сандраад тэр холоос одоо бодвол нэлээн хол газар л даа, тэр чинь лав л арав гаран км газар наашаагаа ирж, уул өөдөө, тэгээд ирээд өвөг эцгийнхээс өнөө лам ах чинь өнөө зээгээ юу хийгээд л.., цаашаа давхиж байсан чинь урдуур хойгуур нь л бууны сум сүнгэнээд л өнгөрөөд байсан гэж ярьдаг юм байна лээ.

Саранцэцэг -

Заа, за. Тэр үе чинь одоо хэдэн оны үе болж таарч байнаа?

Дуламжав -

1949 он шүү дээ.

Саранцэцэг -

49 он уу, тээ. Ховдын баруун хязгаараар?

Дуламжав -

Баруун хязгаараар одоо орж ирж байгаа юу байхгүй юу. Тэр цаанаас Османы хасагууд гэж одоо дээр үеийн настай улсууд л аав энэ тэр чинь мэдэж байгаа даа.

Саранцэцэг -

Аа тэр танай өвөг эцэг болохор тэр юм үздэг, лам хүн байж тээ?

Дуламжав -

Тийм. Лам хүн байсан. Тэр хүүтэйгээ хоёулаа их айхтар лам байсан, ерөөсөө дээр үед одоо тэр хошуу нутагтаа одоо дээр үед тэр.., тарваган тахал гээч юм /өвчин/ гараад тэр өөр хошууныхан үхээд одоо бодож байхад энэ гардаг өвчин байж л дээ. Тэгэхэд манай тэр эцэг сайн лам байсан юм байлгүй, тэр хошууныхаа улсаас ганц ч хүн үхүүлээгүй юм гэнэлээ. Тэгээд “Гүртэн” гэдэг цол өгсөн юм гэнэлээ. Тэрнээс болж гүртэн гэдэг цол авсан юм.

Саранцэцэг -

Хийдэд бол шавилж сууж байгаагүй юм байна тээ?

Дуламжав -

Үгүй.

Саранцэцэг -

Тэр баруун хязгаарт чинь том хийд энэ тэр байсан уу?

Дуламжав -

Байсан, манай тэр аавын тэр хүү чинь байсан юм билээ. Тэгээд зайлуул, баригдаж. Хүү нь баригдаж, аав нь болбол өнөө авгай хүүхэдтэй болохдээр барьдаггүй байсан юм байна л даа. Тэгээд манай тэр нагац ах чинь баригдаад аймгийн төв дээр шоронд орохдоо.... би нэг суугаадхъя гээд л тэгээд л суугаад л нас барж байсан юм гэнэлээ. Тэгээд хүргэж ирсэн улсууд ...Цаашаагаа орсонгүй ээ, яг суун тусаад л явлаа.., Тэр одоо дээр үеийн улс бол их сайн лам одоо тэгж зовлон мовлон гэж үзэлгүй өөрийгөө тэгээд тэрхэн үед нь хөнөөчихдөг байсан байна л даа.

Саранцэцэг -

Тэр баригдаж байсан тухай юмыг нь, яаж ирж барьж авч явж байсан тухай та сонсож байсан уу?

Дуламжав -

Тэрийг болбол одоо ээж л одоо юунд ярьж байхад юунд.., нэг хэсэг газар л тэр одоо хүрээ байсан юм байлгүй, тэр Цэцэгийн урд талд л хүрээ байсан юм шиг байгаа юмаа, одоо бодвол тэнд байж байхад нь л баахан лам нарыг бариад л тэгээд л ачиж байсан юм гэнэлээ. Нэг булуу тэрэг гэж байсиймаа, дээр үед, намайг жаахан байх үед. Аав ээж чинь л мэдэх байх. Тийм тэргэн дээр л улаан шарлатал /лам хүний хувцас нь улаан шар байдаг,түүнийг хэлж байна. Олон хүн ачсан гэсэн санаа/ ачаад л өнгөрөөд байсан гэж ээж тэгээд л уйлаад л, алинд нь миний ах ачигдсан болов уу гээд л, ахын авгайд уйлаад л ярьдаг хүн байсан, намайг одоо жааханд. Жаахнаасаа тийм л юм сонсож байсан.

Саранцэцэг -

Та жаахан байхдаа одоо айлын бүр хамгийн бага охин юмаа, та чинь тээ?

Дуламжав -

Тийм.

Саранцэцэг -

Бүр бага байх үеийнхээ, хөдөө байж байсан үеийнхээ, аав ээжийнхээ хамт байсан үеийнхээ тухай ярьж өгөхгүй юу?

Дуламжав -

Би чинь одоо 1 ойтой эцгээсээ хоцорсон. Эцэг маань намайг 1 ойтой байхад тэр хасагийн гарт одоо тэгээд явж байгаад үхсэн байсан. Тэгэхдээ хасагт алуулаагүй ээ, зүгээр тэр одоо өнөө хариуцлагатай хүн гээд тэр ард олноо тэр Цэцэг нуураас цаашаагаа нүүлгээд одоо, ард түмнээ нүүлгээд, тэгээд хэдхэн улс хариуцлагатангууд тэр наана үлдээд юу хийж байж байгаад, тэгээд хамгийн юу нь .., тэр яг Цэцэгийн гол руу очоод л хагас зарим улсыг бариад л тэр буцсан юм гэнэлээ, тэр Османыхан. Тэгээд Османыхан чинь буцаад яваад тэр Алтай руу цаашаагаа давж явж яваад ..Заа байз ямар толгой билээ, дээ. Тэнд эндээс тэр юуныхан очиж онгоцоор очиж, сөнөөж байсан юм, дээр үеийн улс бол мэддэг юмаа, тэрийг одоо. Би тэрийг тодорхой мэдэхгүй байна. Тэгээд тэнд тэр мал ахуйг нь одоо ...Өөө тэр хасагууд чинь их аймшигтай байсан юм хойно жаахан байхад л авгайчуулын ярианаас харж байхад л ....Нэг авгай, Би 2 хүүхдээ явуулсан гээд л уйлаад л ярьж байсан. Тэгсэн чинь тэр Булган луу цаашаагаа тэр хил давж явахгүй юу. Тэгээд наана өнөө улс чинь ингээд уул уулынхаа юунд одоо бие биенийхээ одоо хэн нь түрүүлж алуулах уу, яах уу, ийх үү, болоод л бараадаад бараадаад суучихдаг байж л дээ. Тэгж байхад юу хасагууд чинь ирээд л хэд сайхан хүүхэдтэй хүмсүүдийн хүүхдүүдийг аваад явчихдаг байсан юм гэнэлээ. Тэгээд тэр авгай би 2 охиноо дараа нь юу тайвшраад, одоо арай төр тогтноод тэгж байхад тэр цаанаас ирдэг хэдэн улс ирсэн байсан, тэгээд л зайлуул, тэгээд л манай муу ээжтэй л тэр авгай уйлж ярьдаг байсан. ...Шшшш миний муу охин алуулсан болов уу, ерөөсөө тэгээд л бөөндөө суулгаж байгаад л тэгээд л малын тарга үзэж байгаа юм шиг үзээд л аваад явчихдаг байсан юм гэнэлээ. Тэгж л явж байсан юм гэлээ. Би болбол одоо юу хийж байгаад, манай 2 ах чинь хоёулаа том ах бол цэрэгт яваад, аймгийн төв ороод одоо цэргийн дарга болоод тэнд суугаад, тэгээд ээж дээр эргэж ирчихээд ерөөсөө л одоо юу хийгээд 53 онд бид чинь аймаг дээр орж ирсэн. Тэгээд одоо тэгэхэд чинь манайх мал малын захтай. Үхэртэй, тэмээтэй, адуутай одоо ингээд мал малын захтай, тэгсэн чинь бичин жилийн зуднаар малаа их үхүүлсэн, манайх ч одоо ерөөсөө. Одоо ерөөсөө юун дээрээ баг дээрээ ингээд ямаа тоолоод одоо багийн тэргүүний одоо тэргүүний л айл байсан юм байлгүй дээ, зайлуул, тэгж байгаад тэр мичин жилийн зудаар хамаг малаа баргийг нь алдаж аваад, ээжий маань 2 одоо нялх хүүхэд манай ах чинь одоо надаас 3 ах, би тэгэхэд чинь одоо 5,6-тай, хүүхэд байсан юм байна. Тэгээд ах маань сургуульд Цэцэгт сууж байгаа. Тэгээд ингээд нүүж цаашаагаа арай цагаан, зуд багатай газар орж байж хэдэн малынхаа хагастай үлдэж байсан юм.

Саранцэцэг -

Тэр чинь одоо нэг бичин жилийн зуд гээд 44, 43 оны үе байсан уу?

Дуламжав -

Тийм. За тийм л. 43, 4 оны л зуд байх даа. Бичин жилийн зуд гэж байсийм. Тэгээд тэрнээс чинь хойш ч нам засаг чинь өнөө төлөвлөгөөт мал тоолоод, малын одоо тоо толгойтой юутай болчихсон, мах,сүү, ноос одоо бүх өнөө үхсэн малаа хашилгүйгээр одоо юу хийдэг байхгүй юу, төлөвлөгөө өгдөг байхгүй юу, өнөө хэдэн кг мах өг, төчнөөн кг ноос өг гээд ингээд төлөвлөдөг, одоо тэгээд манай ээжий чинь бүх малынхаа тэрүүнд одоо байгаагий нь төлж өгөөд л, өөрөө одоо юм хийдэг ч хүн байсан, одоо тэгээд л гутал хийгээд л, одоо дээр үед чинь одоо ширмэл ширээд л, монгол гутал хийгээд л, уллаад л. Одоо өнөө мах авахад ээжий маань очиж тэнд бариад захчин тал л одоо арай зуд багатай давсан үе байсан байх. Тэд нарт өгч өнөө хий малынхаа юуг хаалгаж байсан. Тэгж байж байгаад, нөгөө юу хийгээд, одоо.., хэдэн онд юу хийсэн болж байнаа тэр чинь.., /бодов/ тэгж одоо баахан 5,6 жил тэр ноос махыг хий төлөөд, тэгээд манайх чинь ах цэрэгт явчихаад, тэгээд одоо аймгийн төв рүү орж ирж байсан. 53 онд аймгийн төв рүү орж ирж байсан. Ах маань одоо цэргийн дарга болчихсон, одоо аминдаа ээжээ дүү нартайгаа татаж аваа хүн л дээ. Тэгж орж ирээд аймгийн төв дээр байж байгаад, тэгээд дараа нь мань хүн чинь хот руу сургуульд яваад энд эмч болоод, тэр ясны сүрьеэгийн эмч хийж байсан юм.

Саранцэцэг -

Аа та болбол бага байхдаа яг дээд талынхаа ахтай хоёулаа ээжтэйгээ хамт мал ахуйд нь туслаад, гэр орны ажилд нь туслаад тэгж байдаг байсан уу?

Дуламжав -

Тийм. Бид гурвын л ажил байдаг байсан байхгүй юу, тэр чинь одоо. Одоо хоёулаа ээж аавынд тэгэхэд чинь одоо хурал хийнэ гээд л явчихдаг. Тэгээд л хоёулаа ахтайгаа уйлаад л, юу хийгээд л, хонио хариулаад л , хоёулаа энэ чинь одоо эжий маань орой ирнэ, иртэл нь хонь малаа хариулаад л, гэрээ юу хийгээд л харж байдаг тийм л ажилтай хүн байсан байхгүй юу.

Саранцэцэг -

Танайх ер нь хэдэн тооны хонь, хэдэн тооны үхэр ер нь барагцаагаар хэдий байсныг мэдэж байна уу?

Дуламжав -

Одоо ерөөсөө би одоо тэгэхэд ёстой мэдэхгүй.

Саранцэцэг -

Та одоо өглөөнөөс хойш ингээд та 2-ын хийдэг ажлынхаа тухай ярьж өгөхгүй юу? Бага байхдаа? Бид 2 одоо..,

Дуламжав -

Бид 2 одоо ээж хуралд явчихна, бид хоёрыг малаа хараад хонио хариулаад хурга ишгээ тавиад, миний 2 хүү ингээд байж бай л гэдэг. Тэгээд л одоо малаа хөхүүлээд хурга ишгээ юу хийж хоёулаа хонио бэлчээнэ, саана, аль аятайхан газар хонио хариулаад ингээд л явдаг байсан. Тэгээд л одоо оройхон болохдээр би ч одоо айлын ганц гээд их ч эрх, өнөө муу ах минь л аргалаад л ..одоо миний дүү тэг, заримдаа уйлаад юмнаас айгаад уйлна, тэнд чинь одоо.., амьтан хасаг гээд л ярих дээр чинь эцэг минь харагдаад л хасаг тэр байна агаа гээд л уйлчихна, ах минь хонио эргүүлнэ, намайг бөөцийлнө, тэгж л явж бид хоёр хэдэн жил болсийм даа. Тэгээд дараа нь ах маань цэрэгт яваад том ах маань цэрэгт яваад тэгээд явж байсиймаа. Тэгээд өнчний зовлон хэцүү л байдаг байсан л даа. Тэгээд л зарим үед. Тэгээд аймгийн төв орж ирж байж байгаад 53 онд анх аймгийнхаа больницод асрагчаар ажиллаж эхэлсэн.

Саранцэцэг -

Та болбол бага сургуульд тэр юунд орж байв уу?

Дуламжав -

Үгүй ээ, үгүй. Би аймгийн төв орж ирээд л юу хийгээд..,

Саранцэцэг -

Хөдөөнөөс шууд аймгийн төв орж ирээд..?

Дуламжав -

Хөдөө нэг багийн бүлгэм гээд нэг хэсэг байгуулдаг байсан юм, 45 оны../инээв/ тэрүүнээр заагаад цээж бичиг бичээд, тэрийгээ өөдтэй өгсөн хүүхдүүдээ багш нар явуулдаг байсан юм. би тэгээд нэг 14 хоног суугаад, тэгээд нэг шалгалт өгөөд заа болсон байна, одоо харь гээд, би явж гэртээ ирж байсан юм.

Саранцэцэг -

Өө за за, та бол бүлгэмээр бичиг үсэгтэй болсон юм байна, тээ?

Дуламжав -

Тийм. Багийн бүлгэм.

Саранцэцэг -

Тэр чинь хэдэн оны үе үү?

Дуламжав -

Тэр чинь ..,/бодов/

Саранцэцэг -

Тэр чинь соёлын доволгооны үе үү, биш үү?

Дуламжав -

Соёлын довтолгооноос түрүүч үе байхаа, тэр чинь одоо 50 оны үе юм уу, даа. 50 оны л үе юм шиг байна.

Саранцэцэг -

Тэгэхээр чинь аймгийн төвд танайхан 53 онд орж ирээд та болбол шууд больницод асрагчаар ажилд орсон юм байна ш дээ. Тиймээ?

Дуламжав -

Тийм. Сайндаа орсон биш байхгүй юу. Гэртээ уйдаад өнөө хөдөөнөөс ирсэн хүүхэд чинь уйдаад, тэгэхэд манай хажуу талд больницод ажилтай авгай байсан юм. тэгээд нөгөө эгчтэй танилцчихаад би ажилд орохоо.., би чинь жаахан хүн, одоо ийм жаахан байгаа юм чинь, жаахан л байсан ш дээ, тэгээд. Тэгсэн чинь зайлуул нэг аятайхан ааштай авгай байсан. Тэгсэн чинь өөрөө би төрөхөд ажилладаг юм, би чамд яахав, юу хийвэл эмч нартай ярьж байгаад ажилд оруулж өгье гээд нөгөө авгай маань тэгсэн.

Саранцэцэг -

Тэгээд та ажилд орсон юм байна, хэдэн жил ажилласан?

Дуламжав -

3 жил ажиллаад наашаагаа юу орж ирсэн. Улаанбаатар орж ирсэн би чинь.

Саранцэцэг -

Өө за за, тэгэхээр 56 онд наашаагаа хот руу орж ирсэн байх нь байна ш дээ.

Дуламжав -

Тэгээд тэр эгчийн буянаар тэнд асрагч 3 жил хийгээд төрөх дээр, намайг анх ажилд авахад манай тэр эх баригч ..жаахан юм байнаа, одоо яанаа. Ямар ч байсан, нэг хүн жаахан ч гэсэн ажил хийе гээд ирж байхад одоо урамшаад ямар ч байсан, 3 хоног дагуулаад ажилла гээд өнөө авгайг тэгэхгүй юу, зайлуул. Өнөө авгай тэр одоо бодвол тэр ямар ч байсан овоо нэртэй аятайхан л авгай байсан юм шиг байналээ л дээ, зайлуул. Тэгээд тэр эгчийг дагаад би чинь, тэгэхэд чинь одоо хөдөөний амьдрал их хүнд шүү дээ, сувилагч нь эх баригчаа хийнэ, өнөө юмаа асарч цэвэрлэдэг хүн чинь өнөө эмэгтэйчүүд хөдлөхгүй, доод дээдэх даавуугаа солино, тэрийгээ угаана, дараа нь хоолоо зөөж авчирч өгнө, өнөө улсын эргэлтийг оруулна, их ажилтай ш дээ. Тэгээд л шөнийн 12-т хүүхдээ хуурайлчихаад л хоёулаа нэг жаахан тэр үед бүр хүн ирээд төрвөл бас ажилтай. Өнөөх л ажил гарна. Тэгээд тэгэхэд чинь эхчүүдийг юу хийгээд .., орноос нь тэвэрч буулгадаг, оронд нь аваачиж тавьдаг үе байсан ш дээ. Тийм. Тэгээд ямар сайндаа манай анх авсан авгай яанаа, хүний хөл даахгүй охин /инээв/ үгүй ээ , аминдаа хүрэхдээр даадаг юм ш дээ. Тэгээд 3 хоног ажилласан чинь өглөө яахав дээ, эмнэлгийнхэн чинь цагаан хөвөн бариад л ариун цэвэр мэвэр шалгадаг. .... Үгүй ээ, хөөе хөөрхөн цэвэрлэчихэж байна ш дээ. Тэгээд өнөө хүн чинь одоо бодвол энэ палатаар ороод л энэ үйлчилгээ ямар байна уу, гээд л их асуудаг юм байна л даа, энэ чинь. Тэр чинь хоол цайгий нь зөөж өгнө. Дотно гадна юмыг нь цэвэрлэнэ, тэгээд л унтах зогсох зайгүй л хонодог байсан. 24 цаг хийгээд л буудаг. Тэгсэн чинь тэр улс л ..Үгүй ээ, их сайн юм, хүүхэнд шуухад уйлуулахгүй юм, жаахан мөртлөө их унтаж хэвтэхгүй их сайн, хүүхэд л гэж магтсан юм байлгүй/инээв/ тэгээд 3 хоночихоод жинхэлж ажилд орж, байлаа би ч. /инээв/

Саранцэцэг -

Өө за, 3 хонуулаад л жинхэнэ ажилтан.

Дуламжав -

Тийм. Тэгээд л зайлуул нэг сувилагчтай хоёулаа гардаг юм, өдөр нь нэг эх баригч байдаг юм, тэр тасгийн эх баригч. Тэр хүн амьтан ирээд төрвөл одоо зайлуул, өнөө хүүхэд шуухдыг нь авна, тэгээд өнөө муу сувилагч хүүхэн чинь зайлуул хуурайлна, аваачиж өгнө, зарим эхчүүдийн мээм зээм өвдвөл тэр ч одоо нялх анхны төрөлт бол их хүнд, байсан ш дээ. Тэгээд л хоёулаа орой 5 цагаас хоёулаа үлдэнэ дээ. Тэгээд л дараачийнхаа ажил үүрнээ. Шөнө заримдаа хоёулаа хүн ирнээ, олон хүн ирнэ. Тэгээд л хүүхдээ гарахдээр аваачиж төрөх орон дээрээ гаргачихаад тэр үед чинь төрөх орон дээр тусгай ийм сав байдаг байсан. Тийм юм түшиж тавьж аваад хэдэн минут 30 мин дараа л тэр доторхи юу эд нар чинь эхэс мэхэс ойчих болоод л үзэж хардаг байсан. Тэгээд тэрийг чинь авчихаад бүр нарийн үзэж, ингэж одоо дотор нь үлдэж үү үгүй юу, их нарийн байдаг байсан юмаа, одоо ч мэдэхгүй тэгж үздэг юм уу үгүй юу. Тэгээд одоо бүрэн бүтнийг нь үзэж байгаад тэгээд л эхсийг нь хаяулдаг байсан.

Саранцэцэг -

Тэнд их эмч байсан уу?

Дуламжав -

Их эмч байхгүй, ерөөсөө нэг том эх баригч,

Саранцэцэг -

Нэг эх баригч л

Дуламжав -

Тийм, тэр чинь л тасгаа хариуцна, манай тэр эх баригч их сайн хүн байсан. Их гарын дүйтэй. Зовж барьсан хүний хүүхэд шуухдыг юу хийгээд төрүүлчихдэг байсан. Тэгээд болохоо байвал төрж чадахгүй улсыг байвал өнөө хүнээ очиж дуудаж авчирна, шөнө/инээв/

Саранцэцэг -

Төрөлт тэр үед их байсан уу?

Дуламжав -

Тэгэхэд тэр үед чинь яахвээ, нэг өдөрт 5,6 төрдөг байсан. Зарим шөнө ирнэ, зарим шөнө овоо ирэхгүй. Янз, янз. Тэгээд л түргэнээр ирээд л. Түргэн байсан, тэгэхэд чинь.

Саранцэцэг -

Аан. Түргэн чинь машинтай юм уу?

Дуламжав -

Машинтай байсан. Тэгээд л нэг хүндрээд л лав л нэг 3 цагаас цааш л болбол тэр эх баригчийг дууддаг юм. өнөө хүүхэн маань үзэж хараад л өнөө хүүхдийнхээ доошилсон, дээшилсэн байгааг үздэг л байсан юм байлгүй, одоо бодвол. Тэгээд л зуур юмыг нь чагнаад л тэгээд л болмооргүй бол би чинь явна даа, шөнө ч хамаагүй өнөө айл руугаа явна.

Саранцэцэг -

Тэнд төрөх тасгаас гадна ямар тасаг байсан?

Дуламжав -

Тэнд дотрын тасаг, мэдрэлийн тасаг тус тусдаа тасагтай нэг том байр.

Саранцэцэг -

Дан цагаан байшин уу?

Дуламжав -

Тийм. Дан цагаан байшин. Тэгэхдээ болбол хирург/мэс засал/, дотор, ингээд тус тусдаа. Дотортоо хаалгатай. Манайх болбол тусдаа хаалгатай. Тэр хаалгаар тэр жижүүрийн эмч нар гэж байсан юм. тэгээд л жижүүрийн эмч нар тэр бүх тасгуудаар явж үзнэ. Зарим үед ч их хүнд байсан байх даа зайлуул, сандарцгаагаад. Тэгээд л заримдаа би ч одоо бага байсан, тэгээд л тэр дотрын тасгаас л одоо бодоход хүн их өнгөрдөг/нас бардаг/ байсан байхаа зарим үед, тийм. Манайхаас нэг их хүн өнгөрдөггүй. Тун ганц нэг хүүхэд шуухад л эндэж магадгүй, тэрнээс тэгдэггүй байсан, их сайхан. Тэгээд л 7 хоноод л гардаг байсан ш дээ. 7 хонож л гаргадаг байсан ш дээ.

Саранцэцэг -

Төрсний дараагаар?

Дуламжав -

Тийм. Тэгээд тэр чинь тэгж юу хийж байгаад яг гарахынхаа 5 хоног дээрээ босч, ойр зуур нэг жаахан хөдөлнө. Тэр болтол нь хөдөлгөхгүй. Нэлээн хэд хоног л тэр доошоогоо гардаг юм нь гараад л тэр тусгай юугаар даавуугаар солиод л явна. Бие засвал тусгай юм тавиад бие засуулна. Тэгж явж байсан юм тэр үед. Тэгээд л бас болоогүй ээ, одоо бодвол инээдтэй байсан байгаа юм/инээв/ галладаг өрөөтэй,

Саранцэцэг -

Хаанаа, эмнэлгээ юу?

Дуламжав -

Тэр гал зуухтай нэг жаахан. Тэрэндээ өнөө амьтны.., одоогийн шиг халуун сав гэж байдаггүй байсан юм чинь, өнөө ирсэн шөл мөлийг нь халааж өгдөг.

Саранцэцэг -

Өө за эргэлт ирэхээр?

Дуламжав -

Эргэлт ирэхдээр дараа нь үлдсэнийг чинь хөдөөнийхөн чинь зүгээр тэгээд л идэж уугаад л шөнө байж байдаг байхгүй юу, шөнө 12 цаг хүртэл. Тэгээд л 12 цагт өнөө хүүхдээ хөхүүлж аваад л, тэгээд л биднүүс аваад л тусгай өрөөнд ийм хөөрхөн ортой аваачаад аваачаад тавьчихна. Тэгээд л өглөө 6 болтол тэр сувилагч бид 2-ын ажил.

Саранцэцэг -

Аан. За. Эхчүүдэд бас нөгөө гэрээс ирсэн эргэлтийг халааж өгнө?

Дуламжав -

Халааж, өглөө тэр цай ундыг нь халааж өгнө /инээв/.

Саранцэцэг -

Өө за. Үгүй мөн их ажилтай байжээ?

Дуламжав -

Зөндөө их ажилтай байсан, ерөөсөө суух зав байхгүй. Би тэгэхэд нэг хүн.., одоо бодоход энэ халуун сав байжээ, мэдэхгүй нэг савтай юм аваад оруулаад өг гээд л өгсөн, тэгсэн мөртлөө аминдаа өнөө бага байсан болохдээр сонирхоод байхгүй юу /инээв/, энэ яадаг юм бол гээд, тэгсэн одоо бодохноо энэ халуун сав л байсан юм байналээ л дээ. Бусад нь болбол яахав дээ, өнөө хөөрхий, тэр чинь тэр үедээ дан л одоо энэ бидон саванд л хоол цай нь ирдэг байсан, шил хүртэл ховор байсан юм чинь.

Саранцэцэг -

Та тэгээд цалин авч байв уу?

Дуламжав -

Цалин авдаг би. Цалин 60 цаас байдаг байсийм/инээв/

Саранцэцэг -

Өө за. 60 төгрөгний цалин сард авдаг ?

Дуламжав -

Тийм, сард 60 төгрөгний цалинтай. Тэгээд 24 цаг хийгээд 48 цаг амардаг юм. тэр хугацаандаа л одоо ямар ч эндэгдэл мэндэгдэлгүй бол их сайхан л даа. Ерөөсөө ёстой сайхан. Бөөн баяр.

Саранцэцэг -

Та анх ажилд орж байхад яаж хүлээж авсан, тэд нар. Ёстой сайхан хүлээж аваад л, тэгээд .., ?

Дуламжав -

Өө тэгээд л тэр муу авгай чинь зайлуул намайг 3 хонуулаад л жинхэл гээд л би чинь 3 хоноод л жинхэлээд л..,

Саранцэцэг -

Одоо бүх хийх юмыг нь ингээд л зааж өгөх үү, та одоо энийг хийнэ..,?

Дуламжав -

Одоо түрүү 3 хоногт чинь өнөө хүнээ дагаж хийх юмаа үзэж харж авахгүй юу, одоо ингэж хийдэг юм, одоо энийг ингэдэг юм, шөнө болбол ингэж цэвэрлэнэ, цэвэрлэгээгээ хийгээд хүүхдээ унтсан хойно ингэж тэгэхэд чинь ямар вок/угаалгын нунтаг/ гэж байсан биш, саван л байсан юм чинь, ингэж угааж цэвэрлээд тэгээд өглөө ирээд л өнөө улсынхаа цайг 7 цагт авч өгнө, өнөө улсын чинь түрүүчийн юу нь 6-аас эхлээд л эргэлт орж ирнэ, тийм хоол цай заавал авчирч өгнө, өнөө хөдөөгийн улс чинь ихэнх голдуу л одоо хар шөл цай, тийм л юм оруулж өгнө. Тийм. Тэгж одоо наана больницынхаа юунаас талх сахартай маслотой өгдөг байсан, тэрийг авчирч өгнө, авгайцуулдаа. Зарим нь авна, зарим нь авахгүй.

Саранцэцэг -

Эмнэлгээсээ хоол өгдөг юм уу?

Дуламжав -

Хоол өгнө, тэгэхдээ орой өдөр 1 хоол өгдөг юм одооных шиг 1,2-р хоолөгдөггүй байсан байхаа, 1-р хоол өгдөг юм уу, эсвэл 2-р хоол өгдөг. Тэгж өгч байсан юм.

Саранцэцэг -

Тэр үед та хөдөөнөөс сумын төв рүү орж ирээд, сумын төвийн байдал ямархуу шиг байсан?

Дуламжав -

Сумын төв чинь хэцүү байсан. Би чинь ерөөсөө сумын төв дээр ч нэг их удааагүй, би чинь тэгээд л баг дээр байж байгаад л шууд бараг аймгийн төв орж ирж байсан.

Саранцэцэг -

Танай багийг ямар нэртэй баг гэдэг байсан?

Дуламжав -

Манай багийг чинь 2-р баг гэдэг байсан юм.

Саранцэцэг -

Аан, тэгэхээр хөдөөдөө бол баг гэж байх нь байн а ш дээ, баг гэдэг нь хэдэн айл нэгдэх үү?

Дуламжав -

Тэр чинь одоо мэдэхгүй ээ..,

Саранцэцэг -

Малчин айлууд нэгдээд нэг баг болох уу?

Дуламжав -

Тэгнэ. Багийн дарга гэж ойр орчмын нэг улс байсан.

Би ч одоо бага байсан болоод сайн учрыг нь олохгүй, одоо бодоход тийм л улс байсан шиг байгаам. Одоо энэ юу.., хороо гэдэг чинь л одоо.., хороо чинь сум юмаа, хэсэг гээд байгаа чинь л баг байжээ. Одоо бодоход тийм л юм.

Саранцэцэг -

Сумын төвд тэгээд.., нэг захиргаа махиргаа.., сургууль?

Дуламжав -

Байлгүй яахав, сургууль ч гэж байдаггүй байсан санагдаж байх юм. Багийн бүлгэм л гэж байсан. Сургууль чинь нэлээн хойно л бий болсон байх. Намайг л ..,

Саранцэцэг -

За,за. Бүлгэмээр чинь 45 хоног сургадаг юм уу, 4 жил сургадаг юм уу?

Дуламжав -

Үгүй. 45 хоног. Тэгээд л шалгалтаа өгөөд л зарим нь тэр одоо сурсан үнэмлэх өгдөг юм, сайн муу гэж. Муу хүн бол бас тэнд улираад бас ахиад сууна.

Саранцэцэг -

Бүлгэмдээ бас дахиад суудаг юм байна, тээ?

Дуламжав -

Тийм. Шалгалтаа гайгүй өгчихсөн хүн бол явна. Яв гээд явуулчихна. Тэгж байсан юм.

Саранцэцэг -

Таныг тэгээд ээж чинь бүлгэмд явуулахдаа дуртай байв уу?та зүгээр явъя явъя гэсээр байгаад орсон уу?

Дуламжав -

Үгүй ээ, ерөөсөө цаанаасаа нэр хүрээд ирдэг юм.

Саранцэцэг -

Заа, өнөө багийн юунаас уу?

Дуламжав -

Тийм. Тэгж суу гээд. Манай бага ах том ах чинь 7 төгссөн юм байгаам. Тэгээд дараачийн ахыгаа сургуульд ороод өнөө мал чинь эзгүй, одоо ээж бид 2-оос өөр хүн байхгүй, би чинь тэгэхэд жаахан байсан юм чинь манай ах чинь 8-тай сууж байхад би чинь 5-тай хүүхэд байсан юм байна биз дээ. Тэгээд өнөө муу жаахан ахыг минь сургуулиас гаргаж байсан юм даа, одоо их малтай, одоо нэг болбол малаа ав, нэг болбол хүүхдээ авъя, бас л бүдүүлэг л үе байж дээ. Би одоо хоёуланг нь суулгаж чадахгүй гээд тэгээд гарч ирж байсан юм, тэгээд миний дээд талын ах чинь ирээд тэгээд малчин хүн болсон юм миний муу ах чинь. Тэгээд л одоо өнөө малаа маллана хариулна, одоо байхгүй байвал өнөөхөө олж ирнэ, тийм л ажилтай байсан. Тэгээд л арай том болоод л аятайхан газар хоёулаа юу хийгээд л арай л сургуульд орох чинь овоо болчихсон байсан үе байхгүй юу, тэр ах чинь бид 2 чинь уйлж дуулж байх үед чинь манай ах чинь 5,6-тай байсан, надаас 3 ах. Би 3-тай л байсан. Өөдгүй л 2 амьтан үлдэж байсийм даа, муу аав минь нас барчихсан, муу ээж минь хурал.., дээр үед чинь багийн хурал их хийдэг байсан юмаа, тэнд л одоо өнөө л мах ноосоо өг, одоо яаж хэлдэг байсан юм, юу ярьдаг байсан байгаа юм ярьдаг байсан юм байгаа биз бодвол, тэгээд л хурал хийгээд л удлаа гээд л зайлуул ирдэг байсан, тийм юмаа ол, тэрийгээ авна, өнөө бүх дутуу юмнуудыг нь л хий гэж л байсан юм байна л даа, одоо бодвол. Тэгээд манайх ямаа ихтэй зайлуул, тэр багийн дарга хавар тэр одоо бодвол тэр ажил багатай, ам бүл олонтой улсаас л гаргадаг байх даа, бөөн бөөн улс ирж л ямаа самнаж өгдөг байсан. Тэгээд л ээж маань өө нэг том цагаан тогоогоор л юу хийчихсэн, урд өдөр нь л баахан боов хийчихсэн, маргааш нь тэгээд өнөө ямаагаа уяж үлдээд л, тэгээд л өнөө улс ирээд л морьтой тал талаас морьтой улс ирээд л өнөөхийг чинь самнах нь самнаад л нэг цай уучихаад л дараачийх нь самнаж байх хооронд хоол хийж өгдөг, тэгж л явж байсан. Тэгээд л ноолуур, моолуураа дараа нь очиж тушаадаг тийм л байдаг байсан.

Саранцэцэг -

Та нэгдэлжих хөдөлгөөний талаар хэр мэдэх үү?

Дуламжав -

Нэгдэлжих хөдөлгөөн чинь одоо намайг явснаас хойш болсон ажил шүү дээ. Нэгдэлжих хөдөлгөөн чинь одоо 54 оноос болсон юм байна шүү. Яагаад тэгж бодож байна гэвэл манайх малаа одоо юу хийгээд, хүнд мал одоо ах дүүдээ өгчихөөд, тэгээд аймгийн төвд 53 онд орж ирээд 54 оноос л ерөөсөө нэгдэлжих хөдөлгөөн болоод л тэр мал ахуйг тэгж юу хийж аваад л тэгсэн үе байсан байна л даа, тэр чинь.

Саранцэцэг -

Танайх малаа нэгдэлжүүлж байсан уу?

Дуламжав -

Нэгдэлд хагасыг нь өгсөн. Хагасыг нь өгч..,

Саранцэцэг -

Өө тийм үү, хагасыг нь өгсөн үү, сайн дураараа өгч байсиймуу, ер нь яаж нэгдэлжүүлж байсан юм бэ?

Дуламжав -

Тэр чинь яаж өгч байсан юм мэдэхгүй ээ, одоо. Сайн мэдэхгүй юм одоо, бага байсан болоод. Лав л мал өгөөд тэр нэгдэл чинь тэр төлдөг өнөө эзгүй байсан малын юуг одоо, малыг нь авсан үед тэр юу хийдэг л байсан, тэр төлбөрийг лав устгасан даа, тэр мах, ноос энэ тэрийг чинь л одоо хүнээс авахгүй тэр малаа дагаад л очдог байсан байх, тэр газар нь. Тэгээд л малыг аваачаад л, хуваагаад л тэгээд л сүүлд нь тэрэнд өгсөн малуудаан л юу хийдэг байсан байх, манайх аймгийн төв орж ирэхдээ хэдхэн тэмээтэй л ирж байсан, бусад малаа тэр бүгдийг нь л тэр юунд л өгсөн, тэр үхэр адуу, тэр ямаа хонь бүгдийг л өгчихөөд л гарч ирж байсан. Тэгээд л одоо ээж маань л хүнтэй л ярьж байгаа нь л одоо яах вэ, төлөвлөгөө тэр дутуу тэр мах ноос гэж зовох юмгүй, муу хүүгийнхээ буянд сэтгэл амар л байна, одоо яахав гээд л тэгж ярьдаг хүн байсан. Тэгэхдээр бүх юм тоологдож л байсан байх даа, бодвол.

Саранцэцэг -

Би сонсохдоо ер нь хүмсүүд малаа нэгдэлд өгөөд, тэгснийхээ дараагаар буцаад нэгдлийн мал шүү гээд, буцаад тэр нэгдлийнхээ малыг буцаагаад авдаг гэж..,?

Дуламжав -

Тэр чинь одоо тавин хэдэн оноос хойш л болсон юм шүү дээ, тэр чинь болбол одоо 54 оноос хойш л тэр нэгдэлжих хөдөлгөөн юу хийгээд л тэр мал ахуйг тэр чинь одоо тавин.., /бодов/ тав, зургаан оны үед л нэгдэлжих хөдөлгөөн чинь эхэлсэн байх. Миний санаагаар болбол би тэгж л боддог юм.

Саранцэцэг -

Танайх бол ямар ч гэсэн нэгдэлд малаа өгсөн юм байна тиймээ, албанаас бол мал аваагүй юм байна? Та нар бол аймгийн төв рүү хүүгээ дагаад л ороод ирсэн юм байна.

Дуламжав -

Тийм. Аваагүй. Муу ээж маань алийн болгон одоо юу хийлээ, хүү нь өнөө тэнд цэргийн даргаар суусан, тэхдээр юу хийгээд л аргагүй гээд л сумаас явуулж байсан байх доо, бодвол мал ахуйг нь аваад үлдчихдээрээ л өөрийг нь явуулж байсан байх.

Саранцэцэг -

Аа танай хамгийн том ах чинь болохоор 7-р ангиа төгсөөд дараа нь ямар сургуульд орсон юм?

Дуламжав -

Тэгээд багшилж байгаад мань хүн, шууд багшилдаг байсан ш дээ/инээв/ 7 төгсөөд л тэгээд одоо суман дээр ирж багшилж байгаад одоо энэ чинь тэр үед чинь өнөө багуудаар явж хүмүүсээ цуглуулж ирээд, тэр шалгалт аваад болохгүй улсыг нь авчирч тэнд хичээл зааж тэгээд шалгалтыг нь аваад тэгээд тарааж явуулдаг хүн байсан юм, тэр чинь тэгээд багийн ухуулагч гээд л явдаг байсан тэгээд л баахан улс авчраад л тэр чинь тусгай тэр хүн амьтан суудаг 2, 3 гэр барьчихсан тийм газар байсан санагддаг юм, тэнд тэгээд хоол ундтайгаа ирээд одоо тэндээ тэгээд л шалгалтаа өгч чаддаг нь яваад чаддаггүй нь эргэж суугаад л, дараачийн улсуудаа авчирч суулгаад л, тэр сумын дарга ухуулагч нар гээд л явдаг байсан, тэднүүс нь л тэр улсыг шалгаж бариад л, тэгээд л авчраад л болохгүй байгаа нь тэнд хичээл заалгаад л, тэгээд л явуулдаг байсан. Тэгж байтал юу хийгээд л жаахан үсэгтэй болцгоочихсон байгаа юм, хөдөөний малчдыг чинь тэгж сургаж байсан. Тэрнээс энэ сургууль чинь нэлээн хойно энэ чинь одоо мэдэхгүй ээ, 60 оноос л хөдөөгүүр сургуультай болсон болов уу гэж бодож байна.

Саранцэцэг -

Таныг ер нь сумын төвд тэр үед байхад ер нь улс хүмсүүдийн амьдрал ямархуу байсан бэ, хоол хүнсний хангамж, эдлэх хувцас хунар тааруу байсан уу, ямар байсан?

Дуламжав -

Тэр үед чинь яахвээ, юу байсан. Эхэндээ гайгүй байсан. Сүүлдээ тэр мал үхээд, бичин жилийн зуднаас хойш л ард түмний амьдрал нэлээн доошоо болж ирсэн л дээ, тэр чинь. Нэг хий мах сүү, ноосоон төлөөд ирэхдээр чинь өнөө мал нь дутаад малаасаа өгөхдээр дараачийн тоонд нь дутаад тийм үе гараад ирсэн, тэгээд л мал их үхсэн, тэгээд л ерөөсөө сүүлд нь ээж болбол яршиг зүгээр тэр малыг нь юунд нь өгөөд, тэр аятай малладаг юу хийдэг улсад нь өгөөд, тэр одоо бодвол тэр нэгдэл яг байгуулж өгч байсан үе л дээ тэр, манайх чинь нэг хэсэг тариа тариад юу хийж байсан үе байгаа юм, тэр одоо юу хийж байсан л үе байгаа юм, тэр чинь юу гэж байсан үе билээ, одоо анхандаа юу хийж байсан л үе, анхандаа юу гэж байгуулж байлаа, би чамд хэлж мэдэхгүй байнаа/инээв/. Тэрийг чинь..,

Саранцэцэг -

Ер нь бараа таваарын хүрэлцээ ямархуу байсан юм бэ дээ, дэлгүүр хоршоонд нь юу байдаг байсан?

Дуламжав -

Бараа ховор байсан ш дээ. Бараа ерөөсөө ховор. Тэгэхдээ манайх болбол цаашаагаа Оросоос дамжуулж олж авдаг байсан, баруун аймаг чинь. Цагаан-нуур гэдгээс явж маш их .., жин тээгээд мах юугаан одоо ноос юугаа аваачиж өгөөд, тэгээд тэндээс Цагаан-нуураас нааш жин тээж их л удаан лав л сар гаруй явдаг байсан байх. Тэр манай нагац ах л лав тэгж яваад л өнөө тэмээнүүдийнхээ тарган ат, сувай ингэ аваад л ноос моосоо ачаад л том хүрийсэн жин гардаг байсан. Тэгээд л хэсэг улстай тэгж явдаг байсан.

Саранцэцэг -

Тэгээд Оросоос юу оруулж ирдэг байсан?

Дуламжав -

Оросоос чинь гурил будаа, өнөө л даавуу даалимба орж ирнэ. Тэгээд тэрнээс чинь юу хийдэг байсан байхгүй юу. Тэрнээс чинь тэр агент гэж хүн байдаг байсан, агент гэдэг юун дээр чинь тэр одоо тэр л арьс, ноос энэ тэрээ өгөөд тэгээд дараа нь тэр агент чинь үнэ өгч авч байгаад тэгээд их болгоод, тэр жингийн хүнд өгч явуулдаг байсан. Тэр чинь одоо том том, энэ авдар шиг авдар шиг юу болгоод л ноос моосыг чинь баглаж аваад л тэгээд л тийм хэсэг хүн гараад л явчихдаг байсан. Одоо бодвол тэр багаар л явж байгаа улсууд юм байна л даа, тэр бодвол. Тэгж явдаг байсан юм. Тэгээд аваачаад тэр Оросын юунд өгөөд манайх чинь Оростой хил залгаа ш дээ, цаашаа аймгууд, тэгээд тэрэнд өгөөд тэрнээсээ тэр бүх хэрэгцээний юмнуудыг авчирдаг байсан. Үнэндээ хэлэхэд сайхан юм ирдэг байсан. Алим малим чинь чанартай одоо том энэ одоо.., жаахан байсан болоод тэр юм уу, халбагаар ингээд ухаад идэхэд гоё шүүс тогтдог байсан тэр алиманд. Тэгээд авдранд /гэрт амьдардаг хүмүүсийн юмаа хадгалдаг дөрвөлжин модон сав/ хийчихсэн байхад үнэр ханхлаад байдаг их гоё алим байсан тэр. Тэгээд янз бүрийн чихрүүд их байдаг байсан, өнөө жаахан байсан болоод чихэр их сонирхоно, манай тэр ах чинь жинд явж байгаад л тэгээд л тэр янз бүрийн юм авчирдаг хүн байсан. Юу авчраад л тэгээд л нөгөө агентдаа авсан юмаа авчирч өгөөд л тэгээд л агентаас чинь одоо тэр гурил мурилыг чинь одоогийнх шиг саваар өгөхгүй ш дээ, кг-аар хүн амынхаа тоогоор өгч байсан юм.

Саранцэцэг -

Тэгэхээр тэр агентдаа юмаа тушаахаар мөнгө төгрөгөөр наймаалцана гэсэн юм байхгүй нь байна ш дээ, тээ. Зүгээр л ноос, мах сүү түүхий эдээ л тушаана?

Дуламжав -

Түүхий эдээ л тушаана. Нэхий, ноос, тэгэхэд чинь мах гардаггүй байсан. Махаа өөрснөө иддэг байсан. Тийм. Тийм л юм гадагшаа гардаг байсан. Тэгээд л одоо тэр агент дээр ирээд л тэр янз бүрийн сахар, гурил чинь агент дээр ирээд л тэгээд л одоо тэр баг тэдэнд тараана гэнэ энэ баг эдэнд тараана гээд л тэгээд очиж агентаас авдаг байсан юм.

Саранцэцэг -

За тэгээд танай ах чинь тэнд багшилж байгаад тэгснийхээ дараа цэргийн сургуульд явсан юм уу?

Дуламжав -

Цэрэгт яваад тэгээд дараа нь юу хийсэн байхгүй юу. Цэргийн дарга болж аймгийн төв дээр цэргийн анги байсан юм, тэнд тэгээд ажиллаж байсан юм.

Саранцэцэг -

Та нар сумын төвөөс аймгийн төв орж ирэхэд сумын төвөөс аймгийн төвийн ялгаа нь ямархуу байдаг байсан бэ?

Дуламжав -

Өө аймгийн төв чинь хамаагүй сайхан. Сургуультай, тэгэхэд чинь аймгийн төв дээр сургууль байсан.

Саранцэцэг -

Заа, хэдэн жилийн сургууль? 7 жилийн сургууль уу, 10 жилийн сургууль уу?

Дуламжав -

Тэр чинь одоо их сургууль гэж байсан санагддаг юм, Хөдөө аж ахуйн сургууль, тэр 10 жилийн сургууль чинь нэлээн сүүлд болсон байхаа.

Саранцэцэг -

Ховд аймгийн төв дээр биз дээ,тээ?

Дуламжав -

Тийм. Тэнд чинь одоо хөдөө аж ахуйн дээд сургууль, техникум энэ тэр байдаг юм ш дээ. Одоо болбол их өргөжсөн байналээ, намайг байхад болбол хөдөө аж ахуйн сургууль бүх ангиудтай л байдаг байсан. Агроном эд нар тэд нар чинь байдаг байсан.

Саранцэцэг -

Аймгийн төв дээр танайх хэдэн тэмээтэйгээ л орж ирсэн юм уу?

Дуламжав -

Тийм. тэмээтэйгээ орж ирчихээд манай ээжийн хамаатан тэр юунд байсан юм, /бодов/ Буянтад байсан юм.

Саранцэцэг -

Хамаатнууд нь уу?

Дуламжав -

Тийм. 2 нагац ах нь Буянтад байсан юм, тэгээд өнөө тэднүүсээ сураглаад тэднүүсээ олж аваад тэднүүс дээрээ тэмээгээ гаргаад л, малаа тэднүүст өгөөд л, тэгээд л наашаа нүүхэд тэр тэмээ тэр нагацынд л үлдсэн. /инээв/

Саранцэцэг -

Ээж чинь юу хийж байсан?

Дуламжав -

Миний муу ээж чинь ажил хийдэггүй, гэртээ хүүхдүүдийнхээ хоол цайг хийгээд л, гэрийнхээ мод түлээгээ янзлаад л, тийм л ажилтай байсан даа, муу ээж минь.

Саранцэцэг -

Та аймгийн төв дээр орж ирээд юу хийдэг байсан?

Дуламжав -

Би тэр аймгийн төв дээр орж ирээд л дараа нь тэр юун дээр орсон байхгүй юу, больницод.

Саранцэцэг -

Өө тийм. Больницод ажилд ордог чинь нээрээ аймгийн төвд орж ирсний дараа ш дээ?

Дуламжав -

Тийм.

Саранцэцэг -

Өө за. Та хэд тэгээд нөгөө ахынхаа цалингаар, таны авсан цалингаар амьдарч байсан байна тиймээ? Амьдралд хүрч байсан уу, мөнгө чинь?

Дуламжав -

Тийм.Үгүй ээ, яахав, хүрч л байсан юм байлгүй дээ, бодвол. Мах болбол тэгж зараагаар байхгүй л дээ, тэр чинь. Хөдөөнөөс мал нь алаад боогоод хүрээд ирдэг.

Саранцэцэг -

Өө тэгэхээр чинь бусад юмаа л авах нь байна ш дээ?

Дуламжав -

Тийм. Одоо өнөө гурил, будаагаа л аймгийн төвөөс, тэгэхэд чинь талх барих юу болбол цөөхөн байсан байхаа. Нэг л юу .., үйлдвэр байсан байхаа, бодвол.

Саранцэцэг -

Талх зардаг байсан юм уу?

Дуламжав -

Зардаг байсиймаа. Тэр талх.., тэгэхдээ монгол үйлдвэр байгаагүй байсан, сүүлдээ монгол үйлдвэртэй болсон. Энэ чантуу байхаа, гэдэг улс л тийм одоо бодоход ийм хөөмөл талх бариад л тэрийг зардаг байсан, одоо ажиглаж байхад.

Саранцэцэг -

Тэр Ховд чинь их олон үндэстэн ястан улстай аймаг ш дээ. Тэнд чинь чантуугаас өөр ямар үндэстэнгүүд байв?

Дуламжав -

Тэр чинь торгууд байна, захчин байна, урианхай байна, хасаг байна, нэлээн олон үндэстэнтэй ш дээ.

Саранцэцэг -

Аа хятадууд, оросууд эд нар байх уу?

Дуламжав -

Байхгүй. Аймгийн төв дээр орж ирээд л харин Оросын мэргэжилтэн гэж ганц нэг хүн харагдаж байсан. Хятадууд бол байдаггүй байсан.

Саранцэцэг -

Өө тийм үү? Заа, за. Аймгийн төв ч тэгээд сумын төвөө бодохноо арай л өөр, том л доо, тээ?

Дуламжав -

Өө тийм. Томоо. Тэгээд амьтан ажил хийгээд тэнд энд, жишээлбэл больницод ажиллаж байна л гэж байна. Театрт ажиллаж байна гээд л явдаг байсан. Тэр янз янзын ажил гарсан ажил хийдэг улс л байсан даа/инээв/

Саранцэцэг -

Тэр үед чинь ер нь хүмүүс ер нь яаж ажилд ордог байсан юм бэ, одоотой харьцуулаад ингээд бодож байхад? Хүнийг ажилд авахдаа?

Дуламжав -

Ерөөсөө ингэж нэг их шалгаж барьж юу хийдэггүй байсан ш дээ, тэр нэг ажилд анх шалгаж авахдаа одоо 1 юм уу 2 өдөр дагуулж ажиллуулаад, тэгээд л ажилдаа болох нь гэдгийг дарга харж л авдаг байсан юм шиг байналээ л дээ. Эрхлэгчид нь л одоо энэ ажилд тэнцээд ингээд цааш нь ажилд ингээд л заагаад л, тэр дундаа зааж бие биендээ, тэгж ингэж явж байгаад л тэгээд л сураад л ажиллдаг тийм л байсан даа.

Саранцэцэг -

Тэр үед чинь дарга, цэрэг хоорондоо ямархуу харьцаатай байсан?Ажлын хамт олон ер хоорондоо хэр харьцаатай байв?

Дуламжав -

Гайгүй харьцаатай байсан шүү, тэр бол одоо нэг их бие биенийхээ төлөө их юу хийдэг, бас энэ одоо цэвэрлэгч юм байна, нэг их гадуурхаад байдаггүй, гайгүй ажилтай байсан юм болов уу, даа. Хурал зөвлөгөөн хийсэн ч нийт дундаа хийчихдэг, болох болохгүй юмаа нийтдээ яриад ахиад тэгж болохгүй тэгээд тэр нь цаашдаа даамжирч хийдэггүй засардаг л байсан санагддаг юм, надад.

Саранцэцэг -

Тэр ажлын хамт олон дотор чинь ажлаас гадна өөр ямар нэг ажил зохиогддог байсан юм уу? Ямар ажил зохиогдох уу?

Дуламжав -

Зохионоо. Тэр чинь сонин уншлага гэж зохионо. Өглөө, 7 хоног бүр өглөө смонин уншлага гэж, тэнд болбол тэр бол бүх ажилчид цуглуулаад нэг клубтээ цуглаад тэгээд тэр 7 хоногийн болсон юмыг чинь ярьж хэлж өгдөг байсан. Тэр дарга. Тэр одоо жишээлбэл тэр больницын их эмч л голдуу ярьдаг байсан даа. Тэр тасаг дээр тийм доголдол гарч байна, одоо тэр дахиж гаргаж болохгүй энэ тэр гэж больницын талаар бол тэгдэг л байсан. Аа лекц гэж явдаг байсан, одоо. 7 хоногт бол одоо нийтийн лекц гээд, бүх аймгийн төвд байгаа ажилчид бүгд суудаг тийм, лекц болдог. Тэнд одоо улсууд нь гараад сонин соргог юмаа ярьж хэлээд тэгээд тардаг байсан. Тэгж уншдаг байсан юм.

Саранцэцэг -

Тэр баяр ёслол тэмдэглэнэ мэмдэглэнэ өшөө өдөрлөг үдэшлэг зохиогдоно мохиогдоно гэж юм байх уу ?

Дуламжав -

Өө тийм юм байхгүй. Үдэшлэг болбол харин нэг яахав бүжиг танец/бүжиг/ хийдэг болтой байсан. Тийм нэг клубтэй, тэндээ нэг үе үе жаахан кино гардаг байсан байх. Тийм л байсан, тэрнээс одооных шиг л ингэж янз бүрийн үдэшлэг зүгээр яахав, тэр клубдээ дуу муу дуулуулаад, тэр хүнээ юм мум яриулаад, тэгээд одоо тэр улсаас явагдаж байгаа юмнуудыг ярьж өгдөг тийм клубийн эрхлэгч гэж тийм хүн байсан.

Саранцэцэг -

Тэр клубд нь кино гарах уу?

Дуламжав -

Хааяа нэг гарна, тэр их цөөхөн. /инээв/

Саранцэцэг -

Монгол кино гардаг юм уу?

Дуламжав -

Монгол кино, монгол кино

Саранцэцэг -

Тэгээд хүмүүс их кино үзэх үү?

Дуламжав -

Үзнэ.

Саранцэцэг -

Ямар үнэтэй байх уу, кино?

Дуламжав -

Мэдэхгүй, тэгэхэд одоо 100 цаас л байсан байх даа. Хямд л байсан даа.

Саранцэцэг -

Таны үзэж байсан хамгийн гоё кино гэвэл та санаж байна уу? Бага хүүхэд байхдаа бүр нэг их сайхан санагдаж байсан?

Дуламжав -

/Инээв/ Байхгүй ээ, би ерөөсөө тэр кино минонд очдоггүй, хачин тийм зожигдуу байсан юм байх даа. Ажлаа хийж ирчихээд, тэгээд л ирж буучихаад цайгаа уучихаад унтана, маргааш нь гэртээ ээждээ жаахан юм хум хийж тусалж өгөөд, нөгөөдөр гарахаар болохдээр хүний эх хүн чинь тийм сайхан байсан.., ..миний хүү одоо нойр хоолгүй хононо унт гээд л ээж унтуулчихдаг, хөшиг татчихаад л унтчихдаг тийм л хүн байсан/инээв/. Тэгээд л ажил дээрээ очоод л тэр унтах гэж байхгүй. Ээж өнөө гэрт сайн амраачихдээр ядардаггүй байсан байлгүй дээ, бодвол. Тэгээд харин лекц, дугуйлан таслахгүй харин, тэрүүнд юу хийгээд ажилд яваагүй бол бүртгэлтэй, заавал бүртгэнэ одоо тасаг тасгийн улс одоо бүртгэлтэй, тэр ирсэн, тэр ирсэн, тэр ирээгүй бол тэр тасалсан гээд бүртгэнэ.

Саранцэцэг -

Ажил хийгээд л ингээд л явж байхад одоо таны хамгийн их бахархдаг ч юм уу, хамгийн их жигшдэг зүйл тийм юм байсан уу?

Дуламжав -

Би бол тэр нэг одоо ч ер нь тийм жишигтэй хүүхдээ хүмүүжүүлдэг, хүнд нэг зугууч /долигнуур/ зан бол над ерөөсөө таалагддаггүй. Юманд шударга ямарваа юмыг харсан юмаа болмооргүй юмаа бол илэн далангүй хэлчихдэг зантай, багын л тийм зантай. Манай эжий ч ерөөсөө тэгж хүнд хов маргаан хэлж явж болохгүй тэр их муухай хүний хооронд нь хов тэр ингэлээ энэ ингэлээ гэдэг бол хамгийн муу хүн тэгдэг юм гэж багаас тэгээд сургасан, болоод тэгдэг юм уу, ерөөсөө тийм. Тийм учраас тэгдэг юм уу, охидуудтай би өөрөө ганц болоод тэгдэг юм уу, тийм охид мохидтой үерхдэггүй тийм хачин ганцаардуу хүн байсан байхаа, одоо бодоход. Тэгээд л ажил дээр болбол яахав, сүүлдээ ажилд ороод л анд найз нөхөдтэй болохдээр яахав, бас арай өөр болоо л байлгүй яахав дээ. Тэгээд сүүлд нь би чинь энэ хотод орж ирээд би хотод орж ирэхдээ сайндаа орж ирээгүй ээ. Ээжтэйгээ хоёулаа тэнд 2 ах маань хоёулаа наашаа явчихсан, тэгээд ах маань 8 сард очиж авна гээд муу том ах маань захиа өглөө, тэгэхэд чинь захианаас өөр юм хөдөө очихын биш дээ, ийм утас мутас чинь байдаггүй байсан ш дээ. Тэгээд байж байтал хавар юу хийгээд.., төмөр зам анх тавигдаад одоо энэ өргөн төмөр зам чинь анх 56 онд энэ чинь эхний суурь тавигдаж орж ирсэн ш дээ. Нарийн төмөр зам байж байгаад өргөн төмөр зам болж. Тэгэхэд чинь хөдөөгүүр ажилчид авч байсан юм. Тэгээд нэг юу хийсэн чинь хүн тэгнэ, ажилчид авч байна, үнэ төлбөргүй Улаанбаатар явах юм гэнэ, тэгээд ээжид хэлсэн чинь ..Үгүй ээ, ах чинь 8 сард л ирэх юм чинь яах вээ дээ гээд тэгтэл манай ээжийн дүүгийн нэг хүүхэд манай ээж дээр өссөн, ерөөсөө салдаггүй нэг хархүү байсан юм. Тэр мань хүн ээжийг санаж байна гээд орж ирээд байж байгаад, тэр бас больницод асрагчаар орж байсан, тэгээд хоёулаа ажиллаж байгаад, тэгээд нэг өдөр тэр бид 2 чацуу хоёр байхгүй юу, тэгээд өнөө хоёулаа ингээд өнөө аав нас барчихсан, ёстой ихэр хүүхдүүд шиг өссөн, хоёр л доо, бид 2 чинь. Ээж тэр ах 2 хуралд явлаа гэвэл тэднийд одоо муу авгай нь юу хийгээд л, тэгээд л хоёулаа хүйтэн болбол дээлэн дор суугаад л хоёулаа ингэж өссөн хоёр байхгүй юу. Тэгээд өнөөх чинь манайхыг аймгийн төв орчихдээр санаад манайх чинь намар ороод, тэр чинь өвөл нь хүрээд ирж байгаам. Тэгээд 2-уулаа тэнд ажилд орж байгаам. Тэгээд нэг өдөр тийм ажил байна гээд, тэгж хүн авч байна, 2-уулаа Улаанбаатар явъя гэж.., 2 биендээ одоо аминдаа том болж байгаа хоёр, ярьж байгаа ш дээ, хоёулаа гэртээ ирээд амарч байгаад. Уулзъя, яаж авдаг юм болоо, гэсгээд хоёулаа чинь тэр муу ах маань ч бас юу.., бид хоёр ёсоор манай ээжийн төрсөн дүүгийн хүүхэд байхгүй юу, тэгээд юу хийгээд 2-уулаа тэр газар уулзъя гээд амралтын өдөр. Эмээ гэдэг юм ээжийг, ээжид хэлэлгүй очиж уулзъя, энэ амьтан яриад байна гээд ,тэгээд хоёулаа анх хулгайгаар очиж тэнд уулзаж тэгсэн чинь нэг хүн бүртгэлээ, ажил юу хийдэг үү гэж байна. Бид 2 ингээд ажил хийдэг, больницод хоёулаа юу.., санитар хийдэг гээд ярьсан чинь бололгүй яахав, явуулж болно ш дээ гээд өнөө хүн чинь. Тэгээд хоёулаа бүртгүүллээ, овог нэрээ хэлээд бүртгүүллээ, 2 хоночихоод ир гэхдээр нь 2 хоноод ажлаа хийж байгаад буусан өдрөө хүрээд ирлээ. 2-уулаа одоо очъё, ээжид хэлж болохгүй, очсон чинь ...өө 5 сард явна, явах нэрээ явуул бүртгэж авъя гэж байна, тэгээд бид 2 бүртгүүлээд ээжээсээ нуучихваа. Тэнд бүртгүүлж байгаад сар болоод эжийдээ хэллээ. Улаанбаатарт ингээд төмөр зам гэдэг газар ажилчид авч байна, үнэ төлбөргүй Улаанбаатар явах юм тэгэхэд чинь аймгаас одоо нэг машин яваад л энэ явсаар байгаад л одоо тэр шуудан л явдаг байжээ дээ, одоо. Шуудан гээд одоо дээр чинь 51 гэж нэг тийм тэрэг явдаг байсан юм,

Саранцэцэг -

Ачаан дээр нь суугаад явах юм уу?

Дуламжав -

Ачааны..дээр нь өнөө бүхээг байхгүй ээ, дээр нь задгай улсууд суучихна/инээв/тэгээд юу хийгээд, 2-уулаа бүртгүүлээд явахаар боллоо, 5 сарын 20-дын хавиар явна гээд өнөө хүн чинь... За та нар яг бэлэн болоод нааш цааш эргэж уулзаж бай, эмнэлэг рүүгээ авч явна, тэгээд очоод төмөр зам гэдэг газар одоо очно, тэгээд чухам хаашаа хуваарилахыг биднүүс мэдэхгүй, тэнд биднүүс хүлээлгэж өгнө гэлээ. Тэгээд ээждээ хэллээ. Ээжээ, биднүүс одоо ахыг намар хүлээж байхаар ийм үнэ төлбөргүй явах юм байна, бид хоёр нэрээ бичүүлсэн, одоо цагаандаа гарлаа. /инээв/ Гэр бараагаа зараад явъя ээжээ, яадаг юм, тэмээгээ ахынх л авна биз, тийм тэнэг хүн байна уу, малаа заръя гэж хэлдэггүй, тэр чигээр нь өгчихөөд л гараад ирж байсан ш дээ, манайх. /инээв/

Саранцэцэг -

Аан. Тэднийх л авна биз яршиг тээ?

Дуламжав -

Тийм. Яршиг, өнөө ноос моосыг нь тэднийх л янзлаг. Тэгээд хоёулаа явахаар болоод албан газраа хэллээ. 20-иод хоногийн өмнө. Биднүүс ингээд төмөр замд явахаар боллоо. Ажлаасаа гаръя гэлээ. За яахав, хөдөө ч бас сайхан л байж дээ, ажлаа хийж байгаад л яг тэдэнд явна гэхдээрээ хэл биднүүс гаргаж өгье ч яахав, бид 2-ыг болбол мэднэ л дээ, зайлуул. 2 ах нь явчихсан, явахаа ний нуугүй хэлж байгаа юм чинь, ах нарынхаа араас явах гээд ингээд үнэ төлбөргүй машин явна гэхдээр нь бүртгүүлээд явахаар боллоо гээд хэлээд тэгээд өнөө дарга нар ч зайлуул мэдээд, тэгээд ээж маань зөвшөөрлөө. Явахаар боллоо. Одоо хэдүүлээ чинь тэндээс 5 сарын 20-нд биднүүс наашаа гарч байлаа. Тэгээд яваад хоёулаа, тэгсэн чинь өнөө хархүүгий чинь ээжий буцаана гээд. Айлын том хүү л дээ тэр дүүгийн нь хамгийн том нь. Эжий аав чинь загнана одоо, хэдэн дүү нартай нь муу аав ээжий 2 чинь хэцүүднэ одоо чи одоо буц гэсэн чинь ..Үгүй гэж хэлээд өнөөх чинь. /инээв/Тэгээд зүтгээд зайлуул, бид 2-той хамт ирээд, тэгээд 2-уулаа бид 2 чинь ирж явж байгаад одоо зам их өөр болсон байнаа, баруун аймгийн зам. Архангайгаар ирж байсан юм тэгэхэд чинь, тэгээд л нэг их олон өндөр уул даваад л, одоо тэгэхэд чинь яаж ч явдаг байсан юм, мэдэхгүй. Давхиад л байна давхиад л байна. Нэг уул гарч ирээд л, дуусна ахиад л уул гарч ирнэ. Тэгээд л давхина. Одоо зам их сайхан болсон гэж явсан хүүхдүүд ярьж байналээ, их айхавтар замаар явж ирж байсан санагддаг юм. тэгээд Архангайд цаана нэг сум байдаг юм, одоо ямар сум гэдэг билээ, тэнд ирээд ээж минь хатгалгаа аваад, тэнд эмчид үзүүлсэн чинь хэвтэж эмчлүүл, хатгалгаа нэлээн хүндэрч байна гээд тэгээд тэнд одоо өнөө авч явсан хүн чинь буулгаад ..,за одоо ингээд би буусан чинь ах маань өнөө хүнтэй одоо дүү маань өвчтэй эхтэй нь яаж хаяхав, би ямар ч байсан эдгэхийг нь харж байж явна, гээд тэгээд 2-уулаа тэр Архангайд буугаад тэгэхэд хөөрхий бас л хөдөө газар юу байсан юм байлгүй, нэг больницод нэг юм хэвтүүлээд, бид 2-т нэг өрөө өгөөд .. За та 2 эндээ хоол ундаа хийгээд идээд, тэгээд эжийдээ хоол унд хийж өг гээд тэгээд бид хэд ээж маань нэг өрөөнд хэвтээд нэг хүнтэй, тэгээд бид 2 тэнд 14 хоноод эжий маань ч гайгүй боллоо, тэгсэн чинь нэг өдөр үгүй ээ тэгээд хүний үхэх оноо таараад яарах үе гэж байдаг юм шүү, тэгсэн чинь ээж маань ингэж байнаа, ...Үгүй ээ, хүүхдүүдээ, шуудан энүүгээр дайрч явдаг юм байна, маргааш шуудан ирэх нь эжий нь гайгүй болж байна ахыг чинь яаж хүлээх вэ, ах чинь амралтаа аваад нааш иртэл их зай байна, хол байдаг юм шиг байна, явъя 3-уулаа шуудандаа мөнгөө өгөөд гэдэг байгаа даа. Тэгээд өнөө шууданг нь тэр амьтнаас асуусан чинь ирнэ гэж байнаа, одоо бодвол 11-ийн үед л ирдэг байсан юм байлгүй, дулаарчихсан л үе байсан, тэгээд өнөө юун дээр очоод хэлээд очоод 3 хүнийхээ юуг бичүүлээд тэгж явсаар байгаад 3-уулаа энэ төмөр замд буулаа. Төмөр замд л ирсэн юм, биднүүс тэнд, тэгсэн тэр сайхан сэтгэлтэй жолооч байсан юм уу, тэгж буулгадаг байсан юм уу, хэн мэдэхэв. Одоо энэ төмөр замын удирдах, одоо тэр вокзалын ар талд баахан гэр барьчихсан өнөө хөдөө газар газраас ирж байгаа улсыг хүлээж авч байсан үе. Тэнд яасан чинь л аа ирж байгаа юм уу, ингээд зуур. Тэгэхнээ тэр түрүүчийн ирсэн улс Архангайд ирээд ингээд эх нь муудаад 2 хүн үлдсэн гэж тэр одоо бодохноо л одоо бүртгэл дундаа л хийсэн байж л дээ. Аа тийм улс ирж байгаа юм уу гээд л бид 2-ыг чинь хүлээгээд авлаа. Эжийтэйгээ нэг гэрт орлоо. Тэгэхдээ манай ах болбол хэлж байсан, миний ажлын газар тэнд очоод харахад хамгийн өндөр, тэгэхэд чинь ёстой одоо өнөө нялхас.., юу хийгээд одоо энэ нялхас гэдэг чинь ясны сүрьеэ байсан ш дээ, энэ чинь дээр үедээ, их өндөр газар байдгийм сураглавал гээд, тэгэхэд чинь одоо төв зам мам чинь ёстой эль зүйлгүй байсан юм чинь энүүгээр. Төмөр зам хэдэн байшинтай. Тэгээд хоночихоод маргааш өглөө нь ах маань... би ээжээ харж байя, чи яваад ахыг олоод сураад уулзаадах гээд тэгээд би чинь тийшээ гүйгээд одоо бодвол хөлтэй юм,одоо бодохноо л энэ Гандангийн ар өөд л гүйжээ тэр одоо, /инээв/ тэгэхэд чинь автобус мус гэж байж байгаагүй байсан. Тэгээд тэр хавьд ирж байгаад ясны больниц гэдэг нь хаана байдгийм гэсэн над нэг хүн зааж өглөө, тэр өндрийн тэнд очоод юу гэж байлаа, цагаан халаадтай хүн гараад ирнэ тэгээд асуу гээд тэглээ. Тэгээд яваад очиж байтал цагаан халаадтай хүн нээрээ л гарч ирээд л юмаа асгаж явна, тэгээд зогсоод юу хийгээд асуусан чинь манай тэр ээжийн дүүгийн нь авгай тэр ясны больницод асрагч хийдэг юм байж. Очиж очиж тэр хүн тааралддаг байгаа даа. Хүүү.. та нар хүрээд ирэв үү энд гээд сүйд болоод л үнсээд л.., өө миний хүү наашаа хүрээд ир, ах нь энд байгаа гээд л тэгээд л тэнд уулзаад, тэгээд ах маань үдээс хойш өнөө ээжийг аваад, Гандан өөд гараад тэр чинь аминдаа одоо 2 гэртэй болж/инээв/ тэгээд байж байтал ахиад хатгалгаа нь дордоод тэгэхэд чинь одоо энэ 1-р эмнэлгийн цаад талд больниц байсан ш дээ, одоо ч байдаг болов уу гэж боддог юм, тэнд үзүүлж харуулаад юу хийсэн чинь тэгэхэд төмөр зам чинь тусдаа нэг их больниц энэ тэр гэж юм байгаагүй, тэгээд тэнд ирсэн гээд тэнд үзүүлээд, бид хэд, тэгээд тэгэхэд чинь бас төв ч гэсэн эмчилгээ муутай байсан юм даа, муутай байсан юм, тэр хэвт гээд бичиг хийж өгөөд одоо өнөө хөдөөнөөс ирсэн, өнөө ах маань зөрөөд Архангай явчихаж, тэгээд одоо энд дүү нь хүлээж авлаа. Тэгээд одоо юу хийгээд өнөө үзүүлсэн чинь хэвт гээд тэр больницод эжий маань хэвтээд тэр бас юу нь муу байсан юм шиг байгаа юмаа, одоо бодоход. Хэвтэж байсан оочер гэж жигтэйхэн, тэнд хүлээсээр байгаад өнөө хатгаа авсан хүн чинь дордоод тэгэхэд эмчилгээ муу байсан юм байгаам даа. Одоо болбол манай ээж үхмээргүй байсан, хүн байсан санагддаг юм. тэгээд хэвтээд тариа хийгээд байсан чинь нэг өдөр сувилагч нь одоо бодохноо буруу тариа хийчихжээ, тэгээд одоо тэгээд хэд хонож байтал хүрээд ирлээ, ах маань ирээд больниц дээр хүрч ирээд надтай цай хоол авчирч өгөөд ингээд яриад одоо эхийнхээ историйг /өвчний түүх/ үзэж байгаад үгүй ээ, ийм өвчтэй хүнд ийм тариа яагаад хийдэг юм болов уу гээд одоо бодвол тэр тасгийн эмч байсан юм болов уу, эмчилж байгаа эмч нь хаа байна гээд сувилагчаас нь асуугаад л тэгээд л орж уулзаж байсан юм даа, тэгээд л тэр тариа мариа нь буруу байсан юм уу, нэг эмийг нь сольж байсан, тэгж миний муу ээж маань өнгөрч байсан юм даа, би ч одоо тэгээд зовлон их үзсэн дөө.. тэгээд ээжий маань 5 сард өнгөрчихөөд тэгээд одоо яахав, өнөө муу ахтайгаа манай ахых чинь энэ Гандандаа тэгээд ажил явдлаа өнгөрөөд, нэг хэсэг хоночихоод, өнөө төмөр зам руугаа ирлээ дээ, ирсэн газар луугаа. Очилгүй болохгүй хүү минь, тэр чинь одоо бас албан байгууллага шинээр байгуулагдаж байгаа гээд манай ах чинь одоо айхтар коммунист байсан, тэгээд тэнд ах маань дагуулж ирээд байсан чинь харин байгуулагдаад эмнэлэг тусдаа гарчихсан, эмнэлгийн харьяа цэцэрлэг ясли нь болчихсон одоо тэгээд л хаана яаж ажилладаг юм одоо, ах ороод л одоо ингээд эхтэйгээ ирсэн одоо эх нь нас барчихсан одоо, хэдэн хоногийн юу хийгээд тэгээд одоо өөртэй чинь уулзаад.., одоо бодвол энэ дарга нар л байсан юм байлгүй, уулзаж яваа юм гээд л тэгээд тэр нь баахан ахтай ярьж байснаа ...За за одоо ийм юутай, тэгэхэд надтай хамт ирсэн улс энэ Замын –Үүд ийшээ ингээд явчихдаг байсан. Одоо энэ замуудыг чинь л өнөө замыг нь янзалж байсан байна л даа, тэгэхээр өнөө муу хамт ирсэн ах маань Замын–Үүд рүү хөөгдчихсөн,

Саранцэцэг -

Өө та хоёр салаад

Дуламжав -

салаад одоо охин нь үлдээд чи яв гээд өнөө муу ахыг минь явуулчихсан, тэгээд өнөөх маань ийшээ явчихсан, тэгээд бид 2 чинь юу хийгээд, эмнэлэг ээж чинь одоо тэр хүн намайг хаана ажиллаж байсан больницод ажиллаж байсан гэсэн чинь тэгж ярилаа, тэгсэн чинь намайг нэг өдөр хүрээд ирсэн чинь ..Аа энэ Амгаланд нэг цэцэрлэг байдгийм, лагерь гарах гэж байгаа юм тэгэхэд чинь энэ чинь төмөр зам чинь дүүрэн оросууд байсан юм чинь, монгол хүн бол цөөхөн, тэнд очиж ажилланаа, тэр лагерь хэдий үед гарах юм байгаам, одоо бодоход энэ Налайхаас л ийш гарч байсан юм шиг байгаам, тэнд очиж ажиллаж байгаад ир, тэнд очиж ажиллаж байгаад ир тэгээд намар тийшээ ажлыг чинь шийдэж өгнө гээд одоо бодохноо боловсон хүчин байжээ, тэр. Тэр хүн тэгж хэлээд над чинь бичиг хийгээд өглөө. ..Чи яваад тийшээ оч, тэгэхэд чинь энэ замын шугамын тэрэг байдаггүй байсан ганцхан төмөр зам ажилчдаа зөөдөг, төмөр замын ажилчид бөөний баазад бааз нь байсан, ийшээ цэцэрлэг нь байсан тэгээд тусгай тийм пропускаар явж очдог, тэгээд нэг тийм бичиг хийгээд өглөө. Ингээд эндээс одоо автобус юу хийнэ, энэнд суугаад яваад тэгээд сураглаад тэнд буугаад явахдээр чинь тэнд цэцэрлэг байгаа тэгээд тэнд хүрээд оч, үгүй ээ яасан ч бүдүүлэг байсан юм, би одоо бодохдээр айдаг юм. Орос хэл мэдэхгүй,тийм. Одоо хөдөө яахав дээ, ганц нэг үг л зааснаас өөр юм байхгүй, ажил хийж байхад л ганц нэг тэгэхэд чинь орос хэл сур гээд л бас ойр зуурын заадаг л байсан, тэгээд яваад буучихаад ингээд цэцэрлэг нь хаа байдаг юм хүн ирэхдээр асуусан чинь бас 3 жил ажил хийсэн хүн гэдэг чинь бас л өөр байдаг юм даа, тэгсэн чинь өнөө хүн яах гэж байгаа юм гэнэ, ..үгүй ээ намайг тэнд оч гэсэн юмаа, би нэг төмөр замд ирсэн хүн байгаа юм, өө тэгвэл намайг дагаад яв, би заагаад өгье гээд нөгөө хүн тэгж байна. Настайхан 40 орчим эргийн хар хүн байна. Чи намайг дагаад яв, би чамд заагаад өгье гээд тэгээд нөгөө хүнтэй яваадюу хийсэн чинь тэр төмөр зам чинь хэсэг хэсэг жаахан жаахан модон байрууд одоо бодохноо энэ оросуудын л байр юм билээ л дээ, тэгсэн нэг газар ирчихээд ..За чи зогсож бай гэнэ, тэгээд зогсож байлаа, тэгсэн чинь өнөө хүн чинь ороод л нэлээн удаж удаж гараад ирлээ, нэг орос авгай дагуулаад гараад ирлээ. Тэгсэн чинь л нөгөө авгайтаагаа л оросоор л яриад л байна цаадах нь бас халтар хултар монгол хэлтэй хүн юмаа, 2-уулаа 2 цагт явна, чи ингээд байж бай гэж байнаа, намайг. Тэгээд тэгсэн чинь нөгөө монгол хүн местный/ монголд суурьшсан орос/ авгай авсан байж. Тэгсэн явж явж тэгсээр төрсөөр явлаа гэдэг шиг манай аж ахуйн дарга хүүхэн байна тэр авгай. Тэгээд өнөөх намайг 2 цагт цааш нь намайг дагуулаад явлаа. Тэгсэн чинь нөгөө орос авгай дээр орууллаа. Хоёулаа оросоор яриад л шулганалдаад л тэгсэн л өнөө авгай чинь тэгж байна, чамайг маргааш өглөө 8 цаг гэхэд л энэ цэцэрлэг дээр хүрээд ир, тэгээд лагерь явна гэж байна, миний хөглөж явахыг яахав. Тэгсэн чинь оройхон болсон чинь бороо ороод л тэр ч одоо 6 сар болчихсон, 6 сарын хавьд л төмөр зам хүүхдүүдээ лагерьт гаргадаг байсан юм байх даа, дан оросууд байсан юм чинь. Тэгээд одоо маргааш өглөө 8 хагас гэхэд энд ир гэж байна гээд өнөө авгай тэглээ. Тэгээд нэг юм өнөө буцаад суудаг автобусныхаа буудал дээр нэг юм заалгаад л очоод л суугаад л тэр нь тэгээд явж байгаад одоо бодоход энэ хуучин их дэлгүүр гэж байсан одоо чинь музей болчихсон байлуу, юу билээ, нэг ороод ирэхэд одоо энэ улсын их дэлгүүрийн цаад талд байсан юм. Тэгэхэд чинь одоо энэ улсын их дэлгүүр 40 мянгат эд нар чинь байхгүй, цэлгэр сайхан юунууд хувийн хашаатай л байсан газар шүү дээ. Тэнд буучихаад автобусанд суугаад ирсэн чинь ...Өө ах маань зүгээр л дуу хадаад л....Ээээ миний муу дүү хүрээд ирлээ гээд л манай том ах, бариад л аваад л уйлж байнаа, /инээв/ Яанаа би чамайг төөрөөд явчихав уу гэж бодоод, чи амьд хүрээд ирдэг юм байна гээдл ..Миний хүү яаж явж байгаад ирэв? гэж байнаа. Өнөө хөдөөнөөс ирээд удаагүй байсныг хэлэх үү, үдээс хойш ажлаасаа чөлөө аваад хүрээд очиход нь байхгүй байсан юм чинь /инээв/газар мэдэхгүй, тийм. Муу ах минь бүүр сүйд болчихсон. Тэгээд 2-уулаа ирээд одоо ахдаа хэллээ одоо. ...Намайг маргааш өглөө 8 цагт ир гэсэн, тэр Амгалан гэдэг рүү над бичиг хийж өгөөд цэцэрлэгийн хүнтэй уулз гэсэн, ингээд ингээд яваад гээд л үлгэр шиг л ярилаа, ..Заа за амьтай л хүрээд ирснээс цааш яахав, гээд л ах тэгэхэд чинь цаг төр сайхан байсан юм чинь дээ. Тэгээд гэртээ ирчихээд байж байсан, манай тэр ээжийн төрсөн дүүгийнх байсан юм, тэгээд сүүлд нь л тэр 2 ах яриад байна, ..үгүй ээ одоо явуулахаас л яахав замд аваачаад одоо өнөөхийг чинь халуун галд гэдэг чинь юугаар хэцүү ажилтай байдаг юм билээ, тэгр цэцэрлэг нь дээр байх, яахав 7 хоногт 1 удаа эдний автобус яваад байх нь, очоод эргээд байж болох байх гээд л 2 ах маань ярьж байна, тэгээд л чемоданд миний хувцас бэлдлээ, одоо маргааш явахаар, /инээв/ тэгсэн чинь өнөө эмч ах маань үзлэгтэй, нөгөө ах л хүргэж өгөх юм болж байна. Би аваад очоод хэдийд яадаг юм байна, учрыг нь олоод ямар унаа хаанаас явдаг юм, юу хийгээд ирье, манай тэр ах чинь Үйлдвэрчний төв зөвлөлд байсан юм, ээжийн дүү. Тэгээд зайлуул өнөө хүн чинь хүргэж өгөөд ..өө тэгсэн том том автобус ирээд л юу хийх юм, тэгсэн чинь тал талаас л орос авгайчуул хүүхдээ чирч ирээд л харцуул энэ тэр ороод л байх юм, 5,6 автобустай болчихлоо. Ерөөсөө монгол хүн харагдахгүй тэгж байтал нэг монгол хүн хүрээд ирлээ, тэгсэн чинь өнөө авгай тэнд асрагч хийдэг авгай байна. Хүү минь чи явах гэж байгаа юм уу?, ..тийм гээд л манай ах ч за би ч явахгүй, манай энэ хүүхэд явах юм, ажилла гэсэн юм билээ тэгээд ирж байгаа юм, тэгээд л зайлуул хэлээд. Тэгээд тэр хүнтэй танилцуулж тэгж байтал нэг эмч явах юм гэсэн чинь харин монгол эмч хүрээд ирлээ. Тэгээд 3-уулаа монголоос гурвуулаа л явж байсан даа, тийшээ. Тэгээд тэнд очоод байранд ороод, өнөө цэвэрлэгч авгай бид 2-г нэг өрөөнд оруулаад, эмчийг маань тусгай бас нэг эмнэлгийн нэг юу муутай өрөөнд оруулаад, ингээд дан орос хүүхдүүд, тэгээд одоо лагерьт гарч байгаа нь тэндээ байшин савтай, эхний үед л лагерийн одоо цэцэрлэгийн хүүхдүүд аваад гарч байгаа улс байхгүй юу. Орос багш нартай, монголоос бид 3 л гарч байсан. Тэгээд хагас сайн өдөр гарч байсан юм байна тэр чинь, тэгээд хагас сайн өдөр хүүхдүүдээ ачуулчихаад, бүтэн сайны орой нь эх эцэг буцах болсон чинь өнөө хүүхдүүд чинь аргагүй ш дээ, хоорондоо дасаагүй, уйлалдаад л ёстой чухам хачин, хачин. Шуугилдаад л. Би өнөө хүүхдээ дагаад л уйлж байлаа. Тэгсэн чинь манай дарга нэг сайхан зантай авгай байсан, ирчихээд л ..Не плачь,/битгий уйл/ Дуламжав, болохгүй болохгүй гээд л /инээв/ аргадаад л. Тэгж л хөглөж анх явж байсан юм даа, төмөр замд. Тэгж байгаад намар орж ирээд л тэгээд л би чинь өнөө цэцэрлэгийн юунд ороод л ингээд нэг хэсэг цэцэрлэгт ажиллаж байсан хүн байхгүй юу, төмөр замын цэцэрлэгт. Төмөр замын цэцэрлэгийн курс төгсчихөөд бас болоогүй ээ, /инээв/

Саранцэцэг -

өө тэрний дараагаар уу?

Дуламжав -

Тийм, тэгж байж байгаад намар курс эхэллээ, ор суу гээд тэрүүнд курс төгсчихөөд тэгсэн, тэгэхэд чинь төмөр замын хэмжээгээр монголчлох гэж байсан юм, энэ хөдөө хотгүй. Тэгээд юу хийсэн чинь намайг Зүүн-Хараад хуваарилаад очилгүй болохгүй гээд, тэгээд би чинь одоо Зүүн –Хараад, манай энэ талийгч өвгөн /нас барсан нөхөр нь/ тэр баазад механик хийж байсан юм, би ч одоо мэдэхгүй, би тэгэхэд чинь одоо юу хийгээд л ар өврөөс татаж чангаагаад тэнд би буудлаа сольж буугаад л яваад байсан, нэг хүн байсан, тэгээд л чи яасан хүнээс их дутаадаг юм гээд л араас хүрч ирээд л чангааж байдаг, би тэгэхэд ахтайгаа байж байсан юм, тэгж явж байгаад би Зүүн –Хараа руу хуваарилагдаад тэндээс билетээ авах гэж явж байгаад мань хүнтэй тааралдаад, тэгсэн ...Чи яагаа ойрд тааралдахгүй байгаа юм? гэж надыг асууж байна. Би юу хийгээд курсэндээ суугаад 2 сар сууж байж цэцэрлэгийн, одоо монголчлох юм гэнэлээ, биднүүсийг тал талд хуваарилагдаж байгаа, намайг Зүүн-Хараа гэдэгт хуваарилсан гээд л ярьж байсан. ..Өө чи ч тэгвэл багшилж байгаа юм байна ш дээ, гээд л өнөөх чинь инээгээд л тэгж байна. Тиймээ гээд л. Энэн дээрээсээ өнөө юуныхаа билет автобусныхаа билетийг авдаг байхгүй юу. Тийм. Механик дээр. Тэгж байхдаа хоёулаа юу хийсэн байхгүй юу. Биеэ харсан. Тэгээд л байгаад л, тэрнээс чинь би чинь одоо тэгж явж байгаад тэнд чинь өвөл явсаар байгаад л хоёулаа наана цаана заримдаа миний буудал дээр буучихаад араас буучихаар нь би чинь өөр тийшээ яваад л, ингээд л явсаар байгаад л хоёулаа хавар болоод, тэгээд би хавар сургуулиа төгсөөд аминдаа тийшээгээ явж байгаа юм. Тэгсэн чинь би тэнд чинь одоо 5 сарын хэдэнд төмөр зам бүх ажилчдаа монголчилно гээд зарлачихсан, бүх шугамын ажилчид тэгээд очоод ирсэн өнөө муу бага ах маань намайг хүргэж өгч байгаа юм зайлуул, тэр надаас салдаггүй, нэг нөхөр байсан юм, ёстой. Энэ хот ороод л ирсэн байхад муу өнчин дүүгээ ёстой хаа яваа газар нь л хамт явж байна гэж ярьдаг хүн. Тэгээд өнөөх чинь хүргэж өгчихөөд намайг ...За ах нь нэг 7 хоночихоод ирнэ гээд л явлаа. Тэгээд би чинь тэнд очоод юу хийсэн чинь маргааш нь ажил хүлээж авна, бас л нэг жаахан жаахан бацаанууд, хүлээж авч байгаа юм чинь. Харин хаа ч л монгол хүүхэд хүлээж авсан.

Саранцэцэг -

Тэгээд тэнд чинь одоо томилолтоор очиж байгаа юм уу?

Дуламжав -

Томилолтоор очиж байгаа.

Саранцэцэг -

Тэгээд хугацаа нь ямар хугацаатай очиж байгаа юм?

Дуламжав -

Хугацаа болбол өгөөгүй, тийм юм байхгүй/инээв/

Саранцэцэг -

Өө за, за. Хаана нь байх уу, тэгээд?

Дуламжав -

Тэгээд одоо яахав, юу хийгээд төмөр зам чинь байр сайтай л даа, тэгсэн чинь нэг хүн.., айлын хажууд өнөө муу ах минь гүйж байж ганц эмэгтэй хүүхдийг хамаагүй айлд оруулахгүй гээд тэгэхэд чинь төмөр зам чинь орон сууцыг тусгай хүн хариуцдаг, тэгж хэлж байж нэг настайхан авгай залуухан хархүү 2-ын хажууд нэг жижигхэн өрөө авч өгөөд, ..За ах нь нэг байр авсан, ямар ч байсан айлд суухгүй, байранд одоо гайгүй улс шиг байна, настайхан авгай нэг хархүү, хархүү нь нэлээн дүү тийм хүнтэй айл байсан. Тэгээд зайлуул оруулж өгчихөөд мань хүн чинь орой суудлаар буцлаа, муу ах маань. Ахыгаа явуулчихаад л тэгээд л яахав дээ, өнөө муу байрандаа ирээд тусдаа хаалгатай тусдаа цоожтой юм чинь. Тэгж байж байсан юм байхгүй юу. Тэгээд би чинь тэнд жил гаруй болоод Зүүн-Хараад, тэгсэн чинь нэг шөнө гэв гэнэт, тэгэхэд чинь анхны хагас амралтын тэр жил хагас амарч байсан юмаа, тэр ч одоо хэдэн онд юм б дээ, тэр чинь юу билээ..../бодов/ 56 онд юмаа даа, янз нь. 57 онд юм уу даа, тэгээд баахан хөөрхөн монгол хүүхдүүдтэй холион бантан хутгаж аваад би чинь одоо аминдаа хүүхдүүд хүлээж авсан, том багш. Өнөө хүүхдээ тараана, хүлээж авна. Тэгж байж байсан чинь нэг шөнө хаалга хүн цохиод байна, цонх аяархан тоншоод л байх юм, ...Ямар хүн ирж байгаа юм болоо, ах ирж байгаа юм болов уу гээд харсан, ах биш. Тэгтэл энэ манай талийгч хөгшин ..Би байнаа, чи үүдээ тайлаа, айх юмгүй гээд зогсож байна. Би энд таних айл байхгүй ээ, тэгээд чам дээр орох гэсэн юм гээд. Тэгээд миний араас хөөцөлдөж байж хоёулаа амьдарсан хоёр байхгүй юу бид хоёр. Тийм/санаа алдав/.

Саранцэцэг -

Та ингээд анх хотод орж ирж байсан ш дээ, тэр үед хотын амьдрал ямархуу байсан бэ? Та хот гэдгийг юу гэж ойлгож байсан юм, ямар газар байх гэж бодож байсан юм, ямар санагдав?

Дуламжав -

Би ч одоо тэгэхэд чинь одоо би одоо ёстой ямар сайхан ч мэдэх юм байхгүй өнөө, жаахан бага залуу байсан болохдээр ямар ч л байсан төмөр зам гэдэг газар л ажлаар ирж ажилд орохоор ирж байна л гэж бодож байсан болохоос тэгэхдээ хот болбол амьдралын хувьд сайхан байсан шүү. Тэр чинь оросын хангамж, дан бараанууд болбол дан орос юутай, оросууд ихтэй. Бараа болгон бараг оросууд одоо энэ юу шиг ийм гар хийцийн юм байхгүй, боов моов байхгүй, дан талх малх ч одоо оросын л юм байсан, ерөөсөө. Бүх эдэлгээнүүд оросынх байсан шүү. Амьдралын хувьд бол сайхан, хангалуун, юм юм нь элбэг, тийм байсан ш дээ.

Саранцэцэг -

нийтийн тээвэр, унаа хэрэгсэл?

Дуламжав -

Унаа л жаахан их ховор байсан. Унаа одоо төмөр зам шууд өөрийнхөө шугамаар явдаг, тэгэхэд одоо энэ автобус хэдэн.., гадагшаа одоо явж байсан юм уу, үгүй юу мэдэхгүй. Жижигхэн автобусанд л амьтан хааяа нэг суудаг байсан юм, ганц хаалгатай автобус, явдаг байсан, тэгэхдээ ажилчид нь тийм их хол явж байсан юм уу, үгүй юу. Ёстой би тэрийг нь мэдэхгүй юм, бага байсан болоод. Ганц төмөр зам л тийм тусын автобус явдаг байсан ш дээ.

Саранцэцэг -

Оросууд их байсан гэж байна, орос дэлгүүр гэж юм байдаг байсан уу?

Дуламжав -

байсан , орос дэлгүүр чинь ..,

Саранцэцэг -

орос дэлгүүр, монгол дэлгүүр хоорондоо бараа таваар нь хэр ялгаатай байсан?

Дуламжав -

бараа нь ижил шахуу, орос дэлгүүр чинь болбол дан дарга нарт үйлчилдэг, зориулалттай голдуу дэлгүүр байсан, орос дэлгүүр чинь. Одоо мэргэжилтэн жирийн улс орохгүй. Өөрийн мэргэжилтэн, манайхны дарга нар одоо тэр дээгүүр тушаалтангууд ордог байсан. Зүгээр монголынхоо дэлгүүрт болбол оросын юм байсан л даа, одоо тэгэхэд юм болгон гурил будаа, сахар, талх, юмнууд нь. Харин энэ жижиг хилийн юм болбол бага байсан байхаа, бага байсан санагдаж байгаа юм. тэр л печенье чихэр юу бол элбэг байсаан, элбэг байсан. Дуртай юмаа л авдаг. Тийм.

Саранцэцэг -

Та ер нь хотын амьдралыг юу гэж боддог вэ, хотын амьдрал танд таалагддаг юм уу?

Дуламжав -

Хотын амьдрал нэг хэсэг их сайхан байсан.

Саранцэцэг -

Юу нь муухай санагддаг вэ?

Дуламжав -

Хот болбол нэг хэсэг хөгжилтэй их сайхан байсан, 90 онд би Москва яваад ирэхэд би ардчилал анх байгуулсан байсан. Ардчилалын жилээр бүгдийг нь манай бага банди төгсөх жилээ урилга өгөөд манай өвгөн бид хоёр хоёулаа яг Москва явах гээд гадаад паспортаа аваад ир гэж байхад 90 он шүү дээ, тэр чинь, тэгээд Засгийн Газрыг юу хийгээд цэргүүд тойрон хүрээлчихсэн байсан. Ардчилал гараад л юу хийж байсан үе дээ, яг тэр үед, тэгсэн чинь дараа нь яахвээ, тэр ухаантай дарга нар байсан, манайхны дарга нар тэр үеийн дарга нар сайхан ухаалаг ард түмнээ гэдэг дарга нар байсан, би тэр үеийн дарга нар тэгээд л хойно очоод л өвгөн бид 2 орой нь юуны .., вагоноор суугаад л явчихаж байгаа юм чинь. Тэгээд л бөөн жагсаал магсаал болоод л, тэр тэгж амьтан хүн жагсч байна, чухам ардчилалыг юу хийж байна, энэ цэргүүд бүслээд зогчихож, юун газар.., Засгийнхаа Газар энэ тэр гээд л. Бөөн л тийм яриа, явсан л даа. Тэгсэн чинь харин ерөнхий дарга чинь одоо хэн байсан юм бэ, Очирбат байсан юм уу, тэгээд Москвад очоод байж байхад мэдээгээр гарч ирээд нөгөө улстайгаан уулзаад хэлэлцээр хийгээд, тэгээд нам жим сайхан ардчилалаа сайхан байгуулсан ш дээ, анхандаа. Тэгээд биднүүсийг ирэхэд гэв гэнэт бид 2 чинь Москвад сар болоод наашаа гарч байгаа юм, манай энэ бага бандийн бага охин гарсан юм, жирэмсэн байсан юм. Тэгээд тэрийг аминдаа төрүүлээд бид хоёр, тэгээд 10-аад хоноод бас охин жирэмсэн, энд их сургууль төгсч ирээд Өвөрхангайд очсон. Тэгээд бэрээ төгсөхдээр хүүхдийг нь гаргахдээр одоо боллоо гээд хоёулаа чинь 10-аад хоночихоод юу хийгээд, нэг өдөр Москвагийн дэлгүүрээр орсон чинь бүгд юм нь картанд орчихсон байсан. Картандаа мах, талх сүү, масло энэ тэрийг бол карттай өгч байсан орос, бусад юм болбол яахав, зүгээр ердийн хүнд өгдөг байсан л даа. Тийм болчихсон байсан, тэгээд яваад хоёулаа 5 хоноод Улаанбаатар ороод ирэхэд бид 2-г явахад лангуу дүүрэн байсан юм чинь, юу ч үгүй болчихсон байсан, давс гоймон хоёроос өөр юм байгаагүй. Тэр их юм чухам аль замаар яасан юм бүү мэд. Тэр их хачирхалтай. Тийм байсан. Тэгээд яахав, тэр чинь 2 жил шахуу үргэлжилсэн байх шүү, тэр юм ховор байсан үе чинь. Юу хийгээд, тэр жил цагаан сараар ч юм ховор байсан, чихэр михэр ерөөсөө олдохгүй, өөрснөө хиймэл манай тэр охин чихэр гээд дан хиймэл юм, өөрснийхөө үйлдвэрийн юм хийж байж цагаан сар болгож байсан санагдаж байна. Печенье, чихэр михэр өөрийнхөө үйлдвэрийн юугаар хийж байгаад л цагаан сар болгож байсан. Тэгээд л дараа нь энэ зах зээлд гараад л улс тийшээ Хятад руу явлаа л гээд л одоо хөдөө байж байхад чинь л тэр амьтан улс Хятад яваад юм аваад ирлээ, Хятад худалдаачингууд яваад юм хүргэж өгөөд юм авчирлаа гээд л юу хийж байсан, харин тэгэхдээ юуны талаар үйлдвэрийн талаар жаахан тиймхэн байсан байх гурил будаа гурилын талаар бол элбэг байсан шүү. Тэгэхэд чинь одоо энэ сангийн аж ахуйнууд чинь тариа ургац авдаг одоо их сайхан, санаагддаг байсан, над чинь. Тэр үед чинь одоо сайхан л байсан даа.

Саранцэцэг -

Та яг ардчилалын үеэр юу хийдэг, ямар ажил эрхэлдэг байсан?

Дуламжав -

Ардчилалын үеэр чинь тогооч байсан.

Саранцэцэг -

Хаана?

Дуламжав -

Би тэгэхэд чинь одоо анх Улаанбаатарт тэгж ирж байгаад тогоочийн курст ороод тэгээд тогооч болоод би чинь 69 онд энэ Төв аймгийн одоо 72 гэдэгт ТМС/техник мэргэжлийн сургууль/ байгуулсан ш дээ. Тэгэхэд тэнд манай өвгөн Хөдөө аж ахуйн дээдийг төгсөөд тэнд багшлах гэж очоод би тэнд очиж хүлээж авч байсан. Бас миний түүх ихээ. Бас оросуудаас тэрийг сургуулийг хүлээж авч байсан юм биднүүс. Монголчууд очиж. Тэгээд анх нээж байсан юм, тэнд. Тэгээд би чинь тэнд 3 жил 70 онд очоод 74 онд манайх чинь..., 73 онд юм байнаа, манайх чинь Өвөрхангай явсан юм. Өвөрхангай явахдаа сайндаа яваагүй юм, тэгэхэд тэр манай том ах Өвөрхангайд гэр бүлтэй болчихоод тэнд хүүхэд шуухад гараад тэгж байтал ах маань аваарит /осол/ орчихоод тэгээд зуныхаа амралтаар манай өвгөн бид 2 хүүхдүүдээ аваад очсон чинь ах жигтэйхэн дор байнаа. Одоо эгч хэлж байна...энэ даруй уйлаад байх юмаа, чамайг хэлээд, таанууд наашаа шилжиж ирж үз, одоо энэ ерөөсөө ингээд байвал бие нь өөдлөхгүй юм байна. Тэгээд ирээд одоо тэгэхэд чинь одоо Яамны шугамаар дээд мэргэжлийн улс чинь дан Яамны шугамаар хөдөөгүүр явдаг байсан ш дээ. Тэгээд одоо Тас сайд гээд байсан юм даа, зайлуул. Энэ хөдөө аж ахуйдаа, одоо нас масандаа байдаг л байлгүй, тэр хүн хөдөө аж ахуйн сайд байсан, тэгээд тэр хүн Чандмань төвд 3 жил ажиллахад тэр хүн намар очиж одоо бодвол энэ сайд дарга нар очоод л намар чоно хөөж байна гээд л явдаг байсан юм, тэгэхэд би хоол хийж өгөөд л тэгээд л намайг нэг гэрэл унтарчихсан хөдөө бол яахав дээ, өглөө 6 гэхэд анд гарна гээд л тэгээд л ирээд л юу хийж байтал гэрэл нь унтарчихлаа, тэгэхдээр лаа бариад л хоол хийх гээд л гал түлээд л зогсож байсан чинь нэг хүн хажууд ... Өө яасан, эрт ирэв үү дээ, би танд төвөг удчихав уу, гээд нэг хүн зогсож байсан юм миний хажууд. Тэгээд л одоо ямар ч улс ирсэн юм, хэн мэдэхэв. Тэгээд л би хоол хийгээд л өгчихнө, манай захирал орлогч захирал зөөж аваачиж өгдөг юм. /инээв/ тэгж байсан чинь тэр сайд байсан юм байна лээ. Тэгээд би Өвөрхангай явахдаа одоо манай өвгөн ..Чи нэг ороодхоочээ, сайд дээр одоо намайг орохдээр сайд бас тоохгүй байхаа гээд, ингээд. Тэгээд би сайд дээр үүдэнд нь очоод зогсож байсан чинь зайлуул дуудаж байгаад ...цаад хүнээ оруулчих гээд. Тэгж байна, ороод очсон чинь ..Яах гэж энд ирэв, юу хүсч явна чи гээд тэгж байна ..Би нэг Өвөрхангай...,, Хөдөө аж ахуйн яамны сайд. Үгүй ээ, би нэг сая амралтаар яваад Өвөрхангайд манай нэг ах байдаг юм тэгээд, аварит орсон дуулдаад л байсан тэгээд. Сая очихноо ингээд бие нь хагас харвалттай, тэгээд уйлж унжаад байх юм тэгээд эгч маань одоо чи танайх шилжиж ирвэл одоо болмоор байна, энэ хүн одоо ингээд байвал ерөөсөө бие нь өөдлөшгүй гээд, болдоггүй ээ, тэгээд Өвөрхангай шилжих санаатай явна гээд тэгсэн чинь зайлуул, өнөөх чинь инээгээд л..За багшийг ч яахав тэндхийн нэг газар механик энэ тэрээр ч өгчихөж болно, тогоочоо л явууламгүй байна даа гээд л тэгж байна, ..үгүй ээ ер очиж очиж багшаа яахав гээд, тэгсэн чинь дараа нь тэгж байна, тогоочийг явчихдээр над тийм эрт хоол унд хийж өгөх тогооч тааралдах юм уу/инээв/ зайлуул өнөө сүүлд нь таньдаг болчихоод эндээс одоо бодохноо юм энэ тэр аваачиж өгөөд л энэ тэр юу хийдэг байсан юм тэр сайд. Сайн муу сайн уу энэ тэр гээд л явдаг байсан, зайлуул их сайхан ааштай. Тэгээд зайлуул намайг шилжүүлж, Өвөрхангай тэгж явуулсан хүн юм байхгүй юу. Тэгээд би Өвөрхангайд муу ахтайгаа очоод тэгээд тэгээд ах маань ч овоо сайхан болсон л доо. Бид 2 чинь Хужиртад 2 жил болоод тэгээд Өвөрхангайн төвд бас ТМС нээгдээд, тэгээд тэр лүү багшил гээд тэгээд Өвөрхангай руу очоод тэгээд Өвөрхангайд хамаг насаа бараад ирж байгаа байхгүй юу бид хоёр. 40 гаруй жил нь Өвөрхангайд суусан. Тэгээд Ховд гэхээсээ илүү Өвөрхангай болчихоод байгаа юм, миний нутаг орон чинь. Одоо Өвөрхангайхан нутаг минь л гэж мэддэгийм, зайлуул. Би чинь заримдаа Ховд гэхдээр юу билээ гээд/инээв/ одоо ерөөсөө Өвөрхангайд очиход чинь л хамгийн түрүүн одоо хөөрхий минь таньдаг улс чинь бие биендээ хэлээд л хамгийн түрүүн л ирж уулзаж байгаа юм даа. Хамт ажиллаж барьж байсан улс чинь. Ерөөсөө.

Саранцэцэг -

За та яг ардчилсан хөдөлгөөн эхэлж байхад бол нөхөртэйгээ хоёулаа Москва руу явж байсан байна тээ, тэгээд таныг ирж байхад ардчилсан хөдөлгөөн чинь гараад дэлгүүр лангуунууд бүр тийм өөрчлөгдөж, одоо та ардчилал танд, хүмүүст ер нь юу авчирсан гэж боддогвэ?

Дуламжав -

Би болбол ардчиллыг өөрөө их ойшоодог. Яагаад гэвэл ардчилал ард түмэндээ эрх чөлөөтэй болгосон, илэн далангүй, уулзах хүнтэйгээ уулзахаар болгосон, ардчилал болбол зөв талаас нь харвал ардчилал болбол их юм авчирч өгсөн. Аа тэрнээс өмнө болбол их хэцүү байсан, би чинь наян хэдэн онд би чинь одоо 87 онд миний том хүү Ленинградад сурч байгаад энд орж ирсэн. Өвчний учраас төгсдөг жилээ бие нь муудлаа гэж дуудаад би очиж авчирсан. Тэгэхэд энд ирээд өнөө эмнэлгийн шугамаар ирсэн хүүхэд болохдээр эмнэлэгт л шар хаданд гээд юу хийсэн, тэгсэн нэг тэнд байсан хүүхэд чинь хориулаа очоод миний хүү чинь 5-уулаа үлдэж, өнөө манай хүү болбол тэгж архи дарс хэрэглэдэггүй тийм хачин хүүхэд байсан. Тэгсэн чинь өнөө ирэх.., тэгэхэд хүүхэд стипендтэй сурч байсан ш дээ, хүүхдүүд чинь. Тэгсэн чинь өнөө нөгөө хүүхдүүд нь сүрхий том газрын хүүхдүүд очсон юм байлгүй, дарга нарын. Бараг л орой ирэхэд нь л архи ууцгаачихсан, шөнөдөө архи ууж юу хийгээд л зодолдохдоо зодолдоод л тэгээд л манай тэр чинь бас над шиг ганцаардангуй янзын хүүхэд байсан, өглөө өнөөх чинь хичээлдээ явдаг, тэгээд л өдөр ирэхдээр чинь ..чи мөнгө байна уу, чи их коммунист хүн гээд л загнадаг байсан юм билээ зарим хүүхдүүд нь. Тэгж байхад нь л юу хийсэн болтой юмаа, тэр толгой тархийг нь хөдөлгөсөн болтой юм, мэдэхгүй байж байгаад, дараа нь өнөө юуны тариа хийгээд өө одоо мэдрэлийн талын тариа хийгээд анхны үе болбол тэгж дордуулсан юм ш дээ, миний хүүхдийг чинь. Тэгээд тэр үед би чинь 90, наян хэдэн онд чинь ёстой амьтан хүнээс асууж ч чаддагггүй, хаалттай байсан тэгээд аргагүй эмнэлэгт хэвтүүлээд одоо ингээд гаргая намайг нэг манай тэр аавын ах нь одоо их айхтар хүн байсан, нэг хүнээс асуулаа...нэг 14 хоног л гаргаад ирвэл болмоор байх юм, хүн хараасан байна гэж ингэж хэлсэн байгаа юм. Тэгээд 14 хоног гаргах гэсэн чинь ахиад энд хэвтэхгүй гэсэн гарын үсэг хийж өг танайх, тэгж байж гаргана гэсэн, тэгээд яаж хийхэв дээ, эргээд бие муутай хүн чинь эргээд л хэвтэх болно, тэгээд ингээд одоо байсаар байгаад хаашаа ч гарч чадахгүй ингээд тэр үед болбол эрх чөлөө их л хүнд байсан л даа, ард түмний эрх чөлөө аятайхан хүнтэй очиж уулзаж тэр чиг лүү хандсан улсыг чинь очиж бариад л, үдшээр гаргаж барьдаг байсан үе байсан ш дээ. Их нууцгай байсан. 90 оноор чинь энэ явдал бол чөлөөтэй, хэн хэнтэйгээ ч ярих чөлөөтэй ийм эрх чөлөө өгсөн ш дээ. Тэгэхдээр би болбол ардчилалд үнэндээ хэлэхэд хайртай би, ардчилалд хайртай би саналаа өгөхдөө бол би 2 талд нь хуваагаад өгдөг ерөөсөө ний нуугүй л ярихад. Би ардчилалд хайртай, ардчилалыг анх байгуулахад миний хүү ардчилалд аймгийн төв дээр юу хийж байсан, тэгээд манай хүүхэд чинь аймгийн төвийн тэр ардчилалын дарга марга их олон жил хийсэн, би сүүлдээ ямар сайндаа адилхан нэртэй 2 охин байхгүй юу, тэгэхдээр нь гэрийн бараа харахгүй юм чи ав наадхаа гээд л/инээв/ чи энэ ажлыг нь ав, адилхан нэртэй юм чинь гээд л /инээв/тэгж хөхрүүлж байсан юм. Тэгээд нэг юу руу Германд нэг хүн явах болж миний хүү чинь ардчилалынхаа юунаас, юу хийсэн юм, одоо эднүүсийн чинь залуугийн зургийг харахдээр би өрөвддөг юм, сайхан сайхан залуучууд байсан, одоо талийгаач тэр муу Зоригт болбол жигтэйхэн сайхан хүн байлаа, тэр цагаан эсгийн дээр юу хийчихсэн, би ардчилалынханд бол их хайртай. Би одоо хэр нь би Элбэгдоржоо дотроо харсаар л байдаг юм, чадвартай хүн, илэн далангүй хэлдэг, тэгээд манай аймгийнхан чинь санаснаа хамаагүй хэлчихдэг, нуудаггүй тийм л хүн. Тийм учраас сүүлийн үед жаахан юу хийсэн болов уу даа гэж боддог юм. Тэгээд ний нуугүй ярихад манайхан одоо бол.., дээр үед бас нэг хэсэг хувьсгалт нам ч их сайхан байсан юмаа. Бас их захиргаатай, юмаа их зөв ойлгодог, энэ идэж уудаг юм чинь ерөөсөө байдаггүй байсан юм. Би ч одоо олон жил тооцоо хариуцсан даа, тэгэхэд одоо ерөөсөө юм дутсан, өр гэж байдаггүй, дутсаныг бол дор нь эргүүлж төлдөг, тэгж бие биендээ өгдөг, авдаг, тийм юм ерөөсөө байдаггүй байсан ш дээ. Энийг би болбол одоо энэ 2002 оноос л илэрлээ, иймэрхүү 2000 оноос л эхлээд л иймэрхүү байдал хөдөөгүүр үе үе харагдах шиг санагдаад байдаг байсан л даа. Тэгээд энэ оноос хойшхи юмнууд л төрийн юун дээр одоо энэ хэн Батмөнх даргыг явснаас хойш хэн аваад нэг хэсэг овоо сайхан, би ухаандаа өөрөө л боддог юм л даа, их сайхан удирдаад Багабанди сайхан удирдаад яваадбайна даа, бас аль аль талыг нь зөв бариад яваад байна уу даа, гээд Багабандийг бол би хувиараа тэгж дүгнэдэг байсан. Тэгэхдээ ардчилалынхан жаахан залуучуул болохдээр хэлэх юмаа хамаагүй хэлчихдэг, бодолгүйдээ жаахан дарагдаад үе байсан л даа, хөөрхий нэг. Тэгэхдээ бол эднүүс....

Саранцэцэг -

Тэгэхдээ бол ардчилал эрэгтэй эмэгтэй улсуудад өөр өөр нөлөөлсөн гэж бодож байна уу, ижилхэн нөлөөлсөн гэж боддог уу?

Дуламжав -

Тэгэхдээ ухамсартай эмэгтэйчүүд байсан бол зөв ойлгодог хүн бол ижил нөлөөлсөн, тэгэхдээ одоо болбол би ингээд сүүлийн үед би нэг их сонин хэвлэл юугүй, зурагтаар юу өгөөд л байгааг дүгнээд л өөрийн бодлоосоо харахад бол одоо ардчилалын юуны зөв ойлгож байгаа улс бол их л сайхан хүний эрх чөлөө, хүний ядуу байдал тэр бүгдийг болбол зарим нь бол их сайхан ойлгож ярьж байгаа хүн байна.Тийм. Тэгэхдээ дээд талын.., ний нуугүй ярихад дээд талдаа эвгүй сүлжээ орсноос одоо би ерөөсөө л ингэж л боддог, ямар Баасан шиг шорондоо хийвэл хийг гээд л заримдаа уур хүрдгийм, зөв яриад байгаа хүнийг ч одоо бас дээр нь Баасан болбол тэр яриад байгаа үг нь бас тийм муу талдаа яриад байгаа хүн биш, ард түмнийхээ ядарсан, хөгшчүүлийнхээ төлөө, амьдралын төлөө зөв ярьдаг үе бий Баасанд, харин арай хурц яриад зарим үед ч жаахан нас ахиж яваа хүн чинь тийм л над би ч одоо тийм л байдгийм одоо тийм байдал дагаад тэрнээс одоо Баасанг бол тийм муу хүн гэж ойлгодоггүй, би.

Саранцэцэг -

Та нөгөө ахмадын холбооны тэргүүн Баасан гэдэг хүний тухай яриад байнаа даа, тээ?

Дуламжав -

Аан, тийм. Тэрийг болбол би зүгээр хүн гэж боддог ерөөсөө.

Саранцэцэг -

Ер нь ардчилалд бол эрэгтэй эмэгтэй хүмүүс ижилхэн л оролцож явсан гэж та боддог уу? Ардчилалын төлөө ижилхэн оролцож явж байсан гэж боддог уу та?

Дуламжав -

Тийм, би тэгж боддог. Ерөөсөө ижилхэн л зөв сэтгэлтэй улс хоорондоо ижилхэн зөв юмаа ойлголцоод тэгье ингэе гэдэг яриа болбол эднүүс ч хөдөө байсан болоод тэгдэг үү хурал зөвлөгөөн хийж байна гээд л баахан суудаг байсан ш дээ, эднүүс чинь буруу зөрүү юмаа яриад л, буруу зөв юм гэж ярьдаг л байсан байх, хамтарч. Тэгэхдээ болбол би үнэндээ хэлэхэд ардчиллыг болбол би муу хэлэхгүй ээ..,

Саранцэцэг -

Хамгийн гол ардчилалын үр нөлөө нь юу вэ?

Дуламжав -

Ардчилалын нөлөө бол ард түмэндээ эрх чөлөөний төлөө одоо ингээд ядуу хоосны байдлыг одоо ардчилалынхан л ярьж байгаа ш дээ, Хувьсгалт нам болбол ердөө энэ маань ядарчихсан, ингэсэн, ярьж байгаа даргыг би ерөөсөө нэг их сонсохгүй л байгаа үнэндээ хэлэхэд. Тэгэхэд л ардчилалынхан чинь одоо ард түмнийхээ төлөө сайн сайхныхаа төлөө тийм л ярьдаг л даа, Элбэгдорж бол нэлээд зөв зөв юм их л ярьж байсан, тэгээд заримд нь ч одоо тэгээд зарим нь ч одоо тэгээд өөрт нь юу хийдэг тал бол бий л дээ. Зайлуул. Шударга ярьчихдээр бас сүүлдээ бас юунд орсоон, зайлуул шахалтанд орж байна гэж боддог юм, Элбэгдоржийг. Дан ардчилалынхаа талаар дэмжээд явах гэхдээр өөрт нь болбол нөлөө их байдаг. Би ч одоо тэр жил одоо энд аваарит орохдээр хүртэл өөртөө боддог, энэ хүнийг хорлоё гэсэн сэтгэлтэй хүн их байна, тийм учраас энэ хүн азтай замаар тэгж гарч чадсан байна, энэ хүн зөв сэтгэлтэйн хувьд бас харсан юм байна л даа, гэж. Тэгж боддог би. Би тэр талийгаачийг болбол нэг хэсэг их муухай худал хэлдэг байсан шүү, ёстой Засгийн Газрын дээрээс шээж гэсэн яриа хүртэл байсан, чи дуулсан л байх. Зүгээр тэгээд л одоо би болбол ерөөсөө эвгүйтсэн асуудал болбол нэлээн л явдалтай захиалгатай улс байдаг юм байна даа гэж боддог, хөгширсөн болоод тэгдэг юм уу, аюулгүй ардчилалынхаа төлөө дэмжээд яваад ирж байгаа улсыг манайхан чинь бас л доош нь дарж байгаа юм их л харагдаад байгаа юм, одоо ингээд л харж байхад зурагтаар харж байхад ч гэсэн бүр улаан цагаан дараад л одоо гэж л байгаа харагдах юм. Одоо сонгууль .., энэ 7 сарын 1-нийг одоо ингэж боддог юм, одоо яахав хувь хүний хувьд болбол. Тэгж боддог. Тэр 12 цагт эднүүс жагссан юм, би яагаад гэвэл зурагт асаагаад харж байтал ардчилалынхан юуныхан жагсаж байна гээд харагдсан юм, тэгээд нэлээн жагсаж байгаад тарсан юм, тэгээд орой бас 3 цагаас ахиад жагссан юм. Би тэгэхэд болбол одоо байгаа дарга нарт гомддог юм. Тэр олон хүний амь сүйдээ юу.., тэгэхэд л одоо энэ улс чинь өөрснөө тэр газруудынхаа утсыг мэднэ, за юу болсон, яасан, алив энчээгээ суугаад ярья аль нь болохгүй байна, аль нь зөв байна гээд яривал тийм их хор хөнөөл ч болохгүй, хүний амь ч эрсдэхгүй байсан. Тэр үед бол манай дарга нар арай дэндсэн. Би ч одоо гарч ирээд ярина даа, тэр жил гэж улаан цагаан тэгж яриад л дарга нар чинь огцрох нь огцроод л юмаа олоод л учраа олсон ш дээ, тэгээд л юу хийсэн. Тэгэхэд энэ жилийн энэ 7 сарын 1-нд бол мэдэхгүй, ерөөсөө гарч ирсэн юм байхгүй хэзээ хойно тэр л утаа мутаа манараад л яасан хойно Баяраа нэг гарч ирсэн. Тэгэхэд бол би тэр 12 хэдүүн ч нэг яриадах шиг болнолээ. 12-ийн алдтай би мэдэгдэл өгсөн ч гэж 12-ийн алдад тэр чинь аяндаа л тэр бүгдийг нь цуглуулахаа байг л дээ, хэдэн том улсыг нь цуглуулаад л энэ одоо яагаад таанууд жагсаал болох гэж байна, энэ юу болж байна, бөнөөрөө суугаад ярья таанууд тэр улстайгаа ярь ингэсэн болбол би болбол энэ хүний амь ч эрсдэхгүй, энэ их хөрөнгө мөнгө ч сүйдэхгүй гэж боддог би. Ерөөсөө л би тэгж боддог. Тийм үед энэ Баяр хэн 2 Баярыг би боддогиймаа зүгээр, овоо ажлаа овоо хийдэг ч бас дарамт байдаг юм шиг байналээ, ний нуугүй ярихад. Би тэгэхэд хэнийг бол Энхбаярыг л гарч ирээд л юу болж байна, аль..энэ чинь утас шөрмөсгүй биш, үгүй ээ тэрүүхэн одоо.., дотогшоо буудчихвий гэж айж байвал тэрүүхэн энэ индэр гараад ярихад яагаад болдоггүй юм, тэр хэн тэнд цагаан хоолойгоор яриад л тэгээд л болсон ш дээ. Тэгээд одоо ардчилалын талаар болбол энэ үе үе ярьж байх нь болбол муугий нь яриад байна уу гэхээс сайныг нь ярьж байгаа юм байхгүй, үнэндээ хэлэхэд хөөрхий одоо энэ худалдаа наймаа хийгээд одоо энэ юм элбэгшдэг чинь болбол ардчилалын юм их бий энүүнд болбол . Харин тэгээд сүүлдээ дээшээ гарч ирсэн улс бол арай хэтэрхий идчихжээ гэж хувьдаа тэгж боддог. Тэрийг сэргийлэх ирээд асуусан ч тэгж л хэлнэ. Яагаад гэвэл би энэ уулын ам өөд нэг хүүхэд намайг салхинд гар ээж гээд биднүүс гарсан юм, тэгэхэд болбол яахав, хэсэг хэсэг нэг бариад гэр мэр барьсан байсан л даа, ийшээ, энэ ам болбол, барилга барих янзтай л болчихсон байсан. Ганцхан больниц л наанаа байсан, тэгээд одоо болбол тэр өөд харамсмаар ёстой нэг, дараа нь би нэг 2 жилийн дараа очиход юу өнөөх чинь энэ талдаа барилга бариад юу хийчихсэн, тэр чинь энэ бол Энхболдтой холбоотой юм байлээ л дээ, одоо ингээд юу хийгээд тэр өөд газар.., энийг чинь тусгай хамгаалалттай газар.., намайг чинь залуу байхад тэр юуны больниц л байдаг байсан болохоос өөр юу ч байдаггүй байсан ш дээ, тэгдэг тусгай хамгаалалт гэлддэг байсан. Намайг хөдөө явахаас чинь өмнө тэр өөд тэр сүрьеэгийн больниц л байсан тусгай хамгаалалтын юм гээд их сайхан байсан, би тэгээд энэ болбол тэр эвгүй улс дээшээ явж байгаад эвгүй эвгүй эх орноо хөгжүүлэхэд одоо айл ч гэсэн бууриа буухад боддог ш дээ, одоо ингээд буувал сайхан чигээрээ болно ийм сайхан, тийм төлөвлөлт ерөөсөө байхгүй, одоо энэ би ч одоо 74 оноос хойш нэг хэсэг орж ирэхгүй байж байгаа наян хэдэн онд 87 онд нэг хүүгээ одоо тэр энээ тэрээ болохдээр нэг орж ирж байсан. Миний ажил чинь тэгж наашаа цаашаа явахгүй зовлонтой ажил байсан, төлөвлөгөө норм их одооныхыг бодвол биднүүсийн ажил хүнд байсан ш дээ. Биднүүс ч одоо махаа өөрөө хэрчинэ болохгүй болбол, хоолоо хийнэ, тэрийгээ порцлоно, тэгж өгч явдаг байсан биднүүс. Одоо болбол аминдаа заримдаа сонирхоод л сурахад тэр хоол ундыг чинь цаанаас нь яг 2-р хоол одоо котлет, бетончик гээд л тэрийг чинь яг бэлдээд шараад ороод ирснийг доод талын тогооч хүлээж аваад порцлож өгдөг ерөөсөө тогооч нарын ажил бол их л хөнгөрсөн юм байналээ. Биднүүс чинь тэгэхэд бас болоогүй төлөвлөгөө гэж их өгдөг байсан биднүүс шиг одооны ажилчид бол үнэндээ хэлэхэд хөнгөрсөн, биднүүс болбол төлөвлөгөө биелэхгүй болбол болохгүй, төлөвлөгөөгөө биелүүлэхийн тулд чинь бүтэн хагас сайн өдөр захаар чинь аарц, бууз, хуушуур хийгээд тэгээд одоо өвчүү юу хийгээд чанаад мах закусклаад яваад машин дээр зардаг байсан тийм. Би одоо юу хийхэд болбол би өөрөө тэрийг тэгэхэд чинь одоо энэ юунд байлаа, дээр үед. Одоо чи мэдэхгүй байхаа, энэ кино үйлдвэр болчихсон юм уу гэж боддогийм. Би тэр юуны.., офицер довны наад талд дээр үед техникум., худалдааны техникум их том барилгаа..,одоо бодоход 4 давхар билүү, тэр чинь тийм байсан, тэрүүнд чинь одоо бүх худалдааны одоо энэ л зөөгч, тогооч, одоо энэ санхүү, бүх ангиуд тэнд хичээллэдэг байсан. Тэгээд доод талд нь гуанз байсан. Би тэнд ажиллаж байсан. Тэгээд манайх болбол нэг захиалганы харин хужаа тогоочтой тэр болбол Бээжингээс ирсэн ирсэн, их сайхан цэвэрхэн, нямбай хүн байсан. Тэгээд биднүүс чинь одоо өчнөөн юм хийгээд л өнөө улсыгаа 45минут завсарлахад л ёстой тал талдаа юу хийгээд л ингээд л бие биеэ шахчихсан тэгж бие биенийхээ урдуур дайрдаг, одоо тэгээд л оочерлоод л идээд л уугаад л 45 минутанд идэж уугаад л гарчихдаг байсан ш дээ. Тэгээд төлөвлөгөө биелэхгүй бол биднүүс зах дээр ээлжилж очиж тэгж юмаа зарж байсан. Тэгээд юу хийхэд чинь одоо ийм олон зах байгаагүй ээ, цөөн захтай байсан.

Саранцэцэг -

Хот уу, тэр үед чинь?

Дуламжав -

Тийм. Тэгээд халуун аарц бол өглөөд их сайхан гүйнэ. Ямар сайндаа манай муу өвгөн аргаа бараад надтай заримдаа хүүхэд цөөтэй болоод явж өгнө. ..Чи яаж боддог юм, дорхноо л тэдийг ав, эдийг ав гээд /инээв/тэгж байгаам. Би сандарчих юмаа, их хэцүү юм гээд л. Тэгээд л зайлуул орой ирээд л хичнээн юм дутсан бол энэ одоо их юм гээд л би ч одоо овоо олон жил хийчихсэн юм болохдээр цээж ч бодлого сайтай байсан юм уу, тэдэн төгрөгний юм тэгээрэй хөөе, тэгэх нь байна шүү гээд л хоёулаа яриад л, дорхноо л хүн амьтан хүлээлгэхгүйн тулд өнөө задгай машин шүү дээ, бидний явж байгаа машин чинь. Тэгж л явж байсан биднүүс. Нээрээ одоо болбол их сайхан болжээ. Тэгэхдээ биднүүсийн тэр зүтгэж явж хийж байсан одоо тэр юуны Улаанбаатар зочид буудлын урд талыг би их харамсдаг юм, тэр нэг өндөр барилга. Тэрний сад /цэцэрлэгт хүрээлэн/ бол биднүүсийн үед их гоё сад байсан ш дээ, ёстой нэг. Засчихсан бүр, дотор нь ороод орой юм яриад сууж байхад бид 2 чинь хүүхэд гаралгүй 5 жил болсон, тэнд бид хоёр чинь бүтэн, хагас сайн өдөр тэгээд л юу хийхгүй бол тэнд ирээд л ээлжээ тарчихвал тэнд ирж суугаад л орой болгоод л идэж уух юмаа идчихээд л кино мино үзчихээд харьдаг байсан нээрээ. Тэр садыг дэндүү муухай болгосон, би бүр тэр хавиар л нэг харахаас зүгээр их эвгүй санагддаг юм, ингээд хуучин байдлаараа яваад байвал байдлууд газраа мэддэг юм, аа өнөө шинэ олон барилганд бол тэгээд л одоо ерөөсөө үгүй бүр амьд хүн зүгээр толгойтой хүн ингээд барилгын хажууд одоо тийм тийм юм бариулаад барилгын сүр байна, бас хотын тохижилт ийш тийшээ явсан улс чинь бас юм бодмоор юм, сүүлийн үед ерөөсөө арай дэндүү болсон байналээ шүү, энэ дотор тал ерөөсөө ёстой, зай завгүй, ерөөсөө Москва ч бас хүн ихтэй тэгэхдээ юм нь их сайхан юутай зохион байгуулалттай, их сайхан.

Саранцэцэг -

Хотод одоо сайхан санагдаж байгаа зүйл нь одоо юу болж байна?

Дуламжав -

Энэ дотор талын тэр барилгууд, замбараагүй барьсан барилгууд ерөөсөө таалагддаггүй.

Саранцэцэг -

Чигжээд барьчихсан? Ямар ч төлөвлөгөө энэ тэр байхгүй?

Дуламжав -

Тийм, ёстой замбараа байхгүй. Одоо тэр байрны гадна талд барьсан барилгуудыг бол ёстой нураагаад хаямаар санагддаг юм. Айлын цонхон доор тэр байранд одоо нүдтэй хүн бол яваад харахад байрны юуг болбол их муухай дарсан байналээ. Их муухай байналээ. Би нэг хэсэг чинь далан хэдэн онд бол гоё байсан ш дээ. Энэ 40, 50 мянгат, 40 мянгат энэ тэр чинь барьчихсан их гоё, их сайхан байсан. Одоо болбол барилгууд хэтэрхий олон, олон нь яахав олон л байлгүй яахав, тэгэхдээ тэр барилгын хажуугаар сүр дарсан юм их байнаа, тэр том том орнуудаар явж байгаа улс ойлгодог л байхнад шиг муу чавганц бол ганц нэг газар явсан, би Ленинград орж үзсэн, Москвад юу хийж явсан, том хотууд мөртлөө, манайх шиг ингэж замбараагүй ингэж байхгүй шүү, сайхан нөгөө юутай одоо Москва чинь болбол их том хот шүү дээ, тэгэхдээ одоо хүүхдүүдийн байр майр чинь одоо их сайхан ш дээ, ерөөсөө тэр мод энэ тэрийг ёстой байгалиа хичнээн сайхан хамгаалсан байна гэж бодож байна, ёстой. Ямар сайндаа өдөр би нэг гадаадын мэдээгээр манай нэг хамаатан ирээд байж байхад би тэгж байсан юм, юу хийгээд байгалиа хүртэл нэг замаар явж сайхан хамгаалсан байгаа ш дээ, манайхан болбол одоо их дэндүү дэндүү. Замаа өргөтгөдөггүй, мөртлөө замбараагүй айл нэг гэрт байгаа юм шиг л болчихсон юм даа, ерөөсөө одоо төв рүү одоо тийм байна, амьтан харж л байдаг байх. Зарим сайхан юм байна л даа, үнэндээ хэлэхэд сайхан юм байна, хуучнаа бодвол одоо энэ 3,4-р хороолол чинь намайг дээр үед байхад бол ёстой цэлийсэн тал, таван юуных гээд л 1000 айлынх гээд л нэг хэдхэн байшинтай сайхан байлаа. Тэр чинь яахав, үнэндээ хэлэхэд энэ чинь бас улс хөгжиж байгаа, тэгэхдээ тэр бөөн байр дунд хуучин байсан байрнууд дунд янз бүрийн юм хийсэн гадаад орны улс ирээд эвгүй л байдаг байх, над тэгж харагдах юм/инээв/.

Саранцэцэг -

Таны амьдралд тийм гүнээр нөлөөлсөн үйл явдал байдаг уу?

Дуламжав -

Одоо яахав, улс төрийн талаар болбол муу хүн мөртлөө их тайван байгаасай, дээд тал нь зөв удирдаасай л гэж бодож суух юм даа, би ч одоо ардчилал минь цаашаагаа хөгжиж одоо ард түмнээ аж амьдралыг нь сайжруулж одоо сайхан байгаасай л гэж би одоо бодож байгаа. Хэл амаа ололцох.., энэ намаар талцах бол надаа бол их эвгүй санагддаг юм, одоо дээр үеийн Хувьсгалт Нам бол нам байсиймаа, байсийм. Тэрийг бол би үгүйсгэхгүй, үнэндээ хэлэхэд Хувьсгалт Нам болбол нам. Би зарим улстай маргадгийм. Нам болбол нам. Ганцхан удирдаж ажиллаж байгаа хүний явдал л байна, дотоод сэтгэлээ хэтэрхий хувиа бодсон чанар юм уу даа гэж л би боддог юм.

Саранцэцэг -

Таны амьдралд ер нь бусдаас онцгой гэх зүйл бий юу?

Дуламжав -

Одоо юу байхав дээ, одоо болж л байх шиг байна.

Саранцэцэг -

Бусдын ижил?

Дуламжав -

Өө тийм. Үгүй ээ яахав дээ, одоо нэг тэтгэврийн хэдэн цаас авч байна, одоо энэ юмны үнэ энэ л арай дэндүү байна биднүүст. Яахав, тэтгэвэртээ гараад суугаад улс бидэнд багадаа зовсон зовлогийнхоо хэдэн цаасан дээр сайхан л байна зүгээр. Гэхдээ одоо ийм дарамттай, бензиний үнэ хямдраад байхад бусад юмны үнэ хямдрахгүй, нэмлээ гэхийн хамтаар л юу яагүй бушуу нэмчихэж чадаж байна, тиймээ. Энийг л одоо цаашид улсын бодлогоор энэ дээд улсуудад жаахан ард түмэнтэйгээ ойртож, жаахан доошоо болж яримаар санагддаг юм одоо. Улсын хөгжлийг бас харсан улс чинь бас ард түмэндээ ард түмэн нь ямар янзтай байна, ард түмэн одоо энэ хэдэн жил, сүүлийн 2 жил болбол ядууралтын хувь бол их байна. Хөөрхий харж байхад болбол амьдрал хүрэхгүй улс их байна, одоо хэдэн тэтгэвэр мөнгө аваад одоо. Олон хүүхэдтэй.., Би нэг ийм санал байгаа юм, ерөөсөө. Одоо санасан дээрээсээ ярья зүгээр. Би одоо эхчүүдийн тэтгэвэр, өч байна одоо одонгийн шагналууд өгч байна, тиймээ, одоо 1,2-р зэргийн одонгийн шагнал өгч байна, би болбол одоо дээр үеийн хөгшчүүлийг бодвол одоо бүртгэл юу хиймээр санагдаж байгаа юм, Яахав, одоо одонг одоо олон хүүхэдтэй , олон хүүхэд сургуульд явж байгаа, нэн ядуу, нэн их хэцүү эхэд өгч баймаар. Одоо ингээд үр хүүхдүүд нь том болоод сайд дарга нар болоод яахав одоо дээшилсэн улст бол тэр болбол хэрэгггүй тэтгэвэр гэж боддог би. Тэрнийхээ оронд доод талынхаа ард түмнийг дэмжмээр санагддаг. Одоо үр хүүхэд нь том боллоо, эх эцэг ньэцэг нь нас барсан ч, эх нь нас барсан ч үр хүүхэд эргээд харж байна ш дээ, тэгэхэд дээрээс нь бас тэтгэмж өгнө гэдэг чинь улс эх оронд болбол алдагдалтай л юм шиг санагддаг юм, хөгжилд нь. Их сайхан зөв удирдаад өгвөл манайх хөгжихгүй биш хөгжинө л дөө, энэ чинь. Одоо ингээд радиогоор дуулж байхад ийм яриа ярьж байна. Одоо хөдөөгийн малчдын түүхий эдийн үнэ тариф одоо муудаж байна, унаж байна гэж ярьж байна тэгээд ноос ноолуурыг бол одоо Хятад руу гаргах гэж ярьж байх юм. Тэрийг болбол би ерөөсөө боловсруулаагүй юмыг за яахав стандартыг сайхан болгосныг бол гаргах нь зөв л дөө. Тэгэхдээ болбол биднүүс бол дээр үеэсээ монгол хониныхоо ноосоор хөдөө хотгүй эсгий хийгээд гар эсгий хийгээд ард түмнийхээ амьдралд өгдөг, гэр орноо бүрдэг одоо янз бүрийн байсан. Одоо яагаад одоо өчигдөр нэг хүн ярилаа. Тэр эсгий ноосыг болбол тэр чигээр нь Хятад руу.., Хятад чинь цөөхөн үнээр авна ш дээ. Тэрний оронд ард түмнээ ажилтай болгоод, харин тэр эсгий ноосны талаар санаачилж байгаа улсыг дэмжээд, тэр одоо нэхий эдлэлүүдийг гадагшаа явуулмаар ярьж байналээ. Өчигдөр мэдээгээр нэг хүн зөв юм ярьж байналээ л дээ, тэрнээс шинэ жилээ хийгээд. Тэрнээс дээр үеэсээ ард түмэн нэхийгээ элдээд , боловсруулаад за одоо яахав, сайхан боловсруулж чадахгүйгээ түүхийгээр нь гаргах чинь бүр үнэ нь дордоод хохирол гарч байгаа биз дээ, улст. Тэрний оронд би энэ одоо янз янзын газар сайхан одоо Хархоринд том хот болно л гэж байна, томхон томхон хотууд руугаа тийм юмнуудаа шилжүүлээд, хөдөөгийнхөө ард түмнийг ч ажилтай болгоод төвийн ард түмэн ч ажилтай болбол хөдөөгүүр гарах улс их байгаа ш дээ. Хотонд ингэж бөглөөд байхгүй ш дээ, хүний амьдрал сайжрахдээр. Би болбол тийм бодолтой байгаа юм, тэгээд сайхан сайхан юмнууд хийж байгаа хүн ч л байна, хийхгүй.., за энэ архины талыг л ёстой бүр ёстой болиулмаар байна, 2,3 хан үйлдвэртэй л байлгамаар л байна. Яагаад гэвэл архи худлаа ноднин одоо юу хийгээд хаагаад 2 хонолуу 1 хонолуу таг юунд архичин хүн очоогүй байна гэж байгаа ш дээ. Тэгэхдээр энэ архийг л хэтэрхий өгч хавтгайруулснаас сүүлийн үеийн хүүхдүүд архичин болж байна. Одоо 10-р ангийн хүүхэд, хайран юм, би бүр одоо хойтонгийн хүүхдүүд архи ууж байгаа тамхи татаж байгааг харахаас л бүр ёстой..., яаж манай улс хөгжиж яаж .., хүний газар очоод л архи ууж сурсан хүн чинь архи ууна ш дээ, одоо ингээд Солонгос гарч байна, архи ууна, зодоон нүдээнээ хийнэ тэгээд муу нэртэй болно, энэ архины үйлдвэрийг л ёстой багасгаж, энийг бүр ёстой яадаг юм, архи уухгүйгээс хүн үхэх гэж хаа байдгийм, үхэхгүй ш дээ. Архи тамхи 2-ыг одоо цэглэх нь зөв, байна, энэ бодлыг бол ёстой өөрчилмөөр байна, архи одоо ноднин овоо гайгүй л .., үгүй ээ архийг ямар юмандаа тийм олон үйлдвэр байлгаж байгаа юм, тэрний оронд бусад юугаа дэмжвэл тэр нь дээр санагддаг юм, одоо ерөөсөө. Тийм учраас одоо энэ сүүлийн үеийн хүүхдүүд архичин болж байна, тэгээд л нэг нь архи уудаг л бол дараачийн хүүхдүүдэд халдаж байна, архи. Энэ ч одоо их муухай байнаа, тэрийг одоо ерөөсөө цааш цаашдаа таанууд хурал зөвлөгөөндөө хэлдгиймүү, үгүй юу, миний цаашхи бодол бол тэр архийг л их багасгамаар байна. Одоо ч бас өөрчилж.., олон үйлдвэр байгаа байналээ ш дээ.

Саранцэцэг -

Энэ үйлдвэржилт ер нь юу социализмын үед ямархуу хэмжээнд явагддаг байсан бэ?

Дуламжав -

Социализмын үед чинь яахав хөөрхий чадлаараа л явагдаж байсан л даа. Тэр үеийн техник, .., хүний ихэнх голдуу хүний чадлаар л үйлдвэр явагдаж байсан ш дээ, дээр үеийн чинь юу, одоо тэгээд л тэр гутлын үйлдвэр байна , тэр юуны шевро байна, эд нар чинь болбол тэр чинь юу хийж байсан үе шүү дээ, одоо болбол техниктэй болсон юм чинь тэрнээс илүү сайхан болно ш дээ, яриа юу байхав, янз янзын техник оруулаад тэгэхдээ ард түмэн нь ажилтай болно, одоо тэр үйлдвэрүүд хаагдаад л амьтан баахан ажилгүй боллоо ш дээ, одоо

Саранцэцэг -

Тэр үед чинь хүмүүс үйлдвэр ажилд орохдоо яаж ордог байсийм?

Дуламжав -

Өргөдөл бичээд л тэгээд л ордог байсан ш дээ.

Саранцэцэг -

Аа тэрнээс яг заавал мэргэжилтэй, тийм ажилтан мажилтан авдаг тийм юм байгаагүй юу?

Дуламжав -

Сүүлийн үед л мэргэжилтэн гээд тэгээд дор дороо мэргжлийн юунд явдаг байсан ш дээ. Энэ ТМС-/техник мэргэжлийн сургууль/ийг сайн болгомоор харагдах юм, сонсоод л байхад ТМС энэ нарийн мэргэжлийн ажлууд хүүхдүүдийг их сургамаар байна, амьдралд энэ бага насны хүүхдүүд их ёстой ийм байхаас нь авуулаад л энэ чинь сайн, энэ чинь болдоггүй юм, ингэвэл дээр гэж л одоо энийг л тас одоо доод талаа л их сайхан хүмүүжүүлвэл манай улс их сайхан болох байх гэж би дотроо бодож суудаг юм, ядаж л авилга авахгүй болох байх, ийм муу юм билээ.. Дээр үед ч одоо хэлдэг байсан ш дээ, муу санаатай хүний хүүхдүүд доошоо явдгаа, сайн санаатай хүний үр хүүхэд дээшээ байдгаа гэж бас зарим тал дээрээ ажиглаад байхад энэ тал байж л байдаг. Энэ талыг их бодмоор байх юм, одоо багш нар ч ялгаагүй энэ сургуулийн захиргаа ч ялгаагүй шаардлага их муу байна, хүүхдийн эрх чөлөө гэж байна, эрх чөлөө байлгүй яахав, хүүхэд эрх чөлөөгүй юм гэж байхгүй, тэгэхдээ зөв эрх чөлөөтэй байна, одоо ингээд л энэ урд байрны энүүгээр чинь л яаж байна, сургуулийн хүүхэд л авсан юмныхаа хог шороог шидэж байна ш дээ. Үгүй тэгэхэд чинь тэр чинь жижүүрийн багш гэж байдаг биз дээ, жижүүрийн хүүхэд гэж байдаг байсан дээр үед, тэднүүс чинь гараад.., ..За нэг хэсэг наадхаа битгий тэгээрэй энүүн лүү хийгээрэй гээд сав тавьчихвал бохирдох уу, бохирдохгүй ш дээ, хавийн юм. Ийм шаардлага их муу байна, ерөөсөө ийм шаардлагатай л баймаар байна. Шаардлагатай тэрийг биелүүлдэг, тийм л баймаар байна. Хүүхдийн эрх чөлөө гэж байна эрх чөлөөг зөв талаас нь дүгнэж өгмөөр харагдах юм, арай буруу талаас нь эрх чөлөөг нь дэндүү.., эх эцэг нь үг хэлж чаддагггүй, гэж хаа байхав, үг хэлж зөв талаас нь сайхан зөв сэтгэлтэй зөв хүний хүүхэд бол их сайхан зөв л хүмүүжиж байна ш дээ.

Саранцэцэг -

Таны мэдэж байгаагаар ер нь боловсролыг төр яаж удирдаж ирж байгаа вэ?

Дуламжав -

Энэ жил ерөөсөө боловсролын тал болбол сул байна, их сул.

Саранцэцэг -

Дээр үед ямар байсан, одоо ямар байна?

Дуламжав -

Дээр үед чинь болбол багш нар сайхан заадаг байж, чанга байж. Юм юманд чанга байсан байна. Тэр хүнд сургахын төлөө тэр хүнд мэдүүлэхийн төлөө байсан. Одоо болбол мөнгө авч хахууль аваад л болсон болоогүй тэгээд л ноднин манай энд 2 хүүхэд төгслөө. Бие даалт гээд хаячихаж байна, тэр чинь одоо бие даахад юмаа хийж л байга биз, тэгэхдээ одоо.., дээр үед чинь төгсөхдөө хичээл номноос салдаггүй биз дээ, одоо тиймгүй байна. Тэр хий мөнгийг нь л авснаас хойш тэр хүн өөрөө юм хийвэл хийг байвал байг гэсэн, тийм задгай харагдаж байна. Энэ чинь болбол одоо муу байна, би одоо багш нар дээд сургуулийн зарим багш нар бол шаардлага их муу байна, одоо тэр сургууль юун дээр жагсаал магсаалын юун дээр харж байхад одоо муу байснаас л одоо чи муу байснаас л чи одоо бод л доо, хахууль их авдгаас л оюутангууд их хэрэгт холбогдож байна, энд тэнд юу хийж байна, тэр чинь болбол одоо анхны гэрийн хүмүүжлээс аваад сургуулийн хүмүүжил муу байгаагаас л тийм хэрэгт ороод байна шүү дээ. Одоо хөдөөнөөс орж ирээд одоо сурах гэж орж ирсэн болохоос хулгай хийж, дээрэм хийх гэж ирэх үү, эх эцгийнхээ хэдэн цаас аваад л орж ирж байгаа юм чинь сурах л хэрэгтэй өөрөө юм ойлгож байж л улсдаа юм хийж өөрөө амьдарч байх л ёстой байхгүй юу. Тэр их муу байна.

Саранцэцэг -

Монголчуудын энэ сүсэг бишрэл яаж өөрчлөгдөж байна?

Дуламжав -

Аа яахвээ, яахав гайгүй шиг.

Саранцэцэг -

Социализмын үед чинь хүмсүүд чинь бурхан тахилаа хүртэл ил тавьж чаддаггүй байсан тухай ярьдаг ш дээ?

Дуламжав -

Тийм,тэр чинь болбол ардчилал гийгүүлсэн. Ардчилал. Одоо яахав, зөв хүнээ шүтээд явахад болж л байна. Харин буруу талын хэт толгой эргүүлсэн, хөөцөлдөж байгаа улс бол тэр бол тусгүй л юм шиг л харагддаг.

Саранцэцэг -

Одоо чинь телевизээр харж байхад шашны янз бүрийн урсгал мурсгал гараад л байх юм?

Дуламжав -

Аа энэ гадаадын урсгал бол над ёстой таалагддаггүй. Жинхэнэ манай өөрийн юу шашны зөв сургасан юу нь болбол зөв улс байна, байхгүй биш мэдлэг сайтай улс байна. Тэгэхдээ зарим нь хэтэрхий хувиа бодож амьдрал луугаа хэтэрхий шуналтай байж, юунууд харагдаж л байх юм, зарим үед. Уул нь бол тэрийг бол зөв сургавал дээр үеэсээ авахуулаад одоо юу хийж болохгүй гэж сургадаг ш дээ, одоо. Хувиа бодож болохгүй одоо, хувиа хичээсэн хүн болбол муу байдаг, энэ тэр гээд шашны чинь юунд бас сайхан сайхан сургааль их бий ш дээ.

Саранцэцэг -

Манай төр чинь одоо шашиндаа нөлөөлдөг юм уу? Та юу гэж боддог вэ?

Дуламжав -

Би болбол яахав хэдэн дарга нараа л шүтсэн улсдаа л бол очдог л байх.Өшөө нэг их нөлөөлөөд байгаа юм байгаа юм уу, өөрийгөө хамгаалалтын талын л юмнууд байдаг байх гэж би боддогийм, зүгээр.

Саранцэцэг -

За, за та одоо ядарч байгаа байхаа, энд хүрээд ярилцлагаа өндөрлье?

Дуламжав -

Ядарч байна, одоо болье, /инээв/

Саранцэцэг -

Дараа дахиж хоёулаа ярилцлагаа үргэлжлүүлье?

Дуламжав -

За яахав, юу хийе.

Саранцэцэг -

За танд их баярлалаа. ?

Дуламжав -

За баярлалаа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.