Dulamjav


Basic information
Interviewee ID: 990100
Name: Dulamjav
Parent's name: Yadam
Ovog: Gürten
Sex: f
Year of Birth: 1936
Ethnicity: Halh

Additional Information
Education: elementary
Notes on education:
Work: retired
Belief: Buddhist
Born in: Mönhhairhan sum, Hovd aimag
Lives in: Sühbaatar sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: government official


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
cultural campaigns
privatization
relations between men and women
foreign relations
repressions


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)

privatization
women's life
men and women
family
Chinese
nature and environment
repression
funeral rituals
cultural campaigns


Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Саранцэцэг -

Сайн байна уу?

Дуламжав -

Сайн сайн байна уу.

Саранцэцэг -

За хоёулаа өмнөх ярилцлагаа үргэлжлүүлье? Та Монголд соёлын довтолгоо явагдаж байсан тухай сонсож байв уу. Яг яаж явагдаж байсан юм болоо?

Дуламжав -

...Тэгэхдээ соёлын довтолгоо гээд л ямар ч л байсан л айлуудаар хүмүүс явдаг, ариун цэвэр үздэг, бүр л ор дэрний даавуу хүртэл ээлжийн болго гээд л ингэж л үздэг тийм л соёлын довтолгооны үед л үзэж харж явна гээд л тийм л юм дуулдаг байсан. Тэрнээс би биечлэн орж явж үзээгүй.

Саранцэцэг -

Одоо хэдэн оны үе санагдаж байна танд ?

Дуламжав -

Одоо чинь тэр чинь одоо тавин хэдэн оны л үе дээ.

Саранцэцэг -

Ер нь улст соёлын довтолгоог явуулах зайлшгүй шаардлагатай болоод л явуулсан юм байх даа, та тэр талаар юу гэж боддог уу?

Дуламжав -

Тэр болбол бас хөгжил нь буурай байсан гэж үзээд явуулсан байх, тэр явснаас чинь одоо бас ард түмэн нэлээн юм ойлгосон л доо, хөдөөнийхөн бол үнэндээ хэлэхэд дээлээ нөмрөөд л унтчихдаг, даавуу хийдэггүй унтдаг байсан болбол даавуу хийдэг, дээлээ нөмөрч унтдаггүй, ядаж л аяганыхаа алчуурыг сайхан угаачихдаг, аяга шанагаа сайхан угаачихдаг, юмаа сайхан цэвэрлэдэг, нэг хэсэг зарим нь цэвэр байсан ч зарим нь балиар байсан л даа, хөдөөгүүр бол. Тийм үе байсан. Тийм л юм байсан тэгээд тэр үеэрээ л байдаг юм болов уу даа, тэр юуныхан нэг баахан эмнэлгийн үзлэг гэж баахан явсииймаа, тэр чинь. Соёлын довтолгооны л үе байсан байх даа, одоо энэ ..,

Саранцэцэг -

За тэр нь урьдчилан сэргийлэх үзлэг юм уу?

Дуламжав -

Тэр чинь ерөөсөө улсын хэмжээгээр явуулсан юмаа, арьс өнгөний үзлэг гэж явсийм. Тэгсэн. Тэр яг соёлын довтолгооны үе юм, ариун цэвэр тэр арьс өнгөний үзлэг яваад тэгээд тэр чинь цус мусыг нь аваад цус энэ тэр нь муу гарсан улсыг чинь тариа мариа хийдэг байсан ш дээ..,

Саранцэцэг -

Өө за эрүүлжүүлээд?

Дуламжав -

Тийм, эрүүлжүүлээд. Нэг цагаан тариа, улаан тариа хоёр хийдэг байлуу тийм, курсээр хийж байна гэж л амьтан ярьдаг байсан, би ч тэгэхэд бас нэлээн бага байсан л даа зүгээр. Тэгээд л бүр мроь малтайгаа яваад л бүр хөдөөгүүр өнөө багуудаасаа төв рүүгээ орж ирж хийлгэдэг, тэр бас их асуудалтай тэгж шахаж явж байж манайхан чинь нэлээн эрүүлжсэн улс шүү дээ, монголчууд чинь.

Саранцэцэг -

Өө за за, тэр соёлын довтолгооны үеэр чинь тэр ахуйн соёлоос гадна тэр бичиг үсэг мэдэхгүй, хоцорсон улсыг заадаг байсан уу?

Дуламжав -

Заадаг байсан, тэр чинь одоо бүх л юм, явж байсан. Тэгэхэд чинь одоо ингээд тэрбайтугай юу хийдэг байсан ш дээ, орос хэл сур гэж заадаг, хичээллэдэг байсан ш дээ, тэр үеэр чинь бас. Тэгэхдээ одоо бүр дугуйлан хийгээд хэдэн цаг, эдэн цаг гэж хийдэг л байсан. Бичиж бариад л тэгээд л яриулаад л тэгдэг л байсан. Сэргэлэн нэг нь урд өмнө үзэж байсан нь сурсан л байх.

Саранцэцэг -

Ер нь бол соёлын довтолгооноор ямар ямар салбарт өөрчлөлт гарсан бэ?

Дуламжав -

Би болбол эрүүлийг хамгаалах салбарт нэлээн өөрчлөлт гарсан гэж боддог, аа юу..,боловсролын салбарт бас овоо өөрчлөлт өгсөн болов уу, гэж боддогийм яагаад гэвэл бичиг үсэг заагаад мэдэхгүй улсаа юу сургана гэдэг чинь өөрчлөлт өгч л байгаа хэрэг гэж бодож байна.

Саранцэцэг -

Ер нь бол тэр соёлын довтолгооноор шалгаад хүмүүс явдаг байсан гэсэн, шалгалтанд шаардлага хангаагүй хүнийг яадаг байсан ?

Дуламжав -

Торгодог байсан тэр чинь.

Саранцэцэг -

Өө мөнгөн торгууль уу, тэр?

Дуламжав -

Мөнгөн торгууль өгдөг байсан. Тэр одоо тэр тариа мариа хийлгээгүй хичээл ном тасалсан улсыг бол биеэр нь авчраад бүр суу гэж одоо хоногийг нь цаашлуулж, суулгадаг байсан ш дээ, аа тэр юуны чинь үед болбол одоо өөрснийг нь торгодог байсан, одоо гэр орноо цэвэр биш, хашаа хороогоо муухай байсныг бол одоо торгодог байсан ш дээ.

Саранцэцэг -

Яг юу юу шаардаад явдаг байсан юм, яг айлд орж ирээд?

Дуламжав -

Одоо айлд орж ирээд л хөдөө бол аяганы алчуур, гар нүүрийн алчуур тэгээд л одоо сав суулга арчдаг алчуур, тэгээд л ор дэрний хэрэгсэл, айлын одоо аяга шанагаа угаасан байдал ийм л юм шалгадаг байсан байхаа тэр. Тийм л юм харагддаг байсан.

Саранцэцэг -

Ариун цэвэр үзэх үү ?

Дуламжав -

Хувийн ариун цэвэр үзнэ. Усанд орсон байна уу, хиртэй байна уу, хиргүй хувцастай байна уу, тэр чинь үздэг. Тэр үед чинь соёлын довтолгоо тийм л юм их голдуу үздэг байсан даа.

Саранцэцэг -

Тэгээд яадаг юм, тусдаа улсууд яадаг юм уу ?

Дуламжав -

Тусгай тэр чинь, багуудад бол энэ одоо хороо гэдэг чинь одоо баг хороонд тусгай улс байна. Тусгай улс үзэж, хараад тэгээд дүн тавиад хэрэв заяа нь тэрүүнд муу гарсан улсыг чинь тэр самбар мамбар дээр хүртэл бичдэг байсан ш дээ, тэр чинь “гахай” одоо гарлаа л гэдэг байсан, сүүлд нь “мэлхий” дээр л гэдэг байсан. Бас янз янзын юм их явуулдаг байсан, сайныг нь морь” малан дээр гаргадаг байсан үе байсан ш дээ, бас.

Саранцэцэг -

Оноо юмаар дүгнэж мүгнээд бас ?

Дуламжав -

Аан. Тийм. Тэгээд ялангуяа тийм сайн өрх .., сүүлийн үед одоо 90-ээд оны.., 80-аад оны үе байна уу, тэргүүний айл энэ тэрийг чинь гэрчилгээ мэрчилгээ өгдөг байсан ш дээ.

Саранцэцэг -

Өө нөгөө “Соёлч айл” гэсэн гэрчилгээ юу?

Дуламжав -

Тийм. Тийм юм өгдгийм ш дээ. Тэрнээс уламжлалтай байх тэр чинь.

Саранцэцэг -

Хувьчлалыг ер нь Монголд анх яаж зарласан юм бэ?

Дуламжав -

Хувьчлалыг ч одоо юу.., нэгдэл болгоод л нэгдлээс юу хийж байгаад л юу хийсэн юм болов уу даа одоо, би болбол хувьчлалыг хувьчлал чинь одоо жинхэнэ хувьчлал ч одоо бас заа байз тэр чинь юу.., манайх тэр ../бодов/ далан хэдэн оны үед л хувьчилсан юм уу даа мал ахуйг чинь, нэгдэлд хувьчилж, өгүүлж далан хэдэн оноос л мал ахуйг юу хийгээд хувьчлаад, наян хэдэн оноос чинь одоо нөгөө нэгдлээ тарааж үгүй ээ, бишээ. Наян хэдэн он биш тэр чинь.

Саранцэцэг -

Сая нөгөө ардчилал гарснаас хойш өмч хувьчлал .., ?

Дуламжав -

Хойш, тийм. 90 оноос хойш.

Саранцэцэг -

90 оноос хойш өмч хувьчлал гэдэг юм гарсан уу?

Дуламжав -

Тийм. Орон сууц хувьчилж малаа малчиддаа хувьчилж хүн амьтанд ноогдуулж хувьчилсан ш дээ

Саранцэцэг -

Өө тийм үйлдвэрийн газрууд энэ тэрийг.., ?

Дуламжав -

Хувьчлагдаад, яахав ардчилал болбол хувьчлахаа залуучууд болохлоор зайлуул хувьчлалдаа жаахан яарч хийгээд төлөвлөгөөгүй хийснээс зарим нь муу талтай байсан болов уу гэж би боддогийм. Зүгээр.

Саранцэцэг -

Зарим улсууд чинь бусдаасаа арай илүү их өмч эд нар хувьчлаад авчихсан, үйлдвэрийн газар энэ тэрийг?

Дуламжав -

Тийм. Тэр чинь одоо тийм ш дээ одоо юу хийгээд хөдөө ч гэсэн ялгаагүй, хөдөө ажиллаж байсан улс чинь юу хийгээд л, ёстой өнөө арын хаалгаар манайх тэдэн ам бүлтэй гээд л тэр мал ахуйг чинь.., малгүй айлууд баяжчихсан, гэж ярьдаг юм байналээ. Одоо өнөө ам бүл олуул болохдээр баяжчихсан гэж ярьдгийм , малгүй улс. Тэгж их хувьчилсан юм билээ ш дээ. Малаа хувьчилчихаад л дараа нь юу хийсэн ш дээ, орон сууцыг чинь одоо саяхан хувьчилсан даа, одоо 95,6 оноос л орон сууц хувьчилсан юм болов уу даа.

Саранцэцэг -

Одоо тэр бусдаасаа илүү өмч хувьчилсан улсууд чинь ямар улс байсан бэ, ихэнх нь?

Дуламжав -

Тэр чинь одоо бараг хөдөө мал маллаж байсан улсууд л голдуу байсан даа. Төвийн улс бол орон сууц л нэг юу хийсэн болохоос яг хөдөөний нэгдэл дээр байсан улс чинь л их хэмжээний хөрөнгөтэй болсон, тэрийгээ нутгийн улс ч зарим нь ярьдгийм байналээ, тэгээд ажиглаад харж байхад үнэн юм байналээ тэр бол. Хүн амын нь юунд хуваагаад өгчихсөн болохдээр юуны хувь их оччихдог, мал багатай байсан улс чинь зөндөө малтай сайн малчин энэ тэр улс бий ш дээ, энэ хувьчлалаар аваад.

Саранцэцэг -

Аа тэр үйлдвэрийн газрыг хувьчлахдаа ер нь ?

Дуламжав -

Аа тэр үйлдвэрийн газар чинь хувьчлахдаа их явдалтай хувьчилсан. Одоо жишээлбэл, Өвөрхангайд ингээд юу хийсэн л дээ, нэг оёдлын үйлдвэр байсан, тэрийг чинь одоо ингээд цех тасгаар нь хуваагаад, тэгээд өнөө тэр дотор байгаа машинаа тэр нэг энэ тэрийг чинь хуваагаад хүмүүст өгсөн. Зарим нь ч яахав, боломжийн юм тааралдсан, зарим нь ч боломжгүй юм тааралдсан, тийм тэгш бус хувьчилсан үе бий. Тэгэхдээ ямар ардчилал тэгж хувьчил гэсэн биш, удирдаж байгаа улсаас тиймэрхүү юм байсан. Ер нь нийтийн худалдаанд ч гэсэн байсан, тэр болбол.

Саранцэцэг -

Таны бодож байгаагаар бол эрэгтэй эмэгтэй хүмүүст ялгаатай нөлөөлсөн үү, хувьчлал?

Дуламжав -

Хувьчлал болбол юу бий, зарим улст болбол ялгаа бий. Яагаад гэвэл удирдаж байгаа улс болбол хэтэрхий сайн юм хувьчлаад аваад, доод тааруу юмнуудаа ард түмэндээ өгсөн тал бий шүү.

Саранцэцэг -

Аа эрх тушаалтай улсууд нь тэр үед одоо ер нь том дарга эд нар байсан улс тээ?

Дуламжав -

Тийм. Аа одоо жишээлбэл, тэр үйлдвэрээр хэлэхэд л тэр мастер байна, тэр нөгөө юуны одоо..,

Саранцэцэг -

Завод цехийн дарга..,?

Дуламжав -

Аан, тэднүүс нь байна. Тэр чинь болбол шал өөр, авсан байдгийм. Тэр хэрэгтэй сайн юугаа, тэрүүгээр бол хамгийн идэлт чинь тэр үеэр л голдуу гараад ирсэн болов уу, бараг дөхүү болсон байхаа. Тийм.

Саранцэцэг -

Аа нэг өмч хувьчлалын ягаан цэнхэр тасалбар тараалаа эд нар гээд .., тэр юу юм?

Дуламжав -

Аа тийм тэгсэн. Аа тэр ч нэг одоо тийм юу өгч л байсан л даа, улсаас юу хийх юм гээд л. Орон сууцанд өгч байсан юм болов уу даа, тэр. Нэг хүн амд хувааж өгч байсан. Тасалбар өгч байсан юм. Тэгэхдээ тэр чинь юу билээ дээ, 2 янзаар байсан, ягаан юу хоёр нь, том нь арай удаан хугацаатай жижиг ягаан нь 1 жил билүү 2 жил билүү тийм байсан юм.

Саранцэцэг -

Та тэр тасалбар авсан уу?

Дуламжав -

Би авсан, тэгээд хөдөө ч одоо тэрийг чинь юу хийхгүй байж байгаад нэг хэсэг хотоос хүмүүс очоод худалдаж авлаа гээд л тэгээд л хэдхэн цааснаас л өгч байсан ш дээ, одоо. Одоо бодоход чинь манай өвгөн энэ юунд өглөө л гэж ярьж байсан,

Саранцэцэг -

Юунд?

Дуламжав -

Аа хог, өнөө нэг нэхмэлийн үйлдвэр чинь юу билээ? Тэндээс ирсэн хүн авлаа л гэж байсан.

Саранцэцэг -

Аа хүмүүс хувиараа очиж худалдаж авдаг..,байсиймуу?

Дуламжав -

Их авдаг байсан ш дээ, тийм. Их авдаг байсан, тэгэхдээ бага үнээр. Одоо чагнаад байхад тэрийг чинь өсгөөд их баяжсан улс, их байгаа юм шиг байгаа юмаа, ажиглахад.

Саранцэцэг -

Өмч хувьчлал танд, ард түмний амьдралд яаж нөлөөлсөн гэж бодож байна?

Дуламжав -

Ард түмний амьдралд сайнаар нөлөөлсөн ч юм байгаа. Жишээлбэл, орон сууцгүй улс бол одоо яахав, өөрийн гэсэн орон сууцтай, ямар ч байсан зарах эрхтэй л юм даа, бусад нь ч одоо хэвээрээ эргээд л төлж байна л даа, энэ ч одоо тийм. Ганцхан зарах талаасаа бол яахав, миний хөрөнгө, бусдад шилжүүлээд зарчих боломжтой л юм, аа зарим сэргэлэн улсууд бол хувьчлалын талаар бол баяжсаан, баяжсан. Одоо хот хөдөөгүй, тэр болбол ерөөсөө нийтдээ тиймэрхүү, над болбол тийм арай л хувьчлалдаа юу хийж .., тэгэхдээ бол яахав дээ, ардчилалын хэдэн улс тэгж өгсөн, наана удирдаж байгаа улсууд бол тэрийг арай хэт муухай болгосон, энэ хөдөө ч ялгаагүй ийм байна, ажиглаж байхад Улаанбаатарт ч бас тэр ялгаагүй. Чи бод л доо, ингээд одоо өчнөөн хөрөнгөтэй байсан юу чинь хувьчлаад юу хийсэн чинь өнөө хөрөнгүүд чинь хаачсан нь мэдэхгүй, алга болж байгаа юм, тэр чинь одоо тэгээд л идэлтийнхээ зам руу явж байгаа биз дээ, тэгээд. Зөндөө хөрөнгөтэй байсан юунууд чинь одоо жишээлбэл одоо ингээд л худалдааны газар чинь одоо зөндөө эд бараатай л байсан, хувьчиллаа гээд л нэг лацдаад л тооллого хийгээд л тэгээд л юу хийхэд өнөө бараанууд нь байхгүй болчихсон, цөөхөн болчихсон, гараад ирсэн ш дээ. Тэр болбол одоо ганц Өвөрхангай дээр биш, улсын хэмжээгээр юм байналээ. Яриад амьтантай ярьж байхад тааралдаж байналээ,тэр болбол тэгэхдээ болбол доодох биш, дээд талаасаа л тэрийг зохион байгуулаад тэр нягтлан бодох тэр дарга энэ тэр сүүлдээ жаахан дээгүүр улсууд нь л ихэнх талыг нь аваад, бага талыг нь яахавдээ, өгсөн нэртэй тэгээд л таарсан ш дээ. Тийм. Би болбол тэгж л боддог ерөөсөө.

Саранцэцэг -

Таны одоо амьдралын туршид эмэгтэйчүүдийн байдал одоо яаж өөрчлөгдөж байнаа?

Дуламжав -

Эмэгтэйчүүдийн байдал уу, урд болбол яахав, сайхан байсан тэгэхдээ яахав, дарамттай байсан л даа, зарим улс бол одоо хань нөхрөө их зоддог, нүддэг юу хийдэг, дээш доош бараг үг хэлүүлдэггүй байсан, одоо бол өөрчлөлт болбол сайхан сайхан, сэхээтэн эмэгтэйчүүл байна. Зөв зүйтэй, тэгэхдээ сүүлийн үед болбол эмэгтэй хүүхэд архи ууж байна, bar-нд орж байна, энэ бол хойд үед хамгийн муухай юм байна гэж хувьдаа боддог, яагаад гэвэл ёстой жинхэнэ үндэстнийхээ юуг алдаж байна, энэ болбол жинхэнэ цус гээч юм чинь одоо янз бүрийн улстай холилдоод одоо монгол ч хүн юм уу, хятадын ч хүүхэд юм уу, одоо энэ болбол ёстой жигшмээр үнэндээ харагдаж байгаа би өөрөө ч тийм самуун шалиг яваагүй болохдээр тэгдэг юм уу, над их муухай санагддаг. Одоо тэгээд л ингээд л чагнаж байхад хүний наймаа гээд л ярих юм тэр чинь яаж байна, хүний наймаа хийхдээр чинь цаашаагаа очоод дамжаад дамжаад зарагдаад явчихдаг биз дээ, одоо гадаад оронд одоо хэдүүн нэг хүүхэн радиогоор ярьж байналээ. ...Манайхаар дамжаад гадаадад одоо хүүхэд асрах, одоо түр зуурын курс сургалтанд явуулах гэж ярьж байналээ, чи ч өөрөө харсан байх, нэг алаг нүдтэй хүүхэн ярьж байналээ. Тэгээд нэг 2 хүний нэр хэлж байналээ, зарим нь ч сургуульд ороод гайгүй байгаа, заримыг нь ч сураг авахгүй байгаа гэж, би бол толгойдоо мэдээ зэдээ сонсоод хараад байхад бол тэр одоо зар сурталчилгааг явуулаад тэгээд тэрүүгээр дамжуулж хүн өгч байгаа улс болбол монгол үндэстнээ ёстой хөнөөх гэсэн улс л тэрийг хийж байна. Янз бүрийн оронд очоод л одоо тэгээд л одоо зарим нь болбол одоо ёстой үнэндээ хэлэхэд гадаадад дарамттай улс бол их байдаг гэж байгаам ш дээ. Ёстой өрөвдмөөр. Тэгээд манайхан ч одоо их тэнэг юм л даа тэгээд сүүлийн үед гадаад л бол нэг их сайхан бэлэн юм байна л гэдэг сэтгэлгээтэй тийм биш, хүний нутагт явна гэдэг чинь хэл муутай биднүүс болбол орос хэлээ “Здравствуйте дравствуйте” гээд муухан хагас нэг ойлгоно, герман тэр өөр орны хэл бол хэн ч ойлгохгүй ш дээ, тиймээ. Тэгээд одоо зарим нь яахвээ, сэргэлэн нэг нь цаана нь ах дүү нь оччихсон байдаг бол тэгээд явж , зарим нэг нь одоо мэдэхгүй. Тэгээд л цааш цаашаа яваад л ёстой хүний дарамтанд ороод л, тэгээд л ёстой наашаа ч хэлж чаддаггүй, цаашаа ч хэлж чаддагггүй, хэлгүй амьтан чинь тэр элчин мэлчингээ ч мэдэхгүй улс байна гэж байна ш дээ. Энэ болбол тэр эмэгтэйчүүлийг тэр гадагш нь их гаргахыг одоо ерөөсөө хамгийн муухай юм шиг санагдах юм, над. Тэгээд миний нэг жигшээд хараад байгаа юм бол манайхны улс одоо арай л юуны талаар орчихлоо доо, зүгээр, гадаадын улст цалин өндөр өгөөд, дотоодын улсдаа цалинг нь бага өгөөд ийм учраас гадаадын сэргэлэн энэ одоо Солонгос бол сэргэлэндээ цалингаа өндөр хэлээд дан сайхан чадвартай ёстой ид юм хийж чаддаг, хүүхдүүдийг ёстой эрүүл чийргийг нь аваад явж байна ш дээ, одоо. Энэ чинь болбол ёстой эднүүд яах гэж явж байна, тэнд өндөр цалин аваад юу хийгээд одоо сайхан болно гэж явж байна одоо тэнд очоод болбол одоо хэцүү байдаг гэж ярьж байналээ ш дээ, одоо. Зарим хүүхдүүд. Зарим хүн дээр очиход бол ёстой хэцүү яг л боолчлолын юунд явдаг гэж ярьж байналээ. Ерөөсөө цаг хязгаааргүй ажил хийлгэдэг, тэгээд ийш тийш нь явуулдаггүй ийм л.

Саранцэцэг -

Одоо болбол Монголд голцуу эрэгтэй улсууд их голдуу гадаадад гарч ажил хийгээд байна ш дээ?

Дуламжав -

Харин тийм.

Саранцэцэг -

Эмэгтэйчүүдийн талаархи төрийн бодлого социмализмын үед ямар байсан бэ? Эмэгтэйчүүдийг дэмжсэн тийм бодлого их явагддаг байсан уу?

Дуламжав -

Тийм. За яахав, социализмын хувьд болбол дэмжих нь ч нэг их юу байхгүй л дээ, тэгэхдээ болбол яахав нэг, хагастай хугастай л байсан байх, бага л дэмждэг байсан даа, ерөөсөө социализмын үед бол. Одоо болбол сургууль соёл ч сайхан төгссөн юм, өөрсний нь чадал байна, тэрийг дэмжихгүй байна, манайхан зарим нь болбол харж байхад энэ томчуул дэмжихгүй байна, сайхан сайхан санал гараад ирэхдээр тэрийг дэмжээд цааш нь юм руу нь хүргэх, дэмжье гэж ярьж байгаа хүн ерөөсөө харагдахгүй байна, өнөөдөр хэн ярьж байналээ Сосорбарам.., Сосорбарам чинь яг ардчилалын үеэр гарч ирчихээд мань хүн тусдаа клуб байгуулаад явчихсан ш дээ, урлагийнхаа талыг хөөцөлдөөд тэгээд ярьж байналээ.... Би өөрийгөө дүгнээд, юу хийгээд явахад би тэр юунд одоо их хурал муралд дэвш гэдэг би юу хийдгиймаа, би болбол тэр хөнгөн чанарын хүний үгэнд оромтгой тэрүүнд би болбол дэвшихдээр над болбол улсын ажлыг юу хиймээргүй шиг санагддаг, тэгээд больсон. Тэгээд нэг хэсэг мань хүн чинь нэлээн архи уугаад ирж байна гэж хүмүүс ярьдаг байсан юм, тэгээд тэр талаар одоо хувь хүн л сайн хичээж явбал би над бол сайхан дуулж байна, сайхан юу хийж байна гэж найз нөхдүүд ч ялгаагүй юу хийгээд архи болбол нэлээн уугаад ирсэн, би одоо гэв гэнэт юугаа бодоод энэ буруу юм байна, гээд би одоо тэрийг хэрэглэхээ байгаад удаж байгаа, хүн болгон өөртөө дүгнэлт хийж муу сайнаа өөртөө ярьж юу хийж байвал ямарваа юмнаас өөрчилж болох юм байна.... гэж ярьж байналээ. Тэр их сайхан үг л дээ. Тэгээд бас л үнэн үг ярьж байналээ. Залуучуудаа сайхан юу болгоё, залуу үеийнхнээ сайн хүмүүжилтэй бишээс л архи юунд их орж байна, яг л миний боддогийг л Сосорбарам өнөөдөр ярьж байгаа байналээ. Ярилцлага өгч байгаа харагданалээ.

Саранцэцэг -

Тэр нөгөө олон хүүхэдтэй эхчүүдийг урамшуулдаг байсан гээд л тэгдэг юм билээ, бас нөгөө бэлэвсэн мэлэвсэн хагас өнчин хүмүүст төрөөс тэтгэмж олгодог байсан уу?

Дуламжав -

Тэр үед олгодоггүй байсан ш дээ. Ёстой тэр үед олгодоггүй байсан. Тэр олон одоо I одон, II одон юутай эхчүүд л мөнгө авдаг байсан, тэрнээс өөр хүн юу хийдэг байсан, халамжийн юунаас чинь тийм юм авдаггүй байсан. Харин тэгэхдээ жилд 1 биш байна уу, 2 байна уу, тэгж авдаг байсан байх шүү, тэр одонтой юунууд чинь. Би ч өнөө цөөхөн хүүхэдтэй байсан болоод сайн санахгүй байна. Чагнаж байхад тиймэрхүү юм харагддаг л байсан.

Саранцэцэг -

Эрэгтэйчүүдийн байдлыг харахнаа ямар санагдах юм?

Дуламжав -

Эрэгтэйчүүл одоо хэтэрхий их зүгээр суух бодолтой, өөрийгөө дайчилж юм хийхгүй байна, эрчүүд болбол одоо биеэ дайчилж юм хийх, зүгээр одоо сайхан суучихаад тэгээд л л тэрнээсээ болоод л тэр архи тамхийг хэрэглээд л, юм санаачлах муу, ажилд болбол одооны хүүхдүүд дэндүү муу болсон, энэ болбол би бүр харамсдаг, сайхан сайхан залуучуул одоо биеэ уруу татаад л явж байна гэдэг чинь одоо энэ талаас бас илүү л үг ярьж байна л даа, гэхдээ яахав, ярья зүгээр. Юунаас улсаас энийг бас ялган салгаж ажил сайн хийлгэмээр байна, хэтэрхий ажилгүй, хийд нь хаяснаас эзэнгүй хаяснаас л энэ болбол энэ байдал ихдэж байна, жишээлбэл, одоо би боддогийм, өөрөө ганцаараа байж байхдаа, энэ замд тааралдахдээр энэ улсыг нэг хүн удирдаад одоо нэг газар яадгийм, юу хийгээд цалингий нь буухдээр за одоо их дуртай юм бол нэг шил архины үнэ өгчихөөд, ...За энийг чи уучихаад маргааш чи яг энэ ажилдаа ирнэ шүү, бусдыг нь өөрсөнд нь наахаар, тэр гэр оронд нь юмуу, яг гарын үсэг зуруулаад харж байгаад өгөөд, ингээд хөөцөлдөөд эхэлбэл нэг нь эс биш болохоор нэг нь нэг юм ухаарна, энийг хэтэрхий их замбараагүй хаяснаас архидалт ихдэж, амьдралгүй архинаас болж амьдралгүй явж байна, энэ залуучуул. Бодох юм байхгүй байгаагаа орж ирж.., за яахав эцэг эхтэй нэг нь орж ирж аяга хоол ундаа идчихээд, байхгүй нь одоо юу хийчихээд хичнээн сайхан залуучуул энэ юу хийж байна, энэ архины үйлдвэрлэл багасгаж, энийг л одоо их идэвхтэй ажилламаар байна, тэр архигүй газар эднийг ажиллуулаад тэр хөдөө аж ахуй дээр юм уу, яадаг юм, тэгээд цалингий нь өгөх хэрэгтэй, тэгээд манайхны цалин бага өгснөөс энэ хүүхдүүд одоо эрэгтэй хүүхдүүд гадаад явж, за яахав, гадаад явж болно, хэл сурч болно, тэгэхдээ яагаад Хятадаас ирээд хүн ажиллаж байхад хятадын цалин өндөр өгөөд, доод муусайн ажилчдын цалинг бага өгдөг чинь одоо юу гэсэн үг вэ, тэр хятад ч адилхан орон сууцанд үнэ төлбөргүй сууж байна, тэгэхэд монголчууд болбол ингээд л харж байхад аль мууг нь хийж байгаа харагддаг юм, хөөрхий минь яахав, одоо хүний хийдгийг л хийж байна л даа, тэгэхдээ ерөөсөө тэр хужаануудыг одоо ноднин манайхны энэ талд давхар барьж байхад ажиллаж байхад мэдэхгүй, хужаа шавар зөөж яваа хужаа их цөөхөн харагддаг, монголчууд л энэ шаврыг чинь зөөгөөд л энэ нааш цааш одоо тэгэхдээр энэ хужаагийн талаар найрамдлын тал байна л даа, байна. Тэгэхдээ хүнээ оруулж ирж байгаа улсаа их сайн, болгоомжтой судалж, тэгж авчирмаар байна, би болбол арын хаалгаар юу ч мэдэхгүй, манайхнаас доор юм мэдэхгүй, хужаанууд орж ирээд л, баахан юм хийчихээд л гарчихаж байна. Тэгээд л баахан хэрэг тарьчихаад л одоо, монголчуудыг явж байхад дээрээс нь юм шидэж байна гэж байгаа ш дээ. Тэр чинь юу гэсэн үг үү, өөрийн оронд нь ирчихээд. Манай монголчууд гадаад оронд очоод арай ч эзнийх нь өөдөөс юм шидэхгүй байх л гэж бодож байна би. Харин архи л уувал манай монголчууд байвал ууна, би зүгээр өөрийнх ч хэлнэ, хүнийх ч хэлнэ, тийм юм байж болно. Архичин хүүхдүүд болбол ерөөсөө энэ архины үйлдвэрийг л ихээхэн хөдөө хотгүй энийг хавтгайрснаас л энэ архины үүсэлт яриа байхгүй. За ардчилалаар юу хийлээ гэхэд архи ууж бай гэж ардчилал тогтоож өгөөгүй ээ, эрх чөлөөтэй сайхан болго гэж ардчилал гарч ирсэн. Тэгэхдээр би болбол ингэж боддог, ардчилалаар далимдаад, дээд талын удирдах улсууд хэтэрхий баахан танилууддаа архины лиценз өгснөөс энэ архи одоо болсон болоогүй хулгай зэлгийгээр орж ирж байгаа спиртээр архи хийсээр байгаад, ард түмнээ ингээд багаас нь авахуулаад архичин болгоод хордуулаад, одоо архи тамхи хоёрт хордуулж байна энэ улсыг. Одоо тэгээд хойд үеэ яаж цэвэрлэж авах, цэвэрлэдэг юм мэдэхгүй, ерөөсөө энэ цэвэрлэхэд хүнд харагдаж байна, одоо дарга нар тэр талаараа юм ярихгүй тэгээд өөрийг нь яриад л байгаа дуулдах юм, би болбол тэр талаараа яриад л одоо, тэр улсаа их зохицуулж л одооноос л энийг таслан зогсоож багадуулахгүй болбол Монголын хойд үе болбол их хэцүү, мэдэхгүй ээ, энэ 5 жил дотор 4 жил дотор өшөө архичингууд гарах үе их байна, энэ архи олдоогүй цагт гарна, бие биенээ алж байна одоо, аав хүүхэд нь алчихлаа л гэж дуулдах юм, одоо хүүхдээ эцэг нь юу хэлээд л, зүгээр эрүүл хүн бие биендээ хутга бариад дайрахгүй ш дээ, энэ чинь хамаг явдал нь энэ архи. Тэгэхдээр энэ архийг хурааж аваад худлаа л устгаж байна гэж байна, энэ болбол одоо мэдэхгүй, зарим нэг нь хахууль авчихаад тэр чигээр нь өгчихөөд байгаа юм уу гэж харагдах гээд байгаа ерөөсөө ажиглаж байхад энэ архийг одоо дэлгүүр болгонд ингэж үзэсгэлэн шиг тавимааргүй санагдах юм, энэ томчуулд одоо.., за тэр хэн нэг хэлчихэж магадгүй ээ, заримдаа овоо юм гаргаж хэлээд л байгаа дуулдах юм байна, зоригтой зоригтой тавих улс алга, энэ архитай, тамхитай холбоотой улс манай дээгүүр их байнаа, их байна. Тийм хувьд энэ хоруудыг хорихгүй байна.Би болбол ард түмнээ бодохгүй, ард түмнээ хордуулаад, зөвхөн хар амиа ингэж байж байна л гэж би ерөөсөө бодож байна.

Саранцэцэг -

Социализмын үед одоо гэр бүлийн амьдрал яаж өөрчлөгдсөн бэ?

Дуламжав -

Гэр бүлийн амьдрал ч харин бас социализмын хувьд яахав дээ, тэгж нэг гадагшаа худалдаад, нэгтэйгээ суугаад, салаад гүйгээд явж байсан үе цөөхөн шүү. Харин тэр талаар юутай байсан..,

Саранцэцэг -

Тийм үү, төр засгаас тэр гэр бүлийн бодлого гэж юм баримталж байсан юм уу? Яаж нөлөөлдөг байсан юм бэ, гэр бүлд?

Дуламжав -

Өө мэдэхгүй, тэрнийг төр засгаас тэрийг нэг их бодлого баримтлаад байсан юм байхгүй, эх эцгийн хүмүүжил дээр үеийн юунуудаасаа их уламжлал юм байсан байх гэж боддог юм.

Саранцэцэг -

Одоо энэ гэр бүлийн амьдралыг харж байхад?

Дуламжав -

Одоо энэ гэр бүлийн амьдрал мэдэхгүй, болсон болоогүй бие биеийнхээ чанарыг үзээгүй, сууж хаячихаад л, хэд хоночихоод л болохоон байлаа гээд л, жирэмсэн болдгийг нь болгож хаячихаад л, за тэгээд л ялангуяа энэ архи, bar-аар явж байгаа улс бол тийм сайхан амьдрал, тийм сайхан эрүүл хүүхэд төрнө гэж би лав бодохгүй байгаа. Яагаад гэвэл энэ bar-аар явж байгаа эмэгтэйчүүлээс гарч байгаа хүүхэд болбол аль нэгээрээ өвчтэй, энэ болбол аль нэгээрээ өвчтэй, яагаад гэвэл юуны одоо.., даарч хөрөөд л явж байгаа хүний биед ямар өөд байхав, хоосон нойтон, тэр хороор хордуулчихаад л явж байгаа хүнд эрүүл сайхан хүүхэд гарна гэж байхгүй, би ерөөсөө одоо ингээд ажиглаад байхад мэдэхгүй, одоо 50-иас доош насны айлуудын эх эцэг нь тийм наснаас доошхи хүүхдүүд нэг нь ч эс болтугайнаа нөгөө нь өвчтэй л харагдаад байгаа юм, хоолой нь өвдлөө л гэж байгаа юм, доод захын хэрэг нь л шүдгүй болчихсон, хоолой өвдөнө, хоолой өвдөнө гэдэг чинь тэгээд цаашаа муу даа. Доороосоо даарнаас одоо янз бүрийн эвгүй өвчингүүд ирж байна, ийм талын юмнууд бол байж байна. Дээр үед чинь одоо дэмий тэр нутаг орныхоо хавилдуу ч явсан л байх, тэгэхдээ манай энэ залуучуул бие биенийхээ чанарыг сайхан олж байж, жинхэнэ амьдралаа зохицуулж чадахгүй, зөвхөн....хоорондоо одоо энэ гэрлэлтийн мөнгө өгснөөс хойш мэдэхгүй, ёстой энэнд бол над болбол эвгүй.., улс хоорондоо амьдарчихаад л, дараа нь салаад л явчихыг хэн байг гэх юм, энэнд бол.

Саранцэцэг -

Та нөгөө шинэ гэр бүл бологсдод 500 мянган төгрөг гэдгийг ярьж байна уу, тээ? Харин тийм.

Дуламжав -

Тэрнээс хойш бүр замбараагүй л юм шиг л харагдаад байгаа юм, зүгээр харин сүүл.., эхний үе нь их замбараагүй байсан, аягүйтвэл 2 таньдаг ч очиж бүртгүүлчихээд ирээд авчихаж байгаа юм уу гээд харагдаж л байсан, харин сүүлийн одоо энэ жилийн хувьд болбол аюулгүй юм юмыг нь бүрдүүлээд байх шиг байна энэ юуныхныг чагнаад байхад.

Саранцэцэг -

Аа социализмын үед нэг одоо ингээд жирийн хүмүүс гадаад орнуудтай харьцдаг тийм боломж байсан уу?

Дуламжав -

Нэг их харьцах юм байхгүй ээ, яахав дээ, ажлаа сайн хийсэн улс бол өргөмжлөлөөр явдаг л байсан юм, үздэг л байсан юм, яахав зөв үнэлдэг дарга нартай улс болбол болж л байсан, аа бас нэг тийм долигнуур хувиа бодсон үзэлтэй улс бол бас л энд дарамттай л байсан.

Саранцэцэг -

Монголд тэр Зөвлөлтийн /Оросын/ хүмүүсээс өөр орны, гадаадын иргэд амьдарч эд нар байдаг байсан юм уу? Ирж очдог?

Дуламжав -

Лав л миний насанд болбол миний мэдэх л лав нь байхгүй байсан, ерөөсөө би. Энэ.., оросууд болбол эртнээс байсан, оросууд болбол байсан, Хятадууд болбол нэг хэсэг байсан шүү, тэр жил нэг гаргаад овоо сайхан болсон, Хятадууд ч одоо..,

Саранцэцэг -

Тэр ямар учиртай гаргасан юм бэ?

Дуламжав -

Тэр чинь юу хийсэн ш дээ, хятадууд чинь дээрэнгүй үзэл гараад, энэ одоо юуны гудамж гэдэгт нөгөө баахан зодоон болсон ш дээ, Хятад Монголын..., Усны гудамжинд. Тэгээд хэдхэн Хятад байсан чинь цаанаас өчнөөн хятадууд гэнэт хүрз мүрз ирлэчихсэн, тийм улс гарч ирсэн, тиймээс одоо ерөөсөө болшгүй гээд тэгээд шалгаж барьж үзээд,үнэмлэх энэ тэргүй, бичиг баримтгүй улсыг чинь бөөнд нь ачсан л даа, тэр чинь хэн даргын үед билээ, нэлээн ширүүн ачигдсан шүү, хөдөө хотгүй гарсан.

Саранцэцэг -

Тэр чинь хэдэн оны үе вэ?

Дуламжав -

Тэр ч одоо 70-аад оны үе дээ,тийм. 75,6 оны үе юм болов уу, даа.

Саранцэцэг -

Тэгэхээр монгол хятад улсууд тэнд нэг муудаж зодоон болсон юм байна ш дээ.., тээ?

Дуламжав -

Тийм тэгээд гарсан.

Саранцэцэг -

Тэр ямар шалтгаантай зодолдсоныг та мэдэж байна уу?

Дуламжав -

Мэдэхгүй ээ, тэр 2 монгол 3 хятадтай зодолдож байтал гэв гэнэт л усны гудамжнаас баахан хятад гарч ирсэн л гэж амьтан ярьдаг юм. Тэрийг тодорхой

Саранцэцэг -

Тэгээд яасан юм, урагшаа вагоноор шууд ачаад л ачаад л гаргаад байсан уу?

Дуламжав -

Тийм, ерөөсөө л вагоноор нэг хэсэг юмтай нь тэгэхэд чинь манай юм их гарсан даа, хөөрхий. Оросоос ирсэн даалимбуу даавуу чинь их ч байсан юм даа, одоо дэлгүүр болгонд. Өнгө өнгийн даавуу даалимбуу байсан. Тэгэхэд чинь одоо аваад бүр ингээд гудас хийж байгаад, матрац хийгээд гарч байна л гээд ярьдаг байсан, ингээд юм боохоор даалимбуугий чинь аваад эргүүлдээд одоо ямбуу /цагаан бүс даавуу/ эд нарыг чинь юу хийчихээд, тэгээд гарч байна гэж байсан. За байз, манайх чинь одоо.., 64 онд Дорнод аймагт түрүүн нэг томилолтоор явж байсан юм. Тэгэхэд одоо юу хийж байсан, Хятадад одоо тийм улс гараад оччихоод Хятадын Засгийн Газар буулгаж, сайхан аашилж буулгачихаад л юмыг нь хурааж аваад л ийм хэмжээтэй даавуунууд өгч байсан гэж зарим улс ярьж байсан, тэгээд авч гарсан юмаа тэгээд өөрийн болгож чадахгүй, Хятадын Засгийн Газар хураагаад авчихдаг юм байна даа гэж. Тийм байдлаар л гарч байсан даа.

Саранцэцэг -

Социализмын үе чинь нөгөө тэр социалист орнуудтай л ах дүүгийн харьцаатай эд нар байсан байх даа, Монгол улс чинь?

Дуламжав -

Тийм, яахав, ихэнх голдуу Оростой л голдуу тийм .

Саранцэцэг -

Үйлдвэрийн газрууд ихэвчлэн социалист орнуудын тусламжтайгаар баригддаг байсан уу? Та тэр тухай сайн мэдэж байна уу?

Дуламжав -

Би болбол үйлдвэр мүйлдвэрийн тухай сайн онцлон мэдэхгүй ээ. Баригдаж л байсан.

Саранцэцэг -

Та гадаад найз нөхөдтэй гадаадуудтай, оросуудтай найз нөхөд байсан уу?

Дуламжав -

Манай муу өвгөн болбол орос багш нартай найзалдаг. Оросуудтай төмөр замд байсан юм чинь, байсан. Тэгэхдээ оросууд болбол сайхан найзууд байсан. Тийм нэг худал хэлээд л, юм авчихаад худал хэлээд юу хийхгүй, одоо тэр нэг муу хөх цаг харагдаж байгаа энэ дээр манай өвгөний найз нь Өвөрхангайд байж байхад нэг хөөрхөн баншны юутай явахдаа одоо ..., Би чамд одоо бэлэглэх юм алга, гээд ийм 2 юм өгсөн, энэ цаг болбол манайд одоо 30-аад жил болчихож байгаа юм.

Саранцэцэг -

Орос найз нь өгч тээ?

Дуламжав -

Тийм, орос найз нь. Энэ чинь түлхчихээр яваад л байдаг юм. /инээв/

Саранцэцэг -

Заа за. За.

Дуламжав -

Манай өвгөний найзууд чинь багш, инженер, тиймэрхүү л улс байсан юм даа, зайлуул, өнөө мэргэжлээрээ.

Саранцэцэг -

Таны урд ярьснаар болохлээр хүү чинь гадаадад сурч байсан, Орост сурч байсан болохоор та Орост зочилж байсан юм байна, нөхөртэйгээ. Тэгээд ер нь оросуудад хэр юутай вэ, бодолтой явдаг вэ? Ямар бодолтой явдаг уу?

Дуламжав -

Оросууд болбол.., одоо жаахан амьтан юу хэлэх гээд байх юм. Миний 3 хүүхдийг сурч байхад бол сайн сурч ч байсан, сайхан улсууд байсан, сайхан сэтгэлтэй сайхан улс, юманд илэн далангүй ярьдаг, юмыг зааж өгдөг тийм улс байсан шүү, оросууд чинь одоо. Одоо өөрөө ч оросуудтай 2,3 жил шахуу хамт ажилласан, тэгэхэд чинь би хэл амгүй юм чинь, дохио мохиогоор худлаа үнэн муруй хазгай, хэлээд л явж Оросууд болбол чанартай улсууд бий. Тэгэхдээ монголжсон хүн муутай улс байдаг л байх. Зарим нь ямаршуу ч байсан мэдэхгүй ээ, би ямар ч байсан Баян чандманьд очоод миний туслах оросын нэг юу хүүхэн байсан, эднийх чинь нээгдэхдээ 5, 6 орос багштай байсан юм, зөвлөх багш гээд.

Саранцэцэг -

Юу юм тэр нь, цэцэрлэг юм уу?

Дуламжав -

Үгүй сургууль. ТМС, одоо эднийх чинь ХААДС/хөдөө аж ахуйн дээд сургууль/ билүү болчихсон юм байналээ. Нөгөө Баянчандмань чинь. Тэрийг чинь биднүүс анх хүлээж авч байсан юм. Тэгэхдээ 5, 6 мэргэжилтэн байсан юм, тэрний гэр бүлтэй нэг хүүхэн нь надтай миний туслах хийж байсан, латви хүүхэн байсан, их л аятайхан, сайхан харьцаатай л хүүхэд байсан, нутгаа 1 жил яваад л тэгээд л хойно нь нэг Оросын тэр Латви хавьд будлиан гараад тэднүүсийг бүрмөсөн 3-ууланг татчихсан, 3 багш байсанг. Тэр нутгийн л будлиан гарсан юм шиг байналээ. Харьцааны хувьд их сайхан л улс байсан, хөөрхий минь. Биднүүс өнөө нийлээд л монгол дээл мээл хийгээд л өмсүүлэхдээр баярлаад л өнөөх чинь, сүйд болдог тийм. Хүүхэн хархүү 2 байсан, их сайхан ааштай. Нэг нь онолын багш 2 ч мастер багш нар байсан, одоо тэр үе.., пээ ёстой үнэнээсээ алах юм, өнөө энэ жил эмчилгээндээ явж байсан чинь харин залуудаа нэг дор байсан багш намайг таниад би өнөөхөө таньдаггүй ээ, мөн мангараа. Өнөө хүн чинь ирээд л ..Сайн байна уу, би өөрийг чинь нэг их үзсэн хүн байх юм, чи чинь хэн билээ гээд л над тэгнэ. Одоо хоёулаа хөгширчихсөн, эмгэн өвгөн 2 чинь, тэр их айхтар хүн таньдаг хүн юм, тэгсэн чинь манай онолын багш байсан хүн байналээ. Тэгээд хоёулаа жаахан Чандманийн багш нарыг ярьж жаахан юу хийж тэгээд сая манайх чинь энэ түрүүчийн 1 дэх өдрөөс засвар масвар хийнэ гээд манай тэр эмнэлэг хаагдаад бид 2 уулзаж чадахаан байсан, уул нь ч ирж очоод л зайлуул хань нь ч өнгөрчихсөн юм билээ зайлуул, бас манайх шиг тэгээд л зовлон жаргал яриад л, бараг 1 жил өнгөрч байна гээд манай 2-ын хань болбол бараг ойролцоо л өнгөрсөн байналээ л дээ зайлуул.

Саранцэцэг -

Тны ярианаас сонсож байсан чинь та Зүүнхараад байсан юм байна, Баянчандманьд Өвөрхангайд ажиллаж байсан юм байна. За ер нь болбол эдгээр нутгуудад сүүлд яваад очиход таны ажиллаж байсан үед байгаль орчин ер нь яаж өөрчлөгдсөн байнаа?

Дуламжав -

Зүүнхараа бол би 2 дахиад очсон, яагаад гэвэл тэр цэцэрлэгийн сургууль төгсч очоод, жил гаруй болоод ингээд буцаад наашаагаа ирж ажиллахгүй юу, төв рүүгээ. Тэгж байтал манай өвгөн энэ юу төгсөөд, энэ төмөр замын техникум төгсөөд, энэ машинистын анги төгсөөд, тэнд хуваарилагдаад тэгээд бид 2 эхнийхээ хүүхдийг Зүүнхараад гаргаж байсан юм, тэгээд бид 2 нэг жил арай хүрээгүй байж байтал өвгөнийг энэ удирдах газар дуудаад орж ирсэн юм.

Саранцэцэг -

Өө за, байгаль орчин ер нь таны хуучин байж байсан шиг.., ?

Дуламжав -

Би одоо Зүүнхараад одоо бол очоогүй, намайг байхад болбол их сайхан байгальтай ёстой гоё газар байсан ерөөсөө. Сүүлд очиход ч гэсэн..,

Саранцэцэг -

Сүүлд хөдөө орон нутагт, хэзээ.., Өвөрхангай эд нар явсан уу?

Дуламжав -

Өвөрхангайд саяхан очсон, Өвөрхангай сайхан болсон байналээ. Би энэ намар очоод ирсэн. Өвөрхангай ч одоо миний 30 гаруй жил болчихсон болохдээр миний нутаг болчихсон, тэнд чинь одоо, энэ жил миний том ахын хүүгийн хүүхэд гэр бүл болсон юм, тэгээд хуриманд ороод манай охин ч ирчихсэн байсан, 2 хүү охин хоёртойгоо, бэртэй, ачтай бөөнөөрөө явсан юм. Тэгээд очоод биднүүс Өвөрхангай манайхыг байснаас манайхыг байхад ч овоо сайхан тогтож байсан одоо их сайхан болсон байналээ, Өвөрхангай. Тэгээд тохижилтоо их зөв, Өвөрхангайн даргыг одоо би их зөв, сэтгэж юм хийж байгаа дарга байна гэж бодсон. Зам мамаа их аятайхан тавиад, тэр юунуудаа одоо бүүр хороолол руугаа зам, өнөөх тоос манардгийг нь дарсан байналээ. Тэгээд би Өвөрхангайг их аятайхан болж байнаа гэж бодсон. Анх намайг очиж байхад ч базарваань, хатуу газартай, юун тийм янз бүрийн юм байхгүй байсан, ганцхан харин намайг очсоны ард тэр ахуй үйлчилгээг бариад тэгээд тэнд ахуй үйлчилгээ явж байсан.

Саранцэцэг -

Байшин барилгын хувьд өргөжсөн байх нь ээ?Аймгийн төв нь үү?

Дуламжав -

Өргөжөөд одоо ерөөсөө зах мах нь сайхан болсон байналээ. Юм юмаа зохицуулж их аятайхан болсон харагдналээ. Би Зүүнхараа ороогүй ээ, харин Баянчандманаас хүнээс дуулахад урдхийг бодвол яахав, юу хийсэн байналээ, нөгөө их сургууль болоод нэлээн байшин барилгууд юмаа овоо тохижуулсан гэж байналээ хүмүүс.

Саранцэцэг -

Аа одоо энэ хөдөө орон нутагт чинь алт олборлож байна гээд байгаль орчин сүйдэж байгаа л юм ярих юм? Танай Өвөрхангайд?

Дуламжав -

А тэр ч юугэхэв. Өвөрхангайд ч бүр баларсан л даа. Ерөөсөө тэр цаашаагаа юу.., Уянгийн баруун хойд талд одоо тэр ч одоо нэлээн олон жил алтаа юу хийж, одоо зарим улс ч одоо харагдаад л сүүлийн үед ч хавтгайраад анх энэ хэн очиж эднийх алт авч энэ нөхөр л байгуулсан юм байналээ, нөгөө эрчим хүчний сайд байсан, тэр чинь хэн билээ дээ, хог. Одоо их хурлын юу байж байгаад ноднин буусаан тэр нөхөр бас, хэл аманд орчихсон. Тэр анх тэрээр эрчим хүч ..., алтыг байгуулсан юм байналээ. Тэгээд мань улс эд нар чинь дарга нар чинь.., алтны газар авчихаад дараа нь хүнд шилжүүлээд зардаг юм байна ш дээ.

Саранцэцэг -

Эрдэнэбатыг ярьж байна уу, тээ?

Дуламжав -

Аан, тийм. Тэр чинь балласаан. Тэр Өвөрхангай, Баянхонгороос цаашаагаа энэ тэр хэдэн нөхөр юу хийсэн, тэгээд эднүүс хоор хоорондоо гүйж зараад, тэгээд бүүр өнөө газар мазар нь их болсон байналээ. Харин энэ жил манай нэг том ахын охины хүүхэд нь цагдаагийн академи төгссөн юм, тэгээд аймаг дээр байж байсан, тэр хүүхэд нь бас цагдаагийн дундыг төгссөн хүүхэд байгаа юм, тэгсэн чинь тэр алтны газар өгсөн байналээ, тэрийг хамгаалалтандаа авч энийг нөхөн сэргээлгэх мэргээлгэхийг нь янзал гэж эднүүсийг зайлуул аваачиж зүгээр юу хийсэн л дээ, зарим нь ч харамсмаар байналээ. Тэр очоод овоо нэг хэсэг нөгөө хамаагүй гараараа олборлож байсныг нь байлгаад тэгээд нөхөн сэргээх энэ тэр аятайхан болсон байналээ, тэр зурагтаар гарч байсан, их сайхан болсон харагданалээ. Тэгээд тэр маань сүрхий ажил мэрийлттэй хүүхэд, ямар ч байсан тэрийг овоо болгож байна даа гэж тэрийг харсан, эртээр тэр Өвөрхангай юуны мэдээгээр гарч байналээ. Сайхан газрыг нь тэгшлээд, ухсан газрыг нь тэгшлээд ,өнөөх ус цөөрмөгийг нь янзлаад аятайхан болгосон байналээ.

Саранцэцэг -

Та ийшээ нөгөө сая явахдаа та нар чинь нөгөө юугаар яваа биз дээ, машинтай, унаатай яваа биз дээ?

Дуламжав -

Өвөрхангай юу? Тийм, машин.

Саранцэцэг -

Зам зуур ер нь байгаль орчин хэр өөрчлөгдөж?

Дуламжав -

Гайгүй шүү, гайгүй харагдаж байгаа юм. Ерөөсөө Өвөрхангай ортол нэг хэсэг зам тавиад их юу хийж байсан, одоо болбол засмал зам бараг Лүнгээс нааш л хэцүү байгаа цааш болбол шувт засмалаар яваад л Өвөрхангай орж байгаа юм.

Саранцэцэг -

Байгаль орчин, мод зод юм хум нь ?

Дуламжав -

Тарьсан юм ч одоо бага л байналээ, тэгэхдээ ийш тийшээ нэг их зам салаад л яваад байдаг нь байчихсан байналээ. Ерөнхийдөө гайгүй л болсон байналээ, энэ жил овоо ургац сайтай ч байсан, би Өвөрхангайд ч жилд нэг орчихдог юмаа, манай тэр дүү талийгч ахын авгай байдаг юм, нэг очиж золгодог юм, охин ч ирэхдээрээ Өвөрхангай оръё гээд. Өвөрхангайд жаахнаасаа очоод л тэнд 10 төгссөн найзууд нь ч байдаг юм, тэгээд л Өвөрхангай руу энд хүрээд ирэхдээрээ л манай муу банди чинь ажил хийх эрхгүй ш дээ, хаашаа л болбол тэгээд л жолооч нь. Энэ жил биднүүс “Найман нуур” орсон, одоо бандийг харин нааш нь явуулчихаад цаашаагаа ач нар яршиг, яршиг хоёулаа агаарт гараад ирэхийн ямар яарч байгаа биш, байгаль жаахан үзээд яв гэсэн сайхан байналээ. Биднүүс яваад ёстой, энэ жилийн ургац ч сайхан, тэгэхдээ Өвөрхангай болбол юу хийсэн байналээ. Газар нутгаа овоо эзэмшдэг болсон байналээ, нэг хэсэг ёстой сөнөх янзтай болоод ирж байсан, би ч одоо ёстой Өвөрхангайд багаасаа эхлээд л ёстой модгүй шахуу байхад нь модуудаа тарьсан, тарьсан модуудаа харж байхад сайхан л харагдаж байналээ. Сайхан ургаад л, их аятайхан л болгочихсон харагдаж байналээ. Тэгээд би бас таньдагууддаа ...Овоо доо, таанууд байгалиа овоо л хамгаалж байна даа, таанууд сайхан болгож байна л гэсэн, инээж байналээ. Дарга нарыг нь тааралдах дээр таньдаг нэг хүүхдүүд нь ирээд л ..Сайн уу.. энэ тэр гээд л.

Саранцэцэг -

Та нөгөө нэг хотод ажиллахаар ирэхдээ энэ анх төмөр зам шинээр тавьж байхад ирсэн ш дээ. Тэгээд л та вагонд хэзээ сууж үзсэн бэ, тэр төмөр замаар чинь хэзээ анх вагон яваад л, та сууж үзэв?

Дуламжав -

Би чинь одоо юу хийгээд 56, би чинь 56 онд хот орж ирсэн. Тиймээ. 56 он, 57 он, 58 онд суусан юм байна шүү, анхны юунд. Яагаад гэвэл би тийшээ Зүүн хараад томилолт авч явахдаа анхны суудалд нь тэгж очиж суусан юм.

Саранцэцэг -

Ийм байна, ямар санагдсан, гоё байсан уу?

Дуламжав -

Гоё байсан. Тэгээд вагон чинь уул нь анхлаад сууж байхад их гоё л доо, их удаан олон хоногоор сараар явахад л хэцүү. Москва ороход чинь 5 хоног яг явж байгаа юм. Сүүлдээ очоод л ингээд л хамаг юм зайлагдаад л, 5 хоног өдөр шөнөгүй явчихсан чинь, зүгээр тэр зөөлөн суудлын вагон сайхан л юм билээ. Үнэндээ хэлэхэд. Тэгсэн мөртлөө л би гүйгээд л очиж байлаа, би. Газар хөдлөөд ч байгаа юм шиг, яагаад байгаа юм болоо гээд л, тэгсэн чинь манай банди хөхрөөд яг тэгдгиймаа ээж, 5 хоног яваад дөнгөж зогсох газраа зогсчихоод л эргээд л суугаад л яваад байгаа юм чинь ёстой өдөр шөнөгүй явчихаж байгаа юм чинь/инээв/

Саранцэцэг -

Социализмын үед одоо ямар ямар шинэ технологи нэвтэрч байсан бэ, таны хувьд хамгийн гайхамшигтай нь юу байваа, радио телевиз үү, машин уу, одоо онгоц уу, компьютер уу?

Дуламжав -

Өө нэг хэсэг чинь яахав, социализмын үед чинь радио их хөдөөний улст болбол радио их мэдээлэл өгдөг, их сайхан байсан, тэгэхэд чинь одоо ийм том радио байхгүй л дээ, хөөрхий минь. Продуктор гээд л нэг дугуй хар юм, манай тэр цаг шиг тэгээд л бүх юмыг зарлаж, айлууд юу хийсэн тэгээд л бүх юмыг зарлаж айлууд юу хийсэн тийм л байдаг байсан. Одоо ирж сайхан сайхан юм байна л даа, одоо ерөөсөө тийм, би боддог юм, улс хөгжинө гэж сайхан юм, гээд л онгоцоор явлаа л гэхэд чинь би тэр жил хүүгээ авах гээд л явахад чинь цагаан сарын өглөө энд манай ээжийн дүү өвгөн ..,

Саранцэцэг -

Цагаан сараар анх онгоцонд сууж байсан юм уу?

Дуламжав -

Үгүй ээ, үгүй түрүүн Өвөрхангай явахад чинь онгоцонд сууж байсан л даа. Өвөрхангайд чинь би онгоцонд сууж байсан л даа, Өвөрхангайд чинь би далан хэдэн онд очихдоо онгоцоор явж очиж байсан, тэгэхэд жижиг цагаан онгоц байсан. Тэгээд би тэр Москва руу чинь том онгоцоор явж байгаа юм, тэгээд эндээс би өглөө 12 цагт гараад Москвад би орой 5 цагт бууж байгаа юм тэндхийн, тэгээд л бодоход хөгжил их сайхан санагддаг байсан над, тэгж буучихаад тэнд монголын оюутангууд ...Өөө юу хийчихсэн нэг их том зааланд чинь дур дураараа суучихсан мах идэх нь идээд банш хийх нь хийчихсэн, яг л монгол хүүхдүүд хоорондоо золгоод л, яг тийм байж байхад нь манай охин хэдэн найзуудтайгаа байж байхад нь би бууж байгаа юм л даа. Тэгээд охин бууж аваад тэнд өнөө хүүхдүүдтэй золгоод тэнд цай унд идэж ууж аван тэгээд л цагийн дараа охин цаашаа... Ээжээ би нэг гараад ирье гүйгээд явсан юм, тэгсэн л ээжээ цагийн дараа онгоц нисэх нь хоёулаа Ленинград явах уу гээд л ...За даа тэгье, тэгье миний хүү, гэлээ. Тэгээд л зайлуул өнөө найзууд нь ..За тэг гээд л тэгээд л орой тэгье гэсэн чинь билетээ бичүүлчихээд ирлээ, цаг болоод ээжээ явна гээд л. Би тэгээд анх юм мэддэггүй хүн чинь бас хэцүү ш дээ, энэ нутгийнхаа онгоц шиг л гадаа нэг сайхан гарчихаад л сууя даа гэж бодож байсан чинь, нэг мэдсэн чинь онгоцондоо суучихаж, охин...Ээжээ та онгоцондоо одоо тасрах гэж байна, тэгсэн чинь өнөө байшин дундуур яваад л цааш нь залгаад л онгоц нь зогсчихсон шууд, тэгээд би Ленинград шөнөдөө очиж байгаам. Тэгээд буучихаад цаашаагаа юу хийгээд охин явж байсан.., манай охин чинь наана Москвад байсан юм чинь, тэгээд өнөө хүүхэд чинь цаашаагаа надтай хамт ээжийг хүргэж өгнө гээд чөлөө аваад хүрээд ирж. Тэгээд хоёулаа яваад шөнө л болж байгаа юм л даа, Ленинградад хүрсэн чинь дорхноо л мань хүн утсаар л ярилаа, тэгсэн л элчинтэйгээ залгаад ярьж, тэр хүний гэрээс хүн ирлээ, гээд л тэгсэн чинь хойно сурч байгаа хүүхдийг чинь тэр хаягаар нь эх эцгийг нь дуудчихдаг юм ш дээ, гэв гэнэт ажил дээр байж байсан л захиргаан дээр дуудлаа л гээд ..Үгүй ээ, би чинь одоо юу хийсэн билээ хамгийн түрүүнд л хүн чинь ерөөсөө хийж байгаа ажлаа л боддог юм байналээ. Би ч ерөөсөө янз бүрийн юм хийгээгүй л билээ, гүйгээд очсон чинь өөрийн чинь хүүхэд Ленинградад байдаг уу, дуудлага ирж байна. Маргааш юу хийхээр дуудлага ирж байна гээд л тэгээд л үнэндээ хэлэхэд дуудлага ирсэн хүн чинь дорхноо л ажлыг нь амжуулаад өгчихдөг юм билээ ш дээ. Тэгээд л би чинь тэгэхэд нийтийн хоолонд байсан, даргадаа очоод л хэлсэн чинь дарга ...Зайлуул дорхноо л тэгэхэд чинь өнөө нэг 150-н өмд, цамц их гардаг байсан. Үе үе гардаг байсан. Энэ хойно овоо үнэ хүрдэг, аа 25-н үзэг гадаадад овоо үнэ хүрдэг байсан юм байх даа, манай дарга л, одоо хүний газар очоод мөнгөтэй яваад мөнгийг чинь сольж хольж өгөхгүй ээ, одоо юу хийгээд хэдэн хувцас ийм юм авч өгье өөрт чинь гээд л надаас дүү хүүхэд байсан л даа. Нэг ажлаа хүнд хүлээлгэж өгөхөөр боллоо, ажлаа очиж өнөө юмаа хүлээлгэж өгчихөөд хүрээд ирсэн дарга хүрээд ир гээд дуудаж байна, очсон чинь 5,6 хос өмд цамц тавьчихаж, 6, 7 үзэг тавьчихаж, ...За энийг аваад яв, энэ өөрт чинь хэрэг болно, хэрэвзээ монгол мөнгөтэй очвол өөрөө хаана солихыг ч мэдэхгүй болно, хэл ам мэдэхгүй энийг бариад явахад үнээ өгнө, энэ амархан зарагдана гээд зайлуул над тэгж зэхээд л. Тэгээд л би маргааш нь наашаа онгоцоор Өвөрхангайгаас нааш нь буугаад л тэгээд л гадаад явдлын яаман дээр ирсэн чинь өнөө паспорт юу хий гэнэ. Бас нэг явж юугаа авахуулаад л зургаа авахуулаад л тэгээд л 2-хон өдөр дотор л паспорт биччихсэн. Тэгээд л явсан.Тэгээд маргааш нь Ленинградын тэр миний хүүгийн сурч байсан миний хүү чинь юуны радио технологийн инженерийн ангид байсан юм, тэгсэн чинь маргааш өглөө нь ороод охинтойгоо ороод очсон чинь хүлээж авлаа, сайн муугаа ярилаа, золголоо тэгсэн чинь та хэзээ гарсан гэнээ Монголоос гээд өнөө хүн чинь, би шинийн 1-ний өглөө гарсан гэлээ, би тэнд шинийн 2-ны өглөө очиж байхгүй юу тэрүүнд. Үгүй ээ, ямар хачин юм бэ, та тэгээд яаж ингэж хурдан ирэв ээ, инээв/ би тэгэхдээр нь тэглээ. ...Үгүй ээ, тэгээд ингээд л явсан, Москвад ирсэн чинь ингээд хүүхэд байсан, хүлээж авчихаад ээжээ явья гэхдээр нь тэгье гээд би ч хүүгийнхээ бараа харахын тулд зүгээр сандраад л ёстой өөрийгөө 100% ч мэдэхгүй яваад л ирлээ дээ, тэгээд л одоо ирсэн чинь өөр лүү чинь утсаар ярьсан чинь манай тэрэг гадагшаа явчихсан, такси аваад хүрээд ир гэж гэж хэлжээ охинд, тэгээд өнөө такси яахав одоо бодоход баахан оочерлож л байсан юм байлгүй яав гэж таксинд суулаа. Тэгээд суусныхаа ард ингэж бодоод байгаа юмаа, ....Энэ одоо номерийг нь харсан л байгаа даа, хэл ам мэдэхгүй хүн энэ хүүхэд чинь одоо яаж байдаг болоо гэж бодоод яваа юм. ..Номерийг нь харсан уу гээд л аяархан асуусан чинь .. Харалгүй яадаг юм, айх юм байхгүй ээ, ээж. Хүргээд өгчихнө. Тэгээд л давхиад л байх юм, давхиад л байх юм. Их явсаан. Тэгсэн чинь хойно нь мэдэхнээ онгоцны буудал нь их л зайтай газар байсан байлаа л дээ. Тэгсээр яваа байгаа л нэг юу хийсэн чинь Монголын тугтай газар ирээд л зогслоо. Аа тэгээд л буусан чинь нэг харуул гарч ирж байна, ...Сайн муугаа ярилаа, хаанаас явж байна л гэж байна, ингээд Өвөрхангайгаас ирсэн л гэсэн. Аа сая сайд ярьсан унаа нь ийшээгээ юманд явчихсан, тэгээд таануудыг таксигаар ир гэсэн гэж хэлсэн гэсэн, тэгээд онгойлгоод л өнөө чемодантай ойр зуурын юм өнөө түргэн явж байгаа болохоор жаахан тэгэхэд чинь мах шөл хамаагүй гаргадаг байсан, өнөө юу хийсэн мах шөлөөсөө юу хийгээд нэг гуя хүүхэд шарж өгсөн тэрийг нэг хоёр цүнхтэй юмтай л яваад л би чинь өөр юм байхгүй, тэгээд л аваад л юу хийсэн чинь өнөө хүүхэд чинь цаашаагаа яваад нэг түлхүүр аваад ирлээ, тэгсэн чинь удах ч үгүй нэг хүүхэн ороод ирлээ. Сайн муугаа ярилаа за та хоёр амарч бай, нэг цай хийгээд.., элчингийн улс их сайхан ааштай байдаг юм билээ. Тэгсэн чинь зайлуул нэг халуун савтай цай, авчирч өглөө, өнөө элчингийн авгай юм гэнэ, тэгээд таанууд ус цасанд ороод амар, би одоо юу хийгээд ажилдаа ороод тэгээд өөртэй чинь уулзана гэж байна, тэгж байна, за гэлээ. Яваад усанд орлоо, юу хийлээ,...Өө Ленинград чинь үргэлж цас орно, хавар очсон би чинь, өглөө босоод л харахнаа навсайтал цас орчихсон харагдаж байна, би ч ерөөсөө тэр шөнө нойр хүрэхгүй, тэгээд л цонхоор хараад л, тэгээд л өнөө муу охин маань усанд орчихоод ядарсан юм байх, унтаад өглөө, тэгээд л хоёулаа өглөө ерөөсөө ёстой 9 цаг яаж болгоё л гэж бодоод харахнаа л цаг ерөөсөө явсан юм байхгүй, тэгсээр байгаад л охин 8 цагийн үед сэрлээ, унтахгүй байнаа даа, ээж одоо зовоод унтахгүй байнаа даа л гэж байна, үгүй ээ ээж нь нойр хүрэхгүй байна, өнөө шөнө элчинтэй л уулзъя даа, тэгээд л бид хоёр 9 арай болоогүй л элчин контор луугаа орлоо л гэнэ, тэгээд яваад очлоо, сайн муугаа ярьж юу хийж би машинаа ир гэж хэлсэн, одоо та хоёрыг аваад эмнэлэг явна гээд л тэгж байна. Тэгээд л зайлуул өнөө элчингийн чинь юугаа жолоочдоо хэлээд л тэгээд л нэг монгол жолооч явсан тэгээд яваа байгаад л өө их л удаан явлаа, тэгж л нэг эмнэлэгтээ хүрч байгаа болтой, тэгсэн чинь аюулгүй орос хэл мэддэг хүн шиг байна, ярьж хөөрөөд л за та хоёр сууж бай, би яваад яриад ирье, өнөө эмнэлэг нь буруу байх гэж бодоод юу хийсэн байх зайлуул, ахиад л нэг газар луу давхилаа тэгээд л явж байгаад л очоод л тэгсэн чинь за одоо мөн байх нь за та буу би юу хийе гээд тэгээд л төөрч явж байж хүүхэд дээрээ очиж уулзаад л тэгээд энэ чинь тэгээд юу хийчихээд өнөө эмчдээ байсан орой эргүүлж ирж өгье чөлөө өгөөч гээд өнөө юу хамт явсан жолооч дарга нь тэг гэсэн юм байлгүй, тэгж байна, тэгсэн чинь эмч ч яахав юу хийчихлээ, тариа хийчихлээ, аваад яв гээд л миний муу хүү тэр айхтар мэдрэлийн тариа хийх дээр чинь дүйнгэдүү болчихдог юм байналээ ш дээ, мэдэхгүй. Тэгээд л муу хүүгээ авчирч байрандаа нэг хоол цай өгөөд л өнөөх чинь идэж ууж ч чадахгүй,нэг овоо ярихаан аядаад л нэг байгаад л айхтар..,

Саранцэцэг -

Онгоцоор ирсэн үү?

Дуламжав -

Ирэхдээ онгоцоор ирсэн.

Саранцэцэг -

Шууд нисчихсэн үү, тээ?

Дуламжав -

Москва ороод л Москвагаас нааш шууд нисчихсэн. Ленинградаас Москва буух онгоцонд суугаад тэгээд Москвад ирэхэд чинь манай охин чинь жилийн чөлөө аваад тосоод байж байсан. Тэгээд л 3-уулаа нааш суугаад л энд.

Саранцэцэг -

Таны гэр бүл хамаатан садан дотроос хэлмэгдсэн хүн гээд түрүүн манай нагац ах гээд ярьсан, тэр хүний тухай та нэмж хэлэх юм байна уу? Эсвэл өөр янз бүрийн хамаатан садан дотроосоо хэлмэгдэж байсан ярьдаг юм байна уу?

Дуламжав -

Тийм. Манай өвгөний аав нь хэлмэгдсэн хүн байхгүй юу.

Саранцэцэг -

Тэрийг юу гэж ярьдаг уу?

Дуламжав -

Тэр хүн Москвад, юуны академид сурч байсан хүн гэж байгаам. Сурч байхдаан 3 жил сурчихаад, төгсч ирээд ажиллаж, нэг 3 сар ажилласан юм уу даа, тэгсэн чинь өнөө яг хэлмэгдлийн үе байсан, Японы тагнуул гэж барьсан юм гэнэлээ.

Саранцэцэг -

Тэр ямар мэргэжлийн хүн байсан бэ?

Дуламжав -

Тэр ч одоо цэргийн л мэргэжлийн хүн дээ.

Саранцэцэг -

Цэргийн хүн байсан байна, тээ?

Дуламжав -

Цэргийн академи төгссөн юм гэнэлээ.

Саранцэцэг -

Тэгээд тэр хүнийг Японы тагнуул гээд..,?

Дуламжав -

Аан тийм.Тэгж хэлж бариад л өнөө хэлмэгдлийн үед чинь удах ч үгүй, манай энэ өвгөний талаас чинь тэр өвгөний аав нь өвгөний ээжийн нь ах нь энэ тэр хэлмэгдэлд өртөж бариулсан байналээ, тэр..,

Саранцэцэг -

Ээжийн ах нь гэж тэр хүн лам байсан уу?

Дуламжав -

Тэр ээжийн ах болбол лам байгаагүй зүгээр, ажиллаж байсан хүнийг л барьсан гэлээ.

Саранцэцэг -

Аа тэр Японы тагнуул гэж барьсан чинь болохоор цэргийн хүн байсан уу?

Дуламжав -

Цэргийн хүн байсан, тэр чинь манай өвгөний жинхэнэ аав, яалаа тэр жил нэг сая төгрөг өглүү, хэлмэгдсэн үеийн юу гээд цагаадаад.., тийм мөнгө өгсөн.

Саранцэцэг -

Сүүлд нөгөө цагаадаад бичиг баримт эд нарыг нь аваад, нөхөн олговор олгосиймуу тээ?

Дуламжав -

Тэгсэн юм

Саранцэцэг -

Тэр ер нь хэлмэгдүүлэлтийн үеэр төр засаг ер нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьдаг байсиймуу? Юу ч ярихгүй юу, таг чиг үү?

Дуламжав -

Үгүй үгүй. Ерөөсөө үгүй. Тэр ёстой аймаар. Ёстой энэ 7 сарын юу шиг л.., дуулаад л сонсоод байхад ёстой.

Саранцэцэг -

Хэлмэгдэж байсан улсуудыг чинь шүүж, мүүгээд шүүх хурал болдог байсан уу?

Дуламжав -

Өөөөө......ерөөсөө тэгээд л хуралдаан болсон ч юм бараг байдаггүй, манай энэ хадам эцгийг бол ерөөсөө тэгээд л шууд дуудаад дуудаад алах улсаан нэг бүхээгтэй машин ирээд л дуудаад л суулгачихдаг байсан юм гэлээ. Суулгаад л тэгээд л ачиж аваачаад л цааш нь хаана нь ч оршуулдаг байсан юм, тэгээд л буудаад буудаад алчихдаг байсан юм гэлээ. Тэрийг яаж тэгж дуулсан гэвэл өнөө манай муу хадам ээж юу хийгээд, манай энэ өвгөн чинь жаахан байсан юм чинь зайлуул, тэгээд манай энэ өвгөний чинь дор нэг хүүхэд ойтой байсан юм уу даа, энэ болбол нэг гуравтай, дөрөвтэй тийм л байсан байх. Тэгээд юу хийсэн гэсэн. Тэгсэн чинь ах нь түрүүлээд орсон юм гэлээ. Тэр хүү одоо зүгээр хар хүн байсан тэгээд хаана гэлээ бас нэг тийм дээр үеийн юунд хоорондоо тэгээд л худлаа хэлээд л бариулаад байсан юм гэлээ. Одоо тэр тэгж байна, энэ ингэж байна гээд л. Тэгээд л аваачаад л шууд юу хийчихдэг байсан юм гэлээ. Тэгээд тэр ах нь арай ч алуулаагүй тэгээд зайлуул тэр одоо бодвол тэр байшин сав нь тийм онгорхой юм байсан юм байлгүй, харанхуй болж байхад нэрийг нь дуудаад яриа байхгүй саарал шинелийн юу л харагдсан, тэрнээс хойш харагдаагүй, тэр зайтай алуулаад л явчих шиг боллоо гээд л дүүдээ хэлээд л өнөө эргэж очдог байж л дээ, манай ээж тэр одоо нөхөр ах хоёр дээрээ л эргэлт оруулах гээд л хүн амьтнаас гуйгаад л түүгээд л явдаг байсан байлгүй. Тэгээд ах нь тэгж байсан, тэгээд л юу хийсэн, тэгээд тэр хойно нь алуулчихсан байсан. Японы тагнуул..,

Саранцэцэг -

Жирийн энгийн улсууд одоо ямар ойлголтой байдаг байсан юм бол доо тэр үед?

Дуламжав -

Одоо тэгээд л хэлмэгдэл юу чинь юу хийхгүй хүчээр аваачаад л алчихсан л гэж л тэгээд л.

Саранцэцэг -

Ямар ч тайлбар майлбар байхгүй?

Дуламжав -

Байхгүй. Ганцхан Японы тагнуул л гэж ярьж байсан юм гэнэлээ.Тэр одоо тэр юун дээр нь юу гэж бичсэн байдаг юм,энэ манай бага банди л нэг очиж тэр жил цагаатгалын юунд өвгөн болбол уйлаад тэр лүү нь юу хийдэггүй байсан, бага банди л амьтан цагаадаж байхад яадаг юм, цагаадна гээд үнэн юм бол гээд эцэгтээ хэлэлгүй явж сурч бариад л нэг юм юу хийгээд л тэр юунд нь архивт нь байна гэнэлээ. Овог нэр нь таарч байна гэлээ. 2 хүүхэдтэй, 1 хүүхэд нь Баярсайхан, 1 хүүхэд нь Сандуйжав гэдэг, хүүхэдтэй хүн байсан байна, эхнэр нь Даваа гэдэг хүн байсан байна гээд байна гэлээ, байж байна гэлээ.

Саранцэцэг -

Танд ер нь хамгийн дурсгалтай эд зүйл байдаг уу? Яагаад тэр чинь тийм их дурсгалтай вэ?

Дуламжав -

Өө одоо над ч яахав, нээх онц юм байхгүй дээ.

Саранцэцэг -

Та ер нь төрийн бус байгууллагуудын тухай юу гэж боддог вэ? Хувийн хэвшлүүдийн тухай?

Дуламжав -

Өө яахав дээ, одоо болбол нэг хэсэг яахав, юу хийдэг л байсан, тэгэхдээ энэ төрийн байгуулалтын юу болбол зөв хүн удирдаад явбал юманд хүрч байсийм. Аа дарга болбол нэлээн тийм долигносон хүнийг дээр үед чинь дээш нь өргөмжилдөг байсан ш дээ. Биднүүсийн үед чинь бүр улаан цагаан өргөмжилдөг, биднүүсийг чинь одоо төлөвлөгөөний тухай нэг юу хийнэ, аа тэр хоолны амт чанар, одоо үйлчилгээ одоо бүх юмыг дүгнэдэг тийм хүснэгт байдаг байсан юм, тэгээд тийм юман дээр ингээд хурал хуй хийгээд үзэхэд тааруу байсан улс дээшээ яваад дүгнэгдчихсэн байдаг.

Саранцэцэг -

Ер нь болбол эрх тушаалтай, эрх мэдэлтэй дарга эд нар байсан улсууд чинь социализмын үед жирийн улсуудаасаа яаж ялгагддаг байсан бэ?

Дуламжав -

Тэр чинь болбол яахав дээ, мэдлээрээ ялгагддаг байлгүй яахав.

Саранцэцэг -

Өмсөж зүүсэн мүүсэн нь өөр үү?

Дуламжав -

Өөр өөр, тэр чинь юм болгон нь өөр.

Саранцэцэг -

Ер нь тэд нар доод албан тушаалтангуудтайгаа яаж харьцах уу?

Дуламжав -

Доод ажилчдын юуг бол нэг их зовлон жаргалыг нь мэдэх нь ховор шүү.

Саранцэцэг -

Социализмын үед ерөнхийдөө бол тийм байсан уу?

Дуламжав -

Тийм л байсан. Би муу хадам аавдаа л өрөвддөг юм. Ёстой залуу насаараа тэгж амиа өгсөн, сурчихаад, хойно 3 жил сурчихаад тэгээд ирээд хэдхэн сар ажиллаад тэгээд хэлмэгдэж байсан юм гэнэлээ. Манай энэ чинь мэдээ орсноосоо хойш хөгширч ирээд л уйлж унжаад л дагнан яриад л,... өө сэргийлэхэд барьчихсан, миний аавыг зүгээр байхад нь буудчихсан юм чинь гээд, өнөө юу хийсэн улс мулс өрөвдөөд юм хэлдэггүй байсан юм гэлээ. Санаа сэтгэлийн хувьд их хүнд байсан, манай өвгөн чинь. Одоо тийм тиймээсээ ч зүрх нь муудсан байх,гэв гэнэт. Тийм дээрээсээ ч зүрх нь муудсан байх, гэж боддогийм зүрхээрээ явчихсан юм ш дээ. Энэ дээр юу хийгээд л, энэ дээр сууж миний энүүгээр хатгаад байна над нэг үг хэлээд л тэгээд л, би нэг эм өгөөд л, ийшээ хэвтүүлээд л эргээд л утсаар яриад л харахад л зүрх нь хаагдчихсан байсан. Хар багаасаа л тэр эцгийн тухай өөрөө тэгдэг байсан юм, миний аав намайг юу хийгээд л, намайг 2 мөрөн дээрээ суулгачихаад л тэр дүү нь нэлээн хойно гарсан, тэгээд л явдаг байсан, миний аав ёстой саарал хувцастай, цав цагаан цамцтай, Москвад чинь би байхад ёстой хир тоосгүй тийм гоё хот байсан. Тэгээд эднүүсийг тэгж байхад тийм үйлчлэгч нэг орос авгай байсан, тэгээд л тэр нь юм хум хийж шал шаврыг нь угааж байсан байлгүй, тэгэхэд би нэг орос хүүхэдтэй тоглодог байсан гээд, манай өвгөн чинь ах дүү дотроо гайгүй хэлтэй хүн байсийм. Ах нь тэгдгийм, оросын хоол багаасаа идсэн юм, хэллэг нь хүртэл цэвэрхэн байдаг юм шүү гээд л, нагац ах нь тэгж шоолдог байсан,

Саранцэцэг -

Монголчууд ингээд л нэг нас барсан улсуудаа нэг оршуулдаг, оршуулахдаа ил тавьчихдаг байсан гээд л тэгж ярьдаг юм байсан ? Тэр тухай нь мэдэх үү?

Дуламжав -

Тийм дээр үед тийм байсан юм. Намайг жааханд тийм байсан, хөдөө. Тэгээд л өнөө газарт аваачаад л тавиад л тэгээд л цагаан даавуу тийм юм бүтээгээд л орхичихдог байсан юм гэлээ.

Саранцэцэг -

Тэр ер нь хэдэн оноос хойш тэгж тавихаа больчихсон бэ? Одоо ер нь тэгж тавьдаг юм бол уу?

Дуламжав -

Мэдэхгүй ээ, одоо хааяа нэг газарт бол зүгээр тавих нь тавьдаг юм. Одоо болбол зүгээр лам мамаас асуучихаад зүгээр яахав, газар дээр тавьчих гэхээр тавьдаг юм байналээ. Манайх том ахаа тавьсан. Зүгээр юу хийгээд л даавуугаар тэр хөнжил мөнжлөөр нь өнөө юуны хөнжил энэ тэр байдгийм ш дээ. Хүний хөнжил мөнжил юу хийгээд л тавьчихдаг тюм байналээ. Манай ахыг юу хийсэн, нутгийн улс 2-хон хоног дотроо алга болчихсон л гэж ярьдгийм байналээ, тийм. Тэгээд урдны юу болбол хуучнаар сайн хүн болбол олон хонолгүй тэр юу нь явчихдаг юм, тас мас аваад явчихдаг юм, билээ л гэдгийм. Хэн мэдэхэв хөөрхий минь, тэр нутгийн нь улс манай эгчийн нутаг л даа. Ахын өөрийн төрсөн нутаг биш, одоо оршуулсан газар нь. Тэгээд л тавиад л тэр нутгийн нь улстэгсэн гэнэлээ, мэдэхгүй ээ, 2,3-хан тас харагдаад л тэгээд л маргааш нь тэрүүгээр яасан ч хэрэгт дуртай улс байсийм, мал ахуй хариулж яваад л харсан юм байлгүй, юу ч үгүй болчихсон байлээ ш дээ, яасан их буянтай хүн ш дээ, ерөөсөө. Тэгж байсан. Зарим хүнийх бол тэгээд л байгаад л байдаг юм гэнэлээ ш дээ. Тэгээд хөөрхий алга бололгүй байгаад л байдаг хүн байдгийм гэлээ. Амьтан тэгж ярьдаг байсан. За одоо болбол яахав, юу хийж л байна л даа одоо чинь нэг их цементэлж барьдгаа байчихсан, зүгээр газардуулаад яахав дээгүүр нь өөрийн нь хөрсөөр хучаад би сая болбол муу дүүгээ болбол тэгж л оршууллаа л даа. Юу хийгээд яахав, одоо тэгээд хэдүүн зурагтаар ярьж байналээ, яасан ч ухаан мартсан амьтан байдаг юм, юу хийж байналээ ш дээ, ухаад авсны нь модыг доторхи идэж уух юм байвал аваад тэгээд авсны нь модоор хагалж гал түлдэг, гэж ярьж байлээ. Ямар ухаан мартсан амьтан тэгж явдаг юм, энэ Нарангийн энгэрт эртээр зурагтаар нэг намайг нэг асаагаадахад хальт мульт тэгсэн чинь тийм ярилцлага зурагтийнхан очсон яриулаад зогсож байналээ.

Саранцэцэг -

Ер нь бага байхад таны ээж аавтайгаа ингээд л хоорондоо харьцдаг байсан, одоо үеийн хүүхдүүдийг харж байхнаа хоорондоо ялгаатай юм байх юм уу?

Дуламжав -

Одооны хүүхэд их толгоймсог, биднүүс чинь ээжийгээс аавгүй өссөн болохдээр ааваас нэг их мэдэхгүй юм, ээжээсээ бол би ерөөсөө ээжээс арван хэд хүртлээ би ээжийгээ би нэг эвгүй харвал ахиад дуу гардаг ч үгүй, тэгээд л чив чимээгүй болоод л хэлсэн юмыг нь хийгээд л явчихдаг, одоо болбол хүүхдүүд нэлээн яах гээд байгаа юм, тэгэх гээд байгаа юм уу, ингэх гээд байгаа юм уу, энэ тэр гэж хариуцаад байгаа дуулдаад байгаа юм. Би өөрөө тэгж хариуцаж байгаагүй болохдээр над эвгүй санагддаг юмаа, манай 2 ач ч овоо овоо болоод 18, 9-тэй төгслөө л дөө. Тэгээд ажиглаад байхад ерөөсөө л өнөө том улсынхаа яриатай яг л хамтраад л уралдаад л ярьчихдаг одоо тийм болчихсон байна.

Саранцэцэг -

Ач нарыгаа харж байхад ?

Дуламжав -

Тийм. Би ч миний зээ болбол их даруухан, миний том нь эрэгтэй миний зээ бол их даруу

Саранцэцэг -

Охины чинь хүүхэд үү, байх нь байна ш дээ, тээ ?

Дуламжав -

Тийм. Хүн нэг юм хэлчихсэн байвал за л гэхээс тэгж хариуцаж мариуцахгүй. Манай энэ багын нэг охин их хариуцна. Урдаас тайлбар их хэлнэ. Мэдэц нь дээрдчихсэн байдаг юм уу, яадаг юм, би одоо заримдаа гайхаад л байдаг юм, төрсөн үр минь л үр. /инээв/ гээд л боддогийм. Миний охин одоо 40 гарч байгаа мөртлөө ээж яасан юм гэж урдаас угзарч үзээгүй ээ, за ээжээ тэгье л гэдэг байсан, хэлж үзээгүй. Одооны хүүхэд чинь үгүй болчихсон юм шиг байна.

Саранцэцэг -

За танд их баярлалаа. Танд одоо надаас асуугаасай, би тэрийг л хэлэх юмсан, гэж боддог юм байвал хэлж болно.

Дуламжав -

Би одоо болбол ганцхан юунуудаа болбол голдуу юу хийлээ. Одоо улсынхаа хойд үеэ л одоо хүн болгон сайхан хүмүүжүүлээсэй л гэж боддог юм мэдэцтэй, ухамсартай хүмүүжил гэдэг чинь мэргэжлээс өмнө хүмүүжил гэдэг чинь шалтгаалж байна. Ерөөсөө ажиглаад байхад одоо энэ хүүхдүүд ингээд л гадаа яваад л явж байхад одоо сайхан эцэг эхтэй хүүхдүүд бол хүнтэй харьцаж байсан ч их сайхан харьцаад гарч байна. Манай энэ дээр багш хүүхэн бий. Архангайн Өгий нуурт хичээл анги, захирал хийсэн гэж байналээ. Тэр хэдэн хүүхэд нь их харьцаа сайхантай, хаа газар уулзана их сайн муутай инээж алдсан, ийм сайхан хүүхэд нь. Нэг хүүхдийг нь хараад байвал их хөөрхөн, бүр ерөөсөө одоо их сургууль төгссөн нэлээн хэд хэдэн сургууль төгссөн, хэрэв тэгээд багын аятайхан өссөн хүүхэд болбол том болсон ч тэр янзаараа голдуу амьтантай харьцдаг юм болов уу гэж би харсан. Манай хэд одоо чухам ямар явдгийг мэдэхгүй. Манай банди чинь жаахан түргэн ааштай, манай хүүхэн бол гол алдахгүй ээ,миний хүүхэнд болбол гайгүй. Ямар ч байсан хүнтэй хэнтэй ч болов ярьсан яриад эвээ олоод явна, миний хүү болбол хамгийн бага, солиорч байдаг нэг өдөр ...Ээжээ гээд л тэгнэ, Аан гээд л тэгсэн чинь, ..Ээжээ бид 3 чинь тэгш эрхтэй юм байна гээд л тэгнэ, яагаад гээд л гэлээ. Бужаа чинь айлын том /ахаа хэлж байгаа юм/ хүүхэд, Онжоо чинь айлын ганц охин, бүр хуруугаа дарж байгаад ингээд байгаа юм, би чинь айлын отгон бага хүү нь одоо тэгээд эрх тэгштэй 3-уулаа л ижил байх гэж./инээв/ Манай тэр их шогтой юм яринаа, тэгээд хүнтэй хэд хоног уулзчихвал явсан газраа сайн муу юм яриад л инээдтэй инээдтэй юм яриад л одоо заримдаа ирээд намайг аваад л ийш тийшээ явахаар чинь надаар л ээжээ тэгж байна уу, ээжээ ингэж байна уу, инээгээд л дандаа шоглож явдаг юм.

Саранцэцэг -

Заа за танд сонирхолтой ярилцлага өгсөнд их баярлалаа, эрүүл энх урт удаан наслаарай.

Дуламжав -

Заа сонирхолтой ярилцлага авсанд баярлалаа. Сайхан ярилцлага авсанд өөрт чинь баярлалаа. Багын цагийн дурсгал сайн ярих шиг боллоо/инээв/

Саранцэцэг -

Их ядраасан бол уучлаарай.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.