Bat-Shatar


Basic information
Interviewee ID: 990101
Name: Bat-Shatar
Parent's name: Peljee
Ovog: [blank]
Sex: m
Year of Birth: 1959
Ethnicity: Halh

Additional Information
Education: incomplete secondary
Notes on education: This most likely means 7 years of schooling.
Work: unemployed
Belief: BUddhist
Born in: Bayan-Öndör sum, Övörhangai aimag
Lives in: Arvaiheer sum (or part of UB), Övörhangai aimag
Mother's profession: retired
Father's profession: died, herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
education / cultural production
work
democracy
foreign relations
new technologies


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)

religion
socialism
salary
nostalgia


Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Ганболд -

За та өөрийгөө танилцуулаад, өөрийнхөө амьдралын түүхийн талаар ярьж өгнө үү?

Батшатар -

Намайг Пэлжээгийн Батшатар гэдэг Өвөрхангай аймгийн Баян Өндөр суманд 1959 оны 1 сарын 25 нд төрсөн. Эцэг эхээс зургаан банди одоо бүгд амьд байгаа. Би бага насандаа ээжийнхээ эмээ өвөө хоёр дээр өссөн. 1967 онд нэгдүгээр ангид суугаад 1975 онд найм дугаар ангиа төгсөөд 1975-1977 онд Архангай аймгийн хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургууль төгсөөд Сэлэнгэд хоёр жил ажиллаж байгаад, Ардын айрмад цэргийн алба хаасан. Цэргээс халагдаад 1981 онд Өвөрхангай аймгийн барилна контоорт ажилд орсон. 1985 онд нисэхийн барилга контоорт замчнаар гурван жил ажилласан. Тэгээд Өвөрхангайн барилга засвар ангид гурван жил ажиллаад тэгж байтал нөгөө зах зээл чинь эхлэсэндээ. Тэгээд л ажилгүй боллоодоо.

Ганболд -

Хөдөө өнгөрүүлж байсан хүүхэд насныхаа талаар?

Батшатар -

Хөдөө бага насаа өвөө эмээ хоёртойгоо нэгдлийн цөөхөн хэдэн хоньтой өнгөрөөж өсгөж үржүүлж байлаа. Зуныхаа амралтаар адуунд мордоно, гүүгээн барина, унага татна хүүхэд байхад хөдөөний хүүхдийн ажил барагдахгүй их байж дээ. Хүүхэд нас бол иймэрхүү өнгөрсөндөө.

Ганболд -

Бага боловсролыг хаана эзэмшисэн бэ?

Батшатар -

өвөрхангайн Баян Өндөрт 4-р анги хүртлээ тэнд байсан

Ганболд -

таны гэр бүл хамаатан садангаас чинь ямар нэгэн хэлмэгдүүлэлтэнд өртөж байсан хүн байгаа юу?

Батшатар -

Түүнийг ёстой хэлж мэдэхгүй юм байна.

Ганболд -

Хүмүүсээс сонсож байсан зүйл? Заавал 1937 оны хэлмэгдүүлэлт ч биш социализмын үед ч гэсэн албан тушаалын хэлмэгдүүлэлтэнд өртөж байсан уу?

Батшатар -

Тэр талаар ер нь байхгүй байх.

Ганболд -

Соёлын довтолгооны талаар юу мэдэх вэ та?

Батшатар -

Соёлын довтолгоо 60-д оны үед л гарсан юм гэнэ лээ би хүүхэд байсан болохлоор сайн мэдэхгүй байна. Хөдөөний авгай хүүхнүүдийг ариун цэвэр сайн сахь гээд л алчуур энээ тэрээг нь цэвэр байлгах, маарал гэж байгаагүй байх цагаан ямбуугаар л аяга шангаа арчидаг байсан байх тиймэрхүү юм л сонсож байсан. Түүнээс өөр нарийн сайн мэдэхгүй.

Ганболд -

Нэгдэлч хөдөлгөөний талаар?

Батшатар -

Нэгдэлч хөдөлгөөн гэдэг чинь надтай жацуу юм шиг байгаа юм 1959 онд л сүүлийн нэгдэлжих хөдөлдгөөн дуусаж байсан гэсэн. Арай ахиухан малтай айлын мал хөрөнгийг нь цомогтгож нэг тоонд хүргээд л илүү гарсаныг нь хураагаад байсан гэсэн.

Ганболд -

Ажлын гараагаа хаанаас яаж эхлэсэн бэ? Мэргэжилээ хаана эзэмшисэн бэ?

Батшатар -

Архангай аймгийн ХАА ТМС-д 1975-77онд барилгачин мэргэжлээр төгсөж байсан. Тэгээд Сэлэнгийн Баруун Бүрэн сум одоогын Гургалтайн сангын аж ахуйд хоёр жил ажиллад цэрэгт явсан барилгын цэрэгт явсан мэргэжилээ гайгүй сайн эзэмшисэн тэгээд энэ Өвөрхангай аймгийн барилга контоорт 3,4 жил ажилласан ер нь тэрнээс хойш л хувиараа барилга энээ тэрээ гээд л ажиллаад явж байна.

Ганболд -

Цэрэгт хэдэн жил алба хаасан бэ?

Батшатар -

Цэрэгт 3н жил алба хаасан.

Ганболд -

Дандаа барилга барих уу?

Батшатар -

Тийм дандаа барилга барина.

Ганболд -

Цалинтай юу?

Батшатар -

Цалин байхгүй. Иэгэхдээ халагдахад хэдэн төгрөг өгдөг байсан.

Ганболд -

Бусад цэргүүдэд өгдөг байсан уу?

Батшатар -

Үгүй. Энэ барилгын цэрэгт л өгдөг байсан.

Ганболд -

Цэргээс халагдахад ямар нэгэн зэргийн цол зэргэм өгдөг байсан уу?

Батшатар -

Өгдөг байсан. Би 1981 онд халагдахадаа барилгын 012-р ангиас засал чимэглэл, шавар будгийн 4-р зэрэгтэй халагдаж байсан.

Ганболд -

Таны хүүхэд байх үеийн боловсролын систем одоо үеийнхтэй харицуулвал ямар байна?

Батшатар -

Тэр үеийн баш нар их үнэнч шудрага үаадаг байсан юмуу ер нь хүүхдүүдийн ойт толгойнд ортол заадаг байсан юм. Одооны хүүхдүүдээс Монгол улс хэдэн аймагтайв гэж асуухад бараг мэдэхгүй байх шүү. Тэр үеийн багш нар бидэнд их үнэнч зааж өгдөг байсан. За энэ аймаг тэдэн сумдтай ийм газар нутаг, хүн амтай гэх зэргээр, жишээ нь Өвөрхангай аймаг гэхэд л тэр үед Арван мянгаад хүн амтай, 1,5 сая малтай тиймэрхүүл хичээлийг зааж өгдөг байсан юм. Тэр үеийн багш нар мэдлэг чадвар сайтай байсан. Одоо үеийнх муу байгаа байх.

Ганболд -

Багш нар нь муу байн уу? Хүүхдүүд нь муу байгаа юмуу?

Батшатар -

Багш нар нь муу байгаа байхаа.

Ганболд -

Таны үед боловсролын системд төр аль хир их нөлөөлдөг байсан бэ?

Батшатар -

Төр их сайн нөлөөлдөг байсан юмуу, багш нар нь тийм их мэдлэг чадвартай байсан юмуу ер нь бол миний бодлоор бол тэр үед нэг боловсролын яамны сайд нь 4-5 жил ажиллаа хийчихдэг одоо бол засгийн газар унахлаар л тэгээд л сайдууд нь солигддог болчоод байгаа. Багш нарын ур чадвар бол ер нь муу лгэхээс өөр аргагүй болчхоод байна.

Ганболд -

Хүүхэд байхад чинь улаан буланд өөр юунд юм кино жүжиг их гардаг байв уу?

Батшатар -

Тэр үед чинь би байранд суудаг байлаа хагас бүтэн сайнд нэг кино гаргана. Бага ангийхан үдээс хойно орохлоор оройн цагаар дандаа л томчууд үзнэ. хагас бүтэн сайнд л кино жүжиг үзнэ дээ аймаг орон нутгаас ирнэ, хотоос ирнэ тэгж л үздэг байсан.

Ганболд -

Мөнгөөр үздэг үү?

Батшатар -

Тэр үед хүүхэд кинонд нэг төгрөгөөр орно. Одооны хүүхдүүдэд ярьвал худлаа гэнэ дээ.

Ганболд -

Ихэвчлэн ямар кино гардаг байсан?

Батшатар -

Ихэвчлэн Орос, Монгол кино л гардаг байсан

Ганболд -

Анхны үзсэн кино?

Батшатар -

Анхны үзсэн кино нэг баахан лам нартай кино байсан юм тэр үед Баян Өндөрт нэгдүгээр ангид орчоод киноны нэр битгий хэл өөрийнхөө нэрийг бичиж чаддаггүй байсан юм чинь. Нэг сайхан Монгол кино үзэж байсан.

Ганболд -

Тэр үед хичээлүүд дээр чинь голчлон юу заадаг байсан бэ?

Батшатар -

Тэр 60, 70-д онд чинь багш нар их л юм заадаг байсан. Одоо тэгээд нас өндөр болохлоор мартчих юм.

Ганболд -

Таны бага байхдаа үзэж байсан хагийн гоё кино юмуу жүжиг?

Батшатар -

Жүжиг бол Ц.Нацагдорж “Учиртай гурван толгой” тэр үед хотоос л хүмүүс ирж тоглож байсан юм би долоодугаар ангид байсан байх. Киноноос гэвэл “Улаан дарцаг” бас их сайхан кино, Оросын киноноос бол “Баригдашгүй өшөө авагч” гээд нэг сайхан кино байгаа.

Ганболд -

Орос Монгол киноноос өөр барууны кинонууд гардаггүй байсан юмуу?

Батшатар -

Өө байхгүй. Тэр чинь хориотой байсан.

Ганболд -

Социализмын үеийн дарга цэргийн харьцаа?

Батшатар -

Социализмын үеийн дарга бол дарга шиг цэрэг бол цэрэг шиг л байсан. Дарга нэг Дарга нэг энэ ажлыг өнөөдөр дуусга гэвэл бид дуусгадаг л байлаа. Яг л ийм л байсан

Ганболд -

Одоо үеийнхтэй харьцуулвал?

Батшатар -

Одоо бол дарга гэж байдагч юмуу хэн мэдэхгүй ээ.

Ганболд -

Аж үйлдвэржилт Монголд яаж явагдаж байсан бэ?

Батшатар -

Тухайн үед бол ер нь аж үйлдвэрлэл хөгжиж байсан. Жишээ нь гэхэд хөнгөн хүнсний жижиг үйлдвэр гэхэд л арьс шир бүх юмаа л монолдоо боловсруулаад л, нэхий гэхэд л арьс ширний үйлдвэрээс гараад л дарханд очоод л одооны нэхий дээл чинь тэндээс л гардаг байлаа ш дээ. За нэг тиймэрхүү дээ ер нь.

Ганболд -

Тухайн үед хүмүүс яаж ажилд ордог байсан бэ?

Батшатар -

Жишээ нь би гэхэд л цэргээс ирээд л Өвөрханагйн барилга контоорт нооромчноор ороод. Тэр үед сарын цалин бид хийснээрээ авдаг байсан болохоор бас бололцооны авдаг байсан шүү. Би чинь заслын баргиадад ороод л 700 – 800₮ авч байлаа нисэхэд очоод 2000, 3000₮ авдаг байлаа одоо хүнд хэлбэл итгэхгүй дээ.

Ганболд -

Дундаж цалин хэд байсан бэ?

Батшатар -

Дундаж цалин бол нооромчид бло бараг яамдын орлогч сайдын хэмжээнд байсан шүү. Тэгэхдээ байнга авна гэж юу байхад. 3 сарынх гэхэд л 3 мянгаадыг авчдаг байсан тэгэхэд орлогч сайд нар чинь 1100-г авдаг байсан ер нь нисэх бол их өндөр цалинтай байсан. Оросын тусламжаар баригдсан одоо Буянт-Ухаа Чингис хаан онгоцны буудал шүү дээ. Тэрний зам дээр ах нь 2,3н жил ажиллаа. Куны цагт бол бид нар 2000-3000-г авдаг байлаа ш дээ.

Ганболд -

Тухайн үеийн нийт ажилчдын дундаж цалин хэд байсан юм?

Батшатар -

Хамгийн бага нь цэвэрлэгч хүн 180₮ авдаг байсан, дунд мэргэжлийн хүмүүс 550-600, дээд мэргэжлийнх нь 700-900, дарга сайд нар нь мянга гаргаад л авдаг байсан.

Ганболд -

Тухайн үед үйлдвэрт ажилд авахад шалгаж авдаг байсан уу?

Батшатар -

Тэр бол янз бүр. Хувьсгалт намын гишүүн байсан бол ерөөсөө шууд ордог байсан. Ямарч ажилд хамаагүй энд нэг орон тоо байхад намын батлахаа үзүүлээд л шууд ордог байсан. Энгийн ажилчдад бас жаахан шалгавар байсан байх.урд өмнө нь хэрэг төвөгт холбогдож байсан уу гээд л янз бүрийн анкет бөгөлж байгааад л ордог байсан.

Ганболд -

Тухайн үед хүмүүс үйлдвэрт ажиллах дуртай байсан уу? Эсвэл өөр газар ч юм уу ажиллах дуртай байсан уу?

Батшатар -

Ер нь үйлдвэрт ноором хийдэг байсан болохлоор залуучууд бол их дуртай ордог байсан байх.

Ганболд -

Тухайн үед мэдээлэлийг хаанаас яаж авдаг байв?

Батшатар -

Тухайн үед гану мэдээлэл үнэн зүйл авдаг байсан нь үнэн сонин авч байлаа. Тэгээд бас Хөдөлмөр, Залуучуудын үнэн, ганц нэг сэтгүүл, Өвөрхангайд бол Өвөрхангай сонин тэрнээс л мэдээлэл авдаг байлаа. Ямар гадаад дотоодод зочилж байсан биш тэр сонин дээр гарсан бүхэн л үнэн тийм байлаа даа.

Ганболд -

Тухайн үеийн цалин амьдралд чинь хүрдэг байсан уу?

Батшатар -

Тэр бол хангалттай хүрдэг байсан.

Ганболд -

Ардчилалын талаар юу мэдэх вэ?

Батшатар -

Энэ ардчилал гэдэг чинь Монголын ард түмэнд их юм авчирч өгсөндөө. Одоо нэг гадаад паспорттой бол аль ч оронд зочилж болж байна ш дээ. Хэлье гэсэн үгээ хэлж чадаж байна. Их юм авчирч өгсөн.

Ганболд -

Ардчилал эхэлж байх үед ямар ажил эрхлэж байсан?

Батшатар -

Би ардчилал эхэлж байх үед барилгачин л байсан.

Ганболд -

Ардчилалын нийгмийн хөдөлгөөнд оролцож байсан уу?

Батшатар -

Үгүй. Хажугаас нь хараад л дэмжээд л явдаг байсан.

Ганболд -

Энэ ардчилсан хөдөлгөөн явагдснаар надад нэг тийм юм авчирна, өөрчлөлт авчирна гэсэн тийм ямар нэгэн хүлээлт байсан уу?

Батшатар -

Яг тэр үед юугаач мэддэггүй байлаа нэг өглөө босоход л дэлгүүрт хоосон лангуу давснаас өөр зүйл л байдаггүй байсан. 2000 оноос эхэлээд л ард түмний амьдрал сайхан сайжирч байна: хувиараа наймаа хийгээд л энэ ард түмэн чинь болж байна ш дээ.

Ганболд -

Ардчилалын нийгэмд авчирсан хамгийн нааштай нөлөө таны бодлоор?

Батшатар -

Ард түмнийг их чөлөөтэй болголоо. За би өнөөдөр Улаанбаатарт амьдарна гэвэл Улаанбаатарт амьдарч байна. Мөнгө төгрөг байвал Амеркид амьдарна гэвэл тэнд амьдарч болж байна. Хүний эрх чөлөөг бүрэн хангасан энэ ардчилал гэдэг чинь. Энэ нийгэмд чинь чи юу хйиж чадаж байна чи түүгээрээ мөнгө ол гэнж байна ш дээ. Ажилгүй бол яах юм чаддаг юмаараа л амьдарч байна.

Ганболд -

Таны амьдралд нөлөөлсөн зүйлүүд нь?

Батшатар -

Миний амьдралд одоо яахав 3н хүүхэдтэй 2н их дээд сургуульд суралцаж байна. Тэр үед чинь улаан шугамны хойно орвол ТМС өмнө нь орвол техником, толгой сайтай бол их дээд сургууль цаашлаад гадаадад сурна Орос, Зүүн Герман гээд л суралцдаг байсан. Тэрнээс өөр оронд цуралцдаггүй байсан байх.

Ганболд -

Ардчилалын нөлөө ер нь эрэгтэй эмэгтэй хүнд ялгаатай зүйл их байсан уу?

Батшатар -

Ер нь эрх тэнцүү болсон байхаа хараад байхад манай авгай гэхэд л 50, 50% болчхоод байна. Би уулан 60% 40% -аар л байдаг байсан юм.

Ганболд -

Социализмын үеийн гадаад харилцаа, таны хувийн гадаад харилцаа ямар байдаг байсан бэ?

Батшатар -

Миний хувьд гадаад харилцаа гэж юу байхав. Монгол орон чинь социалист хэдэн оронтойгоо бараа таваарын солилцоо хийдэг юм шиг байгаа юм. Гаднаас бол юм орж ирээгүй. Харин намайг цэргээс халагдаж байхад Говь комбинат Японы хөрөнгө оруулалтаар дайн байлдааны өр төлөөр л нэг босож байсан. өөр тийм гадаадын хөрөнгө оруулалт монголд орж ирээгүй шүү. 1939 оны дайны өрөөр л Япон Говийг бариж өгсөн байх гэж би боддог юм. Бусад нь СИВ – н орнуудын тусламжаар бий болсондоо.

Ганболд -

1984 оны Лос-Анжелсын олимпод Монголчууд яагаад оролцоогүй юм бол тэр талаар?

Батшатар -

1980 оны Москвагын олимпод социалист хэдэн орнууд л орсон юм байхгүй юу. 1984 оныхд капитлист орнууд л орсон юм. Иймээс социалист, капитлист энэ хоёр нийгмийн ялгаанаас болоод оролцоогүй байх.

Ганболд -

Монголчууд өөрсдөө яваагүй юмуу эсвэл Оросууд битгий яв гэсэн юм болвуу?

Батшатар -

Ер нь Оросын захиргаанд байсан ш дээ аягүй бол Оросууд битгий яв гэсэн юм байгаа биз. Ямар тэр үеийн биеийн тамар спортын улсын хороон дарга байсан биш юугаа мэдэх юм.

Ганболд -

Таны Бага баян үеийн Баян Өндөр сумын байгаль одоо үеийн Баян Өндөр сумын байгаль хир их өөрчлөгдсөн бэ?

Батшатар -

Тэр бол их өөрчлөгдсөн. Бидний үед бол дэрсэн дунд хонь явж байна гэж мэдэгддэггүй байсан. Одоо бол малын хамар хатгах өвс зундаа ургахгүй байна ш дээ. Таана таваглана гээд л намартаа сайхан ш дээ. Одоо бол тийм зүйл байхгүй. Одоо Өвөрхангайн Баян Өндөрт бол малчид бараг байхгүй хэдэн тийш өөр сумдруу гараад явцгаасан сумын төдд л хэдэн айл байдаг юм шиг билээ.

Ганболд -

Түүний шалтгаан?

Батшатар -

Байгаль цөлжилт, огтоно байна, дэлхийн дулаарал, Монголын хуй салхи энэ бүгдээс л болдог байх.

Ганболд -

Социализмын үеийн гэр бүлийн харьцаа одоо үеийн гэр бүлийн харьцаа энэ хоёрын хооронд ялгаа гарсан уу?

Батшатар -

Гарсан байхаа. Социализмын үед бол энэ хүнтэй суусан л бол тэр хүнтэйгээ дуусдаг байсан юм шиг байгаан. Одоо бол замбраагаа алдсан юм шиг байгаа юм. Бараг 2 жил болоод л авгайгаа сольдог юм шиг байгаан зарим нь бараг 2 сар болоод солиж ч байгаа байх.

Ганболд -

Социализмын үед ер нь төрөөс гэр бүлийн талаар ямар нэгэн бодлого баримталдаг байсан уу?

Батшатар -

Тэр чинь за ингээд гэрлэлтийн баталгаа өглөө салахгүй хагцахгүй байх. Тэгээд л тэр социалист нийгэмд амьдарч байсан хүмүүст хувьсгалт нам гэдэг чинь их том юм за авгайгаасаа салсан уу ажилд авахгүй ажилаас хална энээ тэрээ гээд л их хэцүү байдаг байсан ш дээ. Тийм биздээ одоо манай авгай энэ сууж л байна.

Ганболд -

Тэр бодлого нь жирийн хүмүүст яаж нөлөөлдөг байсан бэ?

Батшатар -

Тэр яахав манайх чинь нэг л намтай байсан юм чинь тэр сайд нарын зөвлөл бол нээх нөлөөлөхгүй одоо бол засгийн газар гэсэн үг шүү дээ. Хувьсгалт намын улс төрийн товчоо гээд л 9н гишүүн 2 орлогчтой тийм л байсан.

Ганболд -

Тэднийг хүмүүс яаж хүлээж авдаг байсан бэ?

Батшатар -

Ганц болж байгаа социализмын дээр нь комнизм гэж байгаа тэрнийг л байгуулах гээд л явсаар байгаад л би чинь капитлизмруугаа 1991 онд гишигсэн шүү дээ.

Ганболд -

Тэр үеийн ардчилсан нийгмийн өөрчлөлтүүдийг тухайн үеийн хүмүүс яаж хүлээж авч байсан бэ?

Батшатар -

Эхний үед бол их эмзэг хүлээж авсан ардчилсан нийгмийг дэлгүүрт гэхэд л кг-н бор давснаас өөр зүйл байдаггүй байсан. Иоджуулсан давс гэдгийг мэддэггүй байлаа. Энэ ардчилсан нийгэм гарч ирээд л аль нь хүний биед сайн аль нь хүний биед муу гэдгийг хэлж өгсөн.

Ганболд -

Таны амьдралд ямар нэгэн гүн гүнзгийгээр нөлөөлсөн зүйлүүд байгаа юу? Байдаг бол яаж нөлөөлж байсан бэ таны амьдралд?

Батшатар -

1985 онд манай том хүү төрж байлаа. Тэр бол миний амьдралын хамгийн баярт үйл явдал даа.

Ганболд -

Таны амьдралд ер бусын буюу бусдаас онцгой гэсэн зүйл байгаа юу?

Батшатар -

Байхгүй дээ. Дэлхийн социалист нийгмийг үзлээ, капитлист нийгмийг үзлээ, ардчилсан нийгмийг үзлээ ер нь жирийн хүний амьдралаар л амьдарч ирлээ.

Ганболд -

Социализмын үед сүсэг бишрэлийн талаар ямар үзэлтэй байсан бэ?

Батшатар -

Би болохоор хөгшин ээжийн ах лам дээр нь өссөн болохоор багаасаа бурхан тахилаа яаж шүтдэг тахьдаг талаар бол би мэднэ. Шашин талдаа бол шарын шашинаа шүтэж билэгддэг.

Ганболд -

Тухайн үед нийгмээр шашиныг хорьсон байсан уу?

Батшатар -

Хорьсон байсан. Тэгэхдээ одоогоор бол зул сарын 25 юмуу даа нутгийн хэдэн хөгшчүүд нууцаар очиж ном уншуулдаг байсан шүү. Биднийг хүүхэд байхад их айж ном уншдаг байсан. Цаанаас чинь морь мотоцинкельтой хүн ирэх вий намынхан ирэх вий гэж л айдаг байсан. Харуултай байдаг байсан.

Ганболд -

Баригдвал яах уу?

Батшатар -

Баригдвал шарын шашныг суртчиллаа гээд л хэдэн лам нарыг шоронд хийчихдэг байсан.

Ганболд -

Ард иргэдийг яах уу?

Батшатар -

Ард иргэдийг яадаг байсан юм боллдоо тэр үед чинь гандан хийдэд очиж хойдох урдах насаа даатгаад л үхсэн хүнийхээ хойдхыг уншуулаад л өргөл барьцаа өөрсдийнхөө хэмжээгээр бариад л явдаг байсан.

Ганболд -

Социализмын үед ямар нэгэн шинэ техник нэвтэрч байсан уу? Тухайн үеийн тэр шинэ техник технологитой яаж танилцаж мэдлэг хүрээгээ тэлдэг байсан бэ?

Батшатар -

Шинэ бүтээл оновчтой санлын улсын уралдаан гээд л болдог байсан. Барилгын салбарт л гэхэд гар ажиллагааг хөнгөвчилсөн шавар бууддаг олсон буугарсан байсан бас цахилгаанаар өнгөлдөг юм гээд л байсан тэр үед бид чинь 84, 85 онд ш дээ нэг өрөөг хоёулаа шавардаж хаячихаад л маргааш нь цахилгаан өнгөлөгчөөр өнгөлчдөг байсан. Тэр 80-д оны эх 70-д оны дунд үед бол барилгын салбар бол дандаа гар ажиллагаатай байсан.

Ганболд -

Техник технологитой өөрсдөө танилцдаг байсан уу эсвэл сургалт семнарт явдаг байсан уу?

Батшатар -

Сургалтанд явахгүй ээ. Барилга дээрээ хөдөлмөр хамгаалалын байцаагч хүн нь 3 хоногч юмуу зааж туршлага хийгээд л сурчихдаг байсан.

Ганболд -

Нийгэмд тэр шинэ Техник технологи нь дэвшил дархалтын хандлага нь аль хир их байсан бэ? Улаанбаатарт гарсан юм бол энд ирэх үе нь нэг сарч юмуу хоёр сарын дараач гэх юмуу?

Батшатар -

Тэр бол их удаан. Улаанбаатарт шинэ юм гарч байна гэсэн бол Өвөрхангайд бол 2-3 жилийн дараа нэвтрэх жишээтэй байсан. Барилга дээ ржишээ авахад л Улаанбаатарт нэг шинэ юм гарч гэх юм бол тэндээ 2 жил шахуу туршиж байгаад л 3 дахь жилээс нь хөдөөд ирнэ.

Ганболд -

Таны мэргэжлийн онцлог?

Батшатар -

Миний энэ мэргэжлийн онцлог бол хүүхэд байхаасаа л энэ мэргэжлийг эзэмшисэн 3н жил айрамд тэгээд л 50 гарталаа энэ мэргэжлээр зүтгэж явна даа.

Ганболд -

Барьсан томоохон барилга?

Батшатар -

Батлан хамгаалах яамны өргөтгөл 4н давхар, иргэний хамгаалалын ерөнхий газрын барилга ер нь томхон барилга гэвэл хотод тийм Өвөрхангайд гэвэл Өвдөгийн худагын тоосгон зовут тэр ч одоо өнгөрсөн юм шиг байгаан, одоо байгаагаас энэ хүнсний үйлдвэр, жижиг сажиг барилга бол зөндөө л бариж байлаа даа.

Ганболд -

Анхны цалин хэдэн онд хаанаас авч байв?

Батшатар -

Анхны цалин бол 1977 онд Сэлэнгийн Гургалтайн сангын аж ахуйгаас 350₮ авч байлаа. Их мөнгө байсан шүү.

Ганболд -

Тэр мөнгөөрөө юу хийж байв?

Батшатар -

Тэр мөнгөөрөө тэр үеийн залуусын өмсдөг өргөн өмд яак эд нар бол их үнэтэй байсан 1000 гаран төгрөг байсан юм. Тэр тарфизан өмдөө өөрсдөө хийдэг байсан 72-н давуу гэж байсан тэрнээс 2м-г аваад л хийдэг байсан. Одоогын бараг хогийн шүүр шиг юм шүү дээ. Тэр женсэн өмд бол хар зах дээр зарах хориотой уулзаж байж зарна гээд л нөгөө нөхөртэй тохирно тэгээд ганц хоёр зуун цаас буулгавал ёстой тэнгэрийн умдаг атгасан юм шиг баярлаал авна шүү дээ.

Ганболд -

Яагаад хорьдог байсан юм?

Батшатар -

Барууны юмыг оруулж ирлээ гээд л тэгдэг байсан байх.зардаг хүмүүс нь гадаадын илчин сайдын хүүхдүүд тиймэрхүү хүмүүс л оруулж ирдэг байсан байх. Их ховор байсан. За тэр монтано женс өмссөн гэвэл янзтай шүү дээ. Тэр үеийн женс чинь бараг босоод зогсчихдог байсан одооных бол босох нь битгий хэл дандаа хэвтчихсэн л байх юм байна ш дээ. Гадаадынхан бас чанаргүй юм хийдэг юм болов уу.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.