Ichinhoroloo


Basic information
Interviewee ID: 990102
Name: Ichinhoroloo
Parent's name: Shoovdor
Ovog: Dalai gün
Sex: f
Year of Birth: 1956
Ethnicity: Halh

Additional Information
Education: higher
Notes on education:
Work: retired
Belief: Buddha
Born in: Bayan-Öndör sum, Övörhangai aimag
Lives in: Arvaiheer sum (or part of UB), Övörhangai aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
education / cultural production
work
democracy
privatization
new technologies


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)

medical profession
privatization
cultural campaigns
education
socialism
climate


Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Ганболд -

За та өөрийгөө танилцуулаад амьдралын түүхийн талаараа ярьж өгнө үү ? хаана хэзээ төрсөн гэдгээсээ эхлээл.

Ичинхоролоо -

Би Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын 3-р багт 1956 онд төрсөн. Шоовдорын Ичинхорлоо бага насандаа малчин айлын гэрт өссөн эхээс 6-лаа өсөж хүмүүжиж ирсэн. Сургуульд орж 8-р ангийгтөгсөөд 1972 онд айл гэр болоод 4 хүүхэд төрүүлсэн хоёр охин 3 хүүтэй одоогоор 9 ач зээтэй. Боловсролын хувьд айл гэр болж амьдарч байж байгаад 5 хүүхэдээ төрүүлсэний дараа анагаах ухааны дунд сургуулийг 1988 онд төгсөөд өвөрхангай аймгийн ариун цэвэр халдварт судлалын станцид эрүүл ахуйч бага эмчээр 18-н жил ажилласан. Ариун цэвэр станц маань эрүүл мэндийн газарт эрүүл мэндийн төв гэх мэт хэдэн хэсэг салбар болсон. Салбар болон задрах явцад эрүүл мэндийн төв гэсэн нэрийн доор халдвар судлаач, ариутгагч, багц натри хариуцсан нэг бага эмчтэй 7 хүний бүрэлдэхүүнтэй гарч ажиллаж байсан. Энэ бүрэлдэхүүнээрээ 6-7 жил ажилласан. Энэ байгуулагат халдвар судлагч бага эмчээр ажилласан. Халдвар судлагч бага эмчээр ажиллаж байхад манай байгууллагын бүрэлдэхүүн нэр нилээд өөрчлөгдөж байсан л даа мөн сүүлд эрүүл мэндийн газар нэртэйгээр ажиллаж байхад эрүүл ахуйч бага эмчийн ажилаа гүйцэтгэж байлаа. Ингээд 2002 оноос хойш аймгийн эрүүл мэндийн газарт дархалаажуулалт буюу ерөнхийдөө вакцин хариуцсан бага эмчээр 2007 он хүртэл ажилласан. Энэ алба маань өвөхрхангай аймгийн 18 сумын 0-16 хүртлэх насны хүүхдийн вакциныг хариуцаж явдаг байсан энэ байгууллага нь Улаанбаатарын улсын халдварт өвчин судлалын удирдлаган доор үйл ажиллагаагаа бүх сумдуудад явуулдаг. Сум болгон эмчтэй тэр эмч нарыг нь би хариуцан ажилладаг. Энгийн үгээр хэлбэл нярав л юм л даа. Нөгөө талаар дүн бүртгэгч ингэж янз бүрийн юм хариуцаж ажиллаж байгаад 2007 онд 5 хүүхэд төрүүлсэн гэдгээрээ тэтгэвэрт гарсан. Манай ам бүл 5 хүүхэдтэй 7 байсан бол одоо 4 хүүхэд маань айл гэр бүл болон тусдаа гарч 1 зээ нэг хүүтэйгээ дөрөвүүлээ амьдарч байна.

Ганболд -

Бага боловсролыг хаана эзэмшсэн бэ?

Ичинхоролоо -

Бага боловсролыг Баян-Өндөр суманд эзэмшсэн. 8-р ангиа Баян-Өндөр суманд төгсөөд тэгээд айл гэр бүл болоод 4 хүүхэдээ төрүүлсэнийхээ дараа анагаах ухааны сургуульд орж төгсөж ажиллаж байсан.

Ганболд -

Хэдэн онд анагаахын сургуульд элссэн бэ?

Ичинхоролоо -

1985 онд элсээд анагаахын дундын эрүүл ахуйч анги нь 3 жилээр төгсдөг юм. Тэгээд 1988 онд төгссөн.

Ганболд -

Ямар мэргэжилээр төгсөх үү ?

Ичинхоролоо -

Эрүүл ахуйч бага эмчээр. Эрүүл ахуйч бага эмч гэдэг маань хүнсний эрүүл ахуйч, орчны эрүүл ахуйч, хүүхдийн эрүүл ахуйч, халдварт гэсэн 4 чиглэлээр төгссөн юм.

Ганболд -

Таныг бага үед боловсрол эзэмшиж байх үеийг одоо үеийнхтэй харьцуулахад ялгаатай онцлогтой тал юу байна ?

Ичинхоролоо -

Ер нь харьцангйгаар чанарын өөрчлөлт байх шиг байна. Намайг 8- анги төгсөх үед чинь анагаах ухааны дундыг эрүүл ахуйчаар их цөөхөн хүн төгсдөг байсан харин бага эмч эх баригч гэсэн мэргэжилээр төгсдөг байсан юм. Би тэр үед айл гэр бүл болцон хойно оо анагаахын дунд орж байсан л даа тэр утгаараа чанарын өөрчлөлт гарсан юм болов уу гэж боддог юм.

Ганболд -

Чанарын өөрчлөлт гэхээр таныг сурж байх үе чинь сайн байна уу? Эсвэл одоогийнх нь сайн байна уу?

Ичинхоролоо -

Түрүү үеийнх нь сайн байсан хариуцлагатай, одоо үе бол яахав сурах гэсэн нэг нь сурдаг сурж чадахгүй нэг нь тэгэсгээд яваж байхад болдог юм шиг байна. Намайг сурж байх үед анагаахын дунд төгссөн хүн одоогийн анагаахын дээдийг төгссөн хүн хоёр бол ерөнхийдөө адилхан шүү миний ойлголтоор бол

Ганболд -

Тухайн үед сургуульд сурхад төлбөр хөлс төлдөг байсан уу ?

Ичинхоролоо -

Тэр үед бид нар төлбөр төлөх битгий хэл степендтэй сурдаг байсан. Энгийн оюутанууд 180 төгрөг, сайн сурсан оюутануудад 200 төгрөг, онц сурсан оюутануудад 220 төгрөг авдаг байлаа. Энэ мөнгө маань их мөнгө байсан шүү.

Ганболд -

Тэр мөнгийг яаж авдаг байсан юм сар болгон уу эсвэл улиралд авдаг байсан юмуу ?

Ичинхоролоо -

Сар болгон авдаг байсан. Тэгээл бид нар чинь 20 төгрөгөөр 4 хүүхэд нийлээл 80 төгрөгөөр сарынхаа хоол хүнсийг авдаг байсан.

Ганболд -

Хангалттай юу? Хүрэх үү

Ичинхоролоо -

Хангалттай

Ганболд -

Бусад үлдсэн мөнгөөрөө юу хийх үү ?

Ичинхоролоо -

Бусад мөнгөөрөө дөнгөж 10-р анги төгсөөд сургуульд орсон хүүхэдүүд юу хийж байсаныг би сайн мэдэхгүй, миний хувьд лав би 4 хүүхэдээ орхиод ирсэн болхооор хүүхэдүүдийнхээ хувьцасыг бүрэн тэр мөнгөөр авдаг байсан. Энэ их сонин байгаа биз

Ганболд -

Тийм,сонин байна

Ичинхоролоо -

Би оюутаны амралтаар ирэхдээ хүүхэдүүдийнхээ чемдан хувьцастай ирдэг байсан. Тэр байтугай Улаанбаатарт чинь бүх юм байдаг байсан юм чинь боовон тос байхгүй гэхэд 5-10 кг тос аваал ирдэг байсан. Одоогийн оюутанууд шиг ийм юм тийм гэх юм байхгүй өөрөө 20 төгрөгөөрөө хоололчихдог байсан.

Ганболд -

Автобусны мөнгө ?

Ичинхоролоо -

Тэр үед чинь автобусны мөнгө хэд байсан юм болдоо

Ганболд -

Мөнгө авдаг байсан уу?

Ичинхоролоо -

Мөнгө авдаг байсан 20 юмуу 50 мөнгө байсан байхаа тэгээл бид нар чинь оюутаны үнэмлэхээ үзүүлээл явдаг байсан

Ганболд -

Үнэгүй юу ?

Ичинхоролоо -

үнэгүй л явдаг байсан. Тэр чинь одоо 85-88 оны үйл явдал шүү дээ. Одоо бодход худлаа гэмээр юм шиг байгаа биз дээ

Ганболд -

Тийм байна Таныг сурж байх үед хөдөлмөрийн доод хөлс хэдэн төгрөг байсан бэ?

Ичинхоролоо -

Цэвэрлэгч, үйлчлэгч нарын цалин 180 төгрөг байсан юм. Хамгийн дээд талын их эмч нарын цалин 400-420 төгрөг байсан.

Ганболд -

Онц сурвал ажил хийж байгаа хүмүүсээс илүү цалин авдаг байсан байна шдээ тэ?

Ичинхоролоо -

Онц сурвал тэгнэ. Би чинь тэгээд энгийн байдлаар нөхөр хүүхэдүүдээ орхиод ирсэн юм хүлээж авахдаа тиймэрхүү амьдрал ийм байна тийм байна гээд хоёр тийшээ санаа тавихаар, тэгээл баахан хүүхэдүүд дунд ороод юм уншиж сурна гэхээр ойлгоц муутай 4 хүүхэд төрүүлцэн 30 хүрж байгаа. Тэгээд хүүхэдүүдээр уншуулаал тайлбарлуулахаар гайгүй энгийн маягаар ойлгоно эсвэл нам гүм хүнгүй орчинд уншвал янзын ойлгоно. Манай ангид чинь дөнгөж 8, 10-р анги төгсөөд орсон жаахан хөнгөн хийсвэр маягийн хотын хүүхэдүүд байдаг байсан би чинь жаахан сэдэртэй байрны зөвлөл, сурагчдын зөвлөл, үйлдвэрчний хороо, ангийн дарга гэж байлаа тэгээл хичээлийн хажуугаар тэр болгон чинь аймар их ачаалалтай байгаа юм чинь ёр нь л нилээн бэрхшээл дунд байсан. Эхний жил бол маш хүнд байсан. Дараагийн 2,3 дахь жилүүдэд харьцангуйгаар дассан тэгээл хоёр талдаа тасаал ирсэн чинь төгсөх болсон тэгээл би бодож байсан юм анагаахын дээдийг төгссөн бол болох л байсан байна төгсөөд ирхэд амьдрал ямар ч байх юм билээ цалин мөнгө сайтай ёр нь болох л байж гэж бодож байлаа.

Ганболд -

Ер нь нийгмийн ажилд идэвхитэй оролцсоноор оюутаны цалин дээр чинь нэмэгдэл байсан уу?

Ичинхоролоо -

Нийгмийн ажилд идэвхитэй оролцсон гэж тодорхой мөнгө өгдөггүй байсан гэхдээ байранд үнэгүй суулгадаг байсан. Байрны зөвлөл гэдэгт чинь байрны дарга энэ тэр гэсэн 4-5 хүн байдагбайсан.

Ганболд -

Аль байранд тэр үед амьдардаг байсан бэ?

Ичинхоролоо -

Би чинь анагаах ухааны дунд сургуулийн дотуур байр гэж арслантай гүүр гэдгийн урд талд байлаа одоо тэр нь эмч нарын сургалтын инстстут гэдэг болцон байна лээ тэр байранд байдаг байсан. Тэнд байрны зөвлөл гэсэн нэрийн дор 3-н жил үнэгүй амьдарсан.

Ганболд -

Таныг сургуулиа төгсөөд ирэхэд ажилд орох боломж хир байсан бэ?

Ичинхоролоо -

Миний хувьд болохоор энд эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаад сургуульд явсан болохоор харин хүүхэд шуухдыг бол тийшээ яв ийшээ яв гэж явуулж л байсан. Миний хувьд бол амьдрал ийм байна би энд ажиллаж байсан гэж хэлсэн чинь өө ажиллуулах боломж байхгүй хөдөө зовуд яв гэхээр нь өө надад тийм боломж байхгүй чадахгүй гээд урьд нь 11 жил ажилласан байсан болохоор бардам хэлж байгаа юм чинь тэгсэн за тэгвэл ариун цэвэр станцид түр орон тоон дээр хүнсний эрүүл ахуйчаар авлаа энэ мэргэжилээрээ 1 жил ажилаад хүүхдийн эрүүл ахуйчаар ажиллаж байсан.

Ганболд -

Тэр үед дээд сургууль төгссөн хүмүүсд ажилын байрны боломж хир байсан бэ?

Ичинхоролоо -

Гайгүй байсан шдээ одоо чинь харин өчнөөн сайхан сургууль төгсчөөд жил олдохгүй байна шдээ тэр үед сургууль төгссөн хүмүүсд ямар нэг ажлын байр олддог л байсан. Яг миний үед бол аймагт эрүүл ахуйч халдвар судлаач эмчийн орон тоо байсан болохоор ажилд орсон. Харин ажлуулах боломж байхгүй гэж байсан ч намайг дарга нар нь таньдаг урьд нь ажиллаж байсан болохоор түр орон тоон дээр авсан юм. Одоо чинь 3-4 жил сурж баахан мөнгө төгрөг зарчаад гарж ирээд ажил бахгүй дэл сул наймааны ажил хийгээд тэрийг чинь мэргэжилтэй мэргэжилгүй хийгээл байгаа юм чинь оргүй байхаар гээл хийж байгаа хүмүүс байна. Мөн мэргэжилээрээ ажиллаал явж байгаа хүмүүс байна. Гэхдээ ихэнх нь тийм сайхан сургууль төгсчөөл ажил хийж чадахгүй мэргэжилийн ажил байхгүй орон тоо байхгүй гэсэн асуудал зөндөө байдаг юм шиг байна лээ.

Ганболд -

Аав ээж, гэр бүлийнхээ талаар ярьж өгөөч ?

Ичинхоролоо -

Манай аав ээж хоёр бол Баян-Өндөр суманд амьдардаг хүмүүс байсан. Эхээс зургуулаа. Манай аавын талын хүмүүс бүгд өөд болцон одоо ганцхан хөгшин үлдсэн дээ ийм л байна. Манай гэр бүлийн хүн бол Бадарчын Гарамочир гэдэг бид хоёр 10 жилийн сургуульд байхаасаа танилцсан. 8-р ангиа төгсөөд барилгын техник мэргэжилийн сургуульд сураад барлигчин, гагнуурчин гэсэн хоёр мэргэжилээр төгсөөд аймгийн барилга угсралтын конторт ажилд орсон. Аймгийн барилга угсралтын контор чинь нилээн том байгууллага олон ажилтантай тэгээл 90-д оноос буюу зах зээлд шилжсэнээр дампуурлын байдалд орсон энэ барилга угсралтын контороос амьдралын гараагаа эхэлсэн хүмүүс олон л доо энд ажиллаж байгаад жил гарантай завсарласан дараа нь брокерын пүүсд ажилд орсон. Мөн брокерын пүүс нь дампуурлын байдалд орсон тэгээд амьдралын ирэхээр яаж ажилгүй байж байхав гээд петровисд түгээгчээр 2001 оноос хойш одоог хүртэл жаиллаж байна.

Ганболд -

Таны гэр бүл болон хамаатан саданаас чинь хэлмэгдүүлэлтэнд өртсөн хүн бий юу ?

Ичинхоролоо -

Манай хадам талын хүн байгаа манай өвгөний өвөг эцэг нь Балин гэдэгхүн хэлмэгдэлтэнд өртсөн юм билээ.

Ганболд -

Тэрний талаар та сайн мэдэхүү хэдэн онд яаж хэлмэгдэж байсан талаар нь ?

Ичинхоролоо -

Тэрний талаар сайн мэдэхгүй, би хадамаасаа асууж байсан юм надад нарийн тайлбарлаж байгаагүй. Хэлмэгтүүлэлтэнд өртсөн хүн байгаа харин хэдэн онд тэгсэн ингэсэн гэж хэлж чадахгүй.

Ганболд -

Та ажлын гараагаа анх хаанаас эхэлсэн бэ?

Ичинхоролоо -

Баян-Өндөр суманд 8-р ангиа төгсөөд одоогийн нөхөртэйгээ танилцлаа би тодорхой мэргэжил боловсролгүй манай өвгөн Баянхонгорын барилгын ТМС-д явсан. Манай эцгийн талын хүн энд байдаг байхгүй юу 15-ын жолооч гэж хүн байсан юм. Тэгсэн чинь намайг энд ирж ажил хий гээл миний үеийн хүмүүс чинь сургууль соёлд явалгүй ихэнх нь хөдөө гарчдаг байсан юм шүү дээ их сонин сургууль соёлд явахгүй бүдүүлэгч юмуу аль эсвэл өөртөө арчиагүй байсан ч юмуу тэгээд аймаг дээр ажил хийнэ гэсэн зорилготой ирээл эцгийн талын хүнийд байж ажил төрөл хийнэ гэсэн чинь ажил олдохгүй надад мэргэжил энэ тэр байхгүй нэ:г хэсэг ажилгүй байлаа хэсэг хугцааны дараа манай тэр ах нилээн танилтай ч байсан юмуу одоогийн Чин мэнд эмнэлэг байгаа газар чинь намын хороо 1-р гуанз гэж байсан одоогийнхоор ресторан л юм л даа манай ах би чамайг тэнд гуанзнд оруулж өгөе гэлээ тэгэхээр нь би чадна чадна гэчихлээ нэгэнт ажил хийнэ гэсэн зорилготой ирсэн юм чинь ямар ажил юм гэсэн чинь зөөгч юм болов уу гэлээ тэгэхээр нь чадна чадна гэж хэлээд ажилд орсон. Намайг орход Бадамханд гэж ахлах тогооч байсан юм одооч байгаа л даа хүмүүс андахгүй дээ тэр чинь 1974,75 оны юм байхгүй юу. 1975 онд одоогийн чин мэнд эмнэлэг чинь аймгийн намын хороо байдаг байсан юм түүний нэг давхарт аймгийн 1-р гуанз байсан юм. Аймгийн 1-р гуанз гэдэг нь тухайфн үедээ хамгийн сайн гуанз байсан юм ингээд 1-р гуанзд ажилд оровоо тэгээл надаар зөөгч хийлгэвээ зөөгчийн ажил чинь хурдан шаламгай хүний хийх ажил шдээ би чинь хөдөөнөөс ирсэн төв суурин газрын боловсролгүй жаахан болихдуухан байдлаар хийлээ би тэнд жил гаруй хугацаанд зөөгч хийсэн. Тэр үед чинь би 17, 18 настай байсан байх тэгээд тэнд дарга нар их орж ирж хоол иднэ. Нэг удаа дарга нарт үйлчилээд гүйж байсан чинь нэг дарга нь хөөе чи нашир гэлээ яваад очсон чинь энийг хар гэсэн чинь тавагтай хоолонд нь үс байж байхын тэгхээр нь үс байна гээл гараараа авчихгүй юу тэгсэн чинь намайг бүдүүлэг бохир заваан гээл тогоочоо дууд гэлээ тэгээл бадамханд эгчээ дуудад байна гэж хэлээл ирлээ тэгсэн танайх их бохир заваан байна танай зөөгч энэ ажилд тэнцэхгүй хүн байна зөөгчид чинь хэлсэн чинь гараараа авчихлаа ингэж болохгүй гэдэг юм байна. Манай тогооч уучилаарай манайх шинэ хүн авсан юм энэ тэр гэсэн байх л даа тэгээд тогооч маань намайг нилээн зэмэлсээн тэгж болдоггүй шдээ тухайн үед нь уучилаарай би хоолыг чинь солиод өгөе гэдэг байхгүй юу юу гэж хүний хоол руу гараа дүрж байгаа юм гэлээ. Тэгээд би жаахан сэтгэлээр унаад Бадамханд эгчээ надад хэцүү санагдаад байна аа хүмүүс загнихгээд байгаа юм шиг санагдаад байх юм гээл одоог бодвол гайгүй л дээ гэхдээл хурдал түргэл гээл, хэцүү юм байна ааа би ажиллаж чадахгүй юм шиг байна ажилаасаа гарая гэсэн чинь юу ярьж байгаа юм ажиллахгүй яах юм ажил чи гэдэг юм байна. Тэгээд ажилсаар байгаад жил шахуу ажиллаад ерөөсөө хэцүү санагдаад нэг өдөр ажилдаа очоогүй юм тэгсэн чинь яасан гэхээр нь яагаачгүй гэж хэлээл тэгээл тэр ажлыг хаячихсан. Тэр үед чинь цалин 200 хэдэн төгрөг байсан тэр чинь их мөнгө байсан шүү.

Ганболд -

Анхны цалин чинь хэдэн төгрөг байсан бэ?

Ичинхоролоо -

Тэр үед чинь хамгийн доод цалин буюу үйлчилгээний ажилчидийн цалин 180 төгрөг байсан юм гэхдээ тэрнээс арай өндөр зөөгч гэдэг нэрээрээ. Угаагч үйлчилэгч нар 180 төгрөг, зөөгч нар 200 гаруй төгрөг, тогооч нар 300 гаргаад авдаг байсан.

Ганболд -

Тухайн үед анхны цалингаараа юу хийж байсан бэ?

Ичинхоролоо -

Би анхны цалингаараа юу одоо ярихад их сонин заримыг мартчихсан байх. Тухайн үед 200 төгрөг авна гэдэг чинь надад аймар их барагдахгүй мөнгө байгаа байхгүй юу. Би яг анхны цалингаараа ингэж байсан юм. Бид 2 чинь их сонин амьдрал эхлэж байсан байхгүй юу. Манай өвгөн чинь өнчин өрөөсөн намайг ажиллаж байхад ТМС-ээ төгсөөд ирчихсэн байсан тэгээд бид хоёр одоо энэ 36-р байранд нэг хөндий байр аваад орчихсон нэг цагаан ортой, нэг авдартай, тольтой хэдэн чемодантай л айл болж байсан байх. Тэгээд би анхныхаа цалингаар 4м ягаан далимба, 4 м ногоон жигүүн, ногоон жигүүн чинь их гоё материал байсан байхгүй юу энийг авдаг юм . гэртэй байхдаа дээл энэ тэр хийж үзээгүй ногоон жигүүгээрээ өвгөндөө дээл хийнэ, ягаан далимбаараа өөртэй дээл хийнэ гэж цулуудаад хүнээр зааглгаж эсгүүлээл тэр дээлийг хийсэн. Тэр үеийн хүмүүс дандаа яагаан жигүүгээр дээл хийдэг байсан байхгүй юу тэгсэн манай ээж чи өөрөө хийж чадсан юмуу гэхээр нь хүнээр эсгүүлээл өөрөө хийцэн юм гэсэн чинь дажгүй болж гэхдээ хуниас энэ тэр нь жаахан тиймэрхүү болж гэж хэлж билээ. Далимбаараа өөртэй дээл хийгээл жигүүгээр нь өөртөө дээл хийгээл өмсөж байсан даа. 2 дах цалингаараа 180-ийн цагаан ор дээр нь бүтээлэг энэ тэр авч байсан санагдаж байна.

Ганболд -

Тэр үед одоо үеийнх шиг бараа бүтээгдэхүүн аль хэр элбэг байсан юм бэ ?

Ичинхоролоо -

Ховор шдээ тэр үе чинь 70 хэдэн он шдээ манай охин чинь 73 онд айлын болоочгүй байхад гэртэй гарсан. Одоотой адилхан шилмэл сонгомол байгаагүй. Ер нь гайгүйхэн хүмүүс ягаан жигүүгээр дээл хйигээд өмсдөг байсан юм.

Ганболд -

Тэр юмнууд нь аль хир элбэг байсан юм бэ ? сонголтгүй байсан ч гэсэн.

Ичинхоролоо -

Тэд нар бол байсан. Авч чаддагхүнд бол оросжигүүнээ, орос даалимба байдаг л байсан.

Ганболд -

Хүүхэд насныхаа тухай хүүхэд байхадаа ингэдэг байсан тэгдэг байсан гээл диталчилаад ярьж өгөөч

Ичинхоролоо -

Би чинь эхээс 6, эмэгтэйчүүдийн том нь байсан болохоор нилээн ажил энэ тэрийг гүйцэтгэдэг байсан л да. Манай аав ээж 2 чинь нэгдэлийн олон малтай өглөө унтаж хэвтэнэ гэсэн ойлголт байхгүй сааль сүү авах гэлээд өглөө гэртэй хоёр зуух тавиад гадаа зуух тавиад 3-4 зуух ажиллуулаад сааль сүү хийнэ. Тэр болгонд нь хүүхэдүүд нь тусалдаг байсан би бол айлын том нь учраас маш их рольтой оролцоно. Тэр үед бэлэн түлш түлэнэ гэсэн ойлголт дандаа аргал түүнэ аргал нь хол ойр байна. Арга үүр нь дээр нь шуудайтай аргал даруулана, тухайн үед чинь өдөр их урт болдог байсан ч юмуу аргалд явахад маш их халуун байдаг байсан одоо чинь арал хийж ээзгий ширгээж аргал түүх гэсэн асуудал байхгүй болцон байна шдээ. Тэгээл нэгдэлийн мал малладаг байсан болохоор тодорхой хэмжээний сүү цагаан идээ тушаах нормтой тэгээл хэдэн холбоо хонийг чинь саана нэг холбоонд чинь 30-40 хонь өдөрт 2 удаа саана.

Ганболд -

Өглөө орой хоёр уу ?

Ичинхоролоо -

үдээс өмнө 11-ийн үед үдээс хойш 4 цагийн үед саана даа.

Ганболд -

Ямар хугацаатай саадаг байсан зуны тэдэн сараас тэдэн сар хүртэл саана гэсэн ?

Ичинхоролоо -

тэр үед чинь зун эрт болдог ямар сайн даа л 5 сарын 15 гэхэд мах бэлтгэл явагддаг байсан. Тэгэхэд аль хийдэг сүү цагаан идээ гарцан баэйдаг байсан. 5 сарын 15-наас 7 сарын 15 хүргэдэг байсан юм болов уу. 2 сар чөлөөтэй саадаг байсан байсан. Тэрнээс хойш хонио тавиад ямаа саана.

Ганболд -

Нэгдэлжих хөдөлгөөний талаар та аль хир сайн мэдэх вэ? Яаж нэгдэлжих хөдөлгөөн зарлаж байсан талаар

Ичинхоролоо -

Тэрийг ёстой сайн мэддэггүй юмаа

Ганболд -

Нэгдэлжих хөдөлгөөний ажил үүрэг аюул нөлөө нь хир байсан бэ ? аав ээжийнхээ жишээн дээр

Ичинхоролоо -

Тэр талаар би сайн мэддэггүй юм. Нэгдэлийг одоо бодоод байхаар даатгагч байгууллага шиг санагдаад байгаа юм. Манай аав ээж хоёрт нэгдэл ингэсэн тэгсэн юм байна гэж сайн мэддэггүй юм.

Ганболд -

Нэгдэлээс сард хичнээн хэмжээний төгрөг цалинд авдаг байсан бэ?

Ичинхоролоо -

Ноос ноолуур тушаана тэрүүгээрээ цалингийг нь боддог байсан юм байна лээ. Тэдэн кг ноос ноолуур аруул ээзгий энэ тэрийг тушаа гэсэн нормтой тэр нь биеэлсэн тохиолдолд тухайн үеийн ханшаар цалин нь бодогддог байсан байх.

Ганболд -

Тэр төлөвлөгөө биелэгдээгүй тохиолдолд яадаг байсан бэ ?

Ичинхоролоо -

Мөн адил биеэлсэн шигээ хувилаал бодчихдог байсан.

Ганболд -

Цалингийг нь уу

Ичинхоролоо -

Тийм цалинг нь

Ганболд -

Тэрнээс биш захиргааны болон хариуцлагийн тогтолцоо байсан уу ?

Ичинхоролоо -

Өө тийм юм байгаагүй

Ганболд -

Та соёлын товтолгооны талаар хир сайн мэдэх билээ ?

Ичинхоролоо -

За соёлын довтолгоо гэдэг чинь юу гэсэн үг билээ

Ганболд -

1949 оноос 60-аад он хүртэл соёлын довтолгоон явагдсан энэ тэр гээл

Ичинхоролоо -

Өө энэ талаар чинь сайн мэдэхгүй гэхдээ хүмүүсийн ярьж хэлж байсаныг сонсож л байсан. Гэхдээ энэ талаар сайн мэдэхгүй ээ.

Ганболд -

Ардчилалын талаар таны бодол юу вэ ?

Ичинхоролоо -

Ардчилалын талаар уу

Ганболд -

Ардчиласан хөдөлгөөн оролцож байсан уу, ямар ажил хөдөлмөр эрхлэж байсан бэ

Ичинхоролоо -

Ардчиласан хөдөлгөөнд оролцож байгаагүй. Ардчиласан хөдөлгөөн чинь хэдэн оноос эхэлсэн билээ дээ?

Ганболд -

199, 1989 оноос эхэлсэн гэж үздэг байхаа

Ичинхоролоо -

Одоо энэ хөдөлгөөнүүд чинь ардчилалын үр нөлөөгөөр үүсээд байгаа биз дээ. ?

Ганболд -

Та тэр үед ямар газар ажиллаж байсан бэ ?

Ичинхоролоо -

89, 90 онд ариун цэвэр станцид ажиллаж байсан. Ариун цэвэр станцын нэр нь өөрчлөгдөөл эрүүл мэндийн газар залгуулаад ажиллаж энэлсэн.

Ганболд -

Ардчиласан хөдөлгөөн гарсанаар нийгэмд гарсан үр нөлөө өөрчлөлтүүд юу байна аа ? таны бодлоор

Ичинхоролоо -

Муу талаараа нөлөөлөөгүй байх ер нь ардчиласан хөдөлгөөн гарсанаар ард түмний сэтгэхүй хандалга өөрчлөгдсөн юм боловуу гэж бодоод байгаа юм. Бидний насны хүмүүс буюу манай дээд үеийнхэн нам нам гээл байгаа юм

Ганболд -

Таны амьдралд, арчиласан хөдөлгөөн гарсанаар авчирсан үр нөлөө өөрчлөлтүүд байна уу?

Ичинхоролоо -

Миний хувийн амьдралд ардчилалаар энгээд хохирчихло энэ тэр гэх юм байхгүй. Ингэж муудлаа ингэж дээшилэлээ гэх зүйл миний хувийн амьдралд байхгүй. Харин ард түмний амьралд тус дэм болсон байх гэхдээ тэр талаар сайн мэдэхгүй байна.

Ганболд -

Таны амьдралд дурсгалтай эд зүйл байна уу ? худалдаж авч байсан, өвлөгдөж ирсэн зүйл

Ичинхоролоо -

Тийм дурсгалтай эд зүйл байхгүй ээ манай өвгөн чинь эхээс 4 эх нэгтэй эцэг тустай хүмүүс байсан. Манай өвгөний эцэг 1990 онд нас барсан ааваас нь манай өвгөнд ганц гайгүй чанарын манан хөөрөг үлдсэн юм. өвлөгдөн үлдсэн эд зүйл гэвэл өөр байхгүй. Бурхан дахил бол байгаа л даа өвөг дээдэсээс үлдсэн зүйлүүд бий гэхдээ тэд нарыг эд зүйлс гэхгүй байхал даа. Эд зүйлийн хувьд жинхэн халтар манан хөөрөгүлдсэн юм. Тэр их сонин манайх эзгүй байхад гэрт хулгай ороод аваад явчихсан байсан.

Ганболд -

Одоо бол танайд байхгүй гэсэн үг үү ?

Ичинхоролоо -

Байхгүй. Хулгайд алдаад олоочгүй өвгөн маань тэрэн дээр нилээн хамарсаж байсан.

Ганболд -

Социализмын үеийн гэр бүлийн харилцаа одоо үеийн гэр бүлийн харьцаатай харьцуулбал ялгаа энэ тэр ажиглагдаж байна уу ? таны бодлоор

Ичинхоролоо -

Социализмын үеийн хүмүүс чинь нилээн буйртай ул суурьтай хүмүүс байсан шиг байгаа юм. Одооны хүмүүсийн хувьд буйр суурь муутай, итгэл муутай гэдэг юмуудаа. өчнөөн сайхан байсан дутах зүйлгүй амьдарч байсан саллаа сариналаа энэ тэр гэх юм. Дээр үеийн хүмүүс чинь одоогийн яриагаар наалдан пад гэдэг шиг сайн муу ч бай эв зүйгээ олоол байж л байдаг байсан.

Ганболд -

Энэ одоо амьдрал дээр юунаас нөлөөлж байна амьдрал дээр ? тухайн үеийн төр нийгэмээсүү аль эсвэл сэтгэхүйгээс үү

Ичинхоролоо -

Сэтгэхүй ороод 2-рт санхүү орж байгаа байх. Энэ миний ойлголт шүү. Хувь хүмүүсийн хувьд бол хоолгүй байсан ч гэсэн байгаа яг цай, талхаа хуваагаад идэж уучаад болно доо гэж боддог хүмүүс бол болно шдээ

Ганболд -

Социализмын үед гэр бүлийн хоорондын харьцааг төрөөс ямар нэг бодлог зохицуулалтаар зохицуулдаг байсан уу ?

Ичинхоролоо -

Тийм юм байгаагүй шдээ тэр чинь хувь хүмүүсийн асуудал шдээ

Ганболд -

Социализмын үед нэг гэр бүлийн хүмүүсийг нэг албан тушаал, нэг байгууллага дээр ажиллаж болохгүй гэдэг байсан юм уу ?

Ичинхоролоо -

Социализмаас одоог хүртэл дамаан санхүүгийн холбоотой албан тушаал дээр ажиллуулахгүй гэдэг заалт байсан. Одоо бол ихэнх хувийн хэвшилийн байгууллагат авгай нь нябо нөхөр нь нягтлан, захиралыг нь хийж байгаа юм зөндөөл байгаа шдээ. Дээр үед бол нярав нягтлан хоёрыг нэг гэр бүлийн хүмүүсүүдээр хийлгэдэггүй байсан.

Ганболд -

Таны бага байх үеийн байгаль орчныг одоо үеийнхтэй харьцуулахад өөрчлөлт сайн муу талын зүйлүүд байна уу ?

Ичинхоролоо -

өө байлгүй яахав одоо чинь зун болохоо байсан байна шдээ. Бидний үед чинь 5 сард ногоорчихсон майн баяраар дүпель дорько өмсөөд жагсдаг байсан одоо 5 сард бид нар чинь өвлийн хувцаснаасаа гараагүй байдаг болсон байна шдээ. Одоо бол 6 сарын нэгээс наана өвлийн хувцасаа тайлахаа больсон шахуу байна шдээ. Одоо 8 сарын 25 гэхэд намарын байдалтай жиндээд байдаг болсон байна шдээ

Ганболд -

Социализмын үед гадаад дотоодын мэдээг хаанаас яаж олж авдаг байсан бэ?

Ичинхоролоо -

Тэр үед чинь лекц сонсоол тэр үед чинь 4 дэх өдөр лекцтэй 2 дох өдөр сонсгол гэж өглөө эрт ойрын үеийн бүх мэдээг өгдөг байсан.

Ганболд -

Хэн тэр мэдээг өгөх үү ?

Ичинхоролоо -

Тухайн байгууллагаасаа хариуцаад явдаг байсан эвлэлийн, үйлдвэрчний хороод хариуцаад явуулдаг байсан. Хувь хүмүүс нь сонин сэтгүүлээ захиалаад уншина. Би чинь нэг хэсэг цэцэрлэгт ажиллаж байсан 2 дох өдөр өглөө эрт очиж хүүхэдүүдээ авахгүй бол сонсголд суух гэсэн хүмүүс чинь яагаачгүй хүүхэдүүдээ авчирж өгнө. Одоо бол тийм юм байхаа больсон байна шдээ.

Ганболд -

Социализмын үеийн хүмүүсийн хөдөлмөрийн бүтээмжийг одоо үеийнтэй харьцуулахад ?

Ичинхоролоо -

Янзын ялгаатай Социализмын үед хөдөлмөрийн бүтээмж маш өндөр байсан. Хариуцлагатай сар болгон балл оноогоор дүгэнүүлээд гүйдэг байсан. Одоо бол ямар юмных нь тйим юм байх уу

Ганболд -

Тухайн үед төлөвлөгөө байдаг байсан гэсэн шдээ тэр төлөвлөгөө нормоо биелүүлцэн хүмүүсд ямар нэг урамшуулал шагнал гэж байсан уу ?

Ичинхоролоо -

Сар болгонч биш юмаа гэхэд жилийн эцэсд тэр норм төлөвлөгөөгөө биелүүлсэн тул гэр орон тухайн хүнд ийм тийм урамшуулал өглөө энэ тэр гэдэг байсан. 7 хоног сар улирал жилийн төлөвлөгөө гээд жирийн нэг ажилчин том хавтас барьцан яваг байсан.

Ганболд -

Тэр төлөвлөгөөг хэн гаргах уу? Дээрээс аль эсвэл батлаад өгдөг байсан юм уу ?

Ичинхоролоо -

Хувь хүмүүс өөрсдөө гаргаж өгдөг байсан юм. Тухайн хүмүүс би ингэнэ тэгэнэ гээл жил улиралын төлөвлөгөөгөө гаргана. Улиралынхаа төлөвлөгөөг задлаад сарын төлөвлөгөөгөө гаргадаг байсан. Одоо ажил хийж байгаа хүмүүс нь цалингаа авчаал өдрийнхөө ажлыг хийчээд явж байх юм. Тухайн үед чинь янзын их ачаалалтай бичиг цаасны ажил гэж их тэгээд цагийн бүртгэлийг яс бүртгэнэ.

Ганболд -

Цагаас хоцорвол яах вэ ?

Ичинхоролоо -

Тухайн үед цагаас хочорвол хонх гаргацан тэрэн дээр сануулага нэрийг нь бичээл байдаг байсан

Ганболд -

Ямар нэг арга хэмжээ энэ тэр байсан уу ?

Ичинхоролоо -

Ямар нэг арга хэмжээ авч байгаагүй санагдаж байна.

Ганболд -

Төлөвлөгөө нормоо биелүүлээгүй тохиолд ер нь яадаг байсан юм бэ ?

Ичинхоролоо -

Төлөвлөгөө нормоо биелүүлээгүй тохиолд байгууллага л тэрийг зохицуулдаг байсан байх. Цалингаас нь хасдаг байгууллагууд ч байсан. Яашил гэхэл 30-35 хүүхэд авч төлөвлөгөө биелүүл гэдэг байсан. Бид нарыг чинь 25 хүүхэд авцан байхад та нар зүгээр сууж байна гэдэг байсан. Хүүхэдийн тоо гүйцээгүй тохиолдолд хороололоор айлуудаар явж хүүхэдээ яашилд өгөөч гэж явдаг байсан. Одоо бол өгвөл өгнө биз гээл суудаг байх тэр нь нэг талдаа гоё ч юм шиг санагдах юм.

Ганболд -

Таны амьдралд ер бусын ч юмуу бусдаас онцгой гэсэн зүйл бий юу?

Ичинхоролоо -

Өө тийм юм байхгүй энгийн байдлаар л эд нараас энүүгээрээ илүү дутуу гэх зүйл байхгүй.

Ганболд -

Хувьчлалын талаар ярьж өгнө үү ?

Ичинхоролоо -

Би хувьчлалыг мэдэхгүй хувьчлалд оролцоогүй.

Ганболд -

Хувьчлал явагдаж байхад таны ойлголт ямар байсан бэ? Хувьчлалыг анх зарлаж байхад.

Ичинхоролоо -

Бид нарт чинь хувьчлал оногдоогүй малчин биш ажилчин ч биш завсардаад малчин байсан бол хувьчлал сайн оногдсон юм байна лээ бас ажилчин ангийханд бас оногдсон л юм байна лээ.

Ганболд -

Аав ээж чинь нэгдэлд байсан гэсэн нэгдэл хувьчлагдах үед юм авч чадсан уу ?

Ичинхоролоо -

Аав маань нас барсан байсан ээж ах дүү нар маань бүгд хувьчлалаар малаа авсан

Ганболд -

Анх нэгдэлд өгсөн малынхаа тоогоор авахуу аль эсвэл ам бүлийнхээ тоогоор авч байсан уу ? мөн ажилласан он жилээс шалтгаалж өгч байсан юм уу ?

Ичинхоролоо -

Ам бүлийн тоогоор байхаа, манай ээжийг ганцаараа гээд 100 мал өгсөн харин манай ах дүү нар хүүхэд шуухад гээд олуулаа болохоор олон мал авсан гэдэг юм шүү. Тэгэхээр ам бүлийн тоогоор байх.

Ганболд -

За тэгвэл нэг нэгдэлд нэг гэр бүлийн 2 гишүүн нөгөө нэгдэлд нь бас нэг гэр бүлийн нэг гишүүн ажилладаг тэр 2 гэр бүлийн ам бүлийн тоо адилхан байхад хувьчлалаас адилхан зүйл авч байсан гэсэн үгүү?

Ичинхоролоо -

Тийм байхаа адилхан мал авч байсан байх. Хүүхэд олонтой гэр бүл олон мал авч байсан гэдэг тэгэхээр ам бүлийн хүний тоогоор хувьчлал явагдаж байсан юм боловуу гэж боддог юм.

Ганболд -

Шинэ техник технологитой яаж танилцаж байсан бэ? Та зурагт радио, машин мотоцинколь онгоц гэх мэт зүйлүүдтэй

Ичинхоролоо -

Тэрэнд чинь одоо юу гэж хариулах вэ ?

Ганболд -

Анх курагтыг тэнд тэдэн онд үзэж байлаа гэх ч юмуу ?

Ичинхоролоо -

өө тэрийг одоо санахгүй байх аа. Зурагтыг анх манай Их-Уул дээр чинь орос цэргийн анги ажиллаж байлаа шүү дээ тэндээс анх зурагт худалдаж авч байсан юм. Тэгээл анх зурагтыг үзэж байлаа хэдэн оныг нь сайн санахгүй байна.

Ганболд -

Тэр үед хүмүүс зурагтыг яаж хүлээж авч байсан бэ ? бишрэх гайхах ч юм уу

Ичинхоролоо -

Гайхаж бишрэлгүй яахав. Тэр үед цөөхөн айл зурагттай байсан болохоор орой болохоор ойр хавийн айлын хүүхэдүүд гэрийн 2 талаар чинь шавчана шүү дээ. Манай нэг найз цэргийн ангид таньдагхүнтэй гээд манайд хар зурагт авч өгч байсан юм.

Ганболд -

Тухайн үед зурагттай айл нь бусдаасаа арай лээгүр зиндааных гэх ч юмуу бусдад онгирох зүйл байсан уу ?

Ичинхоролоо -

Өөрсдөө бол юу гэж тэгэхэв харин хүмүүс л эднийх зурагт хөргөгчтэй болцон энэ тэр гэдэг байсан. Тэр үед манай тэр найз 800 төгрөгөөр хөргөгч авч өгч байсан юм. Тэр үеийн 800 төгрөг гэдэг чинь маш их мөнгө байхгүй юу

Ганболд -

2-3 сарын цалин уу ?

Ичинхоролоо -

Тийм шдээ одоогоороо манай тэр хөргөгч ажиллаж байдаг юм . зурагт хөргөгчтэй айл чинь доогуур айлын тоонд орохнүй байсан байх.

Ганболд -

Мөнгөтэй бол бусад хүмүүс зурагт хөргөгч авах боломж байсан уу аль эсвэл танайх шиг ах дүү хамаатан садан найз нөхдөөрөө дамжуулан олж авдаг байсан уу ?

Ичинхоролоо -

Худалдаанд байдаггүй байсан юм чинь танил саданаараа дамжуулан олж авдаг байсан байх.

Ганболд -

Таныг бага байхад улаан буланд кино хир гардаг байсан бэ?

Ичинхоролоо -

Улаан буланд л гарана .

Ганболд -

Анхны үзэж байсан кино ?

Ичинхоролоо -

Өө мэдэхгүй ямар юм үзэж байсан юм болдоо.

Ганболд -

Ихэвчлэн ямар кино оо гардаг байсан бэ? Монгол уу Орос уу

Ичинхоролоо -

Монгол кино оо л гардаг байсан. Арай түрүүний 60-70 оны кинонууд гардаг байсан. Улаан буланд мотор асаагаал гарана тэнд мөнгө төлж орно гэсэн ойлголт байхгүй зүгээр л ороод үзчихдэг байсан. Дуртай нэг нь ороол үздэг байсан.

Ганболд -

Социализмын үед Монгол орны гадаад харилцаа ямар байсан бэ ?

Ичинхоролоо -

Одоог бодвол бага байсан байх. Одоог шиг солонгос энэ тэр явлаа гэдэггүй байсан шүү. Хаяадаа Москва гэж ярьдаг байсан байх.

Ганболд -

Таны ажил мэргэжилийн онцлог бусад ажил мэргэжилтэй харьцуулахад ?

Ичинхоролоо -

Миний мэргэжилийн онцлог гэвэл их онцлогтой эрүүл ахуйчийн мэргэжилийг тэр болгон хүмүүс сонгоод байдаггүй би бол харц үнэрлэх амталахаараа мэргэжилээ тодорхойлоно. Жирийн нэг эмч хүн болд хараад мэдэж магад харин үнэрлээд амтлаад тэр болгон мэдэхгүй байх.

Ганболд -

Таныг энэ мэргэжилийг сонгоход чинь ямар хүн нөлөөлсөн бэ ?

Ичинхоролоо -

Мнай дүү Цэрэндуламын ах нь эмчилгээний бага эмч хүн байсан юм. Манайханд эмчийн мэргэжмл эзэмшисэн хүн байхгүй тэгээд манай ах өнгөрөөд би ажил явдалаар нь хотод очсон юм тгээд л их эмч биш юмаа гэхэд дунд мэргэжилийн эмч болоё гэж бодоол би 4 хүүхэдээ төрүүлчээд нэг зориглоол шалгалтыг нь өгсөн чинь надад эрүүл ахуйч эмчийн хувиар оногдсон. Би анхнаасаа эмчилгээний ангид орно гэж бодож байсан юм тэгээд шалгалтын оноо маань хүрээгүй.

Ганболд -

За баярлалаа

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.