Anonymous


Basic information
Interviewee ID: 990120
Name: Anonymous
Parent's name: Anonymous
Ovog: Achit
Sex: f
Year of Birth: 1972
Ethnicity: Dörvöd

Additional Information
Education: incomplete secondary
Notes on education: graduated 8th grade
Work: manage private livestock
Belief: Buddhist
Born in: Böhmörön sum, Uvs aimag
Lives in: Mandal sum (or part of UB), Selenge aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
childhood
family
education / cultural production
funerals
belief


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Хишигсүрэн -

Манай энэ ярилцлагад Загир гэж энэ дөрвөн хүүхэдтэй малчин эмэгтэй оролцож байна. Загир Увс аймгийн Бөхмөрөн сумын харъяат Сэлэнгэ аймгийн Мандал сумын 5-р багийн нутаг дэвсгэр дээр байдаг “Тарни” амралтын ойролцоо ирж суурьшаад 10-н жил болж байгаа. Аа тэгээд Загир бид хоёр ярилцахаар тохироод зөвшөөрөлөө өгөөд ярилцлагын нөхцөл энэ тэртэй танилцаад ярилцлагаа эхлэж байна. За тэгэхээр Загирын амьдралын бас тодорхой үе.....Социализмын үетэй холбоотой. Ялангуяа хүүхэд нас нь энэтэй их холбоотой учраас бид 2-ын ярилцлага бас их сонирхолтой болох болов уу гэж бодоод ярилцлага хийж байна. За....Загираа ер нь хүүхэд нас эцэг эхийнхээ тухай, сургуулийн амьдрал, сургуулиас өмнөх үеийн амьдрал тийм ээ. Ер нь тэр амьдралынхаа түүхэн үеүүдэд юу болж өнгөрсөн талаар ярилцах уу?

Загир -

За би Бага насандаа бол айлын гурав дах....дөрөв дэх...айлын ганц охин болж төрсөн. Тэгээд ганц охин болж төрөөд аягүй их эрх дураараа танхил өссөн. Тийм их дураараа хүүхэд байсан би хүүхэд байхдаа. Тэгээд аав минь насаараа мал малласан. Малынхаа хажуугаар нөгөө мөнгө, төмөр....ер нь дархан чиглэлийн ажил их хийдэг байсан. Малын зэрэгцээ зэрэгцэж.

Хишигсүрэн -

Малчин байсан уу?

Загир -

Малчин байсан. Ер нь заяаны юу нь. Тэгээд тэр үеээрээ ч юмуу надыг нэг эрэгтэй хүмүүжлээр хүмүүжүүлчихсэн. Ууланд явна хавх авч явна, дагуулж явна. хавх тавина. Ууланд гараад холоос буу буудуулна, буу зааж өгнө. За тэгээд гэртээ суугаад төмрөөр цоож түлхүүр хийхэд нөгөөдөх нь өнгө зүсээ алдчихсан нэг халтар балиар юмсуудыг бүгдийг нь надаар өнгөлүүлнэ, гууруулна, тэгшлүүлнэ зааж өгнө, зөвлөнө иймэрхүү маркаар бага нас өнгөрөөнө. Тэгээд өөрсдөө гэр орондоо ч гэсэн хэдэн залуучуудын дунд өсчихсөн болохоор эрэлхүү.

Хишигсүрэн -

Эршүүд...

Загир -

Эршүүд. Эмэгтэйн чиглэлээр юм сураагүй. Ээж нэг хажуугаар нь утас зүү бариулаад дээлээ нөхөх гэдэг ч юмуу өмдөө нөх гэвэл ер нь тэрнийг ер нь авч хэлэлцэхгүй дандаа л аавын зааснаар бараг эрдэм юм шиг байдаг байлаа. Тэгээд 1980 онд Бөхмөрөний 8-н жилийн сургуульд очиж нэгдүгээр анги....дотуур байранд орж байлаа. Дотуур байранд анх орж байхад бол үсэндээ зүүх лентгүй. Тэр үеийн хүүхдүүд чинь даавуун лент зүүдэг байлаа ш дээ. Тэгээд манай аав тэр зэргэлдээ Ногоон нуур сум руу бүр хэрэг болгож морь унаж яваад охиндоо 2 метр лент....2 төгрөгөөр....4-н төгрөгөөр 2 метр шар лент надад авч ирж өгч байсан. Тухайн үедээ би ангидаа хамгийн гоё нь би байсан. Шар лент зүүчихсэн. Тэгээд тэр үед чинь сургуулийн сумын клубд нэг кино гарлаа. Тэр нь юу байлаа би сайн мэдэхгүй байгаа юм. Тэгээд тэр кино үзэх гээд явсан чинь нөгөө лентээ би гээчихдэг юм аа. Тэгээд нөгөө 11-н сарын амралт гээд л.....11-н сарын амралт болох үеээр аав минь нөгөө лентээ чи яасан бэ гэж асуудаг юм надаас.....үгүй ээ би лентээ байранд нэгдүрчихсэн билүү, нэг хүүхдэд хадгалуулчихсан болов уу би сайн мэдэхгүй байна гээд. Байранд дүрчихсэн бол очоод ав. Хэрвээ хүүхдэд өгчихсөн бол буцаагаад ав, хулгайд алдчихсан юмуу гээчихсэн юм бол дахиад захиад авахуул гэж надад нэг тэгж хэлж байсан. Ер нь ширүүхэн дуугарч, ярьж, анхны ширүүн хандаж байгаа ааш нь тэр байсан тэгээд би тухайн үедээ. Энийг аавыгаа хуурчихлаа гээд өөртөө харамсаад сүйд болж билээ. Тиймэрхүү байдлаар миний сургууль анх эхлэж их юу тавигдсан даа. Тэгээд сургуулийн дотуур байранд байхад яахав ээ тухайн үеийн олон хүүхэдтэй, олон малчины хүүхэд байсан болохоор зарим үед инээдэмтэй, зарим үед ууртай янз янзын тохиолдолууд их л байдаг байлаа. Тухайн үед чинь ээж аав нэг 10-н төгрөг өгөөд намар байранд 9-н сард л явуулдаг байлаа. 10-н төгрөгөөр чинь бид нар тэгээд 3-н төгрөгийн нь еэвэн гэж тухайн үеийн дэлгүүрт байдаг байлаа ш дээ. 3-н төгрөгний еэвэн 11-н сар болтол бараг идэх мөнгө дөө бараг.....бид нарын тэр чинь. Тэрнээсээ хичнээн ч хаглаж иддэг байсан юм бэ /инээв/. Хугсаар нь лав дэвтэр ном авдаг л байсан. Ер нь би лав тиймэрхүү амьдралтай байсан.

Хишигсүрэн -

Аха...

Загир -

За яахав нэгдүгээр анги ч яахав тэгсэн ингэсэн болоод 2-р ангип бид орсон чинь 11-н сарын амралтаар анх эхлээд ирлээ. Хөдөөний нэг хүүхдийн амралт....тэр үед чинь октъябарийн амралт гэж тавьдаг байлаа ш дээ. Тэр амралтаар би хөдөөнөөс сумын төв орох машинд дайгдаад....сумын төвөөс дайгдаад гэртээ ирсэн чинь аав минь ухар сүүл нь хугарчихсан гээд хэвтэрт орчихсон. Ээж малаа гэр тойруулаад хонио хариулсан ээж аавыг асарсан тийм байдалтай байдаг юм байна. Гэрт ирсэн чинь....тэгээд 11-н сарын амралтаар ирээд л яаж байгаа юм чинь түүгээрээ аавдаа санаа зовоод хичээлдээ явахгүйгээр бүтэн жилийн хичээл тасдлаа. Тэгээд л аав минь босож чадахгүй байсаар байгаад манай тэр өдрийн тэр жилийн бараг тэр сарын хүнс дуусаад идсэн мал шөл дуусаад манайд мал алж өгөх хүн олддоггүй.

Хишигсүрэн -

Ах нар чинь тэр үед.....?

Загир -

Ах нар....хоёр том ах 2-уулаа.....нэг нь цэрэгт явчихсан. Нэг нь Баян-Өлгий аймгийн ТМС-д явчихсан. Нэг гадаад Орос руу гараад явчихсан. Манай гурван ах гурвуулаа гурван тийшээ явчихсан. Ерөөсөө тэр үед яг манай аав ээжид туслах хүн ерөөсөө байгагүй. Нөгөө уулын мухарт “Хар үзүүрийн мухар” гэдэгт манайх ганц гэрээрээ байсан юм. Тэгээд хүрээд ирчихсэн болоод аав нэг сар хэртээ асрамжаас гараад нэг юм босдог болоод намайг дагуулаад уул руу гарлаа. Энэ өдөр яаж ийж байгаад 2-уулаа ан олж ирнээ гээд. Чи....2-уулаа уул өөдөө гаръя гээд нэг уул өөд гардаг юм байна. Тэгээд гарсан чинь туулай буудлаа....миний охин очоод осорлоод чирээд ир наадах чинь ямар ч байсан үхчихсэн гээд намайг өөрөөсөө 20-н алхам өндөр лүү явууллаа. Тэгээд яваад очсон чинь нөгөө туулай чинь салхинд ноос нь хийсээд хөдлөөд байгаа юм шиг санагдлаа. Энэ чинь хөдлөөд байна ш дээ гэсэн чинь хөдлөхгүй ээ хөдлөхгүй наадахыг чинь буудсан юм чинь чи яаж ийгээд оосорлоод....бүсээр ингээд оосорлоод, хөлийг нь оосорлоод чирээд оруулаад ир гэсэн байхгүй юу. Тэгсэн хойд хөлөөс нь оосорлоод чирээд ирсэн чинь нөгөөдөх нь юу байдаг юм бэ хатуу газар чирч байгаа юм чинь арьс, ноос нь нөгөөдөх нь шороо болчихсон чирч оруулж ирж. Анхны ан ерөөсөө тэгж л анх ан хийж эхлэж байсан. Тиймэрхүү маркаар л бага нас ер нь өнгөрлөө дөө. Өшөө нэг их содон сондгой гэвэл манайх нэг их том алаг....одоо манай Увсын Бөхмөрөнийхөн ялангуяа манай урд чиглэлийн “Наран”, “хар үзүүр”-ийн айлууд андахгүй. Сартай торгон гээд нэг их том эр үхэр байсан юм. Тэгээд тэр эр үхэр дээр дээр нь суучихна. Тэгээд л суугаад л аргал ачна, харгана ачна.... тэгээд л ерөөсөө тэмээний оронд тэр үхрээ эдэлдэг.

Хишигсүрэн -

Анхан....

Загир -

Тэгээд л тэрнийгээ эдлээд яваад....одоо ч надад авахуулсан гоё гоё зургууд байна л даа. Тэр хар алаг үхрээ унаад явах юм бол тэр хавийнхан намайг андахгүй. Өө нөгөө Загираа л явж байна. Аргаланд явж байна. Усанд явж байна. Загираас өөр хүн явдаггүй гэсэн ойлголттой. Тиймэрхүү л бага насаараа ер нь үхэр мүхэр сургадаг ажилтай л байлаа ш дээ. Хүүхэд байхад.

Хишигсүрэн -

Их эршүүд байж тийм ээ?

Загир -

Эршүүд. Тэгээд нэг өдөр манайх “Гашгууртайд” Сайжрах гэж нэг айлтай байлаа. Тэр айлтай байгаад аав надад урхи тавихыг зааж өгч, хавх тавихыг зааж өгч явлаа. Тэр үед чинь сургуулийн хүүхэд чинь зунд нэг зурамны арьс авч ир гэдэг байлаа ш дээ.

Хишигсүрэн -

Норматай.

Загир -

Тэгээд зурамны арьсны норм хийх гээд би уул нь хавх, урхи хоёр тавьсан байхгүй юу. Тэгээд л өдөр манай Хуяг ах тэгж байхад ирчихсэн байсан. Тэгээд аав Хуяг ах 2 хонь Бөхмөрөний уурхай руу угаалгана гээд яваад өгчихсөн. Өглөө тавьж өгчихөөд явсан чинь өдөр нэг 11-н цагийн үед очоод эргэсэн чинь нөгөөдөхөд нь томоо амьтан орчихсон байнаа. Харсан чинь зурам л юм шиг байх юм. Тэгээд нэг урхинд нь зурам нөгөө урхинд өмхий хүрэн....хавханд нь өмхий хүрэн орчихсон юм байна л даа. Өмхий хүрэн чинь нүхээ онгойлгоод цаад талаараа гараад толгой нь харагдаад байдаг....нөгөө талаар нь болохоор сүүл нь харагдаад. Ямар ангаа мэдэхгүй. Сайжрах гуайд очиж хэлээд надад энийг алаад өгөөч миний хавханд нэг том ан орчихсон байна гээд тэгсэн чинь Сайжрах гуай өө....тэр дуугарч байгаа амьтаныг нь би алж чадахгүй юм байна. Зурмыг нь бол юу байхав нэг юм алж өгнөө гээд. Тэгээд та ер нь амьдралдаа зурам алж байсан уу гээд тэр хөгшинөөс асуусан чинь би ерөөсөө алж байгаагүй анхныхаа анг 56 хүрч байж чамд л алах гэж байна гээд /инээв/....та тэгээд яаж алах гэж байна гэсэн чинь ямар ч байсан модоороо дүрэхлээр наадах чинь үхэх байлгүй, цохиод байж 2-уулаа алая гээд л цохисон чинь өрөөсөн нүдийг нь бүлт цохиод үхдэггүй ээ....нөгөө амьтан чинь. Тэгээд нэг юм хүзүү, нугсыг нь таслаж байж алсан чинь нөгөөдөх амьтан чинь өвчих ямар ч арга байхгүй толгой нь тэр чигээрээ бялц явчихсан. Өрөөсөн нүд нь бүлт явчихсан. Тэгээд би сэжиглээд өвчихгүй сууж байсан чинь орой аав хонь хужирлаад.....юу хонь угаалганд оруулаад бүр орой 6,7 гээд ирж байгаа юм чинь. Ирээд нөгөө анг чинь миний урхинд ан орсон Сайжрах гуай алж өгсөн. Би өвчиж чадаагүй гээд л аавд хэлсэн чинь алив аваад ир анг олсон хүн чинь доор нь арчилж янзлахгүй бол эвгүйрч эсээд муухай болчихдог юм ш дээ гээд авч ирээд аавд үзүүлэх гэсэн чинь нөгөөдөх чинь бүр яахын аргагүй хөөгөөд бүр нүд нь бүлтэрчихсэн бүр яадаг аргагүй болчихсон. Тэгээд тийм ан алсан хүн чинь тэр доороо хэлээд нэг амьтанаар гуйгаад өвчүүлэхгүй яасан юм бэ гээд тэр мэтээс эхлээд надад ан өвчиж тийм алахыг аав минь зааж өгч байсан.

Хишигсүрэн -

Аанхан....нөгөө нэг амьтан тэгээд юу байсан бэ?

Загир -

Нөгөө нэг нь өмхий хүрэн байсан. Тэр өвгөн алж чадахгүй гээд тэгээд сүүлд нь Хуягаа ах надад ам руу нь буудаж алж өгсөн. Тэгээд өмхий хүрэн анд орохоор....ангийн анханд орохоор ерөөсөө амьд насандаа хүн ан алахаа больдог юм гээд манай Хуяг ах чинь намайг цаашлууд л. Тэгсэн чинь манай аав болохоор ан л юм чинь битгий хая наадахаа нэг хатаагаад хадгал гээд надад өмхий хүрэнийх нь арьсийг хадгалаж өгч байсан юм. Зурмыг бол ямар ч өвчих боломжгүй болгоод тэгээд хаяж байсан юм. Энэ ангийн гараа бол анх эхлэж тэгж байсан. Тэгээд ер нь хүн аав ээжтэйгээ байхад аягүй сайхан байдаг юм шиг байгаа юм. Би эцгээ нас барсанаас хойш аягүй их зовж шаналж явсан. Эцгийгээ амьд байхад нэг 11-н сарын амралтаар билүү ирээд уурхай дээрээс цалин тавьдаг байсан юм тэр үед чинь. Тэгээд цалин очоод авсан чинь аав минь 120 төгрөг аваад “чи одоо юу авах вэ энэ дэлгүүрээс юу авмаар байна” гэж надаас асууж байсан. Тэгээд тэр үед чинь 22-ын гутал гэж байлаа ш дээ.

Хишигсүрэн -

Аанхан...

Загир -

22 размертай...22 төгрөгний үнэтэй. Тэгээд хөдөөнийхөн чинь 22-ын гутал авъя, 37-гын гутал авъя, 80-ын гутал авъя гэж ярьдаг. Нөгөөдөх нь яг тэрний дагуу үнэтэй. Тэгээд 22-ын гутал надад авч өгөх юм болоод тэр үед чинь уурхайн нэг агент хэн гэж байсан ш дээ. Нөгөө Доогоо билүү?

Хишигсүрэн -

Анхан....

Загир -

тэр ах байсан юм. Тэгээд тэдний дэлгүүр дотор ороод нөгөө 22-ын гутлыг нь авах юм болоод ямар өнгөтэй гутал авах вэ ганцхан хүрэн өнгөтэй гутал байна бусад нь дандаа хар гутал байна гээд. Нөгөө хүрэнг нь авъя манай хүүхэд их содон сондгой гуталтай яваг гээд л манай аав надад хүрэн гутал авч өгч байсан. Тэгээд л яахав дээ. Хүрэн гутлыг нь тухайн үедээ аваад л өмсөөд, яваад одоо энэ Даваажавын Төмөрөө гэж байсан ш дээ. Та нарын үеийнх байна уу?

Хишигсүрэн -

Аха...

Загир -

Даваажавын Төмөрөө бид 2 яг тэр үед чинь Бөхмөрөний “Хотгорын уурхай”-гаас Бөхмөрөн рүү явах машинд суугаад явах гэж байгаа байхгүй юу.

Хишигсүрэн -

2-уулахнаа....

Загир -

Хичээлдээ. Тэгээд хичээлдээ явах гэсэн чинь машин байхгүй. Ерөөсөө нүүрсэнд явдаг машин байхгүй 2-уулаа Жаамаагын трактор дээр суугаад явж байгаа юм.

Хишигсүрэн -

Жаамаа гэдэг нь жолооч тийм ээ?

Загир -

Жолооч. Тэгээд нөгөө одоо Сүрэнжав гэж байсан даа. Тэр Сүрэнжав Жаамаа 2 кабин дотроо суучихсан 2-уулаа 50 трактортай 2-уулаа согтуу....

Хишигсүрэн -

Аха...

Загир -

Бид хоёр хүүхэд 2-уулаа дээр нь......жижигхэн жижигхэн яахав тухайн үеийн Монгол дээлтэй нэг эсгий гуталтай би нэг дөнгөж өмссөн нөгөө нэг цагаан ултай гуталтай. Ийм 2 хүүхэд нөгөө машин дээр суугад явлаа. Тэгсэн чинь нөгөө 2 ерөөсөө архидаад явдаггүй.

Хишигсүрэн -

Хаана архидаж байгаа юм бэ, хээр үү?

Загир -

Уурхайгаасаа доор эргээд 2-уулаа архидаад явдаггүй.

Хишигсүрэн -

Машин дотроо юу?

Загир -

Трактор дотроо. Бид 2 чиргүүл дээр нь осгож үхэнгээ алдаад....үйл тамаа эдлээд тэр бригадын төвд одоо хэнийд очиж байгаа юм аа. Рашийнд....

Хишигсүрэн -

Аха...

Загир -

Тэгсэн чинь Рашийнд очсон чинь Рашийн авгай бид нарыг ёстой нээрэн дээш нь суу хонож өнж гээд тэгсэн чинь нөгөө 2 чинь согтуу орж ирээд зодолдоод хэвтүүлдэггүй.

Хишигсүрэн -

Аха...

Загир -

Ерөөсөө нөгөө 2 хоорондоо зодолдоод хэвтүүлдэггүй. Тэгээд бид нар чинь яахав дээ зодолдоод хэвтэлтээ нь биш 2-уулаа гармар болж аваад.....нөгөө нутгийн айл гээд Балчиан эгчийн самган байсан ш дээ. Хэн билээ дээ....аа тэднийд очлоо. Манай бригадын юм энэ л гайгүй харах байх гээд тэгсэн яг энэ талдаа ингээд 2 арган дээр хураачихсан хөнжил гудас хувчлагууд.....хөдөөнийхөн энэ талдаа арганд нэг юм хураачихдаг ш дээ. Тэрнээсээ дэвсэх юм......хулдаасан дээр ерөөсөө аяга цай хийж өгчихөөд унт ч гэхгүй хэвт ч гэхгүй бид 2 тэдний тэр газраар өвөртлөөд унтлаа. Өвөртлөөд унтсан хоёр хүүхэд нойрондоо унтаад хоночихоод өглөө боссон чинь осгож үхэхээ шахаж байгаа юм чинь. Тэгээд нөгөө Рашийнруугаа гүйж байгаа юм. Өөрийнхөө гэр лүү гүйж байгаа юм шиг. Тэгээд Рашийнд ороод ирсэн чинь Рашийн эхнэр та хоёр тийшээ юу гэж явж байдаг юм бэ, эд нар зодолдоод та хоёрыг яав л гэж их л болж та хоёрын хөл дээгүүр бөөлжинө биз гэж байж билээ. Тэгээд бид нар өглөө нь бөөн инээдэм болж бид 2 бөөлжсөнд хоносон бол арай дулаан хонох байхдаа гээд бид 2 нэг ярьж байсан /инээв/. Бусад үед аав ээжтэй байх үедээ машины кабинд явдаг л байсан. Тиймэрхүү л байлаа.

Хишигсүрэн -

Аха....яг сургуулийн дотуур байранд ер нь анх ороод ямар санагдаж байв. Байшинд байсан ш дээ.....

Загир -

Тийм ш дээ.

Хишигсүрэн -

2 давхар дотроо байртай байсан. Дотуур байрны багш гэж ямар хүмүүс байсан юм бэ яадаг байсан юм бэ тэр талаар яриач та?

Загир -

Сургуулийн дотуур байранд анх ахыгаа дагаад орсон болоор би яг тухайн үеийн амьдралыг сайн мэдэхгүй. Гэхдээ яахав дотуур байранд бид нар сайхан байсан. Манай Бөхмөрөн сумын дотуур байр болл маш гоё байсан ш дээ. Одоо бид нарын амьдрлааас бол дэндүү гоё байсан. Бид нар табочик өмсөж байсан. Халаадтай байсан. Байранд 5-н хүүхэд дундаа хоолтой байсан. ОО-той, сойзтой, банзан гитартай, мандалинтай, шатартай, даамтай дотуур байранд бол гоё байсан. Ёстой гэртээ байх.....бид нарыг байрны гадна талд байлгаад багш нар хурал хийдэг байсан байхгүй юу. 5,10 минутын хурал хийдэг байхгүй юу. Хугиа багш ирээд нэг өдөр хурал хийлээ. Тэр ерөөсөө миний санаанаас гардаггүй юм. Тэгсэн чинь Хугиа багш ирээд хурал хийгээд. “Та нар бөгсөө арчихдаа хойшоо арчиж бай за юу”, “урагшаа арчихлаар бэлгэ эрхтэнээ завааруулчихдаг юм” гэж.....нэг тийм минчүүн бор дээлтэйгээ, дээлээ ингээд хуйлаад бид нарт зааж өгч байсан байхгүй юу. Тэгсэн чинь Баринзайн Эрдэнэбаатар багшаа та бааж, шээхийг зааж байхаар бусдыг за л даа гээд тэгсэн чинь Баринзайнхан хэзээ өглөөний хоолон дээр 5-н сахар, нэг талх идэж байсан юм бэ. Чи бол олон юм хэлэлгүй намайг хараад сууж бай, чи ингээд бөгсөө арчиж бай гэж /инээв/ Хугиа багш загнаж байсан. Тухайн үедээ яг байранд байх шиг сайхан жаргал хаана байхав дээ. Бид нар дотуур байранд байсан. Ээж ааваар л дутдаг байсан болохоор биш үнэндээ дотуур байранд бид нар юмаар дутдаггүй сайхан амьдардаг байсан.

Хишигсүрэн -

Их тийм цэвэрхэн гоё.....

Загир -

Тийм.

Хишигсүрэн -

Тохитой....

Загир -

Ялангуяа Бөхмөрөний дотуур байр янзын гоё байсан. Би бол сургуульд олон л дотуур байранд явж байсан. Бөхмөрөний дотуур байр шиг сайхан дотуур байр үнэндээ байгаагүй.

Хишигсүрэн -

Хугиа багш тэр багш байсан....

Загир -

Байрны хүмүүжүүлэгч хийж байсан.

Хишигсүрэн -

Ер нь Хугиа багш ямархуу.....юу хийдэг вэ?

Загир -

Хугиа багш бол үнэхээр цэвэрч нямбай үнэхээр гоё хүн байсан ш дээ. Тухайн үед бид нар илүү хошуутай, дугтуйн уруултай гэж ярьдаг байсан болохоос биш....яг бид нарыг амьдарч байхад Пуга багш илэн далангүй...ёстой наана цаана үгүй л ярьдаг байсан ш дээ. Бааж шээхээ ч бид нар хөдөөний хүүхдүүд мэддэггүй л байсан. Тэгэхэд Хугиа багш бид нарт жинхэнэ ухуулга багш.....угаасаа ч ухуулга талдаа сайн юмуу. Бид нарт Пуга багш амьдралд гоё гоё юм заадаг л байсан. Пуга багшийн хувьд бол ярилтгүй сайн багш. Сайхан хүн.

Хишигсүрэн -

Ер нь дотуур байрны яг өдрийн амьдралын нэг......яаж эхлэх үү, нэг өдрийн амьдралыг нэг дүрслээд яриач?

Загир -

За дотуур байрны нэг өдөр үү?

Хишигсүрэн -

Аха... Яаж эхлээд яаж дуусах уу?

Загир -

Бид нар өглөө нэг 6-н цагийн үед тухайн өдрийн жижүүр багш ирж дууддааг. Байрны жижүүртэй нь дуудаж босгодог байсан юм. Тэгээд бид нар 6-н цагт босоод нэг юм нүүр гараа угаагаад тэр байрны хоолонд очиж орно. Хоолонд ороход бол өглөөд нэг 5-н сахар, нэг зүсэм талх бид нарт өгдөг байсан. Цай бол хангалттай. Хэн хэдэн аяга цай уух. За түүний дараагаар бол хичээлийн бэлтгэлд яваад 12 цаг хүртэл хичээлдээ явж ирээд 12-аас 1 цаг 30-ын хооронд хоолны цагууд эхэлдэг байсан. Хоолонд бол нэг хоёрдугаар хоол, тахиа, гахайн мах янз янзын юм тухайн үед хольж өгдөг байсан. Бид нар хөдөөний хонины маханд дасчихсан хүүхдүүд тэр үеийн гахай тахианы махыг иддэггүй л байлаа. Энэ өдрийн хоолыг идэхгүй бол та нарт оройны хоолыг өгөхгүй шүү гээд Хугиа багшаас эхлээд бид нарт чинь хашигчаад суудаг л байсан. Тухайн үед бид нар тахиан мах нь ямар ч сайхан байсныг мэддэггүй, гахайн мах нь яаж байдгийг ч бид нар мэддэггүй л байсан одоо бодоод байхад харамсмаар, харамсмаар юм их л байдаг байсан. За тэгээд үдээс хойшоо болоод ирэхээр байрны хүүхдүүд усанд орноо. 2 өнжөөд нэг өдөр усанд орно. Үгүй бол хувтасаа угаана тиймэрхүү цагийн хуваартай байлаа. Хувцасаа угааж, усанд орох нь тэр хойно, арын байрны тэнд л одоо бодоод байхад усанд ордог байсан юм шиг байгаа юм. Сүүлдээ л тэр дэлгүүрийн урд талд халуун байгуулагдаж тийшээ орсон ш дээ. Бид нарыг байж байхад яг тэр үеээр.....тэгээд л байж байхад 4-н цагаас хойш ёстой нэг 4-н цагаас хойш номын юу харна даа. Орой 7-н цаг хүртэл хичээлээ давтаад суудаг байсан юм. Тэгээд оройн 7-н цагт хоол унданд ороод гарсаны дараа оройн балны дүгнэлт гээд байруудаар хэдэн хүүхэд явдаг байлаа. За байрны ариун цэвэр, сурагчдын ариун цэвэр, за тухайн өдрийн хичээлийн давтлага, элдэв хангайн юм аваад тэрүүгээр байрны дүгнэлт хийж хишиг багш тэр өдрийн юугаа бодвол хөтөлдөг байсан байлгүй. Арай суурьтай. Жижүүр багш ирээд түүний дараа нэг....юу нь....эцэг эх нь байна уу. Сурагчдын зөвлөл ирээд нэг хурал хийж оруулж байсан. Тухайн үед чинь бид нар байранд байж байхад халуун савтай цай байранд нь авч ирээд өгчихдөг. Кострултай хоол авч ирээд өгчихдөг. Байрны нэг жижүүр сурагч яваад авчихдаг нэг тийм л байсан. Бид нар Бөхмөрөний дотуур байранд бол.

Хишигсүрэн -

Аха. Дараа нь ер нь хаанахын дотуур байранд байсан?

Загир -

Ховд сумын дотуур байранд байсан. Баян-Өлгий аймгийн дотуур байранд байсан.

Хишигсүрэн -

Аха...

Загир -

Тэр үед байрууд бол манай Бөхмөрөний дотуур байрыг үнэндээ гүйцдэггүй байсан. Ёстой содон содгой дотуур байр манай Бөхмөрөнгийн энд байсан гэж би тооцдог юм.

Хишигсүрэн -

Ер нь манай хичээлийн байр майрын одоо санаж байна уу?

Загир -

Саналгүй яахав. Сургуулийн хичээлийн байрыг яаж мартах вэ.

Хишигсүрэн -

Аха....

Загир -

Ер нь одоо яахав....би одоо Бөхмөрөний 10-н жилээс гараад......8-н жилээс гараад 21-н жил болж байгаа юм байна. Гэхдээ 21-н жил ч гэлээ гэсэн тухайн үед би сурч байсан сургууль, анх эхлэж “А” үсэг заасан Цэдэннадмид багшаас өгсүүлээд би юу гэж мартах вэ. Тэднийгээ дурсдаг. Яахав хичээлээ л....

Хишигсүрэн -

Тэр шал мал бол гялтагнадаг байсан алчуур нь цав цагаанаараа....коридор бол гялтагнаж байдаг байсан гэж ярьдаг.

Загир -

Тийм ш дээ. Тухайн үеийн цэвэрлэгч нар бол аргагүйн эрхэнд яадаг байсан байх л даа. Жинэхэнэ үнэн голоосоо л цэвэрлэдэг байсан бай л даа.

Хишигсүрэн -

Дотуур байранд хүүхдүүдийн ариун цэврийг одоо..... их сайн байлгах талаар янз бүрийн юм их хийдэг байсан байна ш дээ. Тэгэхээр их онцгой содон янз бүрийн тохиолдол байна уу. Ариун цэвэр сайн байлгахын төлөө багш нар ч юмуу хүүхдүүд ер нь юу хийдэг байсан бэ?

Загир -

Тэрнийг нь ч би сайн мэдэхгүй. Яг тийм гээд хэлчих ч худлаа. Бид нарыг л лав нэг хожуухан.....1986 билүү 1987 онд бид нарыг байранд байж байхад хүүхдүүдийг уртын дуу сургамаар байна. Уртын дуу гэдэг юм Монголоос ерөөсөө холдлоо. Энэ уртын дууг нэг жаахан дэлгэрүүлэх талаас нь хүүхдүүдэд нэг уртын дууны дугуйлан зохиовол яасан юм бэ гээд нэг багш нар хоорондоо яриад нөгөө Хүрлээ ахын аав Цэгмид гуайг байрны хүүрдүүд дундаа бүр нэг уртын дуу зааж анх нэг анги нээсэн. Уртын дууны дугуйлан гэж байранд байгуулаад, байгуулсан тэрүүгээрээ сүүлдээ уртын дууны концерт болгоод нэг тоглож байсан юм.

Хишигсүрэн -

Аха...

Загир -

Ер нь тэр их ховор тохиолдол байсан юм шиг надад санагддаг юм.

Хишигсүрэн -

Аха...

Загир -

Намайг дотуур байранд байж байхад бид нар байранд 5-уулаа байсан. Тэгэхдээ дандаа 2-р бригадын хүүхдүүд байсан. Тэгээд дээр үед чинь цаасаар нэг.....20-23-ны хооронд Намын Үүрийн Хурал гэж болдог боллоо ш дээ. Намын гишүүдийн хурал. Тэгээд л намын гишүүдийн хурал болох үеээр л ёстой нэг өөрийнхөө аав ээжийг ирж байгаа юм шиг л намын гишүүдийн хүүхдүүдийг чинь харж үзнэ дээ. Байранд намын гишүүний хүүхэдтэй айлын байр чинь тэгээд л тэр үед чинь аав ээж нь эргээд л хүүхэддээ боов боорцог, чанасан мах, ааруул.....нэг их турж үхэх гэж байгаа юм шиг авч ирж өгөөд л. Байсан байрны хүүхдүүд нь.....лав манай байранд Баринзай гуайн 2 хүүхэд байдаг байсан. Тэгээд л Баринзай гуай ирээд бид нарт 3 гурван төгрөг өгдөг байхгүй юу. Ямар ч тохиолдолд нөгөө намын хуралд ирэхдээ өөрийнхөө хүүхдэд хэдийг өгдөг юм бүү мэд. Бид нарт бол 3 гурван төгрөг.....бид нар бол Баринзай гуайг намын хуралд ирдэг гэсэн 20-доос хойшоо Баринзай гуайг тоолоод л суучихдаг байсан /инээв/.

Хишигсүрэн -

Сар болгонд болдог байсан юм уу?

Загир -

Тийм сар болгон болдог байсан. Тийм намын гишүүдийн хурал гэж болдог байсан юм. Тэрэнд л лав Баринзай гуай ирдэг. Бид нарын аав ээж нэг хол байсан болохоор нэг их тэр болгон ирэхгүй. Ирэх ирэхдээ яахав нэг 10-н төгрөг, 20 төгрөг. Ер нь л их зах нь 10-н төгрөг өгдөг байсан даа. Тиймэрхүү л маркаар сургуулийн нас өнгөрсөн байаа.

Хишигсүрэн -

Ховд, Баян-Өлгий рүү ер нь яагаад явсан юм бэ?

Загир -

За тэрүүгээр бол нэг том борц болох байх даа.

Хишигсүрэн -

Яасан юм бэ?

Загир -

Би Бөхмөрөнийг.....Бөхмөрөний 8-н жилийг би 4-р анги төгсөөд 3-4-р ангид ордог жилээ би эцэгээсээ салсан. Тэгээд өнчин өрөөсөн хоцорлоо гэдэг маркаар намайг 4-р ангийг төгсүүлээд 5-р ангийг Ховдод арай жаахан дөх үү гэж.....Ховдын 8-н жилд оруулсан юм.

Хишигсүрэн -

Аа...тэгээд тийшээ явах нь ойрхон байсан гэсэн үг үү?

Загир -

Манайхны “Ачит” бригад гэдэг чинь Ховд талдаа ш дээ. Тэгээд тэнд байсан болохоор намайг урагшаа Ховд сумын 8-н жил рүү оруулж байсан юм. Тэгээд Ховд сумын 8-н жилд очоод би жил болчихоод би ерөөсөө идээшихгүй юм байна. Би Бөхмөрөнийхөө 8-н жил рүү явъя гээд дахиад Бөхмөрөн рүү 6-р ангидаа шилжээд сууж байсан байхгүй юу. Тэгээд 6-р ангидаа Бөхмөрөний 8-н жилд очоод суугаад 11-н сарын амралт болоогүй дээ. 10-н сар гараад ирж байсан чинь Самбуу ах эндээс ирээд би дүүгээ шилжүүлж авна гээд. Намайг очоод авчихсан юм байхгүй юу. Тэгээд шилжүүлж авахад тухайн үед Цэгмид хичээлийн эрхлэгч байсан. Тэгээд Цэгмид гуайд хэлээд намайг Зүүнхараагын 10-н жилд шилжүүлнэ гээд аваад ирчихсэн. Энд авч ирээд би танихгүй. Би өөрөө дөрвөдийг хэлэх үү. Энэ хавийн хүүхдийн халхыг хэлэх үү. Би хичээлд хэл ойлгодоггүй /инээв/, хичээлд мууг хэлэх үү. Би хичээлд ороогүй юм байхгүй юу. Даваасамбуу ах намайг энд байранд оруулна гээд аваад ирсэн чинь хичээлд оролгүйгээр 6-р ангийг хагас.....одоо үндсэндээ эхний улирал суусан за юу....

Хишигсүрэн -

Аха...

Загир -

7-г бүр ор тас байхгүй. Мөрнийг төгсөөд бүр нэг ч сургуульд суулгүй 7 төгсөж байгаа байхгүй юу. 8-р ангид аваачиад дахиад Ховд сумын 8-н жилд өгчихөж байгаа байхгүй юу. Тэгээд Ховд сумын 8-н жилд орохоор чинь би тухайн үе хими гэдэг хичээлийг нэг ширхэг ч үзээгүй. За алгебарь, геометрийн теором гэдэг юманд дээр бүр “а” ч байхгүй. Тиймэрхүү байдлаар би бүтэн жил хичээл таслаж явж явж байгаад Ховд сумын 8-н жилд би очиж орсон. Тэгээд Ховд сумын 8-н жилд орохдоо эндээс нэг үлдэгдлээ....зүгээр яг урд талын 6-р ангид ямар сурч байсан тэрүүгээрээ би хувийн хэргээ нөхүүлээд хүрчихсэн. Хөндий дансаар орчихож байгаа юм /инээв/. Тэгж Ховд сумын 8-н жилд орж байгаа юм. Тэгээд яахав тухайн үедээ болдог л байсан юм. Би тэгээд 8-р ангийг төгсөөд би Сэлэнгийн Жимс Ногооны ТМС-ыг аваад Жимс Ногооны ТМС-ийг холдож байна гэж Баян-Өлгий аймгийн Барилгын ТМС-д явуулаад Баян-Өлгийн барилгын ТМС төгссөн юм байхгүй юу. Тэгж будилаж олон газрын дотуур байранд явж байлаа хөөрхий.

Хишигсүрэн -

Тэгээд Баян-Өлгийн ТМС төгсөөд дараа нь...?

Загир -

Баян-Өлгийн ТМС төгсөөд Ховд аймгийн Дарви суманд хагас ажиллаад гарсан. Тэгээд яг зах зээл болж байгаа юм чинь. Барилгын ТМС төгсөөд. Тэгээд тэрүүгээрээ хөдөө байгаад Нямдоржтой суугаад тэгээд Сэлэнгийн энд ирэв дээ хөөрхий /инээв/.

Хишигсүрэн -

Ер нь Нямдорж яагаад....хэзээ суугаад, ямар хуу амьдрал туулж байна даа?

Загир -

За.....хүний амьдрал ямар сансанаар болох биш дээ. Зовж жаргахын алийг тэр гэх вэ. нямдоржтой суугаад надад нэг их уруудсан юм алга. Одоо 4-н сайхан хүүг нь төрүүлчихээд Нямдоржтой суугаад бууруудлаа яахав.....яахав тухайн үеийн л хувь тавилан юм байлгүй дээ. Бид хоёр айл хөрш, саахалт улсууд байдаг байсан. Тухайн үед Нямдоржийн дүү бид хоёр Баян-Өлгийн барилгын ТМС-д, Ховд сумын 8-н жилийн сургуульд цуг байж байгаад Баян-Өлгийн барилгын ТМС-д байж байхад Нямдорж цэргээс бууж ирсэн байхгүй юу. Тэгэхэд ахыг нь тосох гээд дүүтэй нь цуг зогсож байхад 2-ууланг нь татаад л үнсэж байсан даа /инээв/.

Хишигсүрэн -

Дүү нь эмэгтэй хүүхэд байсан юмуу?

Загир -

Дүү нь надтай цуг...эмэгтэй. ТМС-д байсан юм байхгүй юу. Ах нь цэргээс бууж байхад бид хоёр тосоод....ахаа...тэр үед чинь цэргүүд ирдэг байлаа ш дээ. Ах ирж байна цэргээс гэхэд бид хоёр гүйгээд тосоод хүрч байхад бид хоёрыг 2-ууланг нь л татаад үнсэж байсан /инээв/. Тэгээд ах, эгч ер нь тиймэрхүү маркаар анх танилцаж байлаа. 2 жил болж байгаад бид хоёр суусан. Тэгээд суугад бид 2 17-н жил болж байна. Бид 2-ын амьдралд зовж шаналах аль эс байхав дээ. 4-н сайхан хүүгээрээ л гайхуулах юм даа. Өшөө бид 2-т гайхуулаад байх юм /инээв/ гойд гараад байх юм алга. Энэ 4-н хүүхэд сайн сайхан амьдралтай явбал бид хоёрын жаргал түүгээрээ төгсөх байх. Тиймэрхүү.....

Хишигсүрэн -

Зах зээлд яг....сургууль төгсөөд яг амьдрал эхлэж байхад зах зээл эхэлсэн гэж байна ш дээ. Энэ зах зээл эхлээд хүмүүсийн амьдралыг ер нь яаж өөрчилвөө. Энэ тухай ер нь өөрийн чинь амьдрал дээр мэдрэгдэж байх юм ер нь юу байна.

Загир -

Өө мэдрэгдэлгүй яахав. Зах зээл гэдэг юм чинь хүнийг ер нь.....зах зээлд анх эхлээд орж байхдаа шал буруугаар ойлгож байсан. Тухайн үед бид нарт стипент гээд 160 төгрөг авдаг байлаа ш дээ. Тиймэрхүү байж байхад. Тухайн үед маргаашийн зориолго юу вэ. Зах зээл гэдэг юманд шилжиж байна. Мөнгөний ханш гэдэг юм уналаа. Та нар одоо бүх юмыг буцаагаад өөр үнэтэй авна. 20 төгрөгөөр авдаг юмыг 40-н төгрөгөөр авна гэх зэргээр.....бид нарын цалин нэмэгдсэн гэдгээ л бодоод байхаас биш авахаа мэдэхгүй тэнэгтээд /инээв/....тухайн үед казакууд хамгийн түрүүнд мэдчихсэн байсан ш дээ. За одоо ерөөсөө зах зээлд шилжиж байна. Баян-Өлгийн лангуун дээр юм байхгүй дээ гээд бид нар яг тухайн үед.....зах зээлд яг орж байх үед ТМС төгсөж байсан. Тэгээд стипентээ аваад гараад дэлгүүрээр авахад элгэний нухаш, цагаан будаа 2-оос өөр юм олж долоодоггүй л байсан. Нэг печень гээд хар печень байсан ш дээ. Хадтай печень, жимстэй печень ч гэдэг байсан даа тухайн үед нэг хар печень. Тийм гурван юм л Баян-Өлгийн зах, лангуун дээр байдаг байсан. Өөр юм ерөөсөө байдаггүй байсан. Тэгж л бид нар зах зээлд орж байсан.

Хишигсүрэн -

Аха..тэгээд хамт ингээд хүнтэй суугаад амьдрал эхлээд явахад ер нь янз бүрийн бэрхшээлтэй юм юу байв. эсвэл амьдрал гайгүй дардан явав уу?

Загир -

За...амьдралд хүнтэй суухад инээж ханиах юм ч зөндөө, уйлж унжих ч юм зөндөө л байлаа. Бид хоёр.....хүнтэй суугаад би анхныхаа хүүг төрүүлэх гээд....эмнэлэгийн машин ирээд зогсодог юм байна. Чиний хүү төрөх гэж байна, бид нар чамайг авъя гээд. Хөдөөнөөс дуудлага өгөөд би төрөх гэж байна гээд явж байгаа байхгүй юу. Тэгээд сумын төвийг эмч ирээд за чи энэ шөнөдөө төрчих байх. Хонио аваад яв, шөл хийдэг хонио аваад явчих. Айлгүй бол манайд очоод шөлөө хийгээрэй гээд эмч аваад явж байгаа байхгүй юу.

Хишигсүрэн -

Аль сумын эмч вэ?

Загир -

Ховд сумын эмч. Тэгээд бид нар Ховд сумын эмнэлэгт очлоо. Очоод....6,7-н цагийн үед очсон. Очоод өвдөлт зогсоод би өвддөггүй юм байна. Тэгээд Нямдорж айлд очоод шөл хийх юм болоод явсан чинь шөнө дунд хэртээ айлаас шөл хийсэн юм байлгүй нэг шөл хийж ирсэн. Маргааш өглөө хүү төрлөө тэгсэн чинь Нямдорж өвчүүгээр нь шөл хийгээд иржээ. Намрын тарган хонийг хэлэх үү....тухайн үед 10-н сар байсан. Аягүй тарган хонь байсан. Хамаг өвчүүгээрээ барены шилээр дүүрэн шөл хийгээд ирж байсан чинь манай сувиалагч нэг эгч эхнэртэй шөл хийдэг хүн борвиор хийдэг энэ өвчүүтэй шөлөө өөрөө идвэл ид идэхгүй бол бид нарт өг гэж билээ. Тэгээд эмнэлгийн хэдэн асрагя нарт Нямдорж нэг хоол хийж өгчихөөд буцаад гүйгээд борвиор шөл хийж өгч байсан. Анх эхлэж аав ээж 2 болж байхад бид 2 тийм л байлаа.

Хишигсүрэн -

Аха...өөр?

Загир -

Өө тэгээд сонин сондгой янз янзын юм зөндөө болно. Хүн амьдралд янз янзын юм болдог юм билээ ш дээ. Хүн чинь.

Хишигсүрэн -

Юу болов ер нь...?

Загир -

Юу болов гэхээр...гарч ирээд хүүхдээ хувцаслахаас эхлээд анхны ээж авч болж байгаа болохоор бойтигоо хүртэл оёж чадахгүй, бариувчаа хүртэл оёж чадахгүй. Анх эхлэж хүний хорвоод эх болсон хойноо л хүн чинь эмч ч болдог юм байна, уран ч болдог юм байна. Мэргэн лам ч болдог юм байна. Их янз янзын болж байж л хүн чинь эх болдог юм байна ш дээ /инээв/.

Хишигсүрэн -

Аха....Танай аав өөрийг чинь их ан гөрөөнд сургаад яваад байсан байна ш дээ. Тэр ер нь өөрийн чинь хүүхэд насны амьдралд яг тухайн үеийн....хүүхдүүдийн амьдралаас ер нь онцгой юу?

Загир -

Миний амьдрал бол маш содон сондгой байсан. Би бол айлын ганц ч болоод тэр юмуу яг эцгээ дагчихсан болохоор тэр юмуу....үеийн хүүхдүүдээс маш их танхил дураараа тийм хүүхэд байсан. Тэгээд хүүхдүүдээс маш их содон хувцаслана. Малгай гэхэд чинь үнгэн лоовууз ч юмуу үнгэний арьстай захандаа нөгөө арьсаа хадчихсан ч юмуу дандаа ангийн юмтай холботой тиймэрхүү амьдралтай байсан. Би тэр үеээрээ ер нь...ангийн юугаараа их бахархадаг. Манай аав бол ингээд хонинд яваад гөрөөс....ирвэс гэдэг амьтан тухайн үедээ алаад ирж байсан. Тэгээд ирвэс алаад ирчихлээ....би гэрт орохгүй. Манай аав гэрт оруулж ирээд тоонноос өлгөж байгаа байхгүй юу. Тэгэхэд нөгөө ирвэс сүүл нь ингээд газарт хүрэхээр энэ чинь ерөөсөө арьс дотор нь махтай амьтан юмуу махгүй амьтан юмуу гэж би асууж байсан. Тэгээд энэ чинь махгүй зөвхөн арьс байхгүй юу гэсэн чинь. Энэ шөнө намайг идчихвэл яах юм бэ гээд тэгэхэд манай аав гадаа гаргаад тавьчихаад маргааш өглөө оруулж авъя гэдэг байсан /инээв/. Тэгж л оруулдаг байсан. Би ер нь ангаас их айдаггүй мөртлөө....тэр ирвэс гэдэг амьтан тухайн үедээ алаад ирэхэд тухайн үедээ аягүй их.....намайг бага байхад манайх аягүй их уулын мухар, зэлүүд газраар их явдаг байсан. Тэгээд нэг их халтар, хар хоёр нохойтой байсан юм. Тэгсэн Бөхмөрөн сумын малын эмч ирээд миний хүү гэрээсээ боорцог өвөртлөөд гар тэгээд ах нь танайд ору малын бичиг дансны ажил шалгах гэж яваа ах нь малын эмч хүн байна гээд нэг өдөр манай гэрийн гадаа морьтой хүн ирдэг юм байна. Тэгээд л тэгсэн чинь би гэрээсээ игээд Монгол дээлэнд боорцог хийгээд өвөртлөөд хоёр талдаа шидээд явж байгаа байхгүй юу. Нөгөө нохойгоо саатуулаад тэгэхэд нөгөө малын эмч ирээд хаалганы зүүн тал дээр морио уяаад гэрийн урд талд манай нохой дээлийнх нь хормойг сэтлээд оруулж байсан юм даа. Тэгээд нөгөө хүн гэрт орж ирээд надад нэг....намайг нөгөө гэр орноо шатаачихна гээд гал битгий түл гэдэг. Тэгээд би гал түлдэггүй. Өглөө л нэг хэдэн боорцог хийж өгөөд л тэр үед чинь халуун сав гэж байгаагүй ш дээ. Тэгээд данханд нэг цай хийчихнэ. Тэрнээс тэгээд уувал ууна уухгүй бол тэгээд байж байдаг байсан. Тэгсэн чинь тэр ах надад нэг гал түлж өгөөд цай чанаж өгөөд ах ингээд ойрд ирэхгүй. Хол эмнэлэгт явж байгаа. Улаанбаатар зөвөлгөөнд явж байгаа. Чи ингээд энэ захиаг ээж аавдаа өгөөрэй. Тэгээд надад нэг захиа бичиж өгчихөөд явж байсан. Тэгээд тухайн үед манай уулын мухарт байгаад ч тэр юмуу зэлүүд болоод ч тэр манайхны нохой хүн урна. Тэгээд би нөгөө хүнийг чинь буцаагаад гаргах болсон чинь манай боорцог дуусчихдаг юм. Тэгээд миний дүү дахиад нэг юм аргалаад хоёр талдаа нэг юм шидээд нохойгоо саатуулж бай би гараад морио унаад явъя гэсэн байхгүй юу. Тэгсэн чинь дахиад манайх боорцог байхгүй болохоор гараад нөгөө гадаа хураалттай байсан махнаасаа авах гэхээр гар хүрэхгүй. Хөдөөнийхөн чинь сөр гээд 4-н модон дээр хураачихдаг ш дээ. Тийм модон дээр хураачихсан маханд гар хүрэхгүй. Тэгээд яаж гарах уу гэж байсан чинь хорголжин тэжээл гэж байсан ш дээ.

Хишигсүрэн -

Аха...

Загир -

Хорголжин тэжээл.....нэг хорголжин тэжээл шидээд нэг боорцогны тал шидээд бай тэгэхээр нохой явна дангаараа хорголжин тэжээл шийдэхээр нохой явахгүй гээд тэр ах намайг гаргаж байсан байхгүй юу. Тэгээд би ахын хэлсэнээр нэг хорголжин шидээд нэг боорцог шидээд нэг юм саатуулж байтал тэр ах нэг юм морин дээрээ суугад явж байж билээ. Би тэгж нэг тэр ахыг гаргасан. Тэр ах эргэж ирээгүй л дээ хөөрхий минь. Сүүлд нь нас барчихсан гэсэн. Бөхмөрөний малын эмч байсан хүн.

Хишигсүрэн -

Хэн гэж хүн байсан юм бэ?

Загир -

Уламбаяр тэнд байсан хэн ч гэдэг билээ нэг ах байсан юм. Манайд нэг захиа бичиж өгчихөөд явж байсан. Нэг тиймэрхүү сонинтой байж билээ.

Хишигсүрэн -

Тэр дунд сургуульд байхад тэр урлаг соёлын юманд яаж оролцодог байв. Кино, ший, театр ер нь юу болдог байв аа. Ер нь анх театр меатр юм үзэж байв. Тэр тухайгаа санаад дурсах юм юу байна вэ?

Загир -

За....бид нар ер нь чөлөөт цагаараа ялангуяа хагас бүтэн сайн өдөр бол байранд дандаа бүжиг танц, урлагийн үзлэг хүүхдүүдийн авъяас ур чадвар шалгасан дандаа тийм тэмцээн их явагддаг байсан болохоор бид нар байрныхаа хэдэн хүүхдээрээ бараг бясаад тиймэрхүү юмыг бараг байрандаа л үзчихдэг байсан байлаа ш дээ. Тухайн үед бид нарыг намайг чинь 4-р ангид байхад билүү 5-р ангид байхад шатар даамын тэмцээн болгоод даамын тэмцээнээр нь байрны хүүхдүүдээс нь төрүүлээд Ядамсүрэн багшаас нэг үнэмлэх авч байсан даа хөөрхий минь /инээв/. За....сургуулийн тэр урлагийн талдаа бол сумын....

Хишигсүрэн -

Үзвэр үйлчилгээ ер нь юу байсан бэ?

Загир -

Үзвэр үйлчилгээ ер нь тухайн үед байсан юм уу даа. Тэгээд тухайн сургууль дээгүүр л концерт тоглодог байсан байхдаа. Ер нь сургуулийн хүүхдүүд очиж нэг сумын клубд ёолк гэх мэт баярын юм үзнэ үү гэхээс биш өшөө тийм юм сургуулийн хүүхдэд их ховор байсан байхаа.

Хишигсүрэн -

Тийм үү. Театр үздэг байгаагүй юу?

Загир -

Үгүй. Бид нар ёолк л лав осолдохгүй очиж сумын юунд үздэг байсан. Ёолкоор тэгээд нэг ёстой нэг алиалагч хошин шогоос нь эхлээд бид нар тэрнийг харж өөр өөрсдийгөө баясгаж бахаа хангаж баахан инээж өшөө тийм ховор....гадна дотноос ирсэн юм ч бид нарын үед ховор....бид нар ч үзэж чаддаггүй байсан юмуу. Тухайн үед хүүхдүүд үзүүлэхгүй дандаа томчуудад тоглодог байсан байх.

Хишигсүрэн -

Аймгийн театр, хотын театрынхан хөдөө бригадаар яваад очоод л тоглолт хийдэг байсан ш дээ. Тэрнийг үздэггүй байсан юмуу?

Загир -

Үгүй ээ. Би мэддэггүй. Бид нар яг байранд байх үед үздэггүй байсан. Сүүлдээ том болсон хойно үзэлгүй яахав. Бид нарыг л лав 8-р ангид байсан чинь....Ховд суманд байсан чинь хөдөө бид нар нэг ямаа самнах гээд очсон юм. Тухайн үед яг ямаа самнах үе байсан. Яг ямаа самнаж байсан чинь сумын юунд хараагүйчүүдийн концерт ирсэн гэнэ өнөөдөр хүүхдүүдийг авч ирж үзүүл гэж захирал тушааж байна гэж машин ирээд бид нарыг ачиж аваад явж байсан. Тэгсэн чинь том хүмүүсийн концерт юм чинь бид нарыг оруулахгүй байлгүй дээ гэсэн чинь тэгвэл паспортоо аваад орохгүй юу гэсэн. Хувцсаа солихгүй мөртлөө паспортоо бариад нэг орж билээ /инээв/.

Хишигсүрэн -

Формтойгоо.

Загир -

Аха. Тэр бүр миний санаанаас гардаггүй юм. Бүгд ямааны саманд явж байсан. Бүгд гадар нэг муу дээл мээлтэй явж байсан байлгүй. Тухайн үед куртик гэдэг юм чинь ховор байсан ш дээ. Тэгээд бид нар байрандаа хальт уут самнуудаа тавиад паспортуудаа аваад аваад л гараад явж байсан. Сумын клубд хараагүйчүүдийн концерт анх эхлэж ирж байсан даа. Тиймэрхүү л байлаа даа.

Хишигсүрэн -

Энэ зах зээл ардчилалд орсон энэ өөрчлөлтийг та тухайн үед яг яаж хүлээж авч байсан бэ. Эсвэл өөрийн чинь....нөгөө том хүн болоод амьдралд орж байсан яг тэр мөчтэй давхцсан учраас нэг их тийм онцгой содон зүйл биш байсан уу. Ер нь энэ ардчилал зах зээлд ер нь ямархуу байдалтай орсон бэ?

Загир -

Би ардчилал зах зээлд орсоноос болж өөрийн гэрийн санхүү эдийн засгаа барьдаг болсон.

Хишигсүрэн -

За....

Загир -

Тухайн үед...урд бол ерөөсөө зах зээлд орохоосоо урд ерөөсөө 10-н төгрөгийг 10 ч гэдэггүй. 20 төгрөгийг хорь ч гэдэггүй байр байцаараа юм авдаг байсан. Зах зээлд орсоноор бол би тооны хүрдэнд маш сайн болсон гэхэд хэлсдэхгүй байх /инээв/.

Хишигсүрэн -

Аха...одоо танай гэрт ер нь санхүүгийн эрх мэдлийг чи барих уу?

Загир -

Тийм. Санхүүгийн талд ер нь би барина.

Хишигсүрэн -

Аха....

Загир -

Ер нь зах зээлд ороод ч юмуу тухайн үед үнэхээр яг зах зээлд орсоноороо л хүний ер нь.....айл гэрийн ажлыг жаахан ажигладаг болсон гэхэд хэлсдэхгүй байх /инээв/. Урд нь бол ерөөсөө тоодоггүй байсан.

Хишигсүрэн -

Энэ....манай ярилцлаганд нэг ийм асуулт байгаа байхгүй юу. Одоо энэ оршуулгын зан үйл ер нь яаж өөрчлөгдөж байна. Нас барсан улсуудаа хүмүүс яаж дурсаж байна тийм ээ.

Загир -

Аха...

Хишигсүрэн -

Оршуулга ер нь ямар хэлбэрээр явагддаг байв гээд....тэгээд нэгэнт ухаан орсон хойно чинь танай аав өнгөрч байсан байна ш дээ. Энэ тухай ер нь дурсаж ярьж болж байна уу?

Загир -

Аха...манай аав бол 1983 онд нас барсан тухайн үед чинь байрны, сургуулийн хүүхдүүдийг чинь 8-н сарын 30-нд авдаг байсан ш дээ. 8-н сарын 30-нд аав минь намайг явуулна гээд нэг сургуулийн машинд дайж өгөөд явуулаад л 50-н төгрөгтэй намайг явуулж байсан. Анх эхлээд л би....амьдралдаа анхны 50-н төгрөгөө тэгж барьж байсан. Тэгээд 50-н төгрөгтэй яваад...замдаа хоноод маргааш өглөө 31-ний өглөө....8-н сарын 31-ний өглөө нөгөө Бөхмөрөний сургууль дээр хүрч байгаа байхгүй юу. Тэгээд сургуулиас буугаад....хүүхдүүдийг сургуулийн үүдэн дээр буулгаад авч байхад хэн.....Янжив багш намайг дуудаад ээжийн чинь гар хугарчихсан байна. Чи... миний хүү одоо хайрцгаа эсвэл байрны харуулын өрөөнд тавь үгүй бол өөрийнхөө хамаатныд хүргэж орхичихоод даруй буц чамайг 69-өөр хүргэх гэж байна гэж надад хэлсэн. Тэгээд би тухайн үед тийм оршуулга....ер нь тийм хүн нас барлаа гэдэг юмыг маш их нуудаг байсан болов уу даа гэж одоо би боддог юм. Тэгээд....

Хишигсүрэн -

Шууд хэлдэггүй тийм ээ?

Загир -

Шууд хэлдэггүй. Тухайн үед чиний аав нас барлаа гэсэн бол би бас нэг юм боддог ч байсан болов уу даа гэж одоо би боддог байхгүй юу. Тэгээд би байрнаас нөгөө нэг чемодамандаа хиртэй хэдэн хувцасаа бариад нөгөө Намсрайнд очиж байгаа байхгүй юу. Манай аавын ахын хүүхэд ш дээ. Одоо Дэгдэнгийн Намсрай....

Хишигсүрэн -

Аха...

Загир -

Тэднийд очоод Намсрай чинь хадланд явчихсан юм байна. Тэгсэн чинь Намсрайгынд очоод Намсрайг хүлээгээд.....3-н тийм төмөр ортой. Орных нь энд хаяа шуучихсан байсан. Орны хөндийд хэвтэж байсан чинь шар Батаа гэж нэг ах байсан ш дээ.

Хишигсүрэн -

Аха...

Загир -

Тэр ах ирээд хаалган дээр сууж байснаа шөнө Өөдлөх нас барчихсан гэнээ. Тэгээд сумын мал эмнэлгийн 69 одоо тийшээ явдаг гэнээ гээд тэгдэг юм. Тэгээд тухайн үедээ надад яг хурдан сонсож байгаа болохоор нэг л үнэмшилгүй санагдаад....яахаараа миний аав нас барчихдаг юм бэ өшөө л тийм нэртэй хүн байгаа биз гээд буцаад асуух гэхээр нөгөө хүнээсээ айгаад асууж чадахгүй. Аягүй тулгамдаад. Тэгээд байж байсан чинь 69 ирээд намайг аваад явлаа гэрлүү маань. Тэгэхэд “Ачид” ганц гэр байсан. Тэгээд л би яг 69-өөр яваад очсон чинь гэрийн ачаа бүгдийг нь зөөгөөд гаргачихсан. Хаянд ингээд гадна талд нь унь тавиад, унин дээр ингээд эсгий туурга тавьчихсан, зассан талаасаа хаяа шуугаад наад талаар нь ингээд орны цагаан даавуу хийгээд....гудасны даавуунд уяа хийгээд наана нь өлгөчихсөн байсан. Аавыг ингээд гадна баруун хаяанд тавьсан байсан. Тэгээд яг тухайн үедээ аав нас барчихсан гэсэн ойлголт миний толгойд орчихсон болохоор би нэг их яагаагүй. Тэгээд орилоод миний аав хаана байна гэсэн чинь....”аав чинь өнгөрчихсөн” энэ тэр гээд хүмүүс ерөөсөө намайг үзүүлэхгүй байсан байхгүй юу. Тэгээд би яаж ийгээд 3 хоноод аавын шарил гарах болсон чинь нөгөө хүмүүс чинь ингээд л....нөгөө авс хийх нь хийсэн юмаа. Тэгээд авсанд гадаа гаргаж хийсэн юм байлгүй. Лав гэрээс гудсан дээр тэврээд даавуунд ороосон хүн аваад гарч байсан байхгүй юу. Тэгээд одоо....ингээд салж байгаа хүн чинь чамайг үнсэхгүй чи аавыгаа үнсээрээ гээд намайг....хэн ч тэгсэн юм бэ би сайн санахгүй байна. Лав тэгээд намайг тэгээд аавыг үнсүүлж байгаа байхгүй юу. Тэгэхэд ёстой нээрэн хүйтэн цогцос үнсэхэд үнэндээ хэцүү л байсан даа. Тухайн үед....тухайн үеийн тийм бүдэг бадаг ч байсан юм уу тэр юм. Тэгээд аавыг минь аваачиад оршуулж байхад нь Бөхмөрөний сумын төвөөс нэг машин гарч өгч байсан юм. Тэр ямар ч гэдэг машин юм бэ бүү мэд. Авсыг нь л лав Бөхмөрөнөөс хийж өгч байсан юм. Тэгээд оршуулгын зардал гэж тухайн үед өгдөггүй байсан байхаа. Тэгээд аваачиад оршуулаад одоо би нэг 20-оод жилийн дараа эцгийнхээ шарил дээр очиход зүгээр нэг чулуун дээр осолдохгүй нэрийг нь бичээд он сарыг нь биччихсэн байдаг юм билээ. Тухайн үед тийм л бүдэг бадаг байсан болов уу даа гэж бодож байдаг юм. Тэгтэл одоо сүүлд манай гэр дотор гэх юм бол манай Нямдоржийн дүү нас бараад оршуулахад бол ер нь нэр овог, цаадах хүний амь амьдрал ер нь шал өөр болчихсон байдаг юм. Манай нутагт тийм бүдэг бадаг байдаг юмуу би сайн мэдэхгүй ээ. Тэр талаар бол, тиймэрхүү.

Хишигсүрэн -

Аха...танай одоо гэр бүлийн амьдрал одоо.....нөхөртэйгээ амьдарч байгаа энэ амьдрал байна ш дээ. Тэгээд та нарын хоорондын харилцаа....ер нь яаж өөрчлөгдөж байна. Одоо чи...би ийм юм асуух гээд байгаа байхгүй юу. Танай аав ээж хоорондоо харилцадаг байсан харилцаа, танай ах эгч нарын хоорондоо харилцадаг байсан харилцаа тийм ээ. Гэр бүл доторхи эхнэр нөхөрийн харилцаа одоо ингээд 20-иод жил болж байна ш дээ. Өөрчлөлт гарч байна уу ер нь ?

Загир -

Гаралгүй яахав. Тэнд бол зөндөө л өөрчлөлт байдаг ш дээ. Ер нь тухайн хүн одоо.....

Хишигсүрэн -

Аав ээжийнхээ амьдралыг өөрийнхөө амьдралтай зүйрлүүлээд бодохоор ер нь ямар ялгаа байх юм бэ?

Загир -

Аа....би өөрийнхөө аав ээжийн амьдралтай юу?

Хишигсүрэн -

Аха...

Загир -

Миний аав ээжийн амьдрал бид нарын үеийн амьдрал бол эрс тэс ялгаатай ш дээ. Бид нарын аав ээжийн үеийн амьдрал гэдэг чинь....ёстой нөгөө нэг лаатай, ерөөсөө л нүүдлийн шувууд шиг байлаа ш дээ. Ер нь тухайн нэг радио сонсдог байсан л байхдаа. Тэрнээс өөр...тэд нарт сонсдог сэтгүүл сонин гэж юм бараг сардаа л нэг ирдэг байсан болохоос биш өдөр болгон очоод байдаггүй байсан ш дээ. Аа....бид нарын хувьд бол тэд нарыг бодоход шал өөр байгаа. Аа....тэгэхэд зөрүүлдээд хэлэх юм юу байна вэ гэхээр тухайн үед бид нарын аав ээжийн үед бол соёлын довтолгоо....аа....тэгээд сумын дарга, бригадын дарга малын эмч, хүний эмч гээд энэ чинь...хүний эрүүл мэнд, малын эрүүл мэнд, айл гэрийн амь амьдрал, тэгээд мухлаг гээд л хөөрхөн бараа хүртэд яваад л хангалт бол элбэг л байлаа ш дээ. Аа...бид нарын амьдралд бол тэр талдаа байхгүй шүү дээ. Аа...зүгээр яахав соёл гэх юм бол бид нар номоо олоод уншиж чадаж байна. Зурагтаа үзэж байна. Чадаж байна. Радио хөгжимөө сонсчихож байна. Бид нар бол тэд нарыг бодоход арай дээр.

Хишигсүрэн -

Мэдээлэл бол элбэг, дэлбэг өндөр байна тийм ээ?

Загир -

Мэдээлэл бол тийм. Тэгээд бэлэнчлэх сэтгэлгээтэй. Бид нарын аав ээж бол гутлаа оёоод дээлээ оёоод ерөөсөө бүх хувцасаа оёд өмсдөг байсан. Бид нар бол бэлэнчлэх сэтгэлгээтэй. Ер нь ухас гээд мөнгө олдох л юм бол бэлнийг л авчих зорилготой байгаад байгаа. Тэр хооронд чинь ялгаа бол шал өөр байгаа.

Хишигсүрэн -

Аха...

Загир -

Иймэрхүү байна.

Хишигсүрэн -

Ер нь...юу гэдэг юм бэ дээ цалинжиж ажил хийж байсан уу Загираа ?

Загир -

Ажил хийж байсан. Барилга дээр ажиллаж байсан. Өшөө нэг өөр цалинжиж ажилаагүй ээ.

Хишигсүрэн -

Аха...одоо тэгээд өдөр дутмын амьдралын орлого, зарлага ер нь хаанаас бий болох уу?

Загир -

За...ёстой нөгөө авъяасаараа л гэдэг байхдаа. Жишээлбэл аав ээжээс чинь хэдэн мал хариулаад л хэдэн цаас авах юм. Тэгээд өөрсдийнхөө хэдэн малын ашиг шимээр тэгээд ээжийн тэтгэвэрээр манай гэдэг айл хувьдаа бол тэр. Одоо зах зээлийн юу өөрөө хатуу яхир цагт чинь мөнгө гэдэг юм чинь хэцүү болоод байна. Одоо удахгүй эд нар цэрэгт татагдах боллоо. Болдогсон бол, ажлын байртай бол ажил хиймээр байх юм. Одоо энэ мөнгөтэй болое гэвэл....

Хишигсүрэн -

Танайх ер нь наашаа энэ ямар сэдэл шалтгаан гараад энэ Увсаас наашаа энэ Сэлэнгэ рүү нүүж ирэв ээ?

Загир -

За би өөрөө бол 11-н жил сураад бүрэн дунд гэдэг боловсролтой төгссөн хүн. Тэгтэл би энэ хэдэн хүүхдийг бол бүрэн дундаас арай ахиу мэргэжилтэй болгодог юм билүү л гэж бодсон. Бүрэн дунд мэргэжил эзэмших хооронд би одоо гурван сургууль дамжиж нилээн зовлон үзлээ. Байранд зодуулж ч үзлээ. Байранд өлсөж ч үзлээ. Инээд дуулж л байлаа. Дандаа муугаа ч хэлээд яахав /инээв/. Тэгэхдээ эннээсээ л илүү мэргэжилтэй....ялангуяа хотод ороод суурших нь суурьшвал нэг бас юмных нь үнэ арай л гайгүй байлгүй дээ л гэж бодсон ш дээ. Бид нар баруун аймгийн....

Хишигсүрэн -

Зарлага, зардал нь.....

Загир -

Тийм. Зарлага, зардал нь ч юу билээ. Чи ч өөрөө гадарлана.

Хишигсүрэн -

Аанхан...

Загир -

Тиймэрхүү л зорилгоор...гол зорилго нь тэр. Ямар ч байсан хэдэн хүүхдээ хүн амын дунд, ямар ч байсан бүгдээрээ ерөнхий боловсролдоо сурч байна. Тэгээд цаашаа сурах сурахгүй нь эд нарын л хэрэг ш дээ.

Хишигсүрэн -

Танай хүүхдүүдийн сурлага ер нь гайгүй юу?

Загир -

Гайгүй ээ. Яахав дээ.

Хишигсүрэн -

Аха...ер нь өөрийн чинь амьдралд гүнзгий нөлөө үзүүлсэн тийм үйл явдал юу байна вэ. Юу гэж бодож байна. Амьдралаа эргээд бодоход их тийм.....ийм үйл явдал надад гүнээр нөлөөлсөн шүү гэж бодох тийм үйл явдал байна уу. Эсвэл яриад өнгөрчихсөн үү?

Загир -

Яриад ч өнгөрөөгүй л байх. Үгүй ээ тэгээд хүний амьдрал ер нь анх манай энэ зах зээлийн хэцүү нөхцөлд бол ер нь мэдлэгтэй л байвал зүгээр юмуу даа гэж бодох юм. Хамгийн гол нь эрдэм боловсролтой.

Хишигсүрэн -

Харин нэг үйл явдал гэж асуугаад байгаа юм. Болж өнгөрсөн, яг нэг тийм....амьдралд тохиолдсон явдал юу байна вэ. Их тиймм гүнзгий үйл явдал гэж ярьдаг ш дээ. Санаанаас гардаггүй.

Загир -

За одоо надад гүнзгий үйл явдал гээд ярьчихаар юм надад байдаг юм болов уу даа хөөрхий минь /хэсэг бодов/.

Хишигсүрэн -

Санаанд орох юм алга уу тийм ээ?

Загир -

Одоохондоо ч юм алга.

Хишигсүрэн -

Амьдралаа ер нь бусад хүний амьдралаас онцгой содон амьдрал гэж үздэг үү?

Загир -

Үгүй. Жирийн л нэг малчин хүний амьдралтай.

Хишигсүрэн -

Аха....би одоо санах юм танай ах нар чинь Ялангуяа Даваасамбуу ах чинь их.....бишээ Хуягаа ах чинь....

Загир -

Хуягаа.....

Хишигсүрэн -

Хуягаа ах чинь их айхтар цэцэн цэлмэг, юмыг шууд газар дээр нь зохиогоод л шууд шүлэг, тууль хэлчихдэг залуу байсан ш дээ. Тэр нэг ийм авъяас байдаг юмаа танай ахад. Би тэрнийг аягүй сайн санаж байна. Намайг жаахан байхад концерт дээр шүлэглэчихдэг ихээ урт ерөөл магтаал хэлдэг тийм залуу байсан ш дээ. Тэгээд танай аав ээж хоёрын аль нэгэнд нь тийм шинж байсан уу үгүй юу?

Загир -

Манай ээж бол ер нь уран зохиолд талдаа аягүй сайн байсан ш дээ. Уран зохиолд ээжийг л дуурайсан болов уу гэж боддог юм. Ээж бол ер нь яривал ярина. Дуулвал дуулна, шогловол шоглодог ш дээ. Аливаа юманд. Тэр талд л байсан болов уу даа мэдэхгүй. Би өөр дээрээ тусгаад авсан. Саяын юман дээр нэг их хэлэх онцгой юм алгаа /инээв/.

Хишигсүрэн -

Харин тийм байсныг л санаад байх юм танай ах нар нэг.

Загир -

Аха...тийм. Манай Хуягаа ах бол ер нь одоо ч гэсэн тийм ш дээ. Зун нэг аав ээж эд нар чинь ирээд манайхаар нэг баахан хүмүүс ирсэн чинь хараа архи хийгээд л баахан шүлэг уншаад энүүгээр чинь хүн болгон л хараа архи ярьдаг байлаа /инээв/. Одоо тийм.

Хишигсүрэн -

Ер нь одоо шашин шүтлэг гэж нэг юм байна ш дээ. Хүний сүсэг бишрэл гэж.....одоо хүүхэд байхад танай эцэг эх ер нь жаахан тийм шүтлэг мүтлэгтэй байв уу үгүй юу. Одоо ер нь өөрийн чинь хувьд шашин шүтлэг гэж юу вэ?

Загир -

Манай аав бол шүтлэгтэй байсан байсан. Би бол байхгүй ээ.

Хишигсүрэн -

Таны аавын тэр шүтлэг бишрэлээ яаж илэрхийлдэг байсан бэ. Ямар арга зам, ямар хэлбэрээр тэр шүтлэг нь илрэх үү?

Загир -

За тухайн үед ч би нэг хүүхэд байсан болохоор ямар шүтлгээр, ямар юугаар явдагыг нь мэдэхгүй. Ямар ч байсан “зулын 25-н” боллоо гээд айл хөршийн хүүхдүүдээ оройд нийлүүлээд л нэг арвайн гурил зуураад л хүүхэд хүүхдийн тоогоор өгөөд л гадаа гараад нэг 8-н хувинд зул асаагаад нохой мохой хоололдог л байсан. Тухайн үеийн “зулын 25-н”-г тэмдэглэж байгаа...энэ жилд хийсэн бүх нүгэл хэлэнцийг хааж байгаа л гэдэг байсан. Тэгэхээр тэр тухайн үедээ л болдог байсан байх. Ямар шүтлэгээр тэгдэг байсан юм бэ /инээв/.

Хишигсүрэн -

Социализмын үед тийм ээ?

Загир -

Тийм Социализмын үед. Тэр чинь маш их нууц байлаа ш дээ.

Хишигсүрэн -

Тийм.

Загир -

Нэг их ил гаргаж тийм юм хийдэггүй. “Зулын 25”-н болно, орой хүүхдүүдээ явуулаарай гээд нэг арвайн гурил зуураад нэг айлын хүүхэд нэг юундаа ч зуурч өгч байсан юм бэ. Элсэн сахартай арвайн гурил хүүхэд хүүхдэд бөөрөнхийлж өгөөд, 8-н хувинд ус хөлдөөчихөөд мөсөө ингээд мултлаад авчихаар ард нь хөндий 8-ын хуюин хоцорноо доо.

Хишигсүрэн -

Аха

Загир -

Тэрэн дотор л лав малын хашаан дотор зул асаагаад, нохой хүүхэд хоёр хоололдог байсан.

Хишигсүрэн -

Тэр ус хийж мулталж авдаг нь ямар учиртай юм бэ?

Загир -

Тэр чинь нөгөө гадаа асаачихсан зул салхи цохихгүй...

Хишигсүрэн -

Аха

Загир -

Нөгөөдөхдөө хаагдаад тэгээд явсаар байгаад тэр нь өөрөө хайлсаар байгаад зул ч мөхнө, нөгөөдөх нь хайлаад дуусна. Нэг тиймэрхүү байдалтай.

Хишигсүрэн -

Аха.

Загир -

Тэгээд тухайн хөдөө үед чинь малын хашаа гэж юу байхав дээ. Нэг уулын мухар болгонд л нэг нэг...

Хишигсүрэн -

Өтөг бууцанд...

Загир -

Өтөг бууцанд л байдаг байлаа ш дээ. Тэгээд тэр нь гадуур л нэг ёсондоо асаж байгаа юм чинь. Тиймэрхүү л байдаг байсан.

Хишигсүрэн -

Аха.

Загир -

Тэгэхээр чинь одоо шүтлэгтэй л байсан юм байлгүй.

Хишигсүрэн -

Аха...ер нь одоо юу...аав ээжийн чинь амьдрал тухайн үедээ ер нь өөрт чинь...тэр нэг нэгдэлийн мал малладаг хүмүүсийн амьдрал ер нь ямар байсан бэ. Одоо ингээд бодоход..?

Загир -

Маш их ядуу байсан. Маш их тарчиг амьдралтай байсан.

Хишигсүрэн -

Аха.

Загир -

Миний хувьд бол тэгж хэлмээр байна. Манай аав бол сарын 120 авдаг байсан. Тэгээд дээр нь цоож хийгээд 50 төгрөг авна. Тэгээд л алх нь хөдлөвөл 10 төгрөг, дөш нь хөдлөвөл 40 төгрөг нийлүүлээд 50 төгрөг гэдэг байлаа ш дээ /инээв/. Тухайн үед.

Хишигсүрэн -

/инээв/ дөш нь хөдлөвөл 40 төгрөг гээд л үү...?

Загир -

Тэгээд ёстой манай аав бол үнэхээр амьдралын төлөө, мөнгөний араас үнэндээ явдаг байсан. Даанч жаахан ууж идээд л буруутдаг болохоос биш.

Хишигсүрэн -

Аха.

Загир -

Уудаг уудаг ч гэлээ гэсэн тухайн үед чинь...манайх ингээд гэрээ буулгаад л нүүдэг байхгүй юу. Нүүх болоход аав бид 2 чинь нэг ийм...нүүгээд л гэрээ буулгахад аавын орны араас юу гарах уу. Чихрийн цаас , архины шил гарна. 27 төгрөгний архи байлаа ш дээ тэр үед. Архины шил, чихрийн цаас гарлаа гээд манай ээж анх эхлээд тэгж л хэрүүл үүсгэдэг байсан. Та 2-ын араас гарч байгаа хог байна гээд /инээв/.

Хишигсүрэн -

Аха.

Загир -

Түүнээс болж манай гэрийн хэрүүл үүсдэг байсан. Одоо бодоод байхад.

Хишигсүрэн -

Юугаар нүүдэг байсан бэ?

Загир -

Дандаа тэмээгээр.

Хишигсүрэн -

Малчин айл...

Загир -

Тухайн үед малчид юу..өвөл хаврын буурь нь...төлтэй мал нүүхэд л нэг трактор өгдөг болохоос биш тэр болгон нэг их өгөөд байдаггүй байсан юм. Тэгээд яахав тэр айл тэрнээс тийшээ нүүнэ гэнэ. Төлтэй гэнэ, тэр айлын хүн нас барсан гэнэ тэрнийг очиж нүүлгэ л гэж явуулдаг байсан юм шиг байгаа юм. Түүнээс биш нэг хэрэгтэй айл болгонд....

Хишигсүрэн -

Жилд ер нь хэдэн удаа нүүх үү?

Загир -

Өө малчид бол найгүй олон нүүнэ ш дээ. 5-6 доод тал 5-6. Дээд тал нь бол 10,20-н газар буурь сэлгэж нүүнэ ш дээ.

Хишигсүрэн -

Аха.

Загир -

Аль болох л өөрснийхөө малыг...

Хишигсүрэн -

Чи хонинд их ядаг байсан уу?

Загир -

Өө хонинд би зөндөө явдаг байсан.

Хишигсүрэн -

Аха...хонины бэлчээрт жаахан хүүхэд өдөржин одоо тоглож өнжих үү. Ер нь юу бодож, юу хийж өнжих үү ер нь. Одоо бодоод байхад...?

Загир -

Намайг бага байхад хонинд явахад ээж аав ерөөсөө хонины хажууд зүгээр явах юм бол нойр хүрээд байдаг гээд л дандаа юм өгч явуулдаг байсан.

Хишигсүрэн -

Аха.

Загир -

Тухайн үед төлийн нэмнээ ч юмуу, үгүй бол ээрүүлтэй утас ч юмуу, эсвэл монгол гутлын ул ширж ир гэдэг ч юмуу, үгүй бол тэмээний бурантаг хийж ир ч гэдэг юмуу дандаа тийм.

Хишигсүрэн -

Аха...ажилтай.

Загир -

Би тэгэхдээ ер нь дандаа эршүүд юм хийнэ.

Хишигсүрэн -

Эршүүд юм хийнэ...

Загир -

Тийм. Чөдөр хийнэ гэнэ, морины ногт хийнэ гэнэ.

Хишигсүрэн -

Аха

Загир -

Үгүй бол тэгээд тэмээний буйл хийнэ гэнэ. Дандаа зөрнө. Намайг нэг жаахан байхад манайх нэг уулын мухарт ганц гэр байлаа. Тэгээд манай ээж чи үхэрийнхээ баас түүчих өнөөдөр зай юу, хэдхэн үхэрийн баас ядаад байх юу байдаг юм бэ түүчихээрэй. Орой намайг хониноос ирэхэд гэчихээд явлаа. Тэгээд л өдөржингөө тоглож байсан чинь нөгөө хониноос ирсэн чинь...ээж ирэх цаг дөхчихдөг юм.

Хишигсүрэн -

Аха

Загир -

Тэгэнгүүт нь туламтай цайг нь нүдээд...бүгдийг нүдээд нунтаглаад хаяссан /инээв/. Яагаад үхэрийн баас түүгээгүй вэ гээд л ээж хонины хажуунаас хашиграад орж ирсэн чинь би өнөөдөржин туламтай цайгаа нүдээд гэж хэлээд тэгээд ээжид зодуулж байсан юм /инээв/. Туламтай цай нүдэхэд бүтэн өдөр болж байна гэж байгаа юмаа /инээв/. Ёстой хийх юм чамд олдсонгүй юу гэж байгаа юм. Үгүй ээ бүтэн өдөржин цай нүдээд гэж нэг зодуулж байсан /инээв/.

Хишигсүрэн -

.../инээв/

Загир -

Одоо бодоод байхаар нээрэн санаанаас гардаггүй юм. Би ер нь тиймэрхүү л амьдралтай.

Хишигсүрэн -

Аха… Одоо тэгээд малчны хүүхэд юугаар тоглох уу, өдөр…?

Загир -

Өө малчны хүүхэд тоглох юм зөндөө. Тухайн үед тоглоом ховор ч байлаа гэсэн би лав аяга, тавганы хэмхэрхийгээр л их тоглодог байсан. Тэгээд л аавынхаа…ааваараа ч зуух хийлгэнэ. Зуухны хутгуур хийлгэнэ. Янз…одоо…

Хишигсүрэн -

Аа дархан хүн байсан учраас тийм ээ?

Загир -

Тийм. Элсний шанага манага тийм юм хийлгэнэ. Тухайн үед манай аав чинь нөгөө хөнгөн цагаанаас бөгж хийнэ. Бөгжин дээр шүдний сойзын тэр үеийн нэг их гялгар тийм юу байдаг байсан ш дээ. Шүдний сойз чинь аягүй гоё тийм шилэн иштэй ирдэг байсан байхгүй юу.

Хишигсүрэн -

Аха.

Загир -

Яг тэрнүүгээр суурьлуулаад нүдтэй бөгж хийнэ. Бөгжөө би 3-н төгрөгөөр өгдөг байсан. Аав хийгээд л надад өгнө. Тэгээд тухайн үед сургуулиас гарсан нэг 3,4-р ангиас гарсан, 10-р ангид гарсан охидууд хүүхнүүд аягүй их авна. Нөгөөдөхийг 3 төгрөгөөр зарна. 3 төгрөгөөр зараад л яг кармалангуут Хуягаа ах намайг дээрэмдэнэ дээ.

Хишигсүрэн -

Аха.

Загир -

Нөгөө мөнгөө хаана тавьсан яасан ийсэн ах нь чамд гоё юм аваад ирнэ л гэнэ. Аавын хажууд бол дээрэмдэж чадахгүй. Ааваас холдохоор л надыг дээрэмдэнэ /инээв/. Нэг тиймэрхүү л маркаар Хуягаа ахаас л хамаг юмаа нуудаг байсан. Самбуу ах бид 2 нэг их дотно…яахав дээ цэрэг мэрэгт явахын урд бол байсан. Тэгээд цэрэг мэрэгт яваад Самбуу ах авгай хүүхэд аваад надад нэг их ойртоогүй. Одоо харин ойрын хэдэн жил л бид 2 тус тусдаа хань ижилтэй болчихоод хаяалдаж бууж байгаа болохоос биш урд нь тус тусдаа байсан ш дээ.

Хишигсүрэн -

Тэр…айлууд нөгөө ганц ганцаараа уулын мухарт байдаг гээд л тэгдэг ш дээ. Тэгээд радио тэр болгон сонсохгүй тэгээд улсууд хоорондоо мэдээ ер нь яаж авалцдаг байсан юм бэ. Тэр чинь одоо бараг л 1980-аад он ш дээ.

Загир -

Тийм 1980-аад он…

Хишигсүрэн -

1970-аад оны…

Загир -

1980-аад оны 70 хэдэн он…75 оны үед. Үгүй ээ тухайн үеийн ухуулга сэтгүүл тараахын төлөө тэр малын эмч, хүний эмч автомухлагын жолооч гэж явдаг байлаа ш дээ. Тэрнээс л авна.

Хишигсүрэн -

Тэр чинь тогтмол ирдэг байсан уу?

Загир -

Тийм. Тэр бол ерөөсөө л сардаа л 2-3 ирнэ ш дээ.

Хишигсүрэн -

Аха.

Загир -

Соёлын довтлох гээд 7-8 хүн дундуур нь 69-тэй явна.

Хишигсүрэн -

Тэр үед ч гэсэн үү?

Загир -

Тэр үед ч явдаг байсан ш дээ?

Хишигсүрэн -

Тэд нар яадаг уу?

Загир -

Тэд нар яахав дээ айлуудаар ороод танайд гудасны даавуу хэд байна, хөнжлийн даавуу хэд байна. Одоо л аяганы алчуур хэд байна, данх хэд байна л гэдэг байсан. Манайхаар орж ирээд л лав тэгээд. Тэгээд малын чиглэлээр нь орж ирнэ. Èхэрлэсэн хонь хэд байна, ихэрлэсэн ямаа хэд байна. Ямар ямар өнгөтэй ямаанаас ямар ишиг гарав гэж лавлаж байгаад л…

Хишигсүрэн -

Аха

Загир -

Тэр үед чинь хүмүүс ихэр малаа их нуудаг байлаа ш дээ.

Хишигсүрэн -

Аа…малчид…

Загир -

Малчид их нуудаг байсан. Ямар ч учраас нуудаг байсан юм бэ. Бодвол хувьдаа л бичүүлэх гэж нуудаг байсан юмуу. Тэр үед мөрдөх гэж бараг ил далд…авгай нөхөр нь авсан нь авгайгаас нь авгай нь явсан хүүхдүүдээс их бараг асуудаг байсан. Тэр соёлын довтолгоо явж байх үеээр яг одоо тэр Нямдоржийн дүү Соёлоо гэдэг охин гарч байсан байхгүй юу. Тэр бид 2 чинь манайх яг ойролцоо байж бйасан чинь өглөө тэр өвөө нь Зодов хөгшин манайд ирж байгаа байхгүй юу. Манай бэр төрөх гээд байна. Манай хүү Бөхмөрөн явчихсан ирдэггүй. Бэр бүр хариугүй амаржих гээд байнаа. Уурхай явж эмч дуудаж ирээч охины явуулж манай…тэднийх хуцтай…манайх зүгээр хоньтой. Тэгээд тэр 2-ыг чинь нийлүүлчихээр бүр хачин юм болно биз дээ. Нийлүүлэхгүй гээд би бүтэн өдөржингөө л явдаг байсан. Тэгээд намайг орой нь хүрээд ирсэн чинь аав хүйсийг нь боочихсон, ээж яваад уурхайгаас эмч дуудаад ирэх хооронд нөгөө авгай нь төрчихсөн. Тэгээд яг дуудаад эмч ч ирсэн. Нөгөө Бөхмөрөнөөс соёлын довтолгоо гээд баахан хүмүүс ирж байгаа байхгүй юу. 69-тэй.

Хишигсүрэн -

Аха.

Загир -

Тэгээд нөгөө улсууд ирээд яадаг юм бэ. Авгай төрчихсөн гээд нөгөө айл нь оруулаагүй юм байна л даа. Тэгээд явуулснаас болоод тэр хүүхэд Соёлоо гэж нэр өгсөн байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа за…соёлын довтолгооны үеээр…

Загир -

Соёлоо гэдэг охин чинь тийм учиртай охин байхгүй юу.

Хишигсүрэн -

Яг тэр соёлын довтолгооныхон орж ирээд юу юу хийдэг байсан. Þу юу шаарддаг байсан. Дан хөнжлийн даавуу, аягны алчуур асууна. Тэгээд дутагдалтай байвал тэд нар ер нь яах юм бэ?

Загир -

Дутагдалтай байх юм бол өгөхгүй. Дандаа тэрнээсээ зөрчилийг арилгахын төлөө тэр хэд тэмцэнэ.

Хишигсүрэн -

Харин яг яах уу тэд нар. Тэгээд яах юм бэ. Аяга угааж өгөх юм уу?

Загир -

Аяга угааж өгөхгүй. Үүний зөрчлийг арилгахын төлөө тэр суманд хурал цуглаан, бригадад хурал цуглаан болно. Тэдний гудасны даавуу тийм өнгөтэй байна. Тэдний аяганы алчуур ийм өнгөтэй байна.

Хишигсүрэн -

Аха

Загир -

Залхаан цээрлүүлээд дахиад дараа ирэхэд энийг арилгахын төлөө л тэмцэнэ ш дээ /инээв/.

Хишигсүрэн -

Аа тэгээд тэр соёлын довтолгооныхон ирээд тавьж байгаа шаардлагыг малчин айл биелүүлэх үү?

Загир -

Маш биелүүлэхийн төлөө тэмцэнэ. Тэр бол ёстой нээрэн баруун талдаа та номын сантай, эмийн сантай бай гээд л энэ ханаар чинь дүүрэн юм өлгүүлчихдэг байлаа ш дээ. Намайг л бага байхад лав тэгдэг байсан. Эхлээд ирээд сонины хавтас гээд энүүгээр чинь бүр хэд…бараг 60-аад оноос хойш бүгд л гарсан сонингууд байдаг байсан. Тэгээд тэрэнд чинь нэг гоожуурын сан, ариун цэврийн сан, энд чинь малын эмчийн сан гээд…мал эмнэлэг гээд дээр нь биччихсэн. Кардион хайрцганд нэг тийм юм. Одоо дотор талд нь нэг юу л байсан байх даа. Гадна талыг нь хөх дайлмбаар бүрчихсэн, гадна талд нь эмийн сан гээд биччихсэн тийм юм өлгөөтэй л байдаг байсан. Тэр 3 орж ирэхэд ямар ч айлд байж байхгүй бол соёлын довтолгооны нүдэнд өртөнө ш дээ. Бурхан минь.

Хишигсүрэн -

Тэгээд яг даавуутай хөнжилд айлууд унтах уу?

Загир -

Ээ дээ ховор доо. Манайх бол үнэндээ ховор л байсан. Манай гэрт ер нь бид нар…би аав ээжтэйгээ 2-уулахнаа л байсан. 2,3-н л хөнжил байсан байх. Даавуутай, даавуугүй байсан. Бид нар нэг олуулаа унтах болоод л бид нарын хөнжил гудас хүрэхгүй манай аав торгон дээлд унтчихаач торгон дээлд унтсан хүн даардаггүй юмдаа гэхэд бид гурав булаацалдаад…торгон дээл булаацалддаг л байсан. Тэгэхээр тэр даавуутай хөнжил байхгүй байсан болоод л тэгж тэмцэдэг байсан байх.

Хишигсүрэн -

Аха.

Загир -

Тэр үеийн хөнжил гудасны даавуу ч гэж дээ. Өөрсөөд даавуу авч оёдог л байлаа ш дээ. Тэр үед дэлгүүрт хөнжлийн даавуу гэж ирдэггүй байсан байхаа.

Хишигсүрэн -

Тэр малчны авч байгаа 120 төгрөгийн цалин амьдралд хэр хүрэлцээтэй байх уу?

Загир -

120 төгрөгийн цалингаар чинь 73-н төгрөгөөр нь нэг уут гурил авдаг байлаа ш дээ.

Хишигсүрэн -

За 50 төгрөг үлдэх нь байна ш дээ...?

Загир -

50 төгрөг үлдэнэ. 10 төгрөгөөр нь нэг цай авна. 10 төгрөгөөр нь нэг тамхи авна. 30 төгрөгөөр нэг архи авна. Нэг архи чинь 27-н төгрөг байлаа ш дээ. Тэгээд л ард нь юу үлдэх вэ. Тэгээд л ард нь үлдсэнээрээ авгайдаа нэг гутал аваад хүүхэддээ нэг гутал...над шиг хүүхэдтэй айл нь нэг гутал мутал авдаг л байсан байхдаа. Түүнээс илүү гардаггүй л байсан. Тэгээд тэр нь дараа сарынхаа цалинд осолдохгүй л нөгөө хүн ам цөөхөн байсан болохоор хүрдэг байсан байх. Олон хүүхэдтэй айлд бол хэцүү л байсан байх.

Хишигсүрэн -

Аха

Загир -

Манайхан л лав Буянхүү гэдэг айлтай ойролцоо байдаг байсан. Тэднийх дандаа гал дээр гамбир шарна. Одоо манай....тэр үеийн талх гэдэг байлаа ш дээ. Би тэрнийг боорцог хүргэж өгөөд сольж иддэг л байсан. Тэдний хүүхдүүд манай хийсэн боорцог....манай боорцог дандаа тарваганы юмуу адууны тосонд хийсэн боорцогтой. Чи гэрээсээ боорцог аваад ир 2-уулаа гамбираар солье гэдэг байсан /инээв/. Би лав тиймэрхүү маягтай их л явдаг байлаа. Өвөр дүүрэн боорцогтой л явдаг байсан.

Хишигсүрэн -

Аха....нэг шуудай уут гурил тэгээд сардаа хүрнэ тийм ээ?

Загир -

Цөөхөн ам бүлтэй айлд бол хүрдэг л байсан. Олон ам бүлтэй айлд яадаг байсан юм хөөрхий минь мэдэхгүй.

Хишигсүрэн -

Тэр сургуулийн хүүхдийг сургуульд намар бэлдээд явуулахад чинь намар нилээн зардал гарна ш дээ. Тэр зардал мөнгийг ер нь яаж аргалдаг байсан юм бол...?

Загир -

Тэр үеийн цалингаас харахад...тухайн үед манай ангид....намайг л лав сургуульд орж байхад ер нь үйлдвэрийн хувцастай хүүхэд манай ангид ер нь ховор л байсан. Манай ангийнхан бүгд л оёмол хувцастай. Оёмол платьетай, оёмол юмтай л байдаг байсан.

Хишигсүрэн -

Одоо малчдын хүүхэд үү?

Загир -

Тийм. Осолдохгүй форм, парчик 2 нь л байсан. Гутал нь дандаа оёмол байсан. Болгодог л байсан байлгүй.

Хишигсүрэн -

Цоохор даавуу л маш их гүйлгээтэй байж дээ.

Загир -

Тийм. Цоохор даавуу маш их гүйлгээтэй байсан. Би 6-р ангид байхад Дуламсүрэн багш бид нарыг хөдөлмөрийн хичээл гэж заагаад бид нарт лебчик оёохыг заадаг байсан. Тэгээд тэрүүгээрээ би 7-н нь энд дуусгаад. 8-ыг Ховд суманд очиж байгаа байхгүй юу. Ховд суманд очсон чинь мөнгө байхгүй. Ээж минь тухайн үед мал байхгүй. Цалин тэтгэвэр байхгүй. Ямар ч мөнгө байхгүй. Тэгээд би тэгж байхад хүүхдийн өлгий 8-н төгрөг гэж байсан байхгүй юу. Хүүхдийн өлгий авахад чинь дотор нь 4 метр даавуу ирж байгаа байхгүй юу.

Хишигсүрэн -

Нийтдээ...

Загир -

Нийтдээ. Хүүхдийн өлгийгөөс малгай. Тэр 4-н метр даавуунаас чинь 50 см-ээр нь нэг лебчик оёход чинь нилээн олон лебчик болноо.

Хишигсүрэн -

Аха.

Загир -

Тухайн лебчикээ 3 төгрөгөөр л өгдөг байсан.

Хишигсүрэн -

Сурагчийн дотуур байранд...

Загир -

Сурагч байхад...байранд байхад. Гэхдээ даанч онцлог нь гараар оёдог. Нөгөөдөх машин байдаггүй. Гараар оёсон тийм лебчик хийдэг л байсан.

Хишигсүрэн -

Тэгээд хүүхдүүд зардаг айн...?

Загир -

Хүүхдүүдэд зардаг.

Хишигсүрэн -

Аваад өмсдөг нөгөөдүүл нь...

Загир -

Аваад өмсдөг. Нөгөөдүүл нь өөрсдөө оёж чаддаггүй. Ээж аав нь оёж чаддаггүй, өөрсдөө оёж чаддаггүй болохоор авахаас өөр замгүй л байсан. Тиймэрхүү наймаа хийдэг. Би тэгээд тэр үеэрээ явсан бол өдийд бүр том бизнес болчихсон байхгүй юу /инээв/.

Хишигсүрэн -

Аха. За за 2-уулаа маргааш яриагаа үргэлжлүүлэе. Одоо ер нь өшөө яримаар санаж бодож байгаа юм байна уу? ийм юм ярьчихмаар байна, тэгмээр байна тийм юм байвал нэмээд хэлж болно ш дээ ер нь. Тэр Социализмын үеийн амьдралтай холбоотой. Бид нар чинь одоо 20-р зуунд амьдарч байсан хүн болох гээд байна ш дээ.

Загир -

Тийм ш дээ.

Хишигсүрэн -

Ярьж хэлэх юм алга уу?

Загир -

Алгаа алга.

Хишигсүрэн -

За.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.