Anonymous


Basic information
Interviewee ID: 990120
Name: Anonymous
Parent's name: Anonymous
Ovog: Achit
Sex: f
Year of Birth: 1972
Ethnicity: Dörvöd

Additional Information
Education: incomplete secondary
Notes on education: graduated 8th grade
Work: manage private livestock
Belief: Buddhist
Born in: Böhmörön sum, Uvs aimag
Lives in: Mandal sum (or part of UB), Selenge aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
education / cultural production
family
travel
democracy
politics / politicians


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Хишигсүрэн -

Өнөөдөр 9-н оны 2 сарын 28-ны өдөр...бид нар энэ...Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэр дээр байдаг “Тарни”-ийн амралтан дээр байдаг Загир гэж эмэгтэйтэй 2008 оны яг сүүлийн өдөр тийм ээ...12 сарын 30-нд ярилцлага хийсэн, эхний уулзалтаа. Одоо бид 2 өнөөдөр 2 дахь ярилцлага хийхээр уулзаж байна. Аа...тэгээд өмнөх ярилцлаган дээр бид нар энэ ярьсан гол сэдэв болохоор аа...Увс нутагт байсан...аа...хөдөө амьдарч байсан тухай, хүүхэд насныхаа тухай, эцэг эхийнхээ тухай одоо ярьж өнгөрөөсөн. Аа...тэгээд өнөөдөр яриагаа нэг ийм асуултаар эхэлвэл яасан юм бэ гэж бодож байна. Энэ нь юу вэ гэхээр ер нь ямар шалтгаанаар танайх энэ Сэлэнгэ аймаг руу нүүж ирэх болов...энэ шинэ суурьшиж байгаа газарт ер нь ямар байдлаар идээшиж дасаж байна тийм ээ. Аа..нутагтаа байхгүй наашаа нүүж ирэх шалтгаан ер нь юу байв гэсэн сэдвээр 2-уулаа ярих уу?

Загир -

За тэгье дээ.

Хишигсүрэн -

За тэг тэг...зүгээр шууд яриад явчих.

Загир -

Манайх 2000...юу билээ...98 оны 5-н сарын 13-нд анх эхлэж нутгаас наашаа нүүсэн. Аа...нүүх гол шалтгаан бол зах зээлийн л энэ юунд ойртож, зах зээлд ойртож хүүхдүүдээ ирээдүйд хүүхдүүдээ сургуульд зарлага багатай явуулдаг юмуу даа л гэсэн зорилгоор нэг....

Хишигсүрэн -

Чи тэр цай чанаад юу яаж бай даа /өөр хүнтэй ярив/

Загир -

Болгодог юмуу даа гэсэн ойлголтоор энэ Зүүнхараагын “Тарни”-ийн амралтыг сонгож ирсэн. Аа...замдаа явж байх хугацаандаа бид нар бол малаа тууж...олон...2-3 айл нийлж малаа тууж наашаа гарсан. 1800 км явах хугацаандаа бол бид нарт зовлон, жаргал, халуун, хүйтэн элдэв бусын юм хавсарч явсаны эцэст энэ нутаг ирсэн. Энгэж ирсэний буянгаар л өнөөдөр бол хоолны мах хайхгүйгээр, гурилны...цайны сүү хайхгүйгээр л амьдарч байна. Аа...тухайн үедээ ирж яваа нөхцөлийн гол шалтгаан бол зовлон бэрхшээл, элдэв хангайн юм, хөгжилтэй, хөгжилгүй янз янзын тохиолдолууд их гардаг байсан. Энд бол...манайх бол багаасаа л тэр тэмээтэй газар, тэмээтэй цуг өссөн болохоор бид нар замдаа 2 тэмээ хөллөж, өсөглөж наашаа гарсан явж байсан. Явж байгаад замдаа нэг удаа бол маш их хөгжилтэй тохиолдол гарсан. Энэ нь юу вэ гэхээр Сөгсөө бид 2 явж байсан. Тэгээд тэмээгээ тайлах гээд нэг газар очиход тэмээ минь дутуу тайлагдаад боссон. Босоод уягаа чирсэн чинь Сөгсөө тэмээнийхээ уянаас чирэгдээд явж байсан. Тухайн үедээ тэмээтэй байгаагүй хүүхэд болохоор тэмээнийхээ бөөрний уяанаас чирэгдээд зогсоочихое гэж бодсон юм байлгүй. Зогсоож чадаагүй. Тэр үедээ маш их халуун ч байсан, тэр тэмээний бөөрнөөс чирэгдээд явж байгаа нь надад маш их сонирхолтой байсан. Бүдүүн тэмээ байсан болохоор туйлаад хамаг юмаа тасдаад алга болоодя всан. Тэгээд яахав дээ би тэр хонины хүнийг ирэх хүртэл цай чанах үүрэгтэй байсан 2 хүн. Цай чаная аа тогоо байхгүй. Хоол хийе хутга байхгүй. Бүх юмаа тэмээндээ туйлуулаад бүгдийг нь гээчихээд 2-уулаа сууж байсан. Энэ бол бол маш их хөгжилтэй дурсамж.

Хишигсүрэн -

Аха.

Загир -

За тэгээд явсаар байгаад энэ нутагт орж ирэхэд бол бид нар бүгд монгол монгол эмээлтэй. Суран ташууртай. Эрчүүд нь. Эмэгтэйчүүд нь...би ганцаараа явж байсан болохоор би ганцаараа монгол дээл өмсөж ирсэн. Тэр заншлаар би яг тиймэрхүү маягаар морь унахаар хүн бүхэн анхаараад, сонирхоод бид нарыг ерөөсөө явуулдаггүй байсан.

Хишигсүрэн -

Яачихсан байсан гэнээ...?

Загир -

Ерөөсөө бугуйл эмээлдээ хийгээд, одоо морь унаад явна ш дээ. Тэгэхээр тэр сур чинь яадаг сур юм бэ. Яагаад энэ сурыг та нар эмээл дээрээ тавиад байдаг юм бэ? гэж бас их асуудаг байсан.

Хишигсүрэн -

Аха

Загир -

За дээл өмсөөд морь унахаар чинь бид нарыг их сонин ш дээ. Яагаад морь унахдаа дээл өмсөөд байдаг юм бэ. Зүгээр цамцтай унахаар яадаг юм бэ. Өмдтэй унахаар яадаг юм бэ гэж их сонирходог байсан. Тухайн үед бид нар хар багаасаа тэгээд сурчихсан болохоороо тэр маш их сонирхолтой, тэд нарт сонин байдаг байсан. За ирсний дараа бол бид нар арьс элддэг байсан. Арьс элдэж байхад хүмүүс яагаад энэ арьсийг ингэж элддэг юм бэ?, энийг чинь элдэхгүй болохоор яадаг юм бэ? тэгээд юу болдог юм бэ? гэж аягүй их хүмүүс сонирхож асууж байдаг ч юмуу. Тэр үед их сонин сонин тохиолдолууд их гардаг байсан.

Хишигсүрэн -

Аха.

Загир -

Нутагтаа арьс элддэггүй хүн чинь энэд ирээд арьсаа элдэж дээл юм хийдэг боллоо. Хүн чинь ер нь багадаа л юм сураагүй бол сурсан юм чинь тэгээд насаараа байдаг. Тэр хүний цаана оюун ухаанд. За тэгээд энд ирээд ч бид нар чинь олны дотор ороод хувцасаа тайлахаас ч ичдэг зовдог байлаа ш дээ. Бид нар чинь уулаасаа хормойтой хувцас өмсдөг, уулаасаа л цамц өмдтэй явдаг. Амрагч...ялангуяа манай “Тарни”-ийн амралт тэр чигээрээ амрагч шүү дээ. Жимс ногоонд явна дандаа л нүцгэн шалдан. Хоол унданд энд өдөрт... гэр орондоо байсан ч ирээд...тийм болохоор тэгээд л хүний чинь...орчин орчиндоо хүн чинь дасчихдаг юм билээ ш дээ.

Хишигсүрэн -

Аха...ер нь шинэ газар хүрч ирэхэд юу их сонин содон, шинэ санагдаж байв. Юу их тийм хэцүү ч гэдэг юмуу...тийм бэрхшээлтэй зүйл санагдаж байсан бэ?

Загир -

Шинэ газар ирэхэд хэцүү гэдэг нь заримдаа л байсан. Манай нутагт чинь ямар нэг мод байхгүй юм чинь. Энд ирээд л малаа гаргах гэтэл маргааш нь гараад мод руу орчихлоо. Мал чинь тэр чигтээ цаашаа явдаг юм ш дээ. Нөгөө эргэж буцахаа мэдэхгүй. Тэгээд тэрнийг чинь хайх түүх гээд бэрхшээл их л байдаг байсан. Тэгээд одоо тэр болгоныг давсаар байгаад бид нар энэ нутагт үлдлээ ш дээ. Чоно үзнэ...бид нар мэдэхгүй байлаа. Анх эхлээд бид нар чоно үзэхэд бараг л нөгөө эвэртэй юу үзлээ гэдэг шиг юм болдог байсан ш дээ. Юу билээ

Хишигсүрэн -

Эвэртэй туулай юу...?

Загир -

Эвэртэй туулай үзлээ л гэдэг шиг юм болж байлаа. Манай нутагт чинь чоно гэдэг юм ховор байдаг байсан. Энэ нутагт чинь чоно үзчихээд орилдог чаралдаг, могой үзчихээд орилдог чарладаг байлаа. Сүүлдээ бол тэгээд орчиндоо хүмүүс чинь могойгоо бариад...могой, чонотойгоо ойрхон байгаа болохоор тэгээд дасчихдаг л юм билээ. Анх эхлээд би энүүгээр ирж байхдаа чоно үзчихээд нүдэн дээгүүрээ нулимс цийлэгнүүлээд тэнд чоно явж байна гээд гэртээ ирээд хэлдэг л байж билээ. Тэгсэн чинь одоо хаяа маяандаа...хаяандаа битгий хэл хажуудаа ч сүрдэхгүй болсон. Тийм л ондоо юм маш их байдаг л байлаа. Тэгээд хоол унд хийхээс өгсүүлээд ногоотой хоол хийж чаддаггүй улсууд чинь энд ирж ногоо тарьж, ногоотой хоол хийхээс өгсүүлээд л. Мод тарьж одоо эд хөрөнгө, газрынхаа төлөө явдаг бэрхшээлтэй зүйлүүд их л байдаг юм. Тэгээд нэг юм орчиноо дагаад дасдаг л юм. Морь хөллөж чадахгүй, үхэр хөллөж чадахгүй болохоор чинь морь тэргэнд оруулж сурлаа, үхэр тэргэнд оруулж сурлаа. Тэд чинь бүгд л сураагүй ажил болохоороо тухайн үедээ төвөгшөөлтэй, бэрхшээлтэй юм байлгүй л яахав...тэгээд оосор бүчээсээ авахуулаад ер нь тэр болгоныг давахын төлөө тэмцээд байвал тэмцэл болдог л юм байна.

Хишигсүрэн -

Аха...одоо ирээд хэдэн жил болж байгаа гэсэн үг үү?

Загир -

Одоо ингээд 11 жил болж байна ш дээ.

Хишигсүрэн -

Хөөх...бүр идээшлээ...

Загир -

1998 онд ирсэн улсууд шүү дээ. Тийм.

Хишигсүрэн -

Аха...танайха анх ирэхэдээ хэдэн хүүхэдтэй ирсэн билээ?

Загир -

2 хүүтэй ирсэн.

Хишигсүрэн -

Аха...одоо...?

Загир -

Ирээд 4 болсон. 2 гарсан. Тийм.

Хишигсүрэн -

Хүүхдүүд хаана сургуульд явж байгаа билээ?

Загир -

Хүүхдүүд Улаанбаатарт 61-р сургуульд явж байна.

Хишигсүрэн -

Эндээс хүүхдүүдээ сургуульд явуулдаг тийм ээ?

Загир -

Тийм. Хүүхдүүдээ сургуульд явуулдаг...одоо тэгээд л...

Хишигсүрэн -

Аха.

Загир -

Замын зардал...одоо бид нар шиг орлоггүй улсуудад бэрхшээл их байх юм. Ер нь бэрхшээлийн эхлэл нь тэгээд...ер нь тэгээд ирээдүйдээ хотод мэдлэг мэргэжилтэй болвол өөрт нь л хэрэгтэй юмуу даа гэж бодох юм. Тэрнээс биш өөрийгөө бодвол Хараа мараа энэ хавьдаа оруучихаж болох л юм даа. 10-н жил 3-н жил төгсгөөд л энэд чинь 4-н жил төгсгөөд л хүүхдүүдээ гаргаад авч байгаа айлыг алийг тэр гэхэв дээ. Хараад чинь ерөөсөө 10-н жил төгсгөөд л тэгээд цааш нь сурах боломж байхгүй гаргаад авч байгаа. Хотод манай 2 хүүхэд чинь 5-6-аасаа эхлээд л гэр барьсан. Тэгээд тэрнээсээ том нь 8-р анги хүрсэн. Одоо гэр барьж л байна.

Хишигсүрэн -

5-р ангийн хоёр хүүхэд...том нь 5-р анги мөртлөө тусад нь гэр барьж 2-уулаа амьдардаг тийм ээ?

Загир -

Тийм. Тийм л байсан. Одоо ч тийм байна ш дээ. Одоо тэгээд 4-н жил 5-н жил тэгж байна.

Хишигсүрэн -

Бие даагаад амьдраад...хоол ундыг нь бэлдээд өгчихдөг тийм ээ?

Загир -

Тийм. Сард нэг...14-н хоногт нэг удаа эсвэл тэд нар үгүй бол бид нар очно. Тэгж хоол ундыг нь хүргэж өгнө. Аа тэд нарт нэг осолдохгүй л авдаг юм нь...сургуульдаа яваад өөрсдөө даалгавараа хийх юм даа. Тэрнээс биш бид нар тэр хоёроос аваад байхаар юм алга. Хоол унд, түлээ нүүрсний мөнгийг нь бэлдэж өгч байна. Эндээс мод түлээ, мах шөлийг нь бэлдэж өгч байна. За замынх нь зардал л...зорилготой юм даа.

Хишигсүрэн -

Одоо ингээд өөрийн чинь хүүхэд насандаа сургуульд сурч байсан...одоо дотуур байранд байсан ш дээ...байж байсан тэр нөхцөл, өөрийн чинь 2 хүүхэд...сургуульд явж байгаа хүүхдүүдийн сургуульд нь өгч авч байгаа нөхцөл 2-ын хооронд ямар ялгаа байна уу?

Загир -

Өө ялгаа бол зөндөө. Бид нарыг Бөхмөрөний 8-н жилд сургульд байж байхад чинь ерөөсөө л солих хувцастай нь хүргээд хаячихдаг байсан. Намар 9-н сард хүргээд 11-н сард ирнэ. 11-н сард дахиж нэг яваад хавар 3-н сард ирнэ. Тэр хооронд ёстой сургуулийн багш, сурган хүмүүжүүлэгч, цэвэрлэгч ажилчид л тэд нарыг асран хүмүүжүүлээд...эрүүл саруул, бүх юманд нь анхаарал тавьдаг байсан. Гэтэл одоо бол хүүхдүүд ерөөсөө л цаг орчин нь ийм болчихсон юм болохоор яаж ийгээд ерөөсөө амьдрахгүй гээд яах юм бэ. Одоо цаг чинь...

Хишигсүрэн -

Өөрөө өөрсдөө бие дааж амьдарч байна тийм ээ?

Загир -

Тийм. Бие даахгүй л бол ерөөсөө аргагүй үе болж байна. Бид нарын тэр үеийн өмсдөг хувцас одоогийн үеийнхэний өмсдөг хувцас, мөнгөний үнэлгээ гэдэг чинь шал өөр болсон. Бид нар тухайн үедээ 10 төгрөгтэй яваад намар 9-н сараас 11-н сар хүртэл болоод л байдаг байсан. Тэгтэл одоо манай хүүхдүүд намар 9-н сараас сард хоёр удаа ирнэ гэдэг чинь 1 ирэхэд 20000 төгрөг 2 ирэхэд 40000 төгрөг гарч байна ш дээ. 40000 төгрөг...бид нар ажилгүй хүмүүс олоход мөн хэцүү байна аа. Хэцүү яаж ийгээд өгөөд явуулахаас өөр арга алга. 20000 төгрөг аваад явна. 10 шуудай нүүрс авна 15000 төгрөг нь явчихна. 5000 төгрөг нь ирэх очихын зардал. Тэгээд хажуугаар нь ганц дэвтэр, ганц талх авбал авна, авахгүй бол тэгээд л авахгүй. Бусдыг нь бүгдийг л бэлдэж өгдөг зорилготой байхгүй юу.

Хишигсүрэн -

Тэгэхэд илүү...одоо юу гэдэг юм бэ. Илүү хүүхдэд хүнд бэршлээлтэй тийм нөхцөлд сурч байна тийм ээ?

Загир -

Тийм ш дээ. Одоогийн хүүхдүүд бол маш хүнд бэрхшээлтэй тийм нөхцөлд сурч байна.

Хишигсүрэн -

Ойр хавьд...нөгөө эцэг эхтэй нь ойрхон 10-н жилийн сургууль байхгүй...

Загир -

Харин тийм.

Хишигсүрэн -

Тэгээд хол газар ингэж...

Загир -

Уул нь болдогсон бол Зүүнхараад 10-н жил дахиад цаашаа ТМС ч байдаг юмуу...арай нэг өргөтгөл олонтой бол өөр газар очихгүй. Одоо бол газрын хол тэгээд хотод байж байгаа болохоор...яахав дээ миний том хүү сарын 15000 төгрөгийн төлбөртэй. Тийм нэг...ирээдүйдээ мужаан...урлан бүтээхэд яваад байгаа юм. Тэгээд л одоо тэрүүгээрээ л дагнадаг байлгүй. Тэр бодвол.

Хишигсүрэн -

Танай 2 сурлагандаа ямар уу?

Загир -

Том нь бол давгүй. Аа...удаах 2 нь бол тааруу. Том нь бол аягүй хичээлдээ сайн.

Хишигсүрэн -

Хүмүүст шилжиж ирсэн нь амьдралд тустай...илүү сайн болсон гэсэн тийм ойлголт бодолтой байдаг юм байна тийм ээ?

Загир -

Тийм. Бид нарт бол шилжиж ирсэнээр бол алдаагүй. Ямар ч байсан зорилго нь хүүхдүүдээ өөрийн гэсэн боловсролтой тийм ээ...

Хишигсүрэн -

Аха.

Загир -

Аа...хоёрдугаарт өөрийнхөө эрүүл мэндэд маш их анхаарал тавьж байна. Одоо нэг удаа ч гэсэн эмч нарын үзлэгт....дуудаад үзүүлсэн ч гэсэн яаж ийгээд нэг шинжилгээ өгчих жишээтэй. Тиймэрхүү л байна. Тийм болохоор шилжиж ирсэн нь ер нь болж дээ л гэдэг асуудал өөртөө тавимаар байна. Оносон байна, зөв байна л гэж тавимаар байна шилжилт.

Хишигсүрэн -

Одоо ингээд л ажилгүй, орлоггүй гэж байна ш дээ. Танайх бол маүлтай тийм ээ?

Загир -

Тийм.

Хишигсүрэн -

Хувийн малтай...Социализмын үед яг өөртөө чинь адилхан улсууд яаж амьдардаг байсан байж таарах уу. Одоо ингээд зах зээлд шилжсэн ч юмуу дараагийн нийгэмд шилжчихээр энэ хоёрын хоорондох ялгааг юу гэж харж байна. Аль нь арай дээр байна уу. Одоо ингээд Социализмын үед хүүхэд байсан учраас мэдэхгүй ч байж магадгүй л дээ. Ер нь тэгэхдээ аль нь дээр байсан юм шиг санагддаг вэ. Амьдрахад...?

Загир -

Амьдрахад бол одоо нь дээр юмуудаа гэж ойлгож байна ш дээ. Тухайн үедээ хүмүүсийг мөнгөтэй төгрөгтэй ч гэсэн мөнгө нь юу яадаггүй...нөгөө ханштай учраас авах юмаа авч чаддаг байсан байх л даа.

Хишигсүрэн -

Аха.

Загир -

Одоо бол ханшгүй ч гэсэн юм нь элбэг, яаж ийгээд мөнгө олдох л юм бол санасан юмаа авахаар л байна.

Хишигсүрэн -

Аха...бараа таваар элбэг байна уу?

Загир -

Тийм. Элбэг, мөнгө нь ховор

Хишигсүрэн -

Одоо яг танайх шиг айлын амьдрал ахуйг дэмжих ч юмуу...тийм талын төрийн бодлого энэ тэр гэж юм байна уу.Тэрний тусгал гэж юм байна уу ер нь...?

Загир -

Ээ дээ одоо ер нь тийм юм ховор доо. Би ерөөсөө тийм тусгалыг мэдээгүй.

Хишигсүрэн -

Социализмын үед байсан болов уу?

Загир -

Социализмын үед бол ёстой нөгөө ажилтай л бол байсан л байх даа. Би тэгж л бодож байна. Тэр үед чинь олон хүүхдийн мөнгө гээд мөнгө өгнө, авчихдаг байлаа. Одонгын мөнгө гээд авдаг байлаа. Нэгдэлийн тэтгэвэр...цалинтай улсууд нэгдэлийнхээ маланд хөлсөө авчихдаг байлаа. Одоо бол бор зүрхээрээи л амьдарч байна ш дээ.

Хишигсүрэн -

Цайгаа уу...Ер нь ардчиллын талаар ямар бодолтой байдаг вэ. Ардчилал анх бий болж байгаа үед яаж хүлээж авч ойлгож байсан бэ. Ямар байдлаар ардчилал өөрийн чинь амьдралд орж ирсэн гэж бодож байна?

Загир -

Ардчилал миний амьдралд уу?

Хишигсүрэн -

Аха.

Загир -

Жишээ нь бид нарын эрх чөлөө арай илүү юм болов уу даа л гэж бодож байна.

Хишигсүрэн -

Яг ардчилал ярьж байх...ардчилсан хувьсгалын үе гэж байгаа тэр 90-ээд оны үед ер нь яаж хүлээж авч байсан бэ. Ямар үйл явдал яг санаанд орж байна. Яг ардчилалтай холбоотой?

Загир -

Ардчилал яг гарч байх үед бид нар ТМС-д оюутан байсан. Яг туаайн үедээ бол ардчилал гарч байхад ер нь эвгүй л эхэлсэн шүү дээ. Тэгээд сүүлдээ бол...анхандаа мэддэггүй байсан болоод ч тэр юмуу. Цочирдоод ч юмуу ер нь эвгүй байсан. Тэгээд сүүлдээ бүх юм шал өөр болоод эхэлдэг юм билээ. Ардчилал гараад бүх юм шал өөр болсон ш дээ.

Хишигсүрэн -

Аха.

Загир -

Хар цагааны ялгаа ямар ч байсан гардаг болоо биз. Улс орны хөгжил улам цаашаа хөгжингүй бадрангуй болоод л. Тэгээд л ардчиллыг дэмжиж байна.

Хишигсүрэн -

Шашин шүтлэг хүүхэд байхад ер нь...танай аав ээж бурхан энэ тэр тахидаг шүтдэг, шүтлэгийн талын юм байсан уу?

Загир -

Байсан. Маш нууц байсан.

Хишигсүрэн -

Аха.

Загир -

Ардчилал гараад ил болсон.

Хишигсүрэн -

Аха...жишээ нь танайд ер нь ямархуу байдлаар...?

Загир -

Жишээ нь манайд бол ерөөсөө одоо тэр адууны баян дарцаг гэж айлуудад байдаг байсан ш дээ. Тэрнийг бол ил тахиж чадахгүй. Тэгээд чулуу ч юмуу эмээл ч юмуу. Мод ч юмуу тахиад л тэрүүгээр тахидаг байлаа ш дээ. Энэ одоо ерөөсөө манай адууны баян шүү дээ гэдэг байдлаар тэрнийгээ ил тахидаггүй...

Хишигсүрэн -

Адууны баян гэж юу гэсэн үг билээ?

Загир -

Тийм одоо...нэг ёсны сэтэр гэж байдаг байсан. Үхэр, хонь, ямааны сэтэр....

Хишигсүрэн -

Сэтэртэй ямаа, үхэр гээд байдаг шиг үү?

Загир -

Сэтэртэй ямаа, хонь гээд байдаг шиг. Тиймэрхүү юмыг л тахиж шүтдэг байсан юм. Тэрнийгээ бол тахиж шүтэж чаддаггүй дандаа орлуулж мод, чулуу эд нар өөр юм хийж...гадны ямар нэг хүн ороод ирэхэд хураагаад авчих вий дээ...шашин шүтэж байна гэж хэлэх вий дээ гэсэн байдлаар маш их нууцалдаг л байсан. Ардчилсан гарсанаас хойш...

Хишигсүрэн -

Тэр нь тэгээд ямар утгатай юм байсан байж таарах уу. Тэр шүтдэг юм нь...?

Загир -

Шүтдэг юм нь хэзээнээсээ шүтээд ирсэн юм болохоор тэгээд тэрнийг шүтдэг байсан байлгүй тэрний нарийн учрыг сайн мэдэхгүй. Ямар ч байсан тэрнийг маш нууц л шүтдэг байсан.

Хишигсүрэн -

Танай аав тийм тарни марнитай хүн байсан билүү үгүй билүү?

Загир -

Манай аав шат тарнидаа сайн.

Хишигсүрэн -

Юундаа сайн...?

Загир -

Шат тарни гэж хэлдэг биз дээ.

Хишигсүрэн -

Тарнитай хүн байсан тийм ээ.

Загир -

Аха. Тэрнээс биш гадагшаа бол байдаггүй, гэр орондоо хашаа хороондоо бол юу...

Хишигсүрэн -

Өөр сонин сайхан...?

Загир -

Өөр бид нарыг бага байхад бэлэнчлэх сэтгэлгээ гэж байгаагүй. Одоо ардчилал гарсан чинь бүх хүн бэлэнчлэх сэтгэлгээтэй болж байна ш дээ. Нэг үеээ бодоход бэлэн мөнгөтэй бол худалдаад авчихдаг. Бид нарыг бага байхад бэлэнчлэх сэтгэлгээ гэж хүүхэд шуухад, том өвгөн самгангүй л байдаггүй л байлаа. Тийм учраас хэн нэгэн хонинд явсан гэхэд...нэг бодлого нь бол цаанаа унтуулахгүй за юу. Хоёрдугаар бодлого нь бол хүн хүнийг өөрийн ажилтай болгох гэж бид нарыг бага байхад ээж аав хонинд зүгээр явуулдаггүй байсан. Өнөөдөр утас ээрч ир, маргааш ул ширж ир, нөгөөдөр арьс элдэж ир...юу ч гэдэг юм бэ ямар нэгэн ажлын хуваарь өгөөд явуулдаг. Тэрүүгээрээ хувь хүн өөрөө хүмүүжчихсэн. Хонинд хоосон явахгүй ээ. Хонинд заавал юмтай явна гэдэг тийм зорилготой байлаа. Одоо бол ерөөсөө бэлэнчлэх сэтгэлгээтэй. Хонинд явъя...хоол бэлэн, өмсөх хувцас бэлэн, унаа морь нь бэлэн... /өөр хүмүүстэй ярив/. Бэлэнчлэх сэтгэлгээ бий болсоноос хойш хүмүүс маш залхуу байна. Ямар ч юм хийхгүй. Замдаа дээр гээгдсэн нэг хэрээсийн утсыг ч болсон аваад өөрсдийнхөө гутлыг оёж өмсөнө гэдэг ойлголт бол байхгүй байна ш дээ. Тэгээд тэр зам дээр хөглөрөөд хэвтэж байдаг тиймэрхүү л байна.

Хишигсүрэн -

Хүүхэд байхдаа ер нь хамгийн анх...одоо ямар театр, кино юм хум үзэж байв тэр тухай ер нь...хамгийн анхны үзсэн үзвэр юу байсан юм бэ?

Загир -

Хамгийн анхны үзвэр чинь одоо сургуульд байхдаа л үзэж байсан байхдаа. Ер нь ховор доо. Нэг кино очиж үзэж л байсан юм. Одоо ямар кино үзэж байсан юм бүү мэд. Аа..нөгөө юу үзэж байсан юм байна. “Зарлаагүй дайны оршил” анх үзэж байсан юм байна. Бид нар сумын клубт очиж үзэж байсан. Тэр киног чинь манай Бөхмөрөнд хийсэн ш дээ тийм ээ. “Зарлаагүй дайны оршил”-ыг чинь. Янжив багш тоглож байсан...

Хишигсүрэн -

Аха манай Бөхмөрөнд биш л дээ. Очиж тоглосон.

Загир -

Бөхмөрөнийнхөн л очиж тоглосон байхдаа тийм ээ.

Хишигсүрэн -

Аха.

Загир -

“Зарлаагүй дайны оршил”-ыг л анх эхлэж үзэж байсан. Анхны зураг, кино тэр байх.

Хишигсүрэн -

Санаж байгаа нь тэр байна уу?

Загир -

Тийм. Өшөө нэг их онцгой содон юм алга. Хаана юм бэ дээ тэр чинь 20-н хэдэн жилийн өмнөх юм чинь.

Хишигсүрэн -

Аха...өөр...?

Загир -

Өөр...

Хишигсүрэн -

Ажил төрөлтэй холбоотой...улсад ер нь ямар ажил хийж байв. Ажлын хамт олон чинь ямар улсууд байв гээд яривал...?

Загир -

Бид нар Ховд аймгийн Зэрэг суманд ажиллаж байсан. Барилга дээр. Тэгэхэд бид нар бол ерөөсөө л тухайн үед чинь тэр барилгын ажилчид гээд тус тусд нь гэр бариад өгчихсөн. Бид нар тиймэрхүү маркаар байдаг. Тэр үед байгаа газарт очоод..зуны тийм лагерьт гарчихсан. Машинаар явж ажилдаа хүрдэг байсан. Тэгээд тэр улсууд чинь ирээд...Ховд аймгийн Зэрэг салаан бол тарвага маш их байна. Алдаг хүн олон мөртлөө, өвчдөг хүн байдаггүй. Тарвага өвчих хүн байна уу гээд л ороод ирлээ. Ажлын газар дээгүүр зар явнаа. Тарвага өвчнөө гэсэн бол тэр хүн тэр өдөр ажилд явахгүй. 10 ч бай, 5 ч бай тэр өдөр тэр тарвагыг л арьснаас нь салгаад өг. Чи өнөөдөр ажилд хийсний хэрэггүй. Өнөөдрийн ажлын чинь юуг бид нар бичээд өгчихнө. Чи битгий ажил хий л гэдэг байсан. Тарвага өвчиж нээрэн залилаж л байлаа. Анх эхлээд бид нар Ховд аймагт дадлаганд гараад ажил хийх болоод очсон чинь дадлагын баахан өвчин туссан баахан хүүхдүүд. Яваад хүрсэн чинь бүгд аягаггүй, бүгд нөгөө элгэний нухашны төмөр лааз аваад хоол иднэ. Нэг удаадаа бол болно. Сүүлд нь нөгөөдөх чинь ерөөсөө идэж болдоггүй.

Хишигсүрэн -

Аха.

Загир -

Анх эхлэж хулгай хийдэг байлаа. Гуанзанд ороод 3 нь ярьж сууна. 2 нь нөгөө сэрээ халбага, аяганаас эхлүүлээд хулгайлна /инээв/.

Хишигсүрэн -

/Инээв/

Загир -

Тэгж байж бид нар 18-н хүүхэд аяга тавагтай болж байж ажилд гарч байлаа ш дээ. Гэр авч ирээд барина, ханынхаа амийг нийлүүлж чаддаггүй. Мах авч ирээд...нөгөө гулууз гулуузаар мах авч ирдэг байхгүй юу. Нөгөө махаа эвдэж чадахгүй сүх байгаад модон дээр гарна. Багш уурлана. Та нар монгол уу, хятад уу наад махаа яаж ийж байгаад эвд гээд. Хавирганых нь толгойг хуглаад багшдаа загнуулдаг л байлаа. Анх эхлээд дадлагат гарч байхдаа янз янзын зүйл их гардаг л байсан.

Хишигсүрэн -

За за. 2-уулаа тэгвэл яриагаа өндөрлөе. Ер нь...

Загир -

/инээв/

Хишигсүрэн -

/инээв/ За баярлалаа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.