Pürevdorj
![](../assets/images/interviewees/990103.jpg)
Basic information
Interviewee ID: 990103
Name: Pürevdorj
Parent's name: Origi
Ovog: Delgereh
Sex: m
Year of Birth: 1944
Ethnicity: Halh
Additional Information
Education: incomplete secondary
Notes on education: This most likely means 7 years of schooling.
Work: retired
Belief: Buddhist
Born in: Taragt sum, Övörhangai aimag
Lives in: Arvaiheer sum (or part of UB), Övörhangai aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
military
cultural campaigns
collectivization
democracy
new technologies
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
cultural campaigns
education
collectivization
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Ганболд -
За та надад өөрийнхөө амьдралын түүхийн талаараа ярьж өгнө үү ?
Пүрэвдорж -
Төрсөнөөсөө авахуулаад мэдэхээл ярийдаа би 1944 оны мичин жилийн зуднаар одоогийн тарагт сумын авзага хайрханы алдарын гэзэг гэдэг газар төрсөн юм.
Олон дүү нарын ах нь болж төрөөд бага дунд сургуульд сурсан. Би чинь доороо 10 гаруй дүүтэй 1964 онд цэргийн алба хаагаад ирээл төв суурин газар ажилаал бие хүёээ зориулсандаа. Хүнсний үйлдвэр усны аж ахуй урчим хзч гэсэн энэ 3 байгууллагат л бүх насаараа ажилласан юм л даа. 2004 онд тэтгэвэртэй гарсан. Миний ажил амьдрал гэвэл ийм л байна даа миний хүү. Би хүү охин хоёртой ач зээ нар олон болж байна. Улсд хөдөлмөрлөсөнийхөө хүчинд тэтгэвэрийнхээ хэдээр болоол байна.
Ганболд -
Сургуулийн суурь боловсролыг хаана эзэмшисэн бэ та ?
Пүрэвдорж -
Арвайхээрийн төвийн 10 жилийн 4-р ангийг төгсөөд цэрэгт яваад халагдаж ирээл арвайхээрийн дунд сургуульд сурж 10-р анги төгссөн юм шүү дээ.
Ганболд -
Цэрэгт явж ирсэнийхээ дараа юу ?
Пүрэвдорж -
Тийм том болсон хойноо 10-р анги төгссөн юм шүү дээ. Оройн сургууль гэдэг сайхан юм байлаа. Хүнсний үйлдвэрт байхдаа хүнсний үйлдвэрийн хүнсний технологийн курсд явсан. Эрчим хүёинд очиж цахилгааны мэргэжил эзэмшисэн. Уёны аж ахуйд өрмийн туслах мастер хийж үзсэн. Хамгийн сүүлд нь эрчим хүчинд найдвартай удаан ажиллаа даа.
Ганболд -
Та тэр мэргэжилүүдээ хаана эзэмшисэн бэ?
Пүрэвдорж -
өө жижиг жижиг курс сургалтанд сууж эзэмшисэн дээ.
Ганболд -
Тэр курсүүдийнхээ талаар ярьж өгөөч ?
Пүрэвдорж -
Жишээ нь батлан хамгаалах нийгэмлэгийн курсд трактор машинист гэсэн мэргэжил эзэмшсэн. Дараа нь Архангайд хүнсний үйлдвэрийн чиглэлээр сарын курс эзэмшилээ.
Ганболд -
Цэрэгт хэдэн онд явсан бэ?
Пүрэвдорж -
1964 онд явсан.
Ганболд -
Хаана алба аа хаасан бэ ?
Пүрэвдорж -
Улаанбаатар толгойтын барилгын 22 ангид
Ганболд -
Цэрэгт байсан тухайгаа ярьж өгөөч ?
Пүрэвдорж -
Цэрэгт байхдаа мах комбинад чинь Германы тусламжаар өргөтгөлийн ажил хийсэн юм шүү дээ тэнд Герман багшийн удирдлаган доор төмрийн цехд ажиллаж байлаа. Боож багалдаг багана энэ тэр хийдэг ажилаар дагнасан даа
Ганболд -
Цэрэгт үү?
Пүрэвдорж -
Тийм
Одоо мах комбинадад миний барилцаж байсан юм харагдаж л байдаг юм.
Ганболд -
Цэргийн барилгын ангид цалин авах уу ?
Пүрэвдорж -
Цалин байхгүй ээ сайн ажиллавал урамшуулалтай. Сайн ажиллаж байсан оротын тэргүүний ажилтан хүндэт самбарт нь нэр зураг гарч л байсан.
Ганболд -
Тэнд цэргийн алба хаахаар ямар нэг мэргэжилийн үнэмлэх өгөх үү ?
Пүрэвдорж -
Өгнө барилгын ар моторчин гэсэн үнэмлэх өгсөн. Би чинь 4-р зэрэгтэй халагдаж байсан тэр чинь нилээн өндөр зэрэг байхгүй юу тэрүүгээрээ дагнаад явсан бол болох л байсан байх. Халагдаж ирээл ажил олдохгүй болохоор л тэр мэргэжилээ хаячан юм шүү дээ. Тэгээд усны аж ахуйд тэр мэргэжилээрээ ажилд орсон юм. Дараа нь хүнсний үйлдвэрт ажилд орсон. Тэгж явж байгаад батлан хамгалах нийгэмлэгийн жолооны курс төгсөж байж билээ.
Ганболд -
Тухайн үед курсд сурхад төлбөр хөлс төлдөг байсан уу ?
Пүрэвдорж -
350 төгрөг төлж байсан байх шүү
Ганболд -
Ямар хугацаатай сурах уу ?
Пүрэвдорж -
6 сар сурж байсан.
Ганболд -
Таны амьдралд гүн гүнзгийгээр нөлөөлсөн үйл явдал бий юу ?
Пүрэвдорж -
Өө тйим юм байхгүй дээ. Би чинь ажилын төлөөл явж байсан хүн шүү дээ.
Ганболд -
Аав ээжийнхээ талаар ярьж өгөөч ?
Пүрэвдорж -
Манай аав ээж хоёр энэ тарагт сумын малчин улсууд байсан юм. Манай аав ээж 2 маань малчин гаралтай хүмүүс олон хүүхэдтэй байсан. Би чинь их олон сургууль төгсөх байсан юм шүү дандаа дүү нараа бодоол ажиллаж явсан. өөрийнхөө сайн сайханы хөөгөөд явад байгаа юм биш. Суръя гэж бодоогүй хөдөлмөрлөе гэж бодож явсан.
Ганболд -
Та эхээс хэдэн дүү тэ бэ ?
Пүрэвдорж -
10 дүү бий
Ганболд -
Дүү нар гэр бүлийнхээ талаар ярьж өгөөч ?
Пүрэвдорж -
Ихэнх нь хөдөө байаа хотод бас бий. Хөдөө малчин 5 бий мөн үрэгдсэн ч бий хотод 4 байгаа байх. Манай гэр бүлийн хүн чинь айлын том нь би бас айлын том хүү нь. Хоёулаа малчин гаралтай ажилчин ангий хүмүс.
Ганболд -
Таны амьдралын түүхэн үеүүдийн онцлог тэдгээрийн ялгааг ярьж өгөөч ? социализмын үе, зах зээлд шилжсэн үе гэх ч юмуу ?
Пүрэвдорж -
Социализмын үед чинь их сайхан байлаа шүү дээ. Одоо энэ ардчилалын үед чинь их орой бусгаа болцон баталгаатай ажил хийе гэсэн хүн байхгүй болцон нэг лхаашаа юм дээ.
Социализмын үед чинь их сайхан байлаа ийм ажил хий гэвэл үг дуугүй хийдэг байлаа. Цаг хугацааны хувьд нарийн дэг журамтай одооны залуучууд ажилд их хойрог болсон байна. Бидний үед чинь өвлийн улиралд курс сургалтанд яваал таардаг байлаа. Үйлдвэр залуучуудын эвлэлийн хурал цуглаан гэл болог байсан.
Ганболд -
Энэ 2 үеийн хоорондын онцлог ялгаа нь юу байна ?
Пүрэвдорж -
Одоо үед чинь харьцангуй тайван цаг зав их сайхан болчихож. Миний ажиллаж байсан үед чинь цагийг нарийн ашигладаг байсан. Одоо чинь дуртай үедээ ажиллах сонирхолтой болчихсон байна шдээ.
Ганболд -
Таны бага нас хаана яаж өнгөрсөн бэ?
Пүрэвдорж -
Миний бага нас малчин айлын хүүхдийн адил хөдөө л өнгөрсөн дөө зун бол хонь хураг хариулааал адуу малтай ноцолдож байсан.
Ганболд -
Улирал улиралаар нь тухайн үеийнхээ нэг өдрийг деталчилаад яриач дээ?
Пүрэвдорж -
Хүүхэд насанд чинь өглөө босохоос авахуулаад малтай харьцаж эхэлнэ шүү дээ. Хонинд явна өвөл нь чөдөрийн морь оройтсон байвал мориндоо явна зуны цагт адуу малаа татна тухайн үед хүүхдийн ажил ч их байсан даа. Хонь үс ноосоо хаячих гээд байвал хурааж байгаад үс ноосыг нь авна шүү дээ. Арай том болоопд ирэхээрээ адуунд явна унаг даагтай ноцолдоол хурдан морь унана. Тухайн үед хүүхдийг хөдөлмөрт дасгана гэдэг чинь их сайн зүйл байсан байгаа юм.
Ганболд -
Хүний хурдан морь унаад ямар нэг хөлс энэ тэр авах уу ?
Пүрэвдорж -
Өө тийм юм байхгүй өөрийнхөө сонирхолоороо унаж байсан юм чинь. Тэдний хүүхэд том болж байна лээ тэр сэргэлэн тэрүүгээр унуулчихана гэдэг байсан юм чинь. Сайн хурдалаад яваад ирвэл хонь хураг бэлгэлдэг л байсан шүү тухайн үед олон болгож аваарай гээд.
Ганболд -
Уяач нь уу ?
Пүрэвдорж -
Тйим
Ганболд -
Та соёлын довтолгооны талаар их мэдэх вэ ?
Пүрэвдорж -
Тэр талаар хагас хугас юм мэднэ шүү. Соёлын довтолгоо гэдэг чинь их сайхан юм болсон юм шүү дээ.
Ганболд -
Анх хэдэн оноос эхэлсэн юм бэ?
Пүрэвдорж -
За би оныг нь ч сайн мэдэхгүй байна л даа мартаад
Ганболд -
За яг тэдэн он гээд яахав багцаалдаал хэлчихгүй юу ?
Пүрэвдорж -
Тэгхэд айл болгон сонин хэвлэл уншдаг тэгхэд хөдөөний малчин айлын хүүхэд байсан юм шүү дээ. өнөөдөр нэг сонин манайд байсан бол маргааш хажуу айлдаа сониноо өгнө тэр талаараа ярьж хөөрөнө.
Ганболд -
Тэр сонинг хэн уншиж өгөх үү ?
Пүрэвдорж -
Тэр айлд хэн бичиг үсэг мэддэг нь л уншдаг байсан. Тэр сонигийг нь хаяна гэж байхгүй соёлын довтолгоо юм чинь дугаар дугаараар нь хадгалаад далд хийчихэнэ.
Ганболд -
Тэр үед сонингийн дугаар дээр юу гардаг байсан бэ?
Пүрэвдорж -
Ажил хөдөлмөр нэгдэлжих хөдөлгөөн энэ тэр гээл бүх л зүйл гардаг байсан. Соёлын довтолгоон чинь айл өрх хүмүүсээс ариун цэвэрийг шаардаж байсан юм шүү дээ. Усанд тогтмол орж байх, аяга шанагаа байнга угааж байх өөрийгөө соёжуулах тийм л зүйлүүдийг шаарддаг байсан юм сүүлдээ шаардуулсаар байгаад амархан сурчих юм байна лээ. Тухайн үед аяга аа угааж хогоо шүүрдэг айлууд байхгүй байсан тэр бүгдийг таслахын тулд бий болсон зүйл. Тухайн үед гэр дотоуур гадуур цагаан бүрээс гэж байдаггүй байсан бүр зуух пийшэн гэж байхгүй байсан. Тэр болгонийг соёлын довтолгоо халж соёлжуулсан юм.
Ганболд -
Тухйан үед хүмүүсээс юуг шаарддаг байсан бэ?
Пүрэвдорж -
Ер нь гол ариун цэврийг шаарддаг байсан.
Ганболд -
Соёлын довтолгоон тухайн үеийн ямар салбарын аж ахуйн нэгжид илүү их нөлөөлсөн бэ?
Пүрэвдорж -
Эминэлэгт маш их нөлөөлсөн юм. Эмнэлэгт тухайн үед халаад өмсдөг хүн байгаагүй шүүдээ. Одоо эмч нар бэлий өмсөөд байна тухайн үед чинь бээлийгүй гараараа туртай юмаа барьдаг байсан.
Ганболд -
Соёлын довтолгооны үед айл өрхүүдээр шалгалт явагддаг байсан гэсэн тэр шалгалт ямар шуухан явагддаг байсан бэ?
Пүрэвдорж -
Айл өрхүүдэд аяга сав суулаганы алчуур гэх мэт зүйлүүдийг шалгана. Ор дэрний хэрэглэлийг цагаан байлга бөөс хуурас байна уу гэж үздэг байсан.
Ганболд -
Тэрийг хэн шалгадаг байсан юм бэ?
Пүрэвдорж -
Багийн ухуулагч нар юмуу эсвэл орон нутгаас сонгогдсон хүмүүс байсан байх.
Ганболд -
Тэр хүмүүс цалин авдаг байсан юм болов уу?
Пүрэвдорж -
Тодорхой хэмжээгээр мөнгө авдаг байсан байх авдаггүй байсан бол хүмүүс юу гэж тэгж явах уу.
Ганболд -
Шалгалтанд нь уначихвал яах вэ?
Пүрэвдорж -
Уначихвал муу дүн авна. Торгууль энэ тэр байдаггүй байсан жаахан хэл аманд орно явцын дунд тэр нь жаахан сайжирна.
Ганболд -
Ямар хэл аманд орох уу ?
Пүрэвдорж -
Тэднийх тйим заваан гээл гутаана л даа
Ганболд -
Олон нийтэд тараана гэсэн үгүү ?
Пүрэвдорж -
Тийм олон нийтэд тараагаад өөрөөр нь засууоах арга хэмжээ авна. Би одоо тийм заваан байхаа больцон нүүр гараа угаагаад сурцан гэх ч юмуу, нүүр гараа угаадаггүй гар нь тэр чигээрээ хар болцон хүмүүс байдаг л байсан.
Ганболд -
Тэрнээс өмнө яаж амьдардаг байсан юм бэ?
Пүрэвдорж -
Тэрнээс өмнө нь малаа маллаад утаа сайгсан гэрт дасцан амьдраал байдаг байсан. Гэрийн хоёр давхар дээвэр туурага чинь нэвт шаралцан байдаг байсан юм шүү дээ.
Ганболд -
Утааны шаруу ?
Пүрэвдорж -
Тийм тулга гэдэг юманд өвөл зунгүй галлаж хоол ундаа хийнэ. Зун болохоор гадаа галлаж арай хагас хугас байсан байх харин өвлийн улиралд галлана.
Ганболд -
Тэр үед пийшэн гэж байсан уу ?
Пүрэвдорж -
Байхгүй ээ тулга л гэж байсан. Соёлын довтолгооны ганц үр дүнтэй зйүл бол зуух гарж ирсэн утааг яндангаараа гадгашаа гаргадаг.
Ганболд -
Зуухыг яаж нэвтэрүүлж байсан бэ?
Пүрэвдорж -
Гар хийцний гөлмөн төмөрөөр хийцэн зуухнууд байсан юм.
Ганболд -
Тэрийг яаж ажиллуулахыг зааж өгж байсан уу ?
Пүрэвдорж -
Зааж өгч байсан байх урьд нь ажиллуулаж байгаагүй хүмүүс чинь мэдэхгүй шдээ. Явцын байдалд бие биенээсээ асууж заалгаж сурсан байхдаа.
Ганболд -
Тэр үед хүмүүс зуухыг яаж хүлээж авч байсан бэ ?
Пүрэвдорж -
Өө дуртай хүлээж авалгүй яахав.
Ганболд -
Сайнаар хүлээж авч байсан уу ?
Пүрэвдорж -
Өө тэр мэдээж утаа гарахгүй нүд хорсгохгүй утаа нь гадгашаа гарчиж байгаа юм чинь.
Ганболд -
Өвөл бол өрхөө яадаг байсан юм бэ?
Пүрэвдорж -
Тоонондоо рам байхгүй юм чинь өрхөө бүтээгээл унтана шүү дээ.
Ганболд -
Би аль дээр нэг хүнээс ярилцлага авч байсан юм 1948 онд төрсөн гэж байсан байх тэгсэнтэр ах хүүхэд байхдаа 5 сарын эхээс 10 сарын эхэн үе хүртэл гутал өмсөж үзээгүй гэж байсан таны амьдралд тийм зүйл байсан уу ?
Пүрэвдорж -
Тийм юм байлгүй яахав бороо устай үед гутал өмсөнө гэж байхгүй шдээ байнга хөл нүцгэн яваад байхаар сүүлдээ хөл өвдөхөөч болино. Хөлс хагараад өвдөөд байна гэхээр ээж маань аль байна наашаа ир гээл ямааны халуун сүү дусаачихдаг байсан юм тэр нь тослогтой юм чинь зөөлрөөд өвдөхөө больдог байсан.
Ганболд -
Өвөл нь ямар гутал өмсөх үү?
Пүрэвдорж -
Ер нь монгол гутал өмсөнө шүү дээ.
Ганболд -
Өөрсдөө хийсэн гутал уу ?
Пүрэвдорж -
Өөрсдийн хийсэн гуталаа өмсөхөөс биш өөр гутал байгаагүй шүү дээ.
Ганболд -
Хүн болгон өөрсдийнхөө гуталыг хийгээд өмсдөг байсан юм уу ?
Пүрэвдорж -
Ер нь бүгд л тийм байсан шүү.
Ганболд -
Хийж чаддагүй нэг нь яадаг байсан бэ?
Пүрэвдорж -
Чаддаг нэгнээрэ улалуулаал өмсдөг байсан. Тэр чинь ямар худалдаанд байсан биш. Тухайн үеийн хүмүүс их найрсан байсан миний гутал ханзарчихсан байна гэхээр чаддаг нэг нь чи чадахгүйгээс цааш би янзлаад өгөе гэдэг байсан. Мал алж иднэ түүнийхээ арьс ширээр хийдэг байсан. Зун бол хоол хүнсэнд мах хэрэглэнэ гэж байхгүй. Хоног гарлаа гэдэг чинь зуны хоол буюу цагаан идээ гарлаа гэсэн үг. Хааяаа томчууд нь борцтой хоол хийж иднэ тэрийг хүүхэдүүдэд өгнө гэж байхгүй шүү дээ. Ээзгий ааруул баяслаг ид гэдэг байсан.
Ганболд -
Тэр үед хоолны хүнсэнд юу хэрэглжгддэг байсан бэ юм бэ?
Пүрэвдорж -
Зун бол цагаан идээ өвөл нь махаар
Ганболд -
Одоогийнх шиг гурил будуу хэрэглэдэг байсан уу?
Пүрэвдорж -
Их ховор байсан намайг бага байхад дандаа бүхэл мах иднэ.
Ганболд -
Өвөлжингөө мах идэх үү ?
Пүрэвдорж -
Хаяаадаа гурилтай хоол хийж иддэг байсан гэхдээ гурил нь их ховор байсан. Гурилаар чинь хаяаадаа банш бууз хийж иддэг байсан. Тэрнээс өмнө нь гурил бүр байхгүй шахуу байсан гэсэн. Тэр болгон гурилтай хоол хийгээд байхгүй, хааяа нэг банш хий жиддэг тэр болгон нямбай хоол хийдэггүй голдуу л махан хоол хийдэг байсан.
Ганболд -
Танайх 14, 15 гэсэн ш дээ дээрээс нь аав ээж хоёр ингээд 16, 17 байна ш дээ нэг хонийг хэдэн хоногт идэх үү?
Пүрэвдорж -
Дээр үед чинь их гамтай байдаг байсан, манай аав их хөдөлмөрч хүн байсан юм. Хэмжээг нь мэдэхгүй ээ. Нэг гэдэс чанаад тавьсан байхад дамжуулу идээд л толгой шийр их чанаж иднэ тэр бол их аж ахуйч хүний ажил бойноос толгой цувдаа аваад л тэрнийгээ хуйхлана манай аав бол их ажилч хүн байсан. Толгой хуйхлахдаа их олон ажил хийгээд явна. Хонь хариулна тэгэхдээ арганд толгойгоо хийгээд үүрээд явна аргал түүгээд хуйхлана толгойгоо хуйхлачихаад аргал түүнэ зуураа эргэхдээ хонио эргүүлээд замдаа байсан адуу үхэр бяруугаа туугаад бүх ажиллаа нэг мөр эмэхлүүлээд ирдэг байсан. Тэгээд сургуульд сууж байгаа хүүхдүүдэд нэг нэг толгой өдрийн хоолонд аваачиж өгдөг байсан.
Ганболд -
Өдөр болгон тэгж зөөх үү?
Пүрэвдорж -
Өдөр болгон ч бишээ, өнжөөд ч юмуу
Ганболд -
Сургуульд суудаг хүүхдүүд нь хаана байдаг байсан юм?
Пүрэвдорж -
Манайд нэг илүү гэр байдаг байсан, тэгээд хөгшин аав амьд байсан. Тэгээд л чадах ядхаараа дэмжээн л жоохон жоохон гурил будаагаа аваад л яваад очно 50 оноос хойш 60 оноос өмнөхийг л яриад байна ш дээ.
Ганболд -
Тухайн үеийн сургалтын систем ямар байсан бэ?
Пүрэвдорж -
Одоог бодвол чанаргүй байсан. Нэрээ бичиж чаддаг байхад л тийм бүлгэмд суулгана энээ тэрээ гэдэг байсан тэгээд л нэг бүлгэмд шалгалт өгөхөд алдсан л байвал энэ бичиг үсгэнд муу байна. Хэлбэр гальбар муутай байна. Тэр үед дөрөвдүгээр анги төгсөөд л сайхан бичигтэй байсан бол багш болчихдог байсан шүү.
Ганболд -
Тэр үеийн сургалтын системд юү хэрэглэгддэг байсан бэ? Дэвтэр бал цаас харандаа гарсан байсан уу?
Пүрэвдорж -
Миний үед бол гарсан байсан.
Ганболд -
Элбэг байсан уу?
Пүрэвдорж -
Элбэг байсан.
Ганболд -
Худалдаж авах уу?
Пүрэвдорж -
Худалдаж авна элбэг байсан юм чинь. Энэ балын харандаагаар бичдэггүй байсан харандаа тэр үед 7, 8мөнгө л байсан дэвтэр 12 мөнгө 8 мөнгө ч байсан сүүлд нь нэмэгдээд 12 болсон байсан. Одооныхон шиг тосон бал хэрэглэхгүй ш дээ. Нэг дүрдэг таван хушуутай үзгээр бичдэг байсан. Чирнелийн савтай чирнелээ хийсэн найруулчихсан жижигхэн савтай аваад явдаг байсан. Даавуун цүнхтэй.
Ганболд -
Чирнелээ яах уу аваад явах уу?
Пүрэвдорж -
Байнга авч Явна доош нь харуулахаар асгадаггүй хүнхэр савтай байсан. Их оролдвол асгардаг л байсан. Тэгээд л паранпушк гээд л барзгар цаас байдаг тэрэндээ уусгаад авдаг байсан.
Ганболд -
Тухайн үеийн сурагчид ямар хувцас өмсдөг байсан бэ?
Пүрэвдорж -
Дээл. Эрэгтэй нь цэнхэр, эмэгтэй хүүхэд бол ногоон дээл өмсдөг байсан. Сүүлд нь нэг тийм хилэн порм өмсөдөг болсон. Дүрэмт хувцас, арайч монгол гутал өмсдөггүй байсан. Одооныхон шиг ботинк өмсөхгүй бакаль л өмсөдөг байсан.
Ганболд -
Нэгдэлжих хөдөлгөөний талаар юу мэдэх вэ та?
Пүрэвдорж -
Нэгдэлжих хөдөлгөөн чинь намайг зүггүй байхад байгуулагдсан ш дээ.
Ганболд -
Тэр талаар яриж өгөөч та?
Пүрэвдорж -
Хэсэг хэсэг нэгдлүүд байгуулаад сайн дураар нь хувь нийлүүлээд л зам гэдэг нэртэй нэгдэл байгуулсан юм. Одоо энэ Зүүнбаян-Улаан, Тарагт, Дэлгэрэх булгийн хойд эхэнд халуун усны тэнд нэгдэл байгуулсан. Тэр нэгдэл хэдэн жил болоод арай гайгүй хөгжөөд иртэл орон даяар нэгдэлжих хөдөлгөөн байгуулагдаад айл өрхөд байгаа малыг их бага гэх юм байхгүй албан хүчээр за нэг айлд хоёр морь хоёр гурван саалийн үнээтэй арван хонь арван ямаатай байхад л болно гэдэг байсан.
Ганболд -
Их малтай байсан бага малтай байсан хамаагүй бүгдийг нь үү?
Пүрэвдорж -
Бүгдийг нь албан хүчээр. Тэгээд нөгөө хэд нь өсөөд үлдсэн хэд нь хязгааралагдад өсөөд өөрсдийг нь малчин болгож хувиргасан ш дээ. Их ч малтай байсан бага ч малтай байсан хурааж аваад л бусдад тараагаад л нэг малчин тусгайлан томилогдоод тэр нь хөдөлмөрлөсөн болоод тэгээд л амьдарна. Тэр нь цалинтай мал болно. Тэгээл хөдөөнийхөн хичнээн олон малтай байсан цалинч байхгүй шатаж байгаа гэсэн үг тэрнийгээ малаад л маллаж чадаж байгаа нь малаллаж чадахгүй байгаан яахав голдуу ядуу хүмүүс өгөөд л нэг хэсэг жаахан тийм байсан байх өөрийн ноормонд үлдсэн хэд нь өсөөд 1967 онд байна уу даа ахиад нэг нийгэмчилсэн. Дандаа нийгэмчлээд л хамтран ажиллаад байна гэсэн үг нэг айлд очоод л тэдний тэрнээс хэдэн мал аваад хэд илүү гарлаа гээд л өрхөд байх хувь хүний тоо хязгаартай нэгдэлд байгаа малыг өсгөж байвал сайн.
Ганболд -
Цалингүйл гэсэн үгүү?
Пүрэвдорж -
Тэгэхдээ нэгдлийн малыг өсгөж байгаа юм чинь цалинтай байлгүй яахав.
Ганболд -
Ашиг шимээ өөрсдөө авах уу?
Пүрэвдорж -
Үгүй ээ нэгдэлд ашиг шимээ тушаана.
Ганболд -
Дундажаар нэг айл хэдэн мал малалдаг байсан бол?
Пүрэвдорж -
400-д эм хонь бусад мал нь тус тусдаа хонь нь тусдаа ямаа нь тусдаа, үхэр, адуу, тэмээ нь тус тусдаа.
Ганболд -
400 хонь маллаад хичнээн төргөрний цалин авах вэ?
Пүрэвдорж -
Төл бойжуулсанаараал болно. 400 хонь маллаад сард 100-аад төгрөг авдаг байсан юмуу даа. Тэр 100 төгрөгнийхөө 30 хувийг нь аваад үлдэнэ.
Ганболд -
Тэр нь ямар учиртай юм бэ?
Пүрэвдорж -
Ямар учиртай юм бэ гэвэл төл хорогдуулвал гэж барьцаа маягаар авч үлдэж байгаа юм. Төл сайн маллавал жилийн эцэсээр буцаагаад өгчинө. Нэгдэл чинь малыг нь хураагаад авцан юм чинь их харж үзнэ шдээ боломж муутай хүмүүсд хоол унд тарааж өгнө. Ядууд нь тусламж өгнө. Зуд турхан болвол нэгдэл чинь олоны хүчээр арга хэмжээ авдаг сайхан байдаг байсан.
Ганболд -
Нэгдэлд ажиллаж байга хүмүүс ямар нэг байдлаар тэвших хөгжих боломж байсан уу ?
Пүрэвдорж -
Байсан байсан би нэгдэлийг арай яараад тараацан юм болов уу гэж боддог юм. Тараахдаа хүнээ олж тараагаагүй чадах чадахгүй хүнд өгсөн нь ийм болгоцон юм шүү дээ. Би нарийндаа мал өссөнийг худалаа байх гэж боддог юм шдээ намйаг бага байхад энэ уртын хөндийд чинь мал гэж нөхцөлгүй их харанхуйлсан юм байдаг байсан. Одоо бол малгүй шахуу болсон байна шдээ. Тэр үед малаа үнэн тоолуулдаггүй байсан үнэн тоолох боломж ч байхгүй байсан.
Ганболд -
Тухайн үед үү ?
Пүрэвдорж -
Тийм нэгдэл чинь малыг нь илүү гарахаар авчдаг байсан юм чинь. Энэ жил 10 хонь тоолуулчихвал илүү гарчихана гээл талыг нь нуугаад тоолуулдаггүй байсан. Нутгийн улсууд чинь хоорондоо хуувилдчихаад хэлэхгүй тэгэхээр тоо үнэн гардаггүй байсан байж таарна. Одоо мал өсөөд байна гээл байна зарим нь худалаа нэмж тоолуулдаг юм байгаа биз намайг бага байхыг лав гүйцэхгүй ээ. Нэгдэл бол хамтын хүчээр юм хийдэг байсан. Том том баячууд чинь малаа нэгдэлд өгөөл дараа нь дунд хэсэгт ордог байсан юм шүү. Тухайн үед чинь нэгдэлийн малыг сайн малласан хүний амьдрал дээшилнэ гэсэн ухагдахуунаар ажиллаж байсан юм. Чаддаг малыг нь л маллуулана 5 хошуу малыг 1 айлаар маллуулана гэсэн ойлголт байхгүй. Тус тусд нь нэг нормын морьтой. Хонийг бол тухайн айлын ам бүлийн тоог харж байж өгдөг байсан байх гэхдээ 400-аас нэг их хэтэрч байгаагүй төллөх мал шүү дээ. Үхэр бол тоотой саалийн үнээ нь тусдаа сувиа үнээ, адуу нь тусдаа сарлагийн үнээ саасан хүн нэг үнээнээс 450 литер сүү авах нормтой саалийн хугацаанд биелүүлэх ёстой биелэхгүй байгаа бол яаж хийж байгаад биелүүлдэг байсан. Сүүтэй цай уухгүй хар цай хүртэл ууж байгаад биелүүлэхийг л бодно. Биелүүлцэн хүн чинь нөгөө 30 хувиа авна
Ганболд -
Сар болгоны 30 хувиа биздээ ?
Пүрэвдорж -
Тийм сар болгоны 30 хувь гэдэг чинь нилээн хэдэн төгрөг болцон байна аа даа тэрийгээ авна дээрээс нь саалиа өгсөний нэмэгдэл иөл сайн бойжуулсаны нэмэгдэл гээд бөөн мөнгө авдаг байсан.
Ганболд -
Тэр тавьдаг шалгуур нь биелүүлэхэд тийм хэцүү зүйлийг шаарддаг байсан юмуу?
Пүрэвдорж -
Малаа онд оруулах энэ тэр гээл зөндөө ажил байсан онд оруулж чадахгүй бол төлнө. Хатуу ч биш зөөлөн ч биш лбайсан байх. Айрагаа эсэгчээд өөрөө аяга айраг уух эрхгүй нэгдэлд нормоо тушаацаныхаа дараа л илүү гарсаныг нь хэрэглэдэг тийм л байсан юм. Төлөвлөгөөгөө биелүүлцэн хүмүүсд илүү гарсан зйүлээ яаахаа өрсдөө мэд гэдэг байсан. 100 эм хониноос 100 гаруй хураг авсан бол илүү гарсаныг нь нэгдэлд булаацалдаад байхгүй шүү.
Ганболд -
Илүү гарсаныгээ нэгдэлдээ өгчихвөл яах вэ шагналтай байсан уу ?
Пүрэвдорж -
Үгүй яахав дээ тэгээл өнгөрдөг байсан байх. Хувийн өрхийн малыг 56 толгойгоос дээш гаргадаггүй байсан юм шүү дээ. 56 мал чинь юу байхав дээ 15 хоньтой байхад 15 хураг гарна тэгээл болоо шдээ
Ганболд -
Хувийн малын ашиг шимээ яаж ашигладаг байсан бэ?
Пүрэвдорж -
Ашиглаад байх ашиг шим байхгүй лээ айрагаа бол уучихдаг байсан байх. 5 хошуу малаа тус тусд нь төрөлжүүлээд малладаг байсан болохоор хоньтой хүн нэг хониноос 10 литер сүү тушаах нормтой байсан хонины саалийн хугацаа чинь богинохон шүү дээ нэг сар л байдаг. Нормоо биелүүлтэл аяга тарга ундаа уух эрхгүй шүү дээ.
Ганболд -
Саалийн хугацаагаар уртасгаад ашиг шимийг нь ашиглаад байж болдог байсан уу ?
Пүрэвдорж -
Саалийн хугацаа нь тодорхой заачихсан байдаг байсан. Сунгаж болохгүй тарга тэвээрэг алдана гээд
Ганболд -
Төлөвлөгөөгөө биелүүлж чадаагүй хүнийг ер нь яадаг байсан юм ?
Пүрэвдорж -
Цалинг нь сулгаад авчихана.
Ганболд -
Нэгдэл малын ашиг шимийг нь аваад ер юу хийдэг байсан юм бэ ?
Пүрэвдорж -
Эргүүлээд буцаагаад өгнө шүү дээ
Ганболд -
Ямар нэг зарах борлуулах зүйл байхгүй байсан юмуу ?
Пүрэвдорж -
зарах нэгийг нь зардаг л байсан байх нэгдэлийн гишүүд чинь баримт бичиг барьцан надад хэдэн кг ааруул, ээзгий өгөөч би Улаанбаатар явах гэж байгаа юм гэдэг байсан. Тэрийг нь яс мөнгөөр өгөхгүй дараа чи хөдөлмөр хөлсөөрөө төлөөд өгчөөрэй гээд зээл маягаар өгчихдөг байсан юм.
Ганболд -
Аан тэгдэг байсан бол учиртай
5,6,7 жилийн гавшигайч гэдэг зүйл хэдэн оноос үүссэн юм бэ?
Пүрэвдорж -
Мэдэхгүй ээ би оныг нь сайн мэдэхгүй юм байна. Анхдугаар 5 жил гэж 60 оноос өмнө гарч байсан юм уу. Тэр чинь тав таван жилийн төлөвлөгөөтэй анхдугаар, хоёр дугаар таван жилийн гавшигайч гэдэг байсан. Гавшигайчийн нэг тэмдэгтэй өгдөг байсан юм.
Ганболд -
Төлөвлөгөөг тав таван жилээр хийчдэг байсан гэсэн үг үү ?
Пүрэвдорж -
Тийм
Ганболд -
Ямар нэг шагнал урамшуулал өгдөг байсан уу ?
Пүрэвдорж -
үгүй дээ төлөвлөгөөгөө биелүүлсэн хүмүүсд л өгдөг байсан юм тэрнээс биш өөх зүйл байгаагүй.
Ганболд -
Нэгдэлжих хөдөлгөөн хэдэн онд тарсан юм бэ?
Пүрэвдорж -
90 оны үед л тарсан байхдаа. Нэгдэлийг тараахдаа маш буруу тараасан юм. Ажиллаж байгаа хүмүүсдээ л тараасан юм. Манайх чинь намайг бага бахйад азрага азрагаар нь адуу хийчнээнч хонь ямаа нийлүүлж байсан юм нэгдэл тарахд нь бүртгэлгүй гээд юм оногдоогүй би яахав аав ээжийн гар дээр байтлаа нэгдэлд мал маллаж байсан. Харин цэрэгт явж ирээд аймаг ажилчин болсон хүн л дээ. Манайх тийм тийм мал өгсөн тэрийгээ авúя гэхэд өгөөгүй чадвар муутай хүмүүсд тараагаад өгцөн. Нэгдэлийн буянд сайхан сайхан барилга байгууламжууд баригдаж байсан юм шүү дээ одоо энэ Тарагт сум байна чи тарагтыг бага байхдаа мэддэг байсан биздээ
Ганболд -
Мэднэ ээ
Пүрэвдорж -
Одоо бүр тарцан байна лээ дээ сургуулиас нь бусад нь бүгдийг нь булгаад аваад явчихсан.
Ганболд -
Тухайн үед нэгдэлжих хөдөлгөөн явагдаж байхад бүртгэл хийгдэж байгаагүй юм байхдаа тухайлбал Балдангийнх 100 хонь өгөв гэдэг ч юм уу ?
Пүрэвдорж -
Байгаа л даа
Ганболд -
Тэрүүгээр нь тарааж өгөөгүй гэсэн үг үү?
Пүрэвдорж -
Тийм тэгж тараагаагүй. Тэнд ажиллаж байсан хүмүүс авсан мөн би тэнд ажиллаж байсан гэсэн хэсэг хүмүүс авсан юм шиг байгаа юм.
Ганболд -
Тухайн үед ажиллаж байсан хүмүүсд л өгсөн гэсэн үгүү ?
Пүрэвдорж -
Тийм
Ганболд -
Тэр хуваалтыг хэн хийсэн юм бол?
Пүрэвдорж -
Тухайн орон нутгийн нэгдэлийн удирдлага дарга нар хийсэн. Нэгдэлийн дарга нар хоосон гарна гэж байхгүй шүү дээ.
Ганболд -
Хувьчлалыг анх яаж зарласан юм бэ? Тухайн үед
Пүрэвдорж -
Бага хурал билүү их хурал билүү тэндээс л шийдвэр гаргаад зарласан хэрэг шүү дээ.
Ганболд -
Хувьчлал явагдсанаар тухайн үед хүмүүсийн амьдралд өөрчлөлт гарсан уу ?
Пүрэвдорж -
Нэг хэсэг өөрчлөлт гарсан. Амьжиргаа сайжираад хүн болгон малтай болсон байсан. Зарим нь үрэн таран хийцэн байх зарим нь ч баян тарган болцон улсууд байна шдээ. Нэгдэл гэдэг байхад айл болгон хадлангийн брагиадад оролцоно хамтын хүчээр хийдэг байлаа. өвсний ôонд байгуулаад баг багаар нь хуваачихсан зуд турхан болвол танайх энийг тэрийг аваарай гээд хувиаралчихсан байдаг байсан. Одоо бол тийм юм байхгүй байна шдээ.
Ганболд -
Малыг тэгж нийгэмчилэлж байсан бол бусад зүйлийг яаж нийгэмчилэлж байсан бэ?
Пүрэвдорж -
Нэгдэл чинь ганцхан малыг нийгэмчилээд үүссэн эд шүү дээ. Нэгдэл чинь ганц ч байшингүй л байгуулагдаж байсан тэгээл мөнгө төгрөгтэй болоод барилга байшин машин техниктэй болсон юм даа.
Ганболд -
Нэгдэл тархад тэр байшин байгууламж тэдгээр зүйлийг яаж хувьчилсан юм бэ?
Пүрэвдорж -
Байшин савыг хувьчлаагүй байхаа эзэнгүйдээд эвдэрч сүйдсэн байх. Нэгдэлээс хүнд байшин өгсөн юм бол байхгүй.
Ганболд -
Таны ажиллаж байсан эрчим хүч яасан бэ?
Пүрэвдорж -
Тэр бол хувьчлагдаагүй төрийн мэдлийн байгууллага.
Ганболд -
Ардчилсан нийгэмд болон зах зээлийн нийгэмд яг шилжиж байсан тухай ярьж өгөөч ?
Пүрэвдорж -
1990 онд жагсаал хийгээд ардчилал эхэлсэн юм шүү дээ. Ардчилалыг замбараадуулаагүй бол ардчилалын үр ашиг их бий шүү. Ардчилал сайн юм авчирсан ч нэг талдаа аливаа юмыг жаахан доголдуулаад байгаа юм болов уу гэж боддог юм. Ардчилал хэрэгтэй социализмын үед чинь хүний эрхэнд байсан юм шиг захиргаадуулдаг байлаа.
Ганболд -
Ардчилсан хөдөлгөөн гараал хувьчлал явагдсан юмуу ?
Пүрэвдорж -
Тийм шдээ ардчилал чинь тараасан юм шүү дээ.
Ганболд -
Тухайн үед ардчиласан хөдөлгөөн надад ингэж нөлөөлөнө гэсэн хүлээлт ойлголт таньд байсан уу?
Пүрэвдорж -
10000 төгрөгний хувьчлал өгөх гэнэ тэр нь амьдралд тус болох болов уу гэж бодож байсанаас биш өөр зүйл байгаагүй би тэр тасалбараач ашиглаж чадаагүй хүн шдээ. Төрийн байгууллагат ажиллаж байсан болохоор хувьчлалаар юу ч авч чадаагүй.
Ганболд -
Ардчиласан хөдөлгөөнд эмэгтэй эрэгтэй хүний оролцоо ямар байсан бэ?
Пүрэвдорж -
Тийм ялгаатай зйүл байгаагүй ээ. өрх өрхөөрөө ярьцггдаг байсан.
Ганболд -
Таны бага байх үеийн байгалийг одоогийнхтой харьцуулахад ?
Пүрэвдорж -
Шал өөр болсон байна шдээ хадлан хаддаг газар гэж их одоо чинь байхгүй болсон байна шдээ. Бороотой зун намар орой нар гайгүй гарвал өвс ургадаг л байсан шүү. Энэ нь одоо бороо орох нь багасчихаараа ингэд юм болов уу даа юундаа байдаг юм бүү мэд энэ алт ухсанаас болдог юмуу мөн байгальтай буруу харьцсанаас болсон ч юмуу. Уянгын алтныхан тэр сайхан байгалийг аймар болгосон байгаа биз дээ. Уул улсыг эвдээд.
Ганболд -
Таныг бага байх үеийн уул усны нэр өөрчлөгдсөн тийм газар байгаа юу?
Пүрэвдорж -
Уянгын алтны тэр хавийн газрыг гаднаас ирсэн хүмүүс нэр усыг нь мэдэхгүй янз янзаар нэрэлцэн байх юм.
Ганболд -
Социализмын үеийн дарга нар ямар байсан бэ одоо үеийнхтэй харьцуулахад ?
Пүрэвдорж -
Дарга гэдэг чинь дарга л байсан шүү. Баргиадын дарга ч байсан дарга аа гэдэг даргыг их хүндэтгэдэг байсан юм. Хадлангийн салаан даргаа хүртэл дарга гэж хүндэлдэг тэр дарга өвсөө хэзээ хадах хэзээ амарахаа мэддэг тийм мэдэлтэй хүн байсан.
Ганболд -
Тэр үед дарга нар эрх мэдэлээ буруугаар ч юмуу сөргөөр ашигладаг байсан уу?
Пүрэвдорж -
Тийм юм байгаагүй их үнэнч байсан юм. Одоо чинь энэ авилгал энэ тэр чинь газар авчихсан юм биш үү. Тэр үед онигоо шиг яриа хүртэл гарцан байсан юм гэсэн. Бал дарга арын хаалга гэдэг юм мэдэхгүй арын хаалга гэж юу байна аа таньдаг хүндээ юм нууцаар өгөхийг хэлээд байгаа юм уу ?
Ганболд -
Тухайн үед хүмүүсийн өдөр тутамын хоорондын харьцаанаас боловсрол мэдлэгтэй нь ялгагддаг байсан уу?
Пүрэвдорж -
Тийм ялгаа гаралгүй яахав.
Ганболд -
Одоо бол маш их ялгагдаж байна шдээ англи хэлтэй хүн англи хэл мэдэхгүй хүмүүс маш их ялгаатай байна.
Тухайн үеийн сүсэг бишрэл ямар байсан бэ? Таныг бага байх үед
Пүрэвдорж -
1937 оноос хойш сайхан сайхан лам нарыг устгаад бурхан шүтүүлэхээ байцан юм шүү дээ. Хүмүүс дотороо шүтдэг байсан байх
Ганболд -
Тэр дотороо шүтдэг зүйл нь юу байсан юм бол бурхан уу, эсвэл уул усаа шүтдэг байсан юмуу?
Пүрэвдорж -
Бурхан дахил дарь эх гээл шүтэж байсан байх. Монголчууд хэдийд ч гэсэн уул усаа штэж бишэрч байдаг шүү дээ. Энэ авзага хайрханыг чинь халхын шүтлэгтэй уулаа гэдэг биздээ.
Ганболд -
Социализмын үеийн гэр бүлийн харьцааг одоо үеийн гэр бүлийн харьцаатай харьцуулахад өөрчлөлт орсон уу ?
Пүрэвдорж -
Гэр бүлийн харьцаанд нэг их өөрчлөлт байр суурь ороогүй байх шүү ер нь гайгүй. Социализмын үед малчин ажилчин анги гэдэг нь бол өөр л дөө өглөө босоол хоёр тийшээ ажилдаа гарна. Социализмын үед нэг гэр бүлийн хүмүүсийг нэг байгууллагат ойролцоо албан тушаал дээр ажиллуулдаггүй байсан юм шдээ.
Ганболд -
Яагаад тэгдэг байсан юм бол ?
Пүрэвдорж -
тэр нь юу ч билээ дээ мартчихсан байна хууль л гэсэн үг л дээ.
Ганболд -
Социализмын үед шинэ техник технологи нэвтэрч л байсан байх тэр бүтээлүүдийг тухайн үеийн хүмүүс яаж хүлээж авдаг байсан бэ?
Пүрэвдорж -
Их дэмжинэ.
Ганболд -
Та машиныг анх хэдэн онд анх харсан бэ?
Пүрэвдорж -
Би бага байхдаа л харсан юм шүү. Машин их цөөхөн л байсан юм сургуульд сууж эхэлсэнээс хойш л харсан юмуудаа.
Ганболд -
Тухайн үеийн хүмүүс машиныг яаж хүлээж авдаг байсан.
Пүрэвдорж -
Хүмүүс их бишэрч гайхана. Хаана хамаагүй хүрдэг гэнэ гэж ярьдаг байсан. Тэр үед жолооч гэдэг чинь мэргэжил шүү дээ одоо бол хэрэглээ болцон байна л даа
Жолоочийн курс гэж машин бариулах гэж 1.6 жилийн курс байдаг байсан. Асар удаан байгаа биз
Ганболд -
Нэг жил бүтэн юу заах вэ?
Пүрэвдорж -
Бүхэл юмыг заана шдээ
Ганболд -
Та тракторын курсд хэдэн сар явсан гэлээ ?
Пүрэвдорж -
6 сар, трактор комбайн гэдэг чинь үйлдвэр шүү дээ бүр засах онол энэ тэртэй нь үзнэ шүү дээ тэр бүгдийг заачаад жолоо дүрэм хотын жолоо 3-р шалгалт авна. Одоо ч нэг сар болдог ч юмуу үгүй ч юмуу
Ганболд -
Социализмын үеын жирийн ард иргэдийн гадаад харилцаа ямар байсан бэ?
Пүрэвдорж -
Орос л байсан шдээ тэр үед хүн болгоныг оросоор ярьж сур гээл хальт мулт ярьдаг хүмүүс их байсан. Мөн хятадууд манай аймагт их ирж барилга барьж байсан юм шдээ
Ганболд -
Хэдэн оны үед вэ?
Пүрэвдорж -
50-аад оны үед байх ×инмэнд эмнэлэг ахуйн үйлчилгээний барилга чинь хужаа нарын барьж байсан барилга шүү дээ.
Ганболд -
Тэр үед хужаа нарын эсрэг үзэл сурталын зүйл байхгүй байсан юмуу ?
Пүрэвдорж -
Тийм юм байгаагүй хужаа нар хужаа нар гээл байдаг байсан юм. Намайг 1964 онд цэрэгт явах гэж байсн чинь хужаа нарын эсрэг үзэл суртал гараад хотруу ачиж яваал буцааж байсан. Би ч улс төр сайн мэддэггүй байсан юм. Хужаа нарыг чинь ер нь албан ёсоор гаргасан юм.
Ганболд -
Өөр ямар нэг улс оронтой харилцаж байсан уу ?
Пүрэвдорж -
Оросоос өөр хүмүүс байхгүй байсан усны аж ахуйд орос мэргэжилтэнгүүд их ирдэг байсан.
Ганболд -
Тэр хүмүүстэй Монгол хүмүүсийн харьцаа ямар байсан бэ?
Пүрэвдорж -
Монголчууд чинь оросуудыг ах нар гээд их сайн байдаг байсан оросууд юу гэнэ тэрийг нь яс баримтладаг байсан. Ах нь нэг хэсэг орос хэл сурах гээд үзэж байсан манай энэ хавиар чинь хужаа нар их байсан юм шүү дээ энд үлдээд монголын иргэн болцон манай гудамжинд нэг хужаа байсан
Ганболд -
Таны амьдралд ер бусын болон бусдаас онцгой гэх зүйл бий юу?
Пүрэвдорж -
Өө тийм юм байхгүй ээ зүгээр л улсад хөдөлмөрлөж явсан хүн.
Ганболд -
Бусдаас өөрийгөө онцгой гэх зүйл байхгүй гэсэн үг үү?
Пүрэвдорж -
Тийм юм байхгүй дээ.
Ганболд -
За таньд баярлалаа
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.