Sereenendorj


Basic information
Interviewee ID: 990104
Name: Sereenendorj
Parent's name: Bayargür
Ovog: Dölgöön
Sex: m
Year of Birth: 1958
Ethnicity: Halh

Additional Information
Education: tusgai dund
Notes on education:
Work: state gymnastic committee
Belief: Buddhist
Born in: Züünbayan-Ulaan sum, Övörhangai aimag
Lives in: Arvaiheer sum (or part of UB), Övörhangai aimag
Mother's profession: retired, herder
Father's profession: retired, herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
democracy
childhood
environment
education / cultural production


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)

cultural campaigns
socialism
privatization
environment
environmental degradation


Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Ганболд -

За та өөрийгөө танилцуулаад өөрийнхөө амьдралын түүхийн талаар яриж өгнө үү?

Сэрээнэндорж -

За би 1958 онд Өвөрхангай аймгийн Зүүнбаян-улаан сжманд төрсөн. Эцэг эхээс долуулаа, одоогын байдлаар аймгийн биеийн тамир спортын хороонд зөвлөх дасгалжуулагчаар л ажиллаж байна. Мөн аж ахуй хариуцан ажиллаж байна даа.

Ганболд -

Таны бага нас хаана өнгөрсөн бэ?

Сэрээнэндорж -

Миний бага нас бол Зүүнбаян – улаан сумын дэвшил баргиад гэдэг газар Базаргүр гэдэг хүний хамгийн том хүү нь болж л тэнд бага насаа өнгөрөөсөн. Тэндээ Дэвшил баргиадын бага сургуулийн 4-р ангийг төгсөөд 1976 онд Зүүнбаян-улаан сумын дунд сургуулийг төгсөөд, тэгээд Холбооны сургалтын төв төгсөж ирээд 1979 онд цэргийн алба хаасан. Халагдаж ирээд буцаад Зүүнбаян-улаан суманд Холбооны салбрын эрхлэгч хийсэн. 1987 он хүртэл аймгийн холбооны газар ажиллаж байсан АТС-д засварчнаар ажиллаж байсан. Тэгээд 1987 – 1997 он хүртэл Хөдөө аж ахуйн биржид аж ахуйн даргаар ажиллсан. 1997 оноос Өвөрхангай аймгийн барилгачин сувилал гэдэг газар ажилласан. 2001 оноос хойш энэ ажиллаа хийж байна даа.

Ганболд -

Аав ээжийнхээ талаар яриач та?

Сэрээнэндорж -

Манай аав ээж бол насаараа Зүүнбаян-Улаан суманд малчин хийсаэн Базаргүр гэж аав Халтар гэж ээж минь 1970 – 1987 он хрүртэл агент хийсэн. Тэгээд өндөр насны тэтгэвэрт гарсан одоо энэ хоёр маань энх тунх амьдарч байгаа.

Ганболд -

Танай гэр бүл болон танай хамаатнуудаас ямар нэгэн хүн хэлмэгдүүлэлтэнд өртөж байсан уу?

Сэрээнэндорж -

Түүнийг бол сайн мэдэхгүй.

Ганболд -

Соёлын товтолгооны талаар юу мэдэх үү?

Сэрээнэндорж -

Соёлын товтолгооны талаар бол дуулаж байсан юм. Миний бодлоор бол соёлын товтолгоо нь хувь хүний ариун цэдрийн талаас нь боддог байсан юмуу даа гэж боддог юм.

Ганболд -

Хувьчлалын талаар?

Сэрээнэндорж -

Хувьчлалын талаар бол зарим газраа зөв зарим газраа буруу явагдсан. Малчидад бол зөв сайн явагдсан аа харин үйлдвэр эрхэлэж байсан улсад ажиллаж байсан мань мэтэд бол нээх юм тусаагүй гэж боддог. Тэр тасалбрын талаар бол нээх юм яриад яахав ойлгомжтой. Энд тэнд компанинууд дампуурсан.

Ганболд -

Хувьчлал тухайн үед яаж зарлагдаж байсан бэ?

Сэрээнэндорж -

Хувьчлал бол их бага тасалбараар зарлагдсан. Бага хувьчлал бол тодорхой хэмжээгээр тэгж ингэсгээд дууссан харин их хувьчлал бол ёстой сураггүй болсон асуудал том үйлдвэр компанинд өглөө тэр нь дампуурлаа гээд л.

Ганболд -

Нэгдэлжих хөдөлгөөний талаар юу мэдэх үү?

Сэрээнэндорж -

Нэгдэлжих хөдөлгөөний талаар нэг их юм мэдэхгүй ээ.

Ганболд -

Аав ээж чинь нэгдэлд ажиллаж байсан. Ажиллаж байсан ажил хөдөлмөрийнх нь талаар яриж өгөөч?

Сэрээнэндорж -

Тухайн үед дандаа төллөх мал маллаж байсан. Сүүлд нь адуу мсаллаж байсан.

Ганболд -

Нэгдэлд ажиллаад хэдэн төгрөгний цалин авч байан бол?

Сэрээнэндорж -

Их бага байсан байх 1976 77 он хүртэл 60 төгрөг авч байсан болвуу даа. Би өөрөө бага байсан болохлоор сайн мэдэхгүй байна.

Ганболд -

Ажилын гараагаа яаж эхэллэж байсан бэ?

Сэрээнэндорж -

Ах нь 1974 онд Зүүнбаян-Улаан суманд 8н жилийн сургууль төгсөөд 1974-76он Улаанбаатар хотод холбооны мэргэжилтний сургалтанд сураад 76-79 он хүртэл цэргийн алба хаагаад тэгээд Зүүнбаян-улаан суманд анх холбооны салбарын эрхлэгчээр ирээд 1981 он хүртэл ажиллаад 1981-1987 аймгийн холбооны газарт АТС-д ажиллсан тэрнээс хойш хувиараа гарсан.

Ганболд -

Анхны цалинг хэдэн онд авч байсан бэ?

Сэрээнэндорж -

1979 онд авч байсан. 420 төгрөг авч байсан.

Ганболд -

Тэр мөнгөөр?

Сэрээнэндорж -

Тэр мөнгөөр. Ч бас мөнгө байжээ. Ганц бие байсан. Аав ээж минь цагаан сарыг бас нууж тэмдэглэдэг байсан. Тэр үед очихдоо тавга идээн дээр нь хийх чихэртэй өөрийн байр суурьнд очих тийм хэмжээний юманд найз нөхөд ороод ирэхэд тавган дээр хийх чихэртэй тийм хэмжээний л байсан даа.

Ганболд -

Тухайн социализмын үед хүмүүс яаж ажилд ордог байсан бэ?

Сэрээнэндорж -

Ер нь дээрээс томилолтоор ордог. Одоо холбооны сургалтын төвд сурч байхад цэргийн албанд дуудаад л халагдаад л Зүүнбаян-Улаан сумын холбооны салбарын газарт томилогдож байсан. Ер нь хүсэлтээр бус томилолтоор л ажилладаг байсан.

Ганболд -

Одоо ер нь хүмүүс яаж ажилд орж байгаа бол энэ хоёрын ялгаа?

Сэрээнэндорж -

Эрс тэс байгаа. Төгссөн сургуулиас, мэргэшсэн мэргэжлээс ч эрэлт хэрэгцээс ч хамаардаг байх гэж бодож байна.

Ганболд -

Тухайн үеийн таны ажиллаж байх хамт олны харьцаа одоо үеийн таны ажиллаж байгаа хамт олны харьцаа энэ хоёрын ялгаа?

Сэрээнэндорж -

Энэ бол эрс тэс өөрөө. Тэр үед бол нэг хүний удирдлага доор ажилладаг байсан. Одоо энэ үед бол өөрийн хүсэл зорилгоор өөрийн ажиллах цагаа мэднэ амрах цагаа мэддэг. Энэ хоёр бол эрс тэс өөр болсон гэж би өөрөө боддог.

Ганболд -

Таны мэргэжлийн онцлог?

Сэрээнэндорж -

Миний мэргэжлийн онцлог бол холбоочин байсан. Холбоочин хүн эмч хоёр чинь тангарагатай ш дээ маш их үүрэг даалгавартай хариуцлагатай тангарагын дагуу ажилладаг. Сансарт анх монгол хүн нисэхэд бид нар чинь өдөр шөнөгүй мэдээлэл нисгээд жижүүр хийгээд л байж байсан. Утсан шугамаар энэ нь MB аппаратаар улайстал нь иргүүлж байгаад л мэдээлэл дамжуулдаг байсан.

Ганболд -

Таны мэргэжилтэй холбоотой шинэ техник төхөөрөмжтэй яаж танилцдаг байсан бэ?

Сэрээнэндорж -

Ажиллаж байх хугацаандаа радио, өргөн дэлгэцийн сувгийн шугамыг тавих анхны долоод нь явж байлаа. Анхны долоо гэдэг нь төвд холбогдсон Дундговь, Өвөрхангай, Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ гэсэн тийм долоон аймгаас нэг нэг хүн сургаж байсан орос мэргэжилтнээр заалгаж байсан. Өвөрхангайн анхны Гогцоол мэргэжилтэн болж байлаа. Энэ нь ирээдүйн гар утасны чиглэлийнх байсан. Хийтэй кабельтай даралттай, даралтаараа тавхан кабельтай, даралтын хяндаг хүүхэдтэй, кабелийг хяндаг хүнтэй тийм мэргэжилээр ах нь анх төгсөж байсан юм.

Ганболд -

Энэ мэргэжлийг анх яагаад сонгох болсон бэ?

Сэрээнэндорж -

Энэ мэргэжлийг ерөөсөө анх наймдугаар ангиа төгсөөд л цэрэгт яваад, холбооны цэргийн ангид ороод дараа нь холбооны мэргэжилтэний сургалтанд нь яваад тэгээд л энэмэргэжлийг эзэмшисэн. Тэрнээс багш болох сонирхолтой байсан.

Ганболд -

Таны мэргэжлийн бусад иэргэжлээс онцлог тал нь юу вэ?

Сэрээнэндорж -

Холбооны мэргэжил ер сайхан мэргэжил ш дээ. Сайхан цэвэрхэн, хөрөнгийн биржийнхэн цагаан захтнууд гэдэг шиг холбооныхон цагаан захнууд л байгаа юм.

Ганболд -

Та бага боловсролыг хаана эзэмшсэн бэ?

Сэрээнэндорж -

Би бага боловсролыг Зүүнбаян-Улаан сумын дэвшио баргиадад 4-р анги төгссөн.

Ганболд -

Цэргийн албыг хаана хамгаалсан бэ?

Сэрээнэндорж -

Цэргийн албыг алтан гадас одонт ардын айрамын 013-р ангид хамгаалсан. Холбооныхоо сургалтын дагуу мэргэжлийнхээ дагуу гэсэн үг. Гурван жил хаасан.

Ганболд -

Сургуулиа төгсгөөд ямар нэгэн мэргэжлийн үнэмлэх олгож өгсөн байсан уу?

Сэрээнэндорж -

Тэр чинь холбооныхоо мэргэжилтэй хүмүүсийг холбооныхоо цэргийн ангид авдаг. Цэргийн ерөнхий сургуулийн ард байсан тэнд л гурван жил алба хаасан даа.

Ганболд -

Цэрэгт байсан тухайгаа яриач?

Сэрээнэндорж -

Цэрэгт байхдаа 1976 оны 11 сарын 7 – 1979 оны 7 сарын 16 хүртэл жагсаалын дарга хийдэг байсан. Хугацааны цэргүүд жагсаалынхаа даргыг хийдэг байсан. Гурван жил шахам жагсаалын дарга хийж халагдаад Зүүнбаян-Улаан сумандаа ирээд мэргэжлийнхээ дагуу ажилласандаа.

Ганболд -

Таны хүүхэд нас хаана яаж өнгөрч байв?

Сэрээнэндорж -

Хүүхэд насаа тэгээд л хөдөө л өнгөрөөёөндөө. 16 нас хүртэл байсан.

Ганболд -

Хүүхэд насныхаа тухай яаж өнгөрөөдөг байснаа?

Сэрээнэндорж -

Өвөл нь амралтаараа очоод л хонь малдаа явна хааяа хурга ишиг үүрнэ зун бол адуу малдаа мордоно, гүү малаа татна айраг цагаагаа бүлнэ. Зүүнбаян-Улаан суманд наймдугаар анги хүртлээ тэжээлийн цэгийн 51 гэдэг машин ачигдаад л дэвшил баргиадруу 20 – 30аад хүүхэд суугаад л зам дагуу маршруутаараа 5, 6гаараа буугаад гүйгээд л гэртээ харьдаг байсан. 3 – 4 долоо хоногт нэг харьдаг байсан тэгж харихдаа тэр 51 машинаараа харьдаг байсан.

Ганболд -

Сургуульд сурч байхдаа байранд байсан уу? Байрны онцлог?

Сэрээнэндорж -

Байрны онцлог байрны хоолооо иднэ, намар бол эртхэн идчээд Зүүнбаян-Улаан чинь урдаа голтой тэгээд л голд шумбана, сэлнэ, гол дээр тоглоно, өвөл нь бол өдөр богино болохоор тэгж ингэсгээд л болдог байсан. Тэр үед чинь тог цахилгаан муутай байсан.

Ганболд -

Таны тэр үеийн хүүхэд нас, одоо үеийн хүүхдүүдийн өссөн орчин хоёрын ялгаа?

Сэрээнэндорж -

Одоо үеийн хүүхдүүдийн өсөх орчин бол сайхан юмдаа тангсаг ч юм бидний үед комьпютер, телевиз гэж байдаггүй байлаа.

Ганболд -

Тэр үед танай сумын улаан буланд ч юмуу эсвэл дотуур байранд чинь юмуу гаднаас кино, жүжиг ирдэг байсан уу?

Сэрээнэндорж -

Кино л ирнэ үү гэхээс жүжиг бол ирдэггүй байсан. Яахав зун театрын тоглолт гээд л хааяа автобустай ирдэг байсан. Тэрнээс биш байрны хүүхдүүдэд зориулж жүжиг ирдэггүй байсан.

Ганболд -

Анхны үзэж байсан кино?

Сэрээнэндорж -

Анхны үзэж байсан кино гэвэл монголоосоо улдаар нөгөө элсний 13, нохойтой 4 танк гэх мэт тийм дайн байлдаантай кино үздэг байлаа.

Ганболд -

Хамгийн гоё кино?

Сэрээнэндорж -

Нохойтой 4 танк л юмдаа дуутай хууртай, амьтан сургасан сургамжтай тийм ээ. Хүн хүнээ сургаагүй байхад амьтанг сургасан тэр талаар нь ч тэр юмуу даа.

Ганболд -

Гадаадад сурч байсан уу?

Сэрээнэндорж -

Гадаадад сурч байгаагүй. Зүгээр гадаадад мэргэжил дээшлүүлж л байсан. Гадаадад бол их сайхан сургалт сайн байсан. Тэгэхдээ комьпютер байдаггүй байсан амь үзүүлэн дээр нь заадаг байсан нь их давуу юмуу даа гэж боддог байлаа.

Ганболд -

Хаана хэдэн онд мэргэжил дээшлүүлсэн бэ?

Сэрээнэндорж -

Би Зүүнбаян-Улаанд ирэхийнхээ өмнө 1980 онд олимпын жил Ташкантруу явж байсан. 18 хүн гурван сарын хугацаатай орос хэлээр орчуулагч багштай. Энэ Гогсат кабелийн мэргэжлээр. Үүнийг дэлхийн нийтийн төв шугам гэж заалгаж явж байлаа.

Ганболд -

1980 оны Олимп үзэж байв уу?

Сэрээнэндорж -

Үгүй. Телевизээр Зүүнбаян-Улаан суманд ирсэн хойноо үзсэн.

Ганболд -

1984 оны Лос-Анжелсын олимпод яагаад Монголчууд ороогүй юм бол тэр талаар?

Сэрээнэндорж -

Тэр талаар мэдэхгүй.

Ганболд -

Ардчилалын талаар?

Сэрээнэндорж -

Ардчилал бол их сайхан зүйл. Зөв дөрөөлсөн зөв мордсон гэхэдээ ардчилалын морьнд мордсон хүмүүс дотор жолоог нь буруу зөрүү мушагаад байгаа хүмүүс байгаа. Ардчилалын морин дээр мордсон хүмүүст сайхан давихуулж байгаа хүмүүс байгаа давхиж байгаа морийг замаас нь буруу тийш нь эргүүлж жолоодож байгаа хүмүүсч байгаа. Бас сайхан морьтой сайхан давихуулж байгаа хүн ч байна. Мориор жишиж ярихад шүү дээ. Тэгэхдээ талийгаач С.Зориг бид хоёрын төрсөн он нь өөр сар нь адилхан л даа 4н сарын 20нд мөн дуучин Сарантуяа, Зориг бол тэгэхдээ дүү л дээ

Ганболд -

Ардчилалын үед ямар ажил хийж байсан бэ?

Сэрээнэндорж -

Барилгачин сувилал гэдгийг анх байгуулсан байхад нь анх аж ахуйн даргаар нь ажиллаж байсан. Жинхэнэ ардчилалын жагсаал цуглаан хийж байхад ажиллаж байсан.

Ганболд -

Жагсаал цуглаанд оролцож байсан уу?

Сэрээнэндорж -

Үгүй яг оролцож байгаагүй тэгэхдээ сэтгэл зүйн хувьд дэмжиж байсан. Одооч дэмжидэг манай авгайч гэсэн ардчилалыг дэмжидэг.

Ганболд -

Тэр үед таны амьдрал ямар байсан бэ?

Сэрээнэндорж -

Амьдрал яахав нэг хүүхэдтэй нөгөө гэртэйгээ л авсан цалингаараа л байсан. Одоог бодох юм бол ирээдүй гэдгийг мэддэггүй л байж.

Ганболд -

Тухайн үед ардчидлалаас хүлээж байсан ямар нэгэн юм байсан уу?

Сэрээнэндорж -

Тэрнийг бол ерөөсөө мэддэггүй байсан.

Ганболд -

Тухайн үед хүмүүс ардчиллыг яаж хүлээж авч байсан бэ?

Сэрээнэндорж -

Хүлээж авдаг хүмүүс нь бол хүлээж аваж л байсан. Тэгэхдээ юу өгөх юу авч өөртөө хэрэгжүүлэхийг мэдэж байсан хүмүүс байдаг юмуу үгүй юмуу тэрнийг сайн хэлж мэдэхгүй байна.

Ганболд -

Хүмүүс ер нь элтээр дагаж дуурайж байсан уу, эсвэл тань шиг далдуур ийм хүлээсэн маягтай байсан уу?

Сэрээнэндорж -

Үнэхээр малыг малчидад нь, байрыг эзэнд нь гээд байсан түүнийг мэдэх хүмүүс нь дагаж л байсан байх мэдэхгүй нэг далдагнасан хүмүүс бол юу ч гэдэг юм дээ үгээ хэлье эрх чөлөөтэй бараг удирдлагаа буудчие гэсэн хүмүүс ч байсан байх бараг. Энэ ардчилал байх юм бол малаа хотондоо хариулчих юм байна амьдарч байгаа байшингаа өөртөө авчих юм байна, бариж байгаа машинаа өөрийн болгочих юм байна гэж бодож байсан хүмүүс тодорхой хэмжээгээр их байсан байхаа.

Ганболд -

Ардчилал хүмүүсийн амьдралд, нийгэмд ямар нөлөө авчирсан бэ?

Сэрээнэндорж -

Их нөлөө авчирсан. Хэлэхийн аргагүй их сайхан нөлөө авчирсандаа.

Ганболд -

Социализмын үеийн дарга цэргийн харьцаа ямар байсан бэ?

Сэрээнэндорж -

Тэд нар чинь дарангуйлагчид л байхгүй юу даа. Ер нь бас Социализм бас Капитлизмтай байх ёстой байсан байхгүй юу. Тэгсэн бол манай орон ёстой алаад өгсөн байхгүй юу гэж л боддог ш дээ. Яагаад капитлизмгүй байсан бэ гэхлээр ажилчин нийгэмгүй байсан болохоор тэр дунд том ангал бий болсон байх тэр ангалруу нилээн хүмүүсийн ухаан санаа нь унаад хөл нь гишгээд явсан байх гэж боддог юм.

Ганболд -

Тухайн үеийн дарга нар эрх мэдлээ давуулан ашигладаг байсан уу?

Сэрээнэндорж -

Тэр яахад орчин юм. Тэр үед та сумын засаг дарга байсахн бол захын тракторыг дуудаад л зуданд явуулаж болдог байсан. Харин одоо бол тэгэж чадахгүй.

Ганболд -

Тухайн үед мэдлэгтэй чадвартай хүмүүс дэвших боломж альхир их байсан бэ?

Сэрээнэндорж -

Одоо үед бол авилгал өгөөд л, харин тэр үед бол боломж байсан байх би тэгэхдээ удирдах ажилтнаар ажиллаж байгаагүй. Тэгэхдээ Зүүнбаян-Улаанд холбооны эрхлэгчээр ажиллаж байхдаа орон нутгийн дифтатаар сонгогдож байсан бас, ухамсартай болъё гэсэн хүнээ дэвшүүлж байсан байх. Тэрнээс одоо үеийнх шиг хамаатан садан, мөнгө төгрөгөөр тэрийгээ энийгээ гэдэг юм. Тэр үед нэг төгрөгч байдаггүй байсан. Харин энэ алиллаж буй салбараа жоохонч гэсэн нас цаг хугцааг нь уртсагаад ажилчихаасай гэсэн үүднээс орой 18 цагаас хаадаг байсан бол 18:30-с хаагаасай гэж алилладаг байсан. Одоо үеийнх шиг мөнгө олохдоо гол нь биш байсан.

Ганболд -

Таны ажил амьдралд чинь болон нийгэмд чинь дэвшисэн техник технологийн хамгийн дэвшилттэй зүйл юу вэ?

Сэрээнэндорж -

Би Өвөрхангай аймгийн холбоонд ажиллаж байхдаа шбос гэдэг юм нэвтрүүлэж байсан юм мэргэжлийн хүмүүс ойлгохгүй энэ айл болгонд цахилгаанаас хамгаалсан гэрийн телефоны хайрцаг утасны модонд байдаг байсан юм. Тэрнийг маш нимгэн нарийхан пилонкоор хйиж байсан тэр нь аянга цахилгаан буухад шууш хайлаад гэрийн телефонруу орж ирдэг байсан. Түүнийг би киноны пилонкоор орлуулж хийж байсан. Одоо ч нэвтрүүлж хэрэглэж байгаа.

Ганболд -

Гадны технологуудаас?

Сэрээнэндорж -

Маш их дэвшилт байна. Тэр том томуудыг нь дурьдахаа больёо наад зах нь хог боловсруулах үйлдвэр гээд л байна ш дээ хамгийн гоё нь гялгар уут нь хийсэхгүй хуванцар сав нь хийсэхгүй энэ бол хамгийн гоё нь биз дээ.

Ганболд -

Социализмын үеийн Монгол орны гадаад харилцаа?

Сэрээнэндорж -

Бараг ганцхан ЗХУ харьцдаг байсан байх. Бараг эхнэр нөхөр хлёр шиг байсан. Одоо муулаад яахав бараг дутвал давс явуул, дутвал төмсөө явуул гэдэг байсан тэр үед бол Монгол оронг голохгүйгээр туслаж байсан их гүрэн шүү дээ. Ер нь болзошгүй дайн болоход ЗХ улс л хамгаалах байх гэж зүгээр ах нь боддог юм.

Ганболд -

Өөр ямар нэг улс оронтой харьлцаа холбооны талаар?

Сэрээнэндорж -

Өөр ёстой мэдэхгүй.

Ганболд -

Тухайн үеийн таны гадаад харилцаа ?

Сэрээнэндорж -

Тухайн үед бол би тэрнээс өөр сэтгэхүйгүй байсан одоо бол харин чөлөөтэй үед хаана ч хэнтэйгээч харьцаж болох байх.

Ганболд -

Социализмын үеийн мэдээлэлийг юугаар хүлээж авдаг байсан бэ?

Сэрээнэндорж -

Шуудангаар холбоогоор л хүлээж авдаг байсан. Нөгөө маниулаа улайстал нь эргүүлж байж л мэдээ дамжуулна. Тэр үед гоц халдварт өвчин гэж гардаггүй байж, үер усны онцгой байдал гэж зарлагддаггүй байж.

Ганболд -

Таны бага байх үеийн байгаль орчин одоо үеийн байгаль орчин?

Сэрээнэндорж -

Тэс өөр болсон би дээр дурьдсан зүүнбаян-Улаан суманд байхдаа онгийнхоо голд очоод л усанд орчихдог, шумбадаг байсан. Одоо бол хүн далд орох битгий хэл хоёр хуруун чинээ загас хүртэл далд орхооргүй болсон байна. Дээр үед байрны хүүхдүүдийг явуулахгүй гээд л багш нар жижүүрт гардаг байсан. Одоо бол юун байрны хүүхэд вэ? Оймс угаахад хүртэл хөвхөөргүй болсон.

Ганболд -

Энэ ер нь юунаас шалтгаалж байна?

Сэрээнэндорж -

Энэ бол атган чинээ алтнаас болж эх дэлхийгээ худалдаж байгаа хүмүүсийн үйл ажилгаанаас болсон зүйл л гэж хэлнэ.

Ганболд -

Социализмын үед гэр бүлийн хүмүүсийн хоорондын харьцаа ямар байсан бэ? Одоо үеийнхтэй харьцуулахад?

Сэрээнэндорж -

За тэр чинь социализмаар ч нэг харьцдаг байсан салж болохгүй гэж нэг харьцдаг байж. Салдаг байсан бол арга хэмжээтэй. Хурал дээр яригдана, нам эвлэлийн гишүүнээр яригдана. Арга хэмжээ авахуулвал цалингаасаа хасуулна тийм л байсан.

Ганболд -

Тухайн үед нэг гэр бүлийн хоёрыг нэг албан тушаал дээр ч юмуу томиллож болохгүй гэсэн зүйл байсан уу?

Сэрээнэндорж -

Тийм системийг хуулинд болохгүй гээд заасан байсан.

Ганболд -

Гэр бүл салж болохгүй гэсэн төрийн ямар нэгэн бодлого байсан уу?

Сэрээнэндорж -

Тэрнийг сайн мэдэхгүй. Тэгэхдээ нам гишүүдийнхээ хурал дээр тийм зүйлийг байнга ярьдаг байсан. Жишээ нь: нөхөр Ганбаатарыг эхнэрээсээ салсан сучир намд элсүүлэхгүй, нөхөр Ганбаатарыг шагнах гэсэн боловч гэр бүл нь тогтворгүй байсан Учир шагнасангүй гэх жишээтэй байсан.

Ганболд -

Тухайн үед гэр бүл нь доголдолтой байсан хүмүүсийг ер нь өөр хүмүүс яаж хүлээж авдаг байсан бэ?

Сэрээнэндорж -

Гэр бүл нь тогтворгүй байсан нөхөр тэр арга хэмжээ авахуулсан учраас дараагын хүнтэй сууж болохгүй. Завхай энээ тэрээ гэж хэлэхгүй гэр бүлээ амьдраллаа авч явах чадваргүй нэгэн бодлын зөв ч юм шиг одоо бодход. өөрийгөө авч явж чадахгүй байгаа хүн дараа нь хүн аваад явна гэхэд хэцүү ш дээ. Тэр үед чинь авах гээх юм их байсан 100% ардчилал гээд хэлж болохгүй.

Ганболд -

Таны амьдралд ямар нэгэн гүн гүнзгийгээр нөлөөлсөн зүйл байгаа юу? Эмэгнэлтэй баяртай аль аль нь?

Сэрээнэндорж -

Энэ хорвоод чинь байлгүйл яахав хамгийн гоё нь минй эх эцэг хоёр амьд байгаа Учир их баяртай байна. Тэрнээс тав аравхан төгрөгний төлөө гүн эмэгнээд байх юм байхгүшй. Хамгийн үнэтэй нь эрдэнэт хүний амь байдаг болохоор тэр л байна.

Ганболд -

Таны ажил хөдөлмөрөөрөө олж байсан хамгийн их цалин социализмын үед?

Сэрээнэндорж -

420 төгрөгний цалин.

Ганболд -

Тухайн үед хүрдэг байсан уу?

Сэрээнэндорж -

Болно ш дээ. 1кг еэвэн таван төгрөг таван төгрөгөнд чинь 5-6 еэвэн ирдэг. Хамгийн үнэтэй малгай Сээгий малгай гэдэг байхад 25₮ ирдэг байсан. ОХУ-аас ирдэг сумтай үзэг гэхэд л 20₮. Тухайн үед корндишн гээд эм байсан Оросын цэргийн ангид очоод ирэхэд 200 литр бинзенээс зардаг байсан.

Ганболд -

Таны амьдралд бусдаас онцгой гэсэн үйл явдал байдаг уу?

Сэрээнэндорж -

Байхгүй. Бид бол ердийн л дундаж амьдралтай хүмүүс.

Ганболд -

Таны сүсэг бишрэл?

Сэрээнэндорж -

Будда.

Ганболд -

Танд ямар нэгэн өвлөгдөж ирсэн, худалдаж авсан үнэт зүйлс байна уу?

Сэрээнэндорж -

Байхгүй.

Ганболд -

Та хүүхэд насныхаа нэг өдөрийн амьдралаа яриач?

Сэрээнэндорж -

Хониндоо явна. Ер нь найман насыг хүртэл эцэг эхийн гар дээр байлаа ш дээ. Малаа хариулна, даага унана амаа мэдэх мэдэхгүй даага унана, аав ээждээ загнуулна малаа хаяаад ирнэ эсвэл малаа туугаад ирнэ. Тийм л амьдрал байсан ш дээ.

Ганболд -

Таны хүүхэд байхдаа бололвсрол эзэмшиж байсан үе одоо үе хоёрын ялгаа?

Сэрээнэндорж -

Маш их ялгаатай. Зурагт, ном сурах бичиг, комьпютер, интернет гээд л бүх юм л хангагдсан байна ш дээ. Мань мэтийн үед телевиз ч гардаггүй байсан радио л сонсдог байсан. Одоо үеийн энэ техник хэрэгсэл сурах бичиг тэр үед байсан бол харин одоо үеийнхнээс арай илүү байх байсан болов уу. Одоо бол малчид гэхэд гаднаа тавган антинтай телевизээр бүх сувагыг үзээд л боловсролыг хүлээж аваад л байна ш дээ.

Ганболд -

Телевизийг хэзээ анх хаана үзэж байсан бэ?

Сэрээнэндорж -

Энэ бол анх 1976 онд телевиз тавигдаад л тэрнээс хойш л үзлээ ш дээ.

Ганболд -

Тухайн үед телевизийг хүмүүс ер нь яаж хүлээн авч байсан бэ?

Сэрээнэндорж -

Их л баяртай байсан. Хөдөө суманд бол 79-83 онд Оросын сувгыг л хүлээж авах боломжтой байсан тэгээд энэ Уянга, Зүүнбаян-улаан, Бат-өлзий, Хархорин эд нар чинь дандаа орбитын сувгаар л үздэг байсан. Үндсний суваг хүлээж авах боломжгүй.

Ганболд -

Социализмын үеийн хот хөдөөгийн ялгаа, одоогын хот хөдөөгийн ялгааг харьцуулвал ямар байсан бол? Анх хот орж үзэхэд ямар байв?

Сэрээнэндорж -

Би анх 1973 онд хот орж байсан. Бага зэрэг л өөр байсан одоо бол маш өөр болсон. Тэр үед чинь хот бол автобус гэсэн зүйлтэй л байсан.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.