Batdelger
![](../assets/images/interviewees/990124.jpg)
Basic information
Interviewee ID: 990124
Name: Batdelger
Parent's name: Darizav
Ovog: Borjigin-Dashnyam
Sex: f
Year of Birth: 1945
Ethnicity: Halh
Additional Information
Education: higher
Notes on education:
Work: retired / elementary school teacher
Belief: Christian
Born in: Bayan-Öndör sum, Övörhangai aimag
Lives in: Bayanzürh sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder, then stoker
Father's profession: herder, then worked at Barilgin zurgyn Institute
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
repressions
childhood
urban issues
work
family
military
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
repression
city life
children's upbringing
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Цэцэгжаргал -
Манай судалгаанд оролцож ярилцлага өгөх болсонд баярлалаа. Та өөрийнхөө талаар товч танилцуулахгүй юу?
Батдэлгэр -
Би 1945 онд Өвөрхангай аймгийн Баян-Өндөр суманд төрсөн. Миний аав Дарь-Зав ээж Цэндсүрэн. Би бол тэдний өргөгдсөн 2 дугаар хүүхэд нь. Манай аав хэлмэгдэж явсан учраас анхны гэр бүл нь салж сарниад, тэгээд 2 дахь гэр бүлээ зохиогоод дагавар хүүхэдтэй хүнтэй суусан. Тэгээд хүүхэд гаргаагүй тэгээд намайг өргөж авсан юм.
Цэцэгжаргал -
Таны гэр бүл хамаатан саднаас хэн нэгэн хэлмэгдэж байсан уу?
Батдэлгэр -
Миний аав Дарь-Зав хэлмэгдэж явсан юм. 1930 оны цэрэг, 29 настай түр цэрэг гэж нутгаасаа цэрэгт явсан байдгийн намар. Тэгээд одоо Тамсаг булагийн цэргийн ангид тэр хэсэг цэргүүд тэнд очсон нутгаасаа явсаар байгаад. Тэгээд тэндээсээ одоо хилд, Эрээнцавд хувиарлагдаад хилийн цэрэг хилийн манаа, хилийн сургууль, цэргийн сургууль ийм юм хийж байсан гэж ярьдаг юм. Тэгж байж байгаад 1931 оны үед баригдсан байдаг юм. Нэг л өглөө барьсан гэж надад ярьсан, босоход нь л. За яагаад гэрээх хамт цэрэгт явсан манай нутгын Дамдинжав гэдэг өвгөн бид 2 хамт явсан. Дамдинжав Орос даргын морин жолооч байсан гэж ярьдаг.
Манай аав, тэр нь Дамдинжав гуай намын гишүүн их нэр хүндтэй сумандаа. Тэгээд манай аав болохоор хамт цэрэгт явсан хирнээ намын гишүүн байдаггүй юм. Тэгээд би тэгэхгүй юу, Дамдинжав гуай тантай хамт цэрэгт явсан гэхэд намын гишүүн гээд, анхны үүрийн гишүүд гээд. 2 дахь үүр нь Өвөрхангайн Баян-Өндөрийн үүр болж байсан, анхны л үүрүүдийн нэг гэж ярьдаг байсан. Тэр үүрийн гишүүн гээд их хүндтэй хүндлэгддэг, сургууль дээр үргэлж л хүүхдүүдэд уулзалт зохиож намын баяраар ярилцаж яриа хийдэг ийм хүн байсан. Тэгээд манай аав болохоор тийм юм байхгүй. Хамт нэг оны цэрэг гэж ирээд, тэгдэг хэрнээсээ нутгаасаа одоо 4-5уулаа явсан. Зарим нь чөлөөгөөр, зарим нь янз бүрийн гачигдлаар энэ тэр ирээд, тэгээд л бид 2 үлдсэн гэж ярьдаг юм. Тэгээд та яасан юм бэ гэсэн чинь би намынхаа батлахыг алдчихсан юм тэгээд тэр чигтээ болоогүй юм гэж ярьдаг юм.
Тэгсэн сүүлд л манай аав 1964 онд надад нэг өдөр хэлсэн юм “чи ямар төрлийн ном уншаад байдаг юм бэ”гээд би Монголын түүх, уран зохиолын ном л их уншдаг байсан 9,10-р ангидаа. Тэр тухайгаа хэлсэн чинь “чиний тэнд уншиж байгаа номон дотор чинь Заваа Дамдингийн бичсэн ном гарч байна уу” гэж надаас асуусан. Үгүй тийм хүний ном байхгүй гэж хэлсэн. Тэгсэн чинь манай аав тэгдэг юм байна. “Өө энэ манай засаг төр ч болоогүй л юм байна. Заваа Дамдин чинь одоо говь талдаа их л эрдэмтэй хүн шүү дээ. Энэ хуучин төрийн ч хэрэгт оролцож байсан, шинэ төрийн ч хэрэгт оролцож байсан. Ном зохиолын их эрдэмтэй хүн байгаа юм говь талдаа эрдэмтэй хүн байсан юм. Тэгээд тэрний ном хэвлэгдэж гардаггүй л юм бол одоо энэ засаг төр болоогүй л байгаа юм байна” гэж хэлсэн. Тэгээд тэрнээс үүдээд аав надад тэгж хэлсэн юм. За чи ном эрдэм сурах гэж нээх шамдаад яахав. Нам мамын гишүүн болох гээд ч хэрэггүй шүү. Энэ их юм сураад их мэдлэгтэй их сайхан том том дарга нар байсан. Бүгд л буудуулчихсан юм шүү дээ гучин хэдэн оны хэлмэгдүүлэлтээр. Тэр үед ч арай хэлмэгдүүлэлт гэж надад хэлээгүй байх. Тэгээд ер нь энэ манай засаг төр чинь юм сурч мэдсэн мэдлэгтэй хүндээ их хатуу засаг байгаа юм шүү. Тэгэхээр чи нээх юм сурч нээх дээшээ эрдэмтэй хүн болох гээд хэрэггүй. Нэг бага шиг сургуулийн багш л байвал болоо доо миний хүү гэж надад ингэж хэлсэн.
Тэгээд ч би ер нь бага ангийн багш хийж байгаад, тэгээд үгүй энэ засаг төр, энэ нийгмийн тухай юмыг ойлгоё. Нөгөө багынхаа түүхийн ном их уншиж уран зохиолын ном их уншсан. Ер нь хаанаа юу байдаг юм, ер нь түүхийн ангид ороё гэж бодоод багшийн дээд сургуулийн түүхийн ангид орж 4 жил суусан сурсан. Тэгээд за за ийм юм байдаг юм байна. Нээрээ л их хямралтай энд тэнд нь учиртай цагаанаар ч юмуу хараар ч гэх юм уу юм байдаг юм байна. Тэгээд жаран, би чинь бүүр сүүлд гучин хэдтэй сургуульд орж орой төрсөн болохоороо их л хэрсүү байж. Тэгээд түүхийнхээ насны ангийн өөрийн насны хэмжээний хүмүүстэй үг солилцож байхад үгүй нээрээ л энд тэндгүй ийм явдал бий. Мэдэхгүй мэдэхгүй, за за яадаг юм билээ багшаа гээд л. Манай багш Сүрэнхорол гэж байсан. Багшаасаа одоо энэ дээр ийм эгзэгтэй юм байна. Багшаа одоо ер нь юугаар нь хэлэх вэ. Энэ Лениний зохиолууд Марксийн зохиолууд энэ тэр чинь одоо эргэлзээтэй хачин хачин ойлгогдохгүй юм байх юмаа гэсэн. Манай багш яг байгааг нь цээжилчих тэгээд тэр чинь цээжилснийгээ ярь гэж манай багш хэлсэн. Тэгээд л энэ талаар бид нар хоорондоо жаахан ярьж байгаад за багш бид нарыг цээжил гэсэн юм чинь энийг цээжилье. Намын төв хорооноос хүн ирээд асуувал яг энэ цээжилсэн номон дээр байгаагаа л хэлэх юм шүү. Өөр та нар өөрсийнхөө санаагаар хэлэх гэж буруудав аа, хэцүү гэж ингэж хэлсэн. Тэгээд л номон дээрх юмыг цээжилдэг байсан бид нар.
Бид нар одоо цагаатгалын үе болохоор манай аав юу ч гэсэн ийм л юм болсон юм байна гэж бодоод тэгээд би нилээд бодож тунгааж хүүхдүүдтэйгээ ярьсан. Манай хуульч хүүхэд маань за цагтаа тулахаар наадах чинь аягүй бол буруу тийшээ л ганц гишгэсэн л бол тэгээд л хууль бүртгэлд өөрөөр орчихсон байдаг. Яасан ч байж болдог. Хүн тухайн үеийнхээ юманд та жаахан байзна, байзна байдлыг хар гэсэн. Тэгээд би 2003 онд нөгөө цагаатгалын юу болоод дуусах гэж байнаа гэхээр нь 2003 оны 12-р сард би юу ч гэсэн цагаатгалын өргөдлөө өгөөд үзье гэж бодоод тэр нөгөө цэрэгт алба хааж байсан газрых нь юугаар энэ тагнуулын газрын архивт өгсөн чинь харин 7 хүний бүрэлдэхүүнтэй ийм одоо хэрэг байсан байна. Танай аав чинь арай толгойлогч нь байгаагүй юм байна гэж ингэж хэлээд ингээд гарч ирж байсан. Тэгээд би тэрийг нь дахиж дээд шүүхэд өргөдөл өгч нөгөө шүүхээр дахин хэлэлцүүлэгдээд тэр нь тэгээд ямар ч байсан тэр онцгой, онц байдлын 49-р юу гэж тогтоол гэж нэг гараад тэрүүгээр одоо орсон хүн байна. Энд орсон хүн бол бараг л үхдэг юм шүү дээ гэсэн. Тэгэхээр гэсэн ийм юутай хүн амьтнаас бас тэнд цагаатгал хийлгэх гээд л явж байгаа хүмүүсээс ярьсан чинь тэр 46-р тогтоол гэдэгт орсон улсууд бол бараг л гарч ирдэггүй байсан. Тэгээд яагаад манай аав гараад ирчихсэн юм бол доо гэж би гайхаад. Тэгээд тэр аавын бүх юмнуудыг цагаатгал болгоод гээд дээд шүүхээр шийдвэр гаргаж өгсөн л дөө. Тэгээд тэрнээс хойш би энэ дээд шүүхэд ингэж ирэх гэж явахдаа би бас Гэндэн гуайн Цэрэндулам гуайтай уулзсан. Яагаад вэ гэхээр Өвөрхангай аймгийн хүн учраас ер нь нутгийнхаа улсуудын талаар их хөөцөлдөж явсан. Их олон архиваар явсан болохоор нь би хаагуур явахаа мэдэхгүй 2003 оны өвөл Цэрэндулам гуай дээр музей дээр ажиллаж байхад нь очсон. Тэгээд Цэрэндулам гуай надаа за цэргийн хүн юм бол байж байгаадаа. Лам нарынх бол олдодгүй юм. Янз бүрийн энд тэндээс эрээвэр хураавар баригдсан улсуудынх олдодгүй хэцүү юм байна лээ. Цэргийнхэн бол их байдаг юм байна лээ. Тэгээд чи Тагнуулын төв газрын архивт оч гэж хэлсэн. Тэгээд яг тэнд нь байсан. Тэгээд би нээх эрэл сурал болоогүй, их гайгүй хүндлэргүйгээр тэгээд л тэр дор нь олоод. Тэгээд энэ Өвөрхангай аймгийн цэргийн хэлтэс, тэр Баянтүмэнгийн цэргийн хэлтэс энэ тэрт энэ хүний материал байдаг уу гэж тухайн дээд шүүхээс юу явуулсан байсан. Тэгэхэд ерөөсөө тийм материал байхгүй гэсэн байсан. Тэгээд л тэр тухайн үеийн аавын байцаагдсан тэр юмаар нь гаргаад л ирэхэд байсан. Тэгээд л тэр үеийн байцаагдсаныг үзэхэд миний бодлоор бол манай аав бас анхныхаа байцаалтанд сум юмаа бол буруу л өгсөн шиг байдаг юм. Баянхонгор гэсэн байдаг. Манай аавын ээж нь бол Баянхонгороос гаралтай юмуу, баруун зүгээс араг үүрсэн нэг өндөр эмэгтэй нэг охин арваад 10 хэдтэй насны охин дагуулсан, араг үүрсэн эмэгтэй энэ Өвөрхангай, одоо тэр үеийн Сайн ноён хан аймгийн энэ говь талруу ингэж ирсэн. Тэнд нэг говийн баян айлуудад зарагдаад овоохойтой байсан. Одоо манай нутагт бол манай аавын яг ээжээс нь төрсөн улсууд бол овоохойн Гэндэн, овойхой шар гээд эд нар бол бас өөр нэртэй л дээ. Шар гэдэг нь бол хоч нэр нь. Овойхойн гэдэг нь овойхойд амьдарч байснаар нь дагтан нутгын баян Баян-өндөрийн урд талын улсууд бол тэрүүгээр л мэддэг. Тэгээд овойхойн шар хүүхэд байхгүй. Тэр орос хүүгийнхээс нэг хүү өргөж авсан. Авгай нь Шатарчулуун гэж хүн байсан. Тэднийх хүүхэдгүй айл байсан. Тэр орос хүүгийнхээс нэг хүү өргөж авсан. Тэр нь төмөр замд ажиллаж байсан. Одоо байхгүй байхаа үхсэн байх. Овойхойн Гэндэн гэхээрГгэндэн хэн билээ, аавын минь хамгийн том ах нь тэр манайд ирдэг барьдаг байсан. Бид аавтайгаа очиж тэдний үнээг нь энэ тэр сааж өгч байсан. Тэрний авгай нь би нэрийг нь одоо санахгүй байна. Манай Өвөрхангайгаас хорин хэдэн хүүхэд гарсан айлын тэр нэг хүүхэд нь гэж нэг тийм авгай байсан. Тэднийх ганцхан охин гарсан нь одоо Норжинлхам гээд. Тэр нь өргөж аван юм уу, ганц охин нь юмуу би тэрийг мэддэггүй юм. Тэр Гэндэн ах дээр авгайтай байсан. Тэрнээс гарсан ганц охин нь сургуулийн багш байж байгаад үхсэн юм. Тэгээд энэ хөгшин эмэгтэйтэй суугаад тэр гарсан нь мэдэхгүй, төрсөн юмуу өргөмөл юмуу тэрнийг нь сайн мэдэхгүй.
Цэцэгжаргал -
Танай аав цэрэгт байхдаа хэлмэгдсэн гэсэн, ямар шалтгаанаар буруутгагдсан юм бол?
Батдэлгэр -
Аав намынхаа батлахыг би алдчихсан юмаа гэж хэлэхээр нь намынхаа батлахыг хадгалж явж чадахгүй байхдаа яах вэ дээ гэсэн. Тэгсэн чинь сургууль, өдөр нь их л окоп ухдаг, жагсаалын сургууль их хийдэг байсан. Тэгээд их ядарч ирээд тэгээд л унт гэдэг командаар унтдаг. Хамгийн дээр намын батлахаа тавьдаг. Малгайгаа дээр нь тавьдаг ийм байсан. Тэгээд л тавьчихсан. Намд элсээд удаагүй байсан. Тэгсэн өглөө нь ингээд л малгайгаа өмсөөд л намын батлахыг зүүх гэсэн байхгүй болсон. Тэгээд намын батлах алдсан. Тэгээд намнхаа батлахыг чи одоо устгасан уу, гадаадын тагнуулд өгсөн үү. Нөгөө хил дээр байсан учраас тэр талын юм маш их. Байсхийгээд л тэднийхэн бүгдээрээ, тэр одоо ангийх нь харуулынхныг нэг хүн алсан гэнээ. Толгойг нь огтолчихсон байсан гэнэ гээд л ярилцдаг. Цуу юмуу, жинхэнэ юмуу тэр нь мэдэхгүй юм их байсан. Тэгээд манай тасгаас бас нэг хүн намынхаа батлахыг алдсан. Бид 2 алдсан байсан. Тэгээд л бид хоёрыг тэр дор нь бариад л авсан. Тэгээд л хөдөө тэнд хил дээр тэр окопонд байж байгаад нэг хорих газар нь тэнд, тэнд чинь тийм тусгай юм байхгүй хорих газар. Тэгээд нэг хэд хонуулаад л нааш нь төв рүү, хотруу татсан гэж ярьдаг юм. Тэгээд энд энэ одоо гадаад явдлын энэ хавьд байна уу хаана байна нэг газар бий. Шөнө л бид нар ирсэн. Нэг л землянканд оруулсан. Нээх том землянк байсан. Тэгээд л тэрүүнд чинь цэргийнхэн, лам нар авгай хүүхэд, малчин ер нь долоон шидийн юм газар нүхэн дотор хэвтдэг байсан. Тэгээд л авчирч ирээд л хаячихсан. Тэгээд юу ч болсон, удсан юм сүүлдээ бүр шөнө өдрийн хувиар ч алдагдсан. Тэгээд нөгөө хил дээр хувцас хунар муутай, хоол унд муутай ер нь бид нар тийм л байдалтай байдаг байсан. Тэгээд амархан би ядаргаанд орчихсон. Тэгээд миний 4 мөч татаад ингээд хоолой өвдөөд /манай аав сайхан дуулдаг хүн байсан юм гэнэ лээ/. Ингээд ер нь бараг л өдөр шөнөө ч ялгалгүй хичнээн хугацаа ч алдаж байгааг мэдэхгүй болсон. Хаа л нэг явна. Байцаалтанд орно. Тэгээд сүүлдээ би явж чадахгүй харин хоёр хуягаар хоёр талаасаа өргүүлээд л би чинь хоёр хуягийн гар дээр очиж нэг байцаалтанд орвол орно. За чи хэнд элссэн, ямар хүн юм, хаашаа гарах гэж байсан, хэзээ гарах гэж байсан гээд л. Би гарах гэж байсан бол заавал намын батлахаа устгаж байж гарах ямар алба байх вэ дээ. Гарах гэсэн бол хэзээ ч хамаагүй гарчих байсан шүү дээ. Тэгээд надад тийм гарья гэсэн бодол байгаагүй гэсэн. Ийм л юм байсан гээд тэгж ярьдаг байсан. Байцаалтанд, сүүлдээ бүр тэгээд л хаягдчихсан юм шиг байна лээ, сүүлдээ одоо тэр л юманд өдөр шөнийн хуваарь, цагаар мэдэхгүй болсон ийм хүнийг. Тэгээд яагаад ч юм нутгаас нь одоо хамаатан садангийн улсууд нэг морин ганзгалгаатай айрагтай бяслаг хонины махтай, өрөм тараг цагаан идээтэй намайг эргэлтэнд нэг ирсэн. Тэгэхэд би тэр нэг хорихын эмнэлэг байсан юм шиг байгаа юм. Нэг орос эмч байсан. Нэг тарган эмч муухан шиг Монгол хэлтэй. Хоригдлууд ярихдаа тэрийг бас энэ юу юм гэнэ лээ, хоригдол юм гэнэлээ. Энэ оросод хоригдоод тэгээд монголд хорихын эмчээр ирсэн юм гэнэ лээ гээд. Тэгээд намайг бүүр хөдлөж чадахгүй байсан чинь адууны махны шөлөнд л ванн дотор хийж байгаад л шөлөнд оруулсан. Тэр үед чинь адууны махнаас их юм байхгүй, бид нарын хоригдлуудын иддэг хоол чинь адууны мах, шар будаа л байсан юм шүү дээ. Тэгээд одоо бодоход адууны мах, шар будаа 2-ынхоо эрчээр, илчээр бид нар амьд үлдсэн юм шиг байна лээ гэж аав ярьдаг байсан. Тэгээд тэр адууны мах, шар будааныхаа хүчинд амь гарсан юм. Тэгээд намайг одоо ерөөсөө хэрэгсэхгүй болгоод. Сүүлдээ намайг байцаахаа ч байсан. Тэгсэн чинь нэг зун л байж дээ. Юу, манай гэрээс эргэлт тойролт ирээд. Тэгээд намайг хэрэгсэх ч үгүй, тэгээд би нэг тийм туранхай эцэнхий, харин муухан хөл дээрээ тэнцдэг. Тэр эмчийн хүчээр 4 мөч нь эвхэрчихсэн, татчихсан хүний 4 мөч гайгүй болсон. Тэгээд хоолой сөөнгө тэр чигээрээ үлдсэн. Яаж байгаад ч юм миний энэ шүднүүд ингээд байхгүй тэр үед л цохиулаад ингээд ойчсон. Зарим нь ч цохиж, ёворч л байсан. Тэр зэргийн юмыг юман чинээ бодохоо байчихсан ийм л үе. Тэгээд л ингээд намайг гаргаад хаясан. Юу ч гэсэн л гадаа хаягдчихсан. Тэгээд л би гэрлүүгээ явчихсан шүү дээ. Гэрлүүгээ, нутаг руугаа эргэлт ирдэг холбоотой болоод тэгээд нутгаас хувцаслаад тэгээд нутагтаа оччихсон юмаа. Тэднээс надад шоронгоос гарлаа барьлаа гэсэн бичиг мичиг юу ч өгөөгүй ерөөсөө. Хаягдчихсан хүн тэгээд л би гарчихсан шүү дээ. Тэгээд л эвхрээд гадаа хаячихсан ийм л нэг маягтай. Тэгээд хавар намайг чи юм хийгээгүй гайгү байсан хүн байна ч гэж хэлээгүй. Гэмтэн байна ч гэж хэлээгүй. Тэгээд л ингэчихсэн гээд ингэж ярьсан юм. Тэгээд би яагаад, тэрнээс болоод л аавын минь эрүүл мэнд муудчихсан. Тэр хоолой нь сөөсөн байсан. Сүүлдээ уушигны рак авчнөөр өнгөрсөн л дээ. Уушигны хорт хавдраар.
Цэцэгжаргал -
Та түрүүн 46-р тогтоол гэж дурьдсан. Тэр нь ямар гэм бурууг шийтгэсэн тогтоол юм бол?
Батдэлгэр -
Тэрийг би учрыг нь ч мэдээгүй. Тэр зүйл ангиар л заагдсан гэсэн хүн. Тэгээд тэрүүгээр ганц нэг хүний ярьж байх нь 46 чинь ерөөсөө амьд гардаггүй байсан юм гэнэлээ. Тийм л их хатуу тийм л зүйл анги байсан юм гэнэлээ. 46-р тогтоол гэдгээр л тэр одоо, тэр тогтоолын бичиг мичгүүд л байгаа л даа надад байгаа л даа. Хавтсанд би хадгалчихсан, хэзээ нэгэн цагт бас хэрэг хуучирдаггүй юм гэнэлээ гэж бодоод тэр юмыг нь бол хадгалсан. Тэр юунд нь орсон, гэрчилсэн 2003 оны 25-р юу гэсэн нэг тийм үнэмлэх өгсөн. Тэрийг нь бол би за энэ үнэмлэхийг ашиглаж цаашид юм хийхгүй гэж бодоод тэр нэг сая төгрөг олгодог юм байна лээ. Тэрийг нь авахдаа би Баян-Зүрх дүүргийнхээ шүүхэд эх хувиар нь авчраарай гэхээр нь тэрийг нь авч очсон яадаг ч юм гэж бодоод. За үүнийгээ та нотариатаар яагаад, тэгээд тэр нотариатаар батлуулсан тэр хувиа өг. Энэ шүүхийн тогтоолд хийгээд архивлана. Үүнийг та ав гэсэн. За за энэ дотор нь би хадгалуулья. Үүнийг би хадгалахгүй, миний дараагийн үеийнхэн хадгална. Тэгэхээр чинь өө энэ хэрэггүй юм гэж бодоод хаячихна. За энэ Баян-Зүрх дүүргийн шүүхийн энэ архивт байж байг. Энэ л хадгалах зөв газар нь гэж бодоод би тэрийг нь орхисон. Өөртөө бол би тэрийг нь хувилуулж авах нь бүх зүйлийг гэж бодоод канондуулаад авчихсан. Тэр 25-р үнэмлэхээ бол Баян-Зүрх дүүргийн шүүхийн архивт нь тэр шүүх хурлын тэр протокол бүх юмтай нь хамт архивлуулсан.
Цэцэгжаргал -
Танай аавыг хэлмэгдэж явах үед хэлмэгдсэн хүмүүсийн талаар олон нийт ямар бодолтой байсан талаар танд дурдаж байсан уу?
Батдэлгэр -
Манай аав цэрэгт анх явсан болохоор цэргийн ангиас баригдсан болохоор нутгийнхан нь цэрэгт явсан гэдэг ойлголтоор л байсан юм шиг байгаа юм. Аа яг тэр Дамдинжав гуай бол яг тэгээд баригдаад явсан гэдгийг бол ерөөсөө орон нутагтаа очоод нэг ч хүнд хэлээгүй, өөрийнхөө хүүхдүүдэд хүртэл хэлээгүй байдаг юм. Би сүүлд энэ хэлмэгдүүлэлтийн талаар аавынхаа тухай явж байхдаа бас Дамдинжав гуайн нэг хүүгээс нь асуусан чинь ерөөсөө манай Дандгай тийм юмны тухай яриагүй ш дээ, тийм байсан юмуу. Танай аавтай нэг цэрэгт хамт байсан юмуу. Тэр тухайгаа ч яриагүй гэсэн байсан. Тэгээд тэрийг Дамдинжав гуай яг дарсан. Манай аав ч нутагтаа бол би ингэсэн гэж ерөөсөө хэлээгүй. Цэрэгт байж байгаад, тэр үед чинь 2 жилийнх, 5 жилийнх энэ тэр их урт хугацааны цэрэг мэрэг байдаг байсан болохоор тэгээд л цэргээс л гэж ойлгосон. Ах дүү нь шоронд байхыг нь мэдээд очсон улсууд энэ тэр бол ерөөсөө цэргээс гаргаж ирсэн ч юм уу, цэргийн эмнэлэгт байж байгаад ирсэн. Эмнэлэгт байж байгаад л их олон жил эмнэлэгт байж байгаад ирсэн гэсэн ийм л маягаар тарсан юм шиг байгаа юм. Яагаад гэвэл ойр зуурын, ойр төрлийн хүмүүсээс нь асуухад манай ах ерөөсөө тэгж хэлмэгдэж яваагүй, тийм юм байхгүй гэж миний өөдөөс тэгж хэлдэг байсан. Тэгэхээр манай аав бол тэрийг тэр хамаатан садангийнхандаа ерөөсөө хэлээгүй. Аа тэр нутгийн тэр нэг хоёр хамаатны хоёр эмэгтэй очиж байсан гэж байгаа юм. Баян айлын тийм хоёр эмэгтэй байсан. Хоёр найз хүүхэн нь ахыгаа эргэнэ гэж эмнэлэгт байхад нь л тэгж очиж байсан. Тэгээд л тэр эмнэлэгээс л гарч ирсэн гэснээрээ байсан.
Тэгээд нутаг сумаас нь, би бас ингээд хэлмэгдүүлэлт болоод ингээд цагаатгасан хойно нь бодож байхад манай аавыг тэр янз бүрийн цэрэг мэрэгт бол тийм түр цэрэгт бол ерөөсөө татдаггүй байсан. Тэгээд тэр манай нутгийн Даваадорж гээд хэсгийн төлөөлөгч байсан. Манайхыг тэр нэг тарваган тахал гараад тэрний постон дээр манайхыг аваачиж тавьж байсан. Тэгээд өө аль л хатсан хавраар очоод зун болоод, намар орой болтол нөгөө тарваган тахлын пост тавигддаггүй ээ. Манайх тэрүн дээр мал энэ тэр авч ирэхийг ч зөвшөөрдөггүй. Манайх ганц хоёрхон саалийн үнээ, нэг тараг бүрэх үнээтэй, нэг хоёр гуравхан гүүтэй. Тэгээд л тэрүүн дээр хатаж хоцорсон. Намар орой болсон хойно тэр хэсгийн төлөөлөгч шил цагаан Даваадорж ирээд юу яасаан. Энэ нөгөө нэг шинэ гэрээний тухай мэдээ, тэр ямар их хурлаас тэр үеийн одоо ардын хурлаас ямар тогтоол гарсан юм бэ ээж л ярьдаг. Тэр одоо карантин ч тавигдах болж. Нөгөө нэг ардуудыг янз бүрийн нөгөө ноос үс дутуу энэ тэр гээд шоронд хийдэг байсан тэр энэ тэрийг л цуцалсан хурлын л тогтоол шийдвэр гарсаныг л тэрэн дээр байсан хүмүүст ярьж хэсгийн төлөөлөгч Даваадорж хэлж байж билээ. Тэгээд тэнд байсан улсууд чинь бөөн баяр болж тэр ноос үсний талаар шоронд орж байсан улсууд энэ тэр шоронгоосоо гарсан. Одоо янз бүрийн л бага жижиг хэрэг энэ тэрийг хардаж сэрдэж байсан тэр энэ тэр юмнууд л хүчингүй болоод. Тэгээд тэр тарваган тахлын тэр хорио цээрийн ажил ч одоо бас тэндээс одоо юу яалаа. Одоо өвөл болж байгаа юм чинь анхны цас орчихсон их л зутарч байсан юм ээж ярьдаг юм. Аав тэр тухай яриагүй. Хэлмэгдэж тэгж цэрэгт байхдаа шоронд орж байсан гэдгийг ер нь хүн мэддэгүй ш дээ.
Цэцэгжаргал -
Хэлмэгдэгсдийн талаар хүмүүс ямар бодолтой байсан юм бол? /Танай аавыг мэдээгүй өнгөрсөн юм байж, харин хэлмэгдсэн нь тодорхой хүмүүст хэрхэн хандаж байсан талаар ярьж байсан уу/
Батдэлгэр -
Тэр талаар ерөөсөө улсууд ярьдаггүй ш дээ. Их айдаг, ерөөсөө л тэр талаар бол ярихаар бол хаалттай дуугүй бай гэнэ. Хүүхдүүд энэ тэр тийм тоглоомондоо энэ тэр оруулаад байцаагдаад энэ тэр тоглох юм бол дуугүй бай гэж ээж аавууд загнадаг байсан ш дээ. Битгий тийм юм яриарай гэдэг байсан ш дээ.
Цэцэгжаргал -
Хэлмэгдүүлэлт явагдаж байхад хэлмэгдүүлэлтийн талаар ямархуу мэдээллийг олон нийтэд өгч байсан талаар танай аав дурсаж байсан уу?
Батдэлгэр -
Би бол төр засгаас тэр хэлмэгдсэн улсуудын ар гэр дээр ийм дарамт ирдэг ийм тийм гэж ерөөсөө мэдэхгүй. Манайд бол, тийм юм надад мэдрэгдэж байгаагүй. Сургуульд ордог журмаараа ороод л явдаг журмаараа яваад л ингээд байсан. Манай ах ч цэрэгт явж л байсан. Ер тэр янз бүрийн хэлмэгдсэн хүний хүүхэд энэ тэр гэсэн юм байхгүй. Тэрийг бол бид нар ерөөсөө мэдээгүй ш дээ. Тэгээд би одоо л эргэж бодоход тэр үед бол манай аавыг хэлмэгдсэн гэдгийг мэдээгүй. Яагаад гэхээр би нөгөө цагаатгалын бичиг баримтан дээр Баянхонгорын хошууны гэж байгаа. Аягүй бол манай аавын ээж нь Баянхонгор тэр хавиас л гаралтай хүн. Наашаа дүрвээд яагаад ч юм зайлуул ирээд тэгээд манай энэ Өвөрхангай аймагт тэр говь талруу одоо их бага газрын чулуу, Дундговь аймаг эд нар чинь тэр Сайн ноён хан аймгийн нутаг хошуунд багтдаг байсан учраас тэндээ л байсан болов уу даа.
Цэцэгжаргал -
Тухайн үеийн хэвлэл мэдээдллийн хэрэгслээр хэлмэгдүүлэлтийн талаар гардаг байсан болов уу?
Батдэлгэр -
Мэдэхгүй, би тэрийг мэддэггүй. Бичиг үсэг тэр үед байхад хэлмэгдүүлэлтийн талыг би сонирходоггүй. Аавыгаа хэлмэгдүүлсэн гэж манай аав тэр үед хэлээгүй. 1964 онд л надад хэлсэн ш дээ. Би 1964 онд 10-р анги төгсөх болсон байсан. Тэр үед л аав маань 1965 онд нас барсан. Аавын бие их муу болчихсон байсан. Ер нь үхэхээсээ өмнө тэр тухай хэлье, ер нь болгоомжлуулья гээд өөрийнхөө дотор байсан тэр юмыг л надад хэлсэн байх. Намайг намын гишүүн битгий болоорой гэсэн, би болоогүй. Нээх юм сурах гээд байх хэрэггүй шүү дээ. Нээх их мэдлэгээр яах вэ, бага шиг сургуулийн багш байвал болоо гэсэн. Тэгээд би тэрийг нь л биелүүлсэн ш дээ.
Цэцэгжаргал -
Танай аав чинь яг хэдэн жил хоригдсон бэ?
Батдэлгэр -
Тэрийгээ хэлдэггүй ш дээ надад, мэдэхгүй.
Цэцэгжаргал -
Танай аав хоригдсоныхоо дараа гарч ирээд амьдралаа цаашид хэрхэн үргэлжлүүлсэн талаар танд дурсан ярьж байсан уу?
Батдэлгэр -
Би тэрийг нь ээж л хүнд ярьж байхад аавын түрүүний эхнэртэйгээ байхад нэг айлаас хүүхэд өргөж авч байсан юм байна. Хот орж ирээд 1951-1953 оны үед юмуу даа хот орж ирээд манай ахыг цэрэгт байхад эргээд нэг айлаар орж тэднийд мах шөл аваачиж өгч байсан. Тэр нь Рэнцэн гэдэг айл байсан. Тэгээд тэдний тэр нэг охиныг өргөж авч байсан. Тэр урд талынхаа эхнэртэй байхдаа гэдгийг л би тэгэхэд л мэдсэн. Би тэгэхэд сургуульд орох 8 настай байсан. Намайг хотод оруулчихья гэсэн чинь ээж аав 2 яршиг, яршиг гэрээ санана. Хүүгээ, охиноо очиж сумын төв дээрээ сургуульд оруулна гээд энд оруулаагүй. Тэгээд би 1954 онд 9 настай Батхааны сургуульд орж байсан юм.
Цэцэгжаргал -
Танай аавыг хэлмэгдсэний дараагаар ажилд орох, нийгмийн амьдралд нь оролцоход нь ямар нэгэн асуудал тулгарч байсан болов уу?
Батдэлгэр -
Манай аав чинь Монгол бичигтэй. Хэзээний Монгол бичигтэй байсан. Тэр манай нутгийн Чимэддорж, буруу энгэрт Чимиддорж гуай хэлэхдээ танай аав бид 2 чинь нэг нь хорин хэдтэй залуу, нэг нь арван хэдтэй хүүхэд бид хоёр Монгол бичгийг сурах одоо улирлын сургуульд явж байсан юм гэж тэгж байсан. Тэгээд манай аав багынхаа их гоё юм зурдаг тийм хүүхэд байсан болохоор их гоё бичдэг. Чимиддорж гуайг их сайхан бичдэг хүүхэд байсан гэж манай аав ярьдаг байсан. Чимиддорж гуай сүүлд манай аавыг өнгөрснөөс хойш надад танай аав чинь их гоё бичдэг хүн байсан гээд. Анги дотроо бид 2 сайхан бичдэг байсан юм гэсэн юм надад хэлж байсан. Монгол бичгээр их гоё бичдэг байсан гэж. Намайг 7 настай байхад аав Монгол бичиг зааж өгсөн юм даг. Тэр Нурамтын бууцан дээр Чогсомсүрэн гуайнтай айл байхад Ботгоноос одоо Баян-Өндөрийн нутагт байна уу, одоо Төв аймгийн харъяа нутаг болсон уу тэр Ботгон. Тэрнээс зүүн урагшаахнаа яваад Нурамтын бууц гээд байсан. Тэрэн дээр манайх, Чогсомсүрэн гуайн, Ядам гуайх манайх эд нар өвөлждөг байсан. Тэр бууцан дээр өвөлжиж байхад надад аав Монгол бичиг зааж өгсөн юм. Тэгээд л би Монгол бичгийг нэг зөвхөн үсэгнүүдээ таньдаг л болсон. Уншья гэхээр ямар тэр үед чинь унших ном мом монгол бичгээр юм байдаггүй юм чинь.
Тэгээд тэр бичгээрээ би сүүлд бага сургуульдаа бага ангид 3 жил Монгол бичиг заасан. Нэг 45 хоногийн курсэд сураад. Би 40 гарчихсан хүн юу сурах вэ дээ. Нөгөө багад 7 настай байхад ааваараа заалгасан суурь байсан учраас би их амархан уншаад мэдээд сураад тэгээд хүүхдэд заахад би бол Монгол бичигтээ гайгүй ер нь. Одоо тэгээд л монгол бичгээр гарсан барын бичиг, бичмэл бичиг эд нар чинь их өөр өөр шүү дээ. Их хэцүү дөнгөж сурч байгаа хүнд бол. Би тэрүүн дээр бол нээх түгдрээгүй зовлонгүй бэрхшээл багатай 1992 оны анхны Монгол бичгийн нэгдүгээр анги авч хичээл заасан. Энэ латин бичгийг би бас заалгаад сурчихсан л байсан. Хэрэг болоогүй надад. Одоо Монголтойгоо л байхад болно гэсэн.
Тэгээд хөдөө очоод аав минь агент хийдэг. Зарим хөдөөнийхөн агент гэж нэрлэдэг юм. Агентийн ээж, агент энэ тэр гэж ярьдаг. Тэгээд тэр үеийн одоо 70 гарчихсан хөгшин авгай энэ тэр ярихдаа “танай түлхүүрийг чинь барьчихаад л агентийн нөгөө чихэртэй авдрын үүдэнд нь урд нь суучихаад. Танай ээж аав 2 чинь намайг танай хүүхэд болохуу гэхээр болно болно гээд тэрнийг нь ойлгоод нэг чихэр аваад өгчихөөр нөгөөдөхийг нь аваад болохгүй ээ гэж хэлээд гараад явчихдаг байсан ш дээ” гэж ярьдаг. Тэгэхээр агент хийдэг, нэг 10 гэрийн ухуулагч гэж хийлгэж байсан байгаа юм. Сүүний тасгийн эрхлэгч хийж сүү авч байхыг нь би бас мэднэ. Намайг мэдээ орсон хойно тийм юм хийдэг байсан. Тэгээд сүүлд намайг сургуульд орохоор аав маань сургуулийн дотуур галч хийдэг, тогооч хийдэг байсан. Тэгээд тогооч хийгээд Өвөрхангай аймаг дээр 7 хоногийн семинарт, тогоочийн семинарт явдаг. Жамсран гээд аймгийн юуны дарга нь байсан юм бэ дээ. Тэднийд хүртэл суугаад 7 хоног сумаасаа юунд тэднийд 7 хонолоо. Манай сургуулийн захирал Юндэн гээд байсан юм. Юндэн багш бичиг хийж өгч өөрийнхөө ахынд энэ хүнийг гэртээ суулгаад тэр хичээл сургуульдаа явахад нь туслаарай гэж энэ тэр явуулж байсан. Тэгээд тэнд 7 хоног сумын даргынд байж байгаад ирлээ. Байранд, сайхан байшинд дулаахан халуун устай тийм газар байж байгаад би ус цасанд ороод сайхан байлаа гэж ярьж л байсан юм даг. Намайг нэг хоёрдугаар ангид байхад тэгээд одоо манай Юндэн багшийн авгай Цэрэнханд гээд хөгшин байдгийг тэр ярьдаг юм ш дээ /манай аав сөөнгө хоолойтой хүн байдаг/ “Байр байр” гээд л хашгирдаг сан гэж. Тэгээд би үхтэлээ хөхөрдөг байсан юу гэж байгаа юм бэ, Дарьзав гуай ингэж хашгираад байдаг гээд. Тэгээд би хөхрөөд сүүлдээ ингэж хэлээд яадаг юм бэ. Бүрээ татдаг болоочээ гээд. Зайлуул сөөнгө юм чинь тэгээд л нээх хоолойгоо шахчихсан нөгөө хүүхдүүд нь дуулах ч үгүй хашгираад л. “байр байр” гээд хашгирдаг байсан. Би хөхрөөд, үхтлээ хөхөрдөг байж билээ залуу байсан. Энэ Дарьзав гуай юу гэж хашгираад байгаа гэхээр хүүхдээ хоолонд оруулж байгаа гээд. Юу гээд байгаа юм бэ гэсэн чинь “байр байр” гэж байгаа юм байрынхаа хүүхдүүдийг дуудаж байгаа юм гэхээр л хүүхдүүд нь хоолондоо ирдэг юм гээд. Сүүлдээ өглөө өдөр оройн хоол цайнаар ерөөсөө жижүүрийн багш бүрээ татаж байх хэрэгтэй гээд бүрээ татдаг болгосон гэж тэгж ярьж байсан.
Цэцэгжаргал -
Галч хийснийхээ дараагаар танай аав ямар ажил хийж явсан бэ.
Батдэлгэр -
Галч хийгээд, энэ барилгын зураг институтэд гаражид нь манаач хийж байгаад тэгээд гаражийн манаачаасаа зургын институтэд рейчник хийсэн. Рейчник нь нөгөө одоо энэ газар хэмждэг улсуудын нэг хоёр тийшээ зөв буруу хоёр тоотой өндөр, урт мод бариад яваад байдаг хэмждэг ийм ажил хийсэн ш дээ.
Цэцэгжаргал -
Таныг анх хотод орж ирэхэд хотын амьдрал ямархуу байсан бэ?
Батдэлгэр -
Хотын амьдрал чинь одоо тэр үед чинь би 2, 3-р ангид 11-р сургуульд 3-р ангидаа ирж байсан. Энэ манайх Гандангийн дэнж дээр. Энэ ан олзворын үйлдвэр байгаагийн чинь яг энэ дээр байсан. Тэгэхэд одоо нэг юу гэж байхгүй дээ байшин. Хот гээд өндөр байшингууд байхгүй. Өндөр хоршоо гээд их дэлгүүр, тэгээд манайхаас урагшаа энэ Гандангийн хүрд лүү буугаад мебелийн үйлдвэр гээд, мебелийн үйлдвэр гэж үйлдвэр байсан. Тэрний хажуугаар гараад тэгээд л хашаанууд байдаг. Тэгээд манайх 11-р сургууль нэг хоёр гурван хашаанд тарчихсан хэдэн дан байшинтай сургууль байсан. Тэгээд манайх дотроо нэг томоо том бүдүүн яндантай. Тийм хар яндантай пийшин юм даа гадуураа төмрөөр бүрчихсэн тийм шавар пийшинтэй, модон шалтай, тийм төмөр дээрээ нэг модон тавцантай парттай. Харин хөдөөний надад тэр парт нь их сонион. Эвхэж дээшээ доошоо болдог. Дотор нь цүнхээ хийчихдэг. Тэгээд дээр үеийн улсууд герман хар парт л гэж нэрлэдэг байсан тэр төмөр хар партыг. Тийм хар будагтай тийм модон парттай, сандалтайгаа үргэлж. Тэрнийг зөөж цэвэрлэж яахад их хүнд хэцүү байсан, тийм л юм байсан. Тэгээд л анги дотроо галлачихдаг. Нүүрс хийчихдэг. Модоор галлаад нүүрс хийчихдэг. Өглөө ирэхэд галлачихсан байдаг. Өдөр, орой тарахаар тэрийг чинь шүүрдчихдэг. Бараг 2 ээлж гэж байгаагүй шахуу ганц ээлжтэй. Тэгээд өглөө орчихоод ангиа цэвэрлэчихээд нөгөө жижүүр гарна. Тэгээд нөгөө цэвэрлэгч орж ирээд шүүрдэнэ. Тэгэхэд нь нөгөө ширээгээ нааш нь цааш нь бид нар өргөж дамжилж туслаж өгдөг байсан. Тэгээд тэнд багш нарын ганц байртай, айлын байшинтай бас хажууд ангитай. Бас тийм байшинтай, ангитай үүдэндээ пинтэй тийм. Тэгээд хажууд бас нэг цэцэрлэгтэй бас нэг тиймэрхүү дан байшингууд. Цэцэрлэгийн цаад талд бас манай сургуулийн бас зарим ангиуд хичээллэдэг. Тэгээд яг энэ 11-р сургууль барьж байгаагийн чинь тэр, тэр үед баригдаж байсан хөдөлмөрчдийн сайн дурынхан барьдаг цалингүй. Хэдэн цалинтай нэг инженер, бригадын дарга энэ тэр байдаг. Тэгээд хөдөлмөрчид, нөгөө хороо хорины ажилгүй хүмүүсээр энэ 11-р сургуулийг бариулсан. Тэгээд нэг юм нь болоогүй гээд их 4 том тулгуур хийлгэж байсан. Тэгээд 2 давхрын дээврийг тулах тийм тулгуур нэмж оруулсан хийлгэж тэглээ гээд. Тэр 11-р сургуулийг ашиглалтанд ороход манайхан цэвэрлэж байсан. Манай сургуулийн дунд ангийнхан өөр газар хичээллэдэг байсан. Одоо энэ хаана хичээллэж байсан юм бэ дээ. Энэ 6-р 10 жил дээр байсан юмуу. Өөр газруудаар тарж хичээллэдэг. Бага ангиуд нь болохоор тэр нөгөө цэцэрлэгийн хажуугийн байр, тэрүүгээр байсан тэр нэг хашаатай шавар байшингуудтай газруудад хичээллэдэг. Дунд ангиуд нь болохоор өөр газар хичээллэж байсан.
Цэцэгжаргал -
Та хотын амьдралыг юу гэж боддог вэ? Хотын амьдралд таатай болон онцгүй зүйл юу санагддаг вэ?
Батдэлгэр -
Үгүй одоо ээж аав 2 маань гайгүй ажил хийчихдэг. Надад бол ерөөсөө хотын амьдралд надад саатаад байсан юм байхгүй. Ээж тэр барилгын зургын институтын гаражид галч, манаач хийдэг ийм байсан. Тэгээд гаражийн дарга нь их сайн хүн байсан. Ажлаа их сайн удирдаж зохион байгуулдаг. Гаражын бааз жолооч нар, манаач бүх хүмүүстээ ой, уулнаас мод татаад машинаар нь буулгаж өгдөг түлээг нь. Тэгээд нүүрсээ бол өөрсдөө нөгөө баазад ажилладаг байсан болохоор чинь баазын жолооч нар яваад Налайхын уурхайгаас ээлж ээлжээр яваад л нүүрсээ татна ш дээ. Тэгэхээр нь манай ээжчинь бас л нэг машин нүүрс тэр ээлжинд нь яваад авдаг. Хонож байгаад л авдаг. Баазынхаа улсуудынхыг ингээд зохион байгуулаад авхуулчихдаг ийм хүн байсан. Тэгээд тэр Гандангийн дэнж дээр хүүхдийн больницийн урд талд гараж хэдэн жил болсон. Тэндээс би туж сургуульдаа, хичээлдээ явдаг байсан. 10-р анги төгстлөө л. Тэгээд гараж газарт ороод, энэ барилгын бүх баазуудыг нийлүүлээд 3-р бааз гэж энэ Сэлбийн голын зүүн талд бааз бий болоод. Манай ээж баазаа дагаад л тийшээ шилжээд явсан. Аав институд дээр хөдөө явдаг тийм их ажил байсан. Хөдөө явчихдаг, цалин сайтай тийм ажил байсан аавын ажил. Ээж болохоор тэнд манаач, өдөр нь цэвэрлэгээ хийдэг. Бас уурын пийшинтэй тэрийг нь галладаг. Цэвэрлэгээг нь хийдэг. Өдрийн цагаар манааг нь хийдэг. Оройн цагаар болохоор өөр манаачтай байсан. Одоо цэвэрлээ хийдэг болсоон гээд л цэвэрлэгээ хийгээд байдаг тийм л болсон. 11тэй шахуу л хот орж ирж дээ. Тэр үед чинь хоршооллын хороо гээд манай сургуулийн цаад талд тэр замын цаад талд нэг том байшин хороо захиргаа байдаг. Тэнд чинь кино гардаг, бүжиг болдог. За тэгээд манайх чинь тэр дэнж өөд байсан юм чинь. Манай тэрээд чинь нэг улаан булан гээд манай тэнд байдаг. Тэнд кино гардаг бас тэнд бүжиг болдог. Ер нь улаан буланд хийдэг ажил бол кино гардаг, бүжиг болдог л гэсэн би тийм ойлголттой байсан. За тэгээд манай тэр хавьд чинь савхины гуравын улаан булан гэж байсан. Савхины гуравт том улаан булан клубтэй. Тэнд бас бүжиг болдог тийм байсан. Тэгээд манайх тэр Гандангийн дэнж дээр байсан хашааг манай ээжийн хамаатнууд нь зараад. Тэгээд манайх тэр баазынхаа л хашаанд буугаад тэгээд баазын л харъяны айл болоод л. Бааз хаа л явна тэнд байдаг байсан. Тэгээд манайх нэг хэсэг энэ 5-р сургуулийн урд одоо энэ асрах сургууль, гал команд энэ тэр байдгын чинь энэ дээр манай бааз байсан юм барилгын зургийн институтын.
Цэцэгжаргал -
Та монголчуудын хот болон сууршмал амьдралтай улсуудын хотын хооронд ямар ялгаа байна гэж боддог вэ?
Батдэлгэр -
Хотын айл гэхээр тэр үед чинь бид нар чинь гэрт л голдуу байдаг ш дээ. Байшинд байдаг айл их цөөхөн. Байшинд байгаа айлууд нь шавар пийшинтэй нүүрс модоор галладаг. Мөн л бидний гэрээс ерөөсөө онц ялгаагүй цонхтой л болохоос. Нэг нь тоонотой, нэг нь цонхтой хажуудаа. Тэрүүгээрээ л ялгаатай болохоос гэр галладаг шавар байшин 2-ын ялгаа бол нээх онц юм байхгүй ш дээ. Яахав гэр бол бороо шорооноор хаяаг нь онгойлгох, хаяа манах, өрх татах гэсэн ажилтай. Тэр байшин, шавар байшин бол хаяаг нь манах, өрх татах гэсэн юм байхгүй. Тэрүүгээр л өөр болохоос биш галлдаг, түлдэг нь адилхан ийм л байсан.
Цэцэгжаргал -
Танд хотын амьдрал таалагддаг уу, юу нь тааламжтай санагддаг вэ?
Батдэлгэр -
Хотын амьдрал надад бол таалагддаг. Яагаад гэвэл энэ чинь одоо олуулаа амьдарч байгаа. Би, манайх тэр 5-р сургуулын тэнд гал командын ар талд 1-р дэргүүр дөнгөж ашиглалтанд орж байлаа тэр үед чинь. Архи үнэтэй болж байлаа 15 байснаа 25 болж байлаа. Миний тэнд 5-р сургуулийн урд талд манай тэр гаражинд манайхыг бууж байх тэр үед чинь. Тэгээд манайх пионерийн ордонд ойрхон байсан учраас би пионерийн ордны дугуйлангуудад суралцаж чадаж байлаа. Орой 11-р сургуулиас хичээлээ тараад 2 өнгөрч байхад хичээл, үдээс хойш өмнө 12, 1 цагийн үед хичээл тарахад чинь явсаар байгаад тэр үед чинь автобус таардаггүй бид нар чинь ингэж явсаар байгаад гэртээ ирчихээд 3 цагийн дугуйланд чинь орж ч байлаа. 3 цагт пионерийн ордны анхны газар зүйн дугуйлан гэдэгт би орж байлаа. Газар зүйн дугуйлан гэдэг нь аялалаар явуулдаг. Төв аймаг хүртэл явж ч байлаа. Энэ Чингэлтэй уул, тэгээд нисэх дээр бид нар аялалаар очиж байсан. Манай тэр дугуйлангийн багш Хандын Аюурзана гэж тэр үедээ хятад, орос хэлтэй. Сэлэнгэд орос хэлний багш энэ тэр хийж байсан их мэдлэг чадвартай ийм багш хүн байсан. Тэр газар зүйн дугуйланд явсан. Түүнээс гадна шатрынхад явж байлаа. Балдандорж гээд намайг чихмэл хийдэг, газар зүйн кабинетэд чихмэл хийдэг тэр Балдардорж багш их мундаг шатарчин хүн байсан. Тэр Пүрэвжав энэ тэр гээд шатрын мастерууд манай тэр кабинетэд орж ирээд шатар нүүгээд суучихдаг. Бид нар тэд нарын шатар нүүхийг их харж байлаа. Үүнээс гадна би улсын төв номын санд бас номын сангийн дугуйланд явж байсан. Тэрнийхээ хүчинд одоо ном сурах бичгээр бид нар дутагддаггүй байсан. Хүүхдийн зохиолч Аюурзана, Цэндсүрэн, Раднаа, Аръяасүрэн зохиолч /хүүхдийн зохиолч Аръяасүрэн багш одоо ч амьд байгаа ш дээ/ нараас сурсан. Тэр хүүхдийн номын санд байгаа тэр бүх номнуудыг цааш нь бид нар тэр дугуйланд суралцаад номын сангийн фондод орж бид нар сонин бичлэгийн юуг их хийдэг байсан. Тэгээд дадлага хийдэг байсан. Тэр одоо товъёогийг хийж байсан. Тэгэхэд одоо би Солонгосын дайны тухай надад бүтэн сонины нэг повъёог хийгээд өгсөн чинь. Тэгээд л тэр сонингуудаас онцлох юм юу байна гэхээр би тэр чинь 1957, 58, 59 оны үед шүү дээ. Тэгэхэд 1950 оны солонгосын дайн гэж их том дайн болсон юм байна. Хичнээн онгоц сөнөөлөө, тэгж довтоллоо, тэнд ингэлээ гээд. Тэгээд тэр үед чинь тэр фондод ажиллаж дадлага хийж байсныхаа хүчинд 1950 оны дайн гэдэг чинь том юм болж дээ. Манайд 1945 оны дайн гэж болсон. Тэгсэн чинь Солонгост 1950, 51 онд чинь их дайн болсон юм байна гэдгийг би тэндээс мэдэж авч байсан. Ер нь хүүхдийг чөлөөт цагыг нь ингэж дугуйлан, ийм юмаар явуулах нь маш их хүнийг хүмүүжүүлдэг, их мэдлэг олгодог. Хичээлийн мэдлэгээс гадна ийм чөлөөтэй их тавьж олгодог. Би тэр пионерийн ордны дугуйланд тэр газар зүйн дугуйлан, цаг уурын дугуйланд явсан бол надад одоо тэр бага ангийн багш болоод би байгалийн шинжлэлийн хичээлийг заахад бол надад бол тэр бүх юмнууд, тэр үед бичиж байсан тэр дугуйлангийн дэвтэр энэ тэр бол надад их сайхан гарын материал болж ашиглагддаг байсан.
Цэцэгжаргал -
Таны бага нас тухайн үеийн хүүхдүүдийнхээс юугаараа ялгаатай байсан бэ?
Батдэлгэр -
Би их ном уншдаг байсан түүгээрээ их ялгаатай. Намайг ном уншдаг болгоход манай айлын хамар хашаа шахуу амьдарч байсан тэр Гандангийн дэнжид хэн... Сампилдэндэв, Хорлоогийн Сампилдэндэв гэж манай хэл шинжлэлийн том эрдэмтэн сүүлдээ болсон. Энэ бол 7 настай сургуульд ороод ном их уншдаг. Тэр Хорлоо гэдэг нь манай аавын талын хамаатангийн хүн байсан. Би тэднийхээр орохоор Хорлоо гуай Сампилдэндэвийнхээ уншдаг номнуудыг надад сургуульд ороогүй хотод бөмбөг, дээс тоглодог надад үзүүлдэг. Сампилдэндэв болохоор бөмбөг ч тоглож чадахгүй, дээс ч тоглож чадахгүй ном уншдаг л ийм хүүхэд байсан. Сүүлд нь 11-р сургуульд орсон чинь Сампилдэндэв маань тэнд бас 7-р анги төгсөөд 20-р сургууль руу явсан. Гэхдээ манай сургуулийн тэр утга зохиолын дугуйлан байдаг. Тэрүүнд бол Ёндон, Сампилдэндэв энэ тэр гээд зохиол бичдэг, шүлэг бичдэг ийм хүүхдүүд их байсан сургуулийн дугуйланд, утга зохиолын дугуйланд. Тэгээд манай багш хэл уран зохиолын багш байсан. Тэгээд эд нар одоо дугуйланд явдаг, та нар яв гэж тэгж байсан. Би пионерийн ордны дугуйланд явж байсан учраас сургуулийнхаа тэр хэл уран зохиолын дугуйланд яваагүй л дээ. Нөгөө жаахан байсан, тэгээд 2-р сургуульд орчихоод сүүлд пионерийн ордны дугуйланд явсан. Миний хүүхдүүд бол, би хүүхдүүдээ залуу техникчдийн ордны дугуйланд л их явуулдаг байсан. Бас нэг шинэ дугуйланд. Би өөрөө пионерийн ордны дугуйланд их явж тэндээс ер нь хүний мэдлэгийн хүрээ өргөждөг юмаа гэдгийг ойлгосон. Одоо ёстой сургуулийн программд хашигдахгүй чөлөөтэй, янз янзын сургуулийн хүүхдүүд ирдэг. Тэр дотор чинь их мэдлэгтэй сайн хүүхдүүд ч ирнэ. Зүгээр үймүүлэх гэсэн хүүхдүүд ч дугуйланд ирнэ шүү дээ. Тэгээд хүүхдийн сайн муу шинж чанарыг тэнд чинь мэднэ. Нэгэнт багш удирдаж байгаа юм болохоор болохгүй байгаа хүүхдүүддээ тэр багш чинь бас ингэж болохгүй, тэгж болохгүй ийм байж та нар болохгүй гээд ийм юмнууд бол юу гэхэв энд ирээд юм сурах хүсэлтэй хүүхэд нь ирэх хэрэгтэй гэдгийг хэлнэ. Бас их хатуу, зөөлөн янз бүрээр л хэлнэ. Тийм учраас хүүхдүүдийн сайн муу талыг тэндээс таньж авна ганцхан ангийн гучин хэдээр тогтохгүй. Тэгээд цаашилах юм бол тэндээс чинь тэр олон өрөө тасалгаануудыг чинь тэнд явж байгаад чөлөөтэй орно ш дээ. Янз бүрийн ном мом, бүжгийнхэний бүжиг хийж байгаа, театрынханы жүжиглэж байгаа, тэгээд л тэр оёдол хатгамалынхан юу хийж байна пионерийн ордонд байгаа ямар л юм болно тэр бүгдийг чинь нүдээрээ үзэж харчихдаг. Тэгж нэг дороос үзээд харчихдаг байсан.
Цэцэгжаргал -
Таны үеийн хүүхэд насны амьдралаас хойш монгол хүүхдүүдийн амьдралд ямар өөрчлөлт гарч байна вэ?
Батдэлгэр -
Тэгээд би өөрийнхөө хүүхдүүдийг залуу техникчдийн ордонд их явуулж байсан. За тэгээд бид нарын үед чинь бид нарыг 10 жилд байхаас эхлээд бид нар чинь хөдөлмөр зуслан гэж байсан учраас бид нар чинь ногоо тарих, төмс байцаа хураах арчлах, зэрлэг зулгаах ер нь тийм нэг жижигхэн саванд биш том талбай дээр яаж хийдгийг бид нар бол мэддэг болчихсон. Ер нь бол төмсийг тэгж ургуулдаг, тэгж усалгаа хийдэг, тэгж зэрлэгийг нь зулгаадаг, тэгж хамж хурааж авдаг. Газар дээр хөрсөн дээр нь хаях юм бол нөгөө хадгалах ногооны хаясан хальс нь зузаардаг гэдгийг чинь ерөөсөө хичээлээр заалгалгүйгээр амьдралын практикт мэдчихэж байгаа юм шүү дээ. Ийм их юманд бид нарыг сургажээ. Энэ хичээлээс, программаас гадуур ийм юмнууд байсан бол их юм мэддэг болгочихсон. Юм юм мэддэг, ер нь анхны мэдэгдэхүүнтэй. Өө тэгэхэд чинь тэгдэг ш дээ гээд. Байцаа чинь тэгэхгүй бол усалгаа хийж нөгөө бордоог нь хийхгүй бол хумьж өгдөггүй навч нь далбайгаад байдаг. Ус сайн хийж өгвөл их сайхан чангарч өгнө ш дээ. Аж ахуй явсан, миний үеийн хүний хүүхдүүд бол голдуу л 1970, 60-аад оны хүүхдүүд учраас энэ бүгдийг үзээд явчихсан байгаа ш дээ бүгдээрээ. Бүгдээрээ хадлан хадсан, ногоо цагаанд явсан, эмийн ургамал түүсэн. Бид нар чинь одоо, би эмийн ургамал түүж байгаагүй байхад миний хүүхэд эмийн ургамал түүсэн. Одоо би хүүхдүүдээсээ асуудаг юм ш дээ одоо түүвэл болох уу үгүй юу гэж хүүхдээсээ асууж байгаа юм чинь. Энэ сургуулийн програмд байхгүй тэгсэн хирнээсээ энэ л ажлаар чинь багштайгаа яваад л, биологийн багш дагуулж яваад л тэд нарыг чинь түүлгэчихээд хүрээд ирдэг байсан. Тэр үед бид нар хүүхдээ эрүүл агаарт хотын чимээнээс гараг гээд их дуртай явуулдаг байсан.
Цэцэгжаргал -
Орчин үеийн хүүхдүүдийн амьдрал ямар байна?
Батдэлгэр -
Одооны ач зээгээ ингээд харахаар ерөөсөө л комьпютерийн ард. Энэ нь харааг нь муутгачих байх гэж их санаа зовоож байгаан. Хэрвээ гадаа гаргья гэвэл тэнд ерөөсөө ямар ч дугуйлан, курс юу ч байхгүй. Нөгөө дугуйланд чинь очирлож очерлож мөнгө төлж л нэг юм явна. Тэгээд хүргэж өгөхгүй бол хүүхдээ алдчих гээд хэцүү байна. Айдас хүйдэс ихтэй болсон байна. Бид нарын үед бол хойноос ээж, аав дагаж явна гэж байхгүй. Яахав 3-р ангийнхаа хүүхдийг явуулж байхдаа автобусанд суулгаад л өгчихнө. Энэ талаас нь гаргаж автобусанд суулгаад нөгөө машин доогуур орчино гээд. Цаад талдаа бол автобус нь нөгөө талдаа буух юм чинь тэгээд орчихно. Наашаа ирэхдээ машин сайн хараарай, гарцаар гараарай хүн сайн харж байгаад улсууд дагаад гараарай л гэж хэлээд явуулчихдаг. Тэгээд л яваад ирчихдэг. Ийм их хөнгөхөн байжээ бид нарын үед хүүхдээ өсгөхөд бол. Одооны ээж аавуудад бол хүүхдүүдээ өсгөхөд, одоо би хүүхдүүдийнхээ хүүхдүүдийг дагаад л явж байна ш дээ. Сургуульд нь хүргэж өгөхгүй бол сургуулиас нь авахгүй бол юу ч болох юм билээ энэ чинь. Тэр одоо тэгээд сургуулийн чинь хойгуур, урдуур нь нөгөө энэ траншейний хүүхдүүд чинь одоо тэгээд. Хүүхэд л юм болохоор хүүхэдтэй газар байхад чинь нөгөө хүүхдийн 2 нүд чинь бөндөгнөөд ийм байна тийм байна гээд. Хүүхдийн нүд нүдээ харахаар чинь тэгээд л тэр хооронд чинь харьцаа үүсэж байгаа ш дээ.
Цэцэгжаргал -
Таны хүүхэд байх үеийн эцэг, эх хүүхдийн харилцаа ямар байсан бэ?
Батдэлгэр -
Бид нарын чинь ээж аав чинь мөнгө төгрөг аваад энд мөнгөө хийчихлээ шүү. За эндээс аваад миний хүү махаа аваарай, сүүгээ аваарай. Усчин ирэхээр усныхаа мөнгийг эндээс өгөөрэй гэж хэлээд мөнгөө ингээд л орхичихдог. Тэгээд л тэрнийг нь аваад ээж мах сүү аваарай гэсэн гээд л бид нар чинь ингээд л дэлгүүрт очиход хэдэн сургуулийн манай ангийн нөгөө хэд байна. Бид хэд чинь одоо ингээд л 10-р дэлгүүр гэж байсан /одоо гандангийн сүм болчихсон/ тэнд очерлоход чинь манай сургуулийн хэд, бидний л таньдаг хэд очерлоод л зогсоно ш дээ өдрийн цагаар. Мөн л тэгээд мөнгөө зарцуулаад ингээд авчихаад чихэр жимс авах сонирхолтой нь аваад идэхгүй. Битгий чихэр жимс аваарай гэсэн бол тэгээд л авахгүй ш дээ. Тэгээд л тэр сарыг хүртэл л, дуустал аав хөдөө ажлаар явчихсан, ээжийн цалин гээд үлдчихсэн. Тэрийг чинь тэгээд л хүргэх ёстой гээд л рүртэл нь байлгаад л дуусгана шүү дээ. Ээж аваад бөөнөөр нь аваад хүнд өгөөд юмуу надад нэг 10 цаас өгөөд тэрүүгээр 2 өдрийн хоолны мах аваарай гэнэ. Тэр үед чинь ам бүл цөөхөнтэй, тэр үед чинь нээх хөргөгч мөргөгч ч гэж байсангүй. 3 төгрөгний мах их авдаг байлаа ш дээ бид нар чинь. 3 төгрөгний махыг чинь өдөрт нь аваад хийгээд идчихнэ. Маргааш нь очоод 3 төгрөгнийхөө махыг авчихдаг нэг жаахан мах.
Цэцэгжаргал -
Тэр үед чинь эцэг, эхүүд яаж хүүхдээ хүмүүжүүлдэг байсан юм бэ?
Батдэлгэр -
Бид нарт лав л манай ээж бол юм оёхыг багаас минь зааж өгсөн. Би юм оёдог. Миний тухай пионерийн сонин дээр хүртэл гарч байсан. Санжжав гэдэг хүн биччихсэн. Би тэрийгээ олж мэдээгүй байсан чинь өөр нэг хүүхэд хөөе чиний тухай тэгээд биччихсэн байна ш дээ. Дээл оёдог гээд чамайг биччихсэн байна гээд пионерийн үнэн сонин дээр. Би тэрийг нь үзсэн чинь тэр Санжжав гээд энэ цэргийн сонинд энэ тэр юм бичдэг хүн байсан юм. Хөвсгөл аймгийн хүн байгаа юм. Манайтай хамар хашаа байсан юм энэ ан олзворын тэр буурин дээр. Тэгсэн тэр ах миний тухай би нөгөө ээжтэйгээ гэрийнхээ хөшгийг гараараа оёдоод 2-уулаа, тэгээд аавдаа энэ тэр дээл хийдэг. Ээж ингээд л шидэж өгөөд тэгээд би хийдэг. Манай ээжийн хараа, ойрын хараа нь муудчихсан. Нүд нь хараагүй болоод нүд нь бүрхээд тэрнээс хойш. Тэгээд намайг бүр 5, 6-тай байхад. Тэгээд би сургуульд орохдоо л юм оёдог, гараараа ингээд л оёдог. Ээж шидэж өгөөд л ингээд оё гээд л, тэгээд би оёдог. Багаасаа л би юм оёж сурсан. Тэр байдлаар л би амьдарсан, дундаж хүний. Түүнээс би дээшээ их эрдэм сурах гэж өөртөө их ачаалал хурааж явсангүй. Хөнгөхөн шиг амархан бага ангийн багшийн програмыг дуусгаж үзэж бага ангийн багш хэдэн жил хийлээ. Түүхийн багш хийж үзлээ тэр программыг үзэж. Тэгэхдээ би бас өөрийгөө нээх хүндрүүлсэнгүй ээ. Одоо сайн хүмүүсийн туслалцаа их авсан. Ингээд төгсчихлөө. Тэгээд ажлаа яах вэ, хүмүүсийн л би шилдэг нь байгаагүй. Би бүр нэг хоцрогдсон нөгөөдөхийг яаая даа нөгөөдөхийг чинь гэсэн байсангүй. Нэг дундаж. Ер нь аав маань их тэргүүнд нь гараад хэрэггүй, нээх яадгаа алдсан нэг жигтэйхэн юм байгаад ч яахав гэж хэлсэн. Ер нь дунд зэргийн л хүнээс ялгарах хэрэггүй, гоц сайн байж ялгарах хэрэггүй, муу гээд нэг ад үзэгдээд амьтны нүдэнд шилбүүрдэгдээд байх хэрэггүй. Энэ чинь л одоо эцэг эх нь хүүхдээ хүмүүжүүлэх гол арга нь байж дээ. Нийтийн л жишиг байгаарай, нийтээс нэг их ялгарах хэрэггүй гэж ингэж хэлсэн учраас би нийтийн л жишиг байсан. Намайг ээж аав бол гоёход ерөөсөө сургаагүй. Ерөөсөө л би ч их гоё торго, моргон юм өмсчихөөр гялалзаад л хүний нүдэнд өртөөд байх шиг санагдаад. Ер нь л намайг багаас минь хүний нүдэнд өртөхгүй нэг тийм хэн ч нэг ажиглахгүй дундаж хүмүүс байдаг ш дээ. Тийм л хэмжээнд намайг бол өсгөж хүмүүжүүлсэн.
Цэцэгжаргал -
Таны амьдралд ер бусын бусдаас онцгой гэж хэлэх ямар зүйл тохиолдов?
Батдэлгэр -
Байхгүй, байхгүй. Надад тийм ер бусын онцгой тийм юм ерөөсөө байхгүй. Тийм юм ерөөсөө л цаанаасаа ээж ааваас л чиглүүлж өгсөн. Ер нь онцгой байх хэрэггүй юм шүү гэдэг тийм хатуу сануулгатай учраас би ер нь нээх тийм би чадах юм чинь гэж ерөөсөө хүний урд дуугарч байгаа ч үгүй. Аа тэгээд ер нь тэр маань надад таарсан амьдрал байж дээ л гэж би боддог юм ш дээ. Нэг их баян чинээлэг байх гэж яарсангүй. Мөнгөнд тэмүүлсэнгүй. За гуйлгачин байх нь зүгээр юм, яршиг хийхгүй тэрийг ч хийхгүй, энийг ч хийхгүй хүнээс гуйгаад болчьё гэж бодож байсангүй. Ийм л амьдралыг туулжээ. Ер нь манай ээж аав бол айлаас давс гуйх, өнөөдрийн цайгаа авсангүй гээд цай гуйх энэ тэрийг бол надад ерөөсөө цээрлэдэг байсан. Тэрнийг үзэж харж байж айлаас хоолны давс, цайны идээ гуйх бол буруу. Тэгж болохгүй, ерөөсөө тийм аахар шаахар нэг утас өгөөч, нэг зүү өгөөч, тэвнэ өгөөч, хуруувчаа өгөөч гэж энэ тэр явах бол буруу. Тийм бол буруу байдаг, тийм юм битгий гээд тийм юманд сургаагүй. Тэгж бие мах бодиороо тэгж их удаан тарчилж зовсон, амьдрал нь үрэн таран болоод дахиж амьдрал байгуулсан ийм хүн чинь ерөөсөө л өөрийнхөө өв залгамжлах үр хүүхэд надад бол яг хэлсэн үг нь бол мөн гэж би боддог. Биеэрээ туулсан учраас ерөөсөө нэг их юм сурах гэж өөрийгөө зовоогоод ч хэрэггүй. Тийм их мэдлэгтэй болоод ч хэрэггүй. Ер нь их мэдлэгтэй сүрхий хүмүүсийг бол ер нь бол янз бүрийн юманд, асуудалд ордог юм байна гэдгийг хэлсэн. Тэр л хоригдож байх үед нь сайхан сайхан дарга нарыг чинь, цэргийн дарга нарыг чинь ерөөсөө /хойно Тамбовд сурсан морин цэргийн дарга, энд гадаадад сурсан тэр орос хэлтэй сайхан сайхан гялалзсан залуу дарга нарыг чинь / бүгдийг нь бариад. Оронд бараг бичиг үсэг мэдэхгүй багийн дарга хийж ч байсан юмуу үгүй ч юмуу нэг тийм бойтог, баруун зүүнээ мэдэхгүй мулгуу юмнуудыг чинь цэргийн дарга болгож тавьж байсан шүү дээ гэж хэлдэг юм. Тэр бол манай армийн хүчин чадлыг мөн их ухруулсан гэж манай аав тэгж хэлдэг байсан ш дээ. Тэр цаасан шувуу, мувуу янз бүрийн юм их эвхдэг хүн байсан. Би тэрийг нь сурч чадаагүй. Би тэр юманд их мулгуу, их тааруухан байсан. Одоо хүнийг хийж байхыг хараад энэ хүүхдүүддээ ааваасаа тэрийг нь сурсан бол үүнийг зааж өгөх байж дээ гэж боддог юм. Янз бүрийн юм хийгээд л үлээгээд л цаасаар чинь ингээд одоо ингээд цэцэрлэгийн хүүхдүүд чинь нусны алчуураараа эвхээд байдаг шиг манай аав бол маш их хийдэг хүн байсан. Тэгтэл би тэрийг сураагүй. Харин ааваасаа тэр нэг монгол хэдэн үсгийг л би сурч авсан даа. Одоо тэгээгүй бол би тэр 1992 онд багшаасаа гарах л хэрэгтэй болно ш дээ. Тэр 45 хоногт, барагтай хүн тэрийг чинь бас сайн сурчихгүй. Яахав дээ нөгөө олон нийтээрээ зайлуул тэгээд л явсан л даа. Тэгэхэд би тэнд чинь овоо, манай мэдэхгүй багш нар гийнгоолох гэдэг үгийг л надаас асууж байгаа юм. Энэ юу гэсэн үг вэ гээд номон дээр, сурах бичиг дээр байхад чинь. Би тэрийг чинь гийнгоолох гээд л уншиж байгаа юм. Ерөөсөө л өөрөө л хүнээр удирдуулахгүйгээр хараад л. Ингээд доор, нөгөө насны багад эрдмийг сурнаа гэдэг чинь ийм л юм байдаг юм байна гэдгийг би тэр үед л мэдэрч байсан. Манайд Баадай гэдэг монгол бичигтэй нэг бага ангийн багш байсан. Баадай багшаас асуудаг байсан чинь Баадай багш өөр сургуульд шилжээд явчихсан. Тэгээд асуух хүнгүй, би өөрөө л уншиж байгаа юм чинь. Тэгээд нөгөө сүүлд сурсан манай багш нар чинь надаас ирээд л асууж байгаа юм чинь, тэгэхээр нь би хэлж өгч байгаа юм чинь. Аа энэ чинь би сайндаа ийм дөчин хэд хоногт монгол бичгийг сурсангүй дээ. Түрүүнд нь би телевизээр Чоймоо багшийг зааж байхад би бас түрүүн нөгөө аавын минь зааж өгсөн бичиг шүү дээ гээд их элэгтэй, тэрүүнд сэтгэл зүрхээрээ биширсэн байхгүй юу. Аав минь надад үлдээсэн юм энэ бичиг байгаа юм шүү гээд. Өө энийг чинь Чоймоо багш телевизээр зааж байхад нь би монгол бичгээр хичээл эхлээгүй байхад би тэрийг хэдэн дэвтрээр нь ингээд давтан бичээд л, давтан бичээд л бүр дэвтэр дуусгаад бичээд л уйгагүй би тэрийг давхар хийдэг байсан. Тэгсэн маань бас нөгөө дөчин хэд хоногийн чинь курсыг хийхэд чинь надад их тэр нэмэр болсон байна лээ.
Цэцэгжаргал -
Таныг хүүхэд байх үеийн аав ээжүүд хүүхдүүдээ их үлгэрлэн дагуулж сургадаг байжээ дээ?
Батдэлгэр -
Одоо олон хүүхэдтэй улсууд бол альд үлгэрлэх вэ зайлуул. Хичээл, ажилтай бол хаячихаад л. Гэрээ цоожилчихсон байвал нөгөөдүүл нь тооноороо гарч ирчихээд л. Олон хүүхэдтэй айлын хүүхдүүд чинь гэрийнхээ орой дээр тоонон дээр сууж байдаг байсан ш дээ. Тэгээд нөгөө түлээ мод хөрөөдөх барих тэр ажил, ус авах хүүхдүүдийн л хийдэг ажил шүү дээ. Олон хүүхэдтэй айлын хүүхдүүд бол жаахан хийх ажил багатай. Нөгөө олуулаа юм чинь хүн хүн хийнэ. Цөөхөн хүүхэдтэй айлын хүүхэд бол хийх ажил бүгдээрээ л ээж аав ажилд явчихаар чинь тэр л ус авах, гэр орон цэвэрлэх, хоол унд хийх бүх л ажил, түлээ модоо /орой ирэхэд нь хоолоо хийж бэлдэхийн тулд/ хөрөөдөх бүх л ажил чинь бүгд л юутай ш дээ, нэг хүүхдийн толгойн дээр, нуруун дээр байна ш дээ. Тэрийг чинь айлынхаа хүүхэдтэй элбэж хөрөөднө. Янз бүрийн болоод л тэрийг чинь амжуулахын тулд нохой хамартаа хүрэхээр усч гэдэг шиг аав ээжийгээ ирэхэд тэрийг хийхийн тулд хийнэ ш дээ. Өглөө нь хэдүүлээ нийлж тоглож байж байгаад л орой болохоор зэрэг л ёстой пар хийгээд л бушуухан ёстой марш марш гэдэг командаар чинь бүгдээрээ л гэр орны ажлаа гялалзтал хийгээд л ирэхэд нь тэгээд л болсон болоогүй байна, амттай амтгүй хоолыг чинь хийгээд л тавьж байгаа юм.
Цэцэгжаргал -
Сонирхолтой ярилцлага өгсөн танд маш их баярлалаа.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.