Javzmaa
![](../assets/images/interviewees/990129.jpg)
Basic information
Interviewee ID: 990129
Name: Javzmaa
Parent's name: Badamsüren
Ovog: Mergen
Sex: f
Year of Birth: 1944
Ethnicity: Halh
Additional Information
Education: higher
Notes on education:
Work: retired / teacher
Belief: Buddhist
Born in: Matad sum, Dornod aimag
Lives in: Bayanzürh sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
education / cultural production
childhood
work
family
relations between men and women
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
kindergarten
kindergarten teacher
childhood
schoolchildren's life
children's upbringing
student
agronomist
movies
plays
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Цэцэгжаргал -
Та өөрийнхөө талаар танилцуулахгүй юу?
Жавзмаа -
За намайг Бадамсүрэнгийн Жавзмаа гэдэг. Би Дорнод аймгийн Матад сумын нутагт Баруун арт гэдэг газар Бадамсүрэнгийн 4-р охин болон төрсөн. Бага насаа бол эцэг эхийн гар дээр өнгөрүүлсэн. Тэгээд бага, дунд сургуулиа төгсгөж ХАА техниккумын агро техникийн анги, улмаар мэргэжлээ ахиулж Багшийн дээдийн сурганы ангийг төгсөж сургуулийн өмнөх боловсролыг хөгжүүлэхэд би одоо бүх насаа зориулж ажилласан. Аа тэр хэмжээгээрээ бол би Дорнод аймгийн улсын тэргүүний 10-р цэцэрлэгийг бол улсын тэргүүн болгоход миний хувь нэмэр бол одоо үнэхээр орсон гэдэгт бол эргэлзэхгүй хэлж чадна. За энэ байгууллагад би 32 жил ажиллахдаа одоо боловсролоос авдаг бүх шагнал бүр эхнээсээ бол 3,4,5-р 5 жилийн гавшгайч, залуу үеийг хүмүүжүүлэгч алтан медаль за одоо багшийн цагаан лавай, ахлах багш, багшийн алдар, залуу үеийг халамжилан хүмүүжүүлэгч алтан медаль, боловсролийн тэргүүний ажилтан, одоо боловсролийн жуух одоо ер нь боловсролоос бол бүх шагналыг авч одоо би түмний хүүхдийн төлөө бүх амьдралыг зориулж явсан ийм багш хүн байна. Аа тэгэхдээ тэр олон хүүхдийн маань тэр одоо сайхан хөөрхөн дуу цуурай миний чихэнд байнга хоногшиж тэр сайхан энерги миний биед одоо шингэснээр би одоо ч хүртэл сайн сайхан явж байна гэж боддог. Үүний зэрэгцээгээр би өөрийнхөө 6 хүүхдийг өсгөж, хүмүүжүүлэж бүгдийг нь одоо дээд боловсролтой болгож улс эх орондоо ажил хийж бүр өөр оронд ч хүртэл мэргэжилтнээр ажиллаж байгаад би бас баярлаж байна. Энд бол одоо миний 1 хүүхэд Америкд мэргэжилтнээр тэндэхийн сургуулийг дүүргэж мэргэжилтнээр ажиллаж байна. Нэг хүүхэд маань бол одоо Анагаахын шинжлэх ухааны их сургуулийг төгсөж эмч болоод одоо Чита-д бас гэр бүлээрээ ингэж мэргэжлээрээ ажиллаж байна. 3 хүүхэд маань одоо Солонгос улсад амьдрал ахуйгаа дээшлүүлэх зорилготойгоор ажиллаж байна. Аа ууган хүү маань бол цахилгааны инжинер. Аа гэр бүлийнх нь хүн бол Иркутскийн багшийн дээд сургуулийг төгссөн одоо ийм сайхан мэргэжилтэй. Аа миний 4 хүүхэд маань, 4 хүү хүүхэд маань бол дөрвүүлээ нэг нэг хүүхэдтэй, 2 охин маань бол хоёр хоёр хүүхэдтэй. Одоо 2 охиний хүүхдийг бол ер нь бас хүмүүжүүлсэн гэж хэлж болно. Аа үүний нэг нь одоо, нэг зээ охин маань үгүй зээ хүү маань Амеркийн дунд сургуулийг дүүргэж тэндээ монгол улсынхаа одоо нэрийг гаргаж тэргүүний сурагч гэсэн нэрийг зүүж хэдэн хотоор сая аялаад ирсэн. Одоо тэнд их сургуульд суралцаж байгаа. Одоо гэртээ бол би нөгөө өсгөсөн 3 оюутантайгаа ингээд хамт эрүүл саруул сайхан амьдарч байна даа.
Цэцэгжаргал -
Таныг бага байхад хүүхдүүд яаж боловсрол эзэмшдэг байсан бэ?
Жавзмаа -
Аа ер нь одоо дээхэн үед бол аа сургуулийн өмнөх байгууллагийн цэцэрлэгийг одоо хүмүүс нээх ойшоож үздэггүй. Бид нарын ажлыг бол хүндэлдэггүй, мэддэггүй. Аа тэгсэн мөртлөө өнөө тэнд ажиллаж байгаа багш нар арга зүйч гэдэг бол маш хүнд ажлийг хийдэг. Яагаад гэхэд улсын хэмжээн дээр бол 10 цагийн хөдөлмөр хийдэг, аа тэгээд өдрийн цайны цаггүй хүн бол цэцэрлэгийн багш нар цэцэрлэгийн арга зүйч байдаг. Аа тэгээд хүмүүс маань бол ерөөсөө л одоо 8 нас хүрэхээр л хүүхдээ сургуульд өгчихдөг ийм байсан байхгүй юу.
Аа сүүлдээ бол нийгэм дагаад одоо энэ цэцэрлэг гэдгийг ойлгож эхэлсэн. Аа тэгэхээр цэцэрлэгийн хөтөлбөр программд бол 10 жил тутамд бол өөрчлөгдөж ирж байсан. Одоо социализмийн үед, одоо ЗХУ гэж ярьдаг байх үед бол манай сургуулийн өмнөх боловсрол бол ерөөсөө оросын одоо сургалтыг, програмийг одоо хуулбарлаж ерөөсөө л тэр загвараар хичээл хүмүүжил сургалт маань явдаг боллоо ш дээ.
Аа 1991 оноос хойш бол Ази уруу чиглэсэн. Аа тэр сургалт гэдэг юм маань бол одоо ерөөсөө цэцэрлэгээсээ авхуулаад дунд сургууль тэгээд коллеж, их дээд сургууль хүртлээ бол хүүхэд төвтэй сургалтыг явуулая гэдэг л ийм одоо зорилтыг дэвшүүлсэн. Аа энэ бол гэнэтхэн ийм юунд хүүхэд төвтэй сургалтыг бид нар яаж хүмүүжүүлж яахав. Энэ бол тийм тусгай хөтөлбөр хэрэгжилт болсон л доо туршилтийн журмийн. Аа энд бол одоо улсын хэмжээгээр 3 хан газар одоо туршилт явсан. За нэг нь бол одоо улсын тэргүүний Дорнод аймгийн цэцэрлэг манай цэцэрлэг дээр одоо тэр хөтөлбөрийг хэрэгжүүлэх болсон. Аа энэ Азийн хөтөлбөрийг яаж одоо монголын хөрсөн дээр буулгах вэ яаж тэр дундаа улсын тэргүүний 10-р цэцэрлэгт яг өөрийн болгож ажиллах бэ тэр бол маш хүнд асуудал болж байгаа юм. Бүх одоо бүлэг, бүлэг сэдвүүдээрээ яаж байгаа юм тэгээд л сэдвийн боловсруулалт хийх гээд. Ер нь одоо хүүхдийн ачаалал ямар байна вэ. Багш яриад байна уу. Тэр хүүхдийг ярьдаг яаж болгох вэ, хүүхдийг яаж чөлөөтэй байлгах вэ. Тэр хүүхэд чөлөөтэй одоо тайван үгээ ярьдаг хэлдэг ийм одоо нөхцөл байдалд л тэр сургалтыг аваачихад л чиглэгдсэн. Бүр дээр үед сургуулийн өмнөх боловсрол гэдэг бол ерөөсөө их ерөнхий байсан. Тэрийг бол хянадаг, шалгадаг тийм тодорхой стандарт гэж бол байгаагүй. Эцэг эх ч ойлгодоггүй. Бараг л одоо хүүхдийг хардаг ийм хэмжээний одоо байгууллагын хэмжээнд бол байсан. Аа тэгвэл одоо бол хүүхэд төвтэй сургалт гэдгийг одоо тийм стандарт тийм программаар хичээллэснээс хойш бол хүүхдүүд маань бол шал өөр болсон л доо. Ерөөсөө сар болгон стандартийн дагуу шалгалтыг нь авчихаж байна. Аа тэр дундаа манай цэцэрлэг бол ер нь хүүхдийн одоо сэтгэн бодох ажлыг хөгжүүлэх, хэл яриаг хөгжүүлэхэд их анхаардаг. Аа би өөрөө 13 жил дараалан аймгийн олимпиадын аваргыг төрүүлж байсан. Аа олимпийн найдвар гэж одоо өөрөөр хэлбэл одоо хүүхдийг бялдаржуулах гемнастик, уран хөдөлгөөнт гемнасткийн тэмцээнд би 15 жил дарааллан цомыг нь авч байсан. Аа ер нь тэр байгууллагад ажиллаж байгаа хүн бол улсын тэргүүн гэдгээрээ бол манаачаасаа өгсүүлээд үйлчлэгч цэвэрлэгч, багш нар одоо слесарь, арга зүйч багш нар бүгд улсын тэргүүн хүн байх ёстой гэдэг л тийм зорилттойгоор ажиллаж л амжилтанд хүрсэн.
Би бага боловсролоо Дорнод аймгийн Ар жаргалант гэж сум байсан юм аа. Ар жаргалант сумын, суманд би анх 1 ангид Дорж гэж багштай одоо 1-р ангид орсон. Аа тэгээд тэр Ар жаргалант сум маань ердөө тэр жилдээ Матад сумтай нэгдсэн байгаа юм. Тэгээд Матад сум гэж нэртэй болчихсон, тийн. Аа би бага байхдаа бол их сэргэлэн, тийм их авхаалжтай хүүхэд байдаг байсан юм шиг байгаа юм. Одоо дээр үеийн багш нар тийм энгийн байсан юм шиг байгаа юм. Намайг нэг муу бүлтгэр, муу туулай за за туулай л биз дээ энэ тэр гээд л тэгдэг. Тэгээд л хөдөө сум ч гэсэн бас тийм спортын юм бас байдаг байсан юм шиг байгаа юм. Бид нар нэг хөдөө яваад. Би их зүггүй хүүхэд байсан байгаа юм. Цас бөөрөнхийлж байгаад хүүхдийн малгай дотор хийчихсэн. Тэгсэн чинь аа туулай ерөөсөө болдоггүй юм. Бүлтгэрээс л ердөө юм болгон гарч байдаг. Чи тэр гараа өргөдөгтэйгөө адилхан гадаа бас янз бүрийн илүү дутуу юм гаргаад байхгүй шиг гэж багшдаа загнуулж байсан. Би тэгээд тэр багштайгаа ерөөсөө уулзаж чадахгүй байж байгаад техниккум төгсчихөөд 2-3 хүүхэдтэй болчихсон хойно явж байсан чинь л миний багш яг мөн шиг байна. Эргэж хараад л байсан чинь багш маань бас эргэж харлаа. Дорж багшаа гээд л бархирсан. Тэгсэн чинь хүүе туулай мөн үү гээд л /инээв/ ингэж 2-лаа уулзаж байсан. Тэгээд бага насаа бас их сайхан байсан л даа.
Тэгээд одоо сүүлийн үед бол хүүхэд төвт сургалт гэдгийг л маш их эрхэмлэж бүлэг сэдвээр хичээллэдэг болсон. Бүр бага насанд одоо, үгүй ээ бүр миний бага насанд бол ерөөсөө хүмүүжлийн ажил гэж явдаггүй л байлаа ш дээ. Аа одоо бол би бага ангийн багш нартаа бол заах аргын нэгдэл гээд их холбоотой байдаг л даа. Яагаад вэ гэхээр ингээд харгалдаа харгалдаа сургуултайгаа их шеф. Аа тэгээд тэр бага сургуулийн багш нар бол бид нарын хүүхдийг хүлээж авах гэж байгаа учраас ерөөсөө маш их хичээл дээр их суудаг. Би ч өөрөө тэр заах аргын нэдлийн ажилтныхаа хувьд өөрөө биечлэн сууж байж нөгөө багш нартайгаа хамтарч ажилладаг. Тэгэхээр хүүхдийг л их бие даах ажилд нь л одоо их оролцуулдаг ш дээ. Бие дааж сургадаг. Хүүхэд биеэ яаж авч явдаг вэ, яаж соёлтой байх вэ, яаж хүнтэй харилцах вэ тиймээ. Бодол санаагаа хүнд яаж илэрхийлэх вэ гэж сургадаг. Өмнө бол за за цаашаа цаашаа амжихгүй, дараа бол гээд л ингэчихдэг байсан. Одоогоор тиймгүй. Одоо бүх хүүхэд, хүүхэд юу гэж хэлж байна тэр санаа бодлыг ойлгож тэрүүнд л эргүүлж л хариу өгч байх ёстой.
Үгүй миний үед байнаа, хүүхэд ерөөсөө сургууль суралцах маш их дургүй. Эцэг эх завсардуулдаг. Би тэрийг яагаад мэдэж байна гэхээр би 8 настай сургуульд орсон. Миний эгч 10 настай надтай хамт сургуульд орж байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр ер нь бол мал дээрээ л байлгаж байгаад л ерөөсөө тийм одоо сургууль соёл гэдгийг бол ерөөсөө ойшоож үздэггүй. Бид гар болж байна, одоо энэ малаа л дагаж байвал амьдрал гэсэн ойлголттой. Тийм байж байгаад би, эгч маань 10 настай дэнхийсэн том юм, би 8 настай ингээд л 2-уулаа 1-р ангид ингэж суралцаж байсан. Аа гэтэл миний ах надаас, 6 насны илүү ах маань болохоор байна ш дэ хүнд багшаар одоо ингэж бичиг үсэг мэддэг хүнд очиж хичээл заалгаад. Аа уншдаг болчихсон, бичдэг болчихсон. Өөрөө бол маш их одоо оюуны потенциалтай хүн байсан юм шиг надад санагдаж байгаа юм. Тэгж байгаад багшийн сургуульд шууд ороод суралцчихсан. Тэгээд бага ангийн багш болоод дараа нь Багшийн дээдэд суралцаад. Дараа нь бүр юнд МУИС-д ороод, дараа нь бүр Москвад сэтгүүлчийн ангид хүртэл явсан ш дээ. Тэгэхээр тэр нөгөө одоо нөгөө, одоо энэ Аким гээд нэг сэтгүүлч байгаа биз дээ. Нэг тийм Дорнод аймгийн Матадын хүн байгаа юм. Энэ бол миний ахын үеийн хүн байгаа байхгүй юу. Тэр сурах одоо сонирхолтой одоо үнэхээр одоо тийм юм ойлгодог, мэдье гэсэн улсууд бол ингээд цойлоод гараад ирсэн. Аа бусад нь бол ерөөсөө тэгээд л аль болох сургуульд суулгахгүй ийм байсан. Тэр ч битгий хэл би санадаг юм. Манай ангийн нэг хүүхэд халуураад байсан байхгүй юу. Бүр 10 гарчихсан настай 1-р ангид байгаа хүүхэд. Тэгсэн манай сургуулийн захирал загнаж байгаа юм хүүхдээ сургуулиас завсардуулах гэж халуурлаа гэж худлаа хэлж байгаа юм, хичээлд нь ирүүл гэж. Тэгээд ээж аав нь ингээд бөөвийлгөөд морин дээр суулгачихаад ар сэрвээн дээр нь ингэж суулгачихаад хичээлд нь явуулж байсан. Тэгээд улсууд нь тийм хүлцэнгүй. Одоо захирал за тэгсэн одоо энэ чинь одоо 10 гаран настай болчихсон 1-р ангид нь суулгалгүй болохгүй гэсэн тийм ойлголттойгоор ингээд хичээлд нь суулгадаг, суралцуулдаг ийм байсан үе.
Цэцэгжаргал -
Таныг бага сургуульд байхад ямар төрлийн хичээлүүд голцуу заадаг байсан бэ? Хүүхдүүд хичээлдээ хэрхэн ханддаг байсан бэ?
Жавзмаа -
Өө одоо тооны хичээл, тэгээд л уншихын хичээл. Нэг тийм хүүхдийн бие даасан үйл ажиллагаанд бол суралцуулдаггүй байсан байх. Тэгээд би 1-р ангийнхаа цагаан толгойг би бодож байгаа юм л даа. 1-р ангийн маань цагаан толгойн дээр хамгийн эхний нүүрэн дээр нь ийм эвэртэй /дугуй хэлбэрээр заав/ тэгээд ингээд хүн шиг нүүртэй, үхэр шиг нүүртэй ч юмуу тэгээд сул хувцастай мангас гэсэн тийм сэдэв байсан. Тэгээд би одоо боддог юм. Миний цагаан толгой дээр тийм сэдэв яах аргагүй байсан тэр зураг нь нүдэнд харагдаад байгаа юм чинь. Боловсрол нээрээ ямар хэмжээнд байсан юм бэ ёстой нээрээ. Магадгүй, тэгээд тэр уншиж сурах сэдэв нь тэр тэгээд тэрүүн дээр чухам юу байсныг би мэдэхгүй байгаа юм л даа. Зураг нь миний нүдэнд дүрслэгдээд байгаа юм. Үгүй мөн энэ боловсрол тэр үед нээрээ ямар байсан юм бэ нээрээ ёстой би одоо бодоход гайхдаг. Би хүүхэддээ тэгдэг тийм зураг би одоо энэ зурагт мурагтаар чинь янз бүрийн хүүхэлдэйн кино гардаг. Тийм зураг байдаг байсан ш дээ мангас гэж. Мангасны тухай надад ярьдаг байсан юм болов уу үгүй юм болов уу би тэрийгээ мэдэхгүй. Тийм зураг санаанд ордог /инээв/. Тэгээд би тэрийгээ үсэглээд уншиж байснаа мэдээд байгаа юм. Ман-гас гээд л уншиж байсан /инээв/. Тэгээд одоо яриангүй л уншиж сургасан. А-аас эхлээд Я хүртэл заасан, уншиж сургасан. За тооны хичээл орно. Тэгээд зураг гэж нэг юм ордог байсан юм шиг санагдаад байгаа юм. Тэгээд өнгийн харандаа, марандаа байхгүй ш дээ. Тэгээд яаж зураг ордог байсан юм мэдэхгүй.
Тэгэхэд одоо бол ерөөсөө бүх юм хангалттай. Тэгээд л одоо хайчилбараар чинь янз бүрийн хүүхдүүд ингэж сэтгэхүйгээрээ хийж байна ш дээ.
Одоо энэ лааны гэрэлд хийнэ ш д. Ердөө нэг чернилийн сав гэж нэг ийм шилэн тэгээд дотогшоогоо хонхорхой юмтай. Тэгээд нэг ийм уутан дотор юу байдаг байсан бэх нь найруулдаг. Ээж аав найруулаад өгчихнө. За тэрийг чинь ам хамаргүй, дэвтэр мэвтэргүй л орой болсон хойно чинь алаг л юм болчихно. Тэгэхлээр л одоо үсэн дотор чинь юу чирнел туурдаг юм. Хортой, хортой юмнууд болохоор угаа л гэнэ. Гарын ариун цэвэр гэхгүй ш дээ. Нөгөө тэр алагыгаа л арилгана. Тэгээд би бас яанаа, алчуур малчууртай. Тэр мэрийгээ цэвэрлэдэг юм шиг байгаа юм. Нөгөөдөхдөө дүрээд л 2 үг ингэж бичээд л нөгөө юу нь дуусна ш дээ. Дахиж ингэж дүрээд л ингээд юугаа бичнэ. Одоо тэрийгээ асгаад одоо сурах бичгээ завааруулчихвал өнгөрөх нь тэр. Тэр сурах бичиг нь чернилгүй хүүхэд гэж бараг байхгүй дээ, тэгээд л явна. Тэгээд үстэй дээлтэй, форм гэж байхгүй. Өвөл чинь үстэй дээл өмсөнө. Анх миний 1-р ангийн зураг байгаа. Тэгээд одоо тэр 10 настай эгчтэйгээ 2-лаа. Манай нэг эгч юунд эмнэлэгт сувилагч хийдэг байсан. Одоо хамгийн их боловсролтой эмнэлгийн ажилчин чинь одоо цэвэрхэн гоё соёлтой хүн байгаа биз дээ. Тэр эгч маань ингээд л бүсийг маань бүсэлж өгөөд л. Анх сургуулд орж байсан 2 гээд зургийг маань авхуулчихсан байгаа юм. Би тэр зургаа харж байгаа юм. Ногоон даалимбаар хийсэн тэгээд ийм цагаан цэнхэр юмаар ингээд эргэн тойронд нь ингээд урлагийн хүн шиг эмжчихсэн. Тэгээд тийм хошоо гэж мэдэх үү, давхар ийм юмаар ингээд ингээд эргэн тойронд цагаан цэнхэр юмаар эмжчихсэн. Тэгээд тэр юугаа бүслэнэ, тэгээд юугаа тэр цэнхэрийгээ бүслэнэ. Форм нь тэр. Одоо хүүхэд болгон эмэгтэй нь тийм ногоон хошоотой дээлтэй. Эрэгтэй нь зүгээр цэнхэр даалимбан дээлтэй тэгж орж байгаа юм. Тэгээд одоо тэр чинь хир болдог л байхдаа. Одоо тэгээд солихгүй ш дээ. Одоо орж ирээд нэг тайлдаг л байхдаа. Өвөл бол пөөдийсөн пөөдийсөн үстэй дээлтэйгээ л. Тэгээд жаахан дулаа орохоор тэр хөвөнтэй л хийдэг байх доо. Тэгээд л тэр хөвөнтэй дээлтэйгээ зун болтлоо явж байгаад тэгээд сургуульдаа явна даа, форм нь тэр.
Үгүй ээ тэнд лав дээд сургууль төгссөн багш байхгүй. Одоо багшийн сургууль, одоо энэ хүүхэд болохоор багшийн сургууль төгссөн юм уу, төгсөөгүй юм уу мэдэхгүй. Тэгсэн хэрнээ их сонин, би ерөөсөө бүр нээрээ боловсролд ажиллах бүр нэг түүхтэй юм шиг байгаа юм. Би 7-р ангийг Дорнод аймагт төгсөөд. Надад ийм цагаан цаас өгч байгаа юм томилолт гээд. Тэгээд би Матад сумандаа очоод намайг 30 хүнд бичиг үсэг сургаад уншдаг болгоод ирээрэй гээд. Би их сурлагатай хүүхэд байсан ч юмуу, сэргэлэн хүүхэд байсан юм уу мэдэхгүй. Хүүхэд болгонд тийм юм өгөөгүй. Би сумандаа ганцаараа л явсан юм шиг байгаа юм одоо Матад суманд. Аа тэгээд би тийм юугаа аваад одоо өнөө дээлтэйгээ л явж байгаа ш дээ. Дээлтэйгээ очоод л одоо тэр, бодвол дарга маргад нь одоо 7-р ангийн хүүхэд чинь ороо л байлгүй дээ, томилолт момилолтоо үзүүлээд л. Тэгээд л өнөө хүмүүсээ цуглуулаад л. Баахан хүмүүс байнаа Бумаа шиг л /инээв/ өнөөдүүл чинь ингэж бичдэг. Тэгээд самбартай тэгээд л би чинь А маа заагаад л. Бүр 35 үсгээ одоо яагаад л. Одоо би одоо тэр багш нь ч гэж хэлж чадаж байсан юм уу үгүй юу мэдэхгүй. Миний буцдаг хугацаа болох гэж байна би та нарыг бүгдийг нь уншдаг болгох ёстой. Одоо цээж бичиг хийлгэнэ, одоо өнөөдөр энийг уншдаг болоод ирээрэй энэ тэр гээд л ингээд л жижигхэн жижигхэн цаасан дээр хүн болгонд ингээд л лааны гэрэлд сууж байгаад л бичиж өгөөд л. Тэгээд л одоо би чинь даалгавартай өнөө тэр сумын дарга байдаг юмуу юу байдаг юм дээ одоо тэр томилолт үзүүлсэн хүнээсээ би бас бичиг авч ирж байгаа юм чинь. Тэгсэн чинь надыг өнөө 25 хүнийг бүр саадгүй уншдаг болгосон гэж бичиг хийгээд өгчихөж байгаа юм. Тэгээд одоо би тэрийгээ хаана авчирч өгч байсан одоо мэдэхгүй /инээв/. Тэгээд л би тэгээд тэр улсуудыг уншдаг болгосон. Яаж уншдаг болгосноо ч мэдэхгүй. Одоо ингээд л өөрийнхөө л сурч байсан арга барилаараа л тэгээд л муйхардаад л сургачихдаг байхдаа.
Байдаг юм уу, саяхан болтол дунд боловсролтой 10 төгссөн хүн чинь манай хөдөөд лав ингээд л багшиллаа, барилаа гээд л хэл ам гараад л байдаг байсан ш дээ. Дорнод аймагт байгаа.
Дорнод аймагт яагаад би юу авсан юм, анагаахын дунд авсан чинь ээж маань аягүй даралт нь ихдээд л бие нь муудаад. Тэгээд би ээжийгээ хаяж явж чадахгүй гээд л. Манай өнөө нэг багшийн сургууль төгссөн тэр айхтар сурлагатай ахдаа хэлээд уйлдагаа. Уйллаа би одоо сургуульгүй болчихлоо яана гээд. Би 7-р анги төгсөөд л томилолт авч байгаа юм чинь. Тэгээд одоо би 10-р ангидаа орж сууяа гэвэл багш намайг авах болов уу энэ тэр гээд л тэгж байгаа юм л даа. Тэгээд л ер нь яахав дээ, малчин гаралтай амьдрал ядуу болохоор л бушуухан мэргэжилтэй болгох гээл надыг яачихсан. Түүнээс 8-р ангид орвол орох л байсан л даа. Тэгээд нөгөө анагаахын дундын юу авчихсан болохоор, аа томилолт авчихсан болохоор нөгөөдөхдөө явж чадахгүй. Яг тэр үеэр ээж маань даралт нь ихдээд л эмнэлэгт хэвтэж байсан. Ахдаа уйлаад л сургуульгүй болчихлоо одоо яах вэ, багшид очоод 10 жил дээр очоод гуйвал намайг сургуульд авах болов уу гээд л тэгж байгаа юм. Аа чи одоо бушуухан л одоо, аав маань бас тэр үеэр нас барж байгаамаа. Тэгээд л одоо чи ерөөсөө бушуухан л мэргэжилтэй бол. Тэнд ХАА-н техниккум байсан тэрлүү дагуулаад надыг очоод л. Очсон чинь 3 шалгалт авна гэдэг юм байна. Өө 3 шалгалтыг чинь тэр өдөрт нь өгөөд л. Өө мундаг сурлагатай хүүхэд байна за яачихсан гээд л энэ расписанаа хуулж ав гээд л тэгдэг юм байна. Тэгсэн чинь л расписаныг л, 3 шалгалтаа л бүгдийг нь л сайн өгчихлөө. Тэгээд л расписанаа хуулж авах гэсэн хуулж авч чаддаггүй. Дандаа орос дээр. Тэгээд л багш нар нь ч гэсэн дандаа Түлена, Залончена гээд л дандаа орос нэртэй. Тэгээд л одоо л расписанаа одоо литератур, земледель энэ тэр гээд л дандаа л орос нэр дээр байх юм. За тэгээд, яагаад л ингээд л сууж байлаа. Тэгсэн нэг оюутан юум байлгүй дээ нэг хүүхэд ирлээ шүү. Би одоо оюутан болох гээд л сууж байгаа нь тэр. Тэгээл 1 хүүхэд ирлээ. Эрэгтэй хүүхэд байна, их сэргэлэн хүүхэд байсан. Хөөе чи энэ расписанаа хуулж авсан уу гээд л тэгдэг юм байна /инээв/. Тэгсэн чинь хуулж авахгүй яадаг юм хичээл эхэлчихээд байхад чинь чи хичээлдээ суугаагүй байгаа юм уу гээд л тэгж байна. Үгүй ээ би маргаашнаас эхлээд хичээлд суух гэж байгаа юм. Энэ литератур, земледель гэдэг чинь ямар хичээл байдаг билээ гээд л тэглээ. Истори гэж ямар хичээл байдаг вэ /инээв/ гээд л тэглээ. Тэгсэн чинь л чи ямар хачин юм расписанаа мэддэггүй юм бэ. Энэ чинь тэгж байгаа юм, энэ чинь тэгж байгаа юм гээд л. Тэгээд л нэг сэргэлэн хүүхэд болохоороо дор нь ингээд л яачихлаа. Маргааш ирээд л орос дээр хичээл заах нь. Одоо энэ ч надад тэнцэхгүй юм шиг байна даа гэж бодоод л маргааш хэдэн дэвтэр аваад л хүрээд ирлээ. Тэгсэн чинь бүгд ингээд л первочиктой аягүй сайхан хичээл болдог юм байна аа. Өө би чинь ээждээ очоод л ёстой миний ээж одоо гоё би ёстой гоё агрономич болно гээд л. Тэгээд тэнд би сургууль төгссөн. Тэгээд л бүр надыг онц төгссөн гээд эрдэм шинжилгээний ажил хийлгэхээр одоо энэ Дарханы ургамал, газар тариалангийн хүрээлэнд энд мэргэжилтнээр явуулаад л. ХАА-н яамнаас ирж би, техниккум төгсөхдөө ХААЯ-аас би томилолт авсан. Би эрдэм шинжилгээний ажил хийж байсан гэж одоо хүнд хэлэхээс ичмээр /инээв/ үнэмшихгүй ээ нээрээ. Тэгээд нөхөр маань яахав инженер байсан болохоор харин ч сайхан.
Хөдөө ердөө 2-р анги төгсөөд л тэгээд аймгийн төв дээр ирчихсэн. Аймгийн төв дээр ирчихээд л 10 жилд ирж байгаа юм даа. 10 жилд ирэхэд чинь ёстой шал өөр болчихсон. Одоогийн УБ-т ирчихсэн юм шиг болчихож байгаа юм чинь. Форм өмсөөд л, цагаан парчик маарчиг өмсөөд л. Тэгээд л одоо химийн хичээл гэнэ үү, физикийн хичээл гэнэ үү гоё гоё юмнууд гараад л би чинь ёстой сэргэж өгсөн. Тэгээд л тэгснээ манай ангийн дарга Гаваа гээд л надаас бүр 3-4 ах. Одоо Гаваа багш гээд энд байгаа даа. Тийм хүн манай ангийн дарга байгаа байхгүй юу. Тэгээл би аминдаа дарга болох гээд л /инээв/. Тэгээд л манай ангийн багшийг Бадамсүрэн гэдэг. Тэгээд би ингэлээ “ангийн дарга ерөөсөө эрэгтэй хүүхэд байх нь шал дэмий байдаг юмаа багшаа” гээд л. Үгүй ээ ер нь их зоригтой байсан юм шиг байгаа юм. Тэгээд л тэгдэг юм байнаа “чи болох гээ юу” л гэнэ. Би ёстой ангийн дарга болбол ёстой чадна аа, гүйгээд байж чадна ш дээ. Би ёстой Гаваагаас дээр гээд л /инээв/. Тэгээд л ёстой аймаар гоё Физикийн хичээлд бүгд сууна. Шугам зургийн хичээл энэ тэрийг аягүй нямбай хийнэ ээ. Баахан гортиг мортиг, одоо тэгээд л зургийн дэвтэр өнгийн харандаа бүх юмаар чинь хангагдчихсан. Гэхдээ л ийм гоё цүнх мүнхнүүд бидэнд байсан биш дээ. Ингээд ээж маань цүнх хийгээд өгчихсөн. Тэгээд л ээжийнхээ хийж өгсөн даавуугаар яасан, өлзий мөлзий тавьчихсан ингээд сөхөгддөг ингээд үүрчдэг тийм цүнхтэй. Тэгээд л одоо, тэгээд л аа тэр ангид чинь аягүй сурлагатай сурлагатай хүүхдүүд Палам, Доржгарав одоо энэ ангийн дарга Гаваа энэ тэр гээд л дандаа эрэгтэйчүүд нь сурлагатай. Эмэгтэйчүүд нь аягүй ноомойдуу байхгүй юу. Тэгээд л би ёстой энэ эмэгтэйчүүд нь, эмэгтэй хүүхэд л аегүй адтай байдаг юм чинь. Би ёстой ангийн дарга болохсон, Гавааг ёстой ангийн дарга болгохгүй гээд л ангийнхаа даргыг хэдийд сольдог юм багшаа /инээв/ гээд л. Тэгээд ангийн дарга чинь жилд 1 удаа болдог юмаа хөө гээд л. Манайд тэгээд манай багш чинь чи ямар дугуйлан секцэнд сонирхолтой байна гэсэн. Би химийн гээд л. Химийн хичээлд болноо болно гээд л. Химийн дугуйланд тэгээд ч тэр үедээ ч тэр дугуйлан нь явдаг ч үгүй л байсан. Тэгээд л физикийн багш бас нэг нүдэндээ шилтэй багш байдаг. Чи хичээлдээ их сүрхий хүүхэд байна багш дээрээ ирээд энэ юу, энэ шил савнуудыг сайхан ингэж цэвэрлээд энэ юунуудын /нээх олон бодис энэ тэр байдаг юм шиг байгаа юм нөгөө физикийн юунд чинь/ багшийнхаа энэ юмнуудыг сайхан тоос моосыг арилгаад багш дээрээ ирж туслаж байгаарай чи гээд л. Би аягүй дуртай ирнэ /инээв/. Тэгээд л энэ чинь юу юм, энэ чинь юу юм гээд л асуугаад л яагаад л. Одоо энэ чинь хэзээ орох юм бид нарт гээд л тэгнэ. Тэгээд л нээх айхтар тийм хүүхэд байдаг байсан.
Тэр үеийн багш нар чинь одоо ингээд хүүхэд төвт сургалт гэхэд бол тэр үеийн багш нар чинь дандаа дандаа сайн хүүхдүүдтэйгээ л ярьдаг. Өөрөө бол самбар дээр ингээд бичээд л. Аа тэгээд ийшээ харж нэг хэлээд л. Тэр хүүхэд ойлгож байна уу, ойлгохгүй байна уу гэрийн даалгавар нэг яваад шалгачихна. Тэгээд өөрөө өөртэйгөө яриад л. Аа тэгээд идэвхитэй хүүхдүүд нь яахав тэр хичээлүүдийг бол ингээд “багшаа багшаа тэгж байгаа юмуу ингэж байгаа юмуу энийгээ үзүүлэх үү” гэж байгаад ингээд суралцаад авна. Тэр дундчууд бол тэгээд тэгээд гараад явна. Аа тэгсэн хирнээ тэр хүүхдүүд бол аа яахав улирна л да. Улирна гэж байна. Гэхдээ тэр яахав тэр хүүхэд дэвшсэн л байдаг л даа. Тэгээд сүүлийн үед дахин шалгалт малгалт энэ тэр авна. Хүүхдээр нь энэ тэр зарим багш нар бол тэгнэ “за тэр тэр үлдээрэй, аа за тэр тэр ирээрэй чамд тэр заана шүү, чамд энэ заана шүү” гээд оноогоод өгчихдөг юм. Тэрэндээ хачин идэвхитэй. Энэ багшаа энийг ерөөсөө сурдаггүй юм байна лээ ш дээ. Энэ тоогоо бодохгүй ердөө сурдаггүй юм байна лээ. Ёстой энэ хачин сайн сурсан надад ёстой аягүй сайн марааш ирээрэй миний дүү найзаа гээд л одоо ингэнэ ш дээ. Тэгээд л ерөөсөө аягүй тийм сэргэлэн авхаалжтай, тэгээд л юм заах, сурах. Даанч надад урлагийн авьяас л байдаггүй байсан.
Би ерөөсөө авахаас их зөв ш дээ. Бүр аргаа барахдаа л хоцорсон хүүхдүүдээ тэр чинь ихэн голдуу л нөгөө цэцэрлэгт хамрагддаггүй хүүхдүүд чинь одоо тэгдэг ш дээ. Одоо хүмүүс чинь бүр сумнаас аймгийн төв дээр ирж хүүхдээ цэцэрлэгт сургадаг болчихсон ш дээ. Яагаад гэхээр цэцэрлэгт суралцаагүй гэхээр багш нар ч гэсэн авах дургүй. Харьяалал юмуу тэр сургуульд өг, манайх одоо хүүхэд бүрдчихээд байна ш дээ гээд.
Цэцэгжаргал -
Таныг хүүхэд байхад сургууль дээр ямар хүмүүжлийн ажлууд голцуу явагддаг байсан бэ?
Жавзмаа -
Сургууль дээр чинь сурагч байх үед үү. Өө одоо сурагч байхад янз бүрийн ажил зохиогдоно доо. Одоо байгаль хамгаалах намар бол байгаль хамгаалах сарын ажил гээд л явна. Аа тэгээд хавар бол шувуу жигүүртэн ирэх гэж байна гээд л бид нараар чинь эрэгтэй, эмэгтэйгүй л алх хадаас бариад л юу цаасаар ч хамаагүй бид нар чинь шувууны байшин хийнэ ш дээ. Тэгээд л тэрийгээ модны орой дээр яана, одоо шувуу ирж үүрлэнэ гээд л. Тэгээд л ер нь сурагчдын дунд зөндөө л яана яана доо. Одоо нийтийн бүжгийг хүүхдүүд сурцгаа гээд л бид нарын дунд чинь ингээд л яана. За тэгээд л баяр ёслол болох болгонд л бид нарт чинь зөндөө л янз бүрийн уриан доор. Энэ одоо үед харин тэгэхээ больчиж. Одоо октябрын баяр болох гэж байна, октябрын баярын тухай дуу шүлэг одоо янз бүрийн юм, одоо уран уншлагын тэмцээнтэй, уран жиргээтэй. Одоо Лениний хэдэн жилийн ой болох гэж байна вэ, одоо Лениний одоо төрсөн өдөр болох гэж байгаа ш дээ. Одоо тэр үеэр та нар юу хийх гэж байна вэ самбар хий, зурагт хуудас хий гээд л. Тэгээд л эх эцгийн булан хий байдаггүй. Хамгийн сүүлд хуулгаар энэ тэр юм хийдэг болчихсон ш дээ /инээв/. Хуулгаар чинь хийгээд л юм хийгээд л сууна. Одоо тэгээд би шавь нартаа дан л тэгдэг болчихсон.
Урлаг, спортын ажлууд чинь одоо тэгээд л эрэгтэй хүүхдүүд л голцуу явна даа. Янз бүрийн уриан дор явагддаг. Би одоо тэр уриа муриаг нь би одоо өөрөө оролцдоггүй болохоор мэдэхгүй байна. Ерөөсөө маш их тэмцээнүүд явагдана. Тэгээд л олимпиадууд явагдана ш дээ. Тооных гээд тус тусдаа явагдана. Сургуулиараа явагдана, аймгийнхаа хэмжээгээр явагдана, бүсчилж явагдана. Тэгээд одоо тэрэнд оролцохын төлөө л. Яг тэр үед чинь олимпиад энэ тэр нээх айхтар, миний үед нээх айхтар тэгдэггүй. Сургууль дээрээ явагдаад л тэгээд болчихдог байсан ш дээ. Одоо бол ингээд л бүсчилж мүсчилж яваад л урилга мурилга өгөөд л яадаг болчихсон байна лээ.
Бид нар чинь өөрсдөө л нэг конкурсдээд ёстой тэгээд л давдаг, даваагүй гэж байгаад л сургуулиа авчихдаг байсан /инээв/. Тэгээд тэр үед чинь ингэдэг байсан юм. ¬Ерөөсөө бүгдийг нь ингээд л нэгдүгээр ангиас нь авхуулаад л, одоо долдугаар ангиас нь техниккумд хуваарилдаг байсан ш дээ. Долдугаар анги хүртэл нь ингээд сурлагаар нь жагсаачихна. Долоогоос цааш нь бүр ингээд, бүр ингээд бүх сурагчидаа одоо мянга хоёр зуун хүүхэд байлаа гэхэд мянга хоёр зуугаар нь инээд яачихна ш дээ. За төдөөс төдөн оноотой нь техниккумд, за арай өндөр оноотой нь гоё арай гоё техниккум анагаах байдаг юмуу одоо юу байдаг юм цахилгааных ч байдаг юмуу арай гоё техниккумыг нь өгнө. За тэгээд ямар ч гэсэн ингээд энэ улаан шугамнаас дээшээгээ болбол техниккумыг нь авна. За тэрнээс доошхид нь бол дахиад нэг арай өндөр оноо болоод улаан шугам татчихна. За энэ хүүхдүүд бол яахуу дээд сургууль авна. Тийм дээд сургууль авна, конкурст орно. Конкурс гэдэг чинь одоо маш их нарийн шалгуураар авагддаг байсан л даа. Улаанбаатар хотоос бол арван гурван багш очно. За тэр арван гурван багш бол тус тусын мэргэжилтэй, тус тусын мэргэжилтэй. Сургууль төгссөн дүн гэж ерөөсөө хамаа байхгүй. Харин карманы оноо гэж нэг оноо байдаг юм. Тэр оноо л хэвээрээ. Тэр хүн онц сурсан ч хүүхэд байсан, тэр хүүхэд одоо тэр хэмжээнийхээ оноог л авч чадаагүй бол сургуульгүй. Тэгээд эрэгтэй хүүхдүүд нь бүгд арван найман настай. Гадаа ачааны машин ирчихсэн, үсрээд үсрээд л тэр машинд дээр чинь гараад явчихна. Цэрэг, тэгээд бүр албаар тэгээд цэрэгт явуулчихдаг. Тийн тэгээд явна. Аа тэгээд л эмэгтэйчүүд нь яахав дээ сургуулиа авч чадаагүй нь тэгээд л уйлна. Тэгээд бас гулсана гэж нэг юм байдаг юмаа. Тэгээд их сургуульдаа тэнцээгүй сайн сурлагатай хүүхэд оноо нь тэнцсэн мөртлөө конкурсын шалгалтандаа тэнцээгүй бол техниккум авна гээд ордог. Тэгээд л хамгийн өндөр оноотой нь л тэгээд л нөгөө анагаахын 3 хувиар 4 хувиар очно. Тэгээд тэрнийг авна. Дараачын нөгөө 2, 3 оноотой нь Дорно говийн анагаахыг авна. Тэрнээс цаашаагаа тэгээд л дуртай сургуулиа сонгоно доо. ТИС байдаг юм уу яадаг юм. Дээр үед чинь гадаадын хувиар гэж нэг хувиар ирдэг байсан юм аа. Тэр чинь хамгийн өндөр оноотойд нь эхэлж тэр гадаадын хуваарийг нь өгнө дөө. Тэгээд л гадаа чинь нэг узель шиг юмаар яриад байна даа. Тэдний тэр овогтой тэр тэчнээн оноо авлаа гээд /инээв/.. Би чинь ёстой нээрээ олон хүүхэд 6 удаа л би зүрх минь дэнсэлсэн. Тэгээд нэг хүүхэд маань амьдралын боломжгүй болоод одоо энэ Дорнодод цахилгааны инженер хүүхдээ юунд явуулчихсан байхгүй юу. Дарханы техниккумд цахилгааны ангид явуулчихсан юм. Тэр маань 4 жил суралцаад, хамаатныдаа очиж суралцаад төгсөөд уурхайд бүр нүүрсэн дунд ажиллана. өглөө ингээд л гараад явна. Орой 2 нүд нь гялалзаад л хав хар л юм орж ирнэ. Тийм ажил 2,3 жил хийгээд тэгээд би инженер болно, ийм ажил хийхгүй гээд л өөрөө нүүрснээс залхаад. Найз майз ч үгүй байсан юм чинь хүүхдүүд, охидууд надаас зугтаана гээд л ингэдэг байхгүй юу. Тэгээд нэг жил байнаа миний 3, 4 хүүхэд их сургууль авсан ш дээ аегүй сонин ш дээ. Тэгсэн чинь техниккум төгссөн хүүхэд маань цахилгааны инженерийн анги аваад нөгөө поли төгссөн хүүхэд маань, нэг хүүхэд маань 10 анги төгсөөд анагаахын бүр энэ одоо энэ анагаахын их сургуулийн эмчилгээний анги аваад, нэг хүүхэд маань болохоор зэрэг дүрслэх урлагийн дээд сургууль аваад. Тэгээд ТИС-д нэг хүүхэд суралцаж байсан. Тэгээд ингээд би чинь нөхөр маань нас барчихсан. Яаж сургуульд яавал яах вэ, яаж явуулна аа гээд л. Дээр үед хүний төлөө их анхаардаг байсан юм чинь. Ёстой манай нөхөр одоо Дорнод чинь модгүй болохоор нөгөө ойн инженерээ хийж чадахгүй үйлдвэрчний зөвлөлд ажилладаг байсан юм. зохион зааварлах хэлтэст ажилладаг байсан юм. Тэгээд л манайх чинь их олон үйлдвэртэй ш дээ. Хүнсний комбинат, гурилын үйлдвэр, хивсний үйлдвэртэй, мах комбинаттай. Тэгээд л хүүхдийн ээж мээж туслаад л. Юу хүнсний комбинатад ажиллаж, ажилд оруулж болно ш дээ гээд л тэгнэ. Тэгээд зарим нь авдар хадаад л хөөрхий. Өнөө 3 аймгийг хангадаг манай хүнсний үйлдвэр чинь. 3 аймгийг хангадаг болохоор чинь тэр үед чинь нөгөө цаасан хайрцаг гэж бараг байхгүй байсан. Авдар хадаад ингээд авдранд хийгээд явуулдаг байсан. Нөгөө авдар нь эргээд ирэхдээ хадааснууд нь унаад 4 хэсэг болчихсон байдаг. Эргээд хаддаг ч юм уу хаашаа ч юм. Тэгээд манай хүүхэд бүгд зурдаг, бичдэг. Тэгээд л ингээд кабнет тохижуулна гэж нэг тэр үед чинь их сүртэй юм байдаг байсан юм аа. 3-уулаа нийлээд л нэг кабнетыг тохижуулаад л тэгээд хий л гэсэн болгоныг хийнэ. Гоймонтой авдар зөөнө, тэгээд л янз бүрийн ажил хийнэ. Тэгсээр байгаад л 3 хүүхэд 3уулаа онгоцны зардалтай болчихсон /инээв/. Тэгээд л би чинь онгоцоор хүүхдүүдээ аваад л. Ёстой маргааш ниснэ гэж байхад, манай талийгаач нөхрийн маань ажлын газраас хүн ирээд л ёстой бүгдэнд нь зардал, 10000 төгрөг өгч байгаа юм чинь. Өө би тэрийг чинь хараад л уйлж байгаа юм чинь ёстой яана ийм их мөнгөтэй гээд л. Тэгээд л өө та нар одоо юу яа, хөдөө газрын хүн гэж ёстой яаж болохгүй. Бүгдээрэнд нь нэгдүгээр курсын оюутанд очоод билетээ зар. Очоод тал зардлыг чинь оюутанд өгдөг юм гэнэ лээ. Тэгээд дахиад мөнгөтэй болно. Энэ мөнгөөрөө яа тэгээд мөнгө төгрөгөө хүүхдүүддээ яагаад хүүхдүүдийг бүгдийг нь яа гээд л. Тэгээд энд ирээд яасан чинь бөөн мөнгөний зардал гарч байгаа юм. Тэгсэн чинь дээд боловсролын хороонд манай талийгаач нөхрийн маань юу ажиллаж байгаа юм. Санхүүгийн хэлтэсийн дарга хийдэг байсан юм. Тэр хүн дээр л 3 хүүхдээ, 4 хүүхдээ дагуулаад л очлоо. Ойлгомжтой ш дээ очоод л хараад л /1988 онд/. Тэгээд л ойлгомжтой ш дээ. Тэгсэн чинь хөөрхий амьтан анагаахын их сургуулийн хүүхдийг, ТИС-ийн хүүхдийг, Дүрслэх урлагийн хүүхдийг, Полийн хүүхдийг 4лэнг нь нэг байранд оруулчихсан. 220 төгрөгний стипендтэй. Тэгээд тэр стипендийг нь нэг нь эмэгтэй юм чинь тэгээд л хонины толгой аваад л дандаа бууз хуушуур хийгээд л. Заримдаа ч хониныхоо толгойг аваад чанаад л, заримдаа цувдай аваад л хоол хийгээд л. Тэгээд нөгөө хамгийн том нь жаахан голдог нөгөө түрүүнд төрчихсөн болохоор жаахан. Тэгээд л тэгдэг гэсэн “ Гэрлээ энэ одоо хонины толгойгоор хийгээгүй биз дээ” гээд л. Цувдай биш үү гэхээр нь бишээ биш мах ш дээ наадах чинь гээд л /инээв/ хэлдэг байсан гэсэн.
Цэцэгжаргал -
Социализмын үед сургууль, боловсролын талаар төрөөс ямар бодлого баримталж байсан бэ?
Жавзмаа -
Төрөөс баримталж байсан бодлого бол одоо ерөөсөө нэг л тийм ханан дотор байсан даа бүх л юм. Ерөөсөө л нэг раманд. Тэрнээс халихгүй. Одоо энийг л мэдүүлнэ гэсэн бол тэрнийг нь л мэдүүлнэ. Түүнээс тэр хүүхдийг хөгжүүлнэ, энэ ямар авьяастай хүүхэд байна, энэ ямар оюуны потенциалтай хүүхэд байна, энийг ер нь илүү нэг сайхан одоо юм мэдээд, сургаад ингээд өгчихье гэсэн тийм одоо бодлого л байгаагүй. Ерөөсөө нэг л тийм программ байдаг. Тэр программыг л тэр хүүхдүүдэд заасан л бол тэгээд болоо. Илүү дутуу юм байхгүй. Өөрөөр хэлбэл ингээд тийм хашилгатай. Тэгээд тэр сургалт нь бол хүүхэд төвт биш, багш төвтэй сургалт яваад байдаг. Багш ярьдаг, багшийн хэлсэнийг бол тэр хүүхдүүд одоо ойлгож тогтоож л авах үүрэгтэй. Тэгэхдээр зэрэг ингээд нэг юмаа бичээд л байдаг, бодоод байдаг, бичээд л байдаг. Ийшээ хараад за юу гэрийнхээ даалгаварыг хийсэн үү, тоогоо бодсон уу. За бодоогүй нь хийж ирнэ шүү. Ерөөсөө ингээд л тэр л одоо нэг сургуулийн нэг сурах бичиг, программ тэрийг л ярина. Өөр юм байхгүй. Одоо бол сайхан байна ш дээ тиймээ. Одоо бол их хүүхэд бол их чөлөөтэй байна. Хүүхдүүд багшааш айхгүй байна. Зарим нь жаахан эвдэрчих гээд байж магадгүй.
Үгүй одоо байгаа л байлгүй дээ. Би тэгээд хардаг үздэг гэж ёстой мэдэхгүй юм байна. Одоо бол төрөөс саяхан одоо хөдөө очиж яасан эмчид сарын өөрийн нь цалинг өгөөд, сар тутамд сая төгрөг өгнө гэж байна ш дээ. Гэх жишээтэйгээр янз бүрийн ингээд амлаж байна ш дээ. Тийм байхгүй ш дээ тэр үед. Ерөөсөө за багш нар ердөө 400 төгрөгний цалинтай гарна. Аа юу техниккум төгссөн хүн 400 төгрөгний л цалинтай гарна. Тэгээд 5 жил болоод мэргэжил дээшлүүлнэ. Тэгэхдээ бол 5 жил болоод нэг талыг нь энэ тал нь даагаад, нэг талыг нь аймаг нь даагаад 5 жилд нэг сар мэргэжил дээшлүүлдэг юм. Тэгээд 40 төгрөгний л цалин нэмнэ. Харж үзэж байгаа юм ерөөсөө л тэр ш дээ. Цалин дээр тэгээд 400 төгрөгний цалинтай хүн чинь 440 төгрөгний цалинтай болно. 10 жил ажиллавал 480 төгрөгний цалинтай болно. 15 жил ажиллавал цалин нэмдэггүй мэргэжил дээшлүүлнэ. Тэгээд ер нь багш нарт гээд илүү тэгж хардаг тийм юм би лав мэдэхгүй. Аа шагнал ч ерөөсөө бараг байдаггүй. Ерөөсөө байдаггүй. Одоо ер нь би 1991 онд Ардын боловсролын тэргүүний ажилтан болсон. Яг тэр үед гэхэд л жилдээ байнаа бага хуралтай жил бол нэг 2 багш нарын баяраар 2, их л бол жилдээ 2 боловсролын тэргүүний ажилтан гэсэн цол тэмдэг очдог байсан. Одоо тэрийгээ авахаар чинь бараг аймаг даяараа хөдлөнө дөө одоо юу одоо сургууль нь, цэцэрлэг нь одоо тэгээд л удирдах хүмүүс нь, дарга нар нь. Одоо олимпын аварга болсон юм шиг л авдаг байлаа ш дээ. Тэгдэг байсан.
Мэргэжлийг 5 жил тутамд нь дээшлүүлнэ, 40 төгрөг одоо нэмнэ. Аа сүүлийн үед бол харин харьцангуй одоо энэ боловсролын багц хуулиар бол харьцангуй нэмэгдсэн л дээ. Одоо дэвтэр засалтын мөнгө, анги удирдсаны мөнгө ер нь шалгалт авсны мөнгө энэ тэр гээд бол одоо улс нийгмээ дагаад одоо бол цалин малин ер нь бол сайхан болж байна ш дээ.
Тэнд очоод л нөгөө хөдөө аж ахуйн удирдах газраас л томилолт авсан чинь 340 км газар Халх голын одоо энэ хүрээлэнгийн салбар станц гэж байдаг юм байна. Тэнд очоод би мэргэжилтэнээр ажиллаж байгаа байхгүй юу. Техниккум төгссөний дараа чинь би энд чинь үндэс хөрсний агрономич гээд энд Дарханд би ажилласан ш дээ. Тэгээд үндэс үртэн гэдэг сэдвийг авч ажиллаад 5 жилийн хугацааанд маш сайн ажилласан юм байлгүй дээ. Я.Бадрал гэж хүн эрдмийн зэрэг хамгаалж дэд эрдэмтэн болсон. Би өнөө туслах нь болохоороо надыг гадаадад явах эрхээр шагнаад байхгүй юу. Би тэгээд нөгөө олон хүүхэдтэй болохоор жирэмсэн гээд явж чаддаггүй байсан. Тэгээд сүүлдээ хүүхэддээ дарагдаад нөгөө ажлаа хийж чадахгүй болоод орос бабушкагаар энэ тэр хүүхдээ харуулдаг байсан. Тэгээд нэг ах маань бас бие муутай болоод ерөөсөө нутаг явья. Нутагтаа очвол бас нэг ээж мээжтэйгээ ойртвол бас нэг ажлаа хийхэд дээр байх гээд очсон чинь 340 км-ийн цаана надаа юу өгч байгаа юм, томилолт өгч байгаа байхгүй юу. Тэгэхэд би бүр хөдөө суманд оччихоод бүр балай тэрнээсээ доогуур ажил хийх гээд байгаа байхгүй юу. Тэгээд л би боловсролын газар очоод л юу хамаагүй одоо надаа, би одоо ийм ажил хийж байсан, тэгээд л би одоо ажил хайж явна гээд л танилцуулдаг юм байлгүй дээ. Тэгсэн чинь өө чи ёстой эрдэм шинжилгээний ажил хийж байсан хүн байна. Манайд ажилла би чамайг дэмжинэ. Боловсрол дэмжинэ чамайг, сургууль соёлд явуулж өгнө. Чи шалгалтаа өгнө ш дээ гэж байгаа юм. Өө хамаагүй би одоо бага ангийн багш ч хамаагүй хийнэ. Би цэцэрлэгийн багш ч хамаагүй хийнэ гээд л тэгнэ. За чамайг ерөөсөө би цэцэрлэгт ажиллуулж үзнэ гээд тэгнэ. Тэгээд тэнд ажиллаад л тэгээд л ерөөсөө удаагүй одоо яагаад л, эрхлэгч болоод л тэгээд арга зүйч болоод л цэцэрлэгийн бүх л ажлыг хийж үзэж байгаа юм даа. Тэгээд л нөгөө конкурс нь болно. Тэгээд л би өргөдлөө өгөөд л сургуульд явья гээд л яасан чинь за Багшийн дээдэд сурганы анги гэдэг чинь сургуулийн өмнөх боловсролыг хөгжүүлэх... Их цөөхөн төгсөлт хийсэн тэр сурганы анги гэдэг бол. Одоо тэрэнд яв, суралцах уу гэнэ. Өө тэгье тэгье гээд л тэгээд л конкурсд орсон чинь тэнцчихсэн. Тэгээд л юу байх вэ дээ би өнөө олон хүүхэдтэй юм чинь цэцэрдэгт хүүхдээ өгчихөөд л би өөрөө 45 хоног ирж суралцаад л тэгээд даалгавараа ингэж явуулсаар байгаад л тэгээд ттөгсөөд л. Тэгээд л өөрөө ажилдаа гайгүй байгаа юм чинь тэгээд л насаараа л тэнд ажилчихсан.
Тэр чинь одоо 1973 онд байсан юм уу даа. 75 онд төгссөн ш дээ. 73 онд л юм уу...71 он байсан юм уу даа. 28 настай, хажуугаар нь 4 хүүхэдтэй... юу эхийн алдар одон авчихсан /инээв/. Ичээд авч чадахгүй. Очихгүй. Тэгэээд яасан чинь бас л үеийн улсууд байгаа юм чинь очоод аваачээ, чамайг хэн хардаг юм гээд. Харвал харна биз дээ 5 хүүхэд чинь байж байхад чинь гэсэн/инээв/. Тэгэхэд чинь тэгээд Эвэлийн төв хорооны алтан медаль бас гурван 5 жилийн гавшгайч, мавшгайч болчихсон байгаа юм аа. Тийм. Эхийн алдарын одон яаж очиж авдаг юм /инээв/ гээд л. Тэгээд очоод авчихна даа. Тэгээд очоод авсан чинь ...тэр нийгмийн маань юу одоо эргээд дурсахад одоо их сонирхолтой байгаа юм даа. Миний тэр хамт ажиллаж байсан багш нар маань тэтгэвэртээ гарч байна. Доржсүрэн гэж багш байна, Цэрэнхүү гэж багш байна. Нөхөр маань энэ удирдлагын хөгжлийн институтэд одоо намын дээд гэж байсан. Тэнд суралцаж байгаа юм. Би хэдэн хүүхэдтэйгээ гэр сахиж байгаа юм. Тэгээд би одонгоо аваад ирье гээд тэгсэн. Бид хэд угаанаа гээд л тэгж байна. За, за угаах мугаах маань ч яамай. Угаана ч гэж яадаг ч юм хэн мэдэж байх вэ. Би ямар ч байсан аваад ирье. Ажил дээрээ очихгүй гэртээ харинаа гээд. Чи гэртээ хүрээд ирээрэй гээд л тэгж байна. Тэгээд очсон чинь... одоог бодоход ёстой тэр үед хиам, миам энэ тэр байхгүй байсан байхгүй юу. Банштай цай чаначихсан. Талх, маслог тавьчихсан. Нөгөө нэг тошлой билүү тийм хэдэн чихэр тавьчихсан тэгээд ширээ за суу гээд /инээв/. Одоо бодоход аегүй инээдтэй байгаа биз. Тэгээд хөөрхий амьтад надыг чинь хүндлээд л цай май аягалаж өгөөд л хэдүүлээ уугаад л инээлдээд л. Тэгээд л нэг архи авч байгаа юм аа хэдүүлээ ёс гээд байна даа гээд л. Архи аваад л 3-уулаа тэрийгээ гурав... одоо энэ чинь юу... гурав, тэгээд айлын нэг хүн ирсэн 4, 5-уулаа нэг нөгөө нэг архиа уугаад л. Тэгээд л гоё одонтой болчихлоо гээд л. Тэгээд би үнэмлэхээ бол хачин сайн хадгалсан байгаа юм. Миний бүх тэмдэгнүүд үнэмлэхтэй. Одон минь алга болчихсон байна лээ ш дээ. Одоо нөгөө эхийн алдарын одонтой хүнд мөнгө өгнөө гээд одоо хөгшин болчихсон хойно нөгөөдөх маань хэрэгтэй болсон. Бүр эрээд олдохгүй. Ер нь хэдэн жилийн өмнө алга болчихсон байсан.
Өө надаа, миний энэ ажил... эрдэм шинжилгээний ажил бол их онцлогтой ажил байсан л даа. Нэг бодоход би байна ш дээ би ингээд жил гаран болоод л төрдөг. Тэгээд төрөхөд байна аа эрдэм шинжилгээний ажил бол бас нарийн. Ингээд манай тэр, өөрөө дэд эрдэмтэн болсон хүн болохоороо тэр юм уу ажилдаа бол маш хянуур. Ёстой нэг томъёо ч зөрөөгүй юмыг, ёстой бүх юмыг л хэмжүүлнэ, судлуулна. Миний гараас өөр хүнээр ердөө юмаа хийлгэдэггүй. Би 45 хоноод төрөөд ингээд очиход чинь... бараг л амралтаа авталаа би ингээд цүдийгээд яваад байна. Тэгээд л 45 хоноод очиход чинь тэр намрын ургац хурааалтын юм, тэр туршилтын тэр хичнээн плёнконд юм тавьсан байна уу тэр юмнууд ердөө яг тэр хэвээрээ л ингээд нооргоороо байж байдаг. Би ингээд бүх одоо эрдмийн зөвлөлийн хурлаар орох бүх юмыг нь ингээд л... ингээд л ингээд л /давхарлаж тавих дүр үзүүлэв/ хийгээд л. Өлгөдөг юмыг нь юуг нь хүртэл 2 талд нь мод дранк хадаж байгаад л ингээд л тайлбарлах юмнуудыг чинь бүгдийг нь яагаад л. Энэ одоо 1-р плёнк, энэ 2-р давхар, энэ өнгөц хөрс нь тэр ийм ахиц гарсан, энүүн дээр нь тийм гарсан гээд л өнөө багшдаа бүр ингээд тайлбарлаад л ингэж байгаад л. Нөгөөдөх чинь тэгээд өөрийнхөө мэдлэг дээр тулгуурлаад л ингээд л ордог байсан юм байна лээ. 45 хоноод би тэр ажлыг эргэж хийдэг байсан. Өөрийнхөө хүүхдийг нөгөө асардаг. Тийм, тийм нарийн ажилтай байсан.
Тэгээд тэнд очиход миний ажил бол аегүй хөнгөн болчихсон. Үгүй яах вэ дээ одоо ингээд л сэтгэл судлалынхаа номыг авчихна. Сурганыхаа номыг авчихна. Тэрийгээ уншчихна, бие даагаад уншина. Ажил мэргэжил дээр нь дээр нь тэр дотор нь ороод өөрөө ажиллачихна. Дэрээс нь мэдэхгүй юмнуудаа энд ирээд сайхан сонсчихно. Тэр ажиллаж байгаа улсуудаас энэ чинь яадаг юм, тэр чинь яадаг юм гээд. Энэ орос хэл, улс төр гэж нэг 2 унагадаг юм байна энийг чинь яадаг юм. Энүүнийг одоо яах вэ гээд дэргэдээ байгаа улсуудаас чинь ингээд асуугаад асуугаад мэдчихнэ. Тээх. Тэгээд л даалгавараа явуулаад л ирж шалгалтаа өгөөд л. Шалгалтыг ердөө дорхоноо ирж шалгалтаа өгчихөөд тэгээд буцаад яваад өгнө даалгавараа аваад л. Тэгж байгаад л төгсчихсөн.
Цэцэгжаргал -
Эчнээ маягаар 4 жил сурчээ дээ?
Жавзмаа -
Эчнээгээр төгсөж байгаа юм чинь. Тийм. Тэгээд өөрөө хүүхэдтэй. Хүүхэд яах вэ дээ улс өсгөөд, өсгөөд өгчихөж байгаа юм чинь. Тэгээд дээр үед чинь хамт олон гээд нэг сайхан юм байлаа ш дээ. Тэгээд л хэдэн хүүхдийг чинь тэр найз нөхөд бараг за чи энийг нь харж байгаарай, чи энийг нь хар /инээв/ ингээд ингээд л өөрөө нисээд хүрээд ирж байгаа юм чинь.
Цэцэгжаргал -
Таныг ажиллаж байхад хүүхдүүдийн сургуулийн өмнөх боловсролын талаар яаж анхаарч байсан юм бэ?
Жавзмаа -
Яах вэ. Юуны номнууд, заах аргын номнууд их сайтай. Заах аргын бүх номнууд одоо цэцэрлэгийн багш нар чинь ер нь германд төгссөн мэргэжилтэнүүд байдаг юм даа. Одоо Нана гээд багш байдаг ш дээ. Сонссон уу? Нана гэдэг багш одоо ч гэсэн байгаа. Одоо 70 гаран насны сайхан хүн байдаг. Цэцэрлэгийн хэлтэсийн дарга хийж байсан. Дараа нь Норжхорол гэж багш байсан. Одоо тэгээд энэ бүр одоо аргачилчихсан байдаг юм тэрүүн дээр чинь. Ер нь 5 төрлийн хичээл орж байгаа юм цэцэрлэгт бол. Тийм. Одоо тоо тоолол гэж орж байна. Үг хөгжил гэж орж байна. Биеийн тамир гэж орж байна. Дүрслэх урлаг гэж орж байна. Дуу хөгжим. За тэгээд л сүүлийн үед бол одоо ухаандаа цэцэрлэгийнхээ онцлогоор бол тэрийг чинь зарим нь.. манайх бол дууны багштай, бүжгийн багштай байсан. Өнөө бүх ийм одоо нэгдүгээр зэрэглэлийн байх ёстой гэдэг утгаараа аа эндээс чинь туршлага судлах гэж их олон улсууд очдог. Бүр дээхнэ үед бол Халх голын түүх дурсгалт газраар аялал жуулчлал их очдог байлаа. Тэгээд тэр хүмүүс бол улсын тэргүүний цэцэрлэгээр орохгүй гарна гэж байхгүй. Тэрэнд бол, одоо тэр үзүүлж байгаа номерууд бол бүгд одоо нэг номерийн тоглолтыг үзүүлнэ гэсэн утгатай. Тээх. Манай дууны багш бол бас л Боловсролын тэргүүний ажилтан, аа юуны бүжгийн багш бол боловсролын тэргүүний ажилтан, соёлын тэргүүний ажилтан. Тэгээд тэр жаахан хүүхдүүдийг чинь ёстой том хүн шиг яадаг... бүжиглүүлдэг. Их авъяаслаг, аргачилал сайтай. Тэгээд тэр хувцасыг нь бол одоо ч юм элбэг болсон цагт чинь ёстой янзын хөөрхөн хувцаснууд яана. Тэгээд яахуу нэг юм яана.
Цэцэгжаргал -
Таныг бага байхад кино театрт ямар кино гардаг байсан, жүжиг тоглодог байсан уу?
Жавзмаа -
Яг миний үед сургууль дээр үү?
Цэцэгжаргал -
Ер нь бага байхад чинь аймагт?
Жавзмаа -
Аймагт... аа аймагт бол ч яахав тийм авъяаслаг хүүхдүүд тоглодог. Бүжгийн дугуйлан мугуйлан энэ тэр байдаг л байсан л даа. Аа цэцэрлэгт ороод тэрийг би өөрөө ёстой янз бүрээр хийсэн л дээ. Одоо явагдана даа. Одоо энэ хүүхэлдэйн театрыг л их урьдаг юм ш дээ. Хүүхэлдэйн театрын өнөө хэн билээ өнөө Бүдүүнжав, Нарийнжав болдог чинь хэн билээ. Дамдинсүрэн билүү хэн билээ дээ. Тэр хүн чинь очоод л, бид нар чинь очихлоор нь ёстой хугацааг нь сунгаж байгаад л янз бүрийн хүүхэлдэйн юунууд энэ тэрийг чинь хийлгэж аваад л. Хүүхэлдэйнүүдийг чинь хийлгэдэг, өөрсдөө хийдэг байхгүй юу. Өө ёстой уйгагүй энэ сонинг чинь ёстой усанд дэвтээж байгаад л тэгээд бөмбөг мөмбөгний араар чинь ингэж ингэж шавж байгаад л . Бөөрөнхий хэлбэртэй хатсан хойно нь хуулж аваад л гадуур нь ингэж ороогоод л. Тэр үед чинь чкоч, москоч гэж байхгүй ш дээ. Тэгээд л чих мих хийгээд л ёстой янз бүрийн амьтадыг чинь хийгээд л. Тэгээд л өөрсдөө хорин хүүхэлдэй тоглоно. Сүүдэр жүжиг тоглоно.
Ну погоди л үздэг байсан ш дээ. Ну погоди чинь одоо ерөөсөө дээр үеийн кино ш дээ. Тээх.
Цэцэгжаргал -
Тухайн үед хүүхдүүдийн сонирхож үздэг кино юу байсан бэ?
Жавзмаа -
Өөр одоо мэдэхгүй. Аегүй зав муутай бид нар 10 цаг ажиллана. Өдөр амралтгүй. Ямартаа манай өвгөн... би одоо хааяа бодогддог юм. Өвгөн маань тэгдэг байсан юм гэнэ лээ. Хүн цэцэрлэгт ажилладаг л ханьтай болмооргүй юм байна гэж.
Жүжиг их үздэг байсан ш дээ /инээв/. Драмын жүжиг их яадаг.
Цэцэгжаргал -
Та тэр жүжигнүүдээс юу сурч авдаг байсан бэ?
Жавзмаа -
Мэдэхгүй одоо. Өөрт нээх нөлөөлж байгаагүй. Тэр үедээ л их сонирхож сэтгэл их хөөрч баясдаг л байсан. Тээх. Аа харамсалтай юман дээр нь аегүй их харамсдаг байсан.
Цэцэгжаргал -
Хамгийн гоё, кино жүжиг юу байсан бэ таныг бага байхад?
Жавзмаа -
Би яг 16 настай байхдаа би “Учиртай гурван толгой”-г үзээд. Пээ хүний амьдрал ямар… яг л… бүгд яг энэ хэвээрээ л ингэж байдаг юм байна даа гэдэг тийм сэтгэгдэл надад төрж байсан. Гэхдээ тэгээд л жаахан юм мэддэг болоод л нас ахиад ирэхээрээ өө тэр чинь худлаа юм байна лээ ёстой гээд л /инээв/. Тэгж ойлголт авч байсан. “Нандин эрдэнэ” гээд жүжиг байдаг байсан ш дээ. Тийм. Нээх шуналтай авгай... шуналтай хүргэн. Яагаав нөгөө хадам ээж.
Цэцэгжаргал -
Хүүхэд байхад тоглож байсан юм уу?
Жавзмаа -
Хүүхэд байхад тоглож байсан. Би тэр жүжгийг үзээд бүр уйлж гарч ирж байсан. Тийм. Хадам ээж нь нас барах гэж байгаа байхгүй юу. Хүргэн болох хүн нь алтан бөгжийг нь ингэж авч байгаа юм. Тэгээд уйлаад гарч ирж байсан. “Гарын таван хуруу”-г үзээд би уйлж байсан. Гарын таван хуруун дээр нөгөө Шагдар гээд гардаг ш дээ. Чи мэдэж байгаа ш дээ тээ. Тэгээд аегүй гоё тэр кино.
Цэцэгжаргал -
Хүмүүст ер нь ямар хүмүүжил олгодог байсан бэ тухайн үеийн урлаг?
Жавзмаа -
Тэр чинь... тэр. Тэр кино л лав хүмүүсийн амьдралд бол аегүй их юм өгсөн. Залуучуудын амьдралд гэж би боддог оо. Тэр өнчин олон хүүхэдтэй тэр охин, тиймээ тэр хэдэн дүү нараа асарч хамгаалж, амьдрахын төлөө яаж тэмцэл явуулж байна вэ. Тэр дүү нар нь ямар байна вэ. Тээ. Одоо бүтэлгүй хүн хажуугаар нь яаж яаж байна вэ. Тэр надаа аегүй их сэтгэлд хоногшиж уйлж л байсан.
Цэцэгжаргал -
Таны амьдралд хамгийн их гүн нөлөө үзүүлсэн үйл явдал юу вэ?
Жавзмаа -
Хөөш. Гүн нөлөө үзүүлсэн гэвэл би 32 жил амьдарсан би нөхрөөсөө салсан. Тээх. Би ёстой тэгээд үхчихнэ байгаа гэж бодоогүй. Ердөө нэг ч хамрын ханиад хүрлээ энээ тэрээ гэдэггүй байсан хүн гэнэт одоо цус харвагдаад нас барсан. Тээх. Тэгээд би бүр... надад ... 3 сарын 22-нд нас барсан. Тэгээд надад тэгээд тэр хаврын улирал гэж надаа болоогүй юм шиг надаа санагддаг байсан. Гадуур ингээд цонхоор харахаар байна аа хүмүүс ингээд л алхаад явж байхад надад ямар ч зав байдаггүй. Нөгөө, нөхөр маань нас барчихсан. Олон хүүхэдтэй. Хавийн юм угаана, гэр орноо авна. Ажлаа бодно. Бас л одоо хүний өмнө, хүүхдийн өмнө ингээд л гарч байх ёстой хүн чинь юмаа бодно. Өөрөө бас гоо зүйгээ бодно. Үс зүсээ янзлана. Ямар ч завгүй. Тэгээд л хүмүүс чинь ингээд хүүхдээ тэврээд, хөтлөөд явж байгаа хүүхдийг харахаар л өөрийн эрхгүй нулимс гарна. Аа тэгээд л /хоолой засав/ ямар хүн ийм хувь заяатай байдаг бол гэж бодогдоно. Тэгээд би өөрөө... нөхрөө одоо ингээд залуу байхдаа би өөрөө бас их муухай хүн байгаагүй гэж би өөрийгөө боддог. Одоо ч гэсэн. Тэгээд янз бүрийн хүн амьдрал ярьж байгаа байхгүй юу. Тэгэхэд өө ёстой ядаргаа л байна ёстой. Энэний шиврийг угаагаад би байж байх юм уу ёстой. Хүнийг би аегүй голдог. Энүүний хирийг угаагаад ажлаа ч хийж чадахгүй ёстой хоолыг нь хийгээд сууж байх юм уу. Ёстой хэдэн хүүхэдтэйгээ лавшаагаа хийж идээд. Миний хүү сайхан гурилтай хоолоо хийгээд идэж байгаарай, тийм юмаа хийгээд идэж байгаарай ингээд явж байсан. Би ёстой эрх чөлөөтэй, миний амьдрал тэр гээд. Одоо болтол ёстой нээрээ нэг ч хүнтэй нэр холбогдож үзээгүй. Тэгэхдээ янз бүрийн л юм хүнд бол тохиолддог юм байна лээ. Тээх. Тэгээд ёстой тэр үе л надад ёстой... ёстой хаврын 3 сар надад болоогүй юм шиг санагдаж байсан ш дээ. Ингээд л юу яахад чинь ...ингээд л... ингээд л...
Цэцэгжаргал -
Таны амьдралд бусдаас онцгой, ер бусын гэхээр юу, ямар үйл явдал байна вэ?
Жавзмаа -
За байз одоо юу ч гэх юм бэ дээ. Нээх онцгой юм надаа байхгүй. Тэгэхдээ аа би ингээд шагнал аваад тэгээд одоо ингээд хүмүүс нэг цайллага, майллага хийдэг ш дээ. Тэрүүн дээр ёстой сүрприз маягаар байнаа хүүхдүүд ингэж бэлэг мэлэг барьж орж ирэх юм уу, хамт ажиллаж байсан багш нар маань нээх гоё үг хэлэх юм уу тэр л надаа ёстой миний амьдралд хэзээ ч мартагддаггүй. Тэгээд... бүр байнаа яг оюутны амралт таарчихсан байгаа юм л даа. Нэг Энхнаран гэж хүүхэд... Би тэгэхэд боловсролын тэргүүн авчихаад би цайллага хийж байсан байгаа юм. Тэгсэн чинь хүн болгон л багш нар юм чинь дээ надаа ингэж хэлэхгүй юу за ёстой Жааяа багшид, Жавзмаа багшид ёстой нэг сүрприз орж ирэх гэж байнаа гээд л тэгж байна. Юу билээ энэ чинь гэж бодоод л. Үгүй би чинь одоо авдаг шагналаа авчихсан ш дээ /инээв/. Одоо юу байдаг билээ гээд бодсон чинь л гаднаас байнаа ингээд л нээх ийм тэвхийсэн ном барьчихсан миний шавь нээх гоё хувцастай. Би тэрийг ирсэн ч гэж мэдээгүй. Оюутан нь оюутан гэж мэдэж байгаа юм. Бараг ямар сургуульд байдгийг нь ч мэдээгүй. Ээж нь багш байхгүй юу. Тэгээд ээж нь хэлчихсэн байна л даа. Тэгээд л араас нь байнаа бас дүү нь хадагтай сүү барьчихсан ингээд л орж ирдэг юм байнаа. Бүр уйлмаар ч юм шиг санагдаж байгаа юм чинь. Уйлж болохгүй гэж бодонгуутаа л өө ёстой чамд хамгийн дээд зэргээр баярлалаа би гээд л ёстой үнсээд л. Багш хүнд энүүн шиг сайхан юу, баяр баясгалан гэж хэзээ ч байхгүй шүү багш нараа гээд л ёстой би ингэж харж хэлээд л. Дараа нь хадагтай сүүг нь ингээд л авчихлаа. Үгүй энэ чинь одоо аягыг нь өгдөг юм болов уу, байдаг юм болов уу… Би чинь одоо ямар удирдах ажил хийж байсан биш дээ. Ингэж амсчихаад л хажуу тийшээгээ аваачаад өгөв өө хүн рүү л яваг гээд л амсчихаад хажуу талынхаа даргад өгчихдөг юм байна /инээв/. Дарга маань надад өгөөд байх юм. Үгүй тойруул тойруул гээд л /инээв/ явуулчихсан. Тэгээд нөгөө 2-ыгоо за та хоёр шавиа ёстой дээд зэргээр багш нь хүндэтгэлийн ширээнд урья гээд л нөгөө 2 тоо яагаад л, идээ будаанаасаа яагаад л. Тэгээд тэндээр багш хүн болгоны сэтгэл хөдөлсөн. Ямар гоё юм бэ багш хүн гэдэг нээрээ ийм сайхан ш дээ гээд. Тэгээд та 2 одоо хаана байна вэ, одоо танилцья, одоо та 2 ямар сургуульд хаана суралцаж байна вэ гэсэн. Хажуу талын маань шеф сургуульд ээж нь багш байсан. Тэгээд нөгөө хуралд очоод мэдчихээд 2 хүүхдээ тэгээд сайхан бэлдээд явуулчихсан байсан. Ямар ном өгсөн гээч надад. Чингисийн удам судар гэсэн надад тийм ном өгч байгаа юм. Нэг нь тийм мөнгөн аягатай хадаг барьж байгаа юм. Би ердөө тэр 2 хүүхдийг бол дандаа бодоод л аегүй гоё санагдаад л /инээв/ ямар гоё юм бэ гээд л би тэгж боддог байсан. Бас нэг миний амьдралд тохиолдсон нэг гоё юм бол нэг өдөр манай захирал ингэж байх юм. Гоё хувцасаа өмсөөд ир гээд л. Юу... тэр тэргүүн мэргүүн зүүнэ шүү Жааяа багшаа. Аятайхан хувцаслаад л хүрээд ирэхгүй юу даа гээд л тэгж байна. Үгүй би чинь ажилдаа байгаа юм чинь аегүйдээ яачихаад байгаа юм болохгүй юу гээд л тэглээ. Үгүй ээ, үгүй та пиджак байнаа, пиджакаа сайхан цагаан цамцтай өмсөөд хүрээд ирээ гээд л тэгж байна. Тэгсэн тэд нар ингээд л нэг л багш нар гүйлдээд л байх юм. Тэгээд л нэг юмны баяр болох гэж байсан ч юм уу даа одоо... тэгээд...тэгээд энэ надыг юу болох гээд байгаа юм. Өнөө алдар малдар гээд нэг юм болдог юм гэсэн тэр нь одоо ингээд нууцгайхан шиг ингэдэг юм болов уу. Гэнэтхэн л надыг ширээнд суулгах гэж байгаа юм байлгүй дээ гэж бодоод л яваад л цагаан цамцаа пиджактайгаа өмсөөд л тэргүүнээ зүүчихээд л орж ирээд ингээд л... Үгүй ээ тэгсэн чинь надыг аваачаад л нэг ангийн үүдэнд, хурлын заалны үүдэнд та энд байж бай гээд л ингэчихлээ. Үгүй энэ чинь одоо юу болох гэж байгаа юм бэ гээд л яалаа. Тэгээд л цаагуур цаад хаалгаар л баахан ийм улаан ийм кант, юутай одоо... юу гэдэг билээ тууз зүүсэн хүүхдүүд л ингээд л намираад намираад ороод явчихлаа. Энэ ч нэг бишээ, энэ чинь одоо юу болох гэж байгаа юм бол доо гээд л дотроо бодоод л хувцас хунараа л /инээв/ харж байлаа. Ямар ч юмтай ирлээ дээ гутлаа энэ тэр хараад л ингээд яалаа. Тэгээд л яасан чинь л... өө тэгсэн чинь л манай захирал гэдэг чинь аегүй гоё яагаад л ёстой 15 олимпын аварга нь Жааяа багшийн амьдралыг бахархал болсон. Багш хүний гавьяа энэ. 15... хэдэн жил олимпын найдварт авч ирсэн цом нь энэ гээд л өнөө 15 хүүхэд чинь юу гэж 15-уулаа Дорнодод байж байх вэ дээ. Өөр өөр хүүхдэд зүүлгэчихэж өнөө туузнуудыг хийгээд. Хийгээд ингээд зүүчихсэн. Хараад л багш нь ингээд, багш хүн чинь аегүй уярамтгай байдаг ш дээ. Уйлмаар санагдаад л за уйлж болохгүй дээ гэж бодоод л дуугарах гэсэн чинь хоолой зангираад дуугарч чадахгүй /инээв/. Тэгээд л ингээд эцэг эхүүд ингээд суучихсан. Тэгээд дараа нь урлагийн тоглолт энэ тэртэй. Тэр миний амьдралд хэзээ ч мартагдашгүй сайхан үйл явдал болж өнгөрсөн. Тэгээд яах вэ дээ тэнд тэгээд хөдөө царайлаад л тэгээд нэг зураг мураг дараад л байсан. Тэгээд л ...одоо тэр чинь 7, 8 жилийн өмнөх юм чинь. Тэгээд надад тэр зураг нь нэг ч олдоогүй. Тэр өөрийнхөө л түүх мүүх юм, альбом мальбомонд л оруулсан. Надад нэг зураг харуулаад л. Хулгайлах гээд л би хулгайлж ч чадаагүй. Тэгээд л өнгөрсөн /инээв/. Тийм 2 их сайхан... багш болсондоо би...яах вэ дээ тэмдэг мэмдэг, шагнал авахад хүн баярлана л даа. Тэгэхэдээ тэр бол надыг гайхалтай ...их яасан. Ингээд, ингээд л бүр ёстой он оноор нь ингээд л жагсаачихсан байгаа юм чинь. Одоо энэ Баатарзориг багшаас би бол олон жилийн тийм юу авч байсан. Тэгээд саяхан Баатарзориг багштай нэг...өрөөнд нь ороогүй ээ, талбай дээр явж байгаад яагаад сүйд л болж байсан. Тэгээд одоо тэтгэвэрийн хүнд юу ч ярьж байх вэ дээ. Тэгээд л одоо энд амьдарч байгаа гээд. Хадам ээжтэй чинь одоо цайгаа л хувааж ууж байна ш дээ бид 2 чинь /инээв/ гээд л тэгээд яасан.
Цэцэгжаргал -
За тухайн үеийн сургууль, хүмүүжлийн талаар сонирхолтой ярилцлага өгсөн таньд их баярлалаа.
Жавзмаа -
За өөрт чинь ч гэсэн бас баярлалаа.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.