Batjargal
Basic information
Interviewee ID: 990079
Name: Batjargal
Parent's name: Zagasbaldan
Ovog: [blank]
Sex: f
Year of Birth: 1960
Ethnicity: Halh
Additional Information
Education: higher
Notes on education:
Work: teacher, 'Maksim'
Belief: Buddhist
Born in: Sühbaatar sum, Ulaanbaatar aimag
Lives in: Sühbaatar sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: engineer
Father's profession: stastistical economist
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
family
foreign relations
authority
education / cultural production
childhood
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Хишигсүрэн -
Манай өнөөдрийн ярилцлагад оролцохоор зөвшөөрч, ярилцлага өгч байгаа таньд талархал илэрхийлье. Та эхлээд ийм зүйлийг ярьж өгнө үү? Та өөрийнхөө амьдралын түүхийг ярьж өгөөч. Хүүхэд нас чинь яаж өнгөрөв. Хаана төрж өссөн бэ. Эцэг эх чинь ямар хүн байсан бэ. Та хаана сурч ямар боловсрол эзэмшив. Та хаана ямар ажил эрхлэж байсан бэ?
Батжаргал -
Би богинохон ярих ёстой юу?
Хишигсүрэн -
Үгүй ээ та дэлгэрэнгүй ярина уу.
Батжаргал -
Эхлэл. Энэ их сонин асуулт байна. Зөвхөн миний тухай, надаар өөрөөр нь яриулах асуудлыг амьдралдаа анх удаа сонсож байна. Тийм болохоор гайхаж байна. Ер нь би амьдралаа эргээд харсан чинь дандаа хүний төлөө, дандаа нийгмийн төлөө, надаас бусад өөр зүйл рүү чиглэгдсэн амьдрал байсан байна. Тийм болохоор “чиний тухай яръя”, “чи өөрийгөө ярь”, “чи л бид нарт сонирхолтой шүү” гэхэд гайхаж байна.
Хишигсүрэн -
Энэ асуулт их содон санагдаж байна уу?
Батжаргал -
Тийм. Тийм учраас энэ асуултыг тавихад шууд эхлүүлэх биш....
Хишигсүрэн -
Жаахан оршил хэрэгтэй болж байна уу?
Батжаргал -
Тийм. Шууд өөрийгөө ярих биш. Би чинь юу билээ. Хүүе ээ, энэ Батжаргал гэдэг хүн чинь юу билээ гэж ингэж бодогдож эхлэж байна. Нэг ёсондоо би өөрийгөө бодож эхлэж байна. Энэ ийм сэтгэгдэл төрж байна. Энэ балмагдсаныгаа гарахаар одоо би эхлүүлж болж байна. Тэгэхээр би 1960 оны 1-р сарын 8-нд Улаанбаатар хотод төрсөн. Тэгээд мой папа-ын хэлж байгаагаар би сул хүүхэд байсан. Тэр сулыг нь би хожим нь ойлгож байхад. Ийм юмнаас үүссэн. Би төрөхдөө зүв зүгээр хүүхэд төрсөн. Тэр үе Социализм байсан болохоор 45 хонуулаад л аав ээж ажилдаа ордог байсан. Манай папа тэр үедээ аспирантурт байсан. Тийм болохоор 45 хонуулаад хүүхдийг яслид өгсөн. Одоо миний эх хүнийхээр бодоход 45 хонуулаад хүүхдийг эхээс нь хөндийрүүлж өгнө гэдэг бол хамгийн зэрлэг явдал. Тийм учраас миний бие сул болсон. Жишээлбэл миний ахыг 3-н нас хүртэл нь манай аавын эгч харж байсан гэсэн. Манай Энхээг бага байхад ээж аав харахаас гадна ах эгч нь том болчихсон байсан учраас зун нь болохоор хамаатаны нэг хүнийг дуудуулаад харуулчихдаг байсан. Ингэхлээр дундаас би ганцаараа 45 хоноод яслид явсан нэг, хоёрдугаарт мама өөрөө ингэж ярьж байгаа юм. Би бас их эрт цэцэрлэгт явсан. Дандаа цэцэрлэгт байсан. Эцсийн эцэст цэцэрлэгт явсаны үрээр хамгийн гол нь би бөөрний өвчин авсан. Хэрвээ би гэртээ байсан бол даарахгүй ш дээ. Гэтэл манай цэцэрлэг хамгийн тансаг цэцэрлэг байхгүй юу. Хойно гадаадын том дипломатуудад зориулсан цэцэрлэг байхгүй юу. Албаны лагерь дом байхгүй юу. Маш баялаг, маш ховор. За тэр бол ойлгомжтой. Тэр үедээ том автобусаар зөөдөг. Тэр үедээ ганцхан л тэр автобус байсан байх. Би тэр үед жаахан юм чинь хувцсаа сайн өмсөж чадахгүй тэгээд л бөөрний өвчтэй болсон байх. Ингээд нэг ёсондоо эндээс ийм дүгнэлт гарсаны улмаас би өөрийнхөө 2 хүүхдээ 3-н нас хүртлээ өөрөөсөө салгахгүй байсан. Саяны бага охиноо 10 нас хүртэл өөрөөсөө салгахгүй харсан. Тийм болохоор миний хүү бол ханиад хүрдэггүй. Охин бол жил алгасаж хааяа л ханиад хүрдэг. 2-уулаа архаг өвчингүй. Энэ миний хамгийн том гавъяа гэж боддог.
Хишигсүрэн -
Тэр үед та Москвад цэцэрлэгт явдаг байсан уу?
Батжаргал -
Тийм. Ингээд төрсний дараа миний бие сул байсан нь яаж илэрхийлэгдсэн бэ гэхээр. Би их орой явсан, их орой хэлд орсон. Тэгсэн чинь манай папа хамгаалаад хүрээд ирсэн чинь би их сул. Тэгээд манай папа намайг барьж аваад. Ажилдаа ороод мөнгө төгрөгтэй болоод шууд намайг бөөцийлөөд хөлд оруулаад намайг арай хүчтэй болгосон. Тэр үедээ би өөрийгөө санахгүй. Зураг харж байхад би дандаа нэг бол уйлчихсан. Нэг бол сонин сонин хувцастай байдаг /ярилцагч инээв/. Тэгэхдээ миний энэ бол аз жаргал. Ийм аз жаргал хэнд ч байхгүй. Би маш сайхан, гоё гэр бүлд төрсөн. Яагаад гэвэл намайг төрж байхад уже манай папа Төлөвлөгөөний Хэлтсийн Дарга хийдэг бол манай мама байнга унаагаар үйлчлүүлдэг. Тусгай дэлгүүрээр үйлчлүүлдэг. Надад гоё сүү энэ тэрийг авдаг. Би хэзээ л өөрийнхөө санаанд орсон...би хамгийн гоё хувцастай байдаг байсан. Би хүн болгон машинтай байдаг гэж ойлгож байсан. Хэзээ би ухамсарт орсон тэгэхэд л манайх хар машинтай, хэдийний л гоё байсан. Тэгэхээр би ингэж ойлгодог. Би их аз жаргалтай, сайхан гэр бүлд төрсөн нь миний хамгийн том аз юм билээ. За ингээд би 1960 онд төрөөд эхлээд ялсиар, дараа нь цэцэрлэгээр нэг ёсондоо улсаар хүмүүжүүлэгдсэн. Мэдээж улс хүүхдийг хүмүүжүүлж, арчилж чаддагүй учраас биеийг минь сулруулаад миний бие сулруулсныг яаж мэдэж байгаа юм гэхээр яг надтай нэг яслид, нэг ангид явж байсан охин нас барчихсан. Уже нас барчихсан. Тэр битгий хэл миний хуучин Монгол ангийнханы тал нь байхгүй. Тэгэхээр ясли, цэцэрлэгээр явсан хүүхдүүдүүд сул байна. Тэгэхээр би арай аятайхан торниж байсан учраас амьд байна. Тэгэхээр 1960 оны үеийн Монголын ясли, цэцэрлэг бол хүүхдийг амьд үлдээх шансгүй байлгаж байсан байна. Гэж бодохоос өөр арга байхгүй. Ингээд 1962 оны намар би тэгэхэд 2 нас хүрсэн хэлд ороогүй байсан. 9-р сарын 1-нд манайх поездонд суугаад шууд хойшоо Төлөвлөгөөний Коммисын Хэлтсийн эрхлэгч, дэд эрдэмтэн гэсэн байр сууринаас явж байсан. Манай аав залуухан мөртлөө одоо 30 настай гэх юм л даа. 30 настэй гэхэд уже Төлөвлөгөөний Хэлтсийн Эрхлэгч, уже машинтай, уже байртай, уже амьдралтай, и уже цалинтай, нэр төртэй, дэд эрдэмтэн хүн болчихсон хүн. 1962 оны 9-р сард 2 хүүхдээ аваад хойшоо явсан. Тэр үеэс би өөрийгөө ухамсарласан. Би яаж тэр вагонд гаргаж өгсөн энэ тэрийг бол санахгүй байгаа юм. Аа Москвад би хожим нь их аятайхан цэцэрлэгт орсоныгоо мэдэж байгаа байхгүй юу. Яагаад гэвэл цэцэрлэг бол өөрөө бараг их дэлгүүрээс том сад-тай, юу гэж энгийн цэцэрлэг тийм байх уу. Тэр үедээ хүн надад ийм ховор цэцэрлэгт явж байна гэж хэлдэггүй байсан. Би тэрнийгээ ойгодоггүй. Тэгээд гарч ирэхэд их дэлгүүрээс том бараг хүүхдийн паркийн тал талбай шиг тийм том талбайтай. Бүх хүүхдүүд аваад бараг байлгах боломжтой тийм барилга. Дуртай үедээ ээж аав нь тэнд үлдээнэ. Өвдсөн үед нь ээж аавд нь өгөлгүйгээр тэнд нь эмчилгээ хийчихнэ. Тийм байдаг байлаа. Тэгэхээр би 3 нас жаахан өнгөрөөд 4-н настайдаа би өөрийгөө ухамсарласан. Яагаад ухамсарласан гэхээр ийм төмөр товчтой цэнхэр, цагаан хүрээтэй тийм хувцастай. Одоо бодоход манай аав СЭВ-ийн /Эдийн Засгийн Харилцан Туслалцах Орнуудын Зөвлөл/ том албан тушаалд байсан болохоор СЭВ-ийн /Эдийн Засгийн Харилцан Туслалцах Орнуудын Зөвлөл/ орнуудаар их л явдаг байсан биз тэгээд надад хамгийн гоёыг нь авч ирдэг. Би ангидаа их л ганган гоё амьтан байдаг байсан. Тэгэхдээ би сул биетэй болохоор тэр ангийн хамгийн жижигхэн, туранхай, намхан нь байсан. Намайг дандаа “хөөрхий энэ нэг жаахан” гэж хүн болгон хэлдэг байсан. Бүгдээрээ гадаа гарч гимнастик хийж байна ш дээ. Тэгэхээр би гимнастикийг нь хийж чадахгүй тийм байсан /ярилцагч инээв/. Тийм фото зураг ч байдаг. Бүх хүүхдүүд гимнастик хийчихсэн. Одоо бодоод байхад цэцэрлэг болгон юу гэж тийм байх юм бэ. Хожим нь бодож байхад олон улсын хөрөнгөөр баригдсан СЭВ-ийн /Эдийн Засгийн Харилцан Туслалцах Орнуудын Зөвлөл/ орнуудын тусгай цэцэрлэг байсан гэдгийг ойлгож эхлэж байгаа. Би өөрийгөө Монгол хүүхэд гэдгээ мэдрээгүй. Би өөрийгөө Орос хүүхдүүдийн дунд байгаа өөрийгөө орос хүүхэд гэж боддог байсан. Манайд Узбек гэх мэт янз бүрийн хүүхэд байсан. Тэгээд надад ерөөсөө үндэстнийг ялгавраласан үзэл байгаагүй. Хожим нь Монголд ирээд Монголд янз бүрийн үндэстнүүдийг үзэн ядаад байхаар нь гайхдаг байсан. Надад бол төрөлхийн тийм юм байхгүй. Би ямар ч хүн байсан хүлээж авдаг. Манайд бол Монгол харууд дундаас гарсан хүүхдийг үзэн ядаад их яаж байсныг би өөрөө гарч ирж хамгаалж та нар яасан тэнэг юм бэ, яасан малнууд вэ гэж загнаж байснаа санадаг байхгүй юу. Би өөрөө төрөлхөөсөө олон үндэстэн ястануудын дунд байсан учраас би хүнийг хүн гэдгээр хүлээж авахаас ямар нэгэн үзэн ядалт, ямар нэг арьсаар, өнгөөр, цус махаар, хүйсээр ялгах тийм үзэл ерөөсөө байхгүй. Би хүнийг хүн шиг хүлээж авч ирсэн. Тэгээд ингээд цэцэрлэгт байхад их гоё хоолтой, багш нар нь аягүй гоё хувцастай. Тэрнээс ингээд би викустай болж эхлэж байгаа. Миний эргэн тойрон дахь орчин нээх гоё, эргэн тойрон дахь хүмүүс их гоё, зун нь их гоё газар оччихоно. Жишээ нь одоо болтол миний мартдаггүй нэг зүйл бол хөгжмийн багш шинэ жил болсон чинь би 2-3 хувцас сольж байгаа юм. Эхлээд цасан цагаан охин, дараа нь Монгол охин болж байгаа юм. Тэрнүүгээрээ би Монгол гэдгээ мэдэхгүй. Манай мама надад нэг Монгол дээл шиг хийгээд л өгсөн байгаа юм. Тэгээд би тэрнийг өмссөн. Тухайн үедээ би юу ч ойлгоогүй. Тэгээд би өмсөөд л миний зургийг дараад л. Бидний зургийг дардаг хүн байсан юм. Гэтэл манай хөгжмийн багш хар ногоон гоё платтай. Урт ханцуй дээрээ поласаты, бархатный байгаа байхгүй юу. Ингээд бүх юм зохицолдчихсон байсан. Энэ их гоё юм байна. Хүн ингэж их гоё байх ёстой юм байна. Энэ ер нь ийм байх ёстой юм байна гэдгийг ойлгосон. Хамгийн гоё хөгжим тавина. Хамгийн гоё багш нар заана. Намайг их хүмүүнлэг болгож төлөвшүүлсэн нь тэд нарын ач л гэнэ. Хойшоо очсон чинь манай аав ямар албан тушаалд очсон гэхээр Эдийн Засгийн Харилцан Туслалцах Зөвлөлд БНМАУ-аас сууж байгаа байнгын төлөөлөгч. Өөрөөр хэлбэл СЭВ /Эдийн Засгийн Харилцан Туслалцах Орнуудын Зөвлөл/ дотроо Монголчуудын дундаас хамгийн том албан тушаал нь. Шууд манайд 3-н өрөө байр өгөөд гадаа харуул хамгаалалтай болсон. Дандаа гадаадынханы дунд амьдардаг болсон. Манай ангид дандаа Унгар, Герман хүүхэд байдаг байсан. Тэгээд манай мама болохоор Элчин Сайдын Яаманд хамгийн том эмэгтэй хүний албан тушаалтай болсон. Тэр яагаад тэгсэн юм бэ гэхээр уг нь манай мама ажил хийх албагүй ш дээ тийм ээ. Тэгэхэд Социализмын үе учраас чи улсын хөрөнгөөр сургууль төгссөн учраас ажил хийхгүй бол болохгүй гэж хэлсэн. Манай мама чинь Москвад төгссөн технологич учраас, технологийн мэргэжлээр материал техник хангамжийн ахлах мэргэжилтэн болсон. Элчин Сайдын Яаманд болж байгаа ш дээ. Тэр бол бүх эмэгтэйчүүдийн дотроос хамгийн том албан тушаалыг манай мама хаасан. Бусад найз нар нь дээд боловсролтой мөртлөө жижүүр, Намсрай даргын авгай жижүүр, Банзрагч гуайн авгай гал тогоонд байж байх жишээтэй. Тэгэхэд манай мама бол элчин сайдын яаманд албан тушаалтай. Тэгээд би маш тод санаж байна. ????????????????????? 15 минут 37-58 сек үз. Гэж хэлж байсныг би өөрийнхөө чихээр сонсож байсан. Тэгэхээр би юу гэж ойлгосон гэхээр Монголчууд ажил сайн хийж чаддаггүй юм байна. Яагаад гэвэл манай мама ганцаараа тэр том онгоцыг батлаж авч ингэж байсан. Тэгээд ярианаас нь юу гэж ойлгосон бэ гэхээр манай мама цалингынхаа 100%-ийг биш 50%-ийг авдаг байсан. Яагаад гэвэл нөхөр нь том албан тушаалтай. Энэ бол шударга биш. Нэгэнт хөдөлмөрлөж л байгаа юм бол, нэгэнт л тэрний төлөө 2 хүүхдээ 7 хоногын цэцэрлэгт өгчихөж байгаа юм бол...бүр долоо хоногынх ш дээ. Энэн дээр зохих ёсных нь цалинг өгөх ёстой байсан. Тэгэхэд манай мама бол 50%-ийн цалин авдаг байсан. Аа тэрэндээ ер нь жаахан гомдож байсан. Тэгэхэд манай папа 500 төгрөгний цалинтай, манай мама 280-ийн цалинтай байсан. Уг нь 2-уулаа тийм байсан бол ямар ч юм билээ дээ тийм ээ. Харин 1962 онд явахдаа манай папа өөрийнхөө байрыг өөрийнхөө төрсөн ахдаа өгчихөж байгаа юм. Дараа нь тэр төрсөн ах нь бид нарт тэр байрыг өгөх битгий хэл гэж хэлэхэд өгөхгүй гэж хэлээд хязгаарласан. За ингээд ах дүү нар болдоггүй юм байна гэсэн эхний ойлголт. За ингээд Монголын тухай юу ч мэдээлэлгүй байдаг байсан. Ямар ч мэдээлэлгүй. Тэгээд юу гэж бодож байсан гэхээр гэр байдаг гэрийн дунд могой ингэж байж хүн хазаж явж байдаг. Ийм зэрлэг, хүй нэгдэлийн үеийн тийм одоо говь цөл газар хааяа нэг цагаан гэр тэгээд тэр дунд могой явж байдаг. Хамгийн гол нь папа маань Монголын тухай яридаггүй. Яридаггүй. Яагаад яридаггүй гэхээр аав өглөө 8-д гараад явдаг орой найман цагт заримдаа 10-н цагт ирдэг. 2 хүүхдээ 2-ууланг нь долоо хоногын цэцэрлэгт өгдөг. Би хагас бүтэн сайнд л гэртээ ирнэ. Дараа нь шат ахисаар байгаад би цэцэрлэгт орноо доо тиймээ. 2 насаасаа 6-н нас хүрээд би арай дээр цэцэрлэгт орсон. Тэр ямар цэцэрлэг вэ гэхээр олон давхар...одоо хүртэл би санадаг юм. Үгүй ээ мөн гоё цэцэрлэг байсан. Ингээд тэр цэцэрлэгт орсон. Зөвхөн хагас бүтэн сайн өдөр л..би тэгээд ээж аав хоёрыгоо санадаггүй. Тийм л гоё л байж л дээ. Тийм л гоё байж. Тэнд харин багш нар ярьдаг. Эмэгтэй хүн доороосоо дулаахан өмд өмсөх ёстой гээд өөрийнхөө өмдийг үзүүлдэг байсан. Давхар өмд өмсөөд дахиж давхар өмд өмсөөд ингэж өмсөдөг юм гэдэг байсан. Тэгээд та юу хийж байна гэхээр ????????? 18 минут 57 сек. гэх жишээтэй. Илэн далангүй ярьдаг.
Би үхэл гэж юу юм бэ. Бурхан гэж юу юм бэ гэдэг асуулт надад тавьсан тэгэхээр энэ айхавтар хүүхэд танай хүүхэд байна. Танай хүүхэд мундаг хөгжмийн авъяастай юм байна. Тэгэхээр би сонсголыг нь хөгжүүлж чадна гэсэн. Хожим нь миний сонсоголыг дээд зэргээр хөгжүүлсэн байсан. Яагаад гэвэл одоо би сайн хөгжим муу хөгжим гэдгийг салгаж ойлгохын зэрэгцээ. Энэ хэний хөгжим үү. Ямар төрөл юм бэ. Надад таалагдаж байна уу үгүй юу. Миний сэтгэлийг хөдөлгөж байна уу үгүй юу гэдгийг мэдэрдэг. Бүх сонгодог хөгжмийг и как хөгжимчинөөс дутуугүй мэдэх болсон. Тэгээд нэг өдөр намайг.... хөгжмөөр их гоё тоглоод. Тэгээд энэ ямар гоё хөгжим бэ гээд сэтгэл хөдлөөд уйлахаа шахаад. Та ямар гоё тоглодог юм бэ гэсэн чинь. ????????? 30 минут 56 сез үз/ гэж хэлсэн. Одоо үеийн нэг хүн ????? гэж хэн юм бэ ямар гоё хөгжим гэдэг юм гэвэл таг. Би ингээд бүтэн нэг жил хөгмжийн юунд явсан. Гэвч би 10 нас хүрлээ. 1962 оноос 1970 он хүртэл би тасралтгүйгээр, нэг ч хаашаа ч явалгүй Москвад амьдарсаар байгаад ийм азтай жаргалтай ховор амьдарлаар явсан. Яг тэр Мосвад бий болсон эерэг сайн биш бодол ганц л байсан. Би түрүүнд хэлсэн ш дээ. 7 хоногийн цэцэрлэгт явуулсан гэж тийм ээ. Тэр чинь тэгэхээр ээж дураараа, хүссэнээрээ тэгж хүүхдүүдээ холдуулаагүй ш дээ. Хойно гадаадад байх мөртлөө л бас л ажил хийж байсан болохоор хүүхдүүдээ 7 хоногоор цэцэрлэгт явуулж байсан. Одоо бол тэгж явуулахгүй шүү дээ. Тэгээд би хувцасаа сайн өмсөхгүй ингээд би таарчихаж байгаа юм ш дээ. Тэгээд л би тэрнийг сайн мэдэж байгаа юм. Мама надад хэлж байсан. Ингээд охиноо авсан чинь хүв хүйтэн. Ингээд харсан чинь ганцхан футволкон дээр куртикаа өмсөчихсөн байсан гэж. Тэгээд шууд бөөр өвдсөн. Тэгээд миний бөөр өвдсөн чинь аягүй гоё эмнэлэгт хагас жил шахуу хэвтүүлсэн. Хагас жил хэвтүүлээд тэгээд сургуульд ороход биеийн тамирын хичээлд орж болохгүй шүү гэж хэлсэн. Тэгээд тэрнээс хойш би биеийн тамир спортгүй, дандаа дулаахан газар, дандаа намхан өсгүйтэй гутал өмсөдөг тийм юманд орсон. Манай мама хэлдэг чи битгий даараарай, чи битгий үсэрч байгаарай бөөр гэдэг чинь осолтой шүү гэж хэлдэг байсан. Тэгээд би ???????? /32 минут, 37 сек/ гэдэг айхавтар өвчин авсан. Тэр нь яадаг гэхээр бөөрний эд эсийг гэмтээдэг. Тэгэхээр энэ юунаас болсон бэ гэхээр ээж аав 2 ажил их хийж байсны улмаас аргагүйн эрхэнд нийгэмтэйгээ зохицолдоод ээж аав нар нь хүүхдээ хаядаг журам тогтсон байсан учраас тэр. Мэдээж жаахан хүүхэд тэрнийг ухамсарлахгүй хувцасаа бүрэн өмсөхгүй ирэхдээ даараад ирдэг байсан. Нэг талаасаа энэ. Нөгөө талаасаа хэрэв цэцэрлэгийн багш нар нь намайг шалгасан бол надад тэр хувцасыг өмсөгчих байсан ш дээ тиймээ. Гэхдээ би тэрэндээ хэзээч буруу өгөхгүй. Яагаад гэвэл хувь заяагаараа, жам ёсоороо явж байгаа гэж ойлгоод байж байдаг. Тэрнээс хойш юу гарсан бэ гэхээр намайг зун болгон ????????33 минут 28 сек/ явуулдаг болсон. Тэр нь юу вэ гэхээр эмчилгээ хийнэ. Нэгэнт би тэнд явж байгаа юм чинь яаж Батбаярыг явуулахгүй байхав дагуулаад явуулдаг байсан. Тэгээд бид 2 хоёр өөр ангид байна. Тэр эмчилгээний газар шал ондоо. Хожим нь ингээд манай папа нарийн бичгийн дарга байхад 4-р /?????? 33 минут 56 сек/ тусгай эрүүл мэндийн газрын зөвхөн өөрийнхөө Оросуудын Улс Төрийн Товчооны гишүүдийн хүүхдүүдийг эмчлүүлдэг газар байсныг ойлгосон. Тэрнийг гэхдээ бүр том болсон хойноо ямар гоё газар явж байсан юм бэ гэж асуухад тэр чинь юу ярьж байгаа юм бэ. 4-р /?????? 34 минут 14 сек/ харъяа асар том эрүүл мэндийн яамны дэргэдэх асар том ховор живэр тийм юманд чи явж байсан байхгүй юу. Одоо бол тэр байх ч үгүй гэж байсан. Тэгээд хоолон дээр өдөр бүр эмч орж ирээд за Жаргалын жин нэмэгдэж байна уу?, чи яагаад сая хиам идэв, чи ийм давстай юм идэх ёсгүй гэж байнга хянадаг байсан. За би энэ юм руу нь 2-3 жил явчихаж байгаа юм. Нэг /?????34 минут, 46 сек нөгөө нь Горкийн нэрэмжит /??????34 минут 48 сек центр гэж байсан. Тэнд 2 гоё том ???????. Тийшээ өвөл ч гэсэн явж болдог. Хааяа манайх өвөл ч очиж байсан. Гэхдээ өвөл манайх ??????? 35 минут 01 сек дом-тай юм чинь тэнд байхад янзтай. Тэртээ тэрэнгүй манай папа албан тушаал нь нэмэгдээд Монголоос хамаарахгүй өндөр удирдлагад орсон. Тэр бол Монголыгоо төлөөлөөгүй олон улс орнуудыгаа төлөөлөх чадвартай тэр албан тушаалд очсон. Тэгээд тэр 1970 ондоо доктор хамгаалсан. Тэр докторын диссартациа яаж бичиж байсан, ямар том юм хийж байсан, юу хийж байсныг нь би нүдээр харж байсан. За ингээд ямар мундаг хүн гэдгийг нь...тэр үедээ манай папа 40 нас хүрсэн. Тэр үедээ доктор болсон, тэр үедээ том юу болсон. Тэгээд ингээд нэг л ийм шуугилдсхийгээд явчихсан юм. Тэгээд юу болж байнаа гэж бодсон чинь манай папа яваад өгсөн байсан. Тэгсэн яасан гэсэн чинь манай папа 8-р сарын 25-наас Статистикийн Төв Газрын даргын албан тушаалд томилсон учраас Монголд шууд манай папа-ыг татаад аваад явчихсан. Энэ хүн чинь гэр бүлээ янзлаж авч явах ёстой ш дээ тийм ээ тэгэхэд тэгэхгүй. Чи одоохон онгоцоор хүрээд ир, 8-р сарын 25-наас чиний тушаал гарсан. За чи ир гэсэн. Тэгээд манай папа бүх гэр орноо Москвад хаяаад ганцаараа ирсэн. Шууд ирэнгүүт нь албан тушаал нь эхлэж байгаа юм. Тэгээд мама ганцаараа тэнд тэр том гэрийг тэр том юуг хөдөлгөж байсан байгаа юм. Гэхдээ мэдээж манай папа ингээд харж байхад 2 жолоочтой байсан. Том албан тушаалтай болонгуут 2 машинтай болчихож байгаа тэгэхээр 2 жолоочтой. Манай папа 2 нарийн бичигтэй байсан. ?????? 36 минут, 44 сек/ . Тэр байрны коминдад гээд яг жинхэнэ баруун гар нь болж бүх юмыг нь хийж байсан. Тэгэхэд ганц Монгол хүн орж ирээд тусалвал тусалмаар ш дээ. Тэр ямар их мундаг ажил хийх гэж байгаа биш дээ. Цэвэрлэгч, шал угаагч, жижүүр л хийж байгаа. Тэгээд манай мама бүх юмаа боож баглаж Монгол руу явуулж байсан. Тийм л эрч хүчтэй, энергитэй хүн байсан. Одоо ингээд бодоод байхад тийм л эрч хүчтэй, энергитэй, их хөдөлмөрч хүн байсан учраас хийж чадсан. Бараг бүх юмаа боож баглаад явуулсан. Хэдэн контанер болсон бүү мэд. Хэдэн өдөр хэдэн сар явуулсан юм бүү мэд. Ингээд бүгдийг нь хийгээд явуулсан. Манайх бүтэн купей хөлслөөд тэгээд Монгол тал руу 5 хоног явсан. Тэр бол их зугаатай байсан. Би анх удаа гэрээсээ гараад явж байгаа байхгүй юу. Тэр үед дэлхий ямар уудам том бэ гэдгийг ойлгосон.
Хишигсүрэн -
5 хоног явж байна ш дээ.
Батжаргал -
Тийм аймар том дэлхий гэдэг чинь ямар том юм бэ. Пөөх ямар том юм бэ гэж бодож. Дэлхийн орон ямар том юм бэ гэж. Хоёрдугаарт миний амьдрал өөрчлөгдөж байна. Би Монгол руу явж байна гэдгээ өөрчлөгдсөн. Тэгээд би ганцхан үг мэддэг байсан. Манай мама усанд орсоны дараа та нар футволькоо өмсөөчээ өвчтэй юмуу даа гэдэг би тэрнийг нь “өвчтэйхумуудаа” гэж хэлдэг. Тэр үгийг нь би 3-н үг гэж ойлгохгүй нэг үг гэж ойлгодог байсан. Тэгээд манайд Монголоос хүн ороод ирэхээр “өвчтэйхумуудаа” “өвчтэйхумуудаа” гэж тэд нар нь ойлгодоггүй. Тэр нь юу гэж байгааг би мэддэггүй. Тэгээд би “өвчтэйхумуудаа” “өвчтэйхумуудаа” гэдэг байсан /ярилцагч инээв/. Намайг бодвол манай ах монгол хэлтэй байж байгаад орос хэлрүү орсон. Би бол ямар ч хэлгүй байж байгаад шууд ????????????38 минут 45 сек. Өөрөө бол ажилтай тэгэхдээ л хөөрхий их хөдөлмөрч одоо бодоод байхад манай мамад ямар ч мөнгө төгрөггүй. Тэгэхэдээ одоогийнхтой яаж ижил байх уу. Тэгэхэдээ бид нарыг байнга л ямар ч байрнаас нүүхэд....эхлээд ?????????39 минут 18 сек. Нэг ёсондоо кремль руу улам ойртоод л яваа юм. Ингэж сольж байхад тэр ??????39 минут 26 сек дагаад л яваад байдаг. Тэгээд тэр ??????39 минут 26 сек дагаад явж байлаа. Тэгээд тэр ????? ингээд дагаад явж байлаа. Тэгээд тэр орос хэл сураад тэр сургууль соёлоор нь явсан. За ингээд дүгнэлт өгч байна. Би Москвад байхдаа хамгийн дээд зэргийн соёл, боловсрол эзэмших орчинд байж соёл боловсролыг. Харин миний байгалиас заяасан чадвараар илүү шингээж чадсанаараа онцлогтой юм билээ. Би яагаад үүнийг хэл байгаа юм бэ гэвэл 2 хүн байлаа ш дээ. Манай ах бид 2 байсан. Тэгэхээр би илүү шингээснийг бодоход би тэр чадвараар илүү болсон байна гэж дүгнэхээс өөр арга байхгүй. Би илүү боловсролтой болсон. Би илүү ??????40минут 04 сек. Тэгээд би 2 юуг л ерөөсөө мартдаггүй юм. Нэгдүгээрт манай тэр хөгжмийн багш ???????40минут 26сек. Анх удаа намайг нэг эмээ хараад ???????40минут 28сек гэж хэлсэн /ярилцагч, хөтлөгч 2-уулаа инээв/. Тэр нь юу гэсэн үг гэвэл хөөрхий долоон настай гэхээр чинь Москвагын 70-н он гэдэг чинь юу юм бэ 1969 он гэхээр юу юм бэ. Маш эртнийх ш дээ. Бараг анх удаа хар үстэй одоо бодоод байхад онин бор нүдтэй би бусад хүнийг бодвол илүү бор арьстай ш дээ. Ер нь би жишээлбэл бор хүн ш дээ. Би бол цав цагаан хүүхэн биш дээ. Гэтэл Монгол дотроо цагаан хүүхэн байгаад байдаг. Ёстой үнэн. Тэгвэл би тийм биш. Би ийм ийм бор хүүхэн. Тийм бор хүүхнийг хараад хэлнэ ???????41 минут 06 сек гэдэг бол чи Орос биш гэж байгаа юм. Би Орос биш Монгол гэдгээ анх удаа ингэж мэдэрч байсан. Аа би Монгол гэдгээ ингэж мэдэрч байсан. Өшөө манайхыг хойно байхад манай мама-ын эгчийнх нь охин Сэлэнгэ байна ш дээ. Тэр жил болгон очиж тэнд бид нартай хамт амардаг байсан. Тэгэхэдээ тэр яахав дээ нэг сар дружба-ын театрт очвол очоод. Тэр ?????? 41 минут 33 сек/. Тэнд бол гадны хүн очихгүй. Зөвхөн Батбаяр бид 2 л явж байдаг байсан. Өдрийн 5-6 хоолтой. Одоо ингээд бодохоор үнэхээр жаргал. 2 дахь нь юу вэ гэхээр бид нарын тэр ????? гэж юм байсан ш дээ. Цэцэрлэг гардаг???? арай холхон. нэг удаа машинд суугаад. Ямар машин гэвэл дайны дараахан ачааны машин байсан даа. Модон кузовтай. Би тийм машины урд сууж нил ?????42 минут 04. Гэдэг чинь цэнхэр цэцгийг хэлж байгаа юм ш дээ. Нүдэнд харагдаж багтахгүй тийм ?????42 минут 13. явж байгаа юм. Тэгэхээр Оросын байгаль ямар гоё гэдгийг ойлгож байгаа юм. Дахиж би тэрэнтэй зүйрлэх байгалийг өөр оронд хараагүй. Тэр сэтгэлд үлдсэн. Ингээд л ямар гоё үнэр, ямар гоё. Тэгээд би дотроо бодохдоо ямар гоё гэж. Тэгээд бодохоор би багаасаа л гоёыг мэдрэх чадвар авсан байсан. Энэ бол зөвхөн ээж аавдаа баярлана, зөвхөн хувь заяандаа баярлана. Ингээд ийм гоё явдал болжээ. Ингээд амьдрал үргэлжилж байгаа юм. Ингээд бодохоор нэг талаасаа би их сул төрсөн, тэрний сулыгаа би их мэдэрч байгаа. Амархан ядардаг. Хүнд юм өргөж чаддаггүй. Нуруу туруу өвддөг. Ингээд янз бүрийн л юм болдог. Мэдээж ш дээ бөөр өвчтэй юм чинь тиймээ. Тэгэхээр организмд байх ёстой уураг нь шээсээр гараад байхаар чинь хүн чинь сул байнаа даа. Нэг талаасаа ингэж хэлсэн мөртлөө. Нөгөө талаасаа би ингэж хэлэх гэж байна. Миний амьдрал бол миний амьдралын хамгийн аз жаргалтай мөч мөн. За ингээд 10 нас хүртлээ тийм байсан. Энэ миний 10-н нас хүртлэх амьдрал мөн. Тэгээд яагаад би гэвэл. Хүн дэлгүүрт орж ирээд юу авахыгаа, хэдэн төгрөг гэдгийг бодохгүйгээр дуртай юмаа авдаг. Бодохдоо энэ ямар үнэтэй бол гэж боддоггүй. Ингэж амьдарч байсан. Одоо бол бид нар дэлгүүрт ороод энэ ямар үнэтэй вэ гэдгийг харна. Би хэдэн төгрөгтэй вэ гэдгээ харгалзана. Ямаршуу үнэтэй вэ гэдгийг харна. За тэгээд манай мама-гын амьдрал бол ондоо байсан. Дэлгүүрт орж ирээд дуртай юмаа ингэж явдаг. Ийм чанга сайн амьдралтай байсан ш дээ. Тэр хэрээрээ хөдөлмөрлөдөг. Хөдөлмөрлөж байж тэрнийгээ олдог гэж би ойлгож байна. За ингээд би бага насандаа бүрэн бүрэлдсэн бие хүн байсан. Намайг эвдлэхийн аргагүй тийм бүрэн бүрэлдсэн байсан. Хоёрдугаарт хамгийн гол нь ???????? 44 минут 20 сек чадвартай хүртэл тийм бүрэлдсэн хүн байсан. Би тэр хүртэл ямар ч маргаан гэдгийг мэддэггүй. Хүн болгон надад сайн би эргүүлээд хүн болгонд сайн. Нэг л тийм добрый ертөнц гэдгийг ойлгож байгаа юм. За ингээд 9-р сарын 1 гэхэд би уже Монголд ирсэн байсан. Тэгээд Монголд ирсэн байсан чинь миний тэр бүх жаргалтай мөчүүд дууссан байсан. Ингээд дууссан. Яагаад гэвэл монгол хүн, монголчууд, Монгол орон гэдэг бол хэрэв “диваажин” гэдгийгээ ярьж байгаа бол тэгвэл нөгөө “там” нь байсан. Эсрэг тэсрэг 45 минут 06 сек. Тухайлбал яасан гэвэл ингэсэн. Ингээд Монголд вагоноос буугаад аймар гайхсан. Ямар ядуу хүмүүс вэ, ямар хар хүмүүс вэ. Дандаа өндөр цагаан, том, дандаа инээмсэглэсэн, дандаа оросоор ярьсан шар хүмүүсийг хараад сурчихсан хүн чинь аймар хүмүүс харагдсан. Тэгсэн чинь мэдээж манайх машинтай байсан. Ингээд харсан чинь манай машин хар биш ногоон байсан юм. Тэгээд улаан номертой. Улаанбаатараа улаан номероор хийчихсэн. Манай папа хэвээрээ гоё байх юм. Манай мама хэвээрээ гоё байх юм. Тэгээд ингээд харсан чинь нээг их олон хүн бид нарыг угтсан. Тэр хүмүүс нь ч яахав. Ер нь яагаад гэхээр манайхыг Москвад сууж байхад Сэлэнгэгийн ээж, Хорлоо ах ч байдаг юмуу бүгдээрээ очиж л байсан. Тэгэхээр тэр харсан хүн байсан. Надад бол уу уу уу л гэсэн юм. Эргэн тойрны тэр хүмүүс аягүй аймар ядуу, аягүй хар, аягүй тийм. Тэгээд намар очсоныг ч хэлэх үү. Аймар газар очсон /ярилцагч инээв/. Нэг талаас энэ. Аа нөгөө талаас би их гайхсан. Ямар өндөр хөгжилтэй орон гэж. Нөгөө миний мэдэх могой байхгүй. Нээх гоё байшингууд харин надад үнэхээр тэр үед бодогдсон. Энэ Монголд чинь гоё л байгаа юм байна гэж бодсон. Тэгээд би маматай хамт их дэлгүүр ороод мама энэ ямар гоё дэлгүүр вэ яагаад гэхээр Оросод тийм чулуун дэлгүүр байдаггүй. Их дэлгүүр гэдэг чинь Хятад стилээр хийгдсэн. Цэвэр чулуун байшин ш дээ. Чулуун байшин гэдэг чинь нүсэр ш дээ. Дандаа шилэн юман дотор байсан хүнд чинь чулуун байшин сонин санагдалгүй яахав. Тэгэхээр ямар гоё их дэлгүүр вэ гээд би тэгхээр энд амьдарч болох юм байна гэж ойлгож байгаа юм. За тэгээд манайх амьдрах байргүй учраас 47 минут 17 сек. Тэр үед манай хажуу хавиар орос сургууль байхгүй байсан учраас 23-т оруулж байгаа юм. 23 сайн үнэхээр мундаг багш нартай. Үнэн сайн сургууль, үнэн сайн сургууль. Хэн 23-р сургуулиар орсон тэр хүн бол азтай жаргалтай. Өнөөдөр урд гарч байгаа хүмүүсийг асууж байхад тухайн үедээ 23-р сургууль төгссөн гэдэг. Үнэхээр тэр 23-р сургууль үнэхээр сайн сургууль. Багш нар нь ерөөсөө хамгийн шилдэг багш нар байсан. Тэгээд би нэг жил 23-р сургуульд сурсан. Тэр нэг жилийн дотор бол би монгол хэлийг шууд сурч байгаа юм. Тэр хэний гавъяа вэ гэхээр Цэвэлмаа багшийн гавъяа. Үнэхээр надад сэтгэл гаргасан. Үнэхээр мундаг багш. Үнэхээр миний л ойлголтоор багш хүн гэж ямар байх ёстойг.... тэр ойлголтыг бүрэн дүүрэн өгсөн. Ямар гоё хувцастай, ямар гоё зөв бодолтой, ямар гоё тэр хэлж байгаа үг, өнгө, ямар гоё тэр монгол хэлээ таньж байгаа, ямар гоё тэр монгол хэлийг үзэж байгаа. Бүх монгол хэлний цээж бичиг бичүүлээд шалгалт авч байгаа байхгүй юу. Шалгаж байгаа. Чи өөрөө ч алдаж болохгүй чи өөрөө бүгдийг нь шалгачихаад ирээрэй гэж байгаа юм. Энэ юу гэж байгаа юм бэ. Хаана байгаа арга вэ. Хаана ч байхгүй арга шүү гэдгийг. Тийм монгол хэл сурах гэж байхад шууд “Хоньчин Найдан”-г уншуулаад тэрнээс би нэг ч үг ойлгохгүй ш дээ. Дондогийн Цэгмид гуайн зохиол. Би даже Цэгмид гуайг хараад энэ хүн “Хоньчин Найдан”-г биччихээд яагаад ийм байгаа юм бол гэж гайхаж байсан. Миний ойлголтоор улс төрч гэдэг бол нэг зохиолч гэдэг бол өөр гэсэн ойголт байна. Тэгээд би гайхаад нэгдүгээрт энэ. Хоёрдугаарт бүх зохиолч нар миний ойлгож байгаагаар хөгшин нас барчихсан. Энэ хүн яагаад амьд байгаа /ярилцагч инээв/ юм бэ гээд гайхаад. Тэгсэн ч гэсэн энэ хүний “Хоньчин Найдан” зохиол ямар их вэ. Тэгээд би ямар ч гэсэн тэр хөөрхий “Хоньчин Найдан”-г ингээд ойлгодог болсон. Дээр үед ингээд хөөрхий зайлуул ганцаараа ээж аав нь ингээд....хувьсгалаас өмнө л болж байгаа үйл явдал л даа. Хонинд яваад л тэр олон сүрэг малаа маллаад л тэгээд хөөрхий минь ирээд л. Бүдэг санаж байгаа юм л даа. Мөн сүүлийн сайн санаж байгаа юм нь. “Хүжийн гэрэл”-д гэсэн нэг зохиол.
Хишигсүрэн -
“Хүжийн гал”.
Батжаргал -
“Хүжийн гал”. Энийг би дандаа монголоор уншисан. Тэгэхээр би “Хоньчин Найдан”-г муу ойлгосон болж таарж байгаа юм. Тэр “Хүжийн галд” гэдгийг би сайн ойлгосон. Тэр юу гэдэг вэ гэхээр. Хүүхэд хичээлээ хийхдээ хүж асааж хичээл хийж байсан хувьсгалаас өмнөх хэцүү хүнд амьдрал. Тэр Кариланка эд нарын хувьсгалаас өмнөх орос оронд хүүхдүүд яаж зовж байсан энэ тэр зохиолуудыг аль хэдийн уншчихсан байсан. Тэгээд ер нь хүлээж авахад их ойролцоо зохиолууд байсан шүү. Тийм их...одоо ухаандаа “Хоньчин Найдан” “Хүжийн гал” гэдэг зохиолууд бараг л тэр Кариланка-гын стилээр биччихсэн гэхэд ер нь хэлсдэхгүй. Би тэгээд яаж ойлгосон гэвэл хожим нь би “Монголын нууц товчоо”-г уншихад нэг ч үг ойлгож чадаагүй. Тэгэхээр жинхэнэ монгол зохиол гэдгийг аа иймэрхүү зохиол гэж ойлгодог. Тэгэхээр юу гэж байна гэхээр тэр орос стилээр бичигдсэн болж таарах нээ. Тэгэхдээ тэр “Хүжийн гал” их хөөрхөн. За ингээд би тэр Цэвэлмаа багшийн ачаар 23-р сургуульд сурч монгол хэл сурсан. Энэ бол миний хамгийн том гавъяа. Хоёрдугаар Оросууд багш нар нь шударга учраас дандаа намайг “энэ сурагч сайн” “энэ сурагч мундаг” “энэ сурагч чадалтай” “энэ сурагч соёлтой” “энэ сурагч хамгийн сайн” гэж ингэж хэлэхээс аргагүй байсан учраас бид нар шударгаар ажилладаг. Ер нь хамгийн том аз бол ээж ааваасаа гадна сайн багшийн аз. За ингээд би сайн багшийн гар дээр очсон нарийн нарийн юмаа би хэзээ ч мартахгүй. 23-р сургуулийн миний анхны багш намайг дандаа харж хамгаалдаг ингэдэг. Гэтэл үүний зэрэгцээ намайг хамгийн сайн сургаж авсан нь монгол хүүхдүүд. Тэнэг, бүдүүлэг, зэрлэг, маш ааштай, маш стотел, тэгээд хайр найр гэдгийг мэддэггүй. Би бодоход бүгдээрээ ээж аавгүй өнчин гэж ойлгож байсан. Хожим нь бодож байхад 23-р сургуульд дандаа сайд дарга нарын хүүхдүүд байж байсан юм байна. Хожим нь би ойлгож байсан. Гэхдээ ямар сонин хүмүүс вэ гэж бодож байсан. За ингээд Галбадрах гэдэг хүүхэд миний хөлрүү цохиход би ерөөсөө мөчөөгөө өгч болохгүй гэж бодсон. Миний характер тийм байсан юм уу. Мэдэхгүй би ерөөсөө ингээд мөчөөгөө өгөхгүй гээд. Мама намайг авах гээд ирсэн л дээ. Тэгэхэд манай мама том гэдэстэй. Би тэрнийг жирэмсэн гэж мэдэхгүй ш дээ. Би мама-гаас асуусан мама яагаад таны гэдэс ийм том байгаа вэ гэхээр. Ээжийнх нь гэдэс өвдсөн учраас ийм том байгаа юмаа гэсэн хариулт өгсөн /ярилцагч инээмсэглэв/. Тэгэхээр би 10-н насандаа.....тэгэхэд уже 10-н настай байсан. Аа Энхээ бол намайг уже 12... үгүй ээ 11-тэй байхад гарсан. Тийм 11 настай байхад гарсан. Яагаад гэхээр манай дүү 1971 оны 11-р сарын 22-нд гарсан. Би бол монгол сургуульд 1970 оны 9-р сарын 1-нд орсон. За ингээд. Манай мама....надад амьдрал шууд баргар харагдаж эхлэж байгаа юм. Тэгээд ингээд хүмүүс нь ядуу, орчин нөхцөл нь шаргалтаад л ингээд тоос шорооноос өөр юмгүй. Одоо ингээ ярихаас ч дургүй хүрмээр. Ярихын ч хүсэхгүй байгаа байхгүй юу. Тэгээд миний тэр идэж ууж байсан юм юу ч байхгүй. Ерөөсөө ингээд л амьдрал баргар болдог юм байна гэж ойлгох хэрэгтэй. Тэгсэн хэрнээ манай мама, папа-ын нэг гавъяа байна. Яаж хүүхдээ дагуулж ийм түвшинд нь байлгах уу гэж их зүтгэдэг байсан. Тийм болохоор аль болох хагас бүтэн сайн өдөр “Нүхт”-руу аваачдаг байсан. Тэнд очихоор ахиад л бүх юм нормоороо. Бүх хүмүүс хоорондоо оросоор ярьдаг, хүндэтгэдэг, хайрладаг, их аятайхан ханддаг. Бүх юм нь элбэг дэлбэг кино,ший үздэг нэг тийм. Тэгээд дахиад л сургуульдаа очдог. Тэгсэн мөртлөө л тэр сургуульдаа дуртай. Яагаад гэвэл нэгт юм мэдэж авахын тулд. Хоёрт бол ерөөсөө л монгол хэл сурахыг бодьё. Тэгээд би юу гэж бодсон бэ гэхээр Монгол гэдэг бол хүмүүжлээрээ авахаас гадна сурч мэдэх юм байдаг юм билээ. Тэгэхээр тэр монгол хэлээ сурчих юмсан. Монгол хүүхдүүдийн дунд орчих юмсан. Тэгэхдээ би ийм л болж болохгүй шүү гэсэн. Би ямар ч байсан урд ангидаа ороод ийм л хүн байж болохгүй гэсэн жишээг авсан. Ийм харамч, ийм зэрлэг, ийм багш нарын урдаас цор цор хийдэг, ийм муухай хар царайтай, ийм уранхай хувцастай, гутлаа арчаагүй, шүлсээ хаядаг, нус, цэрээ хаядаг, багш нарын урдаас цор цор хийдэг, дэвтэрээ хайрладаггүй, өөрийнхөө төлөө явдаггүй. Ээж аавыгаа боддоггүй. Хажуу хавинхаа хүнийг хүндэлдэггүй. Үгэнд ордоггүй. Муу сурдаг ойлгодоггүй, тэнэг ийм байж болохгүй гэсэн жишээ надад байсан. За тэгэхээр би ийм байж болохгүй. Би дээр байх ёстой гэсэн бодол орсон.
Хишигсүрэн -
Танай ангид хэн хэн байсан бэ?
Батжаргал -
Тэгэхээр манай ангид Дэлгэрмаа байсан, Жаргалсайхан байсан. Ц.Жаргалсайхан байсан. Тэгээд Оюунцэцэг байсан, Энхтуяа байсан. Харин хожим нь тэд нар надтай дайралдахаараа дандаа надтай сайхан харьлцадаг. ТЭр миний хамгийн гоё юм. Чи намайг таньж байна уу гээд. Одоо ухаандаа чи манай ангийнх гэж хэлэхгүй байж болно ш дээ. Тэгсэн чинь дайралдах болгонд чи манай ангийх ш дээ гэдэг. Тэгээд би юу гэж ойлгосон бэ гэхээр би тэр ангид зохих хэмжээгээр аятайхан байж чадаж байсан болж таарах гээд байна. Би тэгэхээр тэнд хүнтэй нийцэх чадвартай байсан гэдгээ ойлгож байгаа юм.
Хишигсүрэн -
Яагаад вэ?
Батжаргал -
Яагаад гэхээр дараа нь чи манай ангийнх мөн байна гээд. Үүнийг хэлэхгүй байж болно ш дээ. Тэгэхэд хэзээ ч тийм юм хэлэхгүй. Энэ чинь манай ангийн хүн байна гээд. Тэгээд би тэр үедээ анх юуг ойлгосон гэхээр. Чадалтай чадвартай хүнийг жаахан доош нь хийдэг юм байна гээд. Яагаад гэхээр хүүхдүүдээ та нар хамгийн сайн сурагчийг та нар гар өргөөдөх гэсэн чинь миний төлөө өргөөгүй. Тийм. Тийм учраас би юу гэж ойлгосон бэ гэхээр чадалтай ийм хүүхдийн төлөө л ерөөсөө өргөдөггүй юм билээ. Тэрний эсрэг би юу гэж хэлэх гэсэн гэхээр. Бид нар??????56 минут 08 сек. орчихсон хойноо хэн хамгийн сайн бэ гэхэд бүх ангиараа Жаргал гэж өргөж байсан. Тэгэхэд миний зургийг шууд ингээд сургуулийн самбарт гаргаж байсан. Тэр битгий хэл Кто саме красивый гэж асуухад Жаргал хамгийн хөөрхөн царайтай гэж байсан. Эд нар бол худлаа байсан. Хамгийн хөөрхөн царайтай байгаагүй. Тэгэхдээ монгол хүүхдүүдээс хамгийн царайлаг хэн бэ гэхэд намайг гэж байсан. Дараа нь зөвхөн ээж аав нарыг нь цуглуулж та нар хэнийг хамгийн красивый девочка гэж хэлэхэд. ????? 56 минут 42 сек. Гэж хэлж байсан. Энэ бол миний санаагаар худлаа гэж бодож байсан. Гэхдээ би шударга зантай. Тэгвэл 23-т бол би зовж байсан. Заримдаа зовлон гэж бодож байсан. Тэгээд л миний хөлийг цохиж байсан. Миний юмыг хулгай хийж байсан. Миний дэвтэрийг хулгай хийж байсан. Миний юмыг надад хэлэхгүйгээр хуулж байсан ч гэдэг юмуу /ярилцагч инээв/. Гэх мэтчилэнгээр. Тэгэхээр нь би тэр гэртээ байдаг хувцас мувцасаа өмсөдөггүй. Ингээд нэг ёсондоо бас нэг жаахан дарж явах ёстой юм байна гэдгийг ойлгосон юмуу яасан юм бэ. Тэр бол их буруу юм байна л ээ. Ямар ч байсан миний сэтгэл санаанд асар том цохилт өгсөн. ??????? 57 минут 29 сек. Яагаад би тэр депресээс хурдан гарсан бэ гэхээр жаахан дүү гарсан учраас тэр шууд депресээс гаргачихаж байгаа юм. Хоёрдугаарт бас нэг хэлэхэд тэр ангийнхан бол бас их тийм муухай хүүхдүүд биш байсан. Одоо бодоод байхад намайг ингээд л алагдаж байсан биш. Зодож байсан биш. Арай л тийм биш л дээ. Тэгэхдээ би тэр хөлрүү цохисон хүүхдийг би шууд зууж байсан. Яагаад би зуусан гэхээр. Энэ хулчгар, мэдлэг муутай дурак байж байж миний хөлийг цохих ёсгүй гэж. Тэгээд манай мама намайг авах гээд хүрээд ирж байгаа юм. Тэгэнгүүтээ би мама-гаа харангуутаа цүнхээ аваад том цүнх ш дээ. 4-р ангийн хүүхэд чинь аягүй том цүнхтэй явна. Тэр том цүнхээрээ Галбадрахыг цохисон. Тэрнээс хойш миний юманд нэг ч хүүхэд хүрээгүй. Яагаад гэвэл ингэж өшиглөвөл би ингэж цохино гэдгийг ойлгуулсан. Гоё байгаа биз?
Хишигсүрэн -
Аанхаан.
Батжаргал -
Тэгээд тэрний дараа шууд 1972 онд элчингийн дэргэдэх СОТ-3-ын хөрөнгөөр шууд Оросын 3-р сургууль.....аан.....
Хишигсүрэн -
Баригдаад аа.
Батжаргал -
Баригдаад. Би шууп тийшээ ороод. Яг л усанд ингэж орж гоё шумбаж байгаа юм шиг тийшээ ороод. Тэр хамгийн жаргалтай байсан. Тэр 3-р сургуулийн онцлог юу вэ гэхээр дандаа дэд эрдэмтэдийг авч ирсэн байсан. Биологийн дэд эрдэмтэн, түүхийг болохоор түүхийн ухааны дэд эрдэмтэн. Математикийг болохоор математикийн дэд эрдэмтэн. Ингээд тэр олон багш нараас ухаандаа 3-н хүн нь дэд эрдэмтэн байна гэдэг бол тэр сургууль ямар чадалтай байсныг харуулж байгаа байхгүй юу. Хожим нь манай дүү сурч байхад тэр багш нар нь байхгүй. Уже ондоо болсон байсан. Тэгэхээр тэр сурч байсан хүүхдүүд үнэхээр шилмэл байсан. Аргагүй. Тэр үедээ 23-р сургууль ч гэсэн үнэхээр чистный байсан. Яагаад гэхээр тэр хоёр сургуульд алдаа байсан гэж хэлэхгүй. Одоо бол 23-р сургууль байхгүй. Ер нь манайх сургуулийн системээ алдсан. Тэгвэл миний тэр үедээ сурч байсан 23-р сургууль ч чанга 3-р сургууль ч гэсэн чанга. За ингээд их биологиор, химиэр, түүхээр, Орос хэлээр, литратураагаар тэргүүлж эхлэж байгаа юм. За миний хамгийн онцгүй сурч байсан нь математик, геометр, хэл жаахан муухан тэрсэн мөртлөө би сайн онц сурдаг. Би дургүй л байхгүй юу. Аа нөгөө хичээлүүддээ дуртай. ????????01 минут 19 сек. Тэгээд бас юу анзаарсан гэхээр манайх 14-н монголтой байсан байхгүй юу. Тэгээд л би ганцаараа урд орос охин Ларисатай суудаг. Бусад бүх монголчууд ард суудаг. Тийм сонин. Зарим нь унтдаг. Зарим нь тамхи татдаг. Дараа нь хэлж байсан байхгүй юу /ярилцагч инээв/. Тэгээд би юу гэж ойлгож байсан гэхээр хаана ч явсан энэ монголчууп заавал хойно ингэж юу яадаг. Заавал ард нь явдаг. Тэгээд ингээд ангийн зовлон ярихаараа нөгөө л Энхбаяр, Чулуунбаатар гээд яриад эхэлдэг. Тэгэхэд би бол тийм биш дандаа Орос хүүхдүүдтэй сууж байдаг. Тэгэхээр би тэр монголчуудтайгаа нийлээд явж байсан бол яах ч юму билээ тийм ээ. Өнөөдөр би энэ дашрамд хэлэхэд манай бүх ангийхнаас хамгийн сайн ангид төгссөн нь би ганцаараа. Үлдсэн бусад бүх хүүхдүүд....?????? 01 цаг 01 минут 45 сек. 23-ынхан намайг манай ангийнх гээд сүүд болоод би үнэн сэтгэлээсээ баярладаг. Даже би нэрээр нь би хэлье. Хүний нэр сайн тогтоодог учраас. 23-ынхан хөөх Батжаргалаа чи манай ангийнх байна ш дээ. Гэтэл 14-р сургуулийнхан. 23-ынхаа дунд би 3-р сургуульд их олон жил болсон. Гэтэл хүйе хаая гээд тийм юм байхгүй. Зөвхөн тэр үед чадалтай хэдэн хүүхдүүд байсан байхгүй юу. Энхбаяр ч гэдэг юмуу. Тэр л хоорондоо бид нар ингэж ярилцадаг. Нөгөө нэг сул сул байсан хүүхдүүд байхгүй. Даже хамгийн сул байсан охин Даарий. Тэр юугаараа сул байсан гэхээр. Физик дээр жишээ нь сул гардаг. Тийм охин байна л даа. Тэр дайралдахаараа мэндэлдэггүй гээд бодчих. Тэр мэдээж хордсон ойлгомжтой. Гэхдээ тэр хамаагүй ш дээ. Худлаа ч гэсэн мэндлэх хэрэгтэй. Тэгэхээрээ л би юу гэж багадаа ойлголт төрсөн гэхээр. Монголчууд ерөөсөө болдоггүй. Их муу хүмүүс гэсэн. Тэгэхээр багш нар ч цугласан гэсэн намайг тэнэг гэж ярих хүн байхгүй гэж ойлгодог. За ингээд би сургууль төгссөн юм. Ингээд сургууль төгсөнгүүтээ. Тэгээд миний амьдрал сонин байсан. Би дүүгээ ч хараад сургулиа ч төгссөн. Бусад хүнийг бодвол би арай өөр амьдралтай. Бусад хүмүүс ерөөсөө ингээд харахад гадуур тэнэж байдаг. Ингээд цонхоор харахад дандаа тэнэж байдаг. Тэгээд даже тэнээд манайд орж ирээд юм хум идчихээд дахиад тэнэдэг /ярилцагч нар инээлдэв/. Та нар юу хийдэг юм бэ гэхээр мэдэхгүй. Тэгээд би бага байхдаа хүний урд юм тавихдаа харамладаггүй байсан. Уг нь чинь ээж аав олсон юм чинь ингэж болохгүй ш дээ. Тэгэхэд чинь тэр үедээ би тийм ????01 цаг 03 минут 50 сек байсан байхгүй юу. Одоо нэг ёсондоо миний хүмүүжил тийм байсан. Манай аав ээж орж ирсэн хүн болгонд юм өгдөг тийм л айл байсан. Тэгэхээр би эргүүлээд л өгдөг байсан. Одоо бол би хэнд өгөх вэ хэнд өгөхгүй вэ гэдгийгээ мэднэ. Жишээ нь манайх хөдөө телевиз байхгүй гээд манайх ганц телевизортой байхдаа телевизээ явуулаад телевизгүй үлдэж л байсан. Гэх жишээтэй. Тэгээд л мама өөрийнхөө гоё костюмаа ингээд л лакан ботинк авч өгөөд л гэх жишээтэй. Манайх нэг байр байсан ш дээ. Тэр байраа Сэлэнгээгийн ээжид өгч байгаа юм. Дахиад тэр байр манайд ирээгүй. Бид нар тэр байраа авъя ч гээгүй. Тэгэхэд манай байртай болонгуутаа их дэлгүүрийн хажууд 3-н өрөө байр авчихаж байгаа ш дээ. Ингэж явж байсан. Тийм болохоор эргээд тэр нь өнөөдөр эргээд тэр нь эргэж олдохгүй байгаа болохоор өнөөдөр ингэж хийх биш юм байна гэж ойлгож байгаа юм. Тэгэхээр би юу гэж хэлдэг вэ гэхээр. Ингэж хэлдэг байна. Ерөөсөө 23-р сургуульд би хичнээн тийм сэтгэлзүйн цохилт авсан ч гэсэн миний бие хүнийг нуглаж хуглаж чадаагүй. Яагаад уу гэхээр би 3-р сургуульд орохдоо хэвээрээ жавхаатай, золбоотой, инээмсэглэсэн. Хүүхдүүдтэй нийлэмжтэй байдаг тийм л байсан. Тийм болохоор ерөөсөө ямар нэг юм болоогүй. Тэгэхэдээ нэг жаахан. Тэгэхдээ тэр надад ямар хамаа бйахав. Зүгээр л гэж боддог. Би ангийнхнийгаа харахаар баярладаг. Зүгээр л би юу гэж бодож байсан гэхээр. Бага байхдаа Монголд ядаж нэг удаа ирэх ч юмуу. Эсвэл Монгол гэж ийм орон байдаг шүү. Эсвэл монголчууд жаахан хэцүү хүмүүс шүү гээд ойлгуулаад явчихсан бол. Гэхдээ юу ч болсон юу гэж тэгж хэлэх вэ дээ. Хүүхдүүдээ суулгаад л монголчууд хэцүү шүү. Хүн муутай шүү. Ер нь жаахан ёс суртахуунгүй шүү гэж ингээд хэлчих хүн байхгүй шүү дээ тийм ээ. Аа одоо бол би хүүдээ жишээлбэл хэлж байгаа. Хэлж байгаа. Яагаад гэвэл бас үнэн юмны шалгуурыг хэлж байхгүй бол хүүдээ би өөрийнхөө хувийн үнэлэмжийг өгчихдөг. Гэтэл нийгэмд гарахаараа нөгөөдөх нь өөр байдаг. За ингээд л хэлдэг. Монголчууд шударга биш хүмүүс шүү. Бялдууч шүү, залхуу шүү. Юмыг аль болохоор хялбархан замаар их юмыг бэлнээр хурдан авч байх ийм үлгэрийн сэтгэлгээтэй шүү. Аа тэгээд хүнлэг биш шүү. Тэгээд бас ёс суртахууны жаахан доголдолтой шүү гэж хэлдэг. Харин миний хүү мэдэрдэг байх ёстой. Харин хараахан охиндоо би үүнийгээ ярьж эхлээгүй байгаа. За ингээд 3-р сургуулийн маш өндөр амжилттай төгсөж. Тэгээд миний өмнө ирээдүй нээлттэй, гэрэлтэй нэвт онгорхой гэж бодож байсан. Тийм өндөр сэтгэлгээтэй би байж л дээ гэж би одоо ойлгоод байгаа юм /ярилцагч инээв/. Хожим нь тийм бишээ гэдгийг хэрвээ бодож байсан бол ямар ч байх байсан юм билээ дээ. Гэтэл би яг 10-н жилийг төгсөхдөө. Миний өмнөх бүх хаалга нээлттэй. Миний чадахгүй барихгүй юм гэж байхгүй. Бүх ертөнцийг өөдрөгөөр хүлээж авдаг байсан онцлогтой. За ингээд...болж өнгөрсөн 10-н жилийг дүгнэж болох юмаа. За тэгээд одоо ингээд хэлэхэд миний бага нас хамгийн аз жаргалтай үе байсан гэдгийг хэлнэ. Дахиж миний амьдралд ийм аз жаргалтай үе байгаагүй. Байгаагүй гэдгийг би хэлнэ. Сайхан гоё гэр бүлтэй, сайхан гоё өөрөө соёлтой боловсролтой чадалтай. Өөрийгөө хөгжүүлэх боломжтой. Сайхан ээж аавтай, хөөрхөн дүүтэй, гоё амьдралтай. Ингээд бага нас шиг ингэж гоё аз жаргалтай байсан шиг үе надад дахиж хэзээ ч байгаагүй. Хэзээ ч олдохгүй гэдгийг ойлгож байгаа юм. Хүн үүнийг ойлгодог байсан сан бол. Бага байх үедээ цаг минутаар үнэлэх байсан. За би дүгнэлтээ хэлсэн шүү.
Хишигсүрэн -
Аан за. Ингээд 10-н жилдээ.....
Батжаргал -
Ещё би дүгнэлтээ дуусгачихъя.
Хишигсүрэн -
За ингээд 10-н жилийн сургууль төгссөн....
Батжаргал -
Төгссөн. 3-н том дүгнэлт хэлсэн ш дээ. Маш товчхон хэлэхэд энэ. Миний бага нас миний амьдралын хамгийн аз жаргалтай үе байсан. Би 10-н жил төгсөхдөө би бүхнийг чадна. Миний өмнө бүх юм нээлттэй гэж ертөнцийг аягүй их өөдрөгөөр хүлээж авч байсан хоёрдугаарх нь энэ. Дүгнэлт и гурав миний гэр бүл ямар сайхан гэр бүл вэ. Надад ийм гоё боломж олгосон би ямар ховор аз жаргалтай хүн бэ гэсэн ийм дан нэг ч эсрэг санаа байхгүй. Ийм дандаа цагаан, ягаанаар ийм байдлаар 10-н жилээ төгсөөд ингээд дуусч байгаа юм.
Хишигсүрэн -
Би нэг асуулт тавъя.
Батжаргал -
За.
Хишигсүрэн -
Та Леннинградын Их Сургуулийн Философийн ангийг төгссөн хүн тийм ээ, яагаад философичийн ангид элсэх тохиолдол болчихов энд сонголт байсан уу?
Батжаргал -
Конечно сонголттой. За.
Хишигсүрэн -
За.
Батжаргал -
Би ямар ч шалгалтанд бэлддэггүй бүтэн жил сурсан чадвараараа л ордог байсан. Хүүхдүүд ингээд шалгалтаар их юм уншаад байдаг. Би бол тэгдэггүй. Яагаад гэвэл надад тийм чадал байхгүй. Ингэж суугаад....надад тийм эрүүл мэнд байхгүй. Одоо ухаандаа өглөөнөөс орой хүртэл. Тэгэхээр ухаандаа би өдөр дутмынхаа хөдөлмөрөөр мэдлэгээ олж авсан. Хоёрдугаарт ингэж гуравхан хоногын дотор бэлдээд орж байгаа мэдлэг бол мэдлэг биш ш дээ. Тэгвэл би бэлдэхгүй ингээд л орчихдог тэгэхэд надад Чеховын юу ирсэн. Би тэр Чеховын уйлтал нь ярьдаг. 3 хоногын өмнө уншисан Чехов бол сэтгэлд буухгүй ш дээ. Тийм. Тэгэхээр би олон ?????? 01 цаг 10 минут 20 сек. За ингээд хэрэв би химийн факултетийн хими биологийн факултетийн хичээлд би явдаг. Олипиадад оролцоод би 3-р байранд орж байсан юм. Дараачийнх нь болохоор түүхийн факултет тэрэнд нь би илтгэл тавьдаг. Миний илтгэлийг уралдаанд явуулаад тэр нь бүр нэгдүгээр байр эзлээд тэр нь надад эргээд ямар билээ хөөрхөн шагнал өгсөн. Би 10-р ангид имперализмын шинжүүд, капитализмаас имперализмд шилжих ямар шинж байдаг уу гээд асуухад гараа өргөөд зогсохоор манай багш чи яаж энийг мэдэж байгаа вэ гээд чи яаж ингэж ойлгож байна гэж асуудаг байсан. Тэгэхэд би 10-н жилд 16-н настай тэгсэн мөртлөө би манай мама, папа-гын ширээн дээр энэ талын номнууд их байдаг. Энгийн жижигхэн хүүхэд уншихад маш ойлгомжтой Леннин маш хялбар бичдэг. Уншдаггүй хүнд л хэцүү санагдаж байсан байх. Уншиж сурсан хүн бол хялбар. Тэгээд 2-рт аль уже Сталины номын санд Леннинын үеийн зохиолуудыг тайлбарлсан ном байдаг байсан тэрнийг багш хэлээд өөрт нь байхгүй. Номын санд суу гэхээр нь би 10-н жилд уншаад том хүний номыг уншаад сууж байсан. За ингээд 10-н жилд ?????? бичлэг-1, 01 цаг 12 минут 26 сек. ийм 2 том номын уншчихсан л байсан байхгүй юу даа. Тийм болохоор капитализмаас ипераризмд шилжсэн шинж нь энэ гээд дугаарыг нь хүртэл....нэгдүгээрт нь энэ, 2 дахь энэ гээд хариулсан. Тэгэхэд багш намайг чи яаж ингэж ойлгож байна гэсэн. Тэгээд тэрнээс хойш намайг үнэхээр......тэгэхэд манай ангийнхнаас нэг ч хүн....манай хүүхдүүд зөвхөн хаана дайн болсон, хэн ялсан, дараа нь яасан гэдгийг мэддэг. Би тэрнийг нь мэдээд илүү юуг мэдэж байсан бэ гэхээр тэр Францад гарсан хувьсгал нь федолизмаас капитализмд рүү шилжсэн. Тэр нь энийгээ чирж шилжсэн гэсэн иймэрхүү юмыг ойлгодог. Тэгээд нэг удаа багш намайг би бүр тэрнийг санадаг юм. Би хэнийг самбарт дууддаг юм билээ гэж ингэж ингэж байснаа намайг дуудахгүй юу. Тэгсэнээ надаас аягүй их юм асуусан. Тэр төмөр зам ямар төмөр замд нийлж ямар хөдөлгөөн гарсан тухай асуусан. Тэгэхээр чинь би тэрнийг нь мэддэггүй. Би хэдийд нь хэн яаж хаашаа явсаныг мэдэх юм бэ. Тэгэхээр нь би ерөөсөө тэр төмөр зам хаашаа яаж явдагыг мэдэхгүй гээд багшид хэллээ /инээв/. Тэгсэн чинь өө чи чинь яагаад гэрийн даалгавараа бэлдээгүй юм уу гэлээ. Би ерөөсөө муу, дунд авч үзээгүй сураагүй. Тэгэхээр юу гэж надад дунд тавих уу гэж инээд хүрээд байсан. Багш надад дунд тавьна гэхгүй юу. Үгүй ээ яагаад гэсэн үгүй ээ чи тэр төмөр замд болсон байлдааныг мэдэхгүй учраас гэлээ. Тэр байлдаан надад хамаагүй гээд хэлчихсэн /инээв/. Тэгсэн чинь /инээв/ тэгвэл чи тэр капитализмыг имперализм болсоныг мэдэж байна уу тэрнийгээ ярь гэлээ. Тэгээд та надаас 1 дэх 3 дахийг асуусан би 2 дахыг нь яриагүй ш дээ гэсэн. Тэгсэн багш надыг харсанаа хүүхдүүдээ би ер нь онц тавьлаа сууж бай цаанаа чимээгүй бай. Яагаад онц тавьсан. Энэ тэр хөдөлгөөнийг нь мэдэхгүй байж болно. Та нарын ойлгоогүй юмыг ойлгосон байна. Хожим нь манай ангийнхан зөвхөн Монголчууд ш дээ. Хоорондоо Жаргал дүн гуйдаг гэж ярьж байсан. Оросууд бол намайг хүндэтгэдэг. Тэгээд бүх юмыг ойлгодог. Хамгийн гол нь цаана нь ямар учир байгааг их олох гэж яаж байсан. За ингээд ямар ч байсан би ингээд 10-р ангиа төгссөн. Манай багш ?????? бичлэг-1, 01 цаг 15 минут 31 сек. За ингэж тасралтгүй ярьж байгаа хүнд ямар дүн тавих уу тиймээ. Би нэг ч бодлого бодож чадахгүй тэгээд би яагаад гэвэл би бусад хүүхдүүд чинь ингээд....би нэг хүүхэд рүү ярихад л өдөр шөнөгүй уншиж байна гэдэг. Надад тийм чадвар байхгүй боломж байхгүй. Яагаад уу дүүгээ харах хэрэгтэй, дүүгээ гадаа гаргах хэрэгтэй. Хоёрдугаарт бэлдээд тавьсан хоолыг халбагадаад өгчихөөрэй гэнэ тэгэхээр надад хаана тийм зав байх юм бэ. Хоёрдугаарт удаанаар гэнэтхэн олон юм унших нь тийм эрүүл мэндийн боломж байхгүй. Хурдан ядардаг, унтчихдаг. Тэгээд л байгаагаараа шалгуулаад гараад ирнэ. Тэгэхдээ яахав манай ангийхан дажгүй хүүхдүүд байсан. Яахав дээ би оросоор илүү ярьдаг. Би тэдэн шиг биш учраас арай өөр ханддаг байсан. Одоо том болсон хойноо мэндлэхгүй байгаа юм чинь яахав дээ. Тэрнийг би тоох ч үгүй. Тухайн үедээ дажгүй байсан. Төрсөн өдөртөө хүүхэд уриад л. төрсөн өдөр болоод л очоод л. Гэхдээ би тэд нартай нийлж архиддаггүй л байсан байхгүй юу. Архи уудаггүй тамхи татдаггүй. Аймар элементарны нэг охин 10-р ангид жирэмсэн болчихсон. Багш намайг төгсөж байхад ингэж хэлсэн чи математикийн хүн биш чи гуминатарный чиглэлийн хүн. Би математикаас жаахан айдаг. Яагаад гэвэл тэр тооны утгыг би ойлгодоггүй. Одоо бол би тооны утгыг ойлгож байна. Тэр үедээ бол тооны утгыг ерөөсөө ойлгодоггүй. Тэгсэн хэрнээ би боддог чаддаг. Тэгсэн хэрнээ ойлгодоггүй байсан. За ингээд төгссөн чинь эхний 4-т би орсон юм. Эхний 4-т багтсан. Папа надыг эдийн засагч болоорой гэхгүй юу. Одоо бодоод байхад эдийн засагч болсон бол мөнгөтэй сууж байхгүй юу. Тэгээд миний араас орсон 2 хүүхэд тэр ангийг авсан л даа. Дажгүй. Амьдрал нь дажгүй унаган хэлтэй. Тэр үедээ би их бие муутай. Аав ээжээсээ салдаггүй. Хамгийн гол нь би ээж, ааваасаа бие дааж явж чаддаггүй. Гэрсэг бие ийм хүүхэд байсан. Тэгсэн мөртлөө хүнтэй ярих харилцах чадвартай мөртлөө биеээрээ ингэж ийш тийшээ явдаггүй. Жишээлбэл папа бид 2 алхаад нүхтээс доошоо 3 км алхахад би буцаж бараг чирэгдэж ирж байсан. Тэгэхээр би ядруухан биетэй байсан байж таарч байгаа биз дээ. Ханиад хүрнэ. Амьдралд сайхан эмнэлэгт эмчлүүлэх, сайн дэлгүүртэй байх, өөрийн мөнгө төгрөгтэй байх нь чухал. Өөр юм байхгүй. Ингээд байж байсан чинь Индраа гуай төгсөлтийн комисын гишүүн байсан. Тэгээд хэлэхгүй юу. Танай ангийн багш чамайг энэ гүн ухааны юманд авъяас чадвартай. Чи ер нь философи руу явбал яасан юм бэ гэсэн. Тэгэхээр нь за тэгье тэгье гээд Леннинградын Улсын Их Сургууль руу философийн ангид орсон. Хэрэв миний бага нас миний амьдралын хамгийн аз жаргалтай үе байсан юм бол. Тэгвэл оюутан нас бол миний идэр насны хамгийн аз жаргалтай үе гэж хэлж болно. Үнэхээр Леннинградад гоё байсан нэг талаас. Тэгсэн мөртлөө би мама папа-гаас мөнгө авдаггүй. Онгоцны билетээ хүртэл өөрөө авдаг. Тэр үед чинь хэн надад мөнгө өгөх юм бэ. Ямар тэр үед тийм юм байсан биш. Ядахдаа Москвад байсан бол өөр хэрэг. Москвад байсан хүмүүс бол......манай мама, папа наймаа хийдэггүй. Тэгж наймааны юм явуулдаггүй. Ерөөсөө тийм юм байхгүй. Дандаа би өөрөө зохицуулаад явдаг. Нэг үгээх хэлэх юм бол би 17-н наснаас ачаан дээрээ ирж байна. Надад ямар аз од байсан бэ гэхээр намайг шууд профессор Вильсон гэсэн хүн өөрөө удирдаж эхлээд тэгээд сайн багшийн чадвараар миний
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.