Batjargal
![](../assets/images/interviewees/990079.jpg)
Basic information
Interviewee ID: 990079
Name: Batjargal
Parent's name: Zagasbaldan
Ovog: [blank]
Sex: f
Year of Birth: 1960
Ethnicity: Halh
Additional Information
Education: higher
Notes on education:
Work: teacher, 'Maksim'
Belief: Buddhist
Born in: Sühbaatar sum, Ulaanbaatar aimag
Lives in: Sühbaatar sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: engineer
Father's profession: stastistical economist
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
family
education / cultural production
foreign relations
authority
illness / health
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Хишигсүрэн -
Өнөөдөр Батжаргал бид 2-ын 2 дахь удаагийн уулзалт,2дахь ярилцлага эхэлж байна.Би өөрөө мэддэг. Батжаргал гуайн аав нь эдийн засгийн харилцан туслах зөвлөлийн орлогч даргын ажил хийж байсан улсын төлөвлөгөөний төв газрын дарга байсан социализмын үед амьдарч байсан хүн байгаа соц-ын үед эрх мэдэлтэй, албан тушаалтай хүний амьдрал ямар байсаний албан тушаалтан хүн албан тушаалын байдлаар ажилчидтайгаа яаж харьцдаг байсан эрх мэдэл нь яаж хэрэгждэг байсийн эрх мэдэлтэй хүн эрх мэдэлгүй хүний өдөр тутмын ялгаа яаж илэрдэг байсийн би их олон асуулт зэрэгцүүлээд тавьчлаа
Батжаргал -
Тийм байна.
Хишигсүрэн -
Гэхдээ та нэг ер нь ийм байдлаар ярих байх 2лаа ярилцлаганыхаа явцад тодоруулаад
Батжаргал -
би зөв ойлгосон уу манай аав гэж ямар хүн байсий тэгээд Би бүх албан тушаалтны тухай ярихгүй.
Хишигсүрэн -
Ааваараа дамжуулаад тэр үеийн албан тушаалтны талаар ярьвал тээ
Батжаргал -
Тэгэхлээр энд нэг нюанс байгаа юм.Би 1-рт бүх албан тушаалтан ямар байсан гэдгийг дүгнэж болж байна.Тэр дундаа манай паап ямар онцлогтой байсийн гэдгийг ярьж болж байна. Яагаад гэвэл би тэр хүмүүсийг мэдэж байсан таньж байсан хүүхдүүдийг нь мэдэж байсан тэр хүү хэл архи уучихсан үедээ ямар байсныг гараа угаагаад усанд ороод гарч ирж байсныг харсан юм чинь тийм болохоор мэдэж байна. би түрүүчийн ярилцлагандаа ингэж хэлсэн байсан би ийм сайхан ээж аавтай байсан нь миний аз жаргалын үндэс суурь болсон би одоо хүртэл ч гэсэн өглөө болгон босоод бурхандаа баярлалаа амьдарч байна гэдэгт баярлалаа энэ гэгээн өдөрт баярлалаа гэж хэлдэг бол араас нь заавал ээж аавдаа баярлалаа гэдгээ дагуулж хэлдэг.Хэрэв хүнд хэцүү үе байвал заавал ээж аавыгаа санаж за одоо ээж аав минь надад туслаарай өөрийнхөө буян хишгээ одоо л хайрлаарай гэхээр надад шийдвэр олддог тэгэхлээр би юу гэх гээд байна вэ гэхээр миний амьдралд үнэхээр ийм сайхан ээж аавын охин болсон том үүрэг ач холбогдол том аз жаргал байсан нэн бол бурхнаас олгогдсон ээж ааваас олгогдсон ховор аз..Манай аав ямар хүн байсан бэ гэхээр 1-рт Дорноговь аймгийн тэр үеийн нэрээр Сүлэнхээр суманд одоогийнхоор Хатанбулаг сумын хил хязгаарын талын говийн тэр сумын уугуул иргэн болох манай аавын аав миний өвөө Гомбожав гэдэг хүн ээж нь Дамиранжав гэдэг хүн 2 хүнээс гарсан хүн манай аав байгаа юмаа. Тэгэхлээр манай аавын аав Гомбожов гэдэг хүн зохих хэмжээний бичиг үсэгтэй хүн байсан.Тэр эртний дээр үед бичиг үсэгтэй байсан нь том асууудал гэж хэлэх гээд байна хар хүн байсан Дамиранжав эрт нас барсан манай аавыг нас барсны дараа удалгүй нас барсан яагаад вэ гэдгийг мэдэхгүй Дамианжав өөрөө 91 нас хүртлээ амьдарсан 80онд дөнгөж нас барсан би өөрөө мэддэг таньдаг уулздаг байсан маш мундаг хөгшин баймсныг дахиж би монголд тийм хөгшнийг хараагүй инээдэг алиа хошин би юмыг санадаг сэтгэдэг тэр Дамиранжав надад өөрөө ингэж хэлдэг байсан би мянган малтай байсан тэр бол миний баянг харуулж байгаа биш би ямар их хөдөлмөрч хүн гэдэг чинь үүрээр өглөөний 4 цагт босож шөнийн 12 цагт үнээгээ саачихаад унтдаг тэгээд урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж явж ирсэн тэр хөдөлмөрөөр малтай байсан гэнэт тэнгэрээс мал унадаггүй тэгэхлээр энэ баян чинээлэгийг харуулж байсан зүйл биш энэ бол их хөдөлмөрийн үзүүлэлт шүү гэж хэлдэг байсан.Тэгээд яахав дээ 200-300 малтай байсан намайг очих болгонд хонь гаргаж өгдөг явахад мал өгдөг манай гэрийг өвөл болгон мах хүнсээр хангаж махаар тасалдаггүй байсан ийм мундаг өвөө эмээ байжээ бусдыг нь би сайн мэдэхгүй байна хүүхдүүдээ маш сайн хүмүүжүүлсэн одоо бодоод байхад миний мэддэг 80гаруй настай тэр хөгшин эмээ хурц ухаантай юм бол хөгшин нь ямар байх уу тээ тэр 2-ын дундаас ямар хүү гарсан нь ойлгомжтой гэж хэлэх гээд байна.Их алиа хошин юмыг их нарийн шинжилдэг юмны цаад утга учрыг ойлгодог тийм өргөн цар хүрээтэй мундаг хүн байсан.Хамгийн том ах нь Жамсран гэж хүн байсан.Манай аавын талынхан аягүй өндөр манай аав л намхан хүн байсан болохоор бүх ах дүү нар нь ямар ямар өндөр Жамсран орж ирлээ гэхэд Жамсран гуай ямар өндөр хүн бэ гэж би гайхдаг байсан.Тэгсэн мөртлөө би өөрөө жижигхэн миний хүүхдүүд өндөр байна.Эхнийх нь Жамсран гэдэг хүн байсан Тэр Жамсран бүх насаа өөрөө ээжийнхээ дэргэд малаа маллахад туслаад явж байсан. Дараагийнх нь Дүвжир маш мундаг хүн ерөнхийдээ монголын тагнуулын газарт хятад хэлтэй хятадад тагнуул хийж байгаад дараа нь анагаах ухааны дундыг төгсөөд эмнэлэгт мэдэхгүй хүн гэж байгаагүй тухайн үедээ манай паапын хийж чадаагүй юмыг хийж бүтээж чаддаг хүн бол Дүвжир байсан.Тийм л айхтар хүн байсан.Тэрнийг нь манай мам хүртэл гайхдаг байсан.Манай маам хүүхэд гаргаад байж байхад тэр үед нүдний гэм байсан алим энэ хүүхэд гаргасан гэж алим авчирсан нь түүний ховор чадвар гэж би хэлэх гээд байна.Эмч хүн байсан.Нууц албаны мундаг хүн байсан ямар ч байсан монголд хувь нэмрээ оруулсан харин нэг гэм нь сүүл рүүгээ ажилгүй болоод их идэвхтэй ажилтай байсан хүн чинь бараг л адал явдал мэтийн амьдрал өнгөрөөсөн хүн чинь ажлаас гараад архи уудаг болсон. Сүүлрүүгээ архи уугаад паап маамаас элдэв шалтгаар мөнгө гуйдаг болсон паапын ажил дээр очоод би мөнгөгүй гээд 100 төгрөг авчихна тэр үеийн 100 төгрөг бол маш мундаг мөнгө. Жнь хүн 750 төгрөгний цалинтай байхад 100 төгрөг өгнө гэдэг бол нэлээн том тэгээд бас болоогүй архи уудаг хүнийг дүүрчихсэн хүн гэж үзэхээс яахав шууд гараад маамын ажил дээр очоод надад мөнгө алга гээд 100 төгрөг авчна ингээд 200 төгрөгтэй болчихож байгаа юм.Хувцас хунир бас өгнө.Эцсийн эцэст 1өрөө байр авч өгсөн тэр нь бидэнд олдоогүй.Ямар ч байсан манай аавыг нас барахад энэ хүн нас барснаас би нас бардаг байсийм энэ хүн байж байх байсийм гэж хэлсэн.Дараагийн хүн бол Гомбо бас их сүрхий хүн.Би Гомбо ахыг тийм их амьдралын дадлага туршлагатай юмны цаад талыг хардаг гэр бүлээ тэжээж чадахгүй гэж юм байхгүй бүр болохгүй гэхэд өөрийнхөө үнээтэй өөрийн малтай өөрийн иддэг хоолтой тийм л хүн байсан.
Хишигсүрэн -
Хотын захад байсан уу?
Батжаргал -
7буудалд байсан.Мэдээж тэр хүнийг эмнэлэгт хэвтэхэд паап очдог байсан тэр ойлгомжтой бид тусалж дэмждэг байсан. их адилхан эд нар Гомбо ахыг бодвол Дүвжир ах оросоор ярина хятадаар чөлөөтэй ярьдаг байсныг би мэддэг байсан.Манай аавыг 2-р эмнэлэгт хэвтэх гээд Дүвжир ахад хэлэхэд шууд дарга дээр нь орсон чинь нөгөө хүн нь яаж шалдаа бууж байсныг би хараад гайхсан уул нь манай аавын дэргэд шалдаа бууж байх ёстой байхгүй юу тэгсэн Дүвжир ахын дэргэд унаад хариугүй гутлыг нь долоохын даваан дээр яамаар байна гээд надад жилийн пропуска бичиж өгсөн.Тэгэхлээр манай паапын хийж чадаагүй зүйлийг Дүвжир ах бүтээж байна гэдэг нь би юу хэлэх гээд байна гэхээр тэр үед ах ямар аймаар мэдэлтэй байсныг хэлэх гээд байна.Тэгээд манай аавыг өнгөрсний дараа сүрье өвчнөөр нас барсан.Яахав архи уудаг гэмтэй эхнэр нь хаяад явсанхүүхдүүд нь харахгүй мэдээж архи уугаад явж байгаа хүнд хэн дуртай байхав. Соц-ын үед архи ууж байгаа хүний муу хүн гэдэг байсан.Архи ууж байгаахүн тэр чигээрээ хар муухай хүн болчихгүй. Дараагийх нь Довчин.Энэ хүнтэй бид нар их холбоотой.Довчин Хатанбулагтаа суусаар байгаад нас барсан. Өөрөө 10 хүүхэдтэй тэдний нэг Мөнхөө манайд бараг бүх насаараа бидний дэргэд байсан.Одоо ч баяраар холбоотой байдаг. Хожим нь даанч архи уугаад баларсан. Довчин ахын дээр нэг эгч байсан намайг төрөхөөс өмнө нас барсан гэсэн манай ахыг 3 нас хүртэл нь хардаг байсан.Дараа нь манай аав тэгээд 6 хүүхдийн бамгийн бага нь байсан. Манай аав хамгийн бага нь 1991оны2сарын 17нд нас барсан гэдэг нь одоо хэн ч байхгүй гэдэг нь ойлгомжтой одоо хэн байдаг хэ гэхээр Довчин ахын эхнэр байдаг.Довчин ахын хүүхдүүттэй холбоотой байдаг. Гомбо ахын охиныг мэднэ.Одоо Довчин ахын авгай байгаа.Ийм айлын хүү байсан.Довчин ах бол агуу тэр 10 хүүхдийг өсгөж одоо бүгд сайн явж байгаа.Биднийг очиход маш цэвэр цэмцгэр айл байсан.Ах дүү нар нь бүгд аавыг хүндэтгэдэг байсан.Тэгээд ч аав бүгдэнд нь нэгэн жигд тусалдаг байсан.Тэгэхлээр их зөв айлын зөв хүмүүжилтэй зөв айлбн хүүхэд байсан их хөдөлмөрч айлын хүү байсан.Манай аав сурах чадвар оюун ухаанаар нь зүйрлэчих хүн олддоггүй.
Хишигсүрэн -
Би нэг юм асуучих уу яагаад Барсбалдан гэж нэр өгсөн юм бэ?
Батжаргал -
Жнь:Говьд байхгүй ховор живэр нэр өгдөг байсан гэсэн жнь арвай говьд байхгүй ш тээ тэрний нэрийг Арвай генералд өгсөн байх жишээтэй.Манай нутгийн хүн шүү дээ.Ямар ч байсан Барсбалдан гээд өгчихсөн байсан.Хожим нь хэнд ч байдаггүй нэр манай паапд байсныг би хожим ойлгосон.Оросод миний нэрийг хэлж чаддаггүй байсан.Хэзээ ч миний овгийг хэлж чаддаггүй байсан.Намайг Барсбалдангийн гэж хэллээ гэсэн ч чадахгүй тэгээд тэрнийг ерөөсөө болиод тэр үедээ жаахан бичиж авахгүйл бол манай оюутнууд яах бол надаас илүү бичдэг хүн байсан тэгэхлээр би бас хичээлийг тэгэхлээр ингэж хэлэх гээд байна өөрийнхөө нэрэнд тохирсон ховор живэр хүн байсан хамгийн бүдүүлэг үгээр хэлэхэд од байсан маш өвөрмөц нэртэй гарч ирээд маш өвөрмөц замаар яваад нярай байхад нь духан дээр нь од нэг ёсондоо бурхан илээд гаргачихсан юм болгоныг хөнгөхөн олж авдаг байсан.Бага сургуулийг Сайншандад төгсөөд миний хүү сургуулиар явнаа гээд ээж нь сургуулиар явуулаад бага сургуулиа төгсөө дөнгөж 10 настай 1-р сургуулийн Сүхбаатарын нэрэмжит 1-р сургуулийн дотуур байранд оруулсан.Тэгээд ээж нь сайн сургуульд оруулж өгсөн. Тэнд сурахдаа онц төгссөн би тэр папын түүхийг сайн мэддэг яагаад гэвэл паап надад их ярьдаг би багадаа ийм байсан,та нар жаргаж байна гэж
Хишигсүрэн -
1-р сургуулийн дотуур байранд
Батжаргал -
1-р сургуулийн дотуур байранд амьдраад ээж нь тэр үед вагон байсан биш эргэж ирж байна гээд эргэж ирэхдээ тэмээн дээр суугаад эргэж ирдэг тэмээн дээр суугаад буцдаг байсан.Юу гэсэн үг үү тээ?
Хишигсүрэн -
Хэдэн онд бол?
Батжаргал -
Манай аав бол 1941 онд төрсөн.
Хишигсүрэн -
Яг дайны үе байна шүү дээ.
Батжаргал -
Тийм тэр үед Дорноговийнхон ээжээрээ овоглодог байсан.
Хишигсүрэн -
Яагаад тэгдэг байсан юм бол?
Батжаргал -
Хатанбулагийн ёс нь тийм гэсэн.Гарсан 6 хүүхэд зургуулаа Дамиранжавийн тэгсэн мөртлөө тэд нараас гарсан хүүхдүүд эцгээрээ овоглодог байсан.Харж байхад бүгд Дамиранжав овогтой байсан.Тэмээгээр эргэдэг тэмээн дээр бүх юмаа ачаад хүүгээ эргэчихээд очоод буцаад явчдаг.Авчирдаг юм нь боорцог, мах шар тос,арьс шир авчирдаг
Хишигсүрэн -
Тэрийгээр яах уу?
Батжаргал -
Тэрэн дээр унтана арьс ширээр оёсон хувцас өмсөнө.За ингээд онц төгссөн манай аав онц төгсөж байх үед нь Дүвжир ах харж үзэж байсан.УБ-т байхдаа харж үзэж байсан УБ-т байхгүй бол харж үзэхгүй одоо хүртэл миний санаанаас гардаггүй манай аав 10жилд Гүржав эдийн засгийн ухааны доктор,Гадаад яамны сайд байсанЭрдэнэсүрэн эд нар бүгд манай паапын нэг анги би энийг яагаад сайн мэдэж байна гэхээр нас барахад нь эд нар ирж байсан.Ийм мундаг хүмүүстэй нэг ангид байсан.10 жилээ онц төгссөн чинь манай аавыг чи хойшоо явна шүү гэж хэлсэн
Хишигсүрэн -
Дүвжир үү?
Батжаргал -
Үгүй, үгүй багш нар нь хуваарь нь шууд сургууль дээр нь ирчдэг байсан. Явах хүн олддоггүй та яагаад гэвэл малаа маллах хүн байхгүй бүгд малаа маллах гээд гэртээ харьчдаг тэгэхээр чи нэг явчаач гэхээр нь манай паап тэгье гэжээ тэр үед аав инээдтэй чемодантай кинон дээр гардаг шиг инээдтэй чемодантай тэрийгээ өөрөө надад ярьж байгаа юм ачааны машин ирээд Барсбалдан гэж хэн бэ гэж асуугаад тэр үед манай аав жижигхэн аймаар туранхай яг Дүвжир ах шиг дараа нь манай аав ямар гоё болсон нь ойлгомжтой тэгэхдээ яг Дүвжир ах шиг болсон гэж маам хэлсэн.Дүвжир ах бол өрөвдмөөр туранхай тарган цатгалан биш тэгсэн чинь манай аав туранхай бор жижигхэн ганц чемодантай тэгсэн чинь чи Барсбалдан уу гэж асуугаад чи одоохон суу бид нар Эрхүү орох гэж байна гээд ямар ч идэх юмгүй Дүвжир ах байхгүй тэгэхлээр нь ороод чемоданаа аваад суугаад хаалгаа тас хаагаад суугаад явсан.
Хишигсүрэн -
Хэдэн онд бол?
Батжаргал -
Би дараа нь тэр онуудыг би хэлж болно.
Хишигсүрэн -
Би бодоод байна л даа.10 настай хүүхэд гэдэг чинь 48 47 онд юмуу даа
Батжаргал -
1949 онд Ленинград явсан гэж байгаа юм л даа.Манай папыг чи л сураарай эд нар мал дээр гарчлаа ядаж нэг нь сур гээд чи мал дээр гарахгүй Жамсран байна би л сур гэхээр хойшоо явж байгаагаа мэдэхгүй Эрхүү дээр очтол энэ Барсбалдан гэдэг хүүхэд байгаа юм гээд тэр үеийн товарны вагоднд суулгаад одоо л 5 хоног явж байгаа болохоос тэр үедээ 10 хоног ингээд Ленинградад очиж байсан.Ингээд Ленинградын их сургуулийн төлөвлөгөө эдийн засгийн сургуульд орсон. Тэр сургуульд Гүржав буриад хүн байсан учраас арай сэхээтэн юмыг ойлгодог орос хэлтэй тэгээд өөрийнхөө замаар тэнд оччихсон энэ 2 тэнд бас тэгсэн уулзаж байгаа юм. Тэгсэн мөртлөө математикийн хичээл дээр ингэдэг байсан гэнээ багш ингээд хариулт хэлх юм гэнээ гар өргөж байдаг чи хүлээж бай би эхлээд бодлогоо бичээдхий дараа нь чи хариултаа хэл гэдэг байсан гэнэ би энийг хэнээс сонссон гэвэл Гүржав ахаас сонссон одоо хүртэл бичсэн дэвтэр нь байдаг ямар гоё бичигтэй би хадгалсан байгаа тэр хүний сэтгэлгээ ямар байсныг тэр дэвтэр бүрэн дүүрэн харуулж байдаг би өнөөдөр нэг тооны бодлогын хариу үйлдэл бичих битгий хэл дэлгүүрт орсон мөнгөнийхөө хариулт нь зөв байна уу үгүй юу гэдгийг шалгахдаа тэгвэл тэр хүн тийм биш.Тэр үедээ ухамсарлаж сурах ёстой гэдэг ухаан хэзээ суусан бэ гэхээр тэр үедээ дөнгөж дайнд орсон дайны одон тэмдэгтэйгээ дайны хувцастайгаа Ленинградад орж ирсэн тэгээд би сурч чадахгүй байна энэ тэмдэгээр яадаг юм гээд чемоданыхаа буланд шидээд дайнд байлдаж байсан хүн тэрнээс илүү үнэтэй цэнтэй юм байна дайнд асгарсан цусны үнэ одон медалаас үнэтэй гэдгийг ойлгосон учраас тэр өдрөөс эхэлж шал ондоо сурч шал ондоо хандаж байсан Гүржав ах орос хэлтэй байсан аав орос хэлтэй байсан маш амжилттай 4 жил сураад дипломоо авсан диплом авахдаа төлөвлөгөө эдийн засгийн мэргэжилтэн гэдгээрээ улаан диплом аваад ирсэн тэгэхлээр монгол хүн улаан диплом аваад ирнэ гэхээр гайхалтай Ленинград ямар гоё хот гэдгийг хэлдэг байсан манай аав оросоор маш гоё цэвэрхэн ярьдаг Гүржав ах акценттай ярьдаг тэгэхэд манай аав хуучин монгол хэлээр маш гоё бичдэг бурхны авьяасыг илэрхийлэгч хүн байсан.Ингээд манай аавыг иртэл төлөвлөгөөний комиссын хэлтсийн даргаар шуудтавьсан манай паап ирээд манай маамынд очдог болсон ирээд маамтай уулздаггүй ээжид нь 200 төгрөг өгдөг 200 төгрөг гэдэг бол одоогийхоор сая төгрөгтэй тэнцэх юмуу даа манай аав ингэж хэлж байгаа юм бол шүр гоёо хятад эзэнтэй пүүс дэлгүүрт атгаар зардаг байсан нэг атга нь 50 мөнгө байсан тэр үед аваад хадгалах боломжтой байсан манай маам 10-р ангид сурч ингэж боддог байсан гэнээ энэ юун хүн яваад байнаа гэж
Хишигсүрэн -
Яаж танай ээжийг мэддэг байсан юм бол?
Батжаргал -
Би мэдэхгүй байна.Манай маам гой хөмсөгтэй хүн байсан гадаа гарахдаа шүсээрээ янзлаад аав маамын хажуугаар сайн байна уу ч гэлгүй ороод шууд ороод өөртэй нь ч ярилгүй ээжтэй нь ярьдаг.Нэг удаа ээж нь ингэсэн гэнээ чи одоо чи энэ Барсбалдантай л суу гэсэн чамд өөр арга байхгүй гэхээр за гээд л тэр жилдээ тэгтэл манай маам Энхжаргал гээд өөр хүнд санаатай байсан тэгтэл ээж энэ хүн чинь өөр хүүхэнтэй явдаг байсан би чамд хэлдэггүй байсан болохоос дандаа энд тэнд явдаг гэж хэлсэн байдаг тэгэхэд өөрийнх нь төрсөн эгч нь аль хэдийн хүнтэй суугаад хүүхэд гаргачихсан байсан.Ингэж тэр хоёр бурхнаасаа цаанаасаа цуг суух хувь заяатай бүмүүс байжээ.Ингээд манай аав арми цагдаагаас хол машинтай байртай авгайтай энэ 2 суугаад шууд манай монгол улсын их сургуульд эдийн засгийн факультат алга гээд өөрийн идэвх зүтгэлээр төлөвлөгөөний комиссын зардлаар факультет байгуулаад өөр хүн байхгүй учраас анхны декан болсон.Деканы ажил төлөвлөгөөний комиссын 2 ажлыг давхар хийдэг байсан.Тэгээд 62 онд ирээд хоршоо эдийн засгийн тогтолцоо зөвлөлийн монголын талаас шууж байгаа байнгын төлөөлөгчийн орлогчоор очсон.
Хишигсүрэн -
Танай аав ээж 2 хамтдаа хойшоо Москва яваад ирсэн тээ.танай ээж 10 төгсөөд хойшоо явахад аав чинь хамт явсан уу эсвэл энд байсан юм уу?
Батжаргал -
Ямар ч байсан маам паапаас хойш төгссөн манай маам Москвад оёдлын технологийн хөнгөн үйлдвэрийн технологийн дээд сургуулийг инженер мэргэжлээр төгссөн.Энэ бол маш ховор мэргэжил байсан.Энд ирээд оёдлын үйлдвэрийн технологийг анх гаргаж байсан гэхээр ямар том хүн байсан нь ойлгомжтой.Манай ээж оросоор сайхан ярьдаг цэвэрхэн гоё царайтай хүн байсан. Манай аавын карьер их амжилттай хурдацтай явж байсан.Аавын албан тушаал буугаагүй эргэж гуйлгуулж байсан.Ийм л хүн.Эдийн засгийн харилцан туслах зөвлөл хамгийн чухал албан тушаал байсан.Яаж мөнгө олох бэ?Бүх чухал төсөл дээр суудаг тийм чухал албан тушаалд байсан.Манай аав 62 онд хятад руу гэр бүлээ аваад явж байхад тэр үед аль хэдийн хойно кандидат хамгаалсан.Хамгаалаад ирэхэд намайг ажлаасаа чөлөө аваад намайг арчлаад тамир тэнхээ оруулсан гэсэн. Маам ажлаа хийгээд байсан манай паап айж сандраад 62 онд гаргаж өгч байсан би явдаггүй намайг тэвэрчихсэн буцаад ирвэл болох байсан. Анхны төлөөлөгч дараа нь манай аав байсан одоо чи монголыг төлөөлж ажиллахгүй 1968 оноос эхлээд эдийн засгийн харилцан зөвлөлийг удирдаж байсан төвийн Москвагийн удирдлагадаа олон улсын орлогч дарга болсон манайх 3 өрөө байртай байснаа гэнэт 5 өрөө байртай болсон. Гэнэт Константин Петрович гэсэн жолоочтой байснаа гэнэт 2 жолоочтой болсон.Аав өөрөө англи хэл сурсан ямар ч тусламжгүйгээр.Гэнэтхэн огцом 5 өрөөтэй байр бидний амьдрал өөрчлөгдсөн.Энэ ажлыг аав жил хагас хийгээд Монгол руу ирсэн.Тэгээд 1970-8-25нд аавыг БНМАУ-ын СнЗ-ын дэргэдэх дарга СнЗ-ийн гишүүнболсон.Тэр үед аав докторын диплом авсан.Яагаад энэ 70 оныг сайн санаж байна гэхээр би 23-р сургуульд орж ирээд шинэ жилийн он солигдож байгаа зураг зур гэж орос багш хэлэхэд зурахдаа 70-71 гэж зурснаа санаж байна.Би тэгэхэд их гой Кремль зураад яагаад Кремль гэхээр би Москваг их санаж байсан би маш гоё зурсан мэдээж онц авсан.Аав тасралтгүй 18 жил энэ ажлыг хийсэн.Яагаад манай аав бусад сайд дарга нарын дэргэд манай аав чадвараар,чадал цалин илүү байсан бэ гэхээр докторын нэмэгдэл авдаг эрдмийн зөвлөлийн гишүүн олон улсын байгуулагын туршлагатай удирдах зөвлөлийн гишүүн байсан учраас бусдаас арай илүү байсан.Манай ааваас зөвлөгөө авдаг бусад дарга нар хэн хэний тал хамааатан татаас үр дүнгээр байсан бол харин манай аав эрдмийн ажлын хүрээнд чадвараараа арай илүү байсан нь бодол саналаа хэчдэг тийм хүн байсан.Энэ нь энэ хүнийг 18 жил энэ ажил дээр тогтмол ажиллаж байсан юм болуу.Тэрнээс хичнээн танилтай байгаад мэдлэггүй бол хэзээ нэгэн цагт заавал мэдэгдэх ёстой.Манай аав ярьж байсан Монголд хамгийн хүндрэлтэй асуудал бол боловсон хүчний асуудал хэцүү байсан.Америк 250 сая Орос 280сая Хятад миллиард хүрээгүй байсан хүнтэй тэр үедби юу гэх гээд байна гэхээр 2сая маш цөөн.Иймээс боловсон хүчний асуудал хэцүү байсан одоо ч хүртэл хэцүү байдаг юмуу гэж бодогддог.Тэр үеийн дарга нар одоогийн дарга нартай адилгүй байсан. Тэр үед арай илүү чадалтай байсан.Тэр үед Рэнцэнпэлжээ чадалтай Майдар гуай чадалтай байсангэж ярьдаг байсан.Би бусад хүмүүсийг нэрлэхгүй байна яагаад гэвэл хэлэх юм байхгүй учраас нэрлэхгүй байна.Хэрэв хэлэх юмтай байсан бол би нэрлийштээ.Чадалтай хүмүүсийг 10 хуруунд л тоолох гээд байна.Жасрай гуайг мэдлэгтэй чадвартай гэж ярьдаг байсан.Нүхдэд манайх лагерьт гардаг байсан нүхдэд манайх 18 жил тасралтгүй гарч байхад манай эргэн тойронд дарга нар хажуу хавиар солигдоод эргэддэг байсан.Манай аав байж л байдаг байсан.Манай аав тэрний хамаатан гэх биш харин чадалтай учраас манай аавыг өөр хүнээр сольж орлуулах хүн байгаагүй учраас байдаг байсан.
Хишигсүрэн -
Таны аав ажилчидтайгаа,дарга нартайгаа ямар харьцаатай байсан бэ?
Батжаргал -
Манай паап дарга нараасаа ерөөсөө айдаггүй манайх руу утасдаад яарахгүй явж байх жишээтэй хаашаа яваад ирэв гэхээр МАХН-ын их хуралд барьж байгаа тайлан 5 жилийн тайлан төлөвлөгөөний комиссын дарга биш л дээ одоо бодоод байхад манай паап маам 2 хоорондоо бүх асуудлаа ярилцдаг хүмүүс байсан л даа тэр 2ын ярианаас сонсож байхад ингэж ярьж байсан сая1-р дарга байгуулллаа гээд хэлчих үү гэхээр нь би гэж үгүй ээ болоогүй гээд хэллээ тэгэхлээр манай паапын дүгнэлтээр тэр тайлангуудыг онолын хэсгүүдийг дүгнэж байсан гэдгийг би хэлэх гээд байна л даа юу гэж хэлэх бэ гэхээр манай паап социализмын материал техникийн бааз гэж ярина гэж ярьж байсан.Би 16-р Их хурлыг сайн санадагий яагаад гэвэл би тэр үед их хурал гэдгийг мэддэггүй манайд их л гоё хоол хийгээд манай паап нэг их гоё косюмтой яваад л тэмдэгээ зүүчихсэн тэр тэмдэг дээр нь16-р их хурал гээд биччихсэн байсныг тэр үедээ тогтоосон. Өөрөөр хэлбэл тэр үеэс эхлээд АИХ-ын депутат тэгэхлээр манай паап депутатаа 20 жил хийсэн 5 удаа сонгогдсон ихэнхдээ Дорноговиос хамгийн сүүлд Улаанбаатараас сонгогдсон. Бодвол Дорноговь руу явж чадаагүй биз тэгэхлээр манай паап бол1988 оноос хойш ажлаа больсон ч гэсэн депутатаа хийсээр байсан. Аав эрдмийн ажлаа хөөдөг байсан албан тушаал авий гэж гуйдаггүй хүн байсан бусад нь гуйдаг байсан би мэдэж байна.Манай аав ийм юмыг хөөцөлдөж байгаагүй ер нь манай аав албан тушаал хөөцөлддөг зан бол хамгийн муухай зан гэж сургадаг байсан учраас өнөөдөр би ч бас тийм биш яагаад гэвэл надад албан тушаал хөөх маш их боломж байсан гэвч би тэгээгүй 1988 онд цомотгол явагдаад албан тушаал нь байхгүй болсон тэгэнгүүт манай аав оросод элчин сайдын яам эдийн засгийн харилцан зөвлөлдөх газрын санхүү эрхэлсэн орлогч дарга болсон.Тэр яаж илэрч байсан бэ гэхээр манайх 2 машинтай 2лаа улаан номертой өмнө нь байсан байрнаас хамаагүй илүү өмнөх байр нь Кремлийн ойролцоо байсан бол одоо бүр илүү ойр шекарный арай илүү байсан.Цалин хамаагүй өндөр байсан.Аавыг лекц уншихад маргааш нь манай маам руу утасдаад ямар гоё ярьдаг хүн бэ үнэхээр мундаг сэдэв нь Монгол дэлхийн эдийн засаг болон дэхийн соёлын бүсэд Монгол ямар байгаа вэ сэдвээр илтгэл тавьсан.Би энэ сэдвээр ярьж чадахгүй үнэхээр гайхалтай.Би өмнө нь аавын илтгэлийг сонсчихсон байсан учраас би мэдэж байсан.Дараа нь манай маам шатаасан................Манай аав улс төрийн гэхээсээ илүү шинжлэх ухааны хүн байсан.Энэ дашрамд манай аав шатар сайхан тоглодог хүн байсан.Ингээд 1988-1991 он хүртэл эдийн засгийн харилцан туслах зөвлөлийн орлогч дарга байж байгаад тэр албан тушаал дээрээ байж байгаад явцад нас барсан нь энэ нь том асуудал байгаа юм.Яагаад гэвэл манай аав өөрийгөө ажилгүй үйл ажиллагаагүй нийгмийн идэвхгүй тийм байдлаар байхыг хүсээгүй дандаа идэвхтэй байр суурьтай нийгэмд хэрэгтэй байр суурьтай байсан болохоор ажил хийхгүйгээр байж чадахгүй хүн шүү гэдгийг би ямагт ойлгож байсан.Тийм учраас ажил хийж байгаад ажлынхаа байрандаа нас барсанд их баярладаг.Манай аав ажилгүй тэтгэвэрт байж байхдаа биш ажлаа хийж нийгэмд хэрэгтэй хүн байж байгаад өнгөрсөндөө өөрөө ч сэтгэл хангалуун байдаг байх гэж би боддог юм.Яагаад гэвэл нас барахаасаа өмнө надад нэг удаа ингэж хэлж байсан за би амьдралдаа хийх ёстой юмаа бүгдийг хийлээ эрдэм шинжилгээний ямар шат байдаг юм бүгдийг гүйцлээ манай паап 1990 оны 3 сард монголд ирсэн ажил хөөцөлдөх гэж ирсэн эрх дураараа явдаг хүн биш байнга ажил хөөцөлдөж ирдэг байсан.Тэгэхдээ хэлж байсан л даа.
Хишигсүрэн -
Танай аав 90онд ардчилал өрнөж байхад
Батжаргал -
Би хийх юмаа хийлээ.3 хүүхдээ гадаадад сургая,3-ланд нь байр авч өгье гэж боддог байсан миний хүсэл биеллээ би улс орондоо хэрэгтэй хүн байлаа би сайхан амьдарсан гэж хэлж байсан.Би ерөнхийлөгчтэй уулзлаа намайг хятадын элчин сайдаар яв гэж байна би явнаа гэж байсан. Одоо энэ үед ямарч байсан зүгээр суухгүй байсан заавал нэг юм байгуулсан байсан байх би энийг батлаж байна Харамсалтай нь 1991оны 2 сарын17нд нас барсан.Өөрийн ажлын байранд нас барсан үсэнд нь нэгч цагаан үс байгаагүй гэхдээ сүүлийг үед нэг л сул харагдаад байдаг байсан. Аав бараг 3 удаа шарлаж байсан элэг нь задарч дотор цус алдаад монголд байсан бол тэр дороо алдах байсан харин хойно байсан учраас аавыг барьж аав гэрээслэлээ бичиж бүх түлхүүрээ маамд үлдээж хөрөнгөө үлдээсэн.Тэгэхэд маам жаргалтай үхэл гэж хэлдэг байсан өөрөө зовоогүй бусдыг зовоогоогүй цагаан сарын шинийн нэгэнд нас барсан дараа нь ламаас асуухад дээд тэнгэрт лам болж хувирчээ гэж хэлсэн үнэхээр миний аавын амьдрал оддын амьдрал байсан.100гаруй орноор явсан миний хөл газар гишгэж үзээгүй бид 2 жаргасан харин хүүхдүүд минь яах бол гэж их боддог байсан.Үнэхээр миний аав ээж 2 жаргалтай байсан.Ямар ч байсан өөрийн ул мөрөө үлдээсэн даруухан архи ууж тамхи татдаггүй эрүүл мэнддээ анхаарч спорт их хийдэг.Надтай хамт өнждөг хүн бол манай дарга гэж хэлдэг байсан.Үйлчлэгч нартай дандаа мэндтэй явдаг бусад дарга нар тийм биш.Дандаа зандарч байдаг.
Хишигсүрэн -
Би нэг юм асуух гэсэн юм.Бид 2 хэдэн жилийн өмнө ярьж байсан шүү дээ та нэг аавынхаа тухай АИХ дээр талын эмэгтэйтэй цуг суугаад цуг суугаад гэдэг чинь нь тэргүүлэгч гишүүнээр сонгогдоод тэр жишээг хэлэхгүй юу?
Батжаргал -
Хамт сууж байсан байхгүй юу?
Хишигсүрэн -
Нөгөө 16 чинь үү?
Батжаргал -
Яалаа гэж 16 гэдэг чинь ерөөсөө 70 онд ирээд 71 онд бага хуралд оролцсон манай папын оролцсон хамгийн сүүлчийн хурал угаасаа МАХН-ын төрийн тухайн үеийн улт төрийн улс системийн тэргүүлэгч гол хүч байсан үедээ хийсэн хамгийн сүүлчийн хурал тэр нь 90 онд шиг санагдаж байна нэг ёсондоо АН байгуулагдчихсан үе шүү дээ тэр үедээ МАХН-ын дарга нь Очирбат гуай байсан тэр эмэгтэй төлөөлөгч үүдэнд сууж байсныг паап хараад байраа сольж сууж байсан.Тэр үед дарга нар хүнээ тоодоггүй байсан.Гүррагчааг хүлээж авахад би сууж байсан дараа нь Ганзориг Найдангийн Түвшинбаяр гэдэг 2 хүн одоогийн монголыг төлөөлж байна.Паап маань ямар их хөдөлмөрч хүн байсныг би одоо ойлгож байна л даа.
Хишигсүрэн -
Батжаргал -
Би шууд нэг юм хэлье. Ардчилал гарч ирж байхад паап үнэхээр нийгэм болохгүй байгааг хэлж байсан.Тэгэхэд аавыг та яасан айдаггүй хүн бэ гэж хүмүүс хэлж байсан.Энд ардчилал гарч байхад паап Москвад байсан тэгэхэд хүмүүс үүний ард танай паап байгаа гэж хэлж байсан. Тэгэхлээр аав нийгэм шинэчлэгдэх ёстойөөрийнхөө хүрээнд хэлж байсан учраас ингэж асууж байсан байх.
Хишигсүрэн -
Ямар өвчнөөр өнгөрсөн билээ танай аав?
Батжаргал -
Бага байхдаа шарласан.Маш их зохион байгуулалттай мөн маам паапыг их анхаарч асардаг байсан учраас би их удаан сайхан амьдарсан байх гэж надад хэлдэг байсан.Өөрийн зохион байгуулалтаараа өөрийн насыг уртасгаж чадсан хүн гэж би боддог.Ардчилалыг дэмждэг зөв залуучууд гарч ирлээ монголын боловсон хүчин гарч ирж байна телевизээр ардчилалыг гарч ирэхэд үгийг нь сонсоод тэмдэглэж авч байсан.Кубыг хүртэл урьдчилан хэлж чадсан.
Хишигсүрэн -
Танай аав гайхамшигтай маркны хобби байсан
Батжаргал -
Би түүнийг нь цаашаа авч явж байгаа 4000 тэмдэгний цуглуулга байсан хөөрөгний цуглуулга байсан.Манай маам бусдад тараасан.
Хишигсүрэн -
Цуглуулганы түүхийг бичдэг байсан уу?
Батжаргал -
Би 2 сар ноцолдож байж ганцхан маркны цуглуулгыг гаргасан шүү дээ.Би маркны цуглуулганд орохоо больсон үнэхээр их ажилтай байдаг.
Хишигсүрэн -
Бид 2 өнөөдөр танай аав хэн байсан тухай ярьлаа.Ахиад уулзах болох нь тээ
Батжаргал -
Би бас юм яриагүй байгаа шүү дээ.Нэг юм хэлье манай паап хүүхдүүдээ загнадаггүйхүнд ууралдаггүй муухай ааш гаргадаггүй би тэрнийг яаж мэдсэн гэхээр хожим нь хүнээс ямар муухай ааш гадгийг мэдсэн учраас энийг мэдсэн мөн ажил дээр гарсны дараа ямар муухай ааш гардаг гэдгийг би мэдсэн.Одоо ч мэдэрч явж байна.
Хишигсүрэн -
Ингээд 2лаа энэ өдрийн яриаг өндөрлөе.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.