Batjargal


Basic information
Interviewee ID: 990079
Name: Batjargal
Parent's name: Zagasbaldan
Ovog: [blank]
Sex: f
Year of Birth: 1960
Ethnicity: Halh

Additional Information
Education: higher
Notes on education:
Work: teacher, 'Maksim'
Belief: Buddhist
Born in: Sühbaatar sum, Ulaanbaatar aimag
Lives in: Sühbaatar sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: engineer
Father's profession: stastistical economist


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
authority
democracy
relations between men and women
literature


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Хишигсүрэн -

Батжаргал гуай бид 2-ын 3дахь ярилцлага бид 2 өмнө нь Батжаргал гуайн хүүхэд нас оюутан нас тэгээд сурч боловсорч байгаа үеийн онцлог байдлын талаар өөрийнх нь санал бодлыг дурсамжийг сонссон мөн 2 дахь ярилцлагаараа Батжаргал гуайн аав Батбалдан гуайн намтар түүхийг тэр хүн ямар хүн байсан тухай тэр хүний намтарыг яриад дууссан.Батбалдан гуай социализмын үед чимхлүүр их чухал ажил хийж байсан учраа нэг ёсондоо монголын түүхийг бүтээж байсан төрийн зүтгэлтэн хүн энэ хүний үзэл бодол хандлага ажлын талаар ярилцвал яасий бас бусад сэдвээр ярилцана. Одоо 2-лаа ярилцлагаа эхлэх үү?

Батжаргал -

За ойлголоо.Нэгэнт би өөрөө шилжилт болон шинэ үед дамжиж явж байгаа учраас одоо харьцуулж хэлж болж байна.1-рт манай аав намын зүтгэлтэн биш илүүтэйгээр эдийн засгийн төрийн гүйцэтгэх албаны хүн байсан.Чухал албанд байсан хариуцлагатай хүн байсан учраас 18 жил энэ хариуцлагатай албан дээр байсан. Яагаад гэвэл дарга нар маш хурдан солигддог байсан яагаад гэвэл энд нөлөөлдөг юм нь нутаг ус гол ус аймаг хэрэв нутаг аймаг чинь дарга нарых бол өндөрт гарч ирэх хандлага байсан.

Хишигсүрэн -

Монголчуудын нэг нутаг усны үзэл нэг усны хүүхэд гэдэг хандлага албан тушаал

Батжаргал -

Өндөр албан тушаал авах миний ярьж байгаа албан тушаал бол зөвхөн сайдын түвшинд эсвэл төрийн МАХН-ын доторх сайд болон орлогч сайдын түвшинд би ярьж байгаа шүү хэлтсийн дарга гэдэг зөвхөн улаан номертой явдаг бүхий л нийгмийн хангмжинд явдаг түвшинд яригдаж байгаа.Гэнэтийн хүн орж ирдэггүй гэтэл авьяастай ухаантай чадалтай даргын нутаг ыиш бол гарч ирдэггүй жишээ нь бятадын ирлийз гарахгүй гарч ирэхгүй буриад байхгүй.Хамгийн инээдтэй нь тэр нь үе үеэрээ солигддог.Жишээ нь Цэдэнбалын үед Увсынхан гарч ирдэг байсан бол дараа нь Батмөнх даргын үед Дорноговь болон Архангай аймгийхан их гарч ирсэн, Очирбатынүед Завханыхан их гарч ирсэн одоо ч байгаа.Одоо миний мэдэж байгаагаар хамгийн их нутгархаж байгаа бол бөх. Энд авьяас чадвар шалгуур биш аль аймгийн хэнийг начин заан болгох вэ гэж энэ бол 1-р зам 2-рт таньдаг мэддэг хамаатан садан хүнээ өөд нь татдаг тэнд удам угсааг нь мэдэхгүй энэ одоо ч хэвээрээ байна.Одоо яам тамгын газарт ч энэ хэрэгжиж байна. 3-рт бие биедээ таалагддаг эрэгтэй эмэгтэй хүний тааламж хайрладаг энэ нь ара өөр зам мөнгө бэлэг сэлтээр гэсэн 3 замаар тодорхойлогдож байна.Хэрэв энэ 3 зам байхгүй бол ажил хийнэ гэж хэцүү.Харин чадалтай мэдлэгтэй хүүхдүүд ажилд ороод байгаа юм шиг боловч яг шалгалт аваад орохдоо огт шалгалт өгөөгүй танил нь орчоод байна.Жишээ нь Худалдаа хөгжлийн банканд манай танил ороход эхний 3 хүнийг авна гээд эхний 2г аваад 3 дахь хүнийг авалгүй 13 дахь хүнийг тавьсан.Тэр нь одоо хүртэл юмаа сурдаггүй энэ ажлыг яаж хийх вэ гээд асуугаад явах жишээтэй.Өөр нэг жишээ номадсын америк монголын компанид ня-богоор танилын хүрээгээр авч байгаа юм.Уул нь ня-богоор авсан хүн мөнгөний гүйлгээ хийж болноо доо тэгэхэд мөнгөний гүйлгээ хийж чадахгүй буруу данс руу мөнгөө шилжүүлдэг тэгэхлээр нь ерөнхий ня-бо нь дарга дээрээ ороод заахад сурахгүй юм энэ хүүхдийг явахын хооронд би заагаад цаг их алдаж байна гэхэд захирал нь үгүй залуу хүүхдийг сургаж авах хэрэгтэй гээд одоо 3 жилийн дараа данснаас мөнгө гүйлгээд 500 долларын цалинтай байдаг.Энэ байдал эмч дээр ч багш дээр ч мөн адил.Одоо 4дахь зам гарч ирсэн.Ажлыг архиар хэлэг сэлтээр мөнгөөр ажил хийж явдаг бодвол энэ зөвхөн Монголд биш бодвол хүх дэлхийгээр байдаг байх гэхдээ монголд бүх нийгэмд байдаг харш үзэгдлүүд хэтрхий их хэмжээгээр байдаг нь манай нийгмийн онцлог юм.Дарга нар өөр хоорондоо их зөв харьцаатай их хичээдэг байсан.Гадаад явдлын яамны сайд нэг их солигддодгүй байсан.Миний мэддэгээр манайх лагертаа гадаад явдлын сайдбн хажууд байсан.Тэр хүн өглөө болгон босоод чанга чангаар англиар уншиж явдаг байсан.Монгол хүмүүс хүүхдүүдийнхээ ирээдүйн суурийг сайн тавьж өгөхийн тулд өөрсдөө хичээж өндөр албан тушаалд очдог байсан.Суурь сайн тавьж өгвөл цаашдаа үр хүүхэд нь диплотат болох жишээтэй.Тэр үед албан тушаалд ямар их ач холбогдол өгдөг байсны жишээ бол ус цаг уурын нэг дарга ажлаасаа халагдаад тэр дороо нас барж байсан.Албан тушаал тэр үед хүний амьдралыг шийддэг байсан учраас хүүхдүүдээс ямар хүн болох вэ гэхэд дарга болно гэж хэлдэг байсан.Тэгэхээр дарга болсон хүн эрх мэдэлтэй байсан гэдгийг хэлмээр байна.Соц-ын үед албан тушаал чухал байсан.Албан тушаал хөөгч хүн гэж хэн бэ гэхээр ямар ч аргаар нөгөө хүний толгой дээр гарагч тийм хүн.Тийм хүнийг паап маань үзэн яддаг байсан.

Хишигсүрэн -

Албан тушаал хөөгч хүн гэдэг нь хүний сөрөг талын илрэл биз дээ?

Батжаргал -

Тийм шүү дээ.Тэр хүний хамгийн муу чанарыг гаргадаг.Энэ бол тухайн нийгмийн онцлог.

Хишигсүрэн -

Бид 2 нэг ийм сэдвээр ярилцаж болох уу?Монгол улсад ардчилал болоод хүний эрх чөлөөг дээдэлдэг орон боллоо шүү дээ.Энийг та хувийн амьдралдаа яаж хүлээж авав?Ардчилалаас та юуг хүлээж байв.

Батжаргал -

Шууд би ингэж хэлэх гэж байна одоо бол Миний үзэл бодол одоо тогтсон.Би ардчилалын тухай онол яримааргүй байна. Тэр онолоосоо Монголд шал гажуу явсан гэдэг нь ойлгомжтой. Ямар ч байсан миний хүсэн хүлээж байсан юмнууд бол нэг нь ч ирээгүй аа тэр бол аргагүй яагаад гэвэл гэнэтхэн ардчилал ирнэ гэдэг бол нийгмийг тэр чигээр нь өөрчлөөд аваад явчихдаггүй Ардчилал гэдэг бол байгальд байгаа юм шиг эволюци генетикээр явах ёстой тэр бүүр өвдөх ёстой ардчилалд орж байсан орнууд бол ихэнх хувь нь шоронд суугаад ихэнх хувь нь талбайд гарж тэмцээд ард түмэн цус нусаа идэж байж хүйтэнд нүцгэн явж өлсөж дайн болж хулгай дээрэм болж тэмцлийн үрээр олж авдаг ардчилалыг бид нар үндсэндээ зүгээр авсан гаднаасаа гадны ардчилалын салхийг бид нар тэр загвараараа монголд ямархуу байдлаар таарах бол гэж сандарж явж байх хооронд аяндаа манай монголд орж ирж болохгүй байх ёстой уур амьсгалаараа ороод ирсэн яагаад гэвэл үнэхээр арай хэтэрцэн байсан ш дээ Тийм ч учраас тэрүүгээр нь ороод ирцэн тийм учраас энэ монголын ардчилалыг би цэвэр Монголын нийгэмд ингээд зохицолдсон улмаар Монгол хүнд сэтгэл ханамж авчрах хэмжээний зүйл гэж хэлэхгүй энэ бол гадны зүйлсийг улс төрийн биет хэрэгжилт гэдэг Жн: Хятад улс өөрийнхөө замаар явж байна. Яг тийм манайх шиг ийм ардчилал болоогүй ч гэсэн манайхаас илүү ардчилалтай болуу гэж бодож байна. Жнь:хүүхдүүд үнэгүй сурч байна.Би бол өөрийн 10 жилийн хүүхдийг 590 доллараар сургаж байна.Тэгвэл над шиг хятад багш хүн өөрийнхөө хүүхдийг үнэ төлбөргүй сургаж байна.Тэгсэн мөртлөө яг тэр чанарын сургуульд за тэгээд Германыг авч үзэж болж байна.Германд бол хүүхдийг хамгийн том ололт гэж үздэг тэр нь ардчилалын үр байлгүй яахав төрсөн төрөөгүй бүх хүмүүсийг төрөнгүүт эрүүл мэндийн хүүхдийг тэгээд 17нас хүртлээ шууд төр эмнэлэгийн бүх юмыг даагаад явчдаг нэг ёсондоо ямар ч үнэ төлбөргүй тэр нь үндэтний цөм болох хүүхдүүдийн эрүүл мэндийг аваад явна гэдэг бол үндэсний чанарыг сайжруулна гэсэн үг.Ийм бодлого манайд алга.Жнь:Би өөрийнхөө хүүхдийг дандаа төлбөртэй үзүүлж байна.Би ямар эмчид үзүүлдэг гэвэл Лондонд хай гопитальд хүүхдийн эмч хийж байсан мундаг пи эйч доктор хүүхдийн эмчээс гадна давхар вирусолог мундаг эмчид үзүүлэхийн төлөө нэг үзлэгийг 20 мянгаар үзүүлж байна.Тэгэхдээ би тэрийгээ хайрлахгүй байна.Гэхдээ л энэ чинь гарлага шүү дээ.Үнэгүй үзүүлэх ямар ч боломжгүй үнэгүй гэвэл өрхийн эмч байна. Өрхийн эмч гэдэг бол миний нэг чихэр өгдэг танил охин байгаа юм. Өрхийн эмчийг би нэг л шалтгаанаар ашигладаг.Надад нэг акт бичээд өг эсгүй бол би эмнэлэгт хэвтэх гэж байна надад магадлагаа өгөөчээ ингээд болоо тэрнээс биш би өрхийн эмчээр чухал эмчилгээ хийлгэхгүй жнь над шиг ийм хүн бол байнгын минотол хийж байх ёстой тэгвэл цаг тутам тэгэхэд тэгэхгүй байна 3 сар тутам хийж байна яагаад тэгж байна гэхээр 25 мянга шинжилгээ миний зиндааны түвшинд үзүүлэх шинжилгээ 25 мянга тэгээд ийм байгаа болохоор гадаадад очоод төлбөртэй үзүүлдэг мөртлөө тэр орнуудын олж авсан ардчилал бол тэр хүн миний эрүүл мэндийг бодож байна 2рт эмчид үзүүлэхэд зоолттой 30 доллар авна. Тэгж байж үзнэ.Би таалагдвал дараа дараагийн эмчилгээг үнэгүй авч байгаа юм.Дараа та ирэхдээ үнэгүй үзүүлээрэй гэдэг.Охинд маань насны онцлогоос нүүрийг нь эмчид үзүүлэхэд очих болгонд мөнгө авдаг гэхдээ эмчилгээ сайн байдаг.Би тэгээд юу гэж ойлгодог вэ гэхээр монголчууд ардчилалыг их л эрх гэж ойлгодог үүргээ мэддэггүй би монгол иргэн би өөрөө сайн байж улс маань сайн байна гэдгийг ойлгодоггүй тэгэхлээр монголд ардчилал сайн бойжчихлоо гэж хэлж чадахгүй.

Хишигсүрэн -

Эрэгтэй эмэгтэй хүнд ардчилал өөр өөрөөр нөлөөлсөн үү?

Батжаргал -

Нөлөөлсөн.

Хишигсүрэн -

Яаж?

Батжаргал -

Би түрүүн хэлсэн.Үүргээ мартсан үүнийг эцэг эхчүүд ч гэсэн хүүхдүүдийнхээ өмнө чгэсэн хүлээж байна би одоо чамайг өсгөчихлөө одоо чи эрх чөлөөтэй гэж тэгвэл тийм биш үнэхээр л чиний мах цусны тасархай юм бол үхэн үхэтлээ биелүүлэх ёстой.Би нэг гэр хүлд сонссон ээж аав нь чи нүд муутай учраас бид гадагшаа дотогшоо явж чадахгүй байна гэж зэмлэсэн тэгвэл тийм биш тэр 2 тэр охиноо асрах ёстой.Үүргээ биелүүлэх ёстой.Дотоодын соёл байх ёстой.Дээр үед хүмүүсийн үүрэг их байсан.Тухайн үед нэг эхнэр нөхрөө тэгж байсан.Намын хороо байгаа цагт чи хаачдаг юм гэж загнаж байсан.Тэр үед ёс суртахууны асуудал өндөр байсан.

Хишигсүрэн -

Нам оролцож байсан.

Батжаргал -

Нам оролцож байсан.Тийм учраас салалт бага байсан.Ямар ч байсан журам байсан.салалт бага байсан журам байсан чухам тэр журам нь сэтгэлд нийцэж байсныг мэдэхгүй.Дотоодын эрх чөлөө шудрага ёс хариуцлага гэж хэлдэг.Хамгийн ямар талаар Монголд орж ирсийн гэхээр эрх чөлөө өргөжлөө. Ард түмний өмчийг хувааж байна зөвхөн өөрийн эрх ашгийг харж байна.Хэрэв өөрийн эрх ашгийг хардаггүй байсан бол манайд архиар хүн үхэхгүй сүүнээс янз хүрийн бодис илрэхгүй байх байсан.Нэг ёсондоо өөрийнхөө эрхийг өргөжүүлсэн юм.Энүүгээр би юу хэлэх гээд байна гэхээр ардчилал ирснээр ёс суртахууны уналт ирсэн яагаад гэвэл тухайн үедээ МАХН тухайн үедээ шашин ёс суртахууныхаа хүмүүжлийг дундад зууны үед хир зэрэг хатуу чанга барьж түүнийгээ сахиж байсантай адил МАХН соц-ын үед хүний ёс суртахууны хүмүүжлийг коммунист ёс суртахууны далбаан дор хүнийг бас хатуу барьж байсан.Жнь:ажил хийхгүй хүн байдаггүй шалдан ингэж явж болохгүй чи хов хоосон явж байгаа юм бол шоронд суу ажил хийдэг бүгдээрээ гэр оронтой нэг ёсны дэглэмтэй малый народод дэглэм хэрэгтэй байдаг.Герман Швец зэрэг орнуудад дураараа дургиж болно.Эрэгтэй хүнд ардчилал яаж нөлөөлөв гэвэл ёс суртахууны уналтанд аваачсан.Гэр бүлүүд салж эхэлсэн миний насны хүмүүс 40 гарч 50шахсан хүмүүс нэг л айл салаагүй бусад нь бүгд салсан.Надад ганцхан ингэж санагдаад байна уу гээд бусдаас асуухад хамаг найзууд бүгд салсан байдаг.Жнь:2 хүүхэдтэй нэг эмэгтэй байсан.Хашаанд амьдардаг том газартай.Нэг эрэгтэй тэрэнд дурлаад батлуулаал дундаас нь хүүхэд гараад эцэстээ салаад бүх газараа өөртөө аваад эмэгтэйг 3 хүүхэдтэй нь гудамжинд хуулиар баталгаажуулаад гаргачиж байгаад оршиж байгаа юм.

Хишигсүрэн -

Би дараагийн асуултаа тавьж болох уу та эрэгтэй эмэгтэй хүмүүсийн харилцааны талаар сэтгэл зүйн түвшинд шинжлэх ухааны түвшинд онолын их өндөр мэдлэгтэй та энэ төрлийн сургалт явуулдаг эрэгтэй эмэгтэй хүний онцлог мөн чанар гэж лекц уншдаг хүн шүү дээ ер таны амьдарч байгаа энэ түүхэн үеүүдэд эмэгтэй хүний байр байдал яаж өөрчлөгдөв? Яг зөрүүлээд эрэгтэй хүн яаж өөрчлөгдөв?Эмэгтэй хүнд төр бодлого яаж явуулав?Бодлого яаж өөрчлөгдөв?

Батжаргал -

Монголын төр төрдөө л үйлчилдэг учраас монгол эрэгтэй хүнд ч бай эмэгтэй хүнд ч бай ямар ч адилаар бодлого үйлчлээгүй

Хишигсүрэн -

Таны амьдарч байгаа бүх үед үү?

Батжаргал -

Би ингэж хэлэх гэж байна л даа.Хэрэв соц-ын үед аман дээрээ эмэгтэй хүнийг авахгүй эрэгтэй хүнийг авсан нь дээр гэж яагаад гэвэл декред аваад явчихна гэж ил хэлж чадахгүй далдуур хэдлдэг байсан бол одоо ил хэлдэг болчихсон. Өө яах юм бэ? Бид нар эмэгтэй хүн авахгүй нэгдүгээрт ааш нь хувирамтгай хоёрдугаарт нэгдүгээрт муухай ааштай гэж байгаан одоо ухаандаа нэг том компаний борлуулагчийг ярьж байгаа юмалдаа. Тэгсэн чинь нэг эмэгтэй хүн авж байгаамалдаа тэгсэн чинь тэр нь борлуулалтын өндөр үзүүлэлттэй мундаг хүн байхгүй юу тэгсэн чинь бид нар чамайг авахгүй ээ бид нар нэг банди авнаа гээд залхуу юу ч хийж чадахгүй залхуу юу ч хийж чадахгүй нэг балиар хар юмыг авчихаж байгаа юм л даа Тэгээд яагаад гэсэн чинь нэгдүгээрт эмэгтэй хүн муухай ааштай хоёрдугаарт эргэн тойрнийхон хүмүүсээ үймүүлээд гуравдугаарт хүүхэд гаргах болхоороо декрид аваад явчихнаа бид нарын мөнгийг идчихнэ ажлаа зогсоочихно гэсэн ийм үүднээс чи чаашаа байж бай бид нар эрэгтэй хүнийг авна гэсэн ийм үзэл үнэхээр их байна Эсрэгээр эрэгтэй хүн байх юм бол эмэгтэйчүүд эрэгтэй хүн авахгүй одоо жишээ нь олон эрэгтэй хүнтэй байх юм бол өө бид нар эрэгтэй хүн авахгүй бид нар эмэгтэй хүн авна гээд зөрүүлээд нөгөө муухай ааштай нөгөө нэг маягтай нөгөө нэг декрид аваад явчихдаг нөгөө 2 жил дараалаад хүүхэд гаргаад тухайн тэр байгуулгаас явчихаж байгаа юмалдаа. Тийм учраас би юу гэж хэлэх гэж байна гэвэл би ингэж хэлэх гэж байна. Хэдий ямагт монгол иргэнд монгол төр нийгмээсээ өөрийн гэсэн биеэ даасан үйл ажилгаатай тэр нь өөрөө өөрийнхөө дотор буцалж явж байдаг төрийн тэр орчинд хэн хэндээ нөлөөлсөнөөр тэр төрийхөө хүмүүст үйлчилж байдаг одоо би нэг жишээ хэлий УИХ-д топ эмэгтэй хүн миний танидаг хүн л дээ тэгэхэд багш надаас уже лагер авцан цалин авж байгаа тиймээ тэр хүний хийж байгаа ажил ердөө л одоо ингээд гаргасан шийдвэрийг гишүүн болгонд өгөх ёстой доо тиймээ миний ойлголтоор бол тэр хүн Куряа хийж байгаа юм Куряар одоо зөөгч гэтэл рестораны зөөгч бол жинхэнэ орлого бүтээж орлогыг авч байгаа хоол идэж байгаа хүний карманаас мөнгийн салгаж тухайн компанид орлого оруулж байгаа ш дээ. Тэгвэл энэ бичиг цаасны куряар бол ямар ч орлого оруулж байгаа юм биш нэг ёсондоо зүгээр л нэг байрнаас нөгөө байрлуу авч зөөдөг зөөврийн хүн гэж хэлэх байна гэтэл өнөөдөр тэр хүн хамгийн үнэтэй газар хүүхдээ сургаж за тэр өөрөө куряарынхаа хэрээр ...........байгаа л даа тэр ойлгомжтой.Төр дотроо буцалж байгаа тэр хүндээ л үйлчилдэг. Хүндээ зориулсан бодлого алга байна.Соц-ын үед арай дэглэмтэй байсан.Одоо дэглэм алга болчоод байна хүн алсан ч яахав гэсэн маягтай.

Хишигсүрэн -

Эмэгтэй хүн яаж өөрчлөгдөв?

Батжаргал -

Ер нь их өөрчлөгдсөн.Хэн их өөрчлөгдөв гэвэл эмэгтэй хүн.

Хишигсүрэн -

Яаж?

Батжаргал -

Яагаад гэвэл эмэгтэй хүн өөрийн чадал чансаагаа харуулсан.Хэн их мөнгөтэй байна эмэгтэй хүн хэн их чадалтай байна эмэгтэй хүн,хамгийн их болвосролтой нь эмэгтэй хүн байна.Ингээд хэд хэдэн жишээ хэлье.Эмнэлэгт очиж байгаа юм манай хамгийн том районы эмнэлэгт очиход даргаас бусад нь бүгд эмэгтэй байсан энэ бол бодит үзүүлэлт,нэг банкинд очиж лекц уншихад дандаа эмэгтэй континенталь зочид буудалд очиход бас эмэгтэй,багш нар мөн адил нэг л эрэгтэй багш байвал их юм.Манай ноолуурын үйлдвэрт говьд орж ирсэн хаалганаас хамгаалагч эрэгтэй жолооч нь эмэгтэй 7 хоногийн сургалт явуулж байхад нэг ч эрэгтэй хараагүй.

Хишигсүрэн -

Та эрэгтэй хүн хаа юу хийгээд явж байна гэж бодож байна?

Батжаргал -

Архиа уугаад гэртээ сууж байна.Сэлгүүцээд явж байна.Баларайд явж байна.Нэг бол таксины жолооч хийж байна амараар нь.

Хишигсүрэн -

2-лаа дараагийн асуултандаа орох уу?

Батжаргал -

Өөр нэг гоё жишээ байна.Борлуулалтын сургалт боллоо.Ашгүй нэг эрэгтэй орж ирэх нь гэж бодож байтал жинхэнэ явдаг нь эмэгтэй хүн байсан.Би royal үнэтэй ресторанд ороход дан эмэгтэй хүн байх жишээтэй.Гэхдээ л сайд дарга нарын дотор эмэгтэй хүн алга энэ нь ардчилал байхгүйг илэрхийлж байна.

Хишигсүрэн -

Та ардчилалыг юу гэж бодож байна?

Батжаргал -

Миний ойлголтоор ардчилал манайд ирээгүй гэдэг нь ойлгомжтой.Төр нь хүмүүсдээ үйлчилж байдаг нийгмийг зохистой аргаар зохицуулж байдаг тийм зүйл ардчилалын илэрхийлэл мөн.Нийгэм хүний харилцаа зөв байх ёстой.Мөн л төр нь хүнээсээ хол хөндий байгаагйин илрэл.Бид сонгож чаддаггүй.Дүгнэж хэлэхэд ардчилал эмэгтэйчүүдэд илүү их зам тавьж өгсөн. Мөн ардчилалаар хүмүүжлийн уналт бий болсон.Сургалт гээд хүмүүжлийг орхигдуулаад байна.

Хишигсүрэн -

Та хүмүүс ажилд яаж хандаж байна гэж та боддог вэ?

Батжаргал -

Өндөг ардчилалаар орж ирсэн.Ардчилал гэдэг бол дарга нарын хэргэлж байсан чамин юмсыг нийт ард түмэнд өгч чадсан.Хүн болгон ямар нэг хэмжээний ажилтай байсан.Ихэнх хүмүүс өөрийн дуртай ажлаа биш түүхийн хичээлийг ойн модны инженер зааж байна гээд бод.Ажилд хандах хандлага бол ажил хийж ажлын хирээр амьдардаг байсан.гэтэл ардчилалын үед одоо өөрийн төлөө ажилладаг болсон.Соц-йн үед төрийн төлөө ажилладаг байсан.Олон компанууд үүсэж байгаа нь сайшаалтай.Өөрийн хүслээр өөрийн дуртай ажлаа хийдэг баймаар.Энийг зөвхөн ардчилсан нийгэм хангана.

Хишигсүрэн -

Та ажлынхаа тухай яриач?

Батжаргал -

Би эхлээд 17 наснаасаа цэвэр бие дааж эхэлсэн өөрөө чемоданаа чирээд л амьдарч эхэлсэн.23 наснаасаа мөнгөө зарж эхэлсэн.Оюутан наснаасаа өөрөө билетээ аваад л явдаг байсан.Буцахдаа ээж ааваасаа мөнгө авдаг байсан.Миний үед боловсрол үнэгүй байлаа.Ингээд 23 настай сургуулиа төгсөөд МУИС-д багш болох сонирхолтой байсан.Гэтэл анагаах ухааны их сургуульд орос хэлээр заамаар байна гээд амьдралын дуудлагаар тасралтгүй 10 жил ажилласан.1988онд манай аав орлогч даргаар явахад хамт явдаг байж гэж боддог байсан.Би ажилд хариуцлагатай ханддаг учраас явж чадаагүй.Маам ч хэлж байсан.Юу саад болсон гэхээр энэ ажлыг хаяж явж чадаагүй.Ингээд анагаахад ажиллсаны бахархал бол тэр олон сайхан эмч нар оюутнууд.Хэл ам байсан гэхдээ би хол байсан.Жилийн эцсээр соц-ст уралдаанд 1-р байр эзэлэхэд чи сайн байна гэхдээ ийм олон жил ажилласан хүн байна чамайг 2-т орууллаа гэж байх жишээтэй.Тэнхэмийн хамт олны ажилд нэг хамт олон байж чадсангүй гээд байр хойшлуудаг байсан.Анагаахын дээдийн шавь нар миний бахархал.1993 онд би бүх амьдралынхаа тухш 2 ажил хийдэг байсан.1993 оноос би МУИС-д орсон.Оюутнууд мэдлэг муутай байсан.Суурь мэдлэг муу байсан.Их сургуульд их сайхан хамт олонтой байсан.Анагаахад 32 цагтай байсан.Цалингаа өгдөггүй байсан илүү цагийн.Монголчууд үндэсэрхэг үзэлтэй.Энийг би ажил хийж байхдаа мэддэг байсан.Монголчууд их хатуу сэтгэлтэй санагддаг байсан.Хамгийн их мөнгө олдог ажлаа өөрсдөө хувааж авдаг байсан.Монголчууд атаач дургүй хүнээ шахдаг тэрийгээ хатуу илэрхийлдэг.

Хишигсүрэн -

Таны урлагт хандах байдал ямар вэ?

Батжаргал -

Би багаасаа ном уншиж сурахдаа урлагийн ном уншиж сурсан.Сонгодог урлаг сонирхдог байсан.Дуртай хичээл маань уран зохиол,түүх байсан.Сэтгэл хөдлөлтэй хүмүүс байдаг.Миний сосголыг хөгжүүлсэн.Сосгол сайтай уран зураг сонирхдог Треьяковйин галерейг маамтайгаа очиж сонирхдог байсан.7 хоног бүр их театрт үзвэр үздэг байсан. Театр пиг дүүрэн би урлагт их хайртай.Миний хамгийн их сонсдог зүйл бол дуурь байсан.Тэр дундаа кино уран зураг балет чухал.Балетийг шууд мэддэг байсан.Бетховений сонатуудыг мэддэг.Монголд ороод ирэхэд ардын урлаг байсан.Банзрагч байсан.Түмэндэмбэрэл,Адарсүрэн байсан.Энэ бол яриангүй ардын урлаг.Сард нэг удаа үзвэр үздэг байсан.Урлагийн таашаал авч байсан.Жүжигчидыг сайн мэддэг байсан.Сүүлийн үед үзэхээ болисон байсан яагаадыг хүү мэд.Уртнасан сайн дуулдаг байсан.Туул гой Батсайхан гоё бүжиглэдэг байсан.Урлаг хүнд их юм өгдөг.Нэг түвшинд шашин урлаг тавигддаг.Хошин шог бол урлаг биш.Фантамимо бол урлаг.Би хошин шог үздэггүй.Монголын хүрээний дуунуудыг дуулдаг дуучид бол үнэхээр гайхалтай байсан. Одоо миний охин урлагийн хүмүүжил авч чадахгүй байна гэсэн бодол төрдөг.Одоо л охиноо оролцуулна даа.

Хишигсүрэн -

Танд дутуу ярьсан нэммээр юм байна уу?

Батжаргал -

Ер нь монголчууд дэлхийд 10 сая хүрч чадахгүй байна.10 сая гэдэг бол дундаж нэг хотын хүн амын тоо.Манайхан их цөөхүүлээ.3 сая үнэхээр бага байна.Хүн амын багаараа хүн төрлөхтний соёл юмаараа бага байна.Нэг тосгоны хэмжээ.Тэгэхлээр хөгжил муу.удаан Монголд ирээгүй байж байгаад ирэхэд их хөгжснийг гайхдаг.Их гүрнүүд капитализм дотор хөгждөг юм байна.Тэгвэл бид хамгийн чухал шат буюу капитализмыг алсгассан нь буруу.Одоо яая гэхэв.Тосгон шиг мөртлөө улс орны хэмжээнд явж байгаа нь үнэхээр агуу.Хэрэв олуулаа байсан бол өөр.Би заримдаа хурхан тойроод гарчихсан юмуу даа гэж боддогий.Манайх шиг мундаг орон байна.Жнь:Костко реко мундаг нэг сайн тал нь агаар сайтай далайн дэргэд л дээ.Латин америкчүүд испаниар ярина.Манайх их гүрнүүдийн дунд манайх ус муутай далайгаас хол ингээд бурхан биднийг хайрлаагүй бидний оюун санаа хүчтэй биш,байгаль ямар ширүүн гэж бодно.Ийм их хатуу ширүүн байгалийг давж байгаа хүн 60наслаж байна гэдэг нь мундаг тээ.Танайхан их ууртай гэж хэлдэг.Монголын хувь заяа бол гадны хүчнээс хамаарсан их гүрнээс хамаарсан өөриын онцлогтой орон юмуу даа хэзээч би монгол гэдэгтээ харамсдаггүй монгол сайхан эрэгтэй хүн надад олддоггүй тэгэхээр энэ бол зөвхөн миний буруу биш гэж боддог.

Хишигсүрэн -

Баярлалаа.

Батжаргал -

Манай улс талбай томтой хүн ам бага гадаадын хүмүүсийг хараад байхад Монголыг бага мэддэг. Олимпоос Найдангийн Түвшинбаяр медаль авч байна гэдэг Монголыг гадаадад таниулах том амжилт шүү.Өндөрлөх үү хоёулаа?

Хишигсүрэн -

За.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.