Lamjav
![](../assets/images/interviewees/990080.jpg)
Basic information
Interviewee ID: 990080
Name: Lamjav
Parent's name: Dondov
Ovog: Hongor
Sex: m
Year of Birth: 1940
Ethnicity: Halh
Additional Information
Education: higher
Notes on education:
Work: mathematician
Belief: none
Born in: Saihan sum, Bulgan aimag
Lives in: Bayangol sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
education / cultural production
collectivization
democracy
politics / politicians
foreign relations
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Хишигсүрэн -
Кемриджийн Их Сургуулийн Дотоод Ази Судлал, Монгол судлалын салбар, Улаанбаатар дахь Олон Улсын Монголч Эрдэмтдийн Холбоо хамтраад “20-р зууны Монголын аман түүх” гэсэн их сайхан судалгааны төсөл хэрэгжүүлж байна. Энэ төслийн хүрээнд Ламжав гуайтай ярилцъя гэсэн зорилго надад их байлаа. Тэгээд өнөөдөр ярилцлага авах боломж олдоод 2-уулаа уулзаж байгаадаа их баярлаж байна. Тэгээд эхний ийм сэдэв нэг байна. Ер нь манай ярилцлагад оролцож байгаа бүх хүн өөрийнхөө амьдралын хувийн түүхийг нэг ярьж өгөх тийм шаардлагатай байдаг юм. Тэр нь хүүхэд нас хаана өнгөрөөв, хаана хүүхэд насандаа боловсрол эзэмшив, эцэг эх нь ямар хүн байв. Эцэг эх хүүхдийнхээ хүмүүжилд яаж нөлөөлөв, боловсролоо олж авахад нь яаж нөлөөлөв гээд л ... Яанаа, их олон юмыг зэрэг асууж байна аа, тиймээ? /хөтлөгч инээв/.
Ламжав -
За за яахав.
Хишигсүрэн -
Сургуулийн багш нар чинь ямархуу байв. Дараагийн шатны боловсрол яаж эзэмшив гээд таны боловсрол олж авсан хүртэл 2-уулаа эхний сэдэв дээр ярилцмаар байна.
Ламжав -
За би чинь 1940 оны хавар “Цагаан сар”-ын дараахан Булган аймгийн....одоогийн хэлээр ш дээ. Сайхан сумын нутаг “Улзын гол”, “Шар цохио” гэдэг хаваржаанд төрсөн гэж байгаам, ээж маань л хэлсэн хэрэг ш дээ.
Хишигсүрэн -
Нарийн яг он сар, өдрөө мэдэхгүй ш дээ тийм ээ тэр үед?
Ламжав -
Цагаан сарын дараа л гэж хэлж байсан. Зүгээр яахав, архиваас шүүвэл байдаг юм гэсэн.
Хишигсүрэн -
Тэдний өдөр төрсөн гээд үү?
Ламжав -
Тийм. Тэдэн оны тэдэнд төрсөн өдөр гэдэг чинь сүүлд Улаанбаатарт л тэмдэглэдэг болсон шүү дээ. Бидний үед төрсөн өдөр гэж тэмдэглэдэггүй байсан.
Хишигсүрэн -
Аанхаан. Тэгээд?
Ламжав -
За /хоолойгоо засав/. Манай эцэг бол Даваажавын Дондов гэж 1898 онд төрсөн хүн. Ээж маань 1910 онд төрсөн 12 насны зөрөөтэй. Аав маань бага залуу насаа, миний мэдэх үеэс ч гэсэн “тэмээн жин” их тээдэг. Тэр үед чинь машин бий болоогүй их ховор байсан болохоор Хиагт, урагшаа Хятад руу ердийн хөсгөөр жин ачаа бараагаа зөөж байсан юм ш дээ. Манай аав бол жин тээдэг хүн байсан. За...бага залуу насандаа...26-н настай байхдаа улсын наадамд барилдаж тав давж улсын начин цол авсан хүн. Би аавынхаа 42 насан дээр ээжийнхээ 30 насан дээр гарсан хүн байхгүй юу. Тийм. За тэгээд одоо намайг ухаан ороход чинь.....1940 онд төрсөн хүн чинь...төрсөний дараа ухаан орох 5-6 настайдаа санаж хоцорсон юм юу вэ гэхээр дайн байлдааны тухай юм. Манай багийн дарга ухуулга хийж, мэдээ түгээж байсан. Германууд дайрчээ гээд товчхон зарлаад явж байсан байдаг юм.
Хишигсүрэн -
Тэрнийгээ та бол санадаг юм байна тийм ээ?
Ламжав -
Аан?
Хишигсүрэн -
Хүүхэд байхдаа санадаг байсан байна тийм ээ?
Ламжав -
Тийм. За тэгээд манайх чинь эхээс 9-үүлээ. Манай хамгийн том ах бол Багшийн Сургууль төгссөн. Надаас 9 ах. Багшийн Сургууль төгсөөд хөдөө багш хийж байгаад тэгээд сүүлдээ Их Сургуульд ороод дараа нь Энэтхэгт сургуульд яваад.
Хишигсүрэн -
Социализмын үед манайх Энэтхэгт боловсон хүчин бэлддэг байсан байхнээ? Сонин юм.
Ламжав -
Тэнд 3-н хүн явж байсан даа. Манай ах, Гэндэндарам гээд хүн байгаа. Одоо энэ зохиолч Бадраа. Энэ гурав явж байсан юм.
Хишигсүрэн -
Ямар чиглэлээр вэ?
Ламжав -
Одоо хэлний чиглэлээр.
Хишигсүрэн -
Англи хэлний юу?
Ламжав -
Англи. Тийм тэд нар чинь Гэндэндарам бол Англи хэл, Олон Улсын Харилцаагаар төгсөөд ирсэн. Нөгөө 2 нь эхнийхээ сургалтыг дуусгаад өөрсдөө буцаад ирсэн. Тэгээд Их Сургуульд сэтгүүлчийн анги төгсөөд тэгээд одоо “Үнэн” сонинд тэтгэвэрт гартлаа ажиллаж байсан. Тэр чинь бас нилээн том ажил “Үнэн” сонин гэдэг чинь...тийм ажил хийж байсан.
Хишигсүрэн -
Таны төрсөн ах тийм ажил хийж байсан гэдэг чинь бас их шинэ мэдээ байна шүү. Ламжав гуайн ах “Үнэн” сонины сэтгүүлч байлаа гэдэг бол тийм биз дээ /хөтлөгч инээв/.
Ламжав -
Сэтгүүлч, тэгээд үзэл суртлын хэлтсийн дарга байсан л даа. Москвад манай “Үнэн” сонины сурвалжлагч нар нэг жил суудаг байсан ш дээ. Тэрэнд яг тэр 1990 оны ээдрээтэй үед 1989,1990 оны үед тэнд сууж байсан. 1988 оноос ч билүү сууж байсан. За миний бага сургуульд...тэгээд юу вэ гэхээр хавар би хонь төллөөд. Хонь төллөхөөр хүүхдүүд дулаахан нэхий уут үүрчихээд.....
Хишигсүрэн -
Ишиг хургаа хийдэг уут тийм ээ. Нөгөө төлийн уут шүү дээ.
Ламжав -
Тийм. Мал төллөхөөр уут руугаа хийчихдэг байхгүй юу. Тэгээд явж байсан чинь манай багийн дарга хүрч ирээд намайг чи сургуульд ороо гэсэн. Энэ жил чи сургуульд орно гэхээр нь би их дуртай хүлээж аваад орно гээд.
Хишигсүрэн -
Хонины бэлчээр дээр явж байсан хүүхэдтэй тааралдаад....
Ламжав -
Тийм. Би морьгүй голдуу явган явдаг байсан.
Хишигсүрэн -
Тэр одоо ямар үйлчилгээ вэ? Одоо бодоход багийн дарга малчин айлын хүүхдийг хонио хариулаад явж байхад нь хэрэг болгоод тийм юм ярьж байдаг тийм ээ. Одоо надад их сонин санагдаж байна ш дээ. Үүнд нэг тийм нийгмийн харилцаа харагдаж байна уу даа?
Ламжав -
Тэр үед бол одоо ёстой миний бага байхад хоногшиж хоцорсон юм юу гэхээр “албан журам” гэж татварын айхтар хүнд нөхцөл байсан юм. Тэрүүгээр мал энэ тэрийг тоолно. Тэгээд маш нарийн тоолно. Тооллого бол маш нарийн. Мал бол тэгж ингэж өсөх ёстой гээд улс тоог нь шууд хэлнэ.
Хишигсүрэн -
Нэгдэлжих хөдөлгөөнөөс өмнө ш дээ тийм ээ?
Ламжав -
Тийм өмнө.
Хишигсүрэн -
Тэр үеийн татвар уу?
Ламжав -
Миний төрсөн цаг үе байна ш дээ. Дарлагч ангийг устгаад. Устгасан гэдэг чинь фактический устгасан гэсэн үг шүү дээ. Устгаад тэгээд эргэж буцалтгүй хөрөнгөтний бус зам дээр баттай гарлаа гэдэг байсан үе. 1940 оны Үндсэн Хууль орчимд төрсөн болж таараад байна ш дээ би.
Хишигсүрэн -
Тийм байна. /Хөтлөгч инээв/
Ламжав -
Дараа нь юу вэ гэхээр хувийн өмчийг устгах намын бодлого байна ш дээ. Тэрнийг үндэслээд хувийн өмч маш хүчтэй шахалт хавчлагад байсан. Тэр мал бол заавал өсөх ёстой. Өсөх ёстой төлөвлөгөөнөөс нь бодож татвар авдаг. Малаас гарах бүтээгдэхүүн, түүхий эд байна ш дээ. Тэрний нормыг бас дээрээс тогтоочихсон. Жишээлбэл баян айлын хониноос, их олон малтай айлын хониноос их хэмжээний ноос гарах ёстой. Тэр үнэхээр хатуу юм байсан юм. Тэр юу вэ гэхээр сүүлдээ хотондоо бол эр хоньгүй, эр шаргүй. Шар гэхээр эр үхэр. Зассан бүдүүн эр үхрийг шар гэж байгаа юм ш дээ.
Хишигсүрэн -
Тийм эр үхэрийг хэлж байгаа юм.
Ламжав -
Тийм.
Хишигсүрэн -
Шар гэдэг үхрийн чинь янз бүрийн хүчийг нь ашиглана, хожим нь алж иднэ гэсэн үг биз дээ. Сайхан мах гарна гэсэн үг үү, үгүй юу?
Ламжав -
Одоо буцаад бас нэг тийм байдалд орчихсон байгаа ш дээ. Шар мар юунууд чинь зөндөө элбэг болчихсон байгаа. Одоо бол тэр татвар байхгүй хувийн өмч нь буцаад бий болчихсон. Тэр үед чинь шар байхгүй. Шар гэхээр чинь яахав дээ олон бухтай байж болохгүй ш дээ. Цөөн тооны бух үлдээгээд бусад эр үхрийг нь засдаг. Бяруу байхад нь засна ш дээ. Тэгээд тэр чинь зассан бүдүүн эр үхэр гэсэн үг байхгүй юу. Тийм байхгүй юу.
Хишигсүрэн -
Байх юм бол тэрэнд их татвар оногдоно гэсэн үг үү?
Ламжав -
Үгүй бүх малд татвар ноогдоно.
Хишигсүрэн -
Тэгвэл тэр шарыг татвар татаж байгаа хүмүүс нь бүгдийг нь алга болгочихож байна гэсэн үг үү, эзэд нь өөрсдөө алга болгоод байна гэсэн үг үү?
Ламжав -
Үгүй татварт хавар ингээд хоршооны мал авна гээд тэгдэг байхгүй юу. Тэгэхээр чинь нөгөө малуудаа тушаагаад хүрэхгүй. Мэдээжийн хэрэг эр үхэр бол хамгийн түрүүнд явна л даа. Тэгээд тэд чинь бүгдээрээ дууссан. Дараа нь өөрөөр хэлэх юм бол насанд хүрээгүй малыг пүүлээд л аваад байгаа юм чинь. Насанд хүрээгүй малыг тавьдаг болсон. Сүүлдээ нөгөө хүмүүс төлөгөө тавьдаг, шүдлэн үхрээ тавьдаг. Сүүлдээ үнээ мүнээгээ тавьдаг тийм байдалд орсон л доо. Өөрөөр хэлэх юм бол тэр татварын дарамт малчин хүнд маш хэцүү тусдаг байсан. Манай тэр нутагт миний нэг мэдэх юм юу вэ гэхээр. Малаа малчид уураа хүрэхээр “улаан оросын хоол” гэж хараадаг байлаа.
Хишигсүрэн -
Шинэ хараал гараад ирсэн байна тийм ээ?
Ламжав -
Тийм шинэ хараал гараад ирсэн /ярилцагч инээв/. Адуу мал, хонь, ямааа бүгд л адилхан ш дээ. Ялгаа байхгүй мах авна. Сүү авна.
Хишигсүрэн -
Хониноос сүү авдаг байсан уу?
Ламжав -
Хониноос сүү авахгүй ээ. Хониноос ноосыг нь авна, мах авна. Үхрээс бол сүү авна, мах авна, шир мэр бүгд авна. Өөрөөр хэлбэл тэр татвар маш өндөр бөгөөд маш нарийн тооцсоны Үндсэн дээр гарцаа байхгүй авдаг ийм хатуу. Тэр бол хатуу. Ерөнхийдөө тэр татвар юмаа төлж чадахгүй хүн бол шоронд орно доо. “Арзгарын шил”-ээр давна гэж ярьдаг байсан. Багийн даргад маш хүнд тусдаг байсан юм билээ. Манай багийн дарга хүрч ирээд би одоо “Арзгарын шил”-ээр давах гэж байна. Чи тийм юмаа гүйцээж өгөөч гэх жишээтэй. Тэр нутгийнхан тэгж ярьдаг байсан даа.
Хишигсүрэн -
Би нэг ийм юм тодруулчих уу. Тэр татварыг малчдаас гаргаж авахуулахын тулд төрийн төлөөлөл болоод байцаагч маягын хүмүүс ажиллаж байгаа ш дээ. Тэр улсуудын малчиддаа хандаж байгаа хандлага ямар байсан бэ. Их дээрэлхүү байсан уу. Аргаа барсан янзтай очиж авдаг байсан болов уу. Таньд анзаарагдсан ч юмуу, тийм юм байна уу?
Ламжав -
Тэрнийг би бүгдийг нь мэднэ. За хавар болохоор аймгаас төлөөлөгч хүрч ирээд суман дээр үүргийн дагуу малыг хүлээж авна ш дээ. Мал мах авч байгаа гээд л авна. Тэр чинь айлаас тэд тэдийг авна гээд хууль журмын дагуу тодорхой тоотой. Малаа кг-луулаад л хүрэхгүй бол бусдаасаа зээлж өгөхийг хайх ч юмуу. Ноосыг сумын хоршоонд тушаадаг. Би ч гэсэн аав, ахтайгаа яваад ноос тушаадаг байсан л даа. Бүгдээрээ нормтой тушаадаг. Тэр үед малыг маш сайн тоолдог байсан. Тэгээд яахав одоо зүгээр бодоход арай цөөн малтай айлын цэрэгт явсан залуучууд, бичиг үсэг тайлагдсан залуучууд, нутгийн хүмүүс өөрсдөө мал тоолдог. Сумаас ч бас хүн явна. Энэ тооллого шиг нарийн тооллого бол хэзээ ч явж байгаагүй.
Хишигсүрэн -
Бултуулах арга алга тийм ээ. Нутгийн улсууд мэдэж байгаа учраас.
Ламжав -
Тийм нутгийн улсууд мэдэж байгаа учраас бараг танай адуунаас тийм тийм зүстэй нь дутуу байна гэнэ. Хуурч мэхэлсэн бол айхтар арга хэмжээтэй учраас тэр бол чанга байсан.
Хишигсүрэн -
Сайн зохион байгуулж байна тийм ээ?
Ламжав -
Тэгэхдээ бол түрэмгий байдлууд ажиглагдаж байсныг баримтаар би мэдэхгүй юм. Ер нь тэгэх ёстой ингэх ёстой гээд л дургүй ч гэсэн аягүй их уцаарлаж цухалддаг ч гэсэн тэр юмнуудаа тушаадаг.
Хишигсүрэн -
Эсэргүүцэх болол байхгүй ээ, аан?
Ламжав -
Эсэргүүцлийг урьд нь дарчихсан болохоор....
Хишигсүрэн -
Байх ёстой юм л гэсэн байдлаар хандах уу?
Ламжав -
Тийм. Тэгээд лам нарыг урд талд нь яачихсан болохоор тэр чинь айл бүхэнд л мэдрэгдсэн эд ш дээ. Жишээлбэл манай аавын ойрын хамаатан Даржаа гэдэг гавжийг тэр бол өмнөх ш дээ. 1935 онд болсон явдал. Манайд хүрч ирж хоноод манай аав суман дээр хүргэж өгч байсан гэсэн.
Хишигсүрэн -
Хамаатныгаа барьж өгч байгаа юм уу?
Ламжав -
Барьж өгч байгаа биш хүргэж өгч байгаа юм.
Хишигсүрэн -
/хөтлөгч инээв/. Ойлгосонгүй. Одоо нөгөө....
Ламжав -
Тэр үед тийм сонин байсан байхгүй юу. Дуудаад тэндээс ир гээд ингэдэг. Яваад л очдог байсан. Тэгээд тэр баригдаж байгаагаа ч мэддэг. Манай аав хүргэж өгөөд....
Хишигсүрэн -
Үдэж өгч байгаа гэсэн үг байна уу.
Ламжав -
Манай аав би ер нь маш ховорхон уйлж үзсэн. Маш ховорхон...би Даржаа гавжийгаа хүргэж өгөхөд нүднээс нулимас гарч байсан гэж манай аав надад ярьж байсан байхгүй юу. Тэгээд тэр нэг шөнө манайд ярьж хоноод тэгж байсан гэсэн. Одоо энэ нэг болох ёстой юмаа. Шашны номд нэг ийм юм байдаг юмаа гэж яриад тэгээд л яваад өгсөн байдаг юм.
Хишигсүрэн -
Би нэг ийм түүх яримаар санагдлаа. Хэлмэгдүүлэлт бол манай судалгааны яг нэг сэдэв. Манай ээжийн ээж их ажилсаг, ухаантай эмгэн байлаа. Тэр ярьж байсан тэдний нутагт Увс аймагт л даа. Хүмүүсийн тэдэн хүн барина гэсэн норм байдаг байсан гэж байгаа юм. Тэгээд барих ёстой хүний жагсаалт гаргачихаад тэр нь олдоогүй ч юмуу тохиолдол гарахад хонио хариулаад явж байсан хүн алга болчихдог. Ачаад явчихдаг гэнэ. Тоо гүйцээнээ гэж хэлээд ямар ч хамаагүй хүнийг ачаад явчихдаг. Тэгээд ачигдаж явсан тэр улсуудаас Сайнбуян гэж гавъяат багш болсон доо хөөрхий. Тэр Сайнбуян гэдэг хүний түүх их яригддаг. Тэр Сайнбуян багш ярьдаг. Тэгээд тэр ачигдаж явсан хүмүүс буугаад бие зассан юм байна л даа. Буугаад бие засаад жаахан амраад байж байхад нь нэг харгалзагч нь Сайнбуянгын таньдаг хүн байж байгаад. Худлаа мэдээгүй хүн болоод бие засаж байхад нь машинаа асаагаад улсуудаа ачаад аваад явчихсан. Тэгээд би азаар амьд үлдсэн. Би бол үхчихсэн байх ёстой гэдэг. Надтай хамт ачигдсан хүмүүсээс хэн ч байгаагүй гээд. Одоо ингээд бид нарт ямар ч эрүүл ухаанаар тайлбарлагдахгүй байна ш дээ. Хүний амийг ингээд. Тэгээд таны тэр хамаатан гавжийн хувь заяа юу болсон бол, үүнийг 2-уулаа ярих уу? Ер нь их сонин үе байсан юм билээ. Одоо би яаж бодоод төсөөлөхгүй байгаа байхгүй юу. Бүр киноноос ч тийм юм олж харж чадахгүй байна ш дээ.
Ламжав -
За тэр ч маш их өргөн дэлгэр болсон үйл явдал ш дээ. Маш их өргөн дэлгэр болсон.
Хишигсүрэн -
Амьдралдаа цөөхөн уйлсан хүн ахыгаа гаргаж өгчээ. Тэр ахын түүх юу болсон бол оо?
Ламжав -
Одоо юу л даа. Би саяхан сураглуулаад байгаа юм. Тэгээд бас манай хүргэн ахын нэг гавж Лувсандаш гэдэг байхаа. Намайг тэр 1990-ээд оны үед хөдөө явж байхад цагаатгалд орох гээд, хэлмэгдэж байсан гэж. Цагаатгах ч гэж дээ тэгсэн ингэсэн гээд ярьж байсан байхгүй юу. Тэгээд би 2 гавжийг...одоо бол сураггүй алга болчихсон хүн шиг байгаа юм л даа. Тэгээд манайхан хөөцөлдөж барьж нөгөө хэлмэгдүүлэлтийн номонд нь оруулаагүй байгаа. Тэгээд би Бага Хурлынхантай уулзах даа...Цагаатгалын албаны дарга нь Сампилноров гэж Бага Хурлын гишүүн байсан хүн байгаа юм л даа. Одоо бол мөнгө төгрөг гээд яахав дээ. Тэр нь хамаа алга. Сураггүй алга болсон улсуудыг, баталгаатай гавж тийм улсууд чинь тэр гараар л алга болсон нь ойлгомжтой. Тийм болохоор тийм тогтоол төр засгийн зүгээс гаргах хэрэгтэй юм гэж бид нар ярихгүй юу. Тэгээд би тэр 2 гавжийг юу болсон бол гээд хамаатануудаас нь утсаар асуув аа. Тэгсэн чинь нэг нь сая төгрөг авсан гэж байна. Тэр бүртгэл номонд нь орчихсон. Нөгөө нэгийг нь асуулгаад явуулчихсан байгаа сайн мэдээгүй байна.
Хишигсүрэн -
Магадлалтай юм. Тухайн үед алга болсон хэлмэгдсэн тэр улсуудын алга болсон, бүр алуулсан улсуудын тоо бүртгэл яг точный байж чадаж байгаа болов уу. Та юу гэж боддог вэ?
Ламжав -
Яаж точный байхав дээ тэр чинь. Нарийн ширийн юм байх арга байхгүй. Маш олноор нь барьж байсан. Тэгээд дуудахад зүв зүгээр ачаад аваад явж байсан байгаа байхгүй юу. Тэр улсууд чинь сүүлд нь очоод тэгж их тамлах юм чинээ бодоогүй ч явсан байж болно.
Хишигсүрэн -
Юунд явж байгаагаа ойлгохгүй тийм ээ?
Ламжав -
Тийм тийм. Тэд нар мэдээжийн хэрэг....Орос руу ачигдсан их олон хүн байдаг тийм ээ. Тэднийг аль замаар нь юм бэ. Эндээ ч алуулсан байж болно. Жишээлбэл манай Сайханы үхэр Дэндэв гэж улсын заан хүн манай ааваас нилээн ахавтар тийм хүн байсан даа. Саяхан нутагтаа байж байгаад өнгөрсөн. Лам байсан улсын заан хүн. Тэгээд лам байсан учраас баригдчихсан. Нилээд гайгүй лам байсан юм байлгүй. Тэгээд тэр хүн шоронд байж байсан. Нэг даргын машин нь шаварт суучихсан гэнээ. Тэгээд их бяртай хүн байсан болохоор тэр машиныг нь шавраас өргөөд гаргачихсан гэнэ. Тэгээд тэр дарга тэр хүнийг шоронгоос гаргасан байсан. Тийм нэг тохиолдлоор амьд үлдсэн байдаг байхгүй юу. Тэгэхээр тэр албан татвар өгөхгүй ч гэдэг юмуу, зугтаах тийм ухамсар байхгүй. Хөдөөгийн хүмүүс тэгэх тусмаа тэгж бодож байсан учраас төсөөлөгдөхгүй байсан байх. Хүлээн зөвшөөрсөндөө бус. За энэ бол өөр арга байхгүй гэж хандаж байсан. Би түрүүн чамд хараал хэлж өгсөн тийм ээ.
Хишигсүрэн -
Улаан Оросын.....
Ламжав -
“улаан оросын хоол” гэж хараадаг байсан. Би чи гэсэн малд уур хүрдэг ш дээ, хэцүү янз бүрийн ааш гаргадаг. Би ч гэсэн хэлж явсан байх даа гэж бодож байна.
Хишигсүрэн -
Хэлдэг л байсан байх л даа. Тэгээд бид хоёрын яриа яагаад ийшээ хэлбийчихсэн гэхээр багийн дарга хүүхдийг хурганыхаа уутыг үүрээд явж байсан чинь сургуульд орох уу гэсэн гэсэн ш дээ. Тэгээд би асуултаа ямар байдлаар тавьсан гэхээр багийн дарга ард түмэндээ санаа тавиад байна уу яагаад байна тэр ер нь бас их сонин санагдаж байна гэж би хэллээ л дээ. Ингээд өнгөцхөн харахаар төрийн үйлчилгээ ч юм шиг, мөн нарийн байна аа?
Ламжав -
Тэгэхээр энэ чинь олон талтай. Багийн дарга бол тэр үед чинь хүүхдийг сургуульд сургах асуудал бол хүнд байсан. Одоо ингээд ажиглах юм бол. Миний ах нар, эгч нар тэд нарын үеийн хүмүүс бол ерөнхийдөө сургуульд орсон нь ховор байдаг. Ерөнхийдөө сургуулиас гарчихсан. Тэгээд яахав хувийн мал аж ахуйтай. Сургуульд явуулах гэхээр хааш нь юунд явуулах гэж байгаа юм гээд огт явуулдаггүй тийм байсан юм. Тэгээд одоо ухаандаа ямар байх уу гэхээр намайг жаахан байхад чинь хүүхдээ сургуульд яв гээд л хурал болдог. Тэгээд нөгөө хүмүүс нь явж өгдөггүй. Аймгаас 7-8-н сарын үед нэг төлөөлөгч гарчихсан. Хүүхдүүдийг сургуульд явуулах гээд л хөөгөөд явдаг. Гэхдээ тэр нь бол юу. Жишээлбэл 7-р анги төгсчихсөн ч юмуу нилээн анги ахичихсан. Манайх чинь аймаг дээрээ 7-н жилтэй байсан байхгүй юу. Тэгээд тэрнээс 10-н жил байгуулагдаж амжаагүй. Тэр үед Хөвсгөл гээд ийш тийшээ сургуульд явуулдаг байсан юм л даа. Тэгээд тэр үед чинь сургуульд явуулах гээд хөөгөөд яваад байдаг. Нөгөөдүүл чинь явж өгдөггүй ийм байсан юм. Сургуульд хүнийг явуулна гэдэг чинь засгийн хүнд ажил байсан юм.
Хишигсүрэн -
Албадлага. Боловсрол олгож байгаа явдал анх эхлээд албадлага л болж байсан болж таараад байгаа юм тийм ээ? Тодорхой хэмжээний албадлагын шинжтэй ажил байсан гэж би боддог юм.
Ламжав -
За тэгж хэлж болноо.
Хишигсүрэн -
Малтай хуйтай хүмүүс чинь боол зарц гэж байхаа больчихсон юм чинь хүүхдээрээ л малаа маллуулмаар байдаг.
Ламжав -
Хувийн эрх ашиг тийм байдаг тийм ээ. Нөхцөл сургуулиасаа...за яахав тийм л байдаг л даа. Миний хамаатан байдаг юм. Бид 2 анх сургуульд оров оо. Хамгийн анх сургуульд ороход сонин тохиолдол болсон нь юу вэ гэхээр Өгөөдэй хааны алдарт өртөө чинь хамгийн сүүлд хаасан байхгүй юу. Морин өртөө...
Хишигсүрэн -
Өө за. Гайхамшигтай тэр коммуникацийн систем алга болж байна тийм үү?
Ламжав -
Тийм өртөө. Тэгсэн чинь манай өртөө хийх ээлж болчихсон. Манай хамаатны....манай аавын том охиных л доо. Нэр нь Палам гээд нөхөр нь. Тэдний өртөө хийх хугацаа бас болсон. Хүүхэд сургуульд орох болсон тэгээд Балжинням бид 2 сургуульд орох болоод сумын төв дээр очсон. Өртөөний гэрт бид нар хичээлдээ орж байсан юм. Тэгээд Балжинням надаас нэг дүү би бол 9-тэй. Тэр наймтай. Балжиннямыг юу вэ гэхээр эгчийнх нь оронд оруулсан гэсэн нэг тийм юутай. Эгч Дашпэлжир нь надаас нэг эгч болов уу тэр багцааных л даа. Дашпэлжирийг бол ээж нь энэ сааль сүүнд хэрэгтэй. Эмэгтэй юм охиноо явуулахгүй, эрэгтэй юм, дүүг нь явуулна гэсэн байна л даа. Тэгээд Балжинням тэрнийг мэдчихсэн. Тэгээд нөгөө өртөөн дээр очоод би хүний золиосонд, хүний оронд би сургуульд явахгүй гээд хичээлдээ явахгүй заримдаа шөргүү хараад уйлаад хэвтчихдэг байхгүй юу. Тэр эгчийн нь авч үлдсэн. Юу вэ гэхээр сааль сүү гэж их том ажил байгаа болохоор нөхөөсөнд явах хүн хэрэгтэй байна л даа.
Хишигсүрэн -
Та аягүй сонин сэдэв хөндлөө ш дээ “өртөө” гээд.
Ламжав -
Тэгээд тэр үед чинь манайд....
Хишигсүрэн -
Тэр ер нь ямар байдалтай зохион байгуулагдах уу?
Ламжав -
За би тэрнийг дараа яръя. Манай түрүүн ярьсан Нямсүрэн ах Багшийн Сургуульд сурч байсан. Тэгээд манай ахын хичээл мэдээж хэрэг 9-н сард орж таараа ш ээ. Тэгээд манай ах юу вэ гэхээр өртөөний нь албыг хаалцаж өгч туслахаас гээд өртөө хийгээд 10-н сар гаргаад, 10-н сар шахуулаад өртөөгөө хааж дуусгачихаад сургуульдаа явж байсан. Тэгээд тэр өртөөг нэг сар ч юмуу хийгээд тэгээд....
Хишигсүрэн -
Айл өртөөний гэрийг гаргаад морийг нь бэлдэх байх тийм ээ. Бас хүнийг нь бэлдэх үү?
Ламжав -
Тэр чинь өөрсдөө улаа хийнэ гээд наашаа цаашаа....
Хишигсүрэн -
Улаа хийхээс гадна өртөөнд бодвол товчоо шиг юм байх уу?
Ламжав -
Тусгай юм байхгүй. Өөрсдөө гэрээ барина. Шөлний хонь гэж байна ш дээ. Хооллох бүх зардлыг даана л даа. Хоол моол хийж өгөөд. Тэгээд хоорондоо 30-аад км зайтай ч юмуу тэр орчим зайтай. 50-аас дотогш км-т байдаг. Нэгээс нөгөөд морио шилжүүлээд давхиад байдаг байхгүй юу. Тийм өртөө....энэ сүүлчийн өртөө байлаа. Өгөөдэй хааны өртөө.
Хишигсүрэн -
Сонирхолтой /хөтлөгч инээв/.
Ламжав -
Тийм /ярилцагч инээв/
Хишигсүрэн -
За тэгээд сургуульдаа ороод та тэгээд сургуульдаа их сонирхолтойгоор сурч байсан уу?
Ламжав -
Сургуульд сонирхолтой сурч байсан. Тэр яагаад ч юм бэ бас....яагаад би сургуульд сонирхолтой очсон юм бэ. Намайг сургуульд ороогүй байхад манай ээж эд нар бичиг үсгийн бүлгэмд суулгаад тасгийн ажил яваад байдаг байсан. Би лав сургуульд орох дуртай байсан. Яагаад тэгсэн юм гэхээр бас нэг жаахан байхдаа 1945 он юм шиг байна. Тэмээн жингээр Улаанбаатарт орж ирж байлаа. Яагаад тэмээн жингээр Улаанбаатарт орж ирсэн гэхээр. Энэ чинь ч нилээд хэсэг явах байхдаа...
Хишигсүрэн -
Зүгээр зүгээр.
Ламжав -
Зүгээр үү?
Хишигсүрэн -
Бид нарт хангалттай ярьж болохоор цаг байгаа. Бид нар хэдэн ч цаг ярьж болно. Та ярь
Ламжав -
Тэгээд та яагаад тийм юм болов гэхээр. Хавар манай ээж хүүхдүүдтэйгээ аав жинд явчихсан байсан байлгүй. Гадуур ажилтай явчихсан байсан. Манайд хүний санитар ирэв ээ. Тэр үед чинь эмч байхгүй. Одоогоор бол сувилагч биз дээ. Манайд Санжпүрэв гуай ирсэн. Манай голын л хүн л дээ. Тэгээд тэр Санжпүрэв гуай бид нарт далны тариа хийх гэж хийсэн.
Хишигсүрэн -
Ямар төрлийн тариа вэ?
Ламжав -
Далны тариа л гэдэг юм. Дал руу тарьдаг байхгүй юу.
Хишигсүрэн -
Юунаас сэргийлсэн вакцин юм бол оо?
Ламжав -
Бүү мэд /ярилцагч инээв/. Сургуульд байхдаа ч гэсэн тэр дал тариагаар зөндөө тариулсан байхгүй юу. Байранд эд нар байхдаа. Тэгэхдээ одоо би мартчихаж. Халдварт өвчнөөс л урьдчилан сэргийлэх тийм тариа байсан байлгүй дээ. Тэгээд тариа хийх гээд ирсэн. Манай ээж хүүхдээ тариулахгүй гэсэн. Тэгэхээр нь өөрийг чинь тарина гэсэн. Сонин байна уу /ярилцагч инээв/.
Хишигсүрэн -
Яах гэж байгаа юм бэ?
Ламжав -
Айн.
Хишигсүрэн -
Том хүнийг тарьж, тарьсан хүнийхээ тоог гүйцээх гээд байгаа юм уу?
Ламжав -
Мэдэхгүй. Ямар ч байсан л тийм юм болсон. Тэгээд манай ээж өөрөө тариулчихгүй юу.
Хишигсүрэн -
Бас нэг төрлийн албадлага тийм ээ?
Ламжав -
Тийм л байхгүй юу. Тэгээд ээж тариулчихсан. Тэгээд цаашаа манай айлуудаар яваад морь нь эцэж ядарсан. Хаврын цаг байсан. Манайх “Шар цохио” гэдэг Газар байсан. Түрүүний хэлдгээс өөр “Шар цохио”. “Угалзын гол”-ын “Шар цохио” гэж манайх тэнд өвөлждөг болчихсон байсан. Тэгээд манай халиун алаг морийг сольж унаад. Тэр ч яахав унаа ядарвал айлаас солино гээд явж байгаа. Бас дараагийнхаа айлд тарилгаа хийх гээд явсан. Тэгээд манай ээж тэр зунжингаа өвдөөд. Юунаас болсон юм бүү мэд.Сүүлд нь бид нар тэгж ярьдаг л болсон. Учрыг ч сайн мэдээгүй. Тэрнээс болсон гэсэн байдалтай л хүлээж авдаг байсан. Ээж маань өвдчихсөн зунжингаа хэвтэрт. Тэгээд тэрнийг нэг эмчилдэг эмнэлгийн юм юу ч байхгүй. Тэгээд манайх тэр зун гүүгээ бариагүй. Тэгээд би санадаг юм. Манайхны хэн ч тарвага алсан юм нэг тарвага алаад ирсэн байсан. Тэгээд тарваганы хөрчихсөн мах байна. Гүү бариагүй болохоор их уйтгартай ш дээ. Хүн амьтан ирэхээ больчихдог. Гүү бариагүй болохоор. Нөгөө тарваганы махыг чинь би ёстой идэж гарахгүй юу. Тэгсэн чинь манай ээж бөөлжис цутгаад байна яасан муухай мах иддэг юм бэ гэж байсан юм. Өөрийнх нь туссан өвчин нь тийм. Сүүлд нь шарласан гэж л ярьсан л даа. Тэгээд намар болж байгаа юм. Тэр ер нь 9-н сарын сүүл байх л дхх. Тэгээд манай тэр хавийнхан...он нь бол 1945 он байхгүй юу. 1945-1946 он. Манай голынхон зөндөө олон хүмүүс бүгдээрээ нийлээд жинд гарч байгаа юм. Тэр үед чинь юу вэ гэхээр хотод оруулж зарах мал байна ш дээ. Нөгөө малаа тэмдэг тавьж бөөгнүүлж туугаад. Хүн бүр хэд хэдэн тэмээ ачна ш дээ. Тэгээд гарав аа. Орхон голоор анх гараад. Тэгээд наашаа тэр Орхоны тэнд явсан чинь анх би сэтгэл хөдөлгөсөн их том байшинтай тааралдсан байхгүй юу. Жаахан хүүхэд юм чинь хөөх тэмээнээс том байшин байдаг юмаа гэж гайхаж байсан. Тэр нь сүртэй юм биш за юу. Одоо бид нарынхаар бол лагерийн байшингууд байдаг ш дээ. Том бишээ жижиг лагерийн байшингын хэртээ. Дээр үеийн социализмын байшингууд чинь сүүлд баригдсан байхгүй юу.
Хишигсүрэн -
За зуслангын байшин уу?
Ламжав -
Зуслангын байшин.....
Хишигсүрэн -
Вагончик шиг юм уу?
Ламжав -
Томоо том. Тэгэхдээ том. Зүгээр дээр үеийн янз бүрийн лам нар ч суудаг юмуу нэг тийм юм байсан байх. Нэг тийм маягын 2 том байшин тааралдаж. Тэгж анх байшин гэдгийг үзэж байсан.
Хишигсүрэн -
Тэр үед сумын төвд байшин байх уу?
Ламжав -
Өө намайг 1949 онд сургуульд ороход чинь сум гэдэг чинь ямар гоё Газар байдаг юм бэ хайс майс жигтэйхэн юмтай. Захиргаа эд нарыг бүгдийг нь шинээр барьсан байсан. Хэдийд нь яаж барьсаныг би яаж сонирхох вэ. Тэгээд бид нар хагас сар явж Улаанбаатарт ирсэн. Тэгэхээр яадаг юм бэ гэхээр ёстой нөгөө Чингисын үеийн арга барилаар тойроод ингээд майхан, овоохой гэж байдаг ш дээ. Тийм юмтай. Хоол ундаа хийж идэж, тэмээ энэ тэрээ амрааж өвсөлчихөөд маргааш өглөө нь үүрээр ачаагаа ачаад хөдөлдөг байхгүй юу. Тэгээд 15 хоног явж ирж байсан. Тэгээд манайх нэг нохой дагуулж явсан. Халтар нохой. Хот ороод ирсэн чинь, ээ халтар жингэрийг маань алчихлаа гээд тэгсэн. Хотод ялтангуут нохой агнаж байсан байгаа юм. Хөдөөний нохой гэдгийг нь мэдэхгүй зүгээр явж байсан нохойг нөгөө ялтангууд цохиод алчихгүй юу. Хотын зах руу орж ирэнгүүт тэгж байж билээ /ярилцагч инээв/.....
Хишигсүрэн -
Хот ямар байсан бэ?
Ламжав -
Хот уу? Дээр үед би жаахан хүүхэд орж ирж байлаа. Одоо бол...би чинь 1940 онд төрсөн ш дээ. Дөнгөж явсан тийм ээ. Манай тэр ахын дүү нь одоо энэ НАХЯ-нд ажиллаж байсан. Цэдэвдорж гээд. Тэгээд тэднийх шинэ гарсан хүүхэддээ Ялалт гэж нэр өгсөн байсан байхгүй юу. Том хүү нь Горький гэж нэртэй байлаа /ярилцагч инээв/.
Хишигсүрэн -
За /хөтлөгч инээв/.
Ламжав -
Одоо тэр үеийн албан хаагч нар байна ш дээ. Аймагт эд нар....
Хишигсүрэн -
Намын ажил хийж байсан....
Ламжав -
Тийм. Тиймэрхүү ажил хийж байсан улсууд чинь пролатерийн их зохиолчдын нэрийг маш их өгсөн. Пушкин, Горький гээд сүртэй сүртэй нэрнүүдтэй.
Хишигсүрэн -
МЭЛС гэсэн нэртэй хүн байдаг гэсэн тийм ээ?
Ламжав -
Тийм.
Хишигсүрэн -
Маркс, Энгельс, Ленин, Сталин гээд явж байгаа /хөтлөгч инээв/.
Ламжав -
Тэр бол супер нэр /ярилцагч инээв/. Тэгээд тэр процесс чинь их удаан яваагүй их сонин ш дээ. Тэгээд бид нар 7-8-р ангид болоод сурч байхад хүмүүс нэрээ сольж эхэлсэн. Энэ юутай холбоотой вэ гэхээр нөгөө Хрущевийн теплые временитэй холбоотой. Хрущевийн дулаарал нь Сталиныг шүүмжилсэн. Тэгээд ер нь үндэсний ухамсар байх ёстой. Яахаар бид Орос нэр өгдөг билээ гэсэн байдал бий болохгүй юу. Тэр үед чинь хүүхдийг эмнэлэгт төрөхөөр нь сестра гээд нэр өгчихдөг. Тэр нь Орос ч байдаг байсан юмуу. Ер нь нэг тиймэрхүү байсан.
Хишигсүрэн -
Орос эмч байвал бараг Орос нэр өгчихдөг байсан гэсэн. Би нэг жишээ яръя. Нэг ярилцлага өгсөн хүний ах нь төрсөн юм байна л даа. Орос эмч эх барьж аваад, их удаж байж төрсөн гэнэ. Хүүхэд төрөөд тэгээд хөлнөөс нь доош нь харуулаад барьж байгаа “Ты герой” гэсэн гэнээ. Тэгэхээр нь Чибаатар гэдэг нэр өгсөн гэж ярьж байсан. Би саяхан хэдэн хүмүүстэй уулзаад ярьж байсан чинь монголчууд аягүй их элгэний ракаар нас барж байна гээд. Энэ бол гепатит шар өвчинтэй их холбоотой. Манай генийн сан гэх нь хаашаа юм бэ. Ер нь бид нар цусандаа их вирус тээгчид юм байна л даа. Үндэстнээрээ. Шалтгаан нь яг тэр вакцин энэ тэр, соёлын довтолгооны үед, янз бүрийн өвчнүүдээсээ салсан үедээ щприц нь одоогийнх шиг нэг удаагийн тариур байхгүй. Ингээд л щприцээр өөрсдөө аваачаад нөгөө эмнэж байгаа хүмүүс нь тараачихсан юм байна гэсэн тийм юм ярьсан ш дээ.
Ламжав -
Үнэн үнэн.
Хишигсүрэн -
Магадгүй танай ээж чинь тэндээс вирус л авчихсан болж таарах гээд байна ш дээ. Тийм ээ?
Ламжав -
Тийм болж таарах гээд байна. Тэр үед чинь хамт орж явсан билүү?
Хишигсүрэн -
Та юу?
Ламжав -
Тийм. Аа /ярилцагч инээв/ хажуу тийшээ яваад өглөө л дөө.
Хишигсүрэн -
Тэгэхээр их сонин тийм ээ. Тухайн үедээ улаан тариа тарьдаг байсан энэ тэр юм чинь нь одоогийн бидний олноороо өвчилж байгаа өвчний суурийг тавьсан гэсэн нь надад их үнэмшилтэй санагдсан. Дараагийн удаад энэ бас нотлогдох байх гэж бодогдож байна.
Ламжав -
Тэгээд юу вэ гэхээр. Тэгээд манай ижий хотод орж ирээд эмнэлэгт үзүүлсэн л дээ. Нэг танилын шугамаар л явж байж үзүүлсэн.
Хишигсүрэн -
Тухайн үедээ юу?
Ламжав -
Тийм. Эмнэлэгт л үзүүлэх гэж орж ирж байгаа байхгүй юу. Наашаа жингээр ирдэг чинь.
Хишигсүрэн -
15 хоногын туршид яваад....
Ламжав -
Тийм. Тэгээд НАХЯ-д ажилладаг манай аавын дүү Цэдэвдорж гэдгийнд бид нар байж байхад. Нөгөө бусад маань зах дээр малаа зараад бид нар бол удсан. Бараг сар болсон байх. Хөдөө манай ах эгч 2 үлдсэн. Манай ах маань надаас 4 ах, эгч маань 2 эгч байхгүй юу. Тэр хоёрыгоо таньдаг айлд захиад үлдээсэн. Өвөлжөөлүүлээ ч үгүй. Тэр хоёр маань гэрээ хараад үлдэж байгаа нь тэр байхгүй юу.
Хишигсүрэн -
10 орчим насны 2 хүүхэд.
Ламжав -
Тийм. Тэгээд манай ээж яасан гэхээр нэг дугираг улаан эм уугаад тэр л эдгээчихлээ гэсэн яриаг авч ирсэн. Тэр хэн ч өгсөн юм бэ. Аавын танил Эрдэнэ гэж байдаг юм. Тэр Эрдэнийн өгсөн улаан эм л эдгээчихлээ гээд л нэг тэр хэрийтэй л өнгөрсөн.
Хишигсүрэн -
Эрүүл мэндийн үйлчилгээ, ангаахын талын юм бодохгүй тийм ээ /хөтлөгч инээв/.
Ламжав -
Ямар өвчин туссанаа ч мэдээгүй.
Хишигсүрэн -
Ямар өвчин туссанаа ч мэдээгүй, юугаар эмчилсэнээ ч мэдээгүй, аан?
Ламжав -
Шарласан л гэсэн. Сүүлд нь л орчин үеийнхээр яриад тэр ер нь шарлах л байсан байх гэж. Бүр онош нь тэр щприцнээс, Санжпүрэв гуай тарьсанаас болсон гэсэн үнэн ч юмуу худлаа ч юмуу ерөнхийдөө тийм юм байсан.
Хишигсүрэн -
Тийм магадлалтай юм билээ. Би аягүй сайн ойлгосон.
Ламжав -
Тэгээд манай ээж зүгээр болчихсон. Буцахдаа бид хэд тэмээн жингээрээ буцсан. Манай нөгөө ах ийм Газар ажиллаж байсан болохоор угаасаа ч их сайн ан бууддаг сайн анчин хүн байсан юм. Манай тэр Цэдэвдорж чинь. Тэгээд манай аавд янз бүрийн буунууд их өгдөг. Манай аав үргэлж...ирэхэдээ ч яахав олуулаа байсан болохоор гайгүй. Тэгэхдээ үргэлж тэмээн дээрээ дахны ханцуй дотроо том хурдан буугаад сумлаад унжуулчихсан явдаг.
Хишигсүрэн -
Нууж байгаа нь тэр үү хамгаалж байгаа нь тэр үү?
Ламжав -
Нууж байгаа юм даханд. Тэгээд бас дээрэмчин гэдгээс их айна. Өөрөө бол жинчин хүн учраас юмны багцаа мэддэг байсан биз. Тэгээд жинчин гэдэг чинь өөрөө буутай. Нэг удаа л нэг юм тохиолдсон гэж байгаа юм биш. Тохиолдол. Тэгээд буцаад явж байсан чинь хүмүүс ирээд сайн уу энэ тэр гээд мэндлэхээр нь сэжиглээд та нар цаанаа зогсож байгаад ярь гээд буугаа гаргаад нэг ингэсэн гэж ярьж байсан. Би бол 2 дүүтэй гурвуулаа битүү тэргэнд явсан. Хамгийн эхний тэмээний тэргэнд бүхээгтэй.
Хишигсүрэн -
Тэрэг чирж байгаа юм уу. Араг шээзгийнд явж байгаа юм уу?
Ламжав -
Шээзгийнд биш тал нутагт их уулгүй учраас....Увс, Ховд бол их уултай учраас зөвхөн нуруу ачдаг. Энэ чинь бол тэрэг. Бүхээгтэй тэргэнд. Хамгийн эхний тэргэнд. Оцгор хүрэн гэдэг тэмээний энд. Хамгийн номхон сайн тэмээний гарт аа. Тэгээд бид гурав тэр бүхээгэнд сууж явдаг. Бид гурвыг яаж байна гээд хааяа аав ээж ингээд шагайж хардаг. Манай ээж ингэж ярьдаг байсан. Ингээд бүхээг нь онгойлгохоор урдаас халуу дүүгээд л ирдэгсэн гэж. Тэгж явж хот үзэж ирж байсан. Тэгээд тэр үед хот ямар байсан юм бэ гэхээр. Энэ мах комбинатын яндан цагаар дуугардаг. Өглөө дуугарна. Орой ажил тарахад дуугарна. Үдийн цайны цагаар л лав дуугарна. Тиймэрхүү дуугардаг. Цаг дутам дуугардаг байсан гэж мэдэхгүй юм. Лав нэг тийм дохиотой дуугардаг байсан. Өндөр хоршоо гээд....өндөр хоршоо гэж юуг хэлж байсныг мэдэх үү?
Хишигсүрэн -
Их дэлгүүр л байх даа.
Ламжав -
Тийм. Одоо чинь /ярилцагч бодолхийлэв/....
Хишигсүрэн -
Одоогийн Номингын суурин дээр байсан юм болов уу?
Ламжав -
Үгүй ээ үгүй. Одоо байгаа байшин. Барилгачдын талбайг мэдэх үү?
Хишигсүрэн -
Мэднэ.
Ламжав -
Тэрний зүүн урд талд зургийн музей байна уу?
Хишигсүрэн -
Занабазарын музей байгаа.
Ламжав -
Айн
Хишигсүрэн -
Занабазарын музей байгаа ш дээ.
Ламжав -
Музей болчихсон байгаа юу? 2 давхар байшин байгаа байх. 2 давхар байгаа байхаа. Нэг давхар юм уу?
Хишигсүрэн -
Нэг давхар байхаа. Шувуун оройтой байшин бий. Урд талд нь2 давхар байшин бий ш дээ.
Ламжав -
Одоо юу ш дээ....
Хишигсүрэн -
Зүүн урд өнцөгт нь.
Ламжав -
Одоо тэр Худалдаа Хөгжлийн Банк билүү шилэнгийн урд. Тэрний наад талд нэг навтгар байшин байгаа ш дээ.
Хишигсүрэн -
Тийм тийм. Аптектай нэг байшин бий.
Ламжав -
Аптекийн чинь урд талд.
Хишигсүрэн -
Тэгвэл тэр Занабазарын музей. Одоо яг ногоон өнгөтэй байшин бий.
Ламжав -
За тэр. Тэр чинь өндөр хоршоо гэдэг чинь тэр байхгүй юу
Хишигсүрэн -
Аан за.
Ламжав -
Тэр үедээ хамгийн өндөр байшин байсан хэрэг тэр.
Хишигсүрэн -
2 давхар юм байна. Гаднаас нь харахад нэг давхар шиг харагддаг. Яг орохлоор голоороо дээшээ өгссөн том цэлгэр коридортой дээшээгээ шууд гардаг яг дэлгүүрийн зохион байгуулалттай юм байна.
Ламжав -
Тийм. Өндөр хоршоо гэж нэрлэдэг байсан. Би хөдөө очоод жаахан хүүхдүүд хотод очоод юу үзэв гэхээр өндөр хоршоо үзлээ л гэдэг байсан. Өндөр хоршоо гэдэг чинь их өндөр байшин байдаг гээд л. Тэмээнээс өндөр гэдэг байсан. Миний том юмыг жишдэг юм нь тэмээ байж л дээ.
Хишигсүрэн -
Яг тэмээ /хөтлөгч инээв/.
Ламжав -
/Ярилцагч инээв/ өөрөө урд нь хот үзчихсэн тиймэрхүү...
Хишигсүрэн -
Тийм байсан болохоор сургуульд орохдоо тийм их....
Ламжав -
Тэрэндээ ч юмуу. Яагаад ч юм бэ юм хум үзье гээд хүүхэд зан сонирхоод байсан тийм юм бол байсан.
Хишигсүрэн -
Ямар ч байсан хамт байсан тэр нутагт байсан улсуудаас шал өөр байдалтайгаар хичээлдээ хандах мотив байсан юм байна. Тэгж ойлголоо би. Тэр Улаанбаатар гэдэг юм луу явах хэрэгтэй гэдгээ их эрт ойлгосон байж магадгүй л юм байна ш дээ тийм үү?
Ламжав -
Аа даа мэдэхгүй. Ер нь сургуульд сурна гэсэнд дуртай байсан. Би бол бага сургууль....за дэмий юм яриад ч яахав. Эсэн бусын юм болчихно.
Хишигсүрэн -
Үгүй ээ хэл л дээ та. Хамаагүй ш дээ /хөтлөгч инээв/.
Ламжав -
Одоо юу гэх юм бэ дээ. Намайг жаахан байхаас намайг манай аав бөх болно гэдэг. Манай нутгийнхан бас тэгээд байдаг байсан байхгүй юу. Манай аав ээж эд нарт манай энэ хүүхэд аз нь харьчихна янз бүрийн хог мог асгуулах ч гэдэг юм уу тийм юм битгий хийлгэж байгаарай гэх ч юмуу тийм нэг бага зэргийн хамгаалалтанд байдаг байсан байхгүй юу /ярилцагч инээв/.
Хишигсүрэн -
Бөх болж магадгүй л байсан юм байна тийм ээ?
Ламжав -
Бөх ч болохгүй юм билээ л дээ. Тэгээд юу гэх юм бэ дээ. Өөр нөхцөл байдалтай байх ёстой л хүүхэд байсан юм шиг байна лээ. Тэгэхдээ хөдөөний амьдрал ч сайн мэднэ л дээ би бол. Тэгээд сургуульд суугаад. Тэгээд айлуудаар яваад. Би чинь одоо нэгдүгээрт ангид Цагаан Ядам гуайндаа өвөлжсөн.
Хишигсүрэн -
Дотуур байр тэр үед байсан.
Ламжав -
Байсан. Цөөн хүүхдүүд байсан. Тэр хүрэхээргүй байсан байх. Тэгээд манай аав...эхлээд би өөрийнхөө хамаатныд одоо энэ тэшүүрийн гавъяат мастер Цэнд байна ш дээ. Цэнд бид хоёр чинь их ойрын хамтаанууд ш дээ. Тэгээд Цэндийнд сууж байгаад. Цэнд ээжтэйгээ суудаг байсан. Цэндийн эцэг нь манай тэр Цэрэндэжид гэж бас тэр хэлмэгдүүлэлтээр алга болсон юм хөөрхий. Тэр бол өшөө их түүхтэй. Зүгээр манай дүүгийн сүүлд ярьж байснаар бол нөхөр нь баригдаж явчихаад оргож ирчихээд нутгийнхаа хажууд цохионд нуугдаж байгаад сүүлдээ бас баригдаж байсан гэсэн.
Хишигсүрэн -
Оргосон учраас бүр хүнд ялтай.
Ламжав -
Мэдэхгүй одоо юу болдогсон уу тэгээд л алга болсон. Манай Цэнд бид хоёр чинь тийм. Цэндийнд сууж байгаад.....
Хишигсүрэн -
Тэгээд?
Ламжав -
Тэгээд манай аав хүрч ирээд намайг тэр өөрийнхөө талын хамаатныд суулгасан. Цагаан Ядам гээд. Цагаан Ядам гэдэг чинь бас ямархуу хүн байсан гэхээр Чин Ван Ханддоржийн морийг хөтөлдөг байсан гэж тэдний талын нэг хамаатан нь надад сүүлд хэлсэн ш дээ. Бас тэгээд нилээд тодорхой юм яриад байсан. Тэрнийг ч худлаа юм байж магадгүй учраас би ярихаа больё. Шалгаж үзээгүй юм. Тэднийд нэгдүгээр ангидаа суусан. Хоёрдугаар ангид Лувсанням гуайнд суусан. Тэр 2 өөрийнхөө 2 ач зээ хоёртой тэгээд би суугаад. Тэнд сууж байхдаа....бид нарын тэр үеийн тоглоом ????? тоглодог байлаа. Хүүхдүүд бөмбөг шидээд оноод л дундаа орж гараад тоглодог байлаа ш дээ.
Хишигсүрэн -
????? гэж матик уу?
Ламжав -
За тийм л гэсэн үг.
Хишигсүрэн -
/хөтлөгч инээв/. Хөдөөний хүүхдүүд болохоор. Хөдөөний тэр соёл их удаан хадаглагдсан юм шиг байна лээ. Миний аав ээжийн хүүхэд байх үе, миний хүүхэд байх үеийн хоорондох зааг их бага. Тоглодог тоглоом нь. За яахав хэрэглэдэг хэрэглээ нь бол өөр л дөө.
Ламжав -
Лувсанням гуай намайг Агаа гэдэг л дээ. Гутлаа бараад дуусчихна гэж бодсон байж ч магадгүй гэж боддог юм. Шатар даам бид нараар тоглуулдаг. Шатар, даам сур гээд. Тэгээд бид нар шатар даам тоглоод сурсан байхгүй юу. Би яах гэж шатар, даам гэж хэлээд байгаа юм гэхээр. Би чинь бас шатраар бас идэрчүүдийн аварга болж байлаа. 1959 онд болсон 2-р тэмцээний аварга 10 ангид байхдаа болж байсан. Тэгээд сүүлд нь шатрын мастер болж байсан. Дээр нь яаж байсан. Тэгээд гуравдугаар ангид орох жил манай нөгөө ах төгсөөд Могод суманд хуваарилагдахгүй юу. Жинхэнэ мэргэжлийн багш. Бид нарт ямар хүмүүс хичээл зааж байсан гэхээр 4-р анги төгсөөд тэндээсээ буцаад багшилдаг байсан. Намайг Сайханд сургуульд сурч байхад би 9-н настай орсон. Тэгэхэд чинь 4-р ангийхан гээд том том харчууд залуучууд явж байдаг байсан. Нас нь хамаагүй аажуу ороод л. Том том ах эгч нар харагдаад байдаг байсан. Тэгээд 4-р ангиа төгссөн улсууд, цэрэгт яваад ирсэн улсууд эд нар ер нь тиймэрхүү байдалтай байна шүү дээ. Тэгэхэд цэрэг 5-н жилийн хугацаатай байлаа ш дээ.
Хишигсүрэн -
5 жил юу хийдэг байсан юм бэ?
Ламжав -
Цэргийн таван жил ч юухан байхав гэж дуу мэдэх үү?
Хишигсүрэн -
5-н жил лав хүүхнүүд нөхрөө хүлээдэг л байсан гэсэн.
Ламжав -
Хүлээхээр барах уу. Тавхан жил юухан байхав гэж дуу бий ш дээ. Сонссон уу?
Хишигсүрэн -
Үгүй /хөтлөгч инээв/.
Ламжав -
Байдгын /ярилцагч инээв/.
Хишигсүрэн -
5-н жил хүлээж байгаад манай нөхөр цэргийн дарга болоод намайг авсан юм гэж 80-н хэдтэй эмээ ярьж байсан. Хүүхэд төрөөд нөхөр нь цэрэгт таван жил яваад тэгээд буцаагаад авсан гэсэн.
Ламжав -
Тавхан жил ч юухан байхав гэж дуу байдаг байхгүй юу. 5-н жил гэдэг чинь аймаар байхгүй юу.
Хишигсүрэн -
Харин тийм.
Ламжав -
Тэгээд манай ах чинь 3-н жил суугаад төгсөж ирсэн. 5-р ангиа төгсөөд Багшийн Сургууль байгуулагдахад нь багшаар сурч байгаад ирж байгаа юм. Тэгээд манай ах дүү нараа бас гэр орондоо тус хүргэе гээд тэгээд миний доод талын эмэгтэй дүү бас сургуульд шинээр орж байгаа. Могод сум руу очиж сууж байсан. Тэгээд Могод суманд 3, 4-р ангийг төгсгөлөө. Тэгээд манай тэр ах нэг гайхалтай нь эмнэгэнд тогтоно гэж гайхалтай л даа.
Хишигсүрэн -
Ер нь тэр бас гайхамшиг байх.
Ламжав -
Дошгин морь унах дуртай. Эмнэгэнд тогтдог. Тэгээд Могодод очоод нэг их урт цэхтэй гоё хул морь, булгидаг хул морь авсан. Эмнэг дошгныг нь унадаг байсан. Тэгээд манай ах багшаар очсон бид хамт очоод суусан. Тэр үеийн багш нар бол үргэлж явна. Сонин ажилтай. Багт явах гэж ажилтай. Нөгөө албан журмын шаардах ч гэдэг юмуу давхар ажилтай. Багийн хурал, элдэв нам захиргааны шийдвэрийг таниулж явна. Идэвхтэн, бишийг хүчээр идэвхтэн болгоод тавьчихдаг юм ш дээ.
Хишигсүрэн -
Хүчээр идэвхтэн болгоод тавьчихдаг юм байна л даа.
Ламжав -
Тэгээд багт их явдаг байсан. Тэр үеийн багш нар яах уу гэхээр бас жүжигчин байдаг. Манай ах эд нар чинь Балганд тоглож байсныг санадаг юм. Учиртай гурван толгой.....
Хишигсүрэн -
Дуулах авъяасгүй ч дуулах уу?
Ламжав -
Авъяасыг асуухгүй ш дээ. Байх ёстой гээд л хийнэ.
Хишигсүрэн -
За тэгээд /хөтлөгч инээв/. Тэгээд боломжийн л дуулдаг байх тийм ээ. Ах нь ингээд Балганд дуулахлаар ямар санагдах уу?
Ламжав -
Үгүй ээ яахав дээ. Толгой дээр хүрээд ирэхээр хэн ч дуулна ш дээ.
Хишигсүрэн -
Балганы хувцасыг хийж өмсөж байгаад дуулах байх даа?
Ламжав -
Аа тийм маягын юм хийж л таараа ш дээ. Их сүртэй биш ч гэсэн. Тэгээд тэр чинь суман дээр байдаг багш нар нийлж байгаад тийм жүжиг тоглодог байхгүй юу.
Хишигсүрэн -
Ямар сайндаа Сүрэнжав гуайн “Багш” шүлэг чинь хөдөөгийн уул талаар соёлын үрийг тарьж гэдэг чинь яг болж байна ш дээ.
Ламжав -
Тийм. Тэр үед чинь энэ Хайдав гуай Орос Хайдав гээд....
Хишигсүрэн -
Дуучин Хайдав уу?
Ламжав -
Дуучин Хайдав гуай. Хайдав гуай очиж тоглож байлаа. Нээг их сонин аяаар дуулаад, яасан сонин юм бэ гэж бодоод л /ярилцагч инээв/.
Хишигсүрэн -
Жинхэнээсээ, жинхэнэ дуучин дуулахлаар тийм ээ?
Ламжав -
Тийм оперын дуучинг чинь.
Хишигсүрэн -
Ёстой хөгжилтэй юм байна. Тэгээд за нэг тийм ахдаа нэг ёсондоо татагдаад. Ах өөд нь татаад ахыгаа дагаж Могод сумруу очоод....
Ламжав -
Тийм. Тэртээ тэргүй сургуульд суух л ёстой. Тэгэхээр тэр манай ах бол....
Хишигсүрэн -
Тодорхой түвшинд арай илүү боломж нээгдэж байна ш дээ тийм ээ?
Ламжав -
Тийм.
Хишигсүрэн -
Та математикч хүн ш дээ. Тооны тэр талын хичээлдээ илүү сайн байх даа, 10-н жилд тийм байсан байх тийм ээ. Эсвэл зүгээр л тооны ангид орчихсон юмуу?
Ламжав -
Би “тоонд сайн” гэсэн нэртэй байсан юм. Үнэн сайн байсан үгүйг нь би мэдэхгүй. Тэгээд тэр үеийн соёлыг нэгэнт мэдэх гээд байгаа бол .....
Хишигсүрэн -
Соёлын довтолгоо яриулмаар байна.
Ламжав -
За тэр соёлын товтолгоо ч яахав. Сургуулиас нэг ирсэн чинь бурхан байж болохгүй гэсэн гээд бурхануудыг далд хийчихсэн байсан. Намайг бага сургуульд байхад чинь нэг жил нь Чойбалсан үхээд цагаан сар хийгээгүй. Дараа жил нь Сталин үхээд том гашуудал болж байлаа ш дээ.
Хишигсүрэн -
/хөтлөгч инээв/ Тэр гашуудал ямар янзтай болох уу. Би бүр яриулмаар байна шүү.
Ламжав -
Би чамд аягүй чухал юм ярих гээд заримыг нь ярихгүй байна ш дээ.
Хишигсүрэн -
2-уулаа кассетаа сольё. Манай ээжийн их гоё инээдэмтэй түүх байдаг юм. Сталин биш Чойбалсан үхэж байх үеийн. Манай ээж намын үүрийн даргын охин байсан. Чойбалсанг үхлээ гээд гашуудал зарлаад....наадмын талбай гээд нэг бургасан хашаан дотор бүх хүн цуглуулаад гашуудал зарласан чинь намын даргын охин нь 5 настай билүү, 6-н настай охин нь инээгээд нөгөө гашуудлын цуглааныг өөрчлөөд, дүрсгүйтэж баллаж тавьсан гэсэн онигоо байдаг ш дээ.
Ламжав -
Бөөн айдас болоо биз.
Хишигсүрэн -
Тэгээд намайг хүүхэд байхад Оросын хэдэн дарга нар бас жил болгон үхээд аюул болсон ш дээ. Андрапов, Брежнев, Черненко чинь жил дараалаж үхээ биз дээ тийм ээ.
Ламжав -
Тэр үед ч гайгүй.
Хишигсүрэн -
Тэр үед чинь бид нарыг гимнастикан дээр бүгдийг цуглуулаад л гашуудал зарлаад л 3-н минут зогсоодог байсан.
Ламжав -
Би их эмх замбараагүй ярьчихлаа.
Хишигсүрэн -
Үгүй ээ. Бид нар нэг их судалгаа хийж, байна авч байна гээд байдаг. Ялангуяа антропологийн судалгаа тийм байдаг юм байна л даа. Хүний ой санамж чинь өөрөө шинжлэх ухааны судлагдахуун. Ой санамж чинь юу байдаг вэ гэхээр хамгийн их реалный мэдээлэл юм байна. Бид нар бол их хурлын протколыг барьж аваад энэ бол жинхэнэ түүхийн баримт гэж туугаад байдаг. Яг үнэн чанартаа түүхийн баримт гэж бид боддог зүйл хамгийн их бодит байдлаас тусгаарлагдсан маш их хяналттай тийм мэдээлэл болж таардаг юм байна ш дээ. Тэгж л үздэг юм билээ л дээ.Энэ ярилцлагад цагийн хязгаарлалт ерөөсөө байхгүй юм шиг байна лээ. Зарим хүмүүс чинь ой санамжаа сэргээж ярих их чадвартай. Зарим хүмүүс тэрнийгээ ярьдаггүй юм байна. Би ааваасаа ярилцлага авах гэсэн чинь манай аав 30 минутанд бүх юмаа яриад дуусчихвал яахав аан? Тооны багш хүн /хөтлөгч инээв/. За 2-уулаа саяны яриагаа үргэлжлүүлье Тэгэх үү?
Ламжав -
Тэгэхээр тэр үед чинь нэг сонин юм юу байсан бэ гэхээр албан хаагчид чинь өдөр нь хоолоо идчихээд орой нь буцаад конторлодог байлаа. Багш нар....
Хишигсүрэн -
Юу хийх үү?
Ламжав -
Хийх юм мундахгүй ш дээ.
Хишигсүрэн -
За
Ламжав -
Жишээлбэл манай ахын тэр үед чинь Сталины нэг зохиол гарав. “Хэл зүй Марксизмд холбогдох нь”, Хэл шинжлэл Марксизмд холбогдох нь гэдэг....
Хишигсүрэн -
Тэгээд?
Ламжав -
Сталины тийм зохиол гарахгүй юу.
Хишигсүрэн -
Сталин тийм юм бичих чадвартай хүн байсан уу /хөтлөгч инээв/?
Ламжав -
/ярилцагч инээв/. Тэгээд нөгөөдөхийг чинь тэр Монголын бүх газраар судалсан байх. Нэг жижигхэн ном байгаад байдаг байсан. Хэл шинжлэлийн улсуудыг буруу юм хийлээ гэж шүүмжилсэн маягын тийм ном байсан байх л даа. Тийм ном аваачиж. Тэгээд манай ах энэ тэр чинь тэрнийг чинь судлаж албан хаагчдад семинарладаг. Тэгээд ч конспект энэ тэр гээд хичээлийн эхэнд баталдаг. Манай ангийн багш Намсрайжав гэж их сайхан багш байлаа. Цэрэгт яваад л багш болсон байх. Бичиг үсэг мэднэ. Тэгээд надад даалгавар өгөөд чи конспект бичээрэй тийм, тийм юм бичээрэй гээд. Би багшийн конспект бичээд сурчихсан. Бататгал, тийм юм үзнэ, тийм тийм бодлого бодно. Даалгаварт тийм тийм юм өгнө гээд биччихдэг.
Хишигсүрэн -
Товчлол хийдэг. Агуулга барьж чаддаг болсон байна ш дээ.
Ламжав -
Конспект хийх стандарт байна ш дээ. Тэрүүгээр нь би конспект биччихдэг. Намсрай багш хойд талд, Бадам эгч гэрийнхээ юмыг хийгээд. Би тэр хойд талд сандал ширээ ч байхгүй. Ширдгэн дээр элгээрээ хэвтэж байгаад конспвект биччихээд. Багш хааяа айл руу айраг уухаар явах ч юмуу. Би конспект биччихдэг л байсан. Тэрнээс болоод конспект биччихдэг. Могодод байсан. Намайг 4-р анги төгсөөд 10-н жилд дотуур байран суугаад. 5-р ангиасаа. Тэгээд манай Шаравдорж, Ёндон багш билүү. Намайг бас конспект бич гэдэг. Би тэднийд очоод бас конспект бичдэг байж ээ. Сүүлд тэр 10-н жилд сурч байхад чинь одооо Базар гээд Дарханд эд нар байсан. Сүүлд Их Сургуулийн физикийн анги төгссөн. Бид 2 бол ерөөсөө дунд сургуульд байхдаа ангийнхаа тооны контроль засах ажлыг бид хоёрт үүрэгддэг юм. Тэгээд бид хоёр контроль засаж байгаа юм. Ёстой яг л яс засна даа.
Хишигсүрэн -
Туслах багшийн ажил хийнэ, аан /хөтлөгч инээв/
Ламжав -
Тэгнэ.
Хишигсүрэн -
10-н жилийн хүүхэд.
Ламжав -
Тийм. Тэгээд 5-р ангид байхад манай муу эмэгтэй дүү сургуулиас гарсан. Манай аав ирээд...үгүй тэр хэдэн юм яаж байхав дээ хөөрхий зайлуул. Ах үргэлж багт хөөгдөөд явчихна. Жаахан эмэгтэй хүүхэд бидэнтэй байхад хэцүү байсан байлгүй. Манай аав ч за энэ сургуульд суух хэцүү юм шиг байна гээд манай муу дүүг аваад тэр ч өөрөө бас дуртай тэгээд сургуулиас гараад явчихсан. Аавыг ирэхэд нь бид нар тохь тухгүй байж таараа л даа. Яагаад гэхээр тэнд сургуулийн түлээнээс түлдэг.Нээг их нойтон хустай. Тэрнийг нэг муу юм хөрөөдчихнө. Хөрөөдөөд салгах гэхээр дийлдэггүй. Нүдэж нүдэж нэг жаахан юм авна. Дараа нь нойтон хусыг чинь жаахан хүүхэд асаана гэж чадахгүй. Бараг тэгээд утаа баагсаар байгаад байж байдаг байсан. Тэгээ д аав идэш хүргэж ирнэ. Аав ирэхээр чинь нөгөө муу хүйтэн гэр чинь дулаацаад мод чинь начигнатал асаад л сайхан гэж. Тийм байдаг.
Хишигсүрэн -
Дандаа банди нар аж төрөхөд хэцүү байж таарна л даа. Нүдэнд харагдаж байна.
Ламжав -
Тийм. Манай дараагийн ах надаас 4 ах л даа. Миний 2 дахь ах ш дээ. Тэгсэн манай тэр ахыг.....касилик гэж нэг юм анх бий болсон. Өвс хаддаг машин. Тэгээд касилик дээр суулгана өвс хадуулна гээд хөөгөөд байдаг. Манайхан тэр иртэй юман дээр хүүхэд алуулчихна гээд явуулахгүй байдаг. Тэгээд хүүхдээ явуулахгүй аюултай гэж станцын дарга эд нартай жаахан муудалцасан байсан. Тэгээд байхаар нь манай аав энийг сургуульд явуулна гэсэн юм шиг байгаа юм. Тэгсэн чинь ийм муу юмыг юу гэж сургууль авдаг юм гэж шарлахсандаа тэр дарга тэгсэн гэсэн. Манай ах хөөрхий мал хариулах ажлыг л тэр хийнэ л дээ. Тэгэхдээ хөөрхий жаахнаасаа ном ингээд.....За би жаахан эвийг нь олж хэлье. Тэгээд манай ах нэг шөнө давхиж ирэв ээ. Ах нутгаасаа гарч ирээд.
Хишигсүрэн -
Морьтой давхиж ирж байгаа юмуу?
Ламжав -
Тийм. Тэгсэн юу вэ гэхээр нэг тэмээ энэ тэр хулгайд алдчихсан тэрнээс болоод аав ээж эд нар ч зэмлэсэн биз. Тэгэхээр нь би сургуульд орно. Би хөдөө ингэж байхгүй гэж орж ирсэн юм шиг байгаа юм. За тэгвэл хойтон жилээс оруулья гээд. Тэгээд манай ах шууд 4-р ангид орсон. Манай ангид.
Хишигсүрэн -
1,2,3-р анги байхгүй юу?
Ламжав -
Байхгүй. Тэгээд яагаад....
Хишигсүрэн -
Тэгээд яаж бичиг үсэг мэддэг болсон бэ?
Ламжав -
Манай хүн хоршоонд яваад жаахан мөнгө өгнө ш дээ. Тэрүүгээрээ мань хүн лаа авдаг, ном авдаг байхгүй юу. Тэрнийг нь би жаахан байхын мэднэ. Тэгээд мань хүн орой унтах болохоор орой дээрээ лаа асаачихаад ном хараад уншдаг байхгүй юу. Чи унт, юугаа хийж байдаг юм бэ гээд ээж тэгдэг.
Хишигсүрэн -
Хүжийн галаас арай дээр лаатай, аан /хөтлөгч инээв/.
Ламжав -
Тийм. Лаатай ч юмуу ингээд ялангуяа уншаад сурчихсан. Бас нэг бүлгэмд явсан л даа. Манай тэндэхийн ах нар үеийн хэдэн юм бүлгэмд яваад бие биенийгээ шоолдог байхгүй юу. Нэг нэрэлхүү хүүхэд байсан. Бавуудорж ахыг нэрэлхүү гэнэ тэд нар шоолдог байхгүй юу. Ямар авсан бэ Бавуудоржоо гэсэн чинь 5 уу 6 юу мэдэхгүй гэж хэлсэн гээд л /ярилцагч инээв/. Тэгээд сурчихсан байхгүй юу.
Хишигсүрэн -
Зургаа, юу гэнээ /хөтлөгч инээв/.
Ламжав -
Тэгээд номноос хараад бичээд сурсан. Сургуульд орсон чинь мань эр бичихдээ дармалаар нь бичдэг байхгүй юу. Аргагүй ш дээ хөөрхий элемент заагүй юм чинь. Тэгээд би их санаа зовно. Тоо нь яадаг бол. Ам хичээл ч дажгүй ээ, 4 бол авчихаад байна. Тоон дээр л хэцүү гээд би их санаа зовдог туслах гэж боддог. Ах том учраас, би өөрөө том биш ч гэсэн арын ширээнд суучихсан. Баасан гээд бид гурвуулаа нэг ширээн дээр суучихсан. Тэгж байж билээ. Манай ах 4-р анги төгссөн. Тэгээд манай ах юу гэж хэлсэн гэхээр за чи бага юм чинь 10-н жилээр яв. Нөгөө ахыг миний дүү нас энэ тэр чинь явчихсан. Архангайн техниккумд яв гэсэн. Малын техникком явуулсан.
Хишигсүрэн -
Малын техниккум уу?
Ламжав -
Тийм. Манай ахын техниккумд явуулсан. Манай ах тэрнийгээ төгсөөд тэгээд дээшээ явуул зөндөө их болно ш дээ. Сүүлд нь манай ах бол тэр малын бага эмч хийгээд байж байхдаа сүүлдээ олон хүүхэдтэй болсон. Цалин амьдралд нь хүрэхгүй учраас тээврийн жолооч болсон. Тэгээд юу вэ гэхээр 2-3 чиргүүлтэй. Давхар чиргүүл арай ахиу цалин авна. Тэгээд Дундговьт жолооч хийж байгаад....их хүнд ачаанууд тээврийн замд их зөөж жолооч хийж байгаад.
Хишигсүрэн -
Тэр социализмын үеийн холын тээвэрт явдаг тэр нийгэмлэг бас их сонин юм шүү. Магадгүй их хувийн чадвар сайтай хүмүүс байсан юм шиг.
Ламжав -
Тэр чинь тэгнэ ш дээ. Хээр гараад л явах юм чинь тэд нар машинаа маш сайн мэддэг хүмүүс явж байдаг. Хар аргаар үзээд сурчихсан. Өөр арга байхгүй. Үхэх юм чинь.
Хишигсүрэн -
Жолооч нарын амьдрал ахуй ч дажгүй сайн. Нормын цалин авдаг байсан гэж ойлгосон ш дээ.
Ламжав -
Тэд нар яахав ээ, тийм байсан байх. Тэгж 4-р анги төгссөн. Би бол Булганд 10-н жилд суугаад байранд суусаар байгаад төгссөн. Байранд суух ч одоо яахав дээ....
Хишигсүрэн -
Яриагаа түр таслаад 2-уулаа нэг ийм юм ярьчих уу. Багш нар чинь өөрсдөө Балган болоод соёлын урлагын тэр нэг анхны би хүүхэд байхдаа бол манай сумын улаан клуб гэж нэрлэдэг юманд нь....одоо тэр соёлын төв маягын байшинд нь Улаанбаатараас ч театрууд ирээд тоглолт хийдэг. Хүүхдийн театр ирдэг. Бусад аймгуудын театрууд ирээд концерт тоглодог байсан байхгүй юу. Би бол тэр....миний хүүхэд насанд тийм байсан. Таньд яг надтай зүйрлүүлээд хэлэх урлагийн театрын үйлчилгээ юу байсан юм бэ. Таны анхны үзсэн кино юу байсан юм бэ?
Ламжав -
Өө тийм. Одоо театр чинь.....нөгөө Хайдав гуай эд нар чинь төв театраас очдог.
Хишигсүрэн -
Нөгөө жинхэнэ дуу дуулдаг.
Ламжав -
Лав долоо хоног тэнд дуулна.
Хишигсүрэн -
Хаана дуулах уу тэд нар.
Ламжав -
Тэр клуб гээд байсан....
Хишигсүрэн -
Клуб дээр дуулах уу?
Ламжав -
Миний мэдэхийн Сайхан суманд лав клуб байсан. Могодод ч клуб байсан. Тэгээд л байнга тоглолт хийнэ ш дээ.
Хишигсүрэн -
Тэр ер нь тасралтгүй үйлчилгээ болж чаддаг байсан байх шүү.
Ламжав -
Тасралтгүй байж яаж чадах вэ тэр чинь мэдээж хэрэг....
Хишигсүрэн -
Үгүй ээ яахав сардаа нэг ч юмуу тэр чинь....
Ламжав -
Өө юун сардаа нэг гэж яаж байсан юм бэ...
Хишигсүрэн -
Амжихгүй юу.
Ламжав -
Тийм. Амжихгүй ш дээ.
Хишигсүрэн -
Яагаад урлагт....
Ламжав -
Жилдээ нэг ч юмуу явж байгаа юм. Киног бол би анх бүр жаахан байхдаа үзсэн. Юу вэ гэхээр зуны цагаар завод гардаг байлаа ш дээ.
Хишигсүрэн -
Тийм, сүүний....
Ламжав -
Сүүний завод гэж...
Хишигсүрэн -
Ажилладаг.
Ламжав -
Тийм. Тэнд чинь айлууд яахав дээ. Үхэр сааж байгаа юм чинь. Тэнд чинь үнээ сааж байгаа эмэгтэйчүүд зөвхөн үнээтэйгээ л бөөгнөж байгаа юм. Тэр чинь олон мал цуглах бололцоогүй. Айл чинь тасарч байсан юм.
Хишигсүрэн -
Эхнэрүүд завод руу.....
Ламжав -
Тэгээд завод дээр кино очдог. Зун. Нэг удаа л очно ш дээ. Олон удаа очно гэсэн юм байхгүй.
Хишигсүрэн -
Ямар кино үзүүлэх үү?
Ламжав -
Өө тэр кино руу чинь голоороо л хөдлөж байгаа юм чинь. Кино бол маш сонин зүйл. Кино бол интернет шиг л байсан байх.
Хишигсүрэн -
Яг тийм байх.
Ламжав -
Аа тэгээд одоо энэ бягтруул эд нар чинь яалаа. Би хамгийн анхныхаа бичлэгийг яахад. Би хотод ороод ирсэн чинь манай ахынд. Нөгөө Цэдэвдорж ахынд ороод ирсэн чинь дээр нэг дугираг хар юм тэнд хүн дуулаад байна аа. Тэгээд би бодож байх юм. Үүний цаана нэг жижигхэн л хүн байна гээд. Би 5-6-н настай хүүхэд тийм бодолтой байсан байна ш дээ. Өөрөөр хэлэх юм бол радио энэ тэр бол байгаагүй байна ш дээ.
Хишигсүрэн -
Би яг тэгж боддог байсан. Радио дотор жижигхэн жижигхэн хүмүүс байдаг гэж, яг л тэгж боддог байсан.
Ламжав -
Би бол яг тэгж бодоод бүр итгэлтэй байсан гээч. Анх тэгж радио сонсож байсан. Тэгээд завод дээр кино тавина. Бягтруул тавина. Улсуудын дуунуудыг пянз болгоод.
Хишигсүрэн -
Одоогийнхоор бол хөгжим тийм ээ.
Ламжав -
Тэгж анх кино үзсэн, юу үзсэнээ бол санахгүй байнаа. Жаахан байхдаа анх тэгж үзэж байсан.
Хишигсүрэн -
Тэгээд Могодын 10-н жилд....
Ламжав -
Могодын бага сургууль төгсөөд л.....
Хишигсүрэн -
Аймгийн 10-н жилд....
Ламжав -
Аймгийн 10-н жилд байранд. Тэгэхэд чинь би дандаа хувийн өмчтэй байхад яваад байсан байхгүй юу. Тэгэхэд яахав байранд байгаад нэг бод л өгдөг байсан даа. Хүүхдүүдэд чинь гэж. Нэг л бод өгдөг бусад бүх юмыг сургууль хариуцдаг гэж.
Хишигсүрэн -
Их дэлгэрэнгүй биш ч гэсэн тэр үеийн багш нарын бүр ингээд би яг аймгийн 10-н жилд бүх төрлийн шинжлэх ухаанууд салаад их олон төрлийн суурь мэдлэг өгч байна ш дээ. Багш нарын түвшин ямар байсан бэ. Та ер нь тэр үеийг юу гэж санаж байх юм бэ?
Ламжав -
Үгүй ер нь би бол муу хэлэх юм алга. Аймгийн 10-н жил бол сайн байсан гэж боддог. Тэрнээс илүү яаж байхын....
Хишигсүрэн -
Тэрнээс илүү ямар байх ёстой байхын гэж тийм ээ?
Ламжав -
Тийм. Сайн байсан. Жишээлбэл би 7-р анги төгсөж байхад би бол одоо хэл бичгийн ямар ч текст бичүүлэхэд алдахгүй гэсэн бодолтой байдаг байсан. Дүрэм аягүй сайн яачихна. Одоо бол алдаагүй бичнэ гэдэг шиг хачин юм алга.
Хишигсүрэн -
Та өөрөө юу, бусад хүүхдийг хэлж байна уу?
Ламжав -
Одоо яахав дээ хүүхдэд эргэлдэж байсан үгийн тогтоц байна ш дээ. Одоо үг хэллэг ч гэсэн хүндэрч байна. Бичих....
Хишигсүрэн -
Одоо алдаагүй бичдэг хүүхэд их ховор болчихсон ш дээ.
Ламжав -
Одоо бол аргагүй ээ. Одоо бол тийм юм байгаа байх. За тэр ч яахав ер нь бол....
Хишигсүрэн -
10-н жилд тоонд их сайн байсан. Шатар тоглоно оо.....
Ламжав -
Тэгээд Булганд очоод баяр болгоноор шатар тоглох ажилтай. Над руу аймгаас шатрын тэмцээн болно гэхэд л хэлээд хүрээд ирээч гэдэг байсан. Тэгээд шатрын тэмцээнд үргэлж томчуудтай тоглодог. Манай Сэдэд гуай эд нар гээд хөгшчүүд. Пүрэвсүрэн гуай ч залуувтар гайгүй хүн байсан. Тэгээд аймгийн тэмцээнд....янз бүрийн баяр байна ш дээ Майн-1 ний баяр, Октябарь өөр юу байдгын. Тэгээд намайг Сэдэд гуай эд нар өхөөрдөж байгаад хожоод л. Нүүдлийг нь их магтаж ирээд л тэгээд л тэгдэг байж билээ.
Хишигсүрэн -
Би нэг ийм юм тодруулчих уу. Тан нарын хүүхэд байх үед тэр шатрын спорт их түгээмэл хөгжсөн юм шиг байгаа юм. Хүүхэд болгон шатар тоглодог. Тоондоо сайн хүүхэд болгон шатар тоглодог. Одоо бол тийм биш ш дээ. Шатар тоглодог хүүхэд маш цөөхөн.
Ламжав -
Үгүй ээ харин тэр нь жаахан өөр. Тэгж ярих юм бол харин шатар их тоглож байна.
Хишигсүрэн -
Тийм үү?
Ламжав -
Тийм. Одоо шатрын хувьд бол залуужаад манай шатрын түвшин аягүй өндөр болсон.
Хишигсүрэн -
Каждый хүүхэд болгон тоглож байгаа юу?
Ламжав -
Хүүхэд болгон тоглоно гэж юу байхав. Тэр үед ерөөсөө байрны нөхцөл байсан юмуу. Тэр үед ерөөсөө л маш их спортоор хичээллэдэг байсан юм. Байранд орсон хүүхдэд хийх юм нь тоглоом л байгаа байхгүй юу. Бидэнд юм маш их дутагддаг байсан мөртлөө. Яаж ийгээд юмтай болчихдог. Тэр байранд чинь хөөрхөн зах зээл байдаг байсан. Тэнд чинь бүх худалдаа наймаа явагдана. Яг л ертөнцтэй адилхан. Бид нар чинь талхаа найма0алцдаг байлаа. Спорт бол жигтэйхэн, маш их. Тэр хөрөөний ирээр ингээд....модонд хөрөөний ирийг хурцлаад хөрөөг тайраад засаад модонд суулгаад канки хийдэг байлаа. Одоо энэ гавъяат мастер энэ чинь манай ангийнх юм ш дээ. Бид чинь нэг ангийнхан. Парлель ангийнхан. Цэнд гэж. Би түрүүн ярьж байсан. Цэнд, Дашням 2 байна ш дээ. Тэр бид чинь нэг ангийнхан байхгүй юу. Тэд чинь бүгдээрээ юунаас эхэлсэн бэ гэхээр тэр хөрөөний канкинаас эхэлсэн. Бид бүгээдээрээ гулгадаг байсан. Аймгийн 10-н жилд байхад чинь би бол зөндөө гулгасан. Бүгдээрээ цанаар гулгадаг байлаа. Цаныг чинь зүгээр хавтгай мод хийчихнэ. Мод энэ тэр нь 25 гэж ярьдаг байсан. Жинхэнэ хийчихдэг байсан юм аа. Тэгээд Булганы урд талын ар дээр бид нар чинь аймаар их гулгадаг. Тэндээс чинь манай ангийн Даваасүрэн гээд спортын мастер....бид хоёр чинь нэг ширээнд суудаг байсан. Тэр чинь одоо бас юу. Спортын мастер болсон маш олон хүн бий дээ. Миний урд талын ангийн хүмүүс ч бий.
Хишигсүрэн -
Нэг 10-н жилийн хүүхдүүд тийм ээ?
Ламжав -
Тийм. Спортоор маш их хичээллэдэг. Канкигаар явна, цанаар явдаг байлаа. Тэгээд юу вэ гэхээр тэр үед чинь багш нар их нөлөөтэй. Их сургууль дөнгөж төгсөөд очсон байсан багш нар чинь ингээд....тэр үед чинь хиймэл нуур, энэ Ногоон нуур байна ш дээ. Ногоон нуурын тухай дуу байдаг байсан байхгүй юу. Тэгээд хотод байхдаа тэр хиймэл нуур дээр гулгадаг байсан юм билээ.
Хишигсүрэн -
Оюутан байхдаа?
Ламжав -
Тийм оюутан байхдаа. Багш болоод очихдоо л ёстой соёлын үрийг тарьж байгаа юм чинь. Аягүй гоё юу эд нар өмсчихсөн. Гоё спортын хувцас өмсчихсөн гулгадаг. Норвеги өмсөж гулгана ш дээ. Гоё норвеги энэ тэрээ өмсөчихөөд гулгадаг байлаа. Тэрнийг нь хараад л ийм юм сайхан юм гээд л....
Хишигсүрэн -
Норвеги гэдэг чинь юу юм бэ?
Ламжав -
Норвеги гэдэг чинь Норвеги гэхээрээ Норвегийн л юунаас гарсан л....яагаав энэ тэшүүр.
Хишигсүрэн -
Норвеги гэдэг нь үү?
Ламжав -
Норвеги гэдэг утга нь тэр байхгүй юу. Норвеги гэдэг урт канки байхгүй юу.
Хишигсүрэн -
Намайг хүүхэд байхад норвенк гэж нэг төрлийн хөлөндөө углаж явдаг юуг....хэлдэг байсан ш дээ.
Ламжав -
Харин тийм. Тэр нь байхгүй юу.
Хишигсүрэн -
Норвеги гэдгийн утга нь юу гэж байгаа юм бэ?
Ламжав -
Мэдээж Норвегид их гулгадаг учраас норвегиос гарсан юм байгаа биз.
Хишигсүрэн -
Норвеги гаралтай хэрэглэл байж тийм ээ?
Ламжав -
Тийм. Норвеги чинь мундаг. Норвеги гэдэг чинь норвегиос гаралтай л байхгүй юу. Үгүй ээ бидний тоглоом бол замбараагүй. Шатар даам тоглоно. Биллярд хүртэл их тоглоно. 10-н жилд байсан миний амьдрал бол тоглоомоор. Одоо бодож байхад аймшгийн их тоглодог байж. Жигтэйхэн их тоглодог байсан.
Хишигсүрэн -
Чөлөөт цагийг маш зөв боловсон өнгөрүүлж байна тийм ээ?
Ламжав -
Завгүй тоглож өнгөрүүлсэн. Ажилгүй ч гэх юмуу. Тэгээд би талхны наймаа хийж байж. Тэгээд манай байранд бас айлын мод хөрөөдөөд ч юмуу яваад мөнгө төгрөг олчихдог хүүхэд байсан л даа. Бидэнд мэдэгдэх ч үгүй. Мэдэгдэх шаардлага байхгүй. Мэдэгдвэл бас загнуулах талдаа байхгүй юу. Бас болохгүй л байхгүй юу. Тэгээд бид нарт чинь сард нэг удаа ч юмуу бууз өгдөг байхгүй юу. Гал тогоонд. Нөгөө олон хүүхдэд чинь бууз хийх гэж байгаа юм чинь хүн хүч хэрэгтэй байж таараа ш дээ. Манай Цэнддорж, Батмөнх 2 үргэлж тэрэнд оролцдог. Өшөө хүүхэд ордог л байсан байх. Тэр 2 манай тасгаас ордог байсан. Тэгээд нөгөө 2 чинь бууз хийчихээд л. Бид нар чинь өөрсдийнхөө тоотой хэдийг идчихээд л тоглосоор байгаад дахиад өлсчихөөд л сууж байгаа юм ш дээ. Нөгөө 2 чинь бууз хийчихээд л орой зөндөө их буузтай орж ирдэг байхгүй юу. Нэмэлт өөрт нь өгөхгүй юу. Тэгээд хүрч ирээд наймаа хийнэ.
Хишигсүрэн -
Ямар хэмжээний үнэ хүрэх үү? Тэр үед чинь бараг үнэ хаялцуулах нь байна ш дээ /хөтлөгч инээв/?
Ламжав -
Тэр үед чинь ер нь бууз, буузны яг ханшийг нь мэдэхгүй юм. Ер нь зарчим нь юу вэ гэхээр тэндээс бууз аваад маргааш өглөнийхөө ундыг өгнө гээд ингээд л. Тэр 2-ыгоо наймаалцдаг байхгүй юу. Одоо өгөх юм байхгүй гээд.
Хишигсүрэн -
Бартертай байсан байна тийм ээ /ярилцагч инээв/.
Ламжав -
Тийм. Өглөөнийхийгөө гэдэг ч юмуу эсвэл оройныхоо идэх юмыг хугацаа мэдээжийн хэрэг хойшоо байхгүй. Тэрнийг зөвшөөрөхгүй. Тэгээд Батмөнх эд нар цоожтой авдартай. Бид нар хүн хүндээ бас түмбүчиктэй байдаг байсан л даа. Авдраа онгойлогохоор нь хааяа харахаар хүүхдүүдээс наймаалаад авсан олон юу байна. Тэр чинь 200 гр талх ш дээ. Дээр нь элсэн чихэр хийгээд дээр нь масло асгаад элсэн чихрийг нь тогтоочихсон. Тийм юм дүүрэн өрөөстэй байдаг байсан. Тэд тэгээд хатаахгүй яаж идэж чадаж байсан хүүхэд юм бэ. Ийм наймаа явагдана.
Хишигсүрэн -
Сонин л юм тийм ээ. Сонин ч юу байхав хөгжилтэй л юм.
Ламжав -
Тийм тэгээд л зах зээл бол өөрийн эрхгүй хаана ч байдаг л байхгүй /ярилцагч инээв/. Яг байдаг л байхгүй юу.
Хишигсүрэн -
Тийм байна /хөтлөгч инээв/. Та 1959 онд 10-р анги төгссөн гэсэн ш дээ. Яг нэгдэлжих хөдөлгөөний үе ш дээ.
Ламжав -
Тийм нэг жил. 1959 онд дууссан гэдэг байхгүй юу.
Хишигсүрэн -
Та тэрнийг ер нь ярьж өгөх үү, нэгдэлжих хөдөлгөөний талаар?
Ламжав -
Оо одоо юу гэхэв дээ.
Хишигсүрэн -
Нэгдэлжих хөдөлгөөний талаар мэдэж байгаа хүн миний ярьж байгаа хүмүүс дотор ховор байна.
Ламжав -
Би чинь малчины хүүхэд болохоор мэднэ.
Хишигсүрэн -
Сайн мэдэж таараа.
Ламжав -
Эхлээд ерөөсөө нэгдэлжүүлэх гээд л аймгийн дарга эд нар чинь очоод сум багаа хуралдуулаад бөөн юм болдог байхгүй юу. Нэг интернет дотор намайг бичиж байгаад манай аавыг нэг бичсэн байсан. Манай аавыг шээс их хүрч байна давсаг хагарах аюулгүй юу гэсэн утгатай юм асуусан гээд байдаг байхгүй юу /ярилцагч инээв/. Нөгөө хуралд нь очоод явуулахгүй барихгүй, суулгаад шахаж бариад хуралдуулдаг байхгүй юу. Бүтэн өдөр....хурал цуглана гэдэг ч хөдөөнийхөн цагаа барьдаггүйг хэлэх үү.
Хишигсүрэн -
Үдээс хойш, урагшаа, нараар л цаг хийгээд л /хөтлөгч инээв/.
Ламжав -
Өглөөний улаан нарнаар /ярилцагч инээв/ гээд. Тэр үеийн байгууллага өглөөний улаан нарнаар гэсэн зартай байдаг. Тэгээд цуглах нь үд өнгөрөөсийгээд цуглана. Тэгдэг л байсан байх бодвол. Улсууд чинь адуугаа хурааж барина. Унагаа уяна. Нэг саалгуулчихаад мордоно. Орж ирээд нэг хүйтэн юм залгилна. Гэсээр байгаад /ярилцагч инээв/ явчихдаг байхгүй юу.
Хишигсүрэн -
Бас хол ойроос цугларна.
Ламжав -
Тэгээд багийн хурлууд чинь үнэхээр том том хүмүүсийн сэтгэлийг зовоосон тийм хурлууд болж байж л дээ. Одоо бодоход эрх ашгийг нь хөндсөн тийм ээ. Тэгээд л Равжир дарга аймгийн дарга байсан. Аймгийн дарга гээд л томоохон хүмүүс яваад оччихдог. Нэгдэлжүүлнэ гээд. Тэгээд нөгөөдүүл чинь хөөрхий бие биенийгээ хараад хөдлөхгүй суучихдаг байсан байх. Уур амьсгал нь бол. Тэгж тэгсээр орох нь орцгоосон. Эхлээд малыг чинь бол та нэгдэлд юугаа авахын барихын ингэчихдэг. За ингээд нэгдлийн мал за өөр дээр чинь гэдэг. Эхлээд шууд хураавал хүмүүс дургүйцэнэ ш дээ. Тийм болохоор өөрсдөө нэгдлийн гэсэн нэртэй өөрсдөө хариулж байдаг. Тэгээд манай тэр аавын бага эмэгтэй дүү Цэрэн гэж хүн 90-гараад дөнгөж одоо нас бараад.
Хишигсүрэн -
Нөгөө 5-р ангиасаа сургуулиас гардаг уу?
Ламжав -
Биш биш манай аавын дүү.
Хишигсүрэн -
Аа за уучлаарай таны дүү биш.
Ламжав -
Тэр хөөрхий их зүдэрсэн юм шиг байгаа юм Цэрэн эгч. Олон малтай байсан. Олон малтай учраас нөгөө албан журам нь хүрдэггүй. Тэр үеийн албан журам гэдэг чинь аймшгийн юм байхгүй юу. Тэгээд үргэлж өр шир нэхэгдээд тийм ээ. Тэгээд манай Цэрэн эгч нэгдэлд бүх малаа өгчихөөд буцаж явахад надад үгүй ээ нэг сайхан санагдаж билээ гэж ярьдаг байхгүй юу.
Хишигсүрэн -
Яагаад вэ?
Ламжав -
Тэр урд талын албан журмын дарамт бол хүнийг зовоож байсан.
Хишигсүрэн -
Бүр үнэхээр залхаад салъя гэж бодсон. Манай эмээд яг тийм зүйл тохиолдож байсан.
Ламжав -
1990 онд би нэг хөдөөгүүр Социализмын эсрэг юм яриад явахад манай эгч сонсоод тэр реформыг жинхэнэ сэтгэлээсээ ингэх л ёстой юм байгаа юм гэж ганц дэмжиж байсан хүн манай тэр эгч байсан. Яаж зүдэрч байсан гээд ингээд яадаг. Нөхөр нь бага залууд нь нас барсан. Тэгээд нялх хүүхдүүдтэй хоцорсон юм чинь. Энэ малын юу нь аягүй их дарамт учруулж байсан. Тэгээд харин нэгдэлд өгч л санаа сэтгэл шулуудаад бүр нэг сайхан санагдаж билээ гэж. Тийм юм дутуу ийм юм өг гээд байдаг тэр нь алга болоод сайхан санагдахгүй юу. Тэгж ярьж байсан юм. Тэгээд эхлээд тийм байдалтай. Манай тэнд чинь Туяа нэгдэл, Ширхэгт нэгдэл гэж 2 ч нэгдэл байгуулагдсан. Тэгж байгаад эхлээд малаа өөрсдөө хариулаад эхний 1-2 жил бол юм мэдэгдэхгүй. Нэгдлийн мал гээд л байдаг онцын мэдэгдэж байгаа юм алга. Хуучнаасаа ч ялгадаж байгаа юм алга. Тэгж байгаад дараа нь юу хийсэн гэхээр манай нутагт болохоор малыг нэг Газар чинь......таван хошуу мал байгаа ш дээ. Нэг айл чинь мэдээж хэрэг тийм байгаа ш дээ. Сүүл сүүлдээ малуудаа зохион байгуулах ажилд орсон. Адуу бригад, Үхэр бригад, Хонь бригад, Ямаа бригад гэх шиг манайд тэмээ цөөхөн байсан болохоор Тэмээ бригад гэж хэлэх шаардлага байгаагүй байх.
Хишигсүрэн -
Хоньчин, Адуучин, Үхэрчин, Тэмээчин гээд малчин чинь мэргэшиж байна ш дээ тийм үү. Малчин чинь яг тийм нэртэй байсан ш дээ намайг хүүхэд байхад. Энэ үхэрчин, энэ хоньчин гээд. Одоо бол тэгэхгүй ш дээ.
Ламжав -
Тэгэхгүй. Тийм.
Хишигсүрэн -
Тэгээд бригадууд үүсээд...?
Ламжав -
Тэрнийг хүмүүс их дургүй хүлээж авч байсан. Яагаад гэхээр тэр малынхаа нэр төрлийн ашиг шимээр хүн тэгширсэн байдалтай амьдарч байсан юм чинь. Зөвхөн нэгийг нь яачихаар жишээлбэл айраг ууж чадахгүй болж байгаа байхгүй юу /ярилцагч инээмсэглэв/.
Хишигсүрэн -
Зарим тохиолдолд уналгын морь, ачлагын тэмээ ч хэрэг болно ш дээ.
Ламжав -
Тийм. Тэгээд хонь ингээд аваад явчих юм бол жишээ нь нэг шөл уух хэрэг болно биз дээ. Төрөх нь төрж л байдаг. Яваандаа хониныхоо шөлөөр босдог сэргэдэг байхгүй юу. Гэх мэтийн асуудлууд. Өөрөөр хэлбэл хүмүүс тэрэнд дургүй байсан.
Хишигсүрэн -
Хүний бүр амьдрах хэв маяг, олон зуун жилийн уламжлалт дадал зуршилд , юу ч гэдэг юм бэ ийм их гүнзгий халдаж байна тийм ээ?
Ламжав -
Амьдрах аргагүй л болж байгаа байхгүй юу.
Хишигсүрэн -
Олон зуун, олон мянган жил тогтсон тэр амьдралын хэв маяг, дадал зуршилд айхтар цохилт өгсөн юм байна тийм ээ?
Ламжав -
Хэв маяг тийм. Тэр бол үнэхээр хүмүүс дургүй байсан. Сүүлдээ тэрнийг ч бүр нутгаар нь хүмүүсийг салгаад хаячихаж байгаа юм чинь. Сүүлдээ хүмүүс дургүйцсээр байгаад. Сүүлдээ “тариа бригад” гэж шинээр би болсон л доо. Тэр нь бол арай гайгүй.
Хишигсүрэн -
Газрыг хуваана гэдэг нь бэлчээрийг нь хуваагаад эхлэнэ гэсэн үг үү?
Ламжав -
Газар газраар нь энэ адуу эргээд энд ирнэ гээд. Тэгээд юу яадаг байхгүй юу. Энд чинь хүмүүс бас хөдөлж эхэлсэн. Манай дүү нар эд нар хөдөө яваад очихоор бөөн шог яриа. Эцэс төгсгөлгүй шог яриа ярьдаг байхгүй юу. Манай тэр одоо энэ жудогын аварга хэний нутаг л даа....
Хишигсүрэн -
Түвшинбаярын...
Ламжав -
Түвшинбаярын төрсөн нутаг. Аав нь яг манай голын хүүхэд байхгүй юу. Тэндээс нүүж ирсэн хүн. Үхсэн хойно тэр хооронд 10 км л байгаа биз дээ. 10-20 км-ын л зай байгаа ш дээ их удаж 30 л биз. Тэгээд Угалзын гол руу Жаргалантаас хонь бригад гээд нүүж ирэхгүй юу. Тэгээд тэр нутагтаа үргэлж тогтмол байсан хүн чинь хүний нутагт ирлээ гэж бодоод тооноо авч чулуудаж байсан гэдэг. Тийм их уур нь хүрсэн байна ш дээ. Нутгаасаа өөр хүний нутагт ирлээ гэж байсан гэж тэгдэг байхгүй юу. Инээдэмтэй.
Хишигсүрэн -
Инээдэмтэй ч юу байхав овоо хүчирхийлэл хийсэн байна. Өөр төрлийн шинэ хүчирхийлэл гарч ирж байна. Аанхаан тэгээд тэр нэгдэлжих хөдөлгөөнтэй холбоотой.....төрөлжүүлчихсэн. За тэгээд хоньчин хүн бол хэдэн төлөө бойжуулах үүрэг даалгавраа авна, нөгөө сүү ноосоо өгнө гээд ингээд л шинэ төрлийн.....
Ламжав -
Шинэ төрлийн. Одоо нөгөө юу чинь байна ш дээ. Тэгээд юу вэ гэхээр эхлээд амины мал чинь нилээн олон малтай байсан л даа. Сүүлдээ бол тэрнийг шууд багасгах арга хэмжээ авсан.
Хишигсүрэн -
Бүр тоо толгой зааж өгсөн гэсэн үү?
Ламжав -
Тийм зааж өгсөн. Багасгаж тэгэхгүй бол нөгөөдөхөөрөө амьдраад тийм ээ. Ингээд өөрөөр хэлэх юм бол хувийн өмч нь устаж өгөхгүй байхгүй юу даа. Тэгээд тийм хязгаарлалт тавьсан. Тийм нэг онцлог байгаа юм.
Хишигсүрэн -
Энэ талаас нь та одоо юу ярьж өгөх үү. За малчид нь тийм байлаа гэхэд малчиддаа үйлчилгээ үзүүлдэг, малчдаа зохион байгуулдаг нэгдлийн чинь администраци гэж нэг юм байна биз дээ. Нэгдлийн дарга, аж ахуйн дарга, хадлан, сүү сааль энэ тэр гээд тэгэхээр тэр нэг зохион байгуулагдаж байгаа байдал нь яасан юм бэ?
Ламжав -
За би наад тал руу чинь холбоотой ганц нэг юм хэлье. За тэнд аймшгийн нарийн тоолдог тооллогын систем байна ш дээ. Тэр юм бол нэгдэл юу чинь бөөр сүүл рүүгээ тэр бол ерөнхийдөө аягүй суларсан гайгүй болсон. Сонин байгаа биз. Тэр бол маш сонин үзэгдэл. Тэрнийг айхтар хатуу тоолдогоо больсон.
Хишигсүрэн -
Нэгдэлжээд ирсэн чинь....
Ламжав -
Нэгдэлжээд ирсэн чинь ирсэн тооллого энэ тэрд тэгж их хатуу хандахаа больчихсон юм ш дээ, сонин байна уу? тийм ээ /ярилцагч инээв/.
Хишигсүрэн -
Яагаад
Ламжав -
Хүмүүс хувийн малтай байхад чинь мал хурааж болохгүй гэсэн нэг аймаар тийм....өөрийн мал мөртлөө танай мал бол тэд болсон байх ёстой гэсэн үүрэгтэй байсан гэж би хэлсэн ш дээ. Албан журам нь тийм сүрхий байсан. Хүмүүс намайг бага байхад зочин ирвэл нэг хонь гаргана уу гэхээс биш зун бол хонь гаргаж иднэ гэж юм байхгүй байлаа ш дээ. Харин нэгдэлжсэнээс хойш бол хонийг бол цохиж өгсөн ш дээ.
Хишигсүрэн -
Квитанзаар авдаг байсан /хөтлөгч инээв/.
Ламжав -
Квитанзаар авдаг байсан.
За тэгэхэд бол сайн иддэг байсан даа. Зун чинь мах л туугаад байдаг байсан ш дээ. Тэр бол сонин байгаа биз. Хонийг сайн иддэг байсан.
Хишигсүрэн -
Яахав тэр өмчийн сэтгэлгээ алга болж байгаагын шинж байх л даа. Гээд л би үзчихлээ. Би бол тэгж л дүгнэх юм байна. Өмчийн хандлага өөрчлөгдөөд. Гэхдээ нэгдлээс хонь авах эрхийн бичгийг юу гэдэг юм бэ. Квитанз билүү?
Ламжав -
Тийм малын эмч эд нарын бүх юманд акт байна ш дээ. Бүх юманд акт байна. Одоо тийм мал ийм мал дутчихлаа гэвэл үргэлж актаар эд мөрийн баримтаар баримтлаж байдаг. Тэгээд гэрч байх шаардлагатай тийм байсан л даа. Тэгээд тэрэн дотор чинь худлаа юм бас явна ш дээ. Мэдээж хэрэг малын эмчтэй ходий /найзархаг/ байх шаардлагатай. Амьдрахыг хүсэж байгаа бол.
Хишигсүрэн -
Ихэр төлөө нуудаг байсан гэсэн. Тэгээд мэдээж таны хэлж байгаа шиг малын эмчтэй холбоотой юмнуудаа янзална. Акт тавиулна
Ламжав -
Малын эмч ч гэсэн тэрнээс шагнал авна ш дээ.
Хишигсүрэн -
Тэгээд тэндээсээ илүү дутуу гаргаж юу яанаа. Хойшоо урагшаа хийдэг. Тодорхой түвшинд улсын аварга малчин мундаг баатар болчихсон малчингууд чинь их л олон хурга ишиг ихэрлүүлчихээрээ баатар болчихдог байсан гэсэн ш дээ.
Ламжав -
Баатар болох чинь бол тэрнийг баатар болгое гээд дэмжье гэвэл. Мэдээж тэд нар нь лут хөдөлмөрч хүн байдаг байх. Тэгэхдээ заримд нь аягүй зохион байгуулалттай юм ордог байсан. Юу вэ гэхээр энийг дэмжье гэх юм бол учиргүй гурван жилийн сүүлд, сүүлдээ солиотой юмнууд зөндөө байгаа ш дээ. Нутгаас нь нэг хүн баатар болчих юм бол тэр нутгийн хүн баатар болсонтой бараг адилхан шахуу юм болно ш дээ. Тэр чинь магтуулаад. Тэгэхээр тэрнийг чинь зохион байгуулна ш дээ. Тэгээд жишээлбэл сүүг чинь өөр үнээнээс гарсан сүүг тэдний үнээнээс гаргасан сүү болгоод тооцох нь энүүхэнэнд. Тиймэрхүү юм зөндөө болж байгаа юм тэр чинь. Ялангуяа хөдөлмөрийн баатрууд гээд байна тэд нарт тийм юмнууд зөндөө гардаг.
Хишигсүрэн -
Би суманд төрсөн хүүхэд болохоор юу мэддэг гэхээр. Тракторчингууд гээд нилээн олон трактортой хүмүүс байна. Малчдыг нааш нь цааш нь нүүлгэнэ. Өвс тэжээлийг нь бэлтгэнэ. За машин байна. Хэдэн 30 машин байна. Тэр малчдын малын тэжээлийг нь болохоор сумын төвийн албан хаагчид эмч нар, багш нар, нөгөө захиргаанд ажилладаг улсууд нийлээд нэгдлийнхэн нийлээд үүрэг аваад хэдэн бухал ч гэдэг юмуу пресс гэдгийг чинь юу гэдэг юу гэдэг билээ. Тэгээд ингээд хадаад өгдөг байсан ш дээ. Тэгээд нэг л тийм учир зүггүй хамтын хөдөлгөөн байсныг би их сайн мэдэж байна.
Ламжав -
Яахав одоо нэг янз бүрийн тийм тийм юмнууд байнаа. Тэр тэр юуг нь яаж байсан биш. Үнэхээр сайн ажиллаад яасан байсан л байх. Зохион байгуулалттайгаар хуурамч нэр төр бий болгох юмнууд явагдаж байсан. Тийм зохион байгуулалттай юмнууд бий. Тэр танайхаас..... тэгэхээр чинь сүүлдээ малыг нь тоолох барих нь суларсан. Сүүл гэхэд бол суларчихсан. Тэгээд....
Хишигсүрэн -
Даргатайгай нийлж хулгай хийдэг болсон гэсэн үг үү? Тэр одоо тэгээд юу вэ?
Ламжав -
Бараг тэгж хэлж болно л доо. Ерөнхийдөө одоо чимээгүй зөвшөөрөх тийм ээ. Чимээгүй зөвшөөрөх гэдэг бол бас их тусгүй юм байгаа юм. Нөгөө юуны чинь үед алчих гээд байсан ш дээ. Нэгдлийн эхэн үед гайхалтай нарийн бүртгэдэг байсан. Тэгээд цохилт нь шоронд хийх санкцууд нь хүмүүсийг барьж байсан юм шиг байгаа юм. Тэгээд урд талын рефлексийг хүмүүс мартаагүй байгаа. Сүүлд бол нэгдэл болоод сумынхаа түвшинд юмаа тохироод учраа олж байгаа юм. Матна гэж нэг аюул байна тийм ээ. Тэр аюулаас сэрэмжлэнэ мэдээжийн хэрэг тийм ээ. Тэгээд гайгүй шиг юмыг бол зөндөө тохирдог гайгүй л байсан байхгүй юу тийм ээ.
Хишигсүрэн -
Би яг тэр 1985 оноос тэр нэгдэл гэдэг айл гэх юмуу нэгдлийн ажил яаж явж байсныг ухамсартайгаар ойлгоод харж байгаа бол 5 байлаа л даа. Намайг яг 10-н жил төгсөх үед ардчилал гарч ирээд яг тэр нэгдлийн малыг хэрхэн хувьчилсан нь нэгдэл өөрөө хэрхэн задарсаныг өөрөө тийм нийгмийн идэвхитэй маш их сонирхолтой байсан учраас тэрнийг маш нарийн ажиглаж харж байсан. Тэр тарааж авах процесс ямар их зөрчилтэй, маргаантай, хэлтэй амтай, тэгээд нэг юм хувааж аваад салсаныг их сайн мэддэг юм.
Ламжав -
Аа тийм хувьчлал уу ?
Хишигсүрэн -
Хувьчлал гэдэг юм чинь ардчиллын их том ололт байлаа ш дээ.
Ламжав -
Тэгээд хамгийн сонин юм нь сүүл тийш ээ хамаг ажил нь....манай тэр Сайханы тэр нэгдэлд бол би 1963 онд Их Сургууль төгсөөд дээд сургуулийн багш болоод 1963 оноос хойш тасралтгүйгээр бодох юм бол. Би 1990 онд хувьсгалд оролцоод ингээд явсан энэ хооронд би маш олон аж ахуйд явсан.
Хишигсүрэн -
Сангийн аж ахуйд.
Ламжав -
Зуны ажилд. Энэ бол нэг бодлын хөдөлмөрийг сургаар биш жинхэнэ биетээр мэднэ л дээ. За тэгээд миний төрсөн сум гэх юм бол. Манай тэр суманд Худалдааны Техниккум үргэлж ажилладаг байсан. Шеф /хамтын ажиллагаатай/ сургууль. Тэгээд тэд чинь сумын хадланг авдаг. Хадлан гэж нэг том ажил байсан ш дээ. Тэр хадлан тэжээлийг нь тэр сургууль аваад өгчихдөг. За аж ахуйнууд чинь бүгдээрээ....Их Сургууль чинь жишээ нь Жаргалантын сангийн аж ахуй Борнуурын сангийн аж ахуй гээд олон сангийн аж ахуйг хариуцаж байсан байна. Сүүл тийшээ. Зөвлөлтийн байгуулж өгсөн Хэнтийд байдаг Хурхын сангийн аж ахуй гээд тэр гурвыг лав их сургууль дагнадаг байсан. Хадлан, ногоо, тариа хураах ажил. Цэргүүд үргэлж оролцоно.
Хишигсүрэн -
Хашаа барьдаг байсан тийм ээ?
Ламжав -
Зуны ажлаар л хашаа барина.
Хишигсүрэн -
Кино л их олон байдаг тийм ээ?
Ламжав -
Айн...?
Хишигсүрэн -
Тэр тухай кино их олон байдаг биз дээ.
Ламжав -
Тийм. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол ингээд маш их ажлыг оюутан, цэрэг 2 хийж явсан.
Хишигсүрэн -
Оюутнууд тэр ажлыг хийчихээд тодорхой хөдөлмөрийн хөлс авдаг байсан уу?
Ламжав -
Авна. Авч байсан. Би бол хөлсийг нь бас гайгүй ёсоор нь авч өгөх гээд тулалддаг байсан. Манай оюутан байсан хүмүүс сүүлд тааралдаад намайг хэтрүүлээд л байдаг юм. Цай уух уу 2-уулаа? Чи наадахаа зогсоочих.
Хишигсүрэн -
За түр зогсооё.
Бид 2 сая юуг их түлхүү ярьсан бэ гэхээр таны хүүхэд нас залуу үетэй холбоотой түүхэн үйл явдлууд таны ой тоонд үлдсэн байна гээд нилээн ярилаа. Нэгдэлжих хөдөлгөөн, нэгдэлжих хөдөлгөөнөөс өмнөх хувийн аж ахуйтай байсан үеийн хөдөөний малчин айлуудын дарамт гэх юмуу даа тэрнийг нилээн сайн ярилаа ш дээ. Та бол яах аргагүй Монгол улсад өрнөсөн ардчилсан үйл явц, ардчилсан хувьсгал, тэр түүхэн үйл явдлын бүтээгч, оролцогч хүн. За ингээд их сургуулийн багш хүн яагаад нийгмийн их том давалгаа ихсэхэд ийм их санаачлагатайгаар, нэг номерын оролцоотойгоор оролцож байсан юм бэ энэ ер нь юутай холбоотой юм бэ. Илүү таны мотивтай холбоотой юм асуумаар байна. Өөрөөр хэлбэл тухайн үеийн нийгэм судлаач ч юмуу нийгмийн зүтгэлтэн ч юмуу. Эсвэл төр засагт том алба хашиж байгаад хэлмэгдсэн ч юмуу тийм хүн биш цэвэр шинжлэх ухааны хүн энэ үйл явцад яагаад хүчтэй оролцов оо гэдэг дээр, ийм л юм асуумаар байна. Яриагаа эхлэх үү 2-уулаа ?
Ламжав -
Тэгэхээр энд бараг тэнэгийнх гэж хэлж болох юм. Муу талаас нь бодох юм бол. Арай тэгж хэлэхэд хэцүү юм даа. Тэгэхдээ энд нэг тэр ардчилсан хөдөлгөөний төлөө хэн хамгийн их оролцох ёстой вэ гээд хараад бодохоор тэнд мэргэжлийн улсууд нийгэм судлаач үүний учрыг хамгийн сайн мэдэж байх ёстой. Мэргэжлийнхээ хувьд. Тийм учраас болох болохгүй юмны асуудал руу түрүүлж орж ирэх ёстой гэсэн ийм бодол байдаг л даа. Энэ бол Монголд тийм юм болоогүй юм. Энэ юутай холбоотой вэ гэхээр нэг талд нийгмийн ухааны зүгт ажиллаж байгаа тийм хүмүүсийн хөдлөсөн зангасан бүхэн нь хэлмэгдэж дуусаж байсан байхгүй юу. Тэгэхээр энэ бол тэр мэргэжлийн хүмүүст бол өөрийнхөө цензурт тийм юм болгосон юм шиг байгаа юм. Тийм болохоор хүмүүс бол зүгээр нэг амьдарч байгаад гайгүй шиг явж байгаад яах ёстой. Тэгж гарах шаардлага юу байна гэсэн нэг тийм прагматик гэж хэлж болох биз дээ. Аа тэгэхээр баахан байгалийн ухааны хүмүүс л орчихсон юм байгаа юм. Маш олон байгалийн ухааны хүмүүс.
Хишигсүрэн -
Ер нь бол бөөнөөрөө.
Ламжав -
Тэгэхээр бас би учир шалтгааныг нь бодоод байвал юм байдаг л даа. Жишээлбэл ингээд математик байна, физик байна, биологи байна. Ингээд байгалийн шинжлэлийн хүмүүс чинь...тэр шинжлэх ухааныг чинь гайгүй үзэж байгаа ш дээ. Зүгээр зарим нэг хазайлтууд байдаг. Жишээлбэл генетик дээр хоосон дарчихсан ч юмуу. Эсвэл компьютерийн юуг хийх асуудал дээр чинь Их Сургуульд би анх нэгдүгээр ангид орж ирээд хамгийн эхнийх нь сонин уншлага байсан байхгүй юу. Улс төрийн сонин уншлага. Тэгээд тэрэн дээр юу байсан гэхээр. Хөрөнгөтнүүд сэтгэдэг машин хийнэ гэж байна. Энэ бол Марксист философийн үүднээс ямар ч үндэсгүй юмаа гэсэн сонин уншлага хийж. Статья-нуд гарч, тийм сонин уншлагатай таарч байсан байхгүй юу. Тэгээд тэр нь юу вэ гэхээр баруунд мэдээллийн технологийн асуудал яригдаж байсан байна л даа. Тэгээд тэрнийг тийм байдлаар хүлээж авч байсан гэх мэтийн иймэрхүү юмнууд байсан байх. Гэхдээ тодорхой шинжлэх ухаанд ямар ч байсан ингээд.....жишээлбэл математикт бол Тейроны томъёо батлагддаг. Үнэхээрийн баталгаа мөн байдаг. Хэн ч няцаахын аргагүй баталж байдаг. Тэгэхээр нэг ийм юмнууд чинь оюутан байхад сэтгэгдэл төрдөг байхгүй юу. За тодорхой ухаанууд дээр янз бүрийн юмыг үндэслэж ярьж байхад тэр арга барил. Жишээлбэл түүх, Марксист философи, тэр материализм дээрээ юмыг үндэслэж ярьж байгаа байдал нь медодологийн 2 том зөрчил харагддаг нь хамгийнх түрүүнд ажиглагддаг. Тийм байх ёсгүй гэж тэнд үзэж байхад нөгөөдөх нь анализ хийгээд байгаа байхгүй юу. Тэгээд дүгнэлт хийгээд байгаа. Аягүй арга зүйн зөрчилтэй. Ямар юм хүний толгойд ордог вэ гэхээр яагаад нийгмийн шинжлэх ухаанууд бусад шигээ асуудалд шинжлэх ухаан шиг. Манай тэр математикт байгаа шиг, физикт байгаа шиг асуудалд ингэж ханддаггүй юм бэ. Энэ хандахгүй байгаа чинь өөрөө шинжлэх ухааны үндэслэлгүй юмыг ярих юмаа гэсэн наад захын ийм юм суудаг байхгүй юу. Тэгээд энэ бол мэдээж аягүй их нөлөөтэй. Үнэн худлаагын тухай ярихад. Энэ бол мэдээж аягүй их үр хөврөл тарьж байгаа юм л даа. Энэ их нөлөөлсөн байх. Ингээд өөрийн мэдэлгүй тэнд хөтлөгдсөн.
Хишигсүрэн -
Аяндаа.
Ламжав -
Тийм. Улс төрийн аюул заналыг нь тэр нийгмийн ухааны өдөр бүр дарамтанд нь байдаг тэр хүмүүсийн хэмжээнд тэгж тулгаж ойлгодоггүй юмуу тийм ээ. Нэг ялгаа байгаа байхгүй юу. Түүнээс биш энэ хүмүүс бол бусдаасаа илүү зоригтойдоо, тэднээс илүү зоригтойдоо ингэсэн гэвэл худлаа болох байх л даа. Наад зах нь тэнд хүмүүс маш их юмыг баримтаар мэдэж байхад бид нар бол мэдээлэл нууц байсан юм чинь сонссон төдий. Тэгээд амьд баримт гэх юм бол нөгөөдүүлээсээ дутуу байж таараа ш дээ. Гэх маягын. Мотив нь бол ийм байсан байх. Ерөнхий хандлага нь. За тэгээд яахав тодорхой юмны шалтаг гэж байдаг л даа. Тийм юмнууд бол хэд хэдэн удаа тохиолдсон.
Хишигсүрэн -
Тухайлбал?
Ламжав -
За тухайлбал.
Хишигсүрэн -
Таныг оюутан байхдаа тэрслүү оюутан байсан гэж миний аав хэлсэн.
Ламжав -
Айн.
Хишигсүрэн -
Бүр оюутан байхдаа л их тэрслүү оюутан байсан гэсэн.
Ламжав -
Намайг оюутан байхад тэр чинь хэддүгээр ангид байсан юм бэ дээ. “Хрущевийн оттепель”-ийн үеэр чинь сургууль бас ингээд хөдөлгөөнд орсон. 1960 хэдэн онд. Тэгээд яахав тэр үед баахан оюутанууд хөөсөн л дөө. Тэр нь дандаа надтай адил ангийн оюутнууд байсан. Тэгээд би намын хорооны үүдэнд арга хэмжээ авахуулах гэж сууж байгаад нөгөөдүүлийг маань арга хэмжээ аваад намайг яв гээд явуулчихсан юм. Тэр нь тэр Төмөр-очир гуай ахлаж байсан юм. Түүхийн ангийн оюутанууд чинь Төмөр-очир гуайг авч хаясаныг эсэргүүцээд хөдөлсөн. Тэгээд яасан гэхээр Их Сургууль ерөнхийдөө болохоо байж байна гээд Их Сургуулийн намын хорооны даргыг шинэ хүнээр тавих гээд Их Сургууль дээр хурал болов оо тэр үед. Тэгээд Их Сургуулийн эвлэлийн хорооны даргаа Нямаа гуайг....Нямаа гэж Төв Хороонд ажиллаж байсан. Нямаа гуайг Хотын Намын Хорооноос авч ирж тавина гээд. Тэгээд нэг Их Сургуулийн “А” зааланд том хурал болсон. Би тэгээд тэнд хурлын төлөөлөгчөөр индэр дээр суудаг Газар нь очоод суучихсан. Тэгсэн чинь оюутанууд эсэргүүцэж бариад гаднаас хүн авч ирж тавих гэлээ гээд. Хуучин даргатайгаа байна гэсэн юм яриад байсан. Тэр улсуудын үг надад нөлөөлөөд өндөлзөөд байсан. За тийм нэг юм болж байсан юм. Миний тэнд дуудагдсан асуудал бол өөр асуудал байсан юм. Тэр нь би философийн шалгалт өгөөд багштайгаа жаахан зөрчихсөн байхгүй юу. Лувсанцэрэн багш манайд философи орж байсан. Би тэгээд тэр дээр....би өглөө унтчихаад хичээл хожигдоод байдаг, бас жаахан таслаад байдаг байсан байхгүй юу. Тэгээд Лувсанцэрэн багш тэрнийг анзаарсан юмуу, яасан юм бэ мэдэхгүй надаас нэг юм асуугаад зовоогоод байсан. Би тэгээд нөгөөдөхийг нь зөв хариулсан гэж үзээд гарч номоо ингэж харчихаад энэ чинь ингэж л бичсэн байна ш дээ гээд /ярилцагч инээв/ буцаад орсон юм. Тэрнийг л цааш нь явуулаад тийм асуудал болсон. Тэр нь нөгөөдөхийн хажууд яльгүй асуудал байсан. Тэгээд би тэнд асуудалд ороогүй. Тэнд чинь хөөгдсөн оюутаны нэг бол Орломжав. Идшинноров байсан. Сүүлд нь манай Социал Демократ намд бас маш чухал зүтгэлтэн байсан. Нийгмийн шинжлэх ухааны зүгээс. Идшинноров нас барчихсан л даа. Идшинноров эд нар гээд түүхийн ангийн оюутанууд байсан. Нэг тийм тохиолдол байсан. Тэгээд яахав би угаасааа юм шударга байх ёстой гэж бодоод байдаг. Тэгээд дандаа л тэр ч болохгүй буруу юм хийж байна гээд бас нэг бодоод байдаг тийм араншин бий л дээ. Тэр нэмэр болсон байх. Нэг яасан юм. 1988 он юм байна. Манай энэ оюутан Баттогтох гэж Дарханд хувийн телевиз, хувийн сургууль ажиллуулж байгаа. Энэ математикийн их мундаг чадвартай оюутан байсан юм. Математикт сурч байсан. Тэгсэн чинь ил тод байдал гээд хүмүүсийг юмыг нь хэлүүлэх гээд намайг байхгүйд оюутаны хурал болж л дээ. Тэгсэн чинь Хөвсгөл нуурын асуудал эд нарыг яриад л. Дээхэн үед Хөвсгөл нуурын фосфоридийн ордыг ашиглаад байна гэсэн яриа гарсан байсан байна л даа. Тэр ярианы явцад мань хүүхэд Зөвлөлт Холбоот Улсын эсрэг хандсан үг хэлсэн юм байна л даа.
Хишигсүрэн -
1988 онд.
Ламжав -
Тийм. Ерөөсөө эд нар ингэж болохгүй гээд. Тэр Дарханы хүүхэд байхгүй юу. Монголын баялгийг ингэж цөлмөж байдаг гэсэн утгатай юм хэлчихсэн. Нөгөө хүүхдийг чинь....манай Мекей декан байсан. Тэгсэн чинь нөгөө хүүхдийг чинь яах сурагтай хурал болж эхлэж байна. Дугуй зааланд хуралдав аа. Тэгээд оюутнууд цуглаад ярих гэхээр нь би оюутанаа шууд хамгаалаад ер нь ийм байх ёсгүй гээд. Дугуй заалны самбар дээр “Дети Арбаты” репрессийн үеийн зохиол. Тэчнээн хүүхэд алга болсон ийм хохирол үзсэн энэ тэр гээд тэр тоог самбар дээр бичээд. Ийм юм болсон гээд. Тэгээд ерөөсөө яах ёстой гээд. Улс төрийг дэмжих холбоо байгуулах ёстой гэсэн юм яриад оюутнаа хамгаалаад явсан. Тэр чи тэгээд чимээгүй. Тийм юм болсон юм. Үүний чинь дараа юу болсон гэхээр оюутнуудыг бөөгнөрч хуралдуулахгүй анги ангиар нь хуралдуулна гэсэн гээд цөөн цөөнөөр цохих гээд. Хүүхдүүд ер нь жаахан хөдөлгөөнд орчихсон тийм байдалтай байсан. Тэгээд сүүлдээ ч ер нь Их Сургууль намайг намнах ажилд ороод. Оюутан маань зүгээр өнгөрчихсөн. Тэгээд хавар манай нэг анги төгсөж байсан. Тэр хамаг бичиг хэргийг нь бүрдүүлээд өгсөн. Тэгээд намайг авч хэлэлцэх хурлууд боллоо. Тэнхим дээр хуралдаж намайг манай багш нар авч хэлэлцлээ. Намайг багш нар хамгаалаад өнгөрлөө. Зүгээр тэр чинь гээд. Мекей декан дээр хуралдлаа. Декан дээр зүгээр л хамгаалсан өнгө аястай юм гарлаа. Дараа нь ректорын хурал боллоо. За, ректор дээр очоод л намайг аваад л хөөлөө дөө. Хөөх тушаал гаргаад л Үйлдвэрчний Хорооноос тодорхойлолт гаргаад л тэгээд 1988 оны 8-р сарын хэднээс ч билээ халагдана гээд тийм байдалтай болчихсон байсан. Тийм байдалтай байлаа. Тэгсэн чинь манай ах “Үнэн” сонины үзэл суртлын хэлтэст байсан гэсэн ш дээ. Тэгсэн чинь манай ахад энэ ийм юм болоод байна гээд манай авгай очоод хэлчихсэн байна. Тэгсэн ах зун лагериас ирээд ордны хойд талд надтай уулзаад. Юу болсон яасан л гэж байна. Үгүй ээ энэ бол улс төрийн хэрэг, энэд оролцоод хэрэггүй гэсэн. Манай ах ч хөөрхий тэгж бодоогүй л дээ. Чи юу болсон тэрнийгээ бичээд өг. Би Намсрай даргад хүргээд өгье гэлээ. Тэгээд Ламжав чи бичээд бай гээд бичсэн чинь нилээд хэдэн хуудас юм бичээд харсан чинь замбараагүй урт юм бичих ёстой болж таарч байна. Дөнгөж эхэлж байдаг. Үндэслэлээ тоочоод эхэлдэг. Ингэсэн тэгсэн гээд дан би зөв бичиж байгаа перестройка гэж ярьж байгаа. Зөндөө юм бичиж байгаа байхгүй юу.
Хишигсүрэн -
Та ер нь өмнө нь үзэл бодлоо илэрхийлж текст бичдэг байсан уу?
Ламжав -
Би ч урд яахав 2 Шагдар багштай....том Шагдар багштай 1970-аад оны орчим юмуу. Юм ер нь ийм байх ёстой. Болохгүй байна. Ингэх тэгэх ёстой гээд л аягүй тийм нэг нийтлэл бичээд Шагдар багштай хамт. Нөгөө хараагүй Шагдар багш мэдэх үү?
Хишигсүрэн -
Хэлний юу?
Ламжав -
Хэлний биш. Математикийн Шагдар. Шагдар багш бид 2 бичээд үнэн сонин дээр аваачсан чинь зохиолч Дулмаа тэнд ажилладаг байсан. Тэгээд Дулмаа бол тэрнийг ямар байдлаар юм бэ нийтлээгүй байхгүй юу. Нийтлээгүй шиг санагдаж байна.
Хишигсүрэн -
Нийтлээгүй л байх л даа /хөтлөгч инээв/.
Ламжав -
Нийтлээгүй шиг санагдаж байна. Ямар ч байсан Шагдар багшийг хөтлөөд очсон байхгүй юу. Нэг тийм юм болж байсан. Түүнээс биш нийтлэл маягийн юм би биччихгүй л дээ. Тэгж байгаад сүүлдээ дургүй хүрээд болиод. Үйлдвэрчний Хорооноос намайг ийм ажил хийлээ гээд. Намайг үгээ чөлөөтэй илэрхийлсэний төлөө намайг ажлаас халах ёстой гээд ийм тушаал гарлаа гээд Үйлдвэрчний Эвлэлийн зөвшөөрлийг нь авдаг байсан байхгүй юу. Тэр чинь их сонин хүүхдийн муур хулганы тоглоом шиг мөртлөө бас нэг юм байсан байхгүй юу /ярилцагч инээв/.
Хишигсүрэн -
Нөгөө их урт нийтлэл бичиж байснаа...../хөтлөгч инээв/
Ламжав -
Тийм. Тэгээд ганцхан ийм хуудсан дээр тэр 2 юмаа наагаад ингээд ганц өгүүлбэртэй юм өгөөд салаад. Тэгээд зунжингаа Социализмын үед чинь ажлаас халчихаар хаана ч ажилд авахгүй. Цалин байхгүй. Тэгээд юу болох юм бэ аймаар юм болно ш дээ. Одоогийнх шиг ажил хөөцөлдөөд хийе гэх юм байхгүй. Хамгийн аюултай нь тэр байхгүй юу. Тэгээд явж байсан чинь Төв Хороон дээр дуудаж байна гэнэ. Төв Хороо чинь ордон дотор байлгүй яахав дээ тийм ээ. Тэгээд орсон чинь та одоо ажилдаа орно уу. Та залуу хүмүүстэй харилцдаг хүн үг ээ жаахан бодож яваарай гэж байна. Захиргаадалтын систем чинь сайхан ш дээ. Тэгээд л гүйцээ. Тэрний өмнөөс бол ган хийх юм байхгүй. Би тэгээд 1988 онд хойшоо МГУ-руу явах томилолт авна гээд томилолт тохирчихсон байсан байхгүй юу. Тэгсэн чинь намайг явуулдаггүй ээ. Манай тэнхимийн эрхлэгч Лхамсүрэн байсан юм. Бас нэг өөр Газар тийшээ явуулдаг. Мэргэжил дээшлүүлэлтийг хариуцдаг нэг хүүхэн байсан юм. Тэд нар чинь намайг сахилга алдсан гэсэн байдалтай хандаад л тэгээд надаас буруугаа хүлээсэн бичиг энэ тэр гаргуулж авах санаатай. Надад буруу гэж ирээгүй гээд. Тэгж нэг юм болсон.
Хишигсүрэн -
1988 оны 9-н сартай ямар ч байсан золголоо /хөтлөгч инээв/.
Ламжав -
Тийм 1988 оны 9-н сард орсон. Тэгээд одоо ерөнхийдөө бодсон. Иймэрхүү тэмцэлд хүнийг хажуудаа татаж оролцуулах ерөөсөө хэрэггүй юм байна. Болж өгвөл ганцаараа л тууштай үзэх юм байна гэсэн. Хүнийг бас баллах юм байна гэж бодсон. Одоо тэр нийгмийн ухааныханд орсон бодол чинь одоо л надад орж байгаа юм шиг байгаа юм л даа. Тиймэрхүү янзтай байсан. Тэгээд нэг “Наука жизнь”, . “Огонёк” 2-ыг их уншдаг байлаа. Тэрэн дээр чинь болж болохгүй байгаа зөндөө л юм бичээд байх юм. Тэгж байгаад “Наука жизнь”-ийн нэг дугаар дээр 1937 оны орчим бичсэн. Бердяев гэдэг философичийн бичсэн нэг өгүүллэг таардаг байна шүү. Жаахан товчхон өгүүллэг байсан. Тэр хүн октъябарийн хувьсгалаас зугтаад Францад гарсан хойноо бичсэн бололтой юм. Үг нь маш тайван. Миний гол тусгаж авсан юм тэнд нэг ийм л юм байсан. Энд яахав нэг л нөхөж болохгүй том алдаа байх шиг байна. Байх шиг байна гэж байгаа юм. Энэ нь хувийн өмчид халдаж буй явдал юм гэсэн. Тэр чинь надад янзын бууж байна. Ерөөсөө том дутагдал л энэ юм байна гээд.
Хишигсүрэн -
Сонин байна шүү Бердяевийн бүтээлтэй очиж тааралдаж байдаг /хөтлөгч инээв/ тиймээ?
Ламжав -
Тийм. 1937 оных. Надад бол оюун санааны хэрэгцээ үүсчихсэн байсан. Надад бол оюун санааны хэрэгцээ үүсчихсэн байсан байна гэж боддог би. Тэгээд тэр өгүүллийг би аягүй сайхан тусгаж авсан. Би тэр сэтгүүлийг олж хадгалах гээд чадаагүй юм. Тэгээд би чинь бараг тухайн үеийнхэнээсээ онолын хувьд түрүүлчихэж байгаа юм чинь. Чухал позици гэдэг нь аягүй чухал ш дээ. Зүгээр л түрүүлчихэж байгаа юм. Хол сугарч байгаа юм чинь. Хоосон жин дээр байгаа юм чинь .Тэгээд намайг нэг юм МГУ-руу явуулах боллоо. Он гарангуут би 3-р сард Москвад очсон. Москвад чинь их муухай болчихсон. Нөгөө урдийн Москва биш болж ээ. Би бас тэнд чинь олон жил байсан юм чинь. МГУ-д суралцаж тэнд байсан. Тэгсэн чинь Москва бол баларчихаж. Гуйлгачингаар дүүрчихсэн байна. Гудамжны жагсаал цуглаан гэж жигтэйхэн. Очсон өдрөө л шахуу жагсаал цуглаантай маргааш нь тааралдсан. Тэгээд тэнд нэг жагсаал цуглаан болсон чинь сүүлд нь Леннинград хотын их том дарга болсон доо. Ельциний үед том дарга болсон. Попов, Ельцин, Сахаров эд нар цуглаан дээр байсан. Тэд чинь удирдаад л. Тэгээд МГУ-ын....
Хишигсүрэн -
Тийм нэг примерный цуглаанд хэдэн хүн оролцох вэ?
Ламжав -
Аягүй олон хүн оролцдог байсан. Оросын жинхэнэ тэр үе бол сүүлийн хэдээс шал өөр. Тэгээд Ельцин чинь тасархай гарч ирдэг. Горбачьевт яагаад тэр чинь том үйл явдал болж байлаа ш дээ. Тэгээд нэг оюутны үг миний санаанаас гардаггүй юм. Попов хурал цуглааныг удирдаж байгаа МГУ-гаас хөөгдсөн физикийн ангийн оюутан гээд нэг гоё улаан куртиктай гялалзсан оюутан гарч ирээд. Коммунизм Сөнөтүгэй! гэж хэлчихээд орчихов оо. Тэгээд Попов хойноос нь тайлбар хийж байгаа юм. Энэ хүн үгээ чөлөөтэй хэлж байна. Бид нар хэлсэн үгнийх нь агуулгыг хуваалцахгүй ээ. Энэ хүн үгээ чөлөөтэй хэлж байгаа нь чухал байна гэж байсан. Оросод бол байдал тийм байсан. Сахаров эд нар зөндөө л үг хэлдэг. Өө тэгээд МГУ чинь ер нь сонин болчихсон. Клубный часть гээд том гарц байдаг байхгүй юу. Тэрэнд нь ихэвчлэн юм байхгүй хоосон. Клубный часть гэдэг нь аягүй том зай. Тэнд нь коммунист намыг бичээд л. Энд нь олон нийт үзэл бодлоо бичээд л зөндөө юм бичдэг байсан. Бараг л тэрнийг чинь уншаад яваад байдаг байлаа. Гүржид ч дайн, Болгарт Корбахад ч дайн эхэлчихсэн. Би тэрнийг уншаад явдаг. Цуглаан болохоор би явдаг. Цуглаан алгасаагүй
Хишигсүрэн -
Асар их таашаал авна ?
Ламжав -
Аа таашаал авна. Тэгээд дандаа цэрэг мэрэг жагссан. Тэр үед МГУ-д чинь одоо энэ математикийн Баасанжав аспирант байлаа. Мэднэ биз дээ?
Хишигсүрэн -
Мэднэ.
Ламжав -
Тэр чинь манай тэнхимийн багш байхгүй юу. Баабар тэнд мэргэжил дээшлүүлж байлаа. Хатанбаатар байлаа. Үгүй ээ Хатанбаатар чинь урд нь яваад ирсэн. Цогчулуун гэх мэтчилэн. Тэгээд тэр жагсаал цуглаануудад их ордог. Аа тэгээд Хятад оюутнууд зөндөө болчихсон. Хуучин байхгүй болчихсон байсан. Бөөн Хятад оюутан. Нөгөөдүүл чинь Хятадын Тянь Мины талбайд чинь 6-н сарын 13-нд буудчихаагүй юу тийм ээ. Нөгөө Хятадууд чинь аягүй жагсаад л элчингээ эсэргүүцээд л явна. МГУ-д чинь олон оюутан байдаг. Бүгдээрээ л явдаг байхгүй юу. Би бас цуг явна. Тэгж их явж байлаа.
Хишигсүрэн -
Коммунист хэллэгээр бол хувьсгалт үйл хэрэгт суралцаж байсан байна тийм ээ /хөтлөгч инээв/?
Ламжав -
Суралцаад л. Сахаровын үг. Германд болж байгаа юм эд нарыг чинь аягүй их гаргаж бичиж байгаа юм чинь. Тэднийг чинь уншаад л. Математикаар юм хийгээгүй л дээ. Ердөө л зүгээр хувьсгалын үйл ажиллагаанд. Тэгээд Баабар эд нар ч надтай ирж уулзаад л одоо та яая гэж бодож байна. Намайг урд талын репресс маягийн юманд орсон гэж бүгдээрээ хоорондоо яриад мэдчихсэн. Би тэр үед хэлж байсан байгаа юм. За одоо яахав дээ. Подходный организация байгуулах хэрэгтэй гээд. Нийгмийн биш аргаар үзэх гэж байна ш дээ. Энд байгаад бол репрессэд орно гээд тэгж байсан юм. Тэгээд Баабар “Бүү март” гэсэн юугаа өгч байна. Уншсан ойлгож байгаа ч юм алга, юу яриад байгаа нь ч мэдэгдэхгүй юм. “Бүү март” гэж юугаа яриад байгаа юм. Надад бичлэг нь таалагдсангүй. Тэгээд л яалаа даа. Манай нөгөө том Москвад сурвалжлагчаар суусан байсан юм. Би тэднийд очдог. Тэгээд ахыг та энэ болж байгаа цуглаан дээгүүр очиж юм хум үзэж харж тэндээс мэдээлэл авсан дээр ш дээ. Та тэнд очиж байгаа ч гээд тэгсэн чинь. Хөөрхий нэг удаа яваад очсон байсан. Очоод тэгээд манай ах энэ Ричков л гайгүй хүн байгаа юм. Горбачьев эд нар муу хүн гэсэн ухаантай юм яриад. Манай ах өөрийн их юутай л даа. Манай ах тэгэхэд Их Сургуулийн ректор байсан Шагдарсүрэн дээр очиж уулзсан байдаг байхгүй юу. Тэгээд энэ Ламжав перестройкаг буруу ойлгож яриад байгаа юм ч гэсэн гэлүү нэг тиймэрхүү юм ярьсан байна лээ. Тэгэхээр нь манай ах тэгж хэлсэн байсан. Үгүй ээ перестройка гэдгээ ойлгож байгаа хүн байгаа юм уу /ярилцагч инээв/ гэж хэлсэн гэсэн. Тиймэрхүү маягтай.
Хишигсүрэн -
Москвад ямар нэгэн байдлаар Баабар байсан, Хатанбаатар байсан, та байсан ямар нэгэн зохион байгуулалтын элемент орсон уу?
Ламжав -
Ороогүй.
Хишигсүрэн -
Ороогүй юу. Ямар ч байсан тус бүрдээ байсан, тэр үйл явдлыг хараад, танилцаад л байсан байна тиймээ?
Ламжав -
Миний бодож байгаагаар подходный организация байгуулна гэж бодож байгаа юм чинь. Хүнтэй юм ярихгүй ш дээ. Баргийн хүнтэй юм ярихгүй. Ойлгомжтой. Тиймэрхүү байдалтай байсан. За тэгээд тэндээс чинь муухай бодолтой ч хүн ч орж ирсэн л дээ. Нилээн эсэргүү маягтай.
Хишигсүрэн -
Нилээн боловсронгуй болж аваад /хөтлөгч инээв/...
Ламжав -
Тийм нилээн боловсронгуй болсон. Тэгээд манайд чинь “Хөвсгөл нуур” гээд л Балдорж бичээд л Түдэв гуай ч бичээд байдаг байсан.
Хишигсүрэн -
“Хөвсгөл нуур цаазын тавцанд” гээд тийм ээ?
Ламжав -
Тийм. Тэгээд яахав би одоогийн өндөрлөгөөс хардаг л даа. Манай перестройкийн талынхан бол Түдэв гуай, Намсрай гуай намайг аварсан...эд нар байсан байна.
Хишигсүрэн -
Сувдын аав уу?
Ламжав -
Тийм. Биш биш. Намын Төв Хорооны дарга байсан.
Хишигсүрэн -
Аа тэр Намсрай юу?
Ламжав -
Тэр Намсрай.
Хишигсүрэн -
Төв хорооны гишүүн?
Ламжав -
Төв Хорооны том дарга байсан шүү дээ. Сүүлд нь нэг октъябрийн баярын үеэр Намсрай гуай нас барсан шүү дээ.
Хишигсүрэн -
Намсрай гуай Мөнх-Оргилын экс хадам аав мөн үү?
Ламжав -
Мэдэхгүй. Тэрнийг нь би мэдэхгүй. Тэгээд хүрч ирсэн. Би ер нь 1988 оноос эхлээд ч юмуу оюутнуудад 5-н минут үргэлж юм ярьдаг. Маш их юм уншдаг байлаа. Эхлээд перестройка-ийн тухай юм уншаад уйлах шахаад байдаг байлаа. Тэгж их юм уншдаг. Хэдэн минутанд оюутануудад дандаа улс төр ярьдаг байлаа.
Хишигсүрэн -
Нөхөд яаж хүлээж авах уу?
Ламжав -
Миний бодлоор хүүхдүүд гүнзгий сайн хүлээж авдаг байсан. Аягүй тааламжтай хүлээж авдаг байсан. Тэгээд дараа нь хичээлээ ярина. Тэгэхэд тэр хичээлүүдийг сайхан л ярьдаг байсан гэж бодоод байгаа ш дээ. Хүүхдүүд надыг битүүдээ дэмжсэн маягтай ханддаг байсан гэж ойлгодог юм. Дүүргэж ирээд байдаг. Тэгээд одоо яг юу юм даа. 12-р сарын 10-ны өдөр Элбэгдорж эд нар юм гарсан гээд....
Хишигсүрэн -
Анхны соёлын төвийн цуглаан....
Ламжав -
Тийм. Бид нар чинь юм хийж гийсэн юм байхгүй. Хагас сайнд “сонин уншлага” хийдэг байхгүй юу. Тэгээд хагас сайнд “сонин уншлага” хийсний дараа 12-ны өдөр....2 дахь өдөр..../ярилцагч бодов/ 1 дэхь өдөр 12 гэхээр чинь 10 гэдэг чинь. 10-н чинь бүтэн сайн өдөр болж таараад байна уу даа. Тийм байна. Тэгээд бүтэн сайн чинь таарсан. За 10-ны өдөр. Хүний эрхийн өдөр байхгүй юу. Тэнд нэг цуглаан болно гэсэн юм тарчихаад байсан юм. Тэгээд сургуульд оюутнуудыг олноор нь цуглуулахгүй байхын тулд Хандгайт руу цанын аялалд анги ангиар нь явуулах гээд ийм ажил зохиогоод. Тэгнэ гэсэн яриа үүслээ. Манайхан чинь факултетаараа бөөгнөрч байгаад юм ярина гээд байсан. За тэгээд тэрэнд нь явдаг юм бол ирэх 1 дэхь билүү 2 дахь өдөр 12 –н байсан санагдаж байна. Тэр өдөр бид нар салбараараа уулзаж ярина гээд ингээд. Тэгээд намын хороо эд нар чинь хойшлуулж байгаа нь л тэр байсан байхгүй юу. Тэгээд 12-нд дугуй зааландаа цуглалаа. Зохион байгуулалтанд орох ёстой. Ноднин хийгээгүй өнгөрсөн гэсэн юм яриад. Тэгээд яахав дээ ханын сонин гаргана гэсэн юм ярьсан байхгүй юу. За тэгвэл редакцийг нь томилно. Хэн хэн байх уу гээд. Тэгээд багш би, 9-н оюутан байхаар редакци байгуулаад. Би тэгээд яриад байх уу? /ярилцагч инээв/
Хишигсүрэн -
Ярь ярь /хөтлөгч инээв/
Ламжав -
Их Сургуулийн 3-р байр байна ш дээ. 3 гэдэг биз дээ. Математикийн сургууль. Тэрний гурван давхарт чинь нэг самбар аваад тэрэн дээр чинь л оюутнууд юм биччихлээ. Би нөгөөдхийгээ бичлээ. Хамгийн эхнийхийг нь хувийн өмчийн асуудлаар бичлээ. Нэгдэл мэгдэл гээд улс хувийн өмчид халдсан гээд бичлээ. Тэгээд би оюутнууддаа хэлж байсан. Би олон хоног бодоод байсан чинь....яахав би эргэлзээд л байгаа байхгүй юу. За ингэчихсэн нэгэнт ингэчихсэн. Багш нь ингээд үстэй дээлээ бэлдчихлээ шүү...
Хишигсүрэн -
Таныг үстэй дээлээ бэлдсэн гэж ярьдаг байсан гэсэн /хөтлөгч инээв/.
Ламжав -
Үстэй дээлээ бэлдлээ шүү гээд. Би чинь 2 охинтой юм чинь. Би хэлдэг юм. Надад янз бүрийн юм тохиолдох юм бол гуйж гувших тийм юм байж болохгүй ээ. Битгий хайхраарай. Улс төрийн юм гэдэг чинь өршөөл байдаггүй юм гэсэн маягтай юм хэлж байсан. Нөгөө хэд чинь мэдэж байгаа хайхарч байгаа ч юм байхгүй. Намайгаа наргилаа гэж байсан байх. Манай Мекей....Намын Хорооны дарга Бат-Очир багш байсан мэдэх үү?
Хишигсүрэн -
Түүхийн юу?
Ламжав -
Түүхийн Бат-очир багш чинь Намын Хорооны дарга байсан байхгүй юу. Тэгээд Бат-очир багш, Мекей 2 чинь намайг чи одоо нэг цол хамгаал гээд. Сурганаар цол хамгаалчих юм бичээд ир гээд. Намайг завгүй болгох сонирхолтой /ярилцагч инээв/. Тэр нь ямар асуудал гэхээр. Улс төрийн дугуйлан явдаг байхгүй юу. Манай Цэрэн удирддаг. Бишээ Цэрэн биш өөр хүн удирдаж байсан. Цэрэн ч удирдаж байсан өнөө талийгаач болчихсон сүүлд нь манай Соц Дек болчихсон.....
Хишигсүрэн -
Баттөмөр үү?
Ламжав -
Баттөмөр байсан. Бид нар яасан гэхээр юун дээр бас нэг маргаан гараад. Бат-Очир орж ирээд ярихаар нь болох болохгүйн тухай асуудал хэлчихгүй юу. Тэгсэн чинь Бат-Очир багш гарч явсанаа. Өө цаана орж ирсэн. Юу гэхээр нэгэнт улс төрийн өгөгдөлд хариу өгөхгүй өнгөрч болохгүй юмыг өнгөрөөчихлөө гэж бодсон байх буцаад орж ирсэн байхгүй юу /ярилцагч инээв/. Аягүй инээдэмтэй. Тиймэрхүү юм болж байсан. За тэгээд юу гэхээр сонин.....
Хишигсүрэн -
Их жижиг боловч их үр дагавартай юм болоод байгаа ш дээ тэр чинь үйл явдлын хувьд.
Ламжав -
Тийм. Тэгээд сонин гараад л хүүхдүүд юмаа бичээд байдаг. Би чинь шөнө унтдаггүй ажилтай болсон ш дээ. Шөнө 1,2 цагт л тэндээс болино. Хүрч ирээд л юм орчуулаад л бичнэ. Хөөрхий манай Шагдар гуай миний орчуулсан юмыг машиндана. Заримыг нь гараар бичнэ. Тэр үед чинь 1989 он гэхээр Европод донсолж байлаа ш дээ. Венгерт ч хүн буудаад л, Кремлийн юу нураад л тиймээ. Тэгээд л наашаа цаашаа бөөн юм болоод л. Тэднийг чинь Оросын сонин бичээд байсан. Тэндээс орчуулаад бичээд байсан. Сахаровын үг мүгийг бүгдийг нь орчуулаад л нөгөөдөх дээр чинь тавиад байдаг. Ингээд тэр чинь нилээн удаж байгаа юмаа. 12 сарын тэднээс эхэлсэн гэхээр чинь. Тэгсэн чинь Ганбаатар нэг өдөр орж ирлээ. Манай Соц Дек. Та одоо юу бодож байна гээд л тэгсэн. Үгүй ээ яахав дээ би учраа мэдэхгүй хэдэн хүүхэдтэй байж л байна /ярилцагч инээв/ гэлээ. Дараагийн өдөр нь Хатанбаатар орж ирлээ. За ерөөсөө ажиллана гэж байна. Хамгийн түрүүний 2 гишүүн нь Ганбаатар, аа үгүй юм байна. Урд талд нь Улаанхүү. Улаанхүү л надтай уулзаад л тэрүүгээр чинь гүйж бариад хөөцөлдөөд яваад байдаг. Тэгсэн чинь их сонин ном гарч байгаа гээд л хүмүүс компьютерээр дамжуулж уншиж байгаа гээд л байна. Тэгээд юу юм бэ гээд Баабарын “Бүү март” байх гэж таамагласан чинь мөн байна аа. Тэгээд самбар дээр гарсан юмыг Улаанхүү компьютертаа хийгээд дамжуулдаг тийм байсан. Тэгээд бас их зориг муутай. Тэгэсхийгээд л тэр 3-н давхарт байгаад байдаг. Улаанхүү тэгсэн чинь энэ энд тэгж байгаад яадаг юм бэ одоо ингэе гээд. Тэгж байгаад Ардчилсан Социалист Хөдөлгөөн байгуулагдсан л даа. Тэгэхээр чинь юу вэ гэхээр академийнхан их ирсэн.
Хишигсүрэн -
Шинжлэх ухааны академийн математик, физикийнхэн...
Ламжав -
Математик, физикийнхэн ч байсан. Өшөө ч улсууд байсан байх. Их Сургуулийн математикийнхан багш, оюутан гээд ерөнхийдөө их өргөн хүрээтэй олон улсууд цугладаг болчихсон. Идшинноров маань байсан. Тэгээд яасан бэ гэхээр чинь. Тэгээд Ардчилсан Социалист Хөдөлгөөн байгуулагдсан байхгүй юу. Баабар нэг үстэй дээлтэй орж ирсэн. Би Баабарыг хэзээ нэгэн цагт ирэх байх гэж бодож байсан л даа.
Хишигсүрэн -
Баабар тухайн үедээ яг юу хийж байсан бэ. Хүрээлэнд байсан байх тийм ээ?
Ламжав -
Хүрээлэнд тэр хэн эд нартай....аа золиг /санах гэж оролдов/. Панкирсин гэдэг билүү эм хийдэг. Эм бий ш дээ.
Хишигсүрэн -
Энзимологийн хүрээлэн гэдэг үү?
Ламжав -
Тийм тийм. Тэрэндээ байсан байхгүй юу. Тэгээд бид нар цугладаг байсан чинь Баабар ороод ирлээ. Тэгээд яахав би Зориг эд нартай уулзаж бариад. Яахав олуулаа болж байгаа гэж би Зоригт хэлдэг байсан байхгүй юу. Тэгээд Баабар Ардчилсан Холбоон дээгүүр очоод ирлээ гэж байна. Би ямархуу байна. Юу ярьж байна гэлээ. Энэ ч коммунист баримжаатай юм байна ш дээ гэж байна. Тэгээд бид нар Ардчилсан Холбоо руу очоогүй байхгүй юу.
Хишигсүрэн -
Коммунизмыг засаж сайжруулна гэсэн тийм юм ярьж байсан уу?
Ламжав -
Перестройка....зүгээр л перестройка гэж тавьж байсан. Тэгээд сүүлд нь яахав дээ. Залуу улсууд яахав дээр юм. Би ч гэсэн юм хийсэн юм чинь. Нэг жилийн л өмнө байгаа биз дээ /ярилцагч инээв/.
Хишигсүрэн -
Тийм байна /хөтлөгч инээв/.
Ламжав -
Тэгээд залуу улсууд чинь дорхоноо л яагаад л Нэргүй, Бошигт 2-ыг юунаас гаргаж байгаа юм цаадуул чинь. Нэргүй, Бошигт 2 бол...ялангуяа Бошигтын....Бошигт чинь бидэн дээр....тэгээд 28-нд яагаад тэгээд Баабар, Идшинноров эд нар чинь түүх мэддэг болохоор 28-нд дуусагчихъя. 29 чинь Богд хаант төрийг зарласан өдөр юм байгаа юм гэж ярьж байна. Бид нар урд нь хийчихье гээд. Ер нь бид нар он сарыг сонгохдоо дандаа тэгдэг байсан. Соц Декын их хурлыг хийхдээ бид нар 3-р сарын 2-нд хийсэн байхгүй юу. 2-нд байхаа ?
Хишигсүрэн -
Тийм. 1-нд хийх гэхээр намын өдөр.
Ламжав -
Тэр нь Хувьсгалт намын өдөр. Тэгээд юу вэ гэхээр 2-нд намын их хурлыг хийе. Намын их хурлаа хийгээд бүх цонхыг нь хага цохиод хаячихая гэж байсан. Бүх үзэл суртал руу нь дайръя гэсэн утгатай байхгүй юу. Тэгж байсан юм. Бүх цонхыг нь хага цохичхое гэж. Баабарын үг бол нэг тиймэрхүү.
Хишигсүрэн -
Та Бошигттой холбоотой юм хэлнэ гэж байсан ?
Ламжав -
Аа яахав Бошигт бид нар дээр хүрч ирсэн. Хүрч ирээд урд талын ширээн дээр сууж байгаад хүүхдэд хичээл зааж байгаа юм шиг яриад л. Хувьсгал хийх субъект байхгүй байсан. Одоо субъект бий болчихлоо гэнэ. Бид нарыг л хэлж байгаа юм байлгүй /инээв/.
Хишигсүрэн -
Яахав хэлж байна л даа.
Ламжав -
Тийм. Одоогоор хэлэх юм бол бид нар буу бариад босох юмуу яах юм бэ мэдэхгүй. Хувьсгал хийх субъект байхгүй байсан. Одоо бий болчихлоо. Онол нь бол өөрт нь байдаг. Тиймэрхүү маягтай.
Хишигсүрэн -
Улсууд энэ тэндээс ирлээ. 28-нд холбоогоо байгууллаа тийм ээ.
Ламжав -
Тийм. Тэгээд тунхаг гаргасан юм. Тэр нь нэг иймэрхүү номнууд байдаг юм. Энэ бол 1990 онд гаргасан юм.
Хишигсүрэн -
Анхны...Ардчилсан Социалист Хөдөлгөөний.....
Ламжав -
Үүний хамгийн сайн нь юу вэ гэхээр яг тэр үед болж байсан. Улаанхүү ирээд тэр үед юу болсон гэдгийг нь дэс дараагаар нь бичээд байя.
Хишигсүрэн -
Тэгье.
Ламжав -
Тэр үеийн шрипт ийм байсан байхгүй юу.
Хишигсүрэн -
Харин тийм байна.
Ламжав -
Тэгээд энэ дээр 1-р сарын 4-нд тунхаг баталсан байна. Энэ нүүрний зураг нь.....ингээд ав. 1990 оных. Жишээлбэл энэ дотор бол Алтанхуяг...техник редактор нь Ганбаатар гэж байна. Адъяагын Ганбаатар гэж байх шиг байна тийм ээ. А.Ганбаатар гэж байна. Алтанхуяг, энэ талд нь Улаанхүү.
Хишигсүрэн -
Редактор Б.Батбаяр...за Баабар. А.Ганбаатар, А.Алтанхуяг, Р.Нарангэрэл гээд.
Ламжав -
Бүгдээрээ шахуу УИХ-ын гишүүн болсон шүү. Тэгээд....
Хишигсүрэн -
“Бүү март” эд нар чинь бас нэг иймэрхүү шрипттэй байсан ш дээ.
Ламжав -
Тэр үеийн юм ийм байсан байхгүй юу.
Хишигсүрэн -
Үгүй ээ энийг компьютерээр гаргаж байгаа нь овоо ш дээ тиймээ.
Ламжав -
Өө наадах чинь юу ярьж байгаа юм бэ. Ёстой гайхалтай юм байсан байхгүй юу. Бичгийн машин биш наадахыг чинь дорхоноо өөрсдөө хэвлэж гаргаад л гайхалтай юм байсан. Тэгээд 1-р сарын 4-нд Ардчилсан Социалист Хөдөлгөөний тунхаг гэж гаргасан. юм. Тэрэн дээр тухайн үеийн бидний сэтгэлгээний түвшинг ямар нэг байдлаар харж байгаа юм. Тэр үеийн холбооноос хамгийн чухал юм нь тухайн үедээ яг бичгээр гаргасан нь энэ юм нь юу байна уу гэдэг нь аягүй сонин байдаг юм ш дээ.
Хишигсүрэн -
Энэ материал манай номын сан, архивуудад байгаа болов уу?
Ламжав -
Ээ дээ мэдэхгүй. Өшөө бас “Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй” гээд нэг юм байдаг юм. Тэгээд наадах чинь бол улсуудын хэлсэн үг байж байх жишээтэй. Тэгээд Үндсэн хуулийн асуудлыг манай Ардчилсан Социалист Хөдөлгөөнөөс тавьсан. Нэг социологийн судалгаа явуулсан юм энд байх шиг байсан. Өөрсдөө явуулсан юм. Ёстой инээдэмтэй. Их дэлгүүрийн гадаа зогсож байгаад...
Хишигсүрэн -
Яахав болж л байна ш дээ.
Ламжав -
Хэн хэн байсан бэ гэхээр. Бурмаа, З.Энхболд, би. Одоо тэр Гончигдоржийн бие хамгаалагч хийгээд явдаг нэг өндөр залуу....
Хишигсүрэн -
Танай намын анхны гишүүн залуу төрийн тусгай хамгаалалтанд орсон гэсэн.
Ламжав -
Тийм.
Хишигсүрэн -
Үйлдвэрийн ажилчин байсан залуу гэсэн.
Ламжав -
Тийм. Бид нар ингээд юу яасан юм байхгүй юу.... энэ мөн шиг байна. Социологийн судалгаа шүү юм. Тэгээд л шууд хүмүүсээс аваад.....
Хишигсүрэн -
Олон нийт юу гэж үзэж байна вэ. Олон нийтийн санаа бодлыг тусгана гэж байна шүү айн. Айхтар байна. Их гэнэн юм шиг боловч хандлага, их зөв санагдаж байна. Тэнд ямар ч байсан их зөв элемент байна ш дээ тиймээ. Тань дээр нилээн олон бичиг баримт байх шиг байна тийм ээ?
Ламжав -
Заримыг нь олсонгүй. Эд нар ч яахав улсын чанартай юмнууд байгаа юм.
Хишигсүрэн -
Энэ хэдэн оны хэвлэл байгаа бол?
Ламжав -
Үгүй ээ энэ яахав. Наадах чинь....энэ бол Үндсэн хуулийн төсөл. Бүх ард түмнээр хэвлэж гаргаж байгаад хэлэлцүүлсэн. Энэ 1992 оны...бишээ 1991 оны хавар бага хурлаас гаргасан юу. Эд нар бол Их засаг хуулиуд. Наадах чинь 1960 оны Үндсэн хууль байгаа биз дээ.
Хишигсүрэн -
Ямар хөөрхөн хэвлээ вэ.
Ламжав -
Энэ их чухал юм байгаа юм. Энэ Үндсэн хуульд Коммунист нам маналайлах ролиосоо татгалзсан.
Хишигсүрэн -
Нэмэлт өөрчлөлт....
Ламжав -
Нэмэлтийн тухай хууль энэ байна. Юу вэ гэхээр Нэмэлтийн тухай хууль гаргаж Хувьсгалт Нам Марксист Леннинист үзлээр удирдлага болгосон нялхсын өвчин гэдэг тэр юмнаасаа татгалзсан. Тэрнийг нь хасаад өшөө юу вэ гэхээр үзэл суртлын зарчим энд хэрэг алга даа гэж байсан байна ш дээ /инээв/. Тэгээд юу вэ гэхээр энэ хамгийн чухал юм. Та нарт холбогдож болох юм бол энэ байна. Хувьсгалт Нам Нэмэлтийн тухай хууль баталсан байгаа юм. Энэ Нэмэлтийн тухай хууль байгаа юм.
Хишигсүрэн -
Эд нар номын санд байгаа байх тийм ээ?
Ламжав -
Байгаа байгаа. Тэгээд энэ Үндсэн хуулийг хүн болгон мэддэг байхгүй юу тийм ээ /инээв/. 94-р зүйл Коммунизм хөгжиж төрийн зарим Үндсэн үүрэг мөхөх тусам тэр үүргийн тухай Үндсэн хуульд бичигдсэн зүйлс хүчингүй болж байна гэж...аягүй мундаг болж уу?
Хишигсүрэн -
Үндсэн хуулийн үүрэг тал дээр тийм ээ?
Ламжав -
Социализм, Коммунизм байгуулах гол зэвсэг болсон төр барих эрх....
Хишигсүрэн -
Энэ чинь хууль биз дээ /инээв/
Ламжав -
Хууль. Төр барих хэрэгцээгүй болж түүнийг хөдөлмөрчин коммунист эвлэлээр сольсон цагт Бүгд Найрамдах Улсын Үндсэн хууль халагдана гэж байгаа юм /2-уулаа инээлдэв/. Энд бол Нэмэлтийн тухай хууль бий болоод. Ерөнхийлөгч, байнгын парламент, улсын бага хурлыг бий болгоно гээд ингээд за юу. Энэ төгсгөлийн заалт нь саяныхаас арай өөр, шал өөр. Үндсэн хуулийг шинээр боловсруулж батална гэж байгаа юм. Улсын бага хуралд үүрэг өгчихсэн байхгүй. Дараагийн...бидний анхны орсон сонгууль чинь. Очирбат эд нар дарга болоод. Ийм учир холбогдолтой юм.
Хишигсүрэн -
Энэ анхны Үндсэн хууль байна тийм ээ?
Ламжав -
Энэ үү? Энэ 1992 оны Үндсэн хууль. 1992 оны Үндсэн хууль дээр вэ гэхээр
Видео Бичлэгээс үзэх .... / 52 минутаас хойших /
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.