Undarmaa


Basic information
Interviewee ID: 990081
Name: Undarmaa
Parent's name: Tseren
Ovog: Hügdüüd
Sex: f
Year of Birth: 1958
Ethnicity: Buriad

Additional Information
Education: higher
Notes on education: engineer
Work: engineer: АМГТ-ы хэрэг эрхлэх газарт мэргэжилтэн
Belief: Buddhist
Born in: Sühbaatar sum, Ulaanbaatar aimag
Lives in: Chingeltei sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: Biologist
Father's profession: physicist


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
family
repressions
industrialization
foreign relations
new technologies


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Хишигсүрэн -

Өнөөдөр 1-р сарын 25-ны өдөр. Ундармаа гэж хүнтэй ярилцлага хийхээр тохироод ярилцлага өгөх зөвшөөрлөө надад өгөөд эхлэх гэж байна. Ярилцлагынхаа эхэнд та өөрийгөө танилцуулна уу. Та хаана төрж өссөн бэ, хаана хүүхэд нас чинь өнгөрсөн, хаана ямар боловсрол эзэмшив, эцэг эх чинь ямар хүмүүс байв энэ тэр гээд. Энэ сэдвээр 2-уулаа яръя даа.

Ундармаа -

Намайг Цэрэнгийн Ундармаа гэдэг 1958 оны 11-ын 11-нд Улаанбаатар хотод төрсөн. Бага нас гэх юм бол Улаанбаатарт өнгөрсөн. Манай ээж аав 2 бол 5-н хүүхэдтэй. Тэрнийх нь хамгийн том охин нь би байгаа юм. Тэгээд 5-р дунд сургууль 1966 онд ороод л тэгээд 10-н жил сураад 1976 онд төгсөөд хуучинаар зөвлөлт холбоот улсын нэг бүрэлдэхүүн Узбекстаны нийслэл Ташкент хотын Нэхмэлийн Дээд Сургуульд суралцахаар явсан. Нэхмэлийн инженер, технолгич мэргэжлээр....

Хишигсүрэн -

Ташкентад төгссөн юм байна ш дээ тийм ээ?

Ундармаа -

Үгүй. Тэгээд тэнд хэлний бэлтгэл нэг жил хийгээд 4-р курсээ төгсөөд 5-р курсээ энд сурx диплом бичсэн юм. Гачигдал гараад ийшээ ирэх шаардлагатай болоод ирсэн. Тэгээд яахав тухайн үед Политехникийн Дээд Сургууль гээд байсан. Манай Монгол улсын. Тэгээд тэнд миний мэргэжлээр анхны төгсөлт болж байсан. Тэр таараад л тэдний 5-р курсыг төгссөн. Төгсөөд тиймэрхүү л байна даа. Ямар ч байсан мэргэжилтэй хүн болоод амьдралынхаа гарааг эхэлсэн.

Хишигсүрэн -

Танай эцэг эх чинь ямар хүмүүс байсан бэ?

Ундармаа -

Манай аав бол....миний аав бол Дугаржавын Цэрэн гээд уугуул нутаг нь Дорнод аймгийн Баяндун сумын хүн. Ээж маань Цэгмид гэдэг Сэлэнгэ аймгийн Дархан сумаас одоо бол өөр нэртэй болсон байхаа тэр газар нь.

Хишигсүрэн -

Аав, ээж чинь ямар ажил эрхэлдэг ямар улсууд байсан юм бол ?

Ундармаа -

Аав бол....миний аав бол нилээн онцгой хүн байсан. Ерөөсөө аавын үед бол.....аав чинь 1932 онд төрөөд тэр үед бол мэдээж бага насаа ээж аавтайгаа өнгөрөөсөн. Манай аавын маань ээж аав 2 бол бүр дээр үед октъябрийн хувьсгалын дараахан Монгол улсын зүүн хойд хилээр Оросоос орж ирсэн Оросын буриад хүмүүс байдаг байхгүй юу. Октъябрийн хувьсгалаас зугтаагаад нилээн олон хүмүүс орж ирсэн юм билээ. Манай өвөө, эмээ 2 тэдэнтэй хамт орж ирсэн байгаа юм. Монголд мэдээж ирсэнийхээ дараа.....баян айлын мал дагаад орж ирсэн гэдэг. Тэгээд л Монголд ирсэн хойноо танилцаад гэр бүл болоод манай аав хамгийн том хүү нь эмээ өвөө 2-ын. Тэгээд өвөөгийн маань ээж Монголд бас ирсэн байсан юм билээ.

Хишигсүрэн -

Хүүтэйгээ цуг?

Ундармаа -

Тийм. Тэгээд тэр хөгшин бол хүнийг сургууль соёлд сурч боловсрол эзэмших ёстой гэсэн зөв бодолтой байсан учраас аавыг маань бараг 6-н настай байхад нь тэр Баяндун сумын дунд сургуульд аваачиж өгсөн байгаа юм. Тэгээд мэдээжийн хэрэг айлын том хүүг аваачаад өгөхөөр чинь зэрэг эмээ, өвөө 2 чинь гар хөлийн үзүүрт зарагдах ёстой хүүхэд нь тэнд орчихсон. Тэндээ 4-н жил сураад аймгийн сургуульд явах болсон байхгүй юу. Тэгэхэд нь татгалзсан байгаа. Одоо сурахаа боль одоо болоо. Мал ахуй гэр орныхоо ажлыг хийхгүй бол болохгүй нь гэсэн байгаа юм. Тэгэхэд нь манай тэр өвөөгийн ээж миний элэнц эмээ аавыг оргуулаад....хувцас хунарыг нь бэлдэж өгөөд хүн дагуулаад аймаг руу явуулчихсан юм билээ. Тэгээд манай аав бүр жижиг 6-н настайгаасаа эхлээд бага сургуульд ороод дунд сургууль төгсөөд. Тэр үеийн хэлээр Чойбалсан хотын.....үгүй ээ Баянтүмэн гэж ярьсан байх шүү. Дорнодын төвийн 10-н жилийн сургуулийн анхны төгсөлтөөр төгсөж байсан юм. Тэгээд багаасаа яагаад ч юм бэ ном эрдэмд дуртай тэгээд угаасаа өөрөө ой сайтай тийм хүн байсан. Тэгээд багш нарын заасан юмыг их амархан сурдаг. Тэгээд манай аав тэр үедээ онц төгссөн байгаа юм. Тэгээд яахав нэгэнт бас жаахан гарал эд нар нь Оросоос ирсэн тэгээд тэр үед чинь дайн болж байсан. Халх голын дайн чинь Дорнод аймаг Баянтүмэнд чинь Оросын цэргүүд их байгаа ш дээ. Тэр оросуудтай ярьсаар байгаад 10-н жил төгсөхдөө бараг орос хэлтэй төгссөн байгаа юм. Тэгээд 10-н жилээ төгсөөд Монгол Улсын Их Сургуульд ирээд оюутан болсон.

Хишигсүрэн -

Их Сургуулийн ямар ангид орсон бэ?

Ундармаа -

Их Сургуулийн Физикийн ангид орсон байх. Тэнд оюутан болсон тэгээд бас л угаасаа сурлагандаа сайн хөдөлмөрч тийм хүүхэд байсан учраас тэр сурах гэдэг асуудал бол төвөгтэй байгаагүй юм шиг байгаа юм. Дандаа онц сурч байсан юм шиг байгаа юм. Тэгээд ер нь аав маань маш тийм бусдаас илүү чадвартай тийм хүн байсан. Яагаад гэвэл тэрнийг нь .....залуудаа оюутан байхдаа Дорнодоос хөдөө 10-н жил төгсөөд ирсэн оюутан хүүхэд оюутан байхдаа хэн ч тэрнийг шахаж шаардаагүй байхад өөрийнхөө сонирхлоор, сонголтоор Эмиль Золя гэдэг зохиолчын “Үхэвч залуугаараа” гээд нэг роман байдаг ш дээ. Тэр чинь зузаан. Тэр номын манай аав орос хэлнээс орчуулсан.

Хишигсүрэн -

Хэдэн онд вэ?

Ундармаа -

Тэрнийг нь би сайн мэдэхгүй.

Хишигсүрэн -

Физикч хүн мөртлөөсөө орчуулга хийсэн байна ш дээ?

Ундармаа -

Тийм. Орос хэлний орчуулгыг. Тэгээд тэрнийг нь би сүүлд дараа нь авч уншсан л даа. Ямар сайн орчуулсан юм бэ гэж бодож байсан. Би эхлээд Оросоор нь уншаад Монголоор уншаагүй л дээ. Шууд монголоор уншсан. Хэллэг эд нар нь аягүй сайхан мэргэжлийн орчуулагч шиг байсан. Тэгэхээр ер нь ийм хүн Монголд байхгүй байх л гэж боддог. Оюутан хүүхэд хөдөө төгсөөд ирсэн. Одоо бол орос сургалттай 10-н жилийн төгсөөд ч хүүхэд бол тэгж хөдөлмөрлөж явахгүй ш дээ.

Хишигсүрэн -

Сайн орос хэлтэй байж ээ гэдгийнх нь нотолгоо нь байсан байна тийм ээ?

Ундармаа -

Дээрээс нь тэр хүний өөрийнх нь нэг юм байна ш дээ. Орчуулчихъя гэсэн....хичээлийнхээ хажуугаар энийг орчуулъя гэсэн энийг ингээд хийчихье гэсэн. Бусдад хүргье гэсэн сайхан бодол байсан байхгүй юу. Тэгээд бодохоор миний аав бол шал ондоо хүн байсан. Онцгой.

Хишигсүрэн -

Сургуулиа төгсөөд ер нь ямар ажил хийж байсан бэ?

Ундармаа -

Манай аав тэгээд онолын физикч мэргэжлээр төгсөөд Төлөвлөгөөний Комисст барилгын хэлтэст ирсэн юм билээ. Бодвол тэнд нэг физикч хэрэгтэй ч байсан юмуу яасан ч юм бэ. Тэгээд дараа нь тэнд нэг жил ажиллаад буцаад сургууль нь багшаар авсан. Тийм байна лээ. Тэгээд яахав аав маань яг яагаад багш болоогүй юм бэ гэж асуусан шүү. Аав нь бас оюутан залуу байсан учраас хүн амьтантай муудалцаж зодоон цохион хийсэн юмуу тэрнээс болоод шийтгүүлж байна ш дээ. Сургуульд нь багшлуулахгүй нэг ажил Төлөвлөгөөний Комист ажилуулсан. Тэр бол байх л асуудал ш дээ. Хүн өөрийнхөө хувийн сахилга батаар яасан бол шийтгүүлнэ. Зодсон ч гэж хэлээгүй л дээ. Залуучуудын нэг бужигнаанд орсон гэж хэлсэн. Тэгээд дараа нь сургуульдаа эргээд багшилсан. Миний аав олон жил багшилсан даа. МУИС-д. Тэгээд би жаахан хүүхэд байсан тэгээд манайх чинь....манай аав ээж 2 чинь 1957 оны сүүлээр танилцаад гэр бүл болсон гэж байгаа юм. Миний ээж тэгэхэд Сэлэнгээс шилжиж ирээд. Улаанбаатарт Багшийн Сургууль гэж байсан ш дээ. Тэрэнд оюутан болсон байсан. Тэнд байж байгаад тоогоо заалгах гээд явж байгаад танилцсан гэдэг юм билээ. Тэгээд би гарсан. Тэгээд миний дараагийн 4-н дүүгийн маань 3 нь жил хагас жил хагас гээд гарсан. Хамгийн бага эрэгтэй дүүг гарсаны дараагаар 1962,1963 онд гарсан байх. 1965 онд манай аав Леннинградын Их Сургууль гэдэг чинь тухайн үеийн Зөвлөлт Холбоот Улсын мундаг сургуулиудын нэг ш дээ. Тэнд эрдмийн зэрэг хамгаалахаар явсан юм билээ. Тэгээд 2 жил сурсан гэж байгаа юм. Тэгээд өөрийнх нь бодож гаргасан батлах гэж байгаа онол нь тухайн үеийн Зөвлөлтийн эрдэмтэдтэй санал нийлээгүй тэгээд тэр нь зөрчилдөөд. Ер нь бол хэцүү ш дээ. Социализмын үед бүх юм үзэл сурталжиж байсан ш дээ. Тэрний баталгаа бол зөндөө. Биологийн ухаан, шинжлэх ухаан, Физикийн шинжлэх ухаан гээд ер нь бараг ялангуяа байгалийн шинжлэх ухааны бүх салбарт үзэл суртал нэвтрээд тэр нь бол олон сайхан эрдэмтэн гээд Оросын тэр том....өөрийнхөө үзэл бодлыг хамгаалсны төлөө шинжлэх ухааны бодитой судалгаа шинжилгээг хамгаалж тэрний үр дүнд зөвшөөрсний төлөө олон улс цаазаар авахуулж, сибирьт цөллөгдөж байсан юм зөндөө байгаа. Тэгээд манай аав тэнд очоод өөрийнх нь хийсэн эрдэм шинжилгээний ажил тэрний үр дүнг нь хүлээн зөвшөөрөхгүйгээсээ болоод буцаж ирж байсан юм.

Хишигсүрэн -

Би нэг ийм юм сонсож байсан юм. Тухайн үедээ танай аавыг тэр зөрчилдөж байсан, дэвшүүлж байсан санааг хожим нь Америкийн эрдэмтэн тэр санаагаар нобелийн шагнал авсан гэж физикч хүнээс сонсож байсан юм. Үүнийг та тодорхой хэлж чадах уу?

Ундармаа -

Тийм. Тэр тал дээр би одоо ч гэсэн харамсдаг юм л даа. Бас нэг өөр мэргэжилтэй болчихсон ч гэдэг юмуу. Яахав миний муугийнх л байх. Миний яг доод талын дүү болохоор аавын мэргэжлийг өвлөөд физикч болсон хүн байхгүй юу. Тэр бол нарийн ширийн юмыг мэдээд байдаг юм. Манай аав чухам ямар сэдвээр, ямар чиглэлийн эрдэм шинжилгээний ажил, ямар мэргэжлээр шинэ бүтээл хийх гэж байсныг нь манай тэр дүү мэдээд байгаа юм. Яг чухам юу болсоныг хүүхэд байсан учраас.....ямар ч байсан миний аав Леннинградаас ирчихлээ ямар ч байсан ажил нь болсонгүй гэдэг тал дээр манай аав ээж 2 ярилцаад аав маань нилээн гунигтай байсныг би санаж байна. Тэгээд харин намайг 10-н жилд байхад манай аав....нэг өдөр гэртээ гүйгээд ирсэн чинь нэг шил архи тавьчихсан ганцаараа сууж байна. Тэгээд намайг харснаа аягүй баярлаад миний охин гал тогоонд ор гээд л. Аавынх нь зөв байсныг дэлхийд баталлаа. Гээд тэгсэн. Тэгээд би хүүхэд байсан болохоор та яагаад ууж байгаа юм бэ гээд л тэр талаас нь яриад чухам дотор нь юу болж байгааг мэдэхгүй ш дээ. Тэгээд л тийм анзаараггүй. Байж байсан. Аавынх нь Леннинградад Зөвлөлтийн эрдэмтэдтэй тэдний миний хийж байгаа ажлыг хүлээн зөвшөөрөхгүй би буруудаад.....намайг буруутгаад буцаагаад Зөвлөлтийн нэрт эрдэмтэдтэй санал зөрөлдсөн гэж хэлээд аав нь буцаж ирж байсан. Энэ асуудлыг Америкт нэг Араб гаралтай эрдэмтэн баталлаа. Тэгээд нобелийн шагнал авч байна. Эмнэлгийн салбарт дэвшлээ гээд.

Хишигсүрэн -

Хэдэн он бэ?

Ундармаа -

Би санадаггүй юм аа. Ямар ч байсан 8-р анги болов уу дунд анги байсан. Тэгж бодохоор миний аав цагаасаа арай л эрт төрчихсөн юм даа. Хэрвээ 10-н жилийн дараа төрсөн бол ийм болохгүй байсан байх гэж боддог. Ижийгээ бол.... аавыг одоо Зөвлөлтийн том эрдэмтэдтэй санал зөрөлдөөд тэр маргаан үүсгэж тэгж юу яаснаас болоод Зөвлөлт Холбоот Улс руу явах эрхийг нь 20-н жил хассан гэж манай ээж ярьдаг. Тэгээд манай аав оюутнууддаа хичээлээ заагаад л. Миний мэдэхийн л миний аав Их Сургуулийн багш байсан. Тэгээд л багшлаад байдаг байсан. Би боддог юм. Оюутнууд манайхаар их ирдэг байхгүй юу. Би оюутан байхдаа багшийндаа очиж үзээгүй. Оюутнууд нь чухам яагаад манайхаар ирдэг байсан юм бэ. Манай аав бол аягүй их номтой хүн байсан. Тэрнээсээ шүүгээд л аваад өгдөг тэд нар үзээд хараад аав тэд нартай яриад л. Одоо бодож байхад үнэхээр тэр оюутнуудыг юм сураасай мэдээсэй гэдэг тал дээр..... Тэгээд оюутнууд ч гэсэн Цэрэн багшаа Цэрэн багшаа гээд бүгдээрээ л гүйлдээд байдаг байсан. Сүүлд аавын шавь байсан хүмүүстэй таараад харьцаж явахад манай аавыг их сайн сурган хүмүүжүүлэгч их сайн хүн байсан гэж ярьдаг. Сайн хүн байсныг нь тэртээ тэрэнгүй би мэднэ. Манай аав ямар ч байсан шавь нар нь маш сайн багш онцгой хүн байсан гэдгийг нь хэлнэ.

Хишигсүрэн -

Би ч гэсэн мэднэ ш дээ. Би танай Ариунсанаатай нэг анги байсан юм чинь. Их Сургуульд оюутан байсан. Хэцүү үе байсан. Манай ангийхан бүгдээрээ танайхаар байнга бужигнаж байдаг. Тэгэхэд танай аав байдаг байсан юм. Намар оюутнууд дотуур байранд ороход оюутнуудад чинь түр байх газаргүй бол танайд байдаг байсан ш дээ. Хавар дахиад байрнаасаа гараад гэртээ харихгүй /инээв/ танайд байж байдаг тийм их олон хөлийн газар байсан. Тэгээд бас би ч бас мэдэж л байна л даа. 1990-ээд оны эхээр Үг сонин дээр танай аавын бичсэн олон сайн өгүүллэг нийтлэл тухайн үеийн Социал Демократ Намын залуучуудын үзэл санаа, үзэл баримтлалыг юу гэдэг юм бэ дээ. Тэд нарт үзэл санааны хувьд их дэмжлэг болж байсан гээд би их олон хүний амнаас сонсож байна л даа. Тэгээд яг л тэр залуудаа ном орчуулдаг байсан шигээ сайн нийтлэлч байсан юм шиг байгаа юм. Тэр нийтлэлүүд нь хаана байх уу танд ер нь тэр нийтлэлийн талаар ямар бодол байдаг вэ?

Ундармаа -

Ерөөсөө миний мэдэхийн нэг хүнд олон авъяас гэдэг юмуу чадвар цуглаж цогцлосон байна гэдэг бол ховор байна гэж би боддог байхгүй юу. Тийм хүн байсан юм билээ. Миний хувьд том болтлоо, ажил амьдралын харилцаанд ортолоо тэр гол юмыг мэдэхгүй ш дээ. Аав бол аав. Бусдыг бол анзаардаг ч үгүй. Би чинь.... нэгдүгээрт аав бол үнэхээр онцгой хүн байсан юм. Хийл тоглодог байсан юм.

Хишигсүрэн -

Хаана сурсан бэ?

Ундармаа -

Оюутан байхдаа сурсан гэсэн. Хийлээр Хэнтийн өндөр ууланд билүү тэрнийг тоглоно. Мэдээжийн хэрэг мэргэжлийн хөгжимчин шиг чадахгүй. Гэхдээ ямар ч байсан тоглож чаддаг байсан. Тэгээд баллак гээд жижигхэн хөгжим авч өгч байсан байхгүй юу. Тэр эд нарыг. Ер нь хөгжмийн авъяастай хөгжмийн сонсголтой. Тэрнээс гадна хэлний асар онцгой авъяастай байсан. Тэр жаахан байхдаа орос хэл сурчихсан. Дараа нь тэр англи хэл. Миний аав чинь Их Сургуулийн багш нар дотроо англи хэлээр бас л сүрхий. Англи хэлээр өөрийнхөө мэргэжлийн номыг уншдаг, орчуулдаг. Зөндөө олон сонин захиалдаг. Тэрнээс гадна зурдаг байсан. Зургийн их авъяастай. Сайхан шатар тоглодог байлаа.

Хишигсүрэн -

Танай ээжийнд байдаг Эйнштейны зургийг хэн зурсан юм бэ?

Ундармаа -

Манай аавын шавь зурсан. Эйнштейныг бол шүтэн бишрэнэ шүү дээ.

Хишигсүрэн -

“Хуучин хүү” гээд хэний зохиолыг, Нацагдоржийн тэр зохиолыг орчин үеийн залуугийн хэлбэрт оруулаад биччихсэн байсан ш дээ. Саяхан танай Даваадорж ах тэрнийг....яг орчин үеийн нийгэм дэх үйл явдал болгоод бичсэн байсан ш дээ.

Ундармаа -

Нийгмийн зүтгэлтэн талаас нь гэх юм бол яг ардчилал Монгол оронд өрнөөд л яахав би Эрдэнэтийн хивсэнд ажиллаж байсан. Энд болж байгаа процесссыг телевиз хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр л мэднэ. Тэнд бол мэдээж мэдэгдэнэ. Монгол улс бишээ гэдгийг ойлгоод Зөвлөлт улсад болж байсан перестройка гэж байлаа ш дээ. Тэр процессыг анхааралтай ажиглана. Горбачев гэдэг хүн ямар мундаг юм бэ ямар зоригтой юм бэ гэх мэтчилэнгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр л мэдэх юм. Аавын Социал Демократ Намыг үүсгэн байгуулахад оюуны талаас нь гар бие оролцож байсан гэдгийг дараахан нь мэдсэн. Аавын тэр үед Үг сонин болон бусад ардчилсан хэвлэлүүдээр бичиж нийтлүүлж байсан юмнуудыг нь сүүлд аавын бурхан болсоны дараа Цэрэн багш гэдэг ном хэвлүүлсэн ш дээ. Аавынхаа дурсгалд зориулж тэрэн дээр бол энэ тэндээс бүгдээрэнг нь цуглуулж нэгтгэж гаргасан. Тэрэн дээр бараг бүгд бий. Тэрэн дээр би том охиных нь хувьд дүү нараа төлөөлөөд дурсамж бичсэн. Би өөрөө бас хэвлэн нийтлүүлэх юм байхгүй. Гэхдээ аавынхаа тухай дурсаж бичихэд бол би ёстой шөнөжин сууж бичсэн. Мэдээж тийм аавынхаа тухай бичихэд нэг шөнө ч багдана л даа. Тэгэхдээ яагаад ч юм бэ тэр л шөнө бүх юм нь урсаж орж ирээд. Тэгээд намайг бол миний авга эгч тэр номыг эмхтгэж байхад бол Ундраа ч ахын тухай дурсамжийг бичээрэй чи л үлдэж байна шүү гээд. Би дотроо эмхлээд яваад байсан. Дараа нь шөнөжин уйлж байгаад бичсэн. Мэдээж их юм орно л доо. Тэгэхдээ тэрүүхэн тэр товчхон юм бичээд багтаахыг оролдсон.

Хишигсүрэн -

Энэ сэдвийг жаахан өөрчлөөд дараагийн сэдэв рүү асуулт тавъя гэж бодож байна. Нэг тодорхой юм харагдаж байна. Та бол тодорхой хэмжээнд их онцгой тийм аавын охин байсан байна ш дээ. Танай дүү нар ч гэсэн. Жирийн сэхээтэн ч биш нилээн тийм хөгжингүй хүний хүүхэд байж ээ. Тэгэхээр таны хүүхэд нас яг тантай цуг хүүхэд нас нь өнгөрсөн бусад хүүхдүүдээс юугаараа онцлогтой хүүхэд нас байсан бэ?

Ундармаа -

Хүүхэд нас бол бусдын л адил даа. Цэцэрлэгт орно. Цэцэрлэгт би доод талынхаа дүүтэй хамт 2-р цэцэрлэгт байсан юм. Тэгээд 8-н нас хүрээд сургуульд орсон. 5-р сургуульд ороод л яг л аав шигээ гэх юмуу хаашаа юм бэ. Яахав яагаад ч юм бэ. Аав маань....бид нар чинь өөрсдийгөө хэвлэлээр хүмүүжсэн хүүхдүүд гэнэ. Аав бол цалингынхаа талыг ч юмуу хэвлэлд өгчихдөг байсан байхгүй юу. Ерөөсөө тухайн үед Зөвлөлтөд гарч байсан хэвлэлүүд байна ш дээ. Тэд нарыг бол бүгдийг нь захиална ш дээ. Огнёник сэтгүүлийг. Бидэнд хүүхдүүддээ “Мурзилка”, “Весёлые Картинки” гээд тэд нарыг захиална тэгээд л жаахан том болонгуут “Огонек”, “Квант”гээд л 10-н жилд хэрэгтэй тэрнийг захиална. Тэгээд миний мэдэхээр бид сэтгүүлийг хэлийг нь ойлгохгүй ч гэсэн байнга эргүүлээд үзэж байдаг байсан. Хавтсыг нь үзээд. Тэр үед өнгөтэй сэтгүүл гэж байгаагүй л дээ. Тэгэхдээ Огонёк сэтгүүл бол арай өөр байсан юм. Тэр яагаад гэхээр арай өөр өнгөтөөр хэвлэчихсэн байдаг байсан. Тэр сэтгүүлийн хавсралт гээд номнууд ирдэг. Тэд нарыг байнга эргүүүлдэг. Тэд нарыг хэлийг нь мэдэхгүй. Юу хийдэг байсан гэхээр аавын авч ирсэн шинэ сонинг л эргүүлж суудаг байсан. Тэгээд жаахан том болонгуутаа эхлээд зургийг нь ойлгох гэж байснаа бичгийг нь бас уншиж бариад ойлголт өргөсөөд байсан. Тэрнээс гадна манай аав бид нарыг жаахан байхаас шатар зааж өгсөн. Тэгээд бид шатар тоглодог. Хүүхэд юм болохоороо хожигдохоороо хожих юмсан гэж бодож мэрийгээд арай л өөр байсан байх гэж боддог юм. Тийм болохоор бид нарын манай дүү нар ч гэсэн. Хүүхэд нас бол 10-н жилд байхдаа арай л онцгой байсан байх даа. Өргөн мэдлэгтэй. Их мэдээлэл авдаг. Тэгээд тэр сэтгүүлүүд дээр чинь.....тэгээд бас их сонин. Дэлхийн сонгодог зургууд байна ш дээ. Маш том алдартай зураачдын зурагтай альбом байна ш дээ. Тэрнийг бас авч өгдөг байсан. Тэгээд ялангуяа Орос зөвлөлтийн том зураачдын зургууд аягүй их байдаг. Бид нар бүр тэр том зураачдын зургуудыг мэддэг таньдаг байсан. Энэ тэнд явж байгаад дайралдвал тэрний тийм зураг байна ш дээ гээд мэддэг. Ямар ч байсан л бусдаас арай өргөн хүрээний мэдлэгтэй байсан. 7-8-р ангид ороод ирэхээр тэр Квант сэтгүүлийн бүх тоонуудыг бодуулдаг байсан байхгүй юу. Тэгээд надыг бүр тэгдэг байсан байхгүй юу. Аав нь нэг Квант аваад ирсэн чинь Ломоносовын Их Сургуулийн элсэлтийн шалгалтын бодлого гарсан байна. Ерөнхий технологийн их сургууль, Хими Технологийн Их Сургуулийн шалгалтын бодлого. Энэ Леннинградын тийм сургуулийн элсэлтийн бодлого. Ноднингийн, уржнангын вариантууд гээд авч ирээд өгчихдөг. Тэрнийг нь би нухаад л тийм ээ. Манай дүү нар бас дараа дараагийнхаа жилд нухаад л. Эрэгтэй дүү нарт маань Юный техник билээ тийм юм авч өгдөг байсан. Тэгэхээр бид бол арай л өөр байсан.

Хишигсүрэн -

Яг өөрөө хүүхдүүддээ өөрийнхөө онцлогоос хамаараад нөлөөлдөг байсан байна тийм ээ. Хүүхдүүдийнхээ боловсрол мэдлэгийг дээшлүүлэх бодолтой хүн байсан юм байна л даа. Та ингээд хэлээч. Таны өөрийн чинь хүүхэд насны амьдрал таноас хойш одоо хүртэл хүүхэд багачуудын амьдралд ер нь ямар өөрчлөлт гарч байна. Хүмүүжлийн талаасаа, бусад талаасаа харьцуулаад бодохоор юу бодогдож байна вэ?

Ундармаа -

Миний хүүхэд нас бол сая хэлсэн ш дээ. Ямар ч байсан мэдээллийн дунд ном сэтгүүлийн дунд тухайн үеийн хэмжээнд хангалттай мэдээллийн дунд өнгөрсөн юм шиг байгаа юм. Тэгээд л өшөө бүр аав ингэнэ ш дээ. Дэлхийн өнгөт атлас авч байгаа байхгүй юу. Тэгээд шалан дээрээ дэвсэж байгаад. Оросын тэр хотын нэрийг ол гээд тэгдэг байхгүй юу. Тэгэнгүүт бид нар чинь тэр нэрийг олох гээд л уралдаад. Тэр голын нэрийг ол тэр улсын нийслэлийг нь ол тэр далай тэр тэнгис тэр нуур хаана байна гээд тэгдэг байхгүй юу. Тэгж атлас дээр их тоглодог байсан. Тэгсээр байгаад нөгөө нэрийг нь хайсаар байгаад....хажуугаар бас бус нэрүүд явж байна. Тэгээд тэнд тэгж тоглож байхад бид нар үнэхээр ямар улс хаана байдаг уу нийслэл нь ямар ямар хот. Ямар гол мөрөнтэй вэ гээд бараг тэрэнтэй нь мэддэг байсан ш дээ.

Хишигсүрэн -

Таны яриаг сонссон чинь миний хүүхэд нас бас их санаанд орж байна ш дээ. Манай аав ээж 2 бас дунд сургуулийн багш нар байсан. Аав тооны багш байсан. Тэгээд бид нар бас цаасаар тоглодог хүүхдүүд байсан. Таны саяны ярьсан тэр сэтгүүлүүдийг аав өөрөө захиалдаг. Бид нарт зориулаад тэр Оросын хүүхдийн....Мурзилкагаас чинь өөр юу байлаа.

Ундармаа -

Весёлые Картинки.

Хишигсүрэн -

Тэд нараар тоглодог. Манай аав ээж тийм мундаг орос хэлтэй байгаагүй мөртлөө. Яах гэж ч захиалдаг байсан юм бэ бүү мэд. Яг уншиж өгч байсныг нь санахгүй байна. За тэгээд орой болохоор манай гэрээс хувин хувин цаасны хог гардаг. Тэр цаасаа ураад таслаад тэгдэг байсан юм байна. Тэгээд сая таны ярьсан......яагаад тэр өөр өөр газар амьдарч байсан тэр ч байтугай өөр өөр цаг үед амьдардаг байсан хүүхдүүдийн тоглоом тийм адилхан байнаа гэсэн юм үүсч байна ш дээ. Тэгээд тэр улс төрийн карт.....улс төрийн карт гэж нэрлэдэг байсан ш дээ. Тэрэн дээр яг тэгдэг байсан. Уралдуулаад....манай гал тогооны өрөөний хананд хадчихсан. Нилээн том зураг байсан. Бодвол тэр сургуулийн актлагдсан зургийг авч ирээд хадчихсан байх. Тэгээд бүгдийг нь цээжлээд бараг 180 улсыг нийслэлтэй нь нэртэй нь цээжилчихсэн сургуульд орохдоо байж байгаад. Орос хэл дээр цээжлэж байгаа ш дээ тэрнийг чинь. Тэгж байгаад яг газар зүйн хичээл ордог болоод 6-7-р ангид тэд нарыг заасан чинь би бүгдийг нь мартчихсан байсан ш дээ. Тэр их сонин юм надад янзаарагдаж байна ш дээ. Тэр үеийн сэхээтнүүдэд их нийтлэг шинж ажиглагдаж байна ш дээ. Тэгээд бодохоор одоогийн хүүхдүүдтэй харьцуулахад танд ер нь юу бодогдож байх юм. Эсвэл өөрийнхөө дүү эд нарыг хараад юу бодож байх юм бэ. Өөрийнхөө хүүхдийг бодохоор ач зээгээ харахаар?

Ундармаа -

Одоо тэгээд би боддог юмаа. Аав ээж 2 минь хүүхдүүддээ анхаардаг хүмүүс байж дээ гэж би боддог байхгүй юу. Манай ээж чинь биологич ш дээ. Нэг зусланд гардаг байлаа ш дээ. Тэгээд ингээд л....одоо бодоход аав, ээж 2 минь их зав гаргадаг байж дээ. Хагас бүтэн сайн гээд. Бүтэн сайнд ганц өдөр амрахаараа голдуу ойгоор авна. Гол өгсөөд. Тэгээд манай ээж энэ нь тийм цэцэг тэр нь тийм цэцэг гээд их ярьж өгдөг байсан юм. Тэгээд л энэ олон настай, энэ нэг настай, энэ бутлаг ургамал гээд их зааж өгдөг байсан. 10-н жилд байхад эмээгийнх гээд Дэнжийн 1000-д байсан. Тэнд зөндөө айл болчихсон байна л даа. Тэр үед бараг хамгийн хойд талынх нь айл байсан байна л даа. Тэгээд цана, чарга эд нартай. Тэрнийгээ аваад их гулгадаг байсан. Тэгээд өшөө манай аав уншсан юмаа бидэнд их ярьж өгдөг хүн байсан юм. Хамгийн анх ааваасаа сонссон юм бол ?????бичлэг-1, 35 минут 35 сек. гэдэг зохиолч байдаг байхгүй юу. Тэрний Эрдэнэсийн арал гээд номыг....одоо энэ Силвар гээд далайн дээрэмчин байна ш дээ. Нэг хөл нь модон эндээ тотьтой. Тэрнийг анх өөрөө уншчихаад бидэнд ярьж байсан. Тэр нь их адал явдалтай. Тэрнийг их сонирхож сонсож байсан. Тэрний дараа түүний амтанд ороод л өөрөө хурдан унших юмсан гээд л тиймэрхүү байдлаар их номонд оруулж байсан юм билээ. Гэтэл өнөөдөр би өөрийнхөө хүүхдүүдийг яаж хүмүүжүүлсэн бэ гээд бодохоор би чинь Эрдэнэт хивсний инженер байлаа ш дээ. Улсын төлөвлөгөө норм биелүүлэх гээд шөнө бараг завгүй ажилтай. Тэгээд тэрэндээ түүртээд тэгээд л нэг тийм....аав ээж 2-ынхоо хаана ч хүрэхгүй гэдгээ ойлгоод байдаг юм. Би аав ээж 2 минь ингэдэг байсан гээд л. Тэгээд аягүй их хүүхдийн парк руу авч явдаг байсан ш дээ. Тэгээд баяраар....ер нь зав гарахаараа дагуулж явдаг. Тэгээд дурсаж бодохоор яасан мундаг хүүхдийнхээ төлөө бидний толгойд юм хийх юмсан юм мэдүүлчих юмсан гэж боддог хүн байсан байна гэж боддог байхгүй юу. Одооны хүүхдүүд юугаар тоглодог вэ гэхээр би чинь 2 охин 1 хүүтэй л дээ. 2 охин маань том болчихлоо. Нэг оюутан, нэг нь бүр их сургуулиа төгсчихсөн. Тэгээд тэдний хүүхэд насанд зах зээл ч яг таарч байлаа. Ерөөсөө идэж уух юмыг нь таслахгүй байх юмсан. Хувцсыг нь авч байх юмсан гэж гүйгээд л байлаа гүйгээд л байлаа. Тэгээд тэр талаа бариад тийм ээ. Тэгээд зах зээл гаргаад л бужигнаад хүмүүсийн үзэл бодол яахаа ч мэдэхгүй байсан юмуу би өөрийнхөө хувь хүнийхээ хувьд тэр талаасаа анхаараагүй ч юмуу. Тэгэхдээ миний 2 охин бол 10-н жилийнхээ сургуулийг онц сайн төгссөн. Тэгээд дээд сургуульд орцгоогоод уралдаант шалгалтанд ороод тэгээд явж байгаа. Яг яаж хүмүүжсэн гэхээр миний хувьд бол эцэг эхийнх нь хурлыг таслаж үзээгүй /инээв/. Нэг ч хурал таслаж үзээгүй. Дандаа эцэг эхийн зөвлөлд ордог байлаа. Цэцэрлэгт байхаасаа л миний 2 охин идэвхтэй хүүхдүүд байсан юмуу. Багш нар нь тэгж сонгодог байсан юмуу авъяастай байсан юмуу хүүхдийн баярын жижигхэн концертонд соль номерт орчихсон, байдаг ч юмуу. Тэгээд дандаа хувцас нэхдэг байхгүй юу. Тийм гоё юм ийм гоё юм гээд. Тэгэхэд би шөнөжин сууж байгаад хамгийн гоёоор оёж өгнө дөө гэж бэлдээд л. Үсэглэлийн баяр болно ш дээ. Тэрнийг нь зохион байгуулаад л гэх мэтчилэн иймэрхүү байдлаар идэвх гаргаж байсан. Тэрнээс биш онцгой юм надад байхгүй. Өөрсдөө л хар аяндаа бусдын жишгээр явсан байх гэж бодож байна. Тэгээд дараа нь мэдээж одоо бол өөр л байх л даа. Жишээ нь манай найз нөхдийн хүүхдүүд түүний хүүхдүүд бол байнгын зэмлүүлээстэй ш дээ. Яах гээд өдөржин компьютерийн ард суугаад байдаг юм бэ. Яахаараа дандаа интернетэд сууж байдаг юм бэ яахаараа дандаа телевиз үзэж байдаг юм бэ гээд л тиймэрхүү л байдалтай байна. Тэндээс асар их мэдээлэл авдаг байх гэж бодож байна.

Хишигсүрэн -

Би нэг ийм юм асуумаар байна. Танай аав содон хүн байсан. Ээж чинь биологич хүн байсан. Тэр хоёрын хоорондын харилцаа ч гэдэг юмуу тэр дээр танд анзаарагдсан юм байна уу. Өвөрмөц маягын гэр бүл байсан болохоор өвөрмөц маягын харилцаа байсан уу гэж би асуугаад байна л даа. Танай аав чинь ээжид чинь яаж ханддаг, ээж чинь аавд чинь яаж ханддаг байсан бэ. Бусад айлын аав ээжтэй харьцуулахад ямар байсан бэ?

Ундармаа -

Аав бол сүүлд би хэлсэн ш дээ. Манай аав чинь үзэл суртлын хувьд дарамтанд орсон гэж байгаа ш дээ. Би одоо боддог юм. Аав минь ийм их ажлын дарамт, хийе гэсэн эрмэлзлэл нь нугарч хугарч унаж байхад ямар сэтгэлийн тэнхээтэй байсан юм бэ гэж боддог байхгүй юу. Манийг чинь тэгэх гээд гүйж явтал тэгэх юм бол сэтгэлээр унаад яадаг ч юм бэ тийм ээ. Тэгэхдээ манай аав яагаад ч юм бэ тэрнээс болоод жаахан архи уудаг байсан юм. Сүүлд би ойлгож байгаа байхгүй юу. Тэр үед ч яахав Монголын ихэнх сэхээтнүүдийг ялангуяа Их Сургуулийн багш нарыг их архи уудаг байсан гэж ярьдаг байсан. Надад тэр нь аягүй их харамсалтай байдаг байхгүй юу. Аав маань архи уугаад байдаг. Тэрний шалтгааныг нь мэдэхгүй. Тэгээд Их Сургуулийн багш нар манайд ирж их архи ууна. Манай гэртээ ойрхон юм чинь тэр үед цалингаа буухаар л архи ууна. Дандаа ч ямар архи уугаад байх биш. Цалин нь 2 долоо хоноод нэг бууна ш дээ. Тэгэхэд нь ганц 2 шил архи аваад манайх ойрхон болохоор тэгээд нэг хоол хийж идээд 4-5 хүн байсхийгээд л сууж байдаг. Тэр нь хүүхэд байсан болохоор надад хэцүү байдаг байсан. Энэ багш нар яахаараа архи уудаг юм бэ. Ялангуяа манай аав яагаад уугаад байдгийн гэж боддог байсан. Тэгээд одоо бодож байхад тэгж их үзэл суртлын дарамтанд ороод тэгж байснаа хүн одоо мань нь байсан бол тэрнээс битгий хэл юм болох байсан байхдаа гэж одоогийн өнцгөөс хараад би боддог байхгүй юу. Тэгээд аав минь жаахан архи уудаг байсан юмаа. Тэрэнд би их эмзэглэнээ. Заримдаа тэр багш нарыг чинь бүгдийг нь загнана. Манайх ямар гуанз юмуу. Та нар яахаараа дандаа манайд ирж архи уудаг юм бэ гэж /инээв/ одоо бодохоор ичээд байдаг юм. Тэгээд бүр байхгүй юм чинь 4-5 хүн байсхийгээд л сууж байдаг. Тийм мундаг эрдэмтэн докторуудыг нэг муу бацаан хүрч ирээд л тиймээ. Тэд нар нь бас надад тайлбарлаад юм ярина. Тэрнийг нь бас ойлгохгүй ш дээ. Тэгээд тэрнээс болоод гэр бүлийн амьдрал ямархуу байсан юм болдоо гэж боддог юм. Ямар ч байсан ээж минь аавыг аягүй их ойлгодог байсан байх. Миний хүүхдүүд чимээгүй, чимээгүй гэдэг. Гэртээ. Бид нар гэртээ хашгирч үймүүлдэггүй. Дор дорынхоо хичээлийг хийгээд чимээ анир ч байдаггүй. Яагаад гэвэл аав маань голдуу юм бичиж уншиж байна. Тиймэрхүү л байдаг. Ээж дандаа чимээгүй чимээгүй миний хүүхдүүд гээд тэгдэг. Аав ээж 2 минь нийлээд заримдаа аягүй гоё хоол хийнэ. Тэгээд аавыг архи уухлаар мэдээж ээж зэмлэнэ тэрнээс болоод янз бүрийн санал зөрөлдөөн гарна. Тэрнээс болоод би ч бас яанаа яанаа гээд айна. Тиймэрхүү юм байж л байсан. Тэгээд тухайн үед төвөгтэй л санагдаж байсан. Одооны өнцөгөөс бодож байхад тэр битгий хэл юмнаас болоод зөв зүгээр архи уугаад явж байгаа хүмүүс байна. Аав, ээж 2 маань ямар байсан л сайхан л аав ээж 2 байсан.

Хишигсүрэн -

2-уулаа ийм сэдэв рүү шууд оръё гэж бодож байна. Та Эрдэнэтийн хивсний үйлдвэрт ажилладаг байсан гэж байна ш дээ. Ямар замаар яаж яваад хивсний үйлдвэрт ажилд оров ямар ажил хийж байв. Тэр үйлдвэр тухайн үедээ ямар үйлдвэр байсан гээд ярих уу?

Ундармаа -

Үүнийг түр бичүүлэхийн нь болиулж болохгүй юу.

Хишигсүрэн -

Зүгээр зүгээр. Би таныг Монголд төгссөн гэж мэдээгүй юм байна.

Ундармаа -

Би Монголд төгссөн.

Хишигсүрэн -

Эрдэнэт чинь үндсэн Эрдэнэтийн үйлдвэрийн ажилчидын гэр бүлийн улсууд нь ажиллана гэсэн утгаар.....бүр нарийн яривал эрэгтэй эмэгтэй хүмүүсийн харилцааг зохицуулах гэж тэнд үйлдвэр нээсэн юм билээ ш дээ.

Ундармаа -

Тийм тийм. Тэр чинь бүр бодлогын чанартай.

Хишигсүрэн -

Эрдэнэт хэдэн мянган ажилчинтай гэдэг билээ?

Ундармаа -

Бараг 10000 орчим байх. Намайг очиход Эрдэнэтийн хивсний комбинат гэсэн нэртэй байсан. Тэр 2000 гаруй ажилчинтай байсан. Тэрний 90% нь эмэгтэй байх. Аягүй их эмэгтэй байсан. Би ч яахав дээ сургуулиа төгсөөд нэгэнтээ.....тэр үед чинь сургуулиа төгсөөд ажилд орох чинь амархан ш дээ. Амархан ч юу байхав дээ. Хүн улсын зардлаар сурлаа тухайн мэргэжлийнх нь дагуу харъяа яаман дээр очно. Тэр яам нь тухайн тухайн үйлдвэр лүү мэргэжлийн дагуу томилно. Хөнгөн Хүнсний үйлдвэрийн томилолтоор би Эрдэнэтийн хивсний үйлдвэрт очсон. За очоод яахав дээ. Эхлээд бусдын адилаар мастер хийсэн. Гадаад дотоодын дээд сургууль төгссөн бараг тэр төгсөлтөөс бараг 60 гаруй хүн очиж байгаа байхгүй юу. Техниккум төгссөн болон дээд сургууль төгссөн инженер эдийн засагч гээд зөндөө л очно ш дээ. Тэгээд очоод, очсоныхоо дараа бол тухайн үеийнхээ журмаар 3-н сар дадлагажигч инженер хийнэ. Дараа нь бодвол хурлаар ороод л жинхэнэ ажилд ордог байхгүй юу. Би тэгээд 7-р сарын 14-нд эндээс гарч байснаа санадаг юм. Наадмын дараа. Тэгээд Ариунсанаагаа авч явж байсанаа сандаг юм. Би тэгэхэд аягүй инээдэмтэй. Эмээ маань надад оёдлын машинаа өгсөн. Би жаахнаасаа их сайн оёдог байсан юм. Тэгээд эмээ маань намайг явахад оёдлынхоо машиныг дурсгаад. Тэгээд би тэр оёдлын машиныг нь гудас хөнжил 2-оороо ороогоод гадуур нь юмаар ороогоод тэгээд чемоданаа бариад шал танихгүй газар луу явлаа ш дээ.

Хишигсүрэн -

Ариунсанааг авч явдаг нь яаж байгаа юм бэ?

Ундармаа -

Хань хийж байхгүй юу.

Хишигсүрэн -

Ариунаа тэгэхэд хэддүгээр ангид байсан бэ?

Ундармаа -

4-р ангид байсан юм билээ. Би тэр үед аймаар том дүүгээ авч явж байна гэж бодож байгаа байхгүй юу. Тэгсэн чинь харин 4-р анги байсан байгаа юм. Тэгээд очоод яахав айлын хажуу хавирга янз бүрийн амьдарна ш дээ. Тэгээд намайг очоод сар болоогүй ээ. 8-р сарын 1-нд намайг шууд дуудаад л. Дадлагжигч гээд групп байж байгаа ш дээ. Шинэ төгсөгч нар. Үйлдвэрээр орж юм хум үздэг тиймэрхүү ажил байсан.

Хишигсүрэн -

Тэгэхэд үйлдвэр ашиглалтанд ороод хэр удаж байсан бэ?

Ундармаа -

2 жил болж байсан. Ерөөсөө өргөтгөл гээд барьсан юм билээ. Тэр нь дөнгөж ашиглалтанд ороод байсан юм билээ. Тэгээд 10-н хэд хонож байсан чинь манай дадлага удирдаж байсан.......бид чинь бүгдээрээ хэлтэс хэлтэс дээрээ дадлага хийж байхгүй юу. Хэлтсийн дарга намайг дуудаад за Ундармаа чи өргөтгөлийн 2-р ээлжийн мастер амралтаа авчихлаа. Чи тэнд нэг сар ажиллана гэсэн. Тэгээд би яанаа гээд пил пал гээд....70-аад ажилтантай нэг ээлжийн мастер байсан байхгүй юу. Тэгээд нэг сар ёстой нээрэн хэн нь ч хаана байгааг мэдэхгүй нэг сар болоод за ашгүй нөгөө мастер нь хурдан ирээд ажлаа аваасай гэж байсан чинь нөгөө дарга чинь Ундраа чи энэ ээлжийн мастераар тэр чигтээ үлдэнээ гэсэн. Тэр мастер өөрөө хүсэлт гаргасан дахин ажиллахгүй гээд. Би тэгээд тэндээ үлдсэн. Тэр үедээ би ээлжийг надад өгсөн байхад нөгөөдүүл чинь дадлагаа хийгээд өө сайхан явж байгаа юм чинь. Би утасныхаа хаягдлыг тушаах гээд л ёстой нэг....нөгөө хэдийгээ хараад ямар гоё юм бэ гэж бодож байгаа юм чинь. Дараа нь хүнтэй суугаад хүүхэд гаргадаг юм. Тэгэхэд чинь том охиноо гаргачихаад нэг нас хүртэл нь харж болдог байсан. Тэр үед чинь 1 нас хүртэл нь харж болдог байсан. Тэгсэн чинь охиноо харна гээд байж байсан чинь. Охин маань сар гарантай байхад. Дарга маань дуудаад Ундармаа чи энэ үйлдвэрт деспичерын хэлтсийн технологич инженерээр ажиллаа. Хүүхдээ өөр хүнээр харуул өөрийн ажлаа зохицуул гэсэн. Тэгээд л технологич инженерээр ороод тэндээ 3-4 жил болсон байх. Тэгээд байж байсан чинь манай комбинат чинь дотроо гурван үйдвэртэй. Тэгээд нэхэх үйлдвэрийн ерөнхий инженерын ажил дээр очих уу болих уу гэсээр байгаад тэрнийг тэндээс ирэн иртлээ тэр ажлыг хийсэн. Би яахав боддог юм. Би нэхмэлийн технологич инженер гэсэн мэргэжилтэй нэхэх үйлдвэр гэдэг чинь манайх чинь 60 хэдэн машинтай хивс нэхдэг үйлдвэр гэдэг бол бас ч жижиг биш. Тэнд 600-700 хүн ажиллана. Тэгээд тэр үйлдвэрийн ерөнхий инженер байхад одоо бодож байхад ямар ч байсан би эзэмшисэн мэргэжлийнхээ хувьд хамгийн дээр нь оччихсон л байхгүй юу. Цаашаа дарга болно гэж юу байхав. Чадсан чадаагүйг ёстой бүү мэд дээ. Тийм ажлыг 7-8 жил хийсэн байхаа.

Хишигсүрэн -

Социализмын үед ажиллаж байсан ш дээ. Тэр тусмаа нормоор хэмжигддэг, цагаар хэмжигддэг тийм ажил хийж байхад амьдрал аж ахуйгаа зохицуулахад ямар байсан ажил өөрөө танд.... ямар байр суурьтай зүйл байсан бэ гэж асуух гээд байна л даа. Ажилдаа та яаж хэр ханддаг байсан бэ. Сайн л ханддаг байсан байна л даа тийм учраас түвшин ахиад яваад байна ш дээ. Энэ тухай дэлгэрүүлээд ярьвал яасан юм бэ?

Ундармаа -

Социалист нийгмийн бүтээгдэхүүн гэдэг чинь ерөөсөө л социализмыг бүтээн байгуулахаар ажиллаж байгаа гэсэн үг ш дээ. Тэгээд улсын ажил.....

Хишигсүрэн -

Тийшээ очиж ярих уу?

Ундармаа -

Тэгье. Тэгээд бусдын л адил хөөрхий амьтан ажлынхаа төлөө байсан.

Хишигсүрэн -

За тэгээд.....

Ундармаа -

Тэгээд тэр үед чинь нойр хоолгүй ажлын төлөө л зүтгэнэ ш дээ. Төлөвлөгөөт эдийн засаг гэдэг чинь төлөвлөгөө нормоор биелүүлнэ. Хариуцаж байгаа хэсэг маань улсаас өгсөн тоо ширхэгтэй бүтээгдэхүүнийг чанарын тодорхой үзүүлэлттэйгээр гаргах гэсэн зорилттой. Тэгээд тэрнийгээ сар болгон даалгавараа аваад сарынхаа даалгаварыг биелүүлэхийн тулд бүгд тэр чигтээ тэр хамт олон бүгдээрээ ажиллана. Зарим амжихгүй тохиолдол гарахгүй юм бол сунана шөнө гарна.

Хишигсүрэн -

Илүү цагийн хөлс бодогдох уу?

Ундармаа -

Бодно л доо. Тэгээд инженер техникийн ажилтан гэдэг чинь илүү цаг шаардах эрх байхгүй. Зөвхөн нормаа хийж байгаа хүмүүс л илүү цаг авна. Тэрнийг нь бид нар тодорхойлоод өгөөд л. Тэгээд ямар ч байсан аль ч тохиолдолд би....би ч биш миний хувьд бол тухайн үед хариуцаж байсан инженерын хувьд өглөө 7.30 гэхэд цехдээ ирэхгүй байх юм бол сэтгэлд сэвтэй. Би ажлаас хоцорлоо л гэж боддог байхгүй юу. Тэр чинь 7 цагт гэрээсээ гарах ёстой. Ерөөсөө тэр нэг хүүхдийн нэвтрүүлэг байсан ш дээ Өглөөний мэнд гээд тэр дуугарангуут би гэрээсээ гараад явсан байх ёстой гээд сандарчихдаг байхгүй юу. 2 охиноо цэцэрлэгийнх нь хаалгыг нүдсээр байгаад манаачид нь өгчихөөд л тэгээд өөрөө гүйгээд автобусанд суугаад үйлдвэр дээрээ ирээд шууд гүйж ороод 7.30 гэхэд цехдээ зогсож байхгүй бол болохгүй. Намайг 7.30-д очихоос өмнө манай 60-н машин бараг 60-уулаа ажиллаж байдаг байсан. Тэгэхээр миний тэр засварчид, нэхмэлчид бол 6-н цагт ирдэг байсан. Тэр үед чинь нар саргүй ажилладаг байсан. Шувтан 2 ээлжээр ажиллана ш дээ. Тэд нар өглөө 6-н цагт ирээд дараагийн ээлж 4.30-д буудаг байхгүй юу. 30 минутын өмнө 5-н цагт 2 ээлж ирээд машинаа авна ш дээ. Тэгэхээр 4.30-д юмаа хүлээлгэж өгнө. Тэр өглөө ээлжинд бол хүн багтахгүй ш дээ. Тэгж байж л....

Хишигсүрэн -

Орой хэдэн цагт тарах вэ?

Ундармаа -

Орой бүр 1 цагт тарна. Тэгж байж 2-р ээлжээ 1 цаг тарахад үйлдэрийн...

Хишигсүрэн -

Та өөрөө ?

Ундармаа -

Би бол яахав миний үндсэн ажил бол 5-н цагт тарах ёстой ш дээ. Гэхдээ 2-р ээлжийн ажлыг жигдрүүлнэ. Мастерууддаа байдлыг танилцуулна. Тэгж ингэсээр байгаад би 6-н цагт ч гарч үзээгүй. Заримдаа тэгээд 2-р ээлжтэй хамт онцгой тохиолдолд 11,12 хүргэнэ. Онцгой шинэ бүтээгдэхүүн гарахад машин тоног төхөөрөмж эвдрэх, саатах, тиймэрхүү тохиолдолд дамжлагаас шалтгаалаад 2-р ээлжтэй ч хамт буудаг тохиолдол зөндөө ш дээ. Тэгээд тэр бол ар гэрийн талаар бодохгүй. Эрдэнэт бол онцлогтой л доо. Оросууд олон байсан. Яагаад гэвэл тэр чинь Зөвлөлт Холбоот Улсын техник эдийн засгийн тусламжтайгаар байгуулагдсан үйлдвэр шүү дээ. Тэр талаасаа. Ерөөсөө залуучууд ажилуулах сонирхолтой байсан. Ажилчидыг техник мэргэжлийн сургуулиар бэлдэнэ ш дээ. Түүнээс гадна зохион байгуулалтын хэлтэс гэж байсан юм. Ойролцоо аймгуудын 10-н жил төгсөж байгаа Архангай, Хөвсгөл, Булган энэ аймгуудын 10-н жил төгсөж байгаа хүүхдүүдийг зохион байгуулалтын хэлтэс дээр авч ирж саналыг нь асуугаад эвлэлийн илгээлт гэж байлаа. Янз бүрийн шугамаар хүрээд ирдэг байсан байхгүй юу.

Хишигсүрэн -

Тэд нар чинь хаана амьдрах уу?

Ундармаа -

Тэд нар чинь Булганыхан бол Эрдэнэтийн хүн амын хэдэн хувь нь ч билээ Булганыхан байна лээ. Тэгээд хамаатан садан ах дүүгээ олно. Яг манай хол аймгуудаас.....хол аймгуудаас ч юу байхав дээ өөр аймгуудаас ирсэн хүүхдүүдийг дөчин гэж байсан. Тэнд амьдруулдаг байсан. Манай комбинатын хашаан дотор 40-н гэр барьчихсан. Тэнд 4-5-аар нь байрлуулдаг байсан. Өөр юм байхгүй ш дээ. Тухайн үед чинь орон сууцны барилга барьна. Тэрнийг чинь хотын захиргаа Эрдэнэт хивсэнд хувиарлана. Бас бус нэг, 2 өрөөтэй газар байхад тэнд 7-8 охин байдаг. Ингээд ингээд оруулчихна. Нэгнийх нь нэр дээр нэг өрөө нөгөөгийнх нь нэр дээр нөгөө өрөө нь гээд хувиарлаж өгдөг.

Хишигсүрэн -

Тэр хувьчлагдахад яасан бол оо?

Ундармаа -

Би харин азтай. Намайг ерөөсөө мастераар ажиллаж байхад 9-н давхар байшин ашиглалтанд орсон юм. Тэр 9-н давхар байшингын 8-н давхарт нь 2 өрөө байрны....би тэр үед чинь нөхөртэй болчихсон байсан ш дээ. 2 өрөө байрны том өрөөг нь миний нэр дээр өгч байгаа байхгүй юу. Би жирэмсэн нөхөртэйгээ. Хажуу талын жижиг өрөөнд маань манай нягтлан, олон нягтлантай ш дээ. Том газар болохоор. Тэр чинь цалингын нягтлан байлуу даа. Нэг хүүхэн байсан. Тэрнийг нөхөртэй хүүхэдтэй нь оруулаад. Техникийн ажилтанаа дэмжиж байна ш дээ. Хүүхэдгүй ч гэсэн намайг том өрөөнд нь оруулж дэмжиж байна ш дээ. Арай илүү харж байгаа. Тэгээд ямар ч байсан тэр байр бол миний нэр байгаа гэхдээ миний өрөөнд нөгөө хүн амьдардаг тиймэрхүү байдлаар ажиллаж байлаа.

Хишигсүрэн -

Гутлын үйлдвэрт ажиллаж байсан хүүхнүүдийг эд нар Оросууд 1990 онд Монголоос гарахад тэд нарыг тэр байшингуудад нь өрөө өрөөнд нь нэг нэг хүн, айл ороод суучихсан хувьчлалын дараа ч гэсэн тэр айлууд яаж байр авахаа мэдэхгүй. Хэн нь авахаа мэдэхгүй тийм хүмүүс байсан гэж ярьдаг ш дээ.

Ундармаа -

Тэгээд Эрдэнэтийн амьдралд бол хувийн амьдрал гэж харагдахгүй байна /инээв/. Тэр чинь хамгийн гол нь яагаад энэ рүү орсон гэхээр чинь ээж ааваасаа бүгдээрээ хол байгаа юм чинь ерөөсөө инженер бол инженер, мастер бол мастер ерөөсөө л бүгд адилхан тэр нутгийн хүн гэж байхгүй ш дээ. Тэгээд одоо тэр нэг миний амьдардаг 9-н давхарт чинь манай ажилчид, засварчид, инженерүүд, дарга ч байна. Гэхдээ том дарга биш л дээ. Хэлтсийн дарга марга гээд л тэр хүмүүс чинь арай дээр ганцаараа амьдарч байгаа. Тэгээд мань мэт шиг эрээвэр хураавар хүмүүс чинь бүгдээрээ нэг өрөөтэй яасан. Тэгээд үе тэнгийнхэн нэг нэг хүүхэд гаргачихсан ч юмуу тэгээд байж байтал чинь ерөөсөө нэгнийхээ хүүхдийг харна ш дээ. Би жишээлбэл 2 хүүхдээ цэцэрлэгт оруулаагүй байхад чинь нөгөөдөх тэвэрч гүйж очоод нэгнийдээ тавьчихна. Нэг настай, 2 настай гээд жаахан байгаа юм чинь тэд нар чинь. Тэгээд хөгшөөн, найзаа энийг харж байгаарай үдийн цайгаар нэг ирвэл ирнэ ирэхгүй бол энийг өгчихөөрэй гээд нэг жаахан аягатай юм өгдөг. Бүр эрт ш дээ. 7-н цагт айлын хаалга нүдэж байгаа юм чинь тэгээд л тавьчихаад таг. Тэгээд ирвэл ирнэ. Ирэхгүй бол орой 8-н цагт нэг юм гэрийн бараа харж байгаа юм. Ер нь бол тиймэрхүү амьдралтай. Ихэнхи нь би ч ганцаараа биш.

Хишигсүрэн -

Дандаа хүүхнүүд ажилладаг газрын онцлог юу вэ?

Ундармаа -

Бүү мэд харин юу байлаа.

Хишигсүрэн -

Та боддоо. Эрэгтэйчүүд байхгүй. Дандаа хүүхнүүд. Тэр ажлын орчин ямархуу байх вэ. Ямар байдлаар илрэх үү. Тэнд чинь тэр онцлог нь ямар нэг үйл явдалаар илэрнэ ш дээ.

Ундармаа -

Дан хүүхнүүд ажиллахад.....би чинь мастераар ажиллаж эхлээд хүнтэй ажиллаж сурч байгаа байхгүй юм. Би чинь...нэхэгчид маань миний нөгөө ажилчид маань надтайгаа бараг чацуу ш дээ. Тэгээд мастераа мастераа гээд гүйчихнэ. Тэгээд тэнд чинь хүнтэй суусан хүүхнүүд ч байгаа. Зарим нь надаас арай эгч байгаа. Тэгээд л зарим нь 40-н гэрт амьдарна. Тэд нар чинь асуудал ихтэй ш дээ. Гуталгүй л гэнэ, хувцасгүй л гэнэ. Тэгэх гэсэн юм ингэх гэсэн юм л гэнэ. Хүүхэд өвдлөө л гэнэ. Тэгэхээр чинь ар гэрийнх нь бүх юмыг зохицуулахгүй бол болдоггүй юм. Заримдаа би чинь өөрөө юугаа ч мэдэхгүй амьтан мөртлөө заримдаа гэр бүлийн амьдралд эд нар оролцоно. Одоо жишээлбэл манай нэг хүүхэн нөхөртөө зодуулчихсан гээд л ирдэг. Уйлаад л тэгж байгаа юм. Би гэртээ очмооргүй байна. Өчигдөр уржигдар би нөхөртэйгээ муудалцсан зодоод ингээд байна би гэртээ очихгүй гээд. Би өөрөө бараг тэрнээсээ дүү шахуу амьтан ш дээ. Танайд очноо хө гээд дагаад явдаг байхгүй юу. Тэгээд хэд хэдэн удаа надад тийм юм тохиолдож байсан. Тогшоод гэрт нь оронгуут чинь нөгөө нөхөр....авгайгаа хөөгөөд явуулчихсан одоо ирэх юм бол хэрэлдэнэ гээд бэлдчихсэн халамцуу сууж байгаа байхгүй юу. Тэгэхээр нь за та чинь яадаг хүн бэ гээд ороод өөрөө айлгана ш дээ. Тэгсэн мөртлөө. Амихандаа миний энэ муу нэхмэлчийг ард нь хамгаалах хүн байдаг юм шүү гэж хэлэх санаатай орж байгаа байхгүй юу /инээв/. Тэгээд ороод л та одоо юу юм бэ гээд л та одоо хэн юм бэ хэн болчихоод ингээд байгаа юм бэ. Тэгж ярих юм бол манай энэ юуны ар тал нь захиргаа гэж байгаа шүү. Ер нь таньтай бол хатуу ярьна гэсэн ухааны юм ярина ш дээ. Яах ч аргагүй л амихандаа том хүн болж тэрний дээр гарах санаатай. Хамгаалж өмгөөлж байгаа байдал нь тэр. Тиймэрхүү юмнууд байнаа. Ер нь эмэгтэйчүүд олуулаа ажиллаж байгаа газар бол дунд чинь нэг нэгнээсээ суралцах юм байна. Нэг нэгэндээ гомдох баярлах юм зөндөө. Тэгээд л яахав дээ тиймэрхүү байдлаар....

Хишигсүрэн -

Тэгээд ажил хийхээсээ гадна олон нийтийн ч юмуу соёлын өндөр арга хэмжээнүүд....социализмын үеийн бас нэг хүчтэй юм нь тэр ш дээ. Ажлаас гадуурах олон нийтийн оролцоо ч гэдэг юмуу. Соёлын арга хэмжээнүүд нэг хүймийнхэн дан ганцаараа төвлөрчихсөн газар ямар онцлогтой явах уу?

Ундармаа -

Би түрүүн хэлсэн ш дээ. Эрдэнэт бол хамтлаг гээд тиймээ. Ах дүүгийн найрамдал, Зөвлөлт холбоот улсын юм зөндөө байгаа. Эрэгтэй эмэгтэй дээр. Чөлөөт юм нь үнэхээр их ээ их. Хүнд хэлээгүй ч гэсэн амьдрал ахуйгаа ер нь сул хаяна ш дээ. Би олон Орос хүүхэнтэй найзласан. Тэнд болохоор орос мэргэжилтэн хөнгөн үйлдвэрийн технологийн мэргэжил болохоор гадаадын мэргэжилтэнгүүд ихэнхи нь эмэгтэйчүүд байсан байхгүй юу. Яагаад ч юм бэ миний ажиллаж байсан нэхэх үйлдвэрийн чиглэлээр эрэгтэй хүмүүс ирээд байдаг байсан юм. Тэгэхдээ яахав эмэгтэйчүүд байхгүй ч гэсэн эрэгтэй мэргэжилтэнгүүдийнхээ авгай нартай найзлана. Яахав тэр нэг бас нэг 1-рт би орос хэл сурсан байна. Хоёрдугаарт бас нэг жаахан хэлний авъяастай байсан байхгүй юу. Оросоор чөлөөтэй илэрхийлж чаддаг адилхан сургууль төгсөөд ирж байгаа юм ш дээ бид нар чинь. Тэрнийг чинь бас хэлийг эзэмших ялгаа байна тиймээ. Яагаад ч юм бэ намайг аягүй их сонин. Би өөрийгөө магтаж байгаа юм биш. Технологийн инженер болсны дараа зөвлөлтийн мэргэжилтэнүүдтэй ярилцахаас гадна гаднаас мэргэжилтэнүүд ирдэг байхгүй юу. Тэгэхэд намайг сонирхон орчуулга хийлгэдэг байсан байхгүй юу. Тэгтэл манайд чинь орос сургууль төгссөн хүүхдүүд байгаа ш дээ. Оросод төгссөн. Тэгэхээр тэд нар нь орос хэлээ аягүй сайн мэдээд байдаг буцаагаад монгол хэл рүү буулгахдаа сайн биш ч юмуу. Ямар байсан намайг гаргаж ирж байгаад л хамаагүй тэр индэр гаргаж байгаад орчуул гэдэг байсан. Тэрнээс болоод ч тэр юмуу оросууд надад сайн ч юмуу. Оросуудтай аягүй их хэл амаа ололцдог. Гэр орноор нь очдог найз нөхөд болсон байсан.

Хишигсүрэн -

Яг тэр үеийн Оросуудтай харилцаж байгаа харилцаа юун дээр тогтох уу?

Ундармаа -

Оросуудаас бол их сурна л даа мэдээж. Мэдээж мэргэжлийн хувьд тэд нар чинь нутагтаа яг ийм чиглэлийн ижил төстэй үйлдвэр дээр олон жил ажилласан. Мэдлэгтэй, дадлагтай туршлагатай болчихсон сайн....засварчингаас авахуулаад мэргэжилтэнгүүд байсан. Тоног төхөөрөмжийн засварчин технологич инженер, механикч инженер зөндөө бүх төрлөөр л байсан. Тэд нараас мэдээж мэргэжлийн хувьд зөндөө их юм сурна. Тэгээд хүнтэй харилцах харилцааных нь хувьд сурна. Ер нь бол их юм сурна. Тэгээд баяр ёслол болохоор чинь гэр орноор нь урьна ш дээ. Тэгээд очингуут эхнэрүүд нь тэнд бас уйдсан барьсан тийм ээ. Ялгаагүй мэдээж олон оросууд байгаа юм чинь бид нарыг дайлах гээд л хоол унд хийгээд л тэрнээс ч сурна. Тэгээд хүүхнүүд болохоор дорхоноо учраа олоод тийм платье ийм юм гээд янз бүрийн асуудлаар тус болно ш дээ. Тэр чинь Орос дэлгүүр гээд байсан ш дээ. Том. Тэр чинь бас үндсэн ялгаа нь байсан байхгүй юу. Оросууд их ажиллаж байгаа амьдарч байгаа газруудад чинь тэдэнд зориулсан дэлгүүрүүд байдаг. Тэр үед чинь хүснийх нь дэлгүүрт бол бид нарыг чөлөөтэй оруулна л даа. Тэгэхэд чинь бараа нь болохоор байхгүй ш дээ. Тэгээд нөгөө хэдээр чинь дамжуулж тиймэрхүү юм аваад л тэд нар чинь тийм юм гарч байна гээд л гэх мэтчилэнгийн янз бүрийн асуудлаар харьцах зайлшгүй хэрэгтэй. Тэд нараас сурах юм их. Тэгээд явсаар байгаад төрсөн ах дүүгийн найрамдал байсан.

Хишигсүрэн -

Тухайн үедээ хамт найзлаж байсан гадаад хүмүүстэйгээ та одоо харилцаж байгаа юу?

Ундармаа -

Одоо бол харилцаа алга. Эрдэнэтээс бараг ирэн иртэлээ харилцаатай байсан. Буцсан үедээ ч гэсэн захиа явуулдаг. Ил захидал ирдэг тэрнийг нь хариулаад сайн гэж бичиж байсан. Дараа нь тэгээд зах зээл гэдэг юм биднийг их өөрчлөсөн байх. Зах зээлийн дараа ч гэсэн....ер нь манай Эрдэнэтийн мэргэжилтэнгүүд их улдаагүй ш дээ. Бодвол цаанаасаа техник эдийн засгийн тусламжтайгаар байгуулагдсан үйлдвэр жилийн жилд орос мэргэжилтэнгүүдийг ажиллуулж монголчуудыг дадлагжуулна гэх мэтчилэн. Тэгэж байгаад хүнээ байршуулаад ажиллахгүй ч гэдэг юмуу тийм контракт маягын юм байсан. Тэгээд бодвол тэд нар ирэхээ больсон л доо. Намайг ерөнхий инженер болсон хойно байхгүй болсон байсан. Тэр болтол бол байсан.

Хишигсүрэн -

Тэр чинь хэдэн он бэ?

Ундармаа -

Тэр чинь хэдэн он юм бэ. 1987,1988 он хүртэл байхаа. Гэхдээ ГОК-ынхан гээд бөөн насаараа хамтарсан Оросуудтай бол нилээн танилцсан ш дээ. Тэгээд яахав тоног төхөөрөмж.... манайх чинь уур усаа ГОК-оос авдаг байхгүй юу. Өөр даралтад сав энэ тэрээ ГОК-ын мэргэжилтнүүдээр шалгуулна ш дээ. Тиймэрхүү чиглэлээр 5-6 Оросуудтай холбоотой л доо. Тэгээд тэрэнгүйгээрээ дамжуулаад тэд нарын эхнэр гээд ер нь Оросуудтай найз байсан.

Хишигсүрэн -

Одоо та ер нь албан ёсны тоо гэж хэлж байгаа танай үйлдвэрт ажиллаж байгаа эмэгтэйчүүдийн хэдэн хувь нь ГОК-д ажилладаг нөхөртэй байсан бэ?

Ундармаа -

Ёстой мэдэхгүй. Ямар ч байсан миний мэдэхийн....миний хүрээний инженер техникийн ажилтан гэж яръя л даа. Тэд нарын ГОК-д ажилтай нь 50% байсан. Одоо ингээд бодоход яг тийм. Чухам манай нормын ажилтай хүмүүс байна ш дээ. Тэрний нөхөр нь ГОК-д ажилладаг юм гэнэ билээ гээд л....ГОК-аас гадна дулааны цахилгаан станц гээд зөндөө ш дээ. ГОК-д ажилладаг юм гэнэ билээ гэсэн юм зөндөө бий. Бий бий. Хэдэн хувийг нь мэдэхгүй юм. Хивсний ажилчидын бараг тал нь ГОК-ын нөхөртэй байсан байх. Бас залуухан инженерүүд байна.

Хишигсүрэн -

Та социализмын үед ажилдаа хандаж байсан хандлага, одоо та ажилдаа хандаж байгаа хандлага 2 таны хувьд өөрчлөлт гарч уу. Таны өөрийн ажилдаа хандах байдалд өөрчлөлт гарсан уу?

Ундармаа -

Яг миний хувьд ажилд хандах хандлага дээр өөрчлөлт гарсан уу гэвэл...хувийн гээд ярихад бол. Ямар ч байсан тэр үед бол мөнгө цалин гэх юмуу даа тэр нь амьдралд хүрдэг байсан байхгүй юу. Ямар ч байсан би чинь 700 төгрөг авдаг байсан ш дээ. Тэгээд өшөө дээр нь тэр чинь үйлдвэрийн газрын шагналт цалин гэж байна тэр энэ тэрийгээ аваад. Би чинь бас чиг муу сайн ч юу шүү бас....ямар ч байсан өөрөө шинэ бүтээгдэхүүнтэй байхгүй юу. Автар одоо юу гэдэг юм бэ. Дизайнертай. Ямар ч байсан Эрдэнэтийн хивсэнд технологийн хувьд шинчлэлт хийж шинэ бүтээгдэхүүний гэрчилгээ патент авсан. Шинэ тоног төхөөрөмжийг шинэчилсэн юмнууд бол бий. Яг бүтээгдэхүүний хувьд бол надад тийм юм байдаг юм шүү. Би бүтээгдэхүүнтэй ш дээ. Одоо ямар нэртэй хийсэн юм бэ тиймээ. Одоо хүртэл үйлдвэрлэж байгаа. Би ч арчаагүй амьтан тэрнийг хөөцөлдөж зохиогчийнх нь эрхийг авах гээд тиймээ. Шүүхээр заргалдаад авах хэрэгтэй юм билээ. Би гэнэт нэг бодогдсоноо за за гээд хаяаад л яваад байдаг байхгүй юу. Тухайн үедээ бол яг тэрнийг чинь анх зах зээл гарсаны дараагаар тэр бүтээгдэхүүн гарч байгаа байхгүй юу. Ер нь бол зах зээлийн шаардлагаар гарсан юм. Тэр үедээ материалын орцыг нь хасах хэрэгтэй байлаа. Материалын орцыг багасгана гэдэг чинь үзүүлэлтийг шинэчлээд өөр шинэ тоног төхөөрөмжөөр технологийг нь солино гэсэн үг. Тоноглолуудыг нь өөрчлөөд хивснүүдийг хөнгөлөх хэрэгтэй байсан байхгүй юу. Тэрүүгээр чинь юу гэх юм бэ дээ 10 см байж байгаа гогцоо үүсгэгч байна ш дээ тэрнийг чинь багасгаж цөөлөхийн тулд бүх юмаа цөөлдөг байхгүй юу. Тэгээд арай хөнгөн...амихандаа үнэ багатай болгох гэж байгаа байхгүй юу. Мэдээж тэр хэрэгцээ шаардлагыг хангасан арай бага материал ордог тийм хивс хийсэн. Одоо тэр хивс байгаа.

Хишигсүрэн -

Би ингээд ойлгочихоё таны ажилда хандах хандлага их өөрчлөгдөөгүй цалин мөнгө бол одоо хүрэлцдэггүй. Тухайн үедээ хүрэлцдэг байсан. Та бол даже патентын нэмэгдэлтэй байсан байна. Тэгэхээр тухайн үедээ Эрдэнэтийн үйлдвэрийн технологи бусад ижил дэлхийн үйлдвэрүүдийн технологитой харьцуулах юм бол ямар технологи байсан юм бэ. Дэлхийн жишигт явж байсан уу эсвэл их хоцорсон үйлдвэр үү. Дотроо хийгдэж байсан тэр технологийн шинэчлэлтүүд нь ямар хийгдэж байсан юмб э?

Ундармаа -

Анх 1980 оны эхээр 1981 онд боссон үйлдвэр ш дээ. Тэгээд жигтэртлээ бүтээгдэхүүнээ 1982 онд гаргасан байх. Тэгээд тэр үед бол мэдээж хэрэг СЭВ-ийн орнууд гэж ярина ш дээ. Эдийн Засгийн Харилцан Туслалцах Зөвлөл гэж байсан. Тэгэхэд бол тэр чинь их сонин тогтолцоо байсан ш дээ. Жишээлбэл хивс нэхдэг үйлдвэр гээд тэгье тэрний самнах Лаосынхтой....тэр самнах гэдэг процессс тэр самнах машиныг Польшид үйлдвэрлэдэг байсан байхгүй юу. Тэгээд Эдийн Засгийн Харилцан Туслалцах Зөвлөлийнхөө орнуудыг ямар л машинаар хангана тэр машинуудыг зөвхөн Герман л үйлдвэрлэнэ. Ардчилсан Герман тиймээ. Тэгээд тэр нь бусад орнууддаа авч ирж тавина. Ээрмэлийн машиныг Оросууд үйлдвэрлэнэ гэх мэтчилэнгээр. Тэгээд миний бодлоор бол тухайн үед ашиглалтанд орсон Эрдэнэт үйлдвэр бол цаад системийнхээ хэмжээд номер нэг байсан. Ёстой хэлнэ. Жишээлбэл Чехэд төгсөж байлаа. Зөндөө мэдээлэл уншдаг байлаа. Өөрийнхөө мэргэжлийн хүрээнд. Зөндөө ч юу байхав дээ өөрийнхөө олдсоны хэмжээнд. Сэтгүүл эд нар байдаг тэрнийг нь захиалж уншаад хоцрохгүйг бодно ш дээ. Тухайн үедээ бол манай үйлдвэр бол номер нэг үйлдвэр байсан. Тэгээд яахав дээ мэдээжийн хэрэг миний муугаас болоод. Тэгээд дараа нь тоног төхөөрөмж сэлбэг хэрэгслээ тухайн тухайн орноос нь авчихдаг байсан байхгүй юу. Польшийн машин бол Польшоос, Оросоос бол Оросоос Германаас бол Германаас гээд харин нөгөө нэг хивс захлаж оёдог машин бол Бельгийнх байсан юм. Царддаг машин бас.....царддаг машин чинь.....тэр цэвэрлэгээний машин бол Японых. Царддаг машин маань бараг Английнх байсан байх.

Хишигсүрэн -

Тэгэхээр тэр олон улсуудад үйлдвэрлэсэн дамжлаг болгон нэг улсын тоног төхөөрөмж байна ш дээ. Тэрнийг сонголт хийгээд нэгтгэж байгаа тэр процессыг тухайн үедээ Оросууд хийж байсан уу?

Ундармаа -

Тийм ш дээ. Тэр чинь орос инженерүүдийн проекц ш дээ. Оросын том том проекц хийж байсан том том газрууд хийсэн.

Хишигсүрэн -

Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг байсан гэж байна ш дээ. Эрдэнэт үйлдвэрийг анхнаасаа барихдаа хэдэн ажилтантай байх уу гэдгээ анхнаасаа тооцоолоод ямар хэмжээтэй байх уу гэдэг чинь үйлдвэрлэх бүтээгдэхүүнийх нь хэмжээ хэнд зориулж зах зээл гэдгийг нь тооцоолох хэрэгтэй байсан гэдэг шиг /инээв/. Эрдэнэтийн хивс аймаар ховор бараа байсан. Олддоггүй байлаа. Арын хаалгаар явдаг байлаа. Тэгэхээр тэр их том үйлдвэр үйлдвэрлээд байхад Монголынхоо хэрэгцээг хангаж чаддагүй байсан ш дээ. Тэрнийг Орос руу экспортлоод бүгдийг нь гаргачихдаг юмуу?

Ундармаа -

Төлөвлөгөөт эдийн засгийн үед чинь Зөвлөлт Холбоот Улсын техник эдийн засгийн тусламжтайгаар байгуулагдангуут 10-н жил тухайн бүтээгдэхүүний 98%-ыг Зөвлөлт Холбоот Улс авна гэсэн тийм гэрээтэй байхгүй юу. Тэгээд 98% нь 10-н жил гараад явчихаж байгаа юм чинь. Хувь нь ийм байдаг юм. 650 метр квадрат 50000 м квадрат хивс үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр гээд тэгэхэд тэрний 2 % гэхээр чинь 109 байх юмуу байхгүй байх юм ш дээ. Тэрнийг чинь Монголд албан хэрэгцээнд юу гэдэг юм бэ тэр байрны тэр албан газрын тэр конторт гэдэг ч юмуу тиймэрхүү байдлаар гаргаж байгаа ш дээ. Тэрнээс биш худалдаанд гарахгүй ш дээ. Зах зээлд шилжсэний дараагаар хуучин үйл ажиллагааны маань бүх юмнууд илрэнэ тиймээ. Тэгэхэд чинь манайх....Бельги улсаас авдаг байсан тэр хөвөн....олсон утасны өчнөөн өртэй байхгүй юу. Австараас. Тэгээд экспортлоод Оросод эд нар улсын юугаар ороод ирсэн. Тэрнийхээ төлбөр мөнгийг төлөөгүй. Оросууд манай бүх хивсийг авч байгаа юм чинь тийш нь төлбөр хийх ёстой ш дээ. Тэрний зөрүү гээд бөөн юм болоод ерөөсөө тухайн үед төлөвлөгөөт эдийн засгийн үед бүх юмыг хувиарлаж байсан, бүх юмыг ингэж цаад талд нь хийж байсан нийлүүлэлт зохицуулалт нь нураад унаад тэгээд манай үйлдвэр чинь өртэй үлдсэн байхгүй юу.Тэгээд.....

Хишигсүрэн -

Оросуудад өртэй үлдсэн үү?

Ундармаа -

Оросуудад чухам яасныг мэдэхгүй ямар ч байсан миний мэдэхийн Австарид өчнөөн сая долларын өртэй үлдсэн. Тэгээд тэрнийгээ засгийн газар хоорондын....3-н улсын засгийн газар хоорондын л юм болж хувиарна ш дээ тэр чинь. Тэгээд дараа нь хэдэн жил яригдсан. Тэрний өрийг өгнө гээд л. Янз бүрийн л юм болдог байсан. Тэгээд яг зах зээл байгуулагдангуут нэгдүгээрт Монгол улсаас нийлүүлэх хэмжээ 5 болсон юм шиг байгаа юм. Түүхий эд дутагдаад ирнэ ш дээ. Тэгэнгүүт бид нар хивснийхээ үйлдвэрлэлийг багасгах нэг ээлжинд орсон бүр. Талыг нь цомхотгосон. Тэр үеийн зах зээлийн хуулиар л бүх юм болсон. Тэгээд дараа нь яагаад олддоггүй байсан бэ гэхээр манай бүтээгдэхүүн тухайн үедээ наймааны хэрэгсэл болсон юм. Монголд үйлдвэрлэгдээд Монголд зарагдахгүй. Хятадад руу гаргаад байвал үнэ нь илүү. 2 нугараад байдаг. Гэтэл эндээс өөр бараа авч ирээд байдаг. Тийм наймааны хэрэгсэл байсан. Монголд бүгд хаалгаа бариад байхад Эрдэнэтийн хивс бол хаалгаа бариагүй. Үйлдвэрлэл эхэлсэн.

Хишигсүрэн -

Бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ бол маш их байсан. Зах зээлийн хангахгүй.....ер нь хонины ноос гэдэг тэр түүхий эдийн асар их баялагыг сайн ашигласан үйлдвэр юм байна л даа.

Ундармаа -

Тийм ерөөсөө Монгол хонины ноос. Хонины ноосоор чинь манай монголын унган хонь байдаг юм. Тэрний ноосоор хивс, адяъл 2 л хийж болдог өөр юу ч хийж болдоггүй. Цамцны тухай бол ярих арга байхгүй. Тэр ноос чинь тохирдоггүй байхгүй юу. Тэгэхээр малчид тэр их ноосыг чинь....мэдээж хивсийг нь гадагшаа Хятад руу гаргана. Гэхдээ тухайн үедээ Эрдэнэтийн хивс ажиллаж байснаараа. Гэхдээ зөвхөн ноосоо л авч байгаагаас биш бүх юм гаднаас ш дээ. Будаг гэх мэт. Тэгээд яахав жаахан доголдож л байсан. Мэдээж гаднаас оруулж ирж байсан юмныхаа тоо хэмжээ тэрэнд нь тохируулж байлаа. Тэгээд наймаачид чинь бараг мэргэшиж байлаа ш дээ. Хивсний наймаачид гээд.

Хишигсүрэн -

Яаж энэ?

Ундармаа -

Хувьчлалаар

Хишигсүрэн -

Яаж энэ Гантөмөр авсан юм бэ?

Ундармаа -

Тэр яахав хувьчлалаар авсан байгаа юм.

Хишигсүрэн -

Ямар хувьчлал.

Ундармаа -

Хувьцаат компанийн хувьцааг худалдаж авна ш дээ.

Хишигсүрэн -

Жишээлбэл та хувь эзэмших үү?

Ундармаа -

Байхгүй. Үгүй ээ байхгүй биш. Би өөрийнхөө цэнхэр тасалбарыг тэнд л аваачиж өгсөн.

Хишигсүрэн -

Тэгээд тэнд эзэмшил гэсэн юм байхгүй юу?

Ундармаа -

Тийм юм байхгүй. Ер нь бараг авч үзээгүй. Байдаг л юм гэсэн. Тэгээд Эрдэнэт хивс чинь байнгын ашигтай байгаагүй ш дээ. Одооноос харин гайгүй болж байгаа байх. Бусад Монголчуудын адилаар зах зээлийн эдийн засгийн мэдлэг хомс. Тэр харилаа хувьцаа гэдэг юмны талаар мэдлэг хомс ш дээ.

Хишигсүрэн -

Ард түмэн учираа олохгүй. Тэр хувьцаагаа бүгдийг нь хэдэн үйлдвэрт оруулаад. Үйлдвэрийн эзэд тэр хоршоодын эзэд болоод л төгссөн ш дээ. Даже бүр та ерөнхий инженер байсан хүн тийм түвшинд очиж байгаа байхгүй юу. Тэр үйлдвэрийн ажилчид тэр үйлдвэрийн эзэд болж үлдэх тийм болж байсан ш дээ.

Ундармаа -

Одоо бол яахав дээ.....

Хишигсүрэн -

Танай хуучин ажиллаж байсан хүмүүсээс нэртэй нөлөөтэй тэр өмчийн...

Ундармаа -

Яахав ээ зарим дарга байсан хүмүүст чинь цөөхөн цөөхөн байдаг юм гэсэн. Гэлээ ч гэсэн адилхан зах зээлийн ухаанаар....тэгэхдээ тэр үед нь тодрохгүй хүрч ирж асуухгүй байхаар чинь тэгээд л сэм сэмхэн бөөнөөр нь юм болоод л.

Хишигсүрэн -

Хэл ам болоод л байсан ш дээ?

Ундармаа -

Тийм. Тэрнийг би сонирхоо ч үгүй.

Хишигсүрэн -

Та ер нь яагаад тэр үйлдвэрээс гарсан бэ яагаад гарав?

Ундармаа -

Би 1999 онд гарсан ш дээ. Гарсан ч юу байхав. Одоо ахав дээ амьдралынхаа шаардлагаар л ирсэн дээ. Бүгдээрээ том болоод сургууль соёл бараадахгүй болоод хот руу орж ирсэн л дээ. Тэгээд хамгийн гол нь танай Даваа ах дуудсан ш дээ. Над руу нэг контейнер явуулаад л....тэгээд яахав тэр үед Эрдэнэтийн хивсэнд ажиллаад. Сайхан л амьдарч байсан. Би тэгээд 4-н өрөө байртай боллоо. Бараг номер нэг байшинтай. Тэгээд Эрдэнэтийн хивсний ажилчин юм чинь шалаараа нэг хивстэй /инээлдэв/. Ханандаа хивс хийдэггүй байсан. Манай энэ коридарийн хэмжээг аваад ав, ийм ийм хивс хийнэ энийг янзлаарай гээд аваачаад өгнө. Тэр үед хивстэй айл гоё байсан юм чинь тэр үеийн моод. Тэгээд даанч хувийн өмчийн сэтгэл байсангүй л дээ. Ингээд баяжчих юмсан гэсэн.

Хишигсүрэн -

Өмчийн сэтгэлгээ алга уу?

Ундармаа -

Тийм. Энэ албан тушаалаа ашиглаад энэ хивсийг зараад тиймээ. Тэр үед чинь аймаар зарж байсан юм чинь. Надад ч тэр зах зээлийн хувиарллалт тийм л байж дээ. Өөрийн хэрэгтэй барааг авахын тулд янз бүрийн арга сүвэгчлэнэ ш дээ. Тэрэн дээр надад янз бүрийн санал тавьж байсан юмнууд байгаа. Тэгэхдээ би янз бүрийн юманд оролцож байсангүй. Тэгээд яахав хүн л юм чинь Улаанбаатар орохдоо ч юмуу 2-3 хивс аваад явна ш дээ. Тэрнийг оруулж ирээд захаар ченжүүд дүүрэн юм чинь намайг Ундараа найзаа тэдийг олоод өгөөч ийм зургийг нь тийм зурагтайг нь гээд намайг очихоор шаваад л авч байгаа юм чинь. Зөндөө л санал тавина ш дээ. 100 хивс аваадах гэх жишээний. Би нэрээ боддог байсан даа. Тэгэхдээ тэр үед чинь мөнгө хэрэгтэй гэж бодохгүй. Өөрийгөө болж байна гэж үл бодож байгаа байхгүй юу. 4-н өрөө байшинтай 4-н хивстэй. Тэгээд бүх мебелүүд чинь хангалттай гэж бодож байгаа ш дээ. Аавын өгсөн москвич машинтай. Тэр нь надад аягүй их тус болсон байхгүй юу. Би тэрнийг нь юм болгож чадаагүй. Би ч яахав дээ. Таарсантайгаа.

Хишигсүрэн -

Тэгэхээр одоо тэр Эрдэнэт үйлдвэрт тухайн үеийн ажиллаж байсан хүмүүсийн хэдэн хувь нь ажиллаж үлдсэн бол?

Ундармаа -

Инженер техникийн ажилтануудын 30-аад хувь нь байгаа байх гэж бодож байна. Яагаад гэвэл....

Хишигсүрэн -

Байж байж л тэр үйлдвэр одоо ажиллаж байгаа байлгүй.

Ундармаа -

Намайг хөөрхий минь дуудсан ш дээ. 2 жилийн өмнө байна уу 3-н жилийн өмнө ч юмуу. Та ирээчээ бидэнд та нар хэрэгтэй байна. Таныг тухайн үед их үйлдвэрийг......зохион байгуулалт уначихсан. Би очиж чадаагүй. Ирж ажилаач танд 2 өрөө байр амлая гэж байсан.

Хишигсүрэн -

Өөр Эрдэнэтийн хувьчлалтай холбоотой юу бодож байна ер нь өмч хувьчлалыг та юу гэж бодож байна вэ?

Ундармаа -

Тэр тухай мэдлэг маш нимгэн. Өмч хувьчлалаар юм олоод авчихая ч гэж.....тэр чинь шал өөр....надаас өөр натуртай хүмүүсийн л юу юм билээ дээ.

Хишигсүрэн -

Та тухайн үедээ өмч хувьчлалыг яаж үнэлж байсан бэ?

Ундармаа -

Би бол ёстой тэр тухай үнэхээр сонирхдоггүй. Энэ тэр тэдээр зарагдаж байна гээд л ярихад үнэхээр буруу гараар явж байгаа л гэж боддог. Жишээлбэл Сэлэнгэ гээд мундаг зочид буудал байлаа. Манай Эрдэнэтийн. Ганц зочид буудал. Тэр үнэхээр гоё байшин. Доторх барилгын хийц барьсан чанар гээд. Тухайн үедээ Сэлэнгэ буудалд бол манай ганц том буудал учраас тэр чинь сайд дарга ерөнхийлөгч ирсэн тэндээ л бууна ш дээ. Тийм болохоор тоноглол юу байдаг юм бэ тэр цогц үйлчилгээ ш дээ. Үйлдвэр л гэсэн үг. Тэр дотор чинь хоол үйлдвэрлэнэ. Тэгээд үйлчилгээ явагдана. Тэр доторх мебель тавилга эд нар бол үнэхээр социализмын үед ёстой гоё байсан. Би тэр үед чинь манай үйлдвэрийн 10-н жилийн ой болсон байхгүй юу. Яг зах зээл дөнгөж ороод л. 1991 оны 10-н жилийн ойн комист тэр хүмүүсийг буудалд хүлээн авах байрлуулах дарга нь байсан байхгүй юу. Нөгөө нэг хэдэн мэддэг Оросууд ирж байлаа. Сайд дарга нар гээд гадаад дотоодын олон хүмүүс ирсэн. Тэгээд тухайн үед би тэр буудалдтай аягүй сайн танилцаж байсан байхгүй юу. Тэнд нь тийм өөрөө байдаг. Люкс нь тийм байдаг, энгийн нь тийм байдаг юм байна гээд. Зочид буудлын ресторанд болж байгаа бүх үйлчилгээг хариуцсан байхгүй юу. Тэгж байгаад тэр үйлдвэр хувьчлагдаад. Инженерийнхээ байгууламжтай гадна талд байгаа юмтайгаа бүх юмтайгаа тоног төхөөрөмж, машин тэрэг, дэлгүүртэйгээ хувьчлагдаад 75-н сая төгрөгөөр хувьчлагдсан.

Хишигсүрэн -

Хэдэн онд

Ундармаа -

Тэр чинь 1999 онд байх. Тэгэхэд би нүд орой дээрээ гарч байсан. Тэгэхэд чинь арай бас зах зээлийн мөнгө төгрөг гэж юу юм бэ гээд зах зээлийн мэдлэг олсон байгаа ш дээ. Тэгээд л үнэхээр гайхаж байсан. Ням-Осор авсан ш дээ. Эрдэнэтээс сонгогдсон. Хэдэн оны гишүүн юм бэ дээ. Тэр байна зөндөө дөө. Зарим нэг үйлдвэрийг муу ч сайн ч энэ дотор юу байгаа вэ инженерийн байгууламж гэж юу вэ энэ доторх юм ямар үнэтэй байдаг гэдгийг жаахан гадарлана ш дээ. Заримд нь харамсмаар байгаа юм чинь. Одоо тэгээд яахав дээ. Чаддаг хүмүүс нь чадаж байгаа юм чинь. Мань мэт худлаа хараад л . Ядаж хамгийн муу мэдлэгтэй би мэдэж байхад мэдлэггүй ард түмэн юу ч мэдэхгүй ш дээ. Юу болж байгаа юу байгааг нь мэдэхгүй ш дээ. Тэгээд хүмүүсийн мэдээлэл байхгүй юм мэдэхгүйг нь далимдуулаад...

Хишигсүрэн -

Эрдэнэт бас өвөрмөц газар шүү. Тухайн үедээ богинохон хугацаанд маш олон юм бүтээгээд үйлдвэрлээд байгуулчихсан. Үндсэндээ тэнд ГОК, Хивсний үйлдвэрээс өөр.....

Ундармаа -

Дулааны цахилгаан станц.

Хишигсүрэн -

Тэр 3-аас өөр үйл ажиллагаа нь жигд явж байгаа газар үлдсэн болов уу. Яг тэр хувьчлал зарлаж байсан тэр процессыг санадггүй юмуу. Хувьчлал явагдлаа гэхэд та яаж хандаж байсан.

Ундармаа -

Яагаад ч юм бэ. Хоорондоо хүмүүс чинь ярина ш дээ. Би тэрнийг сонирходоггүй ч байсан юмуу угаасаа тэр тал дээр мэдлэг муу. Ямар ч байсан маны үеийн хүмүүс эд нар Эрдэнэтийнхээ хивснээс ч юмуу хөрөнгөнөөс тал туйпуутай ч гэсэн үлдэх юмсан гэдэг байсан ш дээ. Тэр чинь хөрөнгөтэй хоцрох юмсан гэж бодож байна ш дээ тийм ээ. Тэгэхэд би бол ерөөсөө тийм юм байдаггүй. Миний хамгийн тухайн үед арай дэвшилттэйгээр бодсон юм юу вэ гэхээр 2 давхар орон сууц барих тухай л би бодсон байхгүй юу. Тэр тухай хөөцөлдөөд л Эрдэнэт газар өгч байсан. Зээлийн барилга гэдэг нэртэй. Зээлийн хөрөнгөөр босож байгаа жижигхэн микро район байсан байхгүй юу. Тэнд нэг аягүй гоё тэгшхэн газар олж аваад 900000 ч билүү 1000000 төгрөг банкнаас зээлж аваад үлдсэнийг нь өөрөө нэмэрлээд эргэлтэнд оруулаад барилгын байгуулагатай гэрээ байгуулаад л тэрэнд л тэгж идэвхитэй орж байгаа юм. Тэр нь ядаж байхад хаагдсан юм. Бүр хэдэн жилийн дараа энэ таны нэр дээр байгаа газар гэнэ өө яахав ав ав гээд зүгээр гарын үсэг зурж хаячихаад.

Хишигсүрэн -

Социализмын үед намын ажил эвлэлийн ажил гэж ир хүчтэй юм байсан хүний ажлын цагийг авдаг юм байсан. Эмэгтэйчүүдийн байгуулага гэж байсан. Энэтэй холбоотой Эрдэнэтийн үйлдвэрт ажиллаж байх үед....одоогийнхоор эмэгтэйчүүдийн байгууллага гэдэг чинь ТББ ш дээ. Социализмын үеийн ТББ, эмэгтэйчүүдийн байгууллагын талаар танд хэлэх юм байна уу. Тэр ямар үүрэг рольтай байгууллага байсан юм бэ?

Ундармаа -

Тэнд чинь бүх л давхарга. Орон нутгийн засаг захиргаа, үйлдвэр аж ахуйн бүх байгууллагуудад намын үүр гэж юм байлаа ш дээ. МАХН-ын үүр байсан. Манайх чинь ялгаагүй намын том....

Хишигсүрэн -

Намын байгууллага үйлдвэр аж ахуйн газруудыг дагаж байрладаг байсан тийм ээ.

Ундармаа -

Тэгэхэд чинь манайхаас тийм...Манай намын хорооны дарга бараг л комбинатын дарга гэсэн үг ш дээ. Бид их айдаг. Их эрх мэдэлтэй ч юмуу.

Хишигсүрэн -

Ямар учраас тэр хүн илүү эрх мэдэлтэй мэт харагддаг айдаг байсан юм бэ. Юугаар тэр хүн эрх мэдлийг хэрэгжүүлдэг байсан байж таарах уу?

Ундармаа -

Ямар ч байсан бүх хурал дээр комбинатын захиргааны бүх хурал дээр байнгын индэрт сууж байна. Манай яг даргын хажууд. Тэгээд дарга маань байнга тэр хүний өрөөнд дуудагдаж орж юм ярьдаг. Тэгээд намын хорооны хурал ч билүү тийм юм болно. Тэр нь ямар ч байсан манай комбинатын хуралаас ч том юм байна гэдгийг бид нар боддог байсан. Тэрнээс биш яг юугаараа.....би тэрнээс хол хөндий байсан. Гэхдээ л намын дарга хүн бол ерөөсөө маш их мундаг хүн байсан тэрнийг бол би мэдэж байна.

Хишигсүрэн -

Ажилчнаас эхлээд үйлдвэрийн дарга хүртэл ажил үүргийн ялгаа байна ш дээ тэр хүмүүсийн хоорондын харилцаа ямар байсан бэ. Харилцаа ямар байсан гэдэг нь нэг нэгнийгээ эрхшээлдээ байлгах гэдэг байсан уу ажил хэрэгч харилцаа байсан уу. Хувийн харилцаа ажил дээр илэрдэг байсан уу гээд л тийм ээ. Ажиглагдаж жишээ ч юмуу онцлоод хэлэх юм юу байна вэ?

Ундармаа -

Ямар ч байсан ажлын харилцааны хувьд манай Эрдэнэтийн хивсний үйлдвэр бол....надаас хамааралтай харилцаа зөндөө байгаа. Эсвэл хэлтсийн дарга нарын хоорондын харилцаа ч юмуу. Тэр захиргааны асуудлыг бол би мэдэхгүй. Яг үйлдвэрийн процесс удирдаад явж байгаа бидэнд маш сайн байсныг бол мэдэж байна. Маш сайн мэргэжилтэнгүүд байсан. Ажил дээр бол ажлын төлөө л байсан. Элдэв салаа хов жив бол байгаагүй ээ. Ихэнхи нь залуучууд байсан учраас ямар нэгэн хор байгаагүй.

Хишигсүрэн -

Их том үйлдвэрт их олон хүүхнүүд байсан болохоор эмэгтэчүүдийн байгууллага байсан байх ёстойдоо. Эмэгтэйчүүдийн байгууллага нь ямар үүрэг рольтой байгууллага байсан бэ?

Ундармаа -

Энд нэг юм ярихад тэргүүний сэхээтэн тэргүүний ажилчин хүмүүс чинь л намд элсдэг байлаа ш дээ. Намын эгнээнд ордог байсан. Тэгээд намайг яасан ч юм бэ. Ажлаад удаагүй байхад тэр үйлдвэрийн чинь технологич болоод манай намын хорооны дарга дуудаад тэгсэн байхгүй юу. За Ундармаа чи нөхөр намын ямар гишүүн гэлээ дээ. Намын орлогч гишүүн билүү, бэлтгэл гишүүн билүү тийм юм бол гэсэн. Одоо чи нам олон нийтийн ажилд оролцоол. Чи бол одоо ажил төрөл чинь сайн явж байгаа чи бол манай сайн инженерүүдийн нэг орос хэлтэй тийм болохоор МАХН-ын гишүүн болох бэлтгэл ажилд орно гэсэн байхгүй. Тэгэхээр нь би яанаа даргаа би намд элсэх арай болоогүй байнаа гээд тэгсэн байхгүй юу. Тэгсэн түүний дараагаар л ерөөсөө намайг тэр бэлтгэл ажлын хүрээнд ч тэгсэн юмуу яасан юм бэ би чинь 20-н хэдхэн настай ш дээ. Тэр том үйлдвэрийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн даргаар тавьсан. Хурал хийгээд сонгосон юм гэнэ билээ.

Хишигсүрэн -

Санал асуусан уу?

Ундармаа -

Үгүй. Яагаад гэхээр намайг энэ их Орос эмэгтэйчүүдтэй их ажилладаг гэдэг.

Хишигсүрэн -

Өөрөөс нь санал асуулгүйгээр олон нийтийн байгууллагын даргаар тавьчихдаг. Уг нь тэр байгууллагыг чинь өөрөө санаачлаад байгуулах ёстой байтал /инээв/

Ундармаа -

Мэдээгүй байхад тэгээд тавьчихаж байгаа юм.

Хишигсүрэн -

За тэгээд өөрөө мэдэлгүй эмэгтэйчүүдийн дарга болчихдог.

Ундармаа -

Нэг л удаа надад шууд хэлсэн байхгүй юу. Тэгээд эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга боллоо. Би одоо чадах юмуу гээд тэгсэн байхгүй юу. Чад аа чадна чи гээд л. Чи бараг чадах уу гэдгийгээ намын даргаас асуудаг шахуу бараг тэгнэ ш дээ тэр чинь. Тэгээд болсон. Тэгээд яах вэ гэсэн чинь нөгөө нэг их ажлын хажуугаар чинь хотын эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга дээр орж уулзаад л мэдэж аваах нь байна ш дээ. Тэгээд юу хийх ёстойгоо мэдэж авлаа. Сайн мэдэж авсан ч юм байхгүй. Тэгсэн чинь тэрний дараахан.....юу ойлгосон бэ гэхээр би ингэж л ойлгосон юм. Энэ социалист эмэгтэйчүүдийг социалист маягаар аж төрөхөд нь туслах тийм л юм байна гэж би ойлгосон. Тэгээд л би яаж гэр бүлээ авч явах уу чаж үр хүүхдээ хүмүүжүүлэх үү. Яаж гэр орноо тохижулах уу. Яаж хоол унд хийж зөвлөлт амьдрах аргаас суралцах уу. Зөвлөлтийн амьдрах арга билүү юу билээ.

Хишигсүрэн -

Зөвлөлтийн аж төрөх ёс.

Ундармаа -

Аа тийм. Тэрнээс чинь яаж сурах вэ гээд тэр эд нарыг хэвшүүлж нэвтрүүлэх юм байна гэж би ойлгосон байхгүй юу. За тэгээд манай дарга чинь сайн ч хүн байсан. Хоёрдугаарт Монголын эмэгтэйчүүдийн хороо билүү нэг тийм байгууллага байсан ш дээ. Тэрний чинь дарга Пагмадулам гэж хүн байсан. Тэр хүн манай Эрдэнэт хотод айлчлах ажлаар ирэх ёстой болсон. Тэрнийг далимдуулаад эмэгтэйчүүдийн кабинат гээд аягүй том кабинат байгууллаа. Тэр нь маш гоё. Манай дарга бид нар ярьж байгаад л. Ихэнхийг нь манай дарга санаачилна даа. Мань шиг юм юугаа мэдэх үү.

Хишигсүрэн -

Юу хийх вэ, тэнд.

Ундармаа -

Тэнд бүх юм байгаа. Гал тогоо гэсэн үг байхгүй юу. Жишээлбэл яаж юмаа угааж сурах вэ. Яаж хатааж сурах уу гэж тэгж л бараг соёлын довтолгоо шиг юм болж байсан. Тэрнийг заах юмуу яах юм бэ. Тийм гоё кабинаттай. Тэнд эмэгтэй хүн хэрэглэдэг бүх тоног төхөөрөмжийг тавьсан байхгүй юу. Тийм гоё кабинат тохижуулаад тэр өрөө нь 2-3 цонхтой байхгүй юу. Тэрнийг чинь хөшиг гэдэг юм ямар үүрэгтэй юм бэ зүгээр ингээд өлөгчихдөг юм уу гээд зааж маах 3-4 хөшиг байсан. Би өөрөө оёдог байсан. Нэг хөшигний тэмцээнд ордог юмаа. Хөшигний шинэ загвар хийхээр. Би тэрэнд ороод бараг түрүүлсэн байх. Тэгээд тэрнийхээ дагуу гал тогооны хөшиг гэвэл ийм, зочны өрөөний хөшиг гэвэл ийм байвал яасан юм бэ гээд өөрөө пантазлаад тэрнийгээ оёоод. Эмэгтэйчүүдийг чинь цех цехээр нь өдөр ингээд хувиарлачихсан инээдэмтэй. 3 дахь өдрийн тэдэн цагт тэр ээлжийн тийм хүмүүс орж үзнэ гээд. Тэгээд загас хоол, хийх, хүнсний ногоо даршлах гээд тийм юм үзүүлж байсан. Тэрэнд бол би өөрөө яах ч арга байхгүй жаахан хоббитой л юм шиг байна лээ. Тэгээд жаахан Оросуудтай танил. Тэрүүгээрээ ажил их зохиодог байсан. Тэгээд дараа нь бид нар чинь эмэгтэйчүүддээ бид нар....дөнгөж төрөөд орж ирж байгаа эмэгтэйчүүд байна ш дээ. Тэр мэр гээд жирэмсэн хүүхнүүддээ тусгай хоол хийдэг байлаа. Нэг тогоочоо урьж авч ирээд зөвөлгөө зохион байгуулна ш дээ. Ийм ногоотой, тийм жимстэй юм ид гээд. Манайхан чинь жирэмслэх нь их олон ш дээ. Тэгээд бас хэдэн сартайгаас нь хэдэн сар хүртэл нь билээ тэр чинь бас хувиартай. Теритэнд орохоос нь өмнө хэд хэдэн хүүхнийг тэнд аваачиж хооллож явуулж байлаа. Тэгээд өөр чинь ......ахуй амьдралд хэрэгтэй гэдэг талаас нь аминхандаа л хүнд туслах юмсан гэж бодож байсан. Тэрнээс биш тэр үзэл суртал талаас нь юу ч хийгээгүй ээ. Тэр бол үнэн.

Хишигсүрэн -

Натураараа ч тийм үзэл суртал гээд байхаар хүн биш байсан учраас тийм ээ?

Ундармаа -

Тийм. Тэгээд гэр оронд одоо....өө бас нэг ийм юм хийсэн ш дээ. Өөрөө хувцас яаж хүүхэддээ хийх вэ гээд тэр бол юу....тэрүүгээр уралдаан яагаад эмэгтэйчүүдийн баяраар өөрөө гараараа оёсон дээл байна. Нэг уралдаан зарлачихаар чинь хүүхнүүд оёсон юмнуудаа аягүй их авч ирдэг байсан байхгүй юу. Тэгээд дэрний уут хөнжлийн даавуу хийх вэ гээд уралдаан зарлаад загварын үзүүлбэр зохиож байлаа. Би чинь бас өөрөө оёно ш дээ. Хүүхдүүддээ плате өөрөө оёдог байсан юм чинь. Тэр мэрийгээ өмсүүлдээ л тавьчихна ш дээ. Тэгээд яахав амьдрал ахуй талаас нь тус болчих юмсан гэж бодож байсан. Одоо бодож байхад хөгжилтэй байсан юм байна /инээв/. Нээрэн би ингэж байсан ш дээ. Тэр цехээр гүйгээд л гоё нарийнхан охидуудыг цуглуулаад чи яг болох юм байна ингэж алх гээд тийм ээ. Өөрөө юу ч мэдэхгүй байж. Тэгээд манай сонгогдсон охидууд аймар баярладаг байсан ш дээ надад. Тэгээд зуны плате, жирэмсэний плате оёсон. Тэгээд бас их хичээнээ. Зочин ирвэл ширээ яаж засах уу гээд л өөрөө юу ч мэдэхгүй байж. /инээв/. Ингэвэл зүгээр гэж бодсон юмаа л хэлнэ. Ширээ засах уралдаан бүр байсан ш дээ. Тиймэрхүү тиймэрхүү тэнэг тэнэг юмнууд хийж байжээ. Өнгөний хослол энэ тэрийг их яринаа. Тухайн үедээ хэрэгтэй л гэж бодож байсан байна. Ганцаараа ч биш 5-6 хүүхэн байдаг байсан. Хуралдаж ажлын төлөвлөгөө гаргана. Тэрнийгээ намынхаа даргаар батлуулж дагууд нь ажлаа хийнэ. Тэгээд 3-р байранд ч билүү орж байлаа. Эрдэнэтийнхээ хэмжээнд. Мэдээж нэгдүгээр байранд ГОК орно ш дээ. Оросууд их байдаг хангамж ихтэй. Тэгээд Пагмадулам дарга ирээд нэг дурсамж гардуулж байсан юм.

Хишигсүрэн -

За 2-уулаа яриагаа өндөрлөх үү?

Ундармаа -

Тэгье

Хишигсүрэн -

Дараа үргэлжлүүлье

Ундармаа -

Цаана чинь ярих юм байгаа юмуу /инээв/

Хишигсүрэн -

За яахав иргэж уулзаад л. Хэсэг хугацааны дараа сэргээгээд дахиж ярих юм гараад ирнэ гэж бодож байна.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.