Sühbaatar


Basic information
Interviewee ID: 990083
Name: Sühbaatar
Parent's name: Banzragch
Ovog: Borjigon
Sex: f
Year of Birth: 1942
Ethnicity: Halh

Additional Information
Education: incomplete secondary
Notes on education: This most likely means 7 years of schooling.
Work: retired
Belief: none
Born in: Bayangol sum, Selenge aimag
Lives in: [None Given] sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
family
education / cultural production
travel
urban issues
work


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Баасанхүү -

Манай судалгааны ажилд хувь нэмрээ оруулж ярилцлага өгөхийг зөвшөөрсөн танд баярлалаа. Хоёр зүйлийг ярилцлага эхлэхээс өмнө тодорхой болгох хэрэгтэй байна. 1-рт танаас авсан ярилцлагаа вэб сайтанд тавихдаа нэр устай, зурагтай чинь ил тод тавьж болох уу?

Сүхбаатар -

Болно зөвшөөрч байна

Баасанхүү -

За тэгвэл 2-рт таны өгсөн ярилцлага Кембрижийн их сургуулийн судалгааны ажилд оюуны өмчид хамруулж үүнээс хойш таны ярилцлагыг судалгаа шинжилгээнд мөн хэсэгчлэн орчуулах зэрэгт танаас зөвшөөрөл авахгүйгээр мөнгө төлөхгүйгээр ашиглаж болох уу?

Сүхбаатар -

Зөвшөөрч байна.

Баасанхүү -

За тэгвэл та хаана төрсөн өөрийнхөө тухай дэлгэрэнгүй ярьж өгөөч.

Сүхбаатар -

За би одоо Сэлэнгэ аймгийн Баянгол суманд малчин айлын гэрт 1-р охин болж төрлөө. Ээж аавын гар дээр өсөөд 8 настай ЕБС-д 1-р ангид орсон. Тэгээд ЕБС-ийн 7-р анги төгслөө.

Баасанхүү -

Сэлэнгэ аймагт тиймээ?

Сүхбаатар -

Зүүнхараад Баянгол сумаасаа сургуульд орох болоод ээж аав хоёр төв рүү авч ирж сургуульд суулгаж байсан байхгүй юу.

Баасанхүү -

Гэрээсээ хол суудаг байсан байна тиймээ?

Сүхбаатар -

Тийм гэрээсээ хол явж сурч чадахгүй наашаагаа Баруунхараа руу явахад бас хол явж сурах учраас төв рүү орж ирж сурч байсан.

Баасанхүү -

Гэрээрээ нүүж ирсэн гэсэн үг үү?

Сүхбаатар -

Гэрээрээ нүүж ирсэн. Ээж аавтайгаа гэрээрээ нүүж ирж Зүүнхараад сургуульд орж байсан. За тэгээд тэр үеийн сургууль чинь одоогийнхтой адилхан биш ном дэвтэр цаас юм бичих юм их ховор байсан. \инээв\ гайгуу нэг нь чернилэнд хийдэг үзгээр бичдэг байсан. Нунтаг черниль

Баасанхүү -

Нунтаг черниль ?

Сүхбаатар -

Гялгар ууттай нунтаг черниль байсан. Түүнийг усанд найруулаад чернилийн сав гээд хөөрхөн пундгар савтай үзэг багтахаар тэрэндээ ус хийгээд бодоход черниль байсан юм байгаа биз. Тийм черниль найруулж дүрдэг үзгээр бичдэг байсан юм. Зарим хүмүүс тэр үзэг нь олдохгүй ээ. Хайж түүж амьтан хүнээс асууж сураглаж байж л үзэгтэй болдог байсан. Тэр болгон олдохгүй ховор байсан. Дэвтэр ч гэсэн ном ч гэсэн ховор байсан. Цагаан толгойг гурван жил дөрвөн жил үзэж байж дуусдаг байсан бид нарын үед

Баасанхүү -

Тийм үү?

Сүхбаатар -

Хоёр гурван жил сурч байж үзэж дуусаж байсан

Баасанхүү -

35 үсгээ юу?

Сүхбаатар -

Тийм 35 үсгээ 1-р ангид үзнэ. 2-р ангидаа үзнэ. Тэгж байж байсан юм. Одоо бол тав зургаан сар үзээд шууд уншаад бичээд явчихаж байна. Сайхан байна. Тэгдэг байсан юм.

Баасанхүү -

Гурван жилийн дараа л уншиж сурдаг байсан гэсэн үг үү? Эсвэл

Сүхбаатар -

Тийм 4-р ангид орсон хүүхэд бүрэн уншиж чаддаг байсан юм. Тэгэхээр цагаан толгойг гурав дөрвөн жил үздэг байсан.

Баасанхүү -

Тэр үед хүүхдүүд сургуульд хамрагдах нь хэр байсан бэ? Хүчээр хамруулж байсан уу?

Сүхбаатар -

Тэр үед хүчээр хамруулж байсан юм байгаагүй. Өөрөө сайн дураараа хамрагдаж байсан юм. Миний үед бол түүнээс өмнө хүчээр хамрагдаж байсан хүмүүс байгаа ш дээ. Ер сайн дураараа хамрагдах ёстой хүүхдүүд хамрагдаж байсан байх.

Баасанхүү -

8 нас хүрээд

Сүхбаатар -

6 настай 7 настай гэхгүй 8 нас хүрээд л 8 настай хүүхэд авдаг байсан юм.

Баасанхүү -

Сургуулийн орчин гээд байр анги танхим материаллаг орчин ямархуу байсан бэ?

Сүхбаатар -

Материаллаг бааз анги танхим одоо бас тийм сайн биш. Сургуулийн хүүхдийн дотуур байр гээд хөдөө гадаанаас ирсэн хүүхэд байлгадаг байсан. Одоотой адил нэг ангиас гараад нөгөө ангид орно гэж юм байхгүй. Тэгээд нэг ангидаа л хүйтэн бол хүйтэн дулаан бол дулаан дулаанаасаа хүйтэн нь дийлэнх байсан юмдаа. Хувцастайгаа суудаг тийм л байсан юм чинь.

Баасанхүү -

Юун дээр билээ нэг зохиол дээр гардаг ш дээ. Ангидаа пийшинтэй галладаг гээд танайх тийм байсан уу?

Сүхбаатар -

Яг ч ангидаа пийшинтэй галладаг байгаагүй. Дулаан мулаанаа хүүхэд болохоор мэдэхгүй юм хаанаас ч хүрээд ирсэн юм. Гайгуу бас айхтар хүйтэнгүй л байсан ш дээ. Бодвол уурын зуух муух гээч юм байсан юм байгаа биз. Яг тийм ангидаа пийшинтэй байгаагүй. Зарим хөдөөний сум мумууд чинь тийм ш дээ. Анги дотроо пийшинтэй. Тусгай галчтай галч нь өглөө галладаг, өдөр галладаг байсан. Манайх Зүүнхараа бас төвөрхүү болохоор дотроо галладаг пийшинтэй байгаагүй.

Баасанхүү -

Зүүнхараа чинь төмөр замын өртөө биз дээ?

Сүхбаатар -

Тийм одоо Зүүнхараа биеэ даасан сум болсон. Төмөр замын өртөө л дөө. Бага шиг л газар байдаг юм. Одоо ч хөгжөөд сайхан болсон байна лээ. Миний үеийн сургуульд одооны хүүхдүүдтэй адил үүрдэг цүнх байхгүй. Өөрсдөө даавуугаар цүнх хийгээд үүрдэг. Тэрэндээ дэвтэр ном,үзэг харандаа юу байдаг юм бүгдийн хийгээд явдаг байсан. Хүүхэд бүхэн тийм цүнхтэй үүрчихсэн явж байна.

Баасанхүү -

Ээжээрээ оёулах уу?

Сүхбаатар -

Тэгнэ. Нэг нэг цүнх хийж өгнө. Нэг нэг цэнхэр даалимбан дээл хийж өгнө. Түүнийгээ өмсчихнө. Сургуулийн үндсэн формын хувцас тэр л байсан.

Баасанхүү -

Заавал тийм өнгөтэй байх уу?

Сүхбаатар -

Ер нь л тийм өнгөтэй. Жигд тийм байсан. Миний үед тийм байсан. Дандаа цэнхэр даалимбан дээлтэй тийм л байсан юм. Зангиа мангиа бас зүүнэ ээ.

Баасанхүү -

Дээл нь дээрээ юү ?

Сүхбаатар -

Тийм дээл нь дээрээ

Баасанхүү -

Өө за бас

Сүхбаатар -

Нэг, хоёр, гуравдугаар ангид зангиа байхгүй пионерийн гишүүн биш учраас 4-р ангидаа пионерт элсээд тэгж байж авна.

Баасанхүү -

Элсэх бас шалгууртай юу?

Сүхбаатар -

Шалгууртай шалгууртай яаж шалгаж байсан юм. Мэдэхгүй гэхдээ гайгуу сурлага мурлагатай хүүхдийг хамгийн түрүүн пионерийн гишүүнээр элсүүлдэг тийм байсан юм. Тэгээд дээл нь дээгүүрээ галастук зүүгээд явна. Тэгээд 5,6,7 гэхээр эвлэлийн гишүүн болоод явчихдаг. Эвлэлийн гишүүн гээд тэмдэг зүүгээд галастук авчихдаг.

Баасанхүү -

Өө за

Сүхбаатар -

Тийм л байсан юм. \инээв\ Тэр үеийн хүүхдүүд их дэгтэй сургууль дотроо хонх дуугарангуут гараад пижигнэхгүй хонх дуугарангуут гараад коридорт бүгд жагсаад зогсчихно. Пионерийн дуугаа дуулна. Гараа өргөөд пионерийн дуугаа дуулдаг. Тэгж л завсарладаг байлаа. Тэр нь завсарлагаа болж байсан.

Баасанхүү -

Өө за \инээв\

Сүхбаатар -

Завсарлагаа болгоноор тэгдэг. Бие засчихаад гараа өргөөд пионерийн дуугаа дуулаад жагсаад зогсчихоод одоо бол тийм юм байхгүй гарч гүйгээд 4,5 минут хаана юу хийгээд явж байгаад ирсэн нь мэдэхгүй. Хаана ямар ч багш явсан гараа өргөдөг. Цэргийн хүн шиг байсан юмаа даа одоо бодоход \инээв\ дандаа ингэж ёсолдог. Ёслоно гэх байх багш л байвал багшийг их хүндэтгэж байгаа нь тэр багш байвал гараа өргөөд ингээд зогсож байна

Баасанхүү -

Мэндэлж байгаа юм байна тиймээ?

Сүхбаатар -

Мэндэлж байгаа. Тийм л дэгтэй байсан. Одоо түүнийг ярих юм бол худлаа л гэх байх даа. Одоо багшийг хүндэлж байгаа. Мэндэлж байгаа ч юм алга байна. Тийм л байгаа юм чинь бид нар тийм л үед өссөн. Бид нар чинь хэддүгээр ангид байсан билээ дээ. Бага л байсан юм. 3,4-р ангид байсан байх пионерийн ордон шинээр баригдах гэж байгаа гээд одоо энэ хуучин пионерийн ордон тэр үед баригдаж байсан юм. Бид нараас тав, тав нь төгрөг хурааж авч байсан. Хүүхэд бүрээс тав тав нь төгрөг.

Баасанхүү -

Хотод байгууллагдах гэж байгаа пионерийн ордон тиймээ?

Сүхбаатар -

Хотод байгууллагдах пионерийн ордон хот хөдөө гэхгүй таван төгрөг өгч байсан. Тэр үеийн таван төгрөг гэдэг их мөнгө байхдаа тэр үеийн мөнгөний юугаар бодохоор зэрэг тэгж пионерийн ордонд хандив өгч байлаа. Одоо энэ хуучин пионерийн ордонд одоо юу байгаа юм мэдэхгүй. Тэр л баригдаж байсан юм шиг байгаа юм.

Баасанхүү -

Өөр хүүхдүүдийг, нийтийг хамарсан үйл ажиллагаа явагдаж байсан уу?

Сүхбаатар -

Тийм юм бараг байхгүй дээ. Байхгүй байсан. Мэдэхгүй би л тийм юм сайн мэдэхгүй. Тэр талаар бол муу дутмаг байсан.

Баасанхүү -

Хичээлээ хийгээд л

Сүхбаатар -

Хичээлээ хийгээд гэр сургууль хоёрын хооронд явдаг. Түүнээс биш үзвэр үйлчилгээ үзээд тэгээд байхгүй.

Баасанхүү -

Аа хөдөө газар болохоор ?

Сүхбаатар -

Тийм хөдөө газар болохоор хот газар байсан л байлгүй дээ. Бид нарт тийм юм байгаагүй. ЕБС төгсөөд 7-р ангиа төгсөөд гэр бүлээрээ Замын-Үүдэд нүүж ирж байсан. Яахав аавынхаа ажилд дөхөөд төмөр замын шугамаар нүүж ирж байсан юм даа.Замын -Үүдэд нүүж очоод жил гаруй болсон байхаа би нэг ажилд орсон юм. Наашаагаа 6 км явж 1056 гэдэг зөрлөг дээр замчингийн ажил байна гэхээр зэрэг тэнд замчингийн ажилд ороод сар дагалдан хийгээд сумчин болж байсан. Ирж байгаа Вагоныг хүлээж авдаг. Симпар гэдэг юм байдаг юм. Ирж байгаа вагонд онгойлгож өгдөг. Улаан шар гэрэлтэй одоо энэ замын гэрлэн дохио шиг одоо ч гэсэн байгаа л даа. Түүнийг онгойлгож өгдөг. Вагон өнгөрөөд явахаар зэрэг хаадаг. Тийм ажил 1-р замаар 2-р замаар вагон орж ирлээ гэдгийн хэлж өгдөг. Замын зааж өгдөг.

Баасанхүү -

Сонирхолтой ажил байсан уу? Ямар ажил байсан бэ?

Сүхбаатар -

Уул нь гайгуу ажил ш дээ. Зөрлөг вокзал гэдэг чинь хааш хаашаагаа 3 км зөрлөг замтай байдаг юм. 3 км гэдэг чинь их газар ш дээ. Дунд нь зөрлөгийн жижүүр гээд байсан юм. Бид нарын дарга гэсэн үг 24 цагаар жижүүр хийдэг. 2 хүн нэг нь урьд талаас ирсэн вагоныг хүлээж авдаг. Нэг нь хойд талаас ирсэн вагоныг хүлээж авдаг. Тийм ажил тэр чинь бол төмөр замын сайхан ажил гоё ажил тэр ажлыг 3 жил хийгээд 1963 онд би чинь тэр ажилд 59 онд орсон юм. 59 онд ажилд ороод тэнд нөхөртөйгөө суугаад 63 онд Улаанбаатар хотод орж ирсэн.

Баасанхүү -

Анх орж ирж байгаа юу? Улаанбаатар хотод

Сүхбаатар -

Айл болоод анх орж ирж байгаа нь тэр түүнээс өмнө хүүхэд байхдаа аав ээжтэйгээ орж ирж л байсан.

Баасанхүү -

Өө за тэр үед хот ямархуу байсан бэ?

Сүхбаатар -

Ямар ч гэх юм бэ дээ. Одоо шиг ийм өндөр өндөр барилга байгаагүй. Хамгийн өндөр нь их дэлгүүр байсан юм байлгүй дээ. Өндөр хоршоо л гэж ярьдаг байсан юм. Ээж аав өндөр хоршоо орно гэж тэгж л ярьдаг байсан юм. Хамгийн өндөр нь байсан юм уу? Өндөр учраас тэгж байсан юм уу мэдэхгүй. Улаанбаатар орж ирээд ээж аавтайгаа өндөр хоршоо ордог байсан. Тийм л байсан.

Баасанхүү -

Хэдэн давхар байсан бэ?

Сүхбаатар -

Өндөр хоршоо 2 давхар байсан юм. Одоо энэ номын сан байна уу даа. Өндөр хоршоо ороход ээж аав сайн хөтөлж яв төөрнө гэдэг байсан юм. Тэр үед хамгийн том дэлгүүр нь тэр л байсан байх даа одоо бодоход. Хөдөөнөөс ирсэн хүмүүс төөрнө. Хүүхдээ алга болгочих бий гэж боддог байсан байх сайн хөтлөөд яваарай төөрнө шүү гэдэг байсан юм. Өндөр дэлгүүр гэж ярина. Арай их дэлгүүр биш юмаа. Их дэлгүүр гэж нилээд сүүлд ярьдаг болсон юм шиг байгаа юм. Бидний үед өндөр хоршоо л гэж ярьдаг байсан юм. Наадмаар нэг орж ирнэ. Ойрхон вагон явдаг юм чинь хотын наадам үзэх гээд, цагаан сараар нэг орж ирнэ. Жилд нэг хоёр гурав орж байсан байх даа.

Баасанхүү -

Цагаан сарынхаа чихэр үзмийг цуглуулахаар орж ирэх үү?

Сүхбаатар -

Чихэр үзмээ авна. Энд байгаа ах дүү нараараа золголт молголт хийнэ.

Баасанхүү -

Аа за тэр үед цагаан сараар золголт хийж болж байсан уу?

Сүхбаатар -

Болж байсан. Гэхдээ одоогийхонтой адилхан дэлгэрэнгүй болж байгаагүй.

Баасанхүү -

Аа за

Сүхбаатар -

Нууцаар шахуу болж байсан юм. Саяхан хүртэл 60 хэдэн он 70 хэдэн он хүртэл нууцаар л хийгддэг байлаа шүү дээ. Цагаан сарын үеэр ажил тасалсан хүн байх юм бол бараг ажлаас халах юм яригддаг байсан юм. Одоо бол сайхан гурав дөрвөн хоног амраад л. Бид нарыг ажил хийдэг 70,80 оны үед тийм байсан юм. Тэрнээс өмнө бол золгож болохгүй. Намын гишүүн хүн зул өргөх цагаан сарын тухай ярих бараг хориотой. Тийм байсан юм. Тэгээд яахав бид нар чинь ээж аавтайгаа золгохгүй байна гэж байхгүй юм чинь нууцаар очиж золгоно. Өглөө очиж бүртгүүлээд л нэг цагийн өмнө явчих юм бол бөөн яриа ажлын цалин хасна барина гэж ярина. Нэг цагийн өмнө явсан болохоор арай л ажлаас хална гэж ярихгүй. Нэг өдрөөр явчих юм бол ажлаас халах талаар ярина. Тийм байсан. Одоо бол цагаан сарыг өргөн дэлгэр хийдэг болсон байна. Гурав дөрвөн хоног амраадаг болсон байна. Сайхан болсон байна. Дээр үед бид нар ядарч байж цагаан сар хийдэг байсан юм. Ажилдаа явна. Нар битүү байхад ажилдаа яваад ажлаасаа бууж ирчихээд золголт хийдэг байлаа. \инээв\ Ажил таслаад золголт хийвэл бөөн юм болно. Дор хаяж нэг хоёр өдрийн цалингаар торгуулна. Тэгэхээр зэрэг тэгэхгүйн тулд ажилдаа явж ирчихээд золголт хийнэ. Буузаа жигнэж идэж аваад харанхуй шөнөөр ах дүүгээрээ золгоод маргааш өглөө нь босож аваад ажилдаа явна. \инээв\ Тэгээд шинийн 2,3 хүртэл шөнөөр явж ах дүүгээрээ золгоно доо. Ажлаа тараад шөнөөр ирчихээд тэр ч ахтай золгоогүй энэ ч ахтай золгоогүй гээд оройн цагаар л явж байгаа юм чинь өдөр явах эрх байхгүй. Ганцхан бүтэн сайн өдөр амардаг байсан юм чинь бүтэн сайн өдөр таарвал бүр азны юм болно. Янз бүрийн хэл амгүй золголтоо хийчихнэ. Тийм л байсан. Одоо бол сайхан болсон. Их л хэцүү коммунизмын үед бид нар их л шахалттай ажиллаж байлаа. Тэгж явсаны хүчинд тэтгэвэрт гараад хүнээс талхны мөнгө гээд байхгүй. Тэгж явсаны хүч шүү дээ. Хоёр нарны хооронд өглөө ганц хоёр минут хожигдоод ирэхэд бичиж аваад түрүүлж ирлээ гэхэд бичиж авахгүй дээ. Хожигдож ирвэл бичиж аваад 5,10 минут хожигдвол цалин хасна барина гэдэг байсан. Тэгж очихгүй тулд явна. Автобус унаанд их хавчигдана. Автобус унаанд хавчигдана гэдэг их айхтар өглөө 9 цагт очих гэж 7 цагт гарахад 9 цагтай уралдаж л очно шүү дээ. Автобус унааны хүн гэдэг чинь 2 буудалын хооронд уралдаад л эцсийн буудлаас суусан хүмүүс чихэлдээд нэг юм сууна. Дундын буудалын хүн унаанд сууна гэж байхгүй нэг буудлаас нөгөө буудал хүртэл ирж байвал гүйгээд л явчихвал араас нь гүйгээд л ажлаасаа хоцрохгүй гэж аминдаа тэгж

Баасанхүү -

Унаа их ховор?

Сүхбаатар -

Унаа их ховор хүн бас их байсан юм байлгүй. Баяр ёслолын үеэр хоёр буудалын хооронд цуваад л явж байна. Автобус унаа тааралдвал суугаад таарахгүй бол цуваад л явж байдаг. Ойр гэртээ хүмүүс алхаад явдаг тийм л байсан. Одоо унаа микро их болоод сайхан болж. Тэгээд бас би тэр үед бага байж бүүр түүрхэн санаад байдаг юм. 5,6 настай байсан юм уу даа. Тийм 6,7 настай байсан байх. Морин тэргэнд суудаг байсан. Автобус гэж нэг их байхгүй ганц нэг газраа байсан юм. 51 гэж гурвалжин хоншоортой автобус байсан юм. 51 автобус гэж ярьдаг байсан юм. Зарим нь хамартай автобус гэдэг байсан юм.

Баасанхүү -

Урагшаа жижиг хамартай юу?

Сүхбаатар -

Урагшаагаа жижиг хамартай жижиг автобус байсан юм. Тэгэхдээ тэр нь ховор байсан юм байгаа биз. Морин тэрэг их хөлсөлдөг байсан юм. Морин тэргээ их гоёчихсон байдаг байсан. Одоогоор бол жууз тэрэг гэж ярих юм байна л даа. Бүрхүүлтэй гоёчихсон цацаг чимэг зүүчихсэн их гоё явдаг байсан. Би түүнийг мэдээд байгаа юм 7,8-тай л байсан байх.

Баасанхүү -

50 хэдэн он уу?

Сүхбаатар -

50 оны үе түүнээс өмнө 49 он ч байж магадгүй. Их гоё тэрэг буудал нь 15 мөнгө

Баасанхүү -

Буудал нь 15 мөнгө?

Сүхбаатар -

Нэг буудал явахад 15 мөнгө байсан юм. Тэр үед хүүхдээс мөнгө авч байсан юм уу би сайн мэдэхгүй байна. Тэр морин тэргэнд суугаад хүрэх газраа хүрээд мөнгө төлөөд буудаг байсан юм. Морин тэрэг явж байгааг үзсэн гэхээр гурав дөрвөн төрийн нүүр үзсэн хүн болох гээд байгаа юм би чинь \инээв\

Баасанхүү -

\Инээв\ тийм байна.

Сүхбаатар -

Тийм арай том болоод хамартай автобус одоо бол 51 автобус гэж ярих юм билээ. Хамартай ганцхан хаалгатай татахаар хаалга нь онгойчихдог. Тийм автобус явдаг байсан юм. Түүнээс сүүлд болохоор 70-аад оны үед бол урт урт улаан автобусууд явдаг байсан юм.

Баасанхүү -

Арай гайгуу болсон уу?

Сүхбаатар -

Арай гайгуу болсон. Одоо бол сайхан болсон байна. Янз бүрийн автобусууд яваад троллейбус хүртэл яваад микро автобус байна. Хүлээж уралдаад байх юм алга. Дээр үед хэцүү байсан юм даа унаа олдохгүй хэцүү байсан юм. Аймаар байлаа. Улсын наадам бага байхдаа ирж үзэж байлаа.

Баасанхүү -

Ямархуу болдог байсан бэ?

Сүхбаатар -

Их л гоё болж байсан юм байлгүй дээ. Хүүхэд байсан болохоор их л гоё санагддаг байсан. Янз бүрийн хоол элбэг дэлбэг хуушуур муушуур иддэг. Морожин иддэг. Морожинг бор цаасанд боочихсон байдаг байсан. Хамгаалалт байхгүй шууд бор цаасанд боочихсон.

Баасанхүү -

Шууд хөлдүүгээр нь

Сүхбаатар -

Тийм хамгаалалт байхгүй. Түүнийгээ идэж дуусах хүртэл хүүхэд юм чинь энгэр заамаар нь урсаад л тийм л морожин иддэг байлаа. Тэр үед хужаа хятад их байсан юм уу. Хятад пянз гэдэг юм их үздэг байсан юм. Яармагийн дэнж дээр энд тэндгүй тоглоод л хужаа нар жүжиг мүжиг дуу муу дуулдаг юм уу яадаг юм тэгдэг байсан юм. Гоё гоё дэвүүрээр өөрсдийгөө дэвүүрдсэн гоё хүүхнүүд дуулж бүжиглэдэг байсан юм. Түүнийг үзэх их дуртай. Хүүхэд байхад гоё санагддаг байсан юм уу хаашаа юм тийм л байсан юм. Тэр үеийн наадам хүүхэд болохоор тэр юм уу их л гоё санагддаг байсан.

Баасанхүү -

Хүлээдэг байсан.

Сүхбаатар -

Хүлээдэг байсан. Наадам их хүлээдэг үзэх их дуртай байсан. Тийм байсан даа.

Баасанхүү -

1963 онд хотод орж ирсэн тэгээд яасан билээ?

Сүхбаатар -

1963 онд хотод орж ирсэн. 1963 оны зун л орж ирж байсан. 6,7 сар байх дулаахан байсан. Тэгээд намар нь 9 сард тэр үед галзуугийн больниц гэж байсан юм даа. Одоотой адилхан сэтгэц мэтгэц гэхгүй шууд галзуугийн гэдэг байсан юм. Туул голын хөвөөнд тэнд ажилд орж байлаа. Тэгж нэг их ажил мажил хайгаагүй. Тэгэхэд ажилчны район гээд төмөр замд ойрхон арьс ширний үйлдвэр гээд байдаг л байсан л даа. Тэр үед галзуугийн больницэд ажил сураглаж очсон. Тэгээд намайг дор нь их хурдан л ажилд авч байсан. Энэ тэр байхгүй өргөдөл бичиж өгөөд л маргааш ирээрэй гээд шууд л ажилд орж байсан юм. Тэнд 30 хэдэн жил ажиллаад тэтгэвэрт гарсан. Голын хөвөөнд байхад нь ажиллаад тэндээсээ Шар хаданд нүүж очиход нь ажиллаад асрагч хийж эхлээд асрагч 2 сар хийгээд худлаа хэлж байна. Жил гаруй ажилласан юм байна. Жилийнхээ ойн дээр юм байна даа. 9 сард Анагаах дээр сувилагчийн курсэд явсан юм. Дараа жил нь 1964 онд явсан юм байна. Жил гаруй ажиллаад сувилагчийн курсэд яваад сувилагч болоод яг сувилагчийн ажлыг 65 оноос хийж эхэлсэн.

Баасанхүү -

Тэр сувилагчийн сургуульд явж байхдаа ажлаа давхар хийж байсан уу?

Сүхбаатар -

Үгүй чөлөөгөөр жил яваад л буцаж очоод тэндээ сувилагч хийгээд ажил мажил хайхгүй. Албан газар нь буцаагаад авчихдаг.

Баасанхүү -

Боловсон хүчнээ бэлдсэн юм байна тиймээ?

Сүхбаатар -

Тэгсэн одоогоор бол боловсон хүчнээ л бэлдэж байгаа юм л даа. Шар хаданд 1965 онд нүүж очсон юм байна. Намайг сургууль төгсөөд очиж байхад нүүж очиж байсан. Түүнээс хойш тэндээ ажилласаар байгаад тэтгэвэртээ гарсан. Тэр үед ажил хийхэд унаа тэрэг явахгүй хэцүү хэцүү хоёр хүүхэд гарчихсан байсан.

Баасанхүү -

1965 онд уу?

Сүхбаатар -

Тийм тэгээд хүүхдээ үүрэхийн үүрээд хөтлөхийн хөтлөөд л автобусанд суугаад Улаанхуарангаас цааш явган явж ажил хийдэг байсан юм. Улаанхуарангийн автобус л дөхөж очно. Эцэст буугаад цааш нь алхана. Шар хаданд очиж ажлаа хийнэ.

Баасанхүү -

Аа Шар хаданд очсон чинь ажил чинь бүр хол болсон уу ?

Сүхбаатар -

Хол болчихсон гэр үйлдвэр комбинатад ажил Шар хаданд тэгээд л нэг юм хийдэг л байсан юм. Одоо бодоход яаж явж байсан юм бэ гэж бодохоор. Хоёрын хоёр хүүхдийг тэврээд л хөтлөөд л автобус дамжаад үйлдвэрийн автобусанд суугаад Ленин дээр буучихаад Ленингээс тэр үед автобус арай гайгуу гэхдээ л хэцүү хэцүү багтаж суухад хэцүү хүн нь их болчихоод тийм байсан юм. Тэгээд нэг юм автобусандаа суугаад ажлаасаа хоцрохгүй шаардлага өндөр болохоор хоцрох ч арга байхгүй. Тэгж л байсан. Очсон хойно ажлын нөхцөл хэцүү ш дээ. Хоёр хүүхэд чирээд очдог. Харин манай ажилчдын цэцэрлэг ясли гэж байсан. Тусгай өрөө гаргаад ажилчдынхаа хүүхдийг авдаг.

Баасанхүү -

Эмнэлэг дээрээ юү?

Сүхбаатар -

Тийм эмнэлэг дээрээ тэгээд очоод хоёр хүүхдээ нэгийн цэцэрлэгт, нэгийн яслид өгчихөөд ажлаа хийдэг. Ажлын нөхцөл манайхан хүнд ш дээ. Дандаа сэтгэцийн өөрчлөлттэй хүмүүстэй харьцдаг болохоор чинь хүн хүнтэй тохируулж харьцана. Гайгуу хүнтэй гайгуу, гайтай хүнтэй ширүүхэн харьцана. Дарамт ихтэй хэцүү. Оргож босгоно. Өвлийн цаг ч бай зуны цаг ч бай цонхоор оргоод явчихдаг.

Баасанхүү -

Өө за бас

Сүхбаатар -

Өвлийн цагт хөлдөөд үхчих бий гээд айхтар зуны цагт гол усанд ороод үхчих бий гээд айхтар аюул байдаг. Туулын хөвөөнд байхад бүр хэцүү байсан. Голын хөвөөнд юм чинь за тэгээд өвчтөнгөө алдахгүйн тулд цурам гэхгүй шүү дээ. Нүдний хор гаргана гэж байхгүй. Хэцүү шүү дээ хүний зай чөлөө сиймхийг ерөөсөө алдахгүй. Оргоно гэсэн хүн бол би бол 30 хэдэн жил ажиллахдаа нэг л удаа өвчтөн алдаж үзсэн юм байна. Бусад над дээр бол тийм юм байгаагүй. Бусад ээлж бол тийм өвчтөн алдчихлаа. Хоёр хонолоо гурав хонолоо гээд тэгж ярьдаг л байсан юм. Хөөрхий надад галзуу нар муу байгаагүй ээ. Би 31 жил хэдэн сар ажиллаад тэтгэвэрт гарсан би нэг л удаа өвчтөн алдаж байсан. Сэтгэцийн өвчтөн гэдэг чинь амар харьцдаг улс биш. Хэцүү хүн болгонд тааруулж харьцана гэдэг чинь амар юм биш зарим нь уйлна дуулна. Цохидог нүддэг янз бүрийн хүмүүс байдаг. Хэцүү манайхан хүнд нөхцөл гээд 6 цагаар ажилладаг. 3 цагт тардаг тийм байсан юм. Хөөрхий минь 30 хэдэн жил ажилласан надад муу юм болж байгаагүй ээ. Гайгуу сайн ажиллаад шагнал магнал авдаг л байсан. Зөндөө бишгүй л авч байсан. Тэнд ажиллаад тэтгэвэртээ гараад 1991 онд гарсан билүү? 1992 онд билүү гарсан. Сэтгэцийн өвчтөнтэй ажиллана гэдэг амар биш хэцүү байсан. Автобус унаа байхгүй явган явж ажил хийдэг. Сүүлд нь жилийн дараа билүү ажилчдын унаа гээд жижиг паз автобус явуулдаг болсон л доо. Заримдаа нөгөөдөх чинь ажилчдыг нэг газар цуглуулаад тэндээс авдаг заримдаа хоцорчихно. Ганц нэг минут хоцроход яваад өгсөн байдаг байсан. Хэцүү ш дээ тэгээд л нөгөө автобусандаа суугаад явган явна. Сүүлдээ бүр хоцрохгүйн төлөө их тэмцдэг. Эртхэн очоод хүлээж байгаад түүндээ суудаг. Ядахдаа амар хоёрын хоёр хүүхэдтэй хүнд чинь суугаад явчихвал явган явахгүй амар түүнд суухын мөрөөсөл их болдог байсан. Ажилчдын автобусандаа суугаад явдаг байсан. Сүүлдээ хэдэн оноос ч билээ дээ автобус явдаг боллоо. Шугамын автобус бүр ч амар болсон. Шугамын автобустай болохоор явган явна барина гэхгүй. Тэр үед бид нар хүүхэд гаргаад 45 хоноод ажилд орж байсан. Хууль ёсны амралт аваагүй байсан хүн бол дээр нь нэг 30 хоног амраад ерөнхийдөө 2 сар болоод ажилдаа орж байсан. Хүүхэд харин 6 сартай, 2 сартай 3 сартай хүүхэд авдаг яслитай байсан юм.

Баасанхүү -

Өө за

Сүхбаатар -

Яслид өгчихөөд ажлаа хийнэ. Өгч чадахгүй бол тэр нь бас ховор хүүхэд мүүхэд нь дүүрсэн гээд. Яслид өгсөн хүүхэд бас хэцүү нялх хүүхэд учраас өвчин мөвчин тусна. Тэгээд ясли цэцэрлэгт өгч чадахгүйн хүүхдээ тэврээд л ажлаа хийдэг. Түрүүчийн хүүхдүүд том болоод 7,8 нас хүрээд ирэхээрээ өөрөө өөрсдийгөө хараад дүүгээ хараад өдөр цайны цагаар ирээд нэг хөхүүлчихээд ирж очоод байхын хооронд хараад байдаг байсан. Тэгж л ажил хийдэг байсан. Гэрт нь хүүхдийн хараад өгөх ээж аавгүй хүмүүс хэцүү байсан. 45 хоноод ажилдаа ороод гэртээ орхиод өдрийн нэг цаг өгнө. Хөхүүлэх цаг гүйж очиж хөхүүлчихээд буцаж ажилдаа очоод орой ажлаа тараад очдог тийм байсан. Манайхны хүүхдүүд том болоод 8,9 нас хүрээд ирэхээрээ дүү нараа сайн л хардаг байсан. Би ажлаа хийгээд л хүүхдүүд дүү нараа хараад л болгоод ажлаа хийгээд байдаг байсан.

Баасанхүү -

Та хэдэн хүүхэдтэй билээ?

Сүхбаатар -

Би чинь одоо 5 хүүхэдтэй уг нь бол 8 төрсөн. Одоо 5 хүүхэдтэй. Хүүхэд жаахан байхад ажил хийхэд хэцүү л байдаг юм. Ажил дээр хүүхдүүдээ санаа зовоод аргагүйн эрхэнд ажлаа хийнэ. Хэнийгээ хүүхэд хараад өг гэж гуйх вэ дээ. Хүүхдээрээ хүүхдээ харуулчихаад ажлаа хийнэ. \инээв\

Баасанхүү -

Эхний хүүхдүүд хэцүү байж дээ тиймээ?

Сүхбаатар -

Аа тийм эхний хүүхдүүд хэцүү хэцүү дөнгөж 45 хоногтой яслид өгнө л дөө байсхийгээд л нүд нь өвдөөд акт авна. Байсхийгээд л ханиад хүрнэ акт авна. Хэцүү л байдаг байсан. Хүүхэд харсан акт гээд мөнгийн бодоод өгчихдөг. Түүнийг нь хувилуулаад бодуулаад авчихдаг тийм л байсан юм. Одоо бол хүүхдийн актын мөнгө өгдөг тийм юм байхгүй болчихсон юм шиг байна лээ ш дээ. Тэр үед тийм юм байсан ш дээ. Хүүхэд жаахан байхад өвчин их тусна. Ясли цэцэрлэгийн хүүхдүүд дан ялангуяа их тусдаг байсан. Байсхийгээд л өвддөг байсхийгээд л өвддөг байсан. Байсхийгээд л акт авдаг акт аваад ажлаа хийгээд акт аваад ажлаа хийгээд явдаг байлаа. Акт аваад ажлаа хийгээд яваад болоод л байдаг байсан. Тэгж л ажил хийдэг байсан даа. Яахав хүүхэд томроод ирэхээрээ өөрөө өөрсдийгөө хараад хоолтой бол хоолтой хоолгүй бол хоолгүй талхаа идээд л хүүхдүүдтэй тоглоод л зуны цагт хүүхдүүдэд хэцүү одоо бодоход яаж ажил хийдэг байсан юм бэ гэмээр байдаг ш дээ.

Баасанхүү -

Танай нөхөр юу хийдэг байсан бэ?

Сүхбаатар -

Жолооч тээврийн баазад жолооч хийдэг байсан. Гэртээ байхаасаа байхгүй нь их байсан. Зарим сард бүр байхгүй. Зарим сард ганц нэг байна. Зуны цагт будаа мудааны цагаар бол 2,3 сар гэртээ ирэхгүй шүү дээ. Ард нь хэдэн хүүхдүүдтэйгээ ажлаа хийгээд болоод л байдаг байсан. Болгож л байсан . Гэртээ байлаа гээд хүүхдээ харах биш дээ. Тээврийн жолооч хүмүүс чинь ачаа бараа машин тэргээ янзлаад шөнийн бор хоногт л ирж гэртээ хонодог байсан. Өглөө босоод л тохирсон тохирсон ажилдаа яваад өгнө. Их л хэцүү нөхцөлд ажил хийж хэдэн хүүхдээ өсгөж байсан даа бид хэд бол. Харах ээж аавтай улс бол ээж ааваар харуулаад харуулах хүнгүй бид хэд чинь яахав дээ. Хүүхэд жаахан ажил хийхгүй бол мөнгө олдохгүй.

Баасанхүү -

Нээрээ цалин хэр байсан бэ?

Сүхбаатар -

Цалин бол одоогийн мөнгөтэй харьцуулах юм бол аягүй жаахан авдаг байсан. Их цалин авлаа гэхэд л 300 төгрөг ээлж мээлжинд гарах юм бол 300 гаруйтай ер нь гарахгүй дээ. 300- гаас дээш цалинтай улс ер нь ховор байсан байх. 300 төгрөг их л мөнгө байсан даа. Бид нар болдог л байсан юм. 15 хоноод 150 төгрөг авдаг15 хоноод 150 төгрөг авдаг сардаа 2 удаа мөнгө ханштай юм хямдхан байсан болохоор 1 кг мах 7 төгрөг 50 мөнгөөр авч идэж байсан гээд бодохоор зэрэг, талх 1төгрөг 20 мөнгөөр авч байсан гэхээр зэрэг цалин цалиндаа тохирч л байсан байгаа юм. Ямар ч байсан болдог л байсан. Махаа аваад талхаа аваад болдог байсан. Боорцог боовоо идээд цалин бол хүрч л байсан. Одоо бол хэдэн зуун төгрөгний цалин аваад хүрэхгүй л байна ш дээ. 500, 600 мянган төгрөгний цалинтай улс байх л юм хүрэхгүй байна гээд яриад байна ш дээ. Гавшгайчийг 5 жил болоод нэг шалгаруулдаг байсан ш дээ. 5 жилд бүх хийсэн ажлынхаа тайланг гаргаж өгч байж л тэр дундаас хэн гавшгайч болох хэн гавшгайч болохгүйг тодорхойлж нормын ажил хийдэг хүмүүс нормоо хэр давуулан биелүүлсэн байна түүгээрээ л нормын биш өдөр тутмын ажилтай хүмүүс 5 жилийн эцсээр хийсэн ажлынхаа тайланг гаргаж өгч шалгуулдаг байсан юм. Хэдэн хүнд эм өгсөн хэдэн хүнд тариа хийсэн хэдэн хүнийг эмчилсэн гэдэг ч юмуу тэгээд манайх чинь сэтгэцийн өвчтэй хүнтэй харьцдаг болохоор хүмүүсийн хумс авсан хүртэл бүртгэгддэг байсан юм.

Баасанхүү -

Пөөх тийм нарийн өвчтөнгийнхөө хумсын авдаг байсан юм уу? ажлынхаа талаар ярих уу?

Сүхбаатар -

Манайх сэтгэцийн өвчтэй хүмүүстэй ажилладаг учраас усанд оруулна. 7 хоногт нэг удаа усанд оруулна.

Баасанхүү -

Хүмүүсээ эрэгтэй эмэгтэйгүй оруулах уу?

Сүхбаатар -

Тэгнэ. Эрэгтэй эмэгтэйгүй гэхдээ эрэгтэй тасаг эмэгтэй тасаг гээд тусдаа л даа. Эмэгтэй тасаг их хэцүү л дээ 7 хоногт нэг удаа усанд оруулаад хумс үсийн авч өгнө. Өөрөө авчихдаг ч байна. Авч чадахгүй ч байна. Гар хөлөө огтлоно. Өвчтөн гар хөлөө огтолбол ажилгүй болно шүү дээ.

Баасанхүү -

Бас

Сүхбаатар -

Хумсаа авч байна гээд лав аваад хаячихвал тэр нь идээлж бариад өвчин болбол бид нарын ажлын алдаа гэж үзнэ шүү дээ. Өвчтөнг асарч хамгаалж чадаагүй хумс хуруугийн авч өгөөгүй. Ажлаа хийж чадаагүй гээд балл хасагдана шүү дээ. Тэр сувилагч авсан энэ асрагч авсан гээд сэтгэцийн өвчтэй мөртлөө бид нарыгаа сайн мэднэ. Тэр авсан энэ авсан гээд чиний хумсыг хэн аваад ингэж өвтгөсөн бэ гээд асуухад тэр сувилагч авсан энэ асраг авсан гээд хэлээд өгнө. Их өвтгөсөн гээд л тэгэхээр чинь зэрэг нэр цохигдоод гараад ирж байгаа юм чинь балл дүнгээсээ хасуулаад тийм юм болдог юм. Үсийн авна. Тэр үед чинь галзуу сэтгэцийн өвчтэй хүмүүсийн үс нь бөөстөнө. Түүнийг чинь түүж өгнө.

Баасанхүү -

Та нар уу?

Сүхбаатар -

Тэгнэ. Бид нар л хийнэ шүү дээ. Өөр хэн хийх юм. Ар гэрээс нь ирээд түүнийг янзлаад өгөх хүн байхгүй. Ар гэрээсээ эргэлттэй хүн ч байна. Эргэлтгүй хүн ч байна. Эргэлттэй нь цөөхөн дөө. Ер сэтгэцийн өвчтэй хүмүүсийг авч ирээд орхичихдог ш дээ. Ар гэрээс нь эргэж ирэх хүмүүс цөөхөн. Сайн болж сардаа нэг ирнэ. Зарим нь ирэхгүй. Бид нар арчилж цэвэрлэж сайн муугаас нь салгаж өгөхгүй бол өөр салгах хүн байхгүй ш дээ. Тийм л байхгүй юу даа. Дандаа хүний гар харсан хүмүүс байнгын цоожтой гаргана барина гэсэн юм байхгүй. Оргоод явчихдаг учраас айгаад гаргахгүй.

Баасанхүү -

Аа бас өрөөн цоожтой

Сүхбаатар -

Цоожтой байнгын хараа хяналттай. Тэнд тийм хүн бий. Бүр бүгдийн мэддэг болчихсон. Хөнгөн өрөө гэж байна. Хүнд өрөө гэж байна. Дотроо бас за тэр өрөөнд тийм хүн бий оргоод явчих бий дээ. Тэгж амиа хорлох бий. Тэгж юмаар биеэ хатгах бий. Хүнтэй зодолдох бий гэсэн юм зөндөө.

Баасанхүү -

Хоорондоо

Сүхбаатар -

Тийм. Хоорондоо тэр болгоныг чинь байнгын хараа хяналттай эм тариагийн сайн өгдөг хийдэг тийм л байхгүй бол болохгүй. Нэг өвчтөн алдах юм бол олдохгүй энээ тэрээ муу юм болсон байвал шоронд явна ш дээ. Хийсэн ажлаа гүйцэтгэж чадаагүй гээд. Тэгээд тийм улсууд чинь муу юм боллоо гэхэд ар гэр гээд гараад ирдэг байхгүй юу. Тэнд байгаад байхад эргэлт мэргэлт ирэхгүй байгаад байсан хэрнээ муу юм боллоо гэхэд цаанаасаа ах дүү гарч ирдэг байхгүй юу. Миний дүү байсан ч гэдэг юмуу миний ах байсан гэдэг ч юмуу гомдолтой гомдол нэхнэ. Та нар өвчтнөө харахгүй хянахгүй байж байгаад ийм болгосон гээд байдаг тэгэхээр чинь аль болохоор сонор сэрэмжтэй байж эм тариа эмчилгээг нь цаг тухайд нь хийж л байхгүй бол байнга л ер нь тэр өвчтөнтэй харьцаж л байхгүй бол болдоггүй юм. Түүндээ ч хүнд нөхцөл гээд 6 цаг ажиллана.

Баасанхүү -

Ээлжтэй юу?

Сүхбаатар -

Ээлжтэй ээлжийн хүмүүс бол 8,16 хийгээд явчихна. Өдрийн улсууд бол 6 цаг хийнэ. Тэгж ажилладаг байсан. Тэгж ажилласаар байгаад 31 жил ажиллахад надад өвчтнөөс янз бүрийн гомдол санал тэр л болохгүй энэ л болохгүй гэсэн санал гарч байгаагүй. Манайхны өвчтнүүд хоорондоо бас их зодолддог. Да ялангуяа эрэгтэй тасгийн өвчтнүүд бас их хэцүү хүч хүрэхгүй. Эм тариаг нь сайн хийж байхгүй бол нэг өвчтөн уур нь хүрээд зодолдох юм бол гэхдээ нэг ээлжинд нэгээс хоёр эрэгтэй асрагч байдаг л даа. Эмэгтэй улс тэр эрэгтэй хүмүүсийг барьж авч хүч хүрдэггүй. Тэгж байгаад гар хөлөө гэмтээх юм байдаг л юм. Хоорондоо зодолдож байгаад гар хөлийн хавтгасан нүүр гар нь хүмүүс хоорондоо зодолдохоор яадаг билээ түүн шиг болгосон юм байдаг л юм. Хоорондоо зодолдоно. Эрэгтэй асрагч цөөхөн ээлж барьж авах гэж байгаад зодуулчихсан тохиолдол байдаг л юм. Бид нар л хүлээнэ шүү дээ. Өвчтөнгөө хооронд нь зодолдуулж байгаад тэгсэн байна. Зүгээр зүгээр гэхгүй. Тэр өдрийн ээлж муу ажилласан байна. Тэгж л хариуцлага тооцно. Түүнээс биш өвчтөн хоорондоо зодолдоод тэгсэн юм байна. Ажилчдад хамаагүй гэх юм байхгүй. Эм тариаг нь дутуу өгсөн байна ч гэдэг юм уу. Уур уцаарын хүргэсэн байна гэдэг ч юмуу бурууг нь бид нарт л тохно. Тэр өдрийн асрагч хэн байсан. Яагаад өвчтөнд шарх сорви гаргасан байна гэдэг ч юмуу тэгээд сар бүрийн дүн балл уралдааныг биччихсэн байдаг. Сарын эцэст дүгнэлт гаргадаг. Энэ түдэн баллтай тэр түдэн баллтай гээд тэгж уралдаанд түрүүлсэн. Тэгж хоцорсон гээд шувт бичээстэй байж байдаг. Хасуулахгүйн тулд аминдаа их хичээдэг байсан. Нэг ээлжийнхээ баллаас хасуулсан байвал хэцүү ш дээ. Дараа жилийн 5 жилийн гавшгайчид бүгд ороод явчихдаг болохоор аль болох ээлжиндээ муу юм гаргахгүй байхын төлөө л ажилладаг байсан.

Баасанхүү -

Тэр сэтгэцийн хурц өвчтэй хүмүүст албаар унтуулах тариа хийж унтуулах уу?

Сүхбаатар -

Хурц үед бол хийнэ шүү дээ. Зохих эм тариаг нь хийгээд эмч бичээд өгнө хэдэн граммаар хаана хийхийг нь бичээд өгдөг. Булчинд хийх юм уу бөгсөн хийх үү гэдгийн эмч бичээд өгчихдөг. Тэр заалтын дагуу бид нар өвчтөнг тарина. Сайхан тайвшруулах тариа хийчихэд өвчтөн хэд унтаад сэрэхдээ сайхан тайвшраад босоод ирнэ.

Баасанхүү -

Тэгээд жаахан хэвийн болох уу?

Сүхбаатар -

Тэгээд жаахан хэвийн болоод явчихдаг.

Баасанхүү -

Ер эмчлүүлээд эдгээд гардаг хүн их байх уу? Ямар байх вэ?

Сүхбаатар -

Эдгээд гардаг тохиолдол байна байна. Хурц хэлбэрээр ирсэн зарим хүмүүс сар эмчлүүлээд 45 хоног эмчлүүлээд эдгэрээд гарна л даа. Шизофрин өвчтэй хүмүүс байдаг ш дээ. Хавар намрын цагт өвчин сэдрээд гараад ирдэг тэр үедээ ирээд эмнэлэгт хэвтээд эмчлүүлнэ. Тийм өвчтөнг өшөө хаана ч авахгүй зөвхөн шар хадны эмнэлэг л авна. Тэгээд 2,3 сар болдог ч юмуу 45 хоног ч болох юмуу эмчилгээний үр дүнгээс болно. Сайхан хэвийн болоод гараад явна. Тийм улсууд бол байна. Байнга байдаг. Эргэлт тойролт байхгүй тийм хүмүүсийн тусгай тасаг байдаг ш дээ. Одоо энэ Мааньтад байдаг байсан. Нүүгээд ирсэн гэлүү яалаа. Тийм тасаг байна. Хэвтээд олон жил болсон. Гэр орноос нь эргэлт ирдэггүй. Нас мас нь хөгширсөн тийм хүмүүсийн тусгай тасаг байдаг ш дээ. Тэнд аваачаад хэвтүүлчихдэг. Улс хооллоод байж байдаг. Одоо бол нөхөн сэргээх эмчилгээ мэмчилгээ гээд хөгжсөн байна л даа. Нөхөн сэргээх эмчилгээ хийгээд тусад нь гэр орон барьж өгөөд тусад нь гаргаад тийм юм бас хийдэг болчихсон байна лээ. Тэгэхээр зэрэг олон жил хэвтсэн өвчтөн дуртай л байгаа юм чинь гэр орноо арчлаад л

Баасанхүү -

Өө за тэрүүхэндээ

Сүхбаатар -

Хоол ундаа өөрсдөө хийж идээд тиймэрхүү л байдалтай байсан. Цэнхэр мандалын тасаг гээд байсан. Одоо архаг өвчтөн хэвтдэг. Олон жил хэвтээд насны хөгшрөл болчихсон. Тийм улс байдаг ш дээ. Дээр үед асрамжийн газар луу их явуулдаг байсан. Мааньт билүү тэрлүү бас явуулдаг байсан. Одоо Шар хаданд ирээд нийлчихсэн гэсэн байхаа. Өвчтөнгөөсөө бас тусгаарлахгүй бол болохгүй хурц өвчтөнтэй адилхан биш удаан байсаар байгаад өвчин нь архагшаад өөр зуурынхаа юмыг хийгээд байдаг тийм өвчтөн зөндөө байдаг юм. Гэрээс нь эргэлт байхгүй гаргах гэсэн ч явуулах газар байхгүй. Тийм улс зөндөө байдаг юм. Ямар гаргаад гудамжинд орхилтой биш гаргаад тавилаа гэхэд буцаад л Шар хадандаа ирнэ шүү дээ.

Баасанхүү -

Хэрэг тарих ч юм уу?

Сүхбаатар -

Хэрэг тарихаа мэдэхгүй дээ. Өвчин нь хөдлөөд айл амьтнаар ч явдаг юмуу гадуур хонодог ч юмуу тэгээд цагдаа нар бариад Шар хаданд данстай хүн байна гээд л авч ирээд өгчихнө. Авах газар байхгүй тэднийг гаргаад ч яах юм билээ. Тэгээд бүр тусгай тасаг нээчихсэн.

Баасанхүү -

Тиймэрхүү хүмүүс хэр олон бэ? Танд ер нь ямархуу санагддаг байсан бэ? Их байгаа юм шиг санагддаг байсан ууе

Сүхбаатар -

Олон ш дээ. Сүүлийн үед бүр их олширч байгаа юм шиг байгаа юм. Дээр үед намайг тэтгэвэрт гарахаас өмнө нэг тасагт эрэгтэй тасаг эмэгтэй тасаг гээд байдаг. Эрэгтэй тасаг 2 эмэгтэй тасаг 2 байсан. Дөрвөн тасаг түүн дээр тусгай тасаг нэмэгдээд 6 тасаг байсан. Тэгэхэд нэг тасагт 60,70 хүн хэвтдэг байсан. Тэгээд 4 тасаг гээд эрэгтэй эмэгтэй гээд бодохоор чинь хэдэн хүн байх уу? Ер сэтгэцийн өвчтэй хүмүүс олон байдаг ш дээ.

Баасанхүү -

Тэгээд тэр хүмүүс сэлгэгдээд нэг нь гарч байхад нэг ирээд тиймэрхүү байх уу?

Сүхбаатар -

Байнга сэлгэгдэж байдаг. Жирийн эмнэлэгтэй адилхан хэд хоноод гарна гэсэн юм байхгүй ш дээ. Одоо бол энгийн эмнэлэг 10 хоног эмчилгээ хийлгээд гаргаж байна ш дээ. Манай юунд бол тийм юм байхгүй нэг хэвтсэн бол хэдэн жил ч хэвтэж болно. 3 сар хэвтэж болно. 1сар хэвтэж болно. Насаараа хэвтэж байгаа ч хүмүүс бий. Доод тал нь 45 хоног,3 сар тэгээд л түүнээс дээш өвчний явц удаан байдаг.

Баасанхүү -

Коммунист субботникийн тухай?

Сүхбаатар -

Дээр үед субботник гэж их хийдэг байсан би нар чинь 7 хоног бүрийн хагас сайн өдөр болгон субботник хийдэг. Ажлаа тараад эмнэлэгийн ойр орчмыг тохижуулна. Газар шорооны ажил их хийнэ. Тасгаараа субботник хийхгүй хагас сайн өдөр гэж бараг л байхгүй. Коммунист субботник гэж 4-р сарын 1 нд Ленин багшийн төрсөн өдрөөр бид нараар аймаар их субботник хийлгэдэг байсан ш дээ. Энд тэндхийн хог новш цэвэрлүүлээд зуны цагт далан барина гээд л чулуу мулуу үүрээд л дан уулын чулуу авч ирээд овоолоод л энэ 3 –р хорооллын чулуун далангуудыг голцуу эмнэлэгийн байгууллагын ажилчид барьсан далан байгаа юм.

Баасанхүү -

Өө за за субботникоор уу?

Сүхбаатар -

Шороонд хийж шигтгэж өгөөд зарим газар нь цемент мементээр усны далан хийж байгаа юм чинь ууланд гарч чулуу бэлддэг байсан юм.

Баасанхүү -

Хагас сайн өдөр

Сүхбаатар -

Хагас сайн өдөр коммунист субботникоор бэлдээд тавьчихсан чулууг том жижгээр нь үүрч ирнэ. Чулуу цуглуулна. Коммунист субботникт очихгүй бол цалин хасуулна. Нэг өдрийн цалингаа хасуулна. Хийхгүй бол болохгүй хийдэг л байсан. Субботник бол ёстой их хийдэг. Хот тохижуулах ажил хавар болохоор ч зэрэг зүлэгжүүлнэ гээд л газар луу ус асгаад элс хар шороо цацаад, дээр нь үрнүүд цацаад тэгж зүлэгжүүлж байсан юм. Хаврын үр түүж ир гээд хүүхдүүдэд зуны даалгавар өгдөг байсан юм. Тэгээд зөндөө газар үрээ цацаад дээр нь хар шороо элсээ цацдаг байсан юм. Хотын садуудыг их зүлэгжүүлдэг тэрний хүчинд садууд их гоё байсан. Одоо эвдээд олигтой сад гэж байхгүй болж субботник их хийдэг байсан. Шөнийн ээлжинд гараад өглөө буучихаад үргэлжлүүлээд субботник хийдэг байсан. Өглөө ажлаасаа буугаад тэр субботник хийдэг байсан. Ажлаас буусан субботник хийхгүй гэхгүй. Субботник хийгээд тараад гэртээ харина. Тийм л байсан.

Баасанхүү -

Тэр субботникт ажлын хөлс гэж өгөх үү?

Сүхбаатар -

Өгөхгүй. Юу боллоо гэж өгөх вэ дээ. Хийх ёстой ажил бас лекц дугуйланд явна. Хагас сайн өдрийн өглөө 7 цагт сонсголтой. Түүнээс хожигдвол цалинтай ярина. Тэгээд 4-р өдөр лекцтэй тогтмол 7 хоног бүрийн 4 дахь өдөр, 7 хоног бүрийн хагас сайн өдөр бас дээр 7 хоногт үйлдвэрчний дугуйлан, намын дугуйлан эмнэлгийн дугуйлан дугуйлангууд их байдаг. Суухгүй бол болохгүй. Цалин хасна. Тэгээд том том хурал намын 15-р их хурал үйлдвэрчний эвлэлийн хурал гээд зөндөө олон хурал болно. Дээр үед 5-ын дэвтэр гээд байдаг байсан юм. 100 хуудастай нэг нэг тийм дэвтэртэй. Сонингийн товчлол болгон 5-ын дэвтэрт тэмдэглээстэй. Үйлдвэрчний эвлэлийн том том хурлын тэмдэглэл бас тэмдэглээстэй. Намын хурал гэхэд намын түддүгээр хурал үддүгээр хурал гээд бүгд тэмдэглээстэй товчлолтой дандаа энэ 5 –ын дэвтэр дээр тэмдэглээстэй хичнээн дэвтэр ч хэрэглэж байсан юм мэдэхгүй. Ажил дээрээ ажлын тооцооны дэвтэр гээд бас том дэвтэртэй. Өчнөөн олон дэвтэр дээр өчнөөн олон тэмдэглэл хийдэг байсан. Улаан цэнхэр харандаагаар зураад л сонин дээрээс товчлол хийнэ гэдэг чинь тийм амар юм биш бүх л бүтэн тэр том хурлын товчлол хийнэ гэдэг чинь хэцүү ш дээ. Тэгээд олон хүүхэдтэй бид нар чинь гэртээ ирээд товчлол хийнэ гэж байхгүй. Хүүхдүүд нь уйлаад ажил дээрээ ажилтай өдрөө ганц хоёр цагийн зай харж байгаад түүнийг бичнэ үүнийг бичнэ гээд харандаагаар тэмдэглэж байгаад л \инээв\ Тэгээд нөгөөхөө 5-ын дэвтэр дээрээ хуулж бичээд үйлдвэрчний дугуйланд даалгавар өгнө. Хэддүгээр хурлын тийм товчлол хийж ир гээд намын дугуйлан ч гэсэн ялгаагүй. Эвлэлийн дугуйлан ч ялгаагүй. Эвлэлийн тийм хурал болсон тийм сонин дээр гарсан байгаа түүнийг товчлож ир гээд сонингийн аваад өгчихгүй заавал товчлол хийлгэж байх ёстой байсан юм байлгүй дээ. Тэгээд түүнийг сайхан товчлож бичнэ шүү дээ. Бичээд байна. Бичээд байна. Өчнөөн юм болно. 5-ыг дэвтэр чинь дороо л дуусчихаж байгаа юм чинь тийм байсан юм. Одоо бол тийм юм байхгүй \инээв\

Баасанхүү -

Тэгээд нэг хүн тэр 3 нь дугуйланд заавал явах ёстой юмуу? Эсвэл сонгож явах уу?

Сүхбаатар -

Юу юугаараа явна. Эвлэлийн гишүүн бол эвлэлийн гишүүний дугуйланд, үйлдвэрчний гишүүн хүн үйлдвэрчний дугуйланд явна. Намын гишүүн хүмүүс намынхаа дугуйланд явна.

Баасанхүү -

Та намын гишүүн байсан уу?

Сүхбаатар -

Би намын гишүүн байгаагүй. Үйлдвэрчний эвлэлийн гишүүн байсан.

Баасанхүү -

Аа за түүндээ л

Сүхбаатар -

Түүндээ л явна.

Баасанхүү -

Сонсгол нөгөөх нь юу билээ. Лекц сонсгол гэдэг нь ямар учиртай юм бэ?

Сүхбаатар -

Сонсгол өглөө 7:30аас 8 хүртэл 30 минут тэр чинь одоо гадаад дотоодод болж байгаа бүхий л байдлыг ярина. Гадаадад тийм юм болж байна. Дотоодод тийм юм болж байна.

Баасанхүү -

Аа за мэдээлэл юм байна тиймээ?

Сүхбаатар -

Мэдээлэл гэх юмуу даа. Албан байгууллагуудад юу болж байна тэр талаар бас хагас дутуу ярина. Голдуу улс оронд болж байгаа. Гадаадад болж байгаа үйл явдал ярина даа.

Баасанхүү -

За хэн ярих уу?

Сүхбаатар -

Байгууллагын дарга л ярина шүү дээ. Өөр гадна дотноос хүн ирэхгүй. Лекц нь дээр гадна дотноос хүн уриад хийлгэдэг л байсан юм.

Баасанхүү -

Лекц нь бас л нөгөө коммунизм социализм тухай

Сүхбаатар -

Яахав дээ. Коммунизмын талаар юм ярина. Тэгж ажил ийм алдаа гаргаж болохгүй гэнэ. Тэмдэглэл товчлол их хийнэ. Ажлынхаа талаар ч ярина. Гадаад дотоод байдлын тухай ч ярина. Тийм л юм ярина.

Баасанхүү -

Хүмүүс бас түүндээ идэвхтэй байсан юм шиг тиймээ?

Сүхбаатар -

Идэвхтэй идэвхтэй идэвхтэй байхаас ч өөр арга байхгүй. Яг л нөгөө авдаг хэдэн төгрөгтэй нь тооцож байгаа юм чинь таслах юм бол цалин хасна. Лекц таслах юм бол цалин хасна. Дүгнэлт мүгнэлт 5 жилийн гавшгайч ажлын баллаас хасуулах тийм юмнаас болоод хэн ч гэсэн ажил хийж байгаа хүн алдаа гаргахыг бодохгүй шүү дээ. Хүнд бас нэг ажил гардаг даа. Чөлөө авчихаар лекцэнд суумааргүй юм гарах юм бол заавал байгууллагын даргаас чөлөө авна. Өөрийнхөө тасгийн эмчээс гарын үсэг авна. Тэгвэл л нэг цалин малинтай ярихгүй. Ямар ч хэл амгүй таслах юм бол цалин хасна гэнэ. Тасгийн чинь баллаас хасна л гэнэ. Хүн тэр бүгдийн хараад ажлаа таслаад байхыг бодохгүй шүү дээ. Тэгж л ажилладаг байсан айхтар байсан шүү дээ. Одоо энэ төсвийн байгууллагуудад тийм юм байна уу үгүй юу мэдэхгүй. Хааяа нэг хийдэг л юм шиг байна лээ. Урьдынхтай адилхан 7 хоногт нэг удаа гэдгүй юм шиг байгаа юм. Цуглуулж байгаад сард нэг удаа хийдэг юм шиг байгаа юм. Төсвийн байгууллагууд л хийдэг. Байх хувийн байгууллагууд хийдэггүй юм шиг байна лээ. Шаардлага өндөртөй ажилладаг байсан даа. Бид нар чинь

Баасанхүү -

Та чинь 8 хүүхэд төрүүлсэн. Тэр бүхэндээ хүүхдээ орхиод ажил хийдэг байсан уу?

Сүхбаатар -

Тэгэхгүй бол яах юм. Ээлж мээлжийн амралт аваагүй он дамжаад байсан бол сарын ээлжийн амралт 30 хоног нэмж амарна. 45 хоног дээрээ нэмээд амарна. Ээлжийн амралт авчихсан байсан бол 45 хоноод ажилдаа орно. Ямар ч арга байхгүй. Өшөө авах чөлөө байхгүй.

Баасанхүү -

Хойно үлдэж байгаа хүүхдүүдийн нийгмийн асуудлыг ярихгүй ажлаа л хий гэх үү?

Сүхбаатар -

Хувь хүн өөрөө л зохицуулах л ёстой юм чинь албан байгууллагаас харж үзээд байх юм байхгүй ш дээ. Юу ч харж үзэх юм билээ дээ. Чи хэдэн хүүхдээ орхиод ирсэн харь харь гэж хэлэхгүй шүү дээ. Хий л ажил хийж байгаа хүмүүс ар гэртээ хүүхдүүддээ санаа зовоод өвөл бол хөлдчих бий. Халчих бий гээд янз бүрийн юманд санаа зовно шүү дээ. Тэгээд хүрээд ирэхэд байцгааж л байдаг байсан. Жил амардаг 81 оны орчим эхэлсэн байх даа

Баасанхүү -

Аа энэ жил гаруй амардаг уу?

Сүхбаатар -

Цалинтай цалингүй чөлөөнүүд тэр үеэс л эхэлсэн. Би хамгийн бага хүүгээ гаргахад тэр чөлөөнд хамрагдаж байсан юм байна. Дахиж хүүхэд гаргаагүй юм чинь тэр 2 сар 3 сарын чөлөө байхгүй. Цалинтай нэг жилийн чөлөө олдож байсан. Тэр үеэс л эхэлж байсан юм байна. Тийм л юм байна. Түүнд нэг удаа хамрагдаж байсан юм байна. Тэрнээс хойш хүүхэд гаргаагүй. Одоо бол хүмүүс хоёр гурван жил амарч байна ш дээ. Хүүхэд гаргаад төр засаг ч их харж үздэг болсон байна. Бэлэн юм авчихаад л өчнөөн их мөнгө төгрөг өгдөг болсон байна ш дээ. Түүнийгээ авчихаад цалинтай 1 жил цалингүй 1 жил 2 жил хүүхдээ хараад

Баасанхүү -

Тэр үед таныг хамгийн бага хүүхдээ гаргахад 1 жилийн чөлөө өгөөд цалинг чинь бас өгөх үү?

Сүхбаатар -

Цалинтай чөлөө гэж байсан. Тэр хүүхдийнхээ мөнгөнд ороод явж байсан юм байгаа биз.

Баасанхүү -

Байгууллагаас авах уу?

Сүхбаатар -

Улсаас авна. 4 хүүхдээс эхлээд хүүхдийн мөнгө гэж өгдөг байсан юм өшөө нэг их өгөөд байсан юм байхгүй.

Баасанхүү -

4-ээс дээш хүүхэдтэй хүнд үү? Аа за

Сүхбаатар -

4 хүүхдээс дээш 5 хүүхэдтэй айлд 750 төгрөг өгч байсан ш дээ.

Баасанхүү -

Сард уу? Гайгуу юм байна ш дээ

Сүхбаатар -

Сар болгон авч байсан байхаа. Сайн санахгүй байна. Сар болгон авч байсан юм байна. 5 хүүхэдтэй айл 750 төгрөг 6 хүүхэдтэй айл 1200 төгрөг авч байсан юм. Тэр чинь их мөнгө ш дээ. Тэр үеийн мөнгөний ханшаар бодохоор зэрэг

Баасанхүү -

Ажил хийхгүй байсан чинь бараг цалин чинь бараг тийм байсан биз дээ?

Сүхбаатар -

Тийм сарын цалин бол тийм байсан. Дээд талын цалин 600 л байсан байх.

Баасанхүү -

Хүмүүс бас их олон хүүхэд гаргадаг байсан тиймээ? Одоог бодоход 5, 6, 7 хүүхэдтэй

Сүхбаатар -

Хүүхдээ авахуулдаг одоо чинь 2-оос илүү хүүхэдтэй хүн бараг л алга байна ш дээ. Дээр үед бид нарыг ганц аборт хийлгэх гэхээр хийлгэдэггүй байсан ш дээ. Тэр чинь бүр заалттай ямар ямар өвчинд хийх үү. Ямар ямар өвчинд хийхгүй. Бүгд заалттай. Эрүүл заалтгүй хүнд бол хийхгүй. Гуйгаад ч нэмэргүй. Ямар ч нэмэргүй. Заалттай хүндээ бол хийнэ л дээ. Зүрхний ч гэдэг юмуу хүнд өвчтэй хүмүүст хүнд өвчтэй хүмүүст гээд тусгай жагсаалт гарчихсан. Тийм өвчтэй хүн бол хийлгэнэ. Тийм өвчингүй хүн бол хийлгэхгүй. Дөнгөж хүүхэд 2 ойндоо хүрч байхад дараачийн хүүхэд гардаг. Бид нар чинь тийм л байсан юм чинь

Баасанхүү -

Жирэмслэлтээс хамгаалах ямар ч юм байхгүй?

Сүхбаатар -

Байхгүй. Ерөөсөө жирэмслэлтээс хамгаалах юм байхгүй.

Баасанхүү -

Бас хориглочихсон байсан уу тиймээ?

Сүхбаатар -

Хориглосон байсан юмуу бид нар ч тийм юм олоод хэрэглэж чаддаггүй байсан юмуу хэн мэдэх вэ дээ. Эм мэм ууж идэх юм ерөөсөө байгаагүй. Хүүхэд гарч л байдаг. Гаргаж л байдаг. Олдож л байдаг. Гаргаж л байдаг. Бид нар чинь

Баасанхүү -

Тэгээд хажуугаар нь ажиллаж л байдаг.

Сүхбаатар -

Тийм хажуугаар нь ажлаа хийж л байдаг. Тэгээд болоод л байдаг байсан. Хүүхэд томроод түрүүчийн хүүхэд 5,6 ангид хүрээд ирэхэд гайгуу ээ. Яваад ирэхэд хар цайгаа ч гэсэн чаначихсан байдаг. Гэрээ ч гэсэн цэвэрлэчихсэн байдаг. Өглөө явахдаа. За түүнийгээ тэгж хийгээрэй шал шаазан угаагаарай хүн болгонд даалгавар өгөөд явна. Чи түүнийг хий. Чи үүнийг хий гээд

Баасанхүү -

Хуваарь гаргаад

Сүхбаатар -

Хүүхэд чи харна шүү гар хөлөө хаалганд хавчуулчих бий сайн харна шүү. Газар луу унагачихваа нүүр амын шалбалчихваа. Өвөл бол гадаа гаргаж болохгүй шүү хөл гараа хөлдөөчихнө гээд л томчуудын овгордоно шүү дээ. Мод түлээгээ оруулна шүү. Нүүрсээ оруулна шүү гэдэг ч юмуу. Өвөл бол тэгнэ шүү дээ.

Баасанхүү -

За баярлалаа

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.