Budhüü


Basic information
Interviewee ID: 990084
Name: Budhüü
Parent's name: Avirmed
Ovog: Borjigon
Sex: f
Year of Birth: 1956
Ethnicity: Halh

Additional Information
Education: incomplete secondary
Notes on education: This most likely means 7 years of schooling.
Work: trader
Belief: Buddhist
Born in: Tsagaanchuluut sum, Zavhan aimag
Lives in: [None Given] sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: passed away
Father's profession: passed way (was a partisan)


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
industrialization
NGOs
family
education / cultural production
work


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Баасанхүү -

За сайн байна уу?

Будхүү -

Сайн сайн байна уу?

Баасанхүү -

Юуны өмнө бидний ажилд тус дэм болж ярилцлага өгөхийг зөвшөөрсөн танд баярлалаа. Эхлэхээсээ өмнө танаас 2 зөвшөөрөл авах ёстой. Бид таны ярилцлагыг вэб сайтандаа тавихдаа нэрийг чинь зурагтай чинь ил тод тавихыг зөвшөөрч байна уу?

Будхүү -

Зөвшөөрч байна

Баасанхүү -

2-рт таны өгсөн ярилцлага цаашдаа Кембрижийн их сургуулийн оюуны өмчид хамрагдана. Мэдээж хүмүүс эрдэм шинжилгээ судалгааны журмаар ашиглана. Ямар нэгэн байдлаар хэвлэх хэсэгчлэн авах орчуулах гэх мэтээр ашиглана. Энэ бүхэнд танаас зөвшөөрөл авахгүйгээр танд ямар нэгэн төлбөр төлөхгүйгээр таны ярилцлагыг нийтийн хүртээл болгоод ашиглуулахыг зөвшөөрч байна уу?

Будхүү -

Зөвшөөрч байна. Миний ярьсан зүйлийг нийтийн хүртээл болгох ёстой тиймээ?

Баасанхүү -

Эрдэм шинжилгээ судалгааны чиглэлээр ашиглана шүү дээ. За хоёулаа ярилцлагаа эхлэе. Та өөрийгөө танилцуулаад ажлынхаа талаар цаашаагаа хоёулаа аж үйлдвэрийн талаар ярина. Та чинь оёдлын үйлдвэрт ажиллаж байсан гэсэн тиймээ?

Будхүү -

За би 1956 оны 11-р сарын 01нд Завхан аймгийн Цагаанчулуут суманд айлын 5 дахь охин болж төрсөн. Аав маань ардын хувьсгалын партизан би партизаны охин бага насаа хөдөө өнгөрөөсөн. 1972 онд нийслэлийн 10 жилийн 17-р сургуулийг төгссөн. Ингээд 17-р сургуулийг төгсөөд 1972 оноос Хөнгөн үйлдвэрийн ТМС-ийн оёдлын ангид орж суралцаад энэ оёдолчин гэдэг мэргэжлээр 2 жил суралцаад 1974 оноос хойш одоогийн оёдлын үйлдвэрийн нэгдлийн харъяа хүүхдийн хувцасны үйлдвэрт орж ажилласан. Одоо хүртэл 1996 он хүртэл тасралтгүй хүүхдийн хувцасны үйлдвэрт 1975аас 1996 он хүртэл гэхээр 31 жил тасралтгүй хүүхдийн хувцасны үйлдвэрт оёдолчин, дараа нь дамжлага дундын чанар шалгагчаар, оёдлын үйлдвэрт мастераар чанар шалгагчаар 31 жил тасралтгүй ажиллалаа.

Баасанхүү -

Таныг оёдлын үйлдвэрт ажилд ороход Монголд аж үйлдвэр эхэлчихсэн байсан байх тиймээ?

Будхүү -

Эхэлчихсан байсан. Ид үйлдвэржилтийн эрэн үед үйлдвэрийн оёдлын ангийг сонгон орж байсан. Тэр үед үйлдвэрүүд бүгд ажиллаж байсан. Монгол улс үйлдвэрээр их хөгжиж байсан үе. Социализмын үед орсон ш дээ. 1975 онд

Баасанхүү -

Та яг яаж үйлдвэрт орсон. Ер нь хүмүүс яаж үйлдвэрт ордог байсан бэ?

Будхүү -

Үйлдвэрийн ажилчин болгоход тэр үед социализмын үед хөнгөн үйлдвэрийн ТМС-д сургаад түүнээсээ заавал мэргэжилтэй боловсон хүчин бэлдэж гаргадаг байсан. Тэр мэргэжилтэй боловсон хүчин бэлдэж гаргасаны дагуу би хөнгөн үйлдвэрийн ТМС-ийг онц дүнтэй төгсөж байсан. Тэгээд оёдлын үйлдвэрийн нэгдэлд ирж байсан юм. Түүнээс хойш үйлдвэрт ажиллаад 5 жилийн дараа 5 жилийн гавшгайч ажлын дүгнээд 5 жилийн гавшгайч, улсын тэргүүний гавшгайч, тэргүүний залуу алтан медаль мөнгөн медалийг 1975аас 1980 онд алтан медалийн авч байсан. 1980аас 1985 онд мөнгөн медаль авч байсан. Тэгээд 5, 6, 7-р таван жилийн гавшгайч авч байсан. Аж үйлдвэрийн тэргүүний ажилчин цол авсан. Улсын тэргүүний мастер цол авсан. Ажиллах хугацаандаа

Баасанхүү -

Хүмүүс ер мундаг ажилладаг байсан шиг байгаа юм.

Будхүү -

Тэр үед яагаад гэхээр үйлдвэржилт улс орон даяар хөгжчихсөн. Социализм үеийн үйлдвэржилт байсан учраас хөдөлмөрийн сахилга бат өндөр тухайн үедээ авч байсан цалин юмны үнэ ханш өсөөгүй байсан учраас бололцооны 15 хоногт 250 аас 300 төгрөг авдаг байсан. Сард 500 гаас 600 төгрөгийн цалин авдаг. Эмч багш гээд дээд мэргэжлийн хүмүүс 600 гаас 800 төгрөгний цалин авдаг. Үйлдвэрийн ажилчид сардаа 500 гаас 600,700 авдаг тийм цалинтай. Маш их хөдөлмөрийн сахилга баттай. Их зарчимтай ажил тасалсан үед амралтын өдрийг торгуулийн мөнгөтөй нь хамт хасдаг тийм хатуу байсан.

Баасанхүү -

Амралтын өдрийн гэхээр

Будхүү -

Амралтын өдрийн хасдаг. Нэг өдрийн ажил таслахад ээлжийн амралтын 2 хоног хасна гэсэн үг. Тийм хатуу чанга зарчимтай.

Баасанхүү -

Ямар хүмүүс үйлдвэрт ажилладаг байсан бэ?

Будхүү -

Тухайн үед үйлдвэрт ажилладаг хүмүүс олон хүүхэдтэй ч юмуу. Өрх толгойлсон эмэгтэйчүүд голдуу. Яагаад гэвэл мөнгөний өндөр шаардлага тавигдсан. Ар гэрээ тэжээх тийм л хүмүүс үйлдвэрийн шаардлагыг биелүүлж өндөр цалин авах гэж ажилладаг байсан. Ер нь олон жил ажиллаж байгаа ажилчдын дүн бүртгэл гаргахад өрх толгойлсон эмэгтэйчүүд 100 ны 60%-ийг эзэлдэг. Үйлдвэрт ажиллаж байгаа хүмүүсийн 15% нь эрэгтэйчүүд байсан. Иймэрхүү боловсон хүчинтэй үйлдвэр ажилладаг байсан.

Баасанхүү -

Зөвхөн танай үйлдвэр үү?

Будхүү -

Оёдлын үйлдвэрийн нэгдлийн хүүхдийн хувцасны тасагт ажиллаж байсан. 17-р тасагт ажиллаж байсан. Тухайн үед манай тасаг 30 аас 40 хүнтэй байсан. Тэр тасгийн хүрээнд 15% нь эрэгтэйчүүд үлдсэн хувь нь эмэгтэйчүүд байлаа. Үйлдвэр чинь 500 гаас 800 ажилчинтай байсан. Нийт нэгдлийн хүрээнд 2000 ажилчинтай байсан. Оёдлын үйлдвэрийн нэгдлийн хүрээнд зөвхөн нэг хүүхдийн хувцасны үйлдвэр гэхэд 500 гаас 800 ажилчинтай. Амгалангийн үйлдвэр 3 үйлдвэр нийлээд оёдлын нэгдэл байсан ш дээ. Монгол улсад хамгийн их хөгжсөн оёдлын үйлдвэр бол энэ гурван үйлдвэр ш дээ.

Баасанхүү -

3 үйлдвэр гэхээр нэг нь хүүхдийн хувцасны үйлдвэр юм байна. Нөгөөх нь

Будхүү -

Нэг нь амгалангийн гэр ахуйн оёдлын үйлдвэр тэр чинь хөнжил, гэрийн дээвэр туурга малгай оёдог. Нөгөө оёдлын үйлдвэрийн нэгдэл нь болохоор зэрэг дандаа костюм пиджак пальто, куртка оёдог. Одоо насанд хүрэгчдийн хувцас оёдог. Ийм 3 том үйлдвэр байсан юм.

Баасанхүү -

Тэгээд гурвуулаа нийлээд оёдлын нэгдэл болох уу? Бас л олон хүн ажилладаг байх тиймээ?

Будхүү -

Тэр 3 үйлдвэр нийлээд 2000 гаруй ажилчинтай байсан.

Баасанхүү -

Та үйлдвэрт ажиллахдаа дуртай байсан уу? Ер нь хүмүүс яаж ханддаг байсан бэ?

Будхүү -

Тухайн социализмын үед үйлдвэрт ажиллаж байсан хүмүүс ажилдаа дуртай байсан. Дургүй ажиллаж байгаа хүмүүс аяндаа цалин мөнгө бага авна. Залхуу хойрго байна. Ажил хөдөлмөр тасална. Дороо халагддаг байсан. Тэр үед боловсон хүчнийг дор нь нөхөн авдаг. Дор нь хална. Социализмын үед чанга барьж байсан. Би бол оёдолчны мэргэжлийн өөрийн сонирхлоор эзэмшсэн. Энэ чиглэлээрээ 1992, 1993 онд БНУАУ-д нэг жилийн гэрээтэйгээр ажиллаж үзсэн. Хөдөлмөрийн дадлага хийж мэргэжил дээшлүүлж ажиллаж үзсэн.

Баасанхүү -

Үйлдвэрийн талаар хэвлэл мэдээлэлээр сурталчлах тэр талаар ямар байсан бэ?

Будхүү -

Үйлдвэрийн талаар нийтэд мэдээлэх мэдээлэл сайн байсан. Үйлдвэрийн газар янз бүрийн сонины газраас их ирдэг. Би залуучуудын үнэн сонинд 3 удаа бичигдэж байсан юм байна.

Баасанхүү -

За магтуулж

Будхүү -

Магтуулж тухайн ажил хөдөлмөрөө сайн хийгээд залуучуудын үнэн сонинд өөрийнхөө ажил хөдөлмөрийнхөө бүтээлтэйгээ залуучуудыг урамшуулж тэр үеийн залуучуудын байгууллага их сайн ажилладаг байсан. За Залуучуудын үнэн сонинд 3 удаа гарсан юм байна. Монголын радиогоор 2 удаа сэтгэгдлээ ярьж байсан юм байна. Залуучуудыг дэмжих хөдөлгөөн маш сайн байсан. Би МАХН-ын 17-р бага хуралд төлөөлөгчөөр сууж байсан.

Баасанхүү -

17-р бага хурал нь хэзээ болсон бэ?

Будхүү -

Тэр оноо ёстой мартсан байна. 17-р бага хуралд явсан. Залуучуудын эвлэлийн их хурлыг угтаад залуучуудын идэвхтэн сайн ажилладаг хүмүүс бага хурал их хурлын гишүүн байсан би 1981ээс 1985 оны хооронд МХЗЭ-ийн бүгд хурлын гишүүн нэг ёсондоо их хуралд төлөөлөгчөөр сонгогдоогүй хүмүүс бүгд хурлын гишүүн болж район райондоо Сүхбаатарын районд бүгд хурлын гишүүн болж байсан.

Баасанхүү -

За үүрэг роль нь ямар байх уу?

Будхүү -

Үүрэг роль нь сард нэг удаа уулзаж үйлдвэр дээрээ үйл ажиллагаагаа сурталчилна. Өөр байгууллага дээр очиж залуучуудын хөдөлмөрт ажилд оролцож үг хэлнэ. Өөр байгууллагатай шифийн гэрээтэй ажиллана. Ажлынхаа туршлага солилцоно. Өөр үйлдвэр машин механизм ч юмуу барилга ч юмуу цэргийн анги дээр очиж үдэшлэг уулзалт зохион байгуулна. Залуучуудын байгууллагаас янз бүрийн ажил зохион байгуулдаг. Нийгмийн идэвхтэн сонгуультан гэдэг ажлыг Сүхбаатарын районы МХЗЭ-ийн хорооноос тийм даалгавар авч

Баасанхүү -

Ажилчин Сүхбаатарын районд байсан болохоор харъяалагдаж байна уу? Гэр чинь Сүхбаатар районд байсан учраас уу?

Будхүү -

Тухайн байгууллага аль районд хамрагдаж байна түүгээрээ. Манай хүүхдийн хувцасны үйлдвэр Сүхбаатарын районд хамрагддаг байсан юм.

Баасанхүү -

Та тэр бүгд хурал, их хурал намын хурлынхаа талаар анхан шатнаас нь эхлүүлээд ялгааг нь гаргаад яриад өгөөч?

Будхүү -

Тухайн үед эвлэлийн их хурал ч бай намын их хурал ч бай түүнд нэр дэвшиж байгаа хүмүүс эхлээд бага хурлаар ороод бага хурлаасаа шалгараад бүгд хуралд нэр дэвшээд бүгд хурлаасаа их хуралд дэвшдэг байсан. Тухайн үед нэг хүнийг биш олон хүнийг өрсөлдүүлж дэвшүүлээд түүнээсээ шалгарсан хүн их хуралд яваад наадах хүмүүс нь бага хурлын төлөөлөгч болдог юмуу ажил үйлсээрээ шалгараад бүгд хурлын гишүүн ч болдог юмуу эвлэлийн чиглэлээр бол бүгд хурлын гишүүн , бага хурлын гишүүн болдог байлаа. Тэр гишүүд МХЗ-ын Сүхбаатарын районы харъяа залуучуудын эвлэлд харъяалагдаж тухайн байгууллагаасаа үүрэг даалгавар авч тийм ажлууд хийгээд их хуралд дэвшсэн нь их хурлын төлөөлөгч болоод эргэж ирээд тухайн байгууллагад тэр их хурлын төлөөлөгч тийм ажил зохион байгууллаа албан байгууллага дээрээ ийм ажил зохион байгууллаа гээд эвлэл ч бай нам ч бай тийм өндөр шаардлагатай шалгууртай шилдэг хүнээ болгоод эргэн хүмүүсээрээ сурталчилгааг сайн явуулдаг байснаараа хүмүүсийн ажил бүтээл илүү их давамгай сайн явдаг байсан. Тухайн үед бол 4,5 өдөр лекц семинарт сууна. Хагас сайн өдөр бүр лекц хийнэ. 7 хоногт семинаргүй үйлдвэрчний эвлэлээс идэвхтэн сонгуультан семинарт сууна. Намын идэвхтэн сонгуультан, эвлэлээс намд элсэж байгаа анхан шатны сайн дураараа элсэгч анхан шатнаас шалгарсан хүмүүсийг хичээлд суулгадаг байсан. Ингээд 7 хоногийн 5 өдөр 2 өдөр нь юмгүй 4 өдөр нь дандаа тухайн байгууллага дээр лекц сонин уншлага янз бүрийн ажлуудтай. Янз бүрийн ажил зохион байгуулагдана. Янз бүрийн ажил мэргэжлийн хүмүүс ирж хийдэг урлагийн хүмүүс ч ирнэ. Хөдөлмөр бүтээлийн хүн ч ирнэ. Тухайн чиглэлийн хүн ч ирнэ. Олон улсын байдлын талаар ч ярина. Ийм их ажил зохион байгуулагддаг болохоор тэр үеийн хүмүүсийн хөдөлмөрт хандах хандлага хөдөлмөрийн хүмүүжил маш сайн байсан. Сурталчилгаа ухуулгын ажил сайн явагддаг байсан. Тухайн үед эвлэлийн байгууллага , намын байгууллагууд маш их үүрэг рольтой сайн ажилладаг байсан.

Баасанхүү -

Эвлэлийн байгууллага нь намынхаа анхан шатны намын гишүүнийг бэлтгэдэг байсан гэлүү?

Будхүү -

МХЗЭ-ийн гишүүнээр залуу хүн бүр МХЗЭ-ийн гишүүн байна. Сургуульд байхдаа пионерийн гишүүн байна. Цааш нь яваад 7,8,9-р ангиасаа эвлэлийн гишүүн болно. Тэр чинь хүн бүр болохгүй тухайн үеийн сайн ажилласан пионер сурагчид эвлэлийн гишүүн болно. Ингээд ажилчны гараан дээр гарч ирээд хүн бүр эвлэлийн гишүүн болоод эвлэлийн гишүүнээсээ шилдэг манлайлагч ажил хөдөлмөр сахилга бат хүмүүжил бүх юмаараа шалгарч шилдэг МХЗЭ-ийн гишүүнээ намын анхан шатны бэлтгэл дамжаанд 2 жил намын идэвхтэн сонгуультнаар хичээл семинарт хамрагдаад түүнээсээ шалгарсан хүн нь МАХН-ын залуу гишүүн болж элсдэг байсан.

Баасанхүү -

Эвлэлийн гишүүндээ сайн явж байгаад намд элсдэг.

Будхүү -

Идэвхтэн сонгуультан гэж явдаг. Түүнээсээ шалгараад ажил хөдөлмөр нийгмийн идэвх энэ бүхнээрээ шалгарсан хүн МАХН-д гишүүнээр элсдэг. МАХН-ын гишүүн болдог байсан.

Баасанхүү -

Бас тангараг өргөдөг

Будхүү -

Өргөдөг МХЗЭ-ийн гишүүн ч тангараг өргөдөг. МХЗЭ-дээ үнэнчээр хөдөлмөрлөнө. Үүрэг даалгаварыг биелүүлдэг. Эвлэлийн гишүүн хүн тухайн авсан цалингийнхаа 1%-ийн татвар өгдөг. Тангараг өргөнө. Эвлэлийн гишүүн ч МАХН-ын гишүүн бүр чанга тангараг өргөнө. Мундаг шилдэг хүн тангараг өргөдөг байсан.

Баасанхүү -

Түрүүн татвар өгдөг гэлээ. Эвлэлийн гишүүн ч татвар өгдөг. МАХН-ын гишүүн ч татвар төлдөг үү?

Будхүү -

Намын гишүүн бол сайн дурын үндсэн дээр МХЗЭ-ийн гишүүн бол авсан цалингийнхаа 1%ийг МХЗЭ-дээ төлөөд эвлэлийн гишүүнийхээ батлахыг бөглүүлнэ. Намын гишүүн ч татвар өгөөд бөглүүлнэ.

Баасанхүү -

Сайн дурын гэхээр яахав?

Будхүү -

Сайн дурын гэхээр намын гишүүнийг татвараа өг гэж ямар ч хүн хэлэхгүй. Өөрөө өөрийнхөө санаагаар очиж өгнө. Түүгээрээ сайн дурынх болно.

Баасанхүү -

Аа за би мөнгөнийхөө тоог өөрөө тогтоодог юм болов уу гэж бодлоо?

Будхүү -

Дээрээс намын үүрийн дарга, намын хороон дарга, тэд нар татвар авна. Би татвараа өгье гэж өөрөө очихоос биш чи татвар өг гэж хэзээч дуудуулж өгөхгүй. Намын журман дээр заасан байдаг. Өөрөө санаачлагч байх ёстой.

Баасанхүү -

Та яг юу хийдэг байсан билээ?

Будхүү -

Би яг 17-р тасагт 1992 он хүртэл тасралтгүй оёдолчин хийсэн юм байна.

Баасанхүү -

1970 хэдэн оноос эхлээд тиймээ?

Будхүү -

1975 оноос ТМС төгсөж ирээд хүүхдийн хувцасны 17-р тасагт оёдолчин хийгээд 1992 онд Унгар улсад мэргэжил дээшлүүлж ирээд 1993 онд ирээд 1994 оноос хойш 2008 он хүртэл тасралтгүй мастер чанар шалгагч хийж байсан. Түүнээс өмнө бол оёдолчин байсан. Оёдолын машин дээр суугаад ямар бол ямар дамжлага дээр суугаад оёж байсан. Тухайн үеийн мастер дарга нарын өгсөн ажлыг хийдэг байсан. Үйлдвэрчний эвлэлийн идэвхтэн байсан. МАХН-ын гишүүн байсан.

Баасанхүү -

Үйлдвэрчний бүлгийн идэвхтэн гэдэг нь ямар учиртай вэ?

Будхүү -

Сонгуульт ажил үйлдвэрчний эвлэлийн дугуйлан семинарт хүмүүсийг суулгана. Ажил хөдөлмөрөөрөө шалгарсан хүмүүсийг тэр үйлдвэрчний эвлэлийн идэвхтэн энэ намын идэвхтэн дандаа тэгж идэвхтэн болгож хуваагаад одоо нэг тасагт 5 залуу байлаа гэхэд тэр тасгийн залуучуудыг тав таваар нь аваад бригадын даргын системд шилжүүлээд ажлын дүгнэж бичдэг. 7 хоногийнхоо ажил хөдөлмөрийг дүгнэж сурталчилдаг. Ажил хөдөлмөр тасалсан юмуу тухайн үед төлөвлөгөө норм биелүүлээгүй хүнийхээ норм төлөвлөгөөг хамжиж биелүүлдэг. Тэр хүндээ шаардлага тавьдаг идэвхтэн байхгүй юу. Нийгмийн ажлыг сайжруулдаг тухайн сонгуульт ажилд үүрэг хүлээсэн.

Баасанхүү -

Цалингүй

Будхүү -

Цалингүй. Сайн дурын үндсэн дээр хамт олноос итгэл хүлээсэн.

Баасанхүү -

Аа бас хамт олноороо сонгоно

Сүхбаатар -

ҮЭ-ийн бүлгийн идэвхтнээр хэнийг сонгох вэ? МХЗЭ-ийн идэвхтнээр хэнийг сонгох үүрийн даргаар хэнийг сонгох хамт олны хурлаар хуралдаж сонгоно. Тэгэхээр тухайн үедээ хүмүүс хамтарч хүнийг сонгож чадсан авъяастай хүний хөдөлмөр бүтээл авъяасыг нээж чадсан үе байсан социализмын үед.

Баасанхүү -

Шударга

Будхүү -

Шударга зарчимч тийм олон хүний итгэлийг авсан хүн заавал хөдөлмөрч зарчимч байна. Олон хүний итгэл хүлээхийн тулд хөдөлмөрч зарчимч дайчин тухайн тасагт ажиллаж байгаа хүнээс би илүү ажил хийж илүү бүтээл гаргах ёстой гэдгийг нэн тэргүүнд ухамсарладаг байсан.

Баасанхүү -

Хүмүүс албан тушаал ахихдаа яаж ахидаг байсан бэ? Та мэргэжил дээшлүүлж байгаад мастер болсон гэж байна тиймээ?

Будхүү -

Тухайн үед хүмүүс социализмын үед хүмүүсийг удирдаж байсан хүн дандаа л дээд мэргэжилтэй инженер техникийн албан хаагчид үйлдвэрийн дарга нь инженер нь олон инженерүүдтэй дараа нь техникум төгсөөд ирсэн боловсон хүчингүүд чанар шалгагч мастер хүн бол заавал сургууль төгссөн тийм байсан социализмын үед бол. Тэгээд тухайн үеийн социализмын үеийн бэлтгэж байсан боловсон хүчингүүд бас үйлдвэрт он удаан жил ажилласан хөдөлмөр бүтээл сайтай нийгмийн идэвхтэн олон жил хийсэн хүмүүсээ дотооддоо бэлтгээд би чанар шалгагчийн үнэ стандартын хороон дээр хянан шалгагчийн 45 хоногийн дамжаанд явж чанар шалгагчийн эрхтэй болж байсан. Тухайн байгууллага өөрийнхөө зардлаар тухайн ажилчнаа шалгаруулаад тухайн үйлдвэрийн инженер техникийн ажилчдын хурлаар нэрийн дэвшүүлээд энэ хүнийг курс дамжаанд явуулаад ахиулж ажиллуулъя гээд чанар шалгагчийн курсэд явж чанар шалгагч болж байсан. Мастер болохыг олон жил нийгмийн сонгуульт ажил хийсний улмаас Унгар улсад 1 жилийн дадлагаар ажиллаж ирээд үйлдвэр сургалтын мастер гэдгээс эхлээд одоо хүртэл мастерийн ажил хийсэн. Тэгэхээр би бол эхэн үедээ үйлдвэр сургалтын мастер хийгээд юмны үнэ нугаларсан үед үйлдвэр сургалтын мастер хийгээд 1980 онд арай юмны үнэ 2 дахин нугараагүй үед хийж байлаа. 1990 он гараад юмны үнэ дахин нугараад үнийн дүн өссөн үед үйлдвэр сургалтын мастераар үйлдвэрт боловсон хүчин бэлтгэхэд зориулаад үйлдвэрийн газрууд өөрсдийнхөө машин төхөөрөмж бааз байгуулаад шинэ боловсон хүчнээ бэлтгэж өөрийнхөө ажилчдаар олон жил ажилласан туршлагатай ажилчдаар 6 хүнээр сургалтын мастер бригад байгуулж боловсон хүчнээ сэлгэж байсан. 1991,1992 онд юмны үнэ дахин өссөн ардчилал гараад ирсэн тухайн үед сурч байсан хүүхдүүд 1980 онд сурч байсан тэр үед ажиллаж байсан хүмүүсээс арай л өөр.1990 онд сурч байсан хүүхдүүд хичээл сургуулиа таслах үе гарна худал үнэн хэлэх үе гарна одоо тэрнээс хойш 2001,2002 онд хүүхдүүд сургаж үйлдвэрийн газар ажиллуулж үзсэн. Тэр үетэй харьцуулашгүй одоогийн хүүхдүүд юмыг сэтгэн бодох чадвар оюунлаг гэгээрлээрээ сайн хөгжсөн мөртлөө муу тал нь илүү сайн хөгжсөн. Яагаад гэхээр худлаа ярьдаг ажил тасалдаг залхуурдаг ажлаа шууд хаяад явна. Хийж байсан ажлаа ямарч хэл үггүй цалин мөнгөө ч гэж тооцохгүй бүгдийн өнөөдөр маргааш нөгөөдөрийн ажлаа хурдан дуусгаад гадаад дотоодоос экспортлоод ачуулна гэж байгаад шууд ажлаа хаяад гэнэт алга болчихно хаачсан бүү мэд. Тэр үетэй харьцуулахад хүмүүсийн ааш зан хүмүүжил хичнээн оюунлаг гэгээлэг түргэн сайн ойлгож нийгмийн идэвхтэй болсон боловч өөрсдийгөө авч явах нийгэмд байр сууриа эзлэх талаар манай залуучууд аягүй дорой болсон. Социализмын үед тэр нь давамгай байсан. Нийгэм нь нэг хүмүүжүүлээд хамт олон хүмүүжүүлдэг байсан. Сэтгэн бодох чадвараараа одоогийн хүүхдүүд шиг сэргэлэн цовоолог түргэн сурдаггүй байсан. Одоо бол юуг ч түргэн сураад сэтгээд тухайн үед нэг хүүхдийг 3 өдөр сургаж байхад одоогийн үед нэг хүүхдийг 3 цаг сургаад машин дээр суугаад сурна. Оюунлаг гэгээнлэгээрээ өөрийгөө нээчихсэн байдаг. Ганцхан хөдөлмөрийн сахилга бат, хүнийг хайрлаж энэрэл байгаа хүнийг хүндлэх хүмүүжил байхгүй. Социализмын үед хэзээ ч хэн ч худал хэлэхгүй ажил төрлөө таслахгүй ахмад хүнээс айдаг бүрэг хүмүүжил их өндөр байсан. Ийм л эрс ялгаатай.

Баасанхүү -

Тэгвэл та тасралтгүй ажилласан байна. Хүмүүсийн өөрчлөлтийн хурд нь хэр хурдан өөрчлөгдсөн бэ? Эсвэл аажмаар өөрчлөгдсөн үү? Танд анзаарагдсан юм юу байна?

Сүхбаатар -

1980 хэдэн онд байсан хүмүүс бол одоо хэрнээ дээр үеийн бид нар нэг тасагт хамт олон болоод ажиллаж байсан улсууд 1980 хэдэн онд үйлдвэрийн цомхотголоор ийш тийш болоод янз бүрийн өөр мэргэжил эзэмшээд өөр мэргэжилтэй болоод зарим нь өөр байгууллагын хүн болоод явсан ч гэсэн тэр үеийн хүнлэг чанараа гээгээгүй. Одоо нэгэндээ баяр хүргэсэн, баяраар мэндэлсэн мэндтэй устай тус дэм болсон хүнлэг чанараа гээж хаяагүй. Одоогийн үеийн улсуудыг би 2000-2008 он хүртэл нэг хүнийг удирдлаа гэж бодоход тэр хүн ажлаас гараад өөр байгууллагад ороод тэрхэн зуур мартана. Тэгэхээр хүмүүс хүнийг хүнлэг чанараар нь үнэлэх биш юмыг өнгө мөнгөөр дүгнэдэг тэр 2-ын ялгаа сүүлийн 2000 ер хүмүүсийн зан аашийн бодитой өөрчлөгдсөн хурдац бол 1998 оноос хойш ааш зан нь их хувирсан ш дээ. Тэрнээс хойш хүмүүс хүн чанар байдал энэ тэрээрээ их огцом өөрчлөгдсөн. Тэрнээс хойш зогсонги байдалд 2000-2005 онд хүмүүс дундаж түвшинд байсан. 2005 оноос хойш хүмүүс юунаас ч айхгүй, ичихгүй худлаа ярьдаг хулгай хийдэг бүр тийм хүн биш хүнлэг чанар бараг байхгүй болсон. Түүний хурдац түүгээрээ ялгарна.

Баасанхүү -

1990 оны эхээр бол хүмүүс социализмын шинжээ хадгалаад байсан юм байна.

Будхүү -

Тийм. 1992,1993,1994 онд бол өөрчлөн байгуулалт дөнгөж өөрчлөгдөж байсан зарим нь сайн ч юмуу зарим нь муу ч юмуу хэвшиж чадаагүй орж чадаагүй зарим нь сайн гэж ойлгоод зарим нь муу гэж ойлгоод сайн муугийн ялгааг ч ойлгоогүй 1990-1998 он хүртэл хүмүүс бол төвшингээ хадгалж байсан. 1998 оноос хойш огцом өөрчлөлт ирээд 2002 оноос хойш төвшингээрээ яваад одоо 2005 оноос хойш хүний хүн чанар аягүй муудсан. Хүнийг яавал залилаад яавал худлаа хэлээд яаж л өөрийнхөө юмыг бүтээх айхгүй ичихгүй тийм болсон. Өөрийгөө нээгээд хурдан түргэн авъяастай болсон ч гэсэн хүн чанар хүнлэг ёс гэдэг 2 юмаа доогуурт тавьсан. Нийгмийн хөгжлийн гарц тухайн хүний сэтгэн бодох чадвар оюунлаг гэгээрэл нь нас хөгшин гэхгүй өөрийгөө нээж чадсан. Баяжуулж чадсан нээж чадсан. Ганц хүн чанар гэдэг юмаа л их орхигдуулсан.

Баасанхүү -

Социализмын үед бие биедээ туслах хамтарч ажиллах нь их айхтар байсан юм шиг байгаа юм.

Будхүү -

Тухайн үед нийгэм тэгж хүнийг бүрэлдүүлж байлаа ш дээ. Эвлэлийн байгууллага чинь лоозонтой байлаа. Байгууллага бүрийн үүд хаяган дээр чинь лоозон тавьчихсан тэр лоозонгийг чинь цээжлээд уншдаг, хэрэгжүүлдэг тийм байлаа. Байсхийгээд тасаг болгон 7 хоногт 1 удаа хурал хийгээд ажил тасалсан юмуу хожигдсон хүнээ хамт олны хурлаар авч хэлэлцдэг байлаа. За тэгээд ядарсан доройтсон хүндээ хамт олон их эвсэг тусалдаг байлаа. Тухайн үед нийгэм нь хүнийг хүмүүжүүлдэг байсан. Хүнийг бүр айхтар хурдацтай хөгжүүлээгүй ч гэсэн тухайн үедээ хүмүүс их хамтач хүмүүжилтэй байсан. Одоо бол хүмүүс оюунаараа аймаар мундаг болсон ч хүн чанараараа муудсан тэр 2-ын ялгаа байна.

Баасанхүү -

Түрүүн лоозонгоо цээжлээд лоозонгийнхоо дагуу ажил хэргээ явуулдаг байсан гэсэн. Жишээ нь ямар ямар лоозон байх вэ?

Будхүү -

Жишээлбэл эвлэлийн байгууллагаас арвич нямбай ажилч хэрэгч ажлын цаг ашиглалтай явна гэсэн лоозон байвал тэр хүн хичнээн метр утсаар хичнээн ширхэг бүтээгдэхүүн оёно хэдэн ширхэг товч хадна. Нэг оёдолчин 15 хоногт 1 зүүгээр оёно гэсэн бол яг л тэр зүүгээрээ тэр чинь эд аж ахуйг арвич хямгач хэрэглэнэ гээд лоозон байсан бол түүний дагуу хийнэ. Одооных шиг өдөрт нь хамаагүй хэрэглэчихээд ахиад аваад ир нийгэм нь чөлөөтэй болоод гаднаас экспорт импортын бүтээгдэхүүн их орж ирээд байхгүй юм байхгүй бүх юм дэлгэмэл болох тусмаа хүн арвич биш бүх юмаа эвдээд хэмхлээд явна байгаа юм чинь гээд баялаг сэтгэлгээтэй болчихсон. Тэр үед тийм биш юм ховор хомс байсан. Нийгмийн өмчийг хайрлаж хамгаална гэсэн лоозонтой ш дээ. Арвич хямгач байна гэсэн лоозонтой. Эвлэлийн төв хорооноос гарсан 7-8 лоозон байдаг юм. Би мартаад байна. Эд аж ахуйг арвич хямгач байлгана. Эвлэлийн гишүүн хүн ахмад хүнийгээ хүндэлж ёсолж өнгөрүүлнэ. Ахмад настай хүнийг хүндэлж ачаа тээшнээс нь өргөж өгнө. Автобусны суудал тавьж өгнө гээд лоозонтой байсан.

Баасанхүү -

Одоо жишээ нь 2009 он Үйлдвэржилтийг дэмжих жил болголоо гэдэг шиг жил болгон нэг лоозон хэрэглэх үү? эсвэл лоозонгууд ижил цаг үед хэрэглэгдээд явах уу?

Будхүү -

Жил бүр 2009 он гараад байна гээд тийм тийм лоозонгууд эвлэлийн төв хорооноос гаргалаа гээд бүх л албан газрууд тэр лоозонг улаан даавуун дээр бичээд ханан дээр хадчихсан уншаад хэрэгжүүлдэг. Дандаа социалист хөдөлмөрийн бригадын гишүүн гэсэн үүрэгтэй түүнийхээ дагуу уралдаан зарлаад 7 хоноод сар болоод дүгнэнэ. Уралдаанд түрүүлсэн хүн цаашаагаа дүгнэгдээд шагналд орно. Одоо үед ямарч мундаг амжилт гаргаад шагнагдахгүй тухайн яам нь шагнана гэж байхгүй тэр үед яамны хүндэт жуух бичиг том шагнал байлаа ш дээ. Хөдөлмөрийн хүндэт медаль том шагнал байлаа. Тэрэнд чинь шалгаруулаад үйлдвэрийн хэдэн зуун хүнийг уралдуулаад тасгаас нь уралдуулаад цааш цехэд уралдуулаад цааш нь үйлдвэрт уралдуулаад үйлдвэрийн аваргууд болно. Үйлдвэрийн аваргаас өшөө цаашлаад тэргүүний ажилчин алтан медальтан гээд тухайн нийгмийн ямар нэгэн баярын өдөр хөнгөн аж үйлдвэр үүсэн байгуулагдсны түдэн жилийн ойн баяраар гэхэд ажилчдаа дэмжүүлээд техник мэргэжлийн сургууль төгссөн төдий олон жил үр бүтээлтэй ажилласан гээд МХЗЭ-ийн хүндэт жуух бичиг ч байх юмуу засгийн газрын хүндэт жуух бичиг ч байх юмуу хөдөлмөрийн хүндэт медаль ч юмуу тухайн байгууллагаас шагнана. Шагнагдаад ирсэн хүмүүсийг зааландаа тухайн байгууллагын ажилчид ороод шагнагдаж байгаа ажилчидтай баяр хүргээд цэцэг өгөөд шагнагдсан хүмүүсээ хүлээж аваад сэтгэгдлийн индэр дээр яриулдаг тийм үе байлаа. Одоо бол тухайн яамнаас хүмүүсээ шагнахгүй тухайн байгууллага эд материалаар шагнана уу гэхээс бид нар шиг үеийн үедээ дурсах энгэрийн медаль үнэмлэх ховордсон байна.

Баасанхүү -

Бас их хүний хөдөлмөр үнэлдэг байсан байна

Будхүү -

Би бол 30 хэдэн жил ажиллахдаа засгийн газрын хүндэт жуух бичиг авсан. Хөдөлмөрийн хүндэт медальтай. Эвлэлийн төв хорооноос тэргүүний залуу алтан медальтай. Залуу гавшгайч алтан медаль мөнгөн медаль авсан. 5,6,7,8-р таван жилийн гавшгайч болсон. МХЗЭ-ийн 60 жилийн ойн медаль авсан. Хөнгөн аж үйлдвэрийн тэргүүний ажилчин цол тэмдэг авсан. Улсын тэргүүний мастер болсон. 2000-2008 онд улсаас авсан шагнал бол 2001 онд улсын тэргүүний мастер болсон түүнээс хойш ерөөсөө хүмүүсийг шагнаагүй түүнээс өмнөх онуудад тэр шагналуудыг авч байсан.

Баасанхүү -

Мундаг байсан байнаа. Тэр жуух бичиг тэргүүний залуу алтан медаль сонин байсан?

Будхүү -

Эвлэлийн төв хорооны тэргүүний ажилчин алтан медалийг 1983 онд авч байсан.

Баасанхүү -

Дагалдаж ямар шагнал ирэх вэ?

Будхүү -

1983 онд тэргүүний залуу алтан медаль авч байсан тэр ондоо 1981-1985 онд 6-р таван жилийн гавшгайч 7-р таван жилийн гавшгайч юм байна. Би 5 жилийн ажлыг 2 жил хэдэн сард хийгээд МХЗЭ-ийн тэргүүний залуу алтан медаль авч байсан. 2 жил 3 сар хийж байсан юм байна. Тэгээд 5 жилийн ажлыг урагшлуулж хийгээд норм төлөвлөгөө биелэгдээд МХЗЭ-ийн тэргүүний залуу алтан медаль авч байсан. Залуу гавшгайч алтан медалийг авсан. 7-р таван жилд. 6-р таван жилд залуу гавшгайч мөнгөн медаль авч байсан.

Баасанхүү -

5 жилүүдээ 1,2-р гээд дугаарлачихсан байдаг юм байна тийм үү?

Будхүү -

Хамгийн сүүлд 8-р таван жил түүнээс хойш монгол улс таван жилээ дүгнээгүй ш дээ.

Баасанхүү -

Би нэг ийм юм асуух гээд байна. Та жишээ нь хэддүгээр ч байдаг юм 5 жилийнхээ ажлыг

Будхүү -

1971-1975 он хүртэл 5-р таван жил 1976-1980 он 6-р таван жил 1981-1985 он 6-р таван жил 1985-1990 он чинь 8-р таван жил байхгүй юу

Баасанхүү -

За тэгвэл та сая ярилаа. Аль нэг таван жилийнхээ ажлыг 2 жил хэдэн сард хийсэн гээд үлдсэн ажлыг

Будхүү -

5 жилийн ажлыг 2 жил 3 сард хийгээд үлдэх 2 жил 7 сарын ажлыг дараа 5 жилийнхээ ажлыг хийж байна гэсэн үг байхгүй юу. Төлөвлөгөөгөө биелүүлэээд тухайн үед норм гаргадаг эдийн засагчид их байсан. 5 жилийн ажлаа хийлээ гэнэгүүт тодорхойлолтын цаашаа эвлэлийн төв хороогоор дамжуулаад 2 жил 3 сард эхний 5 жилийн ажлаа хийсэн гавшгайчдыг үйлдвэрчний соёлын ордонд юмуу МХЗЭ-ийн хүүхэд залуучуудын Идэр ресторан гээд тэнд хүлээж аваад юмуу анхны 5 жилийн гавшгайчдыг залуучуудын байгууллага хүлээж аваад гавшгайчийн тэмдэг өгдөг байсан.

Баасанхүү -

5 жилийн ажлыг хийж дуусгасан дор нь тиймээ?

Будхүү -

Дуусгаад 2 жил 3 сар болгоод хийчихлээ гэж бодоход би одоо тэр жилийн сүүлчээр юмуу майн баяраар ч юмуу октябрийн баяраар ч юмуу ямар нэгэн баяраар 5 жилийнхээ төлөвлөгөөг биелүүлсэн шилдэг хүмүүсээ байгууллага байгууллага цуглуулаад гавшгайчийн тэмдэг гардуулдаг байсан.

Баасанхүү -

Ямар гоё юм бэ?

Будхүү -

Би 8-р таван жилийнхийг авч чадаагүй. 8-р таван жилд хүүхэд гаргаад 8-р таван жилийнхээ ажлыг 3 жил хэдэн сард хийгээд гавшгайчийнхаа болзолыг хангаж байсан. 3 жил 8 сард хийв үү дээ. Тэгээд гавшгайчийнхаа болзолыг хангаж байсан. Тэгэхэд байгууллагаас гавшгайчийн тэмдэгийг үнэмлэхтэйн авч ирээд үйлдвэрчний хороон дарга өгдөг.

Баасанхүү -

Танд жаахан эвгүй санагдаж магадгүй. Олон шагнал өгөөд байна ш дээ. Гавшгайчийн тэмдэг, алтан медаль энэ тэр гээд тэд нарт дагалдаж ирж байгаа материаллаг зүйл ч юмуу мөнгө төгрөг ямархуу байсан бэ? Эсвэл хоосон шагнал өгдөг байсан уу?

Будхүү -

Юу ш дээ. МХЗЭ-ийн тэргүүний залуу алтан медаль одооных шиг айхтар мөнгө төгрөг өгөхгүй. Гавшгайчийг болзол хангаад цол тэмдэг авна гэхээс мөнгө төгрөг дагалдах юм байхгүй.

Баасанхүү -

Би бол одооныхоор сэтгээд байна л даа. Хамгийн гол нь нэр хүнд нь юм байна.

Будхүү -

Түүгээрээ алдаршиж анкет дээр бичигдсэн байдаг. Тийм тийм онд тийм шагналаар шагнагдаж явлаа гээд. Одоогийн шагналууд өөрчлөгдчихөөд байна. Та сайн ажиллаж байна таныг шинэ жилээр хэдэн төгрөгөөр шагнана гээд үлдэх юм байхгүй ш дээ. Социализмын үед намайг мөнгөн шагналаар шагнаж байсан бол одоо надад дурсах юм байхгүй ш дээ. Алдар гавъяа гэдэг үеийн үед миний үр хүүхдэд үлдэнээ дээ.

Баасанхүү -

Тийм байна тийм байна.

Будхүү -

Одоо бол тухайн байгууллага улс их хөгжсөн бүх юм нээлттэй болсон. Томоохон байгууллагын аварга боллоо гэхэд хивс өгдөг юмуу зурагт өгдөг юмуу тоос сорогч өгдөг юмуу тийм л байгаа ш дээ. 2001 оноос хойш байгууллагын шагнал авч л байсан. 2001 онд үйлдвэрийн тэргүүний мастер болоод тоос сорогчоор шагнуулсан. Жуух бичиг ч байхгүй яамны хүндэт жуух бичиг ч гэж байхгүй. Тухайн байгууллагын аварга болсон гэсэн гэрчилгээ байгаа нэг тоос сорогч байгаа.

Баасанхүү -

Танд болоод таны үеийн хүмүүст материаллаг зүйл сонин биш байсан байна тиймээ?

Будхүү -

Тухайн үедээ анхны гавшгайч болсон хүн цалингийн 30%-иар шагнуулна. 5 жилийн ажлыг 3 жил 3 сар билүү түүнээс дотогшоо хийвэл 25 мянган төгрөг 50 мянган төгрөгний 50 төгрөг 25 төгрөгний шагнал ирнэ ш дээ тэр чинь. Мянга байхгүй. Тэгээд цалингийн хэдэн % гэж ирнэ. Цалин дээр бодогдоно. Түүнээс одоо шиг шагнал аваад араас нь дугтуйтай 20 мянган төгрөг 50 мянган төгрөг гэдэг юм байхгүй. Эвлэлийн төв хорооны тэргүүний залуу алтан медаль мөнгөн шагналгүй.

Баасанхүү -

Тэгээд хүмүүс шагнуулвал аягүй баяртай.

Будхүү -

Баярлалгүй яах вэ? Тэр чинь олон хүний дунд өгнө. Олон хүний дунд гараад алдар нэрээ дуудуулаад шагнал авна гэдэг сайхан.

Баасанхүү -

Ийм юм асуух гээд байна. Та 5 жилийн ажлыг 2 жил 3 сард хийсэн байна ш дээ. Тэгэхээр 5 жилийн ажилтай дүйцэхүйц цалингаа авч байсан биз дээ?

Будхүү -

Би ажил хийж байлаа гэхэд тухайн үедээ өндөр цалин авч байж л урагшаа алхана. Яагаад гэвэл нэг хүний ажил биш 2 хүний ажлыг нэг хүн авч хийсэн учир 5 жилийн ажлыг 2 жил гаранд хийнэ дээ. Түүнийг хийхийн тулд би ажил дээрээ ч хийнэ. Гэртээ аваачиж өөлнө, эргүүлнэ.

Баасанхүү -

Өө бас

Будхүү -

Тэгж байж 2 хүний ажил хийнэ. Зөвхөн ажлын 8 цагт 2 хүний ажил хийгээд байвал хүн бүр хийхийг бодно доо. Тэгэхээр хүний хурд авъяас хүчин чадлыг ашиглаж янз бүрийн юм орж байж л 2 хүний ажил хийснээрээ тухайн үедээ 2 хүний цалин авна.

Баасанхүү -

Хөдөлмөрлөснөөрөө л авч байсан байна тиймээ?

Будхүү -

Хөдөлмөрлөснөөрөө авна. Хийж чадвал авна. Одоогийн тавиад байгаа лоозон тэр үед хийж чадсан нь авна. Өвдөж бариад нялх нойтон хүүхэдтэй байвал хийж чадахгүй ш дээ. Хүүхэд шуухадгүй нас залуу байхад зоригтой зүтгэж чадна.

Баасанхүү -

Хүүхэд гэснээс та хэдэн хүүхэдтэй вэ? Хүүхдээ гаргачихаад ажиллах асуудал бас байна ш дээ.

Будхүү -

Би 2 хүүхэдтэй. Хамгийн анхны хүүхдээ 1987 онд гаргасан. Дараагийнх нь 1990 онд гарсан. 2 охинтой. Хүүхэд гаргаад 3 сар болоод ажилдаа ордог. Хүүхэд гаргаад 3 сар болоод орсон хүн бол хүүхэд гаргасан жилүүдийнхээ юмыг урд нь нөхөөд хийчихсэн бол өөр хэрэг нөхөж чадаагүй бол дараа нөхөж хийнэ. Яагаад гэвэл хүүхдээ гаргаад 3 сар болно хүүхдээ гаргах гээд явна. Хүүхдээ гаргаад ирсэн хүн богино цагаар ажиллана. 8 цагаар биш 6 цагаар ажиллана. 8 цагт хийх ажлаа 6 цагт амжаад хийж чадаагүй бол хүмүүсээс бага цалин авна.

Баасанхүү -

Ажлаас гадуур чөлөөт цагаа өнгөрөөх ч юмуу хамт олноороо өнгөрүүлэх тийм юм ямар байсан бэ?

Будхүү -

Аягүй сайн байсан. Одоо жишээлбэл МХЗЭ-ээс ням гаригийг цасны баяр болголоо Хандгайт явна гээд очиж нэр мэрээ бүртгүүлнэ. Тасалсан байж болохгүй гэнэ. Бүх гишүүд Хандгайт явна. Урагшаа яармагийн тийшээ Арцатын аманд очиж гулсана. Бямба гаригийн орой тараад шеф цэргийн анги ч юмуу цэргийн сургууль ч юмуу тийм улсуудтай эвлэлийн үүрийн байгууллагаас 10 шинэ дуу бүжиг сурсан байх ёстой.

Баасанхүү -

Хэдий хугацаанд вэ?

Будхүү -

Жилийн туршид

Баасанхүү -

Өө за

Будхүү -

Сурсан дуу бүжгээ байгууллагууд хоорондоо нэг нэгэндээ зааж үдэшлэг зохион байгуулна. Бүжиг сурна. Өшөө нэг юм нь гэвэл волейболын тэмцээн болно. Сагсны тэмцээн болно. Шатрын тэмцээн болно. Байсхийгээд цэвэр агаарт гарна. Хавар 3 сарын 10 гээд олон улсын эмэгтэйчүүдийн баярыг угтсан тэмцээн гээд 3 сарын 6,7-нд болдог байсан. Намар явна. Эхний цас орлоо гээд явна. Шинэ жил болно багт наадамд орно. Тасаг тасгаараа бэлдэнэ. Намар Хөнгөн аж үйлдвэрийн ажилчдын өдөр болно. Урлагийн үзлэгт бэлдэнэ. Ийм ийм тэмцээн уралдаан болдог байсан.

Баасанхүү -

Урлагийн үзлэгт бас орох уу?

Будхүү -

Тийм хамаагүй ш дээ. Насны ялгаа байхгүй. Хамт олноороо. Тэдний тасаг тэр тэр урлагийн номер үзүүлнэ гээд тасгаасаа шалгараад цехээсээ шалгараад үйлдвэрээс шалгарсан нь нэгдэлд шалгуулаад тэнд тэргүүлсэн нь шагнал авна.

Баасанхүү -

Хүмүүсийн нийгмийн асуудлыг анхаарах анхаарал ямархуу байсан бэ?

Будхүү -

Байлгүй яах вэ? Олон хүн ажиллаж байгаа юм чинь жишээлбэл гэр орон нь гал түймрийн аюулд ороод гэр нь шатчихсан ажилчин ч байлаа. Ус үерийн асуудалд ороод усанд гэр нь урсчихсан ажилчид ч байлаа. Тэгэхэд хамт олноороо байгууллагаараа цехээрээ хуралдаад хамт олон уриалаад манай хамт олон одоо галд шатсан тэр овогтой тэднийд хамт олноосоо тийм тийм хандив өглөө. Цехээсээ тийм хандив өглөө. Үйлдвэрээсээ тийм хандив өглөө. Үйлдвэрчний хорооноос тийм юм өглөө гээд бодитой том том юм өгдөг байсан.

Баасанхүү -

Түүнийгээ мэдээлэх үү?

Будхүү -

Мэдээлнэ. Тухайн байгууллага байгууллага дээрээ хурал яриа хийгээд хамт олноороо бүр үерийн асуудалд оролцоод тухайн үйлдвэрээс 2-3 айл үерт урсахад үйлдвэрээрээ мөнгө төгрөг хураагаад хандив хөдөлгөөн өрнүүлээд гэр мэр үйлдвэрээсээ авч өгч байсан.

Баасанхүү -

1980 хэдэн оны нэг аюултай үер тэр үү?

Будхүү -

Тийм. Тэр айхтар үерээр 1983 онд билүү 1985 онд билүү. Хайлаастын чиглэлд айхтар үер болоод тэгэхэд тэгж мөнгө төгрөг цуглуулаад тухайн үедээ сонин хэвлэлд бичигдээд телевиз гэхээсээ илүү радиогийн сурвалжлагч их явдаг байсан. Үнэн сонины сурвалжлагч нар их явдаг байсан. Залуучуудын эвлэлийн сонин их явдаг байсан. Тоншуул сэтгүүлээс их явдаг байсан. Тоншуул сэтгүүлээс яагаад их явдаг байсан гэхээр олон газар дээр хожигдсон барьсан хааяа архи дарсны зөрчил гарах юм бол түүнийг шог мог зургаар зурж гаргаж хошигнодог байлаа.

Баасанхүү -

Нэг кино дээр Тоншуул сэтгүүл дээр гаргана шүү гэж айлгадаг. Ер нь бол шүүмжлэл маягийн сэтгүүл үү?

Будхүү -

Шүүмжлэл маягийн сэтгүүл.

Баасанхүү -

Үнэн сонин их нэр хүндтэй.

Будхүү -

Нэр хүндтэй. Хамгийн өдөр тутмын хүний амжилт бүтээлийг дүгнэсэн тусалсан дэмжсэн янз бүрийн юм бичдэг байсан даа. Гал усны аюул боллоо гэхэд тэр хамт олон тэр хүндээ сэтгэл санаа эд материалын тийм тусламж үзүүллээ гээд дороо мэдээлэл гарчихна.

Баасанхүү -

Улс орон даяар?

Будхүү -

Сонинд л гарч байгаа юм чинь улс орон даяар байгууллага болгон тэр өртсөн хүмүүст тусалж байна гэсэн үг ш дээ. Тэр үеийн хүмүүс одоо үе шиг улсаас тийм юм авна нийгмийн даатгалаас энэ байгууллагаас авна гэхгүй ш дээ. Байгууллага хамт олон яамны хэмжээнд яригдана. Яамнаас дээш ярих асуудалгүй. Дээш нь шийдлээ гэхэд хөнгөн аж үйлдвэрийн яам гэж байсан хөнгөн үйлдвэрийн яамыг тэр үед Дамдин гэдэг хүн ахалдаг байсан. Сайндаа л сайдын коллегийн хурлаар ороод шийдэгдэнэ.

Баасанхүү -

Та ажлынхаа хамт олны тухай яриач?

Будхүү -

Би 1998 оноос 2008 он хүртэл нэг хамт олон удирдлаа. Өөрчлөн байгуулалт ардчиллын үед шинэ хамт олон байгуулаад 1998 онд хүүхдийн хувцасны үйлдвэрээс гараад хувийн үйлдвэрт өөр тасаг байгуулаад ардчиллын үед өөр хувийн дунд үйлдвэр л дээ. Өөр тасаг хамт олон байгуулаад ажиллалаа. Үүнээс хойш 1998-2008 он хүртэл 10 жил ажиллалаа. Ажиллах үед бэрхшээлтэй зүйл ч байлаа. Бэрхшээлгүй гавъяатай зүйл ч байлаа. Тухайн үед шинэ шинэлэг хүмүүсийг сургаж бэлтгэх ажил дээр маш их ажиллаж үзлээ. Авъяас билэгтэй гайхалтай авъяастай шилдэг ажилчныг ч үзлээ. Дээр үед 2-3 өдөр заагаад сурахгүй шахам ой тогтоолттой хүмүүс байлаа. Социализмын үед гэтэл 1998-2008 онд 10 жил мастер хийхэд 2-3 цагийн дотор сураад машин эзэмшээд асааж унтраагаад исгээд маргааш нь гэхэд ажил хөдөлмөр дээрээ амжилт гаргаад дор нь дадлагашаад ирж байгаа ийм гоц авъяастай залуу өөрийгөө нээчихсэн сайн ажилчид хэдийг үзлээ. Ямарч хүний төвөгшөөлгүй өөрийгөө нээгээд өөрийнхөө авъяас билгийг нээгээд байгаа авъяастай ажилчдыг үзлээ. Юу ч заагаад юу ч сурахгүй залхуу хойрго дандаа бэлэнчлэх сэтгэлгээ авчихсан тийм хүнийг ч үзлээ. Энэ 10 жилийн хугацаанд би энэ хувийн үйлдвэрт ирээд шинэ тасаг нээгээд 10 жил ажиллахдаа энэ байгууллагын шилдэг тасгаар 5 жил ажиллаж үзлээ. 7, 8 шилдэг охидуудтай байлаа. Хүн юм сурахад насны хязгаар байдаггүй. 40 настай хэрнээ авъяасаа нээгээд юу бол юу сураад гадаад дотоод техник тоног төхөөрөмж дээр ажилллаад өөрийгөө нээгээд ажиллаж байгаа ийм сэтгэл санаанаас гаршгүй хүний сэтгэл зүрхэнд хоногшсон хайрласан тийм сайхан шилдэг 5 , 6 оёдолчинтой байлаа. Яаж өөрийнхөн араас тэмцээд өөрт нь анхаарал тавиад хайр халамж тавиад байхад хүний дайтай явж чадахгүй байгаа тийм доогуур зэргийн ажилчинтай ч ажиллаж үзлээ. Ийм л байна.

Баасанхүү -

Социализмын үеийн хамт олон чинь хэр байсан бэ?

Будхүү -

Би социализмын тэр үед удирдах биш ажилчин гэдгээр байсан. Тухайн цехийн дарга мастерийн өгсөн үүрэг даалгавар биелүүлээд ажил хөдөлмөр хийж байсан болохоор хүмүүсийн удирдаж баяр хөөрийн хуваалцаад тэгж удирдаж яваагүй. Удирдсан хүмүүсийнхээ үгэнд орсон. Ажил хөдөлмөрөө хийсэн. Тэр үед хүнийг зовоогоогүй. Одоо бол хүн авч ажиллуулна гэдэг чинь тэр хүний ажил дээр төлөвлөгөө нормын биелүүлээд цаана нь өчнөөн олон үр хүүхэд хань ижил ар гэр эрүүл мэндийн харж халамжлан гэдэг бол үнэхээр хүнд асуудал. Хүний дотор орж ажиллана гэдэг бол хүн хүний дотор орж өөрөө өөртөө татаж байж хүнлэг чанараар үнэлүүлж чадна. Тэгж дотор талын нээж чадаагүй бол тэр хүн авъяастай байгаа ч ажиллаж чадахгүй. Тэр авъяасыг нь нээж энэ 10 жилд хүмүүсийг ажиллуулж чадсан чадсан. Сайн ч юм үзсэн. Муу ч юм үзсэн. Яг 2005 аас 2008 он хүртэл надад ажилчнаар ажиллаад одоо энэ хоёр гурван жил ажилласан ажилчид бол тэрний өмнө ажилласан ажилчид шиг сэтгэлд хүрч хүнд бодогдож одоо ажлаа өгсөн ч гэсэн уяатай биш хүний чанар алдагдсан үеийнх түүнээс өмнөх хүмүүс бол би ажил мэргэжлээ өгөөд би өөр мэргэжлийн хүн болсон ч гэсэн над дээр ирсэн асуусан, зөвлөсөн, тусласан, гэр бүлийнхээ баяр баясгаланг надад ярьж хөөрөлдсөн зовлон гунигаа надад ярьж хуваалцсан тийм улс зөндөө байдаг.

Баасанхүү -

Өөрчлөгдсөн байна. Нийгмээ дагаад

Будхүү -

Нийгмээ дагаад одоо бол хүнийг ярьсан яриа ажилласан байдалтай нь танилцаад явна уу гэхээс биш хүнийг улам бүр хайрлаад ар гэрээр нь ам бүлээр нь хайрлаад байх тутам хүнээр бүх л юмаа хийлгэдэг. Бэлэнчлэх сэтгэлгээтэй холбоотой. Одооны хүмүүс тэгж ар талын судлаагүй байхад ажиллах бас хэцүү

Баасанхүү -

Ийм яриа байдаг ш дээ. Социализмын үед ажил нь бэлэн сургууль нь бэлэн тийм учраас бэлэнчлэх сэтгэлгээтэй болчихсон гээд шүүмжлээд байна ш дээ та түүнтэй санал нийлэх үү?

Будхүү -

Тухайн үед сургууль соёл нь үнэгүй. Их дээд сургууль нь үнэгүй цалин аваад төрөөсөө юм аваад явж байлаа гэж бодоход ёс зүйн хүмүүжил өндөр байлаа. Эх орондоо үнэнч байлаа. Одоогийнх шиг хармаанаас бүх юмаа гаргаад сургууль соёлд явлаа ч гэсэн хичнээн зуун мянган төгрөгөөр сураад социализмын үеийн хүүхдүүд шиг эрдэмтэй мэдлэгтэй хүмүүжилтэй болж чадахгүй байна ш дээ. Түүгээрээ л ялгаатай. Өөрийнхөө хүүхдийг 700,800 мянган төгрөг гаргаад сургахад социализмын үеийн стипент аваад сургаж байсан шиг эрдэмтэй мэдлэгтэй хүмүүжилтэй болгоод өгөөч дээ. Одооны хүмүүс аль болох хийсвэр сэтгэхүйтэй хүмүүжилгүй. Хүнийг хайрлаж энэрэх явдал хүнийг жаахан ч гэсэн энэрэх хайрлах хүмүүнлэг байх юм бол ямар ч мэргэжилтэй байж болно шүү дээ. Уурын зуухны гачкар ч байж болно. УИХ-ын гишүүн ч байж болно. Хүн хүмүүнлэг л байх хэрэгтэй. Нинжин сэтгэл тийм байж байж л хүн ёс зүйн хүмүүжилтэй болно.

Баасанхүү -

Таныг хүүхдийн хувцасны үйлдвэрт ажиллаж байхад удирдлага чинь ямар хүмүүс байсан бэ? Үйл ажиллагаа нь та нарт яаж нөлөөлдөг байсан бэ?

Будхүү -

Бид нарыг хүүхдийн хувцасны үйлдвэрт ажиллаж байхад. Намайг 1975 онд ороход Мөндөөлөй гэдэг дарга байж байгаад гавъяаны амралтанд гараад дараа нь Цэнд-Аюуш гэдэг эмэгтэй ирлээ. Түүний дараа ЗХУ-д дээд сургууль төгсөөд ирсэн Хөнгөн аж үйлдвэрийн дээд сургууль төгссөн Батбилэг захирал байлаа. Тэр Батбилэг захирал эдийн засагч мэргэжилтэй, оёдлын технологийн дээд сургууль төгссөн хоёр сургууль төгссөн ийм хүн байлаа. Энэ хүн бол хослуулж авч явж чадсан. Яагаад гэвэл энэ хүн эдийн засагч хүн өшөө цаашаа оёдлын технологийн мэргэжлээр ЗХУ-д дээд сургууль төгссөн. Бид нар тухайн үед үйлдвэрийнхээ даргыг хараад пөөх яасан сайхан хүн бэ энэ үйлдвэрийн төлөвлөгөө төсөв чинь юу болж байна. За танай тасгийн төлөвлөгөө биелэж байна уу? Гээд мастеруудтайгаа харьцана гэхээс биш тухайн үеийн ажилчид үйлдвэрийн даргын өрөөнд дураараа ороод дураараа үйлдвэрийн дарга нартай харьцдаггүй байсан үе. Тухайн мастертай харьцаад мастер цаашаа цехийн даргатай харьцаад цехийн дарга нь цаашаагаа үйлдвэрийн даргатай харьцана гэхээс биш хэн дуртай нэг нь үйлдвэрийн даргын өрөөнд ордоггүй байсан. Тийм хүмүүжилтэй байсан. Одоо бол үгүй ш дээ. Ямар ч байгууллагад ажиллаж байна хамаагүй дарга дээрээ ороод сайн ч юмаа яриад муухай ч юмаа яриад ичиж айх зовох юм байхгүй. Хүн хүндлэх ёс байхгүй. Дээр үед тийм байсан юм. Тухайн үеийн үйлдвэрийн дарга нар өглөө ажилдаа цагтаа ирнэ. Норм төлөвлөгөө биелүүлээгүй бол том зааланд улаан буландаа оруулаад нэгдсэн журмаар хурал яриа хийгээд ус шуугаж байгаа юм шуугуулаад хөдөлмөр бүтээлийг өрнүүлж чаддаг байсан. Социализмын үед уралдаан тэмцээн зохион байгуулаад түрүүлсэн цех тасагт шагнал өгөөд урамшууллын хэмжээ мундаг байсан. Одоо бол урамшууллын хэлбэр байхгүй. Хүмүүсийг хөхүүлэн дэмжихгүй дэмжсэн ч хүмүүс жаахан юманд хууртахгүй болсон. Одоо бол социалист уралдаан зарлаад хамт олон дунд 20, 30 мянган төгрөг өгнө гэхэд хүмүүс түүнд эрмэлзэхгүй шүү дээ. Тэр бол юу ч биш юм шиг санаад одоо бол хүмүүс бололцооны амьдарч байгаа ч гэсэн ядуу, нэн ядуу болоод улсаас мөнгө авах ядуу хүмүүсээ дэмжиж байна гээд нийгэм нь мөнгө өгөөд байдаг. Үнэгүй юм өгөөд байдаг болсон учраас хүн өөрийгөө хөгжүүлээд хөдөлмөрлөх байсан ч гэсэн ядуу болоод улсаас тусламж аваад суухыг боддог болсон. Хичнээн ер нь оноос хойш ардчилал хөгжөөд хүмүүс өчнөөн юм авч ирсэн ч гэсэн түүний хажуугаар хүмүүс бэлэнчлэх сэтгэлгээтэй болчихсон. Ардчиллаар хүнд олгосон ганц сайн тал гэвэл хүнийг нээж чадсан чөлөөтэй болгож чадсан. Үүгээрээ л ялгаатай ш дээ. Ёс зүйн хүмүүжил хүнд тогтоож чадаагүй. Монгол улс ардчиллыг зөв хүмүүжүүлж чадаагүй ш дээ. Би бол тэгж дүгнэж боддог. 2 нийгэмд амьдарч байна. Социализмын үед явлаа. Ардчиллын үед амьдарч байна. Энэ хоёрыг дүгнэж цэгнээд үзэхэд. Социализмын үед хүмүүс хараат өөрийгөө нээдэггүй. давчуу байсан ч гэсэн. Хүн хүмүүжилтэй байсан. Ардчиллын үед хүмүүсийг чөлөөтэй нээгээд гадагшаа дотогшоо явдаг. Наймаа арилжаа хийдэг. Өөрийнх нь эрхийн чөлөөтэй болгосон ч гэсэн хүмүүсийг ёс зүйн хүмүүжилгүй болгосон. Түүгээрээ ялгаатай.

Баасанхүү -

Танд тэгэхээр социализмын үед амьдарч байхад. Дарамт шахалт гэх юмуу давчуу хэлэх юм байдаг хэлэх гэхээр болдоггүй тийм зүйл байсан уу?

Будхүү -

Байсан. Байлгүй яахав. Тэр үед залуу байлаа. Хичнээн алдар нэртэй гавъяа шагнал авлаа ч гэсэн өөрийгөө илэрхийлээд хурал цуглаан дээр үг хэлэх эрх чөлөө байгаагүй ш дээ. Тухайн үед хамаагүй хурал цуглаан дээр дуугарч барих юм бол асуулт масуултанд орно ш дээ. Хамаагүй хамт олны дунд тэгье ингэе гэж орилж хашгирч болохгүй. Тийм байлаа ш дээ. Одоо бол хэнд юугаар ч санал тавих нээлттэй. Өөрийгөө зөв л тавьж чадаж байвал. Үзэл бодлоо илэрхийлэх тэр нь бол нээлттэй болсон. Зөв нээж л чадвал. Социализмын үед хичнээн юм нээх байсан ч тэр нь одоо хумигдмал байсан. МХЗЭ-ийн бүгд хурлын гишүүн боллоо ч гэсэн Сүхбаатарын районы эвлэлийн хорооноос өгсөн үүрэг даалгаврын дагуу тухайн байгууллага эвлэлийн хурлаа хийгээд ном журмын дагуу сурталчилгааны ажлаа хийнэ үү гэхээс би тийм юм хийхгүй би ийм юм хийхгүй гэж хэлэх эрхгүй байлаа. Тэр чинь бас л нэг хумигдмал асуудал ш дээ.

Баасанхүү -

Тэр эвлэлийн ажил зохион байгууллаа үүрэг даалгавар авдаг гээд байсан ш дээ. Тэр нь ямар ямар ажил байсан бэ?

Будхүү -

Тэр чинь ингэнэ ш дээ. За жишээлбэл Сүхбаатарын районы хэмжээнд тухайн хувьсгалт залуучуудын эвлэлд харъяалагддаг байгууллага хичнээн байна. Тэр байгууллагуудаас эвлэлийн идэвхтэн сонгуультан бүгд хурлын гишүүн хэд байна. Бүгд хурлын гишүүдийг цуглуулаад тэндээсээ даалгавар өгөөд тэр өгсөн даалгаврын дагуу тэр бүгд хурлын гишүүн тухайн байгууллага дээр лекц дугуйлан янз бүрийн юмаа явуулаад дүгнүүлдэг байхгүй юу. Районоос өгсөн даалгаврын дагуу танай хүүхдийн хувцасны үйлдвэрийн бүгд хурлын гишүүн Авирмэдийн Мөнхөө ажлаа сайн хийлээ. Муу хийсэн бол муу хийлээ гээд дүгнэгдээд ирдэг байсан. Тухайн байгууллагаа төлөөлсөн төлөөлөгч байхгүй юу.

Баасанхүү -

Хариуцлагатай. Тэгэхдээ энэ сонгуульт ажлыг ажлынхаа хажуугаар амжуулахад хэцүү юу?

Будхүү -

Хэцүү байлгүй яах вэ? Өглөө ээлжинд нэг 7 хоног явна. Оройн ээлжинд нэг 7 хоног явна. Тэгэхээр бид нар орой ээлжинд явах 7 хоногийнхоо өдрийн ээлжинд Сүхбаатарын районы байгууллага дээр очиж даалгавар маалгавараа шалгуулна. Оройн ээлжинд явсан өдрөө өглөө ээлжинд явсан өдрөө 5 цагт гарангуутаа нөгөө байгууллагуудаар очиж тэдний өдөр хэдэн цагаас тэгнэ гээд ажлаа зохицуулж явдаг байхгүй юу. Түүнээс биш энд ажилтай энд ажилтай гээд ерөөсөө үйлдвэрийн нормынхон ажил дундуур явж болохгүй. Норм төлөвлөгөөгөө биелүүлнэ.

Баасанхүү -

2 ээлжээр ажилладаг байсан уу? Өглөө орой хэдээс хэдийн хооронд байх вэ?

Будхүү -

Тийм. Өглөө 8 цагаас орой 5 цагт орой 5 цагаас шөнийн 1.30-д

Баасанхүү -

Тэгээд унаа машин яах вэ?

Будхүү -

1.30-д тарангуут нэгдсэн журмаар автобус тарааж өгнө. Чиглэл чиглэлээр бүх автобус явна. Автобус баазтай гэрээ хийчихсэн. Өглөө өөрөө яваад очно. Орой 5 цагт өөрөө тарна. Шөнө 1.30-д тарахад бүх төрлийн Шар хад ,Улаанхуаран 7 буудал, 3,4-р хороолол бүх төрлийн автобус ирээд ажилчдаа ачаад явна. Цэргийн оёдлын үйлдвэр, хүүхдийн хувцасны үйлдвэр, оёдлын үйлдвэрийн бүх ажилчдыг 1.30-д тараад бүх шугамын автобус ачиж явна.

Баасанхүү -

Тэр 3 яадаг юм байрлалын хувьд ойролцоо юу?

Будхүү -

Ойролцоо бүгд нэг доор.

Баасанхүү -

Хаана байсан юм?

Будхүү -

Хуучин ХИД-1 гээд хүнсний их дэлгүүр хажууд цэргийн оёдлын үйлдвэр хажууд нь хүүхдийн хувцасны үйлдвэр тэрний цаана НАХ яамны хажууд оёдлын үйлдвэр ингээд нэг доор 3 байгууллага. Байршлын дагуу учраас.

Баасанхүү -

Танай гэр ажлаасаа хэр хол байсан бэ?

Будхүү -

Манай гэр анх Хайлаастын чиглэлд байсан. 1984 оноос хойш 3,4-р хороололд байгаа.

Баасанхүү -

Автобус хэцүү юу?

Будхүү -

Явна. 1.30-д тараад тэр чиглэлийн хүмүүс суугаад явна.

Баасанхүү -

Өглөө ажилд явахад чихэлдэж барих асуудал байсан уу?

Будхүү -

Социализмын үед тээврийн хэрэгсэл одоог бодвол хүнд байсан. Хэн эрт боссон хүн нь ажилдаа амжина. Минут минутаар автобус явна. Тээврийн хэрэгсэл цөөхөн унаанаас болоод хожигдлоо гэж хэлэх эрх байхгүй. Цагаа зохицуулна. Их хүлээнэ. Багтахгүй дүүжлэгдэнэ. Социализмын үед унааны хомсдол маш их байсан.

Баасанхүү -

Хороололд байранд орсон гэж байна. Тэр байрыг байгууллагаас өгсөн үү?

Будхүү -

Үгүй. Манай аав ардын хувьсгалын партизан учраас улсаас шууд өгсөн. Улсын хангамжаас социализмын үед хангамж эдэлж байсан.

Баасанхүү -

Үйлдвэрийн ажилчдад байгууллагаас нь байрны очер мочертой байдаг юм шиг байна лэ?

Будхүү -

Үйлдвэрийн ажилчид байрны очертой. Үйлдвэрийн ажилчдаас ажилчин мастер дарга гэдэг ч юмуу гурван хүн шинэ байранд ордог. Бас тэр байрандаа олон хүүхэдтэй ч юмуу гал усны аюулд орсон ч юмуу. Тэгээд гадаад дотоодод дээд сургууль төгсөөд ирсэн инженер техникийн ажилчдад гэх юмуу. 2 ажилчин 1 албан хаагч гэх зэргээр 800 ажилчдаас өргөдлийнхөө дагуу жагсаж авч байсан даа.

Баасанхүү -

Та бас өргөдөл өгч байсан уу?

Будхүү -

Би тухайн үед өргөдөл өгч байгаагүй яагаад гэхээр манай аав тухайн үед нэр хүндтэй ардын хувьсгалын партизан байсан. Тухайн үед бид байр авна гэх юм бол дээгүүр яриад ахмадын зөвлөлөөс бичиг баримтын бүрдүүлээд байр аваарай гээд дуудаад өгдөг байсан. Улсын хангамжинд байсан.

Баасанхүү -

Аавынхаа талаар жаахан яриад өгөөч. Хувьсгалын партизан гэхээр 1921 оны дайнд явж байсан гэсэн үг үү?

Будхүү -

Тийм 1921 оны дайнд явж байсан. Хатанбаатар Магсаржавын цэрэг байсан манай аав 1969 онд нас барсан. Нас барсан ч гэсэн гэр бүлийнхэн хүн байсан учраас улсаас нэг удаа тэтгэмж өгөөд гэр бүлийн орон байраар хангах ахмадын холбоо ажиллаж бидэнд орон сууц өгч байсан. Тухайн үед жилд нэг удаа гэр бүлд нь буцалтгүй тусламж олгодог байсан. Одоо улсаад тусламж эдлэх партизан байхгүй болчихсон ш дээ. Хичнээн ардчилсан болсон ч гэсэн энэ чинь буруу ш дээ. Энэ эх орноо хамгаалж явсан ахмадуудад халамж байхгүй болно гэдэг буруу. Би бол түүнийг их л дурсаж явдаг юм. Тухайн үеийн Хатанбаатар Магсаржавын цэрэгт явсан дайчдаас нэг хүн ч амьд байхгүй. Гэлээ гэхдээ ар гэрийн улс орон орон сууц эд материалаар хангана гэдэг чинь үеийн үед үр хүүхэд нь хүмүүжилтэй сахилгатай бахархах зүйлтэй байна. Одоогийн хөдөлмөрийн баатарын хүүхдүүд аав нь л хөдөлмөрийн баатар байна уу гэхээс биш авч үлдсэн юм байхгүй байна ш дээ. Ардчиллын үед тэр нь бас буруу байгаа биз. Тухайн аварга хүнийг аваргаар нь дэвшүүлж доор хүнийг доороор нь хүмүүжүүлж байгаа нийгмийн ялгаа байхгүй байгаа юм даа. Аварга ч ялгаагүй хармайны хулгай ч ялгаагүй. Ижилхэн хэмжээнд очиж үнэлэгдээд байна шүү дээ.

Баасанхүү -

Танай аав дурсаж ярьж байсан зүйл байдаг уу? Тухайн тэр хувьсгалынхаа талаар ярьж өгч байсан бол ярьж өгөөч

Будхүү -

Манай аав Хатанбаатар Магсаржавын цэрэгт ороод халх голыг чөлөөлөх дайнд оролцсон. 1921 оны хувьсгалын дайнд оролцсон. Ардын хувьсгалын партизануудын тухай эмхэтгэсэн ном байдаг юм. 1-р ном 2-р ном гээд 2 ном байдаг юм. Тэр 2 номонд хоёуланд нь манай аавын түүх байдаг юм. 1969 онд аавыгаа нас барахад би 2-р ангийн сурагч байсан. Тухайн үед би бага балчир байсан. Том болсон хойноо тухайн үеийн ахмадын холбоо сайн ажиллаж гэж боддог юм. Ахмад партизан нарыг хариуцсан ахмадын холбоо гэж байсан юм. Одоогийн ахмадын холбоо биш. Тэр холбоо ахмадынхаа номыг эмхэтгээд ар гэрийнхэнд нь дурсгал болгож өгсөн. Би ааваасаа тийм жаахан хоцорсон ч гэсэн өөрийнхөө үр хүүхдэд үр хүүхдийнхээ үр хүүхдэд үзүүлэх юмтай хоцорч байгаа байхгүй юу. Миний аав ийм байсан. Миний өвөө тийм байсан. Гээд тийм биз дээ. Түүгээрээ илүү бахархах зүйлтэй. Манай ардын хувьсгалын партизанууд, армийн генералууд, тэд нарын ар талыг хариуцсан цэргийн бэлтгэл хүчин хурандаа, хошууч нарыг хариуцсан ахмадын холбоо байсан. Ахмадын холбооны даргаар Дэмбэрэл хурандаа ажиллаж байсан. Маш их сайн ажилласан даа. Тэд нарын хийсэн ажлыг би их үнэлэж явдаг юм. Одоогийн ахмадын холбоо шиг хэрүүл хийгээд гудманд гүйдэг ахмадын холбоо биш тэр үеийн ахмадын холбоо хүнд дурсагдахаар тийм сайхан юм хийж байсан. Дэмбэрэл хурандаа гэж байсан. Би бүр үеийн үед ярьдаг юм. Тухайн үеийн ахмадын холбооны дарга байсан Дэмбэрэл гуай мөн их юм хийж дээ гээд. Тухайн үеийн холбоог хурандаа, хошууч тийм улс удирдаж байлаа шүү дээ. Одоогийн ахмадын холбоотой адилхан биш

Баасанхүү -

За хоёулаа дараа үргэлжлүүлье. За баярлалаа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.