Tsermaa


Basic information
Interviewee ID: 990085
Name: Tsermaa
Parent's name: Bat
Ovog: Borjigon
Sex: f
Year of Birth: 1927
Ethnicity: Halh

Additional Information
Education: incomplete secondary
Notes on education: This most likely means 7 years of schooling.
Work: retired
Belief: Buddhist
Born in: Erdenedalai sum, Dundgovi aimag
Lives in: [None Given] sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
keepsakes / material culture
family
travel
work
belief


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Баасанхүү -

Таны намтрыг уншиж байхад социалист орны удирдагч нар ирэхэд ч юмуу айлчлал энэ тэр гээд удирдагчдын хөрөг зургийг их хатгаж хийдэг байсан байна. Улсаас дандаа захиалж хийлгэдэг байсан уу? Энэ талаараа ярихгүй юу? Цалин хөлс ажлын хугацаа гээд бүх талаас нь тодорхой яриад өгөхгүй юу?

Цэрмаа -

Тэгэхээр би чинь үүнийг дураараа хийдэггүй. Би тэр удирдагчийг хийе гэдэг юмуу энэ баатрыг хийе гэдэг ч юмуу тийм өөрөө дураарааа хийдэггүй. Дээрээс өгсөн засгийн газраас өгсөн захиалга энэ захиалга яаж ирдэг юм гэхээр манай байгууллагад ирж байгаа. Байгууллагад ирээд ганцхан намайг оёно гэж өгөхгүй оёдог хатгадаг хүн байвал оёж хатга гэж өгдөг байх байгууллага маань надад ер нь дандаа надад өгнө. Ерөөсөө гадагшаа явж бэлэг дурсгалын юмыг би л хийдэг байсан. Голдуу л би хийнэ. Ер нь манайхан ч хөөрхий хийж байсан зарим нь хийдэг улсууд байна. Гэхдээ надад л өгөөд байдаг байсан юм. Заншидсан сулдсан байдаг юмуу одоо тэгээд яахав энэ нэг юм болгоод байдаг юм гэж боддог байсан юмуу тэгээд байгууллагын маань дарга нар чинь надад л өгнө. Би тэгээд тэрийг чинь өдөр шөнөгүй за ямар хугацаатай юм бол гэж хугацаагийн мэдэх гэж л боддог байсан. Энэ төдий үед энэ манай дээр үед Цэдэнбал дараг энэ тэр байхад нарийн бичгийн дарга нь наагуур байгаа дарга нар нь надад ирж захиалга өгнө ш дээ. Түүнээс ямар томчуул нь хий гэдэг юм байгаа биз. Яах нь надад хамаагүй. Би түүнийг л гүйцэтгээд л хийгээд л яаж л би эн хүнтэй адилхан болгох вэ? Энэ баатрыг баатартайн адилхан болгох вэ? Жуков гэхэд Жуковын хөргийг Жуковтой яаж адилхан болгох вэ? Зураг өгч байгаа юм надад энэ зургийг л оёно шүү гэж. Тэгээд яахад тэр хүний тэр зурагтай яг адилхан болгох вэ яах вэ гэдгийг л их зовж шаналж байж хийдэг. Буруу хийчих юм бол хүн доромжилсон хэрэгт орох юм билүү. Тэгж л бодож хийж байсан. Тэгээд хугацаа бол яах вэ. Ер нь анхан их шахуу өгдөг байсан юм. Анхан эхлээд өгөхдөө их шахуу өгдөг. Өдөр шөнөгүй сууж байж би чинь 5 хүүхдээ өсгөнө. Хүүхдээ өсгөнө. Ажлаа хийнэ. Өдөр тутмынхаа би үйлдвэрт байсан. Тэр үед залуудаа үйлдвэрийн норм төлөвлөгөө гэж юм байна. Норм төлөвлөгөө бол өдөр тутмын ажил надад бол бүр норм тэр ажлаа гүйцэтгэнэ. Тэгээд ажлынхаа хажуугаар хөрөг зургаа хийнэ. Би түүнийг чинь аваад дангаар хийхгүй. Тун их шахуу болоод ирэхээр чөлөөлнө намайг ажлаас. Нормын ажлаас чөлөөлөөд тэгээд хийлгэдэг тийм байсан юм. Тэгээд Энэтхэгт Индра Гандигийн аав өвгөн Ганди гээд хүн байсан юм байна лээ. Би мэдэхгүй тийм өвгөн Гандигийн хөргийг надаар хийлгэж Цэдэнбал дарга аваачиж бэлэглэж өгч байсан юм. За тэгээд Кубын удирдагч Кастро дээхнэ үеийн юм ярьж байна ш дээ би. Одоо бол тийм юм хийхээ байсан. Ойрын арван хэдэн жил юм хийгээгүй. Хөрөг зураг хийгээгүй. Кубын удирдагч байж байхад Кубын Кастрогийн хөргийг надаар оёулж байсан. Тэр хүн чинь их сахалтай түүнийг гаргах гэдэг надад ер нь их л хүнд байсан. Тэр хүний хөргийг зурагтайн надад нэг фото өгч байгаа юм. Тэр фототой адилхан болгон гэдэг чинь хар фото өнгө байхгүй.

Баасанхүү -

Тэгээд жижигхэн байх уу?

Цэрмаа -

Жижигхэн ч байна. Том ч байна. Тэгээд тэр хар фотог чинь өнгөтэй болгож оёж байгаа байхгүй юу. Өнгө гаргаж өнгөтэй болгож өнгө оруулж оёхоор утсаар юм хийнэ гэдэг чинь хүний хөрөг оёно гэдэг зүгээр нэг цэцэг навч оёхдоо адилгүй жирийн нэг дээл хувцастай адилгүй. Тийм болохоор их хүнд. Тэгээд яахав хийж байсан. Манай өвгөн манай хөгшин зураач байсан болохоор бид хоёр хамжиж дэмжээд манай өвгөн зураад манай хань зураач байсан болохоор тэрийг дагуулж өгч байсан байх гэж би боддог юм. Дээрээсээ нөхөр нь зураад өгнө биз зургийн гаргаад өгнө. Тэнд харандаагаар даавуун дээр цаасан дээр гаргаад өгч байгаа юм харандаагаар гаргаад өгсөн дүрс хэлбэр гаргаад өгөхөөр би тэр болгоныг чинь тэр болгоныг чинь шивнэ гэж байдаг юм. Шивээд нөгөө хийх даавуун дээрээ хийх материал дээрээ буулгаж байгаа юм. Өөрөө ч буулгана. Манай өвгөн ч бас завгүй байхгүй цаг их байна. Байх цагтай надад даавуун дээр гаргаад өгчихнө. Харандаагаар өвгөн бол будаг мудаг тийм юм хүргэхгүй. Тэгээд даавуун дээр гаргаад өгсөн энэ чинь раманд хийж оёдог байхгүй юу. Раманд хийгээд оёхдоо буулгаж аваад харандаагаар зурсан хар зураг яг л тойруулаад зурсан тийм л юм байж байна. Түүнийг л би битүүлж өнгө гаргаж нөгөө зургаа харж байгаад хар ч бай өнгөтэй ч бай зурна. Тэгээд зургаа харж байгаад оёно. Тэр хүнтэй нь адилхан болгон гэдэг тийм амархан биш. Зүгээр будгаар зурж байгаа бол зураачдын будгаар зураад будгаар холиод хутгаад зурчихаж байгаа бол бас нэг өөр хэрэг. Утас чинь будагтай адил холилдохгүй. Их нарийн бас өнгө уусгаж оёдог. Өнгийн уусгаж тэр тохирсон өнгөнд нь өнгийн уусгаж оёхгүй бол зүгээр нэг шар улаан цэнхэр ногоон утсаар оёчихож болдоггүй. Заавал өнгө тохирсон тэгээд тэр хүний нүүр ямар байдаг юм хүний нүүр өнгө зүс нь ямар байдаг юм. Түүний өнгө зүс гарган гэдэг их амаргүй. Тийм л байдаг юм. Тэгээд нүүр царайгийн гаргаад ингэхэд үс мүсийн үсний ширхэг шиг оёно гэдэг чинь их амаргүй. Тийм л юм хийдэг байсан. Тэгээд одоо зөвлөлт холбоот улс гэж бид нар ярьдаг даа. ЗХУ-ын оросын чинь нам засгийн удирдагч нар дээхнэ үед арван хэдэн жилийн өмнө Брежнев Косиген энэ тэр гээд удирдагчид их байлаа. Удирдагч нарын хөрөг зураг насны ойд Брежнев гуай манайд хоёр ирсэн. Манай монголд хоёр удаа айлчилж ирлээ ш дээ. Хэд хэдэн онд яалаа даа. Тэгэхэд би нэгийн хатгамалаар хийсэн. Хоёуланг нь хатгамалаар хийсэн. Цэдэнбал даргатай уулзуулж нэг хийсэн. Уулзуулаад хоёулаа гар барьж байгааг нэг хийсэн. Өөрийн дангаар Брежнев гуайг нэг хийсэн. Тэгээд би нэг фототой үлддэг юм. Зарим нь зарим нь бол фото байхгүй. Фото ч байхгүй алдчихаж байгаа юм. Сандраад л яараад л аваад явчихаж байгаа юм. Фото ч байхгүй үлдэж байгаа байхгүй юу. За тэгээд Жуков баатар байна. Цэргийн баатар Жуковыг би хоёр удаа хийсэн. Нэгийн насных нь ойд бэлэглэсэн. Нэгийн яасан юм хаачсан юм мэдэхгүй.

Баасанхүү -

Бас захиалгаар хийлгэсэн үү?

Цэрмаа -

Бас л захиалгаар. Дандаа л захиалга дандаа захиалга үүнийг чинь би дураараа хийхгүй ш дээ. Би түүнийг яах юм тэр хүнийг насных нь ойд 70 нас 80 насных нь ойд хийлгэж байгаа юм. За тэгээд Косиген хийсэн. Филиев гэж бас одоо их үйл явдалтай цэргийн баатар байсан. Тэр Филиев гуайг чинь бүр танкны тийм цэргийн хүн байсан. Тэр танк манкын үйл явдалтай доогуур нь бүүр ингээд ингээд хийгээд тэр Филиев гуайг чинь тэгж хийж байлаа. Надад фото зураг нь байдаг л даа. Заримын ингээд зурагтай л үлдэж байгаа юм. Тэгээд Ленин расливд гэж өвсөн овоотой зураг байдаг юм. Ленин зохиолоо бичээд тэнд амьдарч байсан юм байна лээ. Тэр тосгон юмуу юу юм. Би ямар очиж үзсэн биш. Мэдэхгүй юм. Тийм хөрөг надаар хийлгэсэн. Бас Цэдэнбал дарга авч явсан. Аваачиж тэр Расливд нь бэлэглэсэн гэж байгаа юм. Тэгээд тайрдсан дээр суугаад зохиолоо бичиж байгаа тийм зураг байдаг. Бас надад нэг зураг л үлдсэн байдаг. За тэгээд Хойд Солонгосын Ким Ир Син гээд хүн байлаа ш дээ. Ким Ир Синийг бас надаар оёулж бэлгэнд өгч байсан. Хятад ард улсад Мауцедин гээд байгаа ш дээ Мацедин гуайг бас надаар оёулж өгч байсан. Ингээд улс орон бүхэнд юм хийлгээд авч яваад байдаг би хаана очсон энээ тэрээ гэж хойноос нь яадаггүй. Миний монгол тэр сайн болоод бэлэг дурсгалд өгч байгаа юм аятайхан болж байвал монголоос ирсэн сайд тэр хүний хөргийг насных нь ойд өгч байхад бас аятайхан байдаг байлгүй. Монголоос өгч байгаа гэхээс Цэрмаа хийсэн юм гэх биш. Тэгэхээр би монголоос өгч байгаа бэлэг аваачаад өгч байгаа удирдагчдын нэр төр за тэгээд ерөөсөө монголын чинь нэр төр монголын энэ юу надад өгч байна энэ яасан муу юм муухай юм гэж хэлэхгүй байхаар гэдэг санаагаар их сайн хийх гэж оролдож чармайж зүдэрч л хйиж байсан. Сүүлийн арваад жилд л тийм юм хийхээ байсан. Тэгж хөрөг мөрөг хийхээ байсан. Надад үлдсэн юм бол манай жанжин Сүхбаатарын хатгамал байна. Ленины хөрөг байдаг юм. Лениныг би хийж л байсан. Өөрийнхөө нам засгийн удирдагчдаас Цэдэнбал даргыг хийж 60 насных нь ойд улс төрийн газар гэж батлан хамгаалах яаманд байдаг. Улс төрийн газрын дарга Ёндондүүчир гуайн захиалгаар Ёндондүүчир генерал гэж байсан. Ёндондүүчир гуайн захиалгаар цэргийн нэг хийсэн. Генерал хувцастай хийж өгсөн. 60 насных нь ойд өгсөн бэлэглэсэн байх. Захиалсан газар нь хийлгэж аваад явсан. Энгийн хувцастай Батмөнх дарга байсан ш дээ. Батмөнх даргын захиалгаар Цэдэнбал даргыг энгийн хувцастай костюмтай хатгамлаар хийж өгч байсан. Өөрийнхөө хувьд ч нам засгийн удирдагчдаас хийж л байсан.

Баасанхүү -

Ингэж захиалгаар юм хийхээр улсаас зөвхөн цалин бодож өгөх үү? Ажлын хөлс өгөх үү?

Цэрмаа -

Манай байгууллага тэр цалинг дээрээс ч өгөхгүй. Манай байгууллага тэр чинь бас комисстой. Миний хийсэн юмыг дураараа аваачаад тэнд өгөхгүй манай дарга нар үзэж харна. Манай байгууллагын дарга нар. Комисс үзнэ. Үзээд болжээ гээд дээш нь манай дарга нар л аваачиж өгч байсан. Түүнээс би хүргэж өгч байсангүй. Байгууллагадаа нэг юм оёод чичрээд өгвөл яадаг бол гээд манай дарга нар юу гэдэг юм бол намайг үүнийг чинь авахгүй чиний энэ чинь ингэчихэж гэдэг юм болов уу эсвэл дээрээс гологдоод ирдэг юм болов уу гээд их зовж байсан. Тэгж л их зовдог байсан. Тэгээд цалин мөнгийг манай тэр байгууллагын комисс үзээд үнэлээд тэдээр үнэлэе гээд үнэлээд тэд нэр үнэлээд яасныг би авдаг. Дээр үеийн чинь 3000 төгрөг 2000 төгрөг чинь их мөнгө байлаа шүү дээ. Сүүлдээ 4000 ,5000 гаар үнэлдэг болсон. Тэр чинь нэлээд сүүлд шүү дээ. Бүүр дээрхэн үед болохоор 2000,3000 төгрөг байсан. Үзэсгэлэнд юм тавиад мөнгө авдаг байсан. Удвал гуайн гарын үсэгтэй хоёр үнэмлэх байдаг юм. Тэр үнэмлэх дээр 1-р байр эзэлсэн гээд 3000 төгрөгөөр шагнуулж байсан. 3000 төгрөг гэдэг чинь дээр үед маш их мөнгө 2-р байранд орж бас шагнуулж байсан үнэмлэх нь надад байдаг юм. Одоо надад байдаг. Би түүндээ маш их хайртай. Тэр үе чинь ямар үе вэ? гэхээр 1950-иад он намайг 1-р байранд орсон гээд радиогоор яриад тэр үед чинь радиогоор л ярьдаг байлаа шүү дээ. Эмнэлэгт хэвтээд 2 дахь хүүгээ гаргаад эмнэлэгт хэвтэж байсан чинь намайг радиогоор ярьж байхгүй юу. Их сайхан санагдаж байж билээ. Хүү гарсан. Тэгээд радиогоор 1-р байранд орсон гээд яригдаж байгаа. Тэр санаанаас гардаггүй юм. Тийм л байсан юм байгаа юм.

Баасанхүү -

Таны ажил чинь гэр чинь хаана байсан билээ.

Цэрмаа -

Гэр яахав манай өвгөн чинь цэргийн хүн байсан болохоор нисэхэд нэг очсон. Гэхдээ манай өвгөн зураач хүн болохоор клуб мулубаар л байна. Нисэхэд нэг клубын даргаар очсон. Нисэх гэхээр хаана юм гэхээр одоо энэ нисэх биш шувуун фабрик тийшээ одоо юу гэдэг билээ дээ. Бид нар залуудаа цүдгэр онгоц гэдэг байсан юм. Жижиг онгоцыг цүдгэр онгоц гэдэг байсан. Тийм онгоцны нэг анги байсан юм. Шувуун фабрикын наахан байдаг байсан

Баасанхүү -

Энэ онгоцны буудал баригдаагүй байсан уу?

Цэрмаа -

Баригдаагүй байсан. Түүний клубын даргаар манай өвгөн очиж байсан байхгүй юу. Тэнд 3 жил болсон. Би тэндээс ажилдаа явдаг. Энэ хооронд автобус явахгүй. Автобус гэж байхгүй. Цэргийн ангийн офицеруудын машин явдаг байсан юм. Тэр нь надаа оногдохдоо оногдоно. Оногдохгүй бол оногдохгүй. Нэг мэдэхэд офицерууд нь суугаад яваад өгдөг. Нэг бол хоцорчихсон байдаг. Нэг бол эрт гараад хаанаас явах нь мэдэгдэж өгөхгүй. Манай өвгөн хот нэг их орохгүй. Хааяа нэг хот орохоороо манай авгай энд ажилтай байгаа аваад явъя гээд аваад явдаг байсан. Шувуун фабрик энэ хоёрын хооронд манай ажил чинь урт цагааны урьд байдаг байсан юм. Хоёр хүүхэдтэй болчихсон. Хоёр хүүхэд маань нисэхэд цэцэрлэгт тэгээд би энэ хооронд явган яваад алхдаг байсан. Орой 6 цагт гарлаа гэхэд нэлээд сайн явахад 2, 3 цаг явна. Замд машин явж байвал сууна. Машин их ховор доо. Цэргийн машин явж байвал намайг хараад манай хүнийг хараад таниад авч байгаа юм. Тэгж бид хоёр 3 жил болсон юм. Их зүдэрдэг байсан. Манай хүн ирэхгүй бол би ганцаараа явган алхаж чадахгүй шүү дээ. Тэр үед тайван сайхан цаг төр ч ямар сайхан байсан юм. Айх ичих юм байхгүй. Нэг л их тал хөндий юм чинь замд барилга байшин байхгүй. Биокомбинат гэж байсан юм түүний хажуугаар гараад алхчихдаг байсан. Заримдаа манай тэндхийн хүүхнүүд ч юмуу офицерууд явж байвал ханиндаа алхчихдаг. Тэгээд сүүлд бид хоёр мотоцикл аваад явган яваад байж чадахгүй болоод манай хүн мотоциклээр ирээд намайг авчихдаг. Хоёулаа хамт харидаг болсон. Тийм байсан юм. Хоёр том хүүхэдтэй байсан. Орой очоод амарчихдаг. Сайхан байсан. Явган явдаг байхад 6 цагт гарсан хүмүүс чинь өвөл бол шөнө л харьж байгаа юм чинь очиж хоол хийж идчихээд унтаад өгнө. Хоёр хүүхдийг маань хүн амьтан цэцэрлэгээс аваад байж л байна.

Баасанхүү -

Хөрш айл авах уу?

Цэрмаа -

Хөрш айл авна. Заримдаа хүүхдүүд авчихсан байдаг. Тэгээд өглөө босоод дахиад ажилдаа явдаг. Санд мэнд гараад явна даа. Офицеруудын машин явж байвал авч ирээд буулгана. 3 жил тэгж явсан. Тэгээд хотоос нэг их гараагүй дээ. Тэгэхэд тэлсэн тийм юм байгаагүй жаахан байсан шүү дээ. Яармаг энэ хооронд юм байгаагүй. Туул гол их сайхан байсан. Ийм байгаагүй одоо бол туул ширгээд тэр үел эргээ дүүргээд цэлийгээд их сайхан байсан. Гоё байдаг байсан. Одоо ч гэсэн би урчуудын эвлэлийн холбоотой холбоотой байгаа. Гэхдээ нэг их хийгээд байсан юм байхгүй. 1980-иад он хүртэл хийсэн. 1985 он хүртэл хийсэн. чөлөөт уран бүтээлч болоод бие даагаад хийдэг болсон.

Баасанхүү -

Биед амар болсон биз дээ?

Цэрмаа -

Амар юм билээ. Үйлдвэрийн норм төлөвлөгөө гэж байхгүй. Домогт гурван жанжин урчуудын хороонд ирээд хийсэн. Хөрөг том хүмүүсийн насны ойд зориулсан хөрөг, Сүхбаатар Ленин хоёрын гараа барьж байгаа зураг бэлгэнд явчихсан. ОХУ-д явна гээд жаазалж байхын би харсан юм байна. Миний хийсэн юм ЗХУ Орос руу их явсан. Хөрөг их хийсэн дээ. Сүхбаатар гэхэд хоёр гурав хийсэн би манайд үлдсэнээс манай гэрт нэг байгаа. Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд нэг байдаг юм гэж надад хүн хэлж байсан би үзээгүй. Нилээд их юм хийсэн дээ. Урчуудын эвлэлийн хороонд ирээд чөлөөт уран бүтээлч болоод нилээд юм хийсэн. Артельд байхдаа нэг их юм хийж чадаагүй. “Манай эх орон” “Эмэгтэйчүүд хөдөлмөр дээр” гээд бүтээл энэ чинь 2метр 3 метр учраас нилээд хугацаа шаардаж

Баасанхүү -

Он дамжуулж хийсэн гэсэн тиймээ?

Цэрмаа -

“Манай эх орон” он дамжуулж хийсэн. Тэр болохоор жил л хийсэн. Ингээд 2 метр 3 метр болоод ирэхээрээ том бүтээл болж байгаа байхгүй юу. Их ажил орно. Их ажилтай. Үйлдвэрт байхад малгай хүртэл хийлгэнэ. Тэр чинь бас их ажилтай. Тоорцог малгай. Жанжин малгай хөөрөгний уут гээд зүү ороох ажил ерөөсөө тасрахгүй. Тэр чинь бас их чимхлүүр ажилтай уйгагүй хөдөлмөр ордог. Тэгж л хийдэг байсан. Хатгамал гэдэг их уйгагүй ажил уйгагүй хөдөлмөрөөс бүтдэг. Ямар нэгэн урлаг уран бүтээлийн ажил тийм л дээ. Тэр дундаас утсаар хийдэг миний энэ ажил илүү хэцүү юм шиг санагддаг. Хатгамал бол хэцүү.

Баасанхүү -

Ардчилал дөхөөд ирэхэд танай байгууллагад өөрчлөлт орсон уу?

Цэрмаа -

Тийм юм байгаагүй ээ. Тэр 1972 онд манай артель яахад ардчилалаас болоогүй түүний талаар сайн мэдэхгүй. Олон янзын толь хийдэг байсан. Сав суулга хийдэг байлаа. Мөнгө алтаар юм хийдэг. Мөнгөн аяга хийдэг. 10, 20 төрлийн юм хийдэг байсан юм. Миний энэ хатгамал нэг тасаг болж явдаг байсан юм. Зээгт наамал оёдлын тасаг гэж явдаг байсан. Тийм сайхан үйлдвэрийг яагаад тараасан юм мэдэхгүй. Үйлдвэр хоршооллын төв зөвлөл гэж байгууллага байлаа. Түүний харъяа байдаг байлаа. Артелиуд чинь биеэ даасан удирдах газартай байсан байхгүй юу. Дэмчиг дарга гэж сайхан хүн байлаа. Яваа яваандаа л тарсан яасан юм бүү мэд. Үйлдвэр нь явцгүй байсан юм болов уу? Үр дүнгээ өгөхгүй байсан юм болов уу? гэж боддог юм. Хүүхдийн хувцас мувцас бүх артелиуд тарчихсан шүү дээ. Амгалангийн хувцасны артель гээд байж байлаа. 6-р артель гэж ч байлаа. Бүгд тарчихсан. Үйлдвэр хоршооны төв зөвлөлийн артелиудыг тэгээд тараачихсан. Бүгдийн тараачихсан.

Баасанхүү -

Шинээр юм байгуулсан юм болов уу?

Цэрмаа -

Урт цагаан чинь бас манай харъяа байсан. Одоо бүгд хувийн болчихсон. Алт мөнгөн ч хувийн, хувцас нь ч хувийн, тийм амьсгал байсан юм байлгүй дээ.

Баасанхүү -

Бурханы хөрөг бүтээхэд их оролцсон юм байна. Буддын шашинтай тиймээ?

Цэрмаа -

Тийм 1988 оноос би чинь 1980 хэдэн он хүртэл урчуудын хороондоо бүтээл хийж байгаад 1988 оноос сүүлээ хөрөг мөрөг ч их багаслаа. Пүрэвбат за байз 1998 он юмуу би чинь 10 хэдэн жил эд нарын харъяанд явсан хүн шүү дээ. Тэгэхээр чинь 1998 он юм шиг байна. Шашны сургууль гэж байсан л даа. Одоо ч гэсэн байгаа. Түүнээс Пүрэвбатын сургууль урлахын сургууль гэж сүүлд болсон юм. Намайг очиход шашны сургуультай хамт байсан юм. 1998 оноос Пүрэвбатын сургуульд гурван жил багш хийсэн. Зээгт наамалын

Баасанхүү -

Та социализмын үед 1960 ,70, 80 оны үед шашин шүтэж байсан уу? Ардчилал гараад шашин шүтэж эхэлсэн үү?

Цэрмаа -

Би нэг их шашин шүтдэггүй. Харин манай ээж аав шашин шүтдэг байсан л даа. Би нэг их шүтдэггүй. Ээж аав ах дүү нараа шүтдэг хүмүүс байсан. 1950 он 1930 хэдэн онд чинь сүм хийдүүд хаагдчихсан лам нар байгаагүй шүү дээ. Манайх чинь Гандангийн хажуугаар байдаг байсан. Тэгэхэд лам нар ном хураад байдгүй байсан. Лам нар их цөөхөн яг лам ч биш хар ч биш тийм хүмүүс сүмээр эргэлдээд байдаг байсан. Сүүлд сэргээд яг ч ардчилал гарч ирснээр сэргээгүй ээ. Түүнээс нэлээд өмнө сэргэчихсэн байсан. Өмнө сэргээд хар байсан хүмүүс буцаж ороод тийм л юм шиг байсан. Би тэгж л санадаг юм. Би хувьдаа Гандан мандан яваад мөргөөд сөгдөөд байдаггүй. Би бас дотроо бодож л байдаг. Дээр үеийн шүтлэгтэй хүний хүүхэд юм чинь юу гэж үзэн ядах вэ дээ. Тийм л байсан. Манай өвгөн цэргийн хүн учраас нэг их яахгүй. Гэхдээ манай өвгөн номтой хүн байсан. Их номтой хүн байсан. 9 наснаас 22 нас хүртлээ Увс аймгийн сүмд сууж байсан. Тэгэхээр чинь их олон жил суусан байгаа биз дээ. 9 наснаас 22 хүртлээ гэхээр тэгээд багш нар нь баригдаад явчихаар зэрэг хүүхдүүдийг шавь нарын хөөгөөд гаргачихсан. Мал дээр гарсан гэж байгаа. Тэгээд мал дээр гараад мал маллаж байгаад цэрэгт явсан гэж байгаа. Тэгээд тэр 1945 оны чөлөөлөх дайнд оролцоод цэргээсээ халагдахгүй явж байгаад өвгөн маань офицер болоод би ер нь олон жил цэргийн ангиар байсан даа. Өөрөө зураач хүн болохоор улаан булангаар их байдаг. Бүр сүүлдээ цэргийн музейн эрхлэгч байсан. Тийм л байсан юм даа.

Баасанхүү -

Таны амьдралд гүн гүзгий нөлөөлж байсан зүйл байгаа юу? Үйл явдал тохиолдоод таны амьдралд нөлөөлсөн тийм зүйл.

Цэрмаа -

За яахав дээ. Миний амьдралд сайн зүйл байлаа. Саар ч юм байлаа. Хүний амьдралд янз бүрийн л юм байдаг юм байна. Ажилд хэцүү зүйл тулгарахаар зэрэг би ямар юм сонгоод авчихав. Яасан ч их биеэ зориулав. Яасан ч хэцүү юм чадах юм болов уу гэсэн сэтгэл надад бас олон төрж л байсан. Миний хийсэн бүтээл эх орноо төлөөлөөд гадаадад бэлгэнд яваад эндээс болж гэсэн дүгнэлт аваад явахаар би бас сэтгэл их өндөр байдаг. Түүнийхээ үр дүнд хүрч байна гэхээр бас сэтгэл өндөр байдаг байсан. Тийм юм надад их таардаг л даа. Өвгөнтэйгээ нийлээд гэр бүл болоод үр хүүхэд гаргаад үр хүүхдээ өсгөөд өсгөж чадахгүй ч юм гарна. Амьдралд янз бүрийн юм гарна шүү дээ. Бид хоёр чинь шинэ айл өрх болсон сайн сайхан бэлэн юм гэж байгаагүй. Цэргийн хүн гээд манай өвгөн чинь цэргийн хувцастай хүн л байж байна. Би гэж хөдөөнөөс орж ирээд өвгөнтэйгээ суусан өвлөж авсан юм гэхээр зэрэг ээжээсээ юм оёхыг өвлөж авсан. Мал маллаж сурсан байсан. Манай эгч хотод хүнтэй суусан хүн байсан. Тэр эгч маань бид хоёрыг өөд нь татаж байсан. Ор ч байхгүй гэр ч байхгүй тийм хоёр хүн л нийлж байсан. 1945, 46 оны үед манай улс эх орон маань ч сайн хөгжөөгүй. Үйлдвэр хөгжөөгүй. Артель үйлдвэрүүд дөнгөж эхэлж байсан. Артелиуд голдуу юм хийж байсан даа. Их бага хэмжээгээр дайнаас чөлөөлөх жил байсан болохоор юм ч их ховор байсан. Офицерын авгай нар бэлэг дурсгалын юм хийж явуулдаг. Бээлий мээлий гэхэд өчнөөнийг хийнэ. Хөвөнтэй өмд цамц хүртэл оёж бэлэглэдэг байсан. Түүнийг бас хийж л байлаа. Эндээс манайх бэлэгний юм их явуулдаг.

Баасанхүү -

Дайн руу юу ?

Цэрмаа -

Тийм дайн болж байгаа газар луу. Манайх чинь морь малаа хүртэл туугаад, малынхаа ноос үсээр янз бүрийн юм хийгээд бэлэглэж байсан. Түүнд би бас орж л байлаа. Тийм янз бүрийн амьдрал байсан л даа. Бидний үед тийм юм тохиолддог л байсан. Залуу байж ядрах шантрахыг мэдэхгүй. Энэ эх орныхоо төлөө юм шүү гээд нэг хүн ухуулаад хэлчихэд тэгээд зүтгэж л байсан.

Баасанхүү -

Та социалист нийгэмд амьдарч байхдаа нийгэм дарамттай байна хэцүү байна гэж бодож байсан уу? Сайхан байна гэж бодож байсан уу?

Цэрмаа -

Ерөөсөө тэгж бодож байгаагүй. Дарамттай байна гэж бодож байгаагүй сайхан байна гэж бодож байсан. Залуу байхад тоодоггүй байсан юмуу одоо бол тийм байсан бол хэцүү юм гэж бодох л байсан байх. Тэр үед ерөөсөө тийм юм байгаагүй. Бид хоёр чинь сангийн байшингаар, сангийн гэрээр би эрх биш хөдөө байсан болохоор тооноо хойшоо харуулахгүй барьчихдаг байсан. Ямар ч хүйтэн ч бай халуун ч бай гэрээ бариад одоо бол шантрах байлгүй дээ. Тэр үед бүрээстэй ч бай бүрээсгүй ч бай модоо тойруулаад гэртээ орж аваад инээлдээд хоолоо хийж идээд хөнжилдөө орж унтаад өглөө босоод ажилдаа яваад хоцрох нь хоцроод л тийм сайхан цэргийн хүмүүс их эвсэг сайхан. Офицеруудын эхнэрүүдэд хатгамал зааж байсан гээд бод. Юугаа зааж байсан юм тэр үед одоо бодоод байхад тийм их юм зааж байгаагүй юм шиг байгаа юм. Инээлдээд юмаа хийж байдаг. Нэг нэгнийдээ ороод идэх юм байвал идээд гараад явж байдаг. Цай байвал цай уугаач хоол идээч гэж байдаг. Юм ховор байна гэж тоодоггүй. Одоо үед ингээд байна шүү дээ. Хямралын үе боллоо. Ядуучууд их ядуурлаа гээд байна. Би ерөөсөө тэгж бодохгүй байгаа. Ер нь гайгуу дээ. Хүмүүс сайхан партай байшинд сууж байна. Гэр хорооллынхон ч гэсэн сайхан ш дээ. Хашаатай байшинтай гэр хорооллынхон бол сайхан л байдаг шүү дээ. Бид хоёр гэр хороололд байж үзсэн. Сайхан байдаг. Түүнийг нэг их дарамт болгож нэг их зовлон болгож улсаас их юм нэхээд тийм ч юм авмаар байна. Ийм ч юм өгөхгүй байна. Засаг төр, их хурлын гишүүд ингэчихлээ гээд байгаа нь надад сайхан биш санагддаг юм. Үгүй яахав дээ орчин үе орчин үеэрээ байдаг. Хүмүүс сайхан явъя өшөө сайхан явъя гэж боддог байх. Түүндээ бас тэгдэг юм байгаа биз. Дээр үеийн юм үзсэн хүмүүс тэр үед болж байсан юм. Одоо болно гэж боддог байх. Тэгж л бодоод байдаг байхгүй юу. Хүүхдүүддээ ч би тэгж хэлдэг. Сайн явах санааных гэж ярьдаг шүү дээ. Сайн явна гэвэл хүүхдүүд залхуугүй байх хэрэгтэй. Урьдын нэг үг байна шүү дээ. “ Залхуугүй гадаа аргалгүй. Залгидгийн гэрт хоолгүй” гэж ийм үг домог байдаг. Одоо залхуурсан хүнд хэцүү байж магадгүй. Ер нь ажил хийхгүй бол хэн юу өгөх юм бэ сайн хүн ажил голохгүй. Муу ажил гэж байхгүй. Чаддаг юмаа хийх хэрэгтэй. “Ажил хүнийг голно уу гэхээс биш хүн ажлыг голохгүй шүү” энэ ажил намайг хоногийн хоолтой болгочих юм байна. Би баяжих юм байна гэж бодохоо байя л даа. Үүнийг хийгээд байвал хоёр идэхгүй хоосон хонохгүй байгаад байх юм байна гэсэн бодолтой байвал хүн амьдраад байна. Тэгээд эрүүл байх хэрэгтэй хүн ганцхан эрүүл хүн өвчтэй бол яаж ажил хийх вэ дээ. Эрүүл саруул сайхан байж байж ажил хийнэ шүү дээ. Гол нь тэр байгаа юм. Ер нь залуу байхад хүн тоодоггүй өвчтэй байсан ч тоохгүй. Бид нар чинь өвчин зовлон гэж тоодоггүй байсан. Харин одоо хөгшрөөд өвдөх гээд байна. Хүн эрүүл саруул сэтгэл санаа өндөртэй байх хэрэгтэй. Тэгээд бас хүнтэй эвсэг сайхан байх хэрэгтэй. Ямар ч хүнтэй сайхан байх хэрэгтэй. Муу хүн гэж хүн голох хэрэггүй. Сайн хүн гэж хүнийг яах хэрэггүй. Муу хүн хүнд тус болдог гэж бас үг байдаг шүү. Тэр хүн ямар ч мэргэжилтэй ямар ч хүн байж болно. Тийм учраас хүнийг муучлах хэрэг байхгүй. Ямар ч байж болно. Үр хүүхэдтэй хүн хүний хүүхдийг өөрийнхөө хүүхэдтэй адилхан бодож миний үр хүүхэд хөөрхий ийм л байдаг. Эд нар ч адилхан ийм байгаа юм байна гэж бодож зарим хүмүүс тэдний хүүхэд ингэчихлээ тэгчихлээ. Манай хүүхэд тэгдэггүй ингэдэггүй маягийн юм ярьдаг шүү дээ. Тэгж болохгүй. Хоёр хүүхэд хэрэлдээд муудалцлаа гэхэд чи өөрийхийгөө л буруутгах хэрэгтэй. Би эд нарыг багад нь тэгдэг байсан юм. Хоёр хүүхэд хэрэлдээд муудалцсан байхад зарим хүмүүс хүүхдээ өмөөрөөд улаан галзуу уурлачихсан орж ирдэг байхгүй юу. Би бол учрийн олъё энэ хоёрт тийм юм байсан юм байлгүй. Би хүүхдэдээ яасан юм бэ миний хүү яагаад та хоёр хэрэлдэх ноцолдох болов сайхан байх хэрэгтэй. Найзууд чинь сайхан байдаг шүү дээ. Юунаас болсон гэдгийн учрын олдог байсан. Нэг ажлаасаа яваад ирсэн чинь их хөгтэй манай энэ гэрлэсэн хоёр хүү эдийн засагч хүү энэ хоёр тэр чинь бас шашин шүтлэгийн юм л даа. Нэг хүн намайг дээр нь хоёр хүүхэд байхгүй болчихсон юм байна. Багадаа цоож зүүчих гэсэн байхгүй юу. Би нэг шашин шүтдэг гэж бодсонгүй бэх бат байдаг юм байлгүй гэж бодоод цоож зүүгээд өгчихсөн байхгүй юу гурван явуу байдаг бүснээс нь уячихсан тийм л байдаг байсан. Манай ээж аав эд нарын үзэл санаа байсан юм шиг байна лээ. Ээж аавын танвдаг хүн тэгж хэлсэн юм. Яваад ирсэн чинь гурван явуу нь байдаггүй. Явуу гэж ясан юм байдаг шүү дээ. Тэр явуу нь цоожтойгоо байдаггүй. Миний хүүгийн цоож яасан юм гээд асуухгүй юу. Хоёр агаа авсан гэж байна. Хоёр агааг нь орой цэцэрлэгээс ирэхээр нь асуулаа. Дүүгийнхээ цоожийг яасан дүүгийнхэн гурван явуу нь алга байна ш дээ гэсэн чинь хэлэхгүй байна аа ерөөсөө мэдэхгүй гээд байна. Тэгэхээр нь миний хоёр хүү хүүхдэд өгсөн юмуу хаячихсан юмуу та хоёрыг авсан гэж байна. Ямар хүүхдэд өгсөн юм. Ээж нь загнахгүй. Тэр хүүхдийг ч загнахгүй. Та хоёр найздаа л өгсөн байх та хоёр оронд нь юм авсан уу гэсэн чинь хоёр борогцой авсан гэнэ. Нэг нэг борогцой авч идсэн гэнэ. Хоёр борогцойноос дүүгийнхээ цоож гурван явууг өгчихсөн. Тэр хүүхэд сонирхоод байсан юм байна л даа. Дүүгийнхээ гурван явууг цоожтой нь өгчих гэсэн гэнэ. Тэгэхээр нь дүүгийнхээ цоожийг нөгөө юутай нь аваад өгсөн. Тэднийх боргоцоотой айл байсан юм байна л даа. Мод түүж ирсэн тийм айл байсан. Тэгээд тэр хоёр хоёр боргоцоо авч идсэн байгаа юм. Тэгээд би нөгөө айл чихэр михэр аваад хоёр хүүхдээ дагуулаад орлоо. Тэднийх бас хоёр хүүтэй. Эцэг эх нь ч айхтар улсууд байсан юм. Танай хоёр хүүд манай хоёр хүү багад нь нэг цоож гурван явуу байдаг байсан юм аа бүснээс нь зүүлттэй. Энэ хоёр хоёр боргоцооноос өгсөн гэнэ. Түүнийг манай аав ээж хоёр зүүж өгсөн юм байгаа юм. Би одоо түүнийг авмаар байна. Та хоёр хүүхдэдээ хэлж байгаад аваад өгөөч би хүүхэд баярлуулах гээд чихэр михэр аваад ирлээ. Гэсэн чинь авгай нь юу нь цоож гээд ярьж байна аа. Юу нь цоож яасан ийсэн цоож за яахав чи хоёр хүүхдээ надтай уулзуулчихаач гэсэн чинь дуудаад ирлээ. Та хоёр айлын хүүхдийн юм авсан байна шүү дээ гээд нилээд ширүүн загнаж байна аа. Тэгсэн чинь аваагүй гэж нөгөө хоёр хүүхэд нь хэлэхгүй юу. Та хоёр энэ хоёр борогцой өгөөд авсан юм байна шүү дээ. Эмээ нь гээд эмээ гээгүй тэр үед би чинь залуу байсан эгч нь хоёр дүүгээ чихрээр шагнана. Миний хоёр дүү өгчих дүүд нь хэрэгтэй гээд хүн зүүж өгсөн юм байхгүй юу даа. Та хоёр түүгээр яах юм та хоёрт хэрэггүй. Тэгсэн чинь ахыгаа яагаад чамд байгаа ш дээ гэсэн чинь хөөрхий ах нь авч ирээд өгч байна. Баахан боов чихэр өгөөд миний хүүхдүүд дахиж ийм юм битгий хийгээрэй. Та дөрвийн хийж байгаа ажил шүү дээ гээд тэгээд манай өвгөн намайг тэгдэг байхгүй юу. Чи их тактиктай юм хийсэн байна гэдэг байхгүй юу. Тэгэхгүй бол чи авсан гэж байна. Чамайг тэгсэн гэж байна гээд загнаад хүүхдийг муучилаад байсан бол хүүхэдтэй бас тэгж харицах хэрэггүй байдаг юм. Манайх доор байдаг болохоор хүүхдүүд бөмбөг өшиглөнө. Юм шиднэ. Тэгэхээр зэрэг миний хүүхдүүд битгий тэг энэ хана луу бөмбөг өшиглөөд байхаар энэ хана халтар болчихно. Битгий тэгээрэй. Хонх дарчаад гүйдэг байхгүй юу. Хүн ирж байна гээд гараад харахаар юу ч байхгүй байдаг.

Баасанхүү -

Таны бүтээлийг худалдаж авъя гэсэн санал тавих уу? Хүмүүс

Цэрмаа -

Худалдаж авах зөвшөөрөл надаас л авна. Тэр Галерейн юмнаас үзэсгэлэнд тавъя гэхээр чинь бичиг цаас бөөн юм болно. Арай засгийн газарт орохгүй тэгж байж болдог юм билээ.

Баасанхүү -

За баярлалаа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.