Büjee


Basic information
Interviewee ID: 990088
Name: Büjee
Parent's name: Baldan
Ovog: Ürlüüd
Sex: f
Year of Birth: 1948
Ethnicity: Halh

Additional Information
Education: secondary
Notes on education: büren dund
Work: retired
Belief: none
Born in: Sühbaatar sum, Sühbaatar aimag
Lives in: [None Given] sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
repressions
family
work
cultural campaigns
travel


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Баасанхүү -

Таны өвөө, хадам талын тайж ноёд хэлмэгдэж байсан гэсэн. Та эхлээд өвөөгийнхөө талаар ярих үү?

Бүжээ -

Өөрийнхөө өвөө юу

Баасанхүү -

Тийм

Бүжээ -

Манай өвөө 1937 оны хэлмэгдэлтэнд орж Түмбийн хэргээр баригдаж яваад 1937онд хуулийн дээд хэмжээ авсан юм билээ.

Баасанхүү -

Цаазалсан уу?

Бүжээ -

Тийм цаазалсан. Тэгээд цагаатгалаар цагаатгагдаад үндэсний архивын газарт өөрийнхөө мэдүүлгийг үнэн зөв өгсөн учраас тэр дор нь үндэсний архивын газраас материалын бүрдүүлж авч нөхөн олговорыг би өөрийнхөө нэр дээр авч өөрийнхөө ах дүү болон аавынхаа дүү нарын хүүхдүүдэд өгч байсан. Хөөцөлдөж авсан гэж надад 400,000 өгч бусдад нь 100,000 өгч байсан. Манай аав малчин хүн байсан гэсэн мал дээр явж байхад нь машинтай улсууд очоод бариад аваад явчихсан. Тэр үед явган нүцгэн улсууд их явдаг байсан гэсэн оргож осгоод явж байсан юмуу яасан юм. Тийм хүмүүс явахаар ээж хүүхдүүдээ очоод уулзчихаарай муу аав чинь тэнээд ирэх вий гээд л хүн амьтан явахаар нутаг орны хүмүүсээ сурагладаг байсан гэсэн. Тэгсэн чинь аав маань хэзээ хойно 1996,97 оны цагаатгалаар аавыгаа, өвөөгөө хуулийн дээд хэмжээ авсныг мэдээд цагаатгасан байна гэж бодсон.

Баасанхүү -

Зүв зүгээр явж байхад нь бариад авсан гэсэн үг үү?

Бүжээ -

Зүв зүгээр явж байхад нь бариад авсан. Түмбийн хэрэгт холбогдуулаад цагаатгал дээр нь тэгсэн байсан.Түмбийн хэрэгт холбогдсон гэсэн тодорхойлолттой юм байлаа.

Баасанхүү -

Тэгээд таныг бага байх наснаас ер нь танай өвөөгийн талаар бусад хэлмэгдсэн хүмүүсийн талаар ямар нэг яриа байдаг байсан уу?

Бүжээ -

Маш их нууцлаг байсан. Тийм юм ярьдаггүй байсан. Манай аав маав чинь тэр аав маавынхаа тухай ярихгүй. Би эмээтэйгээ байсан эмээ маань ч тийм юм ярьдаггүй байсан. Их л нууц байсан юм шиг байна лээ. Нээрээ надад ерөөсөө хэлж өгөөгүй ш дээ. Хэзээ хойно цагаатгал гарснаас хойш л манай нутгийн манай аавын үеийн хүн энэ танай аавын аав шүү дээ яах аргагүй чи хамт би тэр эмээ ээжтэйгээ хамт өссөн юм. Чи эмээтэйгээ байсан тэр өвгөний хөгшин чиний өвөө баригдаад явсан гэж нутгийн хүн надад хэлж байсан. Тэгээд юу ч гэсэн яах вэ хөөцөлдөөд үзье гэж бодоод ирээд үндэсний архивт өгсөн чинь манай эмээ манай аав манай аав ах дүү 2-тай 3-уулаа байсан ам бүл 5 гээд гараад ирсэн. 1955 оны хүн амын тоогоор би эмээтэйгээ , ээжтэйгээ , аавтайгаа эмээ манай ам бүлд тэгээд гарч ирж байсан. Манай өвөө Жамц гэж хүн байсан юм. Тэгээд Борын Жамц гэж хүн байсан. Ааваараа хүмүүс овоглодоггүй байсан. Манай аав Борын Балдан тэр Бор гэж дээр үеэс хэдэн үеэрээ тэр хүнээр овоглодог байсан. Бор гэдэг овогтой л байдаг байсан. Манай ээж хүртэл манай аавтай суучихаад тэр Борын гэдэг овогт орчихсон. Борын Сүрэнханд , Борын Балдан гээд Борын Хатигаа гээд би бол ааваараа овоглож байсан. Балдангийн Бүжин гээд Балдангийн Жаргалсайхан , Балдангийн Гантогтох гээд бид хэдийн нэр гарч байсан. Манай тэр Гантогтох гээд миний дараачийн дүү нэлээд том болоод нас барсан.

Баасанхүү -

Тэгээд та өвөөгийнхөө хэлмэгдэж байсныг 1990 хэдэн онд л мэдэж байсан уу?

Бүжээ -

1990 хэдэн онд л мэдсэн. Аав маань ер нь бол баригдаад явсан гэдгийг бүүр түүрхэн мэддэг болохоос ээж ерөөсөө ярьдаггүй байсан. Аавыгаа бүүр нас барснаас хойш одоо тэр баригдаж явсан Жамц гэдэг хүний хүүхдүүд бүгдээрээ байхгүй өнгөрчихснөөс хойш л бид нар аавын маань аав ийм хүн байсан юм байна ш дээ гэж мэдэж байгаа юм чинь. Манай тэр өвөө чинь 3 хүүтэй байсан юм байна лээ. Тэгээд л бид 90 хэдэн онд аавын маань аав Жамц гэдэг хүн байсан байна ш дээ гэдгийг мэдэж байгаа юм чинь. Өмнө нь хэн ч гэдэг хүн байсан юм ямар хүн байсан юм гэдгийг мэдэхгүй байсан. Нэрийн бол мэднэ. Би эмээгийнхээ гар дээр өсөөд эмээ маань намайг 7 настай байхад нас барсан. Эмээтэйгээ өссөн болохоор үргэлж гэртээ ирнэ. Аавтайгаа их амь нэг аавынхаа ээж дээр өссөн юм болохоор би айлын том байсан болохоор аавыгаа их дагадаг , аавдаа их эрхэлдэг , өөрийнхөө хэлнэ гэсэн юмаа аавдаа хэлдэг.

Баасанхүү -

Танай өвөөг жишээ нь шүүхийн дээд хэмжээ гээд цаазалсан гэж байна ш дээ. Тэгээд энэ шүүх хуралд хэн нэг нь суусан ч юмуу ер нь хүмүүсийг оролцуулдаг нийтэд нээлттэй шүүх хурлаа хийдэг байсан юм болов уу? эсвэл хэн ч мэдэхгүй яасан ийсэн мэдэхгүй алга болчихдог байсан юм болов уу?

Бүжээ -

Мэдэхгүй шууд авч яваад алга болдог байсан гэсэн. Машин машинаар аваачаад тэр үеийн хүмүүс сүүлд ярихдаа сэргэлэн зальтай хүмүүс машины явдал дундуур зарим нэг нь үсэрч буугаад алга болчихдог нэг машин дээр 20 хүн ачаад явна. Тэр 20 хүнээ аваачиж хүлээлгэж өгдөг цаад газраа тэгэхээр 20 хүнээс хоёр ч юмуу гурав ч юмуу үсэрч буугаад үлдчих юм бол оронд нь хэнийг ч хамаагүй аваад явдаг.

Баасанхүү -

Өө яанаа.

Бүжээ -

Тэгж ярьдаг юм байна лээ. Тэгээд өвлөөс ч юмуу алга болсон хүнээ олоод зарим нь оргож бусгасан тийм улсууд чинь нэр мэр гараад өвөр монгол руу гардаг байсан гэсэн ш дээ. Тэр оргож бусгасан улсууд. Тэгээд хэдэн талд нь буутай хүмүүс аваад явчихдаг байсан гэсэн. Яасан нь мэдэгдэхгүй ар гэрт нь ямар ч мэдээлэл өгөхгүй. Тэгээд харин мэдэхгүй байж байгаад цагаатгалын ном гараад ирэхээр хүмүүс миний аав тэгж яваад ирээгүй миний өвөө тэр тэгж яваад ирээгүй гээд номыг үзээд аав ээж ах дүү нараа хэлмэгдэж явсан хүмүүсийн нэр гараад ирж байгаа юм чинь. Төддүгээр зарлигаар тэгж цагаатгалаа гээд өчнөөн олон хүн байдаг юм байна лээ. Тэр Түмбийн хэрэг гэдэг нь манай тэр зүүн чиглэлийн Дорнод аймаг манай аймаг чинь Дорнод аймгийн харъяа байсан юм. Зүүн хэсэг нь Дорнод аймгийн харъяа, баруун хэсэг нь Хэнтий аймгийн харъяа байсан. Манайх бол Дорнод аймгийн Дарханхаан сум гэж байсан. Тэр Дарханхаанаас хэлмэгдсэн улсууд их олон байдаг юм. Төд төддүгээр зарлигаар цагаатгалаа гээд нэрсийн жагсаалт гаргачихсан байдаг юм байна лээ. Тэгээд цагаатгасны үнэмлэх олгож өгч байсан. Яахав дээ тухайн үедээ хэлмэгдсэн улсууд миний аав эмээ өвөө би бол тэгж л боддог бас сэргэлэн өөрийнхөө ах дүү үр хүүхэд буянаа өгсөн гэж боддог. Тухайн үедээ 400000 төгрөг гэдэг бол надад их л юм болж байсан. Би шууд Эрээн яваад бараагаа аваад ирж байсан. Тэгээд үр хүүхэддээ өгөөжтэй сэтгэл сайхантай тийм л хүн байж бид нарт хувь хэмжээн хүртэж байгаа юм байна гэж боддог.

Баасанхүү -

Таныг бага байхад хэлмэгдүүлэлтийн тухай хүмүүс юу гэж ярьдаг байсан. Жаахан нууц байсан байх тийм үү? Та ер нь багадаа тийм яриа сонсож байсан уу?

Бүжээ -

Ерөөсөө сонсож байгаагүй. Ерөөсөө ч юу байхав хэлмэгдэж байсан ядуу хэцүү байсан гээд ярьдаг. Ялангуяа манай хадам ээж бол надад ярьдаг байсан. Өөрийнхөө зовж зүдэрч байсан хэцүү хатуу байсныгаа ярьдаг байсан. Ноёны охин байсан 8 өнчин дүүтэйгээ хоцорсон. Өөрөө 16-17 настай хамгийн бага дүү нь 2 настай үлдсэн гэсэн. Тэгээд нөхрийгөө баригдаж явсны дараа ээж нь нас барчихсан тэгээд манай хадам ээж тэр хүүхдүүдээ дүү нараа өсгөөд тэд нарыгаа арай тусад орсон нэгнийгээ тэд нарын юмыг аймаар хураасан гэсэн. Хөрөнгийг нь манай өвөөг зүгээр явж байгаад баригдаад явчихсан болохоор гэр орноос нь хураасан юм байхгүй. Ноён моён байгаагүй болохоор гэр орноос нь хураасан иймээ тиймээ юм байхгүй. Гэр оронд нь дарамт үзүүлсэн юм байхгүй. Тэр ноёны ар гэрийнхэнд аймаар дарамт үзүүлсэн тэр хүүхдүүдийн хүртэл явуулахгүй хүүхдүүд феодалын хүүхдүүд гээд зоддог байсан чулуугаар нүүлгээд муу сайн феодалын хүүхдүүд гээд сурах сургууль байхгүй уулзах хүн байхгүй тэгж байтал хэдэн морьтой хүмүүс давхиж ирээд хамаг юмын онгочоод тэгээд өөдтэй олигтой авдар саванд байсан юмын аваад давхиад яваад өгнө. Тэгээд бурхан мурханаа тэрэг тэргээр нь аваачаад булж байсан гэж манай тэр хадам ээж ярьдаг байсан.

Баасанхүү -

Өөрөө гэрийнхээ юу?

Бүжээ -

Тэр хүмүүс нь. Баригдаад явсны дараахан ар талд нь үлдсэн тэр улсууд тэр бүх л хошуу ноён болохоор нэлээд зарц марц юмтай байсан юм байгаа биз. Тэгээд дүү нар нь ч өсөөд ээж нь нас барчихсан юм чинь хамгийн бага дүү нь жаахан 2 настай үлдсэн гэсэн тэгээд ёстой их зовж хүн болж байсан үхсэн малын мах хүртэл авч ирж дүү нартай чанаж өгч байсан аягүй их зовж байсан. Ганц алтан бөгжөө энд тэндээ хийж авч явж хаяаныхаа шороонд булж байгаад түүнийгээ нэг жилийн идэшнээс өгч байсан. Тэгээд мөнгөн аяга маягын боогоод л аваад явдаг байсан гэсэн. Тэгээд түүнийг цаад газар нь ашигладаг юмуу өөрсдөө ашигладаг юмуу мэдэхгүй. Бас нэг ийм яриа байсан юм дам яриа хүмүүсээс сонссон дээр үед хүний хөрөнгө хураааж аваад баяжчихсан гээд зарим хүмүүсийг тэгдэг л байсан. Тэр энэ тэрийг бид нар үзсэн биш тиймэрхүү юм ярьдаг л байсан. Тэр эмээгийн аав нь бол хар хүн байсан гэсэн. Их л сэргэлэн хүн байсан одоо баривчлах нь гэдгийг мэдээд нуугдах санаатай нэг газар морьтой давхиж явтал машинтай хүмүүс нөгөө хүнийг барих гээд дэргэд нь давхиад явчихсан чинь ард нь үлдчихсэн чинь тэгсэн чинь машинд сууж явсан хүн Балжиндоной тэр сууж байна гэж хэлээд тэгээд заагаад бариад явчихсан гэсэн гээд манай хадам ээж тэгж байсан. Тэгээд манай муу аавыг бариад явчихсан хүн заагаад бариулчихаж байсан. Түүнээс үлдэх боломж байсан гээд байдаг юм байна лээ. Тэгээд Доржзов ноёныг тэртээ бариад явчихсан тэр Доржзов ноёны тухай сонин дээр байсан хаана байна.

Баасанхүү -

Харин хаана байна. Юу билээ хадам ээжийн чинь аав нь хошуу ноён байлуу

Бүжээ -

Аавынхан аав.

Баасанхүү -

Аавынхан аав хошуу ноён байсан гэлүү. Тэгээд бас аав нь хошуу ноён байсан болохоор

Бүжээ -

Эхлээд аавыг нь бариад дараа нь хүүг нь барьсан.

Баасанхүү -

Оо за за. Энэ хоёр ч нүдний дуран бэлэглэжээ гэчихсэн Ёст бэйс гэдэг байсан юмуу?

Бүжээ -

Ёст бэйс гэдэг чинь хошууныхан нэр. Ноён нь наад Доржзов гэдэг хүн чинь

Баасанхүү -

Тэгээд энэ болохоор танай хадам ээжийн өвөө гэсэн үг.

Бүжээ -

Тийм хадам ээжийн өвөө. Хүү Балжиндоной энэ тэр гээд байгаа.

Баасанхүү -

Оо тийм байна энэ дээр Ёст бэйсийн бэр байсан Лхатай уулзаж юм асуужээ.

Бүжээ -

Энэ тийм хамаатан хөгшин байж байгаад хотод байж байгаад өөд болчихсон. Их өндөр настай хөгшин байсан.

Баасанхүү -

Энэ тал нь алга болчихдог харамсалтай юм. Ёст бэйс гэдэг нь хошуун гэсэн үг тиймээ?

Бүжээ -

Хошуу

Баасанхүү -

Ёст бэйсийн хошууны ноён байсан.

Бүжээ -

Тийм ноён байсан. Энд материал байна. Доржзов гэдэг хүний хэлмэгдсэн материал олдохгүй байгаа.

Баасанхүү -

Ямар сонин юм.

Бүжээ -

Ёстой нөгөө оргож бусгаад яачихсан байсан юмуу мэдэхгүй. Тэр материал нь олдохгүй хэд дахин хөөцөлдөөд нэг хүн хөөцөлдөж байсан. Яг өөрийнхөн ач охин хөөцөлдөж байсан. Одоо хөгшин болсон. Сүүлийн 2 жил би энэ талаар асууж яриагүй. Чухам тэр хүнийхээ тухай материалаа хөөцөлдөж олсон юмуу мэдэхгүй.

Баасанхүү -

Ер нь олдохгүй байсан юмуу?

Бүжээ -

Олдохгүй байсан. Аавынхаа тэр Балжиндоной гэдэг хүний тухай хөөцөлдөөд олж аваад мөнгө төгрөгөө авчихсан. Энэ Доржзовынх нь болохоор олдохгүй байгаа. Материал нь чухам алсан юмуу алга болсон юмуу яасан нь мэдэгдэхгүй. Гэхдээ энэ Доржзов гэдэг ийм түүхэн хүн Сүхбаатартай уулзаж байсан хошуу ноён байсан гэдэг нь түүхэн баримттай. Тэгсэн мөртлөө энэ хүн алуулсан юмуу , оргож бусгасан юмуу, аяндаа яваад үхчихсэн юмуу гэдэг нь мэдэгдэхгүй. Баригдаад явах нь баригдаад явсан. Тэгээд л яасан мэдэгдэхгүй.

Баасанхүү -

Баригдаад явахдаа одоо жишээ нь ямархуу байдлаар баривчилдаг байсан юм бол? Та тэр талаар сонссон юм байгаа юу?

Бүжээ -

Тэгээд шууд л бариад шууд л хэдэн буу шийдэмтэй хүмүүс ирээд чамайг барих боллоо. Бодвол баривчлах бичиг мичиг өгдөг байсан юм байгаа биз. Баривчлах бичиг заримд нь өгдөггүй байсан. Шууд л Түмбийн хэрэгт бие биенээс нь асуугаад энэ ямар вэ энэ ямар вэ гэдэг ч юмуу одоо ухаан нэг үгээр хэлэх юм бол хувьсгалт намынхан ардчилсан намынхныг барина гэж байгаа ч юм биш барина гэсэн нь нэг нэгнийгээ хатгаад энэ их шашны үзэлтэй гэдэг ч юмуу тэгээд ерөөсөө барина.

Баасанхүү -

Зөвхөн тиймхэн юмаар.

Бүжээ -

Түмбийн хэрэгт энэ л холбогдсон байх ёстой гэсэн ам яриагаар ярьдаг байсан юм шиг байгаа юм. Сайн мэдэхгүй байна.

Баасанхүү -

Танай хадам ээж чинь өөр юу ярьдаг байсан бэ?

Бүжээ -

Тэгээд өнчин хэдэн дүү нартайгаа зовж зүдэрч байгаад сүүлд хүнтэй суугаад хэдэн дүү нар нь хүнтэй суугаад нааш цааш яваад өөрөө аавынхаа үлдээсэн жижиг гэрт үлдсэн гэнэ лээ. Бид хоёрт тэр гэрээ өгч байсан юм.

Баасанхүү -

Танай нөхөр та хоёрт уу?

Бүжээ -

Тийм тэгээд тэр үед нууж авч гарсан хэдэн бурхан байдаг юм.

Баасанхүү -

Одоо ч байгаа юу?

Бүжээ -

Байгаа тэр хүний үлдээсэн өв хөрөнгө гэх үү дээ. Манай хадам ээж ноёны гал голомт залгамжлаж явах хүн энэ гээд манайд өгсөн байхгүй юу. Одоо ч энд байгаа.

Баасанхүү -

Танай нөхөр та хоёр хоёулаа хэлмэгдэж явсан хүний хүүхдүүд байна. Тухайн үед үр хүүхдийг нь гадуурхах тийм юм байсан гэж яригддаг. Та хоёрт тийм зүйл байсан уу?

Бүжээ -

Байгаагүй. Өнгөрчихсөн байсан болохоор тийм юм байгаагүй. Манай нөхөр 1946 оных би өөрөө 1950 онд төрсөн хэзээ хойно сургуульд орсон болохоор юу ч мэдэгдэхгүй. Тэр хэлмэгдэлтийн үе нэг хэсэг мартагдсан юм байна лээ ш дээ. Тийм юм ёстой мэдэхгүй. Мартчихсан. Тухайн үед 1930-аад оны үед явагдаад 1940-өөд оны үед дуусчихсан юм биш үү тэр чинь тэгээд үеэ өнгөрөөсөн юм мартагддаг юм шиг байна лээ.

Баасанхүү -

Дээрээс бас дарсан байж магадгүй тиймээ?

Бүжээ -

Тэгсэн байж магадгүй.

Баасанхүү -

Та тэр цагаатгалын мөнгө яаж авсан. Архивын баримт бичиг ямар байсан талаар яриад өгөхгүй юү?

Бүжээ -

Тэр үед надад ёстой ямар ч төвөггүй аягүй амархан ногоон гэрлээр гэж ярьдаг шиг юм болсон. Надад аягүй сонин янз бүрийн юм тохиолдоод байдаг юм. Би Сүхбаатар аймгаас наашаа ирэх болоод нэг фургон машинд суугаад наашаа явсан байхгүй юу. Наашаа явахдаа үндэсний архивын газар орж бичиг баримт асууж сураглана гэсэн бодолтой яваад ирсэн чинь тэр миний сууж ирсэн фургоны жолооч нь тэр үндэсний архивын газрын жолооч байсан ш дээ. Жолооч би үндэсний архивын газрын жолооч гээд ярихаар нь би бас нэг ийм ажил хөөцөлдөөд явж байгаа юм гээд хэлсэн чинь би үзүүлээд өгье гээд тэгээд дөрөв тав хоног дотор нөгөө бичгийн хариу нь гараад ирчихсэн. Тэгээд бичиг баримт бүрдүүлж очоод аягүй амархан бүтсэн байхгүй юу. Их л амархан бүтсэн. Тэгээд аймгийн шүүхэд өргөдөл гаргаж өгдөг юм билээ. Бүрдүүлсэн бичиг баримтаа шүүхэд өгөөд сонинд зарлал өгөөд сар болдог юм билээ.

Баасанхүү -

Яагаад шүүхээр гэж

Бүжээ -

Хөндлөнгийн шүүх гэж тэр хүн өөр хүний юм авч байж болно шүү дээ. Сонингоор тэр хүний тухай зар явуулахаар зэрэг би энэ хүний төрөл садан гэж дахиж хүн гарч ирэхгүй болохоор зэрэг сар болгоод энэ хүн энэ хүний өв залгамжлагч мөн байна гэж шүүх гаргаж өгдөг. Тэр бичгийн засгийн газарт явуулаад тэгээд засгийн газраас мөнгийн хувиарлаад аймагт явуулчихдаг.

Баасанхүү -

Мөнгөө бол аймгаас авна

Бүжээ -

Аймгаас авна. Минийх бол 3 сар дотор л олдчихсон. Одоо бол зарим хүмүүс 3 жил хөөцөлдөж байна. 3 жил хөөцөлдөөд олж авч чадахгүй байна гэж яриад байгаа шүү дээ.

Баасанхүү -

Тийм үү?

Бүжээ -

Мэдэхгүй тэгж л ярьдаг юм билээ. Хүмүүс чи нээрээ аргатай юмаа. Чи хөөцөлдөөд өгөөч гээд зарим хүмүүсийн бичиг баримт бүрдүүлж өгч байсан. Хэд хэдэн хүний баримт бүрдүүлж өгсөн. Зармынхан бичиг баримт олдохгүй байсан. Би тэгээд бодож байсан юм. Анхнаасаа мэдүүлэгээ зөв өгч байсан. Шударга үнэнч байсан. Хүн амынхаа тоог зөв өгсөн. Үлдэж байгаа үр хүүхдийнхээ нэр усын зөв өгсөн. Тийм хүмүүсийн материал амархан гарчихдаг. Нэр усаа буруу мэдүүлсэн. Жишээ нь Лхагвасүрэн байлаа гэхэд Лхагва гэж мэдүүлдэгч юмуу хүүхэд нь Дуламсүрэн байлаа гэхэд манай хүүхдийг Дулам гээд мэдүүлэг өгсөн тийм хүмүүст нэрний зөрөө гарч ирдэг. Овог нь буруу гарч ирдэг. Тэгэхээрээ хэцүү юм билээ. Дахин дахин хөөцөлдөж байж бүтдэг. Гурав дөрвөн жил хөөцөлдөөд авч чадаагүй хөдөөний улс зөндөө байна шүү дээ.

Баасанхүү -

Бичиг баримт бүрдүүлнэ гэдэг нь юу юу бүрдүүлэх үү?

Бүжээ -

Хамгийн нэгдүгээрт энэ хүн хаанаас хэдэн онд баригдаад ямар ял авч байсан тухай бичиг баримт бүрдүүлж өгдөг. Зүгээр нэг хүнд өгчихгүй шүү дээ. Заавал нотолгоо гаргаж байж энэ хүн энэ хүний юу юм бэ? Үнэн юмуу худлаа юм уу гэдгийн заавал батлуулж байж тэр ч байтугай сонин дээр сар зар гарна гэдэг чинь өөр бас хүн гараад ирэх юм билүү. Хүмүүс бас миний авах ёстой юмыг тэр авчихлаа түүний авах ёстой юмыг тэр авчихлаа гэдэг маргаан гардаг юм билээ. Гардаг юм байна лээ. Хүмүүс хоорондоо мөнгө төгрөгөө хувааж авах дээрээ янз янзын юм болдог л юм байлаа. Шүүх мүүх гээд хэрүүл уруул болоод явдаг юм байна лээ.

Баасанхүү -

Бас дайны хажуугаар дажин гэж.

Бүжээ -

Дайны хажуугаар дажин гэж түүнийгээ авчихсан юмаа аятайхан хуваагаад авчихаж чадахгүй хүмүүс зөндөө гардаг юм байна лээ. Тэр материалыг үндэсний архив дээр сайн хадгалж байна гэж би бодсон. Тэр үед ар гэрийн магадлагааг би хөдөө гэртээ орхичихоод ирсэн тэр хүнийг баривчлахад ам бүл төд байсан тэр тэр төдөн настай адуу төд үхэр төд төдөн тооны богтой төдөн тооны бодтой төдөн тооны амьдардаг гэр төдөн тооны тэрэг байна гээд биччихсэн. Гэхдээ хөрөнгө хураасан үгүйг заавал бичдэг. Хөрөнө хураагаагүй гэдгийг бичдэг.

Баасанхүү -

Та түүнийг нүдээрээ харсан уу?

Бүжээ -

Бичгийг бүр үзсэн. Түүнийг олоод канондоод гаргаад ирнэ. Үндэсний архив тэр үеийн бичиг баримтыг их сайн хадгалж байсан байна лээ. Би бүр гайхдаг юм тэр үеийн хэлмэгдэлт яасан мэдэхгүй устгаад хаячихыг хэн байг гэх юм бэ? Ямар ч байсан урагдаж навсайсан байсан ч гэсэн тэр материалыг их сайхан хадгалсан сайн ч ажилласан. Нэг бүрчлэн улсын төв архив гэдэг дээрээс анх эхлээд очерлоод шөнө 2 цагт очиж очерлодог байсан. Нөгөө бичиг баримтаа хөөцөлдөх гээд тэгээд уртаа очер ёстой өдөржингийн юм болдог. Тийм байсан одоо ямар болсон юм мэдэхгүй. Тэр бичиг баримтыг сайн хадгалсан юм байна лээ.

Баасанхүү -

Тэр цагаатгалаар өгч байгаа мөнгө нь ижил хэмжээтэй байдаг юмуу ?

Бүжээ -

Ижил хэмжээтэй ухаан цааз авсан хүн бол сая төгрөг , арван жил яваад ирсэн хүн 500 мянга гэж байсан сүүлдээ сая болсон уу 500 болсон уу тэр нь яригдаад байсан чухам яасан юм зарим улсуудыг цаазлахгүй 10 жил хорьж ял эдлүүлж байгаад буцаагаад тавиад явуулж байсан юм байна лээ. Тийм улсууд зөндөө олдсон. Одоо дуусаж байна уу гэхээс манай ээжийн суусан хадам ээжийн суусан өвгөн энэ тэр 10 жил яваад ирсэн.

Баасанхүү -

Тэр хүнтэй та уулзаж байсан уу?

Бүжээ -

Уулзалгүй яахав. Бид нар бүр нэг гэрт амьдарч байсан юм чинь. Манай хадам аав.

Баасанхүү -

Тийм ш дээ. Тэр тухайгаа тэгээд ярьж байсан уу?

Бүжээ -

Түүнийгээ бас ярьдаггүй байсан. Цаанаасаа бурхан тэнгэр өршөөгөөд амьд яваад ирлээ гээд тэгж байсан. Бид нар ч яаж байна ийж байна гэж асууж байсангүй. Тэгж зовж зүдэрч явлаа ч гэж ярьж байсангүй. Манай тэр өвгөн бол аягүй бие сайтай. Аягүй бие сайтай тийм хүн байсан. Бас тэр амьдралын хатуу хөтүүг үзэж түүндээ тэр бие организм сайн болсон байсан байх. Бүр 80 гарчихаад байхад шүд нь унаагүй байсан. 85. 86 хүрсэн ш дээ. Тэгээд хонины яс өвчүүний ясыг тас тасхийтэл хазаад дотор талын бор ясыг түй гээд хаядаг

Баасанхүү -

Хөгшин хэрнээ

Бүжээ -

Хөгшин хэрнээ ааруул мааруулыг чинь жил өнжсөн ааруул иднэ. Тийм байсан ш дээ. Би тэгээд боддог юм өлөн зөлөн хүн юу хамаагүй яс үс юу хамаагүй өл залгаад сурчихсан байсан байх.

Баасанхүү -

Ямар л олиг байв гэж.

Бүжээ -

Ямар олиг байхав. Одоо үед ингээд байхад тэр үед ямар олиг байв гэж.

Баасанхүү -

Та социалист нийгэмд амьдарч байсан талаараа тухайн үедээ юу гэж боддог байсан бэ?

Бүжээ -

Тухайн үедээ би үүнийг хийх ёстой. Өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх ёстой. Улс эх орондоо үнэнч ажиллаж түүнийхээ үр шимийг үр хүүхдээ өсгөж тэгж л амьдрах ёстой гэж боддог байсан. Бид нар албан хаагчид мал хунар гэж байхгүй авсан цалингаараа нэгдэл мэгдлээс хичнээн том өргөдөл баримт биччихээд нэг хонь авахад нэгдлийн даргаар цохиулаад нягтлан бодохоор нь цохиулаад тэгээд мөнгөө хураалгаж байж тэгж байж нэг хонь авна ш дээ. Өвлийн идэш болоход албан газраас захиалга авчихна. Нэг адуу нэг үхэртэй авъя гэхэд түүнийхээ мөнгө төгрөгийг хураалгасны дараа мал хунараа авч иднэ. Бид нар өглөө оройдоо нэг цай уучихаад гарна. Ер нь бодоод байхад өдөр хоол идээд байсан юм байхгүй. Орой хоолоо хийгээд идчихнэ. Бүтэн сайнаар нэг их боорцог хийнэ. Түүнийгээ тэр долоо хоногтой иднэ. Тэгээд талх авна. Юм нь хямд болохоор элсэн саахар маслоо аваад килийнхээ махыг аваад тэгээд болоод л байдаг байсан. Цалин амьдралдаа хүрээд нэг их хураасан юм байхгүй илүүдээд байх ч юм байхгүй. Дутагдаад байх ч юм байхгүй бас залуу байхад сайхан байж.

Баасанхүү -

Хүн болгон тэгээд л байгаа.

Бүжээ -

Сайхан байсан. Хүний залуу нас гэж ерөөсөө хоромхон зуур үзэгдээд өнгөрдөг юм байна. Бид нарын залуу нас бүр амархан дууссан. 43 настай тэтгэвэрт гарсан ш дээ. Албаар худалдааг хувьд гаргачихаж байгаа юм чинь бид нар гудамжинд гарч байгаа юм чинь тэтгэврийн хэдэн төгрөг авчаад гэртээ сууж байгаа юм. Ажилгүй сууна гэдэг хамгийн аймшиг ажилтай байж хамт олонтой байна гэдэг үнэхээр сайхан. Би тэгдэг юм хүүхдүүдээ ч хэлдэг юм. Олон хамт олонтой ажил хийнэ гэдэг их сайхан. Цалин бага ч байж болно. Хамгийн гол нь хамт олонтой байна гэдэг их сайхан гэж хэлдэг юм. Хамгийн гол нь ядарсан цагт, зовсон цагт миний хамт олон надад туслана. Жаргаж явсан цагт ч гэсэн хамт олон хувааж явдаг. 30 хэд 50 хэдэн хүн хувааж байгаа юм чинь муугаар бодоход өвчин тусаад эмнэлэгт хэвтлээ гэхэд нөгөө 50 хэдэн хүн чинь мөнгө төгрөг нийлүүлээд туслаж байгаа юм чинь эмчилгээний хажуугаар хоол унд зөөгөөд, гайгуу баярын бичиг авлаа гэхэд хэдүүлээ суугаад тэмдэглэдэг. Хамт олон дотор ажиллана гэдэг үнэхээр сайхан. Янз бүрийн хүмүүс байна л даа. Гэхдээ хамт олон гэдэг үнэхээр сайхан. Хамт олон, олон түмний дунд хамгийн сайхан гэж би боддог. Хүний хүмүүжилд ч их нөлөөлдөг хүнтэй харьцаж сурдаг, ярьж сурдаг , хүнд хэлэх юмаа хэлж чаддаг , хүнээс авах юмаа авч чаддаг, өгөх юмаа өгч чаддаг болдог хамт олны дунд. Одоо хувийн бизнес эрхэлж байгаа хоёр гурвуулахнаа гэр орноороо ч юмуу ах дүүгээрээ ажиллаж байна. Тэгэхээр зөвхөн өөрийн гэсэн сэтгэлгээтэй болдог. Нийтэч сэтгэлгээ байхгүй.

Баасанхүү -

Тэр нийгмээс ирж байгаа юу гэмээр юм бэ дээ дарамт гэхэд хаашаа юм та нарт бол дарамт байгаагүй л байх л даа. Одоо л бид нарт хэцүүр санагдаж байгаа болохоос. Тэр шахалт шаардлага таны дургүйцлийг хүргэж байгаагүй юу? Жишээ нь соёлын довтолгоо энэ тэр гээд айхтар байсан юм шиг байна лээ ш дээ.

Бүжээ -

Соёлын довтолгоо чинь ер нь соёлын довтолгоо гарснаар монголын ард түмэн дээр үед хир буртагтай баригдсан соёлжих талаараа аягүй муу байсан ш дээ. Энэ өвөр монголууд ямар соёлгүй гэж санана. Тэгэхэд манайх оросыг дуурайсан соёлын довтолгоо өргөн явсан болохоор бид нар өвөр монголын хажууд ямар соёлтой гэж санана. Одоо манайд орж ирээд энэ орон дээр гуталтайгаа суух хүн байхгүй ш дээ. Өвөр монголчууд хувцасаа тайлахгүй орон дээр гараад суучихдаг юм байна лээ. Тэгээд аягүй заваан тэр өвөр монгол , хятадынхан чинь тэгэхэд манайхан бол дундаа түмпэн тавьж байгаад гараа угаахгүй ш дээ. Хүн бүр гоожуурынхаа саванд усаа хийгээд дор нь хувингаа тавиад тус тусдаа ар араасаа савандаад өөр алчууранд хүн бүр алчууртай өөр өөрийнхөө алчуураар арчина. Өөр өөрийнхөө сойзоор угаана. Тийм л байгаа юм чинь. Тэгэхэд өвөр монголууд тийм биш. Одоо бас дээшилчихсэн байна лээ. Нэг хэсэг бид нар 1994 онд билүү очдог 10 хэдэн хүн дундаа гараа угаана ш дээ. Одоо ч гэсэн тэнд очиход өөрийн гэсэн ор хөнжлийн даавуутай очихгүй бол хэцүү. Тэгээд дээр үеийн хүмүүс хамуурна, бөөсдөнө. Бөөсдөх хөдөө маш их байсан. Соёлын довтолгооны үр дүнд тэр чинь арилж устаж үгүй болсон ш дээ. Ялангуяа хөдөөний малчдын хүүхдүүд малчид янзын бөөсдөнө. Тэгээд сумын төв гэдэг ерөөсөө нэг янз бүрийн ажлыг албан газрууд байрны 5 өрөө 10 өрөө энд нэг 5 хүүхэд энд нэг 5 хүүхэд ингээд 50 хүүхэд байранд байхад тэрийг чинь албан газрууд хуваагаад худалдаа бэлтгэлийн анги 10-ын , сургууль 10-ын , цэцэрлэг 10 гээд хувааж аваад тэгээд нөгөө 10 хүүхдийг хөдөөнөөс ирэх бүрд нь усанд оруулаад хувцасын сольж өгөөд угааж индүүдүүлээд тэгээд нөгөөдүүл чинь хамуураад ирчихсэн байлаа гэхэд жирийтэл хувцасын тайлж зогсоож байгаад дээр үед хамууны тос гээд өмхий тос байсан тосын түрхэж өгөөд тэгээд нөгөө хувцас нь жигтэйхэн хувцас нь бөөс болчихсон байна тэгээд хуурсын хутгаар хусаад

Баасанхүү -

Бөөсийн хусаад аа

Бүжээ -

Тийм

Баасанхүү -

Хусахаар их олон байх уу?

Бүжээ -

Тэгэхгүй яах юм бэ бүр ярзайсан байгаа юм чинь. Тэгээд цэвэрлэчихээд сургуулийнхан багшид хүлээлгэж өгнө. Нөгөө хүмүүс дуудна танай байрны ийм хүүхэд ийм болчихсон байна тэгээд бид нар бүгдийн цэвэрлэж өгнө. Худалдааны бэлтгэл анги хариуцаж авсан байрныхаа хүүхдүүдийг цэвэрлээд тэгээд сургуулийн захиргаанд ариун цэврийн үзээд аа одоо гайгуу болсон байна гээд тэгнэ. Тийм л байсан бид нар. Тэгээд 7 хоногийн хагас бүтэн сайнаар нийтийн цэвэрлэгээнд гараад бүх тэр сумын төвөөс хааш хаашаагаа 3 км газар цэвэрлэгээ хийнэ. Тэр цэвэрлэгээнд гараагүй хүмүүсийг зохих ёсны арга хэмжээ авна. Тэгээд соёлын довтолгоо гэдэг чинь айлуудаар яваад нэг бүрчлэн харж байгаад за танайх ам бүл хэд вэ? 3 ам бүлтэй 3 ам бүлийн 9 ор хөнжлийн даавуу байх ёстой сойз нь алив гээд радиотой юу танайх телевизортой юу оёдлын машинтай юу гээд судлаад бичээд авчихна. Тэгээд гар нүүрийг гоожуур моожуурыг чинь за дараа ирэхэд танайх гар нүүрийн гоожууртай болсон байна шүү гээд тэгээд дараа ирэхэд нөгөө айл чинь гар нүүрийн гоожууртай , суудаг сандалтай тэр бүгдийг шалгаад тэгээд тогооны алчуур малчуурыг тэрийг угаалгуулна гэрт нь харж зогсож байгаад за наадахаа угаа түрүүн танай алчуур ямар байсан одоо ямар байна гэнэ.

Баасанхүү -

Хүмүүс тэр шахалт шаардлага шалгалтанд яаж хандах вэ?

Бүжээ -

Шалгалт ирнэ гээд бэлдэнэ. За одоо нөгөөдүүл ирнэ одоо юм хумаа янзалъя гээд улсууд бэлдээд угааж цэвэрлээд за танайх тийм тийм бэлд гээд бичээд тавьчихсан байна. Бичээд өгчихнө ард нь биелэлтийн бичнэ. Орны даавуу төд байх ёстойгоос төд байна , гоожуураа хийсэн байна , сандал нь 5 байхаас 4 байна гээд бичээд би тэгээд боддог юм өвөр монголчууд 90 хэдэн онд манай суманд ирээд тэд нар чигтэйхэн ганган эрээн мяраан дээлээ өмсчихсөн тэгсэн мөртлөө соёлжилт гэж бүр байхгүй. Хараад л сэжиг хүрч байгаа юм чинь. Пальто гэж хэлж чадахгүй портиг шаахай гээд тэгээд бодож байсан бид нар ямар ч байсан соёлын довтолгоо захиргаадалт бид нарт хэрэг болж байсан. Одоо ч манайд хажууд нь очиход аймаар аймаар үнэртэй хүмүүс байна шүү автобус мавтобусанд ороход үнэр танар хувцас хунар. Тийм л байлаа даа соёлын довтолгоо гэж. Соёлын довтолгооны үр дүн нөлөө их гарсан. Би нэг их улс төржөөд ардчилсан намын буруу хувьсгалт намын буруу гээд байдаггүй юм. Ард түмнийхээ төлөө санаа тавьдаг байх юм бол, эх орныхоо төлөө санаа тавьдаг байх юм бол аль ч нам байсан яах вэ дээ. Хувь хүний асуудал л байхгүй юу даа. Манайхан хоорондоо намчирхаад хоорондоо хэрэлдчих юм. Ард түмэн эх орон гэсэн сэтгэлгээтэй байх хэрэгтэй. Аж амьдрал муутай айлд гэр өгөх сургуулийн хүүхдэд ном өгөх хоёр өөр шүү дээ. Сургуулийн хүүхдүүдэд ном өгсөн нь дээр байхгүй юу. Ажил муутай айлд гэр аваад өгчихдөг түүнийг нь хариу эргүүлээд зарчихдаг. Би тийм л юм бодож явдаг.

Баасанхүү -

Соёлын довтолгооны үеэр шаардлага хангаагүй айл өрхөд ямар арга хэмжээ авдаг байсан бэ?

Бүжээ -

Тэр хүмүүсийг сонин монин дээр бичнэ. Сонин уншлагад ороогүй хүмүүсийг гахай дээр бичдэг байсан шиг гахай дээр л бичдэг байсан. Муухай алчуурыг самбар гаргаад үзэсгэлэн гаргачихдаг. Сайн ажилладаг гэр орондоо тогтмол цэвэрхэн байдаг айл өрхөд “Соёлч өрх” гэсэн гэрчилгээ олгодог. Оо тэгээд “Соёлч өрх” гээд эндээ хадчихсан. Хүмүүс орж гарахдаа энэ чинь соёлч өрх юм байна шүү дээ гээд ярина. Эднийх самбар дээр байсан шүү дээ ярина шүү дээ. Гэр орондоо замбраагүй байсан хүмүүст торгууль тавьдаг. Дээд талын торгууль 25 төгрөг байсан. Дээр үеийн 25 төгрөг их мөнгө шүү дээ. Хүн болгон тэр 25 төгрөг өгөөд байхыг бодохгүй. Амьдрах гэж зүтгэж байгаа хүмүүс чинь

Баасанхүү -

Соёлын довтолгоонд ямар ямар ажил зохигдож байсан бэ. Хүмүүсийг соёлтой цэвэрч болгож байсан байна. Өөр ямар үйл ажиллагаа явуулж байсан бэ?

Бүжээ -

Дээр үед бичиг үсгийн боловсролгүй хүмүүсийг дугуйлан мугуйланд суулгана. Соёлын довтолгооны юунд байгаа шүү дээ. Бичиг үсэггүй хүмүүсийг бичиг үсэгтэй болгоно. Уншиж чадахгүй хүмүүсийг уншиж чаддаг болгоно. Хэдээс хэдэн ном уншиж тэмдэглэсэн байна. Дараа ирэхэд аав гэдэг үг бичиж чадахгүй байсан бол бичиж чаддаг болоод байж бай гэдэг ч юмуу. Бичиг үсэгтэй болох өөрөө цэвэрч нямбай байхыг сурна. Айл өрхийн гадна дотно цэвэр цэмцгэр байх нь ямар байх уу? тэр бүгдийг сурдаг байсан. Шаардлага тавихаар юм хийдэггүй байсан хүмүүс чинь юм оёно , хийнэ зохих ёсныхоо юмыг хийнэ. Дээр үед нэг хэсэг үйлдвэр мүйлдвэрийн даавуу гардаг л байсан. Гэхдээ хүмүүс өөрсдөө юм авч гараад оёж хийдэг байсан болохоор хүмүүс их суралцдаг байсан. Хүүхдүүддээ ч гэсэн одоо соёлын довтолгоо ирнэ тэрийгээ тэг энийгээ ингэ за миний хүүхдүүд одоо хувцасаа эвхэж тавьж сур одоо энэ даавууг солиод тэр даавууг хий дотуураа унтлаганы хувцастай унт гэж тэгж хэлнэ ш дээ. Тэгээд тэрийг чинь хүүхдүүд биелүүлээд сурчихсан.

Баасанхүү -

Юу юу шаарддаг байсан бэ? Унтлаганы хувцас 3 ээлжийн даавуу

Бүжээ -

Одоо тэгээд гар нүүрийн алчуур айлын соёл ахуйн хэрэгцээнд юу байнав тэр бүгдийг бүрэн байлгах тэгэхдээ хүн нэг бүрчлэн тэрийгээ хэрэглэдэг байх .

Баасанхүү -

Үзлэг шалгалт нь одоо жишээ нь ямар давтамжтай байх вэ? сард нэг үү хоёр сард нэг үү? 14 хоногт нэг үү?

Бүжээ -

Сард 2 удаа 14 хоногт нэг удаа ч юмуу. Соёлч боловсон өрх гэсэн гэрчилгээ шалгуур давж байж тэр гэрчилгээ авна. Шалгалтанд явж байгаа улсууд бас их мундаг явж байгаа улсууд их хариуцлага өндөртэй улсууд байна. Нэлээд өвгөн цэрэг мэрэгт дарга марга байсан тэтгэвэртээ гарсан тийм өвгөн яваад айлд очоод өөрийнхөө үе тэнгийн айлд очоод гоожуур гар нүүрийн савтай бол хувин тавиад гар нүүрээ угаагаад тэгсэн нөгөө өвгөн тэгсэн гэж байгаа хэзээ цагаасаа би гэр орондоо хиртэй усаа хурааж үзээгүй гээд тэгсэн чинь чи улсаас зохион байгуулж байгаа ажлыг битгий эсэргүүцээд бай гэж тэгсэн нөгөө авгайн бас тэндээс загнаж байна гэнэ. Тэгсэн танай энэ авгай энэ тэр яасан муухай ааштай юм гэсэн чинь чамд л муухай харагдаж байгаа байх чи миний нүдээр хардаг бол энэ хорвоод байхгүй сайхан авгай даа \инээв\ тэгээд цайныхан данхыг хөвөн барьж байгаад дотор талын арчиж үздэг гэж байгаа ш дээ. Бүр энэ ханын тоос жаазан дээрх тоос моосыг чинь хөвөн барьж арчина. Тэгээд тоостой байна гээд биччихнэ. \инээв\

Баасанхүү -

Тусгай график хүснэгттэй?

Бүжээ -

Хүснэгттэй. Бүр хүснэгттэй айл өрхүүд нь ариун цэврийн комисс гээд хэдэн хүн байна. Тэд нар нь тэр айлуудаа хуваагаад авчихна. Сумынхаа айлуудыг хувааж аваад хэдэн хэдэнд тэр явна гээд явна. Тэгээд яваад тэр айлуудаа шалгана.

Баасанхүү -

Та худалдааны ажилтай ш дээ. Ингэж явахад бас цалин хөлс юу юу?

Бүжээ -

Цалин тэр үед тийм илүү дутуу тогтмол цалин авна уу гэхээс илүү дутуу ажилд яваад нэмэгдэл авна гэсэн юм байхгүй. Цалингаа бол авна. Цэвэрлэгээ мэвэрлэгээний ажил голдуу хагас бүтэн сайнд явагдана. 2 цаг ч юмуу цэвэрлэгээгээ хийчихээд бүр тэгээд сурчихсан өнөөдөр их цэвэрлэгээтэй их цэвэрлэгээтэй өдөр , бага цэвэрлэгээтэй гэр орноо цэвэрлэх өдөр гэж байна. Их цэвэрлэгээ нийтийн цэвэрлэгээнд бүх сумаараа гарна.

Баасанхүү -

Гэр орноо цэвэрлэх өдөр бас гаргадаг байсан юмуу?

Бүжээ -

Гэр орноо цэвэрлэх өдрөө өөрөө зохицуулна. Худалдаанд түүхий эд цуглуулах дээрээс чинь олон төрлийн түүхий эд материал авдаг байлаа. Тэр техникийн тос, идэшний тос энэ тэр яс их авдаг байсан юм. Чухам яс аваад яадаг байсан юм нэг кг яс 15 мөнгө тэгээд айлуудаар яваад нөгөө танайх хэдэн бод идсэн ухаан тэмээ , адуу, үхэр идсэн байвал нэг бодоос 5 кг яс богноос 3 кг яс билүү тэгж авна. Тэгээд тэрийн тооцоод танайх 3 хонь идсэн байна 9 кг яс тушаана 3 бод мал идсэн байна түүний 15 кг яс ингээд 24 кг яс авна. Тэгээд нөгөө яс масыг авна бид нар. Тэгээд аваад худалдаа бэлтгэлийн ангид аваачаад өгөөрөй төдийд өгөөрөй гээд нөгөө айлуудаар бас яс цуглуулах ажилд явна.

Баасанхүү -

Тэр нь бас улсын ажил уу?

Бүжээ -

Улсын бүр улсын төлөвлөгөө байдаг тэр төлөвлөгөөг тасалсан байх юм бол улсаас өгсөн төлөвлөгөө биелүүлээгүй улсад манайх 100 кг яс тушаах байсан бол 890 хэдэн кг яс тушаах юм бол 80 хэдэн %-тай гарна. Улсын төлөвлөгөө нормыг 80 хэдэн % биелүүлж 10 хэдэн % тасалсан байна гэсэн дүнтэй гарна. 1000 кг ясаа 1000 хэдэн зуун кг-тай өгөх юм бол манайх сайн ажилласан 110%-иар төлөвлөгөөгөө биелүүлсэн гэнэ. Улсаас бүр ингээд заагаад өгчихдөг. Төдөн кг яс төдөн кг техникийн тос , төдөн кг идэшний тос тушаа гээд тэгээд тэрийг чинь ямар нэгэн аргаар тушаана. Аягүй их юм авдаг байсан. Малын бүтээгдэхүүнийг чинь хаяхгүй. Туурай , эвэр , дэл , сүүл гээд авдаг байсан. Идэж байгаа малын бүх бүтээгдэхүүнийг авдаг тийм байсан.

Баасанхүү -

Тэр ясаар яадаг байсан юм бол?

Бүжээ -

Ясыг их хэмжээгээр авдаг байсан ш дээ. Тэгээд бүр машинаар ачаад дамжлага бааз гэж байдаг байсан. Техникийн тосоор нь бол юу хийдэг байсан юм. Барааны саван хийдэг байсан юм. Идэшний тосын хүнсний хэрэгцээнд хэрэглэдэг. Их гоё цэвцийсэн цагаан тос авна. Яс тосныхоо үнийг өгнө. Яс гэхэд 15 мөнгөний үнэтэй 10 кг яс тушаахад төгрөг 50 мөнгө. Төгрөг 50 мөнгөөр 1 кг гурил авчихна. Гурил 1кг нь 1 төгрөг , будаа 80 мөнгө 10 кг ясаар гайгуу юм авчихна.

Баасанхүү -

Тийм байна. Таны амьдралд гүн гүнзгий нөлөөлсөн үйл явдал тохиолдож байсан уу? Тэр үйл явдлаас болоод таны амьдрал өөрчлөгдсөн ч юмуу бас нөлөө үзүүлсэн.

Бүжээ -

Ажлаа хийгээд хүүхдүүдээ хувцаслаад , хүүхдүүдээ сургууль соёлд нь явуулаад л амьдарч байсан. Хэзээ хойно би чинь 1977 онд би гэнэтийн шийдвэрийг дор нь тусгаж авна тэгээд манай нэг найз байсан чинь над руу утасдаж байнаа аймгаас тэр чинь 7 сарын 26 байлуу Улаанбаатар луу 3 сарын курсад хүн явуулна гэж байна. Чи явна биз дээ гэхээр нь явна гээд хэнд ч хэлээгүй оо би явна гээд тэгэхэд би 6 хүүхэдтэй болчихсон хамгийн бага хүүхэд маань 9 сартай тэгээд хөхүүлдэг тийм байсан байхгүй юу. Тэгээд хэлчихсэн хойноо бодож байгаа юм үр хүүхдээ яадаг билээ гэж тэгээд өвгөндөө нөхөртөө хэлсэн чинь одоо тэгээд хүүхдээ яадаг билээ тэгвэл чи яв гээд тэгж байна. 9 сарын 1-нд хичээл орох гэж байгаа 8 сарын 26-нд надад хэл ирж байгаа. Тэгээд хоёулаа хүүхдээ аваад мотоциклтэй хадмынх луугаа давхиж очоод нөгөө хүүхдээ хадмындаа орхичихоод л тэгээд ердөө 2 хоноод хотод ирээд санхүүгийн техникумд курсад орж сурч нөгөө ажлаа хаячихаад хүрээд ирж байгаа юм. Тэгсэн нэг өдөр арслантай гүүрийн тэнд явж байтал хичээл тарчихаад 10 сар ч гарч байсан манай сум нэгдлийн дарга яг өөдөөс халз тулгарлаа шүү. Тэгсэн дотор пал хийгээд нүүр улайгаад за сайн байна уу гээд тэгсэн чинь сайн сайн байна уу гээд тэгдэг юм. Тэгээд зөрөөд л явчихсан. Тэгээд 3 сар болчихоод хүрээд очсон чинь юм хэлсэн ч үгүй тэгсэн сүүлд тэгж байнаа чи ч дураараа хүн дээ тэгээд очсон чинь миний оронд харин манай сургууль түр хүн авчихсан байсан.

Баасанхүү -

Аа нөгөө лаборант хийж байхад уу?

Бүжээ -

Тийм тэгээд би эргээд ажилдаа орчихсон. Тэгээд чи их дураараа шүү айхгүй байна уу гээд манайхан тэгээд нэгэнт л боловсролоо дээшлүүлье гэж бодоод явсан юм чинь юунаас нь айхав дээ гээд тэгээд Сүхбаатар аймгийн Наран суманд нягтлан бодохоор яв гээд олон хүүхэдтэй , аавын минь жаахан тааруу гээд би яваагүй. Тэгээд сүүлд худалдааны байгууллагад ороод ажилласан.

Баасанхүү -

Зоригтой байжээ. Тэр үед хүн тэгж ажлаа хаяж тэгж явахгүй ш дээ.

Бүжээ -

Явахгүй. Хэр баргийн хүн явахгүй. Тэгээд намайг их дураараа гээд тэгдэг байсан. Одоо ч гэсэн тэгнэ гэвэл тэгнэ. Үгүй гэвэл үгүй. Хүүхдүүд ч гэсэн ээж тэгнэ гэсэн юм чинь яршиг яршиг тэг тэг гээд зөнгөөр нь орхичихдог.

Баасанхүү -

Таны амьдралд бусад хүмүүсийн амьдралаас онцгой гэх зүйл байгаа юу? Хэрвээ байгаа бол юу чинь онцгой вэ?

Бүжээ -

Онц гойд юм байхгүй ш дээ. Орчин үетэйгээ зохицож л амьдарна. Эрин үетэйгээ зохицож олны жишгээр л амьдарч байна.

Баасанхүү -

За баярлалаа.

Бүжээ -

За баярлалаа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.