Baasanjav


Basic information
Interviewee ID: 990089
Name: Baasanjav
Parent's name: Dugarjav
Ovog: Sharnuud
Sex: m
Year of Birth: 1938
Ethnicity: Halh

Additional Information
Education: tusgai dund
Notes on education:
Work: retired
Belief: Buddhist
Born in: Tariat sum, Arhangai aimag
Lives in: Songinohairhan sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: hunter, bard


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
literature
repressions
work
education / cultural production
democracy


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

-

Баасанжав -

За би Архангай аймгийн Тариат сумын нутагт исүүм бэрсүүт овогт эртний сурвалжит тайжийн удам Шарнууд овогт эгэл гөрөөч Дүгэржав гэдэг хүний хүүхэд. 1938 оны Бар жилийн Бар сарын Бар өдөр төрсөн. Энэ бар өдөр төрснийг комьпютерт хийгээд Тэрбиш зурхайч гаргасан. Энд байгаа. Сургууль соёлоор яваагүй. Мал эмнэлгийн дунд сургууль төгссөн. За наадахаа хаачих. Багаасаа их үлгэр сонссон. Түүнийгээ би бахархан хэлдэг. Хаана ч байхгүй үлгэр домгийн гайхамшигт үлгэрийн ертөнцийг сонсож өссөн гөрөөч овгийн хүү билээ гэж. Аав бол дээд язгуурт ноён хүн байгаад 1938 онд намайг гараад гурван сартай байхад хилсдэж алагдсан. Энэ Дүгэржав гэдэг хүн намайг өсгөж хүмүүжүүлсэн. Олон удаа уул хадаар явж ан гөрөө хийхэд нь би асар багаасаа оролцсон. Тийм учраас би анчдын ярих, хээрийн гал тойроод анчдын хоорондоо ярих үлгэр домог гайхамшигт ангийн учрал байгаль ертөнцийн сонин хачин, буг чөтгөр, лус савдаг, зүүд совингийн тухай, багаасаа үлгэр домог сонсож өссөн учраас үүндээ их татагдаж улсад 1960 оны үед ажил хийж байхдаа. 1921 онд ардын хувьсгал ялахад 20-той хорин хэдтэй 30-тай байж байсан. 1960 оны үед 60-тай, 70 байсан өвгөдүүдтэй амьд сэрүүн байхад нь уулзсан. Ардын партизанууд түүнд оролцож явсан нүдээрээ үзсэн хүмүүстэй 1950-аад оны үед Алтанбулаг хиагт хотод сурч байхдаа уулзаж учирч дадлага хийсэн. Оюутны дадлага хийсэн. Зуны амралтаар ажил хийж уулзаж учирч явсан. 1960 оны үед Хэнтий аймгийн Галшир суманд ажиллаж байхдаа Хэнтий хааны нутгаар явсан. Ардын дуу, домог, түүх, хувьсгалын зураг цуглуулсан. Үүндээ түшиглэж 1957 онд анхны шүлгээ бичсэн. Тэр маань тухайн нийгэмдээ таалагдаагүй. Бөртө чоно гуа Марал далай ертөнцийг гатлаж ирсэн домгоор тэнгэрийн тамга гэдэг дуу хийсэн. Энэ маань 1993 онд морин хуур наадмаас тэргүүн байрын шагнал авсан. Гарах нь бол 60-аад онд бичигдсэн дуу. 1992 онд анх удаа Монголын дуу хоолой сонинд бичигдсэн. Ерөөсөө миний бүх бүтээлүүд 1990 оноос хойш гарсан. Урьд бол гаргаагүй. Яагаад гэвэл би намайг тойрсон чөтгөр буг, түүний тухай хууч яриа, эзэн хааны гурван хатны тухай үлгэр, Чингис хааны тухай шүлэг, гүн ухааны шүлэг байна. Аливаа нэгэн нэгдэл нийгмийн тухай магтаалын шүлэг биш байна гээд миний юмыг гаргаагүй. 1998 онд ерөнхийлөгч ардчиллын өлгий ерөнхийлөгч Очирбатын дараа болсон Багабанди ерөнхийлөгчид өргөдөл бичиж шинжлэх ухааны академиас комисс гарсан миний зохиолын тухай энэ комисст шинжлэх ухааны 6 академи оролцсон боловч 6 жилийн дараа хариугаа өгөхдөө нэг талыг барьсан намайг хавчигдсан. 1990 он хүртэл хавчигдсан байна гэсэн шийдвэртэй арга хэмжээ аваагүй. Их бөөрөнхий тогтоол гаргасан. Тогтоол нь энэ байна. 1960 оноос 1990 он хүртэл насандаа хохирсон байна гэсэн. Түүнээс хойш олон үлгэрүүд бичсэн. Саарал чонын паян, Аргал угалз чоно, Өнчин бэлтрэг гэдэг үлгэрүүд бичсэн. Намайг тойрсон буг чөтгөр сүнснүүд түүний тухай хууч яриа гэдэг бүтээл маань 2002 онд хөдөөгийн боловсролыг дэмжих Соросын сангийн шалгаруултанд тэнцсэн. Өнчин бор бэлтрэгний үлгэр, хөдөөгийн боловсролыг дэмжих гадаадын сангийн шалгаруултанд тэнцсэн. Хоёр гурван жүжиг бичсэн. улсад 36 жил ажилласан. Тэтгэвэрт суусан. За өөр хийсэн юм алга даа. Миний хийсэн юм ийм байна. Ял шийтгэл байхгүй. Гавъяа шагнал хүртээгүй. Утга зохиолыг философийн гүн ухаан руу чиглүүлж, эртний уламжлалт дорно дахины утга зохиолыг сэргээе гэсэн хатуу бодолтой байдаг.

Ариун-Ундрах -

Та түрүүн хэдэн онд төрснөө хэлсэн билүү үү?

Баасанжав -

Би 1938 оны 2-р сарын 15- нд хаврын тэргүүн шар бар сарын шар бар өдрийн хөх бар цагт төрсөн. 2 –р сарын 15- ны 5 цаг 40 минутанд төрсөн. Үүнийг тусгай комьпютерийн аргаар гаргасан нь энэ байна. Ямар нэг юм баримтанд түшиглэнэ.

Ариун-Ундрах -

Сая би таны яриаг сонссон чинь аавынхаа хэлмэгдсэн тухай цухас дурдсан. Тийм үү?

Баасанжав -

Манай Тариатынхан 1932 оны үймээнд оролцсон хэргээр олон хүн 1937, 1938 онд хэлмэгдсэн. Манай Тариатынхан шүү дээ. Болсон болоогүй язгууртан, сэхээтэн хүмүүсийг толгой дараалан хядсан. Хамгийн анхны ном “Тайтгарал” гэдэг ном. Энэ номыг гаргах гэж зохиолчдын байгууллагатай 20 гаруй жил хэл амаа ололцож чадахгүй. Хэрэлдэж маргалдаж байсан. Ямар ч авъяасгүй хүний бүтээл гэж зарласан. Тэр зарласан хүмүүс бол одоо Монгол ардын нам дагасан ивээлд нь орсон. Дэндэвийн Пүрэвдорж, Урианхайн Цоодол,Гончигийн Бадарч эд нар байдаг юм. Яагаад ингэж их зөрөлдөх болсон юм бэ гэхээр манай утга зохиол алдаатай байна гэж хэлсэн юм. Алдаатай байгаа тухай 1985 онд Улаанбаатар таймс сонин дээр тавьсан. Магтаалын утга зохиол буюу Марксизмын утга зохиол алдаатай байна гэж. Үүнийг бол их эмзэг хүлээж авсан. Ч. Мөнх, Хасбаатар, Сампилтүнтэвийн тухай бичсэн. товчхон дурдсан. Тэр үед том дуугарч болохгүй нөхцөл тийм байсан. Тэгээд тэд бол мэдсэн. Алдаатай байна гэдгээ ч мэдсэн. Цаг цагтаа л байдаг юм гэж зарим нөхдүүд нь хэлсэн. Хөөрхий тэд ертөнцийн мөнх бусыг үзсэн. Сэтгэл санаанд чинь нөлөөлсөн байх. Онолын их том улсууд байсан учраас тэгээд 1990 оноос эхлээд миний “ Тайтгарал “ гэдэг ном гарсан. Энэ номон дээрээ бичихдээ. Миний анхны номыг 10 жил хорьсон юмаа. Шүүгч болсон эрхэм уншигч та гэгээн оюундаа тунгаана уу гэж бичсэн. Үүнийг хэл бичгийн ухааны доктор Өлзийбаяр гэдэг хүн гарсны дараагаар маш их өндөр үнэлсэн.

Ариун-Ундрах -

Хэдэн онд гаргасан бэ?

Баасанжав -

1992 онд Энэ хүн Монголын утга зохиолд шинэчлэл хийж байна. Хэлмэгдэж явсан нь үнэхээр харамсалтай байна гэж. Үүний дараагаар Тэнгэрийн тамга гэж шүлэг гарсан ном гараагүй. Энэ дээр Тэнгэрийн тамга гэдэг нь бид Бөртө чоно гуа Маралын удам аа. Бид хөх тэнгэрээс толботой бууж ирсэн. Бид дээд тэнгэрийн үр сад гэсэн битүү санаа гаргасан юм. Энэ шүлгийг 60-аад онд бичсэн атал 1992 онд Монголын дуу хоолой гэдэг хувийн сонин дээр анх удаа тавигдсан. 1960-аад оноос хойш анх удаа гарч байна ш дээ тиймээ? Үүний дараагаар тэнгэрийн тамгын дараагаар ерөөсөө бид нарыг хорьж байсан. Чөтгөр ч байхгүй. Бирд ч байхгүй. Бурхан ч байхгүй. Тиймээ? Утга зохиол бол баларын юм тиймээ гэхэд намайг тойрсон чөтгөр буг сүнс түүний тойрсон түүх хууч яриа гэсэн ном гаргасан. За үүний хамгийн анхныхан 1992 онд гарсан байх. Он ч байхгүй хавтас ч байхгүй. Энэ ном энэ их олон хувь хэвлэгдээд дорхноо алга болсон. Их сонин энэ ном 4 удаа хэвлэгдэж байна. Нөгөө Соросын сангаас хүртэл шалгарсан ном энэ их сонин ном “Алтан эвэрт бугын домог” “Тангараг” “ Архи нэхсэн чөтгөрийн үг” “Аргал гөрөөч чоно хоёр” дандаа аман үлгэр домгоор ертөнцийн лус савдаг, зүүд совин, ад зэтгэр, эртний домог хууч яриаг эртний уламжлал дээр гүн ухааны аргаар бичиж гаргасан ном энэ. Одоо энэ Германд гарна гээд байгаа. Үүний дараагаар эзэн хааны эрх танхил гурван хатны үлгэрээр бичсэн. Энэ бол их сонин эзэн хаан анд явахад эрх танхи гурван хатан нь нэг нь эх хүний элбэрлийн үлгэр нөгөө нь төр улсын үлгэрлэл нөгөө нь ....... үлгэрлэлээр энэ анх удаа хэвлэгдсэн ном байгаа юм. 2001 онд хэвлэгдсэн байна. За тэгээд “Алтан тэвшийн домог “ буюу хөрөө үүссэн домог тавьсан юм. Үүнийг гарсны дараагаар 4 уулын тахилгатай болсон. Улаанбаатар үүнийг хэн ч ярьдаггүй. Хангарьдтай болсон. Энэ домгийг бүүр 1949 онд тэмдэглэж авсан. 10 гаруйхан настай байхдаа сонсож тэмдэглэж авсан. Би нэг хэдэн юм хэлэх гэж бодож байгаа. Төсөв мөнгө нь олдохгүй их зовлонтой. Дараа нь “ Сэрүүн орсон зүүд” гэж дорно дахины гүн ухааны маягаар бичсэн. Энэ дээр доктор Цэнд гэж байна шүү дээ. Хөдөлмөрийн баатар судлаач тэр хүн Монголын утга зохиолд зохист аялгууны талаар шинэчлэл хийжээ гэж бичсэн байдаг. Энэ дээр Данзанравдангийн хүү Монголын утга зохиолд чигийн гаргаж өглөө. Хөгжлийн чигийг гаргаж өглөө. Сэтгэлгээний чигийг гаргаж өглөө гэж бичсэн байдаг юм. Би түрүүн хэлсэн байх тиймээ? Комисс гаргаж өгсөн гээд шинжлэх ухаан акдем 6 хүн гаргаж өргөдөл бичсэний дараагаар 1996 оны 11-р сарын 16 өдөр 111-р тогтоолын дагуу Чадраабал. Баатар, Хүрэлтогоо, Хүрэлбаатар гэсэн 6 комисс гаргаж миний уран бүтээл маргалдааны тухай гол асуудлыг шийдэж өгсөн. Хэрэв миний буруу байсан бол мундаг том дугарах байсан. Минийх зөв байсан учраас дүн шинжилгээгийн хэзээ өгсөн гэхээр энэ хараач 2004 онд өгсөн байгаа юм.

Ариун-Ундрах -

Үүний хариу тиймээ? 1998 онд билүү?

Баасанжав -

Академид өгөөд 6 жил болж байж шийдвэр гаргана гэдэг чинь инээдэмтэй байгаа байхгүй юу? 6 жилийн дараагаар энэ хариуг өгсөн байхгүй юу. Ерөнхийлөгч Багабандийн шийдвэр 11сарын 16 нд өгөөд 2004 оны 9 сард хариуг нь өгсөн байгаа юм. 6 жил ноцолдоод миний буруу гаргах гээд чадаагүй.

Ариун-Ундрах -

Тэр комисс тиймээ?

Баасанжав -

Тийм том том академичид байгаа байхгүй юу. Одоо бол уначихлаа л даа. Аргагүй юм байна гээд хүлээн зөвшөөрөхөөс өөр арга байхгүй. Бөөрөнхийлж халтар хултар хэлсэн.

Ариун-Ундрах -

Аргагүйн эрхэнд хүлээсэн.

Баасанжав -

Аргагүйн эрхэнд хүлээсэн. Одоо харин энэ их заргалдааныг явуулсны хүч гадаад дотоодын эрдэмтэн судлаачдын хүчээр утга зохиол арай жаахан гэгээн тийшээ явж байна. Гэхдээ болоогүй. За тэр чөтгөр буг сүнс хүрээний тухай бичсэн хүрээ дөрвөн тахилганы тухай 2004 онд бичихдээ. Дулам бичихдээ Баасанжавын юм авч ашиглаж бичснээ энд дурдсан.

Ариун-Ундрах -

Иш татсан байна тиймээ?

Баасанжав -

Иш татсан. За тэгээд миний гол сонирхдог юм бол Монгол ардын аман дуунууд. Манай хувьсгалт уран зохиол буюу коммунизмын үед ямар ба нэгэн аман зохиолыг цагийн аясаар их зассан. Цагийн аянд нь тохируулж Жнь: Ноён хүний авгайг харц хүн булаагаад авч байгаа тухай. Тэгээд бас үгүйд нь маш их засагдсан. Би үүний эсрэг зогссон. Эртний сайхан гэдэг Монгол ардын уртын дуу гурван янзаар дуулагддаг. 13-р далай ламыг айлчлан ирэхэд Ванчин ламдаа бараа болон ёслоё. Ардын засгийн үед эзэн Чингисийн ерөөлөөр энэ Монгол орондоо эзэн Чингис баатрын залуу баатруудын туг мандаваа гэж дуулдаг. Тэгэхээр энэ Эртний сайхан гэдэг дууг 1962, 63 онд Цэцэн хан аймгийн хардал бэйсийн хошууны морь их уядаг өвгөн Хардал жанжин бэйсийн хүү Пунцагнамжил гэж байсан юм. Пунцагнамжил 1938 онд баригдаад явсны дараагаар 7 настай хүү үлдсэн. Гомбосүрэн гээд нэгдэл нийгэмд ажил хийх эрхгүй. Нэгдэлд мал нийгэмчлэх эрхтэй. Их гоё хоолойтой эвтэйхэн гоё дуулчихдаг хуурддаг хэрнээ концертэнд орох эрхгүй байсан хүнээс эртний сайхан дууг бичүүлж авч 1964 онд аймаг дээр болсон концерт дээр тоглуулах гэж. Аймгийн намын хорооны дарга Бандихүүгийн Цэрэннадмид гэдэг хүнд өрөөнд нь үхтлээ загнуулсан. Харин намайг шийтгээгүй. Намайг Мөрөн сумын намын үүрийн дарга Сүрэнжамц гэдэг ганц хүн өмөөрч үг хэлсэн. Тэгээд би ерөөсөө би үүнийг тавихгүй байсаар байгаад 1990-иад оны үед 1992, 93 онд засгийн газрийн мэдээ гэдэг сонинд энэ үгээр нь тавьсан. Уртын дууч Дэлгэрээр дуулуулсан. Ингээд энэ Вэб сайтанд ороод засгийн газрын фондонд орчихсон байхаа. За үүнээс гадна. Маршил Чойбалсангийн зохиосон хоёр дуу байдаг юм. Нэгэн Сэр сэр салхи, дуу бас нэгэн Сонгинохайрхан гэдэг дуу байдаг. Энэ телевизээр нэвтрүүлэг нь явсан.

Ариун-Ундрах -

Чойбалсан гуайн зохиосон дуу юу?

Баасанжав -

Чойбалсан гуай өөрөө зохиосон. Шүлэг сайхан бичдэг бас яггүй авъяастай хүн. Монгол ардын дуу Хандармаа дууг тавьсан. Энэ дууны тухай энэ дуу их сонин дуу тэгээд ер нь ерөнхийдөө цонхон дээр суусан ялаа, гоолангоо дуунуудын теле нэвтрүүлэг хийсэн. Хүрээний дөрвөн уулын тухай лус савдаг. Чөтгөр бугийн тухай бүжгэн жүжиг бичсэн. хотын гүйцэтгэх захиргаанаас хөрөнгө мөнгө гаргаж өгсөн. Төрмөнх гуай аяын хийсэн. Монгол ардын бөөгийн судалгаа хийж байгаа. Надад 700 гаруй дуу байгаа юм. Тэгээд бас өөрийнхөө уран бүтээлийг хиймээр байх юм. Ийм юмтай бас оролдохгүй баймаар байна. Монгол ардын огтны өш модондоо гээд маш гоё үлгэр байгаа юм. Энэ бол маш гоё үлгэр “Муурын байшин” “Алтан загасны үлгэр”-тэй тэнцэхээр энэ ардын дотроо аман яригдаж үлдсэн. Энэ ганцхан өгүүлбэр байдлаар хэвлэл дээр гарах юм. Дандаа шүлэглэл байдлаар тарги дотор суулгасан юм би нөгөө Хэнтийн хардал бэйсийн хошууны өвгөн Пүрэвдоржийн ач хүү Гомбосүрэн гуай надад дуудаж өгснөөр нь авсан. Бичиг нь богино гэхдээ их дүрслэлтэй. Үнэг заан оготны тухай дуулдаг. Монгол ардын 60-аад дууны домог байдаг юм. Цуглуулсан. Манай ээж маань сайхан шанз дардаг дуулдаг гэрийн хүмүүжилтэй. Өөрөөр хэлбэл эртний монголын язгууртан удмын гэрийн боловсролтой. Төвд хэлтэй. Манж хэлтэй хүн байсан. Хүрээний дуу их мэддэг. Түүх домог их мэддэг хүн манай тэр аав гөрөөчин удмын үлгэрч хүн ш дээ. Хатанбаатар Магсаржавын цэрэгт үлгэр хайлж байсан хүн. Тийм учраас би хоёр их том соёлын дунд өссөн. Түүнээс би сургууль соёлд яваагүй. Үлгэр бичих их дуртай. Гүн ухааны шүлэг бичих дуртай. Миний шүтдэг хүн бол Либу Даюужи тан улсын үеийн 1740 оноос 1840 оны үед төрж байсан тан улсын шүлэгч. Тэр хүнийг их шүтдэг. Тэгээд ер нь гүн ухаан лугаа шүлэг уран зохиолоо бичдэг. Уг нь бол хийх юм их байна. Одоо би чинь 72 хүрч байна. Тэгээд яахав олон 3 хүүхдийн үлгэр гарна. Үлгэр гарна. Европоос утга зохиолоос ангид Хятадаас утга зохиолоос ангид Монгол уламжлалын гүн ухааны сэтгэлгээний иргэний уянгын яруу найраг хөгжүүлэхийг боддог. Тэгээд тэрэндээ зүтгээд яваад байдаг.

Ариун-Ундрах -

Таны бичсэн бүтээлүүд бол 1960-аад онд бичигдсэн.

Баасанжав -

Гарахдаа 1990 онд хэвлэгдсэн. Олон дуу хийсэн. Хятадад нэг дуу дуулагдаж байна. Хятадад бас нэлээд юм явдаг юм. Хятадын телевизээр бол нэлээд хүрээний хүүхэн Дэнсээ юу , Цэнгийн алтан ээмэг хятадад яваад байдаг юм байна лээ. Монголдоо бол над шиг болдоггүй хүн байхгүй ш дээ. Урд нийгмийг үгүйсгэсэн гэж үздэг юм шиг байна лээ. Нийгмийг үгүйсгэхээс өөр арга байхгүй. Би түүхч хүн.

Ариун-Ундрах -

Таны бичсэн зүйлийг жишээлбэл тэр үед хатуу хяналтай байсан учраас тиймээ? Та бичсэн зүйлээ хүмүүст үзүүлэх ч юмуу тийм юм хийж байсан уу?

Баасанжав -

Зөндөө үзсэн хэвлүүлж гаргаж гээд зөндөө үзсэн. Зохиолчдын хороонд олон өргөдөл байдаг юм. Сая чөлөөт зохиолчдын холбооны нэг ном гарсан байна лээ. Түүнд миний 9 шүлэг орсон байна лээ. Эртний гүн ухааны шүлэг бичих дуртай даа. Зарим хүмүүс ойлгодоггүй юм.

Ариун-Ундрах -

Таныг тэгээд хөөцөлдөөд явахаар зэрэг дээрээс яг юу гэсэн хариу ирэх үү? Бас тэгээд танд ямар нэгэн аюул занал учрах уу?

Баасанжав -

Тийм аюул занал байхгүй. Энэ ерөөсөө өвчтэй хүн. Энэ бол авъяас байхгүй хүн. Авъяасгүй хэрнээ ингээд байна. Бидний социализмд хийсэн зүйл мундаг гэж үздэг хүмүүс

Ариун-Ундрах -

Таныг болохоор авъяасгүй гээд үнэгүйдүүлдэг байсан юм байна тиймээ?

Таныг тэгээд хөөцөлдөөд явахаар зэрэг дээрээс яг юу гэсэн хариу ирэх үү? Бас тэгээд танд ямар нэгэн аюул занал учрах уу?

Баасанжав -

богинхон богинохон 2 шүлэг уншчих уу? Намрын тухай

Салхинд эргэлдэх навч

Намар цагийн хүйтэн борооны аясаар

Навч цэцэг гандан гундан бөхийж

Уйтгартайяа газар унана салхинд хийсэх нь

Урган төлжих хойтон жилийн хаврыг эрэн эргэлдэж

Нахиа мөчир салхинд туугдана

Намрын өнгөөр үзэгдэл хийсгэх

Навч бид хоёр эгээ адил

Нартын жам гэдэг ийм ажээ

Ариун-Ундрах -

2004 он

Баасанжав -

Тунгалаг зүүрэм

Үүлэн дунд загас өөрчлөгдөнө

Үзэгдэх түвшинд цөөрмийн нуруу харагдах

Үүлнийхээ дундаас би цөөрмийнхөө тунгалагийг хардаг

Цөөрмийнхөө уснаас би

Огторгуйг шинжиж сууна

Ингэхээр намайг солиотой хүн гэдэг байсан байхгүй юу. За иймэрхүү байна.

Ариун-Ундрах -

Таны зохиол бүтээл дотор Монголын ард түмний аман маягаар үлдээсэн зохиолууд байна шүү дээ.

Баасанжав -

Аман домог, Аман яриаг үлгэрлэн бодож үлгэр зохионо биз дээ. Түүнээс биш Пушкины “Алтан загасны үлгэр”-ийн хувилбар нь Монголд байдаг юм. Халимагийн ухаантай мэргэн хараацай гээд үлгэр байдаг юм. Би ер нь боддог л доо. Үлгэрийг ер үндэснийхээ соёлыг сайн мэддэг. Үлгэр домгоо их сайн мэддэг. Аман хууч яриаг их сайн сонссон. Тийм хүмүүс үлгэр домог бичнэ гэж хэлдэг. Түүнээс биш сургууль төгсөөд мэргэжлийн утга зохиол урлагийн сургууль төгссөн багшийн дээдийн утга зохиолын анги төгссөн хүн бичихгүй. Ерөөсөө бүх юм авъяас нь дээр тулгуурлана. Авъяас, авъяас, түүнээс биш авъяас байхгүй хүн мянга хэрэггүй 1-рт. 2-рт гэвэл би бахархдаг юм сүнсний тухай анх яаж дуугарсан юм бэ гэж. 40 жил хааж байхад нь би дуугардаг байсан.

Ариун-Ундрах -

Дуугараад байдаг. Бичээд байдаг.

Баасанжав -

Дуугараад байсан. “ Сэрүүн орсон зүүд” гэж үүнийг хятадын болгох гээд ядаад байна шүү дээ. “ Алтан тэвшийн домог” үгүүлсэн дөрвөн хайрханы дундах Улаанбаатар хотын тухай бүжгэн жүжиг энд чөтгөрийн тухай байж байна. Ийм байсан тухай домог дээр үндэслэж гаргасан. Зарим энэ талын судалгаа хийсэн лам нар гайхдаг юм билээ. Яаж ингэж ийм юм олоо вэ гэж тэгэхээр би урагшаагаа харсан байгаа юм даа.

Ариун-Ундрах -

Яг энэ яриа нь дээр үндэслээд та яг яаж олж авдаг байсан бэ? Та түрүүн бичиж тэмдэглэж авдаг тухай ярьсан тиймээ?

Баасанжав -

Их ой сайтай байсан. Би нэг том албан газар ажиллаж байлаа дарга нь байлаа. Ажилчин ч байлаа. Урьд жилийн тайлан бүх тооцоог аж ахуйн тооцоогоор явлаа гэхэд тийм түд гээд тооцсон юмаа яг гаргадаг. Би гайхалтай ой сайтай. Би ер нь залуу насаа бусадтай адилхан архидаж явсангүй. Хаана домог байна. Хаана гоё үлгэр байна. Түүнийг сонсох гэж явсан маань надад хөрөнгө болж Монголын ард түмэнд буян болжээ. Манайд дэлхийн утга зохиолын сэтгэлгээ хэрэгтэй их намуухан, их уянгалаг, их гүн ухааны, бясалгалын утга зохиол руу орох хэрэгтэй одоо. Хэтэрхий хөнгөнийг хэтэрхий хөнгөн болгоод амьдралыг тоглож наадаж цэнгэж байгаад үхэх юм шиг бодож байна.

Ариун-Ундрах -

Танд Монголын түүхтэй холбоотой судалгаанууд аман яриагаар уламжлагдаж ирсэн ч юмуу тиймэрхүү зүйл байгаа юу?

Баасанжав -

Монголын түүхийн их бичгийн хүмүүс түүх их мэддэг. Хамгийн их түүх мэддэг хүмүүс хэлмэгдэлтийн хар шуурганд орчихсон учраас түүх их эзгүйрсэн юм. Энэ эзгүйрсэн нүхэн дотор большок үеийн буюу шинэ үеийн түүхчид тоглож боломж гаргаж өгсөн. Хэрэв тэгээгүй түүх юм байна түүхийг ингэж судлаж ёстой юм байна гэсэн бол ардын хувьсгал байгууллахад оролцож явсан хүмүүс 1960 он гэхэд 60тай 1970 онд 70 тай байсан. Одоо бол нэг ч үлдээгүй. Богд хаант Монгол улс байгууллагдахад цэрэгт нь явсан. Ховдыг чөлөөлөхөд оролцсон. Богдыг 5 настай байхад Монголд залж ирэхэд үзсэн хүмүүс хүртэл байж байсан. 1960 аад онд их сонин баримт байгаа биз. Үүнийг үгүйсгэсэн. Тэгээд сүүлийн үед хувьсгалт үеийн түүх судлаач нар утга зохиол судлаач нар томилтоор очоод бүжиг таанз хийгээд дарга нарыг магтаад нэгдлийн тухай юм бичээд ингээд л ирсэн болохоос биш түүхийн амьд гэрчийн яриаг түүхэнд үлдээнэ гэж зүтгээгүй. Нэг ёсны зорилго дутсан. 2-рт санаачлага алдсан. 3-рт нийгмийн хэмжүүр байсан. Би үүнийг үгүйсгэхгүй. Гэхдээ айл бүрийг нэгжээгүй. Үлдээх байсан. Хүнтэй уулзаад үлдээх байсан. Ардын хувьсгал үүсэхийн урьдхан талд Бораны цэрэгт явсан хүмүүс сүүлд нь Цагааны цэрэгт явсан нэртэйгээр хэлмэгдсэн. Тэгээд явсан улсын нэр нь дээрээ яваагүй улс явсан болж тоглосон. Жинхэнэ хүрээг чөлөөлсөн эх орноо гамингаас чөлөөлнө гэсэн хүүхдүүд Гаминг дагаж Бораныг бут цохиод Цагааны цэрэгт явж байгаад зарим нь эргэлзээд Улааны талд орсон. Улаааны талд орсон хүүхдүүдийг хүртэл сүүлд нь хүний матаасаар цэвэрлэсэн. Энэ бол аюул хийсэн. Тэр үеийн хүрээний соёлыг дандаа буруугаар бичсэн. хүрээний ардын дууг цагийн аясыг дагуулж дуулсан. Хөгжим аялгууг нь өөрчилж дуулсан. Түүхийг мэдэхгүйг нь далимдуулж гүтгэсэн. Бөөсөндөө хатаж байсан юм шиг тийм байдлаар үзүүлсэн. Ингэж бичигдсэн. Хүрээ бол тухайн үедээ 1921 онд шүү дээ. Манжид 200 гаруй жил дарлагдаж байсан. Тухайн үедээ юм байсан уу гэвэл байсан. Хүрээний бүжигчид гэж мундаг бүжигчид байсан. Манай 1950, 60аад оны бүжигчид бол Цагаан хаант Оросын үед Богдын гуйлтаар автоматын цэргийг сургаж байсан тэр дарга нарын авгай нар буриад халимаг Оросын худалдаачид алтны худалдааны маш олон пүүс байсан шүү дээ. Тэд байсны хүчинд хүрээнийхэн Орос хэл гадарладаг байсан. Түүний уламжлал 1950, 60,70 оны үед байж сайн бүжигчид байсан юм. Түүнээс гадна манайд олон янзын хөгжим шанз хуучир, гээд байсан юм дор хаяаад манайд дөрвөн утастай хуучрийг минь Оросууд 2 утастай болгож байсан юм. Тэгээд морин хуурыг концертны ард хөшигний ард гаргадаг төдий бүх юмыг хуучны феодалын хоцрогдсон гэдэг байсан. Тэгээд энэ ардын хувьсгал байгууллагдах үед овиргон дэвэргэнэ матаас хийдэг нэр алдарт дуртай хоолоо олж идэж чадахгүй бэртэгчин улсууд дотоод яаманд мэдээллэж идэвхтэй хүн болж энэ соёл руу халдаж тоглосон. Зөвхөн намайг 1947 ,48, 50иад оны үе 57 оны үед хүрээнд орж ирэхэд 1948 онд нэг орж ирсэн. Маршил Чойбалсанг нас барсан жил нэг орж ирсэн. Тэгээд 1957 онд орж ирэхэд Мэгжид Жанрайсэг бурханыг Оросууд ачаад явчихсан хоосон хашаануудыг газарт ингээд хураачихсан байсан. Төмрийг ингээд мушгиад хураачихсан ийм л байсан. 1977, 80 он хүртэл бид нар чинь гэртээ нэг лүүжин тавиулах нь битгий хэл бурхан залах эрхгүй байлаа шүү дээ. Үүгээр хэн тоглосон бэ гэхээр зэрэг төр засаг гэхээсээ илүү доод үл бүтэх этгээдүүд тоглосон. Аливаа нэгэн ардын аман үлгэр ярихад л би чинь энэ чөтгөр буг зээрэн гэдэг номоо бичиж байхдаа нэг сонин үлгэр яриад тавьчихсан чинь намайг чинь чөтгөр байдаг гэж ярьсан гэнэ гээд хотын намын хорооны дарга цаана дуудагдаж октябрийн райны намын хорооны даргад байцаагдаж байсан. Ийм хөгжилтэй юм байсан юм. Ийм учраас манайд одоо бол овоо болж байна. Сайжирч байна. Болоогүй. Сэтгэлгээтэй зууралдаж байна. Манай нийгэмд айхтар гарзтай юм бол багш, багшийн шавь, шавийн шавь гээд эрдэмтэн докторуудын бүтээлийг жаахан жаахан засаад цол авчихсан. Амьдрахын эрхэнд багшийнхаа гарыг хараахаас өөр арга байхгүй. Судлаач эрдэмтэд их олон болсон учраас энэ бол үнэндээ их хэцүү. Үүнийг засна гэхэд доривтой өөрчлөлт хэрэгтэй. Эд нарыг халлаа гэхэд гудамжинд суугаад өлсөж үхнэ шүү дээ. Хүн гэмээ мэддэггүй тэмээ гэдгэрээ мэддэггүй гэж би мундаг хүн би социализмын үеийн мундаг хүн гээд унана. Манай сүүлийн үеийн түүхчид түүхийн шинжлэх ухааны акедимийн хүмүүс Баатар Лонжид эд нар бол юм хийж байна. Түүхийн судалгаан дээр тэр Ганбаатар тэгээд манай түүхчид юм хийж байна. Хийж байна. Өөрөөр хэлбэл түүнд ийм юм дутаад байгаа юм. За 1944 оны үед Баасанжав түүхч ийм юм бичиж байжээ. Одоо ийм юм байна ш дээ. Түүх нь энэ тэгэх нь битгий хэл манайх чинь эмэгтэй хүн эх хүн хүүхдээ хөхүүлэхгүй нэг үе байсан. Хөх сулардаг гээд хэн ч тэгсэн юм. Орос авгай л тэгсэн байх. Эхийнхээ хөхийг хөхөөс өөр эрүүл юм байхгүй боллоо шүү дээ. Ингэж цаг үеэ дагаж хоолоо олж иддэг юм ямар ч төрд байдаг юм л даа. Манайд бол их

Ариун-Ундрах -

Туйлширсан

Баасанжав -

Туйлширсан. Энэ туйлшрал гэдэг өвчнөөс салаад төрийн хууль дүрмийг мундаг сайн болгоод ингэсэн цагт хөгжинө. Түүх урагшаа хөгжинө. Түүх бол үнэн бичигдсэн юм ховор байхаа гэж би боддог. Хүн л бичиж байгаа шүү дээ. Эзэн хааны шийдвэрийг би бичнэ гэдэг чинь нөгөө хоолоо олж идэх гэж л бичнэ шүү дээ. Манай түүх бол гэхдээ арай дэндүү нухсан засвар оруулсан түүх бол манай энэ 1960, 70 оны үе байх. Дээрээс тийм шийдвэр өгсөн байх л даа. Тэгээд би тэгж боддог юм. Тэгж асуудаг хүн ч байдаг юм. Та ганцаараа яаж ингэж сөрж зүтгэвээ гэж тэгээд яахав үйлийн үр юм байлгүй. Сөрж зүтгэх ёстой л юм байлгүй. Үүгээрээ л сөрж зүтгэсэн.

Ариун-Ундрах -

Та зоригтой байж айхгүй.

Баасанжав -

Айхгүй. Айх юм гэж байхгүй л дээ. Бүр хамаагүй хатуу дуугарахгүй шүү дээ бас түүнийгээ мэднэ.

Ариун-Ундрах -

Тааруулж дуугардаг.

Баасанжав -

Түүнийгээ бас мэднэ. Их дуугарч байгаад минийх буруу болоод ирвэл чимээгүй болчихдог. Намайг бас дуугүй болчихоор нөгөөх нь бас цор цор гэнэ. Бас намайг дээд сургууль төгсөөгүй. Боловсрол муутай. Утга зохиолын ямар ч боловсрол байхгүй. Түүх талаар ямар ч боловсрол байхгүй. Энэ муу яахав тэгж л байг гээд их сонин байгаа юм л даа энэ чинь. Цагийн ая дагаад анхны энэ “Тайтгарал” номон дээр нэгдлийн тухай, октябрийн тухай, намын тухай, ганц шүлэг алга гээд нэгдэл нийгэмд ажиллаж байсан хэрнээ намын тухай ганц шүлэг алга гээд л гэхдээ энэ бол миний олз байсан. Миний гавъяа байсан.

Ариун-Ундрах -

Та өөрийнхөөрөө зүтгээд байсан.

Баасанжав -

Яг л өөрийнхөөрөө л байсан. Ер нь дэлхийн хүн төрөлхтний түүхийг одоо л үзлээ. Тэр үед дорно дахиныг харсан биш Пушкин Хаан эзний эсрэг зогссон. Тэд яагаад эсрэг зогссон бэ гэхээр зэрэг Мөнх гэдэг цол өгөөд ордонд суулгах гэхэд Пушкин эсэргүүцсэн. Ерөөсөө Никелей хаантай таараагүй тухай Пушкинийг өмөөрч давхиад гэтэл энэ хоёр хүн хүн төрлөхтний түүхэнд мөнхжсөн. Энэ хоёр хүн өөрийнхөө юмыг хамгаалж чадаж байна шүү дээ. Алдартай зохиолчид Бумбын сургаальд ороод эзэн хааны ордны хаалгыг хаахгүй архи уугаад явсан ихэнх нь хаана үхсэн нь мэдэгдэхгүй байгаа шүү дээ. Ихэнх нь тэд мөнхөд үлдсэн.

Ариун-Ундрах -

Бичсэн бүтээлүүд нь мөнх

Баасанжав -

Мөнх гэтэл нөгөө Германы алдарт зохиолч бас тэгсэн шүү дээ. Ялангуяа манайх зохиолч хүн намын дайчин уриа байх ёстой гээд л Чимэд Гайтав Ванган ч байхгүй. Манай үеийнхэн бүгд байхгүй. Ингэж байгаа ш дээ. Бүгд байхгүй ш дээ. Гэхдээ би ингэж чадсан даа баярладаг.

Ариун-Ундрах -

Сөрсөн бол таны бүтээл байхгүй

Баасанжав -

Байхгүй.

Ариун-Ундрах -

Овоо гайгуу юм бичдэг хүмүүсээ дарж байсан юм байна тиймээ?

Баасанжав -

Жишээ нь одоо төлөвлөгөөнд оруулахгүй. Зарим хүмүүсийн Удвал гуайн нэг үг байдаг шүү дээ 1974 онд байна уу даа. Зарим хүмүүс жилд хоёр гурван ном гаргаж байна. Хөдөлмөрийн гавъяа ардын уран зохиолч авчихсан хэрнээ дахиад авах гэж байна. Тэгэхэд зарим нь насаараа номоо хэвлүүлж чадахгүй хүмүүс байна. Гэж хурал дээр ярьсан үг байдаг юм. Тэгээд өөрөөр хэлбэл энэ чинь Удвалд ч дийлдэхгүй. Түдэвт ч дийлдэхгүй. Зохиолчдын хороо буюу биеэ даасан вант улс болж хувирсан. Архиар бүх юмыг удирдана. Архи ууна. Бие биенийгээ магтсан. Түүх бол эдэнтэй хариуцлага хүлээлгэнэ л дээ. Эдэнтэй түүх бол эдэнтэй угаасаа хатуу хүлээлгэчихнэ.

Ариун-Ундрах -

Та бүтээлээ бичээд сууж байхдаа. Гэртээ бичнэ шүү дээ тиймээ? Тэгэхдээ орж гарсан хүмүүсээс нуух уу?

Баасанжав -

Зарим юмаа нууна. Тэгэхгүй бол болохгүй шүү дээ. Нууна.

Ариун-Ундрах -

Хэлчихнэ тиймээ?

Баасанжав -

Хэлнэ аягүй бол районы намын хорооны даргад дуудагдана. Тийм юм бол байна шүү дээ. Юу ч мэдэхгүй. Чөтгөр гэж юу байдаг юм гэнэ. Ерөөсөө биенд байна шүү дээ. Биед энерги сүнс хоёр л байна шүү дээ. Сүнс нь өнгөрсөн, ирээдүй, одоо үүнийг холоос олж харсандаа ингэж дуугарсандаа бас байгаа юм. Тиймээ ингэж дуугарсан байгаа юм.

Ариун-Ундрах -

Та энэ бүтээлүүдээ гар бичмэлээр хадгалж байгаад 1990 хэдэн онд хэвлүүлсэн үү?

Баасанжав -

Тэгэлгүй яахав. Тэгээд намайг нэртэй зохиолчид нэг их тоохгүй дээ. Би архи дарс уугаад явахгүй хүнтэй нийлэхгүй. Тиймэрхүү маягтай л байсан. Өгөөмөрийн шар тохой гэдэг дуу байдаг юм. Өгөөмөрийн шар тохой, өгөөмөрийн шар тал гээд уртын дуу байдаг юм. Энэ дуу бол 1700 оны үед зохиогдсон дуу. Өгөөмрийн шар тохой гэдэг нь Сөгнөгөрийн аманд байгаа булаг тэнд Хамбын толгой, Жаргалантын толгой, Өлзийн толгой гээд гурван тохой байгаа. Чингис хааны алтан ургийн хүү Чухуундоржийн хүү Дондогдулам энд нутаглаж байхад 2-р богд төрсөн юм. Баяртолгой гэдэгт хоёр гурван сүм байж байгаад нураагдсан. Энэ Өгөөмрийн шар тохой гэдэг дуу Өндөр дээр гараад харахлаар гэдэг дуу энэ бүх дуунуудыг бичээд байгаа хуулаад бичнэ.

Ариун-Ундрах -

Энэ дуунууд яаж бүтсэн тэр домогтойгоо байгаа юу?

Баасанжав -

Домогтойгоо за нийтдээ ийм дуунууд байгаа. Нийтдээ 30 дуу би өөрийнхөө уран бүтээлийг хиймээр байна ш дээ. Хаана сонин хачин юм ярьдаг хүн байна. Хаана дурсгал байна. 1937 онд хэлмэгдэж улаан байшинд орсон хүн хэн байна дандаа бүртгэж байдаг.

Ариун-Ундрах -

Дандаа хүмүүстэй нь уулзаж байсан уу?

Баасанжав -

Уулзаж байсан. Дотоод яамнаас тавьсан тагнуул ч юмуу гээд ярьж өгөхгүй.

Ариун-Ундрах -

Итгэлийн хүлээж байж

Баасанжав -

Тийм итгэлийн хүлээж байж спирт мал эмнэлэгт их байлаа даа. Цэвэр спирт аваад уухгүй хэрнээ аваад хоёр гурван өдөр очиж байж амын дугаргана шүү дээ тэд нарын тэгэхэд Монголын овоо бичгийн эрдэмтэд уулын жалгад гарчихсан юм нийгэмд ажил хийхгүйгээр хэдэн мал аваад хөгшнөөрөө цай хийлгэж уугаад л таягаа тулаад явчихсан тэр бол бичгийн том эрдэмтэд нь тэнд байж байсан. Тэгэхэд манай нэг ч эрдэмтэд харин Пэрэнлэй гуай очиж уулзсан байдаг юм. Харчин Бавуужавын цэрэгт явж байсан хүнтэй уулзсан. Хуухуу хэмээх Наваан гэдэг хүнтэй уулзсан би Харчин Бавуужавын цэрэгт яваад Монголд олзлогдоод энд авгай авчихсан. Хятад хэлтэй Япон хэлтэй Англи хэлтэй тийм хүн байсан. Жаахан ямаан омогтой Их сайхан ярьдаг түүнээс гадна Өвөрлөгч хошууны Дэмчиг ноён гэдэг хүн байсан. Монголд дагаж орж ирнэ гэж байгаад сүүлдээ баригдаж алагдсан тэр хүний талаар Цахар Монголчуудтай уулзсан. 1957 онд байхаа Алтанбулагийн техникумд байхдаа. Шаазгайтын өвөлжөө гэдэг газар шаазгайтаар даваад зэлтрэг гэдэг газар луу орчихдог байхгүй юу. Тэгээд яг урагшаагаа Алтанбулаг руу Хиагтыг довтолсон Баяр гүний цэргүүд тэр шаазгайтын даваагаар давж байсан юм. Тэр давааны тэнд өвөлжиж байсан нэг айл тэр айл Цэвээн гэж дээр үеийн Монгол трансын жолооч гэж их эгдүүтэй дандаа сонин юм ярьдаг . Авгай нь Ичинхорлоо гэдэг Жижүү хот гээд хүрээнээс хоёр сайхан хүүхэн гарсан домогтой түүнийг надад бичүүлсэн юм. Ичинхорлоо гуай тэдний туслах ажилчин гээд ерөөгийн хорих ангиас гарсан гээд хятад шаахайтай. Ишгэн малгайтай хотны хонь гаргаад л өвс тэжээл өгдөг. Хамгийн муу ажил хийдэг. Туслах ажилчин гээд байсан. Цэвээн архидаад алга болчихдог. Тэдний хурга их үхнэ. Тэгээд сүүлдэн би өөрийнхөө хурга үхэхээр зэрэг тэдний тэнд нуучихдаг. Тэдний хурганд өөрийнхөө хурганы пайзыг зүүгээд юуч мэдэхгүй. Мал танихгүй жолооч байсан хүмүүс чинь мал танихгүй. Би ерөөсөө сайн чадна. Тэгсэн нэг өдөр явж яваад ирэхдээ их ууртай. Чиний төл яагаад үхдэггүй юм. Манай төл яагаад үхээд байдаг юм. Авгайн төл би сайн ажилтай юм чинь яах юм. Манай авгай мал танихгүй чи бол муухай танин гээд сэжиглэж байхгүй юу. Тэгээд тэднийх малаа буцааж өгөхөөр болчихсон сургуулиас унаа ирэхгүй. Хавар болчихсон. Нөгөө хятад гээд байдгийг чинь Дашцэвээн гэдэг байхгүй юу. Тэр Цэвээн Баасанжав миний дүү чи энэ дотроо арай сэргэлэн юм шиг байгаа юм. Энэ хэд чиний үгнээс гарахгүй. Энэ Ичинхорлоо чинь гайгуу ш дээ. Цэвээн ийм өөдгүй авгайтай байх гэж байх уу? Би Цэвээнд хэлсэн чинь тэг тэг гэж байна. Тэр одоо хүрч ирээд авгайгаа Ичинхорлоог загнаад орно доо. ..................................................мах чанаад архи уугаад согтоод ийм дуу дуулсан юм. Би сонинд тавьсан л даа. Бурхан халдуунд нутагтай Богд Чингисийн үр Бор талын бэлчээрээс Бодолдоо уяраад дуулна. Цагаан даваан нутагтай Чингис хааны үр сад бид Цэгээн талын бэлчээрээ Чимэж явсан ч яахав Хатир моринд амаргүй ........................ Гэж дуулсан уйлаад байсан байхгүй юу. Манайх нь дооглоод би болохоор өрөвдөөд би үгийн шууд бичээд авч байгаа юм. Надад дэвтэр харандаа дандаа бэлэн явдаг.

Ариун-Ундрах -

Таны сонирхол тиймээ?

Баасанжав -

Тэгээд маргааш өглөө нь архи нь гарчихлаар зэрэг дуулуулах гэсэн чинь дуулахгүй. Би ямар дуу дуулсан юм гээд ингэж байгаа шүү дээ. Бурхан халдун нутагтай Богд Чингисийн үр сад Бор талын бэлчээрээс Бодолдоо уяраад дуулна. Цагаан даваан нутагтай Чингис хааны үр сад бид Цэгээн талын бэлчээрээ Чимэж явсан ч яахав гээд маргааш нь дуулуулах гэсэн чинь дуулж өгөөгүй . Тэр үед ийм юм байсан биш дээ. Байсан бол аманд нь бариад бичээд авахгүй юу. Ийм ийм хүмүүстэй манай зохиолчид уулзаагүй. Тэд большивек уран зохиол яриад болно гэж л бодсон. Түүх бол нэг улс төрийн юм биш, нэг улсын юм биш хүн төрлөхтний юм.

Ариун-Ундрах -

Та түрүүн “Тэнгэрийн тамга” гэдэг шүлгээрээ дуу хийлгэсэн гээд сонсгож байсан. Дууныхаа талаар ярьж өгөөч. Ямар түүхтэй яаж бүтсэн энэ талаараа

Баасанжав -

Би чамд уншаад өгье

Манаран хөхрөх ууланд

Марал буга урамдана

Манцуйтай хүүхэд уйлах шиг

Би биш байгаа даа.

Ээжий минь бодогдоно

Гурван марал гудайх чанх дор

Гурван тайган бүдийх тэртээ дээрээс

Дуудсан нэр сүүмэн сүүмэн мяралзах

Дуулга ээлтэй тэртээ манангаас

Авсан ажил тавьсан хүнийх нь өмнө

Од харвах нь үгүй

Чингис хаан сураггүй

Өнө эртний үед

Чилүхэйн нэр нэмэргүй

Манай эриний өмнө

Италийн тэнгэрт тоосгүй

Эрин нийгмийн үед

Элдэвийг ярих нь

Дөрвөн далай найман зууны тэртээ

Ар хүний нүд нээгдээгүй эндээ байсан цагт

Атила хаана төрөөгүй

Амгалан байх цагт

Найранд унах хурдан хүлэг олдоно

Найрлан суух журмын бүсгүй олдоно

Надад ганц хүн олдохгүй хатуу

Эх орон минь гэж

Энэ үгийг анх хэлж

Энэ санааг анх хэлэн

Алтайгаа тэвэрсэн

Арлун Хэрээдийн овог

Хангайгаа түшсэн

Халх Боржгоны овог

Өндөр өвгөд минь

Мөнх тэнгэрийн толботой

Өөр хаана ч байхгүй миний удам монгол

Бүдхэн бүдхэн чоно улих тэртээ ууланд

Бөртө биш байгаа даа

Ээжий минь бодогдоно

Манаран хөхрөх ууланд нь

Марал буга урамдана

Манцуйтай хүүхэд уйлах чинь

Би биш байгаа даа

Ээжий минь

1960 онд бичсэн гэхэд мундаг бичсэн байгаа биз. Монголын утга зохиолд бол тэр үед таны шүлгийг хүлээж авсан бол монголын утга зохиол өөр замаар явах байсан юм гэж үнэндээ өөр замаар явах байсан юм.

Ариун-Ундрах -

Буруу замаар будаа тээчихсэн.

Баасанжав -

Буруу замаар будаа тээсэн.

Ариун-Ундрах -

За танд баярлалаа. Энэ удаагийн ярилцлагаа ингээд өндөрлөе.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.