Tseren


Basic information
Interviewee ID: 990068
Name: Tseren
Parent's name: Gombo
Ovog: Borjigon
Sex: m
Year of Birth: 1956
Ethnicity: Halh

Additional Information
Education: higher
Notes on education:
Work: university professor
Belief: Buddhist (red hat), shamanism
Born in: Yosön-züil sum, Övörhangai aimag
Lives in: Bayanzürh sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
education / cultural production
foreign relations
politics / politicians
NGOs
democracy


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Ариун-Ундрах -

Сайн байна уу?Цэрэн гуай.

Цэрэн -

Заа сайн байна уу?

Ариун-Ундрах -

За.Та манай энэхүү судалгаанд яг ямар сэдвээр ярьсанаар хамгийн чухал үр нөлөөтэй гэж үзэж байна вэ?

Цэрэн -

Үгүй ээ өнөөдөр хүн төрөлхтөн их өөрчлөлтийн,шинэчлэлтийн эрин үед амьдарч байна.Зарим эрдэмтэд судлаачид хүн төрөлхтний иргэншлийн өөрчлөлт,парадигм хувьслын үед амьдарч байна гэж ярьж байна.Би тэгэхээр энэнтэй холбоотойгоор бид нар чинь ардчиллын нийгмийн үед амьдарч байна гэж яриад байна.Тэгэхээр ардчилал гэдэгтэй холбоотой л зарим нэг зүйлийн тухай ярья л даа.Би 1975 онд Өвөрхангай аймгийн төв Арвайхээр хотын 10 жилийн 1-р дунд сургуулийг төгсөөд МУИС-ийн Нийгмийн ухааны факультетийн философийн салбарт элсэн орсон.Философийн салбарт 1 жил амжилттай дажгүй сайн сурсан учраас 1972 оны МАХН-ын төв хороо,БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн хамтарсан 128-р тогтоол гэдгийн дагуу 1 жил их дээд сургуульд амжилттай сайн сурсан оюутнуудаас нэг хүүхдүүдийг,оюутан залуучуудыг шалгаруулан гадаадын их дээд сургуульд тодорхой зорилготойгоор сургах ийм үзлийн дагуу ЗХУ-д суралцах ийм байдлаар шалгарсан.Би тэгээд 1976 онд ирээд Москвад Москвагын их сургуульд сурна гэсэн үзэл,хүсэл эрмэлзлэл өвөрлөн Москва орсон.Аа гэтэл Москва дахь МУ-ын элчин сайдын яамны сургалт оюутан хариуцсан ажилтайн Буяннэмэх Москвад автобусны юу төмөр замын буудал дээр хүлээж авч хүлээж тосч аваад консулын газар аваачих нь болоод тэнд 2 хоносны дараа ЗХУ-ын одоо дээд боловсролын хороо 1980 онд Москвад олимп болох учраас гадаадын оюутнуудыг Москвагын их дээд сургуулиудад сургахыг тоо хязгаарласан учраас одоо намайг болон надтай хамт очсон нилээд олон оюутнуудыг Оросын ЗХУ-ын өөр хот,мужуудад сургахаар явуулсан.Үүнээс болоод би,надтай хамт очсон Гүрийн Батсайхан,Равжаагын Оросоо гэдэг хоёр нөхрийнхөө хамт Дон дахь Ростов хотын улсын их сургуульд суралцахаар болоод Ростов хотыг зорьсон.Гүрийн Батсайхан,Равжаагын Оросоо хоёр эдийн засгийн факультетэд,аа би Гомбын Цэрэн гуай философийн факультетэд сурна гэж очлоо.За энэ үед бол бараг хэрэг дээрээ хичээл эхэлчихсэн байсан ийм үе.За Дон дахь Ростов хотын вокзал дээр Ростовын их сургуулийн одоо гадаад харилцааны асуудал хариуцсан газрын ажилтан тосч аваад бид нарыг одоо оюутны байранд хүргэж өгч,оюутны байранд оруулж тохижуулж өгсөн.Аа би нэг 2 Орос хүнтэй одоо Борис Белошевский гээд нэг сэтгүүлийн ангийн оюутантай,Николай Иванович Богданов гэдэг философийн салбарын факультетийн оюутантай нэг өрөөнд амьдрах болсон.Аа ингээд ЗХУ-д Ростовын их сургуульд 4 жил сурсан.1980 оны хавар шинжлэх ухааны коммунизмын онол гэдэг хичээл үзээд тэгээд 80 оныхоо намар буцаад 2-р улирал шинжлэх ухааны коммунизмын онолын хичээлийг үргэлжлүүлэн үзэх ёстой.Намар буцаад Ростов хот ороход байна ш дээ нөгөө хөгжингүй Социалист нийгэм байгуулж байсан Бүгд найрамдах Польш ард улсад “эв нэгдэл” гэдэг үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөнүүд байгуулагдаж Эхо Валенс гэдэг одоо Гаданск хотын онгоцны буудлын ачигч ажилтан удирдаж,жолоодож манлайлан Польшод Социалист нийгмийн байгууллыг өөрчилж өөр нийгмийн байгуулалд шилжих ийм шинэчлэлт,хувьсгалт үйл явц болсон байсан.Ер нь шинжлэх ухааны коммунизмын онол гэдэг үзэл сургааль бол тун сонирхолтой ийм үзэл сургаал байсан.Өшөө дээрээс нь нэмээд Ростовын их сургуулийн профессор багш нар,Ростовын их сургуулийн философийн факультетийн оюутнууд аа Ростовын их сургуулийн бүх оюутнуудад шинжлэх ухааны коммунизмын онол гэдэг хичээл заадаг,шинжлэх ухааны коммунизмын онолын тэнхимийг энхтайвны төлөө тэмцэгчдийн тэнхим нэж нэрлэдэг.Аа энэ үгний цаана ШУКО гэдэг энэ хичээлээр үзэж байгаа олон асуудлуудын дотроос энхтайвны төлөө тэмцлийн асуудал л жинхэнэ утгаараа бодитой байх,байж байгаа,байх ёстой асуудал.Аа бусад нь бол худал хуурмаг зүйл гэсэн ийм үзлээс урган гарсан дүгнэлт.Аа миний хувьд бол ШУКО-оос энэ энхтайвны төлөө тэмцлийн асуудлын чухлыг хүлээн зөвшөөрөхөөс гадна янз бүрийн хөгжилтэй улс орнуудын хөгжлийн түвшин ойртох асуудал и гуравдугаарт нь хот ба тосгоны хоорондох ялгаа арилах тухай асуудал байсан.За энэ асуудлууд надад сонин сонирхолтой байдгын учир нь 1-рт би хөгжлийн хувьд бусад социалист орнуудаас харьцангуй сул дорой,хоцрогдсон энэ Монгол улсаас очсон хүн.И нөгөө талаас би чинь ерөөсөө малчны хотод төрсөн и хөдөөний малчны хүүхэд.Тэгэхээр надад бол Монгол болон бусад улс орнуудын хөгжлийн түвшин ойртох тухай асуудал,хөдөөний малчин сумын төв,аймгийн төв,хот энэ янз бүрийн газар амьдарч байгаа хүмүүсийн амьдралын орчин нөхцөл,хөгжил,аж төрөх ёс байдал өөрчлөгдөх,адил төстэй болох явдал бол надад бас сонирхолтой байсан.Тэгэхээр юм сурна гэдэг бол гаднаас ямар нэгэн мэдээлэл аваад боловсруулдаг биш,харин байна ш дээ өөр дотроо өөрийнхөө дотор боловсрогдож байгаа мэдээллийг л гадагш нь гаргадаг гаргах үйл явц байдаг гэсэн ийм философийн үзэл,сургаал номлол байдаг.Тэгээд одоо энэ Улаанбаатар хотын төвд өссөн хүүхэд,Улаанбаатар хотын захад өссөн хүүхэд,Дархан,Эрдэнэт одоо Сэлэнгэ аймгийн төв за Дорноговь аймгийн төв Сайншанд хот энэ тэр гэдэг юм уу энэ аймгийн төвүүдэд өссөн хүүхэд,за Архангай,Өвөрхангай,Хэнтий гэдэг юм уу энэ зам тээвэр,харилцаа холбооноос харьцангуй алслагдсан аймгийн төвүүдэд өссөн хүүхэд,аймгийн төвд ойрхон сумын төвд өссөн хүүхэд,аа сумын төвд өсөж бойжиж,хүн болж,нийгэмшиж соёлжсон хүн и ерөөс бүр хөдөөний хүн эд нарын хооронд өнөө хүртэл их том ялгаа байна,байдаг,байгаа байдал бол надад ажиглагдаж харагдаж байдаг.За 1-рт тэр ялгаа байгааг би өөрийнхөө яс,махан дээр амьдрал дээр мэдэрч байдагтай холбоотой энэ.Нөгөө талаас ийм ялгаа байгааг харсан харьцуулсан,судалсан янз бүрийн шинжлэх ухааны судалгааны номнууд байна.Тухайлах юм бол нийгэм,соёлын хүн судлал гэдэг social antropology,cultural antropology энэ тэр гээд,тэгээд antropolgy philosophy-хүн судлалын философи ийм янз бүрийн өөрийн мэргэжилтэй холбоотой асуудал,ном зохиолуудыг судлахад эд нар бол миний өөрийн тэр багын насандаа олж авсан унаган,торгон мэдлэг боловсрол,хүмүүжил энэ бүхэн бол нөлөөлдөг.Ер нь Монгол малчин хүн гэдэг бол их сонин амьтан даа.Би сүүлийн үед энэ Монгол малчин гэдэг хүнийг нийгэм,соёлын антропологи хүн судлалын үүднээс судлаж боловсруулсан ийм хандлага чиглэлтэй зүйл сонирхож,судлаж байгаа.

И тэгээд 80 онд социализм Польшд нуран унадаг.Аа 80 онд Польшд социализм нуран унаж байхад надтай хамт Польш оюутнууд сурч байсан,надтайн хамт Чех оюутнууд Чехославок улсаас ирсэн ирсэн оюутнууд сурч байсан,надтай хамт Германаас ирсэн БНАГУ-аас ирсэн оюутнууд сурч байсан.Руминий,Венгер и яг Болгар хүн оюутан бол надтай хамт байгаагүй тэгэхдээ сэтгүүлийн ангид сурч байгаа Болгар оюутан байсан.За надтай хамт философийн факультетэд 100 оюутантай 3 чиглэлээр 30,30-аар нь хуваагаад мэргэжүүлэн сургадаг.Тэр 100 оюутны дотор ЗХУ-ын нутаг дэвсгэр дээр оршиж,амьдарч байсан бүх үндэстэн ястан,угсаатны төлөөлөгч байсан гэж үзэж болох. ш дээ зарим тохиолдолд байна ш дээ бараг эр,эмийн ялгаа ч байхгүй.Тэгээд янз бүрийн үндэстэн,угсаатан ястныг төлөөлсөн и тэгээд ерөөсөө л и оюутан гэдэг нийгмийн бүлгийн төлөөлөгчид и тэгээд үгүй ерөөсөө тэнд бол зөвхөн үндэстэн ястны төлөөллийн ялгаа төдийгүй байна ийм байдлаар бие биентэйгээ харьцдаг,амьдардаг,аж төрдөг байсан.Тэгээд энд хүмүүс хоорондоо өөрийнхөө үзсэн,сонссон,бодсоноо их чөлөөтэй ярилцана,хуваалцана.Энэ онигдоод,хошин шог эд нар гэдэг нэг сонин үзэгдэл байдаг.Энэ бол ардын аман зохиолын нэг хэлбэр.Тэр онигоо гэж манайхан яриад байгаа,онигдоод гэж гадныхан ярьдаг,бичдэг зүйл бол хотод амьдардаг хүмүүсийн ардын аман зохиол.Энэнд эд нар одоо тухайлах юм бол хэрвээ В.Е.Ленинийг одоо босгож ирээд нөгөө шарилыг нь занданшуулаад хадгалчихсан,Москвад улаан талбай дээр хадгалагдаж байгаа.Би нэг биш удаа очсон.Одоо Монголоос очсон хүмүүсийг дагуулаад Москвад одоо гүм дор нь улаан талбайгаар явж одоо Лениний маузалат орно.И тэгээд нэг политехникийн музей гэх мэтийн музей энэ тэр үзүүлдэг нэг ийм юм хийдэг байсан юм.Тэгээд нэг биш удаа орж үзсэн.Хэрвээ Ленинийг босгоод ирвэл юу ярих вэ?гэж.Тэгэхээр тэр үед ЗХУ-д байсан социализм бол В.И.Лениний ярьсан номлосон биш.Аа тийм учраас Ленин байна ш дээ хөөе нөхөдөө дахиад социалист хувьсгал хийе ээ эд нар гэж хэлээ энэ тэр гээд л.Тэгээд Лениний нэг хэлсэн үгнүүдийг бичсэн янз бүрийн пластинк,диск энэ тэр байдаг байсан.Тэрнээс эд нар одоо тухайлах юм бол товарщи совершилась ревалюцая о котором все время говорили больщевики эд нар гээд л ярьдаг нэг ийм үг байдаг.И тэгээд тэрнийг эд нар байна ш дээ Ленин чинь бас нэг жаахан тийм Оросоор бол шулаг гэдэг юм уу нэг тиймэрхүү ярьдаг.Тэгээд тэрийг нь эд нар Оросууд энэ В.И.Ленин чинь одоо энэ Цэрэнгийн төрөл,энэ Лениний эмээ нь Татар хүн байсан.Нөгөө Монголын байлдан дагуулагчдын удам угсаа энэ тэр гээд л.Ер нь одоо Ленин Татар байсан дараа нь Сталин Грузин байсан,Вершев Брежнев Украйн ер нь Москвад бол Орос хүн бол нөгөө хаан царь-аас өөр Рамановныхный дараа бол ерөөсөө орос хүн Орост төрийн тэргүүнд байгаагүй эд нар гэж ярих.Энэний цаана эд нар чинь бол тухайн үед байсан үеийн одоо нийгэм сэтгэл зүйн уур амьсгал ямар нэгэн байдлаар илэрч,хадгалагдаж илэрч байгаагын л нэг үзүүлэлтүүд.Тэгээд би бүх социалист орнууд өөрчлөгдөх нь гарцаагүйи гэсэн ийм дүгнэлтэнд бид нар хүрэх.Нөгөө талаас ЗХУ задрах нь гарцаагүй.Үгүй юу гэхээр энэ дэлхийн түүхэнд маш том том эзэнт гүрэн улсууд байсан.Тэгээд тэр том эзэнт гүрэн улсууд задарсан.Бид нар энэ нийгэм өөрчлөх тухай асуудлыг би 80 онд Ростовын их сургууль дээр өөрийнхөө үеийн оюутнуудтайгаа гэхдээ бүр янз бүрийн газар бүс нутгаас ирсэн оюутнуудтайгаа ярьж байгаад,хэлэлцэж байгаад ирсэн.Тэгээд 1981 онд Ростовын их сургууль төгсөж ирээд МУИС-ийн НШУС-ийн Философийн тэнхимд багшаар томилогдож,хуваарилагдаж ажилласан.Тэгээд тэр үед диалектик түүхийн матерализм гэдэг их сургуулийн 3-р курсийн оюутнууд диалектик материализм гэдэг хичээлийг хичээлийн 1-р улиралд үзнэ.7 хоногт 2 цагийн лекц,2 цагийн семинар гэсэн.Түүхийн материализм гэдэг хичээлийг 7 хоногт бас 2 удаа орно гэж 4 цагаар 1 бүтэн семистр үзнэ.Тэгээд 3-р курст философийн хичээлийг үзчихээд 5-р төгсөхдөө марксист-ленинист философийн хичээлээр улсын шалгалт өгдөг ийм байсан.Тэгээд диалектик материализм гэдэг хичээл заана,түүхийн материализм гэдэг хичээл заана.Энэ хоёр хичээлийн хамгийн төгсгөлийн хэсгүүд нь тэр философийн асуудлуудаар орчин үеийн хөрөнгөтний философийн үзэл бодлуудыг шүүмжлэх нь гэсэн бүлэг,хэсэг байдаг ийм байсан.Тэгээд би 1981 оноос 1988 он хүртэл их сургуулийн яг үндсэн багш.За 88 онд би Монгол дахь БНМАУ дахь марксист-ленинист философи сэтгэлгээний хөгжил гэсэн сэдвээр аспирантурын шалгалт өгөөд,аспирантурын шалгалтанд тэнцээд философи-социологи эрхийн хүрээлэнгийн аспирант болсон.Тэгэхдээ их сургуулийн багш хэвээрээ тэндхийн ичнээ аспирант.Багшийнхаа ажлыг хийнэ,хичээлээ заана,тэгээд тэр сэдвээрээ судалгаа хийж диссертаци бичих ийм л ажилтай.Аа 3 жилийн дараа би диссертациа бичиж дууссан байх ёстой.За би тэгээд хичээлээ заахын хажуугаар элдэв юм үзэх харах,унших,судлах ийм ажилтай.80 онд багш болоод л сангийн аж ажуй оюутан авч явж ургац хураалтын ажилд оролцсон.Дараа нь оюутнууд авч явж хөдөө аж ахуйг барилгажуулах ийм ажилд оролцсон.Би Багануурын уурхайг барьж байсан үед уурхайг үерээс хамгаалах далан барих ажилд их сургуулийн түүхийн ангийн оюутнууд,орос хэлний багшийн дээд сургуулийн оюутнуудыг удирдаж ажиллаж байлаа.Дараа нь Хэнтий аймгийн төв Өндөрхаан хотод оюутнуудтай хамт хөдөө аж ахуйн хашаажуулах ажилд хэрэглэх үнсэн блок зохиох нүүрсний үнс,цемент,хайрга холиод блок зутгах ийм ажил хийсэн.Аа Дундговь аймгийн Цагаандэлгэр суманд малын хашаа барих ажил хийсэн.Төв аймгийн Өндөрширээт суманд соёлын төвийн хундамент цутгах ажил хийсэн.Нүх ухах ажил хийсэн.Бас хундамент цутгахад шаардлагатай хайрга чулуу бэлтгэх ийм ажил хийсэн.Гэх мэтчилэнгээр социализмын үед бол багш,оюутнууд сурахын зэрэгцээ тэр үеийнх нь ойлголт нэр томъёогоор хэлэх юм бол улсын ардын аж ахуй,соёлын хөгжилд өөрсдийн хувь нэмрийг оруулдаг.Өөрсдийнхөө хийсэн ажилтай тэнцэхүйц хэмжээний цалин хөлс авдаг ийм байсан.Аа тэр үед суботник гэж ийм зүйл хийдэг байлаа.Энэ бол зайлшгүй шаардлагатай ажлыг цалин хөлс эд нар нэхэхгүйгээр хүмүүс сайн дураараа хийдэг.Ийм ажлын дагуу бол одоо бол би одоо энэ багш нарын мэргэжил дээшлүүлэх институтын барилгын хундамент суурийг цутгах ийм ажилд оролцсон.За энэ үерээс хамгаалах далан,шуудууг цэвэрлэх ийм ажил их хийсэн.Ийм зүйлийг одоо бүх оюутнууд,бүх багш нар энэ ажилд оролцдог.Тэнд тэнхмийн эрхлэгч,декан,ректор эд нар гэх ялгаа байхгүй бүгдээрээ хүрзтэй,шуудайтай очоод л хамт ажил хийдэг.Тэгээд тэрийг нь байна ш дээ хажуугаар явж байгаа эгэд жирийн хүмүүс ч харах,ажил хийж байгаа оюутан янз бүрийн хүмүүс ч харах.Тэгээд л тэр үед өөрсдөө тамхи татдаг нь тамхиа татна биз, одоо хуушуур гэдэг хоолоос өөр хоол их ховор байсан юм даа тэгэхэд.Хуушуур авчирч идээд,тэгээд л ажил хийдэг.Ийм энэ эд нар бол тэр нэг хамтач ёс,хамтач үзэл төлөвшүүлэх гэдэг үйл ажиллагааны л нэг хэсэг байсан.Тэгээд энэ ажлын явцад бол янз бүрийн хүмүүстэй хамт ажиллаж ингэж тэгэж байсан.Тэгээд ерөөсөө л байна ш дээ их багагүй ижилхэн хүн эд нар гэсэн тийм үзэл бодол хүмүүст төрдөг.Тэгээд бие биенээсээ айхаасаа илүү хүндэтгэдэг ийм байдал хүнд үнэхээрийн төлөвшиж байсан.Яг ийм байдалтай байгаа зүйлийг тэр марксист-ленинист сургаалд социалист аж төрөх ёс гэж нэрлэдэг.За тэр үед байсан тэр социалист аж төрөх ёс бол уламжлалт Монгол аж төрөх ёстой их олон талаараа ижилхэн,төсөөтэй.Тийм учраас социалист аж төрөх ёс төлөвшүүлэх тухай асуудал бол хүч хэрэглэж хийх эд нар тийм ажил байгаагүй юм шиг.За энэ үед байсан өөр нэг сонин асуудал бол нийгмийг өөрчлөх тухай асуудал.Боломжтой сайн сайхан зүйл байснаас гадна болохгүй бүтэхгүй зүйл байгааг байна гэдгийг байна ш дээ хүмүүс хоорондоо маш их байсан.За яахав дээ ер нь олон хүн сайнтай муутай,ой мод урттай богинотой гэж ярьдаг.Үнэхээрийн одоо нэг нэг архи уугаад болдоггүй хүн байдаг.Нэг газар байна ш дээ нэг хүнтэй хэд хоног суугаад л сууна гэж байж байгаад л больчихоод л өөр хүнтэй нэг сууна гээд л яваад байдаг эмэгтэй хүн ч байдаг.За тийм хүнийг бол хормой султай хүүхэн гэдэг Монгол үг байдаг.Ийм нийгмийн сөрөг үзэгдлүүд байна.Энийг даван туулах ёстой,устгах зайлуулах ёстой ийм хүмсүүдийн дунд хүмүүжлийн ажил зохион байгуулах ёстой гэх мэтийн зүйл ярих.Нөгөө талаас энэ нийгэмд болж байгаа үйл явцыг судлах,танин мэдэх, тайлбарлахад марксист-ленинист онолын үндсэн зарчмууд таарахгүй,тохирохгүй зүйл бас их байна гэж үзэх.Нөгөө талаас энэ марксист-ленинист сургаал,диалектик материалист философийн зарчмуудыг буруу хэрэглэж байна гэж эд нар гэж бид нар хоорондоо ярилцдаг,хэлэлцдэг байсан.Энэний нэг жишээ юу вэ?гэхээр одоо түүхийн материализм гэдэг хичээлийг зааж байх явцад аливаа нийгмийн асуудалд ангич намч байр сууринаас хандах гэж нэг айхтар лут зарчим байдаг.Энэний үүднээс аливаа асуудалд хандах тухай лут том шаардлага байгаа.Энэ зарчмыг зөрчих юм бол марксизм-ленинизмээс урвасан гэдэг дүгнэлтэнд хүрэх,тэгээд энэнээс урвасан учраас байна ш дээ арга хэмжээ авагдах ийм аюул занал бодитой байсан.Үгүй ээ тэгээд нэг ийм аюул занал бодитой байна гэдгийг хүмүүс нийтээрээ хүлээн зөвшөөрдөг.Тэгээд энийг нь далимдуулаад ер нь эрх мэдэлтэй хүмүүс өөрсөддөө таалагдаагүй хүмүүсийг элдвээр гоочлох,оролдох ийм явдал байсан.Ийм явдал байна гэдгийг одоо тухайлах юм бол тэр үед бүх юм нээлттэй.1950-аад оны эцэс үеэр Монголд гарсан сэхээтний төөрөгдөл,60-аад оны эхэн үеийн нам төрийн эсрэг янз бүрийн үйл явц байсан эд нар гэж үздэг энэ үзэгдлүүдийн нарийн ширийн зүйл тухайн үед бүр хаалттай.Бүр тэрнийг сонирхсон хүн хүртэл байна ш дээ энэ ямар сэжигтэй этгээд вэ?гэдэг үзэл бодлыг төлөвшүүлдэг.Тэр үеийн тэр сайхан хамт олон гэж би одоо ч хэлж байна.Тэр үед ч тэгэж боддог байсан.Тэр үед үнэхээрийн сайхан хамт олон байсан.Өө түүний нэг жишээ бол одоо МУИС-ийн Нийгмийн ухааны факультетийн марксист-ленинист философийн тэнхим.Энэ тэнхим ийм сайхан хамт олон бүрэлдэхэд тогтоход,байхад хамгийн чухал үүрэг гүйцэтгэсэн хүн бол талийгаач,өөд болооч,академич Норовсамбуу багш минь.Дараа нь энэ 60 оноос эхлээд л саяхан хүртэл бараг 30 гаруй жил 40-өөд жил сургалтын туслах ажилтан-лаборант хийсэн Оюун энэ хоёр хүн.Энэ хоёр хүн бол энэ хамт олны ноён нуруу,араг яс нь байсан.Энэ хоёр хүний үгнээс гардаг хүн ерөөсөө байдаггүй ийм л байсан.

80 оноос 90 он хүртэл Монголд ямар өөрчлөлт гарах бол гэдгийг би тэсэн ядан хүлээж байсан.Намын төв хорооны бүгд хурал хуралдахад энд ямар ажил,юу ярих бол гэж.Энэ үйл явц бол ялангуяа ЗХУ-д өөрчлөн байгуулалт,ил тод байдал энэ тэр гэдэг зүйлийн тухай эхэлснээс Л.Е.Брежнев нас бараад М.С.Горбачев гэдэг хүн ЗХУ-ын коммунист намын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга болсон тэр үеэс эхлээд зүгээр М.С.Горбачевын өөрчлөн байгуулалт,шинэчлэлийн асуудал.Энэ үед ЗХУ-д болж байсан үйл явцыг Монголд их олон талаар мэдэх,хүлээн авах бололцоотой байсан.Юу вэ?гэхээр Монголд МУ-д ЗХУ-д хэвлэгдэж байсан бүх сонин сэтгүүлийг захиалах бололцоотой.Номын сан бүр захиалаад аваад тавьчихсан байдаг.Тэгээд номын санд үзэхээсээ залхуураад аа өөрсдөө тухайлах юм бол би бол одоо коммунист сэтгүүл,за москваский айновисть сонин,летарутарная газета гэдэг сонин энэ тэр бүр захиалж үздэг.Аа мрузелка гэж нэг хүүхдэд зориулсан сэтгүүл байсан.Тэрнийг захиалж хүүхэддээ үзүүлдэг.Аа Комсомолская правда,Правда труд гэх мэтийн сонин энэ төв холбооны кеосконд зардаг.Тэр сониныг үзээд тэр сонинууд дээр үзчихээр харчихаар юм байх юм бол тэр сониныг бас худалдаад авчихдаг эд нар ийм байдалтай.Энэ үед би МУИС-ийн оюутны байрны 4 давхарт нэг уртаашаа 5,өргөөшөө 3 метрийн хэмжээтэй нэг ийм өрөөнд эхнэр,1 хүүхдийн хамт амьдардаг.Эхнэр МУИС-ийн орос хэлний тэнхимд багш.Аа хүүхэд жижигхэн дөнгөж сургуулд орох насны.Тэгээд хоёулаа 750 орчим төгрөгний цалинтай.Үгүй ээ бид хоёр,манайх төдийгүй ер нь би өнөөг хүртэл бол байна ш дээ ерөөсөө хэрэг дээрээ дэлгүүрээс нэг кг мах худалдаж авч идээгүй.Нэг хавар нэг 5,6 сард нэг хэд хоног борц идвэл иднэ.Тэгээд ерөөсөө хөдөөнөөс мах захиад л идчихдэг.Миний аав,ээж эд нар энэ Өвөрхангай аймгийн Есөн зүйл суманд Улаанбаатар хотоос 350 км зайтай.Өвөрхангай аймгийн Есөн зүйл сумын нутгаар энэ МУ-ын баруун аймаг руу явж байгаа бүх машин явах зам байдаг.Аа тэр машин,тээвэрт явж байгаа жолооч нар замдаа айлд бууна,хоол цай иднэ ийм бас хэрэг байна.Монгол хүн чинь их зочломтгой эд нар гэж ярьдаг.Тэгээд нааш цаашаа явсан жолооч нарын дотор таньдаг жолооч нар байх.Тэгээд өөрсдөө хүүхэддээ мах авчирч өгнө гээд л хөдөөнөөс наашаа явах хэрэггүй.Нэг таньдаг жолооч ирэхээр байна ш дээ чи хүүхдэд аваачаад өгчихөөрэй гээд нэг хонины мах,өшөө тэгээд сүү цагаан идээ юу байдаг юм ийм юм явуулдаг.Тэрнийг нь авчирч өгнө.Тэгээд нөгөө жолоочтой чинь ярьж байгаад хэзээ явах вэ?яах вэ?ийх вэ? гэж ярьж байгаад би өдийд төдийд явна гэхээр байна ш дээ хөөш нэг ийм ийм юм аваад ингээд аваачаад өгчихөөрэй.Юм захив уу?яав? эд нар гээд.Өө ийм тийм эд нар гэвэл ингэнэ,тэгсэн эд нар гээд.Үгүй яахав одоо нэг ойр зуурын одоо халуунд уудаг аспирин,гэдэс өвдөх юм бол уудаг фатлозол,халуурах юм бол уудаг норовсоцол,сульптамицин гэдэг юм уу аа янз бүрийн шарх сорви янз бүрийн юм гарах юм бол хэрэглэдэг одоо биомоцин эд нар гэдэг юм уу ер нь бүх хүн мэддэг нэг ийм ойр зуурын эм,хөвөн марль,за мал өтөх өвдөх янз бүрийн юм гарах юм бол хэрэглэх угаах эд нар гээд марганц,иод гэх мэтийн ийм зүйл эд нар өгч явуулах.Одоо юу вэ?гэхээр манай аав бол эх орны дайны ахмад дайчин.Одоо өөрөөр хэлэх юм бол Японы эсрэг дайнд оролцож байсан ахмад дайчин.Цэрэгт байхад нь цэргүүдийн дунд аймшигтай хүнд халдварт өвчин гарсан.Гэдэсний тезинтрий гэж нэрлэдэг.Бүр тэр Хэнтий аймгийн төв дээр оршиж байсан нэг цэргийн анги бүхэлдээ сүйд болсон ч гэсэн тийм цуу яриа эд нар байдаг.Тэр цуу яриа юм уу,үнэхээрийн тийм юм болсон юм уу?Тийм юмыг эд нар ардчилал шинэчлэлийн дараа түүхийн шинжлэх ухаан өөрчлөгдсөн,шинэчлэгдсэн ч гэж яриад байна.Тэр факт ч гэсэн тодорхой биш л байна.Тэгээд хэн нь ч яачихсан юм.Тухайн үедээ бол одоо Японы тагнуул ирээд хоол хүнсэнд нь янз бүрийн юм хийгээд хордоод үхчихсэн эд нар гэсэн тиймэрхүү л юм яриа байсан.Тэр Лхүмбийн хэрэг эд нар гэдэгтэй холбоотой тийм зохиомол юм үүсгэхээр байна ш дээ одоо Зөвлөлтийн аюулаас хамгаалах байгууллага,манай аюулаас хамгаалах байгууллага өөрсдөө хийчихээд тэрүүгээр далимдуулаад тэр 30 хэдэн онд баахан хүмүүсийг хэлмэгдүүлсэн байж ч магадгүй.Энэ аман түүхийг судалж байгаа энэ судалгааны явцад яг ийм асуудлуудыг зориуд сонирхож,мөрдөж мөшгиж судлах хэрэгцээ шаардлага бас байгаа юм.Би та нарын чиний авсан түрүүний ярилцлагын үед байна ш дээ энэ аман түүх гэсэн Кембриджийн их сургуулийн Монгол судлалын салбарын явуулж байгаа энэ хэрэгжүүлж байгаа төсөл бол энэ Монголчууд өөрөө өөрийгөө танин мэдэх үйл явцад маш үнэтэй,жинтэй хувь нэмэр оруулах маш чухал зүйл гэж үнэлсэн.Харин энэ төслийг санаачилсан,энэ төслийг удирдаж зохион байгуулж,хийж байгаа тэр хүмүүст би дараа нь үр дүн нь гараад тодорхой болсоны дараа энэ хүмүүсийг Монголчуудын соёлын хөгжилд,Монгол орны хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлж,Монголчуудын эрх ашгийг хамгаалж,Монгол хүнийг хөгжүүлэх хариуцаж байгаа төр засгаас,Монголчуудын эгэл жирийг над шиг Монголчуудын сэтгэлийн илэрхийлэл болгож одон медалиар шагнах ёстой эд нар гэсэн саналыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд хүргэнэ гэсэн үзэл бодол төрлөө сая надад.Тэгэхдээ энийг энд бас хэлчихье.Ийм юм тээр үед хүн тэгэж бодож байсан эд нар гэдгийг бас үлдэг.

80-90 оны хооронд бол Монголчууд ЗХУ-ын коммунист намын төв хорооны хурал хуралдахад юу хэлэлцэв?яав?эд нар гэдгийг анхааралтай ажиглан хардаг,хүлээдэг.МАХН-ын төв хорооны бүгд хурал хуралдахад юу хэлэлцэв?яав? эд нар гэдгийг бас хардаг,хүлээдэг.За тэр үед энэ Монголд тэмдэглэдэг байсан том баяр ёслолын үйл ажиллагаа за Мартын-8 эмэгтэйчүүдийн баярын өдөр,олон улсын хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдөр 5 сарын 1,хүүхэд хамгаалах өдөр 6 сарын 1,за улс хувьсгалын ойн баяр 7 сарын 11,БНМАУ тунхагласны ойн баяр 11 сарын 26,агуу их октябьрийн социалист хувьсгалын ой 11 сарын 7 гэх мэтийн ийм баярыг тэмдэглэдэг.Энэ баярыг тэмдэглэх үеэр нам төрийн том эрх мэдэл бүхий хүмүүс баярын хурал дээр илтгэл тавьдаг,үг хэлдэг.Ийм үгийг хүртэл байна ш дээ анхааралтай үзэх харах,ажиглах.Юу вэ?гэхээр өөрчлөх,шинэчлэх хэрэгцээ шаардлага байна.Энэ талаар байна ш дээ хаанаас хэн юу санаачилж,юу хэлэх нь вэ?гэдгийг би анхааралтай хүлээж байсан.Аа өөрсдөө элдэв юм ярьдаг.Ярьж байгаа зүйл маань байна ш дээ бас хүрэх газраа хүрч байгаа гэдэгт эргэлздэггүй.Яагаад гэвэл хамт олон бүрийн дунд Нийгмийн аюулаас хамгаалах яамны мэдээлэгч, тагнуул,туршуул ажилладаг байсан.Тэгээд хэдэн хүн уулзаад одоо юу эс хийхэв одоо мөрийтэй хөзөр тоглох,мөрийтэй шатар тоглох.Тэр мөрийтэй тоглох чинь хориотой зүйл.Тэгээд улс төрийн гадаад бодлогын асуудалтай холбоотой янз бүрийн юм хоорондоо ярилцаж,маргалддаг.Энэ бүхэн яг ямар байсан байдлаараа шахуу Нийгмийн аюулаас хамгаалах яаманд очдог,мэдээлэл ирдэг байсан.Тэгэхээр одоо энэ өөрчлөлт,шинэчлэлийн үед би нэг удаа энэ НАХЯ-ы мэдээлэгчдийн нэрсийг олон нийтэд тодорхой болгоё гэж хэлсэн.Аа тэгсэн чинь нэг их ухаантай хүн надад үгүй яахав дээ яахнав дээ Цэрэн минь.Чи философийн тэнхимдээ байсан мэдээлэгчийг мэдэж байгаа.Аа би тэрчээнээ байсан мэдээлэгчийг мэдэж байгаа.Үгүй тэгээд эд нарыг ингээд хэлчих гэхээр эд нар байна ш дээ үгүй ээ чи бид хоёр бол энэ муу мэдээлэгч байсан эд нар гэж бодоод ердийн байдгаараа харьцаад байж л байгаа бол байна ш дээ их олон хүмүүс энэ хүмүүст чинь өөрөөр хандах болно.Яагаад гэвэл чи бид хоёрын тухай тэр хүмүүс НАХЯ-нд мэдээлсэн ч гэсэн чи бид хоёрыг тэр НАХЯ тоож оролдоогүй.Аа гэтэл тэр хүмүүсийн мэдээлсэн хүмүүсээс зарим нэгийг нь байна ш дээ оролдоод бүр аймшигтай хохироосон эд нар байгаа.Тэр хүмүүс,тэр хүмсүүдийн үр хүүхэд эд нар тэр хүмүүст чинь аятайхан сайхан хандахгүй ш дээ.Тийм учраас тэр НАХЯ-ны мэдээлэгчдийн нэрийг нийтэд болгоё эд нар гэдэг чинь бол байна ш дээ огт дэмий зүйл.Энэ хийх хэрэггүй,шаардлагагүй юм гэж үзэж байна гэсэн.Би тэгэхээр нь аа би таньтай санал нэг байнаа,таны үзэл бодлыг хүлээн зөвшөөрч байнаа гээд л өнгөрсөн.

Ариун-Ундрах -

Энэ их сонирхолтой байна л даа.Тэгэхлээр НАХЯ-ны мэдээлэгч гэдэг нь яг одоо философийн тэнхимийн багш нар гээд байлаа ш дээ тиймээ?Тэр дунд хамт ажиллаж нууцаар мэдээлэгч хийж байна уу?Эсвэл яг бүр ингээд тодорхой байгаа юм уу?

Цэрэн -

Хамт ажиллаж байна ш дээ их сургуулийн философийн тэнхимийн ерийн л нэг багш.Зүгээр л багш.Тэгээд тэр хүн байна ш дээ цаанаасаа даалгавартай.Ийм ийм асуудлуудаар ямар нэгэн байна ш дээ төрийн албан ёсны бодлого байр суурьтай зөрчилдсөн,тийм үү? үгүйсгэсэн янз бүрийн байдлаар илэрсэн зүйлийг бол тэр НАХЯ-нд мэдээлж байдаг тийм үүрэгтэй.Тийм үүрэг биелүүлснийхээ төлөө байна ш дээ цалин,пүнлүү,тусгай хангамж янз бүрийн юм авдаг эсэх байсныг нь ч би мэдэхгүй.Зарим нь авдаг,зарим нь авдаггүй байсан байх л даа.Бүр удам дамжсан тийм мэдээлэгч эд нар ч байсан байж болох.Аав ээж нь мэдээлэгч байсан.Дараа нь хүүхэд нь мэдээлэгч.Тэгээд хэрвээ өнөөдөр социализм хэвээрээ байгаа бол байна ш дээ тэр хүний хүүхэд нь,хүүхдийх нь хүүхэд хүртэл мэдээлэгч байх жишээтэй.Хүүхэд нь оюутнуудын дунд мэдээлэгч,аа хүүхдийх нь хүүхэд байна ш дээ цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд мэдээлэгч ч байж болох ийм ч байсан байж магадгүй.Тэгээд тийм мэдээлэгч байгаа эд нар гэдгийг мэддэг.Гэхдээ бид нар өөрсдөө энэ нь хэн нь вэ? эд нар гэдгийг байна ш дээ бас яринаа.Тэгэхдээ тэр ярих юм энэ тэрээ бол байна ш дээ энэ бол яасан ч биш гэж үзэх,бодох итгэл найдвар төрүүлсэн тийм хүнтэйгээ ярина.Тэгээд бас хоорондоо нөгөө тэр мэдээлэгчийн хажууд эд нар байна ш дээ ярихгүй юм эд нараа бол байна ш дээ бие биен рүүгээ хараад л одоо нүд бол сэтгэлийн толь гэж үг байдаг ш дээ.Бие бие рүүгээ хараад л тийм үү?Тийм уурлаж байгаа нь инээж байгаа нь мэдэгдэхгүй нэг ярвайчихаад л тэгээд л чимээгүй болчих эд нар жишээтэй.

Ариун-Ундрах -

Чимээгүй бай гэсэн үг юм уу?тэ.

Цэрэн -

Чимээгүй бай гэсэн үг.Болохгүй чи,чиний наад ярьсаныг чинь энэ байна ш дээ одоохон гүйж очоод л тэрэнд ховлочихно ш дээ.Чи болохгүй чимээгүй бай гэсэн үг.Хүн хүнээ хайрлах сэтгэл эд нар гэдэг чинь байна ш дээ ийм энгийн ердийн юман дээр эд нар илэрдэг.

Ариун-Ундрах -

Тэгэхлээр ингээд тэр үеийн ямар нэгэн хамт олон бүрт энэ НАХЯ-ны мэдээлэгч гэж байсан уу?

Цэрэн -

Байсан.

Ариун-Ундрах -

Яг үнэхээр байсан уу?Та нар зүгээр сэжиглэдэг байсан уу?

Цэрэн -

Үнэхээр байсан.Тэгээд байна ш дээ хэрвээ шаардлагатай гэж үзэх юм бол би байна ш дээ овог нэрийг нь аа тэр тэнхимийн дотор байсан мэдээлэгч нь тэр,тэнд байсан мэдээлэгч нь тэр эд нар гээд би бүр байна ш дээ хэлж чадна.НАХЯ одоо тэр өөрийнхөө мэдээлэгчийг эд нар байна ш дээ жагсаалтыг эд нар устгачихсан байж ч магадгүй л юм.Тийм устгачихсан байлаа ч гэсэн байна ш дээ тэр ийм байна,ийм тийм байна эд нар гэдгийг байна ш дээ их олон шугамаар дамжуулан мэдэж тогтоож болно.Зулзагыг бага дээр нь гэж Монгол үг байдаг.Яг тэрэн шиг байна ш дээ тийм санаатай л юм байвал дор нь дараад авах ёстой гэсэн үзлийн үүднээс байна ш дээ хамт олон бүрийн дунд тэгээд мэдээлэгч тавьчихсан.Бүр тэр хамт олны дунд байсан мэдээлэгч байна ш дээ бүр оюутнуудын дунд мэдээлэгч тавих ч үүрэгтэй байсан байж магадгүй.Тэгэхдээ би 80 оноос 90 он хүртэл их сургуулийн философийн тэнхимд багш хийгээд одоо физик,математик,биологи,эдийн засаг,энэ хууль,монгол хэл гээд ер нь бараг бүх факультетуудад хичээл заасан.Ярьдаг юмаа л ярьдаг,хэлдэг юмаа л хэлдэг.Тэгэхдээ зарим зарим тохиолдолд бол байна ш дээ бас нэг жаахан хачин юм эд нар ярина хэлнэ.Тэгэхдээ бас хэмжээтэй.Яагаад гэвэл намайг дуурайгаад нөгөөдүүл чинь нэг газар очоод элдэв юм ярих юм бол байна ш дээ тэр багшийн нэр хүнд,багшийн нөлөө байна ш дээ намайг дуурайгаад энд тэнд очоод элдэв юм ярих юм бол оюутан гэхгүй тэр муусайн хүүхдүүд бас хохирно.Тийм учраас тэр гэнэн цайлган,хөөрхөн амьтдад хамаагүй юм ярьж болохгүй.Тэгэхдээ хачин юм харагдаад,яриад байхад байна ш дээ юу ч болоогүй юм шиг бас байж болохгүй.Иймэрхүү л байдалтай.

Ариун-Ундрах -

Яг таныг байхад НАХЯ-ны мэдээлэгч одоо хамт олны чинь дундаас нэгийг нь очиж мэдээлээд,янз бүрийн шийтгэл оногдуулсан ч юм уу тийм тохиолдол байсан уу?гарсан уу?

Цэрэн -

Үгүй ээ тэр чинь шийтгэл оногдуулна гэдэг чинь байна ш дээ нөгөө энэ ингэсэн,тэгсэн,ийм тийм хэрэг боллоо эд нар гээд байна ш дээ одоо ажил албанаас нь чөлөөлдөг юм уу,ийш тийш нь ингэдэг юм уу тэгдэг юм уу тэр тийм юм эд нар бол гараагүй.Тэгэхдээ одоо шагнах,урамшуулах тийм үү?гадаад дотоодод явах тэгээд ийм үйл явцад янз бүрийн юмнуудад байна ш дээ саад бэрхшээл учруулах ийм зүйлүүд бол мэдээж байсан байж таараа.Байсан ч байх гэж би боддог.Тэгээд тэр юу вэ?гэх юм бол их олон одоо бүр янз бүрийн шагнал авсан хүмүүс байна ш дээ энэ хүмсүүд бол ийм шагналыг бүр хичнээн жилийн өмнө авах байсан.Аа гэтэл хэзээ хойно авсан явдал бол байна ш дээ өө энэ чинь одоо нэг тийм хачин юм ярьдаг,тийм хүнтэй их сайн эд нар гэж ярих жишээтэй байсан байх.

Ариун-Ундрах -

НАХЯ-ны мэдээлэгч нар хожим нь яасан бэ?

Цэрэн -

Үгүй ээ одоо байна ш дээ юу ч болоогүй юм шиг,хэн ч байгаагүй юм шиг байна ш дээ харин магадгүй байна ш дээ одоо бараг энэ ардчиллын үйл явцад хамгийн их үнэтэй хувь нэмэр оруулсан гэж бодоод ч явж байгаа байж магадгүй.

Ариун-Ундрах -

Өөрийгөө юу?

Цэрэн -

Тийм.Энэ ардчилсан холбоо,ардчилсан социалист хөдөлгөөн,үндэсний шинэ дэвшилтэт холбоо эд нар гээд л энэ ардчилсан өөрчлөлт хийхийг санаачилсан анхны байгууллагуудын дотор НАХЯ-ны мэдээлэгч маш олон байсан.Тэгээд ерөөсөө энэ Монголд юм хийх хэрэгтэй,шаардлагатай байсан.Юу ч хийдэггүй байлаа.Би их сургуулийн философийн тэнхимийн багш.Оюутны байранд амьдардаг.Хөдөөний нэг малчин.Бас тухайн үедээ бол гайгүй хэдэн төгрөгний цалинтай.Тэгээд мах,шөл янз бүрийн юмаа хөдөө гаднаас авчираад идчихнэ.Амьдрал муу ч биш,сайн ч биш нэг тиймэрхүү л байдалтай байсан.Аа гэтэл 1989 онд ардчилсан холбоо байгуулагдлаа эхлээд.За ардчилсан холбоо байгуулахад бол хамгийн чухал үүрэг гүйцэтгэсэн хүмүүс бол зүгээр миний л ойлгоцоор.Одоо тэрнээс чухал үүрэг гүйцэтгэсэн гээд яриад гүйгээд явах хүмүүс бий.Хамгийн чухал үүрэг гүйцэтгэсэн хүн бол МУИС-ийн Шинжлэх ухааны коммунизмын онолын тэнхимийн багш Санжаасүрэнгийн Зориг.Хамгийн чухал үүрэг гүйцэтгэсэн учраас ч Санжаасүрэнгийн Зоригийг тэр ардчилсан холбооны анхны ерөнхий зохион байгуулагч гэдэг юм уу ер нь ардчилсан холбооны дарга болгосон.Дараа нь ардчилсан намын дарга ч болгосон.За энэ ажилд жигтэйхэн идэвхитэй сайн үүрэг гүйцэтгэсэн хүн бол МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны факультетийн хууль зүйн тэнхимийн сургалтын туслах ажилтан Баттогтохын Энхтүвшин гэдэг хүн.Одоо ч тэр хүн амьд сэрүүн,энх тунх дажгүй залуу бий.Надтай харьцуулах юм бол их залуу хүн.Аа тэр хүн сонирхолтой нь ЗХУ-д тэр НАХЯ-ны мэргэжлээр сургууль төгссөн.НАХЯ-ны мэргэжлээр сургууль төгссөн.Тэгээд НАХЯ-ы шударга ажилтан хүн бол гэмгүй царайлсан НАХЯ-ны мэдээлэгчтэй харьцуулахад бол огт аюулгүй зүйл гэж үзэж болно.Хэрвээ ардчилсан холбооныхны дотор мэдээлэгч байсан гэж үзэх юм бол одоо хүмүүс тэр Энхтүвшин гэж хардах байх.Аа би бол байна ш дээ харин Энхтүвшин мэргэжлийн хүний хувьд энэ дотор мэдээлэгч байна уу үгүй юу гэдгийг хардаг.Энэ мэдээлэгчид бол ийм ийм зүйлийг ингэнэ тэгнэ гэдгийг мэддэг байсан учраас ардчилсан холбоо анхан үедээ гаргах их олон алдаанаас урьдчилсан сэргийлэхэд тусалсан байх.Тэгээд тэр Энхтүвшинтэй би бас илэн далангүй,ердийн харьцаатай.Тэгээд надад бас элдэв янзын юм ярих.

Ариун-Ундрах -

Яг ардчиллын үед та ямар ажил хийж байсан бэ?

Цэрэн -

Үгүй ээ ардчиллын үед байна ш дээ тэр ардчилсан холбоо байгуулагдаж байх ингээд л тэр 1989 онд бол би их сургуулийн философийн тэнхимийн багш, философи-социологи эрхийн хүрээлэнгийн аспирант.3 жилийн дараа 91 онд би докторын зэрэг хамгаалах ёстой.Монгол дахь марксист-ленинист философи сэтгэлгээний хөгжил гэсэн сэдвээр диссартациа бараг хэрэг дээрээ биччихсэн.Тэгээд миний диссартацийн нэр ерөнхийдөө сонин.Тэгээд нэгдүгээрт одоо 20-иод оны эхэн үеийн Монголчуудын оюун санааны байдал.20-р зууны Монгол дахь философи гэсэн үг.За буддын философи байлаа.Марксизмын философи орж ирлээ.Марксист үзэл сураал.Тэгээд их олон хүмүүс марксизм, буддизм хоёр хоорондоо адилхан гэж үзэж байсан.Тухайлах юм бол Цэвээнжамсрайнов гэж одоо Монголын алдартай соён гэгээрүүлэгч.Орос хэлтэй,Франц хэлтэй,тэгээд Орос,Франц ер нь голдуу Франц,Англи хэлнээс маш олон гайхамшигтай ном Монгол хэл рүү орчуулж хэвлүүлсэн.Бүр 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгалын дараа л Монгол улсын төлөө зүтгэсэн ийм хүн.Тэгээд 30 хэдэн онд харамсалтай нь хэлмэгдэж үгүй болсон.Аа бас Өвөрмонгол гаралтай Дандаа хэмээх Дамчигорж гэж хүн байсан.Энэ хүн бас марксизм буддизм хоёр бол адилхан юм байна гэж үзсэн.Тэгээд энэ хүн зүтгэлгүй төрийн онол гэсэн бүхэл бүтэн үзэл сургаал боловсруулсан.Энэ хүмүүсийг бас хэлмэгдүүлсэн.

Ариун-Ундрах -

Тэгэхлээр би таны ярианаас 1980-аад оноос хойш бол одоо таны хувьд бол Монголд болох өөрчлөлт,шинэчлэлтийг ямар болох нь вэ?гэдгийг нь хүлээж харзнаж,ажиглагч байр сууринаас байсан гэж ойлгож байна.Зөв үү?

Цэрэн -

Зөв.

Ариун-Ундрах -

Аанхан.Тэгэхлээр яг таньтай та ганцаараа тийм байгаагүй байх тийм ээ?Олон хүмүүс бас ингэж яг ажиглаж харж байсан байх.Яг бусад хүмүүсийн хувьд ямар байсан бэ?

Цэрэн -

Энэ 80-аад оны үеийн миний үеийн МУИС-ийн багш,эрдэм шинжилгээний ажилтан эд нар хийж байсан одоо ялангуяа малчин гаралтай сэхээтнүүдийн хувьд бол бүгдээрэнд нь яг адилхан ийм байдал,сэтгэгдэл,нийгэм сэтгэл зүйн уур амьсгал ноёрхож давамгайлж байсан.Тэгэхээр энэ өөрчлөх асуудлыг хэн ямар байдлаар яаж санаачилж,яаж хийх вэ?гэдэг асуудлыг хэрэг дээрээ энэ ардчилал шинэчлэл гэдэг юм үүсэхээс нэг биш нилээд хэдэн жилийн өмнө одоо бодож боловсруулцгааж байсан гэж үзэж болно.Ардчилсан холбоо,эвсэл байгуулж байсан залуучууд манай Зориг,Энхтүвшин за тэгээд өөр бас их олон хүмүүс байна.Одоо энэ Элбэгдорж.Энэ хүмүүс Монголын нийгмийг байгуулах,өөрчлөх асуудлыг ерөөсөө л бүр анхны тунхаг бичиг нь бол марксизм-ленинизмыг сталинизм,чойбалсангизмаас чөлөөлөөд тэгээд л жинхэнэ утгаараа энэ социализм байгуулах ийм л ерөнхий санаа байсан.Одоо тэр анхны тунхаг,баримт бичиг,10 зүйл зорилт эд нар цагаан цаасан дээр хар бэхээр бичээтэй байгаа даа.Энэ бол одоо хүмүүс гүтгэж байна эд нар гэж магадгүй энэ Элбэгдорж эд нар.Ийм биш.Тэр хэн нь ямар боловсролтой хүмүүс байсан.Энэ нийгмийг яаж өөрчилье гэж бодсон гэдэг асуудлыг одоо л бид нар таньж судлах хэрэгтэй,шаардлагатай байгаа юм.Гэтэл ардчилсан холбоо байгуулагдсаны дараахан нь ардчилсан социалист хөдөлгөөн гэдэг юм байгуулагдсан.За энэ ардчилсан социалист хөдөлгөөнийг үндэслэгч нь бол МУИС-ийн физик-математикийн факультетийн математикийн багш Д.Ламжав гэж хүн.Энэ хүн яг энэ үеэр Москвад мэргэжил дээшлүүлэх курс,дамжаанд яваа.Тэнд болж байгаа өөрчлөлт,шинэчлэлтийн үйл явцтай танилцсан.Өшөө яг энэ үеэр бол урд өмнө нь хаалттай байсан маш олон ном,зохиол олны хүртээл болсон.Ламжав багш Москвад очоод Арбатов гэж хүний бичсэн Арбатын хүүхдүүд гэдэг ном үзсэн.Тэр Арбатын хүүхдүүд гэдэг номонд бол тэр 30,40,50-аад оны үеийн хэлмэгдүүлэлтийн тухай эд нар их сонирхолтой сайхан байдлаар уран сайхны аргаар дүрслэн бичүүлсэн уран зохиолын ном л доо.Тэгэхдээ тэрийг бол энэ их түүхэн факт баримт дээр тулгуурлаж бичсэн.Тэр хэлмэгдүүлэлт гэж яриад байгаа зүйл юу байсан бэ?Яаж хийж байсан эд нар гэдгийг бичсан.Яг энэ үеэр Солжнецийн бичиж байсан номууд бас олны хүртээл болсон.Ламжав багш маань бол онолын асуудал судалж эхэлсэн гэхээсээ илүү уранзохиолын номнууд их уншиж байсан.Тэгээд тэр Орост болж байсан зүйл бол яг тэр байдлаараа шахуу Монголд болсон байсан юм.Ер нь 20-иод оны эцсээс 90-ээд он хүртэл бол МУ бол ЗХУ-ын дагавар улс,сотелит улс гэж нэрлэдэг хагас колонийн орон байсан.Одоо нөгөө гадаадын радионууд Монгол хэл дээр явуулж байгаа нэвтрүүлэгтээ Монголыг ЗХУ-ын яг тухайлах юм бол Севийн орнуудын мал аж ахуйн бааз,хөдөө аж ахуйн бааз эд нар гэж нэрлэдэг.Манайх хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулаад л ялангуяа мал аж ахуйн бүтээгдэхүүн гаргаад л тэгээд л явуулчихдаг.Тэрийг нь тэр улс орнууд боловсруулдаг.Аа Монгол орны нутаг дэвсгэр дээр геологийн хайгуулын ажил хийдэг.Ашигт малтмалыг нь олзворлоод л тэгээд л борлуулах,боловсруулах ажлыг нь бас өөр орнууд хийх.

Ардчилсан социалист хөдөлгөөнийг үндэслэгч Ламжав энэ Монгол оронд болсон хэлмэгдүүлэлт,үндэсний уламжлалт ёс заншил,үндэсний соёл,энэ устгасан хавчин гадуурхсан байдлыг тэгэж энэ нийгмийг зөвхөн социализмыг байгуулах гэсэн утгаар биш өөр өөрчлөлт хийх гэсэн ийм байдлаар асуудалд хандах ийм аястай байсан.Тэгээд энэ ардчилсан социалист хөдөлгөөн байгуулж байсан хүмүүстэй би өмнө нь ч танил байсан.Энэ хүмүүстэй уулзаж өөртөө байсан тэр үеийн коммунист сэтгүүлийн дугааруудыг үзүүлсэн.Тэр коммунист сэтгүүлийн дугаарууд дээр 1950 хэдэн онд батлагдсан ардчилсан социалист интернациалнизмын тунхаг,ардчилсан социализмын тухай үзэл баримтлалууд гэсэн материалууд байгаа.Тэгэхээр энэ социализмыг яаж ардчилах вэ?гэдэг асуудал бол өөрчлөлт,шинэчлэлтийн үйл явцын одоо хамгийн нэн түрүүнд шийдвэрлэх асуудал байсан.Тэгээд энэ сэтгүүлүүдийнхээ материалуудыг үзээд ашиглаад би тэр ардчилсан социалист хөдөлгөөний анхны их хурал дээр тавьсан илтгэлийн эхийг би бэлдсэн юм.Аа энэ ардчилсан социалист хөдөлгөөний анхдугаар их хурал дээр тавьсан илтгэлийн эхэд хэрэг дээрээ бол 20-р зууны Монголын түүхийг шинээр авч үзэх,үнэлэх ийм л үйл явц байсан.Энэ нь тухайлах юм бол 20-р зууны турш Монголчууд 11 онд,21 онд 2 удаа нийгмийн томоохон өөрчлөлтүүдийг хийсэн.Харамсалтай нь 21 оны хувьсгалын өөрчлөлтөөр хийсэн ардчилсан өөрчлөлтийн зорилтуудыг дараа нь ЗХУ-ын коммунист нам,коммунист интернационалын хяналт шахалт,тулгалтаар мушгин гуйвуулагдаж,Монголд тэр 90-ээд оны үед бий болчихоод байгаа нийгмийн байгуулал,тогтолцоо бий болсон байна.Тэгэхээр юуны өмнө тэр харь гүрний эрх ашиг,сонирхлын үүднээс тулган хүлээлгэж байсан үзэл баримтлал,үйл ажиллагааг хүлээн зөвшөөрч хэрэгжүүлснээс болж үүссэн алдаа,завхарлуудыг засах ёстой.За ийм байгаа байдлыг засаж залруулахын тулд Монголчууд нэгэнт л нүүдлийн мал аж ахуй юм чинь энэ нэгдэл гэж нэрлээд байгаа байгууллагын үйл ажиллагааг өөрчлөх.Нэгдэл бол одоо цэвэр хувьцаат компани байх ёстой.Нэгдлийн дарга,сумын дарга хоёр бол хоёр өөр хүн байх ёстой.Ер нь л Монголд нэгдэлжүүлээд нэгдэлжсэн хөдөө аж ахуйн нэгдлийн явцад гарч ирсэн ноцтой алдаа бол тэр сумын дарга,нэгдлийн дарга хоёрыг нэг хүн болгосон явдал байсан.Энэний дараа тэр хүмүүс сайн дураараа нэгдэж байгуулсан нэгдэл гэдэг аж ахуй,хувьцаат компани төрийн мэдлийн аж ахуй болон хувирах ийм үйл явц болсон.Аа Монголд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулах,тэгээд боловсруулчихсан хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг эцсийн бүтээгдэхүүн болгох маш олон гар үйлдвэрүүд ажиллаж байсан.Энийг гар үйлдвэрийн артель гэж нэрлэдэг.За энэ нь мал аж ахуйн хаалттай бүтээгдэхүүнээр бол тухайлах юм бол арьс,ширээр бол гутал хийдэг,эсгий гутал хийдэг эсгийгээр,за модоор янз бүрийн гэр ахуйн гэрийн модноос эхлээд гэр ахуйн хэрэгсэл үйлдвэрлэдэг.Аа төмрөөр зуух бусад одоо хөнгөн ус хэрэгтэй эдлэл хийдэг ийм артелиуд байсан.Энийг татан буулгасан,хавчин дарсан.Энэ бол байна ш дээ Монгол орон өөрийнхөө жам ёсоор ингээд сэргэж хөгжиж байгаа үйл явцад гадны хүчний нөлөөгөөр МАХН-ын алдаатай буруу бодлогын үүднээс учруулсан саад,хохирол,бэрхшээл байсан.Энийгээ ч гэсэн тухайн үед МАХН ойлгож,хүлээн зөвшөөрч засаж залруулах ажил хийгээгүй явдал бол МАХН-ын алдаа гэж үзэж болно.Ардчилсан социалист хөдөлгөөн гэж байгуулагдсан.Мөн яг энэ үеэр бас шинэ дэвшилт холбоо гэж холбоо байгуулагдсан.Энэ холбоог байгуулсан хүмүүс бол одоо энэ хурлын гишүүн байсан,шадар сайд байсан Даваадоржын Ганболд,Батсүх гэж энэ техникийн их сургуулийн эдийн засгийн багш байсан хүн байна.Бямбаа гэж одоо олон улс судлалын стратегийн судлалын хүрээлэнд ажиллаж байгаа байна.Гэх мэтийн энэ эд нар бол одоо голдуу ЗХУ-д сургууль төгссөн сэхээтнүүд байсан даа.Тэр Ганболд бол намын дээд сургуулийн багш байсан тэр үед.Ийм байдлаар ардчилал гэдэг үйл явц Монголд ингэж өрнөсөн,эхэлсэн.За ардчилсан социалист хөдөлгөөний энэ баримт бичгүүдийг боловсруулах ажилд оролцож ингэж байхдаа би нэг асуудал тавьсан,хийсэн.Энэ юу вэ?гэхээр бид нарт сонин хэрэгтэй.Энд ингээд цуглаад сууж ярьж байгаа юмаа ийм юм ярьж байна,ийм юм хийх гэж байна гэдгээ олон түмэнд хүргэхийн тулд бид нарт сонин хэрэгтэй гээд сонин хийх тухай асуудал ярьсан.Тэгээд ЗХУ-д өөрчлөлт,шинэчлэлт гэдэг юм хийж өрнөж явсан энэ үед хилийн чинадад амьдардаг Орос хүмүүс,бүр одоо хаант засгийн үед октябрийн хувьсгалын үед цагаачлаад гарсан Оросууд “Новое Русское Слово” гэдэг сонин гаргасан байдаг юм.Шинэ Орос үг гэдэг ийм.Тэгээд энэ сонинтой холбоотой мэдээллүүд бол бас тэр үеийн Зөвлөлтийн сонин хэвлэлээр гарах,тэр үед Орос хэл дээр гадаад орнуудын явуулдаг радиогын нэвтрүүлгээр бас ярьдаг байсан.Энэ бүхнээс санаа аваад Үг гэдэг сонин шинэ үг гэх үү?ямар үг гэх үү?эд нар гээд үг гэдэг сонин гаргая.Хүн хэлээрээ,мал хөлөөрөө гэдэг.Хэл гэдэг чинь бол хэлээр бид нар үг хэлдэг.Үгнүүдийг нийлүүлээд өгүүлбэр хийдэг.Тэгэхээр үг гэдэг үг орсон нэг сонин гаргана эд нар гэж яриад тэгээд ерөөсөө л үг гэдэг л сонин гарахаар болсон.Аа өөр нэг асуудал тавьсан.Энэ нь юу вэ?гэхээр энэ нь үг сониноороо дамжуулаад нийгмийн хүн амын янз бүрийн давхаргуудад хандаад нэг шинэ маягийн байгууллага орган байгууллага байгуулах хэрэгтэй гэж.Энэ юу вэ?гэхээр энийг би юу гэж нэрлэх вэ?гэхээр бүх ард түмний хуралдай гэдэг ийм юм хийе ээ.Бүр 13-р зууны үед Монголчуудын төрийн эрх барих дээд байгууллага нь бол байна ш дээ хуралдай гэж байсан.Тэгээд ардчилсан социалист хөдөлгөөн бүх ард түмний хуралтай хуралдуулъя.Энэ нийгмийг өөрчлөх шинэчлэх үйл явцад бол тухайлах юм бол 80-90 он хүртэлх Польшийн өөрчлөлтийн туршлага бол их олон зүйлийг сануулж байсан юм бид нарт.Энэ нийгмийн эрс эргэлтийн үед эдийн засаг,улс төр бүх юмыг нэг зэрэг өөрчлөх явцад бол нийгэмд асар том хямрал,сүйрэл ирдэг гэж.Ийм хямрал,сүйрэл ирэх,гарах бол тодорхой байсан.Энэнээс урьдчилан сэргийлэхийн тулд байгаа юмаа,хийчихсэн бүтээчихсэн юмаа устгахаасаа илүү байгаа юмаа байна ш дээ оновчтой зөв ашиглах хэрэгтэй,шаардлагатай байсан.Ийм асуудлыг бүх ард түмний хуралдайгаар шийдвэрлэх.Нөгөөдөх нэг асуудал нь бид нэгэнт хүрчихээд байгаа хөгжлийн түвшин,амьдралын түвшингээсээ тэр огцом шинэчлэл,өөрчлөлтийн үр дүнд бий болдог тэр хямрал,уналт,сүйрэлтэнд оруулахгүйн тулд амьдралын баталгаа индикатр гэдэг юмыг тогтооё.Хүний амьдралын байдлыг тогтоочихоод энэ амьдрал энэнээс доош орж болохгүй гэсэн ийм баталгааг гаргаад,тэгээд энэ баталгааг сайжруулах ажлыг л төр хийх тухай ийм асуудлыг тавьсан.Энэ асуудлыг би яагаад тавьдаг бас учиртай.Хэрэг дээрээ иргэний нийгэм гэж төрөөс хамаарахгүй амьдарч байдаг бүлэг хүмүүсийг хэлдэг бол Монголын малчид бол социализмын үед ч өнөөдөр ч гэсэн төрөөс үл хамаарах байдлаар амьдарч байгаа хүмүүс.1990 оноос хойш 2009 он хүртэлх хугацаанд өөрийнхөө хүлээсэн үүрэг хариуцлагаа ухааран ойлгож,түүнийгээ бүрэн хийж хэрэгжүүлж байгаа бүлэг хүмүүс бол Монголын малчид.Ардчиллын үйл явцад би ийм байдлаар оролцож байсан,оролцож явсан.Аа тэгтэл энэ үед бас өөр нэг сонин тохиолдол учирсан.1988-89 онд энэ их дээд сургуулийн нийгмийн ухааны багш нарын зөвлөгөөн семинар болоод,энэ зөвлөгөөн семинар дээр тухайн үед их дээд сургуулийн нийгмийн ухааны багш нарын заах арга зүйн зөвлөлийн эрдэмтэн,нарийн бичгийн дарга Тогоочийн Дорждагва гэдэг хүн ерөнхийд нь зохион байгуулж,удирдаж энэ ажлыг явуулж байсан.Аа энэ хүний урилгаар ЗХУ-ын дээд боловсролын хороо,тэр бусад дээд боловсролын яам хороо,Москвагийн их сургууль бусад сургуулиудаас бас дажгүй сайн мэргэжилтнүүд ирж бид нарт асуудал дэвшүүлэн сургах сургалт,энэ нийгмийн оюун санаа,үзэл санааны өөрчлөлт,шинэчлэлтийн үйл явцын тухай асуудлаар эд нар лекц уншиж ярилцлага эд нарыг хийсэн.Үүний хажуугаар бас энэ Дорждагва санаачилж нөгөө философийн хичээлээр улсын шалгалт авдаг байсан байдлыг,энэ практикийг өөрчлөх,философийн хичээлийн оронд шинжлэх ухааны коммунизмын онолын хичээлээр улсын шалгалт авдаг болгох тухай асуудлыг тавьсан.Тэгэхээр энэ ШУКО-оор улсын шалгалт авах тухай асуудлыг бол мэдээж хэрэг МУИС-ийн ШУКО-ын тэнхимийнхэн талархан хүлээж авч дэмжсэн.Аа бусад их дээд сургуултйн ШУКО-ын онолын багш нар ч мэдээж дэмжиж байсан.Аа энэ үед одоо яахав ааш муутай хүн чинь Ростовын сургуульд сурч байхдаа бид нар ингэдэг байсан,ийм юм ярьдаг байсан гээд одоо тухайлах юм бол ШУКО гэдэг асуудлаас би хоёр,гуравхан асуудлыг нь зөвшөөрдөг.Бусад нь наадах чинь одоо наука биш үзэл суртал,үзэл суртал ч биш,ерөөсөө юу гэж нэрлэхээ мэдэхгүй байж болохгүй зүйл эд нар гэсэн юм яриад.Хэрвээ ийм байдлаар философийн хичээлээр улсын шалгалт авахаа байгаад ШУКО-ын хичээлээр улсын шалгалт авдаг болох юм бол би энэ философийн хичээлийг заах,заадаг байдлаа болино.Бүр энэ философийн хичээлээс улсын шалгалт авахдаа тэр түүхийн материализмын зарим асуудлуудыг хасах хэрэгтэй эд нар гэсэн юм ярьсан.Намайг тийм юм ярьж байхад энэ дээд боловсролын хороо,энэ боловсролын яамны Энхтүвшин гэж хүн байсан юм.Өшөө тэгээд энэ намын төв хорооны үзэл суртлын хэлтэс янз бүрийн газраас ч хүмүүс байсан байх.Тэгээд нэг багш нарын семинар ингээд өнгөрсөн.Аа гэтэл нөгөө 89 онд ийм юм болж байдаг,намар нь ардчилсан холбоо байгуулагддаг.Аа ардсилсан социалист хөдөлгөөн,үндэсний дэвшилт холбоо байгуулагддаг.Ардчилсан нам байгууллагддаг.Монголын социаль демократ нам байгууллагддаг.Үндэсний дэвшлийн нам байгууллагддаг.Хавар ийм юм болж байдаг.Монгол дахь ардчиллын үйл явцад дээд сургуулийн багш нар,их дээр сургуулийн оюутнууд маш чухал үүрэг гүйцэтгэсэн.Тэгэхээр оюутны холбоо гэдэг юм тэр үед байгуулагдсан бөгөөд тэр үеийн одоо МУИС-ын оюутны холбооны дарга,удирдагчаар Ерэнтэй гэж нэг залуу ажиллаж байсан.Их сургуулийн эдийн засгийн факультетийн оюутан.Ер нь бид нар тэр сонин хэвлээд зардаг,аа энэ Баабар хэмээх Батбаяр “Бүү март” гээд жижигхэн ном товхимол хэвлээд зардаг.Бид нар энэ Сүхбаатарын талбай дээр жагсаал цуглаан хийж байхад нөгөө хэвлэсэн номоо,сонингоо цаасан хайрцаганд хийгээд бариад очоод зарна.Одоо бариад очоод зарах ажлыг яахав гэхээр байна ш дээ нөгөө бас оюутнуудаараа л хийлгэнэ.Нөгөө оюутнууддаа өгөөд л байна ш дээ энд тэдэн ном байгаа,тэдэн сонин байгаа.Ингээд л зар гээд өглөө ш дээ.Сайн байна уу?багшаа гээд л тэгэнгүүт ийм юманд ямар үнэтэй тэдэн төгрөг,тэдэн мөнгө май гээд л аваад зарлаа.Зараад л тэгээд л янз бүрийн уулзалт нөгөө цуглаан жагсаал янз бүрийн юм дуусаад л буцаад л энэ одоо их сургуулийн хичээлийн 2-р байр,одоо математикийн сургууль,мэдээллийн технологийн сургууль байгаа энэ байранд яваад л ирээд л тэгээд нөгөө ном,сонин авсан оюутнууд маань хойноос ирээд л өвөр хармайгаа ухаад л байна ш дээ 1 төгрөг,3 төгрөг,5 төгрөг өшөө юу байдаг юм ингээд л гаргаад л тоолоод л тэгээд тэгэхэд байна ш дээ Сүхбаатарын талбай дээр тэр жагсаалд ирсэн улсууд байна ш дээ нэг ч сонин,нэг ч товхимол үнэгүй аваад явчихгүй.Бүгдээрээ мөнгийг нь өгсөн.Тэгээд тэр зарсан оюутнууд,янз бүрийн улсууд бүгдээрээ байна ш дээ нэг ч төгрөг авахгүй,дутаахгүй авчираад өгөөд үгүй ээ ёстой оюутан хүн чинь нэг их одоо цатгалан,хангалуун эд нар явдаг хүмүүс ч одоо биш.Алив чи нэг хуушуур авч ид гээд 5 төгрөг,3 төгрөг эд нар өгөх юм бол бараг уурлана.Ийм байдалтай ерөөсөө яг тэр үеийн Монгол хүн ямар байсан бэ?гэдгийг одоо бол хэлэх санаагаар,зорилгоор ийм юм ярьж байна.Бид нар ийм юм хийгээд л тэгээд тэр нэг ном,сонин,сэтгүүл хэвлэх гэдгийг чинь тэгээд л тэр үед чинь компьютер ч гэж юу байлаа?Одоо тэр үед чинь одоо их сургуулийн 1-р байранд нэг 2,3-хан компьютер одоо нэг компьютернийх нь эзэн энэ бага хурлын гишүүн байсан,одоо дараа нь хөдөө аж ахуйн дэд сайд,төрийн нарийн бичгийн дарга эд нар хийсэн энэ Пунцагийн Улаанхүү гэдэг хүн хэрэглэдэг.Тэрний компьютер дээр шивээд тэр нэг муу жор жор гээд дугараад бичдэг одоо юуны лентний принтртэй тэрүүгээр юмаа хэвлэх.Канон гэж байгаагүй.Одоо зүгээр нэг юман дээр бичгийн машинаар цохичихоод таг таг таг эргүүлээд нэг хортой цаас шиг юмаар хэвлэдэг юмтай.Тиймэрхүү юмаар л эд нар янз бүрийн юмнуудаа хийх тараах ингэх.Энэ 90 оны ардчиллыг бол одоо бид нар хийсэн эд нар гэж хүмүүс өмчирхөхийн аргагүй.Энэ бол байна ш дээ Монголчууд бүгдээрээ хийсэн юм.Тэгээд бид нар за 11 оны үндэсний эрх чөлөөний хувьсгал хийхэд одоо ямар хэмжээний хор хохирол учирсан юм,хичнээн хүний амь үрэгдсэн юм мэдэхгүй.21 оны хувьсгал хийхэд бас ямар хэмжээний хүний амь эрсдэж,ямар үнээр хийсэн юм мэдэхгүй.90 оны хувьсгал,шинэчлэлийг бол бид нар ер нь ямар ч хохиролгүй хийсэн бөгөөд нэг жагсаал цуглаан хийх гэж явахад нэг хүн нэг тэргэн юм тавьчихсан юманд дайруулаад унаад,бэртээд тэгээд тэр нас барсан гэсэн нэг тийм л юм байдаг юм.Аа гэтэл хамгийн харамсалтай нь 90 онд бүх юм аятайхан ингээд хийчихээд,энэний дараа байна ш дээ яаж хийх үү энийг?яаж өөрчлөх үү?гэдэг асуудлыг огт бодохгүй байсан явдал.Би бүр 1990 оны 3 сарын 1-нд хуралдсан Монголын Социаль Демократ намын анхдугаар их хурал дээр морин дээрээсээ ертөнцийг эзлэх төрийн одоо улс ард төрийг байгуулах уу?Мориноосоо буугаад улс төрийг удирдах хэцүү.Юуг яаж хийх вэ?Монгол орны хөгжүүлэх үзэл баримтлал хэрэгтэй гэж ярьж хэлж байсан.Огт үзэл баримтлал,янз бүрийн юм байхгүй,ингээд л хийчихэж болно гэсэн нэг хэсэг хүмүүс л их зоригтой хүмүүс энэ ардчилсан үйл явцыг удирдсан.Ардчилсан үйл явцыг удирдаж байсан энэ хүмүүс Монгол төрийг удирдахдаа юуны өмнө МАХН-ыг л төрийн эрхнээс зайлуулах тухай асуудлыг хамгийн хурцаар тавиад,тэгээд төрийн эрх барьж байсан МАХН-ын эсрэг тэмцэхдээ МАХН-ын баримталж байгаа яг тэр арга барилыг нь ашиглаж тэмцсэн.Одоо тэгэхээр өнөөдөр Монголд МАХН төрийн эрхийг барьж байна.Өнөөдрийн төрийн эрх барьж байгаа МАХН бүр 1924 оноос хойш Монголд төрийн эрх барьж байгаа МАХН мөн үү?Үгүй ээ мөн бол нэр нь адилхан юм чинь мөн л байх.Биш болчихсон бол тэрнийгээ өөрчлөх хэрэгтэй.Нэрээ өөрчлөх хэрэгтэй.Яагаад гэвэл юмны нэр тухайн нэрлэж байгаа юмныхаа шинж чанар,уг чанарт тохирох ёстой.Гэтэл МАХН бол нэрээ өөрчлөөгүй боловч тэр төрийн эрхийг барьж байсан МАХН биш.Тэр Социаль Демократ үзлийн эсрэг,Ардчилсан социализмын үзэл санааны эсрэг тэмцдэг байсан МАХН өнөөдөр социалист интернационалийн гишүүн МАХН.Аа МАХН нэрээ өөрчлөөгүй,үзэл санаагаа өөрчилсөн гэж хэлж байгаа боловч ерөөсөө МАХН гэсэн нэртэйгээ яг тэр үедээ хэрэглэдэг ашигладаг байсан тэр үзэл баримтлал,арга барилтайгаа л байгаа юм.Энэ нэрийн эсрэг тэмцэж байсан Ардчилсан нам,Монголын социаль демократ нам,Монголын үндэсний дэвшлийн нам эд нар МАХН-ын эсрэг тэмцэхдээ яг МАХН-ын ашиглаж байгаа,баримталж байгаа арга барилаар нь тэмцсэн учраас яг адилхан болчихсон.Одоо тэгэхээр 21-90 он хүртэл Монголд ганцхан МАХН бол одоо 90 оноос хойш Монголд одоо хэд хэдэн МАХН шиг нам байгуулагдаад,дараа нь янз бүрээр хувирч өөрчлөгдөөд яг МАХН шиг МАХН байна,Монголын ардчилсан нам байна.Одоо яг энэ хоёрын эсрэг тэмцэх гээд дахиад яг энэ 2 шиг өөр нам байгуулах гэж хүмүүс оролдоод сая бүтэлгүй болох шиг боллоо.Тэгэхээр энэ ардчилсан өөрчлөлтийн явцад учирсан саад бэрхшээл эд нар бол үгүй ерөөсөө л Монгол үндэстэн,Монгол хүмүүс ард түмэн өөрсдийгөө таньж мэдээгүй,өөрсдийнхөө энэ байгаа байдалд үнэлэлт дүгнэлт өгч чадаагүй.Энийг яаж өөрчлөх тухай үзэл баримтлал,номлол боловсруулж чадаагүйтэй л холбоотой.Тэгэхээр бид нар одоо юу хийхээ мэдэхгүй.Тэгээд бусдыг дуурайгаад л ЗХУ-аас коммунизм байгуулах тухай үзэл санаа,модель загвар авчираад Монголд байгуулах гэж үзээд их том ололт амжилтанд хүрсэнгүй.Энэ маань эвдрэлд янз бүрийн юманд хямралд орлоо.Одоо ардчилсан нийгэм байгуулах гээд одоо хаанаас авчирсан гэх юм Америкааас авчирчихсан ч гэх юм уу тийм юм авчираад бас л ардчилсан нийгэм байгуулна гээд үзээд байна.Энэ ардчилал нь одоо хээл хахууль,авилгал одоо элдэв янзын юманд орчихсон гээд л элдэвээр хэлээд л шүүмжлээд л байна.Бие биенээ үгүйсгээд л ингээд л байна.Энэ эд нар бол ер нь нийгэмд байдаг,болдог ердийн л зүйл.

Аа харин 1990 оны намар хөдөө орон нутагтаа очиж амарчихаад ирээд их сургуульд хичээлдээ ороод байж байтал их сургуулийн нийгмийн ухааны факультетийн декан шинжлэх ухаан боловсролын яамны дэд сайд Энхтүвшин гэдэг хүн ирж уулзаа гэж хэлүүлсэн байна гэсэн гэж хэлсэн.Тэгээд 2 ч удаа яг ажлын цагаар Энхтүвшин сайдтай уулзах гэсэн,ирж уулзаарай гэсэн гэж хэлж очсон.Эзгүй өөр гадуур ажилтай байгаад таараад уулзаж чадаагүй.Нэг удаа нилээн орой бас нэг ямар ч ажлаар явж байсан юм явж байгаад боловсролын яамны хажуугаар яваад нөгөө их сургуулийнхаа философийн тэнхимд оюутныхаа байранд ирж явсан чинь боловсролын яаман дээр 2 ч 3 өрөөний цонх гэрэлтэй байгаа харагдахаар нь ороод жижүүрээс нь Энхтүвшин сайд байна уу?гэсэн байгаа гэнэ.Намайг уулзаарай гэж хэлүүлсэн байсан би уулзъя гэсэн чинь ор ор гээд.Тэгээд ороод Энхтүвшин сайдтай уулзтал хүүш энэ манайд их дээд сургуулийн нийгмийн ухааны заах арга зүйн зөвлөлийн эрдэмтэн нарийн бичгийн дарга энэ боловсролын яамны нийгмийн ухааны сургалт хариуцсан мэргэжилтэн гэсэн ийм ажлын орон тоо,байр байгаа.Энэ ажлыг одоо чамайг чамаар хийлгэх,чамд одоо ийм ажил санал болгох ийм л байдлаар чамтай уулзъя гэсэн юм,хэлсэн юм гэдэг.За энийг ч би мэдэхгүй дээ би бас.Багшаас асууя,багштайгаа ярья эд нар гээд.Би Норовсамбуу багшаас л асууж байж болъё гэсэн санаатай.Дараа нь бас өөр асуух,зөвлөх хүмүүс байгаа.Норовсамбуу багштайгаа маргааш нь уулзаад надад Энхтүвшин сайд уулзаад ийм юм ярилаа гэсэн чинь.Үгүй ээ чи хий хий хийгээд үз гэж тэгэж ярьдаг юм.Дараа нь тэр үед их сургуулийн боловсон хүчний эрхлэгч хийж байгаад боловсролын яаманд одоо боловсон хүчний газрын дарга хийж байсан Чимидрэгзэн гэж багш бий л дээ.Бид нарын багш.Тэр хүнтэй уулзаад.Тэгсэн чинь өө би ер нь байна ш дээ чамаар тэр ийм ажил хийлгэх гэсэн санаа оноо ер нь Энхтүвшин дарга ч өөрөө ярьсан юм.Одоо энэ тэр нийгмийн ухааны багш нарын семинар дээр ийм юм яриад байсан Цэрэн гэж хүн бий гэсэн.Тэгэхээр аа тэрийг мэднэ,тэр ер нь бас ийм юм хийчих бололцоо,чадвартай хүн гэсэн гээд.Тэгээд би 90 онд 10 сарын 1-ээс их сургуулийн философийн тэнхимийн 50%-ийн багш болоод,энэ боловсрол,соёл,шинжлэх ухааны яаманд тэрэнд нийгмийн ухааны сургалт хариуцсан мэргэжилтэн,их дээд сургуулийн нийгмийн ухааны сургалт,заах арга зөвлөлийн дарга гэсэн ийм ажил хийх болсон.Яг энэ үед бол тухайлах юм бол их дээд сургуулийн оюутнууд МАХН-ын түүх гэдэг хичээл үзэхгүй.ЗХУ-ын коммунист намын түүх гэсэн хичээл үзэхгүй,ШУКО гэдэг хичээл үзэхгүй гэдэг ийм асуудал тавьдаг.Аа ер нь марксист-ленинист философийн хичээл,марксист-ленинист улс төрийн эдийн засгийн ухааны хичээл гэх мэт хичээл энэ үеээр энэ хичээлүүдийг өөрчлөх шинэчлэх тухай асуудлуудыг маш хүчтэй тавьж байсан.Тэгээд оюутнууд маань бол намын түүхийн хичээл үзэхийн оронд бол байна ш дээ одоо өөр нэг аахар шаахар зүйл хийж сурах,чаддаг мэддэг болох хичээл үзье гээд.Ийм асуудал тавиад жагсдаг,цугладаг эд нар ийм юм болсон.Ийм тохиолдол бүхэнд тэр энэ боловсролын яамны нийгмийн ухааны сургалт хариуцсан мэргэжилтэн,их дээд сургуулийн нийгмийн ухааны сургалт хариуцсан мэргэжилтэн эрдэмтэн тэр зөвлөлийн нарийн бичгийн дарга гэдэг ажил хийдэг хүн очиж албан ёсоор хариу өгөх ёстой.Яг энэ одоо ажил хариу өгөх ёстой ажлыг философийн багш,тэгээд дээрээс нь нэмээд тэр ардчилсан социалист хөдөлгөөн гэдэг тийм юм байгуулахад оролцсон,тийм юманд их хийсэн хүн очиж ярих юм бол нэг талаас одоо сэтгэлгээний хувьд уян хатан байх чадвартай байх,нөгөө талаас энэ ардчилал шинэчлэл гэдэг юмыг дэмждэг,энэнд оролцож байгаа хүн очиж хаа нэгэн газар,хэн нэгэн хүнтэй уулзах нь илүү тааламжтай,аятайхан байх,сэтгэгдэл төрүүлэх ийм хүчин зүйлүүдийг тэр үеийн одоо боловсролын яамны сайд байсан Норовын Уртнасан,дэд сайд байсан Энхтүвшин,дэд сайд байсан Дамдинсүрэн,дэд сайд байсан... өө одоо нэрийг нь ч сайн санахгүй байна.Хэн билээ дээ?Нэг өвгөн,санхүү эрхэлсэн дэд сайд байсан нэг өвгөн байсан.Аа тэр газрын дарга байсан Э.Чимидрэгзэн гэж хүн байсан.Энэ хүмүүс бодож сэтгээд намайг тийм ажилд санал болгоод тийм ажилд томилоод,тэгээд би 90 оны 10 сараас 99 оны 9 сарын 1 хүртэл боловсролын яамны нийгмийн ухааны сургалт хариуцсан мэргэжилтэн,аа боловсролын хяналтын албаны нийгмийн ухааны сургалт хариуцсан улсын байцаагч,орлогч дарга гэсэн нэг тийм жижигхэн хурган түшмэлийн ажил хийж гүйцэтгэсэн.Энэ үед энэ нийгмийн ухааны сургалтыг өөрчлөх тухай асуудал бол үнэхээрийн тулгамдсан шинж чанартай асуудал болоод байлаа.Тэгээд юуны түрүүнд их дээд сургуульд бол ШУКО гэдэг хичээлийг,МАХН-ын түүх гэдэг хичээлийг үзэхийг болиод,МАХН-ын түүх гэдэг хичээлийн оронд Монголын түүх гэдэг хичээлийг бүх оюутнууд үздэг болсон.Шинжлэх ухааны коммунизмын онолын багш нарыг ЗХУ-д мэргэжил дээшлүүлэх курс,семинарт явуулж,тэнд улс төр судлал гэдэг хичээлийн тухай асуудлыг заах тухай асуудлаар тусгай бэлтгэл,курс семинар хийж ирээд улс төр судлал гэдэг хичээлийг үздэг болсон.Ийм байдлаар эхний ээлжинд дээд сургуулийн нийгмийн ухааны хичээлийг өөрчлөх асуудлыг тавьж одоо эхний анхны алхам болгож шийдвэрлэсэн.Философийн хичээлийг өөрчлөх тухай асуудлыг тэр яах вэ?гэдгийг мэддэг хүн нэг ч байхгүй байсан.Тийм учраас яах вэ?гэдэг асуудлаар маш олон хүмүүстэй чөлөөтэй санал бодлоо солилцож ингэж,тэгэж шийдвэрлэсэн.Диалектик түүхийн материализм гэдэг хичээлийн оронд бол юуны өмнө одоо философийн түүхийн асуудлыг нилээд оруулаад,дараа нь энэ олон ургальч үзэл гэдэг үүднээс тухайн асуудлаар янз бүрийн философийн үзэл баримтлалуудыг хооронд нь харьцуулсан байдлаар тавьж судлах ийм байдлаар сургалтын хөтөлбөр төлөвлөгөө боловсруулах.Эдийн засгийн хичээлийн оронд бол эдийн засгийн сэтгэлгээний түүх,тэгээд энэ макро экономиксийн үндсэн асуудлуудыг эдийн засгийн сэтгэлгээний янз бүрийн биеэ даасан том том сургуулийн төлөөлөгчид хэрхэн юу гэж яаж үздэг тухай асуудлыг үздэг ийм байдлаар эхний ээлжинд их дээд сургуулийн нийгмийн ухааны хичээлийн сургалтын агуулга,хөтөлбөрүүдийг өөрчилж шинэчилсэн.За эдийн засгийн хичээлийн сургалтыг өөрчлөх асуудалд бол би одоо энэ дараа нь ерөнхий сайд хийж байсан тухайн үедээ л удирдлагын хөгжлийн институтын захирал байсан Бямбасүрэн гуай ерөнхий сайд байсан Дашийн Бямбасүрэн гэдэг хүн.Дараа нь тэр институтэд мэргэжил дээшлүүлэх хүрээлэнд ажиллаж байсан эдийн засгийн багш,дараа нь санхүү,эдийн засгийн яамны дэд сайд хийж байв уу даа Энхтайван гээд хүн багш бий.Тэр хоёртой их зөвлөсөн.Тэгээд намын дээд сургуулийн багш Шуурав,Лхаашид ер нь энэ нийгмийг өөрчлөх тухай асуудлыг л одоо улс төрийн нам,яс үндэс,нас,хүйс харгалзахгүйгээр тухай үеийн Монголын бүх л интекелектуалиудын хүч чадлыг ашиглаж,тэд нарын санал бодлыг,зөвлөгөөг авч сонсож явж байж л иймэрхүү байдлаар шийдвэрлэсэн.Философийн хичээлийг шийдвэрлэх талаар асуудлаар бол бас л өөрсдийнхөө багш нартай,анд найзуудтай хамтран зүтгэн хэлэлцсэнээс гадна яг тэр үед удирдлагын хөгжлийн институтэд философийн багш хийж байсан Батжаргал гэсэн нэг залуу бий.Тэр залуутай одоо бас их ярилцах,уулзах чи ер нь ямар үзэл бодол,онол байна.Чи тэрнийгээ надад байна ш дээ хэлээдэх,яриадах.Би бол одоо ийм үзэл бодол,ингэж тэгэж бодож байна.Чи юу гэж бодож байна гээд ер нь хоёулаа элбээд нэг юм хийгээдэхье.Тэгээд тэрнийг байна ш дээ би аваачаад боловсролын яамны сайдын зөвлөл янз бүрийн юмнуудаар хэлэлцүүлээд,дараа нь их дээд сургуулийн нийгмийн ухааны багш нараар хэлэлцүүлээд хэрвээ шаардлагатай байна гэвэл байна ш дээ би энэ хүнтэй ийм юмтай тийм юмтай хүнтэй хамтарч хийсэн.Энэ хүнди үзүүлсэн.Энэ хүнээс асуусан.Энэ хүн зөвшөөрсөн гэдэг юмыг ил тод хэлье.Өнөөдөр бол одоо энэ юу болчих бол,яачих бол гэж айх тийм аюул занал байхгүй болсон.Ийм одоо сайхан цаг үе эд нар гэсэн ийм юм ярьж одоо хөгшинийг нь ч хөгшин гэж голохгүй,залууг нь залуу гэж голохгүй.Ерөөсөө л байна ш дээ хүн бүхэнд өөрийн гэсэн үзэл бодол,санаа бий.Энэ бүхэн үнэ цэнэтэй гэсэн үүднээс хандаж би энэ нийгмийн ухааны сургалтыг өөрчлөх асуудлыг 92 он,93 онд эд нар би хийж гүйцэтгэсэн.Тэгээд энэ нийгмийн ухааны сургалтын асуудал их хүнд байсантай холбоотой дээд сургуулийн асуудлыг амархан ямар нэг байдлаар шийдвэрлэлээ.Одоо дунд сургуулийн нийгмийн ухааны сургалтыг өөрчлөх асуудал маш хэцүү байгаа.Аа дээд сургуулийн нийгмийн ухааны сургалтыг өөрчилсөн тиймэрхүү өнгө хандлагатайгаар дунд сургуултийн нийгэм судлал,түүхийн хичээлүүдийн агуулгыг өөрчилж шинэчлэх ийм зүйл хийсэн.Тэр үед бол дунд сургуульд бол Монголын түүхийн хичээл үздэг,дэлхийн түүхийн хичээл үздэг,нийгэм судлал гэдэг хичээл үздэг ийм л байсан.Тэгэхээр дэлхийн түүхийн хичээлийг бол хүн төрөлхтний соёл иргэншлийн түүх гэсэн тиймэрхүү нэртэй,өнгө хаягтай болсон.Аа БНМАУ-ын түүх гэж нэрлэдэг байсныг нь Монголын түүх гэж нэрлэсэн.Нийгэм судлал гэж нэрлэдэг байсан хичээлийг нийгмийн тухай мэдлэг гэж нэрлээд тэнд үндсэндээ хуучин байсан ерөнхий хандлагыг нь ашиглаад аа одоо тэр нэг хуучин үзэл сурталжсан,туйлширсан,явцуурсан байдлыг нь бол эхний ээлжинд арай уян хатан болгох,дараагийн ээлжинд нь бол нээлттэй болгох,тэгээд 3 дахь ээлжинд нь би бол олон хувилбартай болгох,4-рт нь бол сонгох эрх чөлөөтэй болгох ийм болгоё гэсэн үзэл бодол,байр суурьтай байлаа.Яг энэ үед АНУ-ын тэр полабрайтын сан гэдэг байгууллагаас намайг АНУ-ын ерөнхий боловсролын дунд сургуулиуд дахь нийгмийн ухааны хичээлийг үздэг,судалдаг байдал түүнтэй танилцах орчин нөхцөл,бололцоо олгуулах зорилгоор 6 сар АНУ-д Питсбургын их сургууль дээр энэ одоо боловсрол судлалын сургууль дээр одоо ажиллах,амьдрах,сурах ийм орчин нөхцөл бололцоог бүрдүүлсэн.Ингээд би 93 онд АНУ-д 6 сар болсон.Энэ үед АНУ-ын дунд сургуулийн боловсролын тогтолцоотой,нийгмийн ухааны сургалтын үйл ажиллагаатай танилцсан.За энэ үзлийн,энэ таатай завшаан тохиолоход надтай хамт багшийн их сургуулийн дэргэдэх багш нарын мэргэжил дээшлүүлэх институт,хүрээлэнгийн захирал Бадрахын Жадамбаа гэж хүн хамт явсан.Энэ хүн бол одоо их сургуулийн физикийн анги төгссөн.Дараа нь Москвагын их сургуульд онолын физикийн чиглэлээр физикийн ухааны докторын зэрэг хамгаалсан.Тэгээд бас нилээн багагүй хугацаагаар багш нарын мэргэжил дээшлүүлэх асуудалтай холбогдсон зүйлүүдийг гардан хариуцаж хийж хэрэгжүүлж байсан учраас ерөнхий боловсролын сургуулийн амьдралтай бас танил ийм хүн байсан.Би ч бас нэг хоёр жил одоо боловсролын яаманд ажиллаад хяналтын албанд ажиллаад хот,хөдөөгийн олон газрын сургуулиар явж,олон багш,оюутан сурагчидтай уулзаж ерөнхийдээ боловсролын амьдралыг зүгээр сургаар онолоор биш бүр практик амьдрал дээр нь яс махаараа мэдэрсэн ийм хоёр хүн хамт Америкт 6 сар болсон.Тэгэхэд АНУ-ын ерөнхий боловсролын дунд сургуулийн бүр цэцэрлэгээс нь эхлээд одоо high school,дээд их сургууль,коллежид нь хүртэл байгалийн ухааны,нийгмийн ухааны сургалтын үйл явцтай танилцсан.Энэ үедээ бас тэр кредит цаг гэх мэтчилэнгийн энэ барууны боловсролын тогтолцооны үндсэн ойлголтуудтай танилцаж,яг газар дээрээ ямар байдаг,юу хийдэг тухай үзсэн.Яг ийм юм хийж явахад энд ОХУ-аас очсон байсан бас эрдэмтэн судлаачид байж таарсан.За бид нар чинь Америк,Европын тухайлах юм бол Германы,Францын боловсролын тогтолцооны элементүүдийг бол Оросоос ЗХУ-аар дамжуулж хуулж авчихсан байсан улсууд өөрсдийнхөө юмыг өөрчлөх,шинэчлэх тухай асуудлыг ярьж бодож таниж байгаа бол хуулаад авчихсан бид нар ч бас бид хоёр ч бас тэнд яваа.Ингээд тэнд байсан Орос хүмүүстэй бас их хамтарч ажилладаг,харьцаатай байсан.Ийм ч байдлаар бас Америкт нэг 6 сар бол байна ш дээ маш их маш их информаци-мэдээлэл авах маш их олон зүйлийг өөрөөр үзэх харах тийм орчин нөхцөл бүрдсэн байдалд ажилласан,амьдарсан.Тэгээд би тэрчаанаас одоо АНУ-д хуучин ном зардаг дэлгүүр байдаг.Used books гээд ашиглаж байсан,хэрэглэж байсан номоо оюутнууд хүмүүс одоо нэг газарт дэлгүүрт аваачаад үнэгүй өгдөг байх тэр хүмүүс нь бол.Аа тэр дэлгүүр нь бол хямдхан зардаг.Яагаад гэвэл ашиглачихсан,хуучирчихсан ном учраас.Тэгээд тэр ном нь 1 долларын л үнэтэй.Тэгээд би баахан тийм юмтай нийгмийн ухааны сургалтын баахан тийм ном аваад тэгээд тэрчаанаас нэг цаасан хайрцаганд хийгээд хаягаа бичээд,мөнгө төлөөд нэг шуудангаар явуулчихдаг.Аа тэр шуудангаар явуулсан нь бол тэр миний явуулсан хайрцагтай номыг воганд ачиж нэг юманд хийгээд тэр воганаар яваад нэг далайн боомт дээр ирээд тэр далайн боомт дээр нэг усан онгоцонд очихоор тэр нь яваад одоо хаана ч очдог юм.Тэгээд тэндээсээ ингээд хэд хоног биш хэдэн сарын дараа л ирэх Монголд.Тийм байдлаар эд нар нөгөө надтай хамт ажиллаж байсан Америк багш нар маань,нөгөө уулздаг учирдаг байсан Орос танилууд маань өө одоо Цэрээн чи ингээд л явуулчих.Үнэхээрийн одоо энэ Америкт хуучирчихсан гээд байгаа энэ номнууд чинь бол одоо чиний ярьж байгаа шиг Монголд очихоороо цоо шинэ ном юм шиг санагдана нэг.Хоёрдугаарт Америкт ингэдэг юм байна гээд гэнэтхэн бид нар Америк шиг болчихгүй нь Америк яаж ийм болов гэсэн тэр үе шатны юмнуудыг заавал анхаарах харгалзах ёстой гэсэн үзэл чинь зөв гээд би Америкаас баахан нийгмийн ухааны хуучин номнуудтай англи хэл дээр хуучин номнуудтай ирсэн ба тэр номнуудаа одоо янз бүрийн сургуулийн янз бүрийн багш нарт байна ш дээ үзүүлэх л гэж авчирсан юм чинь тэрнийгээ үзүүлж харуулж тэд нар маань ийм байдаг юм байна тийм байдаг юм байна гээд үзэж эд нар ийм байдлаар бол энэ боловсролын яамны нэг ажилтан,тэгээд их дээд сургуулиудаар тэнхимээр эд нар явахдаа нэг дарга,удирлагандаа байгаа хүнтэй биш уулзах гэж ярьдаг биш.Аа үздэг,хянадаг,шалгадаг хүн ирээд арга хэмжээ авах гэж ирж байгаа биш.Аа би бол байна ш дээ нөхцөл байдал ямар байна вэ?гэдэгтэй танилцах тэнд байгаа тэргүүн туршлагыг эзэмших,тэгээд хүний ажлыг шалгахаасаа илүү тэр шалгаж байгаа хүнээс юм суръя гэсэн зорилгоор ханддаг.Ийм байдлаар дээрээс 99 онд боловсролын яаманд боловсролын мэргэжлийн хяналтын албанд ажилласан.Энэ хугацаанд бараг Монгол орны бүх аймгаар их олон сумаар эд нар явсан.Энэ бол одоо болосролын яаманд 9 жил ажиллахад Америктай 6 сар танилцах бололцоо гарсан бол Монгол оронтойгоо 9 жилийн турш танилцах бололцоо олгосон.Ийм байдлаар бол одоо үнэхээрийн насан туршийн боловсрол,тасралтгүй боловсрол гэж байдаг бол би одоо их олон жил байнга л сурч яваа хүн.Тэгтэл 1996 онд Ардчилсан холбоо эвсэл засгийн эрхэнд гарч,засгийн газар байгуулж энэ парламентад олонхи болж байсан хирнээ 99 он 9 сарыг хүртэлх энэ хугацаанд засгийн газар одоо хичнээн удаа огцорсон,янз бүр болсон.Тэгээд 2000 оны сонгуулиар одоо улс төрийн хүчний ямар нь засгийн эрхэнд гарах нь тодорхой ийм болсон үед за 2000 оны сонгуульд МАХН засгийн эрхэнд гараад намайг ажлаас хасч,хөөж магадгүй.Аа хэрвээ хасахгүй хөөхгүй байлаа гэхэд нөгөө ардчилсан намын янз бүрийн ажил хийж байсан хүмүүсийг ажлаас нь гаргасан,халсан хирнээ нөгөө ардчилсан намын Цэрэн тэнд ажлаа хийгээд байна эд нар гэж одоо хүмүүс сонсчихоод ардчилсан намын Цэрэн бол хувьсгалт намын мэдээлэгч,туршуул,тагнуул байж гэсэн тийм хачин дүгнэлт,үзэл бодол дүгнэлт хийх болно гэж бодоод 99 оны 9 сард их сургуулийн философийн тэнхимдээ би багшаа хийлээ гэж ирээд багш болоод.Тэгээд тэр нөгөө 90 онд бараг биччихсэн байгаад ардчилал өөрчлөлт болсны дараа марксизмын философи Монголд хөгжсөн гэсэн юм яриад хамгаалах тийм нийгэм сэтгэлзүйн тааламжтай биш орчин нөхцөл бүрдсэн учраас орхичихсон байсан диссартациа тусгай ард түмний философи сэтгэлгээний үндэсний судалгааны онол арга зүйн асуудал гэсэн сэдэвтэй болгоод нэн эртнээс өнөөг хүртэлх үеийн Монголчуудын философи сэтгэлгээний хөгжлийн ерөнхий тойм,чиг хандлага энийг одоо хойд,урд хөршийн тухайлах юм бол Оросын философи,Хятадын философийн янз бүрийн үзэл бодлуудтай одоо их гүнзгий биш харьцуулан судлах байдлаар одоо нэг 100 хэдэн хуудас юм бичиж аа 2000 оны 10 сард их сургууль дээрээ философийн ухааны докторын зэрэг гэдэг юм хамгаалсан.

Ариун-Ундрах -

За хоёулаа өнөөдрийнхөө ярилцлагыг ингээд түр өндөрлөе өө.Дараа дахин ярилцъя.

Цэрэн -

За тэгье өө тэгье.

Ариун-Ундрах -

За баярлалаа.

Цэрэн -

За зүгээр.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.