Ganbold


Basic information
Interviewee ID: 990090
Name: Ganbold
Parent's name: Arslan
Ovog: Hövdüüd
Sex: m
Year of Birth: 1951
Ethnicity: Buriad

Additional Information
Education: higher
Notes on education:
Work: Engineer, founder of Nalaih cultural, children's development center museum
Belief: none
Born in: Choibalsan sum, Dornod aimag
Lives in: Nalaih sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: pharmacist (Аптекийн эм найруулагч)
Father's profession: lawyer


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
education / cultural production
family
politics / politicians
foreign relations


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Ариун-Ундрах -

Таны ажлаа хийж байх үед одоо жишээ нь уурхайд ажиллаж байсан нэг өдрийг дүрслээд ярих юм бол ямар өдөр байх бол?

Ганболд -

За одоо өглөө 7 цаг 20 минутанд автобус явна.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

7: 20-ын автобусаар механик байсан үеэ яръя л даа.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Хэсгийн механик, 7: 20-ын автобусаар шууд ... аа ажил руугаа явна. Тэгээд 8 гэж очоод тэнд нэг наряданд сууна.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

За сургалтын инженерийн хувьд би яадаг бэ гэхээр зэрэг...

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Тэнд бас хүмүүс оччихсон байна. Шинэ орох ажилчид тэгээд тэр хүмүүстэй уулзаад цагийн бүртгээд, тэгээд шууд хичээлээ явуулаад, нэг өдөрт нэг цаг завсарлаад, дараа нь нөгөө улсуудаа дагуулаад их уурхай руу орно.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Их уурхайд орохдоо нөгөө ..... хувцасаа өмсөж орно шүү дээ. Бүх уурхайгаар явуулж пускатель гэж энэ, каневер гэж энэ, малталт гэж энэ, лав гэж энэ гэж бүгдийн танилцуулаад тэгээд эргэж ирээд орой 6, 7 цаг хүртэл ажиллана шүү дээ. Тэгээд тэр улсуудаа юу яанаа. Аа механик хүмүүс бол заримдаа 5 цагт явна.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Орой 5 цагт яваад бас слесаруудтай хамт очоод наряд өгөөд....

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Улсууд доошоогоо оруулна. Газрын гүнд орно шүү дээ.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Тэр хүмүүс ажил эхлэхээс өмнө бүх тоног төхөөрөмжийг шалгана. Цахилгааныг шалгана. Очиход дэлбэрэлт тэсрэлт болох бий гэдгээс болгоомжилно. Тэгээд ажлаа эхлүүлээд тэгээд хамгийн гол нь наряд өгч гарын үсэг зуруулаад өөрөө араас нь орж шалгана шүү дээ.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Тэгээд шалгаад байж байгаад тэгээд 2-р ээлж бас 2 цаг 20 минутын автобус гээд байна.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Тэнд бас ажлаа өгнө. Аа орой бас, орой 9 цагийн ажил гээд ингээд ерөөсөө ээлжинд ажиллаж байгаа үедээ ээлжинд ажиллана. Ээлжийн бус үед нөгөө хүмүүстэйгээ хамт ажиллана. Тэгээд 7:20-иос эхлээд орой 10 хүртэл ажил дээрээ байна.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Тэгээд хүрээд ирнэ. Хэсгийн механикууд бол аа ээлжийн ажилчид бол зарим нь 5 яваад өдөр 2 цагт буух жишээний.....

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Тэгээд амарна. Тэр чинь 7:20-д явдаг. 8:20-д явдаг 2:20-д явдаг. Орой ажилладаг ийм гурван ээлжээр тасралтгүй ажиллаж байсан л даа. их уурхайн хувьд бол...

Ариун-Ундрах -

Уурхайн хувьд яг 24 цагаар ажиллаж байсан юмуу?

Ганболд -

Ажиллаж байсан.

Ариун-Ундрах -

Аа ха Хүмүүс нь ээлж ээлжээр гараад тиймээ?

Ганболд -

Тийм тэгээд дарга нар голцуу ээлж болгон дээр байна.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Одоо шөнийн нэг цаг хоёр цаг гэхэд дарга нар өрөөндөө сууж л байна.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Дор бүрнээ ажил гарч л байгаа шүү дээ.

Ариун-Ундрах -

Аа ха Тэгэхээр яг гүний уурхай яг ямар зохион байгууллалтай бэ? Ямар ямар яг сайн төсөөлж чадахгүй байна л даа. Та яг нүдэнд харагдахаар....

Ганболд -

За тэгэхээр яг Налайхын их уурхай бол 250 метрийн гүнд ажил явагдана.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Тэгэхээр тэнд бол агааргүй. Зохиомлоор агааржуулалт хийлгэнэ тиймээ?

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Маш уул уурхайн даралттай аюултай нөхцөлд ажиллана шүү дээ.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Тэгэхээр газрын гүнд 230 метрийн гүнд ... орж байгаа юм шиг ажилчид орно шүү дээ. Ингээд оронгуут нэг хэсэг нь лаавуунд ажиллана. Лаавуу гэдэг нь ОП-10 гээд Оросын маш том техникээр нүүрсийг чинь одоо урсаж байгаа юм шиг Туулын гол шиг л нүүрсийг гаргана.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Нэг хэсэг нь нэг хэсэг нь лавыг бэлдэхийн тулд бэлтгэл малталт гэж хийнэ.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Бэлтгэл малталт комбианаар ажиллана. Ийм ханыг чинь өрөмдөөд нураагаад л гарсан нүүрсийг нь каневериар ачаад л яваад байх нь байна шүү дээ.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Тэгээд яваад байна. Үндсэн малталтыг бол төмөр аркаар бэхэлнэ. Аа бэлтгэл малталтыг модоор бэхэлдэг. Ингээд тэр ажил одоо зүгээр энд тэнд зүгээр суух барих тийм юм байхгүй.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Тэгээд ажилдаа .... одоо нэг ээлж гэхэд 10 гаруй метр малталт хийнэ. Шавартай ч байж болно. Нүүрстэй ч байж болно. Аа нэг ээлжинд 1000тонн нүүрс гаргана.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Ийм бас зорилт тавина. Тэгээд ажлын үүрэг даалгаврыг маш нарийн хугацаатай өгнө. Нэг ээлжиндээ 10 метр уртаасаа газрын гүнд малталт хийсэн тохиолдолд шагнал өгнө гэж цалин дээр нь шагналтай.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Нэг ээлжинд 1000 тонн нүүрс гаргаж вагонд ачуулаад Улаанбаатар явуулна шүү дээ тиймээ?

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Ингээд одоо үү зайгүй шагналтай урамшуулалтай, уралдаантай, ингэж л одоо газрын гүний ажил явагдаж байсан.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Тэр үед чинь ..... агаарын хүчилтөрөгчийн хувь нэг 26% л байна шүү дээ.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Энэ агаарын бүрэлдэхүүн дотор чинь 26% нь хүчилтөрөгч байна. Бусад нь Азотын хий, энертийн хий энэ агаарт чинь байна шүү дээ. Тэгээд энэ агаар зогссон нөхцөлд яах вэ гэдэг талаас нь аюулгүй ажиллагааны талаас нь зогссон нөхцөлд агааржуулалтын мастерууд хүмүүсээ шууд дээшээ гаргаж болно.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Аа агаартай газар явуулах жишээтэй. Ингээд 1568 хүн гээд би яриад байсан шүү дээ.

Ариун-Ундрах -

Тийм

Ганболд -

Ер нь тэгээд үндсэндээ 1000 хүн газрын гүнд ээлжээр тасралтгүй ажиллана. Дээшээ гарна бууна. Өөрсдөө ч гаргана. Иймэрхүү байдалтай байсан.

Ариун-Ундрах -

Аа ха Тэгэхээр уурхайн гүнд ажилчид их олуулаа ажилладаг юм байна тиймээ? Нэг зэрэг хамтдаа.

Ганболд -

За тэгээд Налайхын их уурхай чинь бэлтгэл малталтын гурван хэсэг байна. Лаавны гурван хэсэг байна.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Тэгэхээр нэг бэлтгэл малталтанд 15 хүн энд ажиллаж байхад нөгөө 20-иод хүн тэнд нүүрс гаргаж байх жишээтэй. Бас нэг хэсэг хүмүүс тэнд одоо цахилгааны бэлтгэл ажил хийж байх жишээтэй.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Бас нэг хүмүүс нүүрсээ гаргаж байх жишээтэй. Бас нэг хэсэг хүмүүс усанд орж байгаа хүмүүст үйлчлэгч хийнэ шүү дээ.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Ус мусын бэлдэж тэр байтугай уурхайгаас гарч ирэхэд нь бетонтой ус газтай ус гэж ярьдаг даа...

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Тийм ус хүртэл уулгадаг. Нэг хэсэг нь бүр нөгөө хүмүүс эмчилгээ сувилгаа хийж байх жишээтэй. Ийм л юмаар явна шүү дээ. Ерөөсөө...

Ариун-Ундрах -

Аа ха Түрүүчийн ярилцлага дээр гэрлийн дутагдалд ордог гээд ярьж байсан тиймээ?

Ганболд -

Яг үнэн. Тэгэхээр хүн чинь ийм юм байна. Энэ нарны гэрэлд ажиллаж байгаа хүн чинь бас ондоо ш дээ тиймээ?

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Гэтэл нарны гэрэл үзэхгүй газрын гүнд ажиллаж байгаа болохоор нөгөө нарны гэрлийн дутагдалд ордог юм шиг байгаа юм.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Дөнгөж гаргаж ирэнгүүт нүцгэн зогсоож байгаад гаварцийн гэрлээр 1 минут орчим гэрэл өгч байна шүү дээ.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Тэгээд дараа нь нөгөө хүн усанд ороод явах жишээтэй.

Ариун-Ундрах -

Алдагдсан гэрлийн...

Ганболд -

Алдагдсан гэрлийн нөхөж байгаа байдал. Инээдтэй юм их болно шүү дээ. Өглөөгүүр ингээд тэнгэр бүрхээд эвгүй болох үед юу болж байна гэхэд цас орж байна шороо шуурч байна гээд тэр доор чинь юу болж байгааг мэдэхгүй шүү дээ. Доор чинь нүүрсээ ухах нь ухаад галзуу юм шиг ажиллаж байна тиймээ?

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Тэгж байгаад утсаар бороо орж байна уу? гэхээр зэрэг асар их бороо орж байна гээд заримдаа нүүр нүдгүй цасан шуурга болж байна гээд доор чинь юу ч мэдэхгүй шүү дээ. Бүгд гэрэлтэй ингээд ингээд ...

Ариун-Ундрах -

Аа ха Тэгэхээр....

Ганболд -

Вагон явна. Вагонаар ингээд мод явна. Нүүрс явна.

Ариун-Ундрах -

Вагон явдаг байсан юмуу тиймээ?

Ганболд -

Жижигхэн вагон явдаг байсан юм.

Ариун-Ундрах -

Аа энэ уурхайн түүхийг харахад хэзээ байгууллагдаад, одоо энэ бэхэлгээ мэхэлгээ нь тавьж эхэлсэн байгаа ш дээ тиймээ?

Ганболд -

Аа ха

Ариун-Ундрах -

Уурхайн шав хэзээ тавигдааад, хэзээнээс эхэлж ажиллаж эхэлсэн бэ?

Ганболд -

За тэгэхээр зэрэг 1922 оны 12-р сарын 25ны өдөр Налайхын их одоо Налайхын уурхайг улсын мэдэлд авсан байдаг юм шүү.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

22 оны 12-р сарын 25 гэдэг бол 21 онд хувьсгал ялсан гэж бодъё л доо тиймээ?

Ариун-Ундрах -

Тийм

Ганболд -

Тэгэхээр 22 онд анх удаа улс үйлдвэр байгуулах гэж байна шүү дээ. Капитализм одоо юу гэдэг юм бэ дээ тиймээ?

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Тэгээд 22 оны 12-р сарын 25 ны өдөр Налайхын нүүрсний уурхайг улс өөрөө мэдэлдээ аваад....

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Ингээд 22 оноос эхлээд гар аргаар нүүрс гаргаж байгаад ер нь ... 50.... 56 оноос эхлээд нэлээд Оросын тоног төхөөрөмж авч ирээд асар их нүүрс гаргах гэж стол гэж хэлдэг юм. Өндөр техникийн аргаар ингэж нүүрс гаргаж эхэлсэн л дээ.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Тэгэхээр 22 он байна. Яг одоо чи бид хоёрын сууж байгаа соёлын ордон чинь анх 1958 онд уурхайчдын соёлын ордон гэж байгууллагдаж байсан. Түүхтэй....

Ариун-Ундрах -

Уурхайчдын...

Ганболд -

Уурхайчдын соёлын ордон гэж анх байгууллагдаж байсан юм энэ чинь...

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Тэгэхээр юу гэж хэлэх гээд байна гэхээр Налайхын их уурхай ингэж байгууллагдаад, нөгөө ажилчдынхан үр хүүхдүүдийг сургууль соёлд оруулах, тэр үед Оросуудыг их дууриаж тэр бол зөв л дөө.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Соёлын газрууд их олноор байгууллагдаж. Энэ тосгон чинь байгууллагдсан ш дээ.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Налайх чинь анх жижигхэн хороо байсан гэж байгаа...

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Тэгээд сүүлдээ Налайх хот хүртэл болж байсан. Одоо 28-30,000 хүнтэй болж байна...

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Тэр үед Налайх нэг 20,000 хүнтэй. Яагаад гэвэл тэр олон ажилчид чинь юу яана шүү дээ. Бүх л бүтэн дүүрэг, хот бий болж байсан. Налайхын их уурхайг дагаад ...

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Ингээд 22 оноос одоог хүртэл Налайхын их уурхай ажиллаж байгаа. Үндсэндээ. Яахав хувьчлагдсан, зарагдсан. Би түрүүн хэлсэн яриад байсан шүү дээ ингээд ингээд гээд нэгэнт Налайх одоо ч хүртэл байж л байна. 53 сая тонн нүүрс одоо ч хүртэл байж л байна шүү дээ.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Одоо газрын гүнд 300 метрийн гүнд байгаа.

Ариун-Ундрах -

Яг Налайхад нүүрс байна гэдгийг яаж мэдсэн тухай та мэдэх үү?

Ганболд -

За зүгээр домог ярьж болно.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Домог ярихад анх эхлээд тарваганы тосон дээр ийм том жижиг хар чулуу байхаар зэрэг нөгөө овсгоотой Хятадууд үзэнгүүтээ нүүрс байна гэдгийг мэдэнгүүтээ одоо.... Да хүрээнд гэх үү дээ нийслэлд хүрээнд ...

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Их том том зуух хэрэглэдэг хужаанууд олон байсан бололтой юм байгаа юм.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Тэнд л Датацэрэг гээд хоёр морьтой хоёр морь хөтлөн хос тэргээр л эндээс нүүрс зөөгөөд тэнд түлдэг байсан гэж би ойлгодог шүү.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Аа тэгээд энэ хайгуул яаж хийдэг бол гэхээр оросууд хийчихсэн байдаг юм.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Оросын Ленинградыг Гиберошахад гээд тийм мундаг эрдэм шинжилгээний байгууллага тэнд судалгааны байгууллага ажилладаг.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Тэндээс одоо ямар ямар хэмжээний нүүрс байна гээд тодорхойлсон байдаг. Бүр захадрын доороос эхлээд нисэх онгоцны буудал хүртэл ингээд яг одоо энэ Бүтээлч ... чи Бүтээлч компанийг мэднэ тиймээ?

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Тэрний урдаас эхлээд Налайхын гол хүртэл .. байдаг юм. Зурган дээр ингээд харах юм бол ийм бага шиг л байх нь байна ш дээ.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Ийм ийм одоо нүүрс газрын гүнд байгааг маш их нарийн тодорхойлсон тийм геологийн зургуудыг оросууд хийчихсэн бэлэн байдаг юмаа.

Ариун-Ундрах -

Аа ха. Бас нөгөө түрүүчийн ярилцлага дээр хоёулаа ярьж байсан ш дээ. Зарим хүмүүсийн бие нь дийлэхгүй доор орохоороо ухаа алдаж унадаг ч юмуу тиймээ? Яг тэгээд бие нь зүгээр ч гэсэн яг өөрөө айж шантраад ч юмуу больж байсан тйимэрхүү залуучууд байгаа юу?

Ганболд -

Тэгэхээр зэрэг ерөөсөө өөрөө аймхай хүн байдаг юм. Аймхай хүн ороод айгаад ухас ухас гээд нурах гэж байна гэж бодоод байгаа хүн чинь ажиллаж чадахгүй ш дээ тэр. Тэгээд хэд хоног ажиллаад өөр ажилд очно.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

За би Налайхын уурхайн гүнд ажиллаж болохгүй юм байнаа. Өөр хөнгөн ажил хийе гээд яваад өгдөг юм.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Зарим нь зарим нь болохоор зэрэг тэртээ тэргүй бие нь муудаад эхлэнгүүт юу яана ш дээ. Тэр хажуудах хүмүүс нь хэлнэ ш дээ. Энэ бол болохгүй бие нь ... юу ч юм даралт ихтэй ч хүн байсан юмуу тэгээд хамгийн инээдтэй жишээ дурдахад тэр Нагваан багшийг танина биз дээ.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Нагвааныг бид нар дагуулж тоглож би чинь ухаан тэнд сургалтанд байсан болохоор нөгөөхийг чинь жинхэнэ дагуулаад орно доо тийм ээ? Нөгөө багш чинь уурхайд ерөөсөө явдаггүй цус чинь. Тэгээд бид нар одоо бодоход их мангар байж дээ. Тэгээд бие нь муудаад тэгээд гаргаад ирээд явуулдаг ерөөсөө...

Ариун-Ундрах -

Ааха

Ганболд -

Аа тэгээд тэнд ажилладаг улсууд ялангуяа Казак залуучууд байна. Залуу байсан болоод тэр юмуу голдуу улсууд чинь тоодоггүй ажилладаг л байсан юм. Бие мие нь гайгуу байгаад тэгсэн юм байлгүй дээ.

Ариун-Ундрах -

Аа ха. Яг нөгөө уурхайн эргэн тойронд уурхайн гуанз, халуун ус ч юмуу ямархуу байв?

Ганболд -

За уурхайн эргэн тойронд бол маш олон үйлчилгээний газар байна.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Жишээ нь эмнэлэг байгааг би хэлсэн тиймээ?

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Эмнэлэг байгааг мэдсэн. Халуун усны газар , хувцас угаадаг газар байна. Одоо ингээд тоос шороо болоод ингээд шороо мороотой холилдсон тостой холилдсон амьтан гарч ирээд шууд хувцасаа угаалганд өгнө.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Тэр хувцасыг нь угаагаад хатаагаад бүр ингээд өлгөөд тавьдаг юм. Тийм газар байна. Тэрнээс гадна боодлын хоол өгдөг байсан юмаа.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Боодлын хоол гэдэг чинь дотроо ийм зузаан үхрийн махтай , өндөгтэй хүрэн ийм цаасанд боогоод өгдөг байсан юм. Тэр бол улсаас үнэгүй өгч байгаа хоол гэж байгаа юм.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Тэр хоолыг аваад ажлынхаа цагийн 50%-д нь аюулгүй газар очиж идэх үүрэгтэй.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Аа тэгээд тэрийг иднэ. Тэгээд сүүлдээ бүр болингуутаа ажилд орохын өмнө 1,2-р хоол өгөөд оруулдаг болсон юм.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Өөрөөр хэлбэл ажилдаа ирлээ цэвэр хувцастай байж байгаад гуанзанд ороод дараа нь ажлын хувцасыг өмсөөд наряд аваад тэгээд доошоо ордог.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Тийм байсан. Тэгээд Налайхын их уурхай ийм хүнд хүчир ажил хийж байгаа учраас дандаа тэр үед 1-р катагор гэж манайхан ярьдаг.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Өөрөөр хэлбэл хамгийн сайн тарган хамгийн шилдэг ийм хүнсний бүтээгдэхүүнээ Налайхын уурхайг хангадаг.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Тэр нь бүхэлдээ Налайх тосгон тэр аяар хангадаг байсан шүү.

Ариун-Ундрах -

Аа ха. Та хамт ажиллаж байсан хамт олныхоо тухай ярьж өгөөч? Ямархуу хамт олон байсан бэ?

Ганболд -

За миний хувьд бол одоо бэлтгэл 2 гэдэг уурхайн тийм хэсэгт би их ажилладаг байсан.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Сүүлдээ эвлэлийн хороон дарга гээч амьтан болж ажилладаг байсан. Ерөөсөө Налайхын их уурхайд олон газраас шилжиж ирсэн казак, монгол, дөрвөд , буриад , урианхай ,орос , хятад , солонгос хүн хүртэл ажилладаг байсан. Тэгэхээр энэ хүмүүс ямар хамт олон байсан гэхээр ерөөсөө нүүрс гаргах ганц зорилготой.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Нүүрс гаргахын тулд эд нар бүх ажлаа хийнэ. Нэгэн удирдлагатай. Аа тэгээд хөдөлмөр гэдэг бол хамгийн алдар гавъяаны үйлс гэдгийг толгойндоо маш их шингээсэн. За тэгээд юу яаж байлаа. Бэлтгэл малтах дээр энэ дотор 72 хүн байна. Тэрэн дотор за би хэсгийнмеханик байна. Дээрээ хэсгийн инженер байна. Дээр нь хэсгийн дарга байна.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Слесарь гээд 20 хүн байна. Моторист гээд 10 хүн байна. Бусад нь малтагч бэхлэгч байна. Тэгээд уулын ажилчин байна. Ингээд одоо нийтдээ нэг хэсэг гэхээр зэрэг одоо дотроо ийм л ажлын ялгавартай байна.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Аа тэгээд бүгдийнхэн цагийг бүртгэнэ. Гаргасан нүүрсийн бүгдийн тооцно. Явсан малталтыг бүгдийн хэмжиж үзнэ. Тэгээд 3 бригадтай байна. Аль бригад хамгийн сайн ажилласан бэ? гэдэг чинь хоногийн бригад гээд ... даргын өөрийнхөн санаачилсан энэ бригадууд байна ш дээ. Энэ бэлтгэл малталтын нэг бригад 3 бригад дотроо ажлыгнь бүгдийн тодорхой дүгнэнэ шүү.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Тэр байтугай хэн ажил тасласан, хэн сайн ажилласан гэдгийг бүр маш нарийн ажилчид өөрсдөө бас гаргана.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Ингээд гаргаад 1 сарын дараагаар за танайх төлөвлөгөөгөө маш их төлөвлөгөө өгнө.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Жишээ нь нэг хэсэг байлаа гэхэд мэдэхгүй ер нь 100 метр бэлтгэл малталт явуулах төлөвлөгөө өгнө.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Төлөвлөгөө биелүүлсэн нөхцөлд энийг чинь бас ойлгомжтой.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Ингээд дайраад үзчихнэ шүү дээ. Тэгээд сарын дараа гэхэд энэ хүний авах цалин,хийсэн ажил бүгд ойлгомжтой. Оросууд бас ойлгомжтой. Ингээд бүх юмыг чинь бэлтгэл малталтынхан өөрсдөө маркшедерийн хэмжилт гээд маш нарийн хийнэ шүү дээ.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Тэгээд тэр ажлаа сар болгон дүгнээд хүн болгоныг дүгнээд байна даа. одоо ерөөсөө...

Ариун-Ундрах -

Аа ха. Тэр үед таны авдаг байсан цалин дундажаар хэд байсан бэ? Тэгээд амьдралд чинь хүрэлцдэг байсан уу?

Ганболд -

За тэр үед миний цалин бол 750 төгрөг байсан. Тэгэхдээ цэвэрлэгчийн цалин гэж манайхан их ярьдаг шүү дээ. Цэвэрлэгч гэдэг хүн чинь 200 төгрөгний цалинтай.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Ингээд 200 төгрөгний цалингаараа 2-3 хүүхдээ тэжээгээд амьдардаг. 200 төгрөг тэр үед хүрэлцэж байсан. Нэг айлд...

Ариун-Ундрах -

Тийм үү?

Ганболд -

Тэгэхэд 750 төгрөг гэдэг бол маш өндөр цалин ш дээ.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Энэ өндөр цалин гэдэг бол амьдралд хангалттай хүрдэг байсан шүү.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Дээрээс нь би мотоцикл энэ тэр авдаг байлаа ш дээ.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Мотоцикл тэр үед бараг 2500 төгрөг байна.

Ариун-Ундрах -

Үнэтэй байсан байна.

Ганболд -

2500 төгрөгөөр мотоцикл үнэтэй байнаа. Тэрэнд би тэнд зориуд хурааж байгаад 2500 төгрөгөө 2 тасалж байгаад хүнээс мотоцикл авч 2-ч мотоцикл авч унаж байлаа ш дээ.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Ерөөсөө амьдралд 750 төгрөг гэдэг бол хангалттай хүрдэг байсан шүү.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Тэгээд дээрээс нь юу яана ш дээ. Нэг сар амарна. Нэг сар амрахдаа цалингаа аваад дээрээс нь нөгөө амралтын мөнгө гээд авнаа даа.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Дээрээс нь бас... шагнал авч байгаа бол өшөө өндөр болно. Нэг сар амралт авахад тэр хүн 2000 гаруй төгрөг авчихаж байгаа байхгүй юу. Тэгэнгүүтээ 1200-ын мотоциклдээ өгөөд унаад давхичихаж байгаа юм. Тэгээд дараа нь явж байгаад замдаа ...өгөх жишээтэй. Тэр үед мотоцикл ер нь 300 төгрөгний үнэтэй гэхэд хүмүүс голдуу авч унадаг байлаа шүү. Уурхайчид бас өөрөөр хэлбэл мөнгө жаахан боломжтой болохоороо мотоцикл их авч унадаг. Машин авч унадаг хүн тэр үед их ховор байсан. Налайхад машинтай хүн хоёр л байсан даа.

Ариун-Ундрах -

Аа ха.

Ганболд -

Ерөөсөө л хоёр хүн машинтай тэрийг нь юу яана. Дарга нар 69 унана.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Юутай. Албаны машин.

Ариун-Ундрах -

\инээв\

Ганболд -

... Тэгээд мотоциклтэй хүн бас хөөрхөн ийш тийшээ салхинд явж болно. Авгай хүүхдээ дагуулж явж болно. Бас яах вэ? одоогийнхоор унаатай хүн гэдэг чинь ... тийм байсан...

Ариун-Ундрах -

Тэр үед ажил хувийн амьдрал хоёроо яаж зохицуулдаг байсан бэ?

Ганболд -

Тэгэхээр зэрэг хувийн амьдралаа мэдээж тэр хүн өөрөө сайн зохицуулж байх үүрэгтэй. Тэгээд нөгөө авгайтай болж байна. Авгайтай болонгуутаа байр ерөөсөө шууд дарга нарт байр би одоо ингээд байранд ормоор байна гэнэгүүт байранд ордог байлаа ш дээ.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Яагаад гэвэл энэ хүн чинь өдөр шөнөгүй уурхайд явж байна. Тийм учраас ар гэрийг нь авгай хүүхдийг нь арыг нь анхаарах хэрэгтэй гэж маш их боддог юм шиг байгаа юм.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Тэгээд би их уурхайд ажил хийгээд ингээд явж байсан чинь манай дарга манай авгайтай яриад л одоо тийм нэг цонх нь зүүн тийшээ харсан нэг цонх нь баруун тийшээ харсан маш гоё байр чамд олж өгнө гэсэн юм.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Тэгээд би ч ажилдаа давхиад байна. Тэгэнгүүт л дарга одоо манай авгайтай яриад л тийм л байранд оруулчихсан байсан юм даг.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Тэгээд байранд орсон.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Тэрнээс байр худалдаж авна барина тийм ойлголт байхгүй шүү дээ. Одооных шиг, аа тэгээд найз нөхөд цуг явж юм их үзнэ. Улаанбаатар хот очиж кино үзнэ. Налайхад шинэ кино ирвэл кино үзнэ.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Аа шинэ ном гарахад түүнийг олж уншина. Мэдлэг мэргэжлээ дээшлүүлэх гэж өөрөө их мэрийдэг. Тэр үеийн хүүхдүүд, аа тэмцээнд явна. Чөлөөт бөхийн тэмцээн, воллейбол тоглоно. Ийм л байдаг байсан. Үү зайгүй ажилтай байдаг байсан. Одоогоор бол биеэ хөгжүүлнэ.

Ариун-Ундрах -

Цаг зав гарах юм бол өөрийгөө хөгжүүлэхийн төлөө байсан байна тиймээ? Ямар кино үздэг байсан бэ? Тэгээд бүжиг энэ тэр болдог байсан уу?

Ганболд -

За тэгээд тэр үед бүжиг гэж их болно. Үдэшлэг боллоо гэхэд үдэшлэг дээр тэргүүний ажилчин, хүмүүсээ шалгаруулна.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Үдэшлэг дээр голцуу бүжиг болно. Таанз гэж ярина шүү дээ. За тэгээд бүжиглэнэ. Дууны тэмцээн болно.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Ийм ийм юм маш их зохион байгуулдаг. Түүнийг бол эвлэлийн хороо, үйлдвэрчний холбоо гардан зохион байгуулдаг.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Аа тэгээд цаанаас нь жижиг төсөв хөрөнгө өгдөг байсан шүү. Хот руу явж кино их үзнэ. Хот явж усан цирк гэж үзэж байснаа санадаг юм.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Хотод одоо циркийн тоглолт ирлээ шүү дээ. Тэгэхээр бүгдээрээ автобусанд суугаад очиж үзнэ. Юу тэгээд концерт энэ тэр тоглоно шүү дээ. Улаанбаатар хотод тэгэхэд Налайхын уурхайчид зөрүүд очиж үздэг.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Түүнээс биш одоо шиг Бааранд суудаг архи уух юм зохион байгуулдаг тийм юм санадаггүй юм. Зүгээр нэг дарга нарын хооронд тийм юм байсан л байх.

Ариун-Ундрах -

Аа ха Тэр үеийн дарга ажилчин нарын харилцаа ямар байсан бэ?

Ганболд -

За тэр үеийн дарга бол дарга шиг байна аа.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Дарга нар бол маш догшин байна. Шууд үүрэг өгнө. Ажлаас халахыг дангаараа шийднэ. Одоо жнь: муу ажиллаад байвал шууд хэлнэ. Чамайг хална шүү. Дээд дарга нарт хэлнэ шүү гээд, тэр хүн ажлаа хийж чадахгүй бол ондоо ажилд шилжүүлнэ шүү. Аа тэгээд тэр үеийн дарга нар маш их эрх дархтай.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Ерөөсөө тэр хүний амьдрал нь ямар байна. Чадвар нь ямар байна. Өөрийгөө үнэхээр сайн хөгжүүлж чадаж байна уу үгүй юу? бие даах чадвар нь ямар байна. Бие дааж ажиллаж чадах уу? гээд маш нарийн судладаг. За тэгээд олон эвлэлийн гишүүд байна. Олон намын гишүүд байна. Олон үйлдвэрчний гишүүд байна. Хамтарч байнга хуралдана. Аа тэгээд архи уусан намын гишүүнийг шууд намаас нь хөөдөг. Би чинь одоо бага байж маш ширүүн дарга байлаа. Сая нас барчихлаа. Дамдиндорж гэдэг хүн хоёр удаа архи уугаад 3 дахь удаа болоход шууд намын хурлаар оруулаад намаас хөөж байлаа шүү дээ.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Тэгээд МАХН-аас хөөгдсөн хүн ер нь намаас гарна шүү дээ.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Тийм одоо айхтар шахалтанд байсан шүү.

Ариун-Ундрах -

Аа ха Та түрүүн намын гишүүн байсан гээд ярьсан. Намын гишүүн байх ямар үүрэг рольтой бэ?

Ганболд -

Шулуухан хэлэхэд МАХН-ын гишүүн хүн бол хамгийн чухал хамгийн хүнд ажлыг биеэр хийх үүрэгтэй. Тэр үеийг бодоход бас янз бүрийн хэрэг зөрчилд орвол МАХН нь хамгаалдаг. Тийм тал бий. Яг тэр үед залуу байж ажлаас болж хүнтэй муудалцаад зодоон нүдээн хийв ээ. Тэгэхэд нэлээд шалгаж үзээд намайг орон шоронд явуулахгүйгээр авч үлдэж байсан шүү одоо бодоход...

Ариун-Ундрах -

Намын зүгээс

Ганболд -

Намын зүгээс, намын гишүүн хүн гэдэг утгаар нь хамгаалж байна шүү дээ тэр хүнийг аа том хэрэг хийсэн бол явуулчихна л даа тэр хүнийг тэгэхээр тэр үед намын гишүүн хүн хэрэг төвөгт ордоггүй юм шиг ойлголттой байсан шүү. Миний хувьд бол тэр үед намын гишүүн хүн хамгийн түрүүн явдаг. Хамгийн их ажил хийдэг. Тэр утгаараа магадгүй овоо цалин авдаг байсан байлгүй дээ.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Ийм байсан шүү.

Ариун-Ундрах -

Тэр үед тушаал дэвших үйл явц ямар байсан бэ?

Ганболд -

Тушаал дэвших эсэхийг нам өөрөө шийддэг. Ялангуяа МАХН-ын гишүүн бол тушаал ер нь дэвшинэ. Нам бус бол нэг их дэвшээд байхгүй жишээтэй. Хичнээн чадвартай байлаа ч гэхдээ чадвартай мэдлэгтэй инженерүүдийг намд элсүүлэхийг бодно. Гэхдээ ажилчид маш их байна. 10 ажилчин элсүүлэхэд 1 инженер элсүүлэх үү? яах уу ?гэдэг байлаа.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Ямар сайндаа би өөрийнхөө үеийн хэдэн инженер залуучууды аваад орсон чинь Загджав гээд Налайхын намын хорооны дарга толгой түрийгүй загнаж чи олон инженер элсүүллээ. Одоо олон ажилчин элсүүл гээд тэгээд ажилчин элсүүлэх гээд тэр чинь их явдалтай. Хүн болгоныг элсүүлээд байхгүй. Сайн ажилладаг хүмүүсийг элсүүлнэ. Малтагч, арай гэж хувьсгалт намд элсүүлж байсан шүү...

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Хүн намд элсэхийн тулд өөрийгөө маш их бэлдэнэ. Улс төрийн талаас нь бэлдэнэ. Ажлаа сайн хийдэг ч юмуу ийм ийм талаас нь бэлдэнэ.

Ариун-Ундрах -

Таны гол бахархаж явдаг зүйл юу вэ?

Ганболд -

За даа одоо хамгийн гол бахархдаг зүйл бол Налайхын их уурхай Улаанбаатар хотыг хот болгосон доо. Налайхын уурхайн 1568 хүн энэ бол Улаанбаатар хот өөрөө түлээ түлшгүй байна шүү дээ тиймээ? Улаанбаатар хотын 3, 4-р цахилгаан станцийг Налайхын их уурхайн ажилчид хангаж одоо ч гэсэн ажиллуулж байна. Багануурын нүүрсийг идэж байна.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Улаанбаатар хотыг хот болгосон Налайхын алдарт уурхайчдын эгнээнд явж залуу насандаа ажиллаж амьдарч байсан маань бахархал юм.

Ариун-Ундрах -

Эсрэгээр нь таны жигшиж явдаг зүйл юу вэ?

Ганболд -

За миний хамгийн их жигшдэг зүйл бол архины асуудал байна.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Ерөөсөө архи ууж ажил хийдэг. Архиар хүнийг аргалдаг. Архиар бараг авилгал өгдөг. Архиар албан тушаал авдаг. Архиар бүх юмыг зохицуулдаг гэж оролддог. Хүмүүст маш их дургүй. Одоо ч гэсэн дургүй. Одоо маш олон залуучууд архи ууж байна.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Бид нар шиг нас ахисан хүмүүс хамаа алга гэж бодъё. Энэ олон залуучууд ингэж архидаж байна гэдэг бол өөрөө нийгэм нь гамшиг. Одоо архичин хүнийг бол би жигшиж үздэг.

Ариун-Ундрах -

Аа таныг ажиллаж байх үед социализмын үед ажиллаж байхад амархан зүйл нь юу байсан бэ? Аа хэцүү зүйл нь юу байсан бэ?

Ганболд -

Аа хэцүү зүйл нь хүнийг ерөөсөө морь нохой мэт зүтгүүлдэг байж дээ.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Өөрөөр хэлбэл хүн ажил хийх л үүрэгтэй. Өөр хүнийг гадаад дотоодод аялал жуулчлал хийлгэх тийм юм үнэхээр байсангүй.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Би анх 81 онд Монгол Зөвлөлтийн залуучууд оюутны 7-р их наадамд анх удаа шагналаар явж байлаа. Тэр үед гадаадад нэг их явуулаад байдаггүй.ертөнц хорвоотой нэг их танилцуулаад байдаггүй. Зөвхөн нэг хонхор дотор амьдралынхан баталгааг өгөөд асар их ажил хийлгэдэг. Хүчийг нь шавхдаг. Тийм байсан байна гэж ойлгодог.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Тэгэхдээ зарим хүмүүс ярьдаг юм. Хэлмэгдүүлж байгаа ч юм шиг. Намайг нэг их хэлмэгдүүлж барьсан юм байхгүй. Тэр үед намын шийтгэл мийтгэл хүлээж байсан бол миний буруугаас болсон гэж боддог л доо.

Ариун-Ундрах -

Аа ха Амархан зүйл нь юу байсан бэ?

Ганболд -

Амархан зүйл нь ажилгүй байна гэж байхгүй.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Бүгд ажилтай байна. Цалинтай байна. Амьдралын баталгаатай байсан шүү.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Амжиргааны түвшин бүгд жигд байсан. Амьдралын баталгаа нь ойлгомжтой байсан болохоор хүмүүс их таатай байсан....

Ариун-Ундрах -

Та түрүүн гадаад явсан тухай ярьсан. Хаашаа явсан бэ? Гадаад явахад таньд сонин байсан уу?

Ганболд -

1981 оны 8-р сарын 02нд би анх гадаад явсан. Гадаад явахдаа Монгол Зөвлөлтийн залуучууд оюутны 7-р наадам гэж Иркутск-д болсон юм.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Оросын 100 залуу, Монголын 100 залуу тэнд оролцоод Байгаль нуурын дэргэд Гүррагчаа... нар оччихсон. Оросын комисмолын дарга манай Монголын дарга Түдэв дарга бүгд оччихсон. Байгаль нуурын дэргэд Воллейбол тоглоно. Үдэшлэг зохионо. Байгаль хонгор гэдэг Оросын домгоор шөнө бараг зуугаад гэрэл асаагаад тэр домгоор л тоглож байна шүү дээ. Байгаль нуурын эргээс сэрээ мэрээ барьсан Орос өвгөн гарч ирээд тэр эмэгтэй эрэгтэй хоёр залууг уулзуулахгүй гэсэн тэмцэл явна. Төлөөлөгчид хоёр тал болоод биеэс нь татаж өнхөрч унаж тэгж тоглож байна шүү дээ.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Гоё тиймэрхүү зүйл зохиодог.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Тиймэрхүү аа нэг ширээнд суулаа гэхэд нэг Монгол, нэг Орос суух жишээтэй. нэг эмэгтэй Монгол нэг эрэгтэй Орос ингэж салаавчилж суулгана.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Тэр үед “Баян монгол” чуулга анх л цахилгаан хөгжим тоглож тэнд оччихсон их л гоё л юм болж байсан санагддаг юм. \инээв\ .... харин би тэнд нэг юм ажигласан юм. ерөөсөө дан эрэгтэй залуучуудыг ажиллуулж л дээ. тэгсэн чинь ажил Комисмолын төв хороо судалгаа хийгээд

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Дандаа охидуудыг явуулсан. Орос чинь асар том холбооны улс байсан байхгүй юу. тэгээд төмөр замын тэр ой дотор хуримын ордон байгуулаад, шууд гэр бүлээ батлуулж болдог.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Тэгэхэд ажил их явсан гэж би ойлгодог юм. Үнэхээр тийм юм ажиглагдаж байсан. яагаад гэхээр зэрэг тэр олон газраас ирсэн залуучууд хоорондоо танилцаад суух нь суугаад хүүхэдтэй болох нь болбол маш их туслаж дэмжинэ. өдөр болгон үдэшлэг дуу хуур, цэнгээн болж байдаг. Өдөр шөнөгүй түүнийхээ хэрээр ажил явдаг. Баахан залуучуудыг авч ирээд өдөр шөнөгүй нухаад байхаар ажил явж өгөхгүй. Одоо ч гэсэн би чинь их уурхайд ажиллаж байхад би чинь эвлэлийн хорооны дарга чинь доороо үүртэй байсан. айхтар сэргэлэн охидуудыг би үүрийн даргаар авч ажиллуулж байлаа шүү дээ.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Тэр залуучуудтай ажиллах арай хялбар байхгүй юу.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Гэхдээ ийм бодлого бас эвлэлийн төв хорооноос явуулдаг байсан шүү.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Ер нь одоогоор бол жендерийн тэгш байдал гэх юмуу даа. юу гэх юм. ажлын арга барил их оновчтой байсан шүү.

Ариун-Ундрах -

Та түрүүн ярихдаа Цэдэнбал даргыг бараг шүтдэг байсан гэж ярьсан ш дээ. тиймээ? таны хувьд Цэдэнбал дарга ямархуу санагдаж байсан бэ? хүнийхээ хувьд.

Ганболд -

Аа Цэдэнбал дарга бол ерөөсөө бурхан...

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Тэр үед Дорнод аймгийн Баян-Уул гэл үү дээ Дорнод аймгаас очсон хүмүүс юу яасан гэж байгаа юм. Цэдэнбал даргатай уулзаад Цэдэнбал дарга оо та нар хаанаас ирсэн хүмүүс вэ гээд гар барьсан чинь уйлаад унасан гэж байгаа.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Тэгж шүтэн биширдэг. үг болгоныг нь шүтэн биширдэг. Цэдэнбал даргыг дууриана. Цэдэнбал дарга шиг ажиллахыг бодно. Цэдэнбал дарга шиг ухаантай хүний төлөө байхыг бодно. энэ бол үнэхээр амьд дууриалал байсан шүү.

Ариун-Ундрах -

Аа ха Цэдэнбал дарга үнэхээр хүний төлөө ажилладаг дарга байсан байна тиймээ?

Ганболд -

Цэдэнбал дарга бол хөдөлмөрийн хүний төлөө, ажилчин хүний төлөө маш их юм хийсэн хүн гэж боддог шүү. ..

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Ер нь тэр үед болон баатар байна. Гүнж баатар байна. өдий төдий олон баатар байна. Түвшин баатар байна. Ер нь Налайхын уурхайг байгууллахад анхны шавийг тавьж, оролцсон гэж Цэдэнбал даргыг ярьдаг юм байна лээ.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Цэдэнбал дарга гэдэг хүн бол МАХН-ын төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, ерөнхий нарийн бичгийн дарга, ардын хурлын дарга гээд нам төрийг хослон барьж байлаа шүү дээ. Тэгэхээр энэ хүний үүрэг даалгаврыг хүн болгон биелүүлэхийг боддог. Маш их үлгэр дууриалал болсон төр засгийн тэргүүнтэй байна гэдэг чинь өөрөө тухайн ард түмэн тэр хүний дууриалалаар явдаг. Цэдэнбал дарга Орос хэлийг ийм гарамгай эзэмшиж байна гэхэд Орос хэлтэй болохыг боддог хүн, Цэдэнбал дарга хоногт 10, 12 цаг сууж ажиллаж байвал тухайн хүн 12 цаг сууж ажиллахыг боддог. Аа Цэдэнбал дарга чинь өөрөө их сонин сонин юм ярьдаг байлаа шүү дээ.....

Ариун-Ундрах -

Таньд нөлөөлсөн зүйл байгаа юу? байгаа бол ямар үйл явдал бэ?

Ганболд -

Гүнээр нөлөөлсөн зүйл олон байлгүй яахав. Тэр дундаа Монгол Зөвлөлтийн оюутан залуучуудын их наадамд шагналаар явж, төлөөлөгчөөр явж байсан тэр үе маань маш их дурсамжтай байдаг.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Нөгөө талаар Налайхын их уурхай анх удаа хувьсгалт залуучуудын төв хороотой болж, хувьсгалт залуучуудын төв хороо нь доод талдаа гурван үүртэй болсон. Одоо би ажил ярьж байна шүү дээ. Энэ нь надад маш том алхам болсон. Ер нь их уурхай, эвлэлийн хорооны ажил маш муу байна. намын гишүүний хувьд очиж ажил сайжруул гэсэн ийм даалгавар өгсөн.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Би энэ тосгонд ажиллаж байсан. боловсон хүчин хийж байсан. Тэгээд ажил сайжруулахаар Ганболд гэдэг хүн очоод тодорхой санал Түдэв даргад хүртэл тавиад, ингээд Налайхын их уурхайн нэгдсэн эвлэлийн төв хороо гэж байгуулаад доод талд нь гурван үүртэй болно гээд. цалингүй ажиллаж байсан хүмүүс чинь цалин авдаг болоод, доод талдаа үүртэй болно гэдэг чинь хувьсгалт намын хороо бас яг доод талдаа үүртэй байсан юм. Ингээд Түдэв даргатай уулзаж бүх асуудлыг шийдэж байгаа байхгүй юу. Ингэж маш том эвлэлийн хороо болж байсан нь надад маш их дурсамжтай байгаа аа.

Ариун-Ундрах -

Таны амьдралд ер бусын гэхээр онцгой юм байгаа юу.

Ганболд -

Аа тийм юм гэхээр ... Миний хувьд гэх юм бол гэнэт 100 буудалт даамны ном олоод, 100 буудалт даам аваад өөрөө бие дааж тоглож сурч байгаа юм л даа. шууд компютерийн прагром суулгаад би гэртээ компютертэй байхгүй юу.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Ингээд тоглоод байхаар их сонин юм байна лээ. оролдсоор байгаад 100 буудалт даамын бичлэг, тэмдэглэлгээ энэ тэрийг бие дааж сураад би дааж одоо 100 буудалт даам тоглож сурсан гэх үү дээ. ингээд сая мэргэжлийн даамны тэр хүмүүстэй очиж уулзсан. ямар нэг хэмжээгээр заагаад байж болох нь гээд би түрүүн математикийн хичээл заасан гээд ярьж байсан ш дээ. Одоо манай энэ соёлын ордны дарга байна шүү дээ. шууд дэмжээд 7 настай хүүхдүүдээс эхлээд өөрөө л хэлбэл би бие дааж өөрийгөө хөгжүүлж байна гэх үү дээ тиймээе

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Аа бие дааж Орос хэл их оролдож байлаа тиймээ?

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Ер нь тэгээд хүн бие даагаад тэр байтугай манай охин хүүхдэдээ би ярьдаг юм.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Зарим нь Франц хэлний ангид орно гэдэг байхгүй юу. Гадаад хэлийг ерөөсөө бие даагаад өөрөө сурах хэрэгтэй. Аа бас хүүхдүүдэд би бас захиад байгаа юм л даа. Бие даагаад нэг гадаад хэл сурна гэдэг чинь нэг дээд сургууль төгссөнтэй адилхан гээд би эд нарыг загнаад байгаа юм. Тэгэхээр маш их чөлөөт цаг байна шүү дээ.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Энэ цагийг зүгээр ангаагаад архидаад юмуу. ингэж өнгөрөөж ерөөсөө болохгүй хамгийн гол нь ерөөсөө бие дааж хэл сурах хэрэгтэй. бие дааж юу ч сурч болно гэж бодоод байгаа ш дээ. Энэ бол миний үзэл бодол гэх үү? авъяас гэх үү дээ.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Ийм л байна даа. Хобби юмуу даа. аа ....

Ариун-Ундрах -

Арай бусдаас өөр тал нь юм.

Ганболд -

Арай өөр тал нь юм. Хэн ч намайг шаардахгүй байна шүү дээ. Аа нөгөө талаас би сонин хэвлэлийн мэргэжилтэн хүн биш шүү дээ.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Гэтэл сонин хэвлэлд маш их юм бичдэг өвчтэй. тэгэхээр зэрэг ямар ч Ломновсовын дээд сургууль төгссөн хүн хөдөлмөр сонинд ирээд ажиллахад, би чинь насаараа Налайхын их уурхайд ажилласан сэтгүүлч очиход Налайхын их уурхай дээр юмуу гутлын үйлдвэр дээр очиж сурвалжлага хийж байна шүү дээ. тэгэхэд Ломновсовын дээд сургууль төгссөн сэтгүүлч гутлын үйлдвэрт очоод сурвалжлага хийх гэсэн чинь хамтын гэрээ гэж юу байдгийг мэдэхгүй. Тэгсэн манай эрхлэгч уурлаад за Ганболд чи өөрөө яв гээд би ажил төрлийн хэлж өгье чи тийшээгээ яв гэх жишээтэй. ийм юм ажиглагдаж байсан. Надад бие дааж сурсан хоёр зүйл байна шүү дээ. 1-рт сонин сэтгүүлд бие дааж маш их юм бичсэн дээ.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Налайхын их уурхайтай холбоотой. янз бүрийн сэдвээр төвийн бүх хэвлэлд 200 гаруй материал бичсэн. Ардчилал сонин, хөдөлмөр сонин, одоо Налайхын амьдрал сонинд юм бичээд сууж байна шүү дээ.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Ингэж биеэ дааж байх нь тэр хүндээ их хэрэгтэй. өөрөө өөртөө ажил ундрааж байхгүй бол тэр хүн юу яанаа шүү. Зэвэрнэ шүү гэдгийг хэлж байна.

Ариун-Ундрах -

Таны яг хөдөлмөр сонинд ажиллаж байсан чинь хэзээ юм бэ?

Ганболд -

Хөдөлмөр сонинд 1990-93 он хүртэл ажилласан. Яг тэр Ялалтын талбайн өлсгөлөн, Сүхбаатарын талбайн өлсгөлөн, гутлын үйлдвэр ажил хаяж байна. Налайхын уурхайд аваар гарч байна. Одоо тэр 1990-93 оны хооронд Монголд юу болов. зүүд зэрэглээ шиг юм болсон шүү дээ.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Яг тэр үед ажиллаж байсан баг маань тарсан л даа. сүүлдээ. Тэр хамт олны тухай тэр үед Эрхлэгч байсан. түүхийн ухааны дэд доктор Мягмар гэдэг хүн сая ном бичсэн байна лээ. Тэр номонд миний нэрийг оруулсан. би сая тэр номыг очиж үзээд ирлээ. Нийгмийн яг тэр үед хөдөлмөр сонинд ажиллаж, байсан маань надад их юм бодогдуулж байсан.

Ариун-Ундрах -

За ярилцлалга өгсөн маш их баярлалаа.

Ганболд -

Та бүхний ажилд маш их амжилт хүсье. чиний ажилд амжилт хүсье .. ер нь энэ судалгааны ажил маш их үр дүнтэй байх ёстой.

Ариун-Ундрах -

Аа ха

Ганболд -

Судалгааны ажилгүйгээр хүн чинь юу ч ямар ч алхам хийж болохгүй шүү дээ. тэгэхээр ялангуяа та бүхэн судалгаагаа чанаржуулаад надаас өөр зөндөө хүмүүс байгаа. ая эвийн олж байгаад. миний хувьд цагт баригдаад сайн ярьж чадсангүй шүү дээ. За тийм байна.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.