Tungalag


Basic information
Interviewee ID: 990091
Name: Tungalag
Parent's name: Jadamba
Ovog: Borjigon
Sex: f
Year of Birth: 1956
Ethnicity: Halh

Additional Information
Education: higher
Notes on education:
Work: retired
Belief: none
Born in: Tsetserleg sum, Arhangai aimag
Lives in: [None Given] sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: teacher
Father's profession: engineer


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
education / cultural production
travel
foreign relations
keepsakes / material culture


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Ариун-Ундрах -

Сайн байна уу? Тунгалаг гуай

Тунгалаг -

Сайн сайн байна уу?

Ариун-Ундрах -

Та манай энэхүү судалгаанд ярилцлага өгөхийг зөвшөөрч байна уу?

Тунгалаг -

Зөвшөөрч байна.

Ариун-Ундрах -

Нэрээ нууцлахгүй ярих уу? Нууцалж үлдэх үү?

Тунгалаг -

Нууцлахгүй. Намайг Тунгалаг гэдэг.

Ариун-Ундрах -

За баярлалаа. Та намтраа товч танилцуулна уу?

Тунгалаг -

Би Архангай аймагт 1956 онд төрсөн. Хүний хүүхдүүдийн ижлээр ясли цэцэрлэг сургуульд сурч байсан. Тэгээд 1972 онд хөгжим бүжгийн коллежийн бүжгийн багшийн анги төгссөн. Тэрнээс хойш одоог хүртэл бүжиг урлагтай холбоотой ажилладаг. Энэ хооронд 5 хүүхэд төрүүлсэн. Олон сургуульд бүжгийн багшаар ажилласан. Олон шавь нартай. Өшөө ярих юм гэвээс ээж аав маань амьд сэрүүн байсан. Одоо ч ээж маань 80 гарчихсан хүн байдаг. Бид нарын амьдарч байсан үе одоо үетэй харьцуулахад одоо улс хөгжсөн болохоор сайхан байна. Тэр үед бид нар муухай юмыг олж хардаггүй байсан. Тэр үед дандаа л сайхан юм байдаг байсан ер нь. Хүн юмнаас айдаг хулгай хэлээд хүний юм авчих вий гэх юм байдаггүй байсан. Тийм сайхан үед би амьдарч байсан. Миний нас тэтгэвэрт гарчихаад 4-5 жил ажил хийгээд явж байгаа. Тэгээд хүүхдүүддээ үлгэр шиг л юм ярьж суух юм даа. Талх төгрөг дөчин мөнгө байлаа. Төгрөг 04 мөнгөөр консерев авч иддэг байлаа. Арван нэг хорийн чихэр гэж байдаг байлаа. Яблоко байна алим маань таван төгрөгний үнэтэй бүр оросоос ирдэг тийм сайхан алимнууд байсан. Сайхан амттай. Одоо тэр хүнсний аюулгүй байдал гэдэг бол социализмын үед бол байхгүй байсан юм. Дандаа чанартай хоол унд иднэ. Яг л малын махаа иднэ. Яг л гурилаа иднэ. Тэр нь бид нарын амьдралд зориулагдсан тийм л байдаг байсан. Тэгээд юу л даа. Хүүхдүүд маань талх ямар үнэтэй байсан төгрөг дөч байсан. Мах долоон зуун тавин төгрөг байсан гэхэд бол одооны хүүхэд залуучууд бараг нүд нь орой дээрээ гарах биз. Одоо автобусанд 400 төгрөгөөр суугаад явж байгаа хүмүүс талхыг төгрөг дөчин мөнгөөр авч байсан гэхэд үнэмшихгүй үлгэр шиг юм болоод байна ш дээ. За тэгээд дараа нь ханын материалын комбинатад соёлын төвд нь бүжгийн багшаар ажиллалаа. Орон тоо хөл маань судас нь бүдүүрээд бүжгийн багш хийх акт гараад тэгээд тэр ханын материалд лабораторийн ажилтан гэж яваад сүүлд нь албадуудын захирал гэдэг ажил хийгээд дараа нь 1988 онд эдийн засгийн түргэвчилсэн сургуульд суралцаж төгсөөд эдийн засагч нягтлан бодогч гэдэг мэргэжил аваад ирж инженер гэдэг ажил хийж байгаад тэрнээс хойш тэтгэвэртээ гарсан. Одоо төмөр замын цэцэрлэг, орос цэцэрлэг хоёрт бүжгийн багш хийгээд төмөр замын дуу бүжгийн чуулгад нийтийн бүжгээр уралддаг болсон. Нийтийн бүжиг маань хүний эрүүл мэндэд ашигтай зургаан төрлийн өвчин эдгээдэг гэж манай ард түмэн нийтийн бүжгэнд явж эрүүлжсэн маш олон хүмүүс байдаг. Бүжгийг сайн муу гэж ярьдаг хүмүүс боловч зургаан төрлийн өвчин эдгээж байна. Үүгээрээ нийтийн бүжиг маш их хүрээтэй. Монголд 500-аад нийтийн бүжигчин байдаг бол тэр бүгд манайд үйлчлүүлдэг. Одоо яах вэ дээ тэтгэвэрт гарчихсан хүн чинь хүмүүст эрүүл гоо сайхныг хэвшүүлээд ч гэх юмуу тэгээд явж байгаадаа баяртай л байдаг. За тэгээд өөр бусад хүмүүст хэлэхэд нийтийн бүжиг гэдэг энэ сайхан юманд хүмүүс орж хөгжим сонсож эрүүл мэндээ бодож явбал бас их миний хувьд ч тэр нийтийн бүжгээр юу яаж байгаа ш дээ. Зарим үед нийтийн бүжгээр сургалт явуулаад дээр үед нийтийн бүжгэнд соёлтой ордог байсан. Зангиатай, туфльтай палажтай заавал хосоороо оруулдаг их ч дуртай байсан юм байна л даа. Одоо болохоор хүн өөрийнхөө хүсэл зорилгоор орж ирж байгаа болохоос та соёлтой хувцаслаж орж ир гэж бид нар хэлэхэд хэцүү болчихоод байгаа. Зах зээл би үүнээс өөр гуталгүй юм чинь яах юм гэсэн хүмүүс ирж байгаа юм чинь. Тэгээд одоо бол нийтийн бүжиг нэг хэсэг дампуу юм шиг байснаа одоо ч бас гайгуу завтай хүмүүс орж бүжиглэдэг болчихсон байна л даа.

Ариун-Ундрах -

Та бүжгийн багшаар олон жил ажилласан хүн байна. Тэгэхээр ...

Тунгалаг -

За бас 35 жил хөдөлмөр хийхдээ 70 жил хийсэнтэй адилхан би ямар ч өөр ажил хийсэн байсан ч бүжгийн дугуйлан ажиллуулаад хүүхдүүдтэй ажиллаад явж байдаг. Ер нь би өөрийгөө 70 жил ажилласан гээд бодоод яваад байгаа ш дээ.

Ариун-Ундрах -

Та энэ бүжгийн багш гэдэгтээ бүжигтэй яаж холбогдсон бэ?

Тунгалаг -

Бага байхаасаа сургуульд байхаасаа бүжиглэдэг байсан. Бүүр жаахан байхдаа нугардаг байсан л даа. Тэгээд жаахан байхаасаа бүжиглээд сургуулийнхаа ганцхан бүжигчин байсан. Тэгээд сургууль дээр хөгжим бүжгээс ирж шалгалт аваад тэнцээд шууд бүжигчин болсон. Багш гэдэг мэргэжлээр төгссөн болохоор нэг их бүжигчин хийхгүй заах аргаараа илүү явчихсан. Тэгээд яахав хүүхдүүдийг тавхайгаа даахгүй хөлөө хөдөлгөж чадахгүй хүүхдүүдийг хөдөлгөөд сурч байгаа юм чинь. Түүгээрээ бахархдаг зөндөө олон сайхан шавь нар бүжигчин болчихсон байна. Загвар өмсөгч болчихсон байна. Бие хаагаа зөв аваад явчихсан олон сайхан охид хөвгүүд байна ш дээ. Тэд нараар бахархдаг.

Ариун-Ундрах -

Бүжиг бол хүнийг биеэ зөв авч явахад тустай юу?

Тунгалаг -

Биеэ зөв авч явахаас гадна хөл гар нь тэгшхэн болно. Ялангуяа эмэгтэй хүүхдэд гоо зүйн асар том сургууль төгсөж байгаатай адилхан. Заавал бүжигчин болох албагүй. Бүжгэнд суралцаад өөр мэргэжил эзэмшсэн байхад тэр хүн биеэ сайхан аваад явчихдаг хөл гараа зөв тавиад явчихдаг. Тэгээд нуруу ууцаа ч гэсэн гэдийлгээд явчихдаг тийм л сайхан. Ялангуяа эмэгтэй хүүхдүүдийг би бүжгийн дугуйланд заавал явж байгаасай гэж боддог. Ер нь боддог доо. Эмэгтэй хүүхэд бол бүжгээр гоо сайхны бүх юмыг мэдэрч авна. Сайн сайхан бүхнийг авна.

Ариун-Ундрах -

Социализмын үед хүмүүсийн ажилд хандах хандлага ямар байсан бэ?

Тунгалаг -

Социализмын үед хүмүүс яс ажилладаг байсан. Өглөө 8 цагт яг ирээд орой 5 цагтаа л тардаг байсан. Тэр үед яагаад 5 жилийн гавшгайч яагаад өгдөг байсан бэ? Гэвэл хүмүүс 10 жилд хийх ажлыг 5 жилд багтааж хийдэг байсан. Яагаад гэвэл бүх юмыг тооцоолж хийдэг. Өнөөдөр энэ машин дээр суулаа гэхэд оёдолчин байлаа гэхэд. Машиныг 30 секунтанд сүвэлдэг байсан бол 25 секунтанд сүвэлнэ. Аль болох минут хугацааг багасгасан өөртөө хурдан ачаалал багатай. Тэр 5 жилийн гавшгайч гэдэг чинь хүмүүсд ажиллах эрч хүч өгдөг байсан юм шиг байгаа юм. Яагаад гэвэл 10 жилийн ажлаа 5 жилд багтаагаад хийчих юмсан. 7жил ажиллаж байснаас 3 жил ажиллах юмсан гэж боддог байсан. Ажилчид хийсэн цагийнхаа хөдөлмөр авдаг байсан. Хамгийн сайхан юм нь хөдөлмөрийг маш сайн үнэлж өгдөг байсан. Надад санагддаг юм. Өнөөдөр би ажиллаа таслах юм бол цалин авахгүй. Өнөөдөр би өвчин тусах юм бол улсаас эрүүл мэндийн даатгалынхаа актаа авчихдаг. Одоо бол мөнгөтөй бол ажил хийхгүй явж болно. Дээрэмч хийгээд явж байна. Коммунизмын үеийн сайн тал нь манай хүмүүст хэрэгтэй юм шиг санагддаг юм. Хүн бүрт цаг хугацаа гэдгийг бүгдэд нь ойлгуулаад өгчихсөн. Энэ цагт амжиж хийхгүй бол болохгүй гэсэн дандаа тийм хүмүүс байсан. Өнөөдөр мөнгө л олчих юм бол хоёрхан цаг хийгээд явчихаж болдог болсон байна. Өнөөдөр өчнөөн ажилгүй хүмүүс гудамжинд явж байна. Гудамжаар дүүрэн хог байна. Түүнийг шүүрдсэн хүнд 200 төгрөг өгчихдөг бол хүн болгон шүүрдэнэ шүү дээ. Мөнгийг нь өгчихвөл хүн болгон хийчихнэ. Коммунизмын үед хийснээр нь мөнгийн өгдөг байсан шиг надад санагдаад байдаг юм.

Ариун-Ундрах -

Социализмын үед хүмүүс яаж ажилд ордог байсан бэ?

Тунгалаг -

Сургууль төгссөн хүмүүсийг голцуу авдаг. Гэхдээ сургууль төгсөөгүй бол сургаж байгаад авдаг. Маш олон ТМС байсан. Би барилгын материалын ТМС-д багшилж байхад ТМС-д арван жилийн хамгийн муу сурдаг хүүхдүүдийг оруулдаг байсан. Өнөөдөр ТМС төгссөн хүүхдүүд хамгийн өндөр цалинтай ажил хийж байна ш дээ. Сургалт их сайн байсан байна. Түүнийг ажил хайгаад очиход мэргэжилгүй бол авахгүй сургаад авдаг байсан. 45 хоног ч юмуу 6 сар сургадаг. Нэг бол нэг хүнд дагалдан болгон ажиллуулж байгаад ажилчнаар авдаг. Миний бодлоор би барилгын салбарт 30 гаруй жил ажиллахдаа ТМС-ууд барилгын материалын ТМС төгссөн хүүхдүүд одоо барилга дээр том том ажил хийж байна ш дээ. Инженер, талбайн инженер, гоо заслын хамгийн том ажил мэргэшсэн хамгийн том гоо засалч гэдгийг бол 1970,80-аад онд төгссөн хүүхдүүд хийж байгаа ш дээ. Аягүй мундаг ажилтай их юм сургаж байсан юм шиг байгаа юм. Одоо бол тийм ТМС байхгүй дээ. Ганц нэг л юм дуулдах юм төгсөөд юу болдог юм мэдэхгүй. Тэр үед бол маш олон ТМС байсан. Хөнгөн үйлдвэрийн ТМС, оёдлын ТМС, үсчин гоо сайхны ТМС, нийтийн аж ахуйн ТМС-д үсчин гоо сайхан ордог байсан. Маш их ажилчин бэлтгэдэг сургууль байсан. Тэнд манай маш их ажилчин анги бэлтгэгдэж байсан. Одоо бол тэн хагас нь дээд мэргэжилтэн болчихоод байна. Дээд мэргэжлийн хүнийг худалдагчаар авна гэхэд би гайхдаг. Ямар сонин юм бэ дээд мэргэжил эзэмшчихээд яагаад худалдагчийн ажил хийж байгаа юм бэ? гээд би гайхдаг.

Ариун-Ундрах -

Одоо ажилд орох процесс яаж өөрчлөгдсөн бэ?

Тунгалаг -

Одоо бол би ингэж боддог юм. Хүмүүсийг хойно төгссөн хэл ам сайтайг нь нэг авдаг юм шиг байгаа юм. 2-рт нь ах дүү хамаатан садангаа авчихдаг юм шиг байгаа юм. 3-рт нь нэлээд мөнгө төгрөг сайтай нь мөнгө төгрөгөөр цохиод орчихдог шиг байгаа юм. Түүнээс биш яг толгой сайтай мэдлэгтэй нь гудамжинд явж байна. Яг л тийм байна ш дээ. Танил тал байхгүй. Мөнгө төгрөг байхгүй бол ажилд орж чадахгүй. Гурван дээд сургууль төгссөн ч ажилд орж чадахгүй байна. Коммунизмын үед бол үгүй. Тэр хүн чадахгүй байсан ч аваад сургадаг. Сургаж байгаа хүн шигээ цалин сарын дараа ч юмуу аваад явчихдаг. Одоо бол гурван дээд сургууль төгсөөд очиход за чи инженер хийж чадахгүй ээ гэх байх л даа. Тэр үед бол инженерийн хийлгэдэг байсан. Төгсөж ирээд л инженерээ хийдэг байсан. Манай охид хараад байхад номоо уншаад л ажлаа хийгээд л болоод л байдаг байсан. Одоо бол тэгэхгүй шүү дээ. Дээд сургууль төгсөөд хэрэг байгаа ч юм уу үгүй ч юмуу. Одоо бол мөнгөтэй танил талтай байхад л ажилд орох юм шиг байгаа юм.

Ариун-Ундрах -

Та өөрийнхөө хийж байсан ажилдаа дуртай байсан уу?

Тунгалаг -

Дуртай байлгүй яахав. Хүмүүсийн сайн сайхны төлөө л ажилладаг байсан гэж өөрийгөө боддог ш дээ. Би түүндээ дуртай. Зүрх сэтгэлээсээ дуртай байсан. Миний нөхөр хөгжимчин урлагийн ажлыг би хамгийн сайхан ажил гэж боддог. Хүнийг сэтгэл зүйгээр залуу явуулна. Их энерги сайтай ажил хүнийг их сайн ойлгодог. Хөгжимчин урлагийн хүнийг хүн алаад шоронд орчихож гэж би дуулаагүй ш дээ. Тийм юм байдаггүй ш дээ. Хүнд худлаа хэлэхгүй. Сэтгэл нь ариухан хүмүүсийг би урлагийн хүмүүс гэж боддог ш дээ. Тэгж хүмүүждэг, тэгж гардаг угаасаа яагаад гэвэл тэр хүмүүс хүнд сайхан зүйл бэлэглэж байна шүү дээ. Өнөөдөр Цэдэнбал гуай, Фелотова нарыг муулаад байна. Тэд нар чинь хамгийн сайхан хүмүүс байсан ш дээ. Би мэддэг юм аягүй олон концерт дээр Фелотова гуай ирээд үүнийг дуулуулна. Түүнийг хас гээд л тэр хүн урлагийн хүн биш яагаад түүнийг мэдэрдэг байсан бэ? Гэвэл болохгүй л байсан байхгүй юу. Тэр хүн тайз нь дээр муухай ч гарсан юм билүү. Хоолой нь муу дуугардаг байсан ч юмуу. Тэр хүмүүсийг муулахад би аягүй их гайхдаг. Коммунизмын үед бол ер нь л хэмжээтэй хязгаартай. Даруулгатай хүмүүжилтэй, гэхдээ хэлэх гэсэн юмаа хэлж чаддаг байсан. Би бол хэлдэг байсан. Буруу юмны хажуугаар зүгээр явж чаддаггүй хэлдэг байсан. Дарга нартаа хэлдэг маш сайн хүлээж авдаг байсан. Одооны дарга нар хүлээж авдаггүй юм байна лээ. Би хоёр гурван удаа гайгуу гэсэн сайд дарга нар дээр орж байсан. Хүлээж авдаггүй юм байна лээ. Би тэгэхэд Социализмын үед Телейхан гээд барилгын яамны сайд байсан. Телейхан сайд үүрээр 5 цагт ажилдаа ирдэг сайд байсан. Би үүрээр 5 цагт Телейхан сайд дээр ирж уулзаж байсан. Нямсамбуу сайд хоёр дээр тэгэхэд аягүй гоё хүлээж авдаг байсан. Ажилчин хүнийг их сайхан хүлээж аваад ярилцаад, за манай барилгын салбарын ганц бүжгийн багш за тэгэлгүй яахав гээд маш сайхан хүлээж авдаг. Одоо би сайд дарга нар дээр орохоороо юу хэлэх бол яах бол бараг хүлээж авахгүй. Хоёр удаа сайд дээр орох гээд ядсан оруулдаггүй юм байна лээ. Хурал дээр сууж байгаа гээд. Барилгын яамны сайд дээр орох гээд

Ариун-Ундрах -

Та тэр үед Телейхан сайд дээр ямар асуудлаар орж байсан бэ?

Тунгалаг -

Би чинь орон сууцны асуудлаар л орж байсан л даа. Би олон хүүхэдтэй хүн ээж аав дээрээ байгаад байлтай биш тэгэхэд шууд шийдэж өгч байсан. Та олон хүүхэд гаргасан байр сууцанд оролгүй яахав зөв зөв гээд л хар цагаан дуу байхгүй шууд шийдэж өгч байсан. Одоо бол та мөнгөтөй бол ав л гэж хэлнэ шүү дээ. Надад тийм 60,70 сая төгрөг хаана байх юм. Тэр үед баригдсан барилгууд яасан үнэтэй зарагдаад байдаг юм. Хямдхан баригдсан барилгууд үнээ төлөөд дуусчихсан баймаар юм. Коммунизмын үеийн сайхан юм их бий шүү. Үгүй яахав ардчилсан нийгэм гардаг нь бас зөв л дөө. Залуу улсуудад ялангуяа хэлэх үгээ хэлчихдэг. Хийх юмаа хийчихдэг. Их хүрээтэй сэтгэдэг болгосон юм шиг надад санагдаад байдаг. Коммунизмын үед сэтгэсэн юмаа хамаагүй хийж болдоггүй айдаг. Жишээ нь би даргаасаа илүү хийж болохгүй шүү дээ. Одоо бол даргаасаа илүү зүйл хийж болно. Одоо даргаасаа илүү хийчихвэл даргад таалагдахгүй. Бүх юм мэддэг хүн дарга болох учиртай гэсэн ойлголттой болчихсон. Тэр үед бараг дөрөв төгссөн хүн л дарга хийдэг байсан ш дээ. Бид нарын үед дээд сургууль төгсөөгүй хүн дарга хийгээд чаддаг байсан. Тархины нөөцөөр явдаг байсан шиг байгаа юм. Одоо бол дээд сургууль төгсөх тусам хүний үг хүлээж авах чадвар нь муу юм шиг надад санагддаг. Сургууль төгссөн хүнээс илүү сургууль төгсөөгүй хүнтэй ярих нь амар ч юм шиг. Сургууль төгсөхдөө хаагуур нь явчихсан юм болдоо. Юу заалгаж байсан юм болдоо гэж би заримдаа бодож байгаа юм чинь. Тэгэхэд Коммунизмын үед дөрөв төгссөн хүн ч дарга байсан. Бараг оёдлын үйлдвэрийн ТМС төгссөн хүн оёдлын үйлдвэрийн дарга хийгээд явдаг байсан. Яагаад гэвэл тэр чаддаг юм чинь яах юм. Тэгэхээр тэр олон сургууль төгссөн нь хэрэггүй байгаа биз дээ. Сайн оёдог байх юм бол дарга хийчихнэ. Өөр шигээ оёулаад сургачихна. Тийм л байсан шүү дээ. Одоо бол мэдэхгүй олон дээд сургууль төгслөө гээд ажилтай болж байгаа ч юмуу мэдэхгүй. Хувийн юм хийсэн ажилтай мөнгөтэй хүн л гайгуу явж байх шиг байна.

Ариун-Ундрах -

Та их завгүй ажилладаг байсан байх. Амьдрал ажил хоёроо яаж зохицуулдаг байсан бэ?

Тунгалаг -

За 18 аймагт 2-т нь хоёр удаа 3-т нь гурван удаа явдаг. Хавар намрын бригад гээд явчихдаг. Тэгээд 45-аас 60 хоногийн бригадаар явна шүү дээ. Хүүхдүүдийг маань ээж аав харж тусалдаг байсан. Тэр үед 45 хоногтой хүүхэд авдаг яслид хүүхдээ өгчихдөг. Өдөрт гүйж очиж хөхүүлээд. Өлгийтэй хүүхдийн ясли одоо бол байдаггүй байхаа. Одоо бол улсаас хүүхдээ хар гээд 2 жил мөнгийн өгөөд суулгадаг болсон юм шиг байна лээ. Бид нарын үед тийм юм байгаагүй. 56 хонуулаад шинэ уран бүтээлийн ажилдаа ор гээд л хүүхдээ орхиод хөдөө 60 хоног яваад ирэхэд хүүхэд маань намайг танихгүй. Бантан мантан иддэг болчихсон. Тийм л байсан. 60 хоног явна. Хүйтэн намрын бригад бол аягүй хэцүү хүйтэн клубт тоглоно. Бүжигчин хүн чинь олон гутал сольж өмсөнө. Хоолой бол пар пар гэсэн юм л явдаг. Дуулдаггүй тулдаа л болдог байсан байх. Хөдөөний клуб чинь хэцүү ш дээ галладаг зуухтай. Очоод өөрсдөө галаа түлнэ. Одоотой адилхан гоё зочид буудал гэж байсан биш. Клубын шалан дээр нэг нэг гудас хаяаад унтаад өгнө. Улс ард түмэндээ урлаг соёлоор үйлчлээд л хэдэн арван удаа 18 аймгийг тойрдог. Одоо бол хөдөө явж тоглодог урлагийн бригад гэж байдаг юмуу. За цөөхөн байх даа. Тэр үед график гаргачихдаг. Орлогын хэмжээг нь гаргачихдаг. Энэ жил тийм хэмжээний орлого оруулна. Тэр аймгаас хэдэн төгрөг олно гээд явдаг байсан болохоор бүх юм хэмжээтэй хязгаартай байсан болохоор тэр бүгдийг биелүүлэх гээд явдаг. Хагас цэрэгжилтийн байдалтай урлагийн хүн гэдэг бол.

Ариун-Ундрах -

Урлагийн бригад гэхээр бүрэн бүрэлдэхүүнээрээ явах уу?

Тунгалаг -

Бүрэн бүрэлдэхүүнээрээ явна. Тэнд 60 жүжигчин байвал 60-уулаа явна. Нэг ачааны машинтай түүндээ ачаагаа ачаад дээр нь суугаад явна. Нэг суманд очоод тоглоод орой болно. Заримдаа бүр орой гараад явах ч үе байдаг. Дараачийн сум хол бол шөнө гараад явна. Дараагийн сум нь ойрхон бол хоночихоод өглөө эрт гараад явна. Өдрийн 13 төгрөгөөр бодож өгдөг.

Ариун-Ундрах -

Өдрийн хөлс үү?

Тунгалаг -

Өдрийн хөлс 3 төгрөг нь хээрийн нэмэгдэл. Ажлын хөлс нь 10 төгрөг тэгээд 13 төгрөгөөр бодож цалин авдаг. Замдаа тааралдсан газраа хоол идээд л зарим тааралдсан газраа унтаад л явдаг. Жаахан хэцүү л дээ. Гэхдээ л явдаг байсан. Яваад улсын төлөвлөгөөгөө биелүүлсээр л ирсэн юм чинь. Төлөвлөгөө өгчихдөг байсан. Төлөвлөгөөгөө биелүүлдэг байсан. Бүр түүнийгээ давуулах гээд хүмүүс явдаг байсан байхгүй юу.

Ариун-Ундрах -

Төлөвлөгөө биелүүлэхгүй гэж байхгүй тиймээ?

Тунгалаг -

Байхгүй дээ. Давуулан биелүүлнэ гэхээс биш. Жилд 900000 төгрөгийн төлөвлөгөө өгчихдөг түүнийг давуулан биелүүлдэг байсан. Өөрсдөө хуваагаад бүжиг заана гээд албан газраар явчихдаг. Тэр албан газар нь мөнгөө шилжүүлчихдэг. Цалин авдаг болохоор тэндээс мөнгө авахгүй ш дээ. Одоо бол бүжиг заах юм бол тэндээсээ мөнгө олчихно шүү дээ. Би очиж тэр албан газар очиж бүжиг заадаг . тэр мөнгө нь манай байгууллагын төсөв мөнгөнд ороод явчихдаг.

Ариун-Ундрах -

Социализмын үед урлагийг хэр анхаарч байсан бэ? Одоогийнхоос хэр ялгаатай бэ?

Тунгалаг -

Бүх соёлын ордон ажилтай байсан. Бүх номын сангууд ажилладаг байсан. Бүх хүүхдүүд дугуйланд хамрагддаг байсан. Бүх хүмүүс дуулдаг хуурддаг байсан. Бүх айл дор хаяж гитартай байсан ш дээ. Урлаг бол заавал хамт явж байх ёстой юм шиг надад санагддаг. Социализмын үед бүх албан газрууд урлагийн үзлэг зохион байгуулдаг. Албан газрууд болгон дуулдаг бүжиглэдэг хүмүүсийнхээ дунд тэмцээн явуулдаг. Шагнадаг. Бүр орон сууцаар шагнадаг байсан ш дээ. Барилгын яамны урлагийн үзлэг боллоо гэхэд түрүүлсэн байгууллага түд хоног амралтанд явна гээд л тэр амралтанд нь явдаг л байсан. 14 хоног , сарын цалингаар шагнана. Орон сууцны ордер өгнө. Барилгын яам тэгдэг байсан юм. Би барилгын салбарт ажиллаж байсан болохоор өөр бусад салбар бас тэгдэг байсан байх гэж боддог юм. Тэр байтугай жагсаалд яваагүй хүмүүсийн цалин хасдаг байсан юм чинь. Майн баяр, октьябрийн баярын жагсаалд яваагүй бол цалингаас хасдаг байсан юм. Лекц дугуйлан таславал цалингаас хасдаг байсан юм. Бүгд 100% оролцдог тийм учраас мэдээлэл сайн авдаг байсан байгаа биз дээ. Яг л тэр хурал цуглаандаа явдаг. Яг л тэр лекц дугуйландаа явдаг. Яг л тэр урлагийнхаа үзлэгт ордог. Тийм учраас дуулдаг бүжиглэдэг хүмүүс олноороо гарч ирдэг байсан байх. Одоо бол хэдхэн л дуучин байдаг. Сараа , Ариунаа гээд хоёрхон дуучин байдаг. Дахиж доороос нь дуучин гарч ирэхгүй байна шүү дээ. Энд тэнд тэднээс илүү дуулдаг дуучид зөндөө л байгаа ш дээ. Магадгүй гутал хаддаг хүн Ариунаагаас илүү дуулдаг байж болно шүү дээ. Даанч түүнийг гаргаж ирэхгүй байна.

Ариун-Ундрах -

Мөнгөтэй хүн дуулдаг.

Тунгалаг -

Тийм одоо мөнгөтэй хүн CD-гээ гаргаж байна. Хоолоо байхгүй хүн хүнээр хоолоо хийлгээд бичүүлдэг ч юмуу яадаг юм. Шил авна гээд орилж байгаа хүний хоолой надад дуучин хүний хоолоо шиг санагдаад байгаа юм чинь .магадгүй тэр хүмүүс дотор сайхан дуулдаг хүн зөндөө л байгаа ш дээ. Сая би Америкийн шилдэг дуучин шалгаруулдаг нэвтрүүлэг байдаг шүү дээ. Түүнийг үзэхэд манай Монголын нугардаг охин ороод шүүгч нараар шүтүүлээд аягүй мундаг юм болж байна лээ шүү дээ. Манайхаас Америкт сурдаг охин ороод сүйд болж байлаа ш дээ. Түүн шиг тэмцээн уралдаан явж л байдаг л юм байна лээ. Зөвхөн СУИС-ийн оюутнууд байдаг ш дээ. Түүнээс биш зүгээр нэг ажилчин ангийн гутлын үйлдвэр дээр ч юмуу. Хивсний үйлдвэр дээр ч юмуу. Ядаж урлагийн үзлэг ч байхгүй. Дээр үед тэр албан байгууллага дээр очиж бүжиг заа. Энэ албан байгууллага дээр очиж бүжиг заа гээд явуулдаг байсан. Одоо бол тийм юм байхгүй.

Ариун-Ундрах -

Одоо төр засгаас урлагт анхаарах хандлага муу байгаа юу?

Тунгалаг -

Бас тэгж хэлж болохгүй. Боловсролын яам гээд хамтарсан. Соёлын хэлтэс гээд байдаг юм шиг байна лээ. Дээр үед Соёлын яам гээд байсан байхгүй юу. Соёлын яам гэж тусдаа байсан учраас хүн болгонтой, албан байгууллага болгонтой тулж ажилладаг байсан юм шиг надад санагддаг. Тэтгэвэртээ гараад нэг их соёлын талын юм сонирхдоггүй болчихсон. Арай эрт тэтгэвэрт гарчихсан ч юм шиг гарахгүй гэхээр залуу хүмүүс ажилгүй байгаад байхаар хэцүү гэж бодоод гарч байгаа ш дээ

Ариун-Ундрах -

Та хэдтэй тэтгэвэрт гарсан билээ?

Тунгалаг -

Би олон хүүхэдтэй гээд 50 настай тэтгэвэрт гарсан. Одоо 5 жил болж байна.

Ариун-Ундрах -

Тэтгэврийн нас 55 нас байдаг тиймээ?

Тунгалаг -

Цөөхөн хүүхэдтэй хүн 55 настай гардаг. Олон хүүхэд гаргасан гэдгээрээ 5 жилийн өмнө гардаг. Би олон хүүхэд төрүүлсэн гэдгээр гарсан.

Ариун-Ундрах -

Та тэр үед ажил хийгээд авдаг байсан цалин чинь амьдралд чинь хүрэлцдэг байсан уу?

Тунгалаг -

Хүрдэг байсан. Бүүр хүрэхгүй үед байлаа гэхэд оройн юм нэхээд л өглөө нь очиж хичээл заагаад л үдээс өмнө өөрийхөө ажлыг хийж явсаар байгаад л өөрийнхөө хэдэн хүүхдийг тэжээчихсэн. Тэгэхэд одоогийнх шиг үнэтэй юм иддэг байсан биш дээ. Амьдралын түвшинд таарсан мөнгө авдаг байсан юм байна. Түүнийгээ яг тааруулаад хүргэдэг байсан юм шиг байгаа юм. Одоо бол Банкны зээл л гэнэ янз бүрийн гоё гоё юм сонсогдож л байна шүү дээ. Бид хэд найз нөхдөөсөө л зээлдэх тийм хэмжээний мөнгө л олдог байсан. Одоо бол банк болгон зээл өгдөг сайхан болчихсон юм шиг байна. Төлж чаддаг хүмүүст сайхан байдаг байх.

Ариун-Ундрах -

Одоо ажил хийгээд цалин авахад амьдралд хүрэлцэх нь ямар бол

Тунгалаг -

Хүрэлцэхгүй. Хаана ч хүрэлцэхгүй. Дор хаяж сая төгрөг авдаг хүн л хүний иддэг юмыг идэж уудаг юмыг уух байх даа. 5 хүүхэдтэй айл автобусанд суугаарай гээд 2000, 2000 төгрөг өглөө гэхэд хүрэхгүй ш дээ. Миний авдаг тэтгэвэр 100000 цаас түүнийгээ 5 хүүхдэдээ автобусны үнэ гээд өгөхөд хүрэхгүй ш дээ. Тэгээд бодохоор би Коммунизмын үед сайхан амьдарч байж дээ гэж бодохоор байгаа юм. Тэр үед би хүүхдүүдээ хүссэн мөнгийн тэр үед автобусны үнэ 20 мөнгө байсан юм чинь мөнгийн өгөөд явуулахад кондуктор чирч буулгаад хаячихгүй. 20 мөнгийн аваад л яваад өгдөг байсан. Одоо бол амьдрахад хэцүү хэцүү олон хүүхэдтэй хүн яаж амьдарч байгаа бол хэцүү хэцүү. Зүрх өвддөг байхгүй юу. Яанаа энэ олон жижиг хүүхэдтэй гээд хараад. Иддэг тэр витамин энэ тэрийг идэж чаддаггүй байхдаа гээд . Сая цэцэрлэгүүд хоолны мөнгө авдаггүй болсон гэхээр баярлаж л байлаа. Хүүхдүүд нь хоолондоо цадахгүй байна гэдгийг сонсоод эцэг эхээс нь тал мөнгийн авсан нь дээр юм байна. Цатгалан байсан нь дээр шүү дээ. Ер нь ямар ч улсын эмэгтэйчүүд, хүүхдүүд нь өнгөлөг байх юм бол тэр улс сайхан харагддаг гэдэг. Тэр байтугай айл өрхийн хүүхдүүд нь эхнэр нь өнгөтэй байвал тэр айл их өөдтэй явдаг гэж ярьдаг. Тэр бол яг үнэн би түүнийг үнэн гэж боддог. Хүүхдээ эхнэрийгээ сайхан явуулчихбал муухай зүйл гарахгүй гэж боддог ш дээ. Яагаад гэвэл хүүхдүүдээ багаас нь хүмүүжүүлчихэж байгаа юм чинь хувцас хунарын цэвэрлээд сайхан явуулна гэдэг чинь улсад хүмүүжилтэй хүн бэлдэж өгч байна гэсэн үг шүү дээ. Би ингэж боддог байхгүй юу. Одоо манай төр засгийн ганц авах юм бол Олон хүүхэд төрүүлсэн ээж нарыг тиймээ том үйлдвэр байсан байхгүй юу тэд нар чинь олон хүүхэд төрүүлээд тэд нарыг өсгөх гэж зовоод зүгээр нэг 5 хулгайч бэлдэнэ гэж байхгүй шүү дээ. Хүний ээж хүн чинь хүүхдээ сайн яваасай сайхан яваасай гэж боддог учраас олон хүүхэд гаргасан ээж нарыг хамгийн сайн харж үзэж баймаар байна. Бараг үнэ төлбөргүй байр сууцанд нь оруулаад тиймээ? Тэгж байлгамаар санагддаг ш дээ. Социализмын үед яг тийм байсан байхгүй юу. Таван хүүхэдтэй айлд 3 өрөө л болно. Одоо мөнгөндөө боогдоод 10 хүүхэдтэй айл 1 өрөө байр ч авч чадахгүй байна шүү дээ. Тийм учраас энэ олон хүүхэдтэй ээж нарыг бүх юмаар нь хангаасай. 5-аас дээш хүүхэд төрүүлсэн ээж бол үйлдвэрийн эзэн л гэсэн үг шүү дээ. Зүрх сэтгэл оюун ухаанаараа тэр хүүхдийг хүмүүжүүлэх гэж. Хамаг юмаа дайчилж байгаа юм чинь олон хүүхэдтэй ээж нарыг байранд суулгадаг болоосой. Үнэтэй юмын үнэтэй өгдөг гэхдээ ийм аймаар үнэтэй юмыг авч чадахгүй ш дээ. Социализмын үед 100% үнэгүй өгдөг байсан. Ордер бичээд л өгчихдөг байсан. Тэгсэн одоо юу вэ? 60, 70, 100 сая нэг өрөө байр 30, 40 сая юу вэ? Хэн ч сонсоогүй, хэн ч барьж үзээгүй мөнгө хэлээд байгаа биз дээ. Олон хүүхэдтэй ээж нарт өгчих юм бол улс авах юм зөндөө байна шүү дээ. Дараачийн үе нь тэр байрны үнийн төлөөд төлөөд явчихна шүү дээ. Баталгаатай банкны барьцаа гэдэг бол олон хүүхэдтэй ээж л байх. Тэр хүүхдүүд нь ажиллана шүү дээ. Би тэгж боддог юм. Та 5 хүүхэдтэй юу. За тэгвэл 5 өрөө байранд суу. Таны хүүхдүүд төлөөд төлөөд явчихна. Эхний 2 хүүхэд мөнгөө төллөө гэхэд дараагийн 3 хүүхэд нь үнэгүй сууна шүү дээ. Энэ бүхнийг тооцоолж бодоод надаас долоон дор хүн гэж байхгүй биз дээ. Би тэгж боддог юм 5 хүүхэдтэй хүнд 5 өрөө байр өгнө гээд л хэлчихэд болмоор юм шиг. Банкны мундаг баталгаа тэр л гэж боддог. Тэгэхэд хөрөнгийн баталгаа байхгүй гээд зээл өгөхгүй байна шүү дээ. Тэгэхээр нь би банкны нэг хүүхэн хэлж уурын хүргэж байсан юм. Над шиг хөрөнгөтэй хүн хаана байгаа юм бэ тавын таван хүүхэдтэй. Алга болохгүй баталгаатай хөрөнгө бол миний таван хүүхэд байгаа биз дээ. Яахаараа надад зээл өгдөггүй юм гээд. Би нэг хөгжим авах гээд зээл авах гээд ямаха хөгжим авах гээд банкан дээр очсон чинь танд үл хөдлөх хөрөнгө байхгүй учраас зээл өгөхгүй. Би тэгэхэд бодож байсан юм. Би 5 хүүхэдтэй над шиг хөрөнгөтэй хүн алга гэж

Ариун-Ундрах -

Социализмын үед 5 хүүхэд гаргасан эхэд алдарт эхийн одон өгдөг байсан тиймээ?

Тунгалаг -

Өгдөг байсан. Одоо одонгийн мөнгө гэж бас өгөөд байгаа ш дээ. Алдарт эхийн одонтой бол амралтанд үнэгүй амраадаг. Орон сууцанд очергүй оруулна. Орсны дараа 5 хүүхэдтэй учраас хөнгөлөлт эдлэнэ. Одоо бол 5 хүүхэдтэй бол илүү төлөөд байгаа ш дээ. Хүний тоогоор. Одоо одонгийн хэрэг байхгүй болчихсон юм болов уу гэтэл ноднингоос хойш одонгийн мөнгө олгож эхлэнгүүт ухаж гаргаж ирээд авдаг болсон. Одоо 500,000 төгрөг өгүүлдэг болно гээд ахмадын холбооны Баасан их зөв санаа гаргаад байгаа ш дээ. Төр засаг өгөхгүй юм шиг байна лээ дээ. Уг нь өгчихвөл ард нь 5 хүн 8 хүн байгаа гэдгийг төр засгийн удирдлага ойлгодог бол мөн сайхан даа. Өгч болно шүү дээ болохгүй юм юу байгаа юм бэ?

Ариун-Ундрах -

Та социализмын үед чөлөөт цаг гарахаар зэрэг юу хийдэг байсан бэ?

Тунгалаг -

За миний хувьд олон хүүхэдтэй болохоор юмаа ч угаана. Хүүхдүүдийнхээ хичээлд очиж сууна. 7 хоногийн 5 өдөр би ажилтай байдаг байсан. Өнөөдөр нэгнийхэн хичээлд сууна. Маргааш нөгөөхийнх нь хичээлд сууна. Миний хувьд чөлөөт цаг гэж байгаагүй. Одоо л жаахан илүү цагтай байгаа юм биш үү. Одоо бол бүгд том болсон. Гэхдээ ач нар зээ нарынхаа хичээлд нь хүргэж өгөх болох юм. Авах болох юм. Хүний амьдрал үргэлжлээд л байдаг юм шиг байна. Дараачийнх нь гарч ирээд л дахиад л нэг хүүхэд уншиж сургах гээд л би 5 хүүхэд хүмүүжүүлсэн одоо боллоо гэх юм байдаггүй юм байна. Хичээлийн давтуулчихмаар байдаг. Цэвэрхэн явуулчихмаар байдаг. Элбэг дэлбэг байлгаж чадахгүй байна шүү дээ. Ээж аав нь мөнгө өгөхгүй бол чадахгүй. Социализмын үед ямар сайхан байсан юм бэ? Гэж би хааяа боддог юм. Айх юм байхгүй. Идэх юм байхгүй гэж бодохгүй. Одоо бодохоор инээд хүрдэг юм. 1 төгрөг 40мөнгөөр талх авдаг байсан гэж бодохоор зэрэг үзэг гэхэд би дүүтэйгээ чирнель хийж бичдэг тийм л байсан шүү дээ. Одоо бол янз янзын балаар бичээд үлгэрийн баатар шиг байгаа юм чинь.

Ариун-Ундрах -

Социализмын үед бригадаар явдаг байсан гэж ярьсан шүү дээ. Тэр үед бэрхшээлтэй хэцүү зүйл юу байсан бэ?

Тунгалаг -

Одоо бол хөдөө зөндөө сайхан соёлын ордон баригдсан байна. Тэр үед сумын клубт очиход галладаг пийшинтэй түүнд бид өөрсдөө модоо түлж, галаа түлнэ. Бүтүү утаа болсон бүлээхэн клубт тоглоно шүү дээ. Тэр очсон газар зочид буудал байхгүй бол айлд хононо. Сайхан сэтгэлтэй улс зөндөө байсан юм. Айлууд хоёр хоёроороо гурав гурваараа айлуудад хоноод хоол хийгээд өгчихдөг тийм сайхан байсан шүү дээ. Саяхан би 1990 хэдэн он билээ дээ. Ховд, Баян-Өлгий, Увс аймгаар явсан юм. Өөр болчихсон юм билээ. Миний явж байсан үеэс шал өөр болсон юм билээ. Хүн орж цай уу гэж хэлэхээ больчихсон юм билээ. Хоол өгөх юм бол нэг таваг хоол 1800 төгрөг гээд шууд хэлдэг болчихсон юм билээ. Бидний үед явж байхад айл байдаг юмаа гаргаж ирж өмнө тавина шүү дээ. Дээр үед хүүхдийн коршонконд өрөм авдаг байсан. Би Булган аймгийн нэг суманд айл очсон чинь коршонконд хийсэн шинэ өрөм гаргаж тавьж өгсөн. Коршонк гэж бодохоор идэж болохгүй байсан чинь гэрийнхэн авгай надах чинь шинэ коршонк бид шинээр нь аваад өрөм хураачихсан юм гэж хэлсэн. Тийм байсан хөдөөний айлууд түүнийгээ идүүлэх гээд байна шүү дээ. Би коршонк гэж бодоод идэж чадахгүй байхад. Үгүй ээ энэ дөнгөж сая дэлгүүрээс аваад таглаатай болохоор нь өрөм хураачихсан байхгүй юу. Тэгэхэд сая хөдөө явахад тогооны өрөм 3000, 2800 гээд идүүлдэггүй юм байна лээ.

Ариун-Ундрах -

Бизнес хийгээд?

Тунгалаг -

Тийм бизнес хийгээд дээр үед бол коршонконд хийчихсэн учраас идэж чадахгүй байхад идүүлэх гээд дөнгөж дэлгүүрээс авсан сав гээд л шал ондоо болчихсон юм билээ. Гэхдээ сайхан сэтгэлтэй улс олон байдаг гэдгийг 2 удаагийн бригад дээр харсан л даа. Ховдод очоод бид нар төөрсөн байхгүй юу. Машины бензин дуусаад хээр хэвтэж байсан чинь хаашаа явна яанаа гээд зогсож байхад 2,3 машин өнгөрөөд байж байтал 1 машин ирж зогсоод бензин хийж өгөөд хүргэж өгөөд очсон хойно хонь олж өгөөд гэртээ байлгаад тэгээд бид сайхан сэтгэлтэй хүмүүс бас байдаг юм байна гэж ярьж байсан юм. Бүр байхгүй ч болчихсон юм шиг сүүлийн үед надад санагдаж байсан чинь. Ховдод төөрчихөөд машин ирэхгүй бол бид нар өлсөж үхнэ биз дээ. Нэг машин ирээд л тэр нь тэр сумын машин байсан. Гэртээ аваачаад хонь монь олж өгөөд та нар урлагийн хүмүүс юмуу. Урлагийн хүмүүс бол аргагүй ш дээ. Та нар урлагийн хүмүүс учраас бид нар дайлж цайлж хүндэтгэлгүй яахав гэж байгаа юм чинь тэгэхээр бас сайхан сэтгэлтэй хүн зөндөө л байдаг юм байна гэж бодож байсан. Дээр үед бригадаар явахад сүүд болно шүү дээ. Урлагийн хүн гэрт нь орлоо гэхэд сүйд болно. Өгөх юмаа олж ядаад л авдраа ухаад л гадаа бүжиглэхэд өвсөн дээр гулсан шүү дээ. Тэгэхэд цагаан сараар дэвсдэг хивсээ гаргаж өгөөд дээр нь бүжиглүүлдэг. Тийм сайхан байсан. Одоо бол хивсээ гаргаж өгөхгүй байхаа. Бараг тавихгүй байх би тавихгүй байх гэж бодоод байгаа ш дээ. Хөдөө бригадаар явахын нэг сайхан тал гэхээр ард түмэндээ урлаг соёлоор үйлчилж байгаа болохоор ард түмэн маань бид нарыг аймаар хүндэтгэж хайрлаж урлагийн хүмүүсийг хүмүүс аягүй их хайрладаг байхгүй юу. Тэр их хүндэтгэл хайрыг дааж явах хэрэгтэй юм шиг надад санагддаг. Аягүй их хайрладаг. 1973,74 онд хөдөө Хэнтийд очсон чинь явах газар байхгүй. Би ямар уйтгартай юм бэ гэж бодож байсан. Одоо бол Хэнтийд очиход аягүй гоё өөрчлөгдчихсөн аягүй гоё болчихсон байгаа юм чинь. Дорнодод 1970 хэдэн онд очиход дандаа Оросууд байсан. Сүүлд очсон чинь аягүй гоё хөгжсөн аягүй гоё болчихсон байсан. Урлагийн хүмүүсийг хүний хайр хүндэтгэл хүлээсэн аягүй буянтай улс гэж би бодож явдаг байхгүй юу. Хөдөө бригад явахын нэг сайхан тал нь өглөө босоод дараагийн сум руу явна. 70, 80 км зайтай байдаг. Нөгөө суман дээрээ очоод засаг захиргаатай нь яриад орой хэдээс тоглохоо яриад дараа нь нийтийн бүжиг явуулна гэж бичиж наагаад л тэр хооронд бэлтгэл сургуулилт хийгээд орой нь тоглолтоо хийгээд унтана гэвэл унтаад унтахгүй гэвэл шөнө гараад явдаг. 120 км зайтай хол сум байх юм бол шөнө гараад явдаг. Тэгээд үүрээр тэр сумандаа оччих юм бол амралт ихтэй. Очиж чадахгүй бол амралт байхгүй. Хүүхдийн тоглолт, хүүхдэд зориулсан тоглолт 3 цагаас эхэлдэг учраас 3 цагаас өмнө амжиж очихгүй бол болохгүй. Одоотой адилхан гар утас утсан холбоо гэж байх биш одоо бол танай суманд очлоо шүү. Зарлал бичээд наачаарай гээд хэлчихнэ. 3 цагт тоглолттой байлаа гэхэд 2 цагт очлоо гэхэд бараг айл болгоны үүдэн дээр очиж зарлана. Тэгж зарлаж явдаг байсан. Одоо бол танай суманд очно. Зарлал наагаарай. Орон байр хоол унд бэлдээрэй. Тэгж байгаа очно шүү дээ. Бид нар очиход хоолгүй байсан ч тоглолт хийгээд. Гуанз гээд байх юм ч суманд байхгүй байсан. Сайхан сэтгэлтэй айл байвал хоол хийж өгнө. Байхгүй бол хоолгүй. Тоглолтоо хийчихээд өөрсдийнхөө авч явсан боов боорцог энэ тэрийг идээд дараагийн сум руу тэгж л урлагийн ажил хийж байсан даа.

Ариун-Ундрах -

Хамт ажиллаж байсан. Хамт олныхоо тухай

Тунгалаг -

Хамт ажиллаж байсан. МУГЖ болсон цэргийн дуу бүжгийн чуулгын Пүрэвдорж, Бэхбат гээд бүжигчин гавъяат байна. Загдхүү гээд мундаг том морин хуурч байсан. Санжидмаа гээд бүжгийн мундаг том багш байсан. Лувсандагва гээд МУГЖ байсан. Тэгээд Тогоодулам гээд дуучин байсан. Манай цахилгаан хөгжимчид дандаа сургууль төгссөн хөгжимчид Сэр-Од гээд мундаг дуучин байсан. Олон сайхан мундаг хүмүүс байсан. Одоо бараг тал нь ертөнцийн мөнх бусыг үзсэн ч гэсэн манай ард түмэн дурсан санадаг байх. Радиогийн бичлэг мичлэг явж байдаг юм байна лээ. Бидний залуу цагт одоогийнхтой адилхан видо бичлэг байсан биш дээ. Баримтад кино хааяа нэг гарч л байдаг юм. Хараар ш дээ өнгөт биш. Хамт ажиллаж байсан хүмүүс маань үнэхээр гайхалтай хүмүүс байсан. Урлагийн тогоонд олон жил чанагдсан. Аръяа гээд бас сайн дуучин байсан. Самбуухүү гээд аймаар мундаг дуучин байсан. Баянхонгор аймгийн театрын дуучин байсан. Тийм мундаг сайхан дуучин манайд байдаг байсан. Бүжгээс Доржпүрэв гээд мундаг бүжигчин байсан. Дуламжав гээд мундаг бүжигчин байсан. Бид хөдөө явахдаа нэгэн гэр бүл нэгэн хамт олон шиг явдаг байсан. Нэгнийхээ хувцасыг угаана. Нэгнийхээ ачааг зөөнө. Ер нь бригад яваад ирэхэд нэгэн ахан дүүс болж байгаа юм даа. Хоолоо хувааж иднэ. Нэг нэгнийхээ хувцасыг угааж өгнө. Мундаг сайхан хүмүүстэй хамт ажиллаж байсан болохоороо дуурайх юм ч их байсан. Хаях юм ч байлгүй яахав. Урлагийн тогоонд 35 жил чанагдлаа даа. Тэгээд тэтгэвэртээ гарсан. Одоо урлаг соёлын талаар ярихаар зэрэг сэтгэл хөдлөөд байдаг юм. Энд тэнд хөгжим дуугарах юм бол нэг тоорцог тавчихаад гарч явах гээд байна шүү дээ. \инээв\ хамт ажиллаж байсан хүмүүсийн миний дугуйланд явж байсан хүүхдүүд байдаг байхгүй юу. Хоёрын сая арай уян болохоор нь циркийн дугуйланд өгсөн. Одоо мундаг нугардаг болчихсон байна лээ. Яахав дээ урлаг гэдэг юм тасардаггүй юм байна. Би хэрвээ оёдолчин байсан бол нүд харахгүй хөшөөд зогсчихсон байх байсан байх. Үе уламжлаад цэцэрлэгийн хүүхдүүд сургуулийн хүүхдүүдэд дугуйлан хичээллүүлээд явж байна. Шинэ жил болохоор миний хэрэгцээ өндөр болчихдог. Цасан охин тэгээд тэрнээс хойш намдаж байгаад сургууль соёл тарахаар зэрэг миний ажил зогсож байгаа юм чинь.

Ариун-Ундрах -

Хамт олноороо бригадаар явж байхад хөгжилтэй зүйл тохиолдож байсан уу?

Тунгалаг -

Оо зөндөө. Аягүй их тохиолдоно. Сэр-од гээд манай нэг дуучин хулганаас аягүй их айдаг байхгүй юу. Тэгэхээрээ бид нар эсгий бөөрөнхийлж байгаад урт уяагаар уяад машиныхаа хажуунаас уячихсан байсан чинь дараагийн сум хүртэл явган алхаж байгаа байхгүй юу. Хулганаас айгаад машин дээр гарч ирэхгүй байгаа байхгүй юу. Дараагийн сум ойрхон гэдгийг бид мэдээд хаяад яваад өгсөн байхгүй юу. Тэгсэн орой тоглолтоо дуусчихаад бид нараас хариугаа авах гээд зочид буудлын ор луу тэр үеийн ор пуршин төмөр ор элбэг байсан. Гудасын аваад хаячихсан байгаа байхгүй юу. Бид нар даавуу дэвсчихсэн болохоор дээр нь гараад унтаад өгсөн. Шөнө шивэртэй оймс бид нарын гарт углаад бид нар нойрондоо мэдэхгүй. Шивэртэй оймсоор ам хамраа нухаад өдөр нь бид нар Сэр-Одыгоо чадаад шөнө нь Сэр-Од бид нарыг чадаад тэгээд гоё гоё юм их тохиолдоно. Загдхүү гээд манай морин хуурчийн яг бөгснийхэн энэ хоёр талд хатиг гарчихгүй юу. Тэгээд тайз нь дээр морин хуур тоглох болохоор ганцхан сандал гаргана шүү дээ. Тэгээд 2 сандал гаргахаар зэрэг хүмүүс инээлдээд яагаад хоёр сандал дээр суудаг хүн бэ? Гээд гайхаад дахиулаад ханахгүй. Хөдөө газар ус солигдоод янз бүрийн идээ бээртэй юм гарна шүү дээ. Тэгсэн нөгөө хөөрхий амьтан сандал дээр сууж чадахгүй хоёр сандалын дунд хавчуулагдаж сууж тоглодог. Хоёр сандалтай гарч ирж суухыг нь харах гээд тэгж их дахиулаад байгаа байхгүй юу. Түүнээс биш морин хуур уртын дууг тэгж их дахиулаад байдаггүй байхгүй юу. Урлагийн хүн гэдэг чинь хагас цэрэгжилтийн байдалтай байдаг. Жнь би бригадаар явж байгаад архи уух юм бол шууд тушаал уншаад цалингаас хасдаг. 450 авдаг байсан бол 400 –г авна. 500 авдаг байсан бол 300 гээд шууд тушаал гарна. Тэр хүн дахиулаад концерт маань сайхан болоод ирэх юм бол буцаагаад өгдөг. Тушаалаа замдаа уншаад явчихдаг. Хөгжилтэй юм бол зөндөө дөө. Урлагийн хүнд ярих хөгжилтэй юм зөндөө байдаг шүү дээ. Тэгээд тэр Сэр-од маань хулганаас аймаар айдаг. Хиймэл шүдтэй дуучин маань шүдээ аваад аяганд хийчихсэн байтал чинь нөгөөх чинь аягатай ус байна гэж бодоод ууж байтал доороос нь ягаан юм гараад ирсэн чинь хулганы зулзага байна гээд аваад шидсэн чинь нөгөөхийн маань шүд нь хугарчихсан. Тэгээд буцаад хот руу шүд хийлгэхээр онгоцоор буцаад явж байгаа юм чинь та нар тэгээд боддоо. Тэгвэл одоо аймаг аймаг болгонд шүд хийж байгаа даа. Хөвсгөлөөс буцаж ирж шүдээ хийлгээд буцаж явж байсан ш дээ.

Ариун-Ундрах -

Буцаж очиж тоглолтондоо орох уу?

Тунгалаг -

Буцаж очиж тоглолтонд орохгүй бол болохгүй. Төлөвлөгөөтэй юм чинь тэгж л явдаг байсан тэгээд хөгжилтэй юм зөндөө гарна даа. Дорнодын театр дээр оройн дайллага цайллагатай гээд зарлачихсан чинь орой тоглолт тарж өгдөггүй. Намын ажил гэдгээр нь намын дарга нь хүлээж авдаг. Хүүхэлдэйн театрынхтай таарчихсан чинь цагаа хувааж авах болж байгаа байхгүй юу. Тэгэхээр бид нар оройн цайллагатай учраас өдөр тоглох гээд хүүхэлдэйн театрыхантай маргаад аминдаа тэр цайллаганд орох гээд тэгээд байгаа шүү дээ. Аймгийн намын хороо үзэл сурталын ажил хийж байгаа учраас өндөр хэмжээнд хүлээж авна шүү дээ. Яамны нэг сайд очиж байгаа юм шиг хүлээж авна шүү дээ. Урлагийн хүмүүсийг тэгж хүлээж авдаг байсан юм. Одоо бол тэгэхгүй байхаа. Том гавъяатыг л тэгдэг байх. 60 хүн дотор 60 гавъяат байна гэж байхгүй шүү дээ. Тэгж нэг хөгтэй юм болж байсан юм. Хүүхэлдэйн театрыхантай маргалдаад цайллаганд орох гээд залуу байсан юм чинь хэрэлдэж мэрэлдээд бөөн юм болж байгаа юм чинь урлагийн хүмүүс болохоор сүүлдээ эвлэрээд завсар завсараа олоод тоглоё гээд танай бүжиг нэг гараад манай хүүхэлдэй нэг гараад гээд хүүхэд том хүнгүй билетээ зараад тэгэхээр ямар ч ашиггүй болчихож байгаа юм чинь нөгөө төлөвлөгөө биелүүлж явж байгаа улс чинь бид нар чинь орлого л хайж яваа шүү дээ. 4-хөн айл байсан ч очиж тоглодог байсан. Сумын бүүр захад нэг 4 айл байх юм бол гэрт нь ороод л тоглож өгнө. Дуулж өгнө. Бүжиглэж өгнө. Нормоо тэгж биелүүлдэг байсан юм. Одоо 10 хүн орж ирэхгүй бол дуулахгүй шүү дээ. Дуулахгүй. Бид нарын үед 4 хүн сууж байсан ч тогло гэдэг байсан. 2 хүн сууж байсан ч тогло гэдэг байсан. Гэхдээ ёстой дүүрэн үздэг байсан. 2,3 хүн үздэггүй байсан. Пиг дүүрэн үздэг байсан. Гаргаж өгөөд машинаараа дагаад сүйд болно шүү дээ. Хамгийн сүүлд 1998 онд явсан юм байна. Өөр болчихсон юм байна лээ. Миний 1970 хэдэн онд явж байснаас шал өөр болчихсон. Өдөр шөнө шиг болчихсон юм билээ. Юм үзэхээ больсон юм билээ. Арга ч үгүй байлгүй дээ. Талх нь үнэтэй болчихсон байхад билет нь 3000 гэхээр зэрэг хүнд тусдаг юм шиг байна лээ. Хүн үзэхгүй аймаар шатаж ирсэн ш дээ. Бензинд шатаад яахав хөдөөнийхөн нийтийн бүжгэнд их сайн орой нийтийн бүжиг хийлгэнэ. Аягүй сайн орно. Тэгээд дуусгахгүй. Өглөө 4 цагт дуусна шүү дээ. Мөнгөө нэмж төлье гээд суугаад байна шүү дээ. Нийтийн бүжгэндээ нугас байхгүй. Авах юм нь нийтийн бүжиг байдаг.

Ариун-Ундрах -

Тэр үеийн тоглолт ямар үнэтэй байсан бэ?

Тунгалаг -

Хүүхдийн тоглолт 1 төгрөг том хүн 3 төгрөг 3 төгрөг тэр үед үнэтэй байхгүй юу. Зарим үед 2 төгрөгөөр тоглодог. Хүүхдийн тоглолт, том хүний концерт, оройн жүжиг, тэгээд нийтийн бүжиг гээд 4 программтай явдаг байсан байхгүй юу. Тэр чинь 2 цагаас хүүхдэд тоглоод 5 цагаас том хүнд тоглоод, 7 цагаас жүжгээ тоглоод 9 цагаас бүжгээ хийгээд шөнө 12 цагт дуусаж байгаа юм чинь. Тэгээд дуусгаад өрөөндөө очоод будаг мудгаа арилгаад, боов моовоо идээд тэгээд унтаж байгаа юм чинь

Ариун-Ундрах -

Ядрах уу?

Тунгалаг -

Ядралгүй яахав. Гэхдээ залуу байсан учраас гайгуу байсан юм. Дөнгөж 21 настай байсан хүн ядрахаа мэдэхгүй л явдаг байсан юм. Одоо бол нэг шөнө нойргүй явбал хамаг бие өвдөнө шүү дээ. Тэгэхэд хэдэн 7 хоног хувцасаа тайлахгүй бүхлээрээ унтаад явдаг үе зөндөө байсан. Ялангуяа Увс , Хөвсгөл рүү явахаар хөлдөж үхэх шахна. Аймаар хүйтэн. Бид нар Хөвсгөлийн Хатгалд тоглолт хийхээр очоод хөлдөж үхэх шахаж байсан. Улсын баяр болж байхад чинь цас ороод. Тэгэхэд одоо ес эхэлчихсэн байхад хасах 9 гээд гарч байна ш дээ. Телевизийн мэдээгээр тэгэхээр би гайхаад байгаа байхгүй юу. Цаг агаар хүртэл солигдчихдог юм байна гээд гайхаад байгаа байхгүй юу.

Ариун-Ундрах -

Та одоогоор хичнээн шавьтай болсон бэ?

Тунгалаг -

Тоолж барахгүй ээ. Тэгээд ингэдэг юм байна. Багш хүн хамгийн сайн хүүхдүүдээ нэг мартахгүй. Хамгийн муу хүүхдээ нэг мартадаггүй юм байна. Нэлээд сайн явж байгаа Дорнодын театр бүжигчин хийж байгаа Цэцгээ гээд байна. Сая соёлын тэргүүний ажилчин боллоо багшаа гээд утасдаж байсан. Энхжаргал гээд загвар өмсөгч сайхан охин байгаа. Болороо гээд ТИС-ийг онц дүнтэй төгссөн том инженер хүүхэн байгаа. Ягаанцэцэг гээд энэ Мобиком-д ажилладаг бололтой юм билээ. Одоо би хүүхдүүдээ бараг мартчихсан байна лээ. Гэхдээ миний үе үеийн хүүхдүүдийн альбом байдаг байхгүй юу. Нэг хүүхэд багшаа сайн мэдвэл би түүнийгээ очиж онгойлгож үздэг. За сая хэн гэсэн билээ. Энхзаяа гэсэн гээд очиж хараад аа ийм охин байсан. Энэ чинь хичээлдээ тийм байсан гээд энэ тийм байсан тэр тийм байсан гээд яг өөрийнхөө хадгалсан альбомыг хараад би мэддэг. Яг бүжигчин болсон нь Дорноговийн театрт байдаг юм. Бусад нь инженер дарга гээд янз бүрийн ажил мэргэжилтэй болсон. Хичээлээс гадуур дугуйлан байсан болохоор бусад нь гадуур гоё гоё хүүхэн болчихсон явж л байдаг юм. Яг бүжигчин болсон нь тэр Цэцгээ байдаг юм. Энхээ гэдэг охин байдаг байсан. Хулан гээд охин байсан одоо Польшид байдаг гэсэн. Тэр тийм сайн байгаагүй болохоор би нэг их юм заадаггүй байсан. Тэгээд нэг урлагийн үзлэг болох гээд би Отгонцэцэг гэдэг охинд бүжиг заагаад түүнийг нэг алтан медаль аваад ирнэ гэж бодоод тэгсэн чинь Отгонцэцэг биш хараад суугаад байсан Хулан алтан медаль аваад ирсэн. Би тэгээд бодож байсан. Зарим хүүхэд чадахгүй юм шиг байж байгаад чадчихдаг хүүхэд байдаг. Тэр Хулан гэдэг хүүхэд багшаа би алтан медаль аваад ирсэн гэхэд нь би гайхаж байсан. Түүнийг би чадахгүй гээд заахгүй байгаа байхгүй юу. Хараад сууж байсан охин алтан медаль аваад ирсэн тийм сонин байгаа биз.

Ариун-Ундрах -

Чаддаг нь яасан бэ?

Тунгалаг -

Чаддаг нь мөнгөн медаль аваад ирсэн. Тийм сонин байгаа биз. Зарим нь харж сууж байгаад сурчихдаг. Зарим нь махлуулж байж сурдаг. Тэр Отгонцэцэгийг би алтан медаль авчих байх гээд махлаад байгаа байхгүй юу. Тэгтэл нөгөөх нь зүгээр л харж сууж байгаад очоод алтан медаль аваад ирж байгаа. Яг түүнд зааж байгааг харж сууж байгаа ш дээ. Яг өөрт нь махлаж заагаагүй. Одоо Польшид байгаа гэсэн ээж нь тааралдаад Польшид дээд сургуульд сурч байгаа гэж байсан.

Ариун-Ундрах -

Та бүжгийн багшаар суралцаж байх тэр үед сургалтын чанар ямар байсан бэ?

Тунгалаг -

Мундаг байсан. Миний багш Дамдин гээд байсан. Жав гээд байсан. Ардын жүжигчин Долгорсүрэн гуай бас заадаг байсан. Алтанцэцэг багш бас заадаг байсан. Болд гээд мундаг балетийн багш байсан. Тэр миний багш байсан. Дамдин гээд мундаг багш байсан. Надад А үсэг заасан багш дараа нь Сүнжидмаа гээд багш байсан. Жавзмаа гээд хөлгүй багш байсан. Бүжгийн бүх багш л миний багш байсан даа. Би ямар багш болоод төрчихсөн биш бүгдийн тэр багш нараасаа авч багш болсон. Одоо амьд байгаа нь ардын жүжигчин Долгорсүрэн багш, Нанжид багш маань амьд байх шиг байна. Бусад нь тэгээд ертөнцийн мөнх бусыг үзлээ дээ. Жавзмаа багш маань ноднин нас барсан. Олон сайхан том том хүмүүсийн шавь байснаараа өөрөөрөө бахархдаг. Тэр сайхан багш нараар заалгаж байсан даа. Их мундаг багш нар байсан. 1970-аад онтой зүүрлэх арга байхгүй. Тэр үед мундаг бүжигчид төгсөж байсан. Одоо тэр хэмжээнд төгсөж байгаа байлгүй дээ. Залуу улс одоо өшөө олон төрлийн бүжгийн элемент гараад ирчихсэн. Спорт бүжиг л гэнэ. Латин америкийн бүжиг л гэнэ. Тэр үед бид нараар тийм бүжиг хийлгэдэггүй байсан юм. Загнадаг байсан. Хөрөнгөтөний бүжиг угаасаа урт үстэй гитар бариад тайзан дээр гарч болдоггүй байсан юм чинь зүгээр нэг сайхан монгол бүжиг хийдэг хүмүүс төгсөж байгаа ш дээ. Одоо бол Латин америкийн гээд хамт төгсөж байна. Спорт бүжиг гээд хамт төгсөж байна. Бүгдийн хамт төгсдөг болчихсон юм шиг байна лээ. Одоо бол хүрээ нь их тэлсэн юм шиг байгаа юм даа. Тэр үед зөвхөн Монгол бүжгээ сурч байвал боллоо. Түүнийгээ бол яс сурч төгсөж байгаа юм чинь одоо бол төрөл бүрийн болчихсон одоо бол сайн бүжиглэдэг охид хөвгүүд олон байна.

Ариун-Ундрах -

Та бүр багаасаа бүжиглэдэг байсан уу ?

Тунгалаг -

Бүр багаасаа 7 настайгаасаа би цэцэрлэгт байхдаа нугардаг байсан. Тэгээд 7 настайгаасаа бүжиглэдэг болсон. Миний гэрт манай гэрт урлагийн хүн байгаагүй. Одоо бол манай гэр бүлд урлагийн хүн байна. Хөгжимчин хүүхэд байна. Бүжигчин хүүхэд байна. Үе дамждаг юм байна. Миний ээж аав хоёр бол яахав дуулбал дуулдаг байсан. Миний ээж багш хүн. Аав маань том инженер хүн байдаг. Одоо миний хүүхдүүдээс 2 урлагийн хүн байна. Нэг нь бүжиглэдэг. Нэг нь хөгжимчин төгөлдөр хуурч

Ариун-Ундрах -

Аав ээж хоёрыгооо дуурайсан

Тунгалаг -

Тийм дуурайсан хоёр нь бусад нь эдийн засагч том цахилгааны инженер тийм байх шив дээ. \инээв\

Ариун-Ундрах -

Та анхныхаа хүүхдийг хэдтэйдээ гаргалаа?

Тунгалаг -

21 –тэй анхны хүүхдээ гаргасан. Одоо 34 настай охин байна. 32 настай байхдаа алдарт эхийн одон авч байсан. 32-хон насандаа алдарт эхийн одон авч байсан.

Ариун-Ундрах -

Залуухнаараа

Тунгалаг -

Залуухнаараа урлагийн хүн байж яасан их хүүхэд гаргасан юм гэж магадгүй. Би багш байсан. Хичээлээ заачихна. Гэртээ ирээд хүүхдээ гаргадаг ажил хийхээс яахав. Хүүхдээ гаргасаар байгаад 5 хүүхэд гаргасан ш дээ. Хэрвээ бүжигчин байсан бол бас жаахан заагтай байна л даа. Тэгэхдээ заагтай. Манай эхний 2 чинь ойрхон гараад яг голд нь хөдөө бригад явдаг байж байгаад 7 жил гаргаагүй л байгаа юм чинь. Хоричихдог

Ариун-Ундрах -

Оо бас

Тунгалаг -

Гадаад мадаад тоглолтоор явах бол аборт хийлгэнэ. Тийм байсан ш дээ.

Ариун-Ундрах -

Тэр үед аборт..

Тунгалаг -

Тийм тэгээд гадаадын хэд хэдэн оронд явж тоглолт хийж байсан залуудаа. Тэр үед гадаад явлаа гэхэд сүйд болдог байлаа ш дээ. Одоо бол гадаадад өглөө гараад орой ирдэг болчихсон юм биш үү? Тэр үед цайллага майллага хийж явнаа. Ирсэн хойноо баахан найр хийсэн хүмүүсийнхээ бэлгийг өгөх гэж зовноо. Тийм л байсан ш дээ. Тэгээд олон шалгуураар гадаад явж тоглодог байсан. Тэнд шалгарч орно гэдэг бас л бүжигчин хүний шандасыг шалгаж байгаа ш дээ. Германд явсан. Польшид явсан. Болгарт очсон. Оросод бол олон очсон доо. Олон очсон. Оросын бүжигчидтэй ч бүжиглэж байсан. Үйлдвэрчний ордны анхны нээлтийн тоглолтон дээр бид нар тоглож байсан. Тэгэхэд оросын Перворок чуулга гээд чуулга ирж байсан. Тэд нартай хамтарсан тоглолт хийж байсан. Сайхан юм их байсан. Залуу насны сайхан юм зүгээр дурдатгал болоод өнгөрдөг юм байна. Би байсан гэж ярихаас байхгүй байсан юм ярих биш. Тэгээд соёлын тэргүүний ажилтан бүх л юм байна даа авсан шагнал гэх юм бол. Тэр болгоныгоо хэлээд миний шагналаар миний цалин дүгнэх биш. Миний тэтгэвэр нэмэх биш.

Ариун-Ундрах -

Та авсан гавъяа шагналуудаа дурдвал?

Тунгалаг -

СТА цол авсан. Олон 5 жилийн гавшгайч зөндөө олон тэмдэг байгаа. Тав таван жилээр авч байсан. Тэгээд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон гэдэг юмаар шагнуулж байлаа. Өшөө чинь соёлын ажилтны жуух бичиг гэж өгдөг байсан. Соёлын яамны хамгийн том жуух бичиг тэрийг авч байлаа. Тэгээд Барилгын яамны шилдэг бүжгийн багш 2 удаагийн том шагнал авч байсан. Телейхан сайдын үед би хамгийн сайн багш гэдгээр оны шилдэг багш гэсэн өргөмжлөл авч байсан. Боловсролын багш гэсэн тэр тэмдгийг бас олон багш авдаггүй түүнийг авсан. Тэгээд бусад нь жижиг жижиг юмнууд том нь энэ. Хэрэв багш болоод хөдөө ажилласан бол гавъяат жүжигчин цол авна ш дээ. Хотод бол чансаатай бүжигчид төгссөж байсан. Тэрэнд бас л ялагдана даа. Хотод бол өрсөлдөөн ихтэй. Хөдөө бол очоод 4 жил ажиллахад аймгийнхаа дикант хийж байгаа гээд орж ирээд л гавъяат ш дээ. Түүгээрээ хотын хүн ялгаатай л даа. Энд өрсөлдөгч зөндөө байна ш дээ. Тэгээд яахав гавъяат авах албагүй. Гавъяатаас илүү гавъяатай хүүхдүүд бүжигчин болгосон. Бүжгийн анхны мэдэгдэхүйн зааж өгсөн болоош дээ. Миний хувьд багш л байсан. Багш хүн гавъяат авталаа 80-аад жил байхаа.

Ариун-Ундрах -

Та сая гадаад орноор их явдаг байсан гэсэн. Монгол бүжиг бүжиглэдэг байсан уу?

Тунгалаг -

Тийм монгол бүжиг.

Ариун-Ундрах -

Та монгол бүжиг бүжиглэлээ гэхэд гадаад хүмүүс ямархуу хүлээж авах вэ?

Тунгалаг -

Маш сайн. Манай хувцасыг барьж үзнэ. Бид нарын. Ямар гоё юм бэ? Монгол бүжиг гоё бүжиг байдаг юм байна гээд хувцас их сонирхоно. Манай монгол бүжгийн хувцасыг аль ч газар сонирхоно. Маш гоё хувцастай ямар гоё юм бэ гээд. Манайх шиг гоё хувцастай бүжгийн юу манайхаас өөр газар байдаггүй юм байна лээ.

Ариун-Ундрах -

Явахаараа социалист улсуудаар явах уу?

Тунгалаг -

Социалист нийгэмд социалист улсуудаар л явна ш дээ. Камбуж, Чех, Орос, Польш тэрлүүгээ л явна ш дээ. Америк бид нарт асар хол сонсогдоно ш дээ. Одоо бол Америк хамгийн ойрхон болчихсон юм биш үү? Орос луу явна гэж бөөн байлдаан болж байж явна ш дээ.

Ариун-Ундрах -

Тэр гадаад луу явах болохоор юу яадаг уу? Монголд байдаггүй сонирхолтой юм байдаг уу?

Тунгалаг -

Байлгүй яахав. Юм үзээгүй нүд тайлаагүй хүмүүс явж байгаа ш дээ тэнд чинь. Би очсон газар болгоноосоо бүжгийн баримал цуглуулах дуртай байхгүй юу. Бүжигчин хүүхний хувцас ч юмуу. Тийм юм хараад жаахан жаахан өдийхөн юм авч ирээд хадгалдаг байсан. Тэр нь тэр үед манайд байдаггүй л байсан. Одоо бол их гоё юм байдаг байхаа. Тэр үед би бүр ангайгаад ямар гоё юм бэ гээд ямар сайндаа куртка авах гээд 70 рублиэр билүү куртка авах гээд зогсож байсан чинь манай нэг бүжигчин ирээд наад куртка чинь монголд байдаг ш дээ гэж байсан. Би монголд байдаг юмаа мэддэггүй л амьтан явдаг байсан. Би тэгээд улаан куртка аавдаа нэг хром нь гутал ээждээ нэг их гоё алчуур авч ирж өгснөө санадаг юм. Тэгээд л чихэр михэр л авч ирж өгдөг байсан байх даа. Хамгийн гоё бэлэг бохь байсан. Бас метный гээд оросын бохь германаас одоо энэ резенин чихэр байхгүй юу энэ чинь аймаар мундаг чихэрт орно ш дээ. Тэгэхэд үүнээс гоё амттай байсан санагдаад төмөр хайрцагтай резенин чихэрнүүд авч ирдэг байсан. Одоо бараг мартчихаж дээ. Ёстой дурсгал болоод үлдсэн юм шиг байна. Хааяа нэг нэг чихэрний сав байгаад байдаг юмаа манайд. Маам та үүнийг гадаадад явахдаа авч ирсэн гэлүү гээд шоолж инээгээд байдаг юм. Тийм л юм авч ирж байсан. Хүүхэд юм чинь яах юм бэ? Жаахан мөнгөтэй явж байсан. Тийм их мөнгө байхгүй. Ээж аав хэдэн рубль өгдөг байсан юм бэ дээ. Тэнд очихоор өөрсөд нь тохирсон мөнгө сольж өгдөг. Түүгээрээ жаахан жаахан юм авна. Аймаар хямдхан. Нэг копекаар зөндөө юм аваад идчихдэг. Зүсэм талх хиамтай ч юм уу. Манайх шиг л байсан юм чинь. Одоо бол хэдэн тэрбум төгрөгтэй явсан ч юм авч чадахгүй байлгүй.

Ариун-Ундрах -

За цаг гаргаж ярилцлага өгсөнд баярлалаа. Хоёулаа энэ удаагийнхаа ярилцлагыг ингээд өндөрлөе.

Тунгалаг -

За баярлалаа. Та 2-т ч гэсэн баярлалаа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.