Tungalag


Basic information
Interviewee ID: 990091
Name: Tungalag
Parent's name: Jadamba
Ovog: Borjigon
Sex: f
Year of Birth: 1956
Ethnicity: Halh

Additional Information
Education: higher
Notes on education:
Work: retired
Belief: none
Born in: Tsetserleg sum, Arhangai aimag
Lives in: [None Given] sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: teacher
Father's profession: engineer


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
education / cultural production
work
childhood
illness / health
family


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Ариун-Ундрах -

Сайн байна уу Тунгалаг гуай

Тунгалаг -

Сайн сайн

Ариун-Ундрах -

Өнөөдөр хоёулаа түрүүчийнхээ ярилцлагыг үргэлжлүүлье. Түрүүчийн ярилцлагаар болохоор та өөрийнхөө гэр бүлийн хүнийг бас урлагийн хүн гэж ярьж байсан. Гэр бүлийн хүнтэйгээ яаж танилцав. Гэр бүлийнхээ хүнийхээ тухай жаахан ярьж өгөөч?

Тунгалаг -

Манай гэр бүлийн хүн хөгжимчин. Мөнгөн хүрхрээ гээд хамтлаг байсан дээр үед 1970-аад 80 оны үед бол гал командаас очиж билетийн авдаг. Тэгж дайрч орж үздэг хөгжмийн зохиолч Зуундарь агсаны байгуулсан Мөнгөн хүрхрээ гэдэг хамтлагийн ахлагчаар ажилладаг манай нөхөр. Одоо ч Мөнгөн хүрхрээ хамтлаг байгаа. Мөнгөн хүрхрээ хамтлаг, Ган зам хамтлаг гээд үлээвэр хөгжимтэй цахилгаан хөгжмийн нэг хамтлагтай залуучуудын маш олон хамтлаг гаргасан. Улаанбаатар гээд хамтлаг гаргасан. Тэгээд хүүхдүүдийн хамтлагтай. Бас өөрөө багшилж ажилладаг манай нөхөр. Одоо нийтийн бүжгэн дээр сагсофон тоглож байгаа. Даваадорж гэж хүн байгаа. Бас багшийн сургуулийн соёлын анги төгссөн. Олон жил хөгжмөөр ажиллаж багш хамтлаг байгуулах юман дээр өөрийнхөө сурсан мэдсэнээ залуучуудад зааж өгч одоо хүртэл 3-4 хамтлаг ажиллуулаад заримын варанд тоглуулаад заримын нийтийн бүжгэнд заримын хөдөө орон нутагт тоглуулаад явчихдаг. Бид хоёр хоёулаа тэтгэвэртээ гарчихсан. Тэгэхдээ урлагийн ажил бол тэтгэвэрт гардаггүй гэдэг ямар ч байсан тэр шиг үнэн юм байхгүй. Тэгээд миний нөхөр үндэсний хөгжим тоглоно. Цахилгаан хөгжим ч тоглоно. Бид хоёр албан байгууллагуудын урлагийн үзлэгийн нэг нь дуу хөгжмийн даагаад би бүжгийн даагаад ингээд хоёулаа явна даа.

Ариун-Ундрах -

Хамгийн анх яаж танилцаж байсан бэ?

Тунгалаг -

Тэр үед бие биендээ захиа бичдэг байсан. Хоёулаа бие биендээ захиа бичдэг байсан. Тэгээд л суусан. Одооныхтой адил одоо ч гэсэн утсаар мессеж бичээд байдаг юм шиг байна лээ. Бид нарын үед захиаг нэг их уран үгтэй захиа бичдэг байсан. Одоо ингээд амьдраад 30-40 жил боллоо доо.

Ариун-Ундрах -

Ер нь бол нэг газар ажиллаж байсан учраас холбогдсон уу?

Тунгалаг -

Нийтийн ахуйн соёлын ордон гэж байхад манай өвгөн тэнд ажилладаг байсан. Бид хоёр тусдаа. Тусдаа ажил хөдөлмөрийнхөө гарааг эхэлсэн. Тэгээд цэрэгт 3 жил явж ирсэн. Тэгээд тэрнээс хойш хамтдаа амьдарч байгаа болохоос албан газар тусдаа өөр газар ажиллаж байсан. Олон дуу зохиосон. Цэцэрлэгийн насны хүүхдийн 15, 16 орчим дуу бий. Манай өвгөн цэцэрлэгийн багшаар бас олон жил ажилласан. Манай өвгөн дуу хөгжмийн багшаар

Ариун-Ундрах -

Та одоо тэтгэвэрт гарсан хэрнээ энд бас багш бас цэцэрлэгт бүжгийн багшаар ажилладаг гэсэн тиймээ?

Тунгалаг -

Төмөр замын чуулгад бүжгийн багш Орос Галаский цэцэрлэгт бүжгийн багш үдээс өмнө 11 цагаас 13 цаг хүртэл бүжгийн дугуйлангаа хичээллүүлээд түүнээс хойш төмөр замын чуулгад нийтийн бүжгийн багш хийдэг.

Ариун-Ундрах -

Социализмын үед ажил хийгээд сард дундачжаар хэдэн төгрөгний цалин авдаг байсан бэ?

Тунгалаг -

Сард 550 төгрөгний цалин авдаг байсан. Гоцлол бүжигчин гээд түүнийхээ хажуугаар өөр цэцэрлэг сургуульд багшилж 50 төгрөг авдаг байсан даа. 50 төгрөг гэдэг чинь их мөнгө байхгүй юу. Нэг сургуулиас 50 төгрөг гэхээр чинь гурван сургуулиас 150 төгрөг гэсэн үг. Тэр үед бол маш их мөнгө. Ажлынхаа хажуугаар дугуйлан хичээллүүлээд, бас заваараа юм нэхнэ. Хүүхдүүдээ тэжээх гэж байгаа хүн аль болох юу хийж болмоор байна бүгдийн хийж хүүхдүүдээ тэжээдэг байсан даа.

Ариун-Ундрах -

Та ажилласаар байгаад өнөөдрийг хүрсэн юм байна. Тиймээ?

Тунгалаг -

Ажилласаар байгаад өнөөдрийг хүрсэн. 35 жил ажиллаад тэтгэвэрт гарсан. Минийхээр бол 70 жил ажилласан юм шиг надад санагддаг. Яагаад гэвэл хөлийн судас бүдүүрээд лаборторийн ажил хийлээ гэхэд бүжгийн дугуйлангаа хийсээр л байдаг байсан. Бүжигчин байлаа гэхэд бүжгийн дугуйлангаа хичээллүүлсээр л байдаг. Заавал хоёр ажил би хийдэг байсан. Ерөөсөө нэг ажил би хийж байгаагүй. Одоо гэхэд би бүжгээ заагаад үдээс хойш нийтийн бүжгээ заагаад нийтийн бүжиг хийж чадахгүй хүнд нийтийн бүжиг заагаад л явж байгаа.

Ариун-Ундрах -

Ажилласаар байгаад сурчихсан.

Тунгалаг -

Ажилласаар байгаад сурчихсан. Гэрт байна гэдэг бол маш хэцүү. Хүн хөгшрөх тусам улам ажил хиймээр санагддаг ч юмуу. Даанч нээрээ сачийн хүрэхгүй гэдэг шиг. Ядрах юм доо. 50 гарчихсан хүн чинь өглөө босоод хичээл заана. Хүүхдийн шуугианд бас хэцүү. Энд ирээд бас шуугиан бас хэцүү.

Ариун-Ундрах -

Та бүжигчин гэдэг мэргэжил сонгосноороо , олон жил ажилласан энэ бүхнээс бахархдаг зүйл юу вэ?

Тунгалаг -

Бүжигчин болсноор бахархдаг зүйл гэвэл. Хүн болгон мэргэжлээрээ бахархдаг. Түүн дотроо бүжигчин байна гэдэг хамгийн бахархалтай. Бүжигчин болсноороо олон хүнд танил болсон.олон хүнийг таньдаг болсон. Сурсан зүйлээ дараагийн хүүхдүүддээ заагаад миний дайтай бүжигчин болоосой гэдэг ч юмуу. Миний дайны монгол бүжиг мэддэг болоосой гэж боддог. Тийм ч учраас би бүжгийн дугуйлан цаг ямагт хичээллүүлж явдаг. Жил болгон нэг цэцэрлэг дээр ч юмуу нэг сургууль дээр багшлаад өгөөч гээд гуйдаг л даа. Тэгээд түүнд ажилладаг. Түүгээрээ бахархахгүй байхын арга байхгүй. Чаддаг юмаараа хүн бахархана гэдэг тэр юм даа.

Ариун-Ундрах -

Та социализмын үед дугуйлан хичээллүүлж байсан. Ардчилал гараад дугуйлан хичээллүүлж байна. Хүүхдүүдийн хандлага, авч ирж байгаа эцэг эхийн хандлага өөрчлөгдсөн үү?

Тунгалаг -

Бүжгийн дугуйланд хүүхдээ оруулахгүй гэдэг эцэг эх байдаггүй байхгүй юу. Ялангуяа охидуудыг шал өөр болдог. Нэг ээж ирээд хэлж байсан юм. Энэ дугуйлан их өөр юмаа. Бүжгийн дугуйланд орсноос хойш манай хүүхэд тиркогоо өөрөө угаадаг боллоо. Багш загнана гээд шөнөжин хөл гараа угаадаг боллоо. Тэгэхээр бас гоо сайхны хүмүүжил хамт явж байгаа байхгүй юу. Урлагийн хажуугаар хиргүй хувцас өмсөх, хамгийн сайхан хиргүй тиркогоо өмсөж очно. Хүүхдийн гоо зүйн талд бас их нөлөөлдөг байхгүй юу. Урлагийн дугуйланд явах нь хүүхдийн гоо зүйн хүмүүжилд заавал нөлөөлдөг. Дугуйланд явснаар гоё сайхан биетэй болохоос гадна гоо зүйн асар өндөр мэдлэгтэй болж төгсдөг. 1-3 жил яваад миний дугуйланг төгсдөг. Төгсөөд ямар тэр үед мэргэжлийн үнэмлэх гэж тэр үед хүүхдүүдэд өгдөг байсан биш чи сайн бүжиглэдэг гэсэн сайшаалын үнэмлэх маягийн чи 3 жил хичээллээд ийм сайхан бүжигчин боллоо. Чи хаана ч очоод бүжигчин болж болно. Бүжгийн ажил хийж болно гээд

Ариун-Ундрах -

Социализмын үед сурч байсан хүүхдүүд ямар нэг хэмжээгээр төлбөр төлдөг байсан байх тиймээ?

Тунгалаг -

Үгүй тэр үед төлбөр төлдөггүй байсан. Одоо бол төлбөр төлнө. Одоо бол сарын 15000 төгрөг, дээшлэх юм бол 25000 төгрөг төлдөг сар нь тэр социализмын үед нэг ч төгрөг төлдөггүй. Нэг мөнгө ч өгөхгүй дугуйланд сурдаг байсан. Түүгээрээ бас их өөрчлөгдсөн юм даа. Хүний хөдөлмөрийн хөлсийг ардчилсан нийгэмд үнэлээд байгаа ч юм шиг нөгөө бодлын суръя гэсэн хүсэл сонирхолтой ч гэсэн мөнгөгүй учраас сурч чадахгүй хүүхдүүд зөндөө байгаа ш дээ. Би заримдаа 15000 төгрөг авчихаад, бүр 15000 төгрөг төлж чадахгүй хүүхдүүд ирж байгаа тэр хүүхдүүдийг запаст авч л байдаг юм. Ядуу амьдралтай ч юмуу. Өөрөө аймаар сонирхолтой хэрнээ ээж аав нь мөнгийн өгч чадахгүй тийм юм зөндөө байдаг юм. Асар их авъяастай хүүхдүүд байдаг. 10 хүүхдэд хичээл зааж байхад хажуугаар нь нэг 5 хүүхэд оруулаад заачихад нэг их хэцүү биш шүү дээ. Зааж байгаа юм нь нэг л юм чинь тэгээд социализмын үеийн ялгаа тэр л юм даа. Төлбөргүй. Нэг дугуйлан хичээллүүлэхэд 100 гаруй хүүхэд ордог байсан. Яагаад гэхээр төлбөргүй байсан байхгүй юу. Одоо бол би цэцэрлэгийн 30-аад хүүхдэд хичээл заадаг. Яг дугуйланд 10-аас дээш хүүхэд хэцүү л дээ. Хүүхдүүдэд мөнгө төгрөгний хувьд хэцүү. Миний ажлын ачааллын хувьд ч хэцүү. Одоо хүүхдүүд надаас илүү юм мэддэг болчихсон байна шүү дээ. Би тэд нараас илүү зүйл мэдэж байж заахгүй бол болохгүй ш дээ. Асар их юм мэддэг. Бүжгийн суваг байдаг юм шиг байна. Интернетийн тэр сувгаар өөрсдөө ороод үзчихдэг. Зөвхөн Монгол бүжгийн талаар л би нэвтэрхий хэлж өгнө үү гэхээс биш Латин америк, баруун европын бүжгийг өөрсдөө олоод мэдчихдэг. Бүжгийн хөл тавилт А,Б үсгийг мэдчихсэн байхад аль ч улсын бүжгийг сурчихна. Багшаа өчигдөр түүнийг үзсэн чинь тэр хичээл дээр заасан тэр гарч байна. Би түүнийг сурчихлаа. Түүнийг тэгж хийвэл зүгээр юм билээ. Ингэж хийвэл гоё юм билээ. Гээд бараг надад заах шахуу болчихоод байна шүү дээ. Одоо бол би хоцрогдсон хичээл заахад хэцүү. Аа харин Монгол бүжгийг бол заахад хоцрогдохгүй л дээ. Балет, сонгодог бүжиг, олон орны бүжгийг хүүхдүүдээсээ асуухаар юм билээ. Би өөрөө асуухаар болчихсон юм билээ. Монгол бүжгийг одоохондоо надаас асуух байх л даа. Хойтонгоос бол Латин америкийн бүжиг бусад бүжгийг хүүхдүүдээсээ л асуух юм билээ.

Ариун-Ундрах -

Таныг социализмын үед амьдарч байхад хүмүүс чөлөөт цагаа яаж өнгөрөөдөг байсан бэ? Та бол олон хүүхэдтэй. Ажлаа хийгээд урлагийн хүн учраас чөлөөт цаг бага байсан байх.

Тунгалаг -

Надад чөлөөт цаг гэж бараг байдаггүй. Өнөөдөр ажлаа дууслаа. Үдээс хойш ямар нэгэн хүүхдийн дугуйлан заачихлаа. Гэртээ ирлээ. Хүүхдүүдийнхээ даалгаврыг хийлгэнэ. Хоолын хийлээ. За хааяа нэг чөлөөт зав гарах юм бол мод усанд явж салхинд гарна. Өвөл бол цана чаргаар зугаална. Хандгайт бол хаанаас ч гулгасан сэвсгэр цастай. Хаашаа ч явсан эрүүл агаартай тийм гоё байсан ш дээ. Манай Улаанбаатар хот чинь одоотой адилхан битүү утаа багширсан тийм зүйл байгаагүй. Энүүхэн 7 буудалын цаанаас хүүхдүүд гүйж очоод гулгачихдаг. Цана чаргаа авч очоод гулгачихдаг. Зэлүүд тал байсан юм чинь 1-р хороололоос 5 шар хүртэл хов хоосон байсан. Автобус зогсохгүй явсаар байгаад 8 буудал гээд зогсоол байсан тэнд очиж зогсдог байсан. Тэр хооронд зэлүүд байдаг байсан. Урьд талд нь хэдэн баазууд байдаг байсан. Складнууд байдаг байсан. Өөр юу ч байдаггүй байсан.

Ариун-Ундрах -

Янзага буга муга байдаг байсан гэсэн тиймээ?

Тунгалаг -

Тийм зүгээр л хот дотор ороод ирчихсэн явж байдаг байсан. Өвс идээд явж байдаг. Хаашаа ч гарсан эрүүл агаар дотроо л эрүүл агаарт явчихдаг байсан. Одоо бол нэлээд олон км явж байж утаагүй газар очих байх. 7 буудалын хойд талын уулан дээрээс очоод гулгачихдаг байсан. Хүүхдүүдээ авч яваад энэ шарга морьт тийшээгээ нэг ч айл байхгүй. Ганц нэгхэн үнээтэй айл байдаг. Тийшээ очиж тараг сүү авч идээд тийм сайхан байсан. Өвс гэж зун болгон битүү ургадаг. Өвдөгөөр татсан өвс ургадаг. Өвсөн дундуур явахад хэцүү байдаг байсан. Тийм зун энэ зун л нэг болох шиг боллоо. Би Өвөрхангай явах замдаа нэг суманд очсон чинь нэлээд өндөр өвс ургасан байхын хараад социализмын үед ургадаг шиг өвс ургасан байна гээд бодож байсан юм. Тийм сайхан байсан байхгүй юу. Хөдөө гадаа явж байхад уул ус битүү мод битүү л цэцэг тийм л байсан ш дээ. Одоо бол цэцэг ч олж харахаа байсан ш дээ. Цэцэг гэж ургадаг ч юмуу. Үгүй ч юмуу болчихоод байх шиг байна.

Ариун-Ундрах -

Та бага насаа ямархуу өнгөрөөсөн бэ?

Тунгалаг -

Миний бага нас хүний хүүхдийн адил цэцэрлэг яслид яваад тэгээд 10 жилийн сургуульд орж 10 жилийн сургуулиасаа хөгжим бүжгийн сургуульд шалгуулж тэнд ороод багадаа олон дүүтэй байсан учраас би теннис тоглодог резин тоглодог, дээс тоглодог тийм л охин байсан. Олон дүүтэй учир нэг дүүгээ ташаан толгойн дээр барьчихаад нэг гараараа бөмбөгөө тоглоод нэг гараараа дээсээ эргүүлдэг тэгээд тэр олон дүүг би одоо доороо 7 дүүтэй ш дээ. Тэгээд тэр олон дүү нараа бас өсгөж байсан. Тэгээд залгуулаад өөрөө олон хүүхэдтэй болчихсон. Баахан хүүхдийн дунд л явж байсан ерөөсөө. Бага байхад миний аав намайг сургуульд хүргэж өгчихөөд миний гарны черниль арилгаж байсан одоо хүртэл надад бодогддог юм. Дүрдэг үзгээр бичдэг байсан. Чернилийн саваа тусад нь бариад явдаг. Тэрэнд очоод дүрдэг. Тэгээд миний гар нэл черниль болчихсон байсан юм чинь. Манай аав замдаа шүдэнзний бор юмаар черниль арилгаад явж байдаг. Замдаа. Хичээлээс аваад намайг гарыг маань черниль арилгаад явж байдаг тийм л зовлонтой үзгээр бичдэг байсан.

Ариун-Ундрах -

Тэр шүдэнзний бор юмаар арилдаг юмуу?

Тунгалаг -

Тийм шүдэнзний бор юмаар аягүй сайн арилдаг. Орос шүдэнзний бор толгой гэдэг бол бүр гар дээр байгаа үү мүү хүртэл арилгадаг ш дээ. Үрээд байхад дороо арилчихдаг байхгүй юу.

Ариун-Ундрах -

Тэгээд та багаасаа бүжиглэж эхэлсэн үү?

Тунгалаг -

Багаасаа бүжиглэж байсан. Сургуулийнхаа ганц бүжигчин байсан.

Ариун-Ундрах -

Таны нөгөө бүжиглэх авъяасыг эсвэл түлхэц өгсөн тиймэрхүү сэдэл төрүүлсэн үйл явдал ч юмуу яг юу болсон учраас та угаасаа л таны сонирхол байсан уу?

Тунгалаг -

Угаасаа сургуулийнхаа концертэнд ордог байсан. Дангаасүрэн гээд манайд хөгжмийн багш байдаг байсан. Би ганцаараа сургуульдаа бүжиглэдэг байсан. Тэр үед сургуулийн бүлгэмийн зөвлөлийн дарга би л байлаа. Зусланд үнэгүй шагналаар амарна. 21 хоног амардаг байсан пионерийн лагерьт. Тэгэхэд би 21 хоног амарчихаад буцах гэхлээр урлагийн үзлэг болж байгаа гээд 42 хоног би сэлбийн зусланд амарч байсан. Тийм сайхан сайхан мартагдахгүй сайхан юм зөндөө л бий л дээ. Сандарахаар санадаггүй юм биш үү? Одоо бодож байхад сүүлийн үеийн амьдралаа л сайн цээжилж байна ш дээ. Урд талын амьдралыг мартаж эхэлж байна ш дээ. Хүүхдүүд том болоод дараачийн хүүхдийнхээ хүүхдийн төлөө гүйгээд бараг завгүй шахам юм болоод байна ш дээ. Дахиад хүүхдүүдийн төлөө гүйх ажилтай болчихоод байна. Эмээ болчихсон чинь одоо ач гуч хойноос гүйх тийм ажилтай болчихлоо ш дээ.

Ариун-Ундрах -

Та 5 хүүхэд төрүүлсэн гэсэн. Та яг 5 хүүхэдтэй болъё гэж бодсон уу? эсвэл төлөвлөөгүй гаргасан уу?

Тунгалаг -

Төлөвлөөгүй.

Ариун-Ундрах -

Та олон хүүхэдтэй болох дуртай байсан уу?

Тунгалаг -

Үгүй урлагийн хүн байж ямар олон хүүхэд гаргасан юм гээд хүмүүс тэгдэг юм. Гэхдээ би бүжгийн багш байсан болохоороо нэг их бүжиглээд байдаггүй байсан болохоороо тэр нөлөөлсөн ч юмуу гэхдээ яагаад ч юм 5 хүүхэд л гаргачихсан. Тэр үед хүүхэд гаргасан хүнд мөнгө өгдөг байсан. Тэрнийг сонирхсон юмуу. Нэг л их хүүхэд гаргасан хүн байсан. Тэгээд баахан охин гаргадаг. Нэг хүү гарчих байх гээд горьдохоор л охин гарчихдаг. За энэ хүү байх гээд гаргахаар л охин гарчихдаг. Тэгсээр байгаад 4 охин ганц хүүтэй.

Ариун-Ундрах -

Таныг социализын үед бүжгийн багш юмуу бүжигчнээ хийгээд явж байхад таны ажилд хамгийн хэцүү зүйл нь юу байсан бэ?

Тунгалаг -

Хамгийн хэцүү зүйл гэж байдаггүй байсан. Ажлаа л хийж байвал тэнд хэцүү зүйл гэж байхгүй. Би 5 цагт дугуйлангаа эхэлсэн бол 7 цагт дуусна. Ажлаа дуусаад яваад өгнө. Маргааш дараачийн ажил үргэлжлээд явж байдаг. Тэнд хэцүү юм гэж ерөөсөө байхгүй. Одоо бол хэцүү ш дээ. Байраа түрээслэнэ. Адаглаад байрандаа өндөр түрээс өгнө. Тэгэхээр одоо дугуйлан хичээллүүлнэ гэж хэцүү ш дээ. Түрээсийн өндөр байшинд бас л хэцүү. Авсан мөнгөнийхөө ихэнхийг байрныхаа түрээсэнд өгөх нь байна ш дээ. Тэгээд дугуйлангийн хүүхдүүд маань олон ирэх тусмаа олон мөнгө авна ш дээ. Тэр тусмаа байрыг чинь хэрэглэх юм их болно. Том тусмаа метр квадрат нь төд гэчихнэ. Социализмын үед тийм биш. Тэнд сул өрөө байвал би дуртай өрөөндөө ороод хичээлээ ороод гарна. Гайгуу толь мольтой өрөөнд оруулъя гэвэл нөгөө талын өрөөнд оруулаад би хичээлээ заачихаад л гараад ирнэ. Тэрэнд надаас мөнгө нэхэхгүй. За энэ багш ажлаа хийж байгаа юм байна гэж бодохоос биш одоо бол энэ хэдэн цаг хийсэн цагийнхан мөнгийг бодож авна. Энэ хэдэн цаг болоод гарсан. Үүний цагийн мөнгийг үржүүлж авна гэж ярина ш дээ. Одоо бол тийм хэцүү. Одоо бол хэцүү болчихсон.

Ариун-Ундрах -

Таны амьдралдаа хамгийн их жигшдэг зүйл юу байсан бэ?

Тунгалаг -

Би ер нь худлаа ярьсан хүнд дургүй. Хүнд долигонодог хүнд бас дургүй. Тийм ч учраас би хэлье гэсэн юмаа дарга ч байсан хэлдэг. Цэрэг ч байсан хэлдэг. Нэлээд галзуу шахам нэртэй дээ. За тэр Тунгаа бүжгийн Тунгаа айхтар хүүхэн байдаг шүү гэж хүмүүс ярьдаг. Яагаад гэвэл би тэвчиж өнгөрөөж чаддаггүй. Тэр худлаа ярьж байгаа хүнд долигонож байгаа хүмүүсийг үнэнээсээ үзэн яддаг. Харж ч чаддаггүй. Тийм учраас би өөрийнхөө дугуйлангийн хүүхдүүдийг ч бай өөрийнхөө хүүхдүүдийг ч бай худлаа яриулдаггүй. Миний хүүхдүүд хэзээ ч худлаа ярьдаггүй хүнд худлаа ярьдаг байсан ч надад худлаа ярьж чаддаггүй. Одоо ч холбоотой байдаг хүүхдүүд маань амьдралаа үнэнээр нь яриад багшаа би сая тэгж яваад тэгээд гээд ярьж л байдаг л даа. Тэгэхдээ яг бүжигчин болдоггүй ш дээ. Дугуйлангаар явсан хүүхдүүд. Ганц нэг хүүхэд л болсон байдаг болохоос. 90% нь гоо сайхны мэдэгдэхүйнтэй болоод гарч байгаа болохоос 10% нь бүжиглэдэг болоод гардаг. Тэгэхдээ хаана ч очсон биеэ аваад явчихдаг. Амралт сувилалд очиход хүн урихад эвтэйхэн биеэ аваад зөв биеэ аваад хотойж ирээд сайхан бүжиглээд явчихна. Яасан гоё биетэй хүн бэ гэж л хүмүүс хэлнэ. Тийм л хэмжээнд болоод явчихаж байгаа юм чинь. Заавал мэргэжлийн байх албагүй. Мэргэжлийн сургуульд бол багшийн сургуулийн соёлын ангид цагаар хичээл ордог байсан. Тэр үед багшийн сургууль төгссөн хүмүүс бүжгээ ч заадаг хөгжмөө ч заадаг нотоо ч заадаг тийм чадалтай хүмүүс багшийн сургууль төгсдөг байсан. Тэгэхэд би багшийн сургуульд бүжгийг цагаар ордог байсан. Үе тэнгийнхээ хүмүүст зааж байгаа ш дээ би чинь. Тэгээд хэцүү юм байна лээ. Их том өөртэйгөө чацуу хүмүүст хичээл заахад намайг бараг үл хүндлээд. Тэгэхээр надад цэцэрлэг сургууль надад илүү таалагдсан. Яагаад гэвэл хүүхдүүд багш гэж ойлгодог. Би чинь багшийн сургуулийн соёлын ангид хичээл заах гээд очиход бараг надаас арай ахимагдуу хүмүүс байж байгаа юм чинь. Бараг миний үгийг тоож авахгүй байгаа юм чинь. Нэг хэдэн бүжгийн дасгал хийчихээд л хөлөө зөв тавихыг сураад авчихвал болоо доо. Тэрнээс өшөө юу сурдаг юм гээд л тиймэрхүү хөндий хүйтэн яриатай улсуудад хичээл заах хэцүү ш дээ. Нөгөө юмыг хүлээж авч чадахгүй. Тэгвэл сургуулийн хүүхдүүд цэцэрлэг яслийн хүүхдүүд чинь юмыг хүлээж авахдаа аягүй мундаг чадвартай. Манай бүжгийн багш ирж байна гээд. Түүгээрээ арай ялгаатай. Бас том хүүхдүүдэд заах жаахан хүүхдүүдэд заах 2 чинь аягүй ялгаатай ш дээ. Одоо бол би насанд хүрсэн хүнд заасан ч гэсэн миний мэргэжлийн чадварыг үнэлдэггүй юмаа гэхэд миний насыг хүндлээд оо за багшаа гэж хэлнэ. Тийм байдаг л байхгүй юу. Урлагийн ажил гэж бас сонин шүү. Хүний гоо зүй хамаг юмаар нь жинлүүрддэг. Би 10 жилийн сургууль дээр очоод хичээл заах нэг өөр цэцэрлэгт ороод хичээл заах ондоо. Өөр график программаар хичээл зааж байгаа юм чинь. Тэгэхэд би дөнгөж 22 настайдаа багшийн сургуульд заахад 24-тэй хөдөөний хүүхдүүд ирчихсэн багшаа гэж хэлэхгүй байгаа юм чинь. Найзаа за яах вэ найзаа өнөөдөр хичээл ороод яах юм бэ? Бид нар бичээд л авчихая даа түүнийг сурна гэж юу байдаг юм гээд тэнд би ганцаараа хөлсөө гаргаж байгаад явдаг байсан. Өөрөө өөртэй нэг дасгал өгсөн болоод өөрөө өөртэй хичээл заасан болоод та нар миний үүнийг сайн сураад аваарай бичээд аваарай та нарт хэрэгтэй шүү гэж л хэлж байгаа юм чинь. Надаас ахмад хүмүүс байдаг байсан. Төгсөх курсэд нь бүжиг заадаг байсан юм шиг байгаа юм. Бүжгийн хичээлийн анхны мэдэгдэхүйнтэй болгохын тулд. Тэгээд би дургүйцээд за яршиг яршиг өөрөөсөө ахмад хүнд зааж болохгүй юм байна ямар ч байсан ахимаг болсон хойноо заадаг юмуу хаашаа юм

Ариун-Ундрах -

Таны үр хүүхэд таны ажил мэргэжилд яаж ханддаг вэ?

Тунгалаг -

Миний бага охин техникийн их сургууль төгссөн. Бүжгээр ёстой дагнасан даа. Олон алтан медаль авсан охин байгаа. Тэгсэн мөртлөө инженер хүн болсон. Тэгсэн мөртлөө бүжгээр гоц авъяастай.

Ариун-Ундрах -

Өвлөж авсан уу?

Тунгалаг -

Ямар ч байсан материал байдаг юм шиг байгаа юм. Миний бага хүү хөгжим бүжгийн төгөлдөр хуурын анги төгссөн. 2 л урлагийн хүүхэд байна. Гэхдээ миний 4 охин 4-лээ миний бүжгийн дугуйланд явдаг байсан. Намайг дагаад. Хичээл заагаад явахад дандаа дагаад би нөгөөдүүлийг хөтлөөд яваад дугуйландаа адилхан явуулаад адилхан яг. Гэхдээ 4-үүлээ бүжгийн анхны мэдэгдэхүүнтэй 4-үүлээ ямар ч аянд бүжиглэж чадна. 4-үүлээ ямар ч бүжгийг хийж чадна. Яагаад гэвэл ээжийнхээ дугуйланд явж байсан юм чинь. Хүн хүүхэдтэйгээ эмч хүн хүүхдээ тарьж чаддаггүй гэдэг шиг яг хүүхэддээ бас зааж чаддаггүй юм шиг байна лээ. Яг өөрийнхөө хүүхдэд зааж чаддаггүй юм байна лээ. Хүүхдэд зааж байгааг дагаад хийдэг байсан. Манай бага охин солгой байхгүй юу. Ганцаараа солгой хийхээр дугуйлангийн хүүхдүүд багшаа багшаа танай хүүхэд буруу хийгээд байна гээд хэл ам хийж байгаа юм чинь. Солгой хүүхэд юм чинь солгой гараа дагаад эргээд байгаа юм чинь. Багшаа танай хүүхэд чинь буруу эргээд байна ш дээ. Та хүүхдэдээ хэлээч гээд манай дугуйлангийн хүүхдүүд тэгнэ. Пионерийн лагерийн путёк миний гарт эрхэнд байдаг. Аягүй сайн дугуйланд явж байгаа хүүхдүүддээ путёк өгөөд пионерийн лагерьт амраадаг. Тэр их сайхан байсан социализын үед. Юу хийж чаддаг тэр хүүхэд шагналаа авдаг. Гэм зэмээ ч авдаг. Пионерийн лагерийн путёк жирийн бүжгийн дугуйлангийн багшийн гарт байна гэдэг бол гайхамшигтай л байгаа биз дээ. Би тэгээд 10 хүүхэд явуулах эрхтэй. Хүүхдийн баяр ямарваа нэг баяр болоход бэлэг өгнө. Түүнийг би мэдэж өгнө. Яагаад гэвэл ажилчдынхан хүүхдүүд бүжгийн дугуйланд яваад албан газрууд тэр хүүхдийг дэмжээд тэгээд хүүхдийн баяраар нэгдсэн том концерт зөвхөн бүжгийн концерт тоглуулж байсан. Эцэг эхдээ юу сурснаа үзүүлээд. Тэгж байсан. Одоо энэ дэвтэр дээр байж байгаа байхгүй юу. Урилга хэвлүүлээд ээж аавын дуудаад тэгээд хүүхдүүд нь өөр өөрийнхөө хийж сурсан юмаа хийнэ. Түүгээрээ их сайхан. Сурсан юмаа буцаагаад үзүүлдэгээрээ багш хүний бахархал тэр байхгүй юу. Тооны багш гэхэд тоогоо сайн боддог хүүхдээр бахархдаг бол бүжгийн багш бүжгээ сайн бүжиглэдэг хүүхдээр бахархдаг. За энэ маань овоо болоод авлаа даа. Өөр мэргэжил эзэмшиж болно заавал бүжигчин болох албагүй. Заавал гоо сайхны 90%-ийн мэдрэмжтэй болоод л гарч байгаа юм даа. Эмэгтэй хүүхэд бол хөлөө зөв тавина. Нуруугаа зөв авч явна гэдсээ татаж явна гэдгийг бүжгийн дугуйланд явж байгаа хүүхдүүд бол точный хийж байгаа юм чинь.

Ариун-Ундрах -

Таны яриаг сонсоод байхад та бүжгийн багшаар дагнаж ажиллаж байсан байна. Өөр чиглэлээр ажиллаж байсан уу?

Тунгалаг -

Байлгүй яахав. Миний зүүн хөлийн судас бүдүүрээр эмнэлэгээс акт гараад мэргэжлээрээ ажиллаж болохгүй гэсэн акт гараад тэгээд би барилгын салбарт лобарторийн ажил хийгээд суугаа ажлын акт гарсан учраас лобарторийн ажилчин болсон. За бүжгээрээ ерөөсөө хоол олж идэхгүй юм байна гээд 1994 онд биш 1997 онд Их сургуулийн түргэтгэсэн эдийн засаг инженерийн ангид орж суралцаад инженер эдийн засагч болоод сүүлд 2000 онд байшин үйлдвэрлэх комбинатад диспичерийн ажил хийж байгаад тэгээд тэтгэвэрт гарсан.

Ариун-Ундрах -

Лобарторийн яг ямар ажил хийж байсан бэ?

Тунгалаг -

Хими усны тийм усны хатуулгыг хэмжинэ. Түүхий хатуу усаар турбо зэвэрдэг учраас дулаан өгдөг. Дулааны станцид ажилладаг байсан л даа. Дулааны шугам хатуулагтай ус явуулахгүй бол зэврэхгүй. Тэр явдаг усыг хоолны давсаар зөөллөж өгдөг. Тэгж сууж лобарторийн ажлыг би хийдэг байсан. Ус шинжлээд ус хатуулагтай байвал ус зөөллөж турбонуудыг угаах тийм ажил хийдэг байсан. Тэр чинь бас курсээр бэлтгэгдэж төгсдөг байсан. Би 6 сарын курст сурсан. Барилгын материалын ТМС-д багшилж байхдаа би тэр курсэд сурч байсан. Ер нь тэгээд хэрэг болсон шүү. Хүнд хэзээ нэгэн цагт сурсан юм нь хэрэг болдог юм билээ. Мэргэжлийн лобартори гэж байгаагүй байхад. Барилгын материалын ТМС дээр тийм курс нээгдэхэд би сууж байсан юм. Ганцаараа мэргэжлийн лаборант байдаг байсан. Би ер нь хөлөө өвдөөд байгааг мэддэг байсан. Ер нь нэг л өдөр суулгачих юм биш байгаа даа гэж боддог байсан.

Ариун-Ундрах -

Өөрөө та гадарлаж байсан байна тиймээ?

Тунгалаг -

Тийм жижиг жижгээр миний судас бүдүүрээд л байдаг байсан. Тэгээд би мэддэг байсан учраас курсэд суугаад төгсөөд очоод шууд үнэмлэхээ үзүүлээд орж байгаа юм чинь. Миний тэр ажлыг дээр үед дарга нарын авгай нар л хийдэг байсан. Тэгэхэд би мэргэжилтэй гэдгээрээ тэр ажлыг хийдэг байсан.

Ариун-Ундрах -

Дарга нарын авгай нар болохоор биенд амар учраас хийж байна уу?

Тунгалаг -

Биед амар. Цалин өндөр. Тэр үед инженер 750 төгрөгний цалин авч байхад лаборант 800 төгрөгний цалин авдаг байсан. Яагаад гэвэл ээлжинд явдаг учраас илүү цагийн мөнгө гэж авдаг. Суугаа ажил болохоор дарга нарын юм хийж чадахгүй авгай нар хийдэг байсан ш дээ. Тэгэхэд би мэргэжлийн хүн гэдгээрээ дайрч дарга нарын авгай нарыг бут цохиж орж хийж байгаа байхгүй юу. Тэгээд хажуугаар нь бас л нөгөө дугуйлангаа хичээллүүлсээр л байгаа юм чинь. Яг тэр орсон газрынхаа ажилчдынхаа хүүхдүүдийн дунд дугуйлан ажиллуулаад л тэр том клуб нь хоосон байгаа юм чинь тэнд ажиллуулаад эхэлчихэж байгаа юм чинь тэгээд тойроод хоёр гурван сургууль байгаа юм чинь тэр сургуулийн хүүхдүүд хүрч ирээд дандаа ээж аав нь тэр үйлдвэрт ажиллаж байгаа юм чинь тэгээд ирээд хүүхдээ сургачихдаг байсан.

Ариун-Ундрах -

Хөлний судас бүдүүрсэн нь юутай холбоотой юм бол?

Тунгалаг -

Олон хүүхэд төрүүлснээс болсон байх. Тэгээд бас ямар ч хөдөлгөөнгүй хүүхдээ хараад суучихаар болсон байх. Ер нь бүжгийн хүмүүсийн хөл нь мууддаг. Бүгд л таягтай болчихсон байдаг юм даа. Таягтай хүн хараад энэ хүн бүжигчин байсан юм байна даа гэж бодогдохоор болчихсон. Одоо бас анагаах ухаан хөгжөөд мэдэхгүй чадахгүй юм байхгүй болчихсон юм чинь янз бүрийн массаж хийлгээд энд тэндээс судасаа тайруулаад гайгуу болчихсон юм билээ. Гэхдээ бас бүжгийн ажил хийж байсан хүмүүсийн хөл нь муу байдаг. Голцуу муу байдаг юм даа. Би бол нэлээд эрт тэгсэн. 5 хүүхэд төрүүлээд бүдүүрсэн. Чи юу гэж олон хүүхэд гаргасан юм бэ? Чи олон хүүхэд гаргаагүй бол зүв зүгээр байх байсан. Гээд намайг загнадаг л байсан.

Ариун-Ундрах -

Одоо энэ нийтийн бүжиг гэж болж байна ш дээ. Социализмын үед ямархуу байсан бэ?

Тунгалаг -

Байсан. Маш сайхан болдог байсан. Маш гоё байсан. Эрэгтэйчүүд нь зангиатай пиджактай хүүхнүүд нь тубльтайгаа платье өмсөөд маш гоё ордог байсан. Одоо тийм болж ирж байна. Нэг хэсэг болж бүтэхгүй хүмүүсийн цугладаг газар болчихсон юм шиг байсан ш дээ. Одоо бол өөр болоод нийтийн бүжгийн холбоо гэж байгууллагдаад түүний ерөнхийлөгч нь эрүүл мэндийн яамны сайд байсан. Батсэрээдэн юм байна лээ. Орлогч нь Жамъяндорж гээд хүн байдаг юм билээ. Одоо бол нийтийн бүжиг гэдэг утгаараа ажиллаад байгаа л даа. Одоо хувцасаа солиод орж байна. Тубльтайгаа орж байна. Архи үнэртүүлээд ордог байсан бол архи үнэртүүлэхгүй ордог болсон байна. Тэгээд нийтийн бүжиг чинь эрүүл мэндэд маш их хэрэгтэй. Суугаа ажилтай хүн заавал нийтийн бүжиг хийж байх хэрэгтэй. Тэр бүжгийн аянд хэдэн зуун км явж байгаа байхгүй юу. Түүнээс биш эндээс тийшээгээ яваад ир гэхэд явахгүй. Залхуураад такси бариад явчихна. Тэгвэл бүжгэнд бүжгийн аяыг сонсоод тэр бүжгийн талбайг 5-6 удаа тойрно гэдэг бол хичнээн км яваад дээр нь эрүүл мэндээ бодоод 2-рт нь сайхан хөгжим сонсоод каф аваад өөрийнхөө амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөж байгаа. Манайд бол бүх шатны хүмүүс ордог ш дээ. Эмч нар орж байна. Нягтлан бодох ажилтай хүмүүс орж байна. Дандаа суугаа ажилтай хүмүүс 3-рт ажилгүй дампуу талын улс тэр нь цөөхөн талдаа. Тийм байна даа.

Ариун-Ундрах -

За хоёулаа энэ удаагийнхаа ярилцлагыг дуусгая маш их үнэтэй ярилцлага өгсөн танд маш их баярлалаа.

Тунгалаг -

Та нарт ч гэсэн баярлалаа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.