Ragchaa
![](../assets/images/interviewees/990092.jpg)
Basic information
Interviewee ID: 990092
Name: Ragchaa
Parent's name: Shagj
Ovog: Bejüd
Sex: m
Year of Birth: 1939
Ethnicity: Halh
Additional Information
Education: higher
Notes on education:
Work: retired
Belief: Buddhist
Born in: Alag-Erdene sum, Hövsgöl aimag
Lives in: [None Given] sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
collectivization
environment
privatization
democracy
foreign relations
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
-
Рагчаа -
Социалист нийгэм гэдэг маань юу л даа миний хувьд өдийд чинь би одоо 70 хүрч байгаа хүн шүү дээ. Социалист нийгмийн юунд чанагдаад боловсрогдоод 40 гаруй жил алба хашчихлаа, тийм муу муухайнийгэмд амьдарч байлаа гэж хэлэхгүй. Ер нь ч тийм нийгэм байгаагүй гэж боддог. Одоо хүртэл тэгж боддог. Мани амьдрах үед чинь юм болгон сайн сайхан байлаа ш дээ, хамгийн наад зах нь хүүхэд ахуй цагаасаа эхлээд дээр үеийн эцэг эхийнхээ дагаж мөрдөж байсан. Зан заншил юу байдаг юм, хүндэтгэх чанар юу байдаг юм, тэр болгоныг чинь хадгалж өдий хүрлээ ш дээ. Мани мэт нь ухаандаа ахмадаа хүндэтгэдэг хүүхдүүийг хайрладаг хамгаалдаг ийм сайхан нийгэм байлаа ш дээ. Их замбараатай, их зарчим ч өндөр шаардлага тавьдаг тийм талын юм зөндөө л байлаа л даа. Би чинь одоо Хөвсгөл аймгийн Хатгалын хүн шүү. Хатгалын 10-н жилийн сургуульд байсан. Тухайн үед бол 7-н жил байсан. Бага наснаасаа эхэлж хурдан морь унаж өссөн л хүүхэд л дээ. Тэгээд сүүлд нь юу руу явсан хот хүрээ рүү орж ирээд ингээд байж байгаа юм. Тухайн үед бол яахав дээ хэдэн цөөхөн тооны малтай нь малтай намайг бага байхад тэр үед чиг манай нутаг хөдөө малчин ард иргэд энд тэндгүй л тархай бутархай жалгын нэг айл цөөхөн малтай ийм л байдалтай байсан ш дээ. Нэгдэлжих хөдөлгөөн эхлээд л жаахан цомогтгож сайн дурын үндсэн дээр л нэгдэлжих хөдөлгөөн л орох санал хүсэлтийг аваад явж байсан тал бий л дээ. Гэхдээ зарим нэг үед бол яахав орох нь зүйтэй нэг их зөрж хойшоо суугаад яахав гэсэн санаа гарч ирэдг л юм байна лээ. Тэгээд нэгдэлжих хөдөлгөөн ялж нөгөө тархай бутархай байсан мал идээ тэр болгон чинь одоо их төвлөрч, их удирдлагатай тэгж ирсэн ш дээ. Тэгээд сайхан болсон үнэндээ гэхэд их нэгдэлтэй тэгээд тэнд чинь суурин газар байгуулагдаад сургууль соёлтой болоод тэгээд хэдэн мал маань тархай бутархай байсан нь болиод нэгдэлдээ сайн дураараа элсээд өгөх малаа шилжүүлээд тиймэрхүү тал байсан л даа.
Эрдэнэтуяа -
Нэгдлийн хүрээнд үү?
Рагчаа -
Нэгдлийнхээ хүрээнд тиймэрхүү хэмжээтэй явагддаг байсан. Тэгэхдээ 21 сая, 35 сая гээд малын тоо толгой хэлдэг байсан л даа. Энэ үндсэн дээ биелэгдэж байсан байх аа.
Эрдэнэтуяа -
Нэгдэл байгуулагдсанаас хойш уу?
Рагчаа -
Тийм тэгж ирсэн л дээ. Нэгдэлжих хөдөлгөөн өрнөсөнөөс хойш. Нэгдэлжих хөдөлгөөн ялсаны үр дүнд сайхан сайхан юм болдог л доо. Жил болгон сайн малчидаа шалгаруулж байлаа, ганцхан намын юунд байсан л даа. Намын дараагийн бүгд хурлууд гээд л хуралддаг сайн малчидын зөвөлгөөн гэд л болдог, янз янзын сайхан сайхан юм их л болдог байлаа. Хөдөлмөрийн баатрууд төрдөг л байлаа. Сайн малчин гээд л төрдөг л байлаа. Бас тухайн үедээ үйлдвэрийн ажилчид ялгаагүй малчин, социализмийн нийгмийн үеийн малчин ардууд маань ч ялгаагүй гадаад дотоодын сургуулиудад явуулж сургадаг л байсан, сургуулиас гадна юм үзүүлж харуулах, алдартай сайн ажилласан, тэр үед чинь удорник гэж байсан л даа, тийм нэртэй, тэр үед сайн хүмүүсээ тэгж нэрлэдэг л байсан л даа, үйлдвэрийнх сайн малчин, тийм улсуудаа явуулж, юм харуулж үзүүлэх тийм юм байна лээ, хятадтай бол манайхан чинь 1975 оноос ОХУ нэг хэсэг аятайхан байж байгаад, сүүлдээ ОХУ, Хятад хоёр тиймэрхүү жаахан түнжин хагараад, эвгүй байдалтай байсан л даа,
Эрдэнэтуяа -
1975 оноос хойш уу?
Рагчаа -
Тийм, хойш, нэг хэсэгхэн,
Эрдэнэтуяа -
Ямар учраас юм бол?
Рагчаа -
Одоо хоёр том гүрний хооронд, тиймэрхүү юм болж байсан шиг байгаа юм,
Эрдэнэтуяа -
Эдийн засгийн хувьд уу?
Рагчаа -
Тийм, эдийн засгийн талын, улс төрийн талын, тэгээд мөн хоёр улсын хилийн зааг гээд л тиймэрхүү сөргөлдөөн гарч байсан тал бий л дээ, тэгээд Хятад чинь Монголыг нэг үе харж үзэхгүй, нөгөө охутай сайндчихлаа гээд бас нэг хэсэг муу харж үзэж байсан тал бий, эвгүй ханддаг байсан, тэрнээс өмнө чинь малчдыг Бээжин хот явуулдаг, юм хум үзүүлж харуулдаг, тэгдэг л байсан,
Эрдэнэтуяа -
Нэгдлийн, сайн малчдыг уу?
Рагчаа -
Тийм, нэгдлийн сайн малчдыг, мөн үйлдвэрийн сайн гавшгайчид байна, тийм ээ, 5 жилийн гавшгайчид байна, 5 жилийн төлөвлөгөөтэй байсан үе л дээ, 5, 5н жилээр, 1р 5н жил, 2, 3гээд л 8, 9, 10гээд л, хамгийн сүүлд 8, 9р 5н жил гээд төгсгөл болов уу даа, яаав
Эрдэнэтуяа -
5 жилээр дуусан уу?
Рагчаа -
Тийм, хэдэн 5н жилийн гавшгайч гээд тийм юм төрдөг л байсан, иймэрхүү л юм байгаа юм л даа, яахав дээ, тухайн үед зхун л, мэргэжилтэн, техник, туслалцаа, эдийн засгийн талын туслалцаанууд их ирдэг л байсан л даа, тэр хүчээр социализмийг гайгүй шиг байгуулаад явж байсан орны тоонд орж байсан шиг байгаа юм, энэ бол яахав дээ, ЗХУ н тусламжийн дэмжлэгтэйгээр, бүх л юм зхун дэмжлэгэн дээр л байлаа ш дээ, бид чинь
Эрдэнэтуяа -
ОХУ н тусламжинд уу?
Рагчаа -
Тийм, Оросын тусламжин дээр л. Сүүлд тэр их өрийн асуудал ярьдаж байхад хүртэл
Эрдэнэтуяа -
Ерөнхийлөгчийн цуцалдаг уу?
Рагчаа -
Тийм. Яг тэр чинь дээр үеэс эхлээд л манайд тусалж байсан тэрний хүчээр одоо хүртэл улсын техник нь хэрэглэгдээд л явж л байна л даа. Шүүмжлэгдээд л ингээд явж байна. Яг ингээд үндсэндээ зангидаад хэлэхэд ЗХУ-ын тусламж дэмжлэгтэйгээр л манай улс чинь өдий дайтай явж ирсэн юутай л даа. Энийг бол хэн ч үгүйгэж чадахгүй байх гэж бодож байгаа.
Эрдэнэтуяа -
Нэгдэлжих хөдөлгөөн анх яаж зарлагдаж байв?
Рагчаа -
Үгүй яахав өнөө тухайн үед чинь юу байдаг даа сумын дарга тэр махнамын дээрээс өгсөн бодлого байх л даа тэр төлөөлгчид л ирээд л хөдөө орон нутгаар яваад л ингэж ингэж намаас асуудал тавьж байна авч ирлээ ард түмэн та бүхнийг мал юу цуглуулж нэгдсэн ийм хөдөлгөөнд оруулья ийм санаанууд хэлээд намайг бага байхад явдаг л байсан. Тийм юмнаас л багийн дарга гэдэгээс л явж байсан л даа. Тэр үед чинь яахав бид нар авах юм аа аваад ганц улсын юутай болохоор улсаас л юм аа авдаг. Хятадаас тэр үед авч байсан юм байхгүй л дээ. Хаяа нэг үйлдвэрийн сайчууд явбал ховор ховор юм авчирдаг ийм тал байсан хувьдаа. Иймэрхүү журмаар хэлж тавигдсан л даа.
Эрдэнэтуяа -
Агент гэж юу юм бэ?
Рагчаа -
Агент гэж худалдаа л даа. Морь уячихаад даалимба тавьчихаад богц тийм тэгээд явж байдаг тэгээд цай юу саахар идээ лаа маа янз бүрийн ганцгалчихаад шогшиж явдаг худалдаа наймаа хийгээд айл хэсээд хэдэн баг хэсээд. Багийнхаа ард түмэнд юм хүртээдэг тийм л байсан.
Эрдэнэтуяа -
Хөдөөнийхөн хол хол байсан болохоор?
Рагчаа -
Тийм. Хол ойргүй тэгсгээд л явчихдаг
Эрдэнэтуяа -
Агентад ажилдаг хүн нь улсаас томилсон хүн байсан юм уу хувь хүн байсан юм уу?
Рагчаа -
Хувь хүн л юм даа. Цаанаасаа томилчихдог Дамба чи энэнд ор чи 6-р багийн агент шүү гээд хэлээд худалдаа хйидэг хүнийг л. Тэр нь тэгээд юм хүргэж өгдөг ард иргэдэд. Ард иргэд маань тэр болгон сумын төв явж чадахгүй ш дээ. Морь тэмээгээр л явж очно уу гэхээс унаа хангалттай биш байсан. Одооных шиг бололцоогүй л байлаа л даа.
Эрдэнэтуяа -
Тэр та нарт хэр их ач олбогдолтой вэ? Амар уу? Тэгж очих нь?
Рагчаа -
Үгүй яахав тухайн үед ч чинь тэгж очихоос ч одоо өөр замгүй. Хүн аваад ирж байгаа тэр юун дээр ч бол аятайхан л байдаг байсан тийм.
Эрдэнэтуяа -
Үнэ нь нэмэгдэх үү?
Рагчаа -
Нэмэгдэхгүй
Эрдэнэтуяа -
Нэмэгдэхгүй хэвээрээ
Рагчаа -
Нэмэгдэхгүй тухайн үе яг тэрүүгээрээ л байна. Километр одооных шиг одоо энэ ч аргагүй юм л даа. Трээврийн юу гээд л одоо энүүхэн юунаас л Нрантуулаас /зах/ энд Түц /түргэн үйлчилгээний цэг/ -нд юм авчраад л хөөрхөөн ахиулаад л өгчихөж байна ш дээ тээврийн зардал юу гэнэ үү тийм юм байдаг юмуу
Эрдэнэтуяа -
Тээврийн зардал, ашиг
Рагчаа -
Тийм. Машин тэрэг бензин шатахуун гээд тийм юм бол тухайн үед ямар золиг нь байхав. Зүгээр сайхан яваад л төгрөгөөр өгөөд заримд нь зүгээр өгдөг л байсан байх.
Эрдэнэтуяа -
Дан төгрөгөөр бас ингээд солилцоо хийх үү?
Рагчаа -
Айн
Эрдэнэтуяа -
Юмаар солих уу мал, малын түүхий эдээр. Хүмүүс ер нь яаж юугаар худалдаа хйидэг байсан бэ?
Рагчаа -
Голдуу төгрөгөөр л хийдэг байсан.
Эрдэнэтуяа -
Аан төгрөгөөр л хийх үү?
Рагчаа -
Тийм төгрөгөөр л хийдэг байсан дөө. Зарим нь ч бол зээл өгчихдөг. Өдөр болгон холбоотой сайндаа 7 хоног тийм л байхгүй болно. Тэгээд л юмаа цуглуулж ирээд шогшчихно. Шогшоод ороо ирнэ морьтой яахав. Тэгээд бид анр чинь хэлдэг юм аа хэлээд одоо ийм юм хэрэгтэй байна яаж байна гээд бидний санал хүсэлтийг аваад тиймэрхүү журмаар л явдаг байсан юм.
Эрдэнэтуяа -
Багийн дарга ухуулга хийгээд явж байсан гэж байна ш дээ хүмүүс хэр хүлээж авч байсан? Улсаас ер нь янз бүрийн тушаал тогтоол гарлаа гэхэд ард түмэн хэр хүлээж авах вэ?
Рагчаа -
Өө сайхан хүлээж авна ш дээ. Ухаан тэр багийн хүнийг л томилсон байгаа юм чинь. Их сайхан хүлээж авна. Өө нөгөө Дорж агент маань хүрээд ирлээ шүү цай юу хийж өгөөд л хоолоо хийж өгөөд л ганзага аа уудлаад юм аа гаргаад л ингээд л явдаг л байсан. Ямар ч байсан тухайн үедээ хангаад л байсан. Ямар ч юмаар их яаж байгаагүй.
Эрдэнэтуяа -
Улсаас тэглээ ингэлээ гээд багийн дарга нарт одоо та нарт нөгөө нэг дээрээс гарсан тушаал тогтоолыг дамжуулах хүргнх л үүрэгтэй байлгүй дээ тийм ээ? Тэр үүрэг хариуцлага улсаас та нарт уламжлана ш дээ тийм ээ тэгэхэд тэр үеийн ард түмэн хэр хүлээж авдаг байсан?
Рагчаа -
Манайх чинь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 6-р баг ш дээ. Тэнд манай Нацагдамба гээд агент хийж байсан л даа. Тэрнийг бол сайн сайхан л хүлээж авдаг байсан. Аятайхан ч харьцаатай зан ааш сайтай хүн байсан тийм сайхан л хүлээж авдаг байсан.
Эрдэнэтуяа -
Анх нэгдэлжих хөдөлгөөн гэж гарч ирж байхад ард түмэн хэр хүлээж авдаг байсан? Дургүйхэн байсан уу, сайн ойлгохгүй байсан болохоор яаж байсан уу, улсаас гарсан тушаал учраас шууд хүлээж авч байсан уу?
Рагчаа -
Манай суманд Хөгжил нэгдэл гэж сайхан л хүлээж авч байсан. Ганц нэг хол ойр айл ганц нэг буруу ойлголт авч байсан байсан л байх. Яагаад өгөх гэж байгаа гээд жалга довны юм байсан л байх. Сүүлдээ яахав бүгд ойлгоод бүгдээрээ хамтарч бөөгнөрч нэгдэл гэдэг чинь сайхан гэдэг ойлголт авсан байх. Тэгээд одоо нэгдэлжих хөдөлгөөн ялсан ш дээ.
Эрдэнэтуяа -
Ямар улсууд ер нь эсэргүүцэж байсан?
Рагчаа -
Нилээд хөрөнгө чинээтэй овоо хэдэн малтай улсууд л яаж байсан л даа.
Эрдэнэтуяа -
Яагаад тэгж байсан?
Рагчаа -
Үгүй ойлгохгүй л байсан байх л даа. Тухайн үед чинь малаа өсгөх, хамтарч өсгөхөөр мал нь хорогдох гэх ч юм уу тийм ойлголт авсан байсан юм болов уу даа. Тийм тиймэрхүү юм байсан байх. Манайд чинь одоо Тод баян, Чимэд баян гээд малтай хөрөнгөтэй одоо бол яахав дээ зах зээлтэй л улс байсан байх. Хөрөнгө чинээтэй тийм. Хөх Нацаг гээд тухайн үедээ 3 баян яахав дээ мал ихтэй улсууд байсан л даа. За яахав хөдөө аж ахуйн талаар бол ойлгомжтой л юм л даа тийм ээ.
Аа байгаль хамгаалал ойн аж ахуй тийм ээ тухайн үед бол нэгдэлжих хөдөлгөөний үед бол ойн цагдаа гэж бол байх нь байсан. Тухайн үед чинь ойн аж ахуй гэж сүртэй юм байгаагүй л дээ. Ой хамгаалалын талаар бол харин ойн цагдаа бол тухайн үеийн байгаль хамгааллын бүх асуудлаа мэддэг, орон нутгийн хүмүүс бол байгалиа сүйтгэх, ургаа модыг огтолж түлэх барих асуудл нилээд журамтай дэглэмтэй л явдаг л байсан л даа.
Эрдэнэтуяа -
Ямар журам, ёс жаяг байсан бэ?
Рагчаа -
Сумын захиргаа юундаа хэлээд л тусгай байгаль хамгаалагч гээд л ойн цагдаагаасаа юу аваад л гоожин гэж авдаг байсан л даа.
Эрдэнэтуяа -
Зөвшөөрлийн бичиг?
Рагчаа -
Зөвшөөрлийн бичиг заавал авна. Тэр яахав ахуйн хэрэгцээ малынхаа хашааг барих, хашааны асуудлыг шийдэх нэгдэлжих хөдөлгөөний үед чинь иймэрхүү л юм яригдана. Морь тэргээр, үхэр тэргээр түлээ ачаад ирэх асуудал ч яахав гоожингоо аваад л 2 төгрөг 50 мөнгөнийхөө юутай л холбоотой. Тэгээд мод түлээ бэлдчээд заавал тэр гишүү мөчир цэвэрлэгээний юм хийнэ. Тухайн тэр бэлдсэн хүмүүс хийнэ. Бүх цэвэрлэгээг нь хийгээд ойн захаас нилээд зайдуу гаргаж гишүүг нь овоолж тавина. Сайхан цэвэрлэгээ хийдэг байсан. Тэгээд тэр гишүүгээ дараа нь бас гишүүнийх нь үнээр авдаг, түлшиндээ эргүүлээд хэрэглэдэг ийм л байдалтай явж ирсэн дээ. Манай ой чинь үндсэн дээ Дорноговийн, Дундговь, Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай цаашаа баруун тийшээ яваад тэр чинь ихэнхи дээ заган ойтой л газар шүү дээ. Говийн аймаг. Загтайгаа нийлээд 15 сая га ойтой гэж ярьдаг байсан. Ер нь тийм судалгаатай л даа. 15 сая га ойтой заган ойтойгоо ш дээ. Тэгээд сүүлдээ ойн аж ахуй ойн үйлдвэрүүд байгуулагдаж эхэлсэн. Орон нутгийн хүмсүүд үйлдвэрүүд тэр бол бас л нөгөөдөх л ЗХУ-ын техник мэргэжилтний тусламжтайгаар л анх байгуулсан л даа. 3 том үйлдвэр тухайн үедээ байгуулагдаж байсан. Тосонцэнгэлийн мод боловсруулах комбинат, нэг нь энэ Ерөөгийн мод бэлтгэлийн аж ахуй одоо Бугантын мод бэлтгэлийн аж ахуй, нэг нь Сэлэнгийн шүдэнзний үйлдвэр гэж байсан. Одоо харин байна уу үгүй юу. Тийм тиймэрхүү томхон үйлдвэрүүд байгуулагдаж байсан юм. Дулаанхааны мод дамжуулах бааз гэж байсан юм. Ийм иймэрхүү томхон газрууд байсан. Ер нь монгол орны ой ойн аж ахуй, мод бэлтгэлийн аж ахуй ер нь бүгдийг чинь хамгийн тэргүүний байгууллага нь одоо ч байгаа л даа Геоэкологийн хүрээлэн дээр байна уу даа. Ой хайгуулын экспедиц гэж. Тэр чинь анх 1957 онд анхныхаа судалгааг хийсэн ш дээ.
Эрдэнэтуяа -
Тэр нь ямар судалгаа?
Рагчаа -
Тэр нь яг хэлэх юм бол ойн нөөцийг тогтоох, ойн нөөцтэй холбогдуулаад ойд ургаж байгаа газрын хөрсний бүтэц, хучаас нь ямар ямар ургамал байна вэ, ямар төрлийн ургамал ургаж байна вэ, нэг га-аас ямар хэмжээний нөөцтэй байна вэ, ямар төрлийн мод байна вэ, тэрнийт тэгээд өндөр нам гээд тэр болгоныг судалж гаргадаг. Тэрний үндсэн дээ р л юу яадаг л байгууллага л даа. Зураг төслийг боловсруулж гаргадаг. Тэр гаргасан зураг төсөл дээр анхны ойн аж ахуйн үйлдвэрүүд байгуулагдсан л даа.
Эрдэнэтуяа -
Хаана хаана байгуулагдах вэ, хаана хаана нөөц их байна гээд үү?
Рагчаа -
Нөгөө гарсан зураг төслийг чинь харж байгаад л энд чинь нөөц нь тийм байна одоо Тосонцэнгэлийн Завхан аймгийн одоо байхгүй ээ. Хувьд өгч байгаа гээд хамаг юмыг нь сүйтгээд одоо ерөөсөө байхгүй ээ. Хувийн жижиг раамууд ажиллагдаг юм уу үгүй юу мэдэхгүй.
Эрдэнэтуяа -
Раамууд ажиллаж хамаг модыг сүйтгэж байна аа?
Рагчаа -
Тийм. Раамууд л ажиллаж байгаа. Ерөө ч ялгаа байхгүй ээ, Сэлэнгийн Тужийн нарс ч одоо байхгүй болж байна даа. Хуучин ЗХУ-ын нөхдүүдээр л Тужийн нарсын судалгааг хийлгэж байсан. 1978 онд. Ойн аж ахуй модны үйлдвэрүүд байгуулагдаж сайн сайхан явж байсан үе бий л дээ. Тужийн нарс сайхан л байсан л даа. Их гоё нарстай байсан ш дээ. Ийшээ болохоор хондын амралт гээд цаашаагаа ой нь залгаад явчихдаг. Баруун тийшээ тэгш тал болоод Тужийн нарс чинь тэгш талын нарс ш дээ. Тэнд чинь сайхан байсан. Монгол орны сайн сайхан ялангуяа байгалийн талаар сайн сайхан байсан ой бол хичнээн ч сайхан л байлаа л даа. Гайгүй гэж байгаа нь Хөвсгөлийн тэр Дархадын хотгор Хатгалаас хойш Чандага, Цагаан-Үүрийн нутаг тэрүүгээр ингээд Эг-Үүрийн голын тэрүүгээр л байх шив дээ. Гайгүй шиг нэрвэгдсэн нь.
Эрдэнэтуяа -
Манай Тужийн нарс аягүй гоё байдаг байсан ш дээ
Рагчаа -
Аа гоё.
Эрдэнэтуяа -
Гэрийнхээ гаднаас дурандахад чинь ёстой гоё, наад талд нь хадлан гараад жижиг жижиг юмнууд хар юмны наана гоё харагддаг ш дээ. 5-н жилийн дотор юу ч үгүй болсон доо. Одоо ганц хоёр мод л байгаа. Дурандаад харахад чинь дотор нь яваа хүн харагдахаар чөлөөтэй.
Рагчаа -
Тэр бол гоё байсан л даа.
Эрдэнэтуяа -
Ёстой гоё байсан.
Рагчаа -
Сайхан битүү.
Эрдэнэтуяа -
Бид нар бол харж амсан шүү. Одоо төрсөн хүүхдүүд юу мэдэхгүй. Ямар сайхныг нь
Рагчаа -
Завханы Тосонцэнгэл байна тийм ээ тэнд чинь одоо Хожуулын голын сав дагуу чинь сайхан байсан ш дээ. Хачин гоё ойтой. Голдуу хар мод шинэс л дээ. Тэгээд Тосонцэнгэлээс наашаагаа яваад л за Баянхонгор бол яахав ээ зүгээр жижиг ойтой. Хойд талын Эрдэнэцогт тэр 3 сум л байдаг юм даа. Урагшаа говь руу явчихдаг Баацагаан гээд заган ой руугаа явчихдаг. Тэгээд наашаагаа ойтой Өвөрхангай байна, Хэнтийн 2-3 сум байх шив дээ. Дадал, Батширээт, Биндэр гэсэн. Ойтой Ононгын эх л юм даа. Тийм л 3 юу байдаг. Тэгээд Улаанбаатар, Төв аймаг байна. Тэгээд Сэлэнгэ маань орж байна. Ойтой ийм л газрууд байх шив дээ. Энэ маань бараг нь сүйтгэгдсэн юм шиг байна лээ. 1990 он хүртэл жаал гайгүй явж байгаад 1990 онд чинь ардчилсан хувьсгал гэх юм даа тийм ээ Ардчилалын юу гарч ирээд бүх юм нь чөлөөтэй болж байгаа юм уу яаж байгаа юм юуны өмнө байгалиа сүүтгээд хаячихлаа. Одоо энийгээ яаж босгох юм, сэргээх юм Байгаль орчин аялал жуулчлалын яам гээд байгуулагдаад тоохоо байчихдаг юм байна л даа. Байгалиа нөхөн сэргээх гэж хичнээн хөрөнгө зарж байна чадахгүй л байгаад байгаа юм. Манайд чинь түргэн ургадаг мод гээд ургуулах юм тэр нь тэгээд заримдаа хугарсан харагдах юм. Яарамгийн тэнд мод суулгасан л харагдах юм билээ. Тэр нь алга болчихоод л үнэн хэрэг дээрээ Япон тарьж ургуулах гээд хөгжилтэй хөгжилтэй л байх. Монгол орны хамгийн түшиц газар нь Сибирийн л юу шүү дээ. Иркутскийн ой зохион байгуулах аж ахуйтай цаашаагаа Боом хот руу явдаг. Манайх чинь жаахан л ой юм ш дээ. Сибирийн л үргэлжлэл ой. Японы таримал япон чинь арал дээр юу байгаа юм. Энд сибирийн битүү ой байхад чинь. Дээр үед чинь хичнээн сайхан Оросын мэргэжилтнүүдтэй хамтраад тэгээд юм юм хийгээд л явж байсан ш дээ. Ой мод сүйтгэх юу ч байгаагүй. Харин чиг л тарьж ургуулаад хичнээн сайхан явж байлаа тийм ээ. Одоо бол сүйтгэчихдэг юм байна л даа.
Эрдэнэтуяа -
Бага байхдаа та юугаар тоглодог байв, анх яаж сургуульд орж байв? Таныг бага байхад лам шавь орох асуудал байсан уу? Сургуульд орж байхад ч юм уу бага байхад ч юм уу?
Рагчаа -
Сургуульд орох юм чинь намайг бага байхад үндсэндээ байгаагүй дээ. Манайхны энэ хөгшчүүл эд нар чинь их шүтлэгтэй тийм л байсан л даа. Даян дээрхийн хүрээ юу гээд Хөвсгөл рүү хойшоо байдаг, шүтдэг л байсан л даа. Тийм тийм юм байдаг л байсан. Миний хувьд сургуульд байхад би чинь яг Хөвсгөл нуурийн хөвөөнд Хатгалд өссөн болохоор ихэнхи дээ мөсөн дээр гулгаж өнждөг, нуурынхаа хөвөө дээр л. Гулгаад л хэдэн хүүхэдтэй л тоглодог л байлаа. Тэгж л ер нь өссөн дөө.
Эрдэнэтуяа -
Та анх хэдтэйдээ сургуульд орсон бэ?
Рагчаа -
Би чинь анх 1948 онд 8-тай орсон уу тийм л байх. 8-9-тэй л орсон байх.
Эрдэнэтуяа -
Анх яаж орж байв өөрсдөө орж байв уу эсвэл сургуульд ор гэж ухуулга сурталчилгаа явдаг байсан уу?
Рагчаа -
Миний үед чинь шууд л сургууль гэж ярьдаг байсан л даа. Манайх чинь тэнд Хатгалын 7-н жилийн сургуультай 10-н жил нь наашаагаа мөрөн рүүгээ ороод ирдэг тийм л байсан. Эцэг эх чинь сургуульд аваачаад бүртгүүлчихэнэ л дээ.
Эрдэнэтуяа -
Өөрсдөө юу?
Рагчаа -
Тийм. Тэгээд шууд очоод сургуульд орчихдог. Сургуулийн насны хүүхдүүд бүртгүүлээрэй гээд захиргаа, сумын захиргаа эд нар хэлдэг л байсан. Эцэг эхчүүд нь аяндаа бүртгүүлчихэнэ дээ. 8-9-тэй л ордог.
Эрдэнэтуяа -
Сурагч байсан талаараа яриач?
Яаж байв хөглөж байв уу?, юу сурч байв, багш нар ямар байв? Тэр үеийн сурагч байх талаар?
Рагчаа -
Сургууль ч яахав Хатгалын 7-н жилийн сургууль чинь сайхан л байдаг байсан л даа. Багш нар бол багшийн дээд сургууль төгссөн мөрөнгөөс ирсэн багш нар заадаг байсан. 10-н жилд л ордог хичээлүүд ордог байсан. Тооны багш гээд л тоо физик, алгебр тийм тийм хичээл ордог биеийн тамир гээд ордог байсан л даа.
Эрдэнэтуяа -
Сурч байхад дэвтэр бал хэр байв? Юун дээр яаж бичдэг байв?
Рагчаа -
Сургууль оросоос дэвтэр татдаг хатгал чинь тийм өөр юутай л даа. Ханхаар дамжуулаад Орос бараа их татдаг. Дэвтэр ном тухайн үед хангадаг байсан. Усан онгоцтой учраас. Тухайн үед таарсан бараа таваар их байсан. Хоол унд бүх юм хангаад лтийм л байсан.
Эрдэнэтуяа -
Та хэддүгээр анги төгссөн?
Рагчаа -
Би чинь Хатгалын 7-н жил төгссөн.
Эрдэнэтуяа -
Тэгээд 10-н жил дүүргэсэн үү?
Рагчаа -
Тэгээд Мөрөнгийн юунд орж ирээд
Эрдэнэтуяа -
10-н жилд үү? 10-аа төгссөн үү?
Рагчаа -
9-өө төгсөөд хотруу ороод ирсэн.
Эрдэнэтуяа -
Яагаад?
Рагчаа -
Үгүй ээ яахав наашаа нөгөө амьдралын л юмдаа эгч наашаа орж ирээд. Эгчийгээ дагаад ороод ирсэн.
Эрдэнэтуяа -
Дагаад ороод ирсэн үү?
Рагчаа -
Тийм.
Эрдэнэтуяа -
Тэгээд шууд ажил хйисэн үү?
Рагчаа -
Аа нэг хэсэг хийсээн.
Эрдэнэтуяа -
Энд хүрч ирээд юу хийх үү?
Рагчаа -
Хотод хүрч ирээд үү
Эрдэнэтуяа -
Тийм. 9-р анги төгссөнг хүүхдэд хэр ажил олдох уу?
Рагчаа -
Үгүй ээ ажил ч эгчтэй хамт бааз маазад машин тэрэгний тиймэрхүү юм жолооч молоочтой хамт явж байсаан.
Эрдэнэтуяа -
Туслах жолоочоор уу?
Рагчаа -
Тийм. Тийм тиймэрхүү юмаар зөндөө л явдаг байлаа.
Эрдэнэтуяа -
Тэгээд энэ яаж ойн мэргэжилтэй болсон бэ? Яаж явж байгаад хэн нөлөөлсөн, хэн зөвлөсөн, өөрөө сонирхлоороо болсон уу яаж ойн мэргэжлийн эзэмшив?
Рагчаа -
Үгүй ээ тэгээд яахав тэндээсээ тухайн үед чинь нөгөө Хөдөө ажи ахуйн техникумын ойн салбар гэж байсан. Бас өнөө дан орос багш нартай, нөхдүүд байсан юм. Тэнд орсон л доо шууд орсон. Яахав нэг шалгалт жоохон юм авдаг байсан. Тоо хэлний талын юм авч байсан шиг санадаг юм. Тэнд ороод л. Тэнд чинь 4 жил хагас бараг 5 жил суралцаж төгч байсан юм. Тэнд нь суралцаад тэгээд нэг мэргэжилтэй болж гарч байсан ойн аж ахуйн
Эрдэнэтуяа -
Яагаад энэ мэргэжлийг сонгосон юм? Хүн нөлөөлсөн үү
Рагчаа -
Яахав дээ юу гэх юм дээ.
Эрдэнэтуяа -
Хүн нөлөөлсөн үү?
Рагчаа -
Үгүй ээ үгүй хүн нөлөөлсөн юм байхгүй. Хаашаа юм дээ байгальд л нэг сонирхдог. Хөвсгөл нуурын хөвөөн дээр өсч, ойн дотор багаасаа явж байсан болохоор тэр юмуу аятайхан санагддаг юмуу тэгээд л тэр. Тэгээд л төгссөн. Тэрнээс өөр анги байж л байсан механикийн анги байж л байлаа, агро хөдөө аж ахуйн агро талын юм байж л байлаа. Ойн инженерийн юманд л би сонгож орсон юмдаа. Тэгээд тэрнийгээ төгсөөд Хөдөө аж ахуйн яаманд ч ажиллалаа, ойн модны аж үйлдвэрийн яаманд ажиллалаа. Тэгээд хамгийн сүүлд нь тэтгэвэрт гарахаасаа өмнө юун дээр ажиллаад Байгаль орчны яамны геоэкологийн хүрээлэн дээр одоо ойн хайгуулын зохион байгуулалтын экспедиц дээр ажиллаад, тэгээд тэндээсээ тэтгэврээ тогтоолгоод гарав шивдээ. Өөрөө гарья гээд л.
Эрдэнэтуяа -
Анх сургуулиа төгсөөд яаж ажитлд орж байв тэрийгээ дурсаач? Томилогдож байсан уу яаж очиж байсан бэ?
Рагчаа -
Тэр үед би анх сургууль төгсөөд хөдөө аж ахуйн яамны ойн хэлтэс гэж байсан юм. Тэндээс ойн хэлтсийн дарга нь одоо бий бий. Ойн юуны гавьяат ажилтан Гомбожав гэж байсан юм. Тэр хүн маань хэлтсийн дарга байсан. Тэгээд бид нарыг төгсөөл очиход хуваарь шууд хэлээд тэгээд авгай бид хоёр сургууль төгсөхөд авгайтай байсан л даа.
Эрдэнэтуяа -
Ангийн чинь хүүхэд юм уу?
Рагчаа -
Тийм ангийн хүүхэд. Гэр бүлтэй байсан. Тэгээд Сэлэнгийн ойн аж ахуйд хуваарилагдсан. Тэгээд тэнд удаагүй ээ жил ажиллаад, Хөдөө аж ахуйн яаманд ирсэн.
Эрдэнэтуяа -
Хүсэлтээрээ юу цаанаас томилсон уу, ер нь тэр үед ажил солих ямар байсан бэ?
Рагчаа -
Ажил солих ер нь яах вэ дээ. Намайг чинь ХАА-н яамнаас дуудаад л ХАА-н хэлтсийн дарга Эрдэнэцогт гэж байсан тэр маань жаахан дургүйлхээд тэгээд байж байгаад ирсэн дээ. Тэгээд яаман дээр ирээд ойн хайгуулын экспедиц тэрэнд шууд ороод. Тэгээд тэндээ насыг авах шив дээ. Орсон цагаасаа л Монголын ойтой газар болгоныг дуусгах шив дээ. Сүүлд нь Монголын заган ойг Оросын нөхдүүдтэй хамтраад ингээд дуусгалаа. Зураг төслийг нь бүгдийг нь гаргаж тавилаа. Больё амралтаа авья гээд гавьяаныхаа амралтыг авлаадаа.
Эрдэнэтуяа -
Социализмын нийгмийн үед ажилд орох процесс ямар байв?
Рагчаа -
Ажил хийе гэвэл дуртай ажил их л олддог байлаа ш дээ. Манай эгч хүртэл хатгалд байхад ноос угаах фабрик гэж байсан ш дээ тэнд ажилчинаар орсон шүү очоод л тэгээд л авчихдаг. Сайхан том том үйлдвэрүүд ажиллаж байлаа. Ажилгүй хүн ховор байсан байх аа.
Эрдэнэтуяа -
Тэр нь ер нь юутай холбоотой байна ажилгүй хүн ховор байсан нь?
Рагчаа -
Ажлын байр элбэг гэх юм уу даа. Ажил хийх сонирхол их
Эрдэнэтуяа -
Ажил голохгүй юу?
Рагчаа -
Голохгүй ер нь хамаагүй л хийдэг л байсан л даа. Үйлдвэрийн газар ажил хийнэ сургууль соёл төгссөн хүн ч гэсэн ажилгүй байна гэж байхгүй л байсан. Тэгээд тэрнээс хойш ажилгүй хүн их болох шиг л байна л даа. Шууд л хуваарилчихдаг очсон газар нь аймгийн захиргаа ч бай, ХАА-н хэлтэс нь дор л авдаг байсан. Цаашаа гэж хэлэх эрх байхгүй. Дээрээсээ албан томилолт ороод ирнэ. Тэгээд гүйцээ тэгээд л шууд цалинжуулаад л эхлэнэ.
Эрдэнэтуяа -
Ер нь төгссөн оюутан сурагчидыг одоо шууд томилолтоор хуваарилдаг байсан юм уу?
Рагчаа -
Шууд л явчихана л гэж бодоод байна
Эрдэнэтуяа -
Хүсэл сонирхолыг нь харгалзах уу?
Рагчаа -
Харгалзалгүй яахав. Гэхдээ ямар мэргэжилээр төгссөн тэрийг нь харна ш дээ.
Эрдэнэтуяа -
Хаана хэрэгтэй байна вэ?
Рагчаа -
Тэнд л тавина. Өөр юун дээр чи энд ажил гэж хэлэхгүй л дээ. Манай эхнэр 2 жил нягтлан хийсэн л дээ.
Эрдэнэтуяа -
Аа нэг мэргэжилийн хоёр хүн оччихлоор?
Рагчаа -
Тийм. Түр хугацаагаар ажилласан болохоор
Эрдэнэтуяа -
Ажилгүй хүн тэр үед ямар байв социализмын нийгмийн үед? Хүмүүс ер нь хэр хандах вэ?
Рагчаа -
Мани үед ажилгүй хүн ховор байсан байх шүү. Бүгд л нэг юутай, хөдөө бол малаа хариулаад малчин гээд л явна. Тиймэрхүү л байна даа.
Эрдэнэтуяа -
Ажилгүй хүнийг ажилтай л болгоно.
Рагчаа -
Тийм. Ажил хийх гэж байгаа хүн чинь ажиллаа ч их голдоггүй. Манай Хатгалын хувьд бол том ноос угаах үйлдвэртэй байсан. Баруун чигийн бүх аймгууд малынхааноос үс ноосоо бүгдийг нь аваачиж тушаадаг, тэмээн жингээр ч явж л байдаг, машинаар ч явж л байдаг оросын зист-5 машинаар зөөж л байдаг тийм л байлаа л даа. Тэр үйлдвэр бол сайхан л үйлдвэр байсан. Хатгалд бол ажилгүй хүн байгаагүй. Хийснийхээ хэрээр цалинжаад л явчихдаг тухайн үед байсан л даа.
Эрдэнэтуяа -
Та ер нь нутагтаа хэзээ очсон бэ?
Рагчаа -
1977 онд нутагтаа ойн судалгаагаар явж байсан. 5 сард гараад 10 сар хүртэл хүүхдүүдтэйгээ явж байсан. Тэрнээс хойш нэг их очиж чадсангүй дээ.
Эрдэнэтуяа -
Ер нь танай нутагт 9-р анги хүртэл байх хугацаанд ч юм уу, дараа нь очиж харахад ч юм уу ер нь байгалийн өөрчлөлт болсон байна уу? Сайн талаараа ч байж болно, муу талаараа ч?
Рагчаа -
1977 онд намайг очиход бараг хэвээрээ байсан. Унаган тарх байдлаараа аятайхан байсан даа. Их хяргаж, тасдаж, сүйтгэсэн юм байгаагүй. Бэхсайрэр гэж Хатгалын баруун талд байдаг юм.
Эрдэнэтуяа -
Ямар юмны сайр аа?
Рагчаа -
Бэрхэмсэг сайр. Бэрмэшийн сайр. Тэрний эхээд улаан мод гэж бий дээ, үлдвэр чинь тухайн үед нүүрс гэж түлдэггүй дан модоор түлээгээ түлээд явчихдаг байсан. Тэндээс түлээгээ бэлдэж үйлдвэрт авдаг, тэд нар л жаахан мод огтолж хаясан байсан. Тэрнээс биш өөр юм байгаагүй. Огтлохдоо бас замбараатай л даа ой чинь. Ойн цагдаа юу чинь бас хатуу бас. Торгууль тавина ядаж л ойн хуулийнхаа дагуу л хожуулыг өндөр огтолдог 1 диаметрийнх нь гуравны нэгтэй тэнцүү тийм л юм үлдээдэг тийм л байдлаар огтолсон байсан.
Эрдэнэтуяа -
Өндөр тайрвал яадаг юм? Намхан тайрах нь ямар ач холбогдолтой юм?
Рагчаа -
Хожуулыг нь нам авах нь хамгийн наад зах нь хаягдал бага гарна ш дээ. Ёзоороор нь тайрхад л. Хуш бол тэгээд тайрчих чинь хожуулаасаа ургадаг болохоор нам тайрхаар ургалт нь хурдасах тал бий л дээ.
Эрдэнэтуяа -
Модныхоо төрлөөс шалтгаалаад?
Рагчаа -
Тийм. Хар мод ч ялгаагүй дээ, ер нь гол нь ургалтандаа л байна л даа. Заавал нөлөөлдөг тал бий.
Эрдэнэтуяа -
Нарсан ой ургах уу? Одоо Тужийн нарс ургах уу?
Рагчаа -
Ургана ургана.
Эрдэнэтуяа -
Хүмүүс гэхдээ юу байна л даа мэргэжилийн хүмүүс тайраагүй учраас хамаагүй тайрсан байх тийм ээ?
Рагчаа -
Тэр бол ч замбараагаа алдаж тайрсан л даа. Хөгшин нарс чинь одоо 150-160 настай тийм нарс яахав дээ түлшний юунд орсон байж болно л доо. Тэр ч тэгээд үр цацаж байж л ургана даа. Шилмүүст ой бол голдуу хожуул дээрээс ургана гэж байхгүй л дээ. Голдуу л үр цацана. Эсвэл үрийн модноос өөрөө байгалийн журмаар салхинд хийсдэг ч юм уу тийм ээ. Эсвэл заавал хүний гараар орж ургана.
Эрдэнэтуяа -
Та нар одоо ард түмэнд ойг тэгж огтлох ёстой, одоо нөгөө нэг зөвшөөрөл авч байна гэж байна ш дээ түлээгээ авах гээд ч юм уу, хашаагаа барих гээд ч юм уу тэр улсуудад та нар зөвөлгөө өгдөг байсан уу? Модыг тэгж тайрах ёстой ч гэх юм уу?
Рагчаа -
Өгнө. Намайг л яаманд ажиллаж байх үед бол сард ч юм уу, 2 сар болоод чиг юм уу томлилтоор хөдөө орон нутагт томилдог л байсан ш дээ. Орон нутагт очоод ойг яаж ойжуулж байна вэ, яаж ойжуулах ёстой юм, тэр болгоныг зааж хэлдэг дээрээс өгсөн семинарын дагуу л тэрийгээ тайлбарладаг, хэлдэг албан томилолтод мөнгө зараад явж л байлаа.
Эрдэнэтуяа -
Мэргэжилийн хүнд үү?
Рагчаа -
Тийм мэргэжилийн хүнд. Ой мод аж үйлдвэрийн яамнаас л тийм төлөөлөгчид явдаг л байсан. Орон нутаг ойн аж ахуйн мэргэжилийн хүмүүс бий л дээ. Давхар тэр дээр нь ажиллаж ингэж шаардлагатай байна гээд яамны чиг бодлогыг хэрэгжүүлдэг. Ялангуяа сумын ойн анги гэж байсан ойн анги дээр очих асуудал бол байдаг л даа.
Эрдэнэтуяа -
Жирийн ард түмэн ойг арчилж хамгаалах талаар зөвөлгөө семинар өгөх үү та нар?
Рагчаа -
өгнө л дөө өгдөг л байсан. Ойгоо ингэж хамгаалж арчилах хэрэгтэй юм аа өөрийн чиглэлийн дагуу тийм юм хэлнэ л дээ. Семинар зааварчилгааныхаа дагуу, орон нутгийнхан бол биднийг сайн хүлээж авна л даа за ашгүй гээд бас орон нутгаас төвдөө асуудал тавина л даа очсон хүнд. Хөрөнгө мөнгө дутаад юм хийх гэхээр асуудал гарсан юугаа тийм ээ.
Эрдэнэтуяа -
Томилогдож очсон?
Рагчаа -
Аа тийм. Ирээд яамны коллект байдаг юм уу нөхдүүдэд танилцуулж дор тэр яаралтай хариу юу байдаг юм тэрийг орон нутагт өгдөг. Тэр бол их л хатуу л байсан. Заавал өгөх ёстой орон нутагтаа. Арга хэмжээ авагдаг.
Эрдэнэтуяа -
Ер нь танай нутагч юм уу газар усны нэр хэр өөрчлөгддөг байсан?
Рагчаа -
Орон нутгийн нэр их өөрчлөгддөггүй ш дээ. Нэрээрээ л байна. Эгийн го гэж бол эгийн гол хэвээрээл байна бүгд хуучин нэрээрээ л байдаг байсан. Тухайн үед бүр дээр үеэсээ орон нутгийн ардууд нь өөрснөө нэр өгсөн байдаг юм уу нэрээрээ л явдаг юм ш дээ. Ер нь өөрчлөгдсөн энр байдаггүй. Тэр байтугай бид нар хайгуул судалгаанд явж байхдаа орон нутгийн газарчин, байгаль хамгаалагчийг дагуулж явдаг байсан ш дээ. Газрын нэрийг нь юу гэж нэрэлдэг юм, ямар нэртэй байсан юм хэдэн оноос эхэлж ийм нэр өгсөн юм. тэр болгшоныг зураг төслийнхөө юунд тэр нэрээр нь бичиж өгдөг л дөө. Энэ жалгыг ямар жалга гэдэг юм, энэ голыг ямар гол гэдэг юм ямар нэртэй юм тэр болгоныг тэрүүгээр нь асууж сураглаад тэмдэглэж аваад зураг гаргаж төсөл боловсруулж өгдөг л дөө. Тэрэн дээр нь тодорхой тусгаж өгөхгүй бол болохгүй. Эргээд нөгөө төсөл маань нутгийхан дээр очно ш дээ. Тэрийгээгээ нөгөө хэд маань харж байхад аа энэ чинь энэ амны гол төчнөөн га талбай байдаг юм байна, тийм тийм мод байдаг юм байна мэдэхэд амар гээд иймэрхүү юм хийж өгч байсан юм даа.
Эрдэнэтуяа -
Хүмүүс ер нь оронэ нутгаас та ер нь сонирхож байв уу нэр усаа яаж өгдөг байсан ер нь юунаас үндэслэж нэр ус өгдөг байсан байна?
Рагчаа -
Ерөөсөө ярьдаг юм энэ чинь мани бүр дээр үеэс эхлээд л ийм л нэртэй байсан юм эцэг өвгөдөөс уламжилж ирсэн нэр байгаамаа гэж бидэнд тэгж л хэлдэг. Тэр хэлж байгаа хүний өвөг эцэг, өвөө эмээ нь юу байдаг юм тэр болгон маань л тэр орон нутгийнхаа юуг мэддэг байсан шиг байгаа юм. тэгээд тэр нэр нь алдагдана гэж байхгүй. Тэр чимгээрээ л явж л байдаг юм.
Эрдэнэтуяа -
таныг ер нь бага байхад байгаль хамгаалах талаар тэгж бай ингэж бай гэсэн талаар эцэг эх чинь ярьдаг байсан? Юу гэж сургадаг байсан?
Рагчаа -
Ямар ч байсан ургамал, жимс юу вэ тэр жимс түүх эд нарт л ээддээ хүүхдүүд минь тасалж хаяж болохгүй шүү, хамаагүй битгий таслаарай гэдэг байсан. Дошгин газар эд нар гээд ийм юм зөндөө л ярьдаг байсан. Уулын энгэрээр ургасан зэрлэг сонгино эд нарыг тасалж болохгүй гээд л хэцүү ш дээ. Их догшин газар байгаа юм бид бүхний өвөө эмээ, ээж аавын шүтдэг газар гэсэн юм хэлдэг л дээ. Мани мэт нь тэрэнд нь сонирходогчгүй. Тийшээ бараг явхаас яана, үнэхээрийн шүтлэгтэй, айдаг ч байсан байх. Жаахан байсан хүүхдүүд чинь тийм юм байсан байсан. Харж хамгаалах талаасаа үргэлж хандаж байх хэрэгтэй юм шүү л гэж зөвлөдөг л байсан.
Эрдэнэтуяа -
Танай аав ээж нар овоо тахилга хэр тахидаг байсан бэ?
Рагчаа -
өө тийм овоон дээрээ бол гарч одоогийн энэ яаж байгаа мөрдөж ингэж ажилладаг байсан л даа. Тийм овоо тахилга овоогоо тойрч мөргөнө. Тэгээд л идээ будаагаа тавина. Ер нь хоосон тойрч гардаггүй байсан. Заавал шүтдэг байсан.
Эрдэнэтуяа -
Тэр тийм улсуус хориглох, шашин шүтэхийг тийм юм байсан уу?
Рагчаа -
Тухайн үед байгаагүй ээ. Манай нутагт тийм юм байгаагүй. Манийг /намайг/ байгаа байхад тийм юм байгаагүй. Хориж барьдаг, нааш цааш овоон дээр гарлаа барилаа тийм юм ерөөсөө байгаагүй чөлөөтэй л байсан. Бид нар хүүхэд бүгд л овоогоо тойроод овоон дээр гарахдаа нар зав тойрчихоод энд тэнд чулуу юм хум байвал нэмэрлээд л ингээд явдаг л байсан тийм. Ийм тийм хоридог баридаг тийм юм овооны талаар байхгүй байхаа. Тэгж дуулдаагүй.
Эрдэнэтуяа -
Бурхан шүтэнийг тахихыг хориглодог ч юмуу гэртээ байлгахыг хориглодог ч юмуу тийм юм байсан уу? Хувьсгал гараад шашин төр хоёр ямар харилцаатай байсан бэ?
Рагчаа -
Үгүй ээ зүгээр бурхан тахил орон нутгийн яг миний бага байхад бол манай ээж аав хоёр ч бас нэг хөөрхөн бурхан тахилтай л байсан л даа. Үгүй тэр ер хорьж барьж тэгж байсан юм намайг бага байхад л орж ирээгүй.
Эрдэнэтуяа -
Сүүлд нь том болчихсон тусдаа гэр бүл үүсгэчихсэн байхад тийм юм гарч байсан уу?
Рагчаа -
Тийм юм ердөө дуулдаагүй. Зүгээр энэ намайг сургуль төгсөөд харин зүгээр нэг цагаан сар тэмдэглэдэг асуудлыг малчдын баяр байгаа юм хөдөөгүүр тэмдэглэх нь зөв Улаанбаатар хотод тэмдэглэхийг нэг ганц жил билүү хоёр жил хорисон тал бий шүү. Тэгж дуулдаж байсан шүү. Монголын цагаан сарыг малчдын юу гэж малчдын баяр болгох нь зүйтэй гэсэн иймэрхүү санаа гарч байсан тал бий. Хавтгайрч сүйд болоогүй байх. Тэгсгээд буцаагаад сайхан болсон. Чөлөөтэй болгосон тал бий л дээ. Тэгээд би тэрийг сонсож байсан юм байна. Тэгэхэдээ манайх бол тэрэнд их захирагддаггүй л байсан. Хотод ороод ирсэн байсан. Манай 2 хөгшин ч хотруу ороод ирсэн байсан. Очоод золгоод явж л байсан.
Эрдэнэтуяа -
Бурхан шүтээн байлгахыг хориглож байсан гэсэн?
Рагчаа -
Тэр бол мэдэхгүй. Манайх бол хэдхэн бурхантай тийм юмтай дайралдаж байгаагүй.
Эрдэнэтуяа -
Танайхаас ер нь хэлмэгдсэн хүн байдаг уу?
Рагчаа -
Байхгүй.
Эрдэнэтуяа -
Танай нутгаар хэлмэгдүүлэлт хэр явсан бэ? ээж аав чинь ярьдаг уу? Явсан уу үгүй юу?
Рагчаа -
Яг манай нутгаар тэрийг тэгчихэж гэнэ, тэрийг бариад явж гэнэ гэсэн юм ерөөсөө дуулдаагүй. Манай тэр 6-р багийн нутагт л лав дуулдаагүй. Би ч сургуульд ороод айлын хурдан морь унадаг,эмнэг сургадаг баян айлын юунд хааяа гарчихдаг байсан. Ээж аав эд нар энд л байдаг байсан. Цөөхөн малтай учраас жаахан овоо мал хөрөнгөтэй нь намайг аваад л явчихдаг л байсан юм. тэгж очиход одоо багыгаа дурсахад сайхан л байсан шиг байгаа юм. ээ чөлөөтэй айж ичих юм байхгүй сайхан л байдаг байсан даа. Тэр хавьд манай багт л муу муухай юм байгаагүй, аягүй хамт олон ч багийн дарга нь ч ялгаа байхгүй ер нь сайхан даа. Эвтэй найртай тийм юм дуулддагггүй л байсан. Тийм учраас би бурхан тахил хориглосон барьсан тэр асуудлыг манай тэнд байгаагүй дуулдаагүй бурхан тахил хуураасан, шатаасан юм бол кино эд нарыг харж байхад тийм юм байдаг л юм чилээ. Үнэн байх аа1930-аад оны эхэн хүртэл 1930-аад он байх тийм ээ би чинь өөрөө 1939 онд төрсөн 1939 оны хавар лгэж байгаа юм төрсөн өдөр сараа ч мэддэггүй юм.
Эрдэнэтуяа -
Ер нь та яагаад төрсөн өдрөө мэддэггүй гэж?
Рагчаа -
Хавар л гэж хэлж байсан учраас л хавар тэгээд 4 сарын 15 гээд л тавьсан. Би өөрөө л хэлсэн. Хавар юм бол 4 сарын 15 гэчихэе гээд л тэгээд тэрнээс хойш 4 сарын 15 хэвээрээ л байна. Манай ээж аав тийм тодорхой юм хэлдэггүй. 1939 оны хавар төрсөн шүү гээд л.
Эрдэнэтуяа -
Ер нь тэр үеийн хүмүүс бүгдээрээ тийм байсан уу? Хавар төрсөн, намар төрсөн гээд иймэрхүү байдлаар ярьдаг байсан уу?
Рагчаа -
Тийм. Мани үеийн улсууд тэр сар тэр өдөр гэж тодорхой төрсөн өдөр гэж юм мэдэхгүй. Төрсөн өдөр тэмдэглэх гэдэг ойлголт хожим хойно л гарсан. Миний хувьд тэмдэглээгүй 70 гарчихлаа даа.
Эрдэнэтуяа -
Бүгд л тэгээд таных шиг баримжаалаад л тавьчихдаг байсан уу?
Рагчаа -
Тийм ээ тийм. Ер нь тэгнэ. Манай ах гээд нэг хөгшин бий тэр маан ьч ялгаа байхгүй тийм л байсан.
Эрдэнэтуяа -
Аав ээж чинь тодорхой ярьхгүй хавар намар, зун өвөл гээд ?
Рагчаа -
Улиралаар нь хэлчихдэг байсан. Тэр тэгээд хол зөрөө юу байхав дээ. Намар өвөл төрсөн бол гайгүй хаврын 3-хан сар байна, намар бол намрын 3-4-хөн сар байна нэг жаахан зөрөө гарвал гардаг л байсан байх. Онц амьдралд хортой ч юм уу тийм байхгүй.
Эрдэнэтуяа -
Тэхэглээр тэр үеийн хүмүүс цаг тооллыг юугаар тоолж ашиглаж байсан бэ?
Рагчаа -
2, 3 гээд мэддэг л байсан байх
Эрдэнэтуяа -
Шинийн?
Рагчаа -
Тийм. Хоёр н, гурван гээд шинийн хэдэнд нь төрсөн юм ямар ч байсан хавар л төрсөн юм билээ. Миний хувьд бол. Шинийн нэгэн хоёр н гээд тэрийгээ бол сайн байх шүү. Манай хөгшчүүд бол тийм л байсан. Гариг ярина аа. Даваа эд нар гээд гариг ярина аа. Голдуу шинийн нэгэн, хоёр н, гурван гээд шинийнхээ юугаар явдаг байсан юм шиг байгаа юм.
Эрдэнэтуяа -
Тэрнээс бол тэдэн сарын тэдэн гэж явдаг уу?
Рагчаа -
Барагтай бол ярихгүй дээ. Шинийн гэсэн юу нь тайлагдаагүй зүгээр л нэрээ тавьдаг тийм л байсан. Тухайн үед чинь үнсэн самбар дээр бичдэг тий л байсан. Манай хөгшчүүдийн үед бол.
Эрдэнэтуяа -
Үнсэн самбар аа? Тэр нь ямар самбар байх вэ?
Рагчаа -
Үгүй яахав модон юу хийчихдэг тэгээд тэрэн дээрээ үнсээр бичдэг тийм л байсан.
Эрдэнэтуяа -
Аа жишээ нь модны хар цог уу? Тэгээд үнсэн самбар уу?
Рагчаа -
Тийм тийм.
Эрдэнэтуяа -
Аа би болохоор хавтгай юм дээр үнс хийгээд тэгээд биччихээд арилгаад байдаг юм болов уу гэж бодоод байлаа л даа.
Рагчаа -
Үгүй үгүй.
Эрдэнэтуяа -
Тэгээд тэрийгээ яаж арилгах вэ?
Рагчаа -
Дороо л арилана л даа. Сүнгэнүүлээд л алга болно. Дор нь арчина.
Эрдэнэтуяа -
Та одоо соёлын довтолгооын талаар хэр мэдэх вэ? Анх яаж гарч ирж байв, юу гэж ухуулга хийж байв, ач холбогдол нь юу байв? Ямар ямар ямар салбарт өөрчлөлт оров?
Рагчаа -
Соёлын довтолгоо гэж тухайн үед тэр чинь анх хятадад л анх гарч байсан байх сураг дуулсан. Соёлын хувьсгал гээд хятадад гарч байсан манайд бол тийм юм байгаагүй дээ. Зүгээр үнэрийг нь ханхалаад л өнгөрсөн байх. өөр юм байгаагүй. Яахав ээ ариун цэвэр гээд айлаар ороод ариун цэвэр эрүүл энхийн холбогдолтой юмыг шалгадаг тийм үе байсан л даа. Соёлын довтолгоо явж байгаа гэсэн сурталчилгаа явдаг байсан. Би бол тийм юм сонсож байсан юм байна. Ариун цэвэр үзэх, айлд орж ирээд хувцас хунарыг нь тайлахгүй л дээ гэрийн ариун цэвэр үзээд л тэгдэг байсан байх. Цэвэр цэмцгэр байх нь зөв шүү, хашаа хороогоо сайхан цэвэрлэж байгаарай, хүүхдээ цэвэр тоглуулж наадуулж байгаарай гэсэн сурталчилгаа явдаг байсан. Саяхан би чинь намын сурталчилгааны юунд байсан л даа. Тэгэхэд чинь намын сурталчилгаа гэж явдаг байсан ш дээ 7 хоногт нэг удаа билүү хоёр удаа
Эрдэнэтуяа -
Тэр нь?
Рагчаа -
Тухайн үеийн намын гишүүдийн ганцхан намын МАХНамын гишүүдээсээ томилчихдог, гишүүд ээлжлээд орон нутгийн хол ойр айлуудаар л явж л юм ярьж хөөрдөг ийм л байсан л даа. Намын бодлого, улс орны байдал тийм тиймэрхүү юмыг ойлгуулдаг тэгээд хэвлэл захиалга юу гарсан байна вэ тэр болгоныг хэлж ярьж өгдөг ийм л байсан л даа. Үнэн сонин дээр ямар мэдээлэл гарсан тэр болгоныг захиалсан айл байж болно, захиалаагүй айл байж болно хэвлэл номоосоо хол тийм газруудаар явдаг л байсан л даа. Тэгээд бас тухайн айлын амьдрал ахуйг нь тусгай тэмдэглэж аваад л тийм тиймэрхүү юм хэлдэг л байсан. Очоод танилцуулаад тийм тийм айлууд байдаг юм байна аа тэгээд хороо хориноор нь дамжуулаад бүртгэл юуг нь ашиглаад тусалдаг юу байсан байх аа.
Эрдэнэтуяа -
Соёлын довтолгооны ач холбогдол юу байсан бэ? ямар ямар салбарт өөрчлөлт орсон. Хэрэгжсэн?
Рагчаа -
Тэр хэвлэл номтой танилцах ариун цэвэрч байдлын талаар илүү өөрчлөлт орсон байж магадгүй гэж боддог. Зарим айлууд чинь шороогоо цэвэрлэдэггүй тийм тийм юм байсан байх аа. Тэр болгоныг л цэвэрлэж янзалдаг байсан.
Эрдэнэтуяа -
Соёлын довтолгооныг хүмүүс хэр хүлээж авч байсан?
Рагчаа -
өө хүлээж авч байсан байх.
Эрдэнэтуяа -
Сайнаар уу, муугаар уу?
Рагчаа -
Сайнаар л хүлээж авч байсан байх. Голдуу өөрийнх нь амьдрал ахуйтай холбоотой болохоор яриад байх болохоор дургүйцэхгүй л дээ. өө манай ухуулагч гэж ирдэг байсан ш дээ. Ухуулагч хүрээд ирлээ. Ер нь манай хүмүүсийн зан заншил хүнд үйлчилдэг, хүнээс юм дуулдаг нь их сайхан байсан ш дээ. Муухай ааш зан гаргаад үүдээ тайлахгүй тийм юм байдаггүй л байсан. Сайхан хүлээж аваад сайхан ярилцаад, зарим нь тэмдэглэж аваад тэгдэг л байсан.
Эрдэнэтуяа -
Тэр нь ер нь юутай холбоотой байна?
Рагчаа -
Тэр хүний зан заншил дээр үеэс шүтэж тахиж ирсэн л эцэг эхийн дамжиж ирсэн юу л байх л даа арга хэмжээ байх л даа. Хүмүүжил тэр тал нь л нөлөөлдөг байх. Тэрнээс ямар тэр чинь тухайн үеийн хувь хүний ухамсар тэр болгон л нөлөөлдөг байсан байх л даа. Гэж бодоод байгаа юм би. Одоо ч бас эвгүй шүү дээ. Нийгмийн хөгжилтэй л холбоотой юм уу даа. Үүдээ тайлж өгөхгүй орой үдэш айна ичинэ, тухайн үед чинь тийм юм байдаггүй байсан ш дээ. Сайхан болчихдог л байсан.
Эрдэнэтуяа -
Тэр үед нөгөө улсаас гэр бүлийг дэмжих талаар яар талын арга хэмжээ авч байсан? Гэр бүлийг дэмжих, хүн амыг өсгөх ч юм уу? Хүн амыг өмгөх ч юмуу?
Рагчаа -
Эрүүл мэндийн талаар нилэн арга хэмжээ авагддаг байсан. Эмнэлгийн тал дээр анхаарч байсан тал бий л дээ. Хүн амйн өсөлт хөгжилт, одоо тэр эхчүүдийг их хүндэлж тухайн үед нь харж үзэж байсан ийм талууд бий байхоо. Одоо энэ алдарт эхчүүд гарч ирсэн байгаа юм тухайн үед чинь 1,2-р зэргийн одон өгдөг тэр үед чинь гарч ирсэн байх шүү. Энэ удирдагчийн үед л энэ болгон чинь бүгд л хийгдсэн шүү дээ.
Эрдэнэтуяа -
Аль удирдагч?
Рагчаа -
Цэдэнбал даргын үеийн л юм шүү дээ. Тэгэхээр одоо бодоход сайхан л хүн байсан байгаа юм.
Эрдэнэтуяа -
Та намын гишүүн байсан гэж байна. Намд яаж элсч байв. Намд элсэхэд ямар шаардлага тавьж байв?
Рагчаа -
Хатуу шаардлагатай байсан юм тухайн үед. Орлогчоор нэг жил явна.
Эрдэнэтуяа -
Орлогч гэдэг нь?
Рагчаа -
Орлогч гишүүнээр
Эрдэнэтуяа -
Тэр нь яадаг юм?
Рагчаа -
Жинхэнэ гишүүн биш л дээ орлогч гишүүнээр нэг жил явна л даа.
Эрдэнэтуяа -
Тэр нь тэгээд юу хийх үү орлогч гишүүн?
Рагчаа -
Орлогч гишүүний үнэмлэх олгочихно. Батлах батлах шүү дэ. Тэрүүгээрээ ижил явна. Ухаандаа жинхлэх, энэ ер нь ямар янзын хүн бэ, МАХН-д элсэх чадвартай хүн үү, тэсвэр хатуужил байнха уу үгүй юу гэдгийг шалгаж байсан байгаа л даа. Тэр яинь мэргэжил боловсролоо дээшлүүлэхэд ямархуу журмаар ажлын орлогчийн хугацаанд юу хийж бүтээв. Цаашдаа энэ намд жинхэнэ гишүүнээр элсээд тэр чинь орлогч, гишүүн гэсэн хоёр юутай. Жинхэнэ эгж тийм юм байгаагүй. Ерөөсөө орлогч, гишүүн гээд л. Гишүүнээр элсэхэд ямархуу бэлтгэл хангаж чадсан байна уу, ямар нэгэн доголдол гаргах хүн үү, энэ болгоныг шалгадаг байсан шиг байгаа юм. тэгээд жил явчихаад дараачийн нэг намын хурлаар ороод. Би ч Алтангэрэл даргын үед л элссэн хүн л дээ. Яаман дээрээ бүх гишүүдийн хурлаар элсүүлнэ. Тэндээс нилээн юм асууна. Улс төрийн талын юм, амьдрал ахуйн талын юм. орлогч хийх хугацаанд юу хийв гээд элдэвийн гишүүд чинь чөлөөтэй асууна л даа. Тэгээд тэр болгоныг хариулаад л сүүлд нь тэгээд хотын намын хороо дээ очдог. Хотын намын хорооны гишүүд сууж байгаад баталчихдаг байсан даа. Тэгээд жинхэнэ улаан батлах аа авна даа. Тэгээд болоо тэгж намд элсдэг байсан.
Эрдэнэтуяа -
Намын гишүүн болоогүй хүмүүс байдаг уу?
Рагчаа -
Сайн дурын асуудал л даа.
Эрдэнэтуяа -
Бас тэнцээгүй асуудал байх уу? Ямар улсуудыг намд авахгүй вэ?
Рагчаа -
За миний мэдхийн нэг л хүн дээр түүх юун дээрээ өргөдөл юун дээрээ үнэн байдлаа бичээгүй нэг хүн гарч байсан.
Эрдэнэтуяа -
Үнэн байдал гэдэг нь?
Рагчаа -
Нууж дарагдуулсан тэр хүн бол яахав дээ шорон оронд орж байсан хүн байлаа л дээ. Тэрийгээ нуугаад үнэн ээ хэлээд авахгүй л даа. Тийм л нэг хүн гарч байсан. Ямар л хүн байна тэр өргөдөл ном дээрээ үнэн ээ бүгдийг тодорхой бичих л ёстой л зүйл л дээ. Тэгээд тэр хүнийг тэр олон гишүүд бүгд л мэднэ ш дээ. Дор хаяад л шударгаар яасангүй гээд л. Тэр чинь хамт олны шүүмжлэлд ороод л нуун дарагдуулсан байна аа, юм нуусан байна үнэн ээ бичээгүй байна, тэгээд хойшлуулж байсан.
Эрдэнэтуяа -
Тэгээд элссэн үү?
Рагчаа -
Элсээгүй. Тэгээд тэр чигээрээ больсон байх аа. өөрөө ч больё гээ биздээ.
Эрдэнэтуяа -
Ер нь нам элсээгүй хүн байна гэж байна ш дээ тийм хүн байдаг байсан юм уу ер нь цаанаасаа сайн дураараа намд элсэх ёстой ямар нэг ажилд ороход намын гишүүн үү гэж хардаг байсан уу?
Рагчаа -
Хардаг байсан байх аа. Намд нилээд сайн шалгаад авчихдаг тэр байдлаасаа болоод тийм тал байсан байх. Миний хувьд намайг тэгээгүй. Би ч яахав намд нь ороод элсчихсэн байсан, намын үүрийн сонгуульт ажил, намын үүрийн нарийн бичгийн даргын ажил гээд нилээд хэдэн жил хашчихлаа байж байсан.
Эрдэнэтуяа -
Намын сонгуульт ажил хийж байсан юм уу?
Рагчаа -
Тийм тиймэрхүү байсан. Жишээ нь Улаанбаатар хотын ойн аж ахуй, байгаль хишгийн ордон гэж гандан дээр байна. тэгээд манай ой хайгуулийн экспедиц 4 газрыг нэгтгэсэн намын үүр хороотой байсан.
Эрдэнэтуяа -
Хүмүүс ер нь ярьдаг ш дээ намаар хүмүүжсэн гээд тэр ер нь юу гэсэн үг юм бэ? Ямар хүмүүжил олж авна гэж намаас?
Рагчаа -
Яахав дээ өөрийгөө сурч боловсруулах талын юм дээр л их дэмжлэг үзүүлнэ дээ. өндөр шаардлага тавина, хамгийн наад зах нь намын даалгавар гээд сард өгдөг энийг уншиж танилцана, ийм юм хийнэ гээд ингэдэг байлаа л ш дээ. Заавал одоо шахаж шаардуулж байж л хүн болгон адилгүй зарим нь өөр өөрийгөө даагаад явдаг тэр болгоныг чинь одоо ямар ч байсан тархинд нь юм хйидэг л байсан байх. Уншдаггүй залхуу хүнийг бол тэгээд хүчээр уншуулаад
Эрдэнэтуяа -
Юу уншуулах юм ном уу?
Рагчаа -
Ном уншуулна. Намын бодлого шийдвэр, зөвлөлт холбоот улсын гарч байгаа юу байдаг юм тэр болгоноос л өөрийн ажилтай холбогдсон тийм юмыг уншина тэрнээс авах юмыг нь ав, хаях юмыг нь хая гээд тухайн үед нь тэгээд шалгаж үздэг л байсан байх л даа. Ийм л чигээр одоо намаар хүмүүжигч гэж хэлэх нь хаашаа юм ер нь намынхаа бодлого шийдвэрийг зөвөөр ойлгож тусгахад нэмэр хандив болдог байсан байх.
Эрдэнэтуяа -
Намд элсэхэд ямар шалгалт авдаг байсан? Манай ээж нэг ярьж байсан юм намын дарга гишүүд байдаг юм аа даа тэд нарыг суудлаар нь нэрлэх ёстой ч гээд тэрний баруун талд тэр гээд тэр хэр ортой вэ?
Рагчаа -
Тэр яахав дээ тухайн үед чинь улс төрийн товчоо гэж байсан ш дээ. МАХНамын ерөнхий нарийн бичгийн дарга Цэдэнбал дарга, улс төрийн товчоо гэж байна шат дараалсан 11 хүн л байдаг байсан ш дээ. Тэр болгоныг хэлж мэдэж ав гэдэг л байсан байх. Дээд удирдлага аа мэддэг тийм тийм 11 хүн байдаг толгойгоо мэдэхгүй, дээрээ байгаа улсуудаа мэдэхгүй бол тэр хүн чинь яаж асуудлаа тавих юм. Хэн нь юу хийдэггийг мэдэхгүй байж бидэн янз бүрийн л шаардлага гарна биздээ тэрийг тэр болгон хүнээс асуух шаардлагагүй ш дээ. Тиймээс тэр болгоныг мэдэж ав гэдэг юм байгаа биз.
Эрдэнэтуяа -
Та яаж шалгуулж орж байсан?
Рагчаа -
Улс төрийн юм асууж байсан. Сонин хэвлэл дээрээс л комунист намйн хэддүгээр хурал тэр хурлын талын асуудлыг ярь гээд хаа хамаагүй сонин дээр байгаа юм асуугаад.
Эрдэнэтуяа -
Тэгээд та яасан?
Рагчаа -
Тэрийг нь хэлсэн л дээ хагас дутуу хальт мөлт харж байсан болохоор тэрийгээ л хэлсэн л дээ. Хаа хамаагүй юм асууна ш дээ. өөрийн дураар юм болохоор хэвлэл номтой хэр харьцдаг хүн, ном сонингоо хэр уншдаг хүн гэж боддог байх л даа. Тухайн үеийн шаардлага дээр том том хурал байдаг ч юм уу, таван жилийн төлөвлөгөөний биелэлтийн талаар ч юм уу тийм тийм юм асуудпаг л байсан. Тэгээд гайгүй шиг л хариулсан юм байлгүй баталж л орхисон. Уул нь Алтангэрэл дарга ч уул нь сайхан хүн шүү дээ. За гээд л өөрөө түрүүлээд гар өргөчихөнө нэг их юм асуудаг ч үгүй хамгийн гол нь доод байгууллагаас анхан шатны байгууллага байна ш дээ намын үүр, намын хорооны материалыг л харна л даа. Хотын намын хорооны товчоо
Эрдэнэтуяа -
Аа тэр намын хороо, үүрээс материал бүрдүүлж өгөх юм уу?
Рагчаа -
Урьдаар намын үүр юунд элсэж эхлэнэ ш дээ.
Эрдэнэтуяа -
Аа багаас нь эхлэх юм уу?
Рагчаа -
Тийм багаас нь эхлэнэ. Анхан шатанд бид тэнд элсэнэ ш дээ. Намынхаа үүр дээр тэгээд дараа нь хотын намын хороонд очно ш дээ. Хотын намын хороо дээр чинь Алтангэрэл гуай чинь сууж байна ш дээ. Тэр хүн бол нэг их онц асуудаггүй юм даа. Гишүүдийн анхан шатны юуг хараад л за энэ байж байгаарай тэгээд л голдуу баталчихана. Тэндээс л сайн шүүгдэж очно л доо. Тэр материалыг үндэслээд л бараг баталчихдаг юм даа. Доор хоёр газар шүүгдэж байгаа юм чинь яахав дээ. Орлогч гишүү, гишүүн гээд шүүгдэжчихэж байгаа юм чинь яахав дээ. Хоёр жил өгөөд л үндсэндээ 2 жил явж байж л гишүүн болж байгаа юм чинь. Тэр болгоны материалыг хотын намын хороо шалгаагаад байх шаардлагагүй байдаг байлгүй. Ганц нэг юм асуудаг юм аа.
Эрдэнэтуяа -
Хувьчлал анх яаж явагдаж байв, яаж оролцов?
Рагчаа -
Хувьчлалд их оролцсон ч юмгүй хувьцаа гэж хэдэн юм өгсөн л дөө тэгээд алга болсон. Сүүлд устаад алга болсон.
Эрдэнэтуяа -
Шар, цэнхэр тасалбар гээд үү? Ягаан тасалбар, цэнхэр тасалбар?
Рагчаа -
Тийм ягаан, цэнхэр хоёр тасалбар байсан. Хувьчлалын асуудал чинь одоо нэг бодлын харин хөдөө малаа хувьчлах, орон нутгийн юуг хувьчлах, байр орон сууцыг хувьчлах юу бол тухайн үед сайхан л санагдаж байсан.
Эрдэнэтуяа -
Анх яаж гарч ирж байв хувьчлал, юу гэж гарч ирж байв?
Рагчаа -
Тэр чинь 1990 оноос хойш Бямбасүрэн сайдын үед Ганболд гэж халзан Ганболд тэр чинь шадар сайд байсан Бямбасүрэн ерөнхий сайд байсан буриад Дадлын тэр хоёр чинь байх даа л 20-р тогтоол гэж айхтар харгис тогтоол гаргасан ш дээ.
Эрдэнэтуяа -
Тэр нь юу юм бэ?
Рагчаа -
Юмны үнийг 2 дахин нэмээд зах зээлийн эдийн засгийн холбогдолтой юм гэж мэргэжилийн хүмүүс болохоор тэгээд л гаргасан шүү дээ. Тэгээд ажилчидын цалин хөлс шал өөр болоод 20000, 30000, 40000 мянга 50000, 60000 төгрөгний цалинтай болоод л эхэлсэн ш дээ. Тэр чинь 20-р тогтоолын юу шүү. Тэгээд хувьчлал гэж бас яггүй хувьчилсан юм шиг байгаа юм шүү. Тэр үеийн арай жаахан овсгоотой, зайтай нь нөхдүүд нь юм хум аваад үндсэндээ баяжчихсан ш дээ. Баян ядуугийн ялгаа гэдэг чинь тэрэн дээрээ л гарч ирсэн л дээ. Би тэгж л ойлгоод байгаа.
Эрдэнэтуяа -
Хувьчлалаас өмнө жигд байсан уу?
Рагчаа -
Хувьчлалаас өмнө гайгүй ээ гайгүй. Ерөнхийдөө яахав гайгүй л явж байсан л даа. Хувьд орохоор чинь тэрний г нь бас овсгоотой хүмүүсүүд байдаг үгүй ээ байлгүй л яах вээ дээ. Зарим нь хулгай хийгээ л биз, зарим нь худлаа хэлээ л биз тиймээ. Ямар ч байсан тэгээд л шорон оронд орохгүй шиг баяжчихсан улсууд зөндөө л байна л даа. Байдаг л байх. Мань мэт нь тэгж чадсан юм алга юу ч байхгүй.
Эрдэнэтуяа -
Ер нь ардчилал яаж гарч ирэв?
Рагчаа -
Айн
Эрдэнэтуяа -
Ардчилал
Рагчаа -
Ардчилал уу
Эрдэнэтуяа -
Тийм. Хэдэн онд гарч ирж байв, юу гэж гарч ирж байв?
Рагчаа -
1990 оны нөгөө л хэдэн хүүхдүүд л яасан ш дээ. Ардчиллын нэг авууштай тал байлгүй яах вээ. Одоо гадаад харилцааны талаар их аятайхан боллоо ш дээ тйимээ.
Эрдэнэтуяа -
Ардчилал гарч ирснээр үү?
Рагчаа -
Тийм. Бас эрх чөлөөтэй болгочихлоо. Хаашаа л бол хаашаа явж байдаг. Тэрийгээ л бас замбараатай замбараагүй байдалд оруулчихсан болохоос биш тэр их сайн тал юм л даа. Тэрийгээ их зөв бодитойгоор сайхан жаахан зөв шаардлагатай тэгж явуулсан бол арай одоо иймэрхүү байдалд орохгүй л дээ ухаандаа. Нийслэл хотын барилга байгууламж энэ байдлыг арайчиг юунд оруулахгүй л байсан байх газрын асуудал байна. за тэгээд янз янзын юман дээр одоо тэгээд хэцүү болчихсон байна ш дээ. Нэг их захиргаа шаардлага хүлээж авдаг хүн ч ховор болчихсон байна. яг тэгэд эцсийн эцэст хэлэхэд ер нь тэгээд их чөлөө үгүй боло айхтар дарлал сүрхий их байсан биш дээ. Эрх л гэж хүний айхтар юм чөлөөтэй болгочихож л дээ. Хүний эрхийн асуудлыг хариуцсан тусгай байгууллага байдаг ч болчихож. Эрх нь арай дэндчяихээд ер нь энэ улс орон чинь монгол оронд амьдарч байгаа монгол улсын иргэн ер нь ямар үүрэгтэй билээ гэдгээ умартсан байгаа юм.
Эрдэнэтуяа -
Ардчилал гарснаар уу?
Рагчаа -
Тийм. өө нэг айхтар эрх дархтай улсууд болчихсон байна. одоо энэ хүүхэд шуухад 10 жилийн хүүхдүүд нь хүртэл хэцүү байдалд орчихоод байна ш дээ. Энэ их олон баар ресторан одоо юмыг хар л даа тиймээ. Манайх гэхэд л Караоке баар гээд л саяхан нээгдсэн. Энүүгээр чинь ингээд алхам тутамдаа л баар цэнгээний газар байх юм байна ш дээ. Нөгөө жижиг хүүхдүүд охидууд чинь тэр одоо ичиж зовох, айх ахмадаасаа жаахан ийх асуудал ерөөсөө байхгүй болсон байна ш дээ. Хаа л байна баарнаас гараад ингээд явж байх юм. Тэгээд л намайг жижүүр хийх хооронд чинь энэ чинь одоо ингээд л сүүлийн үед харин эргүүл цагдаа 2-3-раа явдаг болчихож. Энд чинь хэцүү шүү шуугилдаад, зодоо нүдээн хийгээд л хаалга аа ойлгоод харах л нөгөөдөх л жаахан охидууд банди нар 10-н жилийн тийм л байгаа юм чинь. Маш хэцүү. Эрүүл саруул чиг л гэсэн эр эмээрээ үнсэлдээд зогсжил байдаг, эмх замбараагүй болчихсон юм ардчилалыг муу хэлэх юм алга цаашда ямар энэ нийгмээс ухрана буцна гэж мэдхийн биш голдиролд нь ороод явах л байх. Тийм хэцүү болчихож. Ах нь ийм л ойлголттой л байдаг.
Эрдэнэтуяа -
Ардчилал хувьчлалаас та ер нь юу хүлээж байсан бэ?
Рагчаа -
Үгүй одоо ардчилалаас одоо онц хүлээсэн юм байхгүй дээ яахав амьдрал ахуй өшөө дээшлэх юм болов уу даа, үр хүүхдүүд маань юм хар үзэх тийм сайн сайхан болох байх гэсэн ийм л зүйл хүсэж байгаа юм. Хүсэж байсан даа. Нөгөө хэд маань ч яахав ээ ач зээ нар бий л дээ. Тэр хэд маань жаахан хол хөдөө дүү байдаг юм. өлзийт хороонд л доо. өлзийтийн сургуульд явдаг болохоор бас л тийм замбараагүй юм байхгүй л дээ. 11-н жилтэй гэхдээ жаахан замбараатай байдаг. Хөдөөний хүүхэд болоод ч тэр юм уу. Хотоод 20-30-аад км юм чинь.
Эрдэнэтуяа -
Ардчилал гарсанаар таны амьдаралд өөрчлөлт гарсан уу? Нөлөө үзүүлсэн үү?
Рагчаа -
Яахав ээ ардчилалын юугаар хөөрхөн мөнгө төгрөг өгдөг л боллоо л доо. Наад зах нь хүүхдүүдэд 10000 гэж байгаад л сүүлд нь жаахан жаахан нэмэгдээд л байх юм. Тэр нь бас яахав хүүхдийн амьдралд хэрэгтэй л юм. Тэтгэвэрийн хувьд гэсэн нэмэгдсэн л дээ. Нэмэгдээд л байгаа юм гэхдээ одоо арай болоогүй л байна л даа. Юмны үнэ нэмэгдээд байхлаар зэрэг тэр нь жаахан нэмэр хандив багатай л юм шиг байгаа юм. Гэхдээ яахав ээ ардчилал бол амьдрал нэг их өөрчлөлт гараагүй гэж хэлэхгүй л дээ хэцүү. Нааш цаашаа хүүхдүүд явсан чиг л бас гадаад дотоод явахад чөлөөтэй болгосон энэ бас сайхан талтай. Социализмын үед чинь маныг залуувтар байхад хамаангүй явж болохгүй ш дээ. ОХУ яахав ээ баруун Герман руу явдаг л байсан л даа Унгар эд нар гээд Оросын нутагт бол чөлөөтэй л байсан л даа. Дундад ази руу ороод, европ, оросын 3 том хотоор бол зөндөө л явсан. Одоо ч Солонгос эд нар гээд хаашаа бол хаашаа чөлөөтэй болчихож дээ.
Эрдэнэтуяа -
Ер нь социализмын үед манай гадаад харилцаа ямар байсан бэ? Та ер нь гадаад найзтай байсан уу?
Рагчаа -
Оросод байсан. Оросын холбооны улс л байлаа ш дээ социализмын үед бол. Үндсэн дээ л тэр Орос, Хятад хоёр л байсан. Хятадтай сүүлийн үед л янзтай болсон л доо. 1980-аад оноос хойш л янзтай болж эхэлсэн байх. өөр оронтой ч ярих юм байхгүй дээ. Тэр чинь ерөөсөө 2 систем л байлаа ш дээ. Ипералист систем, социалист систем гэж социалист систем гэдэг нь ЗХУлсаар манлайлуулсан гэж байгаа юм. Нэг нь бол АНУ-аар толгойлуулсан империалист систем гэж байгаа юм. Ийм л 2 том систем ноёлж байсан юм чинь ерөөсөө. Тухайн үед чинь Америкаа их муу муухайгаар хэлдэг л байлаа ш дээ. Империалимз гэхээр л тийм биш юм шиг л байна л даа. Хөгжлийн капиталист замаар орсон арай хөгжил нь өөр.
Эрдэнэтуяа -
Манайд гадаадын иргэд хэр их ирдэг байсан бэ?
Рагчаа -
Ирнэ ээ ирнэ. Манай ойн байгууллагын шугамаар бол ихэнхи нь зөвлөлт холбоот улсын мэргэжилтнүүд манайд ер нь оросууд их байсан ш дээ. Цэргийн анги ч байж л байлаа. Газар болгон, байгууллага болгон зөвлөлтийн мэргэжилтэнтэй зөвлөх мэргэжилтэнтэй байлаа. Германаас байсан байх, Болгараас байсан байх тийм. Унгараас байсан байх аа. Унгараас үйлдвэрүүд байсан болохоор. Унгарын мэргэжилтнүүд байсан байх шүү. Хятад харин ховор байсан. Хятадын мэргэжилтэн гэж байгаагүй байх аа. Хятад ажилчид байсан. Хөгшин луухаа нар. Монгол авгайтай гэрэлсэн зөндөө л байдаг байсан. Хятад чинь дээр үеэс л манайд байсан. Зүгээр олон улсын шугамаар ч юм уу, улс төрийн талаар сүйд болсон юм байгаагүй байх. 1975-1980-аад оноос л гайгүй болж эхэлсэн байх.
Эрдэнэтуяа -
Оросын бараанаас өөр бараа байх уу манайд?
Рагчаа -
Ховор байсан тэгэхэд. Голдуу ер нь оросын бараа.
Эрдэнэтуяа -
Та ер нь Орос руу их явж байсан гэж байна ш дээ. өөр орнуудаар чвж байсан уу?
Рагчаа -
Үгүй.
Эрдэнэтуяа -
Орост очиход ОРост гадаадын бараа байх уу?
Рагчаа -
Германы бараал байдаг байсан.
Эрдэнэтуяа -
Тэндээс та гадаадын германы бараа авдаг байсан уу?
Рагчаа -
Ер нь Оросын бараа л голдуу авдаг байсан даа. Бараа нэг их аваад байх юу байхав дээ ажил хийж байгаа дадлага 90 хоногийн дээд курс гэж байсан юм Орост. Тэрний юунд л би төгсч ирсэн юм юугаар. Тэгэхдээ 3 хотоор Дундад ази руу Ташкент руу орж, Ташкентаас хойш Каканд гэж хот бий л дээ. Тэр нь голдуу говийг яаж ойжуулдаг юм гэсэн шугамаар үзэж харж явсан юм. Бусад нь энэ Новосибирск, Москва, Эрхүү, Иркутскд би хоёр ч дахиад явсан юугаар. Эрхүүд ой зохион байгуулалтын төв гэж байдаг юм. Манайхтахй ижил л дээ. Тэр төв дээр 2 сар орчим болсон. Төв дээр ч юу байхав дээ. Тэгж л явж байсан даа. Бараа таваар ч юу байхав гэхдээ ганц хоёр юм сонирхолгүй яахав. Орос бараа лд авсан байдаг байсан л даа.
Эрдэнэтуяа -
Таны амьдралд ямар нэгэн гүнээр нөлөөлсөн үйл явдал бий юу?
Рагчаа -
Амьдралд уу.
Эрдэнэтуяа -
Тийм.
Рагчаа -
Сайн сайхан талаас уу
Эрдэнэтуяа -
Юу ч байж болно. Таны сэтгэлд хоногшсон дурсамж ч юмуу сайн тал муу тал хамаагүй.
Рагчаа -
Үгүй яахав ой хайгуулд явж байхад л байгалийн элдэв адал явдалтай тйимэрхүү юм зөндөө л тохиолддог байсан л даа. 1975 онд Монголын юутай Монгол орны заган ойг судлахаар явахад зөвлөлтийн мэргэжилтэн надтай хамт явсан юм Василь Михайлов гэж. Василь Михайлов
Косроков хамт явсан. Тэр их түшигтэй сайн хүн л дээ. Загийн судалгаанд явахад 1975 онд шүү дээ. Тэгэхэд чинь Хятад Орос хоёр тааруухан байсан. Тэр хоёр тааруухан учраас монголтой их муу байсан тааруу байсан үе. Тэгээд би нэг жар ингээд явж байсан. Би 69-тэй тэр мэргэжилтэнт естэй, нэг тавин гуравтай. 53-таа юм хумаа ачсан хэдэн хүмүүс суучихсан ингээд явж байсан. Би 69-тэй тэр мэргэжилтэнтэй, бас судалгааны хоёр хүнтэй явж, тэгээд нэг орон нутгийн байгаль хамгаалагч гэж нөхрийг суулгасан, тэр маань ганц нэг 100 грамм татчихсан явсан. Жаахан дүүнгэтчихсэн явсан нойр нь хүрчихсэн байсан за яваад бай л гэсэн тэгээд говийн юу юмдаа ар модны застав гэж байдаг юм Өмнөговьд. Тэрний тэрүүгээр нилээн давхиж явсан чинь нөгөө нөхөр чинь сэрж ирснээ ийш тийшээ харж байснаа “хөөе хөөе Рагчаа гуай хил давчихаж” гэж авч байна. хил давчихсан байна шүү эргэж давхиарай л гэж байна /инээв/. Тэгээд эргээд л туулаа даа. Аа бас хэцүү юм болно гээд тэгсэн чинь нилээн явчихжээ.
Эрдэнэтуяа -
Хил гараад уу пөөх
Рагчаа -
Тийм. 150 км шахуу явчихсан. Сүнгэнээд бушуухан шиг буцаад яалаа. Нилээн хилээсээ гарад өөрийнхөө хилрүү ороод нэг 5-6 км явав уу яав машины маань дугуй 69-ын маань дугуй салаад уначихлаа /инээв/. Тэгээд тэгсэн жолооч 53-ын жолооч лут хүн байсан л даа дор нь сэлбэж янзлаад. Яахав өөрийнхөө хилд ороод ирсэн болохоор. Тэгээд яачихсан чинь харин тэгээд Өмнөговь дээр хүрч ирсэн дор нь яасан л байна лээ л дээ. Ой модны аж ахуйн манайхыг хариуцсан түрүүн би хэлсэн Гомбожав гавьяат ойчин байсан. Тэр маань орлогч сайд байсан. Тэр харин шууд аймгийн юу руу утасдсан байна лээ. Хилийн заставаас яасан юмуу тийм 69-тэй, 53-тай тийм улсуд хил даваад явчихлаа гээд. Тэгсэн нөгөө яамын нөхдүүд маань сүйд болоод утасдаад аймгийн ойн аж ахуйн аймгийн захиргаа руу утасдсан. Аймаг дээр хүрээд ирсэн чинь тэгсэн байналээ мэдээд яасан байна лээ. Тэр л тэгээд тухайн үед муу байсныг хэлэх үү яаж тэр бээжин 69 гэдэг нь давхиж ирээгүй л байгаа юм. Тэр ч уул нь гялс орж ирдэг юм гэсэн. Хил давсан бол хэрвээ тэр л нэг сэтгэлээс гардаггүй юм. Тухайн үед оростой айхтар муу байсан л даа. Баригдаад явсан бол муу мэргэжилтэн оросыг маань баллаж өгнө шүү дээ. Яах ч юм билээ. Тэгээд яаман дээр хил даваад явчихсан нөгөө хэд чинь бөөн шуугиан болсон байсан.
Эрдэнэтуяа -
Та нарт арга хэмжээ авсан уу?
Рагчаа -
Аваагүй аваагүй.
Эрдэнэтуяа -
Мэдээд яасан
Рагчаа -
Мэдээд яасан. Элс цөл газар явж байгаад мэдэхгүй хил давчдээ гэж. Тэгээд Өмнөговь дээр ирж хоночихоод нхилийнхээ наагуур өдөр өглөө болгож аваад, нөгөө нөхрийгөө тэнд нь үлдээгээд байгаль хамгаалагчаа тэгээд л явж байсан даа /инээв/. Тухайн үед хил давсан бол баларна л даа. Нилээн тарчлуулах байсан байх.
Эрдэнэтуяа -
Таны амьдралд ер бусын ба бусдаас онцгой гэж зүйл бий юу?
Рагчаа -
Одоо юу байхав дээ. Булганы Хантайр нурууны урд талд юмдаа тийм Жаргалантын гол гэж байдаг юм.
Эрдэнэтуяа -
Таны амьдралд ер бусын ба бусдаас онцгой гэж зүйл бий юу?
Рагчаа -
Бусдаас онцгойлох ч юу байхав дээ. Ойн байгууллага ойн юугаар явсаар байгаад өдийн хүрсэн.
Эрдэнэтуяа -
Ярилцла өгсөн таньд маш их баярлалаа
Рагчаа -
За
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.