Tsend-Ayush
![](../assets/images/interviewees/990093.jpg)
Basic information
Interviewee ID: 990093
Name: Tsend-Ayush
Parent's name: Namhai
Ovog: Ih Mongol
Sex: m
Year of Birth: 1945
Ethnicity: Halh
Additional Information
Education: tusgai dund
Notes on education:
Work: retired
Belief: shamanist
Born in: Bayandelger sum, Töv aimag
Lives in: Sühbaatar sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
education / cultural production
collectivization
foreign relations
democracy
privatization
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Эрдэнэтуяа -
Амьдралынхаа тухай ярьж өгнө үү?
Цэнд-Аюуш -
Би яахав дээ угаас малчин, манайхан чинь бас хөдөө малчин гаралтай мал маллаж өвөг дээдсээсээ малчин талын үр удмын хүн дээ. Жаахан байхдаа сургуульд ортолоо ээж аавын асрамжинд хөдөө мал маллаж байсан, дараа нь дунд сургууль тэгээд л дараа янз бүрийн мэргэжил боловсрол эзэмшсэн. Тэгээд би өөрөө яахав гэхээр би өөрөө дундаж боловсрол эзэмшээд тэгээд Монгол оро 1959 оноос атар газар эзэмших анхны аян гэж болсон юм. энэ нь юу вэ гэхээр өөрснөө тариа будаагаа өөрснөө бэлтгэх, юм болгон гадны царай харахгүй гэж өөрснөө гурилаа бэлтгэх дотооддоо
Эрдэнэтуяа -
Аа за
Цэнд-Аюуш -
Анх би тэр аянд өөрийнхөө дур сонирхолоор тэрэнд анх би оролцсон юм аа. Тэрэнд оролцохдоо яахав гэхээр би нэг техникум төгсөөд тэгээд байж байтал трактор комбайн гээд тэр одоо атар газар хагалдаг, анжисаар ингээд атар газрыг хагалаад дараа нь тэрийгээ бордоо тэгээд үр тариад намар тэрийгээ хурааж авдаг. Тэрийгээ төв гурлын комбинатад авчирч гурил болгодог. Тэрийг хийхэд гар бие оролцож явсан. Тэрүүгээрээ би бахархадаг юм аа. 16 настай анх тэрэнд оролцож явлаа. Тэгэхэд бол саад бэрхшээл байж л байсан шинэ тутам атар газар байгуулагдаж Монголын мянга мянган залуус эх орныгоо хөгжүүлэх, газар тариаланг хөгжүүлэх, одоо гурил будаагаа бэлтгэх тийм ээ тэр ажилд илгээлтээр их очдог байсан. Эвлэлийн залуучуудын илгээлтээр их очиж байсан. Тэрэнд орж ажиллаж байсан. Тэгээд тэнд ажиллаж байх хугацаандаа бол одоо норм төлөвлөгөөгөө биелүүлж байсан. Эвлэлийн төв хорооны тэргүүний тариаланч залуу алтан медаль авч байсан урам зоригч төрж байсан тэгээд тэнд ажиллаж байгаад тэгээд бас эх орон дуудсан. Цэргийн албанд элссэн. Нас бие гүйцэж эр цэргийн албанд эх орны дуудлагаар ирээд цэргийн албанд ирээд цэрэгт ирээд яахав цэргийн ёс журамд суралцаад Монголын улсын батлан хамгаалах үйлсэд гар бие оролцож эхэлсэн л дээ. Тэр хугацаандаа бол би яахав Хужирбуланд танкийн батлён гэдэгт алба хаасан. Цэргийн 3 жилийг. Тэр хугацаанд яахав миний амьдралд яахав дурсгалтай зүйл гэвэл улс хувьсгалын ойнуудад төв талбай дээгүүр танктайгаа явж ард түмэнд парад үзүүлж байсан. Мөн тэгээд хээрийн сургуульд явж байсан. Тэгж байгаад цэргийн алба аа дуусгасан. Тэгээд цэргийн алба аа дуусгаад өөрийнхөө дур сонирхолоор бас курс сургуульд ороод тэгээд авто жолоочийн мэргэжил эзэмшсэн. Би өөрөө механик хүн. Бас давхар мэргэжил эзэмшсэн. Тэгээд тэрийгээ төгсөөд Монгол оронд ганц байсан тэр үед гадаадын жуулчидад үйлчлэх газар гэдэгт орж байсан. Энэ юу вэ гэхээр дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн Монгол орныг сонирхож ирсэн, Монголын байгалийг сонирхож ирсэн, Монголын хөгжил цэцэглэлтийг үзэх гэж ирсэн жуулчидад 20 хэдэн жил үйлчилсэн. Тэгж явахдаа бол дэлхийн улс орон ямар зан заншилтай, ямар амьдрал ахуй, ямар хүмүүс байдаг тухай бол би өөрөө бол тэр хүмүүстэй харьцаж их бага саг хэл сурч өөрийгөө хөгжүүлж бас л тэгж л хүмүүстэй харьцаж дэлхийн улс орны хүмүүст үйлчлэж миний нэг ёсны нүд нээгдэж гадаад ертөнц ямар байдаг юм, гадаад орон ямар байдаг юм энэ бол миний амьдрал түүхт сургамжит үйл явдал болсон юм аа. Миний амьдарл тэгж явж ирсэн. Тэр хугацаандаа бас яахав тэр ажиллахын хажуугаар би бас өөрөө залуу насаа дэмий өнгөрүүлэхгүйн тулд спортод дур сонирхолтой болж явж эхэлсэн. Тэр дундаа би боксын спортоор хичээллэж эхэлсэн. Энэ бол Монголд шинэ тутам хөгжиж эхэлж сэргэн мандалын үе байсан. Тэгээд тэр юугаар хичээллэж эхэлж хот, улсын аварга болж бас спортоор 8-9 жил хичээллэсэн. Тэр юунд бол дандаа гадаад арга хэмжээний анхны арга хэмжээнүүдэд нь би оролцсондоо. Би бас баярлаж явдаг юм аа. Тэр үед бокс Монголын гадаад арга хэмжээнд бараг байдаггүй байсан. Тэр азийн аварга гэж 1971 онд Иранд болж тэрэнд оролцсон. Тэрэнд оролцож би хүрэл медаль авч байсан. Тэгэхэд анх 5 медаль авч 1 алт, 2 мөнгө, 2 хүрэл авч байсан. Дараа жил бас амжиллтай оролцож улсынхаа шигшээ багт орж дэлхийн 20-р олимпод оролцсон. Герман хотын Мюхен хотод.
Эрдэнэтуяа -
Та юу?
Цэнд-Аюуш -
Тийм.
Эрдэнэтуяа -
Боксоор уу?
Цэнд-Аюуш -
Боксынхоо төрлөөр
Эрдэнэтуяа -
Пөөх олипод оролцож байсан юм уу?
Цэнд-Аюуш -
Тэгээд тэнд мөн л 95 орны 10 хэдэн мянган залуучуудтай 16 хоног олимпийн тосгонд байсан. Олон аавын шилдэг хөвгүүдтэй танилцаж мөн тэнд уралдаж тэмцэлдэж явлаа. Тэгээд манай улс бол тэр онд Монгол улс 3 дахь удаагаа оролцож байгаа юм. Анх 1964 онд Токиод оролцсон, 1968 онд Мексикт Мехикод оролцсон, 1972 онд Германы Мюхенд 20-р олимпод оролцсон. Тэгэхэд манаы тамирчид амжилт гаргаж Баянмөнх гэдэг хүн мөнгөн медаль авч байсан. Ингэж спортын замд орж дараа багш дасгалжуулагч болж нэг хэсэг болсон. Мөн удирдсан байгаа мөн улсын аваргад 2 түрүүлүүлж байсан. Тэгээд нэг хэсэг шүүгч хийгээд тэгээд яахав өөрийнхөө дур сонирхолтой бас эргээд жолоо мушигаад бас жуулчиныхаа байгууллагад эргэж ороод ингээд миний амьдралын замнал бол явсан түүхтэй юм аа. Тэгээд яахав дээ одоо бол яахав хэн бүхэн өтөлж хөгширнө хорвоогийн жам ёсоор одоо тэтгэврийн хүн болоод бас зүгээр суухгүй санаатай ажил төрөл хийгээд явж л байна. Энэ дундаас их онцлог нь гэвэл
Эрдэнэтуяа -
Хүүхэд байхдаа ямар хүүхэд байв? Тэр үеийн хүүхдүүд юугаар тоглодог байв?
Цэнд-Аюуш -
Ер нь тэр үед би бол 7-р анги хүртэл хөдөөний сургууль байлаа. Хөдөөний сургуульд бол хүүхэд морь унаж их давхидаг, ер нь хүүхдүүдийн тоглодог юм ер нь юу вэ гэхээр бас сүүлийн үед ер нь тэр үед бол шинэ тутам хөгжиж байсан спорт тоглоомууд их байсан ш дээ. Ширээний теннис их байлаа, хөл бөмбөг тоглодог байлаа аа тэгээд дээр үеийн одоогийн бейсбол гэж байгаа тэр Лато гэж тоглодог байсан.
Эрдэнэтуяа -
Лато оо?
Цэнд-Аюуш -
Тийм Лато гэж гараа бөмбөг цохиод эсрэг талын хүнийг гортигонд орхоос өмнө зохидог тийм багийн тоглоом их тоглодог байсан. Лато их тоглодог байсан.
Эрдэнэтуяа -
Гүйдэг матик билүү бид нар их тоглодог байсан?
Цэнд-Аюуш -
Тийм одооны бейсбол ш дээ. Тэр үед Герман цагаан бөмбөг гээд нэг цохидог байхгүй юу тэгэнгүүд тэр багийнхан гүйгээд нөгөө баг нь байж байгаад нөгө бөмбөгийг барьж авангуут тэгээд талд жартаа байдгийн гүйж орохын өмнө цохидог байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Аа та нар тэрийг лато гэдэг байсан юм уу?
Цэнд-Аюуш -
Лато гэдэг байсан.
Эрдэнэтуяа -
Бид нар гүүт матик гэдэг байсан. Биднийх ч 1990 хэдэн онд?
Цэнд-Аюуш -
Бидний үед лато гэдэг байсан.
Эрдэнэтуяа -
Тэр лато юм уу?
Цэнд-Аюуш -
Бариад нөгөө хүн хүн цохих гэнэ тийи ээ бөмбөг барьж авдаг ба цөлнө, барьж авбал бас команд солигдоно. Барьж аваад нөгөө хүнийг цохивол бас команд солигдоно.
Эрдэнэтуяа -
Байраа солиод тийм ээ?
Цэнд-Аюуш -
Бариад солиод
Эрдэнэтуяа -
Тэр их гоё тоглоом тийм ээ?
Цэнд-Аюуш -
Тэр их гоё тоглоом багаараа тоглодог.
Эрдэнэтуяа -
Гүйж харайгаад харайгаад тийм ээ?
Цэнд-Аюуш -
Бас гахай цохих гэж байна газар модон юу өрж байгаад хоёр талдаа өрж цохидог байлаа.
Эрдэнэтуяа -
Та ер нь спортод дуртай байсан юм аа даа?
Цэнд-Аюуш -
Тухайн тэр үед ерөөсөө бас төр засгийн бодлого тийм байсан юм. шинэ залуу үе хүүхдүүдийн төлөө их анхаарал тавьж байсан шүү. Тэмдэгийн 1, 2-р норм гэдгийг заавал биелүүлүүлдэг байсан шүү
Эрдэнэтуяа -
Юу?
Цэнд-Аюуш -
100 метрт гүйлгэдэг, өндрийн харайлт, уртын харайлт харайлгадаг, турникэд суниалгадаг тэр нормыг биелүүлж байж 1,2-р зэргийн норм биелүүлсэн тэмдэг өгдөг байсан юм. тэр бол их нэр төрийн хэрэг байсан. Хүн болгон л спортод оролцдог эсвэл гүйж харайна, гүйж харайхгүй хүн гэж байхгүй. Охидууд чиг л гүйж харайгаад л биеийн тамирын хичээл тэр үед их өндөр хэмжээнд тавигдаж байсан. Хүний бие бялдарыг хөгжүүлэх, гоозүйд анхаарсан. Ариун цэврийн хувьд соёлын довтолгоо их анхаарч байсан байхгүй юу. Тийм учраас Монголчуудыг бас их манайх чинь бас европ талдаа европын соёлоос их уламжилж оросын нөлөөлөнд байсан учраас Монголчууд бол бас их ариун цэвэржиж, бие бялдарын өв тэгш хүмүүжилтэй болж байсан. Угаасаа Монголчууд чинь тамирчин л л даа. Морин дэл дээр дарцаглаж өссөн, морин дэл дээр давхидаг хар багаасаа л уралдааны морь унаагүй хүүхэд байхгүй ш дээ бараг. Охидууд ч хөвгүүд ч. 5-6, 6-7 настайгаас нь морин дээр нь ганзагаар даруулчихдаг тэгээд яваандаа 7-8 болоод ирэнгүүт нь уралдааны морь унадаг. Тэр чинь одоо хүүхэд болгоны бахархал байсан. Тэр спорт чинь бас бахархал 100-д гүйдэг, магадгүй дэлхийн норм рекордыг эвдэж байсан ч юм билүү. Тэгээд тэр труникэнд суниадаг, савлуур дээр савладаг тэр спорт тоглоом чинь их хөгжүүлдэг байсан. Хөдөөний зарим нэг хүүхдүүд нь ч яахав дээ бас шувууны өндөг алаад явж л байсан. Шувууны өндөг алаад, чулуугаар гэрээ бариад явж л байсан байх. Тэр бол бага залуу жаахан л байхын үеийн юм. хөдөөний хүүхдүүд чинь тийм бас байсан ш дээ. Нэг зоосны нэг талаас нөгөө тал руу нь гэж заавал сайн муу талыг үзэх тийм ээ. Шувууны өндөг алдаг нь муу л байсан учир мэдэхгүй гэнэн багын янз бүрийн юу байсан. Чулуугаар гэр барьж тоглох чинь хөөрхөн л тоглоом байсан. Сургуульд орж ирэнгүүтээ л тэр спорт тоглоом руугаа ороод эхэлж байсан байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Сургуульд ороогүй байхдаа ер нь?
Цэнд-Аюуш -
Сургуульд ороогүй байхдаа ч яахав дээ
Эрдэнэтуяа -
Хээрээр л?
Цэнд-Аюуш -
Хээрээр л чоно, тарвагачин гэж айхтар тоглоом байсан. 4-5-уулаа. Нэгээр нь хөөдөг. Будаг гуйдаг.
Эрдэнэтуяа -
Чоно байна аа будаг авья гээд үү?
Цэнд-Аюуш -
Нум сум гуйдаг. Сум гуйдаг байхгүй юу. Чоно тарвагачин гээд нэг байсан. Тэр хөөрхөн ардын тоглоом л доо. Шагай их тоглодог байсан. Шагай өрдөг, бөгсөг нясалдаг, шагай таалцдаг.
Эрдэнэтуяа -
Тэр үед хүүхдүүдэд ямар хүмүүжил олгодог байсан тэр манай уламжлалт тоглоомууд?
Цэнд-Аюуш -
Хүүхдүүд бас яахав дээ тухайн үед хүний оюун ухааныг л хөгжүүлж байсан байх. 2-рт уламжлал аа өвлүүлж байсан байхгүй юу. Одоо миний хүүхдийн хүүхэд одоо шагай огт мэдэхгүй ш дээ. Ах нь ч бөгзөг нясалж чадахгүй ш дээ. Тийм учраас өв уламжлал аа ардын уламжлалыг л их барьж байсан байгаа юм. ерөөсөө л тэр шагайгаар тоглодог, нум сум харвадаг, тэр янз бүрийн гар урлалын эмэгтэйчүүд нь гар урлалын юм байна ш дээ жишээ нь алчуур дээр цэцэг хатгадаг, юм зурдаг тэр юу чинь одоо үндэсний өвөг дээдсийн ёс заншил уламжлал аа л алдахгүй л гэсэн, янз бүрийн л цагираг юу эвлүүлдэг тоглоом бол зөндөөн л бий ш дээ. Одоо энэ шоо байна ш дээ энэ чинь аль эрт Монголд байсан ш дээ.
Эрдэнэтуяа -
Тиймүү?
Цэнд-Аюуш -
Энэ чинь одоо 13-р зуунд байсан эд байхгүй юу. Сүүлд нь ингээд боловсронгуй болгоод юу гэдэг билээ
Эрдэнэтуяа -
Юу гээд байдаг билээ тэрийг чинь?
Цэнд-Аюуш -
Тэр чинь бол аль дээр монголд байсан юм. дөрвөлжин зангидчихдаг салгаад хаячихдаг эвлүүлдэг. Цариграг байдаг байсан юм. тэр чинь бас монголын дээр үеийн тоглоом. Тэр үеийн хүмүүсийн оюун санаа хүүхдүүдийн оюун санааг хөгжүүлэх, уламжлалыг мартуулахгүй байх, цагийг үр ашиггүй өнгөрөөхгүй байх ийм л гурван юмыг хүүхдүүддээ
Эрдэнэтуяа -
Сургаж хүмүүжүүлдэг байсан
Цэнд-Аюуш -
Сургаж хүмүүжүүлдэг байсан. Тэр чинь гэрийн хүмүүжил гэрийн сургууль. Монголд дээхэн үед гэрийн хүмүүжил гэрийн сургууль гэдэг бол маш өндөр тавигдаж байсан. Тэр одоо тэр үед чинь хувьсгалын өмнө тэр болгон сургууль танхим байхгүй байлаа ш дээ. Нэг эрдэм номтой хүнд шавь оруулаад 5-6-р нь нийлүүлж монгол бичиг заагаад тэгээд л заадаг тоо заадаг, одон орон заадаг, зурхай заадаг, эрүүл мэнд, анагаахын юу заадаг тэгж заадаг байсан.
Эрдэнэтуяа -
Одоо тэр заадаг хүн нь хаанаас тэр мэдлэгийг олж авч байнаа?
Цэнд-Аюуш -
Тэр бол юунаас хоёр янзаар тэр юуг олж авсан. Нэг нь болохоор тэр шашнаас. Шашин дотор чинь гүн ухааны юм бас их байсан. Анагаах эрүүл мэндийн юм бас их байсан. Заавал нэг мунхруулаад байсан юм биш шүү. Бас сайн юм байсан байхгүй юу. Тэр дотроос тэрүүгээр мэргэжцэн хүн байгаа юм. Тэд чинь уламжлал заагаад өгдөг. Аа нөгөөдөх нь болохоор зурхай, олон орноор багш байсан байгаа юм. Тэнгэр тэд хоногийн дараа муухайрнаа гэж хэлж байсан. Хүний судсыг бариад юмуу за таны энэ зүрх чинь тиймэрхүү байна, эсвэл дотор эрхтэн чинь тиймэрхүү байна. энийг бол бас тэр зурхай ч юмуу анагаахын чиглэлээр зааж байсан. Чиний бараг үхэх өдрийг чинь хүртэл хэлдэг тийм мундаг хүмүүс байсан байгаа юм. Тэдэн насанд чинь тийм юм болноо. Жишээ нь 37 насандаа болгоомжтой бай жил чинь орно шүү. Магадгүй чи машинд дайруулж магардгүй. Магадгүй үхрийн эвэрт үхэж магадгүй шүү гэдгийг бас тэр мундаг зурхайчид хэлж өгч байсан. Тэр мэр юмнууд бас монгол оронд уламжлал болоод байсан. Ардын ухаан тэр байсан.
Эрдэнэтуяа -
Тэр таны таныг бага байхад хүнд шавь орох асуудал байсан уу?
Цэнд-Аюуш -
Байсан сургуульд орохоос өмнө. Гагцхүү үсэг ээ нүдэлчихээд л ордог. Бид нар чинь монгол би үгийн эхэнд ордог а, үгийн дунд ордог а, үгийн адагт ордог а гээд заалгажил байсан ш дээ. Аа тэгтэл бас 10, 20 мөн зуу дотор тоолчихдог л байсан. Тэрийг чинь ахуйгаар их заадаг байхгүй юу. Хонь мал их тоолуулдаг байхгүй.
Эрдэнэтуяа -
Ээж аав нар?
Цэнд-Аюуш -
Ээж аав нар их тоолуулдаг. Ерөөсөө гэрийн хүмүүжлээр л, гэрийн хүмүүжил гэдэг зүйл бол монгол орон их түгээмэл байсан. Төвд, Манж, Тангад хэл заадаг, тоо заадаг хүн байж болно тэр болгон мал хариулаад нүүр нь холцруутаад мал дагаад л явсан улс байгаагүй юм ш дээ. Орой ирэнгүүтээ ном бариад сууна ш дээ. Ингээд хүүхдүүддээ хэлж өгнө ш дээ. Тэгээд хэлж өгдөг гэрийн хүмүүжил дамжаад дамжаад айл болгонд нэг ийм судар нэг шоголтой. Тэр дотор заавал цээжлэх ёстой мунхруулах юм тэр болгон байгаагүй юм. бас сайн тал байсан. Тэр малын бэлчээр усны талаар бичсэн байна, чиний хоол ундны чинь тухай бичсэн байна, чиний хүүхэд яаж явах заяа төөргийн тухай бичсэн байна тэр дотор чинь байж л байгаа ш дээ.
Эрдэнэтуяа -
Та анх яаж сургуульд орж байв?
Цэнд-Аюуш -
Анх би 8 настай сумын бага сургууль орж байсан даа.
Эрдэнэтуяа -
Хэдэн онд?
Цэнд-Аюуш -
Би чинь одоо 64-тэй хүн ш дээ. 1945 онд төрсөн гэдэг чинь 1953 онд орж байсан.
Эрдэнэтуяа -
Тэгэхээр тэр үед хүн хүүхдүүдээ хэо сургуульд явуулдаг байсан, сургуульд өгөө, сургууль хэрэгтэй гэсэн тийм ухуулга сурталчилгаа хэр явдаг байсан? Тийм юмаар орж байсан уу эцэг эх чинь өөрсдөө аваачиж оруулж байсан уу? Ямар замаар орж байв?
Цэнд-Аюуш -
Тэр үед бол сургууль танхимаас яадаг асуудал чинь 1930-40-өөд оны үед бол байсан юм. аа би чинь 1950-иад он гарчихаад хүний ойн ухаанд сурах юу бол тогтчихсон байсан юм. за хүүхдээ заавал сургуульд явуулах ёстой энэ хүүхэд ном сурах хэрэгтэй адгийн наад зах нь бичиг үсэгтэй болох хэрэгтэй, аав шинэ үсгийн дугуйланд явдаг байсан гэрээр явдаг байсан. Ер нь бол сургуульд өгөх ёстой юм байна аа миний хүү ном сур аа эрдэм номтой хүн бол оо улс орондоо хэрэгтэй хүн бол оо, сайн суруурай гээд аваачиж өгдөг байсан. Ганц нэг зугтдаг улс байсан. Ээж аав нь буруугүй магадгүй тэр хүн хүч гэр бүл ам бүлний дутуугаас ч байсан байж болно. Нөгөө хүүхэд байхгүй бол хонийг нь хариулах хүнгүй болчихоод байдаг. Тийм учраас хүүхдээ завсардуулах явуулах дургүй, ганц нэг улс байсан. Тэр бол байсан.
Эрдэнэтуяа -
Юунаас болоод эцэг, эхчүүд хүүхдээ сургуульд явуулах ёстой юм байна аа гэсэн ухамсар суугаад байна?
Цэнд-Аюуш -
Тэрнийг бол ерөөсөө урьд урьдах жилүүдийн боловсролын асуудал, төр засгийн бодлогын асуудал бас их нөлөөлсөн байна л даа. Дээхнэ үед бол хувьсгалаас өмнө бол нэг хүн төрөнгүүт бол лам болох ёстой гэдэг юм ой ухаанд нь тогтчихсон байхгүй юу. Үхэхдээ толгой дээрээ хонх дамар дуугаргаж үхэе хүүгээ лам болгоё, эрдэмтэй номтой лам болгоё гэдэг. Гэтэл 1930-1940 хэдэн онд чинь албан хүчээр танхимд сургадаг болсон. 1950-аад он гэхэд зайлшгүй аваачаад өгдөг болсон. Сурах ёстой юм байна аа. Сургууль завсардуулж болохгүй юм байна аа эцсийн эцэс миний хүүхэд том болоод аав маань намайг залууд минь бага дунд сургуульд аваачиж өгөхгүй яав даа гэж хүүхэд нь хэлэх вий гэж ойн ухаанд нь тогтож эхэлсэн.
Эрдэнэтуяа -
Таны бага нас мал дээр өнгөрсөн үү?
Цэнд-Аюуш -
Бага нас тэгэлгүй яахав 8 нас хүртэл чинь аав ээжээ дагаад хонь хариулаад хурга тугал хариулаад тэгээд л ерөөсөө тусад орж эхэлж байгаа нь тэр ш дээ. 4-5 наснаас чинь тэр үед мал саадаг байсан ш дээ.
Эрдэнэтуяа -
өөрсдөө юу?
Цэнд-Аюуш -
Манайхан чинь саалгадаг л байсан ш дээ. Ашиг шимийг нь хүртээд сүү цагаан идээ бэлтгэдэг, улсаас бас норм өгнө ш дээ. Төчнөөн литр сүү тушаах ёстой гээд
Эрдэнэтуяа -
Төлөвлөгөө юу?
Цэнд-Аюуш -
Тэр үед чинь сүүн завод гэж байлаа ш дээ. Тэрэнд чинь аваачиж тушаана ш дээ. Тэрүүгээр цөцгийн тос бэлтгэж орон нутгаа хангадаг байсан. Улсад илүү гарсаныг нь тушаадаг байсан. Бас тэр үед ардын аж ахуйтан байсан. Хувийн аж ахуйтан байсан ш дээ. Ард түмнээ нэгдлийн юу болгоод яасан юм биш. Бүр дээр үеэс сүү таргаа бэлддэг, өвөл хүртэл малынхаа гүзээндээ өрөм өө хуваагаад тавьчихдаг
Эрдэнэтуяа -
Та сургуульд байхдаа ямар сурагч байв, юу сурч авсан?
Цэнд-Аюуш -
Сургуульд бол яахав дээ мэдээжийн хэрэг боловсролынхоо программын дагуу сурч боловсрох программ зааж байсан. Олон хичээл ордог байсан. Олон юмтай танилцаж ертөнцтэй танилцана даа. Сургуульд ороод юм сураад ирэхээр бол бас л жаахан харанхуй байсан байна шүү энийг мэдэхгүй магадгүй тэр үед дэлхий 3 зааны нуруун дээр байсан гэдэг ч юм уу, яст мэлхий дээр байдаг гэдэг ойлголт байсан ч байж болох дэлхий чинь бөөрөнхий юм байна, эргэдэг юм байна, нараа тойрч эргэдэг юм байна, 9 гариг байдаг гэж географи гэдгээр заагаад авч байгаа юм чинь. За тэгээд тэр эртний түүх гэдэг юм дээр чинь хэлж яриад өгчихөж байгаа юм. Монгол чинь Хүннү, Сүннүгээс үүссэн юм байна, Монгол орон гэдэг чинь ингэж хөгжсөн юм байна тухайн үед Чингис хааны тухай яриулдаггүй байсан ч гэсэн Монгол үндэстэн ингэж үүссэн юм байна манай эргэн тойронд ийм юм байна, 5 тив хуурай газар байдаг, 4 далайтай юм байна гээд бас заагаад өгчихдөг энэ бүх юуг бол ойлгож мэдсэн.
Эрдэнэтуяа -
Сургуулиас гадуур боловсрол эзэмшсэн үү? Эзэмшсэн бол ямар боловсрол эзэмшсэн?
Цэнд-Аюуш -
Яг тэр үед тийм боловсролын яг тийм ийм гэсэн юм байгаагүй. Сургууль дотроо бол сонгон шалгаруулах гээд дугуйлан эд нар байсан байх. Гэхдээ яг л сургуульдаа л бүх анхаарлаа төвлөрүүлээд энийг сурчих юмсан, энийгээ мэдчих юмсан, хүн өөрийн эрхгүй оюун ухаан задраад сургуулийнхаа л программыг сурах юмсан гэсэн сэтгэлгээгээр байсан даа.
Эрдэнэтуяа -
Та хэддүгээр анги төгссөн?
Цэнд-Аюуш -
Ерөнхийдөө бол би хожуу хойно 7 төгсөөд техникумд ордог байлаа.техникумм төгсөөд тэгээд нэг хэсэг хөдөө механикаар тэгээд тэрийгээ хийсэн юм байхгүй нөгөө атар газрынхаа илгээлт аваад трактор, комбайныхаа курсэд суугаад тэгээд трактор, комбайнчин болоод явсан. Тэгээд явсаар байгаад тэгээл хойно оройгоор 10-р анги төгссөн. Тэгээд яахав наана нь сургууль курс дамжаа бол зөндөөн төгссөн л дөө. Багш дасгалжуулагч болохын тулд 2 жил сурна. Хүн бол амьдралынхаа турш сураад барахгүй. Сурах юм гэдэг оройд нь хүрч байж л шинэ юм сургууль соёлыг оройд нь гарлаа гэж санаа амрах юм байхгүй. Сурсаар байгаад хүн нэг насыг үднэ.
Эрдэнэтуяа -
Та нэгдэлжих хөдөлгөөний талаар хэр мэдэх билээ?
Цэнд-Аюуш -
За нэгдэлжих хөдөлгөөн бол яахав би за зухыг нь үзсэн. Би хүүхэд байсан гэж ярьж байсан. Тэр үед бол яахав гэхээр нэгдэлжих хөдөлгөөнд бол 1959 онд тэр үед бол нам засаг гэж ярьдаг байлаа. Одоо бол төр засаг гэж ярьдаг ш дээ. Нам засгийн тогтоол шийдвэрийг биелүүлэхгүй хүн гэж байхгүй толгойгүй болно. Тэгээд хувийн аж ахуйтанд байгаа малыг нийгмийн нэг тийм фонд болгохын тулд нэгдэл сангийн аж ахуй гэдэг юм байгуулагдсан. Аа нэгдэл гэдэг бол хувийн аж ахуйтнаас одоо тэр тогтоосон тоогоор мал аваад эсвэл нэг газар бөөгнүүлээд хүнээр маллуулна малчин ард. Сангийн аж ахуй гэдэг бол зөвлөлтөөс ирсэн тоног төхөөрөмжөөр гурил будаа бэлтгэх усжуулалт бэлтгэх гээд, барилга бэлтгэх гэсэн чиглэлрээр байгуулагдсан. 2 том хөдөө аж ахуйн сектор байгуулагдсан юм. түүний нэгдэлжих хөдөлгөөн гэдэг бол ерөөсөө л хөдөө аж ахуй мал аж ахуйг л одоо төлөвлөгөөтэ хөгжүүлэх энэ жил 30 сая байсан бол дара жил 42 сая хүргэх. Мал аж ахуйг хөгжүүлсэнээрээ бол ард түмний аж амьдралыг дээшлүүлж , түүгээр одоо малын ашиг шимийг хүртэх, төр засаг хот оронг тэжээх, хөдөөний мах сүүгээр хот оронд байгаа нийгмийн сэхээтэн анги, ажилчин анги эд нарт хөдөө аж ахуйн ашиг гимийг хүртээхийн тулд мал аж ахуй эрчимтэй хөгжүүлэх гэдэг ч юм уу тийм байсан. Нэгдэл анх байгуулах үедээ бол хоршоолсон юу бол улс орон үр өгөөжөө өгч байсан. Мал аж ахуйн асуудлыг нэгдэл шийдэж байсан шүү. Ганцхан юу гэхээр ард түмний өмчийг жаахан хурааж авсан, маллаж байгаа нэгдлийнхээ малнаас ганц төлөг төрсөн авгай даа шөл хийгээд өгөх мэдэлгүй байсан. Тийм эрх мэдлийн юу бол хязгаарлагдмал байсан.
Эрдэнэтуяа -
Нэгдэл үүслээ тэглээ ингэлээ гэхэд ард түмэн яаж хүлээж авч байсан?
Цэнд-Аюуш -
Эхэндээ дургүй байсан.
Эрдэнэтуяа -
Яагаад? Юунд нь?
Цэнд-Аюуш -
Жишээ нь миний өмчийг ямар ч мөнгө төлөхгүйгээр нийгэмчлээд аваад явчихаж байгаа юм хүчээр. Одоо надад хайртай 2 морь байлаа гэхэд нэгийг нь нэгдэл авдаг нэг нь надад үлддэг байсан. За та тэрийгээ үлдээ гэж хэлдэггүй байсан даа. 12 байхад 5-ыг нь авдаг тийм байсан. Азарга адуу байхад талыг нь авдаг нам засгийн бодлогоор хүчээр авдаг байсан. Тэрэнд дургүйцэх улс их байсан. Дургүйхэн. Тэр 1966-1967 онд хүртэл ороогүй л байсан ш дээ. Тэрийг чинь төр засаг ад үздэг нийгэм халамж үззлдэггүй байсан. Уулын мухарт бараг эсэргүү гэдэг байсан даа. Нэгдэлжих хөдөлгөөн бий болсоноороо бол зарим зүйл дээрээ бол яваандаа давуутай тал гайгүй тал гарч ирж байсан. Тэгээд хүмүүснэгдэлжих хөдөлгөөн орж эхэлсэн. Нэгдэлжих хөдөлгөөн гарч эхэлсэнээр нэгдлийн мал маллуулаад хөдөлмөр өдрийн хөлс гэж юм өгдөг байсан. Тэр яахав гэхээр нэгдүгээрт таваарлаг зүйлээр өгдөг байсан. Нөгөө дэх нь мөнгөөр өгдөг байсан
Эрдэнэтуяа -
Таваарлаг зүйлд нь юу өгөх вэ?
Цэнд-Аюуш -
Таваарлаг зүйлд нь таны хөдөлмөр өдрийн хөлс 1000 төгрөг гарчээ, мал хариулсаны ч гэдэг юм уу тийм ээ тэгээд 500 төгрөгөнд нь тэдэн шуудай гурил, тэдэн шуудай будаа тийм шуудай элсэн саахар гээд тийм таваарлаг юмаар өгдөг. Тэдэн метр даалинба даавуу тэгж өгдөг байсан. Нөгөөдэхийг нь бол мөнгөөр өгдөг байсан. Тэр үед бол ард түмэн бол жижиг малаас гарсан бүтээгдэхүүнээ тушаагаад баг зэрэг л бүтээгдэхүүн авдаг байсан. 100 цаас, 150 цаас гэдэг чинь их мөнгө байсан байхгүй юу. Тэгтэл нөгөө нэгдэлжих хөдөлгөөн чинь хөдөлмөр өдрийн талыг нь өгөөд 600, 800, 900 цаас болоод явчихана. Тэгээд ирэхээр хөлөлмөр өдрийн хөлс гээд нэгдэлжих хөдөлгөөний давуу талыг ойлгож эхэлсэн. Ерөөсөө нэгдэлд элсье, саяхан эднийх юу ч үгүй үгээгүй ядуу айл байсан гэтэл өнөөдөр мотоцикль аваад уначихсан өчнөөн малтай болчихсон байна нэгдлийн бас ганц нэгдавуу тал байсан байна би одоо уулын мухарт 10 мал маллаад харанхуй бас тасархай яваад байж болохгүй юм байна гээд тэгээд нэгдэлд их ордог, тухайн үед нэгдэл оруулахын тулд давуутай талыг нь мэдрүлдэг байсан байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Ер нь тэгээд таваарлаг цалин, мөнгөн цалин хоёрын алинд нь дуртай байсан?
Цэнд-Аюуш -
Аль алинд нь дуртай байсан. 2-нд нь дуртай байсан.
Эрдэнэтуяа -
Нэгдэлд элсэхэс татгалздаг, дургүй улсууд байсан гэж байна ш дээ энэ ямар улсууд байсан бэ?
Цэнд-Аюуш -
Тэр улсууд яаж амь зууж байсан бэ гэж асууж болно оо доо тийм ээ тэр улсууд чинь яахав гэхээр тэр улсууд бол байна ш дээ 1-т хөрөнгөндөө их хайртай байсан. Магадгүй 5 ямаатй, 10 хоньтой байгаад түүнийгээ 100, 1000 хүргэчихэе бүлээн хүйтэн, усан бороо, зуны халуун амь хайргүй зүтгэж тэрийгээ өсгөсөн бас өөрийнхөө өмчид хайртай хүмүүс байсан байхгүй юу. өмчөө аваачиж нийгэм журам тушааж, түрүүчийн юу шиг ингээд өөрөө өмчлөх эрхгүй болохоор хүмүүс бас их дургүйцэж байсан байхгүй юу. өөрөө өмчгүй болохдоо их харамсаж байсан. 2-т нэгдлийн зарц болно гэж их дургүй байсан байгаа юм. нэгдэлд оронгуут л нэгдэл ажил өгнө биздээ. За та адуу хариулаа, за та хонь хариулаа, за та сумын төв дээр ногоон дээр ажилаа, за та мод хий, байшин барих мод бэлтгэ ээ, за та чулуу бэлтгэ ээ ингэж нэгдэл хүмүүсийг ажилд шамдаж оруулдаг байсан. Тэр чанараараа дургүй улсууд чинь нэгдэлд орохгүй хэдэн малаараа амьдарья гэж тийм ойлголт их байсан байна.
Эрдэнэтуяа -
Тэр нэгдлийн гишүүнд элслээ гэхэд давуу эрх эдлэх үү?
Цэнд-Аюуш -
Эдлэлгүй яахав.
Эрдэнэтуяа -
Хувьд нь үлдэж байгаа малд нь тоо тавих уу?
Цэнд-Аюуш -
Тавилгүй яахав.
Эрдэнэтуяа -
Хязгаарлалт тавидаг уу?
Цэнд-Аюуш -
Тухайн үед бол тоо толгойгоор нь тавьж байсан байна л даа. Тэр нэг журам баталсан байсан байна л даа. Эхлээд багаар авч байсан юм. жишээ нь 100 хоньтой айлаас эхний удаа бол 20 хонийг нь авдаг байсан байгаа юм.
Эрдэнэтуяа -
80-ийг нь үлдээгээд?
Цэнд-Аюуш -
80-ийг нь өөрт нь үлдээгээд тэгсэн улс нөгөө хэд чинь нэгдэлд ажиллахгүй малаа маллаад хувийн аж ахуйтан болоод явах сонирхолтой нэгдэлд захирагдахгүй тэгсэн мөртлөө хонь маллах сонирхолгүй ээ би тэгэнгүүт нь 50-ийг нь авна талыг нь авч эхэлсэн байгаа юм. 3 дахиж нэмсэн ш дээ. Тэгээд авч эхэлсэн байгаа юм. арга буюу хүчээр малаа маллаа за чи адуун дээр оч, чи барилга дээр оч, чи ногооны талбай дээр оч тэгээд нөгө малыг нь аваад арга буюу нэгдэлд ороогүй хүний юун дээр аваачиж тавина ш дээ. Тийм тийм тохиолдлоор өөрийн эрхгүй нэгдэлд хүчээр оруулж байсан.
Эрдэнэтуяа -
Хувь хүн яаж нэгдэлд элсэж байсан бэ? ер нь хүмүүс ер нь яаж нэгдэлд элсэж байсан бэ?
Цэнд-Аюуш -
Хүмсүүд бол нэгдэлд элсэхдээ бол эхлээд өргөдөл өгдөг байсан. Дараа нь хурлаар ороод зарим улсуудыг оруулахгүй элсүүлэхгүй нэгдлийн гишүүн болоход тэнцэхгүй хүн нударган баян, феодал байсан гээд тухайн үед элсүүлэхгүй үе байсан байгаа юм. тэгээд мал багатай ч юм уу, огт малгүй хүн хүртэл орж байсан ш дээ. Хүргэн хүү дээр харж байгаа биздээ. Огт малгүй хүн ороод барилга дээр ажиллаад, ногооны талбай дээр ажиллаад мал маллаад ер нь ихэнхи тохиолдолд малгүй улсыг их авч байсан байгаа юм. өмч юу булаацалдах юм байхгүй. Тэгээд орон нутгийн засаг захиргааны хурлаар бүх гишүүдийн эрх барих дээд байгууллага гээд ардын хурлаар ороод ардын хурлаар ороод л элсдэг байсан.
Эрдэнэтуяа -
Нэгдэлд малтай хүн элслээ, малгүй хүн элслээ тийм ээ ялгаа байх уу?
Цэнд-Аюуш -
Малтай хүн арай дээрээ, нэгдлийн малыг маллаад, хажуугаар аминыхаа 5-3 юмыг маллаад үлдсэн мал байна ш дээ. Амьжиргаа нь арай дээрээ тэр чинь өмчтэй хүн ш дээ. Малгүй хүн бол биенээс өөр юм байхгүй. өмссөн хувцаснаас өөр юм байхгүй юм чинь. Нэгдэлд юм хийсэн ч үнэлгээ бага бас нөгөөдүүлээ гүйцэхгүй. Амьдрал нь бас арай доогуур. Цаад хийж байгааажил нэгдэл шинэ тутам байгуулагддаж байгаа учраас үнэлгээ нь их доогуур байсан байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Нэгдэлд малгүй хүн орлоо, ороод хувийн малтай болох боломж байсан уу? Тийм тохиолдолд ч юм уу?
Цэнд-Аюуш -
Үгүй яахав өөрөө мөнгө төгрөгтэй болоод хүнээс Жишээ нь би Анхаагаа 10 хургатай хонь аваад яах эрх нь нээлттэй байсан юм аа. Маллах тийм. Тэр тал дээр нь нэгдэл анхаарах нэгдлийн гишүүн болсон юм чинь өмчгүй байна би нэг 10 хонь авья гээд тэгэхэд тухайн үед уян хатан бодлого байсан байна. Хүнийг тэгээд нэг модыг нь бариулаад барилга дээр нь хатаагаад байх тийм юм байгаагүй. Хонь аваад тэрийгээ ах дүү дээрээ тавьчихаад, мөн дуртай үедээ шөл уучихаад тэгээд тэр барилгынхаа ажилд сайн ажиллаад, тэр ногоныхоо талбайд сайн ажиллаад тэгээд явж өсөж өндийхөд нь тусалж байсан тал бий. Юмыг бас дандаа бараанаар будаж болохгүй. Нэгдэл бол тэр тал дээрээ бодлого нь нээлттэй л байсан юм шиг байгаа юм.
Эрдэнэтуяа -
Эхлээд 100 хоньтой айлаас 20-ийг, 50-ийг нь аваад 30 хоньтой үлдчихлээ, 2 жилийн дараа нэгдлийн 500 хонь маллаж байя л даа яахав тийм ээ өөрийнхөө 30 хонин дээр тэгж байтал өөринх нь хонь 50 болчихлоо 2жилийн дараа тэгвэл тэгээд 50-иар нь байлгаад байх уу?
Цэнд-Аюуш -
Тэндээс чинь нөгөө татвар өгнө. Нөгөө бас албан татварыг чинь бас өгнө ш дээ. Хувийн малаас авах албан татвар, нэгдлийн малаас авах албан татвар бас нөгөө 5 жилийн төлөвлөгөөн дотор байж л байгаа ш дээ. Чи хувийн малтай бол 50кг ноос тушаана аа, 50 кг мах тушаана аа тэр албан татвар чинь байж л байгаа.
Эрдэнэтуяа -
Малынхаа тоонд тохируулаад уу?
Цэнд-Аюуш -
Тийм. Албан татвар. Мөн тэрийгээ тушаагаад л явна.
Эрдэнэтуяа -
Та тэгээд малаа өсгөж болох уу малаа? Хэд ч болгож болох уу?
Цэнд-Аюуш -
Аа тэгэхээр чинь тэрэнд чинь бас яана аа. 20-30 болчихоод 40-50 гээд ирнэ ш дээ мах сүүний албан татвар өгнө ш дээ, тэгээд 100 болоод ирэнгүүт мөн л нэгдэл нийгэмчлэх асуудал ороод ирнэ ш дээ. 3 дахин нийгэмчилсэн. Зарим нь хариулж байгаа нэгдлийн хониноос илүү гараад ирж байна ш дээ тэгэнгүүт нь 2 дахь удаа нийгэмчлэх юм болно ш дээ. Тэгэнгүүт ахиад тэгштгэл хийгээд, дахиад нэгдлийн малыг арвижуулаад 100 болсон бол ахиад 50 –ийг нь авна. Тэрэнд бол улсууд дуртай биш л байсан. Дургүй л байсан юм байна л лээ.
Эрдэнэтуяа -
Нэгдэлд хүн 500 мал нийгэмчиллээ гэхэд хүн нэгдлийн гишүүдэд ч юм уу, нэгдлийн удирлагад ч юм уу давуу эрх эдлэх үү? Удирдлагад орох ч юмуу, давуу байх юм хэр байсан?
Цэнд-Аюуш -
Албан тушаалын наймаа бол байгаагүй байх аа. Магапгүй тэр хүн мэдлэг боловсролтой, гэрийн боловсролоор бас их сайн, бичиг үсгийн чадвар сайтай, тоо бодлогод сайтай эд нарыг бол багийн дарга, сумын дарга, сумын нарийн бичгийн дарга эд нар хийдэг байсан юм шүү. Байдаг байсан. 1950-иад оноос хойш аажимдаа тавигдаж эхэлсэн. За чи техникум төгссөн бол тийм мэргэжилийн ажыг тэдэн цаасны цалинтай 1960-аад оноос хойш тийм болсон доо. Дээд сургууль төгссөн бол чи ямар ч юугүйгээр тэр албан тушаалд очино. Чи мал маллах ёсгүй гээд боловсрол бол 1960-аад оноос их өндөрт тавигдаж эхэлсэн. Боловсролоор албан тушаал эрх тушаал, цалин мөнгө ахиу авдаг 1950-иад оны үед бол тийм байгаагүй юм. цэргийн алба хаасан цэргийн дарга бол сумын дарга хийгээд л явдаг заавал их дээд боловсрол гээд тавигдаж байгаагүй. Цаад цэргийнх нь улсуудад тавигдаж л байсан байх л даа. Цэргийн том хурандаа бол нэгдлийн дарга хийгээд явдаг байсан. Цэргийн сургууль төгссөн. Тэр нь юу гэхээр тухайн үед батлан хамагаалах яам батлан хамгаалахын салбарт хүн нь илүүдээд байгаа учраас ХАА-н салбарт шилжүүлсэн байгаа юм. ангийн дарга хийж байсан хүн ч юм уу, салаан дарга хийж байсан хүн нэгдлийн даргаар оччихдог. Шинэ тутам байсан болохоор бэлтгэгдээгүй байсан ш дээ. 1960-аад оноос МАА-н мэргэжилтэн бэлтгэгдэж эхэлсэн байхгүй.
Эрдэнэтуяа -
Соёлын довтолгооны талаар та хэр мэдэх вэ?
Цэнд-Аюуш -
Соёлын довтолгоо бол би бас дайраад л өнгөрсөн хүн дээ. Соёлын довтолгоо анх эхлэл нь хэдэн онд чухам яасаныг мэдэхгүй юм. бодвол 1930-аад оноос эхэлсэн болов уу гэж бодож байна. 1950 хэдэн он гэхэд шувтрах тийшээ хандсан байсан. Тэгэхэд чинь айл болгон нүүр гарын алчууртай, ор хөнжлийн даавуутай, оо сойзтой болсон үе. Тэгэхдээ хүмүүс бас хуучин дадал заншилаараа нэг гэр бүл нэг алчууранд арчидаг л байсан. Соёлын довтолгоо ирэнгүүд шинэ алчуур гаргаад тавьчихдаг л байсан. Шинэ аяганы алчуур гаргаад тавьчихдаг л байсан. Мөн л дотоод хормойгоороо арчдаг тэгээд аяга өгдөг л байсан. Мөн ингээд нулимаж байгаад ингээд арчдаг байсан. Соёлын довтолгоо өнгөрсөнөөр их ач тус өгсөн. Соёлын довтолгоог ерөөсөө буруутгах юм байхгүй. Тухайн үед чинь манай Монголчууд чинь зөвлөлтийн нөлөөнд байсан учраас европын соёлын юугаар хагас европжсон байсан шүү дээ. Яагаад гэвэл тэр соёлын довтолгоо эхэлсэнээр хүн чинь ус цасанд ордог юм байна, дотуур хувцасаа солих хэрэгтэй юм байна, оо сойз хэрэглэх ёстой, тус тусдаа байх ёстой юм байна, ор хөнжлийн даавуу байх ёстой юм байна, өдөрт нэг удаа гэрийнхээ тоосыг арчих хэрэгтэй юм байна, жаазаа нэг өдөр арчих хэрэгтэй, 6 жааз тавих ёстой юм байна. Энэ бүхэн чинь Монголчуудыг соёлжуулсан. Аяганы өртэй байх ёстой юм байна, тэнд чинь аяга, халбага, сэрээ нь байх ёстой юм байна тэр юу чинь маш ач тустай.
Эрдэнэтуяа -
Анх ер нь юу гэж гарч ирж байв? Соёлын довтолгоо? Хүн явж ухуулга сурталчилгаа хийх үү?
Цэнд-Аюуш -
Хийнэ. Сум орон нутгаас чинь тусгай төлөөлөгч очно. Төлөөлөгч ажиллана сум бүрд. Айлыг шалгана тотмол шалгаад юм яригдвал арга хэмжээ авдаг байсан байх. Ер нь соёлжилтын аян гэдэг юугаар явж байсан байх. Тэгээд соёлын довтолгоо болсон. Соёлын довтолгоонд чинь бүх юм явж байгаа ш дээ. Ганц соёлын довтолгоо биш, бичиг үсэг чинь хамт явж байгаа, эрүүл мэнд
Эрдэнэтуяа -
Ер нь ямар ямар салбарт өөрчлөлт гарсан?
Цэнд-Аюуш -
Ер нь нийгмийн бүхий л хүрээнд амжилт гарсан ш дээ. Соёлын аянаар чинь Монгол орон шинэ маягийн боловсон эмнэлэгт үзүүлж лам хуврагаар явах хэрэггүй лам хувраг ч бас ганц нэг байсан. Бүх салбараар л явагдаж байсан ш дээ. Боловсрол эзэмших ёстой, тэр эрүүл мэндэд заавал очиж үзүүлэх ёстой, эмнэлэгт очихдоо цэвэрхэн хувцастай очих ёстой, хамар амаа угаасан байх хэрэгтэй, хөл гараа угаасан байх хэрэгтэй гээд бүх салбараар явсаны хүчин манайх чинь аажим даа тэр соёл иргэншлд суралцсан. Ганц соёлын довтолгоо гээд хүний хөлийн ороолт гутлыш үзээд байгаагүй. Ялангуяа боловсрол, эрүүл ахуй эрүүл мэнд талдаа бол соёлын довтолгоо бол хэрэгтэй болсон.
Эрдэнэтуяа -
Та тэр 7-р ангиа төгсөөд механикаар сурахад хэн зөвлөсөн эсвэл өөрөө сурсан уу?
Цэнд-Аюуш -
Аа тэр сургуульд сурч байхад бас хүнд нь өөрт нь нэг чиг баримжаа тогтдог юм байна лээ. Би бол географик, түүх, орос хэл, техник тал бол орж байгаагүй юм. дээрхи хичээлд байнга 5 гэсэн дүн авдаг байсан. Тоонд жаахан дургүй, тоо гэхээр толгой эргээд ямар сайндаа алгебрын улсын шалгалт авч байхад тэнд хөл бөмбөг тоглоод явж байх вэ дээ. Хичээлүүдээс ерөнхий чиг баримжаа олдог юм байна лээ. Бидний 1950-иад оны үед техник их нэвтэрч орж ирж байсан. Машин, онгоц гээд танилцаж эхэлж байсан. Тэгээд тэрэнд их сонирхолтой. Зарим нь малд их хайртай хүмүүс байна ш дээ үр хүүхдүүд нь тэр чиглэлээр арай боловсронгуй болоод малын эмч, зоотехникч бас тэр чиглэлээ бариад явчих жишээтэй. Техник талынх нь техник талаа. Магадгүй багадаа Нацагдорж одон, улаан одон марс гаригаа гэсэн нь нөлөөлөөд одон орон географи судлаад байгалийн шинжлэх ухаанч юм уу гээд. Эмэгтэй хүүхдүүд багадаа эмч болж тоглоод чагнуур зүүгээд тэр чиглэлээрээ эмч болоод анагаахын чиглэл ч юм уу тиймээ ингээд сургуулиас их чиг баримжаа в\авсан ш дээ. Сургууль чиг баримжаа өгөхөөс гадна дугуйлан их хичээллүүлдэг байсан. Одон орон, идэр техникчидийн дугуйлан гээд байсан. Орос хэлний дугуйлан байсан, шатар даамны дугуйлан байсан ширээний теннис, волейволын секц хичээллэдэг байсан. Тийм баримжаа их өгдөг байсан сургууль. 1950-1960 оны үед их өгдөг байсан. Одоо ч сонгон шалгаруулалт гэдэг юм чинь их байдаг байсан ш дээ. Аливаа юмны эхэн үедээ чанар сайтай байдаг ш дээ. Яавандаа хавтгайраад байдаг болохоос биш.
Эрдэнэтуяа -
Та анх механикаар төгсөөд яаж ажилтай болов, тухайн үед хэрхэн ажилтай болдог байв?
Цэнд-Аюуш -
Төгссөн хүмүүсийг хуваарилдаг байсан юм. тэр технийкийн ч юм уу, ХАА-н юм уу техникумууд их өндөр хэмжээнд твигддаг байлаа ш дээ. Тэнд хуваарилдаг байсан байхгүй юу. тэр аймгийн иэр суманд МАА-н машинистаар очоод хий. Мөн онолын юм уу, эрдэм шинжилгээний талдаа бол МАА-н эрдэм шинжилгээний хүрээлэн, ардын боловсролын хүрээлэнд ажилаа гээд хуваарилаад өгдөг байсан. Тийм баримжаагаар сайн хүмүүс сайн юм эзэмшиж авдаг байсан байх аа. Миний хувьд техникум төгсөөд ерөөсөө л техник сонирходог мотортой машин юутай харьцая гэсэн ойлголттой хүүхэд ахуй үе байсан. Тэр чиглэлээрээ л явсан. Яг томиглогдож очоод албан тушаал хийгээдгүй.
Эрдэнэтуяа -
Хүмүүсийн ажилд хандах хандлага тэр үед ямар байсан бэ?
Цэнд-Аюуш -
Ажилд хандах хандлага бол олон янз байсан. Сайнтай муутай өөрийнхөө дур сонирхолын дагуу өөрийгөө хөгжүүлээд тэр юугаа гаргууд сайн эзэмшье энийгээ бүр өөрийнхөө тархинд хийж авья, гар хуруунда хийж авья гэж ихэнхи нь тийм байса. Зарим нь бол яахав ахиад цаашаа явья ямар юм байна гээд улсууд сонирхож байсан байх. Янз бүр нь л байсан. 100-ны 80% нь мэргэжилдээ дур сонирхолтой, тэрнийхээ дагуу боловсроод ажиллаа сайн хийгээд алдар цолонд хүрээд болсон улсууд байгаа. Тэр үед хүмүүсийн сэтгэл санаа, үзэл бодол шударга байсан. Шударга, хүнлэг, хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн төлөө тэмцдэг л байсан.
Эрдэнэтуяа -
Ажилд орох процесс ямар байсан бэ?
Цэнд-Аюуш -
Олон янз ш дээ. Тушаалаар нэг очино ажилд,хүн өөрөө ажилаа солиод өөр сонирхолтой ажилд орьё гэхэд бэрхшээл байсан. Их бэрхшээл байсан. Цаад ажлын газар нь тавьдаггүй шинэ газраа орох гээд байдаг тиймэрхүү юу байсан. Нэг ажлаас нөгөө ажилд шилжихэд хүндрэлтэй байсан даа. Эсвэл заавал нэг арга хэмжээнд орж байж халагдана. Тэр чинь тэгээд бас хэцүү л дээ олон ажил солисон хүн муу нэртэй байсан шүү.
Эрдэнэтуяа -
Яагаад?
Цэнд-Аюуш -
Энэ тогтвор сууршилтай ажилдаггүй, энэ ерөөсөө тогтворгүй хүн бараг гэр бүлийн талаар тогтворгүй хүн гэдэгтэй адилхан нэг газраа удаан яадаггүй ажилд уйдамхай, ажил сольсон үл бүтэх нөхөр гэсэн маягаар ханддаг.
Эрдэнэтуяа -
Та нэг аялал жуулчлалын чиглэлээр ажилдаг байсан гэсэн ш дээ. Тэрнийхээ тухай яриач? Тэр хэдэн оноос байгуулагдсан манайд ер нь аялал жуулчлалаар голчилон ямар орны жуулчид ирдэг байсан?
Цэнд-Аюуш -
За тэр талаар ёстой ярьж чадна аа. Анх Монголд 1954 онд сайд нарын зөвлөлөөр гадаадын аялал жуулчлалыг хөгжүүлэх тийм байгууллага байгуулах, тусгай үйлчилгээний авто бааз байгуулаад тэр 1954 онд гарсан юм. гадаад орноос мөнгөө төлөөд Монгол орныг үзье Монголын хөгжил цэцэглэлт, байгалийг үзье гэж тэр дундаа голчлон манай онгон байгаль угаасаа ардын ёс заншилтай танилцах ийм юу г л их сонирхож ирдэг байсан. Тэр үед Монгол орны хөгжил дорой байсан. Ний нуугүй ярихад байшин барилга цөөн байсан. өндөр шилэн барилга цөөн байсан, зам гүүр муу гэхдээ тэр сонин биш байсан байх. Юуны түрүүн ориг байгаль үзье, малчин ард яаж амьдарч байгааг үзье, МАА үзье гэсэн тийм зорилгоор их ирдэг байсан даа. Мөнгө төгрөгөө төлөөд эрүүл агаарт явах их сонирхолтой байсан. Зарим их мөнгө төлсөн нь зэрлэг ан амьтан агнах гадаадын анчид их ирдэг байсан. Тэр үед америк их ирдэг, европын өндөр хөгжилтэй орныхон их ирдэг байсан. Англи, Франц, Итали, Испани Испаниуд бол Италиуд бол ан агнуурын чиглэлээр, аялал жуулчлал 2 янз нэг нь зун 7 сарын нэгнээс 9 сарын нэгэн гээд байгалийн жуулчин гээд байгаль, наадам, МАА гээд дуусна. 9, 10 сараас эхлээд анчидын юу эхэлдэг юм. аргаль буудах, янгир буудах, баавгай буудах тэр юу чинь эхэлчихдэг. Аргалийг гэхэд 18000 доллараар, бугыг гэхэд 15000 доллараар бууддаг тэгээд тэд нар чинь толгойг нь л аваад явна. Тэндээ очоод гоё крамик болгоод үзмэрт. Зарим нэг нь үс, арьс турууг нь авч явдаг. Чихмэл хийх гэж. Тэр юунд их сонирхолтой байсан. Тэр юу бол Монголыг их таниулсан даа. Дэлхийд мэдэгдээгүй мэдэгдсэн ч рекорд амьтад гарч ирж байсан. Жишээ нь Алтайд ч юм уу, Мексикт ч юм уу эсвэл Испанид ч юм уу, африкийн саваннд байхгүй ан амьтанын рекорд бол Монголд байсан. Жишээ нь аргал угалз гэдэг юу чинь ийм эвэртэй байхгүй юу гэтэл дэлхийд 18 инч байхад манайхаас 22 инч аргал олдсон байгаа юм.
Эрдэнэтуяа -
Урт эврээрээ юу?
Цэнд-Аюуш -
Тийм. Толгойноос гарсан үе байдаг ш дээ тэрүүгээр насыг нь тодорхойлдог байхгүй юу. Анх Лейпцикийн яармагт Германд үзэсгэлэнд алтан медаль авч байсан юм. 1970 хэдэн онд манай ангуудын юу тэнд тавигддаг байсан. Тэгээд гадаадын хүмүүсийн шохоорхолыг хөдлөгсөн байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Жуулчидаа ернь ямар шугамаар олж авдаг байсан юм?
Цэнд-Аюуш -
Манайхаас гадаад улсад суугаа элчих сайдын юугаар рекламдаад манайд ийм ан байна шүү манай онгон байгаль ийм байна шүү ирж үзээрэй гэж мэдээлэл их өгдөг. Эсвэл угаасаа харьцаж байсан байгуулагдсан цагаас эхлээд Германы жуулчилалын байгууллага, Италийн анчдын байгууллаг, Испанийн анчны байгууллага, Францын жуулчны байгууллагатай харьцсан төр засгаас холбож өгсөн байгаа. Тэр чинь ингээд аажимдаа цаашаагаа салбарлаад жилээс жилд жуулчины тоо өсдөг. Тэгж анх хөл дээрээ боссон. Тэгээд орж ирсэн валютын тодорхо хувийг байгууллагад өгдөг өсөн дэвжихэд, зочид буудал барих, хээрийн нөгөө кэмп барих гээд дэмжсэн байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Манай ер нь гадаад харилцаа ер нь ямар байсан юм бэ? жуулчинаас гадна гадаадтай ямар харилцаатай байсан?
Цэнд-Аюуш -
Харьцана ш дээ. Цаад байгууллагууд байж болно тэдэнтэйгээ харилцан мэдээлэл солилцдог тэгээд гадаадад үзэсгэлэн гаргахад Испанийн Сапари гээд мэдээлэлээ солилцоод ирэнгүүт тэгээд гадаад харилцаа нэмэгдэж эхэлсэн байхгүй юу. Японтой бол хожуу эхэлсэн дээ. Азитай их хожуу эхэлсэн ш дээ. Европ, Америктай бол аль эрт харицаад эхэлсэн. Манайхаас гадааддад төлөөлөгчид суулгадаг болсон.
Эрдэнэтуяа -
Манай улсад гадаадын иргэд хэр их байдаг байсан бэ? тэд нартай манай орны хүмүүс хэр харилцаатай байсан?
Цэнд-Аюуш -
Цөөхөн байсан даа жишээ хоёр талын улсууд л их байсан даа цагаачлалаар.
Эрдэнэтуяа -
Хоёр гүрний юу?
Цэнд-Аюуш -
Тийм. Голдуу их байсан даа.
Эрдэнэтуяа -
Ямар шугамаар байх вэ?
Цэнд-Аюуш -
Гэр бүл болоод үлдсэн, ирээд үлдсэн, эхнээсээ ажиллаж байгаад манай харьяат болсон ер нь голдуу цагаачлалын шугамаар л байсан байх. Орос, хятадууд их байсан гэр бүл болсон их байсан Германюу гээд
Эрдэнэтуяа -
Та аав ээжийнхээ тухай яриач?
Цэнд-Аюуш -
Аав ээж угаасаа малчин гаралтай улсууд. Ээж маань яахав дээ Монгол эмэгтэй жамаар л хүүхдээ өсгөж бойжуулаад, гэр орны ажил хийгээд үр хүүхдээ өсгөхөд анхаарч байсан даа.
Эрдэнэтуяа -
Эрэгтэй эмэгтэй улсуудын хоорондын харилцаа ямар байдаг байсан бэ? тэр үед манайд? Солонгосд чинь эцгийн эрхт ёс гэдэг шиг тиймэрхүү асуудал манайд ямар байсан?
Цэнд-Аюуш -
Хөдөөний жишгээр л яридаа. Хотынх бол ойлгомжтой. Хөдөөд бол ингэдэг байсан юм. ер нь бол гэрийн тэргүүнийг их хүндэлдэг, өрхийн тэргүүн бол их давуу эрх эдэлдэг. Тэр гэр бүлийг яаж авч явах ер нь голдуу гаднах ажлаа хариуцдаг. Дотоод ажлыг бол ээж нь их хариуцдаг байсан. Угаасаа тэр нь уламжлагдаад ирсэн. Нэг настай балчираас л хүүхдээ хүмүүжүүлж ирээд л ямар ч байсан сургуулийн нас хүртэл нь яг л ээж гараасаа хөтлөөд л сүү тос тэр айлын барагтай бол санхүү өрхийн төсвийг их барьж байсан байгаа юм шүү. өвгөн нь жин тэгээд хэдэн төгрөг авчираад өгчихдөг нөгөөхөөр нь сүү сааль, гурил будаа, хүүхдийн хувцас эсгий авах гэх асуудал байсан ш дээ. Хэд гурван төгрөгөөр бол өвгөн нь морь мал, айлын сүргийг арвижуулах малын амьжиргааны юуг дээшлүүлэхэд л их хүч зарж байсан даа. Эр хүнээ их хүндэлдэг тийм л байсан л даа. Эр хүн бүгдийг мэддэг хүүхдүүдээд хүртэл аавынхаа үгэнд орж бай эрэгтэй хүүхдүүд бол яг аавынхаа хажууд туслаад л тусад орсон нь. Эмэгтэй хүүхэд бол эхийнхээ хажууд ааруул өрөм тавиад, аав даа дээл хийж өгөөд л тэгээд л ёс уламжлалаараа л өсч өндийсөн ш дээ. Эмэгтэйчүүдийн талаар улсаас төрөөс бодлого явуулдаг байсан уу? Эмэгтэйчүүдийн хувьд
Эрдэнэтуяа -
Таны амьдралын хугацаанд эмэгтэйчүүдийн амьдралд ямар өөрчлөлт гарсан бэ?
Цэнд-Аюуш -
Эмэгтэй хүүхэд гэхээр ингэдэг л байсан л даа. Сургуульд ортлоо гэртээ гэрийнхээ хүмүүжлээр сургуульд ороод шат дамжаад ингээд хот орон бараадаад явах юм байна ш дээ. Тэрийг бол гэр бүлийн талаас дэмждэг байсан. Эмэгтэй хүүхдийг гэрийн зарц хийлгээд сургууль завсардуулаад байсан юм бол цөөхөн. Ганц нэг байсан нь байсан л байх. Тэр эмэгтэй хүүхдийн эцэг эхээс тогтсон хүмүүжил, ёс уламжлалаа дагаад өөрөө л ямар тойрогт байна тэрийгээ өөрөө бас аваад явах ухаанаасаа л болно ш дээ. Тэгээд нутгий нэг ардтай ханлж суугаад нутгийн хөдөөний хүн болоод явна уу, хот оронд сонирхолтой багш болно оо гээд сургууль соёлд сураад эргээд орон нутагтаа багш болоод мэргэжилтэй боловсон хүчин болоод эргээд ирж байсан тийм юм бол зөндөөн ш дээ.
Эрдэнэтуяа -
Та болон танай гэр бүл гадаад найз нөхөдтэй байсан уу?
Цэнд-Аюуш -
Амьдралын хугацаанд бишгүй л танил тал байсан даа. Захиа занаа өгч л байсан, урилгаар явж л байсан ер нь бол тэр чинь аяндаа бүрэлдэг юм билээ. Аяндаа хувьсгалын тохироо бүрдээд ирэх юм бол хүн гадагшаагаа бас юм үзэхсэн, харахсан манай Монгол орон өөрөө ямар орон бэ, ямар ард түмэн яаж амьдардаг юм, хүүхдээ яаж хурим хийлгэдэг юм, хүүхдээ ер нь яаж гэр орноосоо гаргадаг юм сонирхоогүй биш сонирхож л байсан ш дээ. Европын орнууд яг л тэгдэг байсан ш дээ. 16 хүрэнгүүт нь л хүүхэддээ мөнгө өгөөд л за ингээд зам мөрөө бодоо, тэжээлээ боллоо за чи ингээд амьдралаа бодоо тэр тал дээр бол монголчууд бол муу ш дээ. өөрсөдтэйгээ зууралдаад л
Эрдэнэтуяа -
Үхтэл үр харам гээд ?
Цэнд-Аюуш -
Хүүхдээ нэг их мундаг бие даалгаад зарим талдаа бөөгнөөрөөд л байсан байх.
Эрдэнэтуяа -
Та гадаадын ямар ямар орноор явж байв?
Цэнд-Аюуш -
Европын орнуудаар явж байсан
Эрдэнэтуяа -
Боксоороо юу?
Цэнд-Аюуш -
Уралдаан тэмцээн явсан, сүүлд нь наймаагаар бас явсан. 1990 он гараад Унгарт явж л байсан, Подьшд, гадагшаа наймаа зах зээл хөгжөөд эхлээд хөлтэй хөлхөж, хөлгүй нь мөлхөж явах үед эндээс хэдэн төгрөг хуримлуулаад эсвэл эндээс үнэгэн шүп аваад эсвэл хондо мотор аваад явж л байсан даа. Хятадаас юм авчираад энд жаахан байж байсан аа хятадынхаа барааг Унгар луу гаргаж одоо бодоход экспортрохуу юм хийж л байсан. Амин хувийн л юу ш дээ. өөрдөө амьжиргаагаа дээшлүүлж фондтой болох гэж
Эрдэнэтуяа -
Социализмын үед жирийн ард түмэн гадаадтай яаж харилцдаг байсан юм бэ?
Цэнд-Аюуш -
Байхгүй. Оросоос мэргэжилтэнүүд ирээд тэд нартай харьцах нь л гадаад харилцаа шүү дээ. Бид нар тийм л байсан. Ганц нэг хүнийг орос хэл бол агуу хэл орос хэлийг л эзэмшвэл мундаг гадаад хэлтэй хүн болно, орос хүнтэй найзла тэгвэл мнудаг болно гээд ганц орныг шүтүүлж байсан ш дээ нэг орны хараат. Тэрнээс зөрөөд л энэ муу орос юу юм бэ америк гэж агуу орон гэвэл бурууддаг байсан. Нөгөө хэлмэгдүүлэлт ажилгүй болно.
Эрдэнэтуяа -
Гадаад эд барааг хаанаас авдаг байсан? Гадаадын ямар бараа их ирдэг байлаа? Социализмын л үед?
Цэнд-Аюуш -
Дээр үед үү оросын л бараа байсан даа. Оросын л бараа давамгайлдаг байсан. Хятадын бараа гэж барга мэддэггүй байсан. Хувьсгалаас л өмнө мэддэг байсан жин тээгээд авчирдаг байсан. Түүхий эдээрээ аа социализмын үед бол оросын бараа гадагшаа явсан гадны хүмүүс л авчирдаг байсан байх.
Эрдэнэтуяа -
Та хаанаас олж авдаг байсан?
Цэнд-Аюуш -
Гадагшаа ганц нэг явах үед бол гэр орон ах дүү нартаа сонирхуулж, юм авч өгч л байсан даа. Цүнхнээс өгсүүлээд л хувцас хунар гээд тэр бол оросоос илүү байсан даа.
Эрдэнэтуяа -
Жирийн ард түмэн бол олж авах боломж байхгүй юу?
Цэнд-Аюуш -
Боломж байхгүй. Орос юу гэвэл чухам ямар байдаг юм картын бараа гээд авдаг л байсан байх. Оросын бараа авсанаар Монголчууд бол бас муу юм болоогүй ээ Оросын бараа бол чанартай сайн эдэлгээтэй тэр үед бол Монгол хүн бол зөвлөлтийн юугаар бол хөл дээрээ босч үнэхээр тийм цаг үе байсан. Одоо яахав дээ хөгжлийнхөө зүй тогтлоор цаашаа хөгжөөд цаашаа магадгүй оросын барааны хийц модел нь хоцроод цаана машин тэрэг гэхэд л барууны юуг сонирож эхлэнэ биздээ. Хүн төрөлтөнийхөө хөгжлийн зүй замаар л явна.
Эрдэнэтуяа -
Социализмын үед эрх мэдэлтэй хүн гэж ямар хүн байсан бэ?
Цэнд-Аюуш -
Дарга нар л байсан даа. Намын дарга нар л байсан даа. Намын дарга нар цөөхөн хэдэн хүмүүс л баяжиж, цөөхөн хэдэн хүн л улсын мөнгийг идэж байсан даа. Гадуур мэдсэн дуугүй л байгаа.
Эрдэнэтуяа -
Дарга цэргийн харьцаа ямар байсан?
Цэнд-Аюуш -
өө агуу агуу. Социализмын үед чинь дарга анги би бол тийм ойлголттой байсан. Би бол дарга нарыг үздэггүй байсан. Би бол арай өөр үзэлтэй хүн байсан. Дарга анги дарлагч анги л гэж үздэг. Дарга нарын эсрэг хүн юм яривал дарыг юугаар ажилаас халагдана муу нэр зүүдэг байсан даа. Хамт олны дунд. Нөгөдэхийг чинь дэмждэг хамт олны уур амьсгал бага байсан. Дарга аа шүтсэн. Зарим талдаа монголчууд чинь их Долдой ард түмэн байсан даа. Манжийн үеэс нь тийм болгосон юм уу эрх тушаалд дуртай эрх тушаал авсан нэг нь үхтэлээ тэндээсээ буудаггүй.
Тэгээд би ер нь дарга анги дарлагч анги л байсан.
Эрдэнэтуяа -
Одоо ямар байна? Ялгаа юу байна?
Цэнд-Аюуш -
Ялгаатай даа. Одоо бол нэг үеэ бодвол ардчилсан хувсгалын юугаар хүн өөрийн санаа бодлоо чөлөөтэй хэлдэг болж өнөөдөр бол би Америкад бол өнөөдөр Буш үхтүгэй, өнөөдөр монголд ерөнхийлөгч үхтүгэй гэж хэл чадахгүй л байх. Одоо бол олон ургалч үзэлтэй болсон байна л даа. Тэрийг чинь хуулиар баталгаажуулсан. Эрхзүйн үндсийг нь өгсөн байгаа юм. хүн жишээлбэл чөлөөтэй юм аа хэлдэг, хаа дуртай газраа амьдардаг, хувийн хэвшилээ байгуулаад ажиллана уу, төрд ажиллана уу, чи машин зохион бүтээгээд явна уу энэ бүх юм нь нээлттэй болсон. Одоо дэлхийн өндөр хөгжилтэй орны хэв загвараар л одоо манайх явах гэж л байна л даа. Юм хийж чаддаг хүн бол баяжиж болно. Сэтгэж чаддаг хүн бол тэр хэрээрээ амьдраад, амьдрал ахуй сайн болоод явж байна. Тэр чиглэлээрээ гадаад оронд явж болж байна ш дээ.
Эрдэнэтуяа -
Анх яагаад бокс сонирхох болсон юм бэ?
Цэнд-Аюуш -
өөрийн дур сонирхолоор
Эрдэнэтуяа -
юу нөлөөлсөн?
Цэнд-Аюуш -
Яахав дээ жаахан зоригтойл байсан юм уу даа. Тэгж л ойн ухаанд шингэсэн. Аймхай хүн бол эрэмгэн дээрээ гарахгүй ш дээ. Ер нь эр зоргийн хүмүүжил сайн байсан болов уу даа.
Эрдэнэтуяа -
Тэгээд яагаад боксыг сонгох болов?
Цэнд-Аюуш -
Тэр үед яагаад боксыг сонгох болсон бэ гэхээр надад 2 зүйл их нөлөөлсөн юм аа. 1967-1968 онд бокс чинь анх 1948 онд Монголд үүссэн юм. өнгөрсөн жил 60 жилээ хийлээ. Анх үүсээд оросоос дүрмийг нь аваад овоо хөгжөөд ер нь гадаад оронтой уулзалт эд нар хийгээд овоо болж байсан чинь 1963 оны үед тэр дотор чинь ерөнхий төлөвшөөгүй, боловсрол мэдлэг муутай хүмүүс нөгөөдэхийг чинь гудамжинд ашиглаад хүн цохиж унагаагаад, хүн дээрэмддэг ганц нэг үл бүтэх нөхөд гарч ирээд 1963 онд хаасан юм. дээрээс юу гаргаад ерөөсөө боксыг буруу ашиглаж байна аа. Тэр хэргээр ч шорон оронд орсон хүмүүс ч болохгүй нь ээ. Тэгээд тэр үед боксдож байсан сайн хүн зөвлөлтөд мэргэжил эзэмшээд Олзод гэдэг хүн гавьяат багш 1966-1967 оны үед төгсөж ирээд сэргээе гэж хөөцөлдөөд өчнөөн жил хөөцөлдөж сайн муу хэлүүлж байгаад 1967 оны 5 сарын 17-нд ч билүү Монгол орон бокс хөгжүүлэх тухай дээд газраас шийдвэр гаргаж чадсан. 1967 онд жижиг хөгжиж эхлээд шигшээ баг байгуулагдаад 1968 оноос хот улс гэж шалгаруулаад тэгээд л хөгжиж эхэлсэн ш дээ. 1968 оноос л оролцож эхэлсэн. Тэр үед Америкад Мухамед Алли гээд Каксус Пиле гээд тэр анх 1960 онд Ромын олимпод 18 настай түрүүлсэн байгаа юм. тэгээд дараа том мэргэжилийн боксчин мөнгөний боксчин тэгээд тэр дэлхийн хэд хэдэн удаагийн аварга Сувожеский ч билүү нэг сэтгүүл дээр тэрний зургийг харсан юм. аягүй гоё өнгөт арьстан 18-тай дэлхийн аварга болсон гээд л бичсэн. Тэгээд энийг чинь нэг оролдоод үзвэл яасан юм. аа 1967 онд Олзод гэдэг хүн Монголд бокс хөгжүүллээ шинэ маягаар, сонирхолтой залуучууд байвал ирж оролц оо, секц дугуйлан хичээллүүлнэ тэгээд л 1968 оноос хичээллэж эхэлсэн.
Эрдэнэтуяа -
Тэгээд 1984 оны олимп уу?
Цэнд-Аюуш -
1972 оны тийм.
Эрдэнэтуяа -
Та 4-хөн жил хичээллээд аягүй хурдан амжилт гаргасан байна тийм ээ?
Цэнд-Аюуш -
1968 онд хичээллээд 1969 онд хотын аварга болоод, 1970 онд хотын аварга болоод, 1971 онд бүх ард түмний спарткадын аварга болоод тэгээд 1971 онд чинь улсын шигшээ багт ороод монгол улс анх удаа азийн боксын 5-р тэмцээнд 10 хүн явсан. Тэгээд Иранд очоод 10 хэд хоног 1 алт, 2 мөнгө, 2 хүрэл таван медальтай ирсэн.
Эрдэнэтуяа -
Та ямар медаль авсан?
Цэнд-Аюуш -
Би хүрэл медаль авсан. Тэгээд анх азийн аваргаар гадаадад том явж үзсэн. Тэгээд 1972 оны эхээр дэлхийн IBO –д элсээд олимпийн хорооны гишүүн болоод тэгээд 1972 онд манайд урилга ирээд тэгээд бас 10 хүн Мюнхенд явсан.
Эрдэнэтуяа -
Тэгээд Баянмөнх аварга?
Цэнд-Аюуш -
Тэгээд 5 төрлөөр явахгүй юу. бокс, чөлөөт бөх, байт харваа, штанг, сонгомол бөх явсан юм. баянаа аварга мөнгөн медаль авсан. Тэгээд бас жудогоор хүрэл авсан юм. үгүй ээ мөнгө авсан юм Буядо гэдэг хүн. Японтой яагаад бүгдийг нь тавиад тэгсэн чинь зайлуул ингэсэн юм аа шинжилгээн орсон байхгүй юу шээлгэдэг байхгүй юу тэгсэн чинь Бцядогоос нэг юм илрэхгүй юу бодис тэгсэн чинь бид нар зөвшөөрөл авч байгаагаа мэдэхгүй урьд орой пиналд тоглохын өмнө толгой нь өвдөөд аналгин уусан байгаа юм толгойгоо дарах гээд зөвшөөрөл ч аваагүй мэдэхгүй. Тэгэхээр олимпийн хорооны эмчид үззлдэг юм байна л даа. За би энэ эмийг уулаа гэж асуух ёстой байсан байхгүй юу. манайх өөрийн эмчтэй очсон зүгээр уучих гээд тэгээд шээс л ноотой гарвал шууд л допинг гээд тэгдэг байсан байхгүй юу. тэгсэн юм байна лээ. Тэгээд тэр албан ёсоор дүнд ороогүй явдаг юм байна лээ. Олимпийн мөнгөн медальтай Буядо гээд хүн тэгээд медалиа аваад түрүүлээд наашаа бултуулчихгүй юу. тэгээд энд ирэнгүүт нь бас гавьяат өгсөн ш дээ. Тэгсэн чинь дараахнаар нь намар нь олимпийн хороо хуралдаад хүчингүй болгоод тэгээд медалиа авчирч өгөхгүй явсаар байгаад сүүлд нь эрх эд нарыг нь хассан. Тиймэрхүү л юм болсон.
Эрдэнэтуяа -
Олимпод орох эрхийг нь үү?
Цэнд-Аюуш -
Дараачийн дэлхийн аваргад орох эрхийг нь. Тэгээд өнөөдрийн өдөр хүртэл 29 олимп явагдсан тэрнээс дэлхийн түүхэнд тэмдэглэгдэх нэг олимп болсон тэрэнд нь би оролцсон. Тэр нь юу гэхээр Палестинууд Израйлын хотхонд орж ирээд буудаж алаад хар өдөр болсон. Палестины 10 удирдагчийг Израйлууд бариад хорьсон байхгүй юу. олимп болохоос өмнөхөн. 4-5 Партицан Израйлын байр луу орж ирээд хаалгыг нь тогшоод тэгтэл Израйлын штангийн трейнер онгойлгоод өгтөл шшуд нам буудаад байранд нь 4 партицан орж ирээд эхлээд багшийг нь буудсан байхгүй юу. тэгээд орж ирээд барьцаанд орсон байхгүй. Тэгээд олимпийн тосгоноос тэр 4 гаргах гээд тэгтэл нөгөөдүүл чинь бүгдийг нь ална гээд бид нар маргааш өдөр гашуудал зарлаад нэг өдөр олимпийн тосгоныг тойроод танк бүсэлсэн. Тэр өдөр эмгэнэл зарлаад баруун Германы канцлер байсан Билли Бран ирж яагаад ямар ч байсан олимпийн тосгоноос зайлуулаад, тэгээд 10-н хэдэн тамирчинг буу тулгаад аваад гарсан. Тэгээд ойролцоох онгоцны буудалд аваачаад тэгээд дайралт хийнгүүт нь палистены партицанууд 11 тамирчинг алсан.
Эрдэнэтуяа -
Бүгдийг нь үү?
Цэнд-Аюуш -
Тэгсэн тийм хар олимп болсон. Тэрийг бол дэлхийн түүхэнд бол бичдэг. Тэр олимпоос өөр тийм юм гараагүй. Тэр байшингаас манайх 2 байшингийн наана байсан. Мэдээчгүй хоолондоо явж байсан танк бүсэлсэн байсан тэгээд бид нар харахад тагтан дээгүүр хар хувцастай буу бариад зогсож байсан. Харагдаж байлаа.
Эрдэнэтуяа -
Нөгөө палистинчууд уу?
Цэнд-Аюуш -
Тийм.
Эрдэнэтуяа -
Тэгээд тэр 4 палистинийг яасан?
Цэнд-Аюуш -
Цөмөөрөө үхсэн байгаа. Алхаас өөр арга байхгүй байгаа юм чинь. Тэгэхгүй бол барьцааны хүмүүсийг тавихгүй ш дээ. Баривчлагдсан Палестины удирдагч нарыг сулла гээд тийм барьцаа байсан. Тэр 11 удирдагчидыг суллавал тамирчидыг суллана гээд. Тэрийг суллахгүй бол ална гээд. Тэгээд нэг өдөр гашуудал зарласан байгаа.
Эрдэнэтуяа -
Ардчилал хэдэн онд яаж аваад байна?
Цэнд-Аюуш -
Ардчилал 1989 оны 12 сарын 10-нд Залуучуудын соёлын төвийн үүдэнд зохион бүтээгчидийн зөвөлгөөн гэдэг зүйлээр анх ардчилсан холбоо байгуулагдах эх суурь тавигдсан. Тэгээд 1990 он гараад цуглаан юу чинь эрх чөлөөний талбай, төв талбай дээр болж ардчилсан нам, холбоо байгуулагдсан. Би тэр хөдөлгөөнд нь оролцсон, ардчилсан намын анхны гишүүн л дээ. Би эрх чөлөөний одонтой
Эрдэнэтуяа -
Та ардчилсан холбооны гишүүн юм уу? Анх ямар уриалга, лоозон гаргаж байв?
Цэнд-Аюуш -
Ерөөсөө хүнд сурталыг арилгая аа, ерөөсөө улс төрийн товчоог огцруулья, монгол орон эрх чөлөөтэй орон болох ёстой, зөвлөлтийн колончлолоос татгалзья гэсэн ерөнхий гол лоозон тавьж байсан. Цэдэнбалын тойрон хүрээлэгчидийг огцруулья гэсэн
Эрдэнэтуяа -
Ер нь ардчилал гарч ирсэнээр таны амьдралд ямар өөрчлөлт гарсан? Та ер нь яагаад ардчилалыг дэмжих болсон?
Цэнд-Аюуш -
Ардчилалыг дэмжих шалтгаан бол тухайн үед ерөөсөө ард түмний ойн ухаанд нэг намын дарангуйлал, нэг улсын хараат колони байдлаас залхсан байсан. Ард түмэн бол ерөөсөө нэг хэв загварт орчихсон, өмч байхгүй, эрх чөлөө байхгүй, үг хэлэх эрх байхгүй, өөрийн дур зоргоор ажилаа сонгож болохгүй, амьдрах газраа сонгох, өөрт байгаа илүүдэл бараагаа зарах эрх байхгүй тэгвэл дамын наймаачин гэсэн цол авна, захаар үзэгдүүлэхгүй, гандангаар явж шүтэж биширч болохгүй хорьчихсон тийм байдлаас гарах эрх чөлөөтэй болох хүн шиг амьдрая, хүн шиг эрх чөлөөтэй больё, хүн шиг юм эдэлж хэрэлье гэсэн тийм үүднээс л ард түмэн бол аяндаа л хүн төрөлхтөний эрхэмлэн дээдэлж ирсэн ардчилалын зүй тогтол орхоос өөр аргагүй болсон.
Эрдэнэтуяа -
Та тэгээд ардчилсан холбоо байгуулагдаж байхад ямар үүрэг гүйцэтгэж байсан юм?
Цэнд-Аюуш -
Би ер нь гудамжнаас л эхэлсэн. Би тэр дарга цэрэг рүү ороогүй. Албан тушаал, зохицуулагч больё гэж тэмүүлээгүй. Гудамжны ардчилал бүх юманд оролцсон. Хүн тэгээд өөрийн эрхгүй татагдаж оролцдог юм байна лээ.
Эрдэнэтуяа -
Зөв гэж үзээд үү?
Цэнд-Аюуш -
Зөв гэж үзээд. Тэгээд үр дүн нь ямар байсан.
Эрдэнэтуяа -
Тэгээд ардчилалын үр нөлөө ямар байна?
Цэнд-Аюуш -
Би одоо нийтлэг л юм ярья л даа. Би эрх тушаал гуйгаагүй, би албан тушаал яагаагүй, би сэтгэлзүй хийгээгүй нийгмийн нийтлэг эрх ашгийн төлөө явж би чөлөөтэй хөдөлмөр эрхлэх боломж тавигдсан. Нийгмийн баялгийг арвижуулаад, өөрийн өмчтэй болсон, сууж байгаа орон сууцаа хувьдаа авсан. Хүүхдүүд маань хувийн сургуульд төлбөрөө төлж орж байсан.
Эрдэнэтуяа -
Ардчилал гарсанаар таны амьдралд нөлөөлсөн үү, сайнаар муугаар аль нь?
Цэнд-Аюуш -
Сайнаар нөлөөлсөн. Би мөнгө төгрөгтэй, ажилтай, гадаад явж худалдаа наймаа хийгээд л би өөрийн хөрөнгөтэй болсон ш дээ.
Эрдэнэтуяа -
Ардчилал гараад миний амьдралд ийм өөрчлөлт гарна даа гэж бодож байсан зүйл чинь биелэсэн үү? Ардчилал гарсанаар миний амьдарлд юу авчирана гэж бодож байсан?
Цэнд-Аюуш -
Би анх ардчилалыг гарсан үеэс эхлээд би өөртөө ямар нэгэн тийм баялаг бий болгох, бусдаас илүү хөрөнгө чинээтэй болох тийм бодлого тавиагүй. Монгол орон нэг намын тогтолцооноос гарья улс төрийн талдаа л энэ ард түмэн эрх чөлөөтэй больё, хүний өдөөс хүн үзэл бодлоо чөлөөтэй хэлдэг больё энэ юуг л би баримталж байсан. Хүний эрх эрх чөлөөг дээдлэж ардчилалын үнэт зүйлсийг л би хамгаалья л гэж бодож байсан. Түүн дотор чинь олон юм байгаа ш дээ. За би ардчилалын буянгаар машинтай болчихоё, за би юутай больё эд баялагийн талаар бодол санаагүй байсан. Энэ ашиглаад байгаа энэ ашигт малтмалыг ард түмний төлөө л бид хувь хүртэх ёстой ийм л ойлголт байсан.
Эрдэнэтуяа -
Эрэгтэй эмэгтэй хүнд ардчилал өөр өөр нөлөөлсөн үү?
Цэнд-Аюуш -
Эрэгтэй эмэгтэй улсуудад нөлөөлсөн нөлөөлсөн. Энэ чинь бүхэл бүтэн нийгэм солигдоод, бүхэл бүтэн дэлхий ертөнцийн орнуудын чиг баримжаа хөгжлийн хэв загвар луу ороод ирж байна ш дээ. Жишээ нь нэг харанхуйд явж байгаад гэрэлтэй өрөө рүү орсон юм шиг л монгол оронд санагдсан ш дээ. Тийм учраас хүн хамт олон өөрчлөгдсөн үү үгүй юу гэдэг чинь хүн өөрөөс их юм шалтгаалж байгаа юм. тэр хүн өөрөө өөрийгөө хөгжүүлэх эрхтэй, хажуудах хүнээ хөгжүүлэх хэрэгтэй, гэр орноо өөд татах хэрэгтэй, улс нийгэмд хэрэгтэй юм бүтээж өгөх хэрэгтэй. Хүн болгонд л тийм төлөвшил тогтсон болов уу гэж боддог байхгүй юу. Хувиа бодсон хичээсэн албан тушаалтан байсан л байх. Ардчилал гарсанаар хүн шинэ хүн болсон байхгүй юу. Шинэлэг байдлаар л сэтгэж, шинэлэг байдлаар л хүмүүжиж хүн төрөлтөний хөгжлийн зүй тогтолоор явья гэсэн ойлголт тогтсон.
Эрдэнэтуяа -
Хувьчлал хэдэн онд гарсан ардчилал гарсаны дараа болсон уу? Анх яаж гарч ирж байв, зурагт радиогоор юу гэж ярьдаг байв?
Цэнд-Аюуш -
Хувьчлал бол анх 1990 онд улс төрийн товчоо огцроод хоёр талын хамтарсан хэлэлцээр яваад засгийн газар байгуулагдаад ерөнхийлөгч сонгогдоод, өмч хувьчлалын комисс гэж байгуулагдаад энэнээс чинь эхлээд явахад чинь л хүн болгон нийгмийн баялагаас бага ч гэсэн өмчтэй болохсон тэгэхдээ бол нэгдэл энэ юунд бол хэрэгтэй юм болсон. Бидэнд бол нялзах юм юу гэхээр шар тасалбар гээд ягаан тасалбар гээд хүн болгонд өмчийг хуваагаад хүн болгонд 10 мянган цаасны ягаан тасалбар өгсөн дөө. Тэр ягаан тасалбар бол бас хүнд юугаа өгсөөн. Би гэр бүлийнхээ 4 тасалбарыг яагаад мөн гэр бүлийнхээ амьдралыг дээшлүүлэх гээд хэрг болсоон хэрэг болсон. Аан өөр нэг талд юу гэхээр сууж байсан байраа хувьчилж авсаан. Албан газарт хувьцаа бий болсон. Албан газрынхаа хувьцааны юугаар авсаан. Тэрийгээрээ манай албан газар сайн ажиллаад ногдол ашгаа авч байсан. Ингээд олон талын юман дээр олон юман дээр мэдрэгдэж байсан.
Эрдэнэтуяа -
Хувьчлал өдөр тутмын амьдрал дямар өөрчлөлт гаргасан, яаж нөлөөлж байсан бэ?
Цэнд-Аюуш -
Тэр чинь юу хувьчилж авсан юу яаснаасаа болно л доо тэр чинь. Яг одоо нийгмийн талд бол том өөрчилсөн. өөр орнуудад одоо сар болгон 1000 доллар өгсөн ч гэдэг юмуу. Ттймэрхүү юм байгаагүй ээ. Ер нь яахав зүгээр айл өрхийн хувьд, байгууллагын хувьд, хүмүүсийн хувьд зохих их бага хэмжээгээр юм өгсөн. өмчётэй болгосон, үнэт цаасны арилжаанд орж үнэт цаастай болгосон, өмч өгсөн, гэр орондоо өмч хөрөнгөтэй болгосон, сурч боловсрох фонд болгосон. энэ гол нь энэ ш дээ. Ерөөсөө өмчийн харилцаанд л өөрчлөлт орсон. Хүнийг өмчтэй болгоно гэдэг чинь дээд зэргийн баялаг. Сурч боловсрох ч гэсэн адилхан ш дээ.
Эрдэнэтуяа -
өмч хувьчлалын хувьд хүмүүс ямар хүмүүс бусдаасаа илүү өмчтэй үлдэж чадсан бэ? Илүү өмчтэй ямар улсууд нь?
Цэнд-Аюуш -
Ний нуугүй ярих юм бол тухайн үед байгууллага толгойлж байсан дарга нар их хувь хүртсээн их өмч авсаан. Дундаас дээш дарга нар их өмч авсан юм. Мөн дээгүүр ардчилал төлөвшөөгүй төр засмаг төлөвшөөгүй үед улсууд их хуйвалдаж лоббидож үйлдвэр аж ахуйн газар үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, байшин барилга хөрөнгө мөнгө хуримтлуулж авсан. Одд тэрний ялгаа одоо харагдаж байнаа. Баян ядуугийн ялгаа гэдэг чинь. Угаасаа тэр чинь бачян байгаагүй цөмөөрөө л маажгий гуталтай, авсан цалингаа арай чүү хүргээд л өмч байхгүй л явцгааж байсан хүмүүс. Тэр үед тэгж хүмүүс хууль бусаар өмч хөрөнгө хувьчилж авсан. Тэрүүгээрээ хүмүүс байсан баян ядуугийн ялгаа их гарсан.
Эрдэнэтуяа -
өмч хувьчлалаас л баян ядуугийн ялгаа үүссэн үү?
Цэнд-Аюуш -
Үүссэн. Ерөнхийдөө бол өмчийн харилцаа бол тэрэн дээр харагдсан.
Эрдэнэтуяа -
Эрэгтэй хүмүүст өмч хувьчлал ялгаатай хандсан уу? Ялгаа гарсан уу өмч хувьчлалд арай өөр ялгаатай оролцсон уу?
Цэнд-Аюуш -
өмч хувьчлалд эрхэлж байгаа ажил төрлөөсөө, тухайн ажиллаж байсан салбараасаа болж эрэгтэй хүмүүст онц их ялгаа гараагүй байхаа. Тэр тал дээр бол
Эрдэнэтуяа -
ямар хүмүүс ер нь өмчгүй өмч муутай хоцорсон бэ?
Цэнд-Аюуш -
Ажил төрөл эрхлээгүй улсжжд бол за даа үнэт цаасны арилжаанаас хувь оногдоогүй. Байгууллагуудыг үнэт цаасны юугаар үнэлээд байгууллагад нь өгсөн ш дээ. 76 хувьцаа үнэ төлбөргүй олгогдож байсан.
Эрдэнэтуяа -
Нөгөө 10000, 3000 гэсэн үү?
Цэнд-Аюуш -
Тэрнээс тусдаа. Энэ юу чинь яасан ш дээ. Салбар салбарт ажиллаж байгаа юунууд үнэт цаасны хувьцаа гаргасан ш дээ. Хувьцаа гаргасан юм. Жишээ нь манай байгууллагын хөрөнгийг хураагаад нийт ажиллагсадад нь хувьцаа гаргаад тэгээд хуваагаад л
Эрдэнэтуяа -
Үйлдвэрт ажиллаж байсан хүмүүст үү?
Цэнд-Аюуш -
Тийм. Тэгээд хуваагаад л үйлдвэрт ажиллаж ч байгаа, салбарт янз бүрийн авто ахуйд ажиллаж байгаа барилгад ажиллаж байгаа хамаагүй
Эрдэнэтуяа -
Аан тэр компанийн
Цэнд-Аюуш -
Тэр байгууллагын хөрөнгийг нь гаргаад л тэгээд хүн болгонд тэгш хувьцаа өгсөн.
Эрдэнэтуяа -
Дарга цэрэггүй юу?
Цэнд-Аюуш -
Дарга цэрэггүй. Яг тэр хувьцааг нь өгсөн байхгүй юу. Дара нь тэр байгууллага сайжраад ирэх жил хувьцааны ногдол ашиг жишээ нь сайн ажилласан бол жилд 50000 цаас /төгрөг/ ч юмуу
Эрдэнэтуяа -
Ажилчид нь бол тэр байгууллагатаа ажиллаж л байгаа биздээ?
Цэнд-Аюуш -
Ажиллаж байгаа.
Эрдэнэтуяа -
Тэгэхээр
Цэнд-Аюуш -
Арилжаагаа үнэт цаасаар авахгүй юу.
Эрдэнэтуяа -
Байгуулалагад ажиллаж байсан ажилчид үйлдвэрийн газар ажиллаж байсан ажилчид хувьцаатай болчихдог юм байж. Эмч багш нар тэд нар юугаа авах уу юугаа өмчилж авах уу? Сургууль чинь төрийн өмч, эмнэлэг чинь төрийн өмч. Гал каманд байна тэр байгууллагууд юу авах уу? Тэр байгуулагад ажиллаж байсан улсууд. Үйлдьэр алыан газар ажиллаж байсан улсууд хөрөнгөтэй болчихдог
Цэнд-Аюуш -
Тэрийг би сайн мэдэхгүй юм байнаа тэр салбарыг чинь.
Эрдэнэтуяа -
Тэд нар бол хувьчлах юмгүй л болчоод байна даа тэй.
Цэнд-Аюуш -
Тийм. Харин тэр улсууд чинь юмгүй хоцорсон гэж яриад байдаг байхгүй юу. Эмч нар багш нар. Сайн л бол тэд нарт 3 сарын
Эрдэнэтуяа -
Тэтгэмж үү сарынх нь цалинтай тэнцэх
Цэнд-Аюуш -
Би тэгж л сонссон. 3сарын тэтгэмж авлаа гээд 1991, 1992 онд бөөн баяр Эрээн явж нэг найзын авгай жимс авчирч байсан.
Эрдэнэтуяа -
Тэгэхээр таныг одоо бодоход тэр эмч багш нар 3 сарын цалинтайгаа тэнцэх хэдэн төгрөг авлаа. Та нар хувьцаа авлаа. Энэ хоёрын аль нь ашигтай байсан бэ?
Цэнд-Аюуш -
Хувьцаа ашигтай.
Эрдэнэтуяа -
Хувьцаа тэгээд ногдол ашиг нь хэр их ирдэг байсан бэ? Ямар хугацаанд ирдэг байсан?
Цэнд-Аюуш -
Тэрг байгууллагын жилд олсон орлогоноос л шалтгаална.
Эрдэнэтуяа -
Та ер нь мар ногдол ашиг авдаг байсан хэдий хэмжээний?
Цэнд-Аюуш -
өө эхний жил 50000 бишээ 20000, дараа жил 30000, 40000, 50000, 60000
Эрдэнэтуяа -
тэгж байгаад?
Цэнд-Аюуш -
Тэгээд аваад л байсан ш дээ.
Эрдэнэтуяа -
Хэдий хүртэл авсан бэ одоо хүртэл авч байгаа юу?
Цэнд-Аюуш -
Авч байгаа.
Эрдэнэтуяа -
одоо хүртэл үү?
Цэнд-Аюуш -
Авч л байгаа ш дээ.
Эрдэнэтуяа -
Одоо хүртэл хувьцааны ногдол ашиг авч байгаа хүн байна уу?
Цэнд-Аюуш -
Ихэнх нь зарчихсан.
Эрдэнэтуяа -
Та аль байгууллагын ногдол ашиг авдаг вэ?
Цэнд-Аюуш -
Би “Жуулчин” компани хэвээрээ л байгаа.
Эрдэнэтуяа -
Жуулчин нэрээрээ хэвээрээ байгаа юу тэндээс авдаг юмуу хуучин тэндээс авдаг байсан уу?
Цэнд-Аюуш -
Тэндээсээ л
Эрдэнэтуяа -
Аан байдаг л юм байна тэй?
Цэнд-Аюуш -
Тийм. Аан тэгээд ер нь тоотойхон үлдсэн. Ихэнх нь хувьцааны үнэ өсөөд ирнэ ш дээ. Зарим манай анхны хувьцаа чинь 2000, 3000-аар үнэлж байсан. 4000, 5000 болоод хөрөнгийн бирж дээр тэгдэг байхгүй юу. Тэгэхээр чинь хүмүүс амьдралын шаардлагатай болоод за 76 хувьцаагаа зарчихья гээд 5000-6000 болгож зараад өөр юманд хэрэглэдэг ч юмуу. Тэгээд хувьцаагүй болчихсон хүмүү байгаа байхгү юу. Зарим нь хувьцаа худалдаад нөгөө дээрээ нэмээд жишээ нь 100 хувьцаатай ч юмуу 50 хувьцаатай болчихсон юмуу тэгчихсэн байгаа юм. Хувьцаагүй болсон нь авахгүй тэгээд л баяртай байгууллага. Үнэт цаасны арилжаанд оролцож чадахгүй болчихож байгаа юм.
Эрдэнэтуяа -
Та 3000, 10000 төгрөгийн тасалбар авсан уу тэрийгээ яаж ашигласан бэ?
Цэнд-Аюуш -
Тэр чинь хувьцаанд байгаа манай хувьцааны үнэ байхгүй юу. Барилгын өнөө хөрөнгийн бирж дээр үнэлэгдсэн үнэ. Нэг хувьцааны үнэ гээд өсчихсөн байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Нөгөө тасалбар өгсөн гээд байсан?
Цэнд-Аюуш -
Тэр чинь бол хувьчлалын ягаан тасалбар. өмч хувьчлалын.
Эрдэнэтуяа -
Тэрийг та авсан уу?
Цэнд-Аюуш -
Авсан.
Эрдэнэтуяа -
Яасан? Хүмүүс тэрийг яаж ашигласан бэ?
Цэнд-Аюуш -
Тэр чинь 20000 гаруй байсан байхаа. Доод тал нь зардаг нь 5000 байсан ш дээ дээд тал нь 15000. доод талын ягаан тасалбар 5000-д зарж байсан юм. 5000-аар үнэлэгдэж байсан юм. Тэгээд би 4 хүн хоёр хүүхэдтэй 4 тасалбар ингээд 20000 төгрөг болохгүй юу. 20000 төгрөг болонгуут нь тэгээд энэ Санхүү эдийн засгийн техникум дээр хөрөнгийн бирж ажиллаж байсан юм арилжааны. Тэгэнгүүт нь би дөрвүүлэнг нь 18000-д өгөөд. 4 тасалбараа 20000 гэж байсан за яахав 18000-аар өгөөд 2 Хонда аваад Европруу Унгар руу наймаа хийж байсан. За яахав гэр орон хүүхэддээ заримыг нь хүүхдийнхээ төлбөрт өгчихсөн.
Эрдэнэтуяа -
Тэр хүмүүс тэр тасалбарыг яаж ашиглаж байсан бэ? Яаж ашиглахаа мэдэж байсан уу?
Цэнд-Аюуш -
Тухайн үед хүмүүс зарж л ягаан тасалбараа ашиглаж тиймэрхүү л мөнгө болгож яаж байсанснаас биш яг үр дүнтэй хэрэглэсэн нь цөөхөндөө.
Эрдэнэтуяа -
Юунаас болоод?
Цэнд-Аюуш -
Ойлголт байхгүй.
Эрдэнэтуяа -
Улсаас тэрийг тэгж ашиглах талаар
Цэнд-Аюуш -
өгч л байсан. Тэгээд л ойлголтгүй юугаа ч мэдэхгүй гар дээр байж байгаад л үхсэн ш дээ. Тэр чинь хэдэн жилийн хугацаатай байлаа.
Эрдэнэтуяа -
Бас хугацаа байсан юмуу?
Цэнд-Аюуш -
Байсан. Зарис нь тэр үед сайн ажиллаж байсан үйлдвэр аж ахуйн газарт хөрөнгө оруулж хийж л байсан байх. Хөрөнгө оруулалтаар хийж лбайсан байх. АПУ ч юм уу тэр байгууллага нь дампуурчихаагүй л бол юу ноогдол ашиг авч л байсан байх. Ихэнхи тохиолдолд нэмүү ашгаа бодоод зарчихдаг байхгүй юу. Тэгээд ихэнхи нь хувьцаагүй болсон.
Эрдэнэтуяа -
Хувьчлал ер нь хэр зөв явагдсан бэ? хүмүүс ер нь хувьчлалын талаар юу гэж ярьдаг вэ?
Цэнд-Аюуш -
Тоо хэмжээгээр нь дүгнэхгүй ч гэсэн өөрийн бага хэмжээнд бол буруу явагдаж байсан. Эрх мэдэлтэй улсууд л тухайн үед авчихаж байсан байх. Ажилчидаасаа хувьцаа аваад байгууллагын обьектыг хувьцаагаар зарж байсан ш дээ. Тэгэнгүүт нь олдслн улсууд нь дарга аа харж үзээд ч юм уу бүх хувьцааг нь тууж аваад нөгөө дарга авсан байхгүй. Одоо тэр юу чинь алт болсон байхгүй юу. Түрээсээр хүн байрлуулаад баян болсон байхгүй юу. Хувьцаагүй улсууд нь хувьцаагаа зараад л барилгын биржээр зарагдаагүй. Хууль бус наймаа их явагдаж байсан ш дээ. Хувьцаа гар дээр их зарагдаж байсан байхгүй юу. 4000-аар юуны биржээр хөрөнгийн биржээр зарагдаж байсан хувьцааг гадуур хүн би 7000-аар авья гээд хувьцааг нь аваад тэгсэн. Одоо манай хувьцаа бол 4-5 хүний гарт төвлөрсөн байгаа. Тэр чанараараа ашиг хүртээд байж байгаа байхгүй юу. Тийм байх жишээтэй. Үнэт цаасны хажуугаар хууль бус үнэт цаасны худалдаа явагдаж байсан юм. тэр чанараараа өмч буруу хүндээ очсон.
Эрдэнэтуяа -
Таны амьдралд ер нь гүнээр нөлөөлсөн үйл явдал бий юу?
Цэнд-Аюуш -
Гүнээр нөлөөлнө гэдэг чинь Монголчууд муу юм ярих дургүй, сайн үйл явдал баярт үйл явдал бол зөндөө л дөө.
Эрдэнэтуяа -
Эргэлт гарсан үйл явдал, эсвэл гунигтай одоо муу талаараа эргэлт гаргасан байж болно, сайн талаараа байж болно?
Цэнд-Аюуш -
Гэр бүлийн хүн яахав дээ гэр бүлтэй болоод үр хүүхэдтэй болоод тэгээд орох оронтой болоод ойчих аягатай болоод мэргэжилтэй болоод ажил төрөлтэй болоод тухайн үед сэтгэл хангалуун үе зөндөөн байсан. Үндсээр нь өөрчлөнө гэдэг чинь ерөөсөө юу л даа. Их хэцүү өргөн дэлгэр ойлголт л доо. Ихэнхи тохиолдол бол хүмүүс бол аймар баяртай үйл явдал албан тушаал ахисан, эд хөрөнгөтэй болсон гээд ярьвал урт. Би бол хүнлэг талаас ярьдаг. Жишээ нь надад түрийвчтэй мөнгө өө алдах, эдлэн газраа алдах, машин аа алдах юу биш. Хүн бол чанараа л алдахгүй байх хэрэгтэй. Тэр талаараа бол хүнд л тусалж хүнд л их сайн санаж, бусдын зовлонг ойлгож хүнлэг байх гэдэг л надад үнэт баялаг. Минйи ойлголтоор. Тэрнээс би лимүзэнтэй болно уу, үйлчилгээний газар байна уу надад юу ч биш.
Эрдэнэтуяа -
Таны амьдралд ер бусын ба бусдаас онцгойрох зүйл бий юу?
Цэнд-Аюуш -
Бусдын жишигт онцгойрох юу байхав өөрийхөө амьдралыг тухайн үед бол яахав бага багаар өөрчлөөд явсан юм бол байгаа л даа. Амьдралын үйл явдлаас ярьхад жишээ нь залуу насаа дэмий өнгөрөөгөөгүй, техник их сонирхож дэлхийн бараг бүх машиныг эзэмшиж байсан, тэр болгон хүнтэй уулзаад байхгүй 5 тивийн бүх хүнтэй харьцаж байсан. Тэгээд ололттой талууд бол байгаа. Миний амьдралын гэрэл гэгээ тэрийгээ дурсах үр хүүхэддээ ярих тийм юм бол байгаа. Хамгийн сүүлд хүний мах цуснаас шалтгаалсан гэр бүлтэй болох, сайн хань ижилтэй болох нийгмийн гишүүн болох л миний хамгийн баярт үйл явдал. Ганц хүн ганц хүн болохгүй. Тэр бол яг хүний мах цуснаас шалтгаалж байгаа юм. чи энэ хорвоод нүцгэн ирээд нүцгэн буцдагтай адилхан, тэр зам зуурын юм бол ерөөсөө хамаагүй. Тэр бол түр зуур чамд зээлүүлсэн зүйл. Тэр бүх эд баялаг чамд түр зээлүүлж байгаа эд юм. чингис хаан ч бас ингэж хэлдэг байсан. Чингис хааны 2-3 түүхийн ном мэднэ надад байгаа тэр бол түр зуур чамд зээлүүлсэн зүйл. Тэгээд буцаад явна. Чи хүн боллоо сайн хань ижилтэй боллоо, сайн үр хүүхэдтэй боллоо энэ бол хүний хамгийн үнэт юугаар ч солихгүй хамгийн үнэт зүйл. өөр нийгэм талдаа хандаж ярих юм бол чиний тэр хүнлэг сэтгэл, ядарсан зүдэрсэн хүнд туслах, бусдын зовлонг өөрт тохиосон юм шиг үзэх ойлгох, туслах буян, хүнлэг тусламжийн л юм бодож явах хэрэгтэй. Улс бол тэгээд байхгүй юу баяртай үйл явдал за юу яав гээд эцсийн эцэст хамгийн гол хэмжүүр бол хүнлэг байх хүний сайхан сэтгэлийг үнэлж явах юм бол бүх л юмтай болно. Эд баялаг бол аяндаа бий болно. Хүнд туслахад тэр хүний тус их бага хэзээд ирнэ. Тэрийг Чингис хаан их сургадаг байсан. Сайдууддаа хэлдэг байсан, өргөмөл хүүхэддээ хэлдэг байсан, бусдын зовлонг өөр шигээ сана, ядарч яваа нэгнээ яавал яа гэж бүү хая заавал түүнд тусал. Түүнд тусалсанаараа чи үр шимийг үзнэ. Хүнд битгий муу сана, хүнийг битгий хорло тэр чинь ямар нэг талаараа тэнгэрийн цээрлэл үзнэ. Энэ чинь л хамгийн үнэт баялаг гэж бодож байна.
Эрдэнэтуяа -
Ярилцлага өгсөн танд маш их баярлалаа.
Цэнд-Аюуш -
Би яахав өөрийнхөө хэр хэмжээнд бодож яваагаа хэллээ.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.