Tseren


Basic information
Interviewee ID: 990115
Name: Tseren
Parent's name: Tseden
Ovog: Borjigon
Sex: f
Year of Birth: 1929
Ethnicity: Halh

Additional Information
Education: tusgai dund
Notes on education:
Work: midwife, assistant doctor
Belief: Buddhist
Born in: Delgerhangai sum, Dundgovi aimag
Lives in: Nalaih sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
education / cultural production
childhood
family
travel


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Ариун-Ундрах -

Сайн байна уу? Цэрэн гуай.

Цэрэн -

Сайн сайн байна уу?Хүү минь.

Ариун-Ундрах -

Заа.Та энэ судалгаанд ярилцлага өгөхийг зөвшөөрч байна уу?

Цэрэн -

Зөвшөөрч байнаа.

Ариун-Ундрах -

За.Та нэрээ нууцалж ярих уу?Нууцлахгүйгээр ярих уу?

Цэрэн -

Нууцлахгүй ээ юу гэж нууцлахав.

Ариун-Ундрах -

За баярлалаа.Та өөрийгөө танилцуулахгүй юу?

Цэрэн -

Би 1929 онд Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Толийн булаг гэдэг газар төрсөн.Ээж аав дээрээ мал маллаж өссөн.1952 он хүртэл.Бага сургуульд ч суугаагүй хүн шүү дээ би.Тэгээд л тэнд ерөөсөө ганц охиноо охин нь би ганцаараа охин байхгүй юу.Манай аав ээж хоёр хоёулаа бичиг үсэгтэй улс байсан.Тийм учраас багийн дарга энэ тэр ирэхлээр л одоо сургуульд явуулах байх гээд л сургуульд суух их дуртай.Ингээд л хувцсаа өмсөөд л зэхээд байна.Өө ганц охиноо явуулахгүй гээд одоо.Тэгээд хонь тэмээ хариулж өссөн ерөөсөө.За тэгээд аав ээж бичиг үсэгтэй байсан болохлоор хорхойтож байгаад сурчихсан.Тэгээд л мал хариулаад л хөдөө байж байсан чинь нэг бичиг үсгийн шалгалт сумнаас явдаг юм аа.Тэгээд бүх л юугаар.Тэгсэн чинь овоо шалгагдсан юм байлгүй.Сумын бичиг үсгийн багшаар суух болдог юм.Тэгсэн чинь зүгээр аягүй аминдаа их баярлаад л одоо.Одоо тэгээд л яахав явуулахгүй гэх юу байхгүй ш дээ аав ээж.Тэгээд 1952 онд сумын бичиг үсгийн багшаар сургуулийн нэг ангид хичээл заана.Аа тэгээд сургуулийн хажууханд нэг гэр сангийн гэр барьчихсан.Тэрэндээ ганцаараа суух болдог юм.Тэгээд ганцаараа айгаад бас чадахгүй нэг нөгөө найз охидууд, сургуулийн багш найз нар бий л дээ.Тэдэнтэйгээ ирж хонодог байсан чинь засаг төр өвгөнтэй маань бид хоёрыг суулгачихдаг юм.Манай өвгөн анагаахын дунд төгсөөд бас тэр суманд томилолтоор очиж.Тэгсэн чинь бид хоёрыг нэг гэрт суулгачихаж байгаа юм л даа.Тэгээд надаас 6 ах хүн байсан юм.Тэгээд л хувцсыг нь угаана,хоолыг нь хийнэ,бүх одоо айхаа ч байсан.Одоо ер нь тэгээд л дандаа дуудлаганд явна өнөө өвгөн маань.Тэгээд нэг хагас жил хэртэй болоод бас их хөгийн хэ хэ юу хөдөө их холын дуудлаганд явлаа.Аа өнөөдөр ирэхгүй байх гээд л сургууль дээрээ багш нартай л үдэшлэг,бүжиг наадам гээд л тэндээрээ найзуудтайгаа тоглож өнжлөө сургууль дээр.Өглөө хүрээд ирсэн чинь харин эмээл нь байж байна.Аа ирчихэж гээд айгаад бүр орж чаддаггүй.Буцаж очоод юуныхаа хичээлийнхээ юунд дандаа морь,тэмээ унасан одоо нэг бичиг үсгийн хичээл гээд зурагтаар гардаг ш дээ.Яг тэр шиг одоо тийм нэг 40-ээд хөгшчүүл ирж хичээл заалгана.Тэгээд л төгсөөд л явна даа бас тэр чинь.Эрэгтэйчүүд нь их идэвхи муутай.Ингээд л үүдээр хараад л,тэр мал руу хараад л ингээд л.Эмэгтэйчүүд нь болохлоор зүгээр бичээд л аягүй шаргуу.Тэгээд юу яалаа өглөө хүрээд ирсэн чинь харин эмээл нь байж байна.Айгаад орж ангидаа очоод столь дээрээ унтаж байсан багшаа аа бос бос гээд өнөөдүүл чинь дуудаж байна.Тэгээд босоод юу яасан одоо хичээлээ заачихаад л өдөр харихгүй байлтай биш дээ.Харьсан чинь мушилзаад л хаачсан?гэж байна.Тэгээд л яг үнэнээ хэлж байгаа юм л даа өнөө өөрөөсөө ах хүнд бол.Тэгээд сургууль дээр л ирэхгүй юм байх гээд өөрийг чинь тэгээд л яасан гээд л тэгсэн чинь.Эмэгтэй хүн ингэж болдоггүй юм шүү.Хонон өнжин явж л гэнэ.За аа л гээд л тэгээд.Тэгээд энийг уншаарай л гээд нэг захиа шиг юм өглөө.Ичээд уншиж чаддаггүй ээ.Бас хичээл дээрээ очоод,хичээлээ заачихаад,үлдэж байгаад ганцаараа уншиж байгаа юм.Сууя барья гэсэн байна.Бүүр ч харихад хэцүү боллоо ерөөсөө.Сургуулийн багш нар надыг шоолно шүү дээ.Юу танай аав ээж хоёр тэр нь үнэн л юм байлээ л дээ.Хайдав гэж хүн байсан юм манай нөхөр.Хайдавын аав ээжтэй хэлэлцээ хийж байна гэнэлээ.Та хоёрыг суулгах гэж гээд ль.Паах Пэлжээгийн ногоонтой \тийм шар хүн байсан юм\ сууж байхдаа яадаг юм гээд байгаа юм шүү бас.Сүүлд нь ногооноо байчихаж уу?гэж асуудагсан.Тэгээд л суусан байхгүй юу.Тэгэж засаг төр л суулгачихсан юм даа.Нэг юунд суулгаж байж.Тэгээд бичиг үсгийн багш хийж байгаад их баригчийн курст хотод,1952 онд явлаа.Өвгөн юунд явах болсон анагаахын дээдэд орохоор явахгүй юу.Тэгээд хоёулаа ирээд би эх баригчийн курс төгслөө.3 сар хийгээд төгсдөг байсан юм тэр үед.Тэгээд төгсөөд яасан чинь 1-р төрөхөд,өвгөн анагаахын дээд чинь 6 жил ч байл уу тэр чинь бас нилээн удаан ш дээ.Тэгээд юу 1-р төрөхөд тэгэхэд чинь 3 эх баригч ажилладаг.Нэг нь хүлээн авахын эх баригч,нэг нь төрсөний дараах сувилах хүүхэд эх хүүхэд сувилах эх баригч,нэг нь яг орой заалын одоо тэр юу эх барьж авдаг тэр нь би оногдчихдог юм байна.Тэгээд тэнд яасан одоо миний тэр үед ажиллаж байсан эх эмч нараас ерөөсөө Дамбадаржаа л гэж нэг хүн дуулддаг юм аа ер нь.Бусад нь ер байхгүй л болчихсон юм шиг байгаа юм.Тэгээд тэр үед чинь өнөө юу байхгүй өрхийн эмнэлэг гэж байхгүй,өөр төрөх байхгүй учраас маш олон хүн 20 гарж л төрнө ш дээ.Тэгээд л яахав эх баригч л хийгээд л тэндээ өө ерөөсөө их одоо мангар ч байсан юм уу тэгээд эмч нар чинь сүүлдээ итгэчихээд л ерөөсөө за хийх бүх юмаа л хийж байгаарай л гээд унтаад өгнө ш дээ.Өнөө жижүүрийн эмч нар нь.Тэгэхээр чинь л одоо хүүхэд шивчий тавьж авна гээд хярзан сунахгүй бол тэгэж авдаг байсан байхгүй юу.Шивчий тавина,хярзан нь ердөө сунаж өгөхгүй бол хяргаж байгаад хайчлаад оёно.Тэгнэ үгүй ер нь ихэс гардана хийхгүй юм байхгүй одоо.Эмч байгаа шүү дээ зүгээр одоо унтаж байгаа л болохоос.Тэгээд л сайг бичиж байгаарай л гэнэ.Тэгээд л биччихээд л ингэж хийж тэндээс их юм сурсан даа.6 жил 1-р төрөхөд ажилласан.Тэгсэн тэр хооронд л тэгэж байна намайг юу зургийг чинь их сайн нэртэй ер нь дандаа л хотын намын хорооны гишүүн ч хүн,янз бүрийн юманд л хотын депатад л сонгогдоно.Тэгсэн чинь л төв талбайд л нэг их том зургийг чинь тавьчихсан самбар байна.Үзсэн үү? л гээд байдаг хүн.Үзээгүй гээд л нэг ажлаас буучихаад л гүйгээд очсон чинь нээрээ нэг их том самбар дээр одоо тэр архивт л байдаг.3022 хүүхэд эх барьж авсан гээд өнөө журналаас түүчихдэг юм байна л даа.За тийм байдаг юм байна гээд урам ч орох шиг ерөөсөө.Тэгээд л Мартын-8 болгоноор Цэдэнбал дарга тэргүүний ажилчдыг авдаг байсан юм уулын аманд.Тэнд хүлээж авна.За тэгээд л ерөөсөө тэнд чинь надад давхар хийхгүй юм гэж байхгүй.Эвлэлийн үүрийн дарга,эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга өнөө төрөхийнхөө.За тэгээд л улаан загалмайн гишүүн үгүй ер нь жигтэйхэн олон давхар албатай.Хэнхэг л байсан юм шиг байгаа юм.Тэгээд юу яалаа 60 он хүртэл 6 жил ажиллачихаад юу өвгөн төгсөөд Дорноговь аймагт явдаг юм.Тэгээд Дорноговь аймагт очоод л мөн эх баригчаа хийлээ.Дорноговь аймагт яаж байгаад анагаахын дунд сургуульд суръя гээд 60 оноос 63 онд бил үү?тийм 3 жил ажиллачихаад л Дорноговь аймагт.Тэгээд анагаахын дунд сургуульд ороод эх барих бага эмчийнхээ юуг төгсөөд 67 онд.Тэгээд энэ Налайхад ирсэн юм.Тэгээд Налайхад ирээд бас Налайхын эмнэлэгт түргэн тусламжны эмч,төрөхийн эх баригч энэ тэр хийж байгаад тэгээд л бас эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга энд бас хийнэ.Улаан загалмайн дарга хийнэ.Дандаа орон тооны биш байсан юм.Тэгсэн чинь намын хороонд 67-оос 68 онд намын хороонд эмэгтэйчүүдийн асуудал хариуцсан зохион байгуулагч гэдэг тийм зааварлагчаар татаад авлаа намайг.Тэгээд одоо тэр улс төрийн боловсрол тийм юм мэдэхгүй шүү дээ ер нь юу байдаг юм.Эмнэлэгийнхээ л юмыг мэдэхээс.Тэгсэн чинь энд тэгэж авчихаад юунд намын дээд сургууль гэж байсан юм одоо энэ удирдлагын тэнд курст 3 сарын курст явууллаа.Тэнд улс төр гэдэг чинь ийм юм байдаг юм байна гэхээр зааж байгаа юм даа.Тэнд 3 сарын курс төгсөж ирээд л намын хорооны эмэгтэйчүүдийн асуудал хариуцсан зааварлагчаар ажиллаж байгаад намын үүрийн дарга бас давхар хийнэ.Намын хорооны одоо намын ажилтнуудын.Намын хянан шалгах комиссын гишүүн бас өнөө элсэлт арга хэмжээний юу гэж байсан юм.Тэгэж байгаад тэгээд юу яалаа хотод семинарт эмэгтэйчүүдийнхээ семинарт нэг очлоо.Дандаа л очно л доо.Тэгсэн Удвал дарга байсан юм даа.Удвал дарга маань л тэгэж байна.”Советский женшин” сэтгүүл надад өгдөг юм байна.Май энийг л нэвтрүүлээрэй.Чи л чадна.Зөвлөлт холбоот улсын Карботкон хотын Краснударын хязгаар гэж байгаа юм.Хязгаарын Карботкон хот гэж танайх шиг цөөхөн хүн амтай тийм хот байдаг.Тэрний туршлага байгаа юм.Гэр бүлийн баяр гээчийг хийдэг.Энийг нэвтрүүлээрэй гээд өгдөг юм байна.Дээрээс их сайхан тодорхой удирддаг байж дээ.Тэгээд тэр юуг хийлээ.Тэрүүнийг нь ирээд орос хэлний багш дуудаж байгаад авчираад орчуулуулаад,тэгээд өөрийн болгоод хүүхнүүдүүрээ хэлцүүлээд манайх чинь 40-өөд анхан шатны зөвлөлтэй.Хэлцлээ одоо ингэвэл яахав гээд өөрийнхөө санааг жилийн тийм болзол гаргаад үзүүлсэн.Ярьж өгсөн чинь тэгье тэгье гээд л тэгээд ерөөсөө орхигдсон юм энэ тэр хэлээд л.Эмэгтэйчүүд чинь их идэвхитэй ш дээ.Тэгээд боллоо гээд бүтэн жилийн тийм юу өөрөө хийх юм нь бага байгаа юмаа тэр чинь.Ахмад настны захиргаа шалгаруулж шагнахаар,дунд насныхны үйлдвэрчний байгууллага,залуугы нь эвлэлийн байгууллага тэр болзолоор шалгаруулаад жилийн хугацаанд тэр болзолд заасан юмыг биелүүлж байгаад тэгээд шалгаруулж,шагнаж урамшуулах аа яг эмэгтэйчүүдийн байгууллага юуг нь хийх вэ?гэвэл ерөөсөө л зохион байгуулах тэр ажлыг нь хийгээр яагаад намын хорооны товчоонд хэлэлцүүлж байгаа юм л даа.Тэгээд батлагдаад их зүйтэй жилийн хугацаанд юу хийсан байхав ухаан нь шалгарах айл юу хийсэн байхав гэхлээр чинь л соёлч өрх болсон байна.Хүүхэд нь сайн сурлагатай байна.Эхнэр нөхөр болуул эвтэй байна.Энэ тэр гээд л их олон юм зааж байгаа юм л даа.Тэр чинь хашаа хороогоо будсан байна яана яана ч билээ.Ингээд жилийн болзол гаргачихсан.Тэгээд хэлцүүлсэн чинь маш зүйтэй,энэ бол их зүйтэй ажил байна гээд тэгээд шалгаруулаад анхан шатны ухаандаа хороо гэхэд л тэргүүнийхээ гэр бүлийг шалгаруулна.Аа юу зүгээр нэг албан байгууллага,одоо худалдааны байгууллага ч гэдэг юм уу,юуны байгууллага дулааны станц ч гэдэг юм уу бүгд өөр өөрийнхөө тэргүүний гэр бүлийг шалгаруулна.Тэр болзолоор.Тэгээд өөр дээрээ дүгнэчихнэ.Тэгээд тэр дүгнэгдсэн улсуудаас шилж байгаад захиргаа анхан шатны гэр бүлийг нь шалгаруулна.Юу настайг нь.Тэгээд л үйлдвэрчний байгууллага,тэгээд юуны залуучуудын байгууллага.Тэгээд төвөөсөө хүн урьж байгаа юм л даа.Одоо ингээд дүгнэх гэж байна.Дүүргийн хэмжээний гэр бүл шалгаруулах гэж байна гээд.Тэгээд ирж үзээд л энэ чинь их сонин сайхан яг болсон байна гээд л Удвал дарга ч үнэлсэн.Мөнхөө дарга сүүлд нь болсон.Дэжээ дарга гэж бас хотын эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга байсан.Тэд нар бүгд үзээд л энэ их туршлага болох ажил байна гээд бүх аймаг хотын зөвлөлийн дарга нарт семинар өгүүлээд,номондоо бичээд тэднүүд.Тэгээд ном гарсан байдаг юм.Тэгээд нэг юунд болвол аа эх баригч эмнэлэгийн ажил хийж байхдаа нэг 4000-аад хүүхэд эх барьж авсан гавъяатай.4000 хүрсэн байх л гэж боддог юм.Тооцож ч байсангүй.Ямар ч байсан 3022 хүүхэд дээрээс 10 хэдэн жил эх баригч хийсэн юм чинь хөдөө зүгээр хүн цөөхөн төрдөг юм.Аа юунд энэ олон нийтийн байгууллагын ажил хийж байхдаа гэр бүлийн баярыг тэгэж улсын хэмжээний туршлага болгож дэлгэрүүлсэн.10-аад шахуу жил юу яасан уламжлал болж манай гэр бүлийн баяр бол ингэж шалгарч байсан.Ийм хотын тохижилт энэ тэрт бол их хувь нэмэртэй ажил болсон гэж байгаа юм.Бүх аймаг хот бол тэгээд одоо одоо ч гэсэн энэ явагдаж байгаа 9 эрдэнийн ээж,юу энэ тэр гээд л шалгаруулаад байна ш дээ.Энийг бол тэр туршлага явж байгаа.Өөр өөрийн өвөрмөц байдлаар яаж байгаа л гэж яадаг юм.Тэгээд ийм л гол ажил бол энэ 2 л байгаа юм.За тэгээд яасан гэхлээр төр засаг болуул их үзсэн намайг.Ерөөсөө л дандаа юутай тэр Мартын-8-аар чинь одоо төр засгийн тэргүүн Цэдэнбал дарга хүртэл одоо эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга нарыг хүлээж авч энэ тэр байсан ш дээ.Зүгээр семинар энэ тэр дээр яаж.Тэгээд алтангадас авлаа хамгийн дээд талын шагнал юм даа.Намын бол ерөөсөө аваагүй шагнал байхгүй ээ.Миний тэнд хантаазанд дүүрэн байгаа.Тийм.Тэгээд л төр засгаас ингэж үзэхлээр хүн чинь их урам ордог юм.Тэгээд 86 онд тэтгэвэртээ гарсан.Тэгээд л энэ ажил маань бол их олон хүнд хүрч байсан.Анхан шатны байгууллагууд,эмэгтэйчүүд бол их идэвхитэй л дээ.Тэгээд л одоо чинь ямар хүн байдаг юм.Одоо би энэ зөвлөлийнхөө даргыг өмөөрдөг юм.Энэ цэцэрлэгийн эрхлэгч Хоролсүрэн гэж байдаг юм л даа.Тэр давхар хийдэг юм чааваас.Мөнгө хөрөнгө ч байхгүй,анхан шатны зөвлөлийн дарга нар ч одоо ерөөсөө үгэнд нь ордоггүй гэнэ.Тэгээд хэдэн цэцэрлэгийнхээ хүүхнүүдээр л яаж ажилладаг юм шиг байгаа юм.Тэгэхэд чинь юм хийсэнгүй.Ерөөсөө одоо хэн байгаа нь ч мэдэгдэхгүй энэ тэр гээд л их шүүмжлэх санаатай.Тэгээд одоо цаг үе нь өөр болохлоор хэцүү.Тэр үед бол ерөөсөө хүн намын хорооны л хүн гэвэл зүгээр чухам ёстой дарвиж өгнө шүү дээ.Одоо намын хорооны дэргэд.Өнөө эмэгтэйчүүдийн асуудалт хариуцсан гэхээр л намын үүр ч хариуцна.Албан газрын зөвлөлийн дарга нарт юу албан газрын дарга нарт өөрийнхөө санаа бодол,хийх гэж байгаа ажлаа захиргааны даргаар энийг хэлээд өгөөч гээд л хэлүүлчихнэ.Намын үүрийн дарга нарт намынхаа даргаар хэлүүлчихнэ.Аа өөрөө бол тэр өөрийнхөө хариуцсан байгууллагын дарга нартаа семинар өгчихнө.Тийм учраас ажил их бүтэмжтэй сайхан л байдаг байсан.Ингэж ажиллаж л ирсэн.Гол тойм нь бол ийм л байна.Тэгээд цааш нь бол их нарийн дэлгэрүүлж ярьж чадахгүй л дээ.Би ч одоо ухаан санаа мунхарчих юм аа ерөөсөө энэ нас ахихлаар чинь.Одоо 80 насны юун дээр.

Ариун-Ундрах -

Социализмын үед хүмүүсийн яг ажилд хандах хандлага нь ямархуу байсан бэ?

Цэрэн -

Хачин идэвхитэй.Ерөөсөө одоо ер нь юм л хэлвэл ерөөсөө л за гээд л давхина ш дээ.Тэгэж дургүйцдэг хүн гэж байхгүй тийм байсан үе.Одоо хороо хориноор яваад л энэ хашаа хороо будуулах энэ тэр гээд л яахад чинь хорооны дарга,хэсгийн дарга хэлчихлээр л тэгээд шалгаж үзнэ гэхлээр чинь л шалгаж ирж үзэх гэсэн гээд л зүгээр ерөөсөө.Би нар ч гэсэн энэ хөдөөгүүр соёлжилтын үзлэг гээд л 11 яамны тийм групп гарч аймгуудаар явж үздэг байлаа ш дээ.Тэгээд ямар сайндаа нэг юу байдаг юм.Онигоо ч юм уу даа одоо нэг Завхан аймгийн нэг суманд явж байсан чинь бид нар 10 хэдэн хүн явж байгаа юм чинь.Тэгсэн нэг айлд нэг ядуу уу өрх толгойлсон эмэгтэйнд очлоо.Тэгсэн чинь өнөө Батмөнх дарга тэгэхэд дарга болоогүй намын төв хорооны зүгээр нэг зааварлагч хамт явж байсан юм.Тэгээд л дандаа намайг л группын дарга болгодог юм.Хэнхэг юм болохлоор нь тэгдэг байсан юм байлгүй.Тэгээд тэр айлд очсон чинь л өө зүгээр навсайсан хөөрхий гэрий нь бүрээс нөхөөсгүй юм гэж орны даавуу юу хүртэл ингээд л нөхөөстэй.Нэг ч хир байхгүй.Одоо ухаандаа унь ханаа ингээд бүлтийтэл нь угаачихсан.Тэгээд цайны уур гэж нэг модон юу байдаг ш дээ.Бүлчийсэн гоё шар юм.Өнөө угаачихсан болохлоор.Тэгээд л гэрийн бүрээс нь навсайтал уранхай бүгдийг нөхчихсөн.Орны даавуу бүтээлэг бүгд хиргүй угаачихсан.Тэгээд биднуудыг очиход л ухаж ухаж л цоожтой авдарнаас л юу гаргаж байгаа юм нэг их хэдий цагийн ч юм нэг цагаан сарын идээ шиг идээ тавьж байгаа юм.Тэр үзлэг ирнэ гэж тэгэж бэлдсэн байна л даа.Их ядруу тийм нэг хөгшин хүүхэн байгаа юм.Би одоо нэрийг нь мартчихаж Дулмаа ч бил үү хэн ч билээ.Тэгээд л яахав одоо ийм сайхан яасан юмыг чинь онц тавьчих уу? л гэсэн Батмөнх дарга тэгье ээ тэгье л гэж байна.Батмөнх дарга ч юу байхав цугааранд нь хэлсэн чинь.Хэлцэж байгаад л тавина л даа.Тэгсэн анхан эхлээд тэр барилгын байгууллагын тэр байгууллагыг үзсэн байгаа юм.Тэгсэн чинь зүгээр л цонх нь хагархай,заваан юм байхлаар муу тавиад явсан байхгүй юу бид нар.Тэгсэн чинь айхтар үзлэг байнаа тэр ерөөсөө сүрхий улсууд явж муу тавьчихаж гээд л байсан гэж байгаа юм.Тэгээд тэр хөдөөгүүр явж байгаад ирээд яг дүн гарахын тэн дээр дахиад үзээд өг.Бид нар хэлсэн бүгдийг чинь хийсэн л гээд байна.Тэгээд үзэх үү?гэсэн тэгье л гэцгээж байна.Тэгээд үзсэн чинь зүгээр хэлсэн бүгдийг хийчихсэн зүгээр л цоо шинээр тэгээд л бүх цонхийг нь шинээр яачихсан жигтэйхэн гоё болгочихож.Тэгээд яахав дээ тийм гоё л болгосон юмыг чинь онц тавьчихлаа.Тэгээд дүн ярих болсон чинь өнөө ахлагч гээд намайг тавьчихсан.Тэгээд би ярихаас яахав тэр айлынхыг онц тавьсан,тэр барилгыг онц тавьсан хоёр дээр чинь л нэр гээд өнөө олон хүн чинь хөхрөлдөөд уналаа.Үгүй ээ биднуудыг баян тарганыг нь үз гэсэн биш,ариун цэврийг нь үз гэсэн болохлоор ингэж юу яасан юм онц тавьсан юм тэр айлыг,аа наана барилгыг болуул тэгэж муу тавьсан.Тэгээд тэгэж зассан байхлаар нь дахиж үзээд онц тавьсан юм аа л гэсэн чинь.Тийм бид нар ганцаараа ч тавиагүй юм.Ерөөсөө хэлцэж байгаад л арван хэдүүлээ л хэлцэж байгаад л тавьсан юм гээд л Батмөнх дарга юу гэж та нар хөхрөлдөөд байгаа юм гээд л босоод л хэлсэн чинь нам дуугүй.Тэгэж хүртэл байлаа.Тэгээд нээрээ тийм идэвхитэй байсан юм улсууд ерөөсөө тэр үед чинь одоо.Тэгээд их л сайхан байсан шиг санагддаг юм.Одоо болуул тийм юутай хандахгүй л дээ.Одоо чинь хүмүүс ерөөсөө нэг л одоо хүүхдийн хүмүүжил хүртэл шал өөр энэ нус цэрээ хаяж байгаа,архи дарс ууж байгаа.Тэгээд одоо суудаг сандал байнаа гэхэд чинь тэн дээр нь гараад яагаад байгаа юм ш дээ хүн суух аргагүй шавар шавхай болгоод дээр нь суух жишээтэй.За коридорт гэхэд чинь одоо архины шил,цэр нус одоо эд нарийн тамхины иш.Тэр үед чинь тиймэрхүү юм байдаггүй л байсан.Эх эцгүүд бол хүүхэддээ хандах хандлага их муу болж.Аа сургуулийн одоо нийгмийн ажилтан гэж хүмүүс бас ажиллах л ёстой гэж бодоод байгаа юм.Тэд нар бас хангалттай ажиллахгүй байна л гэж.Тэгээд одоо гадаа зун болохлоор чинь би гадаа л байдаг хүн.Үгүй ээ хүүхдүүд минь одоо ингэчих юм та нар битгий ингэж байгаач.Өө уучлаарай эмээ бид нар арчаад өгье.Одоо тэгэхгүй ээ л гэж байгаа юм.Хэлцсэн дуулсан хүүхэд бүгд.Аа тэгэхэд цугааранд нь хэлж чадах биш ямар сургуулийн хүүхдэд.Тийм учраас ийм байдаг юм болов уу л гэж одоо бол нэг л өөр байгаа юм л даа.

Ариун-Ундрах -

Социализмын үеийн гэр бүлүүд яг ямар онцлогтой байсан бэ?Одоогынхоос юугаараа өөр байсан бэ?

Цэрэн -

Одоо тэр үед ч одоо яадаг ч байсан юм ер нь сална сарнина тийм юм байдаггүй л байсан.Ерөөсөө л эх эцгийнхээ заасан хүнтэй л тэгээд суугаад тэр чигээрээ.Бид хоёр бол 5 хүүхэдтэй төрсөн,өргөсөн нэгтэй 6 хүүхэдтэй.Манай өвгөн бид хоёр чинь хичнээн жил ч суусан юм бэ?дээ энэ чинь 50 гаруй жил л байх даа.97 онд бурхан болсон манай өвгөн.Тэгээд одоо хүүхдүүдтэйгээ сайхан л бол ер нь.Тэгэхэд тэдний аав ээж,манай аав ээж хэлэлцээ хийж байсан гэнэлээ.Бид хоёрыг л нэг гэрт бүр зориуд тэгэж суулгасан бололтой байгаа юм л даа.Тийн пээ ээ Пэлжээгийн ногоонтой сууж байхдаа яадаг юм гэж байсан гэж байгаа юм.Ногооноо байчихаж уу?гээд л.Аа бас нэг үе тэнгийнхээ \надаас 6 ах хүн байсан юм\ багш нартай бас бүжиглэнэ.Тэгээд чи тийм удаан хугацаанд 2-3 сар зүгээр л байсан байхгүй юу.Суухгүй яасан юм?Хэлэхгүй яагаад байсан юм гээд л суучихсан хойноо тэгэхгүй юу.Аа нэг бүжиг наадам гэж алцагнасан юм хань болохгүй гэж бодож байсан юм гэнээ.Тэгэхлээр л дандаа хоолыг нь хийчихсэн,хувцсыг нь угаачихсан ингээд л байхлаар үгүй ээ зүгээр ч юм уу одоо алдах нь гэж бодоод нэг хоноод явчихсан чинь.Тэгээд захиа өгсөн гэж.Тийм.Тэгэж л байсан юм.Тэгээд сайхан л одоо амьдарч ирлээ.Төр засаг ч одоо ер нь их урамшуулах юм даа.Аваагүй шагнал байхгүй одоо.Тэгээд миний гол юм л одоо тэр.Түүнээс нарийн төвөгтэй юмнууд байх л байлгүй нээрээ.

Ариун-Ундрах -

Социализмын үед та ажил,хувийн амьдрал хоёроо яаж зохицуулдаг байсан бэ?

Цэрэн -

Ээж минь байсан болохлоор би харин хувьдаа ёстой нэг орж чаддаггүй хачин хүн байсан шиг байгаа юм.Миний ээж чинь одоо сүүлд нас барсан.Ээжтэйгээ цуг болохлоор л ээж минь л тогоо шанага барьдаг,хоол унд хийдэг.Өвгөн бас хийнэ.Манай өвгөн тэтгэвэртээ гарчихсан хойноо.За тор бариад л би чинь одоо юуны ч үнэ мэдэхүй шүү дээ одоо ч гэсэн.Талх ч авч үзээгүй.Зүгээр тэгээд л ерөөсөө ажил гээд л нэг тийм хэнхэг байсан байх юм.Тэгээд ахуйдаа бол нээрээ үнэхээр би ер нь юу яаж ямар сайндаа манай ээж их уран хүн байсан юм.Дээл хувцас их гоё оёно.Тэгээд үгүй ээ чи яадаж миний нүд үзэхээ байлаа.Эмжээрийг нь эмжээд аль,товч шилбийг нь хадаад аль гэхлээр л оо ахуй үйлчилгээгээр л хийлгэчихнэ биз.Намайг үхэхлээр чи одоо энэ юм яаж байх юм энэ тэр гэхлээр л ахуй үйлчилгээгээр л хийлгэчихнэ биз гээд л ерөөсөө тийм зав байхгүй гээд л давхиад байна.Загнаж байгаад л нэг яахав дээ нэг товч шилбэ хадаж энэ тэр сурсан.Тэр бол их хэрэг болсон л доо.Сүүлд ээж нээрэн байхгүй.Ахуй үйлчилгээнд дандаа өгч байх юм гэж хаа байх вэ.Тэгээд л өөрөө нэг юм оёно.Тэгдэг л байсан.Ахуйдаа ерөөсөө нээрээ оролцож чаддаггүй байсан яг үнэнийг хэлэхэд.Тэгээд тэтгэвэрт гараад өвгөн маань ингээд л тор бариад л ерөөсөө би юуны ч үнэ мэдэхгүй ш дээ.Тэгээд хүүхдүүд залгалаа.Би чинь 6 хүүхэдтэй.

Ариун-Ундрах -

Социализмын үед хүмүүс яаж ажилд ордог байсан бэ?

Цэрэн -

Аа ерөөсөө л оръё гэсэн газартаа л бараг орчихдог л байсан юм даа.Одоо тэр тийм шалгуур энэ тэр байсан юм уу үгүй юм уу мэдэхгүй юм.Тийм.

Ариун-Ундрах -

Ажилд орох яг процесс нь ямархуу байсан бэ?

Цэрэн -

Зүгээр л орон тоо сураад л тэнд энд гээд тэгэж л авдаг байсан. Тэгэж л ажилд ордог.Ажилгүй хүн гэж ер нь байдаггүй.Цугаараа хийх юмтай тийм л байсан санагддаг юм.Хүн нь цөөн байсан юм уу?ажил нь элбэг байсан юм уу?Үйлдвэрүүд их байсан.За одоо Налайх гэхэд чинь шилний үйлдвэр гээд их том үйлдвэр байлаа.Уурхай гэж байлаа уурхай ч одоо ерөөсөө байхгүй болсон юм чинь.Хамгийн олон хүн авдаг.Тэгээд тийм болохлоор нээрээ үйлдвэр нь л их байсан дээрээс л хүн яасан юм байх аа даа.Ажилгүй байхгүй,ажилтай байдаг тийм л байсан шиг байгаа юм.

Гэрч -

Уурхай чинь одоо хүн авахгүй гэж байхгүй ш дээ.Очсон хүн болгоныг л авна.

Цэрэн -

Тийм.Очсон хүн болгоныг л авна.Чухам объект байсан юм даа уурхай чинь ёстой нэг.

Ариун-Ундрах -

Одоо бол яг ажилд орох процесс яаж өөрчлөгдсөн гэж та боддог вэ?

Цэрэн -

Одоо тэгээд энэ мэргэжил нь муу байдаг юм уу?Тэнцдэггүй юм уу?Түүнээс одоо энэ хөдөлмөрийн юунууд дээр бол одоо ажлын жагсаалт их л байх юм.Тэгээд нэг их орохгүй мөртлөнгөө л ажилгүй гээд л яваад байх юм байна ш дээ.Одоо гадаад явах л гэж.Энэ гадаадад ингэж би боддог юм ер нь ингэж их олон ажилчин хийх залуучуудаа гадаадад гаргаж байхаар гадаадын авсан энэ олон улсуудаа болиод өөрийнхөө хүнийг авахад яадаг юм болоо л гэж дотроо гадаадад одоо хэдэн зуугаараа л явах юм байна ш дээ.Дотроо бодож байгаа юм л даа.Ямар надаас дор толгойтой л улс байв гэж.

Ариун-Ундрах -

Та нөгөө анх бичиг үсгийн багш хийсэн гэсэн ш дээ тийм ээ?Аа тэгэхэд хэдэн настай байсан бэ?

Цэрэн -

За тэр чинь одоо 52 онд чинь одоо 80-тай чинь хэд байна вэ?

Ариун-Ундрах -

29 онд төрсөн тийм ээ?

Цэрэн -

Тийм.

Ариун-Ундрах -

За тэгээд л бодчих юм байна.Тэгээд тэр бичиг үсэг гэхээрээ одоо яг энэ шинэ үсэг буюу кирилль үсгийг заадаг....

Цэрэн -

Шинэ үсэг.Одоо тэгээд л өө морь тэмээтэй өвгөн яг нэг бичиг үсгийн дугуйлан гээд нэг кино гардаг ер л тэр л дээ ерөөсөө.Нэг 40-өөд хүн л тэгээд л юу шалгалт аймгаас ирнэ.Юун ч их дээгүүр ирдэг байсан юм.Үгүй ээ тэгээд л төгсөөд л явна.Дахиад л нэг морь тэмээ унасан хөгшчүүл ирнэ.Тэгээд л эмэгтэйчүүд нь бол аягүй идэвхитэй ингээд л.Тэгээд эрэгтэйчүүд нь бол ер бичих барих ч байхгүй.Ингээд л үүд мүүдээр хараад ингээд л ерөөсөө.Тийм тэгсэн хирнээ л нэг юм тайлагдаад л...

Ариун-Ундрах -

Тэр үеийн хүмүүс нөгөө хуучин Монгол бичгээрээ бичдэг байсан уу?Эсвэл ямар ч бичиг үсэггүй хүмүүс их байсан уу?Яг ямархуу байсан бэ?

Цэрэн -

Хуучин Монгол үсэг тэр бүр мэддэггүй л байсан.Би бол өөрөө харин мэддэг.Манай аав ээж эжий нягтлан хийдэг хүн байсан юм.Тэгээд энэ шинэ үсэг ч мэддэг,хуучин монгол бичиг ч мэддэг.Аав ч тийм байсан болохлоор сурчихсан.Тэд нарт энэ шинэ үсэг кириллийг л заадаг байсан юм.

Ариун-Ундрах -

Хүмүүс бол яг шинэ үсгийг сурахад хэр идэвхитэй байсан бэ?хүмүүс.

Цэрэн -

Идэвхитэй.Ерөөсөө тэрнийг сурах л гэж зүгээр улсууд чинь сайн дураараа хүртэл зориуд одоо хөдөөгөөс татаж ирээгүй ч гэсэн тийм улсууд их суудаг байсан юм.

Ариун-Ундрах -

Өөрсдөө хүрч ирж сурдаг байсан байна тийм ээ?

Цэрэн -

Тийм.Ер нь багуудаас хүн явуулна.Төчнөөн хүн явуул гээд л яачихад чинь ерөөсөө тэгээд л нэг 40-өөд хүн.Тэгээд л нэг юм шалгалтанд цугаараа төгссөн болоод тэгээд явдаг юм даа.Тэр аймгаас хүн ирж шалгадаг юм.Тэгээд нэг

Ариун-Ундрах -

Тэр сурсан бичиг үсгийг хүмүүс амьдралдаа яг яаж ашиглаж хэрэглэж байсан бол?

Цэрэн -

Аа тэгээд тэр хэрэг л болдог л байсан байлгүй.Хэн мэдэх вэ.Мал малладаг дандаа тийм малчин улсууд л ирдэг байсан юм.

Ариун-Ундрах -

Залуу хүмүүс ирж бичиг үсэг сурч байсан уу?

Цэрэн -

Цөөхөн шүү.Залуучууд нь зүгээр байх нь байнаа.Залуу эмэгтэйчүүд овоо байдаг байсан.Залуу банди нар бол ерөөсөө байхгүй.Дандаа өвгөчүүл байдаг.

Ариун-Ундрах -

Яагаад залуу банди нар сурддаггүй байсан юм бол?

Цэрэн -

Харин тийм.Яадаг байсан юм.Эмэгтэйчүүд бол залуучууд их байдаг байсан болоод ч тэр юм уу идэвхитэй сайн сурдаг л байсан юм.

Ариун-Ундрах -

За та түрүүн нөгөө улаан загалмайд ажиллаж байсан тухайгаа ярьж байсан ш дээ.Тэр тухайгаа бас дэлгэрүүлж ярихгүй юу?

Цэрэн -

Аан тийн.Улаан загалмайн зүгээр сайн дурын гишүүн байлаа.Тэгээд орон тоогоор нэг 3-хан жил хийсэн юм.Аа тэр хугацаанд бол иргэний хамгаалалтын байгууллага гэдэгтэй их хамтарч ажилладаг.Тэмцээн энэ тэр явуулдаг байлаа.Тэгээд Улаанбаатар хотод очиж хийнэ.Тэгсэн чинь бүх дүүргүүдийн улаан загалмайн энэ одоо анхан шатны юуг бол бүх албан байгууллагуудаар эмч нар явуулж хичээл заалгадаг байсан л даа.Анхан шатны тусламж үзүүлэхэд.Юу ухаангүй болсон яах вэ?ингэж гэмтэж бэртсэн бол яах вэ гэдгийг чинь заана.Тэгээд тэрүүгээрээ хийнэ л гэж бодоод нэг 20 сургуулийн ахлах ангийн хүүхэд аваад хотод очихгүй юу.Тэмцээн хийх гээд хотын тэмцээнд.Бүх дүүргийн тийм тэмцээн явах гэж байгаа юм.Тэгсэн чинь юу яадаг юм байна.Урд өдөр нь урдчилсан тийм үзлэг явуулдаг юм байнаа жагсаал хийж.Тэгсэн чинь цугааранг нь би өнөө 20 хүүхдээ гоё биеийн тамирын хувцастай очуулахгүй юу.Тэгээд жагссан чинь дандаа жагсаалын хувцас гэж өөр өөр хувцастай дүүргүүд.Их сүртэй юм тэр нь.Тэгэхлээр нь одоо ингэж болохгүй юм байна гэж бодоод өнөө хүүхдүүдээсээ овоо нэг томоохон хоёрыг нь аваад өөрөө цалин өндөртэй юм чинь их дэлгүүрээс улаан сийлээр бүгдээрээ 20 хүүхэддээ даалгавар өгч байгаа юм.Цагаан цамц өмс ирээрэй гээд.Улаан сийлий даавуу байна ш дээ.Тэрнийг аваад нэг резин хоёр аваад өнөө хоёр хүүхэдтэйгээ шөнөжин суугаад машиндаад нэг таньдаг айлдаа очоод 20 ширхэг тийм сарвайсан юбка хийлээ.Тэгээд өглөө нь өмсгөөд өнөө жагсаалд яасан чинь манайх шиг тийм өнгөлөг гоё жигдхэн,дандаа цагаан цамцтай,улаан юбкатэй.Жагсаал бол их сайхан боллоо.

Гэрч -

Дандаа охидууд байсан уу?

Цэрэн -

Дандаа охидууд.Тэгээд өнөө анхан шатны тэмцээн тусламжийн тэмцээн энэ тэр явуулах юм л даа.Тэрүүнд болуул манайхан алзахгүй л дээ.Сүрхий хүүхдүүд.Тэгээд яасан чинь манайх тэр тэмцээнд 2-р байр эзэлж,би мөнгөн медаль авч зохион байгуулсан гэж тэгэж оролцож байсан юм.Тэгээд манай улаан загалмайн хороо одоо энэ Одончимэд дарга байсан даа.Сандандорж энэ тэр бол надад их сүрхий.Одоо ч гэсэн би эдний хүндэт гишүүн гэж явдаг юм.Тэгээд нэг л их олон жил сүрхий хийсэн юм биш дээ.Сүрхий хийж базаасан юм байхгүй.Зүгээр анхан шатны үүрүүд дээрээ бол нилээн ажиллуулдаг байсан.Тэгээд идэвхитэй хүмүүс бол ер нь зохион байгуулаад л өгөх юм болвол их идэвхитэй.Ялангуяа хүүхдүүд бол сайхан ш д ээ одоо тэгээд л нээрээ дандаа залуучууд сургуулийн ахлах насны хүүхдүүд энэ тэрийг л тэгэж яадаг байсан.Одоо ч гэсэн би бол улаан загалмайн хүндэт гишүүн гэж явдаг юм.Энэ жил их хуралтай юм гэнэлээ.Та явна шүү л гэж байгаа юм.Хэн мэдэх вэ?6 сард юм уу хэдийд юм.Тэгээд л би бас нэг хандив гэж өгдөг юм.Нэг 10000 цаас өнөө тэтгэврээ авбал нэг 10000 цаас татвар ч болдог юм уу хандив ч юм уу.Овоохон хүүхдүүд ирсэн мөнгөтэй байвал 20000 цаас энэ тэр өгдөг юм.Тэгээд л тэгдэг юм байлгүй.

Ариун-Ундрах -

Энэ Монголын улаан загалмайн нийгэмлэг Монголд яг хэзээнээс үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн нийгэмлэг вэ?

Цэрэн -

Аа энэ чинь их удсан.Энэ чинь 80 жилийх нь ой хийх гэж байна уу?хэдэн жилийнх нь ой болж байна даа.Одоо мартчихжээ хүү минь.Нилээд удсан.Энэ жил нэг ойтой л юм гэнэлээ.

Ариун-Ундрах -

Тэгэхлээр таны энд бол маш олон тэмдэгнүүд байна л дээ.

Цэрэн -

Өө энэ болуул яахав дээ тэгээд дан минийх ч байгаа л байх.Энэ ч одоо тэгээд олон доо нээрээ.

Гэрч -

Тэр явсан газар болгондоо тэмдэг өгдөг байсан.

Цэрэн -

Тийм.Улаан загалмайн ажлаар энд тэнд явбал өгнө.Одоо тэгээд л ерөөсөө эмэгэйчүүдийн ажлаар чинь их явдаг байлаа ш дээ тэгээд л.Ээ энэ чинь сэнж мэнж нь байхгүй болоод алга болсон их олон бий.Тэгээд л хачин хачин одоо сүүлийн үеийн тэмдэг ийм болж шүү дээ энэ.Өө сонин сонин нээрээ.

Ариун-Ундрах -

Ер нь ихэнхи нь социализмын үеийн тэмдэгнүүд байгаа байх тийм ээ?

Цэрэн -

Тийм байх аа.Тийм.Аймгуудынх ч бий.Зарим аймгийг нь хүн ирээд гуйгаад аваад явдаг юм аймгийхийг нь.

Ариун-Ундрах -

Энэ тэмдэг нь болохлоор яг гавъяа шагналууд уу?Эсвэл зүгээр нөгөө дурсгал болгож өгсөн тэмдэгүүд үү?Янз бүр үү?

Цэрэн -

Дурсгал болгож л өгдөг л байлгүй.Гавъяа шагналынх бол миний юунд бий дээ хантаазанд цүнхэн дотор байгаа хантаазанд зүүдэг нь бол шал өөр.

Ариун-Ундрах -

Аанхан:Тэгээд таныг нөгөө социализмын үед амьдарч байх үед яг ажлын чинь зүгээс нөгөө ажилчиддаа тавих юу нь хандлага нь ямар байсан бэ?Дарга нар ажилчдын хооронд ер нь ямархуу харилцаатай байдаг байсан бэ?

Цэрэн -

Аа их тодорхой удирдана.Хамгийн гол нь.Би чиньМөнхөө дарга,Сийлэгмаа дарга одоо Удвал даргаас чинь хойш ийм олон дарга дамжлаа ш дээ.Тэгээд ерөөсөө одоо тийм юм хийнэ шүү гээд ингээд семинар өгөөд л тодорхой удирддаг болохлоор чинь яах билээ ч гэх юм байхгүй тэрийг ньл зохион байгуулна.Тийн ер нь их сайшаалтай.Намын хороо ч гэсэн захиргаа энэ тэр бол ерөөсөө их юутай хандана ш дээ.Тийм болохлоор хүн урамтай л байдаг юм нээрээ.

Ариун-Ундрах -

Яг ажилчдад тавих хангамж,халамж үйлчилгээ нь ямар байсан бэ?

Цэрэн -

За тэр ч мэдэхгүй юм.Ёстой их тийм амьдрал юу байсан болохлоор нэг их тэгэж хангамж мангамж хардаггүй л байж л дээ одоо ерөөсөө тийн.

Ариун-Ундрах -

Та тэгвэл социализмын үед дунджаар яг хичнээн төгрөгний цалин авдаг байсан бэ?

Цэрэн -

Аа дээд тал нь нэг 350 билүү?550 билүү? Одоо мартаж тэр үед хүрэлцээтэй л хүрдэг байсан юм.Юм их хямдхан байсан болохлоор л тийм байхдаа.Тийн.

Ариун-Ундрах -

Амьралд чинь яг хүрдэг байсан уу?тиймээ.

Цэрэн -

Тийм.Тэгээд би чинь олон хүүхэдтэй,дандаа нас биед хүрчихсэн тэд нар чинь их яана.Ерөөсөө мөнгөөр дутна гэж байдаггүй л байсан юм.

Ариун-Ундрах -

Та ажил хийхээс гадна ямар нэгэн чөлөөт цаг зав гарвал тэрийгээ яаж өнгөрөөдөг байсан бэ?

Цэрэн -

Чөлөө зав ч гэж бараг үгүй дээ.Ерөөсөө их солиотой хэнхэг байсан юм байлгүй.Өнөөх л ажлаа бодоод л гэртээ ч гэсэн ноороглож сууна шүү дээ.Ийм семинар хийвэл тэгье,за байз тэр байгууллага дээр ингэе,энэ байгууллага дээр ингэе гээд ингэж л тэмдэглэж л тэгэж суухаас ер нь тэр гэр ахуйн ажилд бол үнэхээр би зүгээр яг үнэнээ хэлэхэд ордоггүй байсан.

Ариун-Ундрах -

Жишээ нь нөгөө чөлөөт цаг заваараа кино үзэх ч юм уу бүжгинд орох ч юм уу нэг тиймэрхүү зүйл байдаг байсан уу?

Цэрэн -

Ааа үдэшлэг бүжгинд алцагнаад явна.Хөл зүгээр байсан болохлоор чинь.Тэгээд сүүлийн үед энэ тэтгэвэрт гараад энэ олон ач,гучаа харж өндөр байшингын орой дээр суусаар байгаад ингээд яг суугаагаараа.Одоо ингээд тэнийх дээр л өвдөнө ш дээ.Шаргалжуут юу энэ тэрд би чинь их рашаан сувилалд явсан болохоор өвчинийг нь авчихсан өвчин байхгүй.Аа зүгээр ингэж сууж байгаад ингээд тэнийхдээ л өвддөг байхгүй юу миний хөл.Тэгээд хүүхэд хараад л хуурай мээмээ хөхүүлээд ингээд суудаг.Би чинь тэтгэвэрт гараад л хөдөлж чадахаа байсан юм нээрээ.Энэ хүүхэд харж суусан.Ач,гуч олонтой би одоо 20 гаран бараг 30-аад ач гучтай.

Ариун-Ундрах -

Өнөр өтгөн гэр бүл байнаа. Гэрч:Тэр нэг хүүхэд өргөж авсан гээд байгаа.

Цэрэн -

Тийн.Тийн энэ төмөр замд их сургуулийн захирал одоо Идэрчулуун гээд төмөр замын депогын дарга байсан даа.Миний өргөмөл хүүхэд.Гавъяат тээвэрчин гавъяат авсан.

Ариун-Ундрах -

6 хүүхэд гаргасан гэхээр нөгөө алдарт эхийн одон авсан биздээ тийм ээ?

Цэрэн -

Авсан.2-р одонтой тэгэхэд чинь 5 хүүхэдтэй хүнд 2-ыг өгдөг байсан ш дээ.Тэр нэг нь өргөмөл болохлоор тэгээд.

Ариун-Ундрах -

1-р одоны нь хэдэн хүүхэдтэй хүнд өгөх үү?

Цэрэн -

Одоо бол 5-д өгдөг болсон юм шиг байгаа юм.Хуучин бол 6 хүүхдэд өгч байсан байх аа тийн.Тэгээд өргөмөл болохлоор тэгэхгүй л дээ.Тэр чинь бас нилээн шалгууртай өнөө юу энэ тэрийг нь үзнэ ш дээ.Тэгэж байж өгнө.

Ариун-Ундрах -

Олон хүүхэдтэй айлуудад болуул анхаарал халамж улс төрийн зүгээс их тавьдаг байсан байх тийм ээ?Тэр үед.

Цэрэн -

Өө тийн.Ерөөсөө л одоо мөнгөний ханш өндөр байсан болоод ч тэр юм уу халамж анхаарал нэг их хардаггүй л байсан ерөөсөө л.Боломжтой сайхан л амьдардаг байсан ер нь л.Манай хүүхдүүд тэр үед чинь өнөө сургуульд сурцгаана.Тэгэхэд мөнгө авахгүй.Зүгээр социализмын үеийн ганц хамгийн гол болвол ерөөсөө албаар сургаад өгчихнө.Тэгээд цөмөөрөө дээд боловсролтой манай хүүхдүүд.Тийм болохлоор чинь сургуульд явахад нь яахгүй дэвтэр номныхоо мөнгийг өөрснөө авна уу?гэхээс ерөөсөө өөр тийм гарлага байхгүй ш дээ.Тэгээд дээд боловсролтой хүн гэдэг чинь дээд боловсролтой авгай авцгаадаг юм байна.4 нь эрэгтэй,2 нь эмэгтэй ш дээ.Тэгээд манай 2 охин гэхэд л одоо хоёулаа дээд боловсролтой нөхөртэй.Өнөө 4 хүү бол дөрвүүлээ тийм.Тэгээд л доктор Долгор гэж бий дээ одоо нэг нь Доктор болсон.Сайхан юм аа тэгээд боловсролтой улсууд бол ерөөсөө өөрийнхөө ээж шиг л хандана шүү дээ надад чинь.Социализмын үед бол нээрээ сайхан л байж гэж боддог юм би нээрээ.

Ариун-Ундрах -

Социализмын үеэс яг шүүмжлэлтэй хандах юм танд юу байгаа вэ?

Цэрэн -

Социализмын үед үү?

Ариун-Ундрах -

Тийм.

Цэрэн -

Одоо мэдэхгүй.Тэр үед ч одоо ер нь

Ариун-Ундрах -

Их сайхан үе байсан уу?

Цэрэн -

Сайхан л үе байсан санагддаг юм.Тийн юманд их нарийн ханддаггүй л байсан байх л даа.

Ариун-Ундрах -

Та эх баригчаар их олон жил ажилласан.Тэгээд анх яаж эх баригч болъё гэж бодсон бэ?Хэн зөвлөсөн бэ?танд.

Цэрэн -

Би бичиг үсгийн багш байж байгаад л эх баригчийн курст явъя л гэж бодоод л өөрөө.Өвгөн маань юунд анагаахын дээдэд их сургуулийн анагаах ухааны анги гэж байсан ш дээ явах болоод л тэгээд эх баригч болъё гэж бодоод хоёулаа сургуульд оръё л доо гэсэн өвгөн яаж амьдрах юм тэгээд чи ажил хийгээд эх баригч болчихоод тэгээд ажил хийхгүй юу гээд тэгээд л эх баригч болсон юм.Сувилагч хийж байсан юундаа тэр бичиг үсгийн багшийн яачихаад тэгээд эх баригч болоод л бас.Эх баригч болоод харин аймагт ирсэн юм.Тэгээд л аймагт аймгийн больнезид эх баригч хийгээд....

Ариун-Ундрах -

Таны гол бахархдаг зүйл юу вэ?

Цэрэн -

Яахав одоо ер нь би миний одоо бодож явахад амьд байсны хэрэг гэвэл тийм олон хүүхэд эх барьж авсан даа.Одоо ингээд хотод юм үзэх гээд очиход байна ш дээ өө өвгөн мөвгөн над шиг би чинь 80 хүрч байгаа хүн чинь над шиг аав ээжтэйгээ хүн бол мэддэг юм.Миний хүйн ээж юм гэнэлээ гээд л буурал толгойтой эрэгтэй,эмэгтэй хүн үнсүүлж байдаг юм.Би ч мэдэхгүй.Тэр чинь жоохон байсан юм чинь одоо танихгүй юм чинь.Аа тэр аав ээж нь байхгүй бол би ч мэдэхгүй,тэд нар ч мэдэхгүй тэгээд л.Тэр нэг бахархалтай сайхан санагддаг юм надад.За 2-рт гэвэл би тэр гэр бүлийн баярыг Удвал даргынхаа заавраар хийсэнд.Одоо хүртэл үргэлжилж байгаа гээд ном бичсэн байдаг.Гэрэлсүрэн дарга,Сийлэгмаа дарга энэ тэрийн бичсэн номнууд байдаг юм л даа.Туршлага гээд.Тэрүүгээрээ би бахархдаг юм.Гэр бүлийн баяр гэдгийг чинь одоо янз бүрийн өөр хэлбэрээр 9 эрдэнийн ээж,ямар ээж ямар ээж билээ яаж байгаа ш дээ.Одоо хүртэл үргэлжилж байгаа гэж ингэж бахархаж явдаг.

Ариун-Ундрах -

Таныг ажиллаж байх үед хамгийн хэцүү зүйл нь юу байсан бэ?

Цэрэн -

Мэдэхгүй ээ залуу байсан болохлоор нэг их хэцүү юм ч гэж санадаггүй л байсан ерөөсөө.Ажил болгон л одоо ерөөсөө л яаж сайн хийх вэ? л гэж бодохоос ер нь өөрм яасан хэцүү юм бэ?дээ гэж бодогдоггүй байсан юм.Тэр сайхан цаг байсан байна л даа.Ер нь одоо хөдөөний улсууд төрөх гэдэг чинь ерөөсөө тийм хүндрэл ер гардаггүй.Дандаа хөдөөгөөс ирээд л төрнө шүү дээ 1-р төрөхөд чинь.Тэгэхэд ерөөсөө тийм хүндрэл бэрхшээл гардаггүй байсан болохлоор их сайхан.45 минутын чөлөө өгнө.Хүүхэд хөхүүлэхэд.Манайх тэр гадаад яамны тэр баруун урагшаа яасан чинь айлын сууц.Тэгээд бидэнд гадаадын яаманд ажиллаж байгааад хойшоо явсан нэг найз маань байраа өгөөд явсан.Тэр байранд л байсан юм.Тэгээд л төрөхөөс чинь товчоо тайлаад гүйчихнэ ш дээ хүүхдээ хөхүүлэх гээд.45 минутын дунд хөхүүлээд л ямар сайндаа энэ хамгийн бага хүү байдаг юм.Манай энэ теди төвд менежер хийдэг.Хамрыг нь чимхээд өөдөөс харж инээгээд хөхөж өгөхгүй.Хамрыг нь чимхэж байгаад уйлуулаад хөхүүлдэг байж билээ.Тэгээд ерөөсөө их сайхан л тэнд яасан ч хэцүү юм гэж санадаггүй л байсан би.

Ариун-Ундрах -

Та яг анх хүүхэд эх барьж авахдаа айж байсан уу?

Цэрэн -

Манайд их хурлын депатат Нямаа гэж хүн байсан.Одоо бурхан болсон л доо хөөрхий.Тэр эх баригч за тэрнийг хараад тэгээд эх барина шүү дээ.Тэгээд энэ эх барьж байгаа улсыг хараад эх барьж аваад тэгээд л сурчихна.Одоо энэ Одончимэдийн ээжтэй бас цуг ажиллаж байсан.Тэр чинь эх баригч хүн байсан.Тэгээд л ингэдэг юм байна гээд заалгаж авна.Яг заалгасанаар л тэгээд тийм хэцүү биш л санагддаг байсан.Ер нь залуу байх чинь одоо зоригтой юманд.Тийм л байдаг юм шиг байгаа юм.

Ариун-Ундрах -

Тэгвэл хамгийн амархан зүйл нь юу байсан бэ?Яг ажиллаж байх үед амархан санагддаг байсан зүйл нь юу байсан бэ?

Цэрэн -

Олон нийтийн байгууллагын ажил ер нь эмнэлэгээс болвол эмнэлэгт чинь бас айх юм байна шүү дээ эрх биш.Тэгэхэд болвол олон нийтийн байгууллагыг удирдах ажил л хамгийн амархан л байсан юм шиг байгаа юм.Тийм хэцүү юм байхгүй.

Ариун-Ундрах -

Аа та бас нөгөө тэр үеийнхээ ажилчдынхаа хамт олныхоо тухай ярьж өгөөч.

Цэрэн -

Өө сайхан.Миний хамт олон гэдэг чинь дандаа нээрэн сайн найз,удирдах ажилтан ч одоо их сайхан тийм найрсаг байсан болохлоор ерөөсөө одоо сувилагч тийм улсууд бол ерөөсөө үгнээс гарна гэж байхгүй ш дээ.Тэгэхлээр аягүй амьдралын туршид энд зураг нь одоо зөндөө л бий дээ хамт авхуулсан.Найзнууд болчихсон.Тэгээд тийм л улсууд байдаг юм.Ер нь тийм бэрхшээлтэй зовлонтой юм нэг их таарч байгаагүй юм шиг байгаа юм.

Ариун-Ундрах -

Та тэгэхлээр социализмын үед ажиллаж амьдарч байгаад яг социализмын үед тэтгэвэрт гарсан хүн тийм ээ?

Цэрэн -

Тийн 86 он чинь одоо социализмын үе дуусч л байсан үе байх л даа.

Ариун-Ундрах -

Тэгэхлээр нөгөө түрүүн та нөгөө юу эмэгтэйчүүдийн байгууллагаар эмэгтэйчүүдийн төлөө их юм хийсэн гэж ярьсан ш дээ тийм ээ?Тэгэхлээр яг тэр социализмын үед ч юм уу эсвэл таны амьдралын туршид эмэгтэйчүүдийн байдал яаж өөрчлөгдсөн бэ?Эмэгтэйчүүд яг ямар ямар байдлаар өөрчлөгдсөн бэ?

Цэрэн -

Эмэгтэйчүүд бол ерөөсөө юм хийхдээ их шаргуу.Тэгээд л одоо юу хийе гэдэг юм бол тэр бүх зөвлөлийнхөө дарга нараа 40-өөд зөвлөлийн даргатай анхан шатны энд гэхэд л.Хэлцүүлэхэд тэгээд хийчихье,ингэчихье гээд одоо их боломжтой саналууд өгнө.Тэрнийг нь тусгаад заавар юу гаргаад тэгээд тэгье тэгье гээд ингээд юманд одоо их идэвхитэй болохлоор их урамтай сайхан л байдаг байсан.

Ариун-Ундрах -

Одоо тэр үед эмэгтэйчүүдийн талаар төрөөс яг ямар ямар бодлого явагддаг байсан бэ?

Цэрэн -

Өө тэр соёлжуулах,эмэгтэйчүүд бол санаачилж юм хийх ер нь айл өрх,амьдралыг соёлжуулах талаар л их семинар өгдөг байсан юм.Тэгээд тэрүүнд чинь өө тэгье л гээд л эмэгтэйчүүд болвол ерөөсөө тийм хачин дуулгавартай ч гэдэг юм уу санаачилгатай ч гэдэг юм уу тийм шүү дээ ерөөсөө.Тийм учраас л надад эмэгтэйчүүд л хамгийн одоо сайхан санагддаг байсан даа.Ер нь одоо ч гэсэн.

Ариун-Ундрах -

Тэр төрийн зүгээс авч хэрэгжүүлж байгаа бодлогууд нь хойшид яаж яаж өөрчлөгдсөн бэ?

Цэрэн -

Одоо бол ерөөсөө эмэгтэйчүүдийн юу чинь юу л юм шиг байна л даа.Өнөө төсөв хөрөнгө зарцуулах тийм өөр маягаар л явагдаж байх шиг байна.Тэгэж нэг их цалин мөнгө өгдөггүй болохлоор одоо нэг тэд нар нь ч нэг их идэвхитэй биш.Бас нэг ийм байдаг л гэж зөвлөлийн дарга нар маань ярьдаг юм.Тэгээд тэр бас үнэн л юм шиг байгаа юм.

Ариун-Ундрах -

Тэгэхлээр тэр өөрчлөлтүүд нь таны гэр бүлд яаж нөлөөлсөн бэ?Таны амьдралд яг тэр төрөөс явуулж байгаа бодлого яаж нөлөөлсөн бэ?

Цэрэн -

Яахав одоо идэвхитэй байхыг л ер нь юу л хэлнэ за гээд л давхина шүү дээ.Тэгээд л идэвхитэй сайн хийхлээр чинь урамшуулна,яриа хөөрөөн дээр хэлнэ,шагнана.Тийм юм бол их урам өгч байгаа юм л даа ер нь.Тэгээд яриан дээр чинь одоо тэгдэг туршлага байна,ингэж байна энэ тэр гээд л ярихлаар чинь л онгироо юм чинь хөөрч өгөөд л хачин.Хөөрөөд л явчихдаг юм даа тэгээд л.

Ариун-Ундрах -

Та нөгөө түрүүний яриан дээрээ Цэдэнбал дарга гуай байхад эмэгтэйчүүдийг мартын 8-р,аа бас дараа нь нөгөө янз бүрийн үйл ажиллагаанд хүлээж авдаг байсан гэсэн ш дээ тийм ээ?

Цэрэн -

Тийм дандаа уулын аманд хүлээж авна.Филатова гуай хоёр.Ерөөсөө аягүй биднийг одоо тэгэхэд тэр чинь дангаар нь биш өнөө уулын аманд ерөөсөө элчингүүд гэр бүлээр нь авдаг байсан юм байналээ л дээ.Ёстой сайхан байдаг байсан.Их урам өгнө.Семинар дээр ирээд Цэдэнбал дарга чинь зүгээр өөрөө суучихна зөвлөлийн дарга нараас юу одоо Сийлэгмаа гуай,хэн Мөнхөө дарга ч юм уу,Удвал даргыг байхад Цэдэнбал дарга нэг их ирж байгаагүй байх аа.Бусад эмэгтэйчүүдийн семинар болж байхад ирээд л сууж байдаг.Санал хүсэлт юу байна гээд л тийм л хүн байсан юм.Эмэгтэйчүүдийн олон нийтийнм байгууллагын төлөө их санаа тавьдаг хүн байсан юм шиг байгаа юм.Одоо бодоход.

Ариун-Ундрах -

Тэр хүн танд маш их үгүй ээ таалагддаг байсан уу?Тэр Цэдэнбал гэдэг хүн.

Цэрэн -

Ямар зүг байх вэ.Ерөөсөө л дандаа хүлээж авдаг болохлоор чинь зүгээр чухам.Мартын 8-аа хүлээгээд л байх нь тэр.Дандаа уулын аманд нээрээ...

Ариун-Ундрах -

Тэгээд тэр хүлээн авалт нь их гоё ширээ засчихсан...

Цэрэн -

Ямар зүг байхав тийн.Филатова гуай хоёулаа тэгээд л үдэшлэг явна.Тэнд чинь одоо бүжиглэнэ,цайлна аа зүгээр ямар сайндаа нэг нэг үе тийм байсан ш дээ нэг 60-аад оны үед чинь нэг юу 60 ч болоогүй 50 хэдэн оны үеэр нэг их ноосон эрээн оймс түрий өмсдөг.Тийм юмтай өнөө хөлөө аминдаа л их гоёчихсон очиж байгаа юм.Тэгсэн чинь нэг чигчий хуруу шиг өсгийтэй өнөө Филатова гуай чинь тийм.Тэгээд л тэр элчингийн авгай нар чинь дандаа тийм өсгийтэй гуталтай бүжиг хийж байх юм.Үгүй ээ яаж хөл тогтдог юм бол доо ийм юманд гээд.Тэгээд яахав дээ өнөө залуу болохлоор чинь энэ тэр элчингийн улсууд энэ тэр уриад л бүжиг хийнэ.Тэгээд л ерөөсөө тийм муухай гуталтай байлаа би гээд очоод л ярьсан чинь өвгөн маань надад нэг тийм яаж өмсөнөө гэж бодоод л өмссөн чинь зүгээр салах аргагүй сурчихлаар тийм байдаг юм байналээ.Тийм өсгийтэй гутал өмсөж үзээгүй хараа ч үгүй байсан чинь тэгэж байж билээ.

Ариун-Ундрах -

Тэнд очиж харсан уу?тэ.

Цэрэн -

Тэнд очоод л тийм.Тийм гоё хачин чигчий хуруу шиг өсгийтэй гуталтай байгаад байх юм.Филатова гуай тийм байна,тэр элчингийн авгай нар цөм тийм байна.Миний энүүн шиг ийм гуталтай,өсгийгүй гуталтай.Тэгээд тийм юу ноосон оймстой хүн байгаагүй энэ тэр гээд л ярьсан өвгөн маань нэг тийм юу авчирч байж билээ.Их сайхан тийм энгийн хүн байсан шүү Цэдэнбал дарга ерөөсөө.Бүүр нэг тийм юугүй.Одоо ер нь ерөнхий сайд энэ тэр эмэгтэйчүүдийн юманд ирдэг л байлгүй дээ.Одоо би мэдэх биш нээрээ.

Ариун-Ундрах -

Та нөгөө анх бүр бичиг үсгийн багш хийж байхад нөгөө дэвтэр цаас,үзэг бал яаж хангадаг байсан бэ?Ямар дэвтэр дээр бичдэг байсан бэ?

Цэрэн -

Тэгээд өөрөө өөрснөө л нэг юм олоод ирдэг байсан юм байлгүй.Би бол бас өөрөө л олсон дэвтэртэй.Тэгээд балтай бал ч гэж байл уу?үгүй юу?тийн бал байсан л юм даа.

Ариун-Ундрах -

Нөгөө дүрдэг үзэг байсан байх тийм ээ?

Цэрэн -

Аа тийн дүрдэг үзэг ч байсан юм байна.

Ариун-Ундрах -

Юу дэвтэр олдоход хэцүү байсан уу?тэр үед.

Цэрэн -

Үгүй ээ хэцүү байгаагүй.Тэр элбэг байсан юм байлгүй.Ер нь надтай тийм бэрхшээл таарч байгаагүй л юмдаг.

Ариун-Ундрах -

Түрүүн би таны альбомыг үзэж байхад нөгөө Москвад авхуулсан зурагнууд байсан.Тэр тухайгаа ярьж өгөөч.Яаж...

Цэрэн -

Тийм.Олимпод манай эндээс ахмад уурхайчид энэ тэр их олон хүн явсан юм аа.80 оны олимп.Тэр олимпод би явсан юм.Эмэгтэйчүүдийн байгууллагаас намайг нэг хэдэн хүн явсан юм.Нилээн хэдэн аймгийн энэ тэр.Тэгээд тэрүүнд оролцож их сайхан юм үзсээн ёстой нэг.Тэгэж явж байртай тэгээд л тэр байрнаас нааш чинь одоо үгүй ээ мөн ч хөгжилтэй шүү.Бөх барилдаж байгаа,гүйж байгаа бүх юуг ингээд зүлгээр тарьчихсан.Тэр байрнаас наашаа одоо тэр стадионд очихын наана.Унаатай тэгээд л нэгдсэн унаагаар.Тэгээд орой нь л үдэшлэг бүжиг явна тэр зааландаа.Их сайхан юм үзсэн.Тэгээд л дэлгүүр хэсээд л одоо ерөөсөө өнөө тэр олимпыг чинь үзэж байгаа юм ч их бага даа.Нэг сууж байсан энэ урдуур л ингээд л зүгээр л аахилаад л өнөө гүйлт.Нэг хар царайтай юу л нэг олон юм хэлээд л гүйгээд байсан.Тэгсэн би эх орныхоо төлөө түрүүлж л байж үхнэ.Үхсэн ч хамаагүй гэж хэлж байгаа юм гэнээ.Тэрүүнийг нь мэдэх биш юу гэж хэлж байгааг нь.Юм хэлээд л зүгээр арзайчихаад л гүйгээд байсан чинь.Тийн тийм л их оронч юутай улсууд тэр олимпод ирдэг юм байна л даа.Тэгээд нээрээ сайхан байсан шүү ер нь.

Ариун-Ундрах -

Тэгээд дэлгүүрээр хэсээд юу юу авсан бэ?

Цэрэн -

Би дэлгүүрээр хэсээд юмны үнэ мэдэхгүй нэг их их дэлгүүр энэ тэрд цугаараа очъё гээд л очно.Тэгээд л өө би тэр усан ориглуурыг нь хараад л сууж байна.Юмны үнэ нэг их мэддэггүй.Өөрөө хорхойтсон юм байвал авна,тийм юмгүй бол тэгээд л өнөө дандаа дэлгүүр хэсэж юм авдаггүй болохлоор юмны үнэ мэдэхгүй.Өнөө нэг хүүхнүүд чинь дэлгүүр хэсээд зүгээр чухам л хачин их тор дүүрэн л яадаг.Би одоо нэг их тэгэж юм авч үнийг нь мэдэхгүй.Одоо ч тийм ш дээ.Тэгэж л байсан юм.

Ариун-Ундрах -

Аанхан.Тэгэхээр 1980 онд Оросод болсон олимп юм байна тийм ээ?

Цэрэн -

Тийм 80 оны олимп гэдэг байх аа тэр чинь тийм.Тийн 80 онд.

Ариун-Ундрах -

Дахиж явж байсан уу?өөр.

Цэрэн -

Өө зөндөө очиж байсан.Оросын эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга хэн билээ?Урилгаар бид нар бас очиж байсан.Өө тэр хавийн жижиг хотуудыг чинь цугыг нь үзэж нэг ахмадын юугаар очсон юм аа бас.Тэгсэн чинь тэр ахмадын сангийн аж ахуй ч билүү?Хөө өө нээрээ хөгжилтэй шүү Оросууд.Зүгээр дуулаад л хашгираад урд ирээд л товшчихно ш дээ.Бүжиг хийх гээд.Тэгээд л яахав одоо тэгээд л ганцаарчилсан бүжиг би ямар хийж мэдэх биш.Тэгээд бушуухан л хоёр гарыг нь бариад авахлаар тэгээд ерөөсөө бүжиглээд л аягүй настай настай буурал толгойтой.Би тэгэхдээ залуушуу байсан юмыг чинь.Одоо над шиг толгойтой нэг тийм улсууд чинь л зүгээр товшоод л орж ирдэг шүү хөгжилтэй шүү нээрээ.Сайхан л юм үзэж бишгүй л.Би өөр оронд нэг их яваагүй.Урагшаа бол би чинь Эрээн ч үзээгүй ш дээ.Оросынхоо юуг ч үзсээн.Ленинградыг үзсэн.Тэгээд л тэр Оросын Иркутск,Улаан-Үүд энэ тэрээр бишгүй л явсан.Эмэгтэйчүүдийнхээ буянаар л явсан юм.

Ариун-Ундрах -

Социализмын үед яг сургуульд сурахад маш их дэмжлэг үзүүлдэг байсан байх тэ?

Цэрэн -

Тийн тэр чинь ямар мөнгө өгөж,авах биш.Ерөөсөө л албаар хөөгөөд л оруулдаг юм чинь.Нээрээ.

Ариун-Ундрах -

Та тэгэхлээр эх баригчын курст сурсан гэсэн ш дээ тийм ээ?Тэрэнд зүгээр үнэ төлбөргүйгээр зүгээр очоод сурсан уу?тиймээ.

Цэрэн -

Үнэ төлбөргүйгээр тийн.Зүгээр л очоод сурсан.

Ариун-Ундрах -

Тэр нь яг ямар хугацаатай курс байсан бэ?

Цэрэн -

3 сарын.3 сард чинь ерөөсөө өө дадлага хийлгээд л тэгээд тэр төрөхөөр явуулаад л.Тэгэхэд чинь өөр төрөх ч байх биш.Энэ 1-р төрөх л байсан юм чинь.

Ариун-Ундрах -

Тэгээд төгсөхлөөр нь гэрчилгээ өгөх үү?тийм ээ.

Цэрэн -

Тэгнэ.

Ариун-Ундрах -

Аа тэр гэрчилгээг авсанаар эх барих эрхтэй тэ?

Цэрэн -

Тийм.

Ариун-Ундрах -

Тэгээд та чинь юу 1-р төрөхөд ажиллаж байгаад тэгээд Дорноговь руу явсан уу?

Цэрэн -

Тэгсэн.

Ариун-Ундрах -

Аан тэгээд...

Цэрэн -

Тэгээд Дорноговьд очиж бас эх баригч хийж байгаад тэгээд л Дорноговьд байхдаа оройгоор 10 төгсчихөөд Анагаахын дундыг ерөөсөө төгсөе,эмч болъё гээд анагаахын дундад ороод хотод ирж төгссөн юм.Тэгээд төгсөөд энд ирсэн юм.

Ариун-Ундрах -

Яагаад Налайхд ирэх болсон бэ?

Цэрэн -

Тэр Дорноговьд байж байгаад намайг курст байхад шилжээд ирэхгүй юу өвгөн маань.Тэгээд энд ирээд...

Ариун-Ундрах -

Та өвгөнөө дагаад л яваад байсан байна тийм ээ?

Цэрэн -

Тийм.

Ариун-Ундрах -

Өвгөнийг чинь цаанаас нь дээрээс нь томилох уу?

Цэрэн -

Тийм.Анагаахын дээд төгсчихөөд л тэгээд яадаг л байсан юм шиг байгаа юм.Тэгсэн юм байлгүй.Тэгээд энд л эмчээр л ирсэн юм манай өвгөн.Сүрьеэгийн эмч байсан нарийн мэргэжлийн.

Ариун-Ундрах -

Таны амьдралд ер бусын ба бусдаас онцгой гэх зүйл байгаа юу?Тэр нь юу вэ?

Цэрэн -

Тийм юм байхгүй байх аа даа.

Ариун-Ундрах -

Үгүй ээ миний амьдрал яг нэг бусад хүмүүсийнхээс...

Цэрэн -

Би нэг багадаа болуул тийм зөн билэгтэй л байсан юм уу дандаа жоохон хүүхдүүдийг захирч тоглодог.Бараан дээр юм уу араг хөмөрчихөөд дээр нь гараад тойруулаад суулгачихсан байдаг.Энэ бүүр нэг л даргын донтой байжээ гээд ээж маань тэгдэг байсан юм.Багадаа тэгэж тоглодог байсан юм гэнээ.Хөдөөний бүүр манайх чинь говийнх.Тэгээд малд явна.Тэгээд нэг үеийнхээ жоохон хүүхдүүдтэй,тэгээд тэр жоохон хүүхдүүдээ тойруулаад суулгачихсан.Юугаа ч ярьж байдаг юм арган дээр гарчихсан л тэгэж байснаа л араг байхгүй болвол бараан дээрээ гарчихсан л байдаг байсан л гээд тийм нэг мөрөөдөл ч байсан юм уу одоо хаашаа юм зөн билэг ч байсан юм уу?Тэгдэг байсан гэж байгаа юм.

Ариун-Ундрах -

Та яг нэг бусад хүмүүсийн амьдралаас миний амьдрал нэг энүүгээрээ л онцгой доо гэх зүйл байгаа юу?Яг бусад хүмүүсийн амьдралтай адилхан л жирийн л нэг амьдрал гэж бодож байна уу?

Цэрэн -

Жирийн л адилхан.Тэгэхдээ би болвол хэзээ ч юмаар дутаж үгүйрч байгаагүй.Тэгээд хүүхдүүдийн маань буян юм шиг байгаа юм.Хүүхэд хүргэн,бэр.Миний 4 хүүгийн авгай бол ерөөсөө миний 2 охиноос ялгаагүй.Тийм сайхан сайн сэтгэлтэй ч гэдэг юм уу.

Ариун-Ундрах -

За ярилцлага өгсөн танд баярлалаа.Хоёулаа энэ удаагынхаа ярилцлагыг ингээд өндөрлөе өө.

Цэрэн -

За баярлалаа.

Ариун-Ундрах -

За танд баярлалаа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.