Anonymous


Basic information
Interviewee ID: 990116
Name: Anonymous
Parent's name: Anonymous
Ovog: [blank]
Sex: f
Year of Birth: 1948
Ethnicity: Buriad

Additional Information
Education: higher
Notes on education: degree in physics
Work: retired
Belief: none
Born in: Bayandun sum, Dornod aimag
Lives in: Han-Uul sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
education / cultural production
family
privatization
cultural campaigns
repressions


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Хишигсүрэн -

За... Өнөөдөр 1сарын 26 ны өдөр би Д.Нэргүй гэдэг хүнтэй уулзахаар .... уулзаад ярилцлага хийхээр тохирч байна. Бид хоёрын ярилцлага өгч авалцах зөвшөөрөл, би энэ хүнээс авчихлаа. Аа, тэгээд Д.Нэргүй эгчийг манай ярилцлагад оролцож, бидний саналыг хүлээж авч байгаад баярлаж байгаагаа илэрхийлье. Тэгээд эхэндээ хоёулаа нэг ийм ярилцлагаар эхэлбэл яасан юм бэ..... Та өөрийгөө танилцуулаач. Та хаана төрж өсөв. Хүүхэд насаа хаана өнгөрөөв. Хаана боловсрол эзэмшив. Ямар ажил төрөл хийж байв. Эцэг эх нь ямар хүн байв гээд ийм асуудал хоёулаа ярьж эхлэх үү?

Нэргүй -

За ...

Хишигсүрэн -

Зүгээр сайхан чөлөөтэй энгийн юм ярьж байгаа юм шиг л ...

Нэргүй -

За ... манайх бол Дорнод нутгийн Баяндун сумын уугуул айл тэнд аав ээж маань төрж өссөн биш шүү дээ. Аав ээжийн маань төрсөн нутаг одоогийн Оросын Холбооны Улсын нутагт байдаг. Алхан уулын өвөрт ..... районы нутагт төрсөн гэж ээж аав маань ярьдаг байсан юм. Тэгээд яахав цаг төрийн байдал хямраад 17 онд октябрийн хувьсгал яллаа гээд тийм юм боллоо доо тиймээ? Тэр алдад хүүхэд байхдаа Монгол руу нүүгээд тэгээд Монголд ирж амьдрах тийм хувь тавилантай болсон тийм улс л даа. Ингээд ээж аав маань ..ээж аав маань Баян-Уул сумын “Угалз” голын хөвөөгөөр нутаглаж байгаад Баяндун сумын иргэд болж тэнд анх нэгдэлжих хөдөлгөөн, комун тэр бүгдэд үйл хөдөлгөөн тэр бүгдэд тэр нугачаан дунд явж л байсан тийм хүмүүс л дээ. Тэгээд сүүлд Баяндун сумын... аав маань Баяндун сумын артельд ажилласан. Дэлгүүр хоршоонд ажилладаг тэгдэг байсан юм байна лээ. Тэгээд би ... манайх бол 6 хүүхэдтэй айл байсан. Би бол доороосоо хоёрдахь нь тэгээд ээж аав маань 6 хүүхдээ хайраар дутаалгүй өсгөж хүмүүжүүлсэн. Намайг хөдөө байхад эгч маань хөдөө байж байгаад нас барсан юм. Тэгээд түүнээс хойш хоёр том ах маань Улаанбаатар хотод ирээд энд ажилладаг. Бид нар ч ах нартаа сайн мэддэггүй байсан. Намайг төрөөд дөнгөж хоёр гурван настай, нэг хоёр настай байхад юмуу Улаанбаатар хот руу явчихсан юм шиг байгаа юм. Бараг ахыгаа танихгүй шахуу байгаа юм чинь тэгээд зуныхаа амралтаар хааяа нэг очно. Тэр болгон очоод байхгүй. Тэгээд бид нарыг ... 50 онд очиж авч ирсэн юм. Тэгээд бид нар сургууль соёлд ороод тэгээд ...

Хишигсүрэн -

Хүүхдүүд үү? Аав ээжтэйгээ цуг уу?

Нэргүй -

Аав ээжтэйгээ цуг хамт ирсэн шүү. Тэгээд хүүхдүүд бид нар түрүүлж ирж сургуульд ороод

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Нэг хоёр сарын дараа аав ээж маань хөдөөнөөс орж ирсэн. Тодорхой хэмжээний мал хөрөнгөтэй байсан учраас түүнийгээ янзлахаар ард үлдсэн. Түүнийгээ янзлаад Улаанбаатар хотод орж ирсэн л дээ. Тэгээд энд суурьшиж амьдраад ....миний хувьд би тэр ахындаа л амьдарч байсан л даа. Араас аав ээж маань ирээд байртай сууцтай болоод ................. за миний төрсөн нутаг гэх юм бол Баяндун сумын Наранбулаг гэдэг газар төрсөн. За хүний төрсөн нутаг гэдэг.... би 58 онд гарч ирсэн ч гэсэн Улаанбаатар хотод ирсэн ч гэсэн надад ерөөсөө.... санаанаас гардаггүй. Тэгээд тэрнээс хойш ер нь ээж аав л нутаг руу явна уу гэхээс биш бид нар ер нэг их яваагүй дээ. Тэгээд тэнд нөгөө эгчийг нас барсны дараа бид нар хот руу орж ирсэн учраас яагаад ч юм бэ? Аав ээж маань тэр болгон тэр дурсамж нь тодордог ч байсан юмуу тэр болгон байн байн яваад байдаггүй. Тийм байсан тэгээд тэгсэн ч гэсэн ингээд хүүхэд ахуй үедээ ч нэг их анзаардаггүй байсан сүүлдээ бол нутаг л санаанд ороод байдаг юм байна лээ. Яг үнэндээ миний одоо тэр хүүхэд жилийн нас бол Сүхбаатарын талбай тэгээд одоо тэр талбай дээр дугуй унаж нааддаг. Морьтой сад гэж байдаг байлаа. Сүхбаатарын талбайн өмнөх сад засгийн газрын хойд талын сад л байдаг байлаа шүү дээ. Энэ хэдэн садуудаар...

Хишигсүрэн -

Та аль сургуульд сурч байсан. Танай гэр хаана байсан байх уу?

Нэргүй -

Манай гэр бол одоо ерөөсөө Соёлын төв өргөө гэж байна шүү дээ. Түүний суурин дээр байсан юм. Их сургуулийн багш нарын байр гээд дан цагаан байшин байдаг байсан юм. Сүүлд энэ юу хүртэл Соёлын төв өргөө хүртэл дан цагаан байшин улс төрийн товчооны арван гишүүний зураг тавьдаг байсан ш дээ. Баяр болохоор...

Хишигсүрэн -

Пөөх за.

Нэргүй -

Тийм байшинд амьдарч байсан байхгүй юу. Тэр болохоор Сүхбаатарын нэрэмжит хэвлэх үйлдвэрийн урьд талд гэсэн үг л дээ. Тэгээд тийм,талбайн хажууд байсан учраас гараад тоглохдоо талбай дээр тоглож байдаг. Тэгээд яг үнэнийг хэлэхэд би чинь Сүхбаатарын талбай дээр тоглож өссөн хүүхэд байхгүй юу даа

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

\инээв\ Сонин байгаа биз. Тэгээд хэдэн арслан дээр нь арслангийн гинж нь дээр нь гүйлдээд дүүжин даажин хийгээд нөгөө хэдэн арслан дээр нь мордож наадаж тоглож хүүхэд юм чинь тэгж л өссөн юм. Тэгээд юу... намайг 3-р арван жилд сургуульд оруулсан. 3-р арван жил намайг анх сургуульд ороход энэ юу .... гэрлэх ёслолын ордон байна шүү дээ.

Хишигсүрэн -

Тийм

Нэргүй -

Түүний тэнд байсан юм. Модон дүнзэн байсан

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Түүний тэнд 60 он билүү 61 он билүү тэнд нүүж очсон юм. Тэгээд 3-р арван жилийн 10-р анги төгссөн. Тэгээд Их сургуулийн физикийн ангид орсон.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд бага нас нэг тиймэрхүү л өнгөрсөн.

Хишигсүрэн -

Та юу гэж боддог бэ? Таны хүүхэд нас одоо юу гэх юм бэ? дээ. Хотод байсан хүүхэд нас одоогийн хүүхдүүдээс онцлог ялгаатай байсан уу?

Нэргүй -

Байсан байсан. Би байсан гэж боддог юм. Яагаад гэхээр том ах маань Их сургуулийн физикийн багш байсан. Тэгээд миний тэр хүүхэд нас бол байрныхаа хүүхдүүдтэй тоглодог нааддаг ч байсан гэсэн. Миний хүүхэд нас номон дотор өнгөрсөн. Тэгээд тэр ном.... миний тэр...... одоо тодорхой хэмжээгээр их сургууль төгссөн номонд ойр байдаг нь тэр хүүхэд насны орчноос олж авсан. Тэр орчинг надад их сургуулийн багш нарын байр, тэнд дандаа том том эрдэмтэн докторууд амьдардаг байсан юм. Түүнээс гадна ерөөсөө ингээд ерөөсөө манайх бол ах эрдэмтэй хүн байсан учраас ерөөсөө номын донтой.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Ерөөсөө хаашаа л харна номын сан тийм учраас үүгээрээ их бахархдаг байхгүй юу. Яагаад гэхээр ухамсар сууж, ухаан сууж, төлөвшихөд номын сан байсанд би их баярладаг.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд ерөөсөө одоо \хоолойгоо засав\ ер нь тийм дээ зарим айлын хүүхдүүд ингээд чөлөөт цаг болохоор тэнээд гүйгээд яадаг кино мино үзээд тийм юм байсан л даа байсан. Бид нарын хувьд, ахын хувьд тийм юм байгаагүй.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Хаашаа ч харсан ном барьсан хүмүүсийн дунд байсан. Тийшээ харсан ч нэг ах маань ном уншиж байдаг. Ийшээ харсан ч ном уншиж байдаг. Тэгээд би ном их уншдаг. Ах нартайгаа цуг. Дэлхийн сонгодог зохиол уран зохиолын сонгодог зохиолд алхаж орсон үе маань миний хүүхэд нас...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэр үед гарч байсан сонгодог зохиолуудыг уралдаж байгаад уншдаг. Үүнийгээ би онцлог гэж боддог юм.

Хишигсүрэн -

Сургууль төгсөөд физикийн мэргэжил эзэмшихэд ахын нөлөө байсан юм байна ш дээ.

Нэргүй -

Наана чинь нуух юу байхав. Ахынхаа далбаан доор л явж төгссөн үнэндээ нуух юм байхгүй. Тийм тийм л учиртай.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Надад маш их нөлөөлдөг байсан. Яахав би өөрийгөө хэлдэг л дээ. Яахав “Сайн ахын муу дүү” гэж ахынхаа тийм физикч болоосой гэсэн тэр бодолд нь хүрээгүй юм болов уу гэж боддог.

Хишигсүрэн -

Та сургуулиа төгсөөд хаана ажилласан бэ?

Нэргүй -

Сургууль төгсөөд би аймагтаа ажилласан байдаг юм. Тэр их сонин

Хишигсүрэн -

Юу болов. Томилолтоор очив уу? зуучлалаар очив уу ?

Нэргүй -

Томилолтоор очсон. Номоор нь очсон. Хуучин боловсролын яам гэж байлаа шүү дээ. Ардын боловсролын яам гэж тэндээс томилолт аваад шууд очсон доо.

Хишигсүрэн -

Хэдэн онд бэ?

Нэргүй -

Тэр чинь ....\бодов\ 75 онд тийм тэгээд анх багш болоод очсон чинь хамгийн их сахилгагүй. Хамгийн олон багш дамжсан. Тэр сургуулийн хамгийн болдоггүй ангийг өгсөн л дөө

Хишигсүрэн -

Хнн

Нэргүй -

Тэгээд 6-р анги авсан. Хамгийн их сэтгэлд үлдсэн нь тэр 6-р ангитай ноцолдож байсан тэр үе байдаг ш дээ.

Хишигсүрэн -

Юу тохиолдож байв ажил дээр тэгээд \инээв\

Нэргүй -

Санаанаас гардаггүй юм л даа яагаад гэхээр

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Урьд нь багшилж байсан биш. Цоо шинэ багш дөнгөж оюутны ширээнээс гараад тэнд очсон. Юу байхгүй. Ямар нэгэн туршлага надад байхгүй ш дээ тиймээ? Хүүхдүүдтэй уулзана. Багш нартай уулзана. Багш нар танай ангийн тэр болохгүй байна. Энэ болохгүй байна. Тэгээд би хүүхдүүддээ яриа хийнэ. Сургуулиас даалгаж өгсөн ном дүрмийн дагуу ажиллана л даа.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Голцуу би эцэг эх рүү нь гүйчихдэг байсан. Байнга л хичээл тарлаа өөрөө 6 цагийн хичээлтэй хичээл тараад за өнөөдөр тэдний гэр лүү явна. Тэгээд байнга эцэг эхтэй нь уулзаад тойроод явдаг байсан байхгүй юу. Тэгээд манай ангид Нямаа гээд сахилгагүй хүүхэд байдаг байсан юм. Нэлээд хэдэн хүүхэд сахилгагүй. Тэгээд яадаг уу гэхээр тэд нар чинь янз бүрийн зүггүйтэх аргаа олоод байдаг байхгүй юу. Тэд нар балны хоосон гэр лүү шар будаа хийж байгаад үлээгээд багш нарыг үймүүлээд дандаа танай багшийн тэр ингээд тэгээд шар будаа тэгээд ингээд гээд тэр болгонд би хүүхдүүдтэйгээ уулзаад эцэг эхтэй нь уулзаад тэр болгонд өөрөө гүйдэг байсан. Тэгээд тэгж явсаар байгаад заримдаа хүүхдүүдээ хичээлийн дараа үлдээгээд хүмүүжлийн яриа хийнэ л дээ. ..... тэгээд учиргүй хүүхдийг дарамтлаад загнаад байхгүй. Учирлаад яриад учирлаад яриад яваад байдаг тэр үед нэлээн аажуухан үр дүнгээ өгдөг л юм байлаа л дээ. Дээрээс манай боловсролын юу чинь тийм байсан. Дандаа л том дээрээс лантуу унаж ирэх гээд анги чинь тийм , анги чинь ийм гээд бүүр ингээд өчнөөн жил ажилласан одоо тэр ардын гэгээрлийн тэргүүний ажилтан аваад тийшээгээ ангиа өгчихсөн мөртлөө тэгсэн мөртлөө өөрт нь чи ингэж ажилла , тэгж ажилла гэж тэгээгүй мөртлөө байнга тэгнэ. Чиний анги тэгээд чиний анги ингээд гээд байнга ингэдэг байхгүй юу. Тэгээд залуу байсан тэрийг их боддоггүй яваад байдаг яваад байдаг тэгээд хавар ингээд ангиа засах боллоо. Анги засах болсон чинь юу яадаг юм тэр үед юм их ховор байлаа ш дээ. Будаг мудаг энэ тэр юм их ховор тэрийг чинь ангийхандаа ингээд нэг лааз будаг худалдаад аваад ир гэх ямарч арга байхгүй. Би ингэж байгаа байхгүй юу. Будагны ийм жаахан өөдөс байсан ч үлдэгдэл байсан ч хамаагүй тэгээд л олон жижигхэн юм цуглуулаад , цуглуулаад байдаг байхгүй юу манай ангийнхан авчирч өгнөө хөөрхий. Авч ирж өгөөд л байна өгөөд л байна ангидаа тавиад байна тэр буланд хүн харахад баахан будагны хог юм шиг болж байгаа байхгүй юу. Тэгээд манай багш нар тэгж байсан юм чи ийм баахан хөгийн юм цуглуулж яах гэж байгаа юм гэж байгаа юм. Ангиа будах гэж байгаа юм гэхээр инээж байгаа юм чинь тэр багш. Чи ямар хөгийн юм ийм юмаар тэгээд ийм юмаар тэгээд юу яагаад байхдаа яадаг юм. Тэгээд будлаа. Цөм хэдэн өнгөө нийлүүлээд холиод тэгсээр байгаад будаг гаргаад ...

Хишигсүрэн -

Сургууль цаанаас нь будаг хуваарилах уу?

Нэргүй -

Будаг хуваарилахгүй. Тэгээд яахав сүүлд нэг жаахан юм өгч байсан байх. Тэгээд тэр нь нэг их дорвитой юм болоогүй байх. Тэгээд бид нар партаа будаад тэгээд шал малаа будаад ямарч байсан ангиа гоё зассан. Анги будахад хамгийн сонирхолтойн манай ангийн тэр адуу шиг хүүхдүүд бүгдээрээ будна.

Хишигсүрэн -

Нөгөө хүмүүжилгүй.

Нэргүй -

Өө тийм тэд нар чинь ийм байдаг байхгүй юу. Одоо ч гэсэн тийм байдаг л даа. Хүмүүсийн бас ийм багш нар ч гэсэн ... юунд өгдөг дүгнэлтээ бас юу яамаар юм шигээ. Өөрчилмөөр юм шиг санагддаг байхгүй юу. Яагаад гэхээр энэ ёстой сахилгагүй энэ ёстой хатуу гээд чичлээд байхаасаа илүү энэ хүүхэд яагаад байна энэ юу нь багтаж ядаад байна бүүр энэ нь багтаж ядаад байдаг байхгүй юу юу хийе дээ яая даа гээд тиймээ тэгээд тэд нарыг чинь аваад яадаг байсан гэхээр Хандгайт явнаа би чинь одоо цанын спортын мастер хүн шүү дээ. Хандгайт явна хүүхдүүдээ аваад өө тэнд аваачаад сайхан гулгуулаад наадуулаад Богинын ам руу авч ирээд болъё гэтэл ёстой сунаж унатал хэлээ унжуултал тоглуулдаг байхгүй юу. Тэгээд бүтэн сайн өдөр нэг тоглуулсан байхад тэр долоо хоногтоо нэг их сайхан явна. Тэгээд орой жаахан хол явах нь төвөгтэй байвал .....тэнд ирж гулгадаг байсан юм. Би чинь өөрөө бас гулгадаг юм чинь тэгээд гулгана даа. Тэгээд нөгөө заримдаа сургууль дээр гулгахад би чинь өөрөө спортын мастер хүн зүгээр гулгах төдий надад бол тоглоом байхгүй юу. Тэгээд янз бүрээр туг муг сүлжээд явахаар ангийнхан багшаараа бахархдаг байхгүй юу. Та нар манай ангийн багшийг хараач тээр манай ангийн багш ингэж гулгаж байна гээд намайг дагаж тугийг чинь тойрох гээд тэгээд их хөөрхөн тэгж гулгадаг байсан юм. Тэгээд эхэндээ хүүхдүүдээ ... аваад ... луу гардаг байсан юм. Уулаар зүгээр зугаалаад тэгээд манай ангид Чулуунцэцэг гээд хөл муутай охин байдаг байсан юм. Жаахан ... дуу явж чадахгүй л дээ хөөрхий. Тэгээд би нэг өдөр явлаа ангийнхантайгаа хэдүүлээ Яармагийн тийшээ зугаалъя манай ангийн эрэгтэй хүүхдүүд яаж хүлээж авах нь вэ? л гэж хандсан байхгүй юу. Чулуунцэцэгийгээ яадаг юм билээ ямарч байсан авч явнаа авч явах нь авч явна би Чулуунцэцэгийгээ даарах ядрах байх гэж бодоод байна гэхгүй юу. Тэгсэн чинь л манай ангийн хүүхдүүд чинь ... багшаа би үүрээд явна багшаа би үүрээд явна бид нар бүгдээрээ үүрээд явна гэж байгаа байхгүй юу. Тэгээд нээрээ үүрсээр байгаад уулын ар дээр гарсан ш дээ. Энэ миний хийж байсан өөрөө залуу байсан тэгээд энэ бүхэн магадгүй тэр учиргүй сурганы ном хараад хүмүүжүүлэхээс илүүгээр ингэж ажиллаж байсан маань хүүхдүүдэд үр дүнгээ өгсөн гэж боддог юм.

Хишигсүрэн -

Тэр хүүхдүүд төгсөөд юу болсон?

Нэргүй -

Оо тэгээд сайхан сайхан мэргэжилтэй болцгоосон. Сүүлд хурим муримаа хийж байхдаа хүртэл хуримандаа урьж байсан. Бид сургуулиа төгсөөд манай ангиас одоо барилгын инженер байгаа. Тэгээд л нөгөө юуны цахилгааны инженер энэ тэр гээд тиймээ тийм болсон хүүхдүүд бий л дээ. Тэр сахилгагүйчүүд зарим нь одоо нэлээд давгүй болчихсон явж байгаа хүүхдүүд байдаг юм. Тэр ангид сайхан л байсан.

Хишигсүрэн -

Ер нь ажил хийж байх үед ажил дээр байдаг бэрхшээлтэй юм юу байв аа? Бахархмаар юм бас юу байв?

Нэргүй -

За бахархмаар юм байлгүй яахав. Юу гэхээр намайг их сургууль төгсөөд очиход ахын хэлсэн үг үргэлж бодогддог байхгүй юу. Төгсөөд ромбо угаана гээд юм болдог биз дээ. Тэгээд ромбо угаасан чинь за чи 15 жил багшийг зовоолоо. Одоо өөрөө тэгээд сайн багш болоорой гэж хэлсэн юм. Яагаад тухайн үед тэгж хэлсэн гэхээр би багшийг зовоодоггүй хүүхэд байсан гэсэн юм бодогдож байгаа юм. Тэр үг ерөөсөө санаанаас гардаггүй юм. Тэгээд яагаад ч юм бүү мэд манай ах чинь багш хүн байсан ш дээ. Бүр сэтгэл зүрхнээсээ би сэтгэл зүрхнээсээ багш байсан гэж би бодож явдаг юм.

Хишигсүрэн -

Мэргэжилдээ дуртай.

Нэргүй -

Мэргэжилдээ дуртай тэр үе бүр ахаас уламжилж авсан тэр сайн багш болох тэр багшийн сэтгэлийг надад өгсөн санагддаг юм. Тэгээд би түүгээрээ бахархдаг байсан. Юу гэхээр ёстой нээрээ Нарт ертөнцөд байхгүй нандин сайхан алба гагцхүү багш хүнд заяажээ гээд үг байдаг ш дээ тэр утгаар би их баярлаж явдаг. Одоо ч би багш хийж байсан өчнөөн жил багшилсандаа би хүний хүүхдэд юм зааж өгч байсандаа өөртөө байсныгаа харамгүй өгч чадаж байсандаа баярладаг. Аа за тэгээд бэрхшээлтэй юм бий байсан байсан. Юу гэхээр хүмүүсийн хоорондын харьцаа ... тэр би бас төвөгтэй зүйл заримдаа байдаг байсан. Яагаад гэхээр би ерөөсөө чигээрээ яваад байдаг тиймээ ажлаа хийчихээд

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Түүнийгээ хийчихээд яваад байдаг тэгэхэд хүмүүс өөр өөрийнхөө нүдээр намайг харж байгаа ш дээ. Ерөөсөө бодол санаагаар намайг дүгнэж байгаа ш дээ. Тэгэхээрээ зарим нь одоо урам хайрлаж байхад тиймээ зарим одоо яадаг юм байгаа юм атаархахчийн нүдээр харж байдаг тиймээ зарим нь бүр одоо яадаг ч юм бэ дээ би тэгээд намайг ингээд тэгээд хүмүүс муу хэлж байсан гэж сонсоогүй. Гэлээ гэхдээ надад яагаад ч юм бэ ширэв татсан мэдрэмж ирдэг л байсан. Тэгээд нөгөө талд нь ....

Хишигсүрэн -

Тэр нь хамт ажилладаг жирийн багш нарын зүгээс үү? Юу гэдэг юм арай жаахан удирдлагын түвшинд ажиллаж байгаа хүмүүсийн зүгээс үү?

Нэргүй -

Аль алинаас нь яагаад гэхээр одоо ингээд маш сайн гээд багш нарыг чинь жил жилээр оны тэргүүний багш гэдэг ч юмуу шалгаруулна ш дээ тэгээд ингээд оны тэргүүний багш болоод тууз муузаа зүүгээд шагналаа аваад ингээд байдаг ш дээ тэгэхээр ихэнх нь мэдээж хэрэг баяр хүргээд ер нь бол бүгд л баяр хүргэж байгаа юм. Тэгэхдээ тэрэн дотор бас нэг сонирхолтой энэ тэр мэдрэмж өгдөг хүмүүс байж байсан. Гэхдээ би ерөөсөө тэрэнд эмзэглэдэггүй байсан. Яагаад гэхээр би ямар энийг чинь худалдаад авчихсан биш хөдөлмөрөөрөө авсан би өөрийнхөө зүтгэлээр авсан зүгээр зарим захирал удирдах хүмүүсийн хувьд тэр үед ямар үзэл бодлын үүднээс намайг тэгж гоочлох хандлага гаргадаг байсан юм мэдэхгүй. Тэртээ тэргүй түмний хүүхдүүд би тэр хүүхдүүдийг хүмүүжүүлэх ёстой сургах ёстой тэд нар тэгж л тэнд очсон үүрэг хүлээсэн хүмүүс гэтэл чинь янз бүрийн гучин хэдэн янзын гэр бүлээс гучин хэдэн төрх байдалтай хүүхдүүд цуглараад нэг анги болж байгаа ш дээ. Тэр бүгдийг чинь зохицуулах гээд ганц толгой ажиллаад байгаа биз дээ тэр чинь. Тэгээд ангийн багш үзээд байдаг үзээд байдаг гэтэл чинь өөрөө одоо анги даагаад өөрөө багшлаад явж байсан эмэгтэй хичээлийн эрхлэгч болчихож байгаа байхгүй юу. Тэгснээ огт багшилж байгаагүй юм шиг тэр зовлонг туулж байгаагүй юм шиг тэр бэрхшээлийг үзэж байгаагүй юм шигээр өөр ширээний ард зогсчихлоо ш дээ тиймээ. Тэгэхээрээ танай ангийнхан чинь гээд гомдолчилдог байхгүй юу. Тэрийг би их гайхдаг юм.

Хишигсүрэн -

Ер нь дарга чи хичээлээ зааж чадахгүй байна гэдгээсээ илүүтэйгээр чи дааж авсан ангийнхаа хүүхдүүдийг хүмүүжүүлж чадахгүй байна гэсэн талын шаардлага илүү их тавьдаг байсан гэж ойлгохоор байна л даа.

Нэргүй -

Тийм зүйл байгаа. Надад бол юу гэхээр хичээлээ чи зааж чадахгүй байна гэсэн юм ер нь бол ...

Хишигсүрэн -

Бараг байхгүй

Нэргүй -

Байхгүй. Яагаад гэхээр би нэгэнт таван жил юугийг чинь сураад гарчихлаа. Заах арга зүйг чинь заалгаад гарчихлаа. Тэрийг чинь хүмүүжлийн ... бид нар үзээд гарчихсан байгаа. Тэгэхээр бол тэрийг эцсийн эцэст бол ерөөсөө яг тэр багш нар чинь бүгд адил биш ш дээ. Нэг их олон Д.Нэргүйыг аваачаад тавьчихаагүй ш дээ. Тэгэхээр би өөрийнхөө ... одоо өөрийгөө дүгнэж үзэхэд үнэхээр сэтгэлээсээ заадаг байсан. Тэгээд тэр хүүхдүүд чинь бүр хоёулаа тэр хүүхэд ч уйлаад багш нь ч уйлаад байж байгаа байхгүй юу. Хүүхдийг гол нь загнахдаа гол нь биш загнаад элдэв ааш гаргах тэрэн шиг амархан юм байхгүй. Тэгээд яахав тийм атаа жөтөө бөгнүүлээд ерөнхийд нь ярихад атаа жөтөө багш нарын дунд хүн л юм болохоор байдаг л юм байна лээ.

Хишигсүрэн -

Та тэгээд тэтгэвэрт гартлаа багшилсан уу? 16-р сургуульдаа багшилсаар байсан уу?

Нэргүй -

Үгүй би 16-р сургуульд нэлээд хэдэн жил багшилж байгаад тэгээд энэ юу луу очсон юм. Ангиа би 8-р анги төгсгөөд 29-р сургуульд очсон байхгүй юу. Тусгай 29-р сургууль. Тэгэхэд манай тэр анги их сонин

Хишигсүрэн -

Яагаад тийм том алхам хийв?

Нэргүй -

Тэр хувь хүний амьдрал өөрийнхөө амьдралаас болж тийм сонголтонд орсон байхгүй юу. Яагаад гэвэл манай хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй тийм болохоор би хүүхдээ сургуульд орохоор дагаад тусгай сургууль руу очих болж байгаа байхгүй юу. Тэгээд тэнд очоод математик физик хослуулж заадаг. Яахав тэр үед надад хэцүү байсан. Яагаад гэхээр диктив сурах хэрэгтэй болж байгаа юм. Тэгээд яахав амьдралын шаардлагаар дээр нь бас манай хүүхэд хөлөө хугалчихсан байсан байхгүй юу.

Хишигсүрэн -

Яг тэр хүүхэд чинь үү?

Нэргүй -

Яг тэр хүүхэд маань хөлөө хугалчихсан хүүхдээ хүргэж өгөхийн тулд байнга тийшээ явж байгаа юм. Тэгээд тэнд очоод ....\ хоолой засав\ диктив сурсан

Хишигсүрэн -

Диктив гэдэг нь ....

Нэргүй -

Диктив гэдэг нь дохионы үсэг хуруугаар ингээд 35 үсгийг хуруугаар ингээд үсгээр заадаг байхгүй юу. Түүнийгээ заагаад дээр нь физик математик ойлгуулна гэдэг хэцүү байсан л даа.

Хишигсүрэн -

Аа ха, үнэхээр амаргүй ажил байх.

Нэргүй -

Амаргүй ажил тэнд ажиллаж байсан 5 жил надад хэцүү санагдаж байсан шүү.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Заримдаа нээрээ ний нуугүй хэлэхэд чөлөөтэй ярьдаг тийм газар очих юмсан гэж санагддаг тиймээ? Тэгээд би тэндээс 5 жилийн дараа тээврийн ТМС-д ирсэн л дээ.

Хишигсүрэн -

Хүүхэд төгсөөд......

Нэргүй -

Хүүхэд 5-р анги төгсөөд....

Хишигсүрэн -

Гэхдээ .....

Нэргүй -

Биеэ даагаад явахаар болсон гайгуу болсон хүүхдээ орхиод.......

Хишигсүрэн -

Надад нэг ийм юм анзаарагдаж байна л даа. Би зөв дүгнэж байна уу үгүй юү? Хүүхдүүдтэй их сэтгэлээсээ ажилладаг байсан байх л даа. Ойлгож яг өөр дээрээ тулгарч байгаа асуудлыг өөрөө шийдэж байна шүү дээ. Бусад хүүхдүүдэд ч гэсэн бас л нөгөө 16-д заадаг байсан сэтгэл гардаг л байсан байх тиймээ? Ер нь 29-р сургуулийн онцлог юу вэ? хэзээ байгууллагдсан бэ?

Нэргүй -

29-р сургууль яг хэдийд байгууллагдсан түүнийг сайн мэдэхгүй байна аа. Ер нь энэ 29-р сургуулийн талаар ярихын өмнө би бас тэр үеийн нийгэмд байсан анагаахын одоо..... \бодов\ буруу манай энэ анагаахын практик байна шүү дээ. Энэ практик буруу байсан гэдгийг одоо ч гэсэн хэлмээр байдаг байхгүй юу. Яагаад гэвэл ерөөсөө хүүхэд өвддөг биз дээ. Одоо ч гэсэн хүүхэд өвдөж л байгаа. Яахав магадгүй би дандаа өөрийгөө буруутгаж явдаг зүйл бол тэр байхгүй юу даа. Би туршлагагүй ээж байсан учраас хүүхдээ өвтгөчихжээ гэж дандаа бодож буруутгаж явдаг. Тэгтэл хүүхэд өвдлөө эмнэлэгт очлоо эмнэлгийн практик ямар байв.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Баахан антибиотекээр бөмбөгдөж байна. Одоо хар л даа бүхэл бүтэн хэдэн сургууль бий болтол хүүхдүүдийг ......

Хишигсүрэн -

Сонсголын бэрхшээлтэй 29-р сургуульд очиж байгаа хүүхдүүдийн олонх нь .......

Нэргүй -

Олонх нь дандаа олдмол байгаа байхгүй юу. Дандаа буруу эмчилгээний үр дүнгээр тийм болчихсон хүүхдүүд очиж байгаа.

Хишигсүрэн -

Хнн

Нэргүй -

Энэ нь аягүй их сэтгэл эмзэглүүлдэг юм. Яагаад гэхээр бид нар чинь дандаа судлаж байгаа юм чинь ялангуяа би илүүтэй.. яасан хэдийд өвдсөн, ямар өвчнөөр өвдсөн, ямар тариа хийлгэж байсан, бүгдийн судлаад үзэхэд тэр хүүхэд дандаа эмний хордлогод орчихсон байгаа байхгүй юу.

Хишигсүрэн -

Хнн

Нэргүй -

Дандаа мэдрэлийг нь очоод гэмтээчихсэн. Ерөөсөө зууны 80% нь тийм

Хишигсүрэн -

Яг надтай цацуу манай аав ээжтэй хамт ажиллаж байсан багшийн хүүхэд бас сонсголын бэрхшээлтэй надтай чацуу хүүхэд байхгүй юу. Таныг багшилж байхад тэр хүүхэд байсан юм байна л даа. Тэгээд тэр хүүхдийг бас тэгдэг байсан юм. Антибоитик, буруу эмчилгээний үр дүнд тийм болсон байхгүй юу. Тэр хүүхдийн аав өөрөө бүр эмч энэ туршлага очоод нийлж байна л даа. Миний мэддэг тэр түүхийг давтаж байна. Тэгээд бас сонин манай ээжийн хамаатан та бараг таних байх даа. Оюунаа гээд эмч бага эмч тэр Оюунаа эгчийн хамгийн том ахынхан хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй. Дарханд байсан тэгээд ахынхаа хүүхдийг дагаад 29-р сургуульд эмчээр очиж байсан ш дээ. Хүүхдээ дагаж очиж ажил хийдэг жишээ хоёр дахиа харагдаж байна шүү дээ. Тиймээ?

Нэргүй -

Тийм тийм

Хишигсүрэн -

Тэгэхээр их сонин.... анагаахын эмнэлэг эмчилгээний байдлаас болж тэр 29-р сургуульд их олон хүүхэд ордог байсан гэж байна. Өшөө ямар онцлог байв. Улсаас хэр анхаардаг байв?

Нэргүй -

За энэ дээр бол яахав мэдээж улсаас дэмжиж багш нарыг диктив сургаж гадаадад сургаж арав төгссөн хүүхдийг гадаадад диктивээр сургаж өгч байсан очиж байсан. Улсаас явуулж байсан бодлого л доо. Аа нөгөө тал дээр нь яахав багш нарыг харж үзээд цалинг нь арай илүү өгдөг тийм тал байсан л даа. Аа тэгээд нөгөө талд нь яахав угаасаа социализмын үед сургалтыг дээрээс ингэ тэг гээд нилээд диктатурын юу явж байсан ш дээ. Тэр талаараа хангалт дотуур байр энэ тэр байсан л даа. Хөгжим энэ тэртэй. Хараагүйчүүд бас хамт сурдаг байсан. Тэгээд тэнд бол яахав диктовын анги танхимд авианы хичээл ордог л байсан л даа. Тэр бол яахав...

Хишигсүрэн -

Ер нь ажлаа багшаа хийгээд явж байна. Гэрийн ажил, гэрийн эзэгтэй юм чинь гэрийн ажил хийнэ тиймээ? Хувийн амьдрал, ажил хоёроо зохицуулахад ямар нөхцөл үүсдэг байсан бэ?

Нэргүй -

За тэр ч яахав нэг ийм л дээ. Тэр үед юм одоогийнх шиг элбэг байгаагүй ш дээ. Мэдээжийн хэрэг хоолныхоо махыг авна. Хүүхдүүдийнхээ хувцасыг ингэнэ тэгнэ гээд ахуйн амьдрал нөхөр гээд хажууд байж байна тиймээ? Тэгэхээр ерөөсөө маш шургуу л ажилладаг байсан. Одоо ингээд ....ерөөсөө хүүхэд, гэр, сургууль гээд бүх л юмыг амжуулах гээд зогсоо зайгүй их л ажилтай байсан л даа. Тэгээд хагас сайн өдөр гээд тэгэхэд хагас сайн өдөр хагас ажилладаг байсан ш дээ.

Хишигсүрэн -

Тийм

Нэргүй -

Хагас сайн өдөр хагас ажлаад нөгөө хэдэн цагаа заачихаад хариаж ирээд хүүхэд шуухад бүх хүүхдээ аваад хоёр хүүхдээ аваад тэгээд гэртээ ирээд миний ажил угаах арчих бүх ажлаа хагас сайн өдөр амжуулдаг байсан. Яагаад бүтэн сайн өдөр амжуулдаггүй байсан бэ гэхээр хагас сайн өдөр ус цасанд оруулаад хичээл номын давтуулаад бүх юмын жин тан хийгээд өөрөө ч гэсэн багш хүн хувцас хунараа бэлдээд 1дэхь өдөр үүнийг өмсөөд явна гээд тиймээ?

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Бүх юмаа амжуулаад нөхөрт хоол унд бүх юмаа амжуулаад тэгэхэд 6 цагаас зурагт эхэлдэг байсан байхгүй юу. 6-гаас өмнө амжина даа. Бүгдийг нь амжуулдаг байсан.

Хишигсүрэн -

Хнн

Нэргүй -

Тэгээд дээр нь цалин дээрээ хэд арван төгрөг нэмж олох хэрэгтэй. Ээж маань юм их оёдог байлаа. Аав надад Дарханы нэхийн өөдөс өгөхгүй юу нэг шуудай

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Өө түүнийг чинь нэг бүрчлэн юу яагаад.... хавж нийлүүлж оёоод эрэгтэй хүний.... хантааз хийгээд тэгээд бүтэн сайн өдөр зах дээр авч гараад зарчихдаг. \инээв\ тэгж юм амжуулж байхгүй юу.

Хишигсүрэн -

Тэр их ажлын хажуугаар юм хийдэг. ..

Нэргүй -

Тийм.

Хишигсүрэн -

Та ер нь юу гэж боддог бэ? Социализмын үед гэр бүл талаар, гэр бүлийн амьдралд одоо төр засгийн талаас ямар бодлого баримталж байсан юм. Дэмжиж ямар бодлого баримталж байсан юм тиймээ? Тэр талаар та ярих уу?

Нэргүй -

За даа...

Хишигсүрэн -

Жирийн хүнд төр засгаас явуулж байгаа бодлого яаж нөлөөлж байв аа л гэсэн үг. Нэг бол тийм бодлого мэдрэгдэхгүй байв уу?

Нэргүй -

Би ер нь одоо юу ч санахгүй байна. ...

Хишигсүрэн -

\инээв\

Нэргүй -

Би ер нь юу ч мэдэрдэггүй байсан байх......\ бодов\ аа мэдэхгүй юм аа. Яагаад гэхээр бид нар чинь ер нь ингээд эцэг эхээс олоод авчихсан хүмүүжил байна шүү дээ....

Хишигсүрэн -

Хнн

Нэргүй -

Гэр бүлтэй хүнтэй суусан. Тэгээд өрхийн тэргүүн гээд түүнийгээ хүндэтгэж амьдрах ёстой тэр тусмаа....

Хишигсүрэн -

Тэр тусмаа гэр бүл.................

Нэргүй -

Хүндэтгэж амьдрах ёстой. Гэр бүлд сайдах муудах янз бүрийн юм зөндөө болно шүү дээ.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Уурлаад л ёстой нээрээ гээд залуу байлаа шүү дээ. Оо ёстой болъё ингэж амьдрахгүй гээд гараад гүйгээд аав ээж рүүгээ явж байтал тиймээ?

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Очоод би яах юм бэ тиймээ? Нөхөр ингээд байна тэгээд байна гэлээ гэхэд би бараг өөрийгөө муулж байгаатай адилхан болчихно шүү дээ.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгэнгүүт эргээд болъё гээд буцаад ирээд энэ хаалганаас муудсан барьсан юм байдаг юм бол энэ дотроо л дуусгая гээд л эргэж орж ирээд юу ч болоогүй юм шиг хоол ундаа хийгээд хамаг юмаа ингээд тэгээд яаж байгаа юм чинь

Хишигсүрэн -

Байр сууцны асуудал байсан уу?

Нэргүй -

Байр сууцны асуудал байгаагүй ш дээ. Яагаад гэхээр манай нөхөр чинь ..... бид хоёр эхлээд гэр бүл болохдоо барилгачдын байшин гээд нэг давхар цагаан байшин байсан юм. Тэр байшингийн нэг өрөөг өөрсдөө засаад л орсон.

Хишигсүрэн -

Хнн

Нэргүй -

Тэгээд өөрсдөө засаж ороод тэнд хэдэн жил амьдарсан бас тэгээд манай нөхөр нийтийн аж ахуй үйлчилгээний.... хотын нийтийн орон сууцны удирдах газар гэдэгт ажиллаж байсан юм. Тэгээд 72 онд Шаравдамдин гэдэг дарга байсан. Өөрөө ч сайн ажилладаг байсан тэр хүн манай энэ байрыг өгсөн. Тэгээд.......

Хишигсүрэн -

Танай нөхөр ямар хүн байсан бэ?

Нэргүй -

Миний нөхөр хөгжимчин хүн байсан. Эхлээд танилцаад сууж байхад

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд яваандаа Их сургуулийн барилгын факультетыг барилгын инженерээр төгссөн...... сайн хүн байсан. Ёстой сайн хүн байсан.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Үнэхээр одоо... хүмүүс ингээд..... манай нөхөр нас бараад 15 жил боллоо л доо. 15 жил гэдэг бол их хугацаа. Хүний амьдралын их хугацаа...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Энэ 15 жил дотор энэ амьдрал уруудсангүй.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Үр хүүхдүүд нь .. манайх хоёр хүүхэдтэй байсан бол одоо 7 хүүхэдтэй боллоо шүү дээ. Ач зээ бэр энэ тэр ингээд.... тэгээд би бодож явдаг юм. Манай буриадуудын суурь хүмүүжилтэй холбоотой доо.

Хишигсүрэн -

Хнн

Нэргүй -

Юу гэхээр янз бүрийн хүнтэй. Түүнээс хойш 15 жилийн хугацаа өнгөрлөө. Нэгэнтэй нь суугаад салаад янз бүрийн хүмүүсийн амьдралыг харж байхад

Хишигсүрэн -

Хнн

Нэргүй -

Тийм юм миний амьдралд байхгүй.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Би маш сайнаар дурсаж явдаг. Тэгээд одоо мэдээжийн хэрэг хайртай дуртай болоод суусан байгаа. Тэгээд ингээд өчнөөн жил хамт амьдраад өнгөрлөө. Өнгөрсөн хойно нь би сайныг нь дурсаж явдаг.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Одоо ингээд цагаан сар энэ тэр болно. Би байнга дурсаж явдаг. Сайнаар л дурсаж явдаг. Одоо энэ амьдрал маань яахав давгүй хүний жишгээр яваад байгаа гэж боддог юм. Тэр хүн хэдийгээр тохиол болоод нас барахад мууг санаж явсангүй дээ гэж боддог юм.

Хишигсүрэн -

Хнн

Нэргүй -

Явдаг юм.

Хишигсүрэн -

За за та тэгээд 29-ээс ТМС-д ирсэн гэсэн ш дээ.

Нэргүй -

Тийм

Хишигсүрэн -

Хэр удаан ямар байдлаар ажиллав.

Нэргүй -

Тэнд сайхан байсан.

Хишигсүрэн -

Хнн

Нэргүй -

Манай..... яг үнэнийг хэлэхэд ....... байсан хүн түүнийгээ авчихсан юм шиг тиймээ?

Хишигсүрэн -

Харин тийм байх

Нэргүй -

Тийм ямар нэг хэмжээгээр бухимдаж бачимдаж байсан тэр бүгд задраад үнэхээр чөлөөтэй болж ирсэн.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Сайхан хамт олон байсан.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд би энд чинь хоёр жил дараалаад хөдөлмөрийн аварга болж байлаа.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Сайн ажиллаж байсан. Манай хамт олон сайхан ч хүмүүс байсан. Оросын мэргэжилтэнгүүд ирж ажиллаж байсан тийм. Ер нь тэгээд хангамж... сургалтын бааз гэж манайхан их ярьдаг байлаа шүү дээ. Одоо ингээд эргээд харж байхад. Одоо цагтаа зүйрлээд үзэх юм бол жишимгүй сайхан сургалтын баазтай. Маш сайхан сургалтын танхимтай байлаа. Токорийн, цахилгааны , яг зориулалтын өчнөөн автомат машинуудтай хачин сайхан сургууль байлаа шүү дээ. Одоо яахав нэг их сургуулийн салбар болчихсон байна л даа.

Хишигсүрэн -

Хнн

Нэргүй -

Тийм сайхан сургууль, сайхан хүүхдүүд, сайхан банди нар тээврийн ТМС чинь бакель өмссөн банди нар цугладаг газар байлаа шүү дээ.

Хишигсүрэн -

Хнн

Нэргүй -

Тэгээд хөөрхөн ш дээ. Тэд чинь

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд яахав би сүүлд нэлээд бодлогожсон хойно ирж байгаа ш дээ тиймээ?

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Нэлээд бодлогожсон хойноо ирээд тэгээд энд чинь .............. сайн ажиллаж байсан.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Өдөр болгон нэг юмаа хийгээд байхаар дасаж дадлагажин шүү дээ.

Хишигсүрэн -

Аа ха та хэдэн он хүртэл ажилласан бэ?

Нэргүй -

Тээврийн ТМС-д би.... 90 он хүртэл ажилласан шүү.

Хишигсүрэн -

Аа ха зах зээлд шилжихэд.....

Нэргүй -

Зах зээлд шилжихэд манай ТМС-үүд задраад.......

Хишигсүрэн -

Унасан даа тиймээ?

Нэргүй -

Тэгэхэд би одоо миний эмзэглэж явдаг нэг зүйл бол тэр тээврийн ТМС, ганц тээврийн ТМС ч биш ТМС-үүд задарсанд би их харамсдаг байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

ТМС-үүдийг задлаад задлаад коллеж гэсэн нэг нэр өгөөд тэгээд ЕБС-ийн багш нар арван жилийн сургууль руу тарж байгаа байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд тэд нар чинь арван жилийн сургууль руу тараад тэгээд 60-д очсон л доо.

Хишигсүрэн -

Хаана очсон гэнэ.

Нэргүй -

60-р сургуульд очсон юм.

Хишигсүрэн -

Хаана байдаг билээ?

Нэргүй -

Яармагийн эцсийн буудал дээр байдаг. 60-р сургууль тэгээд ерөөсөө мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэхээ болиод энэ чинь 90 оны өмч хувьчлалтай холбоотой болчихож байгаа байхгүй юу. Тэр өмч хувьчлалыг буруу хийсэн гэж би бодож явдаг юм. Энэ сайхан үйлдвэрийн район би чинь үйлдвэрийн районд ажилладаг байсан юм. Тэгээд тэр үйлдвэрийн районы үйлдвэрийг алга болгосон үйл явц тэр сургуулиудыг алга болгосон нь адилхан бараг зэрэг тэр процесс явагдаад ингээд мэргэжилтэй ажилчингүй болчихож байгаа.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Ингэснээрээ нийгэм маш их ажилгүйчүүдийн бүх л бүтэн арми бий болгосон. Ардчилал хэрэгтэй байсан уу? хэрэгтэй байсан. Гэхдээ хуучин суурийг буулгаад балгас болгочихоод тэр нүхэн дээр нь босгоно гэдэг чинь хэцүү шүү дээ. Хуучин суурин дээр нь түүнийгээ магадгүй сайжруулаад аваад явах байсан. Үйлдвэрээ ч тоног төхөөрөмжөө ч сайжруулаад аваад явах байсан байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

............. \түр завсарлав\

Хишигсүрэн -

Өмч хувьчлалын талаар ярих ёстой л доо. Нэгэнт өмч хувьчлалын тухай яриа ороод ирсэн болохоор: Ер нь өмч хувьчлалыг анх яаж зарласан. Таны амьдралд өмч хувьчлал ямар байдлаар нөлөөлөв. Хэн илүү өмчтэй болов тиймээ? Өмч хувьчлал хүмүүст тэгш үйлчилж чадав уу? энэ тухай.

Нэргүй -

Энэ юу л даа. Өмч хувьчлал гэхээр аа би зөвхөн мэдрээд байдаг байхгүй юу. Буруу юм хийснээс болж ингэлээ гээд яг өмч хувьчлал чи тэгээд боддоо. Эвдэрхий сандал сахилгагүй хэдэн хүүхдээс өөр хувьчлаад авах юмгүй сургууль юугаа яах вэ? тэнд бол хожих хожигдох юм бол байхгүй ш дээ.

Хишигсүрэн -

Хнн

Нэргүй -

Гэтэл энэ \хоолой засав\ яг социализмын тэр зааг дээр манай нөхөрт хүн санал тавьж байсан юм. Юу гэхээр чи зээл авчих гэж зээл авах юм бол би чамд туслаад зээл аваад өгье.

Хишигсүрэн -

Хнн

Нэргүй -

Боломж байна. Тэд нар энэ банкийг хувьчлах гэж байна. Ав гээд тэгэхэд манай нөхөр бид 2 юу гэж хандаж байсан гэхээр за за ёстой болъё.

Хишигсүрэн -

Хнн

Нэргүй -

Тэгж өөрсдөө ч өрөнд ороод яахав үр хүүхэд дамжсан үе уламжилсан өртэй байгаад яах вэ?

Хишигсүрэн -

Хнн

Нэргүй -

Чадахгүй ээ

Хишигсүрэн -

Хнн

Нэргүй -

Тэгээд алдсан.

Хишигсүрэн -

Зээл аваад юу ...

Нэргүй -

Юу ч хийж мэдэхгүй. Хүн санал тавьж байгаа юм. Үгүй үгүй авахгүй гээд аваагүй. За ингээд тэгээд ер нь бол би....ерөөсөө тэр өмч хувьчлал тэгж зориглож хийж байгаа хүмүүс би зүгээр ерөнхий дүгнэлт өгөх гээд байна ш дээ. Ерөөсөө юу байхгүй хүмүүс за юу

Хишигсүрэн -

Хнн

Нэргүй -

Юу ч байхгүй бүгд адилхан тэгш байсан ш дээ. Бүгд л юмгүй байсан. Гэтэл юу ч байхгүй юу ч үгүй хүмүүс гэв гэнэт юм авах боломж гараад ирэхээр байнаа ... авдаг юм байна тэр хүмүүс чинь.

Хишигсүрэн -

За

Нэргүй -

Ямар хүмүүс авдаг юм гэхээр нэг бол их ухаалаг алсыг харчихсан ухаалаг энийг авчихсан байхад дараа нь ямар нэг асуудалд орлоо ч гэсэн юу ч болохгүй өнгөрнө гэсэн авсан байх.

Хишигсүрэн -

Хнн

Нэргүй -

Айж байсан хүмүүс бол аваагүй л байхгүй юу. За за гээд бас л нөгөө суурь хүмүүжил чинь татаад байгаа байхгүй юу. Хүний юмыг зүгээр авчихаад би болохгүй гээд болохгүйгээрээ харчихсан. Гэхдээ тэр үед авчихсан байсан бол яах вэ гэж заримдаа бодож үзсэн байхгүй юу.

Хишигсүрэн -

Хнн

Нэргүй -

Тэгсэн бол магадгүй би манайх бол учиргүй баян ч юмуу ямарч болдог юм мөнгө аваад яачихсан нэг юмны эзэн болчихсон ч юмуу байх байсан байх л даа. Энд хүн яаж хандах ямар дүгнэлт хийх нь тухайн хүний хүн хүнийхэн асуудал. Би бол тэр надад зохихгүй байсан гэж хэлэх гэж байхгүй юу. Яагаад гэхээр нэг хэсэг хүмүүсийн өмч байсан юмыг би зүгээр ... авчихна гэдэг чинь ерөөсөө хүний нөгөө нэг хүн чанарт таарахгүй л асуудал. Би заримдаа боддог юм тэр үед өмч хувьчилж аваад тэгээд ингээд яаж байсан хүмүүсийг анзаардаг байхгүй юу.

Хишигсүрэн -

Хнн

Нэргүй -

Энэ бол зүгээр хувь хүний бодол хувь хүний ойлголт ш дээ. Тэр жаахан уйваагүй хүмүүс байдаг ш дээ. Уйваагүй зарим нь бол нэг бол уйваагүй хүмүүс нэг бол бүр гэмт хэрэг хийж явсан энэ хуулиар чинь тоглоод наадаад сурчихсан тийм хэсэг бүлэг хүмүүс нөгөө хэсэг бүлэг хүмүүс болохоор нэлээд тооцоотой амьдралд сүрхий тооцоотой ханддаг авлаа гэхэд ямар нэг юм болохгүй дээ гэдгийг мэддэг. Бид нар бол тийм ч юм боддоггүй болохгүй гэдгийг л бодоод хаячихсан энэ чинь хүний юм хүний юмыг авч болохгүй гэдэг утгаар ийм нэг 3 хэсэг байсан болов уу гэж би боддог ш дээ.

Хишигсүрэн -

Хувь хүмүүс бол өмч хувьчлалд тийм байдлаар ханджээ. Тэгвэл өмч хувьчлал эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хувьд ялгаатай байсан уу? Та юу гэж боддог вэ?

Нэргүй -

Ялгаатай байсан байхаа. Байсан байх. Ер нь бол эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурь тиймээ тэр яахав эмч багш нарын хувьд нэлээд түлхүү байсан байх. Аа бусад үйлдвэр албан газрууд , үйлдвэрийн бусад албан газрууд энэ дээр бол удирдах албан тушаалтан гэдэг ч юмуу тийм юм дээр бол голдуу эрэгтэйчүүд байсан байх тэр утгаараа нөгөө өмч хувьчлалд хандах хандлага нөгөө арай нэг эрх мэдэлтэй

Хишигсүрэн -

Мэдээлэлд ойрхон байгаа.

Нэргүй -

Мэдээлэлд ойрхон байгаа дарга ямар нэгэн алба хашиж байсан улсууд нэлээд илүү хүртсэн болов уу гэж би боддог ш дээ.

Хишигсүрэн -

Танайх өмч хувьчлалын 10000 төгрөгний тасалбар тараасан ш дээ. 7000-ын бага хувьчлалын 3000-ын цэнхэр , ягаан тасалбар тараалаа. Бүх өрхөд , бүх хүн амд танайх тэр эрхийн бичгээ юу болгов?

Нэргүй -

Одоо надаа байна гээд боддоо \инээв\ \инээлдэв\

Хишигсүрэн -

Яах гэж байлгаад байгаа юм бэ?

Нэргүй -

Яг тэр үеэр би баруун тийшээ явчихаад ирсэн юм. Канад руу явчихаад ирсэн юм. Яваад ирээд нөгөө хүүхэд рүүгээ тэр хооронд манай нөхөр өмч хувьчлалын тасалбараа тэр ягаан тасалбараа яалаа ийлээ худалдаад нэг их мөнгө олоод авчихна хэдэн төгрөгөөр өгчихлөө гэлүү нэг юм яриад тэгчихээд нөгөө нэг том тасалбар нь Эрдэнэтийн хивсний үйлдвэрт , Мах комбинатад гэлүү хэдэн газар өгсөн байгаа юм л даа. Тэнд өгсөн гэсэн бичиг нь одоо болтол надад байгаа ш дээ.

Хишигсүрэн -

Өмч хувьчлалын бичгээрээ ноогдол ашиг авсан гэсэн юм байхгүй юу? Тэгээд нөгөө ажилтай холбоотой яриагаа хоёулаа дуусгая. Та 90 оноос өмнө ажиллаж байсан хойно ажиллаж байсан гэдэг утгаараа социализм , капитализм 2-т ажиллаж байсан таны ажилд хандах хандлагад өөрчлөлт гарсан уу? 90-ээд оноос хойш ажиллахад ямар байсан бэ?

Нэргүй -

Гарсан байх даа.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Гарсан шүү. Яагаад гэхээр 7-р сургуульд оччихоод нөгөө .... мэргэжлийн хувьд бол ... байснаа сүүл тийшээгээ аа за ерөөсөө нөгөө хүмүүс чинь бүгдээрээ өөр юм руу анхаарал нь сарниад байна ш дээ.

Хишигсүрэн -

Тийм

Нэргүй -

Тэнд ч нэг юм энд ч нэг юм тэгэнгүүт бас адилхан үйлчилгээний төвд тэр чинь ... дэлгүүр гээд бөөн юм болдог байсан тиймээ.

Хишигсүрэн -

Тийм

Нэргүй -

Тэр чинь надад ерөөсөө хамаагүй ш дээ.

Хишигсүрэн -

Хаа сайгүй.

Нэргүй -

Хаа сайгүй. Тэгээд энд чинь Онон ресторан гэж байлаа. Онон рестораны боловсон хүчин Дорж гээд хуучин багш байсан нэг хүн байсан юм. Би тийм таньдаггүй л дээ. Зүгээр түүгээр байр майр байна уу лангуу тавьчихмаар юм байна уу гээд хайгаад явж байгаад тэнд нэг лангуу авлаа даа. \инээв\ тэгсэн нөгөө ажлын хажуугаар энд нэг лангуу ажиллуулаад энд нэг хүн ажиллуулаад тэгээд анхаарал жаахан ингээд байгаа биз дээ.

Хишигсүрэн -

Хнн

Нэргүй -

Тэнд чинь багшилчихаад хичээлээ заангуутаа паг гээд гараад гүйчихнэ. Хурал цуглаан энэ тэрийг аргалаад гараад \инээв\ яг тийм байдалд орчихсон шүү.

Хишигсүрэн -

Хнн

Нэргүй -

Тэгээд энийгээ болиод дараа нь сургуулийнхаа цайны газрыг түрээсэлж аваад тэндээ нэг хүүхэн зогсоогоод ажиллуулчихаж байгаа юм.

Хишигсүрэн -

Хнн

Нэргүй -

Тэгээд яахав манай сургууль хөөрхий намайг тэгээд тэр чинь нэг их шалихгүй дээ. Би нэг попкорон хийдэг байсан. Попкороны машинтай. Тэгээд попкороноо хийчихээд өглөөгүүр баахан вафли мафли контейнерээс аваад конспектныхаа хажуугаар баахан тийм юмтай сургууль дээр очиж байгаа юм чинь. \инээлдэв\ эндээ баахан мушгиа боов хийчихсэн....\инээв\

Хишигсүрэн -

Таны тэр орлого үндсэн цалинтай харьцуулах юм бол ямар байсан бэ?

Нэргүй -

Үндсэн цалинтай харьцуулах юм бол уул нь нэг ч их шалихгүй л дээ. Гэхдээ давгүй ер нь.

Хишигсүрэн -

Тэгэхгүй бол амьдралд хүрэлцэхгүй ш дээ тиймээ?

Нэргүй -

Тэгээд уулаасаа бид хоёр талийч бид хоёр ерөөсөө намайг оюутан байхаас эхлээд за юу

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Ерөөсөө хажуугаар нь дандаа орлого олдог 2 хүн байсан байхгүй юу. Яахав гэртээ нэг юм хийгээд аваачаад зарна.

Хишигсүрэн -

Хнн. Нэхий зүүж байгаад

Нэргүй -

Нэхий зүүж байгаад тэгээд

Хишигсүрэн -

Зах зээлийн сэтгэлгээ байсан байна ш дээ.

Нэргүй -

Өө

Хишигсүрэн -

Өмч хувьчлал дээр яагаад ажилласангүй вэ?

Нэргүй -

Тэр харин ажилласангүй. Яагаад гэхээр өөрөө хийж бүтээж байж юм олно уу гэхээс хүний юмыг авна гэж..

Хишигсүрэн -

Тэгэхээр өмч хувьчлалаар өмч олж авч байгаа хүмүүс зах зээлийн сэтгэлгээ биш байна тийм үү?

Нэргүй -

Тэр биш л гэж үзээд байгаа байхгүй юу.\инээлдэв\ түүгээр чинь нэг сул дэл юм авчих гээд байгаа юм шиг надад бодогдоод байгаа байхгүй юу. Түүнээс биш яг өөрийнхөө малгай салгай нэхээд аваачаад зарчихна. Манай өвгөн амраад сууж байхдаа алив чи наадахаа заагаад өгөөч би нэхье гэдэг байсан байхгүй юу. Гэх мэтчилэн хоёр гараараа , энэ толгойгоороо , энэ ухаанаараа өөрсдийнхөө амьдралыг ингээд өөрсдөө л болгон гээд бодол яваад байсан байхгүй юу. Манай сургуулийнхан намайг аягүй баян багш гэж боддог байсан юм шиг байгаа юм.\инээв\ Тэгээд мөнгө зээлдээч гээд тэгнэ оо тэгээд заримд нь зээлдэнээ зээлдэнэ. Би ер нь гайгуу ш дээ. Манай өвгөн тэгдэг юм хорин төгрөг хайсан хүн ямар байдаг юм тавин төгрөг сураглаад чиний өөдөөс сонсогдвол тэр үеийн 50 төгрөг аягүй их мөнгө байсан байхгүй юу. Тэгээд сонсогдох юм бол .....\инээлдэв\ дараа нь нөгөөдөх нь өгөхгүй бол... байж байгаа юм биш үү буцаагаад. \инээв\ тэгээд манай өвгөн тэгдэг юм чи нээрээ өөрөө гуйж байгаад өгчих юм даа гээд намайг тэгнэ. Тэгээд тиймэрхүү байсан.

Хишигсүрэн -

Хоёулаа нэг ийм сэдэв лүү оръё. Соёлын довтолгоо гэж нэг айхар юм болсон гээд байгаа ш дээ. Энэ талаар ярих юу байна? Таны амьдралын ямар үед соёлын довтолгоо дайрч өнгөрөв?

Нэргүй -

За тэгье тэгье. Тэр чинь миний хүүхэд байх үеэс

Хишигсүрэн -

За

Нэргүй -

За тэгээд

Хишигсүрэн -

Хотод байсан ш дээ.

Нэргүй -

Хотод байсан. Тэгээд одоо манай сургуулийн ингэдэг байхгүй юу соёлын довтолгоо гэдэг юм чинь ингэж явдаг байсан юм. Ариун цэвэр шалгаад за юу

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Одоо бол тэр үеийнхээс тэр чинь гахай тавьдаг байсан ш дээ. Аймаар том модоор юугаар хийдэг байсан юм мэдэхгүй. Гахай хийгээд аваачаад ариун цэвэр муу байгаа газар гахай тавьчихдаг байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа гахай чинь их заваан тийм ээ?

Нэргүй -

Одоо бол бүх газар гахай авнаа\инээв\ Тэгээд тэр үед бас хэрэгтэй байсан л даа. Яагаад гэхээр

Хишигсүрэн -

Яг юу юу шаарддаг байсан бэ?

Нэргүй -

Тэр үед маш их шалгалтирнэ. Айлд ордог байсан ш дээ. Тэгээд орны даавуу солих даавуу орны солих даавуу маавуу шалгана. Тэгээд тэр айл нөгөө нүүр гарын алчуур малчуур тиймээ дэр мэр ямар байна гээд тиймэрхүү ахуйн хэрэглээний

Хишигсүрэн -

Түүнийг шалгаж байгаа хүмүүс нь ямар хүмүүс байх вэ?

Нэргүй -

Ихэвчлэн хөөрхий хэдэн эмч багш нар л явна ш дээ.

Хишигсүрэн -

Ажлын бус цагаар

Нэргүй -

Ажлын бус цагаар тэд нарыг чинь дээрээс бүр шаардчихсан. Ингэх ёстой гээд тэгчихсэн. Тэр битгий хэл хүүхдүүдээ хүртэл тэнд чинь дайчлан оруулдаг байсан ш дээ. Чи бодол доо талбайн баруун талын 25-р дэлгүүрийн үүдэн дээр зогсож л байсан юм даа. Яахав гэхээр нусны алчуур , гутлын алчуураа шалгуул гээд дэлгүүрт орсон гарсан улсуудыг тэгээд зогсож байдаг. Тэгээд нөгөөдүүл нь шалгуулах гээд энд тэндээ ухаад үзүүлээд байгаа юм биш үү. \инээлдэв\ Одоо бол битгий солиороод бай гээд загнана ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэр үед тиймэрхүү л байсан юм.

Хишигсүрэн -

Соёлын довтолгооны нөлөө ямар байсан бэ? Тэрний үр дүнд юу болсон юм.

Нэргүй -

Тэрний үр дүнд байна ш дээ манайхан чинь ахуйн ариун цэврийн хувьд сайжирсан шүү. Хашаа машаагаа цэвэрхэн байлгадаг. Хашааны айлууд гэхэд тиймээ хашаа машаагаа цэвэрхэн байлгадаг. Гудамжиндаа элдэв хог новшоо хаячихдаггүй. Бас цэгцтэй болсон шүү. Болсон юм.

Хишигсүрэн -

Хнн

Нэргүй -

Жишээлбэл тэрэнд оролцож байгаа бид нар чинь юу ш дээ 10-н жилийн хүүхдүүдийг аваачаад тийм үйл ажиллагаанд шахаад оруулангуут тэд чихрийнхээ цаасыг гадаа хаяна гэж байхгүй ш дээ хөөрхий. Кармаалаад очоод галдаа түлдэг ч юмуу тэр бол хүмүүжлийн нөлөө хүүхдэд өгч байна.

Хишигсүрэн -

... гахай тавина өөр юу тавих вэ?

Нэргүй -

Хэрвээ энэ шугамын радиогоор Монголын радио байна ш дээ.

Хишигсүрэн -

Тийм

Нэргүй -

Энүүгээр чинь ярьж өгнө ш дээ.

Хишигсүрэн -

Юу гэж ярих вэ?

Нэргүй -

Одоо тэдний байгууллага тийм байсан тэднийх хогтой новштойгоо байсан ч гэх юмуу байгаа юмыг яг үнэнээр нь яриад тэгээд ирэнгүүт нөгөөдүүл чинь хүмүүс чинь бас ичиж эмээх мэдрэмжтэй байжээ.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Одоо танайх хогтой байсан гэвэл санаа зовоод орой шөнөдөө хүртэл хийнэ шүү дээ. \инээлдэв\ тийм сонин байдаг шүү нээрээ. Хөөрхий тэр хүмүүсийг алчуураа үзүүл энэ тэр гээд подъёз модъёзоо цэвэрлэдэг байсан хүмүүс.

Хишигсүрэн -

Таны амьдарч байсан үед хэлмэгдүүлэлт нэлээд хэлмэгдүүлэлт илэрхийлдэг тэр үйл явдал болоод өнгөрсөн байсан л даа. Тэгэхээр та хэлмэгдүүлэлтийг юу гэж боддог вэ? Танай хамаатан садангаас хэлмэгдсэн хүн бий юу? Улсууд юу ярьж байв энэ тухай?

Нэргүй -

Аа тэр хэлмэгдүүлэлт 30 хэдэн оноос эхлээд ерөөсөө энийг ингээд түүхэн зурвас үе юм л даа. Түүхэн зурвас үеийг бид янз бүрийн юмнаас уншаад үзээд байхад бүр урдаас явсан юм байлаа ш дээ. Тэгээд юу гэхээр ерөөсөө коммунист үзэл болоод тэгээд оросын манайхан чинь дандаа хойшоо хандсан тэгээд туслаач гээд 21 онд тэгээд хойноос явуулж байсан бодлоготой холбоотой. Тэгээд ерөөсөө тэр үед Зөвлөлт Холбоот Улс гэдэг чинь Зөвлөлт Холбоот Улсын Коммунист намаас явуулж байсан бодлоготой шууд холбоотой байдаг юм байнал ээ. Тэр нь юу гэхээр ... Монгол Зөвлөлт зөвлөх нэрээр өчнөөн оросууд ажилладаг байсан. Тэгээд тэр бүр ингээд намын хурлууд тавьсан илгэлүүдийг ингээд уншиж үзсэн.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгэхэд одоо лам нарын тухай бодлогыг ингээд ингээд гээд шууд зааврын дагуу коммунист намын зааврын дагуу л энд яллах үйл явц болж байсан юм байна лээ ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэр одоо бол бид нар .... Баяр Монгол Ардын Хувьсгалт Нам өөрөө хэлмэгдэж байсан гээд нэг ийм том нийтлэл бичсэн байна лээ.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэр бол Монгол Ардын Хувьсгалт Намыг сонгуульд ялуулах гэсэн утга л байсан байх.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэр хэлмэгдүүлэлт бол дэндүү харгислал болж хувирсан. Хэлмэгдүүлэлт биш тэр бол шууд харгислал байсан.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд ялангуяа манай буриадуудад бол маш хүндээр туссан. Тэр нь... одоо оросын буриад гэж ярьдаг ш дээ манайхан чинь тиймээ. Оросын буриад бөөн бөөнөөрөө урагшаа нүүж байсан ш дээ. .... хичнээн тооны малтай хичнээн тооны ам бүл оров гэдэг нь тоотоогоо надад байгаа л даа.

Хишигсүрэн -

Хаанаас олж мэдэв.

Нэргүй -

Коментерин ба Монгол улс гэдэг ном байдаг ш дээ.

Хишигсүрэн -

Оросоос орж ирж байгаа буриадууд ямар эд хөрөнгөтөй орж ирж байв гэдгийг....

Нэргүй -

Тийм ерөөсөө тэнд чинь яг байдаг ш дээ. Ерөөсөө Монголоос хойшоо.. Манай ээж хөөрхий минь 9 настай Монголд орж ирээд тэгээд ээж дүү нар нь хойно үлдчихсэн. Хойшоо ингэж 19-тэй болоод хойшоо морьтой давхиж Алтанбулагийн хил давж ээжтэйгээ дүү нартайгаа уулзах гэж очиход нь түүнийг чинь барьж авах гээд байгаа байхгүй юу. Энэ бол бодит түүхэн ном байхгүй юу. Тэгэхэд 19 настай жаахан охин ээж дүү нар дээрээ очоод амар тайван амьдарч чадахгүй байсан байгаа юм.

Хишигсүрэн -

Яагаад 9 настай хүүхэд эцэг эхээсээ салаад явчихаж байгаа юм бол?

Нэргүй -

Тэр чинь юу.... Саахалт айл гэж ярьдаг ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Саахалт айлынхан хүн бие биедээ тус дэмтэй байдаг биз дээ.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

9 настай охиныг хонь туулцаад өгөөч ээ гээд тэгэхээр нь ээж нь тэгээ тэг хонийн туулцаад өг гээд ингээд явуулчихгүй юу.

Хишигсүрэн -

Тэгээд хүрээд ир гэсэн үү?

Нэргүй -

Тийм тийм тэгтэл нөгөө айл нь Монгол руу нүүх гэж байгаагаа хэлэхгүй охиныг нь Монгол руу аваад гарчихдаг байгаа даа.

Хишигсүрэн -

Пөөх ямар аймаар юм бэ? За

Нэргүй -

Тийм. Тэр чинь ямар мал туугаад аваад гарч байгаа биш дээ. Хүнийг нь аваад гараад явчихаж байна шүү дээ.

Хишигсүрэн -

Хнн. Ёстой сонин юм байна тиймээ?

Нэргүй -

Тийм тэгээд аваад ирчихсэн. Тэгээд тэр 9 настай охин чинь гэрээсээ ээжээсээ салчихаад очих юмсан очих юмсан ээж дээрээ гээд хойш хараад уйлдаг байсан гээд боддоо

Хишигсүрэн -

Хнн

Нэргүй -

Тэгээд 19 нас хүрээд морины сайныг унаад давхиад очиход нь урьдаас нь нөгөө большвок нь барьж авчих гээд байдаг. Бүх хүмүүс манай ээжид хэлсэн байдаг юм. Охиноо буцаа муу юм болно шүү. Монголоос оргодол ирсэн. Танайд оргодол ирсэн гээд

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Одоохон давхиад ирнэ шүү. Нэг бол охиноо нуу нэг бол буцаа.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд охиноо нуусан байгаа ш дээ. Манайхан өвсөө нуруулдаж хураадаг шүү дээ. Түүнийхээ дор нүх ухаад охиноо оруулаад тэгээд наанаас нь хаасан гэсэн. Тэгэхэд нөгөө бухал өвс рүү нь буудаад хамаг юмын тонгочоод....

Хишигсүрэн -

Хнн тэгээд

Нэргүй -

Тэгээд яахав .....\ хэсэг утсаар яриад тасрав\

Хишигсүрэн -

19 настай охин Монголоос зугтаж очоод өвстэй бухал руу баахан буудуулаад тэгээд үлдчихгүй яагаад буцаад ирсэн юм бол?

Нэргүй -

Тэгээд яах юм тийм диктатурын дор амар тайван байж чадахгүй байгаа юм чинь яах юм.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Баригдах юм бол цөлж байсан шүү дээ. Цөллөгөнд явуулна. Эсвэл яадаг юм нэг асуудал үүсэх л байх тэгээд наашаагаа буцаад хүрээд ирсэн. Тэгээд Монголд орж ирж нутагшиж амьдарсан байхгүй юу. Тэгээд 40 жилийн дараа ээжийгээ олж авсан ш дээ

Хишигсүрэн -

Ээжийгээ?

Нэргүй -

Тийм ямар ч харилцаа байхгүй байсан.

Хишигсүрэн -

Ээж нь ямархуу амьдарч байсан бол тэр хооронд?

Нэргүй -

Тэр хооронд ээж нь ... ганц эрэгтэй дүүтэй байсан гэсэн. 6 охинтой байсан. Нэг нь Монгол руу ороод ирсэн. Манай ээж дүү нар нь эрэгтэй дүү нь 41 онд дайнд яваад араас нь охидууд нь хүртэл явсан гэсэн. Ганцаараа үлдчихсэн байхад нь 61 онд очиж авч ирсэн ш дээ.

Хишигсүрэн -

Төрсөн эхийгээ?

Нэргүй -

Төрсөн эхийгээ

Хишигсүрэн -

Тэр хүүхдүүд нь яасан юм бол?

Нэргүй -

Фронтод яваад нас барсан.

Хишигсүрэн -

Бүгд үү?

Нэргүй -

Хүнд өргүүлсэн ганц охин нь үлдсэн гэсэн.

Хишигсүрэн -

7 хүүхдээс нэг хүүхэд хүнд өргүүлсэн бусад 5 хүүхэд нь амь үрэгдсэн?

Нэргүй -

Тийм 5 хүүхэд нь

Хишигсүрэн -

Хнн тэгээд энд авч ирсэн.

Нэргүй -

Тэгээд энд авч ирсэн. Энд амьдарч байгаад тэгээд бурхан болсон л доо.

Хишигсүрэн -

Хнн ....... нөгөө.\.... \ эмээ чинь хэн билээ?

Нэргүй -

: Манай ээж

Хишигсүрэн -

Тэр хүн үү?

Нэргүй -

Тэр чинь миний ээжийн ээж байхгү юу.

Хишигсүрэн -

Одоо тэр 19 настай буцаж очдог чинь ....

Нэргүй -

Тийм л цаг үе байсан л даа. Маш харгис тиймээ? Буриадуудыг хойноос орж ирсэн гэдэг утгаар нь зарим нь бөөнөөрөө нүүж орж ирээд Баяндун, Баян-уул, Дашбалбар түүгээр тогтоод Цагаан-уулаар нутаглаад зарим нь бол Шиньжан тийшээгээ нүүгээд арай чадалтай нь

Хишигсүрэн -

Бүр цаашаагаа

Нэргүй -

Цаашаагаа тэр нь болохоор арай чадалтай нь

Хишигсүрэн -

Хятад руу?

Нэргүй -

Хятад руу Хятадын Шиньжанд буриадууд байдаг ш дээ. Зарим нь мал хунартаа түүртээд амьдарсан байхгүй юу. Бүх тийм баримтууд нь байдаг юм байна лээ. Тэд нарыг чинь нүүдэл хийсэн хил дамнаж нүүдэл хийсэн. Оросоос Монгол руу нүүсэн гэдэг байсан юм байна лээ л дээ. Тэгээд тэр буриадуудыг хомроглож барьсан. Тэгээд чөдөртэй морио авах гээд гарсан хүнийг тоо гүйцээх гээд машин дээр ачаад ямар ч баримтгүй буудчихаж байгаа. Юун хэлмэгдүүлэлт уучлаарай ийм юм боллоо гэж байгаа биш шүү дээ. Тэр хүний амийг авчихаж байгаа байхгүй юу. Тэгээд толгой дараалан яасан. Аа нөгөө нэг шалтгаан нь нүүж орж ирсэн гэдгээсээ гадна. Нүүж орж ирсэн буриадууд Монголчуудаас боловсролын түвшин арай өөр байсан байхгүй юу. Хэлтэй, оёдлын машин сүүний машин ажиллуулж чаддаг. Түүнийг Монгол хүмүүс мэдүүлж байсан соёлын түвшин арай өөр байсан байхгүй юу. Анхны ардын багш нар байна. Том том ардын эмч нар байна. Орос хэлтэй оросуудтай хэл амаа ололцоход буриадууд байсан ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Үүнийг би ямар нэгэн роль үндэстэн байсан гэдгээр нь хэлээгүй юм шүү.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Энэ бүр гарцаагүй нийгэмд буруу явж байсан учраас. Тэр байтугай анхны анхны анхны багш анхны эрдэмтэн докторууд соён гэгээрүүлэгчид бүгд буриадууд байгаа ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Түүх үгүйлэхгүй шүү дээ. Энэ бүхнийг яагаад хүлээн зөвшөөрөхгүйгээр аваачаад буудчихдаг байсан юм бэ гэхээр өөрсдөөсөө арай илүү хүмүүсийг хажуудаа байлгахыг хүсэхгүй байна шүү дээ. Янз бүрийн түүхийн ном харж байхад тийм л байдаг юм билээ.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Надад санагддаг юм. Магадгүй би өөрөө буриад учраас бас жаахан хэтрүүлж бодож байна уу гэхээр үгүй байгаа байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха сонин түүх байна. Танай аав энэ хэлмэгдүүлэлтэнд холбогдож байсан уу?

Нэргүй -

За манай аав бол нэг айхтар хэлмэгдүүлэлт гэдэг утгаар нь биш... гэхдээ аав ямар тэр бүгдийгээ бидэнд тайлагнах биш манай аав чинь оросын 17-р армид алба хааж байсан хүн байхгүй юу. Тэр нь ямар учиртай юм гэхээр бид аавыгаа 17-р армид алба хаасан гэдгийн сүүлд хожуу мэдэж авсан байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Хөөрхий бурхан болсоны дараа би энэ ер нь юу хийж явсан юм байна гээд судлаад амьтан хүнтэй уулзаад явна биз дээ.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгэхэд манай аав тагнуулд явдаг байсан байгаа юм. Шиньжан Уйгар Өвөрмонголын нутгаар НАХЯ-наас дуудаж авч ирээд тагнуулд явуулчихдаг байсан байгаа юм. НАХЯ гэх нь хаашаа юм армиас дууддаг байсан байгаа юм. Тэр 17-р армиас

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Сумын захиргаа дуудлаа гээд гардаг. Өмссөн хувцастайгаа гараад хэдэн сараар алга болчихдог. Тэгээд бүтэн жилээр алга болчихдог. Тэгээд гэнэт ороод ирдэг. Юу ч болоогүй юм шиг өчигдөр гарсан хүн шиг ороод ирдэг.

Хишигсүрэн -

Хнн

Нэргүй -

Дахиад хэд хонож байгаад яваад өгдөг. Хэд хонож байгаад сумын захиргаа дуудлаа гээд яваад алга болчихдог. Ээж бол мэдэхгүй аав бол хэлдэггүй байсан юм билээ. Ярихгүй ярьж болохгүй. Ээж хүлээнэ, гээд яс арьс болчихсон. Тэгээд нэлээд сүүлд ээжид ярьсан юм билээ.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тагнуулд явдаг байсан юм билээ. Тэгээд түүнийгээ тодорхой ярихгүй. Аавыг тэнд худалдааны гэрээгээр явж байхад нь харсан хүн байдаг юм билээ. Худалдаачин болчихсон явж байдаг. Сүүлд тэгээд яахад ямар ч материал байхгүй тэр 17-р армид материал нь байдаг юм шиг байгаа юм. Оросын 17-р арми материалаа хойшоо татаад авчихсан.

Хишигсүрэн -

Оросын 17-р арми гэхээр Орос хэлтэй тийм хүн байх юм байш дээ?

Нэргүй -

Тийм Орос хэлтэй ер нь тийм байсан юм билээ. Маш мундаг.

Хишигсүрэн -

Пөөх ....................

Нэргүй -

Сүүлд сумын артельд мастер хийдэг байсан л даа.

Хишигсүрэн -

Тэр хүн сүүлд зүгээр явж байгаад нас нь болоод.....

Нэргүй -

Тийм Улаанбаатар хотод ирээд Үйлдвэрчний төв зөвлөл гэж байсан ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэнд мужаан хийгээд энд тэнд хэдэн байшин бариад явж байгаад тэтгэвэрт гарсан.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тийм

Хишигсүрэн -

Аа аав чинь бас буриадаас орж ирсэн хүн ш дээ. Эцэг эхтэйгээ цуг орж ирсэн үү?

Нэргүй -

Ээжтэйгээ цуг орж ирсэн. Аав нь бол хойноо үлдчихсэн юм билээ.

Хишигсүрэн -

\инээв\ Ээж нь яагаад нөхрөөсөө салаад Монгол руу орж ирсэн юм бол?

Нэргүй -

Тэр ах дүү нараа дагсан юм билээ.

Хишигсүрэн -

Аа өөрийнхөө талын улсыг дагаад

Нэргүй -

Тийм тэгсэн.

Хишигсүрэн -

Тэр талын хамаатнууд буриадад байх ёстой юм байна ш дээ....

Нэргүй -

Тийм

Хишигсүрэн -

Байх уу?

Нэргүй -

Ер нь бол байдаг ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Манай хөгшин ээжийн хамаатан Баяндун суманд зөндөө байгаа ш дээ. Бүр олон болоод байгаа. Зөндөө байгаа. Цагаан Цэвээн гээд том охин нь байсан юм билээ. Манай ээжийн.....

Хишигсүрэн -

Танай аавын тэр Цэрэн ахад нөлөөлж байсан нөлөө байдаг болов уу? тэр хүн ном эрдмийн хүн болоход аав чинь нөлөөлж байсан болов уу ямар бол?

Нэргүй -

Бага нас түүнийг би сайн мэдэхгүй ш дээ. Ахын бага нас

Хишигсүрэн -

Ярьдаг байсан уу?

Нэргүй -

Ээж бол ..ер ийм байсан байхаа. Би тэгж боддог юм. Яагаад гэхээр 4-р анги төгсгөөд аймаг явуулчихсан байхгүй юу. Арай гэж тусад орж байсан том хүүхдээ явуулчих ээжид хэцүү байсан байх л даа. Манай хөгшин ээж аавын маань ээж хувилдаж байгаад явуулчихсан. Аймгийн 10 жилийг “Онц” дүнтэй төгссөн ш дээ манай ах өнгөрсөн жил Цэрэн багшийн нэрэмжит олимпиад аймаг дээр зохион байгуулаад

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэр цаашаагаа уламжлал болох байхаа. Их аятайхан зохион байгууллагдсан. Тэгээд хамгийн гол нь генийн юм байсан байхаа гээд байгаа чинь манай аав сургууль соёл сураагүй. Ээж ч сураагүй. Гэхдээ байгалиас заяасан айхтар ой санамж байна шүү дээ.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэр бол үнэхээрийн гайхмаар миний ээж бол хүүхэд байхад нь харж байсан хүнээ 40 жилийн дараа овогтой нь нэртэй нь хэлсэн гэж байгаа ш дээ. Тийм мундаг ойтой хүн байсан байхгүй юу манай ээж бид нар хажууд нь юу ч биш байгаа байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Ээжийн маань тэр их мундаг ой бид нарт......

Хишигсүрэн -

Удамшсан

Нэргүй -

Удамшсан гэж би боддог байхгүй юу. Аав маань ялгаагүй

Хишигсүрэн -

Зүгээргүй хүн байсан.

Нэргүй -

Зүгээргүй хүн байсан. Нэг их дадаа дадаа гээд байдаггүй.

Хишигсүрэн -

Өөрсдөө татагдаад

Нэргүй -

Тийм байж байж л ой муутай хүн ямар юмныхан хэл сурах тиймээ?

Хишигсүрэн -

За хоёулаа өнөөдрийн ярилцлагаа дуусгаад. Эргэж уулзаад бусад сэдвээр яриагаа үргэлжүүлье. Тэгээд цаг зав гаргаад ярилцлага өгсөнд баярлаж байнаа.

Нэргүй -

За............

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.