Anonymous
![](../assets/images/interviewees/990116.jpg)
Basic information
Interviewee ID: 990116
Name: Anonymous
Parent's name: Anonymous
Ovog: [blank]
Sex: f
Year of Birth: 1948
Ethnicity: Buriad
Additional Information
Education: higher
Notes on education: degree in physics
Work: retired
Belief: none
Born in: Bayandun sum, Dornod aimag
Lives in: Han-Uul sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
foreign relations
democracy
illness / health
childhood
environment
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Хишигсүрэн -
За өнөөдөр 2...3-ын сарын 3-ны өдөр Нэргүй эгч бид 2-ын хоёр дах уулзалт. Аа...бас Нэргүй эгч бид хоёр чинь бараг 1-р сарын сүүлээр ярилцасан байх. Сар гаран болоод уулзаж байгаа. За би Нэргүй эгчийн өмнө нь ярьсан яриаг уншаад үзчихсэн. Тэгээд ямар сэтгэгдэл надад төрсөн бэ гэхээр Нэргүй эгчийн гэрт альбомуудыг нь үзэхэд аягүй их тийм...Евроïын орнуудаар явсан, харьцангуй их гадагшаа явсан хүн билээ. Сүүлийн үед. Аа...тэгээд сүүлийн үед гадагшаа явж байснаасаа гадна, ер нь одоо юу гэдэг юм бэ...20-р зуунд гэсэн үг, тэр Социализмын үед ч юмуу. Яг таны хувийн ажил амьдралын туршлагад гадаад улс орноор явж байсан уу. Ямар сэтгэгдэл төрж байв. Гадаад хүмүүстэй харилцадаг байсан уу тийм ээ…гэсэн асуултаар 2-ууулаа яриагаа эхлэх үү?
Нэргүй -
За тэгье. Тэр 1984-н оноос хойш юм даа. Монголд ингээд…нутагтаа ажиллаж байхад бол ерөөсөө энэ нийгмийн үзэл бодолтой нөгөө нэг…сэхээтэнүүдийг чинь нийгмийн байдлыг хамгийн түрүүнд их сүрхий тусгаж хүлээж авдаг тийм хүмүүс гэж манайхан чинь тодорхойлдог шүү дээ. Нийгмийн давхаргад. Тэгэхээр яагаад ч юм бэ бид нар бол багш нар, чухам юу нь яагаад болохгүй байгаа юм бэ гэдгийг хэлж чадахгүй ч гэсэн тийм ээ…
Хишигсүрэн -
Аха
Нэргүй -
Åрөөсөө л энэ болохгүй байнаа гээд л ингээд…одоо удирдлагатайгаа хүртэл ингээд зөрчилдөөн үүсээд байсан байхгүй юу. Ингэж болохгүй ээ, энэ чинь болохгүй ээ. Энэ чинь дэндүү байна аа. Хэтэрхий ингэж одоо…хүмүүсийг бүр ингэж хэт диктатураар ингэж аймшигтайгаар ажиллуулж байна гээд л…ингээд л янз бүрийн юм ингээд л сэтгэл бодол нийлдэг хүмүүс маш их ярьдаг байсан байхгүй юу. За тэгж явж байгаад…тэгээд л яахав дээ нийгэм маань ерөөсөө цалингаас цалингын хооронд амьдарч байна. Болохгүй байнаа гээд…ингээд тийм ээ. Яг энэ үед 1980-н…1986-н онд, 1985-н онд юм байна. Охин маань хойшоо Германд сургуульд сурахаар явсан л даа. Тэгээд би одоо 1989 онд би анх хилийн дээс алхаж...одоо хөмөрсөн тогоон дотроос гарч байгаа нь тэрээ /инээв/.
Хишигсүрэн -
Анх удаа гадаадад гарч байгаа…
Нэргүй -
Анх удаа гадаадад гарч байгаа.
Хишигсүрэн -
Та өмнө нь Орос руу ч явж үзээгүй юу?
Нэргүй -
Орос руу ч явж үзээгүй. Åрөөсөө л ажил гэр, гэр ажил гээд гүйж байсан. Тэгээд явахад Øеремьетово дээр…онгоцоор явсан л даа. Øеремьетово дээр бууж л нэг хэдэн цаг хүлээгээд дараагийнхаа онгоцонд суугаад л Берлин орох байсан байхгүй юу. Тэгээд л байгаад байдаг явдаггүй.
Хишигсүрэн -
Аха.
Нэргүй -
Нисдэггүй. Тэгээд бүр тэнд 2 хонолоо.
Хишигсүрэн -
Пөөх…за
Нэргүй -
Тэгээд юу болов…яав…ийв бид нар чинь Монголоос явж байгаа хүмүүс чинь бас ингээд хоорондоо яав ийв гээд ярьцгааж байгаа байхгүй юу. Тэгэхэд чинь аа…тэр юунд…зүүн Германд одоо бослого хөдөлгөөн гарсан гэнээ гэж. Тэгээд одоо дотроо бас ингээд…бид нар чинь одоо ингээд айдас хүйдэс дотор өсчихсөн байгаа байхгүй юу. Одоо бүр тархинд дандаа тийм юм байдаг. Яанаа нөгөө юу болсон юм болоо. Нөгөө оюутнууд тэгсэн бол нөгөө хүүхдүүд минь яаж байгаа бол тийм ээ. Гэх мэтчилэнгээр бас нэг ингээд баахан юм бодчихож байгаа юм чинь тэрүүхэн хооронд. Тэгээд нэг юм, ямар ч гэсэн нэг юм нисээд Берлинд буулаа л даа. Тэгээд Берлинд буухад бол би их сонин цаг үед Берлинд буусан л даа.
Хишигсүрэн -
Яг задраад…
Нэргүй -
Нөгөө эхлэж нээгээд л тэгээд л нөгөө Зүүн Герман Баруун Герман руугаа орж байсан.
Хишигсүрэн -
2 Герман…
Нэргүй -
Тэгээд Баруун Герман руу ороход нь бол Зүүнээс Баруун тийшээ орж байгаа хүн болгонд толгой тоолонгоор 100 дойч марк өгөөд, баруун луу оруулж байсан тийм үед нь очиж байсан байхгүй юу. Тэгээд…аа…хүүхдүүд дээрээ очлоо. Тэр чинь шөнө очиж байгаа байхгүй юу. Тэгээд маргааш өглөө нь босоод би тэгээд хүүхдүүддээ энэ одоо юу болсон юм бэ. Мэдээж очоод л юу болоод, яагаад ийгээд байгаа юм бэ гээд ярьсан. Тэгэхэд чинь л үгүй ээ энэ Зүүн чинь ингээд Баруун луугаа орж байгаа юм. Энэ чинь хил нээж байгаа юм, барьж байгаа юм гэх мэтчилэн баахан юм яриад л тэгээд л маргааш нь болсон чинь алив танай тэр хүнсний дэлгүүрт чинь очúё гэж байгаа байхгүй юу. Яах гэж гээд...яагаад гэхээр би сонирхож харах гээд байна ш дээ. Юу болчихоод ер нь...тэр дэлгүүрт нь юм байдаг юмуу байдаггүй юмуу. Байдаггүй болоод эд нар өлсөглөнгийн туйлд хүрээд...одоо ингээд бослого мослого болгож байгаа юм болов уу гээд надад нэг тиймэрхүү төсөөлөл байгаа байхгүй юу /инээв/. Тэгээд дэлгүүрт орсон...алив махны тасагт орьё гэсэн миний бүр нүд мүд ингээд эрээлжилж байгаа юм биш үү. Тэгээд махны тасаг дээр чинь очья гэсэн. Өө, мах чинь өөхтэй, өөхгүйгээрээ...мэдэнэ ш дээ чи. Одоо ингээд янз бүрээрээ...хүүш ээ танай энэ Зүүнийхэн чинь..энэ Зүүн Германууд чинь яасан даварчихсан улсууд вэ. Хүнсний хангамж ийм байж байна. Одоо бодвол бусад юм нь ойлгомжтой тийм ээ.
Хишигсүрэн -
Аха
Нэргүй -
Ийм байж байхад одоо ямар юмаараа дутлаа яалаа, ийлээ гээд ингээд байгаа юм бэ гэж хэлж байсан юм. Тэгээд манай хүүхдүүд надад хэлсэн л дээ. Яг тэр талаар хариулт хэлж байгаа юм. Үгүй ээ яахав дээ ганцхан ханын цаад талд тийм ээ. Яг ижил, яг нэг үндэстэн дээрээ шал өөрөөр амьдарч байгаа. Өчнөөн жил ингэж амьдарч ирсэн. Энийг чинь харж байгаа байхгүй юу. Тэр чинь энэ 2...ганцхан ханын наад цаад 2 зааг маш өндөр ялгавартай. Хүний төлөө гэсэн нийгэм чинь тэнд байгаа байхгүй юу гэж байгаа юм л даа. Яахав тэр үед нь бол би ч яахав дээ тийм ээ ингээд ямар хачин юм бэ гэсхийгээд л гайхаад өнгөрч байгаа байхгүй юу. Анх би одоо тэр хил давж очиж тийм юмыг мэдэрч байсан юм. Тэгээд тэр үед бол аа...ер нь...одоо энэ цаг мөчид эргээд харахад бол мэдээжийн хэрэг хүний төлөө нийгэм, хүн төвтэй нийгэм гэдэг чинь өөр л байдаг юм байна л даа. Бүх хүмүүс нь ажилтай. Нийгмийн халамжинд орчихсон тийм ээ.
Хишигсүрэн -
Аха.
Нэргүй -
Тэгэхээр тэр бүхэн нь наанаа ямар нэг хэмжээгээр нөгөө Социализмын юм гэдэг утгаараа л дутуу байсан юмуу даа. Тэрнийг л тэр хүмүүс их мэдэрч байсан юм болов уу даа. Тэгээд сүүл сүүл тийшээгээ баруун тийшээ нөгөө хүүхдүүдрүүгээ дахин дахин явахад бол надаа мэдрэгдэж байгаа юм бол...аа..Зүүн Германы хүмүүс Баруун Герман руу ороод ингээд ажиллах гэж , сурах гэж янз бүрийн хэлбэрээр орсон юм байна л даа. Хүн л юм болохоор амьдрал хайгаад тийм ээ. Тэгээд тэнд очоод мэргэжилтэй...жишээлбэл эмч юмаа гэхэд...гээд ингэхэд тэнд...тэдний нөгөө юуг дийлэхгүй. Тэдний түвшинд нь хүрэхгүй.
Хишигсүрэн -
Аха....эмчийнхээ түвшинд хүрдэггүй гэсэн үг...
Нэргүй -
Тийм. Тухайн баруунд байгаа түвшин Зүүнд байгаа түвшин хоёрын ялгаа бүр тэмээ, ямаа шиг харагдаж байна гэж байгаа байхгүй юу. Тэгээд ажилд гологддог. Ажилд гологдонгуутаа яах уу тэр чинь одоо ажилгүйчүүдийн эгнээнд орно биз дээ. Надад нүдэн дээр ил харагдаж байсан нэг юм нь бол жилээс жилд очих тоолонд архичингын тоо олон болоод байсан.
Хишигсүрэн -
Зүүн Герман...
Нэргүй -
Зүүн Герман. Тэр нь юугаар мэдэгдэж байна уу гэхээр одоо нөгөө нөгөө Какалины хүнсний дэлгүүр байна ш дээ. Тэр нь би чинь...байнга л би чинь тэр лүү чинь явж идэж уух юмнуудаа цуглуулж хүүхдүүддээ...тэр чинь тэрний үүдээр л нөгөө согтуу германууд чинь пиво барьчихсан, энэд чинь нэг 3-н юм, тэнд ч нэг 5-н юм суучихсан байх жишээтэй. Тэр нь бүр ингээд жилээс жилд очиход олшроод байгаа байхгүй юу. Тэгээд тоо баримтын хувьд бол...чухам тэр статистик тоо баримтын хувьд ямар байсан юм бэ мэдэхгүй л дээ. Ажиглахад л тэгж мэдрэгдэж байсан л даа.
Хишигсүрэн -
Аха...Бид хоёр нэгэнт нөгөө нэг хоёр системийн ялгаа тэгээд ардчилал, чөлөөт эдийн засагтай нийгэм энэ тэр гээд Социалист лагерийн орнууд тийшээ шилжиж байх үед Германд очиж таарсан гээд нэг сонин түүх ярилаа ш дээ. Аа...ер нь таны хувь хүний хувьд 1990 оны тэр ардчилсан...одоо хувьсгал гэж ярьдаг зүйл...тэр ардчилал ер нь таны хувьд ямар байдлаар нөлөөлсөн бэ. Та өөрөө бас тэнд ямар нэгэн байдлаар оролцож байсан уу. Таны яг хувийн амьдралд ардчиллын үр нөлөө ямар байдаг вэ...?
Нэргүй -
За тэгэхээр энд гэр бүл дотор гэр бүлийн хүмүүжил нөлөөлж байсан. Аа...яаж нөлөөлж байсан юм бэ гэхээр миний ах одоо нөгөө физикч Цэрэн тийм ээ.
Хишигсүрэн -
Аха
Нэргүй -
Ах маань Социал Демократыг...Демократууд...одоо нөгөө ардчилсан хөдөлгөөнд анхдагч нь л байсан л даа. Аа...тэгээд ер нь бол бүр бид нарын юу бүр...ээжээс, ааваас уламжлалтай гэж хэлэхэд болно. Аа...юу вэ гэхээр ерөөсөө манайд бол ерөөсөө цорын ганцхан МАХН-ын гишүүн ганцхан хүн байсан.
Хишигсүрэн -
Аха.
Нэргүй -
Тэр нь манай аав. Аав бол МАХН-ын гишүүн, аа...тэгээд тухайн үед бол залуу, тэр 1930 хэдэн оны үед ч тэр дайн майн ийм, тийм жилүүд байлаа ш дээ. Тэр үед чинь манай аав энэ Хайлаар, Шинжаан тийшээгээ нөгөө нэг даалгавартай, нөгөө нэг тагнуул туршуулаар ингэж явж байсан байгаа хүн байгаа байхгүй юу. Аа...тэгээд тэр нь ч одоо намын гишүүн байх үндэс байж...эсвэл намын гишүүн байгаад тийм юманд явсан уу эсвэл тийм юманд явуулахын тулд намын гишүүнд эслүүлсэн үү ерөөсөө ийм 2 нүүдэл л байгаа байхгүй юу. Тэгээд сүүлдээ аав минь бас Хувьсгалт Намын гишүүнээсээ татгалзсан л даа.
Хишигсүрэн -
Айн...
Нэргүй -
Намын гишүүнээсээ татгалзсан л даа.
Хишигсүрэн -
Хэдэн онд ?
Нэргүй -
Тэрнийг нь би сайн мэдэхгүй л дээ. Манай Цэрэн ах л тэгдэг байсан.
Хишигсүрэн -
1990 оноос өмнө ш дээ тийм ээ.
Нэргүй -
1990 оноос өмнө. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр за намын гишүүн надаар дуусаг гэж хэлсэн гэж байгаа юм. Тэгээд л нэг ийм яриа манай гэр бүл дотор байдаг байхгүй юу. Тэгээд ингээд ах маань алсаараа тоталитари нийгмийн тэр айхтар хүнд суртал, тэр аймшигтай үзэл суртлын энэ аймшигтай дарангуйллаар тэр одоо...тэрэнд дарагдаж байсныхаа хувьд тийм ээ. Ерөөсөө ардчилалд өөрөөсөө бэлтгэгдчихсэн хүн байсан юм.
Хишигсүрэн -
Аха.
Нэргүй -
Ерөөсөө тэр талаар бол ахад хэн нэгэн хүн ардчилал чинь тийм байдаг юм, ийм байдаг юм гэж ухуулах шаардлага байх ч үгүй. Тэгээд тэрнийгээ дагаад...хүн чинь томыгоо хардаг ш дээ. Тэрнийг ээ дагаад ч юмуу ерөөсөө л ээжээс...аав бол намаа муулж байгаагүй. Аа...ээж бол шууд энэ большевизм чинь ийм байсан юм. Тэгдэг байсан юм гээд жишээг бүр...тэр багадаа үзэж байсан аймшигтай жишээнүүдийг яриад, бүр бид нарт ерөөсөө бүр тэр большевизм, тэр МАХН, Коммунист гэдэг үгийг бараг л одоо чихэндээ сонсвол айхаар болчихсон тийм байхгүй юу. Аа...тэгээд тэр үзэл бодол надад ч нөлөөлсөн байх л даа. Тэгээд би ерөөсөө ардчиллыг бүр...ардчилал гэдэг юм энэ нийгэмд ингэж түгээд л бид нар чинь багш нар...ингээд мэдрээд эхлэж байсан гэж ярьж байсан ш дээ.
Хишигсүрэн -
Аха.
Нэргүй -
Тэгээд сургууль дээрээ бүлгэм мүлгэм байгуулаад тэгээд л тэндээсээ чинь манай энэ Социал Демократ Нам гэж байна. Тэд нартай чинь холбоо бариад л...тэр битгий хэл 1989 онд чинь 1989 оны сүүлээр 1990 оны эхээр чинь би...аа талбай дээр “Үг” сонин тараагаад гүйж явсан хүн шүү дээ. Тэр нь ямар учиртай юм бэ гэхээр ах “Үг” сонинд ажиллаж байсан. Тэгэхээр энэ бол миний амьдралд, миний үзэл бодол энэ бүх юманд мэдээжийн хэрэг нөлөөлсөн. Хүн ер нь өөрийнхөө үзэл бодлонд л...аа... хэлбэр загвар байсан гэж үздэг тийм ээ. Аливаа юманд миний хандах хандлага бол ерөөсөө үнэндээ бол тийм л үзэл бодлоор хүмүүжиж ирсэн. Манай ээж бол зүгээр энд сонирхуулаад хэлэхэд бол гэртээ гүйгээд л орно тийм ээ...
Хишигсүрэн -
Аха.
Нэргүй -
Аав алга байна. Би чинь хүүхэд байсан. Хүүхэд байхад шүү дээ. 10-н жилийн. Аав хааччихсан, Аав хааччихсан гэхээр...би их аав амьтай хүүхэд байсан. “Нам нам л гэнэ нар буруу эргээд, намын хуралдаа явсан гээд” бүр уурлаад уцаарлаад байгаа юм чинь /инээв/. Тэгээд би тухайн үедээ нар буруу эргэчихээр чинь энэ дэлхий ертөнцийн амьдрал яах болоо гээд л нэг ийм хачин хүүхдийн юм бодоод л тэгээд л өнгөрч байгаа байхгүй юу.
Хишигсүрэн -
Аха...таны амьдралд нөлөөлсөн тийм...гүнзгий нөлөөлсөн, ... одоо тийм үйл явдал юу байна. Ямар үйл явдал байсан бол ер нь...?
Нэргүй -
Одоо энэ нийгэм талаасаа юмуу...?
Хишигсүрэн -
Үгүй ээ яахав ер нь юу ч байж болно.
Нэргүй -
Юу ч байж болно...
Хишигсүрэн -
Ер нь амьдралд нөлөөлж байгаа гүнзгий нөлөө үзүүлсэн үйл явдал юуг хэлж байна?
Нэргүй -
Аха. За тэр бол нэг...чиний бараг санаанд орохооргүй юм яръя тэгэх үү? болох уу?
Хишигсүрэн -
Болно ш дээ болно.
Нэргүй -
Тэр ийм учиртай. 1983 онд би 3 дахь хүүхдээ төрүүлэх гээд жирэмсэн байсан байхгүй юу.
Хишигсүрэн -
Аха.
Нэргүй -
Юу билээ. Тийм 1983 онд тэгсэн чинь тэр одоо ингээд олон жилийн дараа байсан. Тэгээд хүндэрлтэй. Тэгээд бид нарын нэг...би одоо бүр хүнд захиж явдаг. Одоо хүртэл миний дотор ингээд бүр аймшигтай бодол болоод үлдчихсэн тийм ээ.
Хишигсүрэн -
Аха.
Нэргүй -
Үгүй ээ яагаад ч тэрнийг залж, залруулахын арга үгүй болчихсон нэг юм миний дотор яваад байдаг байхгүй юу.
Хишигсүрэн -
Аха.
Нэргүй -
Тэр нь болохоороо одоо...тэр бол яг л Социализмын үеийн л хүний сэтгэлгээ л дээ. Би юу вэ гэхээр одоо хүндрэл боллоо, эмнэлэгт хэвтлээ гэдэг. Ингээд эмчид шүтчихсэн, эмнэлэг рүү хандчихсан. Тэгсэн чинь яг үнэн хэрэгтээ хүн өөрийнхөө хувь тавиланг эмчид даатгаж болохгүй л байсан байхгүй юу. Тэгээд би тэгэхэд юу яасан юм. Тэгээд “хийсвэр” /ксерво буюу хиймдээл төрүүлэх/ хийсэн. Аа...тэгээд “хийсвэр” хийгээд тэр нь амжилтгүй болоод одоо....севст оруулаад...
Хишигсүрэн -
Аха...юунд оруулаад аа...?
Нэргүй -
Севст...одоо цусны халдвар өгчихсөн. ...... /Аудио файлын нэр: 002_A_D.Tserenhand_amantuuh_2009_03_036.dvf -ийн 14 минут 55 сек-ийг үзэх/ миний цуснаас ..... илэрч байсан ш дээ. Тэгээд ерөөсөө ингээд ухаан алдаад л ингээд л ерөөсөө бүр яг хүн гэдэг амьтан чинь...яг нөгөө би одоо...хаашдаа миний амьдрал төгсөх гэж байна аа гэдгийг зөн билгээрээ ч юмуу мэдэрдэг л юм билээ л дээ.
Хишигсүрэн -
Аха.
Нэргүй -
Тэгээд би одоо гэрийнхэндээ нэг юм хазгай муруй, нэг үгээ хэд давтсан галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг захиа бичээд ерөөсөө яг тэр үед би ерөөсөө ухаан алдаад ухаан алдаад л байсан байхгүй юу. Тэгээд энэ үеээ би ерөөсөө...би бол дотроосоо арчиж хаяж чадаж байгаа юм. Аа... гэхдээ нөгөө дахиад эргээд санагддаг байхгүй юу. Тэр нь бол би нэгдүгээрт нэг сайхан хүүгээ алдсан. Тэр “хийсвэр” хийсэн мөртлөө миний хүүг амьд авч чадаагүй. Хоёрдугаарт би эрүүл мэндээрээ асар ноцтойгоор хохирсон. Аа...харин одоо нөгөө хувь тавиландаа ч гэх юмуу. Одоо нэг бас энд нөгөө нэг сайн юмны нөгөө тал нь муу юм гэдэг шиг сайн тал нь бол би амьд үлдэж чадсан. Тэгээд энэ чинь дараалаад 4-н удаа хагалгаанд орсон. Тэр энийг чухам юу хэлэх гээд байгаа юм бэ. Энэ чинь хувь хүний л амьдрал л даа. Уг нь бол тийм ээ. Гэхдээ би энэ дээр нэг л юмыг хэлэх гээд байгаа юм. Аа...тухайн үед за яахав хувь тавилангын эрхээр би тийм юм үзэх учиртай л байсан байх гээд бодлоо гэхэд. Нөгөө тал дээр нь манай эмнэлэг бол ерөөсөө...за...эмнэлгийн практик маань өөрөө чухам ямар байсан юм бэ. Дандаа Оросын школь тийм үү. Тэгээд л нөгөө эмч нарын сэтгэлзүй гэдэг юм чинь ерөөсөө байхгүй л болчихсон байхгүй юу. Хүний төлөө гэсэн тийм сэтгэл байхгүй. Намайг болвол одоо яавал яаж аврах, одоо хүүхдийг нь минь аваад аварч болох байсан ш дээ. Би өөрөө хүний эрхэнд орон дээр хашгирч байхдаа би хүүхдийг минь амьд аваад өгөөч ээ гээд хашгирч байсан. Би энэ дээр яг эмч нарын сэтгэлзүйн тал дээр бас эмзэглэж явдаг юмаа хэлэх гээд байгаа байхгүй юу. Тэгээд яахав ээ. Би хувь тавилангын эрхээр амьд үлдсэн. Энэ бол маш их одоо ховор хувь тавилан. Яагаад уу гэхээр 10 000 хүнээс нэг л хүн амьд гардаг гэж байгаа юм. Тэр севсээс. Гэтэл би одоо магадгүй тэр нэг нь байж байгаад амьд гарсан юм шиг байна л даа. Аа...нөгөө талд нь миний хүүхэд байсан бол одоо 20-н хэдтэй гүйж явах байсан. Нэг сайхан залуу одоо энэ нийгэмд чинь ажил хийгээд гүйж явах байлаа ш дээ. Аа...нөгөө тал дээр нь болохоор яг тийм байдалд орсон хойноо тэр байдалд...тэр хүнд байдлыг давж туулаад гараад хөл дээрээ боссон хойноо аа...хүн их юмыг ухаардаг юм байна. Аа...юу вэ гэхээр ерөөсөө хараа...хүүе энэ амьдрал гэдэг чинь ямар их үнэ цэнтэй юм бэ. Энэ хүн амьд хүн болж төрөөд хүн амьдарна гэдэг чинь ямар гайхамшигтай юм бэ. Гэтэл чи тэр хувь тавиланг зүгээр нэг хайхрамжгүй эмч нарын гарт өгсөндөө би харамсадаг байхгүй юу. Тэгээд яахав дараа нь ингээд намайг группт оруулах гээд байхгүй юу эмч нар. Боддоо би 6-н сар эмнэлэгт хэвтэж байж гарч ирсэн байхгүй юу. Одоо Ундармаа мэднэ дээ. Ундармаа намайг ... сүүлд нь бүр арга нь барагдаад нөгөө эмч нар чинь тэгээд нөгөө панкипсин гэж байгаа ш дээ. Тэр панкипсин гэж Мон Энзим...тэднийх анх биокомбинатын, бишээ биш Махкомбинатын дэргэд эд нар анх...манай эрдэмтэд өөрсдөө бүтээсэн байхгүй юу. Тэгээд тэрийг...би бас энэ эрдэмтэддээ бас баярладаг. Тэрнийг эмнэлэгийн практикт дөнгөж хэрэглэж байсан байхгүй юу. Тэр нь болохоор буглачихсан идээг гадагшлуулдаг. Тэгсэн чинь манай эмч яасан гэхээр ерөөсөө эцсийн арга хэмжээ тэр нөгөө савнаас дотогшоо ингээд идээлчихсэн, бүр аарцагны зөөлөн эд рүү идээ явж байна гэдэг онош тавигдчихсан байгаа. Би одоо тэгээд...манай өвгөн хэлж байсан. Үгүй ээ одоо хүнийг 2 таслалтаа нь биш дээ. Одоо л чи өнгөрлөө дөө гэж бодож байсан гэж байгаа юм чинь. Тэгээд тэр үед...тэгээд тэр панкипсиныг авч ир гэсэн. Тэгээд Ундармаа маань ёстой...би Ундармаадаа баярладаг юм. Хүний ах дүү гэдэг чинь тийм. Ундармаа ч тэр манайхан бүгдээрээ хөөцөлдөөд тэгээд тэр юуг олж ирсэн л дээ. Тэгээд тэрнийг дотогш нь миний хэвлийн хөндий рүү шахаж байж тэр идээг гадагшлуулж арай жаахан наашаа болж байгаа байхгүй юу. Аа...тэгээд яг одоо хүн яг тийм эгзэгтэй цаг мөчид яадаг юм бэ...ерөөсөө одоо ингээд үхэлтэйгээ эвлрээд хаашдаа л өнгөрлөө, гээд ингээд үхдэг юмуу эсвэл тэмцдэг юмуу гээд ингэсэн. Би тэмцэгч байсан даа баярладаг. Би ерөөсөө эмч нарыгаа орж ирээд үзэхэд би ерөөсөө өчигдөр би нэг халбага юм ууж байсан бол би өнөөдөр 2 халбага юм ууж байгаа ш дээ. Би одоо ёстой...шинэ жил гэхэд гэртээ харинаа гээд л...эмч нар үнэхээр нүднийх нь нулимс гараад...эмч нарын өрөөнд ороод уйлдаг байсан гэсэн ш дээ. Тэгээд яахав би боддог юм. Юманд их зөв сайнаар хандаж аа...би бас...эд нар л....би хүүхдээ өнгөрсөн гэдгийн зөн совингоороо мэдэрч байсан. Хэн ч надад хэлээгүй. Гэсэн мөртлөө би...тэр өөрөө бүр үхэж байсан тэр үедээ би гэрийнхнээсээ ч хүүхдээ нэхээгүй, эмчээс ч би нэг удаа хүүхдээ нэхээгүй. Аа...тэгээд хамгийн гол нь надад юу байсан бэ гэхээр би хөл дээрээ босох л хэрэгтэй. Би өшөө 2 хүүхэдтэй хзн ш дээ. Хөл дээрээ босох хэрэгтэй. Тэгээд ингэж босож ирсэн. Тэрнээс хойш бол ингээд одоо намайг группт оруулах гээд ингэсэн чинь би эмч нартаа ёстой гуйсан даа. Намайг битгий группт оруулаач ээ. Яагаад ч юм бэ би групп гэдэг юмыг нь чи тахир дутуу хүн болчихлоо гэдгийг хүлээн зөвшөөрч чадахгүй байсан байхгүй юу. Аа...тэгээд ерөөсөө яасан бэ гэхээр намайг одоо группт битгий оруулаач ээ. Би яаж ийгээд л ажлаа хийнэ. Надыг одоо хорогдуулсан цагт оруулаад өгөөч...тэгээд би хорогдуулсан цагтаа ороод тэгээд тэр эмч нарын зөвлөгөөнөөр орохдоо хэлж байсан л даа. Чи чадахгүй байж магадгүй. Хэрвээ чи нэг өдөр ажил хийгээд чадмааргүй байвал маргааш нь хүрээд ир бид чамайг группт шууд орууллаа.
Хишигсүрэн -
Хорогдуулсан цаг гэдэг нь...?
Нэргүй -
Хорогдуулсан цаг гэдэг нь жишээлбэл 7 хоногт нөгөө хэдэн цагийн...21-н цагийн хичээл ч билүү дээ. Энэ чинь. Тийм. Байх ёстой нь. Нэг 10 цаг ч юмуу ачааллын нь тодорхой хувиар бууруулахыг л хэлж байгаа юм л даа. Тэгээд тийм байдалтай юу яасан...тогтоож өгсөн. Хөдөлмөрийн нөхцлийг нь тэгээд би ажиллахад хэцүү байсан. Тэгсэн мөртлөө байнаа. Би бол ядарч байсан. Гэхдээ би сэтгэлээрээ их өндөр явсан. Хүүе ээ таминь ээ...би бүр дотроо ингээд хашгирдаг байсан ш дээ. Хүүе...би байна ш дээ тийм ээ саяхан ингэж тийм ээ носилкаар зөөгдөөд тийм үү. Одоо яг үхлээ гээд энэ тэр нөгөө ертөнцийн дансанд орчихоод явж байсан хүн чинь би одоо ингээд цүнхээ бариад сурагчынхаа өмнө шохойгоо бариад зогсож байна ш дээ гээд бодоход л надад бүх эд эс минь баяр хүргэж хашгирах шиг болдог байсан ш дээ. Тэгээд л энэ амьдрал надад ямар...тийм ээ үнэ цэнэтэй юм бэ. Тэгээд яахав маш эрчтэй ажилласан. Тэгээд яахав тун нэг хэсэг хугацаанд ядруу л байсан л даа. Ядраад л тэгээд л гэхдээ би хэзээ ч хэнд ч, гэрийнхэнд ч орой ирээд би ядраад байна. Яах гэж би ажилдаа оров оо ч гэдэг юмуу. Би нэг ч тийм сөрөг юм ярьж байгаагүй. Бөөн баяр баясгалан л орж байгаа юм чинь. Тэгээд л гэр орныхоо ч юмыг хийгээд л ажлаа ч нэг хийгээд л. Яагаад уу гэхээр би ханиа харж байна. Хүүхдүүд байсан хүүхдүүдээ харж байна. Би тэд нартайгаа байхыг ямар их мөрөөдөж байсан. Ажлаа хийхийг хүсч байсан. Тэгээд энэ бүхэн бол надад ерөөсөө маш гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн. Энэ дээр юу гэж...яг чиний асуултанд юу гэж хэлэх гэж, хариулах гэж байна гэхээр...уг нь бол хүн байна аа.
Хишигсүрэн -
Аха.
Нэргүй -
Ямар нэгэн юмыг духаараа мөргөж байж ухаан ормооргүй байгаа байхгүй юу. Гэтэл яах арга байхгүй хувь тавилангын эрхээр би өвдөж бүх үхлийн эрмэг дээр гүйж явж байгаад дараагаар нь эргээд нөгөө үеээ...хуучин амьдарч байсан үеээ эргээд харсан чинь байна ш дээ. Би яасан их...аа...одоо юу гэх юм бэ дээ. Хүний л үгээр тийм ээ.
Хишигсүрэн -
Аха.
Нэргүй -
Захирал юу гэнэ, хичээлийн эрхлэгч юу гэнэ тэр бүх юмыг би ёстой бүгдийг нь яг таг...яг таг л одоо машин шиг за юу. Автомат машин энэ бүтээгдэхүүнийг ингэж хийх ёстой гэсэн юм шиг тэгж ажиллаж явж ирсэн байгаа байхгүй юу. Итгэлгүйгээр одоо нэг ийм нэг машин аятай. Аа...гэтэл чинь тэр бүгдийн дараагаар яахад чинь би ертөнцийг үзэх миний үзэл, тэр амьдралыг үзэх үзэл, тэр амьдралд хандах хандлага би ингээд бараг шинээр өөрөө...шинээр төрөх шиг болсон. Энэ бол бас хэдийгээр хувь хүний амьдралд тохиолдсон...аа...байдаг л нэг тохиолдол л боловч энэ бол миний амьдралд тодорхой хэмжээний эргэлт хийсэн гэж боддог юм. Тэгээд би тэрний чинь дараагаар 2 жил дараалаад л хөдөлмөрийн аварга маварга болоод л...ёстой нэг аймаар гоё байж байгаа юм чинь. Тэгээд л нөгөө энэ дашрамд хэлэхэд бол би энэ...одоо энэ Баабар байна ш дээ.
Хишигсүрэн -
Нийтлэлч...
Нэргүй -
Тийм. Уг нь бол анх Социал Демократ байсан хүн шүү дээ. Социал Демократын анхдугаар их хурлыг чинь нээж байсан. Би Баабар болон түүний нөхдөд баяр хүргэмээр санагддаг байхгүй юу. Юу гэхлээр...миний амьдралыг одоо...намайг үхэл рүү явуулчихгүй тэр амьдрал руу явахад бол тэр панкипсин бол маш их нөлөө өгсөн юмаа. Тэр манай эрдэмтэд бол мундаг шүү.
Хишигсүрэн -
Аа...нөгөө Энзимологийн хүрээлэн гээд үү?
Нэргүй -
Тийм тийм. Яг тэрний. Одоо энд чинь тэдний суурин дээр чинь Мон Энзим гээд нэг юм ажиллаад байх шиг байна. Тэр байгаа байхаа би тэгж боддог юм.
Хишигсүрэн -
Тэр чинь микро... Энзимологийн хүрээлэн л дээ?
Нэргүй -
Аа...за тийм л байсан байх. Тэгээд тэднийхэн чинь тэр юуг үхрийн нүднээс гаргаж авдаг гэж байна ш дээ. Тэр үхрийн нүдний цөцгий...тэр цөцгийнөөс гаргаж авдаг. Тэр тусгай...бодвол тэрнийг боловсруулдаг, яадаг тусгай юу байдаг л байх л даа. Тэр технологийг нь хийдэг л байх л даа. Тэгээд би тэд нар баярладаг юм. Тэд нар чинь бас шагнал магнал авсан ш дээ. Тэгээд энэ тэр панкипсин чинь дэлхийд бас янз бүрийн ийм юунд оролцоод шагнал магнал авдаг юм ш дээ.
Хишигсүрэн -
Монгол эрдэмтдийн хийсэн....
Нэргүй -
Монгол эрдэмтийн хийсэн бүтээл гээд тодорхой хэмжээгээр хэд хэдэн удаа шагнал авсан байх шүү. Тэгэхээр бас одоо...бас одоо тэд нарын хийсэн бүтээл нь...
Хишигсүрэн -
Нэг хүний амь аварсан...
Нэргүй -
Хэн нэгэн хүний тийм ээ. Ганц би ч биш байх л даа. Зөндөө л байгаа байх. Аа...одоо амьдралд тийм их мундаг чухал нөлөөллийг өгч тэр хүнд амьдрал бэлгэлэхэд нь тус болсон л гэж яадаг байхгүй юу.
Хишигсүрэн -
Яахав их сонин тохиолдол, түүх ярилаа л даа. Гэхдээ таны амьдрал сонин, ер бусын, бусдаас тийм онцгой зүйл бий юу. Аа...хэрвээ байгаа бол тэрнийг та яагаад тийм онцгой зүйл гэж бодож байгаа вэ? Яг энэ асуултыг тавьж байхад юу санаанд орж байна?
Нэргүй -
Одоо нэг ч их онцгой содон гээд ч байх юу байхав дээ. Аа гэлээ гэхдээ надад нэг юм байдаг юм. Би бас арай өөр юм болов уу гэж боддог байхгүй юу. Юу вэ гэхээр...аа...одоо аливаа юманд хандах хандлага тийм ээ...
Хишигсүрэн -
Аха.
Нэргүй -
Аа...тэр нь би ямар одоо бурхны ном үзчихсэн хүн биш л дээ. Гэлээ гэхдээ тэр одоо...тэр одоо өрхийн, айл гэрийн суурь хүмүүжил гэж байдаг ш дээ. Энийг тэр хүүхэд ахуй наснаасаа олж авсан тэр суурь хүмүүжил...аа...тэгээд тэр ч нөлөөлсөн л байх. Би ер нь яг үнэндээ бол надад нэг тийм...одоо юу...аливаа юманд би их эрүүл саруулаар хандахыг хичээдэг байхгүй юу. Би зөв талаас нь....
Хишигсүрэн -
Позитив хандахыг тийм ээ?
Нэргүй -
Тийм тийм. Одоо ерөөсөө ямар ч байсан ингээд аливаа юм чинь одоо яг жишээ авах гээд ярихгүй. Гэрэлтэй сүүдэртэй. Гэрэл сүүдэр 2 чинь байнга л байж байдаг тийм ээ. Тэр хоёрын чинь сүлэлдүүлж авч үзэхгүй юм бол одоо чинь манайхан тун зарим нь...зарим хүмүүс ингээд байдаг ш дээ. Яадаг уу гэхээр дандаа хар талаар, өнгөөр нь будаад байж байдаг. Зарим нь болохоор дэндүү хэтэрхий магтаад нэг яачихдаг. Би тэрнийг бол тэгдэггүй л дээ. Тэр нь миний амьдралын бусдаас жаахан ялгарах тал юм болов уу л гэж боддог юм. Тэр ч утгаараа бид өөдрөг байхыг хичээдэг. Тэр нь ч тусалдаг байх гэж боддог юм.
Хишигсүрэн -
Одоо ингээд нөгөө нэг...2 удаагийн уулзалт хийгээд нилээн олон сэдвээр бид 2 ярилаа ш дээ. Нэг ийм юмыг яримаар байна гэж бодож байгаа тэр дурсамжтай холбоотой, өмнөх амьдрал ажилтай холбоотой тийм юм ер нь танд үлдэв үү. Юу бодсоноо бас чөлөөтэй ярьж болно ш дээ.
Нэргүй -
Жишээлбэл нэг ийм юм байна л даа. Аа.../хэсэг бодов/ одоо би ерөөсөө...бид нарын үе бол яг л Социализмын үе байсан тийм ээ. Гэхдээ би тэрнийг бүгдийг нь хараагаад бүгдийг нь хараар буддаггүй. Тэнд бол маш сайхан юмнууд зөндөө байсан. Гэтэл одоо...одоо жишээлбэл зөвхөн багшийн хувьд үзье л дээ. Тэр үеийн багш нар ямар байсан юм бэ. Үнэндээ бол багш бас хэдийгээр бид нар ингэх ёстой, чи ийм ажлыг ингэж хийх ёстой гэдэг тийм...одоо өөрийн нөгөө нэг хийх ёстой үүргээ мэддэг бйаалаа ч гэсэн. Аа...нөгөө талд бол маш их тийм сэтгэлээсээ ажилладаг бйайсан ш дээ. Сэтгэлээрээ. Хүүхдийг хайрладаг. Хүүхдэд эх шиг нь ханддаг, эгч шиг нь ханддаг. Тэр хүүхдийн зовлон жаргалыг мэдэрдэг тийм ээ.
Хишигсүрэн -
Аха
Нэргүй -
Гэтэл одоо миний эмзэглээд байгаа юм нь одоо энэ сүүлийн үеийн багш нар...аа за...мэргэжилдээ ч бас зарим нь тааруу л юм. Одоо олгож байгаа боловсролын тэр...олгож байгаа боловсролын тэр одоо...
Хишигсүрэн -
Түвшин.
Нэргүй -
Түвшин тэрнийг олгож байгаа арга барил нь одоо ямар болчихсон юм тийм ээ. Тэр нь дээр нь нэмээд нөгөө яг энэ чинь багш шүү гээд гаргаж байгаа хүмүүс нь яг бид нарын тэр үеийн багш сэтгэлээр ажиллаж чадахгүй байна уу даа гэдэгт дандаа би эмзэглэдэг байхгүй юу. Тийм багш нар бас мэр сэр байна л даа. Гэлээ гэхдээ ихэвчлэн энэ хичээлийн эрхлэгч, тэр хэний судсыг яаж барих вэ гэдэг дээр л одоо санаа сэтгэлээ төвлөрүүлээд яагаад одоо өөрөө дандаа ингээд...за одоо нэг ядахдаа нэг сургалтын менежер болчихъё. За дараагийн шатанд орчъхё тийм ээ. Аа...тэгэхийн тулд
Хишигсүрэн -
Ашиг хонжоо харсан.
Нэргүй -
Ашиг хонжоо харсан. Тэгээд дээрээс нь одоо хүүхдүүдийг...хүүхдүүд гэдэг утгаар хайрлаж тэр...
Хишигсүрэн -
Хүүхэд багш нарынхаа хувьд...
Нэргүй -
Аха...зөвхөн тэд нарын хооронд яах ёстой юм үгүйлэгдээд байна даа л гэж бодож байгаа байхгүй юу.
Хишигсүрэн -
Аха...та бас нэг юу гээд байсан ш дээ. Хүмүүсийн янз бүрийн дурсамж, дуртатгал, түүх мүүх, орон нутагтай холбоотой, багатай холбоотой номын бүлэг энэ тэр та бичсэн байсан ш дээ тийм ээ. Яахав физикийн багш мөртлөөсөө жаахан ийм бичдэг, материал цуглуулдаг, арай өөр тийм байдлаар таны бас нэг тийм сонин хобби надад ажиглагдсан.
Нэргүй -
Аха.
Хишигсүрэн -
Тэгээд тэр тухай ярих боломж байна уу?
Нэргүй -
Тэр бол одоо их сайхан ш дээ. Яадаг уу гэхээр хүн байна аа...одоо ямар мэргэжил эзэмшиж тэр нийгэмд би яг энүүгээр л амьдарна гээд хоолныхоо юмыг...хоолоо олж идэх мэргэжлээ хүн олж байна ш дээ тийм ээ. Энийг бол бас үгүйсгэх арга байхгүй. Яах арга байхгүй тэрүүгээр хоолоо олж иднэ. Аа тэглээ ч гэсэн хүн чинь өөрөө өөрийгөө чөлөөтэй тавьж, өөрөөр хэлэх юм бол тэр хүний чадвах зөвхөн тэр юмуу. Гэтэл өөрөө сонирхоод жинхэнэ манайхан нөгөө нэг хобби л гэж яриад байдаг биз дээ. Тэр утгаараа ингээд явахад бол үнэхээр дуртай дуугаа дуулж байгаа юм шиг, дуртай аязаа сонсож байгаа юм шиг жаргалтай болдог байхгүй юу. Тэр утгаараа би, тэр нутаг ус, янз бүрийн юм цуглуулдаг, үүх түүхээ уншдаг, аа тэр чинь бол миний сонирхолын л дагуу зүйл л дээ. Тэгээд хүүхэд байхаасаа би шүлэг яруу найргийг уншдаг цээжилдэг тийм хүүхэд байсан юм. Аа...тэр Фридрих Шиллерын “Эмгэнэлт эх” гээд нэг найраглал байдаг даа.
Хишигсүрэн -
Аха.
Нэргүй -
Тэрүүнийг би 10-н жилд байхдаа цээжилсэн. Тэрнийг чинь өө...ингээд эхнээс нь дуустал нь уншихад байна ш дээ, манай ангийнхан хүүе ээ...одоо болноо би уйллаа гээд уйлж байсан /инээв/.
Хишигсүрэн -
Урт...
Нэргүй -
Тийм.
Хишигсүрэн -
Урт тийм ээ.
Нэргүй -
Тийм. Тэгээд би чинь бас шүлгийг ер нь тэгээд уран зохиолыг би их мундаг хүлээж авдаг хүүхэд байж дээ. Аа...тэгээд л шүлэг гайгүй бас уншчихна. Тэгээд өөрөө бас уншина. Тэгээд л яахав. Хүүхдийн гэгээн цагаан тийм юм надад зөндөө л байдаг юм. Залуу насанд мэдээжийн хэрэг шүлэг бичиж үзээгүй хүн гэж хаана байх уу гэж хүмүүс ярьдаг шүү дээ.
Хишигсүрэн -
Аха.
Нэргүй -
Аа...тэгээд тэр нь зүгээр нэг түр зуурын ийм юм байгаад хаягдаж байна уу. Гэхээр зэрэг ерөөсөө хэзээ ч, эх нутагтаа байсан ч, гадаад явсан ч хаана ч явсан тэрнийгээ ингээд...бүр миний дотор, миний салшгүй нэг хэсэг юм шиг явж байдаг байхгүй юу. Тэгээд аятайхан байгальтай газраар...тэр миний нэг бас нэг ийм юм л даа. Хүн болгон л тийм байдаг байх. Юу вэ гэхээр хаана явсан ч гэсэн хүрээлэн байгаа орчноосоо сайхныг нь харж, сайханд нь баясаж сурах хэрэгтэй юм шиг байгаа юм. Тэгээд одоо хаана ч байсан. Жишээлбэл танай өрөөнд орж ирээд бас л ингээд өө...сайхан тавтай тухтай газар вэ ч гэдэг юмуу. Ингээд ямар нэгэн байдлаар ингээд сэтгэлд нийцсэн юмаа сайнаар нь бодож байх хэрэгтэй байхгүй юу. Тийм ч учраас би тэгээд одоо нөгөө...аа...тийм. Бас нэг юутай юм. Би чинь одоо Дорнод аймгийнх Наранбулаг суманд Наранбулаг гэдэг газар төрсөн хүн шүү дээ. Жаахандаа ороод ирсэн. Тэр жаахан байж байгаагаарай, тэр 4,5-н настай гүйж байхдаа тэр булаг дээр очиж тоглодог байсан байхгүй юу. Тэгээд тэр булгийн усыг ингээд хараад...хүүхэд болсон хойно юмыг их сониуч хардаг ш дээ. Тэгэхэд бол тэр булаг их гайхалтай оргилдог байхгүй юу. Ингээд л алтан шар элс тэр, бүгд элсэн доороос пур пур гээд ингээд өө...дээшээгээ ингээд. Тэгээд би тэрнийг нарны гэрэлд их сайн харж байсан юм шиг байгаа юм. Тэр миний ерөөсөө ой тойноос гардаггүй байхгүй юу. Тэгээд тэр 1983 онд би өвдлөө гэсэн ш дээ. Тэр өвдөхөд чинь нүдээ анихад дандаа ингээд Наранбулагийн ус ундарч байгаа нь нүдэнд харагдах шиг болоод бүр тийм их...нэг бол би аягүй тийм юмыг гүнзгийгээр ингэж их айхтар дотроо тусгадаг хүн юмуу.
Хишигсүрэн -
Та сая яг булаг гээд ярьлаа ш дээ. Тэгээд хүүхэд насны тэр жаахан байхад тэр байгальтай холбоотой юм хүнд их үлддэг гэж үнэн байж магадгүй. Тэгээд би олон хүмүүсийн хүүхэд нас эд энэ тэрийг яриулахаар миний өөрийн дурсамжууд аягүй их сэргэдэг байхгүй юу. Тэгээд Жаахан байхад...одоо нэг 4, 5,3, настай байхад юмуу даа. Манайх нэг зуслан гардаг. Сумын төвөөсөө 70-80 км-ын хол ингээд ууланд гардаг байхгүй юу. Тэгээд тэр ууланд манайхаас 200-300 метрийн зайтай булаг байдаг. Тэр булгаас усаа авдаг. Аа...тэр булаг гэр хоёрын хооронд юу байдаг байхгүй юу. Дов сондуултай. Тэр довны голоор явах юм бол шалбааг учраас усаа аваад тэр довны толгойг л давжиж гэртээ ирэхгүй бол ус туучдаг. Тэгээд ингээд л яг хүүхэд нас гээд ингээд...яг юу гэдэг юм бэ. Байгаль ч юмуу, ерөөсөө л хүүхэд насыг бодоход надад яг тэр булагтай орчин л санаанд ордог ш дээ. Энэ бас яг юу байдаг юм байна л даа. Хүн болгонд бараг шахуу байдаг тийм дурамжийн .. бас нэг жишээ юм байна ш дээ.
Нэргүй -
Тийм, тийм.
Хишигсүрэн -
Тэгээд хэлэхээр бүр улам аймаар тодорч байна. Аягүй олон удаа энэ дурсамж надад сэргэсэн байхгүй юу.
Нэргүй -
Гэхдээ ингээд...одоо ингээд дурсамж чинь ингээд сэргэхэд чи нэг их тийм гоё тансаг аялгуу ингээд тархинд бүр ийм гоё сэтгэгдэл төрж байгаа биз. Тэр чинь бид нарын нөгөө амин голоосоо авч байдаг нөгөө...бид нар хүн хүндээ нэг нэгэндээ нөлөөлж байдаг тэр сайхан аялгуу юмуу даа. Би тэгж боддог юм.
Хишигсүрэн -
Аха.
Нэргүй -
Тэгээд тэр...тэр нар тусан бургилсан, тэр усны дуслууд, тэр цэцгийн дэлбээ, тэгээд тэр жаахан байхдаа ахыгаа дагаад хонь хариулдаг байсан. Хонь хариулах ч юу байхав дээ ахыгаа...хонь хариулж байгаа ахыгаа дагадаг л байхгүй юу. Тэгээд л тэр огтоны нүхэнд ус хийдэг, усыг нь зөөж өгдөг. Тэгээд л тэр...тэр бүх дурсамжууд. Тэгээд тэр хавар ингээд аймаар салхины...хавар чинь аймаар салхитай байдаг юм ш дээ. Тэгээд л би нэг юмуу жаахан юм ингээд л бээвийчихээд даараад л байдаг байсан. Даараад явж байхад чинь миний яг дээд талд нэг сайхан ах байсан ш дээ. Тэр ах маань өөрийнхөө дээлийг ингээд буйлсны мөчирөнд ингэж хатгавч болгож уяаад намайг нөмөрт нь суулгаж байсан. Гэх мэтчилэнгийн сайхан сайхан дурсамж одоо...аа...гэгээн дурсамж зөндөө ш дээ. Тэр утгаар нь тэр нутгийнхаа тухай тэр нутгаа дандаа боддог. Нутагтаа...миний төрсөн нутаг. Ээж аавын минь амьдарч байсан газар заавал нэг юм хийх ёстой гэсэн бодол надад байдаг.
Хишигсүрэн -
Тэгээд нөгөө унасан газар угаасан ус гэж ярьдаг. Төрсөн газрынхаа шороон дээр очиж хөрвөөнө ч гэдэг юмуу. Тийм юм чинь физичиский ямар холбоо байгааг мэдэхгүй тийм үү реальный... тийм ээ. Гэхдээ улсууд ямар нэг байдлаар нутгаа санадаг, тэр байгаль руу л очоод байгаа ш дээ. Тэрнээс биш ямар...очиж тэр ойртдог. Тэр нь ямар нэг байдлаар сэтгэл санаа нь өөдрөг болсон болоод ч тэр юмуу мэдэхгүй. Тэр нэг өвчин эмгэг нь илааршдаг ч юмуу. Тийм юм бол би аягүй олон жишээ хэлж чадна. Хамгийн сүүлчийн жишээ бол манай аав түрүү жил нутаг руугаа явна гээд л...даралт ихддэг өвчтэй болсон. 2-3- жил. Тэгээд л энэ зун л би заавал явна гээд л яваад. Одоо ингээд даралт нь алга болчихсон байвал яах уу. Одоо ингээд хагас жил болж байна ш дээ. Даралт ихсэхээ больчихсон.
Нэргүй -
Аха. Тэгэхээр энд дээр...
Хишигсүрэн -
Нутагруугаа очоод даралтаа орхиод ирлээ гэж байгаа байхгүй юу.
Нэргүй -
Тэгэхээр энэ дээр би чамд нэг...энэ талаар ч би маш их...одоо би тэр “Хайрлаарай” гээд тэр жижигхэн ном бичихдээ би энэ бүхнийг чинь бодож бичсэн юм. Тэр яаж...юу бодогдож байна вэ гэхээр одоо жишээлбэл би эхийн хэвлийд байхдаа би одоо ээжийн хэвлийд бүрэлдэж бий болж байхдаа. Ээж минь тэр нутагт амьдарч байсан. Ээж минь тэр нутагт амьдраад тэр цаг агаарын, тэр одоо бүх байгаль экологийн нөхцөл доор тэнд амьдарч байсан тийм ээ. Аа...тэгээд тэр булгаас ууж байсан. Тэр одоо тэнд амьдралын бүх хэв маяг нь бол тэнд л байсан. Тэгээд тэр байгаль орчны чинь нөгөө цахилгаан соронзон орон гэж байдаг байхгүй юу. Тэгэхээр тэр цахилгаан соронзон орон, байгаль цаг уурын бүх талын нөхцлүүд, тэнд одоо ямар онцлогтой орон нутаг юм бэ. Төмөрлөгтэй юмуу, урантай юу, юутай байдаг юм бэ тийм ээ. Манай Монголын чинь ашигт малтмалтай гээд байдаг.
Хишигсүрэн -
Тэр тэр юмнуудад нь ямар ямар найрлага байдаг юм бэ тийм ээ.
Нэргүй -
Тийм тийм. Физикийн. Тэгэхээр тэр нөхцөл доор би бүрэлдэж бий болсон. Тэгээд өөрөө яг тэр газар оронд эхийн хэвлийгээс унасан. Ингэхээр ер нь эцсийн эцэст байна ш дээ. Хүн төрсөн нутагтайгаа хүйн холбоотой гэдэг цаад физик утга чанар нь би энэ юм болов уу гэж боддог байхгүй юу. Аа...тэгтэл чинь нөгөө тэр нөхцлөөсөө одоо ингээд л бид нар чинь нас биенд хүрлээ, сургууль соёлын мөр хөөлөө гээд ингээд Улаанбаатар хот руу хүрээд ирсэн тийм ээ.
Хишигсүрэн -
Аха.
Нэргүй -
Тэгэхэд чинь тэгээд яагаад хүн нутаг руугаа зүтгээд байдаг юм бэ гэхээр чинь...танай аав ч мөн ялгаа байхгүй тийм ээ. Тэгэхээр тэр анх бүрэлдэж бий болж төрж байсан тэр байгаль цаг уурынхаа тэр нөхцөл дотроо очиж байгаа байхгүй юу. Яг тэр үеийнхээ ялангуяа төрж гарч байсан цагтаа очих юм бол бүр сайхан болдог. Тэгээд ингээд очихоор чинь нөгөө одоо өөрийнх нь нөгөө л одоо газар орныг чинь нүүлгэхгүй ш дээ. Ухаад сэндийлээд сольчихно гэсэн юм байхгүй ш дээ. Тэр байгаль тэр газарзүйн онцлог дотор орж байгаа юм гэж би ойлгодог.
Хишигсүрэн -
Та яг хэдэн онд нутгаасаа гарсан бэ? Хэдэн настай байхдаа...?
Нэргүй -
Тэр чинь одоо 1956 онд гарсан ш дээ.
Хишигсүрэн -
Нилээн эрт. Хэдэн настай байсан байх уу?
Нэргүй -
Тэр чинь одоо /хэсэг бодов/
Хишигсүрэн -
Та хэдэн оных билээ?
Нэргүй -
8-н настай гарсан юм байна.
Хишигсүрэн -
Тэгэхээр тэр 8-н настай хүүхэд байгалиа үгүйлээд л, төрсөн нутгаа үгүйлээд, сангалзаад байна гэж баймааргүй байгаа байхгүй юу уг нь бол...
Нэргүй -
Надад.
Хишигсүрэн -
Би бас таныг аягүй бодож байсан байхгүй юу. Нутаг гээд л аягүй их ярих юм. За манай аав ээж шиг тэнд насаараа амьдраад, 60-н жил амьдарчихаад тэгээд наашаагаа нүүж ирсэн бол өөр ш дээ. За би бол төрсөн газраа яг үндсэндээ 18-н нас хүртлээ амьдарсан байгаа байхгүй юу.
Нэргүй -
Тэр...чи бас санах нь зөв байна.
Хишигсүрэн -
Би бол санах хэмжээний насаа тэнд байхад .... Энэ Нэргүй эгч тийм жаахан байхдаа нутгаасаа гарчихаад яагаад нутаг ус гээд тэр нэг суврага босгоод янз бүрийн юм хийсэн байсан ш дээ.
Нэргүй -
Аха.
Хишигсүрэн -
Одоо тэгээд яагаад ингээд байдаг юм болдоо гээд бодож байсан байхгүй юу. Тэгэхээр зэрэг 8-н настай хүүхдийн ой тойнд үлдсэн тэр үеийн байгаль орчин, одоо тэр булаг энэ тэр гэж байна ш дээ. Тэгэхээр уул ус, дүрслэл одоо ингээд сүүлд та их удаж байгаад очсон гэж байна ш дээ. Тэгээд ямар байдлаар өөрчлөгдсөн байв. Одоогийн хэлээр бол экологийн өөрчлөлт мэдрэгдэж байсан уу? гэж асуух гээд байна л даа.
Нэргүй -
Тэр экологийн өөрчлөлт гэхээр надад хамгийн их мэдэрсэн юм бол аавынхаа нөгөө...одоо манай гэрийн буйр байна ш дээ. Манай гэр тэр артелийн хашааны ард байсан гэж ярьдаг юм. Тэгээд би өөрөө ч бас тэнд байсныгаа мэддэг байхгүй юу. Тэгээд тэр аавынхаа ажил, аав маань артельд ажиллаж байсан. Би ч ингээд доороо гүйгээд л...манайх яг артелийн хашааны ар талд байсан юм чинь гүйгээд л аав дээрээ орно. Тэгэхээр л аав маань ингээд л...өшөө жаахан байхад ш дээ. Намайг ингээд л...аав ингээд хараа...өрөөсөн хөлөө жаахан яльгүй урагш нь гишигчихсэн ингээд мод харуулдаад л тийм ээ. Тэгээд л тэр модны цех рүү нь яваад л ороход хачин сайхан модны ийм гоё үнэр үнэртдэг байсан. Одоо ч гэсэн би ингэдэг юм ш дээ. Би тэр номон дээрээ бичсэн. 100-н айлын тэр лүү хааяа ингээд юм хум хийлгэх гээд модны цех рүү орно ш дээ. Тийм ээ. Тэгэхэд л ерөөсөө яг ингээд л модны сайхан үнэр яг тэр дурсамж сэргэж, тэр модны үнэр үнэртдэг байхгүй юу. Тэгээд би тэр...тэнд оччихоод тэр артелийн хашааны ард гэрийнхээ буйран дээр очиж бас хүндэтгэл үзүүлж ингээд арц хүжээ уугиулж мөргөл өргөсөн л дөө. Аавын минь голомт гэсэн утгаараа тэгээд яаж байхад манай гэрийн баруухан талаар ингээд нэг их гүнзгий жалга ингээд доошоо байдаг байсан байхгүй юу. Тэгээд тэр гүнзгий жалганд одоо намайг жаахан хүүхэд байхад л бороо орсоны дараа ингэж уруу урсдаг. Тийм байсан. Тэгээд би жаахан байхдаа тэрнийг жаахан хүүхэд учраас их гүнзгий жалга байсан гэж ойлгосон юм болов уу. Эсвэл тэр ерөөсөө ингээд газрын шарх анидаг юм болов уу гэж. Тэр ямар ч байсан ингээд нөгөө нэг өөрчлөгдөөд бараг жалга биш юм шиг тэр гүнзгий жалга биш болчихсон. Зүгээр жаахан нөгөө нэг хотгор газар болчихсон. Тэгээд тэр бол надад их гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн тэгээд би яг манай номон дээр бичсэн ш дээ тийм ээ. Олон он жилийн дараа ингээд эргэж ирэхэд газрын шарх хүртэл аньсан байх юмаа гэж бичсэн байхгүй юу. Аа...тэгээд яахав тэр хойд “Өлийн 3-н даваа” гэж байсан. “Өлийн 3-н даваа”-ны арлуу би хуучин бол орж бараг мэдэхгүй. Тэгэхдээ би нэг удаа тэр манайх “Галт нуур” луу зусланд гарахад бол харж л явсан л даа. Тэрнээс би өөрөөр одоо нөгөө хүүхэд л юм чинь аав ээжийнхээ юугаар л яагаад анзаарахгүй өнгөрдөг ш дээ. Тэгэхэд бол маш их мод асар ихээр сүйдсэн, шатсан тэгээд тэр унасан ийм дархи моднуудыг ерөөсөө тэр чигээрээ шууд илжрээд л унасан байсан. Тэгээд түүж авдаг, галдаа түлдэг тийм...манай нутгийнхан түлдэггүй юм байна лээ ш дээ. Би тэгээд бодож байсан. Юу гэж бодсон гэхээр яанаа эднийг...тэр захаас нь эхлээд л надаа бол тийм сэтгэгдэл төрж байгаа байхгүй юу. Би болохоороо өчнөөн жил амьдраад очиж байгаа тийм ээ. Тэгтэл яанаа энэ ойг цэвэрлчих юмсан. Энэ ойг тийм ээ...сэргээчих юмсан. Мод тарих юмсан. Нэг тийм л хүний эсвэл...их сонин. Би тийм л сэтгэгдэл төрж байсан л даа.
Хишигсүрэн -
Яг та сая хэллээ ш дээ. Хүүхэд байхад тэр жалга их гүнзгий байсан, хүүхэд болохоор /инээв/ их том харагдаж байсан уу гэдэг дээр яг уул хад, гол горхи тэгдэг юм гэсэн. Би сүүлд чинь 2000 онд очсон байхдаа. Тэгээд яахав тэр чинь нэг их удаагүй. Сайндаа л 7-8-н жилийн дараа эргээд очсон чинь надад ямар сэтгэгдэл байсан гэхээр тэр уул их хол харагддаг, тэгээд том санагддаг байсан уул их жижигхэн. Сумын төвийн хад гэдэг бол том сүрлэг байсан бол бүр жижигхэн. Байшингууд бүгдээрээ жижигхэн. Асар хол зайны санагддсан байсан. Зай аягүй жаахан санагдаж байж билээ. Тэгээд манайх тэгээд хороолол шиг юм нь 20-н айл ч юмуу байсан байхгүй юу. Бүүр ингээд нэг газар шавчихсан. Дандаа тэтгэвэртээ гарчихсан сумын төвд алба хааж байсан улсуудын байж байсан малтай айлууд байдаг газрын хамгийн захад нь манайх намайг 3,4-р ангид байхад очиж хашаа бариад, шинээр суурьшсан тэгээд тэнд байсан хөгшчүүд бүгд нас барсан юм байна. Бүгд дуусахаар зэрэг бүгд хашаа алга болоод, тэгээд манайх бол харин тэндээс аль хэдийн үндсэндээ нүүгээд явчихгүй юу. Аа...тэгээд нүүгээд явахаар зэрэг нүүж явснаас хойш 7-8 жилийн дараа очсон ш дээ. Тэгэхэд тэр хороолол тэндээ ерөөсөө тэр айл байсан гэсэн шинжгүй. Хороолол байсан шинжгүйгээр ганцхан ширхэг айлын амбаар үлдээд тэр чигээрээ ингээд эв эрүүл газар болчихсон байсан байхгүй юу. Тэгээд энэ зун манай дүү нар очсон чинь бүр ингээд цул эрүүл өвс ногоо нь ургаад, юу ч үгүй болчихсон. Тэгж нөгөө нэг байдал бүр шал өөрөөр эргэдэг юм билээ ш дээ. Тэгээд би төрж байгаа сэтгэгдэл бол аягүй гунигтай. Тэр нөгөө бүх тэр байх ёстой юмнууд нь байхгүй болчихсон тэр өөрчлөлтийг хүн аягүй гунигтай байдлаар хүлээж авдаг юм билээ. Жишээлбэл тэрнийг их сайхнаар хүлээж авч болно ш дээ. Баяр хөөр болж ерөөсөө хүлээж авдаггүй юм билээ. Тэр байгаль дээр гарч байгаа өөрчлөлт их өөр байдаг юм байна даа гэж бодож байсан байхгүй юу. Яг тэр тэр сая ярьж байсан булгийн цаана нэг уул байдаг. Тэр уул бүр асар хол санагддаг байсан. Тэгээд энэ уулын цаана юу байдаг юм боллоо очиж үзэх юмсан гэж боддог байсан уул одоо ингээд харахаар аягүй жижигхэн уул, аягүй ойрхон 1-2 км-ын зайтай байгаа байхгүй юу.
Нэргүй -
Тийм шүү.
Хишигсүрэн -
Тэгээд тийм их сонин уул устай тэр байгальд их ойрхон хүүхэд нас өнгөрсөн хүн чинь нэг өөр, Улаанбаатар хотод өсөөд байшинд өссөн хүн гээд ингэхээр үнэхээр тэр хүмүүсийн тэр нэг ийм иргэншлийн ялгаа гэж байлгүй ч яахав. Тэр нь хүний оюун ухаан сэтгэлгээнд нөлөөлөх нь бүр үнэхээр гарцаагүй юм байна. Тийм сэтгэгдэл аягүй их төрдөг юм шүү.
Нэргүй -
Тэр “Галт нуур”-т би яг Улаанбаатар ирэх зунаа яг “Галт нуур” гэдэг газар манайх зусаж байсан байхгүй юу. Тэнд сүүний тасаг байсан юм. Тэгээд би сүүлд нь “Галт нуур”-луу очсон л доо. Тэгээд манай хамаатнууд намайг “Галт нуур”-луу аваад явсан юм. Тэнд бас манай нэг садангын айл байна гээд тийшээ явсан юм. Тэгээд би хамгийн сүүлд тэр “Галт нуур”-дээр тоглож наадаж үнээгээ...тугал татаж өгч байсан үе минь байхгүй юу. Тэгээд тэр чинь ингээд очихоор нээрэн чиний хэлдэгээр хачин их тийм гунигтай сэтгэгдэл төрсөн ш дээ. Бүр ингээд тэр нөгөө хамаатнуудаа ингээд л орсон чинь...нуураа ингээд харсан чинь, нуур минь тэр үед хэмжээлэшгүй санагдаад байдаг байсан. Тэгээд яваад очсон чинь жижигрээд тэгээд л ямар ч байсан тэр миний нөгөө хүүхэд насанд ингээд бүр үлдээд хоцорсон нуурнаас өөр харагдаад тийм ээ. Тэгээд ерөөсөө ингээд нэг энэ лүү нэг юм ингээд…энд нэг юм дарчихаад л тийм ээ.
Хишигсүрэн -
Тэр байгалийн өөрчлөлт байхаа. Одоо жишээлбэл нэг ийм уулын ийм ширээ гэж хэлдэг байхгүй юу. Уул ингээд тасалчихсан юм шиг тэгш харагдана дээр нь улаан шар өнгөтэй цэцгийг чинь юу гэдэг билээ. Гоё оранж өнгөтэй цэцэг байдаг ш дээ.
Нэргүй -
Хонгорзул
Хишигсүрэн -
Хонгорзул чинь шар байхаа. Оранж өнгөтэй. Яг тийм
Нэргүй -
За. Тийм гоё оранж өнгөтэй.
Хишигсүрэн -
Тэгээд тэр цэцэг бүр битүү ургаад ингээд харахаар тэр хэсэг нь яг тэр өнгөөрөө харагдаад. Тэр нь нилээн хол тэр нь 4-5 км-ын зайнд байгаа уулан дээр байгаа. Тэрнийг нүдээрээ харж болдог. Тэгээд би бүр дуран барьж байгаад тэр цэцгэн дээр очих юмсан гэж мөрөөддөг. Гэхдээ хэзээ ч тэр цэцгэн дээр очиж чадахгүй морь унаад очиж чадахгүй. Тэгэхээр тэр цэцэг мэдээж ургахаа больж байгаа юм. Нөгөө гандчихсан байгаль энэ тэр. Тэгээд одоо сонссон чинь тэндээ бас алт ухаад эхэлчихсэн сурагтай. Тэгэхээрээ бүр тэр сүйдэж байгаа байхгүй юу.
Нэргүй -
Аха.
Хишигсүрэн -
Тэгээд яг экологийн өөрчлөлт явагдаж байна гээд. Явагдаж байгаа л байх. Тэгээд сая та нөгөө завод гээд ярилаа ш дээ. Сүүний ферм байсан гээд. Тэгээд ямар учиртай юм бэ 1980 хэдэн онд л зүгээр хувийн 2-3 үнээтэй айлд сүүний норм өгчихдөг байсан. Татвар.
Нэргүй -
Тийм. Тэгэхээр энэ…
Хишигсүрэн -
Тэрнийг аваачиж өгдөг.
Нэргүй -
Аха.
Хишигсүрэн -
Тэгээд манай эмээ чинь нөгөө нэг сарлагтай, сарлаганд бол сарлаг гэж бодож сүү бичихгүй ш дээ. Яг үнээний нормаар биччихдэг. Сарлагаас бага сүү гарна. Хоёрдугаарт манай эмээ шавхаж саадаггүй аягүй их сүү үлдээж саадаг хүн байхгүй юу. Тэгээд энэ сүүг нь ингээд бариад, заримдаа морин дээр ингээд ганзаглаж өгөөд явуулдаг. Заримдаа ингээд 2 тавтын бетонтой сүү өргөөд нөгөө заводдаа хүргэж өгөхөөр нэг ийм 10-тын хэмжээтэй бетон байхаа. Тэгээд тэрэн дотор сүү хийчихээд хэмждэг нэг ийм юмтай /инээв/.
Нэргүй -
Тийм хөвүүртэй /инээв/…
Хишигсүрэн -
Тийм. Тэрнийг нь хараад л за байж энэ 10 хүрчихээсэй гээд л тэгээд л яагаад гэхээр тэр сүү чинь нормаа дуусгаад дараа нь ааруулаа гаргаж иддэг л гэсэн үг ш дээ.
Нэргүй -
Тийм. Илүү гарсан сүүгээр нь
Хишигсүрэн -
Жаахан хугацаа нь болвол нөгөөдөхөөр нь айраг хийхгүй ш дээ. Ааруул, ээзгий гэдэг юм чинь байхгүй. Тэгээд бодвол нөгөөдөхөө л хурдан гүйцээгээсэй гэж. Наадмаас өмнө тэрнийг гүйцээчих юм бол дараа нь нөгөө ааруул мааруулаа иднэ гэсэн үг ш дээ. Пөөх энэ нь 10 хүрчихээсэй гээд. Тэгээд заримдаа холдчихоор ингээд сүүний машин ингээд нэг юм яваад л хүн улсууд ирж авдаг ш дээ. Тийм ээ. Би одоо ингээд бодохоор яг хөдөөний хүүхэд байж ээ л гэж бодож байгаа юм. Яг малчин айлын хүүхдээс дутахгүй тэр бүх юмыг мэдэж байгаа байхгүй юу.
Нэргүй -
Тийм байна. Тэгээд яг тэр тийм байсан юм. Тэр чинь нөгөө нэгдлийн мал гээд ингээд…
Хишигсүрэн -
Нэгдлийн мал байхгүй манай эмээд. Тэгэхэд одоо тэр нэг 5-6 сарлаг саадаг.
Нэргүй -
Норм нь хүрч байсан.
Хишигсүрэн -
/инээв/. Тэгээд норм хийдэг л байсан. Ноосны, махны,сүүний норм байсан байхгүй юу.
Нэргүй -
Одоо 2-уулаа энэ дээрээс чинь өлгөөд цаашаа ярихад бол одоо энэ малыг байна ш дээ. Хэдэн онд хувьчилчихлаа…
Хишигсүрэн -
1990-ээд оны эхээр…
Нэргүй -
1990-ээд оны эхээр ингээд хувьчилсан чинь үгүй ээ энэ малыг чинь зүв зүгээр л авчихсан ш дээ. Юун манай ээж, аав одоо тэр өсгөж өндийлгөж байсан тэр одоо нэгдэлийн өчнөөн мал чинь сүүлд нь ингээд хувьд өглөө гээд. Хувьдаа авцгаасан биз дээ.
Хишигсүрэн -
Тэгсэн.
Нэргүй -
Хүүе…тэгсэн чинь манайхнаас тэр чинь малаа бүгдийг нь нийгэмчилчихээд хот руу ороод ирсэн. Миний малын үр төл, манай аав ээжийн малны үр төл бол одоо өчнөөн болоод үржчихсэн яваа ш дээ. Тэгэхэд би 1 литр сүү авна гэвэл мөнгөөр өгнө ш дээ тийм биз дээ.
Хишигсүрэн -
Тэгнэ ш дээ.
Нэргүй -
За зүгээр энийг нь орхиё гэж бодьё. Тэгсэн чинь байнаа тэр үед хадлангаа өөрсдөө авдаг. Бүх юмаа өөрсдөө хийдэг. Дээрээс нь байна ш дээ. Махны норма, сүүний норма, арьс үсний норма бүх юм чинь тийм даагдашгүй бүр албан норма…тэрнийг заавал тушааж байх ёстой. Аа…тэрнийг тушаагаагүй бол тийм юм ийм юмаар торгууль ирнээ. Бодын торгууль ч юмуу. Одоо богийн торгууль ирнэ ш дээ. Одоо малаа аваачиж өгөх ёстой. Тэгэхээр энэ бол би нэг талаар бодоход тэгж байж энэ улсын сан хөмрөг чинь өөдөө аривжиж явж байсан юм болов уу тэр тийм байх ч учиртай байсан юм болов уу гэж. Одоо бол яаж байна гэж. Одоо энэ малчид чинь малыг нь зүгээр май гээд өгчихсөн чинь…одоо энэ мал чинь төрийн…одоо эд нар чинь хууль ярьдаг гэж байна ш дээ.
Хишигсүрэн -
Тусгай хамгаалалтанд /инээв/.
Нэргүй -
Төрийн…айн…тусгай, онцгой хамгаалалтанд. Хүн нь одоо хаана, аль хамгаалалтанд нь яваад байна уу тэр. Тэгээд тийм юм ярьчихаад өөрийнхөө хийх ёстой хөдөлмөр, өөрийнхөө зайлшгүй ажлын хуваариасаа эд нар чинь хийхгүй байна ш дээ. Зунжингаа архи…юу…зуны дэлгэр цагт малаа сайхан чөлөөтэй хаячихаад. Хөөрхий тэр газраас ургаж байгаа ургамлыг идчихээд хэдэн мал чинь чоно л идчихгүй бол яваад байна ш дээ хөөрхий минь. Тэгээд намаржингаа найралчихаад тэгээд өвөл болохоор болдоггүй өвөл болж байгаа, ордоггүй цас орж байгаа юм шиг хүүе таминь ээ төр засаг минь намайгаа хараач ээ би чинь энд хэдэн мал чинь хэцүүдлээ...
Хишигсүрэн -
Малаа ирж хамгаал гээд /инээв/.
Нэргүй -
Малаа ирж хамгаал төр засгаа хуульд чинь байгаа ш дээ /инээв/. Одоо энэ нэг хачин юм байна.
Хишигсүрэн -
Тэгээд сая нөгөө таны ярианд гарч ирж байна. Огтоно зурамны нүхэнд юу хийж, ус хийж алдаг гээд байна ш дээ.
Нэргүй -
Аха.
Хишигсүрэн -
Тэр бол бас ерөөсөө бүх цаг үеийн хүүхдүүдийн цагт байсан юм билээ.
Нэргүй -
Тэр тоглоом байсан.
Хишигсүрэн -
Хөдөөний амьдрал мэддэг хүүхдүүдэд бол бүгд тэрнийг ярьж байгаа юм. Тэгээд л улсууд яг ингээд зурамны нүх рүү ингээд ус хийдэг гээд хэлэхээр бас яг манай ах найзуудтайгаа зурамны нүх рүү ус хийгээд би яг нэгтийн бетонтой…нэгтийн бетонаар ус зөөж байнаа гэдэг чинь их жаахан байсан байна ш дээ.
Нэргүй -
Тийм тийм.
Хишигсүрэн -
Тэр чинь 2,3-т ч биш. Тэгээд нэгтийн бетоноор бүр ийм…одоо эрэг шиг ийм. Усаа доороос нь аваад дээшээгээ өгсөж гардаг. Тэр нь асар их ядарч байна ш дээ. Хоёр литр ус авч ирээд хийчихдэг /инээв/. Яг нүдэнд тэр яг харагдаж байгаа байхгүй юу. Ингээд зурамны нүхэнд ус хийчихдэг. Тэгээд байж байтал гараад гүйдэг. Тийм нөхцөлд би нэг мод барьж зогсож байгаад…гишгэж мишгэж алаад л…
Нэргүй -
Тийм. Тэр битгий хэл одоо. Тэр юу чинь…тэр ус чинь байна ш дээ. Одоо энэ их гүнзгий жалга байлаа гэхэд тэр жалганы чинь дээд талаар баахан нөгөө үрэлний моднууд ургачихсан. Тэр дээр үрэл гэж ургана. Тэрнийг бид нар түүж иддэг байсан юм. Аа…тэгээд тэр жалганы чинь тэгээд тэр ус байгаа газарт ч юмуу тэр булаг ч юмуу моднуудын чинь бүр тэр ёроолд байгаа ш дээ. Тэр лүү чинь уруудаж ороод л, өгсөж нэг балга ус бариад гүйгээд ахдаа аваачиж өгөөд…энгээд байна гэдэг чинь дүү нарын нэг талаар хийх ёстой ажил нь ч байсан юмуу тийм ээ.
Хишигсүрэн -
Аха.
Нэргүй -
Ахдаа одоо би...тэгэхгүй бол ах намайг хонинд дагуулж явахгүй ш дээ за юу. Нөгөө талаасаа бол бас их зугаатай цагийг нөхцөөдөг. Тэгээд тэр нэг ийм гадас барьж явна. Тэгээд тэрүүгээр чинь цагаан төмс түүнэ. Эсвэл одоо тэр огтоно зурмаа цохих гээд зогсож байгаад тэрнийг оноод цохиод алдаг нь юу ч байсан юм билээ тийм ээ. Мэдэхгүй. Би лав ахыг зурам алчихаад бариад зогсож байсныг нь би сандаггүй юм. Зүгээр магадгүй жаахан байсан болохоор мэддэггүй байх. Тэгээд нэг удаа нөгөө нэг Улаанбаатар хотоос бид нарт чинь чихэр михэр, мармилад гэж нэг юм байдаг байсан даа. Гадуураа нэг ийм уяа боодол нэг ийм олон өнгийн саатай маатай утсаар сүлжчихсэн юм шиг утсаар ингээд ороочихсон байдаг байсан ш дээ. Тэгээд тийм нэг мармилад, чихэр, михэр л очсон юм шиг байгаа юм. Тэр чинь одоо бөөн ховор юм ш дээ. Тэгээд тэр утас мутас уяа боодлыг чинь аваад л энэ чихрийн цаас чинь ховор байлаа ш дээ. Аваад л хадгалчихна. Ах надаас нөгөө маримладны чинь утсыг гуйж байгаа байхгүй юу. Тэгээд хонинд дагуулж явах тийм болзолтойгоор би тэр утсаа өгнөө /инээлдвэ/. Тэгээд ахыг дагаад одоо тэр хониндоо явж байгаад нөгөө нэг урхи болгоод нүхэн дээр аваачаад тавьчихаж байгаа байхгүй юу. Тэгээд нэг удаа тэнд өмхий хүрэн орчихсон байсан ш дээ. Тэгээд бид 2 аль аль нь ах мэдэж байсан уу мэдэхгүй байна. Өмхий хүрэн гэдэг юмыг чинь би лав мэдэхгүй. Жаахан байсан юм чинь. Тэгээд л нэг ийм жижигхэн гулбагар шар амьтан орчихсон. Тэгсэн чинь л ах очоод нөгөө юугаараа…нөгөө гадсаараа ингээд цохидог юм. Тэгсэн чинь тэрүүгээрээ чанга ч цохисон юм байхгүй. Тэгсэн чинь нөгөө амьтан чинь ганцхан муухай хашгираад…муухай хашгирдаг юм билээ. Үнэндээ л…үнэхээр ч нэг аймар ийм шүдтэй. Үнэндээ ч хазах шиг болсон. Уяагаа тас хазаад л над руу нэг ингэж үсрээд л тэгээд яаж энэ тэнд аваачаад зүүгдчихсэнгүй юм тийм ээ. Тэгээд л алга болоод өнгөрсөн. Тэгсэн чинь би яахав дээ. Орой хариад л нөгөө бүх юмыг чинь тоочиж байгаа байхгүй юу. Ингээд би асуудалд орж байна ш дээ. Өмхий хүрэнд одоо дүүгээ бариулах нь гэсэн асуудалд ах орж байгаа байхгүй юу /инээв/. Тийм мэтчилэнгийн гоё оо гоё. Хүүхэд насны дурсамж гэдэг чинь амархан арилчихдаггүй. Тэгээд хүн чинь ингээд нас жаахан ахиад ирэхийн цагт бол тэр үнэхээр тэр нутагт л үнэхээр төрж өссөн, хэдий жаахан байсан тэр, хэдий бага насандаа болон өөр нутаг руу явсан гэсэн тэр тийм их амархан арчигддаг зүйл биш байхаа.
Хишигсүрэн -
Харин тийм. Тийм л юм шиг байна /инээв/. За за 2-уулаа ч ер нь яриагаа өндөрлөх үү?
Нэргүй -
За тэгье.
Хишигсүрэн -
За танд одоо манай ярилцлагад орж сайхан дэлгэрэнгүй хууч хөөрсөнд талархал илэрхийлье.
Нэргүй -
Баярлалаа. Та нар ч гэсэн ийм эгэл жирийн хүмүүсийн…аа…энэ одоо яриа хөөрөө, бодол санааг ингэж авч байгаад чинь би бас нэг талаас бол баярлаж байгаа ш дээ.
Хишигсүрэн -
За баярлалаа. За…
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.