Pürevdorj


Basic information
Interviewee ID: 990121
Name: Pürevdorj
Parent's name: Dashravdan
Ovog: Ih Merged
Sex: m
Year of Birth: 1952
Ethnicity: Halh

Additional Information
Education: elementary
Notes on education:
Work: Jijüür
Belief: none
Born in: Erdenebulag sum, Hövsgöl aimag
Lives in: Bayanzürh sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Эрдэнэтуяа -

Та амьдралынхаа тухай ярьж өнгө үү?

Пүрэвдорж -

За би 1952 оны 8-р сарын 3-ний өдөр төрсөн. Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 1-р багийн Башгийн гол гэдэг газар төрсөн. Тэгээд тэрнээс хойш 8 нас хүрч байж сургуульд орсон. Эрнэдэбулган сумын Энхтайван гэж нэгдэл байхад Энхтайваны бага сургуульд орсон. Аав ээж аваачиж өгсөн. Өвөөтэйгөө орж байсан. Манай өвөө яахав хэдэн малтай ганц мориндоо сундлаад айлд аваачиж байлгаж байсан л даа.

Эрдэнэтуяа -

Ямар айлд?

Пүрэвдорж -

Манай садангийн айлд

Эрдэнэтуяа -

Хамаатан л юм байна тийм ээ?

Пүрэвдорж -

Тийм. 8 настайдаа орж байсан юм. Тэгээд манай ангийн багш Доржготов гэдэг багш байсан одоо өнгөрсөн л дөө. Тэгээд сургуульд орж Доржготов багш дээр анх орж байсан. Тэгээд би 4-р ангиа Хатгалд төгссөн. Тэгээд тэрнээс хойш цэрэгт явталаа хөдөө малтай байж байгаад 1970 онд цэрэгт явсан. 1970 онд цэрэгт ирж Улиастайн бригад гэж 016 ангид алба хаасандаа. Тэгээд цэргээс халагдаад Завханы барилгын ТМС-д шууд хуваарилаад тэгээд тэндээсээ Тариалангийн сангийн аж ахуйд 10 жил болсон байдалтай байна л даа. Тэгээд тэрнээс хойш ардчилал болоод хэдэн малтай хөдөө байж байгаад энэ намар 7 сарын 11-нд орж ирээд 8 сарын 25-нд энд ажилд ороод байж байна аа.

Миний энэ тоглоом бол дандаа гэр юуг чулуугаар барьж тоглоно.

Эрдэнэтуяа -

Чулуу хоргол хомоол?

Пүрэвдорж -

Тийм. Жишээ нь бид 2 тоглож байна гэхэд чулуугаар гэр бариад энэ чиний гэр, энэ миний гэр, энэ миний гэр гээд жаахан хүүхдүүд яахав дээ тэгж тоглоно. Уурга унаж морь болж давхина. Хонь маландаа явахдаа тэгээд заримдаа хонто нийлүүлж загнуулаад, заримдаа ороолгуулаад, нөгөө барьж явсан шилбүүрээр чинь эд мадгүй ороолгоно шүү дээ. Тэр үед биднийг өмөөрдөг хүн гэж байдаггүй. Талын хүн ирээд надыг ингээд танай манай хонь нийлнэ ш дээ

Эрдэнэтуяа -

За

Пүрэвдорж -

Тэгвэл бид хоёрыг хоёуланг нь зодоод л явна ш дээ. Тэр үед өмөөрдөг хүн байдаггүй.

Эрдэнэтуяа -

Өөрсдийн буруу?

Пүрэвдорж -

Өөрсдийн буруу. Манай аав ээж битгий хэл өмөөрдөг хүн байдаггүй. Тэгээд бид нар яахав дээ хонио ялгаад л явж байгаа юм чинь. Сургуульд орох болохоор хөдсөн дээлтэй явдаг. Тэр үед бидэнд форм юу байхгүй хөдсөн дээлтэй. Бөөдийсөн бөөдийсөн том үстэй дээлтэй. Хөвөнтэй дээлтэй нь хөвөнтэй дээлтэй. За тэр үед 5 хошуутай үзэг чинь ховор олддоггүй байлаа ш дээ. Тийм үзгээр бичсэн хүүхэд чинь ёстой хамгийн гоё үзэг бичдэг, харандаа гэдэг чинь тэр үед тийм ядуу байсан юм уу одоо энэ балан харандааг чинь хувааж өгдөг байсан юм.

Эрдэнэтуяа -

Ховор байсан юм уу?

Пүрэвдорж -

Ховор байсан. Ганц дэвтэр дээр хичнээн хичээл хийнэ.

Эрдэнэтуяа -

Ар өврөөс нь бичих үү?

Пүрэвдорж -

Тэгнэ. Тэгээд сүүл сүүлдээ гайгүй болсон. Ном бол тун ховор.

Эрдэнэтуяа -

Багшийн хэлсэнийг л?

Пүрэвдорж -

Багшийн хэлснийг л. Багш бас ганц номтой. Бидэнд ном байхгүй ш дээ. Самбар дээр одоо багш бичнэ өөр юм байхгүй бидэнд чинь. Тэгээд одоо гараад одоо яахав дээ хичээл давтана ч гэж байхгүй Эгийн голын мөсөн дээр гарч тоглочихоод маргааш өглөө нь очиж багш дээр очиж тархиа хага ахуулаад тэр үед чинь багш зоддоггүй байсан юм. Чи яагаад хичээлд ирээгүй нөхөр Пүрэвдорж айн дуу гарах юм байхгүй. За тэгээд хичээлээ хийгээрээ хүү минь гээд л маргааш өглөө нь эрт ирсэн байвал сайн байна гээд.

Эрдэнэтуяа -

Яагаад тэгж багш нарынхаа үгэнд сайн орж байна?

Пүрэвдорж -

Бидний тэр үед айдаг байсан юм уу тийм сайхан дуулгавартай хүүхдүүд байсан юм уу багш ч загнана гэж байхгүй ш дээ. Алив миний хүү яагаад хичээл хийгээгүй байна гэхэд мөсөн дээр хоккей тоглоод л гэж байгаа юм чинь. Мөс хооронд нь мөргөлдүүлж

Эрдэнэтуяа -

Голын мөсөн дээр мөс хагалж байгаад өөд өөдөөс нь мөсөн юу билээ нэг тоглоом байдаг тийм ээ?

Пүрэвдорж -

Одоо нэг кино байсан ш дээ тийм ээ тэрний чинь л. Тэгж өнждөг. Тэгээд үстэй дээлний дотор гадар шал ус болчихдог хөлдчихсөн харьдаг. Аав ээжид жаахан бангадуулна өөр юм байхгүй. Аав харин нэг сайн загнана даа харин.

Эрдэнэтуяа -

Хүүхдээ өмөөрдөг эцэг эх байсан уу?

Пүрэвдорж -

Тэр үд ерөөсөө байдаггүй байсан ш дээ.

Эрдэнэтуяа -

Нэг ч байхгүй юу?

Пүрэвдорж -

Байхгүй. Хааяа нэг хүн байдаг л даа. Гэхдээ л тэр хүн тэр болгон тэгэхгүй. Аргагүй нэг тэр хүүхэд айлын цонх хагалсан бол тэгвэл ирж манай эцэг эхэд хэлнэ. Манай аав ээж чинь загнана шүү дээ. Айлын цонх хагалаад хүний толгой хагалах нь уу гээд тэр болгон яахгүй. Бүр болохгүй бол толгой тархийг нь хагалаад тийм бол байгаагүй. Би л лав миний л үеэрхэдэг хүүхдүүдээс ховор байна даа.

Эрдэнэтуяа -

Аав ээжийн тийм байдал хүүхдүүдэд ямар хүмүүжил олгосон бэ? Сайнаар нөлөөлсөн үү муугаар нөлөөлсөн үү?

Пүрэвдорж -

Сайнаар л нөлөөлж байна л даа. Би тэр үед хүн амьтантай зодоо хийгээд хүнтэй янз бүр болоод байгаагүй.

Эрдэнэтуяа -

Ер нь хүүхдүүдэд сайнаар л нөлөөлж байсан юм шиг байна тийм ээ?

Пүрэвдорж -

Сайнаар л нөлөөлж байсан ерөөсөө. Хүүхдээ хүнээс өмөөрнө гэдэг чинь хамгийн буруу зүйл одоо бодож байгаа. Одоо бол хүн бүр хүүхдээ өмөөрөөд байгаа харагдах юм байна ш дээ. Тэр бол маш буруу.

Эрдэнэтуяа -

Миний хүүхэд сайн ер нь л миний хүүхэд тэгнэ гэж байхгүй гээд л?

Пүрэвдорж -

Миний хүүхэд тэгэх ёсгүй танай хүүхэд тэгж байсан гээд. Автобусанд явж байхад тэгж л байх юм байна ш дээ. Улсуудыг хараад байхад.

Эрдэнэтуяа -

Та нарын үед амьдарч та нарын хүмүүжлээр хүмүүжсэн хүүхэд буруу л гэж боддог юм шиг байгаа юм?

Пүрэвдорж -

Тийм буруу л гэж бодож байгаа.

Эрдэнэтуяа -

Та хүүхдээ яаж байна?

Пүрэвдорж -

Би бол хүүхдээ өмөөрөхгүй. Хааяа хэдэн үг хэлвэл хэлнэ гол нь ээж нь шүү дээ. Ээж нь л гол нь хүүхдийг хүмүүжүүлнэ ш дээ. Манай хүүхдүүд бол ээжээсээ айна.

Эрдэнэтуяа -

Танайс?

Пүрэвдорж -

Надаас бол айхгүй. Дуугардаггүй болохоор айдаггүй юм байгаа биз. Тоодоггүй юм би ч дуугай л сууж байдаг юм.

Эрдэнэтуяа -

Тэр үед том хүн эцэг эхээс хэр эмээдэг байсан бэ? Тэр хүмүүжилд хэн нөлөөлдөг байсан?

Пүрэвдорж -

Эцэг эхийн л нөлөө байх. Эцэг эх яаж хүмүүжүүлнэ тэрүүгээр л хүн болдог. Тийм байж магадгүй. Одооны хүүхдүүд тийм биш байна.

Эрдэнэтуяа -

Үгүй яахав үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэггүй ч юм уу нийгмийнхээ юугаар юу гэж чиний зөв байдаг юм гэж загнадаг байсан байж магадгүй юм тийм ээ? Ер нь хүүхдээр нэг их юм хэлүүлдэггүй, таныг сургуульд орох үед ер нь гэрээр хичээл заадаг, хүн шавь оруулах асуудал ер нь байсан уу?

Пүрэвдорж -

Тэр үед чинь ламаар хичээл заалгах юм байгаагүй юм. Тэгээд тэрнээс хойш байхгүй болсон юм шиг байгаа юм. Зарим нь хүүхдээ сургуульд өгдөггүй байсан гэртээ байлгаад л. Зарим миний үийнхэн чинь 10 хүрч сургуульд орж байсан ш дээ. Тэр үед оруулдаггүй байсан ш дээ. Би бол яг 8-тайдаа орсон ш дээ.

Эрдэнэтуяа -

Зарим хүүхдүүд яагаал 10, 11 хүрч сургуульд орж байна?

Пүрэвдорж -

Эцэг эх нь оруулахгүй байхгүй юу. Малаа маллуулах гэдэг юм уу, шашин шүтлэгээрээ байлгах гээд байдаг юм уу тийм л юм уу гэж боддог юм. Миний хэзээ хойно бодож байхад л тийм байгаа юм.

Эрдэнэтуяа -

Ламд шавь орох хүүхдүүд хэр байсан бэ?

Пүрэвдорж -

Тэр үед чинь манай тэнд чинь байсан мэр сэр. Тэр болгон байдаггүй нууцаар явагддаг.

Эрдэнэтуяа -

Яагаад нууцаар гэж?

Пүрэвдорж -

Болдоггүй байсан юм байлгүй. Оройн цагаар аваачиж хичээл заалгаж ирдэг байсан юм. Тэр хүүхдэ тэрэнд шавь орсон гээд орой авч явдаг байсан юм. Манай аав ээжж л сайн мэднэ ш дээ би сайн мэдэхгүй.

Эрдэнэтуяа -

Таныг ламд оруулсан бол яах вэ? Оруулна гэж ярьж байсан уу?

Пүрэвдорж -

Манай лам удамтай хүн байхгүй.

Эрдэнэтуяа -

Тийм оруулдаг хүмүүс лам удамтай хүмүүс ордог юм уу? Ямар хүмүүс шашинд орох вэ?

Пүрэвдорж -

Өөрсдийн лам олгоно гэсэн өөрсдийн дээр үед байсан мундаг ламаас өөр шашин боловсрол байхгүй байсан юм шиг байгаа юм тэр үед бол. Би л одоо тэгж боддог юм. Тийм болоод тэгдэг юм уу гэж боддог.

Эрдэнэтуяа -

Таныг тэр сургуульд орорх үед хүүхдүүдээ сургуульд өгөө гэсэн ухуулга сурталчилгаа хэр байсан?

Пүрэвдорж -

Аа тэр чинь явж байсан юм.

Эрдэнэтуяа -

Хэр явах вэ юу гэж ярих вэ?

Пүрэвдорж -

Нөгөө багш нар л явна ш дээ. Хүүхдүүдээ тэдэн насанд нь явуул гээд. Манай аав ээж надаас сургуульд явах уу гээд асуухад нь явна аа л гэсэн. Ор л гэдэг байсан.

Эрдэнэтуяа -

Эцэг эх чинь юу гэдэг байсан?

Пүрэвдорж -

Оруулна гэдэг байсан.

Эрдэнэтуяа -

Хэр их малтай байсан?

Пүрэвдорж -

Өө малтай байсан. Оруулна гэдэг байсан. Хэзээ аваачих вэ л гэдэг л байсан. 9 сарын нэгэнд л ордог байсан юм шиг байгаа юм. Манай өвөө л моринд сундлаад л сургуульд аваачиж өгч байсан. Тэгээд өвөөгийн ард суугаад ирдэг байсан. Хаа байсан 40-50 км газраас өнжин явна хоёулаа. Тэгээд сургуульдаа ордог байсан даа. 1959 онд сангийн аж ахуй байгуулагдсан.

Эрдэнэтуяа -

Нэгдэл байгуулагдчихаад араас нь сангийн аж ахуй байгуулагдсан юм уу?

Пүрэвдорж -

Нэгдлийг нь буулгаад сангийн аж ахуй байгуулж байгаа байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Нэгдэл ер нь хэдэн оноос эхэлсэн юм?

Пүрэвдорж -

Дээр үед л байсан гэсэн.

Эрдэнэтуяа -

Танайх нэгдэлд байсан уу?

Пүрэвдорж -

Нэгдэлд байсан.

Эрдэнэтуяа -

Нэгдлийн мал малладаг байсан уу?

Пүрэвдорж -

Тийм нэгдлийн мал малладаг байсан.

Эрдэнэтуяа -

Нэгдлийн малыг яаж маллах вэ?

Пүрэвдорж -

Өө тэр ямар үнэ хөлстэй байсан юм мэдэхгүй. Би л ямаа хонь хариулдаг байсан. Яаж хариулдаг байсан юм мэдэхгүй. Би бол сургуульд ороод л малаас холдсон шүү дээ.

Эрдэнэтуяа -

Тэгээд ер нь ямар төрлийн мал хариулах вэ?

Пүрэвдорж -

Хонь. Ямаа чинь тэр үед чинь тун цөөхөн байсан ш дээ.

Эрдэнэтуяа -

Танай сумынхан тэр чигтээ нэгдлийн гишүүн байсан уу?

Пүрэвдорж -

Тэр үед үү тэгсэн ш дээ Эг үүрийн сангийн аж ахуй 1959 онд байгуулагдсан ш дээ. Тэгэхэд бүгдээрээ л нэгдлээсээ гараад л сангийн аж ахуйд орсон.

Эрдэнэтуяа -

Сангийн аж ахуй нэгдэл хоёрын аль нь дээр байсан юм бэ? Ямар ялгаатай байсан бэ?

Пүрэвдорж -

Саяхан байна ш дээ сангийн аж ахуйн 600 хонь хариулсан хүн 600 гаруй төгрөг авдаг байсан юм. Цалингийн хувьд яриад байна ш дээ. Нэгдлийн 600 хонь хариулсан малчид 250 төгрөг авдаг байсан юм. Цалин тийм ондоо байсан юм. Сангийн аж ахуй нэгдэл хоёр тийм ялгаатай байсан юм.

Эрдэнэтуяа -

Харьцангуй ялгаатай юм байна ш дээ?

Пүрэвдорж -

Сангийн аж ахуй гэдэг чинь улсын байгууллага болчихож байгаа байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Улсаас цалинжина?

Пүрэвдорж -

Улсаас цалинжина. Тэрэндээ цалин өндөр байсан юм.

Эрдэнэтуяа -

Танай эцэг эх ярьж байх нь ээ хувийн малтай байх үеийн нэгдэлд орсон байх үе ямар ялгаатай гэж ярьдаг байсан? Хэцүү гэж байсан уу, амар байна гэж ярьдаг байсан уу?

Пүрэвдорж -

Хувийн нэгдэлд байсанаас сангийн аж ахуй хамаагүй дээр гэж байсан юм. Цалин авна, нэгдэл чинь хувийн малтай учраас тэр үед чинь цалин гээд байх юм байхгүй малаараа амьдардаг байсан. Би одоо сангийн аж ахуйд 600 хонь хариулж байхад 600-700 төгрөгний цалин авна тэр чинь мундаг мөнгө шүү дээ

Эрдэнэтуяа -

Нэгдэл байгуулагдаад байх үед хувийн малтай хүн байсан уу?

Пүрэвдорж -

Өө байлгүй яахав тэр чинь

Эрдэнэтуяа -

Байж болдог байсан уу?

Пүрэвдорж -

Болохгүй нийгэмчил гээд тэгдэг байсан ш дээ 1960 хэдэн онд зөндөөн мал өгч байсан. Манайх хүртэл зөндөөн мал өгсөн ш дээ. Хувийн малыг нийгэмчилнэ гэхээр чинь малаа өгнө ш дээ

Эрдэнэтуяа -

Нэгдэлд байгуулагдахад уу?

Пүрэвдорж -

Сангийн аж ахуйд

Эрдэнэтуяа -

Дахиад уу?

Пүрэвдорж -

Тийм.

Эрдэнэтуяа -

Танайх нэгдэлд орохдоо мал өгч орсон уу?

Пүрэвдорж -

Сангийн аж ахуйд уу

Эрдэнэтуяа -

Нэгдэлд?

Пүрэвдорж -

Нэгдэлд байж байгаад сангийн аж ахуйд орсон ш дээ.

Эрдэнэтуяа -

Тэгэхэд нэгдэлд хувийн малтай байсан уу?

Пүрэвдорж -

Байсан.

Эрдэнэтуяа -

Тэр малаа ахиад сангийн аж ахуйд өгсөн юм уу?

Пүрэвдорж -

Сангийн аж ахуйн ажилчид 6 толгойн малнаас өөр малгүй байсан.

Эрдэнэтуяа -

Сангийн аж ахуйн малнаас гадна хувьдаа 6 толгой л малтай байх юм уу?

Пүрэвдорж -

Хувийн мал ерөөсөө.

Эрдэнэтуяа -

Сангийн аж ахуйд өгөх юм уу хувийн малнаасаа?

Пүрэвдорж -

Хувийн малаа өгөөд л 6 толгой мал үлдэж байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Аан 20 хоньтой байхад 14-ийг нь сангийн аж ахуйд өгөөд хувьдаа 6 толгойгоос илүү малтай байж болохгүй юм уу?

Пүрэвдорж -

Тийм. Үхэр, адуу, хонь нийээд л 6.

Эрдэнэтуяа -

Нийээд тийм жаахан юм уу?

Пүрэвдорж -

Бод гэхэд л 6 адуутайгаа, хонь нэг 10 байсан билүү хаашаа билээ. Тийм байсан юм. Манайх нэгдлээсээ гараад сангийн аж ахуйд орлоо ш дээ 20 үхэртэй, 30-40 хонь, ямаатай байлаа тийм ээ тэрийгээ сангийн аж ахуйн жишгээр 6 толгойг л авч үлдэнэ ш дээ. Биш нь бол тэгээд улсын мал болоод л явна ш дээ.

Эрдэнэтуяа -

Пөөх тэгээд улсын мал болох нь байна ш дээ? Нэгдлээс гарахдаа малтай гарах уу? Нэгдэл мал өгөх үү? Анх өгсөн малтайгаа юу?

Пүрэвдорж -

Нэгдлийн малаа өгөөд тэр үед чинь нэгдлийн мал нэгдлийн малчин гэдэг чинь 50 толгой малтай байсан юм.

Эрдэнэтуяа -

Хувьдаа юу?

Пүрэвдорж -

Хувьдаа. Сангийн аж ахуй шал ондоо байгаа биздээ. Сангийн аж ахуй 6 толгой малтай байгаад байдаг, нэгдэл бол 50 толгой малтай байсан юм. Тэрийгээ аваад нэгдлээсээ гарч байсан. Сангийн аж ахуй ороод нөгөө 50 толгой малаа засгийн захирамж гараад улсын ажилчин болж байгаа хүмүүс цалин авдаг, тэгээд 6 толгой малтай, үхэр адуу нийлсэн 6 толгой, хонь гэхэд л 8-10 байсан.

Эрдэнэтуяа -

Тэрийгээ өсгөөд яаж болох уу?

Пүрэвдорж -

Болохгүй толгой хэтрүүлж болохгүй.

Эрдэнэтуяа -

Өсөхөөр яах юм?

Пүрэвдорж -

Өсөхөөр чинь сангийн аж ахуй авчихана ш дээ. За тэрийг чинь юу билээ

Эрдэнэтуяа -

Хувийн аж ахуйтан гэж

Пүрэвдорж -

Аа тийм хувийн аж ахуйтан болох гэлээ гээд

Эрдэнэтуяа -

Гэхдээ өсгөж байсан хүн байхгүй бүгдээрээ л хэмжээгээ барьж байсан уу?

Пүрэвдорж -

Тэгсэн. Өсгөж байсан хүн байхгүй. Манай тэнд нэгдлүүд байхгүй болоод бүгдээрээ энхтайваны сангийн аж ахуй руу орсон. Ардчилал болтол манай Чандманьд нэгдэл зөндөөн байсан байгаадаа 2-хон сангийн аж ахуйтай ш дээ. Ерөөгийн САА, Тариаланийн САА 2-хон байгаадаа.

Эрдэнэтуяа -

Одоо юу?

Пүрэвдорж -

Ардчилалаас урьд. Дандаа нэгдлүүд байсан.

Эрдэнэтуяа -

Сангийн аж ахуй нэгдэл хоёр тусдаа байсан юм уу?

Пүрэвдорж -

Тусдаа тэр чинь. Одоо энэ чинь Дорноговийн сангийн аж ахуй гээд том том сангийн аж ахуй гээд газар тариалан эрхэлсэн

Эрдэнэтуяа -

Танайх бол мал аж ахуй?

Пүрэвдорж -

Манайх бол газар тариалан эрхэлсэн, малтайгаа давхар.

Эрдэнэтуяа -

Өөр сангийн аж ахуйд элсэхэд малаа өгхөөс өөр юм шаардаж байсан уу?

Пүрэвдорж -

Үгүй. Малыг нь 6 толгойдоо тулгаж аваад л

Эрдэнэтуяа -

Аа нэгдэлд ороход?

Пүрэвдорж -

Нэгдэлд ороход яаж орсон юм мэдэхгүй манай аав ээж.

Эрдэнэтуяа -

Ярьдаггүй юу тийм ийм гээд?

Пүрэвдорж -

Аа тэр морин станц эд нар гэж байсан юм гэсэн.

Эрдэнэтуяа -

Морин станц гэдэг нь өртөө юу?

Пүрэвдорж -

Морин станц гэдэг нь одоо нөгөө юу гэмээр юм бэ дээ байз өвс өөрөө авдаг хадлангийн салбарт ашигладаг байсан. Дандаа мориор авдаг. Мориор өвсөө хадна.

Эрдэнэтуяа -

Морин хадуураар уу? “Анхны алхам”/Монгол кино/ дээр гардаг шиг үү?

Пүрэвдорж -

Аа тийм. Яг тийм. Тэр чинь морин станц гэж зөндөөн байсан юм.

Эрдэнэтуяа -

Сангийн аж ахуй болгон уу?

Пүрэвдорж -

Сангийн аж ахуйн урьд нэгдэл байхдаа. Нэгдлийн үеийн юм.

Эрдэнэтуяа -

Тэр нь хэцүү гэж үү?

Пүрэвдорж -

Тэр бол яахав намар л өвс авна. Хичнээнээр нь аваад нэгдлийн малчиддаа хүргэнэ. Тэгж байсан юм нэгдэл. Сүүлд нь сангийн аж ахуй болсон чинь тарлангийн салаа гээд техник дээр гаргачихдаг болсон юм. Улсын мэдлийн нөөцийн өвс гээд морин хадуур нь байхгүй болоод сангийн аж ахуй гээд том трактор юу болоод

Эрдэнэтуяа -

Та сангийн аж ахуйд ажиллаж байсан уу?

Пүрэвдорж -

Би сангийн аж ахуйд ажиллаж байсан ш дээ. Насаараа л сангийн аж ахуйд ажилласан ш дээ. 1970 оноос хойш цэргээс халагдаад тувт сангийн аж ахуйд ажилласан.

Эрдэнэтуяа -

1970 онд халагдсан юм уу?

Пүрэвдорж -

1970 онд халагдсан. Дандаа сангийн аж ахуйд ажиллассан.

Эрдэнэтуяа -

Та 4-р анги төгсөөд ер цаашаа сурах боломж байгаагүй юу?

Пүрэвдорж -

Байсан.

Эрдэнэтуяа -

Яагаад тэгээд гарсан юм?

Пүрэвдорж -

Яахав хэдэн мал маллах гэсэн юм байлгүй явуулаагүй юм.

Эрдэнэтуяа -

Ээж аав чинь үү?

Пүрэвдорж -

Ямар ч байсан бичиг үсгийн юугаа мэддэг болоод болно гээд явуулаагүй.

Эрдэнэтуяа -

Та өөрөө явах сонирхол байсан уу?

Пүрэвдорж -

Явах гээд явуулахгүй байгаа юм чинь.

Эрдэнэтуяа -

Зарим хүн оргоод явдаг байсан гэсэн? Оргоод ээж аав нь аргагүй эрхэнд хичээлд нь явуулдаг байсан гэж?

Пүрэвдорж -

Цэрэгт би бараг оргож явсан байх. Аав ээж явуулдаггүй цэрэгт явсан хүн дайн болно гээд тэр үед чинь Америк Хятад дээр бөмбөг хаяна гээд айхтар байлаа ш дээ. Тэр үед чинь л цэрэгт явуулахгүй

Эрдэнэтуяа -

Дайнд орно гээд үү?

Пүрэвдорж -

Тэгээд би оргож байгаад явсан ш дээ.

Эрдэнэтуяа -

Яаж явж байсан тэрийгээ яриач?

Пүрэвдорж -

Уул нь эндээс сумаас хүн ирсэн юм. Тэгсэн аав очоод ярьсан битгий явуулаарай манай хүүг Могой дарга гээд байсан юм. Манай аавын үеийн тэгээд яг ачих болсон чинь Могой дарга дуудаж байна аав чинь битгий явуул гэсэн би явна явна гээд шууд зүтгэсэн. Тэгээд зүтгэсээр байгаад машинд нь суугаад тэгсэн аав зогсож байсан тэгэхээр нь би цэргүүдийн нөгөө талаар гараад тэвшиний нөгөө талаар гараад суучихсан. Аав дэргэдээ дагуулаад яваад байгаа юм чинь. Тэгээд л алга болоод өгсөн. Тэгээд машин хөдлөөд манай гэрийн урдуур яваад манайхаас ганц ч хүн цухуйгаагүй надыг яваагүй явуулахгүй болсон гэж байсан юм чинь. Тэгээд би цэрэгт явсан юм. Тэгээд Мөрөнд очиж тэнцээд тэгээд Хужирбуланд хуваарилагдаад 3 жил болоод тэгээд халагдсандаа.

Эрдэнэтуяа -

Цэрэгт байх ямар байсан?

Пүрэвдорж -

Сайхан ш дээ.

Эрдэнэтуяа -

Юу нь сайхан байдаг юм?

Пүрэвдорж -

Бэлэн хоол иднэ ш дээ.

Эрдэнэтуяа -

Бэлэн хоол өгөхөөс гадна?

Пүрэвдорж -

Олон сайхан аавын хүүхдүүдтэй танилцана сайхан шүү дээ.

Эрдэнэтуяа -

Хэцүү байсан үе байна уу?

Пүрэвдорж -

Хэцүү байлгүй л яахав. Тэр үед чинь 1968-1969 оны цэргүүд чинь 1000 цэргийн карентийн гэж байсан ш дээ. Тэр Зовлонт хайрхан гэж дуулсан уу Улиастайд тэнд чинь 1000 цэргийн карентийн гэж байсан юм

Эрдэнэтуяа -

Тэр нь юу гэсэн үг вэ?

Пүрэвдорж -

Тэнд чинь бид очиж унтуулна гэж шөнө байхгүй ш дээ пүүгээ мүүгээ чинь нэг том матрас дэвсчихэнэ дээр нь нэг гудас хаячихана тэгээд тэрийг чинь үүрүүлээд гүйлгэчихэнэ ш дээ өндөр уулаад

Эрдэнэтуяа -

Паах

Пүрэвдорж -

Тэр гүйх л надад хэцүү байсан. Өөр хэцүү юм байгаагүй аа тэр Улиастайн гол гэдэг чинь одоо ширгэсэн байна. Миний цэрэгт байх үед чинь ёстой урсаж байсан юм. Би ингээд суухад энүүгээр татах гүнзгий байсан юм. Энэ жил үзэхэд байхгүй болсон байна ш дээ.

Эрдэнэтуяа -

Ширгэж байгаа л гээд байсан?

Пүрэвдорж -

Юу ч байхгүй болсон.

Эрдэнэтуяа -

Алт модыг нь аваад нилээд юм болж байна л гээд байгаа юм.

Пүрэвдорж -

Тэгээд тэнд чинь 11 сар гарсан байхад чинь биднийг чинь Улиастайн голын мөсийг цөм цохиулаад суулгадаг байсан юм.

Эрдэнэтуяа -

Суулгадаг аа?

Пүрэвдорж -

Тийм суулгадаг байсан.

Эрдэнэтуяа -

Пөөх яаж байгаа юм тэгдэг нь?

Пүрэвдорж -

Нүцгэлээд л

Эрдэнэтуяа -

Ханиад томуу хатгай авчихгүй юу?

Пүрэвдорж -

Үгүй. Ерөөсөө авахгүй тэр үед чинь бид чинь одоо бид чинь өвчин хэлэх юм байхгүй ш дээ. Тэр л яаснаар одоо надад хэлэх өвчин алга би одоо нүцгэн гарчихаж байгаа юм чинь хөлрөөд ямар ч юм байхгүй.

Эрдэнэтуяа -

Тэр их хүйтэнд?

Пүрэвдорж -

Тэгээд мөс цоолоод орчихдог. Тэгээд яг ороод суухад хүв хүйтэн байгаа юм хэсэгхэн болоход дулаахан байгаа юм чинь. Тэгээд сайхан дулаацаж байхад гар хувцасаа өмс гэж байгаа юм чинь тэгээд гараад хувцасаа өмсөөд нөгөө буу муу үүрээгүй юм байхгүй ш дээ нөгөө хөнжил пүүгээ том ногоон бүтээлгэ дээр. Буугаа үүрнэ, магазин, жад гээд л тэгээд л гүйлгэчихэнэ.

Эрдэнэтуяа -

Ахиад уул өөд үү?

Пүрэвдорж -

Ахиад л уулаад гүйлгэчихэж байгаа юм чинь. Хувцас өмсөж байхад чинь хөлдөж шхэх гэж байгаа юм чинь. Тэр хүйтэнд чинь. Биеийн ус арилахгүй байгаа юм чинь. Тэгээд бид нар чинь эхээс төрсөн биеэрээ орж байгаа юм чинь.

Эрдэнэтуяа -

Тэгээд гарч ирээд түрсийкээ өмсөөд л?

Пүрэвдорж -

Байхгүй

Эрдэнэтуяа -

Тэр үед үү? Ер нь байдаггүй байсан уу? Цэрэгт байдаггүй байсан уу?

Пүрэвдорж -

Цэрэгт байдаггүй байсан. Тэр үед ч тийм түрсийк байдаггүй байсан. Цэрэгт явхаасаа өмнө л тийм юм өмссөн.

Эрдэнэтуяа -

Тэгвэл соёлын довтолгоо хэзээ хэлсэн гэсэн үг вэ?

Пүрэвдорж -

1960 хэдэн оноос эхэлсэн ш дээ.

Эрдэнэтуяа -

Соёлын довтолгооны юугаар л түрсийк гарсан юм уу?

Пүрэвдорж -

Соёлын доьволгоо гэдэг чинь тун айхтар юм байсан юм шиг байгаа юм. Тэрийг бол сайн мэдэж байгаа. Айл орно эмч нар л явна

Эрдэнэтуяа -

Сумын эмч нар уу?

Пүрэвдорж -

Сумын эмч нар өөрсдөө манайд ороод л ирнэ манай ээж сууж л байна. Шууд ороод л эргэнэг ухаад л аяганаы алчуур үзнэ тэр үед чинь шалны алчуур шиг л юм байгаа юм чинь тэрийг нь аваад нэг юманд хийчиххэнэ. Тэгээд л яваад өгнө. Тэгээд орны хөнжил даавуу үзээд л хэртэй бол авчихана, хэргүй бол авахгүй. Тэгээд хурал дээр аваачаад тэр үед чинь хурал ороод за энэ тэрний гар нүүрийн алчуур, энэ тэдний тогооны алчуур, энэ тэрний орны даавуу нэрээр нь хэлж байгаа юм чинь. Тийм байсан ш дээ. Хэдэн удаа тэгэхээр чинь хүн чинь нэрээ бодно ш дээ. Тэгээд сүүлдээ нөгө айлууд чинь сайхан цэвэрхэн болсон. Юм аа угаагаад л тийм болсон ш дээ.

Эрдэнэтуяа -

Анх юу гэж сурталчилж гарч ирж байв?

Пүрэвдорж -

Ариун цэвэр сайжруулна соёлын довтолгоо чинь анх ариун цэврийг сайжруулна гэж соёлын довтолгоо. Бичиг үсэггүйд нь бичиг үсэг заадаг кино дээр бичиг үсэг заадаг шиг л

Эрдэнэтуяа -

Шинэ үсгийн багш гээд кино шиг үү?

Пүрэвдорж -

Яг тийм. Тэр дээр чинь тэр үеийн манай ээж тэгж суудаг байсан ш дээ.

Эрдэнэтуяа -

Тийм бичиг үсэг заах хичээлд үү?

Пүрэвдорж -

Бүр мартаад суусан манай эгч суудаг байсан ш дээ.

Эрдэнэтуяа -

Нэгдсэн журмаар уу?

Пүрэвдорж -

Нэгдсэн журмаар клубд суулгачихдаг байсан юм.

Эрдэнэтуяа -

Сурсан хүн?

Пүрэвдорж -

Байлгүй яахав?

Эрдэнэтуяа -

Танай ээж сурсан уу?

Пүрэвдорж -

Манай ээж сурсан байсан ш дээ.

Эрдэнэтуяа -

Уншиж бичиж чадна?

Пүрэвдорж -

Тийм. Одоо бол ямар ч номыг уншаад байдаг болсон ш дээ. Сүүлдээ бол ямар ч сонинг уншдаг болсон ш дээ. Арай л орос сонин уншихгүй. Сүүлдээ сонин байнга уншдаг болсон ш дээ. Сар мар 2-3 сар заадаг юм гэнэ лээ тэгээд л уншдаг болсон байсан ш дээ.

Эрдэнэтуяа -

Хэн ухуулга сурталчилгаа хийж явдаг байсан?

Пүрэвдорж -

Тэр багш нь. Багш чинь бүтэн хагс сайн гэж байхгүй бидэнд хичээл заана, тэгээд нөгөө эцэг эхэд хичээл заана тийм байсан ш дээ. Тэр үед манай сум л тийм байсан бусад газар ямар байсан юм.

Эрдэнэтуяа -

Юу гэж ухуулга сурталчилгаа явах вэ, хүмүүс юу гэж хүлээж авч байсан бэ?

Пүрэвдорж -

Өө зарим нь хүлээж авдаггүй байсан гэсэн.

Эрдэнэтуяа -

Яагаад?

Пүрэвдорж -

Өө би насаараа сураагүй юмыг одоо сурахгүй гээд манай ээж тун хурдан хүлээж авсан. Миний 8 настай хүү сурч байхад би яагаад сурч болдоггүй юм 40 хүрээгүй хүн гээд их олон хүн сурсан. Манай ээжийн үеийнхэн аавын үеийнхэн бүгд сурсан. Манай аав бол бичиг үсэг сайтай хүн байсан ш дээ.

Эрдэнэтуяа -

Соёлын довтолгоог хүмүүс хэр хүлээж авч байсан?

Пүрэвдорж -

Зарим нь ч муухан хүлээж авч зарим нь ч сайхан хүлээж авдаг байсан.

Эрдэнэтуяа -

Муухан нь?

Пүрэвдорж -

Муухан нь жаахан эсэргүүцэх маягтай тийм л байсан юм шиг байгаа юм. Би бас сайн мэдэхгүй байна 1960 хэдэн оны үеийг.

Эрдэнэтуяа -

Эсэргүүцлээ яаж илэрхийлсэн?

Пүрэвдорж -

Чадахгүй гэдэг ч юм уу, бок саван байхгүй гэдэг ч юм уу тэгж л илэрхийлдэг байсан байх.

Эрдэнэтуяа -

Вок саван гэснээс тэр үед вок саван гарсан байсан уу?

Пүрэвдорж -

Вок байхгүй байсан. Саван байсан.

Эрдэнэтуяа -

Саван гэж ямар саван?

Пүрэвдорж -

Орос саван. Хайрцагтай тэр л байдаг байсан.

Эрдэнэтуяа -

Хайрцагтай гэхээр нэг нэг ширхэгээр үү? Том хайрцагтай юу?

Пүрэвдорж -

Өө том хайрцагтай.

Эрдэнэтуяа -

Ер нь хэзээнээс саван гарсан бэ?

Пүрэвдорж -

Сангийн аж ахуй байгуулагдсанаас хойш л саван ирсэн ш дээ. Тэрнээс урьд бол би саван мэдэхгүй юм байна.

Эрдэнэтуяа -

Тэрнээс хойш савангаар хувцасаа угаадаг болсон уу?

Пүрэвдорж -

Манай ээж чинь хужир хийгээд л угаагаад л байдаг байсан.

Эрдэнэтуяа -

Хужир аа?

Пүрэвдорж -

Бидний хэрэглэдэг амны хужир байна ш дээ

Эрдэнэтуяа -

Тэрэнгээр угаадаг нь яаж байгаа юм?

Пүрэвдорж -

Хирийг нь арилгадаг байсан гэсэн. Толгойгоо хүртэл хужраар угаадаг байсан ш дээ. Манай ээж хөгшин ээж эд нар чинь хирийг нь арилгадаг гээд. Би ч гэсэн хужраар толгойгоо угааж байсан шүү дээ.

Эрдэнэтуяа -

Хир сайн гардаг байсан уу?

Пүрэвдорж -

Гардаг л байсан байлгүй. Сангийн аж ахуйгаас хойш л саван чинь гарсан байх байдаггүй байсан ш дээ. Саван тэгээд хэдхэн мөнгө байсан ш дээ.

Эрдэнэтуяа -

Тэр үедээ хямдхан уу?

Пүрэвдорж -

Хямдхан 1 төгрөгөөр 2 саван авна.

Эрдэнэтуяа -

Тэгэхээр хүмүүс усанд орох асуудал бол яахав?

Пүрэвдорж -

Зун бол яахав дээ Эгийнхээ голын эрэг дээр өдөржин өнжчихөнө.

Эрдэнэтуяа -

Өвөл?

Пүрэвдорж -

Өвөл усанд орно гэж байхгүй. Сургуульд сурвал гэртээ усанд орно ш дээ.

Эрдэнэтуяа -

Тэгээд ямар хугацаанд орох вэ?

Пүрэвдорж -

7 хоноод л орно ш дээ.

Эрдэнэтуяа -

Сургууль дээрээ орчихдог байсан юм уу?

Пүрэвдорж -

Үгүй гэртээ.

Эрдэнэтуяа -

Та тэгээд өглөө хичээлдээ явчихаад орой нь харьдаг байсан юм уу?

Пүрэвдорж -

Өглөө ирээд 4 гээд тардаг байсан.

Эрдэнэтуяа -

Тэгээд буцаад гэрлүү явчихдаг байсан юм уу? Байсан айлдаа байхгүй юу?

Пүрэвдорж -

Байсан айлдаа л очино.

Эрдэнэтуяа -

Тэгээд хэдий хугацаанд өөрийн гэртээ очих вэ?

Пүрэвдорж -

Аа өдөрт 4 цагийн хичээл хийчихээд тэгээд мөсөн дээр л голдуу л өнжинө шүү дээ. Орой нар орох үед л харина шүү дээ.

Эрдэнэтуяа -

Тэгэхээр 7 хоноод усанд орно гэдэг чинь тэр айлдаа юу?

Пүрэвдорж -

Байсан айлдаа л орно ш дээ. Тэр айл нь усанд оруулна. Тэр байсан айл нь харриуцана багш нь тэр хүүхэд бөөс гарвал байсан айлтай нь л ярина. Бөөс гэдэг чинь тун элбэг байсан ш дээ.

Эрдэнэтуяа -

Шалгадаг байсан юм уу? Юуг шалгах вэ?

Пүрэвдорж -

Багш нь өөрсдөө шалгана. Ёстой гарна шүү дээ би хүртэл бөөстэй гарч байсан. Бөөс бол тун элбэг.

Эрдэнэтуяа -

Хаанаас үүсдэг байсан юм?

Пүрэвдорж -

Дээр үед чинь одоотой адил ширдэг дэвсэхгүй ш дээ малласан малынхаа ширийг дэвсэнэ ш дээ шал гэж байсан биш. Мал ална ш дээ тэрнийхээ л ширийг дэвсэнэ ш дээ шал нь тийм байсан. Тэрнээс л үүсдэг байсан байх.

Эрдэнэтуяа -

Малд тэгэхээр нохой бөөс байсан гэсэн үг үү?

Пүрэвдорж -

Малд байдаг байсан юм уу, хөдөө газар байдаг байсан юм уу мэдэхгүй. Хавч шиг жижигхэн хөөрхөн юм байдаг байсан.

Эрдэнэтуяа -

Ха ха хэ хэ хөөрхөн байхдийн яахав дээ?

Пүрэвдорж -

Жижигхэн хавчирхуу тийм амьтан байсан одоо бараг энэний тал шиг. Одоо хэрэмний бөөс шиг. Тийм бөөс чинь холоос үсэрдэг тэгээд үстэй дээл дээр наалдана тэгээд гарахгүй ш дээ. Тэр үстэй юмнаас чинь олдохгүй ш дээ.

Эрдэнэтуяа -

Тэгээд яаж бөөснөөсөө салсан бэ?

Пүрэвдорж -

Тэр үед дүйст гээд нэг юм байдаг байсан одоо ч гэсэн байдаг ш дээ. Тэр олддоггүй тун ховор байсан. Тэрийг л нэг нэгнээсээ гуйж авч хэрэглэдэг хийдэг л байсан юм даа.

Эрдэнэтуяа -

Үстэй дээлэндээ юу?

Пүрэвдорж -

Тийм. Тэгээд алга болчихдог байсан юм.

Эрдэнэтуяа -

Тэр нь яадаг юм бол?

Пүрэвдорж -

Үнэр нь муухай ш дээ.

Эрдэнэтуяа -

Бага байхад нээрээ дүйст гэдэг байсан шүү

Пүрэвдорж -

Тийм юм л хийж арилгадаг байсан. Тэгээд тэр сангийн аж ахуйгаас хойш гайгүй бөс даавуу ч элбэг болсон тэгээд тэр бөөс гэдэг амьтан нохой бөөс гэдэг чинь алга болоод сүүлдээ биеийн бөөс гэж нэг цагаан юм гарч ирсэн юм шиг байгаа юм.

Эрдэнэтуяа -

Бас уу?

Пүрэвдорж -

Тийм. Тэгээд тэр чинь хүүхдийн хувцас бөөсдсөн үр нь хуурс гээд байдаг ш дээ тэр нь хувцасны завсраар зөндөөн байдаг байсан. Би ч арай бөөсдөж үзээгүй ээ. Нохой бөөс л гэж том юм байсан.

Эрдэнэтуяа -

Толгойд байх уу?

Пүрэвдорж -

Байна ш дээ.

Эрдэнэтуяа -

Аймар загатнах уу?

Пүрэвдорж -

Тэгэлгүй яахав. Аягүй хазна час гээд. Тэгээд тэр чинь байхгүй болсон юм.

Эрдэнэтуяа -

Тэгээд тэр биеийн бөөс нь яасан бэ?

Пүрэвдорж -

Биеийн бөөс нь яагаад алга болсон юм мэддэггүй юм.

Эрдэнэтуяа -

Бид нарын багад хүртэл толгой тархи шалгаад бөөстэй хүүхдүд гарна зарим нь гарна зарим нь гарахгүй

Пүрэвдорж -

Саяхан байсан ш дээ

Эрдэнэтуяа -

Саяхан 1990 хэдэн онд л байсан ш дээ.

Пүрэвдорж -

Ардчилалаас хойш л тэр бөөс үзэгдэхээ байсан.

Эрдэнэтуяа -

Намайг 2-3-р ангид гэдэг чинь 1992-1993 онд байсан байна. Ээ шалгаад л багш нар загнаад л байдаг байсан. Тэр тэгээд социализмын нийгмийн үед таныг сургуульд ороод хүүхэд байхад ч юм уу өөр багш нар юу юу шалгадаг байсан?

Пүрэвдорж -

Бөөс бас хумс шалгана, хөлийн хумс шалгана, усанд орж уу үгүй юу шалгаж үзнэ. Хүний ариун цэвэр юу л байдаг юм бүгдийг нь шалгана. Хумстай бол хумсыг нь авхуулна тэр үед ч хумсны хутгач байдаггүй байсан.

Эрдэнэтуяа -

Хайчаар?

Пүрэвдорж -

Үйлийн хайчаар л авдаг байсан. Хумстай бол заавал хумсыг нь авхуулна хумсаа авч ир гээд хөөгөөд явуулна. Маргааш өглөө нь авч ирээгүй бол авч ир гээд буцаагаад явуулна. Тэгээд авсан л ирж байдаг. Бөөстэй бол бөөсөө арилга гээд. Эх эцгийг нь дуудаад бөөстэй байна шүү бөөсийг нь арилгаж өгөөрэй гээд тийм л байсан юм.

Эрдэнэтуяа -

Ер нь бөөстэй хүүхэд их гардаг байсан уу?

Пүрэвдорж -

Өө зөндөөн гарч байсан.

Эрдэнэтуяа -

Бөөсгүй нь ховор?

Пүрэвдорж -

Бөөсгүй нь ховор. 30 хүүхдээс 7-8 нь бөөсгүй гарна ш дээ. Нохой бөөс гэдэг чинь тун элбэг байсан. Биеийн бөөс гэдэг нь сүүлдээ байхгүй болсон. Биеийн бөөстэй хүүхэд тун цөаөхөн харин эмэгтэй хүүхэд ганц нэг нь толгойтой үсд нь байдаг байсан юм. Урт үстэй жаахан айлд байсан хүүхдүүд бол дотуур байранд байсан хүүхдүүд бол бөөстэй байсан. Байлгаж байгаа айл нь хариуцлага байхгүй хүний эмэгтэй хүүхдийг анхаарахгүй, байрны хүүхэд ч яахав тэртээ тэргүй бөөстэй байсан юм чинь.

Эрдэнэтуяа -

Та ер нь дотуур байранд байгаагүй юм байна ш дээ?

Пүрэвдорж -

Байгаагүй. Би ерөөсөө байранд орж үзээгүй.

Эрдэнэтуяа -

Соёлын довтолгоо ер нь ямар ямар салбарт өөрчлөлт гаргасан бэ?

Пүрэвдорж -

Тэр чинь ард түмэн айлаас л эхэлсэн. Хамгийн түрүүн бөөс, хирнээс нь салгасан. Албан байгууллага, сургууль эмнэлэг ороход л өөрсдөөсөө л эхэлсэн. Албан байгууллага гэж цэцэрлэг, яшли, сургууль гээд цөөхөн хэдэн газар байлаа ш дээ. Их өөрчлөлт орсон. Бөөсгүй болсон, сайхан цэвэрхэн болсон нүүрээ угаачихдаг, гар хиргүй байдаг болсон, үстэй дээлтэй хүмүүс чинь ямар олигтой байх вэ дээ бөөдийсөн хар юм л явж байгаа юм чинь. Сангийн аж ахуй бий болоод бөс даавуу бүгдийг нь худалдаж авдаг болсон.

Эрдэнэтуяа -

Соёлын довтолгоо юу шаарддаг байсан?

Пүрэвдорж -

Ерөөсөө ариун цэвэр сахи, торгоно

Эрдэнэтуяа -

Ариун цэвэрт нь юу юу шаарддаг байсан?

Пүрэвдорж -

Вок савангаас нь авхуулаад өөрийн ариун цэврийг сахи гэдэг байсан. Гэр орноо, үр хүүхдээ сайхан хир хумсыг нь цэвэрлэж бай настай настай авгайчууд чинь толгойг нь үзнэ ш дээ тостой даавууг нь аваад бөөстэй байвал та өөрийгөө цэвэрлэ үр хүүхдээ цэвэр байлга, муухай байдлаа цэвэрлэ энэ сайхан үед хиртэй байж болохгүй дээр үеийн шиг тийм нийгэм байхаа больсон. Тийм л ухуулга их явдаг байсан. Сайхан нийгэм

Эрдэнэтуяа -

Хүмүүс хир биелүүлэх вэ?

Пүрэвдорж -

Аяндаа зах зухаасаа байхгүй ш дээ. Нэг айлаас эхлээд нөгөө айл гээд сайхан болчихдог юм байна лээ. Хүн өөрийнхөө л гэрийг цэвэрлээд л байвал тэгээд хир буртаггүй миний гэрийг ямар чи цэвэрлэж өгөх биш би танай гэрийг цэвэрлэж өгөх биш

Эрдэнэтуяа -

Тэгнэ л дээ тийм ээ? Хүмүүс ирээд үзэхэд гэр орон цэвэр байвал шагнал урамшуулал гэж өгөх үү?

Пүрэвдорж -

Өгөлгүй яахав тэр чинь одоо нөгөө баярын бичиг гээд байдаг ш дээ тэр шиг манайд байсан юм даа ямар юм иблээ соёл ч айл гээд тэрний тал шиг бичгийн машинаар цохичихсон гарын үсэг зурсан эвлэлийн тамгатай тийм бичиг өгдөг байсан “Соёл ч айл” гээд.

Эрдэнэтуяа -

Шаардлага хангаагүй хүмүүс?

Пүрэвдорж -

Хангаагүй хүмүүст нь ёстой торгууль тавина шүү дээ.

Эрдэнэтуяа -

Торгууль гэдэг нь ямар торгууль?

Пүрэвдорж -

Мөнгөн торгууль тавина ш дээ. 10-25 төгрөгний хооронд тэр чинь мөнгө хатуу хэцүү ш дээ.

Эрдэнэтуяа -

Их мөнгө?

Пүрэвдорж -

Их мөнгө ш дээ. Тэр үед чинь 25 төгрөгөөр чинь дугуй булант 5 төгрөг тийм цай аваад уучихана ш дээ.

Эрдэнэтуяа -

Ер нь яагаад соёлын довтолгоог хэрэгтэй гэж үзсэн юм бол оо?

Пүрэвдорж -

Тэр чинь одоо тэр үеийн нийгмээсээ л болж байгаа юм. Социализмын үед чинь жаахан соёлтой байх, хүн ардаа сургууль соёлтой болгоно, жаахан номтой хүн чинь сургууль соёл бараадаад ирэхээр шал өөр болдог юм билээ дээ. Тэр чинь тэгээд ганцхан ном заадаггүй юм шиг байгаа маа бас соёлын довтолгооны ухуулга хийдэг юм шиг байгаа юм. Гэр орноо ингэж цэвэрлэ гээд тэгдэг юм шиг байгаа юм.

Эрдэнэтуяа -

Ямар замаар ухуулга сурталчилгаа хийдэг байсан? Зурагт радиогоор уу?

Пүрэвдорж -

Тийм юм байхгүй аман ухуулга л.

Эрдэнэтуяа -

Гэр гэрээр нь явж уу? Цуглуулж уу?

Пүрэвдорж -

Заримдаа гэрээр нь тэр үед чинь ямар хүлээн авагч гэж байх юм биш. Эх орон-50 гээд хааяа нэг айлд байна гайгүй ажилтай төрөлтэй айлд дарга айлд байна. Дан аман ухуулга хийнэ ш дээ. Цааш гаргаж ирээд тэрийгээ уншина ш дээ. Зарим ч толгойгоороо уншина зарим нь ч юм гаргаж ирээд уншина одоо зурагт хүлээн авагч их болж аман ухуулга бол зурагтаас илүү л байсан байх. Өөрийн биеэр хийж байгаа юм чинь аргагүй ш дээ. Чам шиг ингээд өөрийн биеэр ирээд ярилцлага хийхэд ойлгоц сайтай

Эрдэнэтуяа -

Зурагт радио гэснээс хэзээнээс зурагт радио гарч эхэлсэн бэ?

Пүрэвдорж -

1960 хэдэн онд л зурагт радио эхэлсэн ш дээ.

Эрдэнэтуяа -

Анх та яаж зурагт радиог харж мэдэрч байсан?

Пүрэвдорж -

Өө би тэрийг мэддэггүй байсан тэрийг цэрэгт ирээд л үзсэн ш дээ.

Эрдэнэтуяа -

Цэрэгт зурагт байх уу?

Пүрэвдорж -

Том хар зурагт байдаг байсан.

Эрдэнэтуяа -

Гайхаж байв уу?

Пүрэвдорж -

Тэгэлгүй яахав хөөх гоё юм аа телевизээр шилэн дээр нь юм гараад байдаг гээд л.

Эрдэнэтуяа -

Элбэг биш байж?

Пүрэвдорж -

Тун ховор байсан.

Эрдэнэтуяа -

Анх яаж танайх зурагттай болж байсан?

Пүрэвдорж -

Манайх чинь анх 1970 хэдэн онд л байхдаа анх Орбит гээд тийм юм байсан тэрнээс хойш 1970 хэдэн онд радио телевизийн улсын хорооны дарга чи ч мэдэхгүй л байхаадаа. Тэр чинь манай өөрийн хүн байсан юм. Тэр харин орбит байсан юм тэгж л анх зургаттай болсон. Орбит аваад сүүлд нь их өөрчлөгдлөө ш дээ.

Эрдэнэтуяа -

Ер нь анх хар зурагт гарч байсан байх тийм ээ?

Пүрэвдорж -

Дан хар зурагт. Ховор ч байсан. Сүүлд л 1980 хэдэн онд л өнгөт гарсан байх. Тэрнээс байхгүй байсан.

Эрдэнэтуяа -

Ер нь социализмын нийгмийн үед ямар цахилгаан бараа байдаг байсан бэ?

Пүрэвдорж -

Индүү, пилетик, пилетик ч яахав 1967-1968 оноос л бий болсон хөдөөгүүр ийм л байсан хөргөгч эд нар байгаагүй.

Эрдэнэтуяа -

Хөргөгчийг анх яаж гайхаж байв?

Пүрэвдорж -

Би хотод орж ирж ахындаа л анх үзсэн. Ахынд ирсэн мах нь хөлдүү байсан яаж ингэж хөлддөг юм гэсэн тэгж анх үзсэн. Цэрэгт орж ирж л үзсэн.

Эрдэнэтуяа -

Миний нэг мэдэх хүн оюутан болж хотод орж ирээд тэгээд зуны 8 сард мах нь хөлдүү байна гэнэ ээ тэгсэн гайхаад яагаад мах нь хөлдүү байгаа юм гэж гайхаж байсан гэсэн.

Пүрэвдорж -

Тэгээд манайх ах Улиастайд малтай байсан юм тэгээд би чөлөөгөөр дайрсан чинь өндөр дөрвөлжин цагаан юм байсан тэгээд мэдэхгүй юу юм гэсэн дотроос нь өвөл шиг мөс шиг юм дотор нь байна гайхаад харсан мах байна хөлдүү байна гэсдэггүй юм болов уу гээд бодогдоод байсан тэгсэн харин хөргөгч юм гэнэ ээ.

Эрдэнэтуяа -

Ер хөдөөний орон нутгийнхан соёлыг арай хожуу мэддэг байсан байх тийм ээ?

Пүрэвдорж -

Тэгэлгүй яахав тэр чинь 1960 хэдэн он ш дээ.

Эрдэнэтуяа -

Хотод бол арай эрт?

Пүрэвдорж -

Хотод бол аль эрт юм шиг байгаа юм. Төв суурин газар чинь арай л ондоо байгаа юм. 1950 хэдэн онд л мэдэж байсан байх.

Эрдэнэтуяа -

Та ер нь хотруу хэр орж ирдэг байсан бэ?

Пүрэвдорж -

Би 1970 оноос хойш 1974 онд нэг орж ирсэн, ноднин өвөл хэдэн хүн архинд хордож үхэх тэр үеэр нэг орж ирсэн.

Эрдэнэтуяа -

Тэр дунд ерөөсөө орж ирээгүй юу?

Пүрэвдорж -

Орж ирээгүй.

Эрдэнэтуяа -

35 жил үү? Пөөх өөрчлөгдсөн байна уу?

Пүрэвдорж -

Тэгэлгүй яахав айлаа олохгүй байгаа юм чинь. Яг энэ төв зам байна аа энүүгээр явж байхад ганц нэг танидаг байшин байна. Төв шууданг таниж байгаа юм, их дэлгүүрийг таниж байгаа юм, ХАА-н яамаа таниж байгаа юм одоо тэгээд таних юм ховор байгаа юм шүү.

Эрдэнэтуяа -

Бөхийн өргөө байсан уу аа нэрээ сая 10-н жилийн ойгоо хийсэн ш дээ.

Пүрэвдорж -

Хуучин цирк энд байсан юм одоо харин Дашчойлон хийд орсон юм уу даа.

Эрдэнэтуяа -

Дээр үед Бөмбөгөр театр гээд үү? Одоо энэ урд Дашчойлон хийд үү?

Пүрэвдорж -

Урт цагаан гээд хойно байсан юм тэр мэдэхгүй

Эрдэнэтуяа -

Тэр үед шашин ямар байсан?

Пүрэвдорж -

Шашин шүтүүлдэггүй байсан.

Эрдэнэтуяа -

За

Пүрэвдорж -

Ёстой шүтүүлдэггүй тэр бол ёстой нууцаар л. Манай хүүхэд нэг гэдэс нь дүүрээд байна гэхэд л очих эрх байхгүй.

Эрдэнэтуяа -

Лам дээр үү

Пүрэвдорж -

Тийм. Хулгайгаар л очино. Ёстой шашин гэдэг чинь ёстой маш хориотой байсан. Тийм л хүн байх юм бол ёстой шууд нөгөө эрүү үүсгээд шоронд хийчихдэг. Ёстой тэр маш хориотой. 1990 оноо с хойш л тодорхой боллоо шүү дээ. Бурхнаа шүтдэг ламаа шүтдэг.

Эрдэнэтуяа -

Тэр нь тэгээд ямар байдлаар илэрдэг байсан? Одоо тэгээд хүүхдийн гэдэс дүүрэх ямар нэгэн болоход та тэгээд яадаг байсан?

Пүрэвдорж -

Одоо тэгээд шөнө л очино ш дээ. Одоо тэр лам манайд ирэхгүй ш дээ. Өөрөөр нь тэнд нь шөнө тэнд нь хөл татарсан хойно л хүнтэй бол юм хийж чадахгүй зүгээр гараад явчихана. Шөнө л нэг юм очиж хальт хультхан тэгж утлага юу өгч тэгээд ном уншиж өгөөрэй гээд тийм байсан.

Эрдэнэтуяа -

Тэр үед ховлодог хүн байсан уу? Бариулах тохиодол байна уу?

Пүрэвдорж -

Байсан. Тэгээд маш нууц хүний хөл татарсан хойно л

Эрдэнэтуяа -

Тэгээд зөндөө барих уу?

Пүрэвдорж -

Хэлчихдэг байсан юм.

Эрдэнэтуяа -

Тэр хүмүүс тэгээд хар байдалтай л амьдрах уу?

Пүрэвдорж -

Тэгнэ. Мэдэгдэхгүй ерөөсөө. Бурхан тахил, гадаа бүрээч үлээхгүй ш дээ.

Эрдэнэтуяа -

Баригдсан тохиолдолд яадаг байсан?

Пүрэвдорж -

Аваад явчихана ш дээ. Аймгийн төв рүү аваад явна.

Эрдэнэтуяа -

Ямар ял шийтгэл өгөх вэ?

Пүрэвдорж -

Мэдэхгүй хэдэн жилийн дараа ирсэн байдаг байсан.

Эрдэнэтуяа -

Хүүхдийн гэдэс өвдлөө, бие муудлаа гэхэд эмнэлэгт ханддаггүй байсан юм уу?

Пүрэвдорж -

Эмнэлэг зүгээр байна гээд байгаа юм чинь. Яахав шар тос түрх л гэдэг юм. Эмнэлэг өшөө юм байхгүй бугуйддаг.

Эрдэнэтуяа -

Бугуйдана гэж?

Пүрэвдорж -

Гэдэс нь дүүрсэн хүүхэд чинь өтгөн шингэн гарахгүй байна ш дээ тэрийг.

Эрдэнэтуяа -

Тэгээд тэр ламаар очихоор зүгээр болох уу?

Пүрэвдорж -

Зүгээр болсон байдаг юм. Бас л нэг чатга юу тасардаггүй юм шиг байгаа юм. Захиргаадалтын үед л хаасан болохоос биш.

Эрдэнэтуяа -

Та нарт ер нь лам нарыг хориглосон юм байна та нарт ер нь ямар шаардлага тавьж байсан? Шашны талаар

Пүрэвдорж -

Биднийг чинь шашин шүтэж болохгүй гэдэг байсан.

Эрдэнэтуяа -

Тэр үеийн хүмүүсийг гэртээ бурхантай дээжээ өргөдөг, гадаа дээжээ өргөдөг тийм жижиг сажиг үйлдлийг?

Пүрэвдорж -

Байхгүй. Хориж байсан юм чинь ерөөсөө.

Эрдэнэтуяа -

Хийхгүй юу?

Пүрэвдорж -

Хийхгүй.

Эрдэнэтуяа -

Та нар ерөөсөө хийдэггүй байсан юм уу? Нууцаарч гэсэн үү?

Пүрэвдорж -

Нууцаар шинийн нэгний өглөө дээж өргөнө, зул өргөнө тэгээд л авчихана.

Эрдэнэтуяа -

Шинийн нэгэн гэснээс цагаан сарыг яах вэ?

Пүрэвдорж -

Шинэлнэ.

Эрдэнэтуяа -

Хийлгэдэг байсан уу?

Пүрэвдорж -

Хийлгэнэ. Цагаан сарыг ерөөсөө хоридоггүй байсан нэг хэсэг хорих гэж үзсэн юм. Тэгээд тэр чинь Монгол уламжлал юм чинь хориж чадаагүй юм.

Эрдэнэтуяа -

Яагаад ямар шалтгаанаар хориж байсан юм?

Пүрэвдорж -

Социализмын үед шүтлэгтэй холбоотой байсан юм. Нэг хэсэг тэгж байгаад больсон юм.

Эрдэнэтуяа -

Хэдэн оноос шашин шүтлэгийг хорьсон юм бэ?

Пүрэвдорж -

Тэр чинь хэлмэгдлээс хойш нэгдлийн үед манайд байхгүй байсан юм.

Эрдэнэтуяа -

Ямар шалтгаанаар төр шашин хоёр ямар байдалтай байсан?

Пүрэвдорж -

Төр шашин хоёр харш гээд социализмын сургуулаар хүмүүжүүлэх гээд шашныг шүтүүлэхгүй гээд хоёулаа харш гээд дарга нар хол ш дээ. Багийн дарга хүртэл тэрийг үзэхгүй ш дээ.

Эрдэнэтуяа -

Танайхаас хэлмэгдсэн хүн байсан уу?

Пүрэвдорж -

Манайхаас байхгүй.

Эрдэнэтуяа -

Хэлмэгдэлтийн талаар хэр мэдэх вэ?

Пүрэвдорж -

Манай аав ээж л лам л хүн байвал аваачаад буудчихдаг байсан гэжл ярьдаг байсан ш дээ. Яг тэр баривчилгааны үед лам хувцасаа зөндөөн хүн хаяад хар болсон хүн зөндөөн байна.

Эрдэнэтуяа -

Хэлмэгдүүлэлтийн үед хар хүн болсон ч гэсэн тэрийг лам байсан гэдгийг мэдэж байсан хүн тагнаж ховлох уу?

Пүрэвдорж -

Яг орон нутгийн танил хүн бол гайгүй л дээ. Яг хүн л зогсож байгаад л хэлчихгүй бол. Ламаа нуух гэж тэр үед чинь лам нар чинь авгай авдаг байлаа ш дээ. Хар болсон лам нар чинь дандаа эхнэртэй байсан. Тэгээд шалавхан эхнэр булаагаад авдаг лам нь мэдэгдчихгээд байсан юм байлгүй дээ.

Эрдэнэтуяа -

Та ер нь ямар мэргэжилтэй вэ?

Пүрэвдорж -

Би барилгын мужаан мэргэжилтэй.

Эрдэнэтуяа -

Хаана хийдэг байсан?

Пүрэвдорж -

Завханых

Эрдэнэтуяа -

Анх яаж орж байв, яагаад барилгын мужаан мэргэжилтэй болов?

Пүрэвдорж -

Цэргээс халагдаад ерөөсөө нутагтаа очоодо байж байсан барилга дээр хэдэн сар ажиллаж байсан аа курсэд явах уу гэхээр нь би явья гэсэн тэгээд Завханд очиж ажиллаж байсан. Тэгээд шувт барилгаар явсан. Насаараа барилга дээр ажиллаад

Эрдэнэтуяа -

Хэн барилгын чиглэлээр явахыг зөвлөсөн бэ? Анх цэргээс халагдаж ирээд ажил байхгүй тэгээд барилга дээр ажиллаж байгаад эзэмшсэн юм уу эсвэл аав ээж чинь барилгын хүн бол гэсэн үү?

Пүрэвдорж -

Тэр үед чинь барилга гээд бариад байх юм байдаггүй хөрөө раам гэж байсан юм, гэрийн мод хийнэ гэхдээ би гэрийн мод хийдэггүй модон барилга хийдэг байсан. Тэгээд байж байсан Жигжидсүрэн гуай одоо Эрдэнэтэд байдаг юм. Одоо 80 хүрч байгаадаа. Тэр өвгөн бидэнд дарга байж барилгын мужааны курсэд яв Пүрэвдоржоо гэж байсан юм. Тэгээд тэр хүн анх оруулж өгч байсан юм.

Эрдэнэтуяа -

Цэргээс халагдаж ирээд зүгээр тэр барилга дээр ажиллаж байсан юм байна тийм ээ ажил хийгээд?

Пүрэвдорж -

Ажил хийгээд. Зүгээр ёстой суугаагүй. Зүгээр сууж болохгүй ш дээ.

Эрдэнэтуяа -

Яагаад?

Пүрэвдорж -

Зүгээр суухаар хийх юм олдохгүй өдөр өнгөрөхгүй ямар гол дээр тоглох биш, зун бол гол дээр өнжинө, өвөл бол яахав дээ ан гөрөө хйигээд өнжинө буу үүрээд тийм л байсан юм.

Эрдэнэтуяа -

Тэр үед ажил хэр олдох вэ?

Пүрэвдорж -

Ажил тэр үед элбэг байсан. Хийж чаддаг л бол. Мал хүртэл маллаастай.

Эрдэнэтуяа -

Хүмүүс ажил голдоггүй байсан байх тийм ээ?

Пүрэвдорж -

Голдоггүй байсан. Одоо хүмүүс ажил голно тэр үед чинь нас харгалзахгүй 60 хүрсэн хүн биеийн чадал хүрвэл хий л гэдэг байсан. Тэр үед харин ажил голдоггүй ажил хийдэг байсан.

Эрдэнэтуяа -

Мэдлэг мэргэжил боловсрол харгалзахгүй?

Пүрэвдорж -

Чадаж л байвал хамаагүй.

Эрдэнэтуяа -

Тэр үед эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хоорондын харьцаа ямар байсан бэ?

Пүрэвдорж -

Тэр үед чинь тун сайхан харьцаатай ш дээ. Тийм ийм гээд хэрэлдээд байх юм байхгүй, бүжиг наадамд орно эмэгтэй эрэгтэй гээд талцаад байх юм байхгүй. Би нэг охинтой явж байна хажуугаар банди нар гүйгээд өнгөрнө үеийн сайн уу гээд өнгөрөөд яваад өгнө чи тэрэнтэй явж байна гэх юм байхгүй ш дээ. Тэгж хэлэх ч юм байхгүй.

Эрдэнэтуяа -

Социализмын үед ажилд орох процесс ямар байсан бэ?

Пүрэвдорж -

Ажилд орох уу тун сонирхолтой. Ажилгүй гэсэн юм байхгүй. Миний үеийн залуус дандаа ажил хийж байдаг байсан. Малтай нь малаа маллана, сангийн аж ахуйн мал маллана.

Эрдэнэтуяа -

Та ажилдаа дуртай байсан уу?

Пүрэвдорж -

Би хамгийн сонирхолтой байсан. Дуртай болоод л тэрүүгээр явж байхгүй юу даа сонирхолтой юм даа сониролтой ш дээ.

Эрдэнэтуяа -

Та ер нь социализмын нийгэм халагдсанаас хойш ажлаа сольж байсан уу?

Пүрэвдорж -

Сольсон. Би 2-3 жил агент хийсэн. Тэгээд 1990 он гээд ажлаа өгсөн.

Эрдэнэтуяа -

Ажилд хандах хандлага өөрчлөгдсөн үү?

Пүрэвдорж -

Өөрчлөгдсөн. Ажлаасаа гараад агнт хийсэн 2-3 жил. Тэгээд л ардчилал эхэлсэн. Тэгээд тэрнээс хойш ажилгүй болоод тэгээд ёстой хувйн унах унаатай болсон.

Эрдэнэтуяа -

Ардчилал ер ямар сурталчилгаа лоозон гаргаж, юу гэж ярьж анх гарч ирж байсан бэ?

Пүрэвдорж -

Сайхан болно гээд л эрх чөлөөтэй болгоно гээд л Монголыг азийн бар болного гээд л байсан шүү. Азийн бар байтугай амьдрал тун хэцүү л байна ш дээ. Хаа сайгүй. Малчин гэхэд л хэдэн малаа харсан тийм л амьдралтай байна.

Эрдэнэтуяа -

Социализмд ямар байсан хүмүүсийн амьдрал?

Пүрэвдорж -

Хүмүүс нэг их ядуу биш, нэг их баян биш 2 идэж хоосон хонохгүй, сэргэлэн нэг нь хэдэн төгрөг хойш нь хийгээд муухан нэг нь болгоод л, ажилгүй ч хүн гэж байхгүй болж л өгвөл ажил хийгээд

Эрдэнэтуяа -

Ардчилал гарсанаар таны амьдрал яаж өөрчлөгдөв?

Пүрэвдорж -

Өө яахав өөрсдөө хэдэн малтай болсон.

Эрдэнэтуяа -

Сангийн аж ахуй задархад хэдэн мал авсан уу?

Пүрэвдорж -

Үгүй. Ардчилал гэдэг чинь нэг ногоон тасалбараар чинь л хэдэн малтай болсон ш дээ.

Эрдэнэтуяа -

Яаж?

Пүрэвдорж -

Бидэнд тэр юуг өгсөн байсан.

Эрдэнэтуяа -

3000, 10000-н уу?

Пүрэвдорж -

Тийм тийм.

Эрдэнэтуяа -

Тэрүүгээр мал худалдаж авсан юм уу?

Пүрэвдорж -

Тийм.

Эрдэнэтуяа -

Хувьчлал анх яаж гарч ирсэн бэ?

Пүрэвдорж -

Хувьчлал анх тэгж л эхэлсэн ш дээ.

Эрдэнэтуяа -

Гэнэт нэг өглөө босход эхэлсэн үү? Аажимдаа болсон уу? Яаж мэдэгдэж байсан?

Пүрэвдорж -

Тэр үед чинь хүлээн авагчаар байнга ярьдаг байсан. Ард түмнийг малтай болгоно хараат байдалд оруулахгүй гээд л ерөөсөө

Эрдэнэтуяа -

Тэр ярьж байснаараа таны бодож байснаар өөрчлөлт хийгдэж чадсан уу?

Пүрэвдорж -

Аа яахав хэдэн малтай л болсон. Тэрэнд л их баярлаж байгаа. Баярлалгүй яахав 5-6 толгой малтай хүн чинь. Хэцүү ш дээ. Одоо бол яахав хэдэн малын буянд болоод л байна. Арай ч хүнээс гуйхгүй хэдэн мал үлдлээ ш дээ. Малгүй хүн хэцүү байна ш дээ. Хотод бол хэцүү байна ш дээ жаахан жаахан мах барьчихсан, ганц ширхэг төмс барьсан зогсжил байх юм. Байгаа бололцоогоороо хүн авч байгаа ш дээ. Би бол тэгж кг-ийн мах авахгүй ш дээ. Манай хөгшин орой ирлээ

Эрдэнэтуяа -

Хөвсгөлөөс үү?

Пүрэвдорж -

Тийм. Явж байгаад чөлөө аваад ирсэн. Тэр болтол кг-ийн махтай хэцүү л байлаа.

Эрдэнэтуяа -

Кг-ийн мах бас чанга байна шүү хямдарсан гэж байгаа хирнээ л хямдраагүй байна тийм ээ?

Пүрэвдорж -

Хямдраагүй байна ш дээ.

Эрдэнэтуяа -

Би л ойлгохгүй юм би л мах авч байхад хуучин үнэнээс 600 төгрөг хямдарлаа гэх зурагтаар гарах махны үнэ хэвээрээ л байх юм. Би ойлгохгүй л байгаа.

Пүрэвдорж -

Өөрчлөгдөхгүй байгаа.

Эрдэнэтуяа -

Юугаа буулгасан гэж яриад байгаа юм худлаа ч яриад байгаа юм уу?

Пүрэвдорж -

Тэрийг мэдэхгүй юм.

Эрдэнэтуяа -

Хувьчлал таны өдөр тутмын амьдралд нөлөөлсөн үү? Яаж?

Пүрэвдорж -

Хамгийн түрүүнд би малтай болсон. Тэгээд тэрийг чинь дуртай үедээ хоолгүй үедээ ганц үхэр алаад идчихэнэ, зун мах дуусчихана борц дуусчихана аа ганц хонь гаргаад идчихэнэ. Одоо яахав хэдэн хүүхэд малтай ямааны ноолуур гээд хэдэн ямаатай болсон тэрийгээ ямар ч байсан болгоод л байна.

Эрдэнэтуяа -

Хөвсгөлд ямаа өсгөж байна уу? Ноолуур үнэтэй болгоод хаа сайгүй өсгөж байна тийм ээ?

Пүрэвдорж -

Одоо тэгээд ноолуур үнэ хүрхээ байлаа ш дээ.

Эрдэнэтуяа -

15000 гэсэн үү?

Пүрэвдорж -

Тийм. Одоо ямаа өсгөх хэрэггүй боллоо ш дээ.

Эрдэнэтуяа -

Малчид хэр ноолуур дарж байна?

Пүрэвдорж -

Би гэхэд л өдийд чинь нэг мөнгөгүй болчихоно ийш тийш хот хүрээ орох болоод тэгээд банкнаас хэдэн малаа барьцаанд тавиад зээл авчихдаг. Тэгээд ноолуурын үеэр өгнө гээд л.

Тэгсэн манай хүүхэд 2 сая төгрөг авсан зээлээд тэгсэн одоо төлж чадахаа байсан байна ш дээ. Сая гэхэд төлөөгүй л байна. Малыг нь авах болсон чинь махны ченжүүд төлөг 30 мянгабайсан одоо 15 мянга гээд 15 мянгаар төлөг өгөөд яах юм.

Эрдэнэтуяа -

Тэгээд зарахгүй байгаа юу?

Пүрэвдорж -

Зарахгүй байгаа. Малыг нь барьцаанд авбал авна биз мал аваад маллаж чаддаг юм бол яахав.

Эрдэнэтуяа -

Гэхдээ малыг нь хямдхан үнэлж байгаа биздээ?

Пүрэвдорж -

Хямдхан үнэлж байгаа харин тийм. Төлөг 30 мянгатай байсан бол 10, 15 мянгаар авна гэж байна ш дээ

Эрдэнэтуяа -

Банк уу?

Пүрэвдорж -

Тийм. Юу гэсэн үг юм тэр чинь одоо.

Эрдэнэтуяа -

Төлж чадахгүй бол өгөх л болох уу?

Пүрэвдорж -

Өгөх л болно ш дээ.

Эрдэнэтуяа -

Хичнээн хонь өгч байж 100 төлөг өгч байж банкны өрийг чүүтэй айтай арай дөнгөхгүй юм байна ш дээ?

Пүрэвдорж -

Үхэр ээ өгнө. Монголын малчид бол бүгдээрээ шахуу тийм амьдралаар явж байгаа ш дээ. Банкны зээлээр л явж байгаа. Манай Батхүү л лав тийм байгаа. Банкны зээл авна гэсэн л явж байна лээ. Төлж чаддаг ч юм уу, үгүй ч юм уу мэдэхгүй.

Эрдэнэтуяа -

Ардчилалын үр нөлөө юу байна, та радчилал надад нэг тийм юм авчирана даа гэж бодож байсан уу? Юу хүлээж байсан?

Пүрэвдорж -

Хүлээж байсан юм бол алгадаа. Амьдрал нэг бүр нэг сайхан болчих юм бодож байлаа. Хангалуун сайхан амьдрах юм бодож байлаа. Одоо тэгээд алгадаа.

Эрдэнэтуяа -

Үр нөлөө нь юу байна?

Пүрэвдорж -

Муу юу сайн уу

Эрдэнэтуяа -

Ер нь ардчилал гараад үр нөлөө нь юу байна?

Пүрэвдорж -

Хэдэн сайхан малтайл болгосон. тэгээд л болоо өөр харж үзэх зам алга.

Эрдэнэтуяа -

Хувьчлалаар 3000, 10000 тасалбараар мал авсан гэж байна өөр юм авч чадсан уу?

Пүрэвдорж -

Аваагүй ш дээ ерөөсөө.

Эрдэнэтуяа -

Ямар нь бусдаасаа илүү хөрөнгөтэй болж чадсан юм бэ?

Пүрэвдорж -

өө тэр үү жаахан нярав байсан, дарга цэрэг байсан улсууд л жаахан юмтай үлдэх шиг болсон. Би бас үлдвэл үлдэх байсан за тэгээд муу санаж чадахгүй гай ч болох юм санагдаад бүх юмыг буцааж өгсөн ш дээ.

Эрдэнэтуяа -

Аваад үлдсэн бол?

Пүрэвдорж -

Аваад үлдсэн бол аваад л үлдэнэ ш дээ. Тэр үед чинь бараг миний дансанд бараг 1 сая төгрөгний бараа дараастай байсан юм чинь. Зөвхөн агент хийдэг. Тэрийг чинь аваад үлдвэл аваад л үлдэнэ ш дээ. Цай гэхэд л авдар авдраараа, орос дайланба гэдэг чинь хуйлаагаараа, цагаан ямбуу хичнээн боодлоороо, тамхи хайрцаг хайрцгаараа байгаа юм чинь. Аваад үлдсэн бол хийж өгнө ш дээ. Тэр үд чинь манай тэнд чинь улаан тамхи хониор авч байсан үе ш дээ. Хайрцаг улаан тамхи 72 төгрөг байдаг тэрийг чинь аваад үлдсэн бол 72 ямаатай л болчихоно ш дээ.

Эрдэнэтуяа -

Аймар өндөр үнэд хүрч байсан байна тийм ээ? Жаахан зальтай албан тушаалтай улсууд л?

Пүрэвдорж -

Тийм ээ жаахан тийм л улсууд юмтай үлдсэн дээ. Ер нь эдийн засгаа жаахан нухчихдаг жаахан зальтай, дансны аргаар идчихдэг улсууд чинь жаахан юмтай үлдсэн ерөөсөө тэр бол хаа сайгүй.

Эрдэнэтуяа -

Ардчилал гарсанаар хүний амьдрал сайжирсан уу, муудсан уу?

Пүрэвдорж -

Сайдах нь сайдаж муудах нь муудаад биздээ.

Эрдэнэтуяа -

Ялгаа бүр хол болсон?

Пүрэвдорж -

өө тэмээ ямаа болсон.

Эрдэнэтуяа -

Та ер нь ардчилалыг дэмждэг үү?

Пүрэвдорж -

Дэмждэг. Би ардчилалд саналаа өгдөг ш дээ.

Эрдэнэтуяа -

Яагаад?

Пүрэвдорж -

Дэмжихгүй гээд яах юм тийм сайхан хүний эрх чөлөөтэй болгож байна хүн чинь хэлэх гэсэн юм аа хэлчихдэг болсон байна ш дээ. Хэлэхгүй гэсэн хүн байхгүй

Эрдэнэтуяа -

Хэтэрхий эрхээ эдлээд үүргээ мартаад байх шиг байна тийм ээ?

Пүрэвдорж -

аа харин тэр чинь тэгээд байгаа юм. дэндэж байгаа юм. одоо энэ харахгүй одоо энэ хувьсгалт намын байрыг шатаагаад дээрэмдээд элдэв хүн шоронд хийгээд зөв нь ч ордог юм уу, буруу нь ч ордог юм уу ганцхан тэр улсууд л шатаасан ч юм уу үгүй ч юм уу бүү мэд. Тэр Батзандан мөн ч юм уу биш ч юм уу ер нь жаахан буруу л юм хийсэн. Тэр байр ямар гай болсон биш дээ гэжл боддог юм. тэр байр тэр улсуудад гай болоогүй ш дээ. Ард түмэнд бол. Дотор нь ажиллаж байсан улсууд гай болсон байдаг юм байгаа биз.

Эрдэнэтуяа -

Таныг бага байхад кино театр, жүжиг хэр байдаг байсан?

Пүрэвдорж -

Клубд анхан сургуулд байхад нэг кино гарна гээд үзээгүй хүн чинь яахав дээ нэг кино гарна гээд “Нисхээ ирсэн ордон” гэдэг кино гардаг юм байна аа. Аа манай механик гээд нэг өвгөн байсан юм мэдэхгүй кино огт үзэж байгаагүй юм чинь дүүрэн хүнтэй өдөр хүүхдүүд, орой томчууд гээд. Тэгсэн чинь байлдаантай юм шиг байгаа юм модон дотор л буу барьж буудалдаад байгаа л юм шиг байгаа юм. нэгнийгээ алаад зарим охидууд чарлаад тэгсэн нэг хөөрхөн жижиг охин гүйгээд дайнд явж байсан ээж үзэхээр ирсэн охин гээд анх үзэж байсан юм. одоо тэр мартагддагүй юм даа тэр.

Эрдэнэтуяа -

Ямар байсан анх кино үзэж байхад?

Пүрэвдорж -

Их л сонин байсан. Ёстой сонин байсан. Дахиад үзэх юм бодогдоод

Эрдэнэтуяа -

Хэдэн настай байсан?

Пүрэвдорж -

Сургуульд 2-р анги байсан байх.

Эрдэнэтуяа -

Хүүхдүүдийн тэгж кино, жүжиг үзүүлдэг байсан уу?

Пүрэвдорж -

Багш нь өөрөө дагуулж орно ш дээ. Багш л хэдэн хүүхдээ дагуулж орно. Нэг эгнээнд томоотой суулгачихдаг өөрөө нэг буланд суугаад

Эрдэнэтуяа -

Тэгээд хүүхэддээ юм үзүүлээд?

Пүрэвдорж -

Аан хаа. Багшгүй бол хүүхдүүд юм үзэхгүй ш дээ.

Эрдэнэтуяа -

Эцэг эх хүүхдүүдийн хоорондын харилцаа ямар байсан бэ?

Пүрэвдорж -

өө тэр чинь их сайн ш дээ ерөөсөө. Ээж голдуу хүүхдээ хүмүүжүүдэг байсан голдуу. Аав бол тэгээд ерөнхийд нь бүр болхоо байчихвал хэдэн үг хэлээд

Эрдэнэтуяа -

тэгээд чимээгүй л сууж байх уу?

Пүрэвдорж -

Чимээгүй л байж байна. Багш эцэг эх бол маш мундаг харилцаатай 7 хоногт шахуу хурал хийдэг байсан. Ээжийгээ юм уу, аавыгаа дагуулаад ир гэдэг л байсан. Тэгээд байсан айлынхаа ах юм уу авгайг дагуулаад л манай ээжийн дүү нар гээд төвд байсан юм. тэд нар дуртай дагаад очно. Тэд нар л надыг сургууль суулгаж байсан даа. Хоол ундыг нь даагаад, тэр үед чинь олддоггүй байхгүй ш дээ нэг төгрөг ч олдохгүй надад

Эрдэнэтуяа -

Хүүхдэд үү?

Пүрэвдорж -

Олдохгүй ш дээ мөнгө өгөхгүй юм чинь надад.

Эрдэнэтуяа -

Яагаад эцэг эхчүүд мөнгө өгдөггүй байсан юм бол?

Пүрэвдорж -

Мэдэхгүй. Ховор байсан юм уу хаашаа юм. бидний дунд мөнгө авч явдаг хүүхэд байдаггүй л байсан. Дэлгүүрт ороод молоко гэдэг чинь одоо хэдэн төгрөг болсон юм 2 төгрөг байсан юм. хэдэн хүүхдүүд нийлж 10, 20 мөнгө цуглуулж молоко авч уудаг л байсан юм. өшөө нэг төгрөг эд нар гэж өгөхгүй ш дээ.

Эрдэнэтуяа -

Хамгийн анхны молоко юу ?

Пүрэвдорж -

Тийм аягүй амттай ш дээ. Тэгээд онголгох юм олдохгүй ш дээ. Тэгээд нэг хадаас чулуухан олж цоолно. Тэгээд хуваагаад хоорондоо яахав дээ. Чи том сорлоо би бага сорлоо гээд тэгээд нөгөөхөө сүүлд нь задалж одоо Тараланд дарга байсан одоо хэвтэрт орсон тэр долоо гээд хэлээ зүссэн цус нь гоожоод тогтохгүй

Эрдэнэтуяа -

Тэр чинь аймар зүсдэг юм байна лээ ш дээ тийм ээ?

Пүрэвдорж -

Тэгэлгүй яахав.

Эрдэнэтуяа -

Долоох гэж байгаад л тэгсэн байхдаа.

Пүрэвдорж -

Харин тийм. Дотроо зөндөө үлдчихэж байгаа юм чинь хуруугаараа долооно.

Эрдэнэтуяа -

Молоког авч идэх ховор байсан байх?

Пүрэвдорж -

Ховор ховор хааяа л нэг 10, 20 мөнгө цуглуулахад бараг хулгай хийж шахуу авна шүү дээ.

Эрдэнэтуяа -

Ер нь мөнгөтэй болох үе байдаг уу? Ямар үед мөнгөтэй болох вэ?

Пүрэвдорж -

Улсын баяраар ганц төгрөг өгнө 2-3 хуушуур авч ид гэж. Тэгж л өгнө өшөө мөнгөтэй байх цаг байхгүй.

Эрдэнэтуяа -

Черниль гэдэг чинь?

Пүрэвдорж -

Черниль гэдэг чинь яахав одоо гуурстай сураг черниль чинь ирдэг байсан юм. тэгээд шилэн савтай. Таван хошуутай үзэг анх удаа гарч байсан.

Эрдэнэтуяа -

Тэр нь ховор уу?

Пүрэвдорж -

өө олдохгүй ш дээ. Гайгүйхэн айлын л хүүхэд бичнэ дарга, цэргийн хүүхэд л бичнэ. Мань мэтэд өгөхгүй ш дээ.

Эрдэнэтуяа -

Тэгээд юугаар бичих вэ?

Пүрэвдорж -

Харандаагаар. Нэг балруулгатай. Баллаад тавьчихана шүү дээ. Буруу бичвэл.

Эрдэнэтуяа -

Дэвтрээ цоолтол үрдэг байсан уу?

Пүрэвдорж -

Тэгнэ ш дээ. Зарим нь бол балруулгаа хуруугаараа ингэсэн хар болчихсон байж байдагсан. Тэгээд баллуурга нь олдохгүй ээ ховор. Тэгээд нэг олдвол жижиг жижигээр хөөрхөн хувааж өгнө. Тэгээд ангидаа ирээд ба хувааж авна.

Эрдэнэтуяа -

Цүнх гэж яадаг байсан?

Пүрэвдорж -

Бүс 5 хошуу хавччихсан улаан таван хошуутай цүнх үүрсэн хүүхэд хамгийн гоё цүнхтэй хүүхэд байлаа ш дээ.

Эрдэнэтуяа -

Улаан таван хошуу хаддаг нь ямар учиртай юм бэ?

Пүрэвдорж -

Гоё зүүнэ. Гангараа. өөр цүнх байдаггүй. Тийм л цүнхтэй байсан. Хамгийн гоё цүнх улаан таван хошуу хадна.

Эрдэнэтуяа -

Хүүхдүүд ер нь үс засуулахдаа яаж засуулдаг байсан бэ?

Пүрэвдорж -

өө бид нар чинь зүс засна гэж байхгүй ш дээ. Шууд үсийг нь машинаар аваад

Эрдэнэтуяа -

бүгд халзан толгойтой явдаг юм уу?

Пүрэвдорж -

Тийм. Ерөөсөө үс засна гэсэн ойлголт байхгүй дээ. Халимаг гэж байхгүй шууд л машиндчихана. Угаахад амар эмэгтэй хүүхдүүд л гэзэгтэйгээ гэхдээ заавал 2 салаа сүлжинэ, ганц сүлжихгүй ш дээ.

Эрдэнэтуяа -

Яаж байгаа юм?

Пүрэвдорж -

Авгай хүн ганц сүлждэг гээд. Охидууд 2 сүлждэг гээд.

Эрдэнэтуяа -

Тэгээд тэр үсийн авахдаа юугаар авах вэ? Машинаар авах уу?

Пүрэвдорж -

Машинаар авна.

Эрдэнэтуяа -

Машин гэж?

Пүрэвдорж -

Орос машин анги бүгдэд нэг машин өгсөн юм. багшид нь байдаг багш нь авна ш дээ.

Эрдэнэтуяа -

Эцэг эх нь авдаггүй юм уу?

Пүрэвдорж -

Авахгүй. Машин байхгүй юм чинь юугаараа авах юм.

Эрдэнэтуяа -

Тэгээд сурагчийн амралт боллоо?

Пүрэвдорж -

Тэгээд харчихана ш дээ.

Эрдэнэтуяа -

Хүрж ирэхэд нь хусаад өгчих үү?

Пүрэвдорж -

Тэгнэ.

Эрдэнэтуяа -

Яаж тэр үед хүүхдүүдийн үсийг хусдаг байсан юм сургууль?

Пүрэвдорж -

Хэн мэдэх вэ? Ангид халимагтай хүүхэд байхгүй ш дээ.

Эрдэнэтуяа -

Тэр үед хүүхдийн урлагийн үзлэг тэр ямар байсан?

Пүрэвдорж -

Байдаггүй байсан.

Эрдэнэтуяа -

Сонгон дугуйлан байх уу?

Пүрэвдорж -

Тийм юм байхгүй. Сүүлд л тийм болсон юм.

Эрдэнэтуяа -

Ямар ямар хичээл орох вэ? Ер нь та сургуульд байхдаа юу сурсан?

Пүрэвдорж -

Тоо орно, Монгол хэл орно тэгэхэд хоёрхон хичээл орж байсан юм чинь. өшөө юм байхгүй байсан.

Эрдэнэтуяа -

өөр хичээл орохгүй юу дуу муу?

Пүрэвдорж -

Дуу орно, хөдөлмөр орно 4 хичээл байсан юм уудаа. Дуу чинь дуулж чадахгүй хүмүүс хэцүү, хөдөлмөр ч яахав. Бүх хөвгүүд шугам зураг зурна, бүх охидууд хатгамал хатгана тэр юм чинь иэр үеэс эхэлсэн ш дээ.

Эрдэнэтуяа -

Сургуулийн байр чинь ямар байр байсан?

Пүрэвдорж -

Ганц давхар цагаан байшин байсан. Давхар мавхар байхгүй ш дээ.

Эрдэнэтуяа -

Галладаг?

Пүрэвдорж -

Галладаг.

Эрдэнэтуяа -

Хэзээнээс давхар байр бий болсон?

Пүрэвдорж -

Тэр чинь бүр саяханаас 1970 хэдэн оноос л даюхар болсон.

Эрдэнэтуяа -

Аав ээжийнхээ тухай яриач?

Пүрэвдорж -

Манай аав Лхүмбийн хүн. Манай ээж бол Дөрвөлжин сумын хүн. Морин станц гэж байхад манай аав даргаар ирж байсан залуудаа. Тэгээд ээж аав хоёр танилцаад би гарсан юм. манай ээж дандаа хөдөө голдуу мал дээр байж байгаад сүүлд нь сангийн аж ахуй гэж байгуулагдахад төв орж ирж гуанзанд ажилладаг байсан. Ном бичиг мэдэхгүй тэгээд ном сурч номтой болсон. Аав бол бичиг үсгйн чавдар сайтай хүн байсан тэгээд саяхан нас барсан. Манай аав сүүлдээ болиод барилгын дарга хийгээд, сүүлд нь токарь хийж байгаад тэгээд нас барсан даа.

Эрдэнэтуяа -

Таныг байх үеийн хүүхдүүдийн амьдралд ямар ямар өөрчлөлт орсон бэ?

Пүрэвдорж -

Хүүхэд багачууд уу өө яахав сайхан сургууль соёлтой болоод бүгдээрээ 10 төгслөө бүх хүүхдүүд маань бараг, тэгээд хэдэн малтай болсон яахав машинтай болсон унах унаатай. Хамгийн түрүүнд бол яахав мотоцикль авч унасан.

Эрдэнэтуяа -

Социализмын үеийн тэр амьдрал яаж өөрчлөгдсөн бэ? гэр бүлийг улсаас яаж дэмждэг байсан?

Пүрэвдорж -

Гэр бүлийг улсаас дэмжих юм байхгүй ш дээ. 2 хүн хоёулаа нийлээд л тэр үед хурим найр гээд байх ч юм муу л байсан юм. хөгшин бид 2 Тариаланд ирж байхдаа танилцаад сангийн аж ахуй тэгэхэд 2 давхар байсан тэнд би ганцаараа амьдардаг, манай хөгшин гуанзанд ажилдаг байсан. Тэгээд хоёулаа танилцаад тэгээд нэг гэрт орсон. Би ганц нарийн төмөр ортой, нэг авдартай, нэг ийм хувцасны шкабтай, хоолны сав суулга байл уу үгүй билүү тавьсан л байсан. Тэгж л нийлсэн. Хөгшин яахав ирэхдээ авдартай ирсэн, ортой ирсэн, оёдолынхоо машин чемдантай ирсэн. Бид хоёрын амьдрал тэгж л эхэлсэн. Тэгээд одоо болтол байж л байна.

Эрдэнэтуяа -

Хэдэн жил ханилж байна?

Пүрэвдорж -

Уул нь одоо манай хамгийн том чинь 37-той байна уу

Эрдэнэтуяа -

Пөөх 19-тэйдээ хүүхэдтэй болсон гэсэн үг үү?

Пүрэвдорж -

Биш ээ за байз манай банди чинь 1970 хэдэн онд гарлаа 1974 онд гарсан юм.

Эрдэнэтуяа -

Одоо 35-тай юм байна тийм ээ?

Пүрэвдорж -

Тийм.

Эрдэнэтуяа -

21-тэйдээ цэргээс ирээд?

Пүрэвдорж -

Халагдаж ирээд Завхан руу нэг явж ирээд тэр жилээ танилцаад

Эрдэнэтуяа -

Тэр үед хүмүүсийг ажилд авахдаа ямар шалгуур тавьдаг байсан?

Пүрэвдорж -

Тэр үед чинь мэргэжилийн үнэмлэх хардаг байсан юм. одоотой адил сургууль төгсөсөн гэрчилгээ харахгүй ш дээ. Ямар сургууль төгссөн үнэмлээхээ үзүүл би барилгы үнэмлэх үзүүлээд

Эрдэнэтуяа -

Ямар ч мэргэжилгүй хүн байвал яах вэ?

Пүрэвдорж -

Авна. Туслах ажилчинаар авчихдаг байсан.

Эрдэнэтуяа -

Зарим хүмүүс ярих юм билээ зарим нь ажилд авахад гэр бүлийн байдал хардаг байсан гэж? Тэр гэр бүлийг дэмжих нэг зүйл мөн үү?

Пүрэвдорж -

Тэр нь хаашаа юм байсан юм харж л байсан гэсэн. Ганц бие хүн бинь амар байсан ш дээ.

Эрдэнэтуяа -

Ер нь ажил амьдрал хоёроо яаж зохицуулдаг байсан?

Пүрэвдорж -

Бид хоёр уу тэр үед чинь хольцгүй ш дээ сонсгол гээд, лекц дугуйлан гээд

Эрдэнэтуяа -

Ажилчидад уу?

Пүрэвдорж -

Тийм. Урлагийн үзлэг л гэнэ саяханаас ш дээ 1970 хэдэн оноос тэгээд тэргийг зохицуулаад л байсан. Хүүхдээ өдөр цэцэрлэгт өгчихөнө бүгдийг нь орой авна. Хоёулаа дугуйлантай гэнэ, лекцтэй л гэнэ, орой долоогоос сонсголын тогтмол ш дээ хагас сайны өглөө. Дугуйлан гэдэг чинь тэр үед хичээл зааж байсан юм. улс төрийн хичээл заадаг. Таслахгүй таславал цалин хасна. Ажил тасалж болохгүй ш дээ. За тэгээд урлагийн үзлэг гээд л албан байгууллага бүгд хийнэ. Хоцорч болохгүй орой бэлдэхдээ гэртээ жаахан хүүхдүүдийг чинь орхиж болохгүй аваад л явж байгаа юм чинь. Хоолоо идчихээд ажил 5-аас тардаг зарим нь 6, зарим нь 7-оос цуглана.

Эрдэнэтуяа -

Таны амьдралд гүнээр нөлөөлсөн зүйл бий юу?

Пүрэвдорж -

Байхгүй.

Эрдэнэтуяа -

Баярт үйл явдал, гунигт үйл явдал?

Пүрэвдорж -

Аа баярт зүйл явдал байлгүй яахав.

Эрдэнэтуяа -

Баярт үйл явдал, таны амьдарлыг өөрчилсөн ч юм уу? Амьдарлд дурсамж үлдээсэн ч юм уу?

Пүрэвдорж -

Байлгүй яахав тэр чинь. Тэр үед чинь 5-р таван жил, 6-р таван жилийн гавшгайч гэж байлаа шүү дээ. Та нар жаахан байсан мэдэх үү үгүй юү

Эрдэнэтуяа -

Ярьдаг л юм байна лээ?

Пүрэвдорж -

Анх тавдугаар таван жилийн гавшгайч авч байлаа.

Эрдэнэтуяа -

Анхны шагнал уу?

Пүрэвдорж -

Анхны шагнал, баярын бичиг ч авч л байсан л даа. Хамгийн том нь тэр. өө ёстой нээрээ 300 төгрөгтэй клуб дүүрэн хүн суучихсан хараад л байдаг байхгүй юу одоо тэмдэг нь байдаг юм хүүхдүүд хаячихсан юм уу үнэмлэх эд нар нь байдаг юм даа. Тэгээд нэр юугаар нь гараад манайхан чамайг дуудаад байна ш дээ гараач гээд би үнэмшихгүй байгаа юм чинь. Манай Хорлоо гээд дарга 3 дуудлаа ш дээ гараач гээд гараад туусан чинь хүмүүс алга ташаад л нүднээс нулимс гарч байлаа ш дээ.

Эрдэнэтуяа -

Анхны том шагнал?

Пүрэвдорж -

Анхны шагнал. Одон зүүсэн юм шиг байгаа юм чинь.

Эрдэнэтуяа -

Гавшгайч гэдэг өндөр шагнал уу?

Пүрэвдорж -

өндөр шагнал.

Эрдэнэтуяа -

Тэр үед чинь 300 төгрөг?

Пүрэвдорж -

Их мөнгө ш дээ. Бараг цалингийнхаа талыг авчихаж байгаа юм чинь.

Эрдэнэтуяа -

Хамгийн том цалинтай хүн хэд байсан бэ?

Пүрэвдорж -

Хийснээрээ цалинждаг байсан. Муу хийвэл муу л авна. Заримдаа 60 төгрөг авах хүн байж л байдаг юм. би ер нь тийм цалин аваагүй. Ер нь доод тал нь 200-с доош ороогүй миний цалин. Үйлдвэрчний эвлэлийн батлах гээд байсан даа чи мэдэх болов уу

Эрдэнэтуяа -

Аан за

Пүрэвдорж -

Тэрэн дээр бүх цалинг нь бичиж өгдөг байсан гарсан цалинг нь. Дээрээс нь татвараа өгнө хэдэн хувь авна. Миний тэр батлах энэ тэр бүгдээрээ л байгаа.

Эрдэнэтуяа -

өшөө гавшгайч авсан уу?

Пүрэвдорж -

7-г авцан. 2 дахиж авсан.

Эрдэнэтуяа -

Тэгэхэд адилхан 300 төгрөг байсан уу?

Пүрэвдорж -

60 жилийн медалийг нь авцан барилгаас. Дунджаар бас 60 жил тэрийг бас авсан би.

Эрдэнэтуяа -

Тэгэхээр 1981 онд уу 1921 онд биздээ?

Пүрэвдорж -

Тийм. 60 жилийн медалийг хүртэл авч л байсан Улсын баяраар өгч байсан. Ихл баярлаж байсан. Баярлалгүй яахав дээ тэр чинь одоо юм өгч байхад.

Эрдэнэтуяа -

Тийм ш дээ тэй. Шагнал юм чинь хүний хөдөлмөрийг л үнэлж байгаа.

Пүрэвдорж -

Хөдөлмөрийг л үнэлж байгаа. Хийсэн юманд хэн өгөх вэ дээ. Тэгээд одоо тэр бүх шагнал авахад манай хөгшин уйлсан гэсэн ш дээ /инээв/.

Эрдэнэтуяа -

за

Пүрэвдорж -

тийм.

Эрдэнэтуяа -

Та уйлаад

Пүрэвдорж -

Би уйлаад,

Эрдэнэтуяа -

эхнэр тань уйлаад

Пүрэвдорж -

Тийм шүү.

Эрдэнэтуяа -

Тэгнэ ш дээ. Шагнал гэдэг чинь хүнийг ажиллах урам зориг оруулж

Пүрэвдорж -

Урам зориг оруулдаг юм.

Эрдэнэтуяа -

Тэр үед тэгээд хүмүүсийг улсаас тэгж их шагнал урамшил гавшгайч гэж өгч байгаа нь аягүй их урам оруулдаг байсан байхаа тэй?

Пүрэвдорж -

Харин тийм.

Эрдэнэтуяа -

Ажиллах эрч хүч

Пүрэвдорж -

Ажиллах эрч хүч аягүй өгдаг байсан. Хүнийг сэтгэлд оруулчихсан за одоо би энийг авчихсан одоо муу ажиллахгүй шүү

Эрдэнэтуяа -

Ядаж нэрээ хадгална.

Пүрэвдорж -

Тийм.

Эрдэнэтуяа -

Шагнал авдаггүй юмаа гэхэд нэрээ хадгална.

Пүрэвдорж -

Төлөвлөгөөгөө биелүүлж

Эрдэнэтуяа -

Тийм.

Пүрэвдорж -

100-аас дээш хувь биелүүлвэл тогмол шагналд орж байгаа юм чинь.

Эрдэнэтуяа -

Цалингийн урамшуулал уу?

Пүрэвдорж -

Үгүй шагналт орж байгаа юм чинь. 5 жилийн хугацаанд тийм. 10 жил болоход би хоёуланг нь л авсан. 100-аас доош бол орохгүй. өдөр шөнөгүй ажиллана даа ёстой.

Эрдэнэтуяа -

Тэгнэ ш дээ тэр 100%-ийг биелүүлэх гэж аягүй ажилдаг байсан байх?

Пүрэвдорж -

Тийм.

Эрдэнэтуяа -

Тэр үед хүмүүсийн хөдөлмөрийг бодитой үнэлсэн цалин байсан уу?

Пүрэвдорж -

Байлгүй яахав. Тэрийг хамаагүй хүнд өгчихгүй, норм өдрийн нормыг нь харна биелүүлж байна уу үгүй юу гэдгийг харна тэгээд жилд нэг дүгнэчихэнэ. Аа энэ жил Пүрэвдорж норм тэдэн хувь биелүүсэн байна, сар сард нь нэг дүгнэчихэнэ сарын төлөвлөгөө чинь 110% болсон байна шүү 99%-тай байна шүү гээд 110 нь 99%-гаа нөхөөд явчихаж байгаа юм чинь. 1 сарын нь 99-тэй байхад 2 сарынх нь 110-иай байхад тэгээд нөхөөд явчихаж байгаа юм чинь. 100-аас доош орохгүй цалинч өндөр

Эрдэнэтуяа -

Таны амьдралд ер бусын ба бусдаас онцгой гэх зүйл бий юу?

Пүрэвдорж -

За тэр юу байхав дээ.

Эрдэнэтуяа -

Онцгойлж хадгалдаг тийм юм байхгүй юу?

Пүрэвдорж -

Хадгалсан уу яахав дээ авсан хэдэн тэмдэг л байдаг өшөө ч юм байдаггүй юм даа. өөр илүү дутуу юм байхгүй.

Эрдэнэтуяа -

За ярилцлага өгсөн танд маш их баярлалаа.

Пүрэвдорж -

За их баярлалаа ажлын их амжилт хүсье чамд олон хүнтэй уулзаж сайн аваарай

Эрдэнэтуяа -

За баярлалаа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.